48
1 Бүсийн арга зүйн төвийн байгууллагын чадавхийн үнэлгээний тайлан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам МБС-ын хэлтэс Монгол Улс, Улаанбаатар хот 2016 оны 9-р сар

Бүсийн арга зүйн төвийн байгууллагын ...mcut.mn/wp-content/uploads/2017/01/MNG_Final-Tecnical...нь өөрөө сайн шинж чанар билээ

  • Upload
    vothu

  • View
    250

  • Download
    13

Embed Size (px)

Citation preview

1

Бүсийн арга зүйн төвийн байгууллагын

чадавхийн үнэлгээний тайлан

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам МБС-ын хэлтэс

Монгол Улс, Улаанбаатар хот

2016 оны 9-р сар

2

Бүсийн аргазүйн төвүүдэд хийсэн байгууллагын

чадавхийн үнэлгээ

Үйл ажиллагаа 4.1.2

Доктор Матиас Фон Аселдонк

Бээжин дэх Европын холбооны Төлөөлөгчийн Газарт

тайлагнав

Монгол Улс, Улаанбаатар хот

2016 оны 9-р сар

3

Гарчиг

Үнэлгээ ба гэрчилгээжүүлэлтийн чиглэлээр зохих чанарын баталгаажуулалтын үйл явц,

журмыг бүрдүүлэн бий болгох ............................................................................................................. 6

1.2. Бүсийн аргазүйн төвүүд ............................................................................................................. 6

1.3. Энэхүү үүрэг даалгаварыг биелүүлэхэд чиглэгдсэн Ажлын удирдамж ................................. 7

1.4. Нэгдмэл байгууллагын загвар ................................................................................................... 9

2. БАЗТ-ийн гол оролцогч/хамтрагч талууд ....................................................................................... 11

2.1. БАЗТ-ийн үйлчлүүлэгчид .......................................................................................................... 12

2.2. Аймаг, дүүргийн хөдөлмөрийн хэлтэс .................................................................................... 13

2.3. Техник, мэргэжлийн боловсрол, сургалтын газар ба Үнэлгээ, мэдээллийн төв ................. 14

2.4. Санхүүжилт ба бүрэн эрх ......................................................................................................... 16

3. Хүчин зүйлүүд .................................................................................................................................. 17

4. Эрхэм зорилго .................................................................................................................................. 18

5. Эрх үүрэг, хариуцлага, үр дүн ......................................................................................................... 18

5.1.'Чадамжид суурилсан сургалт'-ын тодорхойлолт .................................................................. 20

5.2. Хөтөлбөр боловсруулалт ......................................................................................................... 21

5.3. Багшийн чадавхийг бүрдүүлэх/бэхжүүлэх ............................................................................. 22

5.4. Судалгаа ба үнэлгээ .................................................................................................................. 23

5.5 БАЗТ-ийн одоогийн үр дүн ....................................................................................................... 24

6. Нөөц, эх үүсвэр ................................................................................................................................ 25

7. БАЗТ-ийн дотоод бүтэц, зохион байгуулалт .................................................................................. 27

8. Стратеги ............................................................................................................................................ 29

9. Бүтэц, тогтолцоо .............................................................................................................................. 31

10. Арга зүйч/албан хаагчдын сургалтын хэрэгцээ ........................................................................... 32

11. Зөвлөмж ......................................................................................................................................... 33

Хавсралт 1 – ярилцлагад хамрагдсан хүмүүс .................................................................................... 41

Семинарт оролцогчдын нэрс ............................................................................................................. 42

Хавсралт 2 – Ашигласан материал ..................................................................................................... 43

Хавсралт 3 – Семинартай холбоотой баримт бичгүүд ..................................................................... 44

Хавсралт 4 – Стратеги зорилт ............................................................................................................. 45

Хавсралт 5 – Хууль эрхзүйн баримт бичгүүд ..................................................................................... 48

4

Товчилсон үг

АХБ Азийн хөгжлийн банк

ҮМТ Үнэлгээ, мэдээллийн төв

ТМБСГ Техник, мэргэжлийн боловсрол, сургалтын газар

ЧСС Чадамжид суурилсан сургалт

ХЭДС Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан

ЕХ Европын холбоо

ГОУХАН Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг

МУЗГ Монгол Улсын Засгийн газар

БЧҮ Байгууллагын чадавхийн үнэлгээ

IOM Нэгдмэл байгууллагын загвар

СУЧЗ Салбарын ур чадварын зөвлөл

МСС Мянганы сорилтын сан

МБМИҮЗ Монголын боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөл

БСШУЯ Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам

ХЯ Хөдөлмөрийн яам

ХНХЯ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

ҮМҮТ Үнэлгээ, мэдээллийн үндэсний төв

МБСҮЗ Мэргэжлийн боловсрол, сургалтын үндэсний зөвлөл

МАЗҮТ Мэдээлэл, аргазүйн үндэсний төв

МТҮТ Мэргэшлийн түвшний үндэсний тогтолцоо

БЗГ ХЯ-ны Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлого зохицуулалтын газар

БАЗТ-үүд Бүсийн аргазүйн төвүүд

ХЭУЧДТ Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дэмжих төсөл

ТМБССД (Монгол Улсын) Техник, мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг

дэмжих

СХС Сургалтын хэрэгцээний судалгаа

АУ Ажлын удирдамж

ТМБС Техник, мэргэжлийн боловсрол, сургалт

МБС Мэргэжлийн боловсрол, сургалт

5

Талархал

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны МБС-ын хэлтсийн дарга А. Халиунаа болон ТМБССД-1

төслийн удирдагч Билл Фейрбэйн нар энэхүү үнэлгээг хийх боломжийг бүрдүүлсэнд талархал

илэрхийлж байна. Түүнчлэн төслийн чиг үүрэг, үйл ажиллагааг олон талаар өргөжүүлэхээр

шаргуу ажиллаж байгаа Билл-д Монгол дахь орчин нөхцөлийн талаар үнэтэй мэдээлэл өгсөнд

талархаж байна. Мөн Монголын ТМБС-ын салбарын талаарх өргөн мэдлэгээ харамгүй

хуваалцаж надад олон чиглэлээр удирдамж, зөвлөгөө өгч байсан МБС-ын эксперт Жорж

Коллатад талархаж илэрхийлье.

Шаардлагатай бүх баримт бичгүүдийг хурдан хугацаанд орчуулан дэмжлэг үзүүлж ажилласан

Ц.Цэрэндэжид мөн санхүүгийн болон арын албаны бүх үйлчилгээг сайн зохион байгуулж

ажилласан ТМБССД-1 төслийн багийн Р. Болормаа, А. Баттайван, С. Оюунцэцэг нарт баярлалаа.

Миний ажиллах хугацаанд уулзсан бүх хүмүүсийг бүгдийг нь дурьдаж талархал илэрхийлэх

боломжгүй ч надтай уулзаж ярилцсан БАЗТ-үүдийн арга зүйчид болон сургуулийн

менежерүүдэд баярлаж талархснаа илэрхийлье. Ерөнхийдөө Та бүхэнтэй хийсэн уулзалт,

ярилцлага нээлттэй, сонирхолтой болж өрнөсөн. МБС-ын салбар болон БАЗТ-ийн үйл ажиллагаа

нь өөрөө хэлэлцүүлэг, ярилцлага өрнүүлэх ажлыг хялбар болгож өгдөг нь тодорхой бөгөөд энэ

нь өөрөө сайн шинж чанар билээ. Энэхүү идэвхи, оролцоо нь цаашид энэ чиглэлээр хэлэлцүүлэг,

үйл ажиллагаа байнга үргэлжилж байхын шинж тэмдэг билээ.

Доктор Матиас фон Аселдонк

Улаанбаатар хот

2016 оны 9 сарын 13

6

1. Оршил: танилцуулга, зорилго ба аргазүй

1.1. Танилцуулга

Европын холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй “Монгол Улсын техник, мэргэжлийн боловсрол,

сургалтын салбарыг дэмжих” (ТМБССД-1) төсөл нь 2014 оны 7-р сарын 1-нд эхэлсэн ба 2019 оны

6-р сарын 30-ыг хүртэлх хугацаанд хэрэгжинэ. Төслийн зорилго нь ТМБС-ын салбарын асуудлыг

хариуцсан Монгол Улсын Засгийн газрын эрх бүхий удирдах байгууллагын үйл ажиллагааг

нэгтгэн уялдуулж, бэхжүүлэхэд чиглэгдэх ба тухайлбал:

Хөдөө орон нутагт чиглэсэн үр дүнтэй, тогтвортой, эрэлтэд хөтлөгдсөн ТМБС салбарыг

бүрдүүлэн бий болгох;

Үнэлгээ ба гэрчилгээжүүлэлтийн чиглэлээр зохих чанарын баталгаажуулалтын үйл явц,

журмыг бүрдүүлэн бий болгох

Төслөөс хүлээгдэж буй үр дүн нь дараах болно. Үүнд:

Монгол Улсын Засгийн газрын шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд хандивлагчдын

санхүүжилттэй төсөл, хөтөлбөрүүдийг уялдуулж, хувийн хэвшлийн оролцоог дэмжих

замаар ТМБС-ын шинэчлэлийн явцыг үр дүнтэй, оновчтой хэрэгжүүлэхэд ТМБС-ын

асуудал эрхэлсэн Засгийн газрын байгууллагын манлайллын чадавхийг бэхжүүлж,

Мэргэжлийн боловсрол, сургалтын үндэсний зөвлөл (МБСҮЗ), Салбар зөвлөлүүдэд

дэмжлэг үзүүлэх;

Үндэсний хэмжээнд чадамжид суурилсан сургалт болон чанарын баталгаажуулалтын

тогтолцоог хэрэгжүүлснээр өргөжин төрөлжиж буй хөдөлмөрийн зах зээлийн эрэлт

шаардлагад нийцсэн ажилтнуудыг бэлтгэхэд ТМБС-ын байгууллагуудын чадавхийг

бэхжүүлэх;

Хөдөө орон нутгийг хөгжүүлэх салбаруудад МБС-ын тэргүүн туршлагыг нэмэгдүүлж, орон

нутгийн эдийн засагт үр ашигтай хөгжлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд ТМБС-ын

чадавхи бэхжсэн байх.

Эдгээр хүчин чармайлтаас гадна Бүсийн аргазүйн төвүүд (БАЗТ)-ийн чадавхийг бэхжүүлэх юм.

1.2. Бүсийн аргазүйн төвүүд

БАЗТ-үүд нь мэргэжлийн боловсрол, сургалтыг илүү бодит болгож, хөдөлмөрийн зах зээлд

нийцүүлэх зорилгын хүрээнд Мянганы сорилтын сан (МСС)-ийн Төслөөр (2008-2012) үүсгэн

байгуулагдсан. Монгол Улс газар нутаг томтой орон учраас зургаан (6) БАЗТ-үүд байгуулагдсан.

Тэр үед мэргэжлийн боловсрол, сургалт (МБС)-ын асуудал БСШУЯ-ны харъяанд хамрагдаж

байсан. Мөн тухайн үед МБС-ын асуудлыг хариуцсан газар байсан ба ТМБС-ын Агентлаг гэж

нэрлэгдэж байсан.

2012 онд Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт орсны дараа МБС-ын байгууллагуудад

хяналт тавих чиг үүрэг бүхий МБС-ын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (МБСБЗГ)

Хөдөлмөрийн яаман дээр шинээр байгуулагдсан ба тус газарт ажиллаж байсан 25 ажилтны 8 нь

7

МБСБХЗГ-ын 14 мэргэжилтнээр шилжин ажилласан. МБСБХЗГ нь 2015 оны 3-р сард А. Халиунаа

даргатай 11 мэргэжилтэн бүхий МБСБЗГ болж өөрчлөгдсөн. 2015 оны 6-р сард тус газрын

бүрэлдэхүүн нэмэгдэж 12 мэргэжилтэнтэй болсон.

Саяхан 2016 оны 6-р сард явагдсан сонгуулийн дараа Засгийн газар ХЯ болон нийгмийн

халамжийг нэгтгэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (ХНХЯ)-ыг байгуулах шийдвэр гаргасан.

МБС-ын газар дахин бүтцийн өөрчлөлтөнд орж тус яамны хөдөлмөр эрхлэлтийн газрын дотор 4

мэргэжилтэн бүхий МБС-ын хэлтэс болж зохион байгуулагдлаа. Хэлтсийн дарга нь хатагтай А.

Халиунаа. Мөн тус газрын доор ТМБС-ын агентлаг/газар байгуулагдсан ба энэхүү тайланг гаргаж

байх үед зөвхөн агентлагын дарга, дэд дарга, 2 мэргэжилтэн томилогдсон байсан. ТМБС-ын

агентлаг нь тус яамны хэрэгжүүлэгч нь байх бөгөөд ийм маягаар тэрээр БАЗТ-ийн үйл

ажиллагаанд хяналт тавина.

БАЗТ-ийн чадавхийг бэхжүүлэх эрэлт хэрэгцээ нь дараах болно. Үүнд:

Үйлчлүүлэгдийнх нь эрэлт хэрэгцээтэй тэдний чиг үүрэг, хариуцлагыг уялдуулах

Байгууллагын хүрээнд: ямар чиг үүргийг ҮМТ, ТМБС-ын агентлаг, аймаг, орон нутаг,

бүсийн Хөдөлмөрийн хэлтэс, МБ-ын сургуулиуд зэрэг бусад байгууллагууд хэрэгжүүлэх

вэ, энэ нь БАЗТ-үүдийн чиг үүрэгтэй яаж уялдах

МБСҮЗ, МБС-ын хэлтэс, Салбар зөвлөлүүд, ҮМТ зэрэг МБС-ын салбар дахь дээд түвшний

удирдах байгууллагуудын стратеги болон үйл ажиллагааны төлөвлөгөө

Цаашид БАЗТ-үүдийн чадавхийг бүрдүүлэх/бэхжүүлэх ажлыг ЕХ-ны ТМБССД-2 төсөл,

АХБ-ны “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дэмжих” төсөл, сонгогдсон мэргэжлүүдээр

хөтөлбөр, аргазүй, стандарт боловсруулах талаар ГОУХАН-ийн төслийн үйл

ажиллагаануудтай нийцүүлж, уялдуулан зохицуулах.

1.3. Энэхүү үүрэг даалгаварыг биелүүлэхэд чиглэгдсэн Ажлын

удирдамж

Тус үүрэг даалгаварыг биелүүлэх зорилго бүхий Ажлын удирдамж (АУ) нь дараах болно. Үүнд:

1.3.1. Ажил, үүргийн зорилго ба хамрах хүрээ

Зөвлөхийн үйл ажиллагааны хамрах хүрээнд БАЗТ-үүдийн одоогийн байдлыг тодорхойлох, төв

бүр нь нэгж байгууллагын хувьд хүлээсэн үүрэг хариуцлагаа үр бүтээлтэй, ашигтай гүйцэтгэх

боломжийг олгох үүднээс тусгайлан тэдний чадавхийг бэхжүүлэх зорилгоор БАЗТ-үүдэд

Байгууллагын чадавхийн үнэлгээ (БЧҮ) хийх ажил багтаж байна.

Ажлын удирдамжын эх хувьд зөвхөн “Ажилтнуудын сургалтын хэрэгцээг тодорхойлно” гэж

дурьджээ. Гэхдээ ТМБССД-1 төслийн багтай хэлэлцэх явцад түүнийг өргөжүүлэн “БАЗТ-ийн арга

зүйчдийн сургалтын хэрэгцээг багтаасан байгууллагын хөгжлийн талаар дэлгэрэнгүй зөвлөмж

өгөх”-өөр зөвшилцлөө. Үүнийг ингэж өргөн цар хүрээтэй болгох учир шалтгаан нь: байгууллагын

чадавхийн үнэлгээ нь өөрөө өргөн хүрээтэй арга ажиллагаа байдаг ба хоёрдугаарт арга зүйчдэд

сургалтын ямар хэрэгцээ байгааг тогтоохын тулд БАЗТ-ийн үүрэг, үйл ажиллагааг тодорхой

болгох шаардлагатай байдаг. Гуравдугаарт, ХНХЯ-ны МБС-ын хэлтсийн дарга А. Халиунаа тус

зөвлөхөд БАЗТ-үүдийн чиг үүрэг, хариуцлагын талаар тусгайлсан, хэрэгжүүлэхүйц зөвлөмж

гаргаж өгөх хүсэлт гаргасан.

8

1.3.2. Арга зүй

Хийх ажлын цар хүрээг ингэж өргөжүүлснээр тухайн нөхцөл байдлыг ойлгож авахын тулд Ажлын

удирдамжийн эх хувьд тодорхойлсноос илүү их хүчин зүтгэл гаргаж ажиллах шаардлагатай

болсон. Ингээд ТМБССД-1 төсөлтэй дараах үйл ажиллагааг явуулахаар зөвшилцлөө. Үүнд:

БАЗТ-үүдтэй холбоотой гол хуулийн болон бусад баримт бичгүүдийг судлах (Хавсралт 2-

ыг харна уу)

Улаанбаатар дахь гол оролцогч талууд (ГОУХАН, АХБ, ТМБССД-2)-тай уулзаж БАЗТ-үүд

дээр анхаарал хандуулж МБС-ын салбарын ажиллагааны талаар бүхэлд нь ойлголт,

мэдээлэл авах (Хавсралт 1-ийг харна уу)

Улаанбаатарт болон хотоос гадна байрладаг БАЗТ болон МБ-ын сургууль дээр очиж

(Хавсралт 2-ыг харна уу) тэдний үйл ажиллагаа, сорилт бэрхшээл болон чадавхийг

бэхжүүлэхтэй холбоотой эрэлт хэрэгцээний талаар хэлэлцэж ярилцах

Шаардлагатай нэмэлт мэдээллийг цуглуулах зорилгоор 6 БАЗТ-үүд болон гол оролцогч

талуудаас сонгогдсон төлөөллүүдийг хамруулсан 2 өдрийн семинар төлөвлөж зохион

байгуулах

Цуглуулж авсан мэдээлэлд дүн шинжилгээ хийж БАЗТ-ийн байгууллагын чадавхийн

үнэлгээний талаарх тайлангын төслийг гаргах

Үнэлгээний урьдчилсан үр дүнг төслийн баг болон ХНХЯ-ны МБС-ын хэлтсийн дарга А.

