21
УЛААНБААТАР ИХ СУРГУУЛЬ УЛААНБААТАР ИХ СУРГУУЛИЙГ 2013-2023 ОНД ХӨГЖҮҮЛЭХ СТРАТЕГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ Улаанбаатар хот 2013 он

УЛААНБААТАР ИХ СУРГУУЛИЙГ - iuu.edu.mniuu.edu.mn/mn/files/2013st.pdf · 1-р шат (2013-2014) 2-р шат ... монгол хэл уран зохиол, ойн

Embed Size (px)

Citation preview

Page 1: УЛААНБААТАР ИХ СУРГУУЛИЙГ - iuu.edu.mniuu.edu.mn/mn/files/2013st.pdf · 1-р шат (2013-2014) 2-р шат ... монгол хэл уран зохиол, ойн

УЛААНБААТАР ИХ СУРГУУЛЬ

УЛААНБААТАР ИХ СУРГУУЛИЙГ

2013-2023 ОНД ХӨГЖҮҮЛЭХ

СТРАТЕГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ

Улаанбаатар хот

2013 он

Page 2: УЛААНБААТАР ИХ СУРГУУЛИЙГ - iuu.edu.mniuu.edu.mn/mn/files/2013st.pdf · 1-р шат (2013-2014) 2-р шат ... монгол хэл уран зохиол, ойн

УБИС-ийн Удирдах зөвлөлийн 2013 оны 11-р сарын 19-ны

хурлаар хэлэлцэн сайшааж батлав.

УЛААНБААТАР ИХ СУРГУУЛИЙГ 2013-2023 ОНД ХӨГЖҮҮЛЭХ

СТРАТЕГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ

I БҮЛЭГ.

УБИС-ИЙН 2023 ОН ХҮРТЛЭХ ХӨГЖЛИЙН СТРАТЕГИ, ЕРӨНХИЙ ЗОРИЛГО

1.1 Мастер төлөвлөгөөний үндэслэл

1.2 Алсын хараа, эрхэм зорилго

1.3 2013-2023 хүртлэх стратегийн тэргүүлэх чиглэлүүд

1.4 Улаанбаатар Их Сургуулийн өнөөгийн байдал

II БҮЛЭГ.

2013-2023 ОН ХҮРТЛЭХ СТРАТЕГИЙН ЗОРИЛГО, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮЕ ШАТ

2.1 2013-2023 он хүртлэх стратегийн зорилго, үйл ажиллагааны үе шат

дэлгэрэнгүй агуулга

III Бүлэг.

Стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалт, хяналт-

үнэлгээ, хэрэгжүүлэх хугацаа

3.1 Стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалт,

хяналт-үнэлгээ

Page 3: УЛААНБААТАР ИХ СУРГУУЛИЙГ - iuu.edu.mniuu.edu.mn/mn/files/2013st.pdf · 1-р шат (2013-2014) 2-р шат ... монгол хэл уран зохиол, ойн

I БҮЛЭГ. УБИС-ИЙН 2023 ОН ХҮРТЛЭХ ХӨГЖЛИЙН СТРАТЕГИ, ЕРӨНХИЙ

ЗОРИЛГО

1.1 Мастер төлөвлөгөөний үндэслэл

Улаанбаатар Их Сургууль нь 1995 оны 10-р сарын 9-ний өдөр 50

оюутантайгаар хичээллэж эхэлсэн бөгөөд 2002 онд Улаанбаатар дээд сургууль,

мөн 2012онд Улаанбаатар Их Сургууль болсон билээ. Одоогийн байдлаар 3200

орчим оюутантай томоохон сургууль болж өргөжөөд байна. Мөн магистрантур,

доктрантурын хэлтэс болон сургуулийн доторх судалгааны төвүүдээ өргөжүүлэн

хөгжүүлснээр өмнө нь мэдлэг олгодог сургууль байсан бол одоо шинэ мэдлэгийг

бүтээдэг сургууль болон хөгжиж байгаа билээ. Цаашдаа олон улсын нийгмийн

байдал илүү нээлттэй олон талт болон хөгжиж харилцааны болон оюуны

мэдлэгийн түвшинг илүү чухалчлан үзэх чиг хандлагатай байгаа бөгөөд улс

үндэстний хил хязгаарт үл захирагдах даяарчлагдсан зах зээл бүрэлдэн тогтож

байна. Энэхүү даяарчлагдсан зах зээл нь хувь хүний эрх ашиг болон соёл

иргэншлийн ялгаанд уян хатан зохицож, хөрвөх чадвартай харилцааны өндөр

чадвартай боловсон хүчнийг шаардаж байна. Тиймээс УБИС нь сургалтын

хөтөлбөрийн шинэчлэлтийг хийгээд зогсохгүй материаллаг бааз, боловсон хүчний

нөөцийг үр ашигтайгаар хуваарилаж хөгжүүлэх шаардлага тулгарч байна.

Их, дээд сургууль нь нэг талаас боловсролын үйлчилгээ үзүүлдэг төрийн ба

төрийн бус байгууллага буюу суралцагчийн хөгжих хэрэгцээг чанартай, үр ашигтай

хангах, үйлчилгээг шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулах чиг үүрэг бүхий

нийгмийн нээлттэй институт, нөгөө талаас хүмүүс хамтран сурч, хөгжих, ажиллах,

боловсрол болон соёлын үнэт зүйл бүтээдэг боловсрол, соёлын төв гэж үзэн

Монгол Улсад дээд боловсролыг хөгжүүлэх бодлогын хүрээнд тус сургуулийг 2013-

2023 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөөг боловсруулав.

Улаанбаатар Их Сургуулийн мастер төлөвлөгөөг боловсруулахдаа

сургуулийн хөгжлийн явц, өнөөгийн түвшинд бодит үнэлэлт, дүгнэлт өгсний үндсэн

дээр ойрын 10 жилд хөгжилтэй орнуудын ижил мэргэжлийн сургуулиудын түвшинд

ойртох, бэлтгэн гаргаж буй мэргэжилтний чанарыг олон улсын жишигт хүргэх

зорилт тавьсан болно.

