14
Computer Network Дотоод сүлжээ - Компъютерын сvлжээ гэж юу вэ? Computer Network Компъютеруудыг хооронд нь холбосны үр ашиг: компъютеруудын дунд принтер хувааж хэрэглэх нэг интернэт холболтын эрхийг хувааж хэрэглэх хоорондоо файл, мэдээлэлийг хялбарханаар солилцох хоорондоо тоглоом тоглох хоорондоо алслагдсан компъютеруудыг холбосон бол хэрэглэгчид сvлжээгээ ашиглан хоорондоо чатлах, видео хурал хийх гэх мэтээр харилцааны хэрэгсэл болгон ашиглаж болно. Эндээс харахад компъютеруудыг өөр хооронд нь холбож сvлжээ vvсгэхийн гол зорилго нь хэрэглэгчидэд тоног төхөөрөмж, программ хангамж, мэдээлэлийн эх vvсвэрийг дундаа хувааж ашиглах, хоорондоо холбоо харилцаа тогтоох өргөн боломжыг олгох явдал ажээ. Компъютерын сvлжээний тvvх нь мэдээж, компъютер vvсэж хөгжиж эхэлсэн 1950-60-аад оны vеээс эхлэнэ. 1950-аад онд цоолсон карднуудыг ашиглан мэдээлэл боловсруулдаг "эртний" компъютерууд ашиглагдаж эхэлсэн. Гэхдээ энэ vед дэлхий дээрхи нийт компъютерын тоо нь хэдхэн арваар тоологдох тун цөөхөн байжээ. Иймд эдгээрийг хооронд нь холбох "гайхамшигт" санаа хэний ч толгойд ордоггvй байсан биз. 1960-аад онд компъютеруудыг mainframe гэж нэрлэгдэх гол толгой компъютерт холбож сvлжээ vvсгэх технологи гарч ирсэн. 1970-аад онд компъютерын хэмжээ нь эрс жижгэрч, мөн томхон байгууллага, пvvс корпораци, их дээд сургуулиуд өөрсдийн майнфрэйм (толгой) компъютер дээрээ database (өгөгдлийн сан) vvсгэж, уг сvлжээнд байгаа бусад (client) компъютерууд нь энэ database-д хандаж мэдээлэл авч болдог шинэ технологи дэлгэрсэн. Тэгвэл 1980-аад онд микрокомпъютер буюу хувь хvн жижиг бизнесvvдэд зориулагдсан авсаархан бөгөөд хямдхан компъютерууд гарч ирж, эхэндээ сvлжээнд холбогдолгvй ашиглагддаг байснаа удалгvй хооронд нь юмуу майнфрэймд холбож сvлжээ vvсгэж эхэлсэн. Микрокомпъютерууд дэлхий даяар маш их хурдацтай тархсан тул, 1990-ээд онд эдгээрийг тvшиглэсэн client - server бvтэцтэй сvлжээ ихэд дэлгэрсэн ажээ. - Сvлжээний архитектур, бvтэц : Компъютерын сvлжээ нь шаардлагатай программ хангамжнаас гадна, дараах гурван vндсэн хэсэгээс бvрднэ: server (хэрэгцээтэй мэдээлэлийг хадгалж буй компъютер), client (хэрэглэгч буюу сервер дээрхи мэдээлэлд хандаж буй компъютер), circuit (хэлхээ, мэдээлэл дамжуулах шугам). Энэ сервер клиент хоѐрынхоо алинд нь их мэдээлэл хадгалуулах, сvлжээний vйл ажиллагаанд аль нь их vvрэгтэй байх вэ гэдэгийг сvлжээний архитектур (бvтэц) тодорхойлж өгнө. Гурван vндсэн архитектур байдаг. Host-based буюу төвлөрсөн майнфрэйм бvхий сvлжээнд энэ толгой компъютер нь ганцаараа хамаг ажлыг хийдэг, Client-based сvлжээнд клиент буюу хэрэглэгчийн компъютер нь голлох vvрэгтэй байдаг бол, Client-server сvлжээнд клиент, сервер аль аль нь ажлаа хувааж хийнэ. Дээр дурьдсан ѐсоор өнөөдрийн байдлаар Client-server бvтэцтэй сvлжээ нь илvv их өргөнөөр хэрэглэгдэж байна. Харин ерөөсөө сервергvй, дан клиент компъютеруудыг хооронд нь холбож vvсгэсэн сvлжээг peer-to-peer сvлжээ гэж нэрлэдэг. Жижиг бизнес, гэр ахуйн хэмжээнд хэрэглэгдэж буй ихэнх сvлжээ peer-to-peer бvтэцтэй байна. - Сvлжээний төрөлvvд Компъютерын сvлжээг хамрах хvрээ, хэрэглэгдэх тоног төхөөрөмж зэрэгээр нь LAN - local area network (нэг өрөөн дотор, нэг байшин дотор), MAN - metroplotian area netwok (хот доторхи), WAN - wide area network (хот, аймаг, улс хооронд) гэж ангилдаг. LAN-ны жишээ гэвэл та аль ч интернэт кафе, байгууллага, сургуулийн компъютер сvлжээг санах хэрэгтэй. Харин WAN-ны хамгийн том жишээ нь Интернэт юм. www.zaluu.com www.zaluu.com

Document07

Embed Size (px)

Citation preview

Page 1: Document07

Computer Network Дотоод сүлжээ

- Компъютерын сvлжээ гэж юу вэ? Computer Network

Компъютеруудыг хооронд нь холбосны үр ашиг:

компъютеруудын дунд принтер хувааж хэрэглэх

нэг интернэт холболтын эрхийг хувааж хэрэглэх

хоорондоо файл, мэдээлэлийг хялбарханаар солилцох

хоорондоо тоглоом тоглох

хоорондоо алслагдсан компъютеруудыг холбосон бол хэрэглэгчид сvлжээгээ ашиглан

хоорондоо чатлах, видео хурал хийх гэх мэтээр харилцааны хэрэгсэл болгон ашиглаж

болно.

