4
2008 оны 1-р сар Хүүхдийн танин мэдэхүйн сэтгүүл Бэй Аэриа Хамгийн урт гол Манай орны хамгийн урт гол бол Орхон гол юм. Орхон гол Хангайн Суврага Хайрханаас эх авч 1124 км алслан урсаж Сэлэнгэ мөрөнд цутгадаг . Сэлэнгэ мөрөн нь Байгал нуурт цутгаж, Байгал нуураас Ангар мөрнөөр дамжин Хойт Мөсөн далай хүрдэг . Туул, Хараа, Ерөө, Тамир зэрэг голууд Орхон голд цутгадаг , усжих талбай нь 132835 км юм. Хэрлэн гол уртаараа Орхоны дараа ордог . Орхон голын сав газарт эртний Монголын Нийслэл Хар Хорум хотын балгас, Эрдэнэ Зуу хийд болон Сүхбаатар, Булган хотууд оршдог . БИ МОНГОЛ #5 Нэгэн санаагаар Монголоо дээдлэе ! Та бүхэндээ Монголын түүх, уран зохиолын хамгийн сод бүтээл "Монголын Нууц Товчоо"-г Монгол Хэл Шинжлэлийн ухааны доктор М.Саруул-Эрдэнэ-ийн хялбаршуулан бичсэнээр толилуулж байна. Зургийг Чингис Хааны Академи-ийн Академич, Монголын цаасан цоолбор хайчилбарыг шинэчлэгч, Монголын цаасан барыг үндэслэгч С. Төрбурам. 10. Тэр үеэс Тэмүжин аавынхаа улсыг нэгтгэж эхэллээ. Эхлээд сүй тавьсан Бөртэ Үжинээ авчрав. Дараа нь элч илгээж Боорчи найзаа ирүүлэв. Тэгээд бүгд аавынхаа эртний анд Хэрэйд аймгийн Тоорил Хантай уулзжээ. Тоорил Хан тэдэнд тусалж, улсыг нь нийлүүлж өгөхөө амласан байна. 11. Нэгэн өдөр Гурван Мэргид аймаг довтлон ирж гэнэ. Тэдний холоос ирж явааг Өүлэн Эхийн зарц Хуагчин Эмгэн сонсож мэдээд хэлжээ. Бүгд зугтсан боловч Бөртэ Үжин баригдав. Харин Тэмүжин их шавартай, битүү ойд нуугдсан тул баригдсангүй. Асуулт: - Тоорил Хан юу амласан бэ? - Хуагчин Эмгэн ю хэлсэн бэ? Т Ү Ү Х С О Ё Л XIII зууны үеэс бичгээр уламжлан ирсэн Монгол сургаалын зохиолын чухал цоморлиг Оюун түлхүүр нэрт шастир-аас: Эртний Богд Чингисийн зохиосон шастирыг өчүүхэн сануулахын учир: Эзэд хаадтан, олныг хураая гэвэл өглөгөө өг . Осолдохгүй явья гэвэл түшмэдээ өргө. Аугаа хучээ ихэтгэе гэвэл стэргээ асар. Уужим сул жаргая гэвэл эв эеэ хичээ. Хайрт хүүхдүүд, хүндэт эцэг эхчүүд ээ, Та бүхэндээ ирж буй шинэ оны халуун мэнд дэвшүүлж, танай гэр бүлд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

BI MONGOL 5 - Ger Youth Center · /Монгол ардын үлгэр/ Эрт урьд цагт хол газар худалдагдсан хоёр морь эх нутгаа санаж

  • Upload
    others

  • View
    5

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: BI MONGOL 5 - Ger Youth Center · /Монгол ардын үлгэр/ Эрт урьд цагт хол газар худалдагдсан хоёр морь эх нутгаа санаж

2008 оны 1-р сар Хүүхдийн танин мэдэхүйн сэтгүүл Бэй Аэриа

Хамгийн урт гол

Манай орны хамгийн урт гол бол Орхон гол юм. Орхон гол Хангайн Суврага Хайрханаас эх авч 1124 км алслан урсаж Сэлэнгэ мөрөнд цутгадаг. Сэлэнгэ мөрөн нь Байгал нуурт цутгаж, Байгал нуураас Ангар мөрнөөр дамжин Хойт Мөсөн далай хүрдэг. Туул, Хараа, Ерөө, Тамир зэрэг голууд Орхон голд цутгадаг, усжих талбай нь 132835 км юм.

