14
Ариунаа: Товч мэдээлэл Нэр: Төмөрийн Ариунаа Төрсөн он: 1967 Төрсөн газар: Улаанбаатар, Монгол Мэргэшил: Дуучин Боловсрол: Нийслэлийн 52-р дунд сургууль Болгарын Хөгжмийн Дээд Сургууль Нөхөр: Буяндорж, бизнесмэн Хүү: 1 хүүтэй, 2000 оны 2 сарын 24-нд төрсөн. Байсан хамтлаг: "Нарны дуулал", дунд сургуульд байхдаа Улсын филармонийн "Соёл Эрдэнэ" чуулга Анхны бие даасан цомог: "Эрос № 1" Бусад үүрэгт ажилууд: НYБ-ын Хvvхдийн элч "Ариун сэтгэл" сангийн тэргүүн Сарантуяа: Товч мэдээлэл

6 star women in Mongolia

  • Upload
    khdw

  • View
    1.192

  • Download
    5

Embed Size (px)

Citation preview

Page 1: 6 star women in Mongolia

Ариунаа: Товч мэдээлэл

 Нэр: Төмөрийн АриунааТөрсөн он: 1967Төрсөн газар: Улаанбаатар, МонголМэргэшил: Дуучин

Боловсрол: Нийслэлийн 52-р дунд сургууль Болгарын Хөгжмийн Дээд Сургууль

Нөхөр: Буяндорж, бизнесмэнХүү: 1 хүүтэй, 2000 оны 2 сарын 24-нд төрсөн.

Байсан хамтлаг: "Нарны дуулал", дунд сургуульд байхдаа Улсын филармонийн "Соёл Эрдэнэ" чуулга

Анхны бие даасан цомог: "Эрос № 1"

Бусад үүрэгт ажилууд: НYБ-ын Хvvхдийн элч "Ариун сэтгэл" сангийн тэргүүн

Сарантуяа: Товч мэдээлэл

 

Нэр: Сараа Бүтэн нэр: Батмөнхийн Сарантуяа Төрсөн өдөр: 1970-04-20 Мэргэшил: Дуучин

Боловсрол:

Page 2: 6 star women in Mongolia

Орос дунд сургууль ХАА-н Их Сургууль

Соёл урлагийн Их Сургууль

Эзэмшсэн хэл: Герман, Орос, Англи Аав: Барилгийн инженер Ээж: Хэлний мэргэжилтэй Эгч:  Б.СарангуаЭрэгтэй дүү: Б.Төмөр Хүү: Б.Эрхэмбилэг

Нөхөр:

Дуучин Н.Ганхуяг, салсан. Бизнесмэн Л.Болдхуяг, салсан. Тэд нэг хүүтэй.

Хуучин байсан хамтлаг:

Мөнгөн харандаа Хөх тэнгэр

Дуртай хамтлаг: Queen, Whitney Housten Анхны цомог: Зүүдний говь, 1992

Шинэчлэгдсэн: 2004-01-06 11:01:23

“Зууны манлай эстрадын дуучин” Б.Сарантуяа Улаанбаатар хотод 1970 оны дөрөвдүгээр сарын 20-нд төржээ. Энэ өдөр УИХ-ын гишүүн С.Зориг агсан, А.Гитлер нар мэндэлсэн юм. Түүний аав нь монгол, ээж нь якут гэдгийг бид сайн мэднэ. Поп хатагтай маань эцэг, эхээс гурвуулаа бөгөөд нэг эгч, нэг эрэгтэй дүүтэй. Дашрамд дурдахад эгчийг нь Б.Сарангуа, дүүг нь Б.Төмөр гэдэг юм билээ. Хөдөө эмээгийндээ зуны амралтаар очиж байсан үе, Якутын буурал ээж дээрээ зочилж байсан үе, дунд сургуульд сурч байсан үе гээд л түүний хүүхэд насны сайхан дурсамж олон бий. Тэрээр нэгэн ярилцлагадаа “Тэдгээрээс яг одоо нэг зүйл сэтгэлд илүү тод санагдаж байна. Анх 23-р сургуулийн нэгдүгээр ангид Любовь Антоновна багшийн сурагч болсон тэр үе. Алтан шаргал үстэй тэр багш л намайг дуунд, бас амьдралд хайртай болгосон” гэж дурссан байдаг. Зөвлөлтийн есдүгээр сургууль төгссөн поп хатагтай маань орос хэлийг тун сайн сурсан төдийгүй англи, герман хэлээр ч дажгүй сайн ярьчихдаг. Бяцхан нууц дэлгэхэд түүнийг монхор хамартай болохоор “Монташка” хэмээн хочилдог байв.

Б.Сарантуяа дунд сургуульд байхдаа ангийн найз охин Р.Лхамжав /одоогийн дуучин

Page 3: 6 star women in Mongolia

Лхамаа/-тайгаа “Мөнгөн харандаа” хамтлагт дуулдаг байсан бөгөөд тэд “Модерн Токинг”, “Битлз”-ийн дуунуудыг дуулдаг байжээ. Дашрамд сонирхуулахад ирээдүйн поп хатагтай маань тухайн үед хит болж байсан “Би чамд хайртай” киноны “Анхны хайр” дууг үнэхээр гоё дуулдаг байсан гэдэг. Биеийн тамир, химийн хичээлд муу байсан Б.Сарантуяагийн хамгийн дургүй хичээл нь биеийн тамир байсан аж. Поп хатагтай энэ талаар “Дунд сургуульд байхдаа биеийн тамирын хичээлд тааруухан байсан. Арай л гэж сайн дүн авна. Ганц дургүй хичээл минь байсан. Долдугаар ангид байхдаа шарлаад биеийн тамирын хичээлд орохоо больсон” хэмээн өгүүлсэн нь бий.

“Мөнгөн харандаа” хамтлагт дуулдаг байхдаа урилгаар дунд сургуулиудад олонтаа очиж тоглодог байсан тул тэр үеэс нэр хүндтэй болж, алдаршиж эхэлсэн учир үеийнхээ хөвгүүдийн анхаарлын төвд байдаг байж. Түүнд хайр дурлалын захиа цөөнгүй ирдэг байсан ч онцгой хөвгүүд байгаагүй учир тоогоогүй гэнэ билээ.

Харин поп хатагтай маань анхны хайр, анхны үнсэлтээ бараг өөрөөсөө ч нуух нь холгүй байдаг бололтой. Юутай ч түүнийг 15-16 настай байхад анхны хайр нь ирсэн ч бүтээгүй аж. Одоо ч түүнд зарим эрэгтэйчүүд дурладаг юм билээ. Тухайлбал одоогоос хэдэн жилийн өмнө хоёр давхрын тагтан дээр нь нэгэн хүн цэцэг уясан удаатай. Энэ талаар Б.Сарантуяа “Одоо хүртэл түүнийг олоогүй. Тэр эрэлхэг, даруу хүн нэр усаа хэлээч ээ! Намайг хүнд хэцүү цагт урам хайрлаж байсан учраас талархал илэрхийлэхийг би чин сэтгэлээсээ хүсдэг. Ямар ч дуучинд ингэж байгаагүй байх. Бас намайг хүндэлдэг, хайрладаг фен клубт баярлаж байдаг. Би энэ клубыг зохион байгуулдаггүй, өөрсдөө санаачилсан. Тэднийхээ өгсөн сэтгэлийн бэлгийг хүүхэд хүрэхээргүй газар тавьдаг. Цаг үргэлж та нарынхаа нүдэнд гялалзаж харагдана. Хариу хүсээгүй энэ хайрыг уран бүтээлээрээ хариулна гэж боддог” хэмээн нэгэнтээ ярьсан байдаг.

Тэшүүрийн спортоор хичээллэдэг байсан тэрбээр 1996 оноос эхлэн бялдаржуулах урлагаар хичээллэж буй. Гэхдээ мэргэжлийн тамирчны хэмжээнд биш, эмэгтэй хүний хувьд гоо сайхнаа хадгалах, жингээ хасах, эрүүл байх үүднээс хичээллэдэг. Мөн усан спорт сонирхож, бассейнд ордог Б.Сарантуяа гэртээ гүйдэг замтай болохоор сайн гүйдэг. Энэ нь түүний “Мартъя” дууны клипэнд харагддаг билээ. Дашрамд дурдахад дуучин маань 15 минутад хоёр км газар гүйдэг аж.Тэр амьтан буудаж, хөнөөж байж арьсыг нь хувцас болгож өмсдөг хүмүүсийн эсрэг байдаг. Харин түүнд “Гоёл” наадмаас худалдаж авсан ганцхан тарваган шуба бий. Түүний хайртай амьтан нь нохой. Одоогоос нилээд хэдэн жилийн өмнө 28 мянган төгрөгөөр боксёр үүлдрийн нохой худалдан авч байсан энэ эмэгтэй нохой жилтэй ажээ.

Дуучин Н.Ганхуяг, “Голомт” банкны Л.Болдхуяг нартай хамтын амьдрал зохиож байсан дуучин маань одоо “баячуудын” хэмээх тодотголтой “Шинэ төгөл” хороололд хүү Б.Эрхэмбилэгийн хамт аж төрж буй. Германаас ирээд ярилцлагаа нэг сая төгрөгөөр үнэлж байсан түүнийг хэвлэлийнхэн дархан аварга Б.Бат-Эрдэнэ, ЕТГ-ын дарга асан, Монгол улсаас ОХУ-д суугаа элчин сайд С.Баяр, загвар өмсөгч Н.Оргил нартай холбоод авсан. “Зууны манлай эстрадын дуучин” маань улс төр нилээд сонирхдог бололтой. Түүний хүндэлдэг улс төрч нь дотоодоос Ж.Батмөнх, гадаадаас БНХАУ-ын Зянь Зе Минь. “Prado” маркын жипээ хувийн эмэгтэй жолоочоороо бариулдаг Б.Сарантуяа 9909… дугаартай гар утсаар ажил төрлөө амжуулдаг.

Page 4: 6 star women in Mongolia

“Зүүдний говь”, “Oyuna and Sara”, “Инээмтгий хүн”, “Аргагүй амраг”, “Best of Saraa”, “Эгэл сэтгэл”, “Хайрын зөрлөг”, “Би жаргалтай”, “Миний аз жаргалын дуу” нэртэй цомог гаргаад байгаа поп хатагтай “Миний дуу”, “Тэгвэл хоёулаа” гэсэн хоёр хуурцагтай. Б.Сарантуяа хамгийн олон тоглолт хийсэн дуучин. Тэрээр 18 тоглолт хийсэн бөгөөд хамгийн сүүлд энэ сарын 19-20-нд “UB palace”-д “Би жаргалтай” концертоо тоглосон билээ. Уг тоглолтыг “Буян” компаний захирал Б.Жаргалсайхан 30 сая төгрөгөөр худалдаж авсан гэж зарим сонинд мэдээлж байсан ч дуучны маань “Saraa’s мusic” продакшн зохион байгуулсан юм. Тэрээр продакшныхаа тухай “Энэ нь миний тайзаа орхихын эхлэл” хэмээн нэгэнтээ ам алдсан удаатай. Тиймээс ч түүний мөрөөдөл олон жил дуулах биш сайхан амьдрах. Хамгийн олон клиптэй дуучин бол мөнөөх Сараа. Тэр, “Мартаж болдоггүй сэтгэл”, “Уучил”, “Бороо”, “Инээмтгий хүн”, “Коллаж-Попурри”, Хайрын бурхан”, “Дуучин чамдаа”, “Тайтгарал”, “Салхины хээ”, “Мэдэхгүй”, “Жаргах гэж дурладаг уу? жүжгийн дуу, “Чагная”, “Миний ижий-эх дэлхий”, “Мэлмий” киноны дуу, “Би жаргалтай” дуундаа клип хийлгээд буй.

Одоогоос 15 жилийн өмнө буюу 1988 онд нийслэлийн хамтлагуудын шилдэг дуучны шагнал хүртэж байсан “Зууны манлай эстрадын дуучин” маань “Ая дууны жигүүр” наадмын улирлын болон жилийн тэргүүн байрын шагналыг гурван удаа гардсан төдийгүй “Пентатоник” наадмын шилдэг дуучнаар мөн гурвантаа шалгарч байв. “Алтан микрофон” наадмын “Шилдэг менежмент”, “Аялан тоглолт”, “Медиа стар” шагналын эзэн тэрбээр БНХАУ-ын Шанхай хотод 1991 онд болсон Азийн дуу дуулаачдын наадмаас мөнгөн медаль, Казахстанд 1993 онд зохиогдсон “Азийн дуу хоолой” наадмаас гран-при шагнал, 1994 онд “Супер стиль” наадмаас цомын шагнал авчээ.

Сарааг найруулагч И.Нямгаваагийн найруулсан “Чингис хаан” киноны өэлүн эхийн дүрд тоглохыг бид мэднэ. Тэр, энэ талаар “Надад бүрэн боломж байгаа гэж бодож байна. Найруулагч надад итгээд намайг сонгосон учраас найруулагчдаа найдаж байна. өөртөө ч их найдаж байгаа. Туршлагатай олон жүжигчинтэй тоглох учраас надад туслах хүн олон байгаа л даа. Бид нар долоо хоногт нэг удаа уулздаг. Хоорондоо зохиолоо ярилцдаг. Миний хувцсыг найруулагчийн маань дизайнер Соёлмаа бүтээх юм билээ. Бид нар урлагийн амьдралд ч тэр, өдөр тутмын амьдралд ч тэр бие биеэ ойлгохоор хүмүүс болохоор бэрхшээл харьцангуй гайгүй байх гэж бодож байна. 2004 оны зун зураг авалт эхлэн тул надад цаг хугацаа байна. Энэ ганцхан Монголыг хамарсан кино биш, дэлхийг хамарсан Япон-Монголын хамтарсан кино учир зайлшгүй сайн болох ёстой. Энэ тал дээр санаа зовох юм байхгүй. Би найруулагчдаа итгэж байна. Би өэлүн эхийн дүрийг бүтээхийн тулд нулимс асгаруулна, загнуулна, шантарна. Гэхдээ энэ бүхнийг даван туулах сэтгэлийн тэнхээ надад бий” хэмээн ярьсан байдаг.

Барбара Стрейзанд , “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн нарын хоолойн чадлыг биширдэг “Зууны манлай эстрадын дуучин”, поп хатагтай Б.Сарантуяаг хөдөлмөрийн баатар Г.Пүрэвдорж, АЖ Л.Цогзолмаа, Г.Хайдав нарын алдартнууд сонсдог юм билээ

Батцэцэг: Товч мэдээлэл

Page 5: 6 star women in Mongolia

 Бүтэн нэр: Нацагдоржийн БатцэцэгТөрсөн өдөр: 1957-05-10Төрсөн газар: Улаанбаатар хотМэргэшил: Жүжигчин, орчуулагч Боловсрол:

1964-1974 онд нийслэлийн арван жилийн 6-р сургууль 1974-1979 онд МУИС-ийн орчуулагчийн ангийг тус тус дүүргэсэн.

Аав: Цэдэндашийн Нацагдорж, 1930 онд Төв аймгийн Өндөрширээт суманд төрсөн, Эдийн засгийн дээд сургууль, ЗХУ-ын коммунист намын дээд сургуулийг дүүргэжээ.Хуурай аав: Ц.Хасбаатар, утга зохиолын шүүмжлэгч, хэл бичгийн ухааны доктор, соёлын гавьяат зүтгэлтэн Ээж: Бавуугийн Цэрэнлхам, 1933 онд Завхан аймгийн Нөмрөг суманд төрсөн, Эдийн засгийн дээд сургууль, ЗХУ-ын Комсомолын дээд сургуулийг төгссөн.Нөхөр: Очирын Машбат, ГИТИС буюу Театр урлагийн дээд сургуулийннайруулагчийн ангийг улаан дипломтой төгссөн.Хүүхдүүд: 2 хүүхэдтэй.Анхны тоглосон кино: “Эх бүрдийн домог”

