66
1 О.Генри-ӨГҮҮЛЛЭГҮҮД 1.Пимиентийн шарвин 2. Ид шидтэнүүдийн бэлэг 3.The Gift Of The Magi 4.Цагдаа ба бишгүүрийн дуун 5.Дээврийн хонгилын ганц өрөө 6.ДYYЖМЭГ 7.Тильдигийн дурлал 8.Час улаан даашинз 9.Сүүлчийн ганц навч Эх сурвалж: http://aquamarine.blog.banjig.net/ Формат, фонт зэргийг бага зэрэг янзалж pdf хэлбэр уруу хөрвүүлсэн: The Weatherman http://weatherman.blog.banjig.net/

(3) o.henry uguulleguud(1)

Embed Size (px)

Citation preview

Page 1: (3) o.henry uguulleguud(1)

1

О.Генри-ӨГҮҮЛЛЭГҮҮД

1.Пимиентийн шарвин

2. Ид шидтэнүүдийн бэлэг

3.The Gift Of The Magi

4.Цагдаа ба бишгүүрийн дуун

5.Дээврийн хонгилын ганц өрөө

6.ДYYЖМЭГ

7.Тильдигийн дурлал

8.Час улаан даашинз

9.Сүүлчийн ганц навч

Эх сурвалж: http://aquamarine.blog.banjig.net/

Формат, фонт зэргийг бага зэрэг янзалж pdf

хэлбэр уруу хөрвүүлсэн:

The Weatherman

http://weatherman.blog.banjig.net/

Page 2: (3) o.henry uguulleguud(1)

2

Пимиентийн шарвин

Бид нар ″Гурвалжин 0″ тамгатай тууврын сүрэг Фрио хөндийгөөр хөөж

явтал гай дайрч, хатсан загны нэг муу арвайсан хувхай мөчир модон дөрөөнөөс

минь гогодож, би гэдэг амьтан хөлөө мулталж орхиод, хээрийн буудалд долоо

хоног гансартлаа гиюүрч билээ.

Зовлонт гиюүрлийнхээ гурав дахь хоног дээр би идэш уушны бүхээгт

тэрэг рүү мөлхөж талхин, хээрийн буудлын тогооч Жедсон Одомын амны зугаа

болохоор сунаж ойчихоос аргагүй болов. Уг нь Жед яриан туурвилын одонд

төрсөн хүн боловч хувь тавилан гэдэг хэзээний хатуу хойно бас л алдаж, цагийн

уртад чих тавих хүнгүй тийм мэргэжил түүнд тохоож орхисон юмсанж.

Тийнхүү амаа хамхисаар хатаж гүйцсэн Жедийн элчилгүй ангамал цөлд

би тэнгэрийн хур болон буув.

Идэш уушны ногдлын жагсаалтад байхгүй юу ч юм бэ нэг тийм юм идэх

хүсэл өвчин зовлонтны сэтгэлд оргилоод ирдэг жам миний хувьд тэгэж ч цагаа

олох гэж... ″Амттай бүхэн анхны хайр шиг гашуун санаашрал төрүүлдэг″ гэдэг

шиг ээжийн буфет хүртэл нүдэнд хий үзэгдэн намайг зовооход би өөрийн

мэдэлгүй,

-Жед, чи шарвин хайрч чадах уу гээд асуучихаж билээ.

Жед гөрөөсний мах давтахаар далайж байсан зургаа үсэрдэг том хар

буугаа хойш нь тавьж миний ажигласнаар, заналтай нь аргагүй над руу

хүглийтэл босоод ирлээ. Гялалзсан цэнхэр нүднийх нь харц сэжигтэй, хүйтэн.

Түүний мөчөөрхөл, дайсагнал бүр гаарлаа гэж би бодлоо.

-Чи янз үзээд байна уу, үнэнээсээ яриад байна уу? Шарвингаас болж яаж хөгөө

хөлдөө чирснийг залуусын нэг чамд яриагүй юу? гэж тэр хилэнтэеэ, гэхдээ бас

чиг биеэ барьсан янзтай асуув.

-Юу гэсэн үг вэ, Жед, би үнэнээсээ, би бүр эмээл хазаартай морио хүртэл

шаргалттал шарсан, уул шиг их, тос нь гоожсон сайхан шарвин, Шинэ Орлеаны

ваар дүүрэн шинэ бурмаар сольчихмоор байхад Шарвинтай холбоотой ямар

нэгэн түүх бас байдаг юм уу?

Доог тохуугүй ярьсныг минь хараад Жед дороо номхров. Тэр бүхээгээсээ

ямар нэгэн нууцлаг бяцхан ууттай юм, төмөр лаазнууд хангир жингэр гаргаж

Page 3: (3) o.henry uguulleguud(1)

3

ирэн, миний арайхийж багтсан бутны сүүдэрт тавилаа. Нөгөөдүүлийнхээ өчнөөн

олон уяа зангилаануудыг тайлж, яаралгүй жагсааж тавилахыг би харж суулаа.

-Үгүй дээ, ямар юмных нь түүх байхав гэж Жед ажлаа хийх зуураа хэлэв.

-Зүгээр л хатагтай Уиллела Лирайт, Хамуутай Илжигний хөндийн улаан

нүдэлсэн хоньч нохой бид хоёр хоорондоо таараагүй байхгүй юу. Яая гэх вэ, би

чамд ярьж өгөхөөс.

Би тэр үед Сан-Мигуэлд Билла-Туми хөгшний малыг хардаг байсан юм.

Тэгээд нэг удаа хэзээ ч гарнцаар* хэмжигддэггүй, хар хар дуугардаггүй,

майлдаггүй, мөөрдөггүй, тийм нэг сайхан лаазтай, савтай юм идмээр санагдаад

байж суух газраа олж ядлаа. Яахав тэр дороо өөрийнхөө муу давхидагт

мордоод, Нуэсэс голын Пимиент гармын тэндэх Эмсли Телфэр авгынхаа мухлаг

руу нисчихэлгүй яахав.

Их үдийн гурван цагийн алдад би мориныхоо цулбуурыг мескитийн

мөчрөөс хам хум торгосон болоод, Эмсли авгын мухлаг хүртэлх сүүлчийн хорин

алхмыг явган таваргаж билээ. Лангуун дээр нь шууд үсэрч гараад, ертөнцийн

жимсний хамаг ургац хувхайрах нь, бүх шинж тэмдэг нь тийм байна гэж их

дуугаар зарлалаа. Минутын дараа гэхэд би уут дүүрэн хатаасан талх, уртаа

иштэй халбага, лаазтай хан боргоцой, чангаанз, интоор, хар чавгатай

болчихсон, харин дэргэд маань Эмсли авга шар тагнуудыг нь сүхээр ховх ховх

цохин зогсоо завгүй хөдөлмөрлөж байлаа. Мухлагийн хажууханд буй Эмсли

авгын байшингийн хашаа руу цонхоор гэнэтхэн санаандгүй харан хартлаа, би

гэдэг чинь яав аа, өөрийгөө хэл ам гарахаас өмнөх Адам гээд бодчихсон,

давируулаа лангуунд нь зоогоод л, харин дөрвөн дюймын халбагаа толгой

дээгүүрээ эргүүлээд л ... аа яав аа ... аан ...

Гэтэл тэнд нэг бүсгүй, танихгүй бүсгүй, юм юмтайгаа, өвч бүрэн

хэрэгсэлтэйгээ зогсож байна, бүр гартаа модон бөөрөнцөгний алх барьчихаж.

Тэгсэн тэр миний жимсний нөөшийн үйлдвэрлэлийг дэмжих, ум хумгүй залгидаг

арга чаргыг судалж байж, золиг чинь.

Би лангуун дээрээс харайж буугаад, Эмсли авгад халбагаа үг дуугүй

атгуулахад:

-Энэ миний ач охин, -гэж тэр хэлээд: Хатагтай Уиллела Лирайт Палестинаас

зочилж ирсэн юм. Хүсвэл би таныг танилцуулъя л даа гэлээ.

Page 4: (3) o.henry uguulleguud(1)

4

″Ариун газраас ирж″ гэж би өөртөө хэлтэл ухаан бодол минь корральд

хөөж оруулсан олон хонь шиг бөөн овоороон болж гол харлаад явчихлаа.

Яагаад болохгүй гэж? Сахиулсан тэнгэрүүд ч бас Палес...

-Тэгэлгүй яахав, Эмсли авга минь, хатагтай Лирайттай танилцахдаа би тун

тааламжтай байх болно гэж амандаа бувтнав.

Эмсли авга ч намайг хашаандаа оруулж, биднийг танилцууллаа.

Би хэзээ ч хүүхнүүдээс бишүүрхэж яваагүй. Бас хоёр тоолохын хооронд

зэрлэг адуу номхруулдаг, нүдгүй харанхуйд сахлаа мөлчийтөл хусдаг зарим

эрчүүл яагаад ингээд гэнэтхэн саанд дайруулсан аятай ягжийгаад, чөтгөр аваг

чамайг, юугаа тойруулж ороох ёстой, түүнийгээ тойруулж ороосон гөлчгөр

даавууны өөдөс л байгаа биз, түүнийг харахаараа тэд яагаад хөлс нь асгарч,

ээрч муураад унадгийг ойлгодоггүй юм. Найман минутын дараа хатагтай

Уиллела бид хоёр үеэл ах дүү хоёр шиг эвтэй найртай модон бөмбөрцөг хөөж,

тоглож наадаж байлаа. Тэр миний далд оруулж орхисон лаазтай жимсний тоог

дайруулан хэдэн гашуун үг хэлэхээр нь би эгдүүцэж сүйд болсонгүй, Ева нэртэй

нэг авхай анхны эрх чөлөөт соргог сайхан бэлчээрт жимснээс болж хэрүүл

шуугиан тарьсан... ″Палестинд шиг санаж байна, тийм байх аа?″ гэж сануулаад,

хариуг нь дор нь барилгүй яав гэж, түүнийгээ би унага уургалж байгаа юм шиг

тайван, төвөггүй хэлснийг яана.

Уиллела Лирайтын сэтгэлийг би нэг иймэрхүү маягаар өөртөө даруй

урвуулж, цааш лавшрах тусмаа бидний үерхэл гүнзгийрсээр байлаа.

Палестинаас дөчин хувь халуун тэнүүн сайхан цаг агаарт нь дурлаж, бас

биеэ илаарьшуулахаар тэр энд, Пимиентийн гарам дээр ирсэн юмсанж.

Эхлээд би түүнтэй уулзахаар долоо хоногт нэг удаа очдог байсан бол,

хэрэв аяллынхаа тоог хоёр дахин олшруулбал, түүнтэй хоёр дахин олон уулзаж

учирна гэж тооцооллоо.

Нэг долоо хоногт нь яагаад ч билээ, би бүр гурав дахь аяллаа хийх зав

зай гаргав. Тэгэхэд тэр муу шарвин марвин, улаан нүдэт хоньчин тоглоомд

ороод ирсэн юм.

Тэр орой лангуун дээр суусан шигээ, амандаа хоёр хар чавга, нэг тоор

бувгануулангаа, Эмсли авгаас би хатагтай Уиллела юу хийж байна гэж

сонирхлоо.

Page 5: (3) o.henry uguulleguud(1)

5

-Тэр Хамуурсан Илжигний хөндийн хоньчин, Шувуу Жексонтой мордоод алга

болсон.

Би тоорын нэг, хар чавганы хоёр яс гүдхийтэл залгичихав. Намайг харайн

буухад, хэн нэг нь лангууны жолоо цулбуураас тас зуурч байсан байлгүй.

Би тэр дороо гарч, буурал морь минь уяатай мескитийг мөргөн мөргөтлөө

тэр чигтээ шулуухан алхлаа.

-Тэр Хонины хөндийн Шувуу Жек гэдэг нэг муу Хамуурсан Илжигтэй зугаалахаар

мордсон байна шүү, ойлгож байна уу, туурайт анд минь, гэж би мориныхоо

чихэнд шивнэв.

Миний буурал морь байна шүү, ойлгож байна уу, туурайт анд минь, гэж би

мориныхоо чихэнд шивнэв.

Миний буурал морь өөрийнхөөрөө шуг шуг уйллаа. Тэр минь ковбой

залуугийн морь болохоор хоньчдод яаж сайн байхав.

Би эргэж очоод Эмсли авгаас асуулаа.

-Хоньчинтой хамт явсан гэсэн үү, та?

-Хоньчинтой явсан гэсэн би, -гэж Эмсли авга эг маг давтаад: -Чи харин Шувуу

Жексон гэснийг баараггүй дуулж. Тэр чинь Хойд Туйлаас урдхантай найман том

бэлчээрийн газартай, дөрвөн мянган нарийн ноост хоньтой золиг.

Би гарч, мухлагийн сүүдэрт лагхийтэл суугаад, аршийн нударга наллаа.

Гэнэт юу ч мэдрэхээ больсон гараараа өвдөг рүүгээ элс савируулж, Жексоны

овгийн шувууны тухай ганцаараа ярьж суулаа.

Би амьдралынхаа турш нэг ч хоньчиныг тахир дутуу болгоогүй, тэгэх

хэрэг ч гараагүй. Яаж яваад билээ, нэгтэй таарсан чинь, морь уначихсан, латин

хэлний дүрэм уншиж явсан, тэрэнд хуруугаа ч хүргээгүй. Бусад ковбой нарыг

бодохноо хоньчид тэгтлээ миний дотрыг арзагнуулж байгаагүй. Харин чамтай

элдвийн юмны тухай чалчдаг, ганган шаахай угласан, ширээнд сууж ууж иддэг

үхээнц унжгар юмнуудыг бол дуртайяа хэмхэлж, тахир дутуу болгохсон.

Хажуугаар нь өнгөрч, туулай харсан шиг харж байсан, бас зүгээр ч үгүй аятай үг

хэлж, цаг агаарын тухай үг сольж байсан, тэдэнтэй. Гэхдээ мэдээж хамт ууж,

гадагшаа дагуулж гарч байгаагүй. Ер нь би тэдэнтэй зууралдах хэрэггүй гэж

санадаг юм. Би уужим сайхан сэтгэлээрээ эднийг өршөөж, амьсгалж амьд яваг

гээд байхад нэг нь ингээд хатагтай Уиллела Лирайттай хамт давхиж явна.

Page 6: (3) o.henry uguulleguud(1)

6

Нар жаргахаас цагийн өмнө тэд давхиж ирээд, Эмсли авгын үүдэнд

бууцгаалаа. Хоньч эрхэм бүр Уиллелаг мориноос нь түшин буулгаж, тэр хоёр

тоглоом наадам, уран гоё үг шидэлцэн хэсэг саатлаа. Дараа нь Жексон

жигүүртэй юм шиг мориндоо цовхорч мордоод, хоолны сав шиг бүрхээ толгой

дээрээ өргөчихөөд, хоньчны эдлэн рүүгээ сүүл хавчин одов. Яг тэр үед нь би

гутлынхаа элсийг сэгсэрч, аршийн нударгаас салж, сая бослоо. Түүнийг

Пимиентээс хагас миль холдоогүй байхад, би буурал морьтойгоо түүнтэй дөрөө

ханхийлгэн зэрэгцэв.

Тэр хоньчинг би улаан нүдэт гэж нэрлэж байсан, ташаарч. Түүний дуран

харааны хэрэгсэл саарал өнгөтэй. Гэтэл сормуусаг нь улаан, үс нь улаан

шаргал, тэгээд л час улаан нүдэлж харагдаад байсан юмсанж. Ийм хоньчин

байдаг аа бас? Чөтгөр аваг чамайг, тууз зангидсан гуталтай, хүзүүгээ

тойруулаад шар алчуур ороочихож, ухна чинь. Их сайндаа ишигний пинд байвал

таарна чи.

-Мэнд ээ, гэж би түүнд хэллээ. –Барьсандаа бууддагаараа Баараггүй Үхэл

Жедсон нэртэй болсон хүнтэй явж байна даа, та. Зүс үзээгүй хүнтэй

танилцахаараа би буун дуунаас өмнө нэрээ хэлчихдэг юм, амь тавьсан

юмнуудын сарвуу саврыг атгах дургүй.

-Өө тийм үү? –гэж нөгөөх чинь барьц алдсан шинжгүй дуугараад: -Тантай

танилцсандаа таатай байна, ноён Жедсон. Би бол Хамуутай Илжиг эдлэнгийн

Шувуу Жексон.

Яг тэр мөчид би залуухан тэмээн аалз хошуундаа зуугаад толгой дээгүүр

дэвж яваа ятууг нэг нүдээрээ харав, нөгөө нүдээрээ хувхай хайлаасны мөчир

дээр суугаа харцагыг олж үзэв. Дөчин таван калибрын том хараараа энэ хоёрыг

ар араас нь, бүр үзэг гэсэн шиг дор дор нь нам буудав.

-Гурваас хоёр нь. Энэ шувуунууд миний суман дээр яаж ингэж сууснаа яриад

өгөх байлгүй танд гэж би хэлэв.

-Цэвэрхэн буудлаа, -гэж хоньчин нүдээ цавчилгүй дуугараад: -Та ер нь гурав

дахиа буудахдаа алдаж байсан уу? Өнгөрсөн долоо хоногт сайхан бороо орлоо

шүү, ноён Жедсон, одоо ч газрын гарц янзтай даа.

-За, Алтан жигүүрт шувуухай минь, -гээд би түүний эгэл бус хүлгийг бөмбөлзтөл

нь шахаж, -Баярласандаа нүд нь гялбасан эцэг эх чинь Жексон гэдэг нэр

хайрласан ч та жиргэдэг шувуухайнаас өөрцгүй болчихож. Бороо шорооны

Page 7: (3) o.henry uguulleguud(1)

7

тухай энэ мэт дүгнэлтээ орхиод, тотьны хэлдэгт багтдаггүй юмны тухай

ярилцъя, хоёулаа. Та ер нь Пимиентийн залуу бүсгүйчүүлийг авч давхидаг

олиггүй зантай болчихож. Би энэнээс долоон дор юмнаас болж улаан галд

хярваслуулсан шувуухайнуудыг мэдэх юм хэмээн уурсаж: -Хатагтай Уиллела,

шувууны өмхий үүр, хонины бараа болооч, Жексоны удмын тань мэтийн шувуу

мувуугаар дутахгүй. Тэгэхээр та үйл нь ирсэн энэ юмаа орхих уу, эсвэл хоёр үг,

хамгийн багаар ганц оршуулга ёрлоод буй миний Баараггүй Үхэл хоч руу

дайраад үзэх үү?

Шувуу Жексон жаахан улайснаа, инээд алдав.

-Ноён Жедсон, та төөрөлдөж байна. Би таны бодож буйгаас шал өөр бодолтой

яваа. Хатагтай Лирайттай хэд уулзсаан. Миний ганц хүсэл бол хоол ундтай

холбоотой гэж байна шүү, өнөөх чинь.

Би буу руугаа гараа явууллаа.

-Муу өлөгчин, хүнийг хүндлэхгүй сагсалзаад байвал чамайг ... би хэлэн алдав.

-Жаахан хүлээгтүн, тайлбарлаад орхиё. Надад авгай хүүхэн ямар хэрэгтэй юм.

Та миний эдлэнд очоод харсан ч болоосой. Би өөрөө тогоо шанага нийлүүлдэг,

оёж хатгадаг. Хонь хариулахаас олж хүртдэг ганц жаргал минь хоол. Ноён

Жедсон, та хатагтай Лирайтын хийсэн шарвинг идэж үзсэн үү? гээд шувуухай

жиргэлээ.

-Би юу? Үгүй. Би түүнийг нарийн боовны наадах цаадахтай зууралддаг гэж

мэдээгүй гэж би гайхлаа.

-Түүний тэр шарвин ёстой Эпикурын утаагүй улаан гал дээр шарсан алтан

ододын дэлгэмэл байхгүй юу. Тийм шарвингийн орцны төлөө би амьдралынхаа

хоёр жилийг харамгүй өгөхсөн. Хатагтай Лирайт руу харгуйлаад байсны учир нь

энэ, -гэж Шувуу Жексон шулганасна: -Гэхдээ би мэдэж чадаагүй. Эртний тэр

нууц жор эднийхэнд далан таван жил хадгалагдаж байгаа юм гэнэлээ. Бүр удам

дамжин өвлөгдөж, хүний улсад дуулгадаг ч үгүй гэсэн. Хэрэв би тэр жорыг нь

мэдээд авчихвал эдлэндээ өөрөө шарвин хайрсан шиг жаргаж суухгүй юу.

-Шарвингийн хоормог хутгадаг хүн рүү гүйгээгүй чинь үнэн биз? Гэж би түүнээс

асуулаа.

-Үнээн, -гэж Жексон ам өгөөд: -Хатагтай Лирайт дур булаам сайхан бүсгүй.

Гэхдээ дахиад хэлэхээс, миний хүсэл хоол унднаас хол хальдаггүй, гэснээ мань

Page 8: (3) o.henry uguulleguud(1)

8

эр миний гар бууны хуй руу дөтөлж буйг харчихаад үгнээсээ эрхгүй буцан: -Энэ

жорноос цааш даврахгүй гэж ам дамаггүй амлаж гарав.

-Та ч бас тийм яахаа алдсан амьтан биш байна шүү, -гэж би аятай эелдэг

байхыг хичээн:

-Би таны хэдэн хонийг арай л өнчрүүлчихсэнгүй. Яахав энэ удаа жигүүр дэлгээд

зайлагтун. Гэхдээ санаж яв, дунд талын шарвин дээшээ цоройлдог шиг та тэр

шарвин марвингаа хөөцөлдөнө биз. Гэхдээ шүүсийг нь сэтгэлийнхээ элдвийн

юмтай хольж хутгавзай, тэгвэл эдлэнд чинь хүмүүс гашуудлын дуу дуулж, та

өөрөө сонсохгүй шүү.

-Эргэлзэлгүй итгэг гэсэндээ танаас нэг тусламж хүсмээр байх юм, -гэж хоньчин

бүр шалдаа буун: -Лирайт авхай та хоёр дотно улс, миний төлөө хийгээгүй юмаа

тэр таны төлөө дуртай хийх ч юм билүү, яаж мэдэх вэ. Хэрэв та тэр жорыг

олоод өгвөөс би түүн рүү хэзээ ч дахиж очихгүй гэж ам өчгөө өгье.

-Энэ ч харин шударга шүү. Энийг чинь харин би баяртай амжууулъя, би чадах

бүхнээ хийе гээд Шувуу Жексоны гарыг чанга атгалаа, би.

Ингээд тэр Хамуутай Илжигний зүг, Пьедрогийн нүүгэлтсэн их аршийн ой

руу эргэж, харин би баруун хойд зүгт Билла Туми хөгшний эдлэн рүү давхиж

одов.

Тав хоногийн дараа Пимиентээр дахиад нэг ороод гарах учрал тохиож

билээ. Хатагтай Уиллела бид хоёр Эмсли авгынд тэр үдшийг тамшаалам

сайхан өнгөрөөв. Тэр бүр юухан хээхэн дуулж, дуурийн ганц нэг ишлэлээр

төгөлдөр хуураа залхуугүй тамлаж суусныг хэлэх үү. Харин би хорт могой яаж

биеэ цэхэлдэгийг үзүүлж, Снеки Мак-Фигийн бодож олсон үхрийн арьсыг ганц

амьсгаагаар шуд татах аргын тухай ярьсан шиг, бас Сент-Луис нэг орсноо

хүртэл хуучлав. Тийнхүү бие биеэ гэсэн бидний сэтгэл улас зузаарлаа. Би

бодлоо, хэрэв одоо Шувуу Жексоныг зэллэж нүүдэллэ гэж ятгаж дөнгөвөл,

санасан хэрэг малгай тавибал манайх шиг бүтэх нь хэмээн адгав. Шарвингийн

тухай түүний амлалтыг ч саналаа, Уиллела авхайгаас түүнийг нь мэдэж ядах юу

байхав, дор нь түүнд хэлье гэж бодлоо. Тэгсэн хойно, Хамуутай Илжигнээс

ирсэн шувуутай дахиад энд тааралдах аваас далв жигүүрийг мулзалж хаяна гэж

бодов.

Тийнхүү арван цагийн алдад би нүүрэндээ хачин сайхан инээмсэглэл

тодруулан, хатагтай Уиллелад ийн хэллээ:

Page 9: (3) o.henry uguulleguud(1)

9

-Ногоон ширгэн дээр шав шар бух урамдахыг харахаас өөр юу надад таалагддаг

вэ гэвэл бурам нялсан хав халуун, сайхан шаргал шарвин.

Уиллела авхай төгөлдөр хуурынхаа сандал дээр ондгосхийснээ, над руу

нэг хачин харав.

-Нээрээ, шарвин шүлс савирам сайхан. Таны нөгөө Сень-Луист малгайгаа

хаячихдаг гудамж чинь ямар нэртэй билээ, та хэлж байсан даа, ноён Одом?

-Шарвингийн гудамж, -гэснээ би танай удам судрын нууц жорыг гадарлана шүү,

намайг хуурнаа гонж гэдгийг үзүүлэх санаатай нүдээ ирмэн: -Юу байхав дээ,

хатагтай Уиллела, түүнийгээ яаж хийдгээ л надад хэлчих. Шарвин миний энэ

бөндгөрт бүхээгт тэрэгний дугуй шиг эргэлдэж байна. За тэг л дээ... Шар

будааны фунт гурил, найман толгой өндөг, тэгээд, тэгээд, цааш нь... Орцных нь

жагсаалтад юу юу байдаг вэ? Алив? Аан?

-Өршөөгөөрэй, би ганцхан минут, -гэснээ Уиллела авхай намайг нүднийхээ

булангаар ширвээд сандал дээрээсээ гулган буулаа. Тэр яах ийхийн завдгүй

нөгөө өрөө рүүгээ гүйгээд оров уу яав, тэндээс Эмсли авга бүр цээживчээ

өмсчихсөн, гартаа ваартай ус цэлэлзүүлээд ороод ирэх нь тэр. Мань хүн шилэн

аяга авахаар эргэнгүүт, арынх нь халаасанд олон цэнэгт том хар буу нь ёрдойж

харагдлаа.

″Тэгнээ тэр. Зэр зэвсэгтэй хамгаалахыг бодвол нарийн боовны жороо энэ

айлынхан амь шигээ хамгаалдаг юм байна. Би элдвийн айл амьтныг бишгүй

мэднэ, цусан өшөөндөө тулахдаа ч буу шүүрдэггүйсэн″ гэж би бодлоо.

-Энийг уучих даа, -гээд тэр над руу шилэн аягатай ус сарвайнгаа: -Чи өнөөдөр

морьтой дэндүү их явжээ, Жед. Тэгээд бас энэ халуун нарыг уу. Өөр ямар нэгэн

юмны тухай бод л доо.

-Эмсли авга минь, та яаж шарвин хийдгийг мэднэ биз дээ, гэж би түүнээс

шалгааж үзлээ.

-За даа, би ч тэр мэтийн юмны анатомын бүтцийн талаар маруухан, -гэж Эмсли

авга дуугарч ядаад нэг л биш. –Гэхдээ олон хайруул сав, жаахан хөрөнгө, соо,

эрдэнэ шишийн гурил аваад энэ бүхнээ өндөг, шар сүүтэй хутгаад болчихдог

шиг санагдах юм. Үгүй нээрээ, Жед, Билл хөгшин хавар дахиад Канзас-Сити рүү

мал туух нь уу?

Page 10: (3) o.henry uguulleguud(1)

10

Тэр үдэш би шарвингийн тухай иймэрхүү хэсэг бусаг сонин дууллаа.

Шувуу Жексон ингээд нам гацсанд гайхах юм даанч алга. Нэг үгээр хэлэхэд би

энэ сэдвийг орхиж Эмсли авгатай мал хуй, салхи шуурганы тухай хуучлав.

Дараа нь Уиллела хатагтай орж ирээд ″Тавтай нойрсоорой″ гэж хэлэв. Би ч

харихаар эдлэн рүүгээ давхилаа.

Долоо хоногийн дараа би Шувуу Жексонтой Эмсли авгынхаас гарч явахад

нь тааралдсан бөгөөд шууд яваад очлоо. Бид хоёр зам дээр зогсоод, хэдэн

дэмий үг солив.

-За яасан, булбарай улаан шарвингийнхаа орц, найрлагын жагсаалтыг олсонгүй

юу? гэж би түүний хорыг малтав.

-Үгүй шүү, чи төсөөл дөө, би юу ч олж долоохгүй нь. Харин чи оролдов уу? Гэж

тэр надаас хариу нэхэв.

-Үзээд алдсан, гэхдээ сагсгар ярдаг нохойг самрын ясаар хуурч ноохойноос нь

гаргана чинээний юм болсон. Энэ шарвингийн жор шүтээн сахиус нь байхаас

зайлахгүй. Эд нар түүнийгээ хав дарж байна гэж би хэлэв.

-Би ч бараг итгэл алдарсан шүү гэхийг сонсохуйяа, Жексоны дууны өнгөнд

цөхрөлийн чихраа дуулдаж, би түүнийг өрөвдөх шиг болов.

-Өөрийнхөө муу өнчин ганирмал эдлэндээ шарвин амталсан шиг суухын төлөө

тэр арга чаргыг нь мэдэх гэж би ямар их хүснэ вэ. Би бүр шөнө нүд анилгүй,

ямар сайхан амттай болоо гэж бодоод хэвтчихдэг болсон.

-Оролдоод л байхаас, би ч гэсэн эрвийх дэрвийхээрээ үзье. Эцсийн эцэст

бидний хэн нэг нь эдний эвэрт бугуйлаа эрчлэх байлгүй. За, баяртай, Жексон

гэж би түүнд хэллээ.

Чи өөрөө харж байгаа биз дээ, тэр үед бид хоёр ямар сайхан эвтэй

найртай байсныг. Уиллела авхайн араас хөөцөлдөөгүйг нь мэдсэнээс хойш би

тэр улаан шаргал сэвлэгт хатангирыг хээв нэг харж суудаг болов. Тэрний сувдаг

дурыг хангахсан гэсэндээ би эрдэнийн жорыг нь Уиллела авхайн амнаас

тургиулчих санаатай мөн их үзсэн дээ.

Гэтэл миний амнаас ″шарвин″ унав уу яав, тэр даруй бүсгүйн нүдийг

алмайрал, сандралын манан бүрхээд, сэдвээ хазайлгах гэж байж ядна. Би бүр

үйлийг нь барчихваас тэр өрөөнөөс сэмхэн зайлж, Эмсли авгыг ваартай устай,

халаасны үхэр буутай нь над руу илгээж сая нэг санаа нь амарна.

Page 11: (3) o.henry uguulleguud(1)

11

Нэг удаа би Хор Долоосон Нохойн нугад алагласан зэрлэг цэцэгсийн

сүргээс түүж цуглуулсан цэнхэр вербенийн томоо баглаа барьсаар мухлаг руу

давхиж ирэв ээ. Эмсли авга цэцгийн баглаа руу харж нүдээ онийлгосноо,

-Сонин сонссон уу? Гэж байна.

-Мал мах үнэд ороо юу?

-Уиллела, Шувуу Жексон хоёр өчигдөр орой Палестинд, сүмд хуримласан гэнэ.

Өнөө өглөө захиа авлаа гэж тэр хэлэв.

Би цэцгээ хатаасан талхтай торх руу чулуудаж орхиод, миний чихэнд

жингэнэсэн энэ сонин цамцны маань зүүн дээд халаас руу гулгаж ойчоод,

хамгийн сүүлд хөлийг минь лугхийтэл цохихыг хүлээн саатлаа.

-Эмсли авга, та дахиад нэг давтаатахвал болохсон болов уу, магадгүй миний

сонсгол тагларав уу, арьс нь язрах шахсан сувай үнээнүүд толгой бүрээрээ

дөрөв наяд явж байна гэж та хэлэх шиг, тэр багцааны юм хэлэв үү, аан? Гэж би

эг маг асуув.

-Өчигдөр хуримласан, -гэж Эмсли авга давтаснаа, -Тэгээд шууд Вако, Ниагарын

хүрхрээ рүү хуримынхаа аялалд мордсон гэнэ. Чи чинь энэ цагийн уртад юу ч

ажиглаагүй юм уу? Анх мориор зугаалахыг урьж, авч давхисан тэр өдрөөс хойш

Шувуу Жексон Уиллелагийн хойноос хөөцөлдсөндөг.

-Тэр өдрөөс хойш уу? –гэж би бархиран: -Ямар чөтгөрөө хийж, шарвин марвин

гэж чалчаа вэ, тэр? Хэлээд орхи...

″Шарвин″ гэж намайг хэлэнгүүт Эмсли авга босон харайснаа, хамаг биеэ

хураачихав.

-Хэн нэг нь энэ шарвингаар намайг даажигнаж. Одоо л мэдлээ. Та энэ бүхнийг

мэдэхийн цаагуур мэдэж байж. Хэлээд аль, эсвэл би энд зогсож байгаад таныг

хоормог болгож орхино шүү гэж би занав.

Би лангуун дээгүүр Эмсли авга руу харайлаа. Тэр буугаа хариугүй шүүрэн

алдав. Тэр нь хайрцгандаа байж л дээ. Гараа сунгаад сунгаад хоёрхон дюйм

дутав.

-Шарвингийн тухай хэлээтэх, эсвэл өөрөө шарвин болно шүү. Уиллела шарвин

хийдэг байсан уу гэж би тулгав.

Page 12: (3) o.henry uguulleguud(1)

12

-Амьдралдаа ганцыг ч хайраагүй, би лав үзээгүй гэж Эмсли авга итгэлтэй

бувтнав.

-Тайвшир, Жед, тайвшир. Чи бүр бухимдчихаж, толгойны чинь шарх ухааныг

чинь самууруулж. Шарвин марвин бүү бод.

-Авга минь, би толгойдоо шархдаагүй, гэхдээ сэтгэж боддог гарвал ухаанаа

алдчихаж. Шарвин хайрдаг аргыг нь мэдэх гээд Уиллела авхайг тойглоод

байгаа юм гэж Шувуу Жексон над жиргэсэн юм. Тэгээд орцынх нь жагсаалтыг

олж өгч туслаач гэж надаас гуйсныг нь яана. Би ч хичээсэн, шангаа ч хүртлээ.

Энэ муу улаан нүдэлсэн хоньч нохой яасан, аан, намайг хорт өвсөөр

муужруулсан уу? Гэж би бачуурлаа.

-Наад зах заам тавиад аль, -гэж авга уухилснаа: -Би чамд хэлье, одоохон.

Нээрээ Шувуу Жексон чиний чихэн дээр цэцэг ургуулж. Уиллелаг авч

давхисныхаа маргааш тэр ирээд, хэрэв чамайг гэнэ сэнэгүй шарвин яриад

эхэлвэл амь амиа бодоорой гэж бидэнд хэлсэн. Нэг удаа танай буудалд шарвин

шажигнуулж байтал, залуусын нэг нь чиний толгой руу хайруулын тавгаар

дэлсэж орхисон гэж тэр ярьсан. Тэрнээс хойш уурлах ч юм уу, адгаж

бачимдахаараа шарх чинь чамайг цочоогоод, солиорч буй аятай, шарвин яриад

хийрхээд унадаг болсон гэсэн. Бас юу гэлээ, ухаан бодлыг чинь өөр юманд

хандуулж, тайвшруулж, номхруулж орхивол аюулгүй гэсэн. Тэгээд Уиллела бид

хоёр чадах ядахаараа хичээсэн. Ээ хөөрхий, гэж Эмсли авга санаа алдсанаа, -

Энэ Шувуу Жексон шиг ийм хоньчинтой ч үргэлж тааралдаад байхгүй шүү гэж

билээ.

Өөрийнхөө ийм нэгэн түүхийг ярьж байхдаа Жед мөнөөх лааз,

ууттайгийнхаа орцыг тааруулан яаралгүй, сурмаг аргагүй хольж хутгаж байлаа.

Ярианыхаа шувтаргад тэр миний өмнө бэлэн зэлэн амттан тавив. Тугалган

тавган дээр тавьсан улаан шаргал, шүлсэндээ цацмаар сайхан үнэртэй хоёр

хавтгай шарвин, бас ямар ч бэ нууц авдарнаасаа тэр хэл хайлам цөцгийн тос,

шил дүүрэн алтан шаргал амтат шүүс гаргаад ирснийг хэлэх үү.

-Тэгээд энэ бүхэн хэзээний явдал бэ? Гэж би түүнээс сонирхов.

-Гурван жил өнгөрчээ, -гэж Жед хэлээд: -Тэд нар одоо Хамуутай Илжигний

Эдлэндээ амар сайхан жаргаж суугаа. Би тэр цагаас хойш тэр хоёрын аль

алинтай нь огт тааралдаагүй. Энэ муу шарвингаар миний толгойг эргүүлж

байхдаа Шувуу Жексон эдлэнгээ дүүжин даажин, тоглоом савлуур, хөшиг энэ

Page 13: (3) o.henry uguulleguud(1)

13

тэрээр чимж байсан гэсэн. Би яахав, эхлээд нэг хэсэг ганирч зовсон, дараа нь

гайгүй болсон. Гэхдээ одоо болтол манай залуус намайг шоолоод байдаг юм.

-Энэ шарвинг нөгөө алдартай жороороо хийсэн үү? гэж би асуулаа.

-Би чамд хэлсэн шүү дээ, ямар ч жор мор байгаагүй, -гэж Жед уцаарлан: -Манай

залуус шарвин марвин гэж шал пал гэсээр байгаад өөрсдөө орон гаран болоо

биз. Би энэ жорыг сониноос хайчилж авсан юм. Амт нь ямар байна?

-Хахаж цацмаар, -гэж би арай гэж дуугараад: -Чи өөрөө яагаад идэхгүй байгаа

юм?

Надад шүүрс алдах дуулдав.

-Би юү? –гэж Жед гайхсан мэт хэлснээ, -Амандаа ч хүргэдэггүй юм, наадахыг

чинь гэж билээ.

Page 14: (3) o.henry uguulleguud(1)

14

Ид шидтэнүүдийн бэлэг

Нэг доллар наян долоон цент. Байгаа нь л энэ. Тэрнээс жаран цент нь дан

бутархай зооснууд. Энэ зоос бүрийн төлөө идэш уушны худалдаачин, ногоочин,

махны наймаачинтай учир зүггүй наймаалцаж, ийм хорголоо тоолсон харамч

харигаасаа ичиж, битүүхэн зовохдоо чих нь хүртэл халуу оргиод ирдэгсэн.

Делла мөнгөө гурвантаа тоолов. Яг нэг доллар, наян долоон цент. Гэтэл

маргааш Зул сарын баярын өдөр.

Одоо хийж чадах ганц юм нь хуучин муу олбогт вандан дээрээ подхийтэл сунаж

ойчоод, ингэнэтэл уйлах л байлаа. Делла ч тэгэв. Амьдрал доголон нулимс,

сүүрс алдалт, инээд хөөр мэтээс бүтдэг, тэр дундаа санаа алдалт давамгайлдаг

гэсэн гүн ухааны дүгнэлт хийсэн ч болохоор байгаа биз.

Энэ гэрийн эзэгтэйг дээрх бүх шат дамжлагыг туулж байх зуурт орон гэрийг нь

сайн хараад орхиё. Долоо хоногийн найман долларын үнэтэй, тавилгатай,

хөлсний байр. Модоо барьсан гуйлгачин гэхээс илүүтэй таг чимээгүй ядуурал

тавил заслаас нь тов тодорхой. Гадаахь гол хаалганых нь доохно шуудангийн

хайрцаг байна. Ганц нимгэн захидал багтамгүй нарийхан нүхтэй, бас нэг ч үйлт

амьтан ганц дуугаргаж дөнгөөгүй цахилгаан хонхны товх байна. Тэр бүхэн дээр

"Ноён Жеймс Диллингхем Юнг" гэсэн бичигтэй бяцхан пайз нэмэгдэнэ. Уг нь уг

нэр нь дурайгч энэ эрхэм долоо хоногт гучин доллар авч байсан саяхны элбэг

дэлбэг цагт "Диллингхем" гэдэг нэр хамаг уртаараа сунайж байсан. Гэтэл өдгөө

мөнөөх орлого нь хорин доллар хүртлээ шалдаа буунгуут "Диллингхем" хэмээх

үгийн үсэгнүүд бид эгэл боргил, элдэв чимэггүй "Д" болж охордохноо ч яахав

хэмээн зүгээр ч нэг даажин хийе гэж санаагүй бололтой зэвий даан өнгө алджээ.

Гэхдээ ноён Жеймс Диллингхем Юнг гэртээ ирж, дээд давхар өөд өгсөнгүүт,

түүнийг "Жим" гэсэн цовоо дуун, Делла нэрээр танд түрүүн танилцуулсан

хатагтай Жеймс Диллингхем Юнгийн халуун дотно тэврэлт үргэлж тосч байдаг

юм. Энэ бол харин үнэхээр сэтгэл догдлом сайхан.

Делла сэтгэлээ онгойтол уйлаад, хацраа өдөн бөмбөлгөөр зөөлхөн цохилов.

Одоо тэр цонхныхоо дэргэд зогсоод, орог саарал гудамжны дундуурхи, саарал

хашаан дээгүүр зугаалагч саарал муурыг гунигтай харж байлаа. Маргааш Зул

сарын баярын өдөр, гэтэл Жимд бэлэг авахад түүнд ердөө ганц доллар наян

долоохон цент байгаа! Сар өдрийн уртад цент бүрийг хямгадаж, арай гэж

Page 15: (3) o.henry uguulleguud(1)

15

хураасан нөөсөн бүхэн нь энэ. Тэгээд ч долоо хоногийн хорин доллараар хаа

явахав. Үрлэг зарлага түүний бодож байснаас их байв. Зарлага гэдэг хэзээний

ийм. Жимд бэлэг авахад ердөө л нэг доллар наян долоохон цент байна! Миний

Жимд! Зул сарын баяраар түүнд юу бэлэглэхээ бодож, хичнээн олон цагийг

баяр баясал дүүрэн өнгөрөөлөө. Юу ч юм бэ, нэг тийм ер бусын, ховор нандин,

үнэтэй цайтай, Жимд ногдох өчүүхэн атугай нэртэй цуутай, хувьтай юу ч юм бэ

тийм нэг юм.

Хоёр цонхны хооронд босоо толь тавиатай. Та найман долларын тавилгатай

байрны босоо толинд өөрийгөө тольдож үзсэн үү? Дэндүү ясархаг туранхай, сав

сэвхийсэн шалмаг хүн л ийм толины хавтаснаа ээлжлэн солигдох дүр төрхөө

олж харж, өөрийнхөө гадаад байдлын тухай цэгцтэй ойлголт цуглуулж чаддаг

юм. Делла туранхай нэгэн болохоор энэ урлагийг эзэмшиж чаджээ.

Тэр гэнэт цонхны дэргэдээс толь руугаа ухасхийв. Түүний нүд нь гялалзавч,

будаг шунх нь нүүрнээс нь хорин хормын дотор арилж орхисонд тэр яах ийхийн

завдалгүй хатгууруудаа сугачин үсээ задгайлав.

Эр эм хоёр Жеймс Диллингхем Юнгэд тэдний баяр бахдалын дээд болсон хоёр

гайхам эрдэнэ байсныг танд хэлэх хэрэгтэй болов уу. Нэг нь эцэг, өвөг эцгээс нь

уламжлагдсан Жимийн алтан цаг, нөгөөх нь Деллагийн үс. Хэрэв Савская хатан

хаан эсрэг талын байшинд нь амьдарч байсан бол эрхэм дээдэстний хамаг

гоёл, чимэгийн өнгө зүсийг дарж давах гэсэндээ Делла толгойгоо угаагаад, бүр

тэгэхээс тэгэх гэж цонхон дээрээ үсээ намируулан хатаах байсан. Хэрэв

Соломон хаан тэдний байшинд хаалгачийн алба залгуулж, хамаг алт эрдэнэсээ

доод хонгилд нь хадгалдагсан бол, хаантан атаархсандаа үс сахлаа яажшуухан

үгтээхийг нь харах гэсэндээ Жим хажуугаар нь өнгөрөх бүртээ зориуд цагаа

гаргах байсан.

Ийнхүү Деллагийн сайхан үс хүрэн өнгөт хүрхрээн долгио адил гялалзанхан,

намиран асгаран задарчээ. Бүр өвдөгнөөс нь доош намираад, түүний бүх биеийг

хэвнэг мэт нөмрөв. Гэтэл хүүхэн тэр дороо цухалдаж сандарсаар, үсээ дахиад

янзалж гарлаа. Тэгснээ дараа нь эргэлзэж тээнэгэлзэв үү гэлтэй хормын төдий

хөдөлгөөнгүй зогсож ахуйд хоёр гурван ширхэг нулимс салбархай улаан хивсэн

дээр шүүдрийн дусал шиг бөнжигнөн унав.

Хуучин бор цээживчээ мөрөндөө углаж, хуучин бор бүрхээ духдуулаад басхүү

банзлынхаа хормойг хийсгэсээр, хатаж амжаагүй нулимсаа гялалзууланхан тэр

нэг мэдэхийн шатаар, гудамжинд гарахаар гүйж явлаа.

Page 16: (3) o.henry uguulleguud(1)

16

Түүний дэргэд нь зогссон хаяган дээр "M-me Sorhronie. Үсээр хийсэн бүх

төрлийн бараа" хэмээн бичээтэй байлаа. Делла хоёрдугаар давхарт гүйж

гарангуутаа, жаахан зогсож, арайхийн сэхээ оров.

-Та миний үсийг худалдаж авахгүй биз хэмээн тэр хатагтайгаас эг маг асуулаа.

-Би үс авдаг, -гэж хатагтай хэлээд: -Малгайгаа тайл даа, бараагаа харах

хэрэгтэй биз дээ гэв.

Дахиад л хүрэн өнгөт хүрхрээ асгаранхан буужээ.

-Хорин доллар хэмээн хатагтай өтгөн сайхан үсийг нь хэзээ язааны алган

дээрээ дэнслэнгээ өгүүлэв.

-Шалавлаж үзээрэй гэж Делла хэлэв.

Дараагийн хоёр цаг ягаахан жигүүр дэлгэн ниссэн мэт өнгөрч, иймэрхүү эл дол

болчихсон зүйрлэл хэрэглэснийг минь уучилж ажаамуу. Делла Жимд бэлэг хайн

дэлгүүр хэслээ.

Эцэс сүүлдээ эрснээ олов. Тэр бол зөвхөн Жимд зориулж бүтээгдсэн, зөвхөн

түүнийх гэдэгт эргэлзэх юм байсангүй. Түүнтэй дүйцэхээр юм бусад дэлгүүрээс

олдоогүй, тэгээд ч мань хүн бусдынх нь барааг цөмийг нь урвуулж хөрвүүлж

орхисон юм чинь. Энэ бол энгийн, эрхэмсэг төв хээтэй, нүд хуурсан гял цал бус,

жинхэнэ чанар чансаагаараа сэтгэл булаасан энгэрийн цагны цагаан алтан гинж

байлаа. Сайхан эд ийм байх ёстой биз. Түүнийг бараг цагнаасаа илүү үнэтэй ч

гэж хэлж болмоор. Делла түүнийг харав уу, үгүй юү энэ гинж Жимийнх байх

ёстой гэдгийг эрхгүй ойлгожээ. Жим өөрөө ямар хүн билээ, энэ гинж яг

тиймэрхүү. Эгэл энгүүн, эрхэмсэг сайхан энэ чанар нь тэр хоёрыг бусдаас

онцгойруулж, тодруулж байдаг билээ. Хорин нэгэн доллар касст төлөхөөс

аргагүй болсон агаад Делла халаасандаа наян долоон центтэй гэр рүүгээ яарч

явлаа. Ийм гинжтэй байхад ямарч хүмуүсийн хүрээлэн дунд Жимээс цаг

асуухад ичих зовох юмгүй. Түүний цаг харц булаам сайхан ч, хааяахан гаргаж

хулгайн нүдээр хяламхийнэ, хуучин муу суран оосортой юм чинь аргагүй шүү

дээ.

Гэртээ ирэнгүүт Деллагийн цовоо цолгин зан номхорч, хатуу тооцоо, хашир

хэрсүү хоёрт байраа тавьж өгөв. Тэр үс буржийлгадаг хавчуураа гаргаж, хийн

цоргиураа асаагаад, уужим сэтгэл, хязгааргүй хайрынхаа сүйтгэл эвдрэлийг

засч додомдож эхэллээ. Энэ бүхэн ямар хүнд хөдөлмөр билээ, найзууд минь,

үнэхээр агуу хөдөлмөр.

Page 17: (3) o.henry uguulleguud(1)

17

Дөчин минут ч өнгөрөөгүй байтал түүний толгой жижигхэн, бөөрөнхий, мушгиа

туг үсээр бүрхэгдэж, хичээлээсээ оргосон дүрсгүй жаалтай адилхан болчихов.

Тэр удаан анхааралтай, басхүү голонгуй харцаар толинд өөрийгөө баахан

харлаа.

"Яахав дээ" гэж тэр өөртөө хэлээд,

-Хэрвээ Жим намайг харангуутаа алчихдаггүй юм бол Кони-Айлендийн найрал

дууны хүүхнүүдтэй адилхан болчихож гэж бодно биз. Гэтэл би өөр яах байсан

юм бэ, ээх, өөр би яах байсан юм бэ, надад ганц доллар, наян долоохон цент

байсан!

Долоон цагт кофе буцалж, хийн зуухан дээр хайруулын таваг халуу дүүгүүлэн

хонины махан шанзаа хүлээж байлаа.

Жим хэзээ ч хожимддоггүй. Делла цагаан алтан зүүлтээ гартаа тас атгаад,

ширээгээ буландан, гадаахь хаалгандаа ойрхон суулаа. Удалгүй дороос шатаар

айсуй түүний алхаа чихийг нь дэлсэж, эгшний дотор царай нь хувхай цайгаад

ирэв. Тэрбээр ахуй амьдралын аар саар зүйлээр, богинохон залбиралаар

бурханд ханддаг зуршилтай бөгөөд яаруу сандруу:

-Бурхан минь, би түүнд таалагдахаа больчих вий, тусалж хайрлаач! хэмээн

шившжээ.

Хаалга онгойж, Жим орж ирэнгүүтээ, хаалгаа хаалаа. Түүний царай эцэнгэр

туранхай, цаанаа нэг зовиуртай. Хорин хоёртойдоо айлын ачаа үүрнэ гэдэг яаж

амар байхав! Түүнд аль хэзээний шинэ пальто хэрэгтэй, бас бээлийгүй гар нь

бээрч хоцорч.

Жим хаалганы наахна бөднө шувууны үнэр авсан сеттер нохой шиг таг

гөлөрчихөв. Тэр ойлгохын аргагүй харцаар Деллаг эг маггүй гөлөрч, бүсгүй гэнэт

дотроо хүйт оргитол айжээ. Энэ бол уур хилэн ч биш, гайхал эргэлзээ ч биш,

айдас хүйдэс ч биш, зэмлэл ч биш, төсөөлж таамаглаж болох тэр олон

мэдрэхүйн аль нь ч биш. Тэр харцаа салгаж чадалгүй зүгээр л түүн рүү гөлөрч

байсан агаад хачин гайхмаар царайныхаа өнгийг ч өөрчилсөнгүй.

Делла ширээний араас босон харайж, түүн рүү ухасхийн тэмүүлэв.

-Жим, хонгор минь, гээд тэр орилчихов,

-Намайг ингэж битгий хараач дээ! Би үсээ тайраад зарчихсан, яаж би Зул сарын

баяраар чамд өгөх бэлэггүй, сарвайх юмгүй хоосон суух юм бэ. Хувхайрчихсан

биш ахиад ургана л биз. Чи нээрээ над уурлаагүй биз дээ? Би өөр яах юм бэ.

Page 18: (3) o.henry uguulleguud(1)

18

Миний үс хачин хурдан ургадаг. Жим, чи Зул сарын мэнд хүргэхгүй юм уу,

хоёулаа сайхан баярлая. Би чамд ямар бэлэг авсныг чи мэдсэн ч болоосой,

ямар гайхмаар, ямар сайхан бэлэг гэж санана!

-Чи үсээ тайруулчихсан юм уу? гэж уураг тархи нь учир зүггүй ажиллаад буй хэр

нь энэ барим тавим явдлыг одоо хэр ухаж ойлгоогүй аятай тэр түгшүүр дүүрэн

асуув.

-Тийм ээ, тайраад зарчихсан -гэж Делла хэлээд:

-Чи тэртэй тэргүй намайг хайрладгаараа хайрлаж энхрийлнэ, тийм биз дээ? Үс

минь богинохон ч би байдгаараа, хэвээрээ шүү дээ гэлээ.

Жим ойлгоогүй янзтай өрөөгөө нүд гүйлгэн харав.

-Тэгэхээр чиний намирсан урт гэзэг чинь бүр байхгүй болчихсон гэсэн үг үү? гэж

тэр утга учиргүй зөрүүдлэн шалгаав.

-Хайгаад хэрэггүй ээ, чи тэрнийг заяа нь олохгүй -гээд Делла:

-Би чамд хэлеэн шүү дээ. Би тэрнийг зарчихсан, тайраад зарчихсан.

Өнөөдөр Зул сарын баярын битүүн, Жим. Надтай энхрий дотнохон байгаарай,

яагаад гэвэл энэ бүхнийг би чиний төлөө хийсэн, хэмээн ярьж байснаа, түүний

энхрий зөөлөн дуу яах ийхийн завдалгүй төв сүрлэг болж, -Чамайг хайрласан

миний сэтгэлийг энэ хорвоо дээр хэн ч, бүр хэн ч хэмжиж чадахгүй! Шанз махаа

шарах уу, Жим? - гэв.

Тийнхүү Жим сая ухаан орлоо. Тэр хамаг бүхнээ умарттал Деллагаа чанга

тэврэв. Томоотой, төлөвхөн байж, хэдэн хором ямар нэгэн хөндлөнгийн юм

харсан шиг байцгаахаас... Ер нь долоо хоногийн найман доллар их үү, эсвэл

жилийн сая доллар их үү? Математикч, төгс ухаантан хоёр танд буруу хариулт

өгнө. Ид шидтэн хязгааргүй үнэ цэнэтэй бэлэг авчирч өгдөг л дөө, гэхдээ тэр

дунд нэг зүйл байдаггүй. Энэ мэт учир битүүлэг үгийн утгыг хожим тайлъя.

Жим пальтоныхоо халааснаас боодолтой юм гаргаад, ширээн дээр

чулуудчихав.

-Намайг бүү буруу ойлгоорой, Делла гээд тэр:

-Үсний ямар ч засалт, тайралт энэ тэр миний хүүхэндээ өгсөн хайрыг минь

надаас булааж чадахгүй. Гэхдээ чи энэ боодолтойг задал, тэгээд чи, яагаад би

орж ирээд мэлэрч орхисныг ойлгоно.

Page 19: (3) o.henry uguulleguud(1)

19

Цагаахан, уран шалмаг хуруунууд цаасан боодол, гоё бүчийг дор нь задлав.

Гайхаж биширсэн дуун хадаад явчихсанаа, тэр дороо хүүхэн хүний гашуун

нулимс, сэтгэлийн орь дуунаар яах ийхийн завдгүй солигдож, гэрийн эзэн

мэддэг чаддаг, сэтгэл засч тайтгаруулах хамаг арга чаргаа хэрэглэхээс

аргагүйдэв.

Ширээн дээр үсний хавчаарууд хэвтэж байлаа, яг нөгөө хавчаарын цуглуулга,

арын нэг, шанхны хоёр, Бродвейн шилэн лангуунаа Деллагийн аль эртнээс

бишрэн харж байсан тэр хавчаарууд. Ямар гоё хавчаар гээч, яст мэлхийн

хуягаар хийсэн, хүрээгээр нь гялалзсан олон чулуу шигтгэсэн, бүр элгэн хүрэн

үснийх нь өнгөтэй адилхан өнгөтэй чулуунуудтай. Энэ их үнэтэй, Делла үүнийг

мэднэ. Түүний эзэн болох биелэшгүй мөрөөдлөөр зүрх нь хичнээн удаан

шимширч, зовж, тарчилсан билээ дээ. Гэтэл энэ бүхэн түүнийх болсон ч, шунал

хүслийг нь булаасан эдээр гоёх сайхан гэзэг нь даанч байхгүй болжээ.

Бүсгүй хавчааруудаа цээжиндээ тас атгаад, тэргүүнээ өргөж, нулимстай

нүдээрээ инээмсэглэн арайхийн сэхээ оров уу яав,

-Миний үс хачин хурдан ургадаг юм, Жим! хэмээн дуу алдав. Тэгснээ бүсгүй

хариугүй шалзрахаа шахсан муур шиг бондгосхийн босон харайж,

-Ээ, бурхан минь хэмээн дуу алджээ.

Нээрээ түүний гоё бэлгийг Жим хараагүй шүүдээ. Бүсгүй алган дээрээ нөгөө

гинжээ тавиад түүн рүү гараа сунгажээ. Бүүдгэр цайвар өнгөт үнэт төмөр түүний

чин сэтгэлийн, оволзсон их баяр баясгалангийн гэрэл гэгээнд өнгө орон

гялалзаад явчих шиг болов.

-Сайхан байгаа биз, Жим. Би хотоор нэг гүйж байж арай гэж олсон юм. Одоо цаг

хэд болж байгааг өдөрт зуун удаа харсан ч болно. Алив цагаа над өг дөө. Эд

нийлээд яаж харагдах нь вэ, би хармаар байна.

Гэтэл Жим түүний үгийг сонсохын оронд олбогт вандан дээрээ хэвтээд хоёр

гараа салаавчлан дэрлэж, бүр нэг сэтгэл нь онгойсон янзтай мишилзэв.

-Делла минь, чи бид хоёр өөрсдийнхөө бэлгийг одоохондоо нууцгай байлгалгүй

горьгүй нь, яахав жаахан хэвтэнэ л биз. Эд одоохондоо бид хоёрт арай гоёдоод

байна. Би чамд хавчаар авах гээд цагаа зарчихсан. Одоо яг шанз махаа шардаг

цаг даа.

Page 20: (3) o.henry uguulleguud(1)

20

Яслийн багачуулд бэлэг сэлт авчирч өгдөг шидтэнүүд бидний мэдэхээр ухаан

төгс, гайхмаар цэцэн улс байж. Тэд л Зул сарын баяраар бэлэг өгдөг ёсыг

үүсгэж дэлгэрүүлсэн. Тэд өөрсдөө ухаан билэг төгс хойно өгдөг бэлэг сэлт нь

хүртэл дориун, хэрэв хэрэггүй юм таарах аваас солих эрхтэй гээд хэлцчихсэн

бололтой байдаг нь бүр ч олзуурхмаар. Гэтэл би энд бие биеийнхээтөлөө,

өөрсдийнхөө хязгааргүй үнэтэй цайтай эрдэнийг хамгийн мунхгаар, бүр гасалж

ганирмаар гарздаж буй, найман долларын өрөөний хоёр тэнэгхэн жаалын тухай

ямар ч гайхуулж гийгүүлэм юмгүй жирийн нэгэн түүхийг өгүүлэв. Бас өглөгч, өр

нимгэн бүхнээс хамгийн ухаалаг нь энэ хоёр байсныг манай үеийн ухаан билиг

төгс хүн бүхэнд өөрийн эрхгүй захиж хэлмээр санагднам. Бэлэг өргөн барьж,

алга тосон авагч нараас үнэнхүү хамгийн ухаалаг нь ийм л хүмүүс байдаг билээ.

Хаа ч адилхан ийм байдаг. Ийм хүмүүс л ёстой жинхэнэ ид шидтэнүүд шүү дээ.

Page 21: (3) o.henry uguulleguud(1)

21

The Gift Of The Magi

One dollar and eighty-seven cents. That was all. And sixty cents of it was in pennies.

Pennies saved one and two at a time by bulldozing the grocer and the vegetable man

and the butcher until one's cheeks burned with the silent imputation of parsimony that

such close dealing implied. Three times Della counted it. One dollar and eighty-

seven cents. And the next day would be Christmas.

There was clearly nothing to do but flop down on the shabby little couch and howl. So

Della did it. Which instigates the moral reflection that life is made up of sobs, sniffles,

and smiles, with sniffles predominating.

While the mistress of the home is gradually subsiding from the first stage to the

second, take a look at the home. A furnished flat at $8 per week. It did not exactly

beggar description, but it certainly had that word on the lookout for the mendicancy

squad.

In the vestibule below was a letter-box into which no letter would go, and an electric

button from which no mortal finger could coax a ring. Also appertaining thereunto was

a card bearing the name "Mr. James Dillingham Young."

The "Dillingham" had been flung to the breeze during a former period of prosperity

when its possessor was being paid $30 per week. Now, when the income was shrunk

to $20, though, they were thinking seriously of contracting to a modest and

unassuming D. But whenever Mr. James Dillingham Young came home and reached

his flat above he was called "Jim" and greatly hugged by Mrs. James Dillingham

Young, already introduced to you as Della. Which is all very good.

Della finished her cry and attended to her cheeks with the powder rag. She stood by

the window and looked out dully at a gray cat walking a gray fence in a gray

backyard. Tomorrow would be Christmas Day, and she had only $1.87 with which to

buy Jim a present. She had been saving every penny she could for months, with this

result. Twenty dollars a week doesn't go far. Expenses had been greater than she

Page 22: (3) o.henry uguulleguud(1)

22

had calculated. They always are. Only $1.87 to buy a present for Jim. Her Jim. Many

a happy hour she had spent planning for something nice for him. Something fine and

rare and sterling--something just a little bit near to being worthy of the honor of being

owned by Jim.

There was a pier-glass between the windows of the room. Perhaps you have seen a

pierglass in an $8 flat. A very thin and very agile person may, by observing his

reflection in a rapid sequence of longitudinal strips, obtain a fairly accurate

conception of his looks. Della, being slender, had mastered the art.

Suddenly she whirled from the window and stood before the glass. her eyes were

shining brilliantly, but her face had lost its color within twenty seconds. Rapidly she

pulled down her hair and let it fall to its full length.

Now, there were two possessions of the James Dillingham Youngs in which they both

took a mighty pride. One was Jim's gold watch that had been his father's and his

grandfather's. The other was Della's hair. Had the queen of Sheba lived in the flat

across the airshaft, Della would have let her hair hang out the window some day to

dry just to depreciate Her Majesty's jewels and gifts. Had King Solomon been the

janitor, with all his treasures piled up in the basement, Jim would have pulled out his

watch every time he passed, just to see him pluck at his beard from envy.

So now Della's beautiful hair fell about her rippling and shining like a cascade of

brown waters. It reached below her knee and made itself almost a garment for her.

And then she did it up again nervously and quickly. Once she faltered for a minute

and stood still while a tear or two splashed on the worn red carpet.

On went her old brown jacket; on went her old brown hat. With a whirl of skirts and

with the brilliant sparkle still in her eyes, she fluttered out the door and down the

stairs to the street.

Where she stopped the sign read: "Mne. Sofronie. Hair Goods of All Kinds." One

flight up Della ran, and collected herself, panting. Madame, large, too white, chilly,

hardly looked the "Sofronie."

Page 23: (3) o.henry uguulleguud(1)

23

"Will you buy my hair?" asked Della.

"I buy hair," said Madame. "Take yer hat off and let's have a sight at the looks of it."

Down rippled the brown cascade.

"Twenty dollars," said Madame, lifting the mass with a practised hand.

"Give it to me quick," said Della.

Oh, and the next two hours tripped by on rosy wings. Forget the hashed metaphor.

She was ransacking the stores for Jim's present.

She found it at last. It surely had been made for Jim and no one else. There was no

other like it in any of the stores, and she had turned all of them inside out. It was a

platinum fob chain simple and chaste in design, properly proclaiming its value by

substance alone and not by meretricious ornamentation--as all good things should

do. It was even worthy of The Watch. As soon as she saw it she knew that it must be

Jim's. It was like him. Quietness and value--the description applied to both. Twenty-

one dollars they took from her for it, and she hurried home with the 87 cents. With

that chain on his watch Jim might be properly anxious about the time in any

company. Grand as the watch was, he sometimes looked at it on the sly on account

of the old leather strap that he used in place of a chain.

When Della reached home her intoxication gave way a little to prudence and reason.

She got out her curling irons and lighted the gas and went to work repairing the

ravages made by generosity added to love. Which is always a tremendous task, dear

friends--a mammoth task.

Within forty minutes her head was covered with tiny, close-lying curls that made her

Page 24: (3) o.henry uguulleguud(1)

24

look wonderfully like a truant schoolboy. She looked at her reflection in the mirror

long, carefully, and critically.

"If Jim doesn't kill me," she said to herself, "before he takes a second look at me, he'll

say I look like a Coney Island chorus girl. But what could I do--oh! what could I do

with a dollar and eighty- seven cents?"

At 7 o'clock the coffee was made and the frying-pan was on the back of the stove hot

and ready to cook the chops.

Jim was never late. Della doubled the fob chain in her hand and sat on the corner of

the table near the door that he always entered. Then she heard his step on the stair

away down on the first flight, and she turned white for just a moment. She had a habit

for saying little silent prayer about the simplest everyday things, and now she

whispered: "Please God, make him think I am still pretty."

The door opened and Jim stepped in and closed it. He looked thin and very serious.

Poor fellow, he was only twenty-two--and to be burdened with a family! He needed a

new overcoat and he was without gloves.

Jim stopped inside the door, as immovable as a setter at the scent of quail. His eyes

were fixed upon Della, and there was an expression in them that she could not read,

and it terrified her. It was not anger, nor surprise, nor disapproval, nor horror, nor any

of the sentiments that she had been prepared for. He simply stared at her fixedly with

that peculiar expression on his face.

Della wriggled off the table and went for him.

"Jim, darling," she cried, "don't look at me that way. I had my hair cut off and sold

because I couldn't have lived through Christmas without giving you a present. It'll

grow out again--you won't mind, will you? I just had to do it. My hair grows awfully

fast. Say `Merry Christmas!' Jim, and let's be happy. You don't know what a nice--

what a beautiful, nice gift I've got for you."

Page 25: (3) o.henry uguulleguud(1)

25

"You've cut off your hair?" asked Jim, laboriously, as if he had not arrived at that

patent fact yet even after the hardest mental labor.

"Cut it off and sold it," said Della. "Don't you like me just as well, anyhow? I'm me

without my hair, ain't I?"

Jim looked about the room curiously.

"You say your hair is gone?" he said, with an air almost of idiocy.

"You needn't look for it," said Della. "It's sold, I tell you--sold and gone, too. It's

Christmas Eve, boy. Be good to me, for it went for you. Maybe the hairs of my head

were numbered," she went on with sudden serious sweetness, "but nobody could

ever count my love for you. Shall I put the chops on, Jim?"

Out of his trance Jim seemed quickly to wake. He enfolded his Della. For ten

seconds let us regard with discreet scrutiny some inconsequential object in the other

direction. Eight dollars a week or a million a year--what is the difference? A

mathematician or a wit would give you the wrong answer. The magi brought valuable

gifts, but that was not among them. This dark assertion will be illuminated later on.

Jim drew a package from his overcoat pocket and threw it upon the table.

"Don't make any mistake, Dell," he said, "about me. I don't think there's anything in

the way of a haircut or a shave or a shampoo that could make me like my girl any

less. But if you'll unwrap that package you may see why you had me going a while at

first."

White fingers and nimble tore at the string and paper. And then an ecstatic scream of

joy; and then, alas! a quick feminine change to hysterical tears and wails,

necessitating the immediate employment of all the comforting powers of the lord of

the flat.

Page 26: (3) o.henry uguulleguud(1)

26

For there lay The Combs--the set of combs, side and back, that Della had

worshipped long in a Broadway window. Beautiful combs, pure tortoise shell, with

jewelled rims--just the shade to wear in the beautiful vanished hair. They were

expensive combs, she knew, and her heart had simply craved and yearned over

them without the least hope of possession. And now, they were hers, but the tresses

that should have adorned the coveted adornments were gone.

But she hugged them to her bosom, and at length she was able to look up with dim

eyes and a smile and say: "My hair grows so fast, Jim!"

And them Della leaped up like a little singed cat and cried, "Oh, oh!"

Jim had not yet seen his beautiful present. She held it out to him eagerly upon her

open palm. The dull precious metal seemed to flash with a reflection of her bright and

ardent spirit.

"Isn't it a dandy, Jim? I hunted all over town to find it. You'll have to look at the time a

hundred times a day now. Give me your watch. I want to see how it looks on it."

Instead of obeying, Jim tumbled down on the couch and put his hands under the

back of his head and smiled.

"Dell," said he, "let's put our Christmas presents away and keep 'em a while. They're

too nice to use just at present. I sold the watch to get the money to buy your combs.

And now suppose you put the chops on."

The magi, as you know, were wise men--wonderfully wise men--who brought gifts to

the Babe in the manger. They invented the art of giving Christmas presents. Being

wise, their gifts were no doubt wise ones, possibly bearing the privilege of exchange

in case of duplication. And here I have lamely related to you the uneventful chronicle

of two foolish children in a flat who most unwisely sacrificed for each other the

greatest treasures of their house. But in a last word to the wise of these days let it be

said that of all who give gifts these two were the wisest. O all who give and receive

gifts, such as they are wisest. Everywhere they are wisest. They are the magi.

Page 27: (3) o.henry uguulleguud(1)

27

Цагдаа ба бишгүүрийн дуун

Медисон цэцэрлэгт гудамжнаа өөрийнхөө сандал дээр Сопи жихүүцэн

хавчилзав. Зэрлэг нугасны сүрэг шөнийн тэнгэрт тэртээ дээр ганганан зэллэж,

далайн муурын арьсан дээлгүй хүүхнүүд нөхөртөө хошуу дэвсэн наалинхайтаж,

цэцэрлэгт хүрээлэн дэх өөрийнхөө сандал дээр Сопи хавчилзаж эхэлсэн нь

өвөл хаяанд ирсний дохио билээ.

Ганц шар навч Сопигийн өвдөг дээр унав. Энэ бол Өвлийн өвгөний нэрийн

хуудас. Медисон гудамжны байнгын оршин суугчдад энэ өвгөн өөриймсөг,

элгэмсүү ханддаг бөгөөд энүүхэнд айсуй яваагаа тэдэнд ийнхүү мэдэгддэг

бүлгээ.

Оршин суугч нар нь бэлэн зэлэн байг хэмээн тэрбээр "Задгай тэнгэрийн дор"

нэртэй буурчийн газрын хаалгач, Умардын салхинд энэхүү нэрийнхээ хуудсыг

дөрвөн гудамжны уулзварт хүндэтгэлтэйеэ гардуулдаг юм.

Намрын айсуй хүйтнээс өөрийгөө хамгаалах арга зам, хөрөнгө мөнгийг

сүүхээлэн олох зөвлөлийг толгой даан байгуулах тийм цаг яах ийхийн завгүй

тулж ирснийг Сопи ойлгов. Тийм ч учраас мань эр өөрийнхөө сандал дээр

жихүүцэн хавчилзжээ.

Сопигийн өвлийг өнгөрөөх төлөвлөгөөнд нэр төр хөөцөлдсөн юм даанч үгүй.

Неаполитанын буланд зууртаа буудаллаж тухлаад Газрын дундад тэнгисээр

далбаат завиар аялах тухай ч юм уу, үгүй дээ гэхэд Өмнөдийн тэнгэр, нарны

тухай мөрөөдөхтэй манатай. Арал дээр, шоронд гурван сар амар жимэр

суухсан. Сэтгэл зүрхэнд нь шатаж буй ганц мөрөөдөл энэ. Гурван сар

найдвартай толгой хоргодох оронтой, гэдэс цатгалан, санаа амар, сэтгэл

нийлсэн улс дунд, Борея, цагдаа цуухын халамж халдлагаас алсхан байх нь

Сопигийн мөрөөдлийн дээд байлаа.

Тэгээд ч арал дээрх зочломтгой тухлаг шорон хэдэн жил ч түүний өвлийн харш

болов доо. Мань хүнээс арай илүү жаргалтай эх орон нэгтнүүд нь Флорида ч юм

уу эс бөгөөс Ривьера руу одох тасалбараа авч байгаа юм шиг Сопи жилийн

жилд Арал руу одох аяллын бэлтгэлээ төвөггүй базаадаг юм. Цаг нь ч аргагүй

тулж иржээ.

Бүтэн сайны гурван сониныг урд шөнө мань эр ямар сайхан хуваалаа, нэгийг нь

хүрмэн дороо дэвсэж, нөгөөхөөр нь хөлөө тунтуйлж, гурав дахиар нь өвдгөө

Page 28: (3) o.henry uguulleguud(1)

28

хучлаа. Гэтэл жавар хаасангүй, усан оргилуурын дэргэдэх сандал дээрээ

зэвэргэн шөнийг арай гэж барав. Тэгэхээр Арал авралын орон, нөмөртэй аятай

санагдалгүй яахав. Сопигийн омог төгөлдөр сэтгэлд өглөг буяны юм ямар их

шаналан авчирдаг гээч. Өглөгч буянтны гараас авсан өчүүхэн ач тусын төлөө

мөнгө төлдөггүй юмаа гэхэд тэдэнд өрөвдүүлж, басамжлуулж, дорд үзэгдэх

энүүхэнд. Цезарьт Брут байсан шиг буяны ор хэвтэш бүхэн заавал ч үгүй усанд

оруулах мэттэй холбоотой, үмх талханд нь хүртэл сэтгэлийг нь ичгүүргүй

шүлсдэх савирдас шингээстэй. Тэгсэн дор бол шоронгийн хадаас байсан нь

хамаагүй дээр. Мэдээж тэнд юм бүхэн хахир чанд журамтай, гэхдээ эр хүний

амин хувийн хэрэгт хэн ч шүлстэй хошуугаа дүрэхгүй.

Өвлийн улирлыг арал дээр өнгөрөөхөөр шийдсэн Сопи өөрийнхөө санасанд

хүрэх ажилдаа даруй оров. Амар хялбар олон зам шорон руу хөтөлнө. Тэр

дундаас хамгийн аятай зам нь зоогийн газраар дайрна. Та тансаг чамин зоогийн

газар таатай сайхан үдийн хоол захиалж, амаараа гартал лавичихаад

төлбөрийн чадваргүй гээд орилчихно. Таныг цагдаагийн гарт чимээ имээгүйхэн

тушааж, олон үгтэй шүүгч сайн санааны үзүүрт тос гэдэг шиг эл буянт үйлийг

гүйцээнэ.

Сопи босч, Бродвей, Тавдугаар гудамж хоёрын уулзварын барагшин далайгаар

тожир тожир туучив. Уугуул сийвэн, торганы хүр хорхой, усан үзмийн бутны өгч

чадах хамаг сайн сайхан бүхэн үдэш бүр хуран чуулдаг, гэрэл гэгээнд умбасан

кафены дэргэд тэр саатан зогслоо.

Гэхдээ хантаазныхаа доод товчноос дээшээ Сопи өөртөө итгэлтэй байлаа. Тэр

сахлаа мөлчийтөл хусчихсан, бас өмссөн хүрэм нь хээнцэр. Гоё хар эрвээхэй

зангиаг нь Талархлын баярын өдрөөр шашны доншуур сурталч хүүхэн түүнд

бэлэглэсэн юмсанж. Хэрэв тэр зоогийн ширээнд ажиг сэжиггүй хүрч чадсан бол

санасан хэрэг нь төвөггүй бүтэх байлаа. Ширээн дээгүүр харагдах түүний бие

махбодын цээжин хэсэг зөөгчид сэжиг төрүүлэхгүй. Шарсан нугас, дээр нь ганц

шил шабли дарс гэж Сопи халуун шүлсээ залгин бодов. Дараа нь бяслаг, аяга

хар кофе, навчин тамхи, ганц долларын навчин тамхи байхад болно доо.

Кафегийнхан хорсол юугаан тайлах онцгой харгис арга сэдэхээр тийм ч их

тооцоо гарахгүй. Тийнхүү донжтойхон зоог барьчихаад, тамшааланхан,

таатайхан өвлийн ичээ рүүгээ хөдөлнө.

Гэтэл Сопиг зоогийн газрын босгоор алхав уу, үгүй юү, зохион байгуулагчийн

ажигч өлөн нүд гялайчихсан хуучин өмд, майжгий гутлыг нь олоод харчихаж.

Бярлаг, шалмаг гар түүнийг яах ийхийн завдгүй хамж эргүүлээд, чимээгүйхэн

Page 29: (3) o.henry uguulleguud(1)

29

гудамжинд гаргаж хаясан агаад тийнхүү хөөрхий нугасыг нөмрөн айсуй гунигт

хувь тавилангаас аврав.

Сопи Бродвейгээс эргэн одов. Арал руу очих түүний замд сарнай цэцэгс

дэвсээгүй бололтой, яая гэхэв. Одоо яах вэ! Цэнгэлийн манлайд хүрэх өөр арга

хайхаас...

Зургадугаар гудамжны буланд чамин гоё хураасан бараатай шилэн лангууны

хурц гялаан гэрэл нааш цааш сүлжигчдийн нүдийг хужирлаж авай. Сопи том

чулуу шүүрч аваад, лангууны шил рүү чулуудаж орхив. Булангийн цаанаас хүн

зон үргэсэн адуу шиг пижигнэлдэн гарч ирсэн бөгөөд бүхний өмнө цагдаа

харайлгаж явав. Сопи халаасандаа гараа чихчихээд ягжийн зогсож, зэс товчны

гялбааг инээмсэглэн тослоо.

-Хэн ингэв? гэж цагдаа шав шувхийн лавлав.

-Та арай намайг ийм юманд орооцолдчихно гэж бодоогүй биз дээ хэмээн Сопи

энгүүхэн бус ч, агуу их завшаанаа тосч буй аятай найрсаг асуув.

