31
Хичээл № 14. Арилжааны дансны багажууд ба тэдгээрийн нэршлийн тухай: Арилжааны дансны багажууд ба тэдгээрийн нэршлийн тухай: Энэ хичээлийг эхлүүлэхийн өмнө та бүхэнд арилжааны явцад зайлшгүй мэдэж байх шаардлагатай арилжааны флатпорм дээр ихэнх тохиолдолд хэрэглэгддэг нийтэч үг хэллэгийн талаар бичих болно. Аccount information - Дансны мэдээлэл: Энэ бол таны арилжааны дансны мэдээллийг агуулдаг багаж юм. Уг нэрийн доор таны нэр, дансны дугаар бас нийт баланс, тэдгээртэй холбоотой бусад мэдээллүүд агуулна. Position - Арилжааны талаархи мэдээллүүд багтана. Энэ нь таны захиалга буюу хийгдэж байгаа арилжаа, хаагдсан арилжаа, урьдчилсан захиалга зэргийн мэдээллүүдийг агуулна. Оpen position - Нээлттэй арилжаа. Энэ нь таныг арилжаанд оролцоход хийсэн захиалгын хэмжээ, захиалгын дугаар, одоогийн ашиг алдагдлын хэмжээ, захиалгад оруулсан мөнгөн дүн зэргийн мэдээллийг агуулах бөгөөд зөвхөн одоогийн нээлттэй байгаа захиалгын мэдээллийг харуулна. Closed position - Хаагдсан арилжаа. Энэ нь таны урьд өмнө нь хийгдэж дууссан арилжаануудын талаархи мэдээллийг агуулдаг хэсэг бөгөөд дансны тань хуулга гэж ойлгож болно. Тухайн арилжаануудын ашиг, алдагдал, цаг хугацаа, арилжааны төрөл, валютын төрөл гэх мэт бүх мэдээлэл орно. Энэ дотроо сүүлийн 30 хүртэл арилжааны мэдээллийг агуулдаг бөгөөд тохиргоо хийж 100 хүртэл ихэсгэж болдог. Free margin (Usable margin) - Энэ нь таны баланс дахь мөнгөнөөсөө арилжаанд оруулсан мөнгөн дүнг хассан тоо бөгөөд дахин арилжаанд оруулж болох үлдэгдэл мөнгөний хэмжээ гэж ойлгож болно. Гэхдээ энэхүү үлдэгдэл мөнгөө эрсдлийн нөөц мөнгө гэж гол төлөв тооцон ашигладаг. Учир нь таны арилжааны явцад ашиг орохоосоо өмнө алдагдалтай явагдаж байгаа үед тэрхүү алдагдлыг даах чадвар байх шаардлагатай бөгөөд тэр шаардлагыг энэхүү хэмжүүрээр хангадаг. Өөрөөр хэлбэл ашиг орох хүртэлх тухайн арилжааны амьсгалах орон зайны багтаамжийн хэмжээ гэж үздэг. Мargin (Used margin) - Энэ нь таны арилжаанд зарцуулагдсан мөнгөний хэмжээг харуулдаг. Хэрэв та дахин арилжааны захиалга өгвөл энэхүү хэмжээ захиалгад зарцуулагдсан хэмжээгээр нэмэгдэх болно. Margin Call (Equity) - Эрсдлийн сангийн хэмжээний хязгаар. Энэ бол таны хийсэн арилжааны болзошгүй алдагдлын хэмжээг харуулдаг бөгөөд хязгаарын цэгт хүрсэн тохиолдолд дансыг тань хаах зорилготой зүйл юм. Тодруулан хэлбэл: Таны данс (account) чинь эрсдлийн нөөц хэмжээ (margin requirement)-д хүрэхгүй болсон тохиолдолд таны нээлттэй байгаа арилжаа (open position) шууд автоматаар хаагдаж, та алдагдал хүлээнэ гэсэн үг. Яагаад вэ? http://mongolianforexcenter.blog.gogo.mn/ 1

6.17mongolianforexcenter.blog.gogo.mnbyganaifesummer2009.blogspot.com

  • Upload
    ganaife

  • View
    129

  • Download
    8

Embed Size (px)

Citation preview

Page 1: 6.17mongolianforexcenter.blog.gogo.mnbyganaifesummer2009.blogspot.com

Хичээл № 14. Арилжааны дансны багажууд ба тэдгээрийн нэршлийн тухай:

Арилжааны дансны багажууд ба   тэдгээрийн нэршлийн тухай: Энэ хичээлийг эхлүүлэхийн өмнө та бүхэнд арилжааны явцад зайлшгүй мэдэж байх шаардлагатай арилжааны флатпорм дээр ихэнх тохиолдолд хэрэглэгддэг нийтэч үг хэллэгийн талаар бичих болно.             Аccount information - Дансны мэдээлэл: Энэ бол таны арилжааны дансны мэдээллийг агуулдаг багаж юм. Уг нэрийн доор таны нэр, дансны дугаар бас нийт баланс, тэдгээртэй холбоотой бусад мэдээллүүд агуулна.

Position - Арилжааны талаархи мэдээллүүд багтана. Энэ нь таны захиалга буюу хийгдэж байгаа арилжаа, хаагдсан арилжаа, урьдчилсан захиалга зэргийн мэдээллүүдийг агуулна.

Оpen position - Нээлттэй арилжаа. Энэ нь таныг арилжаанд оролцоход хийсэн захиалгын хэмжээ, захиалгын дугаар, одоогийн ашиг алдагдлын хэмжээ, захиалгад оруулсан мөнгөн дүн зэргийн мэдээллийг агуулах бөгөөд зөвхөн одоогийн нээлттэй байгаа захиалгын мэдээллийг харуулна.

Closed position - Хаагдсан арилжаа. Энэ нь таны урьд өмнө нь хийгдэж дууссан арилжаануудын талаархи мэдээллийг агуулдаг хэсэг бөгөөд дансны тань хуулга гэж ойлгож болно. Тухайн арилжаануудын ашиг, алдагдал, цаг хугацаа, арилжааны төрөл, валютын төрөл гэх мэт бүх мэдээлэл орно. Энэ дотроо сүүлийн 30 хүртэл арилжааны мэдээллийг агуулдаг бөгөөд тохиргоо хийж 100 хүртэл ихэсгэж болдог.

Free margin (Usable margin) - Энэ нь таны баланс дахь мөнгөнөөсөө арилжаанд оруулсан мөнгөн дүнг хассан тоо бөгөөд дахин арилжаанд оруулж болох үлдэгдэл мөнгөний хэмжээ гэж ойлгож болно. Гэхдээ энэхүү үлдэгдэл мөнгөө эрсдлийн нөөц мөнгө гэж гол төлөв тооцон ашигладаг. Учир нь таны арилжааны явцад ашиг орохоосоо өмнө алдагдалтай явагдаж байгаа үед тэрхүү алдагдлыг даах чадвар байх шаардлагатай бөгөөд тэр шаардлагыг энэхүү хэмжүүрээр хангадаг. Өөрөөр хэлбэл ашиг орох хүртэлх тухайн арилжааны амьсгалах орон зайны багтаамжийн хэмжээ гэж үздэг.

Мargin (Used margin) - Энэ нь таны арилжаанд зарцуулагдсан мөнгөний хэмжээг харуулдаг. Хэрэв та дахин арилжааны захиалга өгвөл энэхүү хэмжээ захиалгад зарцуулагдсан хэмжээгээр нэмэгдэх болно.

Margin Call (Equity) - Эрсдлийн сангийн хэмжээний хязгаар. Энэ бол таны хийсэн арилжааны болзошгүй алдагдлын хэмжээг харуулдаг бөгөөд хязгаарын цэгт хүрсэн тохиолдолд дансыг тань хаах зорилготой зүйл юм.

Тодруулан хэлбэл: Таны данс (account) чинь эрсдлийн нөөц хэмжээ (margin requirement)-д хүрэхгүй болсон тохиолдолд таны нээлттэй байгаа арилжаа (open position) шууд автоматаар хаагдаж, та алдагдал хүлээнэ гэсэн үг.

Яагаад вэ?Та 100$ хэмжээтэй free margin буюу арилжаа хийх боломжит дансны үлдэгдэлтэй гэсэн

жишээн дээр үзье. Та ийм үед нэг захиалга өгтөл таны данс шууд хасах pip буюу алдагдалтай эхэллээ, энэ байдал цааш үргэлжилсээр таны эрсдлийн нөөц хэмжээ (margin requirement) арилжааны хэлбэлзэх буюу амьсгалах орчин зайг өгөөгүй учраас та шууд 80-100% алдагдал хүлээж байгаа юм.

 Жишээ 1: Та 2,000$ standart account нээгээд (ухаан муутай алхам) 1 lot-р захиалга өглөө. 1,000$

margin. Таны usable margin (эрсдэл даах чадварыг хангах болоод дахин арилжаа хийх боломжит үлдэгдлийн хэмжээ) одоо 1.000$ үлдлээ. Ханш хүссэнээс тань эсрэг явсаар үргэлжлээд байх юм бол таны usable margin- аас хасагддаг тул таны алдагдал 1,000$ буюу usable margin –ны үлдэгдэл хэмжээтэй тэнцүү хэмжээний алдагдалд орох тухайн агшинд Margin Call ажиллаж таны нээлттэй байсан арилжааг автомат-аар зогсоон ялагдал хүлээлгэнэ.

Хичээл № 13. Арилжаанд оролцоход хэрэглэгдэх

программ буюу платформын талаар:

Олон улсын валютын биржийн үйл ажиллагааг хэрэглэгчдэд хэрхэн дамжуулдаг, оролцогчид хаагуур дамжуулан арилжаанд оролцдог вэ?

http://mongolianforexcenter.blog.gogo.mn/ 1

Page 2: 6.17mongolianforexcenter.blog.gogo.mnbyganaifesummer2009.blogspot.com

Энэхүү зах зээлийн үйл ажиллагааг дэлхийн томоохон төв биржүүдээр дамжуулан тасралтгүй явуулдаг гэдгийг бид мэдсэн. Харин тэдгээр төв биржүүд дээр явагдаж байгаа арилжааг оролцогчдод хүргэх, оролцогчдын захиалгыг хүлээн авч арилжаанд оролцуулахын тулд зориулалтын программ хангамжийг ашигладаг. Үүнийг бид арилжааны платформ гэж ойлгоно.  Энэ нь интэрнэтээр дамжуулан хэрэглэгчдийг зах зээлтэй холбох хэрэгсэл бөгөөд энэхүү хэрэгслийг үйлдвэрлэгч, дамжуулагч гэж маш олон бие даасан олон улсын байгууллагууд байдаг. Тиймээс тэрхүү платформ нь гаргагч байгууллагуудаас хамаарч өөр өөр байх төдийгүй интэрнэтээр холбогдох аргачлалаасаа хамаарч харилцан адилгүй байна. Ихэнх платформууд нь оролцогчид өөрийн компьютер дээрээ татан авч суулгадаг бие даасан тусдаа программ байдаг бол зарим дамжуулагчдын платформ нь зөвхөн өөрийн байгууллагын вэбсайт дотроо байрлаж ажилладаг.  Бид өөрийн орны хөрөнгийн бирж дээр жишээ татан тайлбарлах гэж үзье. Ямар нэгэн хувьцаа үнэт цаас худалдан авах болоод эргүүлэн худалдах шаардлага гарсан үедээ бид хөрөнгийн биржийн арилжаанд оролцогч брокерийн пүүсүүдийн аль нэгэнд хандан захиалгаа өгөхөөс гадна холбогдох дансанд мөнгөө тушаах, борлуулсан орлогоо татаж авах ажиллагааг бас өөрсдөө гүйцэтгэдэг. Бидний судлаад байгаа энэ зах зээл бол яг үүний нэг адил зарчмаар явагддаг боловч оролцогчдын захиалгыг дамжуулах явц нь технологийн хөгжлийг дагаад гардан гүйцэтгэх механик ажиллагаануудыг хурдан хялбар болгосон автоматжуулсан хувилбар нь гэж ойлгож болно. Арилжааны платформ нь оролцогчдоос ирүүлж байгаа захиалгыг зах зээл рүү дамжуулах, тэдний хэлцлийг зах зээл дээр (олон улсын биржүүд дээр) дамжуулан гүйцэтгэх ажиллагааг явуулна. Манай хөрөнгийн бирж дээр та арилжаа хийх захиалга өгсөн бол таны өмнөөс хөрөнгийн бирж дээр брокерийн байгууллага арилжаанд оролцож таны захиалгыг гүйцэтгэдэг гэдгийг бид мэднэ. Тэгвэл форекс зах зээл дээр та арилжаа хийхдээ ямар нэгэн байгууллагаар дамжуулан арилжаанд оролцохгүйгээр өөрийн хүсэл санаачлагаар арилжаанд шууд оролцох боломжийг гагцхүү арилжааны платформ ашиглан гүйцэтгэдэг байна. Ялгаа нь гэвэл хөрөнгийн бирж дээр захиалгаа брокерийн байгууллагаар дамжуулдаг бол форекс бирж дээр зөвхөн арилжааны платформ ашиглан автоматаар дамжуулдагт байгаа юм. Платформ ашиглахын тулд та тухайн платформ дээр данс болон арилжаа хийхтэй холбоотой бусад мэдээллийг харуулдаг багажуудыг сайтар эзэмшиж чаддаг болсон байх шаардлагатай. Арилжаа дамжуулж буй платформууд нь өөр өөрийн онцлогоос хамаарч  төрөл бүрийн багажууд байрлуулсан байдаг ба тэдгээрийг зориулалтын дагуу янз бүрээр нэрлэдэг. Бид дараагийн хичээлүүдээрээ тэдгээр багажуудыг гол төлөв яаж нэрлэдэг, ямар зорилготой, яаж ашигладаг талаар дэлгэрэнгүй бичих болно. 

Хичээл № 12. Арилжааны ханшийн зөрүүг тоолохын тулд хэрэглэгдэх нэгж буюу Pip гэж юу вэ?

         Арилжаа хийх үед оролцож байгаа хэн боловч нийтээр дагаж нэрлэдэг цөөнгүй үг хэллэг байдгын нэг бол PIP юм. Үүнийг бид өөр өөрийнхөөрөө зөрүү, нэгж, бутархай гэх мэтээр яаж ч нэрлэж болох бөгөөд форекс бирж дээр бүгд PIP гэсэн ганцхан ухагдахуунд захирагдана. За тэгвэл Pip-ийг хаана хэрэглэдэг түүнийг яаж тоолох вэ?

