14
1 БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙДЫН ТУШААЛ 2011 оны 07 дугаар сарын Дугаар 230 Улаанбаатар хот 09 -ны өдөр Журам батлах тухай Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай Монгол Улсын хуулийн 8.1.7 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь: 1.“Энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах бие бүрэлдэхүүнийг сургаж бэлтгэх, сонгох, үүрэг гүйцэтгэх үед дагаж мөрдөх журам”-ыг хавсралтын ёсоор баталсугай. 2.Энэ журмыг 2011 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөхийг Зэвсэгт хүчний Жанжин штаб /дэслэгч генерал Ц.Бямбажав/-т үүрэг болгосугай. 3.Энэ тушаалыг Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолоор баталсан “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам” -ын 2.6.1-д зааснаар Улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхыг Төрийн захиргааны удирдлагын газар /дэд хурандаа Ш.Сүхбаатар/-т хариуцуулсугай. 4.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж, ажиллахыг яамны Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний газар /хурандаа Н.Бямбадорж/-т даалгасугай. САЙД Л.БОЛД

07 дугаар сарын Дугаар 230 Улаанбаатар хотmndu.gov.mn/images/medee/enkhiigdemjikh.pdf · оролцох үедээ ёс зүйн болон ... бие

  • Upload
    doananh

  • View
    238

  • Download
    7

Embed Size (px)

Citation preview

Page 1: 07 дугаар сарын Дугаар 230 Улаанбаатар хотmndu.gov.mn/images/medee/enkhiigdemjikh.pdf · оролцох үедээ ёс зүйн болон ... бие

1

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙДЫН ТУШААЛ 2011 оны 07 дугаар сарын Дугаар 230 Улаанбаатар хот 09 -ны өдөр

Журам батлах тухай Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай Монгол Улсын хуулийн 8.1.7 дахь

заалтыг үндэслэн ТУШААХ нь: 1.“Энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах бие бүрэлдэхүүнийг сургаж

бэлтгэх, сонгох, үүрэг гүйцэтгэх үед дагаж мөрдөх журам”-ыг хавсралтын ёсоор баталсугай.

2.Энэ журмыг 2011 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөхийг Зэвсэгт

хүчний Жанжин штаб /дэслэгч генерал Ц.Бямбажав/-т үүрэг болгосугай. 3.Энэ тушаалыг Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 119 дүгээр

тогтоолоор баталсан “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам”-ын 2.6.1-д зааснаар Улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхыг Төрийн захиргааны удирдлагын газар /дэд хурандаа Ш.Сүхбаатар/-т хариуцуулсугай.

4.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж, ажиллахыг яамны Мэдээлэл, хяналт

шинжилгээ, үнэлгээний газар /хурандаа Н.Бямбадорж/-т даалгасугай. САЙД Л.БОЛД

Page 2: 07 дугаар сарын Дугаар 230 Улаанбаатар хотmndu.gov.mn/images/medee/enkhiigdemjikh.pdf · оролцох үедээ ёс зүйн болон ... бие

2

Батлан Хамгаалахын сайдын 2011 оны 230 дугаар тушаалын

хавсралт

ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГААНД ОРОЛЦУУЛАХ БИЕ БҮРЭЛДЭХҮҮНИЙГ СУРГАЖ БЭЛТГЭХ, СОНГОХ, ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭХ

ҮЕД ДАГАЖ МӨРДӨХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Монгол Улсын Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Дотоодын цэрэг, Цагдаа, Тагнуул, Онцгой байдлын болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчдаас энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах бие бүрэлдэхүүнийг сургаж бэлтгэх, сонгон шалгаруулах, үүрэг гүйцэтгэх үед энэхүү журмыг дагаж мөрдөнө.

1.2.Энхийг дэмжих ажиллагаанд оролцох бие бүрэлдэхүүнд Нэгдсэн Үндэстний

Байгууллага, бүс нутгийн холбогдох бусад байгууллага, ажиллагаа явагдаж байгаа болон хамтран оролцох улс орны зүгээс энэ журамд зааснаас өөр тусгайлсан нөхцөл, шалгуур шаардлага тавьсан тохиолдолд НҮБ-ын дүрэм, олон улсын гэрээний холбогдох заалтыг дагаж мөрдөнө.

