18

Click here to load reader

Am Bag A

  • Upload
    ganaife

  • View
    126

  • Download
    11

Embed Size (px)

DESCRIPTION

forex ambga

Citation preview

Page 1: Am Bag A

Валютын ханшийн системүүд

Дэлхийн хамгийн том зах зээл нь Forex буюу гадаад валютын зах зээл юм. Энэ валютын зах зээл дээр өдөр бүр нэг трилион ам.доллар арилжаалагддаг гэсэн баримт байдаг. Энэ бичлэг нь валютын худалдааг бүрэн гаргаж ирж чадахгүй ч гэсэн валютын ханш гэж юу болох болон зарим валютын ханш нь тогтмол байхад зарим нь яагаад хэлбэлзэж байдаг зэргийг ойлгоход туслах болно. Валютын ханш гэж юу вэ?Валютын ханш гэж тухайн улсын валютыг өөр нэгэн улсын валютаар илэрхийлсэн дүнг хэлнэ. Өөрөөр хэлбэл, энэ нь бусад улс орнуудын валютын үнэ цэнийг өөрийн орны валютын үнэ цэнэд харьцуулж байгаа хэрэг юм. Хэрвээ та гадаадын оронд аялаж, амарч зугаалахаар болвол танд тухайн орны валютын худалдаж авах шаардлага гарна. Яг энэ тохиолдолд валютын ханш нь тухайн валютыг худалдаж авах үнэ болж өгдөгөөрөө барааны үнэ гэдэгтэй адилхан ойлголт юм. Жишээлбэл, та АНУ-руу явах болсон бол одоогийн байдлаар 1$-той 1374₮ тэнцэж байна. Энэ нь нэг ам.долларыг 1374 төгрөгөөр худалдаж авна гэсэн үг юм. Онлоор бол, адил төрлийн бараанууд улс орон бүрт ижил үнээр борлуулагдах ёстой байдаг ба валютын ханш нь үүнийг зохицуулж байх ёстой байдаг. Тогтмол ханшийн системТухайн улсын валюын үнийг бусад орны валютын эсрэг хоёр аргаар тогтоодог. Тогтмол ханшийн систем дэхь ханшыг тухайн улсын засгийн газар (төв банк) тогтоодог ба энэ нь албан ёсны ханш болдог. Үнэ тогтоохдоо дэлхийн голлох валютуудтай харьцах үнийг л (Ам.доллар, Евро, Иен гэх мэт) тогтоодог. Төв банк нь өөрийн орны валютын ханшийг тогтвортой байлгахын тулд гадаадын валютын зах зээл дээрээс өөрийн орны валютын худалдаж авах эсвэл борлуулах зэрэг үйлдэлүүдийг байнга хийж байдаг. Жишээлбэл, 1 Төгрөгтэй дундажаар 10 Рупи (Индонезийн мөнгөн тэмдэгт) тэнцдэг. Тэгвэл төв банк зах зээл дэхь Рупигийн нийлүүлэлтийг хангаж байх хэрэгтэй ба дор хаяж нэг Төгрөгт 10 Рупи харгалзах хэмжээний Рупигийн нийлүүлэлт хийх хэрэгтэй. Хэрвээ зах зээл дэхь Рупигийн нийлүүлэлт өөрчлөгдвөл төгрөгийн ханш хэлбэлзэх эхлэнэ. Төв банк нь аль болох гадаад валютын нөөц ихтэй байх хэрэгтэй ба энэ нь өөрийн орны валютын ханшыг тогтвортой байлгахад тун чухал үүрэгтэй. Гадаад валютын нөөцийг төв банк барьсанаар зах зээлээс мөнгөө татах болон мөнгөний нийлүүлэлт хийх замаар инфляци болон зах зээл дэхь бусад хэлбэлзэлүүд болон хамгийн гол нь валютын ханшийг хянаж байдаг сайн талтай. Төв банк нь зайлшгүй шаардлагатай нөхцөлд албан ёсны ханшийг өөрчилөн тохируулж болно. Хөвөгч ханшийн системХөвөгч ханшийн түвшин нь эрэлт нийлүүлэлтийн үндсэн дээр тогтдог зах зээлийн хуулиар тодорхойлогддогоороо тогтмол ханшийн системээс ялгаатай. Зах зээл дээр эрэлт, нийлүүлэлтийн зөрүү нь байнга өөрчлөгдөж байдаг ба хөвөгч ханш нь тэр болгонд өөрөө өөрийгөө зохицуулж байдаг. Дараах энгийн загварыг авч үзэе. Тухайн улсын валютын эрэлт нь бага болох үед валютын үнэ цэнэ нь буурах ба импортын барааны үнэ өсч, улмаар дотоодын бараа үйлчилгээний эрэлт өсч үндэсний үйлдвэрлэлийг урамшуулдаг. Энэ нь илүү их ажлын байрыг бий болгодог ба зах зээл дээр таатай нөхцөлүүд бүрдэж эхэлдэг. Хөвөгч ханшийн түвшин нь байнга тогтмолоор өөрчлөгдөж байдаг. Бодит байдал дээр байнгын хөвөгч болон тогтмол системтэй байдаг валют гэж байдаггүй. Хэдийн тогтмол ханшийн системтэй байсан ч гэсэн зах зээлийн зүгээс үргэлж, ханшийн түвшин өөрчлөгдөхөд хүргэж байдаг. Зарим тохиолдолд, тухайн улсын валютын тогтвортой валюттай харьцах ханшыг зөв тогтоож өгсөнөөр хар зах зээл (Black market) дээрх бодит эрэлт, нийлүүлэлт ч тогтвортой байх боломж бий. Төв банк нь тогтмол ханшыг өөрчлөх бүрэн эрхтэй. Хөвөгч ханштай үед, төв банкнаас зах зээлд хөндлөнгөөс оролцох нь бага байдаг боловч, тогтвортой байдлыг хангах болон инфляцийг тогтворжуулах шаардлагатай болох үед төв банк зах зээлд хөндлөнгөөс оролцох зайлшгүй шаардлага гардаг. Мөн валютын ханш нь шууд болон шууд бус гэж хоёр хуваагдана. Шууд ханшийн үед тухайн улсын валютын нэг нэгжийг өөр улсын валютын хэдэн нэгжтэй тэнцэхийг харуулах /Жишээ нь: АНУ-ын хувьд 1 ам.доллар = 1374 төгрөг/ бөгөөд энэ хэлбэр хамгийн нийтлэг хэрэглэгддэг хэлбэр. Харин шууд бус ханшийн үед өөр улсын валютын нэг нэгжийг тухайн улсын валютын хэдэн нэгжтэй тэнцэхийг харуулдаг байна / АНУ-ын хувьд 1 евро = 1.3380 ам.доллар/. Энэ хэлбэрийг евро, фунт стерлинг, австрали доллар гэх мэтийн цөөн тооны валют дээр хэрэглэдэг. Монгол улсын хувьд шууд бус валютын ханшийг ашигладаг.

http://ambaga.blogspot.com/ 1

Page 2: Am Bag A

Forex буюу гэрийн бизнесPosted by Ambaga / Labels: Forex / Comments: (0)

Өнөө үед гэрийн бизнес буюу гэрээсээ бизнесээ явуулах боломжтой тийм бизнес санаа хайж байгаа хэн бүхэн forex-ийн арилжааг сонирхож байна. Энэхүү нийтлэлдээ forex арилжаа гэж юу болох, түүний бусад бизнесээс давуу тал болон зарим үед тохиолдож болох гэнэтийн бэрхшээлүүдийн талаар танилцуулах болно. Forex арилжаа гэж юу вэ?Forex гэдэг нь “foreign exchange" буюу гадаад валют гэдэг үгийн товчлол бөгөөд үүнд бүх төрлийн валютуудын арилжааг хамааруулан ойлгоно.Олонхи хүмүүс валютын арилжаанаас, хувьцааны арилжаатай адилхан ашиг олж болно гэдгийг ойлгохгүй явсаар ирсэн. Улс бүрийн валютын бусад улсын валютуудтай харьцах ханш үргэлж тогтмол хэмжээгээр хэлбэлзэж байдаг ба энэ нь арилжаанд оролцогчийн ашиг олох нөхцөл болж өгдөг. Гэрээсээ forex-ийн арилжаанд оролцохын давуу талГэрээсээ forex-ийн арилжаанд оролцоход хэд хэдэн давуу тал байдаг. Үүнд:Та өөрийн цагийн хуваарьтаа тохируулан арилжаанд оролцох боломжтой.Forex зах зээл нь нэгдэхь өдрөөс тавдахь өдөр хүртэл 24 цагийн турш ажилладагаараа хувьцааны зах зээл болон албан ёсны ажлын цагийн хүрээнд ажилладаг бусад бизнесийн салбаруудаас ялгаатай. Хэрвээ та хүсвэл бүр шөнө дунд ч Forex-ийн арилжаанд оролцож болно гэсэн үг.Том зах зээлForex арилжаа нь дэлхий дээрх хамгийн том зах зээл юм. Энэ нь бусад бүх зах зээлтэй холбоотой ба хөрөнгийн зах зээлтэй бүр нягт холбоотой. Энэ нь хэн ч байсан Forex-ийн арилжаанд оролцох боломжтой гэсэн үг. Энэ зах зээл дээр өдөрт дундажаар 4 триллион доллар арилжаалагдаж байна. Арилжаанд оролцоход хязгаарлалт багаForex-ийн арилжаанд оролцож эхлэхэд ердөө 100$-оос бага мөнгө шаардлагатай. Хэрэв та илүү их мөнгө цуглуулах хэрэгтэй, гэртээ гэрийн эд хогшил худалдан авах шаарлагатай эсвэл eBay болон Craigslist-дээр ямар нэгэн зүйл тавьж зарах шаардлагатай болсон бол та шууд л Forex арилжаанд оролцох хэрэгтэй. Зарим гэнэтийн бэрхшээлүүдэд анхаарал сэрэмжтэй байх шаардлагатай. Хэрвээ та Forex зах зээлд оролцохоор шийдсэн бол тохиолдож болох хэд хэдэн гэнэтийн бэрхшээлүүдийг мэдэж байх шаардлагатай.Хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтыг нь “учир шалтгаан”-аас илүү сэтгэл хөдлөл дээр тулгуурлан гаргахЯмар ч төрлийн хөрөнгө оруулалт дээр зөв тоглож чадвал томоохон хэмжээний мөнгө босгох боломжтой байдаг. Оролцогч өөрөө өөртөө байнга тавьж байх хэд хэдэн хязгаарлалтууд байдаг ба эдгээрээс хамгийн наад захын хязгаарлалт нь гэвэл амьдрахад шаардлагатай мөнгөөрөө эрсдэлтэй алхам хийхгүй байх хэрэгтэй. Тоглоомын дүрмийн талаар хангалттай мэдлэггүйгээр хөрөнгө оруулалт хийх Тоглоомын дүрмийг нарийн сайн ойлгоогүй л бол ямар ч сайн тамирчин байсан бэйсболын талбайд хол гүйж чаддаггүйтай адилхан хөрөнгө оруулалтынхаа талаар тодорхой түвшиний ойлголт авч чадаагүй л бол та тэр хөрөнгө оруултыг хийгээд төдийлөн ашиг олж чадахгүй.Forex нь их хэмжээний мөнгө босгоход хамгийн тохиромжтой зах зээл бөгөөд тэр тусмаа гэрт тулгуурласан бизнес болгон хөгжүүлэхэд нэн тохиромжтой. Энэ нь хэн бүхэнд, цаг үргэлжид нээлттэй байдаг ба хүсвэл та өнөөдөр ч гэсэн энэ зах зээлрүү орж болно.

Forex арилжааг урьдчилан таамаглахPosted by Ambaga on Saturday, June 6, 2009 / Labels: Forex / Comments: (0)

Forex буюу валютын бирж гэж юу вэ: Энэ нь дэлхий дээрх хамгийн том санхүүгийн зах зээл ба өдөрт 1,5 триллион долларын валютын арилжаа хийгддэг зах зээл юм. Forex нь тодорхой газар байрладаггүй болон арилжааны төвгүйгээрээ бусад санхүүгийн зах зээлүүдээс ялгаатай. Энэ нь банк, корпораци болон бусад валютын арилжаанд оролцогчидын электрон сүлжээгээр зохицуулагддаг.

http://ambaga.blogspot.com/ 2

Page 3: Am Bag A

Урьдчилан таамаглах гэж юу вэ: тодорхой өгөгдөл болон баримтуудыг ашиглан одоогийн болон ирээдүйн зах зээлийн чиг хандлагыг урьдчилан хэлэхийг Forecasting буюу урьдчилан таамаглах гэнэ. Энэ нь техник болон суурь статистикууд дээр тулгуурлаж эдийн засаг, хөрөнгийн зах зээл болон үнэт цаасны чиг хандлагыг урьдчилан таамагладаг. Forex буюу гадаад валютын арилжаанд оролцож байгаа хэн ч байсан арилжаа амжилттай болох эсэх нь Forex-ийн хэрхэн урьдчилан таамаглаж байгаагаас хамаарна. Та гадаад валютын арилжаанд суралцаж эхлэх гэж байгаа бол гадааад валютын арилжааны зах зээлийн хэрхэн таамаглахад суралцах нь маш чухал. Forex-д урьдчилсан таамаглал хийх хэд хэдэн арга байдаг. Эдгээр аргууд нь тус бүрдээ Forex хэрхэн ажилладаг болон зах зээлийн хэлбэлзэл нь арилжаанд оролцлогчид болон валютын ханшид хэрхэн нөлөөлдөг зэрэг ойлголтуудыг ашигладаг. Хамгийн өргөн ашиглагддаг техник болон суурь шинжилгээ гэсэн хоёр арга байдаг. Энэ хоёр арга нь аргачлалын хувьд хоорондоо ялгаатай ч аль аль нь Forex арилжаачидад валютын ханшууд валютын арилжаанд хэрхэн нөлөөлөх талаар ойлгуулахад тусладаг юм. Ихэнхдээ туршлагатай арилжаачид болон брокерууд Forex-ийн арилжаандаа эдгээр аргуудыг тус тусад нь болон хослуулж ашигладаг. Гадаад валютын арилжааг урьдчилан таамаглахад ашиглагддаг нэг арга бол техник шинжилгээ юм. Энэ шинжилгээ нь Forex зах зээл дээр болж өнгөрсөн үйл явдлуудын график болон диаграмуудаар дүрслэгдэх чиг хандлагыг судалж урьдчилсан таамаглахад ашигладаг. Энэ систем нь өнгөрсөнд болсон Forex-ийн мэдээлэл дээр тулгуурладаг арга юм. Туршлагатай олон Forex арилжаачид болон брокерууд бодит чиг хандлагыг итгэлтэй сайн гаргаж ирж чаддаг гэдэг утгаар нь энэ системийг нилээд ашигладаг.Forex-д техник шинжилгээг ашиглаж байгаа тохиолдолд гурван гол зарчим байдаг. Эдгээр зарчимууд нь одоогийн үйл явдлууд, үнийн хэлбэлзлийн чиг хандлага болон Forex-ийн өнгөрсөн түүх зэрэгтэй холбоотой зах зээлийн үйл хөдлөлүүд дээр тулгуурладаг. Зах зээлийн үйл хөдлөлийг судлахын тулд нийлүүлэлт болон эрэлт, одоогийн улс төр болон зах зээлийн одоогийн нөхцөл байдалын талаар авч үзэх хэрэгтэй. Одоогийн үйл явдлуудын шууд тусгал нь Forex-ийн бодит үнэ болж өгдөг гэдэг нь ихэнхдээ хүлээн зөвшөөрөгддөг. Техник шинжилгээг ашиглаж байгаа тохиолдолд үнийн хэлбэлзлийн тренд гэдэг нь арай өөр үзүүлэлт юм. Энэ нь зах зээлийн зан төлвийг хамгийн сайн харуулдаг хүчин зүйл юм. Өөрөөр хэлбэл, энэ хэлбэр нь бүх л хугацааны туршид үргэлж давтагдаж байдаг ба Forex зах зээлийн урьдчилан таамаглахад хамгийн тохиромжтой үзүүлэлт юм. Forex-ийг урьдчлан таамаглахад авч үздэг өөр бусад хүчин зүйлүүд байдаг. Мөн Forex зах зээлд техник шинжилгээг ашиглаж урьдчилсан таамаглал хийхэд авч үздэг хэд хэдэн график, диаграммууд байдаг. Эдгээрийн индикатор (indicators), тооны онол (number theory), хэлбэлзэл (waves), гаф (gaps), чиг хандлага (trends) гэсэн таван категорит ангилж авч үздэг.Forex-ийг ашиглаж байгаа ч хараахан туршлагажиж амжаагүй байгаа хэнд ч эдгээр үзүүлэлтүүдийн ихэнх нь тун нарийн төвөгтэй санагддаг. Гэхдээ мэргэжлийн Forex брокерууд эдгээр график, диаграммуудыг ойлгодог ба хэрэглэгчидэдээ Forex арилжааны талаарх хамгийн хэрэгтэй зөвөлгөөг өгөх чадвартай байдаг. Forex-д оролцдог туршлагатай брокер болон арилжаачидын чиг хандлагыг урьдчилан таамаглахдаа ашигладаг өөр нэг арга бол суурь шинжилгээ юм. Энэ арга нь хараахан тохиолдоогүй байгаа (өөрөөр хэлбэл, болох гэж байгаа) үйл явдлууд дээр тулгуурлан ирээдүйн үнийн хэлбэлзлийг таамагладаг. Улс төрийн өөрчлөлт, орчны хүчин зүйлс болон ямар нэгэ байгалийн гамшиг зэрэг үйл явдлуудыг авч үздэг. Таамаглал дэвшүүлэхэд ашиглагддаг хамгийн чухал хүчин зүйлс болон статистикууд бол эдгээр дээрх хүчин зүйлс нь гадаад валютын эрэлт, нийлүүлэлт болон валютын ханшид үзүүлэх нөлөөлөл юм. Энэ арга нь өөрөө тийм ч найдвартай арга биш ч техник шинжилгээтэй Forex зах зээл дэхь өөрчлөлтүүдийн хэлбэрийн хувьд холбогдож, давхар хэрэглэгддэг. Forex арилжааг сонирхож байгаа болон эхэлж байгаа бол гол нь энэ систем нь хэрхэн ажилладагыг ойлгох нь чухал юм. Урьдчилсан таамаглал боловсруулах систем болон зах зээлийн чиг хандлагыг хэрхэн таамаглах талаарх ойлголтууд нь Forex арилжаачидад амжилттай арилжаа хийхэд нь тусладаг. Ихэнх туршлагатай арилжаачид болон брокерууд Forex зах зээл дээр шийдвэр гаргахдаа техник болон суурь мэдээллүүдийн системийг хоёуланг нь ашигладаг. Эдгээрийг хамтад нь хэрэглэх тохиолдолд тухайн брокер эсвэл арилжаанд оролцогч нь валютын ханшын чиг хандлагын талаар хангалттай үнэн мэдээлэл олж авч чаддаг.

Forex буюу Валютын бирж гэж юу вэ?

http://ambaga.blogspot.com/ 3

Page 4: Am Bag A

Posted by Ambaga on Sunday, June 7, 2009 / Labels: Forex / Comments: (1)

Forex буюу Валютын бирж гэдэг нь нэг валют бусад валютуудаар арилжаалагддаг зах зээл ба дэлхийн хамгийн том зах зээлүүдийн нэг юм.Энэ зах зээлд оролцогчидын тодорхой хувь нь үндэстэн дамнасан корпорациуд байдаг ба эдгээр нь үйл ажиллагаа явуулдаг улс орнуудадаа төлбөр хийх болон бусад зорилгоор зүгээр л гадаад валют худалдан авах гэж л зах зээлд оролцдог байна. Хэдийн тийм боловч зах зээлийн томоохон хэсэг нь валютын ченжүүд байдаг ба эдгээр нь валютын ханшыг хөдөлгөөнд оруулж, энэ нь цаашлаад бүр хувьцааны үнэнд ч мөн нөлөөлж байдаг. Валютын арилжаанд оролцогчид нь ханшын бага өөрчлөлтийг ч өөрт ашигтайгаар ашиглаж чаддаг.Гадаад валютын зах зээл дээр дотоод мэдээлэл (inside information) гэж байдаггүй. Валютын ханш нь ихэвчлэн бодит мөнгөний урсгал болон дэлхий дахиний макро эдийн засгийн бодлогоос хамааран хэлбэлзэж байдаг. Чухал мэдээллүүд нь олон нийтэд шууд цацагдаж байдаг ба дэлхий дээрх хүн бүхэн ижил мэдээллүүдийг ижил цаг хугацаанд хүлээн авч байдаг.Валютууд нь бусад валютуудынхаа эсрэг арилжаалагддаг. Валютын хослол бүр нь өөрийн үнэ цэнийг барьж байдаг ба XXX/YYY гэж тэмдэглэгддэг. YYY нь олон улсын ISO 4217 стандартаас тогтоосон гурван үсэгт валютын код ба энэ нь нэгж XXX-д ногдох YYY-ийн үнийг илэрхийлнэ. Жишээ нь, EUR/USD нь еврогийн үнийг US доллараар илэрхийлж байна гэсэн үг. 1 евро=1.2045 доллар гэх мэт.Валюты бирж буюу forex нь interbank, OTC (over the counter) зах зээл гэдгээрээ хувьцааны болон Фючерс (Futures)-ийн зах зээлээс ялгаатай. Forex нь долоо хоногийн турш өдөр бүр 24 цагаар forex-ийн брокерууд, брокер банкууд болон банкуудын хооронд үйл ажиллагаа явуулдаг. Хэрвээ европт арилжаа дуусахад ази эсвэл америкийн арилжаа эхэлдэг ба энэ мэтчилэн, дэлхийн бүх валютууд тасралтгүй арилжаанд орж байдаг. Арилжаанд оролцогч маань мэдээллийн өөрчлөлт болгон ямар нэгэн хариу үйлдэл үзүүлэх хэрэгтэй.2004 оны дөрөвдүгээр сарын байдлаар олон улсын Forex дээр өдөрт дундажаар 1,9 триллион доллар арилжаалагддаг байсан бол одоогийн байдлаар өдөрт ойролцоогоор 3,2 триллион доллар арилжаалагдаж байна.Ямар ч зах зээл дээр авах болон зарах үнэ гэж байдаг ба энэ үнүүд нь зөрүүтэй байдаг. Энэ үнийн зөрүү нь зах зээл үүсгэгч их хэмжээгээр валют худалдан авч байгаа захиалагчидад валют зарахад болон зах зээл үүсгэгч нь захиалагчидаас валютын худалдан авах үеүүдэд л маш бага хэмжээгээр үүсдэг. Ихэвчлэн 1 эсвэл 2 pip-ээр л ялгаатай байдаг. 1pip нь 0,0001-тэй тэнцүү байдаг. Жишээ нь, EUR/USD-ийн үнэ 1,4238 бол pip нь 8 байна ба EUR/USD-ийн өөрлөлт нь 1,4238/1,4239 болох магадлалтай. Энэ нь жижиг худалдан авагчидад нэг их ажиглагдахгүй.Валютын арилжаанд оролцогчидын ихэнх нь үнээ өсгөх болон үнээ зарлахдаа брокерт ханддаг. Тухайн брокер нь хэрэглэгчидэд хамгийн давуу талтай хувилбаруудыг санал болгодог ба мөн ямар үед авах болон ямар үед зарах гэдэг дээр хэрэглэгчидэд тусладаг. Тухайн брокер нь АНУ-ийн үнэт цаас болон Валютын Комиссоор зохицуулагдахгүй учир тэдэнд хувьцаа, үнэт цаасны брокерийг бодвол ямар нэгэн хязгаарлалт байдаггүй. Валютын арилжаа нь 2 өдөрт нэг удаа шаардлагатай ажил гүйлгээг бичихийн тулд позициудыг хаагаад дахин нээдэг.Forex нь 24 цагаар ажилладаг учир валютын арилжаанд оролцогч хэн бүхэн өдөр ч, шөнө ч арилжаанд оролцож чадах учир өөрийн хамгийн тохиромтой цагтаа компьютерийнхээ урд суухад л та ашиг мөнгийг хүссэнээрээ олох боломжтой.

Forex-ийн үндсэн ойлголтуудPosted by Ambaga / Labels: Forex / Comments: (0)

Арилжаанд анхлан оролцогч нарын хувьд зайлшгүй мэдэж байх шаардлагатай 5 зүйл байдаг. Эдгээр нь:1. Forex-ийн суурь шинжилгээ (Forex Fundamental Analysis)2. Forex-ийн техник шинжилгээ (Forex Technical Analysis)3. Мөнгөний менежмент (Money Management)4. Forex арилжаа-сэтгэл зүй (Forex Trading Psychology)5. Forex-брокерийн компани (Forex Brokerage)Арилжааны талын эдгээр үндсэн ойлголтууд нь forex-ийн арилжаанд оролцоход чухал үүрэг гүйцэтгэх болно. Одоо тус тусад нь авч үзэе.