Халиунаа нарт танилцуулан хэлэлцэх

Холбогдох санал, зөвлөмжийг тусган оруулсан эцсийн тайлан гаргах

Ажлын удирдамжид заагдсан үүрэг даалгавар өргөжиж, дүн шинжилгээг гүнзгийрүүлсэн ч

ажиллах өдрийн нийт тоо 10 хэвээрээ байгаа.

1.3.3. Үр дүн

Ажлын удирдамжийн эх хувьд заагдсны дагуу тус зөвлөх нь дараах үр дүнг гаргана. Үүнд:

БАЗТ-үүдийн байгууллагын чадавхийн үнэлгээг баримтжуулах (Хавсралт 3-ыг харна уу)

БАЗТ-үүдийн байгууллагын чадавхийн үнэлгээний тайлан (энэ тайлан)

Томилолтын хугацаанд гүйцэтгэсэн ажил үүргийн талаарх тайлан

9

1.4. Нэгдмэл байгууллагын загвар

Уг үнэлгээнд Нэгдмэл байгууллагын загвар (НБЗ)-ыг ашиглахаар зохион байгуулсан ба тэрээр

БЧҮ-г хийхэд өргөн ашиглагддаг, үр дүнтэй арга хэрэгсэл болох нь нотлогдсон.

НБЗ-т товчхондоо дараах зүйлүүд багтдаг. Үүнд:

Санхүү, хүний нөөц, эд материал, аж ахуйн болон мэдээллийн эх үүсвэр, нөөц

Тухайн байгууллагын гол зорилго болох алсын хараа

Үр дүн буюу сургалтын тоо хэмжээ, судалгааны ажил зэрэг бүтээгдэхүүн, үйлчилгээ

Үр дүн (зураг дээр харагдахгүй) буюу үйлчлүүлэгчид эдгээр бүтээгдэхүүн, үйлчилгээг

ашиглаж байгаа байдал

Нөлөөлөл (зураг дээр харагдахгүй) буюу тухайн үр дүнгийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл

Стратеги буюу эрхэм зорилго нь хэрхэн бүтээмж, үр дүн, нөлөөлөл болж байгааг

Бүтэц зохион байгуулалт, зохицуулалтын механизм

Тогтолцоо буюу жишээлбэл хяналт үнэлгээ, хүний нөөцийн удирдлагын тогтолцоо,

санхүү, хөтөлбөр боловсруулах, сургалт болон судалгааны сэдэв тодорхойлох тогтолцоо.

Энэ мэт олон янзынх байдаг.

Соёл, заншил буюу тухайн байгууллагын ёс зүйн хэм хэмжээ, үнэт зүйлс (бичигдсэн болон

ихэвчлэн бичигдээгүй)

Удирдлагын хэв шинж: цаг хугацаа өөрөө харуулдаг

Ажилтнууд: ажилтнуудын зан чанар, тэдний сэдэл идэвх, нас хүйс гэх мэт

Оролцогч/хамтрагч талууд буюу тухайн байгууллагын гадна орших холбогдох хувь

хүмүүс ба байгууллагууд

MissionInput

Output

Strategy

Structure

Systems

Staff

Culture

Management

Style

Organisation

Actors: suppliers, financiers, competitors, partners, target groups

Factors: economic, technical, political, socio-cultural influences

10

Хүчин зүйлүүд буюу тухайн байгууллагад үзүүлэх гадны нөлөөлөл (соёл зан заншил, улс

төрийн нөхцөл байдал, эд баялаг ба ядуурал, технологи гэх мэт)

11

2. БАЗТ-ийн гол оролцогч/хамтрагч талууд

Доор үзүүлж буй зургаар БАЗТ-ийн байгууллагын болон зохион байгуулалтын орчин нөхцөлийг

харуулж байна. Энэ нь зөвхөн БАЗТ дээр төвлөрч урьдчилсан байдлаар гаргасан загвар зураглал

бөгөөд түүнийг эмх замбраагүй, ойлгомжгүй болгохоос зайлсхийх үүднээс боломжтой бүх

уялдаа холбоог харуулсангүй.

Бид энд бүх зүйлийг нарийвчлан харуулахгүй. Учир нь энэ нь Монголын МБС-ын салбарыг бүхэлд

нь хамарсан дэлгэрэнгүй дүн шинжилгээ болох төдийгүй одоогийн Ажлын удирдамжинд

заагдсан ажил үүргээс хэтэрсэн ажил болох юм. Тиймээс бид БАЗТ-ийн үйл ажиллагаатай

холбоотой цөөн хэдэн зүйлүүд дээр анхаарлаа хандуулан ажиллалаа.

12

2.1. БАЗТ-ийн үйлчлүүлэгчид

Монголд МБ-ын үйлчилгээ үзүүлдэг үндсэн 4 төрлийн байгууллага байдаг.

МБ-ын 89 сургууль байдгаас 39 нь улсын төсвөөс санхүүждэг төрийн өмчийн сургууль

бөгөөд бусад нь хувийн хэвшлийн сургууль юм байна. Төрийн өмчийн сургуулиуд

орлогоо Сангийн яам (улсын төсөвт) руу шилжүүлдэг. БАЗТ-үүдээс үйлчилгээ авдаг МБ-

ын сургууль болон Политехникийн коллежийн тоо харилцан адилгүй бөгөөд зүүн бүсийн

аргазүйн төвд 4 байхад Улаанбаатарын БАЗТ-д 46 сургууль харъяалагдаж байна.

Сургуулиуд 1 жилийн, 2.5 жилийн болон богино хугацааны сургалтын хөтөлбөрүүдийг

хэрэгжүүлдэг.

534 (орчим) хувийн хэвшлийн түр сургалтын байгууллагууд байдаг ба тэдгээр нь улсаас

зөвшөөрөгдөж баталгаажсан юм байна. Эдгээр төвүүд нь хөдөлмөрийн хэлтсээс

санхүүжилт авч түр сургалт явуулан богино хугацаанд хөдөлмөр эрхлэлтийг

нэмэгдүүлдэг. Түүнчлэн эдгээр сургуулиуд жилд элсэн сурч байгаа оюутны тоогоор

тодорхой хэмжээний мөнгө (“хувьсах зардал”) авдаг. Түүнчлэн оюутны сургалтын

төлбөрөөс орлого олдог. Сургалт нь хугацааны хувьд 3-6 сарын хооронд хэлбэлзэх нь

элбэг байдаг. Тоо хэмжээний хувьд эдгээр хувийн сургуулиуд нь төрийн өмчийн

сургуулиудаас хавьгүй олон юм байна. Доорхи хүснэгтээс харна уу.

Аймаг, дүүргийн хөдөлмөрийн хэлтсүүдийн гол үүрэг нь ажил горилогч/хайгчдыг

бүртгэх ба ажил олгогч эздээс ажлын байрны зар буюу ажилд авах тухай мэдээлэл

цуглуулж тэдний хооронд зуучилдаг. 2012 оны 10 сарын 11-ний өдрийн Хөдөлмөрийн

яамны баталсан журмын дагуу Аймаг, дүүргийн хөдөлмөрийн хэлтсүүдийн ажил үүргийн

нэг хэсэг нь МБ-ын сургуулиудтай хамтран 5 сар хүртэлх хугацааны түр сургалтуудыг

зохион байгуулах явдал бөгөөд ажил горилогчдыг энэ сургалтандаа хамруулдаг. Эдгээр

түр сургалтууд нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан (ХЭДС)-аас санхүүждэг.

Үйлдвэр, аж ахуйн газар, компаниудын зохион байгуулдаг ажлын байрны сургалт.

Үйлдвэрүүдэд тодорхой ур чадвар бүхий ажиллах хүчин шаардлагатай байгаа үед МБ-ын

сургуулиуд “бэлдэж” өгч чадахгүй байгаагаас тэд өөрсдийнхөө эрэлт хэрэгцээг хангах

арга хэмжээг явч явуулдаг. Ингэхдээ тэд өөрсдөө ажлын байран дээрх сургалт явуулах

эсвэл сургуулиудад захиалга өгч сургалтыг хийлгэх аль эсвэл энэ чиглэлээр сургуультай

хамтран ажиллах зэргээр зохион байгуулдаг. Түүнчлэн ажил олгогч эзэд нь ихэвчлэн

хөтөлбөр боловсруулах, үйлдвэрлэлийн дадлага хийлгэх боломж (хосмог тогтолцоо)-

оор хангах чиглэлээр сургалтын байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Дадлагажуулах хөтөлбөрийг улсаас зохион байгуулдаггүй.

Хүснэгт 1. 6 БАЗТ-үүдийн харъяалалд байгаа МБ-ын сургуулиуд болон түр сургалтын байгууллагуудын тоо

БАЗТ-үүд МБ-ын сургууль

ба политехникийн

коллеж

МБ-ын түр

сургалтын

байгууллага

Говийн бүс 8 12

Улаанбаатар 46 400

Хангайн бүс 11 36

Зүүн бүс 4 3

Баруун бүс 9 40

13

Төвийн бүс 11 43

Нийт 89 534

Яг одоогоор БАЗТ-үүд МБ-ын албан ёсны 89 сургууль дээр гол анхаарлаа хандуулж байна.

Бидэнтэй ярилцлага хийсэн БАЗТ-үүд аль сургалтын байгууллага тухайн бүс нутагтаа зөвхөн түр

сургалт явуулдаг талаар сайн мэддэг. БАЗТ-үүд нь бүх сургуулиудтай бүгдтэй нь ажиллах хүчин

чадал байхгүй. Жишээ нь: Төвийн БАЗТ-ийн харъяа 43 хувийн сургууль байдаг ба тэдгээр нь 3

аймагт түр сургалт явуулдаг бөгөөд тус төв нь тэдгээрийн 12-той нь хамтран ажиллаж байна гэж

Төвийн БАЗТ-ийн менежер ярилаа.

Ажил олгогч эздийн зүгээс ажлын байрны сургалтыг удирдан явуулдаг инженерүүдэд заах

аргазүйн сургалт авах талаар цөөн тооны хүсэлт ирүүлдэг жишээг сонслоо.

Зөвлөмж 1: БАЗТ-үүд нь хувийн хэвшлийн түр сургалтын байгууллагууд руу чиглүүлэн

үйлчилгээгээ илүү өргөжүүлэх боломжтой. Жишээлбэл өөрсдийгөө илүү сурталчилан

таниулах (танилцуулга буюу зурагт хуудас гаргах гэх мэт), мөн боломжийн үнэ

төлбөртэйгөөр хувийн сургуулиуд болон үйлдвэр, компаний багш нар оролцох боломжтой

төвийн байрлалтай газрыг сонгон заах аргын сургалт зохион байгуулах.

Зөвлөмж 2: Хувийн хэвшлийн болон бусад сургууль, компаниудын одоогийн багшлах аргын

чанарын үнэлгээг хийж түүн дээрээ үндэслэн энэ төрлийн үйл ажиллагаа, хүчин чармайлтыг

хийх боломжтой.

Зөвлөмж 3: БАЗТ-үүд өөрсдөө ийм төрлийн үнэлгээ хийх хангалттай тооны боловсон хүчин

байхгүй. БАЗТ-үүдэд сурч бэлтгэгдсэн туршлага бүхий багш нараас бүрдэх үнэлгээчдийн баг

энгийн ажиглалт хийх маягт ашиглан хичээлийг ажиглах, сургуулийн удирдлага болон багш

нартай ярилцлага хийх замаар багшийн заах аргын чанарт ажиглалт хийх боломтой гэж

төсөөлж байна. Эдгээр үнэлгээчид хийсэн үнэлгээ тус бүртээ зохих (их биш) төлбөр авах

боломжтой.

Зөвлөмж 4: Энэхүү үнэлгээний үр дүнгийн талаар ХНХЯ-нд мэдээллэнэ. Үнэлгээг хувийн

сургуулиудын тусгай зөвшөөрөл/баталгаажуулалттай шууд холбон авч үзэх нь үнэлгээний

зорилго, чанар, үр дүнг бууруулах эрсдэлтэй.

Зөвлөмж 5: БАЗТ-үүд нь зөвхөн багш нарт төдийгүй үйлдвэр дээрх зааварлагч нар болон

сургуулийн менежер, сургалтын менежер, сургуулийн удирдах зөвлөлийнхөнд ч сургалт

явуулах боломжтой.

2.2. Аймаг, дүүргийн хөдөлмөрийн хэлтэс

Дээр дурьдсанчлан аймаг, дүүргийн хөдөлмөрийн хэлтсийн гол үүрэг нь ажил горилогч/хайгчдыг

бүртгэх, ажил олгогч эздээс ажлын байрны зар буюу ажилд авах тухай мэдээлэл цуглуулж тэдний

хооронд зуучилдаг.

14

Бүсийн аргазүйн төвийн дүрэм, бүтэц зохион байгуулалт нь Хөдөлмөрийн сайдын А/106 тоот

тушаалаар (2013 оны 5 сарын 28, Улаанбаатар хот, Монгол Улс) батлагдсан бөгөөд түүнд

(3.3 болон 3.4-р заалтанд) БАЗТ-ийн үүрэг ажиллагааны нэгээхэн хэсгээс дараах байдлаар

тусгасан. Үүнд:

Мэргэжлийн боловсрол, сургалтын чиглэлээр судалгаа хийж холбогдох төсөл, хөтөлбөрт

оролцох

Мэргэжлийн боловсролын сургуулиудаас шаардлагатай мэдээлэл, тоо баримт мэдээ

болон судалгаа гаргуулан авах

УГ тушаал нь БАЗТ-үүдээс явуулах судалгааны ажлыг нарийвчлан тодорхойлоогүй. БАЗТ-үүдтэй

уулзаж ярилцах үед болон семинарын үеэр хөдөлмөрийн зар зээлийн судалгаа нь тус төвийн

хариуцсан үйл ажиллагааны нэг нь гэдгийг байнга дурьдаж байсан боловч одоогоор хийгдчихсэн

хөдөлмөрийн зах зээлийн судалгааны талаар тодорхой жишээ өгөөгүй.

Зөвлөмж 6: БАЗТ-үүд хөдөлмөрийн зах зээл болон ур чадварын судалгааг хийхдээ хөдөлмөрийн

хэлтэстэй хамтран ажиллаж байхыг зөвлөж байна.

Зөвлөмж 7: Хөдөлмөрийн хэлтсийн мэдээлэл болон судалгааны дүнг ашиглаж шаардлагатай

бол өөрсдийн судалгааны ур чадвар, чанарыг сайжруулж, бэхжүүлэх тал дээр БАЗТ-үүд

анхаарч ажиллах хэрэгтэй.

2.3. Техник, мэргэжлийн боловсрол, сургалтын газар ба

Үнэлгээ, мэдээллийн төв

МБС-ын Газар нь ХНХЯ-ны МБС-ын хэлтсийн харъяа хэрэгжүүлэгч агентлаг бөгөөд тэрээр миний

бие ажил үүргээ гүйцэтгэж байх энэ хугацаанд дөнгөж байгуулагдсан билээ. 2016 оны 9 сарын 9-

нд тус газар буюу байгууллагын орчин нөхцлийн талаар А. Халиунаа дарга тодорхой тайлбар

өгсөн. МБСГ нь МБС-ын хэлтсийн удирдлага дор ажиллах ба ҮМТ, БАЗТ, төрийн өмчийн МБ-ын

сургууль, политехникийн коллежүүд нь тус газрын удирдлага дор ажиллана.

Шинээр байгуулагдсан Үнэлгээ, мэдээллийн төв (ҮМТ)-ийн чиг үүргийг Хөдөлмөрийн сайдын

А/58 тоот тушаалын 2 дугаар хавсралтаар (2016 оны 3 сарын 4-ний өдөр) баталсан Үнэлгээ

мэдээллийн төвийн дүрэмд тодорхойлсон.

ҮМТ-ийн байгууллагын үйл ажиллагааг тус түшаалын 1.4 болон 1.5 дахь хэсгүүдэд тодорхойлсон.

1.4-т Төв нь дүрэмд заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд Мэргэжлийн боловсрол,

сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас (анхаарах: энэ нь

одоогийн МБСГ) мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг авч, үүрэг даалгаварыг

биелүүлж ажиллана гэж тодорхойлсон.

1.5-д Төв нь Бүсийн арга зүйн төвүүдийг мэргэжил, аргазүйн удирдлагаар хангаж

ажиллана хэмээн тодорхойлжээ.

ҮМТ-ийн үүрэг хариуцлага болон БАЗТ-тэй ажиллах уялдаа, холбоо харилцааны талаар

семинарын явцад хэлэлцэж ярилцсан. БАЗТ-үүдийн хувьд дараах сэтгэгдэлтэй байлаа. Үүнд:

15

Багш нарт гүйцэтгэлийн үнэлгээ хийх ажил нь БАЗТ-үүдийн хариуцсан ажил байдаг тул

ҮМТ энэ ажлыг хийхгүй байх нь зүйтэй. Түүнчлэн багш нарт үнэлгээ хийх ажиллагаа нь

тус төвийн ажил үүрэг биш гэдгийг тодорхой болгох үүднээс “Ур чадварын үнэлгээний

төв” гэж нэрлэж болох талтай

Дүрэм болон тушаалд ажил олгогч эзэд, танхимтай хамтран ажиллах тухай заалт алга

байна гэж зарим хүмүүс дурьдлаа

ҮМТ нь үндэсний хэмжээний эрх үүрэгтэй тул түүний нэрэн дээр “үндэсний” гэж нэмж

оруулахыг зөвлөсөн.

