5
Гоо сайхан ертөнцийг бас Монголчуудыг аварна Бичсэн Галбадрах Бямба, 2010 Аравдугаар сар 16 16:01 - ...Хүний амьдралд сайн муу элдэв асуудал тохиолддог. Уурлаж бухимдсан, гутарч гунисан үедээ, архи ууж, тамхи татаж, эсвэл хэн нэгэнд зовлон жаргалаа ярьж тайвшрах нь бий. Аль алинаас нь тайвшрал авч болох хэдий ч сэтгэл санаа тэгтлээ ариусах нь үгүй. -Харин ийм үедээ, сайхан хөгжим аялгуу сонсож суухад, сэтгэлийн гүнд түртээх алсаас нэг их уярал, хайр урсан ирэх шиг... Зүрх сэтгэл нь хөглөгдөж, гайхамшигт тэр аялгуунд бүх биеэрээ уусах шиг, шал өөр үлгэрийн ертөнцөд очих мэт, нэгэн хоромд тайвшралыг олно. Тэрхүү хөг аялгуу, миний орчин тойрон дахь бүх л орон зайг дүүргэж, зүрх сэтгэл минь өөрийн эрхгүй баясан уярч, нүд минь чийгтэж, дотоод сэтгэлдээ "аяа юутай сайхан " хэмээн уулга алдахуй дор тайвшралыг олно. Тэр мөчид энэ гайхамшигт аялгууг бүтээсэн хүнд талархан биширч, "энэ ертөнцөд ийм гайхамшигууд үй олноороо байхад, өчүүхэн миний зовлон шаналал юусан билээ " гэж бодох. Хөгжим, сайхан аялгуу гэгч хүний сэтгэлийг ямагт хөглөж, уярал хайрыг авчрах ид шидтэй аж. Нэг л мэдэхэд, бухимдаж гунисан сэтгэл тайвширч, ийм гайхамшигт аялгуун дор хичнээн суусан ч уйдахгүй. -Харин ийм үедээ, хананд өлгөөтэй гайхамшигт нэгэн зургийг харж суухад, хавтгай зотон дээр өнгө өнгийн будаг нялсан, тэр зураг "амилж ", сэтгэлийн чанад дахь дурсамжийг сэргээнэ. Хар цагаан өнгөний харшилдаан, олон олон өнгийн сүлэлдээнд уусан уусаж, хүний сэтгэлд түүх, ухаарал, учирлал болон шингэх мэт. Өнгө будаг, түүний зохистой зохицол нь, хүний сэтгэл зүрхэнд ингэтлээ нөлөөлдөгийг энгийн үедээ бид тэр болгон анзаардаггүй. Зургийг удаанаар ажих ахул, түүнийг зурсан зураачийн сэтгэлийн өчил, бардамнал, онгод, омогшил, учирлал зүрхэнд минь мэдрэгдэж, өөрийн эрхгүй уулга алдан тайвширна. Тэр мөчид дoтooд сэтгэл минь тэрхүү зурагт уусан уусаж, тэрхүү гайхамшигт ертөнцөд дур зоргоор сэлгүүцэн, аажим аажмаар бухимдал гунигаaсаа холдох аж. "Ийм гайхамшигийн дэргэд, миний зовлон шаналал юусан билээ " хэмээн бодно. -Харин ийм үедээ, өөрийн унших дуртай номоо сонгож унших дор, аятай таатайгаар уншигдах мөрүүд дунд, мөнөөх зовлон шаналал, уйтгар гуниг уусан ууссаар холдон одох. Номын үсэг, үг, өгүүлбэр бүхэн нь учирлан ухааруулж, баяр бахадлыг төрүүлнэ. Зохиогчийн хүүрнэх өгүүлбэрээс хөврөн хөврөх өгүүлэмж, гайхамшигт хэллэг, ухааруулах учирлал бүхэн надад зориулагдах мэт. "Үр минь тайвшир даа! энэ бүхэн тийм ч давшгүй хүнд хэцүү зүйл биш шүү дээ "хэмээн аядуухан учирлаж, алгаараа магнайг минь илэн аргадах, аав ээжийн гар, сэтгэл мэт. Тэр л гайхамшигт ертөнцөөр оюун санаа минь аялахдаа, цаг хугацаа хэрхэн өнгөрснийг 1 / 5

Avarna

Embed Size (px)

