25
Хөдөлмөр хамгаалал, Хөдөлмөр хамгаалал, аюулгүй аюулгүй ажиллагааны ажиллагааны заавар заавар Өргөн тээвэрлэх машин төхөөрөмж” үндэсний холбоо

Ayulgui Ajillagaa o

Embed Size (px)

Citation preview

Page 1: Ayulgui Ajillagaa o

Хөдөлмөр хамгаалал, Хөдөлмөр хамгаалал, аюулгүйаюулгүй

ажиллагааны заавар ажиллагааны заавар

“Өргөн тээвэрлэх машин төхөөрөмж” үндэсний холбоо

Page 2: Ayulgui Ajillagaa o

Лифтийг угсрах үед аюулгүй ажиллагаанд тавигдах ерөнхий шаардлага

• 1. Лифтийн тоног төхөөрөмжийг нягт суурьтай тэгш гадаргууд хураана.• 2. Хүнд жинтэй төхөөрөмжийг өргөх зөөх ажил механикжсан байх

шаардлагатай.• 3. Тоног төхөөрөмжийг хураахдаа бөөрөнхий, дугуй гадаргуутай ивүүр

хэрэглэх, босоо ачааг хана түшүүлж тавихыг хориглоно.• 4. Задалсан хайрцгыг хураахдаа түүнээс хадаас болон бусад хурц

үзүүртэй хэсгийг нь авсан байна.• 5. Цахилгааны холболтын ажлыг хоёроос доошгүй хүн гүйцэтгэнэ.• 6. Цахилгаан төхөөрөмжийн үлдэгдэл хүчдэлийг хэвийн ажиллагаатай,

хүчдэл заагч багажаар хэмжинэ. Энд хяналтын чийдэн хэрэглэхийг хориглоно.

• 7. Хүчдэлтэй цахилгаан тоноглолд үзлэг хийхдээ:• - хоёр хүн ажиллах ба нэг нь 4-өөс доошгүй зэрэгтэй нөгөө нь 3-аас

доошгүй зэрэгтэй цахилгаанчин байна.• - хэмжилт хийхдээ резинэн бээлийтэй, цахилгаан тусгаарлагч дэвсгэр

дээр зогсон шаардлагатай үед резинэн гутал өмссөн байна.• - цахилгаан хэмжих бахийг биенээс хөндий барина.• - хэмжих багажны заалтыг бөхийж харж болохгүй.• - багажны утсанд хүрч болохгүй

Page 3: Ayulgui Ajillagaa o

8. Лифтийн төхөөрөмжийн 2 дахь хэлхээнд хүрэхдээ цахилгаан тусгаарлагчтай багаж хэрэглэнэ.9.Цахилгаан тоноглолд тохируулга хийхдээ ерөнхий шитийг салгаж түүнийг тохиолдлоор залгахгүй байх талаар арга хэмжээ авсан байна.10.Дамжуулагчийн эсэргүүцлийг шалгахдаа удирдлагын хэлхээний болон ерөнхий рубильникийг салгасан байна.11.Мегаомметрээр хэмжилт хийж байх үед цахилгаан төхөөрөмжид өөр хүн хүрэхийг хориглоно.12.Цахилгаан тоноглолд цэвэрлэгээ хийхдээ бүх хүчдэлийг салгаад, модон иштэй щётка хэргэлэх ба энэ үед цахилгаан тохиолдлоор залгагдах нөхцлийг үгүй болгосон байна.13.Цахилгаан тоноглол дээр ашиглах бүх багаж хэмжих хэрэгслийн найдвартай эсэхийг шалгасан, тоног төхөөрөмжийг 4 Ом-оос ихгүй эсэргүүцэл бүхий газардуулгаар газардуулсан байна.14.Газардуулгыг хийхдээ эхлээд түүнийг газардуулгын шугамд холбоод дараа нь газардуулах төхөөрөмжид холбоно.

