2
Үйлчилгээ үзүүлэгч: Батлав “Голден файл ТИН” ХХК-ны захирал Адьяа овогтой Цолмонтуяа _______________________ “ ERP АЛТАН КАРТЭЗЭМШИХ ГЭРЭЭ 2011.__.__ УБ хот Картын дугаар: _______________ Бар код:_______________ Энэхүү “Алтан карт” ашиглах гэрээ / цаашид “Гэрээ” гэх /-ийг нэг талаас “Голден файл ТИН” ХХК / цаашид Үйлчилгээ үзүүлэгч” тал гэх /-ийг төлөөлж тус компанид Ерөнхий менежер ажилтай Базарханд овогтой Батзул , Нөгөө талаас санхүүгийн “Интерактив даймонд” програмын сургалтанд хамрагдахаар “ERP алтан картхудалдан авсан иргэн / цаашид “Карт эзэмшигч” тал гэх / _______________ овогтой _______________ хамтад нь “Талууд” гэх / нар дараах нөхцлүүдийн талаар харилцан тохиролцож байгуулав. Нэг. Гэрээний зүйл 1.1. “Интерактив даймонд” ERP системийн орчинд ажилладаг програм хангамжуудаас карт эзэмшигч нь өөрийн сонгосон 4 төрлийн систем дээр ажиллах, суралцах явцдаа өөрийн тооцоо тайлангаа програмаар боловсруулах эрхтэй ___ цаг буюу ___ сарын сургалтанд хамрагдах эрх бүхий ERP алтан картыг эзэмших харилцаанд талуудын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлоход гэрээний гол зорилго оршино. 1.2. Талууд өөрийн эрх үүргийг ухамсарлаж, бие биенийхээ эрх ашгийг дээдэлж гэрээний биелэлтэд хүндэтгэлтэй хандана. Хоёр. Карт олгох 2.1 Үйлчилгээ үзүүлэгч” тал дараах баримтыг үндэслэн карт олгоно. 2.1.1 Картын төлбөр төлсөн баримт 2.1.2 Тухайн хүний иргэний үнэмлэх болон гадаад паспорт Гурав. Гэрээнд хэрэглэсэн нэр томьёог дараах утгаар ойлгоно 3.1. “ERP алтан карт” гэж: Карт эзэмшигч нь сургалтын тохилог орчин, сүүлийн үеийн компютер, техник хэрэгсэл дээр үйлчилгээ үзүүлэгч талтай харилцан тохиролцож зохиосон цагийн хуваарийн дагуу, үйлчилгээ үзүүлэгч талын боловсруулсан сургалтын хөтөлбөрөөр хичээллэж санхүүгийн “Интерактив даймонд” ERP системийн 9 төрлийн програмаас өөрийн сонгосон 4 төрлийн програмын бүрэн ашиглах мэдлэг, чадварыг олж авах эрхийн баталгаа юм. 3.2. Үйлчилгээ үзүүлэгч тал” гэж: Санхүүгийн “Интерактив даймонд” програмыг заах эрх бүхий хуулийн этгээдийг хэлнэ. 3.3. “Карт эзэмшигч” тал гэж: ERP алтан карт худалдан авсан хувь хүнийг хэлнэ. 3.4. “Интерактив даймонд” програм гэж: Сангийн яамнаас батлан гаргасан бүх дүрэм, журам стандартыг тусгасан НББ-ийн системээр санхүүгийн тооцоо, бизнесийн процессыг боловсруулах хэрэгсэл юм. 3.5. “ERP систем” гэж: Бизнесийн удирдлагын системийг хэлнэ. 3.6. Сургалтын танхимын журам” гэж: Үйлчилгээ үзүүлэгч талаас өөрийн компанийн дотоод журамд нийцүүлэн гаргасан, сургалтын явцад үйлчилгээ үзүүлэгч болоод карт эзэмшигч талууд үйл ажиллагаандаа заавал дагаж мөрдөх журмыг хэлнэ. 3.7. ERP алтан картын үнэлгээ гэж картын ашиглах хугацаанд хамаарагдах үнэлгээ байх бөгөөд сургалтын 1 цагын\60 минут\ үнэлгээ 10000 төгрөг байна. 3.8. ERP алтан картын үнэ ........................төгрөг байна. Энэ нь картын хөнгөлөлт тооцсон үнэлгээ байна. Дөрөв. Үйлчилгээ үзүүлэгч талын эрх, үүрэг 4.1. “Үйлчилгээ үзүүлэгч” тал дараах үүрэг хүлээнэ. Үүнд: 4.1.1 Сургалтын хөтөлбөрийн “Интерактив даймондERP системийн 9 төрлийн програмаас карт эзэмшигчийн сонгосон 4 төрлийн програмыг бүрэн ашиглах мэдлэг чадварыг эзэмшүүлнэ. 4.1.2 Карт эзэмшигчийн сонгосон 4 төрлийн програмыг өөрийнх нь баримт материалд тулгуурлан дадлагажуулна. 4.1.3 Алтан картыг эзэмшиж, ашиглах талаар заавар зөвлөмж өгнө. 4.1.4 Карт эзэмшигчтэй харилцан тохиролцсон цагийн хуваарийн дагуу хичээлийг явуулна. 4.1.5 Карт эзэмшигч тал хүндэтгэн үзэх шалтгааны улмаас картын хугацаанд сургалтанд хамрагдах боломжгүй болсноо урьдчилан мэдэгдсэн тохиолдолд харилцан тохиролцож картын хугацааг сунгана. 4.2. “Үйлчилгээ үзүүлэгч” тал дараах эрх эдэлнэ. 4.2.1 Карт эзэмшигч нь үйлчилгээ үзүүлэгч талтай харилцан тохиролцсон хугацаанд Урьдчилан мэдэгдэлгүй хичээл тасалсан тохиолдолд хичээлийг нөхөн заахгүй ба картын төлбөрийг буцаан олгохгүй. 4.2.2 Карт эзэмшигч нь үйлчилгээ үзүүлэгч талтай харилцан тохиролцсон цагийн хуваарийн дагуу хоцролгүй ирэх, сургалтын явцад програмын өрөөний журмыг дагаж мөрдөхийг шаардах 4.2.3 Суралцагч өөрийн эзэмшлийн картыг хаяж, үрэгдүүлж дахин карт авах хүсэлт гаргасан тохиолдолд картын үнийг төлүүлж дахин олгох боломжтой. 4.2.4 Энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээс гадна програмын танхимын журмыг дагаж мөрдөхийг карт эзэмшигчээс шаардах эрхтэй. 4.2.5 Карт эзэмшигч тал энэхүү гэрээ болон програмын танхимын журмыг зохих ёсоор биелүүлээгүйгээс үйлчилгээ үзүүлэгч талд хохирол

Acard

Embed Size (px)

Citation preview

Page 1: Acard

Үйлчилгээ үзүүлэгч: Батлав “Голден файл ТИН” ХХК-ны захирал

Адьяа овогтой Цолмонтуяа _______________________

“ ERP АЛТАН КАРТ” ЭЗЭМШИХ ГЭРЭЭ

2011.__.__ УБ хот

Картын дугаар: _______________

Бар код:_______________

Энэхүү “Алтан карт” ашиглах гэрээ / цаашид “Гэрээ” гэх /-ийг нэг талаас “Голден файл ТИН” ХХК / цаашид “Үйлчилгээ үзүүлэгч” тал гэх /-ийг төлөөлж тус компанид Ерөнхий менежер ажилтай Базарханд овогтой Батзул , Нөгөө талаас санхүүгийн “Интерактив даймонд” програмын сургалтанд хамрагдахаар “ERP алтан карт” худалдан авсан иргэн / цаашид “Карт эзэмшигч” тал гэх / _______________ овогтой _______________ хамтад нь “Талууд” гэх / нар дараах нөхцлүүдийн талаар харилцан тохиролцож байгуулав.

Нэг. Гэрээний зүйл

1.1. “Интерактив даймонд” ERP системийн орчинд ажилладаг програм хангамжуудаас карт эзэмшигч нь өөрийн сонгосон 4 төрлийн систем дээр ажиллах, суралцах явцдаа өөрийн тооцоо тайлангаа програмаар боловсруулах эрхтэй ___ цаг буюу ___ сарынсургалтанд хамрагдах эрх бүхий ERP алтан картыг эзэмших харилцаанд талуудын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлоход гэрээний гол зорилго оршино.

1.2. Талууд өөрийн эрх үүргийг ухамсарлаж, бие биенийхээ эрх ашгийг дээдэлж гэрээний биелэлтэд хүндэтгэлтэй хандана.

Хоёр. Карт олгох2.1 “Үйлчилгээ үзүүлэгч” тал дараах баримтыг үндэслэн

карт олгоно.2.1.1 Картын төлбөр төлсөн баримт2.1.2 Тухайн хүний иргэний үнэмлэх болон гадаад

паспорт Гурав. Гэрээнд хэрэглэсэн нэр томьёог дараах утгаар

ойлгоно3.1. “ERP алтан карт” гэж: Карт эзэмшигч нь

сургалтын тохилог орчин, сүүлийн үеийн компютер, техник хэрэгсэл дээр үйлчилгээ үзүүлэгчталтай харилцан тохиролцож зохиосон цагийн хуваарийн дагуу, үйлчилгээ үзүүлэгч талын боловсруулсан сургалтын хөтөлбөрөөр хичээллэж санхүүгийн “Интерактив даймонд” ERP системийн 9 төрлийн програмаас өөрийн сонгосон 4 төрлийн програмын бүрэн ашиглах мэдлэг, чадварыг олж авах эрхийн баталгаа юм.