Эндээс харахад компъютеруудыг өөр хооронд нь холбож сvлжээ vvсгэхийн гол зорилго нь

хэрэглэгчидэд тоног төхөөрөмж, программ хангамж, мэдээлэлийн эх vvсвэрийг дундаа хувааж

ашиглах, хоорондоо холбоо харилцаа тогтоох өргөн боломжыг олгох явдал ажээ.

Компъютерын сvлжээний тvvх нь мэдээж, компъютер vvсэж хөгжиж эхэлсэн 1950-60-аад оны vеээс

эхлэнэ. 1950-аад онд цоолсон карднуудыг ашиглан мэдээлэл боловсруулдаг "эртний"

компъютерууд ашиглагдаж эхэлсэн. Гэхдээ энэ vед дэлхий дээрхи нийт компъютерын тоо нь

хэдхэн арваар тоологдох тун цөөхөн байжээ. Иймд эдгээрийг хооронд нь холбох "гайхамшигт"

санаа хэний ч толгойд ордоггvй байсан биз. 1960-аад онд компъютеруудыг mainframe гэж нэрлэгдэх

гол толгой компъютерт холбож сvлжээ vvсгэх технологи гарч ирсэн. 1970-аад онд компъютерын

хэмжээ нь эрс жижгэрч, мөн томхон байгууллага, пvvс корпораци, их дээд сургуулиуд өөрсдийн

майнфрэйм (толгой) компъютер дээрээ database (өгөгдлийн сан) vvсгэж, уг сvлжээнд байгаа бусад

(client) компъютерууд нь энэ database-д хандаж мэдээлэл авч болдог шинэ технологи дэлгэрсэн.

Тэгвэл 1980-аад онд микрокомпъютер буюу хувь хvн жижиг бизнесvvдэд зориулагдсан авсаархан

бөгөөд хямдхан компъютерууд гарч ирж, эхэндээ сvлжээнд холбогдолгvй ашиглагддаг байснаа

удалгvй хооронд нь юмуу майнфрэймд холбож сvлжээ vvсгэж эхэлсэн. Микрокомпъютерууд

дэлхий даяар маш их хурдацтай тархсан тул, 1990-ээд онд эдгээрийг тvшиглэсэн client - server

бvтэцтэй сvлжээ ихэд дэлгэрсэн ажээ.

- Сvлжээний архитектур, бvтэц : Компъютерын сvлжээ нь шаардлагатай программ хангамжнаас

гадна, дараах гурван vндсэн хэсэгээс бvрднэ: server (хэрэгцээтэй мэдээлэлийг хадгалж буй компъютер), client (хэрэглэгч буюу сервер дээрхи мэдээлэлд хандаж буй компъютер), circuit

(хэлхээ, мэдээлэл дамжуулах шугам). Энэ сервер клиент хоѐрынхоо алинд нь их мэдээлэл хадгалуулах, сvлжээний vйл ажиллагаанд аль нь их vvрэгтэй байх вэ гэдэгийг сvлжээний

архитектур (бvтэц) тодорхойлж өгнө. Гурван vндсэн архитектур байдаг. Host-based буюу төвлөрсөн

майнфрэйм бvхий сvлжээнд энэ толгой компъютер нь ганцаараа хамаг ажлыг хийдэг, Client-based

сvлжээнд клиент буюу хэрэглэгчийн компъютер нь голлох vvрэгтэй байдаг бол, Client-server

сvлжээнд клиент, сервер аль аль нь ажлаа хувааж хийнэ. Дээр дурьдсан ѐсоор өнөөдрийн байдлаар

Client-server бvтэцтэй сvлжээ нь илvv их өргөнөөр хэрэглэгдэж байна. Харин ерөөсөө сервергvй, дан

клиент компъютеруудыг хооронд нь холбож vvсгэсэн сvлжээг peer-to-peer сvлжээ гэж нэрлэдэг.

Жижиг бизнес, гэр ахуйн хэмжээнд хэрэглэгдэж буй ихэнх сvлжээ peer-to-peer бvтэцтэй байна.

- Сvлжээний төрөлvvд Компъютерын сvлжээг хамрах хvрээ, хэрэглэгдэх тоног төхөөрөмж

зэрэгээр нь LAN - local area network (нэг өрөөн дотор, нэг байшин дотор), MAN - metroplotian area

netwok (хот доторхи), WAN - wide area network (хот, аймаг, улс хооронд) гэж ангилдаг. LAN-ны

жишээ гэвэл та аль ч интернэт кафе, байгууллага, сургуулийн компъютер сvлжээг санах хэрэгтэй.

Харин WAN-ны хамгийн том жишээ нь Интернэт юм.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 2: Document07

- Сvлжээний загварчлал

Сvлжээг ихэвчлэн OSI-ын долоон давхаргатай, TCP/IP-ын дєрвєн давхаргатай аргуудаар загварчилж

авч vздэг. Та бvхэн эндээс сvлжээнд ашиглагдаж байгаа компъютер дотор ямаршуухан процесс

явагддаг талаар тодорхой ойлголттой болж болох юм. Ингээд TCP/IP загварчлалыг товч

танилцуулъя:

www.zaluu.comwww.zaluu.com

Page 3: Document07

Application Layer - программ хангамжны давхарга. Хэрэглэгчийн сvлжээндээ ашиглаж буй

программ хангамж. (web browser) Network Layer - сvлжээний давхарга. Энэ давхарга нь дээд давхарга болох программ хангамжны

давхаргаас мэдээлэлийг хvлээн аваад,

Дамжуулах ѐстой мэдээлэлээ жижиг дохио (packet)-уудад хуваана, хvлээн авч байгаа компъютерын