Зөвлөмж 8: ҮМТ-ийн үүрэг хариуцлагын талаар холбогдох дүрмэнд нь илүү тодорхой болгож

тусгахыг зөвлөж байна.

Зөвлөмж 9: ҮМТ-ийн нэрийг “Үнэлгээ, мэдээллийн үндэсний төв” (ҮМҮТ) болгож өөрчлөх

асуудлыг харгалзан үзэх.

Зөвлөмж 10: Семинараас гарсан саналуудтай уялдуулан ҮМТ нь үнэлгээ, гэрчилгээжүүлэлтийг

үндэсний стандартын дагуу явуулахад анхаарч ажиллахыг зөвлөж байна. ҮМТ-ийн

боловсруулсан багшийн сургалтын үндэсний хөтөлбөр дээр үндэслэн БАЗТ-үүд өөрсдийн бүс

нутагт багшийн сургалт зохион байгуулах боломжтой.

Зөвлөмж 11: Үндэсний хэмжээнд багшийн гэрчилгээг олгохдоо багшийн хөгжлийн

төв/сургалтын институт дээрх сургалтанд заавал оролцуулсан байх шаардлагагүй. Харин

өмнөх боловсрол/сургалт болон ажлын туршлагыг нь хүлээн зөвшөөрөх боломжтой. Ийм

маягын үндэсний хэмжээний гэрчилгээ олгоход тухайн багш шаардлага ханган тэнцэж байна

уу үгүй юу гэдгийг тодорхойлох үүднээс БАЗТ-үүд “ Амьдрах ур чадвар”-т үнэлгээ хийх ажилд

оролцож уг гэрчилгээний шаардлагыг хангаж, тэнцэхийн тулд ямар мэдлэг, ур чадварын

зөрүүг арилгах вэ гэдэг талаар зөвлөмж гаргах боломжтой. Түүнчлэн ҮМТ нь БАЗТ-ийн

аргазүйчид, МБ-ын сургуулийн багш нар болон ажил олгогч эзэд (нийгмийн түншлэл)-ээс

бүрдсэн үнэлгээчдийн баг бүрдүүлэн сургаж бэлтгэх өөр нэг хувилбар байж болно.

Зөвлөмж 12: ҮМТ нь мэргэжлийн холбоодтой хамтран үндэсний ур чадварын стандарт

боловсруулах, шинэчлэн сайжруулах, сургалтын зорилго хөтөлбөрийг тодорхойлох, сурах

бичиг боловсруулах, багш нарын гарын авлага ба суралцагч/оюутнуудад зориулсан ажлын

хуудас боловсруулан гаргах зэрэгт туслалцаа үзүүлж болно.

Зөвлөмж 13: Удирдамж” гэдэг нэр томъёо нь хоёрдмол утгатай. ҮМТ нь БАЗТ-үүдийн ажлын

чанарыг хангахад хувь нэмрээ оруулж болно. Жишээлбэл: БАЗТ-үүдийн арга зүйчдэд сургалт

явуулах, багшийн сургалттай холбогдуулсан хөтөлбөр, үнэлгээний удирдамж гаргах зэрэг

болно.

Зөвлөмж 14: ҮМТ нь БАЗТ-үүдтэй хамтран МБ-ын сургуулиудад үнэлгээ хийж болно.

16

Зөвлөмж 15: ҮМТ нь ТМБС-ын байгууллагын төгсөгчид, багш нар, мэргэжлийн болон ЧСС-ын

стандарт, хөтөлбөр, сурах бичиг, тэргүүн туршлага зэргийг багтаасан үндэсний мэдээллийн

санг боловсруулан ажиллуулах боломжтой.

2.4. Санхүүжилт ба бүрэн эрх

БАЗТ-үүдийг сургуулиудтай нягт харилцаатай байлгахын тулд МБ-ын сургуулийн бүтэц дотор

багтан байрлаж байхаар шийдвэрлэгджээ. БАЗТ-үүдийн менежерийг ХНХЯ-ны сайд томилдог

бол арга зүйн төвийн 4 арга зүйчдийг байрлаж байгаа сургуулийн захирал сонгон томилдог.

БАЗТ-ийн бүх 5 ажилтан тухайн сургуулийн жилийн төсөвт суулгасан төсвөөс цалинждаг.

Хэдийгээр 2013 оны 5 сарын 28-ны өдөр Хөдөлмөрийн сайдын баталсан тушаалын 1.3-р хэсэгт

БАЗТ нь тамга, албан бичгийн хэвлэмэл хуудас, өөрийн үйл ажиллагааны онцлогыг харуулсан

бэлэгдэл /лого/-тэй байна гэж тодорхойлсон боловч БАЗТ-үүд банканд дансгүй учир тусдаа бие

даасан хуулийн этгээд бус гэдэг асуудлаас зайлсхийх үүднээс ийм зохион байгуулалт хийгджээ.

Сургууль болон БАЗТ-үүд “Хэзээ юу хийх вэ” гэдэг талаар зохион байгуулалтын уялдаа,

зохицуулалтыг хангах үүднээс өөрийн жилийн ажлын төлөвлөгөөг ХНХЯ-ны МБС-ын хэлтсийн

үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөтэй уялдуулдаг.

МБ-ын сургуулийг санхүүжүүлэх томъёолол нь тухайн сургуулийн (оюутны тоо) хэмжээн дээр

үндэслэгддэг. Хувьсах зардал нь багш нарын зардал болон бусад хувьсах зардлууд (сургалтын

материал гм) дээр тулгуурладаг бөгөөд эдгээр нь Монгол Улсын засаг, захиргааны бүтэц зохион

байгуулалт (аймаг, сум, баг, нийслэл хот)-ын дагуу харилцан ялгавартай (жигнэсэн дундаж хувь

нь өөр өөр) байдаг. Нөгөө талаас тогтмол зардлыг Сангийн яамнаас гаргасан жилийн төсвийн

тааз дээр тулгуурлан Сангийн яамтай тохиролцон зөвшилцдөг.

Одоогийн бүтэц, зохион байгуулалт нь ашиг сонирхолын зөрчилдөөн үүсгэх магадлалтай. БАЗТ-

үүдийн арга зүйчид төвийн менежертээ тайлагнах шаардлагатай байдаг боловч тухайн байрлаж

байгаа сургууль тэднийг ажлын байранд авч ажиллуулан цалинжуулдаг. Тэдний цалин дээр

нэмж олгодог (5-20%) урамшуулал нь тухайн сургуулийн захирлаас шалтгаалдаг юм байна. Энэ

нь зохисгүй, сөрөг нөлөөлөл үзүүлэхүйц тодорхой хэмжээний хараат байдлыг үүсгэдэг.

Жишээлбэл:

- Сургуулиуд заримдаа БАЗТ-ийн арга зүйчдийн ажлын удирдамжинд тусгагдаагүй үүрэг

даалгаварыг хийж гүйцэтгэхийг шаарддаг гэж зарим БАЗТ-үүд мэдээлж байна.

- БАЗТ-ийн эзэмшилд байдаг тоног төхөөрөмж зэргийг сургууль авчихдаг жишээнээс

дурьдлаа.

- Тухайн эзэн сургууль нь 2016 онд 30 сая төгрөгийн орлого оруулах ёстойгоос 20 саяыг нь

БАЗТ-өөс оруулахыг хүссэн бөгөөд тэдний хувьд энэ нь ямар ч боломжгүй зүйл гэж нэг

БАЗТ ярьж байна.

- Сургуулиуд өөрсдийн чадамждаа өөрийн үнэлгээ хийх боломжийг бүрдүүлэх үүднээс

АХБ-ны төслөөс БАЗТ-үүд болон сургуулиудад ашиглагдах маягтын загварыг бэлтгэж

байгаа. Тэгэхээр БАЗТ-үүд эдгээр өөрийн үнэлгээг баталгаажуулбал энэ нь ямар нэг

хэмжээгээр аудитын үүрэг ажиллагааг явуулна гэсэн үг. Тэгвэл заримдаа энэ нь дээр

дурьдсан хараат байдалтай зөрчилдөж магадгүй.

17

Зөвлөмж 16: БАЗТ-үүдийг банканд өөрсдийн данстай болгож санхүүгийн хувьд тухайн эзэн

сургуулиас хараат бус байлгах хэрэгтэй.

Зөвлөмж 17: ХНХЯ бүх БАЗТ-үүдийн арга зүйчид/ажилтнуудыг ажлын байранд авч ажиллуулан

цалинжуулдаг байх хэрэгтэй.

Зөвлөмж 18: БАЗТ-үүд тухайн сургууль дээр албан өрөөний зориулалтаар түрээслэх

талбай/газраа сонгох эрхтэй байх ба уг үйлчилгээнд төлбөр төлдөг байх. Түүнчлэн БАЗТ-үүд

нь өөрийн санхүү, бүртгэлийн ажлыг тухайн эзэн сургуулийн санхүүгийн албаар хийлгэхээр

сонгож болох ба уг үйлчилгээнд төлбөр төлөх нь зүйтэй (санхүүгийн бүртгэл хөтлөлт нь

санхүүгийн удирдлагаас ялгаатай). БАЗТ-үүд ийм маягийн зохицуулалт, зохион байгуулалтыг

өөрсдийн сонголтоор хийх ба заавал ингэх албагүй.

3. Хүчин зүйлүүд

Хүчин зүйлүүд (соёл, улс төрийн нөхцөл байдал, баялаг, ядуурал, технологи) нь тухайн

байгууллагын гадна байдаг ч байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлж байдаг хийсвэр шинж

чанар бүхий элементүүд юм. Семинарын явцад эдгээр хүчин зүйлүүдийг тодорхойлох зорилгоор

оролцогчидтой хамтран “орчныг шинжих скан” хийлээ. Оролцогчдын зүгээс гурван хүчин

зүйлийг зөвлөсөн. Үүнд:

Газар зүйн хамрах хүрээ ба газар нутгийн алслагдмал байдал

Төр засаг байнга өөрчлөгдөх, гол албан тушаалууд дээр ажиллах ажилтнууд ба хууль

эрхзүйн орчин

Одоогийн эдийн засгийн хямрал

Эдгээр бүх 3 хүчин зүйлүүд нь БАЗТ-ийн ажилд нилээд сөрөг нөлөөтэй гэж үздэг. Семинарт

оролцогчид дараах хэдэн шийдлийг зөвлөллөө. Үүнд:

Байгууллагын тогтвортой байдал болон ажлын чанарыг бууруулдаг учраас БАЗТ-үүд

болон МБ-ын сургууль дахь гол мэргэжлийн хүмүүсийг ойр ойрхон халж, солихгүй байх.

Нэг газраас нөгөө рүү зорчих, танхимын сургалтанд оролцох хэрэгцээг багасгахын тулд

цахим сургалтанд түлхүү анхаарах.

Зөвлөмж 19: Байгууллагын тогтвортой байдал болон ажлын чанарыг бууруулдаг

учраас БАЗТ болон МБ-ын сургууль дахь гол мэргэжлийн хүмүүс (янз бүрийн төсөл

хөтөлбөрүүдийн хувьд хамтрагч буюу түншүүд гэж хүлээн зөвшөөрөгдсөн)-ийг ойр

ойрхон халж, солихгүй байх. Нөгөөтэйгүүр энэ нь эдгээр гол мэргэжилтнүүдийн

чадавхийг бүрдүүлж/бэхжүүлэхэд төсөл хөтөлбөрүүдийн хийсэн хөрөнгө оруулалт,

нийгмийн түншлэл болон МБ-ын сургуулиудтай тэдгээр хүмүүсийн тогтоосон

ашигтай, тус дөхөмтэй харилцаа холбоог байхгүй болгох эрсдэлтэй.

18

Зөвлөмж 20: Нэг газраас нөгөө рүү зорчих, танхимын сургалтанд оролцох хэрэгцээг

багасгах, чадамжид суурилсан сургалтын тогтолцооны хүртээмжийг нэмэгдүүлж

өргөн хүрээнд хөгжүүлэхийн тулд цахим сургалтанд түлхүү анхаарах.

4. Эрхэм зорилго

Эрхэм зорилго нь аливаа байгууллагын ялгарах онцлог шинжийг тодорхойлдог. Энэ нь тухайн

байгууллагын үндсэн зорилго ба байгууллага оршин тогтнож байгаа учир шалтгаан, зорилгоо

биелүүлэхэд ажилтнуудын оруулж буй хувь нэмэр билээ. БАЗТ нь ХНХЯ-ны МБС-ын хэлтэс болон

МБСГ-ын харъяа байгууллага ба МБ-ын сургуулиуд дээр байрладаг. Төвийн хэтийн төлөвөөс

харахад түүний чиг үүрэг, хариуцлагыг гадны байгууллага тодорхойлдог юм байна.

Тиймээс БАЗТ-үүдэд өөрийн гэсэн тууштай эрхэм зорилго байхгүй. Семинарын явцад 6 БАЗТ-

үүдээс нэг нь (Хангайн бүс) “Сургалтын байгууллагуудын чадавхийг сайжруулах” нь манай эрхэм

зорилго гэж тайлбарласан. Бусад 5 БАЗТ-өөс нэг нь тодорхой эрхэм зорилго байхгүй гэсэн бол

нөгөө дөрөвийнх нь хувьд эрхэм зорилго нь тодорхой боловч ажиллаж байгаа цаасан дээрээ

бичээгүй гэж тайлбарлалаа. Хангайн бүсийн аргазүйн төв “Хамтдаа хөгжиж, хамтдаа бүтээе” гэж

өөрийн уриаг тодорхойлсон байна.

Эрхэм зорилгоо тодорхойлох нь зөвхөн тухайн аргазүйн төвийн ажилтнуудад чиглэл, хандлагыг

нь тодорхойлон өгөөд зогсохгүй бусад хамтран ажиллагч/оролцогч талууд болон боломжит

харилцагчдад БАЗТ гэж ямар байгууллага болох талаар тодорхойлж өгдөг. БАЗТ-ийн эрхэм

зорилго нь оролцогч талуудад нь тодорхой байдаг гэж нэг аргазүйн төв хэлсэн бол 2 нь хэлэхдээ

тэдний эрхэм зорилго хамтрагч талуудад нь тодорхой бус буюу хангалттай ойлголтгүй гэсэн,

харин үлдсэн 3 БАЗТ-ийн хувьд энэ талаар чимээгүй байлаа. Эцэст нь үүнийг сайжруулах боломж

байгаа гэж дүгнэж хэлмээр байна.

Зөвлөмж 21: БАЗТ-үүд нь улс орон даяар, нийтэд нэг ижил тодорхой ойлголт, имиж

бүрдүүлэхийн тулд одоогийн хууль эрхзүйн хүрээнд нэгдсэн нэг эрхэм зорилгыг томъёолон

тодорхойлж, зөвшилцөх боломжтой.

Зөвлөмж 22: Тодорхойлсон эрхэм зорилгоо өөрсдийн танилцуулга, сургалтын материалын

эхний хуудас, хэрэв вэбсайттай бол вэбсайт дээрээ болон албан өрөөнийхөө ханан дээр буюу

зочид гийчдэд харагдахаар байрлуулж болно.

Зөвлөмж 23: БАЗТ бүр өөрсдөд нь урам зориг өгөхүйц товч, тодорхой уриа, лоозонтой байх

боломжтой.

5. Эрх үүрэг, хариуцлага, үр дүн

Бүсийн арга зүйн төвийн дүрэм, бүтэц зохион байгуулалтыг Хөдөлмөрийн сайдын А/106

тоот тушаалаар (2013 оны 5 сарын 28, Улаанбаатар хот, Монгол Улс) баталсан бөгөөд

19

түүнд БАЗТ-ийн эрх үүргийг тодорхойлж өгсөн. Бид тэдний үүрэг хариуцлагыг дараах

байдлаар багцлан авч үзэж байна. Үүнд:

a. Төсөл боловсруулах

3.1. БАЗТ-ийн үйл ажиллагаа, зохион байгуулалттай холбоотой төсөл, санал боловсруулж

холбогдох дээд байгууллагад тавьж шийдвэрлүүлэх.

b. Хөтөлбөр боловсруулах

3.2. Чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулах, шинэчлэх, хяналт

шинжилгээ хийх.

c. Сургууль, багш нарын чадамжийг бэхжүүлэх

3.3. Чадамжид суурилсан сургалтын үнэлгээ хийхтэй холбоотой үйл ажиллагааг зохион

байгуулж, мэргэжил аргазүйн удирдлагаар хангах.

3.5. Бүсийн сургуулиудыг сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүн, цахим мэдээллээр

хангах, түгээх ажлыг Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогын хэрэгжилтийг

зохицуулах газраас өгсөн чиг үүргийн дагуу холбогдох байгууллагуудтай хамтран

хэрэгжүүлэх.

3.6. Бүсийн сургуулиудын багш, суралцагчдын мэдлэг боловсрол, ур чадварыг хөгжүүлэх,

ажлын арга барилаас харилцан суралцах, дэлгэрүүлэхтэй холбогдсон үйл ажиллагааг

төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодтой хамтран зохион

байгуулах.

3.7. Эрхлэх үйл ажиллагааны хүрээнд зөвлөн туслах үйл ажиллагаа явуулах.

3.8. Бүсийн хэмжээнд удирдах ажилтан, аргазүйчид, сургагч багш, мэргэжлийн

боловсролын сургууль болон боловсролын бусад түвшний сургууль, байгууллагатай

хамтран багшлах эрхийн сургалт явуулах, багшийг давтан бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх

сургалтыг Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах

газраас өгсөн чиг үүргийн дагуу зохион байгуулах.

d. Судалгаа, шинжилгээ (дүрмийн 3.3-р хэсгээс харна уу)

3.3. Мэргэжлийн боловсрол, сургалтын чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил хийх,

холбогдох төсөл хөтөлбөрт оролцох.

