24

Санамжbagsh.itpd.mn/fayluud/9-Хими.pdf · 2020. 5. 7. · Молекул кинетик онол ... o Жижиг хэсгийн масс ихсэхэд түүний хөдөлгөөний

  • Upload
    others

  • View
    23

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: Санамжbagsh.itpd.mn/fayluud/9-Хими.pdf · 2020. 5. 7. · Молекул кинетик онол ... o Жижиг хэсгийн масс ихсэхэд түүний хөдөлгөөний
Page 2: Санамжbagsh.itpd.mn/fayluud/9-Хими.pdf · 2020. 5. 7. · Молекул кинетик онол ... o Жижиг хэсгийн масс ихсэхэд түүний хөдөлгөөний

Санамж: химийн хичээлийн цөм ба академийн онолын агуулга 1-р хэсэгт, 2 ба 3-р хэсэгт

дасгал даалгавар 4-р хэсэгт үнэлгээний даалгавар тус тус багтсан болно. 2 ба 3-р хэсгийн

дасгал даалгавар хийхэд хүндрэлтэй зүйл гарвал онолын хэсгээ харахаас гадна,

даалгаврын хажууд байгаа холбоос, ведионы нэрний дагуу орж үзээд дасгал даалгавраа

гүйцэтгээрэй.

I ХЭСЭГ

I БҮЛЭГ – БОДИСЫН ТӨЛӨВ, ШИНЖ ЧАНАР

1.1 Бодисын төлөв, төлөвийн шилжилт

Молекул кинетик онол – бодис хөдөлгөөнтэй жижиг хэсгүүдээс хэрхэн тогтдог болох,

мөн эдгээр жижиг хэсгийн таталцлын хүч, түүнтэй холбоотой энергийн тухай асуудлыг

судалдаг

I. Бодис жижиг хэсгүүдээс

тогтоно. Жижиг хэсгүүд

нь атом, молекул эсвэл

ион байж болно.

II. Бодисын жижиг хэсгүүд

хоорондоо зайтай,

тодорхой хурдтайгаар

тасралтгүй хөдөлж

байдаг учир

хөдөлгөөний кинетик

энергитэй байна.

III. Бодисын жижиг хэсгүүд хоорондоо

таталцах хүчээр холбогддог учир

харилцан үйлчлэлийн потенциал

энергитэй байна. Жижиг хэсгүүдийн

таталцлын хүчнээс хамаарч бодис хий,

шингэн, хатуу төлөвт оршино.

IV. Гаднаас өгсөн дулаан бодис дахь жижиг

хэсгүүдийн таталцлын хүчийг таслахад

зарцуулагдсанаар бодисын төлөвийн

шилжилт хийгддэг.

Хатуу бодис: жижиг хэсгүүдийн

хөдөлгөөний кинетик энерги

тэдгээрийн харилцан үйлчлэлийн

потенциал энергиэс олон дахин бага

байна.

Шингэн бодис: жижиг хэсгүүдийн

хөдөлгөөний кинетик энерги

тэдгээрийн харилцан үйлчлэлийн

потенциал энергитэй жишихүйц

хэмжээтэй болсон байдаг.

1

Page 3: Санамжbagsh.itpd.mn/fayluud/9-Хими.pdf · 2020. 5. 7. · Молекул кинетик онол ... o Жижиг хэсгийн масс ихсэхэд түүний хөдөлгөөний

Хий бодис: жижиг хэсгүүдийн хөдөлгөөний кинетик энерги тэдгээрийн харилцан

үйлчлэлийн потенциал энергиэс олон дахин их байна

Бодисын төлөвийн шилжилт ба дулааны өөрчлөлт

Хийн шинж чанар:

Хийн даралт

температурын хамаарал

Хийн даралт эзлэхүүний

хамаарал

Хийн эзлэхүүний

температурын хамаарал

Битүү саван дахь хийн

температур ихэссэнээр

хийн даралт ихсэх

Хийн эзлэхүүн багассанаар

хийн даралт ихсэх

Хийн температур

ихэссэнээр хийн эзлэхүүн

ихсэх

1.2 Диффуз, диффузийн хурд, түүнд нөлөөлөх хүчин зүйлс

o хоёр буюу түүнээс дээш бодисын жижиг

хэсгүүдийн эмх замбараагүй

хөдөлгөөний дүнд хоорондоо холилдон

тархах үзэгдлийг диффуз гэнэ.

o Жижиг хэсгийн масс ихсэхэд түүний

хөдөлгөөний хурд буурах тул

диффузийн хурд буурдаг.

o Диффузийн хурд температураас шууд

хамаардаг. Температур ихсэхийн хэрээр

жижиг хэсгийн кинетик энерги улмаар түүний хурд нэмэгддэг учраас диффузийн

хурд нэмэгддэг.

2

Page 4: Санамжbagsh.itpd.mn/fayluud/9-Хими.pdf · 2020. 5. 7. · Молекул кинетик онол ... o Жижиг хэсгийн масс ихсэхэд түүний хөдөлгөөний

o Диффузийн хурд жижиг хэсгийн хэмжээнээс урвуу хамаардаг. Жижиг хэсгийн

хэмжээ томрохын хэрээр диффузийн хурд буурдаг. Учир нь жижиг хэсэг том

болоход уусгагч доторх түүний хөдөлгөөний хурд буурдаг.

o Бодисыг бүрдүүлж буй молекулуудын мөргөлдөлтөөр үүссэн эмх замбараагүй

хөдөлгөөнийг Броуны хөдөлгөөн гэнэ.

II БҮЛЭГ – АТОМЫН БҮТЭЦ. ҮЕЛЭХ ХАНДЛАГА

2.1 Атомын бүтэц, шинж чанар

▪ Атомын цөм нь эерэг цэнэгтэй эгэл

хэсэг болох протон, цэнэггүй эгэл

хэсэг болох нейтроноос тогтох тул

бүхэлдээ эерэг цэнэгтэй байна.

Цөмийн цэнэгийн хэмжээ нь протоны

тоогоор тодорхойлогдоно.

▪ Атом цэнэгийн хувьд цахилгаан

саармаг байх тул тухайн атом дахь

протон болон электроны тоо өөр

хоорондоо тэнцүү.

▪ Атомын хамгийн гадаад

давхраанд хуваарилагдсан

электроныг валентын электрон гэнэ.

▪ Нэг протон нэг нейтроны масс

бараг нөлөөлдөггүй. Иймд протон ба

нейтроныг агуулсан цөмийн массаар

атомын масс тодорхойлогдоно.

▪ Массын тоо 12-той тэнцүү

нүүрстөрөгч ( 𝐶612 )-ийн атомын

массын 1/12 хэсэг (1.66·10-27кг)-ийг 1

массын атом нэгж (м.а.н) хэмээн тооцно.

Атомуудын масс нь хэдэн м.а.н-тэй

тэнцүү байгааг илтгэснийг харьцангуй

атом масс гэнэ.

▪ Протоны тоо ижил нейтроны тоо нь

ялгаатай атомууд цөмийн цэнэгээрээ

ижил боловч массын тоогоороо ялгаатай

байна. Эдгээр атомуудыг изотоп гэнэ.

▪ Атомын цөм нь задардаггүй

тогтвортой байж чаддаг изотопыг

тогтвортой изотоп гэнэ. Атомын

цөм нь аяндаа задарч, өөр

элементийн атом болж хувирдаг

изотопыг тогтворгүй изотоп гэнэ.

2.2 Үелэх хандлага

▪ Үелэх хүснэгтэд химийн элементүүд атомын дэс дугаар ихсэх дарааллаар

байрлах бөгөөд үелэх хүснэгт нь үе, бүлгээс тогтоно. Атомын бүтэц шинж

чанараараа төсөөтэй элементүүд агуулсан үелэх хүснэгтийн баганыг бүлэг,

3

Page 5: Санамжbagsh.itpd.mn/fayluud/9-Хими.pdf · 2020. 5. 7. · Молекул кинетик онол ... o Жижиг хэсгийн масс ихсэхэд түүний хөдөлгөөний

химийн элементийн атомын давхрааны тоогоороо ижил атомууд байрласан

хөндлөн эгнээг үе гэнэ.

▪ Үелэх хүснэгтэд үеийн дагуу атомын дэс дугаар ихсэх тутам гадаад давхраан дахь

электроны тоо нэмэгддэг. Үүний үр дүнд атомын цөм ба гадаад давхраан дахь

электроны таталцлын хүч нэмэгддэг. Иймээс электрон авах шинж ихэсдэг учраас

металл шинж буурч, металл биш шинж нэмэгддэг.

▪ Үелэх хүснэгтийн бүлгийн дагуу атомын дэс дугаар ихсэх тусам электроны

давхрааны тоо нэмэгддэг. Үүний үр дүнд атомын цөм ба гадаад давхраан дахь

электроны таталцлын хүч буурдаг. Иймээс металл шинж ихэсч металл биш шинж

буурдаг.

▪ Нягт ихтэй, хайлах, буцлах цэг харьцангуй өндөр, үелэх хүснэгтэд металл ба

металл бишийн хооронд байрлах, бусад металлуудаас ялгаатай шинжтэй

элементийг шилжилтийн металл гэнэ.

III БҮЛЭГ –ХИМИЙН БОДИСЫН ШИНЖ ЧАНАР

3.1 Химийн элемент, нэгдэл, холимог

• Агуулж буй жижиг хэсгийн төрлөөс хамааруулан

химийн бодисыг цэвэр бодис, холимог бодис гэж

ангилдаг.

• Цэвэр бодисыг агуулагдаж буй атомын төрлөөс

хамааруулж химийн элемент, нэгдэл гэж

ангилдаг.

• Холимог бодисыг жижиг хэсгийн хэмжээнээс

хамааруулж механик холимог, суспенз, уусмал

гэж ангилдаг.

• Металл шинж чанартай хоёр буюу түүнээс дээш

элементийн холимгийг хайлш. Металлын хатуу чанар, бат бөх, коррозид

тэсвэртэй чанарыг сайжруулахын тулд хайлшийг хэрэглэдэг.

4

Page 6: Санамжbagsh.itpd.mn/fayluud/9-Хими.pdf · 2020. 5. 7. · Молекул кинетик онол ... o Жижиг хэсгийн масс ихсэхэд түүний хөдөлгөөний

3.2 Химийн холбоо

• Химийн бодисыг бүрдүүлж байгаа эгэл хэсгүүдийн (атом, молекул ба ион)

хооронд үүсэх хүчийг химийн холбоо гэнэ.

• Зөвхөн атомын гадаад давхрааны электронууд химийн холбоонд оролцоно.

• Эерэг ба сөрөг цэнэгтэй ионуудын

цахилгаан статик хүчээр ионы

холбоо үүсдэг.

• Ковалент холбоо нь харилцан

үйлчлэлцэж буй атомуудын

дундын хос электроноор үүсгэдэг.

• Талст оронт торын зангилаан дээр химийн нэгдлийг бүрдүүлэгч жижиг хэсэг

атом, молекул, ион байрладаг. Хэрвээ атом байрлаж байвал атомын, молекул

байрлаж байвал молекулын, ион байрлаж байвал ионы талст оронт тор гэнэ.

• Металлын оронт торын зангилаан дээрх металлын ионууд ба тэдгээрийн чөлөөт

электроны хоорондын цахилгаан статик хүчээр металлын холбоо үүсдэг.

3.3 Холимгийг ялгаж салгах арга

• Гетероген холимог болох механик холимог, суспенз дэх бодисуудыг шүүх арга

ашиглан ялгаж салгана.

• Хатуу бодис шингэнд уусч үүссэн гомоген холимог болох уусмалаас бодисуудыг

талстжуулах арга ашиглан ялгаж салгана.

• Шингэн бодисын шингэнд уусч үүссэн гомоген холимог болох уусмалаас

бодисуудыг нэрэх арга ашиглан ялгаж, салгана.

• Шингэн бодисын шингэнд уусч үүссэн гомоген холимог дахь шингэнүүдийн

буцлах температурын зөрөө бага байвал нэрлэгийн багажид “хэсэгчлэн нэрэх

багана”-ыг ашигладаг.

IV БҮЛЭГ – ХИМИЙН УРВАЛ

4.1 Химийн урвал, урвалын тэгшитгэл

✓ Нэг буюу хэд хэдэн бодис харилцан үйлчилж, ялгаатай шинж чанартай өөр бодис

үүсгэхийг химийн урвал гэнэ.

5

Page 7: Санамжbagsh.itpd.mn/fayluud/9-Хими.pdf · 2020. 5. 7. · Молекул кинетик онол ... o Жижиг хэсгийн масс ихсэхэд түүний хөдөлгөөний

✓ Химийн урвалаар элемент, химийн нэгдэл дэх атомуудын хоорондох химийн

холбоо тасарснаар бүтэц байгуулалт нь өөрчлөгдөж, дахин эрэмбэлэгдэнэ.

✓ Урвалд оролцож байгаа бодисын химийн томьёо ашиглан урвалыг илэрхийлэх ба

үүнийг химийн урвалын тэгшитгэл гэнэ.

✓ Эх ба бүтээгдэхүүний тоо, найрлагын өөрчлөлтөөр нь химийн урвалыг нэгдэх,

халах, задрах, солилцох урвал гэж ангилдаг ба урвал явагдаж буй төрх нь ялгаатай.

✓ Электроны шилжилтээр явагдаж буй химийн урвалыг исэлдэн ангижрах урвал

гэж нэрлэдэг.

4.2 Химийн урвалын дулаан

✓ Урвалд орж байгаа болон бүтээгдэхүүн бодисуудын энергийн зөрүүгээр химийн

урвалын дулаан тодорхойлогддог.

✓ Химийн урвалд оролцож буй бодисын химийн холбоо тасрах болон шинээр

үүсэхэд зарцуулагдах энергийн зөрүүгээр химийн урвалын дулааныг тооцоолж

болдог.

✓ Химийн урвалыг эхлүүлэхэд шаардагдах

хамгийн бага энергийн хэмжээг

идэвхжлийн энерги гэх ба энэ нь урвал

бүхэнд харилцан адилгүй байна.

✓ Орчиндоо дулаан ялгаруулан явагддаг

урвалыг экзотермийн урвал, орчноос

дулаан шингээн явагддаг урвалыг

эндотермийн урвал гэнэ.

4.3 Хүчил, суурь, давс ба оксид

✓ Усан уусмалдаа H+ ион агуулсан нэгдлийг хүчил, OH- ион агуулсан нэгдлийг

суурь гэнэ.

✓ pH-аас хамаарч уусмалд өнгөө өөрчилдөг бодисыг универсаль индикатор гэнэ.

✓ Уусмалын pH 7-аас бага байвал хүчиллэг, 7-аас их байвал суурилаг, 7-той тэнцүү

байвал саармаг байдаг.

✓ Усан уусмал дахь устөрөгч, гидроксил ионы концентрацаас хамааруулан хүчил,

суурийг хүчтэй, сул гэж ангилдаг.

✓ Оксидыг химийн шинж чанараас хамааруулан суурийн, хүчлийн, саармаг,

амфотер оксид гэж ангилна.

6

Page 8: Санамжbagsh.itpd.mn/fayluud/9-Хими.pdf · 2020. 5. 7. · Молекул кинетик онол ... o Жижиг хэсгийн масс ихсэхэд түүний хөдөлгөөний

V БҮЛЭГ- ОРГАНИК ХИМИ

5.1 Органик бодисын бүтэц байгуулалт

• Нэг болон олон нүүрстөрөгчийн атомууд өөр хоорондоо болон устөрөгч,

хүчилтөрөгч, азот зэрэг бусад элементийн атомуудтай холбогдож үүссэн химийн

бодисыг органик бодис гэнэ.

• Молекулдаа зөвхөн нүүрстөрөгч ба устөрөгч агуулсан органик

нэгдлийг нүүрсустөрөгчид гэнэ.

• Нүүрстөрөгчийн атомууд өөр хоорондоо задгай, цагираг хэлхээнд дан

болон хоёрлосон , гуравласан ковалент холбоогоор холбогдоно.

• Молекулдаа давхар холбоо агуулаагүй, задгай хэлхээтэй нүүрсустөрөгчдийг

алкан гэнэ. Алканыг –ан төгсгөлтэй нэрлэнэ. Тэгвэл нүүрстөрөгч-

нүүрстөрөгчийн нэг хоёрлосон холбоо (C=C)-тойг алкен, -ен төгсгөлтэй нэрлэнэ,

нэг гуравласан холбоо (C≡C)-тойг алкин, –ин төгсгөлтэй нэрлэнэ.

• Молекулдаа нүүрстөрөгч, устөрөгчөөс өөр элемент агуулсан органик нэгдлийг

нүүрстөрөгчийн уламжлал

гэнэ.

• Тухайн нэгдлийн физик, хими

шинж чанарыг тодорхойлдог

атом эсвэл атомуудын бүлгийг

функциональ бүлэг гэнэ.

5.2 Гомолог эгнээ гомологийн физик шинж чанар

• Ижил ерөнхий томьёо, функциональ бүлэгтэй, төстэй бүтэц, химийн шинж

чанартай органик нэгдлүүдийн бүлгийг гомолог гэдэг.

• Гомологийн эгнээний гишүүн бүр дараагийн гишүүнээс –CH2 – бүлгээр ялгаатай

байдаг.

• Гомологийн гишүүдийн физик шинж чанар нүүрстөрөгчийн атомын тооноос

хамаарч тодорхой зүй тогтлоор өөрчлөгддөг.

• Молекул хоорондын таталцлын хүч их бол буцлах цэг өндөр байна.

• Хүчилтөрөгч, хлор, зэрэг гетеро атом агуулсан органик нэгдлийн буцлах цэг

өндөр байна.

5.3 Байгууллын изомер, нэршил

• Химийн нэгдлийн атомуудын энгийн бүхэл тоон харьцааг харуулдаг томьёог

эмпирик томьёо гэнэ.

Эмпирик

томьёо

Молекул

томьёо

Байгууллын хураангуй

томьёо

Байгууллын дэлгэмэл

томьёо

CH2O C2H4O2 CH3COOH

• Органик нэгдлийг олон улсын нэршлийн дүрмээр /халагч + үндсэн хэлхээ +

давхар холбоо + функциональ бүлэг/ гэсэн дарааллаар нэрлэдэг.

• Найрлага ижил, молекул дахь атомуудын ялгаатай дэс дараалал, зохион

байгуулалттай нэгдлүүдийг изомер гэнэ.

7

Page 9: Санамжbagsh.itpd.mn/fayluud/9-Хими.pdf · 2020. 5. 7. · Молекул кинетик онол ... o Жижиг хэсгийн масс ихсэхэд түүний хөдөлгөөний

Байгууллын изомер

Салбарлалтын Байрлалын Функциональ бүлгийн

Нэг гомологийн, ижил

функциональ бүлэгтэй,

нүүрстөрөгчийн үндсэн

хэлхээ ялгаатай изомер

Нүүрстөрөгчийн үндсэн

хэлхээ адил боловч

функциональ бүлэг болон

давхар холбооны байрлал

ялгаатай изомер

Найрлага ижил боловч

функциональ бүлгийн

бүтэц байгууллаараа

ялгаатай, өөр гомологийн

нэгдлийн изомер

CH3CH2CH2CH3 – бутан

CH3CH(CH3)CH3 – 2-

метилпропан

CH2=CHCH2CH3 – бутен-1

CH3CH=CHCH3 – бутен-2

-бутаналь

-бутанон

VI БҮЛЭГ – ХИМИ БА АМЬДРАЛ

6.1 Ус

- Ундны зориулалттай цэвэр усны нөөц хязгаарлагдмал шавхагддаг

- Шүүх хлоржуулах нь усыг цэвэршүүлэх үндсэн үе шат болдог.

6.2 Агаар, 6.3 Агаарын бохирдол

- Хуурай агаарын 78%-ийг азот, 21%-ийг хүчилтөрөгч, 1%-ийг нүүрсхүчлийн хий,

аргон зэрэг бусад хий эзэлдэг.

- Агаарын найрлага дахь азот ба хүчилтөрөгчийг тэдгээрийн буцлах цэгийн

ялгаанд үндэслэн хэсэгчлэн нэрэх аргаар салгадаг.

- Агаарын үндсэн бохирдуулагчид нүүрстөрөгч (II)-ийн оксид, хүхэр ба азотын

оксидууд, хартугалганы нэгдлүүд ордог

- Шатах ашигт малтмалын шаталтаар үүссэн хүхрийн диоксид нь хүчиллэг бороог

үүсгэдэг.

- Нүүрстөрөгч агуулсан нэгдлүүдийн дутуу шаталтаар хортой хий болох

нүүрстөрөгч (II)-ийн оксид үүсдэг.

- Азотын оксидууд машины хөдөлгүүрт өндөр даралт, температурт азот,

хүчилтөрөгчийн харилцан үйлчлэлээр үүсч фотохимийн манан, хүчиллэг бороо,

уушгины багтраа өвчинг үүсгэдэг.

- Хартугалганы бохирдол нь түлшний шаталт, будаг, усны хоолойгоос үүсдэг

бөгөөд хүний мэдрэлийн системийг хордуулдаг.

- Хүлэмжийн хийн үндсэн найрлагыг нүүрстөрөгчийн диоксид, метан бүрдүүлдэг.

6.4 Коррозоос хамгаалах арга

- Хүрээлэн буй орчинд байгаа хүчилтөрөгч, ус, бусад химийн бодисын нөлөөнөөс

болж металл, металлын хайлш химийн хувиралд орох үзэгдлийг корроз гэнэ.

- Төмөр, ган материалын коррозийг зэврэл гэдэг.

- Металл эдлэлийг зэврэл үүсгэдэг орчноос нь тусгаарлах эсвэл исэлдэхээс

урьдчилан сэргийлэх замаар коррозид орохоос хамгаалдаг.

IA Бүлгийн металлууд – IA бүлэгт байрлах металлууд устай харилцан үйлчлэх болон

гидроксидууд нь усанд уусахад шүлт үүсгэдэг тул шүлтийн металлууд гэж нэрлэдэг. Бүх

металлууд нь гадаад давхраандаа нэг электронтой учир электроноо алдаж бүх нэгдэлдээ

эерэг нэг исэлдэхүйн хэм үзүүлдэг. Валент нь I. Шүлтийн металлууд нягт багатай,

хөнгөн, зөөлөн хутгаар зүсэж болдог, мөнгөлөг цагаан өнгөтэй бага температурт хайлдаг

ба хайлах буцлах температур, цахилгаан дамжуулах чадвар нь литигээс цези хүртэл

буурна.

8

Page 10: Санамжbagsh.itpd.mn/fayluud/9-Хими.pdf · 2020. 5. 7. · Молекул кинетик онол ... o Жижиг хэсгийн масс ихсэхэд түүний хөдөлгөөний

IIA бүлгийн металлууд – Нэгдэлдээ тогтмол II валент үзүүлдэг, газрын шүлтийн

металлууд нь хатуу нягт багатай, баригаас бусад нь хөнгөн, цахилгаан сайн дамжуулдаг,

бага температурт хайлдаг.

IIIA бүлгийн металл – хөнгөнцагаан 6600С-т хайлж 25000С-д буцалдаг, мөнгөлөг цагаан

өнгөтэй хөнгөн амархан хайлдаг, цахилгаан дулаан сайн дамжуулдаг, уян хатан.

Хөнгөнцагаан агаарын хүчилтөрөгчтэй амархан нэгдэж оксидын нимгэн бүрхүүлээр

бүрхэгддэг. Амфотер металл

Хажуугийн дэд бүлгийн металлууд – IБ – VIIIБ хажуугийн дэд бүлгийн элементүүд

химийн харилцан үйлчлэлд орохдоо гадаад давхрааны электроноос гадна, гаднаасаа

хоёр, гурав дахь давхрааны электроноо алдаж хувирмал валент үзүүлдэг. Валент ихсэхэд

тэдгээрийн суурийн шинж буурч хүчлийн шинж ихэснэ. Гаднаасаа гурав дахь давхраанд

электрон дүүргэгддэг элементүүд нь үелэх системийн 6,7-р үед лантан, актины дараа

оршдог учраас тусад нь байрлуулж лантаноид, актаноид гэж нэрлэнэ. Хажуугийн дэд

бүлгийн элементүүд байгаль дээр оксид, хүдэр, сульфид байдлаар оршино.

VIIIA бүлгийн металл бишүүд – инерт гэдэг нь идэвхгүй гэсэн утгатай. Гадаад

давхраандаа электроноор дүүргэгдсэн байдаг тул электрон авдаггүй мөн алддаггүй

тиймээс химийн урвалд ордоггүй. Тийм учраас инертийн хий гэж нэрлэсэн. Бүх

инертийн хий нэг атомаас тогтдог, өнгөгүй, нэг эзлэхүүн усанд 8,8 эзлэхүүн гели, 10,4

эзлэхүүн неон, 33,6 эзлэхүүн аргон уусдаг. Инертийн хийнүүд цахилгааныг сайн

дамжуулдаг.

VIIA бүлгийн металл бишүүд – галоген гэж нэрлэдэг ба галоген гэдэг нь давс төрүүлэгч

гэсэн утгатай. Галогений элементүүд гадаад давхраандаа 7 электронтой. Батжилтай

болохын тулд нэг электроныг нэгдүүлж -1 исэлдлийн хэмтэй болно. Фтороос бусад

галоген нь I, III, V, VII гэсэн хувьсах валент үзүүлнэ. Фторын атомд чөлөөт орбитал

байхгүй тул хос зөвхөн I валент үзүүлдэг. Галогенуудын устөрөгчтэй нэгдсэн нэгдлүүд

бүгд хий, усан уусмал нь хүчлийн шинжтэй.

VIA бүлгийн металл бишүүд – VI бүлгийн элементүүд гадаад давхраандаа 6

электронтой. ХЦСЧ ихтэй бөгөөд хүчилтөрөгч, хүхэр нь металл биш. Хүчилтөрөгч

өнгөгүй үнэргүй, хий байдалтай амьсгал шаталтыг дэмждэг. Агаараас бага зэрэг хүнд

атмосферийн ердийн даралтанд 1830С-д цагаан цэнхэр өнгөтэй. Хүхрийн молекул 8

атомаас тогтсон цагираг бүтэцтэй. Энэ 8 атом нь нэг хавтгай дээр оршдоггүй. Молекул

дахь 8 атом хэрхэн холбогдсоноос болж хүхэр 3 янзын дүрс хувиралтай байдаг.

VA бүлгийн металл бишүүд – азот өнгө үнэр амтгүй, усанд хүчилтөрөгч хоёр дахин бага

уусдаг, аммиак өнгөгүй, хурц үнэртэй. Фосфор нь бүтцээс хамаарсан цагаан улаан хар

гэсэн дүрс хувиралтай. Цагаан фосфор аажмаар гэрэл гарган шатаж, фосфорын ангидрид

үүсгэнэ, харанхуйд исэлдэж аяндаа шатдаг учраас түүнийг усан дотор хадгалдаг. Улаан

фосфор удаан исэлддэг, харанхуйд гэрэлтгүй, улаан фосфорыг агаар оруулахгүй алгуур

халаахад цагаан фосфорт шилждэг. Улаан фосфор ус чийг татах чанартай тул сайн

бөглөөтэй саванд хадгалах хэрэгтэй. Химийн идэвхээр цагаан фосфор улаан фосфороос

илүү.

IVA бүлгийн металл бишүүд – гадаад давхраандаа 4 электронтой. Нүүрстөрөгч металл

биш, цахиур германий металл төстэй шинжтэй, цагаантугалга, хартугалга нь металл.

Нэгдэлдээ -4, 0 +2, +4 исэлдэхүйн хэм үзүүлдэг. Энэ бүлгээс практикийн ач

холбогдолтой металл биш. нүүрстөрөгч дөрвөн дүрс хувиралтай (алмаз, бал чулуу,

карбин, фуллерен) эдгээр нь атомын талст орон торынхоо бүтцээр ялгагддаг.

Нүүрстөрөгч нүүрстөрөгчийн оксид Цахиур хоёр дүрс хувиралтай.

9

Page 11: Санамжbagsh.itpd.mn/fayluud/9-Хими.pdf · 2020. 5. 7. · Молекул кинетик онол ... o Жижиг хэсгийн масс ихсэхэд түүний хөдөлгөөний

II ХЭСЭГ.

ДАСГАЛ, ДААЛГАВАР

Санамж: нийт 65 оноотой. 58, 60-р даалгавар бүтээх даалгавар, бусад даалгавар олон

сонголтод даалгавар учраас зөвхөн нэг хариуг дугуйлна уу.

1. Молекул кинетикийн онолоор бодисын хийн төлөв байдлыг илэрхийлсэн мэдээллийг

сонгоно уу.

A. Жижиг хэсгийн потенциал энерги нь кинетик энергиэсээ эрс их байдаг.

B. Жижиг хэсгийн потенциал энерги нь кинетик энергиэсээ харьцуулж болохоор

их байдаг.

C. Жижиг хэсгийн потенциал энерги нь кинетик энергиэсээ эрс бага байдаг.

D. Жижиг хэсгийн потенциал энерги нь кинетик энергиэсээ харьцуулж болохоор

бага байдаг.

2. . . . . . . . . . бодисыг бүрдүүлж буй жижиг хэсгүүдийн хооронд хүчтэй таталцах хүч

үйлчилдэг учраас жижиг хэсгүүд орон зайд ойр ойрхон, тодорхой эмх цэгцтэй

байрлана.

А. Хатуу B. Шингэн C. Хий D. Аморф

3. Диффузын жишээг сонгоно уу.

A. Асгарсан сүүг гал тогооны алчуурт шингээж авах

B. Дулаан өрөөнд зайрмаг хайлах

C. Салхи үлээхэд цэцгийн тоос унах

D. Тасалгаанд хоолны үнэр тархах

4. Бодисын хайлахдаа шингээсэн энерги, хөлдөхдөө гадагш алдсан энерги . . . байна

A. Тэнцүү B. Ойролцоо C. Ялгаатай D. Их

5. Мөсний халах болон хайлах үзэгдлийг судалсан

зургийг ажиглаад мөс халж дуусах буюу мөс

хайлж эхлэх цэгийг сонгоно уу.

6. Цэгийн оронд тохирох үгийг нөхнө үү.

Температур ихсэхийн хэрээр жижиг хэсгийн . .

. . . . . . энерги ихэсдэг.

A. Потенциал

B. Таталцлын

C. Кинетик

D. Статик

7. Дараах зураг дахь W, X, Y, Z үзэгдлүүдийг нэрлэнэ үү.

8. Калийн атом электроны хэдэн давхраатай вэ ?

А. 1 B. 2 C. 3 D. 4

10

Page 12: Санамжbagsh.itpd.mn/fayluud/9-Хими.pdf · 2020. 5. 7. · Молекул кинетик онол ... o Жижиг хэсгийн масс ихсэхэд түүний хөдөлгөөний

9. Сурагчид шингэний хөдөлгөөнийг 4 янзаар ажиглахаар туршилтыг бэлтгэжээ.

Аль тохиолдолд шингэнүүд хурдан

холилдох вэ?

A. I ба IV

B. II ба III

C. I ба III

D. II ба IV

10. Хийн температур тогтмол үед хийн эзэлхүүнийг . . . . . . . . . . . . . . . савны хананы нэгж

талбайг мөргөж буй жижиг хэсгийн тоо олон болох тул сав доторх хийн даралт . . . .

A. ихэсгэхэд, ихэсдэг B. ихэсгэхэд, багасдаг

C. багасгахад, багасдаг D. багасгахад, ихэсдэг

11. Дараах хүснэгтэн өгөгдлийг зөв харгалзуулсан хэсгийг сонгоно уу.

A. IБ,В, IIА,Г

B. IВ,Г, IIА,Б

C. IА,В, IIБ,Г

D. IА,Б, IIВ,Г

12. Багш хий дэх диффузыг дараах зургийн дагуу туршжээ.

Туршилтын үр дүнг зөв илэрхийлж байгаа

зургийг сонгоно уу.

13. Диффузийг молекул кинетикийн онолоор тайлбарласан бүдүүвчийг ажиглана уу.

Диффузлэгдэх үеийг зөв харгалзуулсан

хариултыг сонгоно уу.

14. Фосфорын атомын цөмийн тоо нь 31, протоны тоо нь 15. Фосфорын атом хичнээн

нейтроныг агуулах вэ?

A. 15 B. 16 C. 31 D. 46

I II III IV

I. Дулаан шингээнэ А. Хайлах

Б. Хөлдөх

II. Дулаан ялгарна В. Буцлах

Г. Конденсацлах

A

B

C

D

X Y Z

A Эхлэхээс

өмнө Эхлэх үе

Дууссаны

дараа

B Эхлэхээс

өмнө

Дууссаны

дараа Эхлэх үе

C Дууссаны

дараа Эхлэх үе

Эхлэхээс

өмнө

D Дууссаны

дараа

Эхлэхээс

өмнө Эхлэх үе

X Y Z

устөрөгчийн хлорид

/36.5 н.н./

аммиак

/17 н.н./

хоёр тал нь онгорхой

шилэн хоолой

А Б

11

Page 13: Санамжbagsh.itpd.mn/fayluud/9-Хими.pdf · 2020. 5. 7. · Молекул кинетик онол ... o Жижиг хэсгийн масс ихсэхэд түүний хөдөлгөөний

17. Зураг дээр ямар атомыг илэрхийлсэн байгааг сонгоно уу.

A. Устөрөгч

B. Нүүрстөрөгч

C. Хүчилтөрөгч

D. Бор

15. Яагаад Li, Na, K үелэх системийн IA бүлэгт оршиж байна вэ ?

A. Гадаад давхраандаа 11 электронтой

B. Гадаад давхраандаа 1 электронтой

C. Электроны давхрааны тоо 1

D. 1, 2 дугаар давхраандаа 1 электронтой

16. 12H устөрөгчийн атомын протон, нейтрон, электроны тоо хэд вэ ?

A. 1, 1, 1 B. 1, 2, 1 C. 1, 1, 0 D. 1, 1, 2

18. Дээрх загварыг боловсруулсан эрдэмтний нэр хэн бэ ?

A. Э.Резерфорд

B. Н.Бор

C. Ж.Чедвик

D. Ж.Ж.Томсон

19. Атомын бүтцээрээ төсөөтэй элементүүд агуулсан үелэх хүснэгтийн баганыг . . . . .

гэнэ.

A. Бүлэг B. Үе C. Эгнээ D. Үелэх хүснэгт

20. Шилжилтийн металл агуулсан эгнээг сонгоно уу

A. Mn, Cu, Fe B. Li, Na, K C. Rb, Cs, Fr D. F, Cl, Br

21. Анхны үелэх хүснэгтийг хэн зохиосон бэ?

A. И. Деберейнер B. Л.Мейер

C. Д.И.Менделеев D. Дж.Ньюлэндс

22. Элемент цахиурын атомын электронт давхрааг зөв илэрхийлсэн бүдүүвчийг сонгоно

уу.

A B C D

+X

K L M

2 8 4

+X

K L M

2 8 5

+X

K L M

2 8 6

+X

K L M

2 8 7

23. Атомын бүтцийг нээсэн эрдэмтэнтэй нь зөв харгалзуулсан хариуг сонгоно уу.

Атомын бүтцийн

загвар

Нээсэн

эрдэмтэн

A. 1А, 2Б, 3В

1 Үзэмтэй талхан

загвар

А Н.Бор B. 1Б, 2А, 3В

2 Гариган загвар Б Э.Резерфорд C. 1В, 2Б, 3А

3 Хагас квант загвар В Ж.Томсон D. 1В, 2А, 3Б

24. Үелэх хүснэгтийн VII бүлгийн 2

элементийн зарим шинж чанарыг

хүснэгтээр харуулжээ.

Иодын шинж чанар аль нь вэ?

Төлөв,

200С

Нягт,

г/см3

Хайлах цэг, 0С

A Шингэн 0.0017 -220

B Шингэн 0.17 184

C Хатуу 4.9 114

D Хатуу 0.17 -188

12

Page 14: Санамжbagsh.itpd.mn/fayluud/9-Хими.pdf · 2020. 5. 7. · Молекул кинетик онол ... o Жижиг хэсгийн масс ихсэхэд түүний хөдөлгөөний

25. Холимгийг бүрдүүлж байгаа нэг бодис дотор нөгөө бодисын жижиг хэсгүүд тархаж

үүсгэсэн булингартай холимгийг . . . . . . . гэнэ.

A. Механик холимог

B. Уусмал

C. Гетероген холимог

D. Суспенз

26. Өгөгдсөн холимгуудыг холимгийн төрөлтэй нь зөв харгалзуулна уу?

Холимог Холимгийн

төрөл

A. 1B, 2C, 3A

1 Элс ба төмрийн үртэс A Суспенз B. 1C, 2B, 3A

2 Улаан лоолийн шүүс B Гомоген холимог C. 1C, 2A, 3B

3 Зэсийн сульфатын

уусмал

C Механик

холимог

D. 1B, 2A, 3C

27. Элементийг шинж чанараар нь хэрхэн ангилдаг вэ ?

A. Металл, металл биш B. Металл, металл биш, металлоид

C. Металл, металл биш, суурь, хүчил D. s, p, d

28. Химийн нэгдлийг сонгоно уу.

A. Зэс утас B. Тос ба ус

C. Хөнгөнцагаан цаас D. Натрийн хлорид

29. Дараах холимогуудыг цэвэрлэх боломжтой аргыг тохируулна уу

Холимог Цэвэрлэх арга A. 1б, 2а, 3в

1 Элс ба ус а Нэрэх арга B. 1в, 2а, 3б

2 Спирт ба ус б Талстжуулах C. 1в, 2б, 3а

3 Давс ба ус в Шүүх арга D. 1а, 2б, 3в

30. Дараах нэгдлүүдээс металлын холбоотой нэгдлийг сонгоно уу?

A. CaO B. Cl2 C. HCl D. Cu

31. Цахилгаан саармаг атом электроныг . . . . . . . . эерэг цэнэгтэй ион болох . . . . . үүсгэнэ.

A. Алдаж, анион B. Алдаж, катион

C. Авч, анион D. Авч, катион https://econtent.edu.mn/videoEBS/9rangi/himi/208

31. Дараах нэгдлүүдийг химийн холбооны төрөлтэй нь зөв харгалзуулна уу.

Нэгдэл Химийн холбооны

төрөл

1 NaCl а Металлын A. 1c, 2b, 3d, 4a

2 HCl b Туйлтай ковалент B. 1c, 2b, 3a, 4d

3 Cl2 c Ионы C. 1b, 2c, 3d, 4a

4 Cu d Туйлгүй ковалент D. 1b, 2c, 3a, 4d

32. Зурагт өгөгдсөн атомуудын хооронд үүсэх химийн холбооны

төрлийг тодорхойлно уу.

A. Ковалентын холбоо

B. Ионы холбоо

C. Металлын холбоо

D. Координацийн ковалентийн

33. Дараах үзэгдлүүдээс физикийн үзэгдлийн жишээг сонгоно уу?

A. Давс усанд уусах B. Хүчлийг саармагжуулах

C. Сүү гашлах D. Магни шатах

13

Page 15: Санамжbagsh.itpd.mn/fayluud/9-Хими.pdf · 2020. 5. 7. · Молекул кинетик онол ... o Жижиг хэсгийн масс ихсэхэд түүний хөдөлгөөний

34. Дараах бөмбөлөгөн загваруудаас усны молекулыг сонгоно уу. https://econtent.edu.mn/videoEBS/9rangi/himi/362

A B C D

/ 34-38-р даалгаварт https://econtent.edu.mn/videoEBS/9rangi/himi/644 /

35. Нэг бодисоос хоёр буюу түүнээс дээш тооны бодис үүсэх урвалыг . . . . . . . гэнэ.

A. Нэгдэх урвал B. Халах урвал C. Задрах урвал D. Солилцох урвал

36. 4 химийн урвалын бүдүүвч өгөгджээ. Солилцох урвалыг аль бүдүүвч илэрхийлж

байгааг сонгоно уу.

37. Шүлтийн металл устай урвалд орж шүлт үүсгэснийг ямар индикатор ашиглан таних

вэ ?

A. Метилоранж B. Фенолфталейн

C. Лакмус D. Аль нь ч биш

38. цэгийн оронд нөхнө үү. Нэг буюу хэд хэдэн бодис харилцан үйлчилж, ялгаатай

шинж чанартай өөр бодис үүсгэхийг . . . гэнэ.

A. Химийн урвал

B. Хувирал

C. Бодисын өөрчлөлт

D. Химийн үзэгдэл

39. Химийн урвал явагдахад энергийн өөрчлөлт гарах ба үүнийг . . . гэнэ.

A. Урвалын энерги B. Урвалын илрэл

C. Урвалын дулаан D. Дулаан

40. Cu2+ + 2e-= Cu0 исэлдэн ангижрах процессын аль нь болохыг тодорхойлно уу https://econtent.edu.mn/videoEBS/9rangi/himi/1227

A. Исэлдэх B. Ангижрах

C. Исэлдэн ангижрах D. Электрон алдсан

41. Zn + CuSO4 = ZnSO4 + Cu гэсэн урвалын төрлийг сонгоно уу.

A. Нэгдэх B. Задрах

C. Халах D. Солилцох /42-48-р даалгаварт мөн видео 9.2,3,4/

https://econtent.edu.mn/videoEBS/9rangi/himi/1528

42. Уусмалын орчинг устөрөгчийн илтгэгчээр тодорхойлдог. Уусмалын pH–ийг зөв

харгалзуулсан хариуг сонгоно уу.

A. хүчиллэг pH=7, саармаг pH>7, шүлтлэг pH<7

B. хүчиллэг pH>7, саармаг pH=7, шүлтлэг pH<7

C. хүчиллэг pH<7, саармаг pH<7, шүлтлэг pH=7

D. хүчиллэг pH<7, саармаг pH=7, шүлтлэг pH>7

14

Page 16: Санамжbagsh.itpd.mn/fayluud/9-Хими.pdf · 2020. 5. 7. · Молекул кинетик онол ... o Жижиг хэсгийн масс ихсэхэд түүний хөдөлгөөний

43. pH-н хуваарь бүхий зураг өгөгджээ.

Гарын шингэн саван сул суурилаг

шинжтэй байдаг. pH-ын хуваарийн аль

цэгт харгалзах вэ?

44. X, Y, Z, W гэсэн 4 уусмалын pH хүснэгтээр өгөгджээ. Уусмал бүр дээр универсаль

индикатор нэмжээ. Индикатор нэмсэний дараа уусмал бүрийн өнгө ямар болох вэ?

Бодис pH

W 7

X 9

Y 2

Z 5

45. Суурийн ерөнхий томьёог

сонгоно уу.

A. MeА- B. H+А- C. Me+x(OH)x D. ЭxOy

46. pH = 6 хүчил бол . . . хүчил юм.

A. Сул B. Хүчтэй C. Дунд D. Маш хүчтэй

47. Аммиакийн уусмалын орчинг тодорхойлно уу

A. Хүчиллэг B. Сул суурилаг C. Саармаг D. Хүчтэй суурилаг

48. Химийн үзэгдлийг ялгана уу

A. Бодисын төлөвийн шилжилт B. Диффуз

C. Магни шатах D. Уусах

49. Өгөгдсөн энергийн диаграммыг ашиглаад экзотерм болон эндотермийн урвал

болохыг тодорхойлно уу. (урвалын дулаан ΔH>0 кж⁄моль). Урвалд орж байгаа

бодисыг эх бодис, урвалаас үүсч байгаа бодисыг бүтээгдэхүүн бодис гэнэ.

/видео 9.1 урвалын дулаан/

A. Эх бодисын энергиэс бүтээгдэхүүн бодисын энерги нь

их учир эндотермийн урвал

B. эх бодисын энергиэс бүтээгдэхүүн бодисын энерги нь

их учир экзотермийн урвал

C. эх бодисын энергиэс бүтээгдэхүүн бодисын энерги нь

бага учир экзотермийн урвал

D. Эх бодисын энергиэс бүтээгдэхүүн бодисын энерги нь

бага учир эндотермийн урвал

50. Органик биш нийлмэл бодис болох хүчлийн тодорхойлолтыг сонгоно уу

/ видео 9.2 хүчил, хүчлийн онцлог/

A. Металлын атом ба хүчлийн үлдэгдлийн ионоос тогтсон нийлмэл бодис

B. Найрлагандаа 2 төрлийн элементээс тогтсон ба нэг нь хүчилтөрөгч агуулсан

нийлмэл бодис

C. Усан уусмалдаа Н+ ион агуулсан нийлмэл бодис

D. Усан уусмалдаа ион агуулсан нийлмэл бодис

51. Органик нэгдлийн молекулын хэлбэр, физик шинж чанар, урвалд орох идэвхийг

тодорхойлдог бүлгийг . . .гэж нэрлэдэг.

A. Функциональ бүлэг B. Радикал

C. Нүүрсустөрөгч D. Метил бүлэг

15

Page 17: Санамжbagsh.itpd.mn/fayluud/9-Хими.pdf · 2020. 5. 7. · Молекул кинетик онол ... o Жижиг хэсгийн масс ихсэхэд түүний хөдөлгөөний

52. Ижил молекул томьёотой, байгууллаараа ялгаатай изомерийг . . . Изомер гэнэ.

A. Салбарлалтын B. Байгууллын

C. Функциональ бүлгийн D. Бүтцийн

53. Алканы ерөнхий томьёог сонгоно уу.

A. CnH2 B. CnH2n-2

C. CnH2n+2 D. CnH2n-6

54. Найрлагаараа ижил боловч бүтэц, шинж чанараараа ялгаатай нэгдлүүдийг . . . . .

гэнэ.

A. Гомологи B. Изомер

C. Радикал D. Функциональ бүлэг

55. Ханасан нүүрстөрөгчдийн язгуурын нэрийн төгсгөл ямар байхыг сонгоно уу.

A. ил B. ан C. ен D. ин

56. Спиртийн функциональ бүлгийг сонгоно уу.

A. R-COOH B. R-COH C. R-OH D. R-CO

57. гэсэн томьёоны зөв нэршлийг сонгоно уу.

A. 2,2-диметил гексан

B. 2-метил пентан

C. 2,2-диметил бутан

D. 2,2-метил бутан

58. Дараах бодисуудыг олон улсын нэршлээр бичнэ үү.[3]

CH3 – CH2 – CH =

CH2

59. Дараах бодисуудаас алканыг ялгаж доогуур нь зурна уу.

C3H18, C2H2, CH4, C2H4, C4H8, C3H8, C4H10, C16H32, C9H20

60. 200 гр этаныг шатаахад хэвийн нөхцөлд хичнээн литр нүүрсхүчлийн хий ялгарах

вэ? [4] . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

III ХЭСЭГ.

ДАСГАЛ, ДААЛГАВАР

Санамж: Даалгавар бүрийн ард хаалтан дотор харгалзах оноог өгсөн болно.

/видео 9.6 урвал бичих, 9.7 бодлого бодох/, https://econtent.edu.mn/videoEBS/9rangi/himi/644

1. Металл исэлдэж Me2O3 найрлагатай оксид үүсгэнэ. Металлын валентын электроны

байгууламж ямар байх вэ? [1]

A. ns2 np1 B. ns2 np2 C. ns1 np2 D. ns1

2. Хүчилтөрөгч дотор металл натри шатаж . . . . . ., харин төмөр шатахад . . . . . гэсэн

томьёотой нэгдлүүд үүсгэнэ. [1]

3. 1 кг литийг устай харилцан үйлчлүүлэхэд хичнээн эзлэхүүн (х.н) устөрөгч үүсэхийг

тооцоолно уу. [3]

16

Page 18: Санамжbagsh.itpd.mn/fayluud/9-Хими.pdf · 2020. 5. 7. · Молекул кинетик онол ... o Жижиг хэсгийн масс ихсэхэд түүний хөдөлгөөний

4. Дараах хувирлыг дагуу явагдах урвалын тэгшитгэлүүдийг бичнэ үү.[5]

Na →NaOH→NaHCO3→Na2CO3→Na2SO4→Na

5. Шохойн усан дундуур нүүрсхүчлийн хийг нэвтрүүлэхэд эхлээд цагаан тунадас үүсч

үргэлжлүүлэн нэвтрүүлбэл энэ тунадас уусдаг бол холбогдох урвалын

тэгшитгэлүүдийг бичнэ үү. [2]

6. II валенттай, 13,7г нэгэн метал устай харилцан үйлчилж 2,24 л хий ялгаруулжээ.

Ямар металл байсан вэ? [3]

7. Хөнгөнцагааны нунтгийг агаарт шатаагаад дараа нь нүүрсхүчлийн хийгээр

дүүргэсэн саванд хийхэд шаталт үргэлжлэн явагдана. 4Al + 3CO2 = 2Al2O3 + 3C Энэ

үед . . . . . . . . . . . исэлдэж, . . . . . . . . . . . . . . ангижирна. [1]

8. Дараах хувирлын дагуу явагдах урвалын тэгшитгэлийг бичиж Х ба Y бодисыг

нэрлэнэ үү.[3]

Al 𝐶𝑙2→ 𝑋

𝑁𝑎𝑂𝐻→ 𝑌

𝑁𝑎𝑂𝐻→ 𝐶 + 𝐻2𝑂

9. 1 моль хөнгөнцагаан исэлдэхэд хичнээн моль хөнгөнцагааны оксид үүсэх вэ?[3]

10. Мөнгөний нитратын 340 г 2%-ийн уусмалд 20 г масстай цайр ялтас хийжээ. Урвал

явагдаж дууссаны дараа ялтасны масс хэдэн грамм болох вэ? [5]

11. Дараах хувирлыг дагуу явагдах урвалын тэгшитгэлүүдийг бичнэ үү.[5]

Fe → FeCl2 →Fe(OH)2→ Fe(OH)3→ Fe2O3→ FeCl3

17

Page 19: Санамжbagsh.itpd.mn/fayluud/9-Хими.pdf · 2020. 5. 7. · Молекул кинетик онол ... o Жижиг хэсгийн масс ихсэхэд түүний хөдөлгөөний

12. Zn + H2SO4 = ZnSO4 + H2S + H2O гэсэн урвалыг тэнцүүлээд коэффициентүүдийн

нийлбэрийг олно уу? . . . . . . . [1]

13. Дараах бодисуудын аль нь Zn(OH)2 -той урвалд орох вэ? Үүнд: NH4OH, H2SO4, KOH,

NaCl Урвалын тэгшитгэл бичнэ үү. [1]

14. Дараах хувирлыг дагуу явагдах урвалын тэгшитгэлүүдийг бичнэ үү.[4]

Zn → ZnCl2 →Zn(OH)2→ ZnO→ Na2ZnO2

15. 34 г мөнгөний нитратыг 34 г хоолны давстай холив. Хэдэн грамм хлортмөнгө үүсэх

вэ? [3]

16. 22.4 л устөрөгч, бромтой харилцан үйлчлэхэд (х.н.) хэдэн литр бромт устөрөгч үүсэх

вэ? [3]

17. Лабораторт хүхэр (IV)-н оксидыг (SO2)-г хэрхэн гаргаж авах вэ?[1]

18. 17гр мөнгөний нитрат ба 11.6 г натрийн хлорид агуулсан уусмалуудыг хольжээ.

Үүсэх тунадасны массыг олно уу.[4]

19. 8.0гр хүхэр хүхэр (IV)-ийн оксид (х.н) ямар эзлэхүүнтэй байх вэ? [3]

20. Урвал дараах бүдүүвчийн дагуу явагджээ. Тэгвэл А, Б, В, Г, Д бодисууд ямар бодис

болохыг тогтооно уу. [5]

Ca3(PO4)2 𝑆𝑖𝑂2+𝐶→ А

𝐶𝑎→ Б

𝐻𝐶𝑙→ В

𝑂2→ Г

𝐻2𝑂→ Д

18

Page 20: Санамжbagsh.itpd.mn/fayluud/9-Хими.pdf · 2020. 5. 7. · Молекул кинетик онол ... o Жижиг хэсгийн масс ихсэхэд түүний хөдөлгөөний

21. 3,6 л (х.н) нүүрсхүчлийн хий 8 г магнийн оксидтой урвалд оржээ. Хэдэн грамм

магнийн карбонат үүсэх вэ? [4]

22. Дараах бүдүүвчийг сайн ажиглаад урвалын тэгшитгэл бичнэ үү.[4]

23. 80%-ийн С, 20%-ийн Н агуулсан нэгэн хийн устөрөгчтэй, харьцуулсан нягт нь 15

бол энэ нүүрсустөрөгчийн молекулын байгуулалтын томьёог бичнэ үү. [4]

24. С6Н14 гэсэн нэгдлийн изомерийг бичиж нэрлэнэ үү.[4]

25. Спиртийн альдегид болон карбон хүчил болж исэлдэх урвалын тэгшитгэлийг бичнэ

үү. [2]

26. Этанолыг ямар бодисоос гарган авах вэ? Урвалын тэгшитгэл бичнэ үү.[1]

19

Page 21: Санамжbagsh.itpd.mn/fayluud/9-Хими.pdf · 2020. 5. 7. · Молекул кинетик онол ... o Жижиг хэсгийн масс ихсэхэд түүний хөдөлгөөний

27. Нэг атомт спиртийн гомолог эгнээний эхний гишүүн нь CH3OH. Энэ эгнээний

дараагийн 4 гишүүдийн томьёог бичиж нэрлэнэ үү. [2]

28. Олон атомт спиртийг таних урвалыг бичнэ үү.[1]

29. 200 гр этаныг шатаахад хэвийн нөхцөлд хичнээн литр нүүрсхүчлийн хий ялгарах

вэ?[3]

30. Дараах бодисуудын дэлгэрэнгүй томьёо болон молекулын иштэй бөмбөлгөн

загварыг дүрслэнэ үү. CH4, C2H4, C2H2, CH3OH [4]

IV ХЭСЭГ

СОРИЛ

Санамж: нийт 70 оноотой ба олон сонголтод болон бүтээх даалгавруудаас бүрдсэн

үнэлгээний даалгавар юм. Оноо харгалзан адилгүй тул даалгавар бүрийн ард хаалтан

дотор оноог бичсэн болно. Олон сонголтод даалгаврын хувьд зөвхөн нэг хариуг

дугуйлна уу.

