20
МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ АВТО ЗАМЫН САЛБАРЫН НОРМАТИВ ТЕХНИКИЙН БАРИМТ БИЧГИЙН ЕРӨНХИЙ ТОГТОЛЦОО MNS …. - 2015 АЛБАН ХЭВЛЭЛ СТАНДАРТЧИЛАЛ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР Улаанбаатар хот 2015 он

МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ ... - rtdc.gov.mnrtdc.gov.mn/erhzui/standartuud/TOGTOLTSOO standart.pdf · СТАНДАРТЧИЛАЛ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР

Embed Size (px)

Citation preview

Page 1: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ ... - rtdc.gov.mnrtdc.gov.mn/erhzui/standartuud/TOGTOLTSOO standart.pdf · СТАНДАРТЧИЛАЛ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР

МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ

АВТО ЗАМЫН САЛБАРЫН НОРМАТИВ ТЕХНИКИЙН БАРИМТ БИЧГИЙН

ЕРӨНХИЙ ТОГТОЛЦОО

MNS …. - 2015

АЛБАН ХЭВЛЭЛ

СТАНДАРТЧИЛАЛ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР

Улаанбаатар хот 2015 он

Page 2: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ ... - rtdc.gov.mnrtdc.gov.mn/erhzui/standartuud/TOGTOLTSOO standart.pdf · СТАНДАРТЧИЛАЛ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР

МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ Ангилалтын код: 93.

Авто замын салбарын норматив техникийн баримт бичгийн ерөнхий тогтолцоо

MNS …. - 2015

Technical regulation and Standardization systems of road industry. General requirements

ЗЗБНбаД 1-1:2007-ын оронд

Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2015 оны дугаар сарын … -ны өдрийн …

тогтоолоор батлав.

Энэхүү стандарт нь 2015 оны ..... дугаар сарын .....–ны өдрөөс эхлэн хүчинтэй.

1 Хамрах хүрээ

1.1. Энэхүү стандартаар авто замын салбарын норматив техникийн баримт

бичгийн ерөнхий тогтолцоо цаашид баримт бичгийн тогтолцоо гэх-ны зорилго,

зарчим, ерөнхий бүтцийг тогтоож, норматив техникийн баримт бичигт тавигдах

шаардлага, тэдгээрийн агуулга, боловсруулах, шүүлт магадлал хийх,

баталгаажуулах, хүчингүй болгох, бүртгэх, хэрэглэх үйл ажиллагааг тогтооход

хамаарна.

1.2. Энэ стандартаар “Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай” Монгол улсын

хууль, үндэсний стандартчиллын тогтолцооны үндсэн зарчим, үзэл баримтлалд

нийцсэн дараах зорилтыг шийдвэрлэхэд оршино. Үүнд:

- Авто зам, замын байгууламж нь өөрийн үүрэг зориулалтын хувьд хүн амын амьдралын таатай нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдсэн байх;

- Авто зам, замын байгууламжийн үйлдвэрлэлийн ажил, хэрэглэгдэх

материал, хийц, технологи, ашиглалтын үеийн үйл ажиллагаа нь хүрээлэн буй орчин, хүний амь нас, эрүүл мэндэд аюулгүй байх;

- Онцгой нөхцөл байдал гэнэт үүсэх шалтгааныг урьдчилан тооцоолох замаар авто зам, замын байгууламжийн аюулгүй байдлын нөхцөлийг хангах;

- Авто зам, замын байгууламжийн үйлдвэрлэлд хэрэглэх машин тоног төхөөрөмж болон бусад хийц бүтээц, хиймэл байгууламж, далан, буурь хөрсний тогтвортой байдлыг хангах;

- Зам, замын байгууламжийг барьж байгуулахтай холбоотой бүх төрлийн үйл

Page 3: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ ... - rtdc.gov.mnrtdc.gov.mn/erhzui/standartuud/TOGTOLTSOO standart.pdf · СТАНДАРТЧИЛАЛ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР

ажиллагааг хэрэгжүүлэхэд олон улсын хамтын ажиллагаанд гарч болох техникийн зөрчилдөөнтэй байдал саад тотгорыг арилгах;

- Байгалийн нөөц, баялаг, материал, түүхий эд, түлш эрчим хүч, хөдөлмөрийн нөөцийг зүй зохистой ашиглах, хүрээлэн буй орчныг хамгаалах шаардлагыг хангах

1.3. Энэхүү стандартыг өмчийн хэлбэрээс үл хамааран авто замын салбарын

норматив техникийн баримт бичгийг боловсруулах, хэрэглэхдээ энэхүү баримт

бичгийг заавал мөрдөнө.

2 Норматив ишлэл

2.1. MNS 1-1: 2006 “Монгол улсын Үндэсний стандартчиллын тогтолцоо” 1-р хэсэг. Техникийн журам.

2.2. MNS 1-2: 2006 “Монгол улсын Үндэсний стандартчиллын тогтолцоо” 2-р хэсэг. Стандартын бүтэц ба боловсруулах дүрэм.

2.3. MNS ISO/IEC GUIDE 2:2005 Стандартчилал, холбогдох үйл ажиллагаа. Ерөнхий тайлбар толь. 2.4. MNS ISO/IEC GUIDE 1 2.5. MNS ISO/IEC GUIDE 21-1 Олон улсын стандарт болон олон улсын бусад

баримт бичгийг бүс нутаг буюу үндэсний хэмжээнд авч хэрэглэх нь -1-рхэсэг:

Олон улсын стандартыг хэрэглэх нь

2.6. MNS ISO/IEC GUIDE 21-2 Олон улсын стандарт болон олон улсын бусад баримт бичгийг бүс нутаг буюу үндэсний хэмжээнд авч хэрэглэх нь -2-рхэсэг: Олон улсын стандартыг хэрэглэх нь 3 Нэр томьёо ба тодорхойлолт

3.1 Авто замын салбар - Монгол Улсын нийтийн зориулалттай авто зам, түүнчлэн нийтийн зориулалттай авто замын судалгаа шинжилгээ, хайгуул, төсөллөлт, барилга угсралтын ажил, шинэчлэлт, засвар арчлалтын ажил гүйцэтгэгч, эрдэм шинжилгээний ажил, боловсон хүчин бэлтгэх, зам замын техник үйлдвэрлэх, засвар үйлчилгээ хийх, зам замын материал олборлох, боловсруулах ажил эрхлэгч, авто замын төсөллөлт, барилга угсралтын ажил, засвар арчлалттай холбоотой бусад үйл ажиллагаа гүйцэтгэгч аливаа хуулийн этгээд болон хувь хүнийг нэгтгэсэн цогцолборыг ойлгоно.