Цагдаа Сопиг бүр сэжиг таамгийн чинээтэй ч хүлээж авахыг хүссэнгүй. Тэгээд ч

чулуугаар дэлгүүрийн лангуу хага цохидог улс хуулийн төлөөлөгч нартай ингээд

хэлэлцээ хийгээд, ярьж хөөрөөд байдаггүй. Тэд ум хумгүй хөлөө гартаа аван

арилдаг. Хорооллын цаахантай трамвайн араас гүйж яваа хүнийг цагдаа

харчихжээ. Тэр бороохойгоо толгой дээрээ өргөөд, түүний араас гэдэн годон

харайлгав. Сопигийн ой гутан цаашаа сажилав. Ингээд хоёр удаа чадхийчихлээ.

Гудамжны эсрэг талд онцын гомдол саналгүй нэгэн зоогийн газар харагдана.

Энэ харин ёстой бэл нимгэн, бэлчээр уужимтай улсад зориулагджээ. Эндхийн

сав суулга, агаар нь хүнд өтгөн, харин ширээний бүтээлэг, тавагтай шөл нь

нимгэхэн, шингэхэн. Ходоод амирлуулагч энэ сүмд бүхнийг өгүүлэгч өмд,

жигшмээр гуталтайгаа Сопи саадгүй нэвтрэв. Тэр ширээний ард тухтайхан сууж

байгаад бифштекс, баахан сам боорцог, хэдэн цагираган боов, зүсэм бялуу дор

нь залгижээ. Дараа нь харин зоогийн газрын зөөгчид хамгийн бяцхан диц зоос

бид хоёр өчүүхэн ялгаагүй гэж сүртэй хэлэв.

-Одоо түргэл! Цагдаа дууд! Шалавлаач. Ийм сайхан эрийг ингэж хүлээлгэх гэж

хэмээн Сопи уугчив.

-Цагдаатай цагдаагүй болно -гэж зөөгч цацлагатай талх шиг зөөлөн зөөлөн

дуугарснаа, коктейльд хаясан интоор шиг хархан нүдээ баясгалантай

гялалзуулан:

-Хөөе, Кон. Алив хамжилцаач! гэлээ.

Хоёр зөөгч ухаан мэдрэхүйгүй Сопийг зүүн чихийг нь дэрлүүлээд хүйтэн чулуун

Page 30: (3) o.henry uguulleguud(1)

30

зам дээр эвтэйхэн хэвтүүлчихсэн байлаа. Тэр дөрвөн мөчөө мужааны эвхдэг

модон шугам шиг нэг нэгээр нь татаж чангаасаар арай гэж босч ирэв. Гавлуулах

л баясгалант мөрөөдөл нь мэт түүнд санагдана. Арал бол бүр алсын зэрэглээ

мэт холджээ. Хоёр байшингийн Цаахантай зогсоо цагдаа түүн рүү инээчихээд,

цаашаа алхчихав.

Ахиад нэг азаа үзээд алддаг юм билүү гэж зориг орлоо Сопи таван байшин

өнгөрөөд тап тэп алхаж явлаа. Энэ удаа түүнд гуяа алгадам сайхан завшаан

тохиолдов. Даруухан донжтой хувцасласан залуу бүсгүй дэлгүүрийн шилэн

цонхноо нүдээ наачихаад, бэхний сав, сахал хусдаг түмпэн мэтийг бүлтийтлээ

харж, түүнээс хоёрхон алхмын цаана бярлаг нүсэр, догшин адгуу байрын цагдаа

галын шахуургат хоолой түшээд гиюүрэн зогсож байлаа.

Сопи бүхний сэжиг хүргэсэн, ой гутам, гудамжны шалиг эрийн дүрд тоглохоор

сэтгэл шулуудав. Сонгосон золиосных нь номхон томоотой гадаад төрх,

сүрдмээр цагдаагийн ойрхон байгаа, цагдаагийн хүнд гар мөрөндөө одоохон

хүрэхийг мэдэрч, дулаахан арал дээрх өвлийн амралт юухан байхав гэсэн итгэл

түүнд хайрлажээ.

Шашны доншуур сурталч авгайн хайрласан бэлэг-зангиагаа засч, цамцныхаа

дуулгаваргүй ханцуйг бурхны илгээсэн гэрэлд бахтайяа ил гарган, бүрхээ

хавтай гэгч нь хазгай тавьчихаад, Сопи залуу бүсгүйг чиглээд алхчихлаа. Мань

эр түүн рүү жоготой нүд ирмээд, гангар гунгар дуугарч басхүү малилзтал

инээгээд, гудамжны шалиг эрийн хамаг сонгодог арга мэхийг эрээ цээргүй

гүйцээв. Цагдаа түүний араас нүд салгалгүй харж байгааг Сопи нүднийхээ

булангаар харлаа. Залуу бүсгүй хэдэн алхам холдсоноо, мөнөөх сахал хусдаг

түмпэнгээ ахиад ухаан жолоогүй цоо ширтчих юм. Сопи түүний араас дагаснаа

ичгүүргүй зэрэгцэж зогсоод бүрхээ толгой дээрээ өргөснөө,

-Хөөх, ямар дур булаам бүсгүй вэ, та! Явах уу?

Цагдаагийн нүд дүгрэглээд иржээ. Доромжлуулсан залуу хатагтай хуруугаа ганц

гозосхийлгэхэд Сопи чимээгүй боомт руу очих замаа хөөх байлаа. Нэг мэдэхийн

бүр цагдаагийн хэсгийн тохь тух, халуун дулаанд манарчихсан суугаа мэт

санагдвай. Бүсгүй Сопи руу эргэснээ, гар сунган, ханцуйнаас нь тас атгаад авав.

-Тэгэлгүй яахав, Майк! -гэж тэр дуу алдаад:

-Шар айргаар сагатал дайлах уу? Би уг нь аль түрүүн чамтай ярих гэсэн цагдаа

хялалзаад, гэв.

Царс хэрсэн ороонго шиг залуу бүсгүй Сопиг гараараа хэдэнтээ ороож чанга

тэвэрсэн агаад нөгөөхтэйгээ зууралдсаар мань эр журам сахиулагчийн

Page 31: (3) o.henry uguulleguud(1)

31

хажуугаар баргар царайлан өнгөрөв. Яая гэхэв, эрх чөлөөтэй явах ялаар

түүнийг шийтгэсэн юм байлгүй.

Ойрхны нэгэн гудманд тэр зам нийлэгчээ төөрүүлж орхиод, хар гүйхээрээ арай

гэж зайлав. Зар сурталчилгааны гэрэл гэгээнд умбасан гудамд, бодол сэтгэл,

ялалт амжилт, аялгуу хөгжим аль аль нь хөнгөхөн яруухан тийм гудамд тэр

амсхийжээ. Ангийн үсэн дээлтэй хүүхнүүд, дулаан дээлтэй эрчүүл хүйтэн

салхинд хөөр хөгжөөнтэй дүнгэр дангар ярилцах ажээ. Сопи гэнэтхэн айдаст

автав. Магадгүй, ямар нэгэн муу ёрын илбэ жилбэ түүнийг цагдаатай манатай

ингээд хорлоод байна уу? Тэр айсандаа арай л дагжсангүй, харин театрын

гэрэлтэй хаалганы өмнө зогсоо сүрлэг цагдааг харав уу, үгүй юү "олон нийтийн

газар танхайрах" ял авахаар шийдэв.

Сопи сөөнгө хоолойнхоо чадлаар ямар нэгэн завхай дууг хөлчүү мэт уугчин

орилов. Тэр гудамжинд сарвалзан бүжиглэж, хашгирч, цамнаж, амгалан тайвныг

чадлаараа түйвээлээ.

Цагдаа бороохойгоо эргүүлэн үймүүлэгч рүү нуруугаараа эргэснээ, дэргэдүүрээ

өнгөрөгсдөд хандаж:

-Энэ Йэлийн оюутан. Эд нар өнөөдөр Хартфордын коллежийн хөл бөмбөгийн

багийг бут авсан ялалтаа тэмдэглэж байгаа юм. Шуугилдаж л байг. Энэний

аюул гэж юу байхав. Эдэнд гар хүрэвзэй гэсэн захирамжтай юм, бид гэж хэлж

байлаа.

Тайтгарлыг үл ологч Сопи хэнд ч хэрэггүй цамаа өндөрлөлөө. Үгүй, ядахнаа

ганц цагдаа түүнийг заамдаад авдаггүй юм байх даа. Арал дээрх шорон түүнд

хэзээ ч хүршгүй Аркадий* шиг санагдаад явчихав. Тэр нимгэн хүрмээ лавхан

товчлов. Жавар хамаг биеийг нь нэвт жиндүүллээ.

Тамхины мухлагт хийн цоргиураас навчин тамхиа тааваараа асааж буй нэгэн

ноёнтныг тэр олж харав. Тэр өөрийнхөө торгон шүхрийг хаалганы дэргэд

орхичихлоо. Сопи босго даван, шүхрийг шүүрч аваад аядуухан холджээ. Навчин

тамхи зуусан эрхэм түүнийг шалмаг аргагүй дагав.

-Наадах чинь миний шүхэр гэж тэр эрсхэн хэллээ.

-Арай үгүй байлгүй дээ хэмээн Сопи жижиг хулгай дээрээ бас доромжлол нэмэн

ичгүүргүй инээж:

-Та яагаад цагдаа дуудахгүй байгаа юм бэ? Тийм ээ, би таны шүхрийг авчихлаа.

Цагдаа дууд л даа! Тэр буланд зогсож байна гэв.

Шүхрийн эзэн явдлаа алгуурлав. Сопи ч бас тэгэв. Хувь заяа нь түүгээр дахиад

даажин хийж буйг тэр мэдчихэв. Цагдаа тэднийг сониучирхан харна.

Page 32: (3) o.henry uguulleguud(1)

32

-Тэгэлгүй яахав, гэж навчин тамхитай эрхэм хэлснээ:

-Тэгнээ тэр, та... ийм эндүүрэл бас байдгаа... би... Хэрэв энэ таны шүхэр бол...

та намайг өршөөх байх гэж итгэж байна... би өнөө өглөө үүнийг зоогийн газраас

сэм авчихсан... хэрэв та өөрийнхийгөө гэж бодож байгаа бол... яая гэхэв... би

танд итгэж... гэхийн сацуу:

-Тийм ээ, энэ миний шүхэр, гэж Сопи хилэнтэйеэ дуугарав.

Шүхрийн хуучин эзэн хойшоо ухарлаа. Харин цагдаа хачин гоё ангийн үсэн

дээлтэй, өндөр, шаргал үст хүүхэнд туслахаар ум хумгүй ухасхийсэн бөгөөд

хоёр байшингийн цаахантайгаас трамвай харагдсан болохоор түүнийг гудамж

хөндлөн гаргаж өгөх ёстой болжээ.

Засварт зэрэмдэглүүлсэн гудамжаар Сопи дорно зүг эргэв. Тэр шүхрээ нүх рүү

хорсолтойёо чулуудаад, дуулга бороохой агссан улсуудыг хараалын муугаар

булж явлаа. Тэдний саварт орохыг юутай их хүснэм, гэтэл цагдаа нар түүн рүү

нүгэл хилэнцгүй Ромын пап руу харж байгаа юм шиг дүрлийтэл хараад байх юм.

Сопи хэл хөс, шуугиан түчигэнээн барагтай бол үл хүрэх буйдхан гудманд сая

нэг хүрч, Медисон цэцэрлэгт гудамжны зүг замнав. Цэцэрлэгт хүрээлэнгийн ганц

сандал орон гэр нь болох тэр цагт ч, хүмүүнийг төрөлх орон руу нь хөтөлдөг тэр

мэдрэхүй бөхдөггүй аж.

Гэтэл чимээгүй нэгэн гудамжинд Сопи гэнэтхэн зогтусав. Тэнд шовх оройт

дээвэртэй, хуучин сүм бараантан харагджээ. Ягаан шилтэй цонхнуудынх нь

нэгний чанадаас дулаахан зөөлөн гэгээ цацарна. Бишгүүрчин хишиг өдрийн

залбирлын аялгууг тоглож гүйцээхээр хөгжмийнхөө ард хоцорсон бололтой,

сэтгэлд өег хөгжмийн эгшиг Сопигийн чихэнд хүрч, мань эр сүмийн ширмэн

сараалжинд наалдаад алмайрчихжээ.

Амгалан, гэрэлт цагаан саран мандаж, сүйх тэрэг, хүн зон олонгүй агаад цонхны

янз модон дор бор шувууд нойрмогхон жив жув жиргэхийг сонсвоос хөдөөгийн

оршуулгын газар зогсож байна гэж хүртэл бодогдмоор. Бишгүүрчний тоглож буй

аялгуу Сопиг ширмэн сараалжиңд бүр хадаж орхив. Учир нь энэ аялгууг тэр

урьд нь олонтаа сонсож байсан, түүний амьдралд ээж, сарнай, зоримог

шийдмэг төлөвлөгөө, найз нөхөд цайлган гэгээн хүсэл, цав цагаан зах гээд олон

сайхан юм байсан, тэр л өдөр хоногуудад энэ аялгууг хичнээн ч олон удаа

дуулж явлаа даа..

Хуучин сүмийн цонхоор дуурсах хөгжмийн аялгуунд ховсдуулсан Сопигийн

сэтгэлд яах ийхийн завдгүй гэнэ сэнэгүй, гайхамшигт өөрчлөлт нижигнэв. Тэр

унасан нүхнийхээ ёроолыг айдас дүүрэн тэмтчин харсан бөгөөд ичгүүрт өдөр

Page 33: (3) o.henry uguulleguud(1)

33

шөнүүд, олиггүй өчүүхэн мөрөөдөл, санаашрал, горь тасарсан итгэл, үнэ хүндээ

алдсан авьяас чадвар, адгийн сэрэл сэрэхүй гээд өдгөө амьдралыг нь бүрдүүлж

цогцлоож буй бүхнийг гэнэт олж үзэв.

Зүрх нь энэ шинэ сэрэхүйтэй нэгэн эгшгээр цохилж буйг бас мэдэрчээ

Даажинтай хувь тавилантайгаа ана мана үзэлцэх хүч тэнхээг тэр сэтгэлдээ

гэнэт мэдэрчээ. Тэр балчиг намгаас мөлхөөд ч болтугай гарна, тэр ахиад хүн

болж, түүнийг боолоо болгосон тэр гай түйтгэрийг ялж гарна. Цаг ч яахаа

алдчихаагүй, нас ч танагтай байна. Тэрбээр урьд хождын сайхан мөрөөдлөө

сэтгэлдээ амилуулна, мөрөөдлөө биелүүлэхийн төлөө бүхнийг хийнэ. Сүр

жавхлантай, сэтгэлд өегхөн бадралт бишгүүрийн аялгуу ийнхүү түүнийг нэг

мөсөн эргүүлж орхив. Маргааш өглөө тэр хотын ажил хэргийн дүүрэгт очиж,

ажилд орно. Арьс үсний нэг худалдаачин хэзээ ч билээ түүнд хөтөчийн ажил

санал болгож байсан. Мань хүн маргааш түүнийг эрж олоод, тэр албыг чинь

залгуулъя гэж гуйна. Тэр хүн болохыг хүсчээ. Тэр...

Хэн нэгний гар мөрөнд нь хүрэхийг Сопи мэдэв. Дав дэвхийн сэрж, эргэж

хараад, цагдаагийн малигар царайг олж үзжээ.

-Та энд юу хийж байгаа юм гэж цагдаа асуув.

-Юу ч хийгээгүй гэж Сопи хариуллаа.

-Тэгвэл явъя гэж цагдаа өгүүлвэй.

-Арал руу, гурван сар хэмээн маргааш өглөө нь шүүгч зарлиг буулгажээ.

Page 34: (3) o.henry uguulleguud(1)

34

Дээврийн хонгилын ганц өрөө

Хатагтай Паркер эхлээд ажлын өрөөтэй, гийчний хүлээлгийн танхимтай байраа

танд үзүүлнэ. Түүний яриаг тасалж зүрхлэлгүй, энэ байрны саруул сайхан

хийгээд энэ дөрвөлжид чилийсэн найман жилийн турш аж төрсөн нэгэн эрхмийн

сайн сайхны тухай нүдэнд харагдтал ярихыг нь та өчнөөн удаан сонсоно.

Сүүлдээ та тэсэлгүй бөх зүрх гаргаж, би эмч ч биш, бүр шүдний эмч ч биш

гэдгээ хатагтай Паркерт сая нэг ээрч түгдчин хэлнэ. Тэр таны хэлснийг, Паркер

ахайтны ажлын өрөө, хүлээлгийн танхим яг таарах тийм мэргэжлийн зах зухтай

болгохсон хэмээн санаа тавиагүй эцэг эхдээ гомдох гашуун харуусал сэтгэлд

чинь өөрийн эрхгүй төрлөө гэсэн шиг ихэмсэг хүлээж авна.

Дараа нь та хоёр хоёрдугаар давхрын, хашаа руу харсан цонхтой, найман

долларын байрыг үзэхээр дээшээ хэдэн шат өгсөнө. Ноён Тузенберри Палм-

Бичийн ойролцоо хаа ч байдаг юм бэ дээ, дүүгийнхээ амтат жүржийн

тариалангийн ажлыг удирдахаар Флорида руу яван явтлаа төлж байсан шиг,

үнэндээ энэ өрөө арванхоёр долларын үнэтэй юм шүү гэдгийг хоёрдугаар

давхарт тантай ярилцаж буй хатагтай Паркерын дууны өнгө бэлхнээ хэлээд өгөх

вий. Тэгээд ч өвөл бүрийг тэнд өнгөрөөдөг хатагтай Мак-Интайр тусдаа

угаалгын өрөөтэй, гудамж руу харсан цонхтой нөгөө өрөөнд нь амьдарч байгаа

бөгөөд та эцэс сүүлдээ бүр зориг орж, үүнээс арай хямд юм хүсч буйгаа бувтнаж

орхих вий.

Хэрэв та хатагтай Паркерын бүхий л бие сэтгэлээрээ илэрхийлж буй жигшил

зэвүүцлийг тэсвэрлэж чадваас, ноён Скиддерийн том өрөөг үзүүлэхээр

гуравдугаар давхар руу таныг дагуулж одно. Ноён Скиддерийн өрөөг

хөлслүүлэхгүй л дээ. Тэр тэнд өдөржин жүжиг бичиж, цаасан иштэй тамхиа

манартал баагиулж суудаг юм чинь. Гэхдээ ламбрекенээрээ гайхуулж

бишрүүлэхийн тулд өрөө хөлслөхөөр завдаж буй шинэ хүн бүрийг хатагтай ёс

шиг тийш нь дагуулж ирдэг юм. Тийнхүү орж гарах тоолонд намайг хөөж орхих

вий хэмээн айдаст автсан эрхэм Скиддер өрөөнийхөө хөлсний өр ширээс нэг

хэсгийг нь ч болтугай заавал төлдөг авай.

Дараа нь яахав. Дараа нь яавал гэж дээ! Халаасандаа, хунирч норсон гурван

доллараа тас атгаад, жигшил зэвүүцлийн бай болсон, дур гутам ядуу

зүдүүгийнхээ тухай сөөнгө паргиа дуугаар зарлан мэдэгдэж, хөл дээрээ зогсох

Page 35: (3) o.henry uguulleguud(1)

35

тэнхэлтэй байх аваас хатагтай Паркер таныг дахиад давхар болгоноор чирч

явахгүй. "Клара!" гэж ганц чанга дуудаад, тань руу нуруугаараа эргэн, тэгэхээс

тэгэх гэсэн шиг доошоо бууж одно. Тийнхүү хар арьст зарц хүүхэн Клара шалны

банз зүйж дэвссэн нарийхан, эгцхэн шатаар таныг дагуулан дөрөвдүгээр

давхарт гарч, дээврийн хонгилын ганц өрөөг үзүүлнэ. Тэр өрөө долоо, найман

футын хэмжээтэй, яг байшингийн дундахь орон зайг эзэлнэ. Түүний хоёр талд

банзан харанхуй пин, агуулах бий.

Өрөөнд нарийхан төмөр ор, угаалтуур, ганц сандал тавиатай. Тавиур нь ширээ,

шүүгээг орлоно. Ингээд дөрвөн нүцгэн хана таны дээрээс авсны адар шиг

хүнхийгээд харанхуйлаад явчихна даа. Гэнэтхэн дотор чинь давчдаад явчих шиг

болоход, гар тань өөрийн эрхгүй багалзуур өөдөө сарвалзаж, харц чинь дээшээ

тэмүүлэхүйеэ, худгийн ёроолоос өлийж буй аятай та сэтгэлээ онгойтол санаа

алдах агаад адрын бяцхан цонхоор хязгаар хярхаггүй тэнгэрийн тэг дөрвөлжин

хэлтэрхий цэнхэртэн үзэгдэнэ.

-Хоёр доллар, ноёнтоон гэж дорд үзсэн ч юм шиг, дотночилсон ч юм шиг Клара

хэлдэг юм.

Тэнд нэг удаа хатагтай Лисон өрөө хайсаар ирж билээ. Тэр өөрөөс нь арай

биерхүү бүсгүй өргөж явахад зориулж үйлдвэрлэсэн бичгийн машин чирч явсан

юм. Бие нь хэдийн өсөхөө больчихсон баймаар атал нүд, үс нь ургаад томроод

байгаа аятай, нөгөөдүүл нь "Хүүе, чи яагаад биднээс хоцроод байна?" гэж

хэлэхийгхүсч буй мэт тийм л нүд, үстэй, шавилхан бүсгүй билээ, хатагтай Лисон.

Хатагтай Паркер түүнд гийчдийн хүлээлгийн танхимтай, ажлын өрөөгөө үзүүлэв.

-Энэ ханын шүүгээнд араг яс ч юм уу, эсвэл эм тан, бас нүүрс ч хийсэн болно...

гэж тэр хэлэв.

-Би эмч ч биш, шүдний эмч ч биш гэж Лисон хатагтай мөрөө хавчин хариулав.

Эмч ч биш, шүдний эмч ч биш хүмүүст зориулахнаа хэзээд бэлэн байдаг доог

тохуу, хөөрхийлөл, сэжиглэл, басамжлал дүүрэн хүйтэн харцаараа түүн рүү

хяламхийгээд, хатагтай Паркер бүсгүйг хоёрдугаар давхарт дагуулж гарав.

-Найман доллар аа? гэж Лисон дуу алдаад: -Та чинь юу яриад байнаа! Би

саятан биш. Би ердөө л албан газрын бичээч. Давхар нь дээшээ, үнэ нь доошоо

юу ч юм бэ үзүүлээч дээ гэлээ.

Хаалгыг нь тогшихыг дуулангуутаа, ноён Скиддер огло харайн босохдоо хамаг

тамхиныхаа ишийг шалаар нэг цацчихав.

Түүний уур, дургүйцлийг харсан хатагтай Паркер шулмын хуурмаг зэвүүн инээд

царайдаа тодруулснаа:

Page 36: (3) o.henry uguulleguud(1)

36

-Өршөөгөөрэй, ноён Скиддер, би таныг гэртээ байгаа гэж мэдсэнгүй. Би

ламбрекенээ үзүүлэх гэж энэ хатагтайг урьсан юм гэлээ.

-Эд нар чинь үнэхээр сайхан юм гэснээ хатагтай Лисон сахиусан тэнгэрүүд л

ингэж инээдэг болов уу гэмээр гэнэн цайлган мишилзэв.

Тэднийг гарч амжаагүй байхад ноён Скиддер өөрийнхөө сүүлчийн, хэвлэгдээгүй

жүжгийн баатар өндөр, хар үст бүсгүйн дүрийг санд мэнд баллуурдаж орхиод,

яах ийхийн завдгүй түүнийхээ оронд давжаа бяцхан, төрхгүй, гялалзсан ширүүн

үстэй, эгэл хөгжөөнт царайтай нэгний тухай яаран бичиж эхэлжээ.

-Анна Хелд энэ дүрийн араас хөөцөлдөөд сүйд болно доо гэснээ ноён Скиддер

хөлөө мөнөөхөн ламбрекен рүү жийж, тамхины цэнхэр утаан дунд агаарын

дүүжин мэт үзэгдэхгүй болов.

Тун ч удалгүй "Клара" гэсэн хонхон дуун мэт сүрт дуудлага Лисон хатагтайн

хэтэвчний хэмжээг хорвоогоор нэг зарлан мэдэгдвэй. Тас хар сүг эл дууг шүүрэн

авч, тамын шатаар сэвхийтэл өгссөн бөгөөд адрын дор хаа нэгтээ сүүмэн гэгээ

тодруулан буй араг ясны ам руу түүнийгээ үг дуугүй чихэж орхиод, "Хоёр

доллар!" хэмээсэн догшин, нууцлаг үгийг дав даруй шивнэв.

Хяхтнасан төмөр орон дээр суухаар бөхийсөн Лисон хатагтай "Би зөвшөөрч

байна" хэмээн сүүрс алджээ.

Хатагтай Лисон өдөр бүр ажилдаа явна. Орой нь тэр боодол гар бичмэл авчирч,

бичгийн машинаар хуулж бичнэ. Зарим үдэш тэр ажилгүй байваас эл байшинд

аж төрдөг бусад улстай шатан дээр саатан суудаг билээ. Уг нь байгаль

ертөнцийн хүсэл зоригоор хатагтай Лисон дээврийн хонгилд зориулагдаагүй

нэгэн. Тэр, хөгжөөнтэй сэргэлэн, хөөрхөн бүсгүй. Толгойд нь элдвийн гайхмаар

мөрөөдөл үргэлж эргэлдэж байдаг авай. Нэг удаа бүр "Тэр хүүхэд биш буюу

газар доорхи ертөнцийн өв залгамжлагч" нэртэй өөрийнхөө агуу (хэвлэгдээгүй)

инээдмийн жүжгээс гурван бүлгийг өөрт нь уншиж өгөхийг Скиддерт зөвшөөрч

билээ.

Хатагтай Лисон чөлөө зав гаргаж, шатан дээр нэг хоёр цаг суухаар гарч ирэхэд

байшингийн эрчүүлийн хөл хөнгөрөн, хөөрчихнө. Гэтэл хотын дунд сургуулийн

багш, нуруулаг, алтан шаргал үстэй хатагтай Лонгнекер түүний ярьсан бүхэнд

"За арай ч үгүй байлгүй дээ" хэмээн үл итгэх агаад шатны дээд гишгүүрүүд дээр

суугаад, юм л бол зэвүүцсэн янзтай эвгүйхэн дуугарч суудаг юм. Харин их

дэлгүүрт ажилтай, буудлагын газрын хөдөлдөг нугаснуудыг буудаж унагахаар

бүтэн сайн өдөр бүхэн Кони-Айленд руу явдаг Дорн хатагтай болохоор доод

гишгүүр дээр суугаад бас л зэвүүцэн тургилж суудаг авай. Лисон шатны дунд

Page 37: (3) o.henry uguulleguud(1)

37

гишгүүр дээр сууна, эрчүүл ч түүнийг бүчээд авна. Ялангуяа бодит амьдралаас

сэдэвлэсэн дэврүүн гэгэлгэн аястай, хувийнхаа жүжгийн (хэн ч түүнийг нь үзэж,

хараагүй) гол дүрийг түүнд хэдийнээ оноочихсон Скиддер бүр байж ядан

хавчилзана. Бас 45 настай, лагс зузаан, баян цатгалан, ухаан мунхаг эрхэм

Гувер ч зүгээргүй янзтай шоохолзож сууна. Цэл залуухан Ивэнс ноёнтон хүртэл

тамхиа хаяаач хэмээн Лисон авхай түүнээс гуйгаасай гэсэндээ бачимдан,

зориуд хий бүгшүүлнэ. Эрчүүл "өхөөрдөм, дур булаам" хэмээн түүний өмнө хөл

алдах атал дээд доод гишгүүр дээрх тургилаан нэг л тасрах янзгүй нь даанч

харамсалтай.

Өршөөгөөрэй, эрхмүүд ээ. Найрал дуучид гишгүүр дээрээ гарч, ноён Гуверын

бие цогцын тухай гашуудал харууслын нулимсаа асгаруулахыг саатан

хүлээцгээе. Өөхөлж зузаарахын хар хорлолын тухай, бүдүүрч хүндрэхийн гай

түйтгэрийн тухай, таргалахын эмгэнэл аймшгийн тухай бүрээчид минь

цангинатал бүрээдээд орхиоч. Хэрэв бүдүүн Фальстафын гэгээн ариун бодлыг

хайлуулж орхивол тэр нь туранхай Ромеод буйгаас хавьгүй арвин байх биз.

Гэхдээ янаглан амраглагч эр хүнд санаа алдахыг зөвшөөрдөгөөс бус аахилж

амьсгаадах нь байж болшгүй зүйл. Тарган улсын хувь тохиол бол Момусын

бараа болооч нар дунд салбаганан бүжих бүлгээ. Энэ ертөнцийн хамгийн үнэнч

зүрх тавин хоёр дюймын бэлхүүсний дээхнэ цохилж буй нь даанч харамсалтай.

Далд орж үз Гувер! Гувер эрхэм дөчин тавтай, баян, мунхаг хойно сайхан

Еленагийн зүрхийг булааж чадна гэж үү?. Гувер дөчин тавтай, баян, мунхаг, бас

тарган, үргэлжийн нажид зовлонд нэрвэгдэх хувьтай. Гувер чи хэзээ ч, юунд ч

найдах хэрэггүй.

Зуны нэгэн намуухан үдэш Паркер авхайнд толгой хоргодон амьдрагсад шатан

дээр сууж ахуйд хатагтай Лисон тэнгэр өед харснаа, инээд цалгисан, хөгжилтэй

дуугаар:

-Аа, тэр байна, Уилли Жексон! Тэр эндээс ч харагддаг юм байна хэмээн дуу

алджээ.

Цөмөөрөө дээшээ өлийцгөөсөн бөгөөд зарим нь тэнгэр баганадсан байшингийн

цонхнууд руу, зарим нь Жексон хэмээн нэрлэгдсэн ямар нэгэн агаарын хөлөг

хайн тэнгэр өөд хараачлав.

-Энэ чинь тээр харагдаж байгаа од гэж Лисон хатагтай нарийхан уран

хуруугаараа заан тайлбарлаад: -Тэр гялалзсан том бишээ, харин түүний хажуу

дахь жигдхэн цэнхэр туяа цацруулагч од. Миний адрын цонхоор шөнө бүхэн

харагддаг од байхгүй юу. Би түүнийг Уилли Жексон гэж нэрлэсэн.

Page 38: (3) o.henry uguulleguud(1)

38

-За арай ч үгүй байлгүй дээ! гэж хатагтай Лонгнекер хэлээд: -Би таныг одон

оронч гэж мэдсэнгүй, хатагтай Лисон.

-Тэгэлгүй яахав! хэмээн бяцхан од тоологчийн дуу цангинаад явчихав. -Ангараг

дээр энэ намар ханцуйны ямар даавуу моодонд орохыг би ямар ч одон

орончоос дутахгүй мэдэх юм чинь.

-За арай ч үгүй байлгүй дээ! гэж хатагтай Лонгнекер дуугараад:

-Таны тэр хэлээд байгаа одыг чинь Адаг чуулганы мананцарын Гамма гэж

нэрлэдэг юм. Хоёрдугаар зэргийн хэмжээтэй оддын аймагт хамаардаг,

уртрагийгдаван өнгөрөхдөө... гэтэл,

-Өө, гэж залуу ноёнтон Ивэнс дуугарснаа,

-Харин ч түүнд Уилли Жексон нэр нь илүү зохиж байгаа юм шиг санагдах юм

гэв.

-Ойлгож ядах юу байнаа гэж ноён Гувер хэлснээ, хатагтай Лонгнекерын зүг

зэвүүн, чанга шуухитнаснаа, -Хатагтай Лисон од мичидийг хүссэнээрээ нэрлэх

эрхтэй, эрт балрын одон орончдоос тэр юугаараа дутдаг юм.

-Арай ч үгүй байлгүй дээ хэмээн хатагтай Лонгнекер сүүрс алдав.

-Энэ од газарт унах уу, үгүй юү гэдэг л сонин байна гэж хатагтай Порн хошуу

нэмээд:

-Буудлагын газар, бүтэн сайнд арваас есөн нугас, нэг туулай миний суманд

ханарч унасан... гэхэд:

-Эндээс, ийм дороос миний од тийм ч сайхан харагддаггүй юм байна гэж

хатагтай Лисон өчив.

-Түүнийг миний өрөөнөөс харсан ч болоосой. Худгийн ёроолоос өдөр ч од

харагддаг юм. Шөнө миний өрөө яг нүүрсний уурхайн цооног шиг тас харанхуй,

ганцхан Уилли Жексон л шөнө авхайн кимоногоо гоёсон томоо очир алмаасан

энгэрийн зүү шиг гялалзаж байдаг юм гэжээ.

Гэтэл Лисон авхайд гаргац муутай гар бичмэл машиндахаар гэртээ авчрахаа

болих тийм цаг бас ирэв. Тийнхүү өглөө болгон ажилдаа явахын оронд тэр нэг

албан газраас нөгөө рүү сажилах болж, ичгүүргүй залуу албан хаагчдын

үргэлжийн цэвдэг хүйтэн татгалзсан хариу зүрхийг нь шимшрүүлж эхэлжээ. Энэ

бүхэн удаан үргэлжлэв.

Нэг удаа тэр хоолоо идчихээд гуанзнаас ирдэг тэр л цагтаа, үдэш болсон хойно

Паркер ахайтны байшингийн шатаар ядруухан өгсөж явжээ. Гэхдээ энэ удаа

ходоод нь хов хоосон байлаа.

Үүдний өрөөнд бүсгүй ноён Гувертэй тулгарч, цаадах нь ийм аятай учрал

Page 39: (3) o.henry uguulleguud(1)

39

тохиолыг яаж алдах вэ. Тэр бяцхан бүсгүйн дээрээс аварга хадан хясаа мэт

өнгийн саатсанаа, гэргий минь болооч хэмээн гуйжээ. Бүсгүй зогтусан ухраад,

хананд наалдчихав. Нөгөөх нь гарыг нь атгахаар зүтгэлэхэд бүсгүй гараа

өргөснөө, хацрыг нь чолхийтэл алгаджээ. Тэр шатны бариулаас тас атгасаар,

алхам алхмаар шатаар зугуухан өгсөж одов. "Тайзны тээр зүүн захаас Гүнгийн

зогсож буй тэр газар руу дүүлэн хүрэх ёстой" Мертл Делормд (Лисон авхай)

зориулсан шинэ үзэгдлээ өөрийнхөө инээдмийн жүжигт (хүмүүст хүрээгүй) час

улаан бэхээр оруулга хийн нэмж буй ноён Скиддерийн өрөөний үүдээр тэр

өнгөрлөө. Шалны банз дэвссэн эгцхэн, эвгүй шатаар дээврийн хонгил хүртэл

мөлхлөө тэр, өөрийнхөө өрөөний хаалгыг ч онгойлгов.

Түүнд чийдэнгээ асаах, хувцсаа тайлах ч тэнхэл байсангүй. Бүсгүй төмөр орон

дээр унаад өгсөн ч түүний эцэнгэр турьхан бие хуучин муу пүршийг нь өчүүхэн ч

хотойлгосонгүй. Энэхүү тамын нүхнээ булшлагдсан бүсгүй, хүнд зовхио арай

ядан нээснээ инээмсэглэвэй.

Яагаад гэвэл чин үнэнч Уилли Жексон нь хурц, амгалан гэгээгээрээ адрын

цонхоор түүнийг гийгүүлэнхэн байлаа. Бүсгүй бүх л ертөнцөөс ажин түжин анги

тусгаар болжээ. Тэр хөлгүй харанхуйд живээд, өөрөө тийнхүү гайхмаар, нэмэр

тус ч үгүй нэр хайрласан одыг нь ганц бяцхан дөрвөлж хүрээлэн байлаа.

Хатагтай Лонгнекерын зөв ч биз, энэ од ерөөс Уилли Жексон бус, харин Адаг

чуулганы мананцарын Гамма ч байж магад. Гэхдээ энэ од битгий л Гамма

байгаасай гэж би юутай их хүснэм.

Тэр өөдөө харж хэвтээд, гараа өргөх гэж хоёронтоо оролдов. Гурав дахидаа

бүсгүй хоёр савхан хуруугаа арайхийн уруулдаа хүргэж, өөрийнхөө харанхуй

нүхнээс Уилли Жексонд халуун дотно үнсэлт илгээжээ. Тэгснээ гар нь салхийн

доошоо унав.

-Хагацъя даа, Уилли, гэж тэр сонсогдохтой үгүйтэй шивнээд:

-Чи эндээс мянга мянган бээрийн алсад байгаа, ядаж ганц удаа ч гялсхийгээгүй

шүү дээ. Гэхдээ энд тас харанхуй байхад чи тээр тэндээс намайг үргэлж

гийгүүлж байсан, тийм ээ? Мянга мянган бээр... Хагацъя даа, Уилли Жексон...

Хар арьст зарц хүүхэн Клара, Лисон хатагтайн хаалга түгжээтэй байгааг

маргааш нь арван цагт мэдэж, хаалгыг нь эвджээ. Цууны хүчил, өд шатаах, илэх

базах ч нэмэр болсонгүй, хэн нэг нь түргэн тусламж дуудахаар ухасхийлээ.

Ирэх ёстойгоосоо хожимдолгүй аймшигт дохиогоо хангинуулсаар эмнэлгийн

тэрэг довжооны тэнд эргэж, үл мэдэг гуниглуун, үл мэдэг мишээсэн амгалан

царайтай, өөртөө итгэлтэй ирмүүн, юунд ч бэлхэн, шалмаг, цагаан халаадтай

Page 40: (3) o.henry uguulleguud(1)

40

залуухан эмч дотроос нь харайн бууж ирэв.

-Дөчин есдүгээр байшинд тэрэг ирлээ гэж тэр түс тас хэллээ.

-Юу болоов?

-Аах, тийм ээ, эмч ээ хэмээн байшинд үймээн сандчаан дэгдсэнээс үүдсэн

өөрийнх нь тавгүйрхэл л хамгаас чухал мэт хатагтай Паркер гомдоллож гарав.

-Түүнд юу тохиолдсоныг би ерөөсөө ойлгохгүй юм. Бид юу эсийг хийв, тэр ухаан

орохгүй юм. Тэр чинь залуухан хүүхэн шүү дээ, нөгөө хатагтай Элен, тийм ээ,

нөгөө Элен Лисон авхай. Хэзээ ч урьд нь миний байшинд...

-Аль өрөө вэ? гэж Паркер хатагтайн амьдралдаа хэзээ ч сонсож дуулж

байгаагүй тийм аймшигт дуугаар эмч асуулаа.

-Дээврийн хонгилд. Энэ...

Түргэн тусламжийн эмч дээврийн хонгилуудын тэр мэт өрөөнүүдийн байрлалыг

сайн мэддэг бололтой. Тэр дөрөв дөрвөн гишгүүр алгасан харайсаар дээшээ

гүйж одов. Паркер авгай харин өөрийгөө хүндэтгэх сэтгэл нь тулгаж буй тэр л

зангаараа түүний араас аядуухан дагалдлаа.

Одон орончийг гар дээрээ өргөөд, хэдийнээ доошоо бууж яваа эмчтэй тэр

шатны эхний талбар дээр яг тулчихав. Тэрбээр зогсоод, мэс заслын хутга лугаа

адил хурц хэлээрээ хэдхэн үг, ердөө хэдхэн үг, тийм ч чанга бус хэлжээ.

Үрчийдэггүй даавуугаар оёсон даашинз өлгөсөн хадааснаасаа гулгаад унах мэт

Паркер хатагтай түгдгэсгээд хөшиж орхив. Тэр цагаас хойш энэ жигтэй байдал

түүний бие, сэтгэлд үүрд хадагдан үлдсэн юм. Сониучхан оршин суугчид тэр үед

эмч түүнд юу гэж хэлсэн бэ хэмээн үе үе асуудаг л даа.

-Асуусны ч хэрэггүй, гэж тэр хариулдаг юм.

-Хэрэв би тийм үг дуулсныхаа төлөө нүгэл хилэнцээ наминчилж чадвал сэтгэл

амар нүд анихсан.

Эмч гар дээрхээ өргөсөөр, элдвийн жигтэй сонин үзвэрийн араас хошуурцгаадаг

бөөн улсын хажуугаар өнгөрсөн бөгөөд тэд хүртэл айж ширвээтсэндээ зам

тавьж өгцгөөжээ. Яагаад гэвэл түүний царай ч гэж царай, хамгийн дотнын хүнээ

оршуулж буй мэт баргар байлаа.

Амьдын шинжгүй бүсгүйг тэр машинд зэхээтэй дамнуур дээр тавьсан ч үгүй,

тэвэрсэн чигтээ урд суугаад, гагцхүү жолоочдоо "За жийгээд байгаарай,

Уилсон!" гэж хэлэхийг нь мөнөөх улс үзэж дуулав.

Ингээд гүйцээ. Ямар өгүүллэг болсон байна? Маргааш нь би өглөөний сонины

элдэв хэрэг явдлын тухай булангаас бяцхан тэмдэглэл олж уншсан бөгөөд

сүүлийн хэдэн үг нь эл явдлыг шүүн тунгааж ойлгоход танд (надад тус

Page 41: (3) o.henry uguulleguud(1)

41

болсонтойгоо адил) тус болж магадгүй гэж найднам.

Тэрхүү тэмдэглэлд, өлсгөлөнгийн улмаас тураалд орж харангадсан залуухан

бүсгүй Дорнод гудамжны 49 дүгээр байшингаас Бельвюгийн эмнэлэгт саяхан

хүргэгдэж ирсэн тухай өгүүлжээ. Тэмдэглэлийг ийм үгээр төгсгөсөн байлаа.

"Өвчтөнд анхны тусламж үзүүлсэн Уильям Жексон эмчийн нотолж буйгаар

өвчтөн эдгэрэх найдвартай гэнэ"

Page 42: (3) o.henry uguulleguud(1)

42

ДYYЖМЭГ

-Наяннэгдүгээр гудамж... Буух хүн байна уу? хэмээн хөх хүрэмтэй малчин

паргиа чанга дуугаар гууглав.

Сүрэг хонь баахан хар бор улс вагоноос асгаран бууж, өөр нэг сүрэг орыг нь

яаран эзлэв. Дүн-дан-дүн-дан! Манхеттэний газар дээгүүрх төмөр замын мал

ачсан вагонууд тас няс, түжиг тажиг цааш хөдлөн одоход Жон Перкинс зөнд нь

орхисон сүргийнхээ хамт шатаар уруудан, гудамжинд гарч ирлээ.

Жон байр руугаа тааваараа алхав. Тааваараа, яагаад гэвэл түүний өдөр тутмын

үлбэгэр амьдралын үгсийн санд "тэгтэл, гэнэтхэн" мэтийн үг үгүй. Эхнэртэйгээ

төвөггүй ханилаад хямдхан байранд хоёр жил амьдарч буй хүнийг хаана гайхам

баясам үйл явдал хүлээж байв гэж. Замдаа Жон Перкинс уй гунигт энэ өдрийн

гарцаагүй төгсгөлийг баргар бүүдгэр, гансрал дүүрэн сэтгэлдээ увайгүйхэн

төсөөлж явлаа.

Кэти эм, бохь ханхалсан үнсэлтээрээ хаалганы дэргэд түүнийг угтаж таарна.

Мань эр пальтогоо тайлаад, барагшин зам шиг хав хатуу олбогт вандан дээр

лагхийтэл суугаад, үдшийн сониноос үхлийн үсэг өрөгч дээр тээрэмдүүлж буй

орос, японуудын тухай (Орос-Японы дайны тухай өгүүлж байна) уншина. Оройн

хоолонд жигнэсэн мах, гутлын маажингаар амталсан том далбагар ногоон

салат, гэхдээ тэрнээс нь арьс хуурайшиж хагарна гэж гонж доо харин,

(баталгаатай), гишүүний чанасан үндэс, бас "химийн цэвэр бүтээгдэхүүн" гэсэн

шошго наангуут час улайчихдаг гүзээлзгэний царцаамал цадталаа иднэ.

Хоолны дараа Кэти түүнд дуусаагүй өөдсөн хөнжлөө, мөс зардаг эрхмийн

зангианаасаа харамгүй хайчилж өгсөн өөдсөөр оёсон шинэ дөрвөлжөө үзүүлнэ.

Долоо хагаст дээд давхрын байрны бүдүүн нөхөр хөлсөө асгаруулан гимнастик

хийж эхлэв үү яав, таазнаас бужигнан бууж ирдэг шохойн хэлтэрхийнүүдийг

эвтэйхэн тосч авахын тулд тэр хоёр олбогт сандал, буйдан дээрээ сонин дэлгэж

тавина. Бас өөдөөс нь харсан байрны цэнгээнт, эротик бүжгийн хос Хайки Муни

хоёр (нэр цол хараахан аваагүй байгаа) хөхүүн татгануур Оепит Тгетепзийн

чичиргэд хүүе хааяын завдгүй автаад, театрын эзэн, алдар суут Гаммерштейн

долоо хоногт таван зуун долларын хөлстэй гэрээ байгуулъя хэмээн хойноос нь

сэхээ сэвдгүй хөөж яваа мэт яг найман цагт хамаг сандлаа чулуудаж эхэлдэг

бүлгээ. Дараа нь эднийхний хашаа худгийн цаад талын байшингийн нэгэн суугч

Page 43: (3) o.henry uguulleguud(1)

43

лимбээ цонхон дээрээ чиг хөндлөн бариад суучихна, шатдаг хий үл мэдэх зүгт

хөгжилтэйеэ шийхтнаж эхэлнэ, гал зуухны цахилгаан шат тэр дороо ховилоосоо

мулт үсэрнэ, хаалгач дахиад хатагтай Зеновицкийн таван хүүхдийг Ялу* голын

чанад руу хөөж гаргана, бас зэвхий нов ногоон өндөр өсгийттэй хижээл хатагтай

шотланд терьер нохойгоо бараа болооч лугаа адил дагуулсаар доошоо бууж,

гагц пүрэв гарагт л бахархан хэрэглэдэг овог нэр бүхий жижиг пайзаа өөрийнхөө

хонх, шуудангийн хайрцагны дээр тогтоонгуут, Фрогмор ахайтны хөлсний энэ

байшинд үдэш оройн дэглэм журам нь эрх хүчээ бүрнээ эдэлдэг юм.

Жон Перкинс бүх юм яг ийм байна гэдгийг хэзээний мэдэх билээ. Бас жаахан

сэхээ орж байгаад, яг найм хорин тавд мань хүн бүрх рүүгээ гараа сунгана,

тэгэхэд эхнэр нь дотор нь арзганасан аятай доорхи хэдэн үгийг дуржигнуулна

гэдгийг бүр сайн мэдэх билээ.

-Жон Перкинс, та хаачих нь вэ, би мэдэж болохсон болов уу? -Мак

Клоскийнхоор нэг шагайдаг юм билүү, найзуудтайгаа ганц нэг шаар цохиод

орхиё гэж тэр хариулна.

Сүүлийн үед тэр ингэсээр байгаад бүр сурчихаж. Шөнө арав, арван нэгийн үед

гэртээ орж ирнэ. Хааяа Кэти хэзээний таг унтаахай, заримдаа түүнийг

хүлээгээд, уур хилэнгийнхээ зуухан дээр хуримынхаа ган гинжний алтан

бүрээснээс бас нэг жаахныг шийхтнатал хайлуулахад бэлэн суух нь ч бий.

Купидон тэнгэр Фрогморын хөлсний байшинд суугч өөрийн золиос болсон

улстайгаа хамт аймшигт шүүхийн өмнө очихдоо энэ хэргийн төлөө овоо юм

дуулах байлгүй.

Ийм нэгэн үдэш Жон Перкинс гэртээ орохдоо, өдөр бүрийн залхам ахуй нь

хачин гайхмаар бусниж орхисныг гэнэт мэдэв. Эмийн үнэрт, сэтгэл догдлом

үнсэлтээрээ Кэти түүнийг үүдний хонгилд угтсангүй. Гэр орон нь дотор хүйт

оргим эмх замбараагүй. Кэтигийн хамаг юм энд тэндгүй хөглөрчээ. Өндөр өсгийт

нь өрөөний дунд хэвтэнэ, үс буржийлгадаг хайч, тууз, халаад, энгэсэгтэй

хайрцаг нь сандал, буйдан дээр хаа сайгүй тарж, гаргуундаа хаягджээ. Кэти

ингэмээргүй л юмсан. Шүдэнд нь элгэн хүрэн бөөн үс буржийж ширэлдсэн сам

олж харсан Жоны зүрх ёгхийгээд явчихав. Кэти хараажаар яарч, бас учиргүй

сандарчээ, тэрнээс биш уг нь ийм үсээ задгай зуухан дээрх цэнхэр вааранд

нямбай нуучихдагсан.

Гэтэл нүдэнд тусах газарт, шатдаг хийн хоолойн бариулаас олсоор уячихсан

эвхээтэй цаас санжигнаж харагдав. Жон дор нь шүүрээд авчээ. Энэ бол

Кэтигийн зурвас байлаа.

Page 44: (3) o.henry uguulleguud(1)

44

Хайрт Жон минь, ээж хүнд өвдсөн тухай цахилгаан дөнгөж сая авлаа. Дөрөв

гучийн галт тэргээр гарна. Манай ах Сэм намайг өртөөн дээр тосно. Мөстэй

саванд хүйтэн хонины мах байгаа. Ээж арай хоолой өвдлөө гэж сандаргаагүй

биз. Сүү зардаг хүнд 50 цент өгөөрэй. Ноднин хавар бас хууч нь хөдөлсөн. Хийн

компанид тоолуурын тухай бичихээ мартав! Чиний сайн оймс дээд шургуулганд

байгаа шүү. Маргааш бичнээ. Яарч байна.

КЕТИП

Хоёр жил дэр нийлүүлэн амьдрахдаа тэд ганц шөнө ч тусдаа унтаж байгаагүй.

Жон учрыг нь олоогүй янзтай зурвасыг дахин уншив. Түүний амьдралын

хувирашгүй хэв маяг ийнхүү өөрчлөгдөж, энэ бүхэн түүнийг хиртхийлгэв.

Хоол аягалж авчрахдаа Кэтигийн үргэлж өмсдөг хар одтой, ув улаан ормогч

сандлын түшлэгнээс дүүжлээтэй, хов хоосон, хэвгүй үлбийж унжаад, уй төрөм

ёозгүй. Ойр зуур өмсдөг даашинзнууд нь энд тэндгүй үрчийлдэн хөглөрчээ. Галт

тэрэгний хуваарийг хайчилж авсан, дөрвөлжин хар нүхтэй сонин шалан дээр

хэвтэнэ. Өрөөнд нь байгаа бүхэн, үрэн таран болсон юмны тухай, зүрх сэтгэл,

амьдрал нь хийсч одсон тухай өгүүлж байлаа. Жон Перкинс үхмэл нуранги дунд

ийнхүү зогсож ахуйд нэг л хачин гайхмаар, гансрам зовлонт бодол зүрх

сэтгэлийг нь эзэмдээд авах шиг болов.

Тэр чадах ядахаараа орон гэрээ янзалж эхэллээ. Кэтигийн даашинзад хүрэв үү,

үгүй юү, тэр бүр айчихав. Амьдрал ахуй нь Кэтигүй ямар байх бол гэж тэр урьд

нь хэзээ ч төсөөлж байгаагүй. Энэ бүсгүй амьдралд нь уусч шингээд, бүр

амьсгалж буй агаар шиг нь болчихсон, тийм хэрэгтэй атлаа бараг мэдэгдэмгүй.

Гэтэл тэр бүсгүй урьд нь хэзээ ч байгаагүй аятай гэнэтхэн ингээд яваад өгчээ.