3.4. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагаас шаардлагатай судалгаа, мэдээ,

мэдээллийг гаргуулж авах.

20

Анхаарал хандуулах шаардлагатай зарим асуудлууд:

5.1.'Чадамжид суурилсан сургалт'-ын тодорхойлолт

Чадвар, чадамж хоёр нь хоёулаа ижил төстэй утга агуулдаг боловч өөр өөр нөхцөлд ашиглагддаг.

Үүнд:

Чадвар гэдэг нь тухайн хүний эзэмшсэн мэдлэг, ур чадвар юм.

Чадамж гэдэг нь аливаа ажлыг хэрхэн яаж, ямар түвшинд хийж байгааг тодорхойлдог.

2013 оны 5 сарын 28-ны өдөр батлагдсан БАЗТ-ийн дүрмийн 1.1-д зааснаар 'Чадамжид

суурилсан сургалтын хөтөлбөрийг боловсруулах нь БАЗТ-ийн хүлээсэн үүрэг хариуцлагын нэг'

болно.

2013 оны 2 сарын 13-ны өдрийн Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн (товчилсон

хэлбэрээр) 4.1.10-т “чадамж” гэж хөдөлмөрийн орчинд ажил олгогчийн зүгээс тавигдах

мэргэжлийн шаардлагыг биелүүлэх түвшинд суралцагчийн эзэмшсэн байвал зохих мэдлэг,

чадвар, дадал юм гэжээ.

Энэ нь БАЗТ-үүд ажил олгогчийн зүгээс тавигдах хэрэгцээ шаардлагад нийцсэн сургалтын

хөтөлбөрийг боловсруулах хэрэгтэйг илэрхийлж байна. Тэгэхээр 'чадамж' нь Монголын орчин

нөхцөлд бол сургалтын явцад олговол зохих онол, практикийн хэрэгцээнд хоёуланд нь

хамааралтай ба ажил олгогчдын шаардлагад нийцүүлсэн сургалтын хөтөлбөртэй уялдуулах нь

чухал гэдгийг онцлож байна. Бидэнтэй ярилцлага хийсэн хүмүүс “чадамжид суурилсан

сургалтын хөтөлбөр”-ийн талаар дээрхтэй ижил утга санааг илэрхийлж байгаа бөгөөд тэдний

үзэж байгаагаар энэ нь зохих чадамж бүхий ажилчдыг сургаж бэлтгэдэг сургалтын хөтөлбөр юм.

Зарим орнуудад “чадамжид суурилсан” гэдэг үг одоо Монголд ид шинэ загвар буюу моодонд

ороод байгаагаас арай өөр утга санааг илэрхийлдэг. Тэрээр тухайн оюутан аль нэг сургууль дээр

явагддаг танхимын сургалт болон курс сургалтанд заавал хамрагдсан байх шаардлагагүйгээр ур

чадвараа гэрчилгээжүүлдэг боловсрол, сургалтын тогтолцоонд хамааралтай байдаг. Иймэрхүү

“чадамжид суурилсан тогтолцоо”-нд:

өмнөх сургалтыг хүлээн зөвшөөрдөг

хүсэлт гаргагчдын ур чадварт үнэлгээ хийдэг

Мэргэшлийн түвшний үндэсний тогтолцоо нь ур чадваруудыг тодорхойлдог

энэ нь сургуулиуд болон хараат бус, бие даасан үнэлгээний төвүүд дээр хийгдэх

боломжтой

сургалт нь тодорхой цаг хугацаанд баригддаггүй ба уг тогтолцоо нь насан туршийн

боловсрол, сургалтанд чиглэгдэж байдаг

цахим сургалт нь танхимын сургалтанд хамрагдах хэрэгцээг багасгаж, бууруулахад үүрэг

роль гүйцэтгэх боломжтой.

“Чадамжид суурилсан сургалт”-ын энэхүү өргөн утга бүхий тодорхойлолтыг одоо Монголд

тодорхойлон ашиглаж байгаагаас илүү зөв эсвэл буруу гэж үзэх шаардлагагүй.

21

Монгол дахь одоогийн МБС-ыг бэхжүүлэх үйл ажиллагаа, хүчин чармайлтууд нь Чадамжид

суурилсан сургалтанд чиглэгдсэн өргөн хүрээтэй, илүү нарийвчилсан тогтолцоог бүрдүүлэхэд

чиглэгдсэн алхмууд хийгдэж байна. Бид БАЗТ-үүдийн чадавхийг бүрдүүлэх талаар хэлэлцэж буй

одоогийн нөхцөл байдалд илүү голлон чиглэгдсэн тодорхойлолтыг ашиглана.

Зөвлөмж 24: МБС-ын салбарын нийтлэг нэр томъёог салбар дахь хүн бүрт ижил түвшинд

ойлгуулах. Нийтлэг нэр томъёоны тайлбар толийг Монгол, Англи хоёр хэл дээр боловсруулан

гаргах.

5.2. Хөтөлбөр боловсруулалт

Үнэлгээ хийж чаддаг байхын тулд бүх мэргэжлийн стандартыг боловсруулах шаардлагатай байна

гэж УБ болон ТБАЗТ-үүд семинарын явцад онцлон дурьдсан.

Одоогоор МБС-ын хөтөлбөрийг янз бүрийн түвшинд, янз бүрийн газруудад ( сургууль, ажил

олгогчид, төсөл хөтөлбөрүүд) боловсруулан ХЯ баталгаажуулагч удирдах байгууллагын үүрэг

гүйцэтгэж байгаа юм байна. Мөн холбогдох үндэсний гэрчилгээжүүлэлтийн хамт Мэргэшлийн

түвшний үндэсний тогтолцооны талаар оролдлого, хүчин чармайлтууд хийгдэж байна.

Ерөнхийдөө ажил олгогчид эсвэл агуулгын мэргэжилтнүүд сургалтын зорилгыг тодорхойлон

хөтөлбөр боловсруулдаг ба ингэхдээ аргазүйн зөвлөгөөгөөр хангадаг заах аргазүйн

мэргэжилтнүүдтэй хамтран ажилладаг. Одоогоор Монголд сургуулийн багш нар ажил

олгогчид/үйлдвэрийн мэргэжилтнүүдтэй хамтран шинэ хөтөлбөр боловсруулдаг юм байна.

Энэхүү үйл ажиллагаа нь ажил олгогч эздийн эрэлт хэрэгцээтэй илүү уялдаатай “чадамжид

суурилсан” хөтөлбөрийг хангаж байдаг.

Техникийн ажил мэргэжлүүдийн хувьд БАЗТ-ийн арга зүйчид нь агуулгын чиглэлийн бус

экспертүүд гэдгийг бас санаж байх нь чухал.

Зөвлөмж 25: Хөтөлбөр боловсруулах чиглэлээр БАЗТ нь:

Сургуулийн хүсэлтээр хөтөлбөр боловсруулах ажилд ерөнхий экспертээр оролцох;

Хэрэв хөтөлбөр боловсруулахад ажил олгогчид оролцдоггүй бол тэднийг

оролцуулах талаар сургуулиудад зөвлөх; нийгмийн түншүүд (ажил олгогчид,

мэргэжлийн холбоод) ингэж ажиллахыг дэмжих. Эдгээр ажлын хэсгүүд шинээр

хөтөлбөр боловсруулах, одоо байгааг нь шинэчлэх боломжтой.

Хөтөлбөр боловсруулж тараах чиглэлээр үндэсний зохицуулагч/хэрэгжүүлэгч

агентлаг, газруудтай хамтран ажиллах;

Хосмог сургалт ба үйлдвэрлэлийн дагалдан/дадлагын ажлыг дэмжиж ажиллах;

Ерөнхий арга зүйн хөтөлбөр боловсруулах. Үүнд:

- МБ-ын сургуулийн менежерүүдэд зориулсан гарын авлага

- багш нарын шилдэг туршлагын талаарх ном

- цахим сургалтын гарын авлага

22

Зөвлөмж 26: БАЗТ-ийн боловсруулсан материалуудыг сургууль, ажил олгогчид, бусад БАЗТ-үүд

болон зохицуулагч байгууллагын хувьд ҮМТ зэрэг байгууллагууд хамтран ашиглах

боломжтой.

Зөвлөмж 27: Ерөнхий аргазүйн чиглэлээрх түр сургалтын хэрэгцээнд ашиглагддаг

хөтөлбөрийг багшийн сургалтын үндэсний хөтөлбөртэй уялдуулан зохицуулах

шаардлагатай ба ингэснээр үндэсний түвшний гэрчилгээ авах/олгоход түр сургалтууд нь

хүчин төгөлдөр өмнөх сургалтанд тооцогдох боломжтой.

5.3. Багшийн чадавхийг бүрдүүлэх/бэхжүүлэх

Багшийн чадавхийг бүрдүүлэх/бэхжүүлэх ба сургуулийн үйл ажиллагааг сайжруулах нь хуулинд

хамгийн их анхаарал татсан ажил үүрэг юм байна. Мөн бидэнтэй ярилцлага хийсэн БАЗТ-үүд энэ

талаар дурьдаж байсан. БАЗТ-ийн арга зүйчид/ажилтнууд чадавхи бүрдүүлэх чиглэлээр ямар

төрлийн арга ажиллагааг явуулах вэ гэдгээ тодорхойлохын тулд тэдний ажил үүргийг илүү

тодорхой болгож өгөх хэрэгтэй гэж ярилцлагад оролцсон зарим хүмүүс хэлж байлаа.

Заримдаа сургууль болон компаниуд сургагч багшаар ажиллах инженерүүдийг авч ажиллуулдаг.

Тиймээс тэднийг багшлах, заах арга зүйн ур чадвар олгох ерөнхий сургалтанд хамруулан сургах

шаардлагатай болдог ба жишээлбэл дараах чиглэлээр:

Өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл зүй

Сурагч төвтэй сургах, суралцах ур чадвар

Насанд хүрэгчдийн боловсрол

Хичээлийн төлөвлөгөөг хэрхэн бэлтгэх

Мультмедиа ба мэдээллийн технологийн ашиглалт

Түүнээс гадна техникийн агуулгын бүрэлдэхүүн хэсэг гэж байдаг. Сайн сурах бичиг, багшийн

гарын авлага, сурагч оюутнуудад зориулсан ажлын хуудас зэргээр дамжуулан үүнд анхаарал

хандуулан хийх боломжтой. Эдгээр гарын авлагыг ашигладаг хэрэглэгчид түүнийг ашиглах

явцдаа тайлбар, зааварчилгаа авч байвал энэ нь үргэлж ашиг тустай байдаг. Үүнийг зохих

мэргэжлийн агуулгын чиглэлийн эксперт хийх шаардлагатай. Харин БАЗТ-ийн хувьд үүнийг хийх

экспертизтэй байх шаардлагагүй бөгөөд зохион байгуулалтыг хариуцан ажиллах боломжтой.

Түүнчлэн ерөнхий багшийн сургалтын хувьд БАЗТ-үүд нь ур чадвартай сургагч багш нарын

талаарх мэдээллийн санд нэвтрэх боломжтой байх нь ач тустай. Үндэсний хэмжээнд иймэрхүү

мэдээллийн сан бүрдүүлэх ажлыг зохион байгуулах шаардлагатай. Үүний зэрэгцээ тус сан нь

бүсийн эсвэл орон нутгийн гэсэн тусдаа бүлэгтэй байж болно.

Зөвлөмж 28: Багш бэлтгэх үндэсний хөтөлбөр дээр үндэслэн БАЗТ-үүд өсвөр насны хүүхдийн

сэтгэл зүй, насанд хүрэгчдийн боловсрол, хичээлийн төлөвлөгөөг хэрхэн бэлтгэх, мультмедиа

ба мэдээллийн технологи зэрэг элементүүдээр багшийн ерөнхий/ерөнхий заах арга зүйн

сургалт явуулах боломжтой.

23

Зөвлөмж 29: БАЗТ-үүд нь сургалт хэрхэн зохион байгуулах, суралцагчид буюу оюутнуудад

зориулсан ажлын хуудсны ашиглалт зэрэг техникийн агуулгатай холбоотой сургалтын

талаар зөвлөгөө өгөх боломжтой.

Зөвлөмж 30: БАЗТ-үүд нь ҮМТ-өөс удирдан ажиллуулдаг ур чадвартай сургагч багш нарын

талаарх үндэсний мэдээллийн санд хувь нэмрээ оруулж, мэдээлэл авч ажиллах боломжтой.

5.4. Судалгаа ба үнэлгээ

БАЗТ-ийн судалгааны үүрэг ролийг хуулинд өнгөцхөн тодорхойлжээ. Үүнд:

3.3. МБС-ын чиглэлээр судалгааны ажил хийж холбогдох төсөл, хөтөлбөрүүдэд оролцох

3.4. МБ-ын сургуулиудаас шаардлагатай мэдээ тоо баримт, мэдээлэл, судалгаа авах

АХБ-ны төсөл нь БАЗТ-үүдийг сургуулиудын өөрийн үнэлгээнд оролцуулах асуудалд анхаарч

байгаа юм байна. Түүнчлэн энэ зорилгоор загвар боловсруулж байгаа уг загвар маягтын талаар

сургуулиудад тайлбар өгөх ажил болон өөрийн үнэлгээний чанарыг баталгаажуулах үүрэг

даалгаварыг БАЗТ-үүдэд хариуцуулах талаар авч үзэж байна. Сүүлийн буюу “баталгаажуулах”

хэсэг нь чадавхийг бүрэлдүүлэх чиглэлийн үйл ажиллагаанаас давж аудитийн үүрэг роль руу

илүүтэй чиглэгдсэн ажиллагаа болох юм. Аудит нь ерөнхийдөө тухайн үйл ажиллагааг хариуцаж

буй удирдлага эсвэл эрх бүхий удирдах байгууллагын нэрийн өмнөөс хийгддэг. Энэхүү үүрэг

роль нь БАЗТ-үүдэд “шууд бус эрх мэдэл”-ийг олгох бөгөөд энэ нь талархал сайшаал, уур хилэн,

хэл ам аль алинийг дагуулж болох бөгөөд ялангуяа БАЗТ-үүдийн арга зүйчдэд 5-20 хувийн

урамшуулал олгох асуудал гарч ирэх үед тэдний сургуулийн удирдлагаас хараат байдаг нөхцөл

байдалтай нь амархан зөрчилдүүлэхэд хүргэнэ. Талархал сайшаал гэдгээр бид БАЗТ-үүдээс өгөх

заавар зөвлөгөөг сургуулиуд илүү сайн сонсож хүлээн авдаг болгохыг хэлж байгаа (гэхдээ бид

энэ талаар БАЗТ-үүдээс ямар нэгэн гомдол сонсоогүй) ба харин уур хилэн, хэл ам гэдгээр БАЗТ-

үүд сургуулиудын нэр хүндэд үзүүлж болох нөлөөлөл болон энэ бүхний үр дагаварт тэдний

харилцаанд тулгарч болох саад бэрхшээлийг хэлж байгаа юм.

ТМБССД-1 төслийн хувьд үндэсний стандартыг хангаж буй эсэхийг шалгах зорилго бүхий багш

нар болон сургалтын хөтөлбөрт хийх үнэлгээний ажилд БАЗТ-үүдийг ҮМТ-тэй хамтран

оролцуулах асуудлыг анхааран авч үзэж байна.

Эдгээр нэмэлт үүрэг даалгаварууд нь тэдний дүрмэнд заагдсан судалгаа хийх албан ёсны үүрэг

хариуцлагыг тодорхой хэмжээнд нэмэгдүүлэх ба одоо чадавхи бүрдүүлэх/бэхжүүлэх чиглэлээр

хангалттай ачаалалтай ажиллаж байгаа БАЗТ-ийн ажилтнуудын хязгаарлагдмал чадавхи, ур

чадварт цаашид нэмэлт ачаалал болох төдийгүй “аудит” гэдэг үүднээсээ ямар нэгэн

эрсдэлгүйгээр тэнд оршиж байгаа ашиг сонирхолд амар хялбараар нөлөөлөхгүй. Монголын

боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөл /МБМИҮЗ/ хэмээх бие даасан

байгууллага нь аудит болон магадлан итгэмжлэлийг явуулах үүрэг хариуцлагыг хүлээдэг.

24

Зөвлөмж 31: БАЗТ-үүдийн судалгаа хийх үүрэг хариуцлагыг тэдний ажил үүргээ хэрэгжүүлэхэд

ялангуяа багш нарын чадавхийг бэхжүүлэхэд шаардлагатай судалгаа, шинжилгээ, үнэлгээгээр

хязгаарлаж өгөхийг зөвлөж байна. Жишээлбэл:

Сургалтын хэрэгцээний судалгаа (СХС)

Чадамжид суурилсан үйл ажиллагаанууд ямар хэмжээнд хүртэл хийгдчихээд байгаад

үнэлгээ хийх

Зөвлөмж 6-г энд давтан дурьдаж байна. Үүнд: БАЗТ-үүд нь хөдөлмөрийн зах зээлийн болон ур

чадварын эрэлт хэрэгцээний судалгааг Хөдөлмөрийн газартай хамтран явуулдаг байхыг

зөвлөмж болгож байна.

Зөвлөмж 32: Сургуулиуд өөрийн үнэлгээ хийхэд БАЗТ-үүд туслалцаа үзүүлж боломжтой.