Хоёр. Сонгон шалгаруулах

2.1.Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энхийг дэмжих ажиллагаанд оролцох бие бүрэлдэхүүний тооны дээд хязгаарыг тогтоож, Цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллага сонгон шалгаруулна. 2.2.Цэргийн мэргэжлийн удирдлагын төв байгууллагаас энхийг дэмжих ажиллагаанд оролцох бие бүрэлдэхүүний хяналтын тоог Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Дотоодын цэрэг, Цагдаа, Тагнуул, Онцгой байдлын болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагуудад тухайн жилийн нэгдүгээр улиралд багтаан хүргүүлнэ

2.3.Цэргийн албан хаагч (цаашид “албан хаагч” гэх) энхийг дэмжих ажиллагаанд оролцох хүсэлт бүхий өргөдлийг өөрийн анги, байгууллагын хүний нөөцийн асуудал эрхэлсэн нэгжид гаргах ба тухайн байгууллага тогтоосон хяналтын тоонд багтаан оролцогчийг сонгон шалгаруулж, холбогдох маягтын дагуу саналаа бэлтгэж, цэргийн мэргэжлийн удирдлагын төв байгууллагын Хүний нөөцийн хэлтэст хүргүүлнэ.

2.4.Энхийг дэмжих ажиллагаанд оролцсон албан хаагч 6 сарын дараа дахин энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хүсэлтээ гаргаж болно.

2.5.Албан хаагчийг энхийг дэмжих ажиллагаанд оролцуулахаар сонгохдоо

дараахь ерөнхий шаардлагыг үндэс болгоно. Үүнд:

2.5.1.Зэвсэгт хүчний албан хаагчид тавигдах эрүүл мэнд, бие бялдрын шаардлага хангасан байх;

2.5.2.Ажиллагаанд оролцох офицерууд дээд боловсролтой, ахлагч болон гэрээт цэргийн алба хаагч цэргийн мэргэжлийн сургалтад хамрагдсан байх;

Page 3: 07 дугаар сарын Дугаар 230 Улаанбаатар хотmndu.gov.mn/images/medee/enkhiigdemjikh.pdf · оролцох үедээ ёс зүйн болон ... бие

3

2.5.3.Мэргэжлийн сургууль төгссөнөөс хойш 2-оос доошгүй жил ажилласан

байх;

2.6.Энхийг дэмжих ажиллагаанд оролцох штабын офицер, ахлагч болон цэргийн ажиглагч, холбогч офицеруудад дээрх ерөнхий шаардлагаас гадна дараахь тусгай шаардлага тавигдана. Үүнд:

2.6.1.Мэргэжлийн сургууль төгссөнөөс хойш 5-аас доошгүй жил ажилласан

байх;

2.6.2.НҮБ-ын цэргийн ажиглагч, холбогч болон штабын офицерийн дамжаа, бусад холбогдох сургалтад хамрагдсан байх;

2.6.3.Энхийг дэмжих ажиллагааг явуулж буй талаас тавьсан ажиллагааны цол, мэрэгшлийн шаардлага хангасан байх;

2.6.4.Албан хэрэг хөтлөх техник болон сансрын холбооны хэрэгсэл, “GPS” ашиглах чадвартай байх;

2.6.5.Бүх төрлийн суудлын автомашин жолоодох чадвартай, жолооны үнэмлэхтэй байх;

2.7.Мөн цэргийн багийн удирдах бүрэлдэхүүн, штабын офицер, ахлагч болон цэргийн ажиглагч, холбогч офицероор үүрэг гүйцэтгэгч гадаад хэлний түвшин тогтоох шалгалтад 70-аас доошгүй оноо авсан байх, түүнчлэн тухайн ажиллагааны үндсэн хэлээр чөлөөтэй харилцах чадвартай байхыг шаардана.

2.8.Цэргийн мэргэжлийн удирдлагын төв байгууллагын даргын тушаалаар томилогдсон дараахь бүрэлдэхүүнтэй комисс сонгон шалгаруулалтыг зохион байгуулна. Үүнд:

- Дарга - Хүний нөөцийн хэлтсийн мэргэжилтэн - Энхийг дэмжих ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн - Биеийн тамир хариуцсан мэргэжилтэн - Гадаад хэлний мэргэжилтэн - Хүний эмч болон бусад шаардлагатай мэргэжилтэн.

2.9.Комисс сонгон шалгаруулалт явуулах хугацааг товлож, сонгон шалгаруулалтыг нээлттэйгээр явуулж, дүнг цэргийн мэргэжлийн удирдлагын төв байгууллагын даргын зөвлөлийн хуралдаанд танилцуулна. Сонгон шалгаруулалтын явцад гарсан аливаа маргаантай асуудлыг комисс тухай бүрд нь хянан шийдвэрлэнэ.

2.10.Сонгон шалгаруулалтад оролцох албан хаагч дараах баримт бичгийг бүрдүүлсэн байна. Үүнд:

- Анги, байгуулагын даргын зөвшөөрөл бүхий хувийн өргөдөл; - Ажил байдлын тодорхойлолт; - Офицер, ахлагч (гэрээт цэрэг)-ийн хувийн үнэмлэх; - Анги, байгуулагын даргын зөвлөлийн хурлын тэмдэглэл; - Сүүлийн 3 сарын дотор авахуулсан 4х6 хэмжээтэй цээж зураг 3 хувь;

Page 4: 07 дугаар сарын Дугаар 230 Улаанбаатар хотmndu.gov.mn/images/medee/enkhiigdemjikh.pdf · оролцох үедээ ёс зүйн болон ... бие

4

- Гадаад паспорт /хүчинтэй байх хугацаа 2-оос доошгүй жил хүчинтэй/;

2.11.Сонгон шалгаруулалтад оролцох бие бүрэлдэхүүн Зэвсэгт хүчний Клиникийн төв госпиталийн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгээр орж эрүүл мэндийн дүгнэлт гаргуулна. Түүнчлэн Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Дархлалын олдмол хомсдол /ДОХ/ өвчний шинжилгээнд хамрагдсан байна.

2.12.Эрүүл мэндийн үзлэгээр тэнцсэн албан хаагчаас цэргийн мэргэжлийн удирдлагын төв байгууллагын даргын баталсан “Цэргийн алба хаагчийн бие бялдарын бэлтгэлжилтийг шалгаж үнэлэх заавар”-ын дагуу шалгалт авна. Уг шалгалтаар 75-аас доошгүй оноо авсан тохиолдолд бие бялдрын бэлтгэлжилтээр тэнцсэнд тооцно.

2.13.Эрүүл мэнд, бие бялдарын бэлтгэлжилтээр тэнцсэн албан хаагчын тухай мэдээллийг Тагнуулын болон Цагдаагийн байгууллагад илгээн гэмт хэрэг, захиргааны хариуцлагын зөрчлийн холбогдолтой эсэх талаар тодорхойлолт гаргуулна.

2.14.Сонгон шалгаруулалтын явцад эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамрагдаагүй, шалгалтын дэг, журам зөрчсөн, хуурч мэхлэхийг завдсан, бичиг баримт дутуу бүрдүүлсэн, хүндэтгэх шалтгаангүйгээр хоцорсон албан хаагчийг хасна.

2.15.Албан хаагчийг дараахь тохиолдолд сонгон шалгаруулалтад оролцуулахгүй. Үүнд:

2.15.1.Гэмт хэрэг, захиргаа болон сахилгын зөрчилд холбогдон эрх бүхий байгууллагад шалгагдаж байгаа;

2.15.2.Оногдуулсан захиргааны болон сахилгын шийтгэлийн хугацаа дуусаагүй;

2.15.3.Урьд нь ажиллагааны өмнөх бэлтгэл болон ажиллагаанд оролцох үедээ ёс зүйн болон сахилгын зөрчил гарган арга хэмжээ авагдаж байсан;

2.15.4.Батлан хамгаалахын болон бусад их, дээд сургууль, коллежийн өдрийн, эчнээ ангийн сургалт, дамжаанд сурч байгаа.

2.16.Сонгон шалгаруулалтад тэнцсэн албан хаагчийг өөр ажиллагаа болон сургууль, дамжааны сонгон шалгаруулалтад орохыг хориглоно.

Гурав. Сургаж, бэлтгэх

3.1.Сонгон шалгаруулалтад тэнцсэн албан хаагчыг цэргийн мэргэжлийн

удирдлагын төв байгууллагын даргын тушаалаар ажиллагааны өмнөх бэлтгэлд хамруулна.

3.2.Ажиллагааны өмнөх бэлтгэлийг Зэвсэгт хүчний энхийг дэмжих

ажиллагааны сургалтын төв, бусад анги, байгууллагын материаллаг баазыг түшиглэн зохион байгуулна.

Page 5: 07 дугаар сарын Дугаар 230 Улаанбаатар хотmndu.gov.mn/images/medee/enkhiigdemjikh.pdf · оролцох үедээ ёс зүйн болон ... бие

5

3.3.Ажиллагааны өмнөх бэлтгэлийн зорилго нь энхийг дэмжих ажиллагаанд оролцох албан хаагчийг гүйцэтгэх үүрэгт сурган дадлагажуулж, мэргэжил, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, цэргийн багийн бие бүрэлдэхүүний нэгдмэл ажиллагааг хангахад чиглэнэ.

3.4.Ажиллагааны өмнөх бэлтгэлийн үргэлжлэх хугацаа нь тухайн

ажиллагааны онцлогоос шалтгаалан 4-8 долоо хоног байна. 3.5.Энхийг дэмжих тухайн ажиллагааны онцлог, гүйцэтгэх үүргээс нь

хамаарч сургалтын үе шатыг ялгавартайгаар тогтоож, сургалтын хөтөлбөрийг цэргийн мэргэжлийн удирдлагын төв байгууллагын сургалт хариуцсан нэгж боловсруулж мөрдүүлнэ.

