35
Ус эрдсийн биохими ангилал, үүрэг, физик, хими шинж, фермент- гормон –эрдэс бодисууд

Biochemistry l 6

Embed Size (px)

Citation preview

Page 1: Biochemistry l 6

Ус эрдсийн биохими ангилал, үүрэг, физик, хими шинж, фермент- гормон –эрдэс бодисууд

Page 2: Biochemistry l 6
Page 3: Biochemistry l 6

УСНЫ СОЛИЛЦОО

Бие махбодид явагдах бодисийн солилцооны болон энергийн солилцооны бүхий л урвалууд усан орчинд явагддаг. Учир нь амьд бие махбодын 70 % орчимыг ус эзэлдэг.

Доод амьтанд биеийн жингийн 95%-97% орчим нь ус байх ба хүний 6 сартай үр хөврөлийн 86-95% нь ус байх ажээ.

Нярай хүүхдийн биеийн жингийн 70-75% нь ус байхад насанд хүрэгчдэд 70 %орчим байх жишээтэй.

Харин ахимаг насны хүмүүст бодисын солилцооны удаашралаас усны агуулага нэлээд багасдаг.

Page 4: Biochemistry l 6

УСНЫ СОЛИЛЦОО Тусгай эрхтэн,эдүүдэд болон биологийн шингэнүүдэд

ус агуулагдах хувь харилцан адилгүй байдаг байна. Жишээ нь араг ясны хувьд жингийн 12,5% , элэгний

нийт жингийн 2,8 % , бөөрний жингийн 0,6 %-г ус эзлэнэ.

Амьд бие махбодод өөхөн эдийн хэмжээнээс хамаарна. Өөхөн эд их бол усны хэмжээ бага байх ба тарган хүмүүст усны хэмжээ 38-40% хүртэл багассан.

Бие дэх бүх усны 70 орчим % нь эсийн дотор, 30 орчим % нь эсийн гадна оршдог.

Биологийн шингэн болох цусны сийвэн, тархи нугасны шингэн, лимф, үений шингэн, зэрэгт ус нь чөлөөт байдлаар агуулагдана.

Page 5: Biochemistry l 6

УС- АМЬДРАЛЫГ ТЭТГЭГЧ

Page 6: Biochemistry l 6

УСНЫ СОЛИЛЦОО

Усны агууламж нь өөхөн эдийн хэмжээнээс хамаарна. Өөхөн эд их бол усны хэмжээ бага байх ба тарган хүмүүст усны хэмжээ 38-40% болтол багассан байдаг. Биед орших усны янз бүрийн хэлбэрүүд нь харилцан хөдөлгөөнт холбоотой, бие биедээ шилжиж байдаг.

Амьд бие махбодод усны биологийн үүрэг бол юутай ч зүрлэшгүй асар их бөгөөд олон талтай.

Ус бол хамгийн түгээмэл уусгагч бөгөөд түүнд ихээхэн хэмжээний органик ба органик биш бодисууд ууссан байдаг.

Page 7: Biochemistry l 6

УС БОЛ ЧАНДМАНА ЭРДЭНЭ

Page 8: Biochemistry l 6

УСНЫ СОЛИЛЦОО

Эсийн туслах эрхтэнүүдийн бүтэц, үйл ажиллагааг төвшин байлгахад усны үүрэг асар их юм.

Ус бол биохимийн урвалуудын зайлшгүй явагдах орчин бөгөөд хоол хүнсний органик бодисууд задарч боловсроно.

Ус бол бие махбодын дулаан зохицуулгын чухал хүчин зүйл болдог.

Амьсгалах явцад биеэс алдагдах дулааны 25% орчим нь ууршилтаар гарах ба мөн төдий хэмжээний дулааныг арьсны гадаргуугаар хөлрөлтөөр алддаг байна.

Page 9: Biochemistry l 6

УСНЫ СОЛИЛЦОО Хүний биед хоногт 2,5-3,0 литр орчим ус хэрэгтэй.

Хүүхдэд бодисын солилцооны эрчимт чанар өндөр, органик бодисуудын усархаг байдал илүү тул ус их зарцуулагдана.

Хүүхдийн 1 кг жинд нь 100-150г ус шаардагддаг байна.

Хүн ба амьтан нь усгүйгээр 12-15 хоноход үхэх аюултай.

Яагаад вэ? гэвэл хүн өөрт байгаа усныхаа 20-25%-ийг алдахад л үхэлд хүрдэг.

Учир нь усны солилцоо, хэмжээ өөрчлөгдөхөд биологийн шингэнүүдийн ус, эс завсрын шингэний ус өөрчлөгдөнө.

Page 10: Biochemistry l 6

УСНЫ ШИМЭГДЭЛТ

Ус нь ихэвчлэн бүдүүн гэдэснээс шимэгдэж цусанд орж , эд эрхтнүүдэд (элэг , булчин, арьс гэх мэт ) очдог.

Цусан дахь усны агууламж харьцангүй тогтвортой. Хоол ундны хамт биед орсон усыг гаднаас авсан ус

гэх ба биеийн бүх усны 80- 85% орчмыг эзлэнэ. Харин нь бодисын солилцооны үед үүссэн усыг

дотор ус гэх ба 10-15% байна. 100 гр нүүрс ус бүрэн исэлдэхэд (ус, нүүрс

хүчлийн хий болж задрахад) биед 55,6 мл ус үүснэ.

Page 11: Biochemistry l 6

WATER

100 г уураг бүрэн задрахад 41,3 мл ус үүснэ. 100гр өөх тос бүрэн задарахад 107,1 мл ус тус тус

үүсдэг. Хоол хүнсээр бие махбодод үүсэж байгаа усны хэмжээ

нь 100 калори тутамд 12 гр байна гэж тооцдог. Хүн хоногт идсэн хоол тэжээлийн калороос шалтгаалан 3-3,5 л устай болдог.

Хоол ундаар авсан ба биеэс гадагш ялгарах усны хэмжээ нь харьцангүй тогтмол байх ёстой.

Биеэс хоногт ялгарах ёстой усны 1200-1500 мл орчим нь шээсээр , 300-500 мл орчим нь уушгаар, 250-300 мл орчим нь өтгөний хамт гадагшилна.

Page 12: Biochemistry l 6

ВОДНЫЙ ОБМЕН

Хүний биед хоол боловсруулах шүүсний хамтаар хоол боловсруулах замд их хэмжээний ус орж ирдэг. Үүнд шүлс – хоногт 1500 мл , ходоодны шүүс 250 мл, нойр булчирхайн шүүс 700 мл, цөс 500 мл, нарийн гэдэсний шүүс 300 мл г.м.

Гэвч хоол боловсруулах замд эргэн шимэгдэлтийн замаар усны алдагдал 2% буюу 150-200 мл байдаг. Харин нь дизентерии, холер зэрэг гэдэсний суулгалттай халдварт өвчний үед усны эргэн шимэгдэх үйл явц эрс суларч хүн хоногт 8-12 л хүртэл шингэн алдахад хүрнэ. Тийм учраас хлорт натрийн давсны уусмал ба альбумин өгч усгүйжилтээс сэргийлнэ.

Page 13: Biochemistry l 6

WATER- ВОДА- УС

Page 14: Biochemistry l 6

ЭРДСИЙН СОЛИЛЦОО 1891 онд оросын эрдэмтэн В.И.Вернадский амьд бие мах

бод дахь химийн элементүүдийн ( эрдэс ) бүрдэл нь оршин амьдрах орчноос хамаардагыг тодорхойлжээ.

Хүний бие дэх эрдэс бодисууд нь түүний биеийн жингийн 0,8-1%-г эзэлнэ.

Гэхдээ биеийн галбир төрх, нас, булчингийн хөгжил, бусад хүчин зүлсээс хамаарч хэлбэлзэнэ.

Химийн олон элементүүд нь хүний биед эд эсийг бүтээгч материал болж, яс, уураг, нуклейны хүчил, ферментүүдийн найрлагад орохоос гадна чөлөөт байдлаар байна.

Page 15: Biochemistry l 6

БИОГЕНИЙН ЭЛЕМЕНТҮҮД Хүн ба дээд амьтдын биед 90 гаруй химийн

элементүүд илрээд байгаа бөгөөдтэдгээрийн тал нь байнга оршдог учир тэдгээрийг биоген элементүүд гэж нэрлэдэг.

Биогенийн элементүүд нь үндсэн 3 бүлэгт хуваагддаг. 1. Биед агуулагдах макроэлементүүд эд Na, K,Ca,P,Cl,S,Mg орно.

МикроэлементүүдJ,Br,F,Fe,Cu,Al,Mn,Co,Zn,Cr,li,Se,Mo нь байна. Тун бага хэмжээгээр агуулагдах ультра,микроэлементүүдэдНg,AU,Cr,Si,Ni,Ti,U,Ra,Be,Bi,Ag,Pb,Sb зэрэг элементүүд орно.

Page 16: Biochemistry l 6

ЭРДЭС БОДИС- МИНЕРАЛЫ

Эрдэс бодисууд нь устай хамт осмос даралтыг хэвийн байлгана.

Биеийн дотоод орчны рН-ийг тогтвортой байлгана. Бие махбодын яс болон бусад эрхтнийг бүтээгч

материал болно. Na,K-ийн ионууд нь булчингийн агшилт, мэдрэлийн

сэрэл дамжихад чухал үүрэг гүйцэтгэнэ. Эрдэс бодис ууд нь фермент болон витамины

найрлаганд байдаг учраас амьд биед явагддаг бодисын солилцооны ихэнх урвалд идэвхтэй оролцдог.

Page 17: Biochemistry l 6

