18
VOL. 119 8 / /LYLQJ WKH /RWXV 9RO Бурханлаг чанарыг сэргээх ганцхан үг Түүнчлэн ирсний орон нь амьтан бүгдийг аврах нигүүлсэхүйн сэтгэл болойгэж сударт гардаг. Сайн хүн ч бай, муу хүн ч бай бүх хүмүүст агуу нигүүлсэхүйн сэтгэлээр хандаж, аз жаргалтай болгох юмсан гэсэн сэтгэл бол бурханлаг сэтгэлюм. Ийм сэтгэлтэй болохын тулд хүмүүсийн хувийн онцлог, ялгаатай талыг сайн мэддэг байхын зэрэгцээ хүн болгонд байдаг бурханлаг чанарыг нь олж харах нүдтэй байх чухал. Ялангуяа ашиг хонжооны төлөө толгой нь эргэж, буруу үзлийнхээ уршгаар зовж байгаа хүн бол өөрийнхөө хүчээр тэр байдлаасаа гарна гэдэг боломжгүй. Ингэж зовж байгаа хүнийг Хэвлэсэн: Рисшо Косей Кай, Олон улсын хэлтэс Хаяг: Fumonkan, 2-6-1 Wada, Suginami-ku, Tokyo 166-8537 Japan TEL: +81-3-5341-1124 FAX: +81-3-5341-1224 Email: living.the.lotus.rk-international@kosei- kai.or.jp Ахлах редактор: Мизүтани Шёокоо Редактор: Накамүра Эцүко Орчуулсан: М.Алимаа, Ж.Гэрэлтуяа, Б.Мөнхцэцэг Эхийг хянасан: Монголын РКК Хэвлэлийн баг: Олон улсын хэлтсийн ажилчид Living the Lotus – Buddhism in Everyday Life (Амьд Цагаан Лянхуа судар Буддизм бидний амьдралд)” хэмээх тус сэтгүүлийн нэрэнд, Цагаан лянхуа судрын сургаалыг өдөр тутмынхаа амьдралд хэрэгжүүлж, шаварт ургадаг үзэсгэлэнт лянхуа цэцэг мэт үр бүтээмжтэй, үнэ цэнэтэй амьдралыг туулцгаая гэсэн хүсэл шингэсэн билээ. Бид энэхүү сэтгүүлээр дамжуулан өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлж болох Бурханы сургаалыг дэлхийн өнцөг булан бүрт хүргэж байна. 2015 хараад ингэж амьдарч болохгүй шүү дээгэж загнамаар санагддаг. Гэвч бүх хүмүүсийн бурханлаг чанарыг хүлээн зөвшөөрөх гэдэг нь алдаа дутагдлыг нь хүртэл уучилж, ойлгохыг хэлнэ. Хүн гэдэг эргэн тойрныхон нь алдаа дутагдлыг нь зэмлэн буруушааж байхад хэн нэгний хэлсэн халуун дулаан ганцхан үгээр дамжуулан өөрийгөө ухаардаг амьтан. Өөрөөр хэлбэл ингэснээр далд байсан бурханлаг чанар нь бүгд ил гарч ирдэг учиртай. Ийнхүү юу хийж байгааг нь өөрөөр нь бүрэн ойлгуулж ухааруулах зүйл бол хооза юм. Үүсгэн байгуулагчийн үг 8, Х92-93 Рисшо Косей кай байгууллага нь Үүсгэн байгуулагч Нивано Никкёо болон түүний шавь Хамтран үндэслэгч Наганүма Мёокоо нарын санаачлагаар 1938 онд байгуулагдсан ба Гурван Эрдэнийн Цагаан Лянхуа Судар”-ыг гол сургаал номлолоо болгодог, лам бус эгэл хүмүүс нэгдсэн буддын шашины байгууллага юм. Өөрөөр хэлбэл Шагжамүни бурхан багшийн сургаалыг гэр бүл, ажил, нийгмийн амьдралдаа хэрэгжүүлж, дэлхийн энх тайвныг бүтээн байгуулъя гэсэн хүсэл зорилготой хүмүүсийн нэгдэл юм. Гишүүд бид бурхан багшийн шавь болохынхоо хувьд тус байгууллагын Ерөнхийлөгч Нивано Ничикоогийн удирдлага дор бурханы сургаалыг түгээх үйлсэд зүтгэж, шашны төдийгүй бусад салбарын байгууллагууд, дэлхийн олон орны хүмүүстэй сэтгэл нэгдэн, энх тайвны олон янзын үйл ажиллагаа явуулж байна. ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧИЙН ҮГ

A9R40C - rk-world.org · санаачлагаар 1938 онд байгуулагдсан ба ... гэрээт ажилчдын дунд битгий хэл ... харилцаа

  • Upload
    vanminh

  • View
    232

  • Download
    5

Embed Size (px)

Citation preview

Page 1: A9R40C - rk-world.org · санаачлагаар 1938 онд байгуулагдсан ба ... гэрээт ажилчдын дунд битгий хэл ... харилцаа

VOL. 119

8

Бурханлаг чанарыг сэргээх ганцхан үг

“Түүнчлэн ирсний орон нь амьтан бүгдийг аврах нигүүлсэхүйн сэтгэл болой” гэж сударт гардаг. Сайн хүн ч бай, муу хүн ч бай бүх хүмүүст агуу нигүүлсэхүйн сэтгэлээр хандаж, аз жаргалтай болгох юмсан гэсэн сэтгэл бол “бурханлаг сэтгэл” юм. Ийм сэтгэлтэй болохын тулд хүмүүсийн хувийн онцлог, ялгаатай талыг сайн мэддэг байхын зэрэгцээ хүн болгонд байдаг бурханлаг чанарыг нь олж харах нүдтэй байх чухал. Ялангуяа ашиг хонжооны төлөө толгой нь эргэж, буруу үзлийнхээ уршгаар зовж байгаа хүн бол өөрийнхөө хүчээр тэр байдлаасаа гарна гэдэг боломжгүй. Ингэж зовж байгаа хүнийг

Хэвлэсэн: Рисшо Косей Кай, Олон улсын хэлтэс Хаяг: Fumonkan, 2-6-1 Wada, Suginami-ku, Tokyo 166-8537 Japan TEL: +81-3-5341-1124 FAX: +81-3-5341-1224 Email: [email protected] Ахлах редактор: Мизүтани Шёокоо Редактор: Накамүра Эцүко Орчуулсан: М.Алимаа, Ж.Гэрэлтуяа, Б.Мөнхцэцэг Эхийг хянасан: Монголын РКК Хэвлэлийн баг: Олон улсын хэлтсийн ажилчид

Living the Lotus – Buddhism in Everyday Life (Амьд Цагаан Лянхуа судар – Буддизм бидний амьдралд)” хэмээх тус сэтгүүлийн нэрэнд, Цагаан лянхуа судрын сургаалыг өдөр тутмынхаа амьдралд хэрэгжүүлж, шаварт ургадаг үзэсгэлэнт лянхуа цэцэг мэт үр бүтээмжтэй, үнэ цэнэтэй амьдралыг туулцгаая гэсэн хүсэл шингэсэн билээ. Бид энэхүү сэтгүүлээр дамжуулан өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлж болох Бурханы сургаалыг дэлхийн өнцөг булан бүрт хүргэж байна.