Page 4: УЛААНБААТАР ИХ СУРГУУЛИЙГ - iuu.edu.mniuu.edu.mn/mn/files/2013st.pdf · 1-р шат (2013-2014) 2-р шат ... монгол хэл уран зохиол, ойн

1.2 АЛСЫН ХАРАА, ЭРХЭМ ЗОРИЛГО

АЛСЫН ХАРАА

Мэдлэгийн хүчээ хуримтлуулан 21-р зууныг удирдан авч явах мэдлэг болон ур

чадварыг бүтээх

ЭРХЭМ ЗОРИЛГО

Монгол дах тэргүүний судалгаа шинжилгээ, боловсролын түвшин

Монголын тэргүүний 5 мэргэжил

Дэлхийн түвшний 1 мэргэжил

Page 5: УЛААНБААТАР ИХ СУРГУУЛИЙГ - iuu.edu.mniuu.edu.mn/mn/files/2013st.pdf · 1-р шат (2013-2014) 2-р шат ... монгол хэл уран зохиол, ойн

1.3 2013-2023 ХҮРТЛЭХ СТРАТЕГИЙН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛҮҮД

1. ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТОГТОЛЦОО БИЙ

БОЛГОХ

2. СУРГАЛТЫН ТОГТОЛЦООГ НИЙГМИЙН ХӨГЖИЛ, ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ

ЗЭЭЛ, МЭДЛЭГ БҮТЭЭХ ЭРЭЛТЭД НИЙЦҮҮЛЭН УЯН ХАТАН ОНОВЧТОЙ

БОЛГОХ

3. СУРГУУЛИЙН МАТЕРИАЛЛАГ БААЗ, ТУРШИЛТЫН ТОНОГ

ТӨХӨӨРӨМЖИЙН ХҮЧИН ЧАДЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХ

4. ШИНЭ МЭДЛЭГИЙГ ТҮГЭЭХ, УБИС-ИЙН НИЙГМИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ БҮХ

ТАЛААР ӨРГӨЖҮҮЛЭХ

5. СУРГУУЛИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙГ ХӨГЖҮҮЛЭХ, АЖЛЫН БАЙРНЫ СЭТГЭЛ

ХАНАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ

Page 6: УЛААНБААТАР ИХ СУРГУУЛИЙГ - iuu.edu.mniuu.edu.mn/mn/files/2013st.pdf · 1-р шат (2013-2014) 2-р шат ... монгол хэл уран зохиол, ойн

1.4 УЛААНБААТАР ИХ СУРГУУЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ

1995 онд 4 жилийн сургалттай сургууль байгуулах зөвшөөрөл аван ИТГЭЛ

НАЙДВАР ХАЙР хэмээх уриатайгаар орчин үеийн нийгэмд хэрэгцээтэй эрдэм

мэдлэг, техник технологийг судлан шинээр нэвтрүүлж улс эх орон болон дэлхийн

хэмжээнд ажиллах чадварлаг боловсон хүчнийг бэлтгэн гаргах эрхэм зорилготой

“Улаанбаатар коллеж” байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд

солонгос хэлний багш-орчуулагч мэргэжлийн ангийг нээв. 1996 онд бизнес

удирдлагын, 1997 онд компьютерийн програм хангамжийн мэргэжлээр тус тус

элсэлт авч эхлэв. 2002 онд БСШУ-ны сайдын А/421 тоот тушаалаар дээд

сургуулийн ангилалд багтаж “Улаанбаатар дээд сургууль” болсон юм. 2012 онд

БШУЯ-ны сайдын А/468 тоот тушаалаар Их Сургуулийн статустай болж

“Улаанбаатар Их Сургууль” болоод байна.

Одоогийн байдлаар тус сургууль нь Солонгос хэл, Солонгос судлал, Англи

хэл, Бизнесийн менежмент, Эдийн засаг, Компьютерийн програм хангамж,

Компьютер дизайн, Монгол судлал, Гэр бүл судлал, Нийгмийн халамж, Хөдөө аж

ахуй,Ойжуулалт цэцэрлэгжүүлэлт, Сувилахуй, Эрх зүй, Төр захиргааны удирдлага

гэсэн 15 тэнхимтэй, 29 мэргэжлээр сургалт явуулдаг хувийн хэвшлийн томоохон

Их Сургууль болон өргөжин хөгжиж байна.

Тус сургуульд өнөөдрийн байдлаар 3170 оюутан, 370 гаруй магистрант

докторант суралцаж, тэдэнд 116 эрдэмтэн багш нар хичээл зааж байна. Нийт багш

нарын 30 гаруй хувь нь эрдмийн зэрэг, цолтой эрдэмтдээс бүрдэж байна. Тус

сургуулийн 4910 суудал бүхий хичээлийн I,II байранд Солонгос судлал, Монгол

судлал, Бизнес судалгааны 3 төв, тус бүр 30-40 компьютер бүхий компьютерийн 4

кабинет, сувилахуйн мэргэжлийн лабораториудаас гадна химийн лаборатори,

биологийн лаборатори, 60 компьютер бүхий солонгос хэл, англи хэлний

интерактив сургалтын кабинет, хамгийн сүүлийн үеийн хүчин чадал бүхий

интернетийн төв тус тус ажиллаж байна. Түүнчлэн 80-350 хүний багтаамжтай

лекцийн 4 танхим, 200 хүний суудалтай уншлагын танхим, биеийн тамирын их,

бага заал, 500 оюутны багтаамжтай цайны газар, 300 оюутны дотуур байр зэрэг

барилга байгууламж, материаллаг баазтайгаар ажиллаж байна.

