32
ЦАХИМ СУРГУУЛИЙН СИСТЕМ www.max-sis.com School Informaon System

ЦАХИМ СУРГУУЛИЙН СИСТЕМ - max-sis.com App Brochure v8.pdf · Цахим хичээл, хичээлийн хэрэглэгдэхүүн архивлах, хадгалах

Embed Size (px)

Citation preview

ЦАХИМ СУРГУУЛИЙН СИСТЕМ

www.max-sis.com

School Information System

ХОЛБОО БАРИХ

ХАЯГ:

ХОЛБОО БАРИХ УТАС:

ВЭБ САЙТ:

[email protected]@max-sis.com

+976 70148088+976 95330722

СБД, VIII хороо, 8-р хороолол, Бээжингийн гудамж 19, Эмпати Ертөнц ХХК

02

СИСТЕМИЙНТАНИЛЦУУЛГА

СИСТЕМИЙН ЗОРИЛГО

Макс цахим сургуулийн систем нь ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаа, сургалтын үйл явц, статистик тоо баримт нэгтгэн боловсруулах, багш-сурагч- эцэг эхийн гурвалсан харилцааг шинэ төвшинд хүргэх бүхий л ажиллагааг автоматжуулсан вебд суурилсан систем юм.

□ Багш, эцэг эх, сурагчдыг сургуультай нь холбож, түргэн шуурхай мэдээлэл солилцох үндсэн зорилготой.

□ Сургууль болон эцэг эхчүүдийн мэдээлэл солилцох тогтолцоог удирдан зохион байгуулах

□ Сургуулийн дотоод үйл ажиллагааг хамарсан Удирдлагын мэдээллийн системийг бий болгох

□ Сургууль, эцэг эх, сурагчдын хоорондын харилцааг бий болгож, сургалтын үйл ажиллагааг автоматжуулах

□ Эцэг эхчүүдэд сургуулийн талаар мэдээлэл авах, санал хүсэлт илгээх боломж олгох.

□ Дүнгийн мэдээлэл, тайлан мэдээ, хичээлийн хуваарь, зан байдлын мэдээлэл гэх зэрэг мэдээллийг нэг дор интернет ашиглан хаанаас ч авах боломжтой мэдээллийн нэгдсэн систем юм.

03

ЯАГААД ИЙМ СИСТЕМ ХЭРЭГТЭЙ ГЭЖ?Эрхэлж буй бизнес, ажил амжилтын төлөө бүхий л цаг заваа зарцуулан хөдөлмөрлөж буй зах зээлийн эдийн засгийн өнөө үед эцэг эхчүүд үр хүүхдийнхээ хичээл сурлага, мэдлэг боловсролд төдийлөн анхаарч чадахгүй байгаа билээ. Хүүхдийн сурах нөхцөл, бололцоог нь хангаж, нэр хүндтэй сургуульд суралцуулснаар эцэг эх, асран хүмүүжүүлэгчийн үүрэг хязгаарлагдахгүй. Интернэт ердийн хэрэглээ болсон өнөөгийн нөхцөлд энэ хүндрэлийг арилгах боломжийг танд МАКС ЦАХИМ СУРГУУЛИЙН СИСТЕМ олгоно.

Мэдээлэл солилцох олон арга хэрэгсэл байдаг. Багш нарын хувьд сурагчаар дамжуулах, утсаар хэлэх, байнга холбоотой эцэг эхчүүд өөрсдөө асуух зэргээр мэдээлэл солилцдог.

Хүүхдийг сургаж хүмүүжүүлэх нь зөвхөн багшийн үүрэг биш болохоор эцэг эхчүүдийг энэ ажилд татан оролцуулж, хамтран ажиллахад тэдэнтэй харилцах харилцаа холбоо муу байдаг. Эцэг эх болгонтой холбогдож мэдээлэл дамжуулах боломж бага.