Page 4: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ ... - rtdc.gov.mnrtdc.gov.mn/erhzui/standartuud/TOGTOLTSOO standart.pdf · СТАНДАРТЧИЛАЛ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР

3.2 Норматив техникийн баримт бичиг (Normative document) – Тодорхой төрлийн үйл ажиллагаа буюу тэдгээрийн үр дүнд хамаарах дүрэм, ерөнхий зарчим, үзүүлэлтүүдийг тогтоосон баримт бичиг (MNS ISO/IEC GUIDE 2:2005, 3.1-р зүйл)

Техникийн зохицуулалт (Technical regulation) 3.3.– Бүтээгдэхүүний үзүүлэлт,

шаардлага, эсхүл түүнийг боловсруулах, үйлдвэрлэх аргыг заавал биелүүлэхээр,

шаардлагатай тохиолдолд стандарт, техникийн тодорхойлолт, замын дүрмийг иш

татах замаар, эсвэл эдгээр баримт бичгийн агуулгыг өөртөө багтаах замаар

тогтоосон эрх бүхий этгээдээс баталсан баримт бичиг (“Стандартчилал,

тохирлын үнэлгээний тухай” Монгол улсын хууль, 3.1.3 зүйл. MNS ISO/IEC

GUIDE 2:2005, 3.6.1-р зүйл)

Замын норм ба дүрэм (Building Codes) 3.4.– ... Зам, замын байгууламжийн

төсөллөлт, зураг төсөл зохиох, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, барьж байгуулахад

хүрэх түвшин, зорилтыг тодорхойлсон заавал биелүүлэх шаардлагыг тогтоох

норматив баримт бичиг

Замын дүрэм (Code of practice) 3.5.– Инженерийн хайгуул, төсөллөлт, материал ба хийц бэлтгэл, барилга угсралтын ажил, ашиглалтын техникийн дүрэм буюу үйл ажиллагааг зөвлөмжилсөн, эдгээрт хамаарах техникийн шийдлийн сонголтыг багтаасан норматив баримт бичиг. Замын дүрэм нь стандарт, стандартын хэсэг, эсвэл бие даасан баримт бичиг байж болно. (MNS ISO/IEC GUIDE 2:2005, 3.5-р зүйл. Барилга, байгууламжийн норм, нормативын баримт бичгийн ерөнхий тогтолцоо, 5.4-р зүйл).

Удирдлагын баримт бичиг (Guidance Documents) 3.6. – Салбарын норматив баримт бичгийг хэрэглэх, боловсруулах үйл ажиллагааны зохион байгуулалт-арга зүйг тогтоосон заавал биелүүлэх болон зөвлөмжийн шинжтэй баримт бичиг (Барилга, байгууламжийн норм, нормативын баримт бичгийн ерөнхий тогтолцоо, 5.5-р зүйл)

Үйлдвэр-салбарын баримт бичиг (Manufacturing and industry regulations) 3.7.– Салбарын бие даасан үйлдвэр, байгууллага, аж ахуйн нэгжийн үйлдвэрлэлийн зохион байгуулалт, технологи болон бүтээгдэхүүний чанарыг хангуулах журмуудыг тогтооно (Барилга, байгууламжийн норм, нормативын баримт бичгийн ерөнхий тогтолцоо, 5.1.2-р зүйл).

Стандарт (Standard) 3.8.– Бүтээгдэхүүний үзүүлэлт, шаардлагын хэм хэмжээг зохих журмын дагуу сонирхогч талууд зөвшилцөн боловсруулж, эрх бүхий байгууллагаас баталсан норматив-техникийн баримт бичиг (“Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай” Монгол улсын хууль, 3.1.2 зүйл.)

Олон улсын стандарт (International standard) 3.9.– Олон улсын стандартчиллын байгууллагаас сайшаан баталж, олон нийтийн хүртээл болгосон баримт бичиг (MNS ISO/IEC GUIDE 2:2005, 3.2.1.1-р зүйл)

Монгол улсын үндэсний стандарт (National standard) 3.10.– Зам замын бүтээгдэхүүний үзүүлэлт, шинж чанар, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, авто зам, замын

Page 5: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ ... - rtdc.gov.mnrtdc.gov.mn/erhzui/standartuud/TOGTOLTSOO standart.pdf · СТАНДАРТЧИЛАЛ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР

байгууламжийн ашиглалтын үеийн шаардлагын хэм хэмжээг тогтоох зорилготой, техникийн бодлогын нэгдлийг хангахад чиглэгдсэн, заавал биелүүлэх болон зөвлөмжийн шинжтэй баримт бичиг (Барилга, байгууламжийн норм, нормативын баримт бичгийн ерөнхий тогтолцоо, 5.3-р зүйл).

4 Авто замын салбарын норматив техникийн баримт бичгийн тогтолцооны

зарчим

4.1. Авто замын салбарын норматив техникийн баримт бичгийн тогтолцоо нь

дараах зарчим дээр үндэслэсэн байна. Үүнд:

4.1.1. Монгол Улсын хууль тогтоомжид бүрэн нийцсэн байх;

4.1.2. Салбарын итгэмжлэлийн байгууллага, баталгаажуулалтын байгууллагын

бэлтгэгч, борлуулагч, гүйцэтгэгч, захиалагчаас хараат бус байна,

4.1.3. Тохирлын үнэлгээний тогтолцооны үнэлгээний стандартууд,

4.1.4. Техникийн зохицуулалт нь эдийн засгийн хөгжил ба материал техникийн

хангамж, шинжлэх ухаан технологийн хөгжлийн түвшинтэй уялдах бөгөөд нийтийн

ашиг сонирхол, хүний эрүүл мэндийг хамгаалахад чиглэгдсэн байх ѐстой;

4.1.5. Заавал биелүүлэх шаардлагын тоог багасгаж сонгон хэрэглэх норматив

баримт бичгийн эзлэх хувийн жинг ихэсгэх замаар аж ахуйн нэгж, мэргэжлийн

байгууллагад ажиллагсадын чөлөөт сэтгэлгээ, санаачилгыг хөгжүүлэх, бие

даасан байдлыг дээшлүүлэх;

4.1.6. Олон улс, бүс нутгийн стандарттай нийцүүлэх, Монгол Улсын

стардартчиллын болон Олон улсын стандартчиллын байгууллагаас ISO

гаргасан зарчмыг баримтлах;

4.2. Тогтолцооны бүтцийн хүрээнд үндэсний стандарт ММ5 1-1 : 2006, ММ5 1-2

: 2006-ын шаардлага хангасан, авто замын салбарын нийтээр дагаж мөрдөх

норматив баримт бичгийг үндэсний болон байгууллагын гэж хоѐр ангилна.