Citation preview

Page 1: Avarna

Гоо сайхан ертөнцийг бас Монголчуудыг аварна

Бичсэн ГалбадрахБямба, 2010 Аравдугаар сар 16 16:01 -

...Хүний амьдралд сайн муу элдэв асуудал тохиолддог. Уурлаж бухимдсан, гутарчгунисан үедээ, архи ууж, тамхи татаж, эсвэл хэн нэгэнд зовлон жаргалаа ярьжтайвшрах нь бий. Аль алинаас нь тайвшрал авч болох хэдий ч сэтгэл санаа тэгтлээариусах нь үгүй.-Харин ийм үедээ, сайхан хөгжим аялгуу сонсож суухад, сэтгэлийн гүнд түртээх алсааснэг их уярал, хайр урсан ирэх шиг... Зүрх сэтгэл нь хөглөгдөж, гайхамшигт тэр аялгуундбүх биеэрээ уусах шиг, шал өөр үлгэрийн ертөнцөд очих мэт, нэгэн хоромд тайвшралыголно.

Тэрхүү хөг аялгуу, миний орчин тойрон дахь бүх л орон зайг дүүргэж, зүрх сэтгэл миньөөрийн эрхгүй баясан уярч, нүд минь чийгтэж, дотоод сэтгэлдээ "аяа юутай сайхан " хэмээн уулга алдахуй дор тайвшралыг олно. Тэр мөчид энэ гайхамшигт аялгууг бүтээсэнхүнд талархан биширч, "энэ ертөнцөд ийм гайхамшигууд үй олноороо байхад, өчүүхэнминий зовлон шаналал юусан билээ " гэж бодох.

Хөгжим, сайхан аялгуу гэгч хүний сэтгэлийг ямагт хөглөж, уярал хайрыг авчрах идшидтэй аж. Нэг л мэдэхэд, бухимдаж гунисан сэтгэл тайвширч, ийм гайхамшигт аялгуундор хичнээн суусан ч уйдахгүй.-Харин ийм үедээ, хананд өлгөөтэй гайхамшигт нэгэн зургийг харж суухад, хавтгайзотон дээр өнгө өнгийн будаг нялсан, тэр зураг "амилж ", сэтгэлийн чанад дахьдурсамжийг сэргээнэ. Хар цагаан өнгөний харшилдаан, олон олон өнгийн сүлэлдээндуусан уусаж, хүний сэтгэлд түүх, ухаарал, учирлал болон шингэх мэт. Өнгө будаг, түүнийзохистой зохицол нь, хүний сэтгэл зүрхэнд ингэтлээ нөлөөлдөгийг энгийн үедээ бид тэрболгон анзаардаггүй.

Зургийг удаанаар ажих ахул, түүнийг зурсан зураачийн сэтгэлийн өчил, бардамнал,онгод, омогшил, учирлал зүрхэнд минь мэдрэгдэж, өөрийн эрхгүй уулга алдан тайвширна. Тэр мөчид дoтooд сэтгэл минь тэрхүү зурагт уусан уусаж, тэрхүү гайхамшигт ертөнцөд дур зоргоор сэлгүүцэн, аажим аажмаар бухимдал гунигаaсаа холдох аж. "Иймгайхамшигийн дэргэд, миний зовлон шаналал юусан билээ " хэмээн бодно. -Харин ийм үедээ, өөрийн унших дуртай номоо сонгож унших дор,  аятай таатайгааруншигдах мөрүүд дунд, мөнөөх зовлон шаналал, уйтгар гуниг уусан ууссаар холдон одох.Номын үсэг, үг, өгүүлбэр бүхэн нь учирлан ухааруулж, баяр бахадлыг төрүүлнэ.Зохиогчийн хүүрнэх өгүүлбэрээс хөврөн хөврөх өгүүлэмж, гайхамшигт хэллэг,ухааруулах учирлал бүхэн надад зориулагдах мэт. "Үр минь тайвшир даа! энэ бүхэн тийм ч давшгүй хүнд хэцүү зүйл биш шүү дээ "хэмээн аядуухан учирлаж, алгаараа магнайг минь илэн аргадах, аав ээжийн гар, сэтгэл мэт.Тэр л гайхамшигт ертөнцөөр оюун санаа минь аялахдаа, цаг хугацаа хэрхэн өнгөрснийг

1 / 5

Page 2: Avarna

Гоо сайхан ертөнцийг бас Монголчуудыг аварна

Бичсэн ГалбадрахБямба, 2010 Аравдугаар сар 16 16:01 -

үл анзаарах. Нэг анзаарах ахул, сэтгэлээс минь мөнөөх бухимдал шаналал, уйтгар гунигүргэж одон тайвшралыг олном.