мєн энэ давхаргад эдгээр хуваасан дохионуудыг буцааж нэгтгэнэ. (packetizing) Очих ѐстой газрын хаягийг сvлжээний давхаргын хаяг (IP хаяг) руу хєрвvvлнэ. (address resolution, DNS) Сvлжээгээр хэрхэн, ямар замаар, ямар ямар компъютеруудыг дайрч явж уг хаяг дээр очихыг

сонгоно. (routing) Data Link Layer - єгєгдлийн давхарга. Сvлжээний давхаргаас дохиог (packet-г) хvлээж аваад,

Дохиог хэзээ дамжуулахыг шийднэ (media access control) Эхлэх хэсэг, дуусах хэсэг, хаягны хэсэг бvхий тусгай форматад дохиог хувиргана. (data link protocols: SLIP, PPP, Ethernet, Token ring, XMODEM, ZMODEM гэх мэт..) Дохиог дамжуулах vеэр дамжуулах орчны онцлогоос (ж: утасны шуугиан, электроны дулааны хєдєлгєєний шуугиан г.м.) болж vvсэх алдааг шалгаж залруулна. (error detection/correction) Physical Layer - физик давхарга. Дохиог дамжуулахад хэрэглэгдэж буй техник тєхєєрємж,

дамжуулах шугам, орчнууд. Энд модем (modem), сvлжээний NIC кард, дамжуулах утас, радио

долгион зэрэг орно.

- Хаяглалт

Дээр тайлбарласан сvлжээний загварчлалын давхаргуудад хаяглалт ямаршуухан байдалтай байх

талаар:

Давхарга Жишээ программ Жишээ хаяг

Application Layer Web browser http://med.pmis.gov.mn

Network Layer TCP/IP (протокол) 202.179.7.15

Data Link Layer Ethernet (протокол) 00-0C-00-F5-03-5A

Компъютерын сvлжээнд хаяглалт маш чухал vvрэгтэй байдаг. Компъютер болгонд хэд хэдэн (3) хаяг байдаг гэдэг нь дээрх хvснэгтээс харагдаж байна. Программ хангамжны давхаргад

хэрэглэгдэх хаяг нь та бидний мэдэх домайн нэр бvхий хялбаршуулсан хаяг юм. Сvлжээний

давхаргад TCP/IP хаягийг хэрэглэнэ, хvмvvс товчлоод IP хаяг ч гэж нэрлэдэг. Харин Єгєгдлийн

Холбооны (Data Link) давхаргад хэрэглэгддэг хаяг нь тєдийлєн хvмvvст танил бус харагдаж болох

юм. Энэ нь сvлжээнд холбогдсон байгаа компъютерын уг сvлжээнд холбогдохдоо хэрэглэж буй

NIC (network interface card) кард, модемны дугаар юм. Сvлжээний кард vйлдвэрлэгчид хоорондоо

зохицсон ѐсоор vйлдвэрлэж байгаа кард болгондоо дахин давтагдахгvй єєр єєр хаяг бичиж

гаргадаг. Иймд яг одоо таны хэрэглэж байгаа сvлжээний кард чинь дэлхийд єєр хаана ч байхгvй

цорын ганц хаягтай байх бєгєєд, мєн энэ нь єєрчлєгдєх боломжгvй байна.

- LAN - local area network Дээр дурдсан ѐсоор LAN гэдэг нь нэг өрөө, нэг байшин, ойрхон зайтай 2-3

байшин дотор байгаа компъютеруудыг холбож vvсгэсэн сvлжээ юм. LAN сvлжээг ашиглаад эдгээр

олон (2-оос дээш) компъютерууд нь дундаа нэг принтер, файль сервер, датабэйс сервер, эмайл

сервер, модем сервер зэргийг хувааж ашиглах боломжтой болно. Гэхдээ зарим LAN-ууд нь ингэж

тусгайлан серверын vvрэг гvйцэтгэдэг компъютер (dedicated server)-гvй, энгийн peer-to-peer бvтэцтэй

байж болно.

- LAN сvлжээ дараах гурван хэсгээс бvрднэ:

Network Interface Card (NIC) - Сvлжээний кард.

Network Cables & Hub - Сvлжээний кабель утас, Hub - дохио давтагч.

Network Operating System (NOS) - Сvлжээний vйлдлийн систем программ хангамж, Ж: Novell Netware, WindowsNT, Windows 2000; харин NOS client software бол энгийн Windows 9x-ууд байна г.м..

www.zaluu.comwww.zaluu.com

Page 4: Document07

- Хамгийн их єргєнєєр хэрэглэгддэг сvлжээний кабель утаснууд бол:

Unshielded twisted pair (UTP) wires - тусгай бvрхvvлгvй мушгиа хос утас, дотроо Category 1-5 гэж

ангилагдаж, Category 1 (1Mbps) нь модемд, Category 3 (10Mbps) нь 10Base-T Ethernet-д, Category 5

(100Mbps) нь 100Base-T Ethernet-д хэрэглэгднэ.

Shielded twisted pair (STP) wires - тусгай бvрхvvлтэй мушгиа хос утас.

Coaxial cable - кабель ТВ-д хэрэглэгддэг утас гэвэл зарим хvн илvv сайн санаж мэднэ. RG-58, RG-8

гэсэн стандартуудтай. (10Mbps) Fiber optic cable - шилэн кабель, АНУ-д хэрэглэгддэг стандартын нэр нь X3T9.5. (100Mbps) Єнєєдрийн

байдлаар зах зээлд байгаа хамгийн єндєр багтаамжтай кабель, ихэвчлэн backbone (WAN) шугамд

хэрэглэгддэг.

- Кабел болон коннектор

Хос мушигсан кабел: (Twisted Pair Cable) энэ кабел хариктеристик сайтай дохионы төвшин бага

сулардаг, хос мушигсан хосыг дахин мушигсан байдаг. Yүний мушигалт нь хоѐр утасны

хоорондын индукцлалын нөлөөнөөс сэргийлж мужигдаг байна.

