53
БАГШИЙН ГАРЫН АВЛАГА Улаанбаатар 2016 Ерөнхий боловсролын сургуулийн 8, 9, 10 дугаар ангийн суралцагчдад суралцах чиглэл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааг хэрэгжүүлэх багш, нийгмийн ажилтан, БСГ-ын мэргэжилтэн, түүнчлэн тэднийг сургах сургагч багш нарт зориулав. ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ТӨСӨЛ БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ AD B

БАГШИЙН ГАРЫН АВЛАГА - khovd.mecs.gov.mnkhovd.mecs.gov.mn/storage/app/public/ajil mergejil/bagshiin gariin avlaga.pdf · ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ УР ЧАДВАРЫГ

  • Upload
    others

  • View
    42

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

БАГШИЙН ГАРЫН АВЛАГА

Улаанбаатар 2016

Ерөнхий боловсролын сургуулийн 8, 9, 10 дугаар ангийн суралцагчдад суралцах чиглэл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааг хэрэгжүүлэх багш, нийгмийн ажилтан, БСГ-ын мэргэжилтэн, түүнчлэн тэднийг сургах сургагч багш нарт зориулав.

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ УР ЧАДВАРЫГДЭЭШЛҮҮЛЭХ ТӨСӨЛ

БОЛОВСРОЛ,СОЁЛ,ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ

ADB

3Багшийн гарын авлага

ӨМНӨХ ҮГСуралцах чиглэл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагаа нь

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам болон Хөдөлмөрийн яамтай хамтран хэрэгжиж буй Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төслийн боловсролын бүрэлдэхүүний нэг гол үйл ажиллагаа юм.

2016 онд Монгол Улсын Их хурлаар Боловсролын багц хуулинд орсон өөрчлөлтийг баталсан явдал ерөнхий боловсролын сургуулийн шинэчлэлийг хэрэгжүүлэх боломжийг олголоо. Энэхүү шинэчлэлийн зорилго нь хүүхэд бүрийн хөгжлийг дэмжих, тэдний авьяас сонирхол, ирээдүйн зорилготой нийцүүлэн сургалтыг уян хатан байдлаар зохион байгуулахад оршино. Тэр дундаа ахлах сургуулийг орон нутгийн хөгжлийн чиг хандлага, хүний нөөцийн хөгжил, хүүхэд бүрийн авьяас, хүсэл зорилго, сонирхолд тулгуурлан үе шаттайгаар, тасралтгүй хөгжүүлэх юм. Энэ чиглэлээр сургалтын цөм хөтөлбөрүүдийг боловсруулан хэрэгжүүлж байгаа бөгөөд суралцагчид сургалтын хөтөлбөрөөс заавал болон гүнзгийрүүлэн судлах хичээлээ сонгон судлах боломжтой болох юм.

Суралцагчид судлах хичээлээ сонгох болсон явдал нь тэдний ирээдүйн амьдрал, ажил мэргэжилд чухал нөлөө үзүүлэх шийдвэр бөгөөд энэ шийдвэрийг гаргахад багш, эцэг эхийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай юм. Хүн бүхэн ажил мэргэжилдээ дуртай, тасралтгүй суралцаж чадвал бүгд аз жаргалтай амьдрахаас гадна бусдыг сайн сайхан амьдрахад тусална. Иймээс 9 дүгээр ангийн суралцагчид 10 дугаар ангидаа судлах хөтөлбөр, хичээлээ сонгоход дэмжлэг маш чухал. Суралцагчдын энэ хэрэгцээг харгалзан БСШУЯ-аас Суралцах чиглэл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааг ЕБС-ийн 8, 9, 10 дугаар ангийн сургалтын үйл ажиллагаанд 2016-2017 оны хичээлийн жилээс эхлэн хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ үйл ажиллагаа нь суралцагчдыг ахлах ангийн хичээл сонголтын үйл ажиллагаанд бэлтгэх, тэдэнд өөрийгөө болон ажлын ертөнцийн талаар сонголт хийхээсээ өмнө таньж мэдэх боломжийг олгоно. Цаашдаа ЕБС-ийн 11, 12 дугаар ангид суралцах чиглэл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай эх сурвалж, материалыг боловсруулна.

Энэхүү гарын авлагыг ЕБС-ийн багш, нийгмийн ажилтан болон бусад мэргэжилтэн, тэднийг сургах сургагч багш нар түүнчлэн дээд боловсролын байгууллагын мэргэжилтэнд зориулан боловсрууллаа. Гарын авлагыг дагалдан сургуулийн удирдлага болон эцэг эхэд зориулсан гарын авлага материалыг ч мөн боловсруулсан болно. Гарын авлага нь Суралцах чиглэл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааг хэрхэн хэрэгжүүлэх, тэр дундаа ЕБС-ийн 8, 9 дүгээр ангиудад энэ чиглэлийн үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах, 10 дугаар ангийн хичээл сонголтын 7 хоногийн үйл ажиллагааг хэрхэн удирдах талаарх зөвлөмж бүхий агуулгыг хамарсан болно.

Энэхүү гарын авлагыг боловсруулж хэвлэн түгээхэд тусалж дэмжсэн Азийн хөгжлийн банк, Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төсөл түүнчлэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн хамт олонд баярлаж талархсанаа илэрхийлж байна.

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМСтратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга

Б. НАСАНБАЯР

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас хэвлэж түгээхийг зөвшөөрөв.

Бэлтгэсэн:Colin McCowan OAM, ХЭУЧДТөслийн Олон улсын зөвлөхП.Оюунаа, ХЭУЧДТөслийн Үндэсний зөвлөх

Хянан тохиолдуулсан:Д.Алтанцэцэг, ХЭУЧДТөслийн дэд зохицуулагчА.Гэрэл, ХЭУЧДТөслийн Боловсролын мэргэжилтэн

Гарын авлагыг ашиглахтай холбоотой мэдээллийг АХБ-ны “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх” төслийн багаас лавлана уу.

Холбоо барих хаяг: [email protected] [email protected]

Утас: 7000-2066, 7000-2055

4 Багшийн гарын авлага 5Багшийн гарын авлага

АГУУЛГАОРШИЛ 4

1. ТОДОРХОЙЛОЛТ БА АЧ ХОЛБОГДОЛ 1.1 Тодорхойлолт 61.2 Ач холбогдол 6

2. ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ДҮН ШИНЖИЛГЭЭ 2.1 Өмнө хийсэн судалгаа, түүний үр дүн 82.2 Арга зүй 132.3 Үр дүн ба дүгнэлт 15

3. ҮЛГЭРЧИЛСЭН ХҮРЭЭНИЙ ЗАГВАР, ЗОРИЛГО БОЛОН ЧАДАМЖ 2.1 Үлгэрчилсэн хүрээний загвар 182.2 Зорилго 182.3 ЕБС-ийн 8, 9 дүгээр ангийн суралцагчийн эзэмших чадамж 192.4 ЕБС-ийн 8-12 дугаар ангийн суралцагчийн эзэмших чадамж 20

4. ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРЧИМ БА БҮРЭЛДЭХҮҮН 4.1 Зарчмууд 224.2 Бүрэлдэхүүн 22

5. ОНОЛЫН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ 26

6. ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА 32

7. АРГУУД 62

8. ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭ 8.1 ЕБС-ийн 8-12 дугаар ангийн хөтөлбөрийн хүрээ 668.2 ЕБС-ийн 8-9 дүгээр ангийн хөтөлбөрийн хүрээ 68

8.2.1 Хувилбар 1 688.2.2 Хувилбар 2 698.2.3 Үйл ажиллагааны жишиг төлөвлөгөө: 8-р анги 70

9. ХИЧЭЭЛ СОНГОХ ДОЛОО ХОНОГ Хичээл сонгох 7 хоног 72

9.2.1 Бүрэлдэхүүн 729.2.2 Арга 729.2.3 Хэрэгжүүлэх үйл ажиллагаанууд 74

9.2 Сурагчийн гарын авлага 759.2.1 Гарын авлага 759.2.2 Ажил мэргэжлийн асуулга 1 759.2.3 Суралцах чиглэл, ажил мэргэжлийн төлөвлөгөө 769.2.4 Ажил мэргэжлийн хэсэгсонирхол 76

9.2.5 Ажил мэргэжлийн хэсэг хөдөлмөрийн салбар 769.2.6 Ажил мэргэжлийн хэсэг их дээд сургууль 779.2.7 Гэрийн даалгавар 1 779.2.8 Сургалтын хэсэг 779.2.9 Чадварын хэсэг 779.2.10 Үнэт зүйлийн хэсэг 789.2.11 Хувь хүний арга барилын хэсэг 789.2.12 Ажиллах арга барилын хэсэг 789.2.13 Гэрийн даалгавар 2 79

9.3 Хичээл сонголт 79 9.3.1 Хичээлийн талаарх мэдээлэл 79 9.3.2 Турших сонголт 799.4 Эцэг эх 799.5 Суралцах чиглэл, ажил мэргэжлийн төлөвлөгөө 809.6 Ажил мэргэжлийн таавар 809.7 Ажил мэргэжлийн асуулга 2 80

10. ҮНЭЛГЭЭ 10.1 Ажил мэргэжлийн асуулга 1, 2 8210.2 Фокус бүлгийн үнэлгээ 82

10.3 Үр дүнд суурилсан үнэлгээ 82 10.4 Чиг хандлагын үнэлгээ 82

11. ЦААШДЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА 84

Хавсралт 1. Үйл ажиллагааны төлөвлөгөөний жишээ 85

Хавсралт 2. Суралцах чиглэл, ажил мэргэжлийн төлөвлөгөөний жишээ хуудас 96

Хавсралт 3. Багшийн чадамж 98

6 Багшийн гарын авлага 7Багшийн гарын авлага

ОРШИЛАжил мэргэжлийн боловсрол гэдэг нь хувь хүний амьдралын туршид хийж

гүйцэтгэсэн ажил мэргэжил болон суралцахуйг илэрхийлсэн нэр томьёо юм. Өнгөц харахад энэ нь энгийн, хүн бүр мэдэх юм шиг санагддаг боловч үнэн хэрэгтээ маш нарийн төвөгтэй концепц юм.

Хэрэв бид залуу үеэ ажил мэргэжлийн талаар зөв сэтгэлгээтэй, түүнийгээ үр дүнтэй үйл хэрэг болгодог нэгэн байгаасай гэж хүсвэл тэднийг сургууль төгссөний дараах “ертөнцтэй” нь холбож өгдөг байх хэрэгтэй. Гэхдээ тэд энэ “ертөнц”-ийн талаар таньж мэдэхээс өмнө өөрөө олон янзын “шилжилт”-тэй нүүр тулж байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Түүнчлэн ажил мэргэжил, сургалтын боломжууд ч гэсэн тогтмол өөрчлөгдөж байдаг гэдгийг мэддэг байх хэрэгтэй. Суралцагчид дор хаяж дараах 5 гол шилжилттэй нүүр тулдаг. Үүнд:

• Хүүхэд наснаас өсвөр нас түүнээс насанд хүрэхтэй холбоотой гарах шилжилт

• Бага ангиас дунд анги, түүнээс ахлах ангид орох шилжилт• Сургууль төгсөөд их дээд сургууль эсвэл мэргэжлийн боловсрол

сургалтын байгууллагад суралцах, түүнээсээ ажил хөдөлмөр эрхлэх шилжилт

• Хөдөлмөрийн зах зээл дотор гардаг өөрчлөлт түүнчлэн• Нийгэмд тогтмол явагддаг өөрчлөлт, тухайлбал глобалчлал болон

техник технологийн нөлөөгөөр гарч байгаа өөрчлөлт шилжилтүүдийг энд дурьдаж болно.

Энэ эмх замбараагүй өөрчлөлттэй зэрэгцүүлээд суралцагчид өөрийгөө таньж мэдэх, ойлгох, ажил хөдөлмөрийн ертөнцийн талаар мэдэх, богино, урт хугацааны ухаалаг сонголт хийх зэрэг хэрэгцээ шаардлагуудтай нүүр тулж байна.

Иймээс суралцах чиглэл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааны гол үүрэг нь ЕБС-ийн суралцагчдад дээр дурдсан шилжилтүүдээ удирдах, үр дүнтэй ажиллахад тусалж дэмжих, өөрийнхөө өмнө болон бусад хүмүүсийн эдийн засаг, сайн сайхан амьдралд хариуцлагатай хандаж сурахад чиглүүлэхэд оршино. Ирээдүйн ажил, амьдрал нь тодорхойгүй байдаг ертөнцөд суралцагчид энэ үйл явцыг удирдан жолоодох мэдлэг, чадвараа хөгжүүлэх хэрэгтэй байна. Ирээдүйн ажил мэргэжил зөвхөн хувь хүний онцлог шинж чанар болон хүсэл мөрөөдлөөс шалтгаалдаггүй. Энд нийгэм эдийн засгийн нөхцөл байдал, сургууль төгссөний дараах боломжууд ч мөн нөлөөлж байдаг. Ийм нийлмэл төвөгтэй орчин нөхцөлд өөрийгөө удирдан сургууль, багш нар суралцагчдад дэмжиж тусалдаг байх явдал их чухал юм.

Бага сургуульд суралцах чиглэл, ажил мэргэжлийн чиг баримжааг сургалтын янз бүрийн үйл ажиллагаагаар дамжуулан олгох боломжтой бөгөөд ингэхдээ суралцагчдад үлгэр дууриалал болохуйц үйл ажиллагаа их чухал үүрэгтэй. Тухайлбал, хүүхдүүдийн сайн мэддэг, даган дууриах дуртай хүмүүсийн эрхэлдэг ажил хөдөлмөрийн талаар олж мэдэх, тэд юу хийдэг талаар зарим нэг суурь ойлголттой болоход чиглүүлэх гэх мэт. Мөн түүнчлэн ажил мэргэжилд чиг үүргийн ялгаа гэж байхаас үнэ цэний ялгаа гэж байдаггүй гэдгийг сурагчдад ойлгуулах нь чухал юм. Дунд ангийн хувьд суралцах чиглэл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох олон янзын аргууд байдаг. Тухайлбал, энэ чиглэлийн тусгай

хичээл сургалт явуулах, компьютерийн тусламжтай үйл ажиллагаанууд, тодорхой нэг хичээлийн хүрээнд суралцах чиглэл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааг хэрэгжүүлэх, эсвэл тодорхой тогтсон цагуудад энэ чиглэлийн сургалт, үйл ажиллагааг хэрэгжүүлэх гэх мэт аргуудыг энд дурьдаж болно.

Ямар ч арга хэрэглэсэн байлаа гэсэн суралцагчийн өөртөө итгэлтэй байх, хүсэл эрмэлзэлтэй байх болон ажил мэргэжлийн талаар ойлголт төлөвшүүлэх, сонголтонд бэлтгэхэд сургууль чухал үүрэг хариуцлагатай байдаг. Ялангуяа тусгай хэрэгцээтэй бүлгийн суралцагчдад сургуулийн дэмжлэг их чухал. Суралцагчдын өөрийнх нь талаарх ойлголт, төсөөлөлд сургуулийн болон сургалтын орчны нөлөө маш их байдаг. Сургууль суралцагчид нэг хэв шинжийн сэтгэлгээ, үйл, дадалтай байх, тэр дундаа хүйсийн онцлогоос шалтгаалсан нэг талыг баримталсан мэдээлэл, зан үйлтэй байхаас сэргийлэхэд анхаарах хэрэгтэй.

Нэг хэв шинжийн байдлаас гадна сургуулиуд суралцагчдыг амжилттай суралцах, өөрийн гэсэн онцлог итгэл үнэмшилтэй байхад анхаарал хандуулах хэрэгтэй. Суралцагчдыг хүсэл эрмэлзэлтэй байх, ажил мэргэжлийн өргөн хүрээтэй боломжид нээлттэй ханддаг, ирээдүйн ажил мэргэжил, сургалтын талаар сайтар тунгаасан, бодитой шийдвэр гаргадаг байхад дэмжиж, тусалдаг байх нь чухал юм.

ЕБС-ийн 8, 9, дугаар ангийн суралцагчдын ажил мэргэжлийн талаарх сэтгэлгээг хөгжүүлэх асуудал нь сурах үйл ажиллагаагаа ирээдүйн ажил мэргэжил болон сургалтын боломжоо баримжаалан төлөвлөхөд хамгийн их чухал ач холбогдолтой байдаг гэдгийг хэлэх хэрэгтэй. Ялангуяа ахлах ангийн хичээлээ сонгох, сургууль төгсөөд суралцах их дээд сургууль, мэргэжлийн сургалтын байгууллага сонгох, түүнтэй холбоотой ухаалаг шийдвэр гаргахад чухал үүрэгтэй байдаг.

ЕБС-ийн 9 дүгээр ангид хэрэгжүүлэх 10 дугаар ангидаа судлах хичээлээ сонгох долоо хоногийн үйл ажиллагаа нь ажил мэргэжлийн хөгжилд томоохон үүрэгтэй.

Энэхүү гарын авлага нь суралцах чиглэл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааг хэрэгжүүлэх, суралцагчдад илүү өргөн хүрээний дэмжлэг туслалцаа үзүүлэхэд чиглэсэн мэдээлэлийг өгөх болно.

8 Багшийн гарын авлага 9Багшийн гарын авлага

1. ТОДОРХОЙЛОЛТ БА АЧ ХОЛБОГДОЛ1.1 Тодорхойлолт

Суралцах чиглэл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох нь суралцагчдын ирээдүйн ажил мэргэжлийн төлөвлөлт хийхтэй холбоотой хувь хүний хөгжилд чухал үүрэгтэй байдаг бөгөөд энэ концепцийг дараах тодорхойлолтын хүрээнд авч үзнэ.

Ажил мэргэжил нь орлого олохын тулд хийж гүйцэтгэдэг ажлаас ялгаатай ойлголт. Энэ нь хүн өөрийн давуу тал болон хүсэл сонирхлын дагуу сонгож хийж гүйцэтгэдэг зүйл юм. 1977 онд ажил мэргэжлийн боловсролын судлаач Ватц “ажил мэргэжил нь хүний албан болон албан бус боловсролын зарчмаар сурсан сургалт бас цалинтай, цалингүй хийсэн бүх ажлын насан туршийн хөгжил дэвшил юм” гэж тодорхойлсон байдаг. Ажил мэргэжил гэдэгт ажил, ажил хөдөлмөр, мэргэжил гэсэн ойлголтуудыг багтаан авч үзнэ.

Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох гэдэг нь суралцагчдыг ажил мэргэжлийн төлөвлөлт хийх, шийдвэр гаргахад шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө өгөх, дэмжлэг туслалцаа үзүүлэх тухай ойлголт юм. Тиймээс үүнийг дараах байдлаар тодорхойлж болно: “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох гэдэг нь суралцагчдад ажил мэргэжилтэй холбоотой ухаалаг шийдвэр гаргахад хэрэгтэй мэдээлэл цуглуулах, түүнийг боловсруулах, оновчтойгоор үйл хэрэг болгон хэрэгжүүлэхэд дэмжиж тусалдаг бүхий л үйл явц юм”. Энэ тодорхойлолтын гол санаа нь суралцагчдад мэдээлэл өгөх, зөвлөгөө өгөх, дэмжлэг, туслалцаа үзүүлэх бүхий л үйл явцыг тодорхойлж байгаад оршино.

Ажил мэргэжлийн чиг баримжаа олгохтой холбоотой суралцахуй гэдэг нь суралцагчдад өөрийн ажил мэргэжлийн хөгжлийн талаарх ойлголттой болоход чиглүүлдэг, сургалтын үйл ажиллагаагаар дамжуулан энэ ойлголтоо үйл хэрэг болгоход чадварлагаар дэмжиж тусладаг, мөн ажил мэргэжлийн хөгжлийн тодорхой үе шат бүрт тохирсон дэмжлэг үзүүлдэг боловсролын үйл ажиллагааг хэлнэ. Эндээс суралцах чиглэл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааг дараах байдлаар тодорхойлж болно. Үүнд:

Суралцах чиглэл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох гэдэг нь суралцагчдад сургуульд суралцах үед болон сургууль төгссөний дараах сургалтын чиглэлээ ухаалгаар сонгох, шийдвэр гаргах түүнчлэн ажил хөдөлмөр амжилттай эрхлэхэд шаардлагатай мэдлэг, чадвар, хандлагыг сургалтын төлөвлөсөн хөтөлбөр, үйл ажиллагаар дамжуулан төлөвшүүлдэг үйл ажиллагаа юм. Энэ тодорхойлолтын түлхүүр үгнүүд нь төлөвлөсөн хөтөлбөр, үйл ажиллагаа, чадварлаг дэмжлэг гэдэг ойлголтууд юм.

1.2 Ач холбогдолСуралцах чиглэл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагаа нь

дараах ач холбогдолтой. Үүнд:Суралцагчдад: 10-12 ангиудад хичээлээ сонгох, сургууль төгссөний дараах

боломжоо олж мэдэх, өөрт тохирох ажил мэргэжил, хичээлийн сонголт хийхэд бэлтгэх чухал ач холбогдолтой. Энэ нь суралцагчдад өөрт байгаа боломжоо хамгийн сайн ашиглах, хамгийн сайн тохирох ажил мэргэжил эсвэл сургалтаа сонгох, энэ сонголттой холбоотой шаардлагууд болон сонголтын үр дагавар ямар байхыг ойлгоход тусалдаг.

Эцэг эх, асран хамгаалагч: Энэ нь эцэг эх, асран хамгаалагчдад хүүхэдтэйгээ ажил мэргэжил, хичээл сонголтын талаар ярилцах, багштай зөвлөлдөх боломжийг олгодог. Эцэг эх, асран хамгаалагч хүүхдэд хичээл сонголтоор дамжуулан ажил мэргэжлийн чиглэл, сонгон суралцах хичээлийн боломжоо тодорхойлох, түүнийг удирдан чиглүүлэх бөгөөд эцэг эх, асран хамгаалагч айдас багатай байх, хүүхдийнхээ сонголтод итгэлтэй байхад чухал ач холбогдолтой.

Сургууль: Суралцагчдад хичээл сургалтандаа анхаарах, хичээлээ оновчтой сонгох, амжилттай суралцах, сайн үр дүн гаргах орчныг бүрдүүлж өгөхөд сургуульд тусалдаг. Энэ нь сургалтын хөтөлбөр болон хөтөлбөрийн ирээдүйд гарах үр дүнг хооронд нь оновчтой холбож өгдөг1.

Ажил олгогч: Суралцагчид сургуулиа төгсөөд юу хийхээ сайн ойлгосон, ирээдүйд ямар ажил хөдөлмөр эрхлэх талаараа итгэл үнэмшил, хүсэл тэмүүлэлтэй байдаг учраас илүү бүтээмжтэй, гүйцэтгэл сайтай ажилтан бэлтгэхэд дэмжлэг үзүүлдэг.

Улс орон: Суралцагчид хөдөлмөрийн зах зээл, хүний нөөцөд тавигдах шаардлагад нийцэх учраас хөдөлмөрийн бүтээмж сайн байна. Энэ нь эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад тулгуур хүчин зүйл болж өгнө.

Суралцах чиглэл, ажил мэргэжлийн чиг баримжаа өөрийн гэсэн хөгжлийн үе шаттай байдаг. Суралцагчдын ажил мэргэжлийн талаарх мэдлэг, чадвар, хандлагыг хөгжлийн үе шат2 бүрт тохируулан хөгжүүлэхгүй бол тодорхой нэг үе шатад “гацах” хандлагатай байдаг. Өөрөөр хэлбэл мөрөөдлийн шинж чанартай хөгжлийн үе шатнаасаа цаашаа хөгжиж чадалгүй үлддэг гэсэн үг. Суралцагчийн танин мэдэхүй болон нийгмийн хөгжилтэй зэрэгцүүлэн ажил мэргэжлийн хөгжлийг хангаж байх хэрэгтэй юм.

1 Судалгаагаар хэрэв суралцах чиглэл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааг оновчтой хэрэгжүүлбэл суралцагчид сурах үйл ажиллагаандаа илүү анхааралтай хандаж, тэдний сурлагын амжилт ахих боломжтой гэдгийг харуулсан байдаг.2 Доналд Суперийн ажил мэргэжлийн хөгжлийн онол дахь үе шатууд

10 Багшийн гарын авлага 11Багшийн гарын авлага

2. ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ДҮН ШИНЖИЛГЭЭ2.1 Өмнө хийгдсэн судалгаа, түүний үр дүн

ЕБС-ийн 8-12 дугаар ангийн суралцагчдын суралцах чиглэл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааны талаар 2 судалгаа хийгдсэн байна. Эдгээр нь Монгол улсын боловсролын их сургууль болон Боловсролын хүрээлэнгийн судалгаанууд юм.

Монгол улсын боловсролын их сургуулийн судалгаа2013 онд МУБИС-ийн эрдэмтэн судлаачдын баг дунд сургуулийн ажил

мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааны нөхцөл байдлыг судалж, дүн шинжилгээ хийх, энэ судалгааны үр дүн дээр үндэслэн ажил мэргэжлийн боловсролыг хөгжүүлэх зөвлөмж, удирдамжийг боловсруулах зорилгоор энэхүү судалгааг хийсэн байна. Судалгааны баг Улаанбаатар хотын болон хөдөө орон нутгийн 5 дунд сургуулийн 9, 10, 11 дүгээр ангийн 495 суралцагч, 61 багш, 10 захирлаас асуулга судалгаа авсан байна. Судалгааны зорилгын хүрээнд дараах 5 зорилтыг дэвшүүлсэн байна. Үүнд:

1. Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээг сургуулийн түвшинд хэрхэн удирдан зохион байгуулдаг

2. Сургуулиудад заагддаг ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээний төрөл, агуулга

3. Сургуулийн түвшинд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааг хариуцдаг ажилтан

4. Суралцагчдын ажил мэргэжлийн чиглэлээ сонгож байгаа шалтгаан5. Сургуулийн түвшинд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл

ажиллагааны хяналт үнэлгээний механизмСудалгааны өгөгдөл мэдээллийг төлөвлөсөн хугацаанд сонгосон сургуулиудын оролцогч бүлгээс цуглуулж дүн шинжилгээ хийж дараах үр дүнг боловсруулан гаргасан байна. Үүнд:

1. Судалгаанд хамрагдсан нийт багшийн 88.7%, суралцагчдын 80% нь сургуульд нь ажил мэргэжлийн чиг баримжаа олгох төв байдаггүй, тогтмол хуваарийн дагуу энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаггүй гэсэн байна. Эндээс ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагаа нь ихэнх сургуулийн үйл ажиллагаа менежментийн нэг хэсэг болж чадаагүй байдал харагдаж байна. Гэхдээ зарим сургуулиуд өөрийн гэсэн уламжлал болсон үйл ажиллагаатай байдаг байна.

2. Сургууль дээр ажил мэргэжлийн чиг баримжаа олгох ямар төрлийн үйл ажиллагаа байдаг талаар асуухад суралцагчид дараах хариултыг өгсөн байна.

Хүснэгт 1. Сургуулиудын ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагаа

Лекц

Анг

ийн

багш

ийн

зөвл

өгөө

Хич

ээлэ

эс

гаду

урх

ажил

Сур

галт

се

мин

ар

Уулз

алт

Суд

алга

а

Сур

галт

Байх

гүй

Мэд

эхгү

й

УБ хот 40 0 37 2 0 1 2 38 27Хөдөө орон нутаг 27 8 20 8 14 11 13 101 9

Нийт 67 8 57 10 14 12 15 139 36

Хүснэгт 1-с сургуулиудад түгээмэл хэрэгжүүлдэг ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагаа нь анги удирдсан багш нарын энэ чиглэлийн лекц болон хичээлээс гадуурх үйл ажиллагаа байна. Тэгвэл энэ үйл ажиллагаанууд чухам ямар агуулгатай байдаг вэ гэдгийг ярилцлагаар илрүүлжээ. Ярилцлагын үр дүнгээс харахад багш нар их дээд сургуулийн элсэлтийн шалгалтын хичээл яаж сонгох, ямар шалгалт өгөх, шалгалтын тест дээр хэрхэн ажиллах талаар лекц хийдэг байдал харагдаж байна. Үүнээс гадна багш нараас ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагаанд хэрэглэдэг хэрэглэгдэхүүн материалын тухай асуухад ихэвчлэн их дээд сургуулийн элсэлтийн шалгалтад бэлтгэх тестийн эмхэтгэлийг дурдаж байсан нь их дээд сургуулийн элсэлтийн шалгалтад хэт их ач холбогдол өгч байгааг илтгэж байна. Энэ тестийн гарын авлагаас өөр дорвитой мэдээллийн эх сурвалж байхгүй байна.

Харин хичээлээс гадуурх үйл ажиллагаа нь суралцагчдын сонирхол, авьяасыг хөгжүүлэхэд чиглэдэг боловч ажил мэргэжлийн чиг баримжаа олгохтой уялдуулах тал дээр нэлээд дутмаг байдал харагдаж байна. Цөөн тооны сургууль ажил мэргэжлийн чиг баримжаа олгох уламжлал болсон үйл ажиллагаа хэрэгжүүлдэг байна. Тухайлбал, янз бүрийн ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийг урьж яриа хийдэг, мэргэжил сурталчлах өдөрлөг зохион байгуулдаг, их дээд сургуулийн төлөөлөлтэй уулздаг, орон нутгийн мэргэжил сургалтын төв болон хөдөлмөрийн хэлтэстэй хамтран ажилладаг зэрэг цаашид түгээн дэлгэрүүлэх боломжтой туршлагууд байна.

Зарим сургуулиуд мэргэжлийн сургалтын төвийн тухай дурдаж байсан. Тухайлбал УБ хотын нэгэн сургууль хэд хэдэн чиглэлээр мэргэжлийн сургалт зохион байгуулдаг байна. Хөдөө орон нутгийн зарим сургууль ч мөн богино хугацааны мэргэжлийн сургалт зохион байгуулдаг байна. Эдгээр сургуулийн удирдлага мэргэжлийн сургалтыг ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагаа гэж итгэдэг байдал харагдаж байлаа.

Багш, сургуулийн удирдлагын асуулгаас харахад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааг голчлон анги удирдсан багш эсвэл нийгмийн ажилтан зохион байгуулдаг байдал харагдаж байсан. Гэвч суралцагчдын асуулгаас, тэдний 66% нь ажил мэргэжлийн мэдээлэл, дэмжлэгийг эцэг эх, ах дүү найз нөхдөөсөө авдаг гэж хариулсан. Эндээс сургуулийн түвшинд хийгддэг ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагаа төдийлөн үр дүнтэй бус байгааг илтгэж байна.

Эцэг эхээс гадна мэдээллийг интернет болон бусад эх сурвалжаас авдаг тухай үр дүн гарсан байна. Энд мэдээллийн бодитой, найдвартай байдлын тухай асуудал төдийлөн хангагдах боломжгүй байгааг дурдах хэрэгтэй.

Хүснэгт 2. Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааг хэн хариуцдаг Ангийн багш

Нийгмийн ажилтан

Сургалтын менежер

Хичээлийн багш Мэдэхгүй

УБ хот 32.5% 20% 7.5% 19.5% 0%Хөдөө орон

нутаг 49.2% 21% 7.1% 15.6% 1.7%

Нийт 81.7% 41% 14.6% 35.1% 1.7%Дээрх хүснэгтээс анги удирдсан багш ихэнхдээ ажил мэргэжлийн чиг

12 Багшийн гарын авлага 13Багшийн гарын авлага

баримжаа олгох үйл ажиллагааг хариуцан зохион байгуулдаг байдал харагдаж байна.

Суралцагчдын ажил мэргэжлийн сонголтоо хийдэг шалтгааныг илрүүлэх асуулгын асуултаас харахад, ихэнх нь өөрийн сонирхол дээр үндэслэн сонголтоо хийдэг байдал харагдаж байна (Диаграм 1).

Диаграм 1. Суралцагчдын ажил мэргэжлээ сонгодог шалтгаан

10

Нийт 81.7% 41% 14.6% 35.1% 1.7%

Дээрх хүснэгтээс анги удирдсан багш ихэнхдээ ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааг хариуцан зохион байгуулдаг байдал харагдаж байна.

Суралцагчдын ажил мэргэжлийн сонголтоо хийдэг шалтгааныг илрүүлэх асуулгын асуултаас харахад, ихэнх нь өөрийн сонирхол дээр үндэслэн сонголтоо хийдэг байдал харагдаж байна (Диаграм 1).

Диаграм 1. Суралцагчдын ажил мэргэжлээ сонгодог шалтгаан

Диаграм 1-с суралцагчдын сонирхол ажил мэргэжлийн сонголтын үндсэн шалтгаан болдог байна.

Сургуулиудад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээний хяналт үнэлгээний механизм байхгүй байна. Энэ судалгааны асуулгаас, суралцагчдын ихэнх нь ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагаанд сэтгэл хангалуун бус байдаг талаар тэмдэглэсэн байна.

Дээр дурьдсан үр дүнд үндэслэн МУБИС-ийн судлаачдын баг судалгааны зорилтын хүрээнд дараах давуу болон сул талыг тодорхойлсон байна. Үүнд:

Хүснэгт 3. Судалгааны үр дүн

Зорилт Дүгнэлт

1 Сургуулийн менежмент

Давуу тал

• Сургуулиуд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагаа хэрэгжүүлэх хүсэл, сонирхолтой байна.

0

20

40

60

80

100

120

UB Rural

Диаграм 1-с суралцагчдын сонирхол ажил мэргэжлийн сонголтын үндсэн шалтгаан болдог байна.

Сургуулиудад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээний хяналт үнэлгээний механизм байхгүй байна. Энэ судалгааны асуулгаас, суралцагчдын ихэнх нь ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагаанд сэтгэл хангалуун бус байдаг талаар тэмдэглэсэн байна.

Дээр дурьдсан үр дүнд үндэслэн МУБИС-ийн судлаачдын баг судалгааны зорилтын хүрээнд дараах давуу болон сул талыг тодорхойлсон байна. Үүнд:

Хүснэгт 3. Судалгааны үр дүнЗорилт Дүгнэлт

1 Сургуулийн менежмент

Давуу тал• Сургуулиуд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл

ажиллагаа хэрэгжүүлэх хүсэл, сонирхолтой байна. • Сургуулиудад зарим нэг анхны санаачлагууд байна.

Сул тал• Сургуулиуд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох

үйл ажиллагаа хэрэгжүүлэхэд хангалттай дэд бүтэц, материаллаг нөөцгүй байна.

• Сургуулиуд дээр хэн хариуцаж ажиллах, ямар давтамжтай энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэх талаар тодорхой ойлголт байхгүй байна.

2

Ажил мэргэжлийн чиг баримжаа ойлгох үйл ажиллагааны төрөл ба агуулга

Давуу тал• УБ хотын зарим сургуулиуд өөрийн гэсэн уламжлал

болсон хичээлээс гадуур зохион байгуулагддаг үйл ажиллагаатай байна

Сул тал• Сургуулиуд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл

ажиллагааг буруугаар ойлгодог хандлага байна• Хотын захын сургуулиудад энэ чиглэлийн үйл

ажиллагаа хомс• Хөдөө орон нутгийн сургуулиуд ажил мэргэжлийн чиг

баримжаа олгох үйл ажиллагааг элсэлтийн шалгалтын талаарх мэдээллээр хязгаарладаг

• Энэ чиглэлийн сургалтын хэрэглэгдэхүүн, материал дутмаг

• Суралцагчдад өөрийн авьяас, сонирхол, чадвараа нээж илрүүлэхэд дэмжлэг дутмаг

3

Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагаанд хамрагдах, түүний үр дүнтэй байдаг

Давуу тал• Олон улсын болон дотоодын төсөл хөтөлбөрүүдтэй

хамтран ажилладаг сургуулиудын суралцагчдын хувьд харьцангуй энэ үйл хамрагдах боломжтой

• Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагаа нь хүйсийн ямар нэг нөхцөлгүйгээр зохион байгуулагддаг

Сул тал• Суралцагчид энэ чиглэлийн үйл ажиллагаанд сэтгэл

хангалуун бус• Хотын захын болон хөдөө орон нутгийн суралцагчид

хамрагдах боломж бага• Хэрэв энэ нөхцөл байдал удаан үргэлжилбэл сургууль

багш суралцагчдын ажил мэргэжлийн чиг баримжаатай болоход дэмжлэг үзүүлэх боломжгүй болно

• Суралцагчид хийсвэр мөрөөдөл, сонирхол, эсвэл бусдын нөлөөгөөр ажил мэргэжлийн сонголт хийж байна

Үүнээс гадна, (1) ажил мэргэжлийн чиг баримжаа олгох гэдэг нэр томьёог оновчтой тодорхойлж практикт хэрэглэх явдал маш чухал юм, (2) ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааг сургалт хэлбэрээр зохион байгуулах хэрэгтэй ба ингэсэн тохиолдолд энэ сургалтын агуулга, сургалтын модул, удирдлага зохион байгуулалт болон санхүүжилт тодорхой байх, (3) сургуулиуд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааг сургалтын хуваарьт албан ёсоор оруулж, хэн хариуцаж ажиллахыг тодорхой болгох, (4) сургуулиуд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай материаллаг нөөцтэй байх, (5) сургууль болон орон нутгийн байгууллага, хөдөлмөрийн хэлтэс түншилж ажиллах шаардлагатай юм.

14 Багшийн гарын авлага 15Багшийн гарын авлага

Боловсролын хүрээлэнгийн судалгаа2011 онд БХ-ийн судлаачид ЕБС-ийн ахлах ангийн ажил мэргэжлийн чиг

баримжаа олгох сургалтын нөхцөл байдлыг илрүүлэх зорилгоор судалгаа хийсэн байна. Гэхдээ энэ судалгааны онцлог нь ажил мэргэжлийн чиг баримжаа олгох асуудлаас гадна сургуулийн төрөл, хичээл сонголтын асуудлыг мөн хамарсан байна. Энэ судалгаанаас ажил мэргэжлийн чиг баримжаатай холбоотой хэсгийг энд авч үзнэ.

Судалгаанд нийт 25 ЕБС, 1016 суралцагч, 131 багш болон 826 эцэг эх хамрагдсан байна. Судалгаанд асуулга болон ярилцлагын арга ашиглажээ.

Судалгааны эхний шатанд суралцагчдаас ямар ажил мэргэжил сонгох бодолтой байгаа талаар асуулга авсан. Давхардсан тоогоор суралцагчдын 90 орчим хувь нь анагаахын салбарт эмч гэж харулсан бол 17% эдийн засаг-олон улсын харилцаа, 13.7% инженер, 8% батлан хамгаалах, 6.58% урлаг соёл, 6% багш, 5.25% мэдээллийн технологи, 4.8% хуульч, 3.44% сэтгүүлч, болон 3.24% гадаад хэлний орчуулагч гэсэн ажил мэргэжлийн сонгосон байна. Гэхдээ яагаад ихэнх суралцагчид эмчийн мэргэжил сонгосон шалтгааныг тодруулаагүй байна. Суралцагчдын ажил мэргэжлийн сонголт хязгаарлагдмал гэж дүгнэсэн. Суралцагчдын ажил мэргэжлийн сонголтод эцэг эхийн нөлөө тэргүүлэх үүрэгтэй. Сонирхолтой нь ихэнх хөвгүүд ажил мэргэжлийн сонголт хийхдээ найз нөхдөө сонсдог байна. Нийт суралцагчдын 82.2 % ажил мэргэжлийн сонголт хийхэд дэмжлэг хэрэгтэй гэж үзсэн байна.

Багш болон эцэг эхчүүдийн суралцагчдын сонголтын талаар асуулга асуусан ба багш нарын үзэж байгаагаар эцэг эхчүүд хамгийн их нөлөө үзүүлдэг. Гэтэл эцэг эхчүүдийн үзэж байгаагаар багш хамгийн их нөлөө үзүүлдэг байна. Багш, эцэг эхчүүд суралцагчдад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт эсвэл үйл ажиллагаа 9 дүгээр ангиас эхлэх хэрэгтэй гэж үзэж байна.

Дээрх судалгаануудаас харахад ажил мэргэжлийн чиг баримжаа олгохтой холбоотой дараах асуудлууд төдийлөн судлагдаагүй үлдсэн байна. Үүнд:• ЕБС-ийн суралцагчдын ажил мэргэжлийн сонголт анги ангиар ямар түвшинд

байдаг• Хэрэв суралцагчид сонирхол дээр үндэслэн сонголтоо хийдэг бол тэдний

сонирхол тухайн ажил мэргэжилд тохирох эсэх талаар ойлголт байгаа эсэх,• Ажил мэргэжлийн чиг баримжаа болон суралцахуйн үйл ажиллагаатай

хэрхэн холбогддог талаарх ойлголт• Суралцагчдын ажил мэргэжлийн чиг баримжааны талаар сургуулийн

удирдлага, багшийн болон эцэг эхийн ойлголт• Суралцагчдын ажил мэргэжлийн сонголт хийхэд эцэг эх, багш хамтран

ажилладаг эсэх• Ажил мэргэжлийн чиг баримжаатай холбоотой мэдээлэл авдаг сурвалж юу

болох• Ажил мэргэжлийн сонголт хийхэд суралцагч, сургууль, багш болон эцэг эхэд

ямар дэмжлэг хэрэгтэй байдаг• Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох чиглэлээр хамтарч ажилладаг орон

нутийн байгууллага байдаг эсэхЕБС-ийн суралцагчдын ажил мэргэжлийн чиг баримжаа олгох нөхцөл байдлын үнэлгээ хийхийн тулд дээр дурдсан асуудлуудыг зайлшгүй авч үзэх хэрэгтэй юм.

2.2 Нөхцөл байдлыг үнэлэх судалгаа Арга зүй

Дээр дурдсан 2 судалгааний үр дүнд үндэслэн 2016 оны 4 сард ЕБС-ийн 8-12 ангийн ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдлын үнэлгээг хийсэн бөгөөд ингэхдээ аль болох өмнө хийгдсэн судалгаануудад судлагдалгүй үлдсэн асуудлууд дээр голлон анхаарлаа. Нөхцөл байдлын үнэлгээ нь ЕБС-ийн 8, 9, 10, 11 болон 12 дугаар ангийн суралцагчдын ажил мэргэжлийн чиг баримжаа олгох өнөөгийн нөхцөл байдлыг илрүүлэх зорилготой. Энэ зорилгын хүрээнд үнэлгээний хүрээг агуулгын 2 үндсэн чиглэлээр боловсруулсан.

1. Ажил мэргэжлийн сонголт2. Ажил мэргэжлийн сонголтын дагуу суралцах чиглэлийн төлөвлөлт,

дэмжлэгЭнэ 2 агуулгын хүрээнд асуудлыг судлахдаа суралцагч, эцэг эх, багш болон сургуулийн оролцоо, дэмжлэгийг тодруулсан болно. Ингээд дараах зорилтуудыг дэвшүүлсэн.

1. ЕБС-ийн 8, 9, 10, 11 болон 12 ангийн суралцагчдын ажил мэргэжлийн сонголт болон түүнд чиглэсэн сургалтын төлөвлөлтийн өнөөгийн нөхцөл байдал

2. Эдгээр суралцагчдын эцэг эхийн хандлага, дэмжлэгийн өнөөгийн нөхцөл байдал

3. ЕБС-ийн дунд ангийн багш нарын ажил мэргэжлийн сонголт болон суралцах чиглэлийн талаарх ойлголт, хандлага, дэмжлэгийн өнөөгийн нөхцөл байдал

4. ЕБС-ийн удирдлагын ойлголт, хандлага, дэмжлэгийн өнөөгийн нөхцөл байдал

5. Цаашид ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтыг хэрэгжүүлэхэд сургууль, багш, эцэг эх болон суралцагчдад ямар дэмжлэг төрөөс болон орон нутгаас хэрэгтэй байгааг тодруулах болно.

Суралцагчийн ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдлыг судлахдаа:

• Ажил мэргэжлийн чиглэлээ хэрхэн сонгодог• Ажил мэргэжлийн сонголтоо хийсэн эсэх, яагаад ингэж сонгосон шалтгаан• Сонгосон ажил мэргэжлийн дагуу сурах үйл ажиллагааг чиглүүлж,

төлөвлөдөг эсэх• Ажил мэргэжлийн сонголт эцэг эхийн саналаас өөр байгаа эсэх гэсэн

асуудлуудыг хамарсан.Эцэг эхийн ажил мэргэжлийн чиг баримжааны талаарх ойлголт, хандлагын өнөөгийн нөхцөл байдлын үнэлгээнд дараах асуудлуудыг тусгасан. Үүнд:

• Хүүхдээ ажил мэргэжлийн сонголт хийхэд яаж тусалж, зөвлөдөг• Сонгосон ажил мэргэжлийн дагуу суралцаж, хөгжихөд ямар дэмжлэг

үзүүлдэг• Хүүхдээ ажил мэргэжлийн чиг баримжаатай болоход орон нутгийн эх

сурвалжуудыг ашигладаг эсэх• Эцэг эхэд шаардлагатай тусламж, дэмжлэг

Харин багшийн ажил мэргэжлийн чиг баримжааны талаарх ойлголт, хандлагын өнөөгийн нөхцөл байдлыг илрүүлэхдээ:

16 Багшийн гарын авлага 17Багшийн гарын авлага

• Суралцагчдын ажил мэргэжлийн чиг баримжааны мэдээлэл авах эх сурвалж юу болох

• Суралцагчдад ажил мэргэжлийн сонголт хийхдээ багшийн зүгээс үзүүлдэг дэмжлэг

• Суралцагчид ажил мэргэжлийн сонголт хийхэд эцэг эхтэй уулзаж ярилцдаг эсэх

• Сонгосон ажил мэргэжлийн дагуу суралцахад суралцагчдад хэрхэн тусалдаг

• Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт явуулахад хэнээс ямар дэмжлэг хэрэгтэй байгаа гэсэн асуудлуудыг авч үзлээ.