3.6.Ажиллагааны өмнөх сургалтанд хамрагдсан албан хаагч бүрээс мэдлэг,

дадлага, бие даах чадварын, цэргийн багаас үүрэг гүйцэтгэх чадварын шалгалтыг авч, дүнг цэргийн мэргэжлийн удирдлагын төв байгууллагын даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж, энхийг дэмжих ажиллагаанд оролцох бүрэлдэхүүнийг томилуулах саналаа Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

3.7.Батлан хамгаалахын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн энхийг дэмжих ажиллагаанд оролцох бие бүрэлдэхүүнийг томилуулах саналтай танилцаж зохих шийдвэр гаргана.

Дөрөв. Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх

4.1.Албан хаагч нь энхийг дэмжих ажиллагаанд оролцох үедээ Монгол Улсын хууль тогтоомж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрэм, олон улсын гэрээ, тухайн ажиллагааны удирдлагаас тогтоосон дүрэм, журам, хэм хэмжээг дагаж мөрдөн, ажиллагаа явагдаж байгаа улсын хууль тогтоомж, ёс заншлийг хүндэтгэнэ.

4.2.Энхийг дэмжих ажиллагаанд оролцох албан хаагчийг ажиллагааны газар

орон руу явсан өдрөөс эхлэн үүрэг гүйцэтгэж эхэлсэнд тооцно.

4.3.Энхийг дэмжих ажиллагаанд оролцож байгаа албан хаагчийг дараахь тохиолдолд эгүүлэн татна.

4.3.1 Үүрэг гүйцэтгэх хугацаа нь дуусгавар болсон;

4.3.2.Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасны дагуу Монгол Улсын болон тухайн улсын хууль тогтоомж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын болон олон улсын гэрээгээр тогтоосон дүрэм, журам зөрчсөн;

4.3.3.Цэргийн мэргэжлийн удирдлагын төв байгууллагаас энхийг дэмжих ажиллагаанд оролцогч албан хаагчтай байгуулсан гэрээний үндсэн болон нэмэгдэл үүргийг зөрчсөн;

4.3.4.Эрүүл мэндийн байдал, бусад хүндэтгэн үзэх шалтгаанаар үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй болсон.

Page 6: 07 дугаар сарын Дугаар 230 Улаанбаатар хотmndu.gov.mn/images/medee/enkhiigdemjikh.pdf · оролцох үедээ ёс зүйн болон ... бие

6

4.4.Энэ журмын 4.3.2, 4.3.3-т заасан үндэслэлээр хугацаанаасаа өмнө татагдсан албан хаагч, түүнтэй холбогдон гарах зардлыг хариуцна.

4.5.Энэ журмын 4.3.4-т заасан үндэслэлээр хугацаанаасаа өмнө татагдсан албан хаагчтай холбогдон гарах зардлыг цэргийн мэргэжлийн удирдлагын төв байгууллага хариуцна.

4.6.Энэ журмын 4.3.2, 4.3.3, 4.3.4-т заасан үндэслэлээр хугацаанаасаа өмнө татагдсан албан хаагчийн оронд цэргийн мэргэжлийн удирдлагын төв байгууллагын санал болгосноор Батлан хамгаалахын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нөхөн томилно.

4.7.Энхийг дэмжих ажиллагаанд оролцсон бие бүрэлдэхүүн энэ журмын 4.3-т заасан үндэслэлээр Монгол Улсад эргэн ирснээр тухайн ажиллагаанд үүрэг гүйцэтгэх хугацаа дуусгавар болсонд тооцно.

4.8.Цэргийн мэргэжлийн удирдлагын төв байгууллагийн даргын зөвлөлийн хуралдаанд цэргийн багийн захирагч энхийг дэмжих ажиллагаанд оролцсон тухай илтгэж, штабын офицер, ахлагч болон цэргийн ажиглагч, холбогч офицерууд Энхийг дэмжих ажиллагааны хэлтэст тайлан гаргаж өгнө.

4.9.Цэргийн мэргэжлийн удирдлагын төв байгууллагийн хүний нөөцийн асуудал эрхэлсэн албан тушаалтан энхийг дэмжих ажиллагаанд оролцож ирсэн албан хаагчийн хувийн хэрэгт үүрэг гүйцэтгэсэн байдлын талаар тэмдэглэл хийнэ. 4.10.Үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн албан хаагчийг шагнаж урамшуулах асуудлыг Цэргийн мэргэжлийн удирдлагын төв байгууллагийн саналыг үндэслэн Батлан хамгаалахын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн шийдвэрлэнэ. 4.11.Энхийг дэмжих ажиллагаанд оролцож байхдаа гэмт хэрэг үйлдсэн, захиргааны болон сахилгын зөрчил гаргасан, гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн албан хаагчид хууль, тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

Тав. Бусад зүйл

5.1.Цэргийн мэргэжлийн удирдлагын төв байгууллага нь энхийг дэмжих

ажиллагаанд оролцож байгаа бие бүрэлдэхүүн, тэдний үүрэг гүйцэтгэлт, ажиллагааны үеийн цагийн байдлын талаар өдөр тутмын мэдээллийг боловсруулж, дүн шинжилгээ хийх, шаардлагатай, зөвшөөрөгдсөн мэдээг олон нийтэд хүргэх, албан хаагчийг гэр бүлтэй нь холбох, цэргийн баг, албан хаагчийг захиргааны удирдлагаар тасралтгүй хангах зэргээр зохион байгуулалтын арга хэмжээ авна.

