17
Монголын Урлагийн Зөвлөл 2008 оны жилийн тайлан

Annual Report 2008 Mon

Embed Size (px)

DESCRIPTION

Annual Report 2008 Mon

Citation preview

Page 1: Annual Report 2008 Mon

Монголын Урлагийн Зөвлөл2008 оны жилийн тайлан

Page 2: Annual Report 2008 Mon

1

2 МУЗ-ийнТэргүүниймэндчилгээ

4 Хөтөлбөрүүд

4 Уранбүтээлчдийгдэмжиххөтөлбөр

10 Тэтгэлэгавсанбайгууллага,уранбүтээлчид

11 Урлагийнболовсролынхөтөлбөр

16 Бодлогынхөтөлбөр

22 Соёлынөвийнхөтөлбөр

26 Санбүрдүүлэлт МУЗ-ийнерөнхийхандивлагч МУЗ-ийнхандивлагчид МУЗ-ийнтөслийнхандивлагчид МУЗ-ийндэмжигчбайгууллага

27 МУЗ-ийнУдирдахзөвлөлбаХороод

29 МУЗ-ийнажилтнууд Сайндурынажилтнууд

30 МУЗ-ийнсанхүүгийнтайлан

31 АНУдахьМУЗ

Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж,

Дельта Төв, 4-р давхар, ш/х - 38/ 491, Улаанбаатар

211238Монгол улс

www.artscouncil.mn

АГУУЛГА

Page 3: Annual Report 2008 Mon

32

Та бүхэнд Монголын Урлагийн Зөвлөлийн 2008 оны тайланг толилуулж байгаадаа баяртай байна.

Дэлхий дахиныг хамарсан санхүү, эдийн засгийн хямралын давалгаа бид бүхний амьдрал, тэр дундаа соёл урлагийн салбарыг алсуур “цохиж” эхэлсэн эгзэгтэй үед бид 2008 оны ажлаа дүгнэн, шинэ 2009 оныхоо ажилд ханцуй шамлан орж байна.

Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) 2008 онд нийт 381,861 ам.долларыг гадаад, дотоодын эх үүсвэрээс бүрдүүлэн Монголын соёл урлагийн тогтвортой хөгжлийг хангах болон соёлын өвийг хадгалан хамгаалах, хойч үедээ өвлүүлэх эрхэм зорилгоо хангахад зарцуулсан байна.

Бид 2008 онд Уран бүтээлчдийг дэмжих, Урлагийн боловсрол, Бодлого болон Соёлын өвийн гэсэн дөрвөн хөтөлбөрийн хүрээнд зорьсон үйл ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлж чадсан гэж үзэж байна.

Тухайлбал, Уран бүтээлчдийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд нийт 35,161 ам долларын тэтгэлгийг уран бүтээлчдэд олгож, орчин үеийн бүжиг, хөгжим, ардын урлаг, урлагийн менежментийн олон улсын солилцооны найман хөтөлбөрийг Австрали, АНУ, Канад, БНХАУ-Макао, БНСУ ба Шведийн соёл урлагийн байгууллагатай хамтран хэрэгжүүллээ. Мөн шинээр БНСУ-ын Урлагийн Зөвлөлтэй хамтран “Цаг хугацаа ба орон зай” Монгол-Солонгосын уран бүтээлчдийн нүүдлийн урлан болон “Соёл урлагийн залуу манлайлагч” төслүүдийг шинээр санаачлан хэрэгжүүлж 20 гаруй уран бүтээлчдийг хамруулав.

Тус Зөвлөлийн Бодлогын хөтөлбөрийн хүрээнд МҮОНТВ-ийн Соёл урлагийн редакцтай хамтран бэлтгэсэн сар тутмын “Урлагийн сүлжээ” нэвтрүүлэг Монголын нийт телевиз үзэгчдийн 25 гаруй хувьд хүрсэн сайхан амжилт гарав.

Мөн тус Зөвлөл БНСУ-ын соёлын стратегийн зөвлөх МЕТАА ХХК болон Соёл Урлагийн Их Сургуультай хамтран Монголын нүүдэлчний соёл урлагийг гадаад, дотоодод сурталчилах, улсын их баяр наадмын соёлын үйлчилгээ, соёл урлагийн арга хэмжээний хүрээг өргөтгөх зорилготой “Соёлын наадам”-ыг 2008 оны 7 сарын 11,12-нд Хүй долоон худагт Улсын баяр наадмыг зохион байгуулах Үндэсний Хороо, БСШУЯ болон Нийслэлийн Засаг Даргын хэрэгжүүлэгч агентлаг Соёл Урлагийн Газартай хамтран амжилттай зохион байгуулсан нь наадамчин олны эрэлт хэрэгцээнд нийцсэн шинэлэг арга хэмжээ болж өнгөрөв.

Соёлын өвийн хөтөлбөр нь 2007-2008 онд Монгол улсын нутаг дэвсгэр дээрх Бурханы шашны соёлын өвтэй холбогдох барилга байгууламж, хөшөө дурсгалын талаар цогц мэдээллийн санг бий болгох, аман эх сурвалжийг хадгалан хамгаалах зорилготой “Монголын сүм хийдийн түүхэн товчоо” төслийг үргэлжлүүлэн, 1280 гаруй сүм хийдийн мэдээллийн санг www.mongoliantemples.net вэб сайтанд байрлуулсан. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газартай хамтран “Монголын сүм хийдийн түүхэн товчоо” номыг хамтран хэвлэж, олны хүртээл болгохоор ажиллаж байна.

Тус Зөвлөл “Чойжин ламын сүм музейн хадгалалт хамгаалалт” төслийн хүрээнд тус музейн барилга байгууламж, сүм дуганы барилга архитектурын хэмжилт болон өнгө будгийн судалгааны ажлыг гүйцэтгэсэн. Мөн МУЗ-өөс тус музейн цогцолборыг цэцэрлэгжүүлэх төсөл Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас зарласан “Соёлтой иргэн – Эрүүл орчин” уралдаанд 2-р байранд оров.

МУЗ-ийн Удирдах зөвлөл, ажилтнуудын нэрийн өмнөөс ерөнхий санхүүжүүлэгч ННХ (Соросын сан)-ийн Соёл

Урлагийн Бүсийн Хөтөлбөр, бидний үйл ажиллагааг дэмжиж, соёл урлагийн салбарын цаашдын хөгжилд хувь нэмрээ оруулж байдаг ХААН Банк, Ньюком ХХК, “Степ Линк Ассоциаци зэрэг гишүүн байгууллага; МУЗ-ийн үйл ажиллагааг дэмжин санхүүжүүлсэн Занаду Майнз ХХК, Канадын “Коулман люме” компани, Солонгосын Урлагийн Зөвлөл, МЕТАА ХХК, АНУ дахь МУЗ, Макаогийн Соёлын Хүрээлэн, Эм-Си-Эс Азиа Пасифик Брьюэри ХХК, Швед Институт, АНУ-ын Элчин Сайдын Яам, Монгол Ньюс ХХК, Эм Си Эс Электроникс ХХК, Би-Эйч-Би Биллитон Монгол ХХК, Канад Сан, АНУ-ын Уильямстауны Сэргээн Засварлах Төв, Эйр Транс ХХК, Сю Бёрн, Турк улсын Элчин Сайдын Яам, Нээлттэй Нийгэм Форум, Жессика Вуудворт, Питер Бросенс, Америкийн Бүжгийн Фестиваль, Их Британий Хvvхдийг Ивээх Сан, Ази Европын Сан, Дэлхийн Зөн, Канадын “Ред Скай Перформанс” компани, Тод Форгесен, Австралийн Олон улсын хөгжлийн хөтөлбөр; хамтран ажилласан Азийн Соёлын Зөвлөл, Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музей, МҮОНТВ, болон бусад дэмжигчид, хамтрагч байгууллагууд, сайн дурын ажилтнууддаа гүн талархал илэрхийлье.

Ийнхүү бид өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа улам бэхжүүлж, ирээдүйд явуулах үйл ажиллагаагаа дэлхийн соёл урлагийн хөгжлийн чиг хандлага, Монгол үндэстний эрх ашиг, олон нийт, соёл урлагийн салбарын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн, шинэлэг өгөөжтэй хэлбэрээр зохион байгуулахаар ажиллаж байна. Үүнд Та бидний бүтээлч хамтын ажиллагаа томоохон үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэл дүүрэн байна.

Монгол түмний хийморь сүлд бат орших болтугай!Н.Жанцанноров

МУЗ-ийн Тэргүүн, Ардын жүжигчин,Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч, хөгжим судлаач, профессор

МУЗ-ИЙН ТЭРГҮҮНИЙ МЭНДЧИЛГЭЭ МУЗ-ИЙН ТЭРГҮҮНИЙ МЭНДЧИЛГЭЭ

“Цаг хугацаа“ С.Саранцацралт, холимог техник, 2003

Page 4: Annual Report 2008 Mon

54

Уран бүтээлчдийг дэмжих хөтөлбөрийн зорилго нь Монголын соёл урлаг, уран бүтээлчдийг дэмжих ойлголтыг үндэсний болон олон улсын түвшинд өргөжүүлэх зорилгоор урлагийн байгууллага, уран бүтээлчдийн шинэлэг төсөлд дэмжлэг үзүүлж, тэдгээрийн тогтвортой хөгжилд бодитой хувь нэмэр оруулахад оршино.

2008 онд Уран бүтээлчдийг дэмжих хөтөлбөр нь Монголын соёл урлагийн байгууллага, уран бүтээлчдийн шинэлэг, бүтээлч төсөлд дэмжлэг үзүүлэх, Бодлогын хөтөлбөртэй хамтран олон нийтийн дунд соёл урлагийн салбарын нийгэм, эдийн засгийн болон хувь хүний хөгжилд үзүүлэх ач холбогдлын талаарх ойлголтыг төлөвшүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулахад үйл ажиллагаагаа чиглүүлэн ажилласан болно.

ТӨСӨЛ ШАЛГАРУУЛАХ ТЭТГЭЛГИЙН УРАЛДААН

Тус уралдааныг жил бүр зохион байгуулдаг ба төслийн чиглэлийг тухайн жилд МУЗ-ийн Тэтгэлгийн болон Хөтөлбөрийн хороод хамтран тодорхойлж Удирдах зөвлөлөөр батлуулдаг.