Page 4: Ayulgui Ajillagaa o

16.Цахилгаан машин, гар багаж, зөөврийн гэрэл хэрэглэхдээ дараахь зүйлсийг анхаарна:- бүрэн бүтэн эсэхийг шалгах- түүний утас, залгуур, тусгаарлагчид гадна үзлэг хийнэ- цахилгаан тусгаарлах таг, бариул, шетка баригчийн таг бүтэн эсэхийг магадлах- ажиллуулах кноп нь бүрэн ажиллагаатай эсэхийг шалгах- хоосон ажиллуулж шалгах- газардуулгатай машины хувьд газардуулга нь хэвийн эсэхийг шалгана.18.Ажил дууссаны дараа цахилгаан багажыг тэжээлээс салгаж орхино19.Нэг ажлын байраас нөгөөд шилжихдээ цахилгаанд залгаатай цахилгаан багаж зөөхийг хориглоно.20.Цахилгаан багажийг цахилгаан тэжээлээс салгахгүйгээр задлахыг хориглоно.

Page 5: Ayulgui Ajillagaa o

21.Цахилгаан багажийг цахилгаан тэжээлээс салгахгүйгээр орхихыг хориглоно.22.Цахилгаан багажны тэжээлд давхар тусгаарлагчгүй утас хэрэглэхийг хориглоно.23.Магадлаж туршаагүй ачаа өргөх хэрэгсэл хэрэглэхийг хориглоно.24.Ачааны оосорлолт, тэнжээг өргөөтэй байхад нь засахыг хориглоно.25.Ачааг түр хэрэглэх таг, кабель бусад шугам дээр тавихыг хориглоно.26.Өргөх ачааны тэнжээний уртыг түүний салаануудын хооронд 90-ээс ихгүй градусын өнцөг үүсэж байхаар тооцож авна.27.Өргөх төхөөрөмжөөр ачааг өргөхдөө түүний даацыг тодорхой мэдэж даацаас хэтрэхгүй ачааг өргөнө.28.Ачааг өргөхдөө эхлээд газраас дээш 20-30 см өргөөд өргөх төхөөрөмж, оосорлолт хэвийн байгаа эсэхэд итгэсний үндсэн дээр дараагийн үйлдлийг гүйцэтгэнэ.

Page 6: Ayulgui Ajillagaa o

29.Ачааг өргөх үед дараахь үйлдлийг хориглоно:- ачааг ташуу өргөж чирэх- газартай наалдсан, бэхлэгдсэн ачааг өргөх- ажлын дараа болон завсарлагаанаар ачааг өргөөтэй орхих- өргөж байгаа ачааны дор болон дээр нь байх30. 50 кг-аас дээш жинтэй ачааг шаардлагатай гэж үзвэл 50м хүртэл зайд тэгш гадаргуугаар зөөж болно. Гэхдээ ачааг өргөхдөө насанд хүрсэн нэг эрэгтэй хүн 50 кг-аас хэтрэхгүй жин ноогдохоор байна.31.Ачааг налуу өөд гарцаагүй тохиолдолд 50 метр хүртэл зайд зөөж болно.32. Өнхрөх ачааг налуу өөд зөөхдөө оосроор дээрээс нь татаж, зөвхөн хажуугаас түлхэж шилжүүлнэ. Доороос нь түлхэх буюу доод талд нь хүн байхыг хориглоно.33.Ажил дууссаны дараа дараахь ажил хийгдэнэ:- ажлын байрыг цэвэрлэж, багаж хэрэгслээ хураан эмх цэгцийг хэвийн болгоно- бүх багаж, төхөөрөмжийг цахилгаан тэжээлээс салгана- лифтийн хонгилын бүх онгорхой хэсгийг хаан шаардлагатай үед харуулд хүлээлгэн өгнө- ажлын түр байрныхаа цахилгаан хэрэгсэл, халаагуур, гэрлийг унтрааж

байраа түгжин харуулд хүлээлгэн өгнө

Page 7: Ayulgui Ajillagaa o

Лифт угсрах, тохируулах үеийн аюулгүй ажиллагааны зааварчилга.

• 1.Лифт угсрах, тохируулах ажлыг бие дааж гүйцэтгэгч нь 18 нас хүрсэн эрүүл мэндийн шаардлага хангасан тухайн ажил гүйцэтгэх мэдлэгийг олгох курс сургууль төгсөж эрх авсан буюу тухайн ажлын дадлага туршлагатай механик буюу, цахилгааны инженерийн мэргэжилтэй хүн байна.

• 2. Дээрх хүмүүс жил бүр мэргэжлийн дагуу шалгалтанд хамрагдсан байна.

• 3.Урсралт тохируулгын ажлыг бие даан гүйцэтгэх эрхгүй хүмүүс нь зөвхөн энэ ажлыг удирдаж байгаа эрх бүхий мэргэжилтний удирдлага, хяналтын дор ажиллана.