Page 7: УЛААНБААТАР ИХ СУРГУУЛИЙГ - iuu.edu.mniuu.edu.mn/mn/files/2013st.pdf · 1-р шат (2013-2014) 2-р шат ... монгол хэл уран зохиол, ойн

Тус сургуулийг өнгөрсөн 20 жилийн хугацаанд солонгос хэлний орчуулагч

652, солонгос судлаач 129, санхүүгийн менежментээр 199, маркетингийн

менежментээр 166, үйлдвэрлэлийн менежментээр 72, аялал жуулчлалын

менежментээр 97, бизнесийн менежментээр 198, бизнес эдийн засгийн

менежментээр 39, олон улсын эдийн засагч 180, нягтлан бодогч 30, програм

хангамжийн инженер 749, компьютерийн дизайнер 92, үйлдвэрлэлийн дизайнер 33,

интерьерийн дизайнер 22, англи хэлний орчуулагч 202, англи хэлний багш 177, гэр

бүл судлаач 176, монгол-солонгос хэл судлаач 90, мал аж ахуйгаар мэргэшсэн

фермер 90, сувилагч 249, эрхзүйч 153 бүгд 3705 хүн бакалаврын, 464 хүн

магистрын зэрэгтэй төгсч улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулан ажиллаж

байна.

Одоо УБИС-д суралцаж буй нэг оюутанд 18 ширхэг ном сурах бичиг, 6,2 м2

хичээлийн байрны талбай, 580.5 мянган төгрөгийн багаж, тоног төхөөрөмж

оногдож байна.

Тус сургууль БНСУ-ын Ханкукийн Их Сургууль, Ионсей Их Сургууль, Санмен

Их Сургууль, Чонбүк Их Сургууль, Сүн Чон Хян Их Сургууль, Сүн Шил Их Сургууль,

Ин Ха эмэгтэйчүүдийн Их Сургууль, Хян Ян, Чэжү Их Сургууль, Эх хэлний

хүрээлэн, Байгалийн фермерийн хүрээлэн /Janong/ зэрэг гадаадын 64 их, дээд

сургууль, байгууллагатай хамтын ажиллагааны гэрээтэй ажиллаж, тус сургуулийн

эрдэмтэн багш нарын мэргэжлийг дээшлүүлэх, хамтарсан судалгааны ажил хийх,

багш оюутан солилцох зэргээр олон чиглэлт хамтын ажиллагааг хөгжүүлж байна.

Page 8: УЛААНБААТАР ИХ СУРГУУЛИЙГ - iuu.edu.mniuu.edu.mn/mn/files/2013st.pdf · 1-р шат (2013-2014) 2-р шат ... монгол хэл уран зохиол, ойн

II БҮЛЭГ. 2013-2023 ОН ХҮРТЛЭХ СТРАТЕГИЙН ЗОРИЛГО, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮЕ ШАТ

2.1 2013-2023 он хүртлэх стратегийн зорилго, үйл ажиллагааны үе шат дэлгэрэнгүй агуулга Стратегийн зорилго 1. Эрдэм шинжилгээний ажлыг эрчимжүүлэх тогтолцоо бий болгох

Эрдэм шинжилгээ, судалгааны хүрээнд салбар бүрийн болон багш нарын судалгааг хөхүүлэн дэмжих үйл

ажиллагааг улам өргөжүүлж, эрдэм шинжилгээний сэтгүүл хэвлэж номын сангуудад болон олон нийтэд үнэ

төлбөргүйгээр түгээх, мөн багшийн судалгааны үр дүнгийн урамшуулал олгох тогтолцоог нэвтрүүлнэ. Түүнчлэн

олон улсын хамтарсан судалгааны ажилд эрдэмтэн багш нарыг татан оролцуулах энэ тал дээр цогц бодлого

хэрэгжүүлж ажиллахын зэрэгцээ сургуулийн судалгааны төвүүдийн үйл ажиллагааг өргөжүүлэх болно.

1.1 Стратегийн зорилтууд 1.2 Шалгуур үзүүлэлт

1 Эрдэм шинжилгээ голлосон магистрантур, докторантурын сургалт явуулна

Магистрантурыг төгсөгчдийн 10-аас дээш хувийг докторын сургалтад суралцуулна.

Магистрантур, докторантурын оюутнуудыг эрдэм шинжилгээний ажилд оролцох боломж бүрдүүлнэ.

2 УБИС-ийн эрдэм шинжилгээний ажлын цогц бодлого хэрэгжүүлэх

Үндсэн багш нарын 50-иас дээш хувийг эрдэм шинжилгээний ажил хийлгэж, эрдэм шинжилгээний хурлуудад оролцуулна.

Үндсэн багш нарын 25-с дээш хувийг өөрийгөө хөгжүүлэх хөтөлбөрт хамруулна.

3

Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үнэлэмж, санхүүжилт, урамшууллын нэгдсэн тогтолцоог бий болгож хөгжүүлэх

Сургуулийн төсвийн 10 хувийг магистрантур, докторантурын оюутнууд, багш нарын эрдэм шинжилгээний ажлын зардалд зориулна.

Судалгаа шинжилгээний үр дүнгээас хамаарч мөнгөн урамшуулал олгох тогтолцоотой болсон байна.

4 Олон улсын хамтарсан төсөл, судалгааг эрчимжүүлнэ

Олон улсын хамтарсан судалгааны ажлын тоог жил тутам 2-оор нэмэгдүүлнэ.

Сургуулийн судалгааны төвүүдийг гадны судалгааны төвүүдтэй холбоно.

Page 9: УЛААНБААТАР ИХ СУРГУУЛИЙГ - iuu.edu.mniuu.edu.mn/mn/files/2013st.pdf · 1-р шат (2013-2014) 2-р шат ... монгол хэл уран зохиол, ойн

1.3 Хэрэгжүүлэх үе шат

Үйл ажиллагаа

1-р шат (2013-2014)

2-р шат (2015-2018)

3-р шат (2019-2023)

Эрдэм шинжилгээ голлосон магистрантур, докторантурын сургалт явуулна (Эрдмийн зөвлөл)

Магистрантур, докторантурын оюутнуудад зориулсан судалгааны танхим байгуулах

Магисрантур, докторантурын сургалтын шинэ мэргэжил нээхэд зориулсан тандалт судалгааг нийгмийн шаардлагатай уялдуулан явуулах

Оюутнууд судалгаа шинжилгээгээ явуулахад нь тус дөхөм болохуйц туршилтын тоног төхөөрөмж, ном, сурах бичгийн санг бий болгох

магистрантур, докторантурын оюутнуудыг үндэсний болон олон улсын эрдэм шинжилгээний ажилд идэвхтэйгээр татан оролцуулна