Жишээ авч үзье: EUR/USD 1.2250 гэсэн ханшаас 1.2251 гэсэн ханш хүртэл хэлбэлзэв. Энэ нь 1 pip өссөн гэж тооцогдоно. Pip-ээрээ та олсон ашиг алдагдлаа тооцох учиртай юм. Хэрэв хасах pip-тэй явж байгаа бол та алдагдалтай байна харин нэмэх pip-тэй байвал та ашигтай байна гэсэн үг.  Тэгвэл 1.2251 байсан ханш 6 pip-ээр дахин өслөө гэвэл хэд болох вэ? Тиймээ 1.2257 болно. Харин USD/JPY нэгжийн хувьд 88.58 байсан бол дээрхийн нэгэн адил 6 pip-ээр дахин өслөө гэвэл хэд болох вэ? Тиймээ 88.64 болно. Эндээс харахад ямар ч валютын нэгж байсан түүний форекс бирж дээр арилжаанд оролцуулдаг үнийн бутархайн орон хэд байхаас үл хамаарч байгааг мэдэж болно.            Ямар нэгэн валютын ханшийг форекс дээр хэдэн оронтой бутархайгаар тогтоосон байна түүний хамгийн арын бутархай нэгжийн тоог PIP гэж ойлгоно. Энэ тоогоор дээд доод ханшийн зөрүү болон ашиг алдагдлын зөрүүг тоолдог. За бид энэ удаа ханшийн зөрүүг яаж тоолох юу гэж нэрлэдэг талаар үзлээ. Та бүхэнд сурлагын өндөр амжилт хүсье!

http://mongolianforexcenter.blog.gogo.mn/ 2

Page 3: 6.17mongolianforexcenter.blog.gogo.mnbyganaifesummer2009.blogspot.com

Currency pairs 1 pip 1 pip move per 100k (lot)

http://mongolianforexcenter.blog.gogo.mn/ 3

Page 4: 6.17mongolianforexcenter.blog.gogo.mnbyganaifesummer2009.blogspot.com

EURUSD .0001 EUR 100'000 x .0001 = USD 10.00

USDJPY .01USD 100'000 x .01 = JPY 1'000 /spot = approx USD 9.7

USDCHF .0001USD 100'000 x .0001= CHF 10.00 /spot = approx USD 8.5

GBPUSD .0001 GBP 100'000 x .0001 = USD 10.00

EURJPY .01EUR 100'000 x .01 = JPY 1'000 /spot = approx USD 9.7

EURCHF .0001EUR 100'000 x .0001 = CHF 10.00 /spot = approx USD 8.5

EURGBP .0001EUR 100'000 x .0001 = GBP 10.00 /spot = approx USD 19.00

GBPJPY .01GBP 100'000 x .01 = JPY 1'000 /spot = approx USD 9.7

GBPCHF .0001GBP 100'000 x .0001 = CHF 10.00 /spot = approx USD 8.5

CHFJPY .0001CHF 100'000 x .01 = JPY 1'000 /spot = approx USD 9.7

USDCAD .0001USD 100'000 x .0001= CAD 10.00 /spot = approx USD 8.00

AUDUSD .0001 AUD 100'000 x .0001 = USD 10.00

USDSGD .0001USD 100'000 x .0001= /spot = approx USD 6.00

USDSEK 0.001USD 100'000 x .001= /spot = approx USD 1.6

USDNOK .0001USD 100'000 x .0001= /spot = approx USD 1.6

USDHKD 0.001USD 100'000 x .001= /spot = approx USD 1.2

AUDJPY .01USD 100'000 x .0001= /spot = approx USD 9.7

№ 3. Сэтгэгдлүүдэд...

Эрхэм та бүхэнд энэ өдрийн мэнд хүргээд хэдэн асуултанд хариу өгч байна.Өнөөдөр Лхагваа гэж хүн хэд хэдэн сэтгэгдэл үлдээсэн байсан. Арилжаа хийдэг  байсан туршлагатай хүн гэж санагдсан. Гэхдээ хөрөнгийн бирж дээрээс хувьцааны арилжаанд оролцож байсан гэж ойлгосон. Буруу мэдэрсэн бол уучлаарай, Лхагваа! Та мэдэж байгаа байх л даа гэхдээ мэдээгүй бусдад нь гэхэд бидний явуулж байгаа хичээлийн ерөнхий сэдэв нь олон улсын санхүүгийн зах зээл бөгөөд үүнд Лхагваагийн оролцож байсан зах зээл ч гэсэн тодорхой хэмжээгээр хамаатай  гэж болно. Энэхүү зах зээл нь хөрөнгийн болон валютын бирж гээд тус тусдаа байдаг бөгөөд бид үүнээс валютын бирж дээр хэрхэн арилжаанд оролцож болох тухай голлон зааж байгаа.  Бид гэхдээ энэ зах зээл дээрээс дан ганц валют биш бас хувьцаа болоод үнэт бүтээгдэхүүнүүд ч арилжиж болно л доо. Эрин цагийн хөгжилтэй холбоотойгоор 1990-ээд оноос хойш хэрэгцээтэй гэсэн ихэнх зүйлсээр арилжаа хийх нөхцөл бүрдсэн байгаа. Энэ зах зээл дээрээс хэрэв хувьцаа худалдаж авлаа гэхэд хадгалж байгаад жил бүр ноогдох ноогдол ашиг авах гэсэн ойлголт ордоггүй гэхэд болно. Учир нь уг захын гол үйл ажиллагаа нь тухайн хувьцааг авч зарж болдог ч оролцогч бидний хувьд дан ганц тэдгээрийн ханшийн өсөлт

http://mongolianforexcenter.blog.gogo.mn/ 4

Page 5: 6.17mongolianforexcenter.blog.gogo.mnbyganaifesummer2009.blogspot.com

бууралтаас ашиг олох зорилгоор ханддаг болохоор энэхүү зорилгод л нийцэн ажилладаг. Мэдээж ойрын арилжаанд оролцоход та авсан нэгжээ тухайн өдөртөө буюу ойрын хэд хоног дотор багтаан ашиг гарган буцаан зарах шаардлагатай байдаг. Ингээд Лхагваа таны асуултанд хариу өглөө гэж бодож байна. Танд нэмж хэлэхэд өмнө нь энэ зах зээлд оролцож байсны хувьд бусадтайгаа сэтгэгдлээ хуваалцаж зөвлөн ярилцаж байгаасай гэж зохион байгуулагчдын зүгээс хүсэж байна. Таны дадлага, алдаа оноо бусдад маань хэрэгтэй гэж үзсэн билээ. Таны майл хаягыг бид бүртгэн авсан. Хэрэгтэй асуулт тавьж олонд тус нэмрээ оруулсан танд ажил амьдралын их амжилт хүсэж байна.  Бидний энэхүү үйл хэрэгт өөрийн мэддэг чаддагаа бусдад хүргэхийг хүссэн хэн боловч блог эрхлэгчдээс ABTOР-ын эрх аван бичлэг оруулж болохыг үүгээр мэдэгдэж байна. Зочин гэж хандсан танд хариултаа үргэлжлүүлье. Таны асуултнаас зээлийн арилжааны талаар зөв сайн ойлгосон байгаа нь харагдаж байна. Та зөвхөн арилжааны зориулалттайгаар зээлийн лимитээр арилжаанд түр зуур ашиглан ашиг олж байгаа гэж ойлгох хэрэгтэй, түүнээс эргүүлэн төлөх бүгдийг нь өөрөөр ашиглах  зэрэг ойлголт байхгүй гэж болно. Танд эргүүлэн төлөх асуудал гэж байхгүй. Та тухайн үед валют авахын тулд зээл ашиглах бөгөөд буцаан зарах тохиолдолд зарагдсан орлогоос ашиг нь л танд үлдэж зарцуулагдсан бусад мөнгө нь бирждээ буцаад орно гэж бас ойлгож болно.Та нэгэн жишээ татсан байсан. Ер нь таны бодож байгаа ойлголт утгын хувьд зөв хариулт байна. Гэхдээ ихэнх дамжуулагч арилжааны байгууллагууд нь өөрийн тань дансны мэдээлэл дотор зээлийн хэмжээ болоод өсгөвөрлөсөн хэмжээг харуулдаггүй. Өөрөөр хэлбэл та 100$-р дансаа цэнэглэсэн гэж үзвэл хэдийгээр 20,000$ зарцуулагдах арилжаанд оролцсон ч таны дансан дээр харагдах хэмжээ бол 100$ гэж л харагдана. Үүнтэй нэгэн адилаар та 1000$-н ашиг олсон ч таны дансан дээр (1000/200) 5$-ын ашиг л харагдана гэсэн үг юм. За эцэст нь Japanaas гэсэн нэрийн дор сэтгэгдэл үлдээсэн танд хариулт өгч байна. Бид хэдийгээр танаас бага мэдлэгтэй байж болох боловч олсон мэдсэн бүхнээ бусдаас харамлалгүй нээлттэй харилцаж байгаа нь танд яагаад таалагдаагүй гэдгийг сайн ойлгохгүй байна.Манай байгууллага харин таныг их сонирхож байна. Харамсалтай нь та сэтгэгдэлдээ мэйл хаягаа бичээгүй байлаа. Бидэнд энэ чиглэлээр анх судалгаа хийж суралцаж эхлэх тухайн үе буюу тэртээ 1996 оноос хойш бидэнд хэн ч зөвлөж, тусалж, мэддэгээ хэлж өгч байгаагүй билээ. Тиймээс ч бид үнэндээ багагүй хөрөнгө мөнгөө үрж байснаа нуухыг хүсэхгүй байна. Та ч бас тэрхүү хүйтэн гэгддэг зах зээл дээр арилжаа хийж судалж бас ихийг алдаж байж сурсан байхыг үгүйсгэхгүй. Иймээс бусад олон Монголчууд алдаж онож явсан олон хүмүүсийн туршлага зөвлөмжийг хэдий чинээ сайн сонсож мэдвэл төдий чинээ зөв эхлэх болно гэж хүссэндээ энэ бүхнийг зохион байгуулж байгаа юм. Энэ зах зээл дээр ороцогчдын ихэнх хувь нь алдагдал хүлээдэг гэдгийг хүн бүхэн мэднэ. Үүний цаана ашиг олдог хувь бас бий. Гагцхүү энэ бодит ертөнц мөн бөгөөд бизнесийн маш хатуу дүрэмтэй байдгийг ухаарах хэрэгтэй. Бидний өмнө нийтэлсэн Форекс гэж юу вэ? гэсэн бичлэг дотор ч дэлгэрэнгүй бичсэн байгаа. Тэнд бичихдээ:<<Энэ бол найдвар, урам хугарал, уур хилэн ба хүйтэн тооцооны ертөнц юм. Энд л их хөрөнгө бий болно. Энэ бол шийдвэр гаргаж чаддаг хүчтэй хүмүүсийн ертөнц, энд амьдралыг ягаан шилний цаанаас харахгүй, энд хий хоосон мөрөөдөлд зай байхгүй ч яг үүгээр л арилжаа наймаа хийдэг юм. >> гэж бичжээ. Тиймээ! Энэ бүхний утга учрыг бүрэн гүйцэд ухаарч ойлголгүй маш олон хүмүүс дутуу дулимаг хандаж их хөрөнгө мөнгө алддаг. Харин үүнээс хэн, хэзээ, хэнийг, яаж урьдчилан сэргийлж байсан, чадна гэж шийдвэр гаргасанд нь цааш нь хэн, хэзээ, хэнд, яаж зааж тусалсан юм бол...???Эцэст нь хэлэхэд энэ үйл ажиллагааг нээлтэй зохион байгуулж байгаа болохоор хүссэн хүн бүхэнд чөлөөтэй харилцах боломжийг нээлээ гэж үзэж байгаа бөгөөд ямар нэгэн байдлаар хувийн үзэл бодол өөрийн мэдлэг чадвараар бусдыг дайрч давшлах элдэв сөрөг мэдээллээр олон нийтийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг хэрэгслийг ашиглахыг таашаахгүй байгаагаа Japanaas хэмээх нэрийн доор сэтгэгдэл үлдээгч эрхэм танд зохион байгуулагчдын зүгээс мэдэгдэж байна. Энэ мэт харилцааны доголдолтой олныг үл хүндэтгэсэн сэтгэгдлийг дахин тавибал таны сэтгэгдэл хэзээ ч нийтэд нийтлэгдэхгүй болох арга хэмжээг авах болно.

http://mongolianforexcenter.blog.gogo.mn/ 5

Page 6: 6.17mongolianforexcenter.blog.gogo.mnbyganaifesummer2009.blogspot.com

Хүндэтгэсэн: "Mongolian Forex Center"

№ 2. Тодруулах зүйлс олон байгааг мэдэж авлаа...

Манай сургалтыг анхаарал тавин үзэж байгаа та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе! Энэхүү сургалтаа эхлээд дөнгөж 7 хоног өнгөрч байгаа ч одоогийн байдлаар шуудангийн хайрцагт 56 захидал ирсэн байгааг үзэхэд бид илүү их ажиллах хэрэгтэй юм байна гэсэн бодол төрлөө . За ингээд сэтгэгдлээ үлдээсэн болоод хандсан та бүхэндээ хэрэгтэй гэж хүссэн бүх асуултанд тань хариулт өгөхийг хичээе!Эхлээд блогийн хуудсуудын талаар жаахан тайлбар өгөх нь зүйтэй гэж үзлээ. Уучлаарай, мэдэх хүмүүс нь ойлгомжтой зүйл тайлбарлалаа гэж битгий ундууцаарай. Юуны өмнө энэхүү блог дээр бичигдсэн бүх бичлэгийг үзэхийн тулд эхний нүүрэн дээр гарсан бичлэгүүд нь сүүлийн бичлэгүүд юм. Бичлэг нэмэх бүрд шинэ бичлэгүүд нь дээрээ гарч өмнөх бичлэгүүд нь доошоо суусаар хуудас дүүрч байгаа бөгөөд түүнээс ч өмнөх анхны бичлэгүүд нь дараагийн хуудас гэсэн хуудас руу ард нь орж байгаа. Одоогоор би үүнийг нэг дор харуулах ба сүүлийн бичлэг нь хамгийн сүүлд, эхний бичлэг нь хамгийн эхэнд оруулах талаар тохируулж чадахгүй байгаадаа  хүлцэл өчиж байгааг минь хүлээн авна уу! Ирсэн асуултууд дотор хаяг, утас болоод бичигдсэн сэдэв хичээлийн талаар цөөнгүй дурьдсан болохоор тэр хүмүүс ард нь орчихсон хуудсыг олж уншаагүй юм болов уу гэсэндээ үүнийг бичлээ.Одоо би сургалттай холбоотой нийтлэг асуултуудад хариулъя!- Энгийн хүмүүсийн хувьд жаахан ойлгомжгүй байна? сургалт чинь үнэгүй гэдэг үнэн үү? - Энэ асуултанд би дахиад хариулъя. Бидний явуулж байгаа цуврал сургалтыг блог дээрээс эхнээс нь дэс дараатай цэгцтэй уншиж судлавал ойлгомжтой байгаа гэж найдаж байна. Он сар өдрөөр нь шүүгээд ч уншсан болно шүү дээ. Гэхдээ ойлгоогүй зүйлээ тодорхой асууж байвал хариулахад татгалзах зүйлгүй.Манай сургалт үнэ төлбөргүй явагдаж байна. Яагаад гэвэл бид энэхүү бүх сургалтыг өөрийн блогоор дамжуулан өдөр бүр цувралаар бичиж нийтэлж байна, цаашид ч энэ хэвээр байх болно. Тиймээс энэ бүхэн төлбөр шаардагдахгүй сургалт билээ. Гагцхүү интернэтээр үнэ төлбөргүй олж авсан энэхүү мэдлэгээ баталгаажуулан өөрийн болгож авахыг хүссэн хүмүүст бид тодорхой хэмжээний төлбөртэйгээр мэдлэг баталгаажуулах сургалт явуулах болно. Энэ сургалтанд та заавал хамрагдах шаардлагагүй ч байж болох бөгөөд нэгэнт эхлэлийг нь тавьсан болохоор цаашид бие даан үргэлжлүүлэн суралцаж болно. - Илүү ихийг хурдан сурмаар байна, интернэтээр заагддаг хичээлүүд хаанаас олж болох вэ?, аргаа сайн олохгүй байна?- Энэ бол амархан сурч болох мэдлэг биш гэмээр байна. Хэдийгээр бидний явуулж байгаа энэ зүйл бол Форекс ертөнцийг бүрэн таних асуудлын дэргэд өчүүхэн зүйл юм. Гэхдээ хүсвэл интернэтээс маш их сургалт гарын авлага, ном товхимол, видео бичлэгүүдийг үнэтэй үнэгүй татан авч судлаж болохийг үгүйсгэхгүй л дээ. Бид ч бас энэ замаар анх эхэлсэн. Манай зарим хүмүүс янз бүрийн судалсан судлаагүй программ, платформ дээр дадлагын дансаар арилжаанд оролцох, эрсдлийн тооцоо судалгаа, дадлага багатайгаар бодит дансанд их мөнгө оруулах гэхчилэн төрөл бүрээр туршиж бас алддаг гэдгийг хэлмээр байна. Бид хамгийн гол нь олон хүн дутуу мэдлэг эзэмшснээс ихийг алдахаас урьдчилан сэргийлэхийг хүсч байна. Эхлэл гэдэг маш их хүч, оюун, цаг зарцуулдаг гэдэгтэй санал нийлнэ биз дээ. Орчуулах, харьцуулах, өөрийн хэллэгт хөрвүүлэх, мэргэжлийн хэллэгийг зөв оновчтой сонгох гээд асар их бэрхшээлүүд туулж байж бидний энэхүү хичээлүүд бэлэн болж эхэлж байгаа билээ. Гэхдээ чадвартай олон сайхан залуус бидний дунд цөөнгүй байгаа. Хэрэв татгалзахгүй бол гадаад хэл дээр олж болох сайтууд бий. Та хүсвэл хайлтын цонхоор Forex гээд л бичээд хайхад болно. Тэнд түмэн хаягууд бий. Харин энэ замаар биш Монголчилсон замаар одоогийнхоос илүү хэмжээнд суралцахыг хүсвэл бидэнтэй холбогдон биечлэн ирж уулзахыг зөвлөж байна. Удахгүй бид өөрсдийн бүх мэддэг чаддаг бүхнээ гурван бүлэгт хуваан сургалтын лабораториор явуулахаар бэлтгэж байна. Та энэ сургалтуудад өөрийн сурахыг хүссэн ангидаа сонголт хийн суралцаж болно. 1-р анги: Ерөнхий мэдлэгийн онол баталгаажуулах сургалт - хугацаа 1 долоо хоног (төлбөр 100,0 мян.төг)2-р анги: Дунд шатны мэдлэг олгох, баталгаажуулах сургалт - хугацаа 1 сар (төлбөр 350,0 мян.төг)