ӨНӨӨГИЙН МАНАЙ ДУНД СУРГУУЛИУДАДТУЛГАМДДАГ АСУУДЛУУД

04

□ Өөрийнхөө дүн мэдээллийг байнга харах, хянах боломжгүй байдаг. (Анги болон сургуульдаа амжилтаараа хэддүгээрт жагсаж байгаа гэх мэт)

□ Хичээлийн явцад ойлгоогүй сэдэв, хичээлийн хуваарь, гэрийн даалгавар зэргийг интернетээс авах боломжгүй байдаг.

□ Удирдлага, багш нартайгаа чөлөөтэй харилцаж санал бодлоо илэрхийлэхэд хэцүү байдаг.

□ Сургуулиас зарласан мэдээ мэдээллийг цаг алдалгүй авах боломж муу байдаг.

□ Ажлын зав чөлөө бага, багш нартай уулзах боломж муу.

□ Зав гарсан ч хичээл дээр нь юу үзсэн болон ямар үнэлгээ аваад байгааг тэр бүр мэддэггүй

□ Хичээлд суугаагүй үеийн хичээлийг нөхөж авах нь нэлээд хүндрэлтэй

□ Тэр болгон багш нар руу нь утасдах зохимжгүй (Холбогдож чадах эсэх)

□ Гадаадад амьдардаг эцэг эхчүүдийн хувьд хүүхдийнхээ сургалтын талаар мэдээлэл авах боломж баг.

□ Сургалтын үйл явцтай танилцан, хүүхдийнхээ мэдлэг боловсролд анхаарал тавих, тэднийг хэрхэн сурч боловсрон хүмүүжиж байгааг мэдэх сонирхол их байдагч боломж хязгаарлагдмал байдаг.

□ Анги удирдсан багшаас бусад багш нартай уулзаж хүүхдийнхээ сурлага хүмүүжлийн талаар мэдээлэл авах, харилцах тал дээр хүндрэлтэй байдаг.

□ Сургуулийн үйл ажиллагаа, багш нарын талаар санал гомдолоо сургуулийн захиргаанд хэлэх боломж бага.

□ Хүүхдийнхээ хичээлдээ тогтмол сууж байгаа эсэх, ямар нэгэн шалтгаанаар хичээл тасалсан, хичээлээс хоцорсон зэргийг тухай бүрт нь мэдэж чаддаггүй

□ Сургууль болон багшийн зүгээс зохион байгуулж буй олон нийтийн ажилд хүүхэд оролцсон эсэх, оролцсон бол хэрхэн оролцсон зэргийг мэдэх хүсэлтэй байдаг

□ Төлбөр хураамжийн мэдээллийг цаг хугацаанд нь авч чадалгүй хоцроох тохиолдол гардаг.

СУРАГЧДАД ТУЛГАРДАГ АСУУДЛУУД

ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД ТУЛГАРДАГ БЭРХШЭЭЛҮҮД

05

□ Багш, ажилчид, сурагчдын сургалт болон төлбөр хураамжийн цогц, нэгдсэн мэдээллийн сан байдаггүй.

□ Статистик, тайлан мэдээг нэгтгэхэд олон баримт бичгээс хайхад хүндрэлтэй байдаг.

□ Сургууль болон багш нар эцэг эхчүүдтэй харилцах болон санал хүсэлтийг авахад хүндрэлтэй байдаг.

□ Эцэг эх болон багш нартай мэдээлэл солилцоход цаг хугацаа, хөрөнгө мөнгө их зарцуулдаг.

□ Эцэг эхчүүдээс сургуулийн үйл ажиллагаа, багш нарын талаарх санал хүсэлтийг авах боломж бололцоо хангалтгүй байдаг.

□ Бүх сурагчдын талаар өдөр бүр эцэг эхтэй нь харилцаад мэдээлэх боломж муу (Утсаар эцэг эхчүүдэд мэдээ мэдээлэл, давтлага зөвлөмж байнга өгөхөд зардал ихтэй)

□ Сурагчдын талаарх мэдээллийг боловсруулахад хугацаа их шаарддаг (Дүн, харилцах дэвтэр гэх мэт.)

□ Сурагчийн болон ар гэрийн талаарх судалгаа муу хийгддэг.