Unshielded Twisted Pair (UTP) кабел: Энэ гадуурх бүрээс нь дотроо ямар нэгэн хамгаалалтгүй

хосоор ороосон кабелыг хэлдэг. Категори 3, 4 ба 5 кабел нь TIA/EIA гэсэн стандарт дээр

суурьлагдсан. Категори 5е, 6 ба 7 нь өгөдлийг өндөр хурдаар дамжуулахад

зориулагдсан юм байна. 10Base-T, 100Base-TX, болон 100Base-T2 нь зөвхөн хоѐр хосоор,

харин 100Base-T4 ба 1000Base-T нь 4-н хосоор мушигсан UTP-ыг шаарддаг байна.

Категори 1 & Категори 2 Ethernet сүлжээнд тохирдоггүй.

Категори 3 UTP нь 100 омын эсэргүүцэлтэй 16Mhz хүртлэх дамтамжын характеристиктай

цахилгаанд дохиог дамжуулах чадвартай. 10Base-T, 100Base-T4, and 100Base-T2-д ашиглагддаг.

Категори 4 - 100 омын эсэргүүцэлтэй 20Mhz хүртлэх дамтамжын характеристиктай

цахилгаанд дохиог дамжуулах чадвартай. 10Base-T, 100Base-T4, and 100Base-T2 стандартуудтай

ашиглаж болдог.

Категори-5 100 омын эсэргүүцэлтэй 100Mhz хүртлэх дамтамжын характеристиктай

цахилгаанд дохиог дамжуулах чадвартай. 10Base-T, 100Base-T4, 100Base-T2, болон 100Base-TX

стандартуудтай ашигалж болдог.

Категори 5e - Категори 5e ("өргөтгөсөн Cat 5") нь шинэ стандартад зориулагдсан категори 5-

тай ижил боловч түүнээс сайжирсан гүйцэтгэлтэйгээр дохиог дамжуулагдаг. 100 омын

эсэргүүцэлтэй 100Mhz хүртлэх дамтамжын характеристиктай цахилгаанд дохиог дамжуулах

чадвартай. TIA/EIA 568-A стандарийг дэмждэг. 1000Base-T стандартад зориулагдсан боловч

10Base-T, 100Base-T4, 100Base-T2,болон 100BaseTX стандаруудад ашиглаж болдог.

Категори 6 - Категори 6 нь 100 омын мушигсан хос утасаар дохиог 250Mhz давтамж хүртэл

дамжуулах чадвартай.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 5: Document07

Категори 7 - Категори 7 нь 100 омын мушигсан хос утасаар дохиог 250Mhz давтамж хүртэл

дамжуулах чадвартай.

Screened Twisted Pair (ScTP): Хамгаалалтай хосоор мушигсан кабел: 4-н хос мушигсан утасыг EMI

цацраг туяа болон гадны шуугианаас хамгаалах мөнгөлөг материалаар ороосон 100 омын UTP кабел юм. Энэ кабелийг Foil

Twisted Pair (FTP) эсвэл хамгаалагдсан UTP (sUTP) гэж нэрлэдэг.

Категори 3, 4, ба 5 ын хувилбарууд ийм кабелууд байдаг.

Coxial кабел

Coxial кабел нь төвдөө хатуу дамжуулагчтай түүнийг тойрсон

делуктирик материалаар тусгаарласан байдаг ба түүнийг бүрхсэн дамжуулагч зэргээс бүрддэг.

Энэ кабел нь мэдээллийн багтаамж ихтэй долгион алдагдалд баг, гадны нөлөө болон индукцын

нөлөөнд бага ордог сайн талуудтай боловч суурилуулахад төвөгтэй зардал ихтэй болохоор өнөө үед тэр болгон өргөн хэрэглэдэггүй.

- Fiber optic

Шилэн кабел нь цахилгаан дохиог оптик дохио болгон хувиргагдан дамжуулагдаж дахин цахилгаан дохио болон хувиргах технологи дээр явагддаг. Энэ кабел мэдээллийг асар өргөн

зурвасаар дамжуулдаг бөгөөд 10Base-FL, 10Base-FB, 10Base-FP, 100Base-FX, 1000Base-LX, ба 1000Base-SX

стандаруудад хэрэглэгддэг. Шилэн кабел нь дараах 3 үе давхаргаас бүтдэг. Цөм-энэ нь энгийн

утсаар гэрэл дамжуулагдах төв хэсэг юм. Cllading-гэдэг нь давхаргын дунд орших материал юм.

Гаднах хамгаалах давхарга буюу buffer нь гол цөм болон cladding-ийг хохирлоос хамгаална. Шилэн

кабел нь хоѐр төрөл байдаг. Multi-mode fiber, Single-mode fiber

- Холбогч (connector)

RJ-45 холбогч (): кабелын толгой ч гэдэг үүнийг UTP кабелаар холбогдож байгаа сүлжээнд

хэрэглэдэг ба энэ нь физикиал төвшинд багтдаг. Энэ холбогч нь 8-н хөлтэй

Энэ хүснэгт RJ-45 холбогч( connector)-ын хөлүүд нь UTP кабел ашигладаг бүх Ethernet стандартад

яаж холбогдохыг үзүүлж байна.

Contact 10Base-T Signal 100Base-TX Signal 100Base-T4 Signal

100Base-T2 Signal

1000Base-T Signal

1 TD+ (TransmitData)

TD+ (Transmit Data)

TX_D1+ (Transmit Data)

BI_DA+ (Bidi Data)

BI_DA+ (Bidi Data)

2 TD- (Transmit

TD- (Transmit Data)

TX_D1- (Transmit Data)

BI_DA- (Bidi Data)

BI_DA- (Bidi Data)

www.zaluu.comwww.zaluu.com

Page 6: Document07

Data)

3 RD+ (Receive Data)

RD+ (Receive Data)

RX_D2+ (Receive Data)

BI_DB+ (Bidi Data)

BI_DB+ (Bidi Data)

4 Not used Not used BI_D3+ (Bidi Data)

Not used BI_DC+ (Bidi Data)

5 Not used Not used BI_D3- (Bidi Data)

Not used BI_DC- (Bidi Data)

6 RD- (Receive Data)

RD- (Receive Data)

RX_D2- (Receive Data)

BI_DB- (Bidi Data)

BI_DB- (Bidi Data)

7 Not Used Not Used BI_D4+ (Bidi Data)

Not used BI_DD+ (Bidi Data)

8 Not Used Not Used BI_D4- (Bidi Data)

Not used BI_DD- (Bidi Data

AUI

Дараах хүснэгтэд 15 пин AUI-ийн тавилт буюу Attachet unit interface холбогчийг үзүүлэв.

Pin IEEE 802.3 Signal Name DIX SIGnal Name

1 Хэлхээний хамгаалалт дахь хяналт Хамгаалалт

2 А хэлхээний хяналт Зөрчилдөөний хэсэг

3 A хэлхээний гаднах өгөгдөл Дамжуулалт (Tr+)

4 Хэлхээний хамгаалалт дахь өгөгдөл -

5 А хэлхээний оролтийн өгөгдөл Хүлээж авах (Rs+)

6 Ерөнхий цахилгаан гүйдэл Буцах хүчдэл

7 А хэлхээний гаднах хяналт

8 А хэлхээний хамгаалалтын гаднах хяналт

9 В хэлхээн дэх хяналт Зөрчилдөөний хэсэг(-)

10 В хэлхээний гаднах өгөгдөл Дамжуулалт (Tr-)

11 Хэлхээний хамгаалалтын гаднах өгөгдөл

12 В хэлхээний өгөгдөл Хүлээж авах (Rs-)

13 Нэмэлт puls хүчдэл

14 Нэмэлт цах. Хүчдэл

15 В хэлхээний гаднах хяналт

- Coaxial cable

Coaxial cable утас нь гадна талын 2-р хүрээлэгч цул дамжуулагч,

шахагдсан дотоод дамжуулагч нараас бүрддэг.Мөн диалектрик материалаар тусгаарлагдсан байх

ба утас нь бүхэлдээ тусгаарласан гэрээр хамгаалагдсан байна.

Coaxial cable-ийн дотоод бүтцийг Зураг 2.-д харуулав.

Coaxial cable нь interference-ээс хамгаалагдсан маш сайн бүрхүүлтэй

www.zaluu.comwww.zaluu.com

Page 7: Document07

ба segment-ийн хоорондох зай нь маш сайн.Мөн дамжуулалын орчин сайтай.

Coaxial 10base-5/2 -ийн дамжуулалын хурд нь 10Mbps байдаг.

Coaxial 10base-5 ийн maximum segment-ийн урт нь ойролцоогоор 500m/segment, харин тэгэхэд 10base-2

нь ойролцоогоор 180m/segment байдаг юм.

Энэхүү cable-ийн диаметр нь ихсэхэд өгөгдөл дамжуулах шугам нь нэмэгдэнэ, ингэснээр мэдээлэл

дамжуулах хурд нь бас нэмэгддэг байна.

Энэ бүхнээс Coaxial cable-ийг дүгнэн үзэхэд:

Twisted pair cable-ийг бодвол шуугианы дархлал маш сайтай.

2-р тусгаарлах хоолойн диалектрик материалаас бүрддэг.

Дотроо 2-р янз.75ohm (1/2) ба 50ohm (3/8) гэсэн 2-р төрөлтэй. - Optical fiber cable

Optical fiber cable нь төв хэсэгтээ 62.5 micron голчтой цилиндрэн

шилээс тогтдог.Цилиндрийг бүрхээд хамгаалагчууд бүрхсэн байна.

Optic fiber cable-ийн дотоод бүтцийг Зураг 3.-д үзүүлэв.

Өгөгдөлөө led-ийн тусламжтайгаар дамжуулдаг.

Optic cable нь мэдээлэл дамжуулах маш өргөн зурвастай,гадны

нөлөөнөөс маш сайн хамгаалагдсан зэрэг давуу талуудтай боловч өртөг их,суурилуулахад амаргүй

зэрэг сул талуудтай. Мөн optic cable нь дотроо ганц горим, ба олон горимт гэсэн 2-р төрөлтэй.

- Physical дамжуулгын харьцуулсан байдал: Medium Давуу сайн чанар Сул чанар Twisted Pair cable үнэ хямд,суурилуулахад

хялбар байдаг.

Хамгаалалт муу,шуугиан

мэдэрдэг Coaxial cable Гадны нөлөөлөлөөс сайн

хамгаалдаг.

Бат бөх чанар

султай,шуугиан бага зэрэг

мэдэрдэг. Optical fiber cable Өндөр багтаамжтай,холын

хэмжээ нь урт,хурдан,

Суурилуулахад хэцүү,үнэ

өртөг ихтэй.

- Конекторыг холболтууд

Хоѐр компьютерийг хооронд сүлжээгээр холбохийн тулд доорх стандартаар RJ-45 коннекторыг

холбосон тохиолдолд шууд холбож болно.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 8: Document07

RJ-45 конекторыг бүтэцийг зэрагт үзүүлэв.

Pinout for Ethernet

10Base-T and 100Base-TX Ethernet холболтын үед RJ-45 конекторын хөлүүд үүрэг:

Pin # Ethernet 10BASE-

T 100BASE-TX

EIA/TIA 568A EIA/TIA 568B or AT&T

258A

1 Transmit + White with green strip White with orange stripe

2 Transmit - Green with white stripe or solid green

Orange with white stripe or solid orange

3 Receive + White with orange stripe

White with green stripe

4 N/A Blue with white stripe or solid blue

Blue with white stripe or solid blue

www.zaluu.comwww.zaluu.com

Page 9: Document07

5 N/A White with blue stripe White with blue stripe

6 Receive - Orange with white stripe or solid orange

Green with white stripe or solid

7 N/A White with brown strip or solid brown

White with brown strip or solid brown

8 N/A Brown with white stripe or solid brown.

Brown with white stripe or solid brown.

1. Ягааны цагаан

2. Ягаан

3. Ногооны цагаан

4. Цэнхэр

5. Цэнхэрийн цагаан

6. Ногоон

7. Борын цагаан

8. Бор

Ethernet

Єнєєдрийн байдлаар дэлхий даяар ашиглагдаж байгаа нийт LAN сvлжээнvvдийн ихэнх нь (70-90%)

Ethernet (IEEE стандартчлалын байгууллагаас єгсєн нэр нь IEEE 802.3)

www.zaluu.comwww.zaluu.com

Page 10: Document07

технологийг ашиглаж байна. Ethernet нь bus topology (topology гэдэг нь геометр хэлбэр) -ыг ашиглана. Та доорхи зурагнаас энэ Ethernet topology, bus зэрэгийг хараад ойлгож авч болно:

LAN topology

Local area network topology нь дурын физик ба логик байдалтай байгаа хэрэглэгчдийг

тодорхойлдог.Topology гэдэг нь сүлжээний физик холболтыг заагч ойлголтыг нэрлэдэг.

Topology нь дотроо 3-н төрөл байдаг. 1. Bus topology 2. Ring topology 3. Star topology

Гэсэн 3-н янзын topology байдаг.Мөн энэ 3-ийн хослолын topology байдаг байна.Түүнийг Oranching

Tree гэж нэрлэдэг.

Bus topology ба Bus сүлжээний кабель нь terminator буюу уг кабелийн эсэргүүцэлтэй ижил

хэмжээтэй эсэргүүцлээр төгссөн байх ѐстой.Bus topology нь дан ганц peer-to-peer холболттой

сүлжээнд голдуу хэрэглэгддэг.

Энэхүү topology нь хэрэглээгээ бараг алдсан боловч жижиг хэмжээний LAN-д хэрэглэж болно.

Bus topology-ийг Зураг 4.-д үзүүллээ.

Зураг 5.

Ring topology нь битүү гогцоо хэлбэрийн terminator-гүй сүлжээ юмаа.Энд компьютер бүхэн

зэргэлдээ байгаа 2-р компьютертай холбогдсон байдаг.Зураг 6.-д Ring topology-ийн зургийн үзүүлэв.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 11: Document07

Зураг 6.

Доорхи Зураг 7.-д Star topology-ийн зургийг үзүүлэв.Star topology нь ерөнхий нэг сүлжээний

төхөөрөмжөөс бүх компьютерууд холбогдсон байдаг.

Зураг 7.

Сүлжээнд хэрэглэгдэх төхөөрөмжүүдийн талаар авч үзье.

HUB

Hub төхөөрөмж нь сүлжээний үндсэн гол төхөөрөмжүүдийн нэг юм.

Энэхүү төхөөрөмжийн тусламжтайгаар сүлжээнд байгаа компьютерууд хоорондоо холбогдон ажиллах боломжтой болдог.

Hub төхөөрөмжийн үндсэн ажиллах зарчим нь компьютеруудаас ирж байгаа дохионд ямар нэгэн

өөрчлөлт хийхгүйгээр тэрхүү дохионы хүчийг нэмэгдүүлээд цаашаа бүх байж болох гаралт руу гаргадаг.

Эндээс сүлжээнд hub ашиглан холбогдсон компьютерууд нь дохио бүрийг өөртөө ирсэнээс үл

хамааран хүлээж авч байдаг.Мөн энэхүү төхөөрөмж нь physical Layer-т ажилладаг байна.

Зураг 8.-д Hub ашиглан холбосон сүлжээний жишээг үзүүлэв.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 12: Document07

Зураг 8.

Router

Сүлжээний бас нэг үндсэн төхөөрөмжийн нэг болох Router нь network

layer-т ажилладаг байна.Энэ төхөөрөмжийн үндсэн гол ажиллах зарчим нь network layer хаягаар нь

чиглүүлдэг.Мөн зөвхөн өөртөө зориулсан data link layer-ийн хаяглалттай дохиог л хүлээж авдаг.

Мөн энэ төхөөрөмж нь IP хаягийг үржүүлдэг.Маш том хэмжээний сүлжээг хэд хэдэн сүлжээ

болгон хувааж ашигладаг.

Router нь 2-р янз байдаг. 1. Dynamic 2. Static

Dynamic нь өөрөө автоматаар үүсгэн IP хаягийг үржүүлдэг бол static нь гараараа үүсгэж өгдөг.

Bridge

Bridge нь ерөнхийдөө өсгөгч буюу repeater-тэй адилхан.Data link layer хаягаар нь шүүж нэвтрүүлдэг

байна.Дохиог өсгөн гаргахдаа шүүж заримыг нь авч үлддэг.Тусдаа байгаа сүлжээн доторхи

мэдээлэл нь нөгөө сүлжээ рүү орохоос шүүж хамгаалж байдаг.Энэ нь сүлжээ бүрийн ачаалалыг

багасгадаг ач холбогдолтой.

Switch

Switch нь хамгаалалтын талдаа маш сайн төхөөрөмж төдийгүй сүлжээний нийт ачаалалыг маш

ихээр багасгадаг байна.Энэхүү төхөөрөмжийн ажиллах зарчим нь data link layer-т ажиллах ба

энэхүү давхарга нь хаягаар нь холбодог.Ерөнхийдөө Bridge-тэй адилхан боловч бүх port-ууд нь

нэгэн зэрэг ажилладаг тул илүү хурдтай ажилладаг төхөөрөмж юм.

Ethernet topology

Хэд хэдэн Hub-ыг цувуулж холбон LAN-ын хамрах хvрээг ихэсгэж болно. Гэхдээ л хоѐр Hub-ны

хоорондох зай нь 185-300 метр зайнаас хэтэрдэггvй гэдэгийг анхаарвал зохино.

Ethernet нь дотороо хэд хэдэн янз байна, хэдийгээр Аналог Ethernet байдаг ч гэсэн илvv хямдхан

тул Дижитал Ethernet л єргєнєєр хэрэглэгдэж байна. Иймд энэ тоон Ethernet нь ганцхан сувагтай,

нэг эгшинд кабелиар ганцхан дохио л дамждаг; єєрєєр хэлбэл Ethernet нь half-duplex юм. Сvvлийн

vеийн хурдан Ethernet-ууд нь full-duplex болсон. 10Base-5, 10Base-2 тєрєлийн Ethernet-vvд нь коксиаль

хэрэглэдэг.

10Base-T бол Ethernet-г энэ зэргийн алдартай болгосон тєрєл нь юм. 10 гэдэг нь 10Mbps, Base гэдэг нь

Baseband буюу дижитал дохио, T гэдэг нь twisted pair wire утас ашигладаг гэсэн утгатай ажээ. Гол

онцлог нь гойд хямдхан vнэ нь юм.

Сvvлийн vед илvv єргєн хэрэглэгдэж байгаа шинэ тєрєл нь хурдан Ethernet буюу 100Base-T (100Base-X ч гэдэг) (IEEE 802.12) юм. 100Mbps єндєр хурдтай. Харин жирийн хэрэглэгчдийн хувьд тєдийлєн их

хэрэглэгдээд байдаггvй єєр шинэ тєрєл бол Gigabit Ethernet (IEEE 802.3z) буюу 1000Base-X бєгєєд,

1Gbps єндєр хурдыг vзvvлдэг. Гэхдээ ихэнх хэрэглэгчидэд бол 100Base-T л хангалттай хурдан сvлжээ

юм. Мєн жирийн Ethernet LAN-г hub-аар биш, switch-ээр холбочих юм бол, shared multipoint байснаа

point-to-point болж, сvлжээний ерєнхий хурд эрс нэмэгдэж болдог; vvнийг Switched Ethernet гэж

нэрлэнэ.

Интернэтийн программ хангамж За хамгийн єргєн хэрэглэгддэг дараах дєрвєн программ хангамж.

- Вэб - Web

- Эмайл - Electronic mail

www.zaluu.comwww.zaluu.com

Page 13: Document07

- Файль дамжуулах протокол - FTP (File transfer protocol)

- Телнет - Telnet World Wide Web

1989 онд Женев (Geneva) дэх физикийн CERN лабораторид, Тим Бернерс Ли (Tim Berners-Lee) гэдэг

хvн Вэбийг анх бvтээжээ. Уг нь мань хvн хийж байсан физикийн судалгаандаа хэрэглэхэд амар

датабейс зохиохыг зорисон байж л дээ, учир нь тухайн vед хэрэглэгдэж байсан датабейс нь тvvний

ажилын хэрэгцээнд тєдийлєн нийцэхгvй байжээ. Ингээд тvvний бодож олсон санаа нь

материалуудаа хооронд нь hypertext маягаар холбож єгєх явдал байлаа. Нэг материалыг уншиж

байгаад, єєр нэг материалын нэр тэр дунд нь тааралдах юм бол тэр нэрийг нь link буюу холбоос

болгон ашиглаж шууд тэр дараагийн сэдэв рvv шилжин орж болно. (Энэ тайлбарлах гэж ядаад

байгаа зvйлийг маань та уул нь яг одоо хэрэглээд л сууж байна шvv дээ)

CERN лабораторийнхан анхны вэб браузер (web browser)-г 1990 онд бvтээж, 1991 оноос тvvнийг нь

бусад байгууллага хvмvvс ашиглаж эхэлжээ. 1992 оны эцэс гэхэд UNIX vйлдлийн системтэй

компъютеруудад зориулсан нэлээд хэдэн вэб браузерууд тєрєн гарсан бєгєєд, тухайн vед бvх

дэлхий даяар ердєє 30 гаруйхан вэб сервер (web server) байлаа. 1993 онд АНУ-н Иллинойсын их

сругуулийн (University of Illinois) оюутан Марк Андреесэн (Mark Andreesen)-р удирдуулсан хэсэг

оюутнууд хамтарч, NSCA тєсєлийн нэг хэсэг болгож анхны график хэрэглэх боломж бvхий вэб

браузер болох Mosaic-г бvтээжээ. 1993 оны эцэс гэхэд UNIX, Windows, Macintosh vйлдлийн системтэй

компъютеруудад зориулсан Mosaic браузерууд хэрэглээнд гарч, тухайн vед бvх дэлхий даяар 200

гаруй вэб сервер ашиглагдаж байв. 1994 онд Марк Андреесэн нєхєдийн хамтаар NSCA тєсєлєєс

гарч Netscape браузерыг бvтээж, бизнесийн ашиг олох зорилгоор худалдаалж эхэлсэн ба, єєр хэд

хэдэн хувийн компаниуд vvнтэй ижил бизнес эрхэлж эхэлжээ. Ингээд vvнээс хойш жил хvрэхгvй

хугацааны дараа Вэб нь Интернэтийн нvvр царайг маш хvчтэй єєрчилж байгаа нь тодорхой болсон

бєгєєд, Microsoft, Netscape зэрэг компаниуд вэб браузер бvтээх ажилд сая сая долларын хєрєнгє

оруулалт хийж зах зээл дээр ширvvнээр єрсєлдєж эхэлсэн байна. NSCA-с Mosaic браузерыг гаргахаа

1996 оноос эхлэн зогсоосон байна.

Вэб хэрхэн ажилладаг вэ?

Мэдээж Интернэтэд вэбийг vздэг ба vзvvлдэг гэсэн хоѐр тал байна. Yздэг нь гэвэл олон сая

интернэт хэрэглэгчид. Тэдэнд вэб vзэхэд зориулагдсан тусгай программ буюу Вэб Браузер (web

browser) хэрэгтэй. Хамгийн алдартай вэб браузерууд гэвэл Internet Explorer, Netscape Navigator гэх мэт

программнууд байна. Yзvvлдэг нь гэвэл энэ талаар арай жоохон илvv юм мэддэг нєхєдvvд, тэдэнд

вэб Вэб Сервэр гэдэг программ хэрэг болно. Хамгийн алдартай вэб сервер программ гэвэл Apache

байна.

Вэб серверээс вэб хуудас vзэхийн тулд хэрэглэгч тухайн вэб хуудасны хаягийг буюу URL (Uniform

Resource Locator)-г браузертаа бичиж оруулж єгч болно, эсвэл єєр хуудасан дээр байгаа тухайн

хуудасны холбоос (link) дээр дарах ѐстой. URL гэхээр гайхаад байх явдалгvй ер нь интернэтэд

байгаа бvх л юмны хаягийг гадаад хэлээр бол URL гэж нэрлэнэ.

Та дараах зураган дээрээс Вэб браузер ба Вэб серверийн тухай ойлголтоо бататгаж болно.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 14: Document07

Эмайл Интернэтээр дамжуулан бусад компъютер луу текст захиа дамжуулсан нь ингээд Electronic mail

буюу Эмайл гэдэг нэрээр та бидний єдєр тутмын хэрэгцээний нэг болжээ.

Эмайл нь Интернэтэд хамгийн анх л хэрэглэгдэж байсан программ хангамжнуудын нэг, одоо ч

гэсэн хамгийн их єргєн цар хvрээтэй хэрэглэгдсэн хэвээр л байна. Єнєєдєр эмайл нь интернэтийн

сvлжээнvvдэд хамгийн их ачаалал vvсгэдэг программ хангамжуудын нэг. Ер нь жирийн захиаг

бодвол хурдан, хямдхан гээд олон талын давуу талтай билээ.

Email Client - Магадгvй та єнєєдєр хэд хэдэн найзаасаа эмайл хvлээж авсан бизээ. Тэдгээр захиагаа

vзэхдээ та ямар нэгэн тєрєлийн email client (эмайл vйлчлэгч) хэмээх программ хангамж хэрэглэсэн

байгаа. Олон хvмvvс Microsoft Outlook, Outlook Express, Eudora, Pegasus гэх мэт email client (stand-alone)

программ хэрэглэдэг, мєн Hotmail, Yahoo гэх мэт vнэгvй эмайл хэрэглэдэг хvмvvсийн хэрэглэдэг

email client нь вэб хуудас байдалтай байна. Аль ч тєрлийхийг нь хэрэглэсэн байлаа гэсэн email client-

vvд нь дараах vндсэн vvргvvдийг гvйцэтгэдэг:

Таны шуудангийн хайрцаганд (mailbox) байгаа захиануудын гарчиг, хэнээс ирсэн, хэзээ ирсэн гэх

мэт мэдээлэлийг буюу ер нь ирсэн захиануудын header (толгой) хэсэгvvдийг жагсаалт байдалаар

vзvvлнэ.

Дээрхи жагсаалтаас та уншихыг хvссэн эмайлаа сонгон бvтэн эхийг нь унших боломжтой.

Та шинэ захиа бичиж, илгээж болно.

Мєн ихэнх email client-vvд танд явуулж буй захиандаа хавсралт (attachment) маягаар текст бус

тєрєлийн мэдээлэлийг дамжуулах боломжийг бас олгодог.

Email server - За танд эмайл уншиж бичих боломж олгодог email client программ байлаа гэхэд, тэр

программ чинь ямар нэгэн email server-т холбогдох хэрэгтэй болно. (харин Hotmail, Yahoo гэх мэт vнэгvй вэб эмайл vйлчилгээнvvд бол цаад компанийхаа серверийг хэрэглэж байгаа гэсэн vг). Интернэтэд холбогдсон компъютерт тусгай программ хангамжыг суулгаад server болгон ашиглаж

болно, ингэвэл бусад хvмvvс энэ компъютер луу хандаж ямар нэгэн мэдээлэл авах боломжтой

болно. Яг одоо интернэтэд Вэб сервер, FTP сервер, Телнет сервер, Эмайл сервер гэх мэт программ

хангамжуудыг суулгасан олон арван сая сервер компъютерууд ажиллаж байна. Эмайл серверийг

та маш энгийн зvйл гэдэгийг ойлгох хэрэгтэй, хэрэглэгчдийнхээ захиануудыг хvлээн авч хадгалж

байх, шинээр бичсэн эмайлыг очих ѐстой эмайл сервер лvv нь илгээж байх гэх мэт vvрэгийг

гvйцэтгэнэ.

Сvvлийн vеийн ихэнх эмайл систем нь сервер компъютер дээр ажиллаж байгаа хоѐр єєр сервер

программ хангамжнаас бvрддэг болсон. Нэг нь SMTP Server (Simple Mail Transfer Protocol) - захиаг

цааш нь єєр сервер лvv явуулах ажлыг хийнэ, нєгєєдєх нь POP3 Server (POP гэдэг нь Post Office

Protocol) - гаднаас ирж байгаа эмайлыг зохицуулна. SMTP нь 25-р порт (port), POP3 нь 110-р портыг

ашиглана.

www.zaluu.comwww.zaluu.com