• 4. Ажил эхлэхийн өмнө ажлын хувцас, багаж хэрэгслийхээ бүрэн бүтэн, аюулгүй байгаа эсэхийг шалгаж магадлана.

• 5. Ажлын үед туулийн анхаарал болгоомжтой байж өөрийн анхаарлаа болон бусдын анхаарлыг сарниулахгүй зөвхөн хийж байгаа ажилдаа анхаарч ажиллах.

Page 8: Ayulgui Ajillagaa o

6. Байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн болон технологийн сахилга батыг чанд мөрдөн ажиллана.7. Ажлын цагийг бүрэн ашиглаж, ажил удирдаж багаа мэргэжилтний өгсөн үүргийг биелүүлж, үйлдвэрийн эд хөрөнгө, багаж хэрэгслийг зөв, гамтай хэрэглэх.8. Ажлын шаарлага хангах багаж, тоноглол ашиглаж, бүрэн бүтэн, шалгаж туршигдсан хамгаалах хэрэгслийг хэрэглэж ажиллах.9. Хэрэв яаж аюулгүй ажиллахаа мэдэхгүй буюу тэр нь тодорхой бус байвал ажлаа даруй зогсоож энэ талаараа ажил удирдаж байгаа хүндээ хэлэх буюу байгууллагын удирдлагад мэдэгдэнэ.10. Угсралт тохируулгын ажил гүйцэтгэж байх үедээ бодитой гарч

болох дараах аюулыг байнга санаж, хянаж байх.

- цахилгаан хүчдэлд цохиулах;- өндрөөс унаж бэртэх;- лифтийн хөдөлгөөнт, эргэлдэгч хэсгээс гэмтэл авах.

11. Ажил эхлэх бүрдээ хамгаалах хэрэгсэл болох хашлага, тулгуур тавцан түүний бэхэлгээний бөх бат, бүрэн бүтэн байдал мөн тэдгээр нь үүсэх ачааллыг дааж чадах эсэхийг шалгаж итгэл

үнэмшилтэй болсон байх.

Page 9: Ayulgui Ajillagaa o

12. Шат тавцан нь хөмрөхгүй, хөдөлгөөнгүй тогтвортой байрласан байна.13. Тавцан хамгаалалт нь лифтийн давхар бүрд хийх ба давхар хоорондын зай нь 3,6 метрээс их бол завсарт нь нэмэлт тавцан хийсэн байна. Тавцанг худгаас эхлээд дээж угсарна.14. Тавцангийн гадна ирмэг хонгилын хананаас 300 мм-ээс ихгүй зайтай байх ба хэрэв энэ нөхцөл биелэгдэх боломжгүй нөхцөлд 1,1 метрээс намгүй хашлага хийсэн байна.19. Худаг, хонгил, машины өрөөний гэрэлтүүлэг хангалттай хийгдэх ба зөөврийн болон түр гэрэлтүүлгийн хүчдэл нь 42В-оос ихгүй байх. Гэрэлтүүлэгт дараахь зүйлсийг хориглоно.

- ажлын байрыг зөвхөн нэг талаас нь гэрэлтүүлэх- шалбарсан утастай гэрэлтүүлэг хэрэглэх- суурин байрлах гэрлийг зөөврийн хэлбэрээр ашиглах

- автотрансформаторийг бууруулагч трансформатор хэлбэрээр ашиглах 20. Аюулаас хамгаалах санамж плакат байрлуулах, гал унтраагчийг бэлэн байдалд байлгах.

Page 10: Ayulgui Ajillagaa o

21. Онцгой аюултай ажил хийх нөхцөлд тусгай наряд авсан байх ба энэ нь түүнд заагдсан хугацаанд хүчинтэй байна.22. Цахилгаанаар ажилладаг багаж цахилгаанд зөв залгагдсан эсэх, түүний газардуулга байгаа эсэхийг шалгасан байна. 24. Гагнуурын аппаратны найдвартай эсэхийг шалгасан байна.Угсрах тохируулгын ажлын үед аюулгүй ажиллагаанд дараах шаардлага тавигдана.25. Зөвхөн өөрт даалгасан ажлыг гүйцэтгэх.26. Ажлын явцад хөдөлмөр хамгааллын болон технологийн сахилга бат зөрчигдсөн үйлдэл гарвал ажлаа шууд зогсоож ажил удирдаж байгаа хүнд мэдэгдэх.27. Ажлын зонд гадны хүн орохыг хориглох ба гарцаагүй шаардлагаар гадны хүн түүгээр явж өнгөрөх шаардлага гарвал тэр үед ажлаа зогсоосон байна.28. Ажил гүйцэтгэж байгаа үедээ тамхи татахыг хориглоно.

Page 11: Ayulgui Ajillagaa o

• 30. Аюултай хэсэгт осолдохоос анхааруулах бичээс санамж хадсан байна.31. Ажлын талбайд орж гарах замыг чөлөөтэй байлгана.32. Багаж хэрэгслийг зөвхөн зориулалтаар нь ашиглана.33. Цахилгаан тасрах үед цахилгаан багажыг тэжээлээс дариу салгасан байна.34. Шатсан гал хамгаалагчийг солих үед түүнийг тэжээлээс салгасан байна.35. Багажыг дээрээс унахааргүй байранд тавьдаг байх.36. Ажлын үед ажил удирдаж байгаа хүн болон бусад ажилчдаас өгч байгаа дохиог анхааран ажиллана.37. Хийцийг найдвартай бүрэн бэхэлэхээс өмнө өргөгчийн тэнжээг мулталж болохгүй.38.Үйлдвэрийн хог хаягдлыг цэвэрлэх, хаяхдаа тогтоосон журмын дагуу гүйцэтгэх.

Page 12: Ayulgui Ajillagaa o

Лифт угсрах, засах үед тухайн ажилд мөрдөх аюулгүй ажиллагааны онцлог шаардлага.

• Чиглүүлэгч угсрах үед.- чиглүүлэгчийг өргөх оосорлохдоо аюулгүй нөхцлийг бүрдүүлэх- чиглүүлэгчийг худагт хураахдаа унахаас хамгаалж, загвар

бүхээгний хөдөлгөөнд саад болохгүй байх- Загвар бүхээгээр чиглүүлэгчийг зөвхөн нэг нэгээр нь зөөхийг

зөвшөөрнө- өргөх төхөөрөмжийг ашиглахын өмнө шалгаж туршсан байна.- Чиглүүлэгчийг өргөж байх үед түүний доор байх чиглүүлэгчийг

бэхлэхгүйгээр орхихыг хориглоно.• Эсрэг ачааг угсрах.

– эсрэг ачааг худагт түүний зөөлөвч тулгуур дээр буюу тусгай тулгуур дээр байх үед нь угсарна.

– эсрэг ачааг өргөх, зөөх, оруулахдаа аюулгүйн нөхцлийг бүрдүүлэх– рамны дээд холбоосыг өргөх төхөөрөмжид зүүж бэхлэх– ажил дууссаны дараа эсрэг ачааг чиглүүлэгчид найдвартай

бэхлэгдсэн эсэхийг шалгах

Page 13: Ayulgui Ajillagaa o

• Бүхээг угсрах.– бүхээгийг зөвхөн худагт угсрахыг зөвшөөрнө– бүхээгний эд ангийг өргөх, зөөх, оруулахдаа аюулгүйн нөхцлийг

бүрдүүлэх.– бүхээгний дээд холбоосыг өргөх төхөөрөмжид зүүж бэхэлсэн

байна.– Бүхээгийг өргөхийн өмнө баригчийг тоноглосон байна.

• Цахилгааны оролтын төхөөрөмжийг угсрах.– цахилгаан тэжээлийг уг цахилгааныг хангагч эзнээр салгуулна– цахилгаан тэжээлийг хэн нэгэн залгахгүй байх хяналтыг тавьсан

байна– тэжээлийн утсанд хүчдэл байхгүй эсэхийг хэмжиж шалгасан

байна– зөөврийн газардуулгыг хийсэн байна– цахилгаан тэжээл өгөхийн өмнө цахилгааны хангагч эзэнд

үзүүлсэн байна.• Контроллёр угсрах.

– ажлыг хүчдэлээс бүрэн салгасан нөхцөлд гүйцэтгэнэ– цахилгаан тэжээл өгөхийн өмнө холболтын схем зөв эсэхийг

нягтлан шалгана.