Гоо сайхан гэдэг Гоо сайхан гэдэг зөвхөн хөөрхөн хүүхний царай биш юм. Хүний зүрх сэтгэлийн гүн дэх уяралт мэдрэмжийг хөндөж, дуу алдуулдаг гайхамшиг. Ямар ч хүн өөрийн харах, сонсох,үнэрлэх, сэтгэх мэдрэмжээрээ "ямар гоё юм бэ? " гэж дуу алдах агшин. Тэр гайхамшигт,бахархалт мэдрэмж, сэтгэл дотор нь удаан орших дор, хүн баярлан бахдаж, бусдадталархан биширч, бусдыг хайрлан энэрэх, уучлан өршөөх сэтгэл төрж, оюун санаа ньтайвширч, бас өргөжин тэлдэг. Гоо сайхан гэдэгт, гайхамшигт хөгжим, уран зураг, уран зохиолоос гадна олон зүйлсүүдбагтдаг. Дэлхийн олон гайхамшигуудын тоонд багтдаг Энэтхэгийн Таж Махал,Египетийн Пирамид, Францын Эйфелийн цамхаг, Хятадын Цагаан хэрэм зэргийг үзсэнхүн болгон гайхан биширч, дуу алдaна. Энэ бүхэн хүний оюун ухаан, хүч хөдөлмөрзүтгэлээр бий болсон гэхээр, бахархан бишрэхгүй байх аргагүй. Энд л хүмүүсийн гоосайхнаар бахархах бахархал, бишрэх бишрэл асч байдаг аж. Бахархал бишрэл ньхүмүүсийн сэтгэлд баяр баясгалан, уярал догдлол, бие биенээ хайрлан хүндлэхсэтгэлийг бий болгож байдаг. Энэ бол дайн, хүчирхийллийн эсрэг сэтгэхүй юм.

Өөрөө бүтээж, бий болгож чадахгүй хэдий ч, бусдын бий б олгож чадсан олонгайхамшигийг мэдрэхдээ, энэ ертөнцөд хүн болж төрсөн хувь заяандаа баярлаж, энэбүхнийг мэдэрч чадаж байгаадаа гайхан биширнэ. Энэ үедээ, бусдыг хайрлах, тэднээр бахархах, бусдад туслах, өөртэйгээ адил гэгээрүүлэх хүсэл төрнө. Гоо сайхныг зүрх сэтгэлээрээ мэдэрч чаддаг хүмүүс, бусдыг үзэн ядаж, хараан зүхэж, гутаан доромжилж, бусдыг хүчирхийлэн дарамтлахыг хүсддэггүй. Ийм хүмүүс бусдын өөдөөс гар далайж, буу онилж, хутга мэс хэрэглэж чаддаггүй. Учир нь, тэдний зүрх сэтгэлд уярал хайр, ухааран нигүүлсэхүйн их мэдрэмж цалгилж байдаг юм. Ийм болохоор л "гоо сайхан ертөнцийг аварна " гэдэг алдарт хэллэг гарсан байх. Аллага, хүчирхийлэл, үзэн ядалтын эсрэг хамгийн сайн зэвсэг нь гоо сайхан байдаг аж.Тийм учраас, хүмүүс өөрсдийн үр хүүхдээ олдсон цагаас нь аялгуут сайхан хөгжимсонсгож, төрсөн цагаас нь зураг үзүүлж, ухаарах цагаас нь уншуулж хэвшүүлэхийгхичээдэг аж.

Гоо сайхныг хойч үедээ Монголын боловсролын салбарт, суралцагсдад гоо зүйн боловсрол хүмүүжлийгЕБДС-иас нь эхлэн олгохоор хичээдэг боловч, сургалтын агуулга, арга зүй нь бурууболохоор зохих үр дүнгээ өгч чаддаггүй.

