18
МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ Ангилалтын код: 03.180 Барилгын машин механизмын ажилчдын мэргэжлийн стандарт – 3 дугаар хэсэг: Ерөнхий шаардлага Qualification standard for construction work mechanization and professional workers – Part 3: General requirements MNS 6228-3 : 2011 шинээр боловсруулсан Стандартчилалын үндэсний Зөвлөлийн 2011 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 42 дугаар тогтоолоор батлав. Энэхүү стандарт нь 2011 оны 07 дугаар сарын 26- ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. 1 Зорилго Энэхүү стандарт нь барилгын ажлыг механикжуулагч, машин механизмын ажилчдыг сургаж бэлтгэх, мэргэжил ба мэргэшлийн зэрэг олгоход улсын хэмжээнд мөрдөх түвшинг олон улсын жишигт нийцүүлэн тогтоох зорилготой. 2 Хамрах ба хэрэглэх хүрээ 2.1 Байгууллагын бүтэц, зохион байгуулалт болон өмчийн хэлбэр, харъяаллаас үл хамааран барилгын машин механизмын машинч, угсрагч, засварын ажилчдад мэргэжил ба мэргэшлийн зэрэг олгоход энэ стандартыг мөрдөнө. 2.2 Мэргэжилтэй ажилчин бэлтгэж байгаа мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд энэ стандартыг мөрднө. 3 Норматив ишлэл 3.1 Энэхүү стандартыг боловсруулахад дараах стандарт, баримт бичгийг иш татаж хэрэглэсэн болно. Эдгээр баримт бичигт өөрчлөлт орсон тохиолдолд хамгийн сүүлчийн албан ѐсны хэвлэлийг хэрэглэнэ. Үүнд: - “Барилгын тухай” Монгол Улсын хууль, - “Мэргэжлийн боловсрол сургалтын тухай” Монгол Улсын хууль (2009 оны 2-р сарын 13-ны өдөр батлагдсан) - MNS ISO 10015:2003 Чанарын удирдлага. Сургалтын арга зүйн зарчим - MNS ISO 9229:2010 Дулаан тусгаарлах материал. Нэр томъѐо, тодорхойлолт - MNS 1-1:2006, Монгол Улсын үндэсний стандартчиллын тогтолцоо. 1-р дүгээр хэсэг: Техникийн ажлын журам - MNS 1-2-2006, Монгол Улсын үндэсний стандартчиллын тогтолцоо. 2-р дүгээр хэсэг: Стандартын бүтэц ба боловсруулах дүрэм - MNS 5370: 2004 Мэргэжлийн боловсролын сургалт (загвар стандарт) 4 Нэр томьёо, тодорхойлолт 4.1 мэргэжил: тодорхой ажил, хөдөлмөр эрхлэхэд шаардагдах мэдлэг, чадвар, дадлын цогцыг хэлнэ.

6228-3-2011.pdf

Embed Size (px)

Citation preview

Page 1: 6228-3-2011.pdf

МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ

Ангилалтын код: 03.180 Барилгын машин механизмын ажилчдын мэргэжлийн стандарт – 3 дугаар хэсэг: Ерөнхий шаардлага Qualification standard for construction work mechanization and professional workers – Part 3: General requirements

MNS 6228-3 : 2011

шинээр боловсруулсан

Стандартчилалын үндэсний Зөвлөлийн 2011 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 42 дугаар тогтоолоор батлав. Энэхүү стандарт нь 2011 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. 1 Зорилго Энэхүү стандарт нь барилгын ажлыг механикжуулагч, машин механизмын ажилчдыг сургаж бэлтгэх, мэргэжил ба мэргэшлийн зэрэг олгоход улсын хэмжээнд мөрдөх түвшинг олон улсын жишигт нийцүүлэн тогтоох зорилготой.

2 Хамрах ба хэрэглэх хүрээ 2.1 Байгууллагын бүтэц, зохион байгуулалт болон өмчийн хэлбэр, харъяаллаас үл хамааран барилгын машин механизмын машинч, угсрагч, засварын ажилчдад мэргэжил ба мэргэшлийн зэрэг олгоход энэ стандартыг мөрдөнө. 2.2 Мэргэжилтэй ажилчин бэлтгэж байгаа мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд энэ стандартыг мөрднө. 3 Норматив ишлэл 3.1 Энэхүү стандартыг боловсруулахад дараах стандарт, баримт бичгийг иш татаж хэрэглэсэн болно. Эдгээр баримт бичигт өөрчлөлт орсон тохиолдолд хамгийн сүүлчийн албан ѐсны хэвлэлийг хэрэглэнэ. Үүнд:

- “Барилгын тухай” Монгол Улсын хууль, - “Мэргэжлийн боловсрол сургалтын тухай” Монгол Улсын хууль (2009 оны 2-р

сарын 13-ны өдөр батлагдсан) - MNS ISO 10015:2003 Чанарын удирдлага. Сургалтын арга зүйн зарчим - MNS ISO 9229:2010 Дулаан тусгаарлах материал. Нэр томъѐо, тодорхойлолт - MNS 1-1:2006, Монгол Улсын үндэсний стандартчиллын тогтолцоо. 1-р дүгээр

хэсэг: Техникийн ажлын журам - MNS 1-2-2006, Монгол Улсын үндэсний стандартчиллын тогтолцоо. 2-р дүгээр

хэсэг: Стандартын бүтэц ба боловсруулах дүрэм - MNS 5370: 2004 Мэргэжлийн боловсролын сургалт (загвар стандарт)

4 Нэр томьёо, тодорхойлолт 4.1 мэргэжил: тодорхой ажил, хөдөлмөр эрхлэхэд шаардагдах мэдлэг, чадвар, дадлын цогцыг хэлнэ.

Page 2: 6228-3-2011.pdf

MNS 6228-1 : 2011

2

4.2 мэргэшил: тодорхой мэргэжлийн хүрээнд ажил гүйцэтгэхэд шаардагдах мэдлэг, чадвар, дадлын түвшинг хэлнэ. 4.3 мэргэшлийн зэрэг: ажил үйлчилгээний ур чадварыг эзэмшсэн түвшинг харуулах үнэлэмж болно. Үнэлэмжийг зэргээр тодорхойлно. 4.4 мэргэжлийн боловсрол: тодорхой мэргэжлийн үйл ажиллагааг гүйцэтгэх хэрэгцээнд нийцүүлж зохион байгуулалттай сургалтаар эзэмшүүлсэн мэргэжлийн мэдлэг, ур чадвар, хөдөлмөрийн болон харилцааны соѐлын төлөвшил. 4.5 техникийн боловсрол: техник, технологийн үйл ажиллагааг гүйцэтгэх, удирдах хэрэгцээнд нийцүүлж зохион байгуулалттай сургалтаар эзэмшүүлсэн үйлдвэрлэл, техник, технологийн мэргэжлийн мэдлэг, ур чадвар, хөдөлмөрийн болон харицааны соѐлын төлөвшил. 4.6 мэргэжлийн сургалт: тодорхой ажил, хөдөлмөр эрхлэхэд шаардагдах мэргэжлийн ур чадвар олгох, дээшлүүлэх, давтан сургах, дадлагажуулах, хөдөлмөрийн болон харилцааны соѐл төлөвшүүлэх, аж ахуй эрхлэх мэдлэг олгох үйл ажиллагаа. 4.7 мэргэжлийн анхан шатны мэдлэг: барилгын ажлын механикжуулалт, машин механизмын үндсэн ангилал, түүний ажиллах зарчим, засвар техникийн үйлчилгээний зорилго, аюулгүй ажиллагааны үндсэн шаардлага 4.8 мэргэжлийн суурь мэдлэг: Механикийн онолын үндэс, машин механизмын үйл ажиллагааны онолын үндсэн зарчим, бүтэц 4.9 мэргэжлийн суурь чадвар: нийгмийн харилцаанд оролцоход шаардагдах мэдлэг, чадвар, төлөвшил. 4.10 мэргэжлийн үндсэн чадвар: аливаа ажил үүргийг бие даан гүйцэтгэх, ажиллах, өөрчлөлтөд зохицон өсөж хөгжих чадвар. 4.11 ур чадвар: тухайн мэргэшлийн зэрэгтэй ажилчин нь гүйцэтгэж чадах ажлаа өөрийн ухамсар, санаачлагын хүрээнд технологийн хувьд улам баяжуулан дээд зэргийн чанартай гүйцэтгэх чадвар. 4.12 барилгын процесс: бүтээгдэхүүн (эд анги, эдэлхүүн, бүтээц ба хэсэг гэх мэт) үйлдвэрлэх зорилгоор барилгын талбайд гүйцэтгэж байгаа үйлдвэрлэлийн ажиллагаа. 4.13 барилгын ажилбар: технологийн хувьд нэг төрлийн, зохион байгуулалтын хувьд дахин давтагдахгүй байх барилгын процессын тодорхой нэг хэсгийг ажилбар хэмээнэ.