Сургуулийн удирдлагын ажил мэргэжлийн чиг баримжааны талаарх ойлголт, хандлагын өнөөгийн нөхцөл байдлын үнэлгээ хийхдээ:

• Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох болон сонгосон ажил мэргэжлийн дагуу сурах үйл ажиллагаанд ямар дэмжлэг үзүүлдэг

• Энэ чиглэлээр эцэг эхтэй хамтран ажилладаг эсэх• Суралцагчдад ажил мэргэжлийн чиг баримжаа олгоход хамтран

ажилладаг орон нутгийн байгууллага байдаг эсэх• Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, суралцах чиглэлийг хэн хариуцан

ажиллах боломжтой болон энэ сургалтыг хэрэгжүүлэхэд хэнээс ямар дэмжлэг хэрэгтэй байгааг илрүүлэх зорилт тавьсан юм.

Энэ хүрээнд үндэслэн нөхцөл байдлыг үнэлэх судалгаа хийгдэж, арга зүй боловсруулагдсан.

Асуулга ба ярилцлагаНөхцөл байдлын үнэлгээг асуулга судалгаагаар дамжуулан хийсэн ба

асуудлын шалтгааныг илрүүлэхийн тулд фокус бүлгийн ярилцлагыг зохион байгууллаа.

Бүх асуулга нь сонгох болон нээлттэй хариулт бүхий асуултуудтай ба сонгох хариултын тоо заавал нэг байх албагүй байсан.

Суралцагчийн асуулга. Энэ асуулгын зорилго нь суралцагчдын ажил мэргэжлийн өнөөгийн нөхцөл байдлыг илрүүлэхэд оршино. Асуулга 2 үндсэн бүрэлдэхүүнтэй ба эхний бүрэлдэхүүнд суралцагчийн нас, хүйс, ангийн мэдээлэл, харин 2 дахь бүрэлдэхүүнд ажил мэргэжил суралцах чиглэлтэй холбоотой 6 асуулттай.

Эцэг эхийн асуулга. Асуулгын зорилго нь эцэг эхийн ойлголт, хандлагыг илрүүлэхэд чиглэсэн ба энэ нь 2 бүрэлдэхүүн хэсэгтэй юм. Эхний хэсэгт эцэг эхийн нас, хүйс, боловсролын түвшингийн мэдээлэл ба дараагийн хэсэгт хүүхдийнх нь ажил мэргэжлийн сонголт болон суралцах үйл ажиллагаанд үзүүлэх дэмжлэгийн тухай 5 асуулттай.

Багшийн асуулга. Энэ нь суралцагчийн ажил мэргэжлийн сонголт болон суралцах чиглэлийн талаарх багшийн ойлголт, хандлагыг илрүүлэх зорилготой. Асуулгын эхэнд багшийн нас, хүйс, мэргэжил, мэргэшил, туршлага, боловсролын зэргийн талаарх мэдээллийг цуглуулах асуулттай ба ажил мэргэжлийн чиг баримжаа, суралцах чиглэлтэй холбоотой 5 асуулттай.

Сургуулийн асуулга. Энэ асуулгыг сургуулийн захирал, нийгмийн ажилтан эсвэл сургалтын менежер бөглөх ба сургуулийн удирдлагын ойлголт, хандлагыг илрүүлэх зорилготой. Асуулгын эхэнд сургуулийн тухай мэдээллийн хэсэгтэй ба ажил мэргэжлийн чиг баримжаа, сургалттай холбоотой 6 асуулттай.

Асуулга хийгдсэний дараа шаардлагатай тохиолдолд оролцогчидтой нээлттэй ярилцлага хийсэн ба ярилцлагын асуулт нь мөн нээлттэй байсан.

Түүврийн бүлэгСудалгаанд хамрагдах суралцагч, багш, эцэг эх болон сургуулийн

удирдлагыг зорилтот түүврийн аргаар сонгосон бөгөөд зарим тохиолдолд эцэг эхийн асуулгыг тухайн сургуулийн багш, ажилтнаар төлөөлүүлэн бөглүүлсэн. Гэхдээ хэрэв багш эцэг эхийн асуулга бөглөсөн бол багшийн асуулгыг бөглөөгүй. Нийтдээ 743 суралцагч, 198 багш, 78 эцэг эх, болон 32 сургуулийн удирдлага судалгаанд хамрагдсан.

Өгөгдөл мэдээлэлийн боловсруулалт Асуулгын үр дүнг тоон болон чанарын дүн шинжилгээний арга ашиглан

боловсруулсан. Ерөнхийдөө дэлгэрэнгүй статистик гарсан бөгөөд зарим тохиолдолд холбоо хамаарлыг илрүүлэхийн тулд кластер шинжилгээний аргыг хэрэглэсэн.

2.3 Үр дүн ба дүгнэлтӨнөөгийн нөхцөл байдлын үнэлгээний үр дүнг 4 зорилтын хүрээнд авч үзье. 1. Суралцагчийн ажил мэргэжлийн чиг баримжаа болон суралцах чиглэл дараах

нөхцөл байдалтай байна. Үүнд:• Суралцагчдын 52.5% нь ажил мэргэжлийн сонголтоо хийсэн, 40.9%

нь эргэлзэж байна. Гэхдээ анги ангиар авч үзвэл 8 дугаар ангийн суралцагчдын 50 орчим хувь, 9 дүгээр ангийн суралцагчдын 37.5%, 10 дугаар ангийн суралцагчдын 48.5%, 11-р ангийн суралцагчдын 35.3%, харин 12 дугаар ангийн суралцагчдын 0% ажил мэргэжлийн сонголтоо хийхдээ эргэлзэж байгаагаа дурдсан байна. Эндээс суралцагчид нийтлэг эргэлзээтэй байгаа тэр дундаа 8, 10 дугаар ангийн суралцагчид ажил мэргэжлийн сонголт хийхдээ эргэлздэг байдал харагдаж байна.

• Ажил мэргэжлийн сонголт хийхдээ суралцагчдын 24.9% нь мөрөөдлийн мэргэжил учраас, 15.6% нь эцэг эхийн зөвлөснөөр, харин 11.8% нь хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй ажил мэргэжил учраас сонгодог байна. Энд ажил мэргэжлийн сонголт хийхдээ өөрсдийн мөрөөдөлд хөтлөгддөг байдал олонхи байгаа бөгөөд энэ “мөрөөдөл” хэр бодитой вэ гэдэг нь эргэлзээтэй юм. Түүнчлэн “хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй” гэдэг шалтгааныг тодруулахад ихэвчлэн суралцагчдын гэр бүл эсвэл ойр дотны, таньж мэдээг хүмүүсийн туршлагад үндэслэн “эрэлттэй” гэдэг итгэл үнэмшил олж авдаг байдал харагдсан. Эцэг эхчүүдийн санал болгосон ажил мэргэжил илүү бодитой байх талтай боловч эргээд эцэг эхийн ажил мэргэжлийн сонголтын талаарх ойлголт ямар байгааг эргэж харах шаардлагатай байгаа юм. Эндээс ЕБС-ийн суралцагчид аль болох багаасаа ажил мэргэжлийн чиг баримжаатай болох, өөрийгөө таньж мэдэх шаардлагатай байна. Нөгөө талаас хөдөлмөрийн зах зээл дэх ажил мэргэжлийн эрэлтийн талаар илүү бодитой, албан ёсны мэдээлэл их чухал байна.

• Сонгосон ажил мэргэжлийн дагуу сурах үйл ажиллагаагаа чиглүүлж суралцахад сургууль, эцэг эхийн дэмжлэг түлхүү бичигдсэн байна.

• Нийт суралцагчдын 70.3% ажил мэргэжлийн сонголт эцэг эхтэй санал нэг

18 Багшийн гарын авлага 19Багшийн гарын авлага

байгаа тухай бичсэн байна. Эндээс эцэг эхчүүд ерөнхийдөө хүүхдийнхээ “мөрөөдлийг” дэмждэг, санал нэгтэй байдаг байдал харагдаж байна.

Хөдөө орон нутгийн суралцагчдийн бүлгүүдтэй хийсэн нээлттэй ярилцлагаар тэдэнд түгээмэл байгаа бэрхшээл нь ажил мэргэжлийн талаарх мэдээлэл хомс, цөөхөн хэдхэн ажил мэргэжлийн хүрээнд сонголт хийдэг, их дээд сургуульд суралцах ажил мэргэжлийн чиглэлээ мэдэхгүй, сонгосон мэргэжлийн дагуу суралцах их дээд сургуульд элсэхэд ямар шалгалт өгөх тухай ойлголт дутмаг байна. Энэ нь ажил мэргэжлийн сонголтоо буруу хийх, эсвэл өөрийн чадвар, сонирхолд нийцсэн ажил мэргэжил сонгоход ихээхэн саад учруулж байна. Ихэнх суралцагчид их дээд сургуульд орох ёстой гэсэн итгэл үнэмшилтэй байдаг боловч их дээд сургууль төгсөөд ямар ажил хөдөлмөр эрхэлж болох, ямар ажлын байрны нөхцөлтэй байдаг, энэ ажил мэргэжил цаашдаа хүсэж мөрөөдөж байсан тэр амьдралыг өгч чадах эсэх талаар огт төсөөлөлгүй байгаа нь хамгийн эрсдэлтэй нөхцөл байдал байгааг илтгэж байна. Энэ нөхцөл байдал ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт ямар их хэрэгцээтэй байгааг илтгэж байгаа юм. 2. Эцэг эхийн хүүхдийнхээ ажил мэргэжлийн чиг баримжаа болон суралцах

чиглэлийн талаарх ойлголт, хандлага нь:• Судалгаанд хамрагдсан нийт эцэг эхчүүдийн 89.5% нь хүүхдээ

ажил мэргэжлээ сонгоход хичээлээс гадуур нэмэлт давтлага авах, шаардлагатай сурах бичиг, ном хэрэгслээр хангах замаар дэмжлэг үзүүлдэг гэж хариулсан байна.

• Хүүхдээ ажил мэргэжлийн чиг баримжаатай болоход орон нутгийн байгууллага, ажил хөдөлмөр эрхэлж буй ах дүү, хамаатан садныхаа туршлагыг ашигладаг.

• Энэ чиглэлээр цаашид эцэг эх ажил хөдөлмөрийн талаарх мэдээлэл, элсэлтийн шалгалт болон их дээд сургуулийн талаарх хэвлэмэл мэдээлэл өгөх дэмжлэг туслалцаа хэрэгтэй гэж үзжээ.

Эцэг эхтэй хийсэн ярилцлагаар хүүхдийнхээ ажил мэргэжлийн сонголт хийхэд эцэг эхчүүд ажлын байрны баталгаатай байдлыг голлон анхаардаг байдал харагдаж байна. Гэхдээ ажил мэргэжлийн сонголтын талаар ярихдаа нийтлэг байдаг цөөн хэдэн мэргэжлийг ярьж байгаагаас харахад эцэг эхчүүдийн ажил мэргэжлийн талаарх ойлголт хязгаарлагдмал байгааг харуулж байна. Зарим эцэг эхчүүд багшид хэт их найддаг байдал харагдаж байлаа. 3. Суралцагчдын ажил мэргэжлийн чиг баримжаа болон суралцах чиглэлийн

талаарх багшид дараах ойлголт хандлага түгээмэл байдаг байна. Үүнд:• Суралцагчид ажил мэргэжлийн талаарх мэдээллийг сургууль, багшаас

голчлон авдаг гэж багш нарын 40.6% хариулсан байна. Үүний дараа эцэг эх, ах, эгч түүнчлэн интернет тэдний мэдээллийн голлох эх сурвалжууд гэж багш нар үздэг байна. Гэтэл интернетийн мэдээлэл тэр бүр бодитой байдаг чаддаг билүү гэдгийг бодох хэрэгтэй.

• Ажил мэргэжлийн сонголт хийх, үүнд чиглүүлэн суралцахад багшийн зүгээс үзүүлдэг дэмжлэгийн тухайд судалгаанд хамрагдсан багш нарын 39.4% нь тухайн мэргэжлийн чиглэлийн ЭЕШ-ын мэдээлэл өгдөг, 37.4% нь суралцагчидтай ажил мэргэжлийн сонголтын талаар зөвлөдөг гэж хариулжээ. Багш нартай ярилцлага хийх үед ажил мэргэжлийн чиг баримжаа олгох чиглэлээр өгдөг мэдээллийн ихэнх нь ЭЕШ-тай холбоотой

байдаг болох нь харагдсан. Суралцагчдын суралцах чиглэлийг сонгосон ажил мэргэжилд нь чиглүүлэхийн тулд тухайн мэргэжлийн сургуульд элсэн ороход өгдөг хичээлийн шалгалтаар нэмэлт давтлага өгөх (46.1%), тэднийг үнэлж юу болж байгаа бас болохгүй байгаа талаар зөвлөгөө өгдөг (47.1%) байдал харагдаж байна.

• Судалгаанд оролцсон багш нарын 84.6% нь ажил мэргэжлийн чиг баримжаа сонгох, сургалтын хөтөлбөр сонгоход эцэг эхтэй хамтран ажилладаг гэж хариулсан байна.

• Суралцагчдад ажил мэргэжлийн сонголт хийхэд багшийн зүгээс энэ чиглэлийн мэдээлэл өгөх, мэдээлэл бэлтгэж сургалтанд ашиглах, суралцагчийн сонирхлыг илрүүлэхэд туслах, эцэг эхэд зөвлөгөө өгөх гэх мэт дэмжлэг үзүүлж болно гэжээ. Гэхдээ ийм дэмжлэг суралцагчдад үзүүлэхийн тулд багш өөрөө бэлтгэгдсэн байх бас бодитой мэдээлэлтэй байх хэрэгтэй гэж хариулжээ.

Багш нартай ярилцлага хийх үед элсэлтийн шалгалтын талаар түлхүү ярьж байснаас харахад ажил мэргэжлийн чиг баримжааны талаарх ойлголт энэ шалгалтаар хязгаарлагдаж байгааг харуулж байна. Магадгүй ийм учраас хүүхдүүдийн ажил мэргэжил гэхээр их дээд сургууль ярьдаг хандлага бий болоход нөлөөлсөн байж болох талтай. 4. Сургуулийн удирдлагын хувьд:

• Судалгаанд хамрагдсан нийт сургуулийн 56.4% нь суралцагчдад ажил мэргэжлийн чиг баримжаатай болоход дэмжлэг үзүүлэх чиглэлээр янз бүрийн мэргэжлийн сургалтыг явуулдаг, харин 23.5% нь мэргэжил сурталчлах, ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийг урих гэсэн үйл ажиллагаа явуулдаг байна. Ажил мэргэжлийн дагуу сурах үйл ажиллагаагаа чиглүүлэхэд олон янзын үйл ажиллагаа бичсэн байна. Хичээлээс гадуур нэмэлт давтлага өгдөг байдал түгээмэл байна.

• Эцэг эхтэй хамтран ажиллахдаа элсэлтийн ерөнхий шалгалтын талаар мэдээлэл өгдөг.

• Хөдөө орон нутгийн сургуулиуд орон нутаг дахь мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, хөдөлмөрийн хэлтэс болон ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүстэй хамтран ажилладаг байна. Жишээ нь, Увс аймгийн хувьд аймгийн хөдөлмөрийн хэлтэстэй хамтран ахлах ангийн суралцагчдын сонирхлыг үнэлдэг туршлага байна.

• Цаашид энэ сургалтыг хэрэгжүүлэхэд багш нар, нийгмийн ажилтанг сургах, гарын авлага сурах бичгээр хангах, санхүүжилтийн дэмжлэг хэрэгтэй байгааг хэлж байсан.

Ярилцлагын үр дүнгээс харахад сургуулийн удирдлагын дунд ажил мэргэжлийн чиг баримжааг мэргэжлийн боловсролтой хольж хутган ойлгох хандлага түгээмэл байна.

20 Багшийн гарын авлага 21Багшийн гарын авлага

3. ҮЛГЭРЧИЛСЭН ХҮРЭЭНИЙ ЗАГВАР, ЗОРИЛГО БА СУРАЛЦАГЧИЙН ЧАДАМЖ

3.1 Үлгэрчилсэн хүрээний загварЕБС-ийн 8, 9, 10 дугаар ангийн суралцах чиглэл, ажил мэргэжлийн чиг

баримжаа олгох үйл ажиллагааны үлгэрчилсэн хүрээ3 нь 2 бүрэлдэхүүн хэсэгтэй. Эдгээр нь “ойлголт” болон “үйл хэрэг болгох, хэрэгжүүлэх” юм.

Зураг 1. Үлгэрчилсэн хүрээний загвар

18

3. ҮЛГЭРЧИЛСЭН ХҮРЭЭНИЙ ЗАГВАР, ЗОРИЛГО БА СУРАЛЦАГЧИЙН ЧАДАМЖ

3.1 Үлгэрчилсэн хүрээний загвар ЕБС-ийн 8, 9, 10 дугаар ангийн суралцах чиглэл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааны үлгэрчилсэн хүрээ3 нь 2 бүрэлдэхүүн хэсэгтэй. Эдгээр нь “ойлголт” болон “үйл хэрэг болгох, хэрэгжүүлэх” юм.

Энэ 2 бүрэлдэхүүн 7 үйл ажиллагааг багтаасан. Ойлголт бүрэлдэхүүн нь өөрийгөө ойлгох, ажлын ертөнцийн талаар ойлгох болон суралцах чиглэл, ажил мэргэжилтэй холбоотой сонголт хийх, шийдвэр гаргахад нөлөөлөх хүчин зүйлийн талаар ойлгох гэсэн 3 үйл ажиллагааг багтаана. Үйл хэрэг болгох, хэрэгжүүлэх бүрэлдэхүүн зорилгоо дэвшүүлэх, шийдвэр гаргах үйл хэрэг болгох болон эдгээрийг эргэн харж дүгнэх гэсэн үйл ажиллагаануудаас бүрдэнэ. Суралцах чиглэл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааны агуулгын хүрээ болон суралцагчдад эзэмшүүлэх

чадамжууд энэхүү үлгэрчилсэн хүрээнд үндэслэн боловсруулагдсан. 3.2 Зорилго Суралцах чиглэл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааны зорилго нь дээрх загварын 7 үйл ажиллагааны дагуу суралцагчдад дараах мэдлэг, чадвар, хандлагыг төлөвшүүлэхэд оршино. Үүнд: Өөрийнхөө болон бусдын талаарх ойлголт, мэдлэгийг хөгжүүлэх, тодорхой нөхцөл

байдалд тухайн хувь хүний бодит чадамжийн талаар ойлгох; Сургууль төгссөний дараах ажил мэргэжил, сургалтын янз бүрийн боломж, сонголт,

түүнтэй холбоотой хэрэгцээ, шаардлага, сэтгэл ханамж, ололтын талаарх ойлголт, мэдлэгээ хөгжүүлэх;

Ажил мэргэжил, сургалтын боломжууд, сонголт хийхэд, сонголтоо үйл хэрэг болгоход нөлөөлөх нөлөөлөл, хүчин зүйлийн талаарх ойлголт мэдлэгээ хөгжүүлэх, эдгээр нөлөөлөл нь тухайн орон нутаг, орчноос шууд бусаар эсвэл найз нөхдөөр дамжин шууд нөлөөлдөг болохыг ойлгох;

Ажил мэргэжлийн дунд, богино болон урт хугацааны төлөвлөгөө, зорилго тодорхойлох, түүнийг хөгжүүлэх;

Урьдчилан төлөвлөсөн ажил мэргэжил, хөдөлмөр болон амьдралын сонголтоо ухаалгаар хийхэд суралцах;

3Энэхүү загварыг МкКован болон Нгуен нар 2013 онд боловсруулжээ.

Зураг 1. Үлгэрчилсэн хүрээний загвар Энэ 2 бүрэлдэхүүн 7 үйл ажиллагааг багтаасан. Ойлголт бүрэлдэхүүн нь өөрийгөө ойлгох, ажлын ертөнцийн талаар ойлгох болон суралцах чиглэл, ажил мэргэжилтэй холбоотой сонголт хийх, шийдвэр гаргахад нөлөөлөх хүчин зүйлийн талаар ойлгох гэсэн 3 үйл ажиллагааг багтаана. Үйл хэрэг болгох, хэрэгжүүлэх бүрэлдэхүүн зорилгоо дэвшүүлэх, шийдвэр гаргах үйл хэрэг болгох болон эдгээрийг эргэн харж дүгнэх гэсэн үйл ажиллагаануудаас бүрдэнэ.

Суралцах чиглэл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааны агуулгын хүрээ болон

суралцагчдад эзэмшүүлэх чадамжууд энэхүү үлгэрчилсэн хүрээнд үндэслэн боловсруулагдсан.

3.2 ЗорилгоСуралцах чиглэл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааны

зорилго нь дээрх загварын 7 үйл ажиллагааны дагуу суралцагчдад дараах мэдлэг, чадвар, хандлагыг төлөвшүүлэхэд оршино. Үүнд:

• Өөрийнхөө болон бусдын талаарх ойлголт, мэдлэгийг хөгжүүлэх, тодорхой нөхцөл байдалд тухайн хувь хүний бодит чадамжийн талаар ойлгох;

• Сургууль төгссөний дараах ажил мэргэжил, сургалтын янз бүрийн боломж, сонголт, түүнтэй холбоотой хэрэгцээ, шаардлага, сэтгэл ханамж, ололтын талаарх ойлголт, мэдлэгээ хөгжүүлэх;

• Ажил мэргэжил, сургалтын боломжууд, сонголт хийхэд, сонголтоо үйл хэрэг болгоход нөлөөлөх нөлөөлөл, хүчин зүйлийн талаарх ойлголт мэдлэгээ хөгжүүлэх, эдгээр нөлөөлөл нь тухайн орон нутаг, орчноос шууд бусаар эсвэл найз нөхдөөр дамжин шууд нөлөөлдөг болохыг ойлгох;

• Ажил мэргэжлийн дунд, богино болон урт хугацааны төлөвлөгөө, зорилго тодорхойлох, түүнийг хөгжүүлэх;

• Урьдчилан төлөвлөсөн ажил мэргэжил, хөдөлмөр болон амьдралын сонголтоо ухаалгаар хийхэд суралцах;

• Суралцах чиглэл, ажил мэргэжлийн шийдвэрээ хэрхэн үйл хэрэг болгон

3 Энэхүү загварыг МкКован болон Нгуен нар 2013 онд боловсруулжээ.

хэрэгжүүлэх, энэ шийдвэр оновчтой байсан эсэхийг шинээр олж мэдсэн зүйлээ ашиглан дүгнэх, сургууль төгсөөд мэргэжлийн болон их дээд сургуульд сурах шилжилтээ үр дүнтэй удирдах;

• Өмнө нь хийсэн сонголт болон үйл ажиллагаагаа эргэн харж дүгнэх, энэ дүгнэлтээсээ суралцах, ирээдүйд хийх сонголт болон үйл ажиллагаандаа хэрэглэх чадвар, хандлагатай болох

Суралцах чиглэл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагаа нь суралцагчийн танин мэдэхүйн хөгжлийг дэмжих үйл ажиллагааг хэрэгжүүлээд зогсохгүй тэдний зан төлөвийн, биеийн болон нийгэм-сэтгэл зүйн хөгжлийг дэмждэгээрээ давуу талтай юм.

Хувь хүний үнэт зүйл болон өөрийн үнэлгээтэй байх явдал нь ажлын ертөнцийн талаарх бодитой, үнэ зөв ойлголттой болох, ухаалаг сонголт хийх, ажил мэргэжил болон сургалтын шилжилтүүдээ амжилттай удирдах зэрэгт чухал хувь нэмэр оруулдаг.

3.3 ЕБС-ийн 8, 9 ангийн суралцагчийн эзэмших чадамжЕБС-ийн 8, 9 дүгээр ангийн суралцагчдад эзэмшүүлэх чадамжийг суралцах

чиглэл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааны зорилго, түүний үлгэрчилсэн хүрээний дагуу боловсруулсан бөгөөд суралцагч “ойлголт” болон “үйл хэрэг болгох, хэрэгжүүлэх” гэсэн 2 бүрэлдэхүүний хүрээнд дараах чадамжуудыг эзэмшинэ.

Хүснэгт 4. Суралцагчийн эзэмших чадамж

ОЙЛГОЛТАжил мэргэжил, сургалттай холбоотойгоор өөрийгөө таньж мэдэх, түүнийгээ

хөгжүүлэхo Өөрийн сонирхол, чадвар, арга барил, давуу тал болон чадамж юу

болохыг ойлгох

Ажлын ертөнц болон сургууль төгссөний дараах сургалтын талаар ойлголттой болох, түүнийгээ хөгжүүлэхo Ажил мэргэжил болон сургалтын талаар бодитой, шинэлэг мэдээлэл

хаанаас олох, хэрхэн цуглуулах, түүнийг найдвартай эсэхийг хэрхэн дүгнэх, дүн шинжилгээ хийх

Ажил мэргэжил болон сургалтын сонголт хийх шийдвэр гаргахад нөлөөлөх хүчин зүйлийг мэдэх, түүнийг удирдахo Ажил мэргэжлийн сонголт хийхэд хэн, юу нөлөөлдөг, тухайлбал найз

нөхөд, мэдээ мэдээлэл гэх мэт эх сурвалжуудын нөлөөллийн талаар ойлгох

ҮЙЛ ХЭРЭГ БОЛГОХ/ХЭРЭГЖҮҮЛЭХСуралцах чиглэл, ажил мэргэжлийн богино, дунд, урт хугацааны зорилгоо

тодорхойлохo Өөрийн сонирхол, хүсэл эрмэлзэл, амжилтын дагуу зорилгоо тодорхойлж

сурах

22 Багшийн гарын авлага 23Багшийн гарын авлага

Ажил мэргэжлийн сонголтын дагуу суралцах чиглэл, ажил мэргэжлийн төлөвлөгөө хийх, энэ төлөвлөгөөний дагуу суралцах хичээлийн сонголтоо хийхo Ажил мэргэжлийн чиг баримжаа, ахлах ангийн хичээлийн болон сургууль

төгссөний дараах сургалтын оновчтой, зөв сонголт хийх

Сонголтынхоо баталгаажуулалт болон хэрэгжилтийг үр дүнтэй удирдахo 10 дугаар ангид хичээлийн сонголт хийхтэй холбоотой үйл ажиллагааг

хэрэгжүүлэх

Сонголтоо эргэж харах, дүгнэх чадавхаа бэхжүүлэхo Өөрийн сурах үйл ажиллагааны амжилт, түвшнийг харгалзан өмнө

хийсэн суралцах чиглэл, ажил мэргэжлийн төлөвлөгөөгөө эргэн харах, түүнтэй хэрхэн уялдуулж сурч, хөгжих

Дээрх чадамжууд нь ЕБС-ийн 8-12 дугаар ангийн суралцагчдын эзэмших ерөнхий чадамжид багтана.

3.4 ЕБС-ийн 8-12 дугаар ангийн суралцагчийн эзэмших чадамжЕБС-ийн 8 -12 дугаар ангийн суралцагчид дараах чадамж эзэмшинэ. Үүнд:

Хүснэгт 5. Суралцагчийн эзэмших чадамж

8 болон 9 анги 10 болон 11 анги 12 анги

ОЙЛГОЛТ

Ажил мэргэжил, сургалтын шийдвэртэй холбоотой өөрийгөө таньж мэдэх, түүнийгээ хөгжүүлэх.

Өөрийн сонирхол, чадвар, давуу тал болон чадамж юу болохыг ойлгох

Анги ахих бүр чадамжаа хэрхэн хөгжүүлж болохоо мэдэх

Хөгжиж, том болохын хэрээр сэдэл тэмүүлэл, хүсэл эрмэлзэл өөрчлөгддөгийг ойлгох

Ажлын ертөнц болон 12 дугаар ангиа төгссөний дараах сургалтын талаар ойлголттой болох, түүнийгээ хөгжүүлэх.

Ажил мэргэжил болон сургалтын талаар бодитой, шинэлэг мэдээлэл хаанаас олох, хэрхэн цуглуулах

Бие хүн, ажил, нийгэм болон эдийн засгийн холбоо хамаарлыг ойлгох, өөрт тохиромжтой ажил мэргэжил, сургалтын сонголтыг хаанаас, яаж хийж болох талаар мэддэг болох

Янз бүрийн институц, сургалт болон ажлын шаардлага болон бодит байдлыг ойлгох

Ажил мэргэжил болон сургалтын шийдвэр гаргахад нөлөөлөх хүчин зүйлийг мэдэх, хэрхэн удирдахаа мэддэг болох

Ажил мэргэжлийн сонголт хийхэд хэн, юу нөлөөлдөг, тухайлбал найз нөхөд, мэдээ мэдээлэл гэх мэт

Ажил мэргэжлийн болон сургалтын сонголтод нөлөөлөх нөлөөг хэрхэн таньж мэдэх, удирдах

Орон нутгийн болон глобал эдийн засаг ажил мэргэжлийн сонголтод хэрхэн нөлөөлдөгийг ойлгох

ҮЙЛ ХЭРЭГ БОЛГОХ, ХЭРЭГЖҮҮЛЭХ Богино, дунд, урт хугацааны ажил мэргэжлийн зорилгоо дэвшүүлэх

Өөр өөрийн гэсэн хүсэл эрмэлзэл, амжилтын дагуу зорилгоо дэвшүүлэх

Сургалтын явцад суралцах чиглэл, ажил мэргэжлийн төлөвлөгөөгөө эргэн харах, тохируулах

Зорилгодоо хүрэхэд юу хэрэгтэй болох талаар мэдэх, түүний дагуу гүйцэтгэж чаддаг болох

Ажил мэргэжлийн болон сургалтын сонголтын дагуу төлөвлөгөө хэрхэн хийхийг сурах, түүнийхээ дагуу сонголтоо хийх

Ажил мэргэжлийн, сургалтын болон хичээлийн оновчтой, зөв сонголт хийх

Сургалт болон ажил мэргэжлийн сонголтоосоо хамгийн чухлыг нь сонгох, түүнийгээ хэрэглэх

Ажил мэргэжлийн болон сургалтын сонголтынхоо үр дагавар, тохиромжтой байдлыг үнэлж чаддаг болох

Сонголтынхоо баталгаажуулалт болон хэрэгжилтийг үр дүнтэй удирдах

Сурлагын амжилтаа өмнө хийсэн ажил мэргэжил, сургалт, хичээлийн сонголттой холбож чаддаг байх

12 дугаар анги төгсөөд сурах сургалт эсвэл ажлын нөхцлөө хадгалахын тулд аман, бичгэн эсвэл нүүр тулсан хэлбэрээр үр дүнтэй харилцах, шилжилтийн үед тохирох стратегийг хөгжүүлэх

Сонголтоо эргэж харах, дүгнэх чадавхаа бэхжүүлэхСурлагын амжилтаа өмнө хийсэн суралцах чиглэл, ажил мэргэжлийн төлөвлөгөөтэй уялдуулж чаддаг байх

Ажил мэргэжил, сургалтын төлөвлөгөөгөө тогтмол эргэж харах

Өмнө хийсэн сургалт, ажил мэргэжлийн сонголтоо эргэн харж дүгнэх, энэ төлөвлөгөөнөөсөө суралцах

24 Багшийн гарын авлага 25Багшийн гарын авлага

4. ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРЧИМ БА БҮРЭЛДЭХҮҮН 4.1 Зарчмууд

Дээр дурдсан зорилгын дагуу суралцах чиглэл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлэхийн тулд дараах зарчмуудыг баримтална. Үүнд:• Энэ нь сургуулийн үйл ажиллагаатай уялдсан байх хэрэгтэй. Суралцах

чиглэл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагаа нь зүгээр нэг ажил эсвэл мэргэжил сонгохтой холбоотой үйл явц биш, түүнээс илүү өргөн хүрээтэй ойлголт юм. Энэ нь сургуулийн хөтөлбөрийн суралцагчдын ирээдүйн амьдралтай шууд эсвэл шууд бусаар холбогдох холбоо хамаарлыг авч үзсэн байна;

• Энэ нь дахин дахин давтагдан хийгдэх үйл явц. Өөрөөр хэлбэл суралцагчид ажил мэргэжлийн сэтгэлгээ болон үйл ажиллагаагаа өөрт тохиолдсон үйл явдал бүрт түүнчлэн нөхцөл байдал өөрчлөгдөх бүрт дахин дахин эргэн харж, дүгнэх хэрэгтэй.

• Энэ нь нэг нэг мэргэжилтэн, багш, эцэг эх эсвэл байгууллагын өмч биш, харин хамтын үйл ажиллагаа юм. Энэ үйл ажиллагааг “хамтын” байлгахад сургууль онцгой анхаарал хандуулах хэрэгтэй.

• Энэ нь суралцагчдыг өөрийн сурах үйл ажиллагаа, хүсэл тэмүүлэл, зорилгоо дээд зэргээр ашиглах боломжийг олгоход чиглэсэн байх ёстой;

• Энэ үйл ажиллагааны агуулга, үйл явц нь нийлмэл, төвөгтэй учраас нэг арга хангалттай байж чадахгүй. Зөвхөн мэдээлэл өгөөд зогсохгүй, хажуугаар нь ажил мэргэжлийн чиг баримжаа олгохтой холбоотой үйл ажиллагаа, туршлагыг хэрэгжүүлэх нь маш чухал.

• Энэ нь суралцагчдад өөрийнхөө талаарх ойлголтоо ажил мэргэжил болон сургалтын боломжуудтай холбох, ингэхдээ тохиромжтой стратегийг хэрэглэхэд чиглүүлдэг учраас үлгэрчилсэн хүрээний загвар дахь элементүүдийг хооронд нь нийцүүлэхэд анхаарах хэрэгтэй;

• Энэ нь тасралтгүй үйл явц бөгөөд суралцагчдын тулгарсан шийдвэр гаргах мөчид бус шийдвэр гаргасны дараа ч үргэлжүүлэн тогтвортой хэрэгжүүлж байхад анхаарах хэрэгтэй;

• Энэ нь насан туршийн бөгөөд суралцагчдын эзэмшсэн мэдлэг, чадвар нь тэднийг амьдралын сонголт, чиглэлээ удирдан залахад хэрэглэгдэх болно гэдгийг тооцох хэрэгтэй;

• Энэ нь хувь хүний хөгжил, боловсрол, сургалтын үйл ажиллагаатай зэрэгцэн хэрэгжих учраас суралцагчийн хөгжил дэвшлийг хангахын тулд хувь хүний хөгжил, боловсрол, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох гэсэн 3 үйл ажиллагааг зэрэгцүүлэн ач холбогдол өгч хандах хэрэгтэй;

• Энэ нь зөв шийдвэр гаргахад дэмжиж чиглүүлэх, амьдралын чиглэл, зорилгыг хянах, болон албан ба албан бус замаар олж авсан туршлагаас үр шим хүртэх гэсэн 3 үйл ажиллагааны гол цөмд оршино гэдгийг санах хэрэгтэй.

4.2 БүрэлдэхүүнСуралцах чиглэл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагаа нь

дараах 5 бүрэлдэхүүн хэсэгтэй. Үүнд:

Бүрэлдэхүүн Дэд хэсэгАнги танхимд

суурилсанТусгай хөтөлбөрБусад хичээлтэй хамтад нь

Мэдээлэл Ерөнхий боломжийн талаарАжил мэргэжил болон сургалтын талаар илүү тодорхой

Туршлага судлах Үйлдвэрийн орчиндСургуулийн орчиндХувь хүнд чиглэсэн дэмжлэг

Ганцаарчилсэн дэмжлэг

Зөвлөгөө, туслалцааҮйл явцтай нь холбох / зуучлах

Зохицуулалт, түншлэл Эцэг эх, орон нутгийг оролцуулах

Анги танхимд суурилсанЭнэ нь хөтөлбөрт дараах 2 зохицуулалт хийхийг шаарддаг. Үүнд:• Ажил мэргэжилтэй холбоотой хичээл дээр энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэх

цаг гаргах; • Ажил мэргэжлийн талаар ойлголт, мэдээлэл болон үйл ажиллагааг

танилцуулах, хэрэгжүүлэх хэсгийг тухайн хичээлийн агуулгад гаргаж өгөх. Энэхүү гарын авлага хөтөлбөрийн хүрээ хэсэгт анги танхимд суурилсан

байдлаар суралцах чиглэл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулж болох талаар удирдамж өгсөн болно.Мэдээлэл

Ажил мэргэжилтэй холбоотой бодитой, чанартай мэдээлэл ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааны салшгүй нэг хэсэг байдаг. Гэхдээ мэдээлэл нь маш сайн судлагдсан, засгийн газрын эрх мэдэл бүхий байгууллагаас баталгаажуулсан, нягт нямбай, тогтмол шинэчлэгдсэн байх шаардлагатай. Ийм мэдээллийг үндэсний хэмжээний мэдээллийн эх сурвалжаас олж авах нь хамгийн баталгаатай байдаг. Тухайлбал Хөдөлмөрийн яамнаас жил бүр шинэчлэн гаргадаг хөдөлмөрийн зах зээл, ажил мэргэжлийн чиглэлтэй холбоотой мэдээллүүдийг энд ашиглаж болно. Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл нь хөдөлмөрийн зах зээл, ажил хөдөлмөрийн, төгсөгчдийн талаарх мэдээллээс гадна ажилд ороход тавигддаг шаардлага, ажилд орох процедур үе шат, ажлын байрны мэдээлэл зэргийг багтаасан байвал илүү сайн байдаг. Мэдээллийг хэвлэмэл байдлаар, дүрс бичлэгээр, хэвлэл мэдээллийн хэрэгслээс, эсвэл интернетийн орчноос цуглуулж ашиглаж болно. Гэхдээ мэдээллийн бодитой, найдвартай, шинэлэг эсэхэд үргэлж анхаарал хандуулж байх шаардлагатай.

Түүнчлэн богино, урт хугацааны мэргэжлийн болон их дээд сургуулийн сургалтын боломжууд, тэдний хөтөлбөр, зохион байгуулалт, элсэлтийн бодлогын талаарх мэдээллүүдийг ашиглах явдал нь суралцагчдад эртнээс өөрсдийгөө бэлтгэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулна.Туршлага судлах

Ажил хөдөлмөртэй холбоотой туршлага судлах үйл ажиллагаанд оролцох явдал нь суралцагчид ажил мэргэжлийн талаар хангалттай ойлголт мэдлэгтэй болох, энэ чиглэлээр хөгжихөд хамгийн чухал хувь нэмэр оруулдаг гэдэг нь

26 Багшийн гарын авлага 27Багшийн гарын авлага

судалгаараар4 нотлогдсон байдаг. Туршлага судлах үйл ажиллагааг хэд хэдэн хэлбэрээр зохион байгуулж болно. Энэ үйл ажиллагаагаар суралцагчдад сургуулийн хүрээнд зохион байгуулдаг янз бүрийн үйл ажиллагаанд оролцох, түүнийг зохион байгуулах, удирдах боломжийг олгох хэрэгтэй. Энд зочин (ихэвчлэн эцэг эхчүүдээс) урьж илтгэл тавиулах, ажил мэргэжил сурталчлах өдөрлөг, ажил хөдөлмөр эрхэлдэг эцэг эхчүүдийн танилцуулах өдөрлөг, сайн дурын ажлууд, нийгмийн туст ажлууд, суралцах аялалууд байж болох бөгөөд нарийн зохион байгуулалтын дор суралцагчид ажлын байран дээр очиж ажиглалт хийх, биеэр ажил гүйцэтгэж үзэх, төсөл хэрэгжүүлэх зэрэг үйл ажиллагаануудыг ч мөн хэрэгжүүлж болно.

Түүнээс гадна хэрэв боломжтой бол орон нутгийн мэргэжлийн болон их дээд сургуулиудад очиж оюунуудтай ярилцлага хийх, сургалтын хөтөлбөртэй танилцах, хичээлд сууж үзэх, ажиглах зэрэг үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэх нь суралцах чиглэлээ эртнээс төлөвлөхөд чухал ач холбогдолтой. Ганцаарчилсан дэмжлэг

Суралцагчдад нийлмэл төвөгтэй мэдээллийг боловсруулах, өөрийн үнэлгээ хийхэд дэмжлэг туслалцаа хэрэгтэй болдог. Дараах 2 хэлбэрээр дэмжлэг туслалцаа үзүүлж болно. Үүнд:• Эхний хэлбэр нь тухайн суралцагчийг хамгийн сайн мэддэг багш тогтмол цагт

дэмжлэг, туслалцаа үзүүлэх,• Нөгөө хэлбэр нь тусгай сургалтад хамрагдаж мэргэшсэн, мэргэжлийн

зөвлөгөө, туслалцаа үзүүлэх үүрэг бүхий мэргэжилтэн дэмжлэг үзүүлэх,Энэ 2 хэлбэрийн аль алиныг нь ашиглан суралцагчдад дэмжлэг туслалцаа

үзүүлэх боломжтой байх хэрэгтэй. Гэхдээ энэ үед бэрхшээлтэй асуудал гарч болно. Тусгай сургалтад хамрагдсан мэргэжилтэн суралцагчтай тогтмол цагт уулзах боломжгүй байж болно. Мөн тогтмол цагт уулзах боломжтой багш тусгай сургалтанд хамрагдаагүй байдаг учраас тухайн нөхцөлд гарч болох төвөгтэй асуудалд дэмжлэг үзүүлж чадахгүй байж болох талтай. Үүнийг анхаарах шаардлагатай. Зохицуулалт, түншлэлСуралцах чиглэл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагаа сургалтын болон сургалтаас гадуурх хэлбэрээр зохион байгуулагдах учраас ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үлгэрчилсэн хүрээний 2 бүрэлдэхүүн, түүнд харгалзах 7 үйл ажиллагааны уялдаа алдагдах магадлалтай. Түүнчлэн эдгээр нь суралцагчдад тохиромжгүй байдлаар зохион байгуулагдах эрсдэл бий. Энэ үйл ажиллагааг хариуцан ажиллах сургуулийн зохицуулагч эсвэл ажилтанд хэрэгжүүлж буй үйл ажиллагаа нь уялдаатай санагдаж болох ч мэдээлэл нь суралцагчдад тохиромжгүй байж болох талтай. Хэрэв энэ үйл ажиллагаанд багш, мэргэжилтэн гэх мэт төрөл бүрийн хүмүүсийг татан оролцуулах бол сургуулийн зүгээс тэдний ажлын цаг, боломж, ажлын ачаалал, эх сурвалж материалыг мөн зохицуулсан байх шаардлагатай.

Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагаа нь сургууль төгссөний дараах боломжуудын талаар авч үздэг учраас сургуулийн зохицуулагч болон ажил мэргэжил, мэргэжлийн боловсрол, их дээд сургуулиуд, байгууллага, аж ахуй нэгж, үйлдвэр, компани, холбоодтой түншилж ажиллана.

Ажил мэргэжлийн чиг баримжаа олгоход эцэг эхийн үүрэг хариуцлага чухал учраас үйл ажиллагааны үе шат бүрт эцэг эхтэй нягт хамтран ажиллах хэрэгтэй.4 Creed and Patton, 2003-ийг үзнэ үү.

5. ОНОЛЫН ҮЗЭЛ БАРИМТЛАЛАжил мэргэжлийн хөгжил нь суралцах чиглэл, ажил мэргэжлийн чиг

баримжаа олгох үйл ажиллагааг хэрэгжүүлж буй хүмүүст үйл ажиллагааны зорилгыг ойлгож ухамсарлах, түүний дагуу үйл ажиллагааг явуулахад зайлшгүй мэдсэн байх хэрэгтэй онолын үзэл баримтлалтай байдаг. Энэ нь танин мэдэхүйн, биеийн хөгжлийн, сэтгэл зүй-нийгмийн хөгжил болон ажил мэргэжлийн үр дүнд үндэслэсэн байдаг. Ажил мэргэжлийн хөгжлийн нарийн төвөгтэй үзэгдэл, үйл явцыг ойлгоход дэмжлэг үзүүлэх чиглэлийн хэд хэдэн онол байдаг.

Ажил мэргэжлийн хөгжлийн ойлголтын тухай ойролцоогоор 30 орчим онол болон аргууд байдаг бөгөөд эдгээр онолын багцлан 5 бүлэг болгож, тус бүрээс жишээ болгож дараах 5 онолыг авч үзлээ.

Зан төлөвийн хүчин зүйлийн онолАжил мэргэжлийн хөгжлийн чиглэлээр гарсан эхэн үеийн онолуудын

нэг нь энэ онол юм. Энэ нь “шалга тэгээд хэл” гэдэг аргад үндэслэдэг ба энэ онолоор суралцагчдад олон төрлийн тест өгч энэ тестийн үр дүнд үндэслэн тухайн суралцагчид ямар ажил мэргэжил тохирохыг шууд хэлж өгдөг. Жишээ нь суралцагч А нь сэтгэлгээний хурд, үнэн зөв байдлыг илрүүлдэг тестэд өндөр оноотой шалгагдсан тохиолдолд энэ суралцагчид нарийн бичгийн ажил тохирно гэж хэлдэг. Яг үүнтэй төстэйгээр хэрэв тухайн суралцагч математик ур чадварын тестэд өндөр оноотой байвал түүнийг математикч болох хэрэгтэй гэж хэлдэг байна.

Энэ аргыг барууны орнууд голчлон армид алба хаагаад жирийн амьдралд орж, ажил хөдөлмөр эрхлэх шаардлагатай болсон хүмүүст ажил мэргэжлийн чиг баримжаагаа тодорхойлоход зориулан хэрэглэж байсан байна. Энэ чиглэлийн олон тест байдаг. Үүнийг дагаад сэтгэл судлаач, зөвлөхүүд энэ төрлийн тест ашиглан хувь хүний ажил мэргэжлийн чиглэлийг тодорхойлдог болсон юм.