5.2.Цэргийн мэргэжлийн удирдлагын төв байгууллага Энхийг дэмжих

ажиллагаанд оролцохоор томилогдсон албан хаагчтай гэрээ байгуулж, ар гэрийн төлөөлөгчөөс баталгаа гаргуулна.

5.3.Гэрээнд дараахь үндсэн болон тусгай нөхцлийг тусгана:

а) Гэрээний үндсэн нөхцөл, түүний үйлчлэх хугацаа;

Page 7: 07 дугаар сарын Дугаар 230 Улаанбаатар хотmndu.gov.mn/images/medee/enkhiigdemjikh.pdf · оролцох үедээ ёс зүйн болон ... бие

7

б) Гэрээ байгуулагч талуудын эрх үүрэг, хариуцлага; в) Бусад зүйл.

5.4.Энхийг дэмжих ажиллагаанд 12 сар хүртэл хугацаагаар үүрэг гүйцэтгэж

байгаа албан хаагчийн албан тушаалыг хэвээр хадгалж, цалин хөлсийг бүрэн олгоно. Албан тушаалын цалин хөлсийг түүнтэй байгуулсан гэрээг үндэслэн итгэмжлэгдсэн этгээдэд олгож болно.

Page 8: 07 дугаар сарын Дугаар 230 Улаанбаатар хотmndu.gov.mn/images/medee/enkhiigdemjikh.pdf · оролцох үедээ ёс зүйн болон ... бие

8

Энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах бие бүрэлдэхүүнийг сургаж бэлтгэх, сонгон шалгаруулах, үүрэг гүйцэтгэх үед дагаж мөрдөх журмын 1 дүгээр хавсралт.

ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГААНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭХ АЛБАН ХААГЧТАЙ БАЙГУУЛАХ ГЭРЭЭ

Нэг талаас: Цэргийн мэргэжлийн удирдлагын төв байгууллага буюу Зэвсэгт хүчний Жанжин штабын Хүний нөөцийн хэлтсийн дарга ...................................................................................................................... /цол, овог, нэр/

Нөгөө талаас: анги /байгууллага/-д ажилтай ...................................................................................................... /цол, овог, нэр/ нар Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хууль болон бусад хууль тогтоомжийг үндэслэн сайн дурын үндсэн дээр.................................Улсад энхийг дэмжих ажиллагаанд оролцох талаар харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав.

Нэг. Гэрээний үндсэн нөхцөл:

1.1.Энэхүү гэрээнд оролцогч талууд 20.. оны ... дугаар сарын ...–ны өдрөөс

эхлэн 20.. оны ... дугаар сарын ...–ны өдрийг хүртэл хугацаанд .............................. Улсад энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх, гүйцэтгүүлэх, мөн хугацаанд албан тушаалийн цалин, хөлс бусад хангамж, нөхөн олговорыг саадгүй олгох, эрсдэлээс учирсан хохирлыг арилгах тухай харилцан тохиролцов.

1.2.Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн албан хаагч /цаашид

“албан хаагч” гэх/ нь Монгол Улсын хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн гарсан журам, дүрэмд заасан цэргийн албаны онцлогтой холбогдох эрх зүйн байдлын зарим хязгаарлалт, нэмэгдэл үүрэг болон хариуцлага, хөнгөлөлт, давуу байдлыг хуулийн хүрээнд хүлээх буюу эдлэх, түүнчлэн Нэгдсэн Үндэстний Байгууллага, бүс нутгийн байгууллага, тухайн ажиллагаа явагдаж байгаа улс оронтой байгуулсан гэрээнд заасан нийтлэг болон тусгайлан заасан шаардлагыг сахин биелүүлэх үүрэг хүлээнэ.

1.3.Албан хаагч энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх хугацаанд төрийн

албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, цэргийн багийн болон хувийн аюулгүй байдлыг хангах нэмэгдэл үүргийг хүлээнэ.

