16
АМГ-ын Геологийн албаны РСТ-ийн ахлах мэргэжилтэн М.Энхжаргал МОНГОЛ УЛСЫН АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗАР БҮГД НАЙРАМДАХ ЧЕХ УЛСЫН ГЕОЛОГИЙН АЛБА

1 :50 000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн

  • Upload
    docong

  • View
    281

  • Download
    7

Embed Size (px)

Citation preview

Page 1: 1 :50 000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн

АМГ-ын Геологийн албаны РСТ-ийн ахлахмэргэжилтэн М.Энхжаргал

МОНГОЛ УЛСЫН АШИГТМАЛТМАЛЫН ГАЗАР

БҮГД НАЙРАМДАХ ЧЕХ УЛСЫНГЕОЛОГИЙН АЛБА

Page 2: 1 :50 000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн

1 :50 000-ны масштабын геологийн зураглал, ерөнхийэрлийн ажил гэж юу вэ ?

1 :50 000-ны масштабын геологийн зураглал, ерөнхийэрлийн ажлаар судлагдсан байдал

Улсын төсвийн хөрөнгөөр 2013 онд хэрэгжиж байгаатөрлүүдийн талаар товч мэдээлэл

Монгол улс Чех улсын хамтын ажиллагааны хүрээндхэрэгжиж байгаа “Монгол-Алтай-50” төслийн талаартовч мэдээлэл

Page 3: 1 :50 000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн

1:50 000-ын масштабын геологийн зураглал, ерөнхийэрлийн ажил нь сонгон авсан тодорхой нутаг дэвсгэрийнгеологийн тогтоц ба тэнд байж болох бүх л төрлийнашигт малтмалын талаар иж бүрэн судалгаа хийж зохихдүгнэлт өгдөг биеэ даасан судалгааны ажил юм.

Энэ ажил нь 1:200 000-ны масштабын геологийнзураглалын ажлын дараа тодорхой төрлийн геологийнсудалгааны ажил, нарийвчилсан эрлийн ажлын өмнөявагддаг онцлогтой.

Page 4: 1 :50 000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн

Энэ 1:50 000-ын масштабын геологийн зураглал, ерөнхийэрлийн ажлын хүрээнд: судалгаа хийх гэж байгаа дүүргийнгеологийн тогтоц, түүний хөгжлийн онцлогийг нарийвчлансудалж, магмын бүрдлийг фаз, фацид ангилах, гүний болонгүний бялхмал магмын чулуулаг байгаа эсэхийг тогтоох, тунамал ба давхраажсан, галт уулын, тунамал, хувирмалчулуулгийн биетүүдийг региональ давхрага зүйн нэгжидялгаж шаардлага хангасан свит, зузаалаг, багц, үе гэх мэторон нутгийн давхарга зүйн нэгжүүд ялгах, хувирмалчулуулгийн биетүүдийн метаморфизмийн зэргийг тогтоож,тэдгээрийг дэд бүрдэлд ангилах, тасралтат ба атирааттектоник структур зэргийг тогтоож, тэдгээрийн геодинамикхөгжлийг тогтоох зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэнэ.

Page 5: 1 :50 000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн

1:50 000-ны масштабын геологийнзураглал, ерөнхий эрлийн ажил

1:50 000-ны масштабын геологийн зураглал, ерөнхийэрлийн ажлыг доорхи ажлуудыг гүйцэтгэнэ.Үүнд:

Геологийн зураглал, Шлихийн дээжлэлт,Геохимийн дээжлэлтХолбогдох сорьцлолтууд (чулуу дээж, шлиф, аншлиф, цэглэн, силикат)Бага хэмжээгээр уулын ажил хийгдэнэ.

Page 6: 1 :50 000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн

1:50 000-ны масштабын геологийнзураглал, ерөнхий эрлийн ажил

Шлихийн дээжлэлт

Page 7: 1 :50 000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн

1:50 000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил

Page 8: 1 :50 000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн

1:50 000-ны масштабын геологийнзураглал, ерөнхий эрлийн ажил

Page 9: 1 :50 000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн

Монгол орны геологийн тогтоцыг нарийвчлан судлах, тэдгээртэй холбоотой үүссэн ашигт малтмалуудын орд, илрэлийг илрүүлэх, тэдгээрийн тархалт, зүй тогтол, хэтийн төлөвийг судлан нутаг дэвсгэрийн хэмжээндгеологийн судалгааны түвшинг дээшлүүлж, Монголорны геологи-эрдэс баялгийн мэдээллийн санг баяжуулансалбарын тогтвортой хөгжлийг хангах зорилгоор улсынтөсвийн хөрөнгөөр жил бүр гүйцэтгэх геологийнсудалгааны ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байна.

Page 10: 1 :50 000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн

Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх геологийн судалгааны ажлынтөлөвлөгөөний төслийг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монголулсын засгийн газрын 2002 оны 103 дугаар тогтоолоор баталсан “Геологи, уул уурхайн салбарын талаар ойрын жилүүдэд баримтлах чиглэл”, 2001 оны183 дугаар тогтоолоор баталсан “Монгол орны геомэдээллийн сан” хөтөлбөр, Улсын төсвийн хөрөнгөөр 2013 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгболовсруулахадаа Ашигт малтмалын тухай хуулийн 58 дугаар зүйлийн 3-д“Улсын төсөвт хуваарилсан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн30 хүртлэх хувийг геологи, уул уурхайн салбарын санхүүжилтэд хуваарилна”гэж заасныг үндэслэн, Монгол орны Засгийн газрын хуралдаанаар 2011 онддэмжигдсэн Эрдэс баялгийн салбарыг 2021 он хүртэл хөгжүүлэх үндэснийхөтөлбөрийн төсөлд 2015 онд нийт нутаг дэвсгэрийн 35-40 хувьд геологийнзураглалыг хийх, тодорхой бүс нутгуудад сэдэвчилсэн судалгааны ажлыггүйцэтгэж, хэтийн төлөвийн үнэлгээ өгөх, 1:200 000-ны иж бүрдэл зургийгдуусгах зорилтыг хэрэгжүүлэх, Улсын Их Хурлаас баталсан Монгол улсынэдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэл болон Үндэснийхөгжлийн цогц бодлого (5.2.1.1 дэх заалтан) -д тусгагдсан арга хэмжээнүүдийгтусгалаа. Улсын төсвийн хөрөнгөөр 2013 онд 1:50 000-ны масштабын геологийнзураглал, ерөнхий эрлийн ажил, Улсын геологийн зураг-200, гидрогеологи-геоэкологи, агаарын геофизикийн судалгаа болон сэдэвчилсэн судалгааныажлууд хийгдэж байна.

Page 11: 1 :50 000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн

1:50000-ны геологийн зураглал, ерөнхий эрлийнажлын талаар:

2013 онд улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх буйУГЗ-200-ын төслийн-8, 1:50 000-ны масштабынгеологийн зураглал, эрлийн ажлын 36 төсөл, хамтарсан судалгааны 4 төсөл, сэдэвчилсэнсудалгааны 4 төсөл тус тус хэрэгжүүлж байна. Нийт 52 хэрэгжиж байна.

Page 12: 1 :50 000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн
Page 13: 1 :50 000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн

Чех улс нь Монгол улсад олон талын хамтын ажиллагааг хөгжүүлж ирсэн бөгөөд өдгөө 50 жилөнгөрсөн. Энэ төрлийн судалгааны ажлыг 2003-2008 оны хооронд Монгол улсын Ашигт малтмалынгазар Чех улсын Геологийн судалгааны төвийн багтай хамтарч “Замтын нурууны-50” төслийгамжилттай хэрэгжүүлсэн. Эдгээр үйл ажиллагааг үндэслэн 2010 оны 5-р сарын 17-нд Чехийнулсын Геологийн судалгааны төвийн Ерөнхий захирал Ноён З.Венера болон Монголын улсынАМГ-ын Геологи судалгааны хэлтсийн дарга У.Борчулуун нар ойлголцлын санамж бичигт гарынүсэг зурсан. 2012 оны 4-р сарын 25-ны өдөр Монгол улсын Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдЦ.Дашдорж болон Чехийн үйлвэрлэлийн сайд ноён Ховарка нарын гарын үсэг зурсан хамтынажиллагааны протоколын хүрээнд 2012 оны 4-р сард зохион байгуулагдсан Чех Монголынхамтарсан хурлаар ойлголцлын санамж бичгийг баталгаажуулсан. 2012 оны 4-р сард Монгол улсын АМГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчМ.Ариунбаяр болон Чех улсын Геологийн судалгааны төвийн ерөнхий захирал П.Микса нарсанамж бичигт гарын үсэг зурсан. Уг санамж бичгийн хүрээнд Монгол улсын баруун нутгуудад1:50 000-ны масштабтай геологийн зураглал ерөнхий эрлийн судалгааны ажлыг хийхээрурьдчилсан байдлаар тохирсон. 2013 оны 4-р сарын 09-ны өдөр Монгол, Чех улс Геологийн салбарт хамтран ажиллах гэрээндгарын үсэг зурах ёслол АМГ-т болов. Гэрээнд АМГ-ын дэд дарга Д.Үүрийнтуяа, Чех улсын Геологийн албаны гүйцэтгэх захиралП.Микса нар гарын үсэг зурлаа. Гэрээ гурван жилийн хугацаатай байгуулан манай орны сонгосон Ховд аймгийнМөнххайрхан, Зэрэг, Манхан сумын нутаг дэвсгэрт 1:50 000-ны масштабтай геологийн зураглал, геохимийн эрлийн ажлыг “Монгол Алтай-50” төслөөр хэрэгжүүлэн ажиллахаар болсон.

Page 14: 1 :50 000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн
Page 15: 1 :50 000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн

Монгол улс Чех улсын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжижбайгаа “Монгол-Алтай-50” төслийн талаар товч мэдээлэл

Page 16: 1 :50 000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн