183
ХОВД ИХ СУРГУУЛЬ ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА Ховд хот 2014

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

Embed Size (px)

Citation preview

Page 1: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ХОВД ИХ СУРГУУЛЬ

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА

Ховд хот 2014

Page 2: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

Эмхэтгэсэн: Редактор:

Хэвлэлийн эх бэлтгэсэн:

Н.Саруул-ЭрдэнэД. ӨрнөхдэлгэрБ.Мейрамгүль

Page 3: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

Агуулга

ӨМНӨХ ҮГ ......................................................................................................................................4Захирлын мэндчилгээ ...............................................................................................................4Оюутны амьдралд тавтай морил .............................................................................................5

I БҮЛЭГ ХИС-ИЙН ТУХАЙ ........................................................................................................6ХИС-ийн сүлд дуу .....................................................................................................................6Байгалийн шинжлэл технологийн сургууль ...........................................................................9Гадаад хэл соёлын сургууль ...................................................................................................25Нийгэм-хүмүүнлэгийн ухааны сургууль ..............................................................................46Баян-Өлгий дахь салбар сургууль .........................................................................................57

II БҮЛЭГ. ХИС-ИЙН ДҮРЭМ ЖУРМААС .............................................................................64Ховд их сургуулийн бакалаврын сургалтын журам ............................................................64Ховд их сургуулийн бакалаврын улирлын шалгалтын дүрэм ............................................71Оюутны мэдлэг, чадвар, хандлагыг үнэлж, дүгнэх ..............................................................75Оюутны мэдлэг, чадвар, хандлагыг оноогоор дүгнэх аргачлал ..........................................76Ховд их сургуулийн дадлагын хичээлийн ерөнхий журам .................................................80Ховд их сургуулийн оюутны байрны журам ........................................................................89Номын сангийн танилцуулга .................................................................................................98ХИС-ийн төвүүд .....................................................................................................................99

III БҮЛЭГ. ОЮУТНЫГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР, ҮЙЛЧИЛГЭЭ .......................................99ХИС-ийн багш нар зөвлөж байн ............................................................................................99Ховд их сургуулийн оюутны заавал унших 25 ном ...........................................................117Оюутны судалгааны ажил бичих үлгэрчилсэн заавар .......................................................118

IV БҮЛЭГ. ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖИЛ .....................................................................................132Хүсэж мөрөөдөж буй ажлаа хэрхэн олох вэ? .....................................................................132CV (товч намтар) хэрхэн бичих вэ? .....................................................................................135Дагалдах захиа (cover letter) хэрхэн бичих вэ? ...................................................................140Application form (өргөдлийн маягт) хэрхэн бөглөх вэ? .....................................................145Ярилцлаганд хэрхэн бэлтгэх вэ? ..........................................................................................148Ажилд ороход хэрэг болохуйц хууль, эрхзүйн мэдлэг ......................................................155

ХАВСРАЛТ ...................................................................................................................................170

Page 4: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

4

ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

Их сургуулийн босгыг алхаж байгаа таныг баруун бүс нутгийн түүхт Ховд их сургууль угтаж байна.

1979 оноос өнөөг хүртэл тасралтгүй 30-аад жил ажиллаж байгаа Ховд их сургууль нь хөдөө орон нутагтаа ганц төдийгүй Монгол улсын цөөн тооны төрийн өмчийн сургуулийн нэг билээ.

Ховд их сургууль дээд боловсролын бүх шатны сургалтыг явуулахын зэрэгцээ бүс нутгийн онцлог технологийг гаргахаар шинжлэх ухааны ололтыг амьдралд нэвтрүүлэх зорилготой шинжлэх ухаан, инноваци хөгжлийн инкубатор төвийн үйл ажиллагааг тогмолжуулж эхэллээ. Одоогоор үүнд сургуулийн багш нарын төслүүд хэрэгжиж байна. Оюутан таны мэдлэг ч үүнд ашиглагдан үр шимээ хүртэх боломжтойг дуулгахад таатай байна.

Сургуулийн гадаад харилцаа улам тэлж, ОХУ, БНХАУ-с гадна Солонгос, Америк, Швейцарь, Япон гэх улсуудтай хамтын ажиллагааны гэрээтэй ажиллаж эхэллээ.

Оюутан та мэрийж л чадвал таны мөрөөдөл, зорилгын гүүр болох сургуулийн зүгээс дэмжин ажиллахад хэзээд бэлэн байх болно.

Хүн унадаг дугуй унаж сурах хэсэг хугацаанд унаж тусан, өвдөг тохойгоо шалбалах тохиолдол ч байдаг. Тэгэж байгаад аажмаар 2 дугуйтай унадаг дугуй таны хөдөлгөөний эвэнд орж, салхи татуулан жийгүүлэх нь таатай байдаггүй гэж үү?

Яг үүний адил сурах үйл явц түр зуурын бэрхшээлтэй санагдах ч, сурсан хойно та түүнийг юунд ч торохгүй ашиглахад танд хэмжээлшгүй сайхан байх болно.

Хөтөч бүхий оюутны гарын авлагаас та нэн тэргүүнд сургуулийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, дугуйлан, дүрэм журам, оюутан танд хэрэгтэй зөвлөгөө зэргээс гадна өөрт тань хэрэгцээтэй зарим байгууллага, банкнуудын үйлчилгээ, танилцуулгыг авч, үйлчлүүлэх боломжтой юм.

Ингээд байц өндөр уулсын дунд байх хөдөлмөрч ардын нэг хэсэг болсон оюутан таны сурах аян дардан байх ерөөлийг дэвшүүлье.

Ховд их сургуулийн захирал доктор Ж.Янжмаа

Page 5: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

5

ОЮУТНЫ АМЬДРАЛД ТАВТАЙ МОРИЛ

Дунд сургуулиа амжилттай дүүргэж оюутны амьдралд хөл тавьж байгаа та нартаа баяр хүргэе.

Оюутан болно гэдэг үнэхээрийн чиний хүсэл мөрөөдөл зорилго байсан нь мэдээж хэрэг. Эхэндээ та нарт бүх зүйл өөр санагдаж мэднэ.

Оюутны ширээнд суусан эхний өдрөөсөө өөрийн зорилгоо зөв тодорхойлж туйлбартай эрс шийдэмгий хичээллэж эхлээрэй. Сурагч бол үргэлж багш эцэг эхийн хяналтан доор байдаг бол оюутан болсон чиний хувьд бие даасан амьдрал эхэлж байна гэсэн үг.

Аливаа зүйлийг хойш тавилгүй цаг хугацаанд нь хийж сураарай. Ямар нэг даалгаварыг хойш тавиад байвал нэг л өдөр дааж давагдашгүй их даалгаварт умбаж мэднэ.

Найз нөхдөө зөв сонгож бас багаар хамтран ажиллаж сурах нь чухал. Өнөөгийн нийгэмд аливаа хүнийг багаар ажиллах чадвар харилцааны соёл хэр байгаа гэдгээр нь тодорхойлж ажлын байранд шалгаруулж авдаг болсон. Оюутны эхний жилд сурах, бие даах чадвараа сайн хөгжүүлж чадвал цаашдаа төвөггүй суралцаж олон зүйлийг олж нээж чадна. Цаг заваа зөв зохицуулж олон нийтийн ажилд сайн оролцож өөрийн далд авъяас чадвараа нээн хөгжүүлэх боломжийг бүү алдаарай.

Орчин үеийн залуу хүмүүсийн нэг давуу тал нь гадаад хэлний мэдлэг юм. Боломж зав чөлөө заавал гаргаж англи хэлийг гүнзгийрүүлэн судлаарай. Сургуулиа дүүргэж ажлийн байраа сонгоход чинь гадаад хэлний мэдлэг чинь сайн байвал чиний давуу тал болно. Хэл сурахад заавал цаг зарцуулах шаардлагатай. Ихэнхи хүмүүс хялбар аргаар амархан сурна гэж найддаг. Энэ бол тийм биш. Заавал хичээж судлаарай. Өөрийгөө бусдад илэрхийлэх чадвар үнэхээр хэрэгтэй. Зөв цэгцтэй ярьж өөрийнхөө санаа бодлыг ойлгуулж бас тэднийг сонсож сурах нь чиний зайлшгүй хийх зүйл шүү.

Өнөөдрийн оюутан – маргаашийн монголын ирээгүйн боловсон хүчин. Оюутан та нар монголын ирээдүйн хөгжлийн зөв гарцыг тодорхойлох гол хүч нь учраас хичээж суралцаарай.

Чиний ирээдүй – чиний гарт . Бусдын буруу нөлөөллөөс байнга хол байж зөв сэтгэж оюуны чадамжаа бүрэн ашиглаж сураарай.

Оюутны амьдралыг идэвхитэй өнгөрүүлж чадвал чиний ирээдүй гэрэл гэгээтэй байх болно.Ингээд их сургуулийн оюутны амьдралд тавтай морил. Та нарыг сурах мэдэх аугаа том

ертөнц хүлээж байна. Энэ ертөнц үнэхээр гайхалтай, байнгын гэнэтийн бэлэг дүүрэн байх болно.

Амжилт хүсье.

Page 6: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

6

ХИС-ийн сүлд дууҮг: Д.Баяндалай Ая: Ш.Нацагдорж УГЗ

ИХ СУРГУУЛЬ МИНЬШувууд дуулсан намрын сараарШавийн халаа залгамж тасраагүйШимтэн сурах хүслийн өргөөндШиргэшгүй эрдмийн охь татраагүй Эвийн хэлхээ олон ястны Эрдмийн ундраа их сургууль минь ээУнаган багын гэнэхэн сэтгэлээрУулзсан нөхөд нэгнээ мартаагүйУрсгал намуун Буянтын хөвөөндУрагласан хайр хэзээ ч сэвтээгүй Эвийн хэлхээ олон ястны Эрдмийн ундраа их сургууль минь ээДэлхийд хосгүй эрдмийн шимээрДэгжин цэцэглэх ухаан цуцаагүйДэлгэр Монгол нутаг даяарДээдлэн шүтэх бахдал яндаагүй Эвийн хэлхээ олон ястны Эрдмийн ундраа их сургууль минь ээ

ХОВД ИХ СУРГУУЛИЙН ЭРХЭМ ЗОРИЛГО

Ховд их сургуулийн эрхэм зорилго нь Мэдлэгт суурилсан эдийн засаг, мэдээлэлжсэн нийгмийн эрэлт хэрэгцээг мэдэрч, үүнд зохицон амьдрах, хөтлөх чадвартай боловсон хүчнийг бэлтгэх орчин хөтөлбөрөөр үйлчлэхэд оршино.

Page 7: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

7

2014-2015 оны хичээлийн жилийн сургалтын ажлын хуанли

I улирал1. I улирлын хичээл эхлэх хугацаа: 2014.09.012. I улирлын хичээл хаах хугацаа: 2014.12.193. I улирлын шалгалт эхлэх хугацаа: 2014.12.224. I улирлын шалгалт дуусах хугацаа: 2015.01.095. I улирлын амралт эхлэх хугацаа: 2015.01.126. I улирлын амралт дуусах хугацаа: 2015.01.30

II улиралII улирлын хичээл эхлэх хугацаа: 2015.02.02

Төгсөх анги1. II улирлын хичээл хаах хугацаа: 2015.05.012. II улирлын шалгалт эхлэх хугацаа: 2015.05.043. II улирлын шалгалт дуусах хугацаа: 2015.05.224. Төгсөлтийн шалгалт эхлэх хугацаа: 2015.05.255. Төгсөлтийн шалгалт дуусах хугацаа: 2015.06.126. Төгсөгчдөд энгэрийн тэмдэг диплом гардуулах ёслол хийх хугацаа: VI.15

Төгсөх бус анги 1. II улирлын хичээл хаах хугацаа: 2015.05.222. II улирлын шалгалт эхлэх хугацаа: 2015.05.253. II улирлын шалгалт дуусах хугацаа: 2015.06.124. II улирлын амралт эхлэх хугацаа: 2015.06.15

СУРГАЛТ, СУРГАЛТЫН БОДЛОГОЗОХИЦУУЛАЛТЫН АЛБА.

Page 8: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

8

Шаардлагатай утас болон өрөөний дугаар

1 Ж.Янжмаа Захирал 201-А [email protected] 70432500

2 М.Ганболд ЭЗХХҮ эрхэлсэн дэд захирал

201-Б [email protected]

70432122

3 Д.Өрнөхдэлгэр ССБЗА эрхэлсэн дэд захирал

301-А [email protected]

70433861

4 Б.Энхжаргал ЭШИ эрхэлсэн дэд захирал

312 [email protected]

70432282

5 Б.Гантөмөр БШТС-ийн захирал 303-А [email protected]

70435204

6 Б.Цэрэндаваа НХУС-ийн захирал 404-А [email protected]

70435118

7 Т.Одончимэг ГХСС-ийн захирал II байр 209-А

[email protected]

70432651

8 Г.Амарзаяа ТДСА-ны менежер 302 [email protected]

70432670

9 Г.Жаргал Санхүүгийн албаны дарга

201-А [email protected]

70433344

10 Ж.Ганцоож ГХХА-ны менежер Б хэсэг [email protected]

70439977

11 С.Ариунболд Захирлын туслах 201 [email protected]

70432038

12 Р.Нямсүрэн Аж ахуйн албаны дарга

103 [email protected]

Page 9: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

9

БАЙГАЛИЙН ШИНЖЛЭЛ ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ

БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТМэргэжлийн 6 тэнхимтэй.Байгалийн шинжлэл, технологийн сургуулийн захирал Доктор Б.Гантөмөр1. Математикийн тэнхимийн эрхлэгч Б.Алтангэрэл2. Физикийн тэнхимийн эрхлэгч Л.Мөнхбат3. Химийн тэнхимийн эрхлэгч З.Бурмаа4. Биологийн тэнхимийн эрхлэгч М.Отгонбаатар5. Газарзүйн тэнхимийн эрхлэгч Ч.Аюурзана6. Мэдээлэл харилцаа технологийн тэнхимийн эрхлэгч Р.Минжирмаа

СУРГАЛТЫН ОРЧИНШилэн кабелийн өндөр хурдны интернетэд холбогдсон иж бүрэн компьютерийн 6 лаборатори, заах аргын 11 кабинет, химийн сургалт, эрдэм шинжилгээний 6 лаборатори, амьтан, ургамал судлал, анатоми-физиологи, микро биологийн 4 лаборатори, хөрс судлал, цаг уур, ландшафт судлал, газарзүй мэдээллийн системийн 2 лаборатори, физикийн сургалт, эрдэм шинжилгээний 7 лаборатори, баруун бүсийн ургамлын сан, байгалийн туршилт мониторингийн талбай, зоорь, хүлэмжтэй.

ЭЛСЭЛТ АВАХ МЭРГЭЖИЛМэргэжил Ерөнхий шалгалтМэдээлэлзүй-Математикийн багш

Математик МатематикКомпьютерийн програм хангамжФизик

Математик эсвэл ФизикФизикийн багшХими технологи

Хими Химийн багш*Газарзүй-Байгаль шинжлэл

Газарзүй эсвэл МатематикГазар зохион байгуулалтын менежментАялал жуулчлал-Япон хэл Монгол хэл эсвэл Гадаад хэлБиологи-Байгалийн шинжлэл Биологи Байгаль хамгаалал экологи Биологи, Газарзүй, Физикийн

хичээлийн аль нэгээрОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, Газарзүй, хичээлийн

аль нэгээр

Геологи** Математик эсвэл Газарзүй*- Магадлан итгэмжлэгдсэн сургалтын хөтөлбөр**- ОХУ-ын Томскийн УИС-тай хамтарсан 2+2 хөтөлөрМагистрын зэрэг олгох эчнээ анги (1,5-2,5 жил)

Биологи өдөр/эчнээХими өдөр/эчнээГазарзүй өдөр/эчнээФизик өдөр

Page 10: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

10

Докторын зэрэг олгох мэргэжил /3 жил/Биологи өдөр/эчнээХими өдөр/эчнээГазарзүй өдөр/эчнээ

Сургалт явуулж буй чиглэлүүд-14:• Мэдээлэл зүй математикийн багш• Компьютер програм хангамжийн инженер• Физикийн багш• Физик-электроник• Математикийн багш• Биологи-байгаль шинжлэлийн багш• Байгаль хамгаалал экологи• Ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт• Химийн багш• Хими-технологи• Газарзүй байгаль шинжлэлийн багш• Газар зохион байгуулалт удирдлага• Аялал жуулчлал-япон хэл• Геологи

ПРОФЕССОР БАГШ НАРТус сургууль 50 гаруй багштай. Эрдмийн зэрэгтэй доктор /Ph.D/ 14 багш, докторант 18

багш, магистр 18 багш. Үүнээс МУГБагш 2, профессор 4, дэд профессор 4, ахлах багш 16, багш 15, дадлагажигч багш 6, гадаадын зочин багш 1 гэрээт багш 2 тус тус ажиллаж байна.

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭЭрдэмтэн багш нарын судалгааны үндсэн чиглэл:

• Усны хими, ургамлын биохими, хатуу түлшний хими• Шавьж, ургамал, Амьтан судлал• Ландшафт, Геохими, Хөрс судлал, Хөрсний газарзүй• Байгаль хамгаалал, Бүс нутгийн газарзүй• Аялал жуулчлал, Газар ашиглалт, Мөстлөг• Сургалтанд мэдээлэл харилцаа технологийг ашиглах• Геометр ба математик заах арга• Геометрийн хувиргалтын онол• Хүүхдийн оюун ухааны хөгжлийн асуудал• Компьютер алгебр• Плазмын физик, Бөөмцөрийн үүсэл, задралын процессын судалгаа• Бүс нутгийн хөрс, ургамал, усны цацрагийн судалгаа• Физик загварчлал, мэдээллийн технологийн хэрэглээ• Соронзон судалгаа• Байгалийн ухааны дидактик, заах арга

Оюутны дунд зохион байгуулж буй судалгааны дугуйлан• Математикийн олимпиадын бодлого бодох арга зүй• Оюутны сурлагын хоцрогдол арилгах арга зам• Оюутны харилцаа • Програмчлалын олимпиадын бодлого бодох арга• Андроид үйлдлийн системд програм зохиох• Даамын дугуйлан• Шатрын дугуйлан• Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн бэлтгэх арга зүй

Page 11: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

11

• Гэр ахуйн цахилгаан хэрэгсэл засварлах• Генетикийн бодлого дасгал бодох арга зүй• Ургамлын биохими• Ус, давс, хөрсний химийн судалгаа • Химийн бодлого, дасгал бодох арга зүй • Эмийн ургамлын фитохими• Хатуу түлшний химийн судалгаа• Цаг уур, ус судлал• Газарзүйн мэдээллийн систем• Эрдэс, чулуулаг судлалОюутны дунд үйл ажиллагаа явуулж буй клубууд• Алтан огтлол• 86400• Багш нарын англи хэлний ярианы клуб• Эрх хараацай • Бодлого дасгалын дугуйлан • Экологийн сургалт сурталчилгааны төв

ГАДААД ХАРИЛЦАА• ШУА-ийн Газарзүй, Биологи, Хими, Физик техник, Гео-Экологийн хүрээлэн• МУИС-ийн Газарзүй геологи, Биологи биотехнологи, Хими хими инженерчлэлийн сургууль, Математик, Компьютер, Физик электроникийн сургууль• Дэлхийн байгаль хамгаалах сан• Японы Жайка олон улсын байгууллага• Солонгосын Койка олон улсын байгууллага• ОХУ-ын Томскийн их сургууль• ОХУ-ын Новосибирскийн Хөрс агрохимийн хүрээлэн• ОХУ-ын Барнаулын их сургууль• ОХУ-ын Барнаулын усны экологийн хүрээлэн• ОХУ-ын Бийскийн боловсролын академи• ОХУ-ын Красноярскийн УБИС• ОХУ-ын Горный-Алтайн их сургууль• ОХУ-ын Тувагийн их сургууль• Тувагийн байгалийн нөхцөл нөөцийг цогцолбороор судлах хүрээлэн• Францийн тахь хамгаалах холбоо• Японы Хирошимагийн их сургууль• Солонгосын Инчоны “Туйл судлал”-ын хүрээлэн• Германы Грайфсвальдын их сургууль• Берлиний Чөлөөт их сургууль

МАТЕМАТИКИЙН ТЭНХИМ

Тэнхимийн эрхэм зорилго нь:Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого ХИС-ийн эрхэм зорилгод нийцсэн.Боловсролын үндсэн зарчим, олон улсын нийтлэг жишиг зах зээлийн өрсөлдөөнд

тулгуурласан бодлого баримтлан- Тулгарч буй асуудлыг шийдэх аливаа сонголтыг оновчтой хийх- Ашигтай мэдээллийг аль болох богино хугацаанд олж, түүнийг бүтээлчээр сурч ажиллах хэрэгсэл хүч болгон ашиглах

Page 12: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

12

- Математикийн танин мэдэхүйн аргыг бодит амьдралын үзэгдэл юмсыг загварчлан судлахад хэрэглэх - Математикийн өндөр түвшний мэдлэг, чадвар төлөвшлийг суралцагчдад олгох- Мэргэжлийн болон багш мэргэжлийн дидактикийн шийдлийн үндсийг эзэмшүүлэх - Математикийн багшийг бакалаврын төвшинд бэлтгэхэд оршино.

Тэнхимийн давуу тал, суралцах орчинТус тэнхим нь сургуулийн анхны тэнхимүүдийн нэг.Математикийн мэргэжлийн дидактикийн зэрэг суурь хичээлүүдийг явуулахад ашиглах

567 нэр төрлийн 4358 ширхэг мэргэжлийн ном сурах бичигтэй, сурган хүмүүжүүлэх зүй, сэтгэл судлал, гадаад хэлний ном сурах бичиг хүрэлцээтэй байдаг сургуулийн номын сангийн үйлчилгээтэй.

Оюутнууд нь 1350 суудалтай хичээлийн 2 байранд хичээллэдэг, 550 оюутны багтаамжтай дотуур байранд тав тохьтой амьдрах боломжтой.

44 суудалтай уншлагын I заал, 102 суудалтай уншлагын II-р заал, 20 суудалтай III заал, оюутны байранд уншлагын заалаар, зоогийн газар, биеийн тамирын болон лекцийн, хурлын заалаар үйлчлэх боломжтой.

Тэргүүний оюутнуудыг улсын математикийн болон програмчлалын олимпиадад оролцуулах, мөнгөн шагналаар шагнуулах, зарим олон нийтийн байгууллагын дэмжлэгт хөтөлбөрт хамруулах арга хэмжээ авдаг.

Магистрантурт суралцах эрх олгоно.Интернэтийн төвтэй тул бүх оюутнууд интернэтээр мэдээлэл авах боломжтой. Электрон номын сангийн суурь тавигдсан, үйлчлүүлэх боломжтой Тус тэнхимд Профессор, МУГБ Б.Цэрэнжав, Докторант Б.Алтангэрэл, Доктор Д.Саруул,

Д.Ганзориг, Магистр М.Сосорбарам, Магистр П.Оюунсүрэн, Магистр Г.Пүрэвчулуун гэх зэрэг дадлага, туршлагатай багш нар мөн Хичээлийн туслах ажилтан ажилладаг, бүх багш нарын 100 хувь эрдмийн зэрэг цолтой багш нар тул сургалт чанартай явагддаг.

Усных овогт Бадамын ЦэрэнжавТөрсөн огноо: 1946-06-10Цол зэрэг: МУГБ, Доктор (Ph.D), Профессор Төгссөн сургууль: Ховд аймгийн Булган сум 10 жилийн анхны төгсөгч, МУИС, математикч /1970/Ажилласан жил: 41Мэргэжил дээшлүүлсэн байдал: УБ хотод ГХДС-д хэлний чиглэлээр, 1985 онд ОХУ-ын Москва хотод, Москвагийн Их сургуульд, 1999 онд ОХУ-ын Томск хотод Томскийн Их сургуульд математикийн дидактикийн чиглэлээр Судалгааны чиглэл: “Математикийн дидактикиийн асуудал”Гэр бүлийн байдал: Ам бүл 3, эхнэр охины хамт E mail хаяг: [email protected]Утасны дугаар: 99065899

Олхонуд Сайн Шарав овогт Бямбасүрэнгийн АлтангэрэлТөрсөн огноо: 1972-02-09Цол зэрэг: Магистр, ДокторантТөгссөн сургууль: Ховд аймгийн 1-р 10 жил /1991/, МУИС-н харъяа Ховд дахь БДС /1995/ Ажилласан жил: 16Мэргэжил дээшлүүлсэн байдал: МУИС, МКС Галуагийн онолын зарим асуудал”, ОХУ-ын Томск хотын УИС 2002

Page 13: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

13

Судалгааны чиглэл: Радикаль онолГэр бүлийн байдал: Ам бүл 5, эхнэр 2 хүү, 1 охины хамтE mail хаяг: аа[email protected]Утасны дугаар: 99439027, 99039027, 88999027Солон овогт Дамдинсүрэнгийн Саруул Төрсөн огноо: 1965-02-26Цол зэрэг: Доктор /Ph.D/Төгссөн сургууль: Ховд аймгийн 1-р 10 жил /1984/, МУИС-н харъяа Ховд дахь БДС /1988/ Ажилласан жил: 23Мэргэжил дээшлүүлсэн байдал: УБИС “Хүүхдийн оюун ухааны хөгжлийн асуудал” Судалгааны чиглэл: Хүүхдийн оюун ухааны хөгжил Гэр бүлийн байдал: Ам бүл 4, Нөхөр, хүү, охины хамт E mail хаяг: [email protected]Утасны дугаар: 88439119, 93061200 Борлууд овогт Магсарын СосорбарамТөрсөн огноо: 1972-04-05Цол зэрэг: Магистр Төгссөн сургууль: Увс аймгийн Тэс сумын 10 жил /1991/, МУИС-н харъяа Ховд дахь салбар сургууль /2000/ Ажилласан жил: 13Мэргэжил дээшлүүлсэн байдал: МУИС, МКС “Хавтгайн хөдөлгөөн” математикийн магистр /2004/Судалгааны чиглэл: Элементар геометр Гэр бүлийн байдал: Ам бүл 4, эхнэр 2 охины хамт E mail хаяг: [email protected]Утасны дугаар: 99794059

Авгас овогт Доржсүрэнгийн ГанзоригТөрсөн огноо: 1978-02-05Цол зэрэг: Магистр, Докторант Төгссөн сургууль: Ховд аймгийн 1-р 10 жил /1996/, МУИС-н харъяа Ховд дахь салбар сургууль /2000/Ажилласан жил: 10Мэргэжил дээшлүүлсэн байдал: МУИС, МКС “Грёбнерийн суурь, түүний хэрэглээ” математикийн магистр /2006/ ОХУ-ын Барнаул хотын ПТИС компьютерийн алгебрийн чиглэлээр 45 хоног /2008/Судалгааны чиглэл: Компьютерийн алгебр, Цагирагийн онол Гэр бүлийн байдал: Ам бүл 4, эхнэр охин, хүүгийн хамт E mail хаяг: [email protected]Утасны дугаар: 99029593, 99439593Зуутраг овогт Пүрэвдоржийн Оюунсүрэн Төрсөн огноо: 1986-03-06 Цол зэрэг: Бакалавр, /Магистрант/Төгссөн сургууль: Увс Улаангом 10 жилийн 1-р сургууль /2004/, Ховд Их сургууль /2008/ Ажилласан жил: 3Мэргэжил дээшлүүлсэн байдал: Судалгааны чиглэл: “ЕБДС-д математик хичээлийг амьдрал практиктай холбон заах аргазүй”Гэр бүлийн байдал: Ам бүл 3, Нөхөр, хүүгийн хамт

Page 14: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

14

E mail хаяг: [email protected]Утасны дугаар: 99860387, 99038625

Жантекей овогт Сэтээрийн Аскарбек Төрсөн огноо: 1988-09-25 Цол зэрэг: Бакалавр Төгссөн сургууль: Ховд Жаргалант сум 10 жилийн прогресс /2006/, Ховд Их Сургууль /2012/Ажилласан жил: 1Мэргэжил дээшлүүлсэн байдал: Судалгааны чиглэл:Гэр бүлийн байдал: Ам бүл 4, Аав, ээж, дүүгийн хамт E mail хаяг: [email protected]Утасны дугаар: 95220280, 89002802

Боржгон овогт Гуантулгын Пүрэвчулуун Төрсөн огноо: 1988-06-02 Цол зэрэг: Магистр Төгссөн сургууль: Ховд Цэцэг сум 12 жилийн Сургууль /2006/, МУИС-ийн МКС /2010/Ажилласан жил: 4Мэргэжил дээшлүүлсэн байдал: Судалгааны чиглэл: Математик статистик, математикийн дидактикГэр бүлийн байдал: Ам бүл 3, нөхөр хүүхдийн хамтE mail хаяг: [email protected]Утасны дугаар: 88060200

Одоогийн байдлаар математикийн тэнхимийн Математикийн зүйн нийт 4 ангид 81 оюутан Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор, Завхан, Өвөрхангай, Хөвсгөл, Улаанбаатар зэрэг газруудаас ирж суралцаж байна.

ФИЗИКИЙН ТЭНХИМ

Монгол орны баруун бүс нутагт дээд боловсролтой багшлах боловсон хүчин бэлтгэн гаргах нийгмийн шаардлагаар 1979 онд Ховд дахь БДС байгуулагдахад Байгалийн ухааны тэнхимд физик-математик, математик-физик, хими-биологийн анги хичээллэж эхэлсэн бөгөөд тэнхимийн эрхлэгчээр дэд эрдэмтэн Л.Дэмбэрэл томилогдон ажилласан байна. Улмаар АБЯ-ны сайдын 1982.9.10-ны өдрийн 323-р тушаалаар зохион байгуулалтын өөрчлөлт хийж, Физикийн тэнхим бие даасан нэгж болсон бөгөөд 1982 оны 10 сарын 1-нээс багш Л.Дэмбэрэл, Ц.Дамдинсүрэн, Д.Цэрэн, Ж.Чулуун, Н.Төмөрхуяг, хичээлийн туслах ажилтан Д.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэйгээр сургалт-эрдэм шинжилгээний үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн түүхтэй.

Энэ хугацаанд тус тэнхим бакалаврын зэрэгтэй физик-математикийн багш, физикч, физикийн багш, физик байгалийн шинжлэлийн багш мэргэжлээр 450 гаруй мэргэжилтэн бэлтгэн гаргасан бөгөөд 2002 оноос боловсрол судлалын ухааны магистр, 2008-2009 оны хичээлийн жилээс эхлэн физикийн ухааны магистрын өдрийн ангийн сургалт явуулж байна.

Физикийн тэнхим өнөөдөр:Тус тэнхим эдүгээ дэд профессор багш 1, докторант багш 3, магистр багш 2, хичээлийн 2

туслах ажилтантайгаар бакалаврын 7 анги, магистрын 1 ангид сургалт, эрдэм шинжилгээний ажлыг эрхлэн явуулж байна.

2008-2009 хичээлийн жилээс бакалаврын мэргэжлийн хөтөлбөрөө шинэчилж

Page 15: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

15

• Онолын физик• Электроник• Хэрэглээний физик• Геофизик • Физик-математикийн багш • Физик -электроник

чиглэлүүдээр мэргэшүүлэх хөтөлбөр /физик D440100/-өөр бакалаврын сургалт явуулж байна.Сургалтын материаллаг бааз:

• Механикийн физикийн лаборатори• Молекулын физикийн лаборатори • Цахилгаан соронзны физикийн лаборатори• Оптикийн физикийн лаборатори• Атомын физикийн лаборатори• Цөмийн цацраг идэвхит (Pu-Be) үүсгүүр бүхий Цөмийн физикийн лаборатори• Электроникийн физикийн лаборатори• Физик-компьютерийн кабинет• Байгалийн шинжлэлийн дидактикийн кабинет• Орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон лекцийн танхим • Электрон номын сан

Тэнхимийн эрдэм шинжилгээний ажил: • Их нууруудын хотгорын байгалийн цогцолбор судалгааны хүрээнд 1997 оноос МУИС-ийн Цөмийн Судалгааны Төвтэй хамтран “Ховд хот, түүний орчны нутаг дэвсгэрийн цацрагийн экологийн судалгаа”, ЦСТ-тэй хамтран “Цацрагийн экологи-2” ЭШ-ний төслийг хэрэгжүүлсэн.• “Баруун бүсийн соронзон орны судалгаа” ЭШ-ний төсөлд тэнхимийн зарим багш нар гүйцэтгэгчээр оролцож амжилттай хэрэгжүүлсэн.• Соронзон орны вариацын тоон станц, Францын хөрөнгө оруулалттай Газар хөдлөлийг бүртгэх тоон станцтай хамтран судалгаа явуулж байна.• Малын гаралтай сонгодог полимер ба полимер системийн физик-механик шинж чанарын анхны цэгцтэй судалгаа явуулсан.• “Швейцарийн Хөгжлийн агентлагийн Цөлжилтийг сааруулах төсөлтэй хамтран “Түлшний хэмнэлттэй зуух, ханан зуухны мониторингийн судалгаа” гэсэн бие даасан жижиг төсөл хэрэгжүүлсэн.• “Хий болон сул иончлогдсон плазм дотор явагдах бөөмжилтийн процесс” сэдэвт суурь судалгааны ажлын төсөл зэргийг хэрэгжүүлсэн байна.

Харилцах хаяг:[email protected], physics@khu_edu.mn, [email protected]

ХИМИЙН ТЭНХИМ

БИДНИЙ ЗОРИЛГО:Ховд Их сургуулийн эрхэм зорилго зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд нийгэмд үйлчилж,

химийн мэргэжлээр суралцагчдад боловсролын бакалавр, магистрын зэрэгтэй, мэргэжлийн зохих түвшинд бие даан ажиллах мэдлэг, чадвартай, иргэний өндөр соёлтой мэргэжилтэн болж төлөвших таатай орчинг үе шаттайгаар бүрдүүлэн үйлчлэхэд оршино.

Тэнхимийн түүхийн хуудаснаас:1979 онд Ховд аймагт УБДС байгуулагдах үед тус тэнхим нь байгалийн ухааны бүрэлдэхүүнд

Page 16: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

16

багтан, хими-биологийн мэргэжлээр элсэлт авч сургалт явуулж өнгөрсөн 30 жилийн хугацаанд нийтдээ 530 гаруй хими-биологи, биологи-хими, химич, химийн багш, хими-экологийн багш мэргэжилтэн бэлтгэсэн байна. Энэ хугацаанд 1990-1991 онд хими-газарзүйн тэнхим, 1991-1992 онд байгаль шинжлэлийн тэнхим нэртэйгээр өөрчлөгдөж, 1993 оноос “ХИМИ”-ийн бие даасан тэнхим болсон.

Анхны тэнхимийн эрхлэгчээр профессор Л.Дэмбэрэл ажиллаж байсан ба Я.Дашжил (1980-1988), 1993-1994 оны хичээлийн жилд бие даасан тэнхим болсноор химийн тэнхимийн эрхлэгчээр багш Н.Даваажав (1993-1995 он), Проф. доктор (Sc) Ө.Пүрэв (1996-1997 он), ахлах багш М.Зандан (1997-1998 он), профессор (Ph.D) Э.Буманцэцэг (2001-2009) нар тус тус ажиллаж байв.

2009-2010 оны хичээлийн жилээс эхлэн тус тэнхимийн эрхлэгчээр доктор (Ph.D) З.Бурмаа ажиллаж байна.

Үүсэн байгуулагдсан цагаас эхлэн үе үеийн олон сайн эрдэмтэн багш нар ажиллаж байснаас Ж.Батхүү, М.Сонор, Ц.Уламбаяр, Х.Хүрэлтогоо, Б.Цэрэнханд, Н.Шүрхүү нарынсургалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажил нь тус тэнхимийн хөгжилд түүхэн хувь нэмэр оруулсан юм.

Тэнхимийн бүрэлдэхүүн 2013-2014 оны хичээлийн жилд тус тэнхим боловсролын доктор 3, докторант багш 4,

хичээлийн туслах ажилтан 1, мэргэжлийн 4 ангид нийт 118 гаруй оюутантайгаар сургалт эрдэм шинжилгээнийхээ ажлыг явуулж байна.

Үүнээс: 3 багш дэд профессорын, 1 багш ахлах багшийн, 1 багш багшийн, 2 багш дадлагажигч багшийн зэрэглэлд тус тус ажиллаж байна. Нийт багш ажилтан нарын 80% нь 5-11 дэх жилдээ ажиллаж байна.

А. Сургалтын ажил Бакалаврын түвшинд:Тус тэнхим анх байгуулагдсан цагаас өдгөө хүртэл хими-биологийн багш мэргэжлээр 100

гаруй, химич-химийн багш мэргэжлээр 115, химийн багшаар 260, хими-экологийн багш 55 мэргэжилтэн бэлтгэн гаргаад байна.

Төгсөгчдийн 80 орчим хувь нь химийн багш мэргэжлээр, үлдсэн хэсэг нь төр захиргаа, олон нийт, эрдэм шинжилгээний байгууллага болон бусад аж ахуй нэгж салбаруудад ажиллаж байна.

2010-2011 оны хичээлийн жилийн I улиралаас эхлэн “Хими”-ийн анги шинээр нээгдэн, хими технологич, хүнсний химичийн мэргэшлээр мэргэшүүлэх сургалт явуулж байна.

Магистрын түвшинд:Тус тэнхим нь 1996-1997 оны хичээлийн жилээс эхлэн магистрын сургалт эрхлэн 20 гаруй

магистр цолтой мэргэжилтэнг бэлтгэн гаргасан байна.Докторын түвшинд:Тус тэнхим нь 2013-2014 оны хичээлийн жилээс эхлэн докторын сургалт эрхлэн явуулах

эрх авч анхны элсэлтээ аван хичээллэж байна. Б. Эрдэм шинжилгээ, судалгааны ажил: Химийн тэнхимийн хамт олон “Баруун бүс нутгийн эрдэс түүхий эдийн химийн судалгаа”

ШУТ-ийн төслийн хүрээнд Монгол орны хамгаалалттай бүс нутагт орших рашаан, нуур, голууд болон Хар-Ус нуурын хамгаалалттай бүсэд орших Дөргөний УЦС барих Чоно Харайх голын усны гидрохимийн горимын судалгааны ажлыг гүйцэтгэсэн.

- Баруун бүсийн төвд баригдаж буй хуурай аргын технологи бүхий цементийн үйлдвэрийн түүхий эдүүдийн найрлага шинж чанарыг тодорхойлж, тэдгээрийг энерги зардал хэмнэсэн аргаар цемент гарган авах технологийг боловсруулсан.

- Зарим нууруудын давсны ордуудын химийн найрлагыг судлан практикт ашиглах чиг хандлагыг тогтоон давсыг орон нутагт иоджуулах боломжийг судалсан.

- Мөн бүс нутгийн зарим ховор болон ховордсон эмийн ба эфирийн тост ургамлыг гоо сайхны үйлдвэрт ашиглах чиг хандлагыг тогтоосон.

Page 17: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

17

- Баруун бүс нутагт Хотгор, Хар Тарвагатай, Хөшөөт зэрэг ордын нүүрснээс өндөр илчлэгтэй нүүрс гаргаж авах, коксжуулах, цэвэршүүлэх судалгааны ажлыг хийсэн.

- Баруун бүс нутгийн эрдэс түүхий эдийн химийн судалгааны чиглэлээр нийт 10 орчим хэвлэлийн хуудас бүхий ном бичиж хэвлүүлсэн.

- Тэнхимийн багш нарын судалгааны үр дүнгээр гадаад, дотоодын эрдэм шинжилгээний бүтээлд 200 гаруй өгүүлэл бичиж, 50 гаруй илтгэл хэлэлцүүлж, 20 гаруй магистрантын ажлыг удирдан магистрын зэрэг хамгаалуулаад байна.

Бакалавр, магистр, докторын сургалтандаа 400 гаруй боть ном сурах бичиг, эрдэм шинжилгээний ажил бүтээлүүдийг сургалт, эрдэм шинжилгээний ажилд ашиглан баруун бүс төдийгүй улсын хэмжээнд чадвартай боловсон хүчин бэлтгэхээр шамдан ажиллаж байна.

Сургалт явуулахад зориулсан лекцийн анги танхим болон сургалт эрдэм шинжилгээний 5 лаборатори, заах аргын 1 кабинеттэй, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Германы Гумболдтын их сургуулийн дэмжлэг, тусламжтайгаар тохижуулсан усны судалгааны лабораторитой.

МАНАЙ ХАЯГМонгол Улс. 213500Ховд хот. 164300 Ховд Их СургуульВэб хаяг: http://www.khu.edu.mn//

БИОЛОГИЙН ТЭНХИМ

Тэнхимийн цаашдын болон хэтийн зорилгоБайгаль орчны асуудлаар эрдэм шинжилгээ, сургалт, сурталчилгааны хүрээнд үйл

ажиллагаа явуулахдаа Алтайн бүсийн болон Монгол улсын хэмжээнд тэргүүлэх байр суурийг эзэлж ХИС-ийг тус бүс нутгийн тэргүүлэх, сонгодог их сургууль болоход нь голлох үүрэг гүйцэтгэх

Тэнхимийн эрхэм зорилгоЭнэ нь сургуулийн эрхэм зорилго, зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Экологич, Байгаль

хамгааллын менежер, Ойжуулагч, Цэцэрлэгжүүлэгч, Биологийн багш, Байгаль шинжлэлийн багш мэргэжлээр суралцагчдад боловсролын бакалавр, магистр, докторын зэрэгтэй мэргэжлийн зохих түвшинд бие даан ажиллах мэдлэг чадвартай, иргэний өндөр соёлтой мэргэжилтэн, судлаач, сурган хүмүүжүүлэгч болж төлөвших таатай орчинг бүрдүүлж үйлчлэхэд оршино.

Тэнхимийн үнэт зүйлАхмад багш нарын цуглуулсан өв сан, байр, материаллаг хангамжХүний хүчин зүйл, бүтээлч байдал, хариуцлага.Чанартай боловсрол, чадвартай мэргэжилтэн.Шударга ёс, нэгдмэл байдалУламжлал дэвшилОдоо тус тэнхимд доктор /Ph.D/ 2, докторант багш 6, дэд профессорд 2, ахлах багшид

2, багшийн зэрэглэлд 7, дагалдан багш 2 ажиллаж байна. Хичээлийн туслах ажилтан 2 нийт 11 багш, ажилтантайгаар сургалт эрдэм шинжилгээний ажиллагааг тогтвортой явуулж байна. Тэнхимийн үндсэн багш нараас 1-2 дахь жилдээ 1, 3-5 дахь жилдээ 1, 6-10 дахь жилдээ 4, 10-15 жил 2, 15-аас дээш жил 1 багш ажиллаж байгаа бөгөөд дундаж нас 37.

Тус тэнхимд бакалаврын түвшинд 168 оюутан суралцаж байгаагаас Биологи, Байгаль шинжлэлийн багшийн мэргэжлээр 83, Байгаль хамгаалал-Хяналт үнэлгээний мэргэжлээр 58, Ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлээр 27 оюутан суралцаж байна. Нийт 154 оюутан суралцаж байна. Эдгээрт Баян-Өлгийгөөс 35, Говь-Алтайгаас 13, Завханаас 11, Увсаас 39, Ховдоос 67, Хөвсгөлөөс 2, Улаанбаатараас 1 оюутан ирсэн бөгөөд магистрантурын өдрийн, эчнээ ангид нийт 35, докторантурт 9 суралцагч суралцаж байна.

Page 18: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

18

Барилга байгууламжийн хуваарилалт

Биологийн тэнхимийн хамт олонОвог нэр: Сэтэвийн Дорж.Албан тушаал, зэрэг цол: Тэнхимийн эрхлэгч, профессор, дэд доктор Төрсөн он, сар. өдөр: 1957. 08.05. Охины орд.Төгссөн сургууль, мэргэжил: 1981 онд МУИС-ийг Амьтан судлалын мэргэжлээр дүүргэсэн.Улсад/тус сургуульд хэдэн жил ажилласан: 28/28 жил.Заадаг үндсэн хичээл: Амьтан судлал-1,2; Шавьж судлал; Уламжлалт байгаль хамгаалал; Хээрийн судалгааны арга, Хүний анатоми.Судалгааны ажлын чиглэл: Шавьжийн ангилал зүй, экологи, Монгол орны хөрсний амьтдын биологи, экологиСургалт-ЭШ-ний бүтээл: Ном, гарын авлага 11, нэг сэдэвт бүтээл 4, ЭШ-ний өгүүлэл 35, ЭШ-ий төсөл 5, Шинэ бүтээл, оновчтой санал 3 удирдсан магистр 5, докторант 1 .өгүүлэл 9Хаяг, утас: Ховд аймаг. ХИС. БУФ. Хичээлийн I-байр Биологийн тэнхим 315-р өрөө.Факс: 976-01-432; Гар.99265247; гэр.25288E-mail: [email protected] Овог нэр: Чүлтэм Оюунцэцэг. Албан тушаал, зэрэг цол: Дэд/ проф.докторТөрсөн он, сар. өдөр: 1962.05. 07. Хонины орд.Төгссөн сургууль, мэргэжил: 1989 онд ХААДС-ийг агрономич мэргэжлээр дүүргэсэн.Улсад/тус сургуульд хэдэн жил ажилласан: 32/6 жил.Заадаг үндсэн хичээл: Ойн менежмент, ой, таримал ургамлын аж ахуй, жимс, жимсгэнэ тариалалт, Ой зохион байгуулалтСудалгааны ажлын чиглэл: Жимс жимсгэний үржүүлгийн аргуудСургалт-ЭШ-ний бүтээл: Нэг сэдэвт бүтээл 3, ЭШ-ний өгүүлэл 15 Хаяг, утас: Ховд аймаг. ХИС. БШТС. Хичээлийн I-байр Биологийн тэнхим 317-р өрөө.Факс: 976-01-432; Гар 93039760; 99664716 гэр. 24088E-mail: oyunаа[email protected] Овог нэр: Моголцогийн Отгонбаатар.Албан тушаал, зэрэг цол: ахлах багш, докторант.Төрсөн он, сар. өдөр: 1975 оны 2.10. Хумхын орд.

Page 19: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

19

Төгссөн сургууль, мэргэжил: 1998 онд МУИС-ийг Экологич, биологийн багш мэргэжлээр дүүргэсэн.Улсад/ тус сургуульд хэдэн жил ажилласан: 16/16 жилЗаадаг үндсэн хичээл: Онолын болон хавсрага экологийн хичээлүүдСудалгааны ажлын чиглэл: Амьтны экологи Сургалт-ЭШ-ний бүтээл: Нэг сэдэвт бүтээл, ЭШ-ний өгүүлэл 3Хаяг, утас: Ховд аймаг. ХИС. БУФ.Хичээлийн I-байр Биологийн тэнхим 315-р өрөө.Факс: 976-01-432; Гар 99437203; E-mail: [email protected] .

Овог нэр: Назаддоржийн Тэгшжаргал.Албан тушаал, зэрэг цол: Ахлах багш, доктор.Төрсөн он, сар. өдөр: 1978 оны 5.06. Үхрийн орд.Төгссөн сургууль, мэргэжил: 2000 онд ХоМУИС-ийг Биологич, биологийн багш мэргэжлээр дүүргэсэн.Улсад/ тус сургуульд хэдэн жил ажилласан: 14/1 жил.Заадаг үндсэн хичээл: Эрүүл мэнд, газар тариалангийн үндэс Судалгааны ажлын чиглэл: Бэлчээрийн ургамал судлал Сургалт-ЭШ-ний бүтээл: Нэг сэдэвт бүтээл 3, ЭШ-ний өгүүлэл 12Хаяг, утас: Ховд аймаг. ХИС. БУФ.Хичээлийн I-байр Биологийн тэнхим 314-р өрөө.Гар утас: 99899319; E-mail: [email protected] .

Овог нэр: Бат-Эрдэнийн ГанчимэгАлбан тушаал, зэрэг цол: Багш, докторант.Төрсөн он, сар. өдөр: 1981.12.5. Нумын орд.Төгссөн сургууль, мэргэжил: 2002 онд МУИС-ийн Ховд дахь салбар сургуулийг биологич, биологийн багш мэргэжлээр дүүргэсэн.Улсад/ тус сургуульд хэдэн жил ажилласан:11/11 жил.Заадаг үндсэн хичээл: амвьтиан судлал, Байгаль хамгаалах арга, Байгаль хамгааллын менежментСудалгааны ажлын чиглэл: Хөхтөн судлал. Монгол Алтайн сүүгээр бойжигч жижиг амьтад Сургалт-ЭШ-ний бүтээл: Нэг сэдэвт бүтээл 1, ЭШ-ний өгүүлэл 18. Хаяг, утас: Ховд аймаг. ХИС. БУФ.Хичээлийн I-байр Биологийн тэнхим 317-р өрөө.Факс: 976-01-432; Гар.99470989;E-mail: [email protected]

Овог нэр: Даваажав Дарьханд.Албан тушаал, зэрэг цол: ДокторантТөрсөн он, сар. өдөр: 1977.10.31. Хилэнцийн орд.Төгссөн сургууль, мэргэжил: 1999 онд МУИС-н Ховд дахь салбар сургуулийг биологич, биологийн багш мэргэжлээр дүүргэсэн.Улсад / тус сургуульд хэдэн жил ажилласан: 15/7 жил.Заадаг үндсэн хичээл: Бэлчээрийн мал аж ахуйн менежмент, Геоботаник, Микробиологи, Агроэкологи, Хадлан бэлчээрийн ургамал судлалСудалгааны ажлын чиглэл: Баруун хил дагуу сунаж тогтсон уулсын ургамалжилт.Сургалт-ЭШ-ний бүтээл: Эрдэм шинжилгээний өгүүлэл 12, удирдсан баклавар 7.Хаяг, утас: Ховд аймаг. ХИС. БШТС.Хичээлийн I-байр Биологийн тэнхим 317-р өрөө.

Page 20: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

20

Факс: 976-01-432; Гар 99478930, 93061919; гэр 70432999.E-mail: [email protected]

Овог нэр: Батдорж Чулуунбаатар.Албан тушаал, зэрэг цол: ДокторантТөрсөн он, сар. өдөр: 1986.02.01. Төгссөн сургууль, мэргэжил: 2007онд МУИС-г Биологи, биотехнологич мэргэжлээр дүүргэсэн.Улсад / тус сургуульд хэдэн жил ажилласан: 7/2 жил.Заадаг үндсэн хичээл: Генетик, Эс судлал, Биостатистик Судалгааны ажлын чиглэл: Фотометрийн багажит анализСургалт-ЭШ-ний бүтээл: Эрдэм шинжилгээний өгүүлэл 3, Хаяг, утас: Ховд аймаг. ХИС. БШТС.Хичээлийн I-байр Биологийн тэнхим 315-р өрөө.Утас: 99183433E-mail: [email protected]

Овог нэр: Лхагвасүрэн ЖанцансамбууАлбан тушаал, зэрэг цол: Багш, Магистрант.Төрсөн он, сар. өдөр: 1989.08.23. Охины орд.Төгссөн сургууль, мэргэжил: 2011 онд МУИС-ийн Биологи, Биотехнологийг сургуулийг биологич, Ургамал судлаач мэргэжлээр дүүргэсэн.Улсад /тус сургуульд хэдэн жил ажилласан: 2 жил.Заадаг үндсэн хичээл: Цитлоги, Ойн нөөц, ой хамгаалал Хаяг, утас: Ховд аймаг. ХИС. БШТС. Хичээлийн I-байр Биологийн тэнхим 315-р өрөө Факс:976-01-432; Гар 93055607E-mai: [email protected]

Овог нэр: Дэмбэрэлийн ЭнхтуулАлбан тушаал, зэрэг цол: Багш, докторант.Төрсөн он, сар. өдөр: 1978.08.01. Арслангийн орд.Төгссөн сургууль, мэргэжил: 2000 онд МУИС-ийн Ховд дахь салбар сургуулийг биологийн багш мэргэжлээр дүүргэсэн.Улсад болон тус сургуульд хэдэн жил ажилласан: 13/13 жил.Заадаг үндсэн хичээл: Ургамлын физиологи, микробиологи, Ургамал, Ургамлын ангилал зүй, Ерөнхий биологиСудалгааны ажлын чиглэл: Ургамлын эмбриологи, эмийн ургамалСургалт-ЭШ-ний бүтээл: Нэг сэдэвт бүтээл 1, ЭШ-ний өгүүлэл 15Хаяг,утас: Ховд аймаг. ХИС. БУФ.Хичээлийн I-байр, Биологийн тэнхим 315-р өрөө.Гар утас: 99438160E-mai: [email protected].

Овог нэр: Намхайн ЭрдэнэчимэгАлбан тушаал, зэрэг цол: Багш, магистр.Төрсөн он, сар. өдөр: 1983.11.04. Хилэнцийн орд.Төгссөн сургууль, мэргэжил: 2005 онд Ховд Их Сургуулийн биологийн багш мэргэжлээр дүүргэсэн.Улсад болон тус сургуульд хэдэн жил ажилласан: 6/6 жил.Заадаг үндсэн хичээл: Мэргэжлийн дидактик, Хүний биеийн анатоми, биологийн судалгааны арга зүй, Экологийн эрх зүй.Судалгааны ажлын чиглэл: Ургамлын ангилал зүй. Их нуурын

Page 21: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

21

хотгорын бэлчээрийн ургамлын ургамалжилтСургалт-ЭШ-ний бүтээл: Нэг сэдэвт бүтээл 1, ЭШ-ний өгүүлэл 9.Хаяг, утас: Ховд аймаг. ХИС. БУФ.Хичээлийн I-байр Биологийн тэнхим 314-р өрөө.Факс: 976-01-432; Гар.91189005.E-mail: chimgee@yahоо.com

Овог нэр: Чимэд Бат-ЭрдэнэАлбан тушаал, зэрэг цол: Хичээлийн туслах ажилтан, Магистрант.Төрсөн он, сар. өдөр: 1987.10.06 Жинлүүрийн орд Төгссөн сургууль, мэргэжил: 2010 онд Ховд Их Сургуулийн биологийн багш мэргэжлээр төгссөн. Улсад болон тус сургуульд хэдэн жил ажилласан: 1Ажлын үндсэн хэсэг: Амьтан судлал, Эс.эд, хөврөл судлал, Анатоми-физиологи,амьтан үржүүлэгийн ажил Судалгааны ажлын чиглэл: Дөрвөлжин далавчит Царцааны идэш тэжээлХаяг, утас: Ховд аймаг. ХИС. БШТС.Хичээлийн I-байр Биологийн тэнхим 319-р өрөө.Факс: 976-01-432; Гар.95574599E-mail: MS.baagii_@yahоо.com Овог нэр: Адууч ЧимэгмааАлбан тушаал, зэрэг цол: Хичээлийн туслах ажилтан, МагистранТөрсөн он, сар. өдөр: 1984.03.26. Хонины орд.Төгссөн сургууль, мэргэжил: 2005 онд Ховд Их Сургуулийг Байгаль-шинжлэлийн багш мэргэжлээр төгссөн. Улсад болон тус сургуульд хэдэн жил ажилласан: 4/4Ажлын үндсэн хэсэг: Ургамал судлал, Мэргэжлийн дидактик, Ерөнхий биологи, ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт микробиологи.Хаяг, утас: Ховд аймаг. ХИС. БШТС-ийн. Хичээлийн I-байр Биологийн тэнхим 315-р өрөө.Факс: 976-01-432; Гар.88022236.E-mail: _chimgee_toogii@yahоо.com

Хэрэгжүүлсэн эрдэм шинжилгээний төсөлИх нууруудын хотгорын байгалийн цогцолбор судалгаа” I, II шат “Эко-гэр” аялал жуулчлал, мэдээлэл сурталчилгааны төсөл “Монгол Алтайн уулархаг районы экологи-газарзүйн үнэлгээ” Монголын баруун бүс нутгийн хадлан бэлчээрийн экологийн асуудлууд” “Ховдын минж, ондатор” байгаль хамгаалал, биологийн судалгааны төсөл “Мөнххайрханы царцааны хэт олшролоос урьдчилан сэргийлэх түүний нөөцийг зүй зохистой ашиглах” Тарвага нутагшуулах замаар нөхөрлөлийг чадавхжуулах”Хомын талд “Тахь нутагшуулах” төсөл Азийн өргөн тархалттай ба унаган зүйлүүдийн хромосомын судалгаа” Ховд голын ай савын биологийн төрөл зүйлийн судалгаа” Солонгос-Монголын хамтарсан “Эмийн ургамлын биохимийн судалгаа” “Чацарганы модыг холимог мөчрөөр үржүүлэх”

Page 22: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

22

ГАЗАРЗҮЙН ТЭНХИМ

Тэнхимийн зорилгоТус тэнхим нь зах зээлийн өнөөгийн нөхцөлд багшлах, удирдан зохион байгуулах, эрдэм

шинжилгээний байгууллага, мэргэжлээрээ газрын алба, аялал жуулчлал, геологийн салбарт ажиллах өндөр соёл, мэдлэг боловсролтой газарзүй-байгаль шинжлэлийн багш, аялал жуулчлалын менежер-япон хэлний орчуулагч, газрын менежмент, геологийн мэргэжлээр бакалавр, магистр, доктор зэрэгтэй мэргэжилтэнг их, дээд сургуулиудын жишигт нийцүүлэн бэлтгэн гаргах зорилготой.

Тэнхимийн хэтийн зорилгоМанай тэнхим нийгмийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан Газарзүй-Байгаль шинжлэл,

Менежмент-Газар зохион байгуулалт, Аялал жуулчлал-Япон хэл, Геологийн мэргэжлүүдээр цаашдаа элсэлт аван улс, бүс, орон нутгийн хэмжээнд шаардлагатай мэргэжилтэн, боловсон хүчин бэлтгэн гаргахаар төлөвлөн ажиллаж байна.

Тэнхимийн түүхээсТус тэнхимд доктор Е.Батчулуун 1979-1981 онд, доктор З.Мөнхдалай 1980-1981 онд, доктор

Л.Баясгалан 1981-1985 онд, доктор Ч.Батсайхан 1985-1990 онд, доктор, профессор Г.Нямдаваа 1986-2000, доктор Т.Оюунчимэг 1993-2000 онд, Ч.Нармандах 1998-2003 онд, Д.Батчулуун 1994-2008, Ч.Дашцэрэн 1999-2008 онд, Япон улсын мэргэжилтэн Мадока Акигүчи 2005-2007 онд, Кимато Фумико 2003-2009 онд, Ч.Баяр 2009-2010 онд багшаар, Б.Дуламсүрэн 1984-1990 онд, Б.Мөнхдолгор 1997-2000 онд, В.Октябрь 2000-2002, Д.Батцэцэг 2002-2008 онд хичээлийн туслах ажилтанаар ажиллаж байсан.

Д.Сүхбаатарын нэрэмжит цалинтай онцсайн төгсөгчид: Ж.Нарантуяа 1988 он, Б.Баярмаа 1989 он, Б.Наранцацралт 1989 он

Их, Дээд сургуулийн оюутны олимпиадад II-III байр эзэлж байсан төгсөгчид: Нямаа 1984, Д.Батцэцэг 1998, Д.Батаа 1999, А.Анхтуяа 1999, М.Өлзиймягмар 1999

Их, Дээд сургуульд багшилж байгаа төгсөгчид: Ч.Нармандах, М.Буяндэлгэр, Б.Баярмаа, Д.Отгонбаяр, Ц.Дашцэрэн, В.Октябрь, Ч.Аюурзана, Э.Амаржаргал, Д.Батцэцэг, Г.Даваасүрэн, М.Өлзиймягмар, Г.Ариунжаргал, Б.Даваацэрэн, Цэрэндорж, Ч.Билэгтмандах, Б.Болор-Эрдэнэ, Ц.Баатаржав, Б.Гурвандаваа

Олон улсын байгууллагад ажиллаж байгаа төгсөгчид: А.Анхтуяа, Ю.Сувдчимэг, Д.Байгальмаа, П.Магсаржав, Т.Самданжигмэд, Т.Одмаа, Ч.Лхагваширнэн

Багшлах боловсон хүчинТус тэнхим нь 15 багштай, үүнээс боловсролын доктор 4 (профессор 2, дэд профессор 1),

магистр багш 11 үүнээс эчнээ аспирант багш 7, хичээлийн туслах ажилтан 2, ажиллаж байна.Доктор, профессор Ч.Дашзэвэг 1981 оноос багш, тэнхимийн эрхлэгчээр, доктор, профессор

Ч.Лхагвасүрэн 1982 оноос багш, 2008 оноос тэнхимийн эрхлэгч, 2010 оноос Байгалийн ухааны факультетийн деканаар, доктор Б.Баярхүү 1995 оноос багш, доктор Д.Отгонбаяр 1997 оноос багш, докторант Ч.Аюурзана 2000 оноос багш, 2010 оноос тэнхимийн эрхлэгч, докторант М.Оюунчимэг, Э.Наранхүү нар 2003 оноос багш, магистр Э.Амаржаргал 2004 оноос, Л.Даваасүрэн 2006 оноос, Д.Батцэцэг 2008 оноос, Ч.Билэгтмандах 2009 оноос, Ж.Энхсайхан, Б.Болор-Эрдэнэ, Б.Гурвандаваа нар 2012 оноос тус тэнхимд багшаар, Б.Цэцэгсүрэн 1991 оноос, А.Отгонзориг 2010 оноос хичээлийн туслах ажилтанаар ажиллаж байна.

Сургалтын ажил1979-1995 он хүртэл түүх-газарзүй, газарзүй-түүх, биологи-газарзүйн багшийн мэргэжлээр

250 мэргэжилтэн1994 оноос Газарзүйн багш мэргэжлээр 100 мэргэжилтэн1997 оноос Биологийн тэнхимтэй хамтран “Байгаль-шинжлэл”-ийн багш мэргэжлээр 70

мэргэжилтэн2003 оноос Газарзүй-Англи хэлний багш мэргэжлээр 44 мэргэжилтэн

Page 23: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

23

2003 оноос Аялал жуулчлалын менежер, Япон хэлний орчуулагч мэргэжлээр 61 мэргэжилтэн

2004 оноос Газар зохион байгуулалтын менежерийн мэргэжлээр 68 мэргэжилтэн1997 оноос Газарзүйн магистрын зэрэгтэй 30 мэргэжилтэн бэлтгээд байна.Одоо тус тэнхим нь Аялал жуулчлал-Япон хэл, Менежмент-Газар зохион байгуулалт,

Газарзүй-Байгаль шинжлэл, Геологийн 4 мэргэжлээр сургалт, хүмүүжлийн үйл ажилллагаа явуулж байна.

Сургалтын материаллаг орчинТус тэнхим нь сургалтын зориулалттай 4 анги кабинет, хөрс судлал, цаг уур, газарзүйн

мэдээллийн систем, ландшафт судлалын лаборатори, 200 гаруй төрлийн чулуулаг, 5 хэв шинжийн хөрсний дээж бүхий сургалтын музей, 100-аад нэр төрлийн багаж тоног төхөөрөмж, 150-аад нэр төрлийн үзүүлэн таниулах материал, зураг, атлас, сургалтын багаж хэрэгсэл сургалтанд ашиглаж байна.

Тэнхимд Pentium-SCPU (133 MHz), Pentium IY, Pentium IY, Pentium IY (Fujitsu siemells), Note book (Toshba PN-4) маркийн 5ш, Dell маркийн 18ш компьютер, Канон (NP 7120), Скайнер (hp scanjet 3970), проектор, дижитал аппарат, видео камер, GPS, цаг уурын, топозүйн, геологийн судалгаа явуулдаг төрөл бүрийн хэмжилтийн багажуудыг сургалт, эрдэм шинжилгээ, хээрийн дадлагад ашиглаж байна.

Сургуулийн номын санд газарзүй, байгаль шинжлэл, газар зохион байгуулалт, аялал жуулчлал, япон хэлний мэргэжлийн чиглэлээр 685 төрлийн 2556 ширхэг боть ном, газарзүйн сургалтын 30 гаруй атлас, мэргэжлийн төрөлжсөн 50 гаруй зураг, ном сурах бичгийг сургалт эрдэм шинжилгээний ажилд хэрэглэж байна.

Эрдэм шинжилгээТус тэнхимд ажиллаж байсан газарзүйчдээс З.Мөнхдалай, Г.Нямдаваа, Т.Оюунчимэг,

Е.Батчулуун, Ч.Батсайхан, Л.Баясгалан нар, одоо ажиллаж байгаа багш нараас Ч.Дашзэвэг, Ч.Лхагвасүрэн, Б.Баярхүү, Д.Отгонбаяр нар нэг сэдэвт эрдэм шинжилгээний бүтээл бичиж дэд докторын зэрэг хамгаалсан бөгөөд багш Ч.Аюурзана, М.Оюунчимэг, Э.Наранхүү, Э.Амаржаргал, Д.Батцэцэг, Ч.Билэгтмандах, А.Отгонзориг, Б.Гурвандаваа нар эчнээ аспирантурт суралцаж байна. Тэнхимийн багш нараас ОХУ, ХБНГУ зэрэг гадаад орнуудын эрдэм шинжилгээний байгууллагууд, Их, дээд сургуулиудын эрдэм шинжилгээний бүтээлүүдэд 80 шахам бүтээл, дотоодод 130 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл, 50 орчим ном сурах бичиг, гарын авлага бичиж хэвлүүлсэн байна.

Гүйцэтгэж ирсэн төсөлт ажлуудДунд сургуулийн газарзүй заах аргын агуулга, аргазүйн судалгаа /1982 он/Өрнөд мужийн хүн амын аж төрөх ёсны дээшлэлт /1984 он/Алтайн уулархаг нутгийн МАА-н газарзүйн судалгаа /1990 он/Хар-Ус нуур ба гандуу нутгийн хөрсний геохимийн судалгаа /1993 он/ИНХ-ын байгалийн цогцолбор судалгаа /1995 он/Шилжилтийн үеийн малчдын нийгмийн асуудал (ХБНГУ-ын Берлины чөлөөт Их сургуультай хамтарсан) /1996 он/Шилжилтийн үе дэх ард түмний ардчилалын тухай ойлголт (АНУ-ын Пенсильваны УИС, МУИС-тай хамтарсан төсөл) /1998 он/Монгол Алтайн экологи газарзүйн үнэлгээ /2002 он/Ховд голын гадаргын усны горим, ашиглалт /2006 он/Алтай-Соёны экобүс нутгийн нүүдэлчдийн соёл, түүх, экологи /2007 он/

Тэнхимийн гадаад харилцааОХУ-ын Кызылийн УИС-ийн газарзүйн тэнхим /1990 он/ОХУ-ын Горный Алтайн Их сургуулийн газарзүйн тэнхим /1993 он/ХБНГУ-ын Берлины чөлөөт Их сургуулийн газарзүйн хүрээлэн /1996 он/ОХУ-ын Томскийн Их сургуулийн газарзүйн тэнхим /1997 он/

Page 24: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

24

ОХУ-ын Барнаулын УИС /2004 он/Санктпетербургийн УБИС-ийн ГЗФ-ийн Газарзүй заах аргын тэнхим /1986 он/ОХУ-ын Барнаулын Усны экологийн хүрээлэн /2004 он/ОХУ-ын Бийскийн БДС /1996 он/ХБНГУ-ын Грайсвальдийн УИС-ийн ботаникийн хүрээлэн /1998 он/ОХУ-ын Новосибирскийн хөрс агрохимийн хүрээлэн /2002 он/ОХУ-ын Красноярскийн БИС-ийн газарзүйн тэнхим /1998 он/Японы Хирошимагийн их сургууль /2004 он/Хятад Ланжоу хотын Криосферийн судалгааны хүрээлэн /2008 он/Солонгосын Инчонь хотын Туйл судлалын хүрээлэн /2008 он/

Тэнхимийн дотоод харилцааМУИС-ийн Газарзүйн тэнхим /1983 он/ШУА-ийн Газарзүйн хүрээлэн /1979 он/Боловсролын их сургууль /1979 он/ШУА-ийн Геоэкологийн хүрээлэн /2001 он/ШУА-ийн Үндэсний хөгжлийн хүрээлэн /2001 он/ХААИС-ийн геоэкологийн тэнхим /1998 он/Ус цаг уурын хүрээлэн /2000 он/

Хаяг: Ховд Их Сургууль, Байгалийн шинжлэл, технологийн сургууль, Газарзүйн тэнхим, 401, 403 тоот өрөө

МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦАА ТЕХНОЛОГИЙН ТЭНХИМ

Мэдээлэл харилцаа технологийн тэнхим нь 2009-2010 оны хичээлийн жилээс тус сургуулийн ууган тэнхимүүдийн нэг Математикийн тэнхимээс салбарлан үйл ажиллагаа явуулж байгаа сургуулийн хамгийн отгон тэнхим юм. Тус тэнхим нь сургуулийн хэмжээнд бакалаврын болон магистрын түвшинд мэргэжлийн ба мэргэжлийн бус чиглэлээр мэдээлэл харилцааны технологийн боловсрол олгох сургалтын үйлчилгээ үзүүлж байна. Нийт 11 хүний бүрэлдэхүүнтэй, үүнд багш 10, хичээлийн туслах ажилтан 1.

Сургалт эрдэм шинжилгээТус тэнхимд мэдээллийн технологийн мэргэжлийн чиглэл бүхий математик-мэдээлэл

зүйн багшийн анги 1997-1998 оны хичээлийн жилээс, компьютер-солонгос хэлний анги 2003-2004 оны хичээлийн жилээс, шинээр компьютерийн програм хангамж болон мэдээлэл зүй-математикийн ангиуд 2010-2011 оны хичээлийн жилээс нээгдэн хичээллэж сургалтын үйл ажиллагаа явуулж байна.

Тус тэнхимийн багш нар мэдээллийн систем, мэдээлэл харилцааны технологи, мэдээлэл зүйн боловсрол, програм хангамжийн загварчлалын чиглэлээр судалгаа шинжилгээний ажил хийж байна.

Одоогийн байдлаар докторант багш -6, магистр багш-3, мэргэжилтэн багш - 1 байна. Тэнхимийн эрхэм зорилгоХИС-ийн эрхэм зорилго зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд мэдлэг оюунд тулгуурласан

эдийн засаг, нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах, их сургуулийн боловсролтой програм хангамжийн инженер, мэдээлэл зүйч, солонгос хэлний орчуулагч мэргэжилтэй мэргэжилтэн, багш, судлаачид

- Ашигтай мэдээллийг аль болох богино хугацаанд олж, түүнийг бүтээлчээр сурч ажиллах хэрэгсэл хүч болгон ашиглах

- Мэдээллийн технологийн танин мэдэхүйн аргыг бодит амьдралын үзэгдэл юмсыг загварчлан судлахад хэрэглэх чадвартай, гадаад хэлний өндөр түвшний мэдлэг, иргэний зөв соёлтойгоор төлөвших таатай орчинг бүрдүүлж үйлчлэхэд оршино.

Page 25: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

25

Мэргэжлийн чиглэл- Компьютерийн програм хангамжийн инженер- Мэдээлэл зүй-математикийн багш Сургалтын орчинТус тэнхимд ажиллаж байсан А.А.Бейда болон түүний дагалдан багш П.Галсанпунцаг

нар хамтарч компьютерийн лабораторийг анх 12 ш Ямаха-30109А, Монел компьютертэйгээр тус сургууль дээр байгуулж, мэдээллийн технологийн хичээлийг явуулах материаллаг баазын эхийг тавьсан ба улмаар өргөжиж, өндөр хурдны шилэн кабелийн интернэтэд бүрэн холбогдсон орчин үеийн техник технологийн шаардлагыг бүрэн хангасан компьютерийн иж бүрэн 3 лабораторид сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагаагаа явуулж байна. Манай тэнхим нь шинэ залуу, чадварлаг боловсон хүчнээр хангагдсан бөгөөд жил бүр гадаадын зочин мэргэжилтэн багш ирж ажиллан сургалтын үйл ажиллагааг явуулдаг.

Гадаад харилцаа Мэдээлэл харилцааны технологийн тэнхим нь сургалтын ажлыг зохих түвшинд явуулах,

багшлах боловсон хүчнийг чанаржуулах үүднээс ОХУ, Япон, Солонгос улсын мэргэжилтэнг урьж ажиллуулж ирсэн. Тухайлбал 1988-1990 онуудад А.А.Бейда, 2004-2006 онуудад Японы олон улсын хамтын ажиллагааны Жайка байгууллагын дэргэдэх JOCV залуучуудын сайн дурын байгууллагын компьютерийн системийн инженер О.Вакако, 2008 онд Солонгосын хамтын ажиллагааны Койка байгууллагын сайн дурын ажилтан компьютерийн системийн инженер Кан Жэй Хый, солонгос хэлний багш Жан Ми Жон нар ирж ажилласан ба мөн 2009 оноос Койка байгууллагын сайн дурын ажилтан компьютерийн системийн инженер Юү Сан Вон, 2010 оноос солонгос хэлний багш Жү Лань, 2012 оноос компьютерийн мэргэжилтэн багш Кан Вон Ли нар ирж ажиллаж байна.

Тэнхимийн хэтийн зорилгоМанай тэнхим нь бүс, орон нутагт мэдээллийн технологийг хөгжүүлэхэд тэргүүлэгч

байж, мэдээллийн технологийн мэргэжлүүдээр элсэлт авч улс, бүс, орон нутагт хэрэгцээт мэргэжилтэн, боловсон хүчин бэлтгэх, давтан сургах чиглэлд шамдан ажиллах болно.

ГАДААД ХЭЛ СОЁЛЫН СУРГУУЛЬ

Үүсэл хөгжил: 2008 оны 2-р сард Ховд их сургууль факультетын тогтолцоонд шилжин, 4 тэнхим, 561 оюутан, 36 багш, 4 хичээлийн туслах ажилтан, 8 үйлчилгээний ажилтантайгаар ГХСС байгуулагдсан.

Тус бүрэлдэхүүн сургуулийн захирлаар Б.Энхжаргал /Ph.D/ 2008-2009 хугацаанд, 2009-2012 оны хугацаанд В.Сайнбаяр /Ph.D/, 2012 оноос Т.Одончимэг /Ph.D/ ажиллаж байна.

Эрхэм зорилго: Ховд их сургуулийн Гадаад хэл соелын сургуулийн эрхэм зорилго бол хэл, соел, боловсрол судлалын чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээний ажлаараа Монгол улсын томоохон сургуулиудын жишигт хүрсэн, өндөр мэргэжил боловсрол бүхий манлайлагч чадвартай мэргэжилтэн бэлтгэдэг тэргүүлэх сургууль байхад оршино.

Логоны бэлгэдэл: • Эрдэм номыг бэлгэдэж дэлгээтэй ном • Бичиг соёл, Шинжлэх ухааныг бэлгэдсэн үзэг бийр• Гадаад хэл, олон улсын харилцааг бэлгэдсэн интернэт цагирагӨнөөгийн байдал: Одоогоор тус сургуульд доктор багш 5, докторант 14, магистр багш 21 ажиллаж байгаагаас

МУ-ын гавъяат багш 1, профессор багш 2, дэд профессор 3, ахлах багш 6, гадаадын зочин багш 8 ажиллаж, 586 оюутан суралцаж байна.

Тус сургууль нь Орос-англи хэлний тэнхим, Англи, хятад хэлний тэнхим, Дүрслэх урлаг дизайны тэнхим, Сурган хүмүүжүүлэх ухаан, сэтгэл судлалын тэнхим гэсэн 4 тэнхим, 4 сургалт, судалгааны төвтэй, бакалаврын 8 мэргэжлээр, магистрын 3 чиглэлийн сургалт явуулан, эрдэм

Page 26: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

26

шинжилгээ, судалгааны ажил хийж, олон мянган мэргэжилтнийг бэлтгэн төгсгөж эх орныхоо хөгжил, дэвшилд хувь нэмрээ оруулж байна.

Гадаад хэл соёлын сургуульд Гадаад хэлний сургалтын төв, Оросын соёлын төв, Тувагийн сургалт, мэдээллийн төв, Нийгмийн ажлын зөвөлгөөний төвүүд оюутан суралцагчдын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, мэдлэгээ практикт нэвтрүүлэх дадал эзэмшүүлэх, бие даасан үйл ажиллагааг хөгжүүлэх, чадавхижуулахад чиглэгдсэн үйл ажиллагааг явуулдаг.

Багшлах боловсон хүчин, хүний нөөцийн давуу тал:• Бэлтгэж буй мэргэжил бүрээр дадлага туршлагатай, Англи, Канад, Австрали, Америк,

Япон, Орос, Хятад, Щвейцарь, Герман, Солонгос зэрэг дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад мэргэжил дээшлүүлсэн, судалгаа шинжилгээний бүтээл туурвидаг, магистр, докторын зэрэг хамгаалсан чадварлаг багш нар ажилладаг.

• Мэргэжил тус бүрээр АНУ, Англи, Солонгос, Орос, Герман, Хятад, Япон улсаас уригдан ирсэн зочин багш мэргэжилтнүүд ажилладаг.

• Мэргэжлийн дадлага сайтай, харьцангуй залуу, цаашид өсөн хөгжих боломжтой залуу багшлах боловсон хүчинтэй

Сургалт, сургалтын орчин, давуу тал:• Онол дээр суурилсан хэрэглээний боловсрол олгодог.• Олон улсын стандартад нийцэхүйц сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.• Гадаад хэл, соёлын сургууль нь 13000 гаруй номтой, 200 суудалтай, тохилог дулаахан,

интернетийн WiFi орчин бүхийн номын сантай. 2003 онд Щвейцарийн Засгийн газрын хөрөнгө оруулалтаар байгуулагдсан номын сан нь 20000 гаруй номтой, 160 гаруй хуурцаг, диск фондтойгоор үйлчилдэг.

• Мэргэжлийн стандартад нийцсэн сургалтын байр болон анги кабинетууд• Сургалтын байрандаа үнэгүй WiFi интернэт• 20-34 компьютер бүхий 2 лаборатори• Мэргэжлийн онцлогт нийцүүлэн тохижуулсан оюутны хөгжлийн төвүүд• Дугуйлангийн системээр оюутан бие даан хөгжих боломж бүрдсэн, энэ чиглэлээр судалгаа

хийх, ажил эрхлэх, бүтээлээ эргэлтэнд оруулах боломжтой.• Ихэнх мэргэжлээр хос мэргэжилтэн бэлтгэдэг • Сургалт эрдэм шинжилгээний ажил хийх нөхцөл бүрдсэн. • Оюутнууд ОХУ, БНХАУ –д дадлагууд хийдэг.

СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭХ УХААН СЭТГЭЛ СУДЛАЛЫН ТЭНХИМ

Түүхэн товч: Тус салбар нь 1981-1988 он хүртэл Сурган - Газар зүйн тэнхимд харъяалагдаж байгаад 1988 онд Сурган хүмүүжүүлэх ухаан, сэтгэл судлалын тэнхим болон өргөжиж сургалт эрдэм шинжилгээний ажлыг явуулж байна. Энэ хугацаанд “Хүмүүжлийн ажлын арга зүйч” мэргэжлээр 16 мэргэжилтэн бэлтгэн гаргажээ. 1999-2000 оны хичээлийн жилээс тус тэнхимийг түшиглэн Зураг - шугам зургийн ангийг нээж 21 оюутан элсүүлж зураг шугам зургийн багш мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн.

2001-2002 оны хичээлийн жилд Английн хүүхдийг ивээх сангийн тусламжтайгаар орчин үеийн сургалтын төхөөрөмжөөр тоноглогдсон нийгмийн ажилтны мэргэжлийн ангийг нээн сургалт явуулж эхэлсэн нь Монгол улсад “Нийгмийн ажилтан” мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд томоохон хувь нэмэр болж байна.

2002-2003 оны хичээлийн жилээс тус тэнхимийн харъяанд байсан зураг, шугам зургийн салбар нь Дүрслэх урлаг дизайны тэнхим нэртэйгээр бие даасан тэнхим болж, сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагаа явуулж байсан.

Багшлах боловсон хүчин: Тус тэнхим нь сурган хүмүүжүүлэх ухааны 2, сэтгэл судлалын 2, Нийгмийн ажлын 4, бага боловсролын багш 2, докторант 2, магистр багш нар болон 1 хичээлийн туслах ажилтантайгаар сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байна.

Page 27: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

27

Элсэгч, суралцагсад: Тэнхимийн харъяанд бакалаврын түвшинд нийгмийн ажлын I-IV ангийн 100 оюутан, бага боловсролын багшийн I-III ангийн 112 оюутан, боловсрол судлалын магистрын ангид 76 магистрант суралцдаг. Нийт бакалаврын сургалтанд 212 оюутан магистрын ангид 76 нийтдээ 288 суралцагсадтай.

Төгсөгчид: 2001 онд нээгдсэн Нийгмийн ажлын анги 2005 оноос хойш 6 удаа төгсөлт хийж 135 нийгмийн ажилтан бэлтгэсэн бөгөөд тэдний мэргэжлээрээ ажил эрхлэлт 85%-тай байна. Төгсөгчидөөс өнөөдөр нийгмийн ажилтны 2 багш тэнхимдээ бүтээлчээр ажиллаж байна.

ОРОС-АНГЛИ ХЭЛНИЙ ТЭНХИМ

Орос хэлний тэнхим анх 1982 онд нийгмийн ухааны факультетаас тасран байгуулагдаж, анхны тэнхимийн эрхлэгчээр Б.Оргил ажиллаж байв. Тэнхимийг анх байгуулсан жил тус тэнхимд Б.Оргил, Д.Батчулуун, С.Баянбек, Т.Туяа, зөвлөлтийн мэргэжилтэн багш В.Салий нар ажиллаж байв. 1980-аад онд их дээд сургуулийн оюутны орос хэлний олимпиадад Ховдын Багшийн дээд сургуулийн оюутнууд амжилттай оролцож багаараа болон хувийн дүнгээр 1,2,3-р байруудыг эзэлж байсан ба 1988 онд багаараа улсад нэгдүгээр байр эзэлж, багш Ю.Цэцгээгийн хамт ЗХУ-д 1 сар аялах эрхээр шагнагдаж байв.

1990 он хүртэл мэргэжлийн бус ангиудад орос хэлний сургалт явуулж, 1990 оноос хойш англи хэлийг зааж эхэлсэн ба 1990 онд гадаад хэлний тэнхим болсон. 1994 онд орос-англи хэлний багшийн ангийг нээснээр мэргэжлийн ангиудад орос, англи хэлийг зааж байв. 1999 оноос хятад хэлний орчуулагчийн, 2002 оноос англи хэлний багш орчуулагчийн ангийг нээн сургалт явуулж эхлэв.

2008-2009 оны хичээлийн жилээс гадаад хэлний тэнхим орос-англи, англи-хятад хэлний 2 танхимын зохион байгуулалттай болов. ОАХ-ний тэнхим нь 2013 оны байдлаар нийт орос-англи хэлний багш 285 бэлтгэжээ.

Орос-англи хэлний салбарыг төгсөгчдөөс анх удаа В.Сайнбаяр ОХУ-н Москва хотод хэл шинжлэлийн докторын зэргийг амжилттай хамгаалав. Ерөнхий боловсролын сургуулиудад ажиллаж байгаа манай төгсөгчид багш нарын орос, англи хэлний олимпиадад тогтмол амжилттай оролцож шагналт байруудыг эзэлдэг.

Тус тэнхимд ажиллаж байсан ба ажиллаж буй багш нараас Д.Батчулуун, Б.Энхтуяа, С.Сэлэнгэ, Дэдэрмаа, Х.Цэдэв, Д.Нямаа, Б.Энхжаргал, Ч.Зээнямбуу, В.Сайнбаяр, Т.Одончимэг, Ц.Оюун нар эрдмийн зэрэг (Ph.D) хамгаалав.

Багш солилцооны журмаар Д.Батчулуун АНУ-д 1 жил, Х.Цэдэв, Д.Нямаа нар БНХАУ-д 1-2 жилээр сурч ажилласны гадна Б.Энхжаргал, В.Сайнбаяр, Д.Нямаа, Т.Одончимэг нар ОХУ-д докторын (Ph) зэрэг, Д.Сувданцэцэг, Австралид, Х.Бейбитгүл Япон улсын Осакагийн Их сургуульд магистрын зэрэг хамгаалж, М.Алтансувд, Ц.Оюун, В.Сайнбаяр, Г.Баттуул, Ц.Ганчимэг, В.Жавхлант, М.Бямбасүрэн, Ц.Оюун нар Канад, Их Британи, Швейцарь, түр хугацааны сургалтанд хамрагдав. Одоо тус тэнхимийн багш В.Жавхлант, М.Алтансувд, Б. Алтантуяа нар Хүмүүнлэгийн ухааны их сургуульд докторын сургалтанд хамрагдаж байна. Д. Ундармаа ОХУ-ын Бийск хотын В. М. Шукшины нэрэмжит боловсролын академид докторын сургалтанд хамрагдаж байна. Мөн тус тэнхимийн залуу багш Б.Нямжав ОХУ-ын засгийн газрын тэтгэлгээр аспирантурт сурах эрхээ авч, цаашид суралцахаар төлөвлөөд байна.

1990 оноос хойш тус тэнхимд АНУ-аас 2-3 багш жил бүр ажиллаж буйн гадна ОХУ, БНХАУ, Швейцараас багш нар ажиллаж байв. Швейцарын иргэн Embrace төслийн захирал Алис Дишш тус тэнхимийн багш нарын мэдлэг чадварыг дээшлүүлэхэд ихээхэн анхаарч багш В.Сайнбаяр, Г.Баттуул, Ц.Ганчимэг, Н.Цагаанчулуун нар Английн Тотнест мэргэжил дээшлүүлсэн.

Одоо тус тэнхимд 14 багш ажиллаж байгаагаас проф, МУ-ын гавъяат багш 1, доктор (Ph.) 2, докторант 4, магистр 6, магистрант 2 байна.

Тэнхимийн судлаачид хэл шинжлэл, зэрэгцүүлсэн хэл шинжлэл, сэтгэц-хэл шинжлэл,

Page 28: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

28

нийгмийн хэлшинжлэл, хэл-соёл судлал, гадаад хэл заах арга зэрэг судалгааны чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд ОХУ-ын эрдэмтэдтэй хамтарсан “Өөр хэл соёлтой бие хүн орос хэл, үндэстний менталитетыг хүртэн үнэлэх нь (Алтайн Их Сургууль), Тогтвортой харьцуулал орос, монгол хэлний үзэгдэл болох нь” (Горный Алтайн Их Сургууль) “Уулын Алтайн ард түмнүүдийн хэл, уран зохиол” төслүүдийг дуусгаж, одоо “орос монголын ард түмнүүдийн соёлын тогтвортой үзэгдэл” (Алтайн Их Сургууль), “Internship” (Швейцария), “Embracc” (Швейцари) хамтарсан төсөл дээр ажиллаж, хоёр төслийг нь амжилттай дуусгаж, цаашид тус тэнхимийн багш нар дотоод гадаадын олон төслүүдэд удирдагч болон гүйцэтгэгчээр ажиллаж байна.

АНГЛИ, ХЯТАД ХЭЛНИЙ ТЭНХИМИЙН ҮҮСЭЛ1979-1982 онуудад Нийгмийн ухааны тэнхимд харъяалагдаж байсан. 1982 онд бие даасан

Орос хэлний тэнхим болсон. 1990 онд Гадаад хэлний тэнхим болж өргөжиж англи хэлийг мэргэжлийн бус ангиудад зааж эхэлсэн. 1994 онд бакалаврын түвшний орос-англи хэлний багшийн анги нээсэн. 1997 онд орос, англи хэл шинжлэлийн магистрантурын сургалт явуулж эхэлсэн. 1999 онд бакалаврын түвшний хятад хэлний орчуулагчийн анги нээсэн. 2002 онд бакалаврын түвшний англи хэлний багш, орчуулагчийн анги нээсэн. 2008 онд Англи, хятад хэлний тэнхим болж Гадаад хэлний тэнхимээс тусгаарлан сургалт явуулж байна.

ДҮРСЛЭХ УРЛАГ ДИЗАЙНЫ ТЭНХИМ

1999-2000 оны хичээлийн жилд МУИС-ийн Ховд дахь салбар сургуулийн СХУСС-ын тэнхимийн харъяанд ЗШЗ-ийн анги нэртэй нээснээр тус тэнхимийн үндэс суурь тавигдсан.

2002-2003 оны хичээлийн жилээс Дүрслэх урлаг-дизайны тэнхим нэртэйгээр бие даан зохион байгуулагдан,анхны тэнхимийн эрхлэгчээр магистр А.Баасанхүү ажиллаж эхэлжээ.

2002-2003 оны хичээлийн жилд анхны төгсөлтийг хийж 15 бакалавр төгсөн гарснаар бэлтгэсэн мэргэжилтнүүд нйигмийн хэрэгцээнд гарч улс аймаг, бүс нутагт амжилтгай ажиллаж эхэллээ Салбарын үйл ажиллагааг тэнхимийн эрхлэгч магистр А.Баасанхүү, магистр Д.Гантулга, магистр Ц.Пүрэвдорж нар үүсгэн явуулж сургалтын материаллаг орчин, сургалтын хэрэглэгдэхүүнд зориулан нилээд ажлыг хийсэн нь тухайн тэнхимийн үндсэн суурийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болохын зэрэгцээ цаашид амжилттай ажиллан мэргэжлийн чиглэлээр нийгэмд үйлчилгээ үзүүлэхэд томоохон алхам болсон гэдгийг цохон тэмдэглэх хэрэгтэй. Тухайн үед тус салбар нь мэргэжлийн сургалтыг явуулах материаллаг орчин болсон лекц, семинарийн 5 анги кабинет, 122 нэр төрлийн 240 ширхэг ном сурах, 129 эд зүйлийн бүрдэлтэй фонд болон бусад сургалтанд хэрэглэгдэх багаж материалыг бүрдүүлсэн нь сургалт үйлчилгээ явуулах үндсэн материаллаг орчин болж төлөвшсөн.

Үүний зэрэгцээ сургалтын төлөвлөгөөг хоёр удаа, хөтөлбөр тодорхойлолтуудыг мэргэжлийн 12 хичээлээр анх шинээр зохион, салбарын багш нар сургалтанд зориулж “Хар зураг”, “Үсгийн зурлага” зэрэг сурах бичгүүдийг бэлтгэн гаргаснаас гадна “Мэргэжлийн үгсийн толь”, “Эртний Грек, Ромын сонгодог урлаг”, “Эртний Энэтхэгийн дүрслэх урлаг”, “Эртний Египет, Хоёр мөрний улсуудын урлаг”, “Хүний биеийн байгуулалт”, “Хүй нэгдлийн урлаг” зэрэг гарын авлагуудыг бэлтгэн гаргаж, салбарын эрдэм шинжилгээ судалгааны ажлын үндэс суурыг шинээр бэхжүүлж эхэлсэн.

2004оноосэхлэн магистр Д.Гантулга тэнхимийн эрхлэгчээр ажиллаж эхлэв.1999-2005 оны хооронд явагдсан дээрх үйл ажиллагаанууд нь сургалтын орчныг бүрдүүлэхэд

чиглэгдсэн түүхэн цаг үе байсан хийгээд,их дээд сургуулиудын магадлан итгэмжлэлээр онц дүнтэй шалгагдан анхны том зорилгоо амжилтгай биелүүлсэн он жилүүд байлаа.

2005 оноос эхлэн тэнхимийн бодлогыг дотоод гадаад харилцаанд хандуулж,багш нарын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж,өмнө хийгдсэн ажлуудыг дахин шинэчилсэн цаг үе байсан

Page 29: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

29

хийгээд, ОХУ-д багш нарыг мэргэжил дээшлүүлж, сургалтын төлөвлөгөөгөө дахин шинэчлэсэн. Түүнчлэн Салбарын багш нар олон улсын болон сургуулийн эрдэм шинжилгээний хурлуудад илтгэл тавих, дотоод гадаадын эрдэм шинжилгээний бичгүүдэд 80 гаруй илтгэл, өгүүлэл хэвлүүлсэн төдийгүй олон улсын удаа дараагийн үзэсгэпэн пленерт бүтээлээр оролцсон, оюутны эрдэм шинжилгээний хурлыг тогмолжуулсан.

Үүний зэрэгцээ багш нараас уран бүтээлийн судалгааны ажлыг бүтээлээр гаргасан тохиолдол улс аймаг, бүс нутгийн хүрээнд үнэлэгдсэн 20 гаруй бүтээл байна. Оюутан бүр бакалаврын ажлын хүрээнд шинжилгээ судалгааны ажил хийж түүн дээрээ тулгуурлан уран бүтээл туурвидаг ба энэ хүрээнд 40 гаруй суурьт уран зураг, 20 гаруй график дизайн, дизайн бүтээлүүд, 10 гаруй заах аргын ажлуудыг амжилттай гүйцэтгэн улсын шалгалтын комисст хүлээлгэн өгсөн. Энэ бодит байдлууд дээр тулгуурлан багш оюутнуудын уран бүтээлийн бие даасан цомог, үзэсгэлэн гаргах нөхцөл бүрдлээ.

Тус тэнхимээс бэлтгэгдэн гарч байгаа мэргэжилтнүүд нь дүрслэх урлаг, зураг төсөл, дизайны багш, дизайнерууд, чөлөөт уран бүтээлчээр ажиллах төдийгүй баримал чихмэл, үндэсний урлалын зэрэг мэргэжлүүдийг дагавар чиглэлээр гүйцэтгэх чадвартай төгсдөг. Төгсөгчид Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотууд болон улс бүсийн хэмжээнд амжилттай ажиллаж хотуудын болон бүс, айгийн аварга багш нар олон төрөн гарсныг дурьдхад таатай байна. Үүнээс үзэхэд бэлтгэгдсэн мэргэжилтнүүд ижил мэргэжлийн их дээд сургуулиудын төгсөгчидтэй бүрэн өрсөлдөх чадвартай бөгөөд илүү давуутай байгаа баримтууд байгаад нь тэнхим, сургуульдаа бахархах сэтгэл төрүүлдэг.

ОХУ-ын Барнаул хотын ТИС-тай хамтын ажиллагааны 10 жилийн гэрээг хамтарсан хээрийн дадлага хийх, олон улсын үзэсгэлэн гаргах, багш оюутнуудыг солилцох, мэргэжил дээшлүүлэх, хамтарсан хөтөлбөрөөр Архитектур-дизайны анги нээх зэрэг чиглэлүүдээр хийж ажилласан.

Гадаад харилцааны хүрээнд хийгдэх ажлууд амжилттай явагдаж 2010-2011 оны хичээлийн жилээс эхлэн тус тэнхим дээр архитектур дизайны анги шинээр нээгдэн хичээллэх боллоо.

ГХСС-ИЙН ДЭРГЭД ЯВАГДДАГ ДУГУЙЛАНГУУД

АХХ-ний тэнхим: Дугуйлан, Клуб: Дугуйлан болон бага хурал, англи хэлний “SET” клуб, хятад хэлний дуу, шүлгийн клуб, зул сарын баяр, ханзны баяр, хятад дууны уралдаан, төрөл бүрийн хичээлээр нэмэлт төлбөргүй хичээл, тэнхимийн спорт, урлагийн аврага шалгаруулах тэмцээн зэрэг олон төрлийн тэмцээн, уралдаан, үйл ажиллагаа орно. Тус тэнхимийн оюутнууд нь сургуулийн төдийгүй улсын олимпиадад амжилттай оролцдог бөгөөд Хятад хэлний салбарын оюутнууд улсын олимпиадад багаараа 2005 онд тусгай, 2006 онд шагналт байр эзэлж байсны зэрэгцээ 2007 онд улсын V олимпиадад ХХ-II ангийн оюутан Бат-Ирээдүй IV байр эзэлж, Top 10” оюутны нэгээр шалгаран БНХАУ-ын Бээжин хотод 7 хоног аялах эрхийн бичгээр шагнагдсан. ба 2012 онд ХХ-IV ангийн оюутан Б.Ариунзаяа тусгай байр эзэлж, ХИС-ийн ГХСС шилдэг сургууль өргөмжлөл, принтерээр шагнагдсан болно. Мөн хятад хэлний III ангийн оюутнууд БНХАУ-ын Шинжаан Уйгарын өөртөө засах орны Шинжааны багшийн сургууль дээр нэг сарын хэл, орон судлалын дадлага, англи хэлний III ангийн оюутнууд АНУ, Их Британи, Швейцараас уригдан ирж ажилладаг зочин-багш нарын удирдлага дор орон нутагтаа 14 хоногийн орон судлал, ярианы дадлага тус тус хийдэг ба Ховд аймгийн ЕБС-иуд дээр АХ-III анги туршин заах дадлагыг нэг сарын багшлах дадлага, АХ-IV анги нь ЕБС-иудад багшлах дадлага, тус тэнхим нь ХИС-ийн хичээлийн II байранд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд суралцагсад нь 14000 гаруй ном бүхий сургуулийн номын сан, 2000 онд Швейцарийн ЗГ-ын хөрөнгө оруулалтаар нээгдсэн 18000 гаруй ном бүхий 2 номын фондтой, 200 гаруй сургалтын хуурцаг, СD бүхий “Швейцарийн соёлын төв”-өөр үйлчлүүлдэг.

Page 30: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

30

Орос-англи хэлний тэнхимээс зохион явуулдаг дугуйлан, секцүүдОюутнуудын чөлөөт цагийг үр дүнтэй зөв боловсон өнгөрүүлэхэд зориулж эрдэм

шинжилгээний, англи дууны, орос дууны, эссе бичлэгийн, орос орны соёлын алтан хуудсууд зэрэг дугуйлан, секцүүдийг улирал бүр зохион явуулдаг.

№ Дугуйлангийн нэр Зорилго Хамрах хүрээ Хугацаа1 Эрдэм

шинжилгээний дугуйлан

Оюутнуудыг ангийн ажил, реферат бичих ажилтай танилцуулах

Орос-англи хэлний тэнхимийн ангийн оюутнууд

Хичээлийн жил бүрийн 1,2-р улирал

2 Кружок русских песен

Орос орны соёл, уламжлалтай танилцуулах

ХИС-ийн бүх оюутнууд

Хичээлийн жил бүрийн 1,2-р улирал

3 Кружок выразительного чтения

Оросын зохиолчдын уран бүтээлүүдтэй танилцуулах

Орос-англи хэлний тэнхимийн ангийн оюутнууд

Хичээлийн жил бүрийн 1-р улирал

4 Essay writing club Англи хэлний эссе хэрхэн бичих талаарх ойлголтыг оюутнуудад өгөх

Орос-англи хэлний тэнхимийн ангийн оюутнууд

Хичээлийн жил бүрийн 2-р улирал

5 Золотые страницы русской культуры

Орос орны соёл, уламжлалтай танилцуулах

Орос-англи хэлний тэнхимийн ангийн оюутнууд

Хичээлийн жил бүрийн 1-р улирал

6 Англи дууны дугуйлан

Англи хэлний сонсох чадварыг сайжруулах, тухайн орны соёлыг түгээн дэлгэрүүлэх

ХИС-ийн бүх оюутнууд

Хичээлийн жил бүрийн 1,2-р улирал

СХУСС-ын тэнхимээс зохион явуулдаг дугуйлан, секцүүд

Оюутнуудын чөлөөт цагийг үр дүнтэй зөв боловсон өнгөрүүлэхэд зориулж эрдэм шинжилгээний, дугуйланг улирал бүр зохион явуулдаг.

№ Дугуйлангийн нэр Зорилго Хамрах хүрээ

Хугацаа

1 “Эртэч оюутан “ Өглөө эрт босч цагийг үр бүтээлтэй өнгөрөөх, амьдралын зөв дадал, хэвшил бий болгох

1,2-р курсийн оюутнууд

2014.03.25-05.30

2 СХУСС-ын бодлого бодох аргачлал

СХЗ,СС-ын хичээлээр олж авсан мэдлэгээ бататгах, СХУСС-ын бодлогыг хэрхэн яаж бодох арга арга барилыг эзэмшүүлсэнд оршино.

БУ-ны 2-р курсийн оюутнууд

2014.03.21-04.21

3 “Амжилттай төгсөцгөөе”

Суралцах хугацаанд эзэмшсэн мэдлэг чадвараа нэгтгэн дүгнэх, амжилттай төгсөх

БАБ-4СӨБ-хөрвөх

2014.04.01-05.01

Page 31: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

31

4 “Цаасан урлал” Суралцах хугацаанд зураг зурах арга текникүүдээс эзэмших, зохион бүтээх, барималын шавраар барьж , наамал хийх зэрэг чадварыг эзэмшихэд оршино.

СӨБ-1 2014.03.20-05.15

5 СӨНХ-ийг судлах аргазүй

СӨНХ-ийн сэтгэлзүйн онцлог, хэв шинжийг танин мэдэх, судлах, судалгаа шинжилгээ хийх аргазүйд суралцуулахад оршино.

СӨБ-1 2014 оны 2-р улиралд

6 “Мэдлэгийг чадвар болгоё”

Нийгмийн ажлын практик үйлчилгээнд хөдөлмөрийн нөхөн сэргээх үйлчилгээг судлах аргазүйг бага ангийн оюутнуудын чадварт тулгуурлан олгох

НА-1-4БАБ-

2014.01.01-2014.03.15

7 Судлаач-оюутан Эрдэм шинжилгээ, судалгааны талаар ойлголттой болох

СХУСС-ын тэнхимийн бүх оюутнууд

Энэ хичээлийн жилд

8 “Мэдлэг бүтээж мэргэшье”

Бүтээлч үйл ажиллагааг дэмжих БАБ-I- I YНА- I- I Y

Энэ хичээлийн жилд

9 Математикийн дугуйлан

Арифматикийн өгүүлбэртэй бодлого бодож сурах

БАБ- I- I Y Энэ хичээлийн жилд

ДУД-ын БАГШ ОЮУТНУУДЫН УРАН БҮТЭЭЛЭЭР ХАМТАРЧ ГАРГАСАН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНГҮҮД

- Сибирь-Восток Прикосновний к Монголий /Барнаул 2005/- Алтай Монголия путевые зарисовки /Барнаул-Бийск2006/- Монгол Алтай аян замын тэмдэглэл /Монгол 2007/- Портрет современника звгляд из Монглии /Ховд 2007/- Алтай пространство время /Томск-Барнаул 2008/- Пробудущее /Барнаул 2008/- Их Ойгур /Ховд 2009/

ОЛОН УЛСЫН ХАМТАРСАН ХЭЭРИЙН ДАДЛАГУУД1. “Сибирь-Восток Прикосновний к Монголий” олон улсын дадлага Баян-Өлгий аймгийн

Толбо сумын нутагт 2004 онд зохион байгуулагдсан2. “Алтай-Монголия путевые зарисовки” Олон улсын багш оюутны хамтарсан пленерйиг

Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн нутагт Монгол талаас 2006 онд зохион байгуулагдсан3. “Алтай-протранство-время”Олон улсын экспедицед Ховд аймгийн нутагт “Нүхэн

өтөг”, “Ямаан усны хад” зэрэг түүхэн дурсгалт газруудад Монгол талаас 2007 онд зохион байгуулалцсан

4. “Их-Ойгур” Олон улсын хамтарсан дадлага Баян-Өлгий аймгийн Алтай таван богдын районд 2009 онд зохион байгуулсан

5. 2000-2009 онуудад орон нутгийн чанартай багш оюутнууд оролцсон 9 хээрийн дадлагыг зохион байгуулж, 9 тайлан үзэсгэлэн гаргасан

Page 32: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

32

СУРГАЛТЫН ЧИГЛЭЛҮҮДГадаад хэл, соёлын сургууль нь бакалаврын түвшинд дараахь чиглэлээр сургалт явуулж

байна. Багш, Англи хэлний өдөрОрчуулга, Хятад хэлний өдөрБагш, Орос англи хэлний өдөрНийгмийн ажил /Нийгмийн халамж, хангамж/ өдөрБагш, Бага ангийн өдөрБагш, Зураг-дүрслэх урлаг дизайны өдөрАрхитектур дизайн: ОХУ-ын АлтТИС-тай хамтарсан хөтөлбөрөөр /2+3/ өдөр Багш Сургуулийн өмнөх насны боловсролын өдөрБагш Сургуулийн өмнөх насны боловсролын өдөр 1 жил /хөрвөх/Багш Бага ангийн өдөр 1 жил /хөрвөх/

БАГШ, ОРОС-АНГЛИ ХЭЛНИЙ

Сургалт явуулж эхэлсэн хугацаа: 1994 онСургалтын хэлбэр: өдөрХөтөлбөрийн магадлан итгэмжлэгдсэн.

ОРОС-АНГЛИ ХЭЛНИЙ БАГШИЙН МЭРГЭЖЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ

1.Мэргэжил: Багш2.Мэргэшил Орос-англи хэлний багш3.Хэргэм, зэрэг: Бакалавр4.Индекс: D 2202405.Суралцах хугацаа: 4 жил6.Элсэгчдийн боловсрол: Бүрэн дунд

Нэг. Мэргэжилтний зориулалтМэргэжилтэн нь ерөнхий боловсролын сургуулийн 5-10-р ангид орос хэл, англи хэл заах,

орос, англи хэлнээс монгол руу, монголоос орос, англи хэлэнд oрчуулга хийх эрх бүхий-бакалаврын зэрэгтэй бэлтгэгдэнэ.

Мэргэжилтэн нь бүх шатны сургуулиудад /их сургууль хамаарахгүй/ багш, боловсрол, эрдэм шинжилгээ, орчуулга, заах аргын ажил эрхлэн явуулдаг байгууллагуудад орон тооны үлгэрчилсэн жагсаалтаар батлагдсан дээд боловсролтой боловсон хүчин ажиллах анхдагч орон тооноос эхлэн ажиллана. Бакалаврын зэрэгтэй сургалтыг амжилттай дүүргэсэн мэргэжилтэн нь шаталсан сургалтын дараачийн зэрэглэлүүдэд дэвшин суралцах, улмаар дээд сургуульд багшлах эрхтэй.

Хоёр. Мэргэжилтэнд тавих ерөнхий шаардлагаМэргэжилтэн нь ерөнхий эрдэм, мэргэжлийн онол, чадвар дадлын хувьд дэлхийн болон

эх орны ижил түвшний мэргэжилтний хэмжээнд хүрсэн, суралцах хугацаандаа 125 кредит цагийг эзэмшсэн, өндөр соёлтой, бие даан ажиллаж сурч амьдрах чадвартай, ажиллах хүчний зах зээлд өрсөлдөж чадахуйц болсон байна.

Гурав. Мэргэжилтний эзэмшвэл зохих мэдлэгМэргэжилтэн нь ерөнхий болон мэргэжлийн суурь мэдлэг, мэргэжлийн болон давхар

мэргэжлийн заавал эзэмшвэл зохих мэдлэгийг авах ёстой кредит цагийн түвшинд эзэмшсэн байна. Үүнд:

Page 33: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

33

-Аливаа хэлэнд байдаг түгээмэл үзэгдэл, зүй тогтлын тухай мэдлэг.- Орос хэлний хэл зүйн онолын суурь мэдлэг- Англи хэлний хэл зүйн суурь мэдлэг- Орчин цагийн монгол хэл ба монголын түүхийн суурь мэдлэг- Орос-монгол хэлний зэрэгцүүлсэн хэл зүйн мэдлэг- Гадаадын болон оросын уран зохиолын мэдлэгийн үндэс- Орчуулгын онолын үндэс- Сурган хүмүүжүүлэх ухаан, сэтгэл зүй, гадаад хэл заах аргын болон сэтгэлзүйн үндэс.-Орчин үеийн гүн ухаан, улс төр судлал, эдийн засгийн онолын үндэс.-Соёл судлалын үндэс-оросын соёл иргэншлийн талаар тулгуур мэдлэг.

Дөрөв. Мэргэжилтний эзэмшвэл зохих чадвар дадал- Орос хэлээр сонсож, ярьж, уншиж бичих чадварыг мэргэжлийн дээд шатны түвшинд

эзэмших.- Оросоор орос хэлний зөв дуудлагын дүрмийн дагуу ярьдаг, үгсийн сан, хэлзүйн онолын

мэдлэгтэй холбоотой практик дадал чадваруудыг эзэмших.- Оросоос монголд, монголоос орос хэлэнд орчуулах чадварыг мэргэжлийн түвшинд

эзэмших.- Алив хэлний түгээмэл болон өвөрмөц үзэгдлүүдийг тайлбарлаж ярьдаг, орос-монгол,

англи монгол хэлний төстэй болон ялгаатай талуудыг олж харж сургалт заах арга, эрдэм шинжилгээний ажилд ашигладаг байх.

Англи хэлээр сонсож, ярьж, уншиж бичих чадварыг давхар мэргэжлийн түвшинд эзэмших.- Англи хэлний хэлзүйн суурь мэдлэгийг хэл яриандаа зөв ашигладаг байх.- Англиас монгол, Монголоос англи хэлэнд орчуулах чадварыг давхар мэргэжлийн түвшинд

эзэмших- Оросын болон гадаадын уран зохиолын бүхий л жанрын болон нийгэм улс төр, шинжлэх

ухааны ном зохиолуудыг орос хэл дээр уншиж ойлгодог, задлан шинжилгээ хийж чаддаг байх.- Англи хэлээр бичигдсэн ном зохиолуудыг уншиж ойлгодог байх.- Гадаад хэл заах аргын чадвар дадлыг эзэмшсэн, сургалт хүмүүжлийн ажилдаа сурган

хүмүүжүүлэх ухаан, сэтгэл зүй, заах аргын мэдлэгээ бүтээлчээр хэрэглэдэг байх.- Компьютерийг хэрэглээний түвшинд эзэмших чадвар дадлагатай болох.- Өөрийн эх орон болон дэлхий дахинд болж буй үйл явдлуудад нийгэм, улс төр, эдийн

засгийн талаас өөрийн гэсэн үнэлэлт дүгнэлт өгдөг чадвартай болох.- Эзэмшсэн мэргэжилдээ дур сонирхолтой, бие даан суралцах арга барилыг эзэмшсэн,

танин мэдэхүй, нийгэм-улс төр, хувийн зан үйлдэлд бусдаас хараат бус биеэ даасан шийд гаргаж чаддаг байх, цаашид тасралтгүй суралцахад сэтгэл зүйн хувьд ямагт бэлэн байх.

- Бие дааж эрдэм шинжилгээний ажил хийх чадвартай болсон байх.- Хүүхдэд хайртай, тэдний хүсэл эрмэлзлэлийг ойлгодог, хүнтэй ажиллах арга барил, эв

зүйг эзэмшсэн байна.

БАГШ, АНГЛИ ХЭЛНИЙ Сургалт явуулж эхэлсэн хугацаа: Англи хэлний багш: 2002 он Сургалтын хэлбэр: Өдөр АНГЛИ ХЭЛНИЙ БАГШИЙН МЭРГЭЖЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ1. Мэргэжил: багш2. Мэргэшил: Англи хэлний багш3. Хэргэм, зэрэг: бакалавр4. Индекс:D1432005. Суралцах хугацаа: 4 жил6. Элсэгчдийн боловсрол: Дээд ба бүрэн дунд

Page 34: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

34

Нэг. Мэргэжилтний зориулалтМэргэжилтэн нь ерөнхий боловсролын сургуулийн 4-11р ангид англи хэл заах, англи

хэлнээс монгол руу, монгол хэлнээс англи хэлэнд орчуулга хийх эрх бүхий-бакалаврын зэрэгтэй бэлтгэгдэнэ.

Мэргэжилтэн нь бүх шатны сургуулиудад /их сургууль хамаарахгүй/ багш; боловсрол, эрдэм шинжилгээ, орчуулга, заах аргын ажил эрхлэн явуулдаг байгууллагуудад орон тооны үлгэрчилсэн жагсаалтаар батлагдсан дээд боловсролтой боловсон хүчин ажиллах анхдагч орон тооноос эхлэн ажиллана. Бакалаврын зэрэгтэй сургалтыг амжилттай дүүргэсэн мэргэжилтэн нь шаталсан сургалтын дараачийн зэрэглэлүүдэд дэвшин суралцах, улмаар дээд сургуульд багшлах эрхтэй.

Хоёр. Мэргэжилтэнд тавих ерөнхий шаардлагаМэргэжилтэн нь ерөнхий эрдэм, мэргэжлийн онол, чадвар дадлын хувьд дэлхийн болон эх

орны ижил түвшний мэргэжилтний хэмжээнд хүрсэн, суралцах хугацаандаа 120-128 кредит цагийг эзэмшсэн, өндөр соёлтой, бие даан ажиллаж амьдрах чадвартай, ажиллах хүчний зах зээлд өрсөлдөж чадахуйц болсон байна.

Гурав. Мэргэжилтний эзэмшвэл зохих мэдлэгМэргэжилтэн нь ерөнхий болон мэргэжилийн суурь мэдлэг, мэргэжлийн болон давхар

мэргэжлийн заавал эзэмшвэл зохих мэдлэгийг авах ёстой кредит цагийн түвшинд эзэмшсэн байна. Үүнд:

• Аливаа хэлэнд байдаг түгээмэл үзэгдэл, зүй тогтлын тухай мэдлэг• Англи хэлний хэл зүйн онолын суурь мэдлэг • Орчин цагийн монгол хэл ба монголын түүхийн суурь мэдлэг• Англи-монгол хэлний зэрэгцүүлсэн хэл зүйн мэдлэг.• Гадаадын болон англи, америкийн уран зохиолын мэдлэгийн үндэс• Орчуулгын онолын үндэс• Сурган хүмүүжүүлэх ухаан, сэтгэл зүй, гадаад хэл заах аргын болон сэтгэл зүйн үндэс.• Орчин үеийн гүн ухаан, улс төр судлал, эдийн засгийн онолын үндэс.• Экологи, эрүүл мэндийн үндэс• Англи, америкийн түүх, соёл иргэншлийн талаар тулгуур мэдлэг. Дөрөв. Мэргэжилтний эзэмшвэл зохих чадвар, дадал• Англи хэлээр сонсож, ярьж, уншиж бичих чадварыг мэргэжлийн дээд шатны түвшинд

эзэмших.• Англиар англи хэлний зөв дуудлагын дүрмийн дагуу ярьдаг, үгсийн сан, хэл зүйн онолын

мэдлэгтэй холбоотой практик дадал чадваруудыг эзэмших• Англиас монголд, монголоос англи хэлэнд орчуулах, хэлмэрчлэх чадварыг мэргэжилийн

түвшинд эзэмших.• Алив хэлний түгээмэл болон өвөрмөц үзэгдлүүдийг тайлбарлаж ярьдаг, англи - монгол

хэлний төстэй болон ялгаатай талуудыг олж харж сургалт заах арга, эрдэм шинжилгээний ажилд ашигладаг байх

• Англи, америкийн болон гадаадын уран зохиолын бүхий л жанрын болон нийгэм улс төр, шинжлэх ухааны ном зохиолуудыг англи хэл дээр уншиж ойлгодог, задлан шинжилгээ хийж чаддаг байх.

• Гадаад хэл заах аргын чадвар дадлыг эзэмшсэн, сургалт хүмүүжлийн ажилдаа сурган хүмүүжүүлэх ухаан, сэтгэл зүй, заах аргын мэдлэгээ бүтээлчээр хэрэглэдэг байх.

• Компьютерийг хэрэглээний түвшинд эзэмших чадвар дадлагатай болох• Өөрийн эх орон болон дэлхий дахинд болж буй үйл явдлуудад нийгэм, улс төр, эдийн

засгийн талаас өөрийн гэсэн үнэлэлт дүгнэлт өгдөг чадвартай болох.• Эзэмшсэн мэргэжилдээ дур сонирхолтой, бие даан суралцах арга барилыг эзэмшсэн,

танин мэдэхүй, нийгэм-улс төр, хувийн зан үйлдэлд бусдаас хараат бус бие даасан шийд гаргаж чаддаг байх, цаашид тасралтгүй суралцахад сэтгэл зүйн хувьд ямагт бэлэн байх.

Page 35: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

35

• Бие дааж эрдэм шинжилгээний ажил хийх чадвартай болсон байх• Хүүхдэд хайртай, тэдний хүсэл эрмэлзлэлийг ойлгодог, хүнтэй ажиллах арга барил, эв

дүйг эзэмшсэн байна.

ОРЧУУЛАГЧ, ХЯТАД ХЭЛНИЙ

Сургалт явуулж эхэлсэн хугацаа: Англи хэлний багш: 2002 он, Хятад хэлний орчуулагч: 1999 он

Сургалтын хэлбэр: Өдөр Сургалтанд хамрагдаж буй оюутны тоо: 2013-2014 оны хичээлийн жилд 134 оюутан.

БНХАУ-ын ӨМӨЗО-ноос 2 оюутан суралцаж байна.

ХЯТАД ХЭЛНИЙ ОРЧУУЛАГЧ МЭРГЭЖЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ1. Мэргэжил: Орчуулагч2. Мэргэшил: Хятад хэлний орчуулагч3. Хэргэм, зэрэг: бакалавр4. Индекс: D2207065. Суралцах хугацаа: 4 жил6. Элсэгчдийн боловсрол: Дээд ба бүрэн дунд Нэг. Мэргэжилтний зориулалтМэргэжилтэн нь хятад хэлнээс монгол руу, монгол хэлнээс хятад хэлэнд орчуулга хийх эрх

бүхий бакалаврын зэрэгтэй бэлтгэгдэнэ.Мэргэжилтэн нь бүх шатны сургуулиудад /их сургууль хамаарахгүй/ боловсрол, эрдэм

шинжилгээ, орчуулгын ажил эрхлэн явуулдаг байгууллагуудад орон тооны үлгэрчилсэн жагсаалтаар батлагдсан дээд боловсролтой боловсон хүчин ажиллах анхдагч орон тооноос эхлэн ажиллана.

Бакалаврын зэрэгтэй сургалтыг амжилттай дүүргэсэн мэргэжилтэн нь шаталсан сургалтын дараачийн зэрэглэлүүдэд дэвшин суралцах эрхтэй.

Хоёр. Мэргэжилтэнд тавих ерөнхий шаардлагаМэргэжилтэн нь ерөнхий эрдэм, мэргэжлийн онол, чадвар дадлын хувьд дэлхийн болон эх

орны ижил түвшний мэргэжилтний хэмжээнд хүрсэн, суралцах хугацаандаа 120-128 кредит цагийг эзэмшсэн, өндөр соёлтой, бие даан ажиллаж амьдрах чадвартай, ажиллах хүчний зах зээлд өрсөлдөж чадахуйц болсон байна.

Гурав. Мэргэжилтний эзэмшвэл зохих мэдлэгМэргэжилтэн нь ерөнхий болон мэргэжилийн суурь мэдлэг, мэргэжлийн болон давхар

мэргэжлийн заавал эзэмшвэл зохих мэдлэгийг авах ёстой кредит цагийн түвшинд эзэмшсэн байна. Үүнд:

• Аливаа хэлэнд байдаг түгээмэл үзэгдэл, зүй тогтлын тухай мэдлэг• Хятад хэлний хэл зүйн онолын суурь мэдлэг• Орчин цагийн монгол хэл ба монголын түүхийн суурь мэдлэг• Хятад, монгол хэлний зэрэгцүүлсэн хэл зүйн мэдлэг.• Гадаадын болон хятадын уран зохиолын мэдлэгийн үндэс• Орчуулгын онолын үндэс• Сэтгэл зүйн үндэс• Орчин үеийн гүн ухаан, улс төр судлал, эдийн засгийн онолын үндэс.• Экологи, эрүүл мэндийн үндэс• Хятадын түүх, соёл иргэншлийн талаар тулгуур мэдлэг. Дөрөв. Мэргэжилтний эзэмшвэл зохих чадвар, дадал• Хятад хэлээр сонсож, ярьж, уншиж бичих чадварыг мэргэжлийн дээд шатны түвшинд

эзэмших.

Page 36: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

36

• Хятадаар хятад хэлний pu ong hua аялгууны дуудлагын дүрмийн дагуу ярьдаг, үгсийн сан, хэл зүйн онолын мэдлэгтэй холбоотой практик дадал чадваруудыг эзэмших.

• Хятадаас монголд, монголоос хятад хэлэнд орчуулах, хэлмэрчлэх чадварыг мэргэжилийн түвшинд эзэмших.

• Аливаа хэлний түгээмэл болон өвөрмөц үзэгдлүүдийг тайлбарлаж ярьдаг, хятад - монгол хэлний төстэй болон ялгаатай талуудыг олж харж эрдэм шинжилгээний ажилд ашигладаг байх.

• Хятадын болон гадаадын уран зохиолын бүхий л жанрын болон нийгэм улс төр, шинжлэх ухааны ном зохиолуудыг хятад хэл дээр уншиж ойлгодог, задлан шинжилгээ хийж чаддаг байх.

• Компьютерийг хэрэглээний түвшинд эзэмших чадвар дадлагатай болох.• Өөрийн эх орон болон дэлхий дахинд болж буй үйл явдлуудад нийгэм, улс төр, эдийн

засгийн талаас өөрийн гэсэн үнэлэлт дүгнэлт өгдөг чадвартай болох.• Эзэмшсэн мэргэжилдээ дур сонирхолтой, бие даан суралцах арга барилыг эзэмшсэн,

танин мэдэхүй, нийгэм-улс төр, хувийн зан үйлдэлд бусдаас хараат бус бие даасан шийд гаргаж чаддаг байх, цаашид тасралтгүй суралцахад сэтгэл зүйн хувьд ямагт бэлэн байх

• Бие дааж эрдэм шинжилгээний ажил хийх чадвартай болсон байх.• Хүүхдэд хайртай, тэдний хүсэл эрмэлзлэлийг ойлгодог, хүнтэй ажиллах арга барил, эв

дүйг эзэмшсэн байна.

НИЙГМИЙН АЖИЛТАН

Сургалт явуулж эхэлсэн хугацаа: 2001 он Сургалтын хэлбэр: өдөр Мэргэжлийн индекс: D760100Сургалтанд хамрагдаж буй оюутны тоо: 2013-2014 оны хичээлийн жилд нийт 110

оюутан суралцаж байна.

НИЙГМИЙН АЖИЛТНЫ МЭРГЭЖЛИЙН ТОДОРХОЙЛОЛТМэргэжилтний зориулалтНийгмийн амьдралын янз бүрийн хүрээнд хувь хүн гэр бүл олон нийтийг хөгжүүлэх,

тэдэнд тохиолдсон нөөц боломжийг нь бодит байдал болгох, байгууллага хамт олны таатай уур амьсгалыг бүрдүүлэхэд шаардлагатай мэдлэг, чадвар эзэмшүүлэхэд чиглэгдэнэ.

Мэргэжилтэнд тавих ерөнхий шаардлагаНийгмийн ажилтан нь нийгмийн ажлын мэдлэг боловсрол бүхий дээд боловсролтой, нийгэм

сэтгэл зүйн хувьд төлөвшсөн мэргэжлийн өндөр бэлтгэлтэй, мэдлэгээ практикт бүтээлчээр хэрэглэх чадвартай болсон байна.

Мэргэжлийн салбарын үндсэн мэдлэг, ур чадвар, дадлыг эзэмшсэн байгууллагын зохион байгуулалт, бүтэц үйл ажиллагаа, холбогдох хууль эрх зүйн үндсийн талаар тусгайлан ба гүнзгийрүүлэн судалж төр засгийн бодлогыг ухамсарлан практикт чадамгай хэрэгжүүлэх бүтээлч сэтгэлгээтэй, мэргэжлийн нэр хүндээ байнга өндөрт өргөн, ёс суртахууны хэм хэмжээг баримтлан ажиллах чадвартай, өндөр соёлтой, ёс суртахуунтай сэхээтэн байх болно.

Нийгмийн ажилтан нь нийгмийн өмнө хүлээсэн үүргээ идэвхи санаачилгатай, хариуцлагатай биелүүлдэг өөртөө шүүмжлэлтэй ханддаг, их сургуульд олж авсан мэдлэгээ бие даан сэлбэж боловсруулж чаддаг, мэргэжлийн боловсролоо байнга дээшлүүлж шинжлэх ухаан, техник технологийн орчин үеийн амжилтаас суралцаж, тооцоолон бодох техник хэрэгслэлийг ашиглаж чаддаг үндсэн хууль болон бусад хуульд заагдсан эрхээ зөв эдэлж үүргээ чанартай биелүүлэх чадвартай болсон байна.

Мэргэжилтний мэдлэгТөгсөгч нь дор дурдсан мэдлэгийг эзэмшсэн байна.

Page 37: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

37

- Нийгмийн ажлын суурь цогц мэдлэгийг эзэмшсэн байх. Улсын болон дэлхийн нийгмийн ажлын ёс зүйн хэм хэмжээг баримталдаг

- Хүн амын янз бүрийн бүлэг ба тусгай хэрэгцээний бүлгүүдтэй ажиллах нийгмийн ажлын онол арга зүйн мэдлэгээ эзэмшсэн байх.

- Нийгмийн ажил ба нийгмийн халамж хамгаалал, философийн үндэс, нийгмийн ажлын үнэт зүйлс ба ёс суртахууны хэм хэмжээг судалсан байх

- Мэргэжлийн шийдвэр гаргахад шаардлагатай нийгэм хүмүүнлэгийн болон нийгмийн ажлын мэргэжлийн бүх төрлийн хичээлүүдийг судлан эзэмшсэн байх.

Мэргэжилтний чадварТөгсөгч нь дор дурдсан ур чадварыг эзэмшсэн байна.- Судлан оношлох /түншүүдтэйгээ харилцаа холбоо тогтоож, хөгжүүлэх итгэлцэл бий

болгох, хөтөлбөрийн талаарх бүртгэл судалгаа тайлан үнэлгээнд шаардлагатай мэдээ баримт цуглуулах тулгарч буй бэрхшээлтэй асуудал нийгмийн хэрэгцээ шаардлагыг системтэй ажиглан үнэлэх/

- Харилцааны ур чадвартай байх /түншүүдтэйгэ эхарилцаа холбоо тогтоох хөгжүүлэх, итгэлцлийг бий болгох, харилцагч талаа анхааралтай сонсох, ярианы ба аман бус харилцаа, дохио хөдөлгөөнийг ойлгон тайлбарлах/

- Төлөвлөн зохион байгуулах ур чадвартай байх. Удирдан чиглүүлэх ур чадварыг эзэмшсэн байх /техникийн болон мэргэжлийн/

- Шаардлагатай үед мэргэжлийн харилцаа холбоогоо таслан зогсоох- Нийгмийн ажлын мэргэжлийг суртчилах, нийгмийн ажлын зорилго чиглэл, үйл

ажиллагааны талаар боловсролын байгууллага гэр бүл олон нийтэд таниулах, иргэдэд нийгмийн ажлын бүрэн төгс үйлчилгээг үзүүлэх.

- Нийгмийн ажилтны ёс зүйн хэм хэмжээ үнэт зүйлсийг дагаж мөрдсөн, нийгмийн ажилтны ёс зүйн хоёрдмол асуудлыг шийдвэрлэх чадвартай байх

- Өөрийн ажлын ачааллыг зөв зохион байгуулж, нэн тэргүүнд хийх зүйлээ оновчтой тодорхойлох, ажлын үр дүн үр ашгаа тооцон дүгнэх

- Нийгмийн ажлын хөтөлбөр төслийг боловсруулан хэрэгжүүлдэг байх

БАГА АНГИЙН БАГШ-АРГА ЗҮЙЧ МЭРГЭЖЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ

Сургалт явуулж эхэлсэн хугацаа: 2006 он Сургалтын хэлбэр: өдөр Мэргэжлийн индекс: D140200Сургалтанд хамрагдаж буй оюутны тоо: 2013-2014 оны хичээлийн жилд нийт 120

оюутан суралцаж байна. Энэ тодорхойлолт нь бага ангийн багш-арга зүйчийн мэргэжлийн боловсролын зориулалт,

түүнийг эзэмшигчдэд тавих шаардлага, мэргэжлийн боловсролын агуулга, түвшинг тодорхойлох бөгөөд хувь хүний өсч хөгжихийн хэрэгцээ болон нийгмийн шаардлагын тэнцвэрт байдлыг хангахтай уялдуулан сургалтын төлөвлөгөө, хичээлийн тодорхойлолт, хөтөлбөрийг боловсруулах үндэс болох ба төгсөн гарч байгаа мэргэжилтний мэргэжлийн түвшинг үнэлэхэд зориулагдана.

1. Мэргэжлийн зориулалт Бага ангийн багш-арга зүйчийн дээд боловсролтой, орчин үеийн сурган, сэтгэл зүйн

чадварлаг боловсролыг эзэмшсэн бакалаврын зэрэгтэй бага ангийн багш-арга зүйчийн мэргэжилтэн бэлтгэн гаргана.

Төгсөн гарсан мэргэжилтэн нь: ЕБС-д бага ангийн багш-арга зүйчээр 2. Мэргэжилтэнд тавих нийтлэг шаардлага o Сурган хүмүүжүүлэх, сэтгэл судлалын онол, практикийн өргөн мэдлэг боловсролтой байх

Page 38: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

38

o Шинжлэх ухааны судалгааны онол арга зүй эзэмшсэн байх o Ажил амьдралын аливаа асуудлыг бие даан бүтээлчээр оновчтой шийдвэрлэх дадал

чадвартай байх o Иргэний ба ёс суртахууны өндөр соёлтой байх o Энэрэнгүй ардчилсан үзэлтэй, эрүүл чийрэг бие бялдартай байх

3. Мэргэжилтний мэдлэг Бакалаврын зэрэгтэй бага ангийн багш-арга зүйч нь суралцах 4 жилд 122 багц цагт багтаан;Монголын түүх, философи, эдийн засгийн онолын үндэс, монгол найруулга зүй; Орос хэл;

Англи хэл зэрэг ерөнхий суурь боловсрол олгох хичээлүүдийг боловсролын салбарт сургалт, эрдэм шинжилгээний ажил явуулах, удирдан зохион байгуулах, зорилтийг шийдвэрлэхэд шаардах хэмжээнд судалж эзэмшсэн байна.

Мэргэжлийн суурь болох мэргэжлийн удиртгал; Хүүхдийн хөгжлийн сэтгэл зүй; Сурган хүмүүжүүлэх зүй; Сэтгэл судлал; Сурган хүмүүжүүлэх судалгааны арга зүй; Нас зүйн сэтгэл судлал зэрэг хичээлүүдийг судалж хүүхэдтэй ажиллах арга зүйг бүтэн хэмжээгээр эзэмшинэ.

Сургалтын интеграц, дифференциацтай холбоотойгоор судалгаа шинжилгээний ямар нэгэн шинэ чиглэлийг танин мэдэх авъяас сонирхол, нийгмийн болон захиалагчийн хэрэгцээнд нийцүүлэн мэргэшүүлэх хичээлүүдийг сонгон судалсан байна.

Бакалаврын сургалтаар ерөнхий суурь хичээл (ЕСХ), мэргэжлийн суурь хичээл (МСХ), мэргэшүүлэх хичээл (МХ)-үүдийн багц цагийн харьцаа 18:32:46:24 байхаар эзэмшсэн байвал зохино.

4. Мэргэжилтний чадвар, дадал Сурган, сэтгэл зүйн хүрээнд мэргэжлийн дагуу сургалт явуулах, эрдэм шинжилгээ, заах

аргын тулгамдсан асуудлыг шинжлэх ухааны үндэстэй шийдвэрлэхэд эзэмшсэн мэдлэгээ бүтээлчээр хэрэглэх;

Бага ангийн багш-арга зүйчээр нийгмийн захиалагын дагуу хөрвөн ажиллах чадвартай байх;

Мэргэжлийн ном хэвлэл англи, орос хэл дээр ашиглаж, мэргэжлийн мэдлэг боловсролоо шинжлэх ухаан; техник, технологийн дэвшил, боловсрол соёлын глобаль хандлагатай нийцүүлэн байнга баяжуулан багшлах болон эрдэм шинжилгээ, судалгаа явуулах ур чадвараа бие даан системтэй дээшлүүлэх;

ЕБС-ийн бага ангийн багш-арга зүйчийн сургалтыг хөтлөн явуулах чадвартай байхын зэрэгцээ сургалтын агуулга, арга зүй зарчмыг боловсронгуй болгох боломжийг судлах судалгаа шинжилгээний туршилт тавьж үр дүнг тооцох зэрэг чадвар дадал эзэмшсэн болно.

СУРГУУЛИЙН ӨМНӨХ НАСНЫ ХҮҮХДИЙН БАГШИЙН

МЭРГЭЖЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ

Сургалт явуулж эхэлсэн хугацаа: 2013 он Сургалтын хэлбэр: өдөр Мэргэжлийн индекс: D140100Сургалтанд хамрагдаж буй оюутны тоо: 2013-2014 оны хичээлийн жилд нийт 32 оюутан

суралцаж байна.

Тухайн мэргэжлийн чиглэлийн зориулалт, төгсөгчдийн эзэмшсэн байвал зохих мэдлэг, чадвар, хандлагыг тодорхойлох баримт бичиг

I. Мэргэжлийн чиглэлийн зориулалт“Сургуулийн өмнөх насны хүүхдийн багш” мэргэжлээр төгсөгч нь хүүхдийн цэцэрлэгийн

болон хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй бага насны хүүхдүүдтэй ажиллах бөгөөд төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдийг хувилбарт

Page 39: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

39

сургалтад (ээлжийн, бүлгийн, явуулын багшийн, нүүдлийн бүлгийн) хамруулан сургах ажлын зохион байгуулагчаар ажиллах болно.

II. Төгсөгчдийн бэлтгэлд тавих нийтлэг шаардлага1. Хүмүүнлэгийн болон нийгэм эдийн засгийн шинжлэх ухааны үндсэн сургаалиудтай

танилцсан, нийгмийн шинжтэй үйл явдал, асуудлыг шинжлэх ухаанчаар задлан шинжлэх чадвартай, эдгээр шинжлэх ухааны аргуудыг мэргэжлийн болон нийгмийн төрөл бүрийн үйл ажиллагаанд хэрэглэж чаддаг байх

2. Байгаль, нийгэм, хүний хоорондын харьцааг зохицуулдаг, ёс зүй, эрх зүйн хэм хэмжээг мэддэг, энэ мэдлэгээ амьдрал үйл ажиллагаанд хэрэглэх чадвартай байх

3. Амьд болон амьгүй байгаль дахь үзэгдэл үйл явцын тухай бүрэн дүүрэн төсөөлөлтэй, байгалийг танин мэдэх шинжлэх ухааны орчин үеийн аргуудын боломжийг ойлгосон, тэдгээрийг мэргэжлийн үүргээ биелүүлэхэд ашиглаж чаддаг байх

4. Нэгээс доошгүй гадаад хэлийг өдөр тутмын болон мэргэжлийн үйл ажиллагаандаа ашиглах чадвартай байх

5. Эрүүл аж төрөх ёсны талаар шинжлэх ухааны төсөөлөлтэй болсон өөрийн бие бялдрыг хөгжүүлэх чадвар, дадлыг эзэмшсэн байх

6. Иргэний ардчилсан ёсны суурийг бүрдүүлэгч, үнэт зүйлсийг мэддэг, бусад үндэстэн, бүс нутаг, өөрийн улс орны түүх, соёлын өвийг олон ургалч агуулгаар олгох, тайлбарлах, баяжуулах чадвартай, эх оронч үзэлтэй, хүнлэг ёсыг дээдлэн сахидаг байх

7. Багаар ажиллах чадвартай байх, өөрийн хөдөлмөрийг шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулдаг, харилцааны соёлтой, Монгол утга зохиолын хэлээр найруулан бичих, илтгэх, зөрчилтэй нөхцөлд бусад үзэл бодлыг хүндэтгэн зөвшилцөж оновчтой шийдвэр гаргах, өөртөө болон бусдын өмнө хариуцлага хүлээх чадвартай байх

8. Шинжлэх ухааны хөгжил, нийгмийн практик хурдацтай өөрчлөгдөж байгаа нөхцөлд өөрийн боломждоо дүн шинжилгээ хийх чадвартай, орчин үеийн мэдээллийн технологийг ашиглан шинэ мэдлэг олж авах, өөрийн мэргэжил боловсролоо бүтээлчээр тасралтгүй дээшлүүлэх чадвартай байх

9. Мэргэжлийн үүргээ биелүүлэхтэй холбоотой зорилгыг тавих, зорилтуудыг тодорхойлох чадвартай, тэдгээрийг шийдвэрлэхэд шинжлэх ухааны аргуудыг ашиглаж чаддаг байх

10. Сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх зүй, бага насны хүүхдийг хөгжүүлэх арга технологи, боловсролын хөгжлийн үндсэн чиглэл, хэтийн төлөвийн талаар мэдлэг, чадвартай байх

11. Сургалтын ажлыг оновчтой төлөвлөх, зохион байгуулах, үнэлэх, суралцагчдад боловсролын стандартын шаардлагад тохирсон мэдлэг, чадвар, эзэмшүүлэх чадвартай байх

12. Хүүхдийн авьяас чадвар, сониуч зан, танин мэдэх сонирхолыг хөгжүүлэх чадвартай байх

III. Сургуулийн өмнөх насны хүүхдийн багш чиглэлээр төгсөгчдийн мэргэжлийн бэлтгэлд тавих үндсэн шаардлага

Төгсөгч нь дор дурдсан мэдлэг эзэмшсэн байх 1. Бага насны хүүхэд боловсролын ямар үйлчилгээг авах ёстой тухай мэдлэг 2. Ерөнхий сурган хүмүүжүүлэх зүй, сэтгэл судлалын орчин үеийн онол арга зүйн мэдлэг 3. Бага насны хүүхдийн хөгжлийн тухай онол үзэл баримтлал 4. Бага насны хүүхдийн хөгжил, түүний онцлог 5. Монгол улсын үндсэн хууль, боловсролын багц хууль, сургуулийн өмнөх боловсролын

тухай хууль, сургуулийн өмнөх боловсрол I, II үндэсний хөтөлбөр 6. Засгийн газраас баталсан тогтоол шийдвэр, хүүхдийн эрхийн конвенци зэрэг эрх зүйн

мэдлэг 7. Хүүхдийн сурган хүмүүжүүлэх зүй, сэтгэл судлалын шинжлэх ухааны мэдлэг 8. Судалгааны арга зүйн мэдлэг 9. Бага насны хүүхдийн нас сэтгэцийн хөгжлийн онцлогт тулгуурлан тэднийг хөгжүүүлэх

арга технологийн талаарх мэдлэг

Page 40: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

40

10. Боловсролын тогтолцоо, түүний удирдлагын үндсийн тухай мэдлэг 11. Бага насны хүүхдийн дүрслэн зурах, урлан бүтээх чадварыг хөгжүүлэх мэдлэг 12. Бага насны хүүхдэд дуулах, бүжиглэх, хөгжимдөх чадвар эзэмшүүлэх мэдлэг 13. Бага насны хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчтай ажиллах арга барилын мэдлэг14. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн онцлог, хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй

бага насны хүүхдийг цэцэрлэгийн ердийн бүлгийн хүүхдүүдтэй хамт сургаж хөгжүүлэх онол арга зүйн мэдлэг

Төгсөгч нь дараах чадвар эзэмшсэн байна. Үүнд: 1. Холбогдох хууль тогтоомж тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм журмыг мөрдөх, хүүхэд

эцэг эх, асран хамгаалагч, иргэдэд сурталчилах2. Сургалтын арга барилын олон хувилбаруудаас оновчтойг нь сонгон авч сурган

хүмүүжүүлэх үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх 3. Бага насны хүүхдийн мэдлэг, чадварыг үнэлэх 4. Хүүхдийн хөгжлийн чиглэлээр судалгаа хийх, судалгааны үр дүнд боловсруулалт хийж,

үнэлэлт дүгнэлт өгөх 5. Хувилбарт сургалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх 6. Хүүхдийн хэл яриа, сэтгэхүйг хөгжүүлэх 7. Бага насны хүүхдийг бие бялдарын хувьд эрүүл чийрэг өсгөж, хөгжүүлэх, ариун цэвэр,

эрүүл ахуйн дадал эзэмшүүлэх 8. Хүүхэд өөрийгөө илэрхийлэх, бусдыг хүндэтгэн харьцах, ардын ёс заншлыг танин мэдэх

нь туслах 9. Хүүхдийн эрх ашгийг хамгаалахад эцэг эх, асран хамгаалагчтай хамтран ажиллах,

тэдэнд мэргэжлийн зөвлөгөө өгөх, туслалцаа үзүүлэх 10. Заах арга, мэргэжлийн ур чадвараа байнга дээшлүүлэх 11. Хүүхдийг хайрлан тэдэнтэй эв дүйтэй харьцах 12. Сургалтын үйл ажиллагааны эрүүл ахуй, хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын

шаардлагыг хангах

БАГШ , ЗУРАГ-ДҮРСЛЭХ УРЛАГ ДИЗАЙНЫ ЗУРАГ- ДҮРСЛЭХ УРЛАГ ДИЗАЙНЫ БАГШ МЭРГЭЖЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ

Сургалт явуулж эхэлсэн хугацаа: 1999 онСургалтын хэлбэр: өдөр 1. Мэргэжил: Багш2. Мэргэшил: Зураг-дүрслэх урлаг дизайны багш3. Боловсролын зэрэг: Бакалавр4. Индекс: 01404005. Суралцах хугацаа: 4 жил6. Элсэгчдийн боловсрол: Бүрэн дунд1. Мэргэжилтний зориулалтЗураг-дүрслэх урлаг дизайны багшийг Дүрслэх урлаг- дизайны хичээлийн шинэчилсэн

стандарт, агуулга, нийгмийн хэрэгцээтэй уялдуулж Зураг-дүрслэх урлаг дизайны мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрийн дагуу бэлтгэж уг мэргэшлээрээ ЕБС-д багшлах, эрдэм шинжилгээний байгууллагад ажиллах, бие даасан уран бүтээл хийх, хүүхдийн цэцэрлэг, хүүхдийн байгууллага болон үйлдвэрийн газар, компаниудад зураач, дизайнер хийх, театр соёлын ордон, урлаг соёлын байгууллагад ажиллах

2.Мэргэжилтэнд тавих ерөнхий шаардлагаЕБС-ийн шинэ стандарт агуулгад тавигдаж байгаа шаардлага, шинжлэх ухаан техник

технологийн дэвшилтэй уялдан дүрслэх урлагийн төрлүүд, график дизайн, экстерьер, интерьер, хэвлэлийн график, үндэсний урлаг, дэлхийн дүрслэх урлагийн түүх, сонгодог урлагийг сайн

Page 41: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

41

мэддэг, өсвөр үеийнхэнд зааж сургах мэргэжлийн дидактикийг сайтар эзэмшсэн, хүүхдэд хайртай, урлан бүтээх сэтгэлгээтэй, дүрслэх урлагийн онол технологи, материал судлалын өргөн мэдлэгтэй, сурган хүмүүжүүлэх ухаан, сэтгэл судлалыг сургалтын төлөвлөгөөний агуулгын хэмжээнд бүрэн эзэмшсэн, мэргэжлээ амьдрал практикт бүтээлчээр хэрэглэх дадлага чадвартай болсон байна.

Орчин үеийн шинжлэх ухааны техник технологийн дэвшлээр гарч байгаа ололт амжилт, шинэ материалуудыг урлал чимэглэл, дүрслэлийн аргуудад бүтээлчээр хэрэглэж эргономик, бионик, дизайны арга зүйг эзэмшсэн, багш бэлтгэх чиглэлээр их сургуулийн ерөнхий суурь хичээлийг сургалтын кредит системд тулгуурлан судалсан, зах зээлийн эдийн засгийн бүтээлч сэтгэлгээ эзэмшсэн, өндөр соёлтой, ёс суртахууны нандин чанартай, хүн төрөлхтний оюуны болон эдийн соёлын гайхамшигт сонгодог урлагийг ойлгодог, сурталчилдаг, уран сайхны өндөр мэдрэмжтэй, нийгэм хүмүүнлэгийн ухааны салбарт сургалт, эрдэм шинжилгээ, туршилт сорилтын ажлыг хослуулан явуулж боловсролын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулж ард түмний оюун сэтгэлгээний ололт уламжлалыг хадгалж их сургуулийн боловсролтой мэргэжлийн өндөр төвшинд бие даан ажиллах болон хөрвөх чадвартай, иргэний өндөр соёлтой, компьютер графикийн өндөр чадвартай Монгол улсын үндсэн хууль, Боловсролын хуульд заасан эрх үүргээ бүрэн ухамсарлан ойлгож хууль тогтоомжийн хүрээнд ажлаа явуулдаг багш болгон бэлтгэх

3.Мэргэжилтний мэдлэгДүрслэх урлаг-дизайны багш чиглэлээр бэлтгэгдэж байгаа багш нь нийгэм, хүмүүнлэгийн

талаарх шинжлэх ухааны онолд тулгуурласан зах зээлийн эдийн засаг программчлал, монголын түүх, гүн ухаан, улс төр судлал, орос, англи хэл, эрүүл мэнд, экологийн үндэс зэрэг ерөнхий суурь хичээлийг бакалаврын боловсролын стандарт, кредит системийн түвшинд судалж эзэмшсэн түүнийг нийгмийн хэрэгцээнд ашиглах мэдлэгийн стандартчилагдсан хүрээтэй байна.

Хүүхдийн сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх зүй, мэргэжлийн дидактик, ЕБС-ийн сургалтын агуулга, стандартыг сайтар мэддэг, сургуулийн ойрын ба хэтийн төлөвийг төлөвлөж чаддаг, сургалтын агуулгыг боловсруулах мэдлэгийн нөөц боломжтой.

Мэргэшлээр эзэмшүүлэх мэдлэг чадварыг зураг төсөл, дүрслэх урлаг, дизайн гэсэн үндсэн гурван чиглэлээр олгогдоно.

Хар, өнгөт зургийн технологи, дэлхийн дүрслэх урлагийн түүх, монгол ардын гар урлалын үндэс, баримал, шрифт, хэвлэлийн график, техникийн зурагзүй, график дизайн, интерьер, экстерьер, чимэглэлийн зураг, уран зураг, анатоми эргономик хичээлийн онолын үндсийг судалсан мэдлэгийн өргөн хүрээтэй цаашид хөгжүүлэх боломжтой.

4. Мэргэжилтний чадварСурган хүмүүжүүлэх эв дүй, хүүхэдтэй харьцах харилцааны олон хэлбэр, сургалтын

агуулга стандартыг зөв хэрэгжүүлж удирдан хөтлөх чадвартай, мэргэжлийн хичээлийг заах дидактикийн болон уран зураг, зураг төсөл, дизайны хичээлүүдийг үлгэрлэн гүйцэтгэх, дагуулан сургах, практик өндөр чадвартай байхаас гадна нийгмийн хэрэгцээтэй уялдан бие даан уран бүтээл туурвих, дизайнер, хувийн хэвшлийн байгууллагуудад эх зураач мэргэжилтнээр хөрвөн ажиллах өргөн чадварыг эзэмшсэн байх ёстой.

БАГШЛАХ ЭРХИЙН СУРГАЛТСургалт явуулж эхэлсэн хугацаа: 2011 он Сургалтын хэлбэр: өдөр Сургалтанд хамрагдаж буй оюутны тоо: 2013-2014 оны хичээлийн жилд нийт 23

суралцагч суралцаж байна.

Page 42: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

42

Бакалаврын түвшинд сургалт явуулж буй чиглэл: Бага ангийн багшийн хөрвөх сургалт /1 жил/

Сургалт явуулж эхэлсэн хугацаа: 2013 он Сургалтын хэлбэр: өдөрСургалтанд хамрагдаж буй оюутны тоо: 2013-2014 оны хичээлийн жилд нийт 24 оюутан

элсэн суралцаж байна.

Бакалаврын түвшинд сургалт явуулж буй чиглэл: Сургуулийн өмнөх боловсролын багшийн хөрвөх сургалт

Сургалт явуулж эхэлсэн хугацаа: 2013 он Сургалтын хэлбэр: өдөрСургалтанд хамрагдаж буй оюутны тоо: 2013-2014 оны хичээлийн жилд нийт 33 оюутан

суралцаж байна.

ГХСС-ийн дэргэд ажилладаг СУРГАЛТ, МЭДЭЭЛЛИЙН ТӨВҮҮД

ГАДААД ХЭЛНИЙ СУРГАЛТЫН ТӨВТУВАГИЙН СУРГАЛТ, МЭДЭЭЛЛИЙН ТӨВОРОСЫН СОЁЛЫН ТӨВНИЙГМИЙН АЖЛЫН ЗӨВӨЛГӨӨ, СУРГАЛТ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

ГАДААД ХЭЛНИЙ СУРГАЛТЫН ТӨВ

Мэндчилгээ

Гадаад хэлний сургалтын төвийн эрхлэгч Т.ОдончимэгГадаад хэлийг сонирхон судлагч та бүхний амар амгаланг айлтгахын ялдамд зорьсон

зорилгодоо хүрэхийн тулд өөдрөг, тэмүүлэлтэй хийморьлог байхыг хүсэн ерөөе. Глобалчлалын нийгэмд амьдарч буй бидний алхам бүрт зайлшгүй гадаад хэл сурах шаардлага цаг минут бүрт өсөн нэмэгдэж байгаа өнөө үед манай хамт олон та бүхний хэлний боловсрол, нийгмийн хэрэгцээнд өөрийн хувь нэмрээ оруулахаар дэлхий дахинд хамгийн түгээмэл хэрэглэгддэг хэлүүдийг зааж байгаадаа туйлын баяртай байна. Манай хэлний төвийн онцлог нь багшлах боловсон хүчин болон суралцах орчинг бүрдүүлж чадсан төдийгүй багш нар маань хэлийг нь сурч буй тухайн орондоо суралцсан буюу мэргэжил дээшлүүлсэн нь давуу талтай. Манай сургалтын орчин нь хамгийн тав тухтай бөгөөд нэг ангидаа 10 хүртэлх суралцагчтай тул багш суралцагч нэг бүртэй тулж ажиллах нөхцөл бүрдсэн байдгаараа онцлогтой. Та бүхэнд хичээлийн нэг цаг гучин минутын хугацаанд дуудлагаа засах, сонсох болон гадаад хэлээр ярих боломж олгодог тул та манайд суралцснаар гадаад хэлнийхээ ярианы чадварыг дээшлүүлэх бүрэн боломжтой.

Та манай төвийг зорьсноор богино хугацаанд, сургалтын таатай орчинд таний хүсэл сонирхолд нийцсэн сургалтын хөтөлбөрийг эзэмшиж глобалчлалын нийгэмтэй хөл нийлүүлэн алхах болно. Манай төв таньд гадаад хэлээр унших, бичих, ярих, сонсох чадваруудыг төгс эзэмшүүлэхийн зэрэгцээ өөрийгөө хөгжүүлэхэд туслана.

Таньд амжилт хүсье!

Ховд Их Сургуулийн Гадаад хэлний сургалтын төв нь 2013 оны 9-р сарын 16 –нд байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна.

Бидний эрхэм зорилго:Сургалтын эерэг, таатай орчинд суралцагчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай

Page 43: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

43

сургалтыг явуулахад оршино. Манай хэлний төв нь таны хүссэн чиглэлээр сургалтаа явуулна: Англи, солонгос, хятад,

орос, япон, герман хэлСургалтын төрөл: • Анхан шат• Дундын өмнөх шат• Дунд шат• Ахисан шат• Солонгос хэлний 1 жилийн тусгайлсан сургалтын хөтөлбөр • Бага насны хүүхдэд гадаад хэл заах тусгайлсан хөтөлбөрСуралтын үргэлжлэх хугацаа: Сургалтын хугацааны хувьд уян хатан системтэй. Үүнд: 1 сар, 45 хоног, эрчимжүүлсэн, зөвхөн Бямба, Ням гаригийн. Хөнгөлөлт: - Байгууллага, хамт олон- Нэг гэр бүлийн гишүүд- Шат ахин суралцах- Ховд Их Сургуулийн багш, ажилчид, оюутан- Тусгай хямдралтай эрчимжүүлсэн сургалтШат тус бүрийн онцлог: Анхан шатТа энэхүү шатанд сууснаар тухайн сурч буй гадаад хэлээр өөрийгөө танилцуулж эргэн

тойрныхоо зүйлсийг тайлбарлаж нэрлэж сурахаас гадна хэрэгцээтэй үг хэллэг хэрэглэж сурах ба бага хэмжээний орчуулга хийж сурна.

Дундын өмнөх, дунд шатДунд шатанд суралцагсад сурч буй гадаад хэлээр өөрийгөө чөлөөтэй танилцуулж бусад

мэдээллүүдийг солилцох чадварыг эзэмшинэ. Ярих ба сонсох, сонсноо ойлгох, ойлгосныхоо дараа түүнийгээ эргүүлээд ярих дадлага эзэмшинэ. Үгийн нєєц харьцангуй нэмэгдэнэ. Хичээлийн гол зорилго нь суралцагчдыг гадаад хэл дээр хурдан, зөв, цэвэр, чөлөөтэй яриулахад оршино.

Ахисан шатЭнэ шатанд тухайн хэлээр хүссэн зүйлээ илэрхийлж сурах ба хүссэн чиглэлээ сонгон

мэргэжлийн гадаад хэл сонгон суралцах боломжтой.Хичээл явагдах төрлүүд:• Яриа Сонсгол• Унших Дүрэм• Шинэ үгс Компьютер дээрх интерактив хичээл Шат бүрт дүрэм, яриа, interactive сонсгол буюу уншлагын хичээлүүд багтана.Манай давуу тал:• Олон жилийн дадлага туршлагатай, Англи, Канад, Австрали, Америк, Япон, Орос, Хятад,

Щвейцарь, Герман, Солонгос зэрэг улсад өндөр түвшинд мэргэшсэн магистр, докторын зэрэгтэй 20 гаруй мэргэжлийн чадварлаг багш нар хичээл заадаг

• АНУ, Англи, Солонгос, Орос, Герман, Хятад, Япон улсаас уригдан ирсэн багш мэргэжилтнүүд ажилладаг

• Мэргэжлийн стандартад нийцсэн сургалтын байр болон анги танхимууд• Сургалтын байрандаа үнэгүй WiFi интернэт• 20-34 компьютер бүхий 2 лаборатори• Таны англи хэлний түвшинг бид үнэгүй тогтоож өгнө.• IELTS, IBT TOEFL болон бусад Шалгалтаа амжилттай өгөхөд бид туслана.• Сүүлийн үеийн Шинэлэг ном материал сонсох дасгал ажил CD. • Богино хугацаанд тухайн түвшний ур чадвар мэдлэгийг чанартай олгох.

Page 44: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

44

• Чадварлаг багш нарын шинэлэг заах арга барил • Хэлний чадварыг жигд хөгжүүлэх системтэй цогц, уян хатан сургалтын хөтөлбөр• Сургалтын эерэг, тохилог орчин.• Байгууллага, хамт олны хүсэлтээр цаг, хугацаа, төлбөрийн уян хатан нөхцөл• Анги дүүргэлтийн орон тоо цөөн тул хүн нэг бүртэй ажиллах боломж өргөн

Солонгос хэлний нэг жилийн сургалтын хөтөлбөрУг хөтөлбөр нь Ховд Их Сургууль, Солонгосын шилдэг 11 их сургуулийн нэг Ханлим

Технологийн дээд сургуультай байгуулсан хамтын гэрээний хүрээнд хэрэгждэг.Та тус хөтөлбөрийг амжилттай дүүргэснээр Ханлимын их сургуульд элсэлтийн

шалгалтгүйгээр, сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй, оюутны байрны төлбөргүй элсэн орох боломжийг олж авна.

Солонгос хэлний нэг жилийн хөтөлбөрийг амжилттай дүүргэж 2.5 дээш голч оноогоо авсан суралцагчид дараахь мэргэжлээр Солонгосын Ханлимийн их сургуульд суралцах боломжтой.

Аялал жуулчлалын

салбар

Аялал жуулчлал-Англи хэл 4.940.000Аялал жуулчлал-Япон хэл 4.940.000Аялал жуулчлал - хоол хүнсний менежмэнт 5.640.000Аялал жуулчлал - тогооч 5.840.000Зочид буудал - амралтын газрын менежмент 5.640.000

IT салбар

Дижитал соёлын хангамж 5.640.000Дүрст бичлэгийн хангамж 5.640.000Интернэт бизнес 5.640.000Мэдээлэл холбоо сүлжээ 5.640.000Компьютер мэдээллийн техник 5.640.000

Урлаг спортын салбар

Чөлөөт цагийн спорт 5.960.000Урлаг, Дизайнерийн анги 5.960.000

Хүмүүнлэгийн салбар

Нийгмийн халамж 4.940.000Нягтлан бодох бүртгэл 4.840.000Бага насны хүүхдийн боловсрол(3жил 4.940.000Удирдлагын менежмэнт 4.840.000

Эрүүлийг хамгаалах салбар

Сувилахуй(4жил) 6.140.000Физик эмчилгээ(3жил) 6.140.000Цацраг туяа эмчилгээ(3жил) 6.140.000Эрүүлийг хамгаалах орчин(3жил) 5.240.000Хоол хүнс шим тэжээл(3жил) 5.640.000Эмчилгээний тоног төхөөрөмж 5.640.000Сувилахуйн удирдлага(3жил) 5.240.000Шүд, эрүүл ахуйч(3жил) 6.140.000

Инженерийн салбар

Барилга (3жил) 5.640.000Зам гүүрийн анги 5.640.000

(3,4 жилийн ангиудаас бусад бүх анги 2 жил суралцана )

Page 45: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

45

ТУВАГИЙН СУРГАЛТ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

Байгуулагдсан он: 2009 оны 9 сарын 14-ны өдөр. Хөрөнгө оруулагч: Оросын холбооны улсын бүгд найрамдах тува улсын Тувагийн улсын

их сургуулийн хөрөнгө оруулалт.Сургалт, мэдээллийн төвийн удирдагч: - У.Цэцэгдарь 2009-2012 (Тувагийн их сургууль)- О.В.Айсуу 2009-2012 (Ховд их сургууль)- С.СТовуу 2012 оноос (Тувагийн их сургууль)- Д.Ундармаа 2012 оноос (Ховд их сургууль)Зорилго: Тувагийн их сургууль болон Ховд их сургуулийн хооронд боловсрол, эрдэм

шинжилгээ, соёл, шинжлэх ухаан, техник, мэдээллийн солилцоо, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх Монголын иргэдийг Тувагийн их сургуульд суралцуулах болон мэргэжил дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллах Тувагийн их сургуультай хамтран боловсролын үйлчилгээг явуулах ажлыг өргөжүүлэх, хамтран ажиллах.

2013 онд Тувагийн их сургууль Ховд их сургуультай хамтын ажиллагааны гээрээгээ сунган цаашдын үйл ажиллагаагаа явуулж байна.

Тус төв нь байгуулагдсан цагаасаа хойш хоёр сургуулийн хамтын ажиллагааны хөгжүүлэх зорилгоор олон ажлуудыг зохион байгуулсан. Үүнд: 2012 онд Ховд их сургуулиас 13 оюутан Тувагийн их сургуульд нэг сарын хугацаанд суралцсан. Мөн Тувагийн их сургуулийн 10 оюутан Ховд их сургуульд суралцсан. 2012 оны 6 сард Кызыл хотод болсон олон улсын зуны сургалтанд тус сургуулийн 6 оюутан амжилттай оролцоод ирсэн.

Тус сургалт мэдээллийн төвөөс явуулдаг үйл ажиллагаа: - Хамтарсан сургалт явуулах- Хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх- Хамтарсан хээрийн болон үйлдвэрлэлийн дадлага хийх- Орос англи хэлний болон Ховд аймагт суралцаж буй тува оюутнуудын дунд олон төрлийн

үйл ажиллагаа зохион байгуулах

Оросын соёлын төв

Оросын соёлын төв ньанх 2009 оны 6 сарын 12-ны өдөр ХИС, ОХУ-ын АИС-ийн хамтын үйл ажиллагааны гэрээний дагуу ХИС-ийн ГХСС-ийн дэргэд албан ёсоор нээлтээ хийсэн. Тус төвд орос орны соёл, зан заншил, урлаг, уран зохиол, хэл шинжлэл, соёл судлалын талаархи мэдээ, мэдээлэл агуулсан 250 гаруй ном, сонин сэтгүүл, сурах бичиг, гарын авлага, төрөл бүрийн толь бичиг бүхий номын сан байрлан ажилладаг сүүлд 2010 онд дахин 750 гаруй ном, сурах бичиг, аудио болон видео бичлэг бүний нэмэлт материалуудаар улам өргөжсөн.

Тус төв нь сургалт мэдээлэл, эрдэм шинжилгээ, соёл судлал гэсэн чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулдаг. ОСТ-ийн орос талын захиралаар ОХУ-ын АИС-ын профессор, хэл шинжлэлийн ухааны доктор Л.М.Дмитриева монгол талын захиралаар ХИС-ийн ГХЭШХА хариуцсан дэд захирал, хэл шинжлэлийн ухааны доктор Б.Энхжаргал, тус төвийн зохион байгуулагчаар ГХСС-ын ОАХ-ний тэнхимийн багш В.Жавхлант, Н.Ризагүл, мөн ОАХ-ний тэнхимийн дэргэдэх оюутны зөвлөлийн 8 гишүүний хамтаар үйл ажиллагаа явуулж байна.

Зорилго: Оросын соёлын төв ньорос хэл судалж буй оюутан залуус, магистрант, докторантуудад зориулсан ном, сурах бичиг гэх мэт судалгааны материаллаг баазаар хангах төдийгүй тус улсын соёл, зан заншил, уламжлал, урлаг, уран зохиол, мөн орос орны газар нутаг тэр дундаа Алтайн бүсийн талаархи мэдээ мэдээлэлээр хангах, оюутан залуусын хэл сурах сонирхолыг нь өрнүүлэх, танхимын төдийгүй танхимын бус сургалтаар тэдний мэдлэгийг тэлэх зэрэг, мөн АИС-тай хамтран ажиллан харилцаа холбоогоо улам өргөжүүлэхэд анхааран ажиллахыг зорьж байна.

Page 46: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

46

Оросын соёлын төвийн үйл ажиллагааны чиглэл1. Хэлний сургалт явуулах2. Төрөл бүрийн уншлага зохион байгуулах3. Орос орон судлал, соёлын талаархи сурталчилгаа явуулах4. Тэнхимээс гадуурхи үйл ажиллагаагаар дамжуулан орос орны соёл, түүх, ёс заншил,

байгаль цаг агаар г.м орон судлалын мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор танин мэдэхүйн болон соёлын арга хэмжээнүүд зохион байгуулах.

Тухайлбал:Клубууд: Орос дууг хэн сайн дуулах вэ?Жүжигчилсэн тоглолтТэмцээнүүд: ШүлэгҮгийн сүлжээЗүйр цэцэн үг, түргэн хэллэгУран илтгэгчОросын соёлын төв нь тэнхимээс гадуурхи үйл ажиллагаагаар дамжуулан орос орны соёл,

түүх, ёс заншил, байгаль цаг агаар г.м орон судлалын мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор танин мэдэхүйн болон соёлын арга хэмжээнүүд зохион байгуулдаг.

НИЙГМИЙН АЖЛЫН ЗӨВЛӨГӨӨ СУРГАЛТ МЭДЭЭЛЛИЙН ТАНХИМ

ХИС-ийн ГХСС-ийн Нийгмийн ажлын төвийн дэргэдэх “Нийгмийн ажлын зөвлөгөө сургалт мэдээллийн танхим” нь 2010 оны 02 сард Норвегийн тусламжийн байгууллагын санхүүжилтээр байгуулагдсан.

Нийгмийн ажлын зөвлөгөө, мэдээлэл арга зүйн төвийн зорилго: Нийгмийн ажлын оюутнуудад зөвлөгөө өгөх, хувь хүнтэй ажиллах ур чадвар олгохын зэрэгцээ хувь хүн, бүлэгт нийгмийн ажлын үйлчилгээ үзүүлэх

Үйл ажиллагааны үндсэн чиглэл: - Оюутанд зөвлөгөө өгөх - Багш нарын алжаал тайлах - Санхүүжүүлэгч байгууллагын үйлчлүүлэгчдэд зөвлөгөө өгөх - Зан үйлийг өөрчлөх зөвлөгөө өгөх - Оюутны бие даасан хөгжлийг дэмжих, дадал, чадвар төлөвшүүлэх дугуйлан

хичээллүүлэх

НИЙГЭМ-ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ СУРГУУЛЬ

УРИА: Хүний хөгжил-Үндэсний дэвшилЭРХЭМ ЗОРИЛГО: Нийгэм хүмүүнлэгийн ухааны чиглэлээр бакалавр, магистр, докторын

түвшинд эрдэм шинжилгээ, сургалтын ажлыг явуулж, шинжлэх ухааны мэдлэгийн санд зохих хувь нэмэр оруулах, Монгол улсын болон олон улсын жишигт нийцсэн их сургуулийн боловсролтой, мэргэжлийн түвшинд бие даан ажиллах мэдлэг чадвартай, өрсөлдөх чадвар сайтай, иргэний өндөр соёлтой мэргэжилтэн төлөвших таатай орчин, хөтөлбөрөөр үйлчлэх

ТҮҮХЭН ТОВЧ: Баруун бүс нутгийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх зорилгоор байгуулагдсан ХоУБДС нь анх Байгаль-Нийгмийн ухааны хоёр тэнхим, тэдгээрийн харъяа физик-математик, хими-биологи, монгол хэл-утга зохиол, түүх-газарзүйн чиглэлийн мэргэжлийн ангиудтайгаар зохион байгуулагдаж 113 оюутан элсүүлэн суралцуулж, 13 багш, захиргаа аж ахуйн 23 ажилтан, ажилчидтайгаар шинэ хичээлийн жилээ эхэлжээ. 1980 оны 12 сарын нэгний ректоратын зөвлөлгөөний шийдвэрээр “Сургуулийн эрдмийн зөвлөл” байгуулж, анхны даргаар нь Н.Жадамба, нарийн бичгийн даргаар Ж.Төмөрцэрэн, гишүүдэд: Х.Чагдаа,

Page 47: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

47

Л.Дэмбэрэл, Ц.Одонхүү, Х.Тэрбиш нарын 9 хүн сонгогдон ажиллажээ. Ховд дахь Улсын Багшийн Дээд сургууль 1980-1982 онд хичээлийн шинэ байранд шилжин

орж, суралцах оюутан, багшлах боловсон хүчин, ажилтан, ажилчдын тоо өсөн сургалт-эрдэм шинжилгээний материаллаг бааз бэхжсэн тул факультетын зохион байгуулалтад шилжиж оров. ХоУБДС-ийн зохион байгуулалтыг шинэчлэн батлах тухай АБЯ-ны Сайдын 1982 оны 9 сарын 10-ны 323-р тушаалыг үндэслэн Байгалийн болон Нийгмийн ухааны хоёр факультетийн нийт найман тэнхимтэйгээр зохион байгуулжээ. Үүнд:

• Математикийн тэнхим эрхлэгч Б.Цэрэнжав• Физикийн тэнхим эрхлэгч Л.Дэмбэрэл• Химийн тэнхим эрхлэгч Я.Дашжил• Биологийн тэнхим эрхлэгч Х.Тэрбиш• Орос хэлний тэнхим эрхлэгч Б.Оргил• Сурган газарзүйн тэнхим эрхлэгч Ч.Дашзэвэг• Монгол хэлний тэнхим эрхлэгч Ж.Төмөрцэрэн• Нийгмийн ухааны тэнхим эрхлэгч Ц.Одонхүү нарын хүмүүс ажиллажээ. 1988 онд тус

сургуульд сургалт-хүмүүжил эрхэлсэн проректорын орон тоо батлагдсан бөгөөд мөн оны VII сарын 1-нээс Ц.Одонхүү томилогдон ажиллажээ.

Түүнээс хойш Байгалийн ухааны факультет нь биологи-хими, хими-биологи, физик-математик, математик-физик, хими-газарзүйн (1989 онд), Нийгмийн ухааны факультет нь монгол хэл-уран зохиолын, орос хэлний, нийгмийн ухааны, сурган-газарзүйн, цэргийн, сурган сэтгэл судлалын, бие бялдар хүмүүжил-онол арга зүйн тэнхимүүдтэйгээр зохион байгуулагдаж, сургалт хүмүүжил, эрдэм шинжилгээний үйл ажиллагаа явуулж байв.

1990 оны 3-ны өдрийн ректорын 106 тоот тушаалаар Байгалийн болон Нийгмийн ухааны факультетыг татан буулгаж сургалт-хүмүүжлийн ажлыг туршилтын журмаар факультетгүйгээр зохион байгуулах арга хэмжээ авчээ.

Энэ нь ардчилал ил тод байдлыг тус сургуулийн амьдралд тууштай нэвтрүүлэх, удирдлагын шат дамжлагыг багасгах тэнхим, багш оюутны хамтын ажиллагааг улам бүр ойртуулахад тус дөхөм болов. Мөн оноос эхлэн тус сургууль байгаль-шинжлэлийн, монгол хэл-уран зохиолын, математик-физикийн, физик-математикийн, сурган сэтгэл судлалын, бие бялдар хүмүүжил-онол арга зүйн, нийгмийн ухааны, гадаад хэлний гэсэн нийт 8 тэнхимтэйгээр сургалт хүмүүжлийн үйл ажиллагааг явуулж иржээ.

Боловсролын сайдын 1992 оны 319 дугаар тушаалаар тус сургуулийг МУИС-ийн Ховд дахь салбар сургуулийн статустай болгожээ. Энэ нь МУИС-ийн хөдөө орон нутаг дахь анхны салбар сургууль байлаа.

Бие даасан их сургууль болох хууль эрх зүйн орчин бүрдэж, холбогдох бэлтгэл ажлуудыг хангасны үр дүнд 2004 оны 6 сарын 18-ны өдөр БСШУЯ-ны сайдын 2009 тоот тушаалаар МУИС-ийн Ховд дахь салбар сургуулийг 2004 оны 07 сарын 01-ний өдрөөс эхлэн Ховд их сургууль болгон өргөтгөн зохион байгуулах шийдвэр гарч, 2004-2005 оны хичээлийн жилээс эхлэн биеэ даасан их сургуулийн түвшинд сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагаагаа үргэлжлүүлж эхэлжээ.

МУИС-ийн Ховд дахь салбар сургуулийн сургалт, эрдэм шинжилгээний ажлын цар хүрээ өргөжин, багшлах боловсон хүчин, материаллаг баазын хувьд бэхжихийг дагалдан нийгмийн эрэлт хэрэгцээ, шаардлагын дагуу бие даасан их сургууль болгон өргөтгөх асуудал тулгаран гарч иржээ. Иймээс 2006-2007 оны хичээлийн жилийн II улирлаас эхлэн тус сургуулийн бүрэлдэхүүнд Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургууль (түүх, нийгмийн ухаан, монгол хэл-уран зохиол, нягтлан бодох бүртгэл, биеийн тамир-эрүүл мэндийн тэнхимтэй), Гадаад хэл, соёлын сургууль (сурган хүмүүжүүлэх зүй, сэтгэл судлал, орос-англи хэл, англи-хятад хэл, дүрслэх урлаг, дизайны тэнхимтэй), Байгалийн ухааны факультет (биологи, газар зүй, хими, физик, математикийн тэнхимтэй) гэсэн гурван үндсэн сургууль (факультет) байгуулагджээ.

НХУС-ийн анхны захирлаар түүхийн ухааны доктор, дэд проф. Б. Нямдорж томилогдон

Page 48: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

48

ажиллаж байсан бол 2010- 2013 онуудад хэл бичгийн ухааны доктор Д. Өрнөхдэлгэр ажиллаж байв.

2013 оны 09 сарын 01- нээс хэл шинжлэлийн ухааны доктор дэд профессор Б. Цэрэндаваа ажиллаж байна.

НХУС-ИЙН ДАВУУ ТАЛУУД:• Суралцагсад нь суралцахын зэрэгцээ судалгааны ажил эрхлэн хөтлөх боломжтой;• Багшлах хүний нөөцийн хувьд дадлага туршлагатай, тогтвор суурьшилтай, багш нарын

95 хувь нь эрдмийн зэрэг цолтой;• Олонх мэргэжлээр хос мэргэжилтэн бэлтгэн гаргадаг;• Монгол хэл шинжлэл, утга зохиол судлал шүүмж, түүхийн мэргэжлээр магистрын болон

докторын өдрийн болон эчнээ, экстернат сургалт эрхлэн явуулдаг;• Бэлтгэн гаргаж буй мэргэжилтэн хөрвөх чадвар сайтай;• Сургалт эрдэм шинжилгээний ажил явуулах орчин нөхцөл бүрдсэн. Гадаад харилцаа• Гадаадын 9 их сургууль, ЭШ-ний байгууллага• Дотоодын 10 хүрээлэн, бүрэлдхүүний сургуулиудҮүнд: ШУА-ийн түүх, хэл зохиол, социологи эрхийн хүрээлэн, МУИС-ийн НШУС,

ЭЗС, МХСС, Хууль зүйн дээд сургууль, МУБИС-ийн ТНУС, МСС, Мэргэшсэн нягтлан бодогчдын институт, ОХУ-ын Санктпетербург, Горный-Алтайск, Томск, Барнаул, Бийск, Кызыл, Халимагийн их сургуулиуд, БНХАУ-ын ШУӨЗО-ны БИС, АНУ-ын Пенсильваний их сургуулиудтай тогтмол харилцаа холбоо тогтоон хамтран ажиллаж байна.

ОХУ-д суралцах оюутан солилцооны хөтөлбөр /Халимагийн их сургууль 2012 оноос/ семестр бүр 10 оюутан 2 багш /Мэргэжил, курс харгалзахгүй/

ОХУ-д суралцах Архитектур дизайны мэргэжлийн хамтарсан хөтөлбөр /2011 оноос/Швейцарь, ОХУ-ын Алтайн боловсролын академид суралцах тэтгэлэгт хөтөлбөр \мэргэжил

харгалзахгүй\БНСУ-ын Халлим Соншим дээд сургуульд хөнгөлөлттэй суралцах /2013 оноос/Тувагийн их сургуульд мэргэжил дээшлүүлэх сургалт /Багш нар- мэргэжил харгалзахгүй/Оюутан солилцоо гэдэг нь: Ховд их сургуулийн гадаадын их дээд сургууль, байгууллагуудтай байгуулсан гэрээний

дагуу Ховд их сургууль болон тухайн гадаадын их сургуулийн оюутан нэг жил, хагас жил, тодорхой сарын хугацаатай тус сургуульд суралцаад ирэх хөтөлбөрийг хэлнэ.

Хөтөлбөрт хамрагдагсдад тавигдах үндсэн шалгууруудад:• Монгол улсын иргэн байх• Тус сургуулийн оюутан байх• Солилцооны хөтөлбөрт 18 - 30 настай бакалаврын 1, 2, 3-р дамжааны оюутан байх • Гадаад хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх • Сурлагын голч дүн 2.5 буюу түүнээс дээш байх• Хичээлээс гадуур нийгмийн идэвхтэй байх• Хариуцлагатай, бие даасан, өөртөө итгэлтэй,хичээл зүтгэлтэй байх • Дотуур байранд байрлах бэлтгэлтэй, их сургуулийн амьдралд дассан, өөрсдийн орны

соёл, нийгмийн амьдралаас ялгаатай орчинд дасан зохицох бэлтгэлтэй байх. • Тухайн хөтөлбөрүүдийн нэмэлт шаардлагыг хангасан байхДээрх шаардлагыг хангасан оюутан сонгон шалгаруулалтанд орохдоо дараах материалыг

бүрдүүлнэ. Үүнд:1. Иргэний үнэмлэх болон гадаад паспортын хуулбар2. Дүнгийн тодорхойлолт3. Оюутны сурлага төлөвшлийн тодорхойлолт4. Оюутны үнэмлэхний хуулбар5. Бүртгэлийн хураамж

Page 49: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

49

Сонгон шалгаруулах дараалал:04, 11 сар: Хөтөлбөрийг Ховд их сургуулийн цахим хуудас khu.edu.mn болон мэдээллийн

самбараар зарлана.05, 12 сар: Өргөдлийн материалыг Сургалт, сургалтын бодлого зохицуулалтын албанд

хүлээн авч, анхан шатны шалгаруулалтыг хийнэ.(Сонгон шалгаруулалтанд оролцогчдоос гадаад хэлний шалгалт авна)

05, 12 сар: Эцсийн шалгаруулалтын хариуг мэдэгдэж, хөтөлбөрт тэнцсэн оюутнууд шаардагдах материалыг Хамтын ажиллагааны албанд (ХАА) бүрдүүлж өгнө.

09, 01 сар: Хөтөлбөр эхэлж, оролцогчид тухайн орныг зорино. Зардал, Урамшуулал: Сургууль хооронд байгуулсан гэрээний дагуу зардал, урамшууллын

асуудлыг зохицуулна. Ховд их сургуулиас тэнцсэн солилцооны хөтөлбөрт хамрагдах оюутан нь Ховд их

сургуультай гэрээ байгуулна. Энэ хөтөлбөрт хамрагдан тухайн сургуульд суралцсан оюутны судалсан хичээл, кредит

цагийг Ховд их сургуулийн тухайн улиралд судлах хичээл, кредит цагтай дүйцүүлэн тооцно.

Үндсэн бүтэцЗахиргааны зөвлөл• Б. Цэрэндаваа (Ph.D, дэд проф.) - Захирал • А. Батсуурь (Ph.D) - МХУЗ-ын тэнхимийн эрхлэгч• Г. Пүрэвдорж (Ph.D) - Түүхийн тэнхимийн эрхлэгч• Ц. Пүрэвсүрэн (Ph.D) - Нийгмийн ухааны тэнхимийн эрхлэгч• Н. Батжаргал (МА) - НББ-ийн тэнхимийн эрхлэгч• Б. Болд (МА) - БТ-ын тэнхимийн эрхлэгч• Б. Цэцэгжав - Нягтлан бодогч Эрдмийн зөвлөл:• Б. Цэрэндаваа (Ph.D) - Захирал (Эрдмийн зөвлөлийн дарга)• Ч. Мөнхбаяр (Ph.D) - Түүхийн тэнхимийн багш (Эрдэмтэн нарийн бичгийн дарга)Гишүүд:• Д.Өрнөхдэлгэр (Ph.D, дэд проф.)- ССБЗЭ дэд захирал• М. Ганболд (Ph.D, проф.)- ЭЗХХҮЭ дэд захирал• Б. Даваадорж (Ph.D, проф.)- МХУЗ-ын тэнхимийн багш• А. Батсуурь (Ph.D) – МХУЗ-ын тэнхимийн эрхлэгч• Г. Пүрэвдорж (Ph.D, дэд проф)- Түүхийн тэнхимийн эрхлэгч• Б. Нямдорж (Ph.D проф)- Түүхийн тэнхимийн багш• Л. Нямсүрэн (Ph.D)- Түүхийн тэнхимийн багш• И. Бүрэн-Өлзий (Ph.D, дэд проф.) - Нийгмийн ухааны тэнхимийн багш• Ц. Пүрэвсүрэн (Ph.D)- Нийгмийн ухааны тэнхимийн эрхлэгч• Г. Ичинноров (Ph.D)- Нийгмийн ухааны тэнхимийн багш• Т. Эрдэнэцэцэг (МА) - НББ-ийн тэнхимийн багш• Н. Батжаргал (МА) - НББ-ийн тэнхимийн эрхлэгч• Б. Баярболд (МА) - БТ-ийн тэнхимийн багш

Page 50: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

50

ТЭНХИМҮҮД

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭИх семинарын зөвлөл:

Дарга Б.Нямдорж (Ph.D. проф)Нарийн бичгийн дарга Ч.Мөнхбаяр (Ph.D)

Гишүүд: Л.Нямсүрэн (Ph.D)А. Батсуурь (Ph.D)Г. Ичинноров (Ph.D)Т. Эрдэнэцэцэг (Магистр)Б. Болд (Магистр)

СУРГАЛТБакалаврын өдрийн сургалтЕрөнхий боловсролын бүрэн дунд боловсролтой хүнийг өдрөөр 4 жил сургана.Магистрын сургалтБакалаврын зэрэгтэй төгссөн дээд боловсролтой хүнийг магистрын өдөр, эчнээ

сургалтандаа хичээллүүлнэ. - Монгол хэл шинжлэл- өдөр/эчнээ- Утга зохиол судлал, шүүмж-өдөр/эчнээ- Түүх-өдөр/эчнээМагистрын суралцах хугацаа 1.5- 2 жил байна.Докторантурын сургалт Танилцуулга:• Монгол хэл-уран зохиол (өдөр)• Түүх (өдөр)Гадаад болон дотоодын их, дээд сургуулийг магистраас дээш зэрэгтэй төгссөн суралцагчийг

Докторын зэрэг олгох сургалтандаа 3 жилээр суралцуулна\ЭЛСЭЛТБакалаврын өдрийн ангийн элсэлтБакалаврын зэрэг олгох өдрийн анги /4 жил/:

Бүлэг Элсүүлэх мэргэжил Ерөнхий шалгалт өгөх хичээл1 Монгол хэл-уран зохиолын багш Монгол хэл2 Монгол-герман хэлний багш Монгол хэл эсвэл гадаад хэл3 Эрх зүй;

Нийгмийн ухааны багш;/Нутгийн удирдлага/

Нийгмийн тухай мэдлэг, Монголын түүх, монгол хэлний аль нэгээр

4 Түүх-нийгэм судлалын багш Монгол улсын түүх эсвэл Нийгмийн тухай мэдлэг

5 Түүх-аялал жуулчлал Монгол улсын түүх, гадаад хэл, газар зүйн аль нэгээр

6 Биеийн тамирын багш Ур чадвар 70%, монгол хэл эсвэл нийгмийн тухай мэдлэг 30%

7 Нягтлан бодох бүртгэл Математик8 Бизнесийн менежмент Математик, гадаад хэл

Page 51: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

51

9 Нягтлан бодох бүртгэл /2.5 жилийн эчнээ анги/

Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлээр тусгай дунд болон эдийн засгийн бусад мэргэжлээр дээд боловсролтой хүнийг элсүүлнэ.

10 Нягтлан бодох бүртгэл /3 жилийн эчнээ анги/

Эдийн засгийн бус мэргэжлээр дээд боловсролтой хүнийг элсүүлнэ.

Магистрын өдөр/ эчнээ ангийн элсэлтМагистрын зэрэг олгох мэргэжил /1.5-2.5 жил/• Түүх (өдөр/эчнээ)• Монгол хэл шинжлэл (өдөр/эчнээ)• Утга зохиол судлал, шүүмж (өдөр/эчнээ)Элсэлтийн хугацаа Жил бүрийн 08 сарын 25- наас 30- ныг хүртэл бүртгэнэ. Магистрантурт бүртгүүлэхдээ

дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд: • Элсэхийг хүссэн өргөдөл• Иргэний үнэмлэх түүний баталгаажуулсан хуулбар• Бакалаврын диплом түүний баталгаажуулсан хуулбар• 3х4 хэмжээний 2% цээж зураг• Иргэний үнэмлэх• Элсэлтийн хураамж болон сурлагын дэвтрийн үнэ тушаасан баримт зэрэг болно. Элсэлтийн шалгалтМагистрын зэрэг олгох мэргэжлээр бакалаврын зэрэгтэй элсэгчдээс мэргэжил, гадаад

хэлний уралдаант шалгалт авч элсүүлнэ.Элсэгчдэд тавигдах шаардлага:Гадаад болон дотоодын их, дээд сургуулиудыг .монгол хэл, түүх, уран зохиолын мэргэжлээр

бакалаврын зэрэгтэй төгссөн байхыг шаардана.Магистрантурын сургалт, элсэлт, бүртгэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг

Магистрантурын сургалтхэсгээс үзнэ үү.Докторантурын сургалтЗөвлөгөөМагистр докторын сургалтад элсэхийг хүсч байгаа та дараах зүйлүүдэд анхаарлаа

хандуулна уу.1. Та манай магистр докторын сургалтын журмыг уншиж танилцаарай.2. Та мэргэжлийн чиглэлээ зөв сонгосон эсэхээ шалгаарай.3. Та сургалтын ямар хэлбэрээр суралцахаа бүртгүүлэхээсээ өмнө сонгосон байх

хэрэгтэй.4. Та сургалтын төлбөрөө хувиараа төлөх, төрийн сангийн зээл, тэтгэлэгт хөтөлбөрт

хамрагдаж чадах эсэхээ судлаарай.Докторын зэрэг олгох мэргэжил /3 жил/• Монгол хэл-уран зохиол (өдөр)• Түүх (өдөр)Докторын зэрэг олгох мэргэжлээр магистрын зэрэгтэй элсэгчдээс мэргэжил, гадаад хэлний

уралдаант шалгалт авч элсүүлнэ.ЗАХИРАЛ: Б. Цэрэндаваа (Ph.D, дэд проф.)ЗАХИРЛЫН ТУСЛАХ, ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: Г.БадамсүрэнЗАХИРГААНЫ ЗӨВЛӨЛ: • Б.Цэрэндаваа (Ph.D) - Захирал• А. Батсуурь (Ph.D) - МХУЗ-ын тэнхимийн эрхлэгч• Г. Пүрэвдорж (Ph.D) - Түүхийн тэнхимийн эрхлэгч

Page 52: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

52

• Ц. Пүрэвсүрэн (Ph.D) - Нийгмийн ухааны тэнхимийн эрхлэгч• Н. Батжаргал (МА) - НББ-ийн тэнхимийн эрхлэгч• Б. Цэцэгжав - Нягтлан бодогч

ХЭЛ ЗОХИОЛЫН ТЭНХИМ

ЭРХЭМ ЗОРИЛГО: Сургуулийн эрхэм зорилго, зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд нийгэмд үйлчилж, хэл бичгийн

ухааны салбарт сургалт, эрдэм шинжилгээний ажлыг хослуулан явуулж монгол хэл, уран зохиолын болон хэлний дээд боловсролтой, мэргэжлийн зохих түвшинд бие даан ажиллах мэдлэг, чадвартай, шинжлэх ухааны судалгааны онол, аргазүй, эзэмшсэн, иргэний өндөр соёлтой мэргэжилтэй болж төлөвших таатай орчинг бүрдүүлж, үйлчлэхэд оршино.

Хэл зохиолын тэнхимийн уриа: ЭХ ХЭЛ – ЭРДМИЙН ТҮЛХҮҮРТҮҮХИЙН ТОВЧ:Хэл зохиолын тэнхим нь 1979 онд байгуулагдсан бөгөөд энэ хугацаанд 700-аад багшлах

боловсон хүчнийг бэлтгэн гаргасан нь эх орны өнцөг булан бүрд нэр төртэй ажиллаж байна. 1979 оноос хойших хугацаанд ажиллаж байсан багш нараас 20 гаруй хүн боловсролын

болон шинжлэх ухааны докторын зэргийг хамгаалаад байна. Манай хамт олон: Эдүгээ тус тэнхимд 4 боловсролын доктор, 5 докторант 1 магистр ажиллаж байна. Манай хамт олонБ.Даваадорж (Ph.D, проф.)Б.Цэрэндаваа (Ph.D) А. Батсуурь (Ph.D)Д.Өрнөхдэлгэр (Ph.D, дэд проф.)Б.Бямбадорж (Докторант)В.Янжиндулам (Докторант)М.Өлзийсайхан (Докторант) И.Жавхлан (Докторант)Н.Энхтуяа (Докторант)Б.Жавзанпагам (Магистр)Сургалтын үйл ажиллагаа: Тус тэнхим нь 4 жилийн хугацаагаар монгол хэл уран зохиолын багш, монгол-герман хэлний

багш, орчуулагчийн мэргэжлээр бакалаврын зэрэгтэй дээд боловсролтой мэргэжилтнийг бэлтгэхийн зэрэгцээ хэлний бэлтгэлийн өдрийн 1 жилийн, магистрын өдрийн 1,5 жилийн эчнээ 2,5 жилийн, докторын өдрийн 3 жилийн сургалтыг зохион байгуулж байна.

Монгол хэл, уран зохиолын анги, Монгол-Герман хэлний ангид Солонгос улс, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгаас гадна Хөвсгөл, Баянхонгор, Булган, Улаанбаатар хотоос хөвгүүд, охид ирж суралцдаг бөгөөд мэргэжлийн сургалтыг батлагдсан төлөвлөгөөгөөр хичээл тус тусын хөтөлбөр тодорхойлолтын дагуу зохион байгуулснаар суралцагч оюутан нь 4 жилийн хугацаанд 120-н багц цагийн хичээлийг судлан эзэмшиж, бакалаврын зэрэгтэй, багшаар бэлтгэгддэг. Мөн тус тэнхимд БНХАУ, Япон, Солонгос, Орос, Герман зэрэг орны суралцагчид хэлний бэлтгэл ангид суралцдаг.

Page 53: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

53

Монгол-Герман хэлний ангид элсэн суралцаж буй оюутнууд амжилттай суралцвал Щвейцарийн холбооны улсын Сурган хүмүүжүүлэх сургуулиудад 100%-ийн тэтгэлэгээр жилийн турш суралцах боломжтой. Одоогоор Щвейцарийн холбооны улсад 11, 12 дахь оюутан амжилттай суралцаж байна.

Судалгааны чиглэл: • Ойрадсудлал• Эхбичвэрийнсудалгаа• Буддынгүнухаанысудалгаа• Алтайн хэлсудлал• Соёлхоорондынхарилцаа• СэтгэцхэлшинжлэлТэнхимээс мэргэжлийн сургалтыг зохион байгуулахын зэрэгцээ судалгаа шинжилгээний

ажлыг эх орны баруун бүс нутагт тодорхой төлөвлөгөөний дагуу явуулж ойрад болон баруун бүс нутгийн монголчуудын хэл аялгуу, аман билигийн судалгааг хийж нэлээд хэмжээний эх хэрэглэгдэхүүнийг цуглуулсан.

Хэл зохиолын тэнхим нь хоёр сантай. “Аялгуу, аман зохиолын сан”-д торгууд, өөлд, захчин, урианхай, мянгад, дөрвөд, баяд, элжгэн халхын аман аялгуу, тува хэлний материал, баатарлагийн туулийн бичмэл эх, үлгэр, домог, уртын дуу, хууч яриа зэргийг агуулсан дуут хуурцаг, бичлэгүүд хадгалагдаж байна.

“Монголчуудын бичиг соёлын сургалтын сан”-д соёмбо, дөрвөлжин, монгол бичгээр үйлдсэн 40 гаруй, тод үсгээр үйлдсэн 80 гаруй, төвд хэлээр бичсэн 800 гаруй судар шастир байгаагийн зэрэгцээ бурханы хөрөг, модон барын хэв зэрэг эд өлгийн зүйл, 30 орчим дурсгалт зүйл, нийт 1000 шахам судалгаа шинжилгээний эх хэрэглэгдэхүүн бий.

Тэнхимийн багш нар судалгааны ажлыг тодорхой сэдвээр гүйцэтгэн өөр өөрийн судалгааны чиглэл, бүтээл туурвилтай болоод байна. Оюутнууд 4 жилийн хугацаанд жил бүр судалгааны ажил бас гүйцэтгэх бөгөөд оюутны болон багш оюутны эрдэм шинжилгээний хурлыг жилд 3-аас дээш удаа хийж, үр дүнгээ хэлэлцэж зөвлөлддөг.

Суралцагчдын ном сурах бичгийн хангамжинд анхаарч номын санг тухай бүр мэргэжлийн ном бүтээлээр баяжуулахын хамт цахим номын сантай болж сургалт болон судалгааны үйл ажиллагаанд тогтмол ашигласаар байна.

ТҮҮХИЙН ТЭНХИМИЙН ТАНИЛЦУУЛГАЭРХЭМ ЗОРИЛГО:• Түүхийн салбарт бакалавр, магистр, докторын түвшинд эрдэм шинжилгээ, сургалтын

ажлыг явуулж, шинжлэх ухааны мэдлэгийн санд зохих хувь нэмэр оруулах;• Монгол улсын болон олон улсын жишигт нийцсэн их сургуулийн боловсролтой,

мэргэжлийн түвшинд бие даан ажиллах мэдлэг, чадвартай, өрсөлдөх чадвар сайтай, иргэний өндөр соёлтой мэргэжилтэн төлөвших таатай орчин, хөтөлбөрөөр үйлчлэх; Монголын

• Баруун бүс нутгийн олон ястны түүх соёлын судалгааны төв болох зэрэг явдалд оршино.ТЭНХИМИЙН УРИА: Чанартай боловсрол-хөгжлийн үндэсТҮҮХИЙН ТОВЧ: Тус сургууль анх 1979 онд Ховд дахь УБДС нэртэйгээр байгуулагдах

үед шинээр нээгдсэн ууган хоёр тэнхимийн нэг нь Түүхийн тэнхим (хуучин нэрээр Нийгмийн ухааны тэнхим) юм. Эхэн үедээ тус тэнхимд түүхийн салбараас гадна монгол хэл-уран зохиол, орос хэл, сурган хүмүүжүүлэх ухаан, газар зүй, цэрэгжил, нягтлан бодох бүртгэл, нийгмийн ухааны салбарууд хамрагдаж байв. Улмаар тэдгээр салбарууд нь хөгжлийн явцад тус тусдаа

Page 54: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

54

бие даасан тэнхимүүд болон салжээ. 2005 оноос эхлэн “Түүхийн тэнхим” нэртэйгээр бие даасан тэнхим болон зохион байгуулагдсан.

Манай хамт олон• Г.Пүрэвдорж Ph.D, дэд проф.(Түүхийн тэнхимийн эрхлэгч)• Нямдорж Ph.D, проф.• М.Ганболд Ph.D, проф.• Л.Нямсүрэн Ph.D• Ч.Мөнхбаяр. Доктор, багш• Л.Отгонбаяр. Магистр, Докторант, багш• А.Жавзандулам. Хичээлийн туслах ажилтан

СУРГАЛТЫН АЖИЛ:Бакалаврын түвшинд:• 1979-1985 онд түүх-газар зүй, газар-түүхийн багш•1986-1990 онд түүх-нийгэм судлалын багш• 1992-2002 онд түүхч-түүхийн багш• 2002 оноос түүх-нийгэм судлалын багшийн мэргэжлээр тус тус элсэлт авч, 1979 оноос

хойш өнөөг хүртэл 450 гаруй мэргэжилтэн бэлтгэн гаргажээ.Магистр, докторын түвшинд:• 2003 оноос түүхийн өдрийн болон эчнээ ангийн магистрын сургалт• 2007 оноос түүхийн докторын сургалт тус тус нээсэн. 2003 оноос хойш гадаад, дотоодын

нийт 28 магистр бэлтгэн гаргасан. Манай салбарын төгсөгчид дотоодын их дээд сургууль болон ерөнхий боловсролын

сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллагууд, хувийн секторуудад, төрийн албанд амжилттай ажиллаж байна.

Тэнхимийн дэргэд парламентийн мэтгэлцээний “Бамбар” клуб, “Археологи сонирхогчдын дугуйлан”, “Залуу түүхчид” клуб ажиллаж оюутнуудыг илтгэх, өөрийгөө илрэхийлэх, мэтгэлцэх, өөрийн үзэл баримтлалаа хамгаалах болон хэл ярианы чадвараа хөгжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажилд татан оролцуулах, оюутны чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.

БАГШЛАХ БОЛОВСОН ХҮЧИН: Тус тэнхим нь мэргэжлийн 6 багштай. Бүгд тухайн мэргэжлээр багшлах эрхтэй. Эрдмийн зэргийн хувьд: Доктор Ph.D 4, Доктор 1, докторант 1 багш ажиллаж байна. Эрдмийн цолны хувьд 4 багш дэд профессор цолтой.

ТЭНХИМИЙН ХАМТ ОЛНЫ АМЖИЛТ2005, 2007 онуудад сургалт эрдэм шинжилгээний ажлаараа “Сургуулийн тэргүүний хамт

олон”-оор шалгарсан. Магадлан итгэмжлэл: “Түүх-нийгэм судлалын багш мэргэжлээр бакалаврын зэрэг олгох

сургалтын хөтөлбөр нь”дээд боловсролын сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шалгуур, шаардлагыг ханган Боловсрол судлалын чиглэлээр хөтөлбөрийн үнэлгээ хийх мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтээр Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хурлаар 5 жилийн хугацаатай магадлан итгэмжлэгдсэн.

БИЕИЙН ТАМИРЫН ТЭНХИМ, СПОРТ КЛУБ

ТЭНХИМИЙН ХАМТ ОЛОН:Тэнхимийн эрхлэгч Б.Болд (Бөхийн багш, магистр)Багш Д.Баярболд (Биеийн тамир спортын тэргүүний ажилтан Монгол улсын волейболын

спортын мастер, магистр)Багш Б.Барсболд (Биеийн тамир спортын тэргүүний ажилтан Гимнастикийн ОУХМ,

магистр)Багш Ч.Түвшинсайхан (Хөнгөн атлетикийн спортын дэд мастер, магистр)

Page 55: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

55

Багш Б.Цагаач (Монгол улсын теннисний спортын мастер, магистр)Багш Ч. Түмэндэлгэр (Сагсан бөмбөгийн спортын 1-р зэрэгтэй, магистр)Хичээлийн туслах ажилтан Г. Нарантуяа (Магистр)ЭРХЭМ ЗОРИЛГО: • Баруун бүсэд биеийн тамир спортын чиглэлээр оюутныг суралцуулж мэргэжлийн зохих

түвшинд ажиллаж амьдрах мэдлэг, чадвар дадал эзэмсэн зөв төлөвшилтэй, бие бялдарын өв тэгш хөгжилтэй мэргэжилтэн иргэнийг бэлтгэхэд оршино.

ТҮҮХИЙН ХУУДАСНАА:• 1979 оны 10-р сард Ховд дахь УБДС байгуулагсан. • 1993 оны 9-р сард МУИС-ийн Ховд дахь салбар болон зохион байгуулагдсан.• 1987 оны 9-р сард Биеийн тамирын тэнхим байгуулагдсан.• 1991 оны 6-р сард Биеийн тамирын тэнхимиийн анхны төгсөлт хийгдсэн.• 2008 онд Биеийн тамир эрүүл мэндийн тэнхим, спорт клуб болон өргөжсөн.Тус тэнхим нь иж бүрэн тоног төхөөрөмжтэй, сургалтын спорт заал, бөхийн өрөө, анги

танхимтэй. Нийт оюутны 40 орчим хувь нь сургалтын төрийг сангийн зээл тусламжаар суралцаж байна. Сургууль дээр 5 төрлийн сонгон суралцах, мэргэших, спортын ур чадвар дээшлүүлэх сургалтыг явуулдаг.

СУРГАЛТЫН ОРЧИН:Сургалтын өнөөгийн нөхцөлд дурдсан заал, танхимыг ашиглан мэргэжлийн болон

мэргэжлийн бус 56 ангийн биеийн тамирын хичээлийг бас зохион явуулж, залуу үеийг эрүүл аж төрөх үйлийг төлөвшүүлэн ажилладаг. Жилд дунджаар биеийн тамирын мэргэжлээр 325 мэргэжилтэн бэлтгэж, мэргэжлийн бус ангийн 1000 оюутанд бие бялдрын хүмүүжил олгож байна. 2013 оны 1-р улиралд тус тэнхимийн ангид 21 оюутан элсэн орсон.

Спортын мэргэжлийн хичээл заах багш нарын мэргэжлийн ур чадвар, зэрэглэл ахиж, улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож өндөр амжилт үзүүлж байсан туршлагатай багш нар тогтвортой ажиллаж ирсэн бөгөөд өнөөгийн байдлаар спортын олон улсын хэмжээний мастер цолтой багш 1, спортын мастер багш 2, дэд мастер 1, спортын өндөр цолтой болон нарийн мэргэжлийн багш нар ажиллаж байна

ТЭНХИМИЙН СҮҮЛИЙН ЖИЛИЙН АМЖИЛТУУДААС ДУРДВАЛ: 1. Баруун бүсийн оюутны урлаг, спортын их наадамд жил бүр амжилттай оролцон 1, 2-р

байр2. 2009 оны Монголын оюутны их наадмаас хөнгөн атлетикийн 4*100 метрийн бухиа

гүйлтийн төрлөөр багаараа мөнгөн медаль 3. Аэробик гимнастикийн төрлөөр хүрэл медаль, 2010 онд Гимнастикийн УАШТ-ний

шагналт 6-р байр4. Славак улсад болсон бүсийн цомын тэмцээнд Гимнастикийн төрлөөр НХУС-ийн

Багш, биеийн тамирын 3-р ангийн оюутан Ц. Адъяасүрэн оролцож багаараа 1-р байр эзэлсэн. 5. МУ-ын спортын мастер Мундаагийн Баяраагийн нэрэмжит “Волейболын” аймгийн

аварга шалгаруулах тэмцээнд ХИС-ийн Ирвэсүүд багийн эрэгтэй тамирчид 2-р байр эзэлсэн. Улс болон аймгийн аварга шалгаруулах тэмцээнд тогтмол амжилттай оролцдог.

НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ТЭНХИММАНАЙ ХАМТ ОЛОН:

1. Т.Эрдэнэцэцэг Докторант, МУ-ын МНБ,2. Г.Баялаг Докторант, МУ-ын МНБ, Татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч3. М.Сайханаа Магистр, МУ-ын МНБ4. Х.Болдбаатар Магистр, МУ-ын МНБ5. Г.Адьяабаатар Докторант, МУ-ын МНБ

Page 56: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

56

6. Н.Батжаргал Магистр, МУ-ын МНБ, тэнхимийн эрхлэгч7. Б.Наранцэцэг Магистр8. Т.Батчимэг Магистр9. Г.Гэрэлсүрэн Магистр10. М. Энхзаяа Хичээлийн туслах ажилтан

Тус тэнхим нь мэргэжлийн 9 багштай. Эрдмийн зэргийн хувьд докторант 2, магистр 6, магистрант 1 багш, үүнээс МУ-ын МНБ цолтой багш 6, татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч 1 багш, хичээлийн туслах ажилтан 1, нийт 10 хүн ажиллаж байна.

ЭРХЭМ ЗОРИЛГО: Монгол Улсын болон олон улсын жишигт нийцсэн, хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх

чадвартай, нягтлан бодогч мэргэжилтэн бэлтгэн гаргах явдал болно. ТҮҮХЭН ТОВЧ: Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн шаардлага, ард түмний эрэлт хэрэгцээг

харгалзан, тухайн бүс нутгийг нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэй боловсон хүчнээр хангах зорилгоор 1998–1999 оны хичээлийн жилээс эхлэн тус сургуульд нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Гэгээрлийн яам, Хууль зүйн яам гаргажээ. Уг шийдвэрийн дагуу нягтлан бодох бүртгэлийн анги анх тус сургуулийн ууган хоёр тэнхимийн нэг болох нийгмийн ухааны тэнхимийн харьяанд нэг багш, 29 оюутантайгаар нээгдэж байсан ба 2001 оноос бие даасан нягтлан бодох бүртгэлийн тэнхим болон зохион байгуулагдаж 2008 оноос Ховд Их Сургуулийн Нийгэм Хүмүүнлэгийн Ухааны Сургуулийн харьяанд үйл ажиллагаагаа явуулж байна.

ТАНХИМЫН СУРГАЛТ: Бакалаврын төвшинд Нягтлан бодох бүртгэл мэргэжлээр сургалт явуулж байна. Мөн

нягтлан бодох бүртгэлийн өдрийн болон эчнээ 2.5-3 жилийн сургалт явуулдаг.Бидний амжилт, бидний бахархал: Тус салбарын оюутнуудаас нягтлан бодох бүртгэлийн улсын V олимпиадад 2002 онд анх

оролцсоноос хойш дараах амжилтуудыг үзүүлсэн байна.• 2002 онд багийн дүнгээр IV байр, TOP-10 оюутанд Д. Ганзориг • 2004 онд багийн дүнгээр VI байр, TOP-10 оюутанд Б.Батсүх • 2007 онд багийн дүнгээр VI байр, TOP-10 оюутанд Д. Даваабаяр, Т. Батчимэг • 2009 онд багийн дүнгээр II байр, мөнгөн медаль, TOP-10 оюутанд Б. Батзориг, Ц.

Баяржаргал, Э.Сумъяа• 2011 онд багийн дүнгээр III байр, хүрэл медаль, ТОP-10 оюутанд Ч. Сэлэнгэ нар шалгарч

байв.Мөн 2003, 2005, 2006, 2008, 2010 онуудад багийн дүнгээр VI байранд тус тус шалгарч ,

тогтмол амжилт үзүүлсээр ирсэн.2012-2013 оны хичээлийн жилд ММНБИ-с “Монгол Улсын 2012 оны санхүүгийн салбарын

оны шилдэг багш”- аар ХИС-ийн НХУС-ийн НББ-ийн тэнхимийн багш Г. Баялаг шалгарсан.

НИЙГМИЙН УХААНЫ ТЭНХИМ

1. Ц.Пүрэвсүрэн Доктор(Ph), багш /НУ-ны тэнхимийн эрхлэгч/2. И.Бүрэн-Өлзий Доктор (Ph), дэд проф3. Г. Ичинноров Доктор(Ph), багш 4. Д.Ширэндэв Доктор(Ph), багш5. С.Хишигтогтох Докторант, багш 6. Ц. Бямбачулуун Докторант, багш 7. Н.Отгончимэг, Магистр, ХТА8. Ц.Амаржаргал Магистр, багш

Page 57: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

57

9. Ж.Эрдэнэсувд Магистр, багш10. Б.Мөнхзаяа Магистрант, багш11. Б.Болорцэцэг Магистр, багшЭРХЭМ ЗОРИЛГО: Нийгмийн Ухааны Тэнхимийн эрхэм зорилго нь Ховд Их Сургуулийн

эрхэм зорилго, зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд нийгэмд үйлчилж, Нийгэм судлал, Улс төр, Эрх зүй зэрэг нийгмийн ухааны салбарт сургалт-эрдэм шинжилгээний ажил хослуулан явуулж, мөн дээрх чиглэлүүдээр дээд боловсролтой, мэргэжлийн зохих түвшинд бие даан ажиллах мэдлэг, дадал чадвартай, шинжлэх ухааны судалгаа онол, арга зүй эзэмшсэн, иргэний өндөр соёлтой мэргэжилтэн болж төлөвших таатай орчинг үе шаттайгаар бүрдүүлж, үйлчлэхэд оршино.

ТҮҮХЭН ТОВЧ: Нийгмийн ухааны тэнхим нь анх 1979 онд Ховд дахь УБДС нэртэйгээр байгуулагдах үед шинээр нээгдсэн ууган хоёр тэнхимийн нэг нь юм.

Байгуулагдсан цагаасаа эхлэн их, дээд сургуулийн анхдагч нэгж тэнхимийн үндсэн үүргийн дагуу сургалт эрдэм шинжилгээний ажлыг тогтмол, тасралтгүй үр өгөөжтэй явуулж ирсэн болно. Энэ хугацаанд 1979 оноос түүх, түүх нийгэм судлалын багш, 1998 онд нягтлан бодох бүртгэл, 2000 онд эрх зүй, 2003 онд нийгэм судлал-эрх зүй, улс төр судлал-нийгэм судлалын багшийн ангийг шинээр нээн сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагаа явуулж ирснээс 2002 онд Нягтлан бодох бүртгэлийн тэнхим, 2005 онд Түүхийн тэнхим тус тус бие даасан салбар нэгж болон гарчээ.

Эдүгээ тус тэнхимд философи, улс төр, эрх зүйн мэргэжлийн 10 багш сургалт, эрдэм шинжилгээний ажлыг эрхлэн явуулж байгаагаас доктор-4, докторант-2, магистр-2, магистрант-1, хичээлийн туслах ажилтан 1 гэсэн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.

СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА: Тус тэнхим нь Багш-Нийгмийн ухаан, Төрийн захиргааны менежмент /нутгийн удирдлага/, Эрх зүйч мэргэжлээр элсэлт авч бакалаврын түвшний боловсрол эзэмшүүлэх сургалт явуулж байна. Багшлах дадлагыг сургуулиуд дээр 2 ээлжээр 6 долоо хоногийн хугацаанд багшлах дадлагыг гүйцэтгэж багшлах ерөнхий эв дүй, ур чадварыг эзэмшдэг бол эрх зүй, төрийн захиргааны менежментийн ангийн суралцагчид танилцах болон үйлдвэрлэлийн дадлага хийдэг.

СУРГАЛТЫН ОРЧИН: Материаллаг баазын хувьд багш, оюутны суралцах нөхцөл боломж, сургалтын өрөө тэнхим, сурах бичиг, ном материал, техник хэрэгсэл, интернетээр бүрэн хангагдсан.

НИЙГМИЙН УХААНЫ ТЭНХИМИЙН ХАЯГ Монгол улс, Ховд аймаг

Ховд их сургууль, Хичээлийн I байр 402, 302 тоот

БАЯН-ӨЛГИЙ ДАХЬ САЛБАР СУРГУУЛЬ

Математик, Мэдээлэл зүйн тэнхим2006-2007 оны хичээлийн жилд манай сургууль тэнхимийн бүтэцтэй болсон бөгөөд

тухайн үед Математик, Мэдээлэл зүйн тэнхим 8 багш, Математикийн багш мэргэжлийн 1, 2, 3, 4 дүгээр курс, Математик, Мэдээлэл зүйн багш мэргэжлийн 1 дүгээр курс гэсэн 5 ангитай, 101 оюутантай байсан.

“Математикийн багш” болон “Математик, Мэдээлэл зүйн багш” мэргэжлээр нийт 396 оюутан элсүүлэн мэргэжил эзэмшүүлсэнээс 2013 оны байдлаар 211 нь мэргэжлээ эзэмшин төгсөж 102 нь мэргэжлээрээ ажиллаж байгаа.

Төгсөгчидтэй хийсэн судалгаагаар эхний 9 жилийн элсэгчдийн 71,2 % нь сургуулиа төгссөн, төгсөгчдийн 48.34% нь ажлын байраар хангагдсан байна.

Page 58: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

58

Одоо 9 багш, 4 анги, 86 оюутантай сургалтын үйл ажиллагаагаа явуулдаг. Тэнхимийн багш нарын бүрэлдэхүүнд ахлах багш 5, багш 4 бөгөөд эмэгтэй 5, эрэгтэй 4

багш байгаа.1. А.Айшолпан 9 дэх жилдээ багшилж байгаа, магистр, Бага боловсролын математикийн

онол хичээлийг голлон заадаг.2. А.Абзал 13 дахь жилдээ багшилж байгаа, докторант, Магадлалын онол, мэргэжлийн

удиртгал хичээлийг голлон заадаг, тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байсан.3. А.Алмасбек 17 дахь жилдээ багшилж байгаа, докторант бөгөөд олон жил удирдах

ажил хийж байсан, Мэдээлэл Технологи Мэдээлэлийн Систем хичээлийг голлон заадаг.4. М.Инжуу 11 дэх жилдээ багшилж байгаа, доктрант, Мэдээлэл зүй дидактик хичээлийг

голлон заадаг.5. М.Тогтох 5 дахь жилдээ багшилж байгаа, магистр, Мэдээлэл зүй, Тооцоолон бодох

зэрэг хичээлийг голлон заадаг.6. Б. Жайна 14 дэх жилдээ багшилж байгаа, магистр, Тооны онол, Алгебрийн хичээлийг

голлон заадаг.7. Х.Тойбазар 8 дахь жилдээ багшилж байгаа, магистр, Дифферанциал тэгшитгэл,

элементар математик хичээлийг голлон заадаг.8. Б.Жансая 4 дэх жилдээ багшилж байгаа, магистр, Мэдээлэл Технологи Мэдээлэлийн

Систем , Англи хэл хичээлийг голлон заадаг.9. Х.Дамыс 23 дахь жилдээ багшилж байгаа, магистр, Математик дидактик хичээлийг

голлон заадаг, тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байгаа.Математик, мэдээлэл зүйн тэнхимийн эрхэм зорилго: Багш мэргэжлээр суралцагчдын хүсэл сонирхолд нийцсэн чанартай сургалт явуулахТэнхимийн онцлог:• Тэнхимийн багш нар нээлттэй хичээл явуулах ба тэнхимийн семинарыг тогтмол

явуулж, санал бодлоо солилцон хамтран ажилладаг.• Уралдаан тэмцээнд байнга идэвхтэй оролцдог. • Эрдэм шинжилгээний онол, практикийн бага хурал зохион байгуулдаг.• Жил бүр Мэргэжил сурталчлах аяны хүрээнд аймгийн ЕБС-ийн 11-р ангийн

сурагчдын дунд тэнхимийн багш нарын зохиосон бодлогуудаар Математикийн олимпиад зохион явуулдаг.

• Тэнхимийн харьяа анги танхимын бүрэн бүтэн байдал, дотоод тохижолтод анхааран ажиллаж, засварыг хийж гүйцэтгэдэг. Тухайлбал: 2012-2013 оны хичээлийн жилд анги бүрт хэвшүүлэх 10 зүйлийг мөрдөж ажилласан.

Математик, мэдээлэл зүйн тэнхимийн багш нарын бүтээлүүд№ Овог нэр Бүтээлийн нэр, он1 Авшүкир

Абзал1.“Анхан Шатны Математикийн Онолын Үндэс хичээлийн хөтөлбөрийг боловсронгуй болгох асуудалд “ магистрын зэрэг горилсон бүтээл, 2001 2. “Анхан Шатны Математикийн Онолын Үндэс-1” гарын авлага, 20053. Магадлалын дасгал бодлого гарын авлага, 2006

Page 59: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

59

2 Хожагайн Алмасбек

1.“Давхар ба муруй шугаман интеграл” гарын авлага, 20032.“Тогызхумалак/есөн хоргол/ тоглож сурцгаая” гарын авлага /Казах хэл дээр/ 20093. Орчуулсан бүтээлүүд: /Монгол хэлнээс Казах хэл рүү/“Алгебр-6”,2005“Мэдээлэл зүй-5,6”, 2007“Багачуудын математик”, 20024.“Тогызхумалак тоглож сурцгаая” гарын авлага /Монгол хэл дээр/, 2013

3 Ансаган Айшолпан

“Олонлогийн онолыг заах арга зүйн асуудалд” магистрын зэрэг горилсон бүтээл, 2006

4 Хапуран Дамыс

1.“Сэтгэхүйг хөгжүүлэх дасгал бодлогууд” гарын авлага, 20062.“Элементар математикийн заах арга зүйг сайжруулах тухай” магистрын зэрэг горилсон бүтээл, 20093.“Тоо заах арга зүйн зөвлөмж” гарын авлага, 20114. “Математикийн энгийн төсөөллийг төлөвшүүлэх арга зүйн зөвлөмж”, 2013

5 Бохай Жайна

1.“Геометрийн хичээлд бүтээлч сэтгэлгээний аргуудыг хэрэглэх боломж” магистрын зэрэг горилсон бүтээл, 20042.“Дифференциал тэгшитгэл” гарын авлага, 20033. “Ерөнхий алгебрийн бодлого бодох зөвлөмж” гарын авлага, 20054. “Тооны онол” гарын авлага, 2011

6 Марат Инжуу

1.“Бага ангийн математикийн хичээлийг амьдрал практикт холбож заах арга зүйн асуудалд “ магистрын зэрэг горилсон бүтээл, 2005 2. Мультимедиа хичээлийн цуврал CD, 2009-

7 Хамбар Тойбазар

1.ЕБС-ийн математик хичээлийн “Квадрат функц” сэдвийн электрон сурах бичиг, CD, 20092. “Математик хичээл дээр электрон сурах бичиг хэрэглэх нь” магистрын зэрэг горилсон бүтээл, 20093. “Дараалал ба функцийн хязгаар” зөвлөмж, 20104.“Тригонометр” цахим ном, 20125. Тэнхимийн динамик дотоод вэб хуудас, 2009

8 Маясат Тогтох

“Оюутны бие даалтыг цахим хэлбэрээр үнэлэх нь” магистрын зэрэг горилсон бүтээл, 2012

9 Баянхан Жансая

“Казах суралцагчдад зориулсан Монгол хэлний сургалтын программын нэгэн хувилбар” магистрын зэрэг горилсон бүтээл, 2013

Математик, мэдээлэл зүйн тэнхимийн суурь судалгааны сэдэв: “Бодлого бодох ба зохиох аргачлалын зарим асуудлууд”

Тэнхимийн багш нарын судалгааны сэдвүүд нь:№ Овог нэр Судалгааны сэдвүүд Холбоо барих 1 Авшүкир

Абзал1.ЕБС-ийн сургалтын хүртэмжийн судалгаа 2.Магадлалын зарим бодлогуудыг хялбар аргаар бодох

Цахим хаяг: [email protected]Утас:95427889Блог: www.abzal_math.sur.mn

Page 60: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

60

2 Хожагайн Алмасбек

”Тогызхумалак” тоглоомыг тоглож сурах боломж

Цахим хаяг: [email protected]Утас:88427388

3 Ансаган Айшолпан

Байгуулах бодлогуудыг бодох аргууд

Цахим хаяг: [email protected]Утас:99429659Блог: www.aisholpan.sur.mn

4 Хапуран Дамыс

1. Баян-Өлгий аймаг дахь Зургаан настангуудыг сургах асуудал2.Стандарт бус бодлогуудыг бодох аргууд

Цахим хаяг: Damys_h2 @yahoo.comУтас:99423290Блог:Damys.sur.mn

5 Бохай Жайна 1.Хуваагдлын зарим бодлогуудыг бодох, зохиох аргачлал

Цахим хаяг: [email protected]Утас: 99419597Блог: www.jaina.sur.mn

6 Марат Инжуу

1.Ардын аман бодлогыг сургалтанд хэрэглэх2. Мэдээлэл зүй хичээлийн өнөөгийн байдал

Цахим хаяг: [email protected]Утас:99423519Блог: www.inju.sur.mn

7 Хамбар Тойбазар

1.Математик программыг сургалтандаа хэрэглэх 2.Хавтгайн геометрийн бодлогуудыг бодох, зохиох аргачлал3. Тэнцэтгэл биш бодох аргууд

Цахим хаяг: [email protected]Утас: 94936620, 88426620Блог: www.math-bu.sur.mn

8 Маясат Тогтох

1.Сонирхолтой квадратын бодлогууд

Цахим хаяг:Утас:95399356Блог: www.mmzbu.sur.mn

9 Баянхан Жансая

1.Сургалтанд ашиглагдах программ хангамжууд

Цахим хаяг: [email protected]Утас: 99924243Блог: www.jansaya.sur.mn

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БА БАГА БОЛОВСРОЛЫН ТЭНХИМТэнхимийн товч танилцуулга• Тус тэнхим нь 1997 онд “Багшийн тэнхим” нэртэйгээр байгуулагдаж бага ангийн

багш бэлтгэж байв. • 2006-2007 оны хичээлийн жилд Монгол хэл уран зохиолын багшийн анги нээгдэж

МХУЗ-ын тэнхим болсон.• 2009-2010 оны хичээлийн 2-р хагаст хийгдсэн сургалтын бүтэц, зохион байгуулалтын

өөрчлөлттэй уялдан сургуулийн өмнөх ба бага боловсролын тэнхим болон өргөжив. Багшлах боловсон хүчин:Хумарын Гүлжан / Тэнхимийн эрхлэгч /1979 онд Баян-Өлгий аймагт төрсөн. 2001 онд МУИС-ийг Сэтгэл судлаач, Сэтгэл судлалын

багш мэргэжлээр төгссөн. 2006 онд Сэтгэл судлалын шинжлэх ухааны магистрын зэрэг хамгаалсан, МУБИС-ийн доктрант. Тус сургуульд 2001 оноос эхэлж ажиллаж байгаад 2012 оны 10 сараас эхлэн тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байна.

Шаймарданы Мөнхцэцэг /багш/1968 онд төрсөн. 1986 онд ЕБС-ийг дүүргэсэн. 1986 онд ОХУ-ын Эрхүү хотын Багшийн

дээд сургуулийг сурган, сэтгэл судлалын багш мэргэжлээр элсэн суралцаж 1991 онд төгссөн.

Page 61: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

61

2000 онд МУБИС-т Сэтгэл судлалын шинжлэх ухааны магистрын зэрэг хамгаалсан. 1991-2012 он хүртэл тус сургуульд сурган, сэтгэл судлалын багшаар тасралтгүй ажиллаж байгаад 2012 оны 10 сараас тус сургуулийн Сургалтын албаны даргаар ажиллаж байна.

Жылхайдарын Хиналган /багш/1977 онд Баян-Өлгий аймгийн Булган суманд төрсөн. 1999 онд УБИС-ийг Монгол хэл уран

зохиолын багш мэргэжлээр төгссөн. 2001 онд хэл шинжлэлийн ухааны магистр, 2008 онд хэл бичгийн ухааны докторын /Ph.D/ зэрэг хамгаалсан. 2001-2005 онд “Багш-2005” төслийн багт ажиллаж байсан. Тус сургуульд 14 дэхь жилдээ ажиллаж байгаа ба 2011 оноос эхлэн Сургуулийн эрдмийн зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байна.

Эрэвийн Болортуяа /багш/1981 онд Ховд аймгийн Дарви суманд төрсөн. 1996 онд МУИС-ийн Ховд дахь салбар

сургууль төгссөн. Монгол хэл уран зохиолын багш. 2004 онд хэл шинжлэлийн ухааны магистрын зэрэг хамгаалсан. 10 дахь жилдээ ажиллаж байна.

Бекболатын Айкүмис /багш/1982 онд Өвөрхангай аймагт төрсөн. 2004 онд Чой.Лувсанжамцын нэрэмжит ХШДС-ийг

Монгол-Япон хэлний багш, орчуулагч мэргэжлээр төгссөн, боловсролын магистр. 10 дахь жилдээ ажиллаж байна.

Жухайн Роза /багш/1982 онд Ховд аймагт төрсөн. 2004 онд МУБИС-ийг Сэтгэл зүйч мэргэжлээр төгссөн. 2009

онд боловсролын магистрын зэрэг хамгаалсан. 2007 оноос эхлэн тус сургуульд сурган, сэтгэл судлалын багшаар ажиллаж байна.

Заграагийн Эрдэнэцэцэг /багш/1985 онд Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн. 2006 онд МУБИС-ийг Сэтгэл зүйч,

багш мэргжлээр төгссөн, боловсролын магистр. 2008 оноос тус сургуульд багшилж байна.

ГАДААД ХЭЛНИЙ ТЭНХИМ

I.ТЭНХИМИЙН ТУХАЙ ТОВЧ ТАНИЛЦУУЛГАГадаад хэлний тэнхим нь 2006-2007 оны хичээлийн жилээс байгуулагдаж үйл ажиллагаагаа

явуулж эхэлсэн. Дуу хөгжим, Казах хэл, уран зохиолын багш мэргэжлээр бакалаврын зэрэгтэй боловсон хүчин бэлтгэж байна.

Төгсөгч мэргэжилтэн нь ЕБС-ийн ангид казах хэл, уран зохиолын хичээл заана.Сургалтыг казах хэл,уран зохиолын багшийн мэргэжлийн чиглэлээр явуулдаг ба

мэргэжлийн бус ангиудад орос, англи хэлний боловсрол олгоно. Нийт 140 оюутантай: Үүнд: Казах хэл уран зохиолын 4 анги, Дуу хөгжмийн 2 анги бий.

Эрхэм зорилго:Сургалтыг чанартай явуулж, шинэ зууны чадварлаг боловсон хүчин бэлтгэх, энэ чиглэлээр

суралцаж буй оюутнуудад мэдлэгийг цаг тухайд нь чанартай хүргэж бие даасан, чадварлаг, оюунлаг, тэргүүлэгч багш бэлтгэхийн төлөө ажиллах.

Тэнхимийн онцлог:- Өндөр мэргэжлийн, туршлагатай боловсон хүчинтэй- Мэргэжлийн ангийн оюутнууд аймгийн хэмжээнд явагдсан төрөлжсөн олимпиадад удаа

дараа амжилт үзүүлсэн.- Тохилог анги танхимтай.- Орчин үеийн шаардлага хангасан гадаад хэлний лингафоны кабинеттэй

БАГШЛАХ БОЛОВСОН ХҮЧИН:Манай тэнхимд казах хэл уран зохиолын мэргэжлийн 4, англи хэлний мэргэжлийн 2, дуу

хөгжмийн 2, орос хэлний мэргэжлийн 1 багш ажилладаг.Тэнхимийн багш нар зөвхөн өнгөрсөн 2012-2013 оны хичээлийн жилд эрдэм шинжилгээний

Page 62: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

62

өгүүлэл 10-аад, нэг сэдэвт бүтээл бичиж хэвлүүлэн,олон улсын эрдэм шинжилгээний хуралд 1 багш оролцож, илтгэл хэлэлцүүллээ.

Оюутнууд 3-р дамжаанаас ЕБС-уудад танилцах дадлага, төгсөх жилдээ багшлах дадлага хийж дадлагын тайлан хамгаалдаг. Сургуулийн номын сан болон тэнхимд казах хэл, уран зохиол болон бусад хэрэгтэй мэргэжлийн чиглэлийн ном, сурах бичиг хангалттай байгаа бөгөөд тэнхимийн багш нарын бичсэн гарын авлагууд сургалтанд ашиглагддаг.

Бид бусад их, дээд сургуулийн ижил мэргэжлийн тэнхимүүдийн ажлын дэвшилтэт арга хэлбэрүүдээс суралцах,санал бодлоо солилцох, хамтран ажиллах зэрэгт анхааран ажиллаж байна.

Тэнхимийн гадаад харилцааг хөгжүүлэх зорилгоор Казахстан Улс, Тува Улсын их дээд сургуулиудтай хамтран ажиллах эх үндсийг тавьж, манай тэнхимийн багш нар туршилаг солилцож ирсэн.

ТҮҮХ-НИЙГМИЙН УХААНЫ ТЭНХИМI.Тэнхимийн товч танилцуулга2006-2007 оны хичээлийн жилээс нийгмийн ухааны тэнхим нь Түүх-нийгмийн ухааны

багш, Цэцэрлэгийн хүмүүжүүлэгч багш, гэсэн мэргэжлээр оюутан сургаж эхэлсэн ба байгуулагдсанаас хойш түүх-нийгмийн багш мэргэжлээр 113, цэцэрлэгийн хүмүүжүүлэгч багш мэргэжлээр 126, дуу хөгжмийн багш, соёлын ажилтан мэргэжлээр 118, бүгд 284 мэргэжилтэн бэлтгэн гаргажээ.

Тус тэнхим нь 2009-2010 оны хичээлийн жилээс 8 багш,108 оюутантайгаар Түүх-нийгмийн багш бэлтгэхээр бие даасан тэнхим болон тусгаарлагдан байгуулагдсан байна.

2012-2013 оны хичээлийн жилээс эхлэн тус тэнхим нь Байгаль-Орчин экологийн менежмент мэргэжлээр шинээр оюутан элсүүлж эхэлсэн. Тухайн хичээлийн жилээс тус тэнхим нийт 125 оюутан, 9 үндсэн багш, 2 цагийн багштайгаар хичээллэж эхэлсэн. Мөн тэнхмийн багш нарын бүрэлдхүүний хувьд Шинжлэх ухааны доктор 1, боловсролын доктор 2, Шинжлэх ухааны тэргүүний ажилтан 1, боловсролын тэргүүний ажилтан 3, докторант 2 ажиллаж байгаа нь тус тэнхимийн бахархал билээ.

Мөн 2008 оноос тус тэнхимийн харьяа “Хүний эрхийн төв” ажиллан үйл ажиллагаагаа явуулж байна.

Материаллаг бааз.• Сургалт явуулах 5 танхим• Интернет, дотоод сүлжээнд холбогдсон 5 компьютер, 3 үйлдэл бүхий хэвлэх төхөөрөмж, • “Шарф” маркийн хэвлэх төхөөрөмж ба 1ш принтер, • Хүнийн эрхийн төвийн 3 үйлдэл бүхий хэвлэх төхөөрөмж• Принтер

Багшлах боловсон хүчин:Тус тэнхимд нийт багш 11, Үүнээс: (Дареже, Бекет, Бахытжан, Күлияш, Золбаяр, Жайнагүл,

Арнагүл, Серикжан, Батцэцэг, Буянжаргал, Лена, Өмирбек)Түүх нийгэм ухааны багш 6, Байгаль орчин-Экологийн багш 3 Зураг хөдөлмөрийн багш 1,

Page 63: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

63

Биеийн тамирын мэргэжлийн 1 багш ажилладаг.Түүх, нийгмийн тэнхимийн мэргэжлийн ангийн элсэлт

- 2008 -2009 оны хичээлийн жилд ТНС-29 оюутан- 2009-2010 оны хичээлийн жилд ТНС-35 оюутан- 2010-2011 оны хичээлийн жилд ТНС-26, оюутан- 2011-2012 оны хичээлийн жилд ТНС-26 оюутан- 2012-2013 оны хичээлийн жилд ТНС-26, БОЭМ-24 оюутан - 2013-2014 оны хичээлийн жилд ТНС-23, БОЭМ-26 оюутан - Нийт ТНС-165, БОЭМ-50 оюутан Түүх, нийгмийн ангийн төгсөгчдийн ажил эрхлэлт- 2008 оны 19 төгсөгч 100% нь ажлын байраар хангагдсан байна- 2009 онд төгсөгч-21, ажилтай-11 хувь-52.3%- 2010 онд төгсөгч-25, ажилтай-11 хувь-44%- 2011 онд төгсөгч-27, ажилтай- 8 хувь-29.0%- 2012 онд төгсөгч-21, ажилтай- 6 хувь-28.5 %- 2013 онд төгсөгч-35, ажилтай- 6 хувь-28.5 %

Page 64: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

64

Хавсралт 1Захирлын 2008 оны 12 сарын 18-ны өдрийн 412 тоот тушаалын хавсралт

ХОВД ИХ СУРГУУЛИЙН БАКАЛАВРЫН СУРГАЛТЫН ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 Монгол улсын Боловсролын тухай, Дээд боловсролын тухай хуулиуд болон тэдгээрт нийцүүлэн Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан дүрэм журмыг үндэслэн Ховд их сургуульд бакалаврын болон дипломын зэрэг олгох сургалт зохион байгуулахад энэхүү журмыг баримтална. Суралцагч нь суралцах хугацаандаа сургалтын журмыг биелүүлэх үүрэгтэй.

1.2 Бакалаврын боловсролын зорилго нь бүрэн дунд боловсролтой иргэнд шинжлэх ухаан, технологи, нийгэм-хүмүүнлэгийн тодорхой чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, үйлчилгээний хүрээнд мэргэжлийн өндөр түвшинд ажиллах, судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх, бие хүн өөрийгөө нээж хөгжүүлэх мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлж, соёл төлөвшүүлэхэд оршино.

1.3 Дипломын боловсрол нь бакалаврын хөтөлбөрийн ерөнхий болоод мэргэжлийн суурь хэсгийг эзэмшсэн хүнд олгох бүрэн бус дээд боловсрол юм.

1.4 Энэхүү журмаар зохицуулагдахгүй асуудал гарвал ХИС-ийн захирал шийдвэр гаргана.1.5 Журмын нэр томъёо: Энэ журманд хэрэглэсэн дараах нэр томъёог дор дурдсан утгаар

ойлгоно:1.5.1 Дээд боловсролын зэрэг нь багц цагаар хэмжигдэх дипломын, бакалаврын, магистрын,

докторын шатлалтай байна.1.5.2 Дипломын ба бакалаврын зэрэг. Дээд боловсролын анхан шатны зэрэг юм. Эдгээр

шатлалд суралцагчийг оюутан гэнэ.1.5.3 Багц цаг нь боловсролын агуулгын багтаамжийг хэмжих нэгж бөгөөд оюутны

эзэмшсэн мэдлэг, чадвар, багшийн сургалтын ажлын хэмжээ, сургалтын төлбөрийг тооцох үндсэн хэмжүүр, дээд боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагааны төлөвлөлт, санхүүжилт, зохион байгуулалтын харилцааг зохицуулах хэрэгсэл мөн. Нэг багц цагийн хэмжээ нь өдрийн хэлбэрээр суралцаж байгаа дундаж суралцагчийн 7 хоногийн бүтэн ачаалал буюу 40 цагтай тэнцүү байна.

1.5.4 Хичээлийн нэг цагийн хэмжээ нь 50 минут байх ба хоёр хичээлийн цагийг дунд нь завсарлагагүйгээр 90 минутад багтаан явуулж болно. Үүнийг тооцон нэг багц цагийг хичээлийн цагт шилжүүлбэл 48 хичээлийн цагтай тэнцүү байна:

1.5.5 Тухайн хичээлийн багц цаг нь уг хичээлийн агуулгыг судлан эзэмшихэд суралцагчаас зарцуулах нийт хугацаа буюу уг хичээлийн танхимын цаг, суралцагчийн бие дааж ажиллах цаг (ангийн ажил/төсөл, реферат, график тооцооны ажил, гэрийн даалгавар гэх мэт) болон суралцагчдын мэдлэг чадварыг үнэлэх явцын үнэлгээнд зарцуулах нийт хугацааг өөртөө багтаана. Тухайн улиралд 1 багц цагтай хичээлийн агуулгыг судалж, эзэмшихийн тулд оюутан хичээлийн нэг долоо хоногт 3 цагийн хөдөлмөр зарцуулах ба энэ нь хичээлийн хэлбэрээс хамааран танхимын сургалтад хамрагдах цаг, бие дааж ажиллах цаг зэрэгт дараах жишгээр хуваарилагдана. Үүнд:

• Хичээлийн нэг долоо хоногт танхимд 1 цагаар орох лекцэнд үр бүтээлтэй оролцож, агуулгыг бүтээлчээр эзэмшихийн тулд оюутан 1 цаг бие дааж лекцэнд бэлтгэх, мөн лекцийн дараа лекцээр орсон агуулгыг бататгах, баяжуулах зорилгоор гэртээ болон номын санд наад зах нь 1 цаг бие дааж ажиллана.

• Хичээлийн нэг долоо хоногт танхимд 2 цагаар орох семинарт оролцсон бол оюутан

Page 65: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

65

семинараар үзсэн зүйлээ бататгах, баяжуулах зорилгоор наад зах нь 1 цаг бие дааж ажиллана.

• Хичээлийн нэг долоо хоногт танхимд 3 цагаар орох лабораторийн хичээлийн агуулгыг эзэмшихийн тулд оюутан танхимд 3 цагийн лабораторийн ажил гүйцэтгэнэ.

1.5.6 Хичээлийн индекс. Бүх хичээл нэгдсэн индекстэй байна. Тэр нь уг шинжлэх ухааны салбарын ерөнхий нэрийн эхний 4 үсэг (англиар) ба гурван оронтой тоо байх бөгөөд эхний орон нь уг хичээлийн түвшинг заана. Үүнд:

• 001-099 дугаартай хичээлүүд багц цаг оноохгүй хичээлүүд• 100-199 дугаартай хичээлүүд I ангийн түвшинд заагдах хичээлүүд• 200-299 дугаартай хичээлүүд II ангийн түвшинд заагдах хичээлүүд• 300-399 дугаартай хичээлүүд III ангийн түвшинд заагдах хичээлүүд• 400-499 дугаартай хичээлүүд IV ангийн түвшинд заагдах хичээлүүд• 500-599 дугаартай хичээлүүд V ангийн түвшинд заагдах хичээлүүд болно.1.5.7 Заавал үзэх хичээл. Сургалтын төлөвлөгөөнд заавал үзэхээр бичигдсэн хичээлүүд ба

тэдгээр нь ХИС-ийн хэмжээнд үзэх ерөнхий суурь хичээл, тухайн мэргэжлийн суурь болон мэргэшүүлэх хичээл гэж ангилагдана.

1.5.8 Сонгон суралцах хичээл: Хэд хэдэн хичээлээс тодорхой хэмжээний багц цаг бүхий хичээлийг оюутан өөрөө сонгон суралцах хичээл юм.

1.5.9 Оноо нь тухайн хичээлээр оюутны хийж гүйцэтгэх ёстой болон бие даан суралцах үйл ажиллагааны биелэлт, эзэмшвэл зохих мэдлэг, чадварын түвшинг 100% гэж үзэж түүнтэй харьцуулан үнэлсэн тоо.

1.5.10 Дүн Суралцагчийн мэдлэг, чадвар, дадлыг үнэлэхдээ A, B, C, D, F гэсэн үсгэн дүн хэрэглэх ба тэдгээрт 4, 3, 2, 1, 0 гэсэн тоон дүн болон оноог харгалзуулж болно.

1.5.11 Голч оноо /дүн нь оюутны шалгалтад авсан оноо/ тоон дүнг харгалзах хичээлийн багц цагаар жигнэсэн дундаж юм. Голч дүнг суралцагчийн улирлын болон суралцсан хугацааны агуулга эзэмшилтийн чанарын төвшинг тогтооход ашиглана. Голч дүнг тухайн улирлын голч дүн, хуримтлуулсан голч дүн гэж ангилна.

1.5.12 Улирлын голч дүн нь тухайн нэг улиралд судалсан хичээлүүдэд авсан тоон дүнг харгалзах хичээлүүдийн багц цагаар жигнэсэн дундаж юм.

1.5.13 .Хуримтлуулсан голч дүн нь сургалтын эхний жилээс эхлэн тодорхой улирлыг дуусталх хугацаанд судалсан хичээлүүдтэй холбоотой ба улирлын голч дүнтэй адил аргачлалаар бодогдоно.

1.5.14 Улирлын шалгалт. Сургалтын төлөвлөгөөн дэх хичээлийн хөтөлбөрийг оюутан хэрхэн судалж эзэмшсэнийг үнэлэх гол хэлбэр нь улирлын шалгалт байна. Улирлын шалгалтын журмыг тусгайлан боловсруулж мөрдөнө.

1.5.15 Төгсөлтийн шалгалт. Дээд боловсролын агуулгыг дүүргэж буй төгсөгч нь тухайн дээд боловсрол эзэмшихэд зайлшгүй шаардагдах, мэдлэг, чадвар, дадлыг эзэмшсэн түвшинг тогтоон баталгаажуулах зорилго бүхий төгсөлтийн шалгалтыг заавал өгнө. Төгсөлтийн шалгалтыг зохион байгуулах журмыг тусгайлан гаргана.

1.5.16 Факультет/декан. ХИС-ийн бүрэлдэхүүний сургууль, факультет нь ижил статустай тул энэ журамд бүрэлдэхүүний сургууль буюу факультетийг факультет, захирал буюу деканыг декан гэж товчлов.

Хоёр. Дипломын болон бакалаврын зэргийн сургалтЭлсэлт

2.1 Элсэлтийн уралдаант шалгалтыг тухайн үеийн дүрмийн дагуу амжилттай өгч, зохих болзол хангасан, сургалтын болоод бусад үйлчилгээний төлбөрийг төлсөн хүнийг Ховд их сургуульд элсүүлнэ. Элсэлтийн шалгалт нь элсэхийг хүсэгчдийн мэдлэг, суралцах чадвар, авъяасыг тодорхойлон сургуулийн хүчин чадалд тохирсон хяналтын тоонд

Page 66: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

66

багтаан элсэгчдийг шалгаруулах зорилго агуулна. Элсэгчдээс авах шалгалтын төрөл, онооны харьцааг суралцах мэргэжлийн чиглэлээс хамааруулан тогтоох бөгөөд энэ тухай жил бүр ХИС-ийн захирлын тушаалаар баталсан элсэлтийн журамдаа тусган нийтэд зарлаж байна.

2.2 Элсэлтийн уралдаант шалгалтыг тухайн үеийн дүрэм, журмын дагуу амжилттай өгч, зохих болзол хангасан, сургалтын болоод бусад үйлчилгээний төлбөрийг төлсөн хүнийг Ховд их сургуульд элсүүлэн бүртгэнэ.

2.3 Ховд их сургуульд суралцагчийг оюутнаар элсүүлэх тухай шийдвэрийг ХИС-ийн захирлын тушаалаар баталгаажуулна. Захирлын тушаал гарсны дараа факультет оюутны үнэмлэх, сурлагын дэвтэр олгож, гэрээ хийнэ.

2.4 Оюутан авъяас сонирхолдоо нийцсэн мэргэжил сонгох, тодорхой шалтгааны улмаас дотоод, гадаадын их дээд сургуулиас болон тус сургуулийн нэг салбараас нөгөөд шилжин суралцаж болно. Энэ асуудлыг тусгай журмаар зохицуулна. Өөр сургуулиас оюутан шилжүүлэн суралцуулах зөвшөөрлийн гол үндэс нь хоёр сургуулийн багц цагийн харилцан зөвшилцөл байх явдал мөн.

Гадаадын иргэдийг элсүүлэх, бүртгэх2.5 Гадаадын болон харъяалалгүй иргэнийг элсүүлэн суралцуулах асуудлыг тусгай журмаар

зохицуулна. 2.6 Гадаадын суралцагч нь сургалтад бүрэн хэмжээгээр оролцож чадахаар монгол хэл

эзэмшсэн байхыг шаардана. Хэрэв монгол хэлийг зохих хэмжээнд эзэмшээгүй бол тухайн хүний хүсэлтийг харгалзан 2-оос доошгүй улирлын хугацаатайгаар монгол хэлний бэлтгэл ангид суралцуулна.

2.7 Гадаадын их, дээд сургуулиудтай байгуулсан хамтын ажиллагааны шугамаар тусгай хичээлүүдийг судлахаар ирсэн оюутныг хугацаа зааж элсүүлнэ. Ийм оюутан тодорхой нөхцөл шалтгааны улмаас сургалтыг үргэлжлүүлэх хүсэлт гаргавал нэг улирлаар сунгаж болох бөгөөд эдгээр оюутан нь гэрээнд өөрөөр заагаагүй бол Ховд их сургуулийг төгсөхгүй.

Анги дэвшүүлэх2.8 Анги дэвшүүлэх асуудлыг зохих журмын дагуу тооцоо хийсэн байдлыг үндэслэн

деканы тушаалаар зохицуулна.

Чөлөө авах, үргэлжлүүлэн суралцах2.9 Оюутан нь хүндэтгэн үзэх шалтгаанаар 1 сараас дээш хугацаагаар хичээлд сууж

чадахгүйд хүрвэл чөлөө авах тухай өргөдөл гарган деканы туслах, зохион байгуулагчид өгч холбогдох тооцоог хийнэ.

2.10 Декан тооцоо хийсэн байдлыг нягталж үзээд тушаалаар баталгаажуулан хувийг ХИС-ийн захиргаанд ирүүлнэ. Чөлөөг нэг жил буюу үндсэн хоёр улирлаар олгох бөгөөд чөлөөг сунгах буюу дахин олгох тухай хүсэлтийг бичгээр гаргасныг үндэслэн үргэлжлүүлэн олгож болох бөгөөд сургуулиас чөлөөтэй байх нийт хугацаа хоёр хичээлийн жилээс хэтэрч болохгүй.

Хичээлийн жилийн үргэлжлэх хугацаа2.11 Хичээлийн жил 3 улиралтай байх ба 9-р сарын 1-нд эхэлнэ. I, II улиралд оюутан хичээлд

заавал суух бөгөөд тус бүр хичээлийн 16 долоо хоног, шалгалтын 3 долоо хоног, амралтын 3 долоо хоногтой байна. Зуны буюу нэмэгдэл улирал нь хурдавчилсан болон нөхөн суралцах, үйлдвэрлэлийн болон хээрийн дадлага хийхэд зориулагдах бөгөөд хичээллэх хугацаа нь шалгалт авах хугацааг оролцуулан 8 долоо хоног байна.

2.12 Хичээлийн жилийн календарийг урьд жилийн 5-р сард багтаан ХИС-ийн захиргааны зөвлөлөөр хэлэлцэн, баталгаажуулна.

Page 67: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

67

Суралцах хугацаа2.13 Оюутны дипломын зэргээр суралцах ердийн хугацаа 3 жил, бакалаврын зэргээр

суралцах ердийн хугацаа 4 жил, дээд хугацаа нь ердийн хугацаанаас 2 жилээр илүү байх ба дараах нөхцөлд үүнээс өөр байж болно. Үүнд:

Элсэгчийн боловсролын түвшин

Өдрийн сургалт

Оройн сургалт

Эчнээ сургалт

Олгох боловсролын

зэрэг1 Бүрэн дунд 90 Бц

3 жил90 Бц4 жил

Дипломын боловсрол

2 Бүрэн дунд 120 Бц4 жил

120 Бц5 жил

Бакалавр

3 Бүрэн дунд Ижил чиглэл

160/150 Бц5.5/5 жил

160/150 Бц6/5.5 жил

Бакалавр+ Бакалавр/дипломын боловсрол

4 Өөр чиглэл

180 Бц6 жил

180 Бц6.5 жил

Бакалавр+ Бакалавр

5 Бакалавр Өөр чиглэл

40 Бц2 жил

40 БЦ2.5 жил

Дипломын боловсрол

6 Өөр чиглэл

90 Бц2-3 жил

90 Бц2.5-3 жил

90 Бц3 жил

Бакалавр

7 Ижил чиглэл

75 Бц2 жил

75 Бц2.5 жил

Бакалавр

8 Тусгай дунд /коллеж, 10-р ангиас МСҮТ-д элсэж төгссөн төгсөгч

Ижил чиглэл

80 Бц3-3.5 жил

80 Бц3.5-4 жил

Бакалавр

2.14 Хүндэтгэх шалтгаанаар сургуулиас 2 жил хүртэл хугацаагаар чөлөө авч болох ба энэ нь суралцах хугацаанд орохгүй.

2.15 Эхний 4 улирал дараалан бүх хичээлдээ амжилттай дүн үзүүлсэн, хуримтлуулсан голч оноо нь 95-аас дээш байх оюутан өөрийн хүсэлтээр үлдсэн хугацааны 2 хүртэл улирлыг товчлон суралцаж болно.

2.16 Эхний 5 улиралд хуримтлуулсан голч оноогоор 85-аас дээш үнэлгээтэй суралцсан өдрийн ангийн оюутан хоёр дахь мэргэжлээр давхар суралцаж болно. Ингэж суралцах хэлбэр болон эрхийг ХИС-ийн захирлын тушаалаар олгоно. Суралцах хугацаа нь энэхүү журмын 2.13-р заалтаар зохицуулагдана.

Сургалтын төлөвлөгөө2.17 Дипломын зэрэг олгох сургалтын төлөвлөгөө 90, бакалаврын зэрэг олгох сургалтын

төлөвлөгөө нь 120-оос доошгүй багц цагаар хэмжигдэх агуулга бүхий онолын болон дадлагын хичээлүүдээс тогтоно.

2.18 Сургалтын төлөвлөгөөний эх загварыг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /БАЭТЗТБ/-аас гаргасан загварыг жишиг болгон ССБЗ-ын албанаас гарган мөрдүүлнэ.

2.19 Сургалтын төлөвлөгөөг БАЭТЗТБ-ын зөвшөөрснөөр ХИС-ийн захирал батална.2.20 Сургалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах асуудлыг тухайн мэргэжлийн сургалт

эрхэлдэг тэнхимийн эрхлэгч санаачлан факультетийн эрдмийн зөвлөлд тавих ба энэ саналыг сайшаасан дүгнэлтийг үндэслэн Сургалт, сургалтын бодлого, зохицуулалт /

Page 68: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

68

ССБЗ/-ын алба шийдвэрлэнэ.2.21 Хичээлийн стандартыг факультетийн эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлэн, ССБЗ-ын албаар

баталгаажуулсан байна.2.22 Дадлага /сургалтын, үйлдвэрлэлийн болон дипломын өмнөх/-ын хөтөлбөр, дүрмийг

факультетийн эрдмийн зөвлөлийн саналыг үндэслэн ХИС-ийн захирал батална.2.23 Сургалтын төлөвлөгөөнд тусгагдах аливаа хичээлийг нэг улиралд үзэж дуусгахаар

тооцон багц цаг онооно. Агуулгын багтаамж ихтэйгээс хэд хэдэн улирал дамжин үзэх хичээл байвал түүнийг агуулгын залгамж чанар бүхий тусдаа хичээлүүдэд хувааж, тус бүрд нь нэр, индекс, багц цаг онооно.

2.24 Ангийн болон төсөлт ажил, улирлын шалгалт, хэд хэдэн хичээлийг хамарсан нэгдсэн шалгалт, төгсөлтийн шалгалт өгөх, түүнчлэн уралдаан тэмцээн, эрдэм шинжилгээний хуралд оролцох зэрэгт багц цаг оноохгүй.

2.25 Багц цагийг бүхэл тоогоор илэрхийлнэ. Шаардлагатай бол хагас /0.5/ багц цагийг хэрэглэж болох боловч аль болох зайлсхийх.

2.26 Нэг хичээлийн багц цаг 2-оос доошгүй байх ба зохих үндэслэлээр зарим нэг хичээлийн багц цагийг 2-оос бага байхаар тогтоож болно.

2.27 ХИС-ийн хэмжээнд мөрдөж буй сургалтын төлөвлөгөөнд нэг адил индекс /нэр/-тэй хичээлүүдэд нэг ижил багц цаг онооно.

2.28 Сургалтын төлөвлөгөөнд ХИС-ийн хэмжээнд үзэх ерөнхий суурь, мэргэжлийн суурь, мэргэшүүлэх болон сонгон суралцах хичээлүүдийг оруулна. Эдгээр хэсгүүдийн агуулгын багтаамж 3:4:3 харьцаатай байх ба хэсэг бүрийн агуулгын багтаамжийг 5 хүртэл хувиар өөрчилж болно.

2.29 ХИС-ийн хэмжээнд үзэх ерөнхий суурь хэсэгт БАЭТЗТБ-аас заавал болон хагас сонголтоор оруулахаар тогтоосон хичээлүүдийг нийт багц цаг нь 28-36 байхаар тооцож, бакалаврын сургалтын эхний 3 жилд үзэхээр сургалтын төлөвлөгөөнд тусгана. Ийнхүү сургалтын агуулгад тусгах Хүмүүнлэгийн ухааны хичээл болон Нийгмийн ухааны хичээл тус бүр 2-оос цөөнгүй байна. Эдгээр хичээлийн стандартыг ССБЗ-ын алба эрхлэн боловсруулж, хичээлийг хариуцан заах факультетийн эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлэн батлуулсан байна. Заавал судлах ерөнхий эрдмийн хичээлүүд мэргэжлийн чиглэлд багтаж буй бол оронд нь оюутны сонгох бусад хичээлүүдийг оруулна.

2.30 Мэргэжлийн суурь, мэргэшүүлэх болон сонгон судлах хичээлийн стандартыг боловсруулах асуудлыг факультетийн декан хариуцана.

2.31 Мэргэшүүлэх болон сонгон судлах хичээлд тухайн факультет дээр хийгдэж буй эрдэм шинжилгээний ажил болон нарийн мэргэшилтэй холбоотой хичээлийг оруулна.

2.32 Тодорхой мэргэжлийн ангид заагдах ерөнхий эрдмийн хичээлийн хөтөлбөрийг /жишээ нь, физикийн сургалтын төлөвлөгөөнд туссан математикийн хичээл/ үйлчлэх тэнхим, үйлчлүүлэх тэнхимтэй хамтран боловсруулна.

2.33 Өдрийн хэлбэрээр суралцагчийн нэг улирлын норматив ачаалал 16 багц цагц, доод ачаалал 12 багц цаг, дээд ачаалал 20 багц цаг байх ба хичээлийн жилд дунджаар 24-32 багц цаг биелүүлсэн байвал зохино.

2.34 1 ба 3-р ангийн оюутны сургалтын төлөвлөгөө нь ихэвчлэн ерөнхий суурь болоод мэргэжлийн суурь хичээлүүдийг үзэхээр зохиогдсон байна.

2.35 3 ба 4-р ангийн сургалтын төлөвлөгөө нь голчлон мэргэжлийн суурь, мэргэшүүлэх болон сонгон судлах хичээлүүдийг үзэхээр уян хатан зохиогдсон байх ба оюутан бүр улиралд 14-18 багц цагийн хичээл сонгон хувийн төлөвлөгөөгөөр суралцана. Нэг улиралд 20-иос илүү багц цаг цуглуулахаар төлөвлөгөө хийсэн оюутан тэнхимийн эрхлэгч, деканаас зөвшөөрөл авсан байна.

2.36 Факультетийн декан өгөгдсөн загварын дагуу агуулга, арга зүй, үнэлгээний стандартуудыг агуулсан хичээлийн тодорхойлолт, хөтөлбөрийг боловсруулах, шинэчлэх ажлыг хариуцана.

Page 69: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

69

2.37 Сургалтын төлөвлөгөө, хичээлийн товч тодорхойлолтуудыг агуулсан гарын авлагыг ССБЗ-ын албанаас эрхлэн хичээлийн жилийн эхэнд хэвлүүлэх, Вэб талбарт тавих зэргээр олны хүртээл болгоно.

Сургалтын төлбөр2.38 Сургалтын төлбөр нь судлах хичээлийн багц цагийн үнэ, сургуулиас оюутанд үзүүлэх

үйлчилгээний хөлсний нийлбэрээр тодорхойлогдоно. Сургалтын төлбөрийн хэмжээг тусгай журмаар баталгаажуулсан аргачлалаар жил бүр шинэчлэн тогтоож, Удирдах зөвлөл батлах ба тухайн хичээлийн жилд өөрчлөхгүй.

2.39 Багц цагийн үнэ нь сургуулийн төсөв, санхүүжилтийн төлөвлөлтийн үндэс болно. Багц цагийн үнэ нь багш, оюутны тооны харьцаа, багш болон үйлчилгээний ажилтны цалингийн түвшин, хичээлийн хэлбэр, бүлгийн оюутны тоо, оюутны биелүүлэхээр төлөвлөсөн багц цагийн хэмжээнээс хамаарах бөгөөд тухайн улиралд дундаж хэмжээгээр тодорхойлогдоно.

2.40 Үйлчилгээний хөлс нь хичээлийн байр, лабораторийн тоног төхөөрөмж ашиглуулах, сургалтаас гадна ном, хэвлэл олгох, хөнгөлөлттэй хоол ундаар үйлчлэх, эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэх, мэргэжлийн олимпиад, биеийн тамир чийрэгжүүлэлтийн нөхцөлөөр хангах урлаг, спортын уралдаан тэмцээн зохион байгуулах, мэдээллийн суваг ашиглах гэх зэргээр сургуулийн зүгээс оюутанд шууд үзүүлэх нэмэлт үйлчилгээний төлбөрийг багтаана. Үйлчилгээний хөлсний нэг хэсэг нь улирал болон хичээлийн жилд нийт оюутан адил хэмжээгээр төлөх, зарим хэсгийг үйлчлүүлэгч тухай бүр төлөх гэсэн хоёр хэлбэртэй байна.

2.41 Оюутан нь тухайн жилийн сургалтын төлбөрийг “ХИС-ийн бүрэлдэхүүний сургууль, факультетийн санхүү аж ахуйн дотоод тооцооны журам”-ын дагуу барагдуулна. Журманд заасан хугацаа хэтэрсэн тохиолдолд алданги тооцох журмыг ЭЗХҮ-ний албанаас гарган хэрэгжүүлж болно.

Шалгалт, үнэлгээ2.42 Сургалтын төлөвлөгөөн дэх хичээлийн хөтөлбөрийн дагуу оюутны эзэмшсэн мэдлэг,

чадварын түвшинг үнэлж дүгнэх гол хэлбэр нь шалгалт байна.2.43 Үнэлгээ нь оюутны мэдлэг, чадвар, дадлын түвшинг бодитой илэрхийлдэг байхаар

шалгалтын зохион байгуулалтын хэлбэрийг сонгосон байвал зохино.2.44 Улирлын болон төгсөлтийн шалгалт нь тусгай журмаар зохицуулагдана.2.45 Оюутны судалсан хичээлийн багц цаг нь тухайн суралцагчийн эзэмшсэн мэдлэг,

чадварын тоон үнэлгээ болох бөгөөд шалгалтын оноо ба дүн нь түүний чанарын үнэлгээ болно. Голч дүн нь суралцагчийн эзэмшсэн мэдлэг чадварын тоо ба чанарын үнэлгээний нэгдэл юм.

2.46 Шалгалтын (оюутны мэдлэг, чадварын) үнэлгээг 5 шатлалтай 100 оноо ба тоон болон үсгэн дүнгээр илэрхийлнэ. Тухайн хичээлийн шалгалтын оноо 60 хүрэхгүй буюу F дүн авбал тухайн хичээлийн багц цагийг биелүүлээгүй гэж үзнэ. Оноо болон үсгэн ба тоон дүнгүүдийг дараах жишгээр нэгээс нөгөөд шилжүүлнэ.Үүнд:

Үсгэн дүн Тоон дүн ОнооA 4.0 90-100B 3.0 80-89C 2.0 70-79D 1.0 60-69F 0 0-59

2.47 Факультетууд улирал бүр оюутны сурлагын амжилтын үнэлгээг голч оноо, голч дүнгээр гаргана. Гол оноо/дүнг гаргахдаа оюутны тухайн улиралд судалсан хичээл бүрийн багц цагийг уг хичээлд авсан оноо/тоон дүнгээр үржүүлэн хооронд нь нэмээд гарсан нийлбэрийг тухайн улиралд судалсан хичээлүүдийн багц цагийн нийлбэрт хуваана.

Page 70: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

70

Энд n–хичээл, шалгалтын тоо, -тухайн ( ) хичээлийн багц цаг, -тухайн хичээлийн оноо ба дүн, -голч оноо ба голч дүн

2.48 Ийнхүү улирал бүрийн голч оноо/дүнг гаргахын зэрэгцээ нийт суралцсан хугацааны хуримтлуулсан голч оноо/дүнг гаргаж байна.

2.49 Оюутанд боловсролын баримт бичиг олгох, дараагийн шатны сургалтад хамрагдах, түүнчлэн норматив ачааллаас илүү гаргаж хичээл сонгох, онцгойлох диплом өгөх, сурлагаар хасах зэрэгт харгалзах нэг нөхцөл болгож голч дүнгийн хэмжээнд босго тавина.

2.50 Оюутны дүн болон хувийн мэдээллийн нууцыг хадгалах бүртгэл мэдээллийн нэгдсэн программ ашиглана. Шалгалтын дүнг нийтэд илээр зарлахаар бол оюутны нэрийн оронд оюутны хувийн дугаарыг хэрэглэнэ.

2.51 Тооцов, үл тооцов гэсэн тэмдэглэгээг хэрэглэж болно. Тооцов, үл тооцов гэсэн тэмдэглэгээ нь тоон утга /оноо/-гүй байна. Хэрэв тухайн хичээл багц цагтай бол түүнийг голч дүнд тооцохгүй, харин нийт багц цагт тооцож болно.

2.52 Ерөнхий эрдмийн Биеийн тамирын хичээлээр оюутнаас шүүлэг авч шалгалтын нэгэн адил 100 оноогоор дүгнэнэ. Авсан оноо нь 60 ба түүнээс дээш бол “Тооцов”, 60-аас бага бол “Үл тооцов” гэж шалгалтын хуудас болон сурлагын дэвтэрт тэмдэглэнэ. Үүнийг голч дүнд тооцохгүй, харин нийт багц цагт тооцно.

2.53 Мэргэжлийн болон мэргэшлийн суурь хичээлээр хийх хээрийн, үйлдвэрлэлийн болон бусад дадлагад багц цаг оноосон бол тайлан хамгаалалтыг нь шалгалтын нэгэн адил үзэж оноогоор дүгнэх ба голч дүнд тооцно.

Төгсөлт2.54 Сургалтын төлөвлөгөөгөөр тухайн боловсролын зэргийн шаардлагыг бүрэн биелүүлж

зохих багц цаг цуглуулсан, төгсөлтийн шалгалтаа амжилттай өгсөн оюутныг ХИС-ийн захирлын тушаалаар төгсгөн мэргэжил, боловсролын зэрэг, түүнийг гэрчлэх баримт бичиг, энгэрийн тэмдэг олгоно. Энэхүү үйл ажиллагаа тусгай журмаар зохицуулагдана.

Сургуулиас чөлөөлөх, хасах2.55 Оюутныг дараах шалтгаанаар сургуулиас бүр мөсөн чөлөөлнө.Үүнд:• Сургуулиас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан• Өөр сургуульд шилжсэн2.56 Оюутныг дараах шалтгаанаар сургуулиас хасна. Үүнд: • Бүртгэлийн хугацаанд эргэж бүртгүүлээгүй бол сургууль орхисон гэж үзэх• Чөлөөний хугацаа дуусаад тогтоосон хугацаанд ирээгүй буюу чөлөөг сунгах тухай

өргөдлөө гаргаагүй• Улирлын шалгалтын журмын дагуу• Суралцах дээд хугацаанд тус сургуулийг төгсөхөд шаардагдах нийт багц цагийг авч

чадаагүй• Гэрээнд заасан хугацаанд сургалтын төлбөрөө төлөөгүй• Гэмт хэрэг, ёс суртахууны ноцтой зөрчил гаргасан нь нотлогдвол тус тус сургуулиас

хасна.2.57 Оюутныг улираан/давтан суралцуулах асуудал улирлын шалгалтын журмаар

зохицуулагдана.

Page 71: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

71

Захирлын 2013 оны 11 сарын -ны өдрийн тоот тушаалын хавсралт

ХОВД ИХ СУРГУУЛИЙН БАКАЛАВРЫН УЛИРЛЫН ШАЛГАЛТЫН ДҮРЭМ

Нэг. Ерөнхий зарчим1.1 ХИС-д улирлын шалгалт авахад энэ дүрмийг баримтална. 1.2 Сургалтын төлөвлөгөөнд орсон хичээлийн хөтөлбөрийн дагуу оюутны эзэмшсэн

мэдлэг, чадвар, дадал, төлөвшлийн түвшинг үнэлж дүгнэх гол хэлбэр нь шалгалт байна. 1.3 Багц цаггүй хичээлээр оюутны эзэмшсэн мэдлэг, чадвар, дадал, төлөвшлийн түвшинг

шүүлгээр дүгнэж болох бөгөөд шүүлэг авахад энэ журмыг баримтална. 1.4 Улирлын шалгалт нь тухайн хичээлээр эзэмшсэн онолын мэдлэгийн түвшин, мэдлэгээ

танин мэдэхүй болон практик үйл ажиллагаанд хэрэглэх чадвар, хандлагыг дүгнэхэд чиглэгдэнэ.

1.5 Ангийн ажил, зураг тооцооны болон лабораторийн ажил, хичээлийн болон үйлдвэрлэлийн дадлагаар олсон мэдлэг, чадвар, хандлагыг үнэлэхэд төсөл, тайлан хамгаалалт, явцын хяналт, коллоквиум, тест, реферат, тэдгээртэй дүйцэхүйц бусад хэлбэрийг ашиглана. Ангийн ажил, дадлагын тайлан хамгаалах журмыг мэргэжлийн тэнхимүүд боловсруулан, бүрэлдэхүүн сургуулийн захирал баталж мөрдөнө.

1.6 Оюутны мэдлэг, чадвар, дадал, төлөвшлийг дүгнэхдээ тэдний бие даан мэдлэг бүтээх үйл ажиллагааг хөхүүлэн дэмжиж хөгжүүлэх, оюутны сурах, багшийн сургах хариуцлагыг өндөржүүлэх зарчмыг удирдлага болгон хөндлөнгөөс үнэлэх зарчмыг баримтална. Оюутны эзэмшсэн мэдлэг, чадвар, дадал, төлөвшлийн түвшинг үнэлж дүгнэх үйл ажиллагаа нь шинжлэх ухааны үндэстэй, бодитой, шударга, ил тод байна.

Хоёр. Шалгалтын хугацаа2.1 Шалгалтыг сургалтын төлөвлөгөөнд заасан хугацаанд авна. Тухайн улирлын хичээл

дууссаны дараах 21 хоногт багтаан шалгалтыг авах ба шалгалтын хуваарийг оюутны хамт олон болон мэргэжлийн тэнхимийн саналыг харгалзан гаргана. Хуваарийг бүрэлдэхүүн сургуулийн захирал хянаж, Сургалт, сургалтын бодлого, зохицуулалтын алба /ССБЗА/-аар батлуулан, шалгалт эхлэхээс хоёр долоо хоногийн өмнө багш, оюутнуудад мэдээлсэн байна.

2.2 Зуны хээрийн, орон нутаг судлал-ярианы, угсаатны, аялал жуулчлалын болон үйлдвэрлэлийн дадлагын тайланг дараагийн улирлын эхний 7-14 хоногт, багшлах дадлагын тайланг дадлага дууссанаас хойш 7-14 хоногт багтаан, ангийн ажлыг хичээлийн жил дуусахаас 1 сараас багагүй хугацааны өмнө тус тус хамгаалуулна.

2.3 Шалгалтыг хуваарьт өдрийн ажлын цагт эхэлж, ажлын цагт багтаан дуусгасан байвал зохино. Улирлын шалгалтыг шаардлагатай үед амралтын өдрүүдэд авахыг зөвшөөрнө.

2.4 Тусгай төлөвлөгөөгөөр хичээллэж байгаа буюу онцлон үзэх гарцаагүй шалтгаантай тохиолдолд оюутны шалгалтыг бүрэлдэхүүн сургуулийн захирлын баталсан тусгай хуваариар урьдчилан авч болно. Энэ тохиолдолд шалгалт өгөх зөвшөөрлийн хуудас төлбөртэй байна.

2.5 Оюутан тухайн хичээлийн шалгалтыг хуваарьт хугацаанд өгөх боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай (өөрөө эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн, ар гэрт нь гачигдал тохиолдсон, сургууль хамт олны нэрийн өмнөөс уралдаан, тэмцээн бусад арга хэмжээнд оролцсон гм) бол тэр тухайгаа харьяа сургуульдаа шалгалтын өмнө мэдэгдэж, хугацааг хойшлуулах/өөрчлөх зөвшөөрөл авч болно.

2.6 Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас /бүрэлдэхүүний сургуулийн захирлын зөвшөөрөлтэйгөөр/ шалгалтаа хугацаандаа өгч чадаагүй оюутан дараагийн улирлын

Page 72: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

72

эхний 7 хоногт багтаан нөхөн өгч болно. Энэ хугацаанд хичээлд суухыг зөвшөөрөх ба шалгалтаа өгч дууссан нөхцөлд үргэлжлүүлэн суралцуулах буюу анги дэвшүүлэх тухай бүрэлдэхүүний сургуулийн захирал тушаал гаргана.

Гурав. Шалгалт өгөх зөвшөөрөл олгох3.1 Сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр, технологийн дагуу сургалтад зохих ёсоор

оролцсон, хичээлийн ба үйлдвэрлэлийн дадлагыг бүрэн хийж тайлан хамгаалсан, ангийн ажил, зураг тооцооны болон бие даан заавал гүйцэтгэх ажлуудыг гүйцэтгэсэн, тухайн улирлын төлбөрөө төлсөн оюутныг шалгалтад оруулна.

3.2 Тухайн хичээлийн сургалтын төлөвлөгөөнд заасан танхимын сургалтын цагийн 1/3-ээс дээш цагт хичээлдээ /энд хээрийн, үйлдвэрлэлийн болон бусад төрлийн бүх дадлага нэгэн адил хамаарна/ ирээгүй бөгөөд уг хичээлийг нөхөх боломжгүй, төлбөр төлөөгүй нөхцөлд шалгалтад оруулахгүй ба “F” гэж үнэлнэ.

3.3 Жилийн чөлөө авснаас болон бусад шалтгаанаар сургалтын хугацаа хойшлогдон суралцаж байгаа оюутанд сургалтын төлөвлөгөөний өөрчлөлтөөс шалтгаалан хичээл, хөтөлбөрийн түвшин, шалгалтын зөрүү гарвал нөхөн үзэх хичээл, өгөх шалгалтыг бүрэлдэхүүний сургуулийн захиргаа мэргэжлийн тэнхимтэй хамтран тогтоож өгнө.

3.4 Тэнхимийн эрхлэгчид хичээл заасан багш нараар хичээлийн улирлын сүүлийн долоо хоног (13, 16 дахь долоо хоног)-т явцын дүнг гаргуулж, шалгалтад орох эрхтэй оюутны нэрс, O1, O2 оноог “Шалгалтын дүнгийн хуудас”-т анги, хичээлээр нь жагсааж 2 хувь үйлдэн бүрэлдэхүүний сургуулиар баталгаажуулна.

Дөрөв. Шалгалт авах хэлбэр

4.1 Шалгалт авах хэлбэр /ам, бичиг, практик ажлаар гэх мэт бусад хэлбэр/, шалгалтын агуулгыг багш тогтоох бөгөөд түүнийг оюутанд улирлын эхэнд мэдэгдсэн байна. Шалгалт авах хэлбэр, асуултын тоо, түүний агуулга, бүтэц, хариулт бэлтгэх хугацаа зэргийг сургах арга зүйн үүднээс нарийн бодож боловсруулсан байна. Шалгалтын үйл ажиллагаанд тэнхим, бүрэлдэхүүний сургууль, ССБЗА-аас хяналт тавина.

4.2 Шалгалтыг авахдаа хичээлийн хөтөлбөрийн агуулгын хүрээнд бэлтгэсэн асуулт болон чөлөөт асуултад хариулуулах, асуудал шийдвэрлүүлэх гэх зэрэг олон хэлбэрийг ашиглаж болно. Шалгалт нь тухайн хичээлийн агуулгыг бүрэн хамарч, мэдлэг, чадварыг бодитой дүгнэхэд чиглэгдсэн байна. Шалгагч багш шалгалтын үед оюутны хариулбал зохих асуултад хамаарахгүй боловч хичээлийн агуулгын хүрээнд холбогдох нэмэлт асуулт тавьж, бодлого, жишээ шийдвэрлүүлж болно.

4.3 Шалгалт авч байх үед баримтлах дэг /ном лавлах ашиглаж болох эсэх, хариултын чанартай бэлтгэсэн зүйл ашиглавал хэрхэх гэх мэт/-ийг шалгагч багш тогтооно.

4.4 Гадаад хэл, компьютерийн зохих мэдлэгтэй оюутныг хүсэлтээр нь улирлын эхэнд түвшин тогтоох шалгалт авч бие даан суралцуулж болно.

4.5 Улирлын явцад хичээлд байнга идэвхтэй оролцсон, тухайн хичээлийн явцын хяналтын бүх хэлбэрүүдэд амжилттай шалгагдсан, үлгэр жишээч оюутанд уг хичээлийн шалгалтын үнэлэлтийг шууд тавихыг үгүйсгэхгүй бөгөөд уг асуудлыг багш анги хамт олонд мэдэгдэн ил тод шийдвэрлэнэ. Энэ тоо тухайн хичээлээр шалгалт өгсөн нийт оюутны 10 хувиас хэтрэхгүй байна.

Тав. Дүгнэх 5.1 Оюутны мэдлэг, чадвар, дадал, хандлагыг үнэлэхдээ A, B, C, D, F гэсэн үсгэн дүн, 4, 3,

2, 1, 0 гэсэн оноо, хувийг хэрэглэж, 0.01 нарийвчлалаар бодно. (Хавсралт 1). Түүнчлэн тооцов, үл тооцов гэсэн тэмдэглэгээг хэрэглэнэ.

5.2 Улирлын шалгалтыг амаар авах ба зарим хичээлийн онцлогоос хамааран шалгалтыг бичгээр авч болно. Оюутны авбал зохих үнэлгээний 40-өөс доошгүй хувийг хөндлөнгийн

Page 73: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

73

үнэлгээгээр үнэлсэн байна. Хөндлөнгийн шалгалт/үнэлгээг ССБЗ-ын албаны удирдлага, хяналтын дор хөндлөнгийн комисс зохион байгуулна.

5.3 Тухайн хичээлээр оюутны мэдлэг, чадвар, хандлагын улирлын үнэлэлтийг гаргахдаа оюутны хичээлийн явц дахь идэвх оролцоо, бие даасан ажил, явцын үнэлгээ, шалгалтын дүнгийн аль алийг зохих хэмжээгээр тооцон нэгдсэн аргачлалын дагуу (хавсралт 2) 100 оноогоор дүгнэнэ. Багш оюутныг улирлын явцад болон шалгалтаар үнэлсэн оноо, эцсийн оноог шалгалтын хуудас (Хавсралт 3), оюутны сурлагын дэвтэрт бичиж (эцсийн онооны ард үсгэн дүнг хаалтанд давхар бичиж өгнө) гарын үсгээр баталгаажуулна.

5.4 Цөөн цагаар үздэг хичээлүүдийг өөр хоорондын залгамж холбоог алдагдуулахгүйгээр цувруулан /блокоор/ зааж, улирлын явцад дуусган, тухай бүр шалгалтыг нь авч болно. Блокоор заах хичээлүүдийг улирлын эхэнд тэнхимийн эрхлэгчийн саналыг үндэслэн бүрэлдэхүүн сургуулийн захирал шийдвэрлэж, хичээлийн хуваарьт тусгана.

5.5 Тухайн улиралд нэг сараас их хугацаанд өвчтэй байсны улмаас хичээлд оролцоогүй оюутанд 1 жилийн чөлөө олгоно.

5.6 Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хичээлд оролцоогүй оюутны хичээлийг нөхөж, шалгуулах боломжгүй гэж үзнэ.

5.7 Хүндэтгэн үзэх шалтгаанаар (эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн, ар гэрт нь гачигдал тохиолдсон, сургууль хамт олны нэрийн өмнөөс уралдаан, тэмцээн бусад арга хэмжээнд оролцсон гэх мэт) хичээлд 1 сараас ихгүй хугацаагаар оролцож чадаагүй оюутан тасарсан хичээлээ өөрийн санаачилгаар нөхөж хичээл заагч багшид шалгуулж, дүйцэх оноог тооцуулж болно. Энэ тохиолдолд нөхсөн хичээлийн мэдлэгээ шалгуулах үйл ажиллагаа ямар нэгэн төлбөргүй байна. Хичээл заагч багшаас шаардлагатай гэж үзвэл тухайн оюутан хүндэтгэх шалтгаантай байсан эсэхийг тэнхим, бүрэлдэхүүний сургуулиар тогтоолгож болно.

5.8 Улирлын шалгалтыг тэнхимийн эрхлэгч, бүрэлдэхүүн сургууль, ССБЗ-ын алба, сургуулийн захиргааны шийдвэрээр хичээл заасан багшаас өөр багш авах, бүрэлдэхүүний сургуулийн захирлын тушаалаар томилогдсон хөндлөнгийн комисс авахыг зөвшөөрнө.

5.9 Тухайн хичээлд 60 ба түүнээс дээш оноо авсан оюутныг уг хичээлийн агуулгыг судалж, багц цаг (хавсралт 4)-ийг биелүүлсэн гэж үзнэ. 60-аас бага оноо авсан оюутныг “хангалтгүй” суралцсан буюу тухайн хичээлийн багц цагийг биелүүлээгүй гэж үзнэ.

5.10 Шүүлгийг авахдаа шалгалтын нэгэн адил 100 оноогоор дүгнэж, оюутны авсан оноо нь 60 ба түүнээс дээш бол “тооцов”, 60-аас бага бол “үл тооцов” гэж үзэх ба шалгалтын хуудас болон сурлагын дэвтэрт онооны хамт тэмдэглэнэ.

5.11 Мэргэжлийн болон мэргэшлийн суурь хичээлээр хийх хээрийн, үйлдвэрлэлийн болон бусад дадлагад багц цаг харгалзуулсан бол тайлан хамгаалалтыг нь шалгалтын нэгэн адил үзэж оноогоор дүгнэх ба оюутны мэдлэгийн голч дүн гаргахдаа хичээлийн нэгэн адил оролцуулан тооцно. Ангийн ажлын хамгаалалтыг шалгалтын нэгэн адил үзэж оноогоор дүгнэх боловч голч дүн гаргахад оролцуулахгүй.

5.12 Шалгалтын дүнг шалгалтын хуудас (хавсралт 3)-д тэмдэглэж, шалгалт авсан өдрийн ажлын цагт багтаан хариуцсан арга зүйчид багш өөрийн биеэр өгнө. Шалгалтын хуудас, оюутны сурлагын дэвтэрт засвартай бичиглэл хийхийг хориглоно. Шалгагч багш хүндэтгэх шалтгаангүйгээр шалгалтад ирээгүй оюутанд “F(0)” буюу “үл тооцов” үнэлэлт тавина.

5.13 Оюутны сурлагын чанарыг голч оноо болон голч дүнгээр тодорхойлно. Голч оноо/дүнг бодохдоо судалсан багц цаг бүхий хичээл бүрд оюутны авсан оноо/дүнг багц цагаар нь үржүүлж, тэдгээрийн нийлбэрийг багц цагийн нийлбэрт хувааж 0.01-ийн нарийвчлалтайгаар гаргана. Улирлын голч оноо/дүнг сурлагын дэвтэрт улирал бүр бүрэлдэхүүний сургуулиас тэмдэглэж тэмдгээр баталгаажуулна.

Page 74: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

74

Зургаа. Дахин шалгалт өгөхийг зөвшөөрөх 6.1 Шалгалтад орох зөвшөөрөлтэй оюутан ерөнхий үнэлгээгээр хангалтгүй дүн авбал

улирлын амралтын хугацаанд давтлага хичээлд (“Туслах багшийн хөтөлбөр”-т) хамрагдаж, уг хичээлийг давтан судалсны үндсэн дээр дараагийн улирлын эхний 14 хоногт багтаан дахин шалгалтыг комисстой өгнө. Нэг улиралд дахин өгөх шалгалтын тоо I-II ангид 3, III-IV ангид 2 байна.

6.2 Оюутан анги улиран суралцахаас бусад тохиололд давтлага хичээлд хамрагдан дахин шалгалт өгч хангалтгүй дүгнэгдвэл бүрэлдэхүүний сургуулиас “Анхааруулгын хуудас” 1 удаа олгож, давтлага хичээлд дахин нэг удаа суух эрх олгоно. Оюутан дараагийн улирлын амралтын хугацаанд давтан судалж дүнг тооцуулна. Тооцуулаагүй тохиолдолд 2 дахь “Анхааруулгын хуудас”-ыг өгч жилийн чөлөө олгоно.

6.3 III, IV ангийн оюутнууд давтлага хичээлд хамрагдан дахин шалгалт өгч хангалтгүй дүгнэгдвэл бүрэлдэхүүний сургуулиас “Анхааруулгын хуудас” 1 удаа олгож, давтлага хичээлд дахин нэг удаа суух эрх олгоно. Тооцуулаагүй тохиолдолд жилийн чөлөө олгоно.

6.4 Дахин өгөх шалгалтыг бүрэлдэхүүний сургуулийн захирлын тушаалаар томилсон 2-3 багшийн бүрэлдэхүүнтэй комисс авна. Комисс шалгалт авсан тухай тэмдэглэл, шалгуулагчийн хариултын байдлыг дэлгэрэнгүй хөтөлж, хариуцсан арга зүйчид өгнө. Дахин өгөх шалгалтын үнэлгээний дээд хязгаар “В”-ээс доош байна.

6.5 Оюутан тухайн улиралд өгсөн шалгалтуудаас нэгээс бусдыг нь “А”-ээс дээш үнэлэгдсэн бол “B”, “C” ба “D” үнэлэгдсэн хичээлээр давтлага хичээлд хамрагдан дүнг ахиулах зорилгоор дараагийн улирлын 14 хоногт багтаан шалгалтыг комисст дахин нэг удаа шалгалт өгч болно.

6.6 Дахин болон нөхөн шалгалт өгөхдөө бүрэлдэхүүний сургуулиас тусгай зөвшөөрлийн хуудас авна. Нөхөн болон дахин өгөх шалгалтын зөвшөөрлийн хуудас бүр төлбөртэй байх ба төлбөрийн хэмжээг ЭЗХХҮА-аас тогтооно.

6.7 СТС-ийн хөнгөлөлтөд хамрагдан суралцдаг оюутан хичээлийн жилийн улирал бүрийн эхний 14 хоногт багтаан өмнөх улирлын шалгалт, шүүлгийн тооцоог бүрэн дуусгасан байвал зохих ба дуусгаагүй тохиолдолд СТС-ийн хөнгөлөлтөд үргэлжлүүлэн хамруулахгүй.

Долоо. Дүнг харилцан тооцох 7.1 Гадаад, дотоодын их дээд сургуулиас шилжиж ирсэн, сурч байгаад 4 хүртэлх жилээр

завсардсан, төгссөн хүмүүсийн урьд үзэж шалгуулсан хичээлийн багц цагийг тооцох эсэх болон хичээл, багц цагийн зөрүүтэй холбоотой асуудлуудыг тусгай журмаар зохицуулна.