Хэрлэн гол уртаараа Орхоны дараа ордог.

Орхон голын сав газарт эртний Монголын Нийслэл Хар Хорум хотын балгас, Эрдэнэ Зуу хийд болон

Сүхбаатар, Булган хотууд оршдог.

БИ МОНГОЛ

#5

Нэгэн санаагаар Монголоо дээдлэе !

Та бүхэндээ Монголын түүх, уран зохиолын хамгийн сод бүтээл "Монголын Нууц Товчоо"-г Монгол Хэл Шинжлэлийн ухааны доктор М.Саруул-Эрдэнэ-ийн хялбаршуулан бичсэнээр толилуулж байна. Зургийг Чингис Хааны Академи-ийн Академич, Монголын цаасан цоолбор хайчилбарыг

шинэчлэгч, Монголын цаасан барыг үндэслэгч С. Төрбурам.

10. Тэр үеэс Тэмүжин аавынхаа улсыг нэгтгэж эхэллээ. Эхлээд сүй тавьсан Бөртэ Үжинээ авчрав. Дараа нь элч илгээж Боорчи найзаа ирүүлэв. Тэгээд бүгд аавынхаа эртний анд Хэрэйд аймгийн Тоорил Хантай уулзжээ. Тоорил Хан тэдэнд тусалж, улсыг нь нийлүүлж өгөхөө амласан байна.

11. Нэгэн өдөр Гурван Мэргид аймаг довтлон ирж гэнэ. Тэдний холоос ирж явааг Өүлэн Эхийн зарц Хуагчин Эмгэн сонсож

мэдээд хэлжээ. Бүгд зугтсан боловч Бөртэ Үжин баригдав. Харин Тэмүжин их шавартай, битүү ойд нуугдсан тул баригдсангүй.

Асуулт:

- Тоорил Хан юу амласан бэ?

- Хуагчин Эмгэн ю хэлсэн бэ?

Т Ү Ү Х С О Ё Л

XIII зууны үеэс бичгээр уламжлан ирсэн Монгол сургаалын зохиолын чухал цоморлиг Оюун түлхүүр нэрт шастир-аас:

Эртний Богд Чингисийн зохиосон шастирыг өчүүхэн сануулахын учир:

Эзэд хаадтан, олныг хураая гэвэл өглөгөө өг.

Осолдохгүй явья гэвэл түшмэдээ өргө.

Аугаа хучээ ихэтгэе гэвэл стэргээ асар.

Уужим сул жаргая гэвэл эв эеэ хичээ.

Хайрт хүүхдүүд, хүндэт эцэг эхчүүд ээ,

Та бүхэндээ ирж буй шинэ оны халуун мэнд дэвшүүлж, танай гэр бүлд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн

ерөөе.

Page 2: BI MONGOL 5 - Ger Youth Center · /Монгол ардын үлгэр/ Эрт урьд цагт хол газар худалдагдсан хоёр морь эх нутгаа санаж

Хөгжмийг Г.МаамШүлгийг Г.Сэсмээ

Найзаа нааш ир

Найз аа найз аа нааш ирНадад чихэр байна шүүАав минь надад өгсөнАдилхан хуваагаад идье дээДүүдий дүүдий нааш ирДүүдээ чихэр өгье дөөЭэж минь надад өгсөнИжилхэн хуваагаад идье дээНайз аа найз аа нааш ирНадад чихэр байна шүүАав минь надад өгсөнАдилхан хуваагаад идье дээ

2008 оны 1-р сар Хүүхдийн танин мэдэхүйн сэтгүүл Бэй Аэриа

Бидзнтзй

b i_mongo [email protected]

хаягаар болон

510-652-9941

утсаар холбоо барина уу?

Баярлалаа.

