77
МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ХӨГЖИЛ ХӨТӨЛБӨР - 3 БҮРЭЛДЭХҮҮН ХЭСЭГ 4 САЛБАРЫН ХӨГЖИЛ БА УДИРДЛАГА ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗОХИЦУУЛАЛТ БА САНХҮҮЖИЛТ БОЛОН МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР ДАХЬ ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛ 2010 ОНЫ 6-Р САРЫН ТАЙЛАН

ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ ... - hsdp.orghsdp.org/public/f/C4+Master+Report+-Mgl.pdf · Ашигласан ном зүй 75 . ... мэндийн тухай хуулинд

Embed Size (px)

Citation preview

Page 1: ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ ... - hsdp.orghsdp.org/public/f/C4+Master+Report+-Mgl.pdf · Ашигласан ном зүй 75 . ... мэндийн тухай хуулинд

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ХӨГЖИЛ ХӨТӨЛБӨР - 3 БҮРЭЛДЭХҮҮН ХЭСЭГ 4 САЛБАРЫН ХӨГЖИЛ БА УДИРДЛАГА ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗОХИЦУУЛАЛТ БА САНХҮҮЖИЛТ БОЛОН МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР ДАХЬ ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛ 2010 ОНЫ 6-Р САРЫН ТАЙЛАН

Page 2: ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ ... - hsdp.orghsdp.org/public/f/C4+Master+Report+-Mgl.pdf · Ашигласан ном зүй 75 . ... мэндийн тухай хуулинд

Бүрэлдэхүүн 4: Салбарын хөгжил ба удирдлага, 2010 оны 6 дугаар сарын тайлан

2

ГАРЧИГ

ТОВЧ ХУРААНГУЙ 4 БҮЛЭГ I. УДИРТГАЛ 7 БҮЛЭГ II. ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРХ ЗҮЙ БОЛОН САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ХҮРЭЭ 10 2.1. Эрх зүйн зохицуулалтын хүрээ 10 2.1.1. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний эрх зүйн хүрээ 10

2.1.1.1. Суурь хуулиуд 10 Үндсэн хууль 10 Эрүүл мэндийн тухай хууль 11 Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль 14 Тусгай зөвшөөрөл ба магадлан итгэмжлэл 15 Хэрэгцээ шаардлагын тодорхойлолт 19 Эмнэлгийн тухай шинэ хууль 20 Дүгнэлт 21 2.1.2. Байгуулалын хүрээ 22

2002 ба 2003 оны шинэчлэлүүд 22 Эрүүл мэндийн яам 23 Эрүүл мэндийн газар 24 Мэргэжлийн хяналтын ерөнхий газар 25 Орон нутгийн засаг захиргаа 27 Шударга ба ил тод байдал 28 Дүгнэлт 28 2.1.3. Зохицуулалтын хүрээ 29 Дүгнэлт 31 2.2. Санхүүгийн зохицуулалт 31 2.2.1. Нийгмийн эрүүл мэндийн даатгал 31 2.2.2. Хувийн эрүүл мэндийн даатгал 34 Дүгнэлт 38 БҮЛЭГ III. ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР ДАХЬ ӨНӨӨГИЙН ТХХТ-ИЙН БОДЛОГО БА УДИРДАМЖ 39 3.1. Монгол Улс дахь ТХХТ-ийн ерөнхий хүрээ 39 3.1.1. ТХХТ-ийн ерөнхий хүрээг бий болгох нь 39 3.1.2. Монгол Улс дахь ТХХТ-ийн ерөнхий чадавхи 40 3.1.3. Эрүүл мэндийн салбар дахь ТХХТ-ийн чадавхи 42 3.2. ТХХТ-ийг хөгжүүлэх зарчмын хэсгүүд 43 3.2.1. ТХХТ-ийн зарчим 43 3.2.2. ТХХТ-ийн тодорхойлолт 44 3.2.3. ТХХТ-ийн хөгжлийн үндсэн суурь нөхцлүүд 45 3.2.4. ТХХТ-ийн зохицуулалтын загварууд 47 3.2.5. Уламжлалт худалдан авалт ба ТХХТ 49 3.3. Эрүүл мэндийн салбар дахь ТХХТ-ийн хүрээ 51

Page 3: ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ ... - hsdp.orghsdp.org/public/f/C4+Master+Report+-Mgl.pdf · Ашигласан ном зүй 75 . ... мэндийн тухай хуулинд

Бүрэлдэхүүн 4: Салбарын хөгжил ба удирдлага, 2010 оны 6 дугаар сарын тайлан

3

3.3.1. ТХХТ нь эрүүл мэндийн салбартай холбогдох нь 51 3.3.2. Эрүүл мэндийн салбарт ТХХТ-ийг хэрэгжүүлэх нөхцлүүд 52 3.3.3. Эрүүл мэндийн салбар дахь ТХХТ-ийн төслийн удирдлага ба хэрэгжилт 53 3.3.3.1. ЭМЯ ба бодлого 53 3.3.3.2. Төрийн өмчийн хороо ба удирдлага 53 3.4. Эрүүл мэндийн салбар дахь ТХХТ-ийн олон улсын боломжууд 54 БҮЛЭГ IV. ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ЭРХ ЗҮЙ БА САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАЛТЫГ САЙЖРУУЛАХ ТУХАЙ ЗӨВЛӨМЖ 58 4.1. Эрх зүйн зохицуулалтын талаархи зөвлөмж 58 4.2. Санхүүгийн зохицуулалтын талаархи зөвлөмж 60 БҮЛЭГ V. ТХХТ-ИЙН БОДЛОГО БА УДИРДАМЖИЙН ТАЛААРХИ ЗӨВЛӨМЖ 62 ХАВСРАЛТУУД ХАВСРАЛТ 1. ТХХТ-ИЙН ТАЛААРХИ ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА 67 ХАВСРАЛТ 2. ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ХУВЬЧЛАЛ 72 ХАВСРАЛТ 3. ТХХТ-ИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ЗАГВАРУУД 74 Ашигласан ном зүй 75

Page 4: ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ ... - hsdp.orghsdp.org/public/f/C4+Master+Report+-Mgl.pdf · Ашигласан ном зүй 75 . ... мэндийн тухай хуулинд

Бүрэлдэхүүн 4: Салбарын хөгжил ба удирдлага, 2010 оны 6 дугаар сарын тайлан

4

ТОВЧ ХУРААНГУЙ Эрх зүйн орчин ба хувийн хэвшлийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ Монгол Улсын эрүүл мэндийн салбарын эрх зүй хувийн хэвшлийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг зохицуулахад хангалтгүй байгаа бөгөөд холбогдох тодорхойлолтууд, дүрэм журмыг шинэчлэн сайжруулах шаардлагатай. Эрүүл мэндийн яам Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найрууллагыг боловсруулж байгаа нь орчин үеийн, тодорхойлолт сайтай хууль гарах боломжийг олгож байна. Аливаа хуулийг шинэчлэх үйл явц ил тод, нээлттэй, хувийн хэвшил болон иргэний нийгмийн байгууллага бүхий сонирхогч талуудын оролцоотой явагдах ёстой. Эмнэлэгийн байгууллага гэх мэт зарим тодорхойлолтуудад бие даасан хууль шаардлагатай. Хуулийг хэрэгжүүлж мөрдлөгө болгон ажиллах нь нэн чухал бөгөөд дан ганц эрх зүйн орчин ба зохицуулалт хангалтгүй учир нь, муухан хэрэгжүүлсэн хууль, тогтоомж нь эргээд сөрөг үр дагаваруудыг авчирдаг Хэрэв хуулийг хэрэгжүүлэх шатны үйл ажиллагаан дээр анхаарахгүй бол оновчтой, шинэлэг эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бодлогууд нь төр болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад тулгамдсан асуудал хэвээр байна. Эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл ажиллагааг зөвхөн бичиг баримтад тулгуурлахаас илүүтэй үр дүнд тулгуурлан олгох шаардлагатай. Түүнчлэн эмнэлгийн барилга, байгууламжийгыг төлөвлөх, барих болон ажилуулахад мөн тусгай зөвшөөрөл шаардлагатай. Магадлан итгэмжлэл авах нь сайн дурынх ч, аль болох эмнэлгүүдийг хамруулахыг дэмжих нь чухал. Магадлан итгэмжлэх үйл явцыг илүү бодитой, шударга явагддаг, эрүүл мэндийн байгууллагын дэд бүтэц, барилгын инженерийн болон эрүүл ахуй, эмнэл зүйн шалгуур үзүүлэлтүүд нь хэрэгждэг байх шаардлагатай. Түүнчлэн магадлан итгэмжлэлийн шалгуур үзүүлэлтүүд нь өвчтөний аюулгүй байдлыг хангасан байх, стандартаас гадна, эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой гарсан тушаал шийдвэр дүрэм журмуудыг шингээсэн байх шаардлагатай. Тусгай зөвшөөрөл болон магадлан итгэмжлэл олгох үйл ажиллагаа нь өнөөдөр хэдий өөр байгууллагуудын хүрээнд олгогдож байгаа ч нэгдмэл, уялдаа холбоо бүхий байдлаар тодорхой зохицуулалт, нийцэмжтэйгээр зохион байгуулагдах шаардлагатай. Тодорхой хугацааны дараа магадлан итгэмжлэх үйл ажиллагааг хараат бус бие даасан мэргэжлийн байгууллагад итгэж даалгах шаардлагатай. Доорх үндсэн гурван зөвлөмжийг санал болголоо. Үүнд 1) одоогийн Эрүүл мэндийн тухай хуулинд шинэчилсэн найруулга хийхийн оронд шинэ Эрүүл мэндийн тухай хуулийг боловсруулан гаргах, 2) хэрэгцээ, шаардлагын талаар эрх зүйн тодорхойлолтыг гаргаж, шинэ барилга байгууламж барих, барилга байгууламжийг өргөтгөх, шинэчлэн сайжруулахад уг тодорхойлолт дээр үндэслэн хийснээр шаардлагагүй, хяналтгүй эрүүл мэндийн хувийн хэвшлийн өргөжилтийг хязгаарлах, 3) эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хөгжлийг хангах үүднээс улсын эмнэлгийн бие даасан байдлыг хангах ба хувийн эмнэлгийн статус болон шаардлагыг тодорхойлсон Эмнэлгийн тухай шинэ цогц хуулийг боловсруулан гаргах зэрэг болно.

Page 5: ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ ... - hsdp.orghsdp.org/public/f/C4+Master+Report+-Mgl.pdf · Ашигласан ном зүй 75 . ... мэндийн тухай хуулинд

Бүрэлдэхүүн 4: Салбарын хөгжил ба удирдлага, 2010 оны 6 дугаар сарын тайлан

5

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний байгуулалын хуваагдмал тогтолцоо. Эрүүл мэндийн байгуулалын хуваагдмал тогтолцоо нь засаглал, хариуцлага ба ил тод байдлыг алдагдуулж, шаардлагагүй үйл ажиллагааны давхардлыг үүсгэж байна. Эрүүл мэндийн салбарын байгуулалын өнөөгийн тогтолцоо нь цаашид өөрчлөгдөхгүйг харгалзан эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг илүү үр дүнтэй болгох үүднээс зохион байгуулалтын тогтолцоо шаардлагатай. Иймд хууль тогтоомж, дүрэм, журмыг хэрэгжүүлэх зохион байгуулалт, уялдаа холбоо, үнэлгээг хангах, үйлчлүүлэгчдийн өргөдөл, гомдол, салбарын авилгалын асуудал, ёс зүйн хэм хэмжээний зөрчилд арга хэмжээ авах болон шинээр зохицуулалт хийх, журам, түүний хэрэгжилтийн талаар зөвлөгөө өгөх болон хяналт тавих эрх бүхий “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг зохион байгуулах байнгын зөвлөл”-ийг ЭМЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-ЭМГ, МХЕГ, эмнэлэг ба эрүүл мэндийн мэргэжлийн холбоод ба хувийн эрүүл мэндийн төлөөллийн оролцоотой байгуулахыг санал болгож байна. Зохицуулалтын хуваагдмал байдал. Зохицуулалтын хуваагдмал байдал нь тодорхойгүй байдал болон гажуудлыг бий болгоно. Үүний үр дүнд хариуцлага алдагдана. Бие биетэйгээ зөрчилдсөн зохицуулалт, тушаал шийдвэр нь хариуцлагын тодорхойгүй байдлыг үүсгэж байгаа тул энэ нөхцөлд аль байгууллага нь асуудлыг шийдэх эрх бүхий байгууллага вэ гэдэг эрх үүрэг тод байх ёстой. МХЕГ нь эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, эмнэлгийн тусламж үйлчилгээний стандарт, дүрэм, журмын хэрэгжилтийг хангуулах, зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлж, хориг тавих бүрэн эрх үүргийг эдлэх ёстой. Үүнийг хэрэгжүүлэхэд ЭМЯ, ЭМГ болон МХЕГ-ын уялдаа холбоо нэн чухал. Хувийн хэвшлийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний санхүүжилт. Хувийн хэвшлийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилтийн үндсэн эх үүсвэр хувь хүний төлбөр байсаар байна. ЭМД сангийн санхүүжилтээр тусламж үйлчилгээ үзүүлэх хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага цаашид ч сонгон шалгаруулалтын журмаар гэрээлэх боловч тус даатгалын санхүүжилт нь тэдгээрийн нийт санхүүжилтэд онцгой байр эзэлж чадахгүй. ЭМД сан нь хүн амын дийлэнхийн хэрэгцээ шаардлагад нийцсэн тусламж, үйлчилгээг санхүүжүүлэхийг зорих бөгөөд хувийн хэвшлийг дэмжих үйл ажиллагаа нь үндсэн зорилт байх ёсгүй. Хувийн эрүүл мэндийн даатгал онцгой байр суурь эзэлж чадахгүй байна. Нөхөн олговор бүхий эрүүл мэндийн даатгал нь үнэтэй бөгөөд олон улсын туршлагаас харахад эзлэх хувь нь буурсаар байна. Харин урьдчилсан төлбөр буюу гишүүнчлэл бүхий эрүүл мэндийн даатгал ирээдүйтэй бөгөөд энэ төрлийн даатгалын эрх зүйн орчинг бүрдүүлж, хянаж зохицуулах байгуулалын эрх үүргийг тодорхой болгож өгөх шаардлагатай. Төр, хувийн хэвшлийн түншлэл. ТХХТ нь төрийн үйлчилгээг үзүүлэх болон өмчийг (ихэвчлэн дэд бүтэц) хангахад хувийн хэвшлийн нөөц ба туршлагыг ашиглах зорилгоор төрийн этгээд (яам, орон нутгийн удирдлага гэх мэт) болон

Page 6: ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ ... - hsdp.orghsdp.org/public/f/C4+Master+Report+-Mgl.pdf · Ашигласан ном зүй 75 . ... мэндийн тухай хуулинд

Бүрэлдэхүүн 4: Салбарын хөгжил ба удирдлага, 2010 оны 6 дугаар сарын тайлан

6

хувийн хэвшил хоорондын байгуулсан албан ёсны эрх зүйн харилцаануудыг хамруулсан ерөнхий томьёолол юм. Чухамдаа, төр/Засгийн газар болон хувийн хэвшил (ашгийн болон ашгийн бус хоёулаа), эсвэл хоёул хамтран бараа болон үйлчилгээг үзүүлэхэд хамтарч ажиллах эрх зүйн хэлбэрүүдийг зааж өгдөг. 2010 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр болон мөрдөгдөж буй Концессын тухай хууль болон 2009 онд батлагдсан ТХХТ-ийн талаар төрөөс баримтлах бодлогын үндсэн хэрэгжилтийг Төрийн өмчийн хороо (ТӨХ) хариуцан ажиллаж байна. ТӨХ-ны харьяанд байгуулагдсан ТХХТ-ийн нэгж нь концесс болон түрээсийн зүйл заалтыг хариуцан ажиллаж байна. 2009 онд Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо (ҮХШХ) болон НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн (НҮБХХ) хүрээнд хийгдсэн Монгол Улс дахь ТХХТ-ийн чадавхийн үнэлгээний дүнд ТХХТ-ийн нэгдсэн бодлого боловсруулах болон хөгжлийн суурийг тавихад ихээхэн чармайлт шаардлагатайг дурдсан болно. Дан ганц Төрөөс ТХХТ-ийн талаар баримтлах бодлого, эсвэл Концессын тухай хууль нь хангалттай суурь болж чадахгүй. 2009 онд Азийн Хөгжлийн Банк (АХБ)-наас гаргасан Монгол Улс дахь Хувийн хэвшлийн үнэлгээнд эрүүл мэндийн салбарт ТХХТ-ийг хөгжүүлэхэд системтэй судалгаа дутмаг байгаа талаар мөн дурьджээ. Гэсэн хэдий ч эрүүл мэндийн салбарт ТХХТ-ийг хөгжүүлэх өргөн боломжууд харагдаж байна. Эрүүл мэндийн салбарт ТХХТ-ийг хөгжүүлэхэд (a) эрсдэл хуваах зарчим, (b) оролцогч талууд хоорондын урт хугацааны түншлэл, (c) төрийн үйлчилгээг үзүүлэх эрх үүрэг төрд хэвээр байх, (d) эдийн засгийн хувьд үр ашигтай байх, (e) төр ба хувийн хэвшлийн тэнцвэрт эрсдэл ба урамшуулал, (f) хөрөнгө оруулалт мөнгөний үнэ цэнийг агуулж байх зэрэг шалгууруудыг баримтлах нь чухал. Түүнчлэн ил тод, өрсөлдөөн бүхий худалдан авалтын зарчмыг бүрдүүлсэн тодорхой эрх зүйн ба байгуулалын хүрээ, бодит эрсдэл хуваах зарчмыг бүрдүүлэх зэрэг нь чухал. Энэхүү тайланд эрүүл мэндийн салбарт хэрэгжих боломжтой ТХХТ-ийн үйл ажиллагаанууд болон эрүүл мэндийн салбар дахь ТХХТ-ийн талаар төрөөс баримтлах бодлого ба удирдамжийн төслийг санал болгов.

Page 7: ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ ... - hsdp.orghsdp.org/public/f/C4+Master+Report+-Mgl.pdf · Ашигласан ном зүй 75 . ... мэндийн тухай хуулинд

Бүрэлдэхүүн 4: Салбарын хөгжил ба удирдлага, 2010 оны 6 дугаар сарын тайлан

7

БҮЛЭГ I. УДИРТГАЛ Бүрэлдэхүүн хэсэг 4.1 Энэхүү тайлан нь төслийн бүрэлдэхүүн хэсэг 4 “Салбарын хөгжил ба удирдлага”-ын хүрээнд хийгдсэн бөгөөд 2009 оны 12 сард гаргасан урьдчилсан тайланг дэлгэрүүлж боловсруулсан болно.2 Тус тайланд 2010 оны 6 дугаар сарын 16-нд зохион байгуулагдсан Бүрэлдэхүүн хэсэг-4 ажлын хэсгийн хэлэлцүүлгийн үед гаргасан санал, зөвлөмжийг тусгасан болно. Бүрэлдэхүүн хэсэг 4 ба Эрүүл мэндийн салбарын мастер төлөвлөгөө. Азийн Хөгжлийн Банк (АХБ)-ны Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-3 (ЭМСХХ3) нь Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-ны эрүүл мэндийн хувийн хэвшлийн салбарын үйл ажиллаагаа, санхүүжилт болон тусгай зөвшөөрлийг зохицуулах хүрээ болон арга механизмыг боловсруулахад дэмжлэг үзүүлж байна. Түүнчлэн уг төслөөр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хэлбэрүүдийг боловсруулахыг зорин ажиллаж байна. ЭМСХХ-3-ийн Бүрэлдэхүүн хэсэг 4-ийн үйл ажиллагаа нь Эрүүл мэндийн салбарын мастер төлөвлөгөөний (2006-2015) стратегийн 24-т “эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд төрийн ба хувийн хэвшлийн зохистой бүрдлийг бий болгох нэгдсэн бодлого, удирдамжуудыг боловсруулж, хэрэгжүүлэх, үүнд ТХХТ-ийн талаарх төрийн бодлого ба удирдамжуудыг ашиглах”, “эрүүл мэндийн хувийн салбарын хууль эрх зүй, санхүүгийн зохицуулалтын механизмуудыг боловсронгуй болгох”, “эрүүл мэндийн улсын салбарын байгууллагыг гэрээгээр бүрэн ба бүрэн бус хувьчлах нэгдсэн бодлого, удирдамжийг боловсруулж, хэрэгжүүлэх”, болон “эрүүл мэндийн төрийн ба хувийн салбарын зохистой харьцааг хадгалах зорилгоор тогтмол хянаж, үнэлэх механизм бий болгох” гэж заасан үйл ажиллагаануудтай бүрэн нийцэж байна.3 2009 оны урьдчилсан тайлангийн хураангуй. Бүрэлдэхүүн хэсэг 4-ийн урьдчилсан тайланд хувийн хэвшлийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай ойлголтын зарчмын хүрээний талаар дурьдсан. Түүнчлэн Монгол Улсын эрүүл мэндийн хувийн хэвшлийн салбарын өнөөгийн нөхцөл байдалд тоон болон чанарын товч үнэлгээг хийж гүйцэтгэлээ. Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын тоон судалгааг өнөөгийн тодорхойлолтын хүрээнд гаргаж ирсэн. Хувийн хэвшлийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний байгууллагын тоо хэдийгээр огцом өссөн ч оргүй клиникүүд давамгайлж, цөөн тооны ор бүхий жижиг эмнэлгүүд удаалж байлаа.

1 Энэхүү тайланд Бүрэлдэхүүн хэсэг 2-ийн хүрээнд хийгдэж буй эрүүл мэндийн даатгалын асуудлыг хөндсөн боловч зөвхөн хувийн эрүүл мэндийн даатгал (бүрэлдхүүн хэсэг 2-ийн үйл ажиллагаа 11) болон эрүүл мэндийн хувийн салбарын санхүүжилттэй холбогдуулан авч үзсэн болно. 2 GVG-ын Бүрэлдэхүүн хэсэг 4 урьдчилсан тайлан, 2009 оны 12 дугаар сар 3 Эрүүл мэндийн салбарын мастер төлөвлөгөө 2006-2015, ЭМЯ

Page 8: ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ ... - hsdp.orghsdp.org/public/f/C4+Master+Report+-Mgl.pdf · Ашигласан ном зүй 75 . ... мэндийн тухай хуулинд

Бүрэлдэхүүн 4: Салбарын хөгжил ба удирдлага, 2010 оны 6 дугаар сарын тайлан

8

Хүснэгт 1-т 2004-2009 оны хоорондох мэдээллийг харьцуулж үзүүлэв.

Хүснэгт 1. Монгол улсын төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний байгууллагууд 2004 2005 2006 2007 2008 2009 Улсын эмнэлгийн байгууллага Анхан шатны (өрхийн эмнэлэг ороод )

557 546 546 552 568 556

Хоёрдугаар шатлалын 34 34 31 31 33 35 Гуравдугаар шатлалын 19 18 18 18 18 20 Улсын нийт эмнэлэг 610 598 595 601 619 611 Хувийн эмнэлгийн байгууллага Ортой эмнэлэг 143 160 168 159 159 160 Оргүй клиник 434 523 612 698 904 922 Хувийн хэвшлийн нийт эмнэлэг 577 683 780 857 1063 1082 Хувийн хэвшлийн эзлэх хувь 48,61% 53,32% 56,73% 58,78% 63,20% 63,91% Эх сурвалж: Эрүүл мэндийн газар, 2005-2009 оны эрүүл мэндийн үзүүлэлт, Жич: Өрхийн эмнэлгийн тодорхойгүй статусын улмаас улсын эмнэлгийн байгууллага гэж авч үзлээ. Шинэчлэгдээгүй клиникийн дүрэм, өнөөгийн эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн тогтолцооноос улбаатай онцын шаардлагагүй хэвтэн эмчлүүлэх иргэдийн хандлага зэргээс шалтгаалж хэвтүүлэн эмчлэх сонирхол эмнэлгүүдийн дунд зонхилсоор байна. Өдрийн болон дурангийн мэс ажилбарууд тэр болгон хийгддэггүй бөгөөд тоног төхөөрөмжийн хангамж харилцан адилгүй байна. Зарим эмнэлэгүүдэд өндөр технологи бүхий тоног төхөөрөмж ашиглаж байгаа ч дийлэнх нь хэрэглэж байсан хуучин тоног төхөөрөмжүүдийг ашиглаж байна. Хувийн хэвшлийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нь хувь хүнээс төлөх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлыг эрс өсгөж байна. Гэсэн хэдий ч хувь хүнд хандсан үйлчилгээг цэвэр болон илүү мэргэшсэн орчинд үзүүлэх дэвшлүүд гарчээ. Эмнэлгийн барилга байгууламж харилцан адилгүй байгаа бөгөөд 2-3 давхар бүхий эмнэлэг зонхилж байгаа ч дийлэнхэд нь цахилгаан шат ба шаардагдах сувилагчийн өрөө алга байна. Эмнэлгийн бүртгэл олон улсын стандартын түвшинд хүртэл хангалттай боловсрогдоогүй. Хэдийгээр өвчний мэдээлэл үйлчлүүлэгчдийн картанд бичигддэг боловч тухайн үйлчлүүлэгчийн өвчний онош болон эмчилгээний талаарх бүртгэл, мэдээлэл эмнэлгүүдэд хадгалагддаггүй. Энэ байдлаар өрсөлдөөн бүхий орчинд жижиг эмнэлгүүд цаашид санхүүгийн хувьд оршин тогтноход хүнд байна. Хувийн хэвшлийн эрүүл мэндийн санхүүжилтэд хувь хүний төлбөр давамгайлж байгаа бөгөөд зарим эмнэлэгт ЭМД сангийн санхүүжилт удаалж байна. Харин хувийн эрүүл мэндийн даатгал онцгой байр суурь эзэлж чадахгүй байгаа бөгөөд зөвхөн нөхөн олговор бүхий даатгалын хяналт, зохицуулалттай явагдаж байна. Урьдчилсан төлбөр буюу гишүүнчлэл бүхий эрүүл мэндийн даатгал зөвхөн эхлэлийн түвшинд байгаа бөгөөд хараахан зохицуулалт ба хяналт алга.

2009 оны тайланд ТХХТ-ийн бодлого болон эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэх боломжтой ТХХТ-ийн төслүүдийг тодорхойлох чиглэлээр ЭМЯ-ны стратегийн бодлого төлөвлөлийн газрын ТХХТ-ийг хариуцсан нэгжийн зүгээс хийж буй үйл ажиллагаануудын талаар дурдсан болно.

Page 9: ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ ... - hsdp.orghsdp.org/public/f/C4+Master+Report+-Mgl.pdf · Ашигласан ном зүй 75 . ... мэндийн тухай хуулинд

Бүрэлдэхүүн 4: Салбарын хөгжил ба удирдлага, 2010 оны 6 дугаар сарын тайлан

9

Мөн өрхийн эмнэлгийн одоогийн тодорхой бус эрх зүйн статусын тухай дурдсан бөгөөд өрхийн эмнэлгийг “хувийн” гэх статус нь бодит бус, амьдрал дээр төрийн үйлчилгээг цэвэр улсын төсвийн орлогын хөрөнгөөр төрөөс хараат байдлаар гүйцэтгэж байна. Өрхийн эмнэлгүүдийн төрөөс нэг иргэнээр тооцож санхүүжүүлдэг багц бүхий тусламж үйлчилгээнээс бусад орлого олох үйл ажиллагааг хориглосон. Гэсэн хэдий ч өрхийн эмнэлгүүд хувийн хэвшлийн нэгэн адил татвар болон бусад зохицуулалтад хамрагддаг. Төрөөс тусламж үйлчилгээний хязгаарлалт хийж буй нөхцөлд татвар авах ёсгүй юм. Иймээс өрхийн эмнэлгийн статусыг тодорхой болгож хувийн болгох, эсвэл төрийн бүтцэд шилжүүлж тодорхой бус байдлыг нь арилгах шаардлагатай гэж үзсэн.

Page 10: ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ ... - hsdp.orghsdp.org/public/f/C4+Master+Report+-Mgl.pdf · Ашигласан ном зүй 75 . ... мэндийн тухай хуулинд

Бүрэлдэхүүн 4: Салбарын хөгжил ба удирдлага, 2010 оны 6 дугаар сарын тайлан

10

БҮЛЭГ II. ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРХ ЗҮЙ БОЛОН САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ХҮРЭЭ 2.1. ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ХҮРЭЭ Энэхүү бүлэгт үндсэн 3 хүрээг авч үзлээ. Үүнд 1) эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ерөнхийд нь буюу хувийн хэвшлийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг зохицуулах хууль, тогтоомж бүхий эрх зүйн хүрээ, 2) эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд оролцогч төрийн болон хувийн байгууллагуудын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний байгуулалын хүрээ 3) эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зохицуулалт ба хяналтанд оролцогч байгууллагуудын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зохицуулалтын хүрээ зэрэг болно. 2.1.1. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний эрх зүйн хүрээ 2.1.1.1. Суурь хуулиуд Үндсэн хууль. 1992 онд батлагдсан Монгол Улсын Үндсэн хуулиар хууль батлах, үйлчлэх дүрэм журам бүхий эрх зүйт ёсыг тунхагласан.4 Үндсэн хуулиар иргэдийн эдлэх тодорхой эрхүүдийг зааж өгдөг. Үүний дагуу Үндсэн хуулийн заалт 16.6-д “иргэн бүр эрүүл мэндээ хамгаалах ба эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртэх эрхийг” тунхагласан. ОХУ, Венесуэл зэрэг зарим улсуудад эрүүл мэндийн эрхийг үнэмлэхүй байдлаар (absolute terms) тунхагласан байдаг. Монгол Улсын хувьд Үндсэн хуулийн заалт 16.6-т “үнэгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүртэх журам ба нөхцлийг хуулиар” зохицуулахаар заасан байдаг. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үнэгүй хүртэх журам ба нөхцлийг холбогдох хуулиар тодорхойлох нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үнэгүй хүртэх үнэмлэхүй бус зохицуулалттай эрх5 буюу эрхийг баталгаажуулагч Төр эрүүл мэндийн ямар тусламж үйлчилгээг үнэгүй үзүүлэх үгүйг нөөц бололцоо, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн үе шат, хүн амын эрүүл мэндийн байдал болон хүн амын эрүүл мэндийн үйлчилгээг худалдан авах чадвар зэргийг харгалзан тогтоодог. Иймд хуулиар ямар төрлийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үнэгүйгээр, хэн хүртэх боломжтойг тогтоож өгдөг. Монгол Улсын хувьд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний эрхийг зохицуулах хуулиудад Эрүүл мэндийн тухай хууль болон Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулиуд хамаарна. Монгол Улсад чөлөөт үнэ тогтсон, зах зээлийн гажуудал үгүй болсон, хувийн эзэмшлийг хөхүүлэн сайшаасан, өмч хөрөнгө чөлөөтэй шилжих нөхцөл бүрдэж зах

4 “Эрх зүйт ёс”-онд аливаа хууль нь Парламентаар батлагдаж, яам болон төрийн бусад субьектууд хэрэгжүүлэх журам боловсруулж, хуулийн хэрэгжилтийг эрх үүрэг бүхий төрийн байгууллага хариуцан хуулийн тайлбар болон маргааныг шийдвэрлэх процесс шүүхээр дамжин явагдана. 5 Жишээлбэл Үндсэн хуулийн үнэмлэхүй эрхэд бүх нийтээр анхан шатны боловсрол үнэгүй олж авах эрх орох бөгөөд аливаа өөр хуулиар зохицуулагддаггүй. Харин Үндсэн хуулийн зохицуулалттай эрх нь харьцангүй бөгөөд үүнд эрүүл мэндийн үйлчилгээг үнэгүй хүртэх, эсэх эрхийг нь бусад нэмэлт эрх зүйн арга хэрэгслээр зохицуулдаг.

Page 11: ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ ... - hsdp.orghsdp.org/public/f/C4+Master+Report+-Mgl.pdf · Ашигласан ном зүй 75 . ... мэндийн тухай хуулинд

Бүрэлдэхүүн 4: Салбарын хөгжил ба удирдлага, 2010 оны 6 дугаар сарын тайлан

11

зээлийн эдийн засагт шилжсэнээр шинэ институциудыг байгуулах онцгой санаачлагууд хийгдсэн. Гэсэн хэдий ч 2009 онд АХБ-наас хийсэн хувийн хэвшлийн үнэлгээний тайланд (хэсэг 3.1.3. харна уу) дээрх асуудлыг цаашид сайжруулах зүйлүүд нилээдгүй байгаа тухай дурьджээ. Эрүүл мэндийн салбарын хувьд өнөөгийн Эрүүл мэндийн тухай хуулийг бүрэн шинэчлэн найруулахаас илүү, магадгүй улсын эмнэлгийн бие даасан байдал болон хувийн эрүүл мэндийн байгууллагын эрх зүйн зохицуулалтад шаардлагатай шинэ Эрүүл мэндийн тухай хууль, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулиудын өөрчлөлт болон шинэ Эмнэлгийн тухай хууль шаардлагатай.

Хайрцаг 1. Үндсэн хууль хувийн хэвшлийн хөгжлийг хангаж байна Монгол Улсын Үндсэн хуульд эрүүл мэндийн эрхийг зохицуулалттай эрх буюу

хуулиар тодорхойлохыг заажээ. Үндсэн хууль зах зээлийн эдийн засаг ба хувийн хэвшлийн хөгжлийн суурийг

хангаж байна. Энэхүү суурь нь хувийн хэвшлийн өсөлтийг хангахад шаардлагатай бусад

холбогдох хуулиудын үндэс болсон. Хувийн хэвшлийн эмнэлэг, эмнэлгийн байгууллагуудад хийгдэж буй хөрөнгө

оруулалт хяналт, системгүйгээр явсанаас цөөн ор болон тоног төхөөрөмж бүхий жижиг эмнэлгүүд давамгайлж байна.

Хувийн эмнэлгүүдийн үйл ажиллагааг сайжруулахын тулд Эрүүл мэндийн тухай шинэ хууль, эрүүл мэндийн даатгалын тухай хуулиудад өөрчлөлт хийх болон шинэ эмнэлгийн тухай хуулийг гаргаж эрх зүйн орчныг тус тус сайжруулах шаардлага харагдаж байна.