Шинэчлэгдсэн: 2004-05-05 01:05:23

Монголжин студийн захирал, Соёлын тэргүүний ажилтан ,жүжигчин Нацагдоржийн Батцэцэг нь 1957 онд Улаанбаатар хотноо дөрвөн хүүхэдтэй айлын хоёр дахь хүүхэд нь болон төржээ.  Жүжигчин Батцэцэгийн аав Цэдэндашийн Нацагдорж нь 1930 онд Төв аймгийн Өндөрширээт суманд төрсөн, эвлэгхэн дуулчихдаг, урлаг спортод дуртай хүн байлаа. Тэрээр Эдийн засгийн дээд сургууль, ЗХУ-ын коммунист намын дээд сургуулийг дүүргэж, МХЗЭ-ийн ТХ-ны нарийн бичгийн дарга, Дарханы нэхий эдлэлийн үйлдвэрийн дарга, Увс аймгийн Сагил сумын нэгдлийн дарга, Архангай аймгийн Цэцэрлэг хотын дарга зэрэг ажлуудыг хашиж байсан байна. Жүжигчин Батцэцэгийг бага насанд нь аав нь цасан охины хувцас өмсүүлж гэзгийг нь сүлжиж өгөөд ихэд магтаж, "Сүүний үнэр шингэсэн"- ээ дуул хэмээн өхөөрдөн дуулуулдаг байсан нь урлагт сонирхолтой болох анхны гарааг тавьж өгсөн ажээ.  

Page 6: 6 star women in Mongolia

Харин жүжигчний маань "хуурай аав" болох  Ц.Хасбаатар нь тайз дэлгэцийн мастеруудын бүтээлээс уншиж өгдөг, мөн урлагийн хүний гар эвдэрчихнэ гээд хамаагүй ажил хийлгэлгүй хайрладаг урлагийн нарийн мэдрэмжтэй нэгэн ажээ. Утга зохиолын шүүмжлэгч, хэл бичгийн ухааны доктор, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Хасбаатар нь жүжигчин Батцэцэгийн хувьд урлагт татагдан орох суурийг нь тавьж, түүгээр ч зогсохгүй урлагийн хүрээний томчуултай танилцуулж, нүдийг нь нээж өгсөн хүн юм.  Жүжигчин Батцэцэгийн ээж Бавуугийн Цэрэнлхам нь 1933 онд Завхан аймгийн Нөмрөг суманд төржээ. Эдийн засгийн дээд сургууль, ЗХУ-ын Комсомолын дээд сургуулийг төгссөн тэрээр Улсын их дэлгүүрт эвлэлийн байгууллагын дарга, худалдааны конторын орлогч дарга, мөн Албан газарт үйлчлэх конторын даргаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарчээ.  Жүжигчин Батцэцэгийн нөхөр Очирын Машбат ГИТИС буюу Театр урлагийн дээд сургуулийг найруулагчийн ангийг улаан дипломтой төгсөөд улсын циркэд уран сайхны удирдагч, ерөнхий найруулагчаар ажиллаж байгаад кино урлаг руу хөл тавьжээ. Тэрээр эхнэр Батцэцэгийн хамт "Монголжин" студийг байгуулсан бөгөөд одоогоор Батцэцэгийн гол дүрийг нь бүтээсэн "Жинжиймаа", "Вансэмбэрүү", "Сийлэнбөөр", "Хэеэн хуар" гэх мэт есөн киног бүтээсэн уран бүтээлч юм.  Жүжигчин Н.Батцэцэг нийслэлийн арван жилийн 6-р дунд сургуулийг 1974 онд, МУИС-ийн орчуулагчийн ангийг 1979 онд дүүргэжээ. Жүжигчин Батцэцэгийн хүүхэд нас 50 мянгатад өнгөрсөн бөгөөд загвар зохион бүтээгч Н.Соёлмаатай нэг орцонд байж дээс, чарта тоглож өссөн бол нэрт эдийн засагч Н.Дашзэвэгтэй нэг ангид байжээ. Ангийн анд хожмын алдарт жүжигчин,төрийн соёрхолт Ц.Төмөрбаатарыг  "Хоёулаа уралдаант шалгалтанд орох уу" гэхэд  нь нэг л эмээн зүрхшээснээс кино драм руу хөтлөгдөж чадаагүй гэдэг. Харин хожим түүнтэй хамтарч "Хүний амь", "Суварган цэнхэр уулс", "Сийлэн бөөр" зэрэг кинонд хамтран тогложээ.Тэрээр жүжигчин Батцэцэгийг багадаа хоёр салаа урт гэзэгтэй, сурлага сайтай, маш эелдэг, нийтэч даруу охин байсан гэж дурссан байдаг. Жүжигчин Н.Батцэцэгийг 1-р курсын оюутан байхад нь Улсын гавьяат жүжигчин Бадамгарав "Эх бүрдийн домог" киноны гол дүрд тоглох охиныг хайж яваатай нь таарч, нүдэнд нь туссанаар тэрээр дөнгөж 18-хан настайдаа кино урлагт өөрийн мэдэлгүй хөл тавьсан байна. “Эх бүрдийн домог" гэдэг анхны кинондоо тоглосны дараа оюутан байсан таван жилийн хугацаанд таван кинонд тоглосноо хамгийн бахархалтай, дурсамжтай үе гэж ярих дуртай.  1979 онд сургуулиа төгсөөд "Монгол кино" үйлдвэрт дагалдан жүжигчнээр орж 1982 онд мэргэжлийн жүжигчний үнэмлэхээ гардан авч байсан байна. 1991 он хүртэл Монгол кино үйлдвэрт ажилласан бөгөөд түүнээс хойш "Өргөө" циркийн бүрэлдэхүүнд багтан Герман, Польш улсад ажиллаж байгаад 1996 оноос нөхөр Машбаттай хамтран "Монголжин" студийг байгуулж,захирлаар нь өнөөг хүртэл ажиллаж байна. Жүжигчний ажлаа"Эх бүрдийн домог"киноны Нарангаравуугийн дүрээс эхэлсэн Н.Батцэцэг нь "Газарчин", "Дэгдээхэй нас", "Жинжиймаа", "Суварган цэнхэр уулс", "Гэрлэж амжаагүй явна", "Хааны сүүлчийн хатан","Зүүдэнд ирсэн хонгорхон ижий", "Вансэмбэрүү","Сийлэн бөөр" зэрэг 30 гаруй киноны гол дүрд тоглоод байна.Түүний бүтээсэн залуу цагийн дүрүүд нь тухайн

Page 7: 6 star women in Mongolia

үеийн сэхээтэн бүсгүйчүүдийн дүр гол төлөв байсан бол сүүлийн үед амьдралын ээдрээ, нугачаанд бүдэрч яваа эх, үрийн халуун хайр, ухаарлыг харуулсан дүрүүдээрээ олны талархлыг хүлээж яваа нэгэн.  Н.Батцэцэг кинонд тоглохоос гадна орчуулгын олон кинонд дуу оруулжээ.Түүнтэй хамтарч тоглож байгаагүй ч арваад жил орчуулгын кинонд хамтран дуу оруулсан УГЖ Б.Дамчаа "Өндөр боловсролтой, чадварлаг жүжигчин"хэмээн үнэлсэн байдаг. Тэрээр "Хурд", "Элсэн цаг", "Уучил",зэрэг орчуулгын 200 гаруй кинонд , "Мандах нарны туяа", "Бид мартахгүй "зэрэг хэд хэдэн киноны гол дүрд дуу оруулсан байна. Кино түүний гол ажил байсан  хэдий ч радио телвизэд тэрээр өөрийн гэсэн орон зайг бий болгожээ. 1984 оноос Монголын радиогийн "Бага үд" хөтөлбөрт, телевизийн "Урын сан" нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж эхэлсэн тэрээр "Нууц эзний эрэлд", "Намрын дуун" зэрэг радио жүжиг ,"Аянгын гялбаа" хэмээх телевизийн жүжигт тогложээ. 1986 онд Монгол-Зөвлөлтийн циркийн хамтын ажиллагааны 50 жилийн ойн программын хөтлагчөөр ажиллах хугацаандаа хоёр орны хотуудаар нийтдээ 300 гаруй тоглолт хийсэн нь түүний хувьд авьяаслаг хөтлөгч болохыг нь олонд нээн харуулсан том үйл явдал байсан.  "Монгол кино" үйлдвэрт  Д.Жигжид, Ж.Бунтар, Р.Доржпалам, Б.Сумхүү, Б.Балжинням, Г.Жигжидсүрэн, Х.Дамдин гээд олон алдартай найруулагчидтай хамтран ажиллаж байсан нь түүнд үнэхээр том сургууль болж байсан байна. Мөн Ардын жүжигчин Чимэд-Осор, УГЖ Бадамгарав, Дамчаа, Дагийранз, Цэнд-Аюуш, СТА Элбэгсайхан, Цэнпилмаа зэрэг олон сайхан хүмүүс намайг жүжигчин болгосон доо гэж тэрээр ярихын хамт "Эх бүрдийн домог" киног бүтээсэн найруулагч Ж.Бунтар, Г.Жигжидсүрэн нарыг өөрийн багшаа хэмээн хүндэлж явдаг ажээ. Энэ кино нь 1976 онд Карловы-Варын олон улсын наадамд тэргүүн шагнал, мөн Г.Жигжидсүрэнгийн "Фронтод явах өргөдөл" кино 1985 онд Ташкентын кино наадмаас тусгай шагнал хүртэж байжээ. Жүжигчин Н.Батцэцэг нь хийсэн бүтээсэн хөдөлмөрийнхөө үр дүнд 1982 онд VII таван жилийн гавшгайч цол тэмдэг, 1983 онд МХЗЭ-ийн ТХ-ны "Тэргүүний сэхээтэн залуу" алтан медаль, 1984 онд МХЗЭ-ийн ТХ-ны "Хөдөлмөрийн Алдар" алтан медаль, 1996 онд "Соёлын тэргүүний ажилтан"цол тэмдэг, 2000 онд "Алтан гадас" одонгоор тус тус шагнагджээ.  Манайхан хамгийн сайхан эмэгтэй гэвэл Ардын жүжигчин Л.Цогзолмаа гуайг нэгэн дуугаар нэрлэдэг. Тэгвэл Цогзолмаа гуай "Ийм ховорхон сайхан төрсөн бүсгүйг олон кинонд тоглуулж үрэх дэмий, гамнах хэрэгтэй" хэмээн жүжигчин Н.Батцэцэгийн тухай нэгэнтээ дуу алдсан нь бий. Найруулагч Г.Жигжидсүрэн "Батцэцэг бол Францын жүжигчин Анукэне шиг зөөлөн уяангалаг дүрд тохирно" хэмээн дэлхийн одтой эн зэрэгцүүлэн өндрөөр үнэлсэн байдаг. Хүн бүрийн сэтгэлд сайхан төрснөөрөө "гайхуулж" байдаг жүжигчин бүсгүй маань өөрөө төрийн шагналт УГЖ Н.Сувдыг хамгийн сайхан бүсгүй хэмээн дээдэлдэг. 

Page 8: 6 star women in Mongolia

Тэрээр ширээний теннис сонирхдог бөгөөд хоёр хүүхэддээ сагсан бөмбөг тоглохыг зөвлөдөг байна. Түүний одоо эрхэлж буй студи нь кино бүтээхээс гадна реклам, клип хийх зэрэг уран бүтээл эрхэлдэг байна. Тиймээс өөрсдийн чаддаг мэддэг зүйлээ хийвэл амжилтанд заавал хүрэх болно гэдгийг кино урлагт зүтгэсэн 30-аад жил баталдаг ажээ.  "Монголжин" студи нь киноны мэргэжлийн бүрэн бүрэлдэхүүнтэй бөгөөд найруулагчаар нь түүний нөхөр О.Машбат, зураглаачаар Г.Маш нар ажилладаг. Тэднийх орчин үеийн тоног төхөөрөмж бүхий студидээ кино бүтээх бүх шатны ажлаа бүрэн гүйцэтгэдэг. Тэрээр байгальд үнэхээр дуртай, хээр явах, эх нутгийнхаа байгалийн сайхныг хальсанд буулгаж хөдөөгөөр аялах нь түүний хийх дуртай ажил учраас хөдөө явахгүйгээр амьдралаа төсөөлж чаддаггүй.  Монголын кино урлагт заяасан ижилгүй сайхан гоо үзэсгэлэн, авьяас чадвараараа гайхуулсан цөөхөн оддын нэг болсон тэрээр өөрийн хүсч тэмүүлсэн ертөнцөд эрх гүнж мэт дураараа , хэнээс ч хамааралгүй аж төрөх дуртай нэгэн.  

 

Өлзийхүү: Товч мэдээлэл

 Бүтэн нэр: Санжаасүрэнгийн Өлзийхүү Төрсөн өдөр: 1967-12-18 Төрсөн газар: Улаанбаатар хот Мэргэшил: Жүжигчин, сувилагч Өндөр: 1,74 м

Боловсрол:

Page 9: 6 star women in Mongolia

1985 онд нийслэлийн 24 дүгээр дунд сургуулийг 1987 онд АУДуС-ийг сувилагчийн ангийг

1992 онд СУИС-ийн кино драмын факултетийн драмын жүжигийн ангийг тус тус дүүргэсэн.

Аав: Нисгэгч мэргэжилтэй байсан. Ээж: Хэлний мэргэжилтэй байсан. Ах, эгч, дүүс: Айлын ганц охин Нөхөр: Хүсэлбаатар, СУИС төгссөн жүжигчин, радио, телевиз, киноны найруулагч мэргэжилтэй. Анхны жүжиг: Борис Немцовын "Өглөөний тэнгэрийн одод" жүжгийн Лорагийн дүр Анхны кино: Цахилж яваа гөрөөс

Шинэчлэгдсэн: 2004-05-14 02:05:29

Урнаа: Товч мэдээлэл

 Бүтэн нэр: Гүрбазарын УрнааТөрсөн өдөр: 1964-09-11Төрсөн газар: УлаанбаатарӨндөр: 160см

Page 10: 6 star women in Mongolia

Мэргэшил: Жүжигчин

Боловсрол:  1972-1981 онд нийслэлийн 10 жилийн 17-р дунд сургууль 1982 онд Төв аймгийн 10 жилийн 2-р сургууль

1982-1987 онд Москва хотын Театр Урлагийн Дээд Сургуулийг тус тус төгссөн.

Аав: ГүрбазарЭэж: ШархүүАх, эгч: 5 ах, 1 эгч, 1 дүүтэйНөхөр: СТА жүжигчин ЖаргалсайханХүү: 1 хүүтэйОхин: 2 охинтойБаримт: Гитар дарж их дуулдаг байсанДуртай өнгө: Завсарын өнгө (саарал гэх мэт)Хэнийг хүндэтгэдэг: Хань, үр хүүхэдХэлэх дуртай үг: Чи бусдыг хайрлавал                               Тэд чамайг хүндэлнаЧөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг: Гэр бүлээрээ салхинд гарах, найзуудтайгаа ярьж суух дуртай

Олонд түгсэн нэр: Баясаа

Овог нэр: Цэрэндорж овогтой Баясгалан Төрсөн өдөр: 1972-07-17 Төрсөн газар: Улаанбаатар хот Өндөр: 158см Мэргэшил: Жүжигчин

Боловсрол:

1980-1988 онд Увс аймгийн Хяргас сумын 8 жилийн сургууль

Page 11: 6 star women in Mongolia

1988-1990 онд Улаангомын 10 жилийн сургууль

1990-1994 онд СУИС-д суралцаж тус тус төгссөн.

Аав: Г.Цэрэндорж (Багш) Ээж: Д.Сувдаа (багш) Ах, эгч, дүү: 1 эгч, 2 ах, 3 дүүтэй Нөхөр: МөнхбаатарХүү: Номунбилэг Баримт: Эцэг эхийн гар дээр хүн болсон Дуртай хоол: Солонгос хоол Дуртай өнгө: Цэнхэр, хар хөх Хэнийг хүндэтгэдэг: Ахмадуудыг, багшийгаа Хэлэх дуртай үг: Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг: Унтах, спортоор хичээллэх, найзуудтайгаа буу халах, ном, сонин унших