□ Сурагчидтай зөвхөн нүүр тулж ажилладагаас давтлага өгөх, нэмэлт хичээл ороход цаг хугацаа хүрэлцдэггүй

□ Эцэг эх болон удирдлагад өөрийн хичээлийн агуулгыг танилцуулах боломж бололцоо бага байдаг.

□ Цахим хичээл, хичээлийн хэрэглэгдэхүүн архивлах, хадгалах боломжгүй

□ Бусад багш ажилчидтай мэдлэг, туршлага солилцох боломж бага байдаг.

□ Эцэг эхэд мэдээ, мэдээлэл, зарыг хурдан шуурхай, хүртээмжтэй түгээхэд цаг хугацаа их зарцуулдаг.

СУРГУУЛИЙН ЗАХИРГАА, УДИРЛАГА НАРТ ТУЛГАРДАГ БЭРХШЭЭЛҮҮД

БАГШ НАРТ ТУЛГАРДАГ БЭРХШЭЭЛҮҮД

06

□ Та интернэт ашиглан хаанаас ч хүүхдийнхээ сургалт болон сурлагын талаарх мэдээллийг авах боломжтой. Гадаадад байгаа эцэг эхчүүдэд энэ нь хяналт тавах том боломж олгодог.

□ Хүүхдийнхээ хичээлд оролцсон байдал, ирц, хичээлийн хуваарь, даалгавар болон анги, сургуулиас зохион байгуулагдаж буй үйл ажиллагаатай танилцах боломж олгоно.

□ Багш нарын заасан хичээлийн хөтөлбөр төлөвлөгөөтэй танилцах

□ Багшийн заасан хичээлийг үзэж танилцсанаар хүүхдийнхээ хичээлийг давтуулах, багшийн заасан арга барилаар заах

□ Хүүхдийнхээ сургалтанд нөлөөлж буй асуудлаар сургуулийн захиргаа, менежер, багш, эцэг эхтэй онлайнаар санал солилцох боломжтой.

□ Төлбөр хураамжийн мэдээлэлтэй танилцах, төлбөрийн хуваарийг харах боломжтой болно.

□ Хичээлийн хуваарь болон дүнгийн мэдээллийг онлайнаар харах боломжтой болно.

□ Сурагч өөрийн сурлагын дүн, амжилтыг улирлаар харьцуулан дүн шинжилгээ хийх боломжтой болно.

□ Багш болон бусад сурагчидтай мэдээлэл солилцоход цаг алдахгүй хялбар

□ Сурагчид хоорондоо хичээлийн болон сонирхдог зүйлсийнхээ талаар санал бодлоо солилцож, бүлэг үүсгэн харилцах

□ Сургуулийн үйл ажиллагааны талаарх санал бодлоо хэлж хувь нэмрээ оруулах шинэ гарц нээгднэ.

ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН ХУВЬД СУРАГЧДЫН ХУВЬД

СИСТЕМИЙГ АШИГЛАСНААР ЯМАР ҮР ДҮНД ХҮРЭХ ВЭ?

07

Сургуулийн дотоод үйл ажиллагаа, бизнес процессыг боловсронгуй болгох, системийн хэрэглэгчдийн хооронд санал гомдол хүлээж авч нээлттэй үйл ажиллагаа явуулах боломж бий болно. Сургуулийн ажилчид системд нэвтрэн ажил үүрэгтэй холбоотой мэдээллүүдээ удирдах, төрөл бүрийн тайлан, статистик мэдээллийг график, хүснэгтэн байдлаар харна. Мөн хичээлийн хуваарийг автоматаар зохиох, функцтэй байгаа нь сургуулийн сургалтын ажилтан, багш, сурагчид, эцэг эхчүүдэд хичээлийн хуваарь зохиох, түүнийг тэмдэглэж авахад зарцуулдаг цаг хугацааг хэмнэх давуу талтай. Үүний зэрэгцээ онлайн төлбөрийн систем болон номын сангийн систем, явцын модулиуд энэхүү системд багтдаг.

СУРГУУЛИЙН ХУВЬД

СИСТЕМИЙГ АШИГЛАСНААР ЯМАР ҮР ДҮНД ХҮРЭХ ВЭ?