3.2. “Үйлчилгээ үзүүлэгч тал” гэж: Санхүүгийн “Интерактив даймонд” програмыг заах эрх бүхий хуулийн этгээдийг хэлнэ.

3.3. “Карт эзэмшигч” тал гэж: ERP алтан карт худалдан авсан хувь хүнийг хэлнэ.

3.4. “Интерактив даймонд” програм гэж: Сангийн яамнаас батлан гаргасан бүх дүрэм, журам стандартыг тусгасан НББ-ийн системээр санхүүгийн тооцоо, бизнесийн процессыг боловсруулах хэрэгсэл юм.

3.5. “ERP систем” гэж: Бизнесийн удирдлагын системийг хэлнэ.

3.6. “Сургалтын танхимын журам” гэж: Үйлчилгээүзүүлэгч талаас өөрийн компанийн дотоод журамд нийцүүлэн гаргасан, сургалтын явцад үйлчилгээ үзүүлэгч болоод карт эзэмшигч талууд үйл ажиллагаандаа заавал дагаж мөрдөх журмыг хэлнэ.

3.7. ERP алтан картын үнэлгээ гэж картын ашиглах хугацаанд хамаарагдах үнэлгээ байх бөгөөд сургалтын 1 цагын\60 минут\ үнэлгээ 10000 төгрөг байна.

3.8. ERP алтан картын үнэ ........................төгрөг байна. Энэ нь картын хөнгөлөлт тооцсон үнэлгээ байна.

Дөрөв. Үйлчилгээ үзүүлэгч талын эрх, үүрэг4.1. “Үйлчилгээ үзүүлэгч” тал дараах үүрэг хүлээнэ. Үүнд:4.1.1 Сургалтын хөтөлбөрийн “Интерактив даймонд”

ERP системийн 9 төрлийн програмаас карт эзэмшигчийн сонгосон 4 төрлийн програмыг бүрэн ашиглах мэдлэг чадварыг эзэмшүүлнэ.

4.1.2 Карт эзэмшигчийн сонгосон 4 төрлийн програмыг өөрийнх нь баримт материалд тулгуурлан дадлагажуулна.

4.1.3 Алтан картыг эзэмшиж, ашиглах талаар заавар зөвлөмж өгнө.

4.1.4 Карт эзэмшигчтэй харилцан тохиролцсон цагийн хуваарийн дагуу хичээлийг явуулна.

4.1.5 Карт эзэмшигч тал хүндэтгэн үзэх шалтгааны улмаас картын хугацаанд сургалтанд хамрагдах боломжгүй болсноо урьдчилан мэдэгдсэн тохиолдолд харилцан тохиролцож картын хугацааг сунгана.

4.2. “Үйлчилгээ үзүүлэгч” тал дараах эрх эдэлнэ.4.2.1 Карт эзэмшигч нь үйлчилгээ үзүүлэгч талтай

харилцан тохиролцсон хугацаанд Урьдчилан мэдэгдэлгүй хичээл тасалсан тохиолдолд хичээлийг нөхөн заахгүй ба картын төлбөрийг буцаан олгохгүй.

4.2.2 Карт эзэмшигч нь үйлчилгээ үзүүлэгч талтай харилцан тохиролцсон цагийн хуваарийн дагуу хоцролгүй ирэх, сургалтын явцад програмын өрөөний журмыг дагаж мөрдөхийг шаардах

4.2.3 Суралцагч өөрийн эзэмшлийн картыг хаяж, үрэгдүүлж дахин карт авах хүсэлт гаргасан тохиолдолдкартын үнийг төлүүлж дахин олгох боломжтой.

4.2.4 Энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээс гадна програмын танхимын журмыг дагаж мөрдөхийг карт эзэмшигчээс шаардах эрхтэй.

4.2.5 Карт эзэмшигч тал энэхүү гэрээ болон програмын танхимын журмыг зохих ёсоор биелүүлээгүйгээс үйлчилгээ үзүүлэгч талд хохирол

Page 2: Acard

учруулсан тохиолдолд учирсан хохирлыг хоёр нугалж төлүүлэх эрхтэй.

Тав. Карт эзэмшигчийн эрх, үүрэг5.1. Карт эзэмшигч дараах эрх эдэлнэ.5.1.1 Карт эзэмшигч бүр сургалтын явцад програмын

нэг баазыг дангаар эзэмших давуу талтай бөгөөд картын хүчинтэй хугацаанд тухайн баазад өөр хүн нэвтрэх боломжгүй.

5.1.2 Карт эзэмшигч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас үйлчилгээ үзүүлэгч талтай харилцан тохиролцож тогтоосон хугацаанд сургалтанд хамрагдах боломжгүй тохиолдолд урьдчилан мэдэгдэж картын хугацааг сунгах боломжтой.

5.1.3 Карт эзэмшигч өөрийн картыг хаяж үрэгдүүлсэн тохиолдолд нэн даруй үйлчилгээ үзүүлэгчталд мэдэгдэж дахин авах хүсэлт гаргах эрхтэй.

5.1.4 Карт эзэмшиж сургалтанд хамрагдах явцад амжилттай суралцсан тохиолдолд ажлын байраар хангагдах боломжтой.

5.2. Карт эзэмшигч дараах үүрэг хүлээнэ.5.2.1 Үйлчилгээ үзүүлэгч талтай харилцан

тохиролцож тогтоосон цагт, үйлчилгээ үзүүлэгч талын боловсруулсан сургалтын хөтөлбөрийн дагуу сургалтанд хамрагдана.

5.2.2 Карт эзэмшигч нь сургалтын явцад өөрийн картыг бусдад дамжуулах, зарж борлуулахыг хориглоно.

5.2.3 Карт эзэмшигч нь хүндэтгэн үзэх шалтгаанаарүйлчилгээ үзүүлэгч талтай тохиролцсон хугацаандсургалтанд ирэх боломжгүй бол нэг өдрийн өмнө урьдчилан мэдэгдэнэ. Урьдчилан мэдэгдээгүй тохиолдолд хичээлийг нөхөж заахгүй ба төлбөрийг буцаан олгохгүй.

5.2.4 Сургалтын явцад сургалтын танхимын журмыг баримтлан суралцах бөгөөд үйлчилгээ үзүүлэгч талд хохирол учруулбал зах зээлийн үнийг хоёр дахин нугалж төлнө.

Зургаа. Талуудын хариуцлага6.1. Карт эзэмшигч ERP “Алтан карт”-ыг худалдаж авсанаас

хойш 1 сарын хугацаа өнгөрөхөд сургалтанд хамрагдаагүй, хамрагдсан боловч “үйлчилгээ үзүүлэгч”талд урьдчилан мэдэгдэлгүй дутуу орхиж картын хүчинтэй хугацаа дууссан тохиолдолд картыг хүчингүйд тооцож төлбөрийг буцаан олгохгүй.

6.2. ERP алтан карт эзэмшигч нь картаа хаяж үрэгдүүлсэнээ “Үйлчилгээ үзүүлэгч” талд мэдэгдээгүйгээс үүсэн гарах хохирлыг өөрөө хариуцана.

6.3. Талууд гэрээний хугацаанд бие биенийхээ нууцыг чандлан хадгална.

Долоо. Гэрээний хугацаа, дуусгавар болох7.1. Энэхүү гэрээ нь “ERP АЛТАН КАРТ”-ын салшгүй хэсэг

бөгөөд карт худалдан авсан өдрөөс хойш 1 сарынхугацаанд хүчинтэй байна. Картын хугацаа сунгагдсан тохиолдолд гэрээний хугацаа нэгэн адил сунгагдана.

7.2. Энэхүү гэрээ нь гэрээний нөхцөлд бүрэн биелэгдэж гэрээ цаашид сунгагдахгүй болсоноор дуусгавар болно.

Найм. Маргаан шийдвэрлэх8.1. ERP алтан карт эзэмших гэрээг хэрэгжүүлэх явцад гарах

аливаа маргааныг талууд юуны түрүүнд хэлэлцээр хийх замаар шийдвэрлэнэ.

8.2. Хэлэлцээр хийх замаар шийдвэрлэж чадаагүй бол маргаанаа шүүхийн журмаар шийдвэрлүүлнэ.

Ес. Бусад зүйл9.1. Талууд гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах саналаа

хэдийд ч гаргаж болох бөгөөд нэмэлт гэрээг бичгээр үйлдсэнээр Карт эзэмших гэрээний нэгэн адил хүчин төгөлдөр үйлчилнэ.

9.2. Гэрээг хоёр хувь үйлдэж талууд тус бүр нэг хувийг хадгална.

Сургагч тал:

Ерөнхий менежер Базарханд овогтой Батзул

____________________

Карт эзэмшигч: _____________овогтой____________________________________Хаяг: Утас: РД: ИҮД: