15
2012-2013 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЗОРИЛТЫН ХЭРЭГЖИЛТЭД ХИЙСЭН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАН 2013.08.04 Хяналт-шинжилгээний зорилго 2012-2013 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын салбарт дэвшүүлсэн зорилтын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийж, нэгтгэн дүгнэхэд чиглэсэн болно. 2012-2013 оны хичээлийн жилийн зорилтод хяналт-шинжилгээ хийхэд дараах баримт материалыг үндэс болгов. Үүнд:i) Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт, ii) Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн 2013 оны эхний хагас жилийн биелэлт, iii) Боловсрол,шинжлэх ухааны яамны 2012 оны жилийн эцсийн тайлан, iv) 2013 оны бүтээгдэхүүн нийлүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний эхний хагас жилийн биелэлтийн тайлан, v) 2011-2012, 2012-2013 оны хичээлийн жилийн статистикийн мэдээлэл, vi) Аймаг, нийслэлийн Боловсролын газрын тайлан, бусад мэдээлэлд үндэслэсэн болно. Нэг. 2012-2013 оны хичээлийн жилийн зорилтынтухай Мянганы хөгжлийн цогц зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого, “Монгол улсын боловсролыг 2006-2015 онд хөгжүүлэх Мастер төлөвлөгөө”, Боловсролын салбарт хэрэгжиж буй үндэсний хөтөлбөрүүд, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтууд, Боловсрол, шинжлэх ухааны салбарын чанарын шинэчлэлийн хөтөлбөрт үндэслэн 2012-2013 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын салбарын чиглэлээр 28 зорилт дэвшүүлсэн байна. 2012-2013 оны хичээлийн жилийн зорилт нь боловсролын салбарын шинэчлэлийг эрчимжүүлэх ажлын хүрээнд сургалтын шинэ технологийг нэвтрүүлэх, боловсролын чанарыг олон улсын жишигт хүргэх, чиглэлээрх асуудлыг хамарсан байна. 2012-2013 оны хичээлийн жилд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүнг дэвшүүлсэн зорилтод хамааруулан бага, дунд боловсролын эрх зүйн шинэчлэлийг эрчимжүүлэх, боловсролын хүртээмж, чанар, үр ашгийг сайжруулахад чиглэсэн байна. Хоёр. Зорилтын хэрэгжилтэд хийсэн шинжилгээ Нэг. Бага, дунд боловсролын салбарын бодлого, эрх зүйн шинэчлэл 1. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Боловсрол соѐл, шинжлэх ухааны сайдын 2009 оны 12 дугаар сарын 31 ны өдрийн 172/592 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Боловсролын нийгмийн ажилтны ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолт” -д заагдсан чиг үүргийг ерөнхий боловсролын сургуулийн 689 нийгмийн ажилтан хэрэгжүүлэн ажилласан байна. Нийгмийн ажилтнуудын дундаж цалин 600 мянга орчим, түүнээс 480 мянга нь гарт олгогддог байна. Иймд тэдний цалин хөлсийг нэмэгдүүлэх үүднээс "Сургуулийн нийгмийн ажилтанд мэргэжлийн зэрэг, нэмэгдэл хөлс олгох журам” -ын төслийг 2013 оны

2012-2013 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ... · PDF fileхичээл явуулах бодис, хэрэглэгдэхүүн дутагдахад хүргэсэн байна

Embed Size (px)

Citation preview

Page 1: 2012-2013 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ... · PDF fileхичээл явуулах бодис, хэрэглэгдэхүүн дутагдахад хүргэсэн байна

2012-2013 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЗОРИЛТЫН ХЭРЭГЖИЛТЭД ХИЙСЭН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАН

2013.08.04

Хяналт-шинжилгээний зорилго

2012-2013 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын салбарт дэвшүүлсэн зорилтын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийж, нэгтгэн дүгнэхэд чиглэсэн болно.

2012-2013 оны хичээлийн жилийн зорилтод хяналт-шинжилгээ хийхэд дараах баримт материалыг үндэс болгов. Үүнд:i) Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт, ii) Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн 2013 оны эхний хагас жилийн биелэлт, iii) Боловсрол,шинжлэх ухааны яамны 2012 оны жилийн эцсийн тайлан, iv) 2013 оны бүтээгдэхүүн нийлүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний эхний хагас жилийн биелэлтийн тайлан, v) 2011-2012, 2012-2013 оны хичээлийн жилийн статистикийн мэдээлэл, vi) Аймаг, нийслэлийн Боловсролын газрын тайлан, бусад мэдээлэлд үндэслэсэн болно.

Нэг. 2012-2013 оны хичээлийн жилийн зорилтынтухай

Мянганы хөгжлийн цогц зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого, “Монгол улсын боловсролыг 2006-2015 онд хөгжүүлэх Мастер төлөвлөгөө”, Боловсролын салбарт хэрэгжиж буй үндэсний хөтөлбөрүүд, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтууд, Боловсрол, шинжлэх ухааны салбарын чанарын шинэчлэлийн хөтөлбөрт үндэслэн 2012-2013 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын салбарын чиглэлээр 28 зорилт дэвшүүлсэн байна.

2012-2013 оны хичээлийн жилийн зорилт нь боловсролын салбарын шинэчлэлийг эрчимжүүлэх ажлын хүрээнд сургалтын шинэ технологийг нэвтрүүлэх, боловсролын чанарыг олон улсын жишигт хүргэх, чиглэлээрх асуудлыг хамарсан байна.

2012-2013 оны хичээлийн жилд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүнг

дэвшүүлсэн зорилтод хамааруулан бага, дунд боловсролын эрх зүйн шинэчлэлийг эрчимжүүлэх, боловсролын хүртээмж, чанар, үр ашгийг сайжруулахад чиглэсэн байна.

Хоёр. Зорилтын хэрэгжилтэд хийсэн шинжилгээ

Нэг. Бага, дунд боловсролын салбарын бодлого, эрх зүйн шинэчлэл

1. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Боловсрол соѐл, шинжлэх ухааны сайдын 2009 оны 12 дугаар сарын 31 ны өдрийн 172/592 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Боловсролын нийгмийн ажилтны ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолт”-д заагдсан чиг үүргийг ерөнхий боловсролын сургуулийн 689 нийгмийн ажилтан хэрэгжүүлэн ажилласан байна.

Нийгмийн ажилтнуудын дундаж цалин 600 мянга орчим, түүнээс 480 мянга нь гарт олгогддог байна. Иймд тэдний цалин хөлсийг нэмэгдүүлэх үүднээс "Сургуулийн нийгмийн ажилтанд мэргэжлийн зэрэг, нэмэгдэл хөлс олгох журам”-ын төслийг 2013 оны

Page 2: 2012-2013 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ... · PDF fileхичээл явуулах бодис, хэрэглэгдэхүүн дутагдахад хүргэсэн байна

6 дугаар сарын 26-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталжээ. Энэ шийдвэрийн дагуу 2014 оны нэгдүгээр сараас нийгмийн ажилтнуудад мэргэжлийн зэргийн 15-25 хувийн нэмэгдэл цалин олгож эхлэх бөгөөд ингэснээр нийгмийн ажил үйлчилгээний чанар сайжирч, улмаар хүүхдийн эрхийг хамгаалахад чиглэсэн үйл ажиллагаа амжилттай хэрэгжих боломж бүрдэх юм.

2. Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

хуулийн төслийг 2013 оны 1 дүгээр сард УИХ-ын Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлжээ. Хүүхэд харах үйлчилгээний эрхзүйн орчныг бүрдүүлснээр сургуулийн өмнөх насны хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, төрөөс хүргэж буй үйлчилгээний санхүүжилтийг тэгш хуваарилах, эцэг эхийн хөдөлмөр эрхлэлт, өрхийн амьжиргааг дэмжихэд чухал үр нөлөө үзүүлэх болно.

3. Иргэдийн насан туршдаа суралцах хэрэгцээг хангах, амьдралын чанараа дээшлүүлэхэд нь туслах үүднээс тэдний боловсролын ерөнхий түвшинг дээшлүүлэх сургалтыг албан бус боловсролын үйлчилгээний хүрээнд зохион байгуулсаар иржээ.

Бичиг үсгийн боловсрол олгох анхан болон дараах шатны сургалтыг албан бус

боловсролоор эзэмшүүлэх, дүйцсэн хөтөлбөр, амьдрах ухаан, амьжиргааны болон мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт, иргэдэд мэдээллийн үйлчилгээ үзүүлэх ажлыг тасралтгүй явуулсан байна.

Албан бус боловсролын тогтолцоог насан туршийн боловсролын тогтолцоо болгон өөрчлөх үүднээс Албан бус боловсрол, зайн сургалтын үндэсний төвийг Боловсрол, шинжлэх ухаан сайдын 2012 оны А/172 тоот тушаалаар Насан туршийн боловсролын үндэсний төв болгожээ. Энэхүү тогтолцооны өөрчлөлттэй холбогдуулан “Насан туршийн боловсролын талаар баримтлах чиглэл”, “Насан туршийн боловсролын үндэсний төвийн дүрэм”, “Насан туршийн боловсролын үндэсний төвийн бүтэц, зохион байгуулалт”, “Насан туршийн боловсролын үндэсний төвийн захирлын ажлын байрны тодорхойлолт”-ыг Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны А/242 тоот тушаалаар батлан хэрэгжүүлсэн байна. Дээрх баримт бичигт тулгуурлан аймаг, дүүргийн албан бус боловсролын төвийг насан туршийн боловсролын төв болгон өөрчлөх бүтэц, чиг үүргийн төслийг боловсруулжээ. Энэхүү шийдвэр гарснаар сургуулийн гадна байгаа болон сургууль завсардсан, сүм хийдэд шавилан суусан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуусыг бичиг үсэгт сургах, бичиг үсгийн чадварыг дээшлүүлэх, иргэдэд боловсрол нөхөн эзэмшүүлэх, амьдрах ухааны болон мэргэжлийн чиг баримжаа олгох ажлыг зохион байгуулах эрх зүйн зохицуулалт бий болох юм.

4. Боловсрол, шинжлэх ухааны сайдын “Бага, дунд боловсролын шинэчлэлийн

зураглал, багийн бүрэлдэхүүн батлах тухай” А/155 тоот тушаалаар бага, дунд боловсролын шинэчлэлийн зураглал, чанарын шинэчлэлийн үзэл баримтлалыг батлан хэрэгжүүлж байна.

2012-2013 оны хичээлийн жилд олон улсын хөтөлбөрөөр “Шинэ эрин”, “Шинэ

эхлэл”, “Монгол тэмүүлэл” сургуульд 7-11 дүгээр ангийн 435 суралцагч хичээллэсэн бөгөөд сургалтыг англи, монгол хэлээр зохион байгуулжээ.

Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн математик, байгаль шинжлэл, 6-10 дугаар ангийн математик, физик, хими, биологи, 5-10 дугаар ангийн

Page 3: 2012-2013 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ... · PDF fileхичээл явуулах бодис, хэрэглэгдэхүүн дутагдахад хүргэсэн байна

англи хэлний шинэчилсэн хөтөлбөрийг олон улсын түвшинд нийцүүлэн боловсруулж, 2012-2013 оны хичээлийн жилд үндэсний 31 лаборатори сургуульд туршсан байна.

2012-2013 оны хичээлийн жилд шинэчилсэн сургалтын хөтөлбөрийг нэвтрүүлэх туршилтад 21 аймаг, 9 дүүргийн 31 сургуулийн 1-11 дүгээр ангийн суралцагчид хамрагдсан байна. Туршилтын явцад англи хэл, физик, математик, биологи, хими, байгалийн шинжлэл хичээлийг 7 хоногт 1-4 цагаар оруулжээ.

Үндэсний хэмжээнд туршилтын хичээл зохион байгуулах багш нарыг сургалтад

хамруулснаар судалгааны арга зүйг түгээн дэлгэрүүлэх, багш нарыг ажлын байрандаа хөгжих боломжийг бүрдүүлсэн байна.

Сургалтын хөтөлбөрийг туршихтай холбогдуулан хөтөлбөр боловсруулах багийн

гишүүд болон туршилтад хамрагдаж буй багш нарыг онлайн, видео сургалт хэлэлцүүлэгт хамруулах ажлыг Кембрижийн олон улсын шалгалтын төвтэй хамтран зохион байгуулжээ.

Туршилтад хамрагдсан сургуулийн захирал, сургалтын менежер, мэргэжлийн баг,

багш, эцэг эх хамтран ажилласан нь хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд ихээхэн дэмжлэг болжээ. Сургуулийн захирал туршилтын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, түүнтэй холбоотой үүсэх асуудлыг зохицуулж, сургалтын менежер хичээлийн хуваарь боловсруулах, хэлэлцүүлэг хийх, тэмдэглэл хөтлөх, дүгнэлт гаргах ажлыг арга зүйн удирдлагаар ханган мэргэжлийн багтай хамтран ажилласан байна. Суралцагчдын сурах нөхцөлийг бүрдүүлэх, сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэхэд эцэг эхийн зүгээс дэмжлэг үзүүлж, хичээлд суух, ажиглалт хийх чиг үүрэгтэй оролцжээ.

Дээрх үйл ажиллагаа нь туршилтын хичээл заагч багшид хамааралтай бус бусад багш хамт олны оролцоог хангаж, багаар хамтран ажиллах зарчимд тулгуурласнаараа ач холбогдолтой болсон байна.

Туршилтын хичээл нь хүүхэд бүрийн оролцоог хангах, багаар хамтран ажиллах,

асуудалд анхаарал хандуулах, бусдыг сонсох, үнэлэх, өөрийгөө илэрхийлэх, үзэл бодлоо солилцох, хөгжих боломжийг бий болгосноороо ололттой байна.

Туршилтын хичээлийн агуулга их, цаг бага, зарим багаж, тоног төхөөрөмж, бодис урвалж дутмаг, багаж, төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны талаар тусгагдаагүй нь туршилт хийхэд хүндрэлтэй, ажлын загвар хэт ерөнхий байснаас нэмэлт материал бэлтгэх шаардлага гарсан байна.

5. Бага, дунд боловсролын үндэсний стандарт, хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах, турших, ажлыг удирдлага, зохион байгуулалтаар хангах менежментийн багийг Боловсрол, шинжлэх ухааны сайдын А/180 тоот тушаалаар байгуулсан байна. Тус баг үндэсний стандарт, хөтөлбөрийг шинэчлэх зураглалын төслийг боловсруулан яамны нэгжийн дарга нарын хурлаар хэлэлцүүлсэн байна. Энэхүү төслийн хүрээнд стандарт, хөтөлбөрийг шинэчлэх ажлыг бэлтгэх, турших, үндэсний түвшинд нэвтрүүлэх, үнэлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Page 4: 2012-2013 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ... · PDF fileхичээл явуулах бодис, хэрэглэгдэхүүн дутагдахад хүргэсэн байна

Олон улсын хөтөлбөртэй уялдуулан үндэсний стандарт, хөтөлбөрийг шинэчлэх ажлын хүрээнд 1-5 дугаар ангийн хичээлийн хөтөлбөрүүдийг боловсруулан 2013-2014 оны хичээлийн жилд үндэсний хэмжээнд 40 сургуульд турших бэлтгэл хангажээ.

Мөн лаборатори сургуулийн XI-XII ангид турших физик, хими, биологи, математик, англи хэлний сургалтын хөтөлбөр боловсруулах бэлтгэл хангасан бөгөөд хөтөлбөрийн туршилтыг 8 дугаар сард зохион байгуулж,31 сургуулийн 330 багшийг хамруулахаар төлөвлөсөн байна.

6. Ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоолны үйлчилгээг өргөжүүлэхтэй

холбоотой эрх зүйн баримт бичгийг боловсруулах үүднээс 755 сургуулиас “Үдийн цай” хөтөлбөрийн өнөөгийн байдлын талаар судалгаа авчээ. Энэхүү судалгаагаар зориулалтын бус гал тогоо, тоног төхөөрөмжтэй болон түүнийг шинэчлэх шаардлагатай сургуулийг тодорхойлон цаашид бодлого, шийдвэрт тусган хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Ерөнхий боловсролын сургуулийг үдийн хоолны үйлчилгээтэй болгох бэлтгэлийг хангах, хоол хүнсийг боловсруулах болон эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангахтай холбоотой технологийн горим, норм, норматив, стандарт, дүрэм журмуудыг боловсруулж, батлан мөрдүүлэхээр төлөвлөсөн ажил одоогоор хийгдээгүй байна.

Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн үдийн цай, дотуур байрны хүүхдийн хоолны зардлыг нэмэгдүүлэх асуудлыг 2012 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталсан байна. 2012-2013 оны хичээлийн жилд “Хоолны зардлын дундаж норматив батлах тухай” Засгийн газрын тогтоолыг мөрдөж ажиллажээ.

Бодлого, эрх зүйн орчныг шинэчлэх ажлын хүрээнд ерөнхий боловсролын

сургуулийн багшийн секц, дугуйлан хичээллүүлэх, сурлагаар хоцрогдсон сурагчдад нэмэлт давтлага өгөх ажлыг үнэлгээтэй болгох, нэмэлт хөлс олгох асуудлыг Засгийн газарт хэлэлцүүлэхээр төлөвлөсөн ажил бүрэн хэрэгжээгүй байна.

Хоёр. Боловсролын хүртээмж чанар, үр ашгийг сайжруулах 1. Ерөнхий боловсролын 1-10-р ангийн математик, англи хэл, физик, хими,

биологи, байгаль шинжлэлийн хичээлийн шинэчилсэн хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих үүднээс I-V ангийн байгаль шинжлэл, математик, VI- X ангийн физик, хими, биологи, математик, V-X ангийн англи хэлний хичээл зэрэг 36 сурах бичиг, багшийн гарын авлагын эхний хувилбарыг боловсруулан 31 сургуульд туршжээ.

Энэхүү туршилтын дүнд сурагчдад бодит ур чадвар олгох сургалтыг дэмжсэн,

сурах бичиг, багшийн номонд тавигдах нийтлэг шаардлагыг хангасан сурах бичиг, гарын авлага боловсруулах үндэсний боловсон хүчний баг бүрдсэн байна.

Лаборатори сургуулиуд шинэчилсэн хөтөлбөрийн сурах бичгийг дотоод

сүлжээгээр авч, ашигласан байна. Сурах бичиг хэвлэгдээгүйгээс түүнийг татан авах, хэвлэх, олшруулах, хувилахад зардал их гардаг тул эцэг эхийн оролцоо ихээхэн дэмжлэг болсон байна. Зарим хичээлийн сурагчийн ном дутуу, багшийн ном ирээгүй,

Page 5: 2012-2013 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ... · PDF fileхичээл явуулах бодис, хэрэглэгдэхүүн дутагдахад хүргэсэн байна

хугацаа хоцорч байснаас гадна ажлын загварт орсон зарим бүлэг сэдэв сурах бичигт тусгагдаагүй байна.

Мөн сургалтад мэдээлэл харилцааны технологи, ялангуяа интернэт ашиглах

боломж хомс, санал болгосон зарим сайт ажиллахгүй, төлбөртэй байсан нь сургалт явуулахад бэрхшээлтэй, хичээлийн бэлтгэл хангахад багшаас зардал гарах, цаг, хүч зарцуулахад хүргэсэн байна.

2. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2012 оны А/207 тоот тушаалаар баталсан үндэсний стандартын улсын үзлэгийг салбарын хэмжээнд зохион байгуулах ажлын хэсэг 2013 оны 01 дүгээр сард ерөнхий боловсролын сургуулийн хэвлэмэл сурах бичигт тавигдах, шаардлага, стандартад үнэлгээ хийж, дүгнэлт гаргажээ.

Түүнчлэн Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны А/123 тоот тушаалаар

баталсан ажлын хэсэг “Сурах бичиг зохиох, хэвлүүлэх, түгээх журам”-ын төслийг шинэчлэн боловсруулж, нэгжийн дарга нарын хурлаар хэлэлцүүлсэн байна. Дээрх арга хэмжээ нь сурах бичиг зохиох, бүтээх арга зүй, хэвлэлийн чанарт тавигдах шаардлагыг сайжруулахад дэмжлэг болсон байна.

3. 2012-2013 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн

сурах бичгийг 100 хувь, дунд, ахлах ангийн сурах бичгийн 40 хувийг төрөөс тус тус хангасан байна. Ерөнхий боловсролын сургуульд нийт 44 нэрийн 1.3 сая сурах бичиг, үүнээс 628.8 мянга нь шинээр, 764.5 мянга нь нөхөн хангалтаар нийлүүлжээ.

Сурах бичгийг хяналтын тооны дагуу хэвлэлийн компаниудаас татан авч

сургуулиудад хүргэх ажлыг аймаг, нийслэлийн Боловсролын газар зохион байгуулжээ. Мөн бага ангийн сурах бичгийн хангалтын судалгаа авч, сурах бичгээр дутагдах асуудлыг зохицуулсан байна. Сурах бичгийг хэвлэхэд улсын төсвөөс 1.4 тэрбум төгрөг, Азийн хөгжлийн банкны Санхүүгийн хямралын үед нийгмийн эмзэг бүлгийн иргэдийн боловсролын үйлчилгээнд хамруулах төслөөс 665,5 сая төгрөгийн санхүүжилт хийсэн байна.

Түүнчлэн 2013-2014 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн VI, XI ангийн сурах бичиг зохиох, эх бэлтгэх зардалд урьдчилгаа байдлаар 663.9 сая төгрөгийн санхүүжилт хийгджээ.

4. Үндэсний цөөнхийн сурах эрхийг хангах үүднээс казак хэлээр сургалт явуулдаг сургуулийн сурагчдад зориулсан казак хэлний сурах бичиг зохиох, бага ангийн сурах бичгийг хөрвүүлэх ажлыг хийсэн байна. Тухайлбал, V ангийн шинээр зохиогдсон 12 нэрийн сурах бичгийг казак хэл рүү хөрвүүлэн хэвлүүлж, Баян-Өлгий, Ховд аймгийн зарим сургуулиудад нийлүүлсэн бөгөөд сурах бичгийн хэвлэлтэд улсын төсвөөс 33.5 сая төгрөгийн санхүүжилт хийсэн байна. 2013-2014 оны хичээлийн жилд 6 дугаар ангид судлах казак хэлний сурах бичиг шинээр хэвлүүлж, 8 сард нийлүүлэхээр төлөвлөсөн байна.

Page 6: 2012-2013 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ... · PDF fileхичээл явуулах бодис, хэрэглэгдэхүүн дутагдахад хүргэсэн байна

5. Биеийн тамирын багш нарын ажлын хэрэгцээнд зориулан 2010 онд I-III, VII-IX анги, 2011 онд IV-VI ангид судлах биеийн тамирын хичээлийн гарын авлагыг боловсруулан хүргүүлжээ.

Спортын гүнзгийрүүлсэн болон төрөлжсөн сургалттай сургууль улсын хэмжээнд төдийлөн олон бус байдаг нь биеийн тамирын сургуулийн сургалтад ашиглах сурах бичиг шаардлагатай эсэхийг судлахад хүргэсэн байна. Энэ байдлаас үүдэн биеийн тамирын сургуульд хэрэглэх сурах бичгийг зохиох, хэвлүүлэх ажил удааширсан байна.

6. Лаборатори сургуулиудад хэрэгжүүлж буй туршилтын хичээлтэй холбогдуулан анги, танхимыг LCD проектор, дэлгэцээр хангах, сургалтад хэрэглэх зарим бодис урвалжийг хүргүүлэх арга хэмжээ авснаар сургалт явуулах боломж бүрдсэн байна.

Түүнчлэн хими, физик, биологи, газар зүйн хичээл тус бүрээр шаардлагатай

лабораторийн тоног төхөөрөмж, бодис материалын тооцоо судалгаа, шаардагдах зардлыг зөвхөн бичгийн цаас, шохой зэрэгт зарцуулах төдий төсөвлөсөн нь туршилтын хичээл явуулах бодис, хэрэглэгдэхүүн дутагдахад хүргэсэн байна.

Цаашид хими, физик, биологи, газар зүйн хичээл тус бүрээр шаардлагатай лабораторийн тоног төхөөрөмж, бодис материалын судалгааг норматив хангахуйцаар оновчтой төлөвлөж, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллах шаардлагатай байна.

7. Ерөнхий боловсролын сургуулиудад урлаг,спорт заалны тоног төхөөрөмж, үндэсний хөгжмийн зэмсэг, технологийн хичээлийн кабинетэд шаардлагатай оѐдлын машин, цахилгаан болон гар хөрөө, харуул, өрөм, алх, бахь, цүүц зэрэг сургалтын хэрэглэгдэхүүнийг яамны хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн байна. Мөн хатуу, зөөлөн эдлэл, тоглоом наадгай, тоног төхөөрөмжийг шинээр баригдсан сургууль, цэцэрлэгт өгсөн байна. Шинээр ашиглалтад орох ерөнхий боловсролын сургууль болон дотуур байрны гал тогооны тоног төхөөрөмжийг 2013-2014 оны хичээлийн жил эхлэхээс өмнө суурилуулахаар төлөвлөжээ. 2012-2013 оны хичээлийн жилд "Шинэ зууны боловсрол" төслийн хүрээнд нийслэлийн 7 сургуульд ухаалаг самбар нийлүүлж, турших ажлыг эхлүүлсэн байна. 8. Монгол Улсын Бага, дунд боловсролын тухай хуулийн 17.3-д “Ерөнхий боловсролын сургуулийн суралцагч дүрэмт хувцастай байна.” гэж заажээ.

Ерөнхий боловсролын суралцагчид аймаг, сум, дүүрэг, улмаар сургууль, ангиараа нэг загварын дүрэмт хувцасыг сонгон хэрэглэсээр ирсэн бөгөөд шилжин суралцах явцад тухайн сургууль, ангийн сонгосон дүрэмт хувцас дахин худалдан авах шаардлагатай болдог учир 2013-2014 оны хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг нэгдсэн загварын дүрэмт хувцастай болгох зорилт тавин ажиллажээ.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг нэгдсэн загварын дүрэмт хувцасаар хангах үүднээс Боловсрол, шинжлэх ухаан, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын 2013 оны А/71, А/36 тоот тушаалаар хамтарсан ажлын хэсэг байгуулан дүрэмт хувцасны жишиг

Page 7: 2012-2013 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ... · PDF fileхичээл явуулах бодис, хэрэглэгдэхүүн дутагдахад хүргэсэн байна

загварыг сонгох, үйлдвэрлэх, нийлүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулах, зохион байгуулалтыг хангах ажлын удирдамжийг батлан хэрэгжүүлсэн байна. Энэ ажлын хүрээнд “Эх орон шингэсэн эрдмийн дүрэмт хувцас”-ы загварыг боловсруулан аймаг, нийслэлийн Боловсролын газраар уламжлан багш, эцэг эх, сурагчдад танилцуулснаар бага ангийн 205.1, дунд ангийн 132.5, ахлах ангийн 62.5 мянган сурагч захиалгын санал ирүүлсэн байна.

Дээрх захиалгын дагуу дүрэмт хувцас нийлүүлэх үйлдвэрүүдтэй аймаг, дүүргийн

Боловсролын газар, хэлтэс гэрээ байгуулсан байна. Боловсролын газар нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж хяналт тавих бол зохион байгуулалтын ажлыг сургуулийн захиргаа хариуцан ажиллахаар болжээ.

9. Сургуулийн өмнөх насны хүүхдийг сургуульд бэлтгэхтэй холбогдуулан

сургалтын агуулга, хөтөлбөрийн төслийг боловсруулсан байна. Энэхүү хөтөлбөр баталгаажсанаар 4, 5 настай хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон сургалтын арга зүйг хэрэгжүүлэх боломж бүрдэх юм.

Түүнчлэн хүүхэд бүрийг хөгжүүлэхтэй холбогдуулан сургуулийн өмнөх

боловсролын бодлогын баримт бичгийг шинэчлэх, сургах, хүмүүжүүлэх өөрсдийн үзэл баримтлалын дагуу хөгжих боломжийг цэцэрлэгүүдэд олгох, хүүхэд бүрийг судлах, тал бүрээр хөгжүүлэх “хүүхэд төвт” арга барилыг эзэмшихэд багш нарт туслах зорилгоор Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн 115, 120, 101, 42 дугаар цэцэрлэгт зөвлөн туслах үйл ажиллагаа зохион байгуулсан байна.

10. “Багшийн ажлыг үнэлэх, дүгнэх арга зүй, аргачлал шалгаруулах тухай”

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны А/23 тоот тушаалын дагуу хүүхэд нэг бүрийн хөгжлийг дэмжих багшийн ажлыг үнэлэх арга зүйг боловсруулан сургууль, цэцэрлэгүүдэд туршсан байна.

2012-2013 оны хичээлийн жилд “Хүүхэд бүрийг хөгжүүлдэг сургалтын технологи,

арга зүй”-г Нийслэлийн ерөнхий боловсролын 3 сургуулийн 1-5 дугаар ангид турших ажлыг “Амжилттай боловсрол” төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулсан байна. Цаашид бага, дунд боловсролын шинэчилсэн хөтөлбөрт дээрх технологи, арга зүйг тусган боловсруулж, 2013-2014 оны хичээлийн жилээс үндэсний хэмжээнд турших бэлтгэл хангажээ.

Багшийн хөгжил хөтөлбөрийн хүрээнд 105 зөвлөх багшийг хүүхэд бүрийг хөгжүүлэх арга зүйгээр бэлтгэн улсын хэмжээнд сургалт зохион байгуулсан байна. Боловсролын хүрээлэнгийн судлаач, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын арга зүйч, зөвлөх болон ахмад багш нарын баг нийслэлийн 9 дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн сургуулийн бага ангийн 400 багш, Монгол Улсын Боловсролын их сургуулиийн 78 оюутанд бага боловсролын сургалтын шинэ технологи, арга зүйн сургалт зохион байгуулжээ.

Мөн “Амжилттай боловсрол” төрийн бус байгууллага Багшийн мэргэжил дээшлүүлэх институттэй хамтран зохион байгуулсан сургалтын шинэ технологи, арга зүйн сургалтад бага ангийн 3.0 мянган багшийг хамруулсан байна.

Page 8: 2012-2013 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ... · PDF fileхичээл явуулах бодис, хэрэглэгдэхүүн дутагдахад хүргэсэн байна

2013 оны эхний хагас жилийн байдлаар Багш нарын мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулсан үндсэн болон бусад сургалтад сургууль, цэцэрлэгийн 12.4 мянган багш, удирдах ажилтан мэргэжил дээшлүүлсэн байна.

Дээрх арга хэмжээ нь хүүхэд бүрийг хөгжүүлэх арга зүйг эзэмшихэд дэмжлэг болсон байна.

11. 2012-2013 оны хичээлийн жилд бага, дунд боловсролын сургалтын байгууллагуудад 34.2 мянган компьютер сургалтад ашиглагдаж байгаагийн 37.6 хувь нь зөөврийн, 4.8 хувь нь пентиум 4 түүнээс доош, 57.4 хувь нь пентиум 4 ба түүнээс дээш хүчин чадал бүхий компьютер байна. 1 Сургалтад ашиглах компьютерийн тоо өмнөх жилээс 11.0 хувиар өссөн байна. Нэг компьютерт дунджаар 14.5 сурагч ногдож байгаа нь өмнөх жилээс 1.9 хувиар буурсан байна.

12. 2013-2014 оны хичээлийн жилээс эхлэн шилэн кабелиар интернэтэд холбогдсон нийслэлийн ерөнхий боловсролын 50 сургуулийн интернэтийн үйлчилгээний асуудлыг шийдвэрлэсэн байна. Мөн Юнивишн, Орбитнэт, Реалком, Мобинэт зэрэг компанийн интернэт сүлжээнд холбогдсон нийслэл, хөдөө орон нутгийн 342 сургуулийн үйлчилгээний гэрээг сунгажээ.

-“Шинэ зууны боловсрол” төсөл хэрэгжүүлэхээр ZTE корпорацитай гэрээ байгуулах саналыг Эдийн засгийн хөгжлийн яаманд хүргүүлсэн байна. Тус төслийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн 25 мянган багшид зөөврийн компьютер, 630 сургуульд зөөврийн лаборатори, мөн шилэн кабелиар интернэт сүлжээнд холбогдоогүй нийслэл, хөдөө орон нутгийн бүх сургуулийг нэгдсэн сүлжээнд холбох, сүлжээний тоног төхөөрөмж нийлүүлэх, угсрах ажил хийхээр төлөвлөсөн байна. Одоогоор нийслэл, аймгийн төвийн 152, сумын 350 орчим сургуулийг шилэн кабельд холбох бэлтгэл хангасанбайна.

Зарим сургууль интернетэд холбогдоогүй байгаа нь мэдээлэл холбооны технологийг ашиглан сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэх, цахим сургалт зохион байгуулах, сурагчийг үнэлж дүгнэх шаардлагатай программ хангамжийг нэвтрүүлэх боломжгүй байна.

-Аймаг, нийслэлийн Боловсролын газар веб сайт тогтмол ажиллуулж, иргэдийн санал хүсэлтэд зөвлөгөө өгөх, интернэтэд холбогдсон зарим сургууль, цэцэрлэг вэб сайт, блог нээж, мэдээллээр үйлчлэх ажил тогтмолжсон байна. Гэвч интернэтийн хурд өнөөгийн шаардлага хангахгүй байгаа тул цаашид нэмэгдүүлэх шаардлагатай байна.

-Боловсролын салбарын Удирдлагын мэдээллийн системийн бүртгэлийн хэсгийг боловсруулах зөвлөх, үйлчилгээ гүйцэтгэх баг сонгон шалгаруулж, гэрээ байгуулжээ.Энэ ажлын дүнд 2013 онд бүртгэлийн модулийг боловсруулж, 5 сургуульд турших бэлтгэл хангасан байна. Удирдлага, мэдээллийн систем, программ хангамжийг боловсруулснаар сургуулийн үйл ажиллагаа, санхүү, төсвийн зарцуулалт, гүйцэтгэлийг олон нийтэд нээлттэй болгох, суралцагчдын сурлагын амжилт, хөгжил, төлөвшил, хүмүүжлийн талаарх мэдээллийг эцэг эхэд танилцуулах боломж бүрдэхээс гадна боловсролын салбарын нэгдсэн системийг бий болгох ач холбогдолтой юм.

1Боловсрол, шинжлэх ухааны салбарын статиттикийн мэдээллийн эмхтгэл (II) 2013 он

Page 9: 2012-2013 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ... · PDF fileхичээл явуулах бодис, хэрэглэгдэхүүн дутагдахад хүргэсэн байна

Зарим аймгийн Боловсролын газар 2013 оны батлагдсан төсөв, зардлын зүйл анги, гүйцэтгэл болон бараа, ажил үйлчилгээ, худалдан авах үйл ажиллагааны талаарх мэдээллийг вэб сайтад байршуулсан байна. Мөн сургууль, цэцэрлэг вэб сайт болон мэдээллийн самбараар уламжлан санхүү, түүнтэй холбоотой дүрэм, журмыг танилцуулснаар сургалтын үйл ажиллагаа, төсвийн зарцуулалт, гүйцэтгэлийг олон нийтэд нээлттэй болгосон байна.

13. Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд Боловсрол, шинжлэх ухааны

сайдын багцад нийт 234 төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн ажил батлагдсан байна.

2013 онд улсын төсвөөр 189,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр

төлөвлөснөөс эхний хагас жилд 8,4 тэрбум төгрөгийн 24 төсөл, арга хэмжээний санхүүжилт хийжээ. 2013 онд хийгдэх хөрөнгө оруулалтын 27 ажил, их засварын 176 ажлын худалдан авах ажиллагаа зохион байгуулах, хэрэгжүүлэх эрхийг аймаг, нийслэлийн Засаг даргад шилжүүлсэн байна. Сургууль, цэцэрлэгийн барилгын өргөтгөл, спорт заал, дотуур байрын барилга, дулааны шугам зэрэг засвар үйлчилгээний ажлыг нийслэл, аймаг, сумдын зарим сургууль, цэцэрлэгт хийсэн байна.

Он гарсаар 2013 оны улсын төсвийн барилга байгууламж, их засварын хөрөнгө

оруулалтын төлөвлөгөөнөөс 7,8 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдсэн байна.

-Эдийн засгийн хөгжлийн яам, Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Хөдөлмөрийн яам, Барилга хот байгуулалтын яамны хамтарсан ажлын хэсэг 330 сумын барилгын ашиглалтад хийсэн судалгаагаар 1739 объектод хөрөнгө оруулалт хийхээр санал тусгагдсан байна. Үүнд 526 сургууль, 686 цэцэрлэг, 244 дотуур байр, 95 спорт заал, сургууль цэцэрлэгийн цогцолбор 114 багтжээ.

-Бага насны хүүхэд гэрээсээ 500 метр газарт сургууль, цэцэрлэгт явах боломжийг бүрдүүлэх үүднээс нийслэлийн хороо бүрт цэцэрлэг, бага сургуулийн цогцолбор барих 87 объект төлөвлөгдсөн байна.

-2013-2016 онд боловсролын салбарт хийгдэх барилга, их засварын ажлын судалгаа гаргаж мэдээллийн сан бүрдүүлсэн төдийгүй “Цэцэрлэг, сургууль, дотуур байр, спорт заалны барилгыг шинээр барих хэрэгцээ шаардлага, шийдвэрлэх арга зам” товхимол гаргажээ.

-Цэцэрлэг, сургууль, дотуур байр, спорт заалны барилгыг шинээр барих хэрэгцээ шаардлагыг судлах, шийдвэрлэх арга замыг боловсруулах ажлын хэсэг 2013-2016 онд улсын хэмжээнд эн тэргүүнд шаардлагатай барилгын судалгаа гаргажээ. Одоо хэрэглэж буй зураг төсөв сургууль, цэцэрлэг, дотуур байрны өнөөгийн шаардлагыг хангахгүй байгаа талаар ажлын хэсэг дүгнэлт гаргаж, цаашид жишиг зураг хийлгэх саналыг Барилга, хот байгуулалтын яаманд хүргүүлсэн байна.

-Улсын төсвийн хөрөнгөөр 2013 онд cургуулийн 28,116 суудалтай 63 барилга,

цэцэрлэгийн 7,680 ортой 73 барилга, дотуур байрны 3,610 ортой 33 барилга, спорт заалны 30 барилга баригдаж байна. Үүнээс 84 барилгын эрхийг орон нутагт шилжүүлсэн байна.

Page 10: 2012-2013 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ... · PDF fileхичээл явуулах бодис, хэрэглэгдэхүүн дутагдахад хүргэсэн байна

-2013 оны 9 дүгээр сараас өмнө 10,240 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн 19 барилга, 700 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн 7 барилга, спорт заалны 4 барилга, ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

-Засгийн газрын 2010 оны 198 дугаар тогтоолоор баталсан концессын зүйлийн жагсаалтад хүнсний комбинатыг барих-өмчлөх-ашиглах хэлбэрээр байгуулахаар тусгажээ. Уг хоол, хүнсний комбинатын төслийн уралдаант шалгаруулалтыг зохион байгуулах ажлын хэсгийг шинэчлэн байгуулсан бөгөөд 2013 оны төлөвлөлтөд ороогүй шалтгаанаар тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон байна.

14. 2012-2013 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд 180.9 мянган

хүүхэд, үүнээс 150.1 мянга нь цэцэрлэгт, 30.7 мянга нь хувилбарт сургалтад хамрагдсан байна. Энэ хичээлийн жилд 5 настай нийт хүүхдийн хувь нь сургуулийн өмнөх боловсролд хамрагджээ.

Аймгийн болон сумын төвийн хүүхдийг цэцэрлэгийн үндсэн бүлэгт бүрэн

хамруулах, малчдын хүүхдийг гэр цэцэрлэгт, ялангуяа 1 дүгээр ангид элсэн суралцах хүүхдийг нүүдлийн, ээлжийн бүлэгт бүрэн хамруулах арга хэмжээ авсан байна.

Хувилбарт сургалтад хамрагдсан малчдын хүүхэд өмнөх оноос 1.0 пунктээр өссөн

байна. Улсын хэмжээнд нүүдлийн 708 бүлэг хичээллэж, түүнд 18,7 мянган хүүхэд хамрагдсан нь өнгөрсөн хичээлийн жилээс бүлгийн тоо 3, хүүхдийн тоо 118-оор нэмэгджээ.

Азийн Хөгжлийн Банк (АХБ)-ны хөдөөгийн болон алслагдсан өрхийн хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгох төслийн үйл ажиллагааг эхлүүлсэн бөгөөд төслийн хүрээнд багш, эцэг эхчүүдэд зориулсан сургалтын модуль, арга зүй боловсруулахад дэмжлэг үзүүлсэн байна.

Дэлхийн банкны санхүүжилтээр 17 аймагт 100 иж бүрэн гэр цэцэрлэг, тоног төхөөрөмж нийлүүлэх ажлын үр дүнд малчдын болон алслагдсан дүүргийн эмзэг бүлгийн хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах бөгөөд ингэснээр 2013 онд 3000 хүүхдийг багийн гэр цэцэрлэгт сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх нөхцөл бүрдэх юм.

Баг бүрт гэр цэцэрлэг байгуулах, тоног, төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангах ажлыг төсөл, хөтөлбөр, бусад хөрөнгө оруулалтаар хийсэн байна.

Орон нутгийн онцлог, цаг агаарын нөхцөл байдал, малчдын нүүдлээс шалтгаалан гэр цэцэрлэгийг зөөвөрлөх зардлыг сум, орон нутгийн удирдлага, бусад байгууллагатай хамтран шийдвэрлэх арга хэмжээ авсан нь сургуулийн өмнөх боловсролын хамрагдалтыг нэмэгдүүлэхэд ихээхэн дэмжлэг болжээ.

15. 2012-2013 оны хичээлийн жилд улсын хэмжээний ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт нийт 805 эмч ажиллажээ.

Аймаг, нийслэлийн Боловсролын газар орон нутгийн холбогдох байгууллагатай

хамтран эрүүл мэндийн урьдчилсан үзлэг, хяналтын үйлчилгээг бий болгох, сургууль,

Page 11: 2012-2013 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ... · PDF fileхичээл явуулах бодис, хэрэглэгдэхүүн дутагдахад хүргэсэн байна

цэцэрлэгийг мэргэжлийн эмчээр хангахад анхаарч ажилласнаас гадна хүүхдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах ажлыг зохион байгуулсан байна.

Боловсролын газар мэргэжлийн эмч нартай хамтран сургууль, цэцэрлэгийн

хүүхдийг жилд 2 удаа эрүүл мэндийн үзлэгт хамруулан тэдний өсөлт бойжилт, өвчлөлийн байдлыг тогтоон эрүүлжүүлэх ажлыг хийжээ.

Сүүлийн жилүүдэд үед хүүхдийн шүд цоорох, чих хамар хоолой, нүд, харшил, батгашил, мэс засал, зүрх судас, дотоод шүүрлийн булчирхайн өвчин ихсэх, эрхтэн тогтолцооны эмгэг, ялангуяа нуруу бөөр, хоолойн өвчлөл түгээмэл байгаа тул нарийн мэргэжлийн эмчийн үзлэг оношилгоог тогтмолжуулах шаардлагатай байна.

Хөдөө орон нутагт шүдний эмч байдаггүй, мөн эмчийн үйлчилгээ төдийлөн

очдоггүй, эцэг эхийн хандлага сул, хүнсний хэрэглээний эрүүл аюулгүй байдалтай холбоотойгоор өвчлөл ихсэх хандлагатай байна.

Иймд хүүхдийн эрүүл мэндийн судалгааг нарийвчлан гаргах, эрүүл өсгөх талаар

эцэг эхэд заавар зөвлөгөө өгөх нь зүйтэй.

Цаашид эрүүл мэндийн мэргэжлийн байгууллагатай хамтран урьдчилсан үзлэг хийх ажлыг тогтмолжуулах, хүүхдийн байгууллагыг мэргэжлийн эмчтэй болгох шаардлагатай байна.

Дүгнэлт, санал: 2012-2013 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх болон бага,

дунд боловсролын салбарын чиглэлээр дэвшүүлсэн зорилтын хэрэгжилт 88.9 хувийн биелэлттэй байна.

Дэвшүүлсэн зорилтуудаас i) Ерөнхий боловсролын сургуулийг үдийн хоолны

үйлчилгээтэй болгох бэлтгэлийг хангах, хоол хүнсийг боловсруулах болон эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангахтай холбоотой технологийн горим, норм, норматив, стандарт, дүрэм журмуудыг боловсруулж, батлан мөрдүүлэх, ii) Ерөнхий боловсролын сургуулийн багшийн секц, дугуйлан хичээллүүлэх, сурлагаар хоцрогдсон сурагчдад нэмэлт давтлага өгөх ажлыг үнэлгээтэй болгох, нэмэлт хөлс олгох асуудлыг Засгийн газарт хэлэлцүүлэх, iii) Ерөнхий боловсролын сургуулийн лаборатори, тоног төхөөрөмжийн стандарт, сургалтад хэрэглэх урвалж, бодис, материалын нэр төрөл, тоо хэмжээний норм, норматив, хичээл, практикийн болон туршилт, сорил, дадлагын ажлын зардлыг тооцох нормативуудыг боловсруулж, мөрдүүлэхээс бусад зорилт тодорхой түвшинд хэрэгжсэн байна.

1. 2012-2013 оны хичээлийн жилийн зорилтод сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын бодлогын асуудлыг өргөн хүрээнд авч, хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхой тусгасан нь ололттой байна.

2. Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх, боловсролын

хүртээмж, чанарыг сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ амжилттай хэрэгжсэн байна.

Page 12: 2012-2013 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ... · PDF fileхичээл явуулах бодис, хэрэглэгдэхүүн дутагдахад хүргэсэн байна

3. Сургалтын шинэчилсэн агуулга, хөтөлбөр, сургалтын болон үнэлгээний арга зүй, технологийг эзэмшүүлэх мэргэжил дээшлүүлэх сургалтыг үндэсний, орон нутгийн, нэгж байгууллагын түвшинд зохион байгуулсан байна.

4. Сурах бичгийн бодлогын хүрээнд хүрэлцээ хангамж сайжирсан төдийгүй сургуулийн номын сангаар дамжуулан сурах бичгээр хангах ажлыг амжилттай зохион байгуулсан байна.

5. Боловсролын салбарын мэдээллийн нэгдсэн системийг бий болгох ажлыг

хийсэн байна. Хичээлийн жилийн зорилтын хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээний дүнд

үндэслэн цаашид дараах асуудалд анхаарах шаардлагатай байна. 1. Хичээлийн жилийн зорилтын хэрэгжилтийн явц, үр дүнг тооцон ажиллах; 2. Эрүүл мэндийн мэргэжлийн байгууллагатай хамтран урьдчилсан үзлэг хийх

ажлыг тогтмолжуулах, хүүхдийн байгууллагыг мэргэжлийн эмчтэй болгох шаардлагатай байна.

-000-

Page 13: 2012-2013 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ... · PDF fileхичээл явуулах бодис, хэрэглэгдэхүүн дутагдахад хүргэсэн байна

2012-2013 оны хичээлийн жилд дэвшүүлсэн зорилтын гүйцэтгэл

№ Зорилт Хэрэгжилт хувиар

100 90 70 50 30 10

1 Бага, дунд боловсролын сургалтад олон улсын хэмжээнд түгээмэл, нийтлэгээр судалдаг бага ангийн математик, байгалийн шинжлэл, дунд, ахлах ангийн математик, физик, хими, биологи, англи хэл, эдийн засаг, бизнес судлалын сургалтын хөтөлбөр, технологийг олон улсад өрсөлдөх чадвартай, дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн боловсролын технологид тулгуурлан шинэчилж аймаг, нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори сургуулиудын сургалтад нэвтрүүлнэ.

+

2 Бага, дунд боловсролын сургалтын агуулга, хөтөлбөр, технологи, арга зүйн хөгжлийг хангах, аймаг, дүүргийн багш нарын мэргэжлийг дээшлүүлэх, багш бэлтгэх дадлагын сургалтын түшиц сургуулийн үүргийг гүйцэтгэх, ерөнхий боловсролын сургалтын чанар, өрсөлдөх чадварын жишгийг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх аймаг, нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори сургууль, олон улсын хөтөлбөрийн сургалттай сургуулиудад чиг үүргээ хэрэгжүүлэх нөхцөлийг нь бүрдүүлнэ.

+

3 Шинэчилсэн сургалтын хөтөлбөрүүдийн сурагчийн сурах бичиг, багшийн сурах бичгийг зохиож, аймаг, нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори сургуулиудад нэвтрүүлнэ.

+

4 Сургалтын шинэчилсэн хөтөлбөр, технологийн шаардлагад нийцүүлэн ерөнхий боловсролын сургуулийн лаборатори, тоног төхөөрөмжийн стандарт, сургалтад хэрэглэх урвалж, бодис, материалын нэр төрөл, тоо хэмжээний норм, норматив, хичээл, практикийн болон туршилт, сорил, дадлагын ажлын зардлыг тооцох нормативуудыг боловсруулж, мөрдүүлнэ.

+

5 Сургалтын шинэчилсэн агуулга, хөтөлбөр, сургалтын болон үнэлгээний арга зүй, технологийг ерөнхий боловсролын бүх багш, аймаг, нийслэл, дүүргийн Боловсролын газар, хэлтсийн мэргэжилтнүүд, багш бэлтгэх их дээд сургуулийн багш нарт танилцуулах, ерөнхий боловсролын сургуулийн багш бүрт сургалтын шинэ технологийг эзэмшүүлэх мэргэжил дээшлүүлэх системтэй сургалтыг үргэлжлүүлэн зохион байгуулна.

+

6 Сургалтын агуулга, хөтөлбөр, сургалтын болон үнэлгээний арга зүй, технологид нийцсэн сурах бичиг зохиох, бүтээх арга зүй, сурах бичгийн хэвлэлийн чанарын олон улсын стандартыг нэвтрүүлнэ.

+

7 Сургуулийн өмнөх насны сэтгэн бодох ур чадварыг хөгжүүлэх, хүүхдийн хөгжлийг хангах, 4-5 настай хүүхдүүдийн сургуульд бэлтгэх сургалтын агуулга, хөтөлбөр, үнэлгээний арга зүйг боловсруулж, нэвтрүүлнэ.

+

8 Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдыг 100 хувь, дунд, ахлах ангийн сурагчдын 40 хувийг төрөөс үнэ төлбөргүй сурах бичгээр хангах ажлыг зохион байгуулж, сурах бичиг худалдан авах боломж, нөхцөл тааруу өрхийн хүүхдүүдийн сурах бичгийг төрөөс хангаж,

+

Page 14: 2012-2013 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ... · PDF fileхичээл явуулах бодис, хэрэглэгдэхүүн дутагдахад хүргэсэн байна

тэдний суралцах адил тэгш эрхийн баталгааг хангана.

9 Казак хэлээр сургалтаа зохион байгуулдаг сургуулиудын казак эх хэлний сурах бичгийг зохиох, бага ангийн сургалтын сурах бичгүүдийг казак хэл рүү орчуулан хэвлэж, хангана.

+

10 Мэргэжлийн сургалттай биеийн тамирын сургуулийн сургалтад хэрэглэх сурах бичгийг зохиож, хэвлүүлнэ.

+

11 Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг аймаг, дүүргээрээ нэгдсэн загварын, эрүүл ахуй, эдэлгээний шаардлага хангасан дүрэмт хувцастай болгох зохицуулалтыг бий болгож 2013-2014 оны хичээлийн жилээс мөрдүүлнэ.

+

12 Ерөнхий боловсролын сургуулийн багшийн секц, дугуйлан хичээллүүлэх, сурлагаар хоцрогдсон сурагчдад нэмэлт давтлага өгөх ажлыг үнэлгээтэй болгох, нэмэлт хөлс олгох асуудлыг Засгийн газарт хэлэлцүүлнэ.

+

13 Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтанд мэргэжлийн зэрэг, ур чадварын нэмэгдэл олгох асуудлыг Засгийн газарт хэлэлцүүлж, шийдвэрлүүлнэ.

+

14 Ерөнхий боловсролын сургуулийн 1 компьютерт ногдох сурагчдын тоог 20.4-өөс 19.0 болгож, компьютерийн хангамжийг 1.4 пунктээр нэмэгдүүлнэ.

+

15 Өндөр хурдны өргөн зурвасын сүлжээнд хөдөөгийн ерөнхий боловсролын 120 сургуулийг шинээр холбож, нийт хичээлийн байрны 54,0 хувийг өндөр хурдны интернетийн сүлжээтэй болгоно.

+

16 Интернэтэд холбогдсон сургууль бүрийг вэб хуудастай болгоно.

+

17 Интернэтэд холбогдсон сургуулиудад вэб-д суурилсан удирдлага, мэдээллийн систем, программ хангамжийг нийлүүлж, сургуулийн үйл ажиллагаа, санхүү, төсвийн зарцуулалт, гүйцэтгэлийг олон нийт, эцэг эхчүүдэд нээлттэй болгох, эцэг эхчүүд өөрийн хүүхдийн сурлагын амжилт, хөгжил, төлөвшил, хүмүүжлийн талаарх мэдээллийг үзэх, сургууль, багш нартайгаа электрон шуудангаар харилцах боломжийг бий болгоно.

+

18 Улсын төсвийн хөрөнгөөр 2013 онд суудлын тоог 19,2 мянгаар нэмэгдүүлж 34 сургуулийн хичээлийн байрны барилгыг, орны тоог 3,5 мянгаар нэмэгдүүлж 35 цэцэрлэгийн барилгыг, орны тоог 2,0 мянгаар нэмэгдүүлж 18 дотуур байрны барилгыг, 4,8 мянган м

2

талбай бүхий 16 спорт заалыг шинээр ашиглалтад оруулж, тавилга, тоног төхөөрөмж нийлүүлнэ.

+

19 2013 онд “Боловсролыг дэмжих олон улсын түншлэл”-ийн буцалтгүй тусламжийн төслөөр 4,0 мянган ортой 40 цэцэрлэгийн барилга, Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр 1280 суудал бүхий 2 сургуулийн хичээлийн байрны барилгыг ашиглалтад оруулна.

+

20 2013 онд 330 сургууль, цэцэрлэг, дотуур байр, спорт заалны барилгад засвар шинэчлэл хийх асуудлыг Засгийн газар, УИХ-д хэлэлцүүлж, шийдвэрлүүлнэ.

+

21 Ерөнхий боловсролын сургуулиудыг самбар, ширээ, сандал, байгалийн ухааны хичээлийн зориулалтын лаборатори, спортын хэрэгсэл, технологийн хичээлийн кабинет, хөгжмийн хичээлийн техник хэрэгслээр хангах, дотуур байр, цэцэрлэгийг цагаан хэрэглэл, зөөлөн эдлэл, тоглоом наадгайгаар хангах хөрөнгө оруулалтыг

+

Page 15: 2012-2013 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ... · PDF fileхичээл явуулах бодис, хэрэглэгдэхүүн дутагдахад хүргэсэн байна

зохион байгуулна.

22 Улсын төсвийн хөрөнгөөр 2013 онд 18,5 мянган суудалтай 32 сургуулийн хичээлийн байрны барилга, 2,2 мянган ортой 38 цэцэрлэгийн барилга, 2,5 мянган ортой 20 дотуур байрны барилга, 18 спорт заалны барилгыг шинээр барьж эхлүүлэх асуудлыг Засгийн газар, УИХ-д хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ.

+

23 Хөдөөгийн 131 багт гэр цэцэрлэгийг шинээр байгуулж, малчдын хүүхдийн сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээний хамрагдалтыг нэмэгдүүлнэ.

+

24 Сургуулийн өмнөх боловсролын 5 настай хүүхэд бүрийг сургуульд бэлтгэх сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамруулна.

+

25 Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын үдийн цай, цэцэрлэгийн хүүхэд, дотуур байрны сурагчдын хоолны зардлын нормативыг хүүхдийн өсөлт, бойжилтын хэрэгцээ, илчлэг, шим тэжээлийн физиологийн нормыг хангахуйц хэмжээнд хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнийн өөрчлөлттэй уялдуулан шинэчлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлнэ.

+

26 Ерөнхий боловсролын сургуулийг үдийн хоолны үйлчилгээтэй болгох бэлтгэлийг хангах, хөдөө сумын сургуулиудыг гал тогооны тоног төхөөрөмж, сав суулгаар хангах, тогооч, ажилтнуудыг сургах, ерөнхий боловсролын сургуульд хоол зүйч багшийг ажиллуулах, хүүхдийн өсөлт, бойжилтыг дэмжих, хоол хүнсийг боловсруулах болон эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангахтай холбоотой холбогдох технологийн горим, норм, норматив, стандарт, дүрэм журмуудыг боловсруулж, батлан мөрдүүлнэ.

+

27 Цэцэрлэгийн хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын эрүүл мэндийн урьдчилсан үзлэг, хяналтын үйлчилгээг эрүүл мэндийн яам, мэргэжлийн байгууллагуудтай хамтран бий болгоно.

+

28 Албан бус боловсрол, гэгээрэл хөгжлийн төвүүдийг насанд хүрэгчдийн боловсролын тасралтгүй үйлчилгээ үзүүлэх чадамжтай болгох ажлыг эхлүүлж, нэн тэргүүнд сүм хийдэд шавилан суусан, хөгжлийн бэрхшээлтэйн улмаас, өрхийн хараа халамж, анхаарал дутсаны улмаас сургуулиас олон жилийн өмнө завсардаж бичиг үсэгт тайлагдаагүй орхигдсон хүүхдүүдийг бичиг үсэгт сургах, сүм хийдүүд шавилан сууж буй лам хүүхдээ заавал бичиг үсэгт сургах, суурь боловсрол эзэмшүүлэх зохион байгуулалтыг хангах үүрэгтэй байх эрх зүйн зохицуулалтыг бий болгоно.

+

Бүгд 12 9 4 1 2

Бүгд 88.9 хувь