Энэ тестийн аргыг өнөө хүртэл ашигласаар байгаа бөгөөд ялангуяа бизнесийн чиглэлээр нэлээд олон байгууллага дагнан ажилладаг. Гэхдээ сүүлийн жилүүдэд ажил мэргэжлийн чиглэлээр зөвлөгөө өгдөг ихэнх мэргэжлийн зөвлөх, сэтгэл судлаачид энэ онолыг хэрэглэхээс татгалзах болсон. Учир нь энэ онол нь хүмүүст өөрийнхөө давуу талыг таньж мэдэх, энэ давуу талдаа тохирсон ажил мэргэжлийн боломжууд байдгийг олж мэдэхэд саад болдог.

Хөгжлийн онолАжил мэргэжлийн чиг баримжаа олгох ямар ч хөтөлбөрт хүний хөгжлийн

болон амьдралын мөчлөгийн онол чухал нөлөөтэй байдаг. Энэ бүлэгт ангилагдсан онолууд бие биеэсээ бага зэргийн ялгаатай байдаг боловч хувь хүний ажил мэргэжлийн хөгжлийн үе шатны ангилал нь ижилхэн байдаг. Хөгжлийн эхэн үеийн онолын ажил мэргэжлийн үе шатууд нь суралцагчдын бага, дунд, ахлах сургууль болон сургууль төгссөний дараах насны ангилалтай ижилхэн байдаг бөгөөд энэ үе шат бүрт ямар үйл ажиллагаа хэрэгжүүлэх бас хэрэгжүүлж болохгүй талаар зөвлөсөн байдаг.

1951 онд Гинсбергийн5 дэвшүүлсэн онол нь хөгжлийн болон амьдралын мөчлөгийн эхэн үеийн онолуудын нэг нь юм. Гинсберг суралцагчдын ажил мэргэжлийн сонголтын үйл явцыг судалж, 7 дэд хэсэг бүхий 3 ялгаатай үе шатыг 5 Ginsberg et al (1951)

28 Багшийн гарын авлага 29Багшийн гарын авлага

тодорхойлсон байдаг. 11 орчим насны хүүхэд тоглодог тоглоом болон төсөөлөлдөө үндэслэн

ажил мэргэжлийн “мөрөөдлийн” шинж чанартай сонголт хийдэг. Тэдний сонголт сонирхол, дуртай эсвэл дургүй зүйл дээр нь үндэслэсэн байдаг. 13 орчим насандаа хүүхэд өөрийн чадвараа арай илүү үнэлж, энэ үнэлгээндээ үндэслэн сонголт хийдэг. 15 болон 16 насандаа өөрийн зорилго, үнэт зүйлийг ажил мэргэжлийн сонголт хийхдээ харгалздаг болдог. 17 болон 18 насандаа богино хугацаанд сонголт хийх хэрэгтэй болдог. Ингэж богино хугацаанд сонголт хийхдээ ирээдүйн төлөвлөлтөө харгалзахыг хичээдэг. Энэ үе шатуудын дараа “бодитой” сонголтын үе шат байдаг. Энэ шатанд ажил мэргэжлийн сонголт хийхдээ өөрийн чадамж, хамгийн сүүлийн үеийн сонирхол, цаашилбал өөрийн эрхэмлэдэг үнэт зүйл, ажил хөдөлмөрийн хэв шинжийн хэлбэржилт, сонголтын нарийвчлалыг харгалзан сонголт хийдэг.

Сүүлийн 50 жилд хөгжлийн онолд хамгийн голлох үүрэг гүйцэтгэсэн хүн бол Доналд Супер юм. Түүний энэ онолын чиглэлээр хийсэн судалгааны оргил нь “Амьдрал, ажил мэргэжлийн солонго” юм (Brown and Brooks Eds, 1990). Гинсбергийн адилаар Суперийн энэ онолд хийсэн том гавьяа нь ажил мэргэжлийн хөгжлийн үе шатыг боловсруулсан явдал юм. Тэрээр хөгжлийн үе шатад түгээмэл хэрэглэгддэг асуулга даалгавруудыг ашиглан хүний амьдралын үе шатыг ангилсан байдаг. Суперийн загвараар бага наснаас ажил мэргэжлийн хөгжлийн сониуч үе шат эхэлдэг. Аажмаар хүүхэд дуртай, дургүй зүйлээ тодорхойлж сурахтай зэрэгцэн хөгжлийн дараагийн үе шатанд шилждэг. Гэхдээ Гинсбергээс ялгаатай нь Супер хөгжлийн үе шатны үнэт зүйлийг чухалчлан үздэг хэсгийг оруулаагүй. Супер энэ хэсэг байх хэрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрсөн боловч энэ нь бага насны хүүхдэд хэтэрхий төвөгтэй, хүүхдийн хөгжлийн явцад эрхэмлэдэг үнэт зүйл нь өөр өөр болдог, бас амьдралын мөчлөгийн өөр өөр үед илүү чухал болдог гэж үзсэн байдаг.

Ерөнхийдөө амьдралын мөчлөгийн үе шат нь Хүснэгт 6 дахь судлаачдын судалгаанд ижил төстэй боловч нас нь бага зэрэг ялгаатай байна. Жишээ нь Супер хүүхдийн өсвөр насны мөчлөгт ажил мэргэжлийн хөгжлийн үе шат 2 эсвэл 3 насаар түрүүлж хөгждөг гэж итгэдэг. Аль аль онол нь хүүхдийн танин мэдэхүйн хөгжилтэй уялддаг. Жишээ нь хүүхдийн хийсвэр сэтгэлгээний хөгжлийн үе шаттай ажил мэргэжлийн хөгжлийн үе шат уялддаг байна. Хөгжлийн эдгээр онол нь суралцагчдын ажил мэргэжлийн хөгжлийн үе шат бүрт тохирсон үйл ажиллагааг хэрэгжүүлэх, тэднийг урьдчилан бэлтгэх боломж олгодог.

Хүснэгт 6. Гинсберг болон Суперийн ажил мэргэжлийн хөгжлийн үе шатны харьцуулалт

Гинсберг СуперҮе шат (нас) Дэд хэсэг Үе шат (нас) Дэд хэсэг

Бодитой (19+)

Түр зуурын (11-18)

Мөрөөдлийн(0-10)

НарийвчлалХэлбэржилтЭрэл хайгуул

ШилжилтҮнэт зүйлЧадавхиСонирхол

Мөрөөдөл

Бууралт (65+)

Засвар бататгал(45-64)

Суурь бэлтгэх (25-44)

Эрэл хайгуул (15-24)

Өсөлт хөгжил (0-14)

ТэтгэвэрУдаашралт

ИнновациШинэчлэлДэмжих

ГүнзгийрүүлэхБэхжүүлэхТогтвортой болгох

ХэрэгжүүлэхНарийвчлахХэлбэржүүлэх

ЧадамжСонирхолМөрөөдлийнСониуч

Хүснэгт 6-д ЕБС-ийн 7 дугаар ангиас эхлэн ажил мэргэжлийн хөгжлийн хөтөлбөрт хамрагдсан болон 12 дугаар анги хүртэл хамрагдаагүй сурагчдын ялгааг харуулна. Суралцагч А анги бүрт өөрийн ажил мэргэжлийн хөгжлийн үе шат бүрт тохирсон төрөл бүрийн үйл ажиллагаанд оролцож байсан байна. Үүний үр дүнд түүний сэтгэлгээний хөгжил Супер болон Гинсбергийн боловсруулсан үе шатны дагуу хөгжинө.

Суралцагч ажил мэргэжлийн маш чухал сонголт хийх үед тэрээр хөгжлийн үе шаттай тохирсон сонголт хийдэг. Тиймээс суралцагчдыг ажил мэргэжлийн хөгжлийн үе шатны дагуу хөгжүүлж илүү бодит, ухаалаг сонголт хийхэд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй.

Харин суралцагч B нь 11 болон 12 дугаар анги хүртлээ ажил мэргэжлийн ямар нэг үйл ажиллагаанд хамрагдаагүй байна. Үүний уршгаар түүний ажил мэргэжлийн сэтгэлгээ мөрөөдлийн үедээ үлдсэн байна. Түүний сэтгэлгээ ажил мэргэжлийн хөгжлийн үе шатны дагуу хөгжөөгүй учраас түүний сонголт маш гэнэн байна.

12-р анги Суралцагч B

12-р анги Суралцагч A

11-р анги Суралцагч B

11-р анги Суралцагч A

10-р анги Суралцагч B

10-р анги Суралцагч A

9-р анги Суралцагч B

9-р анги Суралцагч A

8-р анги Суралцагч A Суралцагч B

30 Багшийн гарын авлага 31Багшийн гарын авлага

Нийгэм танин мэдэхүйн онол2004 онд ажил мэргэжилд бэлтгэх үйл явцын загварыг (The Career

Preparation Process Model-CPPM) Арулман, Наг нар боловсруулсан юм. Тэдний үзэж байгаагаар ажил мэргэжлийн хөгжил нь хүний ажил, амьдралын үр дүн бөгөөд энэ нь олон төрлийн хүчин зүйлүүдээс шалтгаалдаг. Гэр бүл, эцэг эх, нийгмийн үзэгдэл, үйл явдал, шашин, эдийн засгийн нөхцөл байдал, улс төрийн чиг хандлага бүгд нийлж тодорхой орчинг бий болгож, энэ орчин нь хувь хүний төрөл бүрийн ажил мэргэжлийн талаарх хандлага, санал бодолд нөлөөлдөг. Тухайлбал ‘Шинжлэх ухаан хамгийн шилдэг ажил мэргэжлийн сонголтыг санал болгодог’, гэсэн хандлага байдгийг энд дурдаж болно. Эдгээр санал бодол нь суралцагчдыг ажил мэргэжлийн сонголт хийхэд нөлөөлдөг.

Ажил мэргэжлийн чиглэлээр зөвлөгөө өгдөг сэтгэл судлаачид шинээр гарч ирж байгаа ажил мэргэжилтэй холбоотой зөвлөгөө өгөхдөө “нийгэм танин мэдэхүйн орчин” гэдэг үзэл санааны загварыг авч үздэг болсон байна. Энэхүү загварыг баримталдаг зөвлөхүүд нь тухайн хүний нийгэм, танин мэдэхүйн орчныг судалж ойлгосны үндсэн дээр зөвлөгөө өгдөг хандлагатай байна. Ажил мэргэжилд бэлтгэх үйл явцын загварын гол санаа нь:

• Ажил мэргэжилд бэлтгэх үйл явц нь тодорхой нэг нийгэм-танин мэдэхүйн орчинд болж өнгөрдөг үйл явц;

• Нийгэм-эдийн засгийн хүчин зүйлүүд болон ажил мэргэжлийн талаарх хандлага (ажил мэргэжлийн итгэл үнэмшил) 2 нь бие биетэйгээ харилцан нөхцөлдөж хувь хүний ажил мэргэжилд бэлтгэх үйл явцад нөлөөлж байдаг;

• Эдгээр хүчин зүйлүүд нь эргээд ажил мэргэжлийн сонголтод нөлөөлдөг. Зарим хүмүүс ажлын ертөнцрүү орохоос өмнө ажил мэргэжлийн талаар бусад хүмүүсийн ятгаж сэнхрүүлсэн итгэл үнэмшилтэй болсон байдаг бол бусад хүмүүс ажил мэргэжлийн ертөнцөд энэ итгэл үнэмшлээс өөр өнцгөөс хандаж, сурч боловсордог.

Ажил мэргэжилд бэлтгэх энэ үйл явцын үр дүн нь ирээдүйд баталгаагүй эсвэл үр шимээ өгдөг ажил эрхлэлт дээр гарч ирдэг. Хэрэв бэлтгэл амжилттай бол хувь хүний чадавхитай, ажил мэргэжилдээ сэтгэл хангалуун байдаг (Arulmani & Nag, 2004)

29

Нийгэм танин мэдэхүйн онол 2004 онд ажил мэргэжилд бэлтгэх үйл явцын загварыг (The Career Preparation Process Model-CPPM) Арулман, Наг нар боловсруулсан юм. Тэдний үзэж байгаагаар ажил мэргэжлийн хөгжил нь хүний ажил, амьдралын үр дүн бөгөөд энэ нь олон төрлийн хүчин зүйлүүдээс шалтгаалдаг. Гэр бүл, эцэг эх, нийгмийн үзэгдэл, үйл явдал, шашин, эдийн засгийн нөхцөл байдал, улс төрийн чиг хандлага бүгд нийлж тодорхой орчинг бий болгож, энэ орчин нь хувь хүний төрөл бүрийн ажил мэргэжлийн талаарх хандлага, санал бодолд нөлөөлдөг. Тухайлбал 'Шинжлэх ухаан хамгийн шилдэг ажил мэргэжлийн сонголтыг санал болгодог', гэсэн хандлага байдгийг энд дурдаж болно. Эдгээр санал бодол нь суралцагчдыг ажил мэргэжлийн сонголт хийхэд нөлөөлдөг. Ажил мэргэжлийн чиглэлээр зөвлөгөө өгдөг сэтгэл судлаачид шинээр гарч ирж байгаа ажил мэргэжилтэй холбоотой зөвлөгөө өгөхдөө “нийгэм танин мэдэхүйн орчин” гэдэг үзэл санааны загварыг авч үздэг болсон байна. Энэхүү загварыг баримталдаг зөвлөхүүд нь тухайн хүний нийгэм, танин мэдэхүйн орчныг судалж ойлгосны үндсэн дээр зөвлөгөө өгдөг хандлагатай байна. Ажил мэргэжилд бэлтгэх үйл явцын загварын гол санаа нь: Ажил мэргэжилд бэлтгэх үйл явц нь тодорхой нэг нийгэм-танин мэдэхүйн орчинд болж

өнгөрдөг үйл явц; Нийгэм-эдийн засгийн хүчин зүйлүүд болон ажил мэргэжлийн талаарх хандлага (ажил

мэргэжлийн итгэл үнэмшил) 2 нь бие биетэйгээ харилцан нөхцөлдөж хувь хүний ажил мэргэжилд бэлтгэх үйл явцад нөлөөлж байдаг;

Эдгээр хүчин зүйлүүд нь эргээд ажил мэргэжлийн сонголтод нөлөөлдөг. Зарим хүмүүс ажлын ертөнцрүү орохоос өмнө ажил мэргэжлийн талаар бусад хүмүүсийн ятгаж сэнхрүүлсэн итгэл үнэмшилтэй болсон байдаг бол бусад хүмүүс ажил мэргэжлийн ертөнцөд энэ итгэл үнэмшлээс өөр өнцгөөс хандаж, сурч боловсордог.

Ажил мэргэжилд бэлтгэх энэ үйл явцын үр дүн нь ирээдүйд баталгаагүй эсвэл үр шимээ өгдөг ажил эрхлэлт дээр гарч ирдэг. Хэрэв бэлтгэл амжилттай бол хувь хүний чадавхитай, ажил мэргэжилдээ сэтгэл хангалуун байдаг (Arulmani & Nag, 2004) Системийн онол

1990-ээд оноос хойш Паттон, МкМахон нар Системийн онол дээр ажиллаж байна. Тэд хамгийн сүүлд 2014 онд Ажил мэргэжлийн хөгжил ба системийн онол гэсэн ном хэвлэсэн. Тэдний үзэж байгаагаар хувь хүмүүсийн ажил мэргэжлийн чиг баримжаа, сонголтод нөлөөлдөг бүхэл бүтэн систем байдаг бөгөөд энэ системийг Диаграм 2-д үзүүлэв. Системийн онолын зорилго нь ажил мэргэжлийн онолын агуулга, үйл явц гэсэн 2 том бүрэлдэхүүнийг тодорхойлоход оршдог.

Системийн онол 1990-ээд оноос хойш Паттон, МкМахон нар Системийн онол дээр ажиллаж байна. Тэд хамгийн сүүлд 2014 онд Ажил мэргэжлийн хөгжил ба системийн онол гэсэн ном хэвлэсэн. Тэдний үзэж байгаагаар хувь хүмүүсийн ажил мэргэжлийн чиг баримжаа, сонголтод нөлөөлдөг бүхэл бүтэн систем байдаг бөгөөд энэ системийг Диаграм 2-д үзүүлэв. Системийн онолын зорилго нь ажил мэргэжлийн онолын агуулга, үйл явц гэсэн 2 том бүрэлдэхүүнийг тодорхойлоход оршдог.

Агуулгыг тодорхойлохдоо хувь хүнд нөлөөлдөг хүчин зүйл болон хүрээлэн буй орчин, нийгмийн хүчин зүйлүүдийг тооцсон байна.

Паттон, МкМахон (2014) нарын үзэж байгаагаар эдгээр хүчин зүйлүүд нь хувь хүнд динамик байдлаар нөлөөлөх ба хувь хүмүүс эдгээр хүчин зүйлийн нөлөөг ажил мэргэжлийн хөгжилд саад бэрхшээл гэж эсвэл чиглүүлэгч гэж үзэж болно. Жишээ нь үе тэнгийн хүүхдүүд бие биедээ шахалт үзүүлж болно. Гэхдээ энэ шахалт нь ажил мэргэжил, сургалтын илүү өөр боломжуудыг нээж илрүүлэх түлхэц болж болно.

Үйл явц нь хувь хүний дотоодод эсвэл хувь хүн болон орчны хоорондын рекурсив харилцаагаар тодорхойлогдох ба цаг хугацааны явцад өөрчлөгдөж байдаг.

Ажил мэргэжлийн хөгжилд системийн онолыг хэрэглэхийн давуу тал нь хувь хүн болон түүний үйл ажиллагаанд нөлөөлөх хүчин зүйлүүдийг тооцдог явдал. Эдгээр хүчин зүйлүүдийг нэг бүрчлэн жагсаан бичээд энэ жагсаалтыг анги танхимын сургалтанд эсвэл ганцаарчилсан зөвлөгөөний үеэр ашиглаж болно. Жишээ нь, суралцагчид нөлөөллийн хүчин зүйлүүдийг ажил мэргэжлийн талаар судалгаа хийхдээ ашиглаж болно. Түүнчлэн суралцагчид өөрт тулгарсан нөхцөл байдалдаа тохируулах нөлөөллийг илүү өргөн хүрээнд авч үзэж болно. Тухайлбал тухайн суралцагчийн амьдарч, суралцдаг орчноос гадна улс төрийн шийдвэрийн нөлөөллийг судалж болно.

Каосын онолКаосын онол нь цаг агаар судлалд хэрэглэхийн тулд хөгжүүлсэн

математикийн онолд үндэслэдэг. Ийм учраас “эрвээхийн нөлөө” буюу ‘butterfly effect’ гэдэг нэр томьёо гарсан ба энэ нь жижиг өөрчлөлтүүд цаг хугацааны явцад асар том үр дүн болдог гэсэн санааг илэрхийлдэг. Роберт болон Жим нар (Robert Pryor& Jim Bright) Каосын онолыг өөрсдийн судалгаандаа хэрэглэн “Ажил мэргэжлийн каосын онол: XXI зууны ажлын шинэ хандлагууд” гэсэн номыг 2011 онд хэвлүүлсэн байна.

Тэдний анхны бүтээл 2003 онд хэвлэгдэн гарсан ба энэ нь “хувь хүний ажил мэргэжлийн хөгжил болон энэ хөгжил явагддаг орчин нөхцөлд нарийн төвөгтэй динамик системийн санааг хэрэглэх” гэсэн анхны оролдлого байсан юм. Тэд орчин үеийн нийлмэл, тогтмол хувьсан өөрчлөгдөж байдаг, бүх үзэгдлүүд нь холбоо хамааралтай байдаг нийгэмд ажил мэргэжлийн сонголт хийхэд бодит үзэгдэл, нөхцөл байдлыг авч үзэх хэрэгтэй гэж үздэг. Мэдээж олон янзын онол байдаг боловч эдгээр нь бие биенээсээ салангид байдаг талтай. Каосын онол хэд хэдэн үзэл баримтлал, концепцоос бүрддэг ба бодит нөхцөл байдлыг авч үзэхдээ илүү олон талаас нь авч үздэг. Энэ онолын концепц шинэ нэр томьёотой байдаг. Тухайлбал фрактал, аттрактор гэх мэт шинэ нэр томьёонууд байдаг.

Энэ онолыг Линдскүүг (Lindskoog, 2011) дараах адилтгал ашиглан хамгийн сайн тайлбарласан байдаг.

Хаалга нь хаалттай хоосон өрөөнд теннисний бөмбөг шидлээ гэж төсөөлье. Та бөмбөг шидсэний дараа яаж явах, хаана очих нь түүнд нөлөөлөх хүчин зүйлүүдийг тодорхойлж, хэмжиж чадна. Энэ шугаман системтэй яг адилхан. Учир нь шугаман системийг бид урьдчилан таамаглаж бас хэмжиж болдог. Хуучин цагт хүмүүс ажил мэргэжлийг яг ийм шугаман байдлаар бодож төсөөлдөг байсан. Шаардлагатай бүх чадвараа хэмжээд, түүнд тохирох ажил хөдөлмөрийг тооцоолоход хоорондоо маш сайн тохирч байсан. Гэтэл бодит байдал дээр

32 Багшийн гарын авлага 33Багшийн гарын авлага

хүний амьдралд урьдчилан таамаглах боломжгүй олон хүчин зүйл нөлөөлдөг. Аливаа зүйлс өөрчлөгдөж, хүний амьдралд санамсаргүй, гэнэт нөлөөлж байдаг. Хүний амьдрал шугаман бус шинж чанартай.

Тиймээс хоосон өрөөнд биш харин төрөл бүрийн тоног төхөөрөмжтэй зааланд зогсоод бөмбөгөө шидэх хэрэгтэй. Эргэн тойронд дүүрэн хүмүүстэй, агаар сэлгэх сэнстэй, цонх нь нээлттэй, бага насны хүүхдүүд энд тэнд гүйлдсэн дүүрэн тоног төхөөрөмжтэй өрөөг сонгоё. Хэрэв та энэ зааланд бөмбөгөө шидвэл хаана унах, хаашаа явах, хаана очихыг урьдчилан таамаглах боломжгүй болно. Учир нь тэнд бөмбөгний замд нөлөөлөх олон динамик хүчин зүйл байгаа юм. Зааланд байсан олон хүчин зүйлүүдээс нэг нь л жаахан нөлөөлөхөд бөмбөг хаашаа явахад томоохон нөлөө үзүүлдэг.

Линдскүүг каосын онолыг авч үзэхэд дараах үйл ажиллагаанууд их чухал гэж үздэг. Үүнд:

• Орчин нөхцлийг нь сайн мэддэг газартаа бөмбөг шидэх эр зоригтой байх;• Нээлттэй сэтгэхүйтэй байх;• Сониуч, урагшаа тэмүүлдэг байж, боломжийг шүүрэн авдаг байх;• Учир шалтгааныг эрэлхийлж, холбоо хамаарлыг нь тогтоох;• Ямар нэг үйл явдлын үр дүнг эерэг болгох боломжийг нэмэгдүүлэхийн

тулд шинэ зүйлийг үргэлж туршиж, оролддог байх;• Аливаа зүйлийг биелэх боломжтой болгохын тулд жижиг жижиг

алхмуудаар эхлэх;• Юу болж өнгөрсөн, юу болох боломжтой талаар дүгнэлт хийдэг байх;

Суралцах чиглэл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагаанд Каосын онолыг хэрэглэхийн ач холбогдол нь суралцагч болон түүний үйл ажиллагаанд нөлөөлөх хүчин зүйлүүдийг ажил мэргэжлийн үйл ажиллагаанд тооцох явдал юм. Суралцагчид тэдний ажил мэргэжлийн талаарх ойлголт, хандлага, итгэл үнэмшил, түүнчлэн сонголтод нөлөөлж болох бүх хүчин зүйлийг жагсаан бичээд анги танхимын сургалтын үйл ажиллагаа болон ганцаарчилсан зөвлөгөө хийхдээ ажиллаж болно.

Ажил мэргэжлийн хөгжлийн эдгээр 5 онолын жишээ нь суралцагчийн ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэхэд анхаарах асуудлуудын хүрээг гаргаж өгдөг.

6. ОЛОН УЛСЫН ТУРШЛАГАМонголын ЕБС-иудад суралцах чиглэл, мэргэжлийн чиг баримжаа олгох үйл

ажиллагааг хэрэгжүүлэхэд хэрэг болохуйц дэлхийн зарим орнуудын туршлагыг авч үзлээ. Ингэхдээ тухайн улсын сургуулиудад суралцах чиглэл, мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтын практик дахь стандартчилагдсан аргуудаас илүүтэй хамгийн шилдэг гэж үзсэн туршлага болон Монголын нөхцөлд энэ сургалтыг хэрхэн хэрэгжүүлэх томьёоллыг гаргахад хамгийн тохиромжтой гэж үзсэн практик шийдлүүдийг тусгахыг зорьсон болно. Энэ нь жишээ авсан улсуудын мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтын асуудлыг цогц, дэлгэрэнгүй байдлаар хамраагүй болно.

Түүнчлэн ажил мэргэжлийн чиг баримжаа олгох туршлагыг судлах улс орнуудыг сонгохдоо энэ чиглэлийн сургалтын өөр өөр практикууд болон голлох асуудлууд нь ялгаатай томьёологдсон байдлыг харгалзан үзлээ. Эдгээр улсууд газарзүйн байршлын хувьд өөр өөр боловч голчлон Австрали, Азийн бүсэд хамрагдана.

Сонгосон улс орнуудын туршлагууд нь агуулгын хувьд янз бүр бөгөөд тухайн орны онцлогоос шалтгаалан зарим нь илүү цогц, нийлмэл шинж чанартай байна. Монголын ЕБС-ийн орчин нөхцөлд илүү тохиромжтой гэж үзсэн туршлагуудыг дэлгэрүүлэн авч судалсан бөгөөд төдийлөн тохирохгүй улс орнуудын туршлага товч байдлаар тусгагдлаа.Ерөнхийдөө дараах асуудлуудыг хамарсан. Үүнд:

• Өөр өөр улс орнуудад байгаа ижил төстэй туршлагаас харахад ажил мэргэжлийн чиг баримжааны нэр томьёо өөр өөрөөр хэрэглэгдэж байна. Жишээлбэл ажил мэргэжлийн чиг баримжаа, ажил мэргэжлийн зөвлөгөө, ажил мэргэжлийн боловсрол болон эдгээр нэр томьёог хамтад нь хэрэглэсэн байдлаас харвал дэлхийн улсуудад эдгээр нэр томьёо өөр өөр утгатай байдаг байна. Нэг ижил нэр томьёо байсан ч өөр өөр улсууд өөр өөр утгаар тайлбарлаж хэрэглэсэн эсвэл голлох асуудлууд нь ялгаатай байдал харагдаж байна. Шинэ Зеландад ажил мэргэжлийн боловсрол болон чиг баримжаа гэсэн нэр томьёог хэрэглэдэг байхад Канадад ажил мэргэжлийн чиг баримжаа болон ажил мэргэжлийн боловсрол гэдэг нэр томьёог хэрэглэдэг байна. Эндээс тухайн улсууд алинд нь илүү ач холбогдол өгч байна вэ гэдэг нь тодорхой харагдахаар байна. Харин Монголын нөхцөлд ажил мэргэжлийн чиг баримжаа (career guidance) гэдэг нэр томьёог хэрэглэх нь илүү тохиромжтой юм. Учир нь ажил мэргэжлийн чиг баримжаа нь суралцагч бүрт чиглэсэн, тэдэнд ажил мэргэжлийн чиг баримжаатай болох, ажил мэргэжлээ сонгоход шаардлагатай мэдээлэл өгөх, ажил мэргэжлийн сонголт хийх, түүнийхээ дагуу суралцах үйл ажиллагаагаа төлөвлөхөд дэмжлэг үзүүлдэг.

• Тухайн нэг улсын туршлагаас харахад цаг хугацааны явцад засгийн газар өөрчлөгдөх болон боловсролын тэргүүлэх асуудлууд өөрчлөгдөх бүрт энэ чиглэлийн боловсрол, сургалт өөр өөр байна. Тиймээс энэ бүлэгт авч үзсэн туршлагууд яг одоо эдгээр улсуудад хэрэгжихгүй байж ч болох талтай юм. Хамгийн гол нь энэ туршлагаас хамгийн үнэ цэнэтэй, чухал зүйл нь юу байсан бэ гэдгийг олж мэдэх явдал юм.

• Эдгээр туршлагуудад хамгийн гол асуудлууд юу байсан, засгийн газраас

34 Багшийн гарын авлага 35Багшийн гарын авлага

хэрхэн санхүүжүүлж байсан болон өөр ямар дэмжлэгүүд байсан бэ гэдэг нь улс бүрт өөр өөр байна. Жишээлбэл Өмнөд Солонгост сүүлийн жилүүдэд ажил мэргэжлийн боловсрол болон чиг баримжаа олгох сургалтад их хэмжээний санхүүжилт хийсэн байхад бусад орнуудад хараахан ийм байж чадахгүй байна.

• Сонгосон зарим улсууд мэргэжлийн боловсрол болон чиг баримжаа олгох сургалтын тодорхой асуудлуудад илүү их ач холбогдол өгсөн байна. Жишээ нь Шинэ Зеландад ажил мэргэжилтэй холбоотой мэдээлэл өгөх болон эх сурвалж материалыг бэлтгэх асуудалд онцгой ач холбогдол өгдөг боловч ажил мэргэжлийн боловсрол болон чиг баримжаа олгох сургалтыг сургуулиуд заавал хэрэгжүүлэх шаардлагатай гэж үздэггүй. Энэтхэгт суралцагчдад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үндэсний хэмжээний бодлого, хөтөлбөр байдаггүй. Гэхдээ сургуулиуд өөрсдийн санаачлагаар ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагаа хэрэгжүүлдэг байна. Энэ нь голчлон ажил мэргэжилтэй холбоотой мэдээллийн эх сурвалжийг боловсруулах ажил юм.

• Зарим улсуудад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтыг засгийн газар нь манлайлан хэрэгжүүлдэг байхад заримд нь хэсэг сургууль эсвэл хувь хүмүүс гардан хэрэгжүүлдэг байна.

Шинэ Зеланд6

Шинэ Зеландын засгийн газар сургуулиудад хэрэгжүүлэх ажил мэргэжлийн боловсрол, чиг баримжаа олгох сургалтын асуудалд онцгойлон анхаардаг. Энэ нь Шинэ Зеландын Боловсролын зорилтуудад дараах асуудлуудыг тусгасан байдагтай холбоотой юм. Үүнд:

• Суралцагчдад хувь хүний чадамж, бололцоогоо бүрэн дайчлах, Шинэ Зеландын нийгмийн бүрэн чадамжит гишүүнд шаардлагатай үнэт зүйлээ хөгжүүлэх боломж олгох

• Шинэ зеландчуудад орчин үеийн, өөрчлөгдөж буй дэлхий ертөнцтэй өрсөлдөх чадвартай байхад шаардлагатай мэдлэг, ойлголт, чадвараа хөгжүүлэх

Шинэ Зеландын боловсролын яам сургуулиудад зориулан ажил мэргэжлийн боловсрол, чиг баримжаа олгох сургалтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг болох дэлгэрэнгүй зөвлөмж боловсруулсан ба энэ нь ажил мэргэжлийн боловсрол болон чиг баримжаа олгох сургалтыг тодорхойлохоос эхлээд стратеги төлөвлөлт, хөтөлбөрийн сонголтууд, сургалтын хэрэглэгдэхүүн болон үнэлгээг бүгдийг тусгасан байдаг. Эдгээр зөвлөмжүүд нь сургууль бүрт энэ сургалтыг хэрэгжүүлэхийн давуу тал дээр голлон анхаарч, хэрэгжүүлэхтэй холбоотой хангалттай дэмжлэг үзүүлдэг байна. Гэхдээ энэ нь заавал хэрэгжүүлэх сургалт байдаггүй юм. Гэсэн хэдий ч бүх сургуулиуд хэрэгжүүлэх хэрэгтэй гэдгийг тодорхой зааж өгсөн байдаг.

Дунд сургуулиудад Мэргэжлийн мэдээллийн буцалтгүй тусламж гэж олгодог бөгөөд хэмжээ нь тодорхой итгэлцүүрээр тодорхойлогддог. Энэ нь тухайн сургуулийн хүүхдийн тооноос хамаардаг. Хамгийн бага түвшинтэй бол хамгийн

6 http://nzcurriculum.tki.org.nz/Curriculum-resources/Career-education. Career Education and Guidance, The New Zealand Curriculum On-line. Ministry of Education

их санхүүжилтийн тусламж гэсэн үг. Энэ тусламжийн мөнгийг мэргэжлийн боловсролын сургалтаас өөр үйл ажиллагаанд зарцуулж болдог онцлогтой.

Ихэнх том сургуулиуд ажил мэргэжлийн чиг баримжааны тусгай багштай байдаг ба энэ багш нь өөр хичээл зааж болдог байна. Сургуулиуд ойролцоо байдаг ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтын зөвлөхтэй хамтарч ажиллаж болдог ба энэ нь суралцагчдын сэтгэл зүйн, хөгжлийн, нийгмийн болон боловсролын асуудлуудад зөвлөгөө өгдөг байна.

Боловсролын яамнаас суралцагчийн ажил мэргэжлийн чиг баримжаа олгох боловсролын чадамжуудыг боловсруулан гаргасан байдаг ба эдгээр чадамжууд нь 3 багцад ангилагддаг.

1. ӨӨРИЙН УХАМСРАА ХӨГЖҮҮЛЭХ: залуу хүмүүст өөрсдийгөө ойлгох, түүний үндсэн дээр өөрийгөө удирдахтай холбоотой чадамжууд. Энд дараах чадамжууд багтана. Үүнд:

1a) Өөрийнхөө талаар эерэг хандлагатай байх: Энэ чадамж нь ихэвчлэн:• Өөрийгөө хэн болохоо мэдэх – өөрийн сонирхол, чадвар, авьяас, соёлын

болон хувь хүнийхээ үнэт зүйл• Өөрийн чадамж болон сонирхлоо хэрхэн хөгжүүлэхээ ойлгох• Өөрийнхөө талаар эерэг хандлагатай байх зан үйлийг тодорхойлж мэдэх• Өөрийн зан үйл болон хандлагад юу нөлөөлдгийг ойлгох• Бусдад санал зөвлөмж өгөх эсвэл бусдаас сонсох ойлголт, чадварыг бий

болгох1b) бусадтай эерэгээр, үр дүнтэй харилцах: энэ чадамж нь дараах агуулгатай байна:• Хувь хүмүүс болон бүлэг доторх харилцааны чадвар• Бусдад туслах болон бусадтай хамтрахыг хүсэх• Өөр өөр соёлтой хүмүүстэй зохицож харилцах• Амьдралд бусадтай эерэг харилцаа, холбоотой байхын ач холбогдлыг

ойлгох• Өөрийн санаа болон мэдрэмжээ эелдэгээр илэрхийлдэг байх• Найз нөхөд, хамт олны дарамт шахалтыг хэрхэн давж гарах болон хувь

хүмүүс хоорондын асуудлыг хэрхэн шийдэхийг мэдэх1c) амьдралын туршид өөрчлөгдөж, өсөн дэвжих: энэ нь:• Биеийн болон сэтгэл зүйн өөрчлөлтүүдтэй тулгарах бүрт хүний хүсэл

тэмүүлэл, эрмэлзэл өөрчлөгдөж байдгийг ойлгох• Хүний оюун санааны болон бие физиологийн эрүүл мэнд шийдвэрт нь

хэрхэн нөлөөлдгийг ухамсарлах• Амьдралын бүхий л асуудалд гардаг өөрчлөлтөд хэрхэн дасан зохицохыг

мэдэх• Тусламж хүссэн тохиолдолд хүмүүст хэрхэн тусалж болохыг мэдэх

2. БОЛОМЖУУДЫГ НЭЭЖ ИЛРҮҮЛЭХ: сургалт болон ажилтай холбоотой боломжуудыг судалж, өөртөө хамаарахыг олж мэдэх чадамжууд.

2a) насан туршийн боловсрол болон ажил мэргэжлийн зорилготой байх: энэ нь дараах чадамжууд юм:• Сургалт ажил мэргэжил болон амьдралд ямар үүрэгтэй байдгийг ойлгох• Сонирхол, мэдлэг, чадвар, хандлага болон үнэт зүйлүүд нь өөр өөр ажлын

орчинд хэрхэн хувирч өөрчлөгдөж байдгийг ойлгох

36 Багшийн гарын авлага 37Багшийн гарын авлага

• Боловсрол, сургалт болон ажлын орчин дахь бодит байдал болон түүнд тавигдах шаардлагуудыг ойлгох

• Сургалттай холбоотой боломжууд болон энэ нь цаг хугацааны явцад хэрхэн өөрчлөгддөгийг мэдэх

2b) мэдээлэл цуглуулах болон түүнийг оновчтой хэрэглэх: энэ нь дараах чадамжуудтай:• Хаанаас, хэзээ бодитой мэдээлэл цуглуулах болон хэрэглэх• Ажлын үүрэг хариуцлагын талаар олж мэдэхийн тулд сургуулийн болон

орон нутгийн эх сурвалжийг хэрхэн ашиглахыг мэдэх• Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийг хэрхэн тайлбарлах болон

хэрэглэхийг мэдэх2c) ажил, нийгэм болон эдийн засгийн холбоо хамаарлын талаар ойлголттой байх: энэ нь дараах чадамжуудтай• Ажил мэргэжил нийгэмд ямар хувь нэмэр оруулдгийг ойлгох• Ажил нь тухайн хүний амьдралын хэв маягт хэрхэн нөлөөлдгийг ойлгох• Ажил ямар чухал, ач холбогдолтой байдгийг тодорхойлох• Нийгмийн хэрэгцээ болон үүрэг функц бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний

нийлүүлэлтэд нөлөөлдгийг ойлгох• Дэлхийн эдийн засгийн тухай ойлголттой байх, энэ нь хувь хүн болон

нийгэмд хэрхэн нөлөөлдгийг ойлгох3. ШИЙДВЭР ГАРГАХ БОЛОН ҮЙЛ ХЭРЭГ БОЛГОХ: Залуу хүмүүст төлөвлөгөө хийх, түүнийгээ сайжруулах, өөрчлөлт болон шилжилтээ удирдах, тохирох үйл ажиллагаа хэрэгжүүлэхтэй холбоотой чадамжууд

3a) амьдрал болон ажил мэргэжилд хэрэгтэй шийдвэр гаргах: Энэ нь дараах чадамжуудтай:• Ажил мэргэжлийн зам нь хэд хэдэн сонголтыг дамждаг• Шийдвэр гаргах нөхцөлд олон янзын боломж, сонголт байдгийг нээж мэдэх• Амьдрал, суралцахуй болон ажилд шаардагдах мэдлэг, чадвар, хандлагыг

таньж мэдэх• Зорилгодоо хүрэхэд бэрхшээлтэй байх асуудлуудыг мэдэж, энэ

бэрхшээлийг давж гарах стратегийг боловсруулах• Гаргасан шийдвэр суралцагчдын амьдрал болон бусдад хэрхэн

нөлөөлдгийг үнэлэх чадамжтай байх3b) суралцахуй болон ажил мэргэжлийн төлөвлөгөө хийх болон дүгнэх: ажил мэргэжлийн энэ чадамж нь дараах агуулгатай:• Зорилготой байхын ач холбогдлыг ойлгох• Амбицтай бас бодитой ажил мэргэжлийн зорилготой байх• Богино хугацааны төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх• Ажил мэргэжлийн төлөвлөгөөгөө тогтмол эргэн харж дүгнэх3c) ажил мэргэжлээ оновчтойгоор удирдан зохион байгуулах: энд дараах зүйлүүд орно:• Ажил мэргэжлийг эзэмших явцад эерэг хандлагатай байх нь ямар ач

холбогдолтой байхыг ойлгох• Шилжилтийн үед асуудлыг шийдэх стратегийг хэрхэн хэрэглэхийг мэдэх• Суралцахуй болон ажлын орчин нөхцөлд хэрэглэх болон тогтвортой

хадгалах• Бүтээлийн сан, ажлын өргөдөл, анкет болон нүүр тулсан ярилцлага

уулзалтад үр дүнтэй харилцах

Шинэ Зеландын засгийн газар 1980 онд ШЗ-ын ажил мэргэжил гэсэн эрх бүхий байгууллагыг байгуулсан. Энэ байгууллага нь ажил эрхлэхэд дэмжлэг үзүүлдэг ажил мэргэжлийн үйлчилгээний Рапура нэртэй байгууллагатай хамтран ажилладаг. Энэ байгууллага ажил мэргэжилтэй холбоотой өргөн хүрээний үйлчилгээ үзүүлдэг бөгөөд энд суралцагчдын портал сан, ажил мэргэжлийн мэдээлэл, цахим хэрэглэгдэхүүн болон ажлын байранд байгаа мэргэжилтэнд дэмжлэг үзүүлэх үйлчилгээг багтаадаг байна. Түүнчлэн боловсролын яамд зориулан суралцах чиглэл, мэргэжлийн чиг баримжааны сургалттай холбоотой материал, баримт бичиг болон уугуул иргэдэд чиглэсэн өргөн хүрээний үйл ажиллагааг хэрэгжүүлдэг байна.

Дээрх 2 байгууллага нь засгийн газраас хэрэгжүүлсэн ажил мэргэжлийн чиг баримжааны санаачлагад нэлээд шүүмжлэлтэй ханддаг, учир нь тэд маш их хэмжээний сургалтын хэрэглэгдэхүүн болон эх сурвалж материалыг хэвлэж нийлүүлдэг юм.

Шинэ Зеландын ихэнх их дээд сургуулийн бакалаврын болон төгсөлтийн дараах түвшний сургалтад мэргэжлийн чиг баримжаа олгох чиглэлээр дээд боловсролын хөтөлбөр хэрэгжүүлдэг бөгөөд ажил мэргэжлийн чиглэлийн судалгаа шинжилгээний ажилд ихээхэн хувь нэмэр оруулж байна.

Канад7

Засгийн газрын тогтолцооны онцлогоос шалтгаалан Канадын сургуулиудад ажил мэргэжлийн чиг баримжаа болон мэргэжлийн боловсролын чиглэлээр өргөн хүрээний аргыг бий болгосон байдаг. Сүүлийн 10 болон 15 жилийн явцад Канадын ихэнх мужууд заавал судлах ажил мэргэжлийн чиг баримжааны хичээлүүдийг хэрэгжүүлж байна. Түүнчлэн зарим мужууд ялангуяа Алберто болон Манитоба мужууд шинээр бий болж байгаа болон нэн шаардлагатай аж үйлдвэрийн чиглэлээр техникийн сургалт хөтөлбөрүүдэд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн байна. Зарим мужууд нь эдийн засгийн болон зарим мэргэжлийн чиглэлээр тусгай хөтөлбөр боловсруулсан. Энэ хөтөлбөрүүд нь суралцагчдад ахлах сургуулиа төгссөний дараах ажил мэргэжлийн чиглэлийг таньж мэдэх боломжийг олгодог. Хос-кредитийн хөтөлбөр мөн хэрэгжсэн ба үүний дагуу суралцахуйн Түншлэл гэдэг хөтөлбөр нэлээд сайн боловсруулагдсан байна. Жишээ нь хамтын боловсролын тогтолцоо Канадын боловсролд бий болсон байна.

Хэдийгээр Канадад ажил мэргэжлийн чиг баримжааны сургалт заавал судлах хичээлээр зохион байгуулагдсан боловч янз бүр байсаар байна. Хөтөлбөрийн гол санаа нь өөрийгөө удирдах, сэтгэл хөдлөл, хандлагын айн хөгжил, өөрийнхөө талаар эргэцүүлэх болон ажил хайхтай холбоотой байдаг. Туршилт сургалт, ажил эрхлэхэд шаардлагатай чадвар, ажлын байран дээр туршлага судлах болон ажилтай холбоотой асуудлуудыг суралцагчид өөрөө хийхээр үйлдсэн байдаг. Жишээ нь сургууль дээр “Хүүхдээ ажлын байран дээр айлчлуулах” гэх мэт хөтөлбөрүүд. Ялангуяа Онтарид ахлах сургуулийн дипломтой болохын тулд сайн дурын ажил хийх шаардлага байдаг. Их Британий Колумбад суралцагчид ахлах сургууль төгсөхийн тулд ажлын туршлагатай байхыг шаарддаг.

7 The Learning Partnership:Public Education, Canada’s Future. It’s Their future: A Pan-Canadian Study of Career Education, Ottawa, 2013

38 Багшийн гарын авлага 39Багшийн гарын авлага

Зарим мужууд илүү хатуу чанга зөвлөмжтэй байдаг ба энэ зөвлөмжид суралцагчдын эзэмшсэн байх чадамжийн үр дүнг стандартчилсан байдаг. Зарим нь энэ асуудлыг сургуулиудад үлдээсэн байдаг. Дунд боловсролын түвшинд, Ханхүү Эдвардын арлын сургуулиуд мэргэжлийн чиг баримжааны заавал судлах хичээлтэй байдаг ба энэ нь сургууль төгсөх шаардлагуудын нэг нь юм.

2009 онд хийгдсэн судалгааны үр дүнгээс харахад:1. зарим сургууль болон сурган хүмүүжүүлэгчид ажил мэргэжлийн чиг

баримжааны хичээлээ бүрэн заагаагүй, 2. ажил мэргэжлийн чиг баримжааны хичээлд төдийлөн их ач холбогдол өгдөггүй

гэсэн үр дүнгүүд гарсан байна. Түүнчлэн судалгаанд оролцсон суралцагчдын 46.3% нь ажил мэргэжлийн чиг баримжааны хичээл төдийлөн үр дүнтэй бус, 74% нь цаг үрсэн хэрэг гэж үзсэн байна.