2015

хараад “ингэж амьдарч болохгүй шүү дээ” гэж загнамаар санагддаг. Гэвч бүх хүмүүсийн бурханлаг чанарыг хүлээн зөвшөөрөх гэдэг нь алдаа дутагдлыг нь хүртэл уучилж, ойлгохыг хэлнэ. Хүн гэдэг эргэн тойрныхон нь алдаа дутагдлыг нь зэмлэн буруушааж байхад хэн нэгний хэлсэн халуун дулаан ганцхан үгээр дамжуулан өөрийгөө ухаардаг амьтан. Өөрөөр хэлбэл ингэснээр далд байсан бурханлаг чанар нь бүгд ил гарч ирдэг учиртай. Ийнхүү юу хийж байгааг нь өөрөөр нь бүрэн ойлгуулж ухааруулах зүйл бол хооза юм.

Үүсгэн байгуулагчийн үг 8, Х92-93

Рисшо Косей кай байгууллага нь Үүсгэн байгуулагч Нивано Никкёо болон түүний шавь Хамтран үндэслэгч Наганүма Мёокоо нарын санаачлагаар 1938 онд байгуулагдсан ба “Гурван Эрдэнийн Цагаан Лянхуа Судар”-ыг гол сургаал номлолоо болгодог, лам бус эгэл хүмүүс нэгдсэн буддын шашины байгууллага юм. Өөрөөр хэлбэл Шагжамүни бурхан багшийн сургаалыг гэр бүл, ажил, нийгмийн амьдралдаа хэрэгжүүлж, дэлхийн энх тайвныг бүтээн байгуулъя гэсэн хүсэл зорилготой хүмүүсийн нэгдэл юм. Гишүүд бид бурхан багшийн шавь болохынхоо хувьд тус байгууллагын Ерөнхийлөгч Нивано Ничикоогийн удирдлага дор бурханы сургаалыг түгээх үйлсэд зүтгэж, шашны төдийгүй бусад салбарын байгууллагууд, дэлхийн олон орны хүмүүстэй сэтгэл нэгдэн, энх тайвны олон янзын үйл ажиллагаа явуулж байна.

ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧИЙН ҮГ

Page 2: A9R40C - rk-world.org · санаачлагаар 1938 онд байгуулагдсан ба ... гэрээт ажилчдын дунд битгий хэл ... харилцаа

Living the Lotus 2015.082

Зурагт Буддизмын Үндсэн Сургаал

Фүрүяа Мицүтоши

Зургаан барамид “Сэтгэл дүүрэн амьдрах зургаан сургаал”

Хичээнгүй, Бясалгал, Билиг

Өнөөдөр хичээнгүй, бясалгал, билгийн барамидын талаар ярилцъя.

Бясалгал гэхээр надад цагаан хоол л санаанд ороод байх юм даа.

Өнөөдөр хичээнгүй (замаасаа хазайхгүй, жинхэнэ зорилгынхоо төлөө хи-чээх), бясал-гал (ямар ч зүйлтэй учирсан төө-рөлдөлгүй сэтгэлээ үр-гэлж жинхэ-нэ үнэний дагуу тогт-вортой байл-гах, билиг (аливаа зүй-лийг байгаа-гаар нь харах чадварын талаар үзнэ.

Хоол- ны та-лаар яриа биш гэж хамгийн эхэнд хэлсэн шүү дээ.

Page 3: A9R40C - rk-world.org · санаачлагаар 1938 онд байгуулагдсан ба ... гэрээт ажилчдын дунд битгий хэл ... харилцаа

Хувьдаа ашиглахаас бусад тохиолдолд зөвшөөрөлгүйгээр засвар оруулах, хэвлэн нийтлэхийг хориглоно

3

Цагаан хоол гэдэг чинь мах ороогүй хоол учраас

Яг зөв. Тэгэхээр “хичээн-гүй” гэдэг нь үү-рэг, зорилгынхоо төлөө үргэлж хи-чээхийг хэлнэ.

Бурхны зам мөрд хичээх хүн мах идэхээ ч хоригло-дог юм шүү дээ.

Үргэлжлэл 10-р нүүрт

Living the Lotus 2015.08

Бас огт хамаагүй ч биш л дээ.

Ямар хамаатай гэж?

Тэгээд л буяны ажил дээр цаг-аан хоол иддэг байх нь ээ.

гэж хэлнэ гэж бодоод байна уу?

Хүнийг ашиг-лаж мөнгө олох нь муу. Харин хүнд тус болох замаар мөнгө олох юм бол сайн зүйл.

Үгүй гэж үү?

Яалаа гэж. Гэхдээ ашиг олно гэдэг тийм муу зүйл юм уу?

Амь таслахгүй байх гэсэн сур-гаалтай адилхан байх нь ээ.

За тэгээд саяны зүйлүү-дийнхээ талаар ярьж өгөөч?

За чи ч юу л бол …

Та намайг “ашгийн төлөө хичээх хэрэг- тэй”

Page 4: A9R40C - rk-world.org · санаачлагаар 1938 онд байгуулагдсан ба ... гэрээт ажилчдын дунд битгий хэл ... харилцаа

Зорилготой амьдрах нь

Сүүлийн үед ажлын байрны нөхцөл байдал чангарч, ачаалал ихтэй хүнд нөхцөлд ажиллахаас өөр аргагүй байдал албан бус гэрээт ажилчдын дунд битгий хэл албан ёсны гэрээтэй ажилчдын дунд ч ихсэж байна гэж дуулдах боллоо. Мэдээж ачаалал ихтэйн улмаас ядрах нь бие, сэтгэлийн хувьд ч, ажлын үр дүнгийн хувьд ч сайнгүй тул ажиллах нөхцлийг сайжруулах шаардлагатай. Гэхдээ ядаргаа, стрессийг хэрхэн хүлээж авахаас шалтгаалж түүнийг багасгах бас боломжтой. Та бүгд “Шидэт ордны үлгэр” (Цагаан Лянхуа судрын 7-р бүлэгт гардаг)-ийг санаж байгаа байх. Үнэт эрдэнэсийг (жинхэнэ аз жаргал) хайн бартаат замаар явах хэсэг хүмүүсийг ахлаж буй нэгэн лидерийн (бурхан багш) тухай гардаг. Замдаа ядарсан нөхдүүд нь (хүмүүс бид) гомдол хэлж, замаасаа буцахыг завдахад хувилгаан хүчээр шидэт ордонг бий болгож харуулаад, тэр ордонд хүрвэл амарч болно хэмээн зоригжуулдаг. Зорилготой болсон хүмүүс хичээн ордонд очоод, тэнд ядаргаагаа тайлж, улмаар аялалаа цааш үргэлжлүүлэх эрч хүчтэй болдог тухай гардаг Цагаан Лянхуа судрын алдартай үлгэрийн нэг билээ. Ажлыг ч тэр өдөр тутам хийдэг зүйлсийг ч тэр зүгээр нэг хэлбэр төдий хийвэл ядрахаас цаашгүй. Харин саяын үлгэрт лидер нь зорих газрыг тодорхой болгож өгсөнтэй адил ажил дээрээ ч гэрийн ажилдаа ч тодорхой зорилт, зорилготой болбол арай өөр байх болов уу. “Хүмүүстэй инээмсэглэж мэндэлье”, “гомдол

4

хэлэхгүй байя”, “эхлээд бусдад туслая” зэргээр өөртөө зорилго тавьж аливаа зүйлийг хийх юм бол та өөрөө ч өсөж хөгжинө. Мөн ажлаасаа баяр баяслыг мэдэрдэг болно. Тэгэхээр зорилго, зорилт нь ядаргаа, стрессийг ч энерги болгон хувиргах хүчтэй гэж хэлж болохоор байгаа юм.