2 / 5

Page 3: Avarna

Гоо сайхан ертөнцийг бас Монголчуудыг аварна

Бичсэн ГалбадрахБямба, 2010 Аравдугаар сар 16 16:01 -

1. Дуу хөгжмийн хичээл ЕБДС-д дуу хөгжмийн хичээлээр, хөгжмийн онол, нот, дуу зааж сургах чиглэлээр олонжил сургалт явуулсан. Солгой хоолойтой хүүхдэд энэ хичээл үнэхээр "тамлалт " болонхувирдаг. Самбарын өмнө, бусад хүүхдүүдийн шоолон инээлдэх шуугианд, багшийнтохуутай харцан дор, солгой хоолойгоор, заасан дууг нь арай ядан дуулж, "дунд " дүнавах нь, гоо зүйн боловсролтой ямар ч хамаагүй үйлдэл. Агуулга, арга зүйн хувьдалдаатай боловсрогдсон энэ хичээл, энэ чиглэлийн авьяас сонирхолтой цөөн хүүхдээсбусад хүүхдүүдэд ямар ч сайн нөлөө үзүүлэхгүй байгаа нь нууц биш. Зүй нь: Энэ хичээлээр дэлхийн сонгодог хөгжмийн төлөөлөгчид болох Бетховен,Моцарт, Бах, Шуберт, Чайковскийн бүтээлүүдээс сонсгож, хөгжмийг сэтгэл зүрхээрээсонсож, мэдэрч ойлгож сургахад илүү зохистой. Одоо ор нэр төдий судалж байгаа энэбүтээлүүдийг л энэ хичээлийн гол цөм болгон  судлуулж, арга зүйгээ өөрчилбөлхүүхдүүдэд ч хичнээн сонирхолтой, өгөөжтэй болно гээч. Монголын хөгжмийн урлагийннэрт төлөөлөгчид болох Б.Дамдинсүрэн, Ж.Чулуун, Мөрдөрж, Бирваа, Жанцанноров,Б.Шарав нарын гайхамшигт аялгуунуудыг сонсгож, монголоороо бахархах сэтгэлийг ньхөглөж өгч байвал юутай сайхан. Бага наснаасаа аяглгуут сайхан хөгжим, дуу бүжгийг судалж, сонсож ойлгож чадахболсон бидний хойч үе, муу мунхаг хүмүүс болно гэж үү?

2. Дүрслэх урлагийн хичээл ЕБДС-д дүрслэх урлагийн хичээлээр, зургийн онол, гэрэл сүүдэр, алслалт, зохиомж,харьцаа гэхчилэн мэргэжлийн сургалтын чиглэлээр олон жил сургаж ирсэн. Зураг зурахавьяас, сонирхолгүй хүүхдэд энэ хичээл амаргүй даваа. Даалгавараа бусдаар зуруулж,дүн авахаас эхлээд хуулах, хордуулах олон л аргаар хэлбэржсэн энэ хичээл, өгөх ёстойүр дүнгээ өгч чадаагүй. Тиймдээ ч сонирхолгүй, хэрэггүй шахуу хичээл болж хувирсан нь нууц биш. Зүй нь; Энэ хичээлээр дэлхийн гайхамшигт зураач урчууд болох Леонарда да Винчи,Микеланджело, Рафаэл Сант, Ван Гог, Пабло Пикассо, Сальвадор Дали, Оросыналдарт далай зураач Айвазовский, ой зураач Шишкин нарын бүтээлүүдээс судалж,таньж мэддэг ойлгодог болговол юутай сайн. Зураг зурж сурахдаа гол биш, зургийгуншиж ойлгодог, мэдэрдэг болгож сурах нь хойч үейинхэнд хичнээн хэрэгтэй гээч.Монголын алдарт зураач урчууд болох, өндөр гэгээн Занабазар, марзан хэмээх Шарав,О.Цэвэгжав, А.Гаваа, Г.Одон, Я. Үржинээ, Сэнгэ цохио нарын бүтээлүүдээс судалжмэдрүүлбэл, монголоороо бахархах мэдрэмжийг хөгжүүлнэ. "Уран зураг бол харах яруу найраг " гэж нэрлэдэг. Энэ яруу найргийг уншиж зурсан хүн,муу мунхаг, бүдүүлэг болно гэж үү?