4.2.1. Улсын чанартай баримт бичигт үндэсний стандарт МNS 1-1:2006, МNS 1-2

: 2006-ын шаардлага хангасан дараах баримт бичиг хамаарна:

- Монгол Улсын замын норм ба дүрэм ЗНбД; - Монгол Улсын үндэсний стандарт MNS; - Зураг төсөл, барилга, засварын ажил, материалын үйлдвэрлэлийн

замын дүрэм БД; - Удирдлагын тогтолцооны чанартай баримт бичиг УББ.

4.2.2. Байгууллагын норматив техникийн баримт бичигт байгууллага, аж ахуйн

нэгжийн стандарт /БСТ/ хамаарна.

4.5. Энэхүү баримт бичгийн 4-р хэсэгт заасан тодорхойлолтын хүрээнд Монгол Улсын замын норм ба дүрэм нь заавал биелүүлэх шаардлагыг, Монгол Улсын

Page 6: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ ... - rtdc.gov.mnrtdc.gov.mn/erhzui/standartuud/TOGTOLTSOO standart.pdf · СТАНДАРТЧИЛАЛ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР

замын үндэсний стандарт нь заавал биелүүлэх болон зөвлөмжийн шинжтэй журмыг, Замын дүрэм нь замын норм, дүрэм болон стандартын заавал мөрдөх шаардлагыг хангах, хөгжүүлэхэд чиглэгдсэн зөвлөмжийн шинж чанартай, Тогтолцооны удирдлагын чанартай баримт бичиг нь салбарын норматив баримт бичгийг хэрэглэх, боловсруулах үйл ажиллагааны зохион байгуулалт-арга зүйг тогтоосон заавал биелүүлэх болон зөвлөмжийн шинжтэй байна.

4.6. Зам, замын байгууламжийн техникийн шийдэлд хүн амын эрүүл мэнд,

хүрээлэн буй орчныг хамгаалах, бүтээгдэхүүнийг харилцан орлох хамтрах, авто

зам, замын байгууламжийн найдвартай байдлыг хангах явдал нь заавал мөрдөх

шаардлага болно.

4.7. Замын норм ба дүрэм, удирдлагын баримт бичгийг авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, үндэсний стандартыг Стандартчиллын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, замын дүрмийг авто замын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тус тус баталж, өөрчлөлт оруулж, хүчингүй болгоно.

4.8. Байгууллагын, тэр дундаа бизнесийн, олон нийтийн, эрдэм шинжилгээний байгууллага, хуулийн этгээдүүдийн нэгдэл нь өөрсдийн хэрэгцээний, зайлшгүй шаардлагатай стандартыг бие даан боловсруулж, Стандартчиллын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаар баталгаажуулж, мөрдөнө.

4.9. Байгууллагын стандарт нь үйлдвэрлэлийн технологийг боловсронгуй болгох, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний чанарын хангамжийг боловсронгуй болгох, түүнчлэн мэдлэгийн янз бүрийн салбарт бий болсон судалгааны үр дүнг түгээн дэлгэрүүлэх, ашиглах зорилгоор нийт салбарын хэмжээнд ашиглагдана.

4.11. Салбарын хэмжээнд сайн дураараа сонгон хэрэглэхээр байгууллагын стандартыг боловсруулан гаргаж болно. 4.12. Шинжлэх ухааны үндэслэл, эрдэм шингээ, судалгааны ажлын үр дүнд

тулгуурлан авто замын салбарын норматив техникийн баримт бичгийн тогтолцоог

боловсронгуй болгон, хөгжүүлэх асуудлыг нээлттэй байлгана.

4.13. Авто замын салбарын норматив баримт бичгийг олон улсын стандарт,

норматив баримт бичигтэй нийцүүлэх, адил төстэй болоход чиглэгдсэн Монгол

улсын болон олон улсын стандартчиллын байгууллагаас гаргасан зарчмыг

хэрэгжүүлбэл зохино.

5 Авто замын салбарын норматив техникийн баримт бичгийн ангилал, бүтэц

5.1.1. Авто замын салбарын норматив техникийн баримт бичгийн ангилал 5.1.2. Инженерийн хайгуул, зураг төсөл; 5.1.3. Барилга угсралтын ажил; 5.1.4. Засвар арчлалтын ажил; 5.1.5. Ашиглалт, аюулгүй байдал; 5.1.6. Авто зам, Замын байгууламжийн хяналт;

Page 7: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ ... - rtdc.gov.mnrtdc.gov.mn/erhzui/standartuud/TOGTOLTSOO standart.pdf · СТАНДАРТЧИЛАЛ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР

5.1.7. Туршилт, сорил шинжилгээ; 5.1.8. Эдийн засаг, үнэ бүрдэл. 5.2. Нэг бүлэгт хамаарагдах баримт бичиг нь ялгаатай боловч зорилго

агуулгаараа ижил төстэй, хоорондоо уялдаа холбоо бүхий цогц юм. Цогц

баримт бичигт шаардлагатай гэж үзвэл тухайн бүлэг стандарт баримт бичигт

тохирсон ерөнхий журам, дүрмийг боловсруулан мөрдүүлж болно.

5.3. Замын норм ба дүрэм, замын дүрэм, удирдлагын чанартай баримт бичгийн

нүүр хуудсыг энэхүү тогтолцооны В хавсралтаар баталсан загварын дагуу, эхний

хуудсыг С хавсралтаар баталсан загварын дагуу боловсруулна.

5.4. Нормативын ишлэл, хэрэглэсэн нэр томьѐоны тайлбарын хэмжээ хэт их

байвал тэдгээрийг баримт бичигт хавсралтаар оруулж болно.

5.5. Норматив техникийн баримт бичиг нь дараах жишиг бүтэцтэй байна. Үүнд:

нүүр хуудас, өмнөх үг, агуулга, хэрэглэх хүрээ, иш татсан баримт бичиг, нэр

томьѐоны тайлбар ба тодорхойлолт, баримт бичгийн үндсэн агуулгын хэсэг (хэд

хэдэн бүлгээс бүрдэж болно), түлхүүр үг, хавсралт.

5.6. Норматив техникийн баримт бичгийн нэр зохицуулж буй чиглэл, шаардлагыг

бүрэн илэрхийлэхүй, аливаа товчлолгүй (бүтээгдэхүүний тэмдэглэгээнээс бусад),

математикийн тэмдэг, ром цифр, грек үсэг агуулаагүй байна.

5.7. Норматив техникийн баримт бичгийн нэр нь ЗНбД, УББ, БД-ийн аль төрөлд

багтахаас үл хамааран дараах томьѐололтой байж болно. Тухайлбал,

- Авто замын техникийн ангилал; - Авто замын асфальт бетон хучлагын засвар арчлалтын ажлын гарын

авлага; - Авто замын барилга, засварын ажилд геосинтетик материал ашиглах

заавар; - Гүүр, гүүрэн байгууламжийн хийцийн техник ашиглалтын үнэлгээ хийх

удирдамж; - Авто замын засвар, арчлалтын дүрэм; - Халитиргаанаас хамгаалах материалын туршилтын аргачлал; - Зам замын материалын үйлдвэрлэлийн ажлын үеийн хүрээлэн байгаа

орчинг хамгаалах журам; - Авто замын далан ба хучилтын замын ажлын технологийн карт; - Авто замын уян хучилтын хийцийн жишиг гэх мэт.

Page 8: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ ... - rtdc.gov.mnrtdc.gov.mn/erhzui/standartuud/TOGTOLTSOO standart.pdf · СТАНДАРТЧИЛАЛ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР

6 Авто замын салбарын норматив баримт бичгийн тэмдэглэгээ, шифр

6.1. Авто замын салбарын норматив техникийн баримт бичгийг дараах бүтэц бүхий шифрээр дугаарлана.Үүнд:

- ЗНбД, БД, УББ, MNS гэх мэт товчлол; - А хавсралтад заасан Ангиллын бүлэг болон дэд бүлгийг заасан 2 орон

бүхий дугаар /эхний 1 орон нь үндсэн бүлгийн, дараагийн 1 орон нь дэд бүлгийн дугаарыг тус тус заана/;

- Ангиллын дэд бүлэг доторх тухайн баримт бичгийн дарааллын дугаарын гурван оронтой тоон тэмдэглэгээ;

- Баримт бичгийн бүртгэлийн оныг заах дөрвөн оронтой тоо. Жишээ болгон “Авто зам төсөллөх” ЗНбД 22-001-2014 замын норм ба

дүрмийн тэмдэглэгээг авч үзье:

ЗНбД

22. 001. 2013

Замын норм ба дүрэм

Ангиллын бүлэг ба дэд бүлгийн дугаар

Баримт бичгийн дугаар

Баримт бичгийг бүртгэсэн он

6.2. Замын норм ба дүрэм, замын дүрэм, удирдлагын чанартай баримт бичигт “ЗНбД”, “БД”, “УББ” гэсэн индекс тэмдэглэгээ хийж ЗНбД-ийн дэс дугаарыг 001 дугаараас, БД-ийн дэс дугаарыг 101 дугаараас, УББ-ийн дэс дугаарыг 201 дугаараас тус тус эхэлнэ.

6.3. ЗНбД, БД, УББ-ийг шифрлэх, бүртгэн дугаарлах асуудлыг Норматив баримт бичгийн тогтолцоог боловсронгуй болгох асуудал хариуцсан Авто замын салбарын төрийн захиргааны байгууллага, үндэсний стандарт (MNS)-ыг шифрлэх, дугаарлах асуудлыг Стандартчиллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тус тус хариуцана. 7 Норматив техникийн баримт бичигт тавигдах шаардлага

7.1. Онцгой болон гамшгийн нөхцөл байдал гэнэт үүсэх шалтгааныг урьдчилан

тооцох замаар зам замын бүтээгдэхүүн болон хүн амыг эрсдэлээс хамгаалах;

7.2. Авто зам, замын байгууламж, тэдгээрийн инженерийн тоноглолын

ашиглалтын найдвартай, аюулгүй байдлыг хангах;

7.3. Байгалийн нөөц, баялаг, материал, түүхий эд, түлш эрчим хүч, хөдөлмөрийн

нөөцийг зүй зохистой ашиглах, хүрээлэн буй орчныг хамгаалах шаардлагыг

хангах;

7.4. Салбарын норматив техникийн баримт бичгийг шинжлэх ухаан техник,

технологийн орчин үеийн ололт, зураг төсөл, замын ажил, замын материалын

үйлдвэрлэлийн талаархи гадаад, дотоодын дэвшилтэд туршлагад тулгуурлан,

олон улсын мөрдөгдөж буй техникийн зохицуулалт, стандартын жишигт

нийцүүлэн боловсруулсан байх;

Page 9: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ ... - rtdc.gov.mnrtdc.gov.mn/erhzui/standartuud/TOGTOLTSOO standart.pdf · СТАНДАРТЧИЛАЛ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР

8 Норматив техникийн баримт бичгийн агуулга

8.1. Норматив техникийн баримт бичиг нь салбарт тавигдаж байгаа зорилтыг

биелүүлэхэд чиглэгдсэн, техник, эдийн засгийн үндэслэлтэй заалтыг агуулсан

байна.

8.2. Норматив техникийн баримт бичигт Иргэний хууль, Хөдөлмөрийн хууль болон

бусад хууль тогтоомжоор зохицуулах асуудлыг тусгах шаардлагагүй.

8.3. Норматив техникийн баримт бичиг нь заавал болон сонгон хэрэглэхээр

байна.

8.4. Заавал мөрдөх норматив техникийн баримт бичиг нь нийтийн эрх ашиг, хүний

эрүүл мэнд гэх мэт шаардлагын хамгийн доод буюу зөвшөөрөгдөх хамгийн дээд

түвшинг тогтооно.

8.5. Сонгон хэрэглэх стандарт нь хэрэглэгчийн тодорхой хэрэглээ, боломж,

үйлдвэрлэлийн нөхцөлөөс хамааран өөрчлөгдөж болох норм, дүрмийн

илэрхийллүүд хамаарна.

8.6. Норматив техникийн баримт бичгийн оршил хэсэгт заавал болон сонгон

хэрэглэх шинжтэй заалтыг тодорхойлсон байна.

8.7. Замын дүрэм нь замын норм ба дүрэм, үндэсний стандартын заавал

биелүүлэх нөхцөл, шаардлагыг хангах, боловсронгуй болгоход чиглэгдсэн заавал

болон сонгон хэрэглэх шинжтэй журмыг тогтоох бөгөөд дараахь шаардлага,

төрөлтэй байна:

Үүнд:

8.7.1. Зураг төсөл, технологийн болон бусад төрлийн норматив баримт бичигт

тавигдах шаардлага;

8.7.2. Замын зориулалт ба хэмжээний хувьд харилцан уялдах болон ижилтгэх,

төрөлжих чадварт тавих шаардлага;

8.7.3. Зам замын материалын үйлдвэрээс гаргаж байгаа нэгэн төрлийн

бүтээгдэхүүн, тодорхой нэр төрлийн олон тоогоор үйлдвэрлэдэг замын материал

бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжид тавигдах шаардлага;

8.7.4. Замын ажил, замын бүтээгдэхүүн, материал, тоног төхөөрөмжид тавигдах

шаардлага;

8.7.5. Замын ажил, замын эдлэхүүн, материал, тоног төхөөрөмжийг хүлээн авах

дүрэм, шалгах турших аргууд;