Онтари8 мужийн сургуулиуд ажил мэргэжлийн чиг баримжааны хичээлийг заавал судлах хичээл гэж үзээд 10 дугаар ангид ажил мэргэжлийн судлал, 9 болон 11 дүгээр ангид ажлын байрны онцлогийг нээж илрүүлэх, ирээдүйгээ төлөвлөх, ажлын байраа удирдан хөтлөх гэсэн нэртэй хөтөлбөрүүдийг боловсруулсан байна.

Дунд сургуулийн түвшинд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт нь суралцагчдад амжилттай сурах түлхүүр болдог бол харин ажлын байран дээрээ амжилттай ажиллаж, амьдрах түлхүүр болдог байна. Ялангуяа хөтөлбөр нь суралцагчдад сургуульд суралцах хугацаандаа амжилттай сурах, ирээдүйн амьдралд тохиолдох боломжуудаа нэмэхэд туслах зорилгоор цаг хугацаа, материаллаг нөөцөө удирдан зохион байгуулах, бусад хүмүүстай харилцах чадварыг хөгжүүлэхэд голлон анхаардаг байна. Мэргэжлийн чиг баримжааны сургалт нь сургууль төгссөний дараах боловсрол, сургалт болон ажлаа төлөвлөхтэй холбоотойгоор суралцагчдад судалгаа шинжилгээ хийх, эрэл хайгуул хийх, асуудал шийдвэрлэх, болон шийдвэр гаргах үйл явцад идэвхтэй оролцуулдаг.

Сургалтын хөтөлбөр нь бүх суралцагчдын олон янзын чадвар, давуу тал болон хүсэл эрмэлзлийг таних, өөрсдийнх нь амьдралд нь хэрэгтэй мэдлэг, чадварыг эзэмшүүлдэг. Мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтын хөтөлбөрийн зорилго нь суралцагчдад:

• насан туршийн боловсрол, хувь хүмүүсийн хоорондын харилцаа болон ажил мэргэжлийн төлөвлөлтийн талаарх концепцийг ойлгох;

• сурах, нийгмийн болон үүрэг хариуцлагаа ухамсарлах чадварыг хөгжүүлэх, боловсрол болон ажил мэргэжлийн зорилгоо томьёолох болон хэрэгжүүлэх;

• сурснаа өөрийн сургууль болон нийгмийн орчинд хэрэглэх чадамжтай байхад чиглэдэг.

Эдгээр зорилгууд нь мэдлэг, чадварын 3 айд ангилагдана.: Суралцагчийн хөгжил, хувь хүмүүсийн харилцааны хөгжил, болон ажил мэргэжлийн хөгжил,

8 https://www.edu.gov.on.ca/eng/curriculum/secondary/guidance.html Ontario Ministry of Education Career Guidance Policy

7-12 дугаар ангийн бүх суралцагчид хичээлийн жилийн төлөвлөгөө боловсруулж мөрддөг. Дунд сургуулийн ажил мэргэжлийн чиг баримжаа ба боловсрол хичээлийн хөтөлбөр нь суралцагчдад тухайн жилийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг чадварыг эзэмшихэд чиглэсэн сургалт явуулдаг байхаар боловсруулагдсан байдаг.

Мэргэжлийн чиг баримжаа болон боловсрол хичээлээр эзэмших чадамжууд нь сурах чадвар, хувь хүний мэдлэг болон удирдан зохион байгуулах чадвар, хувь хүний мэдлэг ба чадвар, ажиллах болон сурахад шаардагдах гол чадвар, хувь хүний удирдан зохион байгуулах, боломжуудийг нээж илрүүлдэг, шилжилт болон өөрчлөлтүүдэд бэлтгэлтэй байх гэсэн чиглэлүүдээр бүлэглэгдсэн байдаг.

Ажил мэргэжлийн чиг баримжаа, боловсролын хөтөлбөрөөр суралцагчид амьдралын явцад гарах шилжилтүүдээ удирдаж сурах ба энэ нь сургууль төгссөний дараах дээд боловсрол, коллежийн сургалт болон ажлын төлөвлөгөөгөө эртнээс хийхээс эхэлдэг байна. Суралцагчид өөрсдийн ирээдүйг үр дүнтэй, итгэлтэйгээр залж чиглүүлэхэд хэрэг болох мэдлэг, чадвараа хөгжүүлэх замаар шилжилтэд дасан зохицоход бэлдэнэ.

Сургуулийн бусад хичээлийн багш нар ч мөн адил ажил мэргэжлийн чиг баримжаа, боловсрол олгох чадамжийг суралцагчдад эзэмшүүлэх чиглэлээр үүрэг хариуцлагыг хамтран хүлээдэг байна. Суралцагчид ч мэргэжлийн чиг баримжаагаар эзэмшсэн мэдлэг, чадвараа бусад хичээлдээ хэрэглэх хүсэл эрмэлзэлтэй байдаг. Ингэж багш, сурагч хамтраараа ойлгож ухамсарлах явдал нь тэднийг илүү сэдэл тэмүүлэлтэй болгож сургалт болон ажил мэргэжлийн зорилгоо баримжаалан сурч хөгжихөд хэрэгтэй байдаг байна.

Дунд ангийн ажил мэргэжлийн чиг баримжаа, боловсрол олгох хөтөлбөрийг бага ангийн ажил мэргэжлийн чиг баримжаа олгох хөтөлбөр дээр үндэслэн боловсруулдаг. Энэ сургалтаар суралцагчийн 3 чадварыг хөгжүүлэхэд чиглэдэг. Эдгээр нь сурах чадвар, хувь хүний чадварууд болон ажил мэргэжлийн төлөвлөгөө хийх чадвар юм..

Онтриагийн9 бүх сургуулиуд ажил мэргэжлийн чиг баримжааны зөвлөхтэй байдаг. 385 суралцагчид 1 зөвлөх байхаар төлөвлөж санхүүжилт хийдэг байна. Энэ нь 1 сургуульд 1-ээс илүү зөвлөхтэй байх ба энэ зөвлөхүүд нь сургалтын албаны бүрэлдэхүүнд багтдаг байна. Зөвлөхүүд нь дараах ажил үүрэгтэй байдаг. Үүнд:

1. Сургуулийн сурагчдад боловсролын сонголт хийхэд дэмжлэг үзүүлэх мөн сургуулийн удирдлагад сонголтын дагуу хичээл сургалтыг зохион байгуулахад зөвлөгөө өгдөг байна. Энэ нь академик хичээл, болон мэргэжлийн сургалттай холбоотой хичээлүүдийнхээ тэнцвэрийг хангасан сонголт хийх түүнчлэн ажлын туршлага хуримтлуулах боломжтой болно гэсэн үг юм.

2. Сурагчдын хэрэгцээнд чиглэсэн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах. Энэ нь сургалтын үйл ажиллагааны хуваарь гаргахад голлох үүрэгтэй байдаг гэсэн үг.

3. Ажил мэргэжлийн болон шилжилттэй холбоотой дэмжлэг үзүүлэх.

9 https://www.google.com/search?q=career+education+canada&ie=utf-8&oe=utf-8 The Ontario Cur-riculum: Grades 8 and 9 Guidance and career Education

40 Багшийн гарын авлага 41Багшийн гарын авлага

Зөвлөхгүйгээр сургууль үйл ажиллагаагаа оновчтой зохион байгуулах нь хүндрэлтэй гэдэг нь эндээс харагдаж байна. Боловсролын сонголт хийх болон ажил мэргэжил 2 бие биенийхээ салшгүй хэсэг юм. Гэхдээ энэ 2-ийн хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь өөр өөр.

Австрали10

Австралид мэргэжлийн чиг баримжаа олгох боловсролын үүрэг хариуцлагыг 8 муж, тойргууд өөр өөрсдөө хариуцдаг. Тиймээс энэ боловсролын эрх зүйн орчин, арга болон материал нь өөр өөр байдаг.

Зарим мужуудад ажил мэргэжилтэй холбоотой зөвлөх эсвэл сургуулийн сэтгэл зүйчдийн хүлээж буй үүрэг хариуцлага өөр өөр байдаг. Тэд суралцагчдын боловсрол, халамж, зан үйл болон ажил мэргэжилтэй холбоотой зөвлөгөө өгдөг. Хэдийгээр тэд маш сайн сургагдсан байдаг боловч ажлын цагийнхаа дөнгөж 30 хүрэхгүй хувийг ажил мэргэжилтэй холбоотой үйл ажиллагаанд зарцуулдаг.

Бусад муж болон тойргуудад хэдэн зөвлөх эсвэл мэргэжлийн чиг баримжаа олгох асуудал хариуцсан ажилтанг ажиллуулах асуудал өөрсдийнх нь гарт байдаг. Тиймээс сургууль бүр өөр өөр байдаг. Сургуулиуд нэг сурагчид анхаарал хандуулахаас илүүтэй анги ангиар нь үйл ажиллагаа хэрэгжүүлэх хандлагатай байдаг.

Харин Викторийн засгийн газар мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтын удирдамж, сургалтын материал боловсруулж сургуулиудад хэрэгжүүлдэг. Тэнд маш өндөр түвшинд мэргэшсэн баг ажилладаг бөгөөд сургуулиуд, тэдний ажил мэргэжлийн зөвлөхүүдэд маш сайн дэмжлэг үзүүлдэг. Энэ үйл ажиллагааны цаана мэргэжлийн байгууллагууд ажилладаг ба тэдний нэг нь Викторийн ажил мэргэжлийн боловсролын холбоо юм. Энэ холбоо өргөн хүрээний сургалт зохион байгуулж, мэргэжлийн хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна.

Энэ холбоо нь олон янзын үйл ажиллагаа явуулж, түүний хүрээнд маш их материал боловсруулдаг. Үүнд үндэсний хэмжээнд ажил мэргэжлийн долоо хоног, Ажил Мэргэжлийн Тоглоом нэртэй үндэсний хэмжээний танилцуулах аян, үндэсний хэмжээний ажлын хэсэг байгуулж ажил мэргэжлийн боловсролын удирдамж боловсруулах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох чиглэлээр ажилладаг мэргэжилтэн, судлаачид, бодлого боловсруулагчдад зориулан олон улс болон үндэсний хэмжээний форум зохион байгуулах, Австралийн Ажил Мэргэжлийн Салбарын Хороог байгуулахад дэмжлэг үзүүлэх зэрэг үйл ажиллагаанууд багтдаг. Эдгээрээс 4-ийг нь жишээ болгон авч үзье. Үүнд:

1)Австралийн Ажил Мэргэжлийн Салбарын Хороо11

Энэ хороо нь ажил мэргэжлийн боловсрол хариуцсан мэргэжилтэн, судлаачдын хамгийн том байгууллага бөгөөд бүхий л салбарт олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг. Хамгийн гол ажил нь энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг мэргэжилтэн судлаачдад зориулсан стандартыг гаргасан бөгөөд энэ стандарттай холбоотой сургалтуудыг баталгаажуулдаг.

Мэргэжлийн Стандарт нь Австралийн ажил мэргэжлийн боловсролын үндсэн баримт бичиг бөгөөд норм болдог. Мэргэжлийн стандарт нь:

10 https://cica.org.au/ the Career Industry Council of Australia11 https://cica.org.au/ the Career Industry Council of AustraliaMcCowan C and McKenzie, M The Guide to Career Education In Australian SchoolsNew Hobsons Press, Sydney, 2nd edition, 1997

• Ажил мэргэжлийн салбар, түүний гишүүнчлэл болон үйлчилгээ үйл ажиллагааг тодорхойлох;

• Энэ чиглэлийн мэргэжилтэн судлаачдын төрөл бүрийн мэдлэг, чадварыг илрүүлэх;

• Энэ чиглэлийн мэргэжилтэнг аж үйлдвэрийн салбарт орж ажиллахад чиглүүлэх;

• Ажил мэргэжлийн боловсролын сургалтыг төлөвлөхөд үндсэн дэмжлэг үзүүлэх;

• Ард нийт болон хамтран ажиллагсдад чанарын баталгаа хангах;• Ажил мэргэжлийн мэргэжилтэнг үнэлэх, дүгнэх үндсэн бенчмарк гаргах;• Энэ чиглэлийн мэргэжилтний тасралтгүй хөгжих сургалтад хамрагдахыг

шаардах;• Аж үйлдвэрийн салбарын нэр томьёог нэг түвшинд боловсруулан гаргах

Энэ холбоо нь өөрийн гэсэн мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээний журамтай байдаг. Журманд мэргэжлийн стандарт нарийн тусгагдсан байдаг.

2) Австралийн Ажил Мэргэжлийн Боловсролын Блюпринт12

Австралид засгийн газар нь улсын хэмжээний ажил мэргэжлийн үлгэрчилсэн хүрээтэй байх нь ач холбогдолтой гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Иймээс энэ хүрээг боловсруулах ажлыг Майлас Морган компанид даалгасан ба Канадын блюпринт дээр үндэслэх хэрэгтэй гэдгийг тодорхой заасан байдаг.

Нэлээд өргөн хүрээний боловсруулалтын ажил хийгдсэний дараа Австралийн ажил Мэргэжлийн Блюпринт гарч, Австрали даяар хэрэгжсэн байдаг. Энэ хүрээ нь 3 айтай ба нийтдээ 11 чадамжтай байдаг. Энэ 3 айн 11 чадамжийг 4 үе шаттай хөгжүүлэхэр төлөвлөсөн байдаг.

Хүснэгт 7. Австралийн Ажил Мэргэжлийн БлюпринтСуралцах ай Чадамжууд

Хувийн менежмент

1. Өөрийнхөө талаар эерэг хандлагатай байх2. Бусадтай эерэг, үр дүнтэй харилцах3. Амьдралын туршид өөрчлөгдөх, өсөж хөгжих

Сурах болон ажиллах үйл ажиллагаанд

оролцох

4. Ажил мэргэжлийн зорилгод дэмжлэг болох насан туршийн боловсролоор сурах5. Ажил мэргэжлийн мэдээллийг оновчтой байршуулах, үр дүнтэй ашиглах6. Ажил, нийгэм болон эдийн засгийн холбоо хамаарлыг ойлгох

Ажил мэргэжил

эрхлэх

7. Ажлын аюулгүй байдлыг ханган ажиллах8. Ажил мэргэжилдээ дэвших шийдвэр гаргах9. Ажил, амьдралын үүрэг хариуцлагын тэнцвэрийг хангах10.Ажил, амьдралын үүрэг хариуцлага өөрчлөгдөж байдгийг ойлгох11.Ажил мэргэжлээрээ дэвших, өсөх үйл явцыг ойлгох, түүнд идэвхтэй оролцох болон удирдах

12 https://www.education.gov.au/australian-blueprint-career-development The Australian Blueprint for Career Development (ABCD)

42 Багшийн гарын авлага 43Багшийн гарын авлага

Дээр дурьдсан 11 чадамжийг 4 үе шат тус бүрт боловсруулсан гэхээр нийтдээ 44 чадамж байна гэсэн үг. Энэ 44 чадамж тус бүрт харгалзах үйл ажиллагааны зөвлөмж нэг бүрчлэн боловсруулагдсан байдаг. Иймээс маш нарийвчилсан хөтөлбөр байдаг.

3) Ажлын Хөтөч13

Засгийн газраас Австралид байдаг 500 ажил мэргэжлийг харуулсан нэлээд дэлгэрэнгүй баримт бичиг гаргасан байдаг. Үүнийг жил бүр шинэчлэн ойролцоогоор 100 хуулбарыг сургуулиудад хүргүүлдэг. Мөн нийтэд зориулан худалдаанд бас гардаг. Энэ ажлын хөтөч нь ажил мэргэжлийн мэргэжилтэн, зөвлөхүүдэд сургуулиудад энэ чиглэлээр сургалт явуулахад, хувь хүмүүст өөрсдийн ажил мэргэжлийн судалгаа хийхэд маш хэрэгтэй байдаг. Саяхнаас хуулбар хэрэглэхийг зогсоогоод хэвлэлийн хувийн компанийг онлайн хэлбэрээр олон нийт, сургуулиудад түгээх үйл ажиллагааг хариуцан ажиллуулдаг болсон.

4) Миний Ирээдүй14

Засгийн газраас ажил мэргэжлийн хөгжлийн чиглэлээр вэбсайт хөгжүүлэх, боловсруулах ажлыг хариуцуулан бие даасан байгууллага байгуулсан. Энэ нь үнэгүй вэбсайт бөгөөд суралцагчид бүртгүүлээд “Ирээдүйгээ Томьёолох” хэсэгрүү нэвтэрч ажиллах боломжтой юм. Энэ нь 7 бүрэлдэхүүнтэй. Үүнд:

Ажил мэргэжлийн хавтас үүсгэх: Энэ нь суралцагчдад өөрийн сонирхол, чадвараа нээж илрүүлэх, түүндээ тохирсон ажил мэргэжлийн талбараа тодорхойлох, илүү гүнзгийрүүлэн судлах боломжийг олгодог.

Ажил, мэргэжлүүдийг олж мэдэх: Энэ нь ажил мэргэжлүүдийн талаарх нарийвчилсан мэдээллүүдийг агуулдаг.

Ажлын талбаруудын талаар олж мэдэх: Энэ нь суралцагчдад ажлын талбаруудын талаар мэдээлэл олоход тусалдаг.

Ажил мэргэжлийн ертөнцийг таних: ажил мэргэжилтэй холбоотой төрөл бүрийн зөвлөгөө байдаг.

Сургалт хайх: Энэ хэсэг нь суралцагчдад Австралид байдаг сургалтуудын талаар нарийвчилсан мэдээлэл өгдөг.

Кейсүүдийг унших: Энд бодит амьдралд тохиолдож байсан хэдэн арван кейсүүдийг бичсэн байдаг.

Компани сонгох: Сонгосон компанид байдаг ажил мэргэжил, ажлын байртай холбоотой мэдээллүүд байдаг.

Бусад холбогдох эх сурвалж материалХөдөлмөрийн яамнаас Хөдөлмөрийн Зах Зээлийн Мэдээллийн Портал15

ажиллуулдаг. Энэ портал нь хөдөлмөрийн зах зээл, сул орон тооны мэдээлэл болон сүүлийн үеийн чиг хандлагын талаар нарийвчилсан мэдээлэлтэй байдаг.

Түүнчлэн ажил мэргэжилтэй холбоотой өөр олон вэбсайт байдаг ба ажил мэргэжлийн чиг баримжаа олгох мэргэжилтэн, зөвлөхүүд их ашигладаг. Миний Ирээдүй, Хөдөлмөрийн Зах Зээлийн Мэдээллийн Порталын давуу тал нь эдгээрийг засгийн газар баталсан байдагт оршдог. Тиймээс илүү шинэлэг, нарийвчилсан, алдаа мадаггүй, ашиг сонирхлын зөрчил ороогүй, бодит

13 https://www.education.gov.au/job-guide The Australian Government Job Guide 14 http://myfuture.edu.au/ My Future Australia15 https://www.education.gov.au/career-bullseye-posters The Australian Governm

мэдээлэлтэй байдаг. Энэ нь онлайн хэлбэрээр мэдээлэл авч байгаа хэрэглэгчдэд хамгийн чухал үзүүлэлт юм.

Үүнээс гадна муж улсууд өөр өөрийн гэсэн мэдээллийн эх сурвалж материалуудтай байдаг.

Өмнөд Солонгос16

2014 оны 7 сард Сөүл их сургуульд олон улсын ажил мэргэжлийн боловсролын 3 дахь эрдэм шинжилгээний хурал болсон юм. Энэ хурал “Суралцагчдад ажил мэргэжлийн боловсрол олгохын тулд тэдний ажил мэргэжлийн ертөнцийг нээж илрүүлэх үйл ажиллагаанд ажил олгогчдын оролцоог дэмжье” сэдвийн дагуу явагдсан. Энэ хуралд оролцож илтгэл тавьсан Өмнөд Солонгосын мэргэжилтэн судлаачдын материалаас дараах ойлголтыг авсан.

Өмнөд Солонгос ажил мэргэжлийн боловсролын хөтөлбөрт их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаа. Солонгос сургуулиудийн сургалтын үйл ажиллагаанд ажил мэргэжлийн боловсролыг оруулах замаар энэ боловсролын тогтолцоог хөгжүүлэхэд чармайлт гаргаж, энэ чиглэлийг багш нарыг сургуулиудад ажиллуулах болсон байна. Түүнчлэн ажил мэргэжлийн сургалтын хөтөлбөр боловсруулж, сургуулиудад сургуулийн санаачилсан ажил мэргэжлийн боловсрол гэсэн үнэгүй хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсон. Мөн онлайн хэлбэрээр зөвлөх үйлчилгээ үзүүлж байна.

2013 онд нийт сургуулиудын 84% нь ажил мэргэжлийн боловсрол хариуцсан багштай болсон. 2009 онд ажил мэргэжлийн боловсролын бодлогыг сургуулиудад хэрэгжүүлснээр ажил мэргэжлийн боловсролын дэлгэрэнгүй төлөвлөгөөтэй болжээ. Энэ төлөвлөгөө ажил мэргэжлийн боловсрол өнгө төрхөө олоход их хувь нэмэр оруулж байгаа. Энэ төлөвлөгөөг БШУТЯ, хөдөлмөрийн яам, болон эрүүл мэнд, халамжийн яам хамтран боловсруулсан.

Энэ төлөвлөгөө 3 чиглэлийн 10 даалгавартай - (i) сургуулийн түвшинд туршилтад түшиглэсэн ажил мэргэжлийн боловсролын үйл ажиллагааг идэвхжүүлэх, (ii) ажил мэргэжлийн боловсролын үйлчилгээг тэгш хүргэх, (iii) ажил мэргэжлийн боловсролд дэмжлэг үзүүлэх тогтолцоог төгөлдөржүүлэх.

Сургуулийн түвшинд туршилтад түшиглэсэн ажил мэргэжлийн боловсролын үйл ажиллагааг идэвхжүүлэх үйл ажиллагаанд:

• ажил мэргэжлийн болон мэргэжлийн сургалтын дадлага туршилтын хөтөлбөрийг бэхжүүлэх

• “ажил мэргэжлийн” 7 хоног зохион байгуулах, өргөжүүлэх• ажил мэргэжлийн боловсролын хөтөлбөрийн шилдэг туршлагыг

дэлгэрүүлэх, шилдэг сургуулийг гэрчилгээжүүлэх, энэ чиглэлийн сурах бичиг, гарын авлага боловсруулж, түгээх

Ажил мэргэжлийн боловсролын үйлчилгээ тэгш хүргэх үйл ажиллагааны хүрээнд:

• эмзэг бүлгийн залуучууд болон эрсдэлтэй бүлгийн иргэдийн ажил мэргэжлийн боловсролыг бэхжүүлэх

• олон-соёлт бүлгийн болон хойд солонгосын дүрвэгч залуучуудын ажил мэргэжлийн боловсролыг өргөжүүлэх

• сургууль завсардсан суралцагчдад зориулан ажил мэргэжлийн боловсролын

16 https://www.google.com/search?q=career+education+south+Korea&ie=utf-8&oe=utf-8 Career Ed-ucation in Korea, Ministry of Education

44 Багшийн гарын авлага 45Багшийн гарын авлага

орчин бий болгох, өөртөө итгэж найдах тогтолцоог бий болгохАжил мэргэжлийн боловсролд дэмжлэг үзүүлэх тогтолцоог төгөлдөржүүлэх үйл ажиллагааны хүрээнд:

• ажил мэргэжлийн мэдээллийн тогтолцоо бий болгох, удирдах• ажил мэргэжлийн боловсролтой холбоотой хууль эрх зүй, байгууллагуудын

шинэчлэл хийх• ажил мэргэжлийн боловсролын мэргэжилтнүүдийг сургах, сургалтын

тогтолцоог дахин төлөвлөхАжил мэргэжлийн боловсролын санаачлагуудыг дэмжих зорилгоор Боловсролын яам нь өргөн хүрээнд судалгаа шинжилгээний ажил хийдэг Солонгосын мэргэжлийн боловсрол, сургалт судалгааны хүрээлэнг байгуулсан. Энэ хүрээлэнгийн зорилго нь бусад улсын туршлага болон судалгааны материалд дүн шинжилгээ хийх, шинжээч багш нарын төлөөлөл бүхий зөвлөх баг байгуулах, ажил мэргэжлийн боловсролын төв байгуулах болон ажил мэргэжлийн боловсролын багш нарын стандартын дагуу ажиллаж байгаа эсэхэд дүгнэлт, үнэлгээ хийхэд оршино.

2015 оны 7 сард Ажил мэргэжлийн боловсролын хууль батлагдаж, хэрэгжиж эхэлсэн ба энэ нь голчлон сургуулийн ажил мэргэжлийн боловсролын хөтөлбөр, түүний хэрэгжилтийг дэмжихэд чиглэсэн байдаг юм. Ажил мэргэжлийн боловсролыг дараах 3 шалтгааны улмаас ач холбогдолтой гэж үзсэн байна.

1. Сургуулийн боловсрол ажил мэргэжилтэй төдийлөн сайн холбогдохгүй байна

2. Олон суралцагчид ажил мэргэжлийн онцлог сонирхлоо төдийлөн сайн ойлголгүйгээр их дээд сургуульд орж ирдэг

3. Ажил мэргэжлийн боловсролын салбар дахь эрэлт, нийлүүлэлтийн зөрөөг хэрхэн зохицуулах, коллежид сурах эрмэлзлийг багасгах уу, эсвэл ажил мэргэжлийн боломжийг нэмэгдүүлэх үү

Ингээд 2009 онд “ажил ба мэргэжил” хичээл сургуулийн хичээлүүдийн нэг болсон. 2011 онд ажил мэргэжлийн багш нар ахлах сургуулиудад хуваарилагдан ажиллах болсон. 2012 онд боловсролын яамнаас ажил мэргэжлийн боловсролын зорилгыг томьёолж, түүний стандартыг боловсруулсан. Ажил мэргэжлийн боловсролын чанарыг сайжруулах зорилгоор энэ сургалтыг сайжруулах хөтөлбөрийг зарласан. Дунд сургуулиуд ажил мэргэжлийн боловсрол олгох багштай болсон. 2013 оны байдлаар нийт сургуулийн 84% нь энэ боловсролын багштай байх хэрэгцээ байгааг тодорхойлсон байна. Сургуулиуд ажил мэргэжлийн боловсрол ямар чиглэлээр олгож байгаагаасаа шалтгаалан ангилагдах болсон. Суралцагчид суурь чадварыг хөгжүүлэх болон ажил мэргэжлийн төлөвлөгөө зохиох болсон. Солонгосын засгийн газар сургуулийн ажил мэргэжлийн боловсролд их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн ба ингэхдээ суралцагчдын ажил мэргэжлийн ертөнцийг нээж илрүүлэх, туршлага судлахад голчлон анхаарсан. Ингэснээр сургуулиуд суралцагчаа аваад ажлын байран дээр очих, ажил мэргэжлийн зусланд хамрагдах болсон. Түүнчлэн ажлын үзэсгэлэн, яармаг зохион байгуулагдсан. Ажил мэргэжлийн боловсрол шинэ түвшинд гарсан байна.

Солонгосын засгийн газраас нийтэд зориулан онлайн хэлбэрээр зөвлөх үйлчилгээ үзүүлдэг болсон байна.

Сингапур17

Боловсрол ба ажил мэргэжлийн боловсрол (БАМБ) нь суралцагчдад сургуулиас дараагийн түвшний сургалт болон ажилд амжилттай шилжихэд туслах зорилгоор тэднийг зайлшгүй эзэмшсэн байх мэдлэг, чадвар, үнэт зүйлийг суралцахад чиглэсэн байна. Ингэснээр тэд өөрсдийн ажил мэргэжлийн зам болон насан туршийн боловсролоо удирдан жолоодох боломжтой болно. Энэ боловсролоор дамжуулан 21 зууны суралцагчдын нийгмийн, сэтгэл санааны чадамжууд болон идэвх санаачлагатай, дасан зохицох болон уян хатан чанаруудыг хөгжүүлнэ. БАМБ нь дараах зорилготой:

1. Суралцагчдын өөрийгөө ухамсарлах, өөрийгөө удирдах, болон тасралтгүй суралцахтай холбоотой амьдралын чадваруудыг дэмжих (Чадварууд)

2. Суралцагчдад бодит мэдээллийг хүргэх замаар илүү сайн боловсролын, ажил мэргэжлийн боломж байгаа эсэхийг нээж илрүүлэх боломж олгох (Мэдлэг)

3. Ажил мэргэжлийн үнэт зүйлд анхааралтай, талархалтай хандах, ингэснээр нийгэмд сайн сайхан амьдрахад энэ нь ямар хувь нэмэр оруулах (Сэтгэлгээ)

4. Эцэг эхтэйгээ харилцах болон ажил мэргэжлийн нөлөөллийг ойлгож мэдэхэд хэрэг болох чадвар эзэмших (Бүлэг нөхөрлөлтэй хамтран ажиллах)

Бага сургууль: УхамсарлахЗорилго: Суралцагчдад олон төрлийн ажил мэргэжлийг танилцуулах, түүнчлэн ажлын ертөнцөд шинээр бий болж байгаа ажлуудыг танилцуулах. Ингэснээр тэд дараах ойлголт ухамсартай болно:

• Сонирхол, чадвар болон хүсэл эрмэлзэл • Өөрийгөө бусадтай болон ажил мэргэжилтэй холбох • Ажил мэргэжлийг дүрд тоглох тоглоомын аргаар мэдэх

2012 оноос хойш 3 – 6 дугаар ангийн боловсрол ба мэргэжлийн боловсрол хичээлүүд нь багшийн чиг баримжааны сургалтын нэг хэсэг болсон. Эдгээр хичээлүүд нь дараах дизайнтай байдаг:

• Суралцагчдад өөрсдийнх нь давуу болон сул талыг ухамсарлуулах • Тэдэнд боловсролын чиглэл, зам мөр, дунд сургуулийн сонголт хийхэд

туслах • Илүү олон ажил мэргэжлийн боломжийг нээхэд туслах, ирээдүйн талаар

хүсэл мөрөөдлөө тэтгэн хөгжүүлэхэд дэмжихДунд сургууль: Ажил мэргэжлийг нээж илрүүлэхЗорилго:Суралцагчдын өөрсдийнхөө талаарх ойлголтыг гүнзгийрүүлэх, сургуулийн боловсролыг өөр боловсролын болон ажил мэргэжлийн боломжуудтай холбох:

• Ажил мэргэжлийн ертөнцийн талаар олж мэдэх • Ажил мэргэжилтэй холбоотой сургалтын талаар ойлголттой болох • Чадвар, сонирхол болон үнэт зүйлийн талаар ойлголт, ухамсраа хөгжүүлэх

Ахлах болон ахлах сургуулийн дараах сургалт: Ажил мэргэжлийн төлөвлөлт

17 https://www.google.com/search?q=ecg+curriculum+singapore&ie=utf-8&oe=utf-8 Education and Career Guidance (ECG) Syllabus Singapore Secondary 2104https://www.moe.gov.sg/education/programmes/social-and-emotional-learning/education-and-ca-reer-guidance Education and Career Guidance, Ministry of Education, Singapore

46 Багшийн гарын авлага 47Багшийн гарын авлага

Зорилго:Суралцагчдад боловсрол, ажил мэргэжлийн ухаалаг сонголт хийхэд төрөл бүрийн эх сурвалжаас мэдээлэл цуглуулах:

• Өөрт тохирсон ажил мэргэжлийн концепцийг тодорхойлох, • Мэдээлэл цуглуулах чадварыг хөгжүүлэх • Асуудал шийдвэрлэх чадварыг хөгжүүлэх

Ахлах болон их сургуулийн бэлтгэл сургуулиудад орж буй боловсрол ба ажил мэргэжлийн боловсрол хичээл:Энэ хичээл нь сургуульд ордог зан төлөв ба иргэний боловсрол хичээлийн хүрээнд модул хэлбэрээр зохион байгуулагддаг. Ерөнхий прогрессив шинж чанартай, хичээл бүр нь өмнөх хичээл дээр судалсан агуулга дээр үндэслэдэг.

Хүснэгт 8. Агуулгын 4 айАй Агуулга

Хэн гэдгээ таньж мэдэх

1. Өөрийн сонирхол, ур чадвар, хүсэл тэмүүллээ тасралтгүй хөгжүүлэх, хэрэглэх, ирээдүйд эзэмших мэргэжлээрээ дамжуулан нийгэмдээ бодитой хувь нэмэр оруулах.

Итгэлтэйгээр өөрийн чиглэл, зам мөрөө удирдан жолоодох

2. Ажлын ертөнц, боловсрол болон ажил мэргэжлийн чиглэлийн талаар илүү ихийг мэдэх. Ажил мэргэжлийн чиглэл бүр тасралтгүй сурах, дэвших боломжуудтай байдаг.

Оновчтой шийдвэр гаргах, түүндээ хариуцлагатай байх

3.Өөрийн боловсрол, ажил мэргэжлийн төлөвлөлтөө ухаалгаар хийх, энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд үр дүнтэй алхмуудыг төлөвлөж, хийх

Тасралтгүй сурах, уян хатан байх

4.21 зууны чадамж, үнэт зүйлээ хөгжүүлэх, дасан зохиоцох, уян хатан ажлын чадваруудыг хөгжүүлэх

Боловсрол, ажил мэргэжлийн боловсролын сургалтыг хэрэгжүүлдэг арга замууд

Сургуулиуд өөр өөр арга замаар энэ сургалтыг хэрэгжүүлдэг. Дараах хүснэгтэд энэ аргуудын зураглалыг үзүүлэв.

Хүснэгт 9. Сургалтын арга замуудЗөвлөх Хөтөлбөр Чадамж төлөвшүүлэх Түншлэл

Боловсрол ба ажил мэргэжлийн

боловсролын зөвлөгч

Хөтөлбөрийн баримт бичиг

Боловсрол ба ажил мэргэжлийн

зөвлөгчийн удирдлага дор төлөвшүүлэх үйл

ажиллагаа

Боловсрол ба ажил

мэргэжлийн зөвлөгчийн

зохицуулалтаар

Бага ангид – 3 – 6 дугаар ангиудад сургалтын багц материал ашиглаж заадаг. Энэ материал нь тухайн хичээлийн жилийн өмнөх жилийн 3 сар гэхэд боловсруулагдаж бэлэн болсон байдаг.

Дунд ангид – Зан төлөв ба иргэний боловсрол хичээлийн бүрэлдэхүүнд багтдаг ба дор хаяж 4 цагийн туршлага судлах хичээл байдаг. Дараах бүтэц, зохион байгуулалттай байдаг.

АНУ18

АНУ бол дунд сургуульд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт хамгийн сайн хэрэгжүүлдэг орнуудын нэг юм. Дэлхийн II дайны дараа дайнд оролцсон эрэгтэй , эмэгтэй хүмүүсийг ажил хөдөлмөр эрхлэх болон сургалтанд хамрагдахад дэмжлэг үзүүлэх зорилгоор ажил мэргэжлийн чиг баримжаа олгох өргөн хүрээний үйлчилгээг хэрэгжүүлсэн ба энэ үйл ажиллагаандаа армид сэтгэл зүйч байсан мэргэжилтнүүдийг татан оролцуулсан байна. Дайны дараа хэрэгжсэн энэ үйл ажиллагаа дуусмагц, дунд сургууль, коллежийн төгсөгчдийг дээд боловсролд үргэлжлүүлэн суралцах, ажлын салбарт гарахад нь туслах зорилгоор энэ сургалтыг сургууль, коллежид хэрэгжүүлж эхэлжээ.

Сургуулиуд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөхүүдтэй байдаг ба тэд суралцагчдад хувь хүний, боловсролын болон ажил мэргэжлийн зөвлөгөө, мэдээллийг хүргэдэг. Үүний үр дүнд бүх түвшний боловсролын байгууллагууд суралцагчдынхаа хэрэгцээнд тулгуурлан үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхийн тулд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөхүүдийн баг ажиллуулах болсон.

Үүний дараагаар 1980-аад оноос профессор Норман Гайсберсийн санал болгосны дагуу ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтыг хэрэгжүүлэх арга зүйд томоохон өөрчлөлт гарсан юм. Норманы санал болгосны дагуу ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтыг 1 – 12 дугаар ангиудад заах болсон. Үүнээс хойш энэ аргыг олон улс бага, дунд сургуулиудад хэрэгжүүлсэн юм.

АНУ-ын дүүргийн сургууль бүр өөр өөрийн гэсэн сургалтын арга хэлбэр, агуулгыг сонгож заадаг. Дүүрэг доторх сургуулиуд ч гэсэн өөр өөрийн гэсэн арга барилтай байдаг.

АНУ-ын сургуулиудад заагддаг ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт нь армид хэрэглэдэг байсан сэтгэл зүйн арга болох “шалга тэгээд хэл” гэсэн зарчим дээр үндэслэсэн байдаг. Энэ зарчим одоо хэр нь сургуулиудын ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтад нэвтэрсэн байдаг ба Канад, Их Британи гэх мэт улсууд энэ аргыг төдийлөн хэрэглэдэггүй юм. Канад болон Их Британи илүү конструктив арга барилтай байдаг.

Үндэсний түвшинд АНУ-ын засгийн газар энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотой нөөц материалаар хангах үүргийг хүлээдэг. Энэ нөөц материалд Ажил хөдөлмөрийн нэршлийн толь бичиг чухал үүрэгтэй байдаг ба энэ нь ажил хөдөлмөр, тэдгээрийн үүрэг хариуцлагын талаар дэлгэрэнгүй жагсаалтыг харуулсан байдаг. Өөр нэг чухал эх сурвалж нь Үндэсний ажил хөдөлмөрийн мэдээллийн төвөөс гаргадаг материалууд юм.

Интернет хэрэглэгдэх болсноос хойш онлайн хэлбэрээр асар их мэдээлэл хэрэглэгчдэд хүрэх болсон. Дэлхийн олон орнууд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох боловсролыг хэрэгжүүлэхийн тулд АНУ-ын бэлтгэн гаргасан материалыг шууд хэрэглэх явдал түгээмэл байдаг. Харамсалтай нь эдгээр материалыг өөрийн улсын онцлогтой уялдуулан хэрэгжүүлэх тал дээр учир дутагдалтай байдаг.

18 Gysbers, N and Henderson, P , Developing and managing your school guidance and counselling program, Wiley, New York, 2006

48 Багшийн гарын авлага 49Багшийн гарын авлага

Их Британи19

1950-иад оноос хойш ажил мэргэжлийн мэдээлэл, зөвлөгөө, чиг баримжаа олгох сургалт сургуулийн чухал сургалтуудын нэг болсон. Дэлхийн улсуудын хувьд түгээмэл хэрэглэгддэг загвар бол ‘DOTS’ загвар юм.

S Self Awareness – өөрийгөө ухамсарлаж ойлгохO Opportunity Awareness – ухамсарлаж ойлгох боломжD Decision Making – шийдвэр гаргахT Transition Learning – сургалтын шилжит

Их Британийн засгийн газар дунд сургуулийн сургалтад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтыг мэргэжлийн багш болон сургуулийн ажилтан заадаг. Суралцагч нэг бүрт үзүүлэх зөвлөгөөг сургуулийн ажил олголт хариуцсан ажилтан хариуцан ажилладаг.

Сүүлийн жилүүдэд ажил мэргэжлийн зөвлөхүүд дээд боловсролд үргэлжүүлэн суралцах асуудал дээр түлхүү анхаараад байгаа тал ажигладаж байна. Үүний улмаас ажил мэргэжлийн чиг баримжаа олгох асуудал ажил мэргэжлийн боловсрол болон ажил олголт эсвэл ажил мэргэжил болон ажилтай холбоотой боловсрол гэсэн ойлголтод шилжих хандлагатай байна. Ажил мэргэжилтэй холбоотой мэдээллийг олгодог байдлаас сургалтын анги танхимаас ажил эрхлэхэд шилжих шилжилтэд суралцагчдыг бэлтгэх болсонтой холбогдуулан “Ажил хөдөлмөр эрхлэхэд бэлэн байх” гэсэн нэр томьёо хэрэглэгдэг боллоо. Иймээс зан төлөвлийн дараах 6 чадварыг хөгжүүлэх хэрэгтэй болсон. Үүнд:

• Өөрийгөө таньж мэдэх-өөрийнхөө үйлдэлд үүрэг хариуцлагатай хандах, өөрийгөө хянах, сул болон давуу талаа таньж мэддэг чадвартай байх;

• Хүлээн авдаг байх-бусдын санал, зөвлөмжийг хүлээж авах, өөрийнхөө сул талаа сайжруулахыг хичээх, шинэ зүйл сурах болон хийж үзэх, оролдох чадвартай байх;

• Өөрийгөө удирдан жолооддог байх-ажил үүргээ сайн төлөвлөх, хийж гүйцэтгэх, цаг баримтлах, оновчтой зохион байгуулах чадвартай, ажилдаа эерэг хандлагатай байх;

• Өөртөө итгэлтэй байх-бусдаас асуулт асуух, зөвлөгөө хүсэх, ямар нэг заавар чиглэлгүйгээр бие даан ажиллах, нийгмийн янз бүрийн нөхцөл байдал болон ажлын орчинд итгэлтэй ажиллах чадвартай байх;

• Уян хатан-шүүмжлэл, эсэргүүцэлтэй тулгарч, асуудлаа шийдэх, саад бэрхшээлийг даван туулах, ямар ч дарамт шахалтан доор тайван байх чадвартай байх;

• Мэдээлэлтэй-хөдөлмөрийн зах зээлийн талаар мэдээлэлтэй, ажил хэрхэн хайхыг мэддэг, ярилцлагад үр дүнтэй байх, мэргэжлийн орчинд хэрхэн ухаалаг ажиллахыг мэддэг байх.

Их Британийн ажил мэргэжлийн хамгийн оргил байгууллага нь Ажил Мэргэжлийн Боловсрол, Чиг Баримжаа Олгох Холбоо бөгөөд энэ байгууллага сургуулиудад зориулан өргөн хүрээний асуудлыг хамарсан гарын авлага боловсруулдаг. Сургуулийн ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтын үлгэрчилсэн хүрээ нь 4 үе шаттай байдаг. Үүнд: 1. Цөм чадвар 2 (ЦЧ2), Цөм Чадвар 3 (ЦЧ3), Цөм

19 http://www.cegnet.co.uk/ CEGNET Supporting career education and IAG https://www.gov.uk/government/publications/careers-guidance-provision-for-young-people-in-schools Statutory guidance: Careers guidance provision for young people in schools 2015

Чадвар 4 (ЦЧ4) болон Цөм Чадварын дараах чадвар 16 (ЦЧД16). Жишээ нь ЦЧ2 –д дараах суралцахуйн зорилтууд багтана. Үүнд:

• Юунд дуртайгаа илэрхийлэх, юуг сайн хийдгээ мэддэг, болон юу хийх нь сайхан санагддагаа мэддэг болох

• Юунд дуртай байх талаараа эерэг хандлагатай ярих • Ажил мэргэжил болон ажилтай холбоотой үйл ажиллагаа, туршлагаас

юуг сурах дуртай байгаагаа тодорхойлох • Бусад хүмүүсийн ажил мэргэжлийг өөр өөр өнцгөөс харж ойлгох, тэд

хэрхэн хөгждөг талаар олж мэдэх • Хүмүүс хийдэг ажлынхаа талаар өөр өөр бодолтой байдгийг ойлгох • Орон нутагт хийгддэг бизнес болон холбогдох үйл ажиллагааг тайлбарлах,

үүнийг хэрхэн хийх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ хүргэх талаар ойлголттой болох

• Өөрийн сонирхсон ажил мэргэжлийн салбарт ажил олголтын байдал одоо ямар байгаа болон өнгөрсөнд ямар байсан талаар ярилцах

Энэ суралцахуйн зорилттой дараах үйл ажиллагаанууд байж болно: • Хүүхдүүд ангийн найзууддаа өөрийнхөө талаар ярих • Өдрийн тэмдэглэл хөтлөх • Хүүхдүүд хүмүүсийн хувийн зан төлөвийг “надтай ижил” “надтай ижил

биш” гэсэн ангиллаар ангилах • Хүүхдийн хийх дуртай ажлаа хийхдээ юу өмсдөг, ямар багаж хэрэглэдэг,

ямар төрлөөр бичих эсвэл зурах, түүнийгээ бусдад тайлбарлах • Хүүхдийн өөрийн 3 хүслийн талаар төсөөлөх • Хүүхдүүд тойрч суугаад багшаас өөр хүнээс юм сурах нь багшийн

зааснаас хэр зэрэг ялгаатай байгаа талаар ярилцах • Хүүхдүүд орон нутгийн их дээд сургууль, мэргэжлийн сургуулиудад очоод

юу сурсан бас ажигласнаа хамтаараа ярилцах • ‘Би хэн бэ?’ таавар тоглоом тоглох. Багш хүүхдүүдийн мэддэг зарим ажил

мэргэжлийн талаар ямар нэг санаа өгөх зүйл хэлнэ. Тэд энэ ямар ажил мэргэжлийн хүн болохыг таана. Энэ үйл ажиллагаагаар дамжуулан ажил мэргэжлийн онцлог, бүрэлдэхүүний талаар мэддэг болно

• Хүүхдүүд бишрэн хүндэлдэг ажил мэргэжлийн талаар өгүүллэг бичих эсвэл аялал хийх замаар дүрслэх, олж мэдсэн зүйлээ харьцуулах

• Зочноор уригдсан хүмүүсээс тэд ажлынхаа юунд хамгийн их дуртай бас дургүй талаар асууж ярилцах

• Хүүхдүүд “цалин мөнгөтэй ажил”, “цалингүй ажил” 2-ын ялгааг ярилцаад энэ чиглэлийн ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүсээс юу боддог тухай асуух

• Ойролцоо байдаг дэлгүүр болон бизнесийн байгууллагын тухай төсөлт ажил хийх

• Эрүүл хооллолтын төсөлт ажил хийх даалгавар өгч, орон нутгийн тогооч болон ресторан эзэмшигчийг сургуульдаа урьж болно. Ингээд хүүхдүүдийн хийсэн төсөлт ажлын хоолны цэсний талаар дүгнэлт хийх

• Хүүхдүүд орон нутгийн ажлын байрны зураг авчраад ажлын ертөнц яаж өөрчлөгдсөн талаар ярилцах,

• Хүүхдийн сургуулийн ойролцоо байгаа байгууллагуудад байдаг ажил хөдөлмөрийн энгийн ангилал хийх

50 Багшийн гарын авлага 51Багшийн гарын авлага

ЦЧ3, ЦЧ4 болон ЦЧД16 чадварын түвшинд дараах жишээг дурьдаж болно. Үүнд:ЦЧ3 чадварын түвшинд, дараах мэдлэг, чадварыг эзэмшихээр боловсруулж болно:

1. Ажил мэргэжлийн боловсрол, чиг баримжаа олгох сургалтаар юу сурах, 2. Би юунд дуртай?3. Хүмүүс яагаад ажил хийдэг? 4. Хүмүүс ажлын ертөнц болон ажлын боломжуудын талаар хэрхэн судалж

мэддэг,5. Ажил мэргэжлийн мэдээллийг хэрхэн оновчтой ашиглаж болох? 6. 12 анги төгсөөд юу хийх тухай шийдвэр гаргахад ямар хүчин зүйл нөлөөлж

болох? 7. Ажлын ертөнц гэж юу болох?