Ядрахгүйгээр амьдрах арга

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СУРГААЛ

Рисшо Косей кай, Ерөнхийлөгч Нивано Ничикоо

Living the Lotus 2015.08

Page 5: A9R40C - rk-world.org · санаачлагаар 1938 онд байгуулагдсан ба ... гэрээт ажилчдын дунд битгий хэл ... харилцаа

5

Мэдээж гүн ядаргаанд орсон бол амрах зайлшгүй шаардлагатай. Харин тэр үед нэг зүйлийг мартаж болохгүй. Бодоод бодоод нэмэргүй зүйлийг бодож, өөрийгөө зовоохгүй байх. Шагжамүни бурхан багш ойд амьдардаг савдагаас ийнхүү асуусан гэдэг. “Энэ ойд бясалгал дияан хийдэг лам нар өдөрт нэг удаа л хоол иддэг хирнээ яагаад нүүрний өнгө нь ийм сайхан байдаг байнаа?” гэж. Савдаг хариуд нь “тэд болоод өнгөрсөн зүйлийн хойноос гашуудан шаналдаггүй бөгөөд ирээдүйд санаа зовдоггүй. Зөвхөн одоо цагтаа төвлөрч амьдардаг учраас царайны өнгө нь амгалан сайхан байгаа хэрэг” гэж хариулсан гэдэг. Зөрчил, санаа зовнилоос ангижирч, “яг одоо, энд” гэдэг дээр төвлөрөх нь өөрийгөө ядраахгүй амьдралын хэв маяг гэж хэлж болно. “Маргааш унахаа ч эс хайхран хамаг чадлаараа дэлбээгээ нээхийг хичээх цэцэгсийг харахгүй байна гэж үү, та” (Күжёо Такэко Японы 20-р зууны эхэн үеийн яруу найрагч) хэмээх алдартай дуу байдаг. Юунд ч санаа зовохгүйгээр одоо цагтаа бүхий л анхаарлаа төвлөрүүлэн амьдрах. Хааяа сэтгэлээ тайвшруулахад дээрх дуу тустай байж болох юм. Ийнхүү бие, сэтгэлээ эрүүл байлгаж, халуун зуныг мэнд даван гарцгаая.

Косей сэтгүүл 8-р сарын дугаараас

Саяхан сонин уншиж байтал “дуртай болохоороо ядардаггүй” гэсэн гарчиг нүдэнд тусав. Энэ гарчиг зорилготой ажиллах гэдэг үгтэй утга нийцэж байгаа шиг санагдав. Гэхдээ хүн бүр дуртай ажлаа хийж чаддаггүй. Мөн ядаргааны шалтгаан нь хүмүүс хоорондын харилцаа зэргээс үүдсэн сэтгэлзүйн хийгээд бие махбодийн ядаргаа гэх мэтээр харилцан адилгүй байдаг. Би өмнө нь “ум нико нико хара тацүмайзояа совака” буюу “уур хилэнгээ барьж, инээмсэглэгтүн” гэсэн утгатай хөгжилтэй тарнийг танилцуулж байсан. Тиймээс уур хүрч, гомдол бухимдлаа гаргамаар болох үедээ гүнзгий амьсгаа аваад “ум нико нико...” гэсэн тарнийг дуудаж, сэтгэлээ тогтоож болох юм. Эсвэл өөрийнхөө хэлэх дуртай үгийг хэлсэн ч болно. Гомдоллож, бусдыг муулах нь стрессийг ихэсгэж, ядаргааг нэмэгдүүлдэг муу талтай тул “гомдол хэлэхгүй байх дасгал” гэж бодоод сэтгэлээ барьж, тэндээс ямар нэг сайн талыг олж харахыг хичээх хэрэгтэй. Сайн талыг нь олж харж чадвал ядаргаа ч багасах нь гарцаагүй. Түүнчлэн энэ хорвоод амь насыг хүртсэн нь юу юунаас илүүтэй хувьтай зүйл бөгөөд үүндээ талархах нь чухал.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СУРГААЛ

Living the Lotus 2015.08

Одоо цагтаа төвлөрч амьдрах

Page 6: A9R40C - rk-world.org · санаачлагаар 1938 онд байгуулагдсан ба ... гэрээт ажилчдын дунд битгий хэл ... харилцаа

Би Оклахомад төрж өссөн. Миний бага нас Америкийн хувьд нийгмийн хамгийн ороо бусгаа үе дунд өнгөрсөн. Зурагтаар хүчирхийлэл, үхэл, эвдрэл сүйрлийн талаар байнга мэдээллэж, хүмүүсийн ярианы гол сэдэв нь иргэний эрх чөлөөг хүсэмжилсэн жагсаал цуглаан, Вьетнамын дайн болон дайныг эсэргүүцсэн хөдөлгөөн зэрэг байв.

Би Методист Христийн сүмд явдаг болж, эцэстээ гишүүн болсон билээ. Үйл ажиллагаа нь их энгийн, хүмүүсийн харилцаанаас олон зүйлийг суралцаж байсан ч зааж байгаа зүйлээс эргэлзээ төрж, хариултанд нь сэтгэл дүүрэн биш байлаа. Энэхүү эргэлзээгээ тайлж, хариултыг нь олохын тулд нийгмийн ухаан, сэтгэлзүй, хүмүүнлэгийн ухааныг сонирхдог болов. Олон сайхан багштай учирч, зөвхөн өөрийн нутаг орны тухай бус дэлхий нийтэд болж буй нийгмийн асуудал, иргэдийн хөдөлгөөний талаар заалгуулсан юм.

1975 оны 9 сард ахлах сургуулиа төгсөж, хэдэн сарын дараа Америкийн тэнгисийн цэргийн ангид оров. Энэ нь миний хувьд өөр өөр соёл, харилцаа холбоог мэдрэх эхлэл болсон юм. Нөгөөтэйгүүр тэр үеэс эхлэн тайвшруулах эмний оронд архи ууж эхлэв. Сайгоны уналтаас хэдэн сарын дараа

тэнгисийн цэрэгт орсон болоод тэр үү одооныхоос илүү сахилга бат нь сул байв. “Сайн ажилла, сайн цэнгэ” гэдэг тухайн үеийн удирдлагын чиг хандлага байлаа. Ийм амьдрал нэг хэсэгтээ үргэлжилсэн юм.

Вашингтон хотод байрласны дараа би нисэх онгоц тээвэрлэгч интерпресс хөлөг онгоцоор Номхон далай, Энэтхэгийн далайг хоёр удаа гаталж, Азийн олон орон, Австралийн хоёр гурван хот, Кенид нэг удаа усан боомтоор саатаад гарч билээ. Олон орны соёлтой танилцаж, хүний мөн чанарыг илүү гүн ойлгодог болсон. Ингэж би Азийн боомт хотуудын ард түмэн, соёлыг илүү их сонирхох болов. Энэ үеийг хүртэл би хэдэн жил ганцаараа бясалгал хийж байсан ба өөрийн гэсэн арга барилтай болоод байлаа. Бясалгалыг өөрийн стрессийг тайлахын тулд хийдэг байв.

Эцэст нь эхнэртэйгээ хамт Пуэрто Рико рүү нүүж 3 жил тэнд амьдарсан. Би арлын амьдралын хэв маягт их дуртай. Ажил хийхэд хэцүү газар ч сэтгэл ханамжийг 100 хувь авдаг байв. Миний ажил сайн явагдаж, албан тушаал ч ахив. Арлын эргэн тойрон дахь хотуудаар явах сайхан байдаг байлаа. Охин маань ч энд төрж, хязгааргүй их аз жаргалыг надад бэлэглэсэн юм.

Ингээд бид Мэн муж руу нүүв. Үнэхээр гайхалтай газар байлаа. Өдийг хүртэл очиж байсан газруудаас тэс ондоо байсан ба энд бид хүүтэй болж халуун ам бүл бүрдэв. Мөн би Исланд, Бермудын арлаар ч гэсэн очив. 1985 онд 10 жил цэргийн алба хашсаны дараа тэнгисийн цэргээс гарахаар шийдэж, Оклахомад буцаж ирэв. Шинээр ажил олж хийх гэж нилээд зүдэрсэн. Бясалгал хийх тустай ч бүрэн гүйцэт биш байв.

Би архинд улам бүр гүн орж байлаа. Архи өөрийнхөө сул дорой байдлаа мартахад минь тусалдаг байв. Би нутгийнхаа сүлжээ ресторанд туслах менежерийн ажилд орж

Намайг энэ зам руу хөтөлсөн бүх зүйлд баярлалаа.

Оклахома нийгэмлэгийн гишүүн Ранди Шумейт

6

Оклахома нийгэмлэгт

Living the Lotus 2015.08

Page 7: A9R40C - rk-world.org · санаачлагаар 1938 онд байгуулагдсан ба ... гэрээт ажилчдын дунд битгий хэл ... харилцаа

ерөнхий менежер болон дэвшиж, энэ ажлын байрандаа 8 жил болсон юм.

1993 онд аав маань тээврийн салбарт ажиллахгүй биз гэсэн санал тавьлаа. Үнэхээр сонирхол татсан ажил байсан. 1998 онд аав тэтгэвэртээ гарч, би тээврийн үйл ажиллагааны менежер болов. 2003 онд миний архины хамаарал дээд цэгтээ хүрч, эхнэр маань надад “Архинаас гарах уу, гэрлэлтээ цуцлуулах уу алийг нь сонгох вэ?” өөрөө мэд гэсэн сүүлийн болзлоо тавьсан юм.

Өөрийн амьдралыг эргэцүүлэн бодтол бусдын адил ажил төрөл хийж байсан боловч амьдралынхаа 28 жилийг архинаас хамааралтайгаар өнгөрүүлсэн байв. Сэтгэлийн гүнд тусламж хэрэгтэй гэдгийг мэдэж байлаа. Урьд нь нэг удаа хэдэн сараар архи уухаа зогсоож байсан ч өөртөө ялагдан буцаад орчихсон юм. Үе үе гэрийнхнээсээ зайлсхийж, ганцаараа уудаг байв. Тэгээд архинд орсон шалтгаанаа эргэн тойрны хүмүүс, гэр бүл, эцэг эх, эмээ өвөө, ажлаасаа хайж, бусдад бурууг тохдог байлаа. Хүүгийнхээ бэйсболын өсвөрийн лигийн багийн дасгал сургуулилтанд нь туслах, сургуулийн арга хэмжээнд оролцох зэргээр аль болох л хүүхдүүддээ дэмжлэг болдог байсан ч энэ нь эцэг хүний хувьд хангалттай биш байв. Би заримдаа хүүхдүүддээ хатуу үг хэлж, үглэдэг байлаа. Хэрвээ архинд ороогүй байсан бол шаардлагагүй олон хэрүүл хийхгүй байх байсан. Би үнэхээр өөрийгөө хянаж чадахаа байв. Ингээд 2003 оны 5-р сарын 11 ний ээжүүдийн баярын өдөр эхнэр сүүлийн шаардлагаа тавьж, би архи уухаа болихоор шийдсэн юм.

Харин хоосон орон зайг нөхөх зүйл хэрэгтэй болж ирэв. Цагаан лянхуа судрын “Чимэглэлт хааны уг явдлыг өгүүлэх хэмээх 27-р бүлэг”т гардаг шиг гэр бүлийнхэн минь намайг сургаалын замд оруулсан. Эхнэр надад “Буддын шашны түүхэн эхлэл” гэдэг ном өгөв. Энэ ном миний амьдралыг эрс өөрчлөнө гэж тухайн үедээ төсөөлсөн ч гүй. Би амьдралдаа олон ном уншсан ч, энэ ном сэтгэлийн гүнлүү ямар нэг

зүйлийг хэлээд байх шиг санагдаж, дахиад хэдэн сарын турш ном хайж уншив. 2003 онд Оклахома нийгэмлэгт бурхан багшийн үндсэн сургаалын анги гэж байдгийг сонсоод тэр ангид оров. Надад сургаал айлдаж байсан хүмүүс дундаас Ясүко Хилдэбрэнд /Оклахома нийгэмлэгийн өмнөх тэргүүн/, Крис Ладисоо /одоогийн тэргүүн/, Ким Миллер Моппет зэрэг гайхалтай багш нартай учрав. Ингээд бүтэн сайн бүрийн цуглаанд очдог болж сайн найз Ан Ринэхардтай танилцлаа. Би зүгээр нэг хүмүүсийн дунд орсон биш байлаа. Харин намайг бурхны сургаалын дагуу амьдрахад минь нөлөөлөх номын анд нар байв. Мөн олон анд нөхөдтэй болсондоо баяртай байсан.

Гэвч хэсэг хугацааны дараа бүтэн сайны цуглаанд очихоосоо залхуурдаг болж, хэдэн жил томоохон арга хэмжээнүүдэд л оролцдог байлаа. Тэр хугацаанд ачийгаа харахад нь тусалдаг байв. Хэдий хаяахан нэг очдог хайнга гишүүн байсан ч нийгэмлэгийнхэн үргэлж гараа сунган, халуун дулаанаар угтаж авдаг байв.

Бага багаар нийгэмлэгт очих тоо дахин нэмэгдэж эхлэв. 2012 оны 10 сард Оклахома нийгэмлэг шоронгийн хоригдлуудтай уулзаж, тэднийг тайвшруулж, сэтгэлээр дэмжих хөтөлбөрийг туршилтын шугамаар зохион байгуулж эхэлсэн ба надаас тэр хөтөлбөрт оролцох эсэхийг асуув. Би ч дуртайяа зөвшөөрч ойролцоогоор 2 жил хагасын турш хоёр долоо хоногтоо нэг удаа Оклахомагийн Гранитэ хотод байрладаг Оклахомагийн мужийн шоронд очдог байв. Үүний ачаар хөтөлбөрийг голлон хариуцаж байсан 10 хүнээс авахуулаад 12 лидер гишүүн, хааяа нэг ирдэг гишүүдийг нэгтгэж бат бэх гишүүдийн хэлхээ холбоог бий болгож чадсан юм.

Бид нар хөтөлбөртөө бясалгалыг нэмэн оруулж, ямар ч шашин шүтдэг хүн байсан хамаагүй сууж болох сургалтыг явуулж байна. Мөн бурхан багшийн үндсэн сургаалын ангид сурсан зүйлээ, Рисшо Косей Кайн сургаалаас сурсан зүйлээ хэрэгжүүлэхийг зорьдог байлаа.

7Living the Lotus 2015.08

Page 8: A9R40C - rk-world.org · санаачлагаар 1938 онд байгуулагдсан ба ... гэрээт ажилчдын дунд битгий хэл ... харилцаа

Шоронгийн ажилчдаас олон зүйлийг сурсан. Тэд бол гайхалтай багш нар юм. Бидний үйл ажиллагааны хөтөлбөрүүд маш уян хатан. Хөтөлбөрт өдөр тутамд тулгарч буй асуудалд бурхны сургаал хэрхэн хариулт өгч байна вэ, мөн гарах арга ухааныг хэрхэн заадгийг тайлбарлах хугацаа зэрэг багтсан улам өргөжүүлэхийг хүсч байгаа.

Шоронгийн хоригдолуудтай уулзаж, тэднийг тайвшруулж, сэтгэлээр дэмжих хөтөлбөрт оролцсоноор би байнга сургаалыг хэрэгжүүлэх үйлийг хийдэг болж, нийгэмлэгийн хамт олонтой улам бүр дотно болсон. 2013 оны 10 сард гэртээ бурхан багшийн дүрийг залж, одоо төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний хувиар үйл ажиллагаанд оролцож байна.

Архинаас гараад хэдэн жил болж байна. Одоо бүх зүйлийг өөрөөр хардаг болсон. Өдөр бүр тохиолдох асуудлууд боломжоор дүүрэн мэт харагддаг болсон. Энэ хорвоод өөрийн чадлаар туулахад бэрх олон зүйл байдаг ч бас туулж чадах зүйл байдгийг мэдэрсэн. Өөрийгөө өөрчилснөөр бүх зүйл өөрчлөгддөг гэдэгт би итгэдэг. Үүний баталгаа нь эхнэр, хүүхдийн харилцаан дээрч харагдах болж, одоо бол тэднийгээ миний хувьд ямар чухал хүмүүс вэ гэдгийг ухаарсан. Архинд толгойгоо мэдүүлсэн үеэ эргэн санахад аль дээр болоод өнгөрсөн зүйл мэт санагдавч, сайн муу хосолсон амьдралын туршлага байхгүйгээр өнөөдрийн би байхгүй байх байсан. Бурхны үйл хийснээр боломж бий болдог юм байна гэдгийг ойлгосон учраас ямар нэг юм хийхдээ сэтгэлээсээ хийдэг болсон. Тухайн үед боломжгүй мэт санагдах зүйл байсан ч хийсний дараа том үр дүнг дагуулах ч байж мэднэ. Магадгүй тэрхүү үр дүнг мэдэлгүй өнгөрөөж ч болно. Гэхдээ үр дүнд хэт найдалгүй, ямарч зүйл байсан чин сэтгэлээсээ хийх болно. Мөн хойшид сургаалаас суралцаж, хүмүүст түгээн дэлгэрүүлэх үйлийг зогсолтгүй үргэлжлүүлж нутгийнхаа нийгмийн асуудалд улам бүр оролцохыг хичээх болно. Энэхүү замыг нээж өгсөн үүсгэн байгуулагч Нивано Никкёо, Мёокоо багш, мөн Оклахома

нийгэмлэгийн тэргүүн болон гишүүд, мөн түүнчлэн гишүүнээр элсээд учраа мэдэхгүй байхад намайг бурхны номд хөтөлсөн багш нар гээд бүхий л хүмүүст талархалаа илэрхийлье. Та бүхний ачаар би бурхны зам мөрөөр явж, бурхан багшийн билиг билгүүнээс суралцаж явна. 10 жилийн сургуулийн багш нараас авахуулаад тэнгисийн цэргийн албан хаагч гээд миний амьдралдаа тааралдсан бүх багш, энэ хорвоод төрүүлж өсгөсөн эцэг эх, өдийг хүртэл миний амьдралыг гэрэлтүүлж, дэмжиж байдаг гэр бүл болон найз нөхөддөө талархал илэрхийлье. Энэ дундаас эхнэр хүүхдүүддээ онцгойлон талархал илэрхийлмээр байна. Учир нь тэд маань намайг харанхуйд төөрсөн явахад гэрэл гэгээтэйгээр харах нүдийг минь нээж өгсөн. Та бүгдийн тусламж дэмжлэг байгаагүйсэн бол би энд байхгүй байх байсан. Намайг архинаас өөрийгөө татаж авч, даван туулах эрч хүчийг өгч, бурхны зам мөрт хөтлөн оруулсан та нартаа маш их баярлалаа. Цаашид ч талархсан сэтгэлээ мартахгүй. Та бүхэнд талархлаа илэрхийлж толгой бөхийн алга хавсран мөргөе.

8

Америк даяархи нийгэмлэгийн лидерийн сургалтанд оролцож буй Шумейт

Living the Lotus 2015.08

Living the Lotus сэтгүүл таны илтгэлийг хүлээн авч байна. Нийгэмлэгт элсэн орсноор амьдралд гарсан өөрчлөлтөө дэлхийн олон орны гишүүдтэй хуваалцахыг хүсвэл дараах хаягаар холбоо барина уу! Email address: [email protected]. Баярлалаа.

Page 9: A9R40C - rk-world.org · санаачлагаар 1938 онд байгуулагдсан ба ... гэрээт ажилчдын дунд битгий хэл ... харилцаа

9Living the Lotus 2015.08

Page 10: A9R40C - rk-world.org · санаачлагаар 1938 онд байгуулагдсан ба ... гэрээт ажилчдын дунд битгий хэл ... харилцаа

Хувьдаа ашиглахаас бусад тохиолдолд зөвшөөрөлгүйгээр засвар оруулах, хэвлэн нийтлэхийг хориглоно

Living the Lotus 2015.0810

Тийм байл-гүй дээ.

Бурхан багшийн сургаалын дагуу чин сэтгэлээсээ бурхны зам мөрд шамдах юм шүү дээ.

Тийм ээ.

Тэр чинь Шагжамүни будда гэгээр-лийг олох үедээ тэгэж сууж байс-наас үүдэл-тэй биз дээ.

Суугаагаа-раа унтчих- даг хүн ч байгаа даа.

Нэмээд хэл-бэл, өдөр тут-мын үйл хөд-лөл нь бүгд бурхны зам мөрд хичээх боломж юм шүү дээ.

Одоо дараагийн “бясалгал” -ын талаар зааж өгөөч.

Бясалгал гэдэг чинь лам нар хөдөлгөөн- гүй суухыг хэлдэг байх аа.

Юу уу… Та сая зөв зорилгын төлөө гэж хэлсэн нь юу гэсэн үг вэ?

Гэхдээ хэлбэр нь тийм чухал биш юм шүү.

Бид нарын хувьд юу хийх хэрэгтэй вэ?

Өмнө хэлсэн өглөг, шагшаабад, хүлцэн-гүйн барамидыг хэрэгжүүлж болно шүү дээ.

Хүнд тусалж, сэтгэ-лээ сайжруулахыг хичээж байгаа хүнтэй уужуу, даруу харил-цах уу?

Page 11: A9R40C - rk-world.org · санаачлагаар 1938 онд байгуулагдсан ба ... гэрээт ажилчдын дунд битгий хэл ... харилцаа

Хувьдаа ашиглахаас бусад тохиолдолд зөвшөөрөлгүйгээр засвар оруулах, хэвлэн нийтлэхийг хориглоно

11Living the Lotus 2015.08

Сэтгэл ий?

Эртний Хятадын нэгэн тосгонд нэгэн өвгөн амьдардаг байж.

Дээр үеийн нэг алдартай домог байдаг юм.

Манай морь зугтчихлаа.

Миний хэлэх гээд байгаа зүйл бол, бясалгал гэдэг сэтгэ- лийг илэрхийлдэг юм л даа.

Аав аа, яанаа.

Хэдэн өдрийн дараа нө-гөө морь нь бүр сайхан морь дагуулаад иржээ.

Өө, тэгээ юү?

Гэхдээ унтчих юм бол юуных нь бясалгал байх вэ дээ, тийм ээ?

Үгүй шүү. Хөл дээ-рээ зогссон ч бай, гар дээрээ зоссон ч бай бясалгал л бол бясалгал.

Ламтан та тоглоод байна уу даа?

Өмнө худал хэлэхгүй байхын талаар үзсэн юмсан.

Харин тийм, наад чинь ху-дал хэлж бай-на гэсэн үг.

Page 12: A9R40C - rk-world.org · санаачлагаар 1938 онд байгуулагдсан ба ... гэрээт ажилчдын дунд битгий хэл ... харилцаа

Living the Lotus 2015.08

Хувьдаа ашиглахаас бусад тохиолдолд зөвшөөрөлгүйгээр засвар оруулах, хэвлэн нийтлэхийг хориглоно

12

Хүү нь маш ихээр баярлаж байхад, аав нь баярласан шинжгүй байв.

Ёо ёо. Хөлөө хугалчихлаа, маргаашнаас ажилдаа явж чадахгүй нь байна шүү дээ.

Залуучууд бүгд цэрэгт татагдах бололтой.

Аа аа...

Ашгүй дээ, харин ч бүр завшчихлаа гээч.

За сайхан ташуур өгөөд жаал давхиж үздэг хэрэг ээ.

Хүү нь морины аяыг даалгүй уначихав.

Хэцүүдлээ шүү, дайн эхэлж байна.

Хөлөө хугалсны ачаар дайнд явахгүй нь. Ямар азтай юм бэ.

Аав нь хүүгээ нүдний-хээ бу-лангаар харчи-хаад мо-рио илэн зогсов.

Өвгөн үргэлж ямар бай-даг тэр янзандаа л инээв-хийлэн байсан гэдэг.

Дайнд явах юм бол амьд эргэж ирэхгүй дээ.

Page 13: A9R40C - rk-world.org · санаачлагаар 1938 онд байгуулагдсан ба ... гэрээт ажилчдын дунд битгий хэл ... харилцаа

Хувьдаа ашиглахаас бусад тохиолдолд зөвшөөрөлгүйгээр засвар оруулах, хэвлэн нийтлэхийг хориглоно

13

Сэтгэл хөдлөл-гүй хөгшин байна даа тэр чинь.

Юу? Хүн тэгээд морьтой адил болж байна уу?

Living the Lotus 2015.08

Гэхдээ энэ чинь бясал-галтай ямар хамаатай юм бэ?

Энэ тэгээд ямар утгатай домог вэ?

Гэхдээ үргэлж л инээмсэглэн хийх юмаа хийж байсан шүү дээ.

Энэ “Амьд- рал өв- гөний морьтой адил” гэдэг алдартай домог л доо.

Энэ ч их л гүн ухаан-лаг түүх байна даа.

гэдгийг сургасан домог юм.

Үгүй дээ, энэ бол амьдрал гэдэг хувирч өөрчлөгддөг болохоор юм болгон дээр баярлаж, гут-рах хэрэг- гүй

Буддизмд Бүх юм хувирч өөрчлөгддөг, Юу ганцаар оршин тогтно-доггүй гэсэн сургаал байдаг.

Би яг тэгэж бодсон юм аа.

Аан тийм.

Тэр хоёр сургаалыг сайтар ойлгосон байх юм бол саяны өвгөн шиг аливаа зүйлд автагддаггүй болно.

Page 14: A9R40C - rk-world.org · санаачлагаар 1938 онд байгуулагдсан ба ... гэрээт ажилчдын дунд битгий хэл ... харилцаа

Living the Lotus 2015.08

Хувьдаа ашиглахаас бусад тохиолдолд зөвшөөрөлгүйгээр засвар оруулах, хэвлэн нийтлэхийг хориглоно

14

Уучлаарай. Одоо тэгвэл билгийн бара-мидын талаар ярьж өгөөч.

Бясалгал гэдэг бол юу ч тохиолдсон жинхэнэ үнэний хуулийн

бясалгал хийсэн ч болох юм байна.

Яг тийм, тэр чинь л асуудал болоод байна.

Нээрэн тийм байна шүү.

Тэгвэл гар дээрээ зогсоод, хамраараа дуу аялаж, гоймон идэнгээ

дагуу сэтгэлээ тогтвортой байлгахыг хэлнэ.

Бясалгал хийж байгаа хүн тийм байж болохгүй!

Чи ч бодвол их л оюун ухаантай байлгүй дээ?

Тэр мэдээж. Хи-чээл их хийж, ажил дээр амьдра-лын талаар ч сурсан.

Тэгвэл би яавал дээр вэ?

Тэгээд л сая хэлбэрт баригдах хэрэггүй гэж хэлсэн байх нь ээ.

Тэгсэн мөртлөө та тийм ч их аз жаргалтай биш л байх шиг байна даа?

Билиг оюун хичээл ном, амьдралын ухаантай хамаагүй, аливаа зүйлийн жинхэнэ төрхийг олж хара- хыг хэлнэ.

Зургаан барами-дын сургаалыг сайтар хэрэг-жүүлэх хэрэгтэй.

Page 15: A9R40C - rk-world.org · санаачлагаар 1938 онд байгуулагдсан ба ... гэрээт ажилчдын дунд битгий хэл ... харилцаа

Хувьдаа ашиглахаас бусад тохиолдолд зөвшөөрөлгүйгээр засвар оруулах, хэвлэн нийтлэхийг хориглоно

15

Мэдээж тэгэлгүй яахав. Бүгдээрээ хамтдаа хичээцгээе.

Билиг оюунгүй бол хүмүү-сийг аз жаргалтай болгож ч чадах- гүй.

Өмнө нь өглөг, шагшаабад, хүлцэнгүй, хичээнгүй, бясалгал 5-ыг үзсэн байх аа.

Энэ 5-ыг үнэхээр хэрэг-жүүлж чадах юм бол амьдралын янз бүрийн асуудалд зөв дүгнэлт гаргах чадвартай болно.

Үргэлжлэл бий

Тийм ээ.

Living the Lotus 2015.08

Тийм байдаг байж ээ. Тэгвэл би ч гэсэн чадах нь ээ?

Ламтан тань шиг хүн хүр-тэл үү?

Би ч гэсэн энгийн хүн шүү дээ. Бурхны үйл хийж байж л Бурханаас билиг оюуныг хүртэж, өөрийгөө хөгжүүлж байна.

Билиг оюун бүх зүйлд хэрэгтэй бай-даг юм уу?

