2
Химүка-гийн домог Изанами болон Изанаги Эрт урьдын цагт энэ дэлхий дээр хуурай газар гэж байдаггүй байжээ. Нэгэн удаа Изанаги болон Изанами гэдэг хоёр бурханд бусад олон бурхнаас Газар бүтээгээрэйгэдэг даалгавар өгчээ. Тэр хоёр бурхан жадаа далай дотор хийгээд хутгаад л байж хутгаад л байж гэнэ. Удаан хутгасны эцэст хуурай газар үүсч тэнд Япон гэдэг улс үүсчээ. Ниниги болон Коноханасакуяа гүнж Түүний дараа маш олон бурхад төрж гэнэ. Түүний дотор Аматерас буюу Нарын бурхан ч төржээ. Аматерасын ач хүү Ниниги бурхан Японыг амар амгалан болгохын тулд Бурхадын орноос Мияазаки мужын Такачихо уулын оргилд бууж иржээ. Ниниги бурхан хүмүүст будаа тариалах аргыг зааж өгөхөөр ойролцоох тосгонд ирж гэнэ. Тэр тосгон маш сайхан байгальтай учир тэндээ амьдарахаар шийджээ. Нэгэн өдөр Ниниги бурхан Коноханасакүяа гүнжтэй учирч гэнэ. Тэр хоёр хоёр биендээ хайр сэтгэлтэй болж гэрлэцгээжээ. Тэд гурван хүүхэдтэй болсон ба гурав дахь хүү болох Ямасачихико нь том болоод өмнөд зүгийг зорьжээ. Ямасачихико болон загасны дэгээ Нэгэн өдөр Ямасачихико нь өөрийн ах Үмисачихико-гийн нь загасны дэгээг далайд унагаачихаж гэнэ. Ямасачихико дэгээгээ хайхаар далайн гүн рүү явжээ. Тэрээр далайн гүнд Тоёотама гүнжтэй учирч түүнтэйгээ ханилан суужээ. 3 жилийн дараа Ямасачихико загасны аман дотроос дэгээгээ олж гэнэ. Тэрээр дэгээг нь буцааж өгөхөөр Аошима арал дээр гарч ирж гэнэ. Агуйн хүүхэд Ямасачихико болон Тоётама гүнж яст мэлхийн дээр суугаад Ничинан аралд иржээ. Тэнд иртэл яст мэлхий нь чулуу болон хувирчээ. Тоёотама гүнж нь Үдо хэмээх хийдэд Үгаяхүкиаэзү хүүгээ төрүүлж гэнэ. Гүнж хүүгээ хамгаалахын тулд агуй дотор шувууны далавчаар хүүхдийн өрөө хийж гэнэ. Гэсэн хэдий ч Тоёотама гүнж хүүгээ орхиод зугтаахаас аргагүй болж гэнэ. Агуй дотор сүү шиг ус ундаран гардаг хад байсан тул Үгаяхүкиаэзү түүнийг уусаар эрүүл саруул өсөж торниж гэнэ. Жинмү хаан Үгаяхүкиаэзү хүү эрийн цээнд хүрч гэрлэж Сано хэмээх хүүтэй болж гэнэ. Сано хүү том болоод Япон улсаа амар амгалан болгоё хэмээн зорьжээ. Тэрээр Мимицү арлаас завинд суугаад Зүүн тийш Кансай мужийн зүгт одож гэнэ. Сано хүү Японы анхны хаан болох Жинмү хаан хэмээх цолыг хүртжээ. Япон улсын үүслээс эхлээд Анхны эзэн хаан хүртэл Бусад домог Сайтобарү-гийн Бунхан Коноханасакүяа гүнжийг гэрлэхээс өмнө түүнтэй гэрлэхийг ихэд хүсдэг нэгэн чөтгөр байж гэнэ. Гүнжийн аав чөтгөрт ханданОхинтой минь гэрлэхийг хүсвэл нэг шөнийн дотор чулуун гэр барь!”гэж даалгажээ. Чөтгөр гэрээ барьчихаад унтаж гэнэ. Гүнжийн аав гэр бэлэн болсныг хараад ихэд гайхаад чөтгөрийг охинтойгоо суулгахгүйн тулд нэг чулуу сугалж аваад хаячихаж гэнэ. Тэрээр чөтгөрийг босмогц,Гэр чинь бэлэн болоогүй тул гэрлэж болохгүйгэж хэлжээ. Мисато 1300 жилийн өмнө, Солонгос улсад байсан Кудари улс дайнд ялагдаж Тэйкао хаан болон Кударичууд Япон улс руу зугтан иржээ. Тэйкао хаан болон түүний хүү зам салан зугтацгаажээ.Тэйкао хаан одоогийн Амамисато-д амьдарч гэнэ. Нэгэн өдөр Тэйкао хаан дайсандаа баригдаж амиа алджээ. Хааныг нас барсны дараа тосгоны хүмүүс түүнийг бурхан хэмээн үзэх болжээ. Түүнээс хойш жил бүрийн нэг сард Тэйкао хаан болон түүний хүү хоорондоо уулзахыг билгэдсэнШивасү Мацүрихэмээх баярыг тэмдэглэх болжээ.

Химүка гийн домог - pref.miyazaki.lg.jp · урлаг, Күнимига толгодыг нэрлэж болно. Нобэока галт тэрэгний буудлаас

  • Upload
    others

  • View
    5

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: Химүка гийн домог - pref.miyazaki.lg.jp · урлаг, Күнимига толгодыг нэрлэж болно. Нобэока галт тэрэгний буудлаас

Химүка-гийн домог

Изанами болон Изанаги

Эрт урьдын цагт энэ дэлхий дээр хуурай

газар гэж байдаггүй байжээ. Нэгэн удаа Изанаги

болон Изанами гэдэг хоёр бурханд бусад олон

бурхнаас “Газар бүтээгээрэй” гэдэг даалгавар өгчээ.

Тэр хоёр бурхан жадаа далай дотор хийгээд хутгаад

л байж хутгаад л байж гэнэ. Удаан хутгасны эцэст

хуурай газар үүсч тэнд Япон гэдэг улс үүсчээ.

Ниниги болон Коноханасакуяа гүнж

Түүний дараа маш олон бурхад төрж гэнэ.

Түүний дотор Аматерас буюу Нарын бурхан ч

төржээ. Аматерасын ач хүү Ниниги бурхан Японыг

амар амгалан болгохын тулд Бурхадын орноос

Мияазаки мужын Такачихо уулын оргилд бууж

иржээ. Ниниги бурхан хүмүүст будаа тариалах

аргыг зааж өгөхөөр ойролцоох тосгонд ирж гэнэ.

Тэр тосгон маш сайхан байгальтай учир тэндээ

амьдарахаар шийджээ.

Нэгэн өдөр Ниниги бурхан Коноханасакүяа

гүнжтэй учирч гэнэ. Тэр хоёр хоёр биендээ хайр

сэтгэлтэй болж

гэрлэцгээжээ.

Тэд гурван

хүүхэдтэй болсон

ба гурав дахь хүү

болох

Ямасачихико нь

том болоод

өмнөд зүгийг

зорьжээ.

Ямасачихико болон загасны дэгээ

Нэгэн өдөр Ямасачихико нь өөрийн ах

Үмисачихико-гийн нь загасны дэгээг далайд

унагаачихаж гэнэ. Ямасачихико дэгээгээ хайхаар

далайн гүн рүү явжээ. Тэрээр далайн гүнд Тоёотама

гүнжтэй учирч түүнтэйгээ ханилан суужээ.

3 жилийн дараа

Ямасачихико

загасны аман

дотроос дэгээгээ

олж гэнэ. Тэрээр

дэгээг нь буцааж

өгөхөөр Аошима

арал дээр гарч

ирж гэнэ.

Агуйн хүүхэд

Ямасачихико болон Тоётама гүнж яст мэлхийн

дээр суугаад Ничинан аралд иржээ. Тэнд иртэл яст

мэлхий нь чулуу болон хувирчээ.

Тоёотама гүнж нь Үдо хэмээх хийдэд Үгаяхүкиаэзү

хүүгээ төрүүлж гэнэ. Гүнж хүүгээ хамгаалахын тулд

агуй дотор шувууны далавчаар хүүхдийн өрөө хийж

гэнэ.

Гэсэн хэдий ч Тоёотама

гүнж хүүгээ орхиод

зугтаахаас аргагүй

болж гэнэ.

Агуй дотор сүү шиг ус

ундаран гардаг хад

байсан тул

Үгаяхүкиаэзү түүнийг

уусаар эрүүл саруул өсөж торниж гэнэ.

Жинмү хаан

Үгаяхүкиаэзү хүү эрийн цээнд хүрч гэрлэж Сано

хэмээх хүүтэй болж гэнэ. Сано хүү том болоод Япон

улсаа амар амгалан болгоё хэмээн зорьжээ. Тэрээр

Мимицү арлаас

завинд суугаад

Зүүн тийш

Кансай мужийн

зүгт одож гэнэ.

Сано хүү

Японы анхны

хаан болох

Жинмү хаан

хэмээх цолыг

хүртжээ.

Япон улсын үүслээс эхлээд Анхны

эзэн хаан хүртэл

Бусад домог

Сайтобарү-гийн Бунхан

Коноханасакүяа гүнжийг гэрлэхээс өмнө

түүнтэй гэрлэхийг ихэд хүсдэг нэгэн чөтгөр байж

гэнэ. Гүнжийн аав чөтгөрт хандан“Охинтой минь

гэрлэхийг хүсвэл нэг шөнийн дотор чулуун гэр

барь!”гэж даалгажээ. Чөтгөр гэрээ барьчихаад

унтаж гэнэ. Гүнжийн аав гэр бэлэн болсныг хараад

ихэд гайхаад чөтгөрийг охинтойгоо суулгахгүйн

тулд нэг чулуу сугалж аваад хаячихаж гэнэ. Тэрээр

чөтгөрийг босмогц,“Гэр чинь бэлэн болоогүй тул

гэрлэж болохгүй”гэж хэлжээ.

Мисато

1300 жилийн өмнө, Солонгос улсад байсан

Кудари улс дайнд ялагдаж Тэйкао хаан болон

Кударичууд Япон улс руу зугтан иржээ. Тэйкао

хаан болон түүний хүү зам салан

зугтацгаажээ.Тэйкао хаан одоогийн Амамисато-д

амьдарч гэнэ. Нэгэн өдөр Тэйкао хаан дайсандаа

баригдаж амиа алджээ. Хааныг нас барсны дараа

тосгоны хүмүүс түүнийг бурхан хэмээн үзэх

болжээ. Түүнээс хойш жил бүрийн нэг сард Тэйкао

хаан болон түүний хүү хоорондоо уулзахыг

билгэдсэн“Шивасү Мацүри”хэмээх баярыг

тэмдэглэх болжээ.

Page 2: Химүка гийн домог - pref.miyazaki.lg.jp · урлаг, Күнимига толгодыг нэрлэж болно. Нобэока галт тэрэгний буудлаас

Мияазаки

мужийн домог

Хялбаршуулсан хувилбар

(Монгол хэл)

Тайлбар Нийтийн тээвэр Мияазаки мужид автобус болон галт тэрэгний цаг

тутамд явах тоо нь цөөн байдаг. Мияазаки мужаар

аялахдаа тухайн очих газрынхаа хамгийн ойрхон

галт тэрэгний буудал хүртэл яваад тэндээсээ

автобус, такси, машинаар явах нь тохиромжтой.

Тогтсон үнээр бүтэн өдрийн турш зорчих

боломжтой нийтийн тээврийн автобус

Бүтэн өдрийн турш ашиглаж болох автобусын

тасалбар нь онгоцны буудал, Мияазаки галт

тэрэгний буудал болон Мияазаки галт тэрэгний

буудлын дэргэдэх автобусны буудлын зогсоолоос

худалдан авах боломжтой. Зарим чиглэлд

үйлчилдэггүй тул тасалбар байдаг тул худалдаж

авахдаа сайтар нягтлах хэрэгтэй.

Нобэока хот

Хюүга хот

Таканабэ тосгон

Мияазаки хот

Ничинан хот

Күшима хот

Мисато дүүрэг

Такачихо тосгон

Мияаконожо хот

Сайто хот Кобаяши хот

Киришима Уул

Бурхан багш анх Такачихогийн оргил гэдэг газар бууж ирсэн гэдэг. Такачихо гэдэг нэртэй хоёр газар байдаг

тул доорх тайлбарыг уншина уу.

Ниниги бурхан болон Коноханасакуяа гүнж учирсан газрыг Нобэока хот эсвэл Сайто хот гэсэн хоёр

хуваагдсан тайлбар их байдаг.

Такачихо тосгоны үзвэл зохих газарт, Такачихо-гийн

хавцал, Аманоивато хийд, Такачихогийн Уламжлалт

урлаг, Күнимига толгодыг нэрлэж болно. Нобэока

галт тэрэгний буудлаас автобусаар 65-90 минут,

машинаар 50 минут орчим явна.

Ууланд авирахад тохиромжтой. 10-11 сард хамгийн

тохиромжтой. Ойр орчимд нь халуун рашаан элбэг

тул аялалын алжаал тайлахад тохиромжтой. Аялахын

өмнө аялалын маршрут болон цаг агаарын нөхцлөө

сайн шалгавал зохилтой.

Хосууд учран золгодог ариун газар гэгдэх Атаго

уулын оройн гэрэлтүүлэг нь маш гоёмсог байдаг.

Нобэока галт тэрэгний буудлаас машинаар 10 минут,

алхаад 25 минут, автобусаар 5 минут явна. Атаго

Эмнэлгийн өмнө буухад хамгийн ойр байх болно.

Хавар сакура болон шар цэцэг нь тун үзэсгэлэнтэй.

Намар хумсан цэцэг болон Кофунгүн баяр нь

алдартай. Эртний судлалын музейг үнэгүй үзэж

болно. Сайто автобусны буудлаас автобусаар 15

минут явна.

Номхон далайн эргийн Они ни сэнтакү гэх чулуун хавтан бүхий далайн эрэг, Аошима хийд, далайн эрэг зэрэг нь алдартай. 1 сарын дундуур болдог баяр болон далайн давалгаан дээр хавтангаар хөвдөг спортоор хичээллэдэг бол тун тохиромжтой газар. Аошима галт тэрэгний буудлаас алхаад 10 минут орчим. Аошимагийн автобусны буудал дээр бууна.

Хавар болон зуны цагт өглөө 6 цагаас орой 7 цагийн

хооронд ажилладаг. Машинаар очиход тохиромжтой.

Хамгийн ойрхон автобусны буудал нь Үдо автобусны

алхаад 10 минут орчим.

Домогт Японы анхны хаан гэгдэх Жюнмү хаан эндээс анх усан онгоцонд суусан гэж гардаг. Уламжлалт төрхийг агуулсан хот бөгөөд музей болон сүм хийд байдаг. Мисато галт тэрэгний буудлаас алхаад 20 минут орчим. Таксигаар явахад тохиромжтой. Автобус явна.

1 сарын сүүлээр Шивасү Баяр болдог тул тосгоны бүх

зочид буудал захиалгаар дүүрэн болдог. Захиалгаа

хурдан өгөх хэрэгтэй. Машинаар явбал тохиромжтой.

Автобус өдөрт 4 удаа явдаг.

Мужийн гадаад харилцааны

ажилтануудын зүгээс

Энэхүү танилцуулгатай танилцаж буй та

бүхэндээ баярлалаа.

Мияазаки муж домог үлгэрийн өлгий нутаг

гэгддэг ба та бүхэндээ бага ч гэсэн хялбар

болгох үүднээс энэхүү домгийн

танилцуулгыг хийлээ. Энд дурьдаагүй олон

сайхан домог үлгэр бий тул та зав гарган

танилцаарай!

Такачихо тосгон

Такачихо тосгон

Такачихогийн оргил Киришимагийн салбар уул нуруу

Кобаяшигийн ойр орчим

Атаго Уул

Нобэока хот

Сайтобару

Сайто хот

Аошима

Мияазаки хот

Үдо хийд

Ничинан хот

Мимицү

Хюүга хот

Нанго

Мисато тосгон

Лүймэд Соёлмаа

зураглал : Erin Cushing

8

1

2

3

4

5

6

7

モンゴル語