Үнэлгээний дүнг сургуулиуд өөрсдөө ХНХЯ руу ирүүлдэг байх ба үнэлгээний үйл явцын чанар

болон үнэн зөв, шударга хийгдсэн эсэх талаар БАЗТ-үүд бие даасан тусдаа тайланг хүргүүлэх

боломжтой. Энэ утгаараа тэд зөвхөн дэмжлэг үзүүлэн ажиллах үүрэгтэй бөгөөд харин ямар

нэгэн “Гэрчилгээжүүлэгч байгууллага” эсвэл “Баталгаажуулагч байгууллага” (МБМИҮЗ-ийн

үүрэг хариуцлагатай адил) – ын үүрэгт ажлыг хийж байгаа биш бөгөөд ийм сэтгэгдэл ч

төрүүлэх ёсгүй. Сургуулиуд гүйцэтгэлийн гэрээг БАЗТ-үүдтэй бус харин ХНХЯ-ны МБС-ын

хэрэгжүүлэгч агентлагтай хийх нь зүйтэй.

Зөвлөмж 33: БАЗТ-үүд нь багш нарын гүйцэтгэлд ажиглалт хийж тэдний багшлах ерөнхий үр

чадварт үнэлгээ хийж сайжруулан шинэчлэх талаарх зөвлөмжийг сургуулийн удирдлагад

гаргаж өгөх боломтой. Сургууль энэхүү зөвлөмжийг ажилтнуудын үнэлгээ, гүйцэтгэлийн

гэрээ болон хүний нөөцийг хөгжүүлэх төлөвлөгөөндөө тусгаж болно.

5.5 БАЗТ-ийн одоогийн үр дүн

БАЗТ-үүд дараах үйл ажиллагааг явуулж байна. Үүнд:

Сургалтын хэрэгцээний судалгаа зохион байгуулах

БАЗТ-үүдийн аргазүйчдийн чадавхийг бүрдүүлэх

МБ-ын сургууль, сургалтын менежерүүд болон ТУЗ-ийн гишүүдийн сургалт

Багшлах арга зүйн чиглэлээр зөвлөх үйлчилгээ

Тэргүүн туршлагаа хуваалцах

Оюутнуудын дунд уралдаан, тэмцээн зохион байгуулах

Хөтөлбөр боловсруулах чиглэлээр зөвлөх үйлчилгээ

Цахим сургалт боловсруулах

ЧСС-ын хөтөлбөрийг гэрчилгээжүүлэх

Багш нарыг цуглуулж тодорхой хөтөлбөрүүдийг хэлэлцүүлэх

Эдгээр ажлуудыг хэрэгжүүлэхтэй холбоотой тодорхой давуу болон сул талууд байдаг талаар

БАЗТ-үүд дурьдлаа. Үүнд:

Хүснэгт 2: БАЗТ-үүдийн үйл ажиллагааны үр дүнтэй холбоотой давуу болон сул талууд

25

БАЗТ Давуу тал Сул тал

Говийн бүс Багш нарын сургалтын чанар

сайн

Мультмедиа сургалт сайн

Одоогоор 2 мэргэжлийн

хөтөлбөр боловсруулж байна

Зөвлөх үйлчилгээг сайжруулах

боломжтой

Цахим сургалтыг сайжруулах

боломжтой

СХС-г илүү сайн хийх

боломжтой

Шинээр бүтээгдэхүүн,

үйлчилгээ гаргах шаардлагатай

байгаа бөгөөд түүнчлэн цахим

хэлбэрээр байх

Улаанбаатар Бид чанартай сургалт, зөвлөх

үйлчилгээ явуулдаг

Хангайн бүс Зарим сургалтууд чанартай

сайн хийгддэг

Зарим сургалтын чанар муу

Байнгын үйл ажиллагаатай

Зүүн бүс Үйлчилгээнүүд нь хэрэгцээн

дээр тулгуурладаг

Ажлын ачаалал хэтэрхий их

биш

Баруун бүс Чанартай сайн сургалт, зөвлөх

үйлчилгээ явуулдаг

Ажлын ачааллын хувьд

боломжийн

Төвийн бүс Сургалтанд сургуулийн багш

нар маш идэвхитэй оролцдог

Жилд 1-2 удаа зөвлөх

үйлчилгээ үзүүлдэг гэхдээ үр

дүн нь хангалтгүй, сургуулиуд

нь алслагдмал

Түгээн дэлгэрүүлэх сургалтын

үр дүн нь урт хугацааны дараа

л мэдэгддэг

Бидний хувьд богинохон хугацааны дотор тэдний хийсэн энэхүү өөрийн үнэлгээг

баталгаажуулах боломжгүй байлаа. Гэвч БАЗТ-үүдийн чадавхийг бэхжүүлэх чиглэлээр дэмжлэг

туслалцаа шаардлагатай байсаар байгааг уг өөрийн үнэлгээ харуулж байна. (10-р бүлгээс харна

уу.)

6. Нөөц, эх үүсвэр Нөөц эх үүсвэр нь санхүүгийн, хүний болон эд материалын, үйлчилгээ аж ахуйн, мэдээллийн гэх

мэтчилэн байдаг. Семинарын явцад БАЗТ-ийн нөөц, эх үүсвэртэй нь холбоотой дараах давуу

болон сул талуудын талаар дурьдлаа. Үүнд:

Хүснэгт 3: БАЗТ-үүдийн нөөц, эх үүсвэртэй холбоотой сул болон давуу талууд

26

БАЗТ-үүд Давуу тал Сул тал

Говийн бүс Оффисын хэрэгсэл, интернет

болон тоног төхөөрөмж сайн

Чухал мэдээлэл авах боломж

дутагдалтай

Шууд санхүүжилт байхгүй

Улаанбаатар Мэргэшсэн боловсон хүчинтэй

Материаллаг бааз сайн

Мэдээлэл авах боломжтой

Санхүүгийн нөөц

Оффисын хэрэгсэл тийм ч сайн

биш

Интренетийн хурд удаан

Хангайн бүс Интренеттэй

Тог, цахилгаанаар хангагдсан

Мэдээлэл авах боломжтой

Санхүүгийн нөөц

Тоног төхөөрөмжөө

сайжруулах

Интернэтийн хурд удаан

Зүүн бүс Ажиллах орчин сайн Санхүүгийн зохистой орчин

бүрдээгүй

Унаа машин байхгүй

Засвар хийх шаардлагатай

Телевиз, FM радиогоор сургалт

хийх тоног төхөөрөмж байхгүй

Баруун бүс Мэдээлэл авах боломжтой

Интернэттэй

Санхүүгийн үүсвэр байхгүй

Үйл ажиллагааны төсөв байхгүй

Интернэтийн хурд удаан

Бүсийн МБ-ын сургуулиуд руу

явах унаа машин байхгүй

Вирусны программ байхгүй

Оффист засвар хийх

шаардлагатай

Төвийн бүс 5 албан хаагчтай

Тоног төхөөрөмжтэй

Цахилгаан, дулаантай

Албан өрөөтэй

Арга зүйчдэд туршлага

дутагдаж байгаа

Интернэтийн хурд удаан

Тоног төхөөрөмжөө

сайжруулах шаардлагатай

Шууд санхүүжилт байхгүй

Сургалт явуулж байгаа

тохиолдолд сургууль бидэнд

санхүүжилт олгодоггүй учир

сургагч багш нарыг

санхүүжилүүлэхэд хүндрэлтэй

Газар нутаг томтой, алслагдмал

учир 4 арга зүйч бүх сургуульд

очих боломжгүй

Гадны сургагч багш нарыг

санхүүжүүлэхэд хүндрэлтэй

Алслагдмал газрууд руу явах

унаа машин байхгүй

27

Санхүүгийн эх үүсвэр эсвэл үйл ажиллагааны төсөв дутагдалтай гэсэн асуудлууд байнга

хөндөгдөж байлаа. Монгол улсын Хөдөлмөрийн сайдын 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн

тушаалд БАЗТ-ийн талаар дараах байдлаар тусгагдсан. Үүнд:

4.1. БАЗТ нь улсын төсөв болон үйл ажиллагаанаасаа олсон орлогоор санхүүжнэ.

4.2. БАЗТ-ийн үйл ажиллагааны орлогод дараах зүйлүүдийг багтаана. Үүнд:

a. төлбөрт үйл ажиллагаа болон сургалт, судалгаа, арга зүйн зааварчилгаа зэрэг

үйлчилгээ явуулсан орлого

б. Сургалтын орлого

в. Гадаад дотоодын байгууллагууд, хувь хүмүүс, ТББ-ууд болон ажил олгогч нараас БАЗТ-

д олгосон тусламж дэмжлэг

Зарим талаараа үйлчилгээнээс олох энэхүү санал болгож буй санхүүжилтийн олон эх үүсвэрүүд

нь ирээдүйд хэрэгжих боломжтой юм. Гэвч ихэнх БАЗТ-үүд нь сургуулийн санхүүгийн захиргааны

мэдэлд байдаг учир тэдэнд өөрсдийн сангаас илүү давсан эрх мэдэл байдаггүй. Байрлаж буй

сургуулиуд нь БАЗТ-үүдийн үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх ёстой. Мөн хурал, уулзалт

томилолтоор явахтай холбогдон гарсан зардлыг сургуулиас эргүүлэн төлүүлж авахад хүндрэлтэй

байдаг тухайгаа илэрхийлж байсан.

БАЗТ-үүд үйлчилгээ үзүүлж олсон орлогынхоо тал хувийг өөрсдөдөө үлдээхийг хүсч байгаагаа

семинарын үеэр илэрхийлсэн. Мөн тэдгээрийн ихэнх нь олсон орлогоо албан хаагчдынхаа

нийгмийн хамгаалал (шагнал, урамшуулал)-д зарцуулах хүсэлтэй байгаагаа хэлсэн. Өөрсдийн

орлогоо бага хэмжээгээр ч гэсэн бусад үйл ажиллагааны зардалдаа ашиглах саналтай байна.

Зөвлөмж 34: БАЗТ-үүд олсон орлогынхоо тал хувийг өөрсдөдөө зарцуулдаг болгох нь зүйтэй.

Зөвлөмж 35: Уг орлогын хэдэн хувь нь ажилчдын шагнал урамшуулалд зарцуулагдах вэ гэдэг

дээр хязгаар тогтоож өгөх (нийгмийн хамгаалал).

Дийлэнх БАЗТ-үүд интернэтийн хурд хэтэрхий удаан байгаа талаар гомдол гаргаж байлаа.

Зөвлөмж 36: Хэрэв цахим сургалтанд анхаарч, чухал ач холбогдол өгье гэж үзэж байгаа бол

интернэтийн дэд бүтцэд анхаарал хандуулах шаардлагатай болно.

Бусад сул талууд нь унаа тээвэр (машин байхгүй), албан тасалгааны зай талбай муу, тоног

төхөөрөмж хангалтгүй гэсэн шалтгаанууд байна. Эндээс үзэхэд эдгээр асуудлууд нь мөнгө

санхүүтэй холбоотой гарч байна. Мэдээлэл авах боломж хомс гэж хэд хэдэн удаа дурьдагдсан.

Үнэлгээ мэдээллийн төвөөр дамжуулах мөн интернэтээ сайжруулах замаар энэ асуудлыг тавих

боломжтой бөгөөд энэ талаар зөвлөмж боловсруулагдсан.

7. БАЗТ-ийн дотоод бүтэц, зохион байгуулалт БАЗТ-ийг сургуулиудтай нягт харилцаатай байлгахын тулд МБ-ын сургуулийн бүтэц дотор багтан

байрлаж байхаар шийдвэрлэгджээ. БАЗТ-үүдийн менежерийг ХНХЯ-ны сайд томилдог бол арга

28

зүйн төвийн 4 арга зүйчдийг тус төв байрлаж байгаа сургуулийн захирал сонгон томилдог. БАЗТ-

үүдийн бүх 5 ажилтан тухайн сургуулийн жилийн төсөвт суулгасан төсвөөс цалинждаг.

Хэдийгээр 2013 оны 5 сарын 28-ны өдөр Хөдөлмөрийн сайдын баталсан тушаалын 1.3-р хэсэгт

БАЗТ нь тамга, албан бичгийн хэвлэмэл хуудас, өөрийн үйл ажиллагааны онцлогыг харуулсан

бэлэгдэл /лого/-тэй байна гэж тодорхойлсон боловч БАЗТ-үүд банканд дансгүй учир тусдаа бие

даасан хуулийн этгээд бус гэдэг асуудлаас зайлсхийх үүднээс ийм зохион байгуулалт хийгджээ.

Сургууль болон БАЗТ-үүд “Хэзээ юу хийх вэ” гэдэг талаар зохион байгуулалтын уялдаа,

зохицуулалтыг хангах үүднээс өөрийн жилийн ажлын төлөвлөгөөг ХНХЯ-ны МБС-ын хэлтсийн

үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөтэй уялдуулдаг.

Бүх БАЗТ 5 арга зүйч/албан хаагчтай.

БАЗТ-ийн менежер

Сургалт

хариуцсан арга

зүйч

ЧС Сургалтын

арга зүйч

ЧС Үнэлгээний

арга зүйч

МТ хариуцсан

арга зүйч

БАЗТ нь албан тушаалын нэршлийн хувьд хүндрэлтэй байгаагаа илэрхийлсэн. Сургуулийн

бодлогод 'Арга зүйч' гэж нэрлэгдэх нь тэднийг 5 жил ажилласны дараах цалингийн нэмэгдэлд

хамрагдахгүй болгодог. Тиймээс тэдний хувьд уг нэршлийг менежер хэмээн өөрчлөх хүсэлтэй

байгаа юм байна.

Зөвлөмж 36: БАЗТ-үүдйин цалингийн зохион байгуулалтыг дахин хянаж үзэн, албан тушаалын

нэршлийг өөрчлөх эсвэл үр дүнд тулгуурлан шагнал урамшуулал олгох маягаар төрийн

байгууллагын ижил төрлийн мэргэжил/туршлагатай албан хаагчдтай адил байлгахаар

зохицуулалт хийх.

Бүх БАЗТ-ийн албан хаагчдын тоо ижил боловч тэдний ажилладаг МБ-ын сургуулиудын тоо 4 –

46-ын хооронд хэлбэлзэж байна.

Зөвлөмж 37: Хэрэгцээнд тулгуурласан хүний нөөц бүрдүүлэлт рүү шилжихийг санал болгож

байна.

Зөвлөмж 38: 1 сургалт хариуцсан арга зүйч, 1 чадамжид суурилсан сургалтын арга зүйчтэй

байснаас Чадамжид суурилсан сургалтын 2 арга зүйчтэй байх нь илүү тохиромжтой.

29

Зөвлөмж 39: Хөдөлмөрийн эрэлт нийлүүлэлтийг хангах нь Хөдөлмөрийн хэлтсийн хариуцсан

ажил үүргийн нэг билээ. Түүнчлэн сургуулиуд өөрсдөө энэ асуудалд хариуцлагатай байх

шаардлагатай. БАЗТ-ийн Үнэлгээний арга зүйчийн гол үүрэг нь уг судалгаанд оролцож байгаа

сургуулийн албан хаагчдыг сургах явдал юм. Мөн сургалтандаа хөдөлмөрийн хэлтсийн албан

хаагчдыг оролцуулах боломжтой.

Зөвлөмж 40: Бүх БАЗТ-үүдэд зарим ерөнхий чиг үүргийг танилцуулах хэрэгтэй байна. Мөн

бусад чиг үүргүүдийн хувьд тухайн бүс нутгийн хэрэгцээ шаардлага дээр үндэслэн тусгайлсан

байж болно.

УБ-ын БАЗТ ажлын ачаалалтай, завгүй гэж хэлж байхад бусад БАЗТ-үүд ажлын ачаалал хэт их

биш, боломжийн гэж үзэж байна. Түүнчлэн бид БАЗТ-ийн хамт олны ажлын ачааллыг бие даан

дүгнэх боломжгүй.

8. Стратеги

Стартеги нь эрхэм зорилгоо хэрхэн яаж үр дүнтэй, үр нөлөөтэй болгох вэ гэдэг асуудал юм.

Монголын МБС-ын хувьд МБС-ын тухай хууль болон БАЗТ-ийн дүрэмд эрхэм зорилго ба

хүлээгдэж үр дүн хоёр хоёулаа дэлгэрэнгүй тодорхойлогдсон байдаг. Энэхүү тайлангын хувьд

стратегитай байна гэдэг нь аль нэг БАЗТ-ийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, боломж

эрсдэл/аюулыг судалж, хэрэв боломжтой бол тэдгээр боломжийг ашиглан тулгарч буй аюул

бэрхшээлийг даван туулах арга зам, зорилтыг тодорхойлон боловсруулна гэсэн үг юм. Мөн энэ

нь идэвхи санаачлага болон аливаад эзний ёсоор хандах гэсэн утга санааг давхар илэрхийлж

байдаг. Семинарын үеэр БАЗТ-үүд 2018 он хүртэлх стратеги зорилтоо тодорхойлсон ба

тэдгээрийг Хавсралт 4-т харуулсан байгаа. Тэдгээрийг дараах байдлаар нэгтгэн үзэх боломжтой.

Үүнд:

Хүснэгт 4: БАЗТ-ийн стратеги зорилт

БАЗТ Дотоод буюу нөөц, эх үүсвэртэй

холбоотой зорилтууд

Гадаад буюу үр дүн, бүтээгдэхүүнд

чиглэсэн зорилтууд

Говь тоног төхөөрөмжөө шинэчлэх

сургалтын материалаа

сайжруулахын тулд чадавхиа

нэмэгдүүлэх

байрлаж буй сургуулиас хараат

бус болох

вэб хуудастай болох

Сургалтын хэрэгцээгээ байнга

тодорхойлох систем

боловсруулах

Багш болон ажил олгогчдод

үзүүлэх зөвлөх үйлчилгээний

тоо нэмэгдсэн.

Ижил төстэй олон улсын түнш

байгууллагуудтай хамтын

ажиллагаатай болох

Улаанбаатар Санхүүгийн бие даасан байдал

Хангамжаа сайжруулах

(интернэт, албан болон

сургалтын өрөө гэх мэт)

Харилцагчиддаа цахим

сургалтаар дамжуулан илүү

олон үйлчилгээ үзүүлэх

Хангайн бүс БАЗТ-ийн албан хаагчдын СХС

хийх чадавхийг хөгжүүлэх ба

арга зүйн сургалт

Нийгмийн түншүүдтэй ажиллах

хамтын ажиллагаа сайжирч,

ажил олгогчид болон ХАҮТ-ыг

30

БАЗТ-ийн албан хаагчид

боловсролын зэргээ

дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх

(Бакалавр, Магистр болон

Доктор), мөн эдгээр зэргийг

БАЗТ-д ажиллахад тавигдах

шаардлагад тусгах

Сургуулиас бие даасан болох

үнэлгээний ажилд оролцуулах,

сургалт, курсууд хоорондын

уялдаа холбоог сайжруулж

хосмог сургалтыг дэмжих

Зүүн бүс Харилцагчиддаа цахим

сургалтаар дамжуулан илүү

олон үйлчилгээ үзүүлэх

Үйлчлүүлэгч байгууллагууд

дээрх сургагч багш нарын

сургалтын хэрэгцээний

судалгааг түлхүү явуулах

Баруун бүс Албан хаагчдын нийгмийн

хамгаалал (урамшуулал), цалин

хангамжийг сайжруулах

Санхүүгийн бие даасан байдал

Албан хаагчдыг сургах (арга зүй,

судалгаа, компьютер болон

Англи хэл)

Үйлчлүүлэгч байгууллагууд дээр

хийгддэг сургалтын чанарын

судалгааг түлхүү явуулах

Төвийн бүс Сургуулиас хараат бус болох

Хөтөлбөр боловсруулах

чадавхийг дээшлүүлэх, насанд

хүрэгчдийн боловсрол,

сургалтын талаар зөвлөгөө өгөх,

судалгаа хийх

Хөдөлмөрийн хэлтэс болон түр

сургалтын байгууллагуултай

ажиллах хамтын ажиллагаа

нэмэгдсэн.

Ур чадварын хэрэгцээний

судалгаан дээр хөдөлмөрийн

хэлтэстэй хамтарч ажиллах

Дарханаас гадна 2 өөр аймгийн

хөдөлмөрийн хэлтэстэй

харилцаагаа бэхжүүлсэн

Нийт Дотоод буюу нөөц, эх үүсвэрт

чиглэсэн 13 зорилт байна.

Гадаад буюу үр дүн,

бүтээгдэхүүнд чиглэсэн 10

зорилт байна.

БАЗТ-үүдийн нийтлэг зорилго нь байрлаж байгаа сургуулиасаа санхүүгийн хувьд хараат бус болж

бие даах, төвийн албан хаагчдад олгох цалин урамшууллаа нэмэгдүүлэх, тэднийг сургалтанд

хамруулах явдал юм байна. Бүх БАЗТ-үүд 'бид нийгэмдээ хэрхэн хувь нэмэр оруулж чадах вэ'

гэдэг дээр мөн сайжруулсан буюу чанартай үйлчилгээг үзүүлэх тал дээр анхаарал хандуулан

гадаад зорилтоо томъёолон тодорхойлсон нь талархан дэмжүүштэй.

Зөвлөмж 40: Эдгээр зорилтууд нь одоогоор семинарын явцад хийгддэг дасгалын ажлаас

хэтрэхгүй байна. Энэхүү үүрэг ажиллагааг бэхжүүлэн эдгээр зорилтын хэрэгжилтэнд хяналт

тавьж хэрэв боломжтой бол түүнийг гүйцэтгэлийн гэрээний нэг хэсэг болгон оруулах нь

зүйтэй.

31

Зөвлөмж 41: Энэ асуудалтай холбоотой хяналт шалгалт болон тайлагнах үүрэг хариуцлагыг

тодорхой болгох.

Зөвлөмж 42: БАЗТ-үүд стратеги зорилгоо биелүүлэхэд нь шаардлагатай дэмжлэг туслалцаа

үзүүлэх.

9. Бүтэц, тогтолцоо

Бүтэц, тогтолцооны жишээнээс дурьдвал: хяналт шинжилгээний тогтолцоо, хүний нөөцийн

удирдлагын тогтолцоо, санхүүгийн, хөтөлбөр боловсруулах тогтолцоо мөн судалгааны сэдэв

тогтоон тодорхойлох тогтолцоо гэх мэтчилэн байдаг. Семинарын явцад БАЗТ-үүд өөрсдийн

бүтэц, тогтолцоонд дараах байдлаар үнэлгээ хийсэн.

Хүснэгт 5: БАЗТ-ийн бүтэц, тогтолцоотой холбоотой давуу болон сул талууд

БАЗТ Давуу тал Сул тал

Говийн бүс Бүсийн түвшинд сургалт зохион

байгуулах сайн тогтолцоотой

Сургалтанд үнэлгээ хийдэг

Үнэлгээний үр дүнг цаашид

засаж сайжруулах ажлаа

төлөвлөхөд ашигладаг

Сургалтын талаарх мэдээ, тоо

баримт бүхий эксэл программ

дээр мэдээллийн сантай

Сургалтын удирдлагын

тогтолцоо байхгүй (багш нарын

сургалтын хэрэгцээг

тодорхойлон эрэмбэлэх,

төлөвлөх, зохион байгуулах гэх

мэт).

Улаанбаатар Эргэх холбоо сайн Урамшуулалын тогтолцоо

байхгүй

Хангайн бүс Сургалтын хянал шинжилгээ,

судалгааны хэвийн тогтолцоотой

Санхүүгийн асуудлыг

зохицуулах журам

шаардлагатай

Урамшуулалын систем байхгүй

Зүүн бүс Бид сургуулийн тогтолцоо,

журмыг дагаж мөрддөг

Баруун бүс Мэдээллийн сантай

Төвийн бүс Сургалтын дараа үнэлгээ

хийгддэг

Сургуулиас гаргасан журмыг

мөрдөх шаардлагатай

Бүтэц тогтолцооны хувьд БАЗТ-үүд сургуулийн санхүү болон хүний нөөцтэй холбоотой журам,

зохицуулалтыг харин төлөвлөлт, тайлагналтын хувьд МБС-ын хэлтсээс гаргасан журам дүрмийг

баримталдаг.

Үүнээс гадна БАЗТ-үүд нь сургалтын чанарын хяналт шинжилгээ, үнэлгээ болон сургалтын

хэрэгцээг тодорхойлохтой холбогдуулан дотооддоо бүтэц, тогтолцоотой байх шаардлагатай

бөгөөд үүнийг байрлаж байгаа сургууль болон МБС-ын хэлтэс явуулдаг байх шаардлагагүй.

Дөрвөн БАЗТ сургалтын үнэлгээ хийдэг гэж дурьдлаа. Уг үнэлгээний дүнгээр юу хийдгийг

32

одоогийн ажил үүргийг гүйцэтгэж байгаа богинохон хугацаанд тодорхой болгох боломжгүй.

Сургалтын хэрэгцээний судалгаа болон сургалтын менежментийн талаар илүү системтэй арга

ажиллагаатай байх хэрэгцээ шаардлага байгааг илэрхийлсэн.

Зөвлөмж 43: Бүх БАЗТ-үүдад ашиглагдаж болох сургалт, үнэлгээний нийтлэг тогтолцоо

болон журам боловсруулах ба үүнийгээ ‘БАЗТ-ийн гарын авлага’ болгох.

10. Арга зүйч/албан хаагчдын сургалтын хэрэгцээ

Хавсралт 1-д дурьдсан оролцогч талуудтай хийсэн уулзалт ярилцлагын үеэр БАЗТ-үүд нь бие

даасан, бүрэн эрхтэй байдлаас ихээхэн үр шим хүртэх нь тодорхой байгаа бөгөөд энэхүү бие

даасан байдал нь БАЗТ-үүдийн санхүү, хүний нөөц, гадаад харилцаа, төлөвлөлт, хяналт, сургалт

болон үнэлгээ гэх зэрэг удирдлагын чиг үүргүүдийг илүү хамарна.

Удирдлагын сургалт

o Стратеги төлөвлөгөө болон эрхэм зорилгоо хэрхэн боловсруулан тодорхойлох

o Хүний нөөцийн удирдлага

o Олон оролцогч талуудыг удирдан ажиллах

o Хяналт шинжилгээ, үнэлгээ

o Санхүүгийн бус чиглэлийн ажилтнуудад зориулсан санхүүгийн удирдлага

Бизнесийн хөгжлийн сургалт

o Бизнес төлөвлөгөө боловсруулах

o Маркетингийн стратеги боловсруулах

Семинарын явцад явуулсан хэд хэдэн туршилтаар БАЗТ-ийн албан хаагчид дараах сургалтын

хэрэгцээг тодорхойлсон. Бид энэ талаарх зөвлөмжөө дүгнэлт хэсэгт орууллаа.

Хүснэгт 6: БАЗТ-ийн арга зүйч/албан хаагчдад шаардлагатай сургалтууд

БАЗТ Албан хаагчдаас хүсэлт болгосон сургалтууд

Говийн бүс зочид буудал, зоогийн газрын үйлчилгээний ажилчдад зориулсан хөтөлбөр

боловсруулахад дэмжлэг үзүүлэх

тэргүүн туршлага түгээн дэлгэрүүлэхэд шаардлагатай өгүүлэл, эссэ бичих

хянан засварлах талаар заах арга зүйн сургалт

сурах бичиг, гарын авлага, сургалтын материалыг олон улсын түвшинд

боловсруулах заах арга зүйн сургалт

СХС хийх, туршилт хийх аргачлалын талаар арга зүйн сургалт

баримт бичиг боловсруулах чиглэлээр Англи хэлний мэдлэгээ сайжруулах

мультимедиа заах арга зүйг сайжруулах

цахим сургалтын чадавхийг сайжруулах

Улаанбаатар МБС-ын ЧСС-ын чадавхийн үнэлгээний сургалт

Англи хэл сурах шаардлагатай

УБ БАЗТ-д олон улсын сайн дурын мэргэжилтэнтэй болох

тодорхой нэг орны МБС-ын тогтолцооны талаар ойлголттой болох

судалгааны орчин үеийн арга зүйд суралцах

сурах бичиг боловсруулах чиглэлээр сургалт явуулах

Хангайн бүс ярианы Англи хэл

33

компьютер

бусад орнуудаас суралцах, ижил түвшний байгууллагуудтай туршлага

солилцох

БАЗТ-д сайн дурын ажилтан авах (Англи хэл сурахын тулд гадны мэргэжилтэн)

мультимедиа заах арга зүй

хөдөлмөрийн зах зээлийн чанарын болон тоон судалгаа хийх аргад суралцах

хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт

суралцагчдыг хэрхэн сургаж бэлтгэх талаар багш нарыг сургах БАЗТ-ийн албан

хаагчдын чадавхийг сайжруулах

БАЗТ-ийн албан хаагчдад боловсролын зэргээ ахиулахад дэмжлэг үзүүлэх

(Бакалавр, Мастер, Доктор)

Зүүн бүс олон улсын зэрэг авах сонирхолтой

интернет орчинд ажиллах БАЗТ-ийн албан хаагчдын чадавхийг нэмэгдүүлэх

Англи хэл сурах үүднээс гадны мэргэжилтэн авах сонирхолтой

Баруун бүс сургалтын арга зүйн сургалт

Англи хэлний сургалт => интернэтийг илүү сайн ашиглах үүднээс

судалгаа хийх чадвар болон судалгаатай холбоотой компьютерийн

програмын сургалт

Төв судалагаа хийх программ-д суралцах

оффисын програмуудыг эзэмших

Англи хэлний мэдлэгээ сайжруулах

харилцаа, ёс зүй болон сэтгэл зүйн сургалт

эрх зүйн сургалт

бусад орнуудын ижил төстэй байгууллагуудаас туршлага судлах

сургалтын хөтөлбөр боловсруулах

сургалтын хэрэгцээний судалгаа хийх

ТМБССД-2 төслөөс тодорхойлсон голлох 3 салбарын (мал аж ахуй, газар тариалан, нэхмэл)

тэргүүн туршлагыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан тус төсөл БАЗТ болон МБ-ын сургуулиудын

чадавхийн үнэлгээг 2016 оны 8, 9 дүгээр сард хийсэн. БАЗТ-ийн байгууллагын чадавхийн

нарийвчилсан үнэлгээг явуулахын зэрэгцээ уг судалгааны үр дүнг хянан шалгасан (тайлангийн

төсөл гаргасан). Ерөнхийдөө эрхэм зорилго, стратеги, үүрэг хариуцлага болон дотоод үйл

ажиллагааг сайжруулах, санхүүгийн бие даасан байдал ба олон нийтэд сурталчилан таниулах,

удирдлага, бизнес хөгжүүлэх сургалттай холбоотой бидний гаргасан үр дүнгүүд хоорондоо таарч

байна.

11. Зөвлөмж

БАЗТ-ийн чадавхийг бэхжүүлэх нь ЕХ-ны санхүүжилттэй ТМБССД-1 төслийн гол үйл ажиллагааны

нэг билээ. Энэхүү тайланд уг зорилтыг биелүүлэх талаар олон тооны санал зөвлөмж дэвшүүлж

байна. БАЗТ-ийн бүтэц зохион байгуулалт болон ажилтнуудад зориулсан сургалтын талаар

зөвлөмж гаргалаа.

34

Бүсийн арга зүйн төвийн журамд өөрчлөлт оруулахтай холбогдуулсан зөвлөмж

Аливаа зөвлөхийн хувьд үйлчлүүлэгчдээ цаашдын зөв арга зам эсвэл олон янзын хувилбаруудын

давуу болон сул талуудын талаар зөвлөгөө өгөх нь нийтлэг арга ажиллагаа билээ. Энэ удаа ХНХЯ-

ны МБС-ын хэлтсийн дарга А.Халиунаагийн зүгээс БАЗТ болон ҮМТ-ийн дүрэмд оруулах

өөрчлөлтийн талаар бодит үндэслэл бүхий санал зөвлөмжүүд гаргуулахаар тусгайлан хүсэлт

гаргасан. Бид БАЗТ-үүдтэй холбогдуулан уг хүсэлтийг хүндэтгэн авч үзэж байгаа. ҮМТ-ийн дүрэмд

оруулах өөрчлөлттэй холбогдуулан санал, зөвлөмж боловсруулах нь энэ удаагийн ажил үүргийн

цар хүрээнээс хэтэрсэн ажил бөгөөд түүнийг хийхэд нэмэлт цаг хугацаа гаргаж анхаарал

хандуулан ажиллах шаардлагатай. Тиймээс бид ҮМТ-д зориулсан зарим ерөнхий зөвлөмжийг

дэвшүүлж байна.

Дараах хүснэгтэд дурьдагдаагүй зүйлүүдэд ямар нэгэн өөрчлөлт оруулахыг санал болгохгүй.

Хүснэгт 7: БАЗТ-ийн дүрэмтэй холбогдуулан санал болгож буй өөрчлөлтүүд

Бүсийн аргазүйн төвийн бүтэц, зохион байгуулалтын дүрмийг батлах тухай Монгол улсын

Хөдөлмөрийн сайдын A/106 тоот (Монгол улс, Улаанбаатар хот) тушаал

Дүрэм Санал болгож буй өөрчлөлтүүд Энэхүү тайланд

тусгагдсан

зөвлөмжүүд

Бүсийн Арга зүйн Төв (БАЗТ)-

ийн бүтэц, зохион байгуулалт:

БАЗТ –д 1 менежер, МТ –ийн

арга зүйч 1, чадамжид

суурилсан сургалтын арга зүйч

1, чадамжид суурилсан

үнэлгээний арга зүйч болон

сургалт хариуцсан арга зүйч тус

бүр 1 байна.

БАЗТ нь үндсэн 5 албан хаагчтай байхаар санал

болгогдсон. Үүнд:

БАЗТ –ийн менежер

Сургалт хариуцсан мэргэжилтэн - 2

Үнэлгээний мэргэжилтэн - 1

МТ-ийн мэргэжилтэн - 1

УБ хотын БАЗТ-ийн харъяанд харьцангуй олон

тооны МБ-ын сургуулиуд байдаг тул тодорхой

чиглэлүүдээр 6 нэмэлт мэргэжилтэнтэй байдаг.

Дараах чиглэлүүдээр нэмэлт мэргэжилтнүүд

ажиллуулдаг (жишээ нь:)

Судалгааны арга зүй ба холбогдох

програм хангамжийн 2 мэргэжилтэн

5.1-д тодорхойлсон өргөн хүрээ бүхий

Чадамжид суурилсан сургалт ба

хөтөлбөр хариуцсан 2 мэргэжилтэн

Онлайн сургалт хариуцсан 1

мэргэжилтэн

Байгууллагын хөгжил хариуцсан 1

мэргэжилтэн

№: 20, 36, 37, 38,

39, 40

1.3 БАЗТ нь тамга, албан

бичгийн хэвлэмэл хуудас,

өөрийн үйл ажиллагааны

онцлогыг харуулсан бэлгэдэл

/лого/-тэй байна.

1.3-т оруулах нэмэлт санал: БАЗТ нь өөрийн

байгууллагын онцлогыг харуулсан тамга, албан

бичгийн хэвлэмэл хуудас, бэлэгдэл /лого/

болон банканд өөрийн данстай байх.