08

□ Сургууль, багш, сурагчдын мэдээллийн нэгдсэн нэг сантай болно.

□ Багш, сурагч, эцэг эхээс сургуулийн үйл ажиллагааны талаарх санал гомдлыг авч ил тод, нээлттэй үйл ажиллагаа явуулах боломж үүснэ.

□ Багш, сурагчдыг үнэлэх шударга системийг бий болгоно.

□ Мэдээллийг түгээх урсгалыг сайжруулж, цаасан хэлбэрийг халж зардал хэмнэнэ.

□ Сургуулийн дотоод үйл ажиллагаа, бизнес процессыг боловсронгуй болгоно.

□ Багш, ажилчид, эцэг эхийн хандалтын тайлан мэдээ график харах боломжтой.

We have been developing academic IT systems for over 6 years and nothing has been as challenging as supplying opportunities to streamline school-parent communication. This really takes school data to a whole new level. By giving parents access to their children\’s attendance record, grades, homework, syllabuses, etc., they are no longer in the dark and can play a more hands-on role.

With MaXSIS, you can access your school wherever you are. You can deliver homework from home, check substitution on your mobile device and be registered as present via tablet from the classroom. Best of all, data are much safer here than if stored locally because they cannot be lost or abused if computers are stolen.

FOCUS ON COMMUNICATIONANYTIME, ANYWHERE

09

Сургуулийн менежер багш нарын хичээлийн хуваарийг оруулж өгнө. Ингэснээр багш нарын хичээлийн хуваарь автоматаар системд орох бөгөөд багш нар заадаг хичээлүүдийнхээ явцын мэдээллийг оруулах боломжтой болно. А н г и удирдсан багш нэг улирлын хуваариа оруулаад түүнийгээ бусад улирал руу хуулах боломжтойгоос гадна зарим нэг хичээл группээр ордог бол группээр ордог багш нарын хичээлийн хуваарийг мөн адил оруулах боломжтой. Ингэснээр сурагч болон эцэг эхчүүдийн хувьд цахим сургуулийн системээс хүүхдийнхээ өдөр бүрийн хичээлийн хуваарийг харах, хичээлийн цагийн хянах боломжтой.

Энэ модульд багш нар өөрсдийн заадаг хичээлийнхээ үйл явцыг оруулахаас гадна анги бүрийн сурагчдын ирцийн мэдээллийг оруулна. Ингэснээр сурагч өөрийн өдөр тутмын ирцийн мэдээллийг харах боломжтойгоос гадна эцэг эхчүүдийн хувьд хэзээ ч, хаана ч цахимаар хүүхдийнхээ хичээлийн ирцийг дэлгэрэнгүй байдлаар харах, хянах нөхцөл бүрдэнэ.

Нэг улирал дуусахад багш “ Улирлын дүн ” гэсэн цэс рүү орж сурагчдын ирц, явцын дүн, шалгалтын дүнгүүдийг оруулснаар улирлын дүн үүснэ. Мөн улирал болон жилийн эцсийн дүнг гараас оруулах боломжтойгоос гадна дүнгийн модулийг тухайн үеийн үнэлгээний журам, зааварчилгаанаас шалтгаалан өөрчилж болно. Ингэснээр сурагчид болон эцэг эхчүүд хүүхдийнхээ сурлагын дүнгийн мэдээллийг цахимаар харах боломжтой.

Сургуулийн удирдлага албан ёсны арга хэмжээ үйл ажиллагааны тоймыг хуанлид оруулах боломжтой. Ингэснээр багш, ажилчид, эцэг эх, сурагчид долоо хоног, сар, жилээр ямар үйл ажиллагаа болохыг харж болно.

Анги удирдсан багш нар тухайн хариуцсан ангийнхаа бүтэн жилийн болон хагас жилийн ангийн ажил, сургуулиас зохиох олон нийтийн ажлыг төлөвлөж систем оруулна. Ингэснээр эцэг эхчүүд хүүхдийнхээ ангийн болон сургуулийн үйл ажиллагаатай танилцах боломжтой.

Энэ модульд сургуулийн ажилтнуудын хийж буй үйл ажиллагаа болон сурагчдын хичээл дээрээ хийсэн эерэг зүйлийг урамшуулах, дэмжих, процессыг багш, ажилчид, сурагчид тус бүрээр харах боломжтой. Жишээлбэл: өдөр бүрийг үйл явц, арга хэмжээ, шагнал урамшуулал гэх мэт... хөндлөнгөөс эцэг эхчүүд харах боломжтой.

ДҮНГИЙН МОДУЛЬ

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МОДУЛЬ

ЗАН ТӨЛӨВИЙН МОДУЛЬ

АНГИЙН АЖЛЫН МОДУЛЬ

ДҮНГИЙНМОДУЛЬ04

06

03

05

10

Эцэг эхчүүд хүүхдийнхээ сургалтын төлбөр, тээврийн тооцоо гэх мэт тооцооны бусад мэдээлэлтэй танилцах бөгөөд гэрээг сургуулийн удирдлагатай байгуулна.

ГЭРЭЭНИЙМОДУЛЬ07

01 ХИЧЭЭЛИЙН ХУВААРИЙН МОДУЛЬ 02 ЯВЦЫН

МОДУЛЬ

Сурагч, эцэг эхчүүд болон багш ажилтнуудыг хооронд нь мэдээллээр холбох гүүр болж өгнө. Ингэснээр багш, сурагч, эцэг эхийн гурвалсан холбооны харилцаа хамаарал сайжирч өгөх юм. Тухайлбал: Эцэг эхчүүд хүүхдийнхээ зан төлөв болон хичээлийн явцын талаар мэдээллийг цахимаар солилцох(эцэг эхийн хурал, сурагч бүрийн эцэг эхчүүдтэй ганцаарчилсан хэлбэрээр харилцах гэх мэт...), гадаадад амьдардаг эцэг эхчүүдийн хувьд хүүхдийнхээ сургалтын амжилтыг асуух, багш ажилчид хоорондоо мэдээлэл хуваалцах, дамжуулах давуу тал үүсэх боломжтой.

Сургуулийн удирдлага шаардлагатай үйл явц мэдээллийг SMS модуль ашиглан багш, сурагч, ажилчдад хүргэх боломжтой.

Энэ модуль дээр зуун хувь(100%) тайлан, мэдээллийг тооцоолно. Тухайлбал: Сурагчдын болон анги хамт олны шалгалтын дүн, улирлын дүнг жагсаах, анги болон сургуульдаа амжилтаараа хэддүгээрт жагсдаг эсэхээ харах боломжтой модуль. Ингэснээр эцэг эхчүүд хүүхдийнхээ сургалтын үйл явцыг харах, хүүхэдтэйгээ хамтран ажиллах, хяналт тавих боломжийг олгоно.

Энэ модуль нь номын санчтай холбоотой бөгөөд номуудыг бар кодын тусламжтайгаар системд оруулж, хянах боломжтой. Ингэснээр системийг ашиглан сурагч, багш нар хичээлд хэрэглэх номынхоо тоо ширхгийг харж, авах боломж бүрдэнэ.

Энэхүү модулиор дамжуулан эцэг эхчүүд хүүхдийнхээ төлбөр тооцооны мэдээлэлтэй танилцах, төлбөрийн хуваарийг харах боломжтой болно.

Энэ модулийн хэсэгт багш нар гэрийн даалгаврыг системд файл(текстэн, зурган... гэх мэт) хэлбэрээр оруулснаар сурагч бүр файлыг татан авч даалгаврыг хийх боломжтой бөгөөд багш нар шалгах, хянах ба эцэг эхийн хувьд хүүхдийнхээ гэрийн даалгавартай танилцах боломж үүснэ.

11

ЦАХИМ ШУУДАНГИЙН МОДУЛЬ08

ТАЙЛАН,МЭДЭЭЛЛИЙН МОДУЛЬ11

НОМЫН САНГИЙН МОДУЛЬ14

ГЭРИЙН ДААЛГАВРЫН МОДУЛЬ12

ТӨЛБӨРИЙНМОДУЛЬ10

SMS МОДУЛЬ09

Анги хамт олныхоо сурагчдын төрсөн өдрийг харах, хянах боломжтой.