Найм. Анги дэвшүүлэх, урамшуулах, улируулан суралцуулах 8.1 Сургалтын төлөвлөгөөгөөр тухайн улиралд/ангид судлах бүх хичээлийн багц

цагийг биелүүлсэн оюутныг үргэлжлүүлэн суралцуулах буюу анги дэвшүүлэх тухай бүрэлдэхүүний сургуулийн захирлын тушаалыг дараагийн улирал/дараагийн хичээлийн жилийн эхний 21 хоногт багтааж гаргана.

8.2 Улирлын шалгалтын нэгдсэн үнэлгээ 3.50-аас дээш голч оноотой бол “Захирлын нэрэмжит хуудас” олгоно. 2 болон түүнээс дээш “Захирлын нэрэмжит хуудас” авсан оюутнуудыг “ХИС-ийн Удирдах зөвлөл, Эрдмийн зөвлөлийн нэрэмжит тэтгэлэг” болон бусад тэтгэлэгт эн тэргүүнд хамруулна.

8.3 Суралцагчийг дараах тохиолдолд бүрэлдэхүүний сургуулийн захирлын тушаалаар улируулан суралцуулна. Үүнд:

a) I, II ангийн оюутан улирлын шалгалтаар дөрөв ба түүнээс дээш F үнэлгээ авсан (дахин өгөх шалгалтын тоог энд хамааруулна);

Page 75: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

75

b) III, IV ангийн оюутан улирлын шалгалтанд гурав ба түүнээс дээш F үнэлгээ авсан (дахин өгөх шалгалтын тоог энд хамааруулна);

c) Бүх төрлийн дадлага хийгээгүй, эсвэл “F” үнэлгээ авсан;d) “F” дүгнэгдсэн хичээлээр давтлага хичээлд хамрагдаагүй бол. 8.4 Шалгалтыг хугацаанд нь аваагүй, энэ дүрмийн 3.4 дэх заалтыг биелүүлээгүй багшийн

тухайн хичээлийн танхимын багц цагийн гүйцэтгэлийг 1/8 хорогдуулж тооцно. 8.5 Улирлын шалгалтаар тухайн хичээлээр шалгагдсан оюутнуудын 60-аас дээш хувь нь

“F” болон “А” дүгнэгдсэн тохиодолд мэргэжлийн тэнхим, бүрэлдэхүүний сургууль, оюутнуудын саналаар хөндлөнгийн үнэлгээг дахин хийлгэж болно.

8.6 Шалгалттай холбоотой гарсан оюутны санал, гомдлыг бүрэлдэхүүн сургуулийн захиргааны зөвлөл эцэслэн шийдвэрлэнэ.

8.7 Улирлын шалгалтын дүрэм ноцтой зөрчсөн профессор багш, оюутан, ажилтанд зохих хариуцлага тооцох бөгөөд уг асуудлыг бүрэлдэхүүн сургуулийн захиргааны зөвлөлөөр хэлэлцэн шийдвэрлэнэ.

Ес. Давтлага хичээлийн хугацаа, төлбөрийн хэмжээ9.1. Энэхүү дүрмийн 6.1-д заасан хэмжээний хичээлд “F” үнэлэгдсэн оюутнууд уг хичээлийг

улирлын амралт (өвөл, зуны)-ын хугацаанд давтлага хэлбэрээр судлана. Давтлага хичээлийг 5-аас дээш оюутантайгаар бүлэг үүсгэж явуулна. 5-аас доош бол бие дааж уг хичээлийг судална.

9.2. Давтлага хичээлийг тухайн хичээл заасан багшийн удирдлага дор тэнхим хамт олны саналаар 3.2-оос дээш голч дүнтэй суралцаж буй бүтээлч, идэвхтэй ахлах ангийн оюутан болон магистрант, докторант нар заах бөгөөд хуваарийг бүрэлдэхүүн сургуулийн захирал баталж, хяналт тавина.

9.3. Давтлага хичээлийн танхимын сургалтын цагийн хэмжээг ССБЗА тогтоох ба давтлага хичээл заасан багшийн цагийн үнэлгээг ХИС-ийн захирлын тушаалаар зохицуулна.

9.4. Хичээлийн нэг багц цагийн төлбөр нь сургалтын төлөвлөгөөгөөр уг хичээлийг судлах мэргэжлийн ангийн жилийн сургалтын төлбөр, тухайн хичээлийн жилд судлах нийт багц цагийн ногдвор байна. Давтлага хичээлийн багц цагийн төлбөр нь уг хичээлийн багц цаг, нэг багц цагийн төлбөрийн үржвэрээр тодорхойлогдоно.

9.5. Хичээлийг давтан судлахад оюутны тоо, явцын үнэлгээний байдлаас хамааруулан төлбөрийг ялгаатай тогтооно. Үүнд:

9.5.1. Хичээлийг давтан судлахад “багц цагийн төлбөр”-ийн 75%-ийг төлнө.9.5.2. Хичээлийг давтан судлах оюутан явцын үнэлгээний 60%-ийг авсан оюутны түвшинг

тогтоон “багц цагийн төлбөр”-ийн 60%-аар тогтооно.

Дүрмийн хавсралт 1

ОЮУТНЫ МЭДЛЭГ, ЧАДВАР, ХАНДЛАГЫГ ҮНЭЛЖ, ДҮГНЭХ

Үсгэн дүнг тавихдаа доорх шалгуурыг үндэслэнэ:A-Сурлагын дээд амжилтыг илтгэх дүн. Тухайн хичээлийн агуулгыг дээд зэрэг бүрэн гүйцэд,

бүтээлчээр ойлгосон, ухагдахуун, ойлголтуудыг чадварлаг ашигладагB-Дундаж төвшнөөс дээгүүр амжилтыг илтгэх дүн. Тухайн хичээлийн агуулгыг сайн ойлгосон,

тухайн хичээлтэй холбоотой бодлого бодох, ухагдахуунуудыг ашиглах чадвартайC-Тухайн хичээлийн агуулгыг дундаж төвшинд эзэмшсэнийг илтгэх дүн. Тухайн хичээлийн

ухагдахууны ихэнх хэсгийг хангалттай ойлгосон, дундаж төвшний бодлогуудыг бодох чадвартай, цаашид энэ чиглэлээр хичээлийн агуулгыг судлах хангалттай бэлтгэлтэй

D-Дундаж төвшинд дөхсөн амжилтыг илтгэх дүн. Тухайн хичээлийн ухагдахуунуудыг жигд

Page 76: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

76

ойлгоогүй, харьцангуй хялбар бодлого бодох чадвартай, ерөнхийдөө мэдлэг, чадвар, дадал дутмаг

F-Мэдлэг, чадвар, дадал хангалтгүйг илтгэх дүн.

Үсгэн оноо болон тоон дүнгүүдийг дараах жишгээр нэгээс нөгөөд шилжүүлнэ:Оюутны мэдлэг, чадварын ахиц, амжилтын түвшин

ДүнҮсгэн дүн Оноо Голч оноо

Дээд “А+”“А”“А-”

97-10093-9690-92

43.673.33

Дунджаас дээш “В+”“В”“В-”

87-8983-8680-82

32.672.33

Дундаж “С+”“С”“С-”

77-7973-7670-72

21.671.33

Дунджаас доош “D+”“D”“D-”

67-6963-6660-62

10.670.33

Хангалтгүй “F” 0-59 0

Үнэлгээний голч дүн (GPA). Үнэлгээний голч дүнг тооцохдоо, хичээл бүрийн үсгэн үнэлгээг оноонд шилжүүлэн, улмаар тухайн хичээлийн харгалзах кредитээр үржүүлж, дундажлах замаар тодорхойлно.

Дүрмийн хавсралт 2

ОЮУТНЫ МЭДЛЭГ, ЧАДВАР, ХАНДЛАГЫГ ОНООГООР ДҮГНЭХ АРГАЧЛАЛ

Тухайн хичээлээр оюутны улирлын эцсийн дүнг гаргахдаа дараах томьёог ашиглана: (O = O1+ O2 +O3)Үүнд:

O1 - Хичээлийн идэвх, оролцооны үнэлэлт: Хичээлийн ирц, семинар, дадлага, лабораторын хичээлд бэлтгэсэн байдал зэрэгт багшийн

өгсөн үнэлэлт бөгөөд 20 хүртэл оноо байна.O2 - Оюутны бие дааж гүйцэтгэх ажил, явцын шалгалт: Бие даан гүйцэтгэх ажил нь хичээлээр олж авсан мэдлэгээ янз бүрийн орчин нөхцөлд

туршиж, хэрэглэх замаар гүнзгийрүүлж бататгах, чадвар дадал эзэмших, бие даан сурч хөгжихөд чиглэсэн байна. Бие даан гүйцэтгэх ажлыг боловсруулахдаа суралцагч лекцийн нэг цагийн хичээлээр 2 цаг, семинарын 2 цагийн хичээлээр 1 цаг ажиллахаар тус тус тооцно. Багш бүрийн боловсруулсан бие даан гүйцэтгэх ажлын сэдэв, даалгаврын хэмжээ, гүйцэтгэх аргачлал, хугацаа, үнэлэх журам зэргийг тэнхмийн хэмжээгээр нэгтгэж, зөвлөгөө өгөх хуваарийн хамт улирлын эхний долоо хоногт суралцагчид мэдээлнэ. Бие даалтын ажлын хэлбэр нь:

Уншиж судлах, товчлол тэмдэглэл хийх /эх зохиол, сурвалж судалгааны ном бүтээл, эрдэм шинжилгээ судалгааны өгүүлэл /

Page 77: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

77

Төлөвлөх /хичээлийн, судалгааны, төслийн, бие даах ажлын төлөвлөгөө хийх/ Бичиж боловсруулах /эх бэлтгэх, илтгэл, сонсгол, эсээ, реферат, тайлан бичих, хөтөлбөр,

төсөл боловсруулах, сэдвийн боловсруулалт хийх/Зохиох, зохион бүтээх /загвар зохиох, бүтээлийн сан бүрдүүлэх, дизайн зохион бүтээлтийн

ажил гүйцэтгэх, сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэх/Сорих турших /лабораторид ажиллах, сорил, туршилт хийх, судалгааны ажил гүйцэтгэх/Илтгэх, хэлэлцэх, мэтгэлцэх /илтгэл, сонсгол, тайлан тавих, хэлэлцүүлэг хийх/Судлах шинжлэх /агуулга аргазүй, судалгааны материал, стандарт, хөтөлбөр, сурах бичиг,

эрдэм шинжилгээний бүтээл судлах/Туршлага судлах, сурвалжлах, дадлагажих /сургууль, байгууллага, багшийн туршлага

судлах, сурвалжлах, сургалт-хүмүүжил, судалгааны ажилд дадлагажих, хичээл заах, ажил хэргийн тоглолт хийх/

Бодох, тооцоолох, сорил ажиллах, судалгаа хийх (кейс) /бодлого бодох, тооцоолох, статистик боловсруулалт хийх/

Мэдээлэл харилцааны технологи ашиглах /мэдээлэл хайх, олж авах, мэдээлэл боловсруулах, түүнийгээ илэрхийлэх, мэдээлэх, эргэх холбоо тогтоох/

Асуудал шийдвэрлэх /төсөлт ажил, тулгамдсан асуудал шийдвэрлэх/Үнэлгээ хийх, санал зөвлөмж гаргах /сургалт-хүмүүжлийн ажил, туршилт судалгааны

ажил, төсөл хөтөлбөрийн үр дүнг боловсруулах, тэдгээрийн хэрэгжилтийг шинжлэн үнэлэх, санал зөвлөмж боловсруулах/

Орчуулах /гадаад хэлнээс эх хэлнээ, эх хэлнээс гадаад хэлнээ орчуулах/зэрэг мэргэжлийн онцлогоос хамаарч янз бүрийн хэлбэртэй байж болох бөгөөд хичээлийн

агуулгын багтаамж, цагийн хэмжээ, суралцагчийн ачаалал, сургалтын орчин нөхцөл зэргээс хамааруулан аргазүйн үүднээс хүнд хөнгөнийг тохируулах, улирлын туршид гүйцэтгэх бие даалтын ажлын тоог нарийвчлан тогтоох бөгөөд 20 хүртэл оноо байна.

Явцын шалгалт нь мэдлэг, чадвар эзэмшиж буй үйл явцыг оношлох, суралцагчийг сэдэлжүүлж идэвхжүүлэх, суралцагчид тулгарч байгаа бэрхшээл, давуу ба сул талаа илрүүлж, цаашид хэрхэн суралцах арга барилаа тогтоох дидактик зорилготой байна. Багш явцын шалгалтын тоог хичээлийн агуулгын багтаамж, цагийн хэмжээтэй уялдуулан тогтоох бөгөөд улиралд 2–оос доошгүй удаа шалгалт авна. Явцын шалгалтын сэдэв, хугацаа, үнэлэх арга хэлбэр болон бусад шаардлагатай мэдээллийг тэнхимийн хэмжээгээр нэгтгэж, улирлын эхний долоо хоногт суралцагчид мэдээлсэн байх бөгөөд 20 хүртэл оноо байна. Бие дааж гүйцэтгэх ажил, явцын шалгалтын нийлбэр 40 хүртэл оноо байна.

O3- Улирлын шалгалтын оноо бөгөөд 40 хүртэл оноо байна.

Дүрмийн хавсралт 3

ХОВД ИХ СУРГУУЛЬ

Шалгалтын дүнгийн хуудас

20.....-20..... оны хичээлийн жил .....-р улирал .......................... сургуулийн .............................. ........................................ тэнхимийн .................анги.Хичээлийн нэр: ................................................... Багц цаг: ............ 20... оны .....-р сарын ........-нд хичээлийн ..........-р өрөөнд шалгалт авав.

Page 78: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

78

№Оюутныовог нэр

Хэсэгчилсэн оноо

Хичээлийнидэвх,

оролцооО1

Бие даасанажил, явцын

шалгалтO2

Улирлыншалгалт

O3

Ерөнхий дүнO= О1 + O2+O3

Багшийн гарынүсэг

Шалгагдвал зохих..........,Шалгагдсан..........., Үүнээс: хангалттай (D>60).......... Хангалтгүй (D<60)..........,Шалгагдаагүй......Шалгалт авсан багшийн гарын үсэг /тайлал/ ............................... / /Ассистент (комисс).....................................Шалгалт авсан ...........он .......... сар........ өдөр

БАГЦ ЦАГ

Нэг багц цагийн хэмжээ нь өдрийн хэлбэрээр суралцаж байгаа дундаж суралцагчийн 7 хоногийн бүтэн ачаалал буюу 40 цагтай тэнцүү байна.

Их сургууль, дээд сургууль, коллежийн хичээлийн нэг цагийн хэмжээ нь 50 минут байдгийг тооцон нэг багц цагийг хичээлийн цагт шилжүүлбэл 48 хичээлийн цагтай тэнцүү байна:

40 (60 минут) 1багц цаг = 50 минут =48 х. Цаг(Хойшид “хичээлийн цаг” гэхийг “цаг” гэх)Сургалтын төлөвлөгөөнд тусгагдах аливаа хичээлийг нэг улиралд үзэж дуусгахаар тооцон

багц цаг онооно. Агуулгын багтаамж ихтэйгээс хэд хэдэн улирал дамжин үзэх хичээл байвал түүнийг агуулгын залгамж чанар бүхий тусдаа хичээлүүдэд хувааж, тус бүрд нь нэр, индекс, багц цаг онооно.

Тухайн хичээлийн багц цаг нь уг хичээлийн агуулгыг судлан эзэмшихэд суралцагчаас зарцуулах нийт хугацаа буюу уг хичээлийн танхимын цаг, суралцагчийн бие дааж ажиллах цаг (ангийн ажил/төсөл, реферат, график тооцооны ажил, гэрийн даалгавар гэх мэт) болон суралцагчдын мэдлэг чадварыг үнэлэх явцын үнэлгээнд зарцуулах нийт хугацааг өөртөө багтаана.

Оюутан 1 багц цагийн хичээлийн агуулгыг судалж, эзэмшихийн тулд 48 цаг хөдөлмөрлөнө (2-г хар). Хичээлийн жилийн нэг улирал 16 долоо хоногтой байдгийг тооцвол (1багц цаг=48 цаг=(16 долоо хоног).(3 цаг)) 1 багц цагтай хичээлийн агуулгыг судалж, эзэмшихийн тулд оюутан хичээлийн нэг долоо хоногт 3 цагийн хөдөлмөр зарцуулна.

Оюутны хичээлийн нэг долоо хоногийн 3 цагийн энэ хөдөлмөр нь тухайн хичээлийн хэлбэрээс хамааран танхимын сургалтад хамрагдах цаг, бие дааж ажиллах цаг зэрэгт дараах жишгээр хуваарилагдана.

Үүнд: I. Тухайн улирлын туршид хичээлийн нэг долоо хоногт танхимд 1 цагаар орох

Page 79: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

79

лекцэнд үр бүтээлтэй оролцож, агуулгыг бүтээлчээр эзэмшихийн тулд оюутан 1 цаг бие дааж лекцэнд бэлтгэх, мөн лекцийн дараа лекцээр орсон агуулгыг бататгах, баяжуулах зорилгоор гэртээ болон номын санд наад зах нь 1 цаг бие дааж ажиллана.

3 цаг = (1 цагийн бие даалт+1цагийн лекц+1цагийн бие даалт)II. Тухайн улирлын туршид хичээлийн нэг долоо хоногт танхимд 2 цагаар орох семинарт

оролцсон бол оюутан семинараар үзсэн зүйлээ бататгах, баяжуулах зорилгоор наад зах нь 1 цаг бие дааж ажиллана.

3 цаг = (2 цагийн семинар+1цагийн бие даалт)III. Тухайн улирлын туршид хичээлийн нэг долоо хоногт танхимд 3 цагаар орох

лабораторийн хичээлийн агуулгыг эзэмшихийн тулд оюутан танхимд 3 цагийн лабораторийн ажил гүйцэтгэнэ.

3 цаг = (3 цагийн лаборатори)Хичээлийн танхимын сургалт болон тухайн хичээлээр оюутны бие дааж гүйцэтгэх ажлыг

багш удирдан зохион байгуулна. Багш оюутны улирлын ачааллыг жигд хуваарилах, тэдэнд улирлын ажлаа төлөвлөх боломж олгох үүднээс заадаг хичээл бүрээр оюутны улиралд бие дааж гүйцэтгэх ажлын нэр, төрөл, төвшин, үнэлж дүгнүүлэх хугацааны талаар тодорхой мэдэгдсэн байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, оюутан бүрт бие даасан ажлынхаа явцын хяналтын үнэлгээ О2-г (O2 ≤40) хэрхэн гаргуулахаа улирлын эхнээс мэдэж, төлөвлөх боломж олгох ёстой юм.

Дүрмийн хавсралт 4Захирлын нэрэмжит хуудас № . . . ……………… оны хичээлийн жилийн …… улиралд ………. үнэлгээний голч дүнтэй

суралцаж, сурлагын өндөр амжилт гаргасан …………………………… ангийн оюутан ………………………… овогтой …………………. танд талархал илэрхийлж Захирлын нэрэмжит батламж олгов. Хоёр ба түүнээс дээш удаа Захирлын нэрэмжит батламж авбал Та ХИС-ийн тэтгэлэг, оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдана.

Захирал: ……………………………. Олгосон: …….. оны ……. сарын …….. өдөр Анхааруулах хуудас № . . .………………………….. оны хичээлийн ………… улиралд ………….үнэлгээний голч

дүнтэй суралцаж суралцах үүргээ хангалтгүй биелүүлсэн …….……………………… ангийн оюутан ………………… овогтой ……………… таныг Анхааруулах хуудсаар сануулж байна. Та энэ хуудсыг дахин ….. удаа авбал жилийн чөлөө, ....... авбал сургуулиас хасагдах болно.

Захирал: ………………………………………. Олгосон: …….. оны ……. сарын …….. өдөр

Захирлын 2009 оны сарын -ны өдрийн тоот тушаалын хавсралт

Page 80: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

80

ХОВД ИХ СУРГУУЛИЙН ДАДЛАГЫН ХИЧЭЭЛИЙН ЕРӨНХИЙ ЖУРАМНэг. Ерөнхий зүйл

1.1 Энэхүү журмын зорилго нь бакалаврын шатны сургалтын төлөвлөгөөний дагуу хийвэл зохих дадлагын хичээл

(хойшид дадлага гэнэ)-ийн чанар, үр дүнг дээшлүүлэх; 1.1.2 бүрэлдэхүүний сургуулийн захирал, факультетийн декан /хойшид факультетийн

декан гэх/, Сургалт, сургалтын бодлого, зохицуулалт эрхэлсэн /ССБЗЭ/ дэд захирал болон мэргэжлийн тэнхимийн эрхлэгч, дадлага удирдах багшийн үүрэг хариуцлагыг өндөржүүлэх;

1.1.3 дадлага удирдах багш, дадлагажигч оюутны эрх, үүргийг тодотгох;1.1.4 дадлагын гүйцэтгэлд өгөх үнэлгээ, дүгнэлтийг боловсронгуй болгоход оршино.1.2 Дадлага нь оюутан танхимын сургалтаар эзэмшсэн мэдлэг, чадвараа практик үйл

ажиллагаатай холбон бататган гүнзгийрүүлэх, практик дээр бие даан хэрэглэх чадвар эзэмших болон өөрийн мэргэжлийн тухайн салбарт тавигдаж буй зорилт, тулгамдсан асуудлын талаар мэдээлэл олж авахад чиглэгдсэн сургалтын хэлбэр юм. Оюутны дадлага нь энэ журмын 9-д дурьдсан хэд хэдэн төрөлтэй байж болох ба төрөл тус бүрийн онцлог, шаардлагыг тодорхойлж оруулав.

1.3 ХИС нь оюутны дадлага хийх полигон, түнш байгууллага, тусгай газар, тогтсон маршруттай байна.

1.4 Тэнхим, факультет мэргэжлийн хичээлээр оюутны дадлага хийлгэх үйлдвэр, албан байгууллагатай шаардлагатай гэж үзвэл түншлэлийн гэрээ байгуулна. Олон мэргэжлийн салбар хамаарах түнш байгууллагатай дадлага хийлгэх тухай гэрээг ХИС-ийн захиргаа хийж болно.

1.5 Дадлагыг зохих шаардлагыг хангасан газарт аль болох бага зардлаар тавьсан зорилгод хүрэх зохистой хувилбарыг сонгон авч хэрэгжүүлэхийг эрхэмлэнэ. Хээрийн болон хөдөө орон нутагт тусгай унаа хэрэглэн хийгдэх дадлагын үндсэн маршрутыг факультетийн эрдмийн зөвлөлийн саналыг үндэслэн ХИС-ийн захиргааны зөвлөлөөр хэлэлцэн баталгаажуулсан байвал зохино.

1.6 Дадлагыг зохион байгуулахдаа мэргэжлийн тэнхимийн эрхлэгч энэхүү ерөнхий журмын хүрээнд тухайн хичээлийн тодорхойлолтыг дэлгэрүүлсэн удирдамжийг боловсруулж, деканаар батлуулж мөрдөнө.

1.7 Тэнхим, факультет нь дадлага хийхэд шаардагдах эрх зүйн болон материаллаг нөөцийг бүрдүүлэхэд санаачлага гаргаж, зохион байгуулалт, үр дүнд хяналт тавьж ажиллана.

Хоёр. Дадлагын хичээлийн төрөл2.1 Оюутны дадлага нь дараах төрөлтэй байж болно. Үүнд: • Танилцах дадлага• Танхимын дадлага• Хээрийн дадлага• Үйлдвэрлэлийн дадлага• Багшлах дадлага2.2 Танилцах дадлага нь мэргэжлийн болон мэргэшлийн суурь хичээлээр эзэмшсэн

онолын мэдлэгтээ түшиглэн практик амьдралын ажиглалт хийж улмаар мэргэжлийн хичээл үзэх, түүнийг дагалдах үйлдвэрлэлийн дадлага хийх болон цаашид мэргэших чиглэлээ сонгох урьдчилсан нөхцөлийг хангах зорилготой бөгөөд мэргэжлийн чиглэл, хийх газраас хамааран дараах үндсэн чиглэлүүдтэй байж болно. Үүнд:

• Үйлдвэр, албан байгууллагын бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэг, үйл ажиллагааны зарчим, хэлбэр, зохицуулалттай танилцах, дүн шинжилгээ хийх

• Хээрийн нөхцөлд газар дэлхий, хөрс, ургамал, амьтан, экологи, байгаль хамгаалал, цаг

Page 81: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

81

уур, эрдэс чулуулгийн тогтоц, бүтэц, шинж чанарын нийтлэг зүй тогтолд ажиглалт, тэмдэглэл хөтлөх, хэлбэр зүй, өнгө судлалын ажиглалт, дүрслэх технологид суралцах

• Орон судлал, хэлний дадлагаар орон нутаг, улс орны ард түмний амьдрал, зан заншилтай танилцах, хүмүүстэй хэлний идэвхтэй харилцаанд оролцож хэлний чадвараа дээшлүүлэх

• Суурин болон хээрийн нөхцөлд соёл иргэншил, хөшөө дурсгал, булш бунхан зэрэг археологи, соёл, түүхийн дурсгалт зүйлийг үзэж, ажиглалт хийж тэмдэглэл хөтлөх гэх зэрэг болно.

Танилцах дадлагыг бүлгээр багшийн удирдлага дор хийнэ.2.3 Танхимын дадлага нь үйлдвэрлэлийн газрын бааз газрын олдоц ховор байгаа нөхцөлд

танхимд явуулсан онолын сургалтыг практик үйл ажиллагаанд ойртуулсан тодорхой жишээтэй холбон үргэлжлүүлэх замаар оюутанд практик чадвар эзэмшүүлэхэд чиглэгдсэн сургалтын нэг хэлбэр юм.

• Танхимын дадлагыг хичээл тус бүрээр эсвэл бүлэг /багц/ хичээлээр бэлтгэн холбогдох тэнхимээр хэлэлцүүлж, деканаар батлуулсан удирдамжийн дагуу үйлдвэрлэлийн дадлагад гарахын өмнө сургууль дээр мэргэжлийн багш нарын удирдлагын дор хийнэ. Танхимын дадлагын үргэлжлэх хугацаа тухайн үйлдвэрлэлийн дадлагын 1-3-ээс хэтрэхгүй байна.

• Танхимын дадлагыг гаргасан хуваарийн дагуу хичээлийн нэгэн адил хийж, удирдаж байгаа багш, оюутны ирцийг бүртгэхийн зэрэгцээ явцыг дүгнэж дадлагын төгсгөлд оюутан тус бүрд үнэлгээ өгсөн байна.

2.4 Хээрийн дадлагын хичээлээр оюутан нь хөрс, ургамал, амьтан, чулуулаг зэрэг байгалийн үзэгдэл юмс, археологи, соёл, түүхийн дурсгалууд (цаашид дээж гэнэ), угсаатны бүлгүүдийн хэл аялгуу аман зохиол, зан үйлийн хээрийн судалгааны ажиглалт, туршилтын арга зүйг эзэмшин, онолын мэдлэгээ практик дээр бататгаж, дээжийг бие даан тодорхойлж боловсруулах, сургалтын үзүүлэн таниулах болон судалгааны материал болгон бэлтгэх чадвар, дадал эзэмших зорилготой. Мөн хээрийн нөхцөлд ажиллаж, амьдрах, байгаль орчинтой зөв харьцах ажиллагаанд сургана.

• Оюутанд хээрийн дадлагын хичээлээр бие даан гүйцэтгэх чадварыг хөгжүүлэхэд зориулсан гарын авлага бэлтгэсэн байвал зохино. Уг гарын авлагад дээжийг эрж хайх, малтах, ажиглалт, харьцуулалт, сонголт, анхан шатны боловсруулалт хийх, баримтжуулах, ялган таних зэрэг хээрийн нөхцөлд дээжийн бүтэц, онцлог шинжээр нь задлан шинжилж бичиглэл, зураглал хийх түгээмэл, нийтлэг арга зүй, боох, хадгалах, тээвэрлэх аргууд болон манай оронд өргөн тархсан, дадлагын үед хамгийн ихээр тохиолдож болох тухайн бүлгийн дээжийг таних түлхүүр бичиг, зураг, заавар, зөвлөмж гэх мэтийг оруулсан байна.

• Хээрийн дадлагаар цуглуулсан дээжийн сонголт нь лабораторийн нөхцөлд үргэлжлүүлэн судалж ангийн болон дипломын ажил хийх эх материал болгох боломжийг агуулсан байна.

Хээрийн дадлагыг оюутны бүлгээр багшийн шууд удирдлагын дор хийнэ.2.5 Үйлдвэрлэлийн дадлага нь танхимд эзэмшсэн онолын мэдлэг, чадварт түшиглэн

оюутны практик чадвар, дадлыг баяжуулах зорилгоор үйлдвэр, аж ахуйн газар, орон нутагт мэргэжлийн хичээлээр тэнхимээс тусгайлан зохион байгуулж буй сургалтын хэлбэр юм.

2.6 Багшлах дадлага нь үйлдвэрлэлийн дадлагын нэг онцлог төрөл бөгөөд онолын мэдлэг, дадлаа бататган практик дээр бие даан хэрэглэж сурах, сурган хүмүүжүүлэх ур чадвар эзэмшүүлэх сургалтын хэлбэр юм. Багшлах дадлагыг тусгай журмаар зохицуулна.

Гурав. Дадлагыг зохион байгуулах2.1 Дадлагыг танхимд үзсэн нэг буюу бүлэг (багц) хичээлийн агуулгаар хийнэ.2.2 Дадлага хийх газар нь уг хичээлийн зорилгоос хамааран үйлдвэр, аж ахуйн нэгж, сургалт,

Page 82: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

82

эрдэм шинжилгээний чиглэлийн төрийн болон төрийн бус байгууллага, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн ач холбогдол бүхий байгалийн тогтоц газар, түүх соёлын дурсгалт газар, аялал жуулчлалын бааз, сургалтын төв г. м. байж болно.

2.3 Дадлагыг оюутны бүлгээр зохион байгуулахыг чухалчилна. Дадлага хүлээж авах газрын онцлог, хүчин чадлаас хамааран ганцаарчилсан байдлаар хийх шаардлагатай тохиолдолд асуудлыг факультетийн саналыг үндэслэн захирлын тушаалаар зохицуулна.

2.4 Оюутны бүлгээр дадлага хийхэд захиалагч (факультет, ХИС), гүйцэтгэгч (үйлдвэр, албан байгууллага) хоёр талын гэрээ байгуулна. Ганцаарчилсан дадлага хийхэд оюутныг оролцуулан гурвалсан гэрээ байгуулна (Гэрээний загварыг хавсаргав). Шаардлагатай гэж үзвэл бүлгээр дадлага хийх тохиолдолд гурвалсан гэрээ байгуулж болно.

2.5 Мэргэжлийн тэнхим, факультет нь дадлагын үед хэрэглэх техник хэрэгсэл, унаа, сууц, гал тогооны хэрэгсэл зэрэг материаллаг нөөцийн захиалгыг дадлага эхлэхээс 1 сарын өмнө сургуулийн эдийн засаг, хөгжил, хангамж, үйлчилгээний албанд ирүүлж бэлтгэлийг хангадаг нэгдсэн зохицуулалттай байна.

2.6 Дадлагад гарах багш, оюутан гэнэтийн ослын даатгал, хээрийн нөхцөлд ажиллах үед зайлшгүй шаардлагатай эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамрагдсан байна.

Дөрөв. Тэнхим, сургуулийн эрх, үүрэг.4.1 Мэргэжлийн тэнхим дадлагын хичээлийн хөтөлбөрийг боловсруулж, “Оюутны гарын

авлага”-д оруулан оюутан нэг бүрд хүргүүлнэ. Хөтөлбөрт хичээлийн нэр, индекс, багц цаг, урьдчилсан шаардлага, зорилго, товч агуулга, хийх болон үргэлжлэх хугацаа, зохион байгуулах хэлбэр, оюутны эзэмших мэдлэг, чадвар, тайлангийн бүтэц, үр дүнгийн үнэлгээ зэргийг оруулна.

4.2 Тэнхим нь дадлагын удирдамж боловсруулах ба түүнд хичээлийн хөтөлбөрийг дэлгэрүүлэхээс гадна дадлага хийх газар, маршрут, ажлын болон амралтын цаг, аюулгүй ажиллагааны нөхцөл зэргийг тодотгосон байна. Багшлах дадлагын журам, удирдамжийг Сурган хүмүүжүүлэх ухаан, сэтгэл судлалын тэнхим хариуцан боловсруулна.

4.3 Дадлагын удирдамж болон дадлага хийх оюутны нэрс, сургуулийн талаас болон үйлдвэр, албан байгууллагын газраас удирдах багш, холбогдох зардлын төсвийг факультетийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж, ССБЗ-ын албаар хянуулан захирлын тушаалаар баталгаажуулсан байна. Зардлыг төлөвлөхдөө сургуулийн ЭЗХХҮ-ний албанаас нэгдсэн жишиг баримтлах бөгөөд /Дадлагын удирдамжийн хүрээнд дадлагын зардлыг гадны байгууллага болон төслийн санхүүжилтээр зохион байгуулахыг дэмжинэ. Дадлагын зардлыг сургалтын төлбөрт тусгасан байх бөгөөд уг дадлагад оноосон багц цаг, түүний төлбөр зэргийг харгалзана/ тухайн үеийн бараа, үйлчилгээний үнэлгээгээр тооцно.

4.4 Мэргэжлийн тэнхим, факультет, ССБЗ-ын алба дадлагын оюутан хүлээж авах албан байгууллагатай тохиролцож, харилцан хүлээх үүргийн талаар тодорхой тусгасан гэрээ байгуулна.

4.5 Хөдөө орон нутагт багш, оюутан явуулж дадлага хийх тохиолдолд Замын цагдаагийн газар, Зорчигч тээврийг зохицуулах газраас хүн тээвэрлэх зөвшөөрөлтэй, техникийн хувьд бүрэн бүтэн, хээрийн нөхцөлд ажиллах дадлага туршлагатай жолоочийг сонгож сургууль жолоочтой хоёр талт гэрээ байгуулсан байна.

4.6 Факультет нь хичээлийн жилийн явцад үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ССБЗ-ын албатай зөвшилцөн дадлагын хугацааг хойшлуулах, урагшлуулах, онцгой тохиолдолд богиносгох эрх эдэлнэ.

4.7 Дадлагын үед ямар нэгэн зөрчил гарсан тохиолдолд буруутай этгээдэд холбогдох хууль тогтоомж, сургуулийн дотоод дүрмийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

4.8 Бүрэлдэхүүний сургууль, факультетийн захиргаа, ССБЗ-ын алба дадлагын явцад хяналт тавих, хөндлөнгийн үнэлгээ хийх ажлыг зохион байгуулж ажиллах үүрэгтэй.

Page 83: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

83

Тав. Дадлагын удирдагчийн эрх үүрэг.Дадлага удирдах багш дадлагад гарахаас өмнө дадлагын зорилго, гүйцэтгэх ажлын хэмжээ,

дадлагын үед баримтлах дэг журам, хээрийн нөхцөлд мөрдөх аюулгүйн ажиллагааны заавар зэргийг оюутанд танилцуулсан байх ба оюутны гарын үсгээр баталгаажуулсан хяналтын хуудастай байна.5.1 Дадлагыг удирдамжийн дагуу удирдан явуулах, оюутанд зөвлөн туслах, хяналт тавьж,

оюутны аюулгүй байдлыг хариуцан ажиллана.5.2 Хөдөө орон нутагт дадлага удирдах багш тогтоосон маршрутаар явж, томилолтын

хуудсаа орон нутгийн захиргааны байгууллагаар бөглүүлсэн байна.5.3 Дадлагын үр дүнд зохих үнэлгээ дүгнэлт өгч, оюутнаар тайлан хамгаалалт хийлгэнэ.5.4 “Профессор багш нарын орон тоо, ажлын норм, түүнийг тооцох журам”-аар дадлага

удирдсан багш цагаа тооцуулна.5.5 Хээрийн дадлагын үед дархан цаазтай газарт нэвтрэх, шаардагдах хэмжээгээр ан амьтан

агнах, ховор ургамал ба шавьжийн цуглуулга бэлтгэх, археологийн малтлага хийх зэрэгт зохих хууль тогтоомжийн дагуу зөвшөөрөл авсан байна.

5.6 Дадлагын удирдагч тухайн дадлага хийхтэй холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг олж авсан байхаас гадна нэн шаардлагатай заалтуудыг оюутнуудад танилцуулах буюу түүвэрлэн авч танилцуулга бэлтгэсэн байна.

Зургаа. Дадлагажигч оюутны эрх, үүрэг.6.1 Дадлагын явцад оюутан аж ахуйн нэгж, албан байгууллагын өөрт холбогдох үйл

ажиллагаатай танилцаж, ажиглалт хийн тэмдэглэл хөтлөж, шаардлагатай зарим ажил үүргийг гүйцэтгэнэ.

6.2 Оюутан бүр дадлагын удирдамжийг хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргаж дадлагын удирдагчдаар батлуулж ажиллана.

6.3 Оюутан хуваарьт газраа очмогц дадлагын удирдагчийг томилуулж, дадлагын хөтөлбөрийг үндэслэн дэлгэрэнгүй төлөвлөгөө гаргаж дадлагын удирдагчаар батлуулна.

6.4 Оюутан тухайн байгууллагын дүрэм, журмыг мөрдөж ажиллана. Дадлагын явцад удирдагч болон эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр удирдамж, хувийн ажлын төлөвлөгөөнд тусгагдаагүй байгууллагын ажилд хүндрэл учруулах ажил, үйлчилгээ явуулахыг хориглоно.

6.5 Оюутан тухайн байгууллага, газар оронд сургуулиа сурталчлах, эрдэм дэлгэрүүлэн соёл түгээж, үлгэр жишээч байх ёстой.

6.6 Ганцаарчилсан дадлага хийж байгаа оюутан дадлагын хугацаанд харьяалагдах тэнхимийн эрхлэгч, удирдагч багш нартай холбоотой ажиллана.

Долоо. Дадлагын тайлан үнэлгээ.7.1 Дадлагын агуулгын багтаамжийг тогтоохдоо хоёр долоо хоногийн үйлдвэрлэлийн ба

гурван долоо хоногийн танилцах дадлагыг тус тус 1 багц цаг байхаар жишиг барина. Дипломын өмнөх дадлага багц цаггүй байх ба танилцах дадлага багц цаггүй байж болно.

7.2 Дадлага удирдсан багш дадлагын тайланг “Бакалаврын улирлын шалгалтын дүрэм”-ийн 8-д заасан хугацааны эхний долоо хоногт багтаан факультетэд бичгээр ирүүлэх ба энэхүү заалтыг баримтлан мэргэжлийн тэнхимийн саналыг үндэслэн томилсон комисст оюутан бүр дадлагын тайланг хамгаалж багц цагаа тооцуулна.

7.3 Дадлагын тайлан хамгаалалтын үнэлгээг гаргахдаа “Бакалаврын улирлын шалгалтын дүрэм”-ийн 8, 23, 25, 31, 33, 36-р заалтуудыг баримтлах ба тайлангаа амжилттай хамгаалвал (>60%) зохих багц цагийг тооцно.

7.4 Дадлага хийгээгүй оюутны суралцах хугацааг 1 жилээр хойшлуулах ба нөхөн хийж багц цагаа тооцуулсан тохиолдолд анги дэвшин /үргэлжлүүлэн/ суралцах зөвшөөрөл олгоно.

7.5 Дадлага хийсэн боловч багц цагаа тооцуулж чадаагүй оюутан дахин нэг удаа тайлан

Page 84: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

84

хамгаалж болно. Дахин хамгаалахад багц цагаа тооцуулж чадаагүй тохиолдолд суралцах хугацааг 1 жилээр хойшлуулна.

7.6 Оюутан хүндэтгэх шалтгааны улмаас дадлага хийх нийт хоногийн 1/3-ээс хэтрэхгүй хугацаанд дадлагад гарч чадаагүй бол үлдсэн хугацаанд нөхөж хийх зөвшөөрлийг тухайн дадлагын төрөл, хэлбэр, мэргэжлийн тэнхимийн санал зэргийг харгалзан декан, ССБЗЭ дэд захирал нар олгоно.

7.7 Оюутны дадлагын тайланд дадлага хийсэн байгууллагын удирдагчийн тодорхойлолт, дадлагын төлөвлөгөө, бусад шаардагдах материалуудыг хавсаргасан байна.

7.8 Оюутны дадлага удирдсан байгууллагын мэргэжилтэн (багш)-д цаг тооцохдоо ”Профессор багш нарын орон тоо, ажлын норм, түүнийг тооцох журам”-ыг баримтлах бөгөөд цагийн хөлсийг захирлын тушаалаар зохицуулна (Цагийн багшийн үнэлгээг мөнгөний ханшны өөрчлөлтөөс хамааруулан жил бүр шинэчлэн тогтооно).

Журмын хавсралтҮЙЛДВЭРЛЭЛИЙН ДАДЛАГЫН ГУРВАЛСАН

ГЭРЭЭНИЙ ҮЛГЭРЧИЛСЭН ЗАГВАР

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 Энэхүү гэрээг нэг талаас ХИС-ийн _____________________ факультет/сургууль, нөгөө талаас ________________________________________________________ байгууллага, гуравдагч талаас тус сургуулийн оюутан _______________ овогтой ________________ нар харилцан тохиролцож байгуулав.

1.2 Энэхүү гэрээгээр ХИС-ийн _________________________ мэргэжлийн …. –р ангийн оюутан _________________ овогтой __________________ -ийн тус байгууллагад энэхүү гэрээний хавсралт удирдамжид дурьдсан чадвар, дадал эзэмшүүлэх зорилго бүхий үйлдвэрлэлийн дадлага хийлгэхтэй холбоотой харилцааг зохицуулна.

Хоёр. Талуудын эрх, үүрэгI. Дадлагыг хүлээж авах байгууллагын эрх, үүрэг2.1.1 Оюутны дадлагыг удирдах мэдлэг, туршлагатай удирдагч томилох.2.1.2 Оюутан болон удирдагчийг ажлын нөхцөлөөр хангах.2.1.3 Шаардлага гарвал дадлагажигч оюутныг түр орон тоогоор ажиллуулан цалинжуулж

болно. Гэхдээ энэ нь зааж сургах үйл ажиллагааг орхигдуулахгүй, оюутны суралцах цагийн боломжид нөлөөлөхгүй байх ёстой.

II. Дадлага удирдагчийн эрх, үүрэг2.2.1 Удирдагч оюутныг практикийн болон мэргэжлийн ёс зүйн хувьд удирдан дадлагажуулж,

дадлагын удирдамжид заагдсан чадвар, дадлыг эзэмшихэд туслах үүрэг хүлээнэ.2.2.2 Оюутанд дадлагын хичээлээр шаардагдах үйлдвэрлэлийн талаарх мэдээллийг олж

авахад туслах үүрэгтэй.2.2.3 Оюутанд байгууллагын дотоод журам, холбогдох хууль, тогтоомжийг танилцуулан,

мөрдөж ажиллахыг шаардах эрхтэй.2.2.4 Удирдагч дадлагын явцыг баримтжуулж, үр дүнд үнэлгээ өгнө.2.2.5 Удирдагч гэрээгээр тохиролцсон хөлсөө төлөхийг захиалагч байгууллагаас шаардах

эрхтэй.

III. Дадлагажигч оюутны эрх, үүрэг2.3.1 Тухайн байгууллагын цагийн хуваарь, дотоод журмыг дагаж мөрдөн, дадлагажуулах

зорилгоор даалгаж байгаа ажлыг хугацаанд нь өгсөн чиглэлийнх нь дагуу бүрэн

Page 85: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

85

гүйцэтгэх үүрэг хүлээнэ.2.3.2 Байгууллагын талаас удирдаж буй мэргэжилтний удирдлагад ажиллана.2.3.3 Шаардлагатай үед дадлагын явц, үр дүнгийн талаарх мэдээллийг өгнө.2.3.4 Дадлагыг гэрээнд заасан журмын дагуу явуулах, шаардлагатай мэдээллээр хангах,

тодорхой арга барилд сургахыг удирдагчаас шаардах эрхтэй.2.3.5 Талуудыг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

IV. Захиалагч байгууллагын эрх, үүрэг2.4.1 Оюутан болон дадлагын удирдагчийн гүйцэтгэх ажлын тодорхой удирдамжаар хангана. 2.4.2 Дадлагын явцад хяналт тавих эрхтэй. Энэ нь тухайн байгууллагын үйл ажиллагаанд

хүндрэл учруулахуйц байж болохгүй.2.4.3 Захиалагч байгууллага дадлагын удирдагчийн хөлсийг гэрээгээр тохиролцсон хугацаанд

төлөх үүрэг хүлээнэ.

Гурав. Гэрээг цуцлах3.1 Дадлага шаардлагын хэмжээнд хүрэхгүй байна гэж үзсэн нь дадлагажигч оюутны

дэмжлэгийг авбал гэрээг цуцлах тухай санал гаргаж болно. Ийнхүү санал тавьсныг удирдагч талтай тохиролцож шийдвэрлэнэ. Энэ тохиолдолд хөлс төлөгдөхгүй.

3.2 Дадлагажигч оюутны буруутай үйл ажиллагаанаас болж гэрээ цуцлагдсан тохиолдолд дадлагын ажлыг нөхөн хийлгэнэ.

Дөрөв. Гэрээ хүчин төгөлдөр болох, дуусгавар болох4.1 Энэхүү гэрээг гурван хувь үйлдэх ба талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.4.2 Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлснээр гэрээ дуусгавар болно.

Гэрээ байгуулсан:Захиалагч: ХИС-ийн ___________________________________ Факультетийг төлөөлж ________________________ / ______________________/Удирдагч: __________________________________________________ байгууллагын _______________________ ажилтай ____________________________ /_______________________/Оюутан: _____________________________ /________________________________ мэргэжлийн ….-р анги/Огноо: __________________

Захирлын 2009 оны сарын -ны өдрийн тоот тушаалын хавсралт

ДАДЛАГА ХИЧЭЭЛИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХАД БАРИМТЛАХ АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ

ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ

Нэг. Нийтлэг зүйл.1.1 Энэ дүрэм нь үйлдвэрлэлийн, багшлах, танилцах болон хээрийн дадлагын хичээл

(цаашид дадлага гэнэ) хийх үед холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг баримталж, аюулгүй ажиллах нөхцлийг бүрдүүлэх зорилготой.

1.2 Дадлага нь хот, хөдөөд болон гадаадад үйлдвэр, аж ахуйн газар, албан байгууллага

Page 86: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

86

зэрэг хаана ч явагдсан тухайн орчиндоо аюулгүй байдлыг хангасан байх ёстой.1.3 Дадлага бүрд баримтлах аюулгүй ажиллагааны тодорхой дүрмийг холбогдох тэнхим

хариуцан энэхүү үлгэрчилсэн дүрмийг үндэс болгон тухайн дадлага хийгдэх обьект, орчин, хэрэглэгдэх арга хэрэгсэл, осолд хүргэж болзошгүй хүчин зүйлс зэрэг онцлогийг тусган боловсруулж, декан батлан мөрдөнө.

Хоёр. Аюулгүй ажиллагааны нөхцлийг бүрдүүлэх2.1 Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны арга зүйг оюутан бүр мэдсэн байна. Үүнд:

2.1.1 Дадлагын үед ашиглах багаж төхөөрөмжийн ажиллагааны зааврыг судалсан байх 2.1.2 Аюулгүй ажиллах арга барил эзэмшсэн, аюул тохиолдсон үед түүний хор хөнөөлийг

зайлуулах яаралтай авах арга хэмжээнд суралцсан байна.2.2 Аюулгүй ажиллагааны дүрмэнд дараах зүйлсийг тодорхой тусгасан байна. Үүнд:

2.2.1 Үер, шуурга, аянга, газар хөдлөлт, гал түймэр зэрэг байгалийн гэнэтийн аюулаас урьдчилан сэргийлэх

2.2.2 Могой зэрэг хор хүргэж болох араатан амьтнаас сэргийлэх, ан агнахыг хориглох, халдлахад өртсөн үед анхны тусламж үзүүлэх

2.2.3 Машин жолоодох, усанд сэлэх, хад асганд авирах зэрэг дадлагын удирдамжид заагдаагүй бөгөөд аюул осолд хүргэж болох аливаа үйлдэл хийхийг хориглох

2.2.4 Ил задгай гал түлэх, нүүдэллэх үед цог, нурмыг унтраах2.2.5 Гол усанд хувцас хунар, сав суулга угаах, удаан задардаг хог хаях зэргээр байгаль

орчныг бохирдуулахыг хориглох2.2.6 Түүх, соёл, байгалийн дурсгалт зүйлсийг хамгаалах

2.3 Аюулгүй ажиллагааны нөхцөлийг бүрдүүлэх талаар дараах арга хэмжээ авна. Үүнд:2.3.1 Факультет, мэргэжлийн тэнхим дадлага хийхтэй холбогдох хууль тогтоомж, дүрэм

журам болон байгалийн болзошгүй гэнэтийн аюулаас урьдчилан сэргийлэх, өртсөн үед хэрхэн анхны тусламж үзүүлэх талаар мэргэжлийн байгууллага, хүмүүстэй хамтран оюутнуудад зөвлөгөө өгүүлэх, тэдэнд зориулсан сургалт-семинар зохион байгуулсан байвал зохино.

2.3.2 Дадлага удирдагч багш дадлагын үед баримтлах аюулгүй ажиллагааны дүрмийг оюутнуудад танилцуулж, протокол хөтөлсөн байх

2.3.3 Оюутнууд аюулгүй ажиллагаа, хөдөлмөр хамгааллын дүрэмтэй танилцсан тухайгаа гарын үсэг зурж баталгаажуулсан байх (загварыг хавсаргав)

2.3.4 Багш дадлагын хичээлээр оюутанд хөдөлмөр зохион байгуулалтын ерөнхий зааварчлага өгөхөөс гадна хээрийн дадлагын талбайд гарах бүрийд зааварчлага өгөх

2.3.5 Дадлагад гарах багш, оюутан эрүүл мэндийн болон гэнэтийн ослын даатгалд бүрэн хамрагдсан байх бөгөөд түүнийг өөрсдөө хариуцна. Мөн ойр зуурын эм, боох материал, дулаан хувцас, ариун цэврийн хэрэглэлтэй байх

2.3.6 Хөдөө орон нутагт дадлага удирдаж яваа багш дадлагын зорилго, маршрутаа орон нутгийн захиргаа, хэв журам сахиулах албанд мэдэгдэх, тухайн газар нутгийн тогтоц, зам даваа, гол усны онцлогийн талаар орон нутгийн байгууллага, иргэдээс мэдээлэл авч, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхэд тэднээс тусламж авах

2.3.7 Хээрийн дадлагын батлагдсан хугацаа, маршрутыг баримтлах, гарцаагүй өөрчлөх үед энэ тухайгаа төвд мэдээлж байх

2.3.8 Багш, оролцогчдын хүүхэд, гэр бүлийн хүмүүс зэрэг дадлагын хичээлд хамааралгүй хүнийг хамт авч явах, замын хүнийг өөрсдийн унаанд дайх, унаа саатсан үед оюутныг замын унаанд дайж явуулахыг хориглох

2.3.9 Эдийн засаг, хөгжил, хангамж, үйлчилгээ эрхэлсэн /ЭЗХХҮЭ/ дэд захирал, декан, тэнхимийн эрхлэгч, дадлага удирдах багш нар хээрийн дадлага хийх оюутныг тээвэрлэх машин, жолоочийг сонгож, гэрээ байгуулах (гэрээний загварыг хавсаргав)

Page 87: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

87

Дүрмийн 1 дүгээр хавсралт

ДАДЛАГЫН ҮЕД ХҮН БҮРТ АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ДҮРМИЙГ ТАНИЛЦУУЛСАН ХЯНАЛТЫН ХУУДАС

Факультет, тэнхим _______________________________________________Мэргэжил, анги__________________________________________________Хичээлийн нэр __________________________________________________Ажиллах хугацаа ________________________________________________Дүрэм танилцуулсан багш ________________________________________Огноо ___________________Танилцуулсан дүрэм _____________________________________________________________________________________________________________

Бусад хууль тогтоомжууд: _____________________________________________________________________________________________________________________________________________________________________________

Аюулгүй ажиллагааны дүрэм, заавар, арга зүйтэй танилцаж, хүлээн зөвшөөрсөн оюутны нэрс, гарын үсэг зуруулсан тухай баримтыг хүснэгтлэж хавсаргана.

Дүрмийн 2 дугаар хавсралтЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭХ ГЭРЭЭ

Нэг. Ерөнхий зүйл1.1 Монгол Улсын иргэний хуулийн 381.1 дэх заалтыг үндэслэн ХИС-

ийн...........................................факультетийн ……………………………………. тэнхимийн.. ..........................................мэргэжлийн.. .........-р ангийн.. .............оюутныг хөдөө орон нутагт дадлага хийхэд багш, оюутныг тээвэрлэхээр тохиролцож нэг талаас захиалагч (декан, тэнхимийн эрхлэгч, дадлагын удирдагч багш), нөгөө талаас жолооч.. .................................овогтой.. .................................... нар дараах нөхцлөөр харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав.

1.2 Оюутныг дадлагын удирдамжид заагдсан хугацаа ба маршрутаар.. .......км замд.. .......... хоног тээвэрлэхэд жолоочид ажлын хөлсийг хоногт.. ............төгрөгөөр, шатахууны үнийг 100 км-т.. .............төгрөгөөр бодож (үнэлгээг тухайн үеийн зах зээлийн ханшаар бодно), гүйцэтгэлээр тооцохоор харилцан тохиролцов.

Хоёр. Жолоочийн үүрэг 7.9 Хүн тээвэрлэх эрхтэй, ангилал тохирсон байх7.10 5-аас доошгүй жил зорчигч тээвэрлэсэн туршлагатай байх7.11 Зорчигч тээврийн газраас зөвшөөрөл авах7.12 Техникийн бүрэн бүтэн байдлыг баталгаажуулсан албан ёсны зөвшөөрлийг холбогдох

хууль тогтоомжийн дагуу авах7.13 Машин нь бүрхүүлтэй, ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцлийг хангасан байх7.14 Дадлагын удирдагчийн өгсөн үүрэг, зааварчилгааны дагуу ажиллах7.15 Даваа, гүвээ, хэт хазгай газар зэрэг аюултай замд зорчигчдыг буулгаж гаргах7.16 Илүү шатахуун тээвэрлэх шаардлагатай бол битүүмжлэл сайтай, хөдөлгөөнгүй бэхэлж

аюулгүй байдлыг хангах7.17 Хурд, даац хэтрүүлэхгүй байх7.18 Согтууруулах ундаа үл хэрэглэх7.19 Шөнийн цагаар явахгүй байх7.20 Хоногт.. ..... км буюу 8 цагаас илүү явах, тасралтгүй.. .... км-ээс илүү явахгүй байх7.21 Өвчтэй болон хэт ядарсан үедээ машин жолоодохгүй байх7.22 Бусдад жолоогоо шилжүүлэхгүй байх

Page 88: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

88

7.23 Кабинд нормоос илүү хүн суулгах, зөвшөөрөлгүй газраар явахгүй байхГурав. Жолоочийн эрх

3.1 ХИС гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд жолооч хөдөлгөөн эхлэхгүй байх

3.2 Тээвэрлэж байгаа багш, оюутныг машин дээр сууж явах зэргээр хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахыг шаардах

3.3 Тогтоосон тооноос илүү багш, оюутан болон дадлагад үл хамаарах (тушаалд нэр заагдаагүй) хүн тээвэрлэхээс татгалзах

Дөрөв. ХИС-ийн үүрэг4.1 Дадлагын болон орон нутгаар явах маршрутыг тодорхой гаргаж баталсан байх4.2 Хээрийн дадлагад явах оюутны нэрсийг захирлын тушаалаар баталсан байх4.3 Дадлагад явах багш нар болон бүх оюутныг эрүүл мэндийн болон гэнэтийн ослын

даатгалд хамруулсан байх4.4 Жолоочид төлөх түрээсийн мөнгийг зохих тарифийн дагуу төлөх (Хэрэглэгдэх

шатахууны үнийн.. ....%, ажлын хөлсний.. .....%-г дадлагад гарахийн өмнө, шатахууны үнийн үлдэх хэсгийг нийт замын хагасыг явсны дараа, ажлын хөлсний үлдэх хэсгийг дадлага дууссаны дараа бэлнээр өгнө)

Тав. ХИС-ийн эрх 5.1 Машин техникийн бүрэн бүтэн байдал хангаглаагүй болон зохих зөвшөөрөл аваагүй

жолоочтой гэрээ хийхгүй байх эрхтэй.5.2 Дадлагын явцад жолоочоос хамаарах шалтгаанаар гэрээний нөхцөл зөрчигдвөл

биелүүлэхийг шаардах, гэрээ цуцлах хүртэл арга хэмжээ авах эрхтэй. Зургаа. Хариуцлага

6.1 Шатахуун, ажлын хөлсний төлбөрийг гэрээнд заасан ёсоор төлөөгүйгээс гарсан саатлыг сургууль хүлээх ба жолоочийн өөрийн буруугаас болж гарсан бусад хохирлыг жолооч хариуцна.

6.2 Гэрээ байгуулагч аль нэг тал гэрээг зөрчсөний улмаас үүссэн маргааныг эв зүйгээр зохицуулах боломжгүйд хүрвэл хуулийн байгууллагаар шийдвэрлүүлнэ.

Гэрээ байгуулсан:ЭЗХХҮЭ дэд захирал: Жолооч:____________________________ ___________________________________

/_____________________________/ /______________________________/ /________________________/ Жолоочийн харилцах хаяг: Машины улсын дугаар:_____________________ Декан: Машины марк: __________________________________________________ Байнгын хаяг: ____________________________ /_____________________/ _____________________________________ ____________________________________ Тэнхмийн эрхлэгч ____________________________ Утас: _______________________________ /______________________/

Дадлагын удирдагч багш___________________________/________________________/

________________________________________________________________

Page 89: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

89

Захирлын 2009-ний өдрийн тоот тушаалын хавсралт

ХОВД ИХ СУРГУУЛИЙН ОЮУТНЫ БАЙРНЫ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл1.1. Энэхүү журмын зорилт нь Ховд их сургуулийн (цаашид ХИС гэх) Оюутны дотуур байранд

оюутан суулгахтай холбогдсон эрх зүйн харилцааг зохицуулахад оршино. 1.2. ХИС, түүнийг төлөөлөн Эдийн засаг, хөгжил, хангамж үйлчилгээний алба (цаашид

ЭЗХХҮА гэх) нь оюутны хэвийн амьдрах нөхцлийг бүрдүүлэх, байрны өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулж нэгдсэн удирдлагаар хангана. Байрны төлбөрийг жил бүр ХИС-ийн Удирдах Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж батлуулна.

1.3. Байранд суухтай холбогдсон харилцааг энэхүү журмын хавсралт гэрээгээр нарийвчлан зохицуулна. Гэрээнд байрны багш болон оюутан гарын үсэг зурж, ЭЗХХҮ эрхэлсэн дэд захирал, баталснаар хүчин төгөлдөр болно.

1.4 Энэхүү журам нь Монгол улсын хууль, тогтоомж, ХИС-ийн дүрэм журамд нийцсэн байна.1.5. Байранд суух оюутан дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:1.5.1. ХИС-ийн оюутан, магистрант байна;1.5.2. Орон нутгаас шинээр элссэн болон өмнө нь сахилгын ба байрны журмын зөрчил

гаргаагүй байх;1.5.3. Оюутны өнчин, хагас өнчин байдлыг орон нутгийн захиргаа тодорхойлсон бичиг;1.5.4. Эрүүл мэндийн үзлэгийн бичиг

Хоёр. Оюутныг байранд бүртгэх, хүлээж авах2.1. ЭЗХХҮА-наас тогтоосон хяналтын тоонд багтаан байрны багш, нярав, эмч болон оюутны

холбооны төлөөлөл бүхий ажлын хэсэг байранд суух оюутныг бүртгэнэ.2.2. Бүртгэх, хүлээн авах ажиллагаанд ЭЗХХҮА, Сургалт сургалтын бодлого зохицуулалтын

алба (цаашид ССБЗА гэх), ХИС-ийн бүрэлдэхүүний сургууль, факультетийн захирал, декан, нягтлан бодогч нар тус тус хяналт тавина.

2.3. Байрны багш, оюутны холбооны төлөөлөл бүхий ажлын хэсэг нь дараах баримт бичгийг үндэслэн оюутныг бүртгэнэ. Үүнд:

2.3.1. Оюутны өргөдөл, ХИС-ийн оюутан мөн болох тухай сургууль, факультетын деканы тодорхойлолт;

2.3.2. Оюутны иргэний үнэмлэх;2.3.3. Шинээр элссэн оюутны суралцах эрхийн бичгийн баталгаажуулсан хуулбар, бусад

оюутнаас оюутны үнэмлэх;2.3.4. Эрүүл мэндийн даатгалын хураамж төлсөн баримт2.3.5 Эрүүл мэндийн үзлэгийн бичиг 2.3.6. Байрны төлбөрийн баримт./Магистрант оюутны төлбөр бакалаврт суралцагч оюутны

төлбөрөөс 40% дээгүүр байна./2.3.7 Хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудыг эн тэргүүнд хүлээн авна./2.4 Байрны багш, нярав нар оюутныг байранд хүлээн авахдаа дараах баримтыг үндэслэнэ.

Үүнд:2.4.1. Оюутны товч анкет бүхий ажлын хэсгийн бүртгэл;2.4.2. Төлбөрийн баримт;(байрны төлбөр ба ЭМД төлсөн баримт )

=

=

=

= == n

ii

n

iii

n

ii

n

iii

K

ÄKÃÄ

K

OKÃÎ

1

1

1

1

Page 90: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

90

2.4.3. Эрүүл мэндийн үзлэгийн бичиг2.4.4. Оюутан нэг бүртэй байранд суух болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулна.2.4.5. Гэрээний үндсэн дээр байранд нэвтрэх үнэмлэх олгоно.2.4.6. Оюутан бүрт байрны ашиглалтын болон аюулгүйн байдлын журмыг танилцуулж

баримтжуулна.2.4.7. Оюутныг суулгах тасгийн хуваарь гарган, тавилга, эд хогшлыг бүртгэлийн картаар

олгож, түлхүүрийг хүлээлгэж өгнө.2.4.8. Нэг оюутанд ногдох талбайн хэмжээ 4 м2–аас багагүй байна.2.4.9. Байранд оюутнуудыг эрэгтэй, эмэгтэйгээр тусад нь байрлуулна.2.4.10 Эмчийн магадлагаа, тодорхойлолтыг үндэслэн төрөх хугацаанаас 60 хоногийн өмнө

жирэмсэн оюутныг байрнаас чөлөөлнө.

Гурав. Сургуулийн захиргааны эрх, үүрэг:3.1 Байрны халаалт, цахилгаан, цэвэр бохир усны үйлчилгээг хэвийн байдалд хангах,3.3 Оюутнуудад дутагдалтай байгаа ор, ширээ, гудас зэрэг ахуйн хэрэгцээт зүйлийг төсөвт

тусгасан хэмжээгээр авч нийлүүлэх.3.4 Байранд суугч оюутнуудад халуун усыг цагийн хуваарийн дагуу зохих үйлчилгээний

хураамжийг авч үйлчлэх.3.5 Сургуулийн захиргаанд хандсан байрны оюутнуудын санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг

тухай бүрт нь хүлээн авч, бололцоотой арга хэмжээг цаг тухайд нь шийдвэрлэх.3.6 Байрны дотоод дүрэм журмыг зөрчиж байр тасагт архидан согтуурах, согтууруулах

ундааны зүйл хэрэглэж бусдын биед хор учруулах, ангийн ялгаа гаргаж, мөнгө татах зэрэг хэв журам, эрх зүйн зөрчил гаргасан оюутныг байрны багш, ССБЗА-ны саналыг үндэслэн байр болон сургуулиас хөөх хүртэл арга хэмжээ авна.

3.7 Байранд суугч оюутан нь эрүүгийн гэмт хэрэг \ хулгай, танхай \ хийж, бусад төвөг учруулсан тохиолдолд хууль хяналтын байгууллагын санал дүгнэлт, байрны захирал, хуулийн зөвлөх, ССБЗА-ны саналыг үндэслэн байрнаас болон сургуулиас хөөх хүртэл арга хэмжээ авна.

3.8 Байранд мөрдөх дотоод журмыг бүрэн хэрэгжүүлж, бусдыгаа манлайлан үлгэр жишээ амьдарч, ажиллаж буй сонгуульт үүргээ хангалттай сайн биелүүлсэн байрны зөвлөлийн дарга гишүүдийг шалгаруулалтын үнэлгээний дүнг үндэслэн байрны багшийн тодорхойлолтоор захиргааны зөвлөлөөр хэлэлцэн байрны төлбөрийн хөнгөлөлт үзүүлж болно. Хөнгөлөлтийн хувь хэмжээг ХИС-ийн захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэж тогтооно.

3.9 Байранд урсгал ба их засвар хийх, байрны оюутнуудын дунд зохиох соёл хүмүүжлийн арга хэмжээнд зарцуулах зардлын тооцоог ЭЗХХҮ-ний алба, байрны багш болон оюутны зөвлөлөөс ирүүлсэн саналыг үндэслэн захиргааны зөвлөлөөр хэлэлцэн төсөвт тусган хэрэгжүүлнэ.

3.10 Байранд гэрэл, цахилгаан, сантехник, модон эдлэлийн засвар гарах тохиолдолд тухай бүрд нь дуудлагаар шуурхай үйлчилнэ.

3.11 Байранд шаардлага гарвал цаг тухайд нь шавьж устгалыг хийлгүүлж байна.3.12 Байр эзэмшигчийн төлбөр тооцоо, эд аж ахуйн ашиглалт хамгаалалт, ариун цэвэр эрүүл

ахуйн нөхцөл зэрэгт шаардлагатай үед нь үзлэг шалгалт хийж, үүрэг даалгавар өгнө.3.13 Нийтийн эзэмшлийн хэсэг, ариун цэврийн угаагуур, бие засах болон халуун усны

үйлчилгээний газрыг холбогдох стандартын шаардлагад нийцүүлэх арга хэмжээ авах;3.14 Байрны цахилгаан, дулаан, ус хангамжийг хэвийн байлгах арга хэмжээ авна;

Дөрөв. Байрны багш, нярав, байрны зөвлөлийн эрх, үүрэг4.1. Оюутны байрны багш нь дараах үүргийг хүлээнэ:4.1.1 Байрны төлбөрийн маягтыг 2 хувь үйлдэн 1-ийг санхүүд өгч тооцоог журмын дагуу

хийх.(Хавсралт 2)

Page 91: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

91

4.1.2 Байранд суугчдын төлбөрийн тооцоог жил бүрийн 09 сарын 20-ны дотор санхүүтэй тооцоо нийлэх ба орсон, гарсан оюутны тооцоог сар бүр хийх.

4.1.3 Үйлчилгээний ажилтан болон оюутнаас журмаар тогтоосон хэм хэмжээг сахихыг шаардах;

4.1.4 Оюутнаас байрны үйлчилгээний чанар, хүртээмжийн талаар гаргасан санал гомдлыг шийдвэрлэх, сургуулийн захиргаанд уламжлах

4.1.5 Оюутны байранд зохиох ажлын төлөвлөгөө боловсруулан гаргаж, байрны зөвлөлийн хурлаар батлуулж мөрдөнө.

4.1.6 Хийсэн ажлаа ХИС-ийн захиргаа болон оюутны байрны хамт олонд улирал бүрд 1 удаа тайлагнаж байна.

4.1.7 Харуулуудын ажилд байнгын хяналт тавьж, өдөр бүрийн рапорттой танилцан хүлээлцүүлж, рапортын мөрөөр арга хэмжээ авна.

4.1.8 Байранд ажиллагсдын ажил үүргийн биелэлт, цаг ашиглалтанд хяналт тавих.4.1.9 Байранд орсон оюутнуудыг бүрэн үнэмлэхжүүлж, шалган оруулж байх шаардлагыг

хэрэгжүүлэх4.1.10 Байрны орчны ногоон байгууламжийг өргөжүүлэх, цэцэрлэгжүүлэх хамгаалах ажлыг

хариуцах4.1.11 Оюутан байрнаас гадуур байрлах бол тухайн газрын холбогдох хүмүүстэй уулзаж

хүлээлгэж өгөх, нэр хаягыг тэмдэглэж авах 4.1.12 Байрны тохижилт үйлчилгээ, урсгал засварт шаардагдах хөрөнгийн тооцоог сургуулийн

ЭЗХХҮ-ний албатай хамтран гаргаж бэлдэх4.2. Оюутны байрны багш нь дараах эрхтэй:4.2.1 Байрны хэвийн үйл ажиллагааг хангахтай холбогдуулан журамд заасны дагуу ЭЗХХҮА

болон сургуулийн захиргаанд санал оруулах;4.2.2 Байрны дотоод дүрэм журмыг зөрчиж байр тасагт архидан согтуурах, согтууруулах

ундааны зүйл хэрэглэж бусдын биед хор учруулах, ангийн ялгаа гаргаж, мөнгө татах зэрэг эрх зүйн зөрчил гаргасан оюутныг байрнаас гэрээг цуцалж гаргах, хөөх хүртэл арга хэмжээг сургуулийн захиргаанд тавьж шийдвэрлүүлэх.

4.2.3 Байранд ажиллагсдын ажил үүргийн биелэлт, цаг ашиглалтанд хяналт тавьж, ажлыг нь дүгнэх

4.2.4 Идэвх зүтгэлтэй ажиллаж буй байрны зөвлөлийн гишүүн оюутныг төлбөрийн хөнгөлөлт үзүүлэхэд тусалж дэмжин сургуулийн захиргаанд уламжлах

4.2.5 Байрны эд хөрөнгө хариуцсан нярав, үйлчлэгч нарын ажлын цаг ашиглалт, үйл ажиллагаа, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдалд хяналт тавьж ажиллах

4.2.6 Оюутны байрны дотоод болон нийтийн эзэмшлийн хэсэгт цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжилтийн арга хэмжээг тогтмол зохион байгуулах;

4.3. Оюутны байрны нярав нь дараах эрх, үүргийг хүлээнэ.4.3.1 Байрны оюутанд зайлшгүй шаардлагатай ор, ширээ, сандал, тумбочик, шкаф зэргийг

картаар олгох;4.3.2 Байрны оюутнуудтай эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлын гэрээг байгуулж ажиллах,4.3.3 Тасгийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдалд хяналт тавьж зөрчлийг байрны багшийн хамт

тухай бүр шийдвэрлүүлж байх4.2.4 Байр, тасаг, тавилга эд хогшлыг оюутнуудтай байгуулсан гэрээний дагуу бүрэн бүтэн

хүлээн авах

Page 92: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

92

4.2.5 Байр эзэмшигчийн эд аж ахуйн ашиглалт хамгаалалтад шаардлагатай үед нь үзлэг шалгалт хийж, үүрэг даалгавар өгөх.

4.2.6 Байрны тохижилт үйлчилгээ, урсгал засварт шаардагдах хөрөнгийн тооцоог байрны багшийн хамт гаргаж ЭЗХХҮ-ний албанд өгөх

4.2.7 Эд аж ахуйн төрөлжсөн бүртгэл хийх,4.2.8 Чанарын шаардлага хангахгүй эд хөрөнгө, тавилга эд хогшлыг ЭЗХХҮ-ний албанд

уламжилж акт тогтоолгох санал тавих4.2.9 Байрны эд аж ахуйг хайрлан гамнаж хэрэглэх талаар сургалт арга зүйн зөвлөмжийг

оюутнуудад улиралд нэг удаа өгөх4.3 Оюутны байрны зөвлөлийн эрх үүрэг:4.3.1 Оюутны байр бүр зөвлөл, бүтэц бүрэлдэхүүнтэй байна.4.3.2 Байрны зөвлөлийг байрны багшийн судалгаа, саналыг үндэслэн тухайн байрны

оюутнуудын хурлаар хэлэлцүүлж батална. 4.3.3 Байрны зөвлөлийн гишүүн нь байрны багшийн шууд удирдлагаар оюутнуудад шаардлага

тавих, тэдэнд үлгэр дууриал үзүүлэх, манлайлах чадвартай байна.4.3.4 Байрны зөвлөл нь холбогдох хууль, тогтоомж, дүрэм журмын хэрэгжилтийг хангуулж,

хяналт тавина.4.3.4 Байрны дотоод журам зөрчсөн болоод хэв журам, эрх зүй, ёс суртахууны зөрчил гаргасан

оюутны талаар санал боловсруулан байрны зөвлөлийн хуралд оруулж шийдвэрлүүлэх,4.3.5 Байрны зөвлөл нь оюутнуудаас гарч буй шинэ санал санаачлагыг байрны багшид

уламжлах, оюутнуудын дунд буй эмзэг асуудалд санаа тавих, тусалж дэмжих,4.3.6 Хариуцсан давхар болон тасгийнхаа ариун цэвэр, сахилга бат, эд хөрөнгийн ашиглалт

хамгаалалтад хяналт тавих, 4.3.7 Санал санаачилга гарган, үлгэр дууриал, үр бүтээлтэй ажилласан байрны зөвлөлийн

гишүүдийг шагнаж урамшуулах, байрны төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх санал боловсруулж, байрны багшаар дамжуулан сургуулийн захиргаанд уламжилж шийдвэрлүүлэх,

Тав. Оюутны эрх, үүрэг5.1 Байранд оршин суугч оюутнууд дор дурдсан эрх эдэлж, үүрэг хүлээнэ.5.1.1 Төлбөрийн тооцоог бүрэн хийж, холбогдох баримт бичгийг бүрдүүлсэн оюутан байр,

тасгийг байрны багшийн зөвшөөрлөөр эзэмшинэ.5.1.2 Байрны зөвлөлд сонгогдох, сонгох эрхтэй.5.1.3 Амьдралын нөхцөл байдлын талаарх санал, хүсэлтийг байрны багш, зөвлөл болон

сургуулийн захиргаанд уламжлах5.1.4 Гэрэл цахилгаан, сантехникийн доголдол саатлыг тухай бүрт нь дуудлагын дэвтэрт

бүртгүүлж засвар үйлчилгээг хийлгүүлэх. 5.1.5 Оюутан бүр эзэмшиж буй байр тасгийн эд аж ахуйн бүрэн бүтэн байдлыг хариуцах ба

байрны няраваас эд аж ахуйг картаар хүлээн авч, байрнаас гарах үед дахин картаараа хүлээлгэн өгөх.

5.1.6 Хичээлийн жилийн эцсээр өрөө, тасгаа бүрэн цэвэрлэж, бүх ханаа шохойдож, эвдрэлийг бүрэн барагдуулах

5.1.7 Байр тасгийн эд аж ахуйг өөрийн буруугаас гэмтээсэн тохиолдолд тухайн үеийн зах зээлийн үнэ ханшаар төлж, хохирлыг барагдуулах. 5.1.8 Гал түймэр, цахилгааны осол гарах, ус алдах, угаагуур, суултуур \жорлон\ бөглөрхөөс ямагт сэрэмжилж гадагш гарахдаа түлхүүрийг харуулд заавал үлдээнэ. Түлхүүрийг үлдээлгүй явсан тохиолдолд саатал осол гарсан хохирлыг тухайн тасгийн оюутан хариуцна.

5.1.9 Байр эзэмшигч оюутан нь тухайн байрныхаа цахилгааны даацад тохирсон плитка хэрэглэнэ.

5.1.10 Дураар өрөө солих, сэлгэхгүй байх.

Page 93: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

93

5.1.11 Хананд плакат, хивсийг шар цавуу, хадаасаар тогтоохгүй байх. 5.1.12 Оюутан бүр биедээ байрны үнэмлэхээ авч явж занших, харуулд шалгуулж орж байх.5.1.13 Оюутнууд нь байрны багш, нярав, харуул, үйлчлэгчдийн үүрэг даалгавар, ажил

үйлчилгээг хүндэтгэж байрны зөвлөлөөс зохиож буй аливаа ажилд чин сэтгэлээсээ сэтгэл тавьж оролцож байх.

5.1.14 Нийтийн болон тасаг дундаа эзэмшиж буй ариун цэврийн өрөөний цэвэрлэгээ үйлчилгээний талаар байнга анхаарч ариутгал бодис цацаж байх ба цэвэрлэгээг тогтмол хийж занших.

Зургаа. Оюутны байрны үйл ажиллагаа6.1. Байрны өдөр тутмын үйл ажиллагааг тухайн байрны багш, оюутны зөвлөл хариуцаж,

байнгын хяналт тавина.6.2.Оюутны байрны зөвлөл нь байрны багшийн тухайн жилийн хүмүүжил, төлөвшил, соёл,

урлаг, биеийн тамир, спортын арга хэмжээний төлөвлөгөөний дагуу ажлаа зохион байгуулна. Уг ажлын явц, гүйцэтгэлд ССБЗА, оюутны холбоо, байрны захирал/багш/ хяналт тавина.

6.3. Байрны журам болон ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн оюутны асуудлыг байрны багш, оюутны зөвлөл хэлэлцэж, сануулах, байранд суух гэрээ цуцлах хүртэл арга хэмжээ авна.

6.4. Байрны багш байрын зөвлөлийн ажил, үүргийн биелэлтэд үнэлгээ өгч, зөвлөлийн гишүүдэд байрны төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх асуудлаар тодорхойлолт гаргаж болно.

6.5. Оюутны байранд гадны хүнийг дараах хугацаагаар нэвтрүүлнэ:6.5.1. Орон нутгаас ирсэн оюутны эцэг, эх, ойрын төрөл, садны хүмүүсийг байрны багшийн

зөвшөөрлөөр хоногийн 2000 төгрөгийн төлбөртэйгээр 3 хүртэл өдөр байршуулж болно. Төлбөрийг ХИС-ийн орлогын дансанд хийж, квитанцийг байрны багшид өгнө.

6.5.2 3-аас дээш хоног хугацаа хэтэрсэн тохиолдолд ЭЗХХҮ эрхэлсэн дэд захирлын зөвшөөрлөөр шийдвэрлэнэ.

6.5.2.4 Оюутны байранд оршин сууж буй айлд орох бол гэрийн хүн ирж хүлээж авна.6.6. Оюутны байранд дараах үйлдэл хийхийг хатуу хориглоно:6.6.1. Оюутан 23.00 цагаас хойш байранд орох, гарах;6.6.2. 23.00 цагаас хойш байраар сэлгүүцэх,ноцолдох, үймүүлэх, шуугих, хөгжим, телевиз,

радио чангаар ажиллуулах зэргээр бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах;6.6.3. Согтууруулах ундааны зүйл хэрэглэх, нийгмийн хэв журам зөрчих, хуулиар хориглосон

бусад үйлдэл болон гадны хүн зүй бусаар орогнуулах;6.6.4. Байрны эд хогшлыг зохион байгуулагчийн зөвшөөрөлгүй гадагш гаргах, гаднаас оруулах,

хоорондоо солилцох;6.6.5. Байранд худалдаа үйлчилгээ явуулах, арилжааны зориулалттай эд зүйл, тэсэрч дэлбэрэх

болон химийн хортой бодис оруулах, хадгалах, амьтан тэжээх;6.6.6. Бусдыг өөрийнхөө оронд суулгах, өөр хоорондоо тасаг солих, байранд нэвтрэх

үнэмлэхийг бусдад шилжүүлэх;6.6.7. Тасагт 1 кВт-аас дээш хүчин чадалтай цахилгааны хэрэгслэл болон стандартын бус

залгуур хэрэглэх, нийтийн бие засах газрын суултуур, угаагуурт бүхэл хог хаягдал хийх, 6.6.8. Зориулалтын бус өрөө тасалгаанд хоол хийх, юм угаах, цахилгаан, сан техникийн

шугамыг өөрчлөх, эвдэх, оролдох;6.6.9. Цэвэрч бус суух, суудаг өрөөндөө болон хонгилд тамхи татах;6.6.10. Шинээр элссэн болон доод курсийн оюутнуудаас мөнгө, архи дарс нэхэх, зодох

дарамтлах, бусад хэлбэрээр оюутны амгалан тайван байдлыг алдагдуулах, бэрхшээл учруулах;

6.6.11. Элдэв сөрөг суртчилгаа явуулах.6.6.12. Алсын дуудлага, түргэн тусламж, цагдаа, гал усны аюулд тусламж дуудахаас бусад

тохиолдолд жижүүрийн утсаар ярих;6.6.13. Өрөөний хананд хадаас хадах, элдэв юм наах, цонх салхивчийг онгойлгон эзэнгүй

Page 94: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

94

орхих, цонх тагтаар гадагш хог хаях; Долоо. Байрны гэрээ сунгах, дуусгавар болох, цуцлах

7.1. ЭЗХХҮ эрхэлсэн дэд захирлын зөвшөөрлийг үндэслэн байрны багш оюутны шилжилт хөдөлгөөнтэй холбогдсон тооцоог санхүүгийн албатай хийнэ.

7.2. Гэрээ дуусгавар болсон болон цуцлагдсан өдрөөр оюутны суух хугацаа дуусгавар болно.7.3. Гэрээг дараах тохиолдолд хугацаанаас өмнө цуцлана. Үүнд:7.3.1. ХИС-ийн захирлын тушаалаар сургуулиас чөлөөлөгдсөн, хасагдсан болон тодорхой

хугацаагаар чөлөө авсан;7.3.2. Энэхүү журмын 6.7, 2.4.9 дахь заалтыг зөрчсөн;7.4. Гэрээ цуцлагдсан тохиолдолд байрны төлбөрийн тооцооны асуудлыг холбогдох журмын

дагуу шийдвэрлэнэ.7.5. Энэ журмын 6.7 дахь заалтын дагуу гэрээ нь цуцлагдсан оюутны байрны төлбөрийн

үлдэгдлийг эргүүлэн олгохгүй.7.6. Оюутан нь I улиралд байрнаас гарахад байрны үлдэх төлбөрийн 60%-ийг эргүүлэн

олгохгүй. Харин II улирал эхэлснээс хойш гарах тохиолдолд төлбөрийг буцааж олгохгүй.7.7. Оюутан нь тавилга, эд хогшлоо бүртгэлийн картын дагуу байрны захирал /багш/, няравт

хүлээлгэн өгөх бөгөөд үрэгдүүлсэн, эвдэн гэмтээсэн эд хогшлын хохирлыг төлж барагдуулна.

7.8. Оюутан байрнаас гарах бол гадуур байрлах айлын эзэн буюу гэрийн хүн ирж хүлээж авна.

Найм. Санал, хүсэлт, гомдол хүлээн авах шийдвэрлэх8.1. Оюутнаас байрны өдөр тутмын ажил, үйлчилгээний талаар гаргасан санал, хүсэлтийг

байрны захирал /багш/ хүлээн авч шийдвэрлэнэ.8.2. Байрны багш шийдвэрлэх боломжгүй болон тодорхой ажилтантай холбогдсон ажил,

үйлчилгээний чанар, хүртээмжийн талаар санал, хүсэлт, гомдлыг ЭЗХХҮ-ний алба шийдвэрлэнэ.

8.3. Байрны оюутнуудын дунд зохион байгуулагддаг хүмүүжил, төлөвшил, соёл, урлаг биеийн тамир спортын арга хэмжээ, оюутны ёс зүйн талаарх санал, хүсэлт, гомдлыг ССБЗА, бүрэлдэхүүний сургууль, факультетийн захиргаа, байрны багш, оюутны холбоо хүлээн авч шийдвэрлэнэ.

8.4. Санал, хүсэлт, гомдлыг хүлээн авсан албан тушаалтан уг асуудлын шийдвэрлэгдэх байдлаас хамаарч 3-14 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ.

Хавсралт 1Батлав.ЭЗХХҮ эрхэлсэн дэд захирал.. . . . . . . . . . . . . . . . . .

ОЮУТНЫ БАЙРАНД СУУХ ГЭРЭЭ200.. оны.. дүгээр сарын...-ны өдөр Дугаар № Жаргалант сум

Монгол Улсын Иргэний хуулийн 302 дугаар зүйлийг үндэслэн нэг талаас ХИС-ийг төлөөлөн байрны багш.. ................................. овогтой.. ........................................., нөгөө талаас.. .................................... сургууль, факультетийн.. .............. ангийн оюутан иргэний үнэмлэх.. ............ регистрийн.. ............................... дугаар бүхий.. .......................................овогтой.. ....................................... нар харилцан тохиролцож дараах нөхцөлтэйгээр энэхүү гэрээг байгуулав.

Нэг. Нийтлэг үндэслэл1.1. ХИС нь оюутан.. ................................. – д оюутны.. ........ дугаар дотуур байрны.. .........

тоот тасагт 200.. . оны.. ........ –р сарын.. .......-ны өдрөөс 200..... оны.. ......-р сарын.. ......ны өдөр хүртэл 10 сарын хугацаагаар оршин суух эрх олгоно.

Хоёр. Байрны багшийн хүлээх үүрэг, эрх2.1. Оюутны байрны багш, нярав нар нь дараах үүргийг хүлээнэ:

Page 95: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

95

2.1.1 Байрны төлбөрийн маягтыг 2 хувь үйлдэн 1-ийг санхүүд өгч тооцоог журмын дагуу хийх. (Хавсралт 2)

2.1.2 Оюутанд зайлшгүй шаардлагатай ор, ширээ, сандал, тумбочик, шкаф зэргийг олгох;2.1.4 Оюутны байрны дотоод болон нийтийн эзэмшлийн хэсэгт цэвэрлэгээ, ариутгал,

халдваргүйжилтийн арга хэмжээг тогтмол зохион байгуулах;2.1.5 Нийтийн эзэмшлийн хэсэг, ариун цэврийн угаагуур, бие засах болон халуун усны

үйлчилгээний газрыг холбогдох стандартын шаардлагад нийцүүлэх арга хэмжээ авах;2.1.5 Байрны цахилгаан, дулаан, ус хангамжийг хэвийн байлгах арга хэмжээ авна;2.1.6 Үйлчилгээний ажилтан болон оюутнаас журмаар тогтоосон хэм хэмжээг сахихыг

шаардах;2.1.7 Оюутнаас байрны үйлчилгээний чанар, хүртээмжийн талаар гаргасан санал гомдлыг

шийдвэрлэх, сургуулийн захиргаанд уламжлах2.2. Оюутны байрны багш нь дараах эрхтэй:2.2.1 Байрны хэвийн үйл ажиллагааг хангахтай холбогдуулан журамд заасны дагуу ЭЗХХҮА

болон сургуулийн захиргаанд санал оруулах;2.2.2 Байрны зөвлөлийн дарга, гишүүдэд байрны төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх асуудлаар

тодорхойлолт гаргах.2.2.3. Байрны дотоод дүрэм журмыг зөрчиж байр тасагт архидан согтуурах, согтууруулах

ундааны зүйл хэрэглэж бусдын биед хор учруулах, ангийн ялгаа гаргаж, мөнгө татах зэрэг эрх зүйн зөрчил гаргасан оюутныг байрнаас гэрээг цуцалж гаргах, хөөх хүртэл арга хэмжээ авна.

Гурав. Оюутны хүлээх үүрэг, эрх3.1. Байранд суух оюутан нь дараах үүрэг хүлээнэ:3.1.1 Байрны журмыг ёсчлон биелүүлж, зөв боловсон аж төрөх, бусдын хичээллэх, амрах,

тайван амьдрахад саад болохгүй байх;3.1.2 Сургуулиас тогтоосон байрны төлбөрийг бүрэн хэмжээгээр төлөх;3.1.3 14 хоногт 1 удаа байрны коридор, нийтийн эзэмшлийн бусад газар болон гадна талын их

цэвэрлэгээ хийх ;3.1.4 Давхрын болон дуудлагын жижүүрт хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэх;3.1.5 Тасгаас урт, богино хугацаагаар гадагш явахдаа гал, ус, цахилгааны аюулгүй байдлыг

хангаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах (ус хаах, цахилгааны хэрэгслийг салгах, цонх, хаалгыг түгжиж түлхүүрээ жижүүрт өгөх г.м.);

3.1.6 Оюутан нь байрнаас түр болон бүр мөсөн гарах тохиолдолд байраа цэвэрлэн, эд хогшлын тооцоог байрны захирал /багш/, няравтай хийж, хүлээлгэн өгөх;

3.1.7 Оюутан нь урсгал засвар, хортон шавьжийн устгал, ариутгал хийх зэрэг тохиолдолд тасгийг тухай бүр нь саадгүй чөлөөлөх буюу шаардлагын хэмжээнд бэлэн байлгах;

3.1.8 Оюутан нь цахилгаан хэрэгслэл, хөнжил, гудас, цагаан хэрэгсэл (2 ээлжийн) зэргийг хувиасаа гаргах;

3.1.9 Оюутан нь гэрээ дуусгавар болох буюу цуцлах тохиолдолд тасгийг чөлөөлөх;3.1.10 Оюутан нь байранд нэвтрэх үнэмлэхийг байнга авч явах ба орохдоо жижуурт шалгуулах.3.2. Оюутан нь дараах эрхтэй:3.2.1 Оюутан нь байрны зөвлөлийг сонгох, сонгогдох;3.2.2 Байрны өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангахтай холбогдсон асуудлаар санал,

хүсэлт, гомдлоо байрны захирал, оюутны зөвлөлд гаргаж шийдвэрлүүлэх.

Дөрөв. Хариуцлага тооцох4.1. Байрны журмын 6.7, 2.4.9 дахь заалтыг зөрчсөн тохиолдолд байранд суух гэрээг цуцална.4.2. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд сануулах, гэрээ цуцлах хүртэл арга

хэмжээ авна.

Page 96: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

96

4.3. Оюутанд хуваарилсан тавилга, эд хогшлыг эвдэж гэмтээх, үрэгдүүлэх тохиолдолд гарсан хохирлыг бүрэн барагдуулна.

Тав. Бусад зүйл5.1. Гэрээ нь хоёр хувь үйлдэгдэх бөгөөд батлагдсан өдрөөр хүчин төгөлдөр болно.5.2. Гэрээтэй холбогдсон маргаан гарвал талууд эвээр шийдвэрлэхийг эрхэмлэх ба эсрэг

тохиолдолд сургуулийн захиргаа, хуулийн байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ.

Оюутны байрны багш... . . . . . . . . . . . . . . . ..р байранд оршин суугч оюутан.. . . . . . . . . . . . . . . . . .

Хавсралт 2ДМ-БТ-1

ХИС-ийн захирлын. . .сарын.. ..өдрийн тоот тушаалын хавсралт.

ХИС-ийн ………………../сургууль, факультетийн/………………………мэргэжлийн…..р курсийн оюутан …………………….овогтой…………………………………нь оюутны …р байрны …р тасагт …..оны ….р сарын …ны өдөр хүртэл оршин суусан болно.

Оюутан …………………нь байрны төлбөрт……төгрөг төлсөн баримтыг хавсаргав. Мөн эд хөрөнгийн тооцоог бүрэн хийсэн болно.

Оюутны байрны багш ……………………….. Оюутны байрны нярав………………………………….. 200.. оны … сарын ….

ДМ-БТ-2ХИС-ийн захирлын оны тоот тушаалаар батлав.

Тооцооны баримт№ Овог нэр

Төлс

өн о

н, с

ар,

өдөр

Төлб

өрий

н дү

нБа

йрла

сан

хоно

гН

эг ө

дрий

н тө

лбөр

Суут

гах

дүн

Зөрүү

Тайл

бар

Буца

аж

олго

х

Нэм

ж

төлө

х

12

Дүн

Тооцоо хийсэн нягтлан бодогчЗөвшөөрсөн оюутан

Оюутан солилцооны хөтөлбөрМанай сургууль гадаад, дотоодын нэр хүнд бүхий их дээд сургууль, эрдэм шинжилгээний

байгууллагуудтай олон талт хамтын ажиллагааг хэрэгжүүлдгийн дотор сүүлийн жилүүдэд 2 дипломын хамтарсан хөтөлбөр, оюутан солилцоо, оюутан суралцуулах, гадаадад дадлага хийх зэрэг хөтөлбөрүүдийг ихээхэн анхаарч ажиллаж байна.

Page 97: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

97

- Хоёр дипломын боловсрол олгох хамтарсан хөтөлбөрЭнэхүү хөтөлбөрт хамрагдсан оюутнууд Ховд их сургуульд 2 жил, гадаадын их сургуульд

3 жил суралцан төгсөхдөө тухайн мэргэжлээр 2 сургуулийн дипломтой төгсөх боломжтой. Одоогоор манай сургууль ОХУ-ын 3 их сургуультай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд цаашид БНХАУ, АНУ, БНСУ зэрэг орны зарим их дээд сургуультай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

- Архитектур – дизайны мэргэжил ОХУ-ын Алтайн техникийн их сургуультай хамтарсан 2+3 хөтөлбөр- Геологийн мэргэжил ОХУ-ын Томскийн их сургуультай хамтарсан 2+3 хөтөлбөр

- Оюутан солилцооны хөтөлбөр Ховд их сургууль гадаадын их дээд сургууль, байгууллагуудтай байгуулсан хамтын

ажиллагааны гэрээний дагуу нэг жил, хагас жил, тодорхой сарын хугацаатай харилцан оюутан солилцож сургах хөтөлбөрийг хэлнэ.

