4
СОРОНЗОН-ТЕЛЛУРТ ДУУ АВИАНЫ ЦОГЦ ҮҮСГҮҮРИЙН (CSAMT) ТАНИЛЦУУЛГА CSAMT (соронзон- теллурт дуу авианы цогц үүсгүүр) нь ашигт малтмал, дэлхийн дулааны (geothermal), нүүрс- устөрөгчит нэгдлүүд (hydrocarbon) болон гүний усны хайгуул, шинжилгээнд хэрэглэгддэг эсэргүүцлийн шуугианы арга юм. CSAMT аргаар дэлхийн царцдасын 20 - 2000м гүний түвшинд хэмжилтийг гүйцэтгэх боломжтой. ZONGE -д үйлдвэрлэгдсэн ANT-6 маркийн CSAMT антенн, түүний суурилуулалт CSAMT -ын ТУХАЙ ЕРӨНХИЙ УХАГДАХУУН CSAMT (controlled source audio-frequency magnetotellurics) гэдэг нь энгүүндээ гадаргуу хавийн эсэргүүцлийн мэдээллийг олж авахад зориулагдсан геофизикийн аргуудын нэг юм. Энэ нь хуучны бус, чичиргээ-шуугианд маш мэдрэмтгий техник бөгөөд 1978 онд үйлдвэрлэгдэн гарсанаасаа хойш ашигт малтмалын, дэлхийн дулааны (геотермийн), нүүрс-устөрөгчит (hydrocarbon) нэгдлүүд болон гүний усны хайгуул, судалгаанд хэрэглэгдсээр иржээ. CSAMT арга гэдэг маань гүйдэл дамжуулагчаас газрын гүн рүү нэвтрүүлж буй тодорхой давтамжит, удирдагдсан шуугианыг тухайн сонирхож буй талбай маань хэрхэн хүлээн авч байгааг цахилгаан болоод соронзон талбараар нь хэмжиж бүртгэж авах үйлдэл юм. Өөр хоорондоо тэгш өнцөг үүсгэгч хэвтээ цахилгаан ба соронзон талбарын (E X ба H y ) далайцын харьцаагаар нь царцдас дахь эсэргүүцлийн бүтцийг тооцоолж олдог гэсэн үг. Энэ утгаараа CSAMT -аар хэмжигдсэнээр, тооцоологдсон эсэргүүцлийн утгууд нь Геологид хэрэглэгдэж байна. Эсэргүүцэлд нөлөөлдөг гол хүчин зүйлс нь чулуулаг болон сэвсгэр хурдасны нүх сүвшилт, чийгшил, болоод зарим нэгэн эрдэсжилтийн агууламж зэрэг байдаг. Гидрогеологийн судалгааны үед CSAMT нь геологийн бүтэц, литологи, усны түвшиний чиглэл, давсжилтын байдал зэргээс хамаарч буруу мэдээлэл өгч болзошгүй байдаг байна. АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛД ... Хэмжилтийн талбай руу хувиргаж өөрчилсөн 0.001< давтамж< 8192Hz давтамжийн гүйдлүүдийг нэг бүрчлэн илгээж GDP-32" олон сувагт хүлээн авагчийн тусламжтайгаар, нилээд хэдэн гадсаар цахилгаан талбарыг (соронзон талбарыг нэгээр) зэрэгцээгээр хэмжих үйлдэл хийгддэг. Хээрийн хэмжилтийн баг маань 8-12 хүний бүрэлдэхүүнтэйгээр, 3 машинтайгаар (цахилгаан үүсгүүр бүхий Премьер УАЗ, хэмжилтийн удирдлагатай Ландкруйзер, үйлчилгээний Пургон УАЗ) ажлыг хийдэг бөгөөд хэмжих үйлдлийн үед хүлээн авагчийн талд машин асах ба явах, хөгжим хангинах гэх мэт ямарваа нэгэн

