1
Сургалтын жим нь „МОНГОЛ ОРНЫ ОЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ОЙ МОДНЫ ГЕНИЙН САНГИЙН ХӨГЖИЛ” ТӨСлийн хурээнд хегжлийн хамтын ажиллагааны нэг хэсэг болон бий болсон. Мод агаарын чанарыг сайжруулдаг! Яаж сайжруулдаг юм бол? Мод юу хийж чаддаг вэ? Яагаад заавал модыг арчлах ёстой гэж? Агаар гэж Дэлхийн гадна талаар хүрээлэн байгаа хийнээс тогтсон давхарга буюу агаар мандлыг хэлдэг бөгөөд энэ нь 100 км өндрийг хамардаг. Агаар мандлын ачаар бид Дэлхий дээр амьдардаг. Агаар байгаль дээр оршиж байгаа амьд бус болон амьд организмын химийн урвалд маш ихээр нөлөөлдөг. Хүчилтөрөгчгүйгээр амьдрал оршин тогтож чадахгүй. Агаарыг нүдэнд үл үзэгдэх хоёрдох чулуужсан түлш гэж хэлдгээс гадна шаталтын процессыг дэмждэг. Америкийн Калифорни мужийн Ойн албанаас дунджаар 50 жил амьдарч байгаа мод хүмүүст 7 -8 сая чех кронтой тэнцэх үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлдэг болохыг тооцоолон гаргасан байна. Үнэхээр анхаарал татахаар тооцоо байгаа биз! Бүх зүйлийг мөнгөөр үнэлэх бололцоогүй, тэр тусмаа манай гариг оршин тогтноход мод үнэлж барамгүй ач тус үзүүлдэг юм. Мод ямар их ашигтай болохыг магад та төсөөлөх ч үгүй байгаа! Бидний амьсгалж байгаа цэвэр агаарыг ой мод гаргадаг! Бохирдлын хэмжээг бууруулдаг Нүүрстөрөгчийн давхар ислийг шүүнэ Хүчилтөрөгч ялгаруулна Агаарыг чийгшүүлж чанарыг нь сайжруулдаг Дуу чимээг сааруулна Хүний сэтгэл зүйд таатай нөлөө үзүүлдэг дуу чимээг бууруулна агаарыг шүүж цэвэршүүлнэ халуун хүйтний хэмийг тэнцвэржүүлнэ хүчилтөрөгч ялгаруулна ан амьтны хувьд амьдрах орон гэр нь болдог Тантай нийлээд арван хүнд нэг мод оногдож байна! Тэгвэл нас бие гүйцсэн нэг мод арван хүний амьсгалах хүчилтөрөгчийг ялгаруулж байна гэсэн үг юм. Жилд нэг га ой агаар мандлаас 33 тонн тоосонцор болон хийг шүүдэг. Нэг дундаж мод жилдээ 24 сая m 3 нүүрстөрөгчийн давхар исэл, дэлхийн цаг уурын өөрчлөлтөд нөлөөлж байгаа хүлэмжийн хийг шүүдэг. Өтгөн ургасан ногоон зурвас нь дуу чимээг модны өргөнтэй тэнцэх метр тутамд 1 децибел бууруулдаг. Нэг навчит мод өдөрт дунджаар 1000 литр хүчилтөрөгч ялгаруулдаг. Энд нэгэн харьцуулалт хэлэхэд 100 км тутамд 7 литр шатахуун хэрэглэдэг автомашин ийм хэмжээний хүчилтөрөгчийг 10 – 15 км явахдаа шатаадаг болно. Байшин барилгын дулааны хэмнэлтэд мод чухал үүрэг гүйцэтгэдэг. Зуны улиралд агааржуулагчийг 30 %, өвлийн улиралд хүйтэн жавар, салхинаас хамгаалснаар халаалтыг 20 – 50 % хэмнэх боломжтой. Зарим төрлийн мод байгалийн антибиотик буюу фитонцид ялгаруулж өвчин тараагч аюултай нянг устгадаг. Модны үндэсний нь хөрсийг бэхжүүлж хур тунадасны усыг тогтоон барьж үер болохоос сэргийлдэг. Тэгэхээр мод ямар их ач тустай болоход одоо та итгэж байна уу? Ой мод цэвэр агаар Tabule_07_bez.indd 1 Tabule_07_bez.indd 1 8/14/17 4:21:06 PM 8/14/17 4:21:06 PM

Ой мод цэвэр агаар - forest4mongolia-cz.netforest4mongolia-cz.net/wp-content/uploads/2018/01/7B.pdf · Модны үндэсний нь хөрсийг бэхжүүлж

  • Upload
    others

  • View
    5

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: Ой мод цэвэр агаар - forest4mongolia-cz.netforest4mongolia-cz.net/wp-content/uploads/2018/01/7B.pdf · Модны үндэсний нь хөрсийг бэхжүүлж

Сургалтын жим нь „МОНГОЛ ОРНЫ ОЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ОЙ МОДНЫ ГЕНИЙН САНГИЙН ХӨГЖИЛ” ТӨСлийн хурээнд хегжлийн хамтын ажиллагааны нэг хэсэг болон бий болсон.

Мод агаарын чанарыг

сайжруулдаг! Яаж сайжруулдаг юм бол?

Мод юу хийж чаддаг вэ?

Яагаад заавал модыг арчлах ёстой гэж?

Агаар гэж Дэлхийн гадна талаар хүрээлэн байгаа хийнээс тогтсон давхарга буюу агаар мандлыг хэлдэг бөгөөд энэ нь 100 км өндрийг хамардаг.Агаар мандлын ачаар бид Дэлхий дээр амьдардаг.Агаар байгаль дээр оршиж байгаа амьд бус болон амьд организмын химийн урвалд маш ихээр нөлөөлдөг. Хүчилтөрөгчгүйгээр амьдрал оршин тогтож чадахгүй. Агаарыг нүдэнд үл үзэгдэх хоёрдох чулуужсан түлш гэж хэлдгээс гадна шаталтын процессыг дэмждэг.

Америкийн Калифорни мужийн Ойн албанаас дунджаар 50 жил амьдарч байгаа мод хүмүүст 7 -8 сая чех кронтой тэнцэх үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлдэг болохыг тооцоолон гаргасан байна. Үнэхээр анхаарал татахаар тооцоо байгаа биз! Бүх зүйлийг мөнгөөр үнэлэх бололцоогүй, тэр тусмаа манай гариг оршин тогтноход мод үнэлж барамгүй ач тус үзүүлдэг юм.

Мод ямар их ашигтай

болохыг магад та төсөөлөх ч

үгүй байгаа!

Бидний амьсгалж байгаа цэвэр агаарыг ой мод гаргадаг!

■ Бохирдлын хэмжээг бууруулдаг■ Нүүрстөрөгчийн давхар ислийг шүүнэ■ Хүчилтөрөгч ялгаруулна■ Агаарыг чийгшүүлж чанарыг нь сайжруулдаг■ Дуу чимээг сааруулна■ Хүний сэтгэл зүйд таатай нөлөө үзүүлдэг ✔ дуу чимээг бууруулна

✔ агаарыг шүүж цэвэршүүлнэ✔ халуун хүйтний хэмийг тэнцвэржүүлнэ✔ хүчилтөрөгч ялгаруулна✔ ан амьтны хувьд амьдрах орон гэр нь болдог

■ Тантай нийлээд арван хүнд нэг мод оногдож байна! Тэгвэл нас бие гүйцсэн нэг мод арван хүний амьсгалах хүчилтөрөгчийг ялгаруулж байна гэсэн үг юм.

■ Жилд нэг га ой агаар мандлаас 33 тонн тоосонцор болон хийг шүүдэг.■ Нэг дундаж мод жилдээ 24 сая m3 нүүрстөрөгчийн давхар исэл, дэлхийн цаг

уурын өөрчлөлтөд нөлөөлж байгаа хүлэмжийн хийг шүүдэг.■ Өтгөн ургасан ногоон зурвас нь дуу чимээг модны өргөнтэй тэнцэх метр тутамд

1 децибел бууруулдаг.■ Нэг навчит мод өдөрт дунджаар 1000 литр хүчилтөрөгч ялгаруулдаг. Энд

нэгэн харьцуулалт хэлэхэд 100 км тутамд 7 литр шатахуун хэрэглэдэг автомашин ийм хэмжээний хүчилтөрөгчийг 10 – 15 км явахдаа шатаадаг болно.

■ Байшин барилгын дулааны хэмнэлтэд мод чухал үүрэг гүйцэтгэдэг. Зуны улиралд агааржуулагчийг 30 %, өвлийн улиралд хүйтэн жавар, салхинаас хамгаалснаар халаалтыг 20 – 50 % хэмнэх боломжтой.

■ Зарим төрлийн мод байгалийн антибиотик буюу фитонцид ялгаруулж өвчин тараагч аюултай нянг устгадаг.

■ Модны үндэсний нь хөрсийг бэхжүүлж хур тунадасны усыг тогтоон барьж үер болохоос сэргийлдэг.

Тэгэхээр мод ямар их ач тустай болоход одоо та итгэж байна уу?

Ой мод цэвэр агаар

Tabule_07_bez.indd 1Tabule_07_bez.indd 1 8/14/17 4:21:06 PM8/14/17 4:21:06 PM