Давуу тал: - Солилцооны оюутанд хөтөлбөрт хамрагдах хугацааны ҮНДЭСНИЙ ТЭТГЭЛЭГ,

УРАМШУУЛЛЫН ТЭТГЭЛЭГ бусад оюутны адил олгогдоно.- Хүлээн авагч сургууль (гадаадын их дээд сургуулиуд) СУРГАЛТЫН ТӨЛБӨР, ДОТУУР

БАЙРНЫ ТӨЛБӨР-өөс солилцооны оюутныг бүрэн чөлөөлнө. - Илгээгч сургууль (Ховд их сургууль) солилцооны оюутанд ЗАМЫН ЗАРДАЛ-ын

УРАМШУУЛАЛ олгоно.Тус хөтөлбөрт хамрагдахын тулд ОЮУТАН та:• Монгол улсын иргэн байх• Тус сургуулийн оюутан байх• 18 - 30 насны бакалаврын 1, 2, 3-р дамжааны оюутан байх • Орос хэлний зохих түвшний мэдлэгтэй байх • Сурлагын голч дүн 2.5 буюу түүнээс дээш байх • Хичээлээс гадуур нийгмийн идэвхтэй байх • Хариуцлагатай, бие даасан, өөртөө итгэлтэй, хичээл зүтгэлтэй байх • Дотуур байранд байрлах бэлтгэлтэй, их сургуулийн амьдралд дассан, өөрсдийн

орны соёл, нийгмийн амьдралаас ялгаатай орчинд дасан зохицох бэлтгэлтэй байх зэрэг шаардлагуудыг хангасан байна.

Одоогийн байдлаар манай сургууль:ОХУ-ын Халимагийн их сургуульд мэргэжил харгалзахгүй 1 улирлын хугацаатай хөтөлбөрт

хамруулж байна.Оюутан суралцуулах хөтөлбөр:Давуу тал: - Солилцооны оюутанд хөтөлбөрт хамрагдах хугацааны ҮНДЭСНИЙ ТЭТГЭЛЭГ,

УРАМШУУЛЛЫН ТЭТГЭЛЭГ бусад оюутны адил олгогдоно. - Хүлээн авагч сургууль (гадаадын их дээд сургуулиуд) СУРГАЛТЫН ТӨЛБӨР, ДОТУУР

БАЙРНЫ ТӨЛБӨР-өөс солилцооны оюутныг бүрэн чөлөөлнө. - Илгээгч сургууль (Ховд их сургууль) солилцооны оюутанд ЗАМЫН ЗАРДАЛ-ын

УРАМШУУЛАЛ олгоно.• Монгол-Герман хэлний мэргэжлээр Швейцарь улсын Засгийн газрын тэтгэлгээр 1 улирлын хугацаатай Швейцарь улсад суралцах хөтөлбөр• Орос англи хэл, Англи хэлний мэргэжлээр ОХУ-ын Алтайн боловсролын академид 1 улирлын хугацаатай суралцах хөтөлбөр • БНСУ-ын Халлим Соншим дээд сургуульд мэргэжил харгалзахгүй хөнгөлөлттэй суралцах хөтөлбөр

Page 98: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

98

Гадаадад дадлага хийх хөтөлбөр: ОЮУТАН та гадаадын их дээд сургууль, байгууллагуудад 1-3 сарын хугацаатай дадлага

хийх боломжтой бөгөөд одоогийн байдлаар манай сургуульХятад хэлний орчуулагч мэргэжлээр – БНХАУ-ын Шинжааны багшийн их сургуульд Орос, англи хэлний багш мэргэжлээр – ОХУ-ын Барнаул хотын Алтайн их сургуульдГеологийн мэргэжлээр – ОХУ-ын Тувагийн их сургуульд тус тус дадлага ажил хийж байна.Utas: +976 7043 9977Ganaa Ganaa: email: [email protected] Ganaa: Ховд их сургууль, Хичээлийн I байрGanaa Ganaa: 300 тоот

НОМЫН САНГИЙН ТАНИЛЦУУЛГА

Ховд их сургуулийн номын сан нь 1979 оны 10 сард сургууль байгуулагдах үеэс үйл ажиллагаагаа эхлэн эдүгээ болтол эрдэмтэн багш нар, оюутнуудад ном хэвлэлээр үйлчилж байна.

Одоо тус номын сан нь 131 мянга гаруй боть ном сурах бичиг, сэтгүүлтэй. Манай номын сан хичээлийн I, II байр, 9 мэдээллийн ажилтан-номын санчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Номын сан нэг жилд давхардсан тоогоор 102258 гаруй уншигчдад үйлчилдэг.ХИС-ийн номын сан нь уншигчиддаа хөнгөн шуурхай үйлчлэхийн тулд “Электрон

каталог”, “Электрон номын -сан”, “Утасгүй интернэтийн орчин”-г бий болгон ажиллаж байна.Уншлагын танхимуудаа танилцуулбал: Хичээлийн 1-р байрны 106-а тоотод байрладаг уншлагын заал нь 144 уншигчийн суудалтай.

Тус уншлагын танхим нь электрон каталогын программаа ашиглан оюутан уншигчиддаа цахим хэлбэрээр хурдан шуурхай үйлчилгээг явуулж байна. Мөн оюутнуудад үнэ төлбөргүй компьютер, интернет ашиглуулан үйлчилж байна. Уншлагын танхимын номыг, гэрээр болон заалаар олгож үйлчилнэ. “Интернет”-д холбогдсон 12 компьютер суурилуулан ажиллуулж байна.

Хичээлийн 1-р байрны 106-б тоотод Эрдэм шинжилгээ, тогтмол хэвлэлийн уншлагын танхим байдаг ба 25 хүний суудалтай, чөлөөт сонголттой. Тус сургуулийн багш, ажилтан, ажилчид болон докторант, магистрант, оюутнуудад эрдэм шинжилгээний бүтээлүүд, доктор, магистрын зэрэг горилсон бүтээл, бакалаврын ажил болон гадаад дотоодын тогтмол хэвлэлүүдээр уншигчдад үйлчилгээ үзүүлдэг. , “Интернет”-д холбогдсон 12 компьютер суурилуулсан.

Хичээлийн 2-р байрны 218 тоотод байрладаг. 130 уншигчдын суудалтай уншлагийн танхим. Номын санчаар Д.Цоож, Ж.Цэцэнсүрэн нар ажиллаж байна. ХИС-ийн хичээлийн 2-р байранд суралцаж буй нийт багш оюутнуудад /Орос, англи, хятад хэл, НББ, ДУД, БАБ, Нийгмийн ажлын ангийнханд зориулан байгуулсан номын сан. Ном, сурах бичгээс гадна тогтмол хэвлэлийг “Оюутны болон иргэний үнэмлэх, сурлагын дэвтэр”-ийг үндэслэн үйлчилдэг. Мөн олон хувьтай номыг гэрээр олгоно. , “Интернет”-д холбогдсон 10 компьютер суурилуулсан.

Хичээлийн 2-р байрны 207 тоотод байрладаг Щвейцарь ном соёлын төвийн номын сан. 10 уншигчдын суудалтай. Интернет-д холбогдсон 5 компьютертэй. ХИС-ийн номын сангийн нийт ном сурах бичгийг багтаасан “Электрон каталоги”-тай танилцах боломжтой. Герман, англи хэлтэй 20 мянга гаруй номтой. Шинээр хэл сурахыг хүсэж байгаа болон суралцаж буй нийт Ховд аймгийн иргэдэд зориулсан чөлөөт сонголтын фондтой.

Манай номын сан нь нийт 309 уншигчдын суудалтай.

Page 99: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

99

ХИС-ИЙН ТӨВҮҮДХовд их сургуульд нийтдээ судалгаа, сургалт, соёлын, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх 7

төв ажиллаж байна. Үүнд: • Оросын соёл, орон судлалын төв-нийт 740 ном бүхий орос орны тухай судлах, танин

мэдэх эрмэлзэлтэй оюутан залууст зориулагдан байгуулагдсан төв, • Тувагийн судалгаа, сургалт, мэдээллийн төв-Тувагийн их сургуулийн дэмжлэгтэй

байгуулагдсан уг төв нь 200 гаруй ном мэдээлэл бүхий сургалт, судалгаа мэдээллийн төв • Нийгмийн ажлын судалгаа, сургалт, үйлчилгээний төв-нийгмийн ажлын талаар заавар

зөвлөгөө өгөх, сэтгэлзүйн зөвлөгөө өгөх сургалт, сурталчилгааны төв • Швейцарь ном, соёлын төв 18,5 мян.ном бүхий номын сангийн үйлчилгээ үзүүлэх төв • Эрүүл мэндийн зөвлөгөө өгөх төв-багш оюутнуудад эрүүл мэндийн зөвлөгөө өгөх,

сургалт сурталчилгааны төв • Багш, ажиллагсад, байрны оюутанд үйлчлэх чийрэгжүүлэлтийн төв (бүрэн тоног

төхөөрөмжтэй) • Ховд их сургуульд инновацийг хөгжүүлэх, шинэ дэвшилтэд техник, технологийг турших

аутсорсингийн үйлчилгээ явуулах Инноваци, технологи инкубатор төв зэрэг төвүүд ажиллаж байна.

ХИС-ИЙН БАГШ НАР ЗӨВЛӨЖ БАЙНА

СХУСС-ын тэнхимийн багш Н.Наранжаргал Оюутан танд цагаа хэрхэн төлөвлөх талаар зөвлөж байна.

Сурагчийн ширээнээс оюутны ширээнд шилжин суухад оюутан танд нилээд олон бэрхшээл тулгамдахын нэг нь цаг төлөвлөлт юм. Анхнаасаа цагийн төлөвлөлт сайтай хувийн зөв зохион байгуулалттай байж хэмээн таны амжилттай суралцах үндэс тавигдана. Хамгийн анхны жишээ бол ЕБС-д цонхтой цаг гэж бараг байдаггүй бол их сургуульд цонхтой цаг олонтоо тохиолдоно. Энэхүү цонхтой цагийн зөв зохистой ашиглаж сурахаас цагийн төлөвлөлт эхэлнэ. Энэ цагийг чи өөрийхөө чөлөөт цаг гэж эндүү ташаа бодсоноос цагийн алдагдалд орж эхэлнэ. Учир нь ЕБС-д хичээлийн хугацааг цагаар тооцож дан танхимийн сургалтаар боддог байсан бол их сургууль хичээлийн цагийн кредитээр \багц цаг\ тооцож боддогтой холбоотой юм. 1багц цагийн хичээлийн цагт шилжүүлвэл 48 цагтай тэнцэнэ. 1кр судлах хичээл нь танхимд буюу бидний нэрлэж заншсанаар ангид сууж хичээллэх нь 16 цаг байдаг ч 48:16=3 цаг нэг багц цагийн хичээлийн агуулгыг судлаж эзэмшихийн тулд оюутан хичээлийн долоо хоногт 3 цагийн хөдөлмөр зарцуулна. Эндээс харахад оюутан та багштайгаар 1 цагийн хичээл орсон бол багшгүйгээр бие дааж \цонхтой гэж нэрлэдэг цаг дээр\ 2 цаг бие даалтын ажил хийх ёстой гэсэн үг юм. Та үүнийг анхнаасаа зөв хуваарилж оновчтой ашиглаагүйн улмаас улирлын

Page 100: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

100

төгсгөлд АВ оноо бодуулахад ухаарах хэрэг болдог юм.

Ийм байдалд орохгүй тулд цаг төлөвлөх талаар дараах зөвлөгөөг хүргэж байна. Үүнд:• Хийх зүйлсээ дарааллуул. Цаг хугацаанд тохируулан хийх зүйлсийн дарааллыг

гаргаж дагаж мөрдөх, бичиж төлөвлөх,үйл ажиллагаа бус үр дүнг чухалчлах, үргэлжлэх хугацааг баримжаалах хэрэгтэй

• Хэзээ ч бүү хойшлуул. Цагийн юмыг цагт нь хийж сурах.Хойшоо тавиад байвал ажлын үр дүн чанарт сөргөөр нөлөөлдөг.

• Үгүй гэж хэлж бай. Найз нөхөд хамт олондоо өөрийн чинь төлөвлөсөн ажилтай давхцуулсан ажлын санал тавих үед үгүй гэж хэлж бай.Ингэснээр чи хамт олонгүй найз нөхөдгүй болохгүй.Харин ч чамайг хүндлэх дагах хамтрах зөв бодолтой хүмүүс хүрээлэх болно.

• Өөрт тохирох цагийн сонго. Хүнтэй ажил товлохдоо өөрийн боломжтой цагийн сонгох нь чухал. Маргааш ямар ажилтайгаа сайн харж байж товлохгүй бол таныг үнэлэх үнэлэмж буурдаг гэдгийн санаарай.

• Ажил үүргийн хуваарь. Бүх зүйлийг нарийн уялдаатай өөр хоооронд нь холбож зангидан бодитой төлөвлөж хуваарь гаргаж ажиллах нь амжилтад хүрэх том алхам болдог.

• Тогтмол ажиллах. Залуу хүн завтай байж болохгүй. Аль болох олон ажил зэрэг амжуулж тогтмол биеэ хөгжүүлж байх хэрэгтэй. Энд тоглох, спортоор хичээллэх, биеэ чийрэгжүүлэх ч бас хамаатай.

• Уян хатан байх. Хааяа өөрийнхөө цаг баримтлах олон дүрмийг зөрчих уян хатан байж өөрийн стресс ядаргааг тайлах, өрөөл бусдад цаг гаргаж нийгмийн амьдралд идэвхтэй оролцдог байх

• Цаг алдалтыг нөхөх. Та уян хатан байна гээд нэлээд цагийн үр бүтээлгүй өнгөрөөсөн бол одоо алдсан цагаа нөхөх хэрэгтэй. Хоолны дэглэм, нойр, хөдөлгөөн зэргийг анхаарахгүй бол хэт ядаргаанд орох талтайг санаарай.

• Зохион байгуул. Яаралтай ажлын дарамтыг багасгах, зэрэглэх шилжүүлэх, бүтээлч ажилд их цаг зарцуулах, нэг хэвийн ажлуудыг сайн төлөвлөх, зэрэг зохион байгуулах ажлыг төгс хийснээр илүү сайн арга хэзээд олддог

Оюутан та цагийн төлөвлөж сурснаар: Танд амжилт хүсье.Таны сурах зам дардаг байж бэлгэ оюун тань мэргэн болтугай.

Танд зөвлөсөн СХУСС-ын тэнхимийн багш Н.Наранжаргал

Page 101: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

101

[email protected]АХХТ-ийн багш Т.Пүрэвсүрэн Хүн бүхэн өөрийн гэсэн хүсэл, тэмүүлэл, амьдралын зорилготой нь эргэлзээгүй. Гэвч тэр

зорилго тэмүүлэлдээ хүрсэн нь ховор. Чухам яагаад зорилгоо биелүүлж чаддаггүй вэ гэвэл олон шалтаг гарч ирнэ. Асуудлын гол нь бид цаг хугацааг тэр болгон үр дүнтэй ашиглаж чаддаггүйд л байгаа юм шүү дээ. Тиймээс өвөг дээдсүүд маань “цаг бол алтнаас үнэтэй” хэмээн сургаж ирсэн байдаг.

Дэлхийн түүхнээ “Мянганы манлай удирдагч” болон тодорч, өдгөө Монголын нэрийн хуудас болоод буй их эзэн Чингис хаан ч “Наран ургахуйгаас жаргахуй хүртэл морин дэл дээрээс буулгүй шүдний махаар хооллож, шүлсний хөөсөөр ундаалан мацан чармайж явсаар Их Монгол Улсыг байгуулсан” түүхтэй. Япон, Солонгос, Вьетнам зэрэг өндөр хөгжилтэй орнуудын жишгээс аваад үзсэн ч ард иргэд нь цаг хугацаатай уралдан ажиллаж байж амжилтанд хүрсэн тухай олон жишээг бид мэднэ. Монголчууд бид 21-р зууны түүхэн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах тухай дээр доргүй ярьсаар л байна. Түүхэн бахархал болсон их хаадынхаа ухаан билгийг өвлөж төрсөн, оюуны их өв баялагтай хэмээн омогших нь цөөнгүй. Тэр их мэдлэг ухаанаа өөр хоорондоо хэрэлдэх, өрөөл бусдыг шүүмжлэх төдийд зарцуулж хичнээн цагийг элээх билээ. Одооноос эхлээд дараах 10 аргыг сайтар мөрдөж суръя. Бидэнд бусдыг муулах, болохгүйг хараад бухимдаж суух цаг байхгүй шүү дээ монголчуудаа.

1. Өглөө бүр 15 минутыг тухайн өдөр хийх зүйлсийнхээ жагсаалтыг гаргахад зарцуул. Эсвэл өмнөх орой нь юу хийхээ төлөвлө. Тэгвэл ажлаа эхнээс цэгцтэй тайван хийх боломжтой.

2. Үг нисэн одож цаас үлддэг. Тиймээс бодож төлөвлөснөө тухай тухайн үед нь заавал цаасан дээр тэмдэглэ. Бичиж тэмдэглэх нь хийж гүйцэтгэхийн хагас гэдгийг бүү март.

3. Цаг үргэлж алхам алхмаар урагшил. Хамгийн түрүүнд хийх зүйлсээ тодорхойлон амьдралдаа хэрэгжүүл.

4. Төлөвлөгөө хийх ажлаа байнга шалгаж нягтлан харж бай. Ингэснээр ямар нэгэн төлөвлөгөө өөрчлөгдсөнөө харж цагаа дэмий өнгөрөөх хэрэггүй болно.

5. Байнга өдрийн тэмдэглэл хөтөлж, биелсэн биелээгүй ажлаа дор дор нь тэмдэглэ. 6. Албан өрөөндөө анхаарал сарниулах зүйлээс хол бай. Бас байнга дэмий зүйл ярьж таны

цагийг хомсолдог хамтран ажиллагчаасаа хол бай. 7. Өнөөдөр би яавал зорилгодоо хурдан хүрэх вэ гэдэг асуултыг өдөрт 10 удаа өөртөө

заавал тавь. 8. Олон зүйл зэрэг барьж авах хэрэггүй. Нэг ажилдаа анхаарлаа хандуулж заавал дуусгаж

байж дараагийнхад нь ор. 9. Өөрийнхөө гаргасан шийдвэрт итгэлтэй байж бүхнийг өөрийнхөөрөө хий. Бусдын үгийг

дагаж цагаа дэмий алдах хэрэггүй. 10. Долоо хоног бүр хийх ажлынхаа төлөвлөгөөг заавал гаргаж бай. Ингээд нэг дэх өдрөөс

эхлэн ажлаа эмх цэгцтэй төлөвлөгөөнийхөө дагуу зөв эхлэх хэрэгтэй.Танд амжилт хүсье!

АХХТ-ийн багш Р.ЭнхзаяаИх мэдлэг бол хүний дээд чимэг юм. К.Маркс Суралцах халуун хүсэл эрмэлзэлтэй байж, мэдлэг эзэмших хурц сонирхолоо хөгжүүлж

ажиллан суралцах тодорхой дэг журмыг баримталж, ажил амралтаа зөв зохицуулж, бие дааж

Page 102: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

102

суралцах чалвартай болох хэрэгтэй. Багш л бүгдийг толгойд хийгээд өгчихнө мэтээр хүлээх хэрэггүй. Гэртээ номын сантай болж хичээлийн хуваарь, ажлын схем, шаардлагатай байнга хэрэглэдэг ном сурах бичгээ хэзээд олоход хялбар болгоорой. Мөн даалгавраа аль болох бага цагт их хүч инерги зарцуулж хийхийг эхмэлзээрэй. Эцэст нь хэлхэд гадаад хэл сайн сурах нэг үндэс нь эх хэлээ сайтар сурсан байх явдал юм. Оюутан залуус та нартаа өндрөөс өндөр амжилт хүсье.

АХХТ-ийн багш Ё.Ундармаа Ховд Их сургуулийн оюутан болсон танд баяр хүргэе

- Хүнийг насан туршид нь салахгүй дагалдаж явдаг зүйлүүдийн нэг бол яах аргагүй хүний сонгосон, эзэмшсэн мэргэжил байдаг. Мэргэжлээ сайн эзэмшсэн хэрээр нийгмийн амьдралд өндөр үр бүтээлтэй хүчирхэг бие хүн байж чадна. Иймээс эдгээр нөхцлийг өөртөө бий болгохын тулд хичээнгүйлэн сайн суралцах нь чухал байна.

- Амжилттай сайн сурахын үндэс нь өөртөө сурах чиг хандлагыг бий болгож аливаа зүйлд идэвхитэй байх нь чухал.

- Сургуулийн дүрэм журамтай эхнээс нь сайтар танилцан явцын үнэлгээнүүдээ сайн бүрдүүлэх, бие даалт, гэрийн уншлага, ангийн ажил хийж гүйцэтгэх, судалгаа, шинжилгээний ажил хийх зэрэг зэрэг бие дааж хийх үйл ажиллагаануудыг цаг тухайд нь хийж гүйцэтгэж байх хэрэгтэй.

- Гадаад хэл сурч буй оюутнуудын хувьд тухайн судалж буй хэл дээрээ ярих чадварыг эзэмших хэрэгтэй. Энэ чадварыг эзэмшихийн тулд үгийн нөөцөө хэмэгдүүлэж үг цээжлэх хэрэгтэй. Үгийг дангаар цээжилдэг арга нь учир дутагдалтай. Учир нь үг дангаараа утга агуулах нь ховор тул үгийг өгүүлбэртэй нь эсвэл хамт хэрэглэгддэг холбоо үгтэй нь бусадтай нь цуг цээжлэх хэрэгтэй.

Амжилт хүсье!

Н.Цагаанчулуун /Орос-Англи хэлний багш/Ховд Их Сургуулийн оюутан болсон таньд баяр хүргэе.

Би Ховд Их Сургуулийн төгсөгч. Ховд Их Сургууль - миний бахархал. Би тус сургуулийг орос-англи хэлний багш мэргэжлээр төгссөн бөгөөд одоо төрөлх

сургуульдаа өөрийн мэргэжлээр ажиллаж байна. Газар газрын оюутнуудад хичээл зааж, хамтарч ажилласаар 10 жил өнгөрчээ.

Юуны өмнө та энэхүү 30 гаруй жилийн түүхтэй, баялаг туршлага, нэр хүндтэй том өрх гэрийн нэгэн гишүүн болсноороо бахархах хэрэгтэй бөгөөд сургуулийнхаа нэр хүндийг үргэлж өндөрт өргөж сурлага хичээлдээ хичээхийн зэрэгцээ урлаг спортоор бусдыгаа манлайлж соёлч боловсон, эелдэг, ухаалаг нэгэн болж төлөвшөөрэй.

Манай сургууль хөдөө байрладаг жижигхэн сургууль мэт таньд санагдаж магадгүй. Гэвч тэнд ажилладаг эрдэмтэн багш нар, ажилтан ажиллагсад бүгд зөвхөн таныг гэсэн “том зүрх”-тэй. Тийм ч учраас төгсөгчид маань энэ сайхан сургуулийн төгсөгч болсноороо миний нэгэн адил үргэлж бахархаж баярлаж явдаг.

Хөдөө орон нутагт төдийгүй улс эх орондоо, цаашлаад дэлхийн олон улс оронд нэр хүндээ өргөж яваа ХИС-ийн оюутан таньтай хамт эрдэм оюуны цаглашгүй их уурхайд хамтарч ажиллах болсондоо би туйлаас баяртай байна.

“САЙН ХҮН БОЛООРОЙ”

АХХТ-ийн багш Б.ГүндэгмааЦаг бол алт. Цаг хожвол бүхнийг хожно. Хайран цаг. Бага цагт ихийг амжуул. Цаг нартай

уралдан. Энэ мэтчилэнгээр цаг тойрсон оновчтой хэллэгийн жагсаалтыг үргэлжлүүлбэл уртаас

Page 103: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

103

урт цуваа үүснэ. Цаганд алагчлал, ялгаварлал гэж байхгүй. Баян ядуу, дарга цэрэг, багш сурагч бүхэнд цаг нэг нүүртэй. Хамгийн шударга зүйл.

Тэнгэр бурхан бүх хүнд амьдралынх нь турш хоёр зүйлийг үнэгүй хайрласан. Нэг нь амьсгалах агаар, нөгөө нь ашиглах цаг. Харамсалтай нь ашиглах цаг хязгаартай. Бүх хүнд тэгш заяасан баялаг, өв хөрөнгө бол цаг. Цаг хэмээх ид шидтэнийг хэн цаламдаж өөрийн зоргоор зөв ашиглаж чадна тэр азтан хүссэн зорьсондоо заавал хүрч чадна. Хэн цагийг дэмий нөхцөөж байна, тэр өөрийн амьдралдаа санаатайгаар хор хүргэж байгаа аз муутан.

Би өмнө нь эрдмийг эрхэмлэх, түүнийг эзэмдэх шидэт түлхүүр болох хичээл зүтгэлийн талаар ярьсан. Одоо цагийг аль болох үр ашигтай ашиглах тухай ярьж эхэлснийг ойлгож байгаа байх аа. Хүүхэд залуучууд Та нарт бүгдэд чинь хүслийг хангагч чандмань эрдэнэ бэлэн заяасан чандмань эрдэнэ - цагийг аль болох үр ашигтай ашиглаж сурах ур ухаан дотор байдаг юм. Цагийг үр ашигтай зарж сурвал эрдэм боловсролын гэрэлт оргил өөд цойлох шидэт хүлгийг эзэмдлээ гэсэн үг.

Нэгэн алдарт хэл шинжээч “Миний амжилтад хүрсэн нь гоц авьяас бус. Өдөр бүр өчүүхэн бага цагийг ч болов үр ашигтай өнгөрөөснийх” гэж дурсан өгүүлсэн байдаг. Тэрээр амьдрахын тулд үйлдвэрт ажилчнаар ажиллах явцдаа эртний болон тухайн үеийнхээ 18 хэл, Европын хорин хоёр аман аялгууг төгс эзэмшсэн байсан гэнэ.

Намайг дунд сургуульд сурч байхад манай сургууль дотор “өнгөрсөн нэг минут эргэж олдохгүй” гэсэн томоос том бичигтэй лоозон дурайж байдаг байж билээ. Биднийг цаг ашиглуулж сургаж байсан багш нарын маань нэг арга байх. Ажил хэргийг хийж гүйцэтгэхдээ нэн чамбай, алдартай нэгэн байжээ. Амжилтынх нь нууц юунд байна гэж түүнээс асуухад “Өнөөдөр хийх ажлаа маргааш гэж бүү хойш тавь гэсэн сургаалийг хатуу чанга баримталж ирсэн төдий л юм” гэж маш энгийнээр тайлбарласан байдаг.

Цагийн үнэ цэнийг үнэн зөв ухаарч ойлгож чадвал цагийг хатуу баримтлах зуршил аяндаа биед хэвшээд ирдэг гэдгийм. Цагийг үр ашиггүй өнгөрөөвөл оюун санаан дотор хогийн хорт ургамал дүүрдэг. Цаг дэмий нөхцөөдөг, юу ч боддоггүй толгой чөтгөр шулмын ажлын байр болно. Цагт гамгүй, залхуу хүн чөтгөр толгойгоо дэрлэх дэр нь болж өгдөг. Цагт хайр гамгүй хүн амжилтын галт тэрэгнээс үргэлж хоцордог. Цагийг хангалттай бүрэн дүүрэн ашиглахгүй бол удалгүй муу зуршилд идэгдэх болно.

Би хүүхдүүдтэй уулзаж ярилцдаг байлаа. Нэг нь манай тэнд хүүхдүүд чөлөөт цагаа өнгөрөөх газар байхгүй. Бий болгож болохгүй юу гэж асуулаа. Та нарт чөлөөт цаг гэж байх учиргүй гэж намайг хэлэхэд тэд гайхасхийгээд л өнгөрсөн. Нөхөгддөггүй хайран цагийг нөхцөөн үрж болохгүй гэж миний хэлснийг хожуу ч гэсэн тэд ойлгох болно. Цагтай уралдан суралц. Чөлөөт цагийн тухай бодож гиюүрч байснаас чөлөөгүй шамдан суралц.

Өнөөдөр дэмий үрсэн цагийг маргаашийн цагаар зээлдэж нөхье гэж хэн хэлж чадах вэ? Цаг үе маш хурдан өөрчлөгдөж байна. Энэ нь даяаршлын хаялга, үр дагавар биз. Хуучин дадал зуршил гэдэг амь бөхтэй наалданга царцанги зүйл. Хаалгаар хөөгөөд гаргахаар тооноор орж ирээд хойморт суучихдаг урилгагүй зочин бол хуучин дадал зуршил-өөрчлөлтийн чөдөр тушаа. Залуус шинэ цагийн боловсролд нэвтрэхийн зэрэгцээ цаг үеийнхээ өөрчлөлтөд хэзээд бэлэн байх ёстой. Ингэж байж цаг үеэсээ түрүүлдэггүй юм аа гэхэд хоцрохгүй мөр зэрэгцэн алхах болно. Цагийг хэмнэж болно. Бага цагт ихийг бүтээх бололцоо бий. Гагцхүү мөнөөх уйгагүй хичээл зүтгэлийн хүчээр, чөмгөө дундартал сууж суралцсаны үрээр энэ бүхнийг хүн хийж чадна.

Алдарт Микеланжелогийн урланд нэгэн язгууртан ирж цээж баримлаа бүтээж өгөхийг хүсчээ. Тэрээр 10 хоногт баримлыг дуусгаж тавин шир- хэг алтан зоос төлнө үү гэлээ. Аравхан хоногт бүтээсэн баримал хэтэрхий үнэтэй байна гэж язгууртан ундууцав. Микеланжело хариуд нь Ноёнтон, та нэг зүйлийг мартагнаад байна уу даа. Цээж баримлыг аравхан хоногт бүтээдэг болох хүртлээ суралцахын тулд би гучин жил зарцуулсан юм шүү гэдгийг...” гэсэн гэдэг.

Өөрийнхөө болон өрөөл бусдын цагийг хайрлаж сурцгаая. Харамч бус өгөөмөр буянтан болж болно, гагцхүү цагийг харамлаж сур. Өөрийн хариуцлагагүй үйлдлээс болоод бусдын

Page 104: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

104

хайран цагийг үрнэ гэдэг дээд зэргийн бүдүүлэг үйлдэл гэдгийг үргэлж санаж явцгаа. Хүнтэй цаг тохирчихоод тэвчээрийг нь барагдтал хүлээлгэх нь хүнд суртлын хамгийн адгийн шинж, соёл боловсролгүйгээ бусдад харуулах хамгийн анхны дохио мөн.

Францын хувьсгалыг удирдсан улс төрч Мирабо гэдэг алдартай хүн байлаа. Тэрээр өөрийнхөө тухай “Миний амин хүчний ихэнх хэсэг залуу насанд минь үргүй зарагдсан юм даа” гэж халаглан харамссан байдаг. Монголын ирээдүй болох хүүхэд, залуус Та нар залуу насандаа эрдэм боловсролд шамдалгүй “амин хүчний ихэнх хэсгийг үргүй зарж”, цаг алдсан муу үйлдлээ хожмын өдрөө ухаарч амаа барихгүйн тул одооноос дээд зэргээр хичээн шамдацгаагаарай.

АХХТ-ийн багш Т.ЭнэбишНайзаа харж биеэ зас

Сайныг дагавал сарны гэрэл, мууг дагавал могойн хор” гэх монгол үгийг хүн бүр цээжээр мэддэг мөртлөө амьдралд мөрдөхдөө алданги ононги. Сайн нөхрийг дагасан хүн түнэр харанхуйд ч сар саруулд яваа хүн шиг саад тотгоргүй зорьсон газраа хүрнэ. Ханилж түшсэн нөхрөөр нь чи чухам хэн бэ гэдгийг сонжин таних нь аль ч үндэстэнд байдаг нийтлэг шалгуур. Сайн хүнтэй нөхөрлөгч өөдлөх замаа засна

Өөдгүй хүнтэй сүжрэгч уруудах замаа бэлдэнэ.Сайн найз нөхөр ямар ч эд баялаг, хөрөнгө мөнгөнөөс хавьгүй үнэт, хайрлаж дээдлэх

эрдэнэс. Эд баялаг гэгч өвсний шүүдрээс өөрцгүй.Цаг зуурын хишиг.Сайн нөхөр гэгч мөнхийн хишиг. Мөнх ногоон арц тэсгэм хүйтэн өвөл ч, аагим халуун зун

ч өнгөө хувиргаж, чанараа алддаггүй шиг мөнхийн сайн нөхөд жаргаж цэнгэж явахад ч, зовж зүдэрч байхад ч хүн чанараа алдалгүй хамтдаа байдаг юм.

Чиний найз нөхдөд чамд байгаагаас илүү ямар шинж чанар байдгийг сайтар ажиглан мэд. Нөхрөө харж биеэ зас. Дутуу байгаагаа нөхдөөсөө дүүргэж ав, илүү байгаагаа нөхөддөө харамгүй өг. Өөрийнхөө төлөө өөрөө санаа тавь. Хэрэв чи өөрийнхөө төлөө санаа тавихгүй бол хэн чиний төлөө чамаас илүү санаа тавих юм бэ? Эхлээд өөрийнхөө учрыг ол. Өөрийнхөө учрыг олоогүй байж бусдын учрыг олох гэж мунгинах хэрэггүй. Өөртөө гэрэл асаагаагүй хүн өрөөл бусдыг юугаараа гийгүүлэх билээ дээ? Хувиа хичээж, довоо шарлуулан зөвхөн өөрийнхөө төлөө санаа тавигчийг сайн нөхөд хүрээлэхгүй. Хэрэв чи зөвхөн өөрийнхөө төлөө явбал энэ амьдралд чинь утга учир, баяр баясал юу байх билээ дээ? Тиймээс өөрийнхөө төлөө санаа тавихдаа найз нөхдөө мартахгүй байх хэрэгтэй. Ер нь “бусдын төлөө өнгөрүүлсэн амьдрал л утга учиртай байдаг” юм гэсэн.

Санаа сэтгэлээ зөв авч яв. Санаа сайтыг олж нөхөрлө. “Сайн санаатныг бурхан дагана. Муу санаатныг чөтгөр дагана”. Сайн санаат өөдлөн өгсөж, муу санаат уруудан доройтно. Бузар нүгэлтнээс ямагт хол, буяны саданд үргэлж ойр байхыг хичээ. Хилэнц нэмж, буян хомслох аливаа тохиолдлоос холын хол байтугай. Бадамлянхуа цэцэг балчиг дунд ургавч ариун цагаан дэлбээ нь хиртдэггүй шиг сайн нөхөд саар цагийн учралд ч санаа нь хувирч сэтгэл нь хиртдэггүй юм.

Найз нөхдийнхөө буруу үйлдлийг уучилж сур, харин өөрийнхөө зөрүү үйлдлийг хэзээ ч бүү уучил. Найзынхаа зарим алдааг нь анзааралгүй өнгөрөөхөд ч гэмгүй. Хүн хэдий ухаантай ч алдаагаа бусдын өмнө дэлгүүлэх дургүй. Салшгүй сайн нөхрийнхөө сайн үйлийг магт, муу үйлдлийг шүүмжил. Тэгэхдээ нөхрөө ганцаар байх үед нь нүүрэн дээр нь буруушаа, нүүрнээс далд нийтийн өмнө магтан сайшаа. Найз нөхдөө бусдын шүүмжлэлээс хааяа ч гэсэн хамгаалж бай. Түүний бусдад үлгэр дууриал болсон занг нь онцлон хэлж, ямар сайн хүн болохыг нь хүмүүст хуучил. Шударга магтаал хаана ч, хэзээ ч илүүддэггүй юм. Заримдаа худал ч тус болно. Заримдаа үнэн ч хор болно.

Хүн итгэсэн нөхөртөө л зовлонгоо тоочдог юм. Найз нөхдийнхөө зовлон тоочихыг тэсвэртэйгээр сонс. Тэгвэл түүний зовлон нимгэрч, сэтгэл нь уужирч байгааг царайны өнгө,

Page 105: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

105

дууны аялгаас нь чи аяндаа мэдэрнэ. Энэ бол найзын зовлонг хуваалцахаар сэтгэлээ нээн, санаа тавьж байгаа нөхөр ёсны нэн чухал агшин. Ингэснээр чи зовлонд унасан нөхрийнхөө давчуурсан сэтгэлийг овоо сайн тэлж өгнө. Найз нөхөдтэйгөө чин зүрхнээсээ харьцаж бай. Үнэнээрээ байх гоё. Худлаа инээснээс, үнэнээсээ уурлачих нь хавьгүй дээр. Ямар ч үед янз бүрийн авир гарган жүжиглэх хэрэггүй. Байдгаараа байх нь чамайг чимнэ. Хэн нэгэнд тал өгч хуурмаг инээснээс танихгүй хүн шиг дуугүй яв. Эргэн тойронд чинь хоёр нүүртнүүд шарвалзана. Чи багтай хүмүүсийн нийгэмд амьдарч байгаагаа мэд. “Бялангачдыг найз нөхөд гэж тооцохоос болгоомжил. Шулуун шударга хүн л жинхэнэ найз нөхөд байдаг” юм. Олон найз нөхөдтэй байх сайхан. Гэхдээ зовох цагт нөхрийн чанараа таниулах нь хэд байх бол? Тарвалзаж явахад дагах нь олон, тартагтаа тулахад түших нь цөөн байдгийг бодоорой.

Болж бүтэж, болгож бүтээж яваа нөхдөөсөө үлгэр ав. Өөрийн болон үр хүүхдүүдийнхээ төлөө чи заавал амжилтанд хүрэх үүрэгтэй. Тэгэхдээ харин журамт хүний жудаг ёсноос гадуур үйлдлийг хийж болохгүй. Мөнгөтэй, хөрөнгөтэй чинээлэг амьдралыг хоосон мөрөөдөх биш өөртөө бий болгохын төлөө чиглэсэн зорилготойгоор хичээн зүтгэх хэрэгтэй. Мөнгө, санхүүгийн бие даасан, боломжит байдал хүнд жинхэнэ эрх чөлөөг олгоно. Мөнгө чиний өөрөө өөртөө хандах хандлага, эргэн тойрны хүмүүсийн чамд хандах хандлагыг өөрчилнө. Мөнгө чамайг нөлөөтэй, хүчтэй байр суурьтай болгоно. Мөнгөтэй хүнийг нийгэм хүлээж авахдаа дуртай. Мөнгөтэй хүн л мөнгө өсгөж үржүүлж чаддаг, харин мөнгөгүй хүн байгаагаа үрчихээд хоосон сууж байдаг. “Баян чинээлэг хүмүүс мөнгөний төлөө зүтгэдэггүй. Харин тэд мөнгийг өөртөө зүтгүүлдэг” юм гэсэн шүү. Хүүхэд, залуус та нарыг мөнгийг өөртөө зүтгүүлдэг хүмүүс болоосой гэж хүсч байна.

Ямар ч аргаар атугай мөнгөтэй болохын төлөө ариун гэгээн бүхнээ умартан шүлэнгэтэхийг цээрлэ. Бэртэгчин шуналын ад донд хорлогдвол

Хүмүүсийн жигшил зэвүүцлийн бай болно. Ашиг олзны зэрэглээг хөөсөөр ангаж үхэхийн тавилан гашуун гэдгийг сана. Аминцар шуналаа хангах гэж арга мэх бүхнийг сүвэгчлэн, амьтан бусдыг хорлон явагчид өөрт ч, өрөөлд ч үлэмж их гай тарина. Ахуйн жаргал, ашиг алдарын хойноос үхэн хатах хөөрхийлөлтэй амьдрал – залуу хүн чиний сонгох сонголт, тэмүүлэх тэмүүлэл биш.

Цагийг дээд зэргээр үнэлж ашигладаг нөхдөөсөө суралц. Цаг хугацааг эрхэмлэ. Агшин бүр алтнаас үнэтэй өнөө цагт алмайрч суух чөлөө чамд байхгүй. “Агшин бүр хийгээд хором бүрийг үнэлж яв”. Өөрийнхөө цаг завыг дэмий юманд үрэхгүй байхаасаа дутуугүй бусдын хайран цаг завыг дэмий юманд үрэхгүй бай. Элдэв янзын шалдар булдар үйлд хутгалдах хэрэггүй. Шалдар амьдралд утгат юмгүй. Өөрийн чинь үүрэгт хамаарахгүй ажиг сэжиг бүү өдөө. Дэмий юмнаас болж дээвэр туурга дэрвэж мэднэ.

Холд зорьж, томд тэмүүлэх нөхрөө сайтар ширтэн ажигла. Түүнээс сурах зүйл чамд маш их байна. Тэнгэрийн хаяаг баримжаалахаа больсон хүн холыг харж чадахгүй. Учир нь тэр ойр орчныхоо жижиг юмсыг л хэрээс нь хэтэртэл үнэлж суудаг юм. “Толгойгоо өөд нь өндөрт өргөе гэдэггүй залуу хүн хөлөө харж амьдрах болдог. Тэнгэрт дүүлэе гэдэггүй оюун санаа газарт дөрвөн хөллөх хувь зохиолыг мөшгөх биз ээ”. Амжилтанд хүрч чадсан нөхрийнхөө тэр амжилтанд чи ч хүрэх боломжтой. Түүнд хүрэхэд өөртөө итгэх итгэл онцгой чухал шүү. Өөртөө итгэх итгэлээс хамааран чи ядуу тарчиг амьдрах уу, аль эсвэл хорвоо дээр өөрийн гэсэн байр сууриа олж, хүний дайтай амьдрах уу гэдэг чинь шийдэгдэнэ. Хүссэн болгондоо хүрч чадна гэсэн тэнгэрлиг итгэлээр жигүүрлэн, хичээн зүтгэ.

Азгүй, азтан хоёр хаяа залган суудаг гэдэг. Найзыг чинь азын тэнгэр ивээж, чамаас азын тэнгэр дөлж тойроод байна гэж бүү санаашир. Аз нь гийж яваа нөхрөө харж биеэ засаад явбал хажуу хаяанд чинь ойрхон байгаа аз чамайг ч бас гийгүүлэх баярт өдөр ирэхдээ л нэг ирнэ.

Залуус та нарын заяа тавилан, заяах ирээдүй өөр хэний ч биш, өөрсдийн чинь мэдэлд байна. Хувь заяагаа өөрсдийн гараар дархлан өөрсдөө захирцгаа!

Page 106: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

106

Мэргэжлийн багш нарын зөвлөмжүүд: Д.Гантулга Хээрийн хичээл хэрхэн хийх зөвлөмж

Байгалд байгаа хэлбэр дүрс, өнгийн найрамжийг говь, хээр, өндэр уулын бүсүүдэд очиж судлах нь танхимийн сургалтаар явуулах боломжгүй тул хээрийн хичээлийн нөхцөлд оруулан судлах шаардлагатай болдог. Танхимд үзсэн хар зураг, өнгөт зургийн хичээлийн зохиомж байгуулалт, өнгө тонын шилжилт, алслалт, өнгийн хувирал, өөрчлөлт, бодит зүйлийг дүрслэх арга зүй зэрэг онолын болон дүрслэх чадварыг байгалийн уран зураг, аж байдлын сэдэвт уран зургийн төрөл жанрт шилжүүлэн хувиргаж хөгжүүлэх чадварыг хээрийн хичээлээс суралцах зорилтоо болгон ажиллах нь зүйтэй.

Хээрийн хичээлийн ерөнхий агуулгыг орон нутгийн байгалийн бүс бүслүүрийн тогтоцтой уялдуулан үндсэн 3 хэсэгт хуваан үзвэл илүү зохижтой.

1. Нуур цөөрөм, нам дор газар, нуурын тохой, хулс зэгс, алсынуулс, элсэн манхан говийн элементүүд, усны шувууд, хот айл,мал, хүн зэрэг предметүүдийг судлах түүнийг дүрслэхаргачлалтай танилцах2. Мөнх цаст өндөр уул, уулын гол, цавчим хад хавцал, уулыннуур, ан амьтад, мал, хот айл, хүн зэрэг предметүүдийг судлах,түүнийг дүрслэх аргачлалтай танилцах3. Ухаа гүвээ, толгод, харгана бут, дурсгалт газрууд, шувуу нисэхөндрийн харууцтай тогтцууд, жижиг суурин, хөндий цайдам,алсын уулс, түүнд орших хүн мал, амтьан зэрэг предметүүдийгсудлах түүнийг дүрслэх аргатай танилцах. Дээрх чиглэлүүдээр 7 хононгт 2-3 удаа хичээл хийж байх хэрэгтэй. Үндсэн агуулгуудыг

дүрслэх чадвартай болсон гэж үзвэл эдгээрээс бүрдсэн 2-3 плантай байгалийн зураг зурах боломж өөрт тань үүсэх болно. Түүнчлэн байгалийн өнгө хэлбэрээс байнга суралцаж өөрийгөө хөгжүүлж байдаг тогтсон зуршал өөртөө бий болгох хэрэгтэй.

СХУСС-ын тэнхимийн багш нар зөвлөж байна

СХУСС-ын тэнхимийн багш Ц.Бадамцэцэг Америкийн нэрт сэтгэл зүйч А. Маслоу “Хүн бол хүсэгч зүйл” гэж үздэг. Хүн ямар нэгэн

юмыг байнга хүсч байдаг учраас хүний хэрэгцээ төгс хангагдана гэж байдаггүй. Хүний хүсэл хэрэгцээ бүрэн хангагдах тохиолдол гарлаа ч гэсэн энэ нь төдий л удаан биш. Нэг хэрэгцээ нөгөө хэрэгцээгээ төрүүлнэ. Хүмүүст ямар нэгэн зүйлийг хүсч байдаг нь тэдний онцлог юм. Суралцана гэдэг бол бидний хэрэгцээ. Тэгвэл зүгээр нэг суралцаад төгсөх үү? Тэгвэл бидний суралцах хэрэгцээ хангагдана гэж үү? Энэ асуултын хариуг авахын тулд та бүхэнд “Оюутнуудын суралцах сэдлийг судалсан судалгааны үр дүн” сэдэвт магистрын судалгааны ажлын үр дүнгээс гарсан дараах бяцхан зөвлөмжийг сонордуулъя.

1. Хүн бол давтагдашгүй өвөрмөц онцлогтой. Танд бусад хүнээс ялгарах цорын ганц ялгаа гэж байдаг. Та өөрийн давуу талаа хэнээс ч илүүтэйгээр олж харж чадна.

2. Яльгүй ч болов өөрийн давуу талаа олж харж чадсан бол түүийгээ хөгжүүлэх алхамыг зоригтой хийх хэрэгтэй. Өөрийн үр дүнт байдал бол хувь хүний маш чухал чадамж юм. Юмыг илүү сайн хийж гүйцэтгэх чадвар надад бий гэсэн итгэл хүн болгонд байдаг. Өмнөө тавьсан зорилготойгоо тулгарсан үедээ “би үүнийг хийж чадах уу ? “ энэ зорилгод хүрэхэд зайлшгүй шаардагдах арга барил надад байна уу? гэж хүмүүс өөрөөсөө асуудаг. Өөрийнхөө чадвар нөөцөнд хэдийчинээ их итгэвэл тэд хичээл зүтгэлийг туйлын ихээр гаргадаг.

3. Хамгийн чухал зүйл бол өөрийн үнэлэмж юм. Бид хэнээс ч илүү өөрийгөө сайн мэдэх учраас өөрийгөө бодит түвшинд үнэлж өөрийн үнэлэмжтэй байх хэрэгтэй. Өөрийгөө бодитой үнэлж чаддаг хүнд өөртөө итгэх итгэл гэж байдаг. Өөрийгөө хүртэх чадвар нь өөрийн үнэлэмжийн онолын амин сүнс нь юм. Өөрийгөө чадвартай гэдгээ ойлгуулах, чухалчлах хэрэгцээ хүн бүрт байдаг.Энгийнээр хэлбэл, үнэлэмж өндөртэй байхын тулд хувь хүн авьяас

Page 107: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

107

чадвараа үнэлж чаддаг байх хэрэгтэй. Өөрийгөө авьяас чадвартай гэсэн ойлголт мэдрэмж бүх насны суралцагчдад байдаг.

4. Өөрийн үнэлэмж байна гэдэг учиртай зүйл. Өөрийн үнэлэмжтэйгээ бусдын үнэлэмжийг харьцуулан өөрийгөө бодитой үнэлэх хэрэгтэй. Өөрийн үнэлэмж өндөр байх тусам өөртөө итгэх итгэл нь өндөр байдаг.

5. Өөртөө итгэх итгэлтэй хүн өмнөө өөрийн бодит чадварт тулгуурлан зорилго тавьдаг. Өөртөө итгэх итгэл өндөр байх тусам тавьсан зорилгодоо хүрэхэд тохиолдож болох эрсдэлийг тооцон ажиллаж эхэлдэг байна.

6. Эрсдэлийг урьдаас тооцох нь амжилт гаргах гол хөшүүрэг болдог байна.7. Хүний энгийн аль нэг хэрэгцээ хангагдаагүй тохиолдолд дараагийн хэрэгцээ бий болох

боломжгүй байдаг гэсэн санаа А.Маслоугийн онолд тусгалаа олсон байдаг. Уг онолоор оюутнуудын өөртөө итгэх итгэл, өөрийгөө хүндэтгэн үзэх хэрэгцээ хангагдахгүй бол дараа дараагийн шатны өөрийн өмнөө тавьсан зорилго, зорилгодоо хүрэх чадвар, зорилгод хүрэхэд тохиолдож болох эрсдэлийг тооцох чадвар, эрсдэлээс хамгаалах сэдэл зэрэг дээд хэрэгцээнүүдийг хангах боломжгүй болно. Иймд та бүхэнд хамгийн чухал зүйл бол өөрийн давуу талаа олж харан хөгжүүлэх нь чухал юм. Ингэж чадсан тохиолдолд таны бусад хэрэгцээ хангагдаж амжилтанд хүрч чадах юм.

Эдгээр зүйлийг схемээр харуулбал:Давуу талаа олж харах өөрийн үр дүнт байдал өөрийн үнэлэмж

өөртөө итгэх итгэл зорилго эрсдэлийг тооцох чадвар бүтэлгүй болохоос хамгаалах сэдэл амжилт гаргах

Энэ бол тийм ч хэцүү зүйл биш бөгөөд гагцхүү таны өөрөө өөрийгөө удирдан залах чадвартай холбоотой юм. Оюутан таньд амжилт хүсье.

СХУСС-ын тэнхимийн багш Б.БаярмааНом унших ашиг тусын талаарх зөвлөмж

1.Ном унших нь хүний танин мэдэхүйг хурцалж ухааныг тэлдэг. Та өөрийн болон хүрээлэн буй орчин хүмүүсийг илүү ихээр ойлгож болно. Сайн номыг

заавал ахин дахин унших хэрэгтэй байдаг.Ном бол ертөнцийг харах цонх мөн.2. Ном унших таны эрүүл мэндэд тустай Уйгагүй бүгдийг дуустал уншиж түүнийгээ бодитойгоор сэтгэж, зохиолч юу хэлэх гээд

байгаад дүгнэлт хийх, өөрийн бодлоор тайлбар хийх нь оюуны дасгал болдог. Энэ нь эрүүл мэндэд оруулж буй үнэ төлбөргүй хөрөнгө оруулалт юм. Номыг хэвтэж унших, тод эсвэл хэт бүдэг гэрэлд уншихаас зайлсхийх хэрэгтэй.

3. Ном унших нь орчин тойрондоо эерэгээр нөлөөлдөг. Хэрэв та ном уншиж байвал цаг зав чинь дэмий зүйлд зарцуулагдахгүй. Ном унших нь

эргэн тойрондоо зөв үлгэр дууриалал бий болгодог.4. Ном унших нь таныг харилцаанд сургана.Ном нь олон талт сэдвийн агуулгатай байдаг учраас номоор дамжуулан өргөн мэдлэг,

мэдээллийг олж авч чаддаг. Хоолны, эрүүл мэндийн, гэр бүлийн , харилцааны гэх мэт маш олон сэдвийг хамарч байдаг.Ном олон төрөл байдаг тул хэзээ ч бүгдийг уншиж амжихгүй. Маш олон төрлийн ном байдаг учраас түүн дотроос сонголт хийж өөртөө хамгийн хэрэгтэй гэсэн үнэхээр сэтгэлийн ханамж авах тэр л номыг унш.

5. Ном унших нь мөнгөнд хэмнэлттэй Хэрэв та ном уншдаг бол ном унших дуртай хэнд ч номын сангууд нээлттэй. Тэнд ямар ч

мөнгө төлөхгүй . Зөвхөн карт нээлгэхэд л болно. 6. Ном унших нь оюун ухаанаа төвлөрүүлэх тустай.

Page 108: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

108

Хөгжим сонсож байхдаа ч ном уншиж болдог. Туршлагатай уншигч телевизийн 4 суваг сольж үзэж байхдаа ч ном уншиж чаддаг. Үргэлж ном цүнхэндээ авч яв. Хэн нэгнийг хүлээж суухдаа ч номоо уншиж болно.

7. Ном унших нь хүнд бэрхийг давж туулах хүч өгдөг. Номын хүчээр амьдралаа, өөрийгөө өөрчилсөн маш олон тохиолдол байдаг. Ном уншдаг

хүн амьдралд тохиолдох хатуу бэрхийг давж гарах сэтгэлийн тэнхээтэй болдог. Номын үйл явдлуудтай өөрийгөө харьцуулан хэцүү зүйлийг ч хялбар байдлаар хүлээж авч чаддаг .

СХУСС-ын тэнхимийн багш Д.Одончимэг

САЙН СОНСОГЧ БАЙХ НЬ АМЖИЛТИЙН ҮНДЭС

Нийгмийн ажилтны мэргэжлийн ангид суралцаж байгаа оюутнууд болон багш мэргэжлийн ангиудын оюутнуудын зайлшгүй эзэмших чадварын нэг нь сонсох чадвар юм.

Иймээс сонсох гэж юу болох сайн сонсогч байхын тулд хэрхэх ёстой бяцхан зөвлөмжийг та бүхэнд санал болгож байна.

Сонсох нь бидний амьдралд чухал ач холбогдолтой. Бид хурал, яриа, зөвлөгөөн болон зурагт үзэж байхдаа ч харах төдийгүй сонсож хүлээн авдаг шүү дээ. Хэрэв аливаа зүйлийг сонсож чадахгүй, хэрхэн сонсохоо мэдэхгүй бол буруу ойлгох, буруу үнэлэлтэд хүрэх магадлал ямагт байна гэсэн үг. Сонсож сурах нь хүмүүсийн амьдралд чухал ач холбогдолтой бөгөөд түүнийг нарийвчлан судалж үзэхэд энэ нь урлаг буюу урлагийн бүтээл туурвихтай адил хандах хэрэгтэй болдог байна.

Бид яагаад сайн сонсогч байж чаддаггүй вэ? - Нөгөө хүнээ ярьж байхад нь зэрэгцэн ярих үедээ - Нөгөө хүнээ ярьж байхад өөрийн хэлэх үгээ бодож байх үедээ - Нөгөө хүндээ буулт хийхгүй гэсэн хатуу байр суурьтай байх үедээ - Нөгөө хүнээ өөрөөсөө дорд үзэх үедээ - Бусдаас суралцахаа мартах үедээ - Ямар нэгэн юмыг яарч шийдэх гэж хичээх үедээ Бид яагаад бусдыг сонсох хэрэгтэй вэ?- Өөрийг нь анхааран сонсдог хүнд хүмүүс дуртай байдаг - Бусдыг өөртөө татах хамгийн шилдэг арга бол сонсогч байх явдал юм- Их сонсч бага ярь гэж хоёр чих, нэг ам заяасан учир сонсохдоо түргэн, ярихдаа удаан

байх. Ярих нь мөнгө, чимээгүй байх нь алт - Бусдад ухаалаг хэмээн үнэлэгдэх шилдэг арга бол хүлээцтэй сонсох явдал юм - Сонссоноор ухаалаг шийдвэрт хүрэх боломжтой Хэрхэн сайн сонсогч байх вэ? - Бусдыг сонсоход цаг гарга. Энэ нь өөртөө болон хайртай дотны хүмүүсийнхээ төлөө

хийж буй чухал хөрөнгө оруулалт гэдгийг ойлгох хэрэгтэй. - Сэтгэл зүрх, оюун бодлоо тухайн хүндээ бүрэн төвлөрүүл. Сонсож байхдаа өөр юм

бодох, цагаа байн байн харах, утсаар ярих, нүүр царайндаа тоомжиргүй байдлыг харуулах, хааш яйш үл хүндэтгэсэн байдалтай суух зэргээс зайлсхий.

- Сэтгэл зүрхээрээ сонсож байгаа гэдгээ мэдрүүл. Нүдрүү нь харах /тас ширтэхээс зайлсхийх/, толгой дохих, ойлгож байгаагаа үйл хөдлөлөөрөө илэрхийлэх, үгээ товч илэрхийлэх, хүндэтгэлтэй зөв суух

- Ярьж буй зүйлийг нь тодруулах үүднээс товчхон асуулт асуух. Энэ нь тухайн хүнд цэгцтэй ярихад нь тус болдог.

- Сонсож байхдаа яарч бүү дүгнэлт хий. Бас дүгнэлтээ шууд бүү хэл- Ярьж буй хүнийхээ сэтгэл хөдлөлд, юу хэлэх гээд юу хэлээд байгааг нь мэдэрч бай Ярьж буй зүйлд нь аль болох эерэг өнцгөөс хандаж, урам өгөх нь чухал юм

Page 109: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

109

СХУСС-ын тэнхим багш Д.Отгонтуяа Сурах сэдэл бол шавхагдашгүй

эх ундарга

Хүүхдийн сэтгэлд нийцсэн сайн багш болохын тулд эн тэргүүнд юуг анхаарах вэ?Нарт ертөнцөд эгнэшгүй нандин сайхан алба хашихаар бэлтгэгдэж буй багш мэргэжлийн

ангийн оюутан тантай санал бодлоо хуваалцахдаа туйлын баяртай байна. Хүүхдийн амжилт, ололт бүрийг хичээл сургалт, хүмүүжлийн ажил, бусад ажлын явцад

жижиг гэлтгүй олж харах, магтаж урамшуулах, түүнийг нь дэмжиж хөгжүүлэх, өөртөө итгэх итгэлийг бий болгох нь багш хүнд байх ёстой чадвар юм.

Мөн сурагчдын хичээлд хандах хандлагыг зөв төлөвшүүлэх, идэвхижүүлэх явдал чухал. Сурагчид хичээлдээ идэвхитэй оролцсоноор чөлөөтэй сэтгэж, бие даан ажиллаж, дүгнэж цэгнэх боломжтой болж улмаар мэдлэгт хүрдэг. Иймд сурах үйл ажиллагааг идэвхижүүлсний үр дүнд л утга төгөлдөр, үлдэцтэй мэдлэгийг сурагчдад олгож чадна.

Сурагчдад сэдвийг судлах сонирхол, зорилготой болгох явдал бол баттай мэдлэг олохын үндэс юм гэж судлаачид нотолжээ. Хүүхдэд олон талын харилцаа, хандлага, юмс үзэгдэл, ертөнцийг танин мэдэх, сурах, хөдөлмөрлөх хэрэгцээ бий болгоход нь багш тусалж үйлчилдэг. Энэ бол нийгмийн үнэт зүйл юм. Хэрэгцээ бол хувь хүнийг бие хүн болгон төлөвшүүлэхийн үндэс , тэднийг хүмүүжүүлж, сургаж, хөгжүүлэх үйл явцын чухал хөшүүрэг юм.

Сурагч “А” бол авъяастай, ухаалаг, хариуцлагатай, дэг журамтай, ахих чадвартай юм гэсэн орчны хүмүүсийн ялангуяа багшийн эерэг хандлага нь эдгээр сайн чанаруудыг хүүхдэд төлөвшүүлэхэд бодитой үүрэг гүйцэтгэдэг. Хүүхдийн хөгжилд орчны хүмүүсийн хандлага маш чухал нөлөөтэйг нотолсон судалгаа ч байдаг.

Суралцагчдын сэтгэхүйд хүчтэй давамгайлж байгаа суралцах сэдлүүдийг тооцож, хүүхэд нэг бүрт эерэгээр хандах нөхцлийг ханган сургалтыг зохион байгуулснаар

-сургалтын үр дүнг сайжруулах -хүүхдийг зөв төлөвшүүлэх-тэдний хичээлд хандах хандлагад эерэг нөлөөллүүдийг төлөвшүүлнэ.Багш сурган хүмүүжүүлэгч хүн шавь нарынхаа авъяас сонирхол, тэдний суралцах сэдэлд

онцгой нөлөө үзүүлж буй нас сэтгэхүйн онцлогийг хүүхэд нэг бүрээр харгалзан үзэж тэдэнд хандах эерэг хандлагыг өөртөө бий болгож сургалтыг зохион байгуулах нь сургалтын үр өгөөжийг сайжруулах нэгээхэн салшгүй хэсэг юм.

Хичээлийн цаг зарим хүүхдийн хувьд нисэх мэт хурдан өнгөрдөг. Энэ нь Багш сургалтын явцад тухайн сурагчийн хэрэгцээ сонирхол, авъяас чадварыг зөв

тооцоолж, тэдэнд хандах эерэг хандлагыг бүрдүүлж, тэдний сэтгэхүйд хүчтэй давамгайлж байгаа суралцах сэдлүүдийг өдөөж чадсантай холбоотой.

Сургалтын зорилго буюу багш хүний хүлээж байдаг үр дүн нь -Сурах сэдлийн мөн чанар насны онцлогийг хэрхэн харгалзан үзсэн байдал -Хичээлийг зохион байгуулахдаа сэргээн сануулах үйл ажиллагаан дахь зорилгуудад хэр

ач холбогдол өгсөн байдал -Багшийн зүгээс сурагчдад хандах хандлага ямар байгаа зэргээс зайлшгүй шалтгаалдаг. Хүүхэд ирээдүйнхээ төлөө сурч мэдэхийн тулд, олж авсан мэдлэгээ хэрэглэхийн тулд,

өөрийгөө хөгжүүлэхийн тулд: даалгавараа хийдэг, хичээл дээр анхаарлаа төвлөрүүлдэг, суралцах хөдөлмөртөө эерэгээр ханддаг хандлагыг төлөвшүүлэхэд багш хүн чин сэтгэлээ зориулах хэрэгтэй.

Би өөрийн амьдралдаа мөрдлөг болгож явдаг хэдэн зүйлээ та бүхэнтэй хуваалцья.1. Том зорилго тавь. 2. Тэр зорилгоо өөртөө өдөр бүр сануулж бай. 3. Цаг хугацаа харвасан

сум шиг өнгөрдгийг бүү март. 4. Хүн унаж бүдэрч болно, харин илүү хүчтэй босдог байх ёстой. 5. Номтой нөхөрлө.

Page 110: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

110

Би Ховд Их Сургуулийн Математикийн ангийг төгссөн, төрөлх сургуулиараа үргэлж бахархаж, сургуулийнхаа нэрийг өндөрт өргөж явахыг эрхэм болгодог билээ. Ховд Их Сургуулийн эрхэм хүндэт оюутан та ч бас надтай санал нэг гэдэгт итгэж байна. Олон мянган шавь нараараа хүрээлүүлсэн сайн багш болоорой. Гэрэлт ирээдүй чамайг хүлээж байна. Амжилт хүсье.

СХУСС-ын тэнхимийн багш Ш. ЦэндхүүОюутан юун дээр алддаг вэ?

Ахлах ангийн оюутнуудтай ярилцаж байхад оюутан 1-р ангидаа л алдаж байснаа хожим нь гэмшин амаа барьж байдаг. Дээд сургуульд элсэн орсон анхны өдрөөс л анхаармаар зүйлүүд байдгийг санамаар ухаармаар юм билээ. Үүнд:

• 9-р сарын нэгэнд орж ирээд оюутны үнэмлэхийг гардан авч хичээлд сууж байгаа мөртлөө өөрийгөө оюутан болсон гэж төсөөлдөггүй, сэтгэл зүйн бэлтгэлгүй учир өөртөө итгэл муутай орж ирсэн байх нь ажиглагддаг.

• Зарим оюутан сургуулиа, мэргэжлээ үндэслэл муутай сонгосон, сурах чинхүү эрхэм зорилго тавиагүй, хүсэл ч үгүй, хэрэгцээ сонирхлоо ухамсарлаагүй, зөвхөн цаг нөхцөөж байгаа юмуу гэмээр элсэн орсон залуус ч байдаг.

• Амьдралын, сургалтын цоо шинэ өөр орчинд орж ирснээ ухаардаггүй, өөртөө шаардлага тавьж, шинэ орчинд хурдан дасаж, ажиллаж чаддаггүй. Гэтэл шинэ орчинд орж ирснээр орчин нөхцөл, үйл ажиллагааны төрөл өөр болж, шинэ үүрэг хариуцлага бий болохын хэрээр чи өөрийгөө дайчилж өөртөө шинэ зөв дадал зуршил бий болгох ёстой. Хуучин муу дадал, зуршлаасаа салахын тулд өөртэйгээ тэмцэх, өөрийнхөө дутагдалтай, сул талыг ялж, дийлэх шаардлагатай тулгардаг. Үүнийг сайтар анхаарч ухаарах учиртай.

• Зарим оюутан өөртөө тавих шаардлагыг бага ухаарснаас өмнө сурч байсан дунд сургуулийн орчиндоо байгаа юм шиг өөртөө, хичээлдээ ханддаг. Ийм дассан хандлага, сэтгэлгээгээр хандаж үлгэн салган алхсаар байвал яваандаа тааруу сурч, сурлагаар хоцорч сүүл баригсдын эгнээнд очдог.

• Зарим залуус бүх юмыг бусдын удирдлага заавраар хийж, бусдын халамж анхааралд байж дасчихсан байдаг. Гэтэл дээд сургуулийн танхимд оюутны эрх, үүрэг хариуцлага бүгд өөрийн толгой дээр ирдэг. Үүнийг ойлгоогүй хүн өөрийгөө зөнд нь орхиж, бусдыг аялдан дагаж, бусадтай нийлж дарвих гэх мэтээр өөрийн гэсэн зөв бодол дүгнэлтгүйгээр аливаа шийдвэр гаргаж, дутуу дулимаг бодсон алхам хийдэг.

• Их дээд сургуульд суралцана гэдэг бол оюутнаас суух чадвар, сонсох, бичих чадвар ихээхэн шаарддаг. Гэтэл сонсох чадвар, анхаарлаа төвлөрүүлэх, лекцийг оновчтой хурдан, зөв бичих чадваргүйгээр сайн суралцах боломжгүй юм.

• Бие дааж ажиллах чадвар, бие дааж ухаалаг сонголт хийх, бие дааж зөв шийдвэр гаргах хариуцлага оюутан залуу насанд л тулгардаг. Сонгосон мэргэжлээрээ тууштай суралцах, биеэ дайчлах чадваргүй нэг хэсэг нь няцаж буцаж алдаа гаргадаг.

• Зарим залуус өөрийнхөө авьяас чадварыг таньж мэдээгүй, түүндээ тохируулж мэргэжлээ сонгоогүй байдаг.

• Манай залууст цагийг үнэлэх, цагийн юмыг цагт нь хийх чөлөөт цагаа зөв зохицуулах чадвар муу байдаг. Жишээ нь багшийн өгсөн бие даалт, даалгаврын ажлыг цагт нь хийдэггүй, хийх гэж өөрийгөө дайчилдаггүйгээс улирлын эцэст “бөөндөх” гэж оролддог. Энэ нь үр дүн муутай учраас авбал зохих дүн, оноогоо авахгүй, хангалтгүй сурдаг. Зүй нь залуу хүн зугаа цэнгэлд цаг гаргаж чаддаг шигээ өөрийнхөө гол хөдөлмөр болох хичээлдээ ч, бие дааж сурахдаа ч цаг гаргаж чаддаг байх ёстой.

• Оюуны хөгжлийн хувьд чадавхи, нөөц ихтэй боловч, олон залуус ёс суртахууны суурь төлөвшил, хөгжлөөр ядуу дорой, өөрийгөө олны дунд зөв авч явах, өөрийгөө илэрхийлэх, бусад хүмүүстэй соёлтой харилцах талаар ихээхэн учир дутагдалтай тал харагддаг.

• Өөрийгөө бодитой үнэлэх, өөртөө итгэлтэй байх, үүний үндсэн дээр өөрийгөө зөв

Page 111: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

111

боловсон илэрхийлэх чадвар бас хангалтгүй төлөвшсөн байдаг. • Манай залууст түгээмэл ажиглагддаг нэг сул тал бол эр зоригийн чанарууд, сэтгэлийн

тэнхээ тун хангалтгүй төлөвшсөн байдаг. Өчүүхэн бэрхшээл тулгарангуут няцдаг, өөрийгөө дайчлан ажиллах чадвар муу, юманд ихэвчлэн сэтгэлийн хөдөлгөөнөөр дэврүүн байдлаар ханддаг нь ажиглагддаг. Энэ нь сайн сурч, сайн мэрэжилтэн болоход саад болдог.

• Хүн мэргэжил сайн эзэмших гэдэг нь нэг хэрэг. Харин хүн болно, хамт олны нийгмийн гишүүн болоход өөрийгөө нэгэн зэрэг хамт бэлтгэж байгаа гэдгийг хэзээ ч мартаж болохгүй. Оюутан ахуй нас бол нийгмийн амьдралд өөрийгөө идэвхитэй бэлтгэх нас юм.

• Их дээд сургуулийн танхимд л залуу хүн өөрийгөө эрж хайж олж, өөртөө ирээдүйн амьдралын асуудлаа өөрөө дэвшүүлэн тавьж өөрөө түүнийхээ хариултыг хайж олж хариулах, өөрийгөө хөгжүүлэх нөр их ажлыг хийдэг. Оюутан ахуй цаг гэдэг асар их эрх чөлөө, өргөн боломж юм.

• Энэ бүхэн нь хүн болох, мэргэжилтэн болох зорилгодоо хүрэхэд нь саад бэрхшээл болдог. Иймээс хожим нь амаа барихгүйн тулд сургуулийн босго алхсан анхны өдрөөс л дээрх зүйлүүдийг анхаарч ухамсарлаж жинхэнэ оюутан болохын төлөө хичээж оролдож ажиллах нь чухал юм.

СХУСС-ын тэнхимийн багш Б.Ариунбаяр БАБ-ийн оюутнууд дадлага хийхдээ анхаарах зүйлс

1. Дадлага хамт хийж байгаа оюутнууд хичээлээ “Судалгаат хичээл”-ийн аргаар явуулбал илүү үр дүнтэй.

2. Самбар ашиглалт:3. - Ээлжит хичээлийн хөтөлбөр боловсруулахдаа самбар ашиглалтын схем зураглалыг

байнга хамт хийх- Самбар дээр зөв сайхан үлгэрлэж бичих4. Хичээлийн цаг төлөвлөлт:- Ямар даалгаврыг хэдэн минутанд бэлдүүлж, хэдэн минутанд хариулт авахыг минутаар

сайн төлөвлөж тооцох- Нэмэлт дасгалууд бэлдсэн байх /цаг илүү гарвал ажиллуулах/5. Хичээл хоорондын уялдаа холбоо интеграц хийх: - Сэдэв хооронд интеграц хийх /өмнө нь үзсэн хичээлүүдтэйгээ холбож өгөх/- Хичээл хооронд интеграц хийх /эрүүл мэнд, хөгжим, зураг, математик, монгол хэл,

хүн орчин, хүн байгаль гэх мэт хичээл хоорондын холбоо хийх/6. Үзүүлэн, тарааж өгөх материал: - Үзүүлэн, тарааж өгөх материалаа стандартын дагуу бөгөөд сурагчдын нас сэтгэхүйн

онцлогт тохирсон сонирхол татахуйц зүйл хийж ашиглах- Үзүүлэнг арын сурагчдын нүдэнд харагдахуйц, өнгө үзэмж сайтай хийх- Бичгийн цаасны хэмжээтэй үзүүлэн бэлдэж хичээлд ашиглахгүй байх- Бодит үзүүлэн ашиглах 7. Өмнөхийг сэргээн санах, сэдэлжүүлэх үйл ажиллагаа:Ганцхан асуулт асуугаад буруу, зөв хариулт аваад шинэ сэдэв рүүгээ ордог. Энэ нь ямар

ч үр дүнгүй. Байгалийн дуу чимээ сонсгох гэх мэтээр техник технологийг сайн ашиглаж сэдэлжүүлэх үйл ажиллагааг хий. Үүнийг сонсгож юу юуны чимээ вэ, та нарт хаана байгаа юм шиг санагдаж байна гэх мэтээр асуултаа оновчтой тавих хэрэгтэй.

8. Туршилт хийлгэхдээ:- Гарын доорх материал ашиглан баг бүрээр туршилт хийлгэх- Сурагчдаар өөрсдөөр нь дүгнэлтийг гаргуулах /энэ нь хичээлийг үр дүнтэй,

сонирхолтой болгодог онцлогтой/9. Үнэлгээ:

Page 112: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

112

- Аман үнэлгээ буюу стандарт бус үнэлгээг хичээлдээ сайн хэрэглэх. /“Болж байна”, “Дөхөж байна”, “Хараахан болоогүй байна” гэх мэт/

- Буруу хариулсан тохиолдолд шууд буруу гэж хэлэхгүйгээр “Чи яагаад ингэж бодож байна вэ?” гэх мэтээр асууж зөв хариулт авахыг эрмэлзэх

10. Арын сурагчдыг хичээлд хэр оролцож байгааг нь байнга ажиглаж бай. Багш урдаас холдож чадахгүй байх ёсгүй.

11. Хчиээл заасан цаг тухай бүрт нь протоколыг бичүүлж, зөвлөгөө авч, үнэлгээгээ тавиулах хэрэгтэй.

12. Сул үг бүү хэрэглэ. Конспектон дээрээ хүртэл “За одоо багш нь та нараас нэг асуулт асууя” гэж бичсэн байдаг. “За” гэдэг үгийг их хэрэглэдэг.

13. Хувцаслалт дээрээ анхаарах:- Аль болох биед чөлөөтэй албаны хувцас өмсөх /юбка,пиджак/- Өмд, богино юбка өмсөхгүй.- Сурагчдын анхаарлыг татсан хэт гоёмсог, тод өнгийн, унжсан эд эдлэл хэрэглэхгүй

байхЗӨВЛӨМЖ

Б.Цэрэндаваа/НХУС-ийн захирал Доктор/ТӨЛӨВЛӨЖ СУР

Өнөөдрийн ажлаа дүгнэж маргаашийн ажлаа төлөвлөж өмнөө зорилго тавь. Өнөөдрийн ажлаас өртэй маргааш руу очиж болохгүй. Ажлын өр таны хамаг энергийг сордог. Энерги багатай хүн дандаа муу зүйл сэдэж, баашилж, атаархаж, бусдыг доорд үзэж явахын зээгцээ сайхан ажиллаж байгаа хүмүүсийнхээ аргыг барж байдаг. Та зүгээр л төлөвлөсөн ажлаа амжуулаад бай. Ингэхэд маргааш бүхэн сайхан. Маргаашийн хийх ажил бүхэн сайхан. Ажил хийж буй хүн заримдаа алдаа гаргадаг. Алдаагаа давтахгүй байхад л хангалттай. Бас өрөөл бусад руу түлхдэггүй байх ёстой.

Өөрийнхөө хүндэлж биширч явдаг хүнийхээ зиндаанд хүрэх зорилго тавьж энэ зорилгодоо хүрэхийн тулд чармайж, их зүйл уншиж суралц. Гэхдээ дадлага туршлагатай, эрдэм мэдлэгтэй, ахмад хүмүүсээ хүндлэхийн дээдээр хүндэлж суралцахаас улан доороо гишгэж, үл ойшоосноор хэзээ ч та тийм хэмжээнд хүрч чадахгүй. Санасны гарз. Заримдаа надтай ийм хүмүүс таардагт их харамсдаг. Үнэлж баршгүй дадлага туршлагатай, оргилд хүрсэн амжилттай ахмад буурлууд маань бидний үнэт зүйлс байсаар ирсэн, байх ч болно.

Ном эрдэмд шимтэн суралцахуй/Доктор, профессор Б.Даваадорж/Суралцахуй нь хүн бүрийн зорилготой бүтээлч үйл юм. Яаж сурах, хэрхэн сурахад суралцах

ёстой.Ардын үгэнд “Хүн ахтай, дээл захтай” хэмээн сургасан байдаг. Бид бүхэн өнгөрсөн үеийн

үргэлжлэл, одоо үеийн тусгал, дараах үеийн эхлэл болж байх тул өмнөх үеэсээ, туршлагаас нь уламжилж, амьдран ахуй үеийнхээ сайныг нь үлгэр болгон дуурайж, шинэчлэн, хожмын үедээ үлдээх ба уламжлуулах учиртай. Энэ болбоос хүн төрөлхтний бөөрөнхий бөмбөрцөг- цэнхэр гарагт амьдран ахуйн хууль гэмээр. Ийм учраас

1.Суралцагч хүнд суралцагч хүний үйл ажиллагааны загвар байж, түүнээс санаа авч, өөрийн оюун сэтгэлгээ үйлээрээ баяжуулан суралцах юм. Энэ үйл нь ямар замаар гүйцэтгэгдэх вэ, хэмээвээс “Ажиглалтын байдлаар” гүйцэтгэнэ. Өөрөөр хэлбэл бусдын суралцаж буй сайн үйлээс нь суралцана гэсэн үг. Тэрхүү туршлагаар суралцах эсвэл туршлагаас нь санаа авч суралцаж болно. Жишээлбэл: тухайн өдөр үзсэн лекцээ хэрхэн давтан уншиж баяжуулан мэдэж байна, семинарын хичээлд яаж бэлтгэж байна, лабораторын ажилд хэрхэн оролцож байна, цагийг яаж өөртөө гаргаж, өөртөө цаг бий болгож ашиглаж байна, үйл ажиллагааны ямар дэгийг өөртөө хэвшүүлсэн байна,

Page 113: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

113

хичээлээ хэрхэн тэмдэглэж, анхаарлаа яаж төвлөрүүлж, суралцаж чадаж байна, өөртөө хэрхэн шаардлага тавьж, өөрийн үйл ажиллагаагаа хэрхэн зохион байгуулж байна, . . . гэх зэргээр ажиглан, нэг ангид хамт байгаа нөхдөөсөө эсвэл бусад оюутнаасаа тэдний сайн туршлагыг судалж, тэр туршлагаар суралцаж, өөрийн гэсэн суралцах туршлага хуримтлуулах нь хэрэгтэй.

2. Ямар ч зохион байгуулалтгүй “Сохор нохой дүйвээнээр, соотон халтар чимээнээр” гэдэг шиг “урсгалаараа” суралцах бус цагийг өнгөрөөвөөс энэ бол туйлын харамсалтай. Ийм үйлийг “Гэм нь урдаа, гэмшил нь хойноо” гэдэг.

3.Суралцагч хүнд өөрийн зорилгодоо хүрэхийн тулд үйл ажиллагааны дотоод зохион байгуулалт чухал. Өөртөө үйл ажиллагааны зөв дараалал хэвшүүлж суралцах нь зохистой. Тухайлбал, тухайн өдрийн хичээлээ өдөрт нь цагт нь дэлгэрүүлэн судалдаг, ойлгож авдаг, дэлгэрүүлж ийм ном, ийм өгүүлэл уншъя гэж төлөвлөдөг, номын санд тодорхой цагт тогтмол суудаг, хичээл ном уншиж судлах орчныг бүрдүүлж чаддаг, зөв сонгодог байх, уншсан зүйлийн тэмдэглэлийг тогтмол хөтөлдөг, зөв хөтөлдөг байх, улмаар тогтвортой сууж сурах нь чухал юм. Ийнхүү үйл ажиллагааны ашигтай хэлбэрийг хэвшүүлж суралцваас энэ нь эрхэм болой. Ардын үг арвин агаад хэллэг тодорхой, утга гүн, ухаарч чадваас гайхамшиг тэр болно. “Эрхийг сурахаар, бэрхийг сур”, “Оролдлого сайт оройд нь гарна, оролдлого муут ёроолд нь хоцорно”, “Хэн эрдмийг эс сурваас хэрэглэх цагт гэмшмүй” . . . үг сургаалыг ухаарваас өвгөдийн ухаанаа дээдэлнэм, бид. Эс ухаарваас “Илжигний чихэнд алт ч хийсэн сэгсэрнэ, ус ч хийсэн сэгсэрнэ” мэт буюу.

4.“Цувж явсан барсаас, цуглаж суусан шаазгай дээр”. Хамтран суралцахын тус их. Хамтарсан үйл ажиллагаа нь илүү үр дүнтэй байдаг. Орчин үеийн хүний үйл ажиллагаанд зонхилж буй зүйл нь багаар ажиллах хэмээн үздэг. Ардын үгэнд “Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг” хэмээн хэлэлцдэгийг мартаж үл болно. Энд монгол ухаан, монгол ахуй оршном. Суралцах үйл ч ийм байна. Хамтран уншина, тус тус ойлгоно, харилцан ярилцана, нэг нь ярина, бусад нь сонсоно, бас нэмэлт яриа байж болно, асуулт гарна, хариулт өгнө, дүгнэлт хийнэ . . . гэх зэргээр лекцийн сэдвийг уншин дэлгэрүүлж мэдэх, семинар ярилцлагад бэлтгэх, зэрэгт хамтын үйл, хамтын сэтгэлгээ, хамтын ойлголт, хамтын дүгнэлт хэрэгтэй. Ийнхүү ажиллахад хэн хэний ойлголт үлдэцтэй, баримттай байж, эргэн санахад сэргээгдэх нь дөхөм байдаг. Хамтарсан үйлийг зөв гүйцэтгэж чадваас анхаарлын төвлөрөлт сайн бөгөөд тодорхой байна. Ганцаараа бие даан ажиллахад зарим тохиолдолд шийдвэрлэж, хариулж чадахгүй зүйл их гарах бөгөөд зайлшгүй хэн хүний болон хамтын туслалцаа хэрэгтэй болдог. Хэд хэдээрээ хамтраад давтах, улмаар хоорондоо өрсөлдөн суралцах нь амжилттай суралцахад бас хөшүүрэг болдог.

5.Хүн өөрийн мэдсэн сурсан зүйлээ бусдад мэдүүлье заая хэмээвээс зохих бэлтгэл буюу тухайн зүйлийн талаарх зайлшгүй мэдлэг бас туршлага хэрэгтэй. Суралцах явцад мэдсэнээ бусдад хэлж өгье, заая хэмээвээс заах зүйлээ сайтар мэдсэн ойлгосон байхын тулд үүний төлөө хөдөлмөрлөх болно. Бусдад заах явцад түүнд бэлтгэж байхад, зааж байхад, энэ бүх үйлийн явцад хүн өөрөө суралцдаг. Энэ бол бас суралцахуйн нэгэн чухал арга болно. Энэ үйл нь тухайн сэдвээр бусдад ярих, улмаар яирлцах, эсвэл семинарын хичээл бэлтгэн зохион байгуулж оролцох, багийн дотор идэвхийлэн ажиллах, хамт суралцагч нөхөртөө туслах, хожим нь дараах ангийн оюутнууддаа туслах зэрэгт суралцаж байх үед тустай. Оюутан хэмээгч нь оюуны үйлийг эрхэмлэн байнга

Page 114: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

114

гүйцэтгэгч хүн юм. Ийм учхаас мэдлэгийг өөртөө бүтээж, бий болгохын тулд суралцана. Суралцах нь танхимд ба бие даасан байдлаар байна. Суралцах үйлээ анзаарваас оюутан хүний суралцах үйл ажиллагааны дийлэнх хэсгийг бие даасан үйл ажиллагаа эзэлж байна.Оюутан хэмээх эзэн бие үүнд үүрэтэй. “Эзэн хичээвээс, заяа хичээмүй” – утгыг ухааран тунгааж, санаж явахад илүүдэх юун.

АРХИ- нүглийн дэнс, зовлонгийн шалтгаан/Доктор А.Батсуурь/

Бурханы номлол сургаалд архины алдал уналын талаар ихээхэн хирд хийлгэм, айдас төрүүлэм байдлаар өгүүлж, архи уусан хүн ямарваа хар нүглийн дэнсэн дээр байж юуг ч үйлдэхэд бэлэн байдгийг өгүүлэхийн ялдамд архи уусан үедээ гаргаж буй ааш араншин нь өмнөх төрлийнхөө алив нүгэл, муу муухай бүхнийг шингээсэн дүр төрхөө харуулж буй юм гэнэ. Ер хүн болсон энэ заяа маань маш ариун дагшин найман чөлөө учрал бүрдсэн төгс дээд заяа аж. Нэг үгээр хэлбэл өмнө төрөлдөө үйлдсэн хамаг нүгэл хилэнцээсээ цэвэрдэн энэхүү төрлөө авч төрсөн гэж хэлж болох юм. Архи уусан үед өмнө төрөлдөө орхисон хамаг муу муухай бүхэн нь босоо ороолон (ороолон гэдэг нь төвд хэлний боссон хүүр гэсэн утгатай үг юм) мэт эргэн амилж, тухайн хүн энэ насныхаа ухаан мэдрэлээ гээж нөгөө өмнөх муу заяандаа очиж, их зовлонгийнхоо үндсийг боловсруулж буй юм. Иймээс согтуу хүний ухаан сохор байдаг. Энэ учраас согтуу хүн элдэв гэмт хэрэг, алив ёс суртахуунд харш үйлдлийг хийдэг нь тодорхой.

Юуны учир архи нь хамаг нүгэл хилэнцийн уурхай, зовлонгийн шалтгаан болж байдгийг Бурхан багшийн хожмын шавь Ловон Бадамжунай өөрийнхөө номлол сургаалд өгүүлсэн байдаг ажээ.

Энд өгүүлэх нь: Бурхан багш нирваан дүр үзүүлж, өөрийнхөө сургаал номлолоо айлдан бүхийд түүнийг маш олон хүмүүс дагалдан түүний сургаал номлолыг сонсон байхыг Чивэлт Шулмасын хаан мөчөөрхөн харж, эдгээр олон хүмүүсийг дагуулах нэгэн шашныг би байгуулъя хэмээн боджээ. Гэтэл унтах нойрон дунд нь түүний догшин сахиус нь ирж чи Бурхан багшид мөчөөрхөөд хэрэггүй би чамд нэгэн арга зааж өгье. Чи галзуу арслангийн тархи, галзуу зааны амны хөөс, хорт могойн хэл, галзуу зөгийн бал, галзуу нохойн шүлс, шулмасын ёсөн амтат чөмөг, үхээр идсэн чоны нүдний цөцгий, үхээрийн мах, эм шулмасын умайн цус тэргүүтэн есөн зүйлийн бузар эдийг цуглуулан хольж чулуун тогоонд буцалгаваас архи хэмээх их мөрөн урсаж газарт шингэнэ. Энэ нь анхдугаар архи болой. Газрын шимээс ургасан тариа, өвс ногооны шимийг хүртсэн адуу малын сүүний шимээс нэрж гаргасан архи нь хоёрдугаар архи болой гэх мэтээр зааж өгчээ. Энэ ёсоор тэрхүү Чивэлт шулмасын хаан архийг бүтээсэн болой. Дээрх есөн зүйлийн бузар эд нь тус тусдаа архины алдал уналын олон янзын мөн чанарыг үзүүлэхийн хамт согтуурсан хүнээс гарах зан араншинг бас өгүүлсэн байдаг. Чивэлт Шулмсийн хааны шашин нь архи ажээ. Ийм болохоор архи уугч нь шулмасын шашныг дагагч их нүгэлтэн болох нь гарцаагүй. Архинд дурлах, донтох нь нэг ёсдоо таныг нөгөө муу заяа руу дуудагч ёр билэг нь болой. Иймээс Бурхан багш миний сургаалыг дагагчид архийг цээрлэх нь хамгийн чухаг бөгөөд ариун шашны энэ оронд төрсөн хэн боловч чөлөө учралт энэ насаа хайрлан хямгадаж, нэг л олдох заяагаа бүү үрэн таран хийгээрэй хэмээн захиж сургасан байдаг.

Ном гэгээрлийн зам мөрөөр замнагч оюутан залуус архи дарсыг цээрлэн явах нь аливаа алдас уналаас зайлсхийх хамгийн чухал зөв дадал, ариун зам мөр мөн болохыг ухааран ойлгууштай.

Дээр ярьсан зүйлийн гол агуулга утга санааг Монголын нэрт яруу найрагч, хутагт Д.Равжаа:Нанчид нанчид гэвч нарийн хар архиНарийвчлан шинжилвэл найман тамын нэг Там там гэвч там хаанаас байх вэТамтаггүй явбал там чинь тэр буй заа..

Page 115: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

115

хэмээн шүлэглэн өгүүлжээ.

Хэн нэгэнд бүү найдАливаа улс орон болон хувь хүний тогтвортой хөгжлийн үндэс нь боловсрол юм. Иймээс

хүн боловсролыг дараах гурван замаар олж авах боломжтой байдаг. Үүнд:1. Ямар нэгэн сургуульд албан ёсны сургалтаар2. Сургуулиас гадуур явагдах албан бус сургалтаар3. Амьдарч буй орчноосоо Хүн боловсролынхоо ихэнх хэсгийг сургалтаар эзэмшдэг. Иймээс сургалт бол иргэн таны

боловсрох гол арга зам бөгөөд сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр юм. Багшийн оролцоо сургалтын гол шинж нь болдог.

Миний өмнө бичсэн зүйлс бол боловсролын талаархи бараг бүхий л ном, сурах бичиг дээр байдаг түгээмэл ойлголт. Гэхдээ та нарыг юуны тулд сурч буйг тань сануулах үүднээс зориуд иш татсан юм шүү.

Юуны өмнө ХИС-ийн босгыг алхан суралцаж буй та бүхэнд боловсрол, мэдлэг хэмээх хоёр ойлголтыг сайтар ялгаарай гэж хэлэх байна. Ихэнх тохиолдолд энэ хоёр ойлголтыг хүмүүс холиод байдаг. Эрдэмд оройгүй гэж монголчууд ярьдаг. Иймээс эрдэм мэдлэгийн далай хязгааргүй гэсэн үг. Боловсрол бол ердөө тодорхой төвшинг заасан ухагдахуун. Өөрөөр хэлбэл эрдэм мэдлэгийн хязгааргүй их далайгаас хутган авсан таны савны багтаамжийг илэрхийлж байгаа юм.

Дээр бичсэнээс ухвал боловсрол олж авах гол арга зам нь сургалт. Гэтэл ихэнх оюутнууд сургалтанд найдсанаас алддаг. Учир нь миний мэдэхийг хүсч байгаа, мэдэхгүй байгаа бүхий л зүйлийг хичээлээр (сургалтаар) заана гэж итгэдэг, хүлээдэг, эцэст хоосон хоцордог. Энэ байдал юунаас үүдэн гарч байна вэ? Хариулт маш энгийн. Оюутан та өөрөө ухамсарлан суралцахгүй бүхнийг дээрээс хараад байгаад оршиж байгаа юм. Гэтэл энэ цаг үед багш бүхнийг заагч биш ердөө чиглүүлэгчийн үүрэгтэй болсон гэдгийг хаа хаанаа ойлгох хэрэгтэй байгаа юм. Иймд хэн нэгэнд бүү найд, надад багш бүхнийг зааж өгнө хэмээн найдахын оронд зөвхөн өөртөө итгэ, өөрийгөө хөгжүүл, өөрийгөө зоригжуул, өөрийгөө дайчил, эцэст нь чи ялна.

Би өөрийн хэлэх гэсэн санаагаа Монголын их бичгийн хүн Сүмбэ хамба Ишбалжирын нэгэн гайхалтай шүлгээр төгсгөе. Энд,

Номын буяны үйлд өдөр шөнөгүй зүтгэнНоцсон гал дээр толгой дээр буусан мэт шамдБие хэмээгч гучин зургаан зүйл буртгийн туламГэвч бэртэгчлэн хайрлалгүй эрдмийн төлөө түүнийг талхиЭрдэм бүтээл, нас хоёрыг тэгш болгоЭлдэв зовлонд тэсч бүтээлийг туйлд хүргэ гэжээ. Бичсэн: Түүхийн тэнхимийн эрхлэгч доктор, дэд профессор Г.Пүрэвдорж

Газарзүй, байгалийн ухааныг эзэмших аргазүйн талаарх зөвлөмжМонголУлсын Гавъяат багш, доктор, профессор

Чадраабалын Дашзэвэг

Орчин үед боловсрол эзэмших үйл явц технологийн шинэчлэл дээр явагдаж байна.Технология-/techne- искусство, мастерство,умение, логия-учение/ нь урлаг, ур чадвар,

бүтээлч шинжийг илэрхийлсэн цогц ойлголт. Шинжлэх ухаанд үзэгдэл, үйл явцын мөн чанарыг нээн илрүүлэх хамгийн оновчтой арга юм. Сургалтанд боловсрол олгох хамгийн оновчтой арга хэлбэрүүдийн цогц юм. Сургалтанд хэрэглэгдэх шинэ технологийн мөн чанар нь судлагдахуун төвтэй сургалтаас хэрэглээ төвтэй сургалтанд, мэдээлэл төвтэй сургалтаас үйл ажиллагаа төвтэй сургалтанд, багш төвтэй сургалтаас суралцагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, бүтээлчээр сэтгэн бодох үйл, бие дааж ажиллах чадвар эзэмших, хүн бүр тэгш

Page 116: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

116

хөгжих төвтэй сургалтын технологид шилжиж байна. Газарзүй, байгаль шинжлэлийн ухаан нь хүн төрөлхтөн, өсвөр үед судлах зүйлээрээ

дамжуулан байгалийн зүй тогтлыг танин мэдэх, байгалийн бүрэлдэхүүн хэсгүүдийн (агаар, ус, чулуу, хөрс, ургамал, амьтан) харилцан холбоог нээн илрүүлэх, байгалийн элдэв үзэгдлүүдийг урьдчилан тооцоолох, түүний аюулаас сэргийлэн хамгаалах, экологийн аюулгүй орчинг бий болгох, хүн төрөлхтөн, аж ахуйн үйл ажиллагаанд байгаль хэрхэн нөлөөлөх мөн байгальд хүн төрөлхтнөөс хэрхэн нөлөөлөх нөлөөллийг урьдчилан харах, байгаль орчноо танин мэдэж, зүй зохистой ашиглах, хайрлан хамгаалах, нөхөн сэргээх, өөрийн амьдрал ахуйдаа ашиглах арга замуудыг таниулан мэдүүлдэг.