ТӨРСӨН ӨДРИЙН МОДУЛЬ13

Энэхүү модулиос сурагчид болон багш нар өөрсдийн бүртгэлээрээ нэвтрэн орж эмчийн үзлэгийн хуваарь, анхны тусламж хэрхэн авах болон шаардлагатай мэдээллийг авах боломжтой.

ЭМЧИЙН МОДУЛЬ15

Модульд өдөр бүрийн хоолны цэсийг оруулна. Хоолны цэсийг оруулснаар эцэг эхчүүд хүүхдийнхээ ямар хоол идэж, ууж байгаад хяналт тавих боломжтой бүрдэнэ.

Модульд өдөр бүрийн тээврийн төлөвлөгөөг оруулна. Тухайлбал: тухайн өдрийн тээврийн хэрэгслийн дугаар, жолоочийн нэр, утас, хэзээ хаанаас, хэдэн цагт хөдлөх, аль чиглэл рүү явах, суудлын тоо гэх мэт хэрэгцээтэй мэдээллүүдийг оруулснаар эцэг эхчүүд, анги удирдсан багш нар цахим хэлбэрээр шууд харах боломжтойгоос гадна эцэг эхийн цагийг хэмнэ.

Дотуур байрны багтаамж, хангамж, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг энэхүү модулиос харах боломжтой.

Сургуулийн удирдлагад эцэг эхчүүд, сурагчид, багш ажилчид санал хүсэлтээ явуулах боломжтой. Ингэснээр тухайн модульд ирсэн санал хүсэлтийг нэгтгэх, эргээд хариу хүсэлт өгөх, судалгаа хийх боломж үүснэ.

Төгссөн төгсөгчидтэй холбоотой мэдээллийг оруулна. Тухайлбал: нэг хичээлийн жилд хэдэн сурагч төгсөж байгаа, хэдэн сурагч нь гадаадын их сургуульд элссэн орсон, амжилт ямар байсан талаар болон хаана ямар үйл ажиллагаа болох талаарх бүхий л мэдээлэл оруулахаас гадна мэдээлэл солилцох боломж үүснэ.

Багш болон аж ахуйн ажилчин, үйлчлэгч нар энэхүү модулиор дамжуулан өөрсдийн ажилдаа хэрэглэдэг материалуудыг хянаж, харж, сонголт хийн авах боломжтой. Жишээлбэл: багш нар бичгийн цаас, үзэг, шохой, ангийн журнал гэх мэт тухайн хичээлд ашиглах материалууд, үйлчлэгчид цэвэрлэгээний материалууд, хоол хүнсний материал гэх мэт...

12

20

19 ТЭЭВРИЙНМОДУЛЬ

21 ДОТУУР БАЙРНЫ МОДУЛЬ

16 ТӨГСӨГЧДИЙН МОДУЛЬ

18 САНАЛ ХҮСЭЛТ, СУДАЛГААНЫ МОДУЛЬ

17 ХООЛ, ХҮНСНИЙ МОДУЛЬ

АГУУЛАХЫНМОДУЛЬ

СУРГУУЛИЙН УДИРДЛАГЫН ХЭСЭГ (АДМИНИСТРАТОР)

Сургуулийн удирдлагын хэсэгт сургуулийн мэдээлэл, багш ажилчдын мэдээлэл, анги бүлгийн мэдээлэл, хичээллэх цаг, хичээл сонголт, тэнхимийн мэдээлэл зэргийг оруулан өгнө. Сургуулийн удирдлагын энэхүү хэсгээр багш ажилчид өөрийн сургалтын мэдээллийг оруулах боломжтой болно.

13

Багш нь өөрийн дааж авсан ангийн мэдээллийг удирдах, анги хамт олны хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, өөрийн ангийн болон өөрийн орох хичээлүүдийн хуваарийг харах, сурагчдын ирцийг бүртгэх, сурагчдын мэдээлэл, гэрийн даалгаврын мэдээлэл, сурагчдын сурлагын явцын, улирлын, жилийн эцсийн дүн, хичээлийн явцыг удирдах, сурагч болон эцэг эхчүүдийн системд нэвтрэх эрхийг үүсгэх боломжтой.

БАГШИЙН УДИРДЛАГЫН ХЭСЭГ

14

Эцэг эх багшийн оруулсан онлайн хичээл, явцын үнэлгээ, хичээлийн хөтөлбөр, өөрийн хичээлийн хуваарь, зурвас, мөн сургууль болон багш нараас зохиож байгаа олон нийтийн ажил тэмцээн уралдааны мэдээллийг авах боломжтой. Өөрийн хүүхдийн долоо хоногийн хичээлийн хуваарьтай танилцана

□ Анги удирдсан багш, хичээл заадаг бүх багш нарын мэдээлэл байрлана.

□ Ангийн тэмцээн уралдаан, үйл ажиллагаанд оролцсон зургууд тайлбарын хамт байрлана.

□ Ангид зохиогдсон болон зохион байгуулагдах ажил, арга хэмжээнүүдийн хуваарь харагдана

□ Хичээлийн ирцийг дэлгэрэнгүй байдлаар /ирсэн, тасалсан, хоцорсон, өвчтэй /харуулна.

□ Хүүхдийнхээ өдөр тутмын бүх хичээлийнхээ гэрийн даалгаврыг харна.

□ Багш хичээл дээр заасан болон заах гэж байгаа хичээлээ онлайн хэлбэрээр тавина. Эцэг эхчүүдэд хүүхдийнхээ гэрийн даалгаварыг хийлгэхэд нь туслах гарын авлага болно.

Багш нарын оруулсан өөрийн хичээлийн хуваарь, ирц, дүнгийн мэдээлэл, сургуулиас зохион байгуулагдах үйл ажиллагаа, багш нарын оруулсан онлайн хичээл зэргийг харах боломжтой. Мөн сурагч өөрийн анги болон бусад анги бүлгийн сурагчидтай сонирхлоороо бүлэг үүсгэн санал бодлоо хуваалцах, өөрсдийгөө хөгжүүлэх боломжтой.

□ Ангид зохион байгуулагдсан, мөн төлөвлөгдсөн арга хэмжээнүүдийн хуваарийг харж болно.

□ Улирал болон жилийн эцсийн дүнгээ харьцуулан харна.

□ Өөрийн өдөр өдрийн хичээлүүд дээр авсан дүн, идэвх болон заасан хичээлийн агуулгыг харна.

□ Анги хамт олноор оролцсон тэмцээн уралдааны зураг харагдана.

□ Өдөр тутмын бүх хичээлийнхээ гэрийн даалгаврыг харна.

□ Сурагчийн өдөр тутмын ирцийн мэдээллийг харуулна.

□ Заасан болон заах хичээл онлайн хичээл хэсэгт харагдана.

□ Үүсгэсэн бүлэг, элссэн бүлгийн мэдээлэл харагдана.

ЭЦЭГ ЭХИЙН УДИРДЛАГЫН ХЭСЭГ

СУРАГЧИЙН УДИРДЛАГЫН ХЭСЭГ

15

LOG

IN P

AGE

DAS

HBO

ARD

PAG

E

PRO

FILE

PAG

E 1

PRO

FILE

PAG

E 2

SCH

EDU

LE /

TIM

ETAB

LE

GRA

DES

CLAS

S LI

ST

REFO

RTS

CLA

SS C

OU

RSE

REFO

RT

CO

URS

E RE

FORT

CLA

SS C

OU

RSES

REF

ORT

TEAC

HER

EXA

MS

EXAM

SCO

RE

ATTE

ND

ANCE

EMAI

L / S

MS

STU

DEN

T RE

PORT

СБД, VIII хороо, 8-р хороолол, Бээжингийн гудамж 19, Эмпати Ертөнц ХХК[email protected] Утас: +976 70148088, 95330722

www.max-sis.com

MAX School Information System