СОРОНЗОН-ТЕЛЛУРТ ДУУ АВИАНЫ ЦОГЦ … to CSAMT.pdf · Ийнхүү CSAMT арга нь дэлхийн царцдасын 20 ... тонгоргох (inverts)

Embed Size (px)

Citation preview

Page 1: СОРОНЗОН-ТЕЛЛУРТ ДУУ АВИАНЫ ЦОГЦ … to CSAMT.pdf · Ийнхүү CSAMT арга нь дэлхийн царцдасын 20 ... тонгоргох (inverts)

СОРОНЗОН-ТЕЛЛУРТ ДУУ АВИАНЫ ЦОГЦ ҮҮСГҮҮРИЙН (CSAMT) ТАНИЛЦУУЛГА

CSAMT (соронзон-теллурт дуу авианы

цогц үүсгүүр) нь ашигт малтмал,

дэлхийн дулааны (geothermal), нүүрс-устөрөгчит нэгдлүүд (hydrocarbon) болон гүний усны хайгуул,

шинжилгээнд хэрэглэгддэг эсэргүүцлийн

шуугианы арга юм.

CSAMT аргаар дэлхийн царцдасын

20 - 2000м гүний түвшинд

хэмжилтийг гүйцэтгэх

боломжтой.

ZONGE -д

үйлдвэрлэгдсэн ANT-6 маркийн CSAMT антенн,

түүний суурилуулалт

CSAMT -ын ТУХАЙ ЕРӨНХИЙ УХАГДАХУУН

CSAMT (controlled source audio-frequency magnetotellurics) гэдэг нь энгүүндээ

гадаргуу хавийн эсэргүүцлийн мэдээллийг олж авахад зориулагдсан геофизикийн аргуудын нэг юм. Энэ нь хуучны бус, чичиргээ-шуугианд маш мэдрэмтгий техник бөгөөд 1978 онд үйлдвэрлэгдэн гарсанаасаа хойш ашигт малтмалын, дэлхийн дулааны (геотермийн), нүүрс-устөрөгчит (hydrocarbon) нэгдлүүд болон гүний усны хайгуул, судалгаанд хэрэглэгдсээр иржээ.

CSAMT арга гэдэг маань гүйдэл дамжуулагчаас газрын гүн рүү нэвтрүүлж буй

тодорхой давтамжит, удирдагдсан шуугианыг тухайн сонирхож буй талбай маань хэрхэн хүлээн авч байгааг цахилгаан болоод соронзон талбараар нь хэмжиж бүртгэж авах үйлдэл юм. Өөр хоорондоо тэгш өнцөг үүсгэгч хэвтээ цахилгаан ба

соронзон талбарын (EX ба Hy) далайцын харьцаагаар нь царцдас дахь эсэргүүцлийн

бүтцийг тооцоолж олдог гэсэн үг. Энэ утгаараа CSAMT -аар хэмжигдсэнээр, тооцоологдсон эсэргүүцлийн утгууд

нь Геологид хэрэглэгдэж байна. Эсэргүүцэлд нөлөөлдөг гол хүчин зүйлс нь чулуулаг болон сэвсгэр хурдасны нүх сүвшилт, чийгшил, болоод зарим нэгэн эрдэсжилтийн агууламж зэрэг байдаг. Гидрогеологийн судалгааны үед CSAMT нь геологийн бүтэц, литологи, усны түвшиний чиглэл, давсжилтын байдал зэргээс хамаарч буруу мэдээлэл өгч болзошгүй байдаг байна.

АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛД ...

Хэмжилтийн талбай руу хувиргаж өөрчилсөн 0.001<давтамж<8192Hz давтамжийн гүйдлүүдийг нэг бүрчлэн илгээж GDP-32" олон сувагт хүлээн авагчийн тусламжтайгаар, нилээд хэдэн гадсаар цахилгаан талбарыг (соронзон талбарыг нэгээр) зэрэгцээгээр хэмжих үйлдэл хийгддэг.