8.7.6. Замын инженер-хайгуул хийх, зураг төсөл боловсруулах, барилга барих

болон барилга байгууламжийн ашиглалтын үе дэх зохион байгуулалт, технологи,

үйлдвэрлэлийн дүрэм, журам;

Page 10: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ ... - rtdc.gov.mnrtdc.gov.mn/erhzui/standartuud/TOGTOLTSOO standart.pdf · СТАНДАРТЧИЛАЛ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР

8.7.7. Барилга байгууламж, тэдгээрийн бүрдэл хэсгүүдийн эзэлхүүн төлөвлөлтийн

болон бүтээцийн шийдэл;

8.7.8. Замын бүтээц, суурийг тооцоолох, зураг төслийг боловсруулах арга;

8.8. Замын бүтээгдэхүүнийг бэлтгэх, шалгах, хүлээн авах ба нийлүүлэхэд тавих

нөхцөлийг техникийн шаардлагаар тогтоож өгнө. Техникийн шаардлагын бүрдэл,

агуулга, бүтэц, боловсруулах, баталгаажуулах ажиллагааг Монгол Улсын

стандартчиллын тогтолцооны дагуу гүйцэтгэнэ.

8.9. Норматив техникийн баримт бичгийн агуулга, бүтэц, найруулга зүй,

боловсруулах, баталгаажуулах ажиллагааг MNS1-1:2006, MNS1-2:2006

стандартаар тогтоосон шаардлагын дагуу гүйцэтгэнэ:

9 Норматив техникийн баримт бичгийг шинээр болон шинэчлэн

боловсруулах

9.1. Норматив техникийн баримт бичгийг эрдэм шинжилгээ, зураг төслийн болон

салбарын зөвлөх эрх бүхий байгууллага, мөн эрдэм шинжилгээний ажлын

болон стандарт, техникийн баримт бичиг боловсруулах дадлага, туршлагатай

хамтлаг, баг энэхүү тогтолцооны үндсэн зарчмыг бичгийг баримтлан

боловсруулна.

9.2. Норматив техникийн баримт бичгийг дараах үе шаттайгаар боловсруулна.

Үүнд:

1-р үе шат. Санал дэвшүүлэх үе шат, 2-р үе шат. Бэлтгэх үе шат, 3-р үе шат. Ажлын үе шат, 4-р үе шат. Техникийн хорооны үе шат, 5-р үе шат. Батлах үе шат, 6-р үе шат. Бүртгэх, хэвлэх, мэдээлэх үе шат, 1-Р ТАЙЛБАР: Үндэсний стандарт боловсруулах гэдэгт боловсруулалтын

дараах хэлбэрүүд хамаарна:

1) Үндэсний стандарт шинээр боловсруулах,

2) Үндэсний стандартыг (хянаж) шинэчлэх (өөрчлөлт оруулах ороод),

3) Олон улс, бүс нутгийн ба гадаад орны (цаашид “гадаадын дэвшилт” гэнэ)

дэвшилт стандарт, баримт бичгийг үндэсний болгох,

4) Үндэсний стандартад үзлэх хийх

2-Р ТАЙЛБАР:

Page 11: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ ... - rtdc.gov.mnrtdc.gov.mn/erhzui/standartuud/TOGTOLTSOO standart.pdf · СТАНДАРТЧИЛАЛ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР

1) Энэхүү стандартын 5 дугаар бүлэгт орсон шаардлагууд нь тусгаылан

зааснаас бусад тохиолдолд үндэсний стандарт шинээр боловсруулах

хэлбэрт хамаарна.

2) Гадаадын стандартыг үндэсний болгох, үндэсний стандартад үзлэг хийх,

тэдгээрийг шинэчлэх үед төслийн 2, 3 дугаар үе шатыг алгасч болно.

9.3. Норматив баримт бичгийг боловсруулах зохион байгуулалт санал

дэвшүүлэх ажилд захиалагч нь тендер зарлах, сонгон шалгаруулалт хийх, үндсэн

болон туслан гүйцэтгэгчтэй баримт бичгийн захиалга, танилцуулга, ажлын хэмжээ,

зардлын тооцоог тохиролцох, ажил гүйцэтгэх гэрээ байгуулах зэрэг асуудлууд

ажлын үе шат хүртэл явагдана.

9.4. Захиалагч нь гэрээ байгуулахдаа баримт бичгийн үндсэн зорилго, чиглэл,

ажлын үе шатууд, тэдгээрийг гүйцэтгэх хугацаа, хамтран гүйцэтгэх

байгууллагууд, мөн дууссан баримт бичгийн төсөлд санал авах,

зөвшөөрөлцөхөөр илгээх байгууллагуудын нэрийг заасан техникийн

даалгаврыг хамт батална.

9.5. Гүйцэтгэгч нь норматив техникийн баримт бичгийн төсөлд холбогдох

байгууллагаас ирүүлсэн санал дүгнэлтийг тусган эцэслэн боловсруулна. Төсөлд

ирүүлсэн саналыг хүлээж авах боломжгүй тохиолдолд хоѐр тал хамтран судалж,

ажлын хэсэг дээр шийдвэрлэнэ.

9.6. Баримт бичгийг батлах үүрэг хүлээсэн болон эсвэл сонирхогч бусад аливаа

байгууллага нь баримт бичгийг боловсруулах ажлын захиалагч байж болно.

9.7. Стандарт, техникийн баримт бичгийг боловсруулах тухай мэдээллийг авто

замын салбарын мэдээллийн хэрэгсэл (веб хуудас, мэдээллийн сэтгүүл,

сонин)-ээр нийтэд мэдээлнэ. Уг мэдээллийг үндэслэн сонирхсон байгууллага,

иргэн хувь хүн ба үйлдвэр, аж ахуйн газрууд боловсруулж буй баримт бичигт

/эхний редакц/ санал, шүүмж, дүгнэлтээ баримт бичгийг боловсруулж байгаа

байгууллагад ирүүлнэ.

9.8. Норматив баримт бичгийн тогтолцооны бүтцэд хамаарах баримт бичгийн

төслийг төслийг авто замын салбарын Шинжлэх ухаан, техникийн зөвлөлөөр

хэлэлцүүлсэн байна.