http://mongolianforexcenter.blog.gogo.mn/ 6

Page 7: 6.17mongolianforexcenter.blog.gogo.mnbyganaifesummer2009.blogspot.com

3-р анги: Гүнзгийрүүлсэн мэдлэгийн баталгаажуулах сургалт - хугацаа 2 долоо хоног (төлбөр 250,0 мян.төг)Хэрэв та 1-р ангид суралцах шаардлагагүй гэж үзвэл өөрт шаардлагатай гэж үзсэн аль ч ангиа сонгон суралцаж болохоос гадна бүх ангид нэг мөр суралцахыг ч зөвшөөрнө. Манай сургалтын лаборатори нь цөөн хүнд чанартай сургалт хүргэх үүднээс нэг ангидаа 6 суралцагч хамруулахаар зохион байгуулагдсан байгаа. Сургалт ажлын өдрүүдэд (даваа-баасан) өдөр оройн 2 ээлжээр явагдах бөгөөд өдрийн ээлж 14:00-16:00, оройн ээлж 19:00-21:00 цагуудад тус тус үргэлжилнэ.  - Форекс алга болох уу, дампуурах уу, ашгаа хэрхэн авах вэ, дансаа яаж цэнэглэх вэ?- Дээрхи нийтлэг асуултанд хариулъя! Энэ аугаа ертөнц манай гараг дээр маш олон жил бүрэн бүтнээрээ оршин тогтнож байгаа, цаашид ч байх болно гэдгийг хамгийн түрүүнд хэлмээр байна. Дэлхий хэзээ нэг мөнгөний нэгжтэй болно тэр болтол лав оршин тогтнох нь дамжиггүй гэж би хувьдаа боддог. Мэдээж их олон шалтгаанууд та бүхэн надад тавих байх л даа. Би энд нэг зүйлийг маш тодорхой тайлбарлах нь зөв гэж үзлээ. Жишээ нь та "Нарантуул" зах руу зорилгоосоо үл хамааран орох бүртээ 100 төгрөг төлдөг. Энэ тохиолдолд та зах дээр маш их ашиг олсон ч тэр эсвэл бүх зүйлээ хулгайд алдсан ч тэр таны энэ асуудлаас үл хамааралтайгаар "Нарантуул" байж л байна. Харин ч захын орлого улам бүр нэмэгдсээр л байх болно. Яг үүнтэй нэгэн адил форекс зах буюу валютын бирж нь та бидний арилжаа хийсэн болгонд ханшийн зөрүүний хэмжээгээр авах ёстой орлогоо авдаг. Энэ талаар та "Дээд доод ханшийн зөрүү буюу Spread" гэсэн гарчиг дор нийтэлсэн бичлэгээс тодруулан мэдэж аваарай. Тиймээс бидний дээрх арилжаанд алдсан ч тэр олсон ч тэр форекс ашигтай л байдаг. Олон улсын санхүү эдийн засгийн хямрал ч төдийлэн нөлөөлөхгүй гэхэд болно. Учир нь валютыг хосоор нь хооронд нь солилцдог ажиллагаа байж л байвал тэдгээр орнуудын мөнгөний ханш нэг нь уналаа гэхэд нөгөө нь чангарч байдаг болохоор арилжаа байсаар л байх болно. Иймээс бид энэ зах зээл буюу форекс алга болох, дампуурах талаар санаа зовохгүй байж болно. Харин байдал өөрчлөгдвөл дэлхийн хэмжээнд асар том өөрчлөлт гарах нь дамжиггүй, гэхдээ л тэр болтол бидэнд дор хаяж 5 жил байх байлгүй дээ... За за энэ бол хэтрүүлэг шүү!За одоо би арилжаанд оролцоход данс хэрхэн цэнэглэх, олсон ашгаа хэрхэн татаж авах талаар товчхон өгүүлье. Энэ алхам бол форексийн үйл ажиллагааг дамжуулж байгаа (олон байгууллага байдаг) арилжаа хийх гэж буй тухайн байгууллагаас шууд хамааралтай. Зарим байгууллага нь өөрийн гэсэн виза, мастер картууд гаргасан байдаг ба та түүнийг нь өөрийн нэр дээр захиалан авч (дунджаар төлбөр нь 15-50 ам.доллар) орлого зарлагаа өөрөө интернэтээр хийж болно. Орлогын хувьд та картандаа оруулсан мөнгөө аль ч (монголдоо ч болно) банкинд очоод картаа өгөөд эсвэл АТМ-ээс бэлнээр нь авч болдог. Ер нь аль ч байгууллагаар дамжуулсан адил Монголын Худалдаа хөгжил, Голомт банкны олон улсын эрхтэй картаар орлого зарлагын гүйлгээнүүдээ хийж болно. Мөн бэлэн болгохоос бусад тохиолдолд та интернэтээр гүйлгээгээ хийж болно.Тухайн байгууллагын вэбсайтаар хандан шаардлагатай гэсэн бичиг баримтаа файлаар илгээх бага зэргийн ажил ордог. Эдгээр алхмууд нь ихэнх дамжуулагч байгууллагуудад хэрэглэгддэг бөгөөд зарим нь үүнээс ч хялбар, зарим нь хүндрэл ихтэй ч байх нь бий. Гэхдээ энэ талаар удахгүй та дэлгэрэнгүй мэдлэгтэй болох болно гэдэгт итгэлтэй байна. Энэ гарчиг доор нийтлэх энэ 7 хоногийн бичлэг үүгээр өндөрлөж байна. Та бүхний хүссэн сайн бүхэн дэлгэрэн хөгжих болтугай!Хүндэтгэсэн: "Forex center of Mongolia"  Монголчууд бид л ертөнцийг дахин эзэгнэх болно...

ичээл № 11. Margin Trading буюу Зээлийн арилжаа, түүний тухай

        Шинэ хичээл маань Margin Trading буюу Зээлийн арилжаа-ны талаар өгүүлэх юм. Форекс зах зээл дээр арилжаанд оролцоход маш их хэмжээний мөнгө шаардагдана

хэмээн ихэнх хүмүүс боддог. Энэ зах дээр арилжаанд оролцоход бидэнд доод тал нь 50-200 ам.доллар байхад болно. Мэдээж үүнээс ч их байхыг хориглоогүй. Дансаа нээхэд шаардагдах дээрх хэмжээний мөнгийг зах зээл дээрх өөрийн дансанд байршуулах бөгөөд энэ нь таныг арилжаанд оролцох эрх авах баталгааны мөнгө болох юм. Үүнийг Diposit гэж ч хэлдэг. Энэхүү баталгааг байршуулснаар та тухайн мөнгөнийхөө 50-400 дахин их хэмжээний мөнгөөр

http://mongolianforexcenter.blog.gogo.mn/ 7

Page 8: 6.17mongolianforexcenter.blog.gogo.mnbyganaifesummer2009.blogspot.com

арилжаанд оролцох эрхтэй боллоо гэж ойлгож болно. Энэ нь өөрөө танд зээлийн арилжаа хийх эрх буюу Margin Trading олгож байна гэсэн үг юм.

Арилжаанд оролцохын тулд дээр хэлсэн байршуулах мөнгөний доод хэмжээ болон зээлийн өсгөвөрлөх хэмжээ зэрэг нь форекс зах зээлийн үйл ажиллагааг дамжуулагч байгууллагуудаас тогтоодог учир тэдний онцлогоос хамаарч өөр өөр байдаг байна.

Ингэхээр 10,000$, 100,000$ -оор арилжаанд оролцоход танд хэд байх хэрэгтэй вэ? 10,000$ юм уу 100,000$-ийн хэмжээний данс нээлгэхийн тулд та ойролцоогоор 100-1000$ дансанд байршуулхад болно гэсэн үг юм.

Нэгэн жишээ татаж дэлгэрэнгүй тайлбарлая! Анх арилжааны данс нээлгэхээр AVAFX гэдэг компанид бүртгүүлсэн гэж тооцъё! Тус

байгууллага нь танд 200 хувийн өсгөвөрлөх эрх олгодог. Арилжааны дансанд байршуулах мөнгөний доод хэмжээ 100,0 ам.доллар (100,0 евро) байдаг. Энэ журмаар та 100,0 ам.доллар байршуулсан бол та зах зээл дээр 20,000 ам.долларын арилжаа хийх эрхтэй болно. Энэ мөнгө нь таны арилжаа хийх гэж буй дэлгэц дээр чинь харагдахгүй ч арилжааны захиалга хийхэд энэ зарчмаар тооцогддог. Өөрөөр хэлбэл та нефть худалдан авах боллоо гэхэд худалдан авах доод хэмжээ нь 2,000 ам доллар байна. Иймээс та 2,000 ам.долларын арилжааны захиалга өгөхөд танаас 10 ам.доллар зарцуулагдана. Яагаад энд доод хэмжээ гэж бичээд байгаа вэ гэвэл: форекс зах зээл маань арилжаанд оролцож байгаа бүх л нэгжүүдэд багцын хэмжээг тогтоосон байдаг. Үүнийг Lot буюу багц гэж нэрлэдэг.

За ингээд энэхүү хичээл маань өндөрлөж байна. Та бүхэн хичээлтэй холбогдсон аливаа асуултаа сэтгэгдлээр үлдээнэ биз дээ. Хэрэв танд ойлгомжгүй байгаа асуудал байвал анхнаас нь сайтар лавлаж мэдэж авахыг хичээгээрэй. Яагаад гэвэл дараа дараачийн хичээлүүдэд өмнө орсон хичээлүүд дээр өгүүлсэн үг хэллэг, зарчим цөм мөрдөгдөх юм.

Дараагийн хичээлээр бид арилжаанд мөрдөгддөг (Lot) багц болон түүний тухай мэдэж авах болно.

Хичээнгүйлэн суралцаж буй танд дахин амжилт хүсье! Хүндэтгэсэн: "Mongolian Forex Center"

Хичээл № 10. Дээд доод ханшийн зөрүү буюу SPREAD түүний талаар

         Энэ өдрийн мэнд хүргэе! Өнөөдөр бид та бүхэнд дээд доод ханш буюу Bid/Ask ханшийн хооронд байдаг зөрүү болох spread-ын тухай заах болно.

Bid/Ask ханшийн хооронд байдаг зөрүүг SPREAD гэж нэрлэнэ. Энэхүү зөрүүний талаар бид "Нийтэд хариулах нь..." сэдэв дотор бага боловч ойлголт

оруулсан байгаа. Түүнийг завандаа уншаарай. Одоо би доорх жишээн дээр  дэлгэрэнгүй тайлбарлая.

Зураг 3. Зураг дээр GBP/USD үзүүлсэн байна. Bid=1.7445, Ask=1.7449. Энэ ханшийн хувьд spread нь буюу ханшийн зөрүү нь 0,004 байна.Энэ нь тухайн зах зээл дээр таны төлж буй зөрүүний төлбөр буюу цорын ганц татвар нь юм гэж ойлгож болно. Энэхүү зөрүүгээр Форекс зах зээл нь өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг гол хөшүүргээ болгодог байна. Иймээс та арилжаанд оролцохдоо захиалга өгөх бүрд таны арилжаа эхлэх тэр мөчид spread нь буюу ханшийн зөрүүний алдагдлаас

эхэлдэг. Жишээлбэл та дээрхи зураг дээр үзүүлсэн хослол дээр захиалга өгсөн гэж үзвэл 0,004 гэсэн зөрүүний алдагдалтайгаар арилжаа эхлэнэ. Одоо маш анхааралтай уншаарай.         Энэ тохиолдолд та Buy захиалга өгөхөд танд 1,7449 гэсэн Ask ханш үйлчлэх бөгөөд тухайн мөчид зах зээл дээрхи ханш 1,7445 байх юм. Тодруулж хэлбэл та тухайн валютын ханшийг 1,7449 хүртэл өсөхийг хүлээж байж данс тань 0,00-ийн ашигтай болох бөгөөд ханш 1,7449-өөс дээш гарах мөчөөс л таны бодит ашиг орж эхлэнэ гэсэн үг юм.

Харин та Sell захиалга өгсөн бол 1,7445 гэсэн Bid ханш үйлчлэх бөгөөд тухайн мөчид зах зээл дээрхи ханш 1,7449 байх юм. Тодруулж хэлбэл та тухайн валютын ханшийг 1,7445 хүртэл унахыг хүлээж байж данс тань 0,00-ийн ашигтай болох бөгөөд ханш 1,7445-өөс доош орох мөчөөс л таны бодит ашиг орж эхлэнэ гэсэн үг юм.

http://mongolianforexcenter.blog.gogo.mn/ 8

Page 9: 6.17mongolianforexcenter.blog.gogo.mnbyganaifesummer2009.blogspot.com

Энэ утгаараа та Форекс зах зээл дээр төлөх байсан татвараа төллөө гэж ойлгож болно. Харин таны өгсөн захиалга бодсон өсөлт уналтаас чинь эсрэгээр өөрчлөгдвөл ашиг биш алдагдал орж эхлэнэ. Энэ тохиолдолд та алдагдлаа улам бүр их болохоос өмнө эрсдлээс хамгаалж тухайн мөчид байгаа бага хэмжээний алдагдлыг хүлээн зөвшөөрч арилжаагаа зогсоох хэрэгтэй болно. Гэхдээ бас тухайн үед таны тооцоолсон нөхцөл байдал түр зуурын эсрэг байхыг үгүйсгэхгүй бөгөөд төдөлгүй буцаад ашиг орох чиглэл рүүгээ орж болно.

Тиймээс та энэхүү зах зээл дээр арилжаанд оролцохдоо ашиг олох захиалга өгөхөөсөө өмнө захиалгын төрлөө маш зөв сонгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл та тухайн ханш дээшээ өсөх үү, доошоо унах уу гэдэг талаас нь урьдчилан сайн тооцоолох ёстой юм.

Захиалгаас ашиг олохын мөн чанар нь захиалга өгөхөд байдаг...

Дараагийн хичээл хүртэл түр баяртай. Сурлагын өндөр амжилт хүсэн хүндэтгэсэн: "Mongolian Forex Center"

№ 1. Ирүүлсэн сэтгэгдлүүдэд тусгагдсан нийтэч сэдвүүдэд хариулах нь:

Энэхүү блогоо нээгээд удаагүй ч сэтгэгдлээ үлдээсэн болон хандсан бүх хүмүүст талархлаа илэрхийлье!Бид та бүхнээс ирүүлсэн сэтгэгдэл болон хандсан нийт хүмүүст хэрэгтэй байгаа гэж олж мэдсэн бүхий л сэдэвт нэгдсэн хариулт өгч байх нь хэрэгтэй юм байна гэж үзээд энэхүү сэдвийг шинээр нээлээ.Энэ удаагийн анхны бичлэгээр холбоо тогтоох хавтас дахь мэдээлэлд сэтгэгдлээ үлдээсэн зочны асуултанд хариулахаар шийдлээ. Тэрээр зочин маань өмнө нь Анод банкнаас дамжуулдаг платформ дээр ажиллаж үзсэн байна. Манай Монгол хүмүүсийн хувьд энэ үйлчилгээг анх нээсэн цагаас нь сонирхож эхэлсэн хүмүүс цөөнгүй байдаг гэдэгт санал нийлэх бизээ. Ер нь анх удаа Монгол оронд энэхүү боломжийг бүрдүүлж бий болгосон гэдэг утгаараа Анод банкны мэргэжилтнүүд асар том нээлт хийсэн гэхэд болно. Хэдийгээр Форекс зах зээлийн талаар мэддэг, сонссон, бүр энэ зах зээл рүү хэрхэн орж болдог бол хэмээн эрэлхийлэн мөрөөдөж явсан маш олон хүмүүс байдаг юм билээ. Өнөөдөр техник, технологийн эрин асар хурдацтай хөгжихийн зэрэгцээгээр эгэл жирийн ард иргэд хүртэл уг том ертөнцөд ажиллаж, суралцах боломж хамтдаа хөгжиж байна. 1990-ээд оны эхэн үеэс өмнөх бүхий л цаг хугацааны туршид тэрхүү гайхамшигт ертөнцөд ердөө л улс орнуудын засгийн газрууд, төв банкууд, томоохонд тооцогдох зарим арилжааны банкууд, санхүүгийн болоод нэртэй том пүүс компаниуд л оролцож чаддаг байсан гэдэг. Харин тухайн үед хувь хүн иргэн оролцохыг хүсвэл 50,000-аас доошгүй хэмжээний америк долларын дипозит байршуулж байж оролцох боломж нь нээгддэг байсан байна. Дээр өгүүлсэнчилэн Анод банк дан ганцаар энэхүү үйл ажиллагааг эрхлэн санаачилсан гэвэл бас өрөөсгөл юм. Манай оронд Анод банкнаас гадна Худалдаа хөгжлийн банк мэт зарим цөөн хэдэн банкинд уг үйлчилгээг авах боломж бас байдаг билээ. Та бүхэн Худалдаа хөгжлийн банкны вэбсайтаар зочилж сонирхож болно. Тэнд бичсэн журмаар бол харилцагч та барьцаа хөрөнгө 50,000-аас доошгүй, албан байгууллага бол 100,000-аас доошгүй хэмжээний америк доллар болон алтны данс барьцаалж байж арилжааны данс нээлгэх боломжтойг олж уншиж болох юм. ( http://www.tdbm.mn/ )Энэ мэтчилэн дан ганц Монгол орон төдийгүй дэлхийн олон улс орнуудын банк санхүүгийн байгууллагууд дээрхи үйл ажиллагааг дамжуулан гүйцэтгэдэг бөгөөд зах зээлийн шударга зарчмын үүднээс хөгжлийн шинэ шат ахих бүрт тэдний хооронд байршуулах хөрөнгөөс эхлээд дээд доод ханшийн зөрүү зэргийг маш багаар санал болгох замаар өрсөлдөөн нь улам бүр ихэссээр байна. Энэ нь эгэл жирийн ард иргэд бидэнд боломж улам бүр нээгдсээр байгаагийн илрэл гэж үзэж болно. Энд бид ганцхан юуг өгүүлэх гээд байна вэ гэхээр энэхүү ФОРЕКС хэмээс аугаа том ертөнц дээр зөвхөн цөөн хэдэн Монголчууд биш дэлхийн олон олон ард иргэд байгууллага, пүүс компаниуд, засгийн газрууд бүгд оролцдог учир энэ бол ердөө ч нэг казино, тааварт тоглоом болон мөрийтэй тоглоомын ертөнц биш юм. Гагцхүү энэ зах зээл нь бодит үнэн зах зээл мөн гэдгийг дээрхи бүхэн баталж байгаа юм. Нэмж хэлэхэд энэхүү зах зээл яагаад ингэж олон жил улам бүр хөгжин боловсорч байгааг нэгэн жишээгээр тайлбарлахыг хичээе! Энд хамгийн чухал нэгэн үзүүлэлт нь spread буюу дээд

http://mongolianforexcenter.blog.gogo.mn/ 9

Page 10: 6.17mongolianforexcenter.blog.gogo.mnbyganaifesummer2009.blogspot.com

доод ханшийн зөрүүнээс ашиг авдаг асуудал юм. Энэ нь бид бүхэн арилжаанд оролцох анхны алхам дээр зах зээл маань өөрөө автоматаар татан авдаг байна. Өөрөөр хэлбэл оролцогч бүхэн захиалга хийсэн бүхэнд зах зээл маань өөрийн олдог гол ашиг болох ханшийн зөрүүгээ татан авдаг. Дэлхийн хэмжээнд энэ зах зээл дээр оролцогчдын тоо болоод эргэлддэг хөрөнгийн хэмжээг (жил, сар бүр өсөн нэмэгдэж мэдээллийн сувгуудаар олон өөр өөр тоо тавигддаг болохоор тодорхой бичсэнгүй) тооцож үзвэл тэдгээрийн хийгдсэн захиалга бүрийн ханшийн зөрүүнээс дор хаяж 2 pips-ийн зөрүү (зөрүүний нэгжийн нэршил) татан авдаг гээд төсөөлөхөд уг зах зээлийн утга учир танигдах буй за. Иймээс хүмүүсийн гол төлөв асуугаад эргэлзээд байдаг дампуурчихвал олсон ашгийг минь өгөхгүй, ашгаас минь шимтгэл аваад байх болов уу гэх зэрэг олон олон  болгоомжлол, эргэлзээ нь үндэслэлгүй зүйл гэдэг нь тодорхой юм.Эргэж олдомгүй үнэт цагаа зориулан анхаарал тавьсанд талархал илэрхийлье!Та бүхэнд ажлын амжилт хүсэн хүндэтгэсэн: "Forex center of Mongolia" хамт олон. Монголчууд бид л ертөнцийг дахин эзэгнэх болно...

Хичээл № 9. Дээд доод ханш (Bid/Ask) болоод Buy/Sell захиалгад хэрхэн хамаарах тухай ойлголт

 Юуны өмнө валютын ханш нь өөрөө дээд болон доод ханш гэсэн 2 төрөлтэй байдгийг бид мэднэ. Аль ч банк, валютын цэг дээр очиход авах болон зарах ханш гэсэн 2 ханш үйлчилдэг. Тэгвэл бид олон улсын Форекс зах зээл дээр ч мөн адил энэ 2 төрлийн ханшаар үйлчлүүлнэ. Бид ханшийг дээд доод гэж нэрлэдэг бол Форекс зах зээл дээр Bid (доод), Ask (дээд) гэж нэрлэдэг байна.

Bid ханш буюу доод ханш нь байнга Ask ханш буюу дээд ханшаас бага байх нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл  Форекс зах  зээлийн үйл ажиллагааг дамжуулагч интер банк танаас худалдаж авах гэсэн үнийн саналаа Bid ханшаар, танд худалдах гэсэн үнийн саналаа  Ask ханшаар илэрхийлэн санал болгож байна гэсэн үг юм.        Тиймээс бид аливаа нэг валютыг худалдаж авахыг хүсвэл Ask ханшаар авна, харин эргүүлэн худалдахыг хүсвэл Bid ханшаар худалдана. Үүнийг бид захиалгын төрөл болох Buy/Sell захиалгатайгаа хэрхэн уялдуулах вэ?        Доор би жишээгээр тайлбарлах бөгөөд үүний өмнө хэлэхэд Buy захиалга сонгоод арилжаанд оролцоход танд Ask ханш үйлчлэх болохыг харна. Харин Sell  захиалга сонгоод арилжаанд оролцоход танд Bid ханш үйлчилнэ.        Зураг 2.

Жишээ нь:  Зураг дээр GBP/USD үзүүлсэн байна. Bid=1.7445, Ask=1.7449.Энд бид бас л Bid/Ask ханшийн  харалдаа үйлчлэх захиалгын нэр буюу төрлийг (Buy/Sell) харж байна. Жишээтэй уялдуулан тайлбарлахад та энэ тохиолдолд Buy захиалга сонгосон бол 1.7449 гэсэн ханш танд үйлчилнэ, Sell  захиалга сонгосон бол 1.7445 гэсэн ханш тус тус үйлчилнэ. Харин бид энэ удаа ханшийн дээд доод үнэ болоод харьцах захиалгын төрлийн талаар сайн мэдэж авсан гэдэгт найдаж байна. Үүний дараа бид эдгээр ханшийн зөрүүний талаар

болоод тэрхүү зөрүү хаана хэнд ашигтай болох Форекс зах зээл хаанаас хэрхэн санхүүждэг талаар дэлгэрэнгүй үзэх болно. Идэвхи гарган үнэт цагаа зарцуулсан та бүхэнд талархлаа илэрхийлье! Хүндэтгэсэн Mongoligan Forex Center...

Хичээл № 8. Ханшийн өөрчлөлтөнд тулгуурлаж захиалгын төрлөө сонгох нь:

Энэ өдрийн мэнд...! Бидний түрүүчийн бичсэн сургалтын талаар санал сэтгэгдлээ үлдээсэн бүх хүмүүст талархлаа илэрхийлж байна. Өнөөдөр бид та бүхэнд дээрх гарчгийн доор сургалтаа өгөх гэж байна. Валютын арилжаанд оролцохдоо арилжаа хийгч хэн боловч юуны түрүүнд захиалгын төрлөө зөв сонгох нь чухал юм. Энэ нь та аль валютыг өөртөө авч аль валютаар төлбөрөө хийхээ сонгоно гэсэн үг юм. Энэ сонголтыг бид захиалгын төрөл гэж хэлээд байгаа билээ.  Өмнөх

http://mongolianforexcenter.blog.gogo.mn/ 10

Page 11: 6.17mongolianforexcenter.blog.gogo.mnbyganaifesummer2009.blogspot.com

хичээлээр бид Buy, Sell гэсэн захиалгын төрлийн талаар анхны ойлголт авсан. Таны авах гэж байгаа валютын ханш өсөхөөр мэдээлэл агуулж байгаа бол та Buy төрлийн захиалга сонгоно, харин тухайн валютын ханш буурахаар мэдээлэлтэй байгаа бол Sell төрлийн захиалга сонгоно гэсэн үг юм. Энэ нь нэг талаараа ханш буурахад ашиг олох боломжтойг харуулж байгаа бөгөөд анхлан суралцагсад болоод энэ чиглэлийн талаар мэдээгүй хүмүүст худал үг мэт ойлгогддог. Гэтэл үнэн хэрэг дээрээ бид олон улсын санхүүгийн уналт, эдийн засгийн хямралын үед ч гэсэн бодит байдлыг өөрт ашигтайгаар эргүүлэн өндөр хэмжээний ашиг олж болох нь харагдаж байна. Бид одоо захиалгын төрлөө хэрхэн сонгохоо мэдэж авлаа. Энд нэг анхаарах чухал зүйл нь юу вэ гэвэл: арилжаанд оролцохын өмнө маш сайн мэдээлэл цуглуулах шаардлагатай. Бидний арилжаа хийх гэж буй валютын өөрийнх нь чадвар өнөөдөр хэр зэрэг байх бол?, тухайн мөнгөний индекс хэр явж байгаа, өмнөх цагууд, өмнөх өдрүүдэд хэрхэн өөрчлөлт өгч байсан зэргээс тодорхой судалгаа хийсэн байх шаардлагатай. Энэхүү судалгааг дотор нь 2 төрөлд хуваадаг бөгөөд энэ талаар судлан мэдээлэл түгээдэг зориулалтын мэргэжлийн байгууллагууд маш олон байдаг. Бид дараа дараачийн хичээлүүдээрээ судалгаа шинжилгээний талаар дэлгэрэнгүй үзэх болно. Бид өөр өөрсдийн зүгээс тодорхой хэмжээгээр судлан дүгнэлт гаргадаг хэдий ч ихэнхдээ буруу сонголт хийх нь элбэг байдаг. Үүнээс сэргийлэн алдагдлаа багасгахын тулд дээрх судалгаануудыг ашиглахаас гадна олон нийтээрээ ихэвчлэн ашигладаг тооцооллын зориулалттай тооны машин, графикийн шинжилгээний программ зэргийг байнга ашиглах хэрэгтэй болдог. Нэмж хэлэхэд бид арилжаа хийх гэж буй валютынхаа талаар судлаад зогсохгүй бас харьцуулан арилжаалах гэж буй валютын талаар ч судлах шаардлагатай байдаг. Жишээ нь та EUR/USD төрөл дээр арилжаа хийх гэтэл судалгаа мэдээлэл дутуу дулимаг байгаа бол өөр нэгжээр арилжаа хийх нь дээр юм. Эсвэл та EUR/JPY, EUR/CAD, EUR/SHF гэх зэрэг нэгжүүдээс ч сонголт хийж болно.  Учир нь та Европийн холбооний мөнгөний болоод эдийн засгийн байдлын талаар сайн судалсан байгаа үед харьцуулан арилжаа хийх гэж буй нэгжүүдээс аль сайн судалгаатай байгаатайгаа харьцаа үүсгэн ажиллах нь зүйтэй юм.

Хичээл № 7. Ханш болон захиалгын төрөл, хэллэг

        Валютын арилжаа нь нэг валютаар нөгөө валютыг солилцох замаар явагддаг бөгөөд авах зарах хоёр нэгжүүд аль аль нь мөнгө байдаг тул худалдаа гэж үздэггүй байна. Тиймээс ч Форекс захыг валют арилжааны бирж хэмээдэг билээ. Харин одоо бид тэрхүү арилжааны хамгийн гол үзүүлэлт буюу валютын үнэлгээ болох  ханшийн талаар мэдэх болно.  Хэдийгээр энэ талаар хэн бүхэн тодорхой хэмжээнд мэддэг боловч түүний хэлбэлзэл хэрхэн хаанаас үүсэлтэй болох, форекс ертөнц дээр секунд тутам асар ихээр өөрчлөлт үзүүлдэг болохын хамаарал эх үндсийг  мэдэх нь  чухал  юм.        Нэг валютыг зах зээл дээр зарахын төлөө нөгөө валютаар төлбөр хийдэг болохоор харьцуулан арилжаалах гэж буй валютуудын хооронд үнэлгээний ханш тогтоодог.         Энэ нь үнэн чанартаа тухайн валютыг бий болгогч улс гүрний санхүү, эдийн засгийн өсөлт бууралттай шууд хамааралтай бөгөөд харьцуулан арилжаалах гэж буй нөгөө орны санхүү эдийн засгийн өсөлт бууралт нь түүнтэй хэр өрсөлдөхүйц хэмжээнд байгаагийн илэрхийлэл болдог байна.         Бид дараахи жишээн дээрээс илүү дэлгэрэнгүй ойлголт авах болно.

EUR/USD = 1.3667 энд нэг л ханш харагдаж байна. Форекс зах зээл дээр  валютыг хосоор нь тэмдэглэн дунд нь нэг ханшаар  арилжаа явуулах  үнэлгээг тогтоодог  юм.  Бид үүнийг  хослуулан бичсэн  хоёр валютын  аль нь  төлбөрт зарцуулагдаж аль нь  өөрт авах гэж буйг  сайн мэддэг байх нь чухал.  Дээрх жишээн дээр тайлбарлахад  нэг /1.000/  euro-г  авахын  тулд та  нэг гаран /1.3667/ usd  төлөх учиртай  гэж ойлгож болно. 