Эрүүл мэндийн тухай хууль. Үндсэн хуулийн заалттай нийцүүлэн Эрүүл мэндийн тухай хуулинд (1998) “тодорхой нэр төрөл бүхий эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг иргэдэд Төрөөс Үндсэн хуульд заасны дагуу үнэ төлбөргүй үзүүлнэ” гэж заажээ.6 Тус хуулийн хүрээнд Эрүүл мэндийн яам (ЭМЯ) үнэ төлбөргүй үзүүлэх тусламж үйлчилгээний журмыг баталдаг.7 Эрүүл мэндийн тухай хууль нь “эрүүл мэндийн талаархи төрийн бодлого, үндсэн зарчмыг тодорхойлж, иргэний эрүүл мэндээ хамгаалуулах, нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрхийг хангахад байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтны гүйцэтгэх үүрэг, эрүүл мэндийн байгууллага, ажилтны үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулах” үндсэн хүрээ бүхий хууль юм. 8 Эрүүл мэндийн тухай хууль анх батлагдсанаас хойш хэд хэдэн удаа нэмэлт өөрчлөлт орсон бөгөөд, хамгийн сүүлд 2009 онд эмнэлгийн мэргэжилтний талаар өөрчлөлт орсон болно. Эрүүл мэндийн тухай хуулийн үндсэн асуудал нь хувийн хэвшлийн эрүүл мэндийн эрх зүйн зохицуулалтын талаар зааж өгөөгүй явдал юм. Энэ нь Эрүүл мэндийн тухай хууль анхлан батлагдаж гарах үед хувийн хэвшлийн эрүүл мэндийн оролцоо бага байсанд оршино. Одоогийн эрх зүйн орчин сүүлийн 15 жилийн турш явагдсан хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын хөгжилд нийцэхгүй байна. Төрийн

6 Эрүүл мэндийн тухай хууль, Заалт 4.1.4 7 Эрүүл мэндийн тухай хууль, Заалт 28 8 Эрүүл мэндийн тухай хууль, Заалт 1

Page 12: ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ ... - hsdp.orghsdp.org/public/f/C4+Master+Report+-Mgl.pdf · Ашигласан ном зүй 75 . ... мэндийн тухай хуулинд

Бүрэлдэхүүн 4: Салбарын хөгжил ба удирдлага, 2010 оны 6 дугаар сарын тайлан

12

мэдлийн эрүүл мэндийн байгууллагад нийцүүлэн боловсруулсан Эрүүл мэндийн тухай хуулинд тусгасан хэм хэмжээ нь хувийн хэвшлийн онцлогыг харгалзалгүйгээр нэгэн адил үйлчилж байгаа нь амьдрал дээр уг хуулийн хэрэгжилт сул байгаа нэг шалтгаан. Түүнчлэн энэ нь хувийн хэвшлийн эрүүл мэндийн салбарт хязгаарлалт болж байна. ЭМЯ Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулах ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг дотооддоо удирдлагын зөвлөл болон ажлын хэсгийн хүрээнд удаа дараа зохион байгуулсан байна. Гэвч хууль, журам шинэчлэх, өөрчлөх, боловсруулах шатанд иргэдэд мэдээлэл хүргэх, хийгдэж буй өөрчлөлт, найруулгын төслийн талаар олон нийтэд нээлттэй хүргэх ажил хийгдээгүй. Энэ нь хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага Засгийн газрын зүгээс хийж буй санаачлагыг мэдэх, үүнд саналаа оруулах, ЭМЯ-тай эрх зүй болон зохицуулалтын өөрчлөлтийн асуудал дээр өөрсдийн байр сууриа илэрхийлэх боломжийг олгохгүй байна. Хуулийн шинэчилсэн найруулга болон хэлэлцүүлгийг вэб хуудсаар дамжуулж олон нийтэд хүртээл болгох нь ил тод байдал болон олон нийтэд сурталчлан таниулахад ач тустай юм. Доорх асуултуудад хариу авах үүднээс: зөвхөн Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хийснээр эрүүл мэндийн хувийн хэвшил, эсвэл эрүүл мэндийн төрийн болон хувийн нийлмэл харилцааг зохицуулахад хангалттай юу, эсвэл шинэ дэлгэрэнгүй Эрүүл мэндийн тухай хуулийг боловсруулан гаргах ёстой юу? Одоогийн Эрүүл мэндийн тухай хуулийн тодорхойлолтууд илүү сайжрах шаардлагатай. Жишээ нь “нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ гэж хүн амын эрүүл мэндийн байдал, түүнд нөлөөлөх хүчин зүйлийг тандах, хянах, эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, өвчин, эмгэгээс урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн эрүүл мэндийн байгууллага болон төр, олон нийт, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдтэй хамтран явуулах үйл ажиллагааг” хэлнэ гэжээ. Энэхүү тодорхойлолтонд эмнэлгийн тусламж үйлчилгээ, нийгмийн эрүүл мэнд, хамгаалал зэргийг бүгдийг нь хамруулсан байна. Эрүүл мэндийн мэргэжилтний хувьд “энгийн эмч” буюу 6 жилийн анагаахын боловсролтой хүн “эрүүл мэндийн мэргэжилтэн” биш. Анагаахын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл зөвхөн анхан шатанд нэг жил “дадлага” хийсэн нөхцөлд олгогдоно. Гэсэн хэдий ч “энгийн эмч” анхан шатны тусламж үйлчилгээ буюу өрхийн тусламж үйлчилгээ үзүүлэх чадвартай гэдэг нь утгагүй. Учир нь бодит амьдралд өрхийн эмчийн боловсрол олж аваагүй “энгийн эмчийг” дадлагажигч гэж үзэж болохгүй. Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад Монголын эрүүл мэндийн тогтолцооны загварыг зөв тодорхойлж өгөх шаардлагатай, үүнд анхан шатны тусламж, үйлчилгээ (өрхийн ба сумын эмнэлэг), хоёр дахь шатны тусламж үйлчилгээ (амбулатори, поликлиник болон аймгийн эмнэлэг) болон гурав дахь шатны тусламж үйлчилгээг (Улаанбаатар дахь нэгдсэн эмнэлэг болон бусад)

Page 13: ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ ... - hsdp.orghsdp.org/public/f/C4+Master+Report+-Mgl.pdf · Ашигласан ном зүй 75 . ... мэндийн тухай хуулинд

Бүрэлдэхүүн 4: Салбарын хөгжил ба удирдлага, 2010 оны 6 дугаар сарын тайлан

13

тэдний эрхлэх үүрэг болон хангах дэд бүтцийн шалгуурын хамт тодорхойлж өгөх шаардлагатай. Хуулиар эмийн сан, шүдний клиник болон оношлогооны лабораторийн тодорхойлолтыг илүү сайн оруулж өгөх нь зүйтэй. Нийгмийн эрүүл мэндийн тухай бүлэгт нарийн тодорхойлолтыг оруулж нийгмийн эрүүл мэндийн байгууллагууд, халдварт өвчин, карантин болон гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа бүрийг дурдах шаардлагатай. Эрүүл мэндийн тухай хуулинд тусгай зөвшөөрлийг тодорхойлохдоо зөвхөн барилга байгууламж, тоног төхөөрөмж, боловсон хүчнээс гадна тусгай зөвшөөрөл олгох үндсэн шалгуурт хэрэгцээ буюу хэрэгцээнд тулгуурласан баталгааг оруулах хэрэгтэй. Ингэснээр нэг төрлийн үйлчилгээ бүхий эмнэлэг хэт төвлөрсөн өрсөлдөөнт орчинд нэмэлт эмнэлэг байгуулахыг хязгаарлана. Түүнчлэн тусгай зөвшөөрлийг барилга байгууламжийг төлөвлөх, барих болон үйл ажиллагаа явуулахад нь нэмж шаардана. Өнөөг хүртэл тусгай зөвшөөрлийг бичиг баримт дээр үндэслэн албан хэлбэр төдий олгож ирсэн нь эрүүл мэндийн хувийн хэвшлийн салбарын хяналтгүй өсөлтийн үндсэн шалтгаан болсон байж магадгүй. Одоогийн Эрүүл мэндийн тухай хуулийн тодорхойлолт нь өмнөх үед эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хэт нийгэмжсэн байдлаас болж төрөөс үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хоёрын хоорондох ялгаа зааг дутмагаас улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ ялгаагүй харагдаж байна. Хувийн хэвшлийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төрөл нэмэгдэж, тэдгээрээр үйлчлүүлэгчдийн тоо олширч байгаа өнөө үед Эрүүл мэндийн тухай хуулинд эрүүл мэндийн салбарт тулгарч буй энэхүү шинэ бодит байдалд нийцсэн тодорхойлолтууд үгүйлэгдэж байна. Иргэн бүрийг жил бүр эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах нь өртөг өндөртэй байх бөгөөд чадамж хүртээмжийн хувьд боломжтой эсэх нь эргэлзээтэй байна. Харин иргэн бүр зайлшгүй өөрийн сонгосон өрхийн эмнэлэгийн тусламж үйлчилгээнд хамрагдаж, төрөөс үнэ төлбөргүй болон нөхөн олговор бүхий үйлчилгээнд хамрагдахыг зааж өгөх нь илүү үр дүнтэй. Энэ зарчмыг Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгаж өгөх шаардлагатай. Эрүүл мэндийн тухай хуулинд магадлан итгэмжлэлийн нэгдмэл зорилго ба үйл явцыг нарийн тодорхойлж өгсөн тусгай бүлгийг оруулж өгөх шаардлагатай. “Эрүүл мэндийн магадлан итгэмжлэл” гэдэг нэр томьёог ашиглахгүй байх нь зөв. Тусгай зөвшөөрөл олгох ба магадлан итгэмжлэх үйл ажиллагаануудад ямар байгууллагууд, ямар зорилго, үүрэг рольтой оролцох, үйл ажиллагааг хэрхэн давхардуулахгүй болон орхигдуулахгүй явуулахыг зааж өгнө. Цаашид магадлан итгэмжлэх үйл ажиллагааг бие даасан, хараат бус мэргэжлийн үнэлгээний байгууллага тухайн үйл ажиллагааны түвшин ба чанар стандартын дагуу хийгдэж байгаа эсэхэд үнэлгээ өгөхөөр зохион байгуулагдах ёстой. “Чанарын баталгаа” –ны бүлэг мөн хэрэгтэй.

Page 14: ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ ... - hsdp.orghsdp.org/public/f/C4+Master+Report+-Mgl.pdf · Ашигласан ном зүй 75 . ... мэндийн тухай хуулинд

Бүрэлдэхүүн 4: Салбарын хөгжил ба удирдлага, 2010 оны 6 дугаар сарын тайлан

14

Дээр дурдсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, тэр дундаа хувийн хэвшлийн эрүүл мэндийн эрх зүйн орчинг шинэчлэхэд зайлшгүй шаардагдах олон тооны асуудлыг шийдвэрлэх, шинэ тодорхойлолт болон нормуудыг томьёолох үүднээс өнөөгийн Эрүүл мэндийн тухай хуулинд шинэчилсэн найруулга хийснээс Эрүүл мэндийн тухай хуулийн шинэ хуулийг боловсруулан гаргах нь зүйтэй гэж үзэж байна. Одоогийн Эрүүл мэндийн тухай хуулийг өөрчлөн, найруулах нь зарим хуучин тодорхойлолтууд үлдэж, шинэ тодохойлолт болон заалтуудтай зөрчилдөх, цаашлаад хуулийн тайлбар болон хэрэгжилт төвөгтэй, тодорхойгүй байх эрсдлийг дагуулна. Хувийн хэвшлийг зохицуулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тогтвортой, үр ашигтай, үр дүнтэй явуулахад хангалттай эрх зүйн орчин бүрэн хөгжөөгүй байна.

Хайрцаг 2. Эрүүл мэндийн тухай хуулийн дэлгэрэнгүй шинэчилсэн найруулга шаардлагатай.

ЭМЯ Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хийх ажлыг зохион байгуулж, эрхлэн явуулж байгаа бөгөөд хуулийн төсөлд хувийн хэвшил, олон нийтийн саналыг авах болон нийтэд мэдээлэх үүднээс вэб хуудсаар дамжуулж түгээх ёстой.

Одоогийн Эрүүл мэндийн тухай хуулийг өөрчлөн, шинэчлэн найруулснаас шинэ Эрүүл мэндийн тухай хуулийг боловсруулан батлах нь зүйтэй.

эрүүл мэндийн салбарын Хувийн хэвшлийн төлөөлөл Эрүүл мэндийн тухай хуулийг боловсруулахад идэвхтэй оролцох хэрэгтэй. Хуулийн шинэчлэлд доорх асуудлуудыг тусгана: Шинэ тодорхойлолтууд Эрүүл мэндийн тогтолцооны тодорхойлолт ба тайлбар эрүүл мэндийн хувийн хэвшлийн салбарын үүрэг роль Төрийн мэдлийн эрүүл мэндийн байгууллагын бие даасан байдал Тусгай зөвшөөрөл, магадлан итгэмжлэл болон хэрэгцээ шаардлагын

тодорхойлолтын тухай шинэчилсэн бүлэг Чанарын баталгааны тухай шинэ бүлэг

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн (1998) үндсэн зорилт нь хүний болон мал эмнэлгийн зориулалттай эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, хадгалах, худалдах, түгээх, хэрэглэх, хянах үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.9 Эмийн тухай бусад хуулиудын адил Монгол Улсын Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль нь шинэ технологи болон инновацийн дэвшлийг агуулахын тулд тогтмол шинэчлэгдэж байх шаардлага бүхий техник хууль юм. АХБ-ны тайланд эм ба эмнэлгийн хэрэгслийн хангамж хүнд, тэр дундаа хөдөө орон нутагт хэцүү байдаг талаар дурджээ. Нийт эмийн 85%-ийг импортоор оруулж ирдэг бөгөөд нийт эмийн зөвхөн 7% нь ЭМЯ-ны нэн шаардлагатай эмийн жагсаалтанд орсон байна. Одоогоор нийт 144 компаниуд эм импортоор оруулж ирэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд голцуу жижиг 57 эм үйлдвэрлэгч компаниуд бүртгэлтэй байна10. Эмийн худалдаа, хангамжийг дангаар хариуцдаг байсан төрийн өмчит Монгол Эм Импекс Компани 2006 онд, эмийн үйлдвэрлэл эрхлэгч Эмийн Үйлдвэр 9 Эм ба эмийн хэрэгслийн тухай хууль, Заалт 1 10 Эрүүл мэндийн үзүүлэлт 2009, ЭМГ 2010

Page 15: ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ ... - hsdp.orghsdp.org/public/f/C4+Master+Report+-Mgl.pdf · Ашигласан ном зүй 75 . ... мэндийн тухай хуулинд

Бүрэлдэхүүн 4: Салбарын хөгжил ба удирдлага, 2010 оны 6 дугаар сарын тайлан

15

2004 онд бүрэн хувьчлагдсанаар эмийн хангамж ба үйлдвэрлэл хувийн хэвшилд бүрэн шилжсэн.11 Эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой нэн чухал шийдэх ёстой ноцтой асуудал нь эргэлзээтэй чанар бүхий хуурамч эм зах зээл дээр байсаар байгаа юм. Хэдийгээр хуулинд хуурамч эмийг зохицуулах заалт байдаг ч үүний зохицуулалт ба хэрэгжилт тун хангалтгүй байгаа. Хуурамч эм зах зээл дээр нилээдгүй байгаа нь хил гааль болон эмийн сангуудад хийгдэж буй эмийн хяналт тэр болгон үр дүнтэй байж чадахгүйд байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (МХЕГ) одоогийн цөөн хяналтын байцаагч нартайгаар үр дүнтэй хяналт хийх чадамж муу байна. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийг доорх асуудлуудад үнэлгээ хийсний үндсэн дээр шинэчлэх шаардлагатай байна. Үүнд: (a) хувийн эмийн сангуудын тоо ба хэмжээ, (b) эм барих мэргэжлийн зөвшөөрөл бүхий эм зүйч, эм найрулагч (c) зах зээл дээр борлуулагдаж байгаа эмийн тоо, төрөл, уг гарал үүсэл, (d) зах зээл дээр хуучирсан болон хуурамч эмийн дээж, (e) тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эм импортлогч байгууллагын бүртгэл жагсаалт, (f) тусгай зөвшөөрөл бүхий борлуулагчид (g) тусгай зөвшөөрөл бүхий эм үйлдвэрлэгчид зэрэг мэдээллийг байнга оруулна. Үүний хажуугаар одоогийн эмийн хяналтын тогтолцооны үр дүнтэй байдлыг дүгнэж үзэх шаардлагатай. Эмийн хяналт нь ЭМЯ-ны зүгээс онцгойлон нягт хяналт хийгдэх ёстой техникийн үйл ажиллагаа болно.

Хайрцаг 3. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийг шинэчлэн сайжруулах, хуулийн хэрэгжилтийг сайтар хангах нь чухал

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль нь байнгын нэмэлт, өөрчлөлт хийж байх шаардлагатай техник хууль юм.

Эм үйлдэрлэх, импортоор оруулж ирэх болон борлуулахад хувийн хэвшлийн үүрэг роль нэмэгдэж байгаатай холбогдуулан үүнийг нарийн зохицуулах эрх зүйн орчин шаардлагатай.

Хувийн эмийн сангуудад тусгай зөвшөөрөл олгохдоо хэрэгцээ шаардлага, газар зүйн байршил, хэмжээ ба мэргэжлийн удирдах чадварыг харгалзан үзэх шаардлагатай.

Зах зээл дээр зөвхөн жинхэнэ эм ба эмнэлгийн хэрэгсэл борлуулахыг зохистой хангуулах, эм биобэлдмэлийн чанарын хяналтын улсын байцаагч, цагдаа, хилийн цэрэг болон гаалийн байцаагч нарын хоорондын ажлын уялдаа, зохион байгуулалтыг хангах хэрэгтэй.

Хуурамч болон хугацаа дууссан эм ба эмнэлгийн хэрэгсэл худалдаалсан этгээдэд тооцох арга хэмжээ, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох, шаардлагатай гэж үзвэл эрүүгийн хариуцлага тооцох механизм хэрэгтэй.

Эм ба эмнэлгийн хэрэгслийн хяналт нь нарийн ур чадвар шаардах нэр төр бүхий мэргэжлийн үйл ажиллагаа бөгөөд ЭМЯ илүү ойр хяналт тавих шаардлагатай.

Монгол улсад эм ба эмнэлгийн хэрэгслийн салбарыг хөгжүүлэх ба өргөжүүлэх үйл ажиллагааг ТХХТ-ийн төслийн хүрээнд хэрэгжүүлэх боломжтой.

11 Эрүүл мэндийн салбарын хувьчлал, Нээлттэй нийгэм хүрээлэн, 2004, Улаанбаатар

Page 16: ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ ... - hsdp.orghsdp.org/public/f/C4+Master+Report+-Mgl.pdf · Ашигласан ном зүй 75 . ... мэндийн тухай хуулинд

Бүрэлдэхүүн 4: Салбарын хөгжил ба удирдлага, 2010 оны 6 дугаар сарын тайлан

16

Тусгай зөвшөөрөл ба магадлан итгэмжлэл. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн (2001) үндсэн зорилго нь “нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй, тодорхой нөхцөл, нарийн мэргэжил шаардах аж ахуйн зарим үйл ажиллагааг эрхлэх харилцааг зохицуулахад оршино” гэжээ. Эрүүл мэндийн салбарын хувьд тусгай зөвшөөрөл нь мансууруулах бодис бүхий ургамал ашиглаж эм бэлтгэх; хүний эм, эмнэлгийн хэрэгсэл,багаж, тоног төхөөрөмж, протез үйлдвэрлэх, худалдах, импортлох, эмнэлгийн тусламж үзүүлэх бүх төрлийн үйлчилгээ эрхлэх; мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бодис, тэдгээрийн угтвар бодис болон эмийн үйлдвэрлэл, худалдаа эрхлэх, импортлох; улсын хэмжээний болон гадаадын хөрөнгө оруулалттай эрүүл мэндийн байгууллага мэргэжлийн үйл ажиллагаа явуулах; өвчин үүсгэгч нян, түүний хорыг өсгөвөрлөх, үржүүлэх, хадгалах, нөөцлөх, тээвэрлэх, худалдах, улсын хилээр нэвтрүүлэх; ахуйн шавьж, мэрэгч устгах, халдваргүйжүүлэх үйлчилгээ эрхлэх; биологийн идэвхт үйлчилгээтэй бүтээгдэхүүнийг импортлох, үйлдвэрлэх, ханган нийлүүлэх үйлчилгээ эрхлэх; гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд эмчилгээний гоо заслын үйлчилгээ эрхлэхэд шаардагдана.12. Эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрөл олгох үйл явц Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль (Заалт 11) ба Эрүүл мэндийн тухай хууль (Заалт 12.3 ба 44) иар тус тус зохицуулагддаг. Тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг зохион байгуулах, олгох эрх мэдэл нь ЭМЯ болон аймаг, нийслэлийн Засаг дарга, ЭМГ-уудад хуваагдсан байна.13 Ингэснээр тусгай зөвшөөрлийг хариуцсан дан ганц эрх мэдэлтэн байхгүйгаас энэхүү үйл ажиллагаа нь хуваагдмал, нэгдсэн хэлбэр, чиглэлгүй байна. Эмнэлгийн мэргэжилтний тусгай зөвшөөрлийг Эрүүл мэндийн тухай хуульд (Заалт 17) заасны дагуу Эрүүл мэндийн сайдын тушаалаар олгодог. Монгол улсад урт болон богино хугацаанд анагаахын ажиллагаа эрхлэх гадаадын эмч нар мөн ЭМЯ-наас зөвшөөрөл авсан байх шаардлагатай. Тусгай зөвшөөрөл олгох нормууд тодорхой биш байна. Жишээ нь Эрүүл мэндийн тухай хуулинд “улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг” болон гадаадын хөрөнгө 12Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн Заалт 15-д Эрүүл мэндийн чиглэлээр тусгай зөвшөөрөл шаардлагатай үйл ажиллагаануудад 15.12.1. мансууруулах бодис бүхий ургамал ашиглаж эм бэлтгэх; 15.12.2. хүний эм, эмнэлгийн хэрэгсэл,багаж, тоног төхөөрөмж, протез үйлдвэрлэх, худалдах,импортлох; 15.12.3. эмнэлгийн тусламж үзүүлэх бүх төрлийн үйлчилгээ эрхлэх; 15.12.4. мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бодис, тэдгээрийн угтвар бодис болон эмийн үйлдвэрлэл, худалдаа эрхлэх, импортлох; 15.12.5. улсын хэмжээний болон гадаадын хөрөнгө оруулалттай эрүүл мэндийн байгууллага мэргэжлийн үйл ажиллагаа явуулах; 15.12.6. өвчин үүсгэгч нян, түүний хорыг өсгөвөрлөх, үржүүлэх, хадгалах, нөөцлөх, тээвэрлэх, худалдах, улсын хилээр нэвтрүүлэх; 15.12.8.ахуйн шавьж, мэрэгч устгах, халдваргүйжүүлэх үйлчилгээ эрхлэх; 15.12.9.биологийн идэвхт үйлчилгээтэй бүтээгдэхүүнийг импортлох, үйлдвэрлэх, ханган нийлүүлэх үйлчилгээ эрхлэх; 15.12.10.гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд эмчилгээний гоо заслын үйлчилгээ эрхлэх. 13 Энэ нь хуулиараа аймаг, нийслэлийн Засаг даргын эрхийн хүрээнд олгогддог. Эрүүл мэндийн тухай хууль болон эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд 2009 онд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох эрхийг ЭМЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ЭМГ, аймаг, нийслэлийн Засаг дарга нар олгохоор хэд хэдэн удаа хуваагдаад байна.

Page 17: ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ ... - hsdp.orghsdp.org/public/f/C4+Master+Report+-Mgl.pdf · Ашигласан ном зүй 75 . ... мэндийн тухай хуулинд

Бүрэлдэхүүн 4: Салбарын хөгжил ба удирдлага, 2010 оны 6 дугаар сарын тайлан

17

оруулалттай эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийг Эрүүл мэндийн асуудал хариуцсан захиргааны төв байгууллага буюу ЭМЯ олгоно гэж заасан. Гэтэл улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг байгууллагын тодорхойлолт байхгүй. Эрүүл мэндийн тухай хуулинд тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх болон цуцлахад үйл ажиллагаа, чанарын стандартыг зөрчсөн болон тусгай зөвшөөрөл бүхий үйлчилгээг үзүүлэхэд ёс бус үйлдэл гаргасан зэргийг харгалзана гэж заагаагүй байна.14 Тусгай зөвшөөрөл олгох үйл явц нь чанарын үзүүлэлт хангахаас илүү бичиг баримт бүрдүүлэх дээр суурилсан байна. Жишээ нь орон нутгийн засаг захиргааны тодорхойлолт нь тухайн орон нутгийн хэрэгцээ, шаардлагыг үндэслэн тодорхойлохоос илүү орон нутгийн Засаг даргын маягт бөглөж гарын үсэг зурсан зөвшөөрөл байна. Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад тусгай зөвшөөрөл олгож буй өнөөгийн хэлбэр нь хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын хяналтгүй өсөлтийн нэг үндсэн шалтгаан юм. Хуваагдмал эрх бүхий бичиг баримт бүрдүүлэхэд түлхүү чиглэсэн тусгай зөвшөөрөл нь шаардлагагүй, эмнэлэгийн дэд бүтэц, зураг төсөл болон инженерийн стандарт тэр болгон хангаагүй олон тооны хувийн эмнэлэг ба клиникүүд мөн эрүүл мэндийн салбарын бөөнөөр ханган нийлүүлэх байгууллага, эмийн сан олшрох нөхцөл болсон. Тусгай зөвшөөрөл олгох үйл явц нь идэвхтэй, үе шаттай байх шаардлагатай. Үүнд барилгыг төлөвлөх, барих болон үйл ажиллагаа эрхлэх зэрэг орно. Мөн тусгай зөвшөөрлийн шалгуурт зон буюу бүсчилэх шалгуур хэрэгтэй. Үүнд тухайн барилга байгууламж нь цэвэр, бохир ус, цахилгаан, зогсоолын талбай, түргэн тусламж орох гарах болон нийтийн тээврийн зогсоолд ойр байх зэрэг шалгуур хэрэгтэй. Зарим бие даасан шардлагаууд нь үе шаттайгаар хангагдах ёстой. Түүнчлэн байгууламжын үр дүн, чанарын сайжралт болон чадавхийг бэхжүүлэх үйл ажиллагаануудыг анхаарна. Тусгай зөвшөөрөлийн нөхцөл шаардлагыг хэрэгжилтийн явцад эмнэл зүйн үйл ажиллагаатай холбоотой журам болон эмнэл зүйн протоколыг мөрдөж буй эсэхийг харгалзана. Нийт тусгай зөвшөөрөл авсан эмнэлэг, тэдгээрийн дэд бүтэц, орны тоо, лаборатори,

14 13 дугаар зүйл. Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх 13.1. Тусгай зөвшөөрлийн хугацаа, нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн тусгай зөвшөөрлийг олгосон байгууллага түүнийг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж болно. 13.2. Тусгай зөвшөөрлийг олгосон эрх бүхий байгууллага нь түдгэлзүүлсэн шийдвэрийн талаар тусгай зөвшөөрөл эзэмшигч болон харьяалах татварын албанд 3 хоногийн дотор бичгээр мэдэгдэнэ. 13.3. Тусгай зөвшөөрлийг олгосон байгууллага нь тусгай зөвшөөрлийн үйлчлэлийг түдгэлзүүлсэн нөхцөл арилсан тохиолдолд уул зөвшөөрлийг сэргээнэ. 14 дүгээр зүйл. Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох 14.1. Тусгай зөвшөөрлийг олгосон байгууллага нь дараахь тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно: 14.1.1. тусгай зөвшөөрөл эзэмшигч хүсэлт гаргасан; 14.1.2. хуулийн этгээд татан буугдсан; 14.1.3. тусгай зөвшөөрлийг авахдаа хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон ; 14.1.4. тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн; 14.1.5. тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй. 14.2. Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тухай шийдвэрийн талаар тусгай зөвшөөрөл олгосон байгууллага нь шийдвэр гарснаас хойш 3 хоногийн дотор тусгай зөвшөөрөл эзэмшигч болон харьяалах татварын албанд бичгээр мэдэгдэнэ.

Page 18: ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ ... - hsdp.orghsdp.org/public/f/C4+Master+Report+-Mgl.pdf · Ашигласан ном зүй 75 . ... мэндийн тухай хуулинд

Бүрэлдэхүүн 4: Салбарын хөгжил ба удирдлага, 2010 оны 6 дугаар сарын тайлан

18

ажиллагсад болон бусад үйл ажиллагааны хэсгийн тоон баримт нэгтгэж бүртгэгдээгүй байна. Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын зохицуулалтыг хийхэд юуны түрүүнд бүх хувийн эмнэлгийн бүртгэл, мэдээллийг яаралтай гаргах хэрэгтэй. Энэхүү бүртгэл мэдээлэлд эрүүл мэндийн байгууллагын нэр, тусгай зөвшөөрөл авсан он сар өдөр, хаяг байршил, ус, эрүүл ахуй, цахилгаан, ор, лаборатори, ажиллагсад, гал тогоо, агааржуулалт, агуулах, ариутгал, үйл ажиллагааны төрөл, үйлчлүүлэгчдийн бүртгэл, хүндрэл, нас баралт болон эмнэлгээс гаргасан тухай мэдээллүүд орно. Үүний зорилго нь хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын тархалт, үйл ажиллагааг хянахаас гадна цаашид тусгай зөвшөөрлийг сунгахад юуг сайжруулах ёстойг харуулж өгнө. Магадлан итгэмжлэлийн талаар АХБ-ны Эрүүл мэндийн салбар хөгжил хөтөлбөрийн хүрээнд нилээдгүй ажил хийгдсэн бөгөөд одоогийн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-ЭМГ-ын дэргэд Магадлан итгэмжлэлийн албыг байгуулжээ. Магадлан итгэмжлэлийн зорилго нь тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулахад оршино. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгч байгуулага хоорондын өрсөлдөөн чанар дээр тулгуурлаж явагдах ёстой бөгөөд магадлан итгэмжлэл үүнийг үнэлэхэд зорино. Хэдийгээр магадлан итгэмжлэл нь сайн дурынх ч хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын ЭМД-ын сантай гэрээлэх урьдчилсан нөхцөл байх нь зөв. Түүнчлэн хувийн эрүүл мэндийн даатгалд ч мөн хамаатай байх ёстой. Тусгай зөвшөөрөл нь үйл ажиллагаа явуулах наад захын стандартуудыг зааж өгдөг бол магадлан итгэмжлэл үйл явц, үйлчилгээ хэрхэн явагдаж байгаа, ямар үр дүн гарч байгааг тодорхойлох ёстой. Хардинг ба Прекер нар магадлан итгэмжлэлийг “бүтцэд-тулгуурлахаас” илүү “үйл ажиллагаанд-тулгуурласан” хэмжүүр гэж заасан байдаг.15 Магадлан итгэмжлэл нь зөвхөн стандарт шалгууруудыг хангахаас гадна нотолгоонд тулгуурласан анагаах ухаан, чанарын нотолгоо, анагаахын ёс зүй болон эмчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хянах дүн шинжилгээний үйл явц юм. Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад чанарын талаар Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарын олон улсын нийгэмлэгээс (International Society for Quality in Health Care) гаргасан зарчим ба стандартууд, магадлан итгэмжлэх байгууллага болон шинжээч нарын байнгын сургалтын талаар оруулах шаардлагатай. Магадлан итгэмжлэлийг хянах үйл явц нь нарийн мэргэшсэн үйл ажиллагаа бөгөөд магадлан итгэмжлэлийн үйл ажиллагаа зохион байгуулагчаас тусдаа бие дааж ажиллах ёстой байдаг. Учир нь магадлан итгэмжлэлийг олгох шийдвэр гаргагч болон хянах чиг үүрэг бүхий хөндлөнгийн зөвлөхүүд нэг дор байснаар ашиг сонирхлын зөрчил гарах магадлал байдаг. Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэлд хамрагдах хамрагдалтыг сайжруулахын тулд ЭМЯ болон бусад холбогдох байгууллагуудын вэб хуудсан дээр магадлан итгэмжлэгдсэн байгууллагуудын жагсаалтыг тогтмол нийтлэж байна. Ингэснээр магадлан итгэмжлэх үйл явц нь ил тод бөгөөд шударга явагдаж байгааг батлахаас гадна үйлчлүүлэгчдийг эмнэлгээ сонгох сайн шийдвэр гаргахад нь тус болно. Одоогийн магадлан итгэмжлэлийн норм, стандарт болон 15 Хардинг ба Прекер, хуудас 222

Page 19: ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ ... - hsdp.orghsdp.org/public/f/C4+Master+Report+-Mgl.pdf · Ашигласан ном зүй 75 . ... мэндийн тухай хуулинд

Бүрэлдэхүүн 4: Салбарын хөгжил ба удирдлага, 2010 оны 6 дугаар сарын тайлан

19

журмууд зөвхөн хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ үзүүлдэг эмнэлгийн байгууллагуудад түлхүү чиглэсэн байна. Харин өдрийн мэс засал гэх мэт хэвтэж эмчлүүлэх шаардлагагүй эмнэлэг, клиникүүдийг магадлан итгэмжлэх норм, дүрмийг баталж мөрдөх чиглэлийн үйл ажиллагаанууд хийгдэх шаардлагатай.

Хайрцаг 4. Тусгай зөвшөөрөл ба магадлан итгэмжлэлийн харилцаа идэвхтэй байдалд шилжих ёстой

тусгай зөвшөөрөл бүхий Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын тархалт, тэдний нөхцөл байдал болон үйлчилгээг тодорхойлох үүднээс тусгай зөвшөөрөл бүхий хувийн эмнэлэг, клиникийн судалгаа, мэдээлэл хэрэгтэй.

Тусгай зөвшөөрөл олгох журамд шинэ болон зохистой тодорхойлолт оруулах шаардлагатай.

Хууль журмуудад тусгай зөвшөөрөл хариуцаж, олгох эрх бүхий байгууллагын үйл ажиллагааг илүү тодорхой болгож өгөх хэрэгтэй. Үүнд хэн тусгай зөвшөөрлийн үйл явцыг хариуцаж, хэн тусгай зөвшөөрлийг олгох, түүнчлэн тусгай зөвшөөрөлтэй холбоотойгоор ЭМЯ ба ЭМГ хооронд асуудал гарвал хэрхэн зохицуулах гэх мэт.

Барилга байгууламжийг төлөвлөх, барих ба үйл ажиллагаа явуулах зэрэгт тусгай зөвшөөрөл шаардлагатай.

Тусгай зөвшөөрөл олгох үйл явц нь чанар сайжруулах үзүүлэлт бүхий үр дүн ба бүтцэд суурилсан байна.

ЭМЯ өөрийн веб хуудсаар дамжуулж хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөлтэй эмнэлгүүдийг нийтэд мэдээлж, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх болон цуцалсан тохиолдолд цаг тухайд нь мэдэгдэнэ.

Тусгай зөвшөөрлийн норм төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад адил үйлчилнэ.

Эмнэлгийн мэргэжилтний тусгай зөвшөөрлийг олон улсын түгээмэл практикт нийцүүлэн олгож, тусгай зөвшөөрлийг сунгах үйл ажиллагааг тасралтгүй боловсролын шалгуур хангасан нөхцөлд олгох ёстой.

Магадлан итгэмжлэх үйл ажиллагаа нь ил тод, шударга явагдана. Магадлан итгэмжлэх үйл ажиллагаа нь бүтцэд тулгуурлахаас илүү үйл

ажиллагаа, үр дүнд чиглэсэн байх ёстой. ЭМЯ болон холбогдох байгууллагууд магадлан итгэмжлэгдсэн эмнэлгийн

байгууллагын жагсаалтыг байнга вэб хуудсаар дамжуулж нийтэлнэ. Хэрэгцээ шаардлагын тодорхойлолт Хэрэгцээ, шаардлагыг үл харгалзан тусгай зөвшөөрөл олгодог байдал нь хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын хяналтгүй өсөлтийн шалтгаан болж байна. Хяналт муутай явагдаж байгаа хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын өсөлтийг зохицуулахын тулд бодит болон сайтар судлагдаж тодорхойлогддог хэрэгцээ, шаардлагын тодорхойлолт (ХШТ) хэрэгтэй. ХШТ нь шинэ эрүүл мэндийн барилга байгууламж болон үйлчилгээг сайн төлөвлөгөөтэй хийснээр шаардлагагүй байгууламжийн зардлыг хязгаарлаж, эдийн засгийн хувьд тогтвортой, тусламж, үйлчилгээний хувьд хангалттай, шаардлагатай ба зохицуулалттай болж байгаа эсэхийг үнэлэх үйл явц юм. Үүний зорилго нь санал болгож буй эрүүл мэндийн үйлчилгээ болон дэд бүтэц зардлаа нөхөх эсэх, эрүүл мэндийн хөрөнгө оруулалт эдийн засгийн хувьд ашигтай эсэх, орон нутгийн ард иргэдийн эрүүл мэндийн хэрэгцээ шаардлагад нийцэж байгаа эсэх болон шаардлагагүй эмчилгээ, үйлчилгээний давхардлыг арилгахад оршино.

Page 20: ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ ... - hsdp.orghsdp.org/public/f/C4+Master+Report+-Mgl.pdf · Ашигласан ном зүй 75 . ... мэндийн тухай хуулинд

Бүрэлдэхүүн 4: Салбарын хөгжил ба удирдлага, 2010 оны 6 дугаар сарын тайлан

20

ХШТ нь төлөвлөх, үнэлэх ба зохицуулах арга хэрэгсэл юм. ХШТ нь шинэ болон өргөтгөл хийгдэж буй байгууламж шаардлагатай эсэхийг тогтоох төвөгтэй, нарийн үйл явц. Түүнчлэн ХШТ нь өндөр өртөг бүхий дэвшилтэт технологийн тоног төхөөрөмж худалдан авахад мөн шаардлагатай16. Наад захын шалгуурт эрүүл мэндийн чадавхи ба орон нутгийн иргэдийн хэрэгцээ шаардлагын зохистой тэнцвэрт байдлыг тодорхойлоход оршино. Үүнд орон нутгийн иргэдийн демографик үзүүлэлт, иргэдийн эрүүл мэндийн байдал, эмчилгээ үйлчилгээ авах хэлбэр, стандарт ба хандлага, шаардлагатай тусламж үйлчилгээний газар зүйн хүртээмж болон зах зээл, эдийн засгийн нөхцөл байдал зэрэг орно. ХШТ-ын нормыг Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найрууллагад тодорхойлолт, зорилго болон зайлшгүй мөрдөх байдлаар оруулж шинээр санал болгож буй улсын болон хувийн хэвшлийн байгууллагууд, эмнэлэг болон клиникүүдийн үйл ажиллагааг зохицуулах Эмнэлгийн тухай хуулинд нарийвчлан томьёолно. ХШТ нь энгийн эмнэлэг ба өндөр тоног төхөөрөмж бүхий өндөр эрсдэлтэй эмнэлэг зэргийг ялгана. Монгол Улсын хувьд хувийн хэвшил өндөр өртөгтэй тоног төхөөрөмж бүхий үйлчилгээнд хөрөнгө оруулж байгаа бөгөөд эдгээр тоног төхөөрөмжийг улс давхардуулахгүйгээр харин шаардлагатай гэж үзвэл улс үйлчилгээний төлбөрийг санхүүжүүлэх байдлаар иргэдийг хамруулж үйлчлүүлэх боломжтой. Эмнэлгийн тухай шинэ хууль. Монгол Улсад эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах шаардлагын талаар олон тооны баримт бичгүүд гарсан. Улаанбаатар хотод төвлөрсөн төрийн томоохон эмнэлгүүд олон тооны ор болон ажиллагсадтайгаар үйл ажиллагаа явуулж ирсэн. Төрийн мэдлийн эмнэлгүүдэд хангалтгүй эмнэлгийн удирдлагын тогтолцоо, өвчтөн хүлээн авах болон клиникийн дүрэм журмуудтай холбоотой асуудал, хязгаарлагдмал технологи, тоног төхөөрөмжийн ашиглалт, бодлого болон зохицуулалтын хуваагдмал байдал, хязгаарлагдмал санхүүжилт, ил тод бус сул хяналт, мэдээллийг бүрэн дүүрэн ашигладаггүй, хатуу төлөвлөлт ба төсөвлөлт зэрэг асуудлууд байна. Түүнчлэн хувийн хэвшлийн хувьд цаашид эмнэлэг, клиник, эмийн сан, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж ханган нийлүүлэх байгууллага болон олон тооны лаборатори ба оношлогооны төвүүд нь хяналтгүй, сул зохицуулалттай, ил тод бус байдлаар олширч байна. Эмнэлгийг сайжруулах болон шинэчлэх аливаа оролдлого нь салбарыг бүхэлд нь буюу төр, хувийн хэвшлийг хамтаар нь цогц ба нэгдмэл хүрээнд хөгжүүлэх, зохицуулах, хянах зорилготойгоор Эмнэлгийн тухай хуулийн хэлбэрээр хийгдэх шаардлагатай.

16 ХШТ нь анх 1964 онд АНУ-ын Нью Йорк хотын Рочестерт хэрэглэгчид, даатгагчид болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэг нараас бүрдсэн орон нутгийн эрүүл мэнд төлөвлөлтийн зөвлөл нь эмнэлгийн орны хэрэгцээг судлах үүднээс хэрэгжсэн байдаг.

Page 21: ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ ... - hsdp.orghsdp.org/public/f/C4+Master+Report+-Mgl.pdf · Ашигласан ном зүй 75 . ... мэндийн тухай хуулинд

Бүрэлдэхүүн 4: Салбарын хөгжил ба удирдлага, 2010 оны 6 дугаар сарын тайлан

21

Улсын эмнэлгүүдийн хувьд шинэ Эмнэлгийн тухай хуулиар сайжруулалт/рационализаци хийх шалгууруудыг тогтоож (ХШТ, татан буугдах, нэгдэх болон бэхжүүлэх), бие даасан байдлын хэм хэмжээ болон үүнтэй холбоотой шийдвэр гаргах эрх мэдлийг тодорхойлох, зохицуулахад чиглэнэ. Хувийн хэвшлийн эмнэлэг, клиникийн хувьд ХШТ, төлөвлөх, барих болон үйл ажиллагаанд оруулах тусгай зөвшөөрөл ба магадлан итгэмжлэлийн асуудлыг дэлгэрэнгүй оруулж өгнө. Эмнэлгийн тухай шинэ хуулиар төрийн болон хувийн хэвшлийн эмнэлэгүүдийн харилцааг зохицуулах, үүнд эмнэлэг хооронд гэрээлэх, биет болон технологийн нөөц боломжийг харилцан ашигтай ашиглах зохицуулалт орно. Үүний тулд төрийн эмнэлгийн бие даасан байдлыг хангах нь нэн чухал юм. Түүнчлэн үр ашиг болон өрсөлдөөнийг зохицуулах норм, дүрэм журам шаардагдана. Мэргэжлийн бөгөөд шудрага хяналт нэн чухал. Эдгээр саналууд 2010 оны 6 дугаар сарын 16-нд зохион байгуулагдсан Бүрэлдэхүүн хэсэг 4 ажлын хэсгийн уулзалтад танилцуулагдсан болно. ЭМЯ-ны зүгээс Эмнэлгийн тухай шинэ хууль одоогоор шаардлагагүй бөгөөд харин Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Эмнэлгийн Хөгжүүлэх Хөтөлбөрийг боловсруулахад энэ талаар тусгах талаар зөвлөмж өгсөн болно. Гэсэн хэдий ч энэхүү тайлангаар шинэ Эмнэлгийн тухай хуулиар эдгээр асуудлуудыг зохицуулах нь зүйтэй гэж үзэж байгаа бөгөөд ЭМЯ энэ чиглэлээр санаачлага, шийдвэр гаргаж, боломжтой бол АХБ-ны Эрүүл мэндийн салбар хөгжил хөтөлбөр Дөрөвийн хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Дүгнэлт. Монгол Улсад одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй эрүүл мэндийн эрх зүйн зохицуулалт нь хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын хөгжлийг зохистой хангахад хангалтгүй байна. Эрүүл мэндийн тухай хуулийн нэр томьёо болон хувийн хэвшлийг зохицуулах журмуудыг зайлшгүй сайжруулах шаардлагатай. ЭМЯ-ны зүгээс хийж буй Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулах ажлын хүрээнд хосолсон эрүүл мэндийн тусламж үйлчилгээ бүхий төр, хувийн хэвшлийн тусламж үйлчилгээг зохицуулсан шинэлэг, боловсронгуй эрх зүйн орчинг боловсруулах боломж олгож байна. Нэн шаардлагатай өөрчлөлтүүдийг тусгах, хэрэгжүүлэх үйл явцад хуучин тодорхойлолт болон журмуудтай зөрчилдөөн гаргахгүй үүднээс одоогийн Эрүүл мэндийн тухай хуулийг шинэчлэн найруулахын оронд шинэ Эрүүл мэндийн тухай хуулийг боловсруулан гаргах нь зүйтэй гэж үзэж байна. Аль ч нөхцөлд хууль боловсруулах үйл явц нь хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын оролцоог хангаж, нээлттэй, ил тод зарчмаар явагдах ёстой. Эрүүл мэндийн тухай хууль салбарын зохицуулалтыг хийх хүрээ хууль хэвээр байна. Эрүүл мэндийн тодорхой үйл ажиллагааг зохицуулах үүднээс тусдаа нэмэлт хуулиуд үйлчлэх бөгөөд үүний тод жишээ нь эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль юм. Үүний адил эмнэлэг болон түүний харилцааг зохицуулах үүднээс Эмнэлгийн тухай хууль зайлшгүй шаардлагатай бөгөөд энэхүү хууль нь хүн амын эрүүл мэнд, нийгэм, эдийн засаг болон улс төрийн хувьд нэн ач холбогдолтой. Олон улс орнуудад эмнэлгийн хямрал нь улс төрийн үр дагаварыг авчирдаг. Монгол Улс дахь өнөөгийн том, сул

Page 22: ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ ... - hsdp.orghsdp.org/public/f/C4+Master+Report+-Mgl.pdf · Ашигласан ном зүй 75 . ... мэндийн тухай хуулинд

Бүрэлдэхүүн 4: Салбарын хөгжил ба удирдлага, 2010 оны 6 дугаар сарын тайлан

22

улсын эмнэлэгүүд болон хяналтгүй, муу зохицуулалттай хувийн хэвшлийн эмнэлгүүдийн нөхцөл байдлыг бодолцон ойрын ирээдүйд шинэ, боловсронгуй Эмнэлгийн тухай хуулийг боловсруулж гаргах нь ухаалаг бөгөөд боломжтой алхам байх болно. Мөн хуулийн зохицуулалт ба хэрэгжилтийг хангах асуудал нэн чухал юм. Зөвхөн хууль болон журмууд гаргах нь хангалтгүй бөгөөд эдгээр эрх зүйн зохицуулалт бодит амьдрал дээр хэрхэн хэрэгжиж байгаа нь илүү чухал байна. Муу хэрэгжүүлсэн хууль, журмууд нь эргээд сөрөг үр дагавар авчирдаг. Хэрэв хэрэгжилтийн асуудлыг шийдэхгүй бол ямар ч сайн, боловсронгуй эрүүл мэндийн бодлого гарсан төр болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын хөгжилд тулгамдаж буй асуудлуудыг шийдэж чадахгүй. Тусгай зөвшөөрлийн явц болон журмууд бичиг баримтанд тулгуурлахаас илүүтэй үр дүнд тулгуурласан байх шаардлагатай. Түүнчлэн эмнэлгийн барилга, байгууламжыг төлөвлөх, барих болон ажилуулахад мөн тусгай зөвшөөрөл шаардлагатай. Магадлан итгэмжлэл авах нь сайн дурынх ч, аль болох эмнэлгүүдийг хамруулахыг дэмжих нь чухал. Магадлан итгэмжлэлийн дэд бүтэц, инженерийн, хэвтэн эмчлүүлэх өрөө, ус, ариун цэвэр болон клиник шалгуур, нормууд нь бодитой, хатуу чанд хэрэгждэг байх шаардлагатай. Тусгай зөвшөөрөл болон магадлан итгэмжлэл олгох үйл ажиллагаа нь өнөөдөр хэдийгээр өөр өөр байгууллагуудын хүрээнд тусдаа олгогдож байгаа ч нэгдмэл, уялдаа холбоо бүхий байдлаар тодорхой зохицуулалт, нийцэмжтэйгээр зохион байгуулагдах шаардлагатай. Тодорхой хугацааны дараа магадлан итгэмжлэх үйл ажиллагааг хараат бус бие даасан мэргэжлийн байгууллагад итгэж даалгах шаардлагатай. Доорх үндсэн гурван зөвлөмжийг санал болголоо. Үүнд 1) одоогийн Эрүүл мэндийн тухай хуулинд шинэчилсэн найрууллага хийхийн оронд шинэ Эрүүл мэндийн тухай хуулийг боловсруулан гаргах, 2) хэрэгцээ, шаардлагын тодорхойлолтын тухай эрх зүйн тодорхойлолтыг гаргаж, шинэ барилга байгууламж барих, байгаа барилга байгууламжийг өргөтгөхөд уг тодорхойлолт дээр үндэслэн хийснээр шаардлагагүй, хяналтгүй эрүүл мэндийн хувийн хэвшлийн өргөжилтийг хязгаарлах, 3) эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хөгжлийг хангах үүднээс улсын эмнэлгийн бие даасан байдлыг хангах ба хувийн эмнэлгийн статус болон шаардлагыг тодорхойлсон Эмнэлгийн тухай шинэ цогц хуулийг боловсруулан гаргах зэрэг болно. 2.1.2. Байгуулалын хүрээ Монгол Улсын эрүүл мэндийн салбарын байгуулалын тогтолцооны үндсэн анхаарах ёстой асуудал нь хуваагдмал байдал юм. Бие даасан байгууллагууд нэг асуудлын хэсэг тус бүрийг хариуцан үйл ажиллагаа явуулж байгаа нь эргээд ил тод байдал ба хариуцлага алдагдахад хүргэж байна. Хуваагдмал байдал нь зарим асуудал дээр хариуцлага үүрэх эзэнгүй боловч нөгөө асуудлууд дээр шаардлагагүй давхардлыг үүсгэж байна. 2002 ба 2003 оны шинэчлэлүүд. 2002 ба 2003 онуудад байгуулалын бүтэц ба үүрэг рольд үндсэн гол хоёр шинэчлэл явагдсан бөгөөд энэ нь Монгол Улсын нийгмийн байгуулалыг ерөнхийд нь, тэр дундаа эрүүл мэндийн салбарыг хамарсан юм. Үүнд

Page 23: ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ ... - hsdp.orghsdp.org/public/f/C4+Master+Report+-Mgl.pdf · Ашигласан ном зүй 75 . ... мэндийн тухай хуулинд

Бүрэлдэхүүн 4: Салбарын хөгжил ба удирдлага, 2010 оны 6 дугаар сарын тайлан

23

1) Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагуудыг (2002) бий болгосноор яамдуудын эрх үүрэг хуваагдаж, a) Яам бодлого боловсруулах ба зохицуулах, b) хэрэгжүүлэгч агентлаг “хэрэгжилтийг” хангах буюу яамны боловсруулсан бодлогын хэрэгжилтийг хангах үүргийг хүлээсэн болно. 2) Ерөнхий сайдын удирдлага доор Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг (МХЕГ) байгуулснаар өмнө холбогдох чиглэлийн яамд болон төрийн байгууллагын харьяанд байсан мэргэжлийн хяналтын үйл ажиллагааг нэг дор төвлөрүүлсэн. Эдгээр хоёр шинэчлэлийн үр дүнд бодлого боловсруулах болон хэрэгжүүлэх үйл явц хуваагдаж, асуудал нь мэргэжлийн хяналтыг нэг дор төвлөрүүлсэнд бус харин эдгээр шинэчлэлүүд нь үйл ажиллагааны нарийн тодорхойлолт, уялдаа холбоо бүхий зохицуулалтын удирдлага, бодлогын боловсруулалт ба хэрэгжилтийн нэгдмэл байдал зэргийг хангалттай хийж өгөөгүйгээс нэгдмэл бус хуваагдмал үйл ажиллагаа бүхий, хариуцлага үүрэх эзэнгүй тогтолцоог бий болгожээ.

Хайрцаг 5. Зохицуулалтгүй бодлого, хэрэгжилт ба хяналтын хуваагдмал байдал нь үр ашиггүй байдалд хүргэж байна

Бодлого боловсруулах болон хэрэгжүүлэх үйл ажиллагаанууд нь ЭМЯ (бодлого боловсруулах ба зохицуулах) болон ЭМГ (хэрэгжүүлэх)-т хуваагдсан, хуучны эрүүл мэндийн хяналтыг МХЕГ-т төвлөрүүлсөн зэрэг нь эрүүл мэндийн байгуулалын хуваагдмал тогтолцоог бий болгож, нэгдмэл болон уялдаа холбоо бүхий хэрэгжилтийн чанар алдагдахад хүргэж байна.

Хуваагдмал байдал нь төрийн болон хувийн хэвшилд доорх үр дагаваруудыг авчирч байна. (a) Оролцогч талууд, тэр дундаа ЭМГ болон МХЕГ, бодлогыг өөрт нийцсэн байдлаар хязгаарлагдмал, зохицуулалтгүйгээр хэрэгжүүлэх боломжийг олгосон, (b) Байгууллагуудын эрх үүргээ гүйцэтгэх чадвар болон хариуцлагын талаар тогтоосон нарийн тодорхойлолт байдаггүйн улмаас хариуцлага тооцох үйл явц ил тод бус байдаг, (c) Хэрэгжүүлэх үр дүн хангалтгүй байх бөгөөд албан тушаал ашиглах, авилгад өртөх боломжтой, (d) Хуваагдмал тогтолцооны удирдлагаас үүдэлтэй гарч буй хохирол ба зардлуудын талаар тооцож үздэггүй байна.

Эрүүл мэндийн яам. Бодлого боловсруулах болон хэрэгжүүлэх эрх үүргийн хуваагдал нь ЭМЯ-ыг сулруулах нэг шалтгаан болсон. ЭМЯ нь бодлого ба журмуудыг гаргадаг бөгөөд энэ нь түлхүү төв газар мэдрэгддэг бол ЭМГ нь өөрийн нийт аймгууд дахь салбараар дамжуулж үйл ажиллагаагаа хэрэгжүүлснээр орон нутаг болон хот, дүүргүүдэд илүү мэдрэгдэж ажилдаг. Түүнчлэн олон оронд эрүүл мэндийн үзүүлэлт болон үндэсний эрүүл мэндийн тооцоо зэрэг судалгаа эрүүл мэнд хариуцсан яам гаргадаг бол Монгол улсад ЭМГ хариуцаж гаргаж байна. Байгууллагын эрх, үүргийн дагуу бодлого боловсруулах үйл ажиллагаа хэрэгжүүлэх үйл ажиллагаанаас цаашид ч мөн адил тусдаа явагдана. Иймээс эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бодлогын нэгдмэл байдлыг хангахын тулд ЭМЯ болон ЭМГ-ын үйл ажиллагаанууд өрсөлдөх бус хамтрах чиглэлд ажиллах ёстой. Үүний тулд байгууллага хоорондын хамтарсан зохицуулах байнгын механизм байвал үр дүнтэй байна.

Page 24: ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ ... - hsdp.orghsdp.org/public/f/C4+Master+Report+-Mgl.pdf · Ашигласан ном зүй 75 . ... мэндийн тухай хуулинд

Бүрэлдэхүүн 4: Салбарын хөгжил ба удирдлага, 2010 оны 6 дугаар сарын тайлан

24

ЭМЯ-наас гаргаж буй бодлого, журмууд нь ойлгомжтой, тодорхой байхгүй бол бодлогын нэгдмэл, зорилтод байдал алдагдаж хэрэгжүүлэгч байгууллагууд өөрт нийцүүлэн хэрэгжүүлэх магадлалтай. Энэхүү байдал нь АХБ-ны тодорхойлсон бодлогын тодорхой бус хандлагыг бий болгодог бөгөөд хэрэв Засгийн газрын зүгээс хувийн хэвшилд нөлөө үзүүлэхүйц бодлогыг боловсруулах шатанд хувийн хэвшлийн оролцоо хязгаарлагдмал байвал эргээд бодлогын үр дүн нь зах зээлийг гажуудуулах эрсдлийг бий болгодог.17 Хэдийгээр 2009 онд хувийн хэвшлийн оролцоотой хурал, зөвлөгөөн хийгдсэн боловч хувийн салбарын бодлогын өөрчлөлт, эрх зүй болон зохицуулалтын санаачлагууд олонд нээлттэй бус байна. Үүнийг шийдэх нэг гарц нь бодлогын шинэчлэл, зохицуулалтыг веб хуудсаар дамжуулан олон нийтэд хүртээж, нээлттэй санал авах, онлайн хэлэцүүлэг зохион байгуулах боломжтой.

Хайрцаг 6. ЭМЯ нь нэн ач холбогдол бүхий бодлогын болон зохицуулалтын үүрэг ролийг хүлээдэг.

Бодлого болон хэрэгжүүлэлт (ЭМЯ-ЭМГ), бодлого болон хяналтын (ЭМЯ-МХЕГ) салангид байдал нь ЭМЯ-ны үүрэг, ролийг сулруулсан байна.

Бодлого боловсруулагч эрх үүргийн дагуу ЭМЯ нь холбогдох байгууллагуудтай хамтран эрүүл мэндийн салбарын бодлого ба журмуудыг зохистой тайлбарлах, хэрэгжилтийн хангалтыг зохицуулах үүрэгтэй.

Бодлогын боловсруулалт ба хэрэгжүүлэлтэнд бодлогын тодорхой бус байдал нь эрүүл мэндийн салбарыг бүхэлд нь, тэр дундаа хатуу зохицуулалт дунд үйл ажиллагаа явуулдаг эрүүл мэндийн хувийн хэвшилд сөргөөр нөлөөлдөг.

ЭМЯ-ны хувьд боловсон хүчний асуудлыг шийдэх ёстой. Энэхүү тайлантай холбогдох асуудлуудаар, тэр дундаа хувийн эмнэлгүүд, ТХХТ-ийг хөгжүүлэх, эрүүл мэндийн салбарын тусгай зөвшөөрлийг нэг мэргэжилтэн хариуцан ажиллаж байна. Хувийн хэвшлийн зохицуулалтыг хариуцан ажиллах хүн эрүүл мэндийн хувийн хэвшлийн үйл ажиллагааг бизнес болон зах зээлийн зарчим талаас нь авч үздэг ойлголттой байх хэрэгтэй. Эрүүл мэндийн газар. ЭМГ нь эрүүл мэндийн салбарын хэрэгжүүлэгч агентлаг18 бөгөөд “эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг чиглүүлэх, Засгийн газраас баримталж буй эрүүл мэндийн бодлогыг хэрэгжүүлэхэд тусламж, үйлчилгээний чанарыг хангуулах, ба ард иргэдэд чанартай, хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргүүлэх ” үүрэгтэй ажилладаг.19 ЭМГ-ын зарим бүтэц нь бусад орны ЭМЯ-ны бүтэцтэй ижил байна, үүнд эмнэлгийн мэргэжилтний хөгжил, зөвшөөрөл, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, салбарын бодлогын дүн шинжилгээ, эрүүл мэндийг дэмжих, сурталчилах болон эрүүл мэндийн статистик ба мэдээлэл гэх мэт20.

17 АХБ, Монгол Улс дахь Хувийн салбарын үнэлгээ, хуудас 17 энэ үнэлгээ авч үзэх 18 УИХ-ын тогтоол дугаар 58/2002 ба Засгийн газрын тогтоол дугаар 162/2002 19 Эрүүл мэндийн салбар 2002, ЭМЯ, Улаанбаатар, 2003, хуудас 24 www.doh.gov.mn 20 Эрүүл мэндийн газар, 2010

Page 25: ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ ... - hsdp.orghsdp.org/public/f/C4+Master+Report+-Mgl.pdf · Ашигласан ном зүй 75 . ... мэндийн тухай хуулинд

Бүрэлдэхүүн 4: Салбарын хөгжил ба удирдлага, 2010 оны 6 дугаар сарын тайлан

25

Эрүүл мэндийн салбарын байгуулалын тогтолцооны өөрчлөлт нь хэрэгжилтийн зохистой зохицуулалтын механизмыг дагуулаагүй тул бодлогын хэрэгжилтэнд шууд нөлөө үзүүлж байна. Эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрөл олгох эрх ЭМЯ ба ЭМГ хоёуланд нь олгогдсон нь байгууллалын эрх үүрэг давхардсан, түүнчлэн адил эрх олгох хоёр байгууллагыг бий болгосон байна. ЭМЯ болон ЭМГ-ын үйл ажиллагааг зохицуулах ба уялдуулах нь бодлого ба хэрэгжилтийн нэгдмэл байдал ба хоорондын уялдаа холбоог хангуулах ач тустай. Журмуудын зохицуулалт, уялдаа холбоо, үнэлгээг хангах, санал гомдол, авилгал, зохисгүй үйл ажиллагаа, арга хэмжээг авах болон шинэ удирдамж, журмыг санал болгох, хэрэгжилтийг зохицуулах ба хянах эрх бүхий “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг зохицуулах байнгын зөвлөл”-ийг ЭМЯ, ЭМГ, МХЕГ, эмнэлэг ба эрүүл мэндийн мэргэжлийн холбоод ба хувийн хэвшлийн эрүүл мэндийн төлөөлөлтэй байгуулахыг санал болгож байна.

Хайрцаг 7. Бодлого ба хэрэгжилтийг зохицуулах нь нэгдмэл ба уялдаа бүхий үр дүнд хүргэхэд шаардлагатай.

Эрүүл мэндийн салбарын хэрэгжилтийг хангах үүрэг бүхий ЭМГ байгуулагдсанаар ЭМЯ-ны үүрэг ролийг өөрчилсөн.

Бодлогын нэгдмэл байдлыг хангах үүднээс ЭМЯ ба ЭМГ-ын уялдаа холбоо, хамтын ажиллагаа, зохицуулалт ба хэрэгжүүлэлт, зохион байгуулалтыг байнга онцгойлон үзэх хэрэгтэй.

Журмуудын зохицуулалт, уялдаа холбоо, үнэлгээг хангах, санал гомдол, авилгал, зохисгүй үйл ажиллагаа, арга хэмжээг авах болон шинэ удирдамж, журмыг санал болгох, хэрэгжилтийг зохицуулах ба хянах эрх бүхий “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг зохицуулах байнгын зөвлөл”-ийг ЭМЯ, ЭМГ, МХЕГ, эмнэлэг ба эрүүл мэндийн мэргэжлийн холбоод ба хувийн эрүүл мэндийн төлөөлөлтэй байгуулахыг санал болгож байна.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар. Эрүүл мэндийн хяналтын үйл ажиллагаа МХЕГ дор төвлөрсөн. Төрийн энэхүү томоохон бүтцийг бий болгосон шалтгаан нь өмнө нь олон тооны чиглэлийн яам, байгууллагуудын харьяанд байсан хяналтын үйл ажиллагааны зохион байгуулалтыг хийж, компани, байгууллага болон эмнэлгүүдэд очиж хяналт тавих эрүүл мэнд, эрүүл ахуй, хөдөлмөр, даатгал ба галын гэх мэт мэргэжлийн хяналтын байцаагч нарын багийг ажиллуулахаар болсон. МХЕГ-ын хийх үүрэг, үйл ажиллагаа өргөн хүрээг хамардаг ба хувийн хэвшлийн үйл ажиллагаанд чухал нөлөө үзүүлнэ. АХБ-ны тайланд “хувийн бизнест ажиллагсад, үйлчлүүлэгчид болон олон нийтийн ашиг сонирхлыг хамгаалах үүднээс хяналт хийгдэх нь шаардлагатай ч Засгийн газрын хяналтын тогтолцоо нь давхардмал хяналт ба үүрэг роль, авилгалын асуудалтай холбогдон өөрчлөгдөхгүй байсаар ирлээ. Хяналтын үйл ажиллагаа нь түлхүү үйл ажиллагааг зохицуулах гэхээсээ илүү компаниудаас төлбөр, торгууль ноогдуулах хэлбэрээр хийгдэж байна. Түүнчлэн торгууль ноогдуулдаг байцаагч нар зохицуулалтыг янз бүрээр тайлбарлах үзэгдэл ажиглагдаж байна.” 21 21 АХБ, Монгол Улс дахь Хувийн салбарын үнэлгээ, хуудас 28

Page 26: ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ ... - hsdp.orghsdp.org/public/f/C4+Master+Report+-Mgl.pdf · Ашигласан ном зүй 75 . ... мэндийн тухай хуулинд

Бүрэлдэхүүн 4: Салбарын хөгжил ба удирдлага, 2010 оны 6 дугаар сарын тайлан

26

Эрүүл мэндийн хувийн хэвшлийн хувьд байдал ялгаагүй байна. Хяналтын үйл ажиллагаа нь хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, ур чадвар бүхий мэргэжилтэнтэйгээр зохистой орон байранд чанартай үйлчилгээ үзүүлэх нөхцлийг хангах зорилго бүхий зохицуулалтыг хангахаас илүү шалгалт хэлбэрээр явагдаж байна. МХЕГ-ын эрүүл мэндийн асуудал эрхэлсэн хэлтэс эрүүл мэндийн хяналтыг 3 үндсэн чиглэлээр хийдэг. Үүнд: эрүүл мэндийн тусламж үйлчилгээ ба чанар, эм ба эрүүл ахуй. Хяналтын байцаагч нар нь удаан хугацааны төрийн албан хаагчид бөгөөд тэр болгон эрүүл мэндийн чиглэлийн шинэ, дэвшилтэт технологи болон процедурын талаарх мэдлэгээ байнга дээшлүүлж чаддаггүй байна. Хяналтын байцаагч нар батлагдсан, байнга шинэчлэгдэж чаддаггүй дүрэм, стандартыг түүний хэрэгтэй болон тохиромжтой эсэхийг үл харгалзан нийцэж буй эсэхэд хяналт тавьж байна. Хяналтын байцаагч нарын ур чадвар их чухал. Түүнчлэн үйл ажиллагааг хангалттай хугацаанд гүйцэтгэж чадах, тогтмол хяналт явуулж байх тооны байцаагч нар шаардлагатай. Хяналтын үйл ажиллагааг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг хангах төр ба хувийн хэвшлийн хамтарсан чармайлт гэж ойлгох хэрэгтэй. Хяналтын байцаагч нар чадвартай, хүндлэгддэг, шудрага байж мэргэжлийн болон ёс зүйн өндөр хэм хэмжээг сахин ажиллана. Хувийн хэвшлийн зүгээс хяналтын үйл ажиллагаан дээр доорх зүйлүүдийг анхаарах шаардлагатай:

(1) “Цогц” шалгалтын систем нь улсын эмнэлгүүдэд тохиромжтой боловч ойр ойрхон шаардлагагүй хяналт хийх нь хувийн хэвшлийн хөгжилд сөрөг үр дагаварыг авчирч, хууль, тогтоомжид нийцүүлэх гэхээсээ илүү цагдах үүргийг гүйцэтгэнэ. (2) Эрүүл мэндийн хяналт нь маш өндөр ур чадвар бүхий үйл ажиллагаа бөгөөд байцаагч нар хамрах хүрээ, үйл ажиллаагааны хувьд өндөр мэргэшсэн, тогтмол сургалтанд хамрагддаг, эрүүл мэндийн салбарын хууль, тогтоомж, журмуудын талаар сайн мэдлэгтэй байхыг шаарддаг. Хэрэв МХЕГ эрх үүргээ гүйцэтгэхэд хүн хүч дутагдаж байгаа бол мэргэжлийн хяналт, дүгнэлт гаргахад мэргэшсэн хувийн байгууллагуудыг бий болгож, зарим хяналт, шалгалтын үйл ажиллагааг гэрээгээр гүйцэтгэх хувилбарууд байдаг. Түүнчлэн ЭМЯ, ЭМГ ба МХЕГ хоорондын хамтын ажиллагаа, үйл ажиллагааны уялдаа, зохион байгуулалт нь хяналтын үйл ажиллагааг үр дүнтэй гүйцэтгэхэд нэн чухал. (3) Оношлогоо ба эмчилгээний чиглэлээр өргөжиж буй технологийн дэвшил, байгууламжийн шинэ бүтэц, инженерийн шийдэл болон шинэ тоног төхөөрөмж ба эмнэлгийн хэрэгсэл зэрэг нь өнөөгийн мөрдөгдөж буй стандартуудыг байнга шинэчилж байхыг шаарддаг. Энэхүү асуудлыг ЭМЯ-ны манлайлал дор зангидан нэгдмэл байдлаар шийдэх шаардлагатай.

Page 27: ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ ... - hsdp.orghsdp.org/public/f/C4+Master+Report+-Mgl.pdf · Ашигласан ном зүй 75 . ... мэндийн тухай хуулинд

Бүрэлдэхүүн 4: Салбарын хөгжил ба удирдлага, 2010 оны 6 дугаар сарын тайлан

27

“Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг зохицуулах байнгын зөвлөл”-ийг ЭМЯ, ЭМГ, МХЕГ, эмнэлэг ба эрүүл мэндийн мэргэжлийн холбоод ба хувийн эрүүл мэндийн төлөөлөлтэй байгуулахыг энэхүү хэсэгт дахин санал болгож байна.

Хайрцаг 8. Эрүүл мэндийн хяналтын уялдаа холбоо алдагдсанаас хариуцлага тодорхойгүй байдаг

Эрүүл мэндийн хяналт нь нэн чухал ач холбогдол бүхий техникийн асуудал. Хэдийгээр хяналтын үйл ажиллагааг МХЕГ-ыг байгуулан нэг удирдлаган дор

зангидсан боловч энэхүү бүтцийн үр дүн нь эрүүл мэндийн салбарын хувьд эргэлзээтэй байна.

ЭМЯ, ЭМГ ба МХЕГ хоорондын хамтын ажиллагаа, үйл ажиллагааны уялдаа, зохион байгуулалт нь хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг үр дүнтэй гүйцэтгэхэд нэн чухал.

Журмуудын зохицуулалт, уялдаа холбоо, үнэлгээг хангах, санал гомдол, авилгал, зохисгүй үйл ажиллагаа, арга хэмжээг авах болон шинэ удирдамж, журмыг санал болгох, хэрэгжилтийг зохицуулалах ба хянах эрх бүхий “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг зохицуулах байнгын зөвлөл”-ийг ЭМЯ, ЭМГ, МХЕГ, эмнэлэг ба эрүүл мэндийн мэргэжлийн холбоод ба хувийн эрүүл мэндийн төлөөлөлтэй байгуулахыг санал болгож байна.

2010 онд Нийслэлийн нэгдүгээр амаржих газарт үүссэн асуудал нь тусгай зөвшөөрөл, магадлан итгэмжлэл ба хяналтын үйл ажиллагааны зохион байгуулалт ба хэрэгжилтийн үр дагаварыг харуулсан тод жишээ болсон. (Хайрцаг 9.)

Хайрцаг 9. Нийслэлийн 1-р амаржих газар: Үйл ажиллагаа ба хариуцлагын хуваагдмал байдал

Нийслэлийн 1-р амаржих газарт үүссэн нөхцөл нь улсын болон хувийн хэвшлийн салбарт аль алинд нь сургамж болохуйц жишээ болсон юм. Төрийн мэдлийн 1-р амаржих газар нь гурван нярайн эндэгдэл болон халдварт өвчний нян тархсантай холбоотойгоор түр хаагдсан билээ. ЭМЯ-ны зүгээс вирусын халдвар гарсан гэж үзсэн ч үндсэндээ асуудал нь эрүүл ахуйн нөхцөл муу, эмнэлгийн барилга байгууламжид сүүлийн 20 жил дорвитой засварын ажил хийгдээгүй зэрэг юм. Эмнэлгийн удирдлагуудыг цаг тухайд нь асуудлыг тавиагүй, нуун дарагдуулсан үндэслэлээр ажлаас нь халсан. Энэ жишээнд эмнэлгийн үйл ажиллагаа доголдоход хэн хариуцлага үүрэх ёстой вэ гэсэн асуулт гарч ирнэ. ЭМЯ-ны удирдлагын зүгээс дан ганц эмнэлгийн удирдлагыг буруутгасан. Тэгвэл сүүлийн 20 жилийн хугацаанд дорвитой засвар хийгдээгүй, байнга бохирын асуудал гарч байдаг нөхцөлд хэрхэн наад захын хяналтыг давж, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл үргэлжлүүлэн олгогдсон бэ? Хэрэв мэргэжлийн хяналтын дүгнэлт цаг тухай бүрт нь гарсан бол үүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг эмнэлгийн удирдлага болон эзэмшигч төр буюу ЭМЯ-ны зүгээс аваагүй вэ? Дээрх жишээ нь хэрэгжилтийн хуваагдмал байдал нь тодорхойгүй хариуцлага болон сөрөг үр дагавар хэрхэн авчирч болохыг тод харуулсан. Түүнчлэн магадлан итгэмжлэх үйл ажиллагаа, магадлан итгэмжлэх хугацаа болон дэд бүтэц, материаллаг хангамжийн асуудал болон эмнэлгийн чанарын үзүүлэлт зэргийг эргэн үзэх шаардлагатайг харуулж байна. Нийслэлийн 1-р амаржих газарт үүссэн асуудал нь хуваагдмал байгууллын хүрээнд зохион байгуулалт, уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах шаардлагатай байгааг бодит байдал дээр харуулсан юм. Цаашид ийм асуудлыг гаргахгүйн тулд олон байгууллагын орчинд нийцсэн шинэ дүрэм, журам гаргаж мөрдөн ажиллах үндэслэл байгааг харуулж байна. 1-р амаржих газрын үйл ажиллагаа их засвар хийж дуустал бүрэн зогссон байгаа

Page 28: ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ ... - hsdp.orghsdp.org/public/f/C4+Master+Report+-Mgl.pdf · Ашигласан ном зүй 75 . ... мэндийн тухай хуулинд

Бүрэлдэхүүн 4: Салбарын хөгжил ба удирдлага, 2010 оны 6 дугаар сарын тайлан

28

бөгөөд нийт үйл ажиллагаа, ажиллагсад болон тоног төхөөрөмжийн хангалттай нөөц бүхий Ачтан болон бусад хувийн эмнэлгүүдэд шилжүүлэн байршуулж түрээсийн гэрээгээр эх барих үйл ажиллагааг явуулж байна.

Орон нутгийн засаг захиргаа. Орон нутгийн засаг захиргааны нэмэгдэж буй эрх үүрэг эрүүл мэндийн салбарт нөлөө үзүүлсэн. Төвлөрлийг сааруулах (1996) бодлого нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэхэд орон нутгийн засаг захиргааны эрх мэдлийг нэмж өгсөн. ЭМЯ бус ЭМГ нь орон нутгийн салбаруудаар дамжуулж орон нутгийн эрүүл мэндийн санхүүжилт болон зарцуулалтыг хянадаг. Энэхүү тогтолцоонд ажиглагдаж байгаа сөрөг тал нь хэрэгцээнд тулгуурлан нөөцийг байршуулах, төсвийг төлөвлөхөд орон нутгийн бүтцийн, удирдлагын болон техникийн чадавхи хангалтгүй байна. Төгөлдөр бус төвлөрлийн сааралт нь ЭМЯ-ны зүгээс үндэсний хэмжээнд бодлого, төсвийг төлөвлөх, хэрэгжүүлэх болон үнэлэх, нөөц байршуулах давуу эрх олгох зэргийг хязгаарлаж байна. Үүний үр дүнд бодлого боловсруулах, зардлын зүйл ангийг хянах, дүн шинжилгээ хийх зэрэг үйл ажиллагаа хангалтгүй явагдах, цаашид улсын болон хувийн эмнэлгүүд төлөвлөлт хийхэд бэрхшээл гарах зэрэг үзэгдлүүд ажиглагдана. Түүнчлэн орон нутгийн тусламж, үйлчилгээ хүртэх байдал ба чанар харилцан адилгүй байх зэрэгт нөлөөлнө. Хангалтгүй үр дүн бүхий орон нутгийн эрүүл мэндийн улсын тусламж, үйлчилгээ нь цаашид олон хүмүүсийг хувиасаа төлөх л боломжтой бол хувийн эмнэлгүүдээр түлхүү үйлчлүүлэх хандлагыг бий болгоно. Тэр тусам ЭМД-ын сантай гэрээ байгуулсан хувийн эмнэлгүүдэд үйлчлүүлэгчдийн тоо олширно. Тиймээс орон нутгийн эрүүл мэндийн үйл ажиллагааны төлөвлөлтийг хийхэд холбогдох улсын болон хувийн хэвшлийн байгууллага, тэр дундаа ЭМЯ, ЭМГ, ЭМД-ын Сан зэрэг газрууд хамтран оролцох ёстой.

Хайрцаг 10. Орон нутгийн удирдлагууд зохицуулалтын хэрэгжилтийг хангахад хязгаарлагдмал чадавхитай байна.

Хязгаарлагдмал засаглал болон үйл ажиллагааны чадавхи бүхий төвлөрлийг сааруулах үйл ажиллагаа үр ашигтай байж чадахгүй байна.

Монгол Улс хүн ам багатай болон жижиг орон нутагт төвлөрлийг сааруулснаар норм, зохицуулалтаас илүү уламжлал, хамаатан садангийн хэлхээ холбоо нөлөөлж байна.

Хувийн хэвшлийн хувьд энэ нь тусгай зөвшөөрөл авах үйл явцыг ёс төдий болгож байна.

Шударга ба ил тод байдал. Байгуулалын хүрээнд шударга, ил тод байдал маш чухал байдаг. АХБ-ны тайланд эдгээр асуудлууд нь улсын болон хувийн хэвшлийн аль алинд нь сөргөөр нөлөөлж байгаа талаар дурдсан болно. “Төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд авилгал, ил тод бус байдал болон хариуцлагааас зайлах хүлээхгүй байх явдал байсаар байгаа бөгөөд энэ нь татвар, гааль, тусгай зөвшөөрөл болон хяналт болон газар эзэмших гэх мэт үйл ажиллагаанд түгээмэл байгаа талаар хувийн хэвшлийн зүгээс тодорхойлсон байна. Албан тушаалаа ашиглаж бизнес хийх нь татвар, гааль, мэргэжлийн хяналтын байцаагч нар болон тусгай зөвшөөрөл, магадлан итгэмжлэл олгох эрх бүхий албан тушаалтнуудад

Page 29: ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ ... - hsdp.orghsdp.org/public/f/C4+Master+Report+-Mgl.pdf · Ашигласан ном зүй 75 . ... мэндийн тухай хуулинд

Бүрэлдэхүүн 4: Салбарын хөгжил ба удирдлага, 2010 оны 6 дугаар сарын тайлан

29

илэрдэг бөгөөд өнөөдөр Улаанбаатар хотод газрын зөвшөөрөл олж авах нь маш хэцүү болж байна” гэжээ.22 ЭМЯ-ны зүгээс салбарын хувьд авилгал болон ёс бус үйлдлийг хянах, таслан зогсоох,багасгах, үүнтэй холбоотой дүрэм журмын хэрэгжилтийг хангахад чиглүүлэх шаардлагатай байна.

Хайрцаг 11. Хууль бус удирдлага ба үйл ажиллагааны зуршлүуудыг хянах шаардлагатай

Эрүүл мэндийн болон эмийн бүртгэл, хяналт дахь авилгал ба ёс зүйгүй үйлдлүүдийг хянаж шалгах хэрэгтэй, учир нь 1) хувийн хэвшлийн эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх, 2) бодлогын хэрэгжилт, хяналт шалгалтын зорилгыг гажуудуулах, 3) шаардлагагүй өртөг бий болгох, 4) авилга авах хандлагыг өөгшүүлэх аюултай.

ЭМЯ тус салбарын ёс зүйгүй үйлдлийг хянаж шалгах, хариуцлага тооцох ажлыг хууль хяналтын байгууллага (Прокурорын газар, авилгалтай тэмцэх алба, цагдаа)болон ЭМГ, МХЕГ болон хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын оролцоотой зохион байгуулахад манлайлах үүргийг хүлээж болно.

Дүгнэлт. Эрүүл мэндийн байгуулалын хуваагдмал тогтолцоо нь засаглал, хариуцлага ба ил тод байдлыг алдагдуулж, шаардлагагүй үйл ажиллагааны давхардлыг үүсгэж байна. Эрүүл мэндийн салбарын байгуулалын өнөөгийн тогтолцоо нь цаашид өөрчлөгдөхгүйг харгалзан эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг илүү үр дүнтэй болгох үүднээс зохион байгуулалтын тогтолцоо шаардлагатай. Иймд тогтоол, журмуудыг хэрэгжүүлэх зохион байгуулалт, уялдаа холбоо, үнэлгээг хангах, үйлчлүүлэгчдийн гомдол, нэхэмжлэл, салбарын авилгалын асуудал, ёс зүйгүй үйл ажиллагаанд арга хэмжээ авах болон шинэ зохицуулалт, журам, түүний хэрэгжилтийн талаар зөвлөгөө өгөх болон хяналт тавих эрх бүхий “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг зохион байгуулах байнгын зөвлөл”-ийг ЭМЯ, ЭМГ, МХЕГ, эмнэлэг ба эрүүл мэндийн мэргэжлийн холбоод ба хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийн оролцоотой байгуулахыг санал болгож байна. 2.1.3. Зохицуулалтын хүрээ Зохицуулалт гэж ерөнхийд нь бодлогын хэрэгжилтийг хангах, тодорхой үйлдлийг хангуулах, сонирхогч талууд болон олон нийтэд мэдээлэх, зах зээл дээрх тодорхой үйл ажиллагааг хянах үүднээс эрх бүхий байгууллагын хөндлөнгөөс оролцох үйл ажиллагаа гэж хэлж болно. Зохицуулалт хийх эрхийг хуулиар холбогдох төрийн байгуулагуудад олгогдсон байдаг. Жишээ нь Яам, бие даасан статус бүхий төрийн байгууллага, захиргааны байгууллага, төрийн эмнэлгийн сангууд болон албууд гэх мэт. Түүнчлэн хуулиар зарим нэг хувийн этгээдэд өөрийгөө зохицуулах эрхийг олгож болно. Жишээ нь анагаахын болон эмнэлгийн холбоод гэх мэт. Эрүүл мэндийн даатгалын компаниуд эрүүл мэндийн даатгалын бүтээгдхүүнийг эрх зүйн параметрийн хүрээнд даатгалын гэрээгээр зохицуулна. Төрийн эмнэлгүүдийн удирдлага болон үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг удирдлагын болон үйлчилгээний гэрээний эрх зүйгээр зохицуулна.

22 АХБ, Монгол Улс дахь Хувийн салбарын үнэлгээ, хуудас 17

Page 30: ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ ... - hsdp.orghsdp.org/public/f/C4+Master+Report+-Mgl.pdf · Ашигласан ном зүй 75 . ... мэндийн тухай хуулинд

Бүрэлдэхүүн 4: Салбарын хөгжил ба удирдлага, 2010 оны 6 дугаар сарын тайлан

30

ЭМЯ нь Эрүүл мэндийн тухай хуулиар олгогдсон эрүүл мэндийн зохицуулалт хийх үндсэн этгээд болно.23 Үүний дагуу ЭМЯ-ны зүгээс тогтоол, журмуудыг гаргаж хэрэгжилтийг хангуулдаг. 2008 онд Эрүүл мэндийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах эрх ЭМЯ-наас Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-ЭМГ-т шилжсэн. Энэхүү эрх үүрэг шилжсэнтэй холбоотой зохицуулалтын хуваагдмал байдал нь тодорхойгүй байдал ба төөрөгдлийг дагуулж байна. . Үүнийг шийдэхийн тулд ЭМГ хэрэгжилттэй холбоотой тушаал, журмуудыг ЭМЯ-тай хамтран хэлэлцэж батлах хэрэгтэй.

МХЕГ нь эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааг хянахтай холбоотой журмуудыг гаргана. Энэхүү зохицуулах эрх үүрэг нь эрүүл мэндийн хууль ба түүнийг дагалдан гарсан дүрэм, журмуудын хэрэгжилтийг албадан хангуулахад чиглэнэ. МХЕГ-ын хянах үйл ажиллагаатай холбоотой туршлага нь холбогдох хууль ба тогтоомж, стандарт, нормуудыг шинэчлэн найруулах, засах, тэдгээрийг амьдралд хэрэгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой. Иймд ЭМЯ, ЭМГ ба МХЕГ-ын хоорондын ажлын уялдаа холбоо(залгамж) бүхий зохион байгуулалт ихээхэн ач холбогдолтой. ЭМЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-ЭМГ болон МХЕГ өөрийн эрх, үүргийн хүрээнд зохицуулалтын үйл ажиллагааг явуулж байна. Түүнчлэн ЭМЯ, ЭМГ ба МХЕГ-ын үйл ажиллагаатай холбоотой сэдвүүдээр Засгийн газар болон ерөнхий сайдын алба, орон нутгийн засаг захиргааны зохицуулах эрх бүхий нэгжүүд мөн ажилдаг. Зохицуулалтын механизм нь үйл ажиллагаанд тулгуурласан гэхээсээ илүү тунхаглалын чанартай байгаагийн дээр мониторинг сул явж байгааг харуулж байна. Нөгөө нэг асуудал нь хууль болон журмууд боловсруулах үйл ажиллагаа нь төр, засгийн дотоод үйл явц гэж үзэж байна. Тухайн хууль, зохицуулалтад нөлөөлөх сонирхогч талууд, тэр дундаа хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага болон эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулагч нар хязгаарлагдмал хүрээнд хууль, журмыг шинэчлэх, өөрчлөх ажилд оролцож байгаа бөгөөд хууль тогтоомж, бодлогын баримт бичгийн төслийг хэлэлцүүлэх, зөвшилцөх талаар тогтсон систем алга байна. АХБ-ны судалгаагаар хууль, эрх зүйг боловсруулах шатанд иргэдийн идэвхтэй оролцоог хангах механизм хангалтгүй байна гэж үзжээ.24 Хэдийгээр хуульд санал авах үйл явц байдаг ч тэдгээрийг хэрхэн тусгасан эсэх болон хуулийн төслийг олон нийтэд мэдээлдэггүй. Түүнчлэн мэргэжлийн холбоодын зүгээс хууль боловсруулах

23 Зүйл 8: 8.1.1. эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах; /Энэ заалтыг 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/8.1.2. эрүүл мэндийг хамгаалах, дэмжих асуудлаар төрийн захиргааны бусад төв байгууллага, аймаг, нийслэлийн хэмжээнд мөрдөх журмыг батлах; 8.1.3.хөдөлмөрийн норм, нормативыг ажилтны эрх, ашиг сонирхлыг төлөөлөх байгууллагын саналыг харгалзан төрийн захиргааны холбогдох төв байгууллагатай хамтран батлах; 24 АХБ, Монгол Улс дахь Хувийн салбарын үнэлгээ, хуудас 15-22

Page 31: ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ ... - hsdp.orghsdp.org/public/f/C4+Master+Report+-Mgl.pdf · Ашигласан ном зүй 75 . ... мэндийн тухай хуулинд

Бүрэлдэхүүн 4: Салбарын хөгжил ба удирдлага, 2010 оны 6 дугаар сарын тайлан

31

үйл явцад үр дүнтэй оролцох чадамж муу байна. Ёс зүйн үйлдэл болон анагаахын ёс зүйг мөрдөх зохицуулалт бодит амьдралд хэрэгжихгүй, албадан хэрэгжүүлэх тогтолцоо сул байна. Улсын эмнэлгийн байгууллагын ажиллагсдыг төлөөлөх бие даасан эмнэлгийн холбоо энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаггүй бөгөөд хувийн хэвшлийн эмнэлгийн ажилчин ажилчдын холбоо анагаахын мэргэжилтний хариуцлага тооцох эрх мэдэл байхгүй. Үүнтэй холбоотой олон мэргэжлийн хууль бүс үйлдлүүд шалгагдаж, арга хэмжээ авагдахгүй явсаар байна. ЭМЯ-ны албан тушаалтнуудаас бүрдсэн Эмнэлгийн Ёс Зүйн хороо ЭМЯ-наас томилогдон ажилладаг ч үйл ажиллагаа нь бодит үр дүн авчирахгүй, ёс зүйн алдааны асуудлыг зорилгын хүрээнд шийдвэрлэж чадахгүй байна.

Хайрцаг 12. Зохицуулалтын хуваагдмал байдалд зохион байгуулалт хэрэгтэй. Эрүүл мэндийн салбарын онцлог, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний нийгэм,

эдийн засаг болон улс төрийн ач холбогдлын үүднээс тус салбарын нэгдмэл, тодорхой байдлыг хангах нэгдсэн зохицуулалтын систем байх шаардлагатай гэж үзэж байна.

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зохицуулалтын манлайлал маргаангүй ЭМЯ-д байх ёстой.

ЭМГ нь хэрэгжүүлэгч агентлаг бөгөөд ЭМЯ-наас гаргасан зохицуулалтын бодлого, журмуудын хүрээнд үйл ажиллагаа явуулна.

МХЕГ-ын зохицуулалтын үүрэг ролийг тодотгох шаардлагатай. Эрүүл мэндийн хяналт шалгалтын үйл ажиллагаа ЭМЯ-ны тогтоосон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бодлогын хүрээнд явагдана. Түүнчлэн эрүүл мэндийн байцаагч нараас ЭМЯ-ны зүгээс боловсруулж буй хууль эрх зүйн болон зохицуулалтын баримт бичгүүдэд санал авах, шаардлагатай бол өөрчлөх санаачлага гаргах боломж олгох нь үр дүнтэй. Гэсэн хэдий ч зохицуулалтын эрх үүрэг ЭМЯ-д байх бөгөөд дүрэм журмуудыг нэгдмэл нэг ойлголттой хэрэгжүүлнэ

Анагаахын ёс зүй болон тусламж үйлчилгээ болон мэргэжилтний үйл ажиллагаанд мониторинг хийх стандартуудын талаарх бодлого ба журмыг боловсронгуй болгож ёс бус үйлдэл арга хэмжээ авах нарийн хэм хэмжээг тогтоох шаардлага гарч байна.

Дүгнэлт. Зохион байгуулалтгүй, хуваагдмал зохицуулалтаас үүдэн олон хүндрэл гарч байна. Нэгд, бодлогын хэрэгжилтийн тодорхойгүй байдал болон хоёрдмол утгуудыг бий болгож байна. Хоёрт, хариуцлага ба ил тод байдлыг алдагдуулж байна. Зохицуулалтын үйл ажиллагаанд юуг хэн хариуцах вэ, үл ойлголцол гарах тохиолдолд хэн нь шийдэх давуу эрх мэдэлтэй байх вэ гэдгийг тогтоох нь чухал. Жишээ нь тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг ЭМГ зохион байгуулж тусгай зөвшөөрөл олгох эрх нь ЭМЯ-д байна. Гуравт, албадан хэрэгжүүлэх үүднээс МХЕГ-ын зүгээс хориг арга хэмжээ авах боломжтой бөгөөд эмнэлэг болон клиникүүдэд хууль, тогтоомжийг хэрэгжүүлэгч үндсэн этгээд болж байна. Дөрөвт, зохицуулалтын хуваагдмал байдал нь норм, стандартыг даган мөрдөх үйл ажиллагааны чанарт сөрөг нөлөө үзүүлнэ. (Бүлэг 4-ийг үзнэ үү).

Page 32: ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ ... - hsdp.orghsdp.org/public/f/C4+Master+Report+-Mgl.pdf · Ашигласан ном зүй 75 . ... мэндийн тухай хуулинд

Бүрэлдэхүүн 4: Салбарын хөгжил ба удирдлага, 2010 оны 6 дугаар сарын тайлан

32

2.2. Санхүүгийн зохицуулалт 2.2.1. Нийгмийн эрүүл мэндийн даатгал Нийгмийн эрүүл мэндийн даатгал нь Эрүүл мэндийн хууль болон Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар тус тус зохицуулагддаг. Хэдийгээр ЭМД-ын сангийн шимтгэлийн хураамж бага байгаа боловч хүн амын 80% нь эрүүл мэндийн даатгалд хамрагдсан (эрүүл мэндийн шимтгэл цалингийн 6%, шимтгэлийн доод хэмжээ 6,000 төгрөг). Эрүүл мэндийн даатгалын сангийн хуримтлал хангалттай байгаа нь тусламж үйлчилгээний хүрээ болоод санхүүжилтийн хэмжээг нэмэх боломжтой ч санхүүгийн зохицуулалтын бодлого уламжлал хэвээр явж ирлээ. Эрүүл мэндийн даатгалын сангийн хуримтлалыг банкинд байршуулдаг. Нийгмийн даатгалын сангийн зорилго нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг санхүүжүүлэхэд чиглэдэг бөгөөд хуримтлал ба ашиг олоход чиглэдэггүй. Хэдийгээр нөөц хуримтлал бүрдүүлэх нь гэнэтийн зардлыг хаахад хэрэгтэй боловч ашиг хуримтлуулах нь Эрүүл мэндийн даатгалын сангийн утга агуулгатай нийцэхгүй юм. Сангийн илүүдэл нөөцийг анхан шатны эрүүл мэндийн үйлчилгээний зардлын нөхөн төлбөрийг нэмэгдүүлэх болон сайтар шалгаруулалт хийж сонгосон хувийн эмнэлгийн үйлчилгээний хүртээмж ба чанарыг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой. Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль нь эрүүл мэндийн даатгалын санг бүрдүүлэх, эрүүл мэндийн даатгалын хэлбэр ба хамрах хүрээ, даатгагч ба даатгуулагчдын хоорондын харилцаа, шимтгэл төлөх, нөөцийн бүрдүүлэлт, зарцуулалт болон бусад асуудлыг зохицуулна.25 Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулинд хамгийн сүүлд 2007 онд шимтгэлийн хувь хэмжээтэй, 2009 онд хүний хөгжил сантай холбоотой нэмэлт өөрчлөлтүүд хийгдсэн. Эрүүл мэндийн даатгалын сан байгуулагдсан цагаасаа эхлэн эрүүл мэндийн даатгалын схемийн хүрээнд ихэвчлэн хэвтэн эмчлүүлэхэд төвлөрч байлаа. Одоогийн байдлаар ЭМД сангаас нөхөн олговор хэлбэрээр санхүүжигдэх тусламж, үйлчилгээнд:

- Төрийн зүгээс үнэ төлбөргүй үзүүлдэг эрүүл мэндийн хөтөлбөрт багтаагүй өвчин, гэмтлийг хэвтэн эмчлүүлэх үйлчилгээ (дотрын, мэдрэлийн тогтолцооны, нүд, чих, арьс, яс, булчин, холбогдох нэхдэсийн өвчин ба яаралтай бус гэмтэл, мэс заслын өвчин),

- Яаралтай бус бага гэмтэл, амбулаторийн тусламж үйлчилгээ, - Эрүүл мэндийн даатгалын дэд зөвлөлөөс баталсан шаардлагатай эмийн

жагсаалтанд орсон эмийн үнийн 50-80% зэрэг багтаж байна.26

Эрүүл мэндийн даатгалын сангийн нийт зарцуулалтын 16,1% хувийн хэвшлийн үзүүлсэн тусламж үйлчилгээг санхүүжүүлэхэд зарцуулагджээ. 2009 онд 137 хувийн

25 Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Зүйл 1 26 Монгол Улсын Эрүүл мэндийн даатгалын үнэлгээ, Л.Тунгалаг ба Ян Бултман, GVG, ЭМСХХ3, Бүрэлдхүүн хэсэг 2

Page 33: ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ ... - hsdp.orghsdp.org/public/f/C4+Master+Report+-Mgl.pdf · Ашигласан ном зүй 75 . ... мэндийн тухай хуулинд

Бүрэлдэхүүн 4: Салбарын хөгжил ба удирдлага, 2010 оны 6 дугаар сарын тайлан

33

эмнэлэгт 6,9 тэрбум төгрөг төлөгдсөн. ЭМД Сангаас хувийн хэвшлийг санхүүжүүлэх хувь хэмжээ бага хэмжээгээр боловч тогтвортой өсөж байна. Оношийн бүлгээр төлбөр хийх тогтолцоо 2006 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд зарим амбулаторийн үйлчилгээг мөн хамруулсан болно. Амбулаторийн үзлэгийн төлбөр нь үндсэн тарифыг тухайн оношийн бүлгийн коэффициентээр үржүүлсэн хэмжээгээр олгож байна. 2010 оноос оношийн бүлгийн тоог 22-оос 115 болгож нэмсэн. 27 ЭМД-ын сангийн гэрээнүүд нь санхүүжигдэх боломжтой хувийн хэвшлийн үзүүлэх бүх тусламж, үйлчилгээ, түүний шалгуурыг тодорхойлно. Энэ нь үйлчилгээ үзүүлэгч байгууллага бүхэн ЭМД сантай санхүүжилт авах гэрээ байгуулах боломжгүй бөгөөд зөвхөн шаардлага хангаж, сонгон шалгаруулалтанд тэнцсэн байгууллага санхүүжилт авах эрхтэй. ЭМД сан нь даатгуулсан хүн бүрт даатгалын эрх, үүрэг, даатгалд хамрагдах үйлчилгээг тодорхой болгох үүднээс гэрээний хураангуй болон нэмэлтийг өгдөг байх ёстой. Энэ нь ЭМД-ын нээлттэй, ил тод байдлыг хангахад тустай юм. Эрүүл мэндийн сайдын 2009 оны 2-р сарын 2-ны 37 тоот тушаалаар ЭМС нь 3-с доошгүй жил үйл ажиллагаа явуулсан, хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ эрхэлдэг, тухайн орон нутгийн хэрэгцээнд тулгуурласан, магадлан итгэмжлэгдсэн, эмнэлгийн багтаамж болон орны тоо нь сайдын тушаалаар батлагдсан хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын орны хязгаарт багтах журмаар гэрээ хийгддэг. Мөн орон нутгийн мэргэжлийн хяналтын байцаагч болон ЭМГ-ын үнэлгээн дээр үндэслэх нэмэлт шаардлага тавигддаг. ЭМД-ын сантай гэрээ байгуулах эмнэлгүүдийг жил бүр орон нутгийн Эрүүл мэндийн газар сонгодог. Энэ зарчим өөрчлөгдөх ёстой. ЭМД-ын сан нь эрх зүйн хүрээнд шаардагдах нөөцийг чадварлаг шаардлага хангасан эмнэлгүүдэд олгох үүрэгтэй. ЭМД-ын сан энэхүү эрх үүргээ хариуцлагатайгаар хэрэгжүүлэхэд хувийн эмнэлгүүдийн сонгон шалгаруулалтыг хянаж ажиллах ёстой. ЭМЯ нь ЭМД сантай гэрээ байгуулах нөхцлийг зохицуулж байгаа боловч орон нутгийн удирдлага хувийн эмнэлгүүдийг сонгож байгаа нь хуваагдмал зохицуулалт юм. Энэ тохиолдолд ЭМС нь “худалдан авагч” биш харин зөвхөн “төлөгч” байна. Энэхүү саналыг 2010 оны 6 дугаар сарын 16-нд хийсэн Бүрэлдэхүүн 4 ажлын хэсгийн уулзалтаар дэмжигдсэн болно. Мөн ЭМД-ын сан нь жил бүрийн тусламж, үйлчилгээний төлбөрийг хийх болон гэрээлэх үйл ажиллагааг зохицуулах тусдаа төсөвтэй байх хэрэгтэй. ЭМД-ын сан нь тухайн жилийн санхүүжүүлэх дээд хэмжээг тодорхойлох ёстой. ЭМС нь эрүүл мэндийн бус харин санхүүгийн байгууллага учраас хувийн эмнэлгүүдэд нөөцийг зохистой, үр дүнтэй хуваарилах бизнесийн бодит шийдвэр гаргаж байх хэрэгтэй. ЭМС-с хийгдэж буй төлбөр нь хувийн хэвшилтэй тохирсон тарифийн дагуу бүрэн хэмжээгээр хийгдэж байх ёстой. Тариф нь дэд бүтэц, тоног төхөөрөмж, боловсон

27 Эрүүл мэнд, Нийгмийн халамж, хөдөлмөр болон Сангийн сайд нарын 2009 оны дугаар 407, 265, 159 тоот тушаал.

Page 34: ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ ... - hsdp.orghsdp.org/public/f/C4+Master+Report+-Mgl.pdf · Ашигласан ном зүй 75 . ... мэндийн тухай хуулинд

Бүрэлдэхүүн 4: Салбарын хөгжил ба удирдлага, 2010 оны 6 дугаар сарын тайлан

34

хүчин, ажлын чанарын коэффициентийг тооцон улсын ба хувийн хэвшлийн хувьд адил түвшинд байх ёстой. ЭМЯ нь ГТХАН-ийн туслалцаатайгаар Эрүүл мэндийн даатгалын бодлогын баримт бичиг дээр ажиллаж байна. Баримт бичиг боловсруулах шатандаа байгаа бөгөөд үүнд хоёр асуудлыг санал болгож байна: Нэгдүгээрт, зах зээлд байгаа боловч одоогийн хуулиар хүлээн зохицуулагдаагүй урьдчилсан төлбөр бүхий эрүүл мэндийн даатгалыг Даатгалын тухай хуулинд оруулах, хоёрдугаарт, хувийн эрүүл мэндийн даатгал нь зөвхөн “нэмэлт байх ёстой” буюу нийгмийн эрүүл мэндийн даатгалд багтсан үйлчилгээг хамрахгүй гэж үзэхгүй байх.28 Хувийн эрүүл мэндийн цогц даатгал буюу эрүүл мэндийн давхар даатгал29 нь хэрэв нийгмийн эрүүл мэндийн даатгалд өрсөлдөөн байдлаар хамрагдалтыг бууруулахгүй нөхцөлд зөвшөөрөгдөх боломжтой. Энэ нь хоёр шатлалтай системийг бий болгож байгаа бөгөөд орлого өндөртэй хүмүүс хувийн даатгалыг сонгосноор давхар шимтгэл төлөх болно. Үзэл суртлын тэгш байр сууринаас гадна хувь хүний наад захын хэм хэмжээнээс илүү зэрэглэлийн үйлчилгээ авахыг хүсвэл нийгмийн эрүүл мэндийн даатгалд хамрагдсан иргэн хувийн эрүүл мэндийн даатгалын адил төрлийн бүтээгдхүүнд хамрагдах боломжийг хязгаарлаж болохгүй юм.

28 Эрүүл мэндийн нэмэлт даатгалын тодорхойлолт: төрийн зүгээс үйл ажиллагаа явуулдаг нийгмийн эрүүл мэндийн даатгалын схемд хамрагдаагүй эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нэмэлт бүтээгдхүүнийг хамрана. Тухайн орны даатгалын онцлогоос хамаарч нийгмийн эрүүл мэндийн даатгалд ордоггүй тансаг үйлчилгээ, сонгомол үйлчилгээ, урт хугацааны тусламж, үйлчилгээ, шүд, зарим төрлийн эм, нөхөн сэргээлт, альтернатив/уламжлалт үйлчилгээ, нэмэлт үйлчилгээ, эмнэлгийн төлбөрт зэрэглэл сайжруулсан үйлчилгээ гэх мэт орно. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, Таксономи, 2004. 29 Эрүүл мэндийн давхар ба цогц даатгалын тодорхойлолт: төрийн зүгээс үйл ажиллагаа явуулдаг нийгмийн эрүүл мэндийн даатгалын схемд хамрагдсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хувийн даатгал мөн хамрана. Давхардсан эрүүл мэндийн даатгал нь нийгмийн эрүүл мэндийн даатгалын өөр нэг хэлбэр байж болно. Ингэснээр өөр шатлалын тусламж, үйлчилгээ үзүүлдэг байгуулладын үйлчилгээг даатгалаар авах боломжтой. Жишээ нь i) нийгмийн эрүүл мэндийн даатгалтай гэрээгүй хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх, ii) төрийн тогтолцоог дамжилгүйгээр хурдан, давуу эрхтэй үйлчилгээ авах, iii) Хаалга баригч болон шатлал шилжэгчээр хамааралгүйгээр тусламж, үйлчилгээг хүртэх, iv) эмч, эмнэлэг болон тусламж, үйлчилгээ үзүүлэгчийг сайн дураар сонгох боломжыг олгодог. Гэхдээ энэ нь нийгмийн эрүүл мэндийн даатгалд зайлшгүй хамрагдах эрх үүргээс чөлөөлхгүй. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, Таксономи, 2004.

Page 35: ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ ... - hsdp.orghsdp.org/public/f/C4+Master+Report+-Mgl.pdf · Ашигласан ном зүй 75 . ... мэндийн тухай хуулинд

Бүрэлдэхүүн 4: Салбарын хөгжил ба удирдлага, 2010 оны 6 дугаар сарын тайлан

35

Хайрцаг 13. Нийгмийн эрүүл мэндийн даатгал ба хувийн эрүүл мэндийн

тусламж, үйлчилгээ ЭМД-ын сангаас хувийн эмнэлгүүдэд бодит шалгуур дээр тулгуурлан төлбөр

хийгдэх ёстой. ЭМД-ын сан өөрийн стандарт, шалгуурын дагуу хувийн эмнэлгүүдийг сонгож

гэрээ хийх хэрэгтэй. Дараахь 2 шатлал бүхий явцыг санал болгож байна. Үүнд:

А) Даатгалын сангаас санхүүжилт авах нөхцлийг хангасан хувийн эмнэлгийн бүртгэлийг ЭМЯ, ЭМГ, ЭМД хийх, Б) ЭМД өрсөлдөөний зарчмаар сонгон шалгаруулалт хийж гэрээ байгуулна.

Эмчлүүлэгчид, үйлчлүүлэгчдийн гомдол, нэхэмжлэлийг харгалзаж үзэх нэмэлт шалгуур хэрэгтэй.

ЭМД тодорхой шалгуур, зохицуулалтын дагуу хувийн эмнэлгүүдийн ямар үйлчилгээг санхүүжүүлэхийг тодорхойлно.

Дээр тодорхойлсны дагуу төрийн зүгээс хувийн хэвшлийн үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг санхүүжүүлэх бодлогыг боловсруулахад ЭМЯ, ЭМД сан, холбогдох яам, байгууллага болон хувийн эрүүл мэндийн салбартай зөвлөлдөн ажиллах хэрэгтэй.

2.2.2. Хувийн эрүүл мэндийн даатгал 30 Хувийн даатгалын салбарын хөгжил сул байна. 2008 оны байдлаар Санхүүгийн Зохицуулах Хорооны (СЗХ) тусгай зөвшөөрөл бүхий 15 даатгалын компани, 1 амь даатгалын компани, 4 даатгалын зуучийн компани тус тус ажиллаж байна. СЗХ-ны Даатгалын газар нь даатгалын зах зээлд оролцогчдыг хянан, зохицуулах үүрэгтэй ажилладаг. Даатгалын зах зээлийн эрх зүйн зохицуулалт нь 2004 онд хүчин төгөлдөр болсон Даатгалын (2004) болон Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулиудаар (2004) тус тус зохицуулагддаг. 2007 онд даатгалын салбарын нийт ашиг 633.5 сая төгрөг байсан бөгөөд 4.6 тэрбум төгрөгний дахин даатгуулах гэрээ байгуулжээ. Зах зээлд нийлүүлж буй шинэ бүтээгдхүүн болон хэрэглэгчдийн мэдээллийг сайжруулах нилээдгүй ажил хийгдсэний үндсэн дээр 2007 онд даатгалын шимтгэлийн орлого 17 тэрбум болж 40 орчим хувиар өсчээ. 31 Амьдрал, эрүүл мэнд ба осол гэмтлийн даатгалын шимтгэлийн орлого 2008 онд 2.46 тэрбум төгрөг болж, нийт нөхөн олговор 500 сая орчим төгрөг болсон байна. Тэгвэл улсын эрүүл мэндийн салбар дахь төсвийн зарцуулалт 2010 онд 219 тэрбум төгрөгөөр төсөвлөгдсөн байна. Даатгалын салбар нилээдгүй төвлөрсөн бөгөөд үндсэн 5 даатгагчид нийт зах зээлийн 80% орчмыг эзэлж үлдсэн 10 компани тус бүр 2% орчмыг эзэлж байна.32 Хэдийгээр Даатгалын тухай анхны хууль 2001 онд батлагдан, сүүлийн жилүүдэд нэмэлт өөрчлөлт орсоноор даатгалын компаниудад цугларсан шимтгэлийн сангийн 30 хүртэл хувийг Засгийн газрын бонд, хувьцаанд хөрөнгө оруулах боломжийг олгосон ч дийлэнх компаниуд шимтгэлийн нөөцийг банкинд байршуулж байна.

30 Энэхүү тайланд Бүрэлдхүүн хэсэг 1 ба 2-ын зарим үйл ажиллагаатай холбоотой асуудлыг хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагатай холбоотой үүднээс дурдсан болно. 31 АХБ, Монгол Улс дахь Хувийн салбарын үнэлгээ, хуудас 72 32 АХБ, Монгол Улс дахь Хувийн салбарын үнэлгээ, хуудас 38

Page 36: ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ ... - hsdp.orghsdp.org/public/f/C4+Master+Report+-Mgl.pdf · Ашигласан ном зүй 75 . ... мэндийн тухай хуулинд

Бүрэлдэхүүн 4: Салбарын хөгжил ба удирдлага, 2010 оны 6 дугаар сарын тайлан

36

Үүнээс өөр урт хугацааны, эрсдэл багатай санхүүгийн хөрөнгө оруулалтын арга хэрэгслүүд алга байна. Энэ нь даатгалын компаниудад нилээд хүнд хязгаарлалт үүсгэж байна. Учир нь даатгалын бизнес тодорхойлолтынхоо дагуу урт хугацааны бизнесийн үйл ажиллагаа юм. Урт хугацааны бизнесийн санхүүгийн нөөцүүдийг олон төрлийн хөрөнгө оруулалтын хэлбэрүүдэд тараан байршуулж, жишээ нь богино хугацааны хөрөнгө оруулалтын нэхэмжлийг тооцон хялбар бэлэн мөнгө болгох, дунд хугацааны хөрөнгө оруулалтыг одоогийн хийгдэж буй хэлбэрүүдэд, урт хугацааны хөрөнгө оруулалтад ирээдүйд хэрэг болох санхүүгийн нөөцийг байршуулах гэх мэтээр эрсдлийг бууруулдаг. Хувийн даатгалын систем нь нилээдгүй хэмжээний хөрөнгө оруулалт ба урт хугацааны хөрөнгө байршуулдаг тул өнөөгийн нөхцөлд хөгжих санаачлага хязгаарлагдмал байна. Эрүүл мэндийн даатгалын хувьд нөхцөл байдал хөгжлийн эхэн шатанд байна. 2004 оны Даатгалын тухай хуулийн шинэчилсэн найрууллагаар үндсэн 2 шинэчлэл хийгдсэн. Үүнд урт-хугацааны даатгал буюу амь насны болон давхар даатгалын үндэс суурийг бий болгосон. Амь насны даатгалын бүтээгдхүүн шинээр хийгдэж эхэлж байгаа бөгөөд Үндэсний Даатгал компани энэ төрлийн бүтээгдхүүнийг зах зээлд нэвтрүүлж эхэлсэн. Гэсэн хэдий ч уг бүтээгдхүүнүүд үнэтэй байгаа тул олон хүнийг хамарсан, боломжтой даатгалын бүтээгдхүүн гаргахаар ажиллаж байна. Эрүүл мэндийн хувийн даатгалын зах зээлийн хөгжлийг хязгаарлаж буй өөр асуудлуудад (1) эрүүл мэндийн даатгалын хэрэгцээ, ашиг тусын талаар иргэдийн ойлголт сул, (2) ЭМД сан нийт хүн амын 80 хувийг хамарч байгаа, (3) нийт хүн амын тал гаруй хувь нь даатгалд хамрагдах төлбөрийн чадваргүй, (4) шинэ даатгалын бүтээгдхүүн боловсруулахад актуарчдын мэдлэг сул зэрэг орно. Үүнээс гадна хувийн эрүүл мэндийн даатгалын төрлүүдийн талаарх ойлголт дутмаг байгаа нь үндсэн саад болж байна.

Үйлчилгээний гүйцэтгэлээр нөхөн олговор олгох эрүүл мэндийн даатгал: Эрүүл мэндийн даатгалын уламжлалт хэлбэрийг, заримдаа "Төлбөрт үйлчилгээ"-ний даатгал гэж нэрлэдэг. Үйлчлүүлэгч эмч, эмнэлгээ сонгож, даатгалын компани үйлчилгээний төлбөрийн тодорхой хэсгийг ихэвчлэн үйлчлүүлэгч жилийн алданги төлсний дараа эргэн олгогддог. Ийм төрлийн даатгалыг авч явахад санхүүгийн хувьд хүндрэлтэй байдаг учраас даатгалын байгууллага хамтын төлбөр, алданги тооцох аргыг илүүтэй хэрэглэх болж байна.

Урьдчилсан төлбөрт эрүүл мэндийн даатгалын үед тодорхой давтамжтайгаар үйлчилгээ авсан эсэхээс үл хамааран, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгчээс (тусламж үйлчилгээ үзүүлэгчдийн нийгэмлэг буюу сүлжээ) тодорхой багц тусламж авахаар төлбөрийг (даатгалын нийтлэг хэллэг болох шимтгэл гэдэг үгээс зайлсхийн) урьдчилан хийдэг. Урьдчилсан төлбөр авсан санхүүжүүлэгч (үнэндээ даатгагч) нь эрүүл мэндийн бараа, үйлчилгээ үзүүлэх санхүүжилтийг олгож, гэрээгээр тодорхой төрлийн

Page 37: ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ ... - hsdp.orghsdp.org/public/f/C4+Master+Report+-Mgl.pdf · Ашигласан ном зүй 75 . ... мэндийн тухай хуулинд

Бүрэлдэхүүн 4: Салбарын хөгжил ба удирдлага, 2010 оны 6 дугаар сарын тайлан

37

тусламж үйлчилгээ үзүүлж, захиргааны болон эмнэлзүйн талаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн эсэхэд хяналт тавьдаг байна.

Хэдийгээр хувийн эрүүл мэндийн даатгал хөгжлийн эхэн шатанд явж байгаа ч цаашид дунд болон өндөр орлоготой иргэдэд чиглэсэн урьдчилсан төлбөрт эрүүл мэндийн даатгалын боломж харагдаж байна. Үүнд ЭМЯ-ны тооцоогоор гадаадад жилд 35 сая ам.доллар зарцуулж эмчилгээ, оношлогоо хийлгэж бүй иргэд, Оюу Толгой гэх мэт орон нутгийн болон улс орны ирээдүй бүхий үйлдвэрийн ажиллагсад, тэдний гэр бүл, орон нутгийн иргэдийг хамруулах боломж харагдаж байна.33 СЗХ нь шинэ байгууллага бөгөөд тогтолцоог хэрэгжүүлэх, ажилтнуудыг чадавхижуулах, төсөвлөх, удирдан хянах чадавхи бий болгох, маш олон тооны байгууллагыг зохицуулах зэрэгт нэлээд хүндрэл бэрхшээлтэй тулгарч байна.34 Даатгалын салбар болон СЗХ-ны зүгээс орчин үеийн хувийн даатгалын бизнесийн талаарх мэдлэг хязгаарлагдмал байна. Доорхи нөхцөлд олон улсын даатгалын зарчим болон практик туршлага дээр үндэслэн даатгалын зохицуулагчийн үүрэг ролийг сайжруулах шаардлага байгаа нь харагдаж байна. Олон улсын даатгалын эрх зүй, тэр дундаа Монгол улсын даатгалын тухай эрх зүйд ялгаагүй зөвхөн амьдралын даатгалын эрх бүхий даатгалын компаниуд эрүүл мэндийн даатгалын бүтээгдхүүн гаргах эрхтэй байдаг. Гэвч СЗХ-ноос даатгалын компаниудад ерөнхийд нь “эмнэлгийн үйл ажиллагааны зардлыг даатгах” нэрийдлээр нөхөн олговор бүхий эрүүл мэндийн даатгалын хэвшмэл бус хэлбэрийг явуулах нөхцлийг олгожээ.35 Ингэснээр ерөнхий даатгалын үйлчилгээ үзүүлдэг компаниудыг амьдралын даатгал үзүүлдэг компаниудтай нэгэн адил эрх бүхий үйлчилгээ олгосноор үр дүнгийн ялгаа ажиглагдахгүй байна. Цаашид 2 даатгалын компани эрүүл мэндийн даатгалын чиглэлээр ажиллахаар судалгаа явуулж байна. Үүнээс гадна, НҮБХХ-ийн зүгээс бичил эрүүл мэндийн даатгалыг нэвтрүүлэх туршилтын төслийг эхлүүлэхээр чармайж байна. 36 НҮБХХ-ийн Бичил даатгалын зах зээлийн чадавхийг бэхжүүлэх төслийн хүрээнд 4 аймаг болон Улаанбаатар хотын 2 дүүрэгт өмнө хийсэн өрхийн судалгааны дагуу төслийг 2010 оны 7,8 саруудад эхлүүлэхээр болсон. Энэхүү эрүүл мэндийн даатгалын бүтээгдхүүн нь өрхийн 65 наснаас доош 3 хүртэл гишүүд өдрийн болон хэвтэн эмчлүүлэх үйлчилгээнд хамрагдах боломжтой бөгөөд хувийн даатгалын компаниуд болох Бодь даатгал, Монгол даатгал, Номин даатгал болон Түшиг даатгал зэрэг

33 Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Оюу Толгой орд нь баригдаж эхэлсэн бөгөөд нийт 4,6 тэрбум ам.долларын өртөг бүхий алт-зэсний том орд юм. ОТ гэх мэт уурхайн төслүүд нь хамрах хүрээ, нийгэм эдийн засагт үзүүлэх нөлөө зэргээс хамаарч байгаль орчин, эрүүл мэнд, аюулгүй байдал, орон нутгийн иргэд, оролцогч талуудын төлөөлөлд эерэг ба сөрөг үр дагаварыг авчирна. 34 АХБ, Монгол Улс дахь Хувийн салбарын үнэлгээ, хуудас 38 35 Зөвхөн Энэтхэг Улс нь ерөнхий болон амьдралын бус даатгалын компаниуд эрүүл мэндийн даатгалын үйл ажиллагаа явуулдаг орон. 36 Бичил даатгалын зах зээлийн боломж ба Монгол Улс дахь даатгалын салбарын судалгаа, Мослех Уддин Ахмаед, 2009

Page 38: ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ ... - hsdp.orghsdp.org/public/f/C4+Master+Report+-Mgl.pdf · Ашигласан ном зүй 75 . ... мэндийн тухай хуулинд

Бүрэлдэхүүн 4: Салбарын хөгжил ба удирдлага, 2010 оны 6 дугаар сарын тайлан

38

компаниуд бүтээгдхүүний эрсдлийг хүлээж, борлуулна. Гэрээт улсын болон хувийн эмнэлгийн үйлчилгээнд хамрагдах боломжтой юм. Хэдийгээр үйлчилгээ үзүүлэгчид болон даатгалын компаниуд үйлчилгээний үнэ, тариф дээр тохироогүй байгаа ч бүтээгдхүүний шимтгэл жилд 60,000 төгрөг байхаар сар бүр, улирал бүр, хагас жилд болон бүтэн жилд төлөх боломжтой. Энэхүү бүтээгдхүүний зорилго нь ЭМД-ын санд нэмэлт үйлчилгээ үзүүлэх өдрийн болон хэвтэн эмчлүүлэх үйлчилгээг хамруулна. Жишээ нь өдрийн эмчилгээнд жилд 100,000 төгрөг хүртэл 10 удаа эмчид үзүүлэх, оношлогоо, лабораторийн шинжилгээ, эмчилгээ, мэс ажилбар, өдрийн эмчилгээний төлбөр болон эмийн зардал зэрэг, 400,000 төгрөг хүртэл хэвтэн эмчлүүлэх, тэр дундаа өрх жилд 4 удаа эмнэлэгт хэвтэх, хэвтэх бүрт 3 өдрөөс доошгүй байх, унаа тээврийн зардлыг 50,000 төгрөг хүртэл төлөх зэрэг орно. Тус төслийн судалгаанд “эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авах үйл ажиллагаа бодлогын хүрээнд “улсын анхан шатны тусламж үйлчилгээний байгууллагын” эмч, сувилагч нарын шатлал шилжүүлэх хүсэлт дээр үндэслэнэ. Ингэснээр ёс зүйгүй үйлдэл (moral hazard) болон даатгалын шимтгэлийг бууруулах боломжтой. Энэхүү бүтээгдхүүн нь санаатайгаар амь насаа хорлох зорилгоор гэмтэл авснаас бусад эрүүл мэндийн үйлчилгээг нэг жилийн дотор авах эрхтэй. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нь бэлэн мөнгө оролцуулахгүйгээр гэрээт эмнэлгүүдэд хийгдэнэ. Ёс зүйн асуудал болон шаардлагагүй үйлчилгээг өөгшүүлэхгүйн тулд даатгуулагч тухайн үйлчилгээг нэрлэсэн эмнэлэг, клиникүүдээс авахад тодорхой хэмжээний төлбөр (co-payment) төлнө. Хэрэв даатгуулагч тухайн жилд эрүүл мэндийн үйлчилгээ аваагүй тохиолдолд шимтгэлийн хураамжийг нөхөн олгохгүй, харин нэг бол өрхийн гишүүдийг тухайн жилд үнэгүй эмнэлгийн хяналтанд хамруулах, нэг бол дараа жилийн шимтгэлийн хураамжинд хөнгөлөлт үзүүлэх урамшуулал үзүүлж болно.” 37гэжээ. Түүнчлэн энэхүү бүтээгдхүүний эрх зүйн болон зохицуулалтын хүрээнд анхаарах ёстой зүйл бол хэрэв өдрийн эмчилгээний үйлчилгээ, эм, эмнэлгийн хэрэгсэл болон хэвтэн эмчлүүлэх төлбөрийг ЭМД-ын сангаас бүрэн олгосон бол даатгуулагчид эмнэлэгт үзүүлэх бүрт 500 төгрөг, эмнэлэгт хэвтэх хоног тутамд 2,500 төгрөг олгохоор заажээ. 37 Бичил даатгалын зах зээлийн боломж ба Монгол Улс дахь даатгалын салбарын судалгаа, Мослех Уддин Ахмаед, 2009

Page 39: ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ ... - hsdp.orghsdp.org/public/f/C4+Master+Report+-Mgl.pdf · Ашигласан ном зүй 75 . ... мэндийн тухай хуулинд

Бүрэлдэхүүн 4: Салбарын хөгжил ба удирдлага, 2010 оны 6 дугаар сарын тайлан

39

Хайрцаг 14. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгч хувийн хэвшлийн санхүүгийн зохицуулалт

Хувийн эрүүл мэндийн байгууллагыг ЭМД-ын сангаас санхүүжүүлэх тал дээр шинэчилсэн, тодорхой бодлого ба зохицуулалт шаардлагатай.