Хоёр. Гэрээнд оролцогч талуудын эрх, үүрэг:

2.1.Зэвсэгт хүчний Жанжин штабын эрх: 2.1.1.Албан хаагчийг энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах; 2.1.2.Ажиллагаанд оролцох хугацаандаа Монгол Улсын болон тухайн улсын

хууль тогтоомжийг зөрчин гэмт хэрэгт холбогдсон, захиргааны хариуцлагын, цэргийн сахилгын дүрмийн болон энэ гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан, гэрээний 1.3-д заасан үүргээ зөрчсөн албан хаагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйд

Page 9: 07 дугаар сарын Дугаар 230 Улаанбаатар хотmndu.gov.mn/images/medee/enkhiigdemjikh.pdf · оролцох үедээ ёс зүйн болон ... бие

9

тооцон, холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээг цуцлах, захиргааны санаачлагаар ажлаас халах хүртлэх арга хэмжээг авах бөгөөд үүнтэй холбогдон гарсан зардлыг төлүүлэх;

2.1.3.Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Цэргийн сахилгын дүрэм, цэргийн албан хаагчийн сахилга, хариуцлагыг дээшлүүлэх талаар Батлан хамгаалахын сайд, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга нараас гаргасан тушаал, албан даалгаврыг тус тус зөрчсөн нь энэ гэрээний 2.1.2-д заасан ноцтой зөрчилд тооцогдоогүй бол Төрийн албаны тухай хуулийн 26.1.2-т зааснаар албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 2О хүртэл хувиар бууруулах, мөн хуулийн 26.1.З-д зааснаар төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах, Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 4 дахь заалтыг үндэслэн халах хүртэл арга хэмжээ авах;

2.1.4. Дээрх зөрчил нь гэмт хэргийн шинжтэй бол хуулийн байгууллагад шилжүүлэн шийдвэрлүүлэх;

2.2. Зэвсэгт хүчний Жанжин штабын хүлээх үүрэг: 2.2.1.Энхийг дэмжих ажиллагааны өмнө тухайн газар оронд очоод үүрэг

гүйцэтгэхэд шаардагдах сургалт, дадлагад албан хаагчийг хамруулж, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлийг хангуулах;

2.2.2.Энхийг дэмжих ажиллагаанд оролцох хугацаанд албан хаагчийн албан тушаалыг хэвээр хадгалж, цалин хөлсийг итгэмжлэгдсэн этгээдэд олгох;

2.2.3.Энэхүү гэрээнд заасан албан үүргээ онцгой сайн биелүүлсэн цэргийн албан хаагчийг төрийн шагналд тодорхойлох, шагнаж урамшуулах;

2.2.4.Үүргээ гүйцэтгээд ирсний дараа томилолтын зардлыг олгох, нөхөн сэргээх, сувилалд хамруулах;

2.2.5.Албан хаагчийн эрүүл мэндэд байнгын анхаарал тавьж, эмнэлгийн үйлчилгээгээр үнэ төлбөргүйгээр хангах, ажиллагаанд оролцох хугацаанд нь амь нас, эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалд заавал хамруулж, даатгалтай холбогдох зардлыг хариуцах.

2.2.6. Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх үедээ цэргийн албан хаагч амь насаа алдах, хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 10.1, 19.4 дэх хэсэгт зааснаар тэтгэвэр, тэтгэмжийг, НҮБ-тай байгуулсан гэрээний дагуу нөхөн олговорыг гаргуулж тус тус олгуулах;

2.2.7. Шаардлагатай үед албан хаагч, ар гэрын хооронд холбоо тогтооход дэмжлэг үзүүлэх, тэднийг мэдээллээр хангах;

2.3.Албан хаагчийн эрх:

2.3.1.Ажиллагааны өмнөх бэлтгэл болон үүрэг гүйцэтгэх хугацааны туршид өмнө авч байсан албан тушаалын цалин, хөлсийг бүрэн авах, хувийн дансандаа хадгалуулах, итгэмжлэлийн үндсэн дээр бусад этгээдэд олгуулах;

2.3.2.Ажиллагааны өмнөх бэлтгэл сургалт болон үүрэг гүйцэтгэх хугацаанд эмнэлгийн үйлчилгээ авах, үүрэг гүйцэтгэх хугацаанд хамгаалалтын дуулга, сум нэвтрэхгүй хантааз, өвдөг, тохойн хамгаалалт, байлдааны нэг бүрийн хэрэгслээр хангагдах;

2.3.3.Үүргээ гүйцэтгээд ирсний дараа өөрийн хүсэлтээр ээлжийн амралтаас гадна нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж, сувилуулах;

Page 10: 07 дугаар сарын Дугаар 230 Улаанбаатар хотmndu.gov.mn/images/medee/enkhiigdemjikh.pdf · оролцох үедээ ёс зүйн болон ... бие

10

2.3.4.Цэргийн нийтлэг дүрмүүд, Офицерийн болон ахлагчийн алба хаах журмуудад заасан бусад эрх эдлэх;

2.4.Албан хаагчийн хүлээх үүрэг:

2.4.1.Эх орон, цэргийн албан хаагчийн нэр хүндийг өндөрт өргөх, энхийг

сахиулагч нарт тавигдах нийтлэг шаардлага, ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэх. 2.4.2.Монгол Улсын хууль тогтоомж, цэргийн дүрмийг мөрдөж, цэргийн багийн

удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх, хамтран зүтгэгч, нөхөртөө туслагч, дотны зөвлөгч нь байх;

2.4.3.Ажиллагаа явагдаж буй тухайн улсын хууль тогтоомж, ёс заншилд хүндэтгэлтэй хандах;

2.4.4.Үүрэг гүйцэтгэх хугацаанд өөрийн эрүүл мэндэд анхаарч, бие бялдарын болон сэтгэл санааны хувьд бэлтгэлтэй байх.

2.4.5.Цэргийн багийн болон хувийн аюулгүй байдлыг хангах журмыг сахих; 2.4.6.Ар гэртэйгээ холбоо барих, интернет ашиглах зэрэгт мэдээллийн

нууцлалын горимыг сахих, эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр цэргийн багийн гүйцэтгэж байгаа үүрэг, үйл ажиллагаа болон албан хаагчдын хувийн, албаны нууц, баг, албан хаагчийн аюулгүй байдалтай холбогдох бүх төрлийн мэдээ, мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараах, бусдад ямар нэг хэлбэрээр нууцалбал зохих мэдээллийг дамжуулахгүй байх;

2.4.7.Үүргээ үнэнч шударгаар гүйцэтгэж, итгэмжлэн хариуцсан зэвсэг, техник, өмч хөрөнгийг хайрлан хамгаалах;

Гурав. Бусад зүйл

3.1.Гэрээ нь талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. 3.2.Гэрээний үндсэн нөхцөлд заасан үүрэг хангагдсанаар гэрээ дуусгавар

болно. 3.3.Цэргийн баг, албан хаагчийн үүрэг гүйцэтгэх хугацаа өөрчлөгдөж болохыг

талууд урьдчилан зөвшөөрнө. 3.4. Гэрээтэй холбогдон гарсан маргааныг холбогдох хууль, тогтоомжийн дагуу

шийдвэрлэнэ.

ГЭРЭЭ БАЙГУУЛСАН: 1. ЦЭРГИЙН МЭРГЭЖЛИЙН УДИРДЛАГЫН ТӨВ БАЙГУУЛЛАГЫГ ТӨЛӨӨЛЖ

ЗХЖШ-ын ХҮНИЙ НӨӨЦИЙН ХЭЛТСИЙН ДАРГА 20..... оны “.....” дугаар сарын “......” ны өдөр

2. ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОГЧ:

.......................... ….. ДУГААР АНГИ, БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧ ………… ……….. ЦОЛТОЙ ………… ……-НЫ ………………................. /……..… ……… ……… …..…./ 20...... оны “..........” дугаар сарын “ .......” - ны өдөр

Энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах бие бүрэлдэхүүнийг сургаж бэлтгэх, сонгон шалгаруулах, үүрэг гүйцэтгэх үед

Page 11: 07 дугаар сарын Дугаар 230 Улаанбаатар хотmndu.gov.mn/images/medee/enkhiigdemjikh.pdf · оролцох үедээ ёс зүйн болон ... бие

11

дагаж мөрдөх журмын 2 дугаар хавсралт.

Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх хүсэлт гаргах тухай өргөдлийн

маягт

Цэргийн мэргэжлийн удирдлагын төв байгууллага буюу ЗХЖШ-ын Хүний нөөцийн хэлтэс /J-1/ -т

……… дугаар анги /байгууллага/-ийн захирагч /дарга/-аар уламжлан өргөдөл гаргах учир нь:

Миний бие ……… ……… ……… ……. улс дахь ………… ……… …… ……… ……… ………… ……… ………. ………… ……… ажиллагааны ….. дэх ээлжинд …… ……… ……… ………… ……… ……… ……… …… ………… ..…… ……… ………… ……… ………… ……..……… ……….… ………… ………… ……….…… …….……… ……..…… …..……. ……… ……… ……… ……….. ………… ……… учир өөрийн хүсэлт, сайн дурын үндсэн дээр оролцох хүсэлтэй байна. /өөрийн гараар бичнэ/

Үүрэг гүйцэтгэх хугацаанд амь нас, эрүүл мэндэд гарч болох аливаа

эрсдэлийг миний бие болон ар гэрийн зүгээс ойлгон, хүлээн зөвшөөрсөн тул ямар нэгэн гомдол гаргахгүй болно. Энэ хугацаанд ар гэрийн ахуй амьдрал хэвийн байх болно. 1.Регистрийн №: ----------------------- 2.Гадаад паспортын №: ------------------- 3.Иргэний үнэмлэхийн №: --------------- 4.ЭМД-ийн дэвтэр №: ------------------------ Төгссөн сургууль дамжаа:

Д/д Сургууль дамжааны нэр Төгссөн он сар Мэргэжил боловсрол

1

2

3

4

Гадаад хэлний мэдлэг:

Д/д Хэлний төрөл Хаана, хэзээ аль шатны сургууль, дамжаанд хамрагдсан

1

2

Ажиллагааны туршлага:

Д/д Аль улсад ямар ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн

Ээлжийн дугаар Ямар албан тушаалд

1

2

3

4

Анги, байгууллагын эмчийн баталгаа ……… ……… ………… ………… …………

…. ……… ……… ……… ……… ……… ……… …… ……… ………. /ямар нэгэн суурь өвчин

Page 12: 07 дугаар сарын Дугаар 230 Улаанбаатар хотmndu.gov.mn/images/medee/enkhiigdemjikh.pdf · оролцох үедээ ёс зүйн болон ... бие

12

эмгэгтэй үгүй, үүрэг гүйцэтгэхэд эрүүл мэндийн хувьд харшлах эсэх тухай тэмдэглэгээ хийснээр баталгаа болно/ Өргөдөл гаргасан: Анги, байгууллагын даргын шийдвэр: ................ ……анги, байгууллагын ……… ………............албан хаагч ……… …………….. ……….цолтой ………… ………… ……………. ны …… ……… …… /…………………./ …….….. оны ….. сарын …… өдөр

Энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах бие бүрэлдэхүүнийг сургаж бэлтгэх, сонгон

Page 13: 07 дугаар сарын Дугаар 230 Улаанбаатар хотmndu.gov.mn/images/medee/enkhiigdemjikh.pdf · оролцох үедээ ёс зүйн болон ... бие

13

шалгаруулах, үүрэг гүйцэтгэх үед дагаж мөрдөх журмын 3 дугаар хавсралт.

Анги байгууллагаас энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэхийг хүссэн бие бүрэлдэхүүний нэгдсэн судалгаа гарган ирүүлэх маягт

Цэргийн мэргэжлийн удирдлагын төв байгууллага буюу ЗХЖШ-ын Хүний нөөцийн

хэлтэс /J-1/ -т ирүүлэх судалгааны загвар

/огноо/

..... дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга цол овог нэр

Энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах бие бүрэлдэхүүнийг сургаж бэлтгэх, сонгон

№ Албан тушаал, Цол,овог,нэр

Анги байгууллагад жилласан жил

Иргэний үнэмлэх №

Регистрийн дугаар

Боловсрол Ажиллагааны

туршлага

Гадаад хэлний мэдлэг

1.

2.

3.

Page 14: 07 дугаар сарын Дугаар 230 Улаанбаатар хотmndu.gov.mn/images/medee/enkhiigdemjikh.pdf · оролцох үедээ ёс зүйн болон ... бие

14

шалгаруулах, үүрэг гүйцэтгэх үед дагаж мөрдөх журмын 4 дүгээр хавсралт.

ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГААНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭХ ЦЭРГИЙН АЛБАН ХААГЧИЙН АР ГЭРИЙН БАТАЛГАА

...........Улсад явагдаж байгаа Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэхээр

сайн дурын үндсэн дээр хүсэлт гарган, сонгон шалгаруулалтад тэнцсэн Зэвсэгт хүчний ….….р ангийн ……………………………………………….албан хаагч ……………………цолтой ……………………………………………………….. ийн ……………………………………… ны ар гэрийг бүрэн төлөөлөх эрхтэй /эцэг, эх, эхнэр, нөхөр, төрсөн ах,төрсөн эгч/ (доогуур зурах) би энэ ажиллагаанд үүрэг гүйцэтгүүлэхийг зөвшөөрч байна.

Албан үүрэг гүйцэтгэх явцад учирч болзошгүй аливаа эрсдэлийг ойлгож хөдөлмөрийн чадвар, амь насаа алдах тохиолдолд ар гэрийн зүгээс ямар нэгэн гомдолгүй.

АР ГЭРИЙГ ТӨЛӨӨЛЖ:

……………………………. ны …………………………………… /………..…………………. / /эцэг, эх, эхнэр, нөхөр, төрсөн ах, төрсөн эгч / (доогуур зурах) нэрээ бүтнээр бичиж,

гарын үсэг зурна/

РД: ………………………………………………………………………………………. ОРШИН СУУГАА ГЭРИЙН ХАЯГ, УТАС... ………… ……………………………

………….. ……………… ………… …………………… ………… ………… …………….. ……………… ……………… ……… ……… ……… ………………… ……………

Иргэний үнэмлэхийн хуулбар, нотариатын баталгаа

……………………………………………………………………………………………..