Ер нь  форекс зах зээл дээр  хосоор бичигдсэн  2 валютын  өмнө  нь бичигдсэн  валютыг авахын төлөө  ард нь бичигдсэн  валютаар төлбөр хийдэг гэсэн ерөнхий ойлголт авч болно.

Өөрөөр хэлбэл EUR нь base currency буюу авах гэж буй валют харин USD нь counter буюу quote currency буюу төлбөр хийх валют юм.

Энэ нь нэг талаас авах гэж буй валют нь таны хувьд бараа болох бөгөөд оронд нь өгөх гэж буй валют нь төлбөрийн хэрэгсэл болж байгаа юм. Тиймээс форекс ертөнц дээр мөнгө нь

http://mongolianforexcenter.blog.gogo.mn/ 11

Page 12: 6.17mongolianforexcenter.blog.gogo.mnbyganaifesummer2009.blogspot.com

өөрөө барааны оронд хувиран хөрвөж байдаг. Мэдээж ханшийн өөрчлөлт нь аливаа бараа бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээнээс шалтгаалан үнэ нь өөрчлөгддөгтэй нэгэн адил тухайн валютын өөрийн үнэ цэнэ, чадвартай шууд хамааралтай гэж ойлгож болно.

Хэрэв та жишээн дээр үзүүлснээр EUR авахыг хүсвэл авах захиалга буюу buy гэж нэрлэгддэг захиалга өгнө гэсэн үг. Харин үүний эсрэгээр буюу USD авахыг хүсвэл  зарах захиалга буюу sell гэж нэрлэгддэг захиалга өгнө гэсэн үг юм.

Тодруулж хэлбэл: sell захиалга өгөх нь таны харилцаж буй валютын хосын байрлал солигдохыг хүссэний илэрхийлэл гэж ойлгож болох бөгөөд энэ тохиолдолд EUR маань (base currency ) авах гэж буй валют байсан бол эсрэгээр  (counter буюу quote currency ) төлбөр хийх валют болон хувирч харин USD маань (counter буюу quote currency ) төлбөр хийх валют байсан бол (base currency ) буюу авах гэж буй валют болон өөрчлөгдөнө.

Buy захиалга өгвөл та 1.000 EUR авахын тулд 1.3667 USD төлөхийг хүсч байна  гэсэн захиалга болно.

Sell захиалга өгвөл та 1.000 USD авахын тулд 0.7317 EUR төлөхийг хүсч байна  гэсэн захиалга болно.

 1.000 EUR = 1.3667 USD 1.000 USD = 0.7317 EUR гэсэн ханш харагдаж байна. Тооцоо хийж үзъе! 1.000 EUR авахийн тулд 1.3667 USD төлөх юм бол 1.000 USD нь хэдэн EUR – той тэнцэх

вэ? 1.000/1.3667 = 0.7317 гэсэн тоо гарч байгаа нь EUR – ийн USD – той харьцах ханш юм. За тэгэхээр бид ханшийн талаар мэдвэл зохих зүйлсийг мэдэж авсан гэж итгэж байна.

Харин бид энэхүү мэдлэгээ хэрхэн ашиглах нь бүхнээс чухал билээ. Мэдээж ямарч зах зээл дээр арилжаа наймаа хийхэд үнэ ханш юу юунаас ч илүү чухал байдаг бол ирээдүйн трейдэр болох гэж буй  та бүхэн ч мөн адил  үнэ ханшийн талаар  улам бүр  ихийг мэддэг болно.  Гэхдээ та бид  өөрсдийн арилжаанд нөлөөлөх ханшийн өөрчлөлтийг байнга судлан ажигладаг болох тул нэг талаасаа олон улсын санхүүгийн сайн дурын судлаачид боллоо гэж үзсэн ч болох юм.             Бид дараа дараачийн хичээлүүдээрээ арилжааны хамгийн чухал илэрхийлэл болох ханшийн өөрчлөлтийн эх үндэс, түүнийг илэрхийлдэг үзүүлэлт зэрэгтэй улам бүр дэлгэрэнгүй танилцах болно.           Шинэ бүхнийг эрэлхийлэг та бүхэнд амжилт аз хүсээд энэ удаагийн хичээлээ үүгээр түр завсарлаж байна. Бидний түгээж буй энэ сургалтын талаар болон өөрсдийн мэдэхийг хүссэн бүхнээ илгээнэ биз дээ. Та бүхний хайсан бүхнийг олж өгөхөд бид харамгүй байх болно. Хүндэтгэсэн Mongolian Forex center...

Сургалтын хөтөлбөрийн товч танилцуулга (Гүнзгийрүүлсэн шатны сургалт)

  Гуравдугаар бүлэг:    3.1. Арилжааны сэтгэл зүй (Forex Trading Psychology)         3.1.1. Арилжааны дүрэм ба алтан зарчим    3.2. Арилжаанд нөлөөлөх хүчин зүйлс         3.2.1. Эдийн засгийн хүчин зүйлүүд        3.2.2. Улс төрийн хүчин зүйлүүд         3.2.3. Байгалийн хүчин зүйлүүд         3.2.4. Валютын худалдаанд нөлөөлдөг бусад хүчин зүйлүүд        3.3. Биржийн төрөл:   3.4. Мөнгөний менежмент буюу эрсдэлийн бодлого (Risk Management)                                                               3.4.1. Алсын буюу уртын бодлого                                           3.4.2. Ойрын буюу богины бодлого                                      3.5. Эдийн засгийн "Цунами"                                           3.5.1. Энгийн                                          3.5.2. Хүчтэй                                       3.6. Цагийн хувиар                                      3.7. Биржүүдийн онцлог

Сургалтын хөтөлбөрийн товч танилцуулга (Анхан болон дунд шатны сургалт)

http://mongolianforexcenter.blog.gogo.mn/ 12

Page 13: 6.17mongolianforexcenter.blog.gogo.mnbyganaifesummer2009.blogspot.com

Нэгдүгээр бүлэг:    Анхан шатны мэдлэг олгох сургалт     1.1. Эдийн засгийн боловсролын тухай    1.2. Форекс гэж юу вэ?     1.3. Санхүүгийн томъёоллууд:         1.3.1. Spot         1.3.2. Forward (урагшаа)         1.3.3. Future (ирээдүй)         1.3.4. Swap (солилцох)         1.3.5. Option (тусгай эрх)         1.3.6. “Exchange Traded Fund” (валют солицох сан)       1.4. Валютын харьцаа, тэдгээрийн ялгаа, хамаарал:       1.5. Захиалгын төрөл, ялгаа, ач холбогдол:  Хоёрдугаар бүлэг: Ерөнхий мэдлэг олгох сургалт     2.1. Арилжаа яаж явагдах, юу юу мэдвэл зохих вэ?     2.2. Арилжаанд оролцоход хэрэглэгддэг нэр томъёо, нийтэч ухагдахуунууд ба флатпормын талаар:     2.3. Дансны төрөл ба тэдгээрийн ялгаа, онцлог:         2.3.1. Дадлагын данс         2.3.2. Бодит данс     2.4. Шинжилгээний тухай ерөнхий ойлголт:         2.4.1. Суурь шинжилгээ     2.5. Техник буюу математик шинжилгээ     2.6. График ба түүнтэй ажиллах:         2.6.1. Лаан чарт         2.6.2. Фибоначи ба түүнийг ашиглах:         2.6.3. Мэдрэгч буюу Индикатор

Топ хичээл № 1. Валютын худалдаанд нөлөөлдөг хүчин зүйлүүд

Валют солилцооны эрч нь маш олон хүчин зүйлүүдээс хамаардаг боловч гол төлөв зарах болон авах хэрэгцээнээс хамаардаг ба эдгээр хэрэгцээ өөрчлөгдөхийн хэрээр тодорхой валютын арилжаалагдах үнийн хэлбэлзэл үүсдэг. Дэлхий дээр болж байгаа үйл явдлуудаас хамгийн их хамаардаг зах нь forex юм. Тодорхой валютын зарах болон авах хэрэгцээ маш олон тооны хүчин зүйлээс хамаардаг. Эдгээр хүчин зүйлүүдийг эдийн засгийн, улс төрийн болон тухайн зах зээлийн онцлогоос хамааралтай гэж ангилдаг. Эдийн засгийн хүчин зүйлүүд:Эдийн засгийн хүчин зүйлүүдэд засгийн газрын агентлаг болон төв банкны эдийн засгийн хувьд баримталж байгаа бодлого, эдийн засгийн ерөнхий байдал болон бусад холбогдох эдийн засгийн хүчин зүйлүүд ордог. Эдийн засгийн бодлого нь засгийн газрын татварын бодлого (төсөв/түүний зарцуулалт) ба мөнгөний бодлогоос бүрддэг (төв банк мөнгөний нийлүүлэлтийг хянах байдал түүний хүү гэх мэт). Эдийн засгийн хүчин зүйл Үүнд: Засгийн газрын төсвийн алдагдал   болон илүүдэл : Зах зээлд засгийн газрын төсөв нь их алдагдалтай байх сөргөөр нөлөөлдөг бол харин илүүдэл байх нь эергээр нөлөөлдөг. Үүний үр дүнд үндэсний мөнгөн тэмдэгтийн үнэ цэнэ тогтоогдож өгдөг. Худалдааны баланс ба хөгжлийн төлөв : Улс хоорондын худалдаа нь тодорхой улсын бараа үйлчилгээний хэрэгцээ болон түүнд шаардлагатай гадаад валютын хэрэгцээг бас харуулж өгдөг . Худалдааны алдагдал болон илүүдэл нь тухайн улсын эдийн засгийн хүчин чадал ба дэлхийн зах зээл дээрх өрсөлдөх чадварыг харуулдаг.

http://mongolianforexcenter.blog.gogo.mn/ 13

Page 14: 6.17mongolianforexcenter.blog.gogo.mnbyganaifesummer2009.blogspot.com

Жишээ нь:  гадаад худалдааны алдагдал нь үндэсний мөнгөн тэмдэгтэд сөргөөр нөлөөлдөг. Инфляцийн түвшин ба түүний өсөх   ба буурах хэтийн төлөв : Инфляц хэт ихэссэн тохиолдолд тухайн орны мөнгөн тэмдэгт тэр хэрээр үнэ цэнээ алддаг. Энэ нь инфляц тухайн мөнгөний худалдан авах чадварыг бууруулдагтай холбоотой. Гэвч инфляц өсөх үед бас худалдан авах чадвар сайжрах бас тохиолдол байдаг энэ нь төв банк нь инфляцийн эсрэг арга хэмжээ авч богино хугацааны зээлийн хүүг өндөрсгөнө гэсэн хүлээлтээс үүдэлтэй. Эдийн засгийн эрүүл байдал ба өсөлт : Үүнд дотоодын нийт бүтээгдэхүүн (GDP), ажил хийж буй иргэдийн тоо болон хувь, жижиглэнгийн борлуулалт, хүчин чадлын бүрэн ашиглалт гэх мэт хүчин зүйлүүд нь тухайн орны эдийн засгийн өсөлт ба эрүүл хөгжлийг тодорхойлдог. Ерөнхийдөө тухайн орны эдийн засаг хэр их хүчтэй ба эрүүл байгаагаас шалтгаалан түүний мөнгөн тэмдэгт тэр хэрээр хүчтэй байдаг ба бас түүнийг худалдан авах сонирхол улам өсдөг. Улс төрийн хүчин зүйлүүд: Валют арилжааны захад дотоодын, орон нутгийн болон олон улсын байдлын хүчин зүйл болон үйлд явдлууд их нөлөө үзүүлэх тохиолдол байдаг. Жишээ нь: улс төрийн үймээн, тогтворгүй байдал нь улсын эдийн засагт сөргөөр нөлөөлдөг. Улс төрийн татвар төлөгч тодорхой хүчний бослого мөн хөрш орнуудад болж буй үймээн самуун бусаддаа муугаар нөлөөлдөг. Зах зээлийн сэтгэл зүй: Зах зээлийн сэтгэл зүй ба трейдерүүдийн мэдрэмж нь forex захад дараахи байдлаар нөлөөлдөг: Чанартай орчин руу зугтах : Олон улсын тогтворгүй байдал нь хөрөнгө оруулагчдын найдвартай орчин хайх шалтаг болдог ба энэхүү орчинд хүчтэй гэсэн тодотголтой валют илүү өндөр ханшаар худалдаалагддаг. Удаан хугацааны хөгжлийн төлөв: Валютын зах зээл нь өөрийн онцлогийн дагуу мэдэгдэхүйц  хөгжих төлөв чиг шугамтай байдаг ба энэ нь тодорхой бизнесийн хэмнэлтэй явагддаг. Судлаачид эдийн засгийн болон улс төрийн ямар нэгэн хүчин зүйл болон хандлагаас хамааран удаан хугацааны өөрчлөлт явагддагыг сайтар шинждэг. "Сургаар худалдан авч, бодит байдлыг зар": Энэ нь зах зээлийн алтан зарчим ба ялангуяа валютын захын хувьд бизнес хийх нэн оновчтой аргачлал юм. Тодорхой зах зээлийн өөрчлөлтийн хандлагыг урьдчилан тооцоолж арилжаа хийхийг хэлж байгаа бөгөөд зөв үед нь шийдвэр гарган эсрэг үйлдэл хийхийн зэрэгцээ зах зээлийн аяыг даган хэт их худалдан авах буюу хэт их зарахаас урьдчилан сэргийлэхээс гадна том эрсдлээс хамгаалж өгдөг. Эдийн засгийн тоон үзүүлэлт: Эдийн засгийн тоон үзүүлэлтүүд нь ерөнхий эдийн засгийн бодлого, тайлан зэрэгт тусдаг ба зах зээлд их хүчтэй нөлөөлөх боломжтой. Энэ нь ялангуяа сэтгэл зүйн шинж чанартай ба зах зээлийн богино хугацаанд үйлчлэх шийдлүүдэд хүчтэй нөлөөлдөг. Худалдаа хийх аргачлалБусад худалдааны зах зээлийн адил forex захын үнийн өөрчлөлт нь бас тодорхой жишгийн загвараар явагддаг. Жишээ нь EUR/USD харьцаа тогтмол нэгэн загварын дагуу цаг хугацааны үед өөрчлөгддөг байдлыг валютын худалдаачид үнийн график судалсны үндсэн дээр ашиглаж болох юм.

Шунал ихэдвэл шулам болно, ухаанаа удирдвал үгүй болно

Энэ ертөнцөд таван бүлэг шунал байна. Эдгээр нь: - дур булаам сайхныг нүдээр харах, - таатай аялгууг чихээр сонсох, - аятай үнэрийг хамраар мэдрэх, - шүлс гоожим сайхан амтыг хэлээр мэдрэх, - тааламжтай мэдрэмжийг гар /арьс/ хүрэлцэн мэдрэхэд үүснэ. Энэ таван үүдээр биеийн таашаал шунал руу хөтлөгдөнө. Олон хүмүүс хойшид ирэх үр дагаварыг үл ойшоон энэхүү хүслээ гүйцээх гэж цэнгэлд умбана. Энэ нь ойн буга анчны урхинд ордог шиг шуналын цалманд лавтай орж буй хэрэг. Мэдрэхүйгээр дамжин гарах хүслийн таван үүд нь хамгийн аюултай хавх занга болно. Хүн энэ хавханд ороход сэтгэлд нь шунал үүсч зовж эхэлдэг. Өөрийн сэтгэлийг эзэмдэн захирч сурвал таван хүслээ хазаарлан зогсоож, сэтгэл нь номхорч, энэ насандаа жаргалтай амьдрах болно. Xүмүүс хувийнхаа эрх ашгаас болж нэр алдар,

http://mongolianforexcenter.blog.gogo.mn/ 14

Page 15: 6.17mongolianforexcenter.blog.gogo.mnbyganaifesummer2009.blogspot.com

магтаалыг хүсдэг. Гэвч нэр, алдар, магтаал гэдэг бол өөрөө шатаад дуусчихдаг хүжтэй адил юм. Хэрэв хүмүүс тэр нэр төр, магтаалын хойноос хөөцөлдвөл үнэний замыг алдана. Тэгээд л ноцтой аюулд учран удахгүй харамсан гашуудахад хүрнэ. Нэр төр, баялаг, мөнгөний хойноос хөөцөлдөгч хүн бол амтат баланд дүрсэн хурц хутга долоож буй хүүхэдтэй адил юм. Балны амтыг авмагц хэлээ зүсэх аюул учирна. Хүсэлдээ шунасан хүн хүчтэй салхины эсрэг бамбар барьж яваатай адил. Галын дөл гар нүүрийг нь хуйхлах нь дамжиггүй. Шунал, мунхаг, уураар хордсон өөрийн сэтгэлд итгэж болохгүй. Сэтгэлийг дуранд нь туйлуулж болохгүй. Өөрийн сэтгэлийг барьж хүсэлд захирагдахгүй байх хэрэгтэй. Сайхан өнгө нь хараад сэтгэл минь эзлэгдэх нь хэмээн нүдээ ухаж авъя гэвэл тэнэг хэрэг болно. Хамгийн гол нь ухаанаа захирч чадах аваас шунал алга болно. Хүний амьдрал гэдэг бол бодлынхоо дагуу хөдөлж байдаг. Шуналын тухай бодвол шунал төрөх, үзэн ядах санааг төрүүлбэл улам хорсол буцлах, өшөө хорслын зай өсвөл өшөө авах бодол төрнө.