Даатгалын тухай хуульд урьдчилсан төлбөр буюу гишүүнчлэл бүхий эрүүл мэндийн даатгалын эрх зүйн орчинг оруулж өгөх хэрэгтэй.

Хувийн эрүүл мэндийн даатгалыг хөгжүүлэхэд цогц эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бий болгох зорилгоор нийгмийн эрүүл мэндийн даатгалд хамрагдах үүргийг нь хангуулсны үндсэн дээр нийгмийн эрүүл мэндийн даатгалын үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр давхар даатгал явуулах боломжтой.

Олон нийтэд үзүүлж буй гишүүнчлэл бүхий эрүүл мэндийн даатгалын үйл ажиллагаанд нэн яаралтай зохицуулалт, хяналт хэрэгтэй.

СЗХ-ноос даатгалын компаниудад ерөнхийд нь “эмнэлгийн үйл ажиллагааны зардлыг даатгах” нэрийдлээр нөхөн олговор бүхий эрүүл мэндийн даатгалын хэвшмэл бус хэлбэрийг явуулах нөхцлийг олгож байгааг зогсоож олон улсын туршлагын дагуу зөвхөн амьдралын даатгал бүхий даатгалын компанид эрхийг олгоно.

Эрүүл мэндийн даатгалын салбар, хяналт болон зохицуулалтын үүднээс мэргэшсэн актуарчдыг сургаж, туршлагажуулах шаардлагатай.

Дүгнэлт. Хувийн хэвшлийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилтийн үндсэн эх үүсвэр цаашид хувь хүний төлбөр байсаар байна. ЭМД сангаас эрүүл мэндийн хувийн хэвшилд хийгдэж буй төлбөр нь цаашид сонгон шалгаруулах хэлбэрээр, бодит өртөг ба үнийн хувьд төдийлөн нийт санхүүжилтийн дунд онцгой байр суурь эзэлж чадахгүй. Өнөөдрийн нөхцөлд ЭМД сан нь хүн амын дийлэнх олонхийн хэрэгцээ, эрх ашигт анхаарал өгөхөөс хувийн хэвшлийн санхүүжилт дараагийн ээлжинд байна. ЭМД сангийн санхүүжилт хувийн хэвшлийн санхүүгийн тогтвортой байдлыг бүрэн хангаж чадахгүй. Хувийн эрүүл мэндийн даатгал нийт санхүүжилтэнд онцгой байр суурь эзэлж чадахгүй байна. Нөхөн олговор бүхий эрүүл мэндийн даатгал нь үнэтэй бөгөөд цаашид олон улсын туршлагаас харахад хэмжээ нь буурсаар байна. Харин урьдчилсан төлбөр буюу гишүүнчлэл бүхий эрүүл мэндийн даатгал нь ирээдүйтэй бөгөөд энэхүү даатгалын төрлийн тодорхойлолт ба зохицуулалтыг Даатгалын тухай хуульд хуульчилж, зохицуулалт болон хяналтын тогтолцоог хангаж өгөх шаардлагатай. Хэрэв нийгмийн эрүүл мэндийн даатгалд сөрөг нөлөө үзүүлэхгүй бол хувийн эрүүл мэндийн даатгалыг зөвхөн “нэмэлт” байдлаар хязгаарлагдах ёсгүй. Энэ талаар олон улсын хэд хэдэн орны түгээмэл туршлага байдаг бөгөөд Чили улсын туршлагыг онцолж үзүүштэй. Даатгалын шинэчилсэн эрх зүйн үйл ажиллагаанд даатгалын хамрах хүрээ, буруу сонголтыг (adverse selection) хянах асуудал болон эрүүл мэндийн даатгалтай холбоотой бусад асуудлыг авч үзэх шаардлагатай. Бичил даатгалын санаачлагуудад мөн зохицуулах шаардлагатай. (Бүлэг 4-ийг үзнэ үү) Иймд зохицуулалтын механизм нь даатгалын эрх зүй, байгуулалын болон зохицуулалтын орчин цогцоороо сайжирсан нөхцөлд сайжрах боломжтой.

Page 40: ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ ... - hsdp.orghsdp.org/public/f/C4+Master+Report+-Mgl.pdf · Ашигласан ном зүй 75 . ... мэндийн тухай хуулинд

Бүрэлдэхүүн 4: Салбарын хөгжил ба удирдлага, 2010 оны 6 дугаар сарын тайлан

40

БҮЛЭГ III. ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР ДАХЬ ӨНӨӨГИЙН ТХХТ-ИЙН БОДЛОГО БА УДИРДАМЖ 3.1. Монгол Улс дахь ТХХТ-ийн ерөнхий хүрээ 3.1.1. ТХХТ-ийн ерөнхий хүрээг бий болгох нь Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаарх Монгол Улс дахь албан ёсны хүрээ нь 2009 онд УИХ-аас батлагдсан ТХХТ-ийн талаар төрөөс баримтлах бодлого, 2010 онд батлагдаж , хүчин төгөлдөр болсон Концессын тухай хууль болон ТХХТ-ийн талаарх хуулийн төслүүд зэргээс бүрдэж байна. 2009 оны 7-р сард Улаанбаатар хотноо “Монгол Улс дахь Дэд бүтцийн хөрөнгө оруулалтанд ТХХТ-ийг ашиглах нь” сэдэвт семинар зохион байгуулагдсан бөгөөд уг арга хэмжээний хүрээнд Концессын тухай хуулийн төсөл дээр зөвшилцөх, ТХХТ-ийн боломжит төслүүдийн жагсаалтыг боловсруулж, Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо(ҮХШХ)-той хамтран сонгох, ТХХТ-ийн багцыг удирдаж, хэрэгжүүлэх ТХХТ-ийн албаны институцын хэрэгцээ, шаардлага ба үүрэг ролийг тохирох болон хөрөнгө оруулалтанд оролцогч талуудын үүрэх эрсдлийг зохицуулах шаардлагын талаар зөвлөмж гаргасан. 38 2010 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр болон мөрдөгдөж буй Концессын тухай хуулийн хэрэгжилт болон 2009 оны 10 сарын 15-нд батлагдсан ТХХТ-ийн талаар төрөөс баримтлах бодлогын үндсэн хэрэгжилтийг Төрийн өмчийн хороо (ТӨХ) хариуцан ажиллаж байна.39 ТӨХ-нд байгуулагдсан ТХХТ-ийн нэгж нь зөвхөн концесс болон түрээсийн зүйл заалтыг хариуцан ажиллаж байна. ТХХТ-ийн нэгж байгуулагдахаас өмнө ТХХТ-тэй холбоотой үндэсний нийгэм, эдийн засгийн стратегийг боловсруулах үүрэг нь Засгийн газрын зөвлөх эрх үүрэг бүхий ҮХШХ-ны Хувийн хэвшил ба инновацийн бодлогын газар хариуцан ажиллаж байсан болно. 40 ҮХШХ-ны 2009 онд хийсэн Хувийн хэвшлийг дэмжих стратегийн илтгэлд Монгол Улсын хөгжлийн 2015 оны зорилгыг тодорхойлсон бөгөөд хувийн хэвшлийн зүгээс өндөр бүтээмж бүхий хөгжингүй технологийг нэвтрүүлэх, ур чадвар бүхий ажиллах хүчнээр хангах, тааламжтай бизнесийн орчныг бүрдүүлэх, хөдөө орон нутаг дахь хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих болон ТХХТ-ийг хөгжүүлэх хэд хэдэн зорилт тавьжээ.41 ТХХТ-д боловсрол, эрчим хүч, нийгмийн үйлчилгээ зэргийг дурдсан боловч эрүүл мэндийн салбарыг онцгойлон дурьдаагүй байна. 38 Уг семинарыг УИХ-ын ТХХТ-ийн түр ажлын хэсэг, Азийн хөгжлийн банкны институт, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагын Эдийн засгийн бодлогын шинэчлэл ба өрсөлдөх чадвар төсөл, Дэлхий банкны институт, Америк хоорондын хөгжлийн банкны олон талд хөрөнгө оруулалтын сантай хамтран зохион байгуулсан болно. 39 Концессын тухай хууль 2010 оны 1 сард батлагдаж, 2010 оны 3 сарын 1-нээс хүчин төгөлдөр болсон бөгөөд ТХХТ-ийн төслийн хэрэгжилтийг хангах үндсэн эрх зүйн баримт бичиг болно. 40 Монгол Улсын Ерөнхий сайдын 2009 оны 8 тоот тушаал, хуудас 12. http://ndic.gov.mn/english 41 www.bcmongolia.org/228-ndic-private-sector-support-strategy

Page 41: ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ ... - hsdp.orghsdp.org/public/f/C4+Master+Report+-Mgl.pdf · Ашигласан ном зүй 75 . ... мэндийн тухай хуулинд

Бүрэлдэхүүн 4: Салбарын хөгжил ба удирдлага, 2010 оны 6 дугаар сарын тайлан

41

ТХХТ-ийн чадавхийг дэмжих үйл ажиллагааг олон төсөл болон танилцах аялалаар дэмжлэг үзүүлж явуулсаар байна. Жишээ нь АНУ-ын ОУХА-ийн төсөл Замын Үүд дэх худалдааны боомт болон гааль дээр ТХХТ-ийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж байгаа бол 2009 онд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ) олон улсын зөвлөхийн дэмжлэгтэйгээр ТХХТ-ийн чадавхийн үнэлгээг хийж гүйцэтгэсэн байна. 3.1.2. Монгол Улс дахь ТХХТ-ийн ерөнхий чадавхи ҮХШХ ба НҮБХХ-ийн тусламжтай 2009 онд Монгол Улс дахь ТХХТ-ийн чадамжийн үнэлгээнд дүгнэхдээ42,

“… Монгол Улсад үр дүнтэй ТХХТ-ийн бодлогыг хэрэгжүүлэхийн тулд

“одоогийн дэд бүтэц болон үйлчилгээ худалдан авах тогтолцоо сул” байна. Зохистой нөхцөл байдлын судалгаа ба бизнес төлөвлөгөө хийгддэггүй, тендер зохион байгуулах ба шалгаруулах явц ил тод бус, тендерийн болон гэрээний баримтжуулалт хангалтгүй, тендерт оролцогчид болон тэдний санхүүжилтын эх үүсвэрийн талаарх мэдээлэл баталгаагүй бөгөөд хэрэгжилтийн явцад хяналт сул хийгдэж байна. Иймд худалдан авах үйл ажиллагааны зохистой горимыг бүрдүүлэх нь нэн тулгамдсан асуудал бөгөөд гэхдээ Засгийн газрын худалдан авах үйл ажиллагаа эрхэлсэн байгууллагын чадавхийг бүрдүүлэхээс нааш хэрэгжих боломжгүй ”43.

Уг тайланд хөрөнгө оруулалтын ерөнхий нөхцөл, үүнд макро эдийн засгийн байдал, бизнесийн орчин, санхүүгийн орчин болон эрх зүй, засаглалын орчинг хөндсөн байна. ТХХТ-ийн тухайд эрх зүйн болон зохицуулалтын бодлого, бодлогын хүрээ, чадавхи, төслийн сонгон шалгаруулалт, гэрээлэх явц, сонгон шалгаруулалтын дараах үйл ажиллагаа, мониторинг болон нийгмийн хүрээг авч үзжээ. Макро эдийн засгийн хүрээнд ДНБ-ний хурдтай өсөлт, инфляцийн бага түвшин (хэдийгээр 2010 онд инфляцийн түвшин 6%-иас 27% хүртэл өсөх ноцтой байдалтай байна), нэмэгдэж буй бизнесийн итгэлцэл болон харьцангуй бага ажилгүйдлийн түвшин (албан бус сектор болон орон нутгаас хот руу нүүх шилжин суурьшигчдыг тооцвол бодит ажилгүйдлийн тоог нарийвчлан гаргахад хэцүү) зэргийг дурджээ. Гэвч санхүүгийн тэнцэл ДНБ-ний 6%, зээлийн хүү 14% зэрэг байгаа нь жижиг ба дунд компаниудын хувьд хувийн хөрөнгө оруулалт хийх болон хөрөнгө босгох үйл ажиллагааны өртөг маш өндөр байна. Ханшны хувьд сүүлийн жилд тогтворгүй байна. Бизнесийн орчны хувьд боломжтой татварын түвшин, бизнесийг эхлүүлэх орчин, боломжит хүний нөөцийн хангамж, ханшны хөрвөх чадвар тогтвортой, орлогыг

42 Тайланг “Farne Project Consultancy” зөвлөх компанийн захирал, НҮБ-ын Европийг хариуцсан Эдийн засгийн комиссын ТХХТ-ийн шинжээчдийн ахлагч, Counsel Pinsent Masons олон улсын багийн ахлагч Антони Смит ахлан гүйцэтгэсэн болно. Уг үнэлгээний товчлон тайлагнасан итгэлийг http://www.unece.org/ceci/ppt_presentations/2009/ppp/smith.pdf. цахим хаягнаас үзэх боломжтой. 43 ҮХШХ/НҮБХХ, “Монгол Улс дахь ТХХТ-ийн чадамжийн үнэлгээ”, 2009, хуудас 88

Page 42: ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ ... - hsdp.orghsdp.org/public/f/C4+Master+Report+-Mgl.pdf · Ашигласан ном зүй 75 . ... мэндийн тухай хуулинд

Бүрэлдэхүүн 4: Салбарын хөгжил ба удирдлага, 2010 оны 6 дугаар сарын тайлан

42

гуйвуулахад хязгаарлалт байхгүй давуу талтай ч дэд бүтцийн нөхцөл сайнгүй, бодлогын тогтвортой байдал хангагдаагүй бөгөөд “бодлогыг хэдий хурдан боловсруулдаг ч Засгийн газарын байр суурь өөрчлөгддөг”44. Санхүүгийн орчны хувьд дүр зураг сайнгүй байна. Банкны систем хэдий төлбөрийн үйлчилгээ бүхий олон төрлийн бүтээгдхүүн үзүүлж байгаа ч ТХХТ-үүдийг санхүүжүүлэх хэмжээний зээл, хөрөнгө босгох үйлчилгээ алга байна. Түүнчлэн тэтгэврийн сан, даатгалын систем, бондын зах зээл болон хөрөнгийн зах зээл хязгаарлагдмал бөгөөд санхүүгийн зах зээлийн зохицуулалт хангалтгүй, санхүүгийн зэрэглэл тогтоох үйлчилгээ болон урт удаан хугацааны хандлага ажиглагдахгүй байна. Дампуурлын тухай хууль үйлчилж байна. Эрх зүй, засаглалын хүрээнд эрх зүйн орчин хязгаарлагдмал бөгөөд ТХХТ-ийн худалдан авалтыг зохицуулах хууль тодорхойгүй байна: концессын хууль уу, эсвэл худалдан авах тухай хууль уу? Өнөөгийн нөхцөлд хоёулаа чухал байна. ТӨХ-ны зүгээс Концессын тухай хууль зөвхөн ТХХТ-ийн зарим зүйл заалт болох концесс болон түрээсийн нэр төрөлд хамаарна, харин бусад зүйлд худалдан авах тухай хуульд хамаарна гэж тайлбарласан болно. Зохицуулалтын систем нь эмзэг бөгөөд тодорхойгүй байна. ТХХТ-ийн чадавхийг бий болгохын тулд үнэлгээний тайланд Үндэсний ТХХТ нэгжийг (энэ хугацаанд тухайн нэгж ТӨХ-нд байгуулагдсан) бий болгох, сургалт хийх, боломжит төслүүдийн жагсаалт, стандарт, удирдамж, гэрээ, мониторинг ба төслүүдийг хянах механизм, худалдан авах зохистой журмууд, аудит, зохицуулалт, донорын харилцаа ба төвлөрлийг сааруулах арга хэмжээг боловсруулах шаардлагатай гэж үзжээ. ТӨХ-ны ТХХТ-ийн нэгж зөвхөн концесс болон түрээсийн гэрээний зүйл заалтыг хариуцаж байгаа бөгөөд ТХХТ-ийн зүйлүүд харилцан адилгүй хамаарч байгаа асуудлыг ЭМЯ-ны хариуцсан нэгж сайн онцгойлон хүлээж авч ТХХТ-ийн нэгжтэй мэдээлэл болон мэдлэг солилцох үүднээс байнга хамтран ажиллах хэрэгцээ шаардлага харагдаж байна. Үнэлгээнд ТХХТ-ийн нэгдсэн бодлого ба хөгжлийн суурийг тавих амаргүй талаар дурдсан болно. Төрөөс ТХХТ-ийн талаар баримтлах бодлого, эсвэл Концессын тухай хууль зэрэг нь хангалттай ТХХТ-ийн суурь болж чадахгүй. Түүнчлэн эрүүл мэндийн салбарт ТХХТ-ийг хөгжүүлэх бодлого ба удирдамжийг боловсруулж гаргах нь хангалттай бус. Харин энэхүү үнэлгээнд дурдсан тулгарч буй зөрүү болон асуудлуудыг нэг бүрчлэн шийдвэрлэх шаардлагатай. Хэрэв тодорхой, нарийн бодлого, тодорхойлолт, арга хэрэгсэл болон журмууд хэрэгжихгүй бол тэр болгон хувийн хэвшил ТХХТ-ийн төслүүдэд оролцох сонирхолгүй байх болно. Хувийн хэвшил зөвхөн маш тодорхой зохицуулалтын, гэрээний ба хэрэгжүүлэх нөхцөлтэй үед төрийн хэвшилтэй хамтарч ажиллана. Түүнчлэн зорилго бүхий бие даасан маргаан шийдвэрлэх тогтолцоо хэрэгждэг байх 44 ҮХШХ/НҮБХХ, “Монгол Улс дахь ТХХТ-ийн чадавхийн үнэлгээ”, 2009, хуудас 18

Page 43: ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ ... - hsdp.orghsdp.org/public/f/C4+Master+Report+-Mgl.pdf · Ашигласан ном зүй 75 . ... мэндийн тухай хуулинд

Бүрэлдэхүүн 4: Салбарын хөгжил ба удирдлага, 2010 оны 6 дугаар сарын тайлан

43

шаардлагатай бөгөөд хувийн арбитр болон төрийн шүүх байгууллагаар асуудлыг шийдвэрлүүлнэ. Гэсэн хэдий ч энэхүү механизм нь өнөөдөр зохистой ажиллахгүй байна. 3.1.3. Эрүүл мэндийн салбар дахь ТХХТ-ийн чадавхи Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний салбарын тухайд АХБ-ны Монгол Улс дахь хувийн салбарын үнэлгээнд (2009) дурдахдаа:

Эрүүл мэндийн салбарт эрүүл мэндийн үйлчилгээг хувьчлах болон хувийн эрүүл мэндийн даатгалыг хөгжүүлэхэд дэмжлэг болох нэгдсэн эрх зүйн орчин дутагдаж байна. Одоогийн үйл ажиллагаа эрхэлж буй хувийн хэвшлийн эмнэлгүүд гадаадад эмчлүүлэхээр явж байгаа боломжтой үйлчлүүлэгчдийг татах чадваргүй байгаа ч эрүүл мэндийн зах зээлд хувийн хөрөнгө оруулалт, тэр дундаа гадаадын хөрөнгө оруулалт орж ирж байна. Цаашид улсын эмнэлгүүдэд ихэвчлэн ядуу ба бага орлоготой иргэд, хувийн эмнэлэгт боломжтой иргэд үйлчлүүлдэг хосолмол эмнэлгийн тогтолцооны хандлага ажиглагдаж байна. Өрхийн эмнэлгийн санхүүжилт болон үйл ажиллагаанд бүтцийн үр ашиггүй байдал байсаар байгаа бөгөөд дээд шатлалын эмнэлгийг өрхийн эмнэлгээс илүүд үзэх сэтгэхүй иргэдийн дунд давамгайлсаар байна. Өнөөдрийг хүртэл эрүүл мэндийн салбарт үр дүнтэй төр, хувийн хэвшлийн түншлэлийг бий болгох болон хувийн хэвшлийн зохицуулалтанд төр ба Эрүүл мэндийн даатгалын сангийн үүрэг ролийг тодорхойлсон системтэй үнэлгээ хийгдээгүй байна.” 45

Дээр АХБ-ны тайланд дурдсан системтэй үнэлгээ хийгдээгүй шалтгаануудыг нь дурдвал:

Нэгдүгээрт, ТХХТ-ийг хөгжүүлэх үндэсний хэмжээний нэгдсэн тодорхой зарчим ба үйл ажиллагааны хүрээ алга байна.

Хоёрдугаарт, салбарын ТХХТ-ийн бодлого нь бие даасан бус үндэсний бодлого, зохицуулалтын хүрээ болон зохистой эрх зүйн арга хэрэгсэл буюу гэрээ, тендер гэх мэт журмуудтай уялдаж хийгдэнэ.

Гуравдугаарт, хүний нөөц, сургалт болон ТХХТ-ийн боломжуудыг хайх судалгааны аргачлал дутмагаас ЭМЯ-ны хүчин чармайлт хязгаарлагдмал байна.

Дээр дурдсан АХБ-наас гаргасан зөвлөмжийг системтэй авч үзэх нь ЭМЯ-ны зүгээс анхаарч авч үзэх хэрэгтэй асуудал мөн. ТХХТ-ийн боломжууд болон бэрхшээлүүдийг сайн ойлголт нь үүнийг хэрэгжүүлэх үндэс болно. ТХХТ-ийг хөгжүүлэхэд хугацаа шаардагддаг. Сингапур улсын туршлагаас үзэхэд “ТХХТ-ийн суурь мэдлэгийг ойлгоход 4-5 жилийн хугацаа шаардлагатай ба энэ хугацаанд зөвхөн ТХХТ-ийг хэрэгжүүлж байж сурч мэдэж авна.” 46 Түүнчлэн, ЭМЯ (болон ТӨХ-нд хэрэгждэг эрүүл мэндийн салбар дахь концесс, түрээсийн асуудлыг хөндсөн ТХХТ-ийн төслүүд) эрүүл мэндийн салбар дахь 45 АХБ, Монгол Улс дахь Хувийн салбарын үнэлгээ, хуудас 73 46 Эх сурвалж: www.futuregov.net/.../overcoming-obstacles-ppp-singapore/

Page 44: ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ ... - hsdp.orghsdp.org/public/f/C4+Master+Report+-Mgl.pdf · Ашигласан ном зүй 75 . ... мэндийн тухай хуулинд

Бүрэлдэхүүн 4: Салбарын хөгжил ба удирдлага, 2010 оны 6 дугаар сарын тайлан

44

ТХХТ-ийн байгууллагын чадавхийг хөгжүүлж, баталгаажуулахад дараах чиглэлийг оруулах нь зүйтэй:

Гэрээний менежмент Арилжааны шилжүүлэг Компанийн болон хууль, эрхзүйн асуудал Оролцооны аргаар зохицуулах бүтэц Олон нийтийн болон хувийн ашиг сонирхол хосолсон харилцааны

тэнцвэрт байдлыг хангасан засаглалын систем Аливаа үйл ажиллагаанд хариуцлагатай, ёсзүйн болон удирдлагын үйл

ажиллагааны тодорхой байдлаар хандаж, тогтвортой байдалд анхаарал тавьж улмаар ил тод, өрсөлдөөн бүхий сонгон шалгаруулах үйл явц

Гэрээгээр гүйцэтгэх тусламж үйлчилгээнд шинэ үйл ажиллагааны болон зохицуулах үүрэг

Үйлчилгээг хүргэх зорилтот хүрээ Ядуу иргэдийг эмчлэхэд гарсан зардлыг нөхөх зорилгоор эмнэлгүүдэд

олгодог нөхөн олговорын норм ба журам Нийтийн өмчийг ядуу иргэдийг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд

гадуурхагдахгүй байдлаар хамрагдахад ашиглахад чиглэсэн нийгмийн халамжийн хүрээг бэхжүүлэх

Төв, аймаг болон сумын удирдлагын бүтцийн хангалттай холбоо ба зохион байгуулалт

Орон нутгийн иргэд ба бүлгийн удирдлагын бүтэц хоорондын уялдаа холбоо

3.2. ТХХТ-ийг хөгжүүлэх зарчмын хэсгүүд 3.2.1. ТХХТ-ийн зарчим ТХХТ нь төрийн үйлчилгээг үзүүлэх болон өмчийг (ихэвчлэн дэд бүтэц) хангахад хувийн хэвшлийн нөөц ба туршлагыг ашиглах зорилгоор төрийн этгээд (яам, орон нутгийн удирдлага гэх мэт) болон хувийн хэвшил хоорондын байгуулсан албан ёсны эрх зүйн харилцаануудыг хамруулсан ерөнхий томьёолол юм. Чухамдаа, төр/Засгийн газар болон хувийн хэвшил (ашгийн болон ашгийн бус хоёулаа), эсвэл хоёул хамтран бараа болон үйлчилгээг үзүүлэхэд хамтарч ажиллах эрх зүйн хэлбэрүүдийг зааж өгдөг. Төр дангаар үйлчилгээ үзүүлэхэд Засгийн газар төлөвлөх, барих, санхүүжүүлэх болон капитал хөрөнгийг ажиллуулах болон эдгээр хөрөнгөөр үйлчилгээ үзүүлдэг. Харин төрийн үйлчилгээг хувийн хэвшлийн эзэмшлийн өмчөөр дамжуулж үзүүлэх болон хувийн хэвшлийн үйлчилгээг худалдан авах замаар Засгийн газрын тогтоосон тодорхойлолт ба санхүүжилтийн дагуу хийж гүйцэтгэх боломжтой. Санхүүжилт төрийн, хувийн болон холимог байж болно. Хувийн хэвшил төрийн үйлчилгээнд олон жилийн өмнөөс оролцож ирсэн. 1990-ээд оны эхээр ТХХТ-ийг төрийн үйлчилгээг үзүүлэхэд нэвтрүүлснээр төр болон хувийн хэвшлийн үүрэг оролцоог шинээр тодорхойлж өгсөн. ТХХТ нь төр байнга хувийн хэвшлийн эсрэг гэсэн үзлийг өөрчилж өгсөн. 90-ээд оны сүүл болон 2000 оны эхээр ТХХТ нь олон оронд эдийн засаг, нийгмийн салбаруудад эрчимтэй

Page 45: ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ ... - hsdp.orghsdp.org/public/f/C4+Master+Report+-Mgl.pdf · Ашигласан ном зүй 75 . ... мэндийн тухай хуулинд

Бүрэлдэхүүн 4: Салбарын хөгжил ба удирдлага, 2010 оны 6 дугаар сарын тайлан

45

хэрэгжиж ирсэн. Онолын хувьд ТХХТ нь төрийн үйлчилгээний мөнгөний үнэ цэнэ буюу үр ашгийг нэмэгдүүлдэг гэж үздэг. Түүнчлэн төрийн үйлчилгээ үзүүлэхэд хувийн хэвшлийн санхүүжилт, удирдлага болон үйлчилгээ үзүүлэх ур чадвар, туршлагыг ашиглахыг зорьдог. Гэвч мөнгөний үнэ цэнийг сайжруулах зорилго нь нэмэлт санхүүгийн эх үүсвэр олж авах гэсэн санаа биш юм. ТХХТ нь дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, зарим тохиолдолд Засгийн газрын ашгийг нэмэгдүүлдэг тул сонирхлыг татдаг. Хувийн хэвшлийн илүү сайн удирдлага ба үр ашигтай үйл ажиллагаа нь төрийн үйлчилгээний чанарыг нэмэгдүүлэх болон өртгийг бууруулахад тустай. ТХХТ нь оролцогч талуудын харилцан адилгүй ашиг сонирхлыг нэгдмэл зорилгод ашигладаг. Зарим ач тустай зүйлүүдэд үйлчилгээний чанар сайжрах, хувийн хэвшлийн ур чадвар, инновацийг ашиглах, хувийн хэвшлийн нөөц, санхүүжилтийг ашиглах, эрүүл мэндийн хувийн салбар ба бизнесийн идэвхи, цаг тухайд нь гүйцэтгэх, оролцогч талуудын оролцоо, эрдслийг шилжүүлэх болон мөнгөний үнэ цэнэ гэх мэт. Үүнээс гадна чухал зүйл бол үндэсний нэгдмэл байдал болон сайхан нийгмийг бүтээх эрмэлзлэлийг төрүүлж өгдөг. 3.2.2. ТХХТ-ийн тодорхойлолт ТХХТ-ийг тайлбарласан ерөнхий нэгдсэн тодорхойлолт байдаггүй, харин түгээмэл ашиглагддаг тодорхойлолтуудаас хайрцаг 15-д дурдлаа.

Хайрцаг 15. ТХХТ-ийн тодорхойлолтууд Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа Хөгжлийн Байгууллага (2004)

ТХХТ нь Засгийн газар болоод хувийн хэвшил (үйлчилгээ үзүүлэгч болон санхүүжүүлэгч) хооронд байгуулсан гэрээ бөгөөд уг гэрээгээр хувийн хэвшлийн гэрээнд оролцогч тал тухайн үйлчилгээг Засгийн газрын зорилгод нийцэх байдлаар өөрсдийн ашиг олох зорилготой уялдуулан үзүүлэх бөгөөд эрсдлийг хувийн хэвшилд хэр хангалттай шилжүүлснээр тухайн хамтын ажиллагааны үр дүн хамаарна.

Олон Улсын Валютын Сан (2006)

ТХХТ нь төрөөс үзүүлдэг уламжлалт үйлчилгээ болон дэд бүтцийг хувийн хэвшил өөрийн зүгээс гүйцэтгэх зохицуулалт юм. Зөвхөн үйл ажиллагааг хувийн хэвшил гүйцэтгэхээс гадна хувийн хэвшлийн зүгээс хөрөнгө оруулалт хийх болон төрийн эрсдлийг хувийн хэвшилд шилжүүлэх шинж чанарууд хамаарна. ТХХТ-д өргөн хүрээний нийгмийн болон эдийн засгийн дэд бүтцийн төслүүд, тэр дундаа эмнэлэг, сургууль, хорих газар, зам, гүүр, түннел, хөнгөн төмөр зам, агаарын тээвэр зохицуулалт болон цэвэр, бохир ус хангах ба зайлуулах байгууламж барих болон үйл ажиллагааг явуулах зэрэг орсон байдаг.

Европын Комисс (2004)

ТХХТ нь төрийн байгууллага болон бизнесийн хүрээлэл нийгмийн үйлчилгээг үзүүлэх дэд бүтцийг санхүүжүүлэх, барих, засах, удирдах болон тордоход хамтарч ажиллах хэлбэрүүдийг томьёолдог.

Европын Хөрөнгө Оруулалтын Банк (2004)

ТХХТ гэж төрийн үйлчилгээ болон дэд бүтцийг хүргэхэд дэм болгох үүднээс хувийн хэвшлийн нөөц болон арга туршлагыг ашиглах зорилго бүхий төр ба хувийн хэвшлийн хооронд бий болсон харилцааг ерөнхий байдлаар хэлнэ. ТХХТ-д хамтын үйл ажиллагааны олон хэлбэрүүд тэр дундаа албан ба албан бус, стратегийн түншлэлээс авахуулаад барих-ашиглах-шилжүүлэх төрлийн гэрээ болон хамтарсан компанийн хэлбэрүүд байж болно.

Азийн Хөгжлийн Банк (2009)

ТХХТ-ээр дэд бүтэц болон бусад төрлийн үйлчилгээг үзүүлэхэд төр ба хувийн хэвшлийн төлөөллийн боломжит хамтын ажиллагааны төрлүүдийг тодорхойлно.

Канад улс Талуудын туршлага дээр суурилсан, зохистой нөөцийн, эрсдлийн болон урамшууллын хуваарилалтаар оновчтой тодорхойлсон олон нийтийн хэрэгцээг хангахад чиглэсэн төр ба хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хэлнэ. ТХХТ-ийн

Page 46: ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ ... - hsdp.orghsdp.org/public/f/C4+Master+Report+-Mgl.pdf · Ашигласан ном зүй 75 . ... мэндийн тухай хуулинд

Бүрэлдэхүүн 4: Салбарын хөгжил ба удирдлага, 2010 оны 6 дугаар сарын тайлан

46

тодорхойлолт Канад улсын хувьд онцгойлон авч үздэг. Нэгд, төрийн үйлчилгээ болон дэд бүтцэд чиглэсэн байх, хоёрт оролцогч талуудын хооронд эрсдлийг шилжүүлэх орно. Эдгээр зарчмыг хангаагүй үйл ажиллагаанууд техникийн хувьд ТХХТ-д орохгүй. Эх сурвалж: http://www.pppcouncil.ca/aboutPPP_definition.asp

Монгол Улсын ТХХТ-ийн тухай хуулийн төсөлд доорх тодорхойлолтыг өгсөн байна. “Төр-хувийн хэвшлийн түншлэлд нийгмийн суурь үйлчилгээг үзүүлэх, нийтийн эрх ашигт тустай төслүүдийг хувийн хэвшлийн оролцоо ба санхүүжилттэйгээр хэрэгжүүлэх, төрийн зарим эрх үүргийг хувийн хэвшилд шилжүүлэх, хувийн хэвшлээр хэрэгжүүлэх зорилгоор төр ба хувийн хэвшлийн хамтын ажиллагаа” гэжээ.47 Энэхүү тодорхойлолт нь ТХХТ-ийн зорилго, үйл ажиллагаануудыг тодорхойлсон дэлгэрэнгүй тодорхойлолт болно. ТХХТ-ийн тухай хуулийн төсөл шаардлагагүй гэж үзсэн үү УИХ-аар батлагдахгүй талаар мэдээлэл байна. 3.2.3. ТХХТ-ийн хөгжлийн үндсэн суурь нөхцлүүд Тухайн ТХХТ-ийн бололцоот төсөл нь улсын салбарт төдийгүй хувийн хэвшилд аль алинд нь ач холбогдол өгөхөөр байлаа ч дараах суурь нөхцлүүд бүрдээгүй бол хэрэгжих боломжгүй юм.

Хайрцаг 16. ТХХТ-ийн суурь нөхцлүүд Олон улсын валютын сан48 Дэлхийн Банк49 Азийн Хөгжлийн Банк50

Үйлчилгээний чанар гэрээлж болохуйц, өрсөлдөөнт буюу дэмжлэгт суурилсан зохицуулалт хэрэгтэй, эрсдэл шилжүүлэх боломжтой, байгуулалын хүрээ нь улс төрийн болон сайн засаглалын дэмжлэг бүхий, хууль эрх зүйн тогтолцоо нь хувийн хэвшлийг дэмжсэн, Засгийн газар тодорхой туршлага болон чадавхитай, ТХХТ-ийн төслийг удирдан явуулах, эхлүүлэх ба сонгох чадавхитай, ТХХТ нь үндсэн зорилгоос өөр ашиг сонирхол агуулаагүй гэх мэт

Сайн хөгжүүлсэн концессын загвар гэрээ бүхий зөв сайн тодорхойлогдсон эрх зүйн хүрээтэй байх, энгийн болон ил тод худалдан авах үйл ажиллагаа, Засгийн газрын орлогыг дэмжих чадварлаг бүтэц, хэрэгжих төслүүд нийгмийн үр өгөөжөөс гадна санхүүгийн хувьд ашигтай байх, Орлогыг тооцох болон санхүүгийн тогтвортой байдлыг урьдчилж харах боломжтой, чадавхи бэхжүүлэх үйл ажиллагаа зайлшгүй шаардлагатай гэх мэт.

ТХХТ амжилттай байхын тулд өнөөгийн салбарт тулгарч буй бэрхшээл, хязгаарлалтуудыг бодитоор үнэлсэн дүгнэлт дээр тулгуурласан байх, тухайлбал салбарын дүн шинжилгээ нь техникийн асуудлууд, эрх зүйн зохицуулалтын болон бодлогын хүрээ, байгуулалын болон чадавхийн байдал, эдийн засгийн, санхүүгийн, арилжааны асуудлуудыг хамрах гэх мэт

ТХХТ-ийн хөгжил төлөвлөгөөгүй явагдахгүй. АХБ-ны зүгээс51 ТХХТ-ийн төслийг хэрэгжүүлэхээс өмнө дараахь бэлтгэл ажлууд хийгдэх шаардлагатай ба эдгээрийг гүйцэтгэхэд тодорхой хэмжээний хугацаа ба 47 ТХХТ-ийн тухай хуулийн төсөл, заалт 3.1.1.1. 48 Хемин, ОУВС 49 Ванг, Төв азийн улсууд дахь ТХХТ-ийн хөгжил, 2008 50 АХБ-ны ТХХТ-ийн гарын авлага, 2008 51 АХБ-ны ТХХТ-ийн гарын авлага, 2008

Page 47: ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ ... - hsdp.orghsdp.org/public/f/C4+Master+Report+-Mgl.pdf · Ашигласан ном зүй 75 . ... мэндийн тухай хуулинд

Бүрэлдэхүүн 4: Салбарын хөгжил ба удирдлага, 2010 оны 6 дугаар сарын тайлан

47

оролдлого шаардагдана:

Зохистой эрх зүйн, зохицуулалтын ба бодлогын хүрээг бүрэлдүүлэх, Техникийн бэлтгэл ажил Байгуулалын тогтолцоо ба чадавхи бэхжүүлэх үйл ажиллагаа ТХХТ-ийн нэгж Техникийн туслалцаа Арилжааны, санхүүгийн болон эдийн засгийн бэлтгэл ажил Төслийн санхүүжилт Үнэ, тарифын хэлбэр, нөхцөл Үнэ, тарифын тохиргоо Хөдөлмөрийн зохицуулалт, үүнд орон нутгийн оролцогч талыг оруулах Оролцогч талуудын оролцоо ба тогтвортой оролцогч талуудын зөвөлгөө

Ихэнхи хөгжиж буй орнуудад ТХХТ-ийн хөгжлийн нөхцлүүдийг бий болгоход тодорхой техникийн туслалцаа шаардагддаг. Жишээлбэл АХБ нь Энэтхэг Улсын Засгийн газарт ТХХТ-ийг хөгжүүлэхэд дараахь чиглэлүүдээр туслалцаа үзүүлж байна. Үүнд: улс төрийн оролцоо, дэмжлэг, бодлогын зохион байгуулалт, эх зүйн ба зохицуулалтын хүрээ, тогтвортой байдал, байгуулалын чадавхи, ядуу болон орлого багатай иргэдэд хүрэх ашиг тус ба хүртээмж, дэд бүтцийн чанар болон санхүүжилт зэрэг чиглэлээр дэмжлэг үзүүлж байна.52 Үүнтэй адил зарчмыг мөн Монгол Улсын хувьд барьж ажилбал тустай байх боломжтой. ТХХТ-ийг үе шаттай хөгжүүлэх нь хөгжиж буй орнуудад илүү үр дүнтэй сурахад тустай. НҮБ-ын Европ дахь эдийн засгийн комисс нь ихэнхи хөгжиж буй орнуудад ТХХТ-ийн нөхцлүүдийг хөгжүүлэхдээ тодорхой үе шатуудыг дамждаг болохыг дурджээ.53

Хайрцаг 17. ТХХТ-ийн хөгжлийн үе шатууд Үе шат 1 Үе шат 2 Үе шат 3

Бодлогын хүрээг тодорхойлох

Эрх зүйн боломжит байдлыг турших

Хэрэгжиж болох бодит төслийг сонгох

Суурь зарчмыг хөгжүүлэх

Өмнө хэрэгжиж байсан төслүүдийг өөр салбарт турших

Зах зээлийн орчинг бүрдүүлэх

Хууль, эрх зүйн шинэчлэл хийх,

Бодлогын болон хэрэгжүүлэх журмуудыг боловсруулах

ТХХТ-ийн нэгж байгуулах

ТХХТ-ийн гэрээний нөхцлүүдийг сайжруулах

Зах зээлийг хөгжүүлэх

Хэрэгжихүйц төслийг тодорхойлж, бусад салбаруудад өргөжүүлэх

Санхүүжилтийн шинэ эх үүсвэрүүдийг олох

Бүрэн тодорхойлсон цогц тогтолцоог бий болгосон байх,

Хууль эрх зүйн саадгүй ТХХТ-ийн загварууд сайжирч,

олон ашиглагдсан байх Эрсдлийн зохистой хуваарилалт Гэрээний заалтуудыг идэвхтэй

хэлбэрээр асуудалгүй гүйцэтгэх байдал

Урт хугацааны улс төрийн зөвшилцөл

Бүрэн хэмжээний санхүүгийн эх үүсвэрийг ашиглах

Тэтгэврийн болон хувийн сангуудыг оролцуулсан хөрөнгө оруулалтын зах зээлийн дэд бүтэц бүрдүүлэх

ТХХТ-ийн туршлагыг ашиглах чадавхи бүхий төрийн албан

52 АХБ-ны ТХХТ-ын туршлагууд 53 НҮБЕЭЗК, 2008, хуудас 7

Page 48: ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ ... - hsdp.orghsdp.org/public/f/C4+Master+Report+-Mgl.pdf · Ашигласан ном зүй 75 . ... мэндийн тухай хуулинд

Бүрэлдэхүүн 4: Салбарын хөгжил ба удирдлага, 2010 оны 6 дугаар сарын тайлан

48

хаагчид Эх сурвалж: НҮБЕЭЗК, 2008, хуудас 7 Монгол Улсад дээрх үе шатуудыг хамарсан эрүүл мэндийн салбар дахь ТХХТ-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтой. Эцэст нь, гол үндсэн нөхцөл бол гэрээний ил тод байдал юм. ОУВС-ийн хувьд бүх гэрээнүүд дараахь нээлттэй байдлыг хангасан нөхцлүүдийг хангана.

Сайн боловсруулагдаж, бичигдсэн, ил тод байдлаар хэлэлцэгдсэн ТХХТ-ийн гэрээнүүд нь чадвартай ба туршлагатай түншүүдийн сонирхлыг татахад нэн ач холбогдолтой.

Дахин хэлэлцээрт орсон гэрээнүүд нийтэд ил тод зарлагдах ёстой. Гэрээнүүдийг энгийн бөгөөд нэг хэлбэрт оруулах нь ач холбогдолтой.

Одоогийн гэрээний нөхцөлд заасан ирээдүйн төлбөрүүд нь дунд хугацааны төлөвлөгөөнд бодитоор тусгагдсан байх шаардлагатай.

Засгийн газрын баталгаа болон гэрээний бусад зохицуулалтууд цогцоороо ил тод байна.

Хэрэв Засгийн газрын зүгээс төслийн эрсдлийн дийлэнхийг үүрч байгаа бол тухайн өмч Засгийн газрын өмчид тооцох ба санхүү, бүртгэлийн тооцоонд хамруулна.54.

3.2.4. ТХХТ-ийн зохицуулалтын загварууд ТХХТ-ийн зохицуулалтанд олон тооны гэрээний хэлбэрүүд ашигладаг бөгөөд эдгээрийг Хавсралт 3-т үзүүллээ. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хосолмол систем бүхий орнууд, тэр дундаа Монгол Улсад, эрүүл мэндийн салбарт ТХХТ-ийг хөгжүүлэх нь амаргүй боловч ирээдүйтэй. Төрийн мэдлийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нь хувийн хэвшлийн өсөж буй өрсөлдөөн ба чанараас болж хохирдог. Иймд төр ба хувийн хэвшлийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний харьцааг зөв авсанаар эрүүл мэндийн төрийн бүтээгдхүүн байж, хүртээмжтэй, тэгш байх нөхцлүүдийг хангаж чадна. Доорх зурагт эрүүл мэндийн салбарт ТХХТ-ийн төслүүдэд өргөн ашигладаг загваруудыг үзүүлэв.55

Эрүүл мэндийн салбар дахь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны загварууд Гэрээгээр гүйцэтгэх:

Үйлчилгээний гэрээ Удирдлагын гэрээ Барилга барих, шинэчлэн

сайжруулах ба тоног төхөөрөмжийг хангах гэрээнүүд

Холимог гэрээ

Түрээс Концесс Хувийн санхүүжилтийн

санаачлага Бусад төрлийн

гэрээнүүд

Үр ашиг, чанар ба өртөг/эрсдэл хуваах

зарчим

54 ОУВС, Ил тод байдлын гарын авлага, хуудас 38 55 Николич ба Майкиш, 2006, хуудас 2 ба 3

Page 49: ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ ... - hsdp.orghsdp.org/public/f/C4+Master+Report+-Mgl.pdf · Ашигласан ном зүй 75 . ... мэндийн тухай хуулинд

Бүрэлдэхүүн 4: Салбарын хөгжил ба удирдлага, 2010 оны 6 дугаар сарын тайлан

49

2006 Эх сурвалж: Николич ба Майкиш, 2006 Гэрээгээр гүйцэтгэх: Төрөөс санхүүжилттэй хөрөнгө оруулалт нь үйлчилгээний үр ашиг ба чанарыг дээшлүүлэх зорилгоор үйлчилгээний гэрээ, удирдлагын гэрээ ба барилга барих, шинэчлэн сайжруулах, тоног төхөөрөмжөөр хангах болон тухайн нөхцөл ба шаардлагад нийцүүлсэн бусад төрлийн хосолмол гэрээнүүд болон түрээсийн гэрээг ашигладаг. Үйлчилгээний гэрээ: Тухайн үйлчилгээнд хувийн түншийн харьцангуй давуу талыг ашиглан, тухайлбал туршлага, хөгжингүй дэвшилтэт технологи гэх мэт, үйлчилгээний чанар ба үр ашгийг дээшлүүлэхэд ашигладаг. Удирдлагын гэрээ: удирдлагын үр ашгийг дээшлүүлэх зорилгоор төрийн эзэмшлийн байгууллага болон үйлчилгээний удирдах эрхийг нь төр хувийн хэвшилд олгосноор шаардлагатай бүх үйл ажиллагаа, хүний нөөц, эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж зэргийг удирдах, хариуцлага хүлээнэ. Барилга барих, шинэчлэн сайжруулах ба тоног төхөөрөмж хангах гэрээнүүд: Эмнэлгийн тусламж, үйлчилгээний барилга, байгууламжийг төлөвлөх, сайжруулах болон ашиглахад хэрэглэдэг бөгөөд нөхцөл байдал, онцлогоос хамаарч янз бүрийн элементүүд агуулна. Жишээ нь дэд бүтцийг барих болон сэргээн засварлан ажиллагаанд оруулахад нь мэдээллийн сүлжээ суурилуулах, ажиллуулах, байгууламжийн өдөр тутмын үйл ажиллагааг хангах болон сайжруулах гэх мэт. Түрээс: Хувийн түнш төрд тухайн байгууламж, үйлчилгээг явуулах, удирдахын тулд түрээсийн төлбөр төлж, үйл ажиллагааны төлбөрөөр ашигаа олно. Түрээсийн гол зорилго нь удирдлагын үр ашигтай байдлыг авчирсанаар санхүүгийн нөхцөл байдлыг сайжруулахыг зорьдог. Түрээсийн гэрээний нөхцөлд, Засгийн газар тухайн байгууламжид хөрөнгө оруулах үндсэн үүргийг хүлээдэг. Концесс: Одоогийн байгаа барилга байгууламжийн эзэмшил нь төрд байгаа хэдий ч хувийн хэвшил шинээр хөрөнгө оруулах, үйл ажиллагаа явуулах, сайжруулах үүргийг хүлээдэг. Шинэ барилга байгууламжийн хувьд, хувийн хэвшил төлөвлөх, барих ба үйл ажиллагаанд оруулах үүргийг хүлээнэ. Гэрээний янз бүрийн төрлүүд, жишээ нь үр дүнд тулгуурласан удирдлагын гэрээ, түрээс, барих-ажилуулах-шилжүүлэх нөхцлүүдэд эрсдлүүд байдаг ба энэ нь төр ба хувийн хэвшилд харилцан адилгүй байна. Энгийн концессын гэрээнд хувийн этгээд шинэ байгууламжийг өөрийн зардлаар бариад түүнийгээ тодорхой хугацааны турш төрөөс шууд, эсвэл төр тухайн үйлчилгээг ажиллуулсан ашигаасаа төлөх байдлаар, эсвэл энэ хоёрын хосолмол аргаар төлөгддөг. Концессын хувьд эрсдлийн ихэнхи хувь хувийн хэвшилд очдог боловч гол төлөв төр тодорхой түвшинд эрсдлийг даах баталгааг ил ба далд хэлбэрээр гаргаж өгдөг. Хувийн санхүүжилтийн санаачлага: цэвэр хувийн хэвшлийн санхүүжилттэйгээр эрүүл мэндийн салбар дахь тодорхой хөрөнгө оруулалтыг хийж концессын журмаар ажиллуулдаг. Англи улсад нэвтэрсэн загвар.

Page 50: ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ ... - hsdp.orghsdp.org/public/f/C4+Master+Report+-Mgl.pdf · Ашигласан ном зүй 75 . ... мэндийн тухай хуулинд

Бүрэлдэхүүн 4: Салбарын хөгжил ба удирдлага, 2010 оны 6 дугаар сарын тайлан

50

Ямар төрлийн ТХХТ-ийн загварыг сонгох нь төр, хувийн хэвшлийн шинэ харилцаануудыг агуулах тухайн орны эрх зүйн ба зохицуулалтын хүрээ, байгуулалын чадамжаас их хамаарна. Түүнчлэн эдгээр зохицуулалт нь Засгийн газрын эрүүл мэндийн салбарт ТХХТ-ийн төслүүдийг төлөвлөх, сонгох, гэрээлэх, хянах ба хэрэгжүүлэх чадамжийн түвшнээс шууд хамаарна.

Зураг 1. Эрүүл мэндийн салбар дахь төр, хувийн хэвшлийн харилцаа ба хольц

Эх сурвалж: Зохиогчид Зураг 1-т ТХХТ-ийн төслүүдийн харилцан хамаарал ба түвэгтэй байдлыг харуулав. ЭМЯ-ны зүгээс төрөөс санхүүжилт бүхий аутсорсингийн буюу үйлчилгээний болон удирдлагын гэрээнүүдийн нөхцлүүдийг илүү сайжруулж, цаашлаад холигдмол санхүүжилт бүхий ТХХТ-ийн санаачлагуудад чиглэнэ. Жишээ нь улсын эмнэлгийн хувийн удирдлага нь эмнэлгийн удирдлага, худалдан авалт, хүний нөөц, лаборатори, санхүүжилт болон гэрээлэх гэх мэт ур чадваруудыг шаардана. Хөгжиж буй орон нутаг дахь ТХХТ төслүүд нийлээд амаргүй байх болно. ЭМЯ ТӨХ-д тавьсан Засгийн газраас батлах концессын зүйлийн төслийн саналд БНСУ-ын хөнгөлттэй зээлээр санхүүжүүлэх Цахим эмнэлэг байгуулах саналыг дэвшүүлсэн болно.56 3.2.5. Уламжлалт худалдан авалт ба ТХХТ ТХХТ нь уламжлалт төрийн худалдан авалтаас ялгаатай. Уламжлалт худалдан авалтанд төр дэд бүтэц болон үйлчилгээг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэхэд бүрэн

56 ТӨХ-нд боловсруулж буй ТХХТ-ийн 29 төсөлд эрүүл мэндийн чиглэлээр ганц төсөл төлөвлөгдөж байгаа бөгөөд барих-ажилуулах-шилжүүлэх нөхцөл бүхий гэрээний хэлбэр юм.

Page 51: ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ ... - hsdp.orghsdp.org/public/f/C4+Master+Report+-Mgl.pdf · Ашигласан ном зүй 75 . ... мэндийн тухай хуулинд

Бүрэлдэхүүн 4: Салбарын хөгжил ба удирдлага, 2010 оны 6 дугаар сарын тайлан

51

санхүүжүүлдэг. Харин ТХХТ нь санхүүгийн болон ноу-хау бүхий эрсдлүүдийг хувийн хэвшилд шилжүүлсэн хэлбэр бүхий худалдан авалт юм. Гэсэн хэдий ч энэ нь нийт санхүүжилт хувийн хэвшлээс бүрэн гарна гэсэн үг биш. Төрийн хөгжлийн банк болон хувийн банк, санхүүгийн систем мөн төслүүдийг хамтран санхүүжүүлэх боломжтой. Доорх хүснэгтэд Австралийн Засгийн газрын зүгээс ТХХТ болон уламжлалт худалдан авалтын хэлбэрүүдийн ялгааг тусгасан болно.

Хайрцаг 19. Уламжлалт худалдан авалт ба ТХХТ Уламжлалт худалдан авалт ТХХТ

Засгийн газар дэд бүтэц бүхий өмчийг худалдан авна

Засгийн газар дэд бүтцийн үйлчилгээг худалдан авна

2-4 жилийн хугацаатай богино хугацааны төлөвлөх ба барих гэрээнүүд

Төлөвлөх, барих, санхүүжүүлэх ба шинэчлэн сайжруулах цогц урт хугацааны гэрээ

Орцод суурилсан тодорхойлолт Гарцад суурилсан тодорхойлолт Засгийн газар өмчийн бүх эрсдлийг дангаар хүлээнэ

Хувийн хэвшил өмчийн бүх эрсдлийг дангаар хүлээнэ.

Төлбөрийн хуваарьд эхэн үед санхүүжилтийн дийлэнхийг гүйцэтгэж, цаашид бага хэмжээний тогтмол төлбөр хийгдэнэ.

Өмч бүрэн ашиглалтанд орсны дараа төлбөр хийгдэж эхэлнэ. Төлбөрийн хуваарь тогтмол ба гэрээний урт хугацааны туршид хийгдэнэ.

Засгийн газар ихэвчлэн барилгыг барих хугацаа болон нэмэлт өртгийг хариуцдаг

Хувийн хэвшил барилгыг барих хугацаа ба өртгийг хариуцана.

Засгийн газар байгууламжийг үйл ажиллагаанд оруулна.

Засгийн газар байгууламжийг ажилуулж ч болно, эсвэл ажилуулахгүй байж болно.

Засгийн газар тухайн байгууламжийг ашиглах хугацаанд олон тооны гэрээ байгуулна

Засгийн газар тухайн байгууламжийг ашиглах хугацаанд ганц гэрээ байгуулна

Ихэвчлэн үйл ажиллагааны стандарт байдаггүй.

Үйл ажиллагааны стандартыг мөрддөг. Хэрэв үйлчилгээ, бүтээгдхүүн гэрээний дагуу хийгдээгүй бол төлбөр хийгддэггүй.

Шилжүүлэх үеийн чанар харьцангуй тодорхой бус

Шилжүүлэх үед хангах ёстой чанарын шаардлагууд маш тодорхой

Эх сурвалж: Австрали улсын Засгийн Газар, Үндэсний ТХХТ-ийн удирдамж, 2008 ТХХТ бол хувьчлал биш. Хувьчлалаар төрийн өмч хувийн хэвшилд шилждэг. Өмч бүрэн шилжсэнээр тухайн өмчийг захиран зарцуулах төрийн эрх мэдэл дуусгавар болно. Үүнээс хойш төрийн өмчийг зохицуулах хэлбэр нь эрх зүй ба зохицуулалт, тусгай зөвшөөрөл ба хяналтын үйл ажиллагаагаар л явагдана. Улсын эмнэлгийн хувьчлал хоёр хэлбэрээр явагдаж болно. Үүнд нэг бол ямарваа нэг нөхцөлгүй бүрэн хувьчлал, эсвэл нөхцөл бүхий хувьчлал буюу хувьчилж авсан хувийн этгээд тухайн өмчийг зөвхөн эмнэлгийн зориулалтаар л ашиглаж болно. Хувьчлалын баримт бичгүүдэд хэрэв ямарваа маргаан гарвал эмнэлгийн үйл ажиллагааг яах ёстой талаар зааж өгнө.

Page 52: ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ ... - hsdp.orghsdp.org/public/f/C4+Master+Report+-Mgl.pdf · Ашигласан ном зүй 75 . ... мэндийн тухай хуулинд

Бүрэлдэхүүн 4: Салбарын хөгжил ба удирдлага, 2010 оны 6 дугаар сарын тайлан

52

3.3. Эрүүл мэндийн салбар дахь ТХХТ-ийн хүрээ 3.3.1. ТХХТ нь эрүүл мэндийн салбартай холбогдох нь Хөгжиж буй орнуудад эрүүл мэндийн салбарт ТХХТ-ийг нэвтрүүлэх нь нилээдгүй халуун маргаан өрнүүлдэг. Зам харилцаа болон бусад дэд бүтцийн салбарт концессын нөхцлөөр буюу хувийн хэвшил хөрөнгө оруулалт хийж, харилцан ашигтай байх хэлбэрүүд дэмжигдэж өргөнөөр ашиглагдаж ирсэн. Үүнтэй адил хэрэв бизнесийн таатай боломж бүрдвэл, ТХХТ нь хязгаарлагдмал нөөцийг хувийн хэвшлийн оролцоотой эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хөгжүүлэх чиглэлд ашиглах боломжтой байдаг. Эрүүл мэндийн салбарт ТХХТ-ийг нэвтрүүлэх нь их амаргүй боловч үр дүнд нь инноваци, технологи, удирдлагын үр өгөөж сайжирч, нөөц болон мэдлэг, чадвар хэд дахин үрждэг. ЭМЯ-ны зүгээс эрүүл мэндийн салбарт ТХХТ-ийг нэвтрүүлэх чиглэлээр хоёр онцгой санаачлага гаргасны нэгд, Стратегийн бодлого, төлөвлөлтийн газарт ТХХТ хариуцсан мэргэжилтэнтэй болж эрүүл мэндийн салбарт төрөөс баримтлах ТХХТ-ийн бодлогыг боловсруулж байгаа явдал, хоёрт 2009 оны 5 сард ТХХТ-ийн чиглэлээр Зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж зөвлөмжийг Яамны зүгээс баталж холбогдох газруудад хүргүүлсэн болно.57. ЭМЯ-ны зүгээс эрүүл мэндийн чиглэлд хэрэгжүүлэх боломжтой ТХХТ-ийн төслүүдэд доорх санаачлагуудыг анхаарч авч үзсэн. Үүнд:

Нийгмийн эрүүл мэндийн чиглэлд орон нутгийн ТББ-тай хамтран Глобал хөтөлбөрийн санхүүжилттэй хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх,

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэлээр, цитологи болон эдийн шинжилгээний төвийг ТХХТ-ийн хүрээнд байгуулах,

ТХХТ-ийн хүрээнд улсын эмнэлгийн угаалга, ариутгалын үйл ажиллагааг аутсорсингоор гүйцэтгүүлэх,

Эмнэлгийн хөгжлийн чиглэлээр, БНСУ-ын засгийн газрын санхүүжилттэйгээр(хөнгөлөлттэй зээл) Зайн оношлогоо, эмчилгээний төвийг байгуулах санаачлагыг ТӨХ-д тавьсан болно.

Эрүүл мэндийн чиглэлээр ТХХТ-ийн төслийг хэрэгжүүлэх санаачлагууд хязгаарлагдмал байгаа нэг шалтгаан нь өмнө улсын эмнэлгүүд дээр хувийн хэвшилтэй хийгдсэн гэрээний биелэлт, чанарын үр дүн хангалтгүй байдлаас болж болгоомжтой хандах хандлага ажиглагдаж байна. Хэдийгээр судалгаа олон нийтэд танилцуулаагүй ч санал, шүүмжийг хувийн хэвшилд байнга хүргүүлж байвал эргээд үйл ажиллагааны чанараа сайжруулахад нь тустай. Энэхүү тайлангийн бүлэг 3.4.д ойрын ирээдүйд Монгол Улсад эрүүл мэндийн салбарт хэрэгжих боломжтой ТХХТ-ын төслийн санаануудыг танилцуулсан бөгөөд ЭМЯ-д тус болно гэж найдаж байна. 57 2009 оны урьдчилсан тайланг үзнэ үү.

Page 53: ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ ... - hsdp.orghsdp.org/public/f/C4+Master+Report+-Mgl.pdf · Ашигласан ном зүй 75 . ... мэндийн тухай хуулинд

Бүрэлдэхүүн 4: Салбарын хөгжил ба удирдлага, 2010 оны 6 дугаар сарын тайлан

53

3.3.2. Эрүүл мэндийн салбарт ТХХТ-ийг хэрэгжүүлэх нөхцлүүд Эрүүл мэндийн салбарт ТХХТ-ийн төслийг амжилттай хэрэгжүүлэхэд хангалттай бодлого, зохицуулалт, санхүүжилт, чадавхийг бэхжүүлэх үйл ажиллагаа, зан үйлийн өөрчлөлт, харилцаа болон нийгмийн маркетинг шаардагддаг. Эрүүл мэндийн салбар дахь ТХХТ нь үндэсний болон орон нутгийн засаг захиргаа, бизнесүүд, олон улсын ба дотоодын ТББ, үндэстэн дамжсан корпорациуд, олон улсын донор байгууллага хоорондын урт хугацааны тогтвортой хамтын ажиллагааг хангасан стратеги шаардлагатай. Эрүүл мэндийн салбар дахь ТХХТ-ийг хөгжүүлэхэд доорх шалгууруудыг баримтлах шаардлагатай бөгөөд эдгээрт (a) эрсдэл хуваах зарчим, (b) оролцогч талууд хоорондын урт хугацааны түншлэл, (c) төрийн үйлчилгээ ба зохицуулалтын эрх үүрэг төрд хэвээр байна, (d) эдийн засгийн хувьд үр ашигтай, (e) төр ба хувийн хэвшлийн тэнцвэрт эрсдэл ба урамшуулал, (f) хөрөнгө оруулалтын үр ашгийн хувьд мөнгөний үнэ цэнийг агуулж байх зэрэг орно. ТХХТ-ийг хэрэгжүүлэхэд Засгийн газар болон ЭМЯ-ны зүгээс бодит, тогтвортой улс төрийн оролцоо, дэмжлэг чухал. ЭМЯ-нд чадвар бүхий сонирхол, туршлагатай ТХХТ-ээр мэргэшсэн мэргэжилтнүүд шаардлагатай. Эрх зүй ба зохицуулалтын хүрээ тодорхой ба байнга шинэчлэгдэж байх хэрэгтэй. Худалдан авах үйлчилгээ нь өрсөлдөөн ба ил тод байдалд суурилсан байх шаардлагатай. Эрсдэл хуваах зарчим нь мөн бодит байна. Эрүүл мэндийн салбар дахь ТХХТ нь талуудын ашиг сонирхолд бүрэн нийцсэн байх шаардлагатай. Төрийн хувьд зардал буурах, дэд бүтэц ба үйлчилгээг хувийн хэвшлээр гүйцэтгүүлсэнээр үр ашиг дээшлэх, технологи шинэчлэгдэх, үр-дүнд суурилсан хяналт ба урамшууллаас үүдэлтэй ашиг болон ерөнхий чанарын сайжралт зэрэг орно. Хувийн хэвшлийн хувьд, өөрийн санхүү, хүний, технологийн болон удирдлагын нөөцийг шинэ зах зээл болох төрийн үйлчилгээнд хамруулж орлого олох сонирхолтой байдаг. Төслүүд эрсдэл дагуулдаг учир санхүүгийн эрсдэл ба ашгийг хуваарилах, шийдвэр гаргах механизм, хариуцлага болон холбогдох зохицуулалт ба гэрээний хүрээг маш сайн хянаж, төлөвлөх шаардлагатай. Ёс зүйн болон засаглалын асуудлыг ашиг сонирхлын зөрчилдөөн зэргийг маш сайн урьдчилж зохицуулах хэрэгтэй. Муухан зохион байгуулсан эрүүл мэндийн салбар дахь ТХХТ нь авилгал, төрийн хөрөнгийг завших, залилан хийх зэрэг сөрөг үр дагавар дагуулдаг. Тиймээс амьдралд хэрэгждэг зохицуулалтын болон хяналтын механизм нь төр болон хувийн хэвшлийн давуу болон сул талыг тэнцвэржүүлж дээрх асуудлуудыг зохицуулах боломжтой. Эрүүл мэндийн салбар дахь ТХХТ нь Засгийн газрын зүгээс хамтарсан санхүүжилт болон баталгаа шаардана. ОУВС-ийн зүгээс “Засгийн газрын баталгаа нь ТХХТ-тэй холбоотой хувийн хэвшлийн хүлээж буй эрсдлийг багасгах боломжтой. ТХХТ-тэй холбоотой бүхий л баталгааны хэлбэрүүд нь нийтэд ил тод байлгаж, учирч болох

Page 54: ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ ... - hsdp.orghsdp.org/public/f/C4+Master+Report+-Mgl.pdf · Ашигласан ном зүй 75 . ... мэндийн тухай хуулинд

Бүрэлдэхүүн 4: Салбарын хөгжил ба удирдлага, 2010 оны 6 дугаар сарын тайлан

54

санхүүгийн зардлуудыг тооцно. Үүний хажуугаар баталгаа гаргах бодлого нь баталгааны хэмжээ, салбар бүрт харилцан адилгүй, хугацаа болон баталгаа гаргасан түншүүд тодорхой байна. Зээлийн баталгаа нь хувийн хэвшлийн санхүүжилтийн эрсдлийг бууруулж, эрэлтийн баталгаа нь үйлчилгээг худалдан авах эрэлтийн хэмжээг тогтворжуулна. Өмчийн үнэ цэнийн эрсдлийн баталгаа нь гэрээний хугацаа дуусахад төрийн зүгээс тухайн өмчийг тогтсон үнээр авах баталгаа юм”58. 3.3.3. Эрүүл мэндийн салбарт ТХХТ-ийн төслийн удирдлага ба хэрэгжилт 3.3.3.1. ЭМЯ ба бодлого ЭМЯ нь Монгол Улс дахь эрүүл мэндийн салбарын бодлогыг тодорхойлогч билээ. Энэхүү эрх үүрэгт эрүүл мэндийн бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэсэн ТХХТ-ийн бодлого ба санаачлагууд орно. ЭМЯ-ны доорх ТХХТ-ийн асуудал хариуцсан нэгж нь ЭМЯ-ны зүгээс батлах салбарын чиглэлийг тодорхойлох бөгөөд концесс болон түрээсийн зүйл заалттай холбоотой асуудлаар ТӨХ-ны ТХХТ-ийн нэгжтэй ойр, тогтмол хамтарч ажиллана. 3.3.3.2. Төрийн өмчийн хороо ба удирдлага ТӨХ нь Монгол Улсад ТХХТ, тэр дундаа концесс ба түрээсийг хөгжүүлэх, хэрэгжүүлэх эрх үүргийг хүлээнэ. Бусад гэрээний хариуцлагыг ЭМЯ хүлээнэ. Эрүүл мэндийн салбар дахь ТХХТ нь санхүүжилт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх, эмнэлгийн дэд бүтцийг (эрүүл мэндийн төв, клиник, эмнэлэг, лаборатори, оношлогооны төв) барих, засах, улсын эрүүл мэндийн хөтөлбөр үйлчилгээг удирдах зэрэгт шинэ зохицуулалт, хяналтын үйл ажиллагаа шаардлагатай. ЭМЯ-ны зүгээс цаашид нэмэлт зохицуулалт хийх бэлтгэл хангах шаардлагатай.

Хайрцаг 20. Монгол Улс дахь ТХХТ-ийн хөгжил ТХХТ-ийн төрөөс баримтлах бодлого (2009) ЭМЯ-ны ТХХТ-ийн асуудал хариуцсан нэгж (2009) Судалгаанууд:

o Монгол Улс дахь ТХХТ-ийн чадамжийн үнэлгээ ҮШХХ/НҮБХХ (2009) o Монгол Улс дахь Хувийн хэвшлийн үнэлгээ, АХБ (2009)

Концессын тухай хууль (2010) ТӨХ дэргэдэх ТХХТ-ийн газар (2010)

3.4. Эрүүл мэндийн салбар дахь ТХХТ-ийн олон улсын боломжууд ОУВС-аас эрүүл мэндийн чиглэлээр доорх ТХХТ-ийн боломжуудыг тодорхойлж өгсөн. 59 58 ОУВС, Ил тод байдлын гарын авлага, хуудас 40 59 ОУВС 2007

Page 55: ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ ... - hsdp.orghsdp.org/public/f/C4+Master+Report+-Mgl.pdf · Ашигласан ном зүй 75 . ... мэндийн тухай хуулинд

Бүрэлдэхүүн 4: Салбарын хөгжил ба удирдлага, 2010 оны 6 дугаар сарын тайлан

55

Хайрцаг 21. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээн дэх ТХХТ-ийн боломжууд

Чиглэл Үйл ажиллагаа Дэд бүтэц Инженер, зураг төсөл, барилга, эмнэлгийн тоног төхөөрөмж ба хөрөнгө оруулалт Эмчилгээний бус үйлчилгээ

Мэдээллийн технологийн үйлчилгээ, ерөнхий болон эмнэлгийн тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ, хоол, ариутгал, угаалга, цэвэрлэгээ, харуул хамгаалалт, төлбөр болон нөхөн олговор, санхүүгийн үйлчилгээ

Анхан шатны тусламж үйлчилгээ

Нэмэлт анхан шатны тусламж үйлчилгээ, жишээ нь дархлаажуулалт, урьдчилан сэргийлэх, хүүхдийн болон өсвөр насны эрүүл ахуй, эх болон хүүхдийн эмчилгээ

Эмчилгээний туслах үйлчилгээ

Лабораторийн шинжилгээ, дүрс авиа, оношлогоо, хоол тэжээлийн эмчилгээ болон нөхөн сэргээх эмчилгээ

Эмчилгээний нарийн үйлчилгээнүүд

Диализ, цацраг туяа эмчилгээ, хавдрын шинжилгээ, үе мөч болон бусад нарийн мэргэжлийн үйлчилгээ

Эмнэлгийн удирдлага Клиник, эмнэлэг болон эмнэлгийн сүлжээг удирдах ба ажилуулах (удирдлага, санхүү, олон нийттэй харилцах, хүлээн авах болон эрүүл мэндийн даатгал)

Эх сурвалж: Олон Улсын Санхүүгийн Корпораци, 2007 Доорх жишээнүүд ЭМЯ хувийн хэвшилтэй зөвлөлдөж тодорхойлох ТХХТ төслийг хэрэгжүүлэх боломжит чиглэлүүд юм. ТХХТ-ийн эхний төслүүд энгийн, ихэвчлэн аутсорсингийн үйлчилгээ (угаалга, ариутгал, хүнс гэх мэт) бүхий төслүүд хэрэгжих боломжтой. Цаашлаад ЭМЯ хувийн хэвшлийн дунд хийсэн судалгааны үр дүнд нийтлэг ашиг сонирхол бүхий, хувийн хэвшлийн чадавхи ба туршлага хангалттай байгаа ямар төслүүд боломжтойг тодорхойлж болно. Дараа нь боломжит ТХХТ-ийн төслүүдийг техник, удирдлага ба санхүүжилтийн хувьд сайжруулан боловсруулах боломжтой болно. Эдгээр үйл ажиллагаа бодит биелэлээ олоход багагүй хугацаа шаардагдана. Нэг талаар хувийн хэвшилтэй хамтарч ажиллах үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлж, хувийн хэвшлийн түншүүдийг сонгож, ангилахад системтэй үйл ажиллагаа шаардагдах бөгөөд нөгөө талаар ТӨХ ба ЭМЯ энэхүү тайланд дурдсан олон улсын туршлага дээр үндэслэн шаардлагатай байгуулалын, зохицуулалтын ба санхүүгийн үндэс, суурийг хөгжүүлэхийг чармайн ажиллах шаардлага байна. Оюу Толгой гэх мэт уул уурхайн түшиц хөгжлийн газруудад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг анхаарч ТХХТ-ийн хүрээнд авч үзэх нь анхаарал тавих асуудал мөн.

Хайрцаг 22. Эрүүл мэндийн салбар дахь ТХХТ-ийн төслүүд хэрэгжих боломжит чиглэлүүд.

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ Нийгмийн эрүүл мэнд Тусламж, үйлчилгээний чанар Хөгжиж буй орон нутаг дахь ТХХТ Эмнэлгийн био хог, хаягдал Эм, эмнэлгийн хэрэгсэл Эмнэлгийн хангамж Сургалтын үйл ажиллагаа Тасралтгүй боловсрол Эрүүл мэндийн харилцаа Уламжлалт анагаах ухаан Эрүүл мэндийн дэд бүтэц (сайжруулах болон өөрчлөх гэх мэт)

1. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ. Хэдийгээр цаашид шинэ эмнэлгүүд олноор барих шаардлага байхгүй байгаа ч одоо байгаа эмнэлгийн дэд бүтцийг шинэчлэх, өөрчлөх, орчин үеийн болгож засч сайжруулах шаардлага бий. Эмнэлгийн дэд

Page 56: ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ ... - hsdp.orghsdp.org/public/f/C4+Master+Report+-Mgl.pdf · Ашигласан ном зүй 75 . ... мэндийн тухай хуулинд

Бүрэлдэхүүн 4: Салбарын хөгжил ба удирдлага, 2010 оны 6 дугаар сарын тайлан

56

бүтэцтэй холбоотой ТХХТ-ийн төслийн үйл ажиллагаанд цахилгаан, цэвэр, бохир ус, инженер техникийн үйл ажиллагаа, тоног төхөөрөмжийн суурилуулалт, дулаан, агааржуулалтын асуудлыг цогцоор нь шийдэх зэрэг орно. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хувьд үйлчилгээний чанарыг сайжруулах, байгаа нөөцийг илүү зохистой ашиглах, эмнэлгийн тусламж үйлчилгээг үр ашигтай, үр дүнтэй болгох зорилгоор төр, хувийн хэвшлийн зохистой харьцааг бүрдүүлэх үйл ажиллааанууд хамруулах боломжтой. Дэд бүтэц: эмнэлэг, клиник, эрүүл мэндийн төв болон анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний байгууламж (ихэвчлэн засаж сайжруулах, шинэчлэх); халдварт өвчин, бэлгийн зам, ДОХ гэх мэт; хүнд өвчин; осол гэмтэл; ажлын байрны осол, гэмтэл, нөхөн сэргээлт гэх мэт 2. Нийгмийн эрүүл мэнд. Нийгмийн эрүүл мэндийн хүрээнд ТХХТ-ийн олон боломжууд байдаг. Энэ чиглэлээр олон үйл ажиллагаанууд хийгдсэн бөгөөд Хавсралт 1-д үзүүллээ. Зарим Монгол Улсад хэрэгжүүлж болох туршлага, тусламжийн хэлбэрүүдийг, тэр дундаа Энэтхэг улсад хэрэгжсэн, ЭМЯ-д дэм болох зорилгоор ашиглах боломжтой. Жишээнүүд:

Байгаль орчны эрүүл мэнд Хог хаягдал зайлуулах, устгах Ус ба ариун цэвэр Олон нийтийн мэдээлэл, сурталчилгаа Даян дэлхийн хөтөлбөрүүд (сүрьеэ, ДОХ гэх мэт)

3. Тусламж, үйлчилгээний чанар. Үндэсний ба олон улсын түншүүдийн оролцоотойгоор эмнэлгийн тусламж үйлчилгээ болон түүний чанарыг сайжруулах стандартыг хамтран боловсруулж, сайжруулахад оролцож болно. Үүнд:

Магадлан итгэмжлэх стандарт ба журмуудыг боловсруулах, сайжруулах, Магадан итгэмжлэлийн байцаагч нарыг сургах, (үйлчилгээ, барилгын

онцлог бүхий магадлан итгэмжлэлийн төрөл, стандарт ба норм хангаж буйг хянах гэх мэт)

Клиник журмуудыг боловсруулах, Технологийн үнэлгээний удирдамж ба журмууд боловсруулах, Тоног төхөөрөмж засаж, сайжруулах Оношлогооны лаборатори Цитологи ба эдийн лаборатори гэх мэт.

4. Хөгжиж буй орон нутаг дахь эрүүл мэндийн ТХХТ. Монгол Улсын өмнөд хэсэг байгалийн баялаг нөөцтэй бөгөөд ирээдүйд эдгээрт тулгуурласан хот, суурин газар, шилжин суурьшилт явагдана. Монгол Улсын Засгийн газар ашигт малтмалын урт-хугацааны орлогыг олж, тухайн бүс нутгуудыг хөгжүүлэх дэд бүтцийн төлөлвлөгөөг хийж гүйцэтгэж байна. Өмнөд хэсгийн орон нутаг дахь эрүүл мэндийн асуудалд онцгой анхаарах шаардлагатай. Эрүүл мэндийн салбар дахь ТХХТ, тэр дундаа Оюу Толгой гэх мэт газруудад нэн шаардлагатай юм. Тийм ч учраас ЭМЯ-ны зүгээс ашигт малтмалын компаниуд, хувийн эрүүл мэндийн байгууллагууд, олон улсын хөрөнгө оруулагчид болон төрийн бус

Page 57: ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ ... - hsdp.orghsdp.org/public/f/C4+Master+Report+-Mgl.pdf · Ашигласан ном зүй 75 . ... мэндийн тухай хуулинд

Бүрэлдэхүүн 4: Салбарын хөгжил ба удирдлага, 2010 оны 6 дугаар сарын тайлан

57

байгууллагуудтай хамтран эдгээр бүс нутагт эрүүл мэндийн үйлчилгээг ТХХТ-ийн хүрээнд хөгжүүлэх боломжийг судлах шаардлагатай. Түүнчлэн ЭМЯ-ны зүгээс орон нутагтаа ТХХТ-ийн талаар сургалт, мэдээлэл өгч ажиллах шаардлагатай. 5. Эмнэлгийн био хог хаягдал. Эмнэлгийн био хог хаягдал нь хүн, амьтанг оношлох, эмчлэх болон дархлаажуулах болон үүнтэй холбоотой судалгаа, шинжилгээ, биологийн зүйлийг турших болон үйлдвэрлэх явцад гардаг. Эмнэлгийн био хог хаягдал нь халдвартай, хортой бөгөөд тусгай устгал шаардагддаг. Эмнэлгийн био хог хаягдлыг ТХХТ-ийн хүрээнд удирдаж явуулах давуу талуудад (а) хувийн хэвшлийн салбарын санхүүжилт бүхий хувийн хэвшлийн шинэ бизнесийн үйл ажиллагаа, (в) хог хаягдлыг цуглуулах, боловсруулах ба устгах системтэй үйл ажиллагааг үндэсний хэмжээнд явуулах боломжтой. ЭМЯ-ны зүгээс эдгээр асуудалд нарийн хяналт тавьж ажиллах нь зүйтэй. Гадаадын болон хамтарсан ч ялгаагүй хувийн хэвшлийн этгээдтэй гэрээ байгуулахад урт хугацааны харилцааг тодорхойлж, санхүүгийн, технологийн болон ложистик бодит хөрөнгө оруулалт ба технологийн шинэчлэлийг хийж байх зарчмын заалтыг тусгана. 6. Эм. Эрүүл мэндийн салбарт далайцтай нөлөө үзүүлж болох болон импортын эмийг орлох чиглэлээр эмийн үйлдвэрлэл, боловсруулалт, худалдан авалт, хадгалалт ба ханган нийлүүлэлтийн чиглэлээр гадаадын болон үндэсний хувийн компаниудтай ТХХТ-ийн хүрээнд хамтран ажиллах боломжтой. 7. Эмнэлгийн хэрэгсэл Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд үндэсний аюулгүй, бие даасан байдлыг хангах үүднээс эмнэлгийн хэрэгслийг (бээлий, хөвөн, хүчилтөрөгч, шингэн ба ариутгал, хог хаягдлын эд гэх мэт) тогтвортой нийлүүлэх салбарыг хөгжүүлэхэд чиглэж ажиллаж болно. 8. Сургалтын үйл ажиллагаа. Сургалтын чиглэлээрх ТХХТ-ийн төслүүдийг ЭМЯ, их сургуулиуд, шинэ сургалтын төвүүд болон хувийн хэвшилтэй хамтран хөгжүүлж, хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Санхүүжилт янз бүрийн эх үүсвэрээс ирэх бөгөөд төр, хувийн хэвшил, хувийн эмнэлэг, даатгалын компаниуд, тэр дундаа улсын эмнэлгүүдэд үзүүлэх боломж байдаг. ЭМЯ-ны зүгээс тодорхой албан ёсны сургалт гардаж хийх мэргэжилтнүүдэд тухайн чиглэлээр зааснаас доошгүй хугацаанд тодорхой туршлага хуримтлуулсан байх шалгуурыг зааж өгнө. Жишээ нь эмнэлгийн удирдлагын чиглэлээр сертификат, диплом, мэргэжил гэх мэт. Сургалтын үйл ажиллагаанд доорхи чиглэлүүд хамрагдах боломжтой. Үүнд:

Эрүүл мэндийн салбар дахь ТХХТ-ийн удирдлага Эмнэлгийн удирдлага

o Засаглал, эмнэлгийн удирдах зөвлөл ба удирдах баг o Эмнэлзүйн менежмент o Санхүүгийн менежмент o Эмнэлгийн худалдан авалт o Хүний нөөц

Өрхийн эмнэлгийн менежмент Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний санхүүжилт

Page 58: ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ ... - hsdp.orghsdp.org/public/f/C4+Master+Report+-Mgl.pdf · Ашигласан ном зүй 75 . ... мэндийн тухай хуулинд

Бүрэлдэхүүн 4: Салбарын хөгжил ба удирдлага, 2010 оны 6 дугаар сарын тайлан

58

Даатгал: o ЭМД-ын зөвлөлтэй иргэний эрүүл мэндийн даатгалын удирдлага,

ашиг, нэхэмжлэл ба төлбөрийн талаар o СЗХ(санхүүгийн зохицуулах хороо)болон хувийн даатгалын

компаниудтай хамтран урьдчилсан төлбөр бүхий эрүүл мэндийн даатгалын бүтээгдхүүн, даатгалын гэрээ, төлөвлөгөө, ашиг, нэхэмжлэл ба төлбөрийн талаар

o Нэхэмжлэлийн удирдлага o Актуарын үйлчилгээ

Үйлчилгээний төлбөрийн хэмжээг тогтоох Эрүүл мэндийн нягтлан бодох бүртгэл ба аудит

9. Тасралтгүй боловсрол: Эмч, бага эмч, сувилагч бусад эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийг анагаахын шинэ технологи, тусламж үйлчилгээний дэвшил, шинэ арга хэлбэртэйгээр холбоотой байнгын мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдаж байх шаардлагатай. Тасралтгүй мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагаа нь эмч, сувилагч болон бусад эрүүл мэндийн ажилтан мэдлэг, ур чадвар, мэргэжлийн үр дүн болон өвчтөнүүд, олон нийт болон тодорхой мэргэжлийн хүмүүстэй харилцах харилцаагаа хөгжүүлэхэд тустай. Үндэсний болон орон нутгийн энэ чиглэлээрх боловсрол олгох боломжтой магадлан итгэмжлэгдсэн байгууллагуудыг энэхүү үйл ажиллагаанд хамруулах боломжтой. 10. Эрүүл мэндийн харилцаа. Эрүүл мэндийн харилцаан дахь зан үйлийн хэлбэр өөрчлөгдөөгүй нэг салбар гэж үзэж болно. Хувийн хэвшил улсын байгууллагуудад маркетинг болон нийгмийн маркетингтэй холбоотой харилцааны талаар шинэлэг зүйлүүдийг нэвтрүүлдэг. 11. Уламжлалт анагаах ухаан. Монгол улс гэх мэт уламжлалт анагаах ухааны онцгой уламжлал, соёл бүхий орнуудад уламжлалын чиглэлээр мэргэшсэн хувийн хэвшлийн эмч нарыг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хосолсон байдлаар хүргэхэд хамтран ажиллаж болно.

Page 59: ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ ... - hsdp.orghsdp.org/public/f/C4+Master+Report+-Mgl.pdf · Ашигласан ном зүй 75 . ... мэндийн тухай хуулинд

Бүрэлдэхүүн 4: Салбарын хөгжил ба удирдлага, 2010 оны 6 дугаар сарын тайлан

59

БҮЛЭГ IV. ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ЭРХ ЗҮЙ БА САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАЛТЫГ САЙЖРУУЛАХ ТУХАЙ ЗӨВЛӨМЖ Энэхүү тайланд хэд хэдэн зөвлөмжийг өгсөн болно. Доорх зөвлөмжүүдийг энэхүү тайланд тусгасан зөвлөмжүүдээс онцгойлон авч үзлээ. 4.1. Эрх зүйн зохицуулалтын талаарх зөвлөмж 4.1.1. Хэрэгцээ, шаардлагын тодорхойлолт. Хяналт муутай явагдаж байгаа хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын өсөлтийг зохицуулахын тулд бодит болон сайтар судлагдаж тодорхойлогддог хэрэгцээ, шаардлагын тодорхойлолт (ХШТ) хэрэгтэй. ХШТ нь шинэ эрүүл мэндийн барилга болон үйлчилгээг сайн төлөвлөгөөтэй хийснээр шаардлагагүй байгууламжийн зардлыг хязгаарлаж, эдийн засгийн хувьд тогтвортой, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хувьд хангалттай, шаардлагатай зохицуулалт бий болж байгаа эсэхийг үнэлэх үйл явц юм. Үүний зорилго нь санал болгож буй эрүүл мэндийн үйлчилгээ болон дэд бүтэц зардлаа нөхөх эсэх, эрүүл мэндийн хөрөнгө оруулалт эдийн засгийн хувьд ашигтай эсэх, орон нутгийн ард иргэдийн эрүүл мэндийн хэрэгцээ шаардлагад нийцэж байгаа эсэх болон шаардлагагүй эмчилгээ, үйлчилгээний давхардлыг арилгахад оршино. ХШТ-ын нормыг Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найрууллагад тодорхойлолт, зорилго болон зайлшгүй мөрдөх талаар оруулж, шинээр санал болгож буй төр болон хувийн хэвшлийн байгууллагууд, эмнэлэг болон клиникүүдийн үйл ажиллагааг зохицуулах шинэ Эмнэлгийн тухай хуулинд нарийвчлан томьёолно. ХШТ нь энгийн эмнэлэг ба өндөр тоног төхөөрөмж бүхий өндөр эрсдэлтэй эмнэлгүүд зэргийг ялгана. Монгол Улсын хувьд хувийн хэвшил өндөр тоног төхөөрөмж бүхий үйлчилгээнд хөрөнгө оруулж байгаа бөгөөд эдгээр тоног төхөөрөмжийг улс давхардуулахгүйгээр харин шаардлагатай гэж үзвэл улс үйлчилгээний төлбөрийг санхүүжүүлэх байдлаар иргэдийг хамруулж үйлчлүүлэх боломжтой. 4.1.2. Эмнэлгийн тухай хууль. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээн дэх төр, хувийн хэвшлийн холигдмол байдал болон өнөөгийн хувийн хэвшлийн хурдтай боловч хяналт, зохицуулалт хангалтгүй явагдаж байгаа нөхцөлд шинэ цогц Эмнэлгийн тухай хуулийг боловсруулж гаргах нь ач холбогдолтой. Тус хуулинд эмнэлгийн байгууллагын тухай тодорхойлолтууд, тусгай зөвшөөрөл, магадлан итгэмжлэл болон мэргэжлийн хяналтын үйл ажиллагаатай холбоотой дэлгэрэнгүй заалтууд орно. Эмнэлгийн үйл ажиллагаа, засаглалтай холбоотойгоор мэргэжлийн эмнэлгийн удирдлага ба Удирдах зөвлөлийн тухай заалтууд орно. Улсын эмнэлгийн тухай бүлэгт улсын эмнэлгийн шийдвэр гаргах эрхийг үе шаттайгаар олгосноор санхүүгийн, гэрээний ба удирдлагын бие даасан байдлыг хангах үндэс болно. Улсын эмнэлгүүдэд үзүүлж буй төрийн санхүүжилт багц хэлбэрээр олгож

Page 60: ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ ... - hsdp.orghsdp.org/public/f/C4+Master+Report+-Mgl.pdf · Ашигласан ном зүй 75 . ... мэндийн тухай хуулинд

Бүрэлдэхүүн 4: Салбарын хөгжил ба удирдлага, 2010 оны 6 дугаар сарын тайлан

60

эмнэлгүүдэд санхүүгийн хуваарилалтыг бие дааж өгөх эрхийг нь олгоно. Хувийн эмнэлэг, клиникийн тухай бүлэгт хэрэгцээ, шаардлагын тодорхойлолт, тусгай зөвшөөрөл ба бусад холбогдох заалтуудыг оруулна. Улсын эмнэлгүүд хувийн хэвшлийн эмнэлгүүд болон хувийн санхүүгийн эх үүсвэрүүдтэй гэрээлэх боломжийг хуулиар олгоно. Эмнэлгийн хяналт, зохицуулалтын тухайд хуулинд тухайн үүргийг хэн хариуцаж, хэрэгжилтийг хангах тухай зааж өгнө. 4.1.3. Хувийн хэвшлийн тусламж үйлчилгээний хариуцлага ба хяналт. Хувийн эмнэлгүүд болон хувийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний асуудлыг цогцоор нь хянаж, шийдвэрлэх эрх бүхий байгууллага байдаггүй улмаас хяналт ёс төдий байдлаар, хоорондоо уялдаа холбоо сул тусдаа эрх үүрэг бүхий байгуулагуудаар зохицуулалт хийгдэж ирлээ. Журмуудын зохицуулалт, уялдаа холбоо, үнэлгээг хангах, санал гомдол, авилгал, зохисгүй үйл ажиллагаа, арга хэмжээг авах болон шинэ удирдамж, журмыг санал болгох, хэрэгжилтийг зохицуулах ба хянах эрх бүхий “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг зохицуулах байнгын зөвлөл”-ийг ЭМЯ, ЭМГ, МХЕГ, эмнэлэг ба эрүүл мэндийн мэргэжлийн холбоод ба хувийн эрүүл мэндийн төлөөлөлийг оролцуулан байгуулахыг санал болгож байна. Хувийн хэвшлийн хариуцлагыг дээшлүүлэх үүднээс (a) клиникийн, санхүүгийн болон удирдлагын тайланг ЭМЯ, ЭМГ-т хүргүүлж, товч хураангуйг олон нийтэд веб хуудсаар дамжуулж хүргэх, (b) тогтмол, хатуу дотоод аудитын тогтолцоог бүрдүүлж, аудитын тайланг нийтэд зарлах, (c) хувийн эмнэлгүүдийн нас баралт, эмчилгээ, оношлогоо, эмийн хүндрэл гарсан тохиолдол бүрт асуулга явуулж ЭМЯ-нд хүргүүлэх, үр дүнг олон нийтэд танилцуулж байх тогтолцоог бүрдүүлэх, (d) өвчтөн, үйлчлүүлэгчдийн нэхэмжлэлийг хялбар аргаар шийдвэрлэх бие даасан омбудсманы /төрийн үйлчилгээтэй холбоотой санал гомдлыг хянаж, шалгах үүрэг бүхий/ газрыг зохион байгуулах шаардлагатай. Түүнчлэн ЭМЯ-ны зүгээс эмнэлэг, клиник бүртэй холбоотой гомдол, нэхэмжлэлийг бүртгэж, үүнтэй холбоотой статистик мэдээллийг яамны вэб хуудсаар дамжуулж мэдээлэх шаардлагатай. Дахин давтагдсан гомдол болон асуудлыг шийдвэрлэх талаар арга хэмжээ аваагүй нөхцөлд тусгай зөвшөөрлийг цуцлах, түдгэлзүүлэх арга хэмжээ авах шаардлагатай. ЭМД сантай байгуулсан гэрээний заалтыг зөрчих нь мөн тусгай зөвшөөрлийг цуцлах, түдгэлзүүлэх шалтгаан болж болно. Тусгай зөвшөөрлийн тухайд одоогийн бичиг баримт бүрдүүлэх, албан маягийн, эргэж хардаггүй журмуудыг идэвхтэй төлөвлөх, барих болон үйл ажиллагаа эрхлэхэд тусгай зөвшөөрөл шаардах, газар дээр нь хянадаг, эргэж хардаг, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагуудыг тогтмол хянаж, хангуулдаг эрх зүйн зохицуулалт бүхий журмууд хэрэгтэй. Тусгай зөвшөөрлийг олгохоос өмнө стандартын шаардлагууд бүрэн хангадсан, хүний нөөц чадвартай, тогтвортой байх ба тоног төхөөрөмжүүд найдвартай, үйл ажиллагаа эрхлэх байр ХШТ-ын дагуу зохистой үйл ажиллагаа эрхлэх боломжтой зэргийг баримтжуулна. Хяналтын тухайд хангалтгүй тооны мэргэжлийн хяналтын байцаагч нар байгаатай холбоотойгоор цаашид ЭМГ болон МХЕГ хоорондын нягт хамтын ажиллагаа нь

Page 61: ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ ... - hsdp.orghsdp.org/public/f/C4+Master+Report+-Mgl.pdf · Ашигласан ном зүй 75 . ... мэндийн тухай хуулинд

Бүрэлдэхүүн 4: Салбарын хөгжил ба удирдлага, 2010 оны 6 дугаар сарын тайлан

61

өнөөгийн эрүүл мэндийн байгуулалын хуваагдмал байдал, өрсөлдөөнийг даван гарах, үр дүнг сайжруулахад нэн чухал. Магадлан итгэмжлэл нь үйл-явцад тулгуурласан байх бөгөөд ЭМД сан болон хувийн эрүүл мэндийн даатгалын компаниудтай гэрээ байгуулах үндсэн нөхцөл болох ёстой. Магадлан итгэмжлэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг тогтмол шинэчилж вэб хуудсаар дамжуулж олон нийтэд мэдээлэх шаардлагатай. Түүнчлэн ЭМД сангаас гэрээ байгуулсан эмнэлгүүдийн жагсаалтыг олон нийтэд хүргүүлж, хувийн эмнэлгүүдийг үйл ажиллагааны үр дүн, гомдол гэх мэт үзүүлэлтээр эрэмбэлж, цаашид ЭМД сантай гэрээлэх, санхүүжилтийг өргөтгөх, хязгаарлах эсвэл дуусгавар болгох шийдвэрийг гаргах үндэс болгоно. Төгсгөлд нь дээрх санал, зөвлөмжүүдийг одоогийн Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгаснаас бие даасан шинэ Эмнэлгийн тухай хуулийг баталж, зохицуулалт хийвэл илүү үр дүнтэй байна гэж үзлээ. 4.2. Санхүүгийн зохицуулалтын талаарх зөвлөмж 4.2.1. ЭМД сангаас санхүүжүүлэх шалгуур. Хэдийгээр ЭМД сан хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудтай гэрээ байгуулан санхүүжилт олгож ирсэн ч хувийн хэвшлийн ямар үйлчилгээ, ямар шаардлага бүхий байгууллагуудаас санхүүжигдэх талаар маш тодорхой бодлого үгүйлэгдэж байна. ЭМЯ энэ чиглэлээр тодорхой зөвлөмжүүд хүссэн болно. Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудтай гэрээлэхэд мөрдөгдөж байгаа болон цаашид мөрдөгдөх шаардлага бүхий доорх үндсэн шалгуурыг тавьж байна. Үүнд:

a. ЭМД сан улсын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээтэй адил үйлчилгээ үзүүлдэг хувийн хэвшилд санхүүжилтийг давхардуулан олгохгүй. Ингэснээр үйлчилгээний санхүүжилтийг давхардуулахгүй байх зорилготой. Гэхдээ улсын эмнэлгийн үзүүлж буй тусламж үйлчилгээ маш хангалтгүй бол илүү сайн үйлчилгээг нэвтрүүлэх зорилгоор онцгойлон авч үзэж болно.

b. Хувийн хэвшлийн зүгээс улсын эрүүл мэндийн байгууллагаар үзүүлдэгүй

тусламж үйлчилгээг түлхүү онцгойлно. Үүнд тодорхой оношлогоо болон өдрийн мэс ажилбар гэх мэт. Энэхүү гэрээлэх үйлчилгээний төрөл ба жагсаалт маш тодорхой байх бөгөөд хэрэгцээнд тулгуурлан тогтмол шинэчлэгддэг байна. Үүнд даатгалын төрөлд ороогүй, нэн шаардлагагүй гоо сайхны гэх мэт ажилбаруудыг хамруулахгүй.

c. Улсын эмнэлгүүдэд байдаггүй оношлогооны төхөөрөмж бүхий хувийн хэвшлийн оношлогооны үйлчилгээг ЭМД сангаас гэрээлэх боломжтой. Гэхдээ эдгээр үйлчилгээг тухайн үйлчлүүлэгч нэн шаардлагатай гэсэн нөхцөлд даатгалын сангаас санхүүжинэ.

Page 62: ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ ... - hsdp.orghsdp.org/public/f/C4+Master+Report+-Mgl.pdf · Ашигласан ном зүй 75 . ... мэндийн тухай хуулинд

Бүрэлдэхүүн 4: Салбарын хөгжил ба удирдлага, 2010 оны 6 дугаар сарын тайлан

62

d. Даатгалын сангийн нөөц хязгаарлагдмал нөхцөлд ЭМД сан нь зөвхөн хүн амын дийлэнхийн хэрэгцээ шаардлагад нийцсэн тусламж, үйлчилгээг санхүүжүүлэхийг зорино. Нийт хүн амын 30-40 хувь нь ядууралд байгаа өнөө үед санхүүжигдэх тусламж, үйлчилгээний нэр төрлийг сайтар бодолцох нь чухал.

ЭМД сангаас эмнэлгүүдтэй байгуулж гэрээ хийж буй төлбөрийн хэмжээ эмнэлэг тус бүрд харилцан адилгүй байна. Үйлчилгээний нөхөн олговорыг улс, хувийн эмнэлгүүдэд чанар, чадавхи ба үйл ажиллагааг үл харгалзан нэг түвшинд олгохоос илүү тухайн эмнэлгийн хүчин чадал ба үр ашигт тулгуурлан ялгавартай олгогдоно. ЭМД сангаас хамгийн сайн сонгогдсон хувийн эмнэлгүүдэд тодорхой зөвшилцсөн хэмжээнд нөхөн олговрыг хийнэ. 4.2.2. Сонгогдсон тусламж үйлчилгээ үзүүлэгчдийн бүртгэл. Эрүүл мэндийн даатгалын сангууд нь бие даасан санхүүгийн байгууллага юм. Сангууд бие дааж сонгох ба гэрээлэх үйл явцыг тухайн тусламж, үйлчилгээний шаардлага, үзүүлэгчийн чадавхи, нөөц, гэрээний нөхцлийг биелүүлсэн үр дүн зэрэг дээр суурилж хийдэг. Иймээс даатгалын сантай гэрээлэх байгууллагын наад захын шалгуурыг хангасан Тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын бүртгэл-тэй байна. ЭМД сан нь зөвхөн энэ бүртгэлд хамрагдсан байгууллагуудтай өрсөлдөөний зарчмаар гэрээлнэ. Энэхүү хоёр шатлал бүхий сонгон шалгаруулалт нь (бүртгэл ба өрсөлдөөн) чанарын болон санхүүгийн үзүүлэлтийг тогтвортой хангахаас гадна ил тод үйл явцыг хангана. Түүнчлэн, ЭМД сан гэрээлэх нөхцөлд тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагын үйлчлүүлэгчийн гомдлын түүх, хяналт ба үнэлгээний үзүүлэлтийг харна. 4.2.3. Даатгалын тухай хуулийн өөрчлөлт. Нөхөн олговор бүхий даатгалын бүтээгхэдүүнээс гадна ихээхэн дэлгэрч буй урьдчилсан төлбөр буюу гишүүнчлэл бүхий даатгалын бүтээгдхүүнийг хөгжүүлэх зорилгоор даатгалын эрх зүйн хүрээг шинэчлэх шаардлага байна. Ихэнх оронд гишүүнчлэл бүхий даатгал нь бие даасан даатгалын зохицуулалт шаарддаг бөгөөд даатгалын онцгой хэлбэр гэж авч үздэг. (АНУ дахь эрүүл мэндийг дэмжих байгууллагуудын эрх зүй болон Чили, Перу, Колумб ба Мексик зэрэг улсуудад гишүүнчлэл бүхий даатгалын олон хэлбэрүүдийг ашигладаг) Хувийн эмнэлгүүд нь түүнчлэн болзошгүй гомдол, нэхэмжлэлийг барагдуулах төлбөр, торгуулийг санхүүжүүлэх “эскроу дансны” шаардлагыг зүй ёсоор тавих нь зүйтэй. СЗХ-ны зүгээс даатгалын ерөнхий үйл ажиллагаа эрхэлдэг компаниудад эрүүл мэндийн даатгалын бүтээгдхүүнийг “эмнэлгийн зардлыг даах даатгал” нэрийдлээр олгож буй зохицуулалтыг эргэн харах шаардлага байна. Олон улсын практикт зөвхөн амьдралын даатгалын эрх бүхий компаниуд эрүүл мэндийн даатгалын үйл ажиллагаа явуулах эрхтэй байдаг.

Page 63: ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ ... - hsdp.orghsdp.org/public/f/C4+Master+Report+-Mgl.pdf · Ашигласан ном зүй 75 . ... мэндийн тухай хуулинд

Бүрэлдэхүүн 4: Салбарын хөгжил ба удирдлага, 2010 оны 6 дугаар сарын тайлан

63

БҮЛЭГ V. ТХХТ-ИЙН БОДЛОГО БА УДИРДАМЖИЙН ТАЛААРХИ ЗӨВЛӨМЖ Энэхүү тайланд ТХХТ-ийн үндсэн нөхцлүүдийг бүрдүүлэх, чадавхийг бэхжүүлэх болон эрүүл мэндийн салбар дахь ТХХТ төслийн ирээдүйтэй чиглэлүүдийн талаар хэд хэдэн зөвлөмж өгсөн билээ. Доорх зөвлөмж нь ТХХТ-ийн бодлого ба удирдамжийн баримт бичиг боловсруулах үндсэн баримт бичгийг агуулж байна. Эрүүл мэндийн салбарт баримтлах ТХХТ-ийн бодлогын баримт бичгийн төсөл нь ЭМЯ-тай хийсэн уулзалтууд, Монгол Улсад хэрэгжих боломжтой олон улсын ерөнхий зарчим, практик дээр тулгуурласан болно. Энэхүү баримт бичгийг ЭМЯ-тай хамтран хэлэлцэж, эцсийн баримт бичгийг ЭМЯ боловсруулж, холбогдох арга механизмын дагуу баталж хэрэгжүүлнэ. Энэхүү баримт бичгийн төсөл ерөнхий загвараар хийгдсэн бөгөөд Монгол Улсад мөрдөгдөж буй бодлогын баримт бичгийн загварт оруулах шаардлага байгааг анхааран үзнэ үү. ТӨСӨЛ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРААС

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ БАРИМТЛАХ ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН БОДЛОГО

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ 1. Монгол Улсын Их Хурлаас 2009 онд баталсан Төр, хувийн хэвшлийн түншлэлийн /ТХХТ/ талаар төрөөс баримтлах бодлого нь дэд бүтцийн болон нийгмийн суурь үйлчилгээг нийтэд үзүүлэх төрийн тодорхой чиг үүргийг хувийн хэвшилтэй хамтран гүйцэтгэх үйл ажиллагааны механизмыг тодорхойлж өгсөн бөгөөд эрүүл мэндийн салбар нь ТХХТ-ийг хөгжүүлэх чиглэлийн нэг гэж тусгагдсан болно. 2. Эрүүл мэндийн салбар тэр дундаа эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ болон нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагаанд ТХХТ-ийн төслийг боловсруулж, хэрэгжүүлэхэд төрийн зүгээс бодлогоор дэмжих бөгөөд төслүүд нь тус салбарын бүх шатанд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ болон түүний дэд бүтцийг сайжруулах давуу талуудыг бий болгохыг зорино. 3. Эрүүл мэндийн салбарт ТХХТ-ийг хөгжүүлэх нь (a) төрийн хэвшлийн урт хугацааны үүргийг системтэйгээр хянаж зохицуулах болон санхүүгийн зарцуулалтыг зохистой болгох, (b) салбарын өсөлтийг хангах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ болон тус салбар дах төрийн өмчид хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татаж, ажлын байр нэмэх шаардлага дээр үндэслэхэд оршино.

Page 64: ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ ... - hsdp.orghsdp.org/public/f/C4+Master+Report+-Mgl.pdf · Ашигласан ном зүй 75 . ... мэндийн тухай хуулинд

Бүрэлдэхүүн 4: Салбарын хөгжил ба удирдлага, 2010 оны 6 дугаар сарын тайлан

64

ХОЁР. БОДЛОГЫН ЗОРИЛТ 4. Эрүүл мэндийн салбарт ТХХТ-ийг хөгжүүлэх нь төрийн эзэмшлийн эрүүл мэндийн дэд бүтэц болон тусламж үйлчилгээний чанар, үр ашгийг сайжруулах Засгийн газрын бодлого мөн. Энэхүү зорилт нь хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх, хувийн хэвшлийн удирдлагын ур чадвар болон туршлагыг ашиглах, эрүүл мэндийн бизнестэй холбоотой хувийн хэвшлийн дэвшлийг дэмжих болон тусламж, үйлчилгээг үзүүлэхэд хувийн хэвшлийн чадварыг ашиглахад чиглэнэ. Эрүүл мэндийн салбарт ТХХТ нь төр болон хувийн хэвшлийн салбарын харилцан үр ашигтай, урт хугацааны түншлэлийг бий болгохыг эрмэлзэнэ. Эрүүл мэндийн салбар дахь ТХХТ нь үндэсний болон орон нутгийн эрүүл мэндийн чиглэлээрх бизнесийн хөгжлийг дэмжих боломжийг олгох юм. 5. Эрүүл мэндийн салбарт ТХХТ-ийн төслүүдийг системтэй, төлөвлөгөөтэй, нээлттэй болон хариуцлагатайгаар хэрэгжүүлснээр Монгол Улсын эрүүл мэндийн салбар болон хүн амд дор дурдсан үр ашгийг авчирна:

Эрүүл мэндийн дэд бүтэц, тусламж үйлчилгээний нөөц, санхүүжилтийг хүртээмжтэй ашиглагдаж, байршуулна.

Олон улсын стандартын шаардлага хангасан орчин үеийн, үр ашигтай, үр дүнтэй ажиллагаа бүхий эрүүл мэндийн дэд бүтцийг богино хугацаанд хөгжүүлнэ.

Төрөөс үзүүлж буй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ болон нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй үзүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж, шинэчлэж, хангана.

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бизнесийн чиглэлээр орон нутгийн аж үйлдвэрийн хөгжлийг хангана.

Төрөөс үзүүлж буй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, түүний дэд бүтцэд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжсэнээр гадаадын хөрөнгө оруулалтыг татах таатай нөхцөл бүрдэнэ.

Урт хугацааны төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлнэ. Төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг

үзүүлэх, санхүүжүүлэх зохистой харьцаа бүхий орчин үеийн, үр ашигтай эрүүл мэндийн салбарын хөгжлийг хангана.

Төрөөс үзүүлж буй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний үр дүнг хувийн хэвшлийн оролцоотой хангана.

6. Эрүүл мэндийн салбарт ТХХТ-ийг хөгжүүлж, хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газрын зүгээс доорх зүйл дээр дэмжлэг болон ажиллана: (1) гэрээний зүйл заалтыг хүндэтгэх, хангах, баталгаа гаргах болон бусад эрх зүйн болон эдийн засгийн зохицуулалтыг хангах, (2) ТХХТ-ийн зохицуулалтыг сайн, нээлттэй болон шударгаар хийх, (3) ТХХТ-ийн төслийн хяналт, шалтгалт болон мониторингийг шударга, ил тод, хариуцлагатайгаар гүйцэтгэнэ.

Page 65: ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ ... - hsdp.orghsdp.org/public/f/C4+Master+Report+-Mgl.pdf · Ашигласан ном зүй 75 . ... мэндийн тухай хуулинд

Бүрэлдэхүүн 4: Салбарын хөгжил ба удирдлага, 2010 оны 6 дугаар сарын тайлан

65

ГУРАВ. ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ БАРИМТЛАХ ТХХТ-ИЙН ТӨСЛИЙН УДИРДАМЖ 7. Эрүүл мэндийн салбарт ТХХТ-ийн төслийг хөгжүүлэн хэрэгжүүлэхэд доорхи зарчим болон шаардлагыг удирдлага болгоно:

Мөнгөний үнэ цэнэ: Эрүүл мэндийн салбарт хэрэгжих ТХХТ-ийн төслийн хүлээгдэж буй эдийн засгийн өртөг нь төрийн санхүүжилт болон худалдан авалтаар хийгддэг уламжлалт хэлбэрээр хэрэгжүүлснээс хямд байх ёстой. ТХХТ-ийн эдийн засгийн өртөг нь төслийн тендерийг зарлах болон гэрээ байгуулахаас өмнө тодорхойлогдсон байна.

Эрсдлийг шилжүүлэх: Хувийн хэвшил төслийн санхүүгийн, удирдлагын,

үйл ажиллагааны болон материаллаг эрсдлийг хүлээн зөвшөөрөх ёстой. Эрүүл мэндийн үйлчилгээ: Засгийн газар тухайн төслийн эрүүл мэндийн

тусламж, үйлчилгээний стандартыг тодорхойлж, чанар болон үр ашгийн баталгаажилтыг хангана.

Эрүүл мэндийн салбар дахь төрийн өмчлөл: Эрүүл мэндийн дэд бүтцийн

төслүүд нь төлөвлөх, барих, үйл ажиллагаанд оруулах болон бусад хэлбэрээс хамаарч төрөөс баримтлах ТХХТ-ийн бодлогод заасан арга, хэлбэрээр хийж гүйцэтгэгдэнэ.

Инноваци: Инноваци, шинэ технологи, мэдлэг шилжүүлэх зэрэг нь эрүүл

мэндийн салбарт хэрэгжих ТХХТ-ийн төслийн гэрээний үндсэн хэсэг байна.

Өрсөлдөөн: Эрүүл мэндийн салбарт хэрэгжих ТХХТ-ийн төсөл дангаар

гэрээлэгчийг монополь эрхэд хүргэх ёсгүй. Өрсөлдөөн нь эрүүл мэндийн салбарын инноваци, өртгийн хяналт болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, түүний дэд бүтцийн чанарыг хангахад онцгой үүрэгтэй.

Ил тод байдал: Эрүүл мэндийн салбарын ТХХТ-ийн төслийг

боловсруулах, түншийг тодорхойлох, сонгон шалгаруулах болон гэрээлэх, төслийн хяналт үнэлгээ хийх зэрэг бүхий л үйл ажиллагаанд ил тод, нээлттэй зарчмыг баримтлана.

ДӨРӨВ. ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ БАРИМТЛАХ ТХХТ-ИЙН БОЛОМЖ, ХҮРЭЭ 8. Эрүүл мэндийн салбарт хөгжүүлэх ТХХТ-ийн санаачлагуудыг боловсруулахад дараахь удирдамжийг баримтална.

Page 66: ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ ... - hsdp.orghsdp.org/public/f/C4+Master+Report+-Mgl.pdf · Ашигласан ном зүй 75 . ... мэндийн тухай хуулинд

Бүрэлдэхүүн 4: Салбарын хөгжил ба удирдлага, 2010 оны 6 дугаар сарын тайлан

66

Эмнэлгийн тусламж үйлчилгээний /лаборатори болон оношилгоо/ болон түүний дэмжих /угаалга, хоолны газар, харуул хамгаалалт/ үйлчилгээг гэрээлэх,

Эмнэлгийн барилга шинээр барих, байгууламжийг засаж сайжруулах, түүний дэд бүтцийг сайжруулахад хувийн хөрөнгө оруулалтыг татах үүднээс хамтарсан компаниудыг хөгжүүлж, зураг төслийг боловсруулах, барих, санхүүжүүлэх, удирдах, ажилуулах болон засаж сайжруулах үйл ажиллагаанд хувийн хэвшлийг бүтнээр нь, эсвэл хэсэгчлэн оруулж эсрдлийг хуваах;

Удирдлагын гэрээний үндсэн дээр төрийн эзэмшлийн эмнэлгүүдийн удирдлагыг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх;

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний газар зүйн хүртээмж, үйлчилгээний чанарыг хангах үүднээс хөдөө орон нутаг болон жижиг суурин газар гэрээлэх замаар чадвар бүхий хувийн этгээдүүдийн оролцоог хангах;

Хувийн хэвшлийн хүчин чадал болон ашиглагдаагүй нөөцийг, тэр дундаа эм, эмнэлгийн хэрэгсэл болон тоног төхөөрөмжийн хангамж, эмнэлгийн хог хаягдлын тээвэрлэлт, устгал гэх мэт үйл ажиллагааг зохистой ашиглах стратегийг боловсруулах,

Тусламж үйлчилгээг давхардуулалгүйгээр, нэгэнт байгаа нөөцийг зохистой хэлбэрээр ашиглах үүднээс хувийн хэвшлийн тусламж үйлчилгээг сүлжээ хэлбэрээр ашигласнаар эрүүл мэндийн хоёр болон гурав дах шатлалын тусламж үйлчилгээнд зарцуулагдаж буй төсвийн ачааллыг бууруулах,

Хувийн хэвшлийн чадвар, мэдлэг, технологи болон чадамжийг ашиглан шинэ удирдлагын бүтэц, үйл ажиллагааг нэвтрүүлж тусламж, үйлчилгээний үр ашиг ба чанарыг сайжруулснаар төрийн зүгээс техник, санхүү, удирдлага болон инновацын үйл ажиллагаанд зарцуулагдаж буй төсвийн хөрөнгийн үнэлэмжийг дээшлүүлнэ.

ТАВ. ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ БАРИМТЛАХ ТХХТ-ИЙН УДИРДЛАГЫН ЗОХИЦУУЛАЛТ 9. Төрийн өмчийн хороо нь эрүүл мэндийн салбар дахь ТХХТ-ийн төслүүдийг удирдах, хэрэгжүүлэх үндсэн үүргийг хүлээнэ. 10. Эрүүл мэндийн салбарын онцлог байдлыг харгалзан үзэж эрүүл мэндийн салбарт хэрэгжих ТХХТ-ийн төслийн шийдвэр, удирдлага болон хяналтыг Төрийн өмчийн хороо, Эрүүл мэндийн яам, Сангийн яам, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл болон Засгийн газраас томилсон бусад төлөөлөл бүхий Эрүүл мэндийн салбар дахь ТХХТ-ийн Зөвлөл ханган ажиллана. 11. Эрүүл мэндийн яам нь эрүүл мэндийн салбарт хэрэгжих боломжтой ТХХТ-ийн төслийн жагсаалтыг гаргах бөгөөд энэхүү жагсаалт нь жил бүр шинэчлэгдэнэ. ТХХТ хэрэгжих боломжтой эрүүл мэндийн салбаруудад нийгмийн эрүүл мэнд,

Page 67: ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ ... - hsdp.orghsdp.org/public/f/C4+Master+Report+-Mgl.pdf · Ашигласан ном зүй 75 . ... мэндийн тухай хуулинд

Бүрэлдэхүүн 4: Салбарын хөгжил ба удирдлага, 2010 оны 6 дугаар сарын тайлан

67

эмнэлэг болон эрүүл мэндийн бусад дэд бүтэц, эм, эмнэлгийн хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, хангамж болон шинээр хөгжиж буй суурин газар дахь /уул уурхайтай холбоотой/ эрүүл мэндийн үйл ажиллагаанууд /дэд бүтэц, орчны эрүүл мэнд, шилжин суурьшигчдын нийгмийн эрүүл мэнд болон эмнэлгийн тусламж үйлчилгээ гэх мэт/ орно. 12. Эрүүл мэндийн яам нь салбарын онцлогийг тусган боловсруулсан шалгуурын дагуу ТХХТ-ийн төсөлд хамтран ажиллах боломжтой түншүүдийн жагсаалтыг гаргана. Жагсаалттай холбоотой стандарт, шалгуур, журмууд болон жагсаалтыг олон нийтэд нээлттэй зарлана. 13. Уралдаант шалгаруулалт болон гэрээний зохицуулалтыг ТХХТ-ийн үйл ажиллагааны зохицуулалттай холбоотой бодлого, журмуудын дагуу Төрийн өмчийн хороо хариуцан гүйцэтгэнэ. 14. Засгийн газар эрүүл мэндийн салбар дахь ТХХТ-ийн удирдлагын зохицуулалтын талаархи удирдамжийг хавсралт болгон тушаал гаргана.

Page 68: ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ ... - hsdp.orghsdp.org/public/f/C4+Master+Report+-Mgl.pdf · Ашигласан ном зүй 75 . ... мэндийн тухай хуулинд

Бүрэлдэхүүн 4: Салбарын хөгжил ба удирдлага, 2010 оны 6 дугаар сарын тайлан

68

ХАВСРАЛТ 1. ТХХТ-ИЙН ТАЛААРХИ ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА 1. Даян дэлхийн хөтөлбөрүүд. Эрүүл мэндийн салбарт ТХХТ-ийн ач холбогдол нэмэгдэж байгаа нь сүүлийн жилүүдэд эрчтэй хэрэгжиж буй тодорхой өвчин, вакцин болон бүтээгдэхүүнийг боловсруулахад чиглэгдсэн даян дэлхийн санаачлагууд болон хөтөлбөрүүд юм. ТӨС (TDR). Тропикийн өвчин судлал болон сургалтын тусгай хөтөлбөр нь эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг хангасан бие даасан хөтөлбөр юм. 1975 онд НҮБ-ын Хүүхдийн сан, Хөгжлийн хөтөлбөр, Дэлхийн Банк ба Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагуудын санхүүжилттэй байгуулагдсан энэхүү хөтөлбөр нь ядуу болон тахир дутуу хүмүүсийг халдварт өвчинд өртөхөөс нь хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулах, дэмжих, нөлөөлөх чиглэлээр ажилдаг. www.who.int/tdr/ ГАВИ Холбоо(GAVI). Тус холбоо нь дархлаажуулалтын чиглэлээр ажилладаг төрийн болон хувийн хэвшлийн оролцогч талууд, хөгжиж буй улс, донор Засгийн газрууд, Билл ба Мелинда Гэйтс сан гэх мэт хувийн филантропичид, санхүүгийн төлөөлөл ба хөгжиж буй болон хөгжингүй орны вакцин үйлдвэрлэгчид, судлаачид, институт, иргэний нийгмийн байгууллага болон ДЭМБ, ДБ, НҮБХС зэрэг байгууллагын төлөөллийг багтаасан олон улсын эрүүл мэндийн хамтын ажиллагаа юм. www.gavialliance.org НҮБ-ын ДОХ-ын Хөтөлбөр (UNAIDS) НҮБ-ын системийн арван байгууллагыг ДОХ-той тэмцэх идэвх чармайлтыг нэгтгэх, ДОХ-оос урьдчилан сэргийлэх, ДОХ-той хүмүүст тусламж, үйлчилгээ үзүүлэх, халдварыг зогсоох талаар 80 гаруй оронд ажилладаг. http://www.unaids.org/ Глобал Сан. Энэхүү сан нь ДОХ, сүрьеэ болон малариа өвчинтэй тэмцэх үйл ажиллагааг санхүүжүүлэх олон улсын санхүүгийн байгууллага юм. Өнөөдрийг хүртэл дэлхийн 144 оронд 19,3 тэрбум ам долларын тусламж үзүүлжээ. http://www.theglobalfund.org/en/ Global Health Program. http://www.gatesfoundation.org/global-health/ IAVI. http://www.iavi.org/ AERAS.. http://aeras.org/about/mission.php UNITAID. http://www.unitaid.eu/ IPM. http://www.ipmglobal.org/

Page 69: ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ ... - hsdp.orghsdp.org/public/f/C4+Master+Report+-Mgl.pdf · Ашигласан ном зүй 75 . ... мэндийн тухай хуулинд

Бүрэлдэхүүн 4: Салбарын хөгжил ба удирдлага, 2010 оны 6 дугаар сарын тайлан

69

2. ТХХТ-ийн талаарх олон үндэстний туршлага, санаачлагууд Их Британи Их Британи улс нь ТХХТ-ийг хэрэгжүүлсэн анхны улс орнуудын нэг бөгөөд 1992 онд Хувийн Хэвшлийн Санхүүжилтийн Санаачлага (Private Finance Initiative) (ХХСС) бий болсноор төрийн үйлчилгээ болон дэд бүтцэд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг оруулж ирэх боломж нээгдсэн. 2000 оноос хойш ХХСС-ын үйл ажиллагаа нилээд эрчимжсэн бөгөөд нийт төрийн хөрөнгө оруулалтын 11%-ийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт эзэлж байна. Их Британы улсын төрийн сангийн сүүлийн тайланд ХХСС түлхүү хэрэгжиж буй салбаруудад эрүүл мэнд (34 эмнэлэг болон 119 эрүүл мэндийн бусад үйлчилгээ), боловсрол ба ур чадвар дээшлүүлэх (239 шинэ ба засаж сайжруулсан сургууль), орон нутгийн засаг захиргаа (онцгой байдал ба цагдаагийн хэсгүүд), цэвэр ба бохир ус, тээвэр болон батлан хамгаалах салбар орсон байна. Их Британи улсад ТХХТ-ийн хэрэгжсэн туршлагаас үзэхэд ТХХТ-ийн төслийн хэмжээг анхаарах нь чухал гэж үздэг байна. Учир нь ХХСС-ТХХТ төслүүдийн зөвшилцөх ба гэрээлэх үйл явцад хугацаа ба өртөг их шаарддаг тул тэр болгон жижиг хэмжээний төслүүдийг ашиглахад мөнгөн үр ашиг багатай байдаг байна. 60 Испани ТХХТ нь тус улсад 90-ээд оны дунд үеэс эрчимтэй хэрэгжиж ирсэн боловч төлбөртэй зам тавих үйл ажиллагаануудад 70,80-аад оны үеээс эхлэн ижил төстэй зохицуулалт хийгдэж ирсэн байна. Нийгмийн суурь үйлчилгээний салбарт нийслэл Мадрид хотод 2004 оноос Madrid Nuevas Infraestructuras Sanitarias төслийн хүрээнд 30 жилийн концессын нөхцөлөөр туршилтын эмнэлэг барих, үйлчилгээ явуулах, өмчийг нь засаж сайжруулах үйл ажиллагаа эхэлсэн бөгөөд тус хотын өөр 9 эмнэлэгт 2007 оноос үргэлжлүүлэн явуулсан байна. Чили ТХХТ болон санхүүгийн ил тод байдлыг практикт өргөнөөр хэрэгжүүлж ирсэн орны нэг нь Чили улс юм. 1991 онд Концессын тухай хуулийг баталж, хэрэгжүүлэх институцийн бүтцийг нэн түрүүнд бий болгосноор ТХХТ-ийн төслүүдийг хэрэгжих амжилттай нөхцлийг бүрдүүлсэн. Уг Концессын тухай хуулиар концессын гэрээг ил тод сонгон шалгаруулах, оролцогч талуудын эрх, үүргийг тодорхой зааж өгөх, маргаан гарсан үед шийдвэрлэх болон гэрээг цуцлах үндсэн нөхцлүүдийг зааж өгсөн. Түүнчлэн ТХХТ-ийн төслөөр хэрэгжих төрийн хэвшлийн хөрөнгө оруулалтын төсөл бүрт өртөг-зардлын дүн шинжилгээг (cost-benefit analysis) гүйцэтгэгч төрийн болон хувийн хэвшил хэн байхаас үл хамааран гүйцэтгэж үнэлдэг. Төслүүд дэд бүтцийн болоод хөгжлийн төлөвлөгөөтэй хэр уялдаж байгаа, санхүүгийн хувьд хэр тогтвортой эсэх, төрийн сангийн үйл ажиллагаанд дарамт учруулах эсэх зэргийг харж үздэг. Түүнчлэн гэрээ тус бүрт Засгийн газрын эрсдлийг тооцон боломжит хамгийн дээд болон хамгийн доод орлогыг тооцож, түүнд тохирсон төрийн баталгааг зааж өгдөг. Түүнчлэн урт удаан хугацааны турш төрөөс санхүүжилт хийх төлбөрийн одоогийн өртгийг (net present value) тооцож 60 Eвропын Парламент, Европын Холбооны улс орон дахь ТХХТ-ын туршлагууд, 2006, Брюссель, Бельги Улс

Page 70: ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ ... - hsdp.orghsdp.org/public/f/C4+Master+Report+-Mgl.pdf · Ашигласан ном зүй 75 . ... мэндийн тухай хуулинд

Бүрэлдэхүүн 4: Салбарын хөгжил ба удирдлага, 2010 оны 6 дугаар сарын тайлан

70

гаргаснаар төрд учрах санхүүгийн ачааг урьдчилан тооцож үзсэн байдаг. Жишээ нь концессын гэрээн дээр 2004 оноос 2030 он хүртэл жил тутам хийгдэх төлбөрийн одоогийн бодит өртгийг тооцож гаргасан байна. Түүнчлэн ТХХТ-ийн төслийг сонгон шалгаруулах, зөвшилцөх, гэрээлэх болон гэрээг засварлах тухай бүх мэдээллүүд олон нийтэд ил тод байдаг байна. Унгар61 Хэдийгээр Унгар улсад ТХХТ-ийг нэвтрүүлэх оролдлого 90-ээд оны эхэн үеээс явагдсан хэдий ч хэт далайцтай хувьчлал болон улс төрийн хандлага байнга өөрчлөгдөж ирсэнээс энэ төрлийн гэрээнүүд тэр болгон хийгдэж байгаагүй байна. Унгар лс ТХХТ-ийн тусгайлсан эрх зүйн зохицуулалт байхгүй ч ТХХТ-ийн төслүүд Төрийн худалдан авалт хийх тухай хууль болон концесстэй холбоотой зарим хуулийн заалтаар зохицуулагддаг. ТХХТ-ийн эхний төсөл автозамын салбар хэрэгжсэн боловч бодит бус замын ачааллын тооцоо болон шилжилтийн эдийн засгийн хүндрэлтэй байдлаас болоод нилээдгүй хүндрэл учирсан байна. Унгар улсын Боловсролын яамны зүгээс 10,000 оюутны дотуур байр барихад ТХХТ-ийн арга замыг ашиглаж байна. Дебрецены Их сургууль хувийн хэвшлийн байгууллагад эрсдлийг шилжүүлж шинэ барилга бариулах туршилтын төслийг мөн эхлүүлсэн бөгөөд ийм төрлийн 11 төслийн үйл ажиллагаа явагдаж байна. Унгар улсын хувьд төслийн эрсдлийг буруу тооцсоноор гэрээг шинэчлэх, засах, эргээд төрийн нуруун дээр санхүүгийн нэмэлт ачаалал ирэх байдал ажиглагдсан нь их сургамж болсон байна. Чех62 Чех улсын хувьд ТХХТ-ийн төслүүд эхлэх шатандаа амжилттай явж байгаа бөгөөд ТХХТ-ийг хэрэгжүүлэх институци, эрх зүйн болон аргачлалын хүрээг нилээд сайн анхаарч ажиллаж байна. Түүнчлэн Европын Холбооны зүгээс энэ төрлийн төслийг үйл ажиллагааг хамтран санхүүжүүлэх дэмжлэг ирж байгаатай холбоотой эрчимтэй явагдаж байна. Чех улсад амжилттай хэрэгжсэн ТХХТ-ийн төслүүдийн тоонд Прага хотын цэргийн төв эмнэлгийн зочид буудал маягийн өвчтөн байрлуулах хэсэг болон зогсоолыг барих, үйл ажиллагааг явуулах 20-30 жилийн хугацаатай байгуулсан гэрээ, Прага ба Кладно хотыг холбосон төмөр замыг шинэчлэж Рузине нисэх буудалтай холбох замыг барих, үйл ажиллагааг явуулах, Европын холбооны стандартад нийцсэн 500 хүний багтаамжтай шинэ хорих газрыг төлөвлөх, санхүүжүүлэх, барих болон үйл ажиллагааг явуулах 25-30 жилийн гэрээ, Пльзен хот дахь Карлов Варийн бүсийн шүүхийн барилга болон Усты над Лабем дахь шүүхийн барилгыг барих, засах, үйл ажиллагааг хангах 25-30 жилийн гэрээнүүдийг дурдаж болно.

61 Eвропын Парламент, Европын Холбооны улс орон дахь ТХХТ-ын туршлагууд, 2006, Брюссель, Бельги Улс 62 ТХХТ-ийн төслүүдийн онолын болон практик асуудлууд, Liběna Tetrevova, Vadyba Management сэтгүүл, 2006

Page 71: ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ ... - hsdp.orghsdp.org/public/f/C4+Master+Report+-Mgl.pdf · Ашигласан ном зүй 75 . ... мэндийн тухай хуулинд

Бүрэлдэхүүн 4: Салбарын хөгжил ба удирдлага, 2010 оны 6 дугаар сарын тайлан

71

Латви63 Латви улсад анхлан Зам тээврийн яамны зүгээс ТХХТ-ийн санхүүгийн арга замуудыг зам тээвэрт өргөн ашиглаж болох талаар санал гаргасны үндсэн дээр Концессын тухай хуулийн ажлын хэсэг 1998 онд байгуулагдан ажиллаж эхэлсэн. Латви улс Концессын тухай хуулийг 2000 онд, Концессыг дэлгэрүүлэх зарчим буюу төрийн ажил үйлчилгээнд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт хийх боломжыг 2002 онд тус тус баталжээ. Эдгээр эрх зүйн орчны хүрээнд 2003 оны 9 сараас Эдийн засгийн яамны доор Концессын хэлтэс, 2004 оны 5 сараас Латвийн Хөрөнгө оруулалт ба хөгжлийн агентлаг ТХХТ-ийг хөгжүүлэх үйл ажиллагааг эхлүүлэн ТХХТ-ийн хэлтсийг байгуулсан. 2004 оноос эхлэн эдгээр байгууллагууд ТХХТ хэрэгжих төслүүдийг тодорхойлох, хувийн болон төрийн бус байгууллагын төлөөлд зөвлөгөө өгөх, зөвлөлдөх уулзалтууд зохиох үйл ажиллагаануудыг явуулж байна. 2008 он хүртэл Латвид 18 жижиг хэмжээний концессын зүйл бүхий төслүүд эхлүүлсэн бөгөөд цаашид нийгмийн салбарт настайчуудын асрах байр, нийгмийн үйлчилгээний төвүүд барих, боловсролын салбарт сургууль, цэцэрлэг, дотуур байр, музей ба концертын танхим барих, зам тээврийн салбарт зам, гүүр, түннел, зогсоол барих, нийтийн тээврийн үйлчилгээ, байгаль орчны салбарт ус цэвэршүүлэх болон бохир ус зайлуулах байгууламж барих, эрүүл мэндийн салбарт эмнэлэг болон эрүүл мэндийн төвүүд барих болон шүүх цагдаагийн хүрээнд цагдаагийн байр, хорих газар барих зэрэгт ашиглахаар төлөвлөж байна. 3. ТХХТ-ийн үйл ажиллагааг дэмжиж ажиллаж буй олон улсын байгууллагууд Америк хоорондын Хөгжлийн Банк. Тус банкны Олон талд хөрөнгө орулулатын сан нь дэд бүтцийн төслүүдэд ТХХТ-ийн шинэ загваруудыг нэвтрүүлэх, хөгжүүлэх үйл ажиллагааг дэмждэг. http://www.iadb.org/mif/ Азийн Хөгжлийн Банк. АХБ өөрийн гишүүн орнуудад ТХХТ-ийг хөгжүүлэх талаар ихээхэн хүчин чармайлт гаргаж ажилдаг. Үүний нэг жишээ нь 2008 онд гаргасан ТХХТ-ийн гарын авлага юм.64 АХБ-ны өөрийн мэргэжилтнүүд болон гишүүн орны бодлого боловсруулагч нарт зориулсан энэхүү гарын авлагад дэд бүтэц болон бусад салбар дахь ТХХТ-ийн үүрэг роль, төлөвлөх, хэрэгжүүлэх арга замын талаар маш дэлгэрэнгүй тусгасан. Түүнчлэн АХБ-ны хүрээлэн ТХХТ-ийн чиглэлээр удаа дараа сургалтын үйл ажиллагаа зохион байгуулсан бөгөөд үүний хүрээнд 2010 онд 40 оны 250 гаруй төрийн албаны төлөөлөгчдөд ТХХТ төслүүд, урт ба богино хугацаан дахь бодлого ба хэрэгжилтийн талаар сургалт явуулсан. http://www.adbi.org/ Дэлхийн Банк. Хувийн хэвшлийн үүрэг роль ба санхүүжилтийн талаар тэргүүлэх үйл ажиллагаа явуулдаг байгууллага мөн. Эрүүл мэндийн салбарын хувьд Эрүүл мэнд, хүн ам ба хүнс тэжээл хөтөлбөрийн хүрээнд чухал ном, гарын авлага хэвлүүлдэг. ДБ-ны хүрээлэн мөн ТХХТ-ийн туршлагыг нэвтрүүлэх зорилгоор сургалтууд зохион байгуулдаг. http://wbi.worldbank.org/wbi/ 63 Латви Улс дахь ТХХТ, Viesturs Tamužs, Andris Pārups and Līga Neilande 64 http://www.adb.org/Documents/Handbooks/Public-Private-Partnership/default.asp

Page 72: ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ ... - hsdp.orghsdp.org/public/f/C4+Master+Report+-Mgl.pdf · Ашигласан ном зүй 75 . ... мэндийн тухай хуулинд

Бүрэлдэхүүн 4: Салбарын хөгжил ба удирдлага, 2010 оны 6 дугаар сарын тайлан

72

Олон Улсын Валютын Сан . ОУВС нь хувийн хэвшлийн томоохон зээлдэгч болон ТХХТ-ийн төслийг санхүүжүүлэх болон зөвлөгөө өгөх тэргүүлэгч олон улсын санхүүгийн байгууллага байсаар ирсэн. Жишээ нь ОУВС нь Мексик ба Бразил гэх мэт орнуудад эмнэлгийн дэд бүтцийг хөгжүүлэх талаар зөвлөгөө өгч ажиллаж байна. http://www.ifc.org

Page 73: ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ ... - hsdp.orghsdp.org/public/f/C4+Master+Report+-Mgl.pdf · Ашигласан ном зүй 75 . ... мэндийн тухай хуулинд

Бүрэлдэхүүн 4: Салбарын хөгжил ба удирдлага, 2010 оны 6 дугаар сарын тайлан

73

ХАВСРАЛТ 2. ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ХУВЬЧЛАЛ Монгол Улсын Засгийн газрын зүгээс эрүүл мэндийн тусламж үйлчилгээний үр ашиг ба хуваарилалтыг сайжруулах зорилгоор эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, эм, эмийн хэрэгсэл үйлдвэрлэл ба худалдааны салбарын хувьчлалд онцгой анхаарал тавсан. Салбарын хувьчлалаар хувийн хэвшлээс нэмэлт санхүүгийн эх үүсвэрийг татах, шинэ технологи нэвтрүүлэх, хувийн хэвшлийн чадавхийг ашиглан тусламж үйлчилгээ болон удирдлагын үр ашгийг нэмэгдүүлэхийг зорьжээ. Нийгмийн салбарт хувьчлал хийх анхны санаачлага 1996 онд Дэлхийн Банкны төслийн хүрээнд Төрийн Өмчийн Хороо, Эрүүл мэндийн яам болон Боловсролын яамтай хамтран хэрэгжүүлсэн. Эрүүл мэндийн салбарын хувьчлалын арга замыг турших анхны оролдлогоор хувийн хэвшилтэй удирдлагын гэрээний үндсэн дээр туршилтын гэрээ байгуулах үйл ажиллагааг Баянзүрх дүүргийн эмнэлэг болон 16 аймгийн 47 сумын эмнэлэг дээр явуулсан байна. Сумын эмнэлэгүүдийг удирдлагын гэрээгээр ажилуулах туршилтын үйл ажиллагааг 1999 онд зогсоож, Баянзүрх дүүргийн эмнэлгийг 2001 онд хувьчилсан. Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн нэгдэл болон Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг 2003 оноос хойш удирдлагын гэрээний үндсэн дээр үйл ажиллагаа явуулж байна. 1999 онд АХБ-ны дэмжлэгтэйгээр Засгийн газрын зүгээс эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг хувийн этгээд буюу өрхийн эмнэлэгүүдээр дамжуулж үзүүлэхээр шийдсэн. Цаашдын Засгийн газрын шийдвэрүүд нь өрхийн эмнэлгийн статусыг тодорхойгүй болгож өнөөг хүртэл асуудлыг бүр мөсөн шийдээгүй байна. Нийгмийн салбарт бүрэн хувьчлал явуулах эрх зүйн орчинг салбарын удирдлага ба санхүүжилтэнд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, үйлчилгээний чанар, тэгш болон хүртээмжтэй байдлыг хангахад Төрийн зохицуулалтыг бий болгож, өрсөлдөөнийг дэмжих зорилгоор УИХ-ын тушаалаар 2001 онд бүрдүүлсэн.65 Эмийн импорт ба хангамжыг хариуцдаг байсан Монгол Эм Импекс , эм үйлдвэрлэгч Эмийн үйлдвэр, Хужирт ба Шаргалжуут рашаан сувилал болон Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн хувьчлал зэрэг нь эрүүл мэндийн салбарт явагдсан томоохон хувьчлалын үйл ажиллагаанууд юм. Эрүүл мэндийн салбар дахь хувьчлал хүн амд үзүүлэх шууд нөлөө, нийгмийн болон улс төрийн ая холбогдлын хувьд бусад салбарын хувьчлалаас нэн ялгаатай юм. Эм үйлдвэрлэлэ болон эм хангамжийн салбарыг бүрэн хувьчилсанаар эмийн чанар, найдвартай байдал болон хариуцлагын асуудал хувийн хэвшилд бүрэн шилжсэн гэж үзэж болно. ЭМЯ-ны зүгээс эрүүл мэндийн тусламж үйлчилгээн дэх улс, хувийн хэвшлийн зохистой харьцааг бүрдүүлэх бодлогыг цаашид хувьчлалаар бус хувийн хэвшлийн оролцоог хангасан бусад хамтын ажиллагаа болон гэрээний хэлбэрээр зохицуулахыг эрмэлзэж байна. 65 УИХ-ын 2001 оны 1-р сарын 25, 10 тоот тогтоол, 2001-2004 онд хийгдэх төрийн өмчийн хувьчлал

Page 74: ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ ... - hsdp.orghsdp.org/public/f/C4+Master+Report+-Mgl.pdf · Ашигласан ном зүй 75 . ... мэндийн тухай хуулинд

Бүрэлдэхүүн 4: Салбарын хөгжил ба удирдлага, 2010 оны 6 дугаар сарын тайлан

74

Баянзүрх дүүргийн эмнэлгийн хувьчлал

Баянзүрх дүүргийн эмнэлэг 1983 онд ашиглалтанд орсон бөгөөд 225 ортойгоор Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн хүн амд хоёр дахь шатлалын тусламж үйлчилгээ үзүүлэх зорилготой байгуулагдсан. Баянзүрх дүүргийн эмнэлэг нь Дэлхийн Банкны зүгээс Монгол Улс дахь нийгмийн салбарт хувьчлал хийх туршилтын төслийн хүрээнд удирдлагын гэрээгээр хувийн хэвшлээр удирдан, зохион байгуулалт хийхээр сонгогдсон эмнэлгүүдийн нэг байсан. Эмнэлгүүдэд удирдлагын гэрээг нэвтрүүлэх үндсэн зорилго нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний үр дүн ба үр ашгийг нэмэгдүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний талаарх мэдээллийг цуглуулж, харьцуулах байсан. Монголын Эмнэлгийн Менежмент Компани нь тухайн үеийн Эрүүл мэнди, нийгмийн хамгаалын яам болон Нийслэлийн эрүүл мэндийн газраас зохион байгуулсан тендерт өрсөлдөж 8 өрсөлдөгч дундаас шалгарсан болно. Эхний гэрээний хугацаа 1999 онд дуусгавар болсон бөгөөд 2 жилийн хугацаатай дахин сунгасан. ЭМЯ-ны зүгээс удирдлагын гэрээний үр дүнг ерөнхийд нь “сайн” гэж үнэлсэн байна. 66 Удирдлагын гэрээгээр ажилуулсаны үр дүнд олон улсын нягтлан бодох бүртгэлийн систем нэвтэрсэн, Төрийн зүгээс санхүүжилт багассан, үр дүнд тулгуурласан цалин, урамшууллын тогтолцоо, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжын хяналтын хуудас нэвтэрсэн гэж үзсэн байна. Баянзүрх дүүргийн эмнэлгийн бүрэн хувьчлал 2001 онд ТӨХ буюу тухайн үеийн Нийслэлийн өмчийн газрын шийдвэрээр хувьчилсан байна. Тус эмнэлэг удирдах зөвлөлөөр удирдуулдаг бөгөөд компанийн тухай хуудийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. Үр ашгийн үүднээс Баянзүрх дүүргийн хувьчлал нь санхүүгийн тогтвортой байдал, үйлчилгээний шуурхай байдал болон ажиллах таатай орчин бүрдсэнээр эмнэлгийн ажилчдын сэтгэл ханамж дээшилсэн. Гэвч нөгөөтэйгүүр тухайн дүүргийн иргэд хүссэн хүсээгүй тус эмнэлгээр үйлчлүүлэх давуу эрхийг эмнэлэгт олгож өрсөлдөөнийг алга болгосон. Тэгш байдлын үүднээс даатгалын дэвтэргүй, эсвэл төлбөрийн чадваргүй тохиолдолд эмнэлгүүд хүнд өвчтнийг улсын эмнэлэгт шилжүүлэх, хүлээж авахгүй байх сөрөг үзэгдлүүд ажиглагддаг.

66 ЭМЯ-ны сайдын 1999 оны а/184 тоот тушаал

Page 75: ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ ... - hsdp.orghsdp.org/public/f/C4+Master+Report+-Mgl.pdf · Ашигласан ном зүй 75 . ... мэндийн тухай хуулинд

Бүрэлдэхүүн 4: Салбарын хөгжил ба удирдлага, 2010 оны 6 дугаар сарын тайлан

75

ХАВСРАЛТ 3. ТХХТ-ИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ЗАГВАРУУД ТХХТ-ийн зохицуулалтанд түгээмэл ашиглагддаг гэрээний загваруудыг тодорхойлолтын хамт дор дурдсан бөгөөд эдгээр загварууд Монгол Улсын ТХХТ-ын талаар төрөөс баримтлах бодлогод мөн тусгасан болно.

Зохиох-бүтээн байгуулах (DB): хувийн хэвшил төрийн үйлчилгээний

үзүүлэлтийг хангасан дэд бүтцийг ихэнхдээ тогтсон үнийн дагуу зохиож, барьдаг. Тогтсон үнэд багтаан гүйцэтгэснээр эрсдлийг хувийн хэвшилд шилжүүлнэ.

Ажилуулах ба сайжруулах (O & M): Гэрээний хүрээнд хувийн хэвшил төрийн өмчийг тодорхой хугацааны турш ажлуулдаг бөгөөд өмчийн эзэмшил төрд хэвээр байна.

Зохиох-бүтээн байгуулах-санхүүжүүлэх-ажилуулах (DBFO): Хувийн хэвшил урт хугацааны түрээсийн нөхцөлтэйгээр шинэ барилга, байгууламжыг зохиож, санхүүжүүлж, барьдаг бөгөөд түрээсийн хугацаанд байгууламжыг ажлуулдаг. Түрээсийн гэрээний хугацаа дуусах үед байгууламжыг төрд бүрэн шилжүүлнэ.

Бүтээн байгуулах–эзэмших-ажилуулах(BOO): Хувийн хэвшил хязгааргүй хугацаанд байгууламжыг санхүүжүүлж, барьж, эзэмшиж, үйл ажиллагааг нь явуулдаг. Харин төрийн үйлчилгээтэй холбоотой заалтуудыг гэрээнд тусгаж, төр зохицуулалт, хяналтын хүрээнд үйл ажиллагааг нь явуулна.

Бүтээн байгуулах-эзэмшүүлэх-ажилуулах-шилжүүлэх (BOOT): Хувийн хэвшил байгууламжыг тодорхой хугацаанд санхүүжүүлэх, зохиох, барих, ажилуулах ба хэрэглэгчийн төлбөр авах франчайзын эрхийг авдаг. Хугацаа дууссаны дараа эрх төрийн мэдэлд шилжинэ.

Худалдан авах-бүтээн байгуулах-ажилуулах (BBO): Төрийн өмчийг хувинй хэвшил болон төр, хувь нийлсэн хамтарсан этгээдэд шийлжүүлж, тодорхой хугацааны турш сайжруулах, ажилуулах эрхийг олгодог. Гэрээний шилжүүлэх хугацаа дууссан тохиолдолд төр буцааж авна.

Үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл: Хувийн хэвшил төрийн үйлчилгээг тодорхой хугацаанд ажилуулах эрх ба тусгай зөвшөөрлийг авдаг бөгөөд ихэвчлэн мэдээллийн технологийн үйлчилгээнд түлхүү хэрэглэгддэг.

Зөвхөн санхүүжүүлэх: Хувийн этгээд, ихэнхдээ санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг компаниуд төслийг шууд болон бусад арга хэлбэрийн тусламжтайгаар түрээс буюу бонд гаргах хэлбэрээр санхүүжүүлдэг.

Эх сурвалж: Канада улс ТХХТ http://www.pppcouncil.ca/aboutPPP_definition.asp

Page 76: ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ ... - hsdp.orghsdp.org/public/f/C4+Master+Report+-Mgl.pdf · Ашигласан ном зүй 75 . ... мэндийн тухай хуулинд

Бүрэлдэхүүн 4: Салбарын хөгжил ба удирдлага, 2010 оны 6 дугаар сарын тайлан

76

АШИГЛАСАН НОМ ЗҮЙ Asian Development Bank, “Public-Private Partnership Handbook”, 2008 Asian Development Bank, “Private Sector Assessment for Mongolia”, April 2009 Asian Development Bank, “Public-Private Partnerships – ADB’s Experiences” www.pppinindia.com/pdf/ashok_sharma_PPP_goa.pdf Australian Government, Productivity Commission, “Performance of Public and Private Hospital Systems, June 2009 Bossert T, Kosen S., Harsono B., and Gani A. “Hospital autonomy in Indonesia”. Boston: Data for Decision Making Project, Harvard School of Public Health, 1997. Chawla M., Govindraj R., Berman P., and Needleman J. “Improving hospital performance through policies to increase hospital autonomy: methodological guidelines”. Boston: Data for Decision Making Project, Harvard School of Public Health, 1996. Collins D., Njeru G., Meme J., and Newbrander W. 1999. Hospital autonomy: the experience of Kenyatta National Hospital. International Journal of Health Planning and Management. 14:129-53 Canada Government, “Public- and private-sector involvements in health-care systems: a comparison of OECD countries”, Prepared by Claude Blanchette, Erin Tolley, Economics Division, May 1997, revised February 2001, http://dsp-psd.pwgsc.gc.ca/Collection-R/LoPBdP/BP/bp438-e.htm David Hall, Jane Lethbridge, Emanuele Lobina, “Public-Private partnerships in Health and Essential Services”, Public Services International Research Unit, University of Greenwich Regional Network for Equity in Health in Southern Africa (EQUINET), Municipal Services Project (MSP), Discussion Paper, 23 July 2005 European Parliament, 2006, Public-private Partnerships National Experiences in the European Union, DG Internal Policies of the Union, Directorate A-Economic and scientific policy, Brussels, Belgium, http://www.europarl.europa.eu/comparl/imco/studies/0602_ppp02_briefingnote_en.pdf European Parliament, 2006, Public-Private Partnerships Models and Trends in the European Union (ip/a/imco/sc/2005-161), Brussels, Belgium, http://www.europarl Global Forum for Health Research, “Health Partnerships Review. Focusing collaborative efforts and innovation for the health of the poor”, 2008, globalforum.org Harding A., and Preker A.S., “A conceptual framework for the organizational reforms of hospitals”. In: Preker A.S. and Harding A. 2003. Innovations in health service delivery: The corporatization of public hospitals. Washington, DC: The World Bank, 2003.

Page 77: ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ ... - hsdp.orghsdp.org/public/f/C4+Master+Report+-Mgl.pdf · Ашигласан ном зүй 75 . ... мэндийн тухай хуулинд

Бүрэлдэхүүн 4: Салбарын хөгжил ба удирдлага, 2010 оны 6 дугаар сарын тайлан

77

Hemming, Richard, “Public-Private Partnerships”, Fiscal Affairs Department, International Monetary Fund, Paper presented at the high-level seminar: Realizing the Potential for Profitable Investment in Africa Organized by the IMF Institute and the Joint Africa Institute Tunis, Tunisia, February 28 – March 1, 2006 Govindaraj R. and Chawla M., “Recent experiences with hospital autonomy in developing countries: what can we learn?”, Boston: Data for Decision Making Project, Harvard School of Public Health. 1996. International Monetary Fund, “Public-Private Partnerships”, prepared by the Fiscal Affairs Department (in consultation with other departments, the World Bank, and the Inter-American Development Bank), 2004 International Monetary Fund, “Manual on Fiscal Transparency”, Washington DC, 2007 Initiative on Public-Private Partnerships for Health, “Public-Private Partnerships for Improving Access to Pharmaceuticals: Lessons from Field Implementation in Selected Countries”, 2002 Ireland, “Policy Framework for Public Private Partnership in Ireland. Evolution of PPP Policy in Ireland”, 2003 http://www.ppp.gov.ie/ Jakab M., Preker A.S., Harding A., and Hawkins L., “The introduction of market forces in the public hospital sector”, HNP Discussion Paper. Washington, DC: The World Bank., 2002 Lim, MK, “Transforming Singapore Health Care: Public-Private Partnership”, Annals Academy of Medicine, August 2005, Vol. 34, No. 7 OECD, “Public-Private Partnerships: In Pursuit of Risk Sharing and Value for Money Draft for Discussion” Winterthur, Switzerland 21-22 February 2008 Navarro-Espigares, Jose Luis and Hernandez-Torres, Elisa, “Public-Private Partnerships as a new way to deliver health care services”, Universidad de Granada, Spain, no date. http://www.ugr.es/~montero/XVIeep/81.pdf Nikolic, Irina A, and Maikisch, Harald, “Public-Private Partnerships and Collaboration in the Health Sector. An Overview with Case Studies from Recent European Experience”, HPN Discussion Paper, The World Bank, Washington, DC, 2006 Wang, Elizabeth, “Public Private Partnership Development in Central Asia, Europe and Central Asia Region, The World Bank, http://www.unece.org/ceci/ppt_presentations/2008/ppp/wang.pdf