http://ambaga.blogspot.com/ 4

Page 5: Am Bag A

ВАЛЮТЫН БИРЖИЙН СУУРЬ ШИНЖИЛГЭЭ: Суурь шинжилгээ гэдэг нь эдийн засаг дахь бодит үйл явдал болон валют арилжаатай холбоотой макро эдийн засгийн мэдээллүүдийн талаарх зах зээлийн шинжилгээний процесс юм. Суурь шинжилгээ нь зөвхөн Forex-д хэрэглэгддэг биш ба энэ нь ямар нэгэн санхүүгийн төлөвлөгөө болон прогнозийн голлох хэсэг нь болдог. Forex-ийн суурь шинжилгээний голлох ухагдахуунуудад өмнөх үеийн хүүгийн түвшин, төв банкны хурал зөвөлгөөн болон шийдвэр, макро эдийн засгийн бүх төрлийн мэдээллүүд, төрөл бүрийн аж үйлдвэрлэлүүд, эдийн засагч байдал, улс төр болон цаг агаарын мэдээллүүд зэрэг багтдаг. Суурь шинжилгээ нь Forex зах зээлд прогноз хийх хамгийн энгийн арга юм. Онол ёсоор бол, энэ нь дангаараа тийм ч хангалттай сайн шинжилгээ болж чадахгүй ба практикт энэ нь үргэлж техникийн шинжилгээтэй хослон хэрэглэгддэг. ВАЛЮТЫН БИРЖИЙН ТЕХНИК ШИНЖИЛГЭЭ: Техник шинжилгээ нь үнийн санал, график, энгийн болон систем үзүүлэлтүүд, эрэлт нийлүүлэлтийн багтаамж, өнгөрсөн үеийн зах зээлийн өгөгдлүүд зэрэг зөвхөн тоон мэдээлэл дээр шинжилгээ хийдэг зах зээлийн шинжилгээ юм. Энэ шинжилгээний гол санаа нь зах зээлийн ирээдүйн тоон мэдээллүүд өнгөрсөн үеийнхээ тоон мэдээллүүдээс хамаарч байгаа эсэхийг тодорхойлох болон ямар функцаар илэрхийлэгдэхийг тогтоох юм. Мөн техник шинжилгээ нь суурь шинжилгээтэй хамт хэрэглэгддэг ба Forex-ийн арилжаанд дангаараа ч амжилттай хэрэглэгдэх боломжтой юм. Практикт, энэ хоёр шинжилгээ нь маш өргөн хоёулаа хэрэглэгддэг.ВАЛЮТЫН БИРЖ ДЭХЬ МӨНГӨНИЙ МЕНЕЖМЕНТ: Хэрвээ зах зээлийн шинжилгээний боломжит бүр аргуудыг эзэмшээд, мөн Forex зах зээлийн ирээдүйн зан төлөвийг маш нарийн урьдчилан таамаглаж чадаж байсан ч зөв мөнгөний менежментийн стратегигүйгээр мөнгө олоход амаргүй. Forex дэхь мөнгөний менежмент (мөн бусад санхүүгийн зах зээлүүд ч хэрэгтэй) гэдэг нь өөрийн арилжаанд тохирсон хамгийн оновтой арилжааны хэлбэрийг олж хөгжүүлэх болон өөрт байх мөнгөн дүнгийн талаарх бүхэл бүтэн цогц зохицуулалтын систем юм. Мөнгөний менежмент нь Forex-оос ашиг олох тоглолт хийхэд маш чухал үүрэг гүйцэтгэдэг.ВАЛЮТЫН БИРЖ- АРИЛЖААНЫ СЭТГЭЛ ЗҮЙ: Зах зээлийн шинжилнүүд болон мөнгөний менежмент зэрэг нь амжилттай Forex худалдаачин (Forex trader) болохын тулд зайлшгүй сурах ёстой алхамууд бөгөөд мөн чи арилжаанд оролцож байх үедээ сэтгэлийн хөдлөлөө хянаж байх хэрэгэй. Forex арилжаанд өөрийн сэтгэлийн хөдлөлийг хянах гэдэг нь өөрийн шунал болон болгоомж (greed and cautiousness) хоёрыг үргэлж тэнцвэртэй байлгана гэсэн үг юм. Сэтгэл зүйн дасгал болон техникүүд нь Forex худалдаачнийг сэтгэл хөдлөлөөс илүү өөрийн арилжааны стратегиа баримталж ажилллахад тусладаг. ВАЛЮТЫН БИРЖ БА БРОКЕРИЙН КОМПАНИ: Мэргэжлийн бус Forex худалдаачин бүрт арилжаанд оролцоход арилжааны тодорхой хэрэгсэлүүд шаардлагатай болдог. Эдгээр хэрэгсэлүүдийн нэг бөгөөд зах зээлийн салшгүй нэг хэсэг бол Forex брокер (Forex Broker) ба энэ нь арилжаанд оролцогчид болон Forex зах зээлийн удирдлагад зах зээл дээрх бодит үйл явдлуудын мэдээллээр хангаж байх үүрэгтэй. Forex брокерийн компани нь дараах эрх, үүргийг хүлээдэг.- Итгэж болохуйц мэргэжлийн байгууллага байх- Бодит үйл явдлын мэдээллээр хангах- Өгсөн даалгаварыг хурдан, нягт нямбай гүйцэтгэдэг байх- Их олон үүрэг даалгаврыг нэг дор авахгүй байх- Хадгалах болон буцаан татах зэрэг аргуудыг өндөр түвшинд хэрэглэхForex зах зээлд арилжаанд оролцож эхлэх гэж байгаа хүмүүс болон байгууллагуудад зориулан хамгийн шилдэг Forex брокерууд болох дөрвөн Forex брокерийн компанийг санал болгож байна. - FXOpen- Хамгийн алдартай, шударга брокеруудын нэг ба Metatrader платформийг ашигладаг. Бүх төрлийн арилжаанд оролцогчидод зориулсан хамгийн тохиромжтой арилжааны нөхцлийг санал болгодог.- InstaForex- Нилээд нэр хүндтэй брокер ба лал, исламын шашинтаны Forex арилжааг зөвшөөрдөг. Та хадгалах болон татан авалт хийхдээ Webmoney-аар дамжуулах боломжтой.- FXcast- Бага мөнгөөр арилжаанд оролцож болдогоороо давуу талтай ба Metatrader платформ болон хадгалах, татан авалт хийхэд тохиромжтой олон төрлийн аргуудыг өргөнөөр ашигладаг.- LiteForex- Энэ нь MetaTrader 4 арилжааны платформыг ашигладаг ба мөн бага мөнгөөр арилжаанд оролцоход тохиромжтой.

http://ambaga.blogspot.com/ 5

Page 6: Am Bag A

The Forex Market and the Employment Cost IndexPosted by Ambaga on Tuesday, June 9, 2009 / Labels: Forex / Comments: (0)

Суурь шинжилгээ (fundemantal analisys) болон эдийн засгийн үзүүлэлтүүд дээр тургуурладаг зах зээлийн бусад шинжилгээнүүд нь Forex зах зээлийн хөгжлийн стратегийн голлох хэсгүүд болдог. Ихэнх онлайнаар явагддаг Forex арилжааны системийн платформууд нь онлайн Forex журналаараа дамжуулан хөрөнгө оруулагчдад эдийн засгийн үзүүлэлтүүдийн талаарх мэдээллийг үнэ төлбөргүй хүргэж байдаг. Эдийн засгийн нэлээд чухал үзүүлэлтүүдийн нэг нь Ажил Эрхлэлтийн Зардлын Индекс (Employment Cost Index) ба энэ нь Forex зах зээлийн стратегийг тодорхойлоход голлох үүрэг гүйцэтгэдэг. Ажил Эрхлэлтийн Зардлын Индекс (АЭЗИ) нь яг юуг хэмждэг вэ?АЭЗИ нь ерөнхийдөө бизнес эрхлэлтийн зардлыг хэмждэг. Энэ нь ажилчдын цалин, ажил эрхлэлтийн ашиг, ажлын урамшуулал (нөхөн олговор) зэрэг хэд хэдэн чухал гэсэн хэмжигдэхүүнүүдийн сарын өөрчлөлтийг илэрхийлдэг. АЭЗИ нь мөнгөний бодлогын шийдвэр гаргалт болон нөөцийн бодлого боловсруулахад үүрэг гүйцэтгэдэг. Инфляцийг цалингийн сарын өөрчлөлттэй харьцуулсан харьцаа нь цалин одоогийн үнийн түвшинг хадгалж үлдэж чадах уу, үгүй юу гэдгийг мэдэхэд чухал юм. Жишээлбэл, хэрвээ одоогийн жилийн инфляци 3%, ажилчдын цалингийн өсөлт жилийн 2% бол хэдийгээр цалин ерөнхийдөө өсч байгаа ч гэсэн бодит амьдрах зардалтай харьцуулахад буурсан байдаг. Энэ нь эдийн засагт сөрөг нөлөө (жишээ нь хэрэглээний зардал буурах) үзүүлэх ба урт хугацаанд тухайн улсын валютын ханшинд нөлөөлдөг. Нөгөө талаас цалин жил бүр 3%-иар өсч байвал ажил эрхлэлтийн ашиг болон ажлын урамшуулал зэрэгт эрүүл өсөлт харагдах ба инфляци жилийн 2% байвал нийт эдийн засаг ашигтай байх болно. Хэдийгээр АЭЗИ нь хугацааны хоцрогдолтой үзүүлэлт ч гэсэн энэ нь зах зээлийн стратегийг тодорхойлоход чухал хүчин зүйл болдог. АЭЗИ нь үндсэндээ эдийн засгийн орчныг тодорхой болгодог ба хөрөнгө оруулагчийн худалдааны стратегийг бэхжүүлэхэд тусалдаг. Хэрэв эдийн засаг нь өнгөрсөн хэдэн сарын туршид уналтанд ороод байна гэсэн мэдээлэл байвал АЭЗИ нь ажилчдын цалингийн бууралт гэх мэт үзүүлэлтүүдээр энэ мэдээллийг баталгаажуулж өгдөг ба энэ нь эргээд тухайн улсын валютын ханшинд сөргөөр нөлөөлдөг. Энэ төрлийн мэдээллүүд нь Forex зах зээлд хөрөнгө оруулж байгаа хөрөнгө оруулагчдыг шаардлагатай стратегийн шийдвэрүүдийг гаргахад хүргэдэг.

Forex-Суурь шинжилгээPosted by Ambaga on Wednesday, June 10, 2009 / Labels: Forex / Comments: (0)

Forex арилжаачид өөрсдийн арилжааны стратеги, төлөвлөгөөгөө зохиохдоо ихэвчлэн судалгаа шинжилгээн дээр тулгуурладаг. Forex-д суурь шинжилгээ, техник (математик) шинжилгээ гэсэн хоёр гол шинжилгээ байдаг. Энэ удаа суурь шинжилгээ гэж юу болох forex арилжаанд хэрхэн хэрэглэгддэг талаар авч үзэе. Суурь шинжилгээ нь валютын ханшид нөлөөлөгч улс төр болон эдийн засгийн хүчин зүйлүүдийн талаар авч үздэг. Forex-ийн арилжаанд оролцогчид мэдээ тайлан бэлгэх болон ажилгүйдлийн түвшин, инфляци, эдийн засгийн бодлогууд, эдийн засгийн өсөлт зэрэг эдийн засгийн нилээд чухалд тооцогддог үзүүлэлтүүдийн талаарх мэдээлэл цуглуулах зэрэгт ихэвчлэн суурь шинжилгээг ашигладаг. Суурь шинжилгээ нь валютын ерөнхий урсгалыг харуулах ба мөн зарим онцгой валютуудад нөлөөлөгч эдийн засгийн хүчин зүйлүүдийн талаарх ерөнхий хандлагыг тодорхойлох зорилготой. Валютын ханш нь эрэлт нийлүүлэлтийн үндсэн дээр тогтдог ба эдийн засгийн нөхцөл байдалд хүчтэй нөлөө үзүүлдэг. Эрэлт, нийлүүлэлтэнд нөлөөлөгч эдийн засгийн хоёр гол хүчин зүйл байдаг ба эдгээр нь зээлийн хүү болон “эдийн засгийн хүч” юм. Эдийн засгийн хүч гэдэг нь дотоодын нийт бүтээгдэхүүн, гадаадын хөрөнгө оруулалт болон худалдааны тэнцэлээр илэрхийлэгддэгЭдийн засгийг хэмжигч үзүүлэлтүүд Засгийн газрын явуулдаг үйл ажиллагаа болон онлын талын хэд хэдэн үзүүлэлтүүд байдаг. Эдгээр нь эдийн засгийн эрүүл мэндийг хэмждэг бөгөөд мөн, хөрөнгө оруулалтын зах зээлийн

http://ambaga.blogspot.com/ 6

Page 7: Am Bag A

бүх л секторуудаар хэмждэг. Эдгээр үзүүлэлтүүд нь ихэвчлэн сараар, зарим нь бүр долоо, долоо хонгоор гардаг.Хамгийн чухал гэгддэг хоёр үндсэн үзүүлэлт байдаг ба эдгээр нь хүүгийн түвшин, олон улсын худалдаа болно. Мөн хэрэглээнийн үнийн индекс, урт хугацааны хэрэглээний бараа (durable goods), үйлдвэрлэлийн үнийн индекс (Producer Price Index), Purchasing Manager's Index (PMI), болон жижиглэн худалдаа зэрэг голлох үзүүлэлтүүд байдаг. ХҮҮГИЙН ТҮВШИН: энэ нь валютуудад хүчтэй болон сул нөлөөг аль алинийг нь үзүүлж байдаг. Нэг талаас, хүүгийн түвшин өндөр байх нь гадаадын хөрөнгө оруулалтыг татдаг бөгөөд энэ нь тухайн улсын валютад хүчтэй нөлөө үзүүлдэг. Хөрөнгийн зах зээл дээрх хөрөнгө оруулагчид өөрсдийн хөрөнгөө зарах замаар хүүгийн түвшинг өсгөдөг ба энэ зээлийн хүүгийн өсөлт нь маш олон компанид сөрөг нөлөө үзүүлдэг. Хөрөнгийн зах зээл дэхь хөрөнгө оруулагчид нь хөрөнгийн зах зээлийн уналт болон нийт эдийн засгийн уналтаас болж өөрсдийн хөрөнгөө зарж борлуулахад хүрдэг. Дээрх нөлөөллийг тодорхойлох нь олон цогц хүчин зүйлийг өөрчилж байдаг ба эдгээрийн өөрчлөх замаар хүүгийн түвшинг өөрчилж эдийн засагт болон валютын ханшид нөлөөлж ерөнхий эдийн засгийг зохицуулж байдаг. ОЛОН УЛСЫН ХУДАЛДАА: Гадаад худалдааны тэнцэл алдагдалтай гарах нь нийгэмд таагүй зүйлүүдийг бий болгодог. Гадаад худалдааны тэнцэлийн алдагдал гэдэг нь гадаадад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг худалдан авах замаар мөнгө гадаад улс орнуудруу урсах эсвэл тухайн орны валютын үнэ цэнэ буурахыг хэлдэг. Гадаад худалдааны тэнцэл алдагдалтай гарах нь зах зээлд сайн муу аль аль хүлээлтийг бий болгож байдаг. Хэрвээ эрх бүхий байгууллага гадаад худалдааны алдагдалыг урьдийн адил зохицуулна гэж үзвэл үүнийг валютын ханшид л нөлөөлөх замаар хийх болно. Зах зээл дэхь хүлээлт хэдий чинээ их байна гадаад худалдааны алдагдал нь валютын ханшинд төдий чинээ л ихээр нөлөөлнө гэсэн үг. Бусад үзүүлэлтүүдэд хэрэглээний үнийн индекс буюу амьдралын өртөгийг хэмждэг үзүүлэлт, үйлдвэрлэлийн өртөгийн индекс буюу бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх өртөгийг хэмждэг үзүүлэлтүүд багтдаг. ДНБ нь тухайн улс орны дотооддоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний өртөгийн хэмждэг үзүүлэлт, M2 буюу мөнгөний нийлүүлэлт нь тухайн улсын нийт валютын дүнг илэрхийлдэг. АНУ-д л гэхэд гол гэсэн 28 үзүүлэлтийн тухай авч үздэг. Эдгээр үзүүлэлтүүд нь санхүүгийн зах зээлд хүчтэй нөлөө үзүүлдэг ба forex-ийн арилжаанд оролцогчид өөрсдийн арилжааны стратегидаа эдгээрийн хэрэглэж байх хэрэгтэй байдаг. Шинэ мэдээллүүдийг байнга тавьж бэлтгэж байдаг маш олон вэбсайтууд байдаг ба мөн forex брокерүүд арилжаанд оролцож байх үедээ шинэ мэдээллүүдээр хангаж байдаг.

Урт хугацааны хэрэглээний бараа ба Forex зах зээлPosted by Ambaga on Saturday, June 13, 2009 / Labels: Forex

Forex-ийн арилжаанд оролцогчид болон томоохон хөрөнгө оруулчагчид өдөр тутмын эдийн засгийн мэдээлэлд ихээхэн анхаарлаа хандуулж байдаг. Яагаад гэвэл хөрөнгийн зах зээл болон валютын зах зээл аль, аль нь эдийн засгийн мэдээлэл, өгөгдөл зэргээс ихээхэн хамаарч байдаг. Forex зах зээл болон бусад зах зээлүүдийн хөрөнгө оруулагчидийн байнга хэрэглэдэг эдийн засгийн ерөнхий үзүүлэлтүүдийн нэг нь урт хугацааны хэрэглээний бараа (Durable goods)-ны талаарх мэдээлэл юм. Урт хугацааны хэрэглээний бараа гэж юу вэ?Эхлээд урт хугацааны хэрэглээний бараа гэж юу болох тухай тайлбарлая. Урт хугацааны хэрэглээний бараа гэдэг нь гурав болон түүнээс дээш жил хэрэглэгдэх зориулалттай бараа юм. Өөрөөр хэлбэл, тухайн хэрэглэгчийн хувьд ойрийн ирээдүйд түүнийг орлох бүтээгдэхүүн худалдан авахгүй тийм бүтээгдэхүүнийг урт хугацааны хэрэглээний бараа гэж нэрлэдэг. Жишээлбэл, автомашин, тавилга, тоног төхөөрөмж, болон үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж зэрэг нь урт хугацааны хэрэглээний бараа юм.Урт хугацааны хэрэглээний барааны тайлан (The durable goods report)Урт хугацааны хэрэглээний барааны тайлан нь сар бүр гардаг ба өмнөх сарын үйл ажиллагаанд идэвхитэй хэрэглэгдэж байсан 20 барааг нэрлэдэг. Мөн энэ тайланд 85 орчим салбарын 4,000 орчим үйлдвэрлэгчийн бараа бүтээгдэхүүнүүдээс урт хугацааны хэрэглээний бараанд шинээр орж байгаа бүтээгдэхүүний талаар мэдээлдэг. Мөн чанар болон бусад үзүүлэлтүүдээсээ болон

http://ambaga.blogspot.com/ 7

Page 8: Am Bag A

урт хугацааны хэрэглээний бараанаас аажмаар хасагдаж байгаа бараа бүтээгдэхүүнүүдийн талаарх мэдээллийг ч багтаадаг.Энэ тайлан нь хөрөнгө оруулагчидад маш чухал мэдээлэл хүргэж байдаг гэдэг утгаараа эдийн засгийн тэргүүлэгч голлох үзүүлэлтүүдийн нэг болж өгдөг. Энэ нь хэрвээ урт хугацааны хэрэглээний барааны тоо өсвөл хэрэглэгчид энэ төрлийн бараанаас худалдан авах сонирхол нэмэгдэх ба энэ нь тайланг гаргагч тухайн улсын дотоодын валютыг олон улсын түвшинд хүчтэй болгодог. Нөгөө талаас, хэрвээ урт хугацааны хэрэглээний барааны тоо буурч эхэлбэл хэрэглэгчидийн худалдан авалт буурах ба энэ нь тухайн улсын валютын түвшинд сөрөг нөлөө үзүүлдэг.Хэрэглээний бус завсрын бүтээгдэхүүнМөн урт хугацааны хэрэглээний барааны үйлдвэрлэлийн уналт нь “хэрэглээний бус завсрын бүтээгдэхүүн”-ий хомсдолоос болох тохиолдол байдаг. Харин хэрэглээний бус завсрын бүтээгдэхүүний хомсдол нь тоног төхөөрөмжийн хүрэлцээ болон бусад зүйлсээс хамааралтай байдаг. Тиймээс урт хугацааны үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж (producers' durable equipment) нь тухайн улсын дотоодын нийт бүтээгдэхүүнийг бүрдүүлэгч бүхий л үзүүлэлтүүдтэй нягт холбоотой байдаг бөгөөд урт хугацааны үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж нь эдийн засгийн ерөнхий чиг хандлагад хүчтэй нөлөө үзүүлж байдаг. Хэрвээ хэрэглээний бус завсрын бүтээгдэхүүний үйлдвэрлэл өсөх хандлагатай байвал, энэ нь тухайн улсын эдийн засаг өсөхийн шинж тэмдэг ба энэ нь цаашлаад үндэсний валютын ханшид бодит нөлөө үзүүлнэ. Нөгөө талаас, завсрын бүтээгдэхүүнүүдийн захиалга буурах хандлагатай болоод ирвэл, тухайн улсын эдийн засаг уруудах хандлага ажиглагдах болно.

Валютын зөвлөл гэж юу вэ?Posted by Ambaga / Labels: Currency board / Comments: (0)

Валютын зөвлөл (Currency board) гэдэг нь мөнгө хэвлэх гэх мэт мөнгөний бодлогыг хэрэгжүүлэгч гэдэг утгаараа төв банктай нилээд төстэй юм. Гэхдээ төв банкнаас ялгаатай нь валютын зөвлөл нь хамгийн эцсийн зээлдүүлэгч (lender of last resort) биш, мөн засгийн газрын банк ч биш юм. Валютын зөвлөл нь дангаараа болон төв банктай хамтаран үйл ажиллагаа явуулдаг хэдий ч энэ нь сүүлийн үед улс орнуудад хэрэглэгдэх нь ховор байна. Уламжлалт онлоор бол, валютын зөвлөл нь өөрийн орон дахь уягч гадаад валют (anchor currency)-ийн нөөц дээр тулгуурлан мөнгөн тэмдэгтийг хэвлэж гүйлгээнд гаргадаг. Энэ нь валютын зөвлөлийн нэг давуу тал нь юм. Уягч валют гэдэг нь хатуу мөн олон улсад арилжаалагдаж валют (ихэвчлэн америк доллар, евро, английн фаунд зэргийг сонгодог) байх ёстой бөгөөд өөрийн орны валютын үнэ цэнэ болон тогтвортой байдлыг уягч валютын үнэ цэнэ тогтвортой байдалтай шууд уяж холбож өгдөг. Ингэсэнээр, тухайн орны валютын ханш харьцангуй чанга, тогтвортой болдог.Валютын зөвлөл гэдэг нь тухайн орныхоо мөнгөний бодлогод нөлөө үзүүлдэггэй ба зөвхөн эрэлт нийлүүлэлтээр тодорхойлогдоно. Валютын зөвлөл, энгийнээр хэлбэл, мөнгөн тэмдэгтийг хэвлэх ба өөрийн орны валютын үнэ цэнэ, тогтвортой байдлыг хариуцдаг газар юм. Валютын зөвлөл зээлийн хүүд нөлөөлөх ёсгүй. Яагаад гэвэл валютын зөвлөл нь засгийн газар болон банкуудад зээл өгдөггүй ба засгийн газарт мөнгө хэрэгтэй болсон үед мөнгөн тэмдэгт нэмж хэвлэх эрхгүй ч татвар болон бусад зээлээр дамжуулан хэрэгцээгээ хангах ёстой. Мөн зээлийн хүү нь урт хугацаанд уягч валютын орны зээлийн хүүтэй ойролцоо болно. Жишээ нь, төгрөгийг америк доллартай уясан тохиолдолд урт хугацаанд монголын зээлийн хүү, америкийн зээлийн хүүтэй ойролцоо түвшинд хүрнэ гэсэн үг.Онлоор бол валютын зөвлөлийн үйл ажиллагаанд ядаж 100%-ийн валютын бэлэн нөөцтэй байхыг шаарддаг ба тухайн орны валют урт хугацаанд хэрэглэгдэх ёстой байдаг. Валютын тогтмол ханшын систем нь валютын зөвлөлийг хэрэглэхийг шаарддаг ба хатуу валютын хувьд хамгийн бага нөөцтэй байхыг хуулиар шаарддаг. Уягч валютын нөөц хамгийн бага байх нь гүйлгээнд зуун хувь өөрийн орны мөнгөн тэмдэгт байх бололцоог олгодог ба уягч валютыг бага хүүтэй бонд болон бусад үнэт цаас хэлбэрээр байлахыг илүүд үздэг. Тиймээс валютын зөвлөлийн системд суурь мөнгө (M1) нь 100% гадаад валютаар сэлбэгдэж (дэмжигдэж) байх ёстой.Валютын зөвлөл нь тухайн орны валют уягч валютруугаа шилжихэд ямарч асуудалгүй байх талыг бүрэн хариуцдаг. Энэ нь, хэрэглэгч болон бизнесийн салбаруудын хоорондох бүх төлбөр

http://ambaga.blogspot.com/ 8

Page 9: Am Bag A

тооцоонд өөрийн орны валютыг уягч валютруу шилжүүлэхэд ямарч хязгаарлалтгүй байх талыг хариуцдаг гэсэн үг юм. Валютын зөвлөл нь банкны хадгаламжын хэмжээ, зээлийн хүү болон банкны ашигийн өсөлт зэрэгтэй ямарч хамааралгүй байдгаараа төв банкнаас ялгаатай. Тиймээс, валютын зөвлөл нь банкны систем дэхь хамгийн эцсийн зээлдэгчийн үүрэг гүйцэтгэдэггүй ба хэрвээ банк дампуурлаа гэхэд валютын зөвлөл банкинд ямар нэгэн батлан даалт гаргах ёсгүй. Уламжлалт валютын зөвлөлийн системд банкны дампуурал маш ховор тохиолддог.Валютын зөвлөлийн үүсэлВалютын зөвлөл нь анх төв банктай нилээд төстэй байсан ба 1844 оны Английн Банкны Тогтоомж (English Bank Act) дээр үндэслэн одоогийн хэлбэрээ олсон. Бодит байдал дээр, ихэнх валютын зөвлөл нь колони орнуудад хэрэглэгддэг байсан бөгөөд тухайн улсын эдийн засгийг эх улс (mother country)-ийн эдийн засагтай уяж өгдөг байсан. Хэдийгээр колончлолын үед маш олон автономит эрхтэй улсууд шинээр, валютын зөвлөлийг өөрийн хүчтэй байдлаа нэмэгдүүлэх болон өөрийн гэсэн мөнгөн тэмдэгтээ хэвлэж нэр хүндээ нэмэгдүүлэх хэрэгсэл болгон ашиглаж байлаа. Та, яагаад бусад улс орнууд уягч валютыг өөрийн орондоо энгийнээр хэрэглэдэггүй юм бэ? гэж асууж болох юм. Үүнд хоёр шалтгаан бий: 1) тухайн орны уягч валютын нөөцөөс олох хүүгийн орлого болон гүйлгээн дэхь мөнгөн тэмдэгтүүдийг хэвлэх зардлын зөрүүгээс олох ашиг (алдагдал) 2) үндэсэрхэг үзэл (колони орнууд хэрэглэж байсантай холбоотой)Орчин үеийн валютын зөвлөлийн систем нь практик дээр нийтэд хүлээн зөвшөөрөгдөөгүй ба чухамдаа валютын зөвлөл болон түүнтэй төстэй системүүд мөнгөний эрх мэдлийн зориулалттай аргуудыг хослуулан ашиглаж байна. Жишээлбэл, төв банк ном ёсоороо оршин байгаа боловч валютын тогтвортой нөөцтэй байж түүнийгээ захирах, валютын ханшыг тогтмол түвшинд барих зэргийг шаардаж байдаг. Өнөөдрийн байдлаар, шинээр тусгаар тогтносон орнуудаас Lithuania, Estonia болон Bosnia зэрэг улсууд валютын зөвлөлтэй төстэй системийг хэрэглэж байна (тухайн орны валютыг уягч валют нь евро). Аргентина 2002 оныг хүртэл валютын зөвлөл системийг хэрэглэж байсан ба Карибийн тэнгисийн олонхи орнууд өнөөдрийг хүртэл энэ төрлийн системийг хэрэглэж байна.

Валютын зөвлөлийг хаана байгуулж болох вэ?Posted by Ambaga on Saturday, June 6, 2009 / Labels: Currency board / Comments: (0)

Валютын зөвлөлийг ямар ч улс байгуулж болох ба хамгийн гол нь чанга ханштай, мөн урт хугацаанд олон улсад арилжаалагдаж байгаа валюттай валютын зөвлөлийг байгуулах хэрэгтэй. Урт хугацаа гэдэг нь 10 жил болон түүнээс дээш жилийг ойлгоно. Одоогоор нилээд олон валютууд сүүлийн хэдэн жилийн туршид л гүйлгээнд байгаа ба эдгээртэй валютын зөвлөлийг байгуулахад нилээд хүндрэлтэй. Одоогоор, олон улсад арилжаалагддаг гол валютууд гэвэл америк доллар, евро, фаунд болон японы иен зэрэг байна.

Хөгжингүй орнуудын төв банкуудаас зөвхөн 50% нь, хөгжиж байгаа орнуудын төв банкуудаас зөвхөн 5% нь л урт хугацаанд олон улсад арилжаалагддаг валют гаргасан байна. Тиймээс, ихэнх улсуудад байгуулагдсан валютын зөвлөлүүд нь үндэсний валютынхаа чанарыг сайжруулахыг чухалчилдаг. Зарим хүмүүс валютын зөвлөлийг зөвхөн жижиг эдийн засгийн хувьд гадаад худалдаанд идэвхитэй оролцоход тохиромжтой гэж үздэг. Хэдийн тийм боловч, түүхэнд, валютын зөвлөл нь том, хаалттай эдийн засаг болон жижиг, нээлттэй эдийн засагт аль алинд нь сайн ажиллаж байсан. Энэ нь том хаалттай эдийн засагт хэрхэн ажиллаж байсан нь чухал биш ба энд валютын зөвлөлөөс гаргасан эрүүл валют нь төв банкнаас гаргасан эрүүл бус валютын харьцангуй давуу талтай юм. Нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн валютын зөвлөлийн түүхээсОдоогоор, дэлхийд нийтдээ дал гаруй валютын зөвлөл байгуулагсан байна. Валютын зөвлөл байгуулах санаа 1800-гаад оны эхээр Британи дахь Валютын Институт (Currency school)-ийн эдийн засагчидын дунд үүссэн. Тэд улс төрийн маш хүчтэй нөлөөлөлтэй тулгарсан ба 1844 оны банкны хууль нь английн засгийн газрын банк (Bank of England)-ийг валютын зөвлөл болгон хувиргахыг зорьсон. Валютын Институт гэдэг нь валютын зөвлөлийн систем дэхь суурь мөнгө (M1) нь 100% гадаадын активаар сэлбэгдэж байх ёстой гэж шаарддаггүй байснаараа орчин үеийн валютын зөвлөлөөс ялгаатай юм. Английн Банкны Хуульд хадгаламжын зайлшгүй

http://ambaga.blogspot.com/ 9

Page 10: Am Bag A

шаардлагатай нөөцийн талаар заалт байдаггүй ба энэ нь Английн Банкыг төв банк болгож өөрчлөхийн оронд валютын зөвлөл болгон өөрчилсөнтэй холбоотой. Англи улс нь эдийн засгийн хувьд хамгийн тэргүүний дэвшилтэй улс байсан ба энэ нь бусад маш олон улс орнууд английн энэ эрх зүйн системийг хуулбарлахад хүргэсэн. Валютын зөвлөлийг байгуулах анхны амжилттай оролдлогыг 1849 онд Английн колони орон болох Маврик улсад хийсэн. Энэ мэт хэд хэдэн туршилт хийсний дараагаар, Баруун Африкийн Валютын Зөвлөл (West African Currency Board) байгуулагдаж валютын зөвлөл нь нийтээр хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд хүрсэн ба 1912 онд Английн колони улс Нигера, Ghana, Sierra Leone болон Gambia улсуудад валютын зөвлөл байгуулагдсан. Баруун Африкийн Валютын Зөвлөл нь олон валютын зөвлөлүүдэд үлгэр, загвар болж байсан. 1930 оны үеэр валютын зөвлөл нь Африк, Ази, Карибийн тэнгис болон Номхон далайн эрэг хавь дахь Английн колони орнуудад өргөн тархсан. Мөн валютын зөвлөл нь хэд хэдэн тусгаар тогтносон улсуудад хэрэглэгддэг ба 1900-аад оны эхээр Аргентинад, 1920 онд Польш болон Yemen (баруун өмнөд араб дахь бүгд найрамдах улс)-д байгуулагдсан. Сүүлийн үеийн валютын зөвлөлийн системүүд ихэвчлэн тусгаар тогтносон улс орнуудад хэрэглэгдэж байна. 1940 оны сүүлээр, валютын зөвлөлийг 50 орчим улсууд хэрэглэж байсан ба энэ үед валютын зөвлөлийн систем хамгийн оргил үедээ хүрсэн. Валютын зөвлөл нь доогуур инфляци, үндэсний валют нь уяъгч валютруу хөрвөх чадвар болон сайн эдийн засгийн өсөлт зэрэг сайн үр дүн үзүүлж байсан. Одоогийн байдлаар хамгийн алдартай валютын зөвлөл нь Хонг-Конгд байна. Хонг-Конг долларийг Америк доллартай HK$7.87=US$1 байхаар уяж өгсөн. Хонг-Конг 1997 оны 7-р сарын 1-нд н Их британиас хятадруу эргэж ирсэн ба үүний дараагаар хятадын засгийн газар 50 жилийн дотор Хонг-Конгийн эдийн засгийн систем найдвартай оршин тогтнох хэмжээнд хүрнэ гэсэн амлалт өгч байсан боловч Хятадын засгийн газар нь бүрэн итгэлтэй биш байсан. Хонг-Конг систем нь яг ч нийтээр бүрэн хүлээн зөвшөөрөгдөөгүй ба 1988 оноос хойш, Хонг-Конгийн засгийн газар Хонг-Конгийн Мөнгөний Эрх мэдэлтэний (HKMA)-ний төв банктай өрсөлдөх бүрэн эрхийг аажмаар нэмэгдүүлж байсан ба валютын зөвлөлийг дангаараа ажиллахыг зөвшөөрсөн. Хонг-Конг системийн сул тал нь тодорхой дүрэм журам дээр тулгуурлахгүй, харин зан заншил, уламжлал дээр илүү тулгуурлаж байсанд л байгаа юм. Тэдний дүрэм нь HKMA-ийг валютын тогтмол ханшыг дэмжихийг ч шаардахгүй, нөөцийн гэрээг нарийн тодорхойлсон байдаг. Өөр бусад валютын зөвлөлүүд гэвэл Bermuda, Cayman Island, Falkland Island, Giblartar зэрэгт байдаг ба бас дээр нь Дани улсын нэг хэсэг болох Faroe Island-д байдаг. Bermuda-д, оршин суугчидад нь зориулсан маш хатуу хяналт байдаг ба энэ нь нэг жилийн дотор, хилийн чанадад тусгай зөвшөөрөлгүйгээр 30000 Америк доллараас дээш хөрөнгө оруулалт хийхийг хориглодог. Мөн суурь мөнгө (M1)-ний 115% нь Америк доллар байх ёстой гэсэн шаардлага тавьдаг. Бидний мэдэхээр бол, өөр ямар ч валютын зөвлөлд уягч валютын гүйлгээнд ийм хатуу хяналт тавьдаггүй. 1991 оноос хойш цөөхөн улсууд валютын зөвлөл байгуулагдсан. Аргентина 1991 оны 4-р сарын 1-нд валютын зөвлөл байгуулсан ба солилцооны ханшыг 10000 australes=US$1 гэж тогтоосон. 2002 оны нэгдүгээр сарын 6-нд энэ системээсээ татгалзсан. Эстони улс нь 1992 оны 6-р сарын 20-нд солилцооны ханшыг 8 kroons=1 German mark байхаар валютын зөвлөлийг байгуулж байсан ба хожим нь уяъгч валютаа еврогоор сольсон. Эстонийн валютын зөвлөл нилээд амжилттай ажласан ба Lithuania улс яг энэ системийг 1994 оны 4-р сарын 1-нд байгуулсан ба солилцооны ханшыг 4 Litas (Litai) =US$1 байхаар тогтоосон. 2002 онд уяъгч валютаа евро болгон өөрчилсөн. Болгар улс 1997 онд өндөр инфляци болон эдийн засгийн уналтын үед байгуулсан ба ингэсэнээр инфляцийг маш хурдан бууруулж, эдийн засгийн өсөлтийг эрүүлжүүлэх үндэс суурийг тавьсан байна. Болгар улс мөн хожим нь уяъгч валютаа евро болгон өөрчилсөн байна. Энэ мэт хэдэн улс орнууд валютын зөвлөлийг байгуулж байсан ба эдгээрийг доор хүснэгтээр харуулав.

Төв банк гэж юу вэ?Posted by Ambaga on Saturday, June 6, 2009 / Labels: Амбага / Comments: (0)

Төв банк гэдэг нь хамгийн эцсийн зээлдүүлэгч юм. Энэ нь юу гэсэн үг гэвэл арилжааны

http://ambaga.blogspot.com/ 10

Page 11: Am Bag A

банкууд зээлээ өгч чадахгүй болох үед төв банк арилжааны банкуудад зээл өгөх замаар эдийн засгийг мөнгөөр хангах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, төв банк өөрийн улсынхаа банкны системийг уналтанд орохоос сэргийлж байдаг гэсэн үг. Төв банкны хамгийн тэргүүний зорилго инфляцийг хянах замаар үнийн тогтвортой байлгах юм. Мөн төв банк нь улсын мөнгөний бодлогыг хэрэгжүүлэгч бөгөөд мөнгөн дэвсгэрт хэвлэх, мөнгийг гүйлгээнд гаргах эрхтэй цорын ганц байгууллага юм. Төв банкны үүсэл: Төв банк нь засгийн газрын харьяанд байдаг боловч сангийн яамнаас эрс ялгаатай юм. Нэг хэсэг төв банкыг засгийн газрын банк гэж нэрлэдэг байсан. Яагаад гэвэл төв банк нь засгийн газрын бондыг худалдах болон худалдан авахыг хариуцдаг ба бусад улс төрийн байгууллага, улс төрийн шийдвэр гаргалтууд төв банкны үйл ажиллагаанд нөлөөлдөггүй. Төв банк болон улс төрийн хоорондын уялдаа холбоо улсаас улсад өөрчлөгдөж байдаг ба цаг хугацаа өнгөрөхийн хирээр улам бүр хөгжсөөр байна. Төв банк нь өөрийн орны валютын тогтвортой байдлыг хариуцаж ажилладаг бөгөөд банкний систем болон мөнгөний системийн зохицуулагчийн үүргийг гүйцэтгэдэг. 1694 онд Английн банк (Bank of England) байгуулагдсанаас хойш төв банк жинхэнэ утгаараа хөгжиж эхэлсэн гэж үздэг. Гэвч, ерөнхийдөө орчин үеийн төв банкны ойлголт 20-р зууныг хүртэл бүрэлдэж чадаагүй байсан ба 20-р зуунаас арилжааны банкны систем гарч ирсэнээр орчин үеийн төв банкны ойлголт гарч ирсэн. Тиймээс орчин үеийн төв банкны үйл ажиллагаа нь өнөөгийн арилжааны банкны бүтэцийн үндсэн дээр гарч ирсэн гэдэг нь харагдаж байна. 1870-1914 онуудын хооронд дэлхийн нийт валютуудыг алтан стандарт (golden standart)-аар тогтвортжуулдаг байх үед валютын ханш алтны ханшаар хязгаарлагддаг байсан учраас үнийг тогтвортой байлгахад маш амархан байсан. Тийм учраас гүйлгээн дэхь мөнгөний өсөлтөнд улс төрийн шийдвэр гаргалтын нөлөөлөл байдаггүй байсан учраас инфляцийг хянахад амархан байдаг байсан. Энэ үед төв банкны нэн тэргүүний үүрэг нь өөрийн орны валютын алттай харьцах ханшыг тогтвортой байлгах болон арилжаанд нь ямар нэгэн саад, хязгаарлалт байлгах байсан ба өөрийн орны алтны нөөц дээр тулгуурлан мөнгөн тэмдэгтийн хэвлэдэг байсан. Дэлхийн нэгдүгээр дайны эхэн үед алтан стандарт нь үгүйсгэгдэж эхэлсэн ба энэ нь хямралын үе болон төсвийн илүүдлийн үед илт мэдрэгдэж эхэлсэн ба мөнгөний маш их нөөц хэрэгтэй болж мөнгийг их хэмжээгээр хэвлэж эхэлсэн. Энэ үед засгийн газар инфляцитай тулгарсан. Дэлхийн нэгдүгээр дайны дараа ихэнх засгийн газрууд эдийн засгаа тогтворжуулахын тулд алтны стандартыг эргэж хэрэглэх болсон. Энэ үеэс улс төрийн тогтолцооноос хараат бус төв банкны ойлголт гарч ирсэн.

Их хямралын үе болон дэлхийн хоёрдугаар дайны дараагаар дэлхийн бүх засгийн газрууд ерөнхийдөө төв банк нь улс төрийн шийдвэр гаргалтаас хараат байхыг дэмжиж байсан. Энэ нь дайны үед уналтанд ороод байсан эдийн засгийг хянахтай холбоотой гэсэн таамаглал байдаг ба ялангуяа шинээр тусгаар тогтнож байгаа улсууд буюу колончлохыг эсэргүүцэгч улс орнууд төв банкыг улс төрийн шийдвэр гаргалтын үйл ажиллагаанаас хараат байх замыг сонгож байлаа. ЗХУ-ийн бүрэлдэхүүнд байсан орнуудын төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн өсөлт нь макро эдийн засаг дахь засгийн газрын оролцоог нэмэгдүүлж байлаа. Дэлхийн хоёрдугаар дайны дараагаар барууны эдийн засгууд төв банкыг засгийн газраас хараат бус байлгах талаас авч үзэж эхэлсэн ба чөлөөт эдийн засагт хүрэх хамгийн оновчтой арга зам бол засгийн газраас хараат бус төв банкны систем гэж үзэж байсан. Төв банкны эдийн засаг дахь нөлөөлөл: Төв банкны эдийн засагт хоёр гол үйл ажиллагаа явуулдаг. Макро эдийн засагт үнийн тогтвортой байдлыг хангах болон инфляцийг зохицуулах, микро эдийн засагт хамгийн сүүлийн зээлдүүлэгчийн үүргийг гүйцэтгэдэг. Макро эдийн засаг дахь нөлөөлөл: Үнийн тогтвортой байдлыг хангах үүргийнхээ хүрээнд төв банк нь мөнгөний нийлүүлэлтийг удирдах замаар инфляцийн түвшинг тогтвортой барих ёстой. Төв банк нь зээл олголтыг нэмэгдүүлэхийн тулд гүйлгээн дэхь мөнгийг нэмэгдүүлэх, зээлийн хүүг бууруулахын тулд засгийн газрын бондыг худалдан авах болон мөнгөн тэмдэгтийг хэвлэдэг. Энэ бонд худалдан авалт болон мөнгөн тэмдэгт хэвлэх зэрэг нь өндөр инфляцийг дагуулж байдаг. Инфляцийг бууруулахын тулд гүйлгээн дэхь мөнгийг эргүүлэн татах хэрэгтэй болдог ба төв банк нээлттэй зах зээлд засгийн газрын бондыг худалдах болон зээл олголтыг хязгаарлахын тулд зээлийн хүүг өсгөдөг. Нээлттэй зах зээлийн үйл ажиллагаа гэдэг нь төв банкны инфляцийг хянах, мөнгөний нийлүүлэлт хийх болон үнийн тогтвортой байдлыг хангах зэрэг үйл ажиллагаа юм.

http://ambaga.blogspot.com/ 11

Page 12: Am Bag A

Микро эдийн засаг дахь нөлөөлөл: Төв банк нь хамгийн сүүлийн зээлдүүлэгч гэдэг утгаараа ямар ч арилжааны банкнаас тусгаар байдаг. Хэн нэгэн хүн банкаар үйлчлүүлэх (зээл авах гэх мэт) үед эхэлж арилжааны банкууд санал тавих ба хэрвээ арилжааны банкууд тухайн хэрэглэгчийн шаардлагыг хангаж чадахгүй байгаа тохиолдолд төв банкруу, нэмэлт сангаас зээл авах тухай хүсэлт гаргадаг. Энэ нь банкны системийн тогтвортой байдлыг хангаж байдаг ба төв банк нь ямар нэгэн арилжааны бусдаас нь илүүгээр дэмжих ёсгүй. Ихэнх төв банкууд арилжааны банкуудын хадгаламжын хэмжээн дээр тулгуурлан тодорхой нөөцийг өөртөө барьж байдаг. Тиймээс, бүх арилжааны банкуудаас өөрийн хадгаламжаасаа зайлшгүй шаардлагатай нөөцийн хувиар төв банканд хадгалуулахыг шаарддаг. Энэ зайлшгүй шаардлагатай нөөцийн хувь нь одоогоор манайд 5% байна. Арилжааны банкны зайлшгүй шаардлагатай нөөцийг өөрчлөх замаар зах зээл дэхь мөнгөний нийлүүлэлтийг мөн зохицуулж байдаг. Арилжааны банкууд болон бусад зээл олгодог байгууллагууд төв банкнаас хөнгөлөлттэй хувиар зээл авдаг. Энэ хөнгөлөлттэй зээл нь нээлттэй зах зээлийн үйл ажиллагаанд нөлөөлөх нөлөөллийн талаар нилээд маргаантай байдаг. Хөнгөлөлттэй зээлийг төв банкнаас арилжааны банкууд ихээр авах боловч энэ нь зах зээл дэхь мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх болон төв банкны мөнгөний бодлоготой зөрчилддөг. Тиймээс, хөнгөлөлттэй зээл олгохыг олон банканд болон их хэмжээгээр олгохыг тодорхой хэмжээгээр хязгаарлахад хүргэдэг. Шилжилтийн эдийн засаг: Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас чөлөөт эдийн засагт шилжих үед хөгжиж байгаа эдийн засаг нь нилээд асуудлуудтай тулгарч байсан. Хамгийн энгийн асуудал нь л инфляцийг үргэлж хянаж байх хэрэгтэй. Энэ нь хараат бус төв банктай болоход түлхэц болсон. Гэвч засгийн газар шууд болон шууд бус сангийн бодлого явуулах замаар төв банкны хөгжилд саад болж байлаа. Харамсалтай нь, олон хөгжиж байгаа улс үндэстэнүүд иргэдийн хөдөлгөөн, иргэний дайн гэх мэт асуудлуудтай тулгарч ирсэн. Засгийн газар эдгээрийн эсрэг нилээд мөнгө зарцуулдаг ба энэ нь эдийн засгийн хөгжлийг хойш татаж байдаг. Гэвч зах зээлийн эдийн засаг хөгжихийн нэг үндэс нь валютыг тогтвортой барих явдал юм. Аж үйлдвэржсэн эдийн засаг болон шинээр бий болж буй эдийн засагт төв банк нь эдийн засгийн хөдөлгөгч хүч юм.

http://ambaga.blogspot.com/ 12