ЦЧ4 чадварын түвшинд: 8. Би бага наснаас одоо хүртлэх хугацаанд яаж өөрчлөгдөж байна? 9. Ажлын туршлагатай байх нь яагаад чухал?

10. Их дээд сургууль төгссөний дараах шилжилт, шийдвэр гаргахад ямар асуудлыг авч үзэх хэрэгтэй вэ?

11. Ажлын өргөдлийг хэрхэн үр дүнтэй бичих вэ? 12. Хүмүүс ажил дээр тохиолдсон асуудлыг хэрхэн шийддэг?

ЦЧД16 чадварын түвшинд: 13. Ажил мэргэжлээ хэрхэн удирдан чиглүүлэх вэ? 14. Ажил мэргэжил яаж өөрчдөгддөг? 15. Би ажил мэргэжлийн түвшинд яаж өсөж дэвжих вэ? 16. Ажил мэргэжилтэй холбоотой сургалт, ажил хөдөлмөр эрхлэлтийн

шийдвэр гаргахад юуг авч үзэх шаардлагатай вэ?Сүүлийн жилүүдэд Дербийн Их Сургууль ажил мэргэжлийн боловсролын чиглэлээр өргөн хүрээнд судалгааны ажил хийж байгаа юм. Харин Рийдингийн Их Сургууль ажил мэргэжлийн боловсрол, чиг баримжаа олгох сургалтын чиглэлээр цахим хэлбэрийн сургалт явуулдгаараа алдартай юм.

Япон20

Япон улсад ажил мэргэжлийн боловсрол, чиг баримжаа олгох асуудал эдийн засаг гэх мэт нийгмийн бусад салбаруудтай адилхан түвшинд яригддаг. Тийм ч учраас засгийн газраас интервенц хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.

Япон улсын үндсэн хуулинд “ажил мэргэжлийн сонголтын эрх чөлөө” гэж заасан байдагтай холбогдуулан, Боловсролын үндсэн хуульд хувь хүний өөрийн саналыг харгалзаж үзэж сонголт хийхийг дэмжсэн байдаг. Сургуулийн боловсролын хуулинд (School of Education Law) дунд сургуулийн үндсэн зорилго нь суралцагчдын ажил мэргэжлийн шийдвэр гаргах чадварыг хөгжүүлэх асуудал гэж заасан байдаг. Хуулийн энэ заалтыг хэрэгжүүлэхийн тулд 1949 онд боловсролын сайдын тушаалаар дунд сургуулийн мэргэжлийн

20 https://www.google.com/search?q=career+education+japan&ie=utf-8&oe=utf-8 The Current State and Future Tasks of Japan’s Career Education Promotion Policies – Embarking on the Road Less Travelled.http://www.juen.ac.jp/guidance/mimura/e/escgc.htmlWhy is School Career Guidance and Counseling critically necessary for schools in Japan? Graduate School of Education, Joetsu University of Ed-ucation

чиг баримжаа олгох сургалтын хөтөлбөр батласан байна. 1953 оноос энэ сургалтын сурган хүмүүжүүлэгчид сургуулиудад ажиллах болсон. 1958 онд Сургуулийн боловсролын хуулинд мэргэжлийн чиг баримжаа гэдэг нэр томьёо ажил мэргэжлийн чиг баримжаа гэдэг нэр томьёо болон өөрчлөгдсөн байна.

Сургуулийн ажил мэргэжлийн чиг баримжаа сургалт сургуулийн журмын тухай хууль болон засгийн газраас баталсан хөтөлбөрийн удирдамжийн дагуу зохион байгуулагддаг байна. Сургууль бүр ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтын хэлтэстэй ба энэ хэлтэс сургуулийн хэмжээнээс шалтгаалан 2-5 багштай байдаг. Хэлтсийг ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтын менежер багш удирдана.

Түүнчлэн засгийн газраас баталсан хөтөлбөрийн удирдамжаар ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтыг бусад хичээлийн сургалтын агуулгад орж эсвэл хичээлээс гадуурх үйл ажиллагаагаар дамжуулан хэрэгжүүлдэг. Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт нь ажил мэргэжилтэй холбоотой асуудлуудаас гадна “хувь хүн, иргэн ямар байх ёстой, сурах үйл ажиллагаа, амьдрал, эрүүл мэнд болон аюулгүй байдлаа хэрхэн дээшлүүлэх» гэсэн асуудлуудыг багтаадаг. 2000 оны 3 сард боловсролын яам сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулсан. Шинэчилсэн хөтөлбөрөөр ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтын үр нөлөөг сайжруулахын тулд хичээлээс гадуурх үйл ажиллагаанд “чиг баримжаа олгох үүргийг”нь сайтар тусгаж өгсөн байна.

Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтын хэрэгжилтэд сургуулиуд өөрсдийн онцлогт тохируулан цогц төлөвлөгөө гаргаж мөрдөн ажиллах болсон. Энэ төлөвлөгөө нь суралцагч-төвтэй үйл ажиллагааг хэрэгжүүлэх ба суралцагч тус бүрийн хэрэгцээ, ойлголт, ажил мэргэжлийн хүсэл эрмэлзлийг харгалзсан байдаг байна.Үүнээс гадна суралцагчдад ажил мэргэжлийн сонголт хийх, шийдвэр гаргах санаачлагыг дэмжих үүднээс сургуулиуд эцэг эх, орон нутгийн бүлэг нөхөрлөлтэй хамтын ажиллагаа өргөжүүлэх чиглэлийн үйл ажиллагаануудыг төлөвлөсөн байдаг. Цөөнгүй сургууль энэ үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж байна.

2004 онд боловсролын яам сургуульд суурилсан ажил мэргэжлийн боловсролыг дэмжих зорилгоор санхүүжилтийн асуудлыг шийдэж өгсөн байна. Үүний ачаар ажил мэргэжлийг сурталчлах үйл ажиллагааны зардлын асуудал шийдэгдсэн байна. Суралцагчдад нэг 7 хоногийн хугацаанд ажлын туршлага хуримтлуулах боломж энэ санхүүжилтийн ачаар бий болсон байна.

2008 онд засгийн газраас “боловсролын сурталчлах суурь төлөвлөгөө” үйл ажиллагааг санхүүжүүлсэн. Энэ төлөвлөгөөнд ажил мэргэжлийн боловсролыг сургуулийн боловсролын салшгүй нэг хэсэг гэж үзээд санхүүжилт хийх нь зүйтэй гэж үзсэн байдаг. Үүний үр дүнд ажил мэргэжлийн боловсрол, мэргэжлийн сургалтын хороо байгуулагдаж ажил мэргэжлийн боловсролыг манлайлан ажиллах болжээ.

2010 онд ажил мэргэжлийн туршлагажсан багш нар АНУ-д сургалтанд хамрагдаж нэлээд их шинэлэг санааг хэрэгжүүлэх болсон. Хоёр чухал санааг хэрэгжүүлсэн ба нэг нь чадамжид суурилсан байх нөгөө нь маш сайн бүтэцчилэгдсэн агуулгатай байх явдал. Энэ тухай мэдээллийгwww.juen.ac.jp/guidance/.../e/escgc.htmlвэбсайтаас харж болно.

Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтаар 4 айн хүрээнд 12 чадамжийг суралцагчийн 3 түвшинд хөгжүүлэхээр төлөвлөсөн байна. Үүнд:

52 Багшийн гарын авлага 53Багшийн гарын авлага

- Бага нас - Өсвөр нас (9-13) - Шилжилтийн нас (13-15)12 чадамжийн 4 айг нэрлэвэл:Ажил мэргэжлийн төлөвлөлт хийх

1. Өдөр тутмын амьдрал дахь үүргийг хөгжүүлэх чадамж2. Ажлын байрны үүргийг ойлгох чадамж3. Ажил мэргэжлийн төлөвлөлт болон түүнийг боловсруулах үйл явц яагаад

чухал болохыг ойлгох чадамжАжил мэргэжлийн мэдээлэл цуглуулах, хэрэглэх

4. Ажил мэргэжлийг туршиж үзэх чадамж5. Ажил мэргэжлийн мэдээллийг хэрэглэх чадамж6. Суралцахуй болон ажлыг холбох чадамж7. Ажил мэргэжлийн нийгмийн үүргийг ойлгох чадамж

Шийдвэр гаргах8. Шийдвэр гаргах чадамж9. Амьдрах аргаа сонгох чадамж

10. Асуудал шийдэх, өөрийгөө олж таних чадамжХүмүүстэй харилцах

11. Өөрийгөө болон бусдыг ойлгож мэдэх12. Хүмүүстэй харилцаа үүсгэх чадамж

Дээр дурьдсан чадамжууд дээр үндэслэн ажил мэргэжлийн боловсролын дараах үлгэрчилсэн хүрээг боловсруулжээ.

Хүснэгт 10. Суралцагчдын чадамжБага нас

АЙ Чадамж

Ажил мэргэжлийн төлөвлөлт

хийх

1. Хүмүүсийн өдөр тутмын амьдралын үүрэг, тэдгээрийн холбоо хамаарлыг ойлгох

2. Өөр өөр ажил хөдөлмөр, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн үүргийг ойлгох

3. Ажил мэргэжлийн төлөвлөлт хийх үйл явцыг ойлгох, өөрсдийн ажлын үүрэг хариуцлагыг авч үзэх

Ажил мэргэжлийн

мэдээлэл цуглуулах, хэрэглэх

4. Хувь хүний ажил үүрэг болон түүний талаарх ойлголтоор дамжуулан ажлын үүрэг хариуцлагыг ухамсарлах хэвшилтэй болох

5. Ажил мэргэжлийн мэдээлэл ойлгож хэрэглэх6. Суралцахуй, ажил болон амьдралын холбоо хамаарлыг

ойлгох7. Нийгэмд хэрэгтэй ажил хөдөлмөр болон ажлын холбоо

хамаарлыг ойлгох

Шийдвэр гаргах

8. Шийдвэр яаж гаргахыг ойлгох9. Ирээдүйн зорилгоо тодорхойлохын тулд мэргэжлээ сонгох10. Үүрэг хариуцлагаар дамжуулан өөрийгөө илэрхийлэх

Хүмүүстэй харилцах

11. Өөрийнхөө талаар ойлгох болон бусдыг хүндлэхийн ач холбогдлыг мэдэх

12. Өөрийн бодол санаа хэрхэн өөрчлөгддөг яагаад энэ нь чухал болохыг ойлгох

ӨСВӨР НАСАЙ Чадамж

Ажил мэргэжлийн төлөвлөлт

хийх

1. Хүмүүсийн өдөр тутмын амьдралын үүрэг, тэдгээрийн холбоо хамаарлыг ойлгох

2. Өөр өөр ажил хөдөлмөр, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн үүргийг ойлгох

3. Түр зуурын төлөвлөгөө хийж, ажил мэргэжлийн төлөвлөлт хийх үйл явцыг ойлгох

Ажил мэргэжлийн

мэдээлэл цуглуулах, хэрэглэх

4. Хувь хүний ажил үүрэг болон түүний талаарх ойлголтоор дамжуулан ажлын үүрэг хариуцлагыг ухамсарлах, ажил хөдөлмөр эрхлэхэд хэрэгтэй чадваруудыг мэдэх

5. Ажил мэргэжлийн мэдээллийг үнэлэх, ойлгох болон хэрэгжүүлэх чадвар эзэмших

6. Сургуульд сурах нь ажил болон нийгэмд ямар чухал болохыг ойлгох

7. Ажил хөдөлмөр болон ажлын холбоо хамаарлыг мэдэх

Шийдвэр гаргах

8. Шийдвэр гаргах, өөрийн үүрэг хариуцлагыг хүлээн зөвшөөрөх чадвар эзэмших

9. Олон янзын ажил хөдөлмөрөөр дамжуулан өөрийн ажил мэргэжлийн талаар бодож эргэцүүлэх

10. Өөртөө эзэн байхын чухлыг ойлгох

Хүмүүстэй харилцах

11. Өөрийнхөө хүчтэй талыг мэдэж, бусдад хэрхэн нөлөөлж болох талаар ойлгож мэдэх

12. Өөрийн бодол, санааны өөрчлөлтийг ойлгож мэдэх, энэ нь яагаад чухал болохыг ухамсарлах, хүмүүстэй харилцаа тогтоох

ШИЛЖИЛТИЙН НАСАЙ Чадамж

Ажил мэргэжлийн төлөвлөлт

хийх

1. Хүмүүсийн өдөр тутмын амьдралын үүрэг, тэдгээрийн холбоо хамаарлыг ойлгох, энэ холбоо хамаарлыг тайлбарлах

2. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн үүрэгт гарч буй тасралтгүй өөрчлөлтийг ойлгох

3. Ажил мэргэжлийн төлөвлөлт хийх үйл явцыг бодитойгоор таньж мэдэх, төгсөлтийн дараах ажил мэргэжил, сургалтын төлөвлөлөгөө хийх

Ажил мэргэжлийн

мэдээлэл цуглуулах, хэрэглэх

4. Хувь хүний ажил үүрэг болон түүний талаарх ойлголтоор дамжуулан ажлын үүрэг хариуцлагыг ухамсарлах, нийгмийн өөрчлөлтөд зайлшгүй хэрэгтэй чадварыг эзэмших

5. Ажил мэргэжлийн мэдээллийг байршуулах, үнэлэх болон хэрэглэх чадвар эзэмших

6. Суралцахуй болон ажил мэргэжлийн холбоо хамаарлыг ойлгох

7. Нийгмийн хэрэгцээ болон үүргүүд хүмүүсийн ажил хөдөлмөрийг хэрхэн хэлбэржүүлж байдгийг ойлгох

54 Багшийн гарын авлага 55Багшийн гарын авлага

Шийдвэр гаргах

8. Шийдвэр гаргах, түүний үйл явцыг ерөнхийлчлөх9. Ажил хөдөлмөрөөр дамжуулан асуудлын шийдэл гаргах10. Өөртөө эзэн байхын чухлыг ойлгох, асуудлыг эерэгээр шалгаж

үзэх, шийдэх чадвар эзэмших

Хүмүүстэй харилцах

11. Өөрийнхөө хүчтэй талыг ойлгох, өөрийн зан төлөв нөлөөлөл болон ажил мэргэжлийн холбоо хамаарлыг таньж мэдэх

12. Өөрийн бодол, санааны өөрчлөлтийг ойлгож мэдэх, энэ нь яагаад чухал болохыг ухамсарлах, бусадтай үр дүнтэй харилцах чадвар эзэмших

Японы сургуулиудад ажил мэргэжлийн боловсролын төв эсвэл номын сантай байх нь элбэг тохиолдоно. Энэ төвүүд болон номын санд багш нар хичээлээ төлөвлөж, суралцагчид шаардлагатай мэдээллээ олж авдаг. Мөн энэ төвд суралцагчид ажил мэргэжлийн чиг баримжаа олгох багш нараас зөвлөгөө авдаг.

Энэтхэг: Кейс судалгаа21

Энэхүү кейс нь Ажил мэргэжлийн зөвлөгөө өгөх сургалтыг сургуульд суурилан хэрэгжүүлэх22 сэдэвтэй сургуулийн орчинд ажил мэргэжлийн зөвлөгөөг өгөх үйл ажиллагааг хэрхэн хэрэгжүүлж болохыг харуулсан судалгаа юм.

Кейсд сонгосон сургууль нь Хүний нөөцийн хөгжлийн яамны харьяа бөгөөд сургуулийн зорилго нь Энэтхэгийн үндэсний уламжлал, үнэт зүйлийг хадгалсан академик сонголт бүхий сургалтыг бий болгох, өөрчлөгдөн шинэчлэгдэж буй дэлхий ертөнцөд ажиллаж амьдрах хүүхэд тус бүрийг олон талаар хөгжүүлэх боломжийг олгох зорилттой юм.

Энэ сургуулийн 1-12 дугаар ангид 2500 орчим хүүхэд сурдаг ба дунд болон дундаас дээш түвшний орлоготой эцэг эхчүүд хүүхдээ сургадаг байна. Жил бүр 200-250 хүүхэд 10 дугаар анги төгсөөд 200 орчим хүүхэд 12 дугаар анги төгсдөг. Сургуулийн боловсрол нийгэмд гарч буй өөрчлөлттэй хөл нийлэн алхаж, нийгмийн үнэт зүйлийг эрхэмлэх явдал чухал юм гэдгийг энэ сургууль маш сайн ойлгосон юм. Тиймээс боловсролын илүү олон хөгжлийг дэмжих үүднээс энэ сургууль хичээлээс гадуурх төрөл бүрийн үйл ажиллагааг зохион байгуулдаг. Энэ үйл ажиллагааны хүрээнд суралцагчдад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтыг хэрэгжүүлсэн байна.

Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох концепц 1980-аад оноос албан бус хэлбэрээр анхлан танилцуулагдсан. Энэ үед кейс сургууль анхлан хэрэгжүүлж эхэлсэн байна. 2008 онд хамгийн анхны ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтын аргыг харуулсан эрдэм шинжилгээний өгүүллэг хэвлэгдэн гарсан ба үүнийг Jiva арга гэж нэрлэсэн. Энэ нь гэрчилгээтэй хөтөлбөр байсан. Энэ сургалт нь 10 өдөр үргэлжлэх ба оролцогчдод ажил мэргэжлийн зөвлөгөө өгөхтэй холбоотой онол, концепци болон Jiva аргыг танилцуулдаг. Энэ нь гэрчилгээтэй сургалт ба оролцогчид Jiva аргатай холбоотой бүх зүйлийг сурдаг байна. Оролцогчид үнэлгээний олон янзын аргыг эзэмшсэн ба сургуулийн түвшинд тест хэрэглэх бол тусгай мэргэжилтнийг урьдаг байсан байна.

21 OECD, Career Guidance and Public Policy: Bridging the Gap, Paris 200422 S. Supreeth & S.AravindIndian Journal of Career and Livelihood Planning, (Journal of the Indian Association of Career and Livelihood Planning) Volume 4, Issue 1, December 2015 pp24-37

Сургуулийн ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөхүүдэд сургалт хийсний дараа тухайн сургуульд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох Jiva аргыг нэвтрүүлэн дадлагажуулдаг байна. Энэ аргаар 10 дугаар ангийн суралцагчдад сургалт явуулсан. Учир нь суралцагчдын хувьд 10 дугаар анги амьдралынх нь хамгийн чухал үе байдаг байна. 1-9 дүгээр ангид суралцагчид хэл, математик, байгалийн ухаан, нийгмийн ухааны хичээл судалдаг ба 10-с дээш ангид суралцах чиглэлээсээ (шинжлэх ухаан, худалдаа, эсвэл хүмүүнлэг) шалтгаалан хичээл сонгох шаардлагатай байдаг. Түүнчлэн мэргэжлийн сургалтад суралцах боломжтой. 12 дугаар ангийн төгсгөлд суралцагчид их дээд сургуульд элсэн сурах боломжтой. Их дээд сургуульд элсэх шалгуурын нэг нь сонгон судалсан хичээлийн чиглэл байдаг. Жишээ нь энэтхэгийн ихэнх их дээд сургууль ахлах сургуульдаа шинжлэх ухааны хичээл судлаагүй суралцагчийг энэ чиглэлийн ангиуддаа элсүүлдэггүй.

Байгалийн ухааны тодорхой хичээлдээ амжилттай сурч чадаагүй суралцагчид их дээд сургуульд элсэн суралцах боломжгүй байдаг. Жишээ нь ахлах ангийн биологийн хичээлд сул сурсан суралцагчид биотехнологийн их сургуульд суралцах боломжгүй юм.

10 дугаар ангийн суралцагчдын хувьд ажил мэргэжлийн хөгжилтэй холбоотой хамгийн бэрхшээлтэй нь өөрийн чадамжид тохирсон сургалтыг сонгох явдал байдаг. Тиймээс Jiva хөтөлбөрийн зорилго нь:

• Суралцагчдад өөрийн чадамжид үндэслэн ажил мэргэжлийн урт хугацааны зорилго дэвшүүлэх

• Хичээл сонголт болон дээд боловсролын сургалтын чиглэлийн оновчтой шийдэл гаргахад суралцах

Энэ хөтөлбөр ажил мэргэжлийн эх сурвалж материалын төвөөр дамжуулан хэрэгжсэн. Эхний жилүүдэд хөтөлбөр 8 модуль сургалт хийсэн. Энэ модулууд сургуулийн хичээлийн хуваарьтай интеграцчилагдаж, хичээлийн жилийн 6 сард хэрэгжсэн.

Jiva хөтөлбөр 7 жилийн турш хэрэгжсэн учраас хичээл сургалтын явцад өөрчлөгдөн сайжирсан байна. Тийм ч учраас энэ хөтөлбөр ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтыг жирийн сургуулиудад хэрхэн хэрэгжүүлж болох тухай ойлгоход хамгийн сайн жишээ кейс болдог.

Хөтөлбөр хэрэгжих эхэн үед 8-модуль бүхий ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтын загварыг сургуулийн хичээлийн хуваарьд тусгаж оруулахад нэлээн бэрхшээлтэй байсан. Түүнчлэн суралцагчдыг сургалтын үйл ажиллагаанд татан оролцуулахын тулд өмнөх модулаар заах ёстой бүх зүйлийг эргэж нэгтгэн дүгнэх хэрэгтэй болдог. Сургалтын агуулгыг орхигдуулалгүйгээр бүгдийг заах, цаг хугацааг оновчтой ашиглах шаардлагатай байсан. Иймээс 8 модулийн сургалтыг 1.5 өдөр болгож өөрчилсөн. Хэдий тийм ч сургалтын агуулга нь 8 цагийн агуулгатай хэвээрээ үлдсэн.

1.5 өдрийн модуль сургалтын эхний өдөр 9 дүгээр ангийн төгсгөлд хийгдсэн. Өөрөөр хэлбэр 4 сард гэсэн үг. Суралцагчдад ажил мэргэжлийн зөвлөгөө өгөх сургалтаар хэрэгжүүлэх үйл ажиллагааны хуваарь танилцуулсан. Хамгийн чухал үйл явдал юу болох, бас сургалтын зорилго юу болох талаар танилцуулга хийгдсэн. Энэ үед суралцагч тус бүрт ажлын хуудас тарааж өгсөн байна. Сургалтын хамгийн эхний үйл ажиллагаа нь “Та бэлэн үү” гэсэн асуулгаар эхэлсэн. Энэ асуулга нь суралцагчдад ажил мэргэжлийн бэлтгэл хийснээ, мөн

56 Багшийн гарын авлага 57Багшийн гарын авлага

ажил мэргэжлийн сонголтын шийдвэр гаргахад бэлэн эсэхдээ дүн шинжилгээ хийх боломжийг олгосон.

Үүний дараа тэдэнд хөтөлбөрийн гол концепцийг танилцуулсан. Тухайлбал өөрийгөө ойлгох, ажлын ертөнцийг ойлгох,ажил мэргэжлийн сонголтын боломжуудыг таньж мэдэх, ажил мэргэжлийн бэлтгэл хийх зэрэг. Энэ хичээлийн хамгийн гол концепци нь Панкалока загвар юм. Энэ загвар нь суралцагчдад өөрийнхөө чадамжийг таньж мэдэх, ажлын ертөнцийн талаар ойлголттой болоход чиглэсэн аргуудыг заадаг. Суралцагчид энэ бүх концепцийг Jiva ажил мэргэжлийн эх сурвалж материалын багц хэрэглэгдэхүүнийг ашиглан төрөл бүрийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх замаар сурсан. Тухайлбал суралцахуйн карт, ажлын хуудас, зааварчилгаатай тоглоом, ажил мэргэжлийн мэдээллийн карт, болон ажил мэргэжлийн толь бичиг зэрэг багц материалуудыг дурдаж болно.

Сургалтын дараагийн хэсэг нь 6 сард (шинэ хичээлийн жил) зохион байгуулагдсан ба энэ нь хагас өдрийн сургалт байсан. Энэ үед өмнө нь 9 дүгээр ангид байсан хүүхдүүд 10 дугаар ангид элсэн орсон байна. Хагас өдрийн сургалтаар суралцагчид ажил мэргэжлийн хуваариа хэрхэн хийх тухай сурсан ба Панкалока (олон төрлийн чадамжийг харуулсан) загварын дагуу янз бүрийн ажил мэргэжлийн зураглал хийсэн байна. Сургалтын үеэр ажил мэргэжлийн зөвлөх суралцагчдын үнэлгээ хийж, эхний түвшний өгөгдөл мэдээлэл цуглуулсан. Ингээд 2 дахь сургалтаас 2 сарын дараа буюу хичээлийн жилийн дунд үед сургуулийн багш эсвэл ажилтан мэргэжлийн байгууллагаас ирсэн шинжээчтэй хамт ур чадварын тестээр суралцагчдыг үнэлсэн. Энэ үед шинжээч хагас өдрийн сургалтын үеэр хийсэн үнэлгээний өгөгдөл мэдээлэл болон сургуулийн хийсэн өөр бусад үнэлгээний (суралцагчдын сүүлийн 2 жилийн хичээлийн дүн эсвэл академик үнэлгээ) үр дүнг нэгтгэж аваад буцсан. Шинжээч сургуульд суурилсан өгөгдөл мэдээлэл болон ур чадварын тестийн өгөгдөл мэдээллийг ашиглан суралцагч бүрийн профайл үүсгэсэн.

Дараа нь шинжээч сургууль дээр буцаж ирээд суралцагчидтай 2 цагийн уулзалт хийсэн. Энэ уулзалтыг ажил мэргэжлийн боломжит сонголтын үйл ажиллагаа гэж нэрлэжээ. Энэ үйл ажиллагаагаар суралцагчид өөр өөрсдийн профайлтай танилцаж тэд ямар салбарт илүү их боломжтой байх талаар олж мэдсэн байна. Түүнчлэн тэдний хамгийн сайн чадамжид харгалзах ирээдүйн ажил мэргэжлийн талаар танилцуулсан байна. Энэ уулзалтаар олж мэдсэн мэдээлэл болон суралцагчдын цаашдын ажил мэргэжлийн сонголт дээр үндэслэн суралцагч бүрийн ажил мэргэжлийн тайлан боловсруулсан байна. Энэ тайланг сургуулиудад хүргэж суралцагчдад тараасан. Сургуулийн зөвлөх суралцагч бүртээ нүүр тулсан уулзалт хийж, хэнд ямар туслалцаа хэрэгтэй байгааг илрүүлсэн байна. Хэд хэдэн суралцагч туслалцаа авсан байна.

Сургалтын хэсэг бүрийн сэдэв суралцагчдын ажил мэргэжлийн талаар эргэлзээтэй байгаа асуудлуудыг шийдэхэд мөн эцэг эхтэй зөрчилдөж байгаа сонголтын талаар шийдвэр гаргах, ажил мэргэжлийн тайланг ойлгох, тайланд байгаа мэдээллийг үр дүнтэй ашиглаж сурахад дэмжлэг үзүүлжээ. Хүснэгтэд хичээлийн жилийн туршид хэрэгжүүлэх Jiva сургалтын бүрэлдэхүүн хэсгүүдийг үзүүллээ.

Сургалтын өдөр

Хуга-цаа

Jiva сургалтын бүрэлдэхүүн Суралцахуйн үр дүн

Эхний өдөр: нэг

өдөр4 сар Jiva загварын гол

концепцийг ойлгох

1. Ажил мэргэжлийн бэлтгэл ямар байгааг илрүүлэх 2. Ажил мэргэжлийн сонголт хийх 4 гол алхмыг ойлгох 3. Алхам бүрийн бүрэлдэхүүнийг тодорхойлох 4. Ажил мэргэжлийн зөв сонголт хийх суурь чадварыг мэддэг болох

2 дахь өдөр: Хагас

өдөр6 сар

Ажил мэргэжлийн хуваарь гаргах, эхний шатны психометр үнэлгээ хийлгэх

Ажил мэргэжлийн хуваарь хэрхэн хийхийг сурах, ажил мэргэжлийн карт ашиглан хэд хэдэн ажил мэргэжлийн тухай уншихМиний сонирхлын профайлыг бөглөж, өөрийнхөө давуу талыг илрүүлэх үйл ажиллагаа хэрэгжүүлэх

2-цагийн уулзалт 8 сар

Сургалтын байгууллагаас мэргэжлийн шинжээч ирж ур чадварын үнэлгээ хийх

Ур чадварын үнэлгээний тест дээр ажиллах

2-цагийн уулзалт

10 сар

Эцэг эхийг чиглүүлэх сургалт:сургууль түншлэгч байгууллагуудын захирлуудтай хамт эцэг эхийн чиглүүлэх сургалт зохион байгуулна.

Эцэг эхчүүд Jiva загварын талаар ойлголттой болохСургуульд хэрэгжиж байгаа хөтөлбөрийн арга зүйтэй эцэг эхчүүд танилцаж, үйл ажиллагааны хуваарьтай танилцах

2-цагийн уулзалт

11 сар

Ажил мэргэжлийн боломжит сонголтын үйл ажиллагаа

Өөрийн хамгийн сайн чадамжаа илрүүлэхӨөрийн хамгийн сайн чадамжаа ажил мэргэжлийн сонголттой уялдуулах

1 сарСуралцагчдад ажил мэргэжлийн тайланг нь тараах

Өөрийнхөө ажил мэргэжлийн боломжийг таньж мэдэх, үүнтэй холбоотой нэмэлт мэдээлэл олж авах, түүнийг судлахӨөрийн ажил мэргэжлийн боломжоо бодитой болгож төлөвлөгөө боловсруулах

58 Багшийн гарын авлага 59Багшийн гарын авлага

Jiva хөтөлбөрийн шинэлэг тал болон хэрхэн өөрчилж сургуулийн орчинд тохируулан хэрэгжүүлсэн тухай

Хэдэн жилийн туршид энэ сургууль Jiva хөтөлбөрийн багтай өргөн хүрээнд хамтран ажилласан бөгөөд суралцагч, эцэг эхчүүдийн дунд хэдийнээ танил болсон хөтөлбөр юм. Ажил мэргэжлийн зөвлөх үйл ажиллагааг төлөвлөсөн цагаас илүү өргөн хүрээнд хэрэгжүүлэхийн тулд хөтөлбөрт зарим нэг шинэлэг санаануудыг тусгасан байна. Ажил мэргэжлийн даалгавар. Jiva хөтөлбөр хэрэгжсэн энэ сургууль үнэлгээний тасралтгүй системтэй. Суралцагчид сургалтын болон сургалтын бус үйл ажиллагааны хүрээнд үнэлүүлдэг. Суралцагчдын амьдрах чадвар, ажлын боловсрол, дүрслэх болон технологийн чадвар, уран зохиол, бүтээлч чадвар, зохион байгуулах, манлайлах чадвар, эрүүл мэндийн болон биеийн тамирын мэдлэг, чадварыг үнэлдэг байна. Түүнчлэн суралцагчид хичээл бүр дээр мэдлэг, чадвар, хандлагаа үнэлүүлдэг.

2011-12 оны хичээлийн жилд дээр дурдсан мэдлэг чадваруудаас гадна ажил мэргэжлийн зөвлөх сургалтын үнэлгээ хийдэг болсон байна. Ажил мэргэжлийн зөвлөгөө өгөх сургалтын хүрээнд 10 дугаар ангийн суралцагчид 3 даалгавар хийж гүйцэтгэх шаардлагатай болсон. Хичээлийн эхний улиралд 2, дараагийн улиралд 1 даалгавар. Энэ даалгаврын зорилго нь суралцагчдын ажил мэргэжилдээ бэлтгэх чадварыг сайжруулахад оршдог.

Эхний даалгаварт, суралцагчдад сонингоос хайчилж авсан ажил мэргэжлийн мэдээллийг өгөөд 1.5 өдрийн сургалтаар сурсан зүйл дээрээ үндэслэн энэ ажил мэргэжлийг эрхэлхэд шаардлагатай авьяас, чадварыг тодорхойлох ёстой байсан. Энэ даалгаврын зорилго нь суралцагчдад ажил мэргэжил бүр зайлшгүй хэрэгтэй чадвартай байдаг гэдгийг ойлгуулахад чиглэсэн байсан. Түүнчлэн ажил мэргэжилтэй холбоотой шийдвэр гаргахаас өмнө ажил мэргэжлийн шаардлагуудыг олж мэдэх нийлэг ижилхэн арга зүй байдаг гэдгийг суралцагчдад ойлгуулах зорилготой.

Хоёр дахь даалгавар нь мэдээллийн төрөл бүрийн эх сурвалж ашиглан ажил мэргэжил болон харьяалах байгууллагын мэдээллийг хэрхэн хайж олох чадвар эзэмшүүлэхэд чиглэсэн байсан.

Гурав дахь даалгаврыг хичээлийн жилийн 2-р улиралд өгсөн. Учир энэ үед суралцагчид өөр өөрсдийн ажил мэргэжлийн тайлангаа хүлээгээд авчихсан байсан үе юм. Энэ даалгавраар суралцагчид өөр өөрсдийн ажил мэргэжлийн хуваарь боловсруулсан. Энэ зураглал хийснээр суралцагч бүр ажил мэргэжлийн зорилгодоо хүрэхийн тулд юу хийх ёстойгоо бүрэн ойлгох боломжтой болсон юм. Хамгийн гол нь суралцагчид ажил мэргэжлийн тайлангийн дагуу суралцах албагүй, өөр ажил мэргэжлийн сонголт хийх боломжтой байсан юм. Бүх даалгаврын гүйцэтгэлийг агуулгаар 1-5 оноогоор үнэлсэн байна. Түүнчлэн суралцагчдын гүйцэтгэсэн ажлын хуудсыг ч мөн үнэлсэн байна.

Ажил мэргэжил сурталчлах өдөр. Энэ өдрийг сургууль Jiva хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан. Энэ өдөр суралцагчид янз бүрийн ажил мэргэжил эрхэлдэг хүмүүстэй уулзаж мэдээлэл авдаг байна. Энэ үйл ажиллагааг суралцагчид ажил мэргэжлийн тайлангаа хүлээж авсаны дараа зохион байгуулдаг (1 сарын 2 дахь долоо хоногт). Ажил мэргэжил сурталчлах өдрийн зорилго нь суралцагчдад ажил мэргэжлийн талаарх мэдээлэл өөрөө эрж хайх боломж олгоход оршдог. Харин урт хугацааны зорилго нь суралцагчдад

шаардлага гарсан тохиолдолд ажил мэргэжилтэй холбоотой мэдээлэл эрж хайх чадвараа хэрэглэхэд чиглүүлж байсан.

Гэхдээ ажил мэргэжил сурталчлах өдрийг зохион байгуулахад нэлээд сайн төлөвлөлт хийсэн байх шаардлагатай. Эхлээд сургуулийн зөвлөх суралцагчидтай уулзаад тэд ямар ажил мэргэжил сонирхож байгааг олж мэдээд жагсаалт гаргана. Сургуулийн захиралтай энэ жагсаалтын талаар ярилцсаны дараа хамгийн чухал хэрэгцээтэй байгаа ажил мэргэжлийн жагсаалт гаргана. Энэ жагсаалтын дагуу ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийг урьж тэдний ажил мэргэжлийн талаар илтгэл тавиулна. Энэ хүмүүсийг ихэвчлэн суралцагчдын эцэг эхээс сонгоно эсвэл зөвлөхийн мэдээллийн сангаас зарим хүмүүсийг сонгоно. Илтгэл тавих хүн суралцагчдын хүссэн мэдээллийн дагуу илтгэл тавьдаг (Arulmani & Nag-Arulmani, 2004).урих боломжтой хүмүүсийн тооноос шалтгаалан ажил мэргэжил сурталчлах өдрийг 3-4 ангид зохион байгуулдаг. Илтгэгч бүрт 1 цагийн хугацаа өгнө. Анги бүрт тойргоор явж илтгэл тавина. Ингэснээр сурацагчид бүх хүмүүсийн илтгэлийг сонсох боломжтой болно.

Эцэг эхчүүд сургуулийн энэ өдөрт заавал оролцдог. Гэхдээ эцэг эхчүүд аль ангийг сонгож оролцохоо өөрсдөө шийддэг. Ингэх нь нэг гэр бүлээс ирсэн эцэг эх, хүүхдүүд өөр өөр төрлийн ажил мэргэжлийн мэдээлэл авах боломжтой болно. Эцэг эхчүүд санал хүсэлтийн хуудас бөглөнө. Жишээ нь “Дизайны сургуулиас ирсэн профессорийн илтгэл маш сонирхолтой бас их мэдээлэлтэй байлаа. Харин эрүүл мэндийн сурталчилгааны сарагааны илтгэл сургамжтай байлаа”. “Янз бүрийн ажил мэргэжлийн талаар их зүйл сурч мэдлээ. Дахиж цааш нь асууж мэдмээр юм их байна”. “Дизайн, биотехнологийн илтгэлийг сонслоо. Илтгэгчид нь маш сайн байсан. Маш нарийвчилсан мэдээлэлтэй. Бас их энгийн, ойлгоход хялбар байсан.” “хүүхдүүдэд өөрсдийнх нь амьдралын орчинд байдаг ажил мэргэжлийг таниулах хамгийн сайн арга байна. Эцэг эхчүүд бид ч мэдэхгүй зүйл олон байлаа!!!”

Эдгээр санал маш итгэл өгч байлаа. Ерөнхийдөө эерэг, санал нь маш тодорхой байлаа. Энэ үйл ажиллагааны дараа оролцосон эцэг эхчүүд сайн дураараа дараагийн үйл ажиллагаанд бэлэн байна гэдгээ илэрхийлж байсан.

Ажил мэргэжил сурталчлах өдөрт багш нар бас оролцсон. Урьсан мэргэжилтнүүдийг угтах, ангид нь хүргэж өгөх, илтгэгчийг суралцагч, тэдний эцэг эхэд танилцуулах гэх мэт үүрэгтэй байсан. Ихэнхдээ өөрсдийн заадаг хичээлд энэ үйл ажиллагаа ямар ач холбогдолтой байсныг тайлагнадаг. Хэрэв шаардлагатай бол багш нар суралцагчдын хичээл сонголтын давуу болон сул талын талаар санал өгөх боломжтой. Гэхдээ суралцагч өөрөө хүссэн эсвэл сургуулийн зөвлөх хүссэн тохиолдол ийм санал өгч байсан.

Бямба гарагийн үйл ажиллагаа. Хичээлийн жилийн туршид багш, эцэг эх, суралцагчдаас ирсэн санал дээр үндэслэн аижл мэргэжлийн тухай ярилцлагыг хичээлийн жилийн бямба гарагуудад зохион байгуулдаг байна. Энэ үйл ажиллагаа 1.5 цаг орчим үргэлжилдэг ба 2 илтгэгч суралцагчдыг 2 бүлэгт хуваан тэдний ажил мэргэжлийн сонголт, чиглэлийн талаар ярилцдаг байна.

Дараа нь тухайн хичээлийн жилд сургууль 2 удаа ажил мэргэжил сурталчлах өдрийг зохион байгуулдаг. Энэ нь бямба гарагийн үйл ажиллагаанаас ангид зохион байгуулагддаг ба гол нь суралцагдын хэрэгцээнд тулгуурлан хийгддэг байна.

60 Багшийн гарын авлага 61Багшийн гарын авлага

Эцэг эхийн оролцоо. Ажил мэргэжлийн зөвлөгөө өгөх сургалтад суралцагч болон тэдний эцэг эхийн түншлэл хамгийн чухал байдаг. Сургууль эцэг эхчүүдэд тодорхой хуваарийн дагуу хүүхдүүдийнх нь ажил мэргэжлийн бэлтгэл болон чиглэлийн талаар мэдээлэл хүргүүлдэг. Хичээлийн жилийн турш мэргэжлийн шинжээч болон сургуулийн зөвлөх 2 цагийн чиглүүлэх сургалт эцэг эхчүүдэд зориулан зохион байгуулдаг. Ингэснээр эцэг эхчүүд хүүхдийнхээ ажил мэргэжлийн сонголтод хэрхэн яаж нөлөөлдөг, хүүхдүүдийнх нь ажил мэргэжлийн хөгжил хэрхэн явагдаж байгааг ойлгож мэдэх боломжтой болдог. Түүнчлэн ажил мэргэжил сурталчлах өдрийн үйл ажиллагаанд эцэг эхийн оролцоо маш чухал байдаг. Сургуулийн зөвлөх сайн дурын үндсэн дээр эцэг эхчүүдтэй уулзаж тэдний хүүхдийн ажил мэргэжлийн бэлтгэл, чиглэлийн талаар ярилцдаг. Үр дүн. Jiva хөтөлбөрт хамрагдсан суралцагчдаас энэ хөтөлбөр хэр зэрэг үр дүнтэй байсан талаар асуулга судалгаа авсан байна. Нийтдээ 32 сурагчаас асуулга авсан. Хамгийн чухал үр дүн нь суралцагчдын ажил мэргэжлийн бэлтгэлд гарсан өөрчлөлт юм. Олон суралцагчийн тэмдэглэснээр тэд ажил мэргэжлийн сонголт хийхдээ итгэлтэй болсон байна. Жишээ нь суралцагчид дараах тэмдэглэл бичсэн байна.

11 дүгээр ангийн 15 настай хүү бичихдээ “энэ хөтөлбөрийн ачаар том болоод хэн болох ёстой талаар тодорхой мэддэг болсон.” 11 дүгээр ангийн 16 настай охин бичихдээ “Ажил мэргэжлийн сонголтоо ямар алхмуудын дагуу яаж хийх ёстой вэ гэдэг талаар тодорхой ойлголттой болсон”. Ихэнх тохиолдолд суралцагчид өөрийн сонирхол, авьяас, чадамжаа олж мэдсэн явдал тэдний ажил мэргэжлийн шийдвэр гаргахдаа бэлэн байхад нөлөөлж байсан.

Энэ ярилцлагаас гадна суралцагчид өөрсдийн ажил мэргэжлийн хөгжлийн түвшингээ 1-5 хүртэлх оноогоор оноожуулсан. Jiva хөтөлбөр хэрэгжихээс өмнө тэдний дундаж оноо 2.8 байсан бол хөтөлбөр хэрэгжсэний дараа 3.5 болсон байна. Суралцагчид ахлах сургуулиа дүүргэсний дараа ч гэсэн хөтөлбөрт баярлаж талархаж явдгаа илэрхийлэхээр сургуулийн зөвлөхтэй ирж уулздаг байсан. Эцэг эхчүүд ч мөн хөтөлбөрийн ач холбогдлыг өндрөөр үнэлдэг байсан.

Энэхүү хөтөлбөр дараах ач холбогдолтой байлаа. Үүнд: • Ажил мэргэжлийн хөгжлийн онолыг практикт буулган хэрэглэх нь

хүмүүсийн ажил мэргэжлийн чиглэл, сонголт хийхэд маш чухал ач холбогдолтой байна.

• Ингэж хэрэглэхдээ сургуулийн сургалтын болон сургалтын бус үйл ажиллагааны хуваарьт нийцүүлэн шинэчилж, сайжруулах явдал амжилттай хэрэгжих үндэс болдог байна.

Энэтхэгийн ахлах сургуульд хэрэгжсэн энэ хөтөлбөр нь суралцагчдад өөрийгөө таньж мэдэх, ажил мэргэжлийн талаар мэдлэг ойлголттой болох, зөв сонголт хийхэд чухал хувь нэмэр оруулсан юм.

Олон улсын туршлагаас дүгнэлт хийж дараах Хүснэгтийг боловсрууллаа. Үүнд:

Хүснэгт 11. Олон улсын туршлагын дүгнэлтУлс Хүний нөөц Хэрэгжилт

Шинэ Зеланд

Сургуулиуд нийгэм-эдийн засгийн нөхцлөөсөө шалтгаалан ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтын буцалтгүй тусламж авдаг. Сургуулиуд энэ тусламжийг ажил мэргэжлийн багш ажиллуулах, нэмж багш авах зэрэг үйл ажиллагаанд зарцуулж болдог. Гэхдээ сургууль бүрт ажил мэргэжлийн зөвлөхтэй байдаг.

Боловсролын яамнаас сургуулиудад зориулан өргөн хүрээний удирдамж боловсруулдаг. Гэхдээ ямар нэг тодорхой загвар аргыг санал болгодоггүй. Суралцагчдад төлөвлөсөн чадамжийг эзэмшүүлэхийн тулд төрөл бүрийн арга хэрэглэж болохыг зөвшөөрдөг. 7-12 дугаар ангийн суралцагчид бүгдээрээ ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтад хамрагддаг.