Хээрийн хэмжилтийн баг маань 8-12 хүний бүрэлдэхүүнтэйгээр, 3 машинтайгаар (цахилгаан үүсгүүр бүхий Премьер УАЗ, хэмжилтийн удирдлагатай Ландкруйзер, үйлчилгээний Пургон УАЗ) ажлыг хийдэг бөгөөд хэмжих үйлдлийн үед хүлээн авагчийн талд машин асах ба явах, хөгжим хангинах гэх мэт ямарваа нэгэн

Page 2: СОРОНЗОН-ТЕЛЛУРТ ДУУ АВИАНЫ ЦОГЦ … to CSAMT.pdf · Ийнхүү CSAMT арга нь дэлхийн царцдасын 20 ... тонгоргох (inverts)

Германы HATZ -д үйлдвэрлэгдсэн 30kW цахилгаан

үүсгүүр

ZONGE -д

үйлдвэрлэгдсэн GGT-30 маркийн

гүйдэл дамжуулагч

ZONGE -д

үйлдвэрлэгдсэн GDP 32" маркийн

хүлээн авагч

ZONGE -д

үйлдвэрлэгдсэн гүйдэл

дамжуулагчийг хянагч XMT-32S

болон хүчдэл тохируулагч VR-1B

нүргээн, чичиргээн үүсгэгчийг ажиллуулахыг хориглодог. Харин цахилгаан үүсгүүр ба гүйдэл дамжуулагч нь хүлээн авагчаас перпендикуляраар 4-10км зайд байрлан ажлаа гүйцэтгэх журамтай юм.

Гүйдэл дамжуулагчид 0.5 - 0.8м урттай, 1.5см диаметр бүхий хөндий хоолой

маягийн гадсуудыг хэрэглэх агаад хөрсөнд талыг нь ортол зоох ба хоёр туйл нь бие биеэсээ 1-2км зайд оршихоор байрлуулж тэхий голд нь цахилгаан үүсгүүр маань дамжуулагчийн хамт оршино. Гадас болон хөрсний хоорондын контактыг жигд сайн байлгах үүднээс голоороо хөндий гадсуудыг ашиглан давсны уусмалаар сайтар норгож өгч байдаг юм. Түүнчлэн холбогч буюу гүйдэл дамжуулагч утсуудыг хүн, малын хөл, машин тэрэг хөлхөх замаас зайдуу байршуулах нь чухалтай.

Хэмжигч буюу хүлээн авагч электродод туйлширдаггүй металл гадсууд болон

зэсийн байвант шаазан (porous pots) савуудыг сайтар газардуулан хэрэглэдэг бөгөөд өөрийнх нь уртын хагасын хэмжээгээр газарт суулгадаг. Харин соронзон (H) талбарыг мэдрэгч цилиндр хэлбэрийн (ANT-6) антеннаа 1-1.2м урттай газар ухан сайтар нягтруулан байршуулж өгнө. Эд бүгдийг зөв хийж байрлуулахаас хэмжилтийн чанар, үнэмшил шалтгаалдаг.

Зүүн гар талд үзүүлсэн багажууд маань Америкийн ZONGE-ийн цахилгаан

хайгуулын цогц төхөөрөмж бөгөөд Премьер УАЗ -д суурилуулсан HATZ цахилгаан үүсгүүрийн гүйдлийг хүчдэл тохируулагч VR-1B -ээр удирдан гүйдэл дамжуулагч GGT-30 -д хүргэх; харин гүйдэл дамжуулгыг хянагч XMT-32S -ээр хүлээн авагч GDP-32" болон гүйдэл дамжуулагч GGT-30 хоёрын хослол, нягт ажиллагааг тохируулж өгдөг билээ.