Өөрийн орны боловсролын салбарт дэвшигдэн тавигдаж буй эрэлт хэрэгцээтэй мэргэжлийн судалгааг явуулсны үндсэн дээр түүх монгол хэл уран зохиол, ойн аж ахуй, сувилахуйн чиглэлээр магистр, докторын шинэ мэргэжлүүдийг нээх

магистрантур, докторантурын судалгааны зардалаар хангах бодлого хэрэгжүүлнэ

Хамтын ажиллагааны гэрээтэй гадаадын их дээд сургуулиудтай хамтран магистр, докторын хос дипломын сургалтыг нээх

УБИС-ийн эрдэм шинжилгээний ажлын цогц бодлого хэрэгжүүлэх (Эрдмийн зөвлөл)

Эрдэм шинжилгээний ажлын тэргүүлэх чиглэлийг тодорхойлох

Салбар бүрийн эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах

Багш нарын бүтээлийг нээлттэй байдлаар хэвлэн нийтлэх, гадна дотны судалгааны төвүүд номын сангуудаар тараах, цахим эрдэм шинжилгээний бичиг хэлбэрээр интернетэд байршуулах

Эрдэм шинжилгээний хурлаас шалгарсан бүтээлүүдийг улсын болон олон улсын чанартай

Эрдэм шинжилгээний бүтээлүүдийг гадаад хэвлүүлэн гаргах, сурталчилах ажлыг гүйцэтгэх

Бүтээлийн оюуны өмчийн бодлогыг боловсруулж, оюуны өмчийг хамгаалах болон ашиглах боломжийг бүрдүүлэх

Page 10: УЛААНБААТАР ИХ СУРГУУЛИЙГ - iuu.edu.mniuu.edu.mn/mn/files/2013st.pdf · 1-р шат (2013-2014) 2-р шат ... монгол хэл уран зохиол, ойн

хурлуудаар хэлэлцүүлж шалгарсан бүтээлүүдийг жил бүр эрхлэн гаргаж буй УБИС-ийн багш нарын эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлэх

Судалгааны ажлын үнэлэмж, санхүүжилт, урамшууллын нэгдсэн тогтолцоог бий болгож хөгжүүлэх (Эрдмийн зөвлөл, захиргааны алба)

Багшийн судалгааны ажлын чанарын түвшинг тогтоох

Багшийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын зардлыг олгох бодлого хэрэгжүүлэх

Багшийн судалгааны ажлын үр дүнгээс хамаарсан урамшуулал олгож эхлэх

Багшийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын зардлыг олгож эхлэх

Хөтөлбөр үргэлжлэн явагдах

Сургуулийн нийт төсвийн 10-аас дээш хувийг магистрантур, докторантурын оюутнууд, багш нарын эрдэм шинжилгээний ажлын зардалд зориулдаг болсон байна

Олон улсын хамтарсан төсөл, судалгааг эрчимжүүлнэ (Эрдмийн зөвлөл, гадаад харилцааны алба)

Дотоод гадаадын эрдэм шинжилгээний төвүүдтэй холбоо тогтоон туршлага хуваалцах

Сургуулийн судалгааны төвүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлж гадны судалгааны төвүүдтэй холбож харилцан ашигтай хамтран ажиллах

Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг өөрийн сургууль дээрээ зохион байгуулж сургуулийн эрдэмтэн багш нарыг идэвхтэй татан оролцуулах

Page 11: УЛААНБААТАР ИХ СУРГУУЛИЙГ - iuu.edu.mniuu.edu.mn/mn/files/2013st.pdf · 1-р шат (2013-2014) 2-р шат ... монгол хэл уран зохиол, ойн

Стратегийн зорилго 2. Сургалтын тогтолцоог нийгмийн хөгжил, хөдөлмөрийн зах зээл, мэдлэг

бүтээх эрэлтэд нийцүүлэн уян хатан оновчтой болгох

Орчин үеийн хөдөлмөрийн зах зээл, нийгмийн хэрэгцээ шаардлагыг харгалзан үзэж хүүхдийн халамжийн

анги, сургуулийн өмнөх насны хүүхдийн багшийн анги , авто замын барилгын мэргэжлийн ангиудыг шинээр нээн

ирээдүйд монголын нийгэмд хувь нэмэр оруулах чадварлаг мэргэжилтнийг бэлтгэхийг зорив. Мөн оюутны ерөнхий

эрдмийн мэдлэгийг сайжруулж нийгэмд хөрвөх чадвартай, оюунлаг, хүнлэг боловсон хүчнийг бэлтгэхийн тулд

ерөнхий эрдмийн салбарыг илүү зохион байгуулалттай болгоно. Мөн оюутны сурах ур чадварыг сайжруулахын

тулд оюутанд зориулсан хувь хүний хөгжлийн сургалт явуулна.

2.1 Стратегийн зорилтууд 2.2 Шалгуур үзүүлэлт

1 Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд тулгуурласан мэргэжлийн шинэ ангиудыг нээх (Сургалтын алба)

Сургалтын үйлчилгээг өргөтгөх, нийгмийн шаардлагын дагуу шинэ мэргэжил, анги нээх (Авто замын барилга, Сургуулийн өмнөх насны хүүхдийн багш, Хүүхдийн нийгмийн ажилтан)

Багшлах боловсон хүчний 40-с илүү хувийг докторын зэрэгтэй багш нараар бүрдүүлсэн байна.

Тухайн мэргэжлүүдээр улсын хэмжээний боловсон хүчний 10-аас дээш хувийг бэлтгэн гаргадаг болсон байна.

2 Оюутны хувь хүний хөгжилд анхаарах, ерөнхий эрдмийн мэдлэгийг сайжруулах (Сургалтын алба, ерөнхий эрдмийн тэнхим)

Ерөнхий эрдмийн салбарын нийт багшлах боловсон хүчний 40 -с багагүй хувийг докторын зэрэгтэй боловсон хүчнээр бүрдүүлсэн байна

Ерөнхий эрдмийн тэнхимээс явуулах оюутны хүмүүжилд хандсан үйл ажиллагааг 15 хувиар нэмэгдүүлэх

“Хувь хүний хөгжил” сургалтанд шинэ элсэгчдийг 100 хувь хамруулдаг болсон байна

3 Нийгмийн шаардлагад нийцсэн бодит мэдлэгийн сургалт ба дадлага (Сургалтын алба, салбарууд)

Дадлагажигчийн хөдөлмөрийн хөлсийг үнэлдэг болсон байна Түншлэлийн гэрээтэй байгууллагын тоог 10 хувиар нэмэгдүүлнэ Дадлага хийж буй байгууллагадаа үргэлжлүүлэн ажиллах

оюутны тоог 25-с дээш хувиар нэмэгдүүлнэ Ажил олгогч оюутныг холбох уулзалт семинарыг жилд 2-с

доошгүй явуулдаг болсон байна төгсөгчдийн ажил эрхлэлтийн хувь 2012 оны хүрсэн түвшинтэй

Page 12: УЛААНБААТАР ИХ СУРГУУЛИЙГ - iuu.edu.mniuu.edu.mn/mn/files/2013st.pdf · 1-р шат (2013-2014) 2-р шат ... монгол хэл уран зохиол, ойн

харьцуулахад 10 хувиар нэмэгдүүлнэ

4 Хэрэгцээт сурах бичиг, гарын авлагуудаар хангах (Сургалтын алба, салбарууд)

Технологи шинэчлэгдэх үед оюутнууд цаг алдалгүй шинэчлэгдсэн технологийг судлах боломжтой байхаар ном сурах бичгийн асуудлыг шийдвэрлэдэг болсон байна

УБИС-ийн сурах бичиг эрхлэн гаргах нэгдсэн редакцитай болсон байна

Оюутны хэрэгцээний ном сурах бичгийн 70-с илүү хувийг өөрсдийн нөөц бололцоогоор хангадаг болсон байна.

УБИС-ийн эрдэмтэн багш нар өөрийн гэсэн бүтээлийн сантай болсон байна.

5 Суралцагчдын идэвхи санаачлагыг сайжруулах (Оюутны алба, Оюутны зөвлөл)

Оюутнуудын дунд хичээлээс гадуур зохиогдох үйл ажиллагааг одоогийн үзүүлэлтээс 20 хувиар нэмэгдүүлсэн байна

Оюутнуудын хичээлээс олж авсан мэдлэгээ ашиглаж өрсөлдөх тэмцээнүүдийг санаачилж зохион байгуулдаг болсон байна

Сургуулийн дугуйлангийн тоо, төрлийг 25 хувиар нэмэгдүүлсэн байна.

Оюутнуудын 60-с доошгүй хувь нь сургуулийн ямар нэг дугуйлангын үйл ажиллагаанд хамрагддаг болсон байна

6 Элсэгчдийг татах бодлого явуулах (Сургалтын алба, Оюутны алба, Захиргааны алба)

Тэтгэлэгт хамрагддаг оюутны тоог 10 хувиас доошгүйгээр нэмэгдүүлсэн байна

Тэтгэлэг олгох нөхцөлийг илүү уян хатан болгож, тэтгэлгийн төрөл хэмжээг 20 хувиар нэмэгдүүлнэ

Шинээр элсэгчдийн тэтгэлэгт хамрагдах боломжийг нэмэгдүүлсэн байна.

Дунд сургуулийн ахлах ангийн сурагчдад зориулж УБИС-н эрдэмтэн багш нараар лекц уншуулдаг болсон байх.

Шинэ элсэгчдийн дундах хот хөдөөгийн харьцааг 60:40 болгоно

Page 13: УЛААНБААТАР ИХ СУРГУУЛИЙГ - iuu.edu.mniuu.edu.mn/mn/files/2013st.pdf · 1-р шат (2013-2014) 2-р шат ... монгол хэл уран зохиол, ойн

2.3 Хэрэгжүүлэх үе шат

Үйл ажиллагаа 1-р шат

(2013-2014) 2-р шат

(2015-2018) 3-р шат

(2019-2023)

1 Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд тулгуурлаж мэргэжлийн шинэ ангиудыг нээх

Авто замын барилгын мэргэжлийн шинэ анги нээх хүсэлтийг БШУЯаманд хүргүүлэх

Сургуулийн өмнөх насны хүүхдийн багш мэргэжлийн эрэлтийн судалгаа хийх

Багшлах боловсон хүчнийг төвлөрүүлэх

Сургалт дадлагын зориулалттай тоног төхөөрөмж худалдан авах, лабораторуудыг байгуулах

Авто замын барилгын мэргэжлийн шинэ анги нээх Сургуулийн өмнөх насны хүүхдийн багшийн мэргэжлийн анги нээх

Шинээр нээсэн ангиудын үйл ажиллагааг жигдрүүлэх,багшлах боловсон хүчний эрдмийн зэргийн харьцааг нэмэгдүүлэх

2 Оюутны хувь хүний хөгжилд анхаарах, ерөнхий эрдмийн мэдлэгийг (суурь мэдлэг) сайжруулах

Ерөнхий эрдмийн багш нарыг зохион байгуулалтанд оруулах

Шинэ элсэгчдэд зориулсан “Хувь хүний хөгжил” сургалтыг зохион байгуулж эхлэх

Ерөнхий эрдмийн тэнхимийн үйл ажиллагааг тогтворжуулах, хэрэгтэй багшлах боловсон хүчнийг авч ажиллуулан сургалтыг чанаржуулна. “Хувь хүний хөгжил” сургалтыг жил бүр амжилттай зохион байгуулдаг болох

Ерөнхий эрдмийн салбарын хүрээнд өргөжин тэлэх хэмжээнд хүргэх

3 Нийгмийн шаардлагад нийцсэн бодит мэдлэгийн сургалт ба дадлага

Ажил олгогч талуудтай харилцан ашигтай түншлэлийн гэрээг байгуулж эхлэх

Салбар бүрийн ажил олгогч байгууллагуудтай хамтарч оюутан, ажил олгогчдын уулзалт семинарыг жилд 2 удаа зохион байгуулан нийгмийн хэрэгцээ шаардлагын чиг

Ажил олгогч, оюутныг холбох үйл ажиллагааг улам өргөжүүлэх Оюутанд дадлагын хөлс олгох арга хэмжээг явуулах

Page 14: УЛААНБААТАР ИХ СУРГУУЛИЙГ - iuu.edu.mniuu.edu.mn/mn/files/2013st.pdf · 1-р шат (2013-2014) 2-р шат ... монгол хэл уран зохиол, ойн

хандлагыг мэдэж авснаар хичээлийн хөтөлбөрт шинэчлэлт хийх

4 Хэрэгцээт сурах бичиг, гарын авлагуудаар хангах

Шинээр гарч ирсэн ашигтай технологуудыг илрүүлэх, судлах үйл ажиллагаанд зориулсан журмыг баталж, хэрэгцээтэй ном сурах бичгийг орчуулах, зохиох үйл ажиллагааг эхлүүлнэ.

Төгсөгч оюутнуудаас санал авч, ямар төрлийн шинэ технологийг шинээр судлах шаардлагтайг тогтоодог болно.

Ном сурах бичиг эрхлэн гаргах нэгдсэн редакцийг байгуулж ажиллах

Номын сангаар үйлчлүүлэх оюутнуудын багтаамжыг сайжруулж, электрон хэлбэрийн сурах бичиг хэрэглэж эхэлсэн байна.

5 Суралцагчдын идэвхи санаачлагыг сайжруулах

Секц дугуйлангуудын үйл ажиллагааг оюутнуудад сурталчилах үйл ажиллагааг эрчимжүүлж, дугуйлангуудын тоог нэмэгдүүлнэ

Мэргэжлийн ур чадвар шаардагдах тэмцээнийг салбар бүр дээр зохион байгуулна.

Улс, хот, олон улсын шинж чанартай тэмцээнүүдийг өөрийн сургууль дээр зохион байгуулж, оюутнуудаа идэвхитэй оролцуулдаг болгосон байна.

6 Элсэгчдийг татах бодлого явуулах

Хотын дунд сургуулиудад санал тавьж, хамтран ажиллах гэрээ байгуулна.

ЭЕШ явагдаж буй газруудаар очиж сургуулийн танилцуулга, тараах материалыг тарааж сургуулийг сурталчилах

Дунд сургуулийн сурагчдын дунд УБИС-н нэрэмжит уралдаануудыг зарлана.

Нийгмийн үйлчлэлд олгох тэтгэлэгийн хэмжээг нэмэгдүүлнэ.

Дунд сургуулийн ахлах ангийн сурагчдад зориулсан УБИС-ийн эрдэмтдийн лекц, чөлөөт уулзалт зэргийг зохион байгуулна.

Тэтгэлэг олгох төрлийг олон болгоно.

Page 15: УЛААНБААТАР ИХ СУРГУУЛИЙГ - iuu.edu.mniuu.edu.mn/mn/files/2013st.pdf · 1-р шат (2013-2014) 2-р шат ... монгол хэл уран зохиол, ойн

Стратегийн зорилго 3. Сургуулийн материаллаг бааз, туршилтын тоног төхөөрөмжийн хүчин чадлыг

нэмэгдүүлэх

Сургалтын дадлагын баазыг орчин үеийн байдлаар тоноглож, нийгэмд тэргүүний байхаар шинэчилнэ.

Номын сангийн фондыг шинэчилж, шинэ номуудыг электрон хэлбэрээр унших бололцоог нээхийн тулд судалгаа

шинжилгээг явуулна.

3.1 Стратегийн зорилтууд 3.2 Шалгуур үзүүлэлт

1 Сургалт, дадлагын тоног төхөөрөмжийг орчин үеийн

технологийн хөгжилд уялдуулан шинэчлэх (Захиргааны

алба)

Сургалт дадлагын зориулалттай тоног төхөөрөмжийн хангамжийн зардлыг 10 хувиар өсгөсөн байна.

Зайны сургалтын танхимийн компьютерууд 100 % шинэчлэгдсэн байна.

Сувилахуй, хөдөө аж ахуй, компьютерийн програм хангамжийн ангийн туршилтын тоног төхөөрөмжийн 50-иас дээш хувийг орчин үеийн багаж, тоног төхөөрөмжөөр солисон байна.

2 Орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон хичээлийн танхим байгуулах (Захиргааны алба)

Хичээлийн танхимийн 50-иас дээш хувийг орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглосон байна

Багш нар хичээлийг орчин үеийн дэвшилтэд технологи ашиглан сургалт явуулдаг болсон байна.

3 Номын сангийн фондыг шинэчлэх (Номын сан, захиргааны алба )

Номын сангийн фондод гадаад номын эзлэх хувийг 10-20 хувиар өсгөнө.

Сүүлийн үеийн шинэ ном зохиол, гарын авлагын фонд тодорхой ...хувьд хүрсэн байна.

Page 16: УЛААНБААТАР ИХ СУРГУУЛИЙГ - iuu.edu.mniuu.edu.mn/mn/files/2013st.pdf · 1-р шат (2013-2014) 2-р шат ... монгол хэл уран зохиол, ойн

3.3 Хэрэгжүүлэх үе шат

Үйл ажиллагаа 1-р шат

(2013-2014) 2-р шат

(2015-2018) 3-р шат

(2019-2023)

Сургалт, дадлагын тоног төхөөрөмжийг орчин үеийн технологийн хөгжилд уялдуулан шинэчлэх

Зайны сургалтын танхимийн компьютеруудыг шинэчлэх

КПХ-ын тэнхимийн лабораторийн компьютеруудын хүчин чадлыг нэмэгдүүлэх

Сувилахуйн тэнхим, ХАА тэнхим, КПХ тэнхимүүдийн дадлагын багаж төхөөрөмжийг шинэчлэх төлөвлөгөө боловсруулан эн тэргүүнд шинэчлэх шаардлагатайгаас нь эхлэн шинэчилж эхлэх

Сургалт дадлагын орчин үеийн баазтай болох

Орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон хичээлийн танхим байгуулах

Проектор дуу дүрсний төхөөрөмж гэх мэт лекцийн туслах тоног төхөөрөмжийн хангамжийг шинээр худалдан авах

Тэнхим бүрээс нэг ангийг орчин үеийн дэвшилтэд технологийн тоног төхөөрөмжөөр тоноглох

Хичээлийн танхим бүрийг орчин үеийн дэвшилтэд технологийн тоног төхөөрөмжөөр тоноглох бололцоог бүрдүүлэх

Номын сангийн фондыг шинэчлэх

Номын санд заавал байх ёстой мэргэжлийн ном сурах бичгийн судалгаа хийх

Номын сангийн электрон каталогийн хайлтын системийг сайжруулах

Гадаад хэл дээрх болон монгол хэл дээрх мэргэжлийн ном сурах бичгийг номын сангийн фондод төвлөрүүлэх

Page 17: УЛААНБААТАР ИХ СУРГУУЛИЙГ - iuu.edu.mniuu.edu.mn/mn/files/2013st.pdf · 1-р шат (2013-2014) 2-р шат ... монгол хэл уран зохиол, ойн

Стратегийн зорилго 4. Шинэ мэдлэгийг түгээх, УБИС-ийн нийгмийн үйлчилгээг бүх талаар өргөжүүлэх

Монгол улсын нийгэм эдийн засаг огцом хөгжиж байгаа нь хэдий сайн боловч үүний сөрөг үр дагавар болж

нийгэм дэх эмзэг бүлгийн тоо улам нэмэгдсээр байна. Тиймээс УБИС нь нийгмийн эмзэг давхарга руу хандаж

тэдэнд сайн дураар туслах, үйлчлэх ажлыг санаачлан явуулна. Их Сургуулийн хотхоныг олон нийтэд нээлттэй үйл

ажиллагаа явуулдаг байхаар цогцоор хөгжүүлнэ. Түүнчлэн мэдээлэл технологийн хөгжлийг сургалтын хэлбэртээ

тусган хэн ч, хаанаас ч, хэзээ ч ашиглаж болох “Цахим нээлттэй Их Сургууль” хөтөлбөрийг хэрэгжүүлж энгийн

иргэдэд ч суралцах боломжийг нээлттэй болгоно.

4.1 Стратегийн зорилтууд 4.2 Шалгуур үзүүлэлт

1

Өөрийн нөөц бололцоон дээр тулгуурласан нийгмийн үйлчилгээний бодлого хэрэгжүүлэх (Сургалтын алба, оюутны алба, оюутны зөвлөл)

Харьяа дүүрэг хороотой хамтарсан үйл ажиллагааны тоог 10 хувь нэмэгдүүлнэ.

Бүх оюутны 20-с дээш хувийг нийгмийн сайн дурын үйлчлэлд татан оролцуулна.

Нийгэмд тулгарч буй асуудлыг шийдвэрлэх арга замыг судлах судалгааны төвтэй болсон байна.

2 Их Сургуулийн нээлттэй хотхон хөтөлбөр хэрэгжүүлэх (захиргааны алба)

Олон нийтэд нээлттэй Их Сургуулийн цогцолбор хотхон бодлого хэрэгжсэн байна.

3 Цахим нээлттэй Их Сургууль болох (Сургалтын алба, интернэт мэдээллийн тасаг, стратеги төлөвлөлтийн алба)

Оюутнууд төдийгүй энгийн иргэд ч ашиглах боломжтой цахим нээлттэй сургууль болсон байна.

Page 18: УЛААНБААТАР ИХ СУРГУУЛИЙГ - iuu.edu.mniuu.edu.mn/mn/files/2013st.pdf · 1-р шат (2013-2014) 2-р шат ... монгол хэл уран зохиол, ойн

4.3 Хэрэгжүүлэх үе шат

Үйл ажиллагаа 1-р шат

(2013-2014) 2-р шат

(2015-2018) 3-р шат

(2019-2023)

Өөрийн нөөц бололцоон дээр тулгуурласан нийгмийн үйлчилгээний бодлого хэрэгжүүлэх

УБИС-ийн нийгмийн үйлчлэлийн төлөвлөгөөг гаргаж харьяа дүүрэг, хорооны засаг даргын тамгын газарт хүргүүлэх

Харьяа дүүрэг, хороотой хамтарч нийгмийн үйлчлэл явуулах салбарын судалгааг хийх

Уг судалгаан дээр үндэслэн зөвлөгөө өгөх төв нээж ажиллуулах,

Гэр бүл судлал, сувилахуйн ангийн оюутнуудтай хамтран сайн дурын үйлчилгээг хэрэгжүүлж эхлэх

Хэрэгжүүлэлт нийгмийн халамжын бодлгыг хэрэгжлүүлэх

УБИС-ийн эрүүл мэндийн төвийг байгуулан ажиллуулах

БНСУ-ын сайн дурын үйлчилгээний багуудтай холбоо тогтоон тэдний тусламжтайгаар эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчлэлийг явуулах

Их Сургуулийн нээлттэй хотхон хөтөлбөр хэрэгжүүлэх

Нээлттэй хотхон хөтөлбөрийн санхүүгийн тооцоо, тоног төхөөрөмж, үйл ажиллагааны төлөвлөгөө гаргах

Сургууль болон ард иргэдийн хамтарсан үйл ажиллагаануудыг зохион байгуулах

Сургуулийн хамт олон төдийгүй ард иргэд ашиглаж цагийг зөв боловсон өнгөрөөж амрах боломжтой тоног төхөөрөмж суурилуулах

Нийгмийн эрэлт шаардлагаас хамаарч үйл ажиллагааны төрлийг нэмэгдүүлэх

Цахим нээлттэй Их Сургууль болох

“Цахим нээлттэй сургуулийг хөгжүүлэх баг”-ийг бүрдүүлж ажиллах

Онлайн хичээлийн тоног төхөөрөмж худалдан авах, студи байгуулах

Дүрс бичлэгжүүлсэн хичээлийг сургуулийн цахим хуудсанд олон нийтэд нээлттэй байдлаар байршуулж энгийн иргэдэд ч сурах боломжийг олгох

Page 19: УЛААНБААТАР ИХ СУРГУУЛИЙГ - iuu.edu.mniuu.edu.mn/mn/files/2013st.pdf · 1-р шат (2013-2014) 2-р шат ... монгол хэл уран зохиол, ойн

Стратегийн зорилго 5. Сургуулийн хүний нөөцийг хөгжүүлэх, ажлын байрны сэтгэл ханамжийг

нэмэгдүүлэх

УБИС нь дэлхийн жишиг Их Сургууль болох эрхэм зорилгыг биелүүлье гэвэл сургалтын чанарын

сайжруулаад зогсохгүй боловсон хүчний нөөцийн ажлын бүтээмж, ур чадварыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах

шаардлагатай. Тиймээс удирдах ажилтны менежментийн ур чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх тогтолцоог

бүрдүүлж, залуу боловсон хүчнийг дэмжих үйл ажиллагааг явуулна.

5.1 Стратегийн зорилт 5.2 Шалгуур үзүүлэлт

1 УБИС-ийн гүйцэтгэх удирдлагын ажилчдыг

мэргэжлийн чадвараа дээшлүүлэх

бололцоогоор хангаж өгөх (Стратеги

төлөвлөлтийн алба, хүний нөөцийн хэлтэс)

Нийт ажилчдын 50-иас илүү хувийг мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэх сургалтанд хамруулах

Мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдсан ажилчдын 80-аас илүү хувь нь уг шалгалтандаа тэнцдэг байх

2 Хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд сургуулийн нийт ажилчдад хэрэглээний программ, гадаад хэл, харилцааны соёл олгох сургалтуудыг үе шатлалтайгаар зохион байгуулах (Стратеги төлөвлөлтийн алба, хүний нөөцийн хэлтэс)

Нийт багш ажилчдын 30-аас илүү хувийг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн ур чадварын сертификат гэрчилгээтэй болгоно

3 Багш ажилчдад шиг ажлын байрны нөхцлийг сайжруулж, ажиллаж амьдрах нийгмийн баталгааг хангахад чиглэсэн бодлого хэрэгжүүлнэ. (Стратеги төлөвлөлтийн алба, хүний нөөцийн хэлтэс)

Ажлын байрны сэтгэл ханамжаас болж ажлаас гарч буй ажилчдын тоог 5 хувиар бууруулна

Багш ажилчдын ажлын байрны сэтгэл ханамжийн судалгааны үр дүнг маш сайн үзүүлэлтэд хүргэнэ.

Page 20: УЛААНБААТАР ИХ СУРГУУЛИЙГ - iuu.edu.mniuu.edu.mn/mn/files/2013st.pdf · 1-р шат (2013-2014) 2-р шат ... монгол хэл уран зохиол, ойн

5.3 Хэрэгжүүлэх үе шат

Үйл ажиллагаа 1-р шат

(2013-2014) 2-р шат

(2015-2018) 3-р шат

(2019-2023)

УБИС-ийн гүйцэтгэх удирдлагын ажилчдыг мэргэжлийн чадвараа дээшлүүлэх бололцоогоор хангаж өгөх

Ажилчдад зориулсан сургалтыг сургуулийн хэмжээнд зохион байгуулах төлөвлөгөө гаргах

Жил бүр багш ажилчдын боловсролд чиглэсэн хөтөлбөр хэрэгжүүлэх

Жил бүр бүх ажилчдын 10 хувийг сургалтанд хамруулах

Нийт багш ажилчдын 80-аас илүү хувийг мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэх сургалтад хамруулах

Хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд сургуулийн нийт ажилчдад хэрэглээний программ, гадаад хэл, харилцааны соёл олгох сургалтуудыг үе шатлалтайгаар зохион байгуулах

Нийт багш ажилчдын 30 хувийг энэ төрлийн сургалтад хамруулна

Нийт багш ажилчдын 50 хувийг энэ төрлийн сургалтад хамруулна

Нийт багш ажилчдын 80 хувийг энэ төрлийн сургалтад хамруулна

Багш ажилчдын ажлын байрны нөхцлийг сайжруулж, ажиллаж амьдрах нийгмийн баталгааг хангахад чиглэсэн бодлого хэрэгжүүлнэ.

Багш ажилчдын цалингийн хэмжээг бусад их дээд сургуулиудтай өрсөлдөхүйц түвшинд хүргэнэ.

Багш ажилчдын ажлын байрны нөхцлийг сайжруулах тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтыг дэмжих(багш ажилчдын цайны газар, амрах өрөө, чийрэгжүүлэлтийн төв)

багш ажилчдын амралтын газар байгуулах

Багш ажилчдын орон сууцны хотхон байгуулах

Page 21: УЛААНБААТАР ИХ СУРГУУЛИЙГ - iuu.edu.mniuu.edu.mn/mn/files/2013st.pdf · 1-р шат (2013-2014) 2-р шат ... монгол хэл уран зохиол, ойн

III Бүлэг. СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭРЭГЖҮҮЛЭХ УДИРДЛАГА, ЗОХИОН

БАЙГУУЛАЛТ, ХЯНАЛТ- ҮНЭЛГЭЭ, ХЭРЭГЖҮҮЛЭХ ХУГАЦАА

3.1 Стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалт, хяналт-

үнэлгээ

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг УБИС-ийн эрдмийн зөвлөл,

захиргааны зөвлөл, салбар нэгжүүд, албадын дарга нар хариуцан ойрын

хугацааны төлөвлөгөө, үйл ажиллагааны хөтөлбөр, үр дүнгийн хэрэгжүүлэх

төлөвлөгөөгөө уг стратеги төлөвлөгөөнд тулгуурлан боловсруулж, биелэлтийг нь

хариуцан зохион байгуулж ажиллана. Захиргааны зөвлөл нь стратеги

төлөвлөгөөний хүрээнд салбарууд, захиргааны алба, хэлтсүүдийг бодлогын

удирдлагаар ханган, дээр дурдсан хөтөлбөрүүдийг боловсруулах, хэрэгжилтийг нь

зохион байгуулах, хяналт, үнэлгээ хийх ажлыг зохион байгуулна.

Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийг УБИС өөрийн орлогын

сан болон бусад (гадаад дотоодын хөтөлбөр, хандив, бизнесийн байгууллагатай

хамтран ажилласан орлого) эх үүсвэрээс бүрдүүлэхээр тооцож байна.

Уг хөтөлбөрийг 2013-2023 онуудад үе шаттайгаар хэрэгжүүлнэ