Ивээн тэтгэгч ах эгч нартаа

Манай сэтгүүлийн 3 дахь дугаарыг хувиасаа ивээн тэтгэж, хэвлэж өгсөн эгч Ш.Рэнцэнноров, ах Ч. Тогтохжав нартаа гүн талархал илэрхийлье. /Конкорд/

Ариел Wyckoff ба Friends of Mongolia МУ-ын гавьяат жүжигчин Л. Чимэддорж М. Дэлгэрцогт /Виржиниа/ Гомболүүдэвийн гэр бүл /АламедаБадралын гэр бүл / Оакланд/ Даваанямын гэр бүл /Аламеда/Батхишигийн гэр бүл /Аламеда/ Төмөрчөдөрийн гэр бүл /Сан франсиско/Болдбаатарын гэр бүл / Албани/ С. Баасанхүү / Оакланд/Булганы гэр бүл /Аламеда/ Ц. Энхтуяа /Сан франсиско/Гансүхийн гэр бүл /Оакланд/ Ш. Гантуяа / Оакланд/Эрдэнэбүрэн /Аламеда/

Баярлалаа

Өвөл Д.Маам

Цастай өвөл

Мөстэй өвөл

Цан хүүрэг

Жавартай өвөл

Хүүхэд бидний

Хүлээсэн өвөл

Хүйтэн гэлгүй

Хүсдэг өвөл

Цана чаргаар гулгадаг өвөл

Цас мөсөн дээр тоглохгүй бол

Мөнгөн өвөл гомдох байх даа.

Зүйр цэцэн үгсХүн болох багаасаа

Хүлэг болох унаганаасаа

Сайн хүнд нөхөр олон

Сайн моринд эзэн олон

Түргэн хэллэг

Голын чулуу мөлгөр

Уулын чулуу барзгар

Тарьсан арван хус

Тойрсон гурван хуш

Оньсого

Гадаа байхдаа уул

Гэрт орохдоо ус

тэр юу вэ?

Хөлгүй гүйгч

Хүрзгүй малтагч

тэр юу вэ?

Ертөнцийн гурван цагаанӨсөхөд шүд цагаан

Өтлөхөд үс цагаан

Үхэхэд яс цагаан

хэлэлцэх

Нэг есөд яах вэ?

Нэрмэл архи хөлдөнө

Хоёр есөд яах вэ?

Хорз архи хөлдөнө

Гурван есөд яах вэ?

Гунан үхрийн эвэр хуга хөлдөнө

Дөрвөн есөд яах вэ?

Дөнөн үхрийн эвэр хуга хөлдөнө

Таван есөд яах вэ?

Тавьсан будаа хөлдөхгүй

Зургаан есөд яах вэ?

Зурайсан зам гарна

Долоон есөд яах вэ?

Довын толгой борлоно

Найман есөд яах вэ?

Нал шал болно

Есөн есөд яах вэ?

Ерийн дулаан болно.

Нэг ес хэзээ эхэлдэг вэ?

Хорз архи гэж юуг хэлдэг вэ?

Гунан үхэр гэж хэдэн настай үхрийг нэрлэдэг вэ?

Найзууд аа, дуулж сурцгаая !!!

Page 3: BI MONGOL 5 - Ger Youth Center · /Монгол ардын үлгэр/ Эрт урьд цагт хол газар худалдагдсан хоёр морь эх нутгаа санаж

А л д б и е м и н ь а л ж а а в а а с а л ж а а т у г а й А х у й т ө р м и н ь б ү ү а л д а р т у г а й

Ө с ө х ө ө с с у р с а н ү н д э с н и й х э л М а р т а ж б о л ш г ү й с о ё л

Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ? Хамгийн их сонирходог зүйл чинь юу вэ?

- Чөлөөт цагаараа хөгжим сонсох дуртай, бэлтгэлээ хийж зав цагаараа сүмдээ үйлчилдэг

Ирээдүйд ямар мэргэжилтэй болохыг хүсдэг вэ? Их сургуулийн бэлтгэл хэр байна вэ?

- Би ирээдүйдээ хуйлийн чиглэлээр суралцана гэж бодож байгаа, одоо англи хэл сурч байна.

Үе тэнгийн найз нөхөддөө юу гэж хэлэх вэ?

- Бүхий л хүүхдүүдэд өөрийн гэсэн сонирходог зүйл байгаа. Тэр зүйлээрээ тууштай хичээллэж амжилт гаргаасай гэж хүсэж байна.

Манай сэтгүүлийн талаар таны бодол? Танд баярлалаа.

- Ийм сэтгүүл гаргаж байгаад би их баяртай байна . Намайг урьж оролцуулсанд баярлалаа. Танай сэтгүүлийг уншиж байх болно. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье.

Баярлалаа.

Сайн байна уу? Зул аа, Та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

- Лхагва сүрэн овогтой Зул. 15 настай.

Нэгэн жилд хийж бүтээсэн ажлаа цэгнэн дүгнэж, шинэ оноо угтан золгох тэр мөчид та Бэй Аэриа дахь Монгол хүүхдүүдийн дундаас оны тэргүүний тамирчнаар шалгарсанд баяр хүргэе, 2007 онд гаргасан амжилтынхаа талаар дэлгэрэнгүй ярина уу?

- Баярлалаа.Би Бэй Аэриа-гийн Монгол хүүхдүүдийн дундаас оны шилдэг тамирчнаар шалгарсандаа баяртай байна. Миний гаргасан амжилтууд гэвэл:

2006 оны Монголын Үндэсний Олимпийн Хорооны нэрэмжит Өсвөрийн боксын "Олимпийн гараа" тэнцээний 13-14 насны ангиллын 46 кг-ийн жинд хүрэл медаль,

2006 оны "Шижир Алт ХХК-ний нэрэмжит 48 кг-ийн жинд хөрэл медаль,

2007 оны 9 сарын "Olympic club" тэмцээнд оролцсон

2007 оны 10 сарын Бэй Аэриагийн "Top Train" тэмцээний ялагч

2007 оны 11 сарын Бэй Аэриа Community Youth Center-ийн нэрэмжит тэмцээний аварга

2007 оны 12 сарын "Roccapulco" тэмцээний аварга

Ямар дугуйлан, сургалтанд хамрагддаг вэ? Багш дасгалжуулагч нарынхаа талаар. Энэ спортоор хэдэн жил хичээллэж байна?

- Би анх 2005 оны 11 сарийн 14 нд олон улсын хэмжээний мастер Энхтайван багшийн удирдлаганд боксоор хичээллэж эхэлсэн, одоо би “3th street boxing gym”-д хичээллэдэг.

Энэ оны 4 сараас эхлэн энэ gym-д хичээллэж эхэлсэн. Манай багшийг Paris Alexander гэдэг. Мөн энд амьдардаг спортын мастер Энхтөр багшнамайг дасгалжуулж байсан. Энхтөр багшдаа Баярлалаа гэж хэлэхийг хүсэж байна.

Хамгийн сэтгэлд хоногшин үлдсэн тэмцээн, хүчтэй өрсөлдөгчийнхээ талаар.

- Миний хувьд бүх тоглолт сэтгэлд хоногшин үлдсэн. Энд ирсэнээсээ хойш 4 тэмцээнд оролцсон, бүх өрсөлдөгчид хүчтэй байсан.

Хамгийн сүүлд би 2007 оны 12 сард ‘Roc-capulco’ тэмцээнд оролцох үедээ ханиадтай, халуунтай байсан боловч тодорхой цаг хугацааны турш энэ тэмцээнд бэлдсэн байсан болохоор тоглолтонд оролцохоор шийдсэн. Урьд шөнө нь халуурч хоносон болоод ч тэрүү маш хүнд тоглолт болсон. Тэмцээн дуусахад намайг ялагчаар зарлахад нь би маш их баярласан. Бие зовиуртай байхад тоглож болохгүй юм байна гэдгийг ойлгосон.

АНУ-д ирээд хэдэн жил болж байна? Аль сургуульд хэд дүгээр ангид суралцдаг вэ? Найз нөхдийнхөө талаар.

- Би Америк-т 2007 оны 3 сарын 18нд ирсэн. Аав эгчийн хамт амьдардаг. Galileo high school-ийн 10-р ангид суралцдаг. Бид гэр бүлээрээ СанФрансиско дахь Immanuel Christian сүмд явдаг. Манай сүмийнхэн их гоё хүмүүс байдаг. Та нартаа хайртай шүү.

Аав ээж нарынхаа тухайд, тэд таны хичээл сурлага, спортын амжилтанд хэр нөлөөлж, тусалж чаддаг вэ?

- Ээж маань Лондон-д байдаг. Би бага байхаасаа л боксын спортод их сонирхолтой байсныг аав минь мэддэг байсан. Аав намайг 13 нас хүрэхэд "Алтан Бээлий" клуб-т оруулсан юм. Намайг бүхий л зүйлээр маань дэмждэг аавдаа би Баярлалаа гэж хэлэхийг хүсэж байна.

Оны тэргүүний тамирчин2007

Page 4: BI MONGOL 5 - Ger Youth Center · /Монгол ардын үлгэр/ Эрт урьд цагт хол газар худалдагдсан хоёр морь эх нутгаа санаж

Бүтэн бие минь зовбоос зовтугай Бүрэн улс минь бүү алдартугай ! Эзэн Чингис Хаан

Ү х т э л о р ш и х т ө р ө л х н у т а г С а л ж б о л ш г ү й о р о н

АРДЫН АМАН ЗОХИОЛ

Хоёр сайн морь/Монгол ардын үлгэр/ Эрт урьд цагт хол газар худалдагдсан хоёр морь эх нутгаа санаж харихаар гүйж явтал тэр хоёр морины нэг нь нас хөгширч замдаа хоцрох болжээ.Тэгээд залуу мориндоо ингэж захив.- За залуу дүү минь замдаа сайн яваад хариарай. Хөгшин ах чинь одоо үхэх боллоо. Дүү минь болзоогүй замаар бүү яваарай. Бөртөлзсөн юман дээр битгий очоорой, боолттой юмны амыг бүү задлаарай гэж захиад хоцорчээ.Залуу морь нэг залхай замаар орж явжээ. Гэтэл нэг бөртөлзсөн бор юмны бараа харагдаж гэнэ. Түүнийг очиж үзэх юмсан гэж бодоод тэсч чадсангүй гүйж очтол уутанд хийсэн юмны ам боолттой бөгөөд дотор нь амьтан байгаа бололтой хөдөлж байв. Түүний дотроос юу гарах бол үзэх юмсан гэж тэсч ядаад сонирхон амыг нь задалтал дотроос нь нэгэн том өлссөн чоно гарч ирээд:- Чи юун морь миний боодлыг задлав? Би баян айлын малаас барьж идсээр байтал тэр айлын хөрөнгөний эзэн намайг: Чиний адил хурдан мориор хөөн гүйцэж барьж аваад энэхүү уутанд хийж орхисон билээ. Иймд одоо би чамайг иднэ гээд барихаар завдан дагатал нэг туулай явж байгаад тэр хоёрыг үзмэгц:- Та хоёр юун морь чоно хоёр вэ? гэж асуув. Тэд үнэн байдал учраа тоочсонд тэр туулай морины аминд орох арга бодож ийн өгүүлрүүн:- Үгүй ээ чоно гуай, та ийм сайхан том эр байтал уутанд хийлгэж ам нь боолттой хэвтэж байна гэдэг чинь худал бизээ. Хэрэв үнэн бол би энэ морин дээр өөрийн биеийг шагнал болгож идүүлье гэв. Тэгтэл чоно:- Үнэн би энэ уутан дотор байсан гэж хэлэхэд туулай:-Эрхэм чоно та энэ уутанд яаж багтах билээ. Би нүдээрээ үзээгүйдээ үнэмшихгүй гэхэд чоно, морь туулай хоёрыг хоёуланг нь идэхээр бодож нөгөө уутандаа дахин ороод толгойгоо харайхан далд оруулаагүй байхад туулай:- За тэгээд толгой чинь багтахгүй байна гэж хашгирмагц чоно толгойгоо даруй далд оруулав. Туулай тэр даруй уутны амыг хуучин хэвээр нь боож орхив. Ингээд өчүүхэн биетэй боловч арга онолтой туулайн гавъяагаар залуу морь амь гарч нутагтаа харьж амар сайхан жаргасан гэнэ.

Зургийг Даваанямын Энхзаяа /14 настай, Аламеда/