Нуугдчихаж. Алга болчихож. Гэхдээ мэдээж хэдхэн хоног, хамгийн ихдээ л

долоо, хоёр долоо хоног биз, гэтэл эвдэршгүй, амгалан тайван толгой хоргоддог

газарт нь үхэл өөрөө хуруугаа дүрсэн мэт хачин аймшигтай санагдахыг яана.

Жон мөстэй савнаас хүйтэн хонины мах гаргаж, кофе чанаж, гүзээлзгэний

царцаамагны химийн цэвэр бүтээгдэхүүн гэсэн эрээгүй зарлалтай нүүр нүүрээ

харалцан, ганцаараа хоолоо идэхээр суужээ. Мяралзсан зэрэглээ, үрэн таран

болсон сайн сайхан бүхэн дундаас нь гутлын маажингаар амталсан далбагар

салат, жигнэсэн мах л өмнө нь хий үзэгдэнэ. Түүний гал голомт ингээд өнгөрчээ.

Өвчтэй хадам нь түүний хамаг амьдралыг үнс чандруу мэт эгнэгт хийсгэжээ.

Ганцаараа шалир шалир гэчихээд Жон цонхныхоо дэргэд суув.

Тамхи татъя гэхээс шал дургүй нь хүрнэ. Цонхны цаана хот нижигнэн нүргэлж,

санах юмгүй хөгжөөнт найрынхаа тойрон бүжигт түүнийг тэсгэлгүй урьж залах

Page 45: (3) o.henry uguulleguud(1)

45

ажээ. Уг нь энэ шөнө түүнийх билээ. Тэр хэнээс ч, юу ч асуулгүй гарч одож

болно, захын нэгэн хөгжилтэи, зоргоороо гоонь эр шиг цэнгэлийн далайд

умбахад ч төвөггүй. Үүр цайтал цэнгэхэд ч яахав. Баяр хөөрийнх нь шаар

туначихсан аягаа хөлөртөл нь атгасан ууртай Кэти түүнийг хүлээж суухгүй нь

лав. Хэрэв хүсэл байваас мань эр, чийдэнгийн ёлтгор шар туяаг Аврор* тэнгэр

гэрэл гэгээгээрээ гийгүүлтэл хөгжөөнтэй найз нартайгаа Мак-Клоскигийн

билъярданд шөнөжин бөмбөг цохисон ч болно. Фрогморын хөлсний энэ байшин

хүртэл тэсвэрлэшгүй санагдаж, Гименейгийн* бөх гинж үргэлжид түүнийг агдалж

байсан бол, одоо ашгүй суларч, Кэти яваад өгчээ.

Жон Перкинс өөрийнхөө бодол, санаашралыг цэгнэж сураагүй нэгэн. Гэхдээ

эзэгтэй нь эзгүй байгаа зочныхоо өрөөнд гиюүрч (арав, арван хоёр фут)

суухдаа, яагаад ийм уйтай байгаагаа тааж цөхсөнгүй. Түүний аз жаргалд Кэти

ямар их хэрэгтэйг тэр ухаарчээ. Нэгэн хэвийн ахуйгаар эвийлүүлж дассан сэтгэл

нь тэр байхгүй гэсэн бодолд гэнэт цочрон сэрсэн нь энэ. Яруу дуут шувуухай

жирсхийн нисч одоход сая уянгат дууг нь үгүйлдэг шиг нөгөө л санаагаа арай

өөр, өнгөлөг, зөв үгээр хэлэнгүүт дор нь ойлгодог шүү дээ, та нар хэмээн бидэнд

уг нь цэцэн мэргэн үг, сургаал, үлгэр домгоор өчнөөн ухуулж сэнхрүүлсэн сэн.

"Би ер нь ямар адгийн амьтан бэ" хэмээн Жон Перкинс сүүрс алдаад:

-Би ер нь Кэтид яаж тэгж хандаж чадаж байв аа, аан? Түүнтэй гэртээ гангар

гунгар гэж суухын оронд орой болгон хундага хуваадаг юмнуудтайгаа гашуун ус

балгаад, билъярд нүдээд. Хөөрхий бүсгүй үргэлж ганцаараа, баяр хөөргүй

гансарч суухад би тэгж явдаг, таарч дээ! Жон Перкинс чи, адгийн амьтан, өөдгүй

новш. Гэхдээ би гэмээ цайруулахыг хичээнэ. Би бүсгүйгээ театр дагуулж явна,

баярлуулна, зугаацуулна. Мак-Клоски, энэ муусайн золигнуудаас эртхэн салъя"

гэж бодож суужээ.

Гэтэл цонхны цаана хот уугчин нүргэлж, Момусийн бүжин наадагч бараа болооч

нар Жон Перкинсийг ирээч, ирээч хэмээн урин дуудсаар бүлгээ. Бас Мак-

Клоскийнд найз нар нь үдшийн тулааны өмнө биеэ халааж, бөмбөлгөө

залхуутай өнхрүүлж байлаа. Гэвч тойрон бүжиг ч, дуу хуур ч, цохиурын тас

нясхийх дуу ч гэм нүглээ наминчилж буй Перкинсийн өнчирсөн сэтгэлийг

хөндсөнгүй. Нандигнаж хайрлах нь бүү хэл, бараг үзэж чаддаггүй байсан юмыг

нь түүнээс булаагаад авчихсан атал одоо тэр нь зүрх шимширтэл үгүйлэгдэнэ.

Гэмшиж гансарсан Перкинс, амтат жимсний цэцэрлэгээс херувимууд хөөж

орхисон Адам нэрт тэр хүнийг хүртэл удам судраа хөөж үзэхэд ч бэлэн байлаа.

Жон Перкинсийн баруунтай нэг сандал харагдана. Түшлэг дээр нь Кэтигийн

Page 46: (3) o.henry uguulleguud(1)

46

цэнхэр цамц тохоостой. Цамцнаас нь хүртэл түүний галбир төрх алдагдаагүй

байлаа. Хажууд нь нөгөө л байдаг жижиг үрчлээс өег хангалуун, тухтай

амьдралынх нь төлөө цуцталаа хөдөлмөрлөгч түүний гарын халуухан мөр тов

тодхон. Хонхны бүдэгхэн, цөхрөлтгүй жингэнээн, эгшиг тэндээс дуурсах аж. Жон

ханцуйнаас нь бариад, хариу үл илгээгч Маркизетийг удаан, гуниг дүүрэн

харлаа. Кэти ийм чимээ аниргүй байдаггүйсэн. Нулимс, тийм ээ, Жон

Перкинсийн нүдэнд нулимс цийлэгнээд ирэв. Түүнийг буцаад ирэхээр, бүх юм

өөрчлөгдөнө, хараарай. Анхаарч халамжлаагүйнхээ хариуг би түүнд заавал

барина. Түүнгүйгээр яаж амьдрах юм бэ?

Тэгтэл гэнэт хаалга онгойв. Кэти гартаа аяны жижиг цүнх барьчихсан гэртээ

ороод ирэх нь тэр. Жон түүн рүү гөлөрчихөв.

-Ёох, би буцаад ирсэндээ ямар их баярлаж байна аа, гэж Кэти хэлээд:

-Ээж тэгтлээ дордчихоогүй гэнээ. Сэм өртөөн дээр тосоод, өвчин нь хөнгөн, бид

нарыг цахилгаан илгээсний дараахан тэгсгээд гайгүй болсон гэж хэлснийг яана.

Би ч дараагийн галт тэргээр буцаад гарлаа. Кофе уумаар байна, үхэх нь, гэв

Фрогморын хөлсний байшингийн гуравдугаар давхрын оньс бахь байдаг өнэ

урьдын хөдөлгөөндөө эргэн орж, хүрд араа нь хяхтнан тачигнахыг хэн ч

сонссонгүй. Пүршийг нь засч, дамжуулагчийг нь тохируулчихсан юм чинь хүрд

дахиад хуучнаараа эргэлгүй яахав.

Жон Перкинс цаг руугаа хяламхийв. Яг найм хорин тав. Тэр бүрхээ аваад үүд

рүү алхлаа.

-За хаачих нь вэ, Жон Перкинс, би мэдэж болохсон болов уу? хэмээн Кэти дотор

арзганам дуугаар асуужээ.

-Мак-Клоскийнхоор нэг шагайдаг юм билүү, найзуудтайгаа ганц нэг шаар цохиод

орхиё гэж Жон хариулвай.

Page 47: (3) o.henry uguulleguud(1)

47

Тильдигийн дурлал

Хэрэв та одоо болтол Боглийн "Уушийн газар, гэр бүлийн зоогийн газар"-ын

тухай юу ч дуулж мэдээгүй яваа бол олон юм алдаж. Яагаад гэвэл та үнэтэй

цайтай зоог зовлонгүй хүртэх аз заяат эрхмүүдийн нэг бол ядаж хүмүүний

ертөнцийн нөгөө хагас чинь идэш уушаа яаж цааш нь харуулж буйг харахнаа

сонин байна биз дээ. Зөөгчийн өргөн барьж буй тооцооны хуудас мартагдашгүй

үйл явдал болдог нөгөө хагаст нь харьяалагддаг бол та Боглийг сайн мэдэх

ёстой, түүнээс өөрийнхөө мөнгөнд таарч тохирохыг төвөггүй авдаг болохоор

арга ч үгүй биз, (дор хаяхад л тоо ширхэгээрээ тохирохыг нь авна шүү дээ).

Боглийн зоогийн газар баячуулын хорооллын яг төвд, Наймдугаар гудамжинд

Браун-Жонс-Робинсоны цэцэрлэгт гудамжинд байрладаг.

Танхимдаа хоёр эгнээ, эгнээ бүр нь зургаан ширээтэй, ширээ бүхэн дээрээ

"хөлөг онгоцтой" амтлагчтай. Та тэр амтлагчийнх нь чинжүүний савыг сэгсчиж,

юу ч юм бэ, амт шимт ч үгүй, галт уулын тоос гэмээр уйтгар төрмөөр пургидасыг

нь цацаад үзээрэй. Давсны савнаас нь бүр юу ч пургихгүй. Цагаан манжингаас

улаан шүүс садартал атгагч эрхэм ч Боглийн давсны савнаас ганц ширхэг

үйрмэг унагаж дөнгөлгүй тэнхэл нь тасарна. Энэнээс гадна ширээ бүхэн дээр

"Энэтхэгийн нэгэн ражийн жор"-оор бэлдсэн, дуураймал хуурамч, хэл ам ер

бусын дарвигануулагч халуун сүмс тавиатай.

Хөрзгөр хүйтэн, ууртай, боольхой, догшин Богль кассныхаа ард сууж, танаас

мөнгийг чинь хамж авна. Овоолоотой шүдний чигчлүүрийн цаанаас хялайн

харснаа, танд хариулт мөнгийг чинь өгнө, бас тооцоог чинь хатгуурт

хатгачихаад, мэлхийнх шиг паагисан тасалданги дуугаар тэнгэрийн

араншингийн тухай хэдэн үг заавал хэлнэ. Танд өгөх миний зөвлөгөө бол түүний

цаг агаарын зурлагыг зөвшөөрөөд түргэхэн зайлагтун. Та ямар Боглийн танил

биш, эднийд хооллоод гарсан жирийн нэг үйлчлүүлэгч, тэс хөндлөнгийн нэгэн.

Гаврийлийн бүрээ таныг сүүлчийн зоогт дуудан цангинах тэр өдрийг хүртэл

түүнтэй дахин нүүр учрахгүй ч юм билүү. Тэгэхээр хариултаа аваад, толгой

хандсан зүгтээ чөтгөр шулам руу ч хамаагүй даруй тонилсон нь өлзийтэй.

Боглийн өөрийнх нь ганц зарчим тийм.

Боглийнд морилогсдыг хоёр зөөгч бүсгүй, Уяхан хоолойт хэмээх эр гурав

үйлчилдэг юм. Бүсгүйчүүлийн нэгийг Эйлин гэнэ. Тэр чацархуу өндөр, царайлаг,

Page 48: (3) o.henry uguulleguud(1)

48

гоо үзэсгэлэнтэй, эвлэг сэргэлэн, яриа хөөрөөтэй, хэлээ булталзуулсан шооч.

Түүний овог уу? Боглийн хувьд овог, гар булхагч төмпөн шиг хэрэггүй юмны нэгд

тооцогддог.

Хоёр дахь зөөгчийг нь Тильди гэж дуудна. Яахаараа заавал Матильда гэж?

Чихээ онгойлгоод сонс, "Тильди, Тильди". Тильдигийн бие жижиг, бэлхүүс

уужим. Бас царай муутай, юуг ч атугай бүхний сэтгэлд нийцүүлэх гэж тэр хуруу

хумсаа хуйхлах шахна. Сүүлийн энэ өгүүлбэрийг гурвантаа уншаатахвал энд

ямар нэгэн далд утга буйг та эрхбиш гадарлах байлгүй.

Уяхан хоолойт бол ёстой үзэгдэх бараагүй хүн. Тэр гал тогоонд л байх заяатай,

хүний нүдэнд тусах юмгүй эр. Тэр бол зөөгч нарын хашгирсан идэш ууш, хоол

хошны нэрийг энгүүхэн давтаад сэтгэл нь ханачихдаг, эрдэмгүй Уяхан хоолойт.

Гоо үзэсгэлэнт Эйлин хэмээн давтан давтан хэлэхийг минь надад болгоож

ажаам уу, эрхэм ээ. Хэрэв тэр хоёр зуун долларын үнэтэй даашинз өмсөөд,

Улаан өндөгний баярын гоёлын хувцасны үзэсгэлэнгээр сэвэлзтэл алхдаг бол,

тэр үед нь та түүнийг харсан бол, өөрөө ингэж хэлэх гэж учиргүй адгана даа.

Боглийн үйлчлүүлэгч нар цөмөөрөө түүний боолууд байсан юм. Тэр зургаан

ширээнд зэрэг түүртэлгүй үйлчилнэ. Яарсан улс түүний уян налархай бие,

хурдан шаламгай хөдөлгөөнд сэтгэл булаагдан саатсандаа баярлаж, адгаж

дэвэрсэн сэтгэлээ дор нь номхруулна. Цадчихсан хүмүүс түүний сайхан

инээдний мансуурам гэгээнд жаахан байзнах гэсэндээ дахиад юу ч хамаагүй

захиална. Эр хүн, тэр дундаа эмэгтэй хүн Боглийнхоор шагайх нь ховор, түүний

сэтгэлд хүрэхсэн гэхдээ хумсаа мэрэх нь халаггүй юм болно.

Эйлин арван үйлчлүүлэгчтэй ч амны зугаа үг зэрэг зэрэг чулуудалцах шидтэй.

Хоёр амтаас цацарсан үрлэн сум лугаа адил инээмсэглэл бүр нь хэд хэдэн

эрийн зүрхийг цоо цоо шархлуулна. Чухам тэр үедээ тэр уран шалмаг, овтой

аргатайн гайхамшгийг үзүүлж, хайруултай, сархинагт савтай, хэвтээ, босоо өч

төчнөөн янзын идээ зоог, шоштой гахайн мах, хавиргатай хуурга, шарсан өндөг,

буудайн сүмстэй хиам сэлтийг ширээн дээр төвөггүй өрдөг юм. Энэ бүх зоог,

сээтэгнээн, билиг ухааны гялбаан, хэл хөсөөн Боглийн зоогийн газрыг цэнгээний

танхим болгон хувиргадаг агаад Эйлин энд хатагтай Рекамьегийн дүрд тоглоно.

Зүгээр нэг санамсаргүй шагайсан үйлчлүүлэгч үзэсгэлэнт Эйлинд унаж үхэж

байхад Боглийнхоос салдаггүй улс бүр яадаг гэж санана? Тэд түүнийг ухаангүй

биширдэг юм. Тэд хоорондоо улайран өрсөлдөхийг яана. Эйлин үдэш бүрийг

зугаа цэнгэлтэй өнгөрүүлэхнээ ч ядах юмгүй. ямар ч гэсэн долоо хоногт хоёр

удаа хэн нэг нь түүнийг театрт ч юм уу, бүжигт урьдаг юм. Тильди тэр хоёрын

Page 49: (3) o.henry uguulleguud(1)

49

"Бодон" гэж хочилдог нэг бүдүүн эрхэм түүнд бүр оюу шиптээтэй бөгж хүртэл

бэлэглэжээ. Засварын газарт ажилладаг "Увайгүй" хочтой өөр нэгэн, хөтөч ах нь

Есдүгээр гудамжинд тээвэр хийх гэрээ хийнгүүт, түүнд буржгар үст нохой

бэлэглэнэ хэмээн ам алджээ. Харин цагийн мөнхөд бууцайтай гахайн шарсан

хавирга захиалдаг ноёнтон болохоор би биржийн зуучлагч, чамайг

"Парсифаль"-д урина хэмээн ярьдаг бүлгээ.

-Тэр "Парсифаль" нь хаа ч байдаг юм. Тийшээ хэр хол явдгийг ч мэдэхгүй юм

гэж Эйлин Тильдид хэлээд:

-Гэхдээ миний хуруунд хуримын бөгж зүүж өгөөгүй цагт, аяныхаа хувцасны ганц

ч товчийг товчлохгүй. Миний зөв үү, буруу юу, аан? гэжээ.

Уур чийг, шүлстэй чалчаа үг, байцааны үнэр нэвчсэн Боглийн зоогийн газарт

элэг эмтлэм эмгэнэлт жүжиг чимээгүйхэн нүргэлж байсан юм. Товчин бондгор

хамартай, сүрлийн өнгөт үстэй, оочин цоочин сэвхтэй, оондгор Тильдийг хэн ч,

хэзээ ч эргүүлж эрхлүүлдэггүй. Өлсөхийн эрхэнд шүлсээ залгин захиалсан хоол

руугаа шуналтай харна уу гэхээс биш түүнийг зоогийн газраар гүйж явахад нэг ч

эр хүн араас нь харцаараа үддэггүй, хяламхийдэг ч үгүй. Хэн ч түүнтэй тоглоом

наадам хийдэггүй, оюун ухаан сорьсон хөгжилтэй дайралцаанд түүнийг хэзээ ч

урин дууддаггүй. Өнөөдөр хоолоо ийм удаан авчирч байгаа хойно, өчигдөр

шөнөдөж харьж хэмээн үл мэдэгдэх азтанд илгээсэн атаархлаа доогтой инээдэн

дороо нууж ядан, өглөөгүүр Эйлингээр даажин хийдэг шиг эрчүүл түүгээр

тоглоом наадам хийдэггүй, тоож түүнтэй ярьдаг ч үгүй. Хэн ч, хэзээ ч түүнд оюу

шигтгээт бөгж бэлэглэж байгаагүй, алсын, нууцлаг "Парсифаль"-д бүр ч

урьдаггүй.

Тильди ажилд гаргуун болохоор эрчүүл түүнийг аргагүйн эрхэнд тэвчдэг. Түүний

ширээний ард суусан улс хоолны цэснээс эшлэл авсан цөөхөн богинохон үгээр

түүнтэй учраа ололцоод, дараа нь жингэнэсэн зэс хонхон дуугаар сайхан

Эйлинтэй сэтгэлээ харамгүй хуваана. Тэд сандал дээрээ хавчилзан, айсуй яваа

Тильдигийн биеэс Эйлинийг олж харахыг тэсгэлгүй хүсэмжлэх агаад түүний гоо

үзэсгэлэн гахайн утсан махтай шарсан өндгийг нь хачин тансаг зоог болгож

орхиосой хэмээнбайж ядна.

Сэтгэл тэтгэсэн сайхан үг, бишрэл хайрын хувь нь Эйлинд оногдож байг хэмээн

Тильди эгэл боргил, ажилч хувь тавилантайгаа эвлэрчээ. Товчин бондгор хамар

нь өндөр богино хамарт жолоогүй үнэнч. Тэр Эйлиний найз болохоор Эйлин

яажшуухан хүмүүсийн зүрх сэтгэлийг эзэгнэн, эрчүүлийн анхаарлыг уур савссан

нимбэгт жигнэмэг, шүлсэндээ цацмаар бялуунаас ховх татан соронздож буйг

Page 50: (3) o.henry uguulleguud(1)

50

хараад, дотор нь агзагананбаярладаг билээ.

Нэг өглөө Эйлин нүдээ хөх няц болтол цохиулчихаад ажилдаа ирэхэд, Тильди

нүдний хавдартай хүнийг ч сэвгүй эмчлэм сэтгэл хуваасан үгээ түүн дээр

харамгүй асгажээ.

-Нэг муу увайгүй юм, -гэж Эйлин учрыг тайлж:

-Өчигдөр орой намайг гэртээ харьж явсан чинь Хорин гуравдугаар гудамжинд

гэнэт ноцоод. Учиргүй долоочих гээд. Тэгэхээр нь яахав, би цохиод авахгүй юу,

ашгүй холдлоо. Гэтэл тэр муу миний араас нохой шиг сэмхэн дагаад байж.

Арван наймдугаар гудманд дахиад чаргуулдаад эхэллээ шүү. Би далайхаараа

нэг далайж, ангайнгуут нь хацарт нь аваад хаячихгүй юу! Тэгтэл нэг мэдсэн

миний энд будаг тавьчихаж. Тиль, нээрээ, миний царай аймаар байна уу? Ноён

Никольсон арван цагт шарсан талхтай цай уух гэж ирэхдээ харна даа, одоо би

яанаа гэв.

Тильди амьсгаа даран чагнаж, зүрх нь бишрэл баяраар бялхаж байлаа. Ганц ч

эр сүвтэн түүн рүү хэзээ ч дайрч байгаагүй. Тэр өдөр, шөнийн ямар ч цагт

гудамжаар явж байхад өчүүхэн ч аюул тохиолддоггүй. Эр хүн чамайг нэхэн

мөрдөж, хайрлаж дурласандаа нүдэн дор чинь тодоос тод тэмдэг тавина гэдэг

ямар сайхан, биширмээр, бахдам явдал бол!

Үзэхсэн!

Боглийн хаалгыг онголзуулагчдын дунд угаалгын газар ажилладаг Сидерс гэдэг

залуу бий. Ноён Сидерс турьхан биетэй, дөнгөж сая хатаагаад цардчихсан юм

шиг хялман цайвгар царайтай. Эйлиний нүдэнд өртөе гэхнээ даанч яав гэмээр

бүрэг болохоор мань эр Тильдигийн ширээнүүдийн нэгний ард сууж, таг

дүмбийх, чанасан загас хэмлэх хоёроор өөрийгөө тарчлаадаг юм.

Нэг удаа ноён Сидерс үдийн хоол идэхээр иртэл амнаас нь шар айраг

сэнхийгээд явчихжээ. Зоогийн газарт ердөө хоёр гуравхан хүн байв. Чанасан

загасаа тээрэмдэж орхиод, ноён Сидерс босонгуутаа Тильдигийн бэлхүүсээр

тас тэвэрч, эрээ цээргүй, чанга гэгч нь үнсээд авах нь тэр. Тэгснээ гудманд гарч,

угаалгын газар руугаа салаавч тавьчихаад, автомат тоглоомын сүв руу зоосон

мөнгө чулуудахаар худалдааны төв рүү салдархийлжээ.

Тильди хэдэн секунд мэлэрч орхив. Эйлин түүн рүү хуруугаа гозойлгон чичилж,

-Хөөе, чи, Тиль, зальт үнэг! Энэ чинь юу гээч вэ! Миний хамаг эрчүүлийг булаах

чинь дутаа юу. Харж харгалзалгүй горьгүй нь чамайг, хонгор минь хэмээн

цангинуулж буй нь хэзээ хойно түүний ой тойнд хүрчээ.

Бас өөр нэгэн бодол Тильдигийн ухаан бодлын чанад зурсхийжээ. Хоромхон

Page 51: (3) o.henry uguulleguud(1)

51

зуурт тэр горь тасарсан номхон дорой бараа болоочоос Евагийн энхрий охин,

бусдын л адил бүсгүй, бүхнийг чадагч Эйлиний дүү болон хувирчээ. Өдгөө тэр

Купидон эрхмийн зөнч, янаг сумны бай, Цирцее, басхүү ромууд найрлаж

хуримлаж ахуйдаа сэрэмжилбэл зохилтой гоо төгөлдөр бүсгүй болон дахин

мэндлэв. Эрчүүлд түүний бэлхүүс дур булаам харагдах болж, уруул нь тэдний

тачаал шуналыг хөдөлгөдөг болов. Дурлалдаа шатаж мансуурсан, амгалан

Сидерс угаалгын газар тусгай хөлсөөр бүтээдэг илбэ жилбээрээ түүнийг

ховсдож орхижээ. Царай муут бүдүүн таарыг нь хуу татаж аваад, мань эр ердөө

ганцхан эгшний дотор угааж, хатааж, цардаж, толийтол индүүдээд, Венера

хатны өмсгөл зүүсгэл байхнаа ч сэтгэл төвдөмгүй бишрэм нарийн торго болгоод

түүнд эргүүлж өгсөн авай.

Тильдигийн сэвх улаа бутарсан баяр баясгалангийн галд хайлж алга болов.

Очтон гялалзах нүднээс нь Цирцее, Психее* хоёр зэрэг зэрэг жуумагнан байлаа.

Бүхний нүдэн дээр зоогийн тазарт Эйлинийг хүртэл хэн ч тэвэрч үнсэж

байгаагүй юм чинь арга ч үгүй шүү дээ.

Энэ гайхамшигт нууцыг Тильди яаж сэтгэлийнхээ гүнд нууж дарж чадах вэ. Хэл

хөсөөн бяцхан намжих сиймхийгээр тэр санаандгүй мэт Боглийн бүхээгний тэнд

зогсознов. Түүний нүд баяраар гийж, хэлэх үгэнд нь бахдал, сайрхал тодроод

ирэх вий гэсэндээ тэр яаж биеэ барьсан гэж санана.

-Нэг нөхөр өнөөдөр намайг яаж доромжлов оо, гэж тэр хэлээд:

-Тэр бэлхүүсээр минь тас тэвэрснээ, үнсчихлээ, -гэсэнд:

-За тэр шүү, хэмээн Богль нүүрнийхээ ажил хэрэгч халхавчийг сэвхийтэл нь

сөхөж:

-Ирэх долоо хоногоос та нэг доллар илүү авч байгаарай гэжээ.

Үдийн хоолны үеэр Тильди таньдаг улсынхаа хоолыг дөхүүлж байхдаа хүн

болгонд онгиргон хөөрүү магтаалаар үл дутах эгэл энгүүн зангаараа,

-Нэг нөхөр өнөөдөр намайг яаж доромжлов оо. Бэлхүүсээр тас тэвэрч байгаад

үнсчихлээ хэмээн зарлан тунхаглав.

Амаа хөдөлгөгч эрхмүүд энэ мэдээг янз янзаар хүлээж авав. Нэг хэсэг нь үл

итгэсэн аятай байхад, зарим нь түүнд учиргүй баяр хүргэж, нөгөөдүүл нь урьдын

цагт гагц Эйлинд зориулдаг байсан даажин, тоглоом наадмаа түүнд харамгүй

илгээв. Тильдигийн зүрхэнд аз жаргал бялхаж, ингэж удаан төөрөлдсөн нэг

янзын уй төрөм, сав саарал хээр талд өөдрөг сэтгэлийн цац суварганууд

сүндэрлэн үзэгдвэй.

Хоёр өдөр Сидерсийн бараа харагдсангүй. Тэр хооронд Тильди сонирхолтой,

Page 52: (3) o.henry uguulleguud(1)

52

аятайхан бүсгүйн байр суурийг олж чаджээ. Тэр баахан тууз авч, яг Эйлин шиг

үсээ янзлав, бэлхүүсээ бүр хоёр дюймээр бачуу чангалах болсныг яана. Ноён

Сидерс зоогийн газарт дайраад ороод ирж магад, түүн рүү гар буугаар гал

маналзтал буудвал яана гэж бодохоос нэгэн бодлын аймаар, нөгөө бодлын

сайхан ч юм шиг. Хараажаар тэр ухаангүй дурлачихаж. Жолоогүй янаглан

дурлагч нар аймшигтай хартай байдаг. Эйлин рүү хэзээ байхдаа гар буугаар тас

няс буудаад байлаа. Битгий л буу шийдэм болоосой, би үргэлж Эйлиний үнэнч

нөхөр байсан, тэгээд ч түүний нэр төрийг гутаахыг юунд хүсэх билээ хэмээн

Тильди Психее Эрвээхэй, гоо бүсгүйн дүрд биелсэн хүний сэтгэлийн

илэрхийлэл. Герегийн бурхан бодов.

Гурав дахь өдөр нь дөрвөн цагт эрхэм Сидерс гэгээн дүрээрээ морилов. Бусад

ширээний ард амь голтой нэг ч амьтан байсангүй. Зоогийн газрын тээр буланд

Тильди саванд гич хийж, харин Эйлин бялуу зүсч байлаа. Ноён Сидерс хүүхнүүд

рүү дөхөөд ирлээ.

Тильди өөдөөс нь өлийн харав. Бүсгүйн амьсгал давхцаж, гич хутгаж байсан

халбагаа цээжиндээ тас атгажээ. Түүний үсэнд улаан тууз бадамлаж, хүзүүнд нь

Наймдугаар гудамжиндаа л гоо дагина Венера болсон бүсгүйн тэмдэг, хайрын

мөнгөн зүрхтэй сувсан зүүлт гялалзана.

Ноён Сидерсийн царай нь улайж, бухимдуу байгаа нь илт. Тэр нэг гараа

халаасандаа чихээд, нөгөө гараа хулуутай шинэхэн бялуун дээгүүр алгуурхан

сунгав.

-Хатагтай Тильди, тэр орой зоргоороо аашилсныхаа төлөө танаас би уучлалт

гуйх ёстой. Үнэндээ таг тасарчихсан байсан, тэгээгүй бол би хэзээ ч тийм юм

хийхгүй. Хэрэв эрүүл байсан бол би хэзээ ч, нэг ч бүсгүйг тийм байдалд

оруулахгүй. Та уучлалт гуйж байгааг маань болгоож, хэрэвзээ би юу хийж

буйгаа мэдэж байсан бол, согтуу хөлчүү байгаагүй бол ийм юм хийхгүй байсан

гэдэгт итгэнэ гэж найдаж байна, хатагтай Тильди.

Өөрийнхөө гэм бурууг ийнхүү эвтэйхэн цайруулсан ноён Сидерс нүглээ

наминчиллаа гэж бодсон бололтой түгдэгнэн ухарснаа, зоогийн газраас гарч

одов.

Гэтэл авран хамгаалагч халхавчныхаа ард Тильди цөцгийн тосны хэлтэрхий,

кофены аяга хөглөрсөн ширээ рүү толгойгоороо шааж ойчоод, гол зурам

гашуунаар мэгшин уйлсаар, сүрлийн өнгөт сэвлэгтэй, бондгор товчин хамартай

түүн шиг бүсгүйчүүл цөхөртлөө бэдэрдэг мөнөөх нэг янзын саарал талдаа эгнэгт

буцаж иржээ. Час улаан туузан цэцгээ тэр базаад шалан дээр чулуудчихав.

Page 53: (3) o.henry uguulleguud(1)

53

Сидерсийг тэр ямар их үзэн ядав аа. Түүний халуун үнсэлтийг хөөрхий бүсгүй,

илбэ жилбэд автсан дүнсгэр нойрны хаант улс руу очих замыг олж, нойрмог хиа

нарыг түйвээж, унтаахай цагийг сэрээсэн хан хүүгийн хайрын үнсэлт гэж

эндүүрчээ. чэндээ тэр үнсэлт хөлчүү, тачаангуй, сохор үнсэлт байсан бөгөөд

нойрны хаант улсын эрхмүүд тийм хуурамч түгшүүр дуулаад давхийсэн үгүй, тэр

зуун зууны турш нойрссон гүнж хэвээрээ үлдэх гашуун тавилантай байж.

Гэхдээ арай ч хамаг юм өнгөрчихөөгүй байлаа. Эйлин түүнийг тэвэрч,

Тильдигийн ув улаан гар найзынхаа халуун дотно сэтгэлийг мэдэртлээ ширээн

дээрх хоолны үлдэгдлийг тэмтэчжээ.

-Сэтгэлээ барь, Тильди, хэмээн юу болсныг сайн ойлгоогүй Эйлин хэлээд: -Тэр

муу Сидерсийн төлөө ингэхийн хэрэг юун. Олигтой ч эр биш, орны даавуу

торгоодог хувхай цагаан хавчаар байхгүй юу, тэр чинь. Эр хүн байсан бол

ингээд уучлалт гуйгаад ирэв гэж хэмээн тайтгаруулах гэж оролдсоор байв.

Page 54: (3) o.henry uguulleguud(1)

54

Час улаан даашинз

Алдар нэр нь үлэмж, час улаан өнгөний тухай нууж хаалгүй ярилцацгаая.

Хүмүүний үр сад, хөвгүүд охидын дунд энэ өнгө үлэмж өндөр алдрыг олжээ.

Тэнгэрээс заяат хаад энэ өнгөний эзэд нь гагц бид гэж лүндэгнэдэг. Бас наргиан

цэнгээнд шунан дурлагсад хамрынхаа өнгийг, улаан будгийг хөхтэй холихоор

тодроод ирдэг тийм сайхан, сэтгэл тавирам өнгөтэй болгох гэж хаа сайгүй

учиргүй тэчъяддаг. Хан хөвгүүд час улаан өнгөний төлөө төрдөг ч гэж

ярьцгаадаг, энэ нь ч үнэн, яагаад гэвээс угсаа залгамжлагч хунтайж нарын гэдэс

базлахаар тэдний царай түлээчний удмынхны шантгар хамарт нүүрнээс

өөрцгүй, сүр жавхлантай улаа бутраад ирдэг юм. Энэ өнгө моодонд орохоор

хүүхэн бүхэн түүнд хэл алдан дурладаг.

Одоо бол час улаан өнгөөр ид гангардаг цаг. Гудамжинд хаа сайгүй түүний улс

улсхийхийг харж болно. Мэдээж өөр өнгө моодонд ордог л доо, саяхан хэд

хоногийн өмнө би шар ногоон өнгөтэй ноосон даашинзтай өхөөрдөм бүсгүй

харсан, банзал дээрээ дөрвөлжин дөрвөлжин гоёотой, хормой нь бүр гурван ч

хуниастай, угалзат нэхээстэй сүлжмэл алчуурынх нь цаанаас бөөн бөөн

хаваастай нөхөөс хүртэл харагдаж байна лээ, бас ханцуй дээрээ сүлжмэл

туузаар татаж тогтоосон хоёр сагсгар чимэгтэй, тэр дороос нь зүгээр ч үгүй

хуниастай гоёо сагсайж байсан. Гэхдээ л ямар ч гэсэн час улаан өнгийн хувцсыг

өчнөөн хүн цаанаа нэг бахтай өмсдөг юм. Та үүнтэй санал нийлэхгүй байж

болох л доо. Тэгвэл та дуртай өдрөө Хорин гуравдугаар гудамжаар алхаад

үзэгтүн.

Чухам тийм ч учраас жижиг сажиг барааны "Улей" дэлгүүрийн худалдагч,

холтосны өнгөт хүрэн үст, гил хар нүдэн Мэйда бүсгүй, хуурамч доржпалам

шигтгээт хатгууртай, гаатай чихрийн үнэр сэнгэнүүлсэн Грейс хүүхэнд ийм хэдэн

үг хэлсэн юм.

-Талархлын баярын өдрөөр би час улаан даашинзтай болно. Оёдолчноор оёулж

байгаа.

Долоо хагасын хэмжээтэй хэдэн хос бээлийг зургаа, дөрөвний гурвын

хэмжээтэй хайрцагт нямбай гэгч нь хурааж байсан Грейс: -Юу гэнэ ээ чи! гээд:

-Би бол улаан хүрнийг авна. Тавдугаар гудамжинд час улаанаас улаан хүрэн

хамаагүй олон харагддаг биз дээ. Тэгээд ч эрчүүлийн ухаан алддаг ганц өнгө

гэв.

Page 55: (3) o.henry uguulleguud(1)

55

-Надад час улаан таалагддаг. Шлегель хөгшин найман доллараар оёж өгнө

гэсэн. Ямар сайхан юм болно гэж чи санана. Банзал нь гоё хуниастай, задгай

энгэр нь мөнгөн эмжээртэй, хоёр эгнээ босоо цагаан захтай...

-Хайран юм! хэмээн Грейс их мэдэгчийн дүр эсгэн нүдээ жийхайлгав

-...Цагаан хоргой оруулга нь бас хоёр давхар нарийхан эмжээртэй, хунирсан

туузнуудтай...

-Хайран юм, хайран юм! хэмээн Грейс шогшров.

-.. .Ханцуй нь хачин гоё, нил хуниас, бас эргүүлсэн чамин нударга нь хилэн... Чи

юу гээд шогшроод байгаа юм?

-Час улаан ноён Рэмсид таалагдана гэж чи бодоо юу? Хамгийн тансаг өнгө

хүрэн улаан гэж хэлэхийг нь би өчигдөр сонссон.

-Тэгж л байг гэж Мэйда хэлээд:

-Би час улаанд дуртай, таалдаггүй улс нь тавцангийн нөгөө талд гарна биз

гэжээ.

Энэ бүхэн эцсийн эцэст час улаан өнгөнд жолоогүй дурлагсад хүртэл төөрч

будилж магадгүй нь гэсэн бодол төрүүлэх ажээ. Гэтэл царайныхаа өнгө, ойр

тойрныхоо улсын бодол санааг үл ойшоон час улаан хувцас өмсөнө хэмээн

бүсгүйчүүлийн зүтгэх, час улаан жанч минь мөнх хэмээн хаад, ихэсийн болгоох

нь хамгийн осолтой, аймшигтай зүйлийн нэг билээ.

Уртын урт найман сар нарийлж, нарийлж Мэйда найман доллар хураажээ. Энэ

мөнгө нь даашинзанд хэрэгтэй бүхнээ худалдаж авах, Шлегельд оёдлын

урьдчилгаа дөрвөн доллар төлөхөд илүү ч үгүй, дутуу ч үгүй яг хүрэв.

Талархлын баярын өдрийн өмнөхөн үлдсэн дөрвөн доллараа төлчих хэмжээний

юм хангалттай цуглана. Тэгээд баяраар шинэ даашинзаа өмсөнө, орчлон

хорвоо дээр үүнээс сайхан юм хаа байхав!

Жилийн жилд Талархлын баярын өдрөөр жижиг барааны "Улей" дэлгүүрийн

эзэн, хөгшин Бахман өөрийнхөө ажилчдыг оройн хоолонд урьж дайлдаг билээ.

Ням гаригийг эс тооцвоос үлдсэн гурван зуун жаран дөрөв хоногт нь тэр

сүүлчийн зоогийн сайхныг, айсуй найрын элбэг дэлбэгийг өдөр бүр шогшрон

сануулсаар, басхүү түүгээрээ дамжуулан ажилдаа улайран чармайхыг уриалдаг

бүлгээ. Дэлгүүрийн голд уртаа ширээ засна. Лангуунуудаа боодлын цаасаар

бүтээж, булангийн зоогийн газраас худалдаж авсан цацагт хяруулын мах, бас

бус амттан шимттэнээ арынхаа хаалгаар оруулж ирнэ. "Улей"-г та олон тасаг,

цахилгаан шат, өчнөөн хиймэл хүнтэй гял цал их дэлгүүр шиг санаагүй байх

хэмээн найднам. Том дэлгүүр гэж нэрлэгдэхээр тийм жижигхэн дэлгүүр бөгөөд

Page 56: (3) o.henry uguulleguud(1)

56

та тийшээ чөлөөтэй тайван орж болно, юу л хэрэгтэй түүнээ худалдаж аваад,

амар жимэр гарч одож болно. Бас Талархлын баярын өдрийн зоог дээр ноён

Рэмси үргэлж...

Өө чөтгөр аваг, чамайг! Би бүхнээс түрүүн ноён Рэмсигийн тухай ярьдаг байж.

Тэр бол юун час улаан өнгө, шар ногоон битгий хэл, цангисны цусан улаан

шүүснээс чухал хүн байхгүй юу. Ноён Рэмси бол дэлгүүрийн эрхлэгч. Түүнийг би

тун сайн хүн гэж боддог. Залуухан худалдагч нар харанхуй бүрэнхий мухарт

түүнтэй тааралдахад, тэр хэзээ ч чимхэж чангаагаад байдаггүй, ажил нь хэдэн

минут уужрахаар мань эр тэдэнд зүсэн зүйлийн үүх түүх ярина, бүсгүйчүүл жиг

жуг хөхөрцгөөж, үе үе писхийтэл инээлдэнэ. Гэхдээ хүүхнүүдийг шалиг

онигоогоор дайлж суудаг гэсэн үг биш шүү, таминь. Рэмси сайхан ч эр, бас

зүгээр ч үгүй гайхширч хачирхмаар хэд хэдэн зуршилтай. Тэр жигтэйхэн биеэ

бодно, гэхдээ ямар ч үед биенд сайн гэгддэг юмыг идэж уухгүй юм шүү гэж

мугуйдлана. Тэр бүү хэл, хэн нэг нь буйдан дээр тухтай нь аргагүй налайх юм

уу, эс бөгөөс цасан шуурганаас толгой хоргодох газар хайваас бүр гутлын

дугтуй өмсөж, эм залгих аваас, хэн нэгэн ийнхүү яаж ийгээд биеэ хоргомжлоод

эхлэхүйеэ тэр учиргүй уурладаг юм. Эдний залуухан арван худалдагч хүүхэн

бүгдээрээ хэзээ нэгэн цагт хатагтай Рэмси болчихоод түүнд тос нь халиурсан

гахайн шанз мах, сонгинотой шажигнатал нь шарж өгөхсөн хэмээн амгалан

нойронд автахынхаа урьд, бүхэн тэсгэлгүй санааширдаг юм. Тэгээд ч хөгшин

Бахман хойтонгоос түүнийг хувь нийлүүлэгчээ болгохоор зэхэж буй хойно, хэрэв

ноён Рэмсиг уургалж орхивол, хуримын бялуунаас гэдэс базлаад дуусахаас

өмнө эрүүл энхийн тухай элдвийн мунхаг бодлыг нь толгойноос нь хөнгөхөөн

авч хаяна гэдгээ бүсгүй бүхэн сайн мэдэж байгаа.

Ноён Рэмси баярын зоогийн гол зохион байгуулагч, найрын даамал. Найранд

хийлч, босоо ятгачин хоёр италийг заавал урьдаг бөгөөд зоогийн дараа

цөмөөрөө жаахан бүжиглэж цэнгэдэг авай.

Одоо та сэтгэлдээ нэг төсөөлөөд орхи доо, ноён Рэмсигийн сэтгэл зүрхийг

булаахаар хоёр даашинз зэхжээ, нэг нь хүрэн улаан, нөгөөх нь час улаан.

Мэдээж бусад бүсгүйчүүл даашинз өмсөнө, гэхдээ тэднийг үл тооцъё. Цагаа

тулахаар тэд нар цамц, хар банзал мэтийн юу ч юм бэ нэг юм өмсөх байлгүй,

гэхдээ нүд булаам час улаан, хүрэн улаантай харьцуулахаар юу л байв гэж.

Грейс бас мөнгө хураасан юмсанж. Тэр бэлэн даашинз авахаар шийджээ.

Оёулна, энэ тэр гэж зовохын хэрэг юун. Хэрэв чи гоолиг тэгш биетэй бол таарч

тохирох юм олдож л таараа. "Үнэндээ бэлхүүснээс нь хасахаас аргагүй болдог,

Page 57: (3) o.henry uguulleguud(1)

57

яагаад гэвэл дунд зэргийн хэмжээтэй даашинзны бэлхүүс минийхээс хавьгүй

уужуухан байдаг юм"

Гэтэл Талархлын баярын үдэш хэзээ мөдгүй айсуй. Маргаашийнхаа аз жаргалыг

баяртайяа зөгнөсөөр Мэйда гэр лүүгээ яарч явлаа. Тэр час улаан даашинзаа

мөрөөдсөөр... Түүний мөрөөдөл санаашрал хиргүй гэгээн амьдралын баярыг

хүсэмжилсэн идэр хүмүүний тийм л хязгааргүй, гэрэлт тэмүүлэл бөгөөд

үүнгүйгээр залуу нас харамсмаар амархан гунддаг. Час улаан өнгө өөрт нь

сайхан зохино гэдэгт Мэйда эргэлзсэнгүй, ноён Рэмсид ч улаан бус, час улаан

таалагдана хэмээн өөртөө итгүүлэх гэж бүр мянгантаа, түмэнтээ оролдсон сон.

Тэр гэртээ ороод шүүгээнийхээ доод хайрцагны ёроолоос тамхины нимгэн

цаасанд боосон дөрвөн доллараа авч, Шлегельд аваачиж өгөөд, даашинзаа

өөрөө очиж авахаар шийдэв.

Грейс бас энэ байшинд амьдардаг билээ. Түүний өрөө нь Мэйдагийн өрөөний яг

дээр.

Гэтэл Мэйдагийн байшинд бөөн хэрүүл шуугиан, хэл хөсөөн болж байлаа.

Байшингийн эзэгтэйн дуу хадаж аах уух, хөөе хаая хэмээн тачигнаж буй нь

цөцгийн тосны торхонд тос нүдэж буй аятай булан бүхэнд нүргэлэн дуулдана.

Нулимсандаа халтартаж, ямар ч даашинзнаас дутуугүй улаан нүдэлсэн Грейс

хэдэн минутын дараа Мэйда дээр орж ирэв.

-Тэр намайг гар гэнээ хэмээн Грейс сүүрс алдаад:

-Хөгшин шулмас. Би дөрвөн долларын өртэй байсан юм. Миний чемоданыг

үүдэнд гаргаж тавьчихаад өрөөгөө түгжчихлээ. Явъя гэхээр хаачих вэ, өгье

гэхээр сохор зоос ч үгүй гэв.

-Өчигдөр чамд мөнгө байсан биз дээ гэж Мэйда хэлэв.

-Би даашинз авчихсан. Ирэх долоо хоног болтол хөлс мөнгөө хүлээх биз гэж

бодсон чинь... гэж Грейс бувтнав.

Тэр эхэр татсанаа, нусаа шорхийлгэн сүүрс алдаад, бас эхэр татлаа.

Нэгэн эгшин өнгөрөв үү яав, Мэйда яаж ч чадалгүй түүнд дөрвөн доллараа

сарвайжээ, өөр яалтай билээ.

-Эвий, миний хонгор, хайрт минь! хэмээн борооны дараахь солонго шиг

гэрэлтээд ирсэн Грейс өөрийн эрхгүй дуу алдсанаа:

-Одоохон хөгшин шулмаст мөнгийг нь өгчихөөд, даашинзаа өмсөж үзье. Ямар

сайхан гэж санана. Орж хараарай. Би чиний мөнгийг долоо хоногт доллар

доллараар нь эргүүлж өгнө, заавал! гэлээ.

Талархлын баярын өдөр.

Page 58: (3) o.henry uguulleguud(1)

58

Зоог жин үдэд эхэлнэ. Арван хоёрт хорин тав дутуу байхад Грейс Мэйда дээр

дуу нь тэнгэрт хадчихсан гүйж ирэв. Тийм ээ, тэр дур булаам, зүрх зогсом

сайхан харагдаж байлаа. Тэр хүрэн улаан өнгөний төлөө л төрж гэмээр байлаа.

Харин Мэйда хуучин даавуун банзал, хөх цамцтайгаа цонхныхоо дэргэд

суучихсан, нэг юм цойлдож суусансан. Үгүй..., үгүй үгүй, тэр уран үйл мэтгэж

суусан юм.

-Бурхан минь! Чи одоо болтол хувцаслаагүй байгаа юм уу? хэмээн улаан

даашинз дуу алдав.

-Нуруугаар таталдаагүй байгаа? Энэ хамба хилэн оруулга нь ёстой гоё байгаа

биз, тийм ээ? Чи яагаад хувцаслаагүй юм бэ, Мэйда?

-Миний даашинз бэлэн болоогүй гэнээ, би явахгүй гэж Мэйда хоолойгоо

чичрүүлэв.

-Харамсмаар юм! Ямар харамсмаар юм бэ, за юу ч юм бэ өмсчих л дөө, явъя.

Манай дэлгүүрийнхэн л байна шүү дээ, чи мэднэ, хэн л харав гэж.

-Час улаан даашинзтай болно гэж хичнээн их итгэлээ, байхгүйгээс хойш очоод ч

яах юм билээ.

-Над бүү зов доо. Гүйхгүй бол чи хожигдох нь

- Улаан өнгө чамд үнэхээр сайхан зохижээ гэж Мэйда хэлэв.

Тэнд найр хөгжиж ахуйд Мэйда цонхны дэргэд өчнөөн удаан, хөштөлөө суужээ.

Тахианы хэл нугалах гэж хүүхнүүд яажшуухан баясан дуу алдацгааж, гагц өөрөө

ойлгодог явган шог яриандаа баяссан хөгшин Бахман хоолой мэдэн яаж хөхөрч

буйг, Талархлын баяраар дэлгүүрт ганц үзэгддэг лагс бүдүүн хатагтай Бахманы

доржпалам чулуун гоёл яажшуухан нүд гялбуулан гялалзаж, хөөрч орхисон

сайхан сэтгэлт ноён Рэмси хүн болгон хөгжилтэй сайхан байгаасай хэмээн яаж

эрвэлзэж дэрвэлзэж буйг тэр сэтгэлдээ төсөөлж байлаа.

Дөрвөн цагт тэр Шлегелийн мухлагт юу ч болоогүй юм шиг царайтай, үүлгэр

харцтай сэмхэн явж ороод, даашинзныхаа үлдсэн дөрвөн долларыг төлж

чадахгүй нь гэдгээ халган ядан хэлэв.

-Ээ, бурхан минь! гэж Шлегель бачимдан хашгираад:

-Та яагаад ийм гунигтай байгаа юм бэ? Даашинзаа авагтун, бэлэн шүү дээ.

Мөнгөө хэзээ нэгэн цагт төлнө биз. Бүтэн хоёр жил өдөр болгон миний

мухлагийн урдуур өнгөрдөг байсан тэр бүсгүй та биз дээ. Даашинз оёдог хүн

хүмүүсийг гадарладаг юм шүү дээ. Хэзээ болмоор байна, тэр үедээ мөнгөө

төлөөрэй. Одоо авагтун. Оёход хүртэл сайхан байсан, та өмсөөд дэгжин, гоё

байвал ямар сайхан бэ! Энэ байна. Бололцоо гарахаараа мөнгөө төлөөрэй,

Page 59: (3) o.henry uguulleguud(1)

59

охин минь гэжээ.

Зүрхэнд нь бялхаад ирсэн аугаа баярын сая сая хэлтэрхийг амандаа хүлхэн

хүлхэн шулганасан Мэйда даашинзаа шүүрч аваад, гэр рүүгээ ухаангүй

харайлгажээ. Мухлагаас гарахад нь шиврээ бороо нүүр рүү нь дусал дуслаар ус

цацлан байсан сан. Тэр инээчихээд тоосон ч үгүй.

Хөлсний тэргээр дэлгүүр хэсдэг хатагтай та үүнийг ойлгохгүй. Хувцасны чинь

тоо, өлгүүр хоёр эцгийн чинь мөнгөөр аяндаа олшроод байдаг бүсгүй та Мэйда

яагаад Талархлын баярын өдрийн хүйтэн борооны дуслыг огт анзаараагүйг

хэзээ ч ойлгохгүй, мэдрэхгүй.

Таван цагт тэр час улаан даашинзтайгаа гудамжинд гарч ирлээ. Бороо ширүүсч,

салхи омогшин, түүн дээр бөөн бөөн ус пал палхийтэл асгасаар. Хүмүүс шүхрээ

доош нь нугдайлган, цувныхаа энгэрийг хамхиж товчлоод, түүний хажуугаар гэр

өөдөө, трамвай руу сандран гүйлдэнэ. Бүртийх үүлгүй зуны өдөр цэцэрлэгээр

зугаалж яваа юм шиг усан шавхарга дундуур юу ч болоогүй мэт алхаж яваа

жаргал гийсэн нүдтэй, дур булаам сайхан бүсгүйг тэдний олонхи нь гайхан харж

байсан юм.

Түрийвч дүүрэн мөнгөтэй, шүүгээ дүүрэн гоёлтой хатагтай та, үүнийг яаж ойлгох

вэ гэж би дахиад нэг давтаж хэлмээр байна. Баяраар час улаан даашинзтай

болохсон хэмээн найман сар өлөн зэлмүүн, сайхан мөрөөдлөөрөө хоосон

амьдарна гэж чухам юу болохыг та яаж төсөөлөх юм бэ. Тэгэхээр бороо

асгарах, аянга нижигнэх, цас, салхи шуургалах, хар хуй дэгдэх мэт танд хамаа

юун.

Мэйдад шүхэр ч байсангүй. Юун гутлын давхацтай манатай. Харин Түүнд час

улаан даашинз байгаа, түүнтэйгээ гудамжинд гарчээ. Яадаг юм тэнгэр газар

нийлж л байг! Өлсөж ангасан зүрх жилд ганц удаа шүүдрийн дусал шиг бяцхан

аз жаргалыг тааваараа ханатал хүртэг. Бороо асгарсаар, хурууг нь даган ус

урссаар...

Гэтэл хэн нэгэн булангийн цаанаас гарч ирээд, түүний зам дээр хөндөлсөв.

Бүсгүй тэргүүнээ өргөтөл... Энэ чинь ноён Рэмси байна шүү дээ. Түүний нүд

бишрэл, гайхал, шохоорхлоор гэрэлтээд ирэв.

-Хатагтай Мэйда, та шинэ даашинзтай ямар сайхан харагдаж байнаа. Та зоогт

ирээгүйд би үнэхээр харамсаж байна. Миний таньдаг бүсгүйчүүлээс хамгийн

ухаалаг, хамгийн сэргэлэн нь та. Тэнгэрийн муухайд зугаалах шиг биед сайн юм

хаа байхав. Би тантай хамт явдаг ч юм билүү гэж тэр дуржигнуулав.

Гэтэл Мэйдагийн царай улаа бутраад, өөрийн эрхгүй найтаачихжээ.

Page 60: (3) o.henry uguulleguud(1)

60

Сүүлчийн ганц навч

Вашингтоны цэцэрлэгт хүрээлэнгээс баруун тийшэх бяцхан хорооллын

гудамжнууд гарц нэртэй зурвас, хонгилууд болон тахиралдаж мухиралдаад, эх

адаг нь мэдэгдэхгүй солбицож, зөрөлдөж гүйцжээ. Тэр гарцнууд гайхмаар өнцөг

булан, мурий тахир шугам үүсгэдэг. Тэнд нэг гудамж өөрийгөө хоёр огтолж

орхидог. Хэнбугай ч билээ нэгэн зураач эрхэм энэ гудамжны ер бусын үнэт

давуу талыг анх нээжээ. Дэлгүүрийн мөнгө хураагч будаг шунх, цаас,

зотонгийнхоо тооцоотой түүгээр эргэцэж эргэцэж, тооцооныхоо нэг ч центийг

олж авч чадалгүй гэр лүүгээ гэлдэрч буй өөртэйãýý гэнэт мэлсхийтэл тулчихдаг

гээд та бод доо! Мундаг давуу тал шүү.

Ийнхүү цагийн эрхээр голланд дээврийн шовх сүмбэн орой, XҮIII зууны вааран

дээвэр ярайлдах умар зүгт харсан цонх, хямд байрны эрэлд хатсан урлагийн

улс энө өвөрмөц, нууцлаг, төөрмөөр Гринвич-Виллидж хороолол руу өөрийн

эрхгүй хуéлардаг болжээ. Дараа нь тэд зургадугаар гудамжнаас сэнжтэй,

тугалган хэдэн аяга, нэг хоёр ширмэн хайруулын таваг ийш нь чирч ирээд,

өөрсдийн "колонио" төвхнүүлж эхэлсэн юм.

Сью, Жонси хоёрын урлан ч гурван давхар тоосгон байшингийн дээд äавхарт

байрлажээ. Жоаннагийн өхөөрдсөн нэр нь Жонси. Тэдний нэг Мейн мужаас,

нөгөөх нь Калифорнигоос иржээ. Тэд Наймдугаар гудамжны нэг жижигхэн

зоогийн газрын ширээний ард танилцаж, урлахуйн ухаан, идээний зууш, моодны

ханцуйны тухай үзэл бодол нь зовлонгүй таарч тохирсон. Үүний ачаар тэд

хамтын урлантай болжээ.

Энý бол аль тавдугаар сарын үйл явдал. Харин эмч нар Уушгины хатгаа хэмээн

авгайлдаг хэрзгэр егзөр харь хэлтэн тэнд ч нэгийг, энд ч нэгийг мөсөн хэлхээ

хуруугаараа хайрч дагжааж, энý арван нэгэн сард зураачдын колониор үзэгдэх

биегүй мөн ч их тэнүүлчилсэн. Хотын дорно талаар энý хөнөөгч хэдэн арвыг

золионд авч, зориг төгñ алхаж явсан бол харин энд хөвдөнд идэгдсэн, бачуу

давчуу, эх адаг нь мэдэгдэхгүй гудамжнуудад төөрч, хоёр хөл нь солбичиж,

тамираа барав.

Ноён Уушгины хатгааг би яаж ч бодсон настай, найртай эрхэм гэж хэлж

чадашгүй нь. Ер нь Калифорнийн тарагнаас цус багатай болчихсон, өхөөрдөм

бяцхан бүсгүй, барзгар улаан нударгатай, уухилж аахилсан, хүдэр бадир,

хөрзгөр хөгшин тэнэгийн гарын ая даах өрсөлдөгч болж чадах уу, аан. Гэхдээ

Page 61: (3) o.henry uguulleguud(1)

61

тэр муу бүñгүйг яаж ийгээд унагаад авсан, Жонси өдгөө голланд цонхны жижиг

жижиг дөрвөлжөөр хажуугийн тоосгон байшингийн дүлий мэлгэр хана ширтээд,

будмал төмөр орон дээрээ хөдөлгөөнгүй хэвтэж байгаа.

Нэг өглөө сэтгэл нь зовнисон эмч сагñгар буурал хөмсөгнийхөө ганц

ñэвхийлтээр Сьюг хонгилд дуудан гаргаж билээ.

-Түүнд ганц боломж... юу л даа, арвын эñрэг ганцхан, хэмээн халууны шилний

мөнгөн усыг сэгñрэнгээ:

-Гэхдээ тэр өөрөө амьдрахыг хязгааргүй хүсвээс тэр шүү. Хүмүүс авñчины талд

ажиллаад эхлэхээр бидний хамаг эм тан шал утгагүй, үнэ цэнэгүй болчихдог

юм. Одоо нэгэнт дээрдэхээсээ өнгөрлөө гээд танай бяцхан бүñгүй сэтгэл

шулуудчихжээ. Тэр юун тухай бодож байгаа бол?

-Тэр... тэр Неаполитанын буланг зурахсан гэж мөрөөддөг юм.

-Зурах аа? Шал дэмий юм! Түүний сэтгэл зүрхэнд юу ч юм бэ, үнэхээр нэг

санагалзмаар тийм юм байна уу, жишээ нь эр хүн ч юм уу?

-Эр хүн ий? -гэж Сью асууснаа, хоолой нь аман хуур шиг гэнэтхэн öангинаад

цахиртаад:

-Бодохоор улс биш шүү дээ, тэр эрчүүл чинь. Үгүй äээ, эмч ээ, тийм юм даанч

байхгүй.

-Тэгвэл тэр шуударчихаж, гэж эмч санаа алдан:

-Шинжлэх ухааны төлөөлөгчийн хувьд миний бие чадах бүхнээ хийнэ. Гэхдээ

миний өвчтөн өөрийнхөө оршуулгын цувааны машиныг тоолоод эхлэхээр би эм

тангийн анагаах чадлын тавин хувийг шууд хасчихдаг юм. Хэрэв та энэ өвөл

хүүхнүүд ямаршуу ханцуйтай юм ºмсөх бол гэсэн ганц үг түүнээс сонсоод

орхивоос, түүнд арваас нэг буñ харин таваас нэг боломж гарч ирнэ гэдгийг би

баттай хэлнэ.

Эмчийг явñны дараа Сью урландаа гүйж ороод, япон амны цаас нэвтэртэл,

элгээ эгштэл ганцаараа уйлжээ. Дараа нь хөгжөөнтэй дуу иñгэрñэн шиг,

зургийнхаа самбарыг барин, Жонсигийн өрөөнд зүрхтэйхэн явж оров.

Жонси цонх руу хараад, хөнжил дороо мэдэгдэхтэй үгүйтэй хэвтэж байлаа.

Жонсиг унтчихаж гэж бодсон Сью исгэрэхээ болив.

Тэр самбараа эвтэйхэн тавиад, сэтгүүлийн өгүүллэгийн чимэг зураг хар бэхээр

таталж эхэллээ. Залуу зохиолч нарын утга зохиолд мөрөө гаргаж эхэлдэг

сэтгүүлийн өгүүллэгт чимэг зураг таталбарлах ажлаар залуу зураач нарын

урлагт орох их зам эхэлдэг.

Дэгжин ганган хувцастай, өрөөсөн нүдэндээ дугуй шилтэй Айдахогийн ковбой

Page 62: (3) o.henry uguulleguud(1)

62

залууг өгүүллэгт зориулан таталж байхдаа, Сью доройхон шивнээ хэдэнтээ

давтагдахыг сонсов. Тэр сандруухан ор руу дөхөж очив. Тэгтэл Жонсигийн нүд

бүлтийчихсэн, цонх руу хараад амандаа тоолж байлаа, гэхдээ бүр урвуу тоолж

байв.

-Арван хоёр, гэснээ тэр бяцхан азнаад, -Арван нэг, тэгснээ дараа нь "арав", "ес",

дараа нь "найм", "долоо" гэж бараг зэрэг хэлэв.

Сью өөрийн эрхгүй цонх руу сэртэсхийжээ. Тэнд тоолохоор юм юу байдаг

билээ? Хорин алхмын цаана тоосгон байшингийн дүлий нүцгэн хана, хов

хоосон, уйтгар төрºм хашаа харагддагсан. Бас үндэснийхээ тэрүүхэнд

ялзарчихсан, тахиралдаж мушгирсан хөгшин ороонго мөчир сарвуугаараа

тоосгон хананы талыг бүрхчихсэн байгаа. Одоо бол намрын хүйтэн салхи

навчсыг нь мөчрөөс нь тасчиж, нүцгэрñэн хэлхээ мөчир бутарч унаж буй

тоосгоноос тас зуурчихаж.

-Тэнд юу байгаа юм бэ, хонгор минь? гэж Сью асуулаа. -Зургаа, гэж Жонси

дуулдахтай үгүйтэй хариулаад:

-Тэд нар одоо улам хурдан хийсч байна. Гуравхан хоногийн өмнө бараг зуу

зуугаараа байсан. Тоолохоор толгой эргэдэг байсныг яана. Гэтэл одоо амар

болжээ. За тэр, нэг нь хийсчихлээ. Одоо ердөө тав үлдэж гэв. -Юун тав бэ,

хонгор минь? Сьюдидээ хэл дээ.

-Навч. Ороонгоны навч. Сүүлчийн ганц навч унахаар би үхнэ. Би үүнийг мэдээд

гурав хонож байна. Эмч чамд хэлээгүй юү?

-Ийм тэнэг юмыг анх удаа сонслоо, хэмээн Сью дотор нь арзганасан янзтай

дургүйцэн,

-Чиний бие дээрдэхэд хөгшин ороонгоны навч ямар хамаатай юм бэ? Энэ

ороонгонд чи ямар хайртай байлаа, аан, муухай охин минь! Ингээд тэнэгэрчих

гэж! Чамайг удахгүй эдгэнэ гэж эмч өнөө өглөө надад хэлñэн, за байз энийг тэр

юу гэж хэллээ?.. Аа, тийм, чамд нэгийн эñрэг арван боломж байна гэсэн. Энд

Нью-Йоркт байгаа, трамвайд яваа ч юм уу, шинэ байшингийн дэргэдүүр өнгөрч

байгаа бидний хэнээс ч дутахааргүй, яагаад ч багагүй тийм боломж. Жаахан

шºл уух гээд үз дээ. Лагшин чилээрñэн охиндоо дарс, өөртөө гахайн шанз мах

авахын тулд Сьюди нь зургаа дуусгамаар байна, бас түүнийгээ редакторт

зармаар байна, гэхэд:

-Чамд дахиад дарс авах хэрэг гарахгүй биз дээ, гэж цонх цоо ширтэн буй Жонси

хариулаад:

-Тээр, дахиад нэг хийсчихлээ. Үгүй ээ, би шºл уумааргүй байна. Одоо дөрөвхөн

Page 63: (3) o.henry uguulleguud(1)

63

үлдлээ. Би сүүлчийн навч яаж унахыг харах юмсан. Тэгээд үхэхэд харамсах юм

алга гэжээ.

-Жонси, хонгор минь, гээд Сью түүний дээрээс тонгойж,

-Намайг ажлаа дуусгахаас өмнө цонх руу харахгүй, нүдээ ч нээхгүй гэж амлаач!

Би энэ зургийг маргааш өглөө өгөх ёстой. Над гэрэл хэрэгтэй, тэрнээс биш би

хөшгөө буулгаж орхимоор байна.

-Чи өөр өрөөнд зурж болохгүй юм уу гэж Жонси зэвүүцэнгүй асуужээ.

-Би чамтай хамт суумаар байна, гэж Сью учирлаад:

-Тэрнээс гадна чамайг энэ тэнэг навч руу гөлрөөд байгаасай гэж хүсэхгүй байна,

гэхэд:

-Хэзээ дуусахаа хэл л дээ, гэж гантиг баримал шиг хөшиж цайвгартсан Жонси

нүдээ анингаа арайхийн бувтнаж:

-Би сүүлчийн ганц навч яаж унахыг харах юмсан. Би хүлээж цөхөрлөө. Би бодож

цөхөрлөө." Намайг агдлаад байгаа бүхнээс хагацаж, хөөрхий зовлонт навчисийн

нэг шиг хийсэн ниссээр, доошлон доошилсоор унамаар байна гэлээ.

-Унтахыг бод доо, гэж Сью түүнийг аргадаад:

-Би Берманыг дуудалгүй горьгүй нь, би түүнийг харж алтны хайгуулч, бядан

явагчийг зурах гэсэн юм. Би их удлаа гэхэд ганцхан минут болно. Намайг

ирэхээс өмнө хөдлөөд үзээрэй гэжээ.

Хөгшин Берман бас зураач. Тэдний урлангийн яг дор, доод давхарт амьдардаг

нэгэн. Тэрбээр жар хол гарч, хууз нь Моисей, Микеланджелогийнх шиг

ширэлдэж мушгиралдаад, элэглэгчийн тэргүүнээс нь одой хүмүүний гэмээр мөр

рүү нь сагсайн унжжээ. Урлагт Берман аз одгүй. Тэр агуу мөнхийн бүтээлээ

хэзээ мөдгүй туурвина, гэхдээ арай эхлээгүй байгаа. Хэдэн жилийн турш тэр

талхныхаа төлөө реклам нялахаас өөр юу ч зураагүй. Басхүү биеэ зуруулагч

мэргэжлийн эрхмүүдийн авдаг ацаг хөлсийг хүчирдэггүй залуу зураач нарт

нүцгэлэн үзүүлбэрлэж бага сага юм олно. Бусдаар бол энэ хүн авир зан гэж

тамтаггүй, уян гэнэхэн сэтгэлийг ихэд доромж үздэг өвгөн бºгөөд өөрийгеө хоёр

залуу зураач бүсгүйг хамгаалуулахаар зориуд уяж орхисон гарз нохой мэт үзнэ.

Арцны үнэр хамар сэтлэм ханхийлгэсэн Берманыг Сью доод давхрын харанхуé

бүүдгэр өрөөнөөс нь төвөггүй олов. Өрөөнийх нь нэг мухарт суут бүтээлийнх нь

анхны таталбарыг алд биедээ хүлээн авахад бэлэн, хурууны хээ хүрээгүй зотон

дэлгэмэл, модон хºл дээрээ хорин таван жил тавиатай байснаараа байж л

байна. Жонсигийн дэмийрэл, навч шиг хөнгөхөн, бяцхан найзынх нь ертөнцтэй

амь сүжирч буй хэврэг холбоо юу юугүй суларч нэг мөсөн тасрах вий гэсэн

Page 64: (3) o.henry uguulleguud(1)

64

өөрийнхөө айдас хүйдэсний тухай Сью өвгөнд ярив. Берман хөгшний улайсан

нүднээ нулимс цийлэгнээд ирсэн агаад ийм мунхаг санаашралыг учиргүй

даажигнан, их дуугаар хашгирч гарлаа.

-Юу гэнэ ээ! -гэж тэр хашгираад:

-Тийм тэнэг юм байдаг юм уу, хараал идсэн ороонгоноос навч унасны төлөө

үхзх гэж үү! Анх удаа ийм юм сонсож байна. Чиний тэр даяанч мунхаг болж

суухгүй ээ би, үгүй, үгүй. Тийм адгийн юмаар сэтгэлээ зайцуулахыг нь зөвшөөрч

байдаг. Таарч дээ! Эвий, хөөрхий миний бяцхан Жонси! гэсэнд:

-Тэр өвдөөд, бүр дордчихлоо гэж Сью учирлан:

-Халуундаа дэмийрээд ухаан нь орж гараад, элдвийн юманд санаашраад

байхгүй юу. Ноён Берман та надад үзүүлбэрлэхийг хүсэхгүй байгаа бол тэр л

биз, хэрэггүй, сайн л биз. Та бол хөгийн хөгшин. Хөгийн олон үгтэй хөгшин гээд

би бодчихъё гэв.

-Энэ чинь ёстой хүүхэн үү, үгүй юү, харин! -хэмээн Берман учиргүй гуугалан: -Би

үзүүлбэрлэж чадахгүй гэж хэн чамд хэлээтэхэв? Явъя. Би тантай хамт явна. Би

үзүүлэн болъё гэж хагас цаг ярьж байхад... Бурхан минь! Хатагтай Жонси шиг

тийм сайхан бүсгүйн өвдөх газар уг нь энд биш юмсан. За яахав, би бүтээлээ

нэг шударчихнаа, тэгэхээр гурвуулаа эндээс зайлна гайгүй. Тэгнэ, тэгнэ! хэмээн

үглэж явлаа.

Тэднийг дээшээ гарч ирэхэд Жонси унтаж байлаа. Сью хөшгөө бүр цонхны

тавцанд хүртэл буулгачихаад Берманыг нөгөө өрөөнд оръё хэмээн дохив. Тэнд

хоёулаа цонх руу сэмээрхэн ойртож очоод хөгшин ороонго руу айдас дүүрэн

харжээ. Дараа нь нэг ч үг хэлэлгүй бие бие рүүгээ харав. Гадаа бороо цас

холилдсон, хүйтэн шамрага тавьж байлаа. Хад чулууны оронд данх хөмөрч

сандайлсан Берман хуучин хөх цамцтайгаа алтны хайгуулч, даяанчийн дүрд

хувилаад, чимээ имээгүй суув.

Маргааш өглөө нь жаахан зүүрмэглээд сэрэнгүүтээ Сью намиртал нь буулгасан

ногоон хөшигнөөс Жонси бүлтийсэн дүгрэг сүүмэн нүдээ салгаж чадахгүй

байгааг харжээ.

-Наадахаа ºргº дөө, би хармаар байна гэж Жонси шивнэн захирчээ.

Сью дуртай дургүй захирагдлаа.

Тэгсэн яасан гэж санана! Шөнөжингөө нижигнэсэн аадар бороо, салхины

исгэчээний дараа тоосгон ханан дээр ороонгоны ганц навч тэсээд үлдэж!

Сүүлчийнх нь! Ишнийхээ тэрүүхэнд хөөрхөн хар ногоон, хөрөөний ир шиг

хөвөөгөөр нь өмх, хэвний шар буурал өнгº тодорсон ганц навч, газраас хорин

Page 65: (3) o.henry uguulleguud(1)

65

фут өндөрт юу ч болоогүй мэт тэссээр байлаа.

-Энэ сүүлчийнх нь, гэж Жонси шивнээд:

-Би энийг шөнө яг уначихлаа гэж бодсон. Би салхины исгэчээнийг сонссон.

Өнөөдөр энэ унана, тэгэхээр би үхнэ, гэсэнд:

-Бурхан өршөөг, чамайг! гэж дэрэн дээр нь толгойгоо зовиуртайяа гудайлгасан

Сью арайхийн хэлээд:

-Өөрийнхөө тухай боддоггүй юмаа гэхнээ ядаж миний тухай бодмоор юм. Би яах

юм бэ? гэжээ.

Гэтэл Жонси ганц үг дуугарсангүй. Алс холын нууцлаг замд одохоор зэхэж буй

зүрх сэтгэлд энэ ертөнцийн юм бүхэн харь болчихдог аж. Түүнийг хүмүүстэй, энэ

амьдралтай холбож буй бүх утас учигнууд ар араасаа тасран тасрахын цагт

ужиг өвчин, дэмийрэл санаашрал нь Жонсиг улам туйлдуулсаар байлаа.

Өдөр өнгөрлөө, бүр харуй бүрийд ч ороонгоны ганц шар навч мөчир дээрээ

тэссээр, тоосгон хананы наахна тэссээр буйг тэд ажигласаар, харсаар байв.

Харин харанхуé нөмрөнгүүт, умардын салхи юу юугүй дахин исгэчиж, борооны

уñ голланд вааран дээврээс асгаран буухдаа цонхыг нь сэхээ ñэвгүй нижигнэтэл

балбалаа.

Үүр хаяарав уу, үгүй юү, өрөвдөхийг үл мэдэгч Жонси хөшгөө дахин сөхөхийг

тушаав.

Ороонгоны навч байрандаа нөгөө л янзаараа.

Жонси түүнийг харан зөндөө удаан хэвтлээ. Дараа нь хийн цоргиур дээр түүнд

өгөхөөр тахианы шºл халааж байсан Сьюг дуудав.

-Би их өөдгүй охин юм аа, Сьюди, гэж Жонси хэлээд:

-Намайг ямар өөдгүй хүн гэдгийг харуулах гэж энэ муу ганц шар навч мөчир

дээрээ тэсээд байгаа бололтой. Үхэхийг хүсэх чинь нүгэл гэдэг биз дээ. Одоо

íад жаахан шºл өгч болно. Харин дараа нь дарстай сүү авчраарай. Хэрэггүй ч

юм уу. Эхлээд надад толь аваад ир, дараа нь миний дэрнүүдийг өндөрлөөд

орхи доо, би суугаад, чиний яаж мунгинахыг хармаар байна гэлээ.

Цагийн дараа тэр ингэж хэлсэн юм.

-Сьюди, би хэзээ ч юм Неаполитанын буланг зурна гэдэгтээ итгэлтэй байна.

Өдөр нь эмч ирсэн бөгөөд Сью ямар нэгэн шалтаг гаргаж, түүний араас хонгилд

гарч ирэв.

-Боломж яг тэнцлээ, хэмээн Сьюгийн салганасан ясархаг туранхай гарыг чанга

атгангаа эмч дуу алдаад:

-Олигтойхон асарч чадвал та ялна. За, одоо дор би өөр нэг өвчтөн үзэлгүй

Page 66: (3) o.henry uguulleguud(1)

66

горьгүй нь. Түүнийг Берман гэдэг юм. Зураач гэсэн санагдана. Бас уушгины

хатгаатай. Настай хүн бие нь тун тааруухан байгаа, өвчин нь б¿р хүндэрчихэж.

Ямар ч найдлага байхгүй, гэхдээ өнөөдөр түүнийг эмнэлэгт аваачна, тэндээс

харин гарах болов уу, яах бол гэжээ.

-Тэр аюулаас зайчиж. Та яллаа. Одоо хоол унд, асаргаанаас өөр юу ч хэрэггүй

гэж маргааш нь эмч Сьюд хэлж билээ.

Тэр өдрийн үдэш хачин хурц хөх өнгөтэй, хэнд ч хэрэггүй ноосон ороолт нэхээд

дуусч буй Жонси руу, хэвтэж буй ор руу нь очоод, Сью түүнийг дэртэй нь нэг

гараараа чанга тэврээд авч билээ.

-Би чамд нэг юм хэлмээр байна. Цагаахан бяцхан хулгана минь, гээд тэр: -Ноён

Берман өнөөдөр эмнэлэгт уушгины хатгаагаар нас баржэз. Тэр ердөө хоёрхон

хоног өвдсөн. Эхний өдрийнх нь өглөө хаалгач хөөрхий өвгөнийг өрөөндөө

шалан дээр хэвтэж байхад нь олсон гэнэ. Ямар ч ухаангүй. Хамаг гутал хувцас

нь шал уñ, нов нойтон, мөс шиг хүйтэн. Тийм аймаар шөнө яах гэж, хаашаа

гарсныг нь хэн мэдэх вэ. Дараа нь харин асаалттай хаясан дэнлүү, байрнаас нь

аваад одсон шат, шар ногоон будаг нялаатай нийлүүр, хөсөр хаясан хэдэн

бийрийг нь гаднаас олж авчээ. Цонх руу, ороонгоны сүүлчийн ганцхан навчийг

хар даа, хонгор минь. Тэр салхинд хөдлөх ч үгүй, чичигнэх ч үгүй байгаад чи

гайхаагүй гэж үү? Тийм ээ, хонгор минь, энэ бол Берманы мөнхийн гайхамшигт

бүтээл нь. Сүүлчийн навч хийсч одсон тэр шөнө үүнийг зуржээ гэж хэлжээ.