Канад

Муж улс бүр өөр өөр аргаар ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтыг хэрэгжүүлдэг.Харин Онтариа мужид ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтыг заавал хэрэгжүүлэхийг шаарддаг. Сургууль бүр дор хаяж нэг зөвлөхтэй байдаг. Энэ сургалтыг Иргэний боловсрол хичээлийн багшид хариуцуулдаг. Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтыг заавал судлах эсвэл сонгон судлах хичээлээр заадаг.

9 болон 11 дүгээр ангийн суралцагчид ажил мэргэжлийн чиг баримжаа олгох хичээлийг сонгон судалж сурдаг бол 10 болон 12 дугаар анги заавал судалдаг. Онтарийн засгийн газар ажил мэргэжлийн чиг баримжаа олгох хичээлийн төлөвлөгөөг баталдаг ба бүх сургуулиуд нь энэ хичээлийг судалдаг.

Австрали

Муж улс бүр өөр өөр аргаар хэрэгжүүлдэг. Иймээс 7 өөр арга байдаг гэсэн үг. Куинсланд болон баруун Австралийн сургуулиуд ажил мэргэжлийн зөвлөхтэй байдаг. Энэ зөвлөх олон үүрэг хариуцлагатай байдаг бөгөөд эдгээр үүрэг хариуцлагуудын нэг нь ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтыг анги даасан багшид заахад удирдан чиглүүлдэг. Хойд Уэлсийн мужид сургууль бүр ажил мэргэжлийн багштай бөгөөд энэ багш ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтаас гадна өөр хичээл заадаг. Гэхдээ ажил мэргэжлийн хэдэн багштай байх нь сургуулийн төсвөөс шалтгаалдаг. Бусад мужуудийн хувьд багшийн асуудал өөр өөр байдаг.

Үндэсний засгийн газар ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтын нарийвчилсан хүрээ болон хичээлийн төлөвлөгөө гаргаж өгдөг. Гэхдээ хэрхэн яаж хэрэгжүүлэх, хэн хариуцаж ажиллах талаар тодорхой бодлого байдаггүй. Учир нь муж бүр өөр өөрийн гэсэн боловсролын бодлоготой байдаг. Зарим сургуульд бие даасан хичээл байдаг бол заримд нь бусал хичээлийн агуулгад шигтгэж оруулсан байдаг.

62 Багшийн гарын авлага 63Багшийн гарын авлага

АНУ

Муж улс бүр өөр өөр аргаар хэрэгжүүлдэг, Гэхдээ ихэнх сургууль ажил мэргэжлийн зөвлөгөө өгдөг багштай эсвэл зөвлөхтэй байдаг.Жишээ нь Миссурид сургууль бүрийг ажил мэргэжлийн багштай байхыг шаарддаг.

Орон нутгийн удирдах хороо ажил мэргэжлийн багштай байх, хэрхэн хэрэгжүүлэх, юуг голлон анхаарахыг тодорхойлдог. Жишээ нь Миссурид ажил мэргэжлийн боловсролыг 7-12 дугаар ангид заадаг.

Их Британи

Сургууль бүрд ажил мэргэжлийн багш эсвэл энэ сургалтыг хариуцдаг багш нар байдаг. Суралцагч бүрт чиглэсэн чиг баримжаа олгох сургалтыг ажил эрхлэлтийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагын мэргэжилтэн зохион байгуулдаг.

Энэ сургалтыг хэрэгжүүлдэг арга сургууль бүрт өөр өөр байдаг. Зарим сургуульд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт бие даасан хичээл байдаг бол зарим нь аль нэг хичээлийн агуулгад багтсан байдаг. Гэхдээ энэ хичээлийн үр дүнг үнэлдэггүй. Долоо хоногт 3 удаа ордог.

Өмнөд СолонгосСургууль бүрд дор хаяж 1 ажил мэргэжлийн багш байдаг. Мөн ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөхтэй.

Долоо хоногт 2 цаг ордог ба хичээлээс гадуур заавал хэрэгжүүлэх үйл ажиллагаагаар дамжуулан ажил мэргэжлийн чиг баримжааг олгодог. Тиймээс ажил мэргэжлийн туршлагад суурилан зохион байгуулагддаг. Жишээ нь ажил мэргэжлийн камп гэх мэт

Сингапур

Сургууль бүрт чиг баримжаа олгох зөвлөх ажилладаг. Энэ зөвлөхөөс гадна ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтын зохицуулагч гэж байдаг ба энэ зохицуулагч сургалтыг удирдаж чиглүүлдэг. Харин ангийн багш нар сургалт явуулахад тусалдаг.

Бага сургуулийн 3-6 дугаар ангид багшийн ажлын заавал хэрэгжүүлэх үйл ажиллагааны нэг хэсэг байдаг. 7-10 дугаар ангид жилд 60 цагийн сургалт явуулдаг. Харин 11-12 дугаар ангид жилд 12-80 цаг ордог.

Япон Хуулиар сургууль бүр ажил мэргэжлийн багштай байдаг.

Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтыг бие даасан хичээл болон хичээлээс гадуурх үйл ажиллагаагаар хэрэгжүүлдэг.

Энэтхэг

Зарим сургуулиуд чиг баримжаа олгох зөвлөхтэй байдаг гэхдээ 12 дугаар ангиас өмнө энэ сургалтыг хэрэгжүүлдэггүй.

Үндэсний хэмжээнд энэ сургалтыг албан ёсоор хэрэгжүүлдэггүй. Хувийн байгууллагууд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагаа явуулдаг, гэхдээ төлбөртэй байдаг.

7. АРГУУД1992 онд Норман (Norman Gysbers, 1992) сургуулиудад хэрэгждэг ажил

мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааны зохицуулагчдын хувьд хийгдсэн парадигмийн шилжилтийн талаар тайлбарласан байдаг. Ажил мэргэжлийн чиг баримжааг сургуулийн түвшинд нэг зохицуулагчийн үүрэг хариуцлага байсан бол парадигмийн шилжилт гарсаны дараа тухайн сургуулийн үүрэг хариуцлага болсон юм. Сургуулийн түвшинд илүү интеграцчилагдсан, өргөн хүрээний хөтөлбөр хэрэгжүүлэх болсон учраас зөвхөн суралцагчийн хэрэгцээ төдийгүй сургуулийн болон орон нутгийн хэрэгцээнд нийцэх болсон байна.

Сургуулийн түвшнээс шалтгаалан ажил мэргэжлийн чиг баримжаа олгох аргууд ч мөн өөр өөр байна. Жишээлбэл сургуулийн өмнөх болон бага ангийн суралцагчдын хувьд илүү олон талт, интеграцчилагдсан аргууд тохиромжтой байдаг. Учир нь энэ ангийн суралцагчдад тогтмол нэг л багш хичээл ордог. Энд гарах нэг эрсдэл нь бага ангийн бүх багш суралцагчдын ажил мэргэжлийн хөгжлийг хангахын тулд ажил мэргэжлийн чиг баримжааны үндсэн ойлголтыг сургалтын үйл ажиллагаанд оруулах хэрэгтэй гэдгийг ойлгож ухамсарлаагүй байх талтай.

Дунд сургуулийн хувьд ямар аргаар хэрэгжүүлбэл амжилттай байх вэ гэдэг асуудал тодорхойгүй байдаг. Аль нэг голлох хичээлд агуулгыг суулгаж өгөөд цагийн боломж гарсан үед хэрэгжүүлэх замаар ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааг зохион байгуулж болох бөгөөд энэ үед олон янзын арга ашиглаж болно. Харин эдгээр арга тус бүрийн хувьд хөтөлбөр хэрхэн төлөвлөх, хэн хариуцах, сургалт болон цагийн хуваарь хэрхэн боловсруулах, нөөц материал болон зохицуулалтыг хэрхэн хийх гэсэн шаардлагуудыг боловсруулсан байна.

Хэрэгжүүлэх аргыг сонгохдоо ажил мэргэжлийн боловсролын үндсэн 5 элементийг зайлшгүй авч үзэх хэрэгтэй. Анги танхимын сургалтаар, мэдээлэл өгөх замаар, туршлага судлуулах замаар, ганцаарчилсан дэмжлэг болон зохицуулалт хийх замаар хэрэгжүүлэх аргуудаас сонгоно.Эдгээр 5 аргаас гадна дараах аргуудаас сонгон хэрэгжүүлж болно. Үүнд:

• Үр дүнг нь үнэлдэг хичээлийн хөтөлбөрөөр • Үр дүнг нь үнэлдэггүй хичээлийн хөтөлбөрөөр • Амьдрах чадварт суралцах үйл ажиллагааны хүрээнд • Үйлдвэрийн эсвэл сургуулийн орчинд зочлох хөтөлбөр • Зочин урих, туршлага судлах гэх мэт нэгдмэл хөтөлбөр • Ажил мэргэжлийн асуудал хариуцсан мэргэжилтэнд найдаж түүний

хөтөлбөрийн дагуу хэрэгжүүлэх хөтөлбөр • Хөтөлбөр, хичээл сонгох эсвэл ажилд орох үед эрчимжүүлсэн байдлаар

зохион байгуулах хөтөлбөр • Компьютерт суурилсан хөтөлбөр эсвэл үйл ажиллагаа • Англи хэл, нийгмийн ухаан гэх мэт хичээлүүдийн агуулгад интеграцчилсан • Төрөл бүрийн хичээлд шингээж оруулах

Эдгээр боломжуудыг өмнө дурдсан 5 аргатай нэгтгэн дараах Хүснэгтэд давуу болон сул талыг нь тоочин оруулав. Хэдийгээр эдгээр аргууд нь дунд сургуулийн түвшинд хэрэгжүүлэхэд голлон анхаарсан боловч сургуулийн өмнөх болон бага анги, түүнчлэн их дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалтын байгууллагад тодорхой чиглэл өгнө гэдгийг хэлмээр байна.

64 Багшийн гарын авлага 65Багшийн гарын авлагаХ

үснэ

гт 1

2. 5

арг

ын

даву

у бо

лон

сул

тал

Арг

а A

Бие

даас

ан х

ичээ

л

Арг

а B

Гол

хичэ

элүү

дийн

нэ

гэнд

нь

оруу

лж

заад

аг

Арг

а C

Гол

гол

хичэ

элий

н бо

лом

жто

й ца

гт з

аада

г

Арг

а D

Сур

галт

ын

явца

д бо

лом

жто

й ца

г гар

сан

үед

заад

аг

Арг

а E

Сон

голт

хий

хийн

өм

нөхө

н эр

чим

жүү

лсэн

бай

длаа

р за

адаг

Дав

уу т

алТа

срал

тгүй

ба

йдла

ар з

аагд

даг

Гол

хичэ

элүү

дийн

ад

илаа

р чу

хал

хичэ

элд

тооц

огдд

огЗа

ах б

үр а

гуул

га

нь гү

нзги

йрдэ

гЭ

х су

рвал

ж

мат

ериа

лтай

ба

йдаг

Дав

уу т

алба

гш с

урал

цагч

даа

сайн

мэд

дэг

Сон

госо

н хи

чээл

ийн

агуу

лга

илүү

гүнз

гийр

эх

боло

мж

той

туха

йн х

ичээ

лийн

м

эдлэ

гийг

хэр

эглэ

х бо

лом

жто

йТа

срал

тгүй

бай

длаа

р за

агда

х бо

лом

жто

й

Дав

уу т

алБү

х су

ралц

агч

орол

цдог

Туха

йн х

ичээ

лтэй

уя

лдуу

лах

боло

мж

той.

Туха

йн х

ичээ

лийн

хэ

рэгл

эгдэ

хүүн

м

атер

иалы

н аг

уулг

ад

тусг

аж ө

гдөг

ичээ

лийн

хув

аарь

өө

рчлө

х ш

аард

лага

гүй

Дав

уу т

алТу

хайн

цаг

т нэ

гж х

ичээ

л за

ах б

олом

жто

й.Х

ичээ

лийг

ца

лгар

дуул

ахгү

й за

ах

боло

мж

той.

Гэри

йн д

аалг

авар

тө

лөвл

өж, г

үйцэ

тгэх

бо

лом

жто

й.Үр

дүн

шуу

д ха

рагд

ах

боло

мж

той

Дав

уу т

алМ

аш у

ялда

атай

заа

гдан

а.С

урга

лты

н хө

төлб

өрт

төди

йлөн

өөр

члөл

т ор

охгү

й за

агда

х бо

лом

жто

й.А

гуул

гыг б

үгди

йг х

амар

ч,

эрчи

мж

үүлж

заа

х бо

лом

жто

й.А

гуул

гыг ш

ууд

боди

т нө

хцөл

д хэ

рэгл

эх

боло

мж

той

Сул

тал

Бие

даас

ан

хичэ

элүү

дийн

нэг

бо

лно.

Буса

д хи

чээл

үүдт

эй

өрсө

лддө

гМ

эргэ

шсэ

н ба

гш

байх

шаа

рдла

гата

йМ

аш и

х су

ргал

тын

мат

ериа

лтай

бай

х ш

аард

лага

тай

Сул

тал

Ач

холб

огдо

л өг

ч за

ахгү

й ба

йх

ханд

лага

тай

Чад

варл

аг б

агш

хэ

рэгт

эй б

ас а

гуул

га н

ь м

аш с

айн

уялд

сан

байх

хэ

рэгт

эйИ

лүү

олон

үйл

аж

илла

гаа

хэрэ

гжүү

лэх

боло

мж

гүй

Хич

ээли

йн х

уваа

рь

хязг

аарл

агдм

ал

Сул

тал

Бэлт

гэгд

сэн,

хич

ээл

зүтг

элтэ

й б

агш

хэ

рэгт

эйЗа

авал

суд

лах

шаа

рдла

гагү

й гэ

ж ү

зэх

ханд

лага

бий

Сур

алца

гчид

тух

айн

хичэ

элтэ

й хэ

рхэн

хо

лбог

дож

бай

гааг

ой

лгох

гүй

байж

бол

ноЗа

рим

даа

агуу

лга

нь д

авхц

аж э

свэл

ор

хигд

ож б

олно

Сул

тал

Агу

улга

хоо

ронд

оо

уялд

ахгү

й ба

йж б

олно

Буса

д хи

чээл

тэй

уялд

уула

х бо

лом

жгү

йМ

аш и

х ач

аала

лтай

за

агдд

агС

урга

лты

г эрг

эн х

арж

дү

гнэх

эд т

өвөг

тэй

Сул

тал

Үе ш

атаа

р хө

гжүү

лэхэ

д тө

вөгт

эйБо

гино

хуг

ацаа

нд и

х аг

уулг

а за

ах х

эрэг

тэй

болн

оБо

гино

хуг

ацаа

нд

анха

арал

хан

дуул

ж с

урах

ш

аард

лага

тай

Хэр

эгж

илт

боло

х хү

рэх

үр д

үнг д

араа

нь

хяна

х бо

лом

жгү

й

Эдгээр 5 аргаас өөр аргууд ч байж болно. Гэхдээ ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд зайлшгүй анхаарах шаардлагатай асуудлууд байдаг. Хамгийн чухал нь суралцагчдын хэрэгцээнд нийцүүлэн аль аргыг сонгон хэрэгжүүлэх вэ гэдгээ шийдэхээс өмнө сургуулийн сургалтын үйл ажиллагааны хуваарь, мэргэжилтэн, багшийн боломж, хичээл сургалт, нөөц материал гэх мэт асуудалд хэрхэн нийцэх билээ гэдэгтээ анхаарал хандуулах хэрэгтэй.

Хэрэгжилтийн аргаа сонгосон тохиолдолд тухайн аргын давуу болон сул талыг судлаарай. Сонгосон аргынхаа давуу талыг яаж нэмэгдүүлэх, сул талыг нөхөх ямар боломж байна гэдгээ харгалзан өөр боломжуудыг нэгтгэн авч үзнэ. Холимог аргаар ч зохион байгуулж болно. Ингэсэн тохиолдолд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагаа амжилттай хэрэгжих боломжтой болно.

Лов, Кнасел болон Хьюс (Law, Knasel& Hughes, 1991) нар ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааг бусад хичээлийн хөтөлбөртэй хэрхэн интеграцчилж болох талаар судалгаа хийж, 3 үе шат бүхий дараах загварыг санал болгосон байдаг. Үүнд:

• Түншлэх арга: ажил мэргэжлийн зохицуулагч болон багш хоорондоо түншилж албан ёсны сургалтын хөтөлбөр боловсруулж, богино хугацаанд хэрэгжүүлэх.

• Хамтарч ажиллах арга: ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааг хэрэгжүүлэх сонирхолтой багш нар хамтран санаачлага гарган илүү албан ёсны байдлаар, өргөн хүрээний нэлээд гүнзгий агуулгаар хэрэгжүүлэх.

• Интеграцчилагдсан арга: ихэнх багш ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааг хэрэгжүүлэх үүрэг хариуцлагатай байна гэдгээ хүлээн зөвшөөрөх.

Аль ч үе шатыг хэрэгжүүлсэн байсан сургуулийн орчинд түгээмэл байдаг асуудалтай тулгарах болно гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Тухайлбал ажил мэргэжлийн багш албан тушаал дэвшиж болно, өөр сургууль уруу шилжиж болно, ажлаас гарч болно, нөөц материалын хомсдол гарч болно гэх мэт асуудлууд хэрэгжилтэд шууд нөлөөлнө.

Иймээс эхэн үед ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааг хичээлийн жилийн турш сургуулийн түвшинд зохион байгуулах хэрэгтэй. Тухайлбал амьдрах чадварт суралцах үйл ажиллагааны нэг хэсэг болгон хэрэгжүүлж болно. Сургуулийн түвшинд судлах 4 сэдвээ тогтоод энэ сэдвийн хүрээнд ямар үйл ажиллагаа хэрэгжүүлэхээ шийдэж болно. Жишээ нь дараах жишээг үзэж болно.

66 Багшийн гарын авлага 67Багшийн гарын авлага

Хүснэгт 13. Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааг хэрэгжүүлэх

Сэдэв I улирал II улирал III улирал IV улирал

Хувь хүн/Хүмүүс хоорондынЧадвар болон дэмжлэг

Боловсролын үнэт зүйл

Ажил мэргэжлийн төлөвлөгөө

Эрүүл мэнд, хувь хүний аюулгүй байдал

Энэ жишээнээс гадна улирал бүр энэ 4 сэдвийн хүрээнд үйл ажиллагаа хэрэгжүүлж болно. Энэ нь илүү гүнзгий сурах боломж олгох боловч анги танхимын түвшинд зохион байгуулахад төвөгтэй байж болох талтай. Ер нь энэ жишээнд үзүүлсэн загварыг хэрэглэхэд анги бүрийн ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагаа цөөхөн байвал илүү үр дүнтэй байх боломжтой.

Гэхдээ зарим ангиудад тодорхой сэдвүүд дээр илүү их анхаарал хандуулах шаардлагатай байдаг. Энэ тухай энэхүү гарын авлагын хавсралт дахь хичээлийн төлөвлөгөөний жишээнээс харж болно.

8.ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН ҮЛГЭРЧИЛСЭН ХҮРЭЭ

8.1 ЕБС-ийн 8-12 дугаар ангийн хөтөлбөрийн хүрээГарын авлагын 3-р бүлэгт суралцах чиглэл, ажил мэргэжлийн чиг

баримжаатай холбоотой 7 зорилгыг дэвшүүлсэн гэдгийг та бүхэн санаж байгаа байх. Эдгээр зорилгууд нь суралцах чиглэл, ажил мэргэжлин чиг баримжаа олгох үлгэрчилсэн хүрээний загвар болон суралцагчдад эзэмшүүлэх чадамжтай уялдаж боловсруулагдсан юм. Эдгээр зорилго нь товчоор:

• Ажил мэргэжлийн сонголт хийхтэй холбоотой өөрийнхөө талаарх ойлголтыг хөгжүүлэх

• Сургуулийн болон сургууль төгссөний дараах боломжуудын талаарх мэдлэг, ойлголтоо хөгжүүлэх

• Ажил мэргэжилтэй холбоотой сонголтод нөлөөлдөг төрөл бүрийн нөлөөлөл, хүчин зүйлүүдийг таньж мэдэх, энэ нөлөөллийг хэрхэн удирдах талаарх ойлголт мэдлэгээ хөгжүүлэх

• Ажил мэргэжлийн богино, дунд болон урт хугацааны зорилго хэрхэн тодорхойлох талаар сурах

• Боломжуудыг тооцож төлөвлөгөө хийх, түүний дагуу үйл ажиллагаагаа зохион байгуулах талаар сурах, ухаалаг сонголт хийх

• Сургалт болон ажил мэргэжлийн сонголтуудыг таньж мэдэх, баталгаажуулах, болон сонголтоо үйл хэрэг болгон хэрэгжүүлэх

• Сонголтоо эргэн харж дүгнэх чадавхаа бэхжүүлэхХөтөлбөрийн хүрээг боловсруулахдаа эдгээр зорилгыг баримжаалсан болно.

Хүснэгт 14. Үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээ

Чадамж 8-р анги 9-р анги 10-р анги 11-р анги 12-р анги

Өөрийгөө ойлгох

Ажлын ертөнцийг ойлгох

Нөлөөллийг ойлгох

Ажил мэргэжлийн зорилгоСонголт хийх /Шийдвэр гаргахҮйл хэрэг болгон хэрэгжүүлэхЭргэн харах, дүгнэх

Энэ үлгэрчилсэн хүрээг ашиглан хөтөлбөрийн төлөвлөгөөг дараах Хүснэгтийн дагуу боловсруулсан юм.

68 Багшийн гарын авлага 69Багшийн гарын авлага

Хүснэгт 15. Үйл ажиллагааны төлөвлөгөөАнги Хугацаа Агуулга

12

Сургууль зохицуулах “Амьдрах чадвар” хичээлд хамгийн багадаа 8 цаг

+ Их, дээд сургууль, коллежид очиж, орчин нөхцөлтэй танилцах

Суралцах чиглэл, мэргэжлийн чиг баримжааны төлөвлөгөөгөө эргэн харах хичээл байна. Хичээл нь дараах агуулгатай байна:• 12 анги төгсөөд ямар сонголт байгаа• Шийдвэр гаргах• Өргөдөл гаргах• Өөрийн анкет бичих• Зорилгоо тодорхойлох

11

Сургууль зохицуулах “Амьдрах чадвар” хичээлд хамгийн багадаа 8 цаг

+ Ажлын орчинд очиж ажиглах, болон зарим их дээд сургууль коллежид очиж танилцах

Суралцах чиглэл, мэргэжлийн чиг баримжааны төлөвлөгөөгөө эргэн харах хичээл байна. Хичээл нь дараах агуулгатай байна:• Ажил, мэргэжлийн ертөнцийн талаар

ойлголттой болох• Бүрэн дунд сургууль төгсөөд ямар

сургалтууд байж болох талаар ойлголттой болох

• Мэргэжлийн сонголт хийж, шийдвэр гаргахад нөлөөлөх хүчин зүйлүүдийг хэрхэн удирдах, зохицуулах

• 10 ангид хийсэн суралцах чиглэл болон мэргэжлийн чиг баримжааны төлөвлөгөөгөө эргэцүүлэн, дүгнэлт хийх

+ Суралцах чиглэл, ажил мэргэжлийн төлөвлөгөө

10

Сургууль зохицуулах “Амьдрах чадвар” хичээлд хамгийн багадаа 8 цаг

+ Ажлын орчинд очиж ажиглалт хийх

Суралцах чиглэл, мэргэжлийн чиг баримжааны төлөвлөгөөгөө эргэн харах хичээл байна. Хичээл нь дараах агуулгатай байна:• Мэргэжлийн чиг баримжааны хөгжлийн

загвар• Мэргэжлийн чиг баримжааны 7

бүрэлдэхүүн дээр үндэслэсэн үйл ажиллагаанууд

+ Суралцах чиглэл, ажил мэргэжлийн төлөвлөгөө

9

Сонголтын долоо хоног

+ амьдрах чадварт суралцах үйл ажиллагааны 8 цаг

Суралцах чиглэл, ажил мэргэжлийн төлөвлөгөөИнгэхдээ бэлэн гарын авлага ашиглан дараах чиглэлээр хэрхэн өөрийгөө нээж илрүүлэх, мэргэжлийн чиг баримжаагаа тодорхойлохоо суралцана:• Сонирхол• Хөдөлмөрийн салбарууд• Ажил мэргэжил• Хичээл – дуртай хичээл, сайн хичээл,

бэрхшээлтэй байдаг хичээл• Чадвар• Үнэт зүйл• Ажиллах арга барил• Ур чадвар• Сонголт 1: Заавал сонгох• Сонголт 2: Сонгон гүнзгийрүүлэх• Баталгаажуулалт

8

Амьдрах чадварт суралцах үйл ажиллагааны хүрээнд өөрт тулгарсан асуудалд үндэслэн сургалт зохион байгуулагдах ба хамгийн багадаа 8 цаг

Цаг хугацаа боломжтой бол хэдэн ч асуудлыг авч үзэж болно. Тухайлбал, дараах асуудлууд байж болно:• Суралцагчид сургууль төгссөний дараа

тэд ямар түвшний, ямар сургалтад хамрагдаж болох талаар хязгаарлагдмал мэдлэгтэй байдаг

• Суралцагчид ажил мэргэжлийн ертөнцөд ямар мэргэжил, ажлын байр байж болох талаарх мэдлэг дутмаг байдаг.

• Суралцагчид сургууль төгссөний дараа юу хийдэг вэ?

• Суралцагчид мэргэжил сонголтод тавигддаг хүйсийн нөхцөл байдлыг хэрхэн даван туулж болох вэ?

+ Суралцах чиглэл, ажил мэргэжлийн төлөвлөгөө

8.2 ЕБС-ийн 8, 9 дүгээр ангийн үйл ажиллагааны нарийвчилсан хүрээАгуулгын хүрээ нь ЕБС-ийн 8, 9 ангийн суралцагчдад суралцах чиглэл,

ажил мэргэжлийн чиг баримжаатай холбоотой асуудлуудыг багтаасан болно. Эдгээр асуудлуудын хүрээнд агуулгыг дараах 2 хувилбараар боловсрууллаа.

70 Багшийн гарын авлага 71Багшийн гарын авлага

8.2.1 Хувилбар 1Ерөнхийдөө сургалт, ажил мэргэжилтэй холбоотой тэдэнд тулгардаг

асуудлаа таньж мэдэх, энэ асуудлаа шийдэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн байна. Жишээ нь нөхцөл байдлын судалгаагаар суралцагчдад дараах нийтлэг асуудлууд байна. Үүнд нь :

• Суралцагчдын дийлэнхи нь 12 дугаар ангиа төгсөөд тэд ямар нөхцөл байдалтай тулгарч болох эсвэл яг юу хийхээ тодорхой сайн мэддэггүй

• Суралцагчид ажил мэргэжлийн сонголт хийхдээ энэ нь эмэгтэй хүнд энэ нь эрэгтэй хүнд илүү тохиромжтой гэсэн тогтсон сэтгэлгээнээсээ гарч чаддаггүй

• Суралцагчдад ажлын ертөнцийн талаар хангалттай сайн ойлголт байдаггүй • Суралцагчдад хөдөлмөрийн зах зээлийн талаар хангалттай сайн ойлголт

байхгүй • Суралцагчид 12 дугаар анги төгссөний дараа боловсрол, сургалтын ямар

боломжууд бас сонголтууд байдаг талаар төдийлөн сайн мэддэггүй • Ажил мэргэжлийн сонголтоо хийсэн байсан ч түүндээ хүрэхийн тулд

сургалтаа хэрхэн төлөвлөх, чиглүүлэх талаар сайн мэддэггүй • Суралцагчид заримдаа сургалт, ажил мэргэжлийн биелэх боломжгүй

мөрөөдөл, зорилготой байдагДээрх асуудлуудыг авч үзэхдээ дараах арга зүй, стратегийг ашиглана. Үүнд:1. Асуудлаа тодорхойлж, төлөвлөгөө хийх

• Суралцагчид бүлгээр ажиллаж, тухайн асуудалтай холбоотой мэдээллийн ямар эх сурвалж байж болох талаар судлах

• Бүлгээрээ энэ асуудлыг илүү өргөтгөж судлах чиглэлээр ярилцлагын асуултууд бэлтгэж, бие биенээсээ асуух

• Хэн, хэзээ юу хийх, яаж хийх гэсэн хүрээнд үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах

2. Мэдээлэл цуглуулах • Зориудаар сонгосон хүмүүстэй ярилцлага хийнэ. Жишээ нь:

o 12-р ангийн суралцагчo Эцэг эхo Өвөө эмээo Ах, эгчo Багш нарo Орон нутгийн ажил олгогчидo Орон нутагт тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүс

• Интернэтээс төрөл бүрийн вэбсайтыг судлах. Ингэхдээ тодорхойлсон асуудалтай холбоотой баримт бичигтэй харьцах, фото зураг авах, ажлын байран дээр очиж туршлага судлах, биеэр гүйцэтгэж үзэх, тэмдэглэл хөтлөх,

3. Мэдээллээ боловсруулах • Бүх мэдээллээ хүснэгтэн хэлбэрт оруулах • Мэдээллийг харьцуулах аргын талаар ярилцах • Харьцуулсан мэдээллийг дүн шинжилгээ хийхэд бэлтгэх, дүн шинжилгээ

хийх • Үр дүнг нэгтгэх

• Дүн шинжилгээ ба үр дүнд үндэслэн дүгнэлт хийх4. Үр дүнгээ тайлагнах, хэлэлцэх, асуудлын шийдлээ танилцуулах

• Дүгнэлт бичих, илтгэлийн слайдууд бэлтгэх • Асуулт, хариултыг төлөвлөх, энэ хэсгийг удирдах • Бүлгийн гишүүдийн өмнө илтгэл тавих бэлтгэл хийх • Үр дүнг хэрхэн танилцуулахаа бэлтгэх • Визуал хэлбэрээр үр дүнгээ хэрхэн танилцуулах, товч тайлан хэвлэх • Үр дүнг хамтаараа хэлэлцэх • Ангийн суралцагчдаас яаж сайжруулах талаар санал, зөвлөгөө байгаа

эсэхийг асууж харилцах • Цаашид хийх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах гэх мэт байж

болно

8.2.2 Хувилбар 2Энэ хувилбарт илүү тодорхой асуудлуудыг авч үзсэн болно. Жишээ нь :

• Суралцагчид ирээдүйн ажил мэргэжилтэй холбоотойгоор өөрийнхөө талаар бага мэддэг

• Суралцагчид ажлын ертөнц болон 12 дугаар ангиа төгсөөд сурах сургалтын талаар хязгаарлагдмал ойлголттой байдаг

• Суралцагчид ажил мэргэжлийн сонголт хийхдээ бусдын нөлөөнд амархан автах хандлагатай байдаг

• Суралцагчид урт хугацааны ажил мэргэжлийн зорилготой байхын оронд өдөр тутмын асуудалдаа их анхаараад байдаг

• Суралцагчид сургалтын болон ажил мэргэжлийн шийдвэр гаргахдаа сул байдаг

• Суралцагчид өөрсдийгөө ирээдүйн ажил мэргэжилдээ хэрхэн бэлдэх, сургалтаа хэрхэн төлөвлөх талаар төдийлөн боддоггүй

• Суралцагчид ахлах ангид хийх хөтөлбөрийн сонголттой холбоотой ирээдүйн ажил мэргэжлийн талаар илүү их бодож тунгаах хэрэгтэй болдог гэх мэт

Дээрх асуудлын шийдэл олоход суралцагчдад дэмжлэг үзүүлэхийн тулд суралцах чиглэл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааг дараах агуулгын хүрээнд хэрэгжүүлж болох юм.

72 Багшийн гарын авлага 73Багшийн гарын авлага

Хүснэгт 16. Үйл ажиллагааны агуулга

Зорилго 8-р анги 9-р ангиI–II улирал III-IV улирал I–II улирал III–IV улирал

Өөрийгөө ойлгох

Богино зохион бичлэг Дуртай Профайл

Сонголтын 7 хоногийн үйл ажиллагаа

Ажлын ертөнцийг ойлгох

Дүрд тоглох Интернэт сайт Бүтээгдэхүүн

Нөлөөллийг ойлгох Шивнээ Генограм

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл

Зорилгоо тодорхойлох

Ажил, амьдралын мөчлөгт хуваарь

Ухаант Богино/Урт

Сонголт хийх, шийдвэр гаргах

Өдрийн тэмдэглэл

Дүн шинжилгээ Хүч

Үйл хэрэг болгох 12 анги Зочид Анкет

Эргэн харж, дүгнэх Бага анги 8 анги 9 анги

Дээрх хуваарийн дагуу хийсэн хичээлийн жишиг төлөвлөгөөг багшийн гарын авлагын хавсралтаас үзнэ үү. Энэ жишээнүүд нь суралцах чиглэл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааг анги танхимд зохион байгуулахад хичээлийн төлөвлөлтийг хэрхэн хийж болох талаар санаа өгөх зорилгоор боловсруулагдсан бөгөөд орон нутаг, сургуулийн онцлог, суралцагчийн хэрэгцээ, сонирхлоос шалтгаалан илүү баяжуулан хэрэглэх боломжтой юм.

8 дугаар ангийн үйл ажиллагааны жишиг төлөвлөгөө нийтдээ 14 байгаа бөгөөд улирал бүр 7 хичээл байхаар боловсруулсан. Харин 9 дүгээр ангийн төлөвлөгөөг хичээлийн жилийн эхэнд байхаар боловсруулсан. Учир нь 9 дүгээр ангийн төгсгөлд Сонголтын 7 хоногийн үйл ажиллагаа төлөвлөгдсөн байгаа юм. Хичээлийн жилийн эхний үйл ажиллагаа нь суралцагчдын Сонголтын 7 хоногт бэлтгэхэд чиглэнэ. Жишээ болгож дараах 2 төлөвлөгөөг танилцуулж байна.

8.2.3 Үйл ажиллагааны жишиг төлөвлөгөө: 8-р анги

Бүрэлдэхүүн:Өөрийгөөтаньжмэдэх,ойлгох

Бүрэлдэхүүн:Ажлынертөнцийгтаньжмэдэх,ойлгох

Богинозохионбичлэг ДүрдтоглохЗорилго:Суралцагчидөөрийннас,хөгжилдтохирсонсонирхлоотодорхойлох,түүнийдагууажилмэргэжлийгяажсудлах,яагаадсудлаххэрэгтэйталаармэдэхХэрэглэгдхүүн:АжлынхуудасСургалтынүйлажиллагаа1.Суралцагчдаасдорбүрээчимээгүйөөрийнхөөталаарэргэцүүлжбодохыгхүснэ.2.Тэдэндсургуулиатөгсөөдхийхийгхүсчбайгаамөрөөдлийнажлынталаарбодохдаалгаварөгнө.(Хэрвээмөрөөдлийнажилолонбайвалбүгдийгжагсаанбичээдальнэгийгньсонгохыгхүснэ)3.Суралцагчдадяагаадэнэажлыгхийхмөрөөдөлтэйбайгааталаарбогинохонзохионбичлэгбичихдаалгаварөгнө.(6мөрбайхадболно)4.Суралцагчдадөөрийгөөмөрөөдлийнажлаахийжбайгаамэтээртөсөөлжзурахдаалгаварөгнө.5.Тухайнхичээлдээрэсвэлдараагийнхичээлдээрзурсанзургааангийнхаасуралцагчдадүзүүлж,өөрийнбичсэнбогинохонзохионбичлэгээуншижөгөхийгхүснэ.Ангийнхаасуралцагчдадтанилцуулахаасөмнөяагаадэнэажлыгхийххүсэлтэйбайгааталаармөнангийнсуралцагчдаасасуужболохасуултадбэлтгэхийгхүснэ.

Зорилго:Суралцагчдадөөрсдийнсайнмэддэгорчиндбайдаг(тухайлбалсургуулийнорчин) ажилхөдөлмөрийнтөрлүүдийгтодорхойлох,энэажилхөдөлмөрийгамжилттайэрхлэхэсвэлбайгууллагыгамжилттайудирдажажиллуулахадямарүүрэгхариуцлагуудбайжболохталааройлголтөгөхХэрэглэгдэхүүн:АжлынхуудасСургалтынүйлажиллагаа1.Суралцагчдыгтусбүртгуравгурвангишүүнбүхийбагтхувааж,сургуулийнорчиндбайдагбүхтөрлийнажлыгтайлбарынхамтбичих,түүнчлэнсургуулийнголголхүмүүсийналбантушаалыннэрийгжагсаанбичихдаалгаварөгнө.2.Багуудынбичсэнзүйлийгбусадсуралцагчдадуншижөгнө.3.Хэрвээсуралцагчидсайнмэдэхгүйболтэдэндалбантушаалыннэр,юухийдэгталаартайлбарлажөгнө.4.Суралцагчидсургуулийнголголалбантушаалтнуудыгнэр,ажилүүрэгтэйхолбоотойнэмжсудалгаахийжболно.5.Ажлынхуудсандээрээалбантушаалыннэр,юухийдэгталаартовчтайлбарбичнэ.Хүмүүсийннэрбасярилцлагахийхзорилгоорзайүлдээжболно.Ажлынхуудасдараахбүтэцтэйбайжболно.Үүнд:Удирдлагаменежмент:Захирал,БагшнарДотуурбайр,номынсанЗахиргааныажилтан:Туслахууд,нарийнбичигСанхүү,нягтланбодогч,НяравГалтогоо,цэвэрлэгээ,засварүйлчилгээ,хамгаалалт,унаатээвэрболондэлгүүрийнажилтан,албанхаагчидБусад6.Суралцагчидтодорхойнэгхүнийгсонгоодярилцлагахийжболно.7.Сургуулийнажилтан,албанхаагчдаасхэсэгхүмүүсхичээлдоролцожөөрсдийнхийдэгажлынталаарярьжболно.

74 Багшийн гарын авлага 75Багшийн гарын авлага

9.СОНГОЛТЫН ДОЛОО ХОНОГ9.1 Сонголтын 7 хоног

2015-2016 оны хичээлийн жилийн 9 дүгээр ангийн суралцагчид ирэх хичээлийн жилд буюу 10 дугаар ангидаа шинэчилсэн цөм хөтөлбөрөөр суралцах болсонтой холбогдуулан ирээдүйн ажил мэргэжлээ баримжаалан хичээлээ сонгон судлах шаардлагатай болж байгаа юм. Иймээс БСШУЯ-аас суралцах чиглэл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааг энэ ангид туршихаар болсон юм. Үүнийг сонголтын 7 хоног гэж нэрлэсэн. Сонголтын 7 хоногийн турш багш, эцэг эх, суралцагчид хамтран 10 дугаар ангийн хичээл сонголтыг хийж түүний дагуу суралцах чиглэл, ажил мэргэжлийн төлөвлөгөө боловсруулна. Хичээл нь заавал судлах, заавал сонгон судлах болон сонгон гүнзгийрүүлэн судлах гэсэн хэлбэртэй бөгөөд суралцагчид сүүлийн 2 хэлбэрээс хичээлээ сонгоно.

9.1.1 БүрэлдэхүүнСонголтын 7 хоногийн үйл ажиллагаанд зориулан 4 төрлийн гарын авлага,

материалыг боловсрууллаа. Үүнд: • Багш болон сургуулийн удирдлагын гарын авлага • Энэхүү гарын авлага нь сургуулийн удирлага болон багш нарт хичээл

сонголтын 7 хоногийн үйл ажиллагааг хэрхэн хэрэгжүүлэх талаар удирдамж болно.

• Эцэг эхийн гарын авлага • Энэ гарын авлага нь эцэг эх, асран хамгаалагчдад хичээл сонголтын 7

хоногийн зорилго, ач холбогдлыг ойлгуулахад чиглэсэн бөгөөд суралцах чиглэл, ажил мэргэжлийн төлөвлөгөөг хэрхэн хийх талаар жишээ үзүүлсэн болно.

• Сурагчийн гарын авлага • Энэхүү гарын авлагад хичээл сонголтын 7 хоногт суралцагчдын хийж гүйцэтгэх

үйл ажиллагаануудыг багтаасан бөгөөд гарын авлагыг суралцах чиглэл, ажил мэргэжлийн төлөвлөгөөтэй зэрэгцүүлэн ашиглахаар боловсруулагдсан болно. Түүнчлэн ажил мэргэжилтэй холбоотой тааварт дасгалуудыг мөн оруулсан бөгөөд эдгээрийг багш, эцэг эх, суралцагчийн ярилцлага хийх үед үлдсэн суралцагчид хийж гүйцэтгэх юм.

• Суралцах чиглэл, ажил мэргэжлийн төлөвлөгөө • Энэхүү төлөвлөгөө нь асуулт хариулт бүхий 4 хуудас баримт бичиг бөгөөд энэ

төлөвлөгөөг Сонголтын 7 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэнэ. Төлөвлөгөөний төгсгөл хэсэгт суралцагчид заавал сонгох болон сонгон гүнзгийрүүлэх хичээлүүдийн сонголтоо хийж баталгаажуулна. Эцэг эх, багш, суралцагчид төлөвлөгөөтэй нэг бүрчлэн танилцаж зөвшөөрсөн тохиолдолд гарын үсэг зурж баталгаажуулна.

Суралцах чиглэл, ажил мэргэжлийн төлөвлөгөөг 10 дугаар ангийн хичээлийн жилийн эхний хагаст эргэн харж, дүгнэсэн байна.

9.1.2 АргаСонголтын 7 хоногийн үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд

дараах аргуудыг мөн ашиглаж болно. Үүнд:

ТүншлэлСуралцах чиглэл, ажил мэргэжлийн төлөвлөгөө боловсруулахад эцэг эх,

суралцагч, багш 3-ийн түншлэл их чухал. Суралцагчид өөрсдийн сонирхол, давуу талын талаар сайн ойлголттой болох бөгөөд харин эцэг эхчүүд хүүхдээ ямар чиглэлийн ажил мэргэжил, сургалтанд хамруулах хэрэгтэй вэ гэдгийг ойлгох болно. Багш суралцагчийн ерөнхий чадамжийн талаар мэдэж авах боломжтой юм.

Суралцагчид бүх үйл ажиллагаан дээр ажилласны дараа хичээл сонголтын талаар шийдвэр гаргах хэрэгтэй болох бөгөөд энэ үед эцэг эх, багш, суралцагч 3 маш сайн ярилцаж зөвлөлдөх хэрэгтэй болно. Сонголтын 7 хоногийн сүүлийн 2 өдөр ийм боломж олгох зорилгоор ярилцлага хийх цагуудыг төлөвлөсөн болно. Гэхдээ эцэг эхчүүд энэ 7 хоногийн бүх үйл ажиллагаанд оролцох бүрэн боломжтой юм. Мэдэхээс мэдэхгүй хүртлээ

Сонголтын 7 хоногт хэрэгжүүлэх үйл ажиллагааг төлөвлөхдөө суралцагчдын хамгийн сайн мэддэг зүйлээс эхлэсэн болно. Аажмаар эдгээр үйл ажиллагаа нь тэдний төдийлөн сайн мэддэггүй асуудлууд уруу хөтлөх суралцагчид мэдэхгүй зүйлээ олж мэдэхийн тулд эрэл хайгуул хийх хэрэгтэй болно.

9 дүгээр ангийн суралцагчдын сайн мэддэг зүйл нь тэд юунд дуртай бас дургүй тухай асуудал. Дараагаар нь тэд өөрсдийн сонирхлоо илрүүлэх сорил дээр ажиллана. Энэ сорилд суралцагчдын өдөр тутам хийж гүйцэтгэдэг үйл ажиллагаанууд дээр үндэслэсэн.

Сонирхлын сорил нь суралцагчдыг тэдний сонирхолтой нийцэх хөдөлмөрийн салбарт авчрах ба энэ хөдөлмөрийн салбараас сонирхсон ажил , мэргэжлээ сонгох боломжтой болно. Энэ арга зам нь суралцагчдад ажлын ертөнц болон ирээдүйн боломжуудын талаар илүү системтэй мэдлэг олж авахад тусална. Эргэцүүлэх болон эргэн харж дүгнэх

Сонголтын 7 хоногийн гарын авлагад суралцагчид нийгэм-сэтгэл зүйн асуудлынхаа талаар бодох хэрэгтэй болно. 9 дүгээр ангийн суралцагчдын хувьд өөрийн эрхэмлэн үздэг үнэт зүйл, хувь хүний арга барилын талаар бодох нь хэцүү байх болно. Гэхдээ энэ нь тэднийг өөрсдийн нийгэм-сэтгэл зүйн асуудлын талаар сурч мэдэх хэрэгтэй юм байна гэсэн сэдлийг өгөхөд хамгийн чухал түлхэц болно гэж үзэж байна.

Хөгжлийн онолын талаас авч үзвэл 9 дүгээр ангийн суралцагчид гарын авлагын бүх асуултад зөв хариулах албагүй. Өөрсдийн үнэт зүйл, арга барилын талаар эргэцүүлэх, эргэн харж дүгнэх нь суралцагчдад богино хугацаанд ч гэсэн “би хэн бэ” гэдгээ тодорхойлох гэж оролдох боломж олгож буй хэрэг юм. Суралцах чиглэл, ажил мэргэжлийн төлөвлөгөөнд эдгээр асуудлын дагуу өөрсдийн үнэт зүйл, арга барилаа оноогоор дүгнэх асуудал тийм ч чухал биш.Гэхдээ энэ бол сургууль төгссөний дараа юу хийх, яаж амьдрахаа төлөвлөхөд маш чухал эхлэх цэг болно гэдгийг санах хэрэгтэй. Богино хугацаанаас урт хугацаанд

Суралцах чиглэл, ажил мэргэжлийн төлөвлөгөөг хийх явцад суралцагчид дараагийн хэдэн жилүүдэд юу хийх талаараа бодож сонголт хийх шаардлагатай болно. Энэ нь богино, дунд болон урт хугацааны ажил мэргэжил, сургалтын төлөвлөгөө тодорхойлох үйл ажиллагааны эхлэл байх болно.

76 Багшийн гарын авлага 77Багшийн гарын авлага

Сургалтаа ирээдүйтэйгээ уялдуулахСуралцагчид сургалтаа ирээдүйн ажил мэргэжил, сургалттай үр дүнтэй

уялдуулж чадсан тохиолдолд тэд хичээл сургалтандаа илүү их анхаарал хандуулж хариуцлагатай сурч эхэлдэг. Үүний үр дүнд тэдний зан төлөв, сурлагын амжилт сайжирдаг болохыг судалгааны үр дүн харуулж байна. Амлалт

Суралцах чиглэл, ажил мэргэжлийн төлөвлөгөөний төгсгөлд суралцагчид хичээл сонголтоо баталгаажуулж гарын үсэг зурна. Энэ нь суралцах чиглэл, ажил мэргэжлийн төлөвлөгөө ямар чухал хариуцлагатай үйл ажиллагаа болохыг суралцагчдад ойлгуулах гэсэн оролдлого юм. Суралцагчид гаргасан шийдвэртээ хариуцлагатай хандаж, сайн чармайж суралцах хэрэгтэй болохыг гэрчилнэ. 10 дугаар ангийн эхний хагаст энэ шийдвэрээ эргэн харж дүгнэх хэрэгтэй болно.

9.1.3 Хэрэгжүүлэх үйл ажиллагааДараах Хүснэгтэд хичээл сонголтын 7 хоногийн өдөр тутмын үйл ажиллагааг

төлөвлөлөө. Эдгээр үйл ажиллагааг жил бүр давтах албагүй бөгөөд жил бүр илүү боловсронгуй болгон сайжруулах боломжтой.

Хүснэгт 17. Сонголтын 7 хоногийн үйл ажиллагааЦаг Эхний өдөр

1

• Сонголтын 7 хоногийн зорилго • 7 хоногийн үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, дүгнэх • 7 хоногт хэрэгжүүлэх үйл ажиллагаанууд • Суурь түвшний үнэлгээ хийх

2 • Сонирхлын 7 чиглэлийг танилцуулах • Гарын авлагын сонирхол тодорхойлох хэсэг дээр ажиллах • Сонирхлын үр дүнг бүлгээр хэлэлцэх

3 • Хөдөлмөрийн 28 салбарыг танилцуулах • Энэ салбаруудаас сонирхолын чиглэлийн дагуу сонгох • Үр дүнгээ бүлгээр хэлэлцэх

4 • Ажил мэргэжлийн нэрийг танилцуулах • Тохирох ажил мэргэжлийг өмнөх сонголтууд дээрээ үндэслэн сонгох • Үр дүнгээ бүлгээр хэлэлцэх

5 • Бүлэг бүр гэрийн даалгаварт ашиглах 5 асуулт сонгох • Гэрийн даалгавар өгөх – сонгосон 5 асуултаа ашиглан насанд хүрсэн

2 хүнээс ярилцлага авах

Цаг Хоёр дахь өдөр

1 • Суралцагчдын сурлагын амжилт, дуртай эсвэл дургүй хичээлийн талаар ганцаарчлан эсвэл бүлгээр талаар эргэцүүлэн, дүгнэлт хийх

2 • Чадварын хэсгийг танилцуулах • Өөрийнхөө чадваруудыг тодорхойлох • Бүлгээр хэлэлцэх

3 • Үнэт зүйлийн талаар танилцуулах • Өөрийнхөө үнэт зүйлийг тодорхойлох • Бүлгээр хэлэлцэх

4 • Хувь хүний онцлог хэсгийг танилцуулах • Өөрийнхөө хувь хүний онцлогийг тодорхойлох • Бүлгээр хэлэлцэх

5 • Ажиллах арга барил хэсгийг танилцуулах • Өөрийнхөө ажиллах арга барилаа тодорхойлох • Бүлгээр хэлэлцэх

Цаг Гурав дахь өдөр

1-2

• Гэрийн даалгаврын гүйцэтгэлээ бүлгээр хэлэлцэнэ. Тухайлбал, хамгийн сонирхолтой эсвэл хачирхалтай зүйл юу байсан гэх мэт

• Анги хамт олноороо гэрийн даалгаврын гүйцэтгэлээ ойлгомжтой, бас онцлог хэв шинжийг тусган хүснэгт эсвэл диаграм байдлаар боловсруулна.

3 • 10 дугаар ангийн хичээл сонголтын талаар тайлбар хийх

4 • Суралцагчдаар түр зуурын сонголт хийлгэх • Сонголтын талаар бүлгээр хэлэлцэж, бие биедээ санал зөвлөгөө өгөх

5 • Энэ хугацаанд хийж гүйцэтгэсэн бүх зүйлээ гэр бүлийнхэндээ

танилцуулж 10 дугаар ангид хийх сонголтын талаар хэлэлцэх даалгавар өгөх

Цаг Дөрөв дэх өдөр

1 • Гэрийн даалгавар эргэцүүлж дүгнэж, төлөвлөгөөний хуудас бүрэн бичигдэж дууссан эсэхийг шалгах

2-3

• Ажлын арга барил болон, хүйсийн онцлогийн талаар ажлын дэвтэр дээр ажиллах

• Сургууль төгссөний дараах сонголтууд, тэдгээрийн элсэлтийн шаардлагуудын талаар судалж, дүн шинжилгээ хийх (аль болох олон асуудал хамрах)

4 • Багш, суралцагч, эцэг эхтэй 10 минутын ярилцлага хийх, • Үлдсэн суралцагчид суралцах чиглэл, ажил мэргэжлийн чиг

баримжаатай холбоотой үйл ажиллагаа зохион байгуулах

Цаг Тав дахь өдөр

1-4 • Багш, суралцагч, эцэг эхтэй 10 минутын ярилцлага хийх, • Үлдсэн суралцагчид суралцах чиглэл, ажил мэргэжлийн чиг

баримжаатай холбоотой үйл ажиллагаа зохион байгуулах

5 • Суурь түвшний үнэлгээ дахин хийх, энэ долоо хоногт хийгдсэн үйл

ажиллагаануудын давуу болон сул талыг тодорхойлох, хэрхэн сайжруулах талаар хэлэлцэх

9.2 Сурагчийн гарын авлага9.2.1 Гарын авлагаГарын авлагын нүүр хуудсанд суралцагчид өөрсдийн мэдээллээ оруулна.

Дараагийн хуудсанд хичээл сонголтын 7 хоногийн зорилго болон хэрэгжүүлэх үйл ажиллагаануудыг оруулсан болно. Түүнчлэн суралцах чиглэл, ажил мэргэжлийн төлөвлөгөө болон 10 дугаар ангийн хичээл сонголтын ач холбогдлыг тайлбарласан.

78 Багшийн гарын авлага 79Багшийн гарын авлага

9.2.2 Ажил мэргэжлийн асуулга 1Гарын авлагын асуултууд дээр ажиллахын өмнө суралцагчид ажил

мэргэжлийн асуулга 1-ийг бөглөх хэрэгтэй болно. Асуулгын асуудал бүртэй хэр зэрэг санал нийлж байгаагаа 1-5 оноогоор

дүгнэнэ. Бүх асуудлыг дүгнэсний дараа нийт оноогоо тооцоолж асуулгын доод талын “Нийт оноо” нүдэнд бичнэ. Энэ онооны талаар энэ удаа хэлэлцэх шаардлагагүй. Учир нь гарын авлагын төгсгөлд ижилхэн асуулга дээр ажиллах шаардлагатай болох бөгөөд энэ үед энэ оноог ашиглаж сонголтын 7 хоногт юу сурсан, мэдсэнээ хэлэлцэх боломж олдоно. 9.2.3 Суралцах чиглэл, ажил мэргэжлийн төлөвлөгөө

Суралцагчид гарын авлагын арын хуудаснаас суралцах чиглэл, ажил мэргэжлийн төлөвлөгөөгөө салгаж авна. Ингээд төлөвлөгөөний нүүр хэсэгт байгаа мэдээллийг бөглөнө. Багш энэ төлөвлөгөөг сурагчийн гарын авлагын дасгал, даалгавруудыг гүйцэтгэх явцдаа хэрхэн бөглөx талаар танилцуулна. Энэ төлөвлөгөөг хэрхэн бөглөх талаар Хавсралт 2-ийн жишээнээс харж болно. 9.2.4 АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ХЭСЭГ Сонирхлын сорил

Гарын авлагын энэ хэсэгт суралцагчдын өдөр тутам гүйцэтгэдэг үйл ажиллагаануудыг бичсэн байгаа. Энэ үйл ажиллагаанууд нь суралцагчдын ажил мэргэжилтэй холбоотой сонирхлыг илрүүлэхэд чиглэсэн болно.

Ажил мэргэжилтэй холбоотой сонирхлыг илрүүлэх зарим тестүүд их ойлгомжгүй байдаг. Харин энэхүү гарын авлагын сонирхлыг илрүүлэх үйл ажиллагаа нь суралцагчдад илүү ойлгомжтой байхаар боловсруулагдсан. Өөрөөр хэлбэл сонирхлоо яаж бүлэглэх, яаж тодорхойлох арга зам нь суралцагчдад их ойлгомжтой юм.

Суралцагчид хийж, гүйцэтгэх дуртай үйл ажиллагаануудын өмнө (X) тэмдэглэгээ хийнэ. Бүх үйл ажиллагааг тэмдэглэсний дараа багц тус бүрт хэдэн (X) байгааг тоолж “Бүгд” нүдэнд бичнэ. Гарын авлагын дараагийн хуудсанд багц тус бүрийг илэрхийлсэн латин үсгийн ард энэ тоогоо бичнэ. Ингээд хамгийн олон (X) тэмдэглэсэн багцаасаа эхлэн эрэмбэлнэ. Хамгийн олон (X)-тай соннрхлын багц юу болохыг тодорхойлж суралцах чиглэл, ажил мэргэжлийн төлөвлөгөөнд бичнэ. Хэрэв зарим багцуудын (X)-ний тоо ижил бол хамтад нь тэмдэглэж болно.

Сонирхлын чиглэл тус бүрт харгалзах тайлбар бүхий хүснэгтэд тодорхой цаг зарцуулах хэрэгтэй. Энэ тайлбараас суралцагчид тухайн сонирхлын чиглэлд ямар ажил мэргэжил тохирох талаарх ойлголт авах боломжтой. Суралцагчид бие биенээсээ асуулт асууж болно. Тухайлбал эцэг эхийн ажил мэргэжил аль чиглэлд харгалзаж болох эсвэл багшийн ажил аль чиглэлийн ажил мэргэжил байж болох талаар ярилцаж болно. Сонирхлын тодорхой чиглэлд хэн хамгийн сайн тохирох талаар ч ярилцаж болно. 9.2.5 АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ХЭСЭГ Хөдөлмөрийн салбар

Гарын авлагын энэ хэсэгт сонирхлын 7 чиглэлийг хөдөлмөрийн салбартай уялдуулахыг оролдсон юм. Мэдээж энэ уялдаа төгс сайн болсон гэж хэлэх боломжгүй. Гэхдээ суралцагчдын сонирхлыг ажлын ертөнцтэй холбодог үр дүнтэй арга юм. Учир нь суралцагчид тодорхой мэргэжил эсвэл ажлын талаар бодохоос өмнө ажлын ертөнцийг илүү өргөн хүрээнд харах боломж олдоно. Тэгээд ч энэ хөдөлмөрийн салбар нь тодорхой ажил, мэргэжлийн талаар бодохоос илүү амар, хялбар. Суралцагчдаар хөдөлмөрийн салбарыг бүгдийг нь уншуулж, судлуулах хэрэгтэй.

Дараагийн хүснэгтэд сонирхлын 7 чиглэлийг хөдөлмөрийн салбартай харьцуулсан байгаа болно. Мөн хөдөлмөрийн салбар бүрийг дараагийн багананд тайлбарлалаа. Үүний дараа хөдөлмөрийн салбар бүрт харгалзах зарим нэг ажил мэргэжлийн жишээг үзүүлсэн. Дахин хэлэхэд энэ нь бүх ажил мэргэжлийг багтаагаагүй байгаа гэдгийг анхаараарай. Хамгийн гол энэ нь суралцагчдад ажлын ертөнцийн талаар ойлгох, ажил мэргэжлийн сонголт, чиглэлээ тодорхойлох арга замыг сурахад чиглүүлж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.

Суралцагчид өөрсдийн сонирхлын чиглэлийн дагуу хөдөлмөрийн салбараа тодорхойлж, суралцах чиглэл, ажил мэргэжлийн төлөвлөгөөндөө бичнэ. 9.2.6 АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ХЭСЭГ Их дээд сургууль, хөтөлбөр

Зарим сургууль ЕБС төгссөний дараа үргэлжлүүлэх суралцах боломжтой их дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалтын байгууллагуудын жагсаалт гаргасан байдаг. Хэрэв ийм жагсаалт танай сургуульд байдаггүй бол гарын авлагад үзүүлсэн жишээ хуудсыг үзэж болно. Монголын их дээд сургуулийн сургалтын 13 чиглэл, 24 хөтөлбөрийг энд үзүүлсэн. Эдгээр нь бүх их дээд сургууль, бүх хөтөлбөрийг хамраагүй гэдгийг хэлэх хэрэгтэй. Харин их дээд сургууль, тэдгээрийн хөтөлбөрийн жишээг үзүүлсэн бөгөөд энэ жишээн дээр үндэслэн суралцагчид өөрсдөө дэлгэрүүлэн судлах боломжтой.

Хөтөлбөрийн 24 чиглэл нь хөдөлмөрийн 28 салбартай бага зэрэг төстэй. Тийм учраас суралцагчдаас өөр ямар их дээд сургууль, хөтөлбөрийн талаар мэддэг талаар асууж ярилцах хэрэгтэй. Жишээ нь ШУТИС-ийн салбар сургуулиудын тухай дэлгэрэнгүй мэдээллийг интернэтээс татаж ашиглаж болно.

Суралцагчид эндээс сонгож болох 2 хөтөлбөр, сургалтаа сонгож төлөвлөгөөндөө бичнэ. 9.2.7 Гэрийн даалгавар 1

Гарын авлагын удирдамжийн дагуу суралцагчид ажил хөдөлмөр эрхэлдэг насанд хүрсэн хүнээс тухайн ажил мэргэжлийн талаар мэдээлэл цуглуулах хэрэгтэй болно. Үүнийг асуултын хэлбэрээр томьёолох хэрэгтэй. Та энэ ажилд яаж орсон бэ? Энэ ажилд орохын тулд ямар сургууль, коллеж, мэргэжил сургалтын байгууллагад сурсан бэ? Таны хийдэг ажлын хамгийн сайхан зүйл нь юу вэ гэх мэт асуулт бэлтгэж болно.

Бүх асуултаа жагсаан бичээд хамгийн чухал гэж үзсэн 5 асуултаа ялгаж тэмдэглэнэ. Энэ асуултыг хэн асуух, хариултыг хэн бичиж авахаа сонгож бэлтгэнэ. 9.2.8 СУРГАЛТЫН ХЭСЭГ

Энэ хэсэгт суралцагчид сайн сурах хэрэгтэй, хамгийн дуртай, хамгийн сайн сурдаг болон хэцүү санагддаг хичээлээ тодорхойлох хэрэгтэй болно.

Багш суралцагчдад энэ 4 асуултад хариулахад тусална. Суралцагчид асуулт бүрт нэгээс олон хичээл ч бичиж болно. Суралцагчид багаар ажиллаж хариултын талаар ярилцана.

Хариултаа суралцах чиглэл, ажил мэргэжлийн төлөвлөгөөндөө бичнэ. 9.2.9 ЧАДВАРЫН ХЭСЭГ

Энэ хэсэгт хувь хүний багц чадварыг үзүүлсэн бөгөөд суралцагчид өөрийн сайн хийж чаддаг чадварын талаар бодож, сонгох хэрэгтэй болно. Хэрэв энэ жагсаалтаас өөр чадвар байгаа бол нэмж бичиж болно. Сонгосон чадварын талаар хэсэг хугацаанд ярилцсаны дараа эдгээр чадварыг хэр сайн хийж

80 Багшийн гарын авлага 81Багшийн гарын авлага

чаддагаа 1-5 оноогоор дүгнэнэ. Энд зөв эсвэл буруу гэж байхгүй. Суралцагчид өөрийн үзэл бодлын үүднээс оноожуулна. Бусдын оноог энд харгалзах шаардлагагүй.

Ингээд эдгээр чадваруудаас хамгийн өндөр оноотой 2 чадвараа сонгож “суралцах чиглэл, ажил мэргэжлийн төлөвлөгөө”-ндөө бичнэ. Төлөвлөгөөнд эдгээр чадвар нь тодорхой нөхцөл байдал эсвэл тэдний сонгосон ажил мэргэжилтэй яаж холбогдож болох талаар эргэцүүлэх асуулт төлөвлөсөн байгаа бөгөөд энэ асуултад хариулахын тулд хэсэг хугацаанд эргэцүүлэх хэрэгтэй болно. Жишээ хариултыг ажиглаж, энэ асуултад хариулж болно эсвэл энэ жишээнээс илүү тодорхой холбоо хамаарлыг харуулсан хариулт бичиж болно. 9.2.10 ҮНЭТ ЗҮЙЛИЙН ХЭСЭГ

Үнэт зүйлийн тухай хэлэлцүүлэг хийсний дараа шаардлагатай бол өөр үнэт зүйлүүдийг нэмж бичиж болно. Үнэт зүйл нь суралцагчдын ажил мэргэжлийн сонголт болон хаана ажиллахаа сонгоход чухал, яаж нөлөөлж болох талаар эргэцүүлэх хэрэгтэй.

Суралцагчид гарын авлагад бичсэн үнэт зүйлүүдээс 2-ийг сонгож “суралцах чиглэл, ажил мэргэжлийн төлөвлөгөө”-ндөө бичнэ. Түүнчлэн энэ үнэт зүйл тэдний сонгосон ажил мэргэжилтэй яаж уялдаж болох тухай асуултад хариулна. Төлөвлөгөөнд эдгээр чадвар нь тодорхой нөхцөл байдал эсвэл тэдний сонгосон ажил мэргэжилтэй яаж холбогдож болох талаар эргэцүүлэх асуулт төлөвлөсөн байгаа бөгөөд энэ асуултад хариулахын тулд хэсэг хугацаанд эргэцүүлэх хэрэгтэй болно. Жишээ хариултыг ажиглаж, энэ асуултад хариулж болно эсвэл энэ жишээнээс илүү тодорхой холбоо хамаарлыг харуулсан хариулт бичиж болно. Тухайлбал багш, эмч, эсвэл инженер мэргэжилд ямар үнэт зүйл чухал болох талаар ярилцаж болно. 9.2.11 ХУВЬ ХҮНИЙ АРГА БАРИЛЫН ХЭСЭГ

Хувь хүний арга барилыг зарим тохиолдолд танин мэдэхүйн арга барил гэж нэрлэх тохиолдол бий. Энэ нь тодорхой орчин нөхцөл эсвэл хүмүүсийн онцлогоос шалтгаалдаг. Бүх хүн ямар нэг зүйлийг хийхдээ өөрийн гэсэн арга барилтай байдаг. Энд зөв эсвэл буруу хариулт гэж байхгүй.

9 дүгээр ангийн суралцагчдын хувьд арга барилаа сайн мэдэхгүй байж болно. Гэхдээ энэ концепцийг 9 дүгээр ангиас танилцуулах нь ирээдүйд өөрт хамгийн сайн тохирох ажил мэргэжлээ эсвэл ажлын орчноо сонгоход чухал хүчин зүйл болно гэдгийг ойлгоход тус болно. Багш өдөр тутмын амьдралын жишээ ашиглан энэ талаар тайлбарлаж болно.

Суралцагчид багш, инженер, эсвэл онгоцны буудлын агаарын замын хянагчийн ажил мэргэжилд ямар арга барилтай хүн ажиллавал зохих талаар ярилцаж болно. 9.2.12 АЖИЛЛАХ АРГА БАРИЛЫН ХЭСЭГ

Энд Колбын дэвшүүлсэн ажиллах 4 арга барилыг үзүүлсэн байгаа. Энэ нь суралцагчдад аливаа ажлыг хийж гүйцэтгэх 4 арга барил байдаг гэдгийг мэдүүлэх энгийн арга юм. Суралцагчид өөрсдийн сайн мэддэг ажил эсвэл мэргэжлийн талаар бодож эдгээрт ямар арга барилтай хүн ажиллавал зохимжтой талаар бодож болно.

Үүний дараа суралцагчид өөрт хамгийн их тохирох 2 арга барил сонгож “Суралцах чиглэл, ажил мэргэжлийн төлөвлөгөө”-ндөө бичнэ. Үүний дараа эдгээр арга барил нь тэдний сонгосон ажил мэргэжилтэй яаж холбогдож болох

талаар асуултад хариулна. 9.2.13 Гэрийн даалгавар 2

Энэ хугацаа бол өмнө өгсөн Гэрийн даалгавар 1-ийг эргэж дүгнэх хамгийн тохиромжтой үе. Суралцагчдыг бүлэгт хуваагаад өөрсдийн хариултаа харьцуулах даалгавар өгнө. Ямар асуулт асууснаас нь шалтгаалан багш нэмэлт асуултыг тэднээс асууж болно. Тухайлбал ямар ажилд ороход хамгийн хэцүү байна вэ? Хамгийн нийтлэг шаардлага юу байна вэ? гэх мэт.

Ажил мэргэжлийн жагсаалтаас хамгийн онцлог ажил мэргэжлийг сонгож анги хамт олноороо ярилцаж болно. Суралцагчдад хамгийн их гайхал төрүүлсэн ажил мэргэжилтэй холбоотой зүйл юу байсан талаар асууж ярилцана.

9.3 ХИЧЭЭЛ СОНГОЛТ

9.3.1 Хичээлийн талаарх мэдээлэлХэрэв боломжтой бол хичээл ордог багш нарыг 10 дугаар ангид заадаг

хичээлтэй холбоотой мэдээлэл бэлтгэж өгөхийг хүсэж болно. Энэ мэдээлэл нь тухайн хичээлийн агуулга, ажил мэргэжлийн сонголт хийхэд юу чухал болох, гэрийн даалгавар эсвэл сэдвүүд гэх мэт агуулгатай байна. Энэ мэдээллийг хэвлэж олшруулаад суралцагчдад тараана. Эсвэл хичээл ордог багш нар 10 дугаар ангийн хичээлийн талаар илтгэл бэлтгэж суралцагчдад танилцуулж болно. 9.3.2 Турших сонголтДараах зүйлүүдийн ялгааг тайлбарлана. Үүнд:

• Заавал судлах, заавал сонгон судлах болон сонгон гүнзгийрүүлэн судлах хичээлүүдийн ялгаа

• Урлаг, Дизайн болон Технологи багцуудын ялгаа • Кредитийн ялгаа • 10 дугаар ангид цуглуулах кредит хамгийн багадаа хэд байж болох

Энэ хэсэгт нэлээд цаг гаргаж ажиллах хэрэгтэй. ЗААВАЛ СОНГОН СУДЛАХ хөтөлбөрийн хувьд гарын авлагад өгөгдсөн

хоосон зайд ямар чиглэлийн хичээл сонгох талаараа тэмдэглэл хийх даалгавар өгнө. Суралцагчид хос хосоороо ажиллаж болно. Энэ үйл ажиллагаа заавал сонгон судлах хичээлийн сонголтын талаар бусадтай ярилцах, дараа нь эцэг эхтэйгээ ярилцах боломж олгох юм. 9.4 Эцэг эх

Суралцагч бүр эцэг эхтэйгээ хийсэн сонголтууд болон “суралцах чиглэл, ажил мэргэжлийн төлөвлөгөө”-ний талаар ярилцах хэрэгтэй. Суралцагчид төлөвлөгөөгөө гэртээ авч хариад эцэг эхдээ үзүүлж ярилцана. Хэрвээ ингэх боломжгүй бол тусгай хуудсан дээр сонголтоо бичиж аваад гэртээ аваачиж эцэг эхдээ үзүүлж болно.

Сургуулийн зүгээс суралцагч эцэг эхтэйгээ зөвлөлдөхөд зориулж тусгай цаг, анги танхим гаргаж өгч болно. Энэ үйл ажиллагаанд оролцохдоо эцэг эхчүүд “Эцэг эхийн гарын авлага”-ыг уншсан байх хэрэгтэй болно

Эцэг эхтэй зөвлөлдөж боломжтой цагийн мэдээллийг авсаны дараа суралцагч, эцэг эх, багш гурав хамтдаа төлөвлөгөөний талаар ярилцах хуваарь гаргана.

Эцэг эхчүүдэд энэ төлөвлөгөөнд яагаад гарын үсэг зурах хэрэгтэй болох талаар тайлбарлана. Энэ нь эцэг эх, багш, суралцагч хамтдаа төлөвлөгөөг

82 Багшийн гарын авлага 83Багшийн гарын авлага

хүлээн зөвшөөрсөн гэдгийг баталгаажуулж байгаа хэлбэр юм. Хэрэв эцэг эх эсвэл багш төлөвлөгөөг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж

үзвэл ямар асуудал гарсан, яаж шийдэлд хүрсэн талаар тэмдэглэл, протокол хөтөлсөн байх шаардлагатай. 9.5 Суралцах чиглэл, ажил мэргэжлийн төлөвлөгөө

Эцэг эх, суралцагчтай ярилцлага хийхээс өмнө багш бүх суралцагчийн төлөвлөгөөтэй танилцаж ямар нэг зүйл бичигдэлгүй орхигдсон эсэхийг шалгах хэрэгтэй. Гэхдээ сонголтууд эцсийн байдлаар хийгдээгүй байж болно. Учир нь сонголтыг ярилцлагын үеэр эцэслэн хийж болох юм.

Ярилцлагын үеэр төлөвлөгөөний ач холбогдлыг сайн талбарлах хэрэгтэй ба энэ төлөвлөгөө 10 дугаар ангийн 12 сард эргэн дүгнэгдэх болно гэдгийг сануулах хэрэгтэй. Энэ дүгнэлт нь суралцагч сонгосон хичээлдээ сайн суралцаж байгаа эсэх, ямар ахиц, амжилт гаргасан, ямар бэрхшээл байгаа зэрэг асуудлуудыг хамрана.

Сургууль бүр төлөвлөгөөг 12 сард хэрхэн дүгнэх талаар тогтсон журамтай байх хэрэгтэй.9.6 Ажил мэргэжлийн таавар

Ажил мэргэжлийн тааврын хэсгийг ярилцлагын үеэр ашиглана. Багш эцэг эх, суралцагчтай ярилцлага хийх үеэр ангийн бусад суралцагчид энэ тааврын дасгал дээр ажиллаж байх болно. Эцэг эх эсвэл сургуулийн багш нараас нэг нь энэ үйл ажиллагааг удирдаж болно.

Энэ тааврын зорилго нь ажил мэргэжлийн илүү олон төрөл, боломжийг нээж илрүүлэхэд туслахад орших ба энэ тааврын дасгалыг гүйцэтгэхдээ суралцагчид баг болж ажиллаж болно. Илүү өргөн хүрээний хэлэлцүүлэг хийхэд анхаарах хэрэгтэй. Учир нь суралцагчид илүү өргөн хүрээнд хэлэлцэх тутам ажлын ертөнцийн талаар илүү ихийг мэдэх боломжтой. 9.7 Ажил мэргэжлийн асуулга 2

Сонголтын 7 хоногийн төгсгөлд суралцагчид ажил мэргэжлийн асуулга 2-д хариулна.

Асуулга 2-ийн нийт оноог тооцоолсны дараа үүнийгээ асуулга 1-ийн онооноос хасна. Хэрэв ялгавар нь хасах тэмдэгтэй гарвал суралцагчид ажил мэргэжлийн талаар тодорхой зүйлийг сурч мэдсэн болохыг илтгэнэ.

Хэрэв ялгавар эерэг тоо гарвал суралцагчид ажил мэргэжлийн талаар сурч мэдээгүй зүйл байгааг илтгэнэ. Ийм суралцагчидтай ганцаарчилсан ярилцлага хийж юу хэцүү, ойлгомжгүй байсан талаар заавал ярилцана. Гарын авлага дээр дахин ажиллуулж болно. Энэ үед багш тухайн суралцагч яг юуг ойлгохгүй байсныг илрүүлж, дэмжлэг үзүүлэх боломжтой

Эсвэл эдгээр суралцагчдад дахин бодох, гарын авлагын мэдээлэлтэй сайн танилцах боломж олгох зорилгоор хугацаа өгч болно. Үүний дараа суралцагчтай хамтран гарын авлага дээр ажиллаж болно.

Ажил мэргэжлийн чиг баримжааны зарим судалгаагаар хөвгүүд сонголт хийхдээ илүү хурдан, өөртөө итгэлтэй байх хандлагатай байдаг. Гэхдээ тэдний сонголт ихэнхдээ оновчтой бус байдаг. Харин охид сонголт хийхдээ удаан, эргэлзсэн байдалтай байдаг боловч тэдний сонголт их ухаалаг байдаг. Ийм учраас хөвгүүдийг илүү ухаалаг сонголт хийхэд, охидыг эргэлзээгүй байхад сайн дэмжих хэрэгтэй гэж судлаачид үздэг. Гэхдээ судалгааны энэ үр дүн Монголын 9 дүгээр ангийн суралцагчдын хувьд үнэн байх албагүй юм.

10. ҮНЭЛГЭЭ10.1 Ажил мэргэжлийн асуулга 1, 2

Сурагчийн гарын авлагад суралцагчдад ажил мэргэжлийн асуулгаар дамжуулан өөрийн үнэлгээ хийх боломжийг олгосон юм. Энэ асуулгад суралцагчдын ажил мэргэжлийн талаарх сэтгэлгээг үнэлэх асуултуудыг төлөвлөсөн бөгөөд асуулгын ялгаатай үр дүн энэ сэтгэлгээний богино хугацааны өөрчлөлтийг тодорхойлно. Сэтгэлгээний өөрчлөлт нь тодорхой суралцагчийн төдийгүй тухайн ангийн нийт суралцагчдын ерөнхий хандлагыг илэрхийлнэ.

Асуулгын хамгийн чухал хэсэг нь сүүлийн 2 асуултад байна. Энэ 2 асуулт суралцагчийн өөртөө итгэлтэй байдлыг үнэлэхэд чиглэсэн болно. Хэрэв суралцагч ажил мэргэжлийн талаар анх эхэлснээсээ илүү итгэлтэй болсон байвал энэ нь энэ үйл ажиллагаа амжилттай хэрэгжсэнийг илтгэх нэг үзүүлэлт болох юм.

10.2 Фокус бүлгийн үнэлгээСургуулиуд өөр өөрийн гэсэн үнэлгээ ашиглаж болно. Үнэлгээ нь суралцагч,

эцэг эх, багшийн ажил мэргэжлийн сэтгэлгээ, итгэл үнэмшил, хандлагыг илрүүлэхэд чиглэсэн байж болно.

Тухайлбал долоо хоногийн үйл ажиллагааны аль ч үед 7-8 суралцагчтай бүлэг үүсгэж дараах асуултуудлын дагуу хэлэлцүүлэг хийхийг хүсч болно. Үүнд:

• Ямар ажил мэргэжил сонгох хэрэгтэй талаар тодорхой бодол, санаа байна уу?

• Суралцагчид хичээл сонголтын 7 хоногийн зорилгыг ойлгосон болов уу? • Танай ангийн суралцагчид ажил мэргэжил болон сургалтын сонголтын

талаар тантай зөвлөлдсөн үү?Үүнээс өөр асуултууд ч байж болно.

10.3 Үр дүнд суурилсан үнэлгээСонголтын 7 хоногийн үйл ажиллагааг үнэлэх өөр нэг арга нь үр дүнг үнэлэх

арга юм. Жишээ нь 10 дугаар ангийн 12 сар хүртэл суралцагчдын эзэмшсэн байх мэдлэг, чадварын бенчмарк боловсруулж, үүний дагуу үнэлж болно. Жишээ нь:

• Суралцагчдын одоогийн сургалтаа ирээдүйн ажил мэргэжилтэйгээ холбох зан үйлд 10%-ийн өөрчлөлт гарна.

• Суралцагчдын сургалтын үйл ажиллагаандаа хариуцлагатай байх чадамж 20% сайжирсан байна. Ингэснээр сургалт болон ажил мэргэжлээ уялдуулах чадамжтай болно.

• Суралцагчдын 10%-аас илүүгүй хувь нь сонгосон хичээлдээ амжилт гаргаж чадахгүйн улмаас сонголтоо өөрчлөх шаардлагатай болно.

• Эцэг эхчүүдийн 20% нь хүүхдийнхээ сургалтын явцад илүү анхаарах хандлагатай болно гэх мэт бенчмарк гаргаж болно.

Дээрх бенчмарк нь сургуулийн түвшинд боловсруулж болох бенчмаркийн жишээ юм. Сургуулиуд энэ бенчмаркийн үр дүнг хэрхэн үнэлэх, дүн шинжилгээ хийх талаар өөр өөрийн гэсэн арга зүйтэй байж болно.

10.4 Чиг хандлагын дүн шинжилгээХамгийн чухал нь хичээлийн жил бүр тодорхой шалгуур гаргаж, түүнийгээ

хэрэгжүүлэх явдал. Ингэсэн тохиолдолд жил бүр тодорхой чиг хандлага ажиглагдах боломжтой болно. Чиг хандлагын дүн шинжилгээгээр тодорхой бүлэг суралцагчдад өөрчлөлт ажиглагдсан эсэх, Сонголтын 7 хоног жил бүр өөр өөр чиг хандлагатай болсон эсэхэд шинжилгээ хийх боломжтой болно.

84 Багшийн гарын авлага 85Багшийн гарын авлага

11. ЦААШДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААСуралцах чиглэл, ажил мэргэжлийн төлөвлөгөөний хуулбарыг хүлээн авч

дүн шинжилгээ хийсний дараа Сонголтын 7 хоногийн үр дүнг үнэлнэ. Үнэлгээний үр дүнд үндэслэн энэ долоо хоногийн үйл ажиллагааг хэрхэн сайжруулж болох талаар зөвлөмжүүд гарах юм.

Цаашдаа ахлах ангийн суралцах чиглэл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааг төлөвлөж шаардлагатай эх сурвалж материалыг боловсруулна. Жишээ нь заавал судлах болон сонгон гүнзгийрүүлэн судлах хөтөлбөрийн үр дүнг ажил мэргэжилтэй уялдуулсан “Bullseye” хуудсуудыг байгалийн ухааны хичээлд боловсруулж байна. Түүнчлэн Монголын их дээд сургууль, коллежийн консорциум болон Хөдөлмөрийн яамтай зөвшилцөн ЕБС-ийн суралцах чиглэл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагаанд зориулан шаардлагатай эх сурвалж материалыг боловсруулахаар төлөвлөж байна. Ингэхдээ Монголын хөдөлмөрийн зах зээл болон дээд боловсрол дахь сургалтын боломжуудыг бүгдийг тусгахаар зорьж байна.

ХАВСРАЛТ 1Суралцах чиглэл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааны

төлөвлөгөөний жишээСуралцах чиглэл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтын

зорилго болон тулгарсан асуудлуудыг тусгаж хичээлийг хэрхэн явуулахад дэмжлэг үзүүлэх чиглэлээр энэхүү жишээ төлөвлөгөөг боловсрууллаа. Энэхүү төлөвлөгөө багш нарт ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтыг хэрхэн зохион байгуулах талаар чухал санаанууд өгөх бөгөөд энэ санаан дээр үндэслэн энэ жишээ төлөвлөгөөг сайжруулах бүрэн боломжтой юм.

Энэхүү төлөвлөгөөний жишээ нь энэхүү гарын авлагын 70-р хуудасны Хүснэгт 16-ийн үйл ажиллагааны төлөвлөгөө юм.

8-р анги: I, II улиралБүрэлдэхүүн: Өөрийгөө таньж

мэдэх, ойлгохБүрэлдэхүүн: Ажлын ертөнцийг таньж мэдэх,

ойлгохБогино зохион бичлэг Дүрд тоглох

Зорилго: Суралцагчид өөрийн нас, хөгжилд тохирсон сонирхлоо тодорхойлох, түүний дагуу ажил мэргэжлийг яаж судлах, яагаад судлах хэрэгтэй талаар мэдэхХэрэглэгдэхүүн: Ажлын хуудасСургалтын үйл ажиллагаа1. Суралцагчдаас дор бүрээ

чимээгүй өөрийнхөө талаар эргэцүүлж бодохыг хүснэ.

2. Тэдэнд сургуулиа төгсөөд хийхийг хүсч байгаа мөрөөдлийн ажлын талаар бодох даалгавар өгнө. (Хэрвээ мөрөөдлийн ажил олон байвал бүгдийг жагсаан бичээд аль нэгийг нь сонгохыг хүснэ)

3. Суралцагчдад яагаад энэ ажлыг хийх мөрөөдөлтэй байгаа талаар богинохон зохион бичлэг бичих даалгавар өгнө. (6 мөр байхад болно)

4. Суралцагчдад өөрийгөө мөрөөдлийн ажлаа хийж байгаа мэтээр төсөөлж зурах даалгавар өгнө.

5. Тухайн хичээл дээр эсвэл дараагийн хичээл дээр зурсан зургаа ангийнхаа суралцагчдад үзүүлж, өөрийн бичсэн богинохон зохион бичлэгээ уншиж өгөхийг хүснэ. Ангийнхаа суралцагчдад танилцуулахаас өмнө яагаад энэ ажлыг хийх хүсэлтэй байгаа талаар мөн ангийн суралцагчдаас асууж болох асуултад бэлтгэхийг хүснэ.

Зорилго: Суралцагчдад өөрсдийн сайн мэддэг орчинд байдаг (тухайлбал сургуулийн орчин) ажил хөдөлмөрийн төрлүүдийг тодорхойлох, энэ ажил хөдөлмөрийг амжилттай эрхлэх эсвэл байгууллагыг амжилттай удирдаж ажиллуулахад ямар үүрэг хариуцлагууд байж болох талаар ойлголт өгөхХэрэглэгдэхүүн: Ажлын хуудасСургалтын үйл ажиллагаа1. Суралцагчдыг тус бүрт гурав гурван гишүүн бүхий

багт хувааж, сургуулийн орчинд байдаг бүх төрлийн ажлыг тайлбарын хамт бичих, түүнчлэн сургуулийн гол гол хүмүүсийн албан тушаалын нэрийг жагсаан бичих даалгавар өгнө.

2. Багуудын бичсэн зүйлийг бусад суралцагчдад уншиж өгнө.

3. Хэрвээ суралцагчид сайн мэдэхгүй бол тэдэнд албан тушаалын нэр, юу хийдэг талаар тайлбарлаж өгнө.

4. Суралцагчид сургуулийн гол гол албан тушаалтнуудыг нэр, ажил үүрэгтэй холбоотой нэмж судалгаа хийж болно.

5. Ажлын хуудсан дээрээ албан тушаалын нэр, юу хийдэг талаар товч тайлбар бичнэ. Хүмүүсийн нэр бас ярилцлага хийх зорилгоор зай үлдээж болно.

Ажлын хуудас дараах бүтэцтэй байж болно. Үүнд:Удирдлага менежмент: Захирал, Багш нарДотуур байр, номын сан Захиргааны ажилтан: Туслахууд, нарийн бичигСанхүү, нягтлан бодогч, Нярав Гал тогоо, цэвэрлэгээ, засвар үйлчилгээ, хамгаалалт, унаа тээвэр болон дэлгүүрийн ажилтан, албан хаагчидБусад6. Суралцагчид тодорхой нэг хүнийг сонгоод ярилцлага

хийж болно.7. Сургуулийн ажилтан, албан хаагчдаас хэсэг хүмүүс

хичээлд оролцож өөрсдийн хийдэг ажлын талаар ярьж болно.

86 Багшийн гарын авлага 87Багшийн гарын авлага

8-р анги: I, II улиралБүрэлдэхүүн: Нөлөөлөх хүчин зүйл Бүрэлдэхүүн: Зорилго

Шивнээ буюу цуу яриа Амьдралын мөчлөгийн хуваарьЗорилго: Суралцагчдад ажил мэргэжилтэй холбоотой элдэв цуу яриа чухал мэдээллийг үгүйсгэх сөрөг үр дагавартай тул худал, үнэнийг нь эх сурвалж материалыг судалж тогтоох хэрэгтэй гэдгийг ойлгуулах.Хэрэглэгдэхүүн: 100 орчим үгтэй ямар нэг үйл явдлын талаар (болсон явдал ч байж болно) зохион бичлэг бичих дэвтэр эсвэл цаасСургалтын үйл ажиллагаа1. Суралцагчдыг бүлэгт хувааж (баг

бүрт 8 хүүхэд байхаар), 1-8 хүртэл дугаарлана.

2. Багийн ахлагч нарыг самбарын өмнө дуудаж цуглуулаад багш тэдэнд ямар нэг үйл явдлын талаар (болсон явдал ч байж болно) ярина.

3. Ингээд багийн ахлагч нарыг ангийн буланд эсвэл хананд бие биенээсээ зайтай зогсооно.

4. Багийн ахлагч бүр өөрийнхөө багийн нэг гишүүнийг дуудаж сонссон үйл явдлаа чихэнд нь шивнэнэ. Багийн ахлагч, гишүүн 2 буцаж багтаа ирээд сууна. Ингээд багийн гишүүн дараагийн гишүүндээ шивнэнэ, дараагийнх нь дараангийнхдаа гэх мэт бүх гишүүд сонсоно.

5. Ингээд багийн хамгийн сүүлд сонссон гишүүн гарч ангийхандаа юу сонссон талаараа ярина.

6. Ингээд ангийн суралцагчид аль баг энэ үйл явдлын талаар хамгийн үнэн зөв зүйл ярьсан бэ гэдэгт санал өгнө.

7. Багш ангийн суралцагчдын яриа, хэлэлцүүлгийг удирдах ба ингэхдээ мэдээллийн үнэн зөв байдал цуу яриагаар хэрхэн алдагддагийг танилцуулна. Ялангуяа ажил мэргэжил, сургалтыг талаарх цуу яриа хувь хүнд яаж нөлөөлж болох талаар суралцагчидтай ярилцана.

Холбогдох үйл ажиллагаа:Энэ даалгаврыг ажил мэргэжилтэй холбоотой мэдээллийн үнэн зөвийг тогтоох судалгаанд ашиглаж болно. Өөрөөр хэлбэл суралцагчид мэдээллийн үнэн зөв байдлын талаар судалгаа хийж болно.

Зорилго: Суралцагчдад өөрсдийн өнгөрсөн болон ирээдүйн ажил, амьдралын талаар урт хугацааны мөчлөгт хуваарь хэрхэн хийх талаар ойлголт өгөхХэрэглэгдэхүүн: Суралцагч бүрт А4 хэмжээтэй хуудас цаас, ажлын хуудасСургалтын үйл ажиллагаа1. Суралцагчдад хос хосоороо ажиллах хэрэгтэй

гэдгийг хэлнэ. 2. А4 цаасны голоор дээрээс доошоо хүртэл

шулуун шугам татах даалгавар өгнө. 3. Энэ шулуун шугамны голд нь Х тэмдэглэгээ

хийж дор нь тухайн оноо 2016 (эсвэл 2017) гэж бичнэ.

4. Шулуун шугамны гол тэмдэглэсэн Х тэмдэглэгээг дайруулан хөндлөн шулуун шугам татна. Зүүн талын хөндлөн шугамын эхэнд төрсөн оноо харин баруун талын хөндлөн шугамны эцэст 2026 эсвэл 2027 он гэж бичнэ. Өөр он ч бичиж болно.

5. Ингээд зүүн талын хөндлөн шугамаа 8-10 хэрчимд (10-с олон ч байж болно) хуваана. Энэ хэрчим тус бүрт өөрийн өнгөрсөн амьдралд тохиолдсон 8-10 чухал үйл явдлыг энэ үйл явдал тохиолдсон оны хамт бичнэ. Жишээ нь 2002 онд төрсөн хүүхэд хөндлөн шугамаа хэрчмүүдэд хуваагаад эхний хэрчимд 2003 он гэж бичээд үүнийхээ доор нь “би хөлд орсон” дараа нь 2005 он гэж бичээд “миний дүү төрсөн” гэж бичих жишээтэй.

6. Суралцагч бүрийг дээрх үйл ажиллагааны дагуу төрсөнөөс хойш 2016 эсвэл 2017 он хүртэлх үйл явдлаа аль болох дэлгэрэнгүй бичих даалгавар өгнө.

7. Дараа баруун талын хөндлөн шугамаа мөн хэрчмүүдэд хуваагаад хэрчим бүрт юу хийх төлөвлөгөөтэй байгаагаа оны хамт бичнэ. Жишээ нь эхний хэрчимд 2018 он гэж бичээд доор нь “би ажил мэргэжлээ сонгож, түүний дагуу хичээлээ сонгон сурч байх болно”, дараагийн хэрчимд 2018 он гэж бичээд доор нь “12-р ангиа төгсөнө” гэх мэт бичих жишээтэй. Үүнийг 2026 он хүртэл хэрчим тус бүртээ бичсэн байна.

8. Ингээд энэ мөчлөгт хуваарийг хийж дууссаны дараа суралцагч бүрийг хамтрагчдаа ирээдүйн төлөвлөгөөнийхөө талаар ярилцах даалгавар өгнө.

9. Багш суралцагчдаас мөчлөгт хуваарьт бичсэн зүйлүүдээс хамгийн сонирхолтойг нь сонгон ярилцах даалгавар өгнө.

8-р анги: I, II улиралБүрэлдэхүүн: Сонголт хийх болон

шийдвэр гаргах Бүрэлдэхүүн: Үйл хэрэг болгох

Өдрийн тэмдэглэл 12-р анги

Зорилго: Суралцагчдад өдөр тутамд хийдэг үйл ажиллагааны зарим нь суралцагчдын өөрсдийн сонголт байдаг, энэ сонголт нь хүн бүрт өөр өөр байдаг талаар ойлголт өгөх. Хэрэглэгдэхүүн: 2 том тойрог зурсан ажлын хуудасСургалтын хэрэглэгдхүүн1. Суралцагчдад хоорондоо ярилцаж

сургуулийн нэг өдөр юу хийдэг жагсаалтаа гаргах даалгавар өгнө. Жишээ нь унтах, идэх, сургуульдаа явах, сургуулиас ирэх, ангидаа, тоглох, гэрийн даалгавар гэх мэт

2. Суралцагчдад дээр дурдсан үйл ажиллагаа тус бүртээ ямар хугацаа зарцуулдагаа тооцох даалгавар өгнө. Нийт хугацаа 24 цаг болж байх ёстой болохыг сануулна.

3. Суралцагчид үйл ажиллагаа болгонд зарцуулсан хугацаагаа процентоор илэрхийлэх даалгавар өгнө.

4. Ингээд процентоо ашиглан нэг өдрийн үйл ажиллагаагаа дугуй диаграмаар илэрхийлэх даалгавар өгнө.

5. Суралцагчдаар өмнө хийсэнтэй ижил даалгавар гүйцэтгүүлэх ба ингэхдээ ням гариг эсвэл ямар нэг баярын амралтын өдрөөр үйл ажиллагааг бичихийг сануулна.

6. Суралцагчдад хийсэн дугуй диаграмаа бусдадаа үзүүлж тэдний хийсэн диаграмаас юу нь ялгаатай бас ижил байгааг тодорхойлох даалгавар өгнө.

Холбогдох үйл ажиллагааСуралцагчдад өөрсдийн гэр бүлийн нэг гишүүнийг сонгон нэг өдрийнх нь үйл ажиллагааг дээр дурдсаны дагуу судалж диаграм байгуулах даалгавар өгч болно. Ингээд тухайн суралцагчийн өөрийн үйл ажиллагааны диаграмаас юугаараа ялгаатай болохыг тодорхойлуулж болно.

Зорилго: Суралцагчид ахлах ангийн суралцагчдаас ажил мэргэжилтэй холбоотой ярилцлага хийхэд бэлтгэх болон ярилцлага авахХэрэглэгдэхүүн: Ярилцлагад оролцох 12 суралцагч болон ярилцлага хийх цаг, өрөө Сургалтын хэрэглэгдхүүн1. Суралцагчдыг 3-4 гишүүнтэй багуудад хуваана.

Ингээд багуудад ахлах ангийн суралцагчидтай (учир нь ахлах ангийн суралцагчид хичээл сонголт хийсэн бас ажил мэргэжлээ сонгох алхмуудын талаар туршлагатай байгаа) ярилцлага хийх ерөнхий арга зүйг танилцуулна.

2. Ярилцлага хийх арга зүйн талаар ярилцаж, ямар нээлттэй бас хаалттай асуулт асууж болох талаар зөвшилцөнө.

3. Суралцагчид баг дотроо хичээл сонголт болон ажил мэргэжлийн сонголтын талаар сонирхолтой ямар асуулт асууж болох талаар ярилцах даалгавар өгнө.

4. Ингээд баг бүр 4 асуулт сонгож бэлдэнэ. 4 асуултаа бусад багийн асуултуудтай нийлүүлж ангиараа ярилцаж байгаад хамгийн сонирхолтой 6 асуулт сонгоно.

5. Суралцагчдад 6 асуулт, түүний хариултыг бичих зай бүхий ярилцагын хуудас бэлтгэх даалгавар өгнө.

6. Хос болж ажиллаж буй хамтрагчид бие биенээсээ 3, 3 асуулт бичиж хариултыг нь бичнэ.

7. Ярилцлагад оролцох суралцагчидтай хэрхэн холбогдох, хаана, хэзээ уулзах, ярилцлагын нээлтээ хийхэд хэн туслах гэх мэт үйл ажиллагааг төлөвлөх даалгавар өгнө.

8. Суралцагчид хамтрагчаа солиод дахин нэг ярилцлага хийж үзэх ба ямар бэрхшээл байсан талаар ангийхандаа мэдээлнэ.

9. Суралцагчдад ярилцлага хийх, ярилцлагын үр дүнгээ товч байдлаар тайлагнах даалгавар өгнө.

Ярилцлага хийхтэй холбоотой үйл ажиллагаа:Суралцагчид ахлах ангийн хэд хэдэн суралцагчдаас ярилцлага авна. Тэдний хариултад нийтлэг зүйл байгаа эсэхийг шинжилнэ.Хөтөлбөрийн сонголтыг харгалзахСуралцагчид ярилцлага хийхдээ өөрсдийнхөө сонирхож байгаа хөтөлбөр, хичээлийг сонгон судалж байгаа суралцагчийг сонгож болно.

88 Багшийн гарын авлага 89Багшийн гарын авлага

8-р анги: I, II улиралБүрэлдэхүүн: Эргэн харж, дүгнэх

Бага ангиЗорилго: Суралцагчдад өөрийгөө ойлгоход дэмжлэг үзүүлэх үүднээс өмнөх ангиудад судалсан хичээлийнхээ талаар эргэн харж, дүгнэхэд туслахХэрэглэгдэхүүн: Асуулт бичсэн хуудсуудСургалтын үйл ажиллагаа1. Суралцагчдад дараах асуултуудын дагуу бага ангийн сургалтынхаа талаар эргэн харж дүгнэх даалгавар өгнө. Асуултууд нь:

• Сургуульд байсан сүүлийн 6 жилийн хугацаанд өөрийн чинь хамгийн бахархмаар амжилттай байсан зүйл юу вэ?

• Ямар хичээлд хамгийн дуртай байсан бэ? • Ямар хичээлд хамгийн сайн байсан бэ? • Ямар хичээл хамгийн хэцүү байсан бэ? • Сургуулиас гадуурх ямар үйл ажиллагаанд хамгийн дуртай байсан бэ?

Яагаад?2.Дээрх асуултын хариултыг хос хосоороо ярилцана. 3. Хос хосоороо дараах асуултын талаар бодож эргэцүүлэх, ярилцах даалгавар өгнө. Үүнд:

• Хамгийн сайн сурдаг эсвэл дуртай байсан хичээлдээ яаж илүү сайн болж болох вэ?

• Хамгийн хэцүү байсан хичээлээ үргэлжлүүлэн сурах хэрэгтэй болбол яаж сайн сурч болох вэ?

Холбогдох үйл ажиллагаа:Дээрх асуултуудын хариултын талаар эцэг эхтэйгээ зөвлөлдөх даалгавар өгнө. Хөтөлбөрийн сонголтыг харгалзах:Тодорхой хичээл дээр сайн сурах эрмэлзэлтэй байгаа суралцагчдад багш тусалж болох талаар санал тавьж болно.

8-р анги: II, III улиралБүрэлдэхүүн: Өөрийгөө таньж

мэдэхБүрэлдэхүүн: Ажлын ертөнцийг

таньж мэдэхДуртай Ажлын орчин

Зорилго: Суралцагчид дуртай зүйлээ тодорхойлж, тэднээс аль нь хамгийн чухал болох мөн дуртай зүйлүүдийнхээ талаар үнэлэлт, дүгнэлт гаргахад суралцахХэрэглэгдхүүн: Ажлын хуудасСургалтын үйл ажиллагаа1. Суралцагчдад дараах асуулт

бүхий ажлын хуудас дээр ажиллах даалгавар өгнө. Үүнд:

• Хамгийн дуртай 3 өнгө • Хамгийн дуртай 3 хоол • Тоглох дуртай 3 тоглоом • Хамгийн дуртай 3 ном эсвэл

кино • Хамгийн сайн чаддаг 3 зүйл

2. Суралцагчдыг хос хосоор нь хуваарилаад дээрх асуултуудын хариултаа ярилцах даалгавар өгнө.

3. Дээрх асуултын хариултуудаас хамгийн дуртай болон сайн чаддаг зүйлээсээ чухал гэж үзсэнийг дугуйлах замаар эрэмбэлэхэд хамтрагчдаа туслах даалгавар өгнө. Нөгөө хамтрагч нь мөн адил ингэж хийнэ.

4. Өөр 2 хостой нийлж, дугуйлсан асуудлуудаа нэгтгэх даалгавар өгнө.

5. Бүх хуудсыг доош нь харуулаад ширээний голд тавиад холино.

6. Бүх хуудсыг нэгэн зэрэг дээш нь харуулж тавиад өөрсдийнх нь аль нь болохыг таних даалгавар өгнө.

7. Зөв сонгож авсан багт алга ташиж урамшуулна.

8. Багууд өөрсдийн дуртай болон сайн чаддаг зүйлийн талаар ярилцаж үнэлж, дүгнэнэ.

Зорилго: Суралцагчид тодорхой нэг үйл явдалтай холбоотой бүх төрлийн ажил хөдөлмөрийг тодорхойлж сурах.Хэрэглэгдэхүүн: Ажлын хуудасСургалтын үйл ажиллагаа1. Ангийг багуудад хувааж

өрсөлдөөнтэй байдлаар сургалтаа зохион байгуулна. Багууд өөрсдөдөө нэр өгнө.

2. Багуудад ажлын хуудас тараагаад хуудасний дээд талд багийн нэрээ бичих даалгавар өгнө.

3. Дараах асуултуудад нэгэн зэрэг эсвэл нэг нэгээр нь хариулах даалгавар өгнө. • Нисэх буудалд байдаг бүх төрлийн

ажлыг нэрлэх ( эсвэл худалдааны төвд)

• Томоохон зочид буудал эсвэл гал тэрэгний буудалд байдаг бүх төрлийн ажлыг нэрлэх

• Хэн нэгэн замын осолд ороод эмнэлэгт хүргэгдэхэд оролцдог бүх төрлийн ажлыг нэрлэх

4. Өөрсдийн ажлын хуудсаа дараагийн багтай солих даалгавар өгнө.

5. Нөгөө багийн ажлын хуудсан дээр нэмэх ажлын нэр байвал бичих даалгавар өгнө.

6. Дээрх асуултад хамгийн сайн хариулсан багийг зарлана.

7. Баг бүрээс дээрх асуултын хариултад байгаа хамгийн этгээд эсвэл сонирхолтой ажлын нэрийг олж, ажлын хуудас дээр бичнэ.

8. Цор ганц байгаа эсвэл сонирхолтой ажлын нэртэй холбоотой илүү мэдээлэл олох гэрийн даалгавар өгнө.

90 Багшийн гарын авлага 91Багшийн гарын авлага

8-р анги: II, III улиралБүрэлдэхүүн: Нөлөөлөл Бүрэлдэхүүн: Зорилго

Генограм УхаалагЗорилго: Гэр бүлийн гишүүдийн ажил мэргэжилд ямар нэг хэв шинж, онцлог байгаа эсэхийг тодруулж, тэд тухайн суралцагчийг мөн энэ хэв шинж бүхий ажил мэргэжилтэй болохыг хүсч байгаа эсэхийг таньж мэдэхХэрэглэгдэхүүн: Гэр бүлийн гишүүдийг дүрсэлсэн генограм бүхий ажлын хуудасГенорамын жишээ хуудсыг эндээс харж болно: https://www.google.com.au/search?q=genogram+template&sa=X-&biw=1366&bih=631&tbm=isch&tbo=u&-source=univ&ei=Rf78VLSxAobMmAWe94Cw-CQ&ved=0CC8QsAQСургалтын үйл ажиллагаа1. Суралцагчид хос хосоороо ажиллах болно. 2. Генограм гэж юу болох талаар танилцуулж, үүнийг хэрхэн бөглөх талаар ярилцана3. Ажлын хуудсан дээрх генограмыг чадах чинээгээрээ бөглөнө. Энэхүү генограм нь гэр бүлийн гишүүдийн нэр болон тэдний эрхэлдэг ажлыг дүрсэлнэ. 4. Ажлын хуудсан дээр нэмээд авга болон нагац талынхаа хамаатнууд түүнчлэн тэдний ажил хөдөлмөрийг бичих даалгавар өгнө. 5. Суралцагчдад бөглөсөн генограмаа хамтрагчдаа үзүүлж, тэдний гэр бүлийн гишүүдийн ажилд нийтлэг онцлог шинж байгаа эсэхийг олно. Жишээ нь:Гэр бүлийн эхний гишүүн . . . .. ажил хөдөлмөр эрхэлдэг. Хүйсийн байдлыг харвал эмэгтэй . . . . . , эрэгтэй . . . . . ажил хөдөлмөрийн ялгаа байна. Боловсролын түвшингийн хувьд . . . . . ялгаа байна. Байршил, санхүүгийн байдалд . . . . . . . ялгаа байна эсвэл байхгүй байна. Гэр бүлийн гишүүд үе үеэрээ .... ажил хөдөлмөр эрхэлж байна. Холбогдох үйл ажиллагаа:Суралцагчдад эцэг эхтэйгаа ярилцаж, генограмд бөглөөгүй үлдсэн зүйл байвал гүйцээхэд туслах даалгавар өгнө.

Зорилго: Ухаалаг зорилго дэвшүүлэх дадлага хийхХэрэглэгдхүүн: http://www.eduto-pia.org/blog/smart-goal-setting-with-students-maurice-eliasСургалтын үйл ажиллагаа1. Дээр дурдсан вэбсайтаас

цуглуулсан материалаа ашиглан УХААЛАГ зорилго хэрхэн дэвшүүлэх талаар ярилцана.

2. Суралцагчдад өөрийнхөө зарим нэг чанарын талаар бодох даалгавар өгнө. Жишээ нь тэд өөрийнхөө юуг өөрчлөхийг хүсдэг, эсвэл сайжруулахыг хүсдэг, эсвэл сурлагын амжилтаа сайжруулах гэх мэт байж болно.

3. Суралцагчдад УХААЛАГ аргыг ашиглан өөрийгөө 2 сарын хугацаанд сайжруулах эсвэл өөрчлөх зорилго дэвшүүлэх даалгавар өгнө.

4. Ингээд 2 сарын зорилгоо өдөр тутмын зорилгуудад задлаад ирэх 2 долоо хоногийн өдөр тутмын зорилгоо бичнэ.

5. Ангийнхаа найзуудад үзүүлээд бие биенийхээ өдөр тутмын зорилго биелж байгаа эсэхийг хянаж, шалгаж байхыг хүснэ.

6. ингээд ангийн бүх суралцагчдыг хамруулан ирэх хэдэн жилийн ажил мэргэжлийн зорилгоо төлөвлөх нь ямар ач холбогдолтой байх талаар хэлэлцүүлэг хийж болно.

Холбогдох үйл ажиллагаа:Хичээл сурлага, биеийн хөгжил, болон нийгмийн талаас сайжруулах эсвэл хөгжүүлэх шаардлагатай зүйлүүдийг тодорхойлно.

8-р анги: II, III улирал

Бүрэлдэхүүн: Сонголт ба шийдвэр Бүрэлдэхүүн: үйл хэрэг болгох, хэрэгжүүлэх

Дүн шинжилгээ хийх Зочин Зорилго:Суралцагчид тодорхой нэг бүтээгдэхүүнтэй холбоотой ажил хөдөлмөрийн төрлүүдийг тодорхойлохХэрэглэгдэхүүн: 3 асуулт түүний хариулт бичих хүснэгт бүхий ажлын хуудасСургалтын үйл ажиллагаа1. Ангийн суралцагчдыг бүлгүүдэд

хувааж баг бүр өөрсдөдөө нэр өгч өрсөлдөнө.

2. Багуудад ажлын хуудас өгч хуудасны дээд талд багийнхаа нэрийг бичнэ.

3. Багууд дараах 3 асуултад хариулна. Үүнд: • Гар утас үйлдвэрлэх болон

борлуулахад оролцдог бүх төрлийн ажлын нэрийг бичнэ.

• Зөөврийн компьютер хийх болон борлуулахад оролцдог бүх төрлийн ажлын нэрийг бичнэ.

• Моторт дугуй болон унадаг дугуй хийх болон борлуулахад оролцдог бүх төрлийн ажлын нэрийг бичнэ.

4. Багууд ажлын хуудсаа солилцоно.5. Дээрх асуулт тус бүрийн хариултад

бичсэн ажлын нэрийг бүгдийг нийлүүлж бичнэ.

6. Дээрх 3 асуултад аль баг хамгийн сайн хариулсныг зарлана.

7. Асуулт бүрийн хариултад байгаа хамгийн сонирхолтой эсвэл сонин хачин ажлын нэрийг олж ажлын хуудсанд бичнэ.

8. Цор ганц эсвэл онцлог ажлын нэрийн талаар илүү судалгаа хийх даалгавар өгнө.

Зорилго: Суралцагчид ажил хөдөлмөр эрхэлдэг хүнээс ажил мэргэжилтэй холбоотой ярилцлага авах бэлтгэл хийхХэрэглэгдэхүүн: Ярилцлага хийх асуулт бичих хуудасОролцогч: Ажил хөдөлмөр эрхэлдэг хүнСургалтын үйл ажиллагаа1. Багуудад ярилцлага хийх ерөнхий

зарчмыг танилцуулна. 2. Ярилцлагын нээлттэй болон

хаалттай асуултын талаар ярилцана.

3. Тус бүр нь 3 эсвэл 4 суралцагчтай баг байгуулж, ажил эрхлэгчээс асууж болох сонирхолтой бүх асуултыг бэлтгэнэ.

4. Бэлдсэн асуултуудаас 4-ийг сонгож, бусад багуудын сонгосон асуултуудтай нийлүүлнэ. Эндээс хамгийн шилдэг 6 асуултыг ангиараа ярьж сонгоно.

5. Ярилцлага хийх асуултаа цаасан дээр бичиж, хариулт бичих зайг үлдээнэ.

6. Суралцагчид хос хосоороо ажиллаж, бие биенээсээ 3, 3 асуулт асууж, хариултыг бичнэ.

7. Ярилцлагын үед гарсан бэрхшээлийн талаар ярилцана.

8. Дараагийн хичээл дээр суралцагчид ярилцлага хийнэ.

Холбоотой үйл ажиллагаа:Суралцагчид өөр ажил эрхлэгчээс ярилцлага авч болно.

92 Багшийн гарын авлага 93Багшийн гарын авлага

8-р анги: II, III улиралБүрэлдэхүүн: Эргэж харах, дүгнэх

8-р ангиЗорилго: Суралцагчдад өмнөх жилүүдийн сургалтын үр дүн болон явцаа эргэн харах, түүгээр дамжуулан өөрийнхөө талаар таньж мэдэхэд туслахХэрэглэгдэхүүн: Асуулт бүхий хуудасСургалтын үйл ажиллагаа1. Суралцагчдад дараах асуултын дагуу 8-р ангийн сургалтаа эргэж дүгнэх

даалгавар өгнө. Үүнд: • Өнгөрсөн хичээлийн жилд чиний хамгийн их бахархсан сурлагын

амжилт юу байсан бэ? • Чи ямар хичээлд хамгийн дуртай байсан бэ? • Чи ямар хичээл хамгийн сайн сурсан бэ? • Чамд ямар хичээл хамгийн хэцүү байсан бэ? • Сургуулиас гадуурх ямар үйл ажиллагаанд хамгийн дуртай байсан бэ?

Яагаад?2. Дээрх асуултын хариултыг хос хосоороо ярилцана.3. Суралцагчдад дараах асуудлын талаар бодож эргэцүүлэх даалгавар

өгнө. Үүнд: • Хамгийн сайн сурдаг эсвэл дуртай байсан хичээлдээ яавал илүү сайн

сурч болох вэ? • Хэрвээ хамгийн хэцүү санагддаг хичээлээ дараа жилүүдэд судлах

хэрэгтэй болбол яавал сайн сурч болох вэ?Холбогдох үйл ажллагаа:Дээрх асуултын хариултын талаар эцэг эхтэйгээ ярилцах даалгавар өгч болно. Хөтөлбөр харгалзах

Tодорхой хичээл дээр сайн суралцах хүсэлтэй байгаа суралцагчдад багш туслах санал тавьж болно.

9-р анги: I, II улирал

Бүрэлдэхүүн: Өөрийгөө таних Бүрэлдэхүүн: ажлын ертөнцийг таньж мэдэх

Профайл БүтээгдэхүүнЗорилго: Суралцагчид өөрсдийн сонирхол, чадвар, үнэт зүйлийн онцлог болон сонирхож байгаа ажил мэргэжлийг багтаасан профайлтай болохХэрэглэгдэхүүн: http://www.myfuture.edu.au/mycareerprofile эсвэл өмнөх жил хийж гүйцэтгэсэн өөрийн чадвар, үнэт зүйл, сонирхолын жагсаалтСургалтын үйл ажиллагаа1. MyFuture нэртэй вэбсайт Австралид

түгээмэл хэрэглэгддэг сайт боловч энэ нь ямар ч суралцагчдад өөрийн “Профайл” хийхэд шаардлагатай олон төрлийн үйл ажиллагааг харуулсан байдаг. • Хэрэв энэ вэбсайтыг ашиглах

боломжгүй бол суралцагчид дараах асуудлуудын дагуу профайл үүсгэж болно. Үүнд:

• Хамгийн чухал 3 сонирхол • Хамгийн сайн чаддаг 3 чадвар • Хамгийн чухал 3 үнэт зүйл • Хамгийн сайн сурдаг 3 хичээл гэх

мэт2. Суралцагчид цахим эсвэл цаасан

хэлбэрээр профайлтай болсон болoн багийн бусад гишүүддээ түүнийгээ үзүүлж тайлбарлана.

3. Нэг багт байгаа суралцагчид өөрсдийн профайлыг үзээд ямар ажил мэргэжил тохирох талаар хэлэлцэнэ.

Холбогдох үйл ажиллагаа:Суралцагчдад эцэг эхтэйгээ ярилцаж тохирох ажил мэргэжлийн профайл хийнэ. Түүнчлэн энэ профайлаа бусдад үзүүлж тайлбарлах болон хадгалж болох арга замыг олно. Өөрөөр хэлбэл илтгэлийн слайд хэлбэрээр хийж помпьютерт хадгалах уу эсвэл цаасан хэлбэрээр үзүүлэхэд зориулж хадгалах уу гэх мэт.

Зорилго: Суралцагчид тодорхой нэг бүтээгдэхүүнтэй холбоотой ажил хөдөлмөрийн төрлүүдийг мэдэхХэрэглэгдэхүүн: 3 асуулт болон хариулт бичих багана бүхий ажлын хуудасСургалтын үйл ажиллагаа1. Суралцагчдыг багт хувааж, баг

бүр өөрийн гэсэн нэртэй байх даалгавар өгнө.

2. Ажлын хуудас тарааж, энэ хуудасны дээд талд багийнх нь нэрийг бичүүлнэ.

3. Дараах 3 асуултад хариулах даалгавар өгнө. • Гар утас хийхэд болон

борлуулахад оролцох бүх төрлийн ажлыг нэрлэнэ үү!

• Зөөврийн компьютер хийх болон борлуулахад оролцдог бүх төрлийн ажлыг нэрлэнэ үү!

• Моторт дугуй болон унадаг дугуй хийхэд болон борлуулахад оролцдог бүх төрлийн ажлыг нэрлэнэ үү!

4. Ажлын хуудсаа өөр нэг багтай солилцох даалгавар өгнө.

5. Нөгөө багийн бичсэн ажлын нэр дээр нэмж бичнэ.

6. Энэ 3 асуултад аль баг хамгийн сайн хариулсныг зарлана.

7. Баг бүрээс ажлын хуудас дээр бичигдсэн ажлуудаас хамгийн сонирхолтой ажлын нэр юу болохыг асуугаад тэдгээрийг ажлын хуудас дээр бичнэ.

8. Хамгийн онцлог ажлын талаар илүү сонирхолтой мэдээлэл цуглуулах судалгаа хийх даалгавар өгнө.

94 Багшийн гарын авлага 95Багшийн гарын авлага

9-р анги: I, II улиралБүрэлдэхүүн: Нөлөөлөл Бүрэлдэхүүн: Зорилго

Хэвлэл мэдээлэл Урт хугацааны/богино хугацааны зорилгууд

Зорилго: Суралцагчид ажил мэргэжлийн сонголт хийхэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон олон нийтийн мэдээлэл хэрхэн нөлөөлдөгийг ойлгохХэрэглэгдэхүүн: Суралцагчдын хамгийн дуртай телевизийн хөтөлбөрийн видео болон киноны хэсэгСургалтын үйл ажиллагаа1. Суралцагчдаас хамгийн дуртай

телевизийн 2 шоу, хамгийн дуртай 2 жүжигчний нэрээ бичээд хосоороо ярилцахыг хүснэ.

2. Суралцагчдын хийсэн бүх нэрний жагсаалтыг хийнэ. Шоуны нэр болон жүжигчний нэрийг товчилж болно.

3. Энэ шоуны үйл явдал эсвэл жүжигчний үйлдэл суралцагчдын ажил мэргэжлийн сонголтод ямар нэг байдлаар нөлөөлдөг эсэхийг ангиараа хэлэлцэнэ.

4. Хэлэлцүүлэг хийхдээ энэ шоу эсвэл жүжигчин өндөр сэтгэгдэл төрүүлдэг талаар ярилцаж ийм нөхцөл байдал бодитоор байх боломжтой эсэхийг ярилцана.

5. Ажил мэргэжлийн сонголтод олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дээрх жишээтэй ижил төстэй байдлаар хэрхэн нөлөөлж болох талаар хэлэлцэх

6. Суралцагчдаас хэвлэл мэдээлэл яаж нөлөөлж болох, түүнтэй хэрхэн тэмцэж болох талаар асуулт асууна.

Холбогдох үйл ажиллагааТуршилтад хэрэглэж байгаа мэдээллээс шалтгаалан хүмүүсийн хамгийн их үздэг өөр шоу, киног ашиглаж болно.

Зорилго: Суралцагчид ажил мэргэжлийн богино, дунд болон урт хугацааны зорилгоо тодорхойлно. Хэрэглэгдэхүүн: 3 багана бүхий хүснэгттэй ажлын хуудас бэлтгэж тараана. Сургалтын үйл ажиллагаа1. Зорилго тодорхойлохтой холбоотой

өмнөх мэдлэгт нь үндэслэн хэлэлцүүлэг хийнэ.

2. Суралцагчдад 12-р ангиа төгсөөд сонгох ажил мэргэжилтэй холбоотой 2 зорилго бичих даалгавар өгнө. Энэ бол урт хугацааны зорилго болно.

3. Энэ 2 зорилгодоо хүрэхийн тулд хичээлийн дүн ямар байх, ямар өргөдөл бичих зэрэг ямар үйл ажиллагааг хэрэгжүүлэх хэрэгтэй талаар жагсаан бичнэ. Эдгээр нь дунд хугацааны зорилго болно

4. Дунд хугацааны зорилгодоо хүрэхийн тулд 10-р ангидаа юу хийхээ жагсаан бичнэ. Энэ бол богино хугацааны зорилго юм.

5. Дөрөв дөрвөөрөө баг болж суралцагчдын богино хугацааны зорилго юу болох талаар ярилцана.

6. Богино хугацааны зорилгодоо хүрэх төлөвлөгөө хийх даалгавар өгнө.

7. Зарим суралцагч сайн дураараа өөрийн богино хугацааны зорилго, түүндээ хүрэхийн тулд ямар төлөвлөгөө хийснээ танилцуулж болно.

Холбогдох үйл ажиллагааСуралцагчдад тэдний тодорхойлсон богино, дунд болон урт хугацааны зорилго бодитой эсэх талаар судалгаа хийх даалгавар өгч болно.Эдгээр зорилгоо эцэг эхдээ үзүүлж ярилцах даалгавар өгнө.

9-р анги: I, II улиралБүрэлдэхүүн: Шийдвэр Бүрэлдэхүүн: Үйл хэрэг

Хүч АнкетЗорилго: Суралцагчид сонголт хийх шахалтад ороход ямар нөхцөл байдалтай тулгарч болохыг ойлгохХэрэглэгдэхүүн: • “Хүлээн зөвшөөрнө”, “бага зэрэг зөвшөөрнө”,

“зөвшөөрөхгүй”, “огт зөвшөөрөхгүй” гэсэн 4 үг бичсэн тэмдэглэгээ ашиглана.

• Мэтгэлцэхэд хэрэглэх үг хэллэгийн жагсаалт

Сургалтын үйл ажиллагаа1. Сонголт хийх талаар богино хугацааны

хэлэлцүүлэг хийнэ. 4 үг бүхий тэмдэглэгээг ангийн 4 буланд байрлуулна.

2. Суралцагчдад дараах өгүүлбэрүүдийн уншаад зөвшөөрөх эсэхээ сонгоод сонгосон тэмдэглэгээ бүхий буланд очих даалгавар өгнө.

3. Дараах өгүүлбэрүүдийг уншина. Үүнд: • Эмэгтэй хүмүүс эрэгтэй хүнээс илүү

эмзэг • Сурагчид бие биедээ хангалттай

хүндэтгэл үзүүлдэггүй • Эрдэмтэд амьтад дээр туршилт хийж

болохгүй • Хүнээс авахаас хүнд өгсөн нь дээр • Сайн ажилтай болохын тулд сайн сурах

хэрэгтэй4. Үүний дараа дараах хэлэлцүүлэг зохионо.

Үүнд: • “мэдэхгүй” эсвэл “итгэлтэй биш” байна

тэмдэглэгээ байхгүй байна. • Шийдвэр гаргах шахалтад ороход юу

мэдэрч байсан • Найз чинь өөртэй чинь адилхан сонголт

хийсэн эсэхийг ажигласан уу • Бусад хүмүүсээс өөр сонголт хийхэд

ямар санагдав • Шууд шийдвэр гаргахаас илүүтэй

хэлэлцэх нь дээр юм байна гэж бодогдов уу

5. Хичээл сонголт болон ажил мэргэжлийн сонголтоо уялдуулах даалгавар өгнө.

Холбогдох үйл ажиллагааИлүү орон нутгийн шинж чанартай асуудлын талаар хэлэлцэж болно.

Зорилго: Сайн анкет бичихэд юу хэрэгтэй талаар ойлголттой болохХэрэглэгдэхүүн: 5 сэдэв бичсэн нэг нэг A4 цаас тараана.Сургалтын үйл ажиллагаа1. Анкет бол суралцагчдын

тухай товч дүгнэлт бөгөөд ажилд орох, тэтгэлэг хүсэхэд сайн анкеттай байх хэрэгтэй гэдгийг хэлнэ.

2. Анкетэд үндсэн 5 сэдэвтэй байдаг бөгөөд энэ сэдвийн хүрээнд ямар агуулга бичиж болох талаар хэлэлцэнэ.

ХУВЬ ХҮНТЭЙ ХОЛБОО БАРИХ МЭДЭЭЛЭЛНэр, гэрийн хаяг, электрон шуудангийн хаяг, утасБОЛОВСРОЛСургуулийн нэр, анги, ямар хичээлд хамгийн дуртай, ямар хичээлд сайн сурдаг (хичээлийнхээ дүнг бичиж болно)АЖЛЫН ТУРШЛАГАГэртээ болон бусад найз нөхөд, хамаатан садныхаа гэрт, аж ахуйд хийж байсан ажлаа бичнэ.мөн юу хийх дуртайгаа бас бичнэ.ХУВЬ ХҮНИЙ СОНИРХОЛХобби, чөлөөт цагаараа эсвэл амралтын өдрөөрөө хийх дуртай зүйл, аялал гэх мэтийг бичнэ. ТОДОРХОЙЛОГЧӨөрийнх нь сайн талыг мэддэг 2 хүний нэр бичнэ.3. Суралцагчид хос хосоороо

ажиллаж анкетаа бичнэ.4. Хэд хэдэн суралцагч сонгон

анкеттай нь танилцана.Холбогдох үйл ажиллагааЭцэг эхтэй ярилцаж болно.

96 Багшийн гарын авлага 97Багшийн гарын авлага

9-р анги: I, II улиралБүрэлдэхүүн: Эргэн харж дүгнэх

9 дүгээр ангиЗорилго: Суралцагчдад өөрийгөө ойлгоход нь туслахын тулд өнгөрсөн хичээлийн жилүүдэд яаж сурсанаа эргэцүүлэхэд дэмжлэг үзүүлэх.Хэрэглэгдэхүүн: Асуулт бичсэн хуудас цаасСургалтын үйл ажиллагаа1. 8-р ангидаа яаж суралцсан талаар дэлгэрэнгүй дүгнэлт хийх даалгавар өгнө. Гэхдээ дүгнэлтээ дараах чиглэлийн дагуу хийнэ. Үүнд:• 8-р ангидаа хамгийн бахархмаар зүйл юу байсан бэ? • Ямар хичээлд хамгийн дуртай байсан бэ?• Ямар хичээлд хамгийн сайн сурсан бэ?• Ямар хичээл хамгийн хэцүү байсан бэ?• Сургуулиас гадуур зохиогдсон үйл ажиллагаануудаас аль нь хамгийн

дуртай үйл ажиллагаа байсан бэ? Яагаад?2. Дээрх асуултад хариулахдаа хосоороо ажиллана.3. Дараах асуултын талаар хос хосоороо ярилцана.Үүнд:• Хамгийн дуртай эсвэл сайн сурдаг хичээл дээрээ яаж илүү сайн сурч

болох вэ?• Хэрэв хамгийн хэцүү санагддаг хичээлээ үргэлжлүүлэн судлах хэрэгтэй

болбол яавал сайн сурах боломжтой вэ?Холбогдох үйл ажиллагааДээрх асуултын харилтыг эцэг эхдээ үзүүлж ярилцах даалгавар өгнө. Тодорхой нэг хичээл ордог багш суралцагчдад тусалж болно.

ХАВСРАЛТ 2 Суралцах чиглэл, ажил мэргэжлийн төлөвлөгөөний жишээХот/Аймаг: аймаг Дүүрэг/сум сум Нэр : Б. Нарантуяа Сургууль: 2-р сургууль Анги: 9 Бүлэг: Б Эцэг эх/асран хамгаалагчийн эрхэлдэг ажил: Эцэг-Багийн дарга, Эх-багш

1. АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ХЭСЭГЭнэ хэсгийг бөглөхдөө сурагчийн гарын авлага номны Хуудас 6-ийн “ажил мэргэжлийн хэсэг”-ийн дасгалууд дээр ажиллаж өөрийн чинь сонирхол юу болох, түүнд харгалзах ажлын ямар салбарууд байх болон харгалзах ажил мэргэжлийн чиглэлүүдээ мэдсэн байхыг хүсье.

1.1: Хамгийн дуртай сонирхлын 2 чиглэлээ бичнэ үү!1. Зохион байгуулах/Бичиг хэрэг 2. Техникийн/Шинжлэх Ухаан

1.2: Таны сонирхлын чиглэлтэй уялдаатай цаашид илүү ихийг олж мэдэхийг хүсч байгаа Ажлын Салбараас 2-ыг бичнэ үү!

1. Санхүү/ Даатгал 2. Тооцоолох/Математик

1.3: Сонгосон ажлын салбарт байгаа сонирхож байгаа 2 ажил мэргэжлийг бичнэ үү!

1. Санхүүгийн брокер 2. Системийн шинжээч 1.4: Сургуулиа төгссөний дараа элсэн суралцахыг хүсч байгаа их, дээд сургууль, коллеж эсвэл мэргэжлийн сургуульд суралцах чиглэлтэй уялдаатай ямар 2 хичээл судлах хүсэлтэй байгаагаа бичнэ үү!

1. Эдийн засагч эсвэл нягтлан бодогч 2. Мэдээллийн технологи

2. СУРГАЛТЫН ХЭСЭГ(Жич: Дараах асуултад ижилхэн хичээлүүдийг бичиж болно)2. 1: Таны сонгосон ажил мэргэжлийн чиглэлтэй холбоотой зайлшгүй гүнзгийрүүлэн судлах 2 хичээл юу вэ?

1. Математик 2. Мэдээллийн технологи 2.2: Таны хамгийн дуртай 2 хичээл юу вэ?

1. Нийгмийн ухаан 2. Байгалийн ухаан 2.3: Таны хамгийн сайн сурдаг 2 хичээл юу вэ?

1. Математик 2. Монголын түүх 2.4: Танд хамгийн хэцүү санагддаг 2 хичээл юу вэ?

1. Монгол хэл 2. Хими

98 Багшийн гарын авлага 99Багшийн гарын авлага

3. ЧАДВАРЫН ХЭСЭГ3.1: Таны хамгийн сайн хийж, гүйцэтгэдэг 2 чадвар юу вэ?Чадвар 1: Юм засах Чадвар 2: Тооцоо хийх 3.2: Энэ 2 чадвар таны сонирхож байгаа ажил мэргэжилд чухал гэж та бодож байна уу? Миний сонирхож байгаа ажил, мэргэжилд ямар нэг зүйлийн гаргалгаа, тооцоо хийж чаддаг хүмүүс хэрэгтэй

4. ҮНЭТ ЗҮЙЛИЙН ХЭСЭГ4.1: Таны хувьд хамгийн чухал гэж үзэж байгаа 2 үнэт зүйл юу вэ?Үнэт зүйл 1: Миний мэргэжлийн чадамж чухал байдаг ажил, Үнэт зүйл 2: Цалин сайтай ажил 4.2: Таны сонирхож байгаа ажил мэргэжилд энэ 2 үнэт зүйл чухал гэж та бодож байна уу? Би нягт нямбай байх хэрэгтэй ба их мөнгө хийх ажил намайг сэдэлжүүлдэг.

5. ХУВЬ ХҮНИЙ АРГА БАРИЛЫН ХЭСЭГ5.1: Сургууль эсвэл гэртээ ямар нэг ажил гүйцэтгэх эсвэл даалгавар дээр ажиллах үедээ бусалтай харилцдахдаа, ойлгохдоо, шийдвэр гаргахдаа, төлөвлөж, зохион байгуулахдаа ямар арга барилыг илүүд үздэг вэ?Харилцахдаа a) эсвэл б) өөрөө чимээгүй хийдэг ажил Аливаа зүйлийг ойлгохдоо a) эсвэл б) Заавар удирдамжийг дагадаг Шийдвэр гаргахдаа a) эсвэл б) Логикт анхаарал хандуулдаг Төлөвлөх, зохион байгуулахдаа a) эсвэл б) Урьдчилан төлөвлөдөг 5.2: Таны сонирхож байгаа ажил мэргэжилд ямар нэг даалгавар гүйцэтгэх эсвэл үүрэг хүлээн ажиллахад дээр дурьдсан шинж чанарууд хэрэгтэй гэж та бодож байна уу? Түүнийгээ тайлбарлана уу: Миний хувьд бүх зүйл эмх цэгцтэй, зохион байгуулалттай байх нь чухал

6. АЖИЛЛАХ АРГА БАРИЛЫН ХЭСЭГ6.1: Та ямар нэг ажил гүйцэтгэхдээ ямар арга барилаар ажилладаг вэ? Хамгийн түлхүү байдаг 2 арга барилыг бичнэ үү! Ажиллах арга барил 1: Өгсөн даалгавраа ойлгож, урьдчилан сайн төлөвлөдөг Ажиллах арга барил 2: Анхаарал сайн төвлөрүүлдэг 6.2: Таны сонирхож байгаа ажил мэргэжилд энэ 2 арга барил чухал гэж үзэж байна уу?Баримт нотолгоо, тооны асуудал зөв байхын тулд анхаарал сайн төвлөрүүлж ажилладаг байх нь чухал

7. СУРЛАГЫН АМЖИЛТЫН ХЭСЭГ:

Хичээл Дүн

9-Р АНГИЙН УЛСЫН ШАЛГАЛТ

Хичээл Дүн• Монгол хэл D-63 • Байгалийн ухаан C-77• Математик C-78 • • Түүх D-68 • • Нийгмийн ухаан C-71 •

8. СОНГОЛТЫН ХЭСЭГ: (Хэрэв та сонголт хийхгүй бол энэ хэсгийг алгасаж болно)Та 10 ангид орохдоо мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн сургууль (МСҮТ), математикийн, урлагийн, лицей гэх мэт төрөлжсөн сургуульд эсвэл өөр сургуульд шилжин сурах гэж байгаа бол түүнийгээ бичнэ үүТөрөлжиж эсвэл шилжин сурах сургуулийн нэр: Би шилжихгүй

9. ЗААВАЛ СОНГОН СУДЛАХ:Энэ багцийн чиглэл тус бүрээс хичээлийн нэг жилд 1 – 2 кредитийг заавал сонгон судална.

Би дараах хичээлийг заавал сонгон судлана: 10.БАГШИЙН САНАЛ, ЗӨВЛӨМЖСпорт, эрүүл мэнд: Сагсан бөмбөг _____________________Мэдээллийн технологи: Програм хангамж/Тооцоолол _____________________Урлаг: Хөгжим _____________________Дизайн, технологи: Техник _____________________

11. СОНГОН ГҮНЗГИЙРҮҮЛЭН СУДЛАХ:Энэ багцаас Х ангид 4 хичээлийг сонгон гүнзгийрүүлэн судална.

Дараах хичээлийг сонгон гүнзгийрүүлэн судлана: 12.БАГШИЙН САНАЛ, ЗӨВЛӨМЖ

Хэл: Монгол хэл, бичиг _____________________Математик: Математик _____________________Байгалийн ухаан: _____________________Нийгмийн ухаан: Нийгэм судлал _____________________Технологи: Мэдээллийн технологи _____________________Урлаг, спорт: _____________________

100 Багшийн гарын авлага 101Багшийн гарын авлага

13. БАТАЛГААЖУУЛАХ ХЭСЭГДээр хийсэн сонголтыг зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулна уу. Б. Нарантуяа Н. Болд Д. Мажигсүрэн Суралцагч Эцэг эх, асран хамгаалагч Анги удирдсан багш

15.ЭРГЭЖ ДҮГНЭХ ХЭСЭГ: 2016 оны 12 сард заавал эргэж дүгнэнэ.

Суралцах чиглэл, ажил мэргэжлийн төлөвлөгөөний явцад үнэлгээ хийж, сайжруулахын тулд эргэн харж, дүгнэх үйл ажиллагааг 2016 оны 12 сард заавал хийсэн байна. Энэ дүгнэлтээ бүх суралцагчдын хувьд хүснэгтэн хэлбэрээр оруулаад 2016 оны 1 сарын 10-ны дотор Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төслийн [email protected], [email protected] цахим шууданд ирүүлнэ үү!

Энэ суралцагч сонгон судалсан хичээлүүддээ амжилттай сурч байгаа эсэх:Тийм / Үгүй

Энэ суралцагч сонгон судалж байгаа дараах хичээлийн сурлагын амжилтаа сайжруулах хэрэгтэй байна: Тийм / Үгүй Хичээлийн нэр: _____________________________________________________

Энэ суралцагч дараагийн хичээлийн жилээс дараах хичээлүүдийн сонголтоо өөрчлөх хэрэгтэй байна: Тийм / ҮгүйХичээлийн нэр ______________________________________________________

Багш, эцэг эх, асран хамгаалагчийн санал, зөвлөмж:____________________________________________________________________________________________________________________________________

ХАВСРАЛТ 3

Багшийн чадамжЕБС-ийн 8, 9 дүгээр ангид суралцах чиглэл, ажил мэргэжлийн чиг баримжаа

олгох үйл ажиллалааг хэрэгжүүлэх багш нар дараах чадамжтай байна.

МЭДЛЭГ • Энэ чиглэлийн ялгаатай нэр томьёоны талаар ойлголттой байх • Ажил мэргэжлийн хөгжлийн дор хаяж 6 онолын талаар ойлголттой байх • Суралцах чиглэл, ажил мэргэжлийн үлгэрчилсэн хүрээ/загварыг юу

бүрэлдүүлдэг, түүнчлэн түүний бүрэлдэхүүн хэсгийг мэддэг байх • Энэ сургалтын зарчмыг сургалтттай хэрхэн хэрэглэхийг мэддэг байх

ЧАДВАР • ЕБС-ийн 8, 9 ангийн суралцагчдад суралцах чиглэл, ажил мэргэжлийн

чиг баримжаа олгох сургалт төлөвлөх, зохион байгуулах • Энэ сургалтыг сургуулийн хөтөлбөртэй, түүнчлэн ажил мэргэжил,

суралцах төлөвлөгөөтэй уялдуулах • Суралцагчийн ажил мэргэжил, сургалтын талаарх үйл ажиллагааг

чиглүүлэх, ур чадварын тестээр үнэлгээ хийх • Суралцагч бүрийг ажил мэргэжлийн төлөвлөгөө, шийдвэрт дэмжлэг

үзүүлэх • Ажил мэргэжил, сургалтын талаар шинэлэг, үнэн бодит мэдээлэл

цуглуулах • Энэ сургалттай холбоотой мэдээлэл, эх сурвалж болон бүртгэл тайланг

үр дүнтэйгээр удирдах • Энэ сургалтыг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд эцэг эх, сургуультай

хамтран ажиллах • 12-р анги төгссөний дараах сургалтын асуудал хариуцсан ажилтан болон

ажил олгогч байгууллагуудтай нягт уялдан ажиллах

ХАНДЛАГА • Энэ сургалтыг насан туршийн боловсролын нэг хэсэг гэж хандах • Суралцагчдын ажил мэргэжлийн талаарх өөрийн гэсэн менежмент,

өөртөө итгэж найдах байдлыг дэмжин хөгжүүлэх • Өөрийгөө энэ сургалтыг заахад бэлтгэж тасралтгүй хөгжүүлдэг

хандлагатай байх • Ажил мэргэжил, сургалтын талаарх мэдлэгийн хил зааг, хязгаарыг ойлгох • Суралцагч бүрийн ажил мэргэжил, сургалтын талаарх мэдээллийн

нууцлалыг хадгалах • Энэ сургалтыг сургуулийн удирдлага, багш нар хамтаараа үр дүнтэй

явуулна гэдэг хандлагатай байх

102 Багшийн гарын авлага

ТЭМДЭГЛЭЛ