3.Уран зохиолын хичээл "Хүүхдийн " хэмээх тодотголтой Болормаа гэдэг улстөрч авгай, нэгэн цагт БСШУ сайдыналба хашихдаа энэ хичээлийг ЕБДС-ийн хөтөлбөрөөс хасч,монгол хэлний хичээлтэй

3 / 5

Page 4: Avarna

Гоо сайхан ертөнцийг бас Монголчуудыг аварна

Бичсэн ГалбадрахБямба, 2010 Аравдугаар сар 16 16:01 -

нэгтгэсэн гэдэг. Манай улстөрч, албан тушаалын хэнээтэй эрхэмүүдийн хойч үедээхэрхэн ханддаг хийгээд өөрсдийнх нь толгойн багтаамж ямар байгаагийн илрэл энэжишээ. "Ертөнцийг харах цонх " гэж нэрлэгддэг уран зохиолыг судлах боломжийгхязгаарлаж, монгол хэлний хичээлийн үг үсгийн алдааг олоход хэрэглэдэг болгосноороомонгол орны хойч үе болсон хүүхэд залуусыг хэрхэн мунхаг болгох алхам хийснээ энээрхэм мэддэг болов уу? Уран зохиолоос хүүхдүүд, үгсийн тансаг сувд түүж, ухаарахуйн цонхоор шагайж,сэтгэлийн ариуслыг мэдэрдэг. Зүй нь: Энэ хичээлээр дэлхийн утга зохиолын сонгодог төлөөлөгчид болох О.Бальзак,А.Дюма, В.Гюго, Ж.Верн, А.Толстой, А.Пушкин, М.Достоевский нарын зохиолыг уншижсудалж,  Монголын алдарт туурвигчид болох Инжинаш, Данзанравжаа, Сандаг,Д.Нацагдорж, Ц.Дамдинсүрэн, Б.Рэнчин, Л.Түдэв, Б.Явуухулан, Ч.Лодойдамба нарынбүтээлүүд болон алдарт "Монголын нууц товчоо " судрыг судлан мэдэж байвал юутайсайхан. Уранзохиол хүүхдэд, амьдралын сайхныг мэдрүүлэх амт, ухаарал, бусдаассуралцах хичээл нь болдог. Ном уншихгүй хүн, амьдралын хамаг гоо сайхныг мэдрэхээболино. Ном, уран зохиолоор оюунаа тэжээн, сэлбэж байдаг хүүхэд, энэ амь'дралыг харбараанаар төсөөлж, бачимдан цухалдана гэж үү?

Бидний хойч үе болсон, хүүхэд  залуус, заавал математикч, физикч, түүх судлаач,улстөрч, хэл шинжээч болох албагүй ч, бүгдээрээ гоо сайхны боловсрол хүмүүжилтэйболох албатай. Харин ийм боломжийг эцэг эх нь болсон бид, иргэнээ болгосон төр засагзаавал анхаарч, олгох учиртай. Түүхээс үзвэл, хаант Оросын язгууртан ихэс дээдэс, өөрсдийн хүүхдээ заавал төгөлдөрхуур хөгжим тоглож, ордны бүжиг бүжиглэж,  зураг зурж, гадаад хэлээр ярьж сургахынзэрэгцээ, сонгодог хөгжим, уран зураг, уранзохиолыг албадан судлуулдаг байсан гэдэг.Үүний тулд сайн багшийг олж, өндөр хөлс төлж, "гэрийн сургалт " явуулдаг байсан төдийгүй, багш нарыг ч ихэд хүндлэн үздэг байсан гэнэ. Бид сайтар судалж гаргаж амжаагүй ч, монголын аугаа хаад, өөрсдийн удам залгах хүүхдээ олон эрдэмд сурган бэлтгэдэг байсан баримтууд ч буй. Харин өнөө цаг дор, амьдралын боломжтой болж буй олон хүмүүс, өөрсдийн үрхүүхдийнхээ эрдэм боловсрол, эрхэм чанарт ихээхэн санаа тавьж багагүй мөнгөзарцуулах болж байна. Үр хүүхдийн тань төрсөн цагаас, өсөх, ухаарах цагт хамгаасчухал анхаарах зүйл нь, гоо сайхны боловсрол хүмүүжил аж.

Төгсгөлийн оронд Энэ бусармаг цаг дор, олон монголчуудын бухимдал, бухимдлаас үүдэлтэй  хэрцгийавир, буруу муу үйлдэл болгоны тухай уншиж, сонсож байхдаа, бидэнд ус, агаар шиг хэрэгтэй байгаа гоо сайхны боловсрол хүмүүжлийн тухай харамсан бодоход хүрдэг. Хэрэв бид бага наснаасаа л гоо сайхны боловсрол хүмүүжлийг зөв зохистой эзэмшиж,эх орноороо бахархах, эв нэгдлийг хичээх чадвартай болж чадсан бол, эх орны миньторгон хил дээр эр цэргүүд нэг нэгнээ буудаж хөнөөх байсан гэж үү?Хувийн шунахай сэдлээр, өнгө мөнгөний төлөө, өрөөл бусдын амийг хөнөөж зүрхлэх

4 / 5

Page 5: Avarna

Гоо сайхан ертөнцийг бас Монголчуудыг аварна

Бичсэн ГалбадрахБямба, 2010 Аравдугаар сар 16 16:01 -

байсан гэж үү? Хэн нэгнийг айлган сүрдүүлж, зодож дарамтлан, хонзогнох байсан гэжүү? Зөрж өнгөрөх сайхан бүсгүйг хараад , гоо сайхныг нь бахдан бишрэхийн оронд,"унтаж үзэх сэн " гэж мунхагаар шүлэнгэтэх байсан гэж үү? Гоо сайхны боловсрол, хүмүүжил, монголчууд бидний хойч үе, болон биднийг аврах цагайсуй. Монголчууд бидний ирээдүйдээ итгэлтэй, өөдрөг сайхан сэтгэлтэй, өрөөл бусдыгхайрлах ухаан, өргөн олноороо эвлэлдэн нэгдэх эхлэлийн нэг нь энэ буюу.  Үүний тулд:

-Монголын ЕБДС төдийгүй, мэргэжил олгох, дээд боловсрол эзэмшүүлэх бүх шатнысургуульд гоо зүйн хичээлийг оруулж судлуулах боломжийг олгох цаг нэгэнт болжээ.Үүний тулд өргөн хэмжэний хөтөлбөр боловсруулж, стандарт бий болгох нь чухал.-Хүүхэд төрүүлж, өсгөж байгаа эцэг эх бүр, өөрсдийн хүүхдээ өсвөр бага наснаас нь гоосайхны мэдрэмж, хүмүүжилтэй болгохыг хичээж, энэ боломжийг нь олгох цаг болжээ.Ядаж л элдэв хүчирхийлэл, зодоон, дайнтай кино, тоглоомын оронд, сонгодог хөгжимсонсгож, зураг зуруулж, номтой нөхөрлүүлж сургах сан.-Хэвлэл мэдээлэл, ТВ, радиогоор үзүүлэх элдэв марзан шоу, үзүүлбэр, шар мэдээ, харбараан дүрслэлийн оронд, хүмүүсийн сэтгэлийг ариусгах, бахархал бишрэл төрүүлэх,үлгэр дуурайлал болох олон сайхан хөтөлбөрийг санал болгож байх хэрэгтэй байна.Ялангуяа хүүхэд залууст зориулсан тусгай сувгийн хэрэгцээ өнөөдөр улам улмааршаардагдаж байна.

-Монгол оронд ашиг олз, өнгө мөнгөний төлөө оршиж буй олон баар, шоу, цэнгээнийгазрын оронд, хүүхэд залуусын чөлөөт цагаа аятай сайнаар өнгөрөөж, өөрсдийгөөхөгжүүлж болох, клуб, театр, музей, үзэсгэлэн, уншлагын газар, мэдээлэлсурталчилгааны газруудыг олноор байгуулж, тэднийг дэмжиж байх нь хэрэгтэй байна.-Монгол орны зөв сайн хөгжил, монгол хүний хөгжил, үнэ цэнийн төлөөх төрийн бодлогоэнэ цагт туйлын ихээр үгүйлэгдэж байна. Нэгэн цагт бие даан оршиж, монгол орондурлаг соёл, гоо сайхны боловсролд анхаарч байсан СОЁЛЫН ЯАМ -ыг сэргээж, үйлажиллагааг нь олон нийтийн гоо сайхны боловсрол, хүмүүжилд чиглүүлэх шаардлаганэгэнт бий болжээ. Монголчууд биднийг бэлэн мөнгө бус, гоо сайхны боловсролхүмүүжил, бахархал бишрэл илүү сайнаар өөрчлөн хөгжүүлж чадна. Өнөөдөр дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага, цэвэр ариун байгаль орчин, хүмүүсийнзөв сайн сэтгэлгээ, хандлага руу илүү чиглэж байна. Эрүүл, зөв сайн сэтгэлгээтэйхүмүүс л энэ дэлхийгээ хайрлаж, бие биенээ хүндэлж, улс орноо зөв сайнаар хөгжүүлжчадна. Энэ бүхний үндэс нь гоо сайхны боловсрол хүмүүжил юм. Гоо сайхан ертөнцийг бас монголчууд биднийг ч аварна.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах e-mail: [email protected] 2010-01-24

5 / 5