Тэгье!

Page 16: A9R40C - rk-world.org · санаачлагаар 1938 онд байгуулагдсан ба ... гэрээт ажилчдын дунд битгий хэл ... харилцаа

Tokyo, HeadquartersNew YorkSan Francisco Oklahoma

ColoradoSan Jose

Sacramento

SeattleVancouver, Canada

HawaiiKona

San Diego

Las VegasArizona Sao Paulo, Brazil

Mogi das CruzesSao Miguel

Maui

Sakhalin, Russia

Ulaanbaatar, Mongolia

Seoul, KoreaPusanMasan

Taipei

Singapore

Sydney, Australia

Delhi, India

Kathmandu, Nepal

Colombo, Sri Lanka

Chittagong, BangladeshDhaka

Bangkok, Thailand

London, The United Kingdom

Los AngelesLumbini

Kolkata

Kandy-Wattegama

Habarana Polonnaruwa

Galle

MayaniPatiya

DomdamaCox’s Bazar

RKI of North America

Klamath Falls

JilungTainanPingtung

SatbariaLaksham

Raozan

Taichung

Hong Kong

Venezia, Italy

Shanghai

RKI of South Asia

San MateoSukhbaatar

DallasSan Antonio

Tampa Bay

ChicagoDenver

Dayton

West Delhi

Chendirpuni

Phnom Penh

Singapore

Roma, Italy

Kolkata North

16

Irvine

Ирэх жилийн Дэлхийн санга нарын чуулга уулзалтыг тэсэн ядан хүлээж байна

Ирэх жил үүсгэн байгуулагч мэндэлсний 110 жилийн ой тохиож байгаа билээ. Энэхүү утга учир бүхий жил Ариун ордонд “Дэлхийн санга нарын чуулга уулзалт”-ыг зохион байгуулна.

2500 жилийн өмнө Шагжамүни бурхан багш хамаг амьтанг аврах мөнхийн үнэнг ухаарч гэгээрсэн. Тэрхүү үнэний сургаал Японд дамжиж ирснээр тухайн үеийн ард түмэнд итгэл найдварыг төрүүлж байжээ. Гэвч цаг хугацаа өнгөрөхийн хирээр бурхны сургаалын жинхэнэ мөн чанар алдагдаж эхлэв. Харин орчин цагт Цагаан лянхуа сударт агуулагдсан буддизмын жинхэнэ үзэл санааг ухаарсан хүн гарч ирлээ. Тэрээр Шагжамүнигийн билиг оюун болоод сургаалын уг мөн чанарын гүн утгыг ойлгож, сургаалыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд өөрийнхөө бүхий л амьдралаа зориулсан. Тэр хүн бол үүсгэн байгуулагч, хичээл зүтгэлийнх нь үр дүнд үүссэн зүйл нь Коосей Кай юм. Үүсгэн байгуулагчийн итгэж байсан буддын жинхэнэ оюун санаа гэдэг нь чухам юу байсан юм бол оо? Үүсгэн байгуулагчийн сэтгэлийн гүн дэх хүсэл Шагжамүни бурхан багшийнхтай яг адил байсан гэж бодогдож байна. Ирэх жил болох дэлхийн санга нарын чуулга уулзалтын зорилго нь үүсгэн байгуулагчийн хүсэл мөрөөдлөөс суралцаж, ойлгож, бурхан багшийн сургаалын дагуу амьдрах явдал юм. Энэхүү чуулга уулзалтанд та бүхэн идэвхтэй оролцоорой. Ирэх жилийн арга хэмжээг тэсэн ядан хүлээж байна.

Living the Lotus 2015.08

РКК, Олон улсын хэлтсийн дарга Мизүтани Шёокоо

Рисшо Косей Кай

Page 17: A9R40C - rk-world.org · санаачлагаар 1938 онд байгуулагдсан ба ... гэрээт ажилчдын дунд битгий хэл ... харилцаа

Rissho Kosei-kai International5F Fumon Hall, 2-6-1 Wada, Suginami-ku, Tokyo, JapanTel: 81-3-5341-1124 Fax: 81-3-5341-1224

Rissho Kosei-kai International of North America (RKINA)2707 East First Street Suite #1 Los AngelesCA 90033 U.S.ATel: 1-323-262-4430 Fax: 1-323-262-4437e-mail: [email protected] http://www.rkina.org

Branch under RKINARissho Kosei-kai of Tampa Bay2470 Nursery Rd.Clearwater, FL 33764, USATel: (727) 560-2927e-mail: [email protected]://www.buddhismtampabay.org/

Rissho Kosei-kai International of South Asia (RKISA)201 Soi 15/1, Praram 9 Road, Bangkapi, HuaykhwangBangkok 10310, Thailand Tel: 66-2-716-8141 Fax: 66-2-716-8218e-mail: [email protected]

Rissho Kosei-kai Buddhist Church of Hawaii2280 Auhuhu Street, Pearl City, HI 96782, U.S.A. Tel: 1-808-455-3212 Fax: 1-808-455-4633 e-mail: [email protected] http://www.rkhawaii.org

Rissho Kosei-kai Maui Dharma Center 1817 Nani Street, Wailuku, HI 96793, U.S.A. Tel: 1-808-242-6175 Fax: 1-808-244-4625

Rissho Kosei-kai Kona Dharma Center 73-4592 Mamalahoa Highway, Kailua-Kona, HI 96740, U.S.A. Tel: 1-808-325-0015 Fax: 1-808-333-5537

Rissho Kosei-kai Buddhist Center of Los Angeles 2707 East First Street, Los Angeles, CA 90033, U.S.A. Tel: 1-323-269-4741 Fax: 1-323-269-4567e-mail: [email protected] http://www.rkina.org/losangeles.html

Rissho Kosei-kai Buddhist Center of San Antonio 6083 Babcock Road, San Antonio, TX 78240, U.S.A. Tel: 1-210-561-7991 Fax: 1-210-696-7745 e-mail: [email protected] http://www.rkina.org/sanantonio.html

Rissho Kosei-kai Buddhist Center of Arizona

Rissho Kosei-kai Buddhist Center of Colorado

Rissho Kosei-kai Buddhist Center of San Diego

Rissho Kosei-kai Buddhist Center of Las Vegas

Rissho Kosei-kai Buddhist Center of Dallas

Rissho Kosei-kai of San Francisco

Tel: 1-650-359-6951 Fax: 1-650-359-6437 e-mail: [email protected] http://www.rksf.org

Rissho Kosei-kai of Seattle’s Buddhist Learning Center

Tel: 1-253-945-0024 Fax: 1-253-945-0261 e-mail: [email protected] http:// www.buddhistLearningCenter.com

Rissho Kosei-kai of Sacramento

Rissho Kosei-kai of San Jose

Rissho Kosei-kai of Vancouver

Rissho Kosei-kai of New York 320 East 39th Street, New York, NY 10016, U.S.A. Tel: 1-212-867-5677 Fax: 1-212-697-6499 e-mail: [email protected] http://rk-ny.org/

Rissho Kosei-kai of Chicago 1 West Euclid Ave., Mt. Prospect, IL 60056, U.S.A. Tel : 1-773-842-5654 e-mail: [email protected] http://home.earthlink.net/̃rkchi/

Rissho Kosei-kai Dharma Center of Fort Myers

Rissho Kosei-kai Dharma Center of Oklahoma 2745 N.W. 40th Street, Oklahoma City, OK 73112, U.S.A. Tel & Fax: 1-405-943-5030 e-mail: [email protected] http://www.rkok-dharmacenter.org

Rissho Kosei-kai Buddhist Center of Klamath Falls1660 Portland St. Klamath Falls, OR 97601, U.S.A.Rissho Kosei-kai, Dharma Center of Denver1571 Race Street, Denver, Colorado 80206, U.S.A. Tel: 1-303-810-3638Rissho Kosei-kai Dharma Center of Dayton635 Kling Dr, Dayton, OH 45419, U.S.A.http://www.rkina-dayton.com/

Risho Kossei-kai do BrasilRua Dr. José Estefno 40, Vila Mariana, São Paulo-SP, CEP 04116-060, Brasil Tel: 55-11-5549-4446 / 55-11-5573-8377 Fax: 55-11-5549-4304 e-mail: [email protected] http://www.rkk.org.br

Risho Kossei-kai de Mogi das Cruzes Av. Ipiranga 1575-Ap 1, Mogi das Cruzes-SP, CEP 08730-000, BrasilTel: 55-11-5549-4446/55-11-5573-8377

Rissho Kosei-kai of Taipei4F, No. 10 Hengyang Road, Jhongjheng District, Taipei City 100, TaiwanTel: 886-2-2381-1632 Fax: 886-2-2331-3433http://kosei-kai.blogspot.com/

Rissho Kosei-kai of TaichungNo. 19, Lane 260, Dongying 15th St., East Dist., Taichung City 401, Taiwan Tel: 886-4-2215-4832/886-4-2215-4937 Fax: 886-4-2215-0647

Rissho Kosei-kai of TainanNo. 45, Chongming 23rd Street, East District, Tainan City 701, TaiwanTel: 886-6-289-1478 Fax: 886-6-289-1488

Rissho Kosei-kai of Pingtung

Korean Rissho Kosei-kai423, Han-nam-dong, Young-San-ku, Seoul, 140210, Republic of Korea Tel: 82-2-796-5571 Fax: 82-2-796-1696 e-mail: [email protected]

Korean Rissho Kosei-kai of Pusan1258-13, Dae-Hyun-2-dong, Nam-ku, Kwang-yok-shi, Pusan, 608816,Republic of KoreaTel: 82-51-643-5571 Fax: 82-51-643-5572

Branches under the HeadquartersRissho Kosei-kai of Hong Kong Flat D, 5/F, Kiu Hing Mansion, 14 King’s Road,North Point, Hong Kong,Special Administrative Region of the People’s Republic of China Tel & Fax: 852-2-369-1836

Rissho Kosei-kai

Overseas Dharma Centers 2015

Page 18: A9R40C - rk-world.org · санаачлагаар 1938 онд байгуулагдсан ба ... гэрээт ажилчдын дунд битгий хэл ... харилцаа

Rissho Kosei-kai of Ulaanbaatar 15f Express tower, Enkh taiwnii urgun chuluu, 1st khoroo, Chingeltei district, Ulaanbaatar, Mongolia Tel: 976-70006960e-mail: [email protected]

Rissho Kosei-kai of Sakhalin4 Gruzinski Alley, Yuzhno-Sakhalinsk693005, Russian FederationTel & Fax: 7-4242-77-05-14

Rissho Kosei-kai of RomaVia Torino, 29-00184 Roma, ItaliaTel & Fax : 39-06-48913949 e-mail: [email protected]

Rissho Kosei-kai of the UK

Rissho Kosei-kai of VeneziaCastello-2229 30122-Venezia Ve Italy

Rissho Kosei-kai of Paris86 AV Jean Jaures 93500 Tentin Paris, France

Rissho Kosei-kai of Sydney

International Buddhist Congregation (IBC)5F Fumon Hall, 2-6-1 Wada, Suginami-ku, Tokyo, JapanTel: 81-3-5341-1230 Fax: 81-3-5341-1224e-mail: [email protected] http://www.ibc-rk.org/

Rissho Kosei-kai of South Asia Division5F Fumon Hall, 2-6-1 Wada, Suginami, Tokyo, 166-8537, JapanTel: 81-3-5341-1124 Fax: 81-3-5341-1224

Thai Rissho Friendship Foundation 201 Soi 15/1, Praram 9 Road, Bangkapi, Huaykhwang Bangkok 10310, Thailand Tel: 66-2-716-8141 Fax: 66-2-716-8218 e-mail: [email protected]

Rissho Kosei-kai of Bangladesh 85/A Chanmari Road, Lalkhan Bazar, Chittagong, Bangladesh Tel & Fax: 880-31-626575

Rissho Kosei-kai of Dhaka House No.467, Road No-8 (East), D.O.H.S Baridhara, Dhaka Cant.-1206, Bangladesh Tel: 880-2-8413855

Rissho Kosei-kai of Mayani Maitree Sangha, Mayani Bazar, Mayani Barua Para, Mirsarai, Chittagong, Bangladesh

Rissho Kosei-kai of Patiya Patiya, sadar, Patiya, Chittagong, Bangladesh

Rissho Kosei-kai of Domdama Domdama, Mirsarai, Chittagong, Bangladesh

Rissho Kosei-kai of Cox’s Bazar Ume Burmese Market, Main Road Teck Para, Cox’sbazar, Bangladesh

Rissho Kosei-kai of Satbaria Satbaria, Hajirpara, Chandanish, Chittagong, Bangladesh

Rissho Kosei-kai of Laksham Dupchar (West Para), Bhora Jatgat pur, Laksham, Comilla,Bangladesh

Rissho Kosei-kai of Raozan West Raozan, Ramjan Ali Hat, Raozan, Chittagong, Bangladesh

Rissho Kosei-kai of Chendirpuni Chendirpuni, Adhunagor, Lohagara, Chittagong, Bangladesh

Rissho Kosei-kai Dhamma Foundation, Sri Lanka 382/17, N.A.S. Silva Mawatha, Pepiliyana, Boralesgamuwa, Sri Lanka Tel & Fax: 94-11-2826367

Rissho Kosei-kai of Polonnaruwa

Rissho Kosei-kai of Habarana 151, Damulla Road, Habarana, Sri Lanka

Rissho Kosei-kai of Galle

Rissho Kosei-kai of Kandy

Branches under the South Asia DivisionDelhi Dharma Center

Rissho Kosei-kai of West Delhi66D, Sector-6, DDA-Flats, DwarkaNew Delhi 110075, India

Rissho Kosei-kai of KolkataE-243 B. P. Township, P. O. Panchasayar, Kolkata 700094, India

Rissho Kosei-kai of Kolkata NorthAE/D/12 Arjunpur East, Teghoria, Kolkata 700059, West Bengal, India

Rissho Kosei-kai of Kathmandu Ward No. 3, Jhamsilhel, Sancepa-1, Lalitpur,Kathmandu, Nepal Tel: 977-1-552-9464 Fax: 977-1-553-9832e-mail: [email protected]

Rissho Kosei-kai of LumbiniShantiban, Lumbini, Nepal

Rissho Kosei-kai of Singapore

Rissho Kosei-kai of Phnom Penh #201E2, St 128, Sangkat Mittapheap, Khan 7 Makara,Phnom Penh, Cambodia

Other GroupsRissho Kosei-kai Friends in Shanghai