Page 14: Ayulgui Ajillagaa o

• Лебедка суурилуулах.– ажлыг хүчдэлээс бүрэн салгасан нөхцөлд гүйцэтгэнэ.– лебедкыг өргөх, зөөх, оруулахдаа аюулгүйн нөхцлийг бүрдүүлэх.– лебедкыг угсарсны дараа түүний бэхэлгээ дахин шалгаж тоормосыг

тохируулна.• Хурд хязгаарлагчийг угсрах.

– хурд хязгаарлагчийг ямар ч байсан бүхээгийг хөдөлгөөнд оруулахаас өмнө хийсэн байна.

– суулилуулсны дараа ажиллагааг шалгаж үзсэн байна• Үндсэн татлагыг хийх.

– ажлыг хүчдэлээс бүрэн салгасан нөхцөлд гүйцэтгэнэ.– татлагыг эсрэг ачаа тусгай тулгуур дээр, бүхээг хамгийн дээд зогсоолын

хавьд баригч дээр суугаад 7мм-ээс багагүй голчтой троссод зүүж унахаас хамгаалсан байна.

– канатыг нэг нэгээр нь дараалан угсарна. – татлага бүрийг угсарсны дараа түүний шкив дээр тусгай хавчигчаар

бэхэлнэ.– бүхээгийг хамгийн дээд зогсоол руу өргөж байх үед хонгилд хүн байхыг

хориглоно– эсрэг ачаа өргөөстэй байхад татлаганы бэхэлгээг хийж байх үед хонгилд

хүн байхыг хориглоно.– татлагыг хийсний дараа бүхээгийг болгоомжтой шилжүүлэх маягаар

татлаганы урт түүний бэхэлгээг шалгана.

Page 15: Ayulgui Ajillagaa o

• Хонгилын хаалга угсрах.– хаалганы эд ангийг өргөх, зөөх, оруулахдаа аюулгүйн нөхцлийг

бүрдүүлэх.– хаалгыг загвар бүхээгээр зөөх нөхцөлд түүнийг зөвхөн нэг нэгээр

зөөх шаардлагатай.– хаалганы порталыг савнаас нь авахдаа үлдсэн хэсгийг нь бэхлэж

үлдээх– хаалга бүрийг суулгасны дараа түүний түгжээ найдвартай

эсэхийг шалгаж байх.• Лифтийг тохируулах, зүгшрүүлэх.

– тохируулгын ажил хийхэд үйлдвэрийн зааварт тавигдсан шаардлагыг биелүүлнэ

– лифтийг хэвийн хурдаар нь ажиллуулж үзэхийн өмнө бүх эд ангийн угсаргаа, бэхэлгээ, тохируулга найдвартай эсэхийг шалгаж нягтлахаас гадна лифт бүх өндрийн дагуу ревизээр явж байгаа эсэх, бүхээг эсрэг ачаанаас зөөлөвч тулгуур хүртэлх завсар зөвшөөрөгдөх хэмжээнд байгааг шалгах.

– лифтээр хүн явуулж үзэхийн өмнө бүх таслагч, ослоос хамгаалах хэрэгслийн ажиллагааг шалгаж, статик динамик туршилтыг хийсэн байна.

– технологийн дагуу шунт хийхдээ аюулгүй ажиллагааны зааврыг мөрдөн ажиллана.

– перемычка, богино холболт хийхийг хориглоно.

Page 16: Ayulgui Ajillagaa o

Лифт засварын механикуудад лифтийн засвар үйлчилгээний үед өгөх аюулгүй ажиллагааны

зааварчилга

• Лифтний механикууд нь лифтийг төхөөрөмжлөх ба аюулгүй ажиллах дүрмийн дагуу аттестатчлагдсан, биеийн эрүүл мэндийн талаар үзлэгт орж тэнцсэн мэргэжлийн хүмүүс байх ба хөдөлмөр хамгаалал, техникийн аюулгүй ажиллагаа, үйлдвэрлэлийн ариун цэвэр, эрүүл ахуйн болон гал түймрээс урьдчилан сэргийлэх дүрэм зааврыг биелүүлж, ажлын тусгай хувцас, багаж хэрэгсэлийг бүрэн хэрэглэн захиргаанаас өгсөн аюулгүй ажиллагааны зааварчилгыг сахиж биелүүлэх үүрэгтэй ажиллана.

• Механикууд нь өөрсдийн хариуцсан үндсэн болон гэрээт лифтүүдийн хэвийн жигд ажиллагааг хангаж, осол аюул гарахаас урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авч ТҮ, засварыг гүйцэтгэнэ.

• Засвар, ТҮ хийх үедээ давхрын зогсоолуудад “Лифт ажиллахгүй, засвартай” гэсэн зөөврийн санамж хадна.

• Ажлын үед хэрэглэх багаж хэрэгсэл шалгагдсан, зориулалтын байна. Ажил гүйцэтгэхдээ зориулалтын шалгагдсан багаж ашиглана. Багажны хамгаалалт, тусгаарлагчийг шалгаж, туршсан байна. Туршилтын үр дүнг тусгай журналд тэмдэглэсэн байна.

Page 17: Ayulgui Ajillagaa o

• Үзлэг засварын үед машины өрөөг заавал цоожилно. • Хонгилын хаалганы түгжээг авч засвар хийхэд хаалгыг

гаднаас гараар татаж онгойлгохгүйгээр бэхэлнэ. • Хонгилд үзлэг хийхдээ зөвхөн кабин дээрээс удирдаж бага

хурдаар дээрээс эхэлж хийнэ. • Лифтийн лебедкийг задалж үзлэг засвар хийх ажил гарвал

эсрэг ачааг тусгай тулгуур суурин дээр байрлуулж кабины баригчийг бариулж найдвартай шалгаж магадалсны дараа хийнэ.

• Хонгилын ёроолд ажиллахын өмнө доод зогсоолын хаалгыг онгорхой байлгаж ёроол дахь салгуурыг салгаж ажиллана

• Машины тасалгаанаас лифтийг удирдах хэрэг гарвал дараах зүйлүүдийг заавал гүйцэтгэсэн байна.

• А. Хонгилын хаалганууд бүрэн хаагдсан эсэхийг биечлэн шалгах.

• Б. Гадна удирдлагыг салгах. • В. Хаалганы цахилгаан хөдөлгүүрийн хэлхээг салгана.

Page 18: Ayulgui Ajillagaa o

• Хүнтэй бүхээгийг машины өрөөнөөс удирдаж явуулах хэрэгцээ гарвал механик буюу лифтчиний аль нэг нь бүхээг дотор байгаа зорчигчдод хөдлөх гэж байгааг урьдчилан мэдэгдэж болгоомжтой тайван байхыг сануулна.

• 12. Үзлэг шалгалтаар илэрсэн гэмтлийг бүрэн засварлахгүйгээр лифтийг ажилуулаж болохгүй.

• 13. Машины өрөөний ерөнхий залгуур ба удирдах самбарын өмнө хөндийрүүлэгч дэвсгэр заавал байрлуулна.

• 14. Бүхээгний шалны доорх контактанд үзлэг засвар хийхдээ бүхээгийг хамгийн доод зогсоолд зогсоогоод худгийн салгагчыг салгаж ажиллана.

• 15. Ээлжит техникийн үзлэг засварыг хариуцсан хоёроос доошгүй механикууд хийх ба ашиглалтын үед гарсан гэмтлийг механик ээлжийн лифтчиний хамт засварлахыг зөвшөөрнө.

• Лифтийн механикууд аюулгүй ажиллагааны зааварчилгыг хэсгийн инженерээс авна./давтан болон ажил гүйцэтгэх/

• Лифтийн туршилт хийсэн хугацаа, улсын бүртгэлийн дугаар, техникийн үзүүлэлт, засвар үйлчилгээ ба ашиглагч байгууллагатай харилцах утас зэргийг үндсэн зогсоолын талбайд тод бичсэн байна.

• Засвар, ТҮ-ний үед эд ангийг задалж, угсрах үед ажлыг бүрэн дуусгаагүй, орхиж явах бол осол гарахаас удьдчилан сэргийлэх бүх арга хэмжээг авсан байвал зохино.

Page 19: Ayulgui Ajillagaa o

• Ажиллах орчинд халтиргаа үүсч болох, асгарсан тос, ус, мөс зэргийг сайтар цэвэрлэсний дараа ажлаа эхлэнэ. Нээлхийн шатаар авирах, буух үед онцгой анхааралтай байна.

• Осол гарч болзошгүй онцгой анхааралтай гүйцэтгэх ажлын жагсаалтанд орсон ажил гүйцэтгэх үед уул ажлыг удирдан гүйцэтгэгчийн заавраар ажиллах хэрэгтэй.

• Осол гарч болзошгүй онц аюултай ажлын жагсаалтад дараах ажлууд хамрагдана:

• - Кабин болон эсрэг ачаа солих. • - Даацын ган татлага солих. • - Редуктор солих. • - Шкив солих. • - Дүүжлэх байгууламжийн тэнцүүлэгч тохируулах. • - Хонгилын хаалга давхар бүрээр авч солих. • - 50 кг-аас дээш даацтай эд анги сольж угсрах. • - Хурд хязгаарлагчийн ган татлага солих. • - Чиглүүлэгчүүд солих. • - Удирдлагын самбар буулгах шинээр солих • - Кабин ба эсрэг ачааны гулсагч солих. • - Баригч, баригчийн эд анги солих• - Эсрэг ачаа пружина сольж тохируулга хийх. • - Ган татлага сойх.

Page 20: Ayulgui Ajillagaa o

• Бүхээгийг гараар удирдах үед хэрэглэдэг тоормосны хөшүүрэг механизмийн штурвал зэргийг байнга шалгаж ажилд бэлэн байлгана.

• Ажлын төгсгөлд засвар үйлчилгээнээс гарсан хог хаягдалыг цэвэрлэнэ.

• Засвар үйлчилгээ хийх, дуудлагаар гэмтэл засварласны дараа анхан шатны бүртгэлд хийсэн ажлынхаа талаар хөтлөлт хийж, уул лифтийг ажиллуулж болох эсэх талаар шийдвэр өгч байна.

• Ямар нэгэн осол гэмтэл гарвал ажил хариуцан гүйцэтгэж байгаа хүмүүс инженерүүдэд яаралтай мэдэгдэж гарсан осол бусад хүмүүст нөлөөлхөөр байвал урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

Ажлын үед зүйлсийг хориглоно:• - Аюулгүй ажиллагааны талаар авсан зааварчилгыг зөрчих.• - Гэмтэлтэй лифт ажиллуулах. • - Ганцаараа лифтийн эд ангид засвар үйлчилгээ хийх. • - Хонгилын хаалгыг зориулалтын бус дэгээ, төмөр зэрэг зүйлээр

онгойлгох. • - Цахилгаан хүчдэлтэй байгаа реле, контакторуудыг шууд гараар

залгаж лифтийг ажиллуулах. • - Лифтийг шалгаж тохируулга засвар хийхээс бусад үед машины

өрөөнөөс удирдах. • - Осол гэмтлээс хамгаалах хэрэгслүүд, контактуудыг хялбарчлах,

алгасан шууд холбоо хийх

Page 21: Ayulgui Ajillagaa o

• - 36 вольтоос дээш хүчдэлийн зөөврийн гэрэл хэрэглэх. • - Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэлгүйгээр ажиллах. • - Хүчдэл салгахгүйгээр цахилгаан тоноглол, эд ангид засвар

үйлчилгээ хийх. • - Машины тасалгаа, хонгилд ил гал гаргах, тамхи татах,

согтууруулах ундаа хэрэглэх зэргийг тус тус хориглоно.• - Хамгаалалтын тээглүүр тоноглолыг салгаж орхих.• - Ослоос хамгаалах хэлхээнд цахилгаан багаж, өндөр Ом-н

эсэргүүцэлтэй хэмжих багаж залгах.• - Бүхээг дээр байхдаа 0,4 м/с-с их хурдтайгаар дээш шилжих.• - Хөдөлгөөнд байгаа бүхээгний дээр байхдаа аливаа засвар,

үйлчилгээ болон бусад ажилбар хийх.• - Бүхээг дээр шатах тослох материал, багаж, сэлбэг үлдээх• - Бүхээгний модон хэсгийг керосин болон бусад түргэн шатах

материалаар арчих.• - Машины болон блокын өрөөнд шатах тослох материалыг

таггүй байлгах, тос арчсан алчуурыг битүү төмөр савгүй орхих.• - Штурвалын оронд энгийн амтай түлхүүр хэрэглэх.• - Цахилгаан тоноглолд хүчдэл байгаа эсэхийг цахилгааны 2-р

зэргээс доош зэрэгтэй буюу мэргэжлийн бус хүнээр шалгуулах.

Page 22: Ayulgui Ajillagaa o

Лифт, эскалатор угсрах үед туслах ажил

гүйцэтгэгчийн аюулгүй ажиллагааны зааварчилга • Ажлын байрыг ямагт цэвэр, цэгцтэй байлгана • Тухайн ажлын аюулгүйн техникийн дүрмийг мэдэж ажил удирдаж

байгаа хүний зааварчилгыг биелүүлж талбайд удирдаж буй нэг хүний зааварчилгаар ажиллана.

• Өргөх механизмаар ачаа өргөж байх үед ачааны доор орж ажиллах, доогуур

• явах, өргөх механизмыг хүчтэй угзарч татах, ачааг цочмог өргөж буулгахыг хориглоно.

• 4. Ажлын үед авто краны эргэх сумны радиуст байхыг хориглоно.• 5.Өргөх төхөөрөмж ба ачааг холбох салгах үед мөн ачааг газарт

буюу шалан дээр буулгах салгах үед хавчигдах буюу дарагдаж гэмтэхийг анхаарна.

• 6.Ажил хийх үедээ бусдын ажил хэрэг, ярианд оролцож, анхаарал болгоомжоо

• сулруулан, бусдад саад болохгүй байх • 7.Шархадвал ажлаа үргэлжлүүлэхийг зогсоож харъялах

удирдлагадаа мэдэгдэн эмнэлгийн тусламжийг авна.• 8.Ажиллах байраа анхааралтай ажиглаж, ажилд саад болох бүх

зүйлийг цэгцэлж янзална. Багаж хэрэгслийг ажлын аюлгүй байдлыг хангаж чадахаар байрлуулан тавина.

Page 23: Ayulgui Ajillagaa o

• 9.Өргөх механизмаар ажиллах үедээ гэмтэлгүй бүтэн эсэхийг сайтар шалгаж, ачааг бага зэрэг өндөрт өргөж, гинж аргамж болон зогсоогчийн ажиллагаа найдвартай эсэхийг заавал шалгана. Өргөх тээвэрлэх ажил,чанар муутай олс, тросс гэмтэлтэй өргөх механизмыг ашиглаж болохгүй

• 10.Өөрийн ба хамт ажиллаж байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг үл хайхарч, ажилд хайнга хандахыг эрс хориглоно.

• 11.Эвдрэл гэмтэлтэй багаж хэрэгсэл, механизмаар ажиллаж болохгүй

• 12.Яндан хоолой түүний хэсгүүдийг хана болон ямар нэгэн зүйл түшүүлэн

• босоогоор байрлуулахыг хориглоно. Заавал хэвтээгээр нь хураасан байх ёстой.

• 13. Засварт хэрэглэх эд анги сэлбэг хэрэгслийг ивээс буюу тавиур дээр хүн явах

• замд саад болохооргүйгээр хураана. Хураалтын өндөр жижиг эд ангиудад 0.5м, дунд зэргийнх 1.0м, том овортой эд ангиудад 1.5м-ээс хэтрэхгүй байна.

Page 24: Ayulgui Ajillagaa o

• 14.Ажил дууссаны дараа эд анги, материал, багаж, хэрэгслээ хураана. Ажиллаж

• байсан газар ажлын байраа цэвэрлэж эмх цэгцтэй болгоно.• 15.Өргөж зөөвөрлөх ачаанд өргөх механизмын даац тохирч

байгаа эсэхийг шалгана. • 16.Өргөх, зөөвөрлөх зүйлийг техник аюулгүйн ажиллагааны

шаардлагын дагуу • оосорлож дэгээнээс мултарч гарахааргүйгээр бэхэлнэ. • 17.Гар өргөгчийг татаж байгаа хүн, өргөгч мултарч, цохихоос

хамгаалж ажлын • байранд зөв байрласан байх ба нэг хүний командаар өргөх,

буулгах ажлыг • гүйцэтгэнэ. • 18.Засвар үйлчилгээ хийж байгаа үед өргөх механизмд овор

ихтэй хүнд ачаа өргөж удаан зогсохыг хориглоно. • 19.Өргөх механизмаар ажиллаж байх үед гацаа гарах, араа шүд

эвдрэх зэрэг ямар нэгэн гэмтэл илэрвэл гүйцэтгэж байгаа ажлыг шууд зогсооно.

• 20.Ажлын үед ажлын талбайд тоглох, бие биенээ шоглох, технологийн тоног төхөөрөмж, тэргэнцэрээр тоглохыг хориглоно.

Page 25: Ayulgui Ajillagaa o

Анхаарал тавьсанд баярлалаа