№ 6. Мөнгөний түүх

Мөнгө нь хүний түүхэн дэх эдийн засгийн хөгжлийн түвшинтэй уялдан үйлдвэрлэгдсэн таваарын арилжаанд үүссэн зөрчлийг шийдвэрлэхээр орчлонд анх мэндэлжээ. Эрдэмтдийн үзэж байгаагаар, арилжаа солилцоон дахь гүйлгээний түгээмэл хэмжүүр болох дархан үүргээ мөнгө нь барагцаалвал неолитийн сүүлч үеэс биелүүлж эхэлсэн байна. Чухамхүү, мөнгөний бусад таваарт хөрвөх боломж хамгийн сайн байдаг чадвар нь түүнд энэ агуу их тавиланг хайрласан юм. Энэ үед, таваар мөнгөний харилцаа ноёрхож байлаа. Тухайлбал, хоёр мөрний соёлт Шумерчууд буудайг, хүрлийн үе дэх газрын дундад тэнгисийн дорнод эргийн ард түмнүүд зэсийг, ливи дэх эртний кроэс(Croesus of Lybia)-ын хаант улс төмөр гулдмайг мөнгөний нэгж болгон хэрэглэж байжээ. Ийнхүү мөнгө нь нэг төрлийн бараа, үйлчилгээг өөр төрлийн бараа үйлчилгээгээр солилцдог бартерийн худалдааны тогтолцоог халсан байна. Мөнгөөр хийгдэх солилцоо нь бартертай харьцуулахад цаг хугацаа, хөдөлмөр, гүйлгээний зардлыг ихээр хэмнэж байснаас аж үйлдвэрийн төрөлжилт, худалдааны хөгжлийг эрчимжүүлж, эдийн засгийн хөгжлийн шинэ түвшинд бидний өвөг дээдсийг хүргэсэн билээ.Эдийн засгийн хөгжлийн илүү боломжит түвшинтэй уялдсан баялгийн өсөлттэй таваарын мөнгө зохицоход хүндрэлтэй байснаас зоосон мөнгөнд шилжсэн байна. Мөнгө энэ үеэс гүйлгээний хэрэгсэл төдийгүй өртгийн хэмжүүр, хуримтлалын хэрэгсэл болжээ. Мөнгөний өртгийн хэмжүүрийн үүрэг нь бараа үйлчилгээний өртгийг хэмжин харьцуулахад чиглэгдэж, хуримтлалын хэрэгсэл талаасаа бараа, үйлчилгээг худалдан авах чадварын батламж болж байсан тул цаашид капиталын хуримтлал үүсэхэд эерэг нөлөө үзүүлсэн байна. Миний бодлоор, капиталын хуримтлал бүрдэхэд мөнгө үндсэн үүрэг гүйцэтгэх болсон энэ цаг үеэс эхлэн ард түмнүүдийн баялаг илүү хурдацтайгаар өсөн нэмэгдэж, урьд нь хэзээ ч байгаагүйгээр хүний нийгмийн анхдагч хэрэглээ хангагдах болсноор соёлын хөгжил явагдах таатай нөхцөл бүрдсэн. Хр.т.ө 643-630 онуудад бага азид оршин тогтнож байсан Лидийн хаант улсад бидэнд мэдэгдэж буй анхны зоосыг цутгажээ. Мөнгөний нэгжийг тодорхой хэмжээний алт, мөнгөөр зэрэг илэрхийлсэн уг биметалл зоосыг нобелийн шагналт эдийн засагч Г. Мандел Хорьдугаар зууныг эргэн харахад бүтээлдээ мөнгөний стандарт талаас нь ихээхэн үнэлсэн байдаг. Хр.т.ө VII зуунд Лидиг Персийн эзэнт улсыг үндэслэгч Их Кир хаан эзэлж эзэнт улсдаа нэгтгэснээр биметалл зоос цутгах ажил зогсчээ. Гэвч, анхны мөнгөн зоосыг хаана цутгасан талаар бусад хувилбарууд бий. Тухайлбал, хүрлийн үеийн Лоуланьгийн дурсгалд малталд хийсэн хятадын археологичид олсон олдвортоо тулгуурлан дундад чулуун зэвсгийн үед хятадад зоос цутгаж байжээ гэж үзсэн байдаг. Лидийн хааны сүлд бүхий зоос Цаасан мөнгөний байр суурь ч бас хөдөлгөөнд орсон.1996 онд Австрали улс өөрийн бүх цаасан банкнотыг полимероор сольсон байна. 2005 онд болгар улс цаасыг полимержуулан шинэ мөнгөн тэмдэгт гаргажээ. Мөн энэ онд япон улс үүрэг холбооны нэгжийг мөнгөний үүргээр ашиглах талаар судалгаандаа үндэслэн зарим салбарт нэвтрүүлж эхэлсэн байна. Мэдээлэл харилцаа холбооны салбарт үүссэн мэдээллийн урсгал(global village)- ын таатай нөхцөл нь олон улсын төлбөр тооцоонд цахим мөнгөний хэрэглээг нэмэгдүүлж байна.

http://mongolianforexcenter.blog.gogo.mn/ 15

Page 16: 6.17mongolianforexcenter.blog.gogo.mnbyganaifesummer2009.blogspot.com

Өнөө үед мөнгө нь мөнгөний үүрэг гүйцэтгэхийн хажуугаар урлагийн бүтээлийн шинжийг өөртөө агуулж, мөн улс орны тусгаар тогтнолын нэгэн илэрхийлэл болж байна.

№ 4. Дэлхийн санхүүгийн төвүүд хаана байрладаг вэ?

Олон улсын валют, зээл, санхүүгийн гүйлгээ, үнэт цаас, алтны худалдаа голчлон хийгддэг мэргэжсэн санхүүгийн институтууд, банкууд төвлөрсөн үйл ажиллагаа явуулдаг төв юм. - Санхүүгийн томоохон төвүүд: Лондон, Нью-Йорк, Франкфурт, Майн, Парис, Цюрих, Токио - Валютын зах зээлийн 3 том төв:Лондон, Нью-Йорк, Токио олон улсын валют-санхүүгийн гүйлгээний 50 гаруй хувь хийгддэг. - Санхүүгийн тэргүүлэх төв нь Лондон бөгөөд валют, хадгаламж, зээлийн үйл ажиллагаагаараа тэргүүлдэг. /Өдөр бүр 500 тэрбум долларын гүйлгээ/ - Валютын зах зээлийн багтаамжыг харуулах үзүүлэлт - Санхүүгийн төвүүдээр дамжин хийгдэж буй гүйлгээний хэмжээ / Лондон тэргүүлдэг, дэлхийн нийт гүйлгээний хэлцлийн 31% буюу 400- 460тэрбум доллар, Нью- Йоркоос 2 дахин их/ - Гадаадын банкуудын төвлөрөл: / Лондон тэргүүлдэг, 76 орны 524 банк, Токио, Нью-Йорк удаалдаг./ - Санхүүгийн үйлчилгээ экспортлох: /Лондон тэргүүлдэг бөгөөд жилд дунджаар 8,1 тэрбум доллар, 2-рт Герман, 3-рт АНУ/ - Орчин үеийн валютын зах зээлийн онцлог талууд: Хийгдэж буй нийт гүйлгээний ихэнх хувь нь хил дамнасан үйл ажиллагааг хамрах бөгөөд 3/4 санхүүгийн томоохон төвүүдээр дамждаг. - Далайцтай, асар их хэмжээний гүйлгээ хийгддэг. Энэ хэмжүүрээрээ валютын зах зээл бусад зах зээлүүдээс эрс ялгардаг, дэлхийн хамгийн том зах зээл. /1 өдөрт 1,5 триллион доллар эргэлддэг. Жилд дунджаар 200-250 триллион доллар эргэлддэг. Гүйлгээнийхээ хэмжээгээр бусад санхүүгийн болон санхүүгийн бус зах зээлүүдийн жилийн дундаж эргэлтээс давдаг./ - Дэлхий дахиныг хамарсан үйл ажиллагаа явуулдаг. Жинхэнэ утгаараа глобал зах зээл. Алс Дорнод, ЗӨА-ийн орнуудаас /Токио, Сингапур, Гонконг/ эхэлж Европт хүрч /Лондон/ цаашаа АНУ /Нью-Йорк/ хүрдэг. - Валютын асар их төвлөрөлийг / хуримтлал/ бүрдүүлдэг. Ойролцогоор нийт гүйлгээний 2/3 банкаар, 20% бусад санхүүгийн байгууллагууд /үнэт цаас, ХО-ын компаниуд, хувь нийлүүлсэн сангууд/, 16% санхүүгийн бус байгууллагуудаар /дамчид, валютын наймаачид/ дамжин хийгддэг.Банкинд асар их төвлөрдөг. Нью-Йоркт нийт гүйлгээний 70%, Лондонд 68% тус бүр банкаар дамждаг.

Демо буюу дадлагын дансны бүртгэлийн заавар

Демо буюу дадлагын дансны бүртгэлийн заавар Форекс арилжаанд оролцож эхлэхийн өмнөх шат бол дадлагын дансаар арилжаанд оролцох асуудал мөн. Иймээс та бүхэнд дадлагын данс нээхэд хэрэглэгддэг бүртгэлийн зааврыг хүргэж байна. Та бүхэнд амжилт хүсье! Жич: * тэмдэглэгээтэй хэсэг бүхэнд заавал бичилт оруулахыг зааж байгаа гэдгийг анхаарна уу!  Demo Registration - Бүртгэлийн хуудасTitle: - сонгох * First name: - Өөрийн нэр * Last name: - Аавын нэр * Country: - Улс орон сонгох * Email: - Цахим шуудангийн хаяг * Currency base: - Арилжаа хийх валют * Requested username: - Нэвтрэх нэр must be between 6-10 alphanumeric characters (a-z, A-Z, 0-9) * Requested password: - Нууц үг must contain at least 6 alphanumeric characters (a-z, A-Z, 0-9) and is case sensitive * Repeat password: - Нууц үгээ давт *Phone number (primary): - Утас № - -

http://mongolianforexcenter.blog.gogo.mn/ 16

Page 17: 6.17mongolianforexcenter.blog.gogo.mnbyganaifesummer2009.blogspot.com

Additional phone number: - Утас № - - * Would you like to receive Ava's newsletter? ________________________________________ * Enter the digits as they are shown in the right image:  - Дээр буй тоог дуурайж бич __________________ Submit – Үргэлжлүүлэх Cancel – Цуцлах

№ 1. Газрын тосгүйгээр дэлхий ямар болох вэ?

Газрын тосгүйгээр дэлхий ямар болох вэ? Футурологич А.Баршовынхаар газрын тосны нөөц дууссаны дараах ирээдүй. 1.Нефтийн хомсдолоос болж, хөдөө аж ахуйн бүтээмж 17 дахин буурна. Max, төмс энэ хэмжээгээр алга болно. 2.Том суурин хот газруудад өлсгөлөн нүүрлэнэ. Тариачид өөрсдийгөө л хангана. 3.Дэлхийн 3-р дайн эхэлнэ. Далайн нөөцийг эзлэхийн төлөө тэд өрсөлдөнө. 4.20-30 жилийн дараа батум хэрэглэдэг хар зам алга болно. Газрын тосны шаар хэрэглэдэг бүх зүйл байхгүй болно. 5.Дэлхий хүйтэрч, энэ хэрээр хүмүүс том хотоос дайжин, гол усыг бараадна. 6. Олон оронд иргэний дайн эхэлж, хэн хүнстэй байна, тэр миний дайсан болно. Өнгөрсөн өдрүүдэд BBC болон дэлхийн бусад томоохон агентлагууд нэг баррель газрын тос хамгийн оргил үнэ буюу, нэг торх газрын тос 146 ам.долларт хүрч байсан билээ. Өнөөдөр дэлхийн нефтийн хэрэглээний 25 хувь буюу 21 сая баррелийг АНУ дангаараа хэрэглэдэг. 2030 он гэхэд АНУ-ын хэрэглээ 30 хувьд хүрч, 27 сая баррельд хүрэх төлөвтэй байна. Хэрэв газрын тос дуусчихвал эрчим хүч, шатахууны дараагийн нөөц юу байх вэ? Газрын тосыг нүүрс, уран орлож гарч ирнэ гэж ярьж буй хэдий ч газрын тосны нөөц дуусвал манай дэлхий тодорхой хугацаанд эдийн засгийн хямралд орж болох юм. Дэлхийн нийтийн голлох тээврийн хэрэгслүүд болох машин механизм, онгоц шатахууны хомсдолд орох ба мөн үүнийг даган шатахуунаар ажилладаг техник, технологи ажиллагаагүй болж мэдэх юм. Өөрөөр хэлбэл, трактороор бус хүрзээр газраа ухаж эхлэнэ гэсэн үг. Газрын тосгүй ирээдүйн тухай Оросын ирээдүй судлаач А.П.Баршовын ярилцлагыг ММ-д орчуулагдсаныг сонирхъё. -Ер нь газрын тосны хямрал хэзээ болох вэ? Болохгүй ч юм билүү? -ОХУ-ын Байгалийн нөөцийн яамны гаргасан тооцоогоор 2022 он гэхэд газрын тос ашиглагдаж дуусна. Мэдээж энэ нь одоо мэдэгдсэн газрын тосны нөөцийн тухай шүү дээ. Хэрэв шинэ хайгуул, эрэл хийвэл ахиад хэдэн арван жил тэсэх байх л даа. Гэхдээ газрын тосны нөөц хэзээ нэгэн цагт дуусна гэдэг нь ойлгомжтой. -Хэрэв газрын тос дуусвал хүн төрөлхтөн яах бол? Бүгд л үүнээс хамааралтай биз дээ? -Дэлхийн эрчим хүчний хэрэглээнд газрын тос нэг их өндөр хувь эзэлдэггүй юм. Үсрээд л 10-20 хувь байх. Жишээлбэл, Исланд газрын тосноос их хамааралтай. Харин Орос гэхэд байгалийн хийнээс их хамаардаг. Европын хэсэг, Москвагийн дулааны станцуудын ихэнх нь байгалийн хийгээр ажиллаж, жилдээ 80 сая тонн нүүрстэй тэнцэх дулааныг ашигладаг юм. АНУ-д дулааны хэрэглээний ихэнхийг нүүрс, Францад цөмийн энерги хангадаг юм. Тийм учраас газрын тосны хомсдол мөхөл биш, гэхдээ маш олон асуудал авчирна. -Газрын тосны нөөц дуусахад ямар нөөц хамгийн их хэрэглэгдэх вэ? Ус, уран, эсхүл хүний оюун ухаан гэх мэт? -Ураны хувьд газрын тосноос эрт дуусна. Оросын хувьд ус ч тэгж үнэд орж чадахгүй байх. Алсдаа ой мод тодорхой хэмжээгээр эрчим хүчний эх үүсвэр болж магадгүй. Гэхдээ бид нэг хүнд гурван шоо метр мод үйлдвэрлэж байгаа бөгөөд энэ нь Финландаас дөрөв дахин бага гэдгийг тооцвол нэгийг хэлнэ дээ. -Хүн төрөлхтөн газрын тосыг хиймлээр үйлдвэрлэж чадах уу? -Чадахгүй. Газрын тос нь газрын хэвлийд хэдэн сая жилийн туршид бүрэлддэг. Энэ нь олон сая жил болсон ургамлын нарны энергийн хуримтлалын үр дүнд бий болдог зүйл юм. -Газрын тос мөхөж бий болно гэж баталдаг эрдэмтэдтэй та санал нийлдэг үү? -Хэцүү асуулт байна. Юпитерийн агаар мандалд нүүрстөрөгч их баялаг байдаг боловч одоогоор шинэ орд газар үүссэн мэдээ алга байна. -Синтетик түлш үйлдвэрлэх болсноор газрын тосны асуудал гол асуудал байхаа больсон гэж та үздэг үү? -Энэ бол түр зуурын зүйл байх аа. Нэгд, шингэн түлш үйлдвэрлэхэд шаардлагатай өндөр зэрэглэлийн нүүрсний нөөц тийм их биш, хоёрт, тийм түлшний үнэ нь газрын тосны үнээс дээгүүр байдаг юм шүү. -Газрын тосны хямралыг хойшлуулах ямар арга байна вэ? -Хоёр арга байна. Нэгд, газрын тосны хэрэглээг багасгах, түүнийг солих арга замыг олох хэрэгтэй. Хоёрт.тийм хүсэл бүх хүнд байх ёстой. -Таныхаар газрын тосны нөөц дуусахад юу түүнийг орлох вэ? -Хамгийн түрүүнд нүүрс орлоно. Орчин үеийн технологи, боловсруулалтын төвшинд нүүрснээс шингэн түлш гаргаж авч чадна. Англи зэрэг оронд энэ асуудлыг өнөөдөр нухацтай судалж байна. Орост энэ судалгаа үйлдвэрлэлийн

http://mongolianforexcenter.blog.gogo.mn/ 17

Page 18: 6.17mongolianforexcenter.blog.gogo.mnbyganaifesummer2009.blogspot.com

төвшинд хүрч чадаагүй байна. -Бид буцаад морин дээр суух юм уу? -Алс холын төлөвт яагаад энэ болохгүй гэж. Өнөөдөр баруун Европын олон оронд трактрооос илүү морьдыг харна шүү. Түлшний үнэ өсөхийн хэрээр морины хэрэглээ өсч байгаа юм бус уу. Ийм учраас засгийн газар ухаантай л бол морьдын тоо толгойг өсгөж, мал эмнэлгийн үйлчилгээг сайжруулж, морин заводыг олноор бий болгох хэрэгтэй. -Персийн булангийн газрын тосонд хяналт тогтоох гэж америкууд асар их хөрөнгө зарж байна. Энэ хөрөнгийг тэд ер нь нөхөж чаддаг болов уу? -Мэдээж чадахгүй. 1970-аад оны үед газын тос үйлдвэрлэдэг Ойрхи Дорнодын улсууд газрын тосны үйлдвэрлэлээ улсын мэдэлд авч, түлшний хямралыг бий болгосон юм. Одоо ганцхан үүнийг л тэд санаж, Персийн булан дахь өөрсдийн нөлөөгөө ямар ч үнээр хамаагүй хадгалахыг хүсч байна. -Дэлхийн гуравдугаар дайн хүнснээс болно гэж ярих юм? -Энэ яах аргагүй үнэн зүйл. Хүрзний бүтээмж, тракторын бүтээмж хоёр харьцангуй биз дээ. Өлсгөлөнгийн аюул хүн төрөлхтөнд нүүрлэнэ. Үүнийг шийдэх ганц арга зам нь дэлхийн далайн нөөц био нөөцийг ашиглах явдал юм. Далайн нөөцийг хянах орон нь бусдыгаа хянана. Хэрэв усан онгоцууд нефтиэр биш түүнээс үнэтэй био түлшээр ажиллана гэж бодвол зөвхөн баян орнууд л үүнийг дааж чадна. Тэгээд бод доо. -Та Иран руу АНУ дайрна гэж ярьж байсан. Энэ хэзээ болох вэ? -Яг үнэндээ Иран тийм чухал улс биш шүү дээ. Дэлхийн газрын тосны нөөцийн арван хувь, байгалийн хийн 20 хувийг л эзэмшдэг. Хамгийн гол нь Персийн булангийн газрын тос экспортлох хамгийн чухал сувгийг хянаж байдаг. Ирак, Кувейт, Арабын нэгдсэн Эмиратаас явдаг далайн замыг тэд хянадаг. Үүнийг л америкчууд мэдэлдээ авахыг хүсдэг юм. From: Хөх толбо

Хичээл № 6. Арилжаа яаж явагдах, юу юу мэдвэл зохих вэ?

Арилжаа яаж явагдах, юу юу мэдвэл зохих вэ? Форексийн зах дээр валют авах, зарахдаа дандаа хос хосоор зарагдаж худалдаж авдгийг та анзаарсан уу? USD/JPY, GBP/CAD гэх мэтчилэн. Форекс нь өөрөө OCT (Over the Counter) болон ”Interbank” гэж явдаг болохоороо интернэтийн сүлжээг ашигладаг юм. Хэзээ арилжаа хийж болох уу? Forex маань ерөнхийдөө бол 24 цаг үргэлжилдэг юм. Японд байдаг Conbini дэлгүүр шиг гэх үү дэ… Гэхдээ тэрнээс хамаагүй гоё. Ингээд Forex market маань хэдээс үүд хаалга нээдгийг харцгаая! Time Zone New York GMT Tokyo Open 7:00 pm 0:00 Tokyo Close 4:00 am 9:00 London Open 3:00 am 8:00 London Close 12:00 pm 17:00 New York Open 8:00 am 13:00 New York Close 5:00 pm 22:00 Ямар валют хамгийн их гүйлгээтэй вэ? Хүмүүс өөрийн гэсэн дуртай хостой байдаг. Валют болгон маань өөрийн гэсэн онцлог чанартай нэг стратеги дээр сайн арилжаа хийдэг бол нөгөө хос дээр байнга ашиг олно гэсэн утга биш юм. Тэгээд олон хүмүүс гол төлөв нэг хос барьж дагнаж явдаг, хамт унтаж, хамт баярлаж, хамт уйлж гашуудаж сурсны эцэст ямаршуухан зан характертэй гэдгийг мэддэг болно. Хүн болгон өөрийн гэсэн зан характертэй байдагтай адил юм. Яг тэрүүнтэй адилхан тухайн арилжаа хийхээр сонгож авсан валютынхаа хостой бага багаар ойртож, ойртож байгаад бүүр дассан үедээ эзэмдэж чаддаг болно. Одоо Central Bank-ны 2004 судалгааны тайланд оруулсан нэг зураг харуулъя.

Зураг 1. Энэхүү зураг дээр 2004 оны статистикаар хэр олон хүн тухайн валютыг авж хэрэглэсэн байна гэдгийг харуулж байгаа нь: Quote Валют маань байнга хос хосоороо зарагдаж худалдан авагддагийг би дурдсан. GBP/USD = 1.7500 Яагаад хоёр валют байгаа хэрнээ нэг ханштай байдаг билээ? Энэ тохиолдолд GBP маань base currency буюу авах гэж буй валют харин USD маань counter bolon quote currency буюу төлбөр хийх валют юм. Хэрэв энэ хувилбараар худалдан авахыг хүсвэл та buy гэж нэрлэгддэг захиалга өгнө гэсэн үг. Харин үүний эсрэгээр буюу USD –ийг GBP –аар худалдаж авахыг хүсвэл та sell гэж нэрлэгддэг захиалга өгнө гэсэн үг юм. Тодруулж

хэлбэл: sell захиалга өгөх нь таны харилцаж буй валютын хосын байрлал солигдохыг хүссэний илэрхийлэл гэж ойлгож болох бөгөөд энэ тохиолдолд GBP маань (base currency) авах гэж буй валют байсан бол эсрэгээр (counter bolon quote currency) төлбөр хийх валют болон хувирч харин USD маань (counter bolon quote currency) төлбөр хийх валют байсан бол (base currency)

http://mongolianforexcenter.blog.gogo.mn/ 18

Page 19: 6.17mongolianforexcenter.blog.gogo.mnbyganaifesummer2009.blogspot.com

буюу авах гэж буй валют болон өөрчлөгдөнө. Buy захиалга өгвөл та 1,0 GBP авахын тулд 1.7500 USD төлөхийг хүсч байна гэсэн захиалга болно. Sell захиалга өгвөл та 1,0 USD авахын тулд 0.5714 GBP төлөхийг хүсч байна гэсэн захиалга болно. 1.0 GBP = 1.7500 USD 1.0 USD = 0.5714 GBP гэсэн ханш харагдаж байна. Тооцоо хийж үзъе. 1.0 GBP авахийн тулд 1.7500 USD төлөх юм бол 1.0 USD нь хэдэн GBP – тэй тэнцэх вэ? 1.0/1.7500 = 0.5714 гэсэн тоо гарч байгаа нь GBP – ийн ханш USD – той харьцах ханш юм. Long/Short Хамгийн эхлээд та buy/sell-ийг алийг нь хийх гэж байгаагаа сонгож мэдэх ёстой! Та урьд нь сонсож байсан байх л даа, маркетийн ерөнхий ойлголт бол бага үнэтэй байхад нь аваад (buy) өндөр үнэтэй болонгуут зарна (sell) гээд сонсож байсан уу? Buy low sell high Bid/Ask Bid ханш нь байнга Ask ханшаас бага байдаг. Bid нь интер банк танаас худалдаж авах гэсэн үнийн санал бол Ask нь танд зарах гэсэн үнийн санал гэж ойлгож болно. Bid/Ask ний зөрүүг spread гэж нэрлэдэг. Доорх жишээ нь дээр харъя Зураг дээр GBP/USD үзүүлсэн байна. Bid=1.7445, Ask=1.7449. энэ ханшийн хувьд spread нь буюу ханшийн зөрүү нь 0,004 байна. Margin Trading Форекс зах зээл дээр арилжаанд оролцоход тийм ч их мөнгө шаардагдахгүй. Margin Trading гэдэг нь монголчлон орчуулбал зээлийн арилжаа гэж ойлгож болох юм. Ингэхээр 10,000$, 100,000$ -оор арилжаанд оролцоход надад хэд хэрэгтэй вэ? 10,000$ юм уу 100,000$ -ийн данс нээлгэхийн тулд та ойролцоогоор 100-1000$ дансанд байршуулхад болно гэсэн үг юм. Lot буюу багц арилжааг хийхийн тулд худалдан авах гэж буй валют болон бусад үнэт бүтээгдэхүүнийг биржээс тогтоосон багцын хэмжээгээр хийдэг. Үүнийг Lot гэнэ. Энэ нь арилжаа хийх хамгийн бага багцын хэмжээ юм. Бид хуучнаар ярьж сурснаараа тайлбарлавал 60 мөнгөний пичень (жигнэмэг) авахдаа цаасыг нь задлаад ширхэг ширхэгээр нь авдаггүй биз дээ? Харин нэг боодол буюу цаастай хэвээр нь авдаг, тэр нэг цаас боодол пиченийг 1 lot гэж үзэж болох юм. Жишээ: GBP (Их Британий Funt) худалдан авахийн тулд та хэдэн Америк Dollar төлөхийг тооцоолъё. Нэг lot буюу 1 багц GBP (Их Британий Funt) нь 100,000 GBP (Их Британий Funt) бөгөөд 1% margin- аар GBP/USD гэсэн хосыг 1.5000 ханштай байхад нь авлаа гэж үзвэл та 100,000 GBP-г * 1.5000$ = 150.000 USD төлөх учиртай боловч өөрийн данснаасаа та ердөө 1.500 USD төлнө гэсэн үг юм. Таныг арилжаагаа хаах тухайн үед GBP/USD –ийн ханш 1.5050 болсон байв гэж үзвэл: Taны арилжаанаас олсон ашиг 50 pips буюу 500 USD болсон байна. 100,000 GBP * 1.5050 = 150.500 USD 100.000 GBP * 1.5000 = 150.000 USD 100.000 GBP * 0.0050 = 0.500 USD Ингээд таны олсон ашиг тань өөрийн нэр дээрх дансанд шилжин орно.

Хичээл № 5. Форекс зах зээлийн үзүүлэх үйлчилгээ:

Валютын арилжааны зах зээл нь сүүлийн 10 жилд ялангуяа 5 жилд огцом хурдтай өссөөр ирсэн. Валют арилжаанд зөвхөн банк, сангуудаас гадна хувь хүн, санхүүгийн бус байгууллагууд идэвхитэй оролцож байна. Сүүлийн жилүүдэд арилжаанд оролцогчид арилжааг зардал, цаг хугацаа бага зарцуулахаар хийгдэх замыг хайсаар ирсэн ба хамгийн сайн шийдэл нь интернэт дээр суурилсан арилжааны хэрэгсэл болоод байна. Форексийн зах зээл дээр өдөр бүр Монголын буюу Улаанбаатарын цагаар Даваа гаргийн 06.00 цагаас, Бямба гаргийн 04.00 цагийн хооронд арилжаа явагдах бөгөөд та 24 цагийн туршид цагийн зөрүүнээс шалтгаалахгүйгээр олон улсын валютын зах зээлийн хамгийн идэвхитэй цагууд болох Европ, Ази, АНУ-ын зах зээл дээр арилжаа хийх боломжтой. Та үндсэн валютуудын хосууд болох EUR/USD, EUR/GBP, USD/JPY, GBP/USD, XAU (алт) -аас гадна EUR/AUD, EUR/CHF, GBP/CHF, GBP/JPY, USD/CAD, AUD/CAD, SLV (мөнгө)–аар арилжаа хийх боломжтойгоос гадна олон томоохон хувьцаат компаниуд болох Microsoft., Jonson and Jonson, Google, Yahoo, Boing, General Motors, American Experss гэх мэт үнэт цаасууд дээр арилжаанд оролцож болно.

Хичээл № 4. Форексийн зах зээл болон түүний оролцогч нар:

Форексийн зах зээл болон түүний оролцогч нар: Гадаад валютыг бусад орнууд руу жуулчид, аялагчид, мөргөлчид гэх мэтчилэн улс хооронд зорчигчид зөөдөг. Далайгаар усан онгоцууд явж төрөл бүрийн ачаа бараа зөөж байна. Тэдгээрийн төлбөрт ирж буй мөнгөний урсгал бий болж байна. Гадаад валютын хэрэгцээ шаардлага янз бүрийн хүмүүс пүүс, компани болоод олон улс орны хувьд үдийн цайны завсарлагагүйгээр, амралтын өдөргүйгээр өсч байдаг . Валютын зах дээр хэн ажилладаг вэ? 1. Төв банкууд. Тэдгээр нь өөрийн үндэсний эдийн засгийг дэмжих зорилгын үүднээс болоод үндэсний валютын ханшийг дэмжих зорилготойгоор

http://mongolianforexcenter.blog.gogo.mn/ 19

Page 20: 6.17mongolianforexcenter.blog.gogo.mnbyganaifesummer2009.blogspot.com

оролцдог байна. 2. Арилжааны банкууд. Харилцагч нарынхаа захиалгыг биелүүлэх өөрийн хөрөнгийн хөрвөх чадварыг хадгалах зорилгоор оролцоно. 3. Хөрөнгө санхүүгийн компани, брокерийн пүүс фермүүд. Хөрөнгийн активуудыг удирдах болоод зуучлалын ажиллагаа гүйцэтгэн ашиг олох зорилгоор оролцдог. 4. Хувь хүмүүс. Өөрийн хөрөнгийг өсгөх, санхүүгийн чадвараа дээшлүүлэхийн зэрэгцээ хамтын болоод олны хүчээрээ оролцон хийгдэж буй үйлдлүүдээрээ дээрх хөрөнгийн бүлгүүдийн бодлогыг боловсруулахад нөлөөлдөг байна. Дэлхийн хэмжээний валютын бирж дээр багагүй хэмжээгээр валют солилцооны хэлэлцээрүүд явагддаг юм.

Хичээл № 3. Дэлхийн валютын систем:

     Дэлхийн валютын систем: Өдөр бүр валют арилжааны урсгалд орж, валютын арилжаа хийхээсээ өмнө бид дэлхийн валютын системийн тогтолцоог ойлгох хэрэгтэй юм. Дэлхийн хоёрдугаар дайн дэлхийн улс төрийн газрын зургийг өөрчлөөд зогсохгүй Европыг бүхэлд нь болон Ази дахь хүчирхэг улс болох Японыг балгас болгож орхисон билээ. 1944 онд АНУ-ын Бреттонвүүд хотод ирээдүйн ялагч орнууд, тэдгээрийн дотор Зөвлөлт холбоот улс оролцон дайны дараахи эдийн засгийг сэргээн босгох  хөрөнгийн механизмийн чиглэлээр шийдвэр гаргаснаар Олон улсын валютын санг байгуулжээ. Энэ цагаас эхлэн олон улсын хамааралтай ихэнх эдийн засгийн тооцоог Америк доллараар хийж байхаар тогтжээ. АНУ нь түүний төлөөсөнд алтаар төлбөр хийж байхаар алтны хангамжийн санг бүрдүүлэх үүрэг авсан байна. Шийдвэрийн дагуу нэг унц алтыг 35 америк доллар байхаар тогтоожээ. 1946 онд энэ хэлэлцээр хүчин төгөлдөр болмогц ЗХУ түүнд татгалзаж, өөрийн хөрөнгийн хамааралтай ноёрхлоо СЭВ-ийн орнууд гэгдэх баруун Европод байгуулав. 1971 он гэхэд дэлхийн эдийн засаг дахин эрчимжиж дайнд ялагдсан Герман, Япон хоёр улс эдийн засгаараа дэлхийн хэмжээнд тэргүүлэх байранд орж ирэв. Энэ үед ноён доллар өөрийн алтан хангамжиндаа хүрэлцэхээ больж ирмэгц Бреттонвүүдийн хэлэлцээрийг зогсоохоор шийдвэрлэжээ. Гэвч түр зуурын юм шиг үүрдийн юм үгүй гэдэг шиг 1976 онд хөрвөх валютын ханшийн системийг эцэслэн баталсан байна. Өнөөг хүртэл үнэт металлууд, нефть, олон улсын өр зээлийг цөмийг нь америк доллараар тооцсон хэвээр байна. Одоогоор Америк доллараас өөр олон улсын хэмжээнд хувьсах чадвартай валют гарч ирээгүй байна. Доллар – нөөцийн валют: Америк доллар нь дэлхийн хамгийн том үндэсний эдийн засгийн ачаар, мөн дэлхийн хоёрдугаар дайны дараахи сэргээн босголтын удааширалт, Бреттонвүүдийн хэлэлцээр зэргийн нөлөөгөөр дэлхийн хэмжээний жинхэнэ нөөцийн валют болон хувирчээ. Гэвч бүх юм хувьсан өөрчлөгддөг жамаар 1999 онд Европийн 16 улс нэгдэн өөр өөрсдийн мөнгөн тэмдэгтээс татгалзан нэгдсэн нэг валютыг бий болгожээ. Энэ нь дэлхийн хэмжээнд хүчин төгөлдөр байх алтернатив буюу маш хүчтэй хувьсах валютыг бий болгох оролдлого болсон. Магадгүй бидэнд 1,5 миллиард хүн амтай Хятадын эдийн засгийн өсөлтөөс шалтгаалж “Юань” гэдэг нэгжийг валютын бирж дээр хэрэглэхэд хүргэх ч юм билүү… Исламийн ертөнцөд арав арван жилээр “Алтан Динар” гэгчийн талаархи яриа гарсаар… Амьдрал таамаглашгүй билээ… Мөнгө - бараа - төлбөр: Мөнгө нь өөрөө төлбөрийн хэрэгсэл төдийгүй мөнгөөр солилцох мөчид бараа болдог байна. Мөнгийг пүүс компани, банкууд, цаашлаад улс орнууд үйлдвэрлэлээ сайжруулахын төлөө худалдан авдаг юм. Мөнгөний хүүг мөнгөний эзэн авна. Жишээлбэл банкинд мөнгөө хадгалуулахад банк худалдан авагч болж та худалдагч болж байна гэсэн үг юм. Банк таны мөнгийг ашигласан учир танд мөнгөний хүү төлнө. Мөнгийг зарахын тулд мөнгөний захууд буюу валютын бирж дээр зарна. Энэ захын оролцогч нар мөнгийг өгч авахдаа аль алинд нь хүү төлж өгч авалцдаг. Энэ нь мөнгө өөрөө бирж дээр бараа болон арилжаанд оролцдог гэсэн үг юм. Биржийн барааны үзүүлэлтийн нэг болох валютын чанар нь улс орны үндэсний эдийн засгийн хөгжлийн төвшингөөр болон өөрийн хөрөнгийн амлалтыг биелүүлэх чадамжаар хэмжигддэг байна. Дэлхийн валютын үндсэн систем: Өнөөдөр олон улсын санхүүгийн зах зээл дээрх төлбөр тооцоонуудын дийлэнхи хэсгийг дараахи хэдхэн валютаар хийж гүйцэтгэж байна. Валют арилжаа хийгддэг мөнгөний нэгжүүд: Symbol Country Currency Nickname USD United States Dollar Buck EUR Euro members Euro Fiber JPY Japan Yen GBP Great Britain Pound Cable CHF Switzerland Franc Swissy CAD Canada Dollar Loonie AUD Australia Dollar Aussie NZD New Zealand Dollar Kiwi Forex-д валют маань байнга 3 үсгээр тэмдэглэгдсэн байдаг. Эхний хоёр үсэг нь улсын нэр, гурав дахь нь улсын мөнгөний нэгж. Швейцарь франкийг ихэнх хүмүүс орогнолын валют гэдэг юм. Яагаад гэвэл энэ оронд банкны нууцлал үндсэн хуулийн

http://mongolianforexcenter.blog.gogo.mn/ 20

Page 21: 6.17mongolianforexcenter.blog.gogo.mnbyganaifesummer2009.blogspot.com

хамгаалалтанд байдаг учир дэлхийн ихэнх хөрөнгөтэй хүмүүсийн хувьд энэ нь орогнолын гэгдэх хамгийн гол үзүүлэлт болдог .

Хичээл № 2. Биржийн барааны (чанар) үзүүлэлт

Биржийн барааны (чанар) үзүүлэлт: Биржийн барааны хамгийн гол үзүүлэлт нь “Ликбид” (likbid) үзүүлэлт буюу тухайн барааны эрэлт хэрэгцээний үзүүлэлт юм. Энэ нь юу гэсэн үг вэ? гэвэл: барааг чөлөөтэй худалдан авах ба чөлөөтэй худалдаалах боломжийг тухайн бараа хангаж чаддаг чадварын үзүүлэлт юм. Ийм үзүүлэлтийг хангасан буюу “likbid” үзүүлэлттэй бараа бүтээгдэхүүнүүдийг биржийн арилжаанд оруулдаг. Биржийн барааны хоёрдахь үзүүлэлт бол түүний чанарыг тодорхойлох маш тодорхой дараалал бүхий үзүүлэлт юм. Үнэт металлуудын хувьд гэвэл тэдгээрийн “проба” юм. Харин нефть буюу газрын тосны хувьд тэр өөрөө хэд хэдэн сортод ангилагддаг бөгөөд тэрхүү сорт нь түүний чанарын ялгааг харуулж байдаг. Дээд зэргийн нефть бол “брэнд” сорт мөн. Биржийн барааны гуравдахь үзүүлэлт бол биржийн талбар дээр арилжаалахыг зөвшөөрсөн хамгийн бага хэмжээ юм. Өөрөөр хэлбэл бөөний багцад орох хамгийн бага хэмжээ гэж ойлгож болно. Энэ хэмжээг “Лот” (LOT) буюу багц гэдэг. Үнэт металлуудын хувьд бол лот буюу багцыг унаци-аар хэмждэг. Харин нефтийг баррель буюу торхоор хэмждэг байна. Гэтэл валютыг яаж хэмждэг юм бол...? Тэгвэл валютийг мөнгөний тоогоор шууд хэмжих бөгөөд жишээ нь Лондонгийн бирж дээр 1 багц валют арилжаалахад та 1,000,000 ширхэг валют арилжаалж байна гэж ойлгож болно. Биржийн барааны дөрөв дахь үзүүлэлт нь барааны эрэлт хэрэгцээтэй холбоотойгоор өөрчлөгддөг үнийн чөлөөт өөрчлөлт буюу ханшийн хэлбэлзэл юм. Түүний ханшийн өөрчлөлт дэлхийн өнцөг булан бүрээс ирж буй эрэлт хэрэгцээний болоод илүүдэл буюу нийлүүлэлтийн талаархи мэдээллийн дүнгээс хамаардаг байна. Биржийн төрөл: Биржийн бараанд төрөл бүрийн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээс гадна валют, нефть, алт, мөнгө, үнэт цааснууд, акци, облигаци зэрэг ордог байна. Харин ямар төрлийн бараа арилжаалдгаас хамаарч биржийг 3 төрөлд хуваадаг юм. 1. Эхлээд мэдээж барааны бирж орно. Яагаад гэвэл барааны биржээс бүх бирж үүссэн билээ. Гэхдээ тодорхой бараагаар буюу бодит бараагаар худалдаа хийдэггүй бөгөөд зөвхөн хугацаа, хэмжээ, үнийн саналаар урьдчилан гэрээ хэлцэл хийх замаар арилжаа наймаа хийгддэг. Тэрхүү гэрээ хэлцлээр хийгддэг арилжааг хугацаа, төрлөөс нь хамааруулж форвард, фъючерс, опцион гэхчилэн нэрлэнэ. Урт хугацааны худалдааны гэрээнүүдийг хүлээлтээр хийх боломжтой юм. 2. Дараагийн ээлжинд хөрөнгийн биржүүд орж байна. Энд зөвхөн үнэт цааснууд арилжаална. Үнэт цаасанд акци, засгийн газрын бонд, облигаци болон илүү хүнд хөрөнгийн төрлүүд хамаарагддаг. Хөрөнгийн зах зээл бол өрийн зах зээл юм. Иймд сайхан амьдарч чадах нь өртэй амьдарч чадахыг хэлдэг байна. Энэ нь хувь хүнд л ганцхан хамаардаггүй бөгөөд бүхэл бүтэн улс оронд хамаарна. Жишээ нь: Америкийн нэгдсэн улс. 3. Сүүлийн бүлэгт бидэнд хамгийн их хамаатай биржүүд орно. Энэхүү биржүүд дээр бид валютаар арилжаанд оролцоно. Энэ нь нэг валютыг нөгөө валютаар солилцоо хийх замаар арилжаа хийнэ гэсэн үг. Энэ арилжаа ямар зохион байгуулалтаар хэрхэн хийгддэг, яаж ашиг олж болох талаар бид суралцах болно.

Анхны хичээл № 1. Форекс гэж юу вэ?

Сайн байцгаана уу?, Хүндэт ноёд, хатагтай нараа! Та бүхэн энэ бичлэгийг үзэж байгаа бол валютын биржийн (Дэлхийн зах зээлийн) ажиллагаатай тодорхой танилцахыг хүссэн бололтой. Тавтай морилно уу? Форекс гэдэг нь Foreign exchange гэдэг үгний товчилсон хэлбэр буюу үгчлэн орчуулбал гадаад валютын солилцоо гэсэн утгыг агуулсан үг юм. Forex маань их олон янзын нэртэй FX, SpotFX, FOREX гэх мэт. Гэхдээ бид хэлж сурснаараа “Forex” нэрийг ашиглая. Олон улсын энэхүү форекс буюу валютын зах нь аугаа том санхүүгийн ертөнцийн нэгэн хэсэг юм. Дэлхийн худалдааны зах зээл дээр улаан буудайнаас эхлээд алмааз эрдэнийн чулуу хүртэл бүх л зүйлийн арилжаа наймааг хийдэг.Энэ бол найдвар, урам хугарал, уур хилэн ба хүйтэн тооцооны ертөнц юм. Энд л их хөрөнгө бий болно. Энэ бол шийдвэр гаргаж чаддаг хүчтэй хүмүүсийн ертөнц, энд амьдралыг ягаан шилний цаанаас харахгүй, энд хий хоосон мөрөөдөлд зай байхгүй ч яг үүгээр л арилжаа наймаа хийдэг юм. Гэвч энэ бүхнийг дарааллаар нь авч үзье! Форекс буюу валютын биржийн арилжаа

http://mongolianforexcenter.blog.gogo.mn/ 21

Page 22: 6.17mongolianforexcenter.blog.gogo.mnbyganaifesummer2009.blogspot.com

(худалдаа) энэ өгүүлбэрийн “биржийн худалдаа” гэдгийг тодотгомоор байна. Хэзээ анх яаж тэр үүсэн юм бол…? Орчин цагийн бирж гэж юу вэ? Түүн дээр юу юу худалдаалдаг вэ? Бид мөнгө хэрхэн үүссэн талаар сайн мэднэ. Монголчууд дэлхий дээр анх үнэт валютыг бий болгосон түүхтэй. Энэ нь Чингэс хааны алтан гэрэгэ буюу алтан пайз юм. Орчин цагийн бирж гэдэг бол дэлхийн худалдааны маш урт удаан хөгжлийн үр дүн юм. Торгоны замын тэмээн цуваанаас гараатай дуу ихтэй хар захуудаас эхлэн бөөний худалдаачид бага багаар (шат дарааллан) өнөөгийн форекс буюу худалдааны бирж гэдэгт орж ирсэн юм. Үүнээс өмнө тэд зөвхөн жилд нэг удаа “яармаг” гэх тодорхой газарт цуглардаг байжээ. Яармаг гэдэг энэ үг нь Герман хэлнээс анх үүссэн түүхтэй.  Гэвч улс орнуудын худалдааны хөгжил өсөж шинэ худалдааны замууд болон худалдааны төвүүд олноор нээгдэж, шинэ бараа бүтээгдэхүүн бий болсоор байв. Түүнчлэн хүн ам өсөн нэмэгдэхийн хэрээр том том худалдааны хотууд үүсч барааны эргэлт огцом өсч эхэлжээ. Антбернэн мэтийн том хотуудад өдөр тутмын худалдаа үүсэн бий болов. Эхлээд задгай талбайд дараа нь худалдаачид тусдаа байр талбай хөлсөлж эхлэв. Анхны тэр хэлбэрийг л бирж гэж нэрлэжээ. Англи хэлтэй улс орнуудад тэрхүү биржийг EXCHANGE гэж нэрлэдэг. Жил ирэх тусам биржийн худалдаа наймааны олон олон гудмууд бий болж орчин үеийн эдийн засгийн хөгжилтэй зарим орнуудад тэдгээрт зориулан төрөөс нь холбогдох хууль журам батлан гаргаж эхэлжээ.  Хөгжлийн энэхүү өндөр шатанд хүртэл хөгжсөн  бирж бол бидний танилцаж буй орчин үеийн бирж болох форексийн үүсэл бөгөөд дэлхийн эдийн засгийн хамгийн том, хамгийн чухал ертөнц мөн.

http://mongolianforexcenter.blog.gogo.mn/ 22