10 Норматив техникийн баримт бичгийг баталгаажуулах, бүртгэх, хүчингүй

болгох

10.1. Ерөнхий гүйцэтгэгч нь норматив техникийн баримт бичгийн төслийн эх

хувийг батлуулахаар дор дурдсан баримт бичгийн хамт холбогдох төрийн

захиргааны төв байгууллагад албан ѐсоор хүргүүлнэ. Үүнд:

Page 12: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ ... - rtdc.gov.mnrtdc.gov.mn/erhzui/standartuud/TOGTOLTSOO standart.pdf · СТАНДАРТЧИЛАЛ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР

10.1.1. Норматив баримт бичгийг боловсруулсан үндэслэл, өгөгдлүүд, түүнд

ашигласан бусад материал, өөр бусад орны ижил төрлийн байгууллагаас

баталсан баримт бичигтэй харьцуулсан танилцуулга, тайлбар бичиг;

10.1.2. Санал авахаар хүргүүлсэн норматив баримт бичгийн эхний төсөл, санал

авахаар хүргүүлсэн байгууллагын жагсаалт;

10.1.3. Ирүүлсэн санал дүгнэлтийн эх хувиуд ба санал шинэчлэгдсэн товчоо;

10.1.4. Батлуулахаар оруулж байгаа норматив баримт бичгийн төслийн эхний

нүүр хуудсанд ерөнхий гүйцэтгэгч, редактор, туслан гүйцэтгэгч байгууллагын

удирдлага болон уг төслийг хянасан байгууллагын удирдах албан хаагч гарын

үсэг зурсан байна;

10.1.5. Зохих шатны стандарт хариуцсан мэргэжилтэн боловсруулсан норматив

техникийн баримт бичгийг хянаад хуралд хэлэлцүүлэхээр оруулж, хурлын

тэмдэглэлийг хөтлөнө.

10.1.6. Мөрдөж байгаа баримт бичигт өөрчлөлт оруулах болон хүчингүй болгох

тухай шийдвэрийн төсөл;

10.1.7. Техникийн даалгаварт заасан бол норматив баримт бичгийн төслийг

цахим хэлбэрээр ирүүлнэ;

10.2. Норматив баримт бичгийн төслийг батлах асуудлыг шийдвэрлэхдээ уг төсөл

нь холбогдох хууль тогтоомжийн заалт, стандартчиллын ерөнхий зарчим,

аргачлал, мөрдөж буй норм ба дүрмийн шаардлага, стандарт болон техникийн

даалгавартай тохирч байгаа эсэхийг хянана.

10.3. Баримт бичгийн төслийг Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хурлаар

хэлэлцсэний дараа холбогдох өөрчлөлт, тодруулгыг ерөнхий гүйцэтгэгч хийнэ.

10.4. Норматив баримт бичгийг батлахдаа түүнийг мөрдөж эхлэх хугацааг

тогтоохоос гадна урьд мөрдөж байсан түүнтэй холбоотой баримт бичгийг

хүчингүй болгоно.

10.5. Замын норм ба дүрэм ЗНбД-ийг авто замын асуудал эрхэлсэн төрийн

захиргааны төв байгууллага баталгаажуулж, хүчингүй болгоно.

10.6. Замын дүрмийг ЗД боловсруулсан байгууллага нь өөрөө баталж, хүчингүй

болгох бөгөөд түүнийг хянаж батлахын өмнө холбогдох байгууллагатай

зөвшилцөж, авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас

албан ѐсны зөвшөөрөл авсан байна.

10.7. Удирдлагын чанартай баримт бичгийг УББ авто замын асуудал эрхэлсэн

төрийн захиргааны төв байгууллага баталж, хүчингүй болгоно.

Page 13: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ ... - rtdc.gov.mnrtdc.gov.mn/erhzui/standartuud/TOGTOLTSOO standart.pdf · СТАНДАРТЧИЛАЛ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР

10.8. Норматив баримт бичигт оруулах өөрчлөлтийг норматив баримт бичгийг

шинээр боловсруулж, батлуулахтай нэгэн адил үе шатаар гүйцэтгэнэ.

10.9. Замын норм ба дүрэм, үндэсний стандарт, замын дүрэм, удирдлагын

чанартай болон норматив баримт бичгийг хэвлэн нийтлэх ажиллагааг тухайн

асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас зохих журмын дагуу

гүйцэтгэнэ.

10.10. Үндэсний стандарт, түүнд өөрчлөлт оруулах, хүчингүй болгох, Монгол

Улсын стандартчиллын төв байгууллага баталгаажуулж, бүртгэнэ.

10.11. Улсын хэмжээнд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа норматив баримт

бичгийн жагсаалтыг авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны

байгууллагаас эрхлэн жил бүр тусгай эмхэтгэлд нэгтгэн мэдээлнэ. Уг

эмхэтгэлд сүүлийн нэг жилийн хугацаанд шинээр хүчин төгөлдөр болгосон,

нэмэлт өөрчлөлт оруулсан, хүчингүй болгосон норматив баримт бичгийн

талаарх мэдээллийг заавал багтаана.

10.12. Олон улсын стандарт техникийн баримт бичгийг боловсруулах ажилд

оролцох асуудал тэгш эрхтэй.

10.13. Батлагдсан стандарт техникийн баримт бичгийг хэвлэж гарсан өдрөөс

хойш 30 хоногийн дотор хэрэглэгч байгууллага, хувь хүмүүс авч судалсан

байхаар тооцоолон, мөрдөж эхлэх хугацааг тогтооно.

10.14. Норматив техникийн баримт бичиг, стандарт хариуцсан ажилтан

батлагдсан бүх стандарт техникийн баримт бичгийг D хавсралтад үзүүлсэн

маягтаар батлагч байгууллага бүртгэж жинхэнэ эх хувь, түүний дагалдах

/санал, дүгнэлт, танилцуулга, хурлын тэмдэглэл гэх мэт/ материалуудыг E

хавсралтад зааснаар бүрдүүлж зохих журмын дагуу архивт хадгалж бүртгэж

эхэлсэнээс эхлэн мөрдөнө.

10.15. Стандартын дугаарыг MNS 1-1:2006 стандартын дагуу стандартын төв

байгууллага өгнө.

10.16. Замын норм, дүрмийн дугаар авто замын төрийн захиргааны төв

байгууллага олгоно.

10.17. Мөрдөж байгаа норматив баримт бичгийг дахин хянах, засварлан

батлахдаа хуучин дугаарыг хэвээр үлдээж, зөвхөн шинэчлэн баталсан оныг

нь өөрчилж бичнэ.

10.18. Стандарт техникийн баримт бичгийг хэвлэх, түгээх асуудлыг батлагч

байгууллагын томилсон байгууллага хариуцна.

Page 14: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ ... - rtdc.gov.mnrtdc.gov.mn/erhzui/standartuud/TOGTOLTSOO standart.pdf · СТАНДАРТЧИЛАЛ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР

11 Норматив техникийн баримт бичгийг хэрэглэх

11.1. Норматив техникийн баримт бичгийн заавал мөрдөх шаардлагыг өмчийн

хэлбэр, харьяаллаас үл хамааран бүх байгууллага, аж ахуйн нэгж, хувиараа

хөдөлмөр эрхлэгч иргэн дагаж мөрдөнө.