Хүн бүрд байгаль дэлхийн тухай мэдлэг, чадвар хэрэгтэй. Газарзүй, Байгалийн ухааны боловсролоор дамжууулан хүүхдийг багаас нь байгальд дуртай болгохын тулд ерөнхий боловсролын дунд сургуульд байгаль, газарзүй, экологийн тухай мэдлэг, чадвар, цогц чадамжийг анхан шатны боловсролоос эхлэн олгож байна.

“Газарзүй, Байгалийн ухааны боловсрол”-ын гол зорилго нь газарзүй, байгалийн ухааны онолын судлагдахуунуудыг суралцагчдад таниулан мэдүүлэх, эзэмшүүлэхээс гадна онолоо практик ажил үйл болгох байгалийн үзэгдлүүдийг ажиглах харьцуулах, түүний шинжлэх ухааны ололтыг амьдрал ахуйдаа ашиглах, газрын болон сансрын зураг дээр ажиллах, компюьтерийн программууд дээр ажиллах, интернет ашиглан хүмүүстэй харилцаа холбоо тогтоох, мэдээлэл солилцох, хэрэгтэй мэдээллээ олж авах,сургалтын төрөл бүрийн хэрэгсэл ашиглан схем, диаграмм, тоон хүснэгт зохиох, тулгуур дохио, жишиг даалгавар гүйцэтгэх, эссэ, бичвэр бичих, өрхийн орлогын төсөв зохиох, төсөл бичих зэрэг төрөл бүрийн дасгал, дадлага ажлуудыг гүйцэтгүүлж, бодлого жишээ бодуулах, мэдээллийн технологийн ололтыг ашиглах чадвар, цогц чадамж суралцагчдад эзэмшүүлэх, төлөвшүүлэх явдал юм.

Газарзүй, Байгалийн ухааны боловсролыг эзэмшсэнээр :- Орчлон ертөнц, од, нар, сар, дэлхийн тухай мэдлэг эзэмшүүлж,жил үлирал өдрийн

хэмнэл, цаг хугацааны мөчлөг, байгалийн элдэв сонин юмс үзэгдэл байдгийг ухааран ойлгох, учир холбогдлыг нь таниулан мэдүүлсэн шинжлэх ухааны болон мэргэжлийн ном зохиол унших аргазүйд суралцах, ном уншиж, судлах дэс дараалсан нарийн аргазүй байдаг шүү

- Бие бодис, түний төлөв байдал, түүний физик, химийн шинж чанар, бодисын хувирал, өөрчлөлтийн шалтгаан, хөдөлгөөн зэргийг танин мэдэх

- Байгаль, хүн-нийгмийн үзэгдэл юмс, үйл явцын харилцан хамаарал, цаг хугацаа, улирлын хувирал өөрчлөлт, аливаа юмс үзэгдлийн орон зайн тархалт, байршилтын зүй тогтол, учир шалтгааныг ойлгон мэдэж, ойлголтоо бататгах төрөл бүрийн бодлого даалгавар гүйцэтгэх чадвартай болох

- Байгаль нийгмийн үзэгдэл юмс, байгалийн бүрэлдэхүүн хэсгүүдийн (чулуун мандал, хийн мандал, усан мандал, биомандал) хоорондын хэлхээ, холбоо хамаарлын учир шалтгааныг танин мэдэх, амьдрал ахуйдаа хэрэглэх, учир утгыг нь ухааран ойлгох бодлого жишээ бодох чадвар эзэмших

- Хүн байгалийн харилцаагаар дамжуулан хүрээлэн буй орчны тухай мэдлэг эзэмшиж, түүнийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, хамгаалах арга замыг мэдэж улмаар экологийн боловсрол, хүмүүжил олж авах аргазүйд суралцах

- Эх орныхоо байгалийн байдлын онцлог, байгалийн бүрэлдэхүүн хэсгүүд, газрын хэвлийд агуулагдаж байгаа эрдэс, ашигт малтмал, байгаль ашиглалт, хамгаалалтын тухай мэдлэг олж авах, эх орныхоо үзэсгэлэнт сайхан байгаль, газар нутгаар бахархах, хайрлан хамгаалах, арчлан тордох үзэл хүмүүжил төлөвших, эх орныхоо үнэт зүйлсээр бахархах

- Монгол улсын нийгэм эдийн засгийн бүтэц, аж ахуйн салбаруудын өсөлт, хөгжилт, түүний газарзүйн орон зайн тархалт байршилт, зах зээлийн эдийн засгийн гол ухагдахуунууд, бүс нутгийн тухай мэдлэг эзэмших

- Газрын зургийн тухай цэгцтэй мэдлэг эзэмшүүлж, газарзүйн төрөл бүрийн зураг, газарзүйн мэдээллийн системтэй ажиллаж, ашиглаж сурах арга барил эзэмших

Page 117: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

117

- Газарзүйн төрөл бүрийн бодлого бодох чадвар эзэмшүүлэх- Дээрх эзэмшсэн мэдлэг, чадвар дээрээ тулгуурлан ухааран ойлгох, ойлгосон

зүйлийнхээ утга санааг бичиж тэмдэглэх, ярих, зохион бичих, зураглах, тодорхойлох, ажиглах, хэмжих, тооцоолох, бодож ухаарах, жиших харьцуулах, нэгтгэн дүгнэх, оюун дүгнэлт хийх, төсөл бичих, зураг зохиох, статистик-тоон үзүүлэлтүүдээр график, диаграмм, картодиаграмм, картосхем байгуулах, түүн дээрээ үнэлэлт дүгнэлт өгөх зэрэг чадварууд төлөвшүүлэн, мэдлэг чадвараа амьдрал ахуйдаа хэрэглэх цогц чадамж төлөвших, эзэмших

- Суралцагчид, оюутан, магистрант хэн ч гэсэн танин мэдэх үйл ажиллагаа, сэтгэн бодох чадвараа хөгжүүлэх дасгал дадлага ажил байнга хийж байх, ёсзүй, гоозүй, орчинзүй, экологи, зах зээлийн эдийн засгийн сэтгэлгээтэй болох ертөнцийг үзэх шинжлэх ухаанч энэрэнгүй үзэл хүмүүжил, эх оронч, даяарчлалын үзэл бодлыг өөртөө төлөвшүүлэхийн тулд эцэг эх, найз нөхөд,ахмад үеэсээ байнга суралцахад газарзүй, байгалийн ухааны боловсрол, мэдлэг, чадвар тусална.

Газарзүй, байгалийн ухааны сургалтын үйл ажиллагаанд мэдээллийн хэрэгсэл, түүгээр дамжуулан мэдээлэл олж авах үйл ажиллагаа өргөжиж байгаа боловч мэргэжлийн ном, сурах бичгийг уншиж судлах, гарын авлага, газрын зурагтай ажиллаж мэдлэг олж авах, чадвараа бататгах, улмаар бие дааж ажиллах арга ажиллагаанд суралцах нь оюутан, магистрант, суралцагчдад бүтээлч үйл ажиллагаанд суралцахад чухал юм.

Судалж байгаа шинжлэх ухаанаа, эзэмших мэргэжлээ сонирхох сонирхлоо нэмэгдүүлэн, эрдэм номондоо шамдан суралцаж уйгагүй ажиллаж чадвал амжилтанд хүрнэ.

Оюутан хүн судлаач байх хэрэгтэй. Залуу судлаачид судалгааны ажил хийхийн тулд нийтлэг 1-2 гадаад хэлтэй, мэдээллийн технологийг сайтар эзэмшсэн, мэргэжлийн өндөр мэдлэгтэй, судалгааны арга, аргазүйг сайтар эзэмшсэн, судалгааны ажилд сонирхолтой байх нь чухал шүү. Орчин үеийн судалгааны ажлын арга, аргазүйг эзэмшиж, тодорхой сэдэв сонгон түүнийхээ дагуу нэртэй томоохон судлаачидтай холбоо тогтоон ажиллавал амжилтанд хүрнэ гэж залуу судлаачдад зөвлөе.

ХОВД ИХ СУРГУУЛИЙН ОЮУТНЫ ЗААВАЛ УНШИХ 25 НОМ“Ном бол эрин цаг гэгч давалгааг дамжин үеэс үед уламжлан хүргэх эрдэнийн ачаа тээсэн

оюун ухааны хөлөг онгоц мөн”Ф.Бэкон

1. Монгол аман зохиолын дээж. УБ., 20142. Монголын нууц товчоо. (сонгомол эх)3. Монголын сонгомол яруу найраг. УБ., 20074. Монголын сонгомол өгүүллэг. УБ., 20055. Дэлхийн уран зохиолын 85 сод туурвил. УБ., 2010 6. Расул Гамзатов “Миний Дагестан”, УБ., УХГ, 19767. Д.Бямбасүрэн “Орчлонгийн хүрд” УБ., 20008. Ч.Эрдэнэ “Их гурвалжин”, УБ., 20009. Мишэль де Монтэнь “Сонгомол эсээнүүд”, УБ., 200510. Далай лам “Шинэ мянганы хүмүүний ёс зүй”, УБ., 200411. Ким Ү Жин “Хорвоо дэлхий уудам, хийх ажил их байна”, УБ., 200312. Г.Аюурзана “Цэцэн мэргэний нэвтэрхий толь”, УБ., 200513. Баабар “Монголчууд: нүүдэл суудал”, УБ., 200614. Бертран Рассел “Өрнийн мэргэн ухаан”, УБ., 200715. Марк Х.Маккормак “Харвардын бизнесийн сургуульд юуг заадаггүй вэ?”, УБ., 201016. Эрнст Мулдашев “Хүн мичнээс үүсээгүй”, УБ., 200717. Ц.Оюунгэрэл “Миний ажлын ноу-хау”, УБ., 201018. Харт М.Х. “Дэлхийн түүхийн суут 100 хүн”, УБ., 2010

Page 118: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

118

19. Николас Поппе “Дуртгал”, УБ., 2009 20. Д.Ганчимэг “Аав бид хоёр”, УБ., 201321. Жак Уэтэрфорд “Монголын их хатдын нууц товчоо”, УБ., 200922. Хиллари Клинтон “Миний амьдралын түүх”, УБ., 200623. Ц.Баатархүү “Зөв ярих ухаан” Монголын лектор төв, УБ., 201224. Томас Л.Фрийдман “Дэлхий бөөрөнхий биш”, УБ., 200825. Ж.Гаардер “Софийн ертөнц”, УБ., 2014

ОЮУТНЫ СУДАЛГААНЫ АЖИЛ БИЧИХҮЛГЭРЧИЛСЭН ЗААВАР

Нэг. ТӨГСӨЛТИЙН АЖИЛ БИЧИХ, ХАМГААЛАХ НИЙТЛЭГ ЗААВАР

1. Нийтлэг зүйл1. Төгсөлтийн (бакалаврын, магистрын) ажил нь оюутнуудыг сонгосон мэргэжлийн

тодорхой сэдвээр гүнзгий мэргэшүүлэх, онолын мэдлэг, эзэмшсэн судалгааны арга зүйгээ судалгаа, шинжилгээний ажилд амжилттай ашиглах чадвар эзэмшүүлэхэд оршино.

2. ХИС-ийн “Төгсөлтийн шалгалт, оюутан төгсгөх журам”-ын 2.8-д: “Төгсөлтийн ажил бичих эрхийг нийт суралцсан хугацааны хуримтлуулсан голч оноо нь 75-аас доошгүй байх оюутан эдэлнэ. Мөн улсын болон сургууль, факультетийн хэмжээний эрдэм шинжилгээний хуралд оролцож I–III байр эзэлсэн оюутанд мэргэжлийн тэнхимийн саналыг үндэслэн төгсөлтийн ажил бичихийг зөвшөөрч болно” гэж заасан байдаг. Энэхүү журмын дагуу 4-р курсийн оюутнуудаас дээрх болзлыг хангасан оюутан төгсөлтийн ажил бичиж хамгаална. Төгсөлтийн ажил нь сэдвийн хувьд хичээлийн хүрээгээр хязгаарлагддаггүй, өргөн сэдвийг хамардгаас гадна онолын хувьд тухайн асуудлыг хөндсөн байдал, судалгаа шинжилгээний цар хэмжээгээрээ илүү өргөн хүрээтэй байдаг.

3. Төгсөлтийн ажил бичиж, хамгаалах ажил нь дараах үе шаттай явагдана. Үүнд:1. Сэдвээ сонгож, түүний үндэслэлийг гаргаж, төслөө бэлтгэж тэнхимдээ хамгаалах;2. Сонгосон сэдвээрээ эх сурвалж, архивын материал, хууль эрх зүйн актууд, ном, сэтгүүл, эрдэм шинжилгээний тайлан, өгүүлэл, статистикийн тоо баримт, мэдээлэл, холбогдох материал цуглуулах;3. Цуглуулсан мэдээллээ уншиж судлах, тэмдэглэл хөтлөх, эшлэлээ бэлтгэх, гол санаагаа бичиж тэмдэглэх, харьцуулан дүгнэх, шаардлагатай бол нэмэлт мэдээлэл хайх, унших үе;4. Цуглуулсан мэдээллээ боловсруулах, хүснэгт график хэлбэрээр бэлтгэх, төгсөлтийн ажлын гол бүлгүүдээ бичиж бэлтгэх үе;5. Дүгнэлт, санал, зөвлөмж бэлтгэх үе;6. Төгсөлтийн ажлаа зохих шаардлагын дагуу хэлбэршүүлэх;7. Төгсөлтийн ажлаа урьдчилсан хамгаалалтад оруулж, шаардлагатай бол нэмэлт өөрчлөлт оруулах;8. Төгсөлтийн ажлаа шалгалтын комиссын өмнө хамгаалах гэсэн үе шатуудыг дамжина.

Төгсөлтийн ажил бичиж байгаа оюутан нь уг ажлын шинжлэх ухааны үндэслэл, бие дааж судалсан байдал, судалгааны үнэн зөвийг өөрөө хариуцна.

2. Төгсөлтийн ажлын сэдвийг сонгох, төслөө бэлтгэж хамгаалах, батлуулахОюутан нь төгсөлтийн ажлын сэдвийг өөрөө сонгох эрх эдэлнэ. Тэнхимүүд мэргэжил

бүрээр оюутнуудад санал болгох дипломын ажлын сэдвүүдийг жил бүрийн 10 дугаар сард багтаан НХУС-ийн эрдэм шинжилгээний ажлын тэргүүлэх чиглэлтэй уялдуулан гаргасан байна. Оюутан нь мэргэжлийн дагуу өөрийн сонирхсон сэдвээ санал болгосон сэдвүүдээс

Page 119: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

119

сонгох буюу өөрөө сэдэв дэвшүүлэх замаар сонголтыг хийнэ. Тэнхимийн санал болгосон сэдэвт ороогүй сэдвийг оюутан өөрөө санал болгосон тохиолдолд тэнхим хурлаараа хэлэлцэж, тухайн оюутны суралцсан мэргэжил, мэргэшүүлэх чиглэлд уг сэдэв нийцэж байгаа эсэхэд дүгнэлт гаргаж шийдвэрлэнэ. Оюутан сонгосон сэдвээрээ товчхон төгсөлтийн ажлын төсөл бичиж тэнхимийн хэлэлцүүлэгт оруулна. Төгсөлтийн ажлын төсөл нь тухайн оюутан уг сэдвээрээ ямар төсөөлөлтэй байгаа, энэхүү сэдвээр төгсөлтийн ажил бичиж чадах эсэхийг харуулах болно.

Судалгааны сэдэв, санаагаа сонгох нь харьцангуй хялбар байж болох хэдий ч энэхүү төсөлдөө судалгааны асуудлын шинэлэг тал, ач холбогдлыг тодорхойлон гаргаж ирэх нь чухал юм. Төсөл бичих нь, нэгдүгээрт, төгсөлтийн ажлын эхлэл болж, судалгааны ажлын арга барилыг төлөвшүүлэх, хоёрдугаарт, тэнхимийн багш нарт оюутны судалгааны сэдвийг үнэлэх, цаашид өгөх чиглэлийг тодорхой болгох боломжийг олгох ач холбогдолтой юм.

Төгсөлтийн ажлын төсөл нь дараах хэсгүүдээс бүрдэх ба нийт 5 хуудсаас багагүй байна.1. Ажлын зорилго – Уг ажлыг энэ сэдвээр бичих болсон шалтгаан, судалгааны зорилгыг

тодорхойлно.2. Шийдвэрлэх асуудал, ач холбогдол – Энэ хэсэгт судалгааны сэдэв, уг сэдвийн хүрээнд

шийдвэрлэгдээгүй, шийдвэрлэвэл зохих асуудлыг дэвшүүлнэ. Судалгааны ач холбогдол, тухайн салбарт оруулах хувь нэмрийг тодорхойлно.

3. Сэдвийн судлагдсан байдал – Дэвшүүлж буй асуудал нь онолын болон эмпирик төвшинд хэрхэн судлагдсан талаар дэлгэрэнгүй тайлбарлаж бичнэ. Энд өөрийн уншсан материалуудын талаарх тайлбарыг оруулна. Бусдын ажлаас шууд авч ашиглахыг хориглоно.

4. Судалгааны материал (өгөгдөл) – Судалгаанд ашиглах материалууд болон тоон өгөгдлүүдийн эх үүсвэр, хамрах хүрээ, олдоц зэргийг тодорхойлно.

5. Судалгааны арга зүй – Судалгааны ямар арга ашиглах талаар тодорхойлж бичнэ. Сонгосон судалгааны арга нь тоон өгөгдөл болон судалгааны материалуудад нийцтэй эсэх талаар тайлбар хийнэ.

6. Календарьчилсан төлөвлөгөө – Төгсөлтийн ажлын урьдчилсан бүтэц, гүйцэтгэх ажлын календарьчилсан төлөвлөгөөг гаргана.

7. Ашиглах материалын урьдчилсан жагсаалт – Судлагдсан байдлын хүрээнд ашиглагдсан болон цаашид ашиглах материалуудын жагсаалтыг зохих загварын дагуу гаргана.

Төгсөлтийн ажлын төслийг 12 сарын 30-ны дотор тэнхимийн хичээлийн туслах ажилтанд хураалгана. Төгсөлтийн ажлыг 1-р улирлын эцсээр тэнхимийн хэлэлцүүлэгт оруулна. Төслийг тэнхимийн нийт багш нарт илтгэл байдлаар танилцуулж хамгаалалт хийнэ. Төслийг хамгаалах илтгэлийн хугацаа 10 минутаас хэтрэхгүй. Хэлэлцүүлгийн төгсгөлд төгсөлтийн ажлын удирдагч багшийн талаар оюутны саналыг авна. Тэнхимийн эрхлэгч профессор, багш нарын судалгааны ажлын чиглэл, ажлын ачааллыг харгалзан төгсөлтийн ажлын удирдагчаар томилох хуваарийг гарган, оюутны төгсөлтийн ажлын сэдвийг төгсөлтийн ажлын удирдагчийн хамт НХУС-ийн Захиргааны зөвлөлийн хурлаар оруулж тушаал гаргуулсан байна.

Нэгэнт тушаал гарч батлагдсан тохиолдолд оюутан төгсөлтийн ажил хийхээс ямар нэгэн байдлаар татгалзах эрхгүй. Хэрэв татгалзвал тухайн оюутныг төгсөх ангийн улсын шалгалтад оруулахгүй. Оюутан батлагдсан сэдвээрээ судалгаа хийж төгсөлтийн ажил бичихээр болсон тохиолдолд агуулгаараа тухайн сэдэвтэй хамгийн ойр төгсөх ангийн нэг улсын шалгалтаас чөлөөлөгдөнө.

3. Төгсөлтийн ажлын агуулга, бүтэцТөгсөлтийн ажил нь агуулгын хувьд онолын хэсэг, практик судалгаа, түүнээс ургуулан

гаргасан дүгнэлт, санал зөвлөмж, хавсралтуудаас бүтнэ. Төгсөлтийн ажил нь бүтцийн хувьд удиртгал хэсэг, онолын болон судалгааны хоёр буюу гурван бүлэг, дүгнэлтийн хэсэг, ашигласан ном зохиолын жагсаалтаас бүрдэнэ.

Төгсөлтийн ажлын хэмжээ хавсралт орохгүйгээр 35-аас доошгүй хуудас байна. Удиртгал

Page 120: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

120

хэсэгт төгсөлтийн ажлын талаарх ерөнхий мэдээлэл, тухайлбал сонгосон сэдвийн цаг үеэ олсон байдал, ач холбогдлыг харуулсан үндэслэл, уг ажлын зорилго, зорилтууд, практик ач холбогдлыг харуулна. Түүнчлэн сэдвийн хүрээнд хийсэн судалгааны объект, судлах зүйл нь юу болох, ашигласан мэдээлэл, судалгаанд хэрэглэсэн тодорхой аргууд, мэдээ материалыг хэрхэн боловсруулж, ашигласнаа дурдана. Удиртгал хэсэг нь нийт ажлын 5 хувиас хэтрэхгүй байна.

Нэгдүгээр бүлэгт ихэвчлэн онол, арга зүйн асуудлыг хөндөнө. Энд тухайн сэдвийн талаарх онол, уг асуудлыг судалж ирсэн түүх, энэ талаар бүтээл туурвисан томоохон эрдэмтдийн бүтээл, үзэл баримтлал, хэрэв онолын олон урсгал чиглэл байдаг бол товч ялгааг нь дурдах шаардлагатай. Энэ бүхнийг гадаадын болон өөрийн улс орны эрдэмтдийн зохиол бүтээлээс олж авна. Энэ бүлэгт судалж байгаа сэдвийнхээ гол ойлголт, тухайн үзэгдлийн мөн чанарыг нээж харуулах ёстой. Судалж байгаа үзэгдлийнхээ хөгжиж, өөрчлөгдөж ирсэн чиг хандлагыг харуулахдаа хүснэгт, график ашиглан ойлгомжтой хэлбэрээр харуулбал зохистой. Нэгдүгээр бүлэг нь нийт ажлын 30 хувиас хэтрэхгүй байна.

Хоёр болон гуравдугаар бүлгийн агуулга нь практик асуудлыг хөндсөн байна. Энд тухайн оюутны бие даан хийж гүйцэтгэсэн дүн шинжилгээ байна. Төгсөлтийн ажилд сурах бичиг, ном зохиолд тусгагдсан томьёо, аргуудыг давтан хуулах шаардлагагүй бөгөөд харин ашигласан ном зохиолын эшлэлийг заавал тусгана. Бусад ном зохиолоос эш татсан зүйл хэт олон байх нь тохиромжгүй. Хоёр болон гуравдугаар бүлэг нь нийлээд нийт ажлын 50–60 хувийг эзлэхээр байна.

Төгсөлтийн ажлын дүгнэлтийн хэсэг нь:• Ерөнхий дүгнэлтүүд, судалж буй сэдвийн хүрээнд тулгамдсан асуудлуудыг нэгтгэн

гаргасан• Уг асуудлыг шийдвэрлэх талаар өөрийн санаа бодлыг тусгасан байна.• Судалгааны зорилго, зорилтуудад энэхүү ажлын хүрээнд хэрхэн хүрч, шийдвэрлэсэнийг

дүгнэнэ.• Санал болгох зөвлөмжөө энд тусгана.• Асуудлыг шийдвэрлэх талаар авах арга хэмжээнүүдийг санал болгож болно.• Уг сэдвээр цаашид үргэлжлүүлэн судалбал зохих чиглэлүүдийг хөндөж болно.• Дүгнэлтийн хэсэг нь нийт ажлын 5 хувьтай тэнцэх хэмжээтэй байна.Ашигласан материалын жагсаалт нь хууль эрх зүйн бусад баримт бичиг, сурах бичиг

болон эрдэм шинжилгээний ном, сэтгүүл, интернэтээс ашигласан материалын цахим хуудас болон бусад материалуудаас бүрдэнэ. Хуулиудыг төгсөлтийн ажилд эш татсан дарааллаар нь, харин ашигласан сурах бичиг, эрдэм шинжилгээний ном, сэтгүүлүүдийг зохиогчийн нэрийн эхний үсгээр цагаан толгойн дарааллаар жагсаалтад байрлуулна (Ашигласан ном, зохиолын жагсаалтыг бичих зааврыг хавсралтаар харуулав). Хавсралтуудыг ашигласан ном, зохиолын жагсаалтын дараа төгсөлтийн ажилд дурдагдсан дэс дарааллаар хавсаргана. Хавсралт шинэ хуудаснаас эхэлсэн байна. Хавсралт бүрийн баруун дээд өнцөгт “Хавсралт” гэж бичиж, ард нь дугаарыг тавьсан байна.

4. Төгсөлтийн ажлыг хэлбэршүүлэхОюутан төгсөлтийн ажлаа бичиж дуусаад удирдагчтайгаа сүүлчийн хувилбараар нь

тохиролцсоны дараа уг ажилд тавигддаг шаардлагуудад нийцүүлэн түүнийг хэвлэж, үдэж бэлтгэнэ. Төгсөлтийн ажлын эхийг компьютер дээр хэлбэржүүлэхдээ:

Windows MS Word программ дээрА4 цаасны нэг тал дээрҮсгийн хэв: Times New RomanҮсгийн хэмжээ: 12Мөр хоорондын зай: 1,5Захаас авах зай: Left-2,5 mm, Right-2 mm, Top-2 mm, Bottom-2 mmформатаар бичиж гүйцэтгэнэ. Төгсөлтийн ажлын хуудас бүрийг дугаарласан байна.

Page 121: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

121

Дугаарыг хуудасны доод хэсэгт голлуулж байрлуулна. Төгсөлтийн ажил нь 2 нүүртэй байна. Түүний ерөнхий хэлбэрийг хавсаргав (Хавсралт 1). Бүлэг бүрийн гарчгийг 14-ийн өндөртэй үсгээр, тодоор харлуулж (Bold) бичнэ. Бүлэг бүрийг шинэ хуудаснаас эхэлнэ. Төгсөлтийн ажилд текстийг тодорхой утга санаа бүрийн эхэнд догол мөрөөс (10 mm) эхэлж бичнэ. Эшлэлийг дэлгэрэнгүй, товч гэсэн хоёр хэлбэрээр хийж болно. Дэлгэрэнгүй эшлэлийг тухайн хуудасны доор Footnote хэлбэрээр хийнэ. Дэлгэрэнгүй эшлэл нь зохиогчийн овог нэр, бүтээлийн нэр, хэвлэлийн газар, хэвлэсэн газар, он, хуудасны дугаар гэсэн дараалалтай байна. Товч эшлэлийг тухайн текстийн төгсгөлд тавигдсан ном, зохиолын жагсаалтад тавигдсан дугаарыг заах замаар үйлдэнэ. Харин эшлэл болгосон эх үүсвэрийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл нь ашигласан ном зохиолын жагсаалтад заавал өгөгдсөн байна.

Төгсөлтийн ажлыг илүү ойлгомжтой болгох зорилгоор хүснэгт, графикуудыг оруулсан байна. Хүснэгт, график товч тодорхой зурагдсан байвал зохино. Хүснэгт, график нь тус тусдаа дугаарлагдсан байх бөгөөд төгсөлтийн ажлын эхнээс төгсгөл хүртэл нэг дараалалтай байна. Хүснэгт бүрийн баруун дээд өнцөгт “Хүснэгт” гэсэн үгийг тавьж, ард нь холбогдох дугаарыг тавина. Хүснэгтийн доорх нэг мөрийг алгасаад хүснэгтийн нэрийг голлуулан байрлуулна. Хүснэгтийн мөр, баганын үзүүлэлтийн хэмжих нэгж ижил бол түүнийг гарчгийн хамт харуулна. Өмнө, хойно орсон хүснэгтийг эш татах бол хүснэгтийн дугаарыг хуудастай нь дурдана. Хүснэгт аль болох бага хэмжээтэй, нэг хуудсанд багтахаар байх ёстой. Хэрэв том хэмжээний хүснэгтийг дараагийн хууудсанд үргэлжлүүлэн харуулах бол хүснэгтийн толгойн хэсгийг давхар харуулж, “Хүснэгтийн үргэлжлэл” гэж бичнэ. Хүснэгтийг статистикийн эмхтгэл, ном сэтгүүлээс шууд авсан бол доор нь “Эх сурвалж:” гэж бичээд, ашигласан материалаа заавал дурдана.

5. Төгсөлтийн ажлын удирдагч, түүний үүрэг, хариуцлагаТөгсөлтийн ажил хийх оюутанд түүнийг бэлтгэл ажлыг хангах, бичих үе шатанд онол,

практикийн туслалцаа, зөвлөгөө өгөх зорилгоор төгсөлтийн ажлын удирдагчийг тэнхим бүр өөрсдийн багш нарын судалгааны ажлын чиглэл, ачааллыг харгалзан томилно. Төгсөлтийн ажил бичиж байгаа оюутан нь ажлын явцаа удирдагчдаа тогтмол танилцуулж, түүнээс шаардлагатай дэмжлэг туслалцаа, заавар зөвлөмж авах үүрэгтэй. Гэхдээ төгсөлтийн ажлын удирдагч нь уг ажлыг редакторлагч хүн биш бөгөөд онол, практикийн болон үг, үсгийн засварыг нэг бүрчлэн хариуцагч биш гэдгийг оюутан ойлгох хэрэгтэй. Төгсөлтийн ажлын үе шат бүрд удирдагчийн гүйцэтгэх үүрэг өөр өөр байна. Уг ажлын бэлтгэл үе шатанд удирдагч нь сэдэв сонгох, ажлын төлөвлөгөөг тодорхой болгох, уншиж судлах ном, сэтгүүл, сэдвийн судалгааны чиглэлийн талаар зөвлөгөө өгнө. Төгсөлтийн ажил бичих явцад удирдагч нь аль болох шүүмжлэгчийн байр сууринаас хандаж дутуу дулимаг хөндсөн асуудлыг байцаах, баталгаа нотолгоо шаардах эрхтэй бөгөөд бичих өнгө аяс, тэдгээрийг хэрхэн засаж сайжруулах талаар зөвлөнө. Оюутан нь удирдагчаас өгсөн шүүмж, зөвлөмжид анхааралтай хандаж, шүүмжлэлийг хүлээн авах эсвэл өөрийн байр суурийг хамгаалж болно. Гэхдээ сэдвийн хүрээнд онолын болон арга зүйн зөв байр суурийг тусгасан байх шаардлагатай. Удирдагч багш дипломын ажлын явцын үнэлгээг оюутан бүрээр 3 болон 4 дүгээр сард 2 удаа тэнхимийн эрхлэгчид бичгээр гаргаж өгнө.

Төгсөлтийн ажлын сэдвийг ажилдаа оновчтой тусгаж, чанарын өндөр төвшинд бичсэн байх нь тухайн оюутны үүрэг мөн. Оюутан төгсөлтийн ажлын, удирдагчтай тохирсон эцсийн хувилбарыг жинхэнэ хамгаалалт болохоос 10 хоногийн өмнө удирдагчид өгсөн байна. Удирдагч төгсөлтийн ажлын эцсийн хувилбарыг хүлээн аваад шинжээчийн байр сууринаас үнэлгээ өгч, бичгээр дүгнэлтээ бэлтгэнэ. Төгсөлтийн ажлын талаарх удирдагчийн дүгнэлт нь уг ажлын чанар, тулгамдсан асуудлыг хөндсөн онол, практикийн төвшин, сайн талуудыг дурдсан, ялангуяа өмнө дурдагдсан дутагдлуудыг залруулсан байдал, хэрэв засаагүй бол учир шалтгаан, үндэслэлийг дурдаж, төгсөлтийн ажлыг хамгаалалтад оруулах боломжтой болон боломжгүй байдлыг заавал тусгана.

Page 122: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

122

6. Төгсөлтийн ажлын шүүмжТөгсөлтийн ажил бичсэн оюутны ажлыг бодитой үнэлэх, хөндлөнгийн дүгнэлт үнэлгээг

гаргуулах зорилгоор сэдвийн дагуу холбогдох мэргэжлийн хүмүүсээр шүүмж бичүүлнэ. Төгсөлтийн ажил бичсэн оюутан нь шүүмж бичих хүнд уг ажлынхаа нэг хувийг удирдагчийн дүгнэлттэй хамт, хамгаалалт болохоос 7 хоногийн өмнө хэвлэмэл байдлаар хүргүүлнэ. Шүүмж нь сэдвийн ач холбогдол, цаг үеэ олсон байдал, оюутан уг сэдвийн онол, практикийн асуудлыг хэрхэн хөндөж тавьсан, зорилгодоо хүрснийг үнэлнэ. Дараа нь төгсөлтийн ажлыг бүлэг бүрийг авч үзэж, сайн тал, дутагдлын талаар дэлгэрэнгүй дүгнэлт гаргана. Төгсгөлд нь шүүмжлэгч нь төгсөлтийн ажлын ерөнхий төвшинд өөрийн хувийн үнэлгээг өгч дүн тавина. Шүүмж нь 2–3 хуудаснаас хэтрэхгүй байна. Шүүмж бичсэн хүн бичгээр бэлтгэсэн, гарын үсгээ зурж баталгаажуулсан шүүмжийг хамгаалалтын комисст өгнө. Хэрэв удирдагч болон шүүмж бичсэн хүн нь төгсөлтийн ажлыг эцсийн хамгаалалтад оруулах боломжгүй гэж үзвэл энэ асуудлаа тэнхим, Сургалтын албанд мэдэгдэнэ. Тэнхим, Сургалтын алба хамгаалалтад оруулах эсэх эцсийн шийдвэрийг гаргана.

7. Төгсөлтийн ажлыг эцсийн хамгаалалтад оруулахад шаардагдах материалуудТөгсөлтийн ажил бичсэн оюутан нь эцсийн хамгаалалтад орохдоо дараах материалуудыг

бүрдүүлсэн байна. Үүнд:1. Сурлагын дэвтэр2. Сургалтын албанаас баталгаажуулсан дүнгийн тодорхойлолт3. Бүрэн хэлбэршүүлсэн төгсөлтийн ажил4. Удирдагчийн тодорхойлолт5. Шүүмжлэгчийн шүүмж6. Төгсөлтийн ажлын электрон хэлбэрээр хадгалсан файл7. Power Point программаар бэлтгэсэн хамгаалалтад оруулсан танилцуулгаЭдгээр материалуудыг хамгаалалт болохоос 1 хоногийн өмнө бүрдүүлээгүй бол

хамгаалалтад оруулахгүй.

8. Төгсөлтийн ажлын хамгаалалтТөгсөлтийн ажлын эцсийн хамгаалалт нь комиссын нээлттэй хуралдаан дээр явагдана.

Хамгаалалтын комисс оюутны онолын бэлтгэлийн төвшин, мэргэжлийн чиглэлээр бэлтгэгдсэн байдалд ерөнхий үнэлгээ өгч, тухайн мэргэжлээр диплом олгох эсэх талаар шийдвэр гаргах үүрэгтэй. Ийм учраас оюутан нь хамгаалалтын үед сэдвийн хүрээнд ном, зохиолд юу гэж бичсэн, төгсөлтийн ажлын сэдвийн хүрээнд юу хийснээ тоочих нь гол биш юм. Оюутан нь хамгаалалтад 10 минутын илтгэлийг Power Point праграмм дээр бэлтгэнэ. Энэхүү товч илтгэлдээ оюутан нь төгсөлтийн ажлын гол утга санааг товч тодорхой, аль болох хүснэгт, график, схемээр харуулж, санал дүгнэлтээ илэрхийлнэ. Энэхүү илтгэлээ удирдагчтайгаа урьдчилж тохиролцсон, түүнд үзүүлж, зөвлөгөө авсан байна. Илтгэлээ компьютер, LCD дэлгэц ашиглан тавина. Энэ бүх зүйлийг урьдчилан бэлтгэсэн, илтгэл тавих сургуулилт хийж, илтгэлээ товлосон минутандаа багтахаар тохируулсан байна. Илтгэл тавихдаа аль болох чөлөөтэй, шууд харж уншихгүйгээр, өөрийн үгээр ярих шаардлагатай.

Төгсөлтийн ажлын хамгаалалтад бэлтгэх, хамгаалах үйл ажиллагаа нь оюутны хувьд маш хариуцлагатай чухал ажил юм. Хичнээн сайн ажил бичиж, удирдагч болон шүүмжлэгчээс сайн үнэлгээ авсан боловч хамгаалалтад муу бэлтгэж, амжилтгүй илтгэснээс ерөнхий үнэлгээ доошилж болно. Хамгаалалтыг амжилттай хийхийн тулд илтгэлээ сайн бэлтгэх, түүндээ оюутны өөрийн зүгээс бие дааж юу хийсэн, судалгааны ямар арга хэрэглэсэн, ямар шинэлэг асуудал гаргаж хөндсөн, ямар үр дүнд хүрснээ харуулбал илүү сайн болно. Илтгэлд хэт олон тоо баримт нурших нь тохиромжгүй бөгөөд зөвхөн тэдгээрийг баталгаа нотолгоо болгох зорилгоор хүснэгт, графикаар харуулбал илүү зохистой.

Хамгаалалтын төгсгөлд комиссын гишүүд асуулт тавина. Оюутан сандарч мэгдэхгүйгээр асуултыг сайн сонсож товч, оновчтой үгээр хариулах шаардлагатай. Олон үгээр нурших нь

Page 123: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

123

тохиромжгүй бөгөөд энэ нь оюутны мэдлэг эмх цэгцгүй, муу байгааг харуулна. Ийм учраас төгсөлтийн ажил бичсэн оюутан хамгаалалтын өмнө мэргэжлийн чиглэлээр үзсэн гол хичээлүүдээ сэргээн харж, тухайн сэдэвтээ хамаарах онолын ном зохиолуудыг уншиж, биеэ сайтар бэлтгэсэн байх шаардлагатай.

Асуултад хариулж дууссаны дараа удирдагч төгсөлтийн ажилд өгсөн тодорхойлолтоо уншиж танилцуулна. Дараа нь хөндлөнгийн шүүмжлэгч шүүмжээ уншиж танилцуулна. Төгсөлтийн ажлыг A, B, C, D, F гэсэн үнэлгээгээр дүгнэнэ. Үнэлгээ өгөх үйл ажиллагаа комиссын гишүүдийн хаалттай хурал дээр 10–15 минутын хугацаанд хийгдэнэ. Үнэлгээ нь дипломын ажлын шинжлэх ухааны болон практик ач холбогдол, чанарын төвшин, илтгэлийн агуулга, асуултад хариулсан байдал зэрэгт үндэслэсэн байна. Төгсөлтийн ажлыг комиссоос үнэлсэн дүнг хамгаалалтад оролцсон нийт оролцогчдод танилцуулна. Комиссоос өгсөн дүн эцсийнх бөгөөд эргэж хянагдахгүй.

9. Төгсөлтийн ажлын сан, түүний хадгалалт, хамгаалалтТөгсөлтийн ажлын оюуны өмчийн эрх нь түүнийг бичсэн оюутан болон тус тэнхимд

хамаарагдана. Төгсөлтийн ажил нь бүрэн эхээрээ үдэгдсэн байдлаар болон CD дээр хадгалагдана. Мөн уг ажлыг электрон байдлаар файл хэлбэрээр авч үлдэж болно. Тэнхимүүд оюутны төгсөлтийн ажлаар мэдээллийн электрон сан үүсгэж, жил бүр баяжуулан хадгална. Энэхүү санг бүрдүүлэх ажлыг тэнхимийн туслах ажилтан хариуцан гүйцэтгэнэ. Уг санг CD дээр хадгална. Төгсөлтийн эх ажлыг оюутнуудад олноор нь болон хоногоор өгч явуулахыг хориглоно.

ХОВД ИХ СУРГУУЛЬНИЙГЭМ, ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ СУРГУУЛЬ

Times New Roman, 14, BoldНягтлан бодох бүртгэлийн тэнхим

Times New Roman, 12, Bold

ТӨГСӨЛТИЙН АЖИЛ

Times New Roman, 36, Bold

Page 124: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

124

СЭДЭВ: .............................Times New Roman, 14, Bold

Удирдсан багш: ................... (Овог, нэр, цол, зэргийг заавал бичнэ.) Шүүмжлэгч багш: ..................... (Овог, нэр, цол, зэргийг заавал бичнэ)Гүйцэтгэсэн оюутан ................ (Овог, нэр, мэргэжлийн анги)

Times New Roman, 12, Bold

Ховд2010

Times New Roman, 12, BoldХавсралт 2

Эшлэл, зүүлт бичих заавар

Ангийн ажил, реферат, эссе, илтгэл бичих явцад эшлэл, зүүлтийг оновчтой зөв хэрэглэнэ. Эшлэл, зүүлт бичих хэлбэрүүдээс нэгийг сонгон төгсөлтийн ажлын бүх хэсэгт тухайн хэлбэрийг баримталж бичнэ.

Эшлэл бичихдээ эх үүсвэрийг заавал бичнэ. Үүнд бусдын бүтээлийн үр дүн, санааг нэгтгэн тайлбарлаж байгаа бол зохиогчийн нэр болон оныг бичнэ.

- Нэг зохиогчтой бол,- Энэхүү таамаглалыг шалгах хоёр арга замыг санал болгосон байна (Johns, 1990).- Johns (1990) энэхүү таамаглалыг шалгах хоёр арга замыг санал болгосон.- Нэг зохиогч хэд хэдэн ажилдаа дурдсан бол,- Энэ таамаглалыг тэрээр хэд хэдэн удаа шалгасан байна (Johns, 1978, 1980, 1990).- Хэд хэдэн ажилд ижил санааг дурдсан бол,- Энэ ололтыг дахин шалгах оролдлогууд бүтэлгүйтсэн байна (Johns, 1978, 1980; Jones,

1976; Smith, 1981; Thomas, 1980).- Нэг бүтээл хэд хэдэн зохиогчтой бол,- Энэхүү таамаглалыг шалгах хоёр арга замыг санал болгожээ (Johns ба Thomas, 1991).- Johns ба Thomas (1990) нар таамаглалыг шалгах хоёр арга замыг санал болгосон.

Page 125: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

125

- Хоёрдогч эх үүсвэрээс авч хэрэглэж байгаа бол,- Johns (1980, Stevens, 1988-д дурдсанаар) энэ таамаглалыг шалгасан байна.Бусдын бүтээлээс бүтэн өгүүлбэр авч ашиглаж байгаа тохиолдолд тэр нь 40 үгээс хэтрэхгүй

ба тухайн өгүүлбэрийг хашилтанд хийнэ. Эх үүсвэрт зохиогчийн нэр, оныг дурьдахаас гадна хуудасны дугаарыг заавал тэмдэглэнэ. Тухайлбал, “Энэхүү таамаглалыг шалгасан хэд хэдэн тохиолдлууд байгаа хэдий ч тэдгээр нь тохиромжгүй аргуудыг ашигласан байсан” (Johns, 1981, х. 32).

Зүүлт (Footnote) бичихдээ тухайн тодотгол оруулж буй текст ба тэмдэглэл нь нэг хуудсанд байх талаар анхаарна. Хэрвээ тэмдэглэл нь тухайн хуудсанд багтахгүй бол дараагийн хуудас руу шилжүүлж болно.

Хүснэгт болон графикуудад дүрсэлж буй материал, тоон өгөгдлийн эх үүсвэрийг заавал дурдана. Эх үүсвэр нь хүснэгт болон графикийн дор бичигдсэн байна. Дипломын бүхий л хэсэгт дүрсэлж буй хүснэгт, графикууд оноосон гарчигтай байна. Хүснэгт, графикууд нь тухайн бүлэг, дэд бүлэг, хэсгийн дугааруудыг агуулсан байдлаар дугаарлагдана. Жишээлбэл, Хүснэгт 2.2.1. ДНБ-ий өсөлт–Энэ нь дипломын 2-р бүлгийн 2-р дэд бүлэг буюу хэсгийн 1-р хүснэгт бөгөөд ДНБ-ий өсөлтийг харуулсан гэсэн утгыг илэрхийлнэ. Дугааруудыг хооронд нь цэгээр тусгаарлана. Эсвэл бүлэг, дэд бүлэг, хэсгийн дугаарыг харгалзахгүйгээр зураг, хүснэгт, графикуудыг эрэмбэлж дугааралж болно. Жишээлбэл, Хүснэгт 1. ДНБ-ий өсөлт Хүснэгт 2. Инфляци гэх мэт. Эдгээрээс аль нэг хэлбэрийг сонгох бөгөөд аль ч ажлын туршид тухайн хэлбэрийг баримтална.

Ашигласан материалын жагсаалт бичих зааварНом1. Зохиогчийн нэр (зохиогч, редактор, орчуулагч, байгууллага гэх мэт.)2. Хэвлэгдсэн он3. Бүтээлийн нэр, хэрвээ байгаа бол дэд гарчиг (italic хэлбэрээр)4. Цувралын дугаар5. Хэвлэлтийн дугаар6. Хэвлэлийн газрын нэр7. Хэвлэлийн газрын байршил8. Хуудасны дугаар (шаардлагатай бол)Жишээ:Нэг зохиогчтой номGujarati, D. 2004, Basic Econometrics, The MсGraw Hill companies, New York.Цэвэлмаа Х. 2000, Менежментийн Эдийн Засаг, Жиком Пресс ХХК, Улаанбаатар.Хоёр буюу түүнээс дээш тооны зохиогчидтой номBarro, R. J. & Sala-i-Martin, X. 1999, Economic Growth, MIT Press, New York.Алтанцэцэг Б., Отгонтөгс Б. 2000, Макро Эдийн Засаг, Жиком Пресс ХХК, Улаанбаатар.

Өгүүлэл1. Өгүүллийг зохиогчийн нэр2. Хэвлэгдсэн он3. Өгүүллийн нэр (тодорхойлох хашилтанд)4. Сэтгүүлийн нэр (italic хэлбэрээр)5. Сэтгүүлийн дугаар6. Хэсгийн дугаар7. Хуудасны дугаарЖишээ:Сэтгүүлийн өгүүлэлНаранчимэг Л. 2007, “Санхүүгийн тогтвортой байдлын шинжилгээний арга зүй”,

Page 126: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

126

Эдийн Засаг: Онол, Практик, №276(17), х. 41-51.Хурал, семинарын материалЭрдэнэчимэг М. 2007, “Баруун бүсийн эдийн засгийн хөгжлийн тулгамдсан зарим асуудал,

тэдгээрийг шийдвэрлэх арга зам”, Төв Азийн шилжилтийн эдийн засагтай орнуудад тулгарч буй асуудлууд, МУИС-ийн хэвлэх үйлдвэр, Улаанбаатар.

Электрон эх үүсвэр1. Зохиогчийн нэр2. Хэвлэгдсэн он3. Материалын нэр4. Хэвлэлийн газар буюу байгууллагын нэр5. Интернет дэх нэр буюу сайтын хаяг, холбоос (шаардлагатай бол)Жишээ:Annan, K. A. 1998, “Cooperating for development: Supporting good governance”, Ch2 in Partnerships for global community: annual report on the work of the organization.Available at: http://www.un.org/Docs/SG/Report98/con98.htmHeritage Foundation 2006, 2006 Index of Economic Freedom. Available at:http://www.heritage.org/research/features/index/Монгол Банк 2008, Улирлын Мөнгөний Тойм. Электрон эх үүсвэр:http://www.mongolbank.mn/web/guest/publication/mreview_mn?id=a-qr08-07mn

Хоёр. АНГИЙН АЖИЛ

1. Нийтлэг зүйлАнгийн ажил нь тухайн хичээлийн сургалтын материалыг оюутан хэрхэн эзэмшсэнийг

хянах нэг хэлбэр юм. Түүнчлэн улирлын аттетатчлалын нэг хэлбэр бөгөөд сургалтын төлөвлөгөөнд тусагагдсан, зайлшгүй гүйцэтгэх сургалтын ажил юм.

Ангийн ажлын гол зорилго нь:А. Оюутан, суралцагчдад шинжлэх ухааны судалгааны арга дадлыг эзэмшүүлэхБ. Оюутны онолын болон мэргэжил, мэргэшлийн төвшинг дээшлүүлэхэд оршино.Ангийн ажил бол тухайн хичээлийн онол, арга зүйн талаар оюутанд олгох мэдлэгийг

батжуулах, дадлыг суулгахад чиглэсэн, шинжлэх ухааны бие даасан, бүтээлч ажлын эхлэл юм. Ангийн ажил нь цаашдаа төгсөлтийн ажил бичих урьдчилсан бэлтгэл болдог.

2. Ангийн ажлын сэдэв сонгохОюутан нь мэргэжлийн сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээлээр ангийн ажил бичиж,

хамгаалах ёстой. Ангийн ажлын сэдвийг сургалтын төлөвлөгөөнд заасан улирлын эхэнд холбогдох тэнхим, багш гаргаж оюутнуудад танилцуулна. Сэдвүүдийн жагсаалтаас оюутан өөрийн сонирхсон болон материал, тоо баримтыг олох боломжтой сэдвээ сонгож, тэнхим, багшдаа тэмдэглүүлэх шаардлагатай. Сэдэв нь тухайн хичээл, мэргэжлийн хувьд чухал ач холбогдолтой байх шаардалагатай.

3. Ангийн ажил бичих дараалал, бүтэцСэдвээ сонгосны дараа ангийн ажлаа бичих төлөвлөгөө гаргаж, удирдагч багшаараа

батлуулна. Уг төлөвлөгөөнд сэдвийн хүрээнд цуглуулах тоо баримт, уншиж судлах онолын болон судалгааны ном зохиолыг олж уншиж, цуглуулах ажил, хугацаа, ангийн ажлаа бичиж, эмхтгэх, хамгаалах зэргийг нарийн цаг хугацаатай оруулж өгөх хэрэгтэй.

Ангийн ажил нь дараах бүтэцтэй байх нь зохистой:1. Нүүр хуудас2. Гарчиг3. Оршил

Page 127: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

127

4. Үндсэн бүлэг5. Дүгнэлт6. Ашигласан ном, зохиолын жагсаалт7. ХавсралтуудНүүр хуудас нь энэ журмын хавсралтанд заасны дагуу нэгдсэн хэлбэртэй байна. Гарчигт

ангийн ажлын дотоод бүтэц, хэсгийн нэр, хуудсыг зааж өгсөн байдаг.Оршил хэсэгтээ энэ сэдвийн ач холбогдол, тавьсан зорилго, хэрэглэсэн арга аргачлалын

талаар бичнэ.Үндсэн хэсэгт өөрийн хийсэн ажлын онолын үндэслэл, тайлбар, мөн энэ талаар хийгдсэн

судалгааны тоймыг товч танилцуулж, өөрийн хийсэн судалгаа, ажлаа оруулах ёстой. Энэ хэсэг нь 2–4 бүлэгтэй байх нь зохистой.

Бүлгүүд нь дотроо дэд бүлгүүд, зүйлүүдээс бүрдэж болно.Дүгнэлтэд өөрийн хийсэн ажлаас урган гарсан үр дүн, дүгнэлт, түүнчлэн цаашид сэдэвтэй

холбоотой хийгдэж болох ажлын талаарх санал, зөвлөмжийг багтааж бичдэг. Өөрийн хийсэн ажилтай холбоогүй, нийтлэг дүгнэлт, саналыг оруулж бичихээс аль болох зайлсхийх нь зүйтэй.

Ингээд ашигласан ном, зохиол, материалын жагсаалтыг зааварт заасны дагуу хийж, мөн судалгаанд ашигласан тооцоо, загвар, арга аргачлалаа хавсаргаж оруулах хэрэгтэй.

4. Ангийн ажлын хэмжээ, бичлэгт тавигдах шаардлага- Ангийн ажлын хэсэг, бүлгүүд хоорондоо нягт уялдаатай, үг үсгийн ба өгүүлбэрийн

алдааг сайтар хянасан,- Times New Roman фонтоор, үсгийн хэмжээ нь 12, мөр хоорондын зай нь 1,5 pt, А4

цаасан дээр, хуудас бүрийг дугаарласан, хоёр талаас нь зэрэгцүүлж тэгшлэх шаардлагатай. Хэсэг, дэд хэсэг, бүлгүүдийг font style-ээр ялгаж өгсөн, цэг таслалын дараа заавал нэг зай авсан байх хэрэгтэй.

Ангийн ажилд эшлэл, зүүлтийг оновчтой зөв хэрэглэнэ. Бусдын бүтээлээс авч ашигласан санаа, тодорхойлолтуудын эх үүсвэрийг заавал тодотгоно. Бусдын бүтээлийн үр дүн, санааг нэгтгэн тайлбарлаж байгаа бол зохиогчийн нэр болон оныг бичнэ. Эшлэл хийж байгаа тохиолдолд тухайн өгүүлбэрийг хашилтанд хийнэ. Эх үүсвэрт зохиогчийн нэр, оныг дурьдахаас гадна хуудасны дугаарыг заавал тэмдэглэнэ.

Ангийн ажилд дурдсан материалыг дараа нь ашигласан материалын жагсаалтад дэлгэрэнгүй байдлаар заавал оруулна. Ангийн ажлын нийт хэмжээ ашигласан материалын жагсаалт, хавсралтууд орохгүйгээр 30 хуудаснаас багагүй байхыг шаардана. Ашигласан материалын жагсаалт ба хавсралтад хуудасны хязгаар тавихгүй. Ашигласан материалын жагсаалтыг үсгийн дарааллын дагуу оруулна. Зохиогчийн нэр, он, материалын гарчиг, эх үүсвэр гэсэн дараалалтай байна. Түүнчлэн хэл тус бүрээр нь тус тусад нь гаргаж болно.

5. Ангийн ажлыг хамгаалах- Ангийн ажлыг улирлын эхэнд бичиж эхлэх ба хамгаалах хугацааг Сургалтын алба,

холбогдох тэнхимтэй зөвшилцөн тогтоож, урьдчилан мэдэгдэнэ. Ангийн ажлыг удирдагч багшийн тодорхойлолтоор дүгнэнэ.

- Ангийн ажлаа удирдагч багшид 5 дугаар сарын 10-ны дотор хүлээлгэн өгөх бөгөөд удирдагч багш ангийн ажлыг авснаас хойш ажлын 10 хоногт багтаан удирдагчийн шүүмж, тодорхойлолтыг гаргаж, үнэлэлтээ танилцуулна.

- Удирдагч багш ангийн ажилтай танилцаад, хавсралтад заасан маягтын дагуу шүүмж, тодорхойлолт гаргана. Удирдагчийн тодорхойлолтод уг ангийн ажлын чанар, өөрөө хийсэн байдал, онолын үндэслэл, практик ач холбогдол, амжилт, ололт болон дутагдалтай талыг тодорхойлж, дүн тавина. Дүн тавихад дараах шалгуурыг баримталбал зохино. Үүнд:

- Ангийн ажлын боловсруулалтын төвшин- Шинжлэх ухааны бүтээлийг хир ашигласан

Page 128: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

128

- Бусад бүтээл, судалгааны ажлыг ашигласан байдал- Ажлаа бичихэд хир зэрэг бүтээлч, бие даан ажилласан- Дүгнэлтийг хир зэрэг үнэн, бодитой хийсэн- Хэрэглэсэн арга аргачлалаа хир зэрэг эзэмшсэн- Ажилдаа хир зэрэг нягт, нямбай хандсанзэргийг шалгуур болгоно.Амжилттай үнэлгээ авсан ангийн ажлыг оюутанд буцаан өгч холбогдох засвар өөрчлөлтийг

хийлгээд хамгаалалтад оруулна. Харин амжилтгүй дүн үзүүлсэн ангийн ажлыг дахин бичүүлэх хугацаа олгох ба энэ хугацаанд дахин бичиж, удирдагч багшдаа дахин уншуулах ёстой. Ангийн ажлаа хамгаалахаас өмнө, оюутан удирдагч багшийн шүүмж, тодорхойлолттой сайтар танилцаж, хариултаа бэлтгэх хэрэгтэй. Ангийн ажлын хамгаалалтыг улирлын эцэст Сургалтын албанаас тогтоосон хугацаанд хийнэ. Ангийн ажлыг хоёроос доошгүй багшийн бүрэлдэхүүнтэй комисст хамгаална. Хамгаалалтад орох шаардлага хангаагүй буюу амжилтгүй хамгаалсан тохиолдолд тухайн улирлын бусад хичээлийн шалгалтад оруулахгүй. Амжилттай бичиж хамгаалсан ангийн ажлыг холбогдох тэнхимд он оноор үдэж хадгална.

Удирдагчийн тодорхойлолт, шүүмж

Оюутны нэр .....................................................................................Мэргэжил, анги ...............................................................................Ангийн ажлын сэдэв: ......................................................................

________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________

Удирдагч багшийн нэр ......................................Албан тушаал .....................................................Гарын үсэг ..........................................................Огноо ..................................................................

Гурав. ЭССЕ БИЧИХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ

1. Нийтлэг зүйлЗорилго: Эссе нь оюутныг сурах бичиг, ном, сэтгүүл, эрдэм шинжилгээний бүтээл уншиж

судлуулах, тэдний бие даасан бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, тодорхой судалсан сэдвээрээ санаа бодлоо чөлөөтэй, цэгцтэй, оновчтой нэгтгэн дүгнэх чадвар эзэмшүүлэх, мэдлэгийг оюутан өөрийн идэвхтэй оролцоотой өргөжүүлэх нэмэгдүүлэх зорилготой сургалтын үйл ажиллагаанд ашигладаг бичлэгийн нэг хэлбэр мөн.

Эссе нь дотроо бичих төрлөөсөө хамааран ерөнхийдөө батлан нотлох (persuasive essay),

Page 129: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

129

мэдээлэх (informative essay), шинжилгээ судалгааны (analytical essay) гэсэн 3 үндсэн хэлбэртэй байдаг. Их, дээд сургуулиудын хувьд гол төлөв шинжилгээ судалгааны хэлбэрийн эсээг бичүүлдэг байна.

2. Эссе бичихэд тавигдах шаардлагуудЭссе нь бүтэц, агуулга, бичвэрийн хэлбэрийн хувьд тодорхой шаардлагуудыг хангасан

байх ёстой. Эссе нь бүтцийн хувьд дараах үндсэн хэсгүүдтэй байна.- Нүүр хуудас, сэдвийн нэр- Удиртгал хэсэг- Үндсэн тайлбар хэсэг- Баримт нотолгооны хэсэг- Дэвшүүлсэн өөрийн санаа дүгнэлтийн хэсэг- Ашигласан ном материалын жагсаалтХэсэг бүрийг бичихдээ хоорондын холбоо, логик уялдааг сайтар гаргаж өгсөн байх ёстой.

Эссе нь үг үсгийн алдааг хянасан, Times New Roman фонтоор, үсгийн хэмжээ нь 12, мөр хоорондын зай нь 1,5 pt, А4 цаасан дээр, хуудас бүрийг дугаарласан, хоёр талаас нь зэрэгцүүлж тэгшилэх (justify) шаардлагатай. Хэсэг, дэд хэсэг, бүлгүүдийг font style- ээр ялгаж өгсөн, цэг таслалын дараа заавал нэг зай авч, нийт 10-аас доошгүй хуудас байна.

3. Эссе бичих талаарх зөвлөмжЭссе бичихдээ дараах үе шатаар хийх нь оновчтой байдаг:- Сонгосон сэдвийн дагуу төлөвлөгөө гаргаж, холбогдох ном, сэтгүүл, өгүүлэл, тоо

мэдээллийг- Цуглуулах- Уншлага, судалгааны үе шат- Эссе бичих бүтцийн төлөвлөгөөг гаргах- Эшлэлүүдээ бэлтгэх- Сэдвийнхээ гол утга санааг тодорхойлох (Thesis statement)- Төлөвлөгөөгөө эцэслэх- Эссегээ бичих үе шат- Засвар өөрчлөлт хийж эцэслэхБичих ажлаа эхний хувилбараар хийгээд, дахин нягталж шалгасны эцэст эцсийн хувилбараа

боловсруулах нь зүйтэй.Удиртгал хэсэгтээ эссенд хөндөж буй асуудлын талаар, гол анхаарал хандуулах зүйлийн

талаар бичих хэрэгтэй. 1–2 өгүүлбэрт багтаан эсээнийхээ зорилгыг танилцуулах, энэ ажлынхаа төлөвлөгөөг 5 хүртэл өгүүлбэрт багтаан гаргаж өгөх, бүлэг, хэсэг хоорондын уялдааг тайлбарлаж бичих зэрэг нь удиртгал хэсгийн дотор багтана.

Үндсэн хэсэг нь:1. Гол өгүүлбэр2. Нотолгооны хэсэгт шилжих3. Баримт, нотолгоог гаргах4. Баримт, нотолгоог тайлбарлах,5. Товч дүгнэлт6. Дараагийн хэсэг бүлэгт шилжих холбоосгэсэн дарааллыг багтаана. Гол өгүүлбэр нь тухайн параграф хэсгийн анхаарал хандуулах

зүйлийг илэрхийлнэ. 2–4 дэх үе шатууд нь тухайн хэсэг олон дахин давтагдаж болно. Өөр өөр жишээ, нотолгоо гаргаж тайлбарлах үед хэд ч давтагдах болно.

Дүгнэлт хэсэгт чухам юуны тухай бичсэнээ нэгтгэн гаргана. Төлөвлөгөөнд туссан зорилтоо хэрхэн гүйцэлдүүлсэн талаар дурдах нь зүйтэй. Тэгээд анхны гаргаж байсан анхаарах гол асуудалтайгаа эргэж холбосноор төгсгөвөл хамгийн зохимжтой байдаг. Эсээ

Page 130: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

130

бичих явцад эшлэл, зүүлтийг оновчтой зөв хэрэглэнэ. Бусдын бүтээлээс авч ашигласан санаа, тодорхойлолтуудын эх үүсвэрийг заавал тодотгоно. Бусдын бүтээлийн үр дүн, санааг нэгтгэн тайлбарлаж байгаа бол зохиогчийн нэр болон оныг бичнэ. Эшлэл (бусдын бүтээлээс бүтэн өгүүлбэрээр авч ашиглаж байгаа тохиолдолд хэрэглэх ба энэ нь 40 үгээс хэтрэхгүй байна) хийж байгаа тохиолдолд тухайн өгүүлбэрийг хашилтанд хийнэ. Эх үүсвэрт зохиогчийн нэр, оныг дурдахаас гадна хуудасны дугаарыг заавал тэмдэглэнэ. Ийнхүү эссе дотор дурдсан материалыг дараа нь ашигласан материалын жагсаалтад дэлгэрэнгүй байдлаар заавал оруулна.

4. Хамгаалах талаарТухайн хичээл орж буй багшийн өгсөн хугацаанд багтаан бичсэн эссегээ хураалгаж,

үнэлүүлэх хэрэгтэй. Тэрхүү хичээлийн нэг хэсэг болж буй учир оюутны үнэлгээний эцсийн дүнд ч орж тооцогдож болохыг анхаарах хэрэгтэй. Энэ заавар бол нийтлэг, ерөнхий зүйлийг багтаасан бөгөөд хичээл орж буй багш, өөр тодорхой, мэргэжлийн онцлогт уялдсан нэмэлт шаардлагуудыг оруулах эрхтэй гэдгийг анхаарвал зохино.

Дөрөв. РЕФЕРАТ БИЧИХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ

1. Нийтлэг зүйлРеферат (товчлол) нь оюутны сургалтын явцад эзэмшсэн мэдлэг, чадварыг үнэлэх, шалгах

арга хэлбэрийн нэг юм. Реферат нь цаашдаа оюутнуудыг ангийн ажил, дипломын ажил хийх дадлага, практик эзэмшүүлэх эхний үе шат болно. Рефератын зорилго нь:

- Оюутнууд бие дааж судалгаа хийх дадал олгох- Онолын болон мэргэжлийн төвшингөө ахиулах- Санаа бодлоо чөлөөтэй бичиж, илэрхийлэх, дадлага олгоход оршдог.Реферат нь ангийн ажлаас хэмжээ, хамрах сэдвийн хувьд бага байна. Оюутан рефератын

сэдвээ багштайгаа тохиролцож, түүний удирдлагын дор гүйцэтгэнэ.

2. Рефератын бүтэцРеферат нь:1. Удиртгал2. Үндсэн хэсэг3.Дүгнэлт4. Ашигласан ном зохиолын жагсаалтгэсэн 4 хэсгээс бүрдэнэ. Рефератын хэмжээ нь 12–15 хуудас байна.

3. Реферат бичих, хамгаалах зөвлөмжРеферат бичих ажил нь хэд хэдэн үе шаттай явагдах ёстой. Үүнд:1. Бэлтгэл хангах үе2. Рефератаа бичих үндсэн үе шат3. Төгсгөлийн үе шат гэсэн 3 үетэй байна.Бэлтгэл хангах үе шат нь юуны өмнө сэдвээ сонгохоос эхэлнэ. Оюутан рефератын сэдвээ

сонгохдоо тухайн судалсан хичээлийн хүрээнд өөрийн сонирхсон, бичиж чадах сэдвийг сонгох нь түүнийг амжилттай бичих урьдчилсан гол нөхцөл болно. Энэ үе шатанд сэдвийн хүрээнд ном, сэтгүүл, сурах бичиг, судалгааны тайлан уншиж судлах, тэмдэглэл хөтлөх, гол утга санааг өөрийн үгээр тэмдэглэх ажлууд орно. Бэлтгэл хангах үе шатанд оюутан рефератынхаа дотоод бүтэц, логик дарааллыг харуулсан, түүнийг бичих ажлын календарчилсан төлөвлөгөөг гаргана. Рефератын агуулга нь сэдэвтэйгээ маш сайн нийцсэн байхаар төлөвлөгөөг боловсруулна. Оюутан рефератын төлөлвлөгөөгөө гаргахаас өмнө бэлтгэл ажлын хүрээнд сонгосон сэдвээрээ ном, сэтгүүл, холбогдох материалуудыг уншиж судалсан байх шаардлагатай. Ингэснээр рефератынхаа бүтэц, дарааллын талаар өөрийн гэсэн сайн төсөөлөлтэй болсон байна. Реферат

Page 131: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

131

бичих төлөвлөгөөг дээр дурдсан рефератын бүтцийн дагуу “удиртгал” хэсгээс эхэлнэ. Удиртгалдаа ямар дараалалтай, юу бичихээ энд товч харуулна. Удиртгал хэсэгт уг сэдвийн ач холбогдол, цаг үеэ олсон байдал, өмнө нь судлагдсан байдал, судлах объект, гол гол ойлголт, тодорхойлолтуудыг оруулсан байна. Мөн рефератдаа судалгааны ямар аргууд хэрэглэснээ тодорхой дурьдана.

Рефератын төлөвлөгөөний дараагийн хэсэг нь рефератын үндсэн хэсгийн дотоод бүтэц байна. Энд гол хэсгийг нэгээс, хоёр бүлэг, бүлэг дотроо жижиг гарчиг өгсөн дэд хэсгүүдээс бүтсэн байхаар төлөвлөнө. Рефератын төлөвлөгөөний төгсгөлийн хэсэг нь дүгнэлт, санал зөвлөмжийн хэсэг бөгөөд үүндээ ямар ямар санааг ямар дараалалтай оруулахаа харуулна. Реферат бичих төлөвлөгөөг логик дараалалтай, сайн хийснээс рефератын чанар бүхэлдээ хамаарна. Бэлтгэл хангах үе шатны төгсгөлийн шатанд цуглуулсан тоо мэдээллээ боловсруулах, цэгцлэх, хүснэгт график хэлбэрээр бэлтгэх ажлууд орно. Бэлтгэл ажлыг хэр сайн хийснээс дараачийн хоёр дахь үндсэн үе шатны ажил, реферат бичих ажил бүхэлдээ хамаарах тул эхний үе шатанд цаг хугацаа хангалттай зарцуулан сайн хийх шаардлагатай.

Үндсэн үе шатанд рефератаа боловсруулсан төлөвлөгөөнийхөө дагуу сонгосон сэдвээрээ бичих, дэс дарааллаа зөв байрлуулах, дүгнэлт, санал зөвлөмжөө бичих ажлыг хийнэ. Энэ хэсэг бол рефератын хамгийн чухал хэсэг бөгөөд судлаж буй сэдвийн агуулга, мөн чанар, шийдвэрлэх асуудал зэргийг логик дэс дараалалтайгаар дэд бүлгүүдэд тусган харуулсан байвал зохино. Энэ хэсэг нь эмпирик судалгаа, тоо мэдээлэл дээр үндэслэсэн баталгаа, нотолгоо сайтай, өөрийн үзэл бодлыг тусгасан байх шаардлагатай. Оюутан рефератыг бичихдээ сурах бичиг, ном зохиолоос бүхлээр нь шууд хулбарлахгүй, аль болох утга санааг өөрийн үгээр илэрхийлэх шаардлагатай.

Нэг санааг олон дахин давтан нуршиж болохгүй. Үндсэн хэсгийн доторх дэд хэсгүүд нь хоорондоо логик уялдаатай, нэгээс нөгөө үрүүгээ шилжсэн холбоостой байна. Энэ хэсэгт ном зохиолоос зарим шаардлагатай эшлэлийг оруулсан байна. Эшлэлийг дүгнэлт санаагаа батлах, нотлоход гол төлөв ашиглана. Рефератад ашигласан тоо мэдээлэл нь аль болох шинэ, сүүлийн онуудынх байх шаардлагатай. Оюутан реферат бичихдээ сурах бичиг, ном зохиолд тусгагдсан онолын мэдлэг, судалгааны аргуудыг амьдрал практик хэрхэн ашиглаж болохыг тодорхой баримт тоо мэдээлэл дээр нотолж харуулбал илүү үнэлгээ авна. Ашигласан ном зохиолын жагсаалтыг бэлтгэхдээ зөвхөн реферат бичих явцад ашигласан сэдэвтэй холбоотой ном, зохиолоо оруулна. Ашигласан ном, зохиолын жагсаалтыг хэрхэн бэлтгэхийг Хавсралт №3-т харуулав.

Реферат бичих ажлын төгсгөлийн үе шатанд рефератаа зохих шаардлагын дагуу хэлбэршүүлэх, хэвлэж үдэж бэлтгэх, рефератаа хамгаалах, ажлууд орно. Рефератаа хэлбэржүүлэх талаар дараахь гол шаардлагуудыг хангасан байна. Үүнд:

- Рефератыг А4 хэмжээний цаасны нэг тал дээр компьютерээр шивж бэлтгэнэ (зайлшгүй тохиодолд гараар бичихийг зөвшөөрнө).

- Үсгийн өндөр 12, мөр хоорондын зай 1,5- Зүүн гар талдаа захаас 2,5 мм, баруун, дээр, доороос 2 мм хэмжээтэй зай үлдээнэ.- Бүх хуудас дугаарлагдсан байна. Хуудасны дугаарыг доод хэсэгт голлуулан тавина.- Бүлэг болон дүгнэлтийн хэсэг, ашигласан ном, зохиолын жагсаалт бүгд шинэ хуудасны

эхнээс эхэлсэн байна.- Рефератыг зохих шаардлагын дагуу хэлбэршүүлэн бэлэн болгосны эцэст тэнхимийн багш

нарын бүрэлдэхүүнтэй комисст хамгаална. Рефератын чанарыг дараах гол үзүүлэлтүүдээр үнэлж дүгнэнэ. Үүнд:

- Сэдвийг бүрэн хөндсөн байдал- Шинжлэх ухааны холбогдох ном, зохиолыг ашигласан байдал- Холбогдох хууль эрх зүйн орчныг тусгасан байдал- Рефератыг бичихдээ бие дааж өөрийн үгээр, санаа бодлоо илэрхийлсэн байдал- Гаргасан дүгнэлт, санал зөвлөмжийн үндэслэл, бодит байдалд нийцэх эсэх

Page 132: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

132

- Рефератыг бичиж хэлбэршүүлсэн байдалзэрэг болно.

ХҮСЭЖ МӨРӨӨДӨЖ БУЙ АЖЛАА ХЭРХЭН ОЛОХ ВЭ?“Шилжилт” гэх энэхүү үг нь даван туулах, цаана нь гарах гэсэн утгатай үгээс гаралтай. Анх

1551 онд хэрэглээнд орж эхэлснээс хойш одоог хүртэл өргөнөөр хэрэглэгдэж байгаа бөгөөд хүний амьдралыг тодорхойлох үүнээс өөр оновчтой үг олдохгүй л болов уу. Нялх хүүхэд мөлхсөөр хөлд орж, бяцхан хөвгүүн өсвөр насанд шилжиж, ганц бие бүсгүй айлын эзэгтэй болж, залуу эр хүүхдийн эцэг болж, сурагч оюутан болж амьдрал үргэлжилдэг. Амьдралын эдгээр өөрчлөлт шилжилтийн нэгэн өвөрмөц хэлбэр нь ажилтай байж байгаад ажилгүй болох эсвэл насаараа хөдөлмөр эрхэлж байгаад тэтгэвэрт гарах явдал байдаг. Сургууль төгсөнө гэдэг нь амьдралд тохиолддог томоохон үйл явдал бөгөөд мөн л шинэ орчинд шилжин орох явц байдаг. Бүх л төгсөгчдийн хувьд сургууль төгсөлт нь насанд хүрсний илэрхийлэл болохоос гадна ажил хөдөлмөр гэдэг агуу атлаа амаргүй ертөнцөд алхан орж өөрийн орон зайг бий болгох их аяны эхлэл юм. Харин та мөрөөдлийн ажлаа хайхаас өмнө зорилгоо тодорхойлсон байх ёстой. Ажилд орох нь хүний амьдралын хамгийн утга учиртай үе байдаг бөгөөд өөрийн итгэл найдвараа гээлгүй зорилгодоо үнэнч байсан хүн зорьсон газартаа очдог.

“Зорилго гэдэг нь хүрч болохуйц мөрөөдөл юм”“Хүн хийе гэвэл аргаа, хийхгүй гэвэл шалтгаа олдог” гэсэн үг байдаг. Тэгвэл та зорилготой

юу? Та зорилгоо хэрхэн тодорхойлдог вэ?Зорилго хүнийг амжилтад хүргэдэг гол хүчин зүйл. Зорилгогүй хүн салхины аясаар хөдлөх

цаас адил байдаг. Гэхдээ зорилго тавина гэдэг нь зөвхөн тэгнэ, ингэнэ гэж хэлэх бус, харин яагаад тухайн зүйлийг зорилгоо болгох болсноо мэддэг, хэрхэн зорилгодоо хүрэх, зорилгодоо хүрэхийн тулд яах ёстой гээд бүх зүйлийг тодорхой болгох ёстой байдаг байна. Гэтэл хүмүүс зорилгыг зөвхөн толгойдоо бодож явах ёстой зүйл мэтээр боддог. Гэтэл зорилгыг зөвхөн бодож явах нь хий хоосон мөрөөдөл л болгон хувиргадаг.

1. Зорилго тодорхойлох явцад хийх ёстой анхны бөгөөд чухал алхам бол зорилгоо бичих. Зорилгоо бичсэнээр таны зорилго зөвхөн бодол төдий байхаа болино гэсэн үг юм. Гэхдээ зөвхөн зорилгоо бичих нь хангалттай биш. Та зорилгоо бичихдээ “тэгмээр байна, тэгнэ ингэнэ” гэж бичихээсээ илүү зорилгоо яг тодорхой байдлаар буюу SMART шинж чанартай, нарийн төлөвлөж бичсэн байх ёстой байддаг. Гэтэл хүмүүс зорилгоо бичнэ гэдгийг ганц өгүүлбэрээр өөрийн хүслээ бичихдээ адил гэж боддог юм.

2. Зорилгоо биелүүлж эхлэхээсээ өмнө та өөрөөсөө дараах асуултыг асуух ёстой. Гэхдээ та маш үнэн зөв хариулах ёстой юм. Эс тэгвээс зорилгодоо хүрэх зам тань буруу болох болно. Та яагаад тухайн зорилгыг сонгосноо мэдэхгүй байх нь таныг дуусан дуустал зорилгынхоо төлөө явахгүйг илтгэж байгаа хэрэг гэж ойлгож болох юм. Тэгэхлээр та яагаад тухайн зорилгыг сонгох болсноо тодорхой шалтгаануудаар нь дараалуулан бичих ёстой. Хэдий чинээ олон байх тусам та зорилгодоо үнэнч байна гэсэн үг.

3. Та зорилгоо “том тавьж” харин зорилгодоо хүрэх зорилтуудаа бага багаар дэвшүүлэх ёстой. Ингэх нь таныг зорилготой тань байнга холбож байх болно. Тэгэхээр та байнга идэвхтэй байдалд байхын тулд өмнөх орой нь маргааш юу хийх билээ гэдгээ бүгдийг нь бичих хэрэгтэй байдаг.

4. Дараагийн чухал алхам бол та өөртөө өдөр бүр 15 минут гаргаж, тухайн өдөр юу хийж бүтээснээ, юуг хийж дуусгасан, ямар амжилт гаргаснаа бичиж байх явдал юм. Энэ алхам таны амьдралыг үнэхээр өөрчилж чадна гэдэгт итгээрэй. Ингэж бичсэнээрээ та өөрийгөө идэвхжүүлж байгаа хэрэг. Яваандаа та өөрийгөө зорилгодоо алхам алхмаар ойртож байгааг мэдрэх болно. 30 хоног ингэж бичсэний дараа та ингэж бичихгүйгээр унтаж чадахаа болих болно.

5. Танд зорилгоо биелүүлэх боломжит мөч ирэх байх гэж та хүлээдэг үү? Чухам хэзээ тэр

Page 133: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

133

мөч нь ирэхийг яаж мэдэх юм бэ гэж та бодож байгаа байх. Тэгвэл тэр мөч нь “яг одоо” юм. Минут секунд тутам танд чухал мөч байх ёстой. Хэзээ ч эртэднэ гэж үгүй. Маргааш гэж бүү хэл. Даваа гаригаас эхэлнэ гэж бүү хэл. Гагцхүү яг одооноос эхлэх ёстой.

6. Та үр бүтээлтэй байхын тулд аливаа зүйлийг хойш тавьдаг зангаа хаях хэрэгтэй. Хэрвээ танд тийм зан байгаа бол дараах аргаар засаж болно. Дараагийн удаа та өөрийгөө ямар нэг зүйлийг хойшлуулах гэж буйг мэдэх аваас цаас гаргаад бичих хэрэгэй. Та хувцасны шүүгээгээ янзлах гэж байна. Гэтэл танд зав гарахгүй юм шиг санагдаж, түүнийг хийвэл өдөр өнгөрчих юм шиг санагдаж байвал энэ бодлоо яагаад өдөр өнгөрнө гэж, эртхэн хийчихвэл дараа нь санаа амар болно гэсэн бодлоор солих хэрэгтэй.

7. Таны үр бүтээмжийг 125 хувиар дээшлүүлэх арга. Та хийж буй зүйлээсээ таашаал авах ёстой. Өөртөө сонирхолтой байдлыг бий болго. Хэрвээ та өдөрт 3 хуудас юм бичдэг бол 4 хуудас юм бичиж чадах эсэхийг шалгаж өөрийгөө сорих хэрэгтэй. Тэгээд өөрийгөө хичнээн хуудас бичиж чадахыг шалгаж болно шүү дээ. Энэ мэтээр та аажим аажмаар өөрийн бүтээмжийг нэмэгдүүлж болно. Та одоо хийж байгаагаасаа 125 хувиар илүү зүйлийг хийж чадна. Амьдралаа эргэн харах хожмын нэгэн өдөр бид эрэг дээр зогсож байсан тэр үеэ дурсан би чаджээ, би давж гарсан гэж бахархалтайгаар өөртөө хэлэх болно.

Ажил хайх үйл явцТа өөрийн гэсэн зорилгоо зөв тодорхойлсны дараа түүн дээрээ тулгуурлан мөрөөдлийн

ажлаа тодорхойлно, тэгээд мөрөөдлийн ажлаа хайх хэрэг гарах нь. Сургуулиа төгссөн таныг амьдралын шинэ тойрогт оруулж хөдөлмөрийн хөлсөөрөө бусдаас дутахгүй амьдрах боломжийг олгодгоороо “Ажил хайх” энэхүү процесс нь “Амьдралыг өөрчлөх” процесс юм. Карьераа зөв тодорхойлж ажил хайх, бизнест орно гэдэг нь сайтар төлөвлөгдсөн тодорхой бүтэц, загвар бүхий үйл явц байдаг. Өөрөөр хэлбэл аз хийморьт найдалгүй ухаалгаар, болгоомжтойгоор сайтар тунгаан бодсоны эцэст ТА удирдан гүйцэтгэдэг үйлдэл юм. Бусдад өөрийгөө борлуулахын тулд өөрийн талаар бүхнийг сайтар мэдэж байх нь чухал юм.

Ажил хайхад сэтгэл зүйгээ бэлтгэх ньЭргэлзээтэй байдал: баяр ёслолын байдалтайгаар диплом гардах нь бахархалтай ч

дараагийн алхам юу вэ гэдгээ бодох хэрэгтэй. Амьдралын нэгэн хэсэг дуусаж дараагийн шинэ хуудас эхлэх үед хуучнаа дурсан сангалзах шинийг тааварлах айдас төрдөг. Ихэнх төгсөгчид төгсөлтөөс хойш ажлын санал хүлээн авах, эсвэл бизнесээ эхлэх хүртлээ эцэс төгсгөлгүй мэт санагдах аялалд морддог. Амьдралд зарим үед найрсаг амьдраад баймаар санагдах үе байх атал итгэл алдарч зүрхшээн бусдаас сүрдэх үе ч тохиолдоно.

Бусдаас үзүүлэх дарамт шахалтШинээр сургууль төгсөгчдөд ойр дотных нь болон гэр бүлээс нь ажилд хурдан ор гэсэн

дарамт ирдэг. Иймэрхүү дарамт шахалт нь сөрөг үр дагавартай байж болно. Хамгийн гол нь өөрөө өөрийгөө дарамтад оруулахгүй байх нь чухал. Хичнээн ч дарамт шахалттай учирч байсан би аль болох хурдан ажилд орох ёстой гэсэн бодлоор таарсан болгоныг шүүрч авах хэрэггүй. Гагцхүү өөрт тохирох ажлын байрыг л хайж олох хэрэгтэй.

Өөрөө өөртөө үнэнч байхАжил хайх явцад ямагт өөртөө үнэнч байхыг хичээ. Итгэж найдсан зүйл бүтэхгүй байх

тохиолдол цөөнгүй. Ихэнх төгсөгчид ийм үед сэтгэл санаагаар унаж буулт хийх гээд байдаг. Хүсэл мөрөөдлөө тэтгэж биелүүлэх сэтгэл гаргахгүй л бол хүсэл мөрөөдөл биелдэггүй. Ирээдүйн хэзээ нэгэн цагт энэ ажлын төлөө би өрсөлдөж байх болно гэсэн бодолтойгоор өөрийн мөрөөдлийн ажлын төлөө аль болох эртнээс өөрийгөө бэлдэж байх хэрэгтэй бөгөөд ингэснээр мөрөөдлийн ажилдаа орж чадна.

Page 134: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

134

Гэрийн даалгавраа хийхгүй байхХэрвээ та тэр нэгэн ажлыг үнэхээр сонирхож орохыг хүсэж байгаа л бол аль болох их

зүйлийг олж мэдэх хэрэгтэй. Нэгэн залуу сонины газрын амьдралын хэв маягийн булангийн туслах эрхлэгчийн ажилд орох хүсэлтээ ирүүлжээ. Тухайн булангийн талаар ямар бодолтой байгааг нь асуухад танай сонинг уншиж байгаагүй л дээ гэж хариулжээ. Ажил хийхийн гол үндэс нь судалгаа хийх явдал байдаг бөгөөд үл тоосон, мэдэн будилсан байдалтай байснаар ямар ч ярилцлага бүтэлгүйтдэг. Ажиллах гэж байгаа байгууллага, компанийнхаа талаар өчүүхэн ч гэсэн ойлголтгүй хүнээс ярилцлага авах шиг тээртэй зүйл ажил олгогчдод байдаггүйг санаарай. Судалгаанаас харвал нийт ажлын байрны ихэнх хувь олонд зарлагдалгүй үйлчлүүлэгч, албан хаагч, хамтрагчдын шугамаар ажилтнаа сонгож авдаг байна.

Ажилд бэлтгэгдээгүй байхСургууль төгсөгчдийн хувьд тулгамддаг олон асуудлын нэг нь сурах явцдаа ажил хөдөлмөрт

бэлтгэгдээгүй байх. Их дээд сургуулийн оюутнуудын хувьд шинээр төгсөгчид нь карьерийн сонголтын талаар шийдвэр гаргахад авах тусламж маш бага байдаг ба ажил хайх талаарх суурь сургалт, мэдээлэлгүйгээр хөдөлмөр эрхлэлт рүү ордог.

Танд ажил олдохгүй байх нь танаас болж байгаа юм биш биз?Хүмүүс яагаад хүссэн ажлаа олж чадахгүй байна вэ гэдгийг олон шалтгаанаар тайлбарлаж

болно. Өмнөх жилүүдтэй харьцуулахад ажил хайж байгаа хүмүүст зориулсан зөвлөгөө тусламж харьцангуй нээлттэй, хүртээмжтэй болсон бөгөөд тэдгээрийг олж авч тусгах нь гагцхүү танаас л шалтгаалах болсон.

Ажил бүр стрессийг бий болгодог гэдгийг санаЯмар ч ажил үүрэг өөрийн гэсэн тодорхой хэмжээний стрессийг бий болгодог. Тухайлбал,

байгууллагын бүтэц зохион байгуулалт ямар байхаас эхлэн стресс үүсэж эхэлдэг. Тиймээс ямар нэгэн байгууллагад ажилд орох стрессийг та хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй бөгөөд сэтгэлзүйн хувьд бэлэн байх хэрэгтэй юм. Харин ажлын ачааллаас бий болдог стрессийг бууруулах арга байдаг. Үүнээс зайлсхийх арга бол ердөө л цагийн юмыг цаг хугацаанд нь хийж ачааллаа зөв зохицуулах явдал байдаг.

Хар, бас сонсТэгэхээр таны дөнгөж хөл тавьж буй орчин бол сургууль биш бөгөөд дадлага хийсэн

компани ч юм уу ажлын байрны сургалтад хамрагдсан байгууллагатай чинь огт адилгүй. Хэн нэгэнтэй нөхөрлөл тогтоогоогүй хэдий ч тэд бүгд танилцуулгын чинь тусламжтайгаар таны талаар тодорхой тодорхой ойлголт авчихсан байдаг. Цоо шинэ санаа сэдэл, ажиллах урам зоригоор дүүрэн байж болох хэдий ч юуны түрүүнд даруухан байхыг хичээх хэрэгтэй. Нийтэд хандан ямар нэгэн зүйлийн талаар мэдэгдэл хийхийн өмнө эргэн тойрон болж байгаа зүйлийг ажиглах хэрэгтэй. Эхний сэтгэгдлийг бусадтай хуваалцах хэрэггүй бөгөөд өөртөө л үлдээх хэрэгтэй.

Бусдын жишгээр байхШинэ хамт олны төлөв байдлыг сайн мэдэж хүрээлэлдээ таныг хэрхэн хүлээн авч буй

зэргийг маш сайн ажиглах хэрэгтэй. Удирдлагадаа хэрхэн хандаж байгаа, бие биетэйгээ харьцах байдлыг ажиглахын сацуу цайны цаг хэр удаан үргэлжилджэг, ажилдаа хэр оройтож ирдэг, хэр эрт гэрлүүгээ явдаг талаар бяцхан тэмдэглэл хийж явахад илүүдэхгүй. Хүмүүсийн ажлын хурд ямархуу байна вэ? Эрч хүчтэй байна уу? Босс нь ажилтнуудтайгаа яаж харьцаж байна вэ? Хамт олон тань ажлын цаг дууссан байхад ч гэсэн ажлаа хийсээр байна уу гэх мэт зүйлсийг бусдын жишгээр хийх ёстой.

Page 135: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

135

Бусадтай нөхөрлөхБусдад итгэж хүндэтгэлтэй харьцах нь шинэ ажилдаа цаашид тогтвортой ажиллах түлхүүр

болдог. Хувийн болон мэргэжлийн аль ч төвшинд бусадтай найрсаг харьцаж ажлын байранд нөхөрсөг аяс бий болгохыг хичээх хэрэгтэй. Ингэснээр хамт ажиллаж буй хүмүүс таныг энэ компанид эергээр нөлөөлж чадна гэдэгт итгэлтэй байж, улмаар таныг тэдэнтэй цуг ажиллаж байгаад баяртай байх болно.

Өөрийгөө зах зээлд нээлттэй байлгахЭнэ нь байнга ажил хайж нэг компаниас нөгөөд шилжээд яв гэсэн үг биш юм. Өөрийгөө

зах зээл дээр байнга нээлттэй байлгах нь юунд илүү сайн, ямар ажлыг илүү сайн гүйцэтгэдэг болохыг хүмүүс мэдэж байх гэсэн үг бөгөөд илүү тохирох ажлын санал бий болмогц танд мэдэгддэг байх сайн талтай юм. Өөрөөр хэлбэл, байгууллага дотроо төдийгүй гадна зах зээл дээр ч бусдад нээлттэй байх хэрэгтэй.

Хүсэл мөрөөдлөө хэвээр хадгалахАмьдралын тань гол утга–учир ертөнцийг үзэх үзэлдээ хэзээд үнэнч байхыг хичээх

хэрэгтэй. Шинэ ажил, шинэ орчин таны үнэт зүйлийг өөрчлөхийг шаардах тохиолдол гарахыг үгүйсгэхгүй бөгөөд ирээдүйн талаарх төсөөлөл төлөвлөгөө тань нийцэхгүй ч байж болно.

Анхны ажил анхных л байдагТаны анхны ажил хэзээд анхных л байх болно. Дараа нь та хичнээн ажлын байранд очиж

амжилттай ажилласан ч гэлээ анхны ажил анхны гэсэн тодотголыг үүрд хадгална. Тийм л учраас анхны ажлаасаа л зөв эхлэх ёстой бөгөөд таныг ажилд авлаа гэж анх удаа хэн нэгнээр хэлүүлсэн баяр хөөр, бахдал яг л тэр үеийнх шигээрээ амьдралд дахин тохиолдохгүй шүү дээ.

Wall Street Journal-д ажил мэргэжлийн талаар өнгөрсөн дөрвөн жилийн турш нийтлэлчээр ажиллаж ирсэн Perri Capell уншигчдынхаа хамгийн их асуудаг хэрхэн ажилд хурдан орох вэ гэсэн асуултад мөрдөх 3 том зарчмын тухай хариулт өгсөн юм.

1. Зөв тактикийг баримтал. Ажилд орох хамгийн сайн арга зам бол хүмүүсийг ашиглах. Хэдий чинээ олон хүнд ажил хайж байгаагаа дуулгана, төдий чинээ хурдан ажилд орох болно. Ажил хайх нь тоо цуглуулдаг тоглоом шиг. Хамгийн зөв хаалга нээгдэх хүртэл үргэлжлүүлэн тогшсоор бай.

2. Өөртөө итгэх итгэлгүй, айсан дүр байдал нь чиний амжилтаас зулгаах болно. Өөртөө итгэлгүй, ичсэн байдал маш олон ажил хайгчдын хувьд хамгийн том саад нь байдаг. Ажил олгогчид асуудлыг шийдвэрлэх чадвартай нэгнийг хайдаг. Энэ нь нэгэнт чи асуудлыг олж харсан бол түүнээс гарах арга замыг тэдэнд санал болгодог байх гэсэн үг юм.

3. Үнэнч байдал бол юугаар ч сольшгүй том хүч. Ажил олгогчид итгэл даах хүмүүсийг маш үнэтэйд тооцдог. Тэдний хувьд үнэнч бус байдал нь даргатайгаа хувийн зөрчилдөөн үүсгэснээс ч илүү ноцтой хэрэг байдаг ажээ.

CV (ТОВЧ НАМТАР) ХЭРХЭН БИЧИХ ВЭ?Дэлхий ертөнцийн хөгжлийг дагаад хөдөлмөрийн зах зээл улам өргөжиж, чадвар дадал

байвал хаана ч юу ч хийж болох боломжийг олгож байна. Аливаа хүн амьдралынхаа туршид тодорхой хэмжээгээр ямар нэгэн ажил хөдөлмөр эрхэлж, албан тушаал дэвшиж, эсвэл нэг ажлаас нөгөө ажилд шилжин ажлынхаа нөхцөл бололцоог сайжруулж байдаг. Харин ажил олгогч нараас бидэнд ажилд ороход анкет бөглөн CV илгээх шаардлагуудыг тавьдаг. Аливаа хүн өөрийгөө хэрхэн илэрхийлж тодорхойлохоос хөдөлмөрийн зах зээлд амжилт олох эсэх нь шалтгаална. Тиймээс ажил олох, хүссэн ажлаа хийхийн тулд бичсэн зүйлээрээ өөрөө хэн гэдгээ илэрхийлж чадах ёстой гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс л бид CV-ний тухай, хэрхэн бичих тухай зөвлөмжийг өгч байна.

CV гэж юу вэ?

Page 136: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

136

CV буюу “curriculum vitae”гэдэг үг нь товч намтар гэсэн англи үг юм. Мөн латинаар “таны амьдралын замнал” гэсэн утгатай үг. Нэг үгээр хэлбэл амьдралын толь юм. Таны CV-нээс танйг хэр олон талын чадвартай болох мэргэжлийн зэрэг цолтой эсэх, олон газар ажиллаж байсан уу, үгүй юу, эсвэл ерөөсөө ажил хийгээгүй гэртээ сууж байсан уу, ажилдаа хэрхэн амжилт гаргасан, эсвэл байр сууриа олоогүй байгаа, маш сайн тодорхойлттой эсэхийг ажил олгогч бүрэн ойлгож мэдэх боломжтой. Гэхдээ ажил олохын тулд дээд зэргийн мэргэжилтэн байх, их амжилтын эзэн байх албагүй юм. Ажил олгогч нар бол ямаршуухан хүн хайж байгаагаа мэддэг бөгөөд бидний хувьд тэдний юу хүсэж байгааг мэдэх, тавьсан шаардлагад нь хамгийн сайн тохирох хүн нь та мөн л бол түүнийгээ харуулах нь чухал юм.

CV нь гадаадын их дээд сургуульд сурах, гадаадын ажлын өргөдөл гаргах, янз бүрийн тэтгэлэгт хамрагдах зэрэг бүхий л зүйлд хэрэг болох тул ганц ажлын төлөө хийх ёстой зүйл гэж өрөөсгөлөөр ойлгож болохгүй. Тиймээс хүн бүхэнд CV хэрэгтэй. Сайн CV-тэй байх нь сайхан ажил олох томоохон нөхцөл болдог. Энэ нь ярилцлагад урдаа барих сайхан бамбай, сайн зэвсэг болно. Ажлын ярилцлагад орох хүний CV-г эхлээд заавал судалж үздэг олон улсын хөдөлмөрийн зах зээлийн жишиг болсон зүйл байдаг.

CV-г юунд хэрэглэх вэ?CV-г олон зүйлд хэрэглэж болно.o Сонин сэтгүүлд гарсан ажил олгох зарын дагуу явуулж болно.o Өөрийн орохыг хүссэн байгууллагынхаа ирээдүйд гарах орон тоонд өрсөлдөх

зорилгоор илгээж болно.o Ажил олгогч байгууллагад өгч болно.o Албан тушаал дэвших, шагнал урамшуулалд тодорхойлох зэрэг янз бүрийн зорилгоор

анкет, өргөдлийн маягт (application) бөглөхөд хэрэг болно.o Сургууль, коллежид сурах, мэргэжил дээшлүүлэх зорилгоор өргөдөл гаргахад хэрэг

болно.Энэ өрсөлдөөнт нийгэмд хэн өрсөлдөх чадвартай байна тэр нь хожих тул эртнээс CV-гээ

биччихсэн байх хэрэгтэй. Таны хүссэн ажлын орон тоо гарахад CV-нээс болж хойшлогдож, хоцрох ёсгүй. Нэг ёсондоо цаг хугацаа боломжоо алдахгүй гэсэн үг. Нэгэнт CV-гээ бичсэн тохиолдолд таны ур чадвар нэмэгдсэн үед тухай бүр нэмж шинэчилж байх хэрэгтэй. Таны бүхий л нарийн ширийн мэдээлэл зөв дараалалтай байх ёстой. Нэгэнт өөрийнхөө санаанд хүрсэн CV боловсруулчихвал та бусдаас хэдэн алхмын урд байгаа гэж бодож болно. Сайн CV-тэй байх бас нэг давуу тал нь нэгэн зэрэг олон газар явуулах боломжтой байдагт байгаа юм. Өөрөөр хэлбэл дагалпах захиагаа (cover letter) өөрчлөөд л явуулаад байна гэсэн үг.

CV ямар дараалалтай байвал тохиромжтой вэ?Ерөнхий загвар нь ажил олгогчын сонирхлыг татах, сэтгэлд хүрэхээр хийгдсэн байх ёстой.

Эхлээд өөрийгөө хэн гэдгээ танилцуулах, дараа нь боловсрол,ажлын туршлага болно. Дараа нь авьяас чадвар болон бусад хамааралтай мэдээлэл дурдаж сонирхол, тодорхойлогч нараа танилцуулна.

Хэмжээ нь ямар байвал дээр вэ?СV тань хоёр нүүр А4 цааснаас хэтрэх ёсгүй. Хэтэрхий их эсвэл богино болох асуудал

гардаг тул энэ талаар дэлгэрүүлье. Үүнтэй холбогдон дараах асуултууд гарч ирдэг.

Миний СV хэтэрхий богино болоод байна?Хэрэв та дөнгөж сургуулиа төгсөж байгаа бол CV-ндээ аль болох их сургуульд байхдаа

явдаг, оролцдог байсан үйл ажиллагааныхаа талаар бичиж болно. Тухайлбал ямар клуб, бүлгэмд гишүүнээр элссэн, ямар уралдаан тэмцээнд оролцож байсан гэх мэт. Мөн ямар уралдаан тэмцээн, олимпиад, томоохон шалгалтанд орж байсан, хичнээн оноо авч байсан гэх

Page 137: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

137

мэт.

Миний СV хэтэрхий урт болоод байна?Аль болох хоёр нүүр болгохыг хичээ. Ер нь хамгийн ихдээ гурван нүүр болж болно. Хэн ч

үүнээс илүүг уншдаггүй юм. Хоёрын хооронд хэрэг болохгүй зүйлс угаасаа хэрэггүй байдаг. Учир нь ажил олгогчид товч тодорхой CV-г л уншдаг.

Миний СV нэг нүүр дүүрээд нэг тал болоод байна?Ийм тохиолдолд комьпютер дээр бүх баримтыг сунгаж, засвар зай авч хоёр нүүр болохоор

тааруулсан нь зөв юм. Зайг аль болох харахад эвтэйхэн болгож зохицуулах нь зөв. CV дээр хэдий чинээ цагаан зайтай харагдана төдий чинээ уншихад амархан болно. Жижиг үсгээр зай муутай шивсэн бичгийг уншихад маш хэцүү байдаг. Тэгэхээр үгээ сайн зайтай бич. Мөн дээр нь аль болох сайн чанарын цаас хэрэглэ. Хөгжингүй орнуудад бол CV-ний тусгай цаас байдаг. Тийм учраас аль болох зузаан, цагаан цаас хэрэглэ. Дор хаяж 80 граммын цаас байсан нь дээр. Яагаад гэвэл ажил олгогчид CV-г хувилахад бараан цаас хар гарна, бас муу харагддаг.

Надад одоо 6 нүүр ноорог байна. Яаж 2 нүүр болгох вэ?Сайн багцал. Энгийн ойлгомжтой, товч байх зарчимыг бүү март. Хэд дахин ч хамаагүй

бичиж гол зүйлээ авч үлдэж товчлох хүэрэгтэй, хэрэгтэй хэрэггүй мэдээлэл байснаар сайн CV гэж хэлэхгүй гэдгийг дахин сануулъя.

Форматын хувьд ямар байвал дээр вэ?Компьютерээр шивэх хэрэгтэй. Ингэхээр засах, шинэчлэхэд хялбар, цэвэр сайхан болно

гэсэн үг. Хүн уншихад ч амар. Компьютерээр шивэхдээ алдаа гаргахаас болгоомжлоорой. Үг үсгийн болон найруулгын алдаатай юм уншсан хүнд сайхан сэтгэгдэл төрөхгүй нь лав. Зарим CV бичигч нар өөр өөр фонт хольсон байдаг. Энэ бол уншигч хүнийг эргэлзүүлнэ. CV-д хоёроос олон төрлийн фонд хэрэглэж ерөөсөө болохгүй. Олон фонт хэрэглэлээ гээд гоё харагдахгүй харин ч марзан харагдаж мэднэ. CV-нд тань уншигчдад заавал мэдүүлэх хэд хэдэн зүйл байдаг. Хамгийн гол зүйл нь таны нэр. Хэрэв ажил олгогч 20 CV үзэж суугаа гэвэл аль болох таны нэрийг олоход амархан байдлаар хийх ёстой. Үүний тулд нэрэ арай том бичих ч юм уу, тод хар буюу Bold байдлаар бичих гэх мэт. Бусад тодруулах зүйл бол таны шагнал, сурсан курс, дамжаа, ажлын нэр, хийсэн бүтээл зэрэг байж болно. Харин гарчиг, хаяг зэрэг зүйлээ тодруулах шаардлагагүй.

Заавал мөрдөх зарчмууд:o Энгийн байлгах. Үүний тул уншигчийн урт үг өгүүлбэрээр залхаахаас сэргийл. o Ойлгомжтой байлгах. Бүх мэдээлэл ойлгоход хялбар, найруулга сайтай байх. o Товч байх. Дэлгэрэнгүй хоёр нүүр хийх.o Өөдрөг байх. Дуусаагүй болон амжилт гаргаагүй ажлаа биш харин амжилт гаргасан

зүйлүүдээ илүү тодотго. o Уншигчид хэтэрхий энгийн буюу мэдээжийн зүйл гэж битгий бод, өөрийнхөө хийсэн

зүйлийг бүгдийг бич. o CV бичихдээ хангалттай цаг хугацаа гарга. o Өөрийн ур чадвар, амжилтаа аль болох гэрэлтэй, гэгээтэй талаас нь үзүүл. o Олон газар CV гээ явуулж байгаа тохиолдолд хоёр янзаар хийгээд тухайн байдлаас

шалтгаалан илгээж бай. Харин хэзээ, хэнд алийг нь явуулснаа тэмдэглэж байх хэрэгтэй.o CV-нийхээ хаанаас нь ч асуусан бэлэн байхаар ярилцлагад бэлтгэ.o CV-гээ шинэ ажил, шинэ туршлага, шинэ бүтээл, шинэ чадвартай болох бүртээ

шинэчилж бай. Анхаарах зүйлүүд:o Дээгүүр санаатай юм шиг харагдахаар үг хэллэг бүү хэрэглэ. Ярьж байгаа юм шиг

Page 138: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

138

товч бөгөөд тодорхой бич. o Аль ч хүний CV-г бүү дууриа. Харин харж санаа авч болно, шууд хуулбал танд амжилт

ирэхгүй шүү. Яагаад гэвэл хуурамч зүйл хэзээ ч сайн зүйл дагуулахгүйн дээр ажлын анхны гараагаа л хуурч мэхлэхээс эхлэх гэж үү?

o Мэдээллийг санаанаасаа бүү зохио. Ярилцлагад орохоо энэ тухай асуултад та унах болно.

o Өөрийнхөө тухай худлаа бүү ярь. Хэрэв үүнийг мэдвэл таныг шууд “тоглоом”-оос хасна.

o Өөрийнхөө авьяас чадварыг гайхуулахаас бүү санаа зов. Бусад хүмүүс ч гэсэн өөрсдийнхөө сайн талыг харуулах гэж оролдож байгаа гээд бодчих.

o Заавал CV-нийхээ үндсэн эхийг явуул. Ажил олгогчид хуулбарыг явуулж болохгүй. Үндсэн эхийг өөртөө авч үлдээд, цэвэрхэн хадгалах хэрэгтэй.

o Нэг цаасны хоёр тал дээр хэвлэж болохгүй, заавал тус тусдаа цаасан дээр хэвлэх. o Муу цаасан хэвлэж болохгүй.o CV-гээ факсаар явуулж болохгүй.Шаталсан заавар:Стандарт CV хамгийн ихдээ долоон хэсэгтэй. 1. Хувийн мэдээлэл: овог нэр, хаяг, утасны дугаар, төрсөн он, сар, өдөр, үндэс угсаа гэх

мэт. 2. Боловсрол: Таны сурсан дунд сургууль,коллеж, их сургуулийн хаяг, он жилүүд,

эзэмшсэн мэргэжил, ур чадвар, эрдмийн зэрэг цол гэх мэт. 3. Ажлын түүх:Ажиллаж байсан газрын нэр, хаяг, даргын нэр, хийж байсан ажлын

төрөл, ажилдаа гаргасан амжилт гэх зэрэг. 4. Бусад чадварууд: Таны бусад авьяас чадвар. 5. Сонирхол: Таны хобби, хичээллэдэг спортын төрөл гэх мэт. 6. Нэмэлт мэдээлэл: Бусад авьяас чадвар болон хийхийг хүсэж байгаа ажилтай холбоотой

зүйлс. 7. Тодорхойлолт: Таныг хувь хүний хувьд хамгийн сайн мэдэх, сайн тодорхойлж чадах

хоёр хүний овог нэр, хаяг, утас, и-мэйл.Дээр үзүүлсэн зүйлүүддээ тодруулж ойлгомжтой болгохын тулд шаталсан заавар гаргаж

өгч байна.

Нэгдүгээр шат: CV-гээ ноороглох:Чимээгүй саад болохооргүй орчин сонгож суу.

БоловсролЭнэ хэсэгт дунд сургуулиас аваад коллеж, их, дэд сургуульд сурсан бүх мэргэжил, сургууль

эрдмийн зэрэг цол хамгаалсан бол түүнийгээ бичих хэрэгтэй.Ажлын түүхЭхлээд өмнө нь хамт ажиллаж байсан бүх дарга, захирлуудынхаа нэрийг жагсааж бич. Үүнд

бүтэн цагаар болон цагаар ажиллаж байсан, сайн дураараа ажиллаж байсан бүх л ажлын түүх орно. Гэвч энэ нь ноорог бөгөөд нооргоос таны эцсийн бүтээгдэхүүн шалтгаалахыг санагтун. Яг жинхэнэ CV-дээ бүх мэдээллээ хийхгүй ч гэсэн эхний удаа бүх материалаа аль болох бүрэн цуглуулах ёстой. Бүрдүүлэх бол маш төвөгтэй хасах бол хамгийн амархан ажил. Харин он, сар, өдрийг тавихдаа их анхааралтай байгаарай.

Бусад чадваруудЭнэ хэсэгт бичих зүйлдээ хүчээ шавхах хэрэгтэй. Анхны тусламж үзүүлэх чадвар, жолооны

үнэмлэх,тогоочийн курст сурсан үнэмлэх, гээд таны гэсэн юу л байна бүгд энд багтана. Ажилд хэрэг болох зайлшгүй шаардлагатай чадваруудыг энд оруулна. Тухайлбал, ямар багаж, машин техник ашиглаж чаддаг, гадаад хэлний ямар мэдлэгтэй гээд л бичих юм их бий.

Page 139: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

139

СонирхолЭнэхүү ноорогт өөрийн чөлөөт цагаараа хийдэг бүх зүйл хобби, сонголт хийж болох 3–4

спортын төрөл, мөн төдий тооны сонирхлыг татах зүйлс зэрэг бүгдийг оруулаарай.Нэмэлт мэдээлэлЭнэ хэсэг бол таныг хэн бэ гэдгийг харуулах тайлбар. Та үнэхээр анхаарал татмаар өөрийн

чадвар, мэдлэгээ энэ хэсэгт ний нуугүй бичих хэрэгтэй. Өөрийгөө магтахаас санаа зовох хэрэггүй. Энэ хэсэгт л чухам ажил олгогчийн ёстой загатнасан газар нь маажих хэсэг гэдгийг мартаж болохгүй шүү. Ажил олгогчоос ярилцлагад гарцаагүй дуудах нөхцлийг та энэ бүлэгт хийж өгөх хэрэгтэй юм.

ТодорхойлолтТодорхойлолт авах хоёр хүнээ шилж сонгоод тэднээсээ заавал зөвшөөрөл авч, тэдний тухай

буюу утас, хаяг гэх мэт мэдээлэл үнэн зөв эсэхийг шалгаж үз.

Хоёрдугаар шат: CV-гээ засварлах:Одоо бичсэн бүх зүйлээ уншиж чухам юуг оруулах, юуг хасахаа тодруулах цаг боллоо.

Боловсрол болон ажил хөдөлмөрийн түүхийн хэсэгт илүү цаг зарцуулах хэрэгтэй. Хамгийн гол нь мэдээлэл товч тодорхой, уншихад сонирхолтой байхаар бич. Хэрэггүй зүйлийг хас. Гол гол байгууллага, хамт олон, олон жил ажилласан газраа аль болохоор оруул. Нооргоо сайн харж чухам юу нэмж бичихийг бодож ол. Энэ хэсгийг зөвхөн та л хийж чадна. Энэ мэдээллийг маань чухам хэрэг болж байна уу, үгүй юу гэдгийг бас сайн бод. Чухам энэ хэсгийг ойр дотны хүнээрээ яагаад уншуулж болохгүй гэж. Хөндлөнгийн хүн таныг нуршуу, эсвэл хэт товч, бүр юу илүү, юу дутуу хийснийг хэлээд өгнө. Мөн таны анзаараагүй үг үсгийн алдааг ч анзаардаг.

Гуравдугаар шат: Эцсийн бүтээгдэхүүнОдоо бичсэн бүх зүйлээ шалгаж үз. Хэрэв бүх зүйл жин тан, засвар хийхээргүй бол

компьютерт шивэхэд бэлтгэ. Мэдээж шивсэний дараа сайн шалгах хэрэгтэй. Хэрэв таны CV таны давуу талыг тань илэрхийлж чадаж байгаа бол бидний ажил бүтлээ. Дагалдах захианы хамт явуулахад бэлэн боллоо гэсэн үг.

Дөрөвдүгээр шат: Дагалдах захиаCV-ийг хэзээ ч дангаар нь явуулдаггүй. Хамгийн наад зах нь та ажил олгогчид чухам

ямар ажилд орохоор өргөдөл гаргаж байгаагаа дурдсан товч захидал явуулах ёстой. Зарлал мэдээлэлд дагалдах захиа хэрэггүй гэж бичсэн ч байсан та энэ боломжийг ашиглан өөрийнхөө тухай илүү мэдээлэл заавал өгөх хэрэгтэй.

CV-ний агуулгаХувийн мэдээлэл:Нэр: Овог буюу таны эцгийн нэр таны нэрийн ард бичигдэнэ /Oyun Dorj/.Хаяг: Mongolia, Ulaanbaatar, Sukhbaatar, District, Baga Toiruu, 4 Khoroo Building 15, Door 7 Шуудангийн хайрцагаар хаягаа өгөх нь чухал байдаг. Жишээ нь: Ulaanbaatar 210646, Р О Вох 269, MongoliaУтас: Telephone:+976-11-313444Mobile + 976-99111111Утасны дугаар бичихдээ заавал олон улсын хот, орон нутгийн кодтой хамт бичих ёстой. Цахим шуудан: E-mail: [email protected]Төрсөн он сар өдөр: Date of Birth; 18 May,1980Төрсөн газар улс: Place of Birth; Ulaanbaata, MongoliaБоловсрол: Education1997–2001 Institute of Finance and Economics; BBAin Business ManagementДунд сургуулиас аваад их дээд сургууль, эрдмийн зэрэг цол хамгаалах хүртэлх боловсролын

Page 140: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

140

түүх бичигдэнэ.Ажлын түүх: Энэ хэсэгт хийж байгаа болон хийж байсан ажлууд бичигдэнэ. Дараалал нь хамгийн сүүлд хийж байсан юм уу, хийж байгаа ажил эхэндээ бичигдэнэ. Нэг анхаарах зүйл нь чухам ямар төрлийн ажил хийж байсан тухйа, тухайн ажил ямар ялгаатай байсан тухай бичих хэрэгтэй. Бусад чадварууд: Энэ хэсэгт та ажил олгогч таны талаар мэдэхийг хүсэж болох бусад чадваруудаа оруулна. Жишээлбэл: Компьютерийн программууд дээр ажиллаж чадах, гадаад хэлний мэдлэгтэй эсэх гэх мэт.Сонирхол: Reading, listening classical music and travelingСонирхлоо бичихдээ аль болох товч бичнэ. Мөн янз бүрийн клуб, нийгэмлэг, мэргэжлийн байгууллагад хамрагддаг бол түүнийгээ дурдах хэрэгтэй. Нэмэлт мэдээлэл: та чухам ямаршуухан ааш зантай хүн бэ гэдгээ бичих ёстой. Өөрийнхөө давуу сайн талыг бичнэ гэсэн үг.Тодорхойлолт: Таныг сайн мэддэг 2 хүний хаяг утасны дугаарыг бичнэ. Ажил олгогч нар голдуу утсаар ярьдаг тул тухайн хүний утсыг заавал бичих хэрэгтэй.

ДАГАЛДАХ ЗАХИА (COVER LETTER) ХЭРХЭН БИЧИХ ВЭ?COVER LETTER бол таны товч намтрыг өөрийн тань ур чадьарууд болон туршлагуудын

тухай нэмэлт мэдээллээр хангаж, хавсралтаар илгээгддэг бичиг баримт бөгөөд зайлшгүй байх ёстой зүйл юм. Дагалдах захиаг бичихдээ албан бичгийн найруулгад тавьдаг шаардлагууд болох “үнэн зөвөөр товчхон” бичих зэрэг зарчмуудыг баримтална. Гол санаагаа тодорхой оновчтойгоор бичсэн байхаас гадна хүн бүрийн бичдэг хэв маягаар биш өөрийн байр сууриа тодорхойлсон бусдаас ялгарах онцлогтой байх хэрэгтэй. Сэтгэгдэл төрүүлэхүйц болгохын тулд бусдаас ялгарах өвөрмөц шинж чанараа болон холбогдох ур чадварууд, туршлагаасаа бичих нь ажил олгогчийн зүгээс таны тухай илүү мэдээлэлтэй болж таныг сонгох магадлалыг нэмэгдүүлнэ. Тэд өндөр чадвар мэдлэгтэй, өөрийгөө сайн илэрхийлж чадсан хүнийг сонгох сонирхолтой байдаг. Энэ захианд та хаана гарсан, ямар зараар, яагаад захиа явуулж байгаа шалтгаан, мөн өөрийнхөө талаар бага сага дурдаж, чухам ямар зорилгоор яагаад энэ ажлыг сонирхож байгаагаа бичиж болно. Ажил олгогчид бичиж байгаа энэ захиа бол таныг чухам хэн болохыг харуулах бас нэгэн боломж юм. Ялангуяа өөрийнхөө хамгийн сайн гэсэн чанаруудаас оруулж бичих хэрэгтэй бөгөөд CV –ндээ бичээгүй зүйлээ бичвэл сайн юм. Дагалдах захиа нь хүн бүриын хувьд өөр байхаас гадна гол нь өөрийгөө таниулах гэдгийг урьтал болгох нь зүйтэй.

Дагалдах захианы бүтэцХолбогдох мэдээлэл:Нэр:Хаяг:Улс, хот, шуудангийн хаяг. Утасны дугаар. Электрон шуудангийн хаяг. Ажил олгогчийн мэдээлэл. Нэр:Гарчиг:Компани:Хаяг:Улс, хот, шуудангийн хаяг. Мэндчилгээ:Эрхэм ноён/хатагтай . . . . . . . . . .Дагалдах захиа бичих хэлбэр

Page 141: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

141

1. Эхлэл хэсэг бичиж буй шалтгаан Мэргэжлээ хаана эзэмшсэн болон өөрийнхөө чадварынхаа талаар дурдаарай. Мөн өөрийн урам зориг, сонирхолоо бичих нь чухал.

2. Дунд хэсэг ямар санал тавих ёстой вэ? Та тухайн албан тушаалд тэнцэх эсэхээ байгууллагадаа баталгаа болохуйцаар харуулахаас гадна байгууллагад ашиглах чадваруудаа харуулах нь чухал юм. Өөрийн ололт амжилт болон асуудал шийдвэрлэх чадваруудаа цохон тэмдэглээрэй. Энэ бүгд нь таны орох гэж буй албан тушаалтай холбоотой байх ёстойг анхаарна уу?

3. Дүгнэлт хэсэг- ямар төлөвлөгөөтэй байгаа дагалдах болон нэмэлт мэдээллүүд Төгсгөлд нь таны сонирхож буй ажил, ажил олгогч таныг эргэн олоход шаардлагатай мэдээлэл болон утасны дугаар, электрон шуудангийн хаяг зэргээ сануулаарай. Эцэст нь захиагаа нэг сайн хянаж үзээрэй. ингэхдээ дараах зүйлсийг шалгаж үзэхийг анхааруулъя.

• Ерөнхий мэдээлэл (нэр, хаяг, гэрийну утас, гар утас, э. шуудан) зөв эсэх• Хүрэх компаний нэр, хаяг зөв эсэх• Захиагаа чангаар уншиж үзээд илүү, дутуу үг байгаа эсэхийг хянах• Зөвшөөрөгдсөн хувь хүнд зөв хаяглагдсан эсэхДагалдах захиаг бичихэд мөрдөх зарчимМэдээж ямар ч байгууллага шаардлагатай албан тушаал дээр хүн авахынтулд хэдэн зуун

CV, дагалдах захиа хүлээн авч байгаа. Тиймээс та өөрийн CV болон дагалдах захиагаа олон захиануудын дунд алга болохгүйн тулд хүний нүдэнд хамйгийн түрүүн тусахаар, эмх цэгцтэй бичих хэрэгтэй. Ингэхийн тулд та дараах зарчмуудыг баримтлах хэрэгтэй.

1-р зарчимТаны бичсэн CV-тэй нэг форматаар бичигдэх ёстой. Формат гэдэгт толгойн гарчиг \head-

er\,фонд, сайн чанартай хэвлэх принтер, чанартай цаас, дугдуй гэх мэт ордог. Cover letter, CV хоёрын фонд, толгойн гарчиг \header\ ад илхан байвал цэвэрхэн, цэгцтэй харагддаг. Мөн таны бичсэн Cover letter маш энгийн хирнээ, мэргэжлийн харагдах ёстой. Учир нь дэндүү өвөрмөц цаас, марзан дизайн нь найзуудын хооронд сайхан харагдахаас мэргэжлийн байж чадахгүй.

2-р зарчимУншигчийн нэр албан тушаалыг оруулж бичээрэй. Захиаг унших ёстой менежэрийн нэр,

албан тушаалыг мэдээд захиандаа оруулаарай. Энэ мэдээллийг та интернетээр болон умсаар бага зэрэг хайлт хийж авч болно. Ингэснээр таныг тус байгууллагыг үнэхээр сонирхож буйг илэрхийлэх болно.

3-р зарчимЭхний өгүүлбэрээ анхаарал татахуйцаар бич. Та захианыхаа эхний өгүүлбэрийг хүчтэй,

сонирхол татахаар бичиж чадвал таны захиаг сонирхон эхнээс нь аваад дуустал уншиж танилцах болно. Та сонирхож байгаа албан тушаалаа болон яагаад заавал энэ албан тушаал дээр өөрийгөө тохирнр гэж байгаагаа бичих хэрэгтэй. Мөн энэ байгууллагад хэр зэрэг хувь нэмэр оруулж чадахаа маш ойлгомжтойгоор тайлбарлан бичнэ.

4-р зарчимӨөрийн амжилтуудаа танилцуулаарай. Сонирхож буй албан тушаалтай холбоотой өөрийн

амжилтуудаа бүлэг болгон жагсаан бич. Энэ нь уншихад хялбар бөгөөд хамгийн чухал мэдээлэл болж чаддаг. Учмр нь таны юуг илүү сайн хийж чаддаг талаар ойлголттой болно гэсэн үг.

5-р зарчимТөгсгөл бичээрэй Захианыхаа төгсгөлд та өөрөө эргээд холбоо барина шүү гэдгээ бичих

хэрэгтэй. Хэрвээ ажлын байрны зар дээр “ажил хайгч хүн битгий утасдаарай” гэж бичсэн бол үүнийг хүндэтгэн үзэж ийм төгсгөл бичих хэрэггүй.

Анхаарах зүйлс• Захиагаа аль болох товчхон бич. Нэгэнд таны CV – тэй танилцах тул тийм урт захиа

хэрэггүй. А4 цаасан дээр албан бичгийн стандартын дагуу бичсэн байх хэрэгтэй.

Page 142: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

142

• Энэ захиа бол таныг яагаад CV бичих болсон шалтгааныг тодруулах болсон захиа. Ийм учраас энэн захиаг уншсаны дараа таны CV-ийг унших сэтгэгдэл төрөхөөр сонирхолтой байх хэрэгтэй. Энэ захиа бол нэг ёсны таны сурталчилгааны материал буюб реклам гэж ойлгож болно. Аль болох богино өгүүлбэрээр нааштай эерэг сайхан үгс хэргэлсэн байвал сайн.

• Дандаа дээд найруулгын буюу хүндэтгэлийн үг хэллэг хэрэглэ. Хүндэтгэл гэдэг бол бялдуучилна гэсэн үг биш. Хүнийг хэдийн чинээ хүндэтгэнэ төдийн чинээ хүндэтгэл хариуд нь ирнэ гэж бод.

• Аль болох сайн чанарын шугамгүй, CV бичсэн шиг цаасн дээр хэвлэ. АНУ, Англи, Япон, Герман зэрэг оронд тусгай CV, Resume бичих цаас байдаг тийм цаас хэрэглэвэл бүр л сайн.

• Захиа явуулах хаягаа сонин юмуу тэр зарлал гарсан хэвлэлээс сайн харж маш зөв бичих хэрэгтэй. Зарим газар олон ажлын байр зарлаад очих хаяг нь адилхан боловч өөр өөр хүн хариуцахаар зарласан байдгийг анхаараарай.

• Захиандаа өөрийгөө хэт магтахаас санааа зовох хэрэггүй. Хүний анхааарал татахын тулд ер нь онцгой л байх ёстой.

• CV явуулсан газруудынхаа нэрийг зөв дараалуулан бичиж чухам хэзээ, хэний нэрээр хаашаа явуулснаа тэмдэглэж бай. Хэрэв ямарч хариу ирэхгүй байвал 3-4н долоо хоногийн дараа тус газарлуу ямар нэгэн шинэ мэдээ асуух маягаар ярьж үзэх нь гэмгүй.

• Захиа, CV хоёроо хамтад нь бичгийн хавчаараар цэвэрхэн хавчаарай.

РЕЗЮМЕ ХЭРХЭН БИЧИХ ВЭ?Резюме гэж юу вэ?Таны хувийн БРОШЮР. Резюме бол таны зах зээлд өөрийгөө борлуулах хувийн брошюр

юм. Резюме гэдэг нь ажилд орохыг хүссэн байгууллагадаа илгээдэг, өөрийн боловсрол, чадвар, туршлагаа харуулсан танилцуулга, мөн ажил олгогчдод та тэдний төлөө, тэдний компанийн төлөө юу хийж чадах талаар товч мэдээлэл өгөх зорилготой. Резюме нь юу хийж чаддаг, ямар хүн бэ гэдгийг чинь харуулах хамгийн гол зүйл. Тиймээс үүнийг сайн бичих нь маш чухал юм.

Резюмегийн агуулга• Овог нэр• Оршин суудаг хаяг• Холбоо барих утас \гэрийн болон гар утас\• Цахим шуудангийн хаяг• Товч танилцуулга• Ажлын туршлага\байхгүй бол сурч төгссөн сургууль\• Хариуцаж байсан ажил• Сайшаал магтаал, гавъяа шагнал• Боловсрол• Хувийн мэдээлэ \яс үндэс, нийгмийн гарал, төрсөн он, сар өдөр, төрсөн газар\

Резюме бичих үе шатНэгдүгээр алхам-ТолгойРезюмегийн ямар ч хэлбэрийг сонгосон байсан энэ хэсэг таны резюмегийн толгой хэсэгт

байрлах болно. Энэ хэсэгт таны нэр, хаяг, утасны дугаар болон и-мейл хаяг багтана. өөрийн чинь орохыг хү сч байгаа ажлын байрны төрөлд яг таараагүй бол хувийн веб сайтын нэрийг хавсаргах хэрэггүй.

Хоёрдугаар алхам- ЗорилгоАжлынхаа зорилгыг бичихдээ өөрийгөө ямар албан тушаалд очихыг хүсч байгаагаа

бичихийг урьтал болголгүй өөрийн чинь ур чадвар ажил олгогчид ямар давуу тал бий болгохыг бичих хэрэгтэй. Энэ хэсгээс ажил олгогч таныг ямар албан тушаал сонирхож байгаа болон тухайн ажлыг хэрхэн хийхийг мэдэх болно.

Page 143: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

143

Гуравдугаар алхам-БоловсролЭнэ хэсэгт орох мэдээллийг цаг тооллын урвуу дарааллаар оруулна. өөрөөр хэлбэл таны

хамгийн сүүлд сурч байсан сургуулийг хамгийн эхэнд бичнэ гэсэн үг. Хэрэв та коллежийн боловсролтой бол ахлах сургуулийн мэдээллээ орхино. Хэрэв ямар нэгэн коллежид сурч байгаагүй бол ахлах сургуулийнхаа нэрийг тодотгон тэмдэглээд, хаана оршдог болон ямар хичээлд хамгийн их дуртай байснаа бичих хэрэгтэй. (Тэдгээр нь сонирхож байгаа ажилтай чинь холбогдож байгаа эсэхийг нягтлах хэрэгтэй) Мөн төгссөн он сараа хавсаргах хэрэгтэй. Жишээлбэл:Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль Бизнесийн удирдлагын Бакалавр 2004 оны 9 сар-2008 оны 6 сар. Хэрэв голч дүн чинь сайн бол бичх хэрэгтэй. Хэрвээ хараахан төгсөөгүй байгаа бол тайлбарлаад хэзээ дүүргэхээ

Дөрөвдүгээр алхам-Дадлага туршлага, ажлын байрны тодорхойлолтЭнэ хэсэг магадгүй Резюмегийн хамгийн чухао хэсэг болох байх. Энэ хэсгийг хаана

ажиллаж байсан, юу хийдэг байсан зэрэг энгийн зүйлээр бүү бөглөөрэй. өөрийн гүйцэтгэсэн ажил , ур чадвар, ажлын чадамжаа жагсаан бич. өөртөө чинь нүүр тулан уулзах шалтгааныг бий болгох хэрэгтэй. Хичнээн ажил хийснээс үл хамааран ядаж сүүлийн таван жилийн турш хийсэн ажлаа жагсаан бич. Үүнээс болоод таны Резюме хоёр хуудас блж магадгүй. Гэвч аль болох нэг хуудас байлгахыг эрхэмлэх хэрэгтэй.

Тавдугаар алхам-Бусад:Энэ хэсэгт өөрийн зохиол бүтээл, гавъяа шагнал, хобби, онцгой чадвар зэрэг ажлын

байртай уялдах юу ч бичиж болно. Зургаадугаар алхам-Зөвлөгөө:Энэ хэсгийг оруулахаар шийдсэн бол хүсвэл зөвлөгөө өгч болохоо тодорхойлох. Резюме

дээрээ жагсаан бичих гэсний хэрэггүй. Резюмегийн загваруудЭнгийн загварын Резюме нь А4 буюу захианы хуудасны хэмжээтэй байдаг ба 1-2

хуудас байна. Энэхүү Резюмед тухайн Резюме бичигчийг ямар ажилд шалгуулж байгаагаас шалтгаалан зөвхөн ажлын туршлага ба чадварууд багтдаг. CV нь резюме бодвол харьцангуй дэлгэрэнгүй байдаг.

Резюме олон төрөл янзаар бичиж болно:1. Урвуу он цагийн дарааллын резюме. Энэхүү резюме нь ерөнхийдөө тухайн ажилтны

сүүлийн 10-15 жилийн ажлын туршилгыг урвуу он цагийн дарааллаар жагсаан харуулдаг. Энэхүү резюме нь хамгийн түгээмэл хэрэглэгддэг юм. Хүмүүсийн ажлын туршлагыг хамгийн тодорхой харуулдаг онцлогтой. Энэхүү резюмегийн гол зорилго нь ажлаасаа хэр их туршлага хуримтлуулсан авсан түүнээс улбаалан тухайн ажилтны чадвар хэр их өсч албан тушаал, карьер хэрэхэн ахисныг харуулдаг.

2. Функциональ резюме. Энэхүү резюме нь ажилтны ажлын туршлага, ажлын чадвар болон ажиллаж байсан албан тушаалын тухай тодорхой мэдээллийг харуулдаг. Ажилтны орохыг хүссэн ажлын шаардлагад нийцэхүйц чадвар, туршлага байгаа эсэхийг нарийн илтгэдэг. Энэхүү резюме нь карьераа солих хүсэлтэй болон бага туршлагатай мөртлөө олон газар ажиллаж байсан хүнд илүү зохимжтой.

3. Цогц резюме. Функциональ резюме ба он цагийн резюмегийн тэнцвэрт нийлэмж резюме юм. Энэхүү резюмед ажлын туршлага, чадвар, ажиллаж байсан албан тушаалыг он цагтаа нь хамт харуулдаг. Цогц резюмед ажлын чадвар, туршилга, албан тушаалын тухай мэдээлэл давтагддаг сул талтай учир практикт төдийлөн ашигладаггүй юм.

4. Онлайн резюме. Интернет нь резюмед шинэ эрин зууныг авчирсан ба хүмүүсийн хэрэглээг хөнгөвчилж өгснөөрөө маш давуу талтай. Гэвч резюме бичигчийн царайг харах боломж байдаггүйгээрээ сул талтай юм. Харин онлайнаас бусад резюме нь тухайн резюме бичигчийн царай, тухайн байгууллагын удирдлагын нүүр царайг харахад тус

Page 144: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

144

дөхөм болдог. Онлайн резюмег дараах мэрэгжилтэй хүмүүс түлхүү ашигладаг. Үүнд: Жүжигчид, зурагчид, график дизайнерууд, барилын ажилтнууд, бүжигчид үэрэг болно. Сүүлийн үед хүмүүс ажилд орохыг хүссэн зарлалтай адил өөрсдийн резюмегээ интернетэд байршуулж тавьдаг болсноор компанийн хүний нөөцийн удирдлагуудад шинэ ажилтан сонгож авахад зардал, цаг хугацаагаа хэмнэх боломж олгож өгсөн. Интернет нь ведио резюме болон график ашигласан CV нарыг ихээр хөгжүүлсэн.

5. Ведио резюме. Энэхүү резюме нь ярианы чадвар болон гадаад гоо сайхныг харуулж чаддагаараа онцлогтой.

6. Аудио резюме. өөрийн дуу хойлоогоор өөрийн ажлын туршлага, чадварын тухай мэдээллийг дуу хураагуурт бичиж ажилд орохыг хүсч буй компанидаа вуулдаг резюмег аудио резюме гэнэ. Энэхүү резюмегийн гол онцлог нь тухайн резюме бичигчийн өөрийгөө илтгэх чадвар, өөртөө хэр итгэлтэй байгааг дуу хоолойноос сонсох боломжтой явдал юм.

Оюутны резюме. Оюутны резюме нь маш энгийн байх хэрэгтэй. Тэгж их дэлгэрүүлж тайлбарлах

шаардлагагүй. Мэргэжлийн хангалттай дадлага туршлагагүй учир өмнөх ажлын танилцуулга болон хийсэн ажлын талаар дурьдах зүйл байхгүй. Ихэнх хүмүүс коллежид сурч байхадаа бар, ресторан, дэлгүүр гэх мэт мэргэжлийн бус газар ажилласан байдаг. Эдгээр ажлуудын үүрэг хариуцлагын талаар дурьдах шаардлагагүй.

Ур чадвар, авъяас, өрсөлдөх чадвар: Та яг юу хийж чадах вэ?, юунд илүү сайн бэ?Таны сонирхол юу болох, юунд илүү идэвхитэй ханддаг: ямар нөхцөл байдал, ямар үед та

идэвхитэй ажилладаг вэ? Юу таны таны сонирхолыг татдаг в?Зорилго, мөрөөдөл, үнэт зүйл чинь юу болох: амьдраллд юуг чухалчлан зорьдог вэ? Яг

ямар байхыг хүсдэг вэ? Юу хийхийг хүсч байна? Юунд хүрэхийг эрмэлзэж байна вэ?Ажлын нөхцөл. Ямар ажил ( карьер) таньд илүү тохиромжтой вэ? Ямар нөхцөл орчинд

ажилласнаар та аз жаргалтай сэтгэл хагалуун байх бол? Суралцаж байсан хугацаанд гаргасан онцгой амжилтууд: гавъа, хийж бүтээсэн гол зүйл

нь таны танилцуулгын чухал хэсэг юм. Энэ бүгдийг дэлгэрэнгүй бөгөөд тодорхой дурьдаж өгснөөр үүнийг урьд нь хийж байсан, дахин хийх чадвартай гэсэн ойлголтыг ажил олгогчид өгөх сайн талтай юм. Гагцхүү амжилт бүтээлээ тодорхой баримтаар баяжуулах нь чухал. Жишээ нь: Би оюутны холбооны ерөнхийлөгч байсан бөгөөд одоо ч сургуулийнхаа хүндэт оюутан хэвээр байгаа. Би сургуулийнхаа оны шилдэг оюутнаар шалгарч байсан. Би сурахын хажуугаар байгууллагуудын судалгаа шинжилгээний ажил хийж байсан туршлагатай. Би 3-р курст сурч байхадаа “ Эврика” эрдэм шинжилгээний бага хуралд амжилттай оролцож байсан. Тэнхимийн 7 хоногийн хүрээнд бусад оюутнуудын хамт хандив цуглуулж сайн аян зохион байгуулж байсан.

Резюме бичихэд анхаарах зүйлс. 1-2 хуудсанд багтааБоловсролын хэсэгт илүүтэй мэдээлэл оруулж өгөх нь нийтлэг бөгөөд энэ хэсгээ сүүлээр

бус дээгүүр оруулж өөх хэрэгтэй. Ихэнх оюутнууд боловсролын хэсэгт голч дүн, тэтгэлэг, эрдэм шинжилгээний болон нийгмийн нийгэмлэг, алдар, гавъяа шагнал зэргийг оруулдаг. Ажилд ороход бусдаас ялгагдах давуу тал чинь байж болох өөрийн хобби, хувийн сонирхлын талаар бичих. Хэт нуршуу өгүүлдэх хэрэглхээс заылсхийй. Би , миний гэсэн үгүүдийг олон дахин битгий хэрэглэ.

Резюме бичихэд хийж болох, хийж болохгүй зүйлс

Хийж болох Хийж болохгүйХоёрдмол утгагүй үг хэрэглэх Цаасны зах руу хэт их шахаж бичихХарахад эвтэйхэн 10-аас доош хэмжээний жижиг үсгээр бичих

Page 145: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

145

Үсгийн зохимжит фонтоор бичих Том үсгээр бичих, тодоор харуулах, доогуур зурж тодотгохыг хэт их хэрэглэх

Сайжруулах үүднэс өөр хэн нэгнээр өөрийн резюмег шүүмжлүүлэх

Зөв бичигийн дүрэм зөрчих, хайхрамжгүй хандах

Резюмегийн талаар байнга асуудаг асуултуудРезюме нь хэр их урт байх ёстой вэ?2 хуудас л байхад хангалттай. Учир нь таны резюмег хүлээн авч танилцах хүний нөөцийн

мэргэжилтэн эхний 2 хуудсаас цааш уншдаггүй бөгөөд хогийн саванд хаягдах урт байснаас товчхоа ч гэлээ хүнд уншигдах байсан нь дээр. Дахин сануулахад резюме бол брошюр төдий тул илүү дэлгэрэнгүй мэдээллийг ярилцлагын үед өгч болно.

Резюме дээр зургаа тавих хэрэгтэй юу?Тухайн компани, байгууллага шаардаагүй бол зургаа тавих нь илүүц юм. Гадаад төрх

нь таны ажилд хэр болох илэрхийлэх боломжгүй шүү дээ. Харамсалтай нь таны резюметэй танилцах ажилтан, мэргэжилтэн зурганд хууртан гадаад төрхөөр тань дүгнэх тохиолдол байхыг үгүйсгэх аргагүй учир тэрхүү боломжийг олгохгүй байх нь зөв юм.

Хувийн мэдээллийн хэсэгт чухам юуг дурдвал зохих вэ?Ерөнхийдөө ярилцлагын үерэр өөрийн тань эсрэг хэрэглэгдэж болзошгүй мэдээлэл

жишээлбэл шашин шүтлэг гэх мэтийг дурдах шаардлагагүй. Түүнчлэн ажилд ороход төдийлөн бус болохооргүй зүйлс тухайлбал биеийн өндөр, жин зэргийг дурьдах хэрэггүй. Гэхдээ тухайн байгууллагаас шаардсан тохиолдолд дурьдах хэрэгтэйг хэлэх нь иоүүц биз.

Лавлагааг маш сайн ашиглах хэрэгтэй. Лаьлагааг тэр болгон тавиад байх хэрэггүй бөгөөд зөвхөн шаардлагатай тохиолдолд

холбогдож болох хүний нэр утсыг тавих нь зохимжтой. Лавалгаа өгөх боломжтой хүний нэр утсыг тавихын өмнө заавал асууж зөвшөөрөл авах ёстойг мартуузай.

Лавлагаа өгөх хүн:Таны талаар ямар нэгэн сайн зүйл хэлэх хүн байх ёстой гэдгийг битгий мартаарай. Мөн таны

талаар сайн мэдэж байх хэрэгтэй. Таны хаана ямар ажилд орохоор хөөцөлдөж байгаа талаар мэдээлэлтэй байх хэрэгтэй. Таны талаах ихийг мэдэж байх хэрэгтэй. \Тэдэнд резюмегээсээ өгөхөө мартуузай\ Лавлагаа өгч буй хүн өөрийнх нь таньдаг хүнээс таны талаар утасдаж лавлахад тийм ч таатай байхгүй гэдгийг санаарай. Тэд ихэвчлэн өөрийн танихгүй хүнд таны талаар лавлагаа өгөх сонирхолтой байдаг.

APPLICATION FORM (ӨРГӨДЛИЙН МАЯГТ) ХЭРХЭН БӨГЛӨХ ВЭ?

Өргөдлийн маягтын нарийвчилсан бүтэцХувийн мэдээлэл:• Нэр• Хаяг• Хот, муж, шуудангийн код• Утасны дугаар• Гэмт хэрэгт холбогдож ыайсан эсэх• Хэрвээ насанд хүрээгүй бол ажиллах зөвшөөрөл бүхий гэрчилгээБоловсрол:• Суралцсан сургууль, коллеж их дээд сургууль• Мэргэжил• Зэрэг, диплом• Төгссөн онАжлын талаарх санал:• Ямар албан тушаал хашихыг хүсэж байна.

Page 146: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

146

• Хэзээ ажиллаж эхлэх боломжтой өдөр \ цагаа бичихАжил эрхлэлтийн талаарх мэдээлэ:• Өмнөх ажил олгогчдын нэр, хаяг, утасны дугаар• Даргын нэр• Ажлын өдөр• Сарын цалин• Ажлаас гарах болсоэ шалтгаанТодорхойлолт:• Тодорхойлолтын жагсаалт – нэрс, албан тушаал эсвэл харилцаа холбоо, хаяг, утасны

дугаарӨргөдлийн маягт бичих дараалалАлхам-1 \Өөрийгөө бэлд\Ажил олгогчид бичсэн өргөдлийн маягтыг ашиглан ярилцлаганд орох нэр дэвшигчдийг

сонгодог. өөрөөр хэлбэл өргөдөл гаргагчийн ярилцалганд уригдах эсэх нь өргөдлийн маягтаа хэрхэн бөглөснөөс шалтгаална. Иймээс аль болох ажил олгогчдод сэтгэгдэл төрүүлэхүйц байх хэрэгтэй. өргөдөл гаргагч нь өөрийн чадвараа сайн гэдгээ өөрийн идэвхи, сонирхол болон ажлын арга, тжршлагаараа таниул.

• Өөрийнхөө давуу талыг таньж мэд• Өргөдлийн маягт бөглөх үедээ өргөдөл гаргаж буй компанийхаа талаар сайтар судлах

нь чухал. Судалгаандаа интернет ашиглах нь зүйтэй бөгөөд интернетээр дамжуулж өргөдөл гаргаж буя компанийхаа эрхэлдэг үйл ажилагаа, тэр ч байтугай ямар хүмүүс ажилладаг талаарх бүх мэдээллийг авч чадна. Хэрвээ шаардлагатай гэж үзвэл компанитайгаа шууд харилцаж болно.

Алхам-2 \Ажил олгогчид юу хүсдэгийг олж мэд\Ажил олгогчид хүн бүрээс ижил хэлбэрээр асууж хооронд нь харьцуулах боломжийг

бүрдүүлдэг ба энэ нь тэдний юуг илүүд үздэгийг мэдэх боломжийг олгоно. ихэнх ажил олгогчид доор дэрдсан хэлбэрээр өргөдлийн маягтыг авдаг.

Өргөдлийн маягт дараах 2 төрлийн өргөдлийн маягт байдаг. • Цаасан өргөдлийн маягт-Цаасан өргөдлийн маягтыг бөглөхдөө хар болон цэнхэр

өнгийн бэх ашиглан удирдамжинд заасны дагуу цэвэр,нямбай бичихийн сацуу дүрмийн болон үг үсгийн алдаа гаргалгүй бичих шаардлагатай. Байгууллагад өгах өргөдлийн маягтаа хувилж авах хэрэгтэй. Ингэснээр ярилцлаганд уригдсан тохиолдолд өргөдөлд тусгасан мэдээллүүдээ эргэн санах боломжтой.

• Цахим өргөдөл- Цахим өргөдлийн маягт бөглөх үед эхлээд өргөдөл гаргагчийн хувийн мэдээлэл бүртгэгдсэн байх шаардлагатай. Энэ нь өгөгдсөн нууц үгийг ашиглан өргөдөлөө хадгалах болон дараа өдөр нь буцаах, өргөдлөө хэвлэж авах боломжтой байдаг. Цаасан өргөдлийн адилаар алдаагүй, үнэн зөв бөглөсөн байх ёстой.

Ажил олгогчид өргөдлийн төгсгөл хэсэгт нь төөрөлдөх тохиолдол гардаг учир төгсгөлд нь өргөдөл гаргасан өдрөө тэмдэглэ.

Алхам-3\Өргөдлөө гарга\Өргөдлөө бичихдээ дараах зарчмуудыг баримтална. • Ямар нэгэн бичихээсээ өмнө өргөдлийн маягтаа сайтар унш. • Ерөнхий зааврыг анхаар• Асуултын дарааллыг анхаар, ингэснээр өргөдөл гаргач асуулт давтагдахаас

зайлсхийнэ. • Эхлээд хариултаа ноорогло• Тухайлбал асуултын эхлэл төгсгөлөө бусад өргдөл гаргагч нараас ялгарахаар бич. • Хариулт чинь чамд хамаатай, сонирхолтой мөн хувий байх хэрэгтэй . • Хариулт чинь асуултын агуулгаас хальж хадуураагүй байх шаардлагатай. • Нооргоо хуулахдаа хар болон цэнхэр өнгийн бэх хэрэглэ.

Page 147: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

147

Алхам-4 \Шалгах, нягтлах үе\• Чамаас шалтгалах бүх зүйлийг хавсаргасан уу? Жишээ нь зураг, тодорхойлолтууд• Гарын үсгээ зурсан уу? Эсвэл дагалдах захиагаа хавсаргасан уу?• Илгээхээс өмнө өргөдлөө найзууддаа эсвэл ажил, мэргэжлийн зөвлөгөө олгогчид

үзүүлсэн үү?• Өргөдлийн хуулбараа хадгал!!! Ингэснээр чи ярилцлагаас өмнө хариултаа бэлдэж

чадна. Өргөдлийн маягт бөглөхөд хийж болох, хийж болохгүй зүйлс:

Хийх зүйл Хийхгүй зүйлӨргөдөл гөргөж буй байгууллагынхаа талаар судалгаа хийн, өөрийн чинь хүссэн ажлын байр чадварт тань нийцэж байгаа эсэхэд үнэлэлт хий.

Юу бичихээ нарийвчлан шийдээгүй үедээ бүү яаран бич. Эх хувиа хуулбарлаж байгаад ноороглон эхний ээлжинд бөглө.

Өргөдлөө ямар хэлбэрээр гаргаж байгаагаа анхаарч үз. Ажил олгогчоос тавигдаж буй өргөдлийн маягтаас өөр маягтаар бөглөж болохгүй.

Нэгэн хэвийн ойлгомжгүй хэт албан ёсны үг хэллэгээр бүү бөглө.

Өргөдлийн маягтаа бөглөх тухтай, чимээгүй орчинг өөртөө бүрдүүл.

Эх хувь дээрээ бичиж байна уу? Хуулбарласан ноорог дээрээ бичиж байна уу гэдгээ сайн хяна.

Бөглөсөн өргөдлийн маягтаа хуулбарлан өөртөө 1 хувийг хадгалж үлдэхээ мартуузай. Энэ нь тэнд дараагийн шатанд тань хэрэг болох болно.

Анхаарах зүйлсШаардлагатай мэдээллүүдийг бүрэн бөглөж хоосон зай бүү үлдээ, хэрэв чи нарийн зүйлсийг

мэдэхгүй байгаа бол өргөдлийн маягтаа авч яваад бөглөж болох бөгөөд бөглөж дуусгасныхаа дараа аьчирч өгч болно.

Цэвэр, нямбай бич. Хар болон цэнхэр өнгийн бэх хэрэглэ, дүрмийн болон үг үсгийн алдаагаа шалга. Ажлын өргөдлийн маягтаа буцаагдахаас сэргийл.

Ажил эрхлэлтийн талаар бөглөхдөө эхэнд нь сүүлийн үед хийж байсан ажлуудаа бичиж жагсаа.

Сүүлд эзэмшсэн боловсролоо эхэнд нь бич. Коллеж болон ахлах сургуулиа бичихээс гадна техник мэргэжлийн сургууль болон сургалт дамжаагаа мөн бич. Хэрвээ өгсөн зайнд нь бичиж багтахгүй бол нэмэлт хуудсан дээр нь бичиж болно. Эсвэл энэ талаар ажил олгогчоос асууж лавлах хэрэгтэй.

Тодорхойлолт нь мэргэжлийн түвшинд байх ёстой. Хэрвээ чи оюутан бол багшаасаа тусламж авч болно. Бүх тохиолдолд хүмүүсээс тусламж авахын өмнө зөвшөөрөл авах хэрэгтэй.

Эцэст нь гарын үсгээ зурахаа мартаж болохгүй. Өргөдлийн маягт дээр гаргаж болохгүй алдаанууд. Та өргөдлийн маягтыг бөглөхөдөө дараах байдлаар бичихгүй байхыг анхаарах хэрэгтэй. Өргөдлийн маягтын эхэнд “Сайн уу? Би танай ажилд орохыг хүсч байна. ” Г эсэн зүйл

бичсэн байдаг. Энэ нь таны дагалдах захианд тусах ёстой. Өргөдлийн маягтанд бичихийг шаардаагүй дээрх өгүүлдэрийг бичих нь буруу.

“Өргөдлийн маягт дээр бичиж багташгүй олон зүйл байна л даа. Гэвч тэр бүхний би ярилцлаган дээр гаргах болно. ” Энэ өгүүлбэрийг зарим хүмүүс өргөдлийн маягтын төгсгөлд бичсэн байдаг тул дээрх шаардлагагүй зүйлсийг бичих хэрэггүй юм.

Төрсөн газар гэсэн асуултанд Эмнэлэгт, 2-р амаржих газарт гэсэн зүйлс бичсэн байдаг. Энэ нь таны эмнэлэгт үү, гэртээ юу гэдгийг асуугаагүй гэдгийг анхаарнэ уу?

Ажиллаж байсан газруудын талаар асуултанд “ойролцоогоор 5-10 ”гэж бичсэн байдаг. Энэ

Page 148: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

148

нь млөн л нэг төрлийн алдаа юм. . “Надад энэ ажилд орох онцгой гойд хүсэл мөрөөдөл байхгүй ч гэсэн бөглөөд үзэхийг

хүссэн юм. ”гэж бичвэл таны талаар судлахаас шууд татгалзах болно гэсэн үг. Миний хийх дуртай зүйлс бол телевиз үзэх, компьютер дээр шатар тоглох, марк цуглуулах

зэрэг юм бичвэл мөн л сайн хариулт биш болов уу?

ЯРИЛЦЛАГАНД ХЭРХЭН БЭЛТГЭХ ВЭ?Та өөрийнхөө хүссэн ажилд орохоор анкет бөглөж CV-гээ явуулснаар ажлын ярилцлагад

дуудагдана гэдэг сайхан биш гэж үү? Ярилцлагад дуудагдана гэдэг чинь бараг л ажил орчихлоо гэсэн үгээс ялгаагүй. Яагаад гэвэл таны CV-н дээр таны бүхий мэдээлэл байгаа. та өөрийнхаа эзэмшсэн боловсрол, мэдлэг чадвар, ажлын туршлагуудаа нүэгийг ч орхилгүй бичсэн. Өөрөөр хэлбэл, ажил олгогчид өөрийгөө бусдаас илүү гэдгийг илэрхийлэх хангалттай мэдээлэл явуулчихсан учраас ярилцлага нэрээр ажил олгогчтой уулзаад өөрийнхөө тухай эх хэлээрээ ярих шиг амар зүйл гэж хаа байна. , тийм биш гэж үү? Гэвч тийм биш. Ихэнх хүмүүс дээрх шиг буруу ойлголттой байдаг. Мэдээж та ажлын ярилцлагын зорилгыг мэдэж байгаа нь гарцаагүй. Таныг илүү сайн судлах зорилготой. Гэхэдээ яагаад таныг сайн судлах ёстой талаар таньд дэлгэрэнгүй тайлбар өгье. Ажил олгогч таны анкет, CV-г уншиж судлаагүй биш судалсан. Таны өгсөн CV дээрх мэдээлэл таны өнгөрсөн үеийн мэдээллийг илүү дэлгэрэнгүй агуулдаг учраас таны хувийн онцлог, зан байдал, авъяас чадвар, ирээдүйд тухайн компанид хэр зэрэг баялаг бүтээж чадах оюуны нөөцтэй вэ гэдэг талаарх мэдээлэл агуулаагүй байдаг. Өөрөөр хэлбэл CV нь таны талаарх мэдээллийг зөвхөн цаасан дээр буулгаж, илэрхийлж болох нэг хэсгийг агуулдаг болохоос таныг хэн бэ гэдгийг бүрэн тодорхой илэрхийлэх боломжгүй байдаг. Олимпийн тоглолтод оролцож байгаа тамирчдын үзүүлсэн амжилтыг цаасан дээр бичээд харьцуулах юм бол бие биенээсээ бараг л ялгарахгүй бүгд л тодорхой шалгуур даваад ороод ирчихсэн дэлхийн дээд зэргийн сайн тамирчид байдаг. Гэхэдээ тэмцээний дараа бүгд олимпийн аварга болдоггүй тэдний дундаас хамгийн сайн нь л алтан медаль авдаг. Ажилд хүнийг сонгон шалгаруулж авах нь үүнтэй л адил. Анкетын болон ерөнхий мэдлэгийн түвшингийн сонгон шалгаруулалтын дараа шалгарсан хүмүүсийн анкет, CV-г дахин судлаад үзэхэд бүгд л мэргэжлийн ур чадвар, ажлын туршлага өндөр хүмүүс байдаг. Зөвхөн энэ мэдээлэл дээр үндэслэн хүнийг ажилд авдаг бол олимпод оролцож байгаа бүх тамирчдад алтан медаль өгөх ёстой болно. Гэвч энэ нь боломжгүй учраас олимпод тухайн төрлийн спортын нэг ангилалд нэг л тамирчин аварга болдог шиг ажил олгогчид тухайн нэг ажлын байранд нэг л шилдэг хүнийг ажилтнаар авахаас өөр аргагүй. Иймээс шилдгүүдийг улам цааш нь судалж хамгийн сайныг нь олж мэдэхийн тулд ажлын ярилцлагыг хийдэг. ярилцлагын зорилго нь ажил олгогчийн хувьд ажил горилогчийн CV дээрх мэдээлэл үнэхээр үнэн эсэхийг магадлах, одоогийн байгаа ур чадвараас нь гадна тухайн хүнд нуугдмал авъяас, чадвар байгаа эсэхийг нь судлан тогтоодог. Мөн ажил горилогчид тухайн байгууллага судлах, өөрт нь энэ ажил таалагдаж байгаа эсэхээ тодруулах боломжтой. Ажлын ярилцлага нь танд CV дээрх мэдээллээ амьдруулах боломж олгодог. Тиймээс ажлын ярилцлагаас “яанаа” гэж айлгүй харин ч та өөрийгөө бшрэн илэрхийлэх сайхан боломж олдлоо гэж сэтгэл өөдрөг нүдээр хараад дараах зөвлөмжүүдийн дагуу бэлтгэл хийгээрэй.

Ярилцлагад бэлтгэх зөвлөмжЯрилцлаганд ямар хувцастай очих вэ?Аятайхан хувцаслах хэрэгтэй. Жинс, футболка зэрэг нь таны ярилцагчид сайхан сэтгэгдэл төрүүлэхгүй. Албаны маягаар

маш нямбай өнгө даруу хувцаслахыг хаа сайгүй зөвлөсөн байдаг. Харин хувцаслаж байна гээд бүжгийн даашинз, өндөр өсгийт өмсвөл хасах оноо авч магад. Мөн хувийн ариун цэвэртээ анхаарах нь ойлгомжтой. Нүүрээ хэт будах, содон үнэтэй ус зэргийг бас саашаахгүй байх тал бий. Ярилцлаганд яаж хувцаслах нь чухам ямар ажлын байрны төлөөх ярилцлаганд оролцох гэж байгаагаас шалтгаална тухайн компани, байгууллагын ажилтнуудын хувцаслалтын талаар

Page 149: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

149

мэдсэн байхад гэмгүй. Залуусын гаргадаг том алдаа бол ярилцлагад хувцсандаа анхаарч бэлдээд бусад чухал асуудлыг орхигдуулдаг. Тиймээс ярилцлагад орж байгаа хүмүүс хувцас үс зүсэндээ л анхаарсан байдгаас бус өөрийнхөө үг хэл, санаа бодлоо анхаараангүй байдаг. Асуусан асуултанд эмх замбараагүй цэгцгүй хариулдаг. Өөрийгөө баахан магтдаг, хуучин ажлаа муулдаг, асуулт ойлгодоггүй гэх мэт нийтлэг алдаанууд ажиглагддаг. Та ярилцлаганд орохоосоо өмнө юу ярихаа төлөвлөхгүй бол ярилцлага тэр болгон амжилттай болоохгүй.

Ярилцлагад орох байгууллагаа судалсан уу?Ярилцлагад орохоосоо өмнө боломжийнхоо хирээр тухайн байгууллагаа судалж бага ч

гэсэн хэмжээний мэдээлэл авах нь зүйтэй. Та маш ухаалаг, зөв хариулт өгөхөд байгууллагын талаарх мэдээлэл ихээхэн тус хүргэнэ. Хэдийгээр мэдээлэл олох нь таниас хичээл зүтгэл шаардах боловч үүнийг хийхээс өөр аргагүй. Яг ямар төрлийн мэдээлэл танд шаардлагатай вэ гэвэл: байгууллагын зорилго, нэр хүнд, түүх, эрхэлдэг үзйл ажиллагааны чиглэл, үйлдвэрлэдэг бүтээгдэхүүн, үзүүлдэг үйлчилгээ, үйлчлүүлэгч, хэрэглэгч, ажиллагсадын тоо, санхүүгийн чадвар, ашиг орлог гэсэн хүрээг хамарч байвал болно. Мэдээлэ илүүднэ гэж байдаггүй. мэдээлэл хайх хамгийн хялбар арга бол интернетээр веб сайтыг үзэх. Хэрвээ веб сайтгүй бол Монголын мэдээллийн том веб сайтуудаар ороод хайлт хийж болно. Дараа нь сэтгүүл болон бусад мэдээллийн эх сурвалжуудыг ашиглахад илүүдэхгүй. Ялангуяа таны орохыг хүсч буй албан тушаал хийх ажилтай холбоотой мэдээллүүдэд илүү анхаарна уу? Хэрвээ байгууллагынхаа талаар хангалттай мэдээлэл олж авах боломж олдохгүй байгаа тохиолдолд салбарын тухай мэдээлэл цуглуул. Салбарын мэдээлэл нь компанийг бас илэрхийлж чадна. Яг сургуулийн шалгалтанд ордог шигээ асуух асуултанд бэлэн байх нь чухал.

Таныг ямар асуулт хүлээж байгаа бол? Мэдээж энэ маш чухал бэлтгэл байдаг. Таниас асууж болох нийтлэг асуултуудыг дараагийн зөвлөмжүүдээс уншаарай.

Ярилцлаганд хэзээ очих вэ? Амьсгаагаа дарж бага зэрэг тайвширах, үс зүсээ самнаж янзлах эсвэл бие засах газарт орох хугацаа хэрэгтэй. Бие сэтгэлийн хувьд тайван сууж орох гэж буй ярилцлагандаа анхаарлаа төвлөрүүлэх шаардлагатай. Иймд та ярилцлаганд 15 минутын өмнө ирж, нарийн бичигт нь өөрийгөө танилцуулж болох юм.

Ярилцлага хийх ямар орчин таныг угтах бол. Энэ бас нэгэн тодорхойгүй нөхцөл юм. Иймд та болж өгвөл ярилцлага болохоос өмнө ирээд үзчихэд гэмгүй. Мөн хэн гэдэг, ямар албан тушаалтай , хэдэн хүн таньтай ярилцах талаар бага зэрэг мэдээлэл олвол сайн. Энэ нь таны хүлээлтийг илүү бодит байдалтай ойртуулах тул таны сэтгэл зүйн бэлтгэл чухал нөлөөтэй.

Юу авч очих вэ? Та өөрий CV, резюме зэрэг материалуудаас 2-3 хувь бэлтгэж очих хэрэгтэй. Мөн тэмдэглэлийн дэвтэр, үзэг, өөрийн хүрээнд хийсэн судалгаа, асуултанд хариулах талаар бэлдсэн материал зэрэг шаардлагатай зүйлсийг бэлтгэж очихоо мартваа.

Яаж ярилцах вэ? Та яаж ярилцах талаараа цаг гарган өөртэйгөө юмуу, бусад хүнтэй жинхэнэ ярилцлаганд орж байгаа мэтээр өөрийгөө төсөөлж ярилцлагын дадлага хийх нь чухал. Дадлага хийснээр ярилцлагын үед сандралгүй байж өөртөө итгэлтэйгээр асуултанд хариулдаг. Ярилцлага хийж байгаа ажилтанд таны юу ярьж байгаа нь чухал ч яаж ярьж байгаа нь бүр чухал. Таньтай ярилцаж байгаа ажлтан таныг энэ ажлыг үнэхээр сонирхож байна уу, сэтгэл зүйн хувьд ууртай, сандарсан, тайван байна уу гэдгийг мэдэхийн тулд таны ярианы хурд, дууны чанга, сулыг чинь ажиглана. Ярилцах дадлагыг ажлын ярилцлага хийдэг эсвэл энэ талаар туршлагатай хүнтэй хамт хийвэл маш сайн. Ярилцлаганд орохынхоо өмнөх шөнө тайван байж гэртээ өнгөрүүлэх нь зүйтэй. Халуун усанд орж, ургамлын гаралтай цай ууж, хөнгөн хооллох нь таны биеийг хямраахгүй эрчтэй байхад чухал нөлөө үзүүлнэ. Унтахын өмнө хэт сэргээгч бодис орсон цай, ундаа уух нь шөнө амрахад саад болно. Архи, пиво мэтийг хэрэглэх талаар бодоод ч хэрэггүй. Болж өгвөл эртхэн унтах нь таны биеийг сайн амрааж хүний нүүрийг өнгөлөг цоглог болгодог. Өдар нь юу ч бэлдээгүй хэрнээ гэнэт ухаан орсон мэт шөнөжин сууж ярилцлагад бэлтгэнэ гэдэг тийм ч зөв санаа биш. Өглөө эртхэн босоод явах бэлтгэлээ хийгээрэй. Өглөөний цайнд юу идэх нь хамаагүй зүйл биш шүү. Урьд идэж байгаагүй

Page 150: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

150

эсвэл бие хямраахаар хүнсний зүйл хэрэглээд дэмий. Гэрээсээ гараад болж өгвөл цэвэрхэн таксинд суугаарай. Олон хүнтэй нийтийн тээврийн хэрэгслээр явбал таныг бухимдуулах зүйл зөндөө тохиолдлож болзошгүй. Тиймээс өөрийн эерэг эрч хүчээ хадгалахын тулд бусад хүнээс зайтай байх арга хэмжээ ав.

Ярилцлагын үед мөрдөх зарчим:Ярилцлага нь олон үе шаттайявагддаг. Хэдэн үе шаттай байх вэ? Гэдэг нь байгууллага

бүрийн өөрийн онцлогыг тусгасан ажилтан сонгон шалгаруулж авах бодолгоос нь хамаарна. Практикт нийтлэг байдаг ярилцлагын дараах үе шатууд бадаг. үүнд:

Ажилд тавигдсан шаардлагуудыг хангасан эсэхийг тодоруулах анхан гатны ярилцлага. Энэ ярилцлага нь тухайн ажилд тавигдсан ерөнхий шаардлагуудыг ажил горилогч бүрэн хангаж эсэхийг баталгаажулах зорилготой. Ярилцлага нь нүүр нүүрээ харж уулзсан эсвэл телефон утсаар хийх хэлбэртэй байж болно. Энэ үе шатанд хүний нөөцийн албаны ажилтан ярилцлага хийдэг.

Тухайн ажлыг гүйцэтгэх мэргэжлийн ур чадварыг нарийвчлан тодорхойлох буюу сонголт хийх шатны ярилцлага. Энэ ярилцлага нь тавигдсан шаардлагуудыг хэр өндөр хэмжэнд хангаж байгааг тодорхойлох зорилготой. Өрөөр хэлбэл шаардлагуудыг өндөр хэмжээнд хангасан ажил горилогчдыг шалгаруулна. Энэ үе шатанд хүний нөөцийн ажилтнаас гадна мэргэжлийн алба, нэгжийн менежер, удирдах албан тушаалын хүн ярилцлага хийнэ.

Эцсийн шийдвэр гаргах буюу ажил санал болгох шатны ярилцлага. Энэ ярилцлага нь эцсийн шийдвэр гаргаж ажил горилогчид ажил санал боүлгох зорилготой. Ажил горилогчтой ярилцах гол сэдэв нь цалин хөлс, хангамж байдаг. Энэ үе шатанд ямар ч албан тушаалын ажилтан ярилцлага хийж магадгүй бөгөөд ажилд авах эсэх талаар эцсийн шийдвэр гаргаж байгаа учраас ярилцлага хийх бүтээгдэхүүний тоо хэд ч байж болно.

Онцгой төрлийн ярилцлагууд. Зарим байгууллага нь сонгон шалгаруулалт хийх онцлогоосоо хамаараад олон ажил горилогчтой зэрэг ярилцлага хийдэг. Энэ ярилцлага нь олон тооны ажил горилогчдоос нь хэн нь удирдах авъяас чадвар илүү байна вэ гэдгийг харьцуулан харах боломж олгодог. Хэрвээ таныг ярилцлагын өрөөнд ороход урдаас чинь олон тооны хүмүүс таньтай ярилцахаар сууж байвал гайхах хэрэггүй. Та бүлгийн ярилцлагад орж байна гэсэн үг. Энэ хэлбэрийн ажлын ярилцлага нь хэнийг ажилд авах талаар эцсийн шийдвэр гаргахад илүү тохиромжтой байдаг. Энэ ярилцлагын туршид ярилцлага авч байгаа багийн гишүүн бүрээс танд асуулт ирэх бөгөөд анхаарлаа олон хүндээр бус асуулт асууж буй хүн дээр төвлөрүүлэх хэрэгтэй. Таны хийх хамгийн чухал үйлдэл бол тайван байхыг хичээх. Сандрах нь хамгийн муу зүйл.

Ярилцлагын явцад таны анхаарах зүйлс:o CV-нээсээ илүү байх. Ярилцлагын үед таны зорилго бол боломжийнхоо хирээр асуултад

зөв хариулах явдал юм. Ингэхийн тулд та өөрийгөө бэлдэх хэрэгтэй. CV-гээ амжилттай бичиж өөрийнхөө давуу талуудаа тодорхойлсон учраас та сонгон шалгаруулалтын эхний шатанд тэнцжээ. Одоо та өөрийгөө цаасан дээр биш бусдын өмнө өөрийгөө нээн харуулах учраас CV-нийхээ хэмжээнд байхуу эсвэл бүр илүү гарч өөрийгөө илэрхийлэх үү гэдгээ бодох хэрэгтэй. Ярилцлаг хийж буй ажилтан хүний CV-г асуултын ерөнхий загвар болгох учраас өөрийнхөө CV дээр бичсэн мэдээллүүдээ сайн тогтоох. Бичсэн зүйлийнхээ талаар ярилцахад бэлэн байх хэрэгтэй. Асуусан асуултанд тийм үгүй гэж хариулж болохоор байсан ч ийм маягаар хариулт өгдөггүй заавал тодорхой хэмжээгээр дэлгэрүүлж, болж өгвөл жишээтэй тайлбар хийвэл их сайн. Олон янзын ажил хийж байсан хүмүүс зарим ажлаа мартсан ч байж магадгүй. Гэхдээ та тэр ажлыг яагаад хийх болсон, тэр ажлаа яагаад орхиж байсан тайлбар өгөхөд бэлэн байх ёстой.

o Өөртөө итгэлтэй бай. Та ярилцлагад ирэхдээ уг байгууллага, компанийн тухай сонирхсон, бидний эрж байгаа ажилтан мөн байна гэхээр өөртөө итгэлтэй байгаарай. Золбоолог, итгэлтэй байдал тань олон хүн дотроос таныг сонгох гол үндэслэл болно.

Page 151: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

151

Мөн та олон талын мэдлэг, туршлагатай гэдгээ харуулах хэрэгтэй. Асуултад оносон үгээр хариулахдаа өөрийн резюме дээр бичсэнээсээ зөрүүлэв ээ. Таны ярилцагч гартаа таны резюмег бариад сууж байгаа шүү.

o Сандарч анхаарал төвлөрөхгүй тохиолдолд резюме дэх зүйлс байтугай өөрийн овог, нэрээ мартаж болзошгүй. Ярилцлагын өмнөх хэдэн минут бол: цамц минь үрчийсэн юм биш биз, тэгж асуувал би юу гэх билээ гэх зэргээр сэтгэл зовох үе биш. Харин анхаарлаа төвлөрүүлэх мөч гэдгийг санаарай.

o Ярилцагчийн нүд рүү хар. Энэ нь инээдтэй сонсогдож болох ч таны зорилгодоо хүрч санасан ажлынхаа суудлыг олж авахад тус болох юмны нэг. Хүний нүд рүү харж чаадахгүй эргэн тойрондоо хараа шилжүүлээд байгаа хүнд итгэх хүн ховор.

o Идэвх санаачилга гарга. Ярилцлаганд орж байгаа тул маш их сандарч тэвдсэн байгаа нь дамжиггүй. Гэхдээ нэг талын асуулт, нөгөө талын хариулт гэсэн уур амьсгалыг эвдэж та сонирхсон асуултаа тавьж, харилцан, ярилцах зэрэг санаачилгыг гартаа авч байвал зүгээр. Гэхдээ нэг их түрэмгий байна гэсэн үг биш л дээ.

o Харилцааны явцад зөв боловсон үг хэллэг ашиглан ярь. Хумсаа мэрэх, бохь зажлах, цаг руугаа харах, ширээ тогших гэх мэт анхаарал сарниулах хөдөлгөөн болон нүүрний хувирлаас татгалзан , цэх сууж, хянуур эелдэг байж, тод чанга дуугаар ярихгүй байхыг эрхэмлэ.

o Асуултуудыг сайн сонс. Хүмүүс тавьсан асуултыг өөрийнхөөрөө ташаа ойлгох хандлага байдаг. Мөн асуулт дуусахаас өмнө хариулж эхэлдэг нь буруу.

Таны ярианы агуулга дараах зүйлст төвлөрөх хэрэгтэй. o Өөрийн гаргаж байсан амжилт,шинэлэг санааг голчлон ярьж энэхүү ажлын байранд

орсноор яг ямар зүйлийг хийж байгууллагын ажилд хувь нэмэр оруулах боломжтойгоор тодорхойлуулна.

o Зарлагдсан ажлын байрны талаар маш тодорхой ойлголттой байж таны ур чадвар,туршлага,энэ ажлын байранд яагаад хэрэгтэй болохыг ойлгуулах.

o Ажилд авах үе шатны талаар асууж тодруулах.o Компанийн дотоод зохион байгуулалт, бизнес соёл гэх мэт зүйлсийн талаар асуух.o Хэн нэгэн ялангуяа өмнөх ажил олгогчийн талаар таагүй зүйл ярьж гомдоллож

болохгүйг сана.o Цалин хөлс, мөнгөний талаар асуухыг азна. Аливаа асуудалд өөрийн бус тухайн

компанийн ашиг сонирхлын үүднээс хандах.Ярилцлагад ороход гардаг 6 алдааТодорхой нэг сэдвээр ярилцахад өөртөө итгэлгүй байгаа үед доор дурдсан зүйлсийг анхаарч

алдаа гаргахгүй байх хэрэгтэй.Ярилцлагын үед сандарч тэвдэхЯрилцлагад орж байгаа ихэнх хүмүүс (нэр дэвшигч) зөвхөн асуулт хүлээдэг. Нэг хүн асуулт

тавьж бусад нь хариулж байгаа үед ийм төрлийн ярилцлага болдог. Бизнес ярилцлага нь хоёр хүн хоорондоо харилцан асуулт тавьж ярилцдаг. Ярилцлага авч байгаа хүнийг сэтгэл дундуур байлгахгүйн тулд нэр дэвшигч асуулт хүлээхгүй байх хэрэгтэй.

Өөрийн сул талаа сайн талаараа далдлахЯрилцлага авч байгаа хүмүүс өөрийн сул талыг хэлээч гэсэн асуултыг олон удаа асуудаг.

Энэ асуултад хариулахдаа би хангалттай боловсролтой хүн гэж хэлээд өөрийн сайн талуудаа эргүүлэн ярилцах нь ярилцлагын үед хэвшил болсон байдаг. Ярилцлага авч байгаа хүн энэ мэт ижил хариултыг магадгүй хэдэн зуун удаа сонссон байдаг учир ямар нэг оноо өгөхгүй. Танаас ийм асуулт асуухад хариулах хамгийн оновчтой хэлбэр нь та энэ салбарт өөрийн ямар чадварыг хөгжүүлэх хүсэлтэй байдаг тухайгаа ярих хэрэгтэй. Ярилцлага авч байгаа хүн таны сул талыг биш харин асуултад хэрхэн хариулж байна, өөрийгөө хэрхэн тодорхойлж байгаа зэргийг харж үнэлгээ өгөхийг хэлдэг.

Асуулт гаргахад алдаа гаргах

Page 152: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

152

Бүх л ярилцлага “Танд ямар нэг асуух зүйл байна уу” гэсэн асуултаар дуусдаг. Танд асуух асуулт байхгүй байх нь хамгийн муу, ямар нэг асуулт бэлдээгүй, сонирхохгүй байх нь бас нэг муу үзүүлэлт юм. Ярилцлага авч байгаа хүн таны бэлдсэн асуулт зэргээр танд дүгнэлт өгдөг. Ямар нэг ярилцлагын өмнө та өөрийн асуух 5 асуултыг бичиж бэлдэх хэрэгтэй.

Өөрийн талаар биш компаний болон судалгааны ажил ярихАжил хайж байгаа ихэнх хүмүүс өөрийн мэдлэг, дадал зуршил, туршлагын талаар өөрсдөө

судалдаггүй, дийлэнхдээ өмнөх хийж байсан компанийнхаа талаар ярьдаг. Таны туршлагын талаар асуултанд хариулахын тулд өөрийн авьяас, чадвараа тодорхойлох хэрэгтэй. Суурь мэдлэг, боловсрол, өөрийн чадварын талаар бэлтгэх нь чухал. Ярилцлагын үед өөрийн ямар нэг чадвар туршлагыг мартаж орхигдуулахгүй байхын тулд ингэж бэлтгэх нь чухал юм.

Гар утас асаалттай байхБид идэвхтэй нийгэмд амьдарч байгаа ч ярилцлагын үед гар утас дуугарах нь сайн зүйл

биш. Компани руу орохдоо гар утсаа унтраах хэрэгтэй.

АСУУЛТУУДЫН ЗӨВЛӨМЖТа ямар ч ажилд орохоор хүссэн тухайн байгууллагын хүний нөөцийн менежер, захирал, ер

нь хэн ч танаас ярилцлага авч магадгүй. Ийнхүү ярилцахдаа асуудаг нийтлэг асуултууд байдаг ба түүнд өгөх оновчтой товчхон хариултуудыг танд хүргэж байна.

1. Та өөрийнхөө тухай товч танилцуулахгүй юу?Ажил олгогч таны хариултаас дараах зүйлийг анхааралтай ажиглана.–Таныг товч намтраа ярих нь уу, эсвэл өөрийн давуу тал, мэдлэг чадвараа ярих нь уу?-Ур чадвар, туршлага мэргэжил, хариуцлага зэрэг гол зүйлийг ярьж байна уу?-Товч ойлгомжтой ярьж байна уу? Өөртөө хир итгэлтэй хүн бэ? гэх мэт.2. Бэрхшээлийг хэрхэн давж туулдаг, асуудалд хэрхэн ханддаг вэ?Энэ асуултад та өөдрөг хариулт өгөх хэрэгтэй. өөртөө итгэлтэй, тодорхой зорилготой,

хариуцлага хүлээх чадвартай, багаар хамтран ажиллаж чадах хүн л тийм хариулт өгөх тул танд +1 оноо л гэсэн үг.

3. Энэ ажил юугаараа таны сонирхлыг татаж байна вэ?Нэртэй том компанид мэргэжлээрээ ажиллах нь нэр төрийн хэрэг. Ажилд орж, амжилт

олохоор шийдсэн хүн өөрийг нь зохих ёсоор үнэлдэг байгууллагад чадварлаг хүмүүстэй хамт ажиллаж, сурч мэдсэн зүйлийнхээ үр өгөөжийг гаргах нь чухал юм гэсэн хариултыг өгөх хэрэгтэй.

4. Та яагаад манай байгууллагыг сонгосон бэ?Ярилцлага хийж байгаа хүнд энэ асуудлын талаар та үнэхээр хянуур бодож үзсэн гэдгээ

харуулах хэрэгтэй. Та CV-гээ зүгээр л ийш тийш нь тарааж байгаа биш харин яг орох хүсэлтэй байгаа газартаа хандаж байгаа бөгөөд тухайн байгууллагын зорилго амьдралын зарчимтай тань нийцсэн, хийж байгаа ажлынхаа төлөө сэтгэлээрээ ажиллаж чадах хэд хэдэн байгууллагыг сонгосон гэдгээ хэл.

5. Та ямар зорилготой вэ?Хэтийн зорилгыг дурдахын оронд өөрийн дунд болон ойрын үеийн зорилгыг ярьсан нь

дээр байдаг. Иьх холын ирээдүй бол тийм ч сониэ биш шүү дпээ. Жишээ:Миний хамгийн ойрын зорилго бол өсч хөгжиж байгаа компанид ажилд орох. Харин миний хэтийн зорилго уг орсон компани маань хэрхэн хөгжихөөс шалтгаална. Цаашдаа би өөрийгөө хөгжүүлж , өндөр хариуцлагатай албан тушаалд ыажиллахын тюөлөө байгаа.

6. Та ажиллаж байх хугацаандаа хэзээ хамгийн сэтгэл ханамжтай байсан бэ?Ярилцлага хийж байгаа хүн таныг хэрхэн идэвхжүүлж болохыг мэдмээр байгаа. Боломжтой

бол өөрийнхөө туршлагаас нэгийг хэлбэл их сайн. Ямар үед, ямар зүйл хийж байхадаа хамгийн сэтгэл хангалуун байсан бэ гэдгээс чинь ианы юу хүсдгийг тухайн хүн ойлгох болно. Жишээ би үйлчлүүлэгчидтэй шууд нүүр тулан уулзаж тэдний асуудлыг шийдэн хэрэгцээг нь хангаж байхадаа хамгийн сэтгэл хангалуун байсан.

Page 153: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

153

7. Та яагаад өөрийгөө энэ албан тушаалд тэнцэнэ гэж бодож байна?Өөрийнхөө давуу талыг ичиж зоволгүй шууд хэлэх боломж. Энэ асуултанд давуу талаа

зүгээр нэг дурьдаад зогсохгүй сонсож байгаа хүний итгэлийг төртөл хариулж сурах хэрэгтэй. Хэрэв намтараа тоочсон эсвэл дорой хариулт өгөөд байвал ажилд орох магадлал багасна.

8. Яагаад бид таныг ажилд авах ёстой вэ?Бас л өөрийгөө нээх сайхан боломж тухайн ажлыг хийхэд хамгийн хэрэгцээтэй байх

чадварууд танд байгаа гэдгээ дурьдаж, тодорхой жишээг татан баримттай ярих ёстой. 9. Таны сул талууд?Ухаалаг хүн өөрийн сул талынхаа тухай уртжагсаалт уншихгүй нь ойлгомжтой. Ихэвчлэн

ажилд ороход тустайг нь бодож “намайг ажилдаа улайраад гэр ороноо мартдаг гэж зэмлэдэг” эсвэл “ би өөртөө болон бусдад хэт өндөр шаардлага тавьдаг” гэх хариулт өгдөг. Энэ нь ч заримдаа зөв болж ярианы эвийг тааруулж эвгүй зүйлээс зугтдаг, өөртөө ашиигтайгаар эргүүлж чаддаг хүн байна гэж бодогдуулдаг. Ер нь сул тал гэсэн асуулт нь хамгийн аймшигтай асуултад тооцогддог. Энэ асуултад хариулахдаа өөрийн сул талыг үнэн шударгаар хэл. Дараа нь түүнийг хэрхэн хүчтэй талаараа нөхөн даван туулж чадахаа илүү дэлгэрэнгүй тайлбарлаарай. Хувь хүнийхээ мөн чанаруудыг хэлсний хэрэггүй харин өөрийн ажил хэрэгтэй холбоотой чадварууда тодорхой дэлгэх хэрэгтэй. Жишээ нь, бид харилцааны ур чадвар муутай. Гэхдээ үүнийгээ сайжруулах талаар байнга зүтгэл гаргадаг. Саяхан HUMMAN FORTIS компаний харилцааны сургалтанд суусан. Энэ нь надад их тус болсон гэх мэт.

10. Та яагаад өмнөх ажлаасаа гарсан бэ?Хэрүүл маргаан эсвэл өмнөх дарга, ажил онцгүй санагдаад, дампуураад гэх мэтээр мулж огт

болохгүй. Харин ч ухаалаг хүн өмнөх ажлынхаа сайхан зүйлийг дурьдаад, илүү сонирхолтой, өндөр цалинтай, мэдлэг чадвараа бүрэн ашиглах хүэлдээ хөтлөгдөөд гарсан зэргээр эвтэйхэн хариулна. Ажилгүй байсан ч эерэг аргаар үүнийг илэрхийлэхийг бодоорой. Жишээ нь бид хоёр ч удаагийн цомхотголын ард үлдсэн. Гэвч хамгийн сүүлд байгууллага маань ажилчидынхаа 20 хувийг цомхотгож би түүнд нь багтсан. Хэрвээ одоо ажиллаж байгаа бол ирээдүйн ажлаасаа юу хүсч байгаагаа хэлээрэй. Жишээ нь, би энэ байгууллагад 2 жил ажиллалаа. Харин одоо сайн баг, хамт олон бүрдүүлдэг компанид ажиллах шийдвэр гаргаад байна. Тийм байгууллагад ороод өөрийн хувь нэмрээ оруулахыг хүсэж байна.

11. Та яагаад ажлаа солихоор шийдсэн бэ?Ярилцлаганд орох үедээ өөр газар ажиллаж байгаа хүмүүст энэ асуултыг тавьдаг. 10 дугаар

асуулт шиг утгатай хариулт өгвөл зүгээр.12. Ажилд орох өөр санал авсан уу?Хэрэв байгаа бол өөр бусад саналуудын тухай дурьдаад яагаад энэ л ажлыг илүү сонирхож

буйгаа онцолвол ажилд орох магадлал тань өснө. “Ажил гэдэг чинь зөвхөн мөнгөний төлөө биш, таашаал авч байх ёстой шүү дээ тэгээд л энэ ажлыг сонгосон юм” гэх мэт.

13. Бусад компаниудын ярилцлагад хэр амжилттай орсон бэ?Энэ асуултаар тухайн компанид яагаад тэнцээгүйг мэдэхийг хүсдэг. Хэрэв та өрсөлдөгч

компанийх нь талаар ихэд сонирхсон гэдгээ эвтэйхэн ойлгуулж чадвал өрсөлдөгчрүүгээ явуулахгүй байхыг хичээнэ.

14. Ачаалал нилээд шаарддаг энэ ажилд таны хувийн амьдрал, ар гэр ямар байх вэ.

Page 154: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

154

Энэ асуултыг голдуу эмэгтэйчүүдэд тавьдаг. Хүүхэд гаргахгүй, нөхөрт гарахгүй байх зэрэг хэцүү шаардлага тавьдаг. Худлаа ярьсны хэрэггүй өөрийн тааллаар л хариулаарай.

15. Та 5 жилийн дараах амьдралаа хэрхэн төсөөлдөг вэ?Идэвх санаачилгагүй, ирээдүйгээ төлөвлөх чадваргүй хүмүүс “ёстой төсөөлж байсангүй,

бодсонгүй” гэх мэтээр хариулдаг. Харин амжилтад хүрэхийг зорьж байгаа хүн цаашид мэргэжлийнхээ ур чадварыг яаж өсгөх талаар төлөвлөж буйгаа ярих нь гарцаагүй юм.

16. Та манай ажилд орвол ямар өөрчлөлт хийх вэ?Санаачлагатай, нөхцөл байдлыг мэдэрдэг, үнэхээр тухайн ажилд орох гэж зорин зарим

нэг зүйлийг нь судалсан гэдгээ харуулж, хийх өөрчлөлтийхөө тухай ярьвал сайн. Гэхэдээ “танай суртчилгаа ойлгомжгүй, бүтээгдэхүүний давс шорвог, гадаад дизайн нь тааруу ” гэх мэт онцгүй хариулт өгч болохгүй. Та хэрвээ нөхцөл байдлын талаар хангалттай мэдээлэлгүй байвал мэдэмхийрч том дуугараад хэрэггүй.

17. Та манай байгууллагад ажилд орсноор юу хийж чадах вэ?Өөрийнхөө туршлагыг товчхон танилцуул. Жишээ банк санхүүгийн салбарт 5 жил

ажиллаа. Би байгууллагын мөнгийг хэрхэн хэмнэж болохыг сурсан. Танай байгууллагад энэ талаар өөрийн хувь нэмхээ оруулж чадна гэж бодож байна.

18. Таны чадварын талаар лавлаж асуух хүн бий юу?Энэ тохиолдолд өмнө нь хамтран ажиллаж байсан хүмүүс эсвэл өмнөх удирдлагынхаа утас,

хаяг, нэрийг шууд өгдөг байх ёстой. Ийм төрлийн мэдээллийг нуун дарагдуулах нь тухайн хүний талаар ам сайтай хүн байлаггүй эсвэл туршлага муутай гэдгийг шууд бусаар баталдаг.

19. Та хэдий хэмжээний цалин авмаар байна. “Хамгийн нийтлэг асуулт”Өөрийнхөө үнэ цэнийг мэддэгүй хүн бусдын зууш болдог гэдэг. Мэргэжлээ сайн мэддэг

өөртөө итгэлтэй хүн үнэ цэнээ сайн мэддэг учир өндөр цалин авахаар төлөвлөсөн байдаг. Авах цалингийнхаа хэмжээг буулгаснаас өсгөсөн нь хавьгүй дээр. Хэрвээ ажил олгогч цалингийн интервалаа хэлбэл танд хялбар байх болно. Гэхэдээ хэлэхгүй байж болно. Тиймээс та юу ч гэсэн ийм ажил дээр таны насны, тань шиг туршлагатай хүмүүс хэдийг авдаг вэ гэдэг талаар мэдээлэлтэй байх хэрэгтэй. Мөн та өөрөө хэдийг авбал зүгээр, хэдээс доош дэмий гэдгийг сайн тогтоогоорой. Нэг боломжийн хаиу бол “бид ойлголцож чадах байх та бүхэн над шиг хүмүүст ямар цалин өгдөг вэ” гэж хэлэх юм.

20. Бусад хүмүүс хийж чаддаггүй харин таны хамгийн сайн хийж чаддаг зүйл юу вэ?Та бусдаас юугаараа ялгаатай вэ. Туршлага, чадвар зан чанаруудаа илэрхийлж товчхон

тайлбарлах хэрэгтэй. Жишээ би IT-гийн талаар чадвар сайтай бөгөөд үйлчлүүлэгчтнй харилцахадаа сайн. Иймд би техник технологийн талаар үйлчлүүлэгчид маш сайн тайлбарлаж өгч чадна.

21. Танай дарга таны талаар ямар тодорхойлолт өгөх болДарга нар тань таныг өмнө яаж магтаж байсныг нэрэлхэлгүйгээр хэлэх хэрэгтэй. Өөрөөр

хэлбэл өөр хүний үгээр өөрийгөө магтаж болно. Жишээ манай дарга намайг хамгийн сайн дизайнер гэдэг. Надад дарга маань итгэж, найддаг байсан. Миний хөгжилтэй занд тэр дуртай.