1.7-д оруулах нэмэлт санал: БАЗТ-ийн албан

хаагчдыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын

яамнаас тохоон томилдог байх

№: 16, 17, 18 ,19

35

1.7-д оруулах нэмэлт санал: ҮМТ эсвэл ТМБС-

ын Агентлагаас сургалт болон үнэлгээтэй

холбогдуулан ерөнхий тогтолцоо, дүрэм

журмыг тодорхойлсон БАЗТ-ийн нийтлэг гарын

авлага боловсруулахад дэмжлэг үзүүлэх

№: 43

3.2. Чадамжид суурилсан

сургалтын хөтөлбөр

боловсруулах, шинэчлэх, дүн

шинжилгээ хийх

3.3.Чадамжид суурилсан

сургалт, үнэлгээтэй холбоотой

үйл ажиллагааг зохион

байгуулах, мэргэжил арга зүйн

удирдамжаар хангах

Сургуулиас гаргасан хүсэлтийн дагуу

сургалтын хөтөлбөр боловсруулах үйл

ажиллагаанд ерөнхий экспертизээр

оролцох;

Сургалтын хөтөлбөр боловсруулах ажлын

хэсэгт сургуулийн багш нарыг оролцуулах

талаар зөвлөгөө өгөх ба нийгмийн

түншлэгчдийг оролцуулахад дэмжлэг

үзүүлэх. Мөн үүнд оролцохын ач

холбогдлыг сургуулиудад ойлгуулах.

Ижил мэргэжил олгодог сургуулиудын

дунд семинар зохион байгуулж,

шаардлагатай чадамж, ур чадваруудыг

сургалтын хөтөлбөрт тусгаж шинэчлэн

сайжруулахад дэмжлэг үзүүлэх.

Үйлдвэр дээр дагадлан хийх, хосмог

сургалтанд сургуулиудыг хамруулан

оролцуулах тал дээр дэмжиж ажиллах.

Сургалтын хөтөлбөрийн ерөнхий арга зүйг

боловсруулах, бусдадтай хэлэлцэх зэрэг

үйл ажиллагаануудад оролцох. Жишээ нь:

- МБ-ын сургуулийн менежерүүдэд

гарын авлага

- Багш нарын шилдэг туршлагаас

хуваалцах

- Цахим сургалтын гарын авлага

(Тайлбар: Монгол дахь өнөөгийн нөхцөлд

'чадамжид суурилсан' гэдэг нь 'ажил

олгогчидтой хамааралтай' гэсэн утга санааг

илэрхийлдэг учир 3.2 болон 3.3-г нэгтгэн авч

үзлээ. Сургалтын хөтөлбөрт сургалтын

зорилгыг зөв тодорхойлон онолын болон

практик сургалтыг зөв зохистой хангаснаар

үүнд хүрнэ)

№: 25, 26, 27

3.3. Мэргэжлийн боловсрол,

сургалтын чиглэлээр

судалгааны ажил хийж,

холбогдох төсөл, хөтөлбөрүүдэд

оролцох.

3.4. Мэргэжлийн боловсролын

байгууллагуудаас шаардлагатай

мэдээ, тоо баримт, мэдээлэл

гаргуулж авах

(Тайлбар: дүрэмд 3.3 гэсэн заалт 2 удаа

давтагдсан).

Санал: Уг тушаалд тусгасан ажил үүргийн

биелэлтийг хангахад шаардлагатай үнэлгээ,

судалгаа, шинжилгээнд оролцох.

Тухайлбал:

Хөдөлмөрийн зах зээлийн судалгаа

Зах зээлд тавигдах шаардлага болон МБС-

ын байгууллагуудын талаар судалгаа

хийхдээ аймаг, дүүргийн хөдөлмөрийн

№ 2, 3, 4, 5, 6, 7,

30, 31, 32, 33, 38,

39

36

хэлтэс болон сургуулиудтай хамтран

ажиллах

Багшийн үнэлгээ

Багш нарын ажлын гүйцэтгэлийг тогтмол

ажиглах замаар багшлах ерөнхий ур

чадварыг үнэлж ҮМТ-ийн боловсруулж

гаргасан хуудасны дагуу оноо тавих

Багш, сурган хүмүүжүүлэгчдийн хүсэлтээр

оноог сургуулийн удирдлагатай хамтран

танилцуулах

Уг үнэлгээг хийхэд туслалцаа үзүүлэх

туршлагатай зааварлагч нарыг бэлтгэх

бөгөөд шаардлагатай тохиолдолд тэдэнд

тусгай үүрэг даалгавар өгөх буюу гэрээ

байгуулж ажиллуулах

ҮМТ-өөс удирдан ажиллуулдаг ур

чадвартай сургагч багш нарын мэдээлэл

бүхий үндэсний мэдээллийн санд дэмжлэг

үзүүлэх

3.8. МБС-ын бодлого

зохицуулалтын газраас гаргасан

чиг үүргийн дагуу менежер,

арга зүйчид, сургагч багш нар,

МБ-ын сургуулиуд, бусад

боловсролын байгууллага,

газруудтай хамтран орон нутагт

багш нарын мэргэжил

дээшлүүлэх сургалт, дахин

сургалт явуулах

Тухайлбал:

МБ-ын сургууль, хувийн хэвшлийн

сургалтын байгууллага болон

компаниудын багш нарт заах аргын

сургалт зохион байгуулах

Хичээлийн явцад ажиглалт хийх замаар

багш нэг бүрийн чадамжийн үнэлгээг

хийсний үндсэн дээр эдгээр сургалтыг

багш, сурган хүмүүжүүлэгч нарт аль болох

олон удаа зохион байгуулах

1, 28, 29

4.1 БАЗТ нь улсын төсөв болон

өөрийн үйл ажиллагааны

орлогоос санхүүжинэ.

4.2. БАЗТ-ийн үйл ажиллагааны

орлогод дараах зүйлс багтана.

Үүнд:

a. Сургалт, судалгаа явуулах

болон арга зүйн удирдамж,

зааварчилгаа өгөх

чиглэлээр үзүүлсэн

төлбөртэй үйлчилгээнээс

орсон орлого.

b. Багш нарт явуулсан

сургалтаас орсон орлого.

c. Гадаад, дотоодын

байгууллага, хувь хүн, ТББ

болон ажил олгогч нараас

БАЗТ-д үзүүлсэн дэмжлэг

туслалцаа.

Зөвлөмж:

БАЗТ-үүд өөрийн данстай болох мөн олсон

орлогынхоо тодорхой хэсгийг өмнө нь

баталсан төсвийн дагуу ашиглах эрхийг

олгох.

Уг орлогын хэдэн хувь нь албан хаагчдын

шагнал урамшуулал болон нийгмийн

хамгаалалд зарцуулагдаж болох вэ гэдэг

дээр хязгаарлалт тогтоож өгөх.

№ 34, 35, 36, 42

37

Нэмэлт. 4.3. БАЗТ нь олон нийтэд өөрийгөө

сурталчилан таниулах ба тухайн орон нутагт

үзүүлэх үйлчилгээгээ сурталчилан явуулахдаа:

Чанартай үйлчилгээгээр хангана

Хүн нэг бүртэй сүлжээ, харилцаа тогтоох

Радио, нугалбар тараах материал, вэбсайт

болон нийгмийн сүлжээгээр сурталчилгаа

явуулах

Бүх БАЗТ нэгдсэн эрхэм зорилготой байх

БАЗТ тус бүрдээ өөрийн уриа, лоозонтой

болох

№ 1, 21, 22, 23

БАЗТ-тэй холбоотой дүрэмд тусгагдаагүй хэдэн зүйлийг зөвлөмж болгож байна.Үүнд:

19: Тогтвортой ажиллагаа болон ажлын чанарыг алдагдуулахгүй байх үүднээс БАЗТ

болон МБ-ын сургуулиудын гол мэргэжилтнүүдийг ойр ойрхон халж солихгүй байхыг

зөвлөж байна.Төсөл хөтөлбөрүүдийн зүгээс эдгээр гол мэргэжилтнүүдийн чадавхийг

бэхжүүлэхэд хөрөнгө оруулалт хийсэн. Нөгөөтэйгүүр эдгээр хүмүүсийн нийгмийн

түншлэгчид болон МБ-ын сургуулиудтай үүсгэсэн харилцаа зогсонги байдалд орж

болзошгүй юм.

24: Нийтлэг нэр томъёоны талаар МБС-ын салбарт ажилладаг хүн бүрт жигд

ойлголт өгөх. Түүнчлэн нийтлэг нэр томъёоны тайлбар толийг Монгол болон Англи

хэл дээр боловсруулан гаргах.

36: БАЗТ-ийн цалингийн бүтцийг хянан үзэж, албан хаагчдын албан тушаалын нэрийг

өөрчлөх эсвэл гаргасан амжилт бүтээлд нь үндэслэн шагнал урамшуулал олгох

боломжийг бүрдүүлж төрийн байгууллагын ижил түвшний ажил мэргэжилтэй

ажилтан албан хаагчдын цалинтай дүйцүүлэх.

Үнэлгээ, мэдээллийн төвтэй харилцахтай холбогдуулсан зөвлөмж

10: ҮМТ нь үндэсний стандартын дагуу үнэлгээ хийх, баталгаажуулах үйл ажиллагаан дээр

төвлөрч ажиллана. БАЗТ-үүд нь богино хугацааны багшийн сургалтыг өөрсдөө зохион

байгуулан ‘Сургалтанд хамрагдсан сертификат’ олгож болох боловч энэ нь урт хугацааны,

эрчимжүүлсэн сургалт буюу үндэсний хэмжээний Багшлах эрхийн сертификат олгодог

сургалтаас ялгаатай.

12: ҮМТ нь мэргэжлийн холбоод болон салбарын зөвлөлүүдтэй хамтран үндэсний ур

чадварын стандарт боловсруулан шинэчлэх, сургалтын зорилго ба хөтөлбөрийг

тодорхойлох, сурах бичиг, багш нарын гарын авлага, суралцагчдад зориулсан ажлын

хуудас/дэвтэр боловсруулах зэрэг ажлуудад дэмжлэг үзүүлэн ажиллах боломжтой. БАЗТ-өөр

дамжуулан эдгээрийг МБС-ын байгууллагуудад тараан түгээнэ.

38

13: БАЗТ-ийн ажлын чанарыг хангуулах чиглэлээр ҮМТ нь дэмжлэг, хувь нэмэр оруулан ажиллах

боломжтой. ҮМТ болон БАЗТ-ийн чиг үүргийг тодорхой болгох нь тэдний үйл ажиллагаанд

чухал байр суурьтай.

14: ҮМТ нь БАЗT-үүдтэй хамтран МБ-ын сургуулиудад үнэлгээ хийх боломжтой.

15: ҮМТ нь МБ-ын сургууль төгсөгчид, үйлдвэрүүд дээрх зааварлагч багш, мэргэжлийн болон

ЧСС-ын стандарт, сургалтын хөтөлбөр, сурах бичиг, тэргүүн туршлага зэргийг багтаасан

үндэсний мэдээллийн сан байгуулан удирдан ажиллуулах боломжтой.

Аргазүйчид/албан хаагчдад санал, зөвлөмж болгох сургалтууд

БАЗТ-тэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 10 дугаар бүлгээс харна уу.

Хүснэгт 8: БАЗТ-ийн аргазүйч/албан хаагчдад санал болгох сургалт

Эрэлттэй сургалтууд Санал

болгосон

Зөвлөхийн зүгээс өгөх тайлбар

Менежмент, стратеги

төлөвлөлт

Тийм Бүх БАЗТ-үүд сургалтаа боловсруулж буй стратеги

төлөвлөгөөтэй нэгтгэх

Менежмент, хүний

нөөцийн хөгжил

Тийм БАЗТ-ийн менежеруудэд

Менежмент ба олон

янзын оролцогч

талуудыг удирдан

ажиллах

Тийм БАЗТ-ийн багт

Менежмент, хяналт

шинжилгээ, үнэлгээ

Тийм БАЗТ-ийн багт

Менежмент,

санхүүгийн бус

ажилтнуудын

санхүүгийн менежмент

Тийм БАЗТ-ийн менежерүүдэд

Бизнес төлөвлөгөө

боловсруулах

Тийм БАЗТ-ийн багт

Маркетингийн сургалт Тийм БАЗТ-ийн багт

Англи хэлний сургалт Тийм Интернэтээр мэдээлэл авах боломж бүрдүүлэхийн тулд уг

сургалтыг зөвлөж байна

Судалгааны арга зүй

болон холбогдох

програм хангамж

Тийм Үнэн зөв, найдвартай, хүчин төгөлдөр тоон мэдээллийг

цуглуулах нь мэдээлэлд дүн шинжилгээ хийж,

боловсруулахаас илүү судалгааны хамгийн чухал хэсэг гэдгийг

анхаарах хэрэгтэй.

Олон улсын

мэргэжилтэн ба сайн

дурын ажилтантай

болох

Тийм Сайн дурын ажилтантай байх нь Англи хэл сурах хэрэгцээтэй

уялдан хоёр ч удаа дурьдагдсан (тиймээс Англиар ярьдаггүй

мэргэжилтэн шаардлага хангахгүй). Хэлний сургалтыг

шаардлагатай бусад сургалттай нэгтгэн явуулах нь зүйтэй.

Танилцах аялал Тийм Сургалтын зорилгыг нарийн тодорхойлж хэрэв зүйд нийцэж

байвал танилцах аялалыг улс орны дотоод дахь түгээн

дэлгэрүүлэх сургалттай уялдуулан хийхээр боловсруулах

39

Сурах бичиг

боловсруулах талаарх

сургалт

Үгүй Сурах бичиг нь агуулга хариуцсан мэргэжилтнүүдийн гол

оролцоотойгоор үндэсний хэмжээнд боловсруулагдах

шаардлагатай гэж бид үзэж байна.

Хөтөлбөр

боловсруулалт

Тийм Нэг шалтгаан нь БАЗТ-үүд өөрсдийн сургалтын хөтөлбөрөө

боловсруулах шаардлагатай. Нөгөө нэг шалтгаан нь тэд багш

нар болон контентын мэргэжилтнүүдээс бүрдсэн сургалтын

хөтөлбөр боловсруулах багийнханд ЧСС-тай холбоотой

ерөнхий мэдээлэл өгч хувь нэмрээ оруулах боломжтой.

Нэг хүсэлт нь зочид буудал, зоогийн газрын ажилчдад

зориулсан тусгай сургалтын хөтөлбөр боловсруулахад

дэмжлэг үзүүлэхтэй холбоотой байсан юм. Сургалтын

хөтөлбөрийг үндэсний хэмжээнд (улс орны аль ч хэсэгт

боловсруулж хэрэгжих боломжтой) боловсруулж, сургалт

явуулах хүсэлтэй аль нэг сургууль ажил олгогчдыг оролцуулан

“удирдан” явуулдаг байх нь зүйтэй гэж бид үзэж байна. БАЗТ

зохион байгуулалтыг нь хариуцан ЧСС-ын ерөнхий мэдээллээр

хангах үүрэгтэй ажиллах боломжтой.

СХС сургалт Тийм Багш нар бодит байдал дээр ажиллаж байгаа байдал болон

тэдний гүйцэтгэлд ажиглалт хийж зөвшөөрөгдсөн шалгах

хуудсын дагуу оноо өгнө. ҮТ нь үндэсний хэмжээнд нэг жигд

шалгах хуудас болон арга зүйг боловсруулах ба түүнийг

нөхцөл байдал, онцлогтоо тохируулан өөрчилж болохуйц

байдлаар боловсруулах боломжтой.

Цахим сургалт Тийм Бидний үзэж буйгаар хамгийн чухал нь одоо байгаа програм

хангамжаар сургалт явуулах явдал юм. Цахим сургалтын

контентийг боловсруулах ажлыг дан ганц БАЗТ-үүд хийх

боломжгүй. Энэ нь сурах бичиг болон сургалтын хөтөлбөр

боловсруулахтай ижил түвшний ажил тул агуулгын

мэргэжилтнүүдийг оролцуулах шаардлагатай. БАЗТ-үүд энэ

ажлыг санаачилан зохион байгуулах, сурталчилах боломжтой.

Боловсролын зэрэг

(Бакалавр, Магистр,

Доктор)

Үгүй БАЗТ дэх аливаа ажлын байр, албан тушаалд тавигдах

боловсролын минимум зэрэг байж болно. Чадавхийг

бэхжүүлэх зорилго бүхий дараа дараагийн үйл ажиллагаанууд

нь гүйцэтгэлийг сайжруулахад илүү анхаарах хэрэгтэй.

Мультимедиаг

ашиглан сургалт хийх

(жишээ нь PowerPoint)

Тийм PowerPoint болон бусад мультимедиаг сургалтын томоохон,

хүчирхэг арга хэрэгсэл болгон зөв ашиглах боломжтой.

Компьютер дээр

ажиллах ерөнхий ур

чадвар

Тийм Энэ нь БАЗТ-д ажиллахад тавигдах урьдчилсан нөхцөл нь

болдог байх хэрэгтэй.

Арга зүйн сургалт Тийм Энэ нь БАЗТ-ийн хариуцдаг хамгийн чухал үйл ажиллагаа юм.

Хууль эрх зүй,

хөдөлмөрийн аюулгүй

байдал, эрүүл ахуйн

стандарт

Үгүй Энэ нь БАЗТ-үүдийн явуулдаг ерөнхий сургалт байж болно.

Гэвч энэ нь БАЗТ-үүдэд хамааралтай юу? ХНХЯ зэрэг өндөр эрх

мэдэл бүхий байгууллага үүнийг явуулах нь зүйд нийцнэ.

ЧС сургалт Тийм ЧСС-нд чиглэгдсэн нэгдмэл арга ажиллагаа явуулахад БАЗТ –

үүд тодорхой үүрэг гүйцэтгэх боломжтой. Энэ нь аливаа нэг

төслийн хүрээнд (ГОУХАН-ээс одоо хийж байгаа шиг) болон

40

улс орныг бүхэлд нь хамарсан ЧСС-ын тогтолцооны (үндэсний

стандарт, өмнөх сургалтыг хүлээн зөвшөөрөх гэх мэт) хүрээнд

хийгдэж болно.

Бичгийн ур чадвар Тийм Хэрэв тухайн БАЗТ-ийн орчин нөхцөлд хамааралтай бол

Харилцаа, ёс зүй,

сэтгэл зүй

Тийм Хэрэв тухайн БАЗТ-ийн орчин нөхцөлд хамааралтай бол

41

Хавсралт 1 – ярилцлагад хамрагдсан хүмүүс

Хүснэгт 9: Ярилцлагад хамрагдсан хүмүүсийн жагсаалт

Он сар өдөр Нэрс Байгууллага, албан тушаал

30-08-2016 Билл Фейрбэйн ТМБССД – 1 төслийн удирдагч

30-08-2016-

02-09-2016

Жорж Колат ТМБССД – 1 төслийн үндсэн мэргэжилтэн

30-08-2016 А.Халиунаа ХНХЯ-ны МБС-ын хэлтсийн дарга

30-08-2016 М.Энжаргал УБ хотын БАЗТ-ийн менежер

30-08-2016 Б.Мөнхзул Барилгын технологийн коллежийн захирал

30-08-2016 Заяа Барилгын политехникийн коллежийн

сургалтын менежер

31-08-2016 Х.Юрген ГОУХАН-ийн хөтөлбөр хариуцсан дарга

31-08-2016 П.Нарандалай Барилгын политехникийн коллежийн захирал

31-08-2016 Буянтогтох Барилгын политехникийн коллежийн

сургалтын менежер

31-08-2016 С.Милан ТМБССД – 2 төслийн ТМБС-ын мэргэжилтэн

31-08-2016 С.Болормаа ТМБССД – 2 төслийн судалгааны мэргэжилтэн

01-09-2016 Ц.Ганчимэг АХБ/ХЭУЧД Төслийн ЧССҮ-ний мэргэжилтэн

01-09-2016 Б.Өлзийтөгс АХБ/ ХЭУЧД төслийн сургалт хариуцсан

мэргэжилтэн

01-09-2016 Б.Бямбадорж АХБ/ХЭУЧД Төслийн менежер

02-09-2016 Х.Уянга Дарханы БАЗТ-ийн менежер

02-09-2016 Д.Алимаа Дарханы БАЗТ-ийн сургалтын хөтөлбөр

хариуцсан арга зүйч

02-09-2016 О.Тунгалаг Дарханы БАЗТ-ийн сургалт хариуцсан арга

зүйч

02-09-2016 Өнөржаргал Дарханы БАЗТ-ийн туслах менежер

02-09-2016 Монгол Дарханы БАЗТ-ийн МТ-ийн арга зүйч

02-09-2016 Т.Отгонбат Дархан-Өргөө политехникийн коллежийн

захирал

02-09-2016 Чадраабал Дархан-Уул аймгийн Уул уурхай, Эрчим хүчний

политехник коллежийн сургалтын менежер

02-09-2016 Энхгэрэл Дархан-Уул аймгийн Уул уурхай, Эрчим хүчний

политехник коллежийн нийгмийн түншлэл

хариуцсан менежер

42

Семинарт оролцогчдын нэрс

Хүснэгт 9: Семинарт оролцогчдын нэрс

Нэр Ажил үүрэг Өдөр 1 Өдөр 2

А.Халиунаа ХНХЯ-ны МБС-ын хэлтсийн дарга X -

Билл Фейрбэйн ТМБССД – 1 төслийн удирдагч X X

С.Милан ТМБССД – 2 төслийн ТМБС-ын мэргэжилтэн X -

С.Болормаа ТМБССД – 2 төслийн судалгааны

мэргэжилтэн

X -

Жорж Колат ТМБССД – 1 төслийн үндсэн мэргэжилтэн X X

Мартин ван Асселдонк ТМБССД – 1 төслийн мэргэжилтэн X X

Ц.Өсөхгэрэл ҮМТ-ийн захирал X X

С.Бат-Эрдэнэ ҮМТ-ийн арга зүйч X X

Б.Бямбадорж АХБ/ХЭУЧД Төслийн менежер X -

Ц.Ганчимэг АХБ/ХЭУЧД Төслийн ЧССҮ-ний мэргэжилтэн X X

Б.Өлзийтөгс АХБ/ ХЭУЧД төслийн сургалт хариуцсан

мэргэжилтэн

X X

М.Энжаргал УБ БАЗТ-ийн менежер X X

Ч.Оюунцэцэг УБ БАЗТ-ийн Үнэлгээний мэргэжилтэн X X

Х.Уянга Дархан, БАЗТ-ийн менежер X X

О.Тунгалаг Дархан, БАЗТ-ийн сургалт хариуцсан арга

зүйч

X X

Б.Галбаатар Б-БАЗТ-ийн менежер X X

Ж.Нарангэрэл Б-БАЗТ-ийн сургалтын хөтөлбөр хариуцсан

арга зүйч

X X

О.Саруул Г-БАЗТ-ийн менежер X X

Е.Эрдэнэбаатар Г-БАЗТ-ийн сургалт хариуцсан арга зүйч X X

Ё.Бадамхатан Х-БАЗТ-ийн менежер X X

Б.Мядагбадам Х-БАЗТ-ийн арга зүйч X X

С.Сандмаа З-БАЗТ-ийн менежер X X

Д.Оюунгэрэл З-БАЗТ-ийн арга зүйч X X

Ц.Цэрэндэжид ТМБССД – 1 төслийн оффис менежер,

орчуулагч

X X

С.Оюунцэцэг ТМБССД – 1 төслийн санхүүгийн ажилтан X X

Р.Болормаа ТМБССД – 1 төслийн захиргааны ажилтан X X

А.Баттайван ТМБССД – 1 төслийн арын албаны ажилтан X -

43

Хавсралт 2 – Ашигласан материал

Монгол Улсын Хөдөлмөрийн яам, мэргэжлийн боловсрол сургалтын тухай хууль (2009 оны 2

дугаар сарын 13, Улаанбаатар хот, Монгол Улс).

Монгол Улсын Хөдөлмөрийн яам, Бүсийн арга зүйн төвийн дүрэм батлах тухай Хөдөлмөрийн

сайдын тушаал №: A/106, (2013 оны 5 дугаар сарын 28, Улаанбаатар хот, Монгол Улс).

Монгол Улсын Хөдөлмөрийн яам, 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Хөдөлмөрийн

сайдын A/24 тоот тушаалын хавсралт 1 Аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн журам,

Хөдөлмөрийн салбарын албан хаагчдын гарын авлага (2013 он, Улаанбаатар хот, Монгол Улс)

хуудас 430-431.

Монгол Улсын Хөдөлмөрийн яам, Хөдөлмөрийн сайдын тушаалын хавсралт, Мэргэжлийн

боловсролын сургуулийн журам, №: А/104 (2013 оны 5 дугаар сарын 27, Улаанбаатар хот,

Монгол Улс).

ГОПА Зөвлөх компани, ТМБС-ын төвүүд болон коллежийн гол үйл ажиллагааны талаарх

зөвлөгөө, мөн чадамжийг хөгжүүлэх төвүүдийн талаарх тайлбар (ТМБССД-1 төслийн дотоод

баримт бичиг, 2016)

Др.Саха Мэяанатан, Монголын Техник, мэргэжлийн боловсролын сургалтын санхүүжүүлт.

(Хөдөлмөрийн Яам, МБСБЗГ, Монгол Улс, 2016 оны 4 дүгээр сар)

Др. Юрген Хартвиг, Шилдэг Туршлага, HCD und Instrumente am Beispiel des Projekts 'kooperative

Berufsbildung im Rohstoffsektor' in der Mongolei (ГОУХАН, Монгол Улс, 2016)

Монгол Улсын Хөдөлмөрийн яам, Үнэлгээ мэдээллийн төвийн бүтэц, орон тоо, дүрмийг батлах

тухай Хөдөлмөрийн сайдын № A/58 тоот тушаал (2016 оны 3 дугаар сарын 4, Улаанбаатар хот,

Монгол Улс).

Монгол Улсын Хөдөлмөрийн яам, 2016 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн Хөдөлмөрийн сайдын

№ A/58 тоот тушаалын хавсралт 2, Үнэлгээ, мэдээллийн төвийн дүрэм (Улаанбаатар хот,

Монгол Улс).

Монгол Улсын Хөдөлмөрийн яам, МБС-ын салбарын дунд хугацааны зорилго, зорилтуудыг

боловсруулах ба авч хэрэгжүүлэх арга хэмжээ (Монгол Улс, Улаанбаатар хот, 2016 он).

Монгол Улсын Хөдөлмөрийн яам, Хөдөлмөрийн сайдын № A/58 тоот тушаалын хавсралт 2,

Үнэлгээ, мэдээллийн төвийн дүрэм (Монгол Улс, Улаанбаатар хот, 2016 оны 3 дугаар сарын 4).

ТМБССД -2 Төсөл, Бүсийн арга зүйн төвийн Байгууллагын чадавхийн үнэлгээ (Монгол Улс,

Улаанбаатар хот, 2016 оны 9 дүгээр сар).

44

Хавсралт 3 – Семинартай холбоотой баримт бичгүүд Тусгай файлаас харна уу.

45

Хавсралт 4 – Стратеги зорилт

Семинарын үеэр БАЗТ-үүд 2018 оныг хүртэлх 3 стратеги зорилтоо тодорхойлох зааварчилгаа

авлаа. Эдгээр зорилтууд нь:

Баруун бүсийн БАЗТ

Нийгмийн хамгаалал

Арга зүйчдийн хувьд сургуулийн багш нарт 5 жил тутам олгодог урамшуулалд

хамрагддаггүй тул тэдний албан тушаалыг сургалтын менежрерүүд гэж нэрлэх нь

зүйтэй.

БАЗТ-ийн менежерүүд нь сургуулийн сургалтын менежерүүдийн адил цалингийн

сүлжээний 5, 6-р шатлалын дагуу цалинждаг байх

БAЗТ-ийн ажилтнуудын нийгмийн хамгааллыг асуудлыг сайжруулах зорилгоор

олсон орлогынхоо тодорхой хувийг өөрсдөдөө авч үлддэг байх (шагнал,

урамшуулал олгох)

БАЗТ ажилтнуудын чадавхийг бэхжүүлэх

Арга зүйн ур чадвар

Судалгаа, шинжилгээний ур чадвар

Олон улсад танилцах аялал хийх ба түүнийгээ орон нутагт түгээн дэлгэрүүлэх

Компьютерийн програм хангамжийн сургалт

Англи хэлний сургалт => интернэт ашиглалтыг нэмэгдүүлэх

Судалгааны ажил

Багш бүрийг судлаач болгох чиглэлээр БАЗТ ажиллах ба ингэхийн тулд тэд судалгаа

хийх шаардлагатай

Мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийх арга технологид суралцах шаардлагатай,

тодорхой программ хангамжийг ашиглах

Бүс нутгийн хөгжлийн судалгаа (ур чадварын эрэлт хэрэгцээ) => Аймаг, дүүргийн

Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран ажиллах

Сургалтын чанар ба сургуулийг чанаржуулах талаар судалгаа хийх

УБ БАЗТ

Ажиллах орчин нөхцлийг сайжруулах

Санхүүгийн хувьд бие даасан болгох эрх зүйн заалт

Чадварлаг менежер ба арга зүйчдийг сонгон шалгаруулж авах шаардлагатай

Тоног төхөөрөмж сайтай сургалтын байртай болох шаардлагатай

Өндөр хурдны интренэт

Сургуулийн харьяанд бус бие даасан албан өрөөтэй болох

Санхүүгийн хязгаарлагдмал байдлыг даван туулах талаар

46

Үйл ажиллагааны төсөвтэй болох, хагас нь улсаас хагас нь өөрийн орлогоос бүрддэг

байх

Олсон орлогынхоо хагасыг зарцуулах эрхтэй байх

Тодорхой хэсгээр нь ажилтнууддаа шагнал урамшуулал олгодог байх (нийгмийн

хамгаалал)

Банканд өөрийн данстай болох

Мультимедиа сургалт болон цахим сургалт.

Багш нарыг чадваржуулах, БАЗТ нь үндэсний, орон нутгийн болон олон улсын

түвшинд сургаж чаддаг байх

Үндэсний хэмжээний сурах бичиг болон тараах материал

Чадавхийн нэгжийг каталогижуулах

Зүүн бүсийн БАЗТ

БАЗТ-н албан хаагчдын чадавхийг сайжруулж тэднийг онлайн орчинд ажиллахад

идэвхжүүлэх

106 багш нарын хэрэгцээг тодорхойлох

Онлайн сургалтын систем нэвтрүүлэх

Цахим сургалтын материал боловсруулж, зах зээлд нэвтрүүлэх

Говийн БАЗТ

Онлайн сургалт явуулах чадавхийг сайжруулах.

МСС-ийн төслөөс олгосон тоног төхөөрөмжийг засаж сайжруулах

Үйлчлүүлэгч болон багш нарын эрэлт хэрэгцээг тодорхойлсон.

Сургалтын хэрэгцээг байнга тодорхойлж байх систем боловсруулах

Сурах бичиг, гарын авлага, материалыг шинэчлэн сайжруулах чадавхийг нэмэгдүүлэх.

Багш, ажил олгогчдод үзүүлдэг зөвлөх үйлчилгээний тоог нэмэгдүүлэх.

Говийн бүсийн БАЗТ нь байрлаж буй сургуулиас тусдаа бие даах.

Төвийн БАЗТ

Төвийн бүсийн БАЗТ нь сургуулиас бие даах.

Банканд өөрийн данстай болох

Холбогдох хууль, дүрэмд өөрчлөлт оруулах

БАЗТ-д тоног төхөөрөмж худалдаж авснаар ажиллах орчинг сайжруулах

БАЗТ –ийн тогтвортой байдал сайжирч байна

Өөрийн албан хаагчдын чадавхийг бэхжүүлэх нөөц бололцоотой

47

Хөдөлмөрийн хэлтэс болон түр сургалтын байгууллагуудтай ажиллах хамтын ажиллагаа.

Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран ур чадвар болон сургалтын хэрэгцээний судалгаа

явуулж байна

БАЗТ нь Дархан аймгийн хөдөлмөрийн хэлтэстэй ажил хэргийн сайн харилцаатай

бөгөөд тус төвийн харъяаны бусад аймгуудын хөдөлмөрийн хэлтсүүдтэй

харилцаагаа бэхжүүлэх

Чанартай сургалт явуулах

ЧСС-ын тогтолцоог сайжруулах

БАЗТ нь сургалтын хөтөлбөр боловсруулах чадавхиа сайжруулах

БАЗТ нь зөвшөөрөгдөхөд бэлэн бэлтгэгдсэн багш нартай

БАЗТ нь мэргэшлийн нэгж бүр дээр ЧСС төлөвлөгөөтэй

БАЗТ нь насанд хүрэгчдэд боловсрол олгох арга барилтай

БАЗТ нь бүх насны одоо байгаа болон шинэ багш нарт сургалтын хөтөлбөр

боловсруулах сургалт явуулах (багш болох инженерүүдэд гэх мэт)

БАЗТ нь сургалтын шаардлагад нийцүүлж судалгаа явуулах чадавхиа нэмэгдүүлэх

Хангай бүсийн БАЗТ

Нийгмийн түншлэгчидтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэх

бүтцэд ажил олгогчид болон ХАҮ Танхимыг оролцуулах

эрүүл, аюулгүй МБС-ын салбарыг бий болгохын төлөө ажиллах

үнэлгээний ажил зохион байгуулах

дагалдан ба хосмог сургалт

төгсөгчдийг ажлын байраар хангах

хэрэгжилтэнд хяналт тавих, зөвлөгөө өгөх

ажил олгогчидтой хамтран багш, зааварлагч нарт үнэлгээ хийх

БАЗТ-ийн албан хаагчдын чадавхийг бэхжүүлэх

Суралцагчдыг хэрхэн сургах талаар багш нарыг сургаж бэлтгэх чиглэлээр БАЗТ-ийн

албан хаагчдын чадавхийг бэхжүүлэх

Сургалтын хэрэгцээний судалгаа хийх

БАЗТ-ийн албан хаагчид мэргэжлийн зэргээ ахиулахад дэмжлэг үзүүлэх (Бакалавр,

Магистр, Доктор)

Боловсролын зэргийг арга зүйч нарын ажлын удирдамжинд оруулах (минимум

Докторын зэрэгтэй байх гэх мэт)

Хангайн бүсийн БАЗТ нь байрлаж буй сургуулиасаа бие даах чиглэлээр

Зохих эрх зүйн таатай орчин

Зохих санхүүгийн тогтолцоо

БАЗТ –ийн дүрэмд зохих өөрчлөлт оруулах

Улс төрийн оролцоог багасгах

48

Хавсралт 5 – Хууль эрхзүйн баримт бичгүүд Тусгай файлаас харна уу. Хавсралт 5.1: Монгол Улсын Хөдөлмөрийн яам, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль

(2009 оны 2-р сарын 13, Улаанбаатар хот, Монгол Улс).

Хавсралт 5.2: Монгол Улсын Хөдөлмөрийн яам, Бүсийн арга зүйн төвийн бүтэц зохион

байгуулалт, үйл ажиллагааны дүрмийг батлах тухай Хөдөлмөрийн сайдын A/106 тоот тушаал

(2013 оны 5-р сарын 28, Улаанбаатар хот, Монгол Улс).

Хавсралт 5.3: Монгол Улсын Хөдөлмөрийн яам, Хөдөлмөрийн сайдын A/58 тоот тушаалын

хавсралт 2, Үнэлгээ, мэдээллийн төвийн дүрэм (2016 оны 3-р сарын 4, Улаанбаатар хот, Монгол

Улс).

Хавсралт 5.4: Монгол Улсын Хөдөлмөрийн яам, 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн

Хөдөлмөрийн сайдын A/24 тоот тушаалын хавсралт 1, Аймаг, дүүргийн хөдөлмөрийн

хэлтэс, хөдөлмөрийн салбарын албан хаагчдын гарын авлага (Улаанбаатар хот, Монгол Улс,

2013 он) хуудас 430-431.