Page 3: СОРОНЗОН-ТЕЛЛУРТ ДУУ АВИАНЫ ЦОГЦ … to CSAMT.pdf · Ийнхүү CSAMT арга нь дэлхийн царцдасын 20 ... тонгоргох (inverts)

Хэмжилт үйлдэхэд хоёр чиглэлийн орон зайг оновчтой сонгох нь чухал байдаг. Үүний хэвтээ чиглэлийг нь гадас хоорондын буюу MN -ийн алслалт бүхий зүсэлтийн уртаар илэрхийлж байхад босоо нь давтамжийн их ба багын хэмжээг хэрхэн сонгосноор тохируулагдаж байдаг.

Амьдрал дээр хэвтээ зайг (MN -ийн алхам) хэмжилтийн объектийн цараанаас хамааруулан 10 - 200м

(300) хооронд, босоо зайг (frequency-давтамж) хэр гүний мэдээлэл шаардлагатайгаас хамааруулан 1 - 8192Гц -ээр тус тус сонгодог байна. Хэвтээ зайн сонголт бол хэнд ч ойлгомжтой, харин босоо зай буюу гүн гэдэг маань ерөнхийдөө бол бага давтамж - их гүний, их давтамж - бага гүний мэдээллийг хүлээн авагчид хүргэдэгийг тогтооход (өөрөөр хэлбэл радиогийн богино долгион хол, урт долгион ойрхон яваад сарнидгийг бодоорой) болчихно. Гэхдээ амьдрал дээр ихэвчлэн судалгааны гүнийг нь долгион буюу дуу авианы үелзлэлийн тархалтын байдал шийдвэрлэдэг ажээ. Ийнхүү CSAMT арга нь дэлхийн царцдасын 20 - 2000м гүний мэдээллийг авч чаддагийг тогтоосон байдаг. ЭСЭРГҮҮЦЛИЙН ЗҮСЭЛТИЙН БОЛОВСРУУЛАЛТ

Нэг (1D) ба Хоёр (2D) чиглэлийн загварчлалын программууд нь багажаар хэмжигдсэн дүнгүүдийг боловсруулан гүний эсэргүүцлийн байдлыг зүсэлт хэлбэрээр илэрхийлж өгдөг.

Өөрөөр хэлбэл математикчидын

сөргөөн тооцоолох (back-calculates) эсвэл тонгоргох (inverts) гэдэгтэй утга нэг ТЭГШИТГЭСЭН СЭРГЭЭН БОСГОЛТ (smooth-model inversion) маань хэмжигдсэн анхдагч дүнгээр эх үүсвэрийн гүн, хэмжээ, байршлыг тогтоох буюу Эсэргүүцлийн өөрчлөлтийн сурвалжийг илрүүлнэ гэсэн үг билээ.

ЭЦСИЙН БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД ... CSAMT эсэргүүцлийн зүсэлтийн ажлаар

хэмжигдсэн цахилгааны (Ex) ба

соронзонгийн (Hy) талбарын үр дүнг

боловсруулж, загварчлах үйл явцын дүнд доор дурдах зураг, диаграммуудыг үүсгэн судалгаа-шинжилгээ-хайгуулын ажилдаа хэрэглэх боломжтой юм.

Сэргээн босгосон дүрслэлүүдтэй зүсэлтүүд;

Зэрэгцээ байдлаар 3 -аас дээш тоотойгоор, өөр хооронд нь мэдээллийг нэгтгэх боломжтой зайтайгаар зүсэлтүүдийг гүйцэтгэсэн тохиолдолд план зургуудыг хэмжигдсэн онолын гүнүүдээр гаргах;

Эл дүнгүүдийг ашиглан 3 хэмжээст загвар, блок диаграммуудыг боловсруулах;

Page 4: СОРОНЗОН-ТЕЛЛУРТ ДУУ АВИАНЫ ЦОГЦ … to CSAMT.pdf · Ийнхүү CSAMT арга нь дэлхийн царцдасын 20 ... тонгоргох (inverts)

Ер нь л газар орон дээрээ ажиллаж байгаа геологчийн ажиглалт - хийсвэрлэлт - зөн билэг нь эцсийн дүгнэлт гаргахад шийдвэрлэх нөлөөтэйг мартаж болохгүй юм.