22. Та амьтан байсан бол ямар амьтан байх байсан бол. Зарим ярилцлага дээр иймэрхүү сэтгэл зүйн асуулт асууж таны сэтгэх хурдыг шалгаж болно.

Хэрвээ та бүжин туулай гэвэл дэндүү зөөлөн харин арслан гэж хариулбал дэндүү түрэмгий гэж төсөөлөгдөж магадгүй. Та ямар хүн гэж харагдмаар байгаагаа тухайн байгууллагад ямар хүн хэрэгтэй байгаагаа харьцуулан бодож үзээрэй.

Ярилцлагын төгсгөлд мөрдөх зөвлөмжЯрилцлага өндөрлөлөөТа түүнд болон тэдэнд талархсанаа илэрхийлээд гарсан хэдий ч дараагийн өдөр нь түүний

нэр дээр талархалын и-мэйл эсвэл албан захидал явуулаарай. Энэ нь нэг талаар таны соёлтойг харуулахын зэрэгцээ уг хүн таны нэрийг санаандаа хадгалж байх нэг түлхүүр юм. Ямар асуултанд бодож байснаасаа илүү сайн хариулснаа тэсдэглэж дараагийн шатны ярилцлаганд

Page 155: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

155

ямар асуултанд илүү сайн хариулахаа тэмдэглэх хэрэгтэй. Ярилцлагын үеэр тохиролцсон зүйлс байгаа бол тэмдэглэх нь чухал юм. Мөн дараагийн шатны ярилцлагад танаас асууж ярилцсан зүйлсийг дахин лавлах магадлалтай. Иймд та асуусан асуултанд ямар хариулт өгсөнөө ч сайн мэдэж байх нь чухал тул тэмдэглээд авахад илүүдэнхүй юм. Учир нь таны хариулт дахин нотлогдох ёстой бөгөөд ингэснээр ярилцлага авагч үнэн хариулт өгсөн эсэхийг шалгаж байгаа хэрэг юм. Хамгийн сүүлчийн ярилцлагын дараа та энэ ажилд ормооргүй санагдвал энэ талаар ажлын ярилцлага хийж буй ажилтанд хэлэлгүй тухайн ажлыг санал болготол нь хүлээж сайн тунгаан бодох хугацаа өөртөө олгохыг хэрэгтэй. Ажил нь хүний амьдралд маш том орон зай эзэлдэг учираас чухал шийдвэрийг богино хугацаанд гаргах нь тийм ч сайн зүйл биш. Ажлын саналыг эргэцүүлэх дор хаяж 24 цаг хүсэх хэрэгтэй. Санал хүлээн авмагц зөвшөөрөх нь хожим харамсахад хүргэж болзошгүй бөгөөд санал нийлэхгүй зүйлс нь байх магадлалтай тэр үед хожимдсон байх вий. Ажлын саналыг зөвшөөрч хүлээн авахаас өмнө гэр бүл найз нөхдөдөө зөвлөхөө мартуузай.

АЖИЛД ОРОХОД ХЭРЭГ БОЛОХУЙЦ ХУУЛЬ, ЭРХЗҮЙН МЭДЛЭГАжилд ороход шаардлагатай хууль эрх зүйн мэдлэгийн санд тань дараах зөвлөгөөг өгөх

хэрэгтэй гэж үзлээ.o Та аливаа байгууллагад ажилд ороход тань ярилцлага хийдэг. Энэхүү ярилцлаганд таны

хийх ажил үүргийн онцлогтой холбоогүй дараах асуултууд таарвал та харицлдахгүй байх эрхтэй юм. Жишээ нь: Хувийн амьдрал, үзэл бодол, намын харъяалал, гэрлэсэн эсэх, жирэмсэн эсэх, шашин шүтлэг зэрэг. Хэрэв танаас дээрх хувийн шинжтэй асуултуудыг тавибал та ярилцлагатай холбоотой ямар нэгэн чухал асуулт тавихыг ярилцлага авагчид тойруу замаар сануулж болох юм. Харин үүнийг ойшоосон шинжгүй байвал та ярилцлагаа дуусгах хэрэгтэй. Учир нь та иймэрхүү байдлаар компаниа удирддаг хүнтэй хамтран ажиллах сонирхол төрөхгүй л байх болов уу?

o Та хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа дараах зүйлсийг тохирох хэрэгтэй. Үүнд: албан тушаалын нэр, албан тушаалын буюу үндсэн цалин, гүйцэтгэх ажил үүрэг, хөдөлмөрийн нөхцөл зэрэг. Хэрэв эдгээрийн аль нэгийг тохироогүй хөдөлмөрийн гэрээ байвал хүчин төгөлдөр бус байдаг.

o Оюутан та хараахан насанд хүрч бие даан хөдөлмөрийн гэрээ хийх насандаа хүрээгүй бол эцэг эх асран хамгаалагчийн зөвшөөрөлтэйгөөр хөдөлмөрийн гэрээг хийх боломж байдаг. Энэ тохиолдолд та 7 хоногт 40 биш 30–36 цагийн ажиллах нормтой бөгөөд заавал эмнэлгийн шинжилгээнд хамрагдаж ажилд орох боломжтой. Мөн насанд хүрээгүй хүмүүсийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт, насанд хүрээгүй хүний өргөх зөөх ачааны хэмжээ ямар байдаг зэрэгтэй танилцаж болох юм.

o Та ажилаа солих болоход өмнөх хөдөлмөрийн гэрээг нэг жил магадгүй үүнээс их, бага ямар ч хугацаагаар хийсэн байж болох юм. Гэхдээ энэ хугацаанд гэрээгээ цуцлаж болохгүй гэсэн үг биш юм. Ихэнх тохиолдолд хүмүүс гэрээ хийчихвэл ажлаасаа гарч болохгүй бол яах вэ гэсэн бодолтой хөдөлсөрийн гэрээ байгуулахгүй ажилдаг. Харин хуулинд заасны дагуу та хөдөллмөрийн гэрээгээ цуцлах саналтай байгаа бол ажил олгочидоо өргөлөө өгч 30 хоногийн хугацаанд ажилаа хүлээлцүүлэн өгөөд гарч болох юм. Та хөдөлмөрийн эрх зүйн талаар илүү их мэдээлэл шаардлагатай бол дараах эх үүсвэрүүдээс нарийвчлан судалж болох юм.

Хөдөлмөрийн эрх зүйн сурах бичгүүд:www.legаlinfo.mn Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульwww.mswl.pmis.gov.mn Нийгмийн Хамгаалал, Хөдөлмөрийн Яамwww.ndaatgal.mn Нийгмийн даатгалын ерөнхий хуульwww.labor.mn Хөдөлмөр халамж үйлчилгээний төвwww.cmtu.mn Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо

Page 156: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

156

БОЛОМЖИЙН БАГАЖ /зөвлөмж/Оюутан цаашид гадаадын их, дээд сургууль, коллежуудад тэтгэлэгтэйгээр суралцах

хүсэлтэй бол зайлшгүй хийдэг нэг алхам бол эссэ бичих байдаг. Таны бичсэн эссэгээр таныг хэн бэ гэдгийг мэдэж авдаг. Тиймээс та өөрийгөө зөв ойлгуулж чадах эсэх нь эссэгээ хэрхэн бичсэнээс шууд хамаарна.

Ингээд эссэ бичихэд анхаарах, мэдэхэд илүүдэхгүй зарим зөвлөмжийг танд хүргэе. 1. Асуултанд хариул: Таны бичсэн эссэ дүрэм, гаргасан санаа хэдий сайн байвч яг асуултын

дагуу хариулаагүй, гол зүйлээ дурдаагүй бол өндөр оноо авах боломжгүй юм. Хэрвээ асуулт таны бодол санааг асуусан бол зөвхөн өөрийн бодол санааг бичихээс бус бусдын санаа бодлыг хуулабарлах эсвэл тайлбарлаж болохгүй гэдгийг анхаараарай. Харин бусдын санаа бодлын тухай асуусан бол өөрийн санаа бодлоо бүү дурд. Өөрөөр хэлбэл, асуулт яг юу асуусан, түүний дагуу л хариулт өг.

2. Богино энгийн өгүүлбэрүүдийг ашигла: Хамгийн гол нь ярвигтай санааг энгийн өгүүлбэрээр илэрхийлэх. Ингэж чадаж байвал та сайн бичиж байгаа хэрэг. Тэгээд ч энгийн өгүүлбэрүүд их байх тусам дүрмийн алдаа гарах нь бага болно.

3. Эхлэл, дунд, төгсгөл хэсэгтэй байх ёстой: Бичсэн эссэнд тань эхлэл буюу оршил, бие хэсэг, дүгнэлт гэсэн 3 хэсэг заавал байх ёстой. Энэ бүтэц нь таны бодол санааг цэгцлэхэд туслах бөгөөд уншиж буй хүн ойлгоход хялбар байх болно.

4. Бодол санаагаа зөв газар байрлуул: Өөрөөр хэлбэл, эхний догол мөрийн эцсийн өгүүлбэрт өөрийн бодлоо бичнэ. Үүнийг бичихгүй бол оноо алдаж мэднэ.

5. Гол санаагаа оновчтой илэрхийл: Догол мөр бүрийн эхэнд гол санаагаа бичиж бай. Харин дараа нь тайлбар, жишээгээр баяжуул.

6. Эхлээд, дараа нь, эцэст нь: Эдгээр дарааллыг ашиглах нь санаагаа зөв илэрхийлж, шалтгаануудыг дурьдахад тусалдаг. Гэхдээ зөв газар нь хэрэглэхгүй бол том алдаанд тооцогдоно.

7. Холбоос үгээр өгүүлбэрийг хэзээ ч бүү эхэл: Англи хэлэнд холбоосыг өгүүлбэрүүдийг холбоход ашигладаг болохоос хэзээ ч өгүүлбэр эхлэхэд ашигладаггүй.

8. Цэг таслалыг хэрхэн ашиглах талаар суралцах хэрэгтэй: Цэг, таслалыг зөв хэрэглэх нь таны бичих ур чадварыг илтгэх нэг шалгуур юм. Буруу хэрэглэсэн таслал өгүүлбэрийн утгыг алдагдуулдаг бол зөв хэрэглэсэн таслал өгүүлбэрийг амилуулж, ойлгоход илүү дөхөмтэй болгоно.

9. Эргэлзсэн өнгө аясыг бүү оруул: Та нэгэнт эссэ бичиж байгаа тул өөртөө итгэлтэй байж, санаагаа шууд илэрхийлэх хэрэгтэй. Учир нь таны бичсэн зүйлийн дүрэм, агуулга нь зөв эсэхийг шалгахаас бус, худал зүйл, үнэн зүйл бичсэн эсэхийг шалгахгүй. Тиймээс өөрийн санаагаа эргэлзсэн байдлаар бүү илэрхийл.

10. Transitional, words phrases-ыг ашигла: Энэ нь өгүүлбэр, эссэг ойлгоход амар болгодог. Жишээ нь First of all…, in addition…., More importantly …., in closing…, in conclusion … гэх мэт.

Түгээмэл алддаг үгнүүдийг тархиндаа тогтоогоод аваарайЭссэ бичиж буй хүмүүс дараах үгнүүдийг алдаж бичих нь түгээмэл ажиглагддаг. Тиймээс

эдгээр үгнүүдийг сайн тогтоож аваарай. Account – “Acount”Believe – “belive”Intelligent – “intelligent”Process – “proces”Really – “realy” Responsible –“ responsable”Spelling –“ speling”Their – “ther”

Page 157: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

157

Yourself – “ your-self”

Эссэ бичих агуу бөгөөд санаанд оромгүй долоон сануулга

1.Таны эссэг Олимпийн шүүгчид дүгнэхгүйЭссэ бол гараагаа арван оноотой эхлээд, алдаа гаргах бүрт оноогоо хасуулдаг Олимпийн

усан сэлэлт, эсвэл уран гимнастикийн үзүүлбэр биш.Эссэг гартаа улаан үзэг барьсан харгис шүүгч бус, сэтгэл догдлуулсан мэдээллийг хүлээж

буй багш профессор уншина. Энэ хүн эссэний тань сэдэвт бус, харин таны тухай сэтгэгдэлээ тархиндаа бичиж, дүгнэлт хийх бөгөөд бүр ихдээ “энэ залуу надад үнэхээр таалагдаж байна” хэмээн уулга алдана.

2.Танд нэг гоц санаа байх ёстойЭнэ нь эхний зөвлөгөөнөөс урган гарна. Эссэг уншигч хүн асуултын дагуу гол санааг хэр

гаргасан эсэхийг мэдэхийн тулд маш хурдан уншдаг. Иймд та мянга түмэнтээ таарах /бөх барилдах нь намайг анхаарлаа төвлөрүүлэхэд сургасан, эмээгийн үхлээс болж арц үнэртдэг болсон, би бусдад тус хүргэхийг хүсдэг учраас эхлээд өөртөө туслана/ санааг давтсан л бол хэдий сайн цэгцтэй бичигдсэн ч олигтой үнэлгээ авахгүй л болов уу. үнэндээ, дэвшүүлсэн санаагаа хэт чамирхаж илэрхийлвэл тэр нь их нуршсан болдог.

3.Гол санаа тань өөриймсөг бөгөөд нүсэр биш байх ёстой“Том сэдэв”-ээс аль болох зайлсхий. Ойрхи Дорнод дахь энх тайван, экологи, иргэний

эрх ба хүний ерөнхий зан төрх гэх мэт илэрхий нүсэр гарчигаас гадна “ёс суртахуун”-аар жонхуудсан том санааны олон зуун жижиг хувилбаруудаас болгоомжлох хэрэгтэй. Өөрийн гэсэн, агуулга төгөлдөр, анхны санаагаа хадгалсан байвал санаа тань тод томруун болно. Ёс суртахууны асуудал хөндөн ярих гэж байгаа бол санаанд оромгүй, өвөрмөц бөгөөд өөртөө тохируулсан байдлаар бичих хэрэгтэй.

Амжилтгүй санаа: Намайг хөдөө байхад нагац ах Галсан маань үгүй болсныг эцэг, эх маань дуулгахад би тэрээр хичнээн энэрэнгүй, өгөөмөр хүн байсныг дурсан санасан.

Арай илүү хувилбар: Нагац ах Галсанг нас барах үед эцэг, эх маань надад анх нас бие гүйцсэн хүн шиг хандсан юм. Тэгэхэд би хөдөө амарч байсан ба тэд намайг оршуулганд явуулахаас амрах нь дээр биз гээд хоёр долоо хоногийн дараа л сая тэрхүү гунигт мэдээг дуулгасан юм.

Сануулга: Зөв хувилбар бол, яриа нагац ах Галсангийн тухай бус /тэр эссэний гол агуулга биш шүү дээ/, таны тухай өрнөх ёстой. Иймд та аль болох тодорхой хүрээнд өөрийн тухай өгүүлэн бичвэл зохино. Ийнхүү бичихдээ багшид чухам хэн болох, бие даасан болон өсөн дэвших тэмүүлэлтэй эсэхээ илэрхийлнэ. “Жинхэнэ” өгүүлэгдэхүүн нь нагац Галсан ч биш, эцэг, эхтэйгээ маргасан тухайд ч биш, харин таны өсөн хөгжих хүсэл тэмүүлэл, чадвар дэвшлийн тухай юм.

4. үлгэр-1: Сул чөлөөтэй бай, бүү тэвдБагш профессорууд танд олонтаа зөвлөх боловч та ямарч дасгал, сургуулалтгүй бол ханын

зураг зурах зураач эсвэл кинонд тоглох жүжигчин адил балмагдана. Ер нь зурах, жүжиглэх нь хүн бүр хийж чадах зүйл мэт боловч бэлтгэл, сургуулилтгүйгээр барахгүй ажил. Бичих ч бас үүнтэй мөн адил. Та өөртөө итгэлтэй болсон нөхцөлд л тайвширч чадах тул хэд хэдэн ноорог бичиж, мэдлэгтэй хүнээс зөвлөгөө авсаны дараа л сая сэтгэл өег болно гэсэн үг.

5. үлгэр-2: Сул чөлөөтэй бай, бүү тэвдТа өөрөө чухам хэн бэ? Бид өөрсдөө бие хүний хувьд олон төлөөлөл, хэсэг болдог.

Тухайлбал, гэр бүлийн хувьд нэг, найз нөхдийн хувьд нэг, албан ёсны үйл явдалд нэг, мөн ганцаардсан үедээ бас нэг өөр бие хүн болдог. Найзуудтайгаа тэнэглэн тоглож байхад тань

Page 158: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

158

авхуулсан болон ахынхаа хурим дээр хамгийн аятайхан гарсан хоёр зургийн алийг нь багш илүүд үзэх бол. Та стратегийн шийдвэр гаргах хэрэгтэй. Та эдгээрийн аль нэг дүрийг сонгож, сайтар боловсруулан танилцуулах ёстой. Энэ бол амжилтад хүрэхэд хамгийн дөхөмтэй. Таныг хийж буй ажилдаа махруу, онцгой хүн гэдгийг харуулах дүрийг сонгоно гэсэн үг юм.

6. Хайр дурлал бол хамгийн чухал нь биш ч, нэгэнт танд байгаа бол түүнийгээ гээж болохгүй

Ямар ч сэдвээр эвтэйхэн бичиж болох боловч, хамгийн их сэтгэгдэл төрүүлэхүйц сэдвийг сонго. Эргэлзээ бус хүсэл эрмэлзлэлийнхээ тухай бич. өсвөр насныхны зовинол, ичгүүргүй явдлууд багш хүнд тун залхмаар байдаг тул үүнээс зайлсхийх хэрэгтэй.

Та ямар нэг зүйлд сэтгэл татагддаг бол тэрхүү сэтгэл, итгэл үнэмшлээ тодорхой илэрхийлэн бич. Бага дүүдээ тэгтлээ хайртай биш бол яагаад гэдгээ мөн л хошигнол, сонирхолтой яриа, түүх, болсон явдал зэргээр тайлбарлан эссээн дээр өөрийн тухай аливаа чухал мэдээллийг хүргэж чадвал багшид үнэлэгдэх боломж тань төдий чинээ нэмэгдэнэ.

7. Эссэ бичигчдийн ховор хэрэглэх хоёр үр нөлөөтэй хийгээд чамирхуу хэрэгсэл Харилцан яриа, ишлэл

Тааруухан хувилбар: Миний морин хуурын багш, ноён Цогнэмэх зөвхөн морин хуур тоглохыг заагаад зогсохгүй амьдралд хэрэгтэй олон зөвлөгөөг хичээлээрээ өгсөн юм. Түүний ярих чадвар нэг их сайнгүй бөгөөд байгаа байдал нь хуучинсаг боловч би түүнийг үргэлж санах болно.

Илүү хувилбар: “Идэр ээ, чамайг морин хуурынхаа ард суун одоо л эхэлж байна гэж бодож байхад чинь бусад хүмүүсийн хувьд концерт аль эрт эхэлчихсэн байдаг. Тиймээс зөв сууж сур” гэж Цогнэмэх гуай хэлдэг. Тэр бүр анхныхаа өдөр л түүний араас өөр хоорондоо шивнэн “Цогнэмэх бөмбөг” гэж дуудахгүй байхыг сануулж билээ. Гэвч бид яаж тэсэх вэ дээ. Бид шоолон ярилцдаг ч түүнийг хүндэтгэж бас эмээдэг байсан.

Сануулга: Эссэний бичилтэд ноён Цогнэмэх мууртай байсан гэдгийг дагнан өгүүлбэл утга төгс болж үл чадна. Хоёр дахь бичилт түүний дутагдал биш, иш татсан зүйлээр илүү байгаа тул зохиогч буюу Идэрийн тухай ойлголт өгч, түүний талаар аятайхан сэтгэгдэл төрүүлж байна.

Уншигчийн сонирхолыг татна гэдэг бол эссэ бичигчийн бараг хамгийн гол зорилго, нууц түлхүүр нь юм. Танд илүү хувилбар хэмээх гарын авлагын адил бичих нь амаргүй. үүнийг их сургуулийн профессорууд ч тэр бүр чаддаггүй. Гагцхүү ингэж бичихийг хичээж, эссэндээ гол дүрийн үгийг олж иш татвал өөрт тань тустай.

Жишээ: Эдгээр өгүүлбэрийн аль нь илүү вэ?А. Би тэн хагаст нь дархан цаазтай, нөгөө хэсэгт нь томоохон эдлэн газар бүхий

байшингуудтай том хотын захын нэгэн дүүрэгт суудаг.Б. Би Бостноос 15 бээрийн зайтай орших Массачусетс муж улсын байгалийн үзэсгэлэнт

дархан цаазат, хагас хэсэг нь хувийн эзэмшилд хамаарах эдэлбэр газар бүхий Линколны эдлэнд амьдардаг.

Сануулга: Хоёр өгүүлбэрийн Б нь арай илүү байна. Учир нь уншигчид хотын нэрийг сонирхох нь гарцаагүй. Америкийн агуу туужийн муу хувилбарт гардагийн адил “Миний аав том хотын том пүүст ажилдаг” гэж бүү бич. үүнийхээ оронд Миний аав Вашингтон дахь “Арнолд ба Портер” хэмээх хуулийн том фирмд ажилладаг гэх нь дээр.

Мэдээж аливааг хэт дэлгэрүүлэн бичихэд аюул бий. “Хуулийн том фирм” гэдгийг “340 гишүүнтэй, 12 хотод салбартай /та хотуудыг нь нэрлэж болно/ хуулийн фирм” гэж болно л доо. Гэхдээ ийм хэт дэлгэрэнгүй мэдээллийг эссэнд оруулах нь тун ховор юм.

Оюутан танд амжилт хүсье!

Шилдэг лектор, сэтгэл зүйч Ж.Гэрэл

Page 159: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

159

“Хүн байхын учир” Хүн байхын учир байгаа бол хүн байлгахын учир гэж бас бий. Хүн бол байгалийн амьтан,

байгаль нийгмийн амьтан, хөдөлмөрийн амьтан. Хүнд хамгийн ойр байдаг 3 хүн байдаг. 1. Эцэг эх: Найз нөхөд, үр хүүхэд бүх хүн чамаас урваж болох ч эцэг эх бол хэзээ ч

чамаас урвахгүй хүмүүс байдаг. 2. Эмч: Хүн бол ясан дээр тогтсон мах, оюун ухаан дээр тогтсон арьс мах, саруул ухаан

дээр тогтсон арьс мах. 3. Сэтгэлзүйч, Нийгмийн ажилтан: Хүнд харагддаггүй 3 зүйл бол хамгийн жижиг,

хамгийн хурдан, хүний сэтгэл. Хүн бол хайр сэтгэл, итгэлээр бүрдсэн сонирхлын амьтан. Бид энэ ертөнцөд яах гэж ирсэн

бэ? Учир нь хүн төрөлхтөний мэдлэгт нэмэр болох гэж ирсэн. Хугацаа томилолттой энэ ертөнцөд ирсэн болохоос дураараа дургих гэж ирээгүй. Хүнийг чимдэг 3 зүйлд хэр хэмжээ хязгаар, сэтгэлийн амар амгалан (аз жаргалыг эзэмших), шуналгүй байх орно.

Сэтгэлийн амар амгалан=сайн хүн, сайн үйлс. Сайн хүн гэж дэргэд нь байхад сэтгэл амар байж болох хүнийг хэлдэг. Шударга хүн гэж шударга бус явдал тохиолдоход тойрч гардаг хүн. Амьдрах цорын ганц гарц бол шударга явдал. Шударга чанар, нинжин сэтгэлгүй бол хүн биш.

Нинжин сэтгэл-Зөөлөн сэтгэл-Эхийн сэтгэл. Шуналтай учир хүн чанар алдагддаг. Хүн чанар нь хүний зовлонг ойлгох. Бид газар дэлхий дээр хэрэглэж байгаа зүйлээсээ нэгийг нь ч авч одохгүй. Учир нь шударга чанар, нинжин сэтгэлээ нөгөө ертөнц рүү авч оддог. Хүн байхын учир хүн муу хэлэхгүй байх ёстой. Хүн муулж байгаа бол чи муу хүн. Сайн хүнийг муулж буй бол тэр хүн чамаас 1% илүү, муу хүнийг муулж буй бол чи түүнээс дор бүр муу хүн.

Уураа барьж сур. Учир нь: • Уураа барина гэдэг амар амгалан болгодог. • Хүчтэй нь амьдарч байгаа бус амьдарч байгаа нь хүчтэй • Арсланг дийлсэн хүн хүчтэй бус уураа дийлсэн хүн хүчтэй. • Уурласан хүн харанхуй болдог. Инээд 3 янз байдаг. Нэгд хүүхдийн үнэн үг, хоёрт хошин шог тоглолт, гуравт ухаарал

хайрласан үг. Хүн амьтнаас ялгаатай нь инээд. Инээж байгаа хүний нүд нь мандаж, бие нь гэрэлтдэг. Хүн байхын учир нь ажилдаа амжилт гаргахгүй байж болно, хийх юмаа хийж чадахгүй байгаа нь ичгэвтэр.

Хүнд зөвөлгөө өгөх хамгийн хялбар ажил. Хамгийн хүнд ажил бол өөрөө өөрийгөө ялах юм. Өөрөө өөрийгөө өөрчлөх нь хамгийн хэцүү. Өөр хүмүүстэй өрсөлдөхдөө доорх 3 зүйлийг хийдэг. Үүнд:

1. Атаархал 2. Хуурах байдал 3. Худал мэдээлэл Өөрийгөө өөрчлөхдөө насаа бүү бод. Нас бол зөвхөн тоо. Сайн хүн гэж буян заяатай хүн.

Улс орны хөгжлийг дундаж наслалт, орлогын түвшин, боловсролын түвшингээр тодорхойлдог. Амны билгээс ашдын бэлэг гэлцдэг. Хөгширлөө гэж бодсон өдөр хөгширсөн байдаг. Үхнэ гэж хэлсэн өдөр үхсэн байдаг.

Сайн зүйлийг их ярьвал муу зүйл алга болно. Байнга цаг барих хэрэгтэй. Хүнд одоохондоо үнэгүй байдаг 3 зүйлд:

1. Агаар 2. Цаг хугацаа 3. Би өөрөө өөртөө

Оюутан дүү нартаа сэтгэлийн түвшинг хүсье!Шалгалтын үеэр яаж стресст орохгүй байх вэ?

Оюутан, суралцагчид төгсөлтийн шалгалтаа өгөх гээд хамгийн их ачаалалтай байдгаас үүдэн шалгалтын үеэр багагүй стресст ордог. Сайн дүн авах, эцэг эхийнхээ урмыг хугалахгүй байх, найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй байх гээд олон зүйлийн улмаас стресс бий болдог.

Page 160: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

160

Стресс нь сөрөг бодлуудыг үүсгэдэг. Гарч болох бүх муу үр дүнг бодох нь хүний хүч чадлыг хүлж орхидог буюу хүн бүх хүч чадлаараа ажиллаж чадахаа болидог гэсэн үг.

Стресс бидний мэдлээс гарах үед эрүүл мэндэд хор учруулж эхэлдэг:• Идэвх буурна• Бие болоод сэтгэлийн хувьд зовлонд унаж, ядарч сульдана.Стрессийн шинж тэмдгүүд:Идэвхигүй болох: төвлөрч чадахгүй байх, ой тогтоолт муудах, мэдээллийг дүгнэх, хүлээж

авах чадвар муудахБиеийн хувьд гарах өөрчлөлтүүд: толгой, хэвлийгээр өвдөх, зүрх хүчтэй цохилох, хөлрөх,

чичрэх, дотор муурайрах, булчин чангарахМэдрэлийн хувьд гарах өөрчлөлтүүд: сөрөг бодлууд бий болох, өөрт итэлгүй болох, нойр

хулжихТэгвэл оюутан танд шалгалтын үеэр хэрхэн стресст орохгүй байх талаар зөвлөе.1. Цагаа ухаалгаар төлөвлөХичээлийн жилийн турш хичээлээ цаг тухайд нь хийж яв. Ихэнхдээ оюутан, сурагчид

хичээлээ цаг тухайд нь унших бус яг шалгалтын өмнө бүгдийг нь уншдаг. Энэ нь нэг зэрэг их хэмжээний зүйл уншихад хүргэснээр таныг стрессд оруулна. Тиймээс хичээлээ цаг тухайд нь уншиж явах хэрэгтэй.

2. Гарч болох алдааг үл хайхран айдсаа ял• Сайн бэлд• Цагийн хуваарийн дагуу ажилла• Найзуудтайгаа хамт бэлд, бие биесээ шалга•Аль болох мэдсэн зүйлсээ бусдад тайлбарлаж ярь.3. Бодлоо бусадтай хуваалцБолж өгвөл шалгалтынхаа талаар эцэг эх, гэр бүлийнхэнтэйгээ ярилц. Шалгалт хэр зэрэг

хүнд болох, хэрхэн бэлдэх гээд санааг чинь зовоож байгаа асуудлаа тэдэнтэй хуваалц. Ядахдаа л тэд таныг хүнд шалгалт өгж байгааг мэдэг.

4. Төсөөл. Айдсаа ял.Төсөөлөх нь бодол санааг ятгах сайн арга. Хэрвээ та илтгэл тавьж шалгалт өгөх бол

амжилттайгаар илтгэл тавьж байна гэж төсөөл. Хэрвээ та төсөөлөлдөө айдсаа давж чадвал амьдрал дээр бас давж чадна гэсэн үг.

5. Унтаж амарШалгалтандаа бэлдэж байна гээд шөнөжин суух явдал байдаг. Үнэндээ шөнө тархины үйл

ажиллагаа мууддаг тул таны уншсан бүхэн маргааш нь толгойд чинь байх нь ховор. Өглөө толгой сэргэг байдаг учраас эрт унтаад эртхэн босож унших нь илүү дээр.

6. Сурах орчноо сайн бүрдүүл• Хичээл давтах үед орчин тойронд дуу чимээ бага, тод гэрэлгүй байх нь тааламжтай• Өрөө цэвэр агаараар дүүрэн байх• ТВ, радио, утсаа унтраа• Бусад бодлуудаа хая7. Мэддэг зүйлсээсээ эхлэн хийШалгалт эхлэх үед заавал эхнээс нь хийх гэлгүй мэддэг зүйлсээсээ эхлэн хий. Энэ нь таныг

итгэлтэй болгосоноор хүнд асуултуудыг хялбархан давна. 8. Өөрт саад болох хүмүүсээс хол бай.Олон хичээл дээр унасан, эсвэл байнга үглэж, шалгалтанд муу дүн авсанаа ярьж явдаг

хүмүүсээс холхон бай. Харин хичээлээ идэвхтэй хийдэг, хичээлээ мэддэг хүмүүстэй цуг байгаарай. Тэднээс та олон зүйл мэдэж авна.

9. Сайн хооллохШалгалтын үеэр сайн хооллох нь чухал. Гэхдээ эрүүл, зөв хоол сонгох хэрэгтэй. Жишээ

нь шөнө хичээл уншиж байна гээд кофе ихээр уух нь буюуу юм. Кофе нь хүний оюун ухааны

Page 161: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

161

төвлөрөх явцад саад болдог байна. Түүнчлэн шалгалтын өглөө хоол сайн ид. Шалгалт өгж байх үед гэдэс өлсөх нь анхаарлыг тань саринуулна.

10. Шалгалтын өмнө бэлтгэлээ сайн ханга.Шалгалтын өмнөх орой хувцас, дэвтэр цаас, үзэг, бал, тооны машин, баллуур, илүү үзэг

зэргээ бэлдэж тавь. Бас сэрүүлгээ тавихаа бүү март. Эс бөгөөс өглөө бүх юмаа цуглуулах гэж та багагүй бухимдалд орно. Сандарч шалгалтанд орох нь яаж сайн байх билээ.

11. Шалгалтын дараа өөрийгөө баярлуул.Та шалгалтаа хэр өгсөн нь гол биш. Нэгэнт л та шалгалтын цаана гарсан тул өөрийгөө

баярлуул. Ангийнхантайгаа кино ч үзсэн болно шүү дээ.

Амжилт чамаас шалтгаална.

Танд тустай Цагаан гааны гайхамшиг Цагаан гааг манайхан нэг их сайн мэддэггүй бас нэг их хэрэглэдэггүй. Гэтэл Хятад,

Солонгос, Япон гэх мэт орнуудын хүмүүсийн урт наслалт энэнтэй их холбоотой гэх юм. Иймээс судлаад үзтэл маш их ашигтай болохыг олж мэдлээ. Мэдсэн зүйлээс хуваалцхад дараах өвчин эмгэгт тус болдог болох нь тогтоогджээ.

Үүнд: 1. Өндгөвчний хорт хавдарын эмчилгээнд2. Бүдүүн гэдэсний хорт хавдараас урьдчилан сэргийлхэд3. Жирэмсний эрт үеийн хордлогонд4. Далайн өвчин буюу унаа машин, онгоцонд бөөлжиж дотор муухайрхад5. Өвчин намдаах болон үрэвсэл, шарханд6. Шар хөөрхөд7. Чихрийн шижний үед бөөрний үйл ажилгаа муудах (диабетической нефропатия) өвчнөөс

урьдчилан сэргийлэхэд8. Толгой хүчтэй өвдөх, таллаж өвдөхөд9. Сарын тэмдгийн үе дэх базалт өвдөлтийг намжаах10. Ханиад томуунаас урьдчилан сэргийлдэг байнаБас охид бүсгүйчүүдэд дуулгахад зүс царайг цагаан болгож, нүүрээр гардаг зүйлийг

багасгадаг юм байна.

Оюутан танд амжилтын аксиомыг зориулж байна.- Аз жаргалыг бусдаас хайгаад олохгүй. Харин бусдыг хайрлах таны хайраас тэр бий

болдог. - Та хамгийн хэрэгтэй зүйлсээрээ дутагдаж гачигдан, хүссэнээ авч чадахгүй байгаа

үедээ амьдралд амар хялбар байдаггүй болохыг санаарай. Амьдралыг өөрөө удирд. Амьдралд харин бүү удирдуул.

- Тууштай хүнийг амьдрал шагнадаг. - Хайр бол сайхан бүхний охь, гайхамшигт бүхний цаана байдаг хүч юм. - Та инээмсэглэ. Дотор нь харанхуйлсан нэгэнд нь таны инээмсэглэл нарны гэрэл болж

хүрэх ч юм билүү. - Өглөгийг амьдралынхаа зуршил болго. Та өөрийн хүч, цаг зав, урмын үгээ бүр бусдыг

сонсох чихээ хүртэл харамгүй өгч сур. Тэр цагт та жинхэнэ амар амгалан, баяр баясгаланг олох болно.

- Хөрөнгө мөнгө, эрүүл мэнд, урам зориг, хайртай хүнээ алдах нь томоохон гарз мөн боловч хамгийн том эмгэнэл бол итгэлээ алдах явдал юм. Итгэл тань дундарсан бол бүү бууж өг. Гайхамшигт үйл явдал таныг хүлээж байгаа гэдэгт бүү эргэлз. Итгэл тээн Бурханд хандсан тэр мөчид д таны итгэл дахин сэргэх болно.

- Нар мандах эсвэл жаргах тэрхүү мөчийг та цаг гарган анхааралтай ажигла. Бүтээгч

Page 162: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

162

Бурханы бий болгосон гайхамшиг, сүр хүчийг та эндээс олж харж, мэдрэх болно. - Хүн ажлаа дуртай тоглоомоороо тоглох мэтээр цог жавхлантай хийж чадахгүй байгаа

бол энэ нь ажил үйлс бүтээхэд хамгийн их хэрэгтэй урам зориг, онгод, эрч хүчээ алджээ гэсэн үг.

- Таны зөв гэдэгт та итгэлтэй байна уу? Аль эсвэл та зүгээр л зөрүүдлээд байна уу?- Бүх юм бүтэж байгаа үед санаа сэтгэлээ тайван байлгах амархан боловч амьдралын

хүнд нугачаанд бүдэрч явахад амар тайвныг олоход хамгийн хэцүү. Тэгвэл амьдралын хамгийн хүнд хэцүү, адармаатай үед ч Бурхан танд өөрийн хайраас ирэх амар тайвныг өгч чадна.

- “Би чадахгүй” гэдэг үг бол аль ч үндэстний хэлэнд байдаг хамгийн гунигтай үг юм. - Ажил хийж байгаа хүн бага боловч алдаа гаргадаг. Харин алдаа бүрээсээ суралцаж

чадвал цэцэглэн ургах жимст модны үрийг суулгалаа гэсэн үг. Тэр мод таныг хурцаар шарах үдийн нарнаас сүүдэрлэж, ээдрээт амьдралын салхи шуурганаас хамгаалах “бамбай” болно.

- Хүмүүст гомдож, уурласан бол түр амсхийгээд өөрт байдаг алдаа дутагдал, сул талаа сана. Энэ нь бусдад хүлээцтэй, тайван хандахад тань тусална.

- Хагарч, хий нь гарсан машиныхаа дугуйг хараалаа гээд тэр чинь засагдчихгүй шүү дээ.

- Өөдрөг байна гэдэг нь асуудлаасаа анхаарлаа холдуул гэсэн үг биш. Харин аливаа асуудлаас гарах шийдэл бий гэдэгт итгэлтэй байхыг хэлнэ.

- Хэрвээ та хэн нэгэнд бэлэг өгөхийг хүсч байгаа бол түүнд цагаа гарга, анхаарал, халамжаа тавь.

- Хийхээр төлөвлөсөн ажлаа харахад авирч барамгүй өндөр уул шиг санагдаж мэднэ. Түүнийг биелэгдэж болохуйц жижиг зорилтуудад хувааж үзвэл тийм ч боломжгүй юм шиг харагдахгүй. Та жижиг бартааг давж явсаар нэг л мэдэхэд өндөр уулын оргилд гарсан байх вий.

- Маргаашийн төлөө санаа бүү зов. Өөрийгөө ийм зовлонгоос ангижруул. Учир нь санаа зовлоо гээд юу ч өөрчлөгдөхгүй.

- Хайр байгаа газар тэнгэрлэг оршихуй байна. - Амжилт бол гайхамшигтай зүйл. Гэвч алдааг бүү дутуу үнэл. Алдаа нь амжилтаас ч

илүү багш болж чаддаг. - Амьдралдаа талархан баярладаг хүмүүст ивээл харамгүй ирдэг. Харин ханаж

чаддаггүй хүмүүсээс тэр нүүрээ буруулдаг юм. - Мэдлэг бол баримтын цуглуулга. Харин мэдлэгийг зөв ашиглавал мэргэн ухаан болно. - Үнэгүй өгч болох хамгийн үнэтэй бэлэг бол талархал юм. - Бусдыг хайрлана гэдэг амьдралын агуу их цэнгэл юм. - Бусдад зориулж сайхан сэтгэл, баяр баясгалангийн үрийг тариваас тэр нь хэд дахин

үржиж өсөөд өөрт тань эргэж ирдэг. Өгнө гэдэг нь бас авна гэсэн үг. - Зовлон гуниг шөнийн турш таныг орооход зүрхээ чангалан барьж чадваас өглөө нь

баяр хөөр тань дээр айлчлан ирэх болно. - Урам зориг, бадрангуй хүсэл бол таныг зорьсон газарт чинь хүргэж өгөх унааны түлш

юм. - Өчигдрийнхөө алдаанаас сургамж авсан бол өнөөдөр та мэргэн ухаантан гэсэн үг. - Өнөөдөр та хэн нэгэнд сэтгэлийн дэм, урам өг. Хэн нэгний өөртөө итгэх итгэлийг бас

тэтгэ. Тэд таныг хэзээ ч мартахгүй. - Таны юу хэлсэн нь биш харин яаж хэлсэн нь зарим үед чухал байдаг. - Агуу хүн танд хаана очиж, юу хийхийг зааж өгдөг бол харин суут хүн тэр газарт тань

хөтлөн аваачдаг.- Үзэн ядсанаар бид дайсандаа ялагддаг бол өршөөн уучилснаар тэднийг ялдаг. - Хүсэл мөрөөдөл рүүгээ ядахдаа нэг алхам хийлгүйгээр нэг ч өдрийг бүү өнгөрөө. - Айдас бол таныг хорьж буй шорон. Харин итгэл бол эрх чөлөөнд хүргэх түлхүүр. - Амьдрал бол сургууль. Хүмүүсийг хайрлаж, тэдэнд тусламжийн гараа сунгаж сурсан

Page 163: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

163

хүн тэр сургуулийг улаан дипломтой төгсдөг. - Баяр баясгалан надад юу авчрах вэ гэж тархиа бүү гашилга. Бусдад түүнийг

бэлэглэхийг хичээ. Тэр цагт баяр баясгалан өөрөө чамайг хайж олох болно. - Хэрвээ та хэн нэгний зүрхэнд хүрэх түлхүүрийг олъё гэвэл тэр хүнээ байгаагаар нь

хүлээн авч, хайрла. - Өөрт байгаа бүхэнд та баярла. Харин байхгүй юмныхаа төлөө бүү гунигла. - Инээмсэглэл халдвартай. Энэ “халдварыг” нийтэд тараах ажлаа өнөөдрөөс эхэл. - Нүүр дүүрэн инээмсэглэл таныг үзэсгэлэн төгөлдөр болгож,гоо сайхны ямар ч

зөвөлгөө, мэс засал өгч чадахгүй залуу насны жавхаа, өөдрөг тэмүүллийг танд төрүүлнэ. - Нэрд гарахыг амжилтанд хүрэхтэй бүү андуураарай. - Муу зуршил: хардаж сэрдэх, гутранги байх, үргэлж эргэлзэх, юм бүхэнд шүүмжлэлтэй

хандах. Сайн зуршил: өөдрөгөөр сэтгэх, аливаагаас сайныг олж харах, итгэл найдвараа хэзээ ч үл

гээх, ямагт сайхан үг хэлэх. - Зарим хүн маш их зүйл эзэмшдэг. Харин олон хүний хувьд тэр их эд зүйлийнхээ боол

нь болсон байдаг. - Хүнийг хайрладаг хүн бол хайр татсан хүн мөн. - Дайснаа ялах шилдэг арга бол түүнийг найзаа болгох юм. - Амар тайван, баяр хөөртэй амьдар. Учир нь энэ өдөр танд дахин хэзээ ч эргэж

олдохгүй. - Инээд хөөр бол зүрхний хамгийн сайн эм. - Хүмүүс өөрийнх нь тухай та ямар бодолтой байгааг мэдэрдэг. Тэдний өөртөө хандах

хандлагыг өөрчилье гэвэл та тэдний талаарх өөрийнхөө сөрөг хандлагыг өөрчлөх хэрэгтэй. - Хайр, итгэл хоёрыг салгашгүй. Аль нэгэнгүйгээр нөгөө нь оршин тогтнох боломжгүй

юм. - Зовлон зүдгүүр биднийг угаалгын машин мэт хүчтэй эргүүлгэнд оруулдаг. Харин

үүний дараа бид сайтар угаагдан илүү үзэмжтэй болж гарч ирдэг. - Хүнтэй эелдэг харьцахад танаас нэг ч төгрөг гарахгүй боловч энэ нь хэмжээлшгүй үнэ

цэнэтэй зүйл юм. - Баяр баясгалантай байхын нууц нь байгаа юмандаа сэтгэл хангалуун байхад оршино. - Нүүрэндээ гоо сайхны мэс засал хийлгэмээр байна уу? Ердөө л инээмсэглэ. Ингэхэд

хангалттай. - Хүлээж чадсан хүмүүс сайн сайхныг үзнэ. Хичээж зүтгэсэн нэгэнд нь хамгийн дөмөг

нь ноогдоно. - Яг одоо хэн нэгэн рүү утасдаад талархаж явдгаа хэл. - Хэлийг хурц сэлэмтэй юмуу эсвэл шидэт ертөнцтэй зүйрлүүлж болно. Учир нь хэл

тасчин алж ч чадна бас хайраар анагаах ч увидастай. - Хүүхдүүдээ хайр энэрэл, нинжин сэтгэл, тэсвэр тэвчээр, хүндэтгэлийг биеэрээ

үлгэрлэ. Тэд бусадтай мөн тэгж харьцах болно. - Муухай бодол таныг хорт хавдар мэт идэх болно. Муухай бодлоо гээж тэрхүү хорт

хавдрыг тайрч хая. - Хамгийн чухал 6 үг: “Би алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч байна” Хамгийн чухал 5 үг: “Чи маш сайн ажил хийсэн” Хамгийн чухал 4 үг: “Чи ямар бодолтой байна” Хамгийн чухал 3 үг: “Хэрвээ чи зөвшөөрвөл” Хамгийн чухал 2 үг: “Их баярлалаа”Хамгийн чухал 1 үг: “Бид”Хамгийн чухал бус үг: “Би” - Илүү их амжилтанд хүрэх чадвар хүн бүрт бий. Зөвхөн үүнийгээ л илрүүлэх хэрэгтэй.

Page 164: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

164

Хичээл зүтгэл амжилтын үндэсХүүхэд залуус эрдэм ухааны саруул өргөөнд залрах шидэт түлхүүр хайж байгаа бол тэр нь

өөрсдөд нь бэлэн байж байдаг. Энэ шидэт түлхүүр бол - хичээл зүтгэл юм. Залхуу хүн ямар ч салбарт гайхалтай амжилт бүтээл гаргаж яавч чадахгүй. Тийм тохиолдол, түүх байгаагүй. Манайд малчны хүүхэд малчин, жолоочийн хүүхэд ажилчин, даргын хүүхэд дарга байх тавилантай юм шиг гэнэн бөгөөд ахархан төсөөлөл мэр сэр байдаг. Хүн төрөлхтний түүхэнд нэрээ мөнхлөн үлдээсэн аугаа хүмүүс, баячуул дээдсийн хүүхэд байгаагүй борог амьдралд төрж өссөн тухай олон арван жишээ хэлж болно.

Аугаа их Ньютон ядуу тариачны гэр бүлд төрсөн. Сургуульд байхдаа Ньютон сурлагын амжилтаараа хойноосоо хоёрт ордог байжээ. Нэг удаа тэрээр өөрөөсөө ой сайтай сурагчид дээрэлхүүлэн гологдсон гэнэ. Тэгэхлээр нь зориг гарган тэр сурагчтай маргалдаад бут цохигджээ. Тэр мөчөөс Ньютон үг хэл төдийгүй сурлагаараа ч тэр нөхрийг ялахаар эрс шийдэж асар ихээр махран хичээллэж эхэлжээ. Удалгүй ангидаа толгой цохих хэмжээнд цойлон гарсан гэдэг.

Ямар ч нэр хүндтэй сайн сургууль байлаа гэсэн оюутны тархи толгой руу сүү юүлж байгаа юм шиг эрдэм боловсролыг цутган хийж өгөхгүй. Сайн сурах эсэхийг гагцхүү оюутны өөрийн хичээл зүтгэл л эцсийн дүнд шийднэ. Эцэг эх нь мөнгө хөрөнгө, эд баялгийг үр хүүхэддээ өвлүүлж болох боловч эрдэм боловсрол, хүнлэг араншин, гэгээн оюунжилтыг өвлүүлж эс чадна. Түүнийг зөвхөн өөрийн хичээл зүтгэлээр олж авна. Оюутан байхдаа алд дэлэм тасархай байсан нөхөр ажил дээр гараад бусдын тоосонд булуулаад ялгарах юмгүй хоцрох тохиолдол бий. Ямар нэг юманд найдах аргагүй маруухан нөхөр цуцалтгүй хичээн зүтгэсээр аажимдаа бусдынхаа дээр гарах нь бий. Өөрийнхөө хөлс нулимсаар ялж олсон мэдлэг шиг хүчтэй зүйл үгүй. “Хамгийн сайн боловсрол гэдэг бол хүн өөрөө өөртөө хүртээдэг боловсролыг хэлдэг” гэж “Айвенго” хэмээх алдарт зохиолыг бичсэн Вальтер Скотт хэлжээ.

Эрдэм боловсролыг зөвхөн багшаар заалгаж сургуулийн танхимд эзэмшинэ гэвэл туйлын өрөөсгөл, дутуу дулимаг ойлголт. Өдөр тутмын амьдралаас хүн суралцах ёстой. Хүмүүсийн хэлж ярьж буйг анхааралтай сонсож задлан шинжилж, дотроо бодож дүгнэж санаа сэдэл авч байх нь онцгой чухал.

Дуулсныг хураавал эрдэм гэж манай өвөг дээдэс сургасаар ирсэн нь учиртай. Зөвхөн хураагаад савлаад суугаад байх биш, задлан шинжилж, эргэцүүлэн бод, амьдралдаа хэрэглэ гэсэн санаа түүний цаана бий. Хүний хэлсэн ярьсан, зөвлөсөн сургаснаас санаа сэдэл авч амьдрал ахуйдаа хэрэглэнэ гэдэг маш том амжилт. Ямар ч салбарт зорьж мөрөөдсөндөө хүрэхээр чин сэтгэлээсээ хичээл зүтгэл гаргахгүй бол гайхалтай бүтээмж бий болохгүй.

Нэгэн алдарт зураачийн үгийг би давтан хэлэх дуртай. “Та нар билэг авьяастай юм бол хичээл зүтгэл түүнийг чинь улам бататгаж өгнө. Хэрвээ авьяасгүй бол хичээл зүтгэл түүнийг орлох болно. Тийм учраас би чадлаараа хичээж зүтгээд үзье гэж шийдсэн юм аа. Билэг авьяас үгүй гэдгээ өөрөө түмэнтээ сайн мэдэж байсан болохоороо...” гэж шавь нартаа хичээл зүтгэлийг нь ташуурдан хэлж сургадаг байж. Хүний амьдралын мөн чанарын аравны есөн хувь нь өөдрөг сэтгэл, хичээл зүтгэлд байдаг. Залуу хүн бүр алсыг харж, томыг зорьсон өөдрөг сэтгэлтэй байж уйгагүй хичээн зүтгэх зориг тэвчээрийг өөрийн бие сэтгэлдээ шингээж чадвал тэр нь амжилт, аз жаргалд хүрэх гишгүүр болж өгөх нь гарцаагүй.

Н.Багабанди “Титэм үг”-ээс

Алдаа ухаарлыг авчирнаАлдаа нь ухаантай хүмүүсийн амьдралын замд сайн зөвлөгч, ухаан муутанд замын садаа.

Хийсэн алдаагаа хүлээн зөвшөөрөх нь хүний сайн чанаруудын нэг, хүн болгонд тэр бүр бэлэн байгаад байдаггүй чадвар. Алдсан алдаагаа хүлээн зөвшөөрөхгүй, биеэ утга учиргүй өмөөрөн, дөргүй бух шиг зүтгэдэг хүмүүс дахин ноцтой алдаж, хүчтэй ойчих нүхээ өөрийн гараар ухаж байдаг. Алдаагаа хүлээн зөвшөөрөх эр зориг, сэтгэлийн тэнхээтэй байх нь алдаанаасаа ухаажих онцгой чухал чанар. Алдаагаа засах гарын дор гурван арга бий.

Page 165: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

165

1. Өөрөө ухаарч засах.2. Өрөөлийн шаардлагаар засах.3. Бусдын алдааг харж өөрийн алдааг засах.Алдаж гишгэсэн алхам бүрээ өөрөө ухаарч, өөрөө засаж явахыг хичээ. Буруугаа өөрөө

ухаарах нь бодол сэтгэл эрүүл байгаагийн шинж. “Байнга эрчимтэй урагшаа давшин, өөрийн алдааны үндсийг тасалж, дутагдлыг даван туулдаг хүн хөгжлийнхөө их өндөрлөгт хүрнэ” гэсэн үг байдаг. Өөртөө найдаж, өөрийн бурууг өөрөө засаж яваа хүн алс холд хүрч, амжилт бүтээлээ дархлана.

Алдаа дутагдлыг нүүрэн дээр чинь ил хэлж байгаа хүн чиний итгэж болох нөхөр. Алдаа дутагдлыг чинь засахаар сайн санаа, сайхан сэтгэл өвөрлөн хэлж байгаа бусдын үгийг эцэг эхийнхээ ухаант сургаалийг хүлээн авч байгаа мэт анхааран сонсож, бодол ухаандаа тогтоон шингээж явбал чи ихэд ухаажина. Хүмүүс алдсан алдааныхаа хойноос их багаар санаа зовж, сэтгэл шимширдэг. Юунд санаа зовж, юунаас болж шаналж суугааг өөрөөс чинь илүү мэдэх хүн байхгүй. Өөрийнхөө сэтгэл зовинолыг бусадтай хуваалцвал салхивч нээхэд цэвэр агаар урсан орохтой адил дотор онгойн, сэтгэл тэнийнэ. Чиний төлөө санаа зовж, сэтгэл шаналах хүмүүс байж л таарна. Тиймээс ойр дотны хүмүүстэйгээ жаргал зовлонгоо ойлголцон, сэтгэлээ онгойтол ярилцвал чамд хэрэгтэй. Ийнхүү ярилцалгүй, дотроо шаналан, өөрийгөө болон ойр тойрныхноо зовоох нь хүмүүст тохиолддог нийтлэг дутагдлуудын нэг. “Дутагдлаар дүүрэн байх нь муу гэдэг нь эргэлзээгүй. Гэхдээ өөртөө дүүрэн байгаа дутагдлыг ухаарахыг хүсэхгүй байх нь бүр муу. Яагаад гэвэл, энэ нь өөрийгөө хуурах дутагдлыг нэмж байгаа хэрэг”. Алдааны хойноос гэмших нь муу чанар биш. Гэхдээ цээжин дотроо хар тугалган туухай дүүжилчихсэн юм шиг хүндээр хүлээн авч, байнгын гэмшилд дарлагдан хүрлийж явах хэрэггүй. Өрөөл бусдын шаардлагаар алдаагаа засахаас зовж нэрэлхэн, зовиурлан ичингүйрэх шаардлагагүй.

Алдааг ямар ч аргаар болов засах нь л чухал. “Нэгнийх нь алдаа нөгөөд сургамж болдог”. Өөрийн алдаанаас суралцан ухаажихын хамт өрөөл бусдын алдааг соргог ажигла. Тэдний алдаанаас санаа сургамж авч хэрсүүж. Төөрөгдөл алдаа тийш зайлшгүй хөтөлнө. Ухаалаг хүмүүс бусдын алдаанаас сургамж авч, түүнийг давтахгүй тойрч чаддаг нь жинхэнэ ухаалаг үйлдэл. Чиний хийсэн алдаа бусдын буруугаас болсон ч байсан энд миний буруу юунд байв гэж эхлээд бодож сурвал чамд тун хэрэгтэй.

Амны алдаанаас сэрэмжил. Уг нь амны алдаа эзэндээ бүрэн захирагдаж болох зүйл. Алдаагаа ойлгон хүлээн зөвшөөрч улмаар засаж чаддаг хүн ухаалаг бөгөөд хүчтэй.

Н.Багабанди “Титэм үг”-ээс

Амжилтанд хүрэх арга замӨөрсдийн бие махбод болон оюун ухаанаа хэрхэн ашиглах ёстойгоо мэддэг хүмүүс

л амжилтанд хүрдэг. Их амжилт гаргасан хүмүүс дараах дөрвөн дүрмийг амьдралдаа баримталдаг юм.

1. Юу хүсэж байгаагаа маш сайн тодорхойлох2. Хүлээлгүй шууд хийж эхлэх3. Хүссэн үр дүндээ хүрээгүй тохиолдолд хаана ямар алдаа гаргаснаа мэдэх, юу юуг шинээр

сурч авснаа дүгнэх, өөрийн арга барилын аль нь үр дүнтэйг олох4. Хүссэн үр дүндээ хүртлээ оролдлогоо уян хатан байлгахӨөртөө тодорхой нэг зорилго тавих хэрэгтэй. Хүмүүстэй байнга харилцаатай бай, хүмүүст

ямар хандлагa тань таалагдаж байгааг мэдэх хүртлээ зан байдал хандлагаа өөрчил, ахин дахин хий, алдаанаасаа суралц. Өөрийгөө өөрчилж, хөгжүүлбэл чадахгүй гэсэн зүйлээ ч хийж чадна гэсэн үг. Харин чадахгүй байх гэсэн айдсыг бид өөрсдөө бий болгодог.

Амжилт тохиолдлоор бий болдоггүй. Амжилт бүтээлээр дүүрэн сайхан амьдарч байгаа болон өөрийн санасан бодсондоо хүрч чадаагүй хүмүүсийн хоорондын ялгаа нь, хонжворт сугалаанаас сая саяыг хождог азтай тохиолдол шиг гэнэтийн зүйл огт биш юм. Хүн болгонд өөрийн төлөвлөсөн, сайхан амьдралд (гэр бүлийн, ажил төрлийн, сургуулийн амьдрал) хүрэх

Page 166: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

166

зам байдаг. Бидний хийх цорын ганц зүйл бол өөрсдийн бие махбод, оюун ухаанаа хамгийн үр өгөөжтэйгөөр ашиглах юм. Амжилтанд хүрсэн хүмүүст дараах хүчин зүйлүүдийг эзэмшсэн байдаг.

1. Шаргуу хөдөлмөр: Шаргуу хөдөлмөр нь хүний амьдралд эрч хүч, итгэл найдварыг өгдөг.2. Итгэл: Зөв зүйтэй гэж итгэсэн бүхэн бүтдэг. Энэ нь тэдгээр хүмүүсийг бусдаас онцгой болгон, амжилтанд хүргэдэг. Зарим хүмүүс хэдийгээр шаргуу хөдөлмөрлөсөн ч чадна, чадахгүй хэмээн итгэлдээ хил хязгаар тавьснаар мөрөөдөл нь хэрэгждэггүй.

3. Стратеги: Стратеги боловсруулна гэдэг нь бололцоог зохицуулж зохион байгуулалттай болгоно гэсэн үг.

4. Үнэт зүйлс: Үнэт зүйлс гээд байгаа зүйл маань хувийн болон нийгмийн ашиг сонирхолд нийцсэн зүйл юм. Бидний амьдралд юу чухал болохыг бид мэдэх ѐстой бөгөөд чухал, үнэн зөв гэж итгэсэн зүйлийнхээ төлөө ажиллаж эхлэх нь оновчтой юм. Тиймээс үнэ цэнийг мэдэх нь амжилтын гол түлхүүрийн нэг.

5. Эрч хүч: Шаргуу хөдөлмөр, итгэл, үнэт зүйлс нь бас л хангалттай биш юм. Мөн амжилт нь бодол санаандаа боловсруулснаа амьдралд хэрэгжүүлэхийн төлөө бие махбодь, сэтгэл санааны эрч хүч шаардана.

6. Сайн харилцаа: Бидний амьдрал соѐлыг хөтлөн чиглүүлдэг хүмүүс бусадтай харилцаа тогтоохдоо ч сайн байдаг. Амжилтанд хүрсэн хүмүүс ямар нэг бэрхшээлийг хэрхэн давах, олсон туршлагаа хэрхэн зөв ашиглахаа сайн ойлгосон байдаг. Амжилтанд хүрч чадаагүй хүмүүс үргэлж амьдралыг хэцүү талаас нь хардаг үүгээр өөрсдийгөө хязгаарладаг.

Page 167: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

167

ХОВД АЙМГИЙН ТАНИЛЦУУЛГА ХОВД ХЭМЭЭХ ҮГИЙН УТГА

Ховд гэдэг нь: Ховоо ховил хотгор хөндийг Ховд гэнэ. Зүрхний Ховд, Хутганы Ховд, Нүцгэн Ховд гэж байна.

/Л.Түдэв/Урт нарийн юм агуулах хайрцаг, сав, Сумны Ховд, мөнгөний Ховд, хүчний Ховд гэсэн үг.Малын ноосыг мушгиж, хэсэг хэсгээр нь эрчлээд хамтатган нэг урт мушгимал ноос ороож

хийсэн бөөн хэсгийг Ховд унгас гэнэ. /Я.Цэвэлийн толиос/XVII зууны эцэс, түүнээс хойшхи үеийн сурвалж бичгүүд, тухайлбал Зая бандидын намтар

ба Энх-Амгалан хааны бодлогын бичиг, Зүүнгарын бодлогын бичиг, Галдангийн Эрдэнийн эрхи зэрэг монгол, манж сурвалжид “Ховдын газар” гэж шууд товлон нэрлэжээ.

Дээр дурдсанаас харахад “Ховд” хэмээх үг газар усны нэр болж хувирсан нь XVII зууны эцэст ногдох бөгөөд түүнээс хойшхи түүхийн эх сурвалжид ийнхүү нэрлэн дэлгэрүүлэн бичигдэх болжээ.

/Д.Гонгор. “Ховдын хураангуй түүхээс”/

ХОВД АЙМГИЙН ТОВЧ ТҮҮХ1755 онд Манж нар Зүүнгарын хаант улсыг эзэлж авсны дараа Зүүнгарын уламжлалт засаг

захиргааны хэлбэрийг эвдэн Манж чин улсын Ховдын хязгаар хэмээх засаг захиргааны зохион байгуулалтыг бий болгожээ.

Ховд хязгаар гэдэгт Дөрвөдийн нэг чуулган хоёр аймаг, 16 хошуу, Торгуудын чуулган гурван хошуу, Алтайн Урианхайн 7 хошуу, Захчины хоёр хошуу, Өөлд, Мянгадын нэг нэг хошуу тус тус багтаж байв.

Богд хаант улсын үед Ховдын хязгаар нь Монгол Улсын зургаан аймгийн хоёр нь болжээ. Дөрвөдийн Зүүн гарын Бат-Ерөөлт төгс хүлэг Далайхан аймаг 12 хошуутай хөвөөт цагаан өнгөт тугтай, Баруун гарын Зоригт хан аймаг нь 15 хошуу, хөвөөт шар тугтай байжээ.

1921 оны хувьсгалын дараа баруун хязгаарын ар түмний анхдугаар хурал “Дөрвөд” хэмээх яс угсаагаар ялгаатай хуучин нэрийг халж, Чандмань уулын аймаг хэмээн нэрлэхээр

Page 168: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

168

шийдвэрлэжээ. Эл аймагт Цамбагарав уулын, Төгс буянтхан уулын, Баян Чандмань уулын, Ханбаатар хайрхан уулын 8 хошуу, 41 сум, 115 баг хамрагдаж байв.

БНМАУ-ын Засгийн газраас 1931 оны 02 дугаар сард Хошуудыг өөрчилж эдийн засгийн талаар аймагчлах хууль гаргажээ. Нутаг дэвсгэрийг шинэчлэн ангилах тухай хуулийг баримтлан Чандмань уулын аймгийг Ховд, Увс хоёр аймаг болгон байгуулжээ.

БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн 1931 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 05 дугаар хурлын тогтоолоор Жаргалант төвтэй Ховд аймгийг Алтай, Алтантээл, Манхан, Үенч, Булган, Цагаанбулан (Мянгад), Буянт, Эрдэнэбүрэн, Дарви, Чандмань, Хайрхан, Цэцэг, Мөнххайрхан гэсэн 13 сумтай байгуулжээ.

Аймгийн нийгэм, эдийн засаг, соёл, үйлдвэрлэлийн эхлэл тавигдсан ньХовд хотод 1923 оны 09 дүгээр сард 4 эсгий гэртэй 2 багштай, 25 сурагчтай анхны бага

сургууль, 1923 онд Мал эмнэлгийн хороо, 1924 онд 20 хэрэглэгчтэй коммутаторын 12 цэгтэй холбооны салбар, 1926 онд Барилгын артель, 1926 онд 86 үхэр тэрэг бүхий “Монгол тээх”, 1927 онд Авто засварын газар, 1927 онд “Төв клуб”, “Фото студи”, “Нүүдлийн кино театр”, 1928 онд 15 ортой, их эмч, сувилагч тус бүр 3, тогооч хэлмэрч бүхий 12 ажиллагсадтай хүн эмнэлэг, 1928 онд Худалдаа аж үйлдвэрийн банк, 1930 онд сүүн тасгийн завод, 1932 онд эмийн аптек, 1937 онд гар үйлдвэрийн артель, 1938 онд 1 ажилтан 500 номтой ном уншлагын газар, 1942 онд талх, нарийн боов, архины цех, гахай, ногооны аж ахуйд түшиглэн “Идэш тэжээлийн контор”, 1944 онд мал эмнэлгийн сургууль, 1947 онд Мод боловсруулах үйлдвэр, 1948 оны 10 дугаар сард 20 хүүхэдтэй анхны цэцэрлэг, 1950 онд “Орон нутаг сурталчлах кабинет”, 1954 онд Био үйлдвэр, 1956 оны 07 дугаар сард Ховд аймагт нисэх буудал зэрэг байгууллагууд байгуулагдан, аймгийн эдийн засаг, нийгэм, соёл, үйлдвэрлэлийн үндэс суурийн эхлэл тавигдсан байна.

1960 оноос хойш аймгийн хэмжээнд сум, бригадуудын төв байгуулах, мал аж ахуй эмчилгээ, тэжээлийн цэгүүд, гүний худаг гаргах, уулын бүсийн сумдад зам, гүүр барих, Авто засварын газар, Ханын материалын үйлдвэрүүд, Бетон цех, Хүнсний үйлдвэр, Дулааны станц, Нийтийн ахуйн үйлчилгээний комбинат, Нефть бааз, Махан зоорь, Орон сууцнууд, сургууль, цэцэрлэг, эмнэлэгийн барилгууд шинээр баригджээ.

1979 онд хөдөөгийн ууган их сургууль Ховд дахь Багшийн дээд сургуулийг баруун таван аймгуудыг багшлах боловсон хүчнээр хангах зорилгоор байгуулсан байна.

1970-1990 онд Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор 100 үнээний ферм, 1000 өндөглөгч тахиа, гахайны фермүүд, хадлангийн талбайг нэмэгдүүлэх зорилгоор 200 га-аас дээш талбайг услах услалтын системүүдийг Алтай, Мөст, Дарви, Эрдэнэбүрэн, Буянт

Page 169: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

169

сумдад байгуулсан нь аймгийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдэх үндэс болжээ.

Өнөөгийн Ховд аймагӨнөөгийн байдлаар Ховд аймаг нь 17 сум, 91 багтай, хүн ам 78.4 мянга, 20.0 мянган өрхтэй

жилдээ 91.6 тэрбум төгрөгийн дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй нь нэг хүнд дунджаар 1.2 сая төгрөг буюу 1100 гаруй доллар ноогдож байна.

Аймгийн эдийн засгийн гол салбар болох ХАА-н салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн 56.5 % буюу 64.8 тэрбум төгрөгийн үйлдвэрлэл эзэлж байна. 7320 малчин өрх мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж 15269 малчид МАА-н салбарт ажиллаж байна.

Аймгийн хэмжээнд 2833.7 га-д тариалалт хийж, 27207.9 тн ургац хурааж авсны дотор үр тариа 398.6 тонн, төмс 14358.8 тонн, хүнсний ногоо 11348.6 тонн тэжээлийн ургамал 1101.9 тонн хураан авч байна.

Аймагт ахуй үйлчилгээний 577, мах, махан бүтээгдэхүүний 6, эсгийний 3, хүнс, хөдөө аж ахуй, газар тариалангийн 58, цахилгаан, дулааны үйлдвэрлэл 2, барилгын 15, тээвэр, холбооны 19, санхүү, зээлийн үйлчилгээ 40, эрүүл мэнд, нийгэм хамгааллын 11 цэг салбарууд үйл ажиллагаа явуулж байна. Жилдээ 4568.4 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж 4529.4 сая төгрөгийн борлуулалт хийгдэж байна.

Ховд-Улаанбаатар, Улаанбаатар-Ховдын чиглэлд нийт 38 тээврийн хэрэгсэл, хотын дотор нийтийн тээврийн 12 автобус, 150 гаруй такси зорчигчдыг тээвэрлэж, хүнд даацын 120 гаруй тээврийн хэрэгсэл улс, аймаг орон нутагт ачаа тээвэрлэж байна. Олон улсын нисэх буудал нь өдөр бүр нислэг үйлдэхийн зэрэгцээ, Ховд-Үрэмчийн хооронд олон улсын нислэг хийдэг болтлоо хөгжлөө.

Ерөнхий боловсролын 23 сургууль, 27 цэцэрлэгт 24.3 мянган хүүхэд, сурагчид суралцаж, 1161 сурган хүмүүжүүлэгч ажиллаж байна. Ховд их сургууль, Хөгжил политехник коллежд нийт 300 гаруй багш ажиллаж, 4000 гаруй оюутан суралцаж байна.

Монгол Улсын төрийн соёрхолт, ардын жүжигчин Ж.Чулууны нэрэмжит Хөгжимт драмын театр, 16 суманд соёлын төвүүд, нийтийн номын сан нь 70 гаруй мянган боть номтой 3-р зэрэглэлтэй болж өргөжжээ.

Баруун бүсийн оношлогоо эмчилгээний төв, 16 суманд сум дундын эмнэлэг, эрүүл мэндийн төвүүд, орчин үеийн 50 ортой төрөх эмнэлэг, багуудын өрхийн эмнэлэг, Ач заяа хувийн эмнэлэг, эрүүл мэндийн төрөлжсөн эмнэлгүүд үйл ажиллагаа явуулж, жилд дунджаар 13,3 мянган хүнд эмчийн үзлэг хийж, 21,5 мянган хүн хэвтэн эмчлүүлж байна.

Page 170: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн
Page 171: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн
Page 172: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

172

Хамтдаа хөгжицгөөе! МОНГОЛ УЛСЫН АНХНЫ АРИЛЖААНЫ БАНК-КАПИТАЛ БАНК

Банкны хэтийн зорилт: Жижиг дунд бизнесийг дэмжсэн, байгаль орчинд ээлтэй, үндэсний хэмжээний, цахим банк байхБанкны үүсэл: 1990-ээд онд Монгол Улс нийгэм, эдийн засгийн шинэчлэл өөрчлөлтийг хийж, зах зээлийн харилцаанд эргэлт буцалтгүй шилжин орсон нь Монгол Улс дахь нэг шатлалт банкны тогтолцоо, нэг банкны монополь системийг халж, хоёр шатлалт банкны тогтолцоог бий болгох үндсийг бүрдүүлсэн. Энэ үед анхны арилжааны банкууд бий болсон бөгөөд 1990 онд Монгол улсын санхүүгийн харилцааны цоо шинэ үзэгдлийн анхдагч болж, төрийн өмчийн оролцоотой болон хувийн хэвшлийн 16 үйлдвэр, аж ахуйн байгууллага хөрөнгө оруулж, “Үйлдвэрийн хувь нийлүүлсэн банк”-ийг байгуулах зөвшөөрөл авах тухай хүсэлтээ Улсын банкинд ирүүлснийг Улсын банкны ерөнхий хорооны 1990 оны 9 дүгээр сарын 14-ний хурлаар хэлэлцэж, тус банкны дүрмийг баталж, банк байгуулах зөвшөөрөл өгч, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн нь одоогийн Капитал банкны үндэс суурь юм. Тус банк 1998 онд “Шинэчлэл” банк хэмээн нэрээ өөрчилсөн ба 2003 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн банкны бүх гишүүдийн хурлаар банкны шинэчлэн найруулсан дүрмийг баталж, банкийг “Капитал” банк хэмээн нэрлэсэн.Капитал банкны тогтвортой, өсөлттэй үйл ажиллагаа, нийгмийн сайн сайхны төлөө хийсэн ажил үйлсийг үнэлж Монгол Улсын Засгийн Газар, МҮХАҮТ-аас 2011, 2012 онд “НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ ТОП-10 КОМПАНИ”-аар хоёр удаа, 2011 оны “ТОП 150 АЖ АХУЙН НЭГЖ“, 2012 оны “ТОП-5 БАНК”, 2013 ОНЫ “Банкны салбарын Шилдэг entre-preneur” шагналыг хүртсэн арилжааны ууган банк юм.

Ховд аймагт анх Капитал банкны Ховд аймаг дахь салбар анх 2011 оны 05-р сарын 06 ны өдөр нээлтээ хийж үйл ажиллагаа эхлүүлэн ховд аймгийн харилцагчдад Капитал банкныхаа үйлчилгээг үзүүлж эхэлсэн. Үйл ажиллагаа эхэлснээс Ховд салбар болон Ховд салбарын харъяа Хишиг тооцооны төв болон ИхБуян тооцооны төв гэсэн 3 нэгжтэй 19 ажилчинтай 2 ш бэлэн мөнгөний АТМ-тэй мөн 10 ш пос машинтайгаар банкны бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэн ажиллаж байна. Энэ 2014 ондоо Ховд аймгийн Булган сум болон Ярантын боомтод шинээр салбар нээж ажиллах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа.Хадгаламжийн бүтээгдэхүүн:

Энгийн хугацаатай хадгаламж

3-5сар 11%

10000төгрөг6-9сар 14%

10-12сар 15,20% 13-18сар 16,20% 19-24сар 16,50%

Урьдчилсан хүүт хадгаламж

3-5сар 9,60%

1000000төгрөг6-9сар 12%

10-12сар 13% 13-24сар 14,60%

Энгийн хугацаагүй хадгаламж 6% 5000төгрөг

Унагалдай хадгаламж 1-с дээш жил 15,20% 5000төгрөг

Page 173: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА ХИС

173

Бүтээгдэхүүн Хугацаа Хүү /төгрөгөөр/Сар Жил

Оюутан сурагчдын Капитал хадгаламж

0,925% 11,1%6 сар 1,1% 13,2%1 жил 1,3% 15,6%2 жил 1,375% 16,5%

Доод үлдэгдэл 5000 төгрөг

Оюутан сурагчдад зориулсан Зээлийн бүтээгдэхүүн:

Хүүний хувь Төгрөг

2,1% /сар/

Зээлийн хэмжээ Сургалтын төлбөр 3,0 сая хүртэл төгрөг

Оюутны дотуур байрны төлбөр 300,000 төгрөг хүртэл Зээлийн хугацаа 18 сар хүртэл

Картын бүтээгдэхүүн:1. Энгийн карт, Бизнес карт/Олон улсын эрхтэй карт/, Юнион пэй карт 3 төрөлтэй бөгөөд эдгээр картууд дотроо 3 төрөлтэй нийтдээ 9 төрлийн картын бүтээгдэхүүнтэй байна. Эдгээр картууд дансны үлдэгдэлд хүү бодогдох юм. Эдгээр картыг төгрөгөөс юань руу мөн төгрөгөөс доллар руу хөрвүүлэн гадаад хаана ч гүйлгээ хийх боломжтой шимтгэл бага карт юм. 2. Цалингийн карт, Тэтгэмжийн карт, Оюутны карт зэрэг картууд хураамжгүй үлдэгдэлгүй картууд юм. Дансы үлдэгдэлд хүү бодогдохгүй.

Хаяг: Ховд аймаг Жаргалант сум Цамбагарав баг

Капитал банкны байр,Хишиг Плаза 1 давхар Хишигт тооцооны төв, Ихбуян захын 1 давхар Ихбуян тооцооны төв

Утас:70432993, 70433399, 70439933, 70439939

Page 174: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

www.themegallery.com

КАРТ ЫН БҮТЭЭГДЭХҮҮН

Олон улсын EMV ЧИП карт Төгрөгийн, юанийн, долларын гэсэн 3 данстай олон улсын UnionPay карт

Алтан карт.

Бизнес карт буюу байгууллагын карт

Энгийн карт.

Үндэсний брэнд “Т” карт Дотоодын төлдбөрийн карт

Хамтдаа хөгжицгөөе!

Page 175: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

www.themegallery.com

И-БАНКНЫ ҮЙЛЧИЛГЭЭ

Интернэт банкны хаяг: https://ebank.capitalbank.mn

ИНТЕРНЭТ БАНК 24 цагийн турш, хаанаас ч, хүссэн үедээ өөрийн дансаа удирдан бэлэн бус төлбөр тооцоог түргэн шуурхай, найдвартай гүйцэтгэх боломжтой.

ТУСЧ МЭДЭЭ /мессеж мэдээ/

Өөрийн дансаар хийгдэж байгаа орлого, зарлагын бүх гүйлгээний мэдээллийг 5 минутын дотор гар утсандаа мессежээр хүлээн авна.

СМАРТ БАНКНЫ АППЛИКЕЙШН

ОНЛАЙН ЛАВЛАХ / Веб мессенжер/

Капитал банкны бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх бүх төрлийн лавлагаа өгөх, санал гомдол хүлээн авах

Та ухаалаг гар утсаа ашиглан өөрийн дансны үлдэгдэл, хуулга авах, мөн бэлэн бус гүйлгээ, банк хоорондын гүйлгээ, гадаад гүйлгээ, дотоод гуйвуулга хийх болон ханшийн мэдээ, салбар нэгжийн байршил зэрэг мэдээллийг харах боломжтой.

www.themegallery.com

Гадаад төлбөр тооцоо

SWIFT SIGUE мөнгөн гуйвуулга Moneygram мөнгөн гуйвуулга

3

Юанийн гуйвуулга

Иенийн гуйвуулга

Вонын гуйвуулга

Page 176: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ГОЛОМТ БАНКГоломт банк нь 1995.03.06-ны өдөр МУ-н нийгэм, эдийн засгийн салбарт томоохон байр суурь эзэлдэг “Бодь интернэйшнл” ХХК-ийн охин компани болон байгуулагдсан бөгөөд арилжааны болон хөрөнгө оруулалтын банкны үйлчилгээг бизнес эрхлэгч болон хөрөнгө оруулагч дотоод гадаадын харилцагч түншүүддээ чанарын өндөр түвшинд хүргэн ажиллахын зэрэгцээ компанийн засаглал ил тод байдлыг өндөр түвшинд ханган ажилладаг банк юм.Банк санхүүгийн салбарт тэргүүлэгч Голомт банк 2008.09.15-ны өдөр олон ястны өлгий нутаг Ховд аймагт салбараа нээн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн нь одоо 1 салбар 2 тооцооны төв 2 касс нийт 5 нэгж, 29 ажилтантайгаар “Сайн сайхныг санхүүжүүлнэ” уриатай орон нутгийн зах зээлд амжилттай ажиллаж байна.

ГОЛОМТ БАНКНЫ ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР: Сайн сайхныг санхүүжүүлэгч уриатай, боловсролыг дэмжигч Голомт банк “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийг 2003 оноос Монгол Улсад анх удаа бизнесийн байгууллагуудаас нийгмийн хариуцлагын хүрээнд санаачилан хэрэгжүүлж байна.Голомт банкны “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-т шалгарсан оюутан бүтэн жилийн турш тэтгэлэг авахаас гадна Голомт банкны судлаач оюутны багт ажиллах, цаашлаад сургуулиа төгсөөд тус банкинд ажилд орох боломжтой болдгоороо томоохон ач холбогдолтой юм. Уг тэтгэлэгт хөтөлбөрт 2008 оноос хойш Ховд Их Сургуулиас 12 оюутан шалгарч энэхүү нэр хүндтэй тэтгэлэгийн эзэн болоод байна.Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахын тулд оюутнууд магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн 3 буюу түүнээс дээш ангид суралцдаг, сурлагын голч дүн нь 3.5 болон түүнээс дээш, аль нэг гадаад хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх зэрэг шалгууруудыг хангасан байх ёстой ба өөрийн эзэмшсэн гадаад хэл дээрээ “Монгол улсын хөгжилд таны оролцоо” сэдвээр эссе бичиж ирүүлэх ажээ. Манай тэтгэлэгт хөтөлбөр мэргэжил харгалзалгүй сонгон шалгаруулдгаараа бусад тэтгэлэгт хөтөлбөрүүдээс онцлогтой. Тавигдах шаардлага: Магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн 3 болон түүнээс дээш ангид сурдаг, сурлагын голч дүн нь 3.5-аас дээш, гадаад хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй, нийгэм олон нийт, урлаг, спортын аль нэг төрлөөр тодорхой амжилт гаргасан байх зэрэг энгийн шаардлагууд тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнуудын өмнө тавигдаж байна.

ДАДЛАГАЖИГЧ ОЮУТАН:Гадаад, дотоодын Их дээд сургуулийн оюутнуудын онолын мэдлэгийг баталгаажуулах, практикийн мэдлэгийг өргөжүүлэх, банкны бүх төрлийн үйл ажиллагаатай танилцах, зарим ажилд биеэр оролцон, ирээдүйн чадварлаг банкны мэргэжилтэн болох хүсэл эрмэлзэлд нь туслах, дэмжлэг үзүүлэх зорилгоор ГОЛОМТ банк газар, хэлтэс, салбар нэгжүүддээ тухайн оюутны болон сургуулийн хүсэлтийг үндэслэн дадлага хийлгэх зөвшөөрөл олгодог юм.

Page 177: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ОЮУТАНД ЗОРИУЛСАН БАНКНЫ ҮЙЛЧИЛГЭЭ

ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГ ОЛГОХ ХАРИЛЦАХ ДАНС БУЮУ ОЮУТНЫ КАРТ: үнэгүй - Харилцах данс нээх үлдэгдэл 0 төгрөг- Картын нөхөн авах шимтгэл 3 000 төгрөг- АТМ-ээс Бэлэн мөнгө авах- Голомт банкны АТМ 100 төгрөг- Голомт банкны салбар, ТТ 200 төгрөг- Бусад банк 500 төгрөг- Картын хүчинтэй хугацаа 2 жил- Уг картандаа бүх төрлийн цахим банкны үйлчилгээг авч болно.

ХАЯГ:Салбар: Ховд аймаг, Жаргалант сум, Цамбагарав баг. Монгол банкны 1-р давхарт

Утас: (976)70432115, Факс: (976) 70432195Баянбүрд тооцооны төв: Ховд аймаг, Жаргалант сум, Жаргалан баг, Баянбүрд төв

Утас: (976) 70432175 , Факс: (976) 70432175Булган тооцооны төв: Ховд аймаг, Булган сум

44 дүгээр касс: Ховд аймаг, Булган сум, Ярантын хилийн боомтУтас: 70436243, 70436278

65 дугаар касс: Ховд, Жаргалант, Баатархайрхан баг, Эвийн хүч худалдааны төвВэб: www.golomtbank.com

И-мэйл: [email protected]

Page 178: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

Төрийн банк нь Монгол Улсын Засгийн Газрын 2009 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдааны тогтоолоор 100 % төрийн өмчит банк болон байгуулагдсан. Байгуулагдсан цагаасаа эхлэн харилцагч иргэд болон жижиг дунд бизнес эрхлэгчдийн эрэлт хэрэгцээг хангасан олон улсын түвшинд хүрэхүйц бүтээгдэхүүн үйлчилгээг Монгол улсад өөрийн 540, Ховд аймагт 21 салбар, тооцооны төв, кассаар дамжуулан, нийт харилцагч та бүхэндээ эрсдэлгүй, түргэн шуурхай хүргэж байна.

Төрийн банк нь үүсэн байгуулагдсанаас хойш техник, технологи болон эрсдэлийн удирдлагын бодлогод анхааран ажиллаж, орчин үеийн програм хангамжийн шинэчлэлийг бүрэн хийж дуусгасан бөгөөд банкинд учирч болзошгүй эрсдэлийг тодорхойлох, үнэлэх, бууруулах, хянахад олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга, аргачлалыг ашигладаг ба Хүний нөөцийн бодлогын хүрээнд Олон улсын хэм хэмжээнд нийцсэн Хүний нөөцийн сонгон шалгаруулалтын журам, Гүйцэтгэлийн үнэлгээний журам, Ажлын байрны үнэлгээ, цалингийн шатлал, ур чадварын тогтолцоог бий болгож мөрдөн ажиллаж байна.

Төрийн банкинд итгэл үзүүлж, хамтран ажиллаж байгаа харилцагчдынхаа эрх ашгийг хамгаалах, тэдний мөнгөн хөрөнгийг хамгийн найдвартай, хамгийн бодитой, зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн хүүтэйгээр өсгөн арвижуулахад гол анхаарлаа хандуулан ажиллаж байгаагаас гадна, харилцагчдад түргэн шуурхай, чирэгдэлгүй үйлчилгээг үзүүлэх зорилгоор зээлийн бодлогодоо өөрчлөлт оруулсанаар зээл хүссэн иргэний бүрдүүлэх бичиг баримтын тоог 2-3 дахин цөөрүүлж, зээлийн шийдвэрлэх хугацааг 3-4 дахин багасгах зэрэг ажлыг хийж дуусаад байна.

Мөн Төрийн банк цахим банкныхаа үйлчилгээг улам өргөжүүлэн тэлж, банкны салбарт ирэхгүйгээр интернет, гар утсаар дамжуулан санхүүгийн үйлчилгээг иж бүрнээр нь авах тогтолцоо буюу салбаргүй банкны системийг бий болгохыг зорин ажиллаж байна.

Бид иргэд болон бизнес эрхлэгч тус бүрийн хэрэгцээ, шаардлагыг хангасан, орчин үеийн техник технологид суурилсан хадгаламж, зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээ, дотоодын болон гадаад мөнгөн гуйвуулга, мессеж банк, интернэт банк, Мобайл банкны үйлчилгээ зэрэг

ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Page 179: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

банкны үндсэн бүтээгдэхүүнээс гадна санхүүгийн бүх төрлийн үйлчилгээг харилцагчиддаа хүргэж байгаагаа дуулгахад таатай байна.

Цахим банкХарилцагч та гар утас болон интернэтийн тусламжтайгаар өөрийн дансыг хүссэн үедээ

удирдах боломжтой. Цахим банкны үйлчилгээ нь • Илүү найдвартай • Илүү хурдан • Илүү хамгаалалттай, эрсдэлгүй Цахим банкны үйлчилгээнд бүртгүүлэх: • Та Төрийн банкны дурын салбар, тооцооны төвд хандаж бүртгүүлэх Хэрэв та Төрийн банкинд дансгүй бол гар утаснаасаа [Reg 3 регистрийн дугаар] Мессежийг 579 дугаарт илгээн данс нээлгэж, автоматаар Мост мони үйлчилгээнд

бүртгүүлэх боломжтой.Интернэт банк & Смарт банкБид танд банкны үйлчилгээг зайнаас авах, төлбөр тооцоогоо түргэн шуурхай гүйцэтгэх

хамгийн өргөн боломж бүхий интернэт банкны үйлчилгээг санал болгож байна. Манай интернэт банкны байгууллагын хэрэглэгчид лавлагаа хийх, гүйлгээ хийх,

хэрэглээний төлбөр төлөх зэрэг олон боломжтой. Интернэт банкаар авах үйлчилгээ • Өөрийн данс хооронд болон Төрийн банкны данс хооронд шилжүүлэг хийх; • Хэрэглээний төлбөрөө бүртгүүлэх, лавлах, төлөх (Цахилгаан, Контор, СӨХ, Суурин

утас, Кабель, Интернэт гэх мэт ) • Цахим төгрөг (АТМ-ээс картгүйгээр бэлэн мөнгө авах) үйлчилгээний гуйвуулгын код

авах; • Бусад банкны дансруу шилжүүлэг хийх; • Гадаад шилжүүлэг хийх; • Гар утасны ярианы төлбөр төлөх, нэгжийн карт худалдан авах; • Онлайн хадгаламж барьцаалсан зээл авах, зээлийн төлбөр төлөх; • Харилцах, хугацаатай болон хугацаагүй хадгаламжийн данс нээх; • Цахим үйлчилгээнд бүртгүүлэх, бүртгэлээ өөрчлөх; • Захиалгат шилжүүлэг үүсгэх • Багц гүйлгээ хийх / нэг үйлдлээр олон данс руу зэрэг гүйлгээ хийх юм./. Та дараах нэмэлт үйлчилгээг авах боломжтой. • Дансаа нэмэх, хасах; • Нэвтрэх нэр болон нэвтрэх нууц үгээ өөрчлөх; • Хадгаламжийн хугацаа сунгах захиалга өгөх; • Ханшийн тооцоолуур ашиглах; • Гүйлгээний загвар үүсгэх /байнга хийгддэг гүйлгээг загвар болгон хадгалах ба

хадгалсан загвараа дахин ашиглах юм/; • Банкнаас мэдээлэл авах, банкинд санал хүсэлт илгээх. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл: Лавлах төв: 1800-1881 / Энгийн утасны тарифаар / Имэйл хаяг: [email protected]

Page 180: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ХААН Банк нь Монгол Улс даяар нийт 524 салбар нэгжтэй үндэсний хэмжээний хамгийн том арилжааны банк бөгөөд нийт айл өрхийн 70% гаруй хувьд банкны үйлчилгээг хүргэн ажиллаж байна. ХААН Банк нь Улаанбаатар, Баруун, Зүүн гэсэн бүсүүдэд хуваагдан нийт харилцагч, үйлчлүүлэгчдийнхээ бизнесийн хэрэгцээ шаардлагад нийцсэн зээл, хадгаламж болон бүх төрлийн төлбөрийн үйлчилгээг 5700 гаруй ажилтнуудаараа дамжуулан хүргэж байна.

ХААН Банк нь банкны үйлчилгээг ойлгомжтой, хялбар болгох үүднээс салбар тооцооны төвүүдийн дотоод зохион байгуулалтыг өөрчлөн гүйлгээний төрлөөр ангилан Хэрэглээний зээлийн төв, Бизнес зээлийн төв, Орон сууцны зээлийн төв, Тэтгэвэр тэтгэмжийн төв, Төлбөр тооцооны төв, Гадаадын иргэдэд үйлчлэх Дипломат-Priority салбар зэрэг нэгжүүдээр дамжуулан банкны үйлчилгээг цогц байдлаар хүргэн ажиллаж байна.

2013 оны байдлаар ХААН Банк 1.7 сая гаруй карт эзэмшигчтэй, 1.8 сая харилцагчтай байна. ХААН Банк нь техник, технологийн шинэчлэлд хөрөнгө оруулалт тогтмол хийсээр ирсэн билээ. Үүний үр дүнд Улаанбаатар хот, аймаг, томоохон сумын төвүүд, суурин газарт ATM-ны хамгийн өргөн сүлжээг бүрдүүлж, харилцагчдад банкны үйлчилгээг бодит цагийн горимд хүргэн ажиллаж байна. Түүнчлэн Цахим банкны иж бүрэн үйлчилгээг техник технологийн дэвшилттэй уялдуулан амжилттай нэвтрүүлсээр ажиллаж байна.

Монгол орон даяар хамгийн өргөн сүлжээг бий болгосон үндэсний ууган банк ХААН Банк нь банк санхүүгийн салбарт үргэлж шинийг санаачилж, олон шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлж, банкны үйлчилгээг шинэ шатанд гаргахад үнэтэй хувь нэмэр оруулжээ. Тухайлбал, ОУ-ын төлбөрийн картын зах зээлд анх удаа нэвтэрч ХААН Виза картыг орон даяар нэвтрүүлэн харилцагчиддаа бэлэн бусаар төлбөр тооцоо хийх нөхцөлийг бүрдүүлсэн нь төдийгүй Ази тив болон Хятадад хамгийн өргөн ашиглагддаг ОУ-ын China Union Pay картыг Монголын зах зээлд анхлан нэвтрүүлсэн юм.

Түүнчлэн банкны иж бүрэн үйлчилгээг үзүүлэх Хөдөлгөөнт АТМ, төлбөрийн карт ашиглан худалдан авалт хийснээр бэлэн мөнгө авах Cash Back үйлчилгээ болон дансандаа хийгдсэн гvйлгээ бvрийн мэдээллийг гар утсандаа авах Ухаалаг мэдээ үйлчилгээг зах зээлд амжилттай нэвтрүүлсэн нь харилцагчдын талархлыг хүлээж онцлоход таатай байна.

Мөн Монголын банкуудаас анх удаа орон даяар байрлах 524 салбараараа дамжуулан даатгалын зуучлалын үйлчилгээг хүргэж эхэлсэн нь олон харилцагчдын талархлыг хүлээгээд байна. Түүнчлэн Монголын анхны Хөдөлгөөнт тооцооны төвийг нэвтрүүлснээс гадна ХААН Банкны Харилцагчийн мэдээллийн төвийн лавлах 1800-1917 дугаарт холбогдон банкны бүх төрлийн үйлчилгээг авах Телефон банк үйлчилгээ болон зайн технологид суурилсан анхны Мэдрэгчтэй картыг Монголын зах зээлд амжилттай нэвтрүүлж, харилцагчиддаа үйлчилж байна.

ХААН Банкны нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаас 2007-2013 онд нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх хүрээнд эрүүл мэнд, боловсрол, нийгмийн эмзэг бүлэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, соёл урлаг, орон нутгийн хөгжлийг дэмжих, байгаль хүрээлэн буй орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулах зэрэг тэргүүлэх 6 чиглэлээр том жижиг болон үндэсний хэмжээний 200 гаруй төсөл хөтөлбөрийг 2.2 тэрбум гаруй төгрөгөөр санхүүжүүлж, улс орны хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулсаар байгааг онцлоход таатай байна.

Ийнхүү ХААН Банк Монголын банк санхүүгийн салбарт тэргүүлэгч байр сууриа хадгалж, шинэлэг дэвшилтэт технологийг салбартаа анхлан нэвтрүүлж, харилцагчиддаа үйлчилж байна.

Page 181: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

Эрхэм таны итгэлт анд ХААН Банк

Page 182: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ХОВД ИХ СУРГУУЛЬ

ОЮУТНЫГАРЫН АВЛАГА

Ховд хот 2014

Page 183: ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА - Ховд их ... · PDF fileОйжуулалт, Цэцэгжүүлэлт Биологи, Хими, ... • Хичээлийн цахим хэрэглэгдэхүүн

ХОВД ИХ СУРГУУЛИЙН

ОЮУТНЫ ЗААВАЛ УНШИХ 25 НОМ

Номын сан

Ном бол ертөнцийг

харах цонх мөн

М.Горький

ХОВД ИХ СУРГУУЛЬ

Номын сан