24
ХАН - УУЛ ДҮҮРГИЙН 209 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГ УСНЫ УХААЛАГ ХЭРЭГЛЭЭ БА БЯЦХАН ХУРИМТЛАЛ ( Илтгэл ) Илтгэгч: Багш Б.Маралмаа Б.Долгорсүрэн Удирдсан: Арга зүйч Г.Лхагважаргал Зөвлөх: Эрхлэгч Ц.Алтантуул

УСНЫ УХААЛАГ ХЭРЭГЛЭЭ БА БЯЦХАН ХУРИМТЛАЛ Илтгэлkhuukhed-khugjil.mn/sites/default/files/4-Us iltgel 1.pdf · 2017 онд 209-р цэцэрлэгийн

  • Upload
    others

  • View
    20

  • Download
    1

Embed Size (px)

Citation preview

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 209 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГ

УСНЫ УХААЛАГ ХЭРЭГЛЭЭ БА БЯЦХАН ХУРИМТЛАЛ

(Илтгэл)

Илтгэгч: Багш Б.Маралмаа

Б.Долгорсүрэн

Удирдсан: Арга зүйч Г.Лхагважаргал

Зөвлөх: Эрхлэгч Ц.Алтантуул

ТҮЛХҮҮР ҮГ НАСАН ТУРШИЙН ХЭРЭГЛЭЭ

ХАДГАЛАХ ХУРИМТЛУУЛАХ

ӨӨРИЙМСӨГ БАЙХ

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН

БОЛОВСРОЛ

Тогтвортой хөгжил: Ирээдүй хойч үеийнхний хэрэгцээгээ хангах

боломжийг алдагдуулахгүйгээр өнөөдрийнхөө хэрэгцээг хангах үйл явц.

СЭДЭВ СОНГОСОН ҮНДЭСЛЭЛ: НАСАН ТУРШИЙН ЗӨВ

ХЭРЭГЛЭЭ

Хүүхэд цэцэрлэгтээ өдрийн дэглэмийн дагуу өглөөний унд, бага үдийн

цай, өдрийн хоол, оройн цай хоол идэж шим тэжээл авч байдаг. Хүүхэд

байнгын хөдөлгөөнтэй байдаг тул ам нь маш их цангаж байдгийг бид тэр

бүр анзаардаггүй юм байна.

Хүүхдийн ам яагаад цангаж байна вэ?

Халуун эсвэл чийглэг уур амьсгалтай газар хүнийг халууцуулж,

хөлрүүлдэг. Тиймээс нэмэлт шингэн хэрэгтэй болдог.

Зөвхөн ус уух хэрэгцээнээс гадна эрүүл ахуйн зөв дадал хэвшил

олгохын тулд усны хэрэглээгээ зөв зарцуулах нь усаа хэмнэх, юманд

өөриймсөг хандах, цаашлаад насан туршийн ухаалаг хэрэглээ болно.

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ : УСНЫ ХЭРЭГЛЭЭ

Улс орны хөгжил, түүний өсөлт бууралт бүхэлдээ нутаг дэвсгэрийнх нь

усны нөөц, хүн амынх нь усны олборлолт, ус ашиглалт, усны хэрэглээний

технологийн түвшнээс шалтгаалдаг тул монгол улсын нийгэм-эдийн засгийн

өнөөгийн байдал цаашдын тогтвортой өсөлтийг хангахад усны нөөцөө

оновчтой ашиглах, хамгаалах, дорвитой судлах зайлшгүй шаардлага бидэнд

тулгараад байгаа болно

Судалгааны хэрэгцээ шаардлага;

Цэцэрлэгийн хүүхдэд усны хэрэглээ, ариун цэвэр, эрүүл ахуйн зөв дадал

хэвшил олгох, усаа зөв зохистой хэрэглэх, усны ач тусын талаар мэдлэг

олгох сургалт явуулж, хэмнэх-гамнах, хамгаалах-хуримтлуулах зөв

зарцуулах, үр өгөөжийг бий болгох

Судалгааны зорилго;

Суралцагчдад тогтвортой хөгжлийн боловсролын зан үйл, зохистой

хэрэглээний шинэ соёлд суралцах анхны алхмыг нээн монгол улсынтогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах эхлэл тавих

Судалгааны зорилт;

1. Өдөр тутмын үйл ажиллагааны явцад хүүхдүүд ямар үед усыг илүү

их ууж байгааг ажиглах

2. Бяцхан хуримтлал үүсгэж мөнгө болон усны үнэ цэнийг ойлгох

3. Усны нөөцийг хамгаалж, хомсдолоос сэргийлэхэд олон нийтэд

нөлөөлөх

4. Усны хангамж хүүхдийн өдөр тутмын үйл ажиллагаанд яаж нөлөөлж

хэрхэн зөв зохистой хэрэглэж ямар үр дүнтэй байгааг судлах

Шинэлэг тал:

Ус шүүгчийг ангид байрлуулснаар хүүхдүүд хүссэн үедээ цэвэр,

найдвартай ус ууж байна. Усаа авахын тулд мөнгөн хуримтлал бий болгожцуглуулах, хуримтлуулах ач холбогдлыг ойлгоно.

Хаана ч ямар ч үед усыг зөв зохистой хэрэглэж бие биенээсээ суралцана.

Судалгааны обьект

ХУД-ийн 209-р цэцэрлэгийн 12 багш,

10 туслах багш, 18 ажилтан, 10

бүлгийн нийт 465 хүүхэд

Судалгааны арга:

Туршилтын арга

Харьцуулан дүгнэх

Анализ синтезийн арга

Баримт цуглуулах арга

Математик боловсруулалтын арга

Судалгааны арга тус бүрийн эзлэх хувь

Судалгааны онол практикийн ач холбогдол

1. Хүүхдэд ус уух нь хүний биед ач тустай талаар ойлгуулах

2. Хүүхдийг хүссэн үед нь ус уух нөхцөл бололцоогоор нь хангах

3. Хүүхдүүдэд усны хэрэглээгээ хянаж, усаа гамтай зарцуулах

зааварчилгаа өгөх

4. Усаа зохистой хэрэглэх талаар сургалтын үйл ажиллагаандаа тусгах

5. Хүүхдүүдэд бяцхан хуримтлал бий болгож, юмны үнэ цэнийг багаас нь

мэдүүлэх

6. Эцэг эх, олон нийт, иргэдэд усны хомсдолын талаар мэдээлэл хийх, зөв

зарцуулах талаар сургалт зохион явуулах

7. Эх орноо хайрлан хамгаалах, өөриймсөг хандах эрмэлзэлтэй болох

Судалгаа

Өвөр Монголын Өөртөө Засах Орны Шилийн голын цэцэрлэгийн туршлагаас

үзэхэд, хүүхдүүдээ эрүүл байлгахын тулд анги болгон ус шүүгчтэй, хэдэн аяга ус

ууснаа тэмдэглэж байсан.

Энэхүү туршлагаас үүдэн 2016 оны 10 дугаар сараас бүлэгтээ ус шүүгчийг

эцэг эхчүүдийн тусламжтай авсан.

Хүүхдүүд ус уугаад хэдэн аяга ууснаа усан дуслаар тэмдэглэдэг болсон.

1 хүүхэд өдөрт 3 аяга 300 гр

10 хоногт 30 аяга 3 литр

1 сард 60 аяга буюу 6 литр

Судалгаанаас харахад:

25%

12%

12%13%

13%

25%

Нэг хүүхдийн ус уусан байдал

хөдөлгөөн эрүүл мэнд хэл яриа-харилцаа математикийн энгийн төсөөлөл

дүрслэх урлаг хөгжим зугаалгаар гараад орж ирэх үед

Судалгааны дүгнэлт 1:

Хүүхдүүд хөдөлгөөн эрүүл мэнд, хөгжмийн сургалтаас гарч ирээд 2

аяга ус ууж байсан. Мөн зугаалгаар гараад орж ирэхдээ ус уух нь илүү

байсан. Хүүхэд өдөрт 1-3 аяга ус уудаг гэж бодоход 10 хоногт 30 аяга

ус ууна. 48 хүүхэд өдөрт дунджаар 2 аяга ус гэж бодоход нийт 96 аягаус ууна.

.

Судалгаа: Бяцхан хуримтлал

Нэг хүүхдийн хуримтлуулсан мөнгөн дүн

0%

49%

33%

18%

7хоногт

1₮ 10₮ 20₮ 50₮ 100₮

Судалгааны дүгнэлт 2:

• Хүүхдүүд аравт хорьтын мөнгөн дэвсгэртийг “Усны мөнгө” гэж нэрлэж байсан.

• 7 хоногт цугларч байгаа мөнгөн дэвсгэртийг ажиглахад арван төгрөг хамгийн

их буюу 100-150 ширхэг хуримтлагдаж байсан.

• 2016 оны 11 дүгээр сараас 5 дугаар сарыг дуустал, мөн 2017 оны 10 дугаар

сарын байдлаар хүүхдүүдийн хуримтлуулж ус худалдаж авсан нийт өртөг

105000 төгрөг болсон.

Судалгаа

Гар нүүрээ угаахад зарцуулсан усны хэрэглээ:

2016 оны байдлаар 1 ангийн 48 хүүхэд гар нүүрээ угаахад 720 литр

ус зарцуулсан гэвэл 1 хүүхдэд 3 литр ус оногдож байна.

Өглөө

Орой

Өдөр

Гараа бохирдох бүрд

Шүдээ угаахад

720 л

144

144

144

144

144

2016 оны нэг өдөрт гар угаахад зарцуулсан усны тооцоо:

1 хүүхэд 48 хүүхэд 475 хүүхэд

15 литр ус 720 литр ус 7125 литр ус

Хүүхдүүдийн гараа угаахдаа зарцуулсан

усны хэмнэлт тооцоо

720

360360

Хүүхдүүдийн гар нүүр угаахад зарцуулсан усны тооцоо байдал /литр/

2016 онд 2017 онд Хэмнэлт

Судалгааны дүгнэлт 3:

Өдөр тутмын үйл ажиллагааны явцад усаа зөв зарцуулах нь хэмнэлт болж, хуримтлал

үүсдэг гэдгийг ойлгуулан нийт багш, ажилчид хамтран гар нүүр угаах аргачлалыг

боловсруулан, мөрдөж ажилласны дүнд 2017 оны байдлаар нэг удаа гар нүүрээ угаахад 48хүүхэд 72 л ус зарцуулж өдөртөө 5 удаа гэж үзэхэд 360 л ус зарцуулж 360 л ус хэмнэсэн.

48 хүүхэд шүдээ 1 аяга буюу 100 гр усаар угааснаар 4,8 л ус зарцуулж, нийт 139,2 л ус

хэмнэсэн.

2017 онд 209-р цэцэрлэгийн усны төлбөрт зарцуулсан хөрөнгө

5,075,0003,290,000

3,570,0003,220,000

Цэвэр бохир усны зарцуулалтын мөнгөн дүн

2017 он /төгрөгөөр/

2 сард 3 сард 6 сард 9 сард

Судалгааны дүгнэлт 4

Манай цэцэрлэг зөөврийн ус хэрэглэдэг. 2017 оны эхний 1 сарын

байдлаар өдөртөө 2-3 машин цэвэр ус буюу 10-15 тонн ус /118,023,26₮/ сард

53-54 машин цэвэр ус /1,881,250,00₮/ буюу ойролцоогоор зөвхөн цэвэр

усанд 2 сая орчим төгрөг зарцуулдаг байжээ. “Усны хэрэглээ ба бяцхан

хуримтлал” үйл ажиллагааг явуулснаар 2017 оны 9 дүгээр сард 1,610,000₮

цэвэр ус хэрэглэж сард 193,25 литр цэвэр усны хэмнэлт гаргасан.

1. Сургалтын үйл ажиллагаанд усны хэрэглээний талаар тусгаж,

амьдрах ухаанд суралцах анхан шатны суурь мэдлэг, чадвар дадлыг

бодит орчин нөхцөлд өөрсдөөр нь үйлдүүлж, туршиж хийлгэх нь

хүүхдийг өдөр тутмын хэрэглээнд усаа гамтай хэрэглэдэг болгон

төлөвшүүлдэг.

2. Ус уухын ач холбогдлыг ойлгосноор эрүүл чийрэг бие бялдартай

болон өсөж хөгжихөд нь тусалж чиглүүлдэг.

3. Хүүхдийг бага наснаас нь усыг зөв зохистой хэрэглэж сургах нь

ирээдүйд байгаль орчноо хайрлан хамгаалах, ухаалаг хэрэглээнд

суралцах үндэс болдог.

Ерөнхий дүгнэлт

Цаашид нөөц бололцоогоо ашиглан хийх ажил:

1. Манай цэцэрлэг Богд уулын доор байрладаг учраас уулнаас буусан

борооны ус орж ирэн үерт автах аюул байнга тохиолддог. Гэхдээ энэ

гамшгийг бид боломжтой нөхцөл гэдэг байдлаар авч үзэн жижиг усан

сан байгуулж борооны усыг хуримтлуулан, түүгээрээ эргээд мод буд,

зүлэг ногоог услаж дахин хэрэглэж болохыг судлан бүтээлч ажил

болгохоор төлөвлөж байна.

2. Эцэг эхчүүдтэй хамтран гарын доорхи материал ашиглан 48 ширхэг

мөнгөний хайрцаг хийж хүүхэд бүрт тус тусад нь хуримтлал үүсгэж

өөрсдөө бие даан мөнгөө цуглуулахад нь туслаж ажиллахаар эхний

ажилдаа орж байна

Хэрэглээг дадал болгоё.

Хуримтлалыг зуршил болгоё.