22
Аудитийн тухай ойлголт, мөн чанар Батлав. Тэнхимийн эрхлэгч Л.Баасандорж 1

Aудитын тухай ойлголт, мөн чанар

Embed Size (px)

Citation preview

Page 1: Aудитын тухай ойлголт, мөн чанар

1

Аудитийн тухай ойлголт, мөн чанар

Батлав. Тэнхимийн эрхлэгч Л.Баасандорж

Page 2: Aудитын тухай ойлголт, мөн чанар

2

Аудит гэдэг нь “audio” гэсэн латин үгнээс гаралтай бөгөөд тэр таныг сонсож байна, тэр таныг найдвартай сонсогч хэмээх утгыг илэрхийлсэн ойлголт юм.

Page 3: Aудитын тухай ойлголт, мөн чанар

3

Аудитын үүсэл, хөгжлийн талаар цэгцтэй ойлголт бий болгох, хөгжлийн тодорхой үе шатанд бүрэлдсэн хараат бус хяналтын үйл ажиллагааны мөн чанар, онцлогийг таньж мэдэх үүднээс аудитын түүхэн хөгжлийг МУИС-ийн ЭЗС-ийн багш Доктор Л.Мөнх-Очир тодорхой үе шатуудад хувааж үзжээ.

Page 4: Aудитын тухай ойлголт, мөн чанар

4

Нэгдүгээр шат. Санхүүгийн хяналт, хараат бус хяналтын үүслийн үе.

Хоёрдугаар шат. Аудитын хөгжлийн өрнөлийн үе.

Гуравдугаар шат. Орчин үеийн аудитын тогтолцоо үүссэн үе.

Дөрөвдүгээр шат. Аудитын эрчимтэй хөгжлийн үе.

Тавдугаар шат. Аудитын үйл ажиллагааны төлөвлөлт, шинэчлэлийн үе.

Page 5: Aудитын тухай ойлголт, мөн чанар

5

Аудит гэдэг нь Төрийн болоод бизнесийн байгууллагын Санхүү эдийн засгийн үйл ажиллагаа, үйл явцын тухай мэдээллүүд болон тэдгээрийг тодорхойлох шалгуур үзүүлэлтүүдийн хоорондын уялдаа, бодит байдлын нотолгоог сонирхсон хэрэглэгч нарт нь системчлэн хүргэхэд туслах үйлчилгээ юм.

Page 6: Aудитын тухай ойлголт, мөн чанар

6

1. Зорилгоороо ялгаатай. Аудит нь санхүүгийн тайлангийн үнэн зөв, бодит байдлыг нотлох, үйлчилгээ үзүүлэх, хамтран ажиллах зорилго агуулж байдаг бол баримтын шалгалт нь илэрсэн дутагдлыг засуулах, буруутай этгээдэд арга хэмжээ авах зорилгоор хийгддэг.

2. Шинж чанараараа ялгаатай. Аудит цэвэр бизнесийн үйл ажиллагаа байдаг бол баримтын шалгалтанд ийм шинж агуулагддаггүй.

3. Харилцааны үндсээрээ ялгаатай. Аудитын шалгалтыг үйлчлүүлэгчийн хүсэлтээр гэрээний үндсэн дээр хийдэг бол баримтын шалгалт нь удирдах дээд байгууллагын шийдвэрээр заавал гүйцэтгэх үйл ажиллагаа байдаг.

Page 7: Aудитын тухай ойлголт, мөн чанар

7

4. Удирдлагын шинж чанраараа ялгаатай. Аудит нь үйлчлүүлэгчтэй эрх тэгш, удирдлагын хэвтээ (горзинталь) харилцаанд байж, шалгалтын үр дүнг үйлчлүүлэгчийн өмнө тайлагнаж байдаг бол баримтын шалгалт удирдлагын шийдвэрийн дагуу хийгдэж удирдлагын босоо (вертикал) харилцаанд оршиж шалгалтын үр дүнг өөрийн удирдлагад тайлагнана.

5. Ажлын хөлс төлөх хэлбэрээрээ ялгаатай. Аудитын ажлын хөлсийг үйлчлүүлэгч аудитын байгууллагад гэрээгээр тохиролцсоны дагуу төлдөг бол баримтын шалгалт хийсэн ажилтнуудын ажлын хөлсийг хяналтын тухайн байгууллага буюу төрийн байгууллага цалингийн хэлбэрээр төлдөг.

Page 8: Aудитын тухай ойлголт, мөн чанар

8

6. Шалгалтын үр дүнг илэрхийлэх хэлбэрээрээ ялгаатай. Аудит хийсний эцэст аудитор дүгнэлт гаргадаг. Энэ нь тухайн байгууллагыг сонирхсон хэн бүхэнд ил тод байдаг ба аудиторын тайлангийн дүгнэлтийн хэсэгт үйлчлүүлэгчийн санхүүгийн тайлангийн үнэ зэв, бодитой гэдгийг баталж өгдөг. Харин баримтын шалгалтын үр дүнгээр акт бичдэг. Энэхүү актыг хяналтын байгууллагын удирдлага батлах ба түүнийг шалгуулсан байгууллагын удирдлагаас заавал биелүүлэх зүйл болж байдаг.

7. Гүйцэтгэгчээрээ ялгаатай. Аудитын шалгалтыг аудиторын тусгай зөвшөөрөл бүхий мэргэшсэн нягтлан бодогч гүйцэтгэдэг бол баримтын шалгалтыг заавал аудитор хийх шаардлагагүй.

Page 9: Aудитын тухай ойлголт, мөн чанар

9

Аудитийн төрөл, чиглэл, ач холбогдол

Page 10: Aудитын тухай ойлголт, мөн чанар

10

Хөгжлийн явцад аудитын цар хүрээ өргөжин үйлчилгээний нэр төрөл олшрохын хэрээр аудитын урьд байгаагүй шинэ төрлүүд бий болж өнөөдөр түүнтэй холбоотой онол практикийн олон асуудал эрдэмтэд, судлаачид, аудитын үйл ажиллагаа эрхлэгчдийн анхаарлыг татсаар байна.

Page 11: Aудитын тухай ойлголт, мөн чанар

11

1. Аудитыг юуны өмнө түүний хөгжлийн үе шатаар нь нотлох, системт баримжааллын, эрсдэлд суурилсан гэж ангилдаг. Энэ ангилал нь аудитын хөгжлийн явцтай холбоотой бөгөөд хөгжлийн тодорхой шатанд аудитад бий болсон хандлагад тулгуурлан ийнхүү ангилсан байна.

Нотлох аудит. Аудитын зорилго нь тодорхой баримт, үйл явдлыг нотлоход оршиж байсан, одоо ч хэвээр байна.

Системт баримжааллын болон эрсдэлд суурилсан аудит. Аудитын түүхэн тодорхой үед эдгээр хандлага давамгайлан хөгжсөн.

Page 12: Aудитын тухай ойлголт, мөн чанар

12

2. Аудитыг зориулалтаар нь санхүүгийн тайлангийн, нийцлийн, үр ашгийн гэж ангилдаг.

Санхүүгийн тайлангийн аудит. Санхүүгийн тайлангийн аудит нь нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, тайлагнал тогтоосон журмын дагуу хийгдэж чадаж байгаа эсэхийг шалгаж дүгнэлт өгдөг аудитын үндсэн төрөл юм. Санхүүгийн тайлангийн аудитыг зөвхөн аудтын байгууллага гүйцэтгэдэг тул энэ нь гадаад аудит байдаг.

Нийцлийн аудит. Энэ нь удирдах дээд байгууллагаас гаргасан дүрэм, журам тусгай горим аж ахуйн үйл ажиллагаанд хэрхэн мөрдөгдөж байгааг шалгаж тогтоодог хяналтын хараат бус хэлбэр юм.

Үр ашгийн аудит. Үүнийг удирдлагын, үйл ажиллагааны, үр ашгийн гэх мэт хэд хэдэн янзаар нэрлэх боловч агуулга нь ижил. Аж ахуйн үйл ажиллагааны үр ашиг, бүтээмжийг үнэлж дүгнэлт өгөх зорилгоор хийгддэг хараат бус хяналтын төрөл юм.

Page 13: Aудитын тухай ойлголт, мөн чанар

13

3. Аудитыг гүйцэтгэгчээр нь гадаад, дотоод гэж ангилдаг.

Гадаад аудит. Харилцагчийн үйл ажиллагаанд хараат бус аудитын байгууллага болох аудитын хувийн компаниуд, төрийн аудитын байгууллагаас гүйцэтгэдэг аудитын төрөл юм. Гадаад аудитыг зөвхөн аудитор хийж тайлан дүгнэлт бичнэ.

Дотоод аудит. Томоохон байгууллагууд санхүүгийн бие даасан хяналтын албатай байдаг. Зах зээл хөгжсөн орнуудад энэ хяналтыг үр ашигтай хараат бус байдалд явуулах зорилгын үүднээс дотоод аудитын алба үүсч бий болсон.

Page 14: Aудитын тухай ойлголт, мөн чанар

14

4. Аудитыг объектээр нь ерөнхий буюу хараат бус, төрийн, салбарын (банкны, даатгалын, төслийн, бусад салбарын г.м) гэж ангилдаг.

Ерөнхий (хараат бус) аудитыг аудитын хувийн компаниуд гүйцэтгэх бөгөөд зарим үед төрийн аудитын байгууллагын хүсэлтээр төрийн өмчтэй болон төрийн өмчийн оролцоотой байгууллагад аудит хийж болно.

Төрийн аудит нь төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой байгууллагын үйл ажиллагаанд төрийн аудитын байгууллагаас гүйцэтгэдэг аудитын үйл ажиллагааны төрөл юм.

Салбарын аудит. Энэ нь тодорхой салбаруудаар хийгддэг аудитыг хэлдэг. Тухайлбал банкны, даатгалын, төслийн бусад салбарын г.м. Салбараар хийгдэх аудит нь тус бүрдээ стандарттай байдаг.