11.2. Заавал биелүүлэх шаардлагыг агуулсан норматив техникийн баримт бичгийг

холбогдох гэрээ хэлэлцээрт иш татаж тусгаагүй нь тэдгээрийг мөрдөхөөс

гүйцэтгэгчийг чөлөөлөхгүй.

11.3. Норматив баримт бичгийн сонгон хэрэглэх шинжтэй заалтыг гүйцэтгэгч

захиалагчийн хүсэлтээр хэрэглэж болно.

11.4. Ажил гүйцэтгэх, бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээнд сонгох шинжтэй тодорхой

заалтыг ишлэн авч тусгасан бол эдгээр заалтыг заавал биелүүлэх шаардлагад

хамааруулна. Хэрэв гэрээ хэлэлцээрт сонгох шинжтэй тусгай заалт ороогүй бол

магадлалын болон техник хяналтын байгууллага уг заалтыг заавал биелүүлэх

шаардлагад хамааруулж хэрэглэхийг шаардахгүй.

11.5. Ашиглагдаж байгаа барилга байгууламжийн төлөвлөлт, зориулалт, хийц

бүтээцийг өөрчлөх, шинэчлэх тохиолдолд мөрдөгдөж байгаа норматив техникийн

баримт бичгийн шаардлагыг баримтлан гүйцэтгэнэ.

11.6. Ашиглагдаж байгаа барилга байгууламжийн хийц бүтээц, чанар, аюулгүй

байдлын төлөвийг тогтоохдоо мөрдөгдөж байгаа норматив баримт бичгийг

баримтална.

11.7.Хуулийн этгээд, хувь хүн норматив баримт бичгийн заавал биелүүлэх

шаардлагыг зөрчсөн бол холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээнэ.

12 Шилжилтийн үед норматив баримт бичгийг хэрэглэх

Норматив техникийн баримт бичгийг түр хэрэглэх тухай MNS/ISO/IEC Guide 1,

MNS/ISO/IEC Guide 2; дээр байгаа.

ТӨГСӨВ.

Page 15: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ ... - rtdc.gov.mnrtdc.gov.mn/erhzui/standartuud/TOGTOLTSOO standart.pdf · СТАНДАРТЧИЛАЛ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР

А. ХАВСРАЛТ

НОРМАТИВ ТЕХНИКИЙН БАРИМТ БИЧГИЙН БҮРДЭЛ

Баримт бичгийн бүрдэл

(цогцолбор)

Нормчлол, ба стандартчиллын

үндсэн чиглэл

1. Салбарын техникийн

үндсэн зохицуулалт,

зохион байгуулалт

Норматив техникийн баримт бичгийн тогтолцооны техникийн үндсэн үзүүлэлт, зохион байгуулалтын ерөнхий зохицуулалт хамаарна. Тухайлбал: 1.Норматив баримт бичгийн ерөнхий тогтолцоо; 2.Мэргэжлийн нэр томьѐо ба тодорхойлолт; 3.Уур амьсгал, геотехникийн нөхцөл; 4.Зам, гүүрийн газар хөдлөлийн нөлөөлөл; 5.Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдал

2. Инженерийн хайгуул,

зураг төсөл

Авто зам, замын байгууламжийн инженерийн хайгуул, судалгаа, зураг төслийн баримт бичгийн бүрдэл, ерөнхий шаардлага ба гүйцэтгэх зарчим. Зураг төслийг зөвшилцөх, экспертиз хийх ба батлах журам. Үүнд: 1.Авто зам ба замын байгууламжийн инженерийн хайгуул, судалгаа 2.Авто замын төлөвлөлт 3.Гүүр, хоолой, ус зайлуулах байгууламжийн төлөвлөлт 4.Хот суурины гудамж, замын төлөвлөлт 5.Зураг төслийн экспертизийн ажил

3. Барилга угсралтын

ажил

Салбарын үйлдвэрлэлд хэрэглэгдэх нөөц, нөөцийг үр ашигтай зарцуулах үйл ажиллагаа, Авто зам, замын байгууламжийн дор дурдсан ажлын үед гүйцэтгэх технологийн үйл ажиллагааны ерөнхий шаардлагын нормчилсон үзүүлэлт: 1.Авто замын барилга угсралт 2.Гүүр хоолой, ус зайлуулах байгууламжийн барилга угсралт 3.Хот суурины гудам замын барилга, угсралт 4.Нүхэн зам, тусгай байгууламжийн барилга, угсралт 5. Тэмдэг тэмдэглэгээ, тоноглол

4. Засвар арчлалтын

ажил

Авто зам, замын байгууламжийн дор дурдсан ажлын үед гүйцэтгэх засвар арчлалтын технологийн ерөнхий шаардлагын нормчилсон үзүүлэлт. Үүнд: 1.Авто зам, замын байгууламжийн засвар, арчлалт 2.Гүүр хоолой, ус зайлуулах байгууламжийн засвар, арчлалт 3.Хот суурины гудамж замын засвар, арчлалт 4.Нүхэн зам, тусгай байгууламжийн засвар, арчлалт

Page 16: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ ... - rtdc.gov.mnrtdc.gov.mn/erhzui/standartuud/TOGTOLTSOO standart.pdf · СТАНДАРТЧИЛАЛ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР

5. Ашиглалт, аюулгүй

байдал

Авто зам, замын байгууламжийн ашиглалтын үндсэн шаардлага, хөдөлгөөний аюулгүй байдлын нормчилсон үзүүлэлт. Үүнд: 1.Ашиглалтын ерөнхий шаардлага 2.Авто зам, замын байгууламжийн ашиглалт 3.Тусгай зориулалтын авто замын ашиглалт 4.Авто замын хөдөлгөөн зохион байгуулалт, аюулгүй байдал

Баримт бичгийн бүрдэл

(цогцолбор) Нормчлол, ба стандартчиллын

үндсэн чиглэл

6. Авто зам, Замын

байгууламжийн хяналт

Авто зам, замын байгууламжийн төлөвлөлт, барилга угсралтын ажил, засвар арчлал, ашиглалтын үеийн чанар, техник технологийн хяналтын нормчилсон үзүүлэлт. Үүнд: 1.Төлөвлөлт 2.Барилга угсралт 3.Засвар арчлалт 4.Ашиглалт

7. Туршилт, сорил

шинжилгээ

Авто замын салбарын үйлдвэрлэлийн материал шинжилгээ, сорил туршилтын ерөнхий шаардлагын нормчилсон үзүүлэлт. Үүнд: 1.Хөрс, дүүргэгч, бэхжүүлэгч 2. Битумэн материал, Асфальтбетон 3. Цемент, цементбетон, бетон хольц 4. Тоноглол, сорил, туршилтын багаж, төхөөрөмж

8. Эдийн засаг,

үнэ бүрдэл

Авто замын салбарын эдийн засаг, үнэ бүрдлийн үндсэн зохицуулалт, ерөнхий шаардлагын нормчилсон үзүүлэлт. Үүнд: 1.Үнэ бүрдлийн ерөнхий зохицуулалт 2.Авто зам, замын байгууламжийн ТЭЗҮ судалгаа 3.Үнэ бүрдлийн суурь жишиг норм 4.Суурь үнэ, тариф, норматив

Page 17: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ ... - rtdc.gov.mnrtdc.gov.mn/erhzui/standartuud/TOGTOLTSOO standart.pdf · СТАНДАРТЧИЛАЛ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР

В. ХАВСРАЛТ

НОРМАТИВ ТЕХНИКИЙН БАРИМТ БИЧГИЙН НҮҮР ХУУДАСНЫ ЗАГВАР

БНбД – улаан

ЗНбД – улаан,

БНбД – улаан

БНбД – улаан,

БНбД – улаан

Баримт бичгийн хэлбэрїїд-Монгол улсын барилгын норм

ба дїрэм, барилгын дїрэм, удирдлагын баримт бичиг

Їсгийн єндєр (Font Size) -14, Їсгийн хэлбэр (Font) - Arial

АВТО ЗАМЫН САЛБАРЫН НОРМАТИВ ТЕХНИКИЙН

БАРИМТ БИЧГИЙН ТОГТОЛЦОО

БАРИМТ БИЧГИЙН НЭР

Баримт бичгийн дугаар

Їсгийн єндєр (Font Size) -20, Їсгийн хэлбэр (Font) – Arial,

Bold

Албан хэвлэл

БАРИМТ БИЧГИЙГ БАТАЛСАН БАЙГУУЛЛАГЫН НЭР

БАЙГУУЛЛАГА БАЙРЛАСАН ХОТЫН НЭР

ХЭВЛЭСЭН ОН

Їсгийн єндєр (Font Size) -14, Їсгийн хэлбэр (Font) - Arial

60 м

м

150 мм

20 мм

20 мм

30 мм

60 мм

60 м

м

157 м

м

10 м

м

10 м

м

20

мм

40 м

м

10 м

м

20 м

м

20 мм

Page 18: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ ... - rtdc.gov.mnrtdc.gov.mn/erhzui/standartuud/TOGTOLTSOO standart.pdf · СТАНДАРТЧИЛАЛ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР

С. ХАВСРАЛТ

НОРМАТИВ ТЕХНИКИЙН БАРИМТ БИЧГИЙН ЭХНИЙ ХУУДАСНЫ ЗАГВАР

Баримт бичгийн тэмдэглэгээ

Жишээ нь: БНбД …-…-…

БД …-…-…

УББ …-…-…

МОНГОЛ УЛСЫН НОРМАТИВ ТЕХНИКИЙН БАРИМТ БИЧГИЙН ХЭЛБЭР

Жишээ нь: Монгол Улсын Замын норм ба дїрэм

НОРМАТИВ БАРИМТ БИЧГИЙН НЭРИЙГ МОНГОЛ ХЭЛ ДЭЭР

НОРМАТИВ БАРИМТ БИЧГИЙН НЭРИЙГ АНГЛИ ХЭЛ ДЭЭР БИЧНЭ

Мєрдєж эхлэх он, сар, єдєр

Жишээ нь: Энэхїї норматив баримт

бичгийг 2014 оны … дугаар сарын ….-

ны єдрєєс эхлэн мєрдєнє.

Бичлэг

Page 19: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ ... - rtdc.gov.mnrtdc.gov.mn/erhzui/standartuud/TOGTOLTSOO standart.pdf · СТАНДАРТЧИЛАЛ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР

D. ХАВСРАЛТ

БАТЛАГДСАН НОРМАТИВ ТЕХНИКИЙН БАРИМТ БИЧГИЙН ХУВИЙГ АРХИВТ

ШИЛЖҮҮЛЭХЭД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ

№ Бүрдүүлэх материалын нэр Материалын

тоо Хуудасны

тоо

1 Норматив баримт бичгийг баталсан тоггоол, захирамж, хурлын тэмдэглэл

2

Норматив баримт бичгийн төслийг хэлэлцсэн байгууллагын эрдмийн буюу техникийн зөвлөлийн хурлын шийдвэр, хурлын тэмдэглэлийн бүрэх эх

3 Тайлбар бичиг

4 Редакторын дүгнэлт

5 Экспертийн дүгнэлт

6 Байгууллагууд /санал авахаар тараасан бүх байгууллага/-аас өгсөн санал, дүгнэлтүүд

7 Байгууллагуудаас өгсөн саналыг төрөлжүүлэн нэгтгэсэн хүснэгт

8 Уг нормативтай холбогдсон, архивт хадгалах шаардлагатай бусад материалууд

9 Эцсийн байдлаар хянаж засварласан эх хувь

ТАЙЛБАР: Архивт орох эх хувь гэдэг нь хэвлэлд өгсөн эх материалын хувь болно

Материалыг бэлтгэсэн норм, стандарт хариуцсан байгууллагын мэргэжилтэн

....................................

Материалыг хянасан байгууллагын удирдах албан тушаалтан ...................................

Материалыг хүлээн авсан архивын ажилтан ...........................................

Албан хэвлэл

Page 20: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ ... - rtdc.gov.mnrtdc.gov.mn/erhzui/standartuud/TOGTOLTSOO standart.pdf · СТАНДАРТЧИЛАЛ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР

E. ХАВСРАЛТ

БАТЛАГДСАН НОРМАТИВ ТЕХНИКИЙН БАРИМТ БИЧГИЙН БҮРТГЭЛИЙН

МАЯГТ

Бүртг

эсэн о

гно

о

Норм

ати

в б

арим

т б

ичги

йн

дуга

ар

Норм

ати

в б

арим

т б

ичги

йн

нэр

Ям

ар б

арим

т б

ичги

йн

оронд

мөрд

өх /Э

свэл

шинээр б

ол

овсруул

са

н/

Төсөл

д с

ана

л ө

гсөн

байгу

ул

лага

-ууд

ын н

эрс

Бата

лсан б

айгу

ул

лагы

н

нэр, огн

оо, то

гтоол

ын

дуга

ар

Мөрд

өж

эхл

эх х

уга

ца

а

Бо

ло

всруул

-са

н

ба

йгу

ул

ла

га,

хүм

үүсий

н

нэрс

Ре

да

кто

р,

экс

пе

рти

йн

нэрс

Энэхүү б

ар

им

т б

ичиг

ба

тлагд

ан г

ар

са

нта

й

хо

лб

огд

ож

за

сва

рл

ах,

хүчи

нгү

й б

ол

гох

шаа

рд

ла

гата

й н

ор

мати

в

ба

ри

мт

би

чиг

1 2 3 4 5 6 7 8 9 10