1. . . . . . . . . . . бодисыг бүрдүүлж буй жижиг хэсгүүдийн хооронд хүчтэй таталцах маш

сул үйлчилдэг учраас жижиг хэсгүүд орон зайд чөлөөтэйгээр бие биеэсээ үл

хамааран эмх замбараагүй хөдөлдөг. /1оноо/

А. Хатуу B. Шингэн C. Хий D. Аморф

2. Атомын бүтцийн гариган загварыг үндэслэсэн эрдэмтнийг сонгоно уу. /1оноо/

А. Ж.Ж. Томсон B. Н.Бор C. Э.Резерфорд D. Ж. Чедвик

3. Нэг элементийн протоны тоогоороо ижил нейтроны тоогоороо ялгаатай атомуудыг

......... гэдэг./1оноо/

А. Молекул B. ион C. изотоп D. Электрон

4. Дараах хүснэгтийг зөв харгалзуулна уу./2оноо/

Элемент Өнгө Дэс дугаар А. А1a , B3c , C2b

A F 1 Улаан хүрэн a 17 B. А3с ,В2а , С1b

B Cl 2 Шар ногоон b 35 C. А2b ,В3а , С1с

C Br 3 Цайвар шар c 9 D. А1с, В2а , С3b

20

Page 22: Санамжbagsh.itpd.mn/fayluud/9-Хими.pdf · 2020. 5. 7. · Молекул кинетик онол ... o Жижиг хэсгийн масс ихсэхэд түүний хөдөлгөөний

5. Атомын радиус үелэх тогтолцооны бүлгийн дагуу дээрээс доошлох тутам......,

яагаад гэвэл ........ ./1оноо/

A. Өснө, гадаад давхраа дахь электроны тоо өснө.

B. Буурна, электроны давхрааны тоо нэмэгдэнэ

C. Өснө , электроны давхрааны тоо нэмэгдэнэ

D. Буурна ,гадаад давхраа дахь электроны тоо өснө.

6. Бүгд , хатуу мөнгөлөг цагаан өнгөтэй бүлгийн дагуу хайлах буцлах цэг багасч , нягт

ихэсдэг. Энэ аль бүлгийн элементүүдийн тухай өгүүлж байна вэ?/1оноо/

A. Инертийн хий

B. Шүлтийн металл

C. Газрын шүлтийн металл

D. Галоген

7. Дараах урвалын тэгшитгэлүүдийг бичиж тэнцүүлнэ үү. /2оноо/

А. Фтор устөрөгчтэй урвалд орох .........................................................

Б. Лити устай урвалд орох .................................................

8. 44% 𝐴𝑔47108 ба 56% 𝐴𝑔47

107 гэсэн хоёр изотопоос тогтсон мөнгөний дундаж атом

массыг тооцож олно уу. /2оноо/

9. Химийн урвалын төрлийг нэрлэнэ үү. /2оноо/

- Нэгдэх -

-

10. Химийн урвалын тэгшитгэлийг гүйцээн бичнэ үү./2оноо/

a. Mg(хат) + O2(х) = . . . .

b. Mg3N2(хат) =. . . . . + . . . .

c. Pb(NO3)2(уус) + NaI(уус) = . . . . . .+ . . . . . .

d. Fe(хат) + CuSO4(уус) =. . . . + .. .. . .. ..

11. Химийн урвалын тэгшитгэлийг гүйцээн бичиж, ионы тэгшитгэл бичнэ үү./2оноо/

NaOH(уус) + ZnCI2(уус) = MgCl2(уус) + AgNO3(уус) =

12. Химийн урвалын тэгшитгэлийг гүйцээн бичиж, исэлдэн ангижрах тэгшитгэл бичнэ

үү. /2оноо/

Ca(хат) + S(хат) = Zn(хат) + CuSO4(уус) =

13. Зөвхөн хүчлийн оксид бүхий эгнээг соргоно уу./1оноо/

A. CO, NO, N2O, SiO

B. CO2, SO3, N2O5

C. Na2O, MgO, CuO

D. BeO, ZnO, Cr2O3

14. Хлорын +7 исэлдлийн зэрэг үзүүлсэн нэгдлийн томьёог олно уу./1оноо/

A. HClO B. HClO2 C. HClO3 D. HClO4

15. Метаны шатах урвалын дулааныг тооцоолно уу. /3оноо/

21

Page 23: Санамжbagsh.itpd.mn/fayluud/9-Хими.pdf · 2020. 5. 7. · Молекул кинетик онол ... o Жижиг хэсгийн масс ихсэхэд түүний хөдөлгөөний

16. Зөвхөн суурийн оксид бүхий эгнээг сонгоно уу. /1оноо/

A. CO, NO, N2O, SiO

B. CO2, SO3, N2O5

C. Na2O, MgO, CuO

D. BeO, ZnO, Cr2O3

E. Na2O, SO3, Al2O3

17. хөнгөнцагааны оксидыг хүчил шүлттэй урвалд ордог бол урвалын тэгшитгэлийг

бичнэ үү. /1оноо/

18. Дараах урвалын загварт тохирох жишээ урвалын тэгшитгэл бичнэ үү. /2оноо/

Урвалын загвар Жишээ урвал

Х+C=D+H2O

Х+C.O=D+H2O

C+X.O=D+H2O

19. 4% 220 г зэсийн (II) оксидыг устөрөгчөөр ангижруулахад ялгарах зэсийн хэмжээг

бодож олно уу./4оноо/

20. 36г CaO, 22.4 л SO2, 1.12л CO2, устай харилцан үйлчлэхэд үүсэх бодисуудын

хэмжээг тус бүрд нь бодож олно уу. /6оноо/

21. Хлор, иодын хэрэглээнээс бичнэ үү./2оноо/

22. Тус бүр 5г калийн перманганат, бертолетийн давс, натрийн нитратын задралаар

хэвийн нөхцөлд хэдэн литр хүчилтөрөгч ялгарахыг тооцоолно уу. /6оноо/

23. Дараах хувирлыг дагуу явагдах урвалын тэгшитгэлүүдийг бичнэ үү. /4оноо/

S → SO2 →SO3→ H2SO4→ Na2SO4

22

Page 24: Санамжbagsh.itpd.mn/fayluud/9-Хими.pdf · 2020. 5. 7. · Молекул кинетик онол ... o Жижиг хэсгийн масс ихсэхэд түүний хөдөлгөөний

24. Урвал дараах бүдүүвчийн дагуу явагджээ. Урвалын тэгшитгэлийн бичнэ үү./5оноо/

𝐴𝐶𝑙2← Ca

𝑂2→ В → 𝐶𝑎(𝑂𝐻)2

𝐶𝑂2→ 𝐶 → 𝐶𝑎(𝐻𝐶𝑂3)

25. 56 гр мөнгөний оксидыг давсны хүчлээр үйлчлэхэд хэдэн грамм тунадас үүсэх вэ?

/3оноо/

26. 24 гр манганы концентрацитай азотын хүчлээр үйлчлэхэд хичнээн литр ямар хий

ялгарах вэ? /3оноо/

27. Нэг валенттай нэгэн металлын гидрид 12,5% устөрөгч агуулдаг бол металлыг олно

уу. /3оноо/

28. Хэвийн нөхцөлд байгаа 44.8 л этиленээс хичнээн хэмжээний этилийн спирт гарган

авч болох вэ?/3оноо/

29. Ацетиленийг 450-5000С температурт халааж бензолыг гарган авдаг, бензол нь

галогенаар халагдах урвалд орно. Дараах 2 урвалыг бичнэ үү./2оноо/

30. Шоргоолжны, цууны, пропионы, тосны, валерины хүчлүүдийн томьёог бичнэ үү.

/3оноо/

23