Page 15: Aудитын тухай ойлголт, мөн чанар

15

5. Аудитыг хугацааны давталтаар нь анхны, давтан хийгдэх гэж ангилдаг.

Анх хийгдэх аудит. Энэ нь шинээр сонгосон харилцагчийн үйл ажиллагаанд хийгдэх аудитыг хэлдэг.

Давтан хийх аудит нь хуучин харилцагчтай үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн аудитыг гүйцэтгэхийг хэлдэг.

Page 16: Aудитын тухай ойлголт, мөн чанар

16

6. Аудитыг санаачлагын хэлбэрээр нь заавал хийгдэх, харилцагчийн хүсэлтээр хийгдэх гэж ангилдаг.

Заавал хийгдэх аудит нь ихэнхдээ хуульчлан тогтоогдсон байна.

Харилцагчийн хүсэлтээр хийгдэх аудит. Энэ нь харилцагч байгууллагын хүсэлт, санаачлагаар хийгддэг аудитын төрлийг хэлнэ. Түүнийг харилцагчийн удирдлага, хувьцаа эзэмшигчид, өмчлөгчид, хөрөнгө оруулагчдын хүсэлтийн үндсэн дээр гүйцэтгэнэ. Ийм төрлийн аудит санхүүгийн тайлангийн аудитад зонхилох байр эзэлдэг.

Page 17: Aудитын тухай ойлголт, мөн чанар

17

Аудиторын төрөлАудиторыг юуны өмнө үйл ажиллагааны

объектээр нь гадаад, дотоод гэж ангилдаг.

Гадаад аудитор нь харилцагч байгууллагын санхүүгийн тайланг шалгаж баталгаажуулах болон аудитын байгууллагын эрхлэх бусад үйл ажиллагааг гүйцэтгэнэ. Гадаад аудиторын энэ төрөлд хараат бус (аудитын компанийн) аудитор, засгийн газар (төр)-ын аудиторыг хамааруулж үзнэ.

Page 18: Aудитын тухай ойлголт, мөн чанар

18

А. Хараат бус аудитор. Б. Засгийн газар (төр)-ын

аудитор.В. Дотоод аудитор.

Page 19: Aудитын тухай ойлголт, мөн чанар

19

Дотоод аудитор. Аж ахуйн нэгж байгууллагад шууд харъяалагдаж тухайн байгууллагын санхүүгийн дотоод хяналтыг хэрэгжүүлдэг, шалгаж буй нэгж, түүний удирдлагаас хараат бус үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл бүхий ажилтан юм.

Page 20: Aудитын тухай ойлголт, мөн чанар

20

Дотоод ба гадаад аудитын ялгааШалгуур үзүүлэлт

Дотоод Гадаад

1. Дэвшүүлэх асуудал

Байгууллагын дотоод хэрэгцээгээр тодорхойлогдоно.

Үйлчлүүлэгч аудитор 2-ын гэрээгээр тодорхойлогдоно.

2. Обьект Байгууллагын мэдээллийн систем ба удирдлагын шийдвэрийн тодорхой зорилго

Үйлчлүүлэгчийн бүртгэл, тайлангийн систем

3. Шалгуур Бие дааж сонгож авна. Аудитийн стандарт

4. Үйл ажиллагааны төрөл

Гүйцэтгэх үйл ажиллагаа

Бизнесийн үйл ажиллагаа

Page 21: Aудитын тухай ойлголт, мөн чанар

21

5. Ажлын зохион байгуулалт

Удирдлагаас өгсөн тодорхой үүрэг даалгаврыг гүйцэтгэнэ.

Аудитын стандарт хууль, дүрэм журмын дагуу өөрөө тодорхойлно.

6. Удирдлагын холбоо

Байгууллагынхаа удирдлагад зохицулагдана.

Тэгш эрхтэй түншлэн, хараат бус байдалд үндэслэнэ.

7. Сүбьект Байгууллагын орон тооны ажилтан

Аудит хийх эрх бүхий аудитор

8. Зохицуулалт

Байгууллагын удирдлагын үзэмжээр

Төрөөс зохицуулагдана.

9. Ажлын хөлс

Орон тооны ажилтны цалин

Гэрээгээр тохирсон цалин, ажлын хөлс

1

0

Хариуцлага

Ажил үүргээ гүйцэтгэж биелүүлсэн талаар удирдлагын өмнө хариуцлага хүлээнэ

Үйлчлүүлэгчийн өмнө хариуцлага хүлээнэ.

Page 22: Aудитын тухай ойлголт, мөн чанар

22

11.Үйл ажиллагаа явуулах горим ба арга

Адил зорилтуудыг хэрэгжүүлэхэд ижил аргуудыг хэрэглэнэ. Харин үнэн зөвийг батлахад өөр өөр горимыг хэрэглэнэ.

Адил зорилтуудыг хэрэгжүүлэхэд ижил аргуудыг хэрэглэнэ. Харин үнэн зөвийг батлахад өөр өөр арга хэрэглэнэ.

12. Тайлагна

л

Удирдлагадаа

тайлагнана.

Үйлчлүүлэгчид аудиторын дүгнэлт гагаж өгнө.