2008 оны МУЗ-ийн Тэтгэлгийн чиглэл: Уран бүтээлч, урлагийн менежерүүдийн чадавхийг дээшлүүлэх, олон улсын богино хугацааны сургалт, хурал зөвлөлгөөнд хамрагдахад дэмжлэг үзүүлэх

Тэтгэлэг авагчид: 10 соёл урлагийн байгууллага, уран бүтээлчдийн төсөл (Дэлгэрэнгүй мэдээллийг ”Тэтгэлэг авсан байгууллага, уран бүтээлчид” хэсгээс харна уу)

Олгосон тэтгэлэг: 18,385 ам доллар

БУДАПЕШТ ДАХЬ НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ХҮРЭЭЛЭН /СОРОСЫН САН/-ИЙН СОЁЛ

УРЛАГИЙН БҮСИЙН ХӨТӨЛБӨРИЙН ТЭТГЭЛГИЙН УРАЛДААН 2008-2010

МУЗ нь ННХ /Соросын сан/-Соёл Урлагийн Бүсийн Хөтөлбөрийн төсөл шалгаруулах уралдааныг Монголын соёл урлагийн байгууллага, уран бүтээлчдийн дунд зарлаж, хэрэгжүүлэх үйл явцыг хянах болон төслийн тайланг хүлээн авдаг.

Зорилго: Төв Ази болон Кавказын орнуудын соёл хоорондын харилцан ойлголцол, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор соёл урлагийн байгууллага, уран бүтээлчдийн чадавхийг дээшлүүлэх, соёлын солилцоо, соёл урлагийн бие даасан орон зайг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулахад дэмжлэг үзүүлэх

Үр дүн:- Тэтгэлэгийн уралдааны мэдээлэл, өргөдлийн маягтыг нийт 400 гаруй соёл урлагийн байгууллага, хувь хүн, уран бүтээлчдэд түгээв- Тэтгэлэг хүсэгч байгууллага, уран бүтээлчдэд “Төсөл хэрхэн бичих вэ?” зөвлөгөөг долоо хоног бүр сонирхсон уран бүтээлчдэд өгч байна.

З О Р И Л Г О Ү Й Л А Ж И Л Л А Г А А

АНУ-д орчин үеийн бүжгийн сургалтанд хамрагдсан уран бүтээлчид

БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГЫН МУЗ-ӨӨР ДАМЖУУЛАН ОЛГОСОН ТЭТГЭЛГҮҮД

Сүүлийн жилүүдэд Монголын бизнесийн байгууллагууд МУЗ-ийн ил тод, нээлттэй, шудрага байдлыг үнэлэн тус Зөвлөлөөр дамжуулан уран бүтээлчдийг дэмжиж, тэдний төслүүдийг санхүүжүүлэх шинэ хандлага гарч ирж байна

Тэтгэлэг олгогчид:Бельгийн кино найруулагч Питер Бросенс, АНУ-ын кино найруулагч Жессика Вуудворт, Ази Европын Сан, Эм Си Эс Азиа Пасифик Брьюэри ХХК

Нийт олгосон тэтгэлэг:7,286 ам доллар

Тэтгэлэг авагчид: 3 Монголын уран бүтээлч, Монголын Уран Зургийн Галерей

БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ УРЛАГИЙН ИХ СУРГУУЛИЙН ТЭТГЭЛЭГ

БНСУ-ын Элчин Сайдын Яамнаас санал тавьсны дагуу Солонгосын Үндэсний Урлагийн Их Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн зарыг түгээж, анхан шатны сонгон шалгаруулалтыг МУЗ-ын хорооны гишүүд хийв.

Зорилго: Монголын уран бүтээлчдийг Солонгосын Үндэсний Урлагийн Их Сургуульд бүрэн тэтгэлэгээр суралцуулах

Үр дүн:- Соёл урлагийн байгууллагын ажилтан, багш, оюутан, чөлөөт уран бүтээлчдийн нийт 21 өргөдөлийг хүлээн авч анхан шатны шалгаруулалтын үр дүнг БНСУ-ын Элчин Сайдын Яаманд явуулснаас ХБК-ийн хөгжмийн онолын магистр, бүжиг дэглээч А.Хосбаяр Солонгосын Үндэсний Урлагийн Их Сургуульд 2 жил сурч Мастерын зэрэг горилох бүтэн тэтгэлэг авсан болно.

УРАН бҮТЭЭЛЧДИЙГ ДЭМжИх хөТөЛбөР УРАН бҮТЭЭЛЧДИЙГ ДЭМжИх хөТөЛбөР

Х Э Р Э Г Ж Ү Ү Л С Э Н Т Ө С Л Ү Ү Д

Page 5: Annual Report 2008 Mon

“Цаг хугацаа ба Орон зай“ төслийн үеэр. Өмнөговь аймаг

76

Монгол Канадын орчин үеийн бүжгийн солилцооны хөтөлбөр, Баян-Өлгий аймаг

“ЦАГ ХУГАЦАА БА ОРОН ЗАЙ” НҮҮДЛИЙН УРЛАН

ХӨТӨЛБӨР

2007 онд Монголын Урлагийн Зөвлөл ба Солонгосын Урлагийн Зөвлөлийн хооронд байгуулсан “Хамтран ажиллах санамж бичиг”-ийн хүрээнд “Цаг хугацаа ба орон зай” нүүдлийн урлан төслийг хэрэгжүүлэв.

Зорилго: Монгол-Солонгосын уран бүтээлчдийн хамтын ажиллагааг дэмжих, урлагийн нийгэм болон орон нутгийн хөгжилд оруулах хувь нэмрийг дээшлүүлэх

Үр дүн:- Нийт 6 Монгол, 6 Солонгос уран бүтээлчид хамтран 2008 оны 9-р сард 2 долоо хоногийн хугацаагаар Баян-Өлгий, Өмнөговь аймгаар аялж, уран бүтээл туурвив

- Өмнөговь аймгийн музейд орон нутгийн иргэд, хүүхэд залууст зориулсан олон нийтийн урлагийн боловсролын төсөл хэрэгжүүлж, хамтарсан үзэсгэлэн гаргав.

- Жил бүр Солонгосын Урлагийн Зөвлөлтэй хамтран дүрслэх урлаг (уран зураг, инстоляци, лэнд арт, дизайн), хөгжим, уран зохиол, фото зураг, кино, тайз дэлгэцийн урлаг зэрэг төрлүүдээр “Нүүдлийн урлан” төслийг уламжлал болгон хэрэгжүүлэх шийдвэрийг гаргав.

Хамтрагч:Солонгосын Урлагийн Зөвлөл

Дэмжигч:Өмнөговь аймгийн орон нутгийг судлах музейНомадик Экспедишн ХХК

АНУ-ЫН “БАТТЕРИ ДАНС” ОРЧИН ҮЕИЙН БҮЖГИЙН ХАМТЛАГИЙН

АЙЛЧЛАН ТОГЛОЛТ

2008 оны 5-р сард АНУ-ын ЭСЯ-тай хамтран орчин үеийн бүжгийн анхны аялан тоглолт ба солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэв.

Үр дүн:АНУ-ын “Баттери Данс” хамтлагийн уран бүтээлчид нийт 200 гаруй оюутан сурагчид, мэргэжлийн бүжигчдэд зориулсан орчин үеийн бүжгийн гурван сургалтыг СУИС, ХБК, УДБЭТ дээр явуулж, тус хамтлагын тоглолтыг УДБЭТ-т АНУ-ын ЭСЯ-тай хамтран зохион байгуулав.

Дэмжигч, хамтрагч:АНУ-ын Элчин Сайдын ЯамУДБЭТ

КАНАДЫН КОУЛМАН ЛЮМЕ БҮЖГИЙН КОМПАНИЙН “МОНГОЛ” ТӨСӨЛ

Зорилго: 2008 онд Баян-Өлгий аймагт болсон нар хиртэлтийн үеэр орчин үеийн бүжгийн баримтат киног Монгол Канадын уран бүтээлчид хамтран бүтээх

Үр дүн:- Монголын баруун хязгаарт орчин бүжгийн анхны солилцооны хөтөлбөрийг 2008 оны 7-р сарын 25-наас 8-р сарын 5-ны өдрүүдэд зохион байгуулж, хамтран шинэ уран бүтээл дэглэв- Баян-Өлгий аймгийн Хөгжимт Драмын Театрын уран бүтээлчдэд зориулсан орчин үеийн бүжгийн сургалтыг зохион байгуулав - УДБЭТ, СУИС, ХБК-ын бүжигчдэд бүжгийн хувцас хандивласан болно

Дэмжигч, хамтрагч:Коулман Люме бүжгийн компани, Канад улс

АМЕРИКИЙН БҮЖГИЙН ФЕСТИВАЛИЙН ЗУНЫ МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТ

Зорилго: Монголын орчин үеийн бүжигчдийн чадавхийг дээшлүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх

Үр дүн:- Америкийн Бүжгийн Фестиваль, “Арабеск” орчин үеийн бүжгийн төвтэй хамтран 2004 оноос орчин үеийн бүжгийн сургалтын цуврал 3 төсөл хэрэгжүүлж, 90 гаруй мэргэжлийн бүжигчид, бүжиг дэглээчдэд хүрч ажиллав- 4 бүжигчинг АНУ-д мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулжээ. - 2008 онд “Түмэн Эх” Чуулгын бүжигчин Б.Одбаяр, “Гранд Даш Балет” Студийн бүжигчин Г.Наранзул нар Америкийн Бүжгийн Фестивалийн зуны мэргэжил дээшлүүлэх 6 долоо хоногийн сургалтанд хамрагдав.

УРАН бҮТЭЭЛЧДИЙГ ДЭМжИх хөТөЛбөР УРАН бҮТЭЭЛЧДИЙГ ДЭМжИх хөТөЛбөР

Page 6: Annual Report 2008 Mon

98

МУЗ-ийн “Залуу Манлайлагч” хөтөлбөрийн үйл ажиллагаа

МУЗ-ийн “Залуу Манлайлагч” хөтөлбөрийн үйл ажиллагаа

“АЛТАН УРАГ” ХАМТЛАГ МАКАОГИЙН ОЛОН УЛСЫН УРЛАГИЙН 19-Р НААДАМД ОРОЛЦСОН АЯЛАН ТОГЛОЛТ

Зорилго: Монголын үндэсний соёл урлагийг олон улсад сурталчлах Үр дүн: - “Алтан Ураг” хамтлагийг Макаогийн Олон Улсын Урлагийн 19-р Наадамд 2008 оны 5-р сарын 18-19-ний өдрүүдэд оролцуулж, цаашид уран бүтээлээ олон улсад сурталчилахад хувь нэмэр оруулав. Хамтрагч:Макаогийн Соёлын Хүрээлэн

КАНАДЫН “РЭД СКАЙ” КОМПАНИЙН “ТОНО” ОРЧИН ҮЕИЙН БҮЖГИЙН ТӨСӨЛ

“Тоно” орчин үеийн бүжгийн төслийн бэлтгэл ажлыг 2007 онд зохион байгуулж, 2008 онд тус төслийн аялан тоглолтыг зохион байгуулав. Зорилго:Монголын ардын урлагийг дэлхий дахинд сурталчилах, олон улсын уран бүтээлчдийн хамтын ажиллагааг дэмжихҮр дүн:-УДБЭЧ-ын дуучин Б.Батмэнд, Д.Түвшинжаргал, “Домог” хамтлагийн ахлагч Б.Бат-Орших нарын уран бүтээлчдийг Канадын “Бафф” Зуны Урлагийн Наадам, 2008 оны Бээжингийн Пара Олимпийн соёл урлагийн арга хэмжээ болон Хөх хотын Олон улсын урлагийн наадамд тус тус оролцуулав Хамтрагч:Канадын “Рэд Скай” Компани

“СОЁЛ УРЛАГИЙН ЗАЛУУ МАНЛАЙЛАГЧ” ХӨТӨЛБӨРЗорилго: Соёл урлагийн салбарын залуу удирдагчдын манлайлалын чадавхийг бэхжүүлэх, тэдгээрийн хамтын ажиллагааг дэмжих Үр дүн:- 2008 онд 10 залуу удирдагчдыг сонгон шалгаруулж “Багаар ажиллах ба Манлайлал”, “Стратеги төлөвлөгөө”, “Урлагийн маркетинг”,“Сан бүрдүүлэлт”,“Бүтээлч үйлдвэрлэл ба соёлын аялал жуулчлал”, “Төсөл хэрхэн бичих вэ?” зэрэг нийт 6 сургалтыг явуулав- АНУ, ОХУ, Монгол зэрэг олон улсын соёл урлаг, нийгмийн салбарын зүтгэлтнүүд, бодлого боловсруулагчид, уран бүтээлчид, эрдэмтэн судлаачдыг урилгаар багшлуулав. Хамтрагчид:АНУ дахь МУЗ ба ноён Уолтер Женкинс, “Инклюзив Солюшнс” компаний ерөнхийлөгч БСШУЯ-ны Соёл Урлагийн Газар СУИС

“УРЛАГИЙН МАРКЕТИНГ” СУРГАЛТ

Зорилго: Төв, орон нутгийн соёл урлагийн байгууллагын маркетингийн албыг удирдлага зохицуулалтаар ханган, арга зүйн зөвлөгөө өгөх

Үр дүн:- БСШУЯ-ны хүсэлтийн дагуу зохион байгуулсан сургалтыг АНУ-ын Сиэттл хотын Дуурийн Театрын Гүйцэтгэх захирал К.Твиддил 2008 оны 9-р сард удирдан явуулж төв, орон нутгийн музей, номын сан, театр, ТББ-ын 100 гаруй ажилтан хамрагдав. - Сургалтыг урлагийн маркетингийн стратеги төлөвлөлт, борлуулалт, олон нийтийн харилцааг зохион байгуулах талаар онол, практик, АНУ-ын туршлага, өнөөгийн чиг хандлагад тулгуурлан явуулав.

Хамтрагчид:АНУ дахь МУЗБСШУЯ-ны Соёл Урлагийн Газар

МУЗ-ИЙН “УЛААН ГЭР” УРАН ЗУРГИЙН ГАЛЕРЕЙ

Зорилго: Монголын дүрслэх урлагийг гадаад, дотоодод сурталчилах, уран бүтээлчдийн санхүүгийн тогтвортой байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх

Үр дүн:- 2008 онд 70 гаруй уран бүтээлчийг дэмжин сурталчилав - 49,365 ам долларын уран бүтээл борлуулснаас МУЗ-ийн үйл ажиллагааг дэмжих 10,952 ам долларын сан бүрдүүлэв.

“МОНГОЛЫН СОЁЛ УРЛАГИЙН БАЙГУУЛЛАГЫН ЛАВЛАХ” БА “АМЖИЛТЫН ГАРЦ” ЦАХИМ

МЭДЭЭЛЛИЙН САНЗорилго: Олон улсын уран бүтээлчдийн хамтын ажиллагаа болон Монголын соёл урлагийг олон улсад сурталчлахад дэмжлэг үзүүлэх

Үр дүн:- 2008 онд “Монголын соёл урлагийн байгууллагын лавлах” төслийн ажлыг эхлүүлэв- “Амжилтын гарц” олон улсын наадам, хурал зөвлөгөөн, урлан, сургалтын мэдээллийг багтаасан цахим мэдээллийн санг бэлтгэн МУЗ-ийн вэб хуудас дээр байрлуулсан болно

Дэмжигч:Азийн Холбоо, Австрали

СОЁЛ УРЛАГИЙН САРЫН ТУТМЫН ХУАНЛИ

Зорилго: Монголын соёл урлагийн байгууллага, уран бүтээлчдийг дэмжих, тэдний үйл ажиллагааг сурталчилах

Үр дүн:- 40 гаруй соёл урлагийн байгууллагын үзвэр үйлчилгээний хуанлийг сар бүр 3000-5000 хувийг англи хэл дээр бэлтгэн хэвлэв - Тус хуанлийг 100 гаруй байгууллагад тарааж, цахим хэлбэрээр 350 гаруй төр, олон нийт, олон улсын байгууллага, хувь хүмүүст түгээж ирлээ.

Дэмжигч:Эйр Транс, ХХК

“Төсөл хэрхэн бичих вэ?“ сургалтын үеэр

УРАН бҮТЭЭЛЧДИЙГ ДЭМжИх хөТөЛбөР УРАН бҮТЭЭЛЧДИЙГ ДЭМжИх хөТөЛбөР

Page 7: Annual Report 2008 Mon

1110

Урлагийн боловсролын хөтөлбөрийн зорилго нь хувь хүн болон нийгмийн хөгжилд үзүүлэх хувь нэмэрийг нэмэгдүүлэх, урлагийн боловсролын цаашдын хөгжилд тулгамдаж буй асуудалд нөлөөлөх, түүний ач холбогдлыг таниулан сурталчилахад оршино.

2008 онд Урлагийн боловсролын хөтөлбөр нийт 7 урлагийн боловсролын төслийг амжилттай хэрэгжүүлж, 3,000 хүүхэд залуучуудыг хамруулсан болно. Мөн 45 мэргэжлийн ажилтан, 15 уран бүтээлч, 25 ЕБС-ийн багш, 10 нийгмийн ажилтныг урлагийн боловсролын төрөл бүрийн хөтөлбөрт хамруулж, тэдний чадавхийг дээшлүүлсэн болно. Урлагийн боловсролын хөтөлбөрийн хүрээнд соёл урлаг, боловсрол, бизнесийн салбарын 19 байгууллага хоорондын тогтвортой хамтын ажиллагаа бий болсон.

ЗОРИЛГО ҮЙЛ АЖИЛЛАГААхүүхдийн Номын ордон, С.ТунгалагНомын сангийн менежментийн сургалтОлон улсын номын сангийн холбооноос зарласан Шинэ Зеланд улсад зохиогдох 4 долоо хоногийн “Номын сангийн менежмент”-ийн сургалтанд хамрагдах, хүүхдийн номын сангийн менежмент, мэдээллийн технологи, хадгалалт хамгаалалт, хөдөөгийн номын сан зэрэг асуудалтай танилцах$1,100

Монголын тусгаар киночдын холбоо, Монголын Кино зохиолчдын холбооМонголын кино урлагийн боловсролын шинэчлэлтХБНГУ, БНСУ-ын кино урлагийн их сургуулийн багш мэргэжилтнүүдийг урьж Монголын кино урлагийн багш, оюутнуудад олон улсын кино урлагийн хөгжлийн талаар мэдээлэл олгох, сургалт явуулах $3,500

бүтээлч эмэгтэйчүүдийн холбооБага ангийн хүүхдийг бүжгийн урлагаар дамжуулан хөгжүүлэхЩвейцарын сургагч багштай хамтран бага ангийн хүүхдэд бүжгийн боловсрол олгож, бүтээлчээр хөгжих арга зүйг тодорхойлсон гарын авлага боловсруулах, хэвлэх, түгээх, сургалт зохион явуулах$4,000

Тамга нийгэмлэг, чөлөөт уран бүтээлч б.баярт-ОдМонголын өнгөФранцын Парис хотноо “Монголын өнгө” сэдэвт монголын уламжлалт амьдрал, зан үйлийг дүрсэлсэн монгол зураг, монгол бичгийн үзэсгэлэнг гарган гадаадын үзэгчдэд танилцуулж, орчин үеийн урлагийн чиг хандлагатай танилцах, туршлага солилцох, хамтын ажиллагааг хөгжүүлэх$2,000

Монголын уран зургийн галерейАзийн олон улсын 23-р урлагийн үзэсгэлэн БНХАУ-ын Гуанжоу хотноо 2008 оны 12-р сард зохион байгуулагдах Азийн олон улсын 23-р урлагийн үзэсгэлэнд Уран зургийн галерейн сан хөмрөгөөс 20 бүтээлээр оролцож Монголын уран зургийг үзүүлэн таниулах, туршлага солилцох$860

ТЭТГЭЛЭГ АвСАН бАЙГУУЛЛАГА, УРАН бҮТЭЭЛЧИДМонголын орчуулагчдын эвлэлОлон улсын орчуулагчдын 18-р их хуралБНХАУ-ын Шанхай хотноо 2008 оны 8-р сард зохиогдох 18-р их хуралд МОЭ-ийн төлөөлөгчид оролцох, бусад орны орчуулагчидтай туршлага солилцох, үйл ажиллагааг өргөжүүлэх $1,595

байгалийн түүхийн музей“Өмнөд Сибирь ба Монгол орны ургамлын аймгийн тулгамдсан асуудал” хуралОХУ-ын Барнаул хотноо 2008 оны 10-р сард зохиогдох эрдэм шинжилгээний хуралд Байгалийн түүхийн музейн эрдэм шинжилгээний ажилтан, докторант Б.Бадамцэцэг нь “Монгол орны Уруул цэцэгтний овгийн судалгааны түүх” сэдэвт илтгэлээ хэлэлцүүлэх $1,010

Монголын хөгжмийн зохиолчдын холбооОрчин үеийн хөгжимОХУ-ын Санкт-Петербургийн Хөгжмийн Их Сургуулийн профессор, ОХУ-ын АЖ, төрийн шагналт, хөгжмийн зохиолч Б.И.Тищенкогийн уран бүтээлийн тоглолтыг хийж лекц, сургалт зохион байгуулах$1,500

Эрдэнэзуу музей, өвөрхангай аймаг“Хотын музейнүүд ба хотын ирээдүй” ОУ-ын зөвлөлгөөнБНСУ-ын Сөүл хотноо 2008 оны 10-р сард болох “Хотын музейнүүд ба хотын ирээдүй” ОУ-ын 4-р зөвлөлгөөнд оролцох, туршлага судлах, гадаад харилцааг өргөжүүлэх.$2,000

Улсын ФилармониАлдарт удирдаач Шиник ХамАНУ-ын Иелийн Их Сургуулийн профессор Шиник Хамыг урьж, хамтарсан тоглолт хийх, мөн багш оюутан уран бүтээлчдэд сургалт явуулах$820

“МИНИЙ ТҮҮХ-МИНИЙ СОЁЛ” 5 ЦУВРАЛ ЦАХИМ НОМ

2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойг зохион байгуулах үндэсний хорооны санхүүжилтээр “Миний түүх-Миний соёл” 37 цуврал телевизийн нэвтрүүлгийг бүтээн орон даяар нэвтрүүлсэн бөгөөд 2-р шатанд энэхүү сэдэвт тулгуурласан “Миний түүх-миний соёл” цахим ном гаргав.

Зорилго: Хүүхэд залуучуудад түүх уламжлал, соёлын өвийн талаар мэдлэг мэдээлэл олгох

Үр дүн:- Монголын нэн эртний үеэс өнөө үе хүртэлх түүх, археологийн олдвор дурсгал, түүхт хүмүүсийн тухай багц мэдээлэл болон “Миний түүх-Миний соёл” нэвтрүүлгийн шилмэл дугааруудыг багтаасан таван цуврал малтимедиа цахим номыг 2000 ширхэг хэвлэв- Хот хөдөөгийн 386 номын сан, 168 их, дээд сургууль, коллеж, 742 ЕБС, хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн болон ТББ-уудад түгээв

Хамтрагчид:БСШУЯ-ны Соёл Урлагийн ГазарМонголын Үндэсний Олон Нийтийн ТелевизМонголын Соёлын Өвийн ТөвШУА-ийн Археологийн Хүрээлэн

“БИД ЧАДНА-БИД АВЬЯАСТАЙ” ВИДЕО УРЛАГИЙН СУРГАЛТ

Зорилго: Видео урлагаар дамжуулан хүүхэд залуучуудыг амьдрах ухаанд сургах, хамтран бүтээх, багаар ажиллах, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, уран бүтээлчдийг нийгэмд чиглэсэн үйл ажиллагаанд оролцуулах

Үр дүн:- Компьютер, видео техник хэрэгсэлээр тохижуулсан “Улаан Гэр” Медиа Сургалтын Төвийг байгуулав- Дэлхийн Зөн Олон Улсын Байгууллагын Баянхошуугийн ОНХХ төвийн Ирээдүйн Хөгжил Дэвшил Хүүхэд Залуучуудын холбооны 10 гишүүн-сурагч хамрагдан, кино урлаг болон амьдрах ухааны дадлага эзэмшиж, 3 богино хэмжээний кино бүтээв

Дэмжигчид:Эм-Си-Эс Электроникс, ХХК Петровис ХХК

УРЛАГИЙН бОЛОвСРОЛыН хөТөЛбөР

ХЭРЭГЖҮҮЛСЭН ТӨСЛҮҮД

Art Venture, СингапурДэлхийн Зөн ОУБ

“Миний түүх, Миний соёл“ цахим ном

Page 8: Annual Report 2008 Mon

1312

“Ус авсан минь“ “Хүүхэд ба дуран“ төслийн оролцогчийн авсан гэрэл зураг

ХҮҮХЭД БА ДУРАН ФОТО ЗУРГИЙН ТӨСӨЛ

Зорилго: Гэрэл зургаар дамжуулан хүүхдийн бүтээлч сэтгэлгээ, хариуцлага хүлээх, өөртөө итгэлтэй байх, үзэл бодлоо бүтээлчээр илэрхийлэх чадварыг хөгжүүлэх, амьдрах ур чадвар олгох МУЗ нь “Хүүхэд ба Дуран” төслийг Швейцарийн Хөгжлийн Агентлагийн дэмжлэгтэйгээр 2004 оноос Их Британий Хүүхдийг Ивээх Сангийн Чингэлтэй дүүрэг дэх Орон нутгийн хөгжлийн төв дээр хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд нийт 60 гаруй хүүхдийг хамруулаад байна

Үр дүн: - 2008 онд 17 хүүхдийг хамруулан, сургалтын үр

дүнгээр цуврал үзэсгэлэн зохион байгуулав- Эдгээр үзэсгэлэнд байгаль орчин, хотын хөгжил, хүүхдийн эрхийн талаар оролцогч хүүхдийн үзэл бодлыг илтгэсэн 300 гаруй гэрэл зургийн бүтээлийг толилуулав.

Дэмжигчид:Швейцарийн Хөгжлийн Агентлаг /2004-2005/Их Британий Хүүхдийг Ивээх Сан /2006-2008/

Хамтрагчид:Их Британий Хүүхдийг Ивээх Сангийн Чингэлтэй дүүрэг дэх Орон нутгийн хөгжлийн төв

“УРЛАГ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ” УРЛАГИЙН БОЛОВСРОЛЫН АЛБАН БУС

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР Зорилго: Хүүхэд залуучуудыг урлагаар дамжуулан амьдрах ухаанд сургаж, өөртөө итгэлтэй, бүтээлч сэтгэлгээтэй болгон төлөвшүүлэх

Үр дүн:- “Амжилт чиний гарт” дуу хөгжим, дүрслэх урлаг, драмын урлагаар амьдрах ухаанд сургах урлагийн боловсролын сургалтын агуулгыг боловсруулав - Сонгинохайрхан дүүргийн Албан Бус Сургалтын ”Гэгээрэл” төв, Ханын Материалын 9-р сургууль, 71-р сургууль, 67-р сургуулийн 25 багш нарт хөтөлбөрийг эзэмших сургалт зохион байгуулав - Сургууль тус бүрт хөтөлбөрийг хэрэгжүүлж, тус бүр 60 сурагчдыг хамруулав

Дэмжигчид:Петровис, ХХК Би-Эйч-Би Биллитон, Австрали

“МИО”ШВЕД-МОНГОЛЫН ТЕАТРЫН СУРГАЛТ

МУЗ, Шведийн “Асситеж” олон улсын театрын нийгэмлэгтэй хамтран “МИО” Швед-Монголын театрын сургалтыг 2007 оны 11-р сард Улсын Драмын Эрдмийн Театр, Адмон хэвлэлийн компани, Монгол улс дахь Швед Улсын Консулын газартай хамтран Улаанбаатар хотноо зохион байгуулсан болно. Зорилго: Монгол Шведийн уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх

Үр дүн:- 2008 онд энэхүү төслийн хүрээнд МУЗ-ийн төлөөлөгчид Швед улсад хүүхдийн жүжгийн бүтээлийг туурвих, тайзан дээр тавих, олон нийтэд хүргэх чиглэлээр туршлага судлах аялалыг МУЗ, УДБЭТ, ДУЭТ удирдлагыг хамруулан зохион байгуулав.

Зорилго: Музейн олон нийтэд зориулсан үйл ажиллагааны цар хүрээг өргөтгөх, үзмэр дээр суурилсан хөтөлбөр боловсруулах музейн чадавхийг дээшлүүлэх, улмаар хүүхэд залуучуудад соёлын өвийг өвлүүлэн сургах . Үр дүн:- Музейн ажилтнуудад зориулан “Музейн соёлын өвийн боловсролын гарын авлага”-ыг боловсруулан хэвлэн гаргав- “Соёлын Өвийн Боловсролын Үндэсний Сургалт”-ыг хот, хөдөө орон нутгийн музейн мэргэжилтнүүдийн дунд зохион байгуулав- Музейн соёлын өвийн боловсролын төслийг Булган, Төв аймаг болон Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн музейд тус тус хэрэгжүүлж, 10-17 насны 60 хүүхдийг хамруулавДэмжигч:Канад Сан

УРЛАГИЙН бОЛОвСРОЛыН хөТөЛбөР УРЛАГИЙН бОЛОвСРОЛыН хөТөЛбөР

“СОЁЛЫН ӨВИЙН БОЛОВСРОЛ” ТӨСӨЛ

Хүүхдэд зориулсан “Модон бар” сургалтын үеэр

Page 9: Annual Report 2008 Mon

1514

Зорилго: Монголын соёл урлагийг гадаад, дотоодод сурталчилах, улсын их баяр наадмын соёлын үйлчилгээ, соёл урлагийн арга хэмжээг өргөтгөх, уран бүтээлчдийн чадавхийг дээшлүүлэх, Монголын соёл, ёс заншил, уламжлалыг сонирхолтой хэлбэрээр олон нийтэд хүргэх, уламжлалт ёс заншлаасаа суралцах боломжийг олгох

Үр дүн: - Уламжлалт соёл, ардын урлаг, гар урлалыг сурталчилах “Монголын нэг өдөр” соёл урлаг, гар урлалын хотхон, урлагийн тоглолтуудыг зохион байгуулан 20 000 гаруй гадаад, дотоодын зочдод хүргэв- “Соёлын наадам”-д нийт 50 гаруй уран бүтээлч, 100 сайн дурынхан оролцов

- Цаашид уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байна

Хамтран зохион байгуулагч:БНСУ-ын METAA ХХКСоёл Урлагийн Их Сургууль

Дэмжигчид:БСШУЯ

Улсын баяр наадмыг зохион байгуулах Үндэсний ХорооНийслэлийн Засаг Даргын хэрэгжүүлэгч агентлаг Соёл Урлагийн Газар

Хамтрагчид: Discover MongoliaАялал Жуулчлалын Мэдээллийн Төв Дуурь Бүжгийн Эрдмийн ТеатрЗүүн Сибирийн Соёл Урлагийн Академи

СОЁЛЫН НААДАМ

“Соёлын наадам 2008” Хүй долоон худаг “Соёлын наадам 2008”-ын үйл ажиллагааны үеэр

УРЛАГИЙН бОЛОвСРОЛыН хөТөЛбөР УРЛАГИЙН бОЛОвСРОЛыН хөТөЛбөР

Page 10: Annual Report 2008 Mon

1716

Бодлогын хөтөлбөрийн зорилго нь соёл урлагийн салбарын нийгэм, эдийн засагт үзүүлэх ач холбогдлын талаар олон нийтийн ойлголтыг төлөвшүүлэх, уг салбарын цаашдын тогтвортой хөгжлийг хангахад төр, олон нийт, хувийн хэвшлийн оролцоо, хамтын ажиллагааг дэмжин хөгжүүлэхэд оршино.

2008 онд МУЗ-ийн Бодлогын хөтөлбөр нь: • Соёл урлагийн салбарын хувь хүн болон нийгмийн хөгжилд үзүүлэх ач холбогдлын талаарх олон нийтийн ойлголтыг төлөвшүүлэх • Соёл урлагийн салбарын хууль эрх зүйн орчинг сайжруулахад нөлөөлөх • Соёлын бодлого, соёлын хөгжлийн асуудлаар олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх үндсэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулсан болно.

ХЭРЭГЖҮҮЛСЭН ТӨСЛҮҮД

“УРЛАГИЙН СҮЛЖЭЭ” ТВ-ИЙН НЭВТРҮҮЛЭГ

2008 онд МУЗ нь соёл урлагийг олон нийтэд таниулан сурталчилах хэвлэл мэдээллийн үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Урлагийн сүлжээ” хэвлэл мэдээллийн нөлөөллийн үйл ажиллагааг 2008 оны 3-р сараас Монгол Ньюс компани болон Өнөөдөр сонинтой явуулж эхлэв.

Мөн бид өөрсдийн үйл ажиллагааны талаарх улирал тутмын мэдээллийн товхимол, жилийн тайлан болон www.artscouncil.mn вэб хуудсыг гаргадаг. Мөн англи хэл дээрх ”The Mongol Messenger” сонинд сар бүр соёл урлагийн тусгай булан эрхлэн гаргадаг бөгөөд Улаанбаатар хотод зохиогдож буй соёл урлагийн үзвэр үйлчилгээний сар тутмын хуанлийг “Эйр Транс” ХХК-тай хамтран хэвлэн, түгээж байна.

Хамтрагч:МҮОНТВ-ийн Соёл урлагийн редакц

Дэмжигчид: ХААН Банк “Хот ба Урлаг” дугаар, “Алтан ураг” хамтлагийн тоглолтыг сурвалжлах телевизийн нэвтрүүлгийн багийн Макао руу хийх аялал

Турк улсын Элчин Сайдын Яам - “Соёл урлаг ба урлагийн боловсрол” дугаар, 2009 оны 1-р сард БНХАУ-ын Харбин, Бээжин хотод хийх аялалыг тус бүр санхүүжүүлэв

Зорилго: Соёл урлагийн хувь хүн, нийгэм, эдийн засгийн хөгжилд үзүүлэх үр нөлөөний талаарх олон нийтийн ойлголтыг төлөвшүүлэх, соёл урлагийн талаарх сонирхолтой мэдээллийг хүргэх

Үр дүн: - “Урлагийн сүлжээ” сар тутмын телевизийн 6 нэвтрүүлгийг МҮОНТВ-ийн Соёл урлагийн редакцтай хамтран бэлтгэж орон даяар нэвтрүүлж, МҮОНТВ-ийн нийт үзэгчдийн 25 хувьд хүргэв. - Нэвтрүүлэгт соёл урлаг ба нийгмийн хүрээнд тулгамдаж буй “Урлаг танд хэрэгтэй юу?”, “Урлаг хэнд зориулагддаг вэ?”, “Хот ба урлаг”, “Урлаг ба Монголын дүр төрх хилийн чанадад”, “Соёл урлаг ба урлагийн боловсрол”, “Урлагийн шүүмж судлал ба урлагийн хүртээмж” зэрэг асуудал дэвшүүлсэн ярилцлага өрнүүлэв.

бОДЛОГыН хөТөЛбөР бОДЛОГыН хөТөЛбөР

ЗОРИЛГО ҮЙЛ АЖИЛЛАГАА

“Урлагийн Сүлжээ” нэвтрүүлгийн бичлэгийн үеэр

Page 11: Annual Report 2008 Mon

1918

“УРЛАГИЙН СҮЛЖЭЭ” САР ТУТМЫН СОЁЛ УРЛАГИЙН БУЛАН

Зорилго: Соёл урлагийн талаарх олон нийтийн ойлголтыг төлөвшүүлэх, соёл урлагийн салбарын тулгамдсан асуудлыг хөндөн ярилцах, уншигчдын соёл урлагийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх

Үр дүн:- Монголын өдөр тутмын “Өнөөдөр” сонинд “Урлаг танд хэрэгтэй юу?”, “Урлаг хэнд зориулагддаг вэ?”, “Хот ба урлаг”, “Соёл урлаг намуудын мөрийн хөтөлбөрт” нийтлэлүүдийг бэлтгэн хэвлүүлж олон нийтэд хүргэсэн.

2008 оны 6-р сард 2008 онд УИХ-ын сонгууль болсонтой уялдуулан МУЗ нь сонгуульд оролцож буй намуудын мөрийн хөтөлбөрт соёл урлагийн салбарын хөгжлийн асуудлыг хэрхэн тусгасан тухай дүгнэлт гарган өдөр тутмын “Өнөөдөр” сонинд нөлөөллийн нийтлэл нийтлүүлсэн болно.

Зорилго: Монгол Америкийн зохиолч, яруу найрагчдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Америкийн яруу найргийг олон нийтэд сурталчилах

Үр дүн:- Монгол Америкийн яруу найрагчдын уулзалтыг 2008 оны 5-р сард зохион байгуулж, нийт 80 гаруй уран бүтээлч, яруу найрагч, зохиолч, орчуулагчид оролцсон болно.

ҮНДЭСНИЙ СОЁЛЫН БОДЛОГО

- Энэ үеэр хоёр орны яруу найргийн уншлага, америк, монголын яруу найргийн ном, хэвлэлийн бэсрэг үзэсгэлэн болон яруу найргийн уран бичлэгийн үзэсгэлэнг зохион байгуулав

Хамтран зохион байгуулагч: Монголын Соёл Яруу Найргийн Академи

Дэмжигч: АНУ-ын Элчин Сайдын ЯамХААН Банк Театр

АМЕРИК МОНГОЛЫН ЯРУУ НАЙРГИЙН ҮДЭШЛЭГ

2008 онд МУЗ нь БСШУЯамтай соёл урлагийн салбарын бодлогыг олон нийтэд хүргэх, бодлого боловсруулах үйл явцад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа бэхжүүлж, 2020 он хүртэлх “Монгол улсын соёл урлагийн мастер төлөвлөгөө”-г томъёолох ажлын хэсэгт соёл урлагийн төрийн бус байгууллагуудыг төлөөлөн ажиллаж байна.

Мөн МУЗ нь Засгийн Газраас иргэний нийгэм, ТТБ-ыг дэмжин, хамтран ажилах зорилготой Монгол Улсын Засгийн Газар ба Иргэний Нийгмийн Зөвлөлийн “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг боловсруулах ажлын хэсэгт соёл урлагийн ТББ-уудыг төлөөлөн оролцов.

БСШУЯ-тай “Соёлын наадам” болон Үндэсний Урлагийн Маркетингийн Сургалтыг олон улсын мэргэжилтнүүдтэй хамтран тус тус зохион байгуулав.

МУЗ, БСШУЯ-ны хамтарсан уулзалтын үеэр

бОДЛОГыН хөТөЛбөР бОДЛОГыН хөТөЛбөР

Page 12: Annual Report 2008 Mon

2120

СОЛОНГОСЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛД ХИЙСЭН АЙЛЧЛАЛ

Зорилго: МУЗ болон БНСУ-ын Урлагийн Зөвлөлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх

Үр дүн:БНСУ-ын Урлагийн Зөвлөлийн урилгаар МУЗ-ийн төлөөлөгчид БНСУ-д 2008 оны 11-р сард 5 хоног айлчилж цаашид Нүүдлийн Урлан болон бусад төслийг хамтран хэрэгжүүлэх шийдвэр гаргав.

ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА

ШВЕД УЛСАД ХИЙСЭН АЙЛЧЛАЛЗорилго: Монгол Шведийн уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх

Үр дүн:Шведийн хүрээлэн болон тус улсын уран бүтээлчдийн урилгаар МУЗ, Дуурь Бүжгийн Эрдмийн Театр, Улсын Драмын Эрдмийн Театр, Адмон компанийн төлөөлөгчид 2008 оны 4-р сард Швед улсад аялж, тус улсын соёл урлагийн салбартай танилцаж, туршлага судлав

ДЭЛХИЙН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ, СОЁЛ УРЛАГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН НИЙГЭМЛЭГИЙН АЗИЙН БҮСИЙН 6-Р УУЛЗАЛТ

Зорилго: Соёл урлагийн салбарын нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулах үр нөлөөг таниулах, нөлөөлөх болон бусад чиглэлээр бүс нутагт хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, соёл урлагийн салбарын бодлогын болон санхүүжилтийн асуудлыг хэлэлцэх, туршлага солилцох

Үр дүн:- 2008 оны 7-р сард болсон тус зөвлөлгөөнд МУЗ ба БСШУЯ-ны төлөөлөгчид оролцов. - Солонгосын соёл урлагийн “Азийн урлагийн сүлжээ” сэтгүүлд Монголын соёлын бодлого болон МУЗ-ийн нөлөөллийн үйл ажиллагааны талаарх өгүүллэгийг нийтлүүлсэн.

УИЛЬЯМСТАУНЫ СЭРГЭЭН ЗАСВАРЛАХ

ТӨВИЙН СОЛИЛЦООНЫ ТӨСӨЛ

Зорилго: АНУ-ын соёлын өвийн хадгалалт хамгаалалттай холбоотой тулгамдаж буй асуудал болон Уильямстауны Сэргээн Засварлах Төвийн үйл ажиллагаатай танилцах

Үр дүн:2008 оны 4-р сард БСШУЯ, МУЗ, Соёлын Өвийн Төвийн төлөөлөл АНУ-ын Уильямстауны Сэргээн Засварлах Төвд айлчилж, туршлага судлан хамтран ажиллах “Харилцан ойлголцлын санамж бичигт” гарын үсэг зурав.

БУСАД ХАМТРАН АЖИЛЛАСАН УЛС ОРНУУД:

БНСУШведКанадФранцАНУХятадМакао

ЭнэтхэгУнгар

МУЗ-ийн төлөөлөгчид Солонгосын Урлагийн Зөвлөлд хийсэн айлчлалын үеэр, Сөүл хот

бОДЛОГыН хөТөЛбөР бОДЛОГыН хөТөЛбөР

Page 13: Annual Report 2008 Mon

2322

ЗОРИЛГО ҮЙЛ АЖИЛЛАГАА Соёлын өвийн хөтөлбөрийн зорилго нь Монголын үндэсний соёлын биет болон биет бус хосгүй өвийг хадгалан хамгаалж хойч үедээ өвлүүлэн үлдээх ба олон улсад түгээн дэлгэрүүлэхэд оршино.

2008 онд Соёлын өвийн хөтөлбөр нь:- Музейн чадавхийг дээшлүүлэх, - Соёлын өвийг баримтжуулах, - Залуу хойч үед соёлын өвийн боловсрол олгох үндсэн гурван чиглэлээр үйл ажиллагаагаа явууллаа.

“МОНГОЛЫН СҮМ ХИЙДИЙН ТҮҮХЭН ТОВЧОО” ТӨСӨЛ

Зорилго: Монгол улсын нутаг дэвсгэр дээр 1937 оноос өмнө үйл ажиллагаа явуулж байсан сүм хийдийг баримтжуулан, аман түүхийн хамтаар цогц мэдээллийн сан боловсруулж, олон нийтэд хүргэх

Үр дүн: - Нийт 6 судалгааны баг Монгол улсын 21 аймгийн 300 гаруй сумдын нутгаар судалгаа хийв - 1937 оноос өмнө үйл ажиллагаа явуулж байсан 1200 гаруй сүм хийд, 1990 оноос хойш байгуулагдсан 200 орчим сүм хийдийг бүртгэн баримтжуулав - Нийт 400 гаруй хүний аман түүхийг баримтжуулав - Судалгааны мэдээлэл, ярилцлага, маягт, гэрэл зураг зэргийг агуулсан мэдээллийн санг боловсруулав - Төслийн үр дүнг дотоод, гадаадын эрдэмтэн мэргэд, түүх соёл судлаачид болон олон нийтэд хүргэх зорилгоор www.mongoliantemples.net вэб нээн ажиллуулав. - 2009 онд мэдээллийн санг англи хэлнээ хөрвүүлэх, түүхэн аман сурвалжийг вэб хуудаснаа буулгах, орчуулах ажлыг хийхээр төлөвлөж байна.

Хамтрагч:Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлин Хийд АНУ дахь МУЗ

Санхүүжүүлэгчид:АНУ-ын Элчин Сайдын Яам Хаан Банк, Вестерн Юнион, АНУ-ын Шелли энд Дональд Рубины СанПетровис компанийн ТУЗ-ийн дарга Ж.ОюунгэрэлАНУ-ын иргэн Энди Финч Сью Бёрн ба Их Британий хувь хандивлагчид

БОДИТ БА БОДИТ БУС ӨВИЙН ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТ

СОёЛыН өвИЙН хөТөЛбөР СОёЛыН өвИЙН хөТөЛбөР

Амарбаясгалант хийд

Номун хааны хийд, суврага

Page 14: Annual Report 2008 Mon

2524

ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙГ ЦЭЦЭРЛЭГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ Зорилго: Музейн хүрээлэн буй орчны үзэмжийг сайжруулах, музейд зочлох хүмүүст ая тухтай орчныг бий болгох

Үр дүн: - Чойжин ламын сүм музейд нийт 2000 мод, бут, 5-7 төрлийн 7650 ширхэг цэцгийн суулгац шинээр тарьж, 4050 ам метр талбайг зүлэгжүүлэн 2008 оны 6-р сард хүлээлгэн өгөв. - Гурван цэцэрлэгчийн ажлын орон тоог бий болгож, сургалтанд хамруулж, цэцэрлэгжилтэд шаардлагатай багаж тоног төхөөрөмжийг бүрдүүлэв - Тус музейг цэцэрлэгжүүлэх төсөл Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас зарласан “Соёлтой Иргэн – Эрүүл Орчин” уралдаанд 2-р байранд оров.

Санхүүжүүлэгч:Занаду Майнз, Австрали

МУЗЕЙН ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ АНУ-ЫН УИЛЬЯМСТАУНЫ СЭРГЭЭН ЗАСВАРЛАХ ТӨВИЙН

СОЛИЛЦООНЫ ТӨСӨЛЗорилго: АНУ болон Монголын соёлын өвийн хадгалалт хамгаалалттай холбоотой тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, Уильямстауны Сэргээн Засварлах Төвийн үйл ажиллагаатай танилцах Үр дүн:2008 оны 4-р сард БСШУЯ, МУЗ, Соёлын Өвийн Төвийн төлөөлөл АНУ-ын Уильямстауны Сэргээн Засварлах Төвд айлчилж, харилцан туршлага судалж, хамтран ажиллах “Харилцан ойлголцлын санамж бичигт” гарын үсэг зурав. Хамтрагч:Уильямстауны Сэргээн Засварлах Төв

МУЗЕЙН САН ХӨМРӨГИЙН ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТЫН ТӨСӨЛ

Зорилго: Хөдөө орон нутгийн музейн ажилтнуудад музейн үзмэр хадгалалт, хамгаалалтын сургалт явуулж, музейн фондны зориулалтын хүчиллэггүй цаас болон бусад материалаар хангах Үр дүн:- 2008 онд хүчиллэггүй цаас болон бусад материалыг Монголд ирүүлэв - Хөдөө орон нутгийн 3 музейд музейн үзмэрийн хадгалалт, хамгаалалтын сургалтыг 2009 онд зохион байгуулна. Хамтрагчид:АНУ дахь МУЗ Бурке Музей, АНУ

СОЁЛЫН ӨВ УЛАМЖЛАЛЫГ ХОЙЧ ҮЕДЭЭ ӨВЛҮҮЛЭХ

Зорилго: Соёлын өвийг хойч үедээ өвлүүлэн уламжлуулах

Соёлын өвийн хөтөлбөр нь 2008 онд Урлагийн боловсролын хөтөлбөртэй хамтран “Музейн соёлын өвийн боловсрол” төсөл болон “Соёлын наадам”-ыг хамтран зохион байгуулсан болно. /Дэлгэрэнгүй мэдээллийг Урлагийн боловсролын хөтөлбөрийн хэсгээс үзнэ үү/

ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙН СЭРГЭЭН ЗАСВАРЛАЛТЫН ҮНЭЛГЭЭ

Зорилго: Чойжин ламын сүм музейн сэргээн засварлалтын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай сэргээн засварлалтын үнэлгээг хийх, Чойжин ламын сүм музейн хэмжилтийн зураг болон өнгө будгийн мэргэжлийн судалгааг бүрэн хэмжээгээр гаргахҮр дүн:- Сэргээн засварлалтын үнэлгээг мэргэжлийн хоёр архитекторч гүйцэтгэв- Сүм музейн хэмжилтийн зураг болон өнгө будгийн судалгааг анх удаа бүрэн хэмжээгээр хийж, түүх, архивын судалгаа гаргав- Судалгаанд үндэслэн Чойжин ламын сүм музейг сэргээн засварлах ажлын зөвлөмж гаргавСанхүүжүүлэгч:Занаду Майнз, Австрали

АМАРБАЯСГАЛАНТ ХИЙДИЙН ХАДГАЛАЛТ, ХАМГААЛАЛТЫН ТӨСӨЛ

Зорилго: Үндэсний түүх, соёлын үнэт дурсгал болох Амарбаясгалант хийдийг гал, хулгайн аюулаас хамгаалах төслийг боловсруулахМэдээлэл:- Хийдийн аюулгүй байдлын үнэлгээ, ажлын зураг боловсруулах, гал унтраах багаж зэмсгийг байрлуулах, цахилгаан болон аюулгүй байдлын хяналтын системийг суурилуулах төслийг боловсруулан санхүүжилтийг хайж эхлэв.Хамтрагч: АНУ-ын Элчин Сайдын Яам Амарбаясгалант хийд

Чойжин Ламын Сүм Музейг цэцэрлэгжүүлэх төсөл, УБ хот

СОёЛыН өвИЙН хөТөЛбөР СОёЛыН өвИЙН хөТөЛбөР

Page 15: Annual Report 2008 Mon

2726

ЗОРИЛГОМонголын соёл урлагийн тогтвортой хөгжлийг хангах эрхэм зорилгын хүрээнд МУЗ-ийн хөтөлбөрүүдэд дараах эх үүсвэрээс сан бүрдүүлэх:- Олон улсын сан, байгууллага - Хамтарсан сан бүрдүүлэлт- МУЗ-ийн гишүүнчлэл

ҮР ДҮН- “Red Ger” галерейн үйл ажиллагааМУЗ нь 2008 онд нийт 381,861 ам.долларын сан бүрдүүлснээс 16,986 ам.долларыг бэлэн бусаар, 364,875 ам.долларыг бэлнээр бүрдүүлсэн байна. (ННХ-СУБХ-ээс МУЗ-ийн 2009 оны үйл ажиллагаанд хандивласан 49,940 ам.долларын санхүүжилтийг оруулаагүй болно). Сан бүрдүүлэлт нь 2008 онд МУЗ-ийн чухал үйл ажиллагааны нэг хэсэг байсан бөгөөд дараах үндсэн дөрвөн чиглэлээр сан бүрдүүлсэн болно. Үүнд:

ОЛОН УЛСЫН САН БҮРДҮҮЛЭЛТМУЗ нь олон улсын сан, хандивлагч байгууллагуудад тодорхой төсөл боловсруулан тэтгэлэг авдаг. МУЗ -ийн төсөлд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн олон улсын байгууллагуудыг МУЗ-ийн Төслийн Хандивлагчид жагсаалтаас харна уу.

ДОТООДЫН САН БҮРДҮҮЛЭЛТМУЗ нь МУ-ын Засгийн Газар, Монголд үйл ажиллагаа явуулж буй гадаад дотоодын ТББ, олон улсын байгууллагаас сан бүрдүүлдэг. 2008 онд Монголд үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудаас төрөл бүрийн төслүүдэд дэмжлэг авсан болно. МУЗ -ийн төсөлд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн Монголд үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг МУЗ-ийн Төслийн Хандивлагчид хэсгийн Монгол дахь хандивлагчид жагсаалтаас харна уу.

ГИШҮҮНЧЛЭЛМУЗ-ийн үйл ажиллагааг дэмжих, Монголын соёл урлагийн тогтвортой хөгжлийг хангах зорилго бүхий МУЗ-ийн гишүүнчлэлийн хөтөлбөр нь 2008 онд 22,453 ам. долларын сан бүрдүүлсэн болно.

МУЗ-ИЙН “RED GER” АРТ ГАЛЕРЕЙМонголын дүрслэх урлагийг гадаад дотоодод сурталчилах, уран бүтээлчдийн санхүүгийн тогтвортой байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор байгуулагдсан МУЗ-ийн “Red Ger” уран зургийн галерей нь уран бүтээлчдийн бүтээлийг сурталчилах үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2008 онд давхардсан тоогоор 70 гаруй уран бүтээлчдийн нийт 49,365 ам.долларын бүтээлийг зах зээлд хүргэж, 10,952 ам. долларын санг бүрдүүлсэн байна.

МУЗ-ИЙН ЕРӨНХИЙ ХАНДИВЛАГЧ (2002-2008)

Нээлттэй Нийгэм Хүрээлэн /Соросын Сан/ - ийн Соёл Урлагийн Бүсийн Хөтөлбөр

МУЗ-ИЙН ХАНДИВЛАГЧИД*Эрхэм Хандивлагч ($5000 дээш)ХААН БанкНьюком ХХКХандивлагч ($500-$999)Степ Линк АссоциациЭмилия ФутреллТэтгэгч ($ 100-499)Маркус ШутенкоДвайт ЖиБ.ХонгорзулТуслагч ($50 - 99)Б.БатмэндБ.Бат-ОршихД.ТүвшинжаргалО.ГэрэлсүхКоулмэн Люмө компани

САН бVРДҮҮЛЭЛТ бА хАНДИвЛАГЧИДМУЗ-ИЙН ТӨСЛИЙН

ХАНДИВЛАГЧИД**

ОЛОН УЛСЫН ХАНДИВЛАГЧИД: Занаду Майнз, АвстралиКоулмэн Люмө компани, КанадСолонгосын Урлагийн ЗөвлөлМЕТАА компани, БНСУ АНУ дахь МУЗМакаогийн Соёлын Хүрээлэн, БНХАУШведийн Хүрээлэн, Швед Канад Сан, КанадУильямстауны Урлагийн Төв, АНУСю Бёрн, Их БританиЖессика Вуудворт, АНУ Питер Бросенс, БельгиАмерикийн Бүжгийн Фестиваль, АНУ

МОНГОЛ ДАХЬ ХАНДИВЛАГЧИД:MCS Asia Pacific BreweryАНУ-ын Элчин сайдын яам“Монгол ньюс” ГруппЭм-Си-Эс ЭлектрониксБи-Эйч-Би БиллитонЭйр Транс ХХКХААН БанкТурк улсын Элчин Сайдын ЯамНээллтэй Нийгэм ФорумИх Британий Хүүхдийг Ивээх СанИзинис Эйрвэйс Австралийн Олон улсын хөгжлийн хөтөлбөр

МУЗ-ИЙН ДЭМЖИГЧИДЭм-Си-Эс ХолдингЗанабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейМҮОНТВДуурь Бүжгийн Эрдмийн Театр“Монгол Мессенжер“ сонинНомадик Экспедишнс ХХК

*2008 оны 12-р сарын 31-ний байдлаар**1000 ам доллараас дээших

санхүүжилтийн дүнгийн дагуу жагсаав

УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД*Асим АрарТурк улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд

ё.бадралДэд Ерөнхийлөгч, “Номадик Экспедишнс” ХХК

Л.болд Уран барималч

Ч.ГанболдТУЗ-ийн Дарга, ХАС Банк

Н.жанцанноровЕрөнхий захирал, “Их Урлаг” Товчоо жунг ИлБНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд

Кидокоро ТакуоЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд

Лейтон КрофтГүйцэтгэх дэд ерөнхийлөгч, Айванхоу Майнз ХХК

Мандар жаяавантТөлөөлөгч, Хөрөнгө Оруулалт ба Хөгжлийн Түншлэл

Марк Минтон **АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд–ыг төлөөлж Морисса Мауэр, Мэдээлэл Соёлын Атташе, АНУ-ын ЭСЯ

Г.Мэнд-ОоёоЕрөнхийлөгч, Cоёл Яруу Найргийн Академи

ж. ОджаргалЕрөнхийлөгч, “MCS” Холдинг

С. Оюун Улсын Их Хурлын гишүүн

ж.ОюунгэрэлТУЗ-ийн Дарга , “Петровис” ХХК

Патрик КрисманФранц улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд

Питер МорроуГүйцэтгэх Захирал, ХААН Банк

Рус ПуласкиГүйцэтгэх Захирал, Монголын Хүүхдийг Тэтгэх Сан

Л.СуматиЗахирал, Сант Марал Сан

Уолтэр женкинсЕрөнхийлөгч, “Инклюзив Солюшнс” ХХК

П.ЦагаанЕрөнхийлөгч, “Степ Линк” Ассоциаци

б.ЭнхбатКомерийн Албаны дарга, “Изинис Эйрвэйз” ХХК

ж.ЭнхсайханМонгол улсаас Австри улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд

ГҮЙЦЭТГЭХ ХОРООПитер МорроуГүйцэтгэх Хорооны дарга, Хаан Банкны Гүйцэтгэх захирал,

Н.жанцанноров“Их Урлаг” Товчооны ерөнхий захирал

Лейтон КрофтАйванхоу Майнз ХХК-ний Гүйцэтгэх дэд ерөнхийлөгч,

Л.Сумати”Сант Марал” Сангийн захирал

П.ЦагаанЕрөнхийлөгч, “Степ Линк” Ассоциаци

б.ЭнхбатКомерийн Албаны дарга, “Изинис Эйрвэйз” ХХК

САН БҮРДҮҮЛЭХ ХОРООж.ОюунгэрэлСан бүрдүүлэх Хорооны дарга , “Петровис” ХХК –ний ТУЗ-ийн Дарга,

жим ДвайэрСан бүрдүүлэх Хорооны дэд дарга, Монголын Бизнес Зөвлөлийн Гүйцэтгэх захирал,

ё.бадрал«Номадик Экспедишнс» ХХК-ний дэд ерөнхийлөгч

* 2009 оны 5-р сарын байдлаар**Саналын эрхгүй гишүүн

МУЗ-ИЙН УДИРДАх ЗөвЛөЛ бА хОРООД*

Page 16: Annual Report 2008 Mon

2928

С.ОюунУлсын Их Хурлын гишүүн

ж.Оджаргал“MCS Холдинг”-н ерөнхийлөгч

Питер Морроу ХААН Банкны Гүйцэтгэх захирал

ж.ЭнхсайханМонгол улсаас Австри улсад суугаа Элчин Сайд

О.Энхтуяа“Их Урлаг” Товчооны гүйцэтгэх захирал

Р.Туяацэцэг“Арабеск” Орчин Үеийн Бүжгийн Төвийн захирал

ХӨТӨЛБӨРИЙН ХОРОО

Л.болдХөтөлбөрийн Хорооны дарга, Уран барималч,

Г.АюурзанаЯруу найрагч

б.баярааСоёл Урлагийн Их Сургуулийн Удирдлагын Факультетийн декан

Н.ГанхуягУрлагийн менежер

Г.ЭнхбатСоёлын Өвийн Төвийн захирал

УРАН БҮТЭЭЛЧДИЙГ ДЭМЖИХ ХОРОО

б.ЭнхбатУран Бүтээлчдийг Дэмжих Хорооны дарга,Комерийн Албаны дарга, “Изинис Эйрвэйз” ХХК Ц.батчулуунМорин Хуурын Чуулгын уран сайхны удирдаач

Ч.ГанболдТУЗ-ийн Дарга, ХАС Банк

Г.жигжидсүрэнМҮОНРТ-ийн Нэвтрүүлгийн Зөвлөлийн гишүүн, “МТ” Кино Нэгтгэлийн захирал

Г.Мэнд-ОоёоCоёл Яруу Найргийн Академийн ерөнхийлөгч

Н.батмөнхБСШУЯамны Соёлын Сангийн дарга

б.СэргэлэнДБЭТ-ын захирал

МУЗ-ИЙН ОЛОН УЛСЫН ЗӨВЛӨХ ХОРОО***

Теодор Левин АНУ-ын “Торгоны зам” төслийн менежер, АНУ

Лидия варбановаННХ -СУБХ-ийн захирал асан, Болгар

билл МакАлистерННХ (Соросын сан)-ийн Удирдах зөвлөлийн гишүүн асан, Их Британи

Питер бросенс“Ice House” кино компаний захирал, Бельги

жоел СаксЖульярдын Хөгжмийн сургуулийн багш, Нью Йорк, АНУ

Скотт Шанклин ПитерсонЧарлестоны Коллежийн Урлагийн Менежментийн тэнхимийн эрхлэгч,АНУ

бернхард вульф Фрайбург Хотын Хөгжмийн Их Сургуулийн профессор, “Туурайн төвөргөөн” ОУХН-ын Ерөнхийлөгч, ХНБГУ

жэймс вагенландерХуульч, Денвер хот, АНУ

Доминик Зиглер“The Economist” сэтгүүлийн редактор, Их Британи

Двайт жиСиэтл хотын Урлагийн Зөвлөлийн Дэд Тэргүүн, АНУ

Роберт Несс “Несс Консалтинг” компаний Ерөнхийлөгч, АНУ

Тереза МаркивМонгол дахь АНУ-ын ЭСЯ-ны Мэдээллийн Албаны дарга асан, АНУ

Дайан веерман “Sundance” Кино Фестивалийн захирал, АНУ

*** 2009 оны 5-р сарын байдлаар

УДИРДАх ЗөвЛөЛ бА МУЗ-ИЙН хОРООД*

Линда ПейжУран Бүтээлчдийг Дэмжих Хөтөлбөрийн ЗохицуулагчАвстралийн Залуу Элчин Сайд [email protected]

ж.ЛхагвадэмчигСоёлын Өвийн Хөтөлбөрийн Зөвлөх

Ненси КейтЗөвлөх(2009 оны 2 - 8-р сар хүртэл)

б.ОюунсүрэнХөтөлбөрийн туслах ба Урлагийн Боловсролын Хөтөлбөрийн ажилтан[email protected]

б. ЦэндсүрэнУлаан Гэр Галерейн ажилтан

* 2009 оны 7-р сарын байдлаар

МУЗ-ИЙН САЙН ДУРЫН АЖИЛТНУУД

Л.Мөнх-ОргилОюутанХидо Вербум Буддын шашны төслийн мэргэжилтэнЦ.АриунтөгсЗураачБ.ЛхагвасүрэнЗураачД.БатмөнхЗураачБ.ПүрэвдоржКино зураглаачС.БямбаКино зураглаач, найруулагчШ.Ган-ЭрдэнэГэрэл зурагчинЦ.ГанзоригСайн дурын ажилтанБ.ГэрэлСайн дурын ажилтанСоёл Урлагийн Их Сургуулийн оюутнууд

МУЗ-ИЙН АЖИЛТНУУД*

Ц.АриунааГүйцэтгэх Захирал [email protected]

О.ОдгэрэлУрлагийн Боловсролын Хөтөлбөр ба Гишүүнчлэл Эрхэлсэн Захирал [email protected]

У.СолонгоБодлогын Хөтөлбөрийн Захирал [email protected]

Ц.ЭнхчимэгСоёлын Өвийн Хөтөлбөрийн Захирал [email protected]

С.ИчинхорлооТэтгэлшийн Зохицуулагч ба Нягтлан бодогч [email protected]

Г.Дэлгэрмаа Бодлогын Хөтөлбөрийн Зохицуулагч[email protected] б. НоминтуяаУран Бүтээлчдийг Дэмжих Хөтөлбөрийн Зохицуулагч[email protected]

х.ОюундарьХөтөлбөрийн Зохицуулагч[email protected]

Сара блебиБодлогын Хөтөлбөрийн ЗохицуулагчАвстралийн Залуу Элчин Сайд (2008 оны 8-р сар хүртэл)

МУЗ-ИЙН АжИЛТНУУД бА САЙН ДУРыН АжИЛТНУУД

Page 17: Annual Report 2008 Mon

3130

CАНхҮҮГИЙН VЙЛ АжИЛЛАГААНы ТАЙЛАН

Санхүүжилт ба зарцуулалтын тайлан2008 оны 12-р сарын 31(Ам. доллараар)

Тодотгол ДҮН

Орлого ба санхүүжилтННХ-СУБХөтөлбөр 97,598.00 Бодлогын хөтөлбөр 9,372.50Урлагийн боловсролын хөтөлбөр 49,220.44Соёлын өвийн хөтөлбөр 95,838.92Уран бүтээлчдийг дэмжих хөтөлбөр 138,128.68ННХ-СУБХ-ийн тэтгэлгийн хөтөлбөрийн орлого 690.49Гишүүнчлэлийн орлого 2,450.61Сан бүрдүүлэлтийн орлого 100.50Red Ger галерейн орлого 10,952.39Бусад орлого 10,463.00

Нийт орлого, хандив, тусламжийн дүн 8 414,815.48

Зардалхөтөлбөрийн зардал

Бодлогын хөтөлбөр 34,597.27 Урлагийн боловсролын хөтөлбөр 62,157.25Соёлын өвийн хөтөлбөр 87,266.78Уран бүтээлчдийг дэмжих хөтөлбөр 146,451.50Сан бүрдүүлэх хөтөлбөр 5,414.44ННХ-СУБХ-ийн тэтгэлгийн хөтөлбөр 8,973.99

Нийт хөтөлбөрийн зардал 9 344,861.22 Захиргааны зардал 10 73,992.35 Зардлын дүн 418,853.57

AHУдахь МУЗ

АНУ дахь Монголын Урлагийн Зөвлөл (АНУ дахь МУЗ) нь Монголын соёл урлагийг дэмжих зорилгоор Хойд Америкт сан бүрдүүлэх үйл ажиллагааг идэвхтэй зохион байгуулдаг. Тус байгууллага нь Монголын соёл урлагийн тогтвортой хөгжлийг дэмжих, МУЗ-ийн боловсруулсан тодорхой төсөл буюу тэтгэлгийн хөтөлбөрийг дэмжих зорилготой юм. 2008 онд АНУ дахь МУЗ нь Хойд Америкийн бизнесийн байгууллага, Монголын соёл урлагийг дэмжигчдээс нийт 47,267 ам долларын сан бүрдүүлсэн байна. 2008 онд АНУ дахь МУЗ нь нийгмийн ба соёл урлагийн салбарын залуу манлайлагчдын чадавхийг дээшлүүлэх, тэдний хамтын ажиллагааг дэмжих замаар соёл урлагийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой “Соёл урлагийн залуу манлайлагч” есөн сарын тэтгэлэгт хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж, санхүүжүүлсэн болно. Тус хөтөлбөрийн хүрээнд соёл урлагийн залуу манлайлагчдад Монголын болон олон улсын соёл урлаг, нийгмийн салбарын зүтгэлтнүүд, бодлого боловсруулагчид, уран бүтээлчид, эрдэмтэн судлаачид түүх, соёл, эдийн засаг, нийгмийн салбар зэрэг өргөн хүрээтэй асуудлаар сургалт явуулж, уулзалт зохион байгуулсан болно Мөн АНУ дахь МУЗ нь МУЗ-ийн Монгол улсын нутаг дэвсгэр дээрх сүм хийд, Бурханы шашны соёлын өвтэй холбогдох дурсгалын талаар цогц мэдээллийн санг бий болгох, аман болон соёлын өвийн эх сурвалжийг баримтжуулан хадгалах зорилготой “Монголын Сүм Хийдийн Түүхэн Товчоо” төслийг хэрэгжүүлэхэд дэмжин ажилласан болно. АНУ-ын иргэн хадагтай Эрин Фургусоны дэмжлэгтэйгээр хөдөө орон нутгийн 3 музейн ажилтнуудад музейн үзмэр хадгалалт, хамгаалалтын сургалт явуулж, тэдгээрийн сан хөмрөгийг хадгалалт хамгаалалтын зориулалтын хүчиллэггүй цаас болон бусад материалаар хангах төслийг МУЗ-тэй хамтран хэрэгжүнлж байна.

АНУ дахь МУЗ-ийн хаяг: Arts Council of Mongolia, 2025 23rd Avenue East Seattle, WA 98112, 206.322.0535,

[email protected], www.acm-us.org

Двайт Жи говьд аялалын үеэр

АНУ ДАХЬ МУЗ-ИЙН 2008 ОНЫ ХАНДИВЛАГЧИД‘ОчирЭрдэнэ’Хандивлагч

($10000-$24999)Уолтер Женкинс

Эрин ФургусонШелли ба Дональд Рубины СанЭрхэмХандивлагч($5000-$999)

Питер Морроу Пег ба Рик Янгийн СанХандивлагч($1000-4999)

Харольд ФинчДвайт Жи, Барбара Врайт

Жо Курт ЖагодаИвээгч($500-$999)

Жо Курт ЖагодаЭдвард Т.Стори

Дебора ба Пол КорпиТэтгэгч($100-499)

Дэлхийн Харилцааны ЗөвлөлСкот Шанклин Петерсон ба

Терри ПетерсонМари М Миллер

Жозеф ба Венди Кенни Жозеф Бел

Нанси Петерсон ба Жасон ЖенчПол Вонкс Жуниор

Нэр нь үл мэдэгдэх хандивлагч

АНУ ДАХЬ МУЗ-ИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛ

Питер МорроуХААН Банк, Захирал

Двайт жиArtsFund, Дэд ерөнхийлөгч

жеймс вагенландерWagenlander & Heisterkamp, Дэд

ерөнхийлөгчУолтер женкинс

“Инклюзив Солюшнс”, Ерөнхийлөгч

Аливаа улс орныг соёл урлаг нь илэрхийлж, тодорхойлж байдаг. МУЗ нь үүсгэн байгуулагдсанаасаа хойших долоон жилийн дотор Монгол орны соёл урлагийг дэмжих, хадгалан хамгаалах, түгээн сурталчилаx талаар амжилттай ажиллаж, олон улсын түвшинд өөрийн байр сууриа нэгэнт олжээ. Энэ бол дэлхий дахинд өгч буй бэлэг юм.

Двайт жиArtsFund, Дэд ерөнхийлөгч,

Вашингтон, АНУАНУ дахь МУЗ-ийн ерөнхийлөгч