Page 3: 6228-3-2011.pdf

MNS ISO 6228-3 : 2011

3

5 Ерөнхий зүйл 5.1 Мэргэшлийн зэрэг бүрийн стандарт нь: “Зайлшгүй эзэмшсэн байх үндсэн мэдлэг. Мэдлэгт тулгуурласан ур чадвар” “Гүйцэтгэх ажилбар” гэсэн хоѐр хэсэгтэй байна. Тухайн зэрэг бүхий ажилчны мэдэж байх дүрэм, заавар, ажлын тухай мэдлэг, ажил гүйцэтгэх ур чадвар, арга барилыг “Зайлшгүй эзэмшсэн байх үндсэн мэдлэг. Мэдлэгт тулгуурласан ур чадвар”-т оруулсан. Тухайн зэрэг бүхий ажилчны гүйцэтгэж чадах ажил, процесс, ажилбарыг “Гүйцэтгэх ажилбар”-т оруулсан. 5.2 Зөвхөн тухайн мэргэжлийн зэрэг бүхий ажилчны гүйцэтгэх ажил, процесс, ажилбарын жагсаалтыг л “Гүйцэтгэх ажилбар”-т заасан болно. 5.3 “Гүйцэтгэх ажилбар”-т заасан ажлаас гадна ажилчид нь ажлыг хүлээлгэн өгөх, ээлж солилцох буюу дуусах үед ажлын байр, багаж хэрэгсэлийг цэвэрлэх, эмхлэх зэрэг ажлыг гүйцэтгэнэ. 5.4 “Зайлшгүй эзэмшсэн байх үндсэн мэдлэг. Мэдлэгт тулгуурласан ур чадвар” хэсэгт заасан үндсэн мэдлэг дээр нэмж хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, галын аюулаас хамгаалах дүрэм, хувийн хамгаалах хэрэгслийг ашиглах арга, тухайн ажилд тавигдах чанарын шаардлага, ажлын байрыг үр ашигтай зохион байгуулах дүрэм болон хэрэглэгдэх материалын нэр төрөл, стандарт, орцын норм, материал ачаа барааг өргөх, тээвэрлэх, хураах, зөөж шилжүүлэх, ажлын гологдлын нэр төрөл түүнээс урьдчилан сэргийлэх болон үйлдвэрлэлийн дохиоллын мэдлэг, өндөрт аюулгүй ажиллах ажлын арга барил, ур чадварыг эзэмшсэн байна. 5.5 Өндөр зэрэгтэй ажилчин нь доод шатны зэрэгтэй ажилчны гүйцэтгэх ажилбарт заасан бүх ажлыг хийж чаддаг байна. 5.6 Барилгын бүх мэргэжлийн ажилчид нь барилгын машин механизмын тухай анхан шатны мэдлэг ба мэргэжлийн суурь мэдлэг эзэмшсэн байна. Мэдлэг олгох түвшинг сургалтын модулиар зохицуулна. 5.7 Барилгын ажлыг механикжуулагч, машин механизмын операторчид нь ажиллуулах машин, механизм, тоног төхөөрөмжийн хүчин чадлаас хамааран 2; 3; 4; 5; 6; 7; 8 гэсэн зэрэгтэй байна. Машин механизм, тоног төхөөрөмжийг угсрагчдын мэргэжил нь 2; 3; 4; 5; 6-р зэрэгтэй байна. 2-р зэрэгтэй ажилчин нь туслах ажилчин байна. Энэ зэргийн ажилчдыг барилгын компаниуд барилгын машин механизмын үйл ажиллагааны баримжаатай болгон, сургаж ажиллуулна. Мэргэжлийн 3; 4; 5; 6; 7; 8 -р зэргийн ажилчдыг мэргэжлийн сургуулиудаар стандартад нийцүүлэн бэлтгэнэ. 5.8 Стандартчилагдсан барилгын мэргэжлийн ажилчин нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй /ХАБЭА/-н стандарт, норм дүрмийг мэддэг, түүнийг ажилдаа хэрэгжүүлэх ур чадвар эзэмшсэн байна. 4-р зэрэг болон түүнээс дээш зэрэгтэй ажилчид нь ХАБЭА-ийн арга хэмжээг ажлын байранд бие даан зохион байгуулдаг, бага зэрэгтэй ажилчдыг сургах, дадлагажуулж ажиллах үүрэгтэй байна.

Page 4: 6228-3-2011.pdf

MNS 6228-1 : 2011

4

5.9 Барилгын машин механизмын мэргэжлийн ажилчид нь газар ухах, нягтруулах, тэгшлэх, хөрсний нуралт, хөлдөлтөөс хамгаалах арга хэмжээ болон өндөрт аюулгүй ажиллах арга барилыг эзэмшсэн байна. 5.10 Барилгын машин механизмын мэргэжлийн ажилчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалтыг аж ахуйн нэгжүүд болон мэргэжлийн сургалтын байгууллагууд зохион байгуулна. 5.11 Стандартыг хэрэглэхдээ дараах журмыг баримтлна. Үүнд: 1/ Стандартад заасан: жин, даац эзлэхүүн, багтаамж, хүчин чадал мэтийн хэмжигдэхүүний хязгаарыг заасан тоон үзүүлэлтийн “хүртэл” гэдэг утгыг онцгойлж ялгаагүй л бол хязгаарын заалт дотроо багтсан гэж ойлгоно. 2/ Дэс дараалж (хоорондоо холбоотой) хийгдэх хоорондоо холбоотой хоѐр процессын чанарын шаардлагыг хоѐуланг нь мэддэг байна. 3/ Мэргэжлийн ажилчин нь тухайн процессыг гүйцэтгэхэд хэрэглэсэн багажийг ирлэх, цэнэглэх, тохиргоог хийх, засварлах аргыг мэддэг байхаас гадна ажилд хамаарах багаж хэрэгсэл хэмжин шалгалтын багажийг ашигладаг, ажлын зураг болон бүдүүвчийг уншиж ойлгодог байна. 4/ Олон төрлийн мэргэжил, хос мэргэжил эзэмшсэн хүнд мэргэжил тус бүрээр нь мэргэжлийн үнэмлэх олгоно. 6 Барилгын машин механизмын ажилчдын мэргэжлийн стандарт 6.1 ОПЕРАТОРЧ Зайлшгүй эзэмшсэн байх үндсэн мэдлэг. Мэдлэгт тулгуурласан ур чадвар: машин механизмын бүтэц, зохион байгуулалт, тэдгээрийн урьдчилан сэргийлэх засвар, техникийн үйлчилгээний дүрэм, заавар; өөрөө явагч машинаар ажил гүйцэтгэх үеийн замын хөдөлгөөний дүрэм; шаардлагатай ажилд тохирох машины тусламжтайгаар үйлдвэрлэл явуулах арга; байгууламжийн элементүүд, материал, гүйцэтгэж байгаа ажилд тавигдах ажлын техникийн шаардлага; шатах тослох материал ба цахилгаан энергийн зарцуулалтын норм; засварчны ажлыг машинчийн зэргээс нэг зэрэг доогуур мэддэг байх. Гүйцэтгэх ажилбар: Барилгын болон угсралт, засварын ажлыг гүйцэтгэхэд хэрэглэгдэх машин механизмыг жолоодох. 6.2-оос 6.7-т заасан машин механизмд урьдчилан сэргийлэх засвар, техникийн үйлчилгээг гүйцэтгэнэ. 6.2 ОПЕРАТОРЧ, 3-р зэрэг Код: 8114-21 425 л хүртэл эзлэхүүнтэй, зөөврийн бетон зууруул. Код: 8344-12 Барилгын ачааны өргүүр (шорогт, баганат, хонгилын). Код: 8114-21-1 Зуурмагийн шахуурга. Код: 8114-21-2 325 л хүртэл эзлэхүүнтэй, зөөврийн зуурмаг зууруул. Код: 7412-21-1 37 кВт (50 м.х.) чадалтай дотоод шаталтын хөдөлгүүр бүхий, зөөврийн цахилгаан гагнуурын агрегат.

Page 5: 6228-3-2011.pdf

MNS ISO 6228-3 : 2011

5

6.3 ОПЕРАТОРЧ, 4-р зэрэг Код: 8343-11 15 м хүртэл өндөрт өргөх автовышк ба автогидроподъѐмник. Код: 8114-21-1 20 м3/цаг хүртэл бүтээлтэй бетон шахуургын төхөөрөмж. Код: 8114-21 425-1200 л эзлэхүүнтэй, зөөврийн бетон зууруул. Код: 7412-21-2 10 м3/мин хүртэл бүтээлтэй зөөврийн компрессор. Код: 8343-13 6.3 т хүртэл даацтай авто кран. Код: 8114-21-4 Зөөврийн будгийн станц. Код: 8344-12.Барилгын өргүүр (ачаа, хүн зөөврийн) Код: 8114-21-2 325-750 л-ийн эзлэхүүнтэй зөөврийн зуурмаг зууруул. Код: 8114-21-3 Зөөврийн шавардлагын станц. Код: 7412-21-1 37 кВт(50 м.х.)-аас 73 кВт(100 м.х.) чадалтай, зөөврийн цахилгаан гагнуурын агрегат. Код: 7412-21. 37 кВт (50 м.х.) чадалтай хөдөлгүүртэй, зөөврийн цахилгаан станц. 6.4 ОПЕРАТОРЧ, 5-р зэрэг Код: 8114-21-5 40 м3/цаг бүтээлтэй, автобетон шахуурга. Код: 8343-11 15 м-ээс 25 м хүртэл өндөрт өргөх автовышка ба автогидроподъѐмник. Код: 7412-21-2 3 м3/мин-аас дээш бүтээлтэй автокомпрессор. Код: 8114-21-1 20 м3/цаг-аас дээш бүтээлтэй бетон шахуургын төхөөрөмж. Код: 8114-21 1200 л-ээс 2400 л эзлэхүүнтэй, зөөврийн бетон зууруул. Код: 7412-21-2 10-50 м3/мин хүртэл бүтээлтэй зөөврийн компрессор. Код: 8343-13 6.3-10 т хүртэл даацтай авто кран. Код: 8343-13 Яндан хоолой угсрагч машин 73 кВт (100 м.х.) хүртэл хүчин чадал бүхий хөдөлгүүртэй. Код: 8114-21-6 Бетон зуурмагийн зөөврийн, автомат, тасралтгүй ажиллагаатай, 60 м3/цаг хүртэл бүтээлтэй төхөөрөмж. Код: 7412-21-1 73 кВт (100 м.х.)-аас 110 кВт(150 м.х.) хүчин чадалтай, зөөврийн цахилгаан гагнуурын агрегат. Код: 7412-21 37 кВт(50 м.х.)-аас 73 кВт(100 м.х.) чадалтай, зөөврийн цахилгаан станц. 6.5 ОПЕРАТОРЧ, 6-р зэрэг Код: 8114-21-5 40-60 м3/цаг бүтээлтэй, автобетон шахуурга. Код: 8343-11 25 м-ээс 35 м хүртэл өндөрт өргөх автовышка ба автогидроподъѐмник. Код: 7412-21-2 50-70 м3/мин хүртэл бүтээлтэй зөөврийн компрессор. Код: 8343-13 10-20 т хүртэл даацтай авто кран. Код: 8343-13 Яндан хоолой угсрагч машин 73 кВт (100 м.х.)-100 кВт (140 м.х.) хүртэл хүчин чадал бүхий хөдөлгүүртэй. Код: 8114-21-6 Бетон зуурмагийн зөөврийн, автомат, тасралтгүй ажиллагаатай, 60-80 м3/цаг хүртэл бүтээлтэй төхөөрөмж. Код: 7412-21-1 110 кВт(150 м.х.)-аас хүчин чадалтай, зөөврийн цахилгаан гагнуурын агрегат. Код: 7412-21 110 кВт(150 м.х.)-аас 175 кВт(240 м.х.) чадалтай, зөөврийн цахилгаан станц. Дунд мэргэжлийн боловсрол шаардагдана.

Page 6: 6228-3-2011.pdf

MNS 6228-1 : 2011

6

6.6 ОПЕРАТОРЧ, 7-р зэрэг Код: 8114-21-5 60-180 м3/цаг бүтээлтэй, автобетон шахуурга. Код: 8343-11 35 м-ээс дээш өндөрт өргөх автовышка ба автогидроподъѐмник. Код: 7412-21-2 70 м3/мин-аас дээш бүтээлтэй зөөврийн компрессор. Код: 8343-13 20-40 т хүртэл даацтай авто кран. Код: 8114-21-6 Бетон зуурмагийн зөөврийн, автомат, тасралтгүй ажиллагаатай, 120 м3/цаг-аас дээш бүтээлтэй төхөөрөмж. Код: 7412-21-1 110 кВт(150 м.х.)-аас хүчин чадалтай, зөөврийн цахилгаан гагнуурын агрегат. Код: 8343-13 Яндан хоолой угсрагч машин 100 кВт (140 м.х.) хүртэл хүчин чадал бүхий хөдөлгүүртэй. Код: 7412-21 175 кВт(240 м.х.)-аас дээш хүчин чадалтай, зөөврийн цахилгаан станц. Дунд мэргэжлийн боловсрол шаардагдана. 6.7 ОПЕРАТОРЧ, 8-р зэрэг Код: 8114-21-5 180 м3/цаг-аас дээш бүтээлтэй, автобетон шахуурга. Код: 8343-13 40-60 т хүртэл даацтай авто кран. Код: 8343-13 Яндан хоолой угсрагч машин 145кВт (200 м.х.)-аас 220 кВт (300 м.х.) хүртэл хүчин чадал бүхий хөдөлгүүртэй. Код: 8114-21-6 Бетон зуурмагийн зөөврийн, автомат, тасралтгүй ажиллагаатай, 120 м3/цаг-аас дээш бүтээлтэй төхөөрөмж. Дунд мэргэжлийн боловсрол шаардагдана. Тайлбар: Цамхагт-сумт краныг (АБКС төрлийн) жолоодож байгаа авто краны операторчийн зэргийг, тухайн краны даацаас хамаарах мэргэжлийн зэргийг нэгээр нэмэгдүүлж тооцно. 6.8 Код: 8342-13 БУЛЬДОЗЕРИЙН ОПЕРАТОРЧ Зайлшгүй эзэмшсэн байх үндсэн мэдлэг. Мэдлэгт тулгуурласан ур чадвар: Зүтгэгч болон ээлжийн тоног төхөөрөмжийн бүтэц, хийц, зохион байгуулалт, ажиллах зарчим ,техникийн үзүүлэлт; ээлжийн тоног төхөөрөмжийн задаргаа, угсаргааны аргууд; гэмтэл үүсэх шалтгаан ба арилгах арга; хөрс боловсруулалтын төрөл бүрийн гүн дэх төрөл бүрийн ангиллын хөрсийг шилжүүлж, боловсруулах дүрэм; овоолгыг үелж, түрэх дүрэм; овоолго, ухаадас, газар тэгшилгээг заагдсан хэлбэр хэмжээнд боловсруулах дүрэм. Гүйцэтгэх ажилбар: 6.8.1-ээс 6.8.5-д чадлыг нь заасан хөдөлгүүртэй бульдозероор ажил гүйцэтгэх. Авто болон төмөр зам, усжуулалтын ба усан онгоц зорчих сувгийн далан, барилга байгууламж, цахилгаан дамжуулах шугамын тулгуур зэрэг бусад барилга байгууламжийн доорхи газар, шороог ухах, овоолох, нөөцлөх ажлын үед талбайг тэгшилж түрэх, шилжүүлэх, боловсруулах. Төмөр замд ослын үед сэргээн босголтын ажил гүйцэтгэх. Усан дор бульдозероор ажил гүйцэтгэх. 6.8.1 Код: 8342-13 БУЛЬДОЗЕРИЙН ОПЕРАТОРЧ, 4-р зэрэг 43 кВт (60 м.х.) чадалтай хөдөлгүүр бүхий бульдозер.

Page 7: 6228-3-2011.pdf

MNS ISO 6228-3 : 2011

7

6.8.2 Код: 8342-13 БУЛЬДОЗЕРИЙН ОПЕРАТОРЧ, 5-р зэрэг 43 кВт (60 м.х.)-аас 73 кВт(100 м.х.) чадалтай хөдөлгүүр бүхий бульдозер. 6.8.3. Код: 8342-13 БУЛЬДОЗЕРИЙН ОПЕРАТОРЧ, 6-р зэрэг 73 кВт (100 м.х.)-аас 150 кВт(200 м.х.) чадалтай хөдөлгүүр бүхий бульдозер. Дунд мэргэжлийн боловсрол шаардагдана. 6.8.4. Код: 8342-13 БУЛЬДОЗЕРИЙН ОПЕРАТОРЧ, 7-р зэрэг 150 кВт (200 м.х.)-аас 280 кВт(380 м.х.) чадалтай хөдөлгүүр бүхий бульдозер. Дунд мэргэжлийн боловсрол шаардагдана. 6.8.5. Код: 8342-13 БУЛЬДОЗЕРИЙН ОПЕРАТОРЧ, 8-р зэрэг 280 кВт (380 м.х.)-аас дээш чадалтай хөдөлгүүр бүхий бульдозер. Дунд мэргэжлийн боловсрол шаардагдана. 6.9 Код: 8342-22 СКРЕПЕРИЙН ОПЕРАТОРЧ, Зайлшгүй эзэмшсэн байх үндсэн мэдлэг. Мэдлэгт тулгуурласан ур чадвар: зүтгэгчийн болон чиргүүлийн тоног төхөөрөмжийн хийц, бүтэц, зохион байгуулалт, ажиллах зарчим, техникийн үзүүлэлт; чиргүүлийн тоног төхөөрөмжийн угсралт задаргааны аргууд; эвдрэл үүсэх шалтгаан ба арилгах арга; хөрс боловсруулалтын төрөл бүрийн гүн дэх төрөл бүрийн ангиллын хөрсийг шилжүүлж, боловсруулах дүрэм; хөрсийг үелж асгах дүрэм; өгөгдсөн хэлбэр хэмжээгээр хөрсийг ухах, асгаас боловсруулах, талбайг тэгшлэх дүрэм. Гүйцэтгэх ажилбар: 6.9.1-ээс 6.9.4-т чадлыг нь заасан өөрөө явагч буюу чиргүүлийн скреперээр барилга байгууламжийн суурийн нүх, далан, услалтын болон усан замын суваг, авто болон төмөр замын далан барихад шороог ухах, овоолох, нөөцлөх үед хөрсийг тэгшлэх, шилжүүлэх, боловсруулалтын үйл ажиллагааг гүйцэтгэнэ. 6.9.1 Код: 8342-22 СКРЕПЕРИЙН ОПЕРАТОРЧ 5-р зэрэг 75 кВт (100 м.х.) хүчин чадалтай өрөө явагч буюу зүтгэгчтэй скрепер. 6.9.2 Код: 8342-22 СКРЕПЕРИЙН ОПЕРАТОРЧ, 6-р зэрэг 75 кВт (100 м.х.)-аас 120 кВт (160 м.х.) хүчин чадалтай өрөө явагч буюу зүтгэгчтэй скрепер. Дунд мэргэжлийн боловсрол шаардагдана. 6.9.3 Код: 8342-22 СКРЕПЕРИЙН ОПЕРАТОРЧ, 7-р зэрэг 120 кВт (160 м.х.)-аас 270 кВт (360 м.х.) хүчин чадалтай өрөө явагч скрепер. Дунд мэргэжлийн боловсрол шаардагдана. 6.9.4 Код: 8342-22 СКРЕПЕРИЙН ОПЕРАТОРЧ, 8-р зэрэг 270 кВт (360 м.х.)-аас 640 кВт (850 м.х.) хүчин чадалтай өрөө явагч скрепер буюу чиргүүлийн скрепер. Дунд мэргэжлийн боловсрол шаардагдана. 6.10 Код: 8342-18 ЭКСКАВАТОРЫН ОПЕРАТОРЧ Зайлшгүй эзэмшсэн байх үндсэн мэдлэг. Мэдлэгт тулгуурласан ур чадвар: экскаваторын хийц, бүтэц, зохион байгуулалт, ажиллах зарчим, техникийн

Page 8: 6228-3-2011.pdf

MNS 6228-1 : 2011

8

үзүүлэлт; ээлжийн тоноглолын угсралт задаргааны дүрэм; эвдрэл үүсэх шалтгаан ба арилгах арга; мөргөцөгийн янз бүрийн гүн дэх төрөл бүрийн ангиллын хөрсийг боловсруулах дүрэм; өгөгдсөн хэлбэр, хэмжээнд тохируулан хөрс боловсруулах дүрэм. Гүйцэтгэх ажилбар: 6.10.1-ээс 6.10.5-д шанаганы багтаамж ба бүтээлийг нь заасан, нэг шанагат болон роторт экскаватороор ажил гүйцэтгэх. Хязгаарлах шороон овоолго, далан, услалтын суваг, авто болон төмөр замын далан барихад хөрсийг ухах, овоолох, нөөцлөх үед хөрс боловсруулах үйл ажиллагааг гүйцэтгэх. Барилга байгууламжийн суурь, цахилгаан дамжуулах шонгийн тулгуурын доорхи нүхийг ухаж боловсруулах, газар доорх байгууламжийн суваг, замын ус зайлуулах суваг уулын болон түүнтэй адилтгах бусад байгууламжуудын суваг, шуудууг ухаж, боловсруулах ажиллагааг гүйцэтгэх. 6.10.1 Код: 8342-18 ЭКСКАВАТОРЫН ОПЕРАТОРЧ, 4-р зэрэг 0,15 м3 хүртэл багтаамжтай нэг шанагат экскаватор. 6.10.2 Код: 8342-18 ЭКСКАВАТОРЫН ОПЕРАТОРЧ, 5-р зэрэг 0,15 м3 –ээс 0.4 м3 хүртэл багтаамжтай нэг шанагат экскаватор. 1000 м3/цаг хүртэл бүтээлтэй роторын экскаватор (суваг болон траншей ухагч) 6.10.3 Код: 8342-18 ЭКСКАВАТОРЫН ОПЕРАТОРЧ, 6-р зэрэг 0,4 м3 –ээс 1.25 м3 хүртэл багтаамжтай нэг шанагат экскаватор. 1000 м3/цаг-аас 2500 м3/цаг хүртэл бүтээлтэй роторын экскаватор (суваг болон траншей ухагч) 6.10.4 Код: 8342-18 ЭКСКАВАТОРЫН ОПЕРАТОРЧ, 7-р зэрэг 1.25 м3 –ээс 4 м3 хүртэл багтаамжтай нэг шанагат экскаватор. 2500 м3/цаг-аас 4500 м3/цаг хүртэл бүтээлтэй роторын экскаватор (суваг болон траншей ухагч) Дунд мэргэжлийн боловсрол шаардагдана. 6.10.5 Код: 8342-18 ЭКСКАВАТОРЫН ОПЕРАТОРЧ, 8-р зэрэг 4 м3 –ээс 9 м3 хүртэл багтаамжтай нэг шанагат экскаватор. 4500 м3/цаг-аас дээш бүтээлтэй роторын экскаватор (суваг болон траншей ухагч) Дунд мэргэжлийн боловсрол шаардагдана. Зайлшгүй эзэмшсэн байх үндсэн мэдлэг. Мэдлэгт тулгуурласан ур чадвар: Жолоодож байгаа машины зориулалт, бүтэц, зохион байгуулалт, ашиглалтын дүрэм, заавар; үйлдвэрлэл явуулах арга барил, түүний чанарт тавигдах техникийн шаардлага, шатах тослох материалын зарцуулалтын норм, төрөл, чанар, тэдгээрийн техникийн үзүүлэлт, аюулгүй хадгалах дүрэм; замын хөдөлгөөний дүрэм. 6.11 Код: 8342. Гүйцэтгэх ажилбар: Онгоцны буудал болон авто замын дээд бүтцийг барьж, байгуулах 6.11.1-ээс 6.11.5 дугаар зүйлд заасан төрлийн машиныг жолоодох. Машины техникийн үйлчилгээ, түүний систем, зангилааны, гэмтлийг шалгах. Ажлын явцад машинд гарсан гэмтлийг илрүүлж, арилгах. Урьдчилан сэргийлэх засвар техникийн үйлчилгээний ажилд оролцох. Шатах, тослох материалаар машиныг цэнэглэх.

Page 9: 6228-3-2011.pdf

MNS ISO 6228-3 : 2011

9

6.11.1 Код: 8342. ОПЕРАТОРЧ, 4-р зэрэг 6.11.1.1 Код: 8342-26 3000 мм урт хутгатай (нэмэлт уртасгагчгүй) чиргүүлийн грейдер. 6.11.1.2 Код: 8342-14 Гөлгөр булт 5 т хүртэл масстай индүү. (доргионт болон энгийн) 6.11.2. Код: 8342 ОПЕРАТОРЧ, 5-р зэрэг 6.11.2.1 Код: 8342-26 59 кВт (80 м.х.) чадалтай хөдөлгүүртэй Автогрейдер. 6.11.2.2 Код: 8342-14 Гөлгөр булт 5 т-оос дээш 10 т хүртэл масстай индүү. (доргионт болон энгийн) 6.11.2.3 Код: 8342-26 3000 мм-ээс дээш урттай хутгатай (уртасгагчгүй) чиргүүлийн грейдер. 6.11.3 Код: 8342 ОПЕРАТОРЧ, 6-р зэрэг 6.11.3.1 Код: 8342-26 59 кВт (80 м.х.)-аас 100 кВт (135 м.х.) чадалтай хөдөлгүүртэй автогрейдер. 6.11.3.2 Код: 8342-14 Гөлгөр булт 10 т-оос дээш масстай индүү. (доргионт болон энгийн) Дунд мэргэжлийн боловсрол шаардагдана. 6.11.4 Код: 8342 ОПЕРАТОРЧ, 7-р зэрэг 6.11.4.1 Код: 8342-26 100 кВт (135 м.х.)-аас 150 кВт (200 м.х.) чадалтай хөдөлгүүртэй автогрейдер. Дунд мэргэжлийн боловсрол шаардагдана. 6.11.5 Код: 8342 ОПЕРАТОРЧ, 8-р зэрэг 6.11.5.1 Код: 8342-26 150 кВт (200 м.х.)-аас 180 кВт (240 м.х.) чадалтай хөдөлгүүртэй автогрейдер. Дунд мэргэжлийн боловсрол шаардагдана. 6.12 .1 Код: 8211-18 БАРИЛГЫН МАШИН МЕХАНИЗМЫН УГСРАГЧ 2-р зэрэг Зайлшгүй эзэмшсэн байх үндсэн мэдлэг. Мэдлэгт тулгуурласан ур чадвар: ачаа оосорлох хэрэгслийн төрөл, хэрэглэх арга; угсралтын тоног төхөөрөмжийг оосорлож, бэхлэн тээврийн хэрэгсэл дээр ачих арга; тээврийн хэрэгсэл дээр бэхлэх арга; эд ангийг тослох арга; засварчны багажны зориулалт, түүнийг хэрэглэх дүрэм. Гүйцэтгэх ажилбар: Барилгын машин механизмын угсралт, задаргааны ажлыг гүйцэтгэх. Эд ангийг эрэг, шургаар холбох. Угсралтын тоног төхөөрөмжийг оосорлож, бэхлэн тээврийн хэрэгсэл дээр ачих, бэхлэх, тээвэрлэлт дууссаны дараа бэхэлгээг салгаж, буулгах.

Page 10: 6228-3-2011.pdf

MNS 6228-1 : 2011

10

6.12 .2 Код: 8211-18 БАРИЛГЫН МАШИН МЕХАНИЗМЫН, УГСРАГЧ, 3-р зэрэг Зайлшгүй эзэмшсэн байх үндсэн мэдлэг. Мэдлэгт тулгуурласан ур чадвар: хэрэглэгдэх материалын нэр төрөл, угсралтын ажлын арга барил, угсралт, задаргааны үед оосорлох хэрэгслийн бүтэц, түүнийг зөв ашиглах дүрэм. Гүйцэтгэх ажилбар: Эд ангид боловсруулах тэмдэг тавих. Нүхийг гар өрмөөр өрөмдөх. Эргэн болон фланцан /тавган/ холболтыг задалж, угсрах. Метал хийцийг нугалж, тэгшлэх. Тулсан эд ангийг угсралтын боолтоор бэхлэх. Цамхагт краны шилжих тулгуурын тэнцүүлэгч ачааг авах, угсрах үйл ажиллагааг гүйцэтгэнэ. Хажуугийн тэн болон якорийн ган татлагыг бэхлэх буюу салгах. Ерөнхий болон тулах якорийг гогцоо, хамбуур, тулгуурын бэхэлгээнээс салгах. Ерөнхий болон туслах хэрэгслийн якорийг задалж, угсрах түүний гогцоо, гэр, баригч ган татлага, тулгуурын тавгийг салгах. Дэгээний хамбуурыг ган татлаганаас салгах. Цамхагийн консолоос эсрэг ачааны консолыг салгах. Цамхагт краны хөдлөх болон үл хөдлөх секцийг салгах. Богино ган татлагын гогцоог эргэх тавцангаас, сумны тэнг цамхагийн угсралтын сэнжтэй бэхлэх, салгах. Удирдлагын самбар, бүхээг, тавцан, шат, хашлагыг салгах. Өргүүрийн цамхаг угсралтын бэлтгэл ажлыг гүйцэтгэх. Өргүүрийн тулгуурын арлыг салгах. Цамхагийг барилгатай холбосон бэхэлгээ дамнурууг салгах. Хийн дугуйг салгах. Хөдөлгөөнт /явуулын/ барилгын машиныг буулгах үед ачааны ган татлагыг хөвж, хураах. Эсрэг ачаа болон тэнцүүлэгч ачааг байрлуулах, салгаж авах. Цамхаг угсрах механизмын ган татлагыг ачааны эргүүлгээс хөвж, хураах. Бетон зуурагч, шавар зуурагч, угааж ангилах хүрд, буталж ангилах болон чулуу бутлах төхөөрөмж, шигшүүр, бутлагч, нугалах, огтлох, хоолой матах төхөөрөмжийг задалж угсрах үед угсралтын болон задаргааны төхөөрөмжийг угсрах, салгах. Хөдөлгөөнгүй суурин тоноглолыг суурь, бэхэлгээнээс салгах болон шилждэг машины тоормосыг тавиулах ба дугуйг чөлөөлөх. 6.12 .3 Код: 8211-18 БАРИЛГЫН МАШИН МЕХАНИЗМЫН, УГСРАГЧ, 4-р зэрэг Зайлшгүй эзэмшсэн байх үндсэн мэдлэг. Мэдлэгт тулгуурласан ур чадвар: Задаргаа угсаргааг гүйцэтгэх арга, угсрагдсан тоног төхөөрөмж, машин механизм /цамхагт кран, цамхагт өргүүр, барилгын шилждэг кран, бетон зуурагч, зуурмаг зуурагч, угааж ангилах хүрд, буталж ангилах ба чулуу бутлах төхөөрөмж, төмөр нугалах тоног төхөөрөмж, огтлох болон яндан хоолой матагч/-ийг хэмжих, шалгах багажийн тусламжтайгаар шалгах аргууд, ачаа өргөх механизм ба хураах тоноглолыг төхөөрөмжлөх ба ашиглалтын дүрэм, турших арга, ган татлагын туршилтын дүрэм ба элэгдлийн хугацаа. Кран ба бусад машин түүний элементүүдийг өргөх, шилжүүлэх дүрэм. Гүйцэтгэх ажилбар: Цамхагт краныг зам төмөртэй бэхлэх, салгах. Тэнцүүлэгч ачааг краны шилжүүлэх тулгуур болон эргэх хэсэгт бэхлэх. Цамхагийн секцүүдийг хооронд нь угсрах, салгах. Краны цамхагийн оройн хэсгийг угсрах, салгах. Эсрэг ачааны консолыг бэхлэх, салгах. Удирдлагын бүхээгийг кранд угсрах, салгах. Краны сумыг угсрах, түүнийг явах анги буюу тулгуурын ултай холбох, угсралтын байрлалд өргөхөд бэлтгэх, өргөх. Ерөнхий якорийн тоноглолыг ган татлагын гогцоо, хамбуурын хамт төхөөрөмжлөх, тулгуурын улыг байрлуулж, угсрах. Сумыг тулгуурын явах ангиас буюу тулгуурын улаас салгаж, угсралтын байдлаас буулгах, ажлын байрлалалд өргөхөд бэлтгэх. Эсрэг ачааны консолд тэнцүүлэгч ачааг байрлуулах, буулгах. Ачааны эргүүлэгт цамхагийг өргөх ган татлагыг сүвлэж, бэлдэх. Сум болон угсралтын полиспастаас ган татлагыг хөвж, хураах. Краныг чирэгчтэй холбох, салгах. Ачаалал авах шилбэний бэхэлгээг ачааны эргүүлэг болон автокранаар салгах. Телескоп шилбэний боолтыг бэхлэх, салгах. Угсралтын

Page 11: 6228-3-2011.pdf

MNS ISO 6228-3 : 2011

11

тулгуурын полиспастын ган татлагыг суллах. Өргүүрийн цамхагийг арал дээр ташуу тулаасаар бэхлэх. Цамхаг дээр ачааны тавцанг байрлуулах, авах. Өргүүрийн цамхагийн ажлын ган татлагыг сүвлэх, задалж хөвөх. Цамхагийг барилгатай тусгай хийц ашиглаж, холбох. Бетон зуурагч, шавар зуурагч, угааж ангилах хүрд, буталж ангилах ба чулуу бутлах төхөөрөмж, шигшүүр, бутлуур, төмрийг нугалах, огтлох ба яндан хоолой нугалах машиныг суурилуулж, бэхлэх. Зөөврийн краны ган татлагыг хөвөх болон сүвлэх. Хүлээж авах тоноглолыг угсрах, салгах. Машиныг ашиглалтад хүлээлгэж өгөхөд бэлтгэх. Ган татлагын төгсгөлийг эргэх тавцантай холбох, полиспастыг чангалах. Угсралтын тулгуурын өргөж, буулгах бэхэлгээг хийх. Дэгээний хамбуурыг ажлын байрлалд өргөх. Ачаа болон сумны эргүүлгийн ган татлагыг шилжүүлж ороох. Ачаа болон сумны эргүүлгийг эргэх тавцанд бэхлэх. Угсарч буй машины механизмуудыг бэхлэх. Кран болон түүний зангилаа, эд анги тээвэрлэх явцад бэхэлсэн бэхэлгээнээс тайлж, суллах. 6.12 .4 Код: 8211-18 БАРИЛГЫН МАШИН МЕХАНИЗМЫН УГСРАГЧ, 5-р зэрэг Зайлшгүй эзэмшсэн байх үндсэн мэдлэг. Мэдлэгт тулгуурласан ур чадвар: Барилгын машин механизм, цамхагт кран, өргүүр, өөрөө явагч кран, бетон зуурагч, шавар зуурагч, угааж ангилах хүрд, чулуу бутлах төхөөрөмж, шигшүүр, бутлуур, метал хийцийг нугалах, огтлох, яндан хоолой матах машины угсралт, задлах үед гүйцэтгэх ажлын арга, ажиллагаа; угсарч задаргаа хийж байгаа машин механизм, тоног төхөөрөмжийн тохируулга, тэнцвэржүүлэх, төвлөх, угсарсан машин механизмыг ашиглалтад өгөх дүрэм; өргөх механизм болон оосорлох тоноглолын хийц; хүнд ачааг шилжүүлэх үед оосорлох арга ажиллагаа, дүрэм; барилгын машин механизмын зангилаа, элементүүдийг өргөх, шилжүүлэхэд хүндийн төвийг тодорхойлох арга; ган татлага, гинж, тусгай тоноглолуудыг жин, овор хэмжээ, хэлбэрээс хамааруулан сонгох болон турших дүрэм. Гүйцэтгэх ажилбар: 5 тн хүртэл даацтай цамхагт краны угсралтыг гүйцэтгэнэ. Краны цамхагийн дор угсралтын тулгуурыг байрлуулах. Краныг чирэх хийн дугуйт тэнхлэгийг сугалж авах болон хийн дугуйг авах. Краны явах ангийг чирэх тэргэнцэр дээр буюу зам төмөр дээр байрлуулах. Краны цамхагийг босоо байрлалд өргөж, босгох. Сумыг өргөж, краны цамхагт ажлын байрлалд бэхэлж, байрлуулах. Сумны бэхэлгээг салгаж, ажлын байрлалаас буулгах. Краны явах ангийг зам төмрөөс өргөж авах, задлах. Краны цамхагийг босоо байрлалаас салаа хөлт тулгуур дээр буулгах, цамхагийн телескоп секцийг цахилгаан эргүүлгийн тусламжтайгаар өргөж, буулгах. Краныг ашиглалтад өгөхөд хийгдэх туршилт, механизмын тохируулга, угсралтын үед гарсан согогийг арилгах. Босоо байрлалд 10 м хүртэл өндөртэй өргүүрийн цамхагийн секцийг өөрийнх нь эргүүлгийн тусламжтайгаар угсрах, 10 м-ээс дээш өндөртэй цамхаг болон бусад секцийг өргөхдөө угсралтын шонгийн тусламжтайгаар угсрах. Өргөдөг цамхагийн угсрагдсан байдал дахь угсралт болон түүнийг туслах шонг ашиглан угсрах. Өргүүрийг механизмыгтохируулгатайгаар турших, ашиглалтад өгөх. 10 м хүртэл өндөртэй шонг өөрийнх нь эргүүлгээр хэвтээ байрлалд буулгах, 10 м-ээс илүү өндөртэйшонг угсралтын тулгуурын тусламжтайгаар буулгах. Өргүүрийн чиглүүлэх тулгуурт секцийн задаргаа хийх. Эргэх тавцан бүхий краны шилжүүлэх /тэргэнцэр/ механизмыг суурилуулах. Шилждэг/зөөврийн/ краны ган татлагыг сүвлэх. Сумыг тавцанд бэхлэх. Краны явах ангийг эргэх тавцангаас салгаж, авах. Механизмын тохируулгыг хийх. Барилгын хөдөлгөөнт/зөөврийн/ краныг турших, ашиглалтад хүлээлгэн өгөх. Бетон зуурагч, шавар зуурагч, угааж ангилах хүрд, чулуу бутлах төхөөрөмж, шигшүүр, бутлуур, төмөр хавтгаалжийг нугалах, огтлох, яндан хоолой матах тоног төхөөрөмжийн хоосон явалтын үеийн тохируулгыг хийх. Дээр дурьдсан машин механизмыг задалж, салгах үед цахилгаан хөдөлгүүрийг салгах, бүх эд анги, хэсгийг задлах.

Page 12: 6228-3-2011.pdf

MNS 6228-1 : 2011

12

Шавардлагын станцыг суурилуулж, ажиллуулах. Керамзит өгөгч машины угсралтыг гүйцэтгэх. Усны хүчээр хөрс боловсруулж, зайлуулах 300 м3/цаг хүртэл бүтээмжтэй тоног төхөөрөмжийг угсрах. 6.12 .5 Код: 8211-18 БАРИЛГЫН МАШИН МЕХАНИЗМЫН УГСРАГЧ, 6-р зэрэг Зайлшгүй эзэмшсэн байх үндсэн мэдлэг. Мэдлэгт тулгуурласан ур чадвар: 5 т-оос дээш даацтай кран, бутлан ангилах тоног төхөөрөмжийн угсралт, задаргааны ажлын үед гүйцэтгэх ажлын дүрэм; угсарч байгаа барилгын машины тохируулга, туршилтын арга ажиллагаа, түүнийг ашиглалтад хүлээлгэж өгөх. Дунд мэргэжлийн боловсрол шаардагдана. Гүйцэтгэх ажилбар: Зам төмөр дээр краны явах ангийг угсарч, суурилуулах. Краны цамхагийг явах ангитай холбож угсрах; цамхагийг босоо байрлалд өргөж, байрлуулах; цамхагийг босоо байрлалаас зориулалтын тулгуурт тавиур дээр буулгах, явах ангиас салгах; Эсрэг ачааны консолыг холбох, өргөх. Эсрэг ачааны консолд тэнцүүлэгч ачааг бэхлэх, салгах. Сумыг краны цамхагт ажлын байрлалд өргөж, бэхлэх; Сумыг цамхагаас салгах. Сумыг ажлын байрлалаас буулгах. Краны явах /шилжүүлэх/ ангийг задлан салгаж, зам төмрөөс авах. Угсралтын тулгуурыг краны цамхаг дор байрлуулах. Краныг чирэх тэргэнцрийн бэхэлгээг салгах болон хийн дугуйг авах. Краны явах ангийг чирэх тэргэнцэр буюу хийн дугуй дээр байрлуулах. Эсрэг ачааны тэнцвэржүүлэгч тэргэнцрийн бэхэлгээг салгах, босоо нугасыг хоногоос гаргах ба түгжээг нээх. Эргэх тавцанг автокран болон угсралтын шонгийн эргүүлгийн тусламжтайгаар ган татлагыг чангартал өргөх. Краны явах ангийг угсралтын тулгуурын домкратны тусламжтайгаар чирэгч автомашин дээр байрлуулах. Секцийг өргөж, буулгаж угсрах механизмын хөдөлгөөнт хэсгийн хаалтыг салгах, авах. Угсралтын налуу, угсралтын тулгуур хөлийг угсрах, салгаж авах. Эргэх тавцан дээр ачаа, сумны эргүүлгийг байрлуулах. Хөдөлгөөнгүй дугуй аралд гуяыг холбох, зам төмрийн өргөний царигт тохируулан тэлж байрлуулах. Шилжүүлэх тэргэнцрийг гуятай холбох. Хөдөлгөөнгүй дугуй арал дээр эргэх тавцанг угсрах. Эргэх тавцанг арлаас салгах. Эргэх механизмыг суурилуулах, авах. Порталын дотор талд завсрын секцийг дээд секцтэй угсарч, холбох. Цамхагийн оройн хэсэгт түгжих дамнурууг суурилуулж, бэхлэх. Сумны үндсэн секцийг байрлуулж, порталд бэхлэх. Краны цамхагийн распоркийг өргөж ажлын байрлалд байрлуулах ба сумны полиспастын суллалтыг сонгох. Гэр /обоим/ порталыг холбосон татуургыг салгах. Түгжих диагональ дамнурууг эргүүлж бэхлэх. Үндсэн секцний чихэн дээр секц нь угсрагдсан сумны дүүжин ба краны цамхагаас түүнийг тэгширтэл холдуулах, цамхагийн үндсэн секцээс салгах, ган татлагын нэмэлтийг салгаж, авах. Сумны тэнгийн уртасгагчийн төгсгөлийг угсралтын чихэнд холбож, бэхлэх. Угсралтын полиспастыг эргүүлэг, дамартай холбох ган татлагыг сүвлэх, ажлын полиспастыг ачааны эргүүлэг, дамартай холбох ган татлагыг сүвлэх. Угсралтын ган татлагыг краны цамхагийн дээш сунах телескоп секцийн дамарт сүвлэх, сумны полиспастын ган татлагыг сүвлэх. Краны цамхагийг өндөрлөх, буулгах. Краны механизмыг тохируулах ба угсралтын согогийг арилгах. Хяналтын байгууллагын шаардлагын дагуу краныг туршиж, ашиглалтад хүлээлгэж өгөх. Бутлан ангилах төхөөрөмжийг ажлын байрлалд суурилуулах. Нэг болон хоѐр дугаар бутлах агрегатыг домкрат дээр суурилуулах. Тоног төхөөрөмжийн хоосон явалтаар ажиллуулж, тохируулгыг хийх. Бутлан ангилах төхөөрөмжийг ажлын төгсгөлд салгаж, авах. Бетоны хийн алхны угсралтыг хийх. 1 м3-ээс дээш багтаамж бүхий шанагатай экскаваторын механизм, асфальт бетон дэвсэгч, 300 м3/цаг-аас дээш бүтээмжтэй усны хүчээр хөрс боловсруулж, зайлуулах тоног төхөөрөмжийн угсралтыг хийх.

Page 13: 6228-3-2011.pdf

MNS ISO 6228-3 : 2011

13

6.13.1 Код: 8211-18 ЦАХИЛГААН ӨРГҮҮР, ЛИФТИЙН УГСРАГЧ, 2-р зэрэг Зайлшгүй эзэмшсэн байх үндсэн мэдлэг. Мэдлэгт тулгуурласан ур чадвар: цахилгаан техникийн үндэс; лифт угсралтын зааврын үндсэн ойлголт; лифтийн үндсэн зангилаануудын нэр, зориулалт; лифт угсралтын үед хэрэглэгдэх багаж хэрэгсэл, материал ба ачаа шилжүүлэх тоноглолын төрөл, зориулалт; лифт угсралтын үед хэрэглэгдэх кабель, дамжуулагч утаснуудын үндсэн төрөл; ачааг өргөж, шилжүүлэх ажлын дүрэм. Гүйцэтгэх ажилбар: Бэлэн тэмдэглэгээтэй металыг огтлох, хөрөөдөх. Эд ангийг зориулалтын уусмалд угаах, тосолгоо хийх. Тоног төхөөрөмжийг хайрцгаас задалж, гаргах. Энгийн цахилгаан тоноглолыг цэнэглэх, суурилуулах. Угсралтын ажилд зайлшгүй шаардлагатай багаж, материалыг сонгох. Чиглүүлэгч, давхрын сэлгэн залгагч, шунт, мэдрэгчүүдийн чиглүүлэгч кронштейнийг даруулгаар бэхлэх. 6.13.2 Код: 8211-18 ЦАХИЛГААН ӨРГҮҮР, ЛИФТИЙН УГСРАГЧ, 3-р зэрэг Зайлшгүй эзэмшсэн байх үндсэн мэдлэг. Мэдлэгт тулгуурласан ур чадвар: Цахилгаан өргүүрийн бүтэц, ажиллах зарчим; 0.71 м/с хүртэл хурдтай лифтийн удирдлагын цахилгааны зарчмын бүдүүвч схемийн ажиллагаа; лифтийн угсралт гүйцэтгэх арга, ажиллагаа; механикжсан багаж хэрэгслийг ашиглах дүрэм; лифтийн тоног төхөөрөмжийг газардуулах, их биелүүлж, холбох дүрэм; цахилгааны утсыг сунгах дүрэм; угсарч байгаа тоног төхөөрөмжийг оосорлох арга; “Лифтийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн үндсэн шаардлага. Угсралтын ажлыг гүйцэтгэх, хүлээж авах дүрэм; лифтийн угсралтын төслийг унших дүрэм. Гүйцэтгэх ажилбар: Хонгилд шатны тавиурыг байрлуулах. Хонгилын хаалганы ерөнхий угсралтыг гүйцэтгэх. Цахилгаан болон механик тоног төхөөрөмжийн кронштейнийг тавьсан хэмжээний дагуу суурилуулах. Чиглүүлэгч замыг хананд бэхлэх. Залгуур, товчлуурын багц, сэлгэн залгагч, оролтын төхөөрөмж, трансформатор, давхрын гэрэлтэх заалтуурыг байрлуулах. Кабель болон дамжуулах утасны үзүүрийг дуудаж, шалгах. Хонгилд дамжуулах утасны холбох хайрцгийг байрлуулах. Газардуулгын угсралтыг гүйцэтгэх. Чиглүүлэгч замын нийлж, тулах хэсгийн цэвэрлэгээг хийх. Лифт угсралтын эргүүлэг, дамрыг байрлуулах. Угсарч байгаа тоноглолыг оосорлох ажлыг гүйцэтгэх. 6.13.3 Код: 8211-18 ЦАХИЛГААН ӨРГҮҮР, ЛИФТИЙН УГСРАГЧ, 4-р зэрэг Зайлшгүй эзэмшсэн байх үндсэн мэдлэг. Мэдлэгт тулгуурласан ур чадвар: Хонгилын овор хэмжээ, техникийн нөхцөл, зураг төслийн шаардлагад нийцэж байгаа эсэх; 1м/с хүртэл хурдтай зорчигчийн болон ачааны лифтийн цахилгаан, механик тоног төхөөрөмжийн тохируулга, угсрах арга, технологийн дараалал, зүгшрүүлэлт, ашиглалтад өгөх дүрэм; бүлэг болон хосолсон удирдлагатай, 1м/с хүртэл хурдтай лифтийн цахилгааны бүдүүвч; газардуулгын болон тусгаарлагчийн эсэргүүцлийг хэмжих арга; ачаа өргөх машины оосорлох хэрэгслийг угсрах, аюулгүй ашиглах дүрэм; лифтийг суурилуулахад барилгад тавигдах техникийн шаардлага; цахилгаан тоноглолыг угсрах дүрэм. Гүйцэтгэх ажилбар: Метал хонгилын арлын угсралт. Бүхээг эсрэг ачааг угсрах, байрлуулах. Хонгилын хаалгыг суурилуулах. 1.2 м/с хүртэл хурдтай зорчигч болон ачааны лифтийн цахилгаан, механик тоног төхөөрөмжийн тохируулга, машины өрөө, худгийн тоног төхөөрөмжийн угсралт, ашиглалтад хүлээлгэн өгөх үйл ажиллагаа. Хосолсон болон бүлэг удирдлагатайгаас бусад 1м/с хүртэл хурдтай лифтийн цахилгаан дамжуулах утсыг холбох ба сунгах. Бүхээг, хурд хязгаарлагчийн ган татлагыг бэхлэх. Цахилгаан тусгаарлалтын болон

Page 14: 6228-3-2011.pdf

MNS 6228-1 : 2011

14

газардуулгын эсэргүүцлийг хэмжих. Машины өрөөнд тоног төхөөрөмжийг өргөх, суурилуулах. Диспетчерийн телефон холбооны угсралтын ажлыг хонгилд гүйцэтгэх. Хонгилын геометр хэмжээсийг шалгах. 6.13.4 Код: 8211-18 ЦАХИЛГААН ӨРГҮҮР, ЛИФТИЙН УГСРАГЧ, 5-р зэрэг Зайлшгүй эзэмшсэн байх үндсэн мэдлэг. Мэдлэгт тулгуурласан ур чадвар: 2 м/с-ээс дээш хурдтай, хувьсах гүйдлээр ажилладаг лифтийн механик, цахилгаан тоноглолыг угсрах арга; хувьсах гүйдлээр ажиллах лифтийн цахилгааны схем; бүлэг болон хосолсон лифтийн зүгшрүүлэлт, туршилт, ашиглалтад өгөх дүрэм. Гүйцэтгэх ажилбар: 2 м/с-ээс дээш хурдтай, хувьсах гүйдлээр ажилладаг лифтийн машины өрөө болон худгийн тоног төхөөрөмжийн угсралт. 1 м/с хүртэл хурдтай, бүлэг болон хосолсон удирдлагатай лифтийн удирдлагын системийн тохируулга, зүгшрүүлэлт, цахилгаан дамжуулга утсыг холбох ба сунгалт хийх, ашиглалтад өгөх. 6.13.5 Код: 8211-18 ЦАХИЛГААН ӨРГҮҮР, ЛИФТИЙН УГСРАГЧ, 6-р зэрэг Зайлшгүй эзэмшсэн байх үндсэн мэдлэг. Мэдлэгт тулгуурласан ур чадвар: Контакттай болон контактгүй аппаратуртай, 1 м/с-ээс дээш хурдтай, тогтмол болон хувьсах гүйдлээр ажилладаг лифтийн цахилгааны схем, угсрах дүрэм, тохируулга, зүгшрүүлэлт, туршилт ба ашиглалтад өгөх. Лифтийн үйлдвэрлэл ба угсралтын норматив баримт бичиг. Гүйцэтгэх ажилбар: Тогтмол гүйдлээр ажилладаг лифтийн машины өрөө болон худгийн тоног төхөөрөмжийн угсралт. Хувьсах болон тогтмол гүйдлээр ажиллах, 1 м/с-ээс дээш хурдтай лифтийн удирдлагын системийн зүгшрүүлэлт, тохируулга, цахилгааны дамжуулгын холболт ба сунгалт. Тусгай зориулалтын өргүүрийг ашиглалтад өгөх. Дунд мэргэжлийн боловсрол шаардагдана. 6.14.1 Код: 8343-12 КРАНЫ ОПЕРАТОРЧ, 2-р зэрэг Зайлшгүй эзэмшсэн байх үндсэн мэдлэг. Мэдлэгт тулгуурласан ур чадвар: үйлчилж байгаа краны ашиглалтын дүрэм, ажиллах зарчим, бүтэц; краны болон ган татлага, гинжний хязгаарын даац; ширхэгийн, нунтаг болон бусад эдгээртэй ижил төрлийн ачааг ачиж, буулгах, тээвэрлэх дүрэм; хөдөлгүүрийг хянах самбарын ажиллуулах систем ба контроллѐр; цахилгаан техник ба засварчны ажлын үндэс. Гүйцэтгэх ажилбар: 3 м хүртэл урттай мод, ширхэгийн, нунтаг болон бусад эдгээртэй ижил төрлийн ачааг 3 т хүртэл даацтай ачаа оосорлох тусгай хэрэгслээр ачиж, буулгах, тээвэрлэх ажиллагааг гүүрэн кранаар гүйцэтгэх. Консол кран, кран балк, нэг замт тэргэнцрийг удирдах. Ган татлагын бэхэлгээг шалгах, ослоос хамгаалах хэрэгслийн үйл ажиллагаа ба тоормосны тохируулгыг гүйцэтгэх. Жолоодож байгаа краныг засварлахад оролцох. 6.14.2 Код: 8343-12 КРАНЫ ОПЕРАТОРЧ, 3-р зэрэг Зайлшгүй эзэмшсэн байх үндсэн мэдлэг. Мэдлэгт тулгуурласан ур чадвар: Үйлчилж байгаа краны механизмуудын ажиллах зарчим, бүтэц; ачааны гадаад байдлаас массыг тодорхойлох аргууд; эд анги, зангилааг кран дээр угсарч байрлуулах; бүтээгдэхүүнийг урьдчилсан дугаар, зориулалтын дагуу тавиур дээр

Page 15: 6228-3-2011.pdf

MNS ISO 6228-3 : 2011

15

байрлуулах журам; агуулах дотор ачааг зөөвөрлөх технологийн процесс; ачааг тавиур дээр хураах дүрэм; цахилгаан техник ба засварчны ажлын үндэс. Гүйцэтгэх ажилбар: 3 м хүртэл урттай мод, ширхэгийн, нунтаг болон бусад эдгээртэй ижил төрлийн ачааг ачиж, буулгах, тээвэрлэх ажиллагааг 3 т-оос 15 т даацтай гүүрэн кран, 3 т хүртэл даацтай өөрөө явагч цамхагт болон сумт кран, суурин байрлалд ажилладаг цамхагт кран болон 5 т-н даацтай вандан краныг жолоодох. Төрөл бүрийн ачаа оосорлох хэрэгслээр тоноглогдсон 3 м-ээс 6 м урттай мод, түүнтэй ижил төрлийн ачаа болон дунд зэргийн төвөгшилтэй ачааг ачих, буулгах, зөөвөрлөх ажиллагааг гүйцэтгэх 10 т хүртэл даацтай, консол кран, кран балк, нэг замт тэргэнцрийг удирдан жолоодох. Краныг ашиглах дүрэм, эд анги зангилааг суурь машин дээр байрлуулах болон угсралтын бусад механизм, багаж хэрэгслийг шилжүүлж, байрлуулах. Төрөл бүрийн ачаа оосорлох хэрэгслээр тоноглогдсон цахилгаан таль болон газраас удирдлагатай кранаар бүх төрлийн ажлыг гүйцэтгэх. 1 тн хүртэл даацтай, ачаа хураагч кранаар ачааг тавиур дээр тавих, ачих талбайд хүргэх, чингэлэгт ачааг хураах. 6.14.3 Код: 8343-12 КРАНЧИН, 4-р зэрэг Зайлшгүй эзэмшсэн байх үндсэн мэдлэг. Мэдлэгт тулгуурласан ур чадвар: Үйлчилж байгаа краны механизмуудын ажиллах зарчим, бүтэц; ачааг боловсруулах арга; технологийн тоног төхөөрөмжийн эд анги, зангилааг хэсэгчлэн буюу бүхэлд нь угсрах технологийн дараалал, барилга байгууламжийн элементүүдийн хийц; тавиурт ачааг хураах техникийн нөхцөл ба шаардлага, ачааны гадаад байдлаас массыг тодорхойлох аргууд; үйлчилж буй үйлдвэрлэлийн талбайн байрлал; цахилгаан техник ба засварчны ажлын үндэс. Гүйцэтгэх ажилбар: 3 м хүртэл урттай мод, ширхэгийн, нунтаг болон бусад эдгээртэй ижил төрлийн ачааг олон төрлийн оосорлох хэрэгслээр ачиж, буулгах, тээвэрлэх ажиллагааг 15 т-оос дээш гүүрэн кранаар, 3 т-оос 15 т хүртэл даацтай өөрийгөө өндөрлөдөг, өөрөө явагч, арал-сумт кран, суурин байрлалд ажилладаг 5 т-оос дээш даацтай цамхагт кран болон 25 т-ноос дээш даацтай вандан краныг жолоодох. Төрөл бүрийн ачаа оосорлох хэрэгслээр тоноглогдсон 10 т-оос 25 т хүртэл даацтай, 3 м-ээс 6 м-ээс илүү урттай мод, түүнтэй ижил төрлийн ачаа болон дунд зэргийн төвөгшилтэй ачааг ачих, буулгах, зөөвөрлөх ажиллагааг гүйцэтгэх 10 т-оос 25 тн хүртэл даацтай гүүрэн краныг удирдан жолоодох. Краны эд анги зангилааг угсарч, байрлуулах болон угсралтын бусад механизм, багаж хэрэгслийг шилжүүлж, байрлуулах. Төрөл бүрийн ачаа оосорлох хэрэгслээр тоноглогдсон 6 м-ээс дээш урттай мод, түүнтэй ижил төрлийн ачаа болон төвөгшилтэй ачааг ачих, буулгах, зөөвөрлөх ажиллагааг гүйцэтгэх 10 т хүртэл даацтай гүүрэн кран, 3 м-ээс дээш урттай мод, түүнтэй ижил төрлийн ачаа болон төвөгшилтэй ачааг ачих, буулгах, зөөвөрлөх ажиллагааг гүйцэтгэх, онцгой анхаарал шаардсан аюултай ачаа, машин механизмын зангилаа, агрегат, эд ангийг технологийн дарааллын дагуу угсардаг, халуун хайлмаг хайлуулах зуухнаас бэлдэц лүү юүлэлт хийдэг, машины эд ангийг хөмрөх, давтах болон барилга угсралт, барилгын их засварт ашиглагддаг өөрийгөө өндөрлөдөг, өөрөө явагч, арал-сумт 3 т хүртэл даацтай кран, шилжих хөдөлгөөнгүй байрлалд ажилладаг 5 т хүртэл даацтай цамхагт болон вандан краныг жолоодох. Бүх төрлийн ажлыг гүйцэтгэх, төрөл бүрийн ачаа оосорлох хэрэгсэлтэй 3 т хүртэл даацтай хэцэн кран. Барилга угсралт, барилгын их засварын ажлаас бусад бүх төрлийн ажлыг гүйцэтгэх, төрөл бүрийн ачаа оосорлох хэрэгсэлтэй 10 т хүртэл даацтай хийн дугуйт болон гинжит кран. Төрөл бүрийн ачаа оосорлох хэрэгслээр ачаа ачих, буулгах, зөөвөрлөх, тавиурт хураах автомат удирдлагатай 1 т хүртэл хураагч кран,

Page 16: 6228-3-2011.pdf

MNS 6228-1 : 2011

16

үйлдвэрийн талбайд тавиуртай ачааг хүргэх ачигч болон тээврийн хэрэгслийг жолоодох. Радио удирдлагатай краныг удирдах. 6.14.4 Код: 8343-12 КРАНЧИН, 5-р зэрэг Зайлшгүй эзэмшсэн байх үндсэн мэдлэг. Мэдлэгт тулгуурласан ур чадвар: Үйлчилж байгаа краны механизмуудын кинематик бүдүүвч, бүтэц; ачааг боловсруулах арга; технологийн тоног төхөөрөмжийн эд анги, зангилааг хэсэгчлэн буюу бүхэлд нь угсрах технологийн дараалал, барилга байгууламжийн элементүүдийн хийц; цахилгаан техник ба засварчны ажлын үндэс. Гүйцэтгэх ажилбар: 6 м-ээс илүү урттай мод, ширхэгийн, нунтаг болон бусад эдгээртэй ижил төрлийн ачааг төрөл бүрийн оосорлох хэрэгслээр ачиж, буулгах, тээвэрлэх дунд зэргийн төвөгшилтэй ажиллагааг 25 т-оос дээш гүүрэн кранаар гүйцэтгэх; зангилаа, эд ангийг суурь машин дээр байрлуулах; краны эд анги зангилааг угсарч, байрлуулах болон угсралтын бусад механизм, багаж хэрэгслийг шилжүүлж, байрлуулах. Төрөл бүрийн ачаа оосорлох хэрэгслээр тоноглогдсон 15 т-оос дээш даацтай өөрийгөө өндөрлөдөг, өөрөө явагч, арал-сумт кран, суурин байрлалд ажилладаг 25 т-оос дээш даацтай цамхагт болон вандан кранаар 3 м-ээс илүү урттай мод, ширхэгийн, нунтаг болон бусад эдгээртэй ижил төрлийн ачааг төрөл бүрийн оосорлох хэрэгслээр ачиж, буулгах, тээвэрлэх ердийн нөхцөл дэх ажиллагааг гүйцэтгэх. Төрөл бүрийн ачаа оосорлох хэрэгслээр тоноглогдсон 6 м-ээс дээш урттай мод, түүнтэй ижил төрлийн ачаа болон төвөгшилтэй ачааг ачих, буулгах, зөөвөрлөх ажиллагааг гүйцэтгэх 10 т-оос 100 т хүртэл даацтай гүүрэн кран, 3 м-ээс дээш урттай мод, түүнтэй ижил төрлийн ачаа болон төвөгшилтэй ачааг ачих, буулгах, зөөвөрлөх ажиллагааг гүйцэтгэх, онцгой анхаарал шаардсан аюултай ачаа, машин механизмын зангилаа, агрегат, эд ангийг технологийн дарааллын дагуу угсардаг, халуун хайлмаг хайлуулах зуухнаас бэлдэц лүү юүлэлт хийдэг, машины эд ангийг хөмрөх, давтах болон барилга угсралт, барилгын их засварт ашиглагддаг өөрийгөө өндөрлөдөг, өөрөө явагч, арал-сумт 3 т-оос 15 т хүртэл даацтай кран, суурин байрлалд ажилладаг 5 т-оос дээш даацтай цамхагт болон 25 т-оос дээш даацтай вандан краныг жолоодох. 3 т-оос 10 т хүртэл даацтай хэцэн болон хөвөгч кранаар төрөл бүрийн ачаа оосорлох хэрэгслээр бүх төрлийн ажлыг гүйцэтгэх,. Барилга угсралт, барилгын их засварын ажлаас бусад ажлыг бүх төрлийн ажлыг төрөл бүрийн ачаа оосорлох хэрэгслээр гүйцэтгэх 10 т-оос 25 т хүртэл даацтай хийн дугуйт болон гинжит кран, 25 т хүртэл даацтай төмөр замын краныг жолоодох. Барилга угсралт, барилгын их засварын ажилд ашиглах бүх төрлийн өргөх, буулгах ажлыг төрөл бүрийн ачаа оосорлох хэрэгслээр гүйцэтгэх 10 т хүртэл даацтай хийн дугуйт болон гинжит кран, 15 т хүртэл даацтай төмөр замын краныг жолоодох. 6.14.5 Код: 8343-12 КРАНЧИН, 6-р зэрэг Зайлшгүй эзэмшсэн байх үндсэн мэдлэг. Мэдлэгт тулгуурласан ур чадвар: Үйлчилж байгаа краны механизмуудын кинематик бүдүүвч, бүтэц; үйлчилж буй үйлдвэрлэлийн талбайн байрлал; цахилгаан техник ба засварчны ажлын мэдлэгийн үндэс. 200 т-оос дээш даацтай хийн дугуйт болон гинжит кранаар барилга угсралтын ажил гүйцэтгэхэд тусгай дунд боловсрол шаардагдана. Тайлбар: 1. 50 т-оос дээш даацтай гүүрэн кранаар турбогенератор зэрэг технологийн тоног төхөөрөмж, түүний хийц болон том хэмжээтэй метал

Page 17: 6228-3-2011.pdf

MNS ISO 6228-3 : 2011

17

боловсруулах суурь машины хариуцлагатай эд ангийг угсрах үед 6-р зэргийн ажлаар тооцно. 2. Энэхүү тариф нь хар төмөрлөгийн үйлдвэрийн үндсэн төмөрлөгийн үйлдвэрлэлийн (домен, бессемеровын, мартен, цувих г.м), машин үйлдвэрлэлийн төмөрлөгийн цехийн халуун ширэм цутгах краны машинчид хамаарахгүй. 3. Трактор дээр суурилагдсан краны машинч нь “тракторчин”-ы мэргэжлээр тарифчилагдана. Гүйцэтгэх ажилбар: 6 м-ээс илүү урттай мод, эдгээртэй ижил төрлийн бусад ачааг төрөл бүрийн оосорлох хэрэгслээр ачиж, буулгах, тээвэрлэх дээд зэргийн төвөгшилтэй ажиллагааг 100 т-оос дээш даацтай гүүрэн кранаар гүйцэтгэх, онцгой анхаарал шаардагдах ачаа, мөн түүнчлэн технологийн тоног төхөөрөмж ба түүнтэй холбоотой хийцийг угсрах ажиллагааг гүйцэтгэх, эд анги, зангилаа, агрегатыг төрлөөр нь болон хэсэгчлэн угсрах, метал халуун хайлмаг хайлуулах зуухнаас бэлдэц лүү юүлэлт хийх, эдлэлийг хөмрөх, машины эд ангийг давтах, онцгой анхаарал шаардагдах эд анги, зангилаа, бүтээгдэхүүнийг суурь машин дээр байрлуулах болон барилга угсралтын буюу барилгын их засварын ажлыг гүйцэтгэх. 3 м-ээс илүү урттай мод, түүнтэй ижил төрлийн бусад ачаа, мөн түүнчлэн технологийн тоног төхөөрөмж ба түүнтэй холбоотой хийцийг угсрах ажиллагааг гүйцэтгэх, эд анги, зангилаа, агрегатыг төрлөөр нь болон хэсэгчлэн угсрах болон барилга угсралтын буюу барилгын их засварын ажлыг гүйцэтгэх, онцгой анхаарал шаардагдах ачааг төрөл бүрийн оосорлох хэрэгслээр ачиж, буулгах, шилжүүлж ачих өөрийгөө өндөрлөдөг, өөрөө явагч, арал-сумт 15 т-оос дээш даацтай кран, суурин байрлалд ажилладаг 25 т-оос дээш даацтай цамхагт болон вандан краныг жолоодох. Төрөл бүрийн ачаа оосорлох хэрэгслээр тоноглогдсон 10 т-оос дээш даацтай хэцэн болон хөвөгч кранаар бүх ажиллагааг гүйцэтгэх. Барилга угсралт, барилгын их засварын ажлаас бусад ажлыг бүх төрлийн ажлыг төрөл бүрийн ачаа оосорлох хэрэгслээр гүйцэтгэх 25 т-оос дээш даацтай хийн дугуйт болон гинжит кран, төмөр замын өөрөө явагч краныг жолоодох. Барилга угсралт, барилгын их засварын ажилд ашиглах бүх төрлийн өргөх, буулгах ажлыг төрөл бүрийн ачаа оосорлох хэрэгслээр тоноглогдсон 10 т-оос дээш даацтай хийн дугуйт болон гинжит кран, 15 т-оос дээш даацтай төмөр замын краныг жолоодох.

ТӨГСӨВ.

Page 18: 6228-3-2011.pdf

MNS 6228-1 : 2011

18

Ашигласан ном зүй

1. ISCO-08, (YAMAT-08). “Үндэсний ажил мэргэжлийн ангилал ба тодорхойлолт” 2. ОУХБ (ILO)-аас гаргасан Ази, Номхон далайн бүсийн ур чадвар, хөдөлмөр эрхлэх чадамжийн хөтөлбөр (SKILLS-AP)

3. Ажил, ажилчдын мэргэжил, тариф-мэргэшлийн нэгдсэн лавлах (ХЦХУХ, УБХ, МҮЭТЗ-ийн 1989 оны 213/70-р тогтоолоор батлагдсан)

4. Тарифно-квалификационный справочник работ и профессий рабочих. Москва 2007

5. Ж.Гэрэлхүү “ Барилгын процессийн технологи” УБ 2009