32
0 1 Иватэ муж ба Иватэ их сургууль 1 2 Факултетуудын танилцуулга Хүмүүнлэг нийгмийн ухааны факултет Боловсролын факултет Инженеерийн факултет Хөдөө аж ахуйн факултет 3 7 10 17 3 Кянпус дахь байгууламж, дугуйлан, сургалтын төлбөр 21 4 Гадаад оюутны амьдрах орчин 23 5 Гадаад оюутнуудад зориулсан үйл ажиллагааны танилцуулга 25 6 Гадаад оюутнуудад зориулсан онцлог программууд 27 7 Гадаад оюутныг дэмжих программ 27 8 Номын ах эгч нарын захиас 28 9 Холбоо барих 31 1 Иватэ муж ба Иватэ их сургууль

1 Иватэ муж ба Иватэ их сургуульiuic.iwate-u.ac.jp/english/08_documents/data/outline_Mongolian.pdf · Орчин үеийн нийгмийн асуудалд

Embed Size (px)

Citation preview

Page 1: 1 Иватэ муж ба Иватэ их сургуульiuic.iwate-u.ac.jp/english/08_documents/data/outline_Mongolian.pdf · Орчин үеийн нийгмийн асуудалд

0

1 Иватэ муж ба Иватэ их сургууль 1

2 Факултетуудын танилцуулга Хүмүүнлэг нийгмийн ухааны факултет Боловсролын факултет Инженеерийн факултет Хөдөө аж ахуйн факултет

3 7

10 17

3 Кянпус дахь байгууламж, дугуйлан, сургалтын төлбөр 21

4 Гадаад оюутны амьдрах орчин 23 5 Гадаад оюутнуудад зориулсан үйл ажиллагааны танилцуулга 25

6 Гадаад оюутнуудад зориулсан онцлог программууд 27

7 Гадаад оюутныг дэмжих программ 27

8 Номын ах эгч нарын захиас 28

9 Холбоо барих 31

1 Иватэ муж ба Иватэ их сургууль

Page 2: 1 Иватэ муж ба Иватэ их сургуульiuic.iwate-u.ac.jp/english/08_documents/data/outline_Mongolian.pdf · Орчин үеийн нийгмийн асуудалд

1

Япон улсын нийслэл Токиогоос хойш 500 км-ийн байгалийн баялагаар элбэг зүүн хойд бүсэд орших Иватэ муж нь Токио хотоос 7 дахин өргөн тайлбайтай бөгөөд Япондоо 2-т ордог том муж юм.

Уг мужид урд нутгийн Фүжи /Токиод байдаг Японы хамгийн өндөр хайрхан/ хэмээгдэх Иватэ хайрхан, үзэсгэлэнт далайн эрэг, мөн байгалийн үнэт баялгаараа Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Хираизүмигийн түүх соёлын өв, халуун рашаан болон цанаар гулгалтын бааз зэрэг алдартай газрууд олон байдаг.

Иватэ мужын төв болох Мориока хот нь зүүн хойд бүсийн голлосон хот бөгөөд, хүн амын тоо 300 мянгад хүрэх хот юм. Китагами, Накацү, Шизүиши гэсэн 3

гол том гол хотыг хөндлөн урсана. Нутгийн хүмүүс нь маш найрсаг хүмүүс гэдгээрээ улсдаа гайхагддаг бөгөөд хамгийн аюул багатай амар амгалан хот юм.

Мориока хотод байрлах Иватэ их сургууль нь 1949 онд улсын их сургууль болж анх байгуулагдсан бөгөөд 2004 оноос 86-н их сургуулийн хамт хууль ёсны улсын их сургууль болсон байна. Тус сургууль нь одоогоор хүмүүнлэг ба нийгмийн ухааны факултет, боловсролын факултет, инженерийн факултет, хөдөө аж ахуйн факултеттэй бөгөөд нийт 6000 орчим дотоодын оюутан, 25-н улсаас ирж

суралцах 200 орчим гадаад оюутан, 800 орчим багш, боловсон хүчинтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Бүх факултет нь Мориока галт тэрэгний буудал болон хотын төвөөс ердөө 20 минутын зайтай газар байрлах тул цагийн ажил хийх болон дэлгүүр явах зэрэгт цаг зарцуулах нь бага.

Мөн сургуулийн хотхон дотроо номын сан, биеийн тамирын заал, усан бассен, хичээлээс гадуур чөлөөт цагаа өнгөрүүлэх саад, зүлэг талбай, цайны газар /нийт 3/, бичиг хэргийн болон хүнсний дэлгүүр, аялал жуулчлалын зуучлах төв болон байр хайх зарын нэгдсэн төв зэрэг үйлчилгээний газруудыг бүгдийг цогцлоон бүрдүүлсэн.

Page 3: 1 Иватэ муж ба Иватэ их сургуульiuic.iwate-u.ac.jp/english/08_documents/data/outline_Mongolian.pdf · Орчин үеийн нийгмийн асуудалд

2

2 Факултетуудын танилцуулга

by Shinkansen Хурдан галт тэргээр

from Sendai Сэндай хотоос: 39min Tokyo Токио хотоос: 2hr 15min

Page 4: 1 Иватэ муж ба Иватэ их сургуульiuic.iwate-u.ac.jp/english/08_documents/data/outline_Mongolian.pdf · Орчин үеийн нийгмийн асуудалд

3

Хүмүүнлэг нийгмийн ухааны факултетын баклаврын программ

Нийгмийн ухааны факултет нь нийгмийн ухаан, байгалийн ухаан гэдгээс

хамааралгүйгээр, “ Байгалийн шинжлэх ухаантай нягт холбоотойгоор нийлмэл судалгааны боловсрол олгоно” гэсэн зорилттойгоор, 1977 онд нээгдсэн. Одоогоор 4 анги, 8 курстэйгээс бүтэх бөгөөд, сонирхол байвал бусад мэрэгжлээс ч сурч болох давхар мэргэжлийн системийг бүрдүүлээд байна.

Хүмүүнлэгийн ухааны анги

Хүн ба мэдээллийн ухаан

“Хүмүүний оршин байх” гэдгийг гол сэдвээ болгон, хүн судлал, хэрэглээний ёс суртахуун, хэл, мэдээлэл судлалзэрэг олон талаас нь хүн гэдэг зүйлийн талаар судлана. Хичээлийн жишээ: Программинг, мэдээллийн сүлжээний онол, нийгмийн мэдээллийн системийн онол, хэлзүй, авиазүй, сэтгэлзүй гэх мэт.

Үйл хөдлөл судлал

“Хүний үйл хөдлөл” гэсэн сэдвийн дагуу сэтгэлзүй, нийгэм, спорт хөдөлгөөний онол, газарзүй талаас эдгээрийн харилцан холбоо зэргийн талаар судлана. Хичээлийн жишээ: Туршилтын сэтгэлзүй, зан араншингийн сэтгэлзүй, нийгмийн сэтгэлзүй, гэр бүлийн нийгэм гэх мэт.

Олон улсын соёлын анги

Соёлын систем

Уламжлалт соёлын талаар суралцангаа, мэдээллийн чанар соёлын үзэгдлийн үүсэх, хөгжих, өөрчлөгдөх болон үндэстэн зэргийн талаар судлана. Хичээлийн жишээ: Соёлын хүрээний онол, нийгмийн соёлын онол, хүйсний соёлын онол гэх мэт.

Азийн соёл

Япон, хятад зэргийн уламжлалт ба орчин үеийнсоёлыг, үзэл бодол, хэл, уран зохиол, түүх зэргээс судална. Хичээлийн жишээ: Хятадын үзэл бодол, соёл, хятад хэл, японы түүх, азийн түүх гэх мэт.

Барууны хэл ба соёл

Барууны түүх соёл, нийгэм, хэл зэргийг судлах боломжтой. Хичээлийн жишээ: Барууны түүх, англи хэлний соёл, герман хэлний соёл, франц хэлний соёл, орос хэлний соёл гэх мэт.

Page 5: 1 Иватэ муж ба Иватэ их сургуульiuic.iwate-u.ac.jp/english/08_documents/data/outline_Mongolian.pdf · Орчин үеийн нийгмийн асуудалд

4

Хууль, эдийн засгийн анги

Хууль

1-р курсын “Хуулийн ухааны суурь” хичээлээс эхлэх мөчирлөсөн хичээлийн хуваарьтай. Хуулийн мэргэжлийн боловсрол олгохоор зорьж байна. Хичээлийн жишээ: Үндсэн хууль, иргэний хууль, худалдааны хууль, банк санхүүгийн хууль гэх мэт.

Эдийн засаг

Орчин үеийн нийгмийн асуудалд анализ хийж, эдийн засгийн суурь мэдлэгийг суралцан, нийгмийн бүтцийг ойлгох анализ хийж чадвартай болж чадахуйц хуваарийг бэлдээд байна. Хичээлийн жишээ: Эдийн засаг, улс төрийн эдийн засаг, улс төр, банк санхүү, олон улсын эдийн засаг, хөдөө аж ахуйн эдийн засаг, байгаль орчны эдийн засаг гэх мэт.

Байгаль орчны анги

Байгаль орчин судлал

Байгалийн ухаан, нийгмийн ухаан гэдгээс хамааралгүйгээрнийлмэл боловсрол олгох бөгөөд, мэргэжил тус бүрээс харсан байгаль орчны асуудал шийдвэрлэх талаар суралцана. Хичээлийн жишээ: байгаль орчны хууль, байгаль орчны эдийн засаг, баялагийн энергийн онол, байгаль орчны хими гэх мэт.

Page 6: 1 Иватэ муж ба Иватэ их сургуульiuic.iwate-u.ac.jp/english/08_documents/data/outline_Mongolian.pdf · Орчин үеийн нийгмийн асуудалд

5

Хүмүүнлэгийн ухааны факултетын магистерын программ

Хүмүүнлэгийн ухааны факултетын магистерын ухааны программ нь байгаль орчныг хүртэл хамруулаад өргөн хүрээнд нийгмийг харсан, нийгмийн эрчимтэй өөрчлөлтийг дагах төрөл бүрийн асуудлыг шийдвэрлэх чадвартай хүн боловсруулахаар зорьж байна.

Хүмүүнлэгийн ухаан

Клиникийн сэтгэл зүй

Орчин үеийн нийгэмд тохирсон сэтгэлзүйчийг бэлтгэнэ. Хичээлийн жишээ: Клиникийн сэтгэлзүй, сэтгэлзүйн судалгааны арга барил, зан араншингийн сэтгэлзүй гэх мэт.

Үйл хөдлөл судлал

Сэтгэлзүй, нийгэм, газарзүйн хүрээнд орчин үеийн нийгмийн үзэгдэл, асуудлын шалтгаан зэргийг судлана. Хичээлийн жишээ: Бүлгэмлэлийн динамик, нийгмийн сэтгэлзүй, гэр бүлийн нийгэм гэх мэт.

Хүн ба мэдээллийн

ухаан

Хүмүүний соёлыг философи, хэлзүй, мэдээлэл, үзэл санаа зэрэг олон талаас нь харж судлана. Хичээлийн жишээ: Хүмүүний ухаан, хэрэглээнийёс суртахуун, хэл, мэдээллийн системийн онол гэх мэт.

Олон улсын соёл

Соёлын систем

Соёлын талаар олон талаас нь харж судлана. Хичээлийн жишээ: Соёлын тэмдэг судлал, нийгмийн соёл, үзэл бодлын соёл гэх мэт.

Зүүн Азийн соёл

Япон, хятад зэргийн уламжлалт ба орчин үеийнсоёлыг, үзэл бодол, хэл, уран зохиол, түүх зэргээс судална. Хичээлийн жишээ: Хятадын үзэл бодол, соёл, хятад хэл, японы түүх, азийн түүх гэх мэт.

Page 7: 1 Иватэ муж ба Иватэ их сургуульiuic.iwate-u.ac.jp/english/08_documents/data/outline_Mongolian.pdf · Орчин үеийн нийгмийн асуудалд

6

Барууны хэл соёл

Барууны нийгмийг дэлхийн түүхээс харан түүний өөрчлөлт зэргийг судлана. Хичээлийн жишээ: Барууны түүх, англи хэлний соёл, герман хэлний соёл, франц хэлний соёл, орос хэлний соёл гэх мэт.

Нийгэм, байгаль орчны

систем

Хууль Нийгэмд хэрэглэгдэх бодит боловсрол болох хуулийн мэдлэгийг олгоно.

Эдийн засаг Нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн тул дахь эдийн засгийн өргөн хүрээний мэдлэгийг олгоно.

Байгаль орчин судлал

Байгалийн ухаан ба хүмүүний соёл, нийгмийн ухаан зэргийн өнцгөөс харсан, орчин үеийн нийгэмд тулгараад байгаа байгаль орчны асуудал, үүний шалтгаан болон шийдвэрлэх арга замын талаар судлана.

Орон нутгийн бодлого

Хүүхэд багасаж, өндэр настан ихсэх, орон нутгаас шалтгаалан амьдралын түвшинд ялгаа үүсэх, байгаль очны бохирдол, зэрэг орон нутгийн асуудал, түүний үүсэх шалтгаан, шийдвэрлэх арга замыг судлана.

Page 8: 1 Иватэ муж ба Иватэ их сургуульiuic.iwate-u.ac.jp/english/08_documents/data/outline_Mongolian.pdf · Орчин үеийн нийгмийн асуудалд

7

☆ Боловсролын факултетын баклаврын программ ☆

Иватэ аймгийн багш нараас авахуулад олон, олон багш төрүүлсээр ирсэн факултет юм. Өмнөх Мориока багшийн сургуулиас тоолох юм бол 130 гаран жилийн түүхтэй. Орчн үеийн нийгмийн эрэлтийг хангах чадвартай, юмыг өргөн хүрээнд харах чадвартай багш нарыг бэлтгэхээр сургалтаа явуулж байгаа.

Одоогоор 3 анги, 7 курсээс бүрдэнэ.

Багшийн анги

Сургуулийн боловсрол

Хүүхдүүдийн хүмүүжил, бага дунд сургууль, хичээл ямар байх ёстой талаар суралцана. Хичээлийн жишээ: Бага сургуулийн англи хэл, боловсролын сэтгэлзүй, байгалийн ухаан, түүх, нийгэм, урлагийн хичээлийн заах арга гэх мэт.

Тусгай сургуулийн боловсрол

Оюуны болон сонсгол, харааны зэрэг бүх төрлийн хөгжлийн бэрхшээлтэй сурагчидад заах аргыг суралцана. Хичээлийн жишээ: Оюуны бэрхшээлтэй хүүхдийн сэтгэлзүй, хөнгөн хөгжлийн бэрхшээлийн онол, тусгай боловсролын онол гэх мэт.

Бүх насны боловсролын анги

Япон хэл ба орон нутгийн соёл

Бүх насаараа хэрэглэгдэх боловсролын эрэлтийг хангах зорилгоор, орон нутгийн нийгмийн боловсролыг судлана. Хичээлийн жишээ: Бүх насны боловсролын төлөвлөгөөний онол, орон нутгийн аж ахуйн онол, нийгэм ба япон хэл, аж ахуй ба орчин гэх мэт.

Спортын боловсрол

Нийгмийн боловсролд төвлөрсөн үндсэн мэдлэгийг суралцангаа, орон нутгийн нийгэмд спортлог аж ахуйг нэвтрүүлэхийн тул дахь боловсрол олгоно. Хичээлийн жишээ: Спортын заах арга, орон нутгийн спорт хөдөлгөөн, ахимаг насны эрүүл мэнд ба спорт гэх мэт.

Page 9: 1 Иватэ муж ба Иватэ их сургуульiuic.iwate-u.ac.jp/english/08_documents/data/outline_Mongolian.pdf · Орчин үеийн нийгмийн асуудалд

8

Урлаг, соёлын анги

Урлаг, дезайн

Нийгмийн бүтээлч боловсрол /дүрслэх урлаг, уран баримал,дезайн, график медиа зэрэг/ олгох заах аргад суралцана. Хичээлийн жишээ: Уран баримал, орчин үеийн дезайны онол, орон нутгийн уламжлалт урлаг, японы урлагийн түүх гэх мэт.

Япон үндэсний уран бичиг

Ядон үндэсний бийрэн бичиг болон түүний заах аргыг суралцана. Хичээлийн жишээ: Уран бичиг, хятадын уран бичгийн түүх, японы уран бичгийн түүх, бийрэн бичгийн арга барил гэх мэт.

Хөгжим

Бүх төрлийн хөгжмийн талаар болон түүний заах аргад суралцана. Хичээлийн жишээ: Төгөлдөр хуур, удирдаачийн заах арга, найрал хөгжим, дууны заах арга гэх мэт.

Page 10: 1 Иватэ муж ба Иватэ их сургуульiuic.iwate-u.ac.jp/english/08_documents/data/outline_Mongolian.pdf · Орчин үеийн нийгмийн асуудалд

9

Боловсролын фак улте тын магистерын программ

Боловсролын ухааны факултетын магистерын программ нь орчин үеийн нийгмийн өөрчлөлтийг дагасан, сургуулийн боловсролын асуудлыг шийдвэрлэх, тухайн нутгийн нийгэм, соёлыг сайжруулах чадвартай мэргэжилтнийг зорин сургалтаа явуулж байна.

Сургуулийн боловсрол

Практикын боловсрол

Сургууль дахь

боловсрол

“Жинхэнэ эрдэм номтой хүн” хүмүүжүүлэхийн тул дахь заах аргазүй, сургалтын менежмент, хичээлийн хуваарь зохиох зэрэг мэргэжлийн боловсрол олгоно.

Сургуулийн асуудал

Дээрэлхэх, сургуульдаа явахаа болих зэрэг сургуулийн эргэн тойрны асуудлын талаар судалж, иймэрхүү асуудалд орсон хүүхдүүдэд зөвөлгөө өгөх, дэмжих зэргийн чадвар олгох боловсрол олгоно.

Биеэ даах чадварын

хөгжил

Хүүхдүүдийн биеэ даах чадвартай хүн болгож хүмүүжүүлэх арга барилын талаар суралцана.

Тусгай боловсрол

Тусгай сургуульд /хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хандсан/ өндөр хэмжээний боловсрол олгох чадварыг эзэмшинэ.

Хичээлийн агуулгын

боловсрол

Япон хэл, нийгэм, математик, байгалийн ухаан, дуу хөгжим, дүрслэх урлаг, биеийн тамир, англи хэл гэсэн , хичээлд мэрэгшсэн багш бэлтгэхээр сургалтаа явуулж байна.

Page 11: 1 Иватэ муж ба Иватэ их сургуульiuic.iwate-u.ac.jp/english/08_documents/data/outline_Mongolian.pdf · Орчин үеийн нийгмийн асуудалд

10

☆ Инженеерийн факултетын баклаврын программ ☆

2009 оны 4 сард, 5 ангитайгаар хүний эрүүл мэнд болон байгальд хоргүй технологи буюу “Хөнгөн замын инженееринг”-г санаачлан явуулж байна. Нийгмийн эрэлтийг хангахуйц бүтээлч, интернациональ боловсон хүчинг сурган хүмүүжүүлэх зорилготой ажиллаж байна.

Хэрэглээний хими, био

инженеерийн анги

Органик биш хими Органик биш хими, аналитик хими, гадаргуун хими, электроны хими, байгаль орчны хими зэргийн үндсэн мэдлэг дээр суурилан, байгаль орчинд ээлтэй идэвхит органик биш материаль болон энергийн талаар судлана.

Органик хими Органк хими, органик урвалын хими, макромолекулын нийлэгжлийн хими, макромолекул материалийн хими зэрэг үндсэн мэдлэг дээр суурилан, химийн, эмийн бүтээгдэхүүн, электрон материаль зэргийн талаар судлана.

Физикийн хими Физикийн хими, цөмаийн хими, урвалын инженееринг, ялгарлын инженжжринг зэрэг суурь мэдлэг дээр тулгуурлан, хэрэгцээтэй бодис материалийн синтез, идэвхийн зохицуулалт, бүтцийн анализ зэргийг судлана.

Био инженеер Биологи, биохими, молекул эсийн биологи зэрэг үндсэн мэдлэг дээр тулгуурлан, хэрэгцээтэй бодисын үйлдвэрлэл, үүдэл эсийн хэрэглээний талаарх биотехнологи болон био мэдээллийн талаарх физиологи, биоинфроматикын талаар судлана

Төгсөөд ажилд орсон газрууд

Химийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, электрониксын үйлдвэр, байгаль орчинтой хамааралтай ажил, эм, хүнсний үйлдвэр, эмчилгээний төхөөрөмжийн үйлдвэр, магистер зэрэг.

Page 12: 1 Иватэ муж ба Иватэ их сургуульiuic.iwate-u.ac.jp/english/08_documents/data/outline_Mongolian.pdf · Орчин үеийн нийгмийн асуудалд

11

Материалын шинжлэх ухаан,

инженеерийн анги

Металл материалын

инженеер

Металл болон серамиксын физик, химийн шинж чанарыг судалсны үндсэн дээр металлын инженерчлэл, боловсруулалтын процесс зэргийн мэрэгжлийн боловсролыг олгоно. Үүнээс гадна, шинэ идэвхит бодис, энергитэй холбоотой материалийн үйлдвэрлэл, металл цэвэршүүлэлт, дахин боловсруулах, гагнуур зэргийн металлан материалийн инженерчлэлийг судлана.

Электрон материалын

инженеер

Хатуу биетийн электронлог, соронзон оронлог, дулааны, кристаллын шинж чанарын талаарх мэдлэгийг олгосны үндсэн дээр, хагас дамжуулагч, соронзон биет, хэт дамжуулагч зэргийн шинэ электрон материалийг гаргаж авах, шинэ бодис гаргах, бодисын нанотехнологи зэрэг электон материалийн инженеерийн чиглэлээр суралцана.

Төгсөөд ажилд орсон газрууд

Төмөр, төмрийн бус металл, хагас дамжуулагч, электрон багаж, машин зэргийн үйлдвэр, IT компани, төрийн алба, магистер зэрэг.

Цахилгааны ба

мэдээллийн системийн инженеер

Цахилгааны инженеер

Электрон хэрэгсэлийн

инженеер

Электрониксын үндэс болсон хагас дамжуулагч, соронзон материал зэргийн электрон материал болон, хэрэглээний электрон багаж зэргийг судлана.

Электрон системийн инженеер

Хэмжүүрийн тохиргоо, электрон хэмжигч, холбооны инженеерчлэл дээр суурилан, электрон төхөөрөмж, электрон хэрэглээний систем зэргийн онол, технологийг судлана.

Цахилгаан энергийн инженеер

Плазм, хүчтэй электрон орон зай, электрон физикийн үзэгдэл, цахилгаан энергийн талаарх онол, технологийг судлана.

Төгсөөд ажилд орсон

газрууд

Электрон төхөөрөмж, цахилгаан багаж,холбооны хэрэгсэл , эрчим хүч, магистер зэрэг.

Page 13: 1 Иватэ муж ба Иватэ их сургуульiuic.iwate-u.ac.jp/english/08_documents/data/outline_Mongolian.pdf · Орчин үеийн нийгмийн асуудалд

12

Мэдээллийн системийн инженеер

Компьютер, нетворкын инженеер

Конпьютерын хардвэйр, үндсэн программ хангамж, холбоо, нетворкын талаар судлана.

Мэдээлэл боловсруулах

системийн инженеер

Хиймэл оюун ухаан зэргийн өндөр хүчин чадалтай мэдээлэл боловсруулах систем болон, дуу, зураг зэргийн мэдээллийн боловсруулах системийн талаар судлана.

Медиа систем инженеер

Аюулгүй юниверсал харилцааны системийг бүтээхийн тул дахь медиа технологи, харилцан үйлчилгээтэй системийн далаар судлана.

Төгсөөд

ажилд орсон газрууд

Дрограм хангамж, мэдээлэл холбооны үйлчилгээ, электрон төхөөрөмжийн үйлдвэр, магистер зэрэг.

Механикын инженеер

Механикын инженеер /Нисэх онгоц

Механикын материал судлал, усны хүч, дулааны хүч, дулаан дамжуулалт зэрэгт төвлөрөн, механикын үндсээс авахуулаад өргөн хүрээнд суралцана. Хатуу биетийн хүч судлал, онгоцны гадаргуун урсгалын инженеерчлэл, агаарын шингэний инженеерчлэл, механикын инженеер, машины үндсэн инженеер зэргийг судлана.

Механикын инженеер /Робот

Механикын инженеер, механик боловсруулалт судлал, механик схем судлал зэрэгт төвлөрөн механикын үндсээс авахуулаад өргөн хүрээнд суралцана.. Компьютерын тохиргоо, удирдлагын инженеер, үйлдвэрийн боловсруулалт, үйлвэрлэлийн ёиётем, үрэлтийн шинжлэх ухааны суурийг судлана.

Төгсөөд ажилд орсон газрууд

Машин, нисэх онгоцны үйлдвэр, эрчим хүчний комдани, роботын үйлвэр, магистер зэрэг.

Page 14: 1 Иватэ муж ба Иватэ их сургуульiuic.iwate-u.ac.jp/english/08_documents/data/outline_Mongolian.pdf · Орчин үеийн нийгмийн асуудалд

13

Нийгэм, байгаль орчны инженеер

Барилгын инженеер

Бүтцийн динамик, хөрсний динамик судлал зэрэг дээр суурилан, барилга, нийгмийн орчинтой холбоотой, зам, гүүр, барилгын материал зэргийг судлана.

Байгаль орчны инженеер

Барилгын инженеерчлэл дээр суурилан, цэвэр болон бохир усны хоолой, хаягдал зохицуулалт зэргийн ус, агаар, хөрс зэрэг орчин, экосистемийн талаар судлана.

Гамшгаас сэргийлэх инженеер

Барилгын инженеерчлэл дээр суурилан, цэвэр болон бохир усны хоолой, хаягдал зохицуулалт зэргийн ус, агаар, хөрс зэрэг орчин, экосистемийн талаар судлана.

Нийгмийн хангамжийн инженеер

Тав тухтай, аюулгүй амьдралыг үндсэн сэдвээ болгон халамжийн барилга, байгууламж, хот тохижолт, зэм тээврийн төлөвлөлт зэргийг судлана.

Төгсөөд ажилд орсон газрууд

Зам тээвэртэй холбоотой төрийн алба, барилгын комдани, эмчилгээ, халамжийн байгууллага, магистер зэрэг.

Page 15: 1 Иватэ муж ба Иватэ их сургуульiuic.iwate-u.ac.jp/english/08_documents/data/outline_Mongolian.pdf · Орчин үеийн нийгмийн асуудалд

14

Инженеерийн факултетын магистер, докторын программ

Мастер докторын программ нь 2-с дээш хүрээний мэдлэгийг олж авах боломжийг бүрдүүлсэн боловсролын системтэй /Жишээ нь хими болон биологийн аль альных нь мэдлэгтэй болон төгсөх боломжтой/. Бүтээлч сэтгэхүй бүхий, дасан зохицох чадвартай өндөр мэргэжлийн технологич болон судлаачийг сурган хүмүүжүүлнэ. Мөн олон улсын харилцааг бэхжүүлснээр судалгааны түвшинг дэлхийн түвшинд хадгалж, технологийн хөгжил болон үйлдвэрлэлийн хөгжилд хувь нэмрээ оруулхаар зорьж ажиллаж байна. ◆Инженеерийн факултетын магистерын программ(2 жил)

Хэрэглээний хими, био инженеерийн

анги

Органик хими Өндөр түвшний органик идэвхит бодис, макромолекулт бодисын загварлалт, нийлэгжил,анализ, хэрэглээ зэргийн орчин үеийн судалгааг явуулж байна.

Органик биш хими Гадаргуун хими, материал физикийн хими, ялгах просессын хими зэргийг сэдвээр орчин үзийн судалгааг явуулж байна.

Физикийн хими Биобүтэц, идэвхит бодис, физиологийн үзэгдэл болон био мэдээллийн механизм зэргийг сэдвээр орчин үзийн судалгааг явуулж байна.

Материалын шинжлэх ухаан,

инженеерийн анги

Материалын инженеер

21-р зууны нийгмийн суурийг баялагжуулах зорилгоор, шинэ идэвхи бүхий бодис болон материалын чанарыг сайжруулах, үйлдвэрлэлийн просесст зарцуулагдах энергийг хэмнэх зэргийн зорилтыг тавин, судалгаагаа явуулж байна.

Энергийн шинжлэх ухаан

Литийн цэнэглэгддэг баттерей, устөрөгчийн энерги, гэрлээс цахилгаан руу, дулаанаас цахилгаан руух энерги шилжүүлэх материаль, үрэлтийн шинжлэх ухаан, шинэ энергийн шинжлэх ухаан гэсэн сэдвүүдээр судалгаагаа явуулж байна.

Байгаль орчны дахин

боловсруулалт

Баялагаа дахин боловсруулах эргэлтийн нийгэм бүтээхийг зорьж, төмрийн бус металлын цэвэршүүлэлт, дахин боловсруулалт болон, байгаль орчинд хор багатай аюулгүй, бүтээмж өндөртэй хаягдлын зохицуулалтын талаар судалгаа явуулж байна.

Цахилгааны ба мэдээллийн системийн инженеер

Электрон хэрэгслийн инженеер

Өндөр давтамжит соронзон орон болон гэрлийн электрониксын технологит төвлөрсөн, хэт орчин үеийн электрониксийн хөгжүүлэлт, өндөр чадваржуулах талаар судалгаа явуулж байна.

Электрон системийн Дижитал дохионы боловсруулалт, төрөл бүрийн илрүүлэх технологи, фото бүтцийн технологи

Page 16: 1 Иватэ муж ба Иватэ их сургуульiuic.iwate-u.ac.jp/english/08_documents/data/outline_Mongolian.pdf · Орчин үеийн нийгмийн асуудалд

15

инженеер зэрэг, байгаль орчин ба хүний эрүүл мэндэд хоргүй цахилгаан энергийн үйлдвэрлэлт болон ашиглалтын талаар судалгааг явуулж байна.

Цахилгаан энергийн инженеер

Энерги үүсгүүрийн технологи болон плазм хэрэглээний технологи зэрэг байгаль орчин болон хүний эрүүл мэндэд хоргүй цахилгаан энергийн үйлдвэрлэлт болон ашиглалтын талаар судалгааг явуулж байна

Компьютерын инженеер

Супер зэрэгцээ компьютер, удирдлагын систем, нетворкын технологи зэргийг, хард, софт аль аль талаас нь харсан орчин үеийн технологийн талаарх судалгааг явуулж байна.

Мэдээллийн системийн инженеер

Дуу, авиа, гэрэл, зураг зэрэг хэлбэрийн мэдээллийн боловсруулалт, хиймэл оюун ухаан, систем таамаглалт, сургуулилах систем зэрэг оюуны мэдээллийн боловсруулалтын талаарх судалгааг явуулж байна.

Механикын инженеер

Механикын инженеер /Нисэх

онгоц

Хэт орчин үеийн агаар ба огторгуйн системийн инженеерийг голлон, өндөр хүчин чадавхижуулах материалийн онцлог, үр бүтээлтэй хөдөлгүүрийн систем, сэргээгдэх энергийн талаарх судалгааг явуулж байна.

Механикын инженеер /Робот

Хурдацтай шинэчлэгдэн өөрчлөгдөж буй роботын инженеерийн ухааныг голчлон, үйлдвэрлэлийн системийн үйл ажиллагааг сайжруулах робот болон, оюунлаг хэвийн технологийн системийн талаар судалгаа явуулж байна.

Нийгэм, байгаль орчны инженеер

Барилгын инженеер Аюулгүй нийгмийн суурийг бүтээх өндөр мэргэжлийн барилгын инженеер болон судлаачийг боловсруулна. Барилгын схем боловсруулах, гамшгаас сэргийлэх систем хөгжүүлэх, өндөр чанарын барилгын материалийг бүтээх талаар судалгаагаа явуулж байна.

Байгаль орчин, халамжийн инженеер

Экосистемийг хадгалан үлдээх талаар бодолцсон хот төлөвлөлт, зам тээврийн систем төлөвлөлт, гол, горхины орчин хамгаалалт, хэн ч амьдарахад тав тухтай орчинг бүрдүүлэх талаар судалгаагаа явуулж байна.

Дезайн, медиа инженеер

Дезайн инженеер

Орон нутгийн дезайн, орчны нетворк систем, мэдээллийн дезайн, фото медиа илэрхийлэлт болон бүтээгдэхүүний дезайн чиглэлээр судалгаагаа явуулж байна.

Медиа инженжжр

Нетворк систем, интеграц граффикс, компьютер анимэшён, хэлбэржүүлэх моделинг болон компьютер төсөөллийн чиглэлээр судалгаагаа явуулж байна.

Page 17: 1 Иватэ муж ба Иватэ их сургуульiuic.iwate-u.ac.jp/english/08_documents/data/outline_Mongolian.pdf · Орчин үеийн нийгмийн асуудалд

16

Хэв ба хэвээр үйлдвэрлэх технологийн

инженеер

Хэвийн инженеер Хэвний схем зурах, боловсруулах, хэлбэржүүлэх технологи, хэвийн материалийн талаар судалгаа явуулж байна.

хэвээр үйлдвэрлэх технологийн

инженеер

Хэвээр үйлдвэрлэлтийн материаль, уусгах технологи, хэлбэрийн схем зурах талаар судалгаа явуулж байгаа.

◆Инженеерийн факултетын докторын программ(3 жил)

Материал, функцын инженеер

“Гадаргуун материал”, “Функцын инженеер”, “Шинэ материал” зэрэг сэдвүүд дээр суурилан, энерги байгаль орчны асуудлыг шийдвэрлэх шинэ шийдлийг хайх, мөн онол дээр суурилсан бодисыг үйлдвэрлэх, түүний идэвхийг шалгах судалгаа

Электрон, цахилгааны ба мэдээллийн

системийн инженеер

Магистерт суралцсан мэдлэг дээр суурилан, илүү нарийн чиглэлийн судалгааг, суурийс авахуулаад хэрэглээ хүртэл өргөн хүрээнд суралцана.

Механик ба нийгэм, байгаль орчны

инженеер

Мэргэжлийн өндөр түвшний мэдлэгтэй, асуудал шийдвэрлэх чадвар бүхий шинжлэх ухаан технологийн зааварлагч болох нийгмийг тэргүүлэх чадвартай судлаач, инженеерүүдийг төрүүлэх зорилготой ажиллаж байна.

Дезайн, медиа инженеер

Юниверсал дезайн болон, юниверсал харилцааны түлхүүр болгож, нийгмийн хэрэгцээг хангах зорилгоор дезайны инженжрчлэл, медиа инжеенэрчлэл чиглэлээр боловсрол олгоно.

Page 18: 1 Иватэ муж ба Иватэ их сургуульiuic.iwate-u.ac.jp/english/08_documents/data/outline_Mongolian.pdf · Орчин үеийн нийгмийн асуудалд

17

☆ Хөдөө аж ахуйн факултетын баклаврын программ ☆

5 анги, 4 харьяа байгууллагаас тогтох бөгөөд, өмнө нь нэрлэгдэж байсан Мориока хөдөө аж ахуйн ахлах сургуулиас тоолох юм бол 110 гаруй жилийн түүхтэй факултет юм. Одоогоор хөдөө аж ахуйн судалгааны чиглэл нь хөдөө аж ахуйн технологийн талаар судлахаас гадна, хими, технологи, хот тохьжилт зэрэг төрөл бүрийн судалгааг явуулж байгаа. Мөн зүүн хойд бүсэд ганцхан байдаг мал эмнэлгийн ухааны ангитай сургууль юм.

Агробиологи

Био баялаг

Био шинжлэх ухаан, биотехнологийг ашигласан хүйтэнд тэсвэртэй ургамлын дотоод үйл ажиллагаа, шинэ газар тариалангийн бүтээгдэхүүний нээлт, ургамлын вирус, шавжны биологийн үүрэг ба хэрэглээ, генийн инженерчлэлийн талаар судлана.

Биосистем

Газар тариалангийн орчны зохицуулалт, байгалийн баялагийн эргэлтийн онол ба технологи, хөдөө аж ахуйн эдийн засаг, менежментийн талаар судлана.

Төгсөөд ажилд орсон газрууд

Их сургуулийн магистер, төрийн алба, багш, газар тариалангийн үйлдвэр зэрэг

Хэрэглээний биохими

Биологийн үзэгдэл болон хүнсний бүтээгдэхүүний судалгаа, микробиологи, энзимийн хэрэглээ, шинэ хүнсний бүтээгдэхүүний нээлт, эрүүл мэндэд тустай хүнсний бүтээгдэхүүн ба түүний биоидэвхийн талаарх судалгааг явуулж байгаа.

Төгсөөд ажилд орсон газрууд

Их сургуулийн магистер, төрийн алба, сүүний үйлдвэр, хүнс, эмийн үйлдвэр зэрэг

Page 19: 1 Иватэ муж ба Иватэ их сургуульiuic.iwate-u.ac.jp/english/08_documents/data/outline_Mongolian.pdf · Орчин үеийн нийгмийн асуудалд

18

Байгаль орчин

Экологи Тосгодын хүн, байгаль, баялагийн харилжан холбоо, байгалийн баялагийн тохиромжтой хэрэглээний талаарх судалгаа

Ойн шинжлэх ухаан Ойн хамгаалалт, ойн баялагийн хэрэглээний зохицуулалтын талаарх судалгаа

Тосгоны орчин төлөвлөлт

Тосгодын орчны байгаль хамгаалах, орчны зохицуулалтын талаарх судалгаа

Төгсөөд ажилд орсон газрууд

Их сургуулийн магистер, төрийн алба, барилгын компани, цаасны үйлдвэр, аялалын компани, банк зэрэг

Амьтан судлал Мал, туршилтын, зэрлэг, амьтны хүрээлэнгийн зэрэг бүх төрлийн амьтдын талаар мал эмнэлэгийн ангитай хамтран амьтны төрлийн талаар судлана.

Төгсөөд ажилд орсон газрууд

Их сургуулийн магистер, төрийн алба, эм, хүнсний үйлдвэр зэрэг

Малын эмчийн анги (6 жил)

Үндсэн мал эмнэлгийн ухаан, хэрэглээний мал эмнэлэгийн ухаан болон клиникийн мал эмнэлэгийн ухаан гэсэн 3 чиглэлээр, молекулын түвшнээс амьтны өвчний үзлэг, эмчилгээний талаарх судалгааг явуулна.

Төгсөөд ажилд орсон газрууд

Их сургуулийн магистер, төрийн алба, мал эмнэлэг, хүнс, эм, малын идшийн үйлдвэр зэрэг

※1 Агробиологи болон Байгаль орчны анги нь 2-р курсээсээ хоёр чиглэлд хуваагдана. ※2 Мал эмнэлэгийн анги нь 4-р курсын сүүлийн улиралдаа, бусад анги нь 3-р курсын сүүлийн улирлаасаа лабораторт хувиарлагдана.

Page 20: 1 Иватэ муж ба Иватэ их сургуульiuic.iwate-u.ac.jp/english/08_documents/data/outline_Mongolian.pdf · Орчин үеийн нийгмийн асуудалд

19

Хөдөө аж ахуйн факултетын магистер, докторын программ Хөдөө аж ахуйн чиглэлээр баклавраас дээш, Магистерын програм, Нэгдсэн их сургуулиудын докторын програм, Нэгдсэн их сургуулиудын мал эмнэлэгийн докторын программ гэсэн 3 программтай. Үүнээс гадна 3 судалгааны төв, харьяат байгууллага, хамааратлтай байгууламжуудтайгаа харилцан өргөн хүрээний судалгаа явуулж байгаа. 1. Хөдөө аж ахуйн факултетын магистерын программ (2 жил)

Агробиологи Хэрэглээний

биохими Амьтан судлал

Биофронт

Газар тариалан Хүйтэнд тэсвэртэй ургамлын онцлог судлал, сорт сайжруулах талаар судлана.

Амьтан судлал Малын гаралтай бүтээгдэхүүний хэрэглээний талаар өргөн хүрээнд судлана.

Биофункц судлал

Амьтан, ургамал, бичил биетэний биоидэвхи, метаболизм, зэргийг судалж, биообектын метаболизмын зохицуулалт, гений онцлогийг хэрэгцээтэй бодисын үйлвэрлэлд ашиглах талаар судлана.

Хүнсний эрүүл мэнд судлал

Аюулгүй бөгөөд эрүүл мэндэд эерэг нөлөөтэй хүнсний үйлдвэрлэл, боловсруулалтын талаар судлана.

Дахин боловсруулах био бүтээгдэхүүн

Газар тариалангийн талаас харсан дахин боловсруулалтын асуудлыг шийдвэрлэхийн тулд, ургамал ба түүний орчны нөлөөний талаар судалж, газар тариалангаас гарах хаягдлын хэрэглээний талаар судалгаа хийнэ.

Байгаль орчин

Орон нутаг төлөвлөлт

Тосгон, орон нутгийн баялагийн хяналтын талаар судлана.

Ой судлал Ойн олон талын үүргийн талаар судлана.

Орон нутгийн байгаль орчин

төлөвлөлт

Орон нутгийн хөрс, усны баялагийн хэрэглээ, орон нутгийн байгаль орчин хамгаалалт, нөхөн сэргээлтийн талаар судлана.

Page 21: 1 Иватэ муж ба Иватэ их сургуульiuic.iwate-u.ac.jp/english/08_documents/data/outline_Mongolian.pdf · Орчин үеийн нийгмийн асуудалд

20

2. Нэгдсэн хөдөө аж ахуйн факултетын докторын программ (3 жил) Иватэ их сургууль, Ямагата их сургууль, Хиросаки их сургууль, Обихиро мал аж

ахуйн их сургуулийн нэгдсэн программ бөгөөд 4 ангитай.

Биопродукт судлал

Газар тариаланд хэрэглэгдэх будаа, тариа зэрэг биообектын физиологи, ген гэх мэт суурь судалгаа болон, шинэ газар тариалангийн технологи нээх, хортон шавж, хөрсний нөхцлийг зохицуулах талын судалгаа, боловсролыг олгоно.

Байгалийн баялаг судлал

Газар тариалангийн бүтээгдэхүүний биологийн идэвхи, гений талаарх суурь судалгаа болон, био-идэвхийн хэрэглээ, ген сайжруулах технологи йг нээх зэрэг судалгаа, боловсролыг олгоно.

Криобиологи

Хүйтэнд ургадаг ургамлын орчны температурт үзүүлэх физиологийн системийн молекулын түвшин дэх судалгаа, модел ургамал болгож ашиглах анализ зэрэг биологиос инженеерийн чиглэл хүртлэх өргөн хүрээний судалгаа мэдлэгийг олгоно.

Амьд байгаль судлал Ой модны баялагийн үйлдвэрлэлт, байгаль хамгаалалт болон эдгээрийн үүргийн талаарх суурь, мөн хэрэгжүүлэлтийн судалгаа, боловсролыг олгоно.

3.Гифү их сургуулийн нэгдсэн мал эмнэлгийн докторын программ (4 жил)

Гифү их сургууль, Обихиро мал аж ахуйн их сургууль, Иватэ их сургууль, Токио хөдөө аж ахуй, инженжжрийн их сургуулийн хамтарсан, мал эмнэлгийн доктрын программ юм.

Үндсэн мал эмнэлгийн ухаан, Патагенэтик мал эмнэлэгийн ухаан, Хэрэглээний мал эмнэлэгийн ухаан болон Клиникийн мал эмнэлэгийн ухаан гэсэн чиглэлүүдээр сургалтаа явуулж байна.

Төгсөөд Гифү их сургуулиас доктрын зэрэг авна.

Page 22: 1 Иватэ муж ба Иватэ их сургуульiuic.iwate-u.ac.jp/english/08_documents/data/outline_Mongolian.pdf · Орчин үеийн нийгмийн асуудалд

21

3 Сургуулийн хотхон доторх барилга байгууламж, дугуйлан секц, сургалтын төлбөр

1. Хотхон доторх барилга байгууламж ① Номын сан

Иватэ и сургуулийн номын сангийн нийт цуглуулга нь 85,000 орчим номоос бүрдэх бөгөөд оюутнуудаас гадна орон нутгийн иргэд ч карт нээлгэн хэрэглэх боломжтой юм. Амралтын өдрүүдээр ч ажилладаг тул оюутнууд, байгуулгын ажилчид, орон нутгийн иргэд өргөнөөр хэрэглэдэг байна. Мөн тус номын санд үзэсгэлэн зохиогдохоос гадна, тусгай амралтын булан зэргийг төлөвлөсөн байдаг тул маш тав тухтай орчин бүрдсэн байдаг юм.

② Их сургуулийн дэлгүүр(Uni. Co-op) Эндээс ном, дэвтэр зэрэг бичгийн хэрэгсэл төдийгүй хичээлийнхээ

завсарлагаар амжуулж идэх амттан, хөнгөн салад болон бэлэн хоол зэрэг өдөр тутмын барааг авах боломжтой. Мөн ATM, бүх төрлийн даатгал, орон сууц танилцуулах газар, зэрэг оршино.

③ Төв цайны газар Сургууль дотор орших 3 хоолны газраас хамгийн том нь бөгөөд, 540 хүний

багтаамжтай. Үүнээс гадна амралтын өрөө, ресторан, мөн эрэгтэйчүүдэд зориулсан үсчний газар байдаг.

④ Олон улсын боловсролын төв Гадаадын их дээд сургуулийн судлаач нарын харилцаа, орон нутгийн олон

улсын харилцаагаа өргөжүүлэх, гадаад оюутныг хүлээн авах, япон оюутны гадаад руу суралцах зэрэгтэй холбогдох үйл ажиллагааг явуулдаг төв юм. Олон улсын харилцаагаа өргөтгөхийг хүссэн хэн бүхэнд тус төв нээлттэй юм. Гадаад оюутны сурлага, аж ахуйн тал дээр зөвөлгөө өгөх, япон хэлний сургалт

явуулах зэрэг үйл ажиллагааг голлон гүйцэтгэхээс гадна орон нутгийн иргэд болон гадаад оюутны ялгаатай соёлын харилцааг зохион байгуулж явуулдаг.

⑤ Эрүүл мэндийн төв Нийт оюутан болон ажилчдын эрүүл мэндийн үзлэг, сэтгэлзүйн болон биеийн

эрүүл мэндийн зөвлөгөө, оюутны эрүүл аж ахуйн талаар зөвөлгөө өгдөг. Үүнээс гадна сургууль доторх эрүүл ахуйн аюулгүй байдлыг хянах, халдварт өвчнөөс сэргийлэх, мөн эрүүл ахуйг сайжруулах талаар янз бүрийн судалгаа явуулж байдаг.

-------------------------------------------------------------- Дээрхээс гадна сургуулийн хотхон дотор улсын хэмжээнд чухалд тооцогдох

соёлын өв болох “Хөдөө аж ахуйн боловсролын музей” болон Музейн төв байгууламж, спортын талбай, усан бассен, биеийн тамирын заал, тениссийн талбай зэрэг байгууламжуудтай.

Page 23: 1 Иватэ муж ба Иватэ их сургуульiuic.iwate-u.ac.jp/english/08_documents/data/outline_Mongolian.pdf · Орчин үеийн нийгмийн асуудалд

22

2. Дугуйлан секц Иватэ их сургуульд 100 орчим дугуйлан, секц, оюутнуудын өөрсдөө байгуулсан

клубтэй. Спортын, бие хамгаалах урлагийн, хөгжмийн, соёлын, оюутны холбооны зэрэг дотроо олон төрөлтэй. Хичээлээр дамжуулж олж авах боломжгүй төрөл бүрийн туршлага, найз нөхөрлөлийн хүрээлэл зэрэг нь таныг хөгжүүлж өгөх юм.

≪Дугуйлан, секц, бүлэглэлийн жишээ≫ ∙Сагс ∙Хөгжмийн хамтлагийн ∙Усанд сэлэлт ∙E.S.S(Англи хэлний яриа, харилцааны) ∙Харваа ∙Үндэсний урлагийн ∙Морь унах ∙ U Бүлэг(Олон улсын харилцааны бүлэг) ∙Шёоринжи күмпү ∙Цэцгийн урлагийн ∙Найрал хөгжим ∙Цайны урлагийн гэх мэт...... 3. Элсэлтийн төлбөр, сургалын төлбөр

Төрөл Сургалтын төлбөр Элсэлтийн төлбөр

Бүртгэлийн төлбөр

Баклавр ¥535,800(1 жил) ¥282,000 ¥17,000

Магистер, Доктор

¥535,800(1 жил) ¥282,000 ¥30,000

Судлаач оюутан

¥178,200(6 сар) ¥84,600 ¥9,800

4. Сургалтын төлбөрийн хөнгөлөлт Эдийн засгийн шалтгаанаас үүдэх сургалтын төлбөр төлөхөд хүндрэлтэй бөгөөд

сайн сурлагатай гэж үзэгдэх нөхцөлд, өргөдөл гаргаснаар төлбөр хөнгөлөх боломжтой. (Судалгааны оюутан хамрагдах боломжгүй)

5. Тэтгэлэг Японд суралцагсдыг дэмжих зорилгоор Японы засгийн газрын болон Японы оюутан дэмжих хөтөлбөр, орон нутгийн захиргаа болон бусад олон улсын байгуулгын тэтгэлгүүд олноор зарлагддаг. Японы засгийн газрын зарим тэтгэлэгээс бусад тэтгэлэг нь элсэн орох нь шийдэгдсэн нөхцөлд өргөдөл өгөх боломжтой.

Page 24: 1 Иватэ муж ба Иватэ их сургуульiuic.iwate-u.ac.jp/english/08_documents/data/outline_Mongolian.pdf · Орчин үеийн нийгмийн асуудалд

23

4 Гадаад оюутны амьдрах орчин ★Олон улсын харилцааны байр

Хотхон дотроо Гадаад оюутан болон судалгааны ажилтнуудад зориулсан дотуур байртай бөгөөд 1 жилийн хугацаатайгаар оршин суух боломжтой.

Өрөөний хэрэгсэл: ор, хичээлийн ширээ, халаагч, хөргөгч, жижиг гал тогоо, жорлон Дундын хэрэгсэл: Шүршүүрийн өрөө, угаалгын машин(зоосоор ажиллана) Хаяг: 020-0066 Иватэ муж, Мориока хот, Үэда 3-18-27 (Их сургуулийн кянпус дотор) ★Оюутны дотуур байр

Тус сургууль нь гадаад оюутан болон япон оюутан аль аль нь орох боломжтой “Жикэй-рёо”, “Дохо-рёо”, “Хокүо-рёо”, “Кобаи-рёо” гэсэн 4 дотуур байртай. Энэ байр нь япончуудтай хамтран амьдрах тул япон хэл шаардлагатай юм.

Хөвгүүдийн дотуур байр Охидын дотуур байр

Жикэй-рёо Дохо-рёо Хокүо-рёо Кобаи-рёо Өрөөний

тоо 5 өрөө(2 хүний)

13 өрөө(1 хүний)

9 өрөө(1 хүний)

15 өрөө(1 хүний)

Сарын төлбөр 14,000 иен

Оршин суух

хугацаа

2 жилийн дотор 1 жилийн дотор

※Байранд төлөх сарын төлбөрөөс гадна байр хүлээлгэн өгөх үеийн цэвэрлэгээний төлбөр болон дотуур байрны үйл ажиллагааг эрхлэн явуулах төлбөр зэрэг багтсан. Өрөөний хэрэгсэл: ор, хичээлийн ширээ, FF хэлбэрийн халаагч, хөргөгч, жижиг гал тогоо, жорлон

Оюутны

өрөө Гэр бүлийн

өрөө

Судалгааны ажилтны

өрөө Өрөөний тоо 30 өрөө 3 өрөө 3 өрөө

Сарын төлбөр 5,900 иен 11,900 иен 6,700 иен Тог, ус, газны сарын төлбөр 3,100 иен 4,600 иен 3,100 иен

Өрөөнөөс гарах үеийн цэвэрлэгээний

төлбөр 5,900 иен 11,900 иен 6,700 иен

Page 25: 1 Иватэ муж ба Иватэ их сургуульiuic.iwate-u.ac.jp/english/08_documents/data/outline_Mongolian.pdf · Орчин үеийн нийгмийн асуудалд

24

Дундын хэрэгсэл: Шүршүүрийн өрөө, угаалгын машин(зоосоор ажиллана), халуун усны өрөө Хаяг: Жикэй-рёо, Дохо-рёо 020-0066 Иватэ муж, Мориока хот, Үэда 3-18-15 (Их сургуулийн кянпус дотор)

Хокүо-рёо, Кобай-рёо 020-0114 Иватэ муж, Мориока хот, Такамацү 4-17-18 (Их сургуулийн кянпусаас алхаад 15 мин) ★Хувийн орон сууц

Японд энгийн орон сууц түрээслэхэд батлан даагч хэрэгтэй байдаг. Иватэ их сургууль нь орон сууц түрээслэх гадаад оюутнуудын батлан даагч нь болж өгнө.

Гадаад оюутнуудын түрээслэж буй орон сууцны байрны түрээсийн дундаж нь 20,000~50,000 иений хооронд байдаг. ★Орон сууцны харьцаа ★Гадаад оюутны сарын дундаж зардал ★Сарын зардлын дотоод утга

Дотуур байр36%

Хувийн орон сууц59%

Олон нийтийн

5%50

мянга хүрэхгүй19%

50~100

мянгын

хооронд

37%

100~150

мянгын

хооронд

11%

150

мянган иенээс дээш33%

Хүнс, ¥30,000

Байрны төлбөр, ¥40,000

Замынзардал, ¥2,000

Чөлөөтцаг,

¥10,000

Өдөр тутмын зардал, ¥10,000

Бусад, ¥7,000

Page 26: 1 Иватэ муж ба Иватэ их сургуульiuic.iwate-u.ac.jp/english/08_documents/data/outline_Mongolian.pdf · Орчин үеийн нийгмийн асуудалд

25

5 Гадаад оюутнуудад зориулсан үйл ажиллагааны танилцуулга

★“Гардэн парти”

Манай сургуульд жил бүрийн 6 сард гадаад оюутнууд “Гардэн парти” хэдээх үйл ажиллагааг зохион байгуулна. Тус үйл ажиллагаа нь гадаад оюутнууд өөрийн орны хоолоор дамжуулан Мориока дахь Япончуудтай харилцах, өөрийн орны соёлыг танилцуулах нэгэн боломж юм. Мөн япон оюутнууд тусалж өгдөг тул хамтын үйл ажиллагаанаас шинэ нөхөрлөл ч үүсдэг юм.

★Кимоно өмсөх, икэбана хийх арга хэмжээ Японы үндэсний хувцас болох кимоно өмсөж үзэх болон 3 том урлагын нэг боло икэбана буюу амьд цэцгийн урлалыг сонирхож үзэх үйл ажиллагааг жилд 2 удаа

зохион байгуулж байна. Өмнө нь кимоно өмсөж үзэж байгаагүй оюутнуудад зориулаад японы үндэсний хувцас болох кимоногийн талаар тайлбарлаж, кимоно өмсөж үзэх, зургаа авах нэгэн дурсамжтай мөчийг өнгөрүүлэх боломж юм. Икэбана нь анх хийж үзэж байгаа оюутан ч оролцох боломжтой бөгөөд, ижилхэн цэцгээр хийж байгаа ч тус тус онцлог бүхий бүтээл гаргах боломжтой.

★Орон нутгаас суралцах Зуны амралт болгоноор Иватэ муж доторх түүх, соёлын өвтэй танилцахаар явах ба

очих газар нь тухайн жилээс шалтгаалан өөр өөр байдаг ч ерөнхийдөө дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Хираизүми, ардын яриагаар алдартай Тооно зэрэг газрууд луу явах нь элбэг. Өвлийн амралтаар цанын аялал зохион

байгуулдаг. Иватэ мужад нь Японд тоотой хэдхэн байдаг цанын бааз байрлах бөгөөд, дэлхийн өнцөг булан бүрээс цанаар гулгахаар жуулчид ирдэг байна. Анх удаа гулгах гэж байгаа хүн байсан ч, эелдэгээр зааж өгөх зааварлагч байгаа тул санаа зоволтгүй юм. Мөн гадаад оюутны ажллах хүсэл

Page 27: 1 Иватэ муж ба Иватэ их сургуульiuic.iwate-u.ac.jp/english/08_documents/data/outline_Mongolian.pdf · Орчин үеийн нийгмийн асуудалд

26

эрмэлзлэлийг дээшлүүлэх, Японы болон Иватэгийн ойлголтыг гүнзгийрүүлэхийн тулд Иватэ муж дахь байгууллага, үйлдвэртэй танилцах үйл ажиллагаа зохион байгуулагддаг байна. Жишээлбэл, Иватэ дэх Зүүн Японы Тоёта машины үйлдвэр болон Якуртын үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах, үзэж сонирхох гэх мэт. ★Хотын иргэдтэй харилцах Зөвхөн их сургуулийн найз гэх биш, нутгийн иргэдтэй ч харилцах боломж маш их бий. Өөрийн улсын соёлыг танилцуулах, Японы соёлоос сурах төрөл бүрийн программууд жилийн турш зохион байгуулагдаж байдаг.

Page 28: 1 Иватэ муж ба Иватэ их сургуульiuic.iwate-u.ac.jp/english/08_documents/data/outline_Mongolian.pdf · Орчин үеийн нийгмийн асуудалд

27

6 Гадаад оюутнуудад зориулсан онцлог программууд

◆Япон хэлний анги Япон хэлний анхан шатнаас дээд шат хүртэл бүх шатны хичээл байгаа тул, таньд яг таарсан түвшин олдох болно.

◆Япон ба гадаад оюутны хамтын хичээл “Олон соёлын харилцаа” хичээл нь бүх факултетын оюутан сонгон суралцах боломжтой хичээл бөгөөд, япон болон гадаад оюутнууд хамтдаа бодож, ярилцаж, сурах зорилготойгоор нээгдсэн хичээл юм. Бусад хичээлийн үед япон оюутнуудын дунд хэдхэн гадаад оюутан л байдаг бол, энэ хичээл нь 30% нь гадаад оюутнаас бүрдэнэ. Үүнээс гадна хойд бүс нутгийн бусад сургуультай хамарсан хоногийн дадлага хичээл зохион байгуулах болон төрөл бүрийн үзэл бодлыг суралцах боломжийг олгодгоороо онцлог хичээл юм.

7 Гадаад оюутныг дэмжих програм

◆Зааварлагчийн систем Гадаад оюутнуудын сурлага хөдөлмөрийн ажил болон аж амьдралын тал дээр

бэрхшээлгүй байлгахын тулд, манай сургуульд “Зааварлагчийн систем” гэж байдаг. Зааварлагч нь гадаад оюутны хичээл, судалгаа, Япон хэлний чадварт дэмжлэг үзүүлэх болон өдөр тутмын амьдралд чухал мэдээллийг зааж өгөх бөгөөд ангийн багш нь сонгож өгдөг байна.

Үүнд хамрагдахад доорх шаардлагыг хангасан байх ёстой.

① Сургуульд ороод 2 жил болоогүй байгаа факултетын оюутан(Шилжиж орсон бол 1 жил)

② Японд ирээд 1 жил болоогүй байгаа магистерын оюутан(Судлаач оюутан байсан хугааг оруулаад)болон судлаач оюутан(Японы их дээд сургуулийг төгссөн бол хамрагдахгүй)

③ Тусгай солилцооны оюутан болон Япон хэл, соёлын дадлагын оюутан ④ Дээрх ①②③-аас бусад, суралцаж байх явцад хэрэгцээтэй гэж хүлээн

зөвшөөрөгдсөн оюутан ◆Япон хэлний дадлага дээр үзүүлэх дэмжлэг

Олон улсын боловсролын төв дээр манай сургуулийн оюутнууд болон гадаадын судалгааны ажилтан нарт зориулан бүх түвшний болон мэргэжлийн Япон хэлний сургалт явагддаг.

Мөн “Япон хэлний дадлагын систем”-ийг ашигласан компьютерын сургалт ч бий.

Page 29: 1 Иватэ муж ба Иватэ их сургуульiuic.iwate-u.ac.jp/english/08_documents/data/outline_Mongolian.pdf · Орчин үеийн нийгмийн асуудалд

28

◆Олон улсын харилцааны хичээл Богино хугацаагаар суралцаж буй гадаад оюутнуудад зориулан англи хэл дээр

олон улсын хичээл явагддаг. ◆Гадаад оюутны зөвлөгөө

Иватэ их сургуулийн оюутны сурлага хөдөлмөр болон аж амьдралд нь асуудал тулгарсан үед мэргэжлийн зөвлөгч багш туслалцаа үзүүлдэг.

8 Номын ах эгч нарын захиас

Иватэ их сургуульд сурч байгаа гадаад оюутнуудаас асуулаа. ① Яагаад Иватэ их сургуулийг сонгосон бэ? ② Та ямар мэргэжлээр сурч байгаа вэ? Мөн судалгааны ажлын сэдэв юу вэ? ③ Таны ирээдүйн мөрөөдөл юу вэ? ④ Иватэд амьдарч үзсэн сэтгэгдлээсээ хуваалцана уу? ◆Lee Yae Ram (李 叡濫, Лий Ейрам) (Инженерийн факултет, Хэрэглээний хими, биоинженерийн анги, Солонгос) ① Сурмаар байгаа мэргэжил маань Иватэ их сургуульд байсан

бөгөөд Солонгосоос бичиг баримтаа явуулаад л тэнцэж болохоор байсан болохоор Иватэ их сургуулийг сонгосон.

② Амьдралд хэрэглэгдэх органик хими, биологийн ухаанаар сурч байгаа.

③ Өргөн хүрээнд байгалийн ухааны чиглэлээр судалгаа хиймээр байна.

④ Иватэгийн хүмүүс үнэхээр эелдэг. Одоо амьдарч байгаа Мориока хот нь их түүхтэй хот бөгөөд янз бүрийн сонирхолтой арга хэмжээ их зохиогддог тул тэрнийхээ хэрээр туршлага, найз нөхөдтэй болох боломжтой. Үзэсгэлэнтэй байгальтай, нам гүм чимээгүй хот тул хичээл хийхэд боломжийн орчин бүрдсэн байдаг.

◆Trinh Minh Thanh(Трин Мин Тан) (Инженеерийн факултет, Цахилгаан мэдээллийн системийн анги, Вейтнам) ① Би жил хагас орчим Токио болон Сайтама аймагт Япон хэлний сургуульд сурч

байхдаа, Япон багш болон номын ах эгч нартайгаа зөвлөлдөн судалсны үндсэн дээр өөртөө хамгийн тохиромжтой сургууль бол зүүн хойд бүсийн Иватэ мужид орших Иватэ их сургууль гэдгийг мэдрээд Иватэ их сургуулийг сонгосон.

② Би одоохондоо 3-р курсын оюутан тул судалгааны ажлын сэдвээ хараахан шийдээгүй байгаа ч хамгийн ихээр сонирхож байгаа сэдэв маань утасгүй холбооны системийн талаарх судалгаа юм.

③ Япон дахь туршлага, мэдлэгээ ашиглан Вьетнамдах компани болон Япон дахь компани хоорондын харилцааны гүүр болмоор байна.

Page 30: 1 Иватэ муж ба Иватэ их сургуульiuic.iwate-u.ac.jp/english/08_documents/data/outline_Mongolian.pdf · Орчин үеийн нийгмийн асуудалд

29

④ Бараг цас ордоггүй Токиогийн хөл хөдөлгөөн ихтэй гудамж , пиг хүнтэй галт тэрэг, өндөр өндөр барилгууд,төөрдөг байшин шиг Шинжюкү галт тэрэгний буудал гээд л энэ бүхэн Япон дахь анхны сэтгэгдэл байсан юм. Иватэд амьдраад 3 дахь жилдээ цас үзэж байгаа ч баярлаж хөөрнө, уудам тэнгэрт Фүжи уул мэт сүндэрлэх Иватэ хайрханы сүр жавхлантай дүр зурагт үнэхээр дуртай. Мөн Ториокагийн хүмүүсийн халуун сэтгэл, зуны баяр болох “Санса бүжиг” нь хамгийн мартагдашгүй дурсамж юм.

◆Yan Xiaodi(閆晓娣, Ян Кяотэй) Боловсролын факултет, Хятад ① Их сургуулийн 3-р курст байхдаа оюутан солилцооны хөтөлбөрөөр Иватэ их

сургуульд 1 жил сурч байсан юм. Тэр үед Иватэ их сургуулийнхны ачаар Японы соёл, ёс заншилтай танилцах, нутгийн хүмүүстэй ярилцаж, төрөл бүрийн үйл ажиллагаанд оролцсон нь одоо ч мартагдахааргүй үнэхээр сайхан дурсамжтай үе. Энэ үеэс Иватэ их сургуультай ямар нэгэн холбоос байна гэж мэдрэн, ахин ирэхээр шийдсэн юм.

② Япон хэл ба Хятад хэлний үзэл бодлын ялгааг судлахын тулд, “Эелдэг байдал болон хүйсийн талаас харсан, Япон ба Хятад хэлний өгүүлбэрийн төгсгөлийн ялгаа” сэдвээр судалгаа хийж байгаа.

③ Хариад их сургуулийн Япон хэлний багш болмоор байна.

④ Иватэгийн 4 улирал үнэхээр үзэсгэлэнтэй. Мөн нутгийн хүмүүс нь өрөөл бусдад санаа тавьдаг, эелдэг халуун сэтгэлтэй хүмүүс байдаг. Энэ үзэсгэлэнтэй байгальтай, чимээгүй сайхан орчинд амьдарахад үнэхээр тухтай. Тийм болохоор Иватэг сонгосондоо баяртай байна.

◆ Pitchayapisut Narongsak (Питчяписут Наронсак) (Нэгдсэн хөдөө аж ахуйн факултет, Биоэкологийн анги, Тайланд) ① Би Иватэ их сургуулийн хүмүүнлэгийн ухааны факултет, нийгэм , байгаль орчны

системийн ангид магистераа хамгаалж, одоогоор хөдөө аж ахуйн факултетэд магистераа хамгаалахаар сурч байна. Иватэ их сургуулийг төгссөн Тайланд найзынхаа саналаар сонгож байсан юм. Мөн энэ нутгийн уугуул найз маань ч байсан ба, тэрээр “Иватэ их сургууль нь зүүн хойд бүсдээ алдартай сургуулиудийн нэг. Тэр дундаа хөдөө аж ахуйн факултет нь сайн бөгөөд, орчин нь ч дажгүй юм”

Page 31: 1 Иватэ муж ба Иватэ их сургуульiuic.iwate-u.ac.jp/english/08_documents/data/outline_Mongolian.pdf · Орчин үеийн нийгмийн асуудалд

30

гэж санал болгож байсан. Би өөрөө ч хөдөө аж ахуйн чиглэлээр сонирхолтой байсан болохоор энэ сургуулийг сонгосон.

② Би биологи байгаль орчны чиглэлээр, орон нутгийн баялагийн эдийн засаг хүрээнд суралцаж байгаа. Миний судалгааны ажлын сэдэв бол “Япон болон Тайландын хөдөө аж ахуйн нийгэмлэгийн орон нутгийн хөгжлийн тал дээрх үүрэг”юм.

③ Хариад их сургуулийн багш болох бодолтой байгаа. ④ Хотын хүмүүст хэр бараг харагдаад байдаггүй

халуун сэтгэл, эелдэг байдал нь, өмнө нь хүмүүсээс сонсож байсны дагуу байсан юм. Дээрээс нь орчин нь ч аятайхан, агаар нь цэвэрхэн, өмнө нь амьдарч байсан Осакатай харчцуулахад амьдрахад тав тухтай газар гэж боддог. Мөн дуу чимээ багатай хот тул, хичээл хийхэд ч тохиромжтой газар. Хэн ч ирсэн шууд л дуртай болох Иватэд сурахаар шийдсэндээ, сугалаанд хожсон юм шиг л баяртай байдаг.

Page 32: 1 Иватэ муж ба Иватэ их сургуульiuic.iwate-u.ac.jp/english/08_documents/data/outline_Mongolian.pdf · Орчин үеийн нийгмийн асуудалд

31

9 Холбоо барих Иватэ их сургууль, Олон улсын харилцааны хэлтэс ※ Япон, Англи, Хятад,

Солонгос хэлээр харилцах боломжмой.

Хаяг: 020-8550 Иватэ муж, Мориока хот, Үэда 3-18-8 TEL+81-19-621-6057 / +81-19-621-6076

FAX+81-19-621-6290 E-mail :[email protected]

Веб хуудас :

Иватэ их сургууль (Япон・Англи) http://www.iwate-u.ac.jp/

Олон улсын боловсролын төв (Япон・Англи・Хятад・Солонгос) http://iuic.iwate-u.ac.jp/

Судалгааны датабейс (Япон・Англи)

http://univdb.iwate-u.ac.jp/openmain.jsp Элсэлтийн шалгалтын талаарх мэдээлэл (Япон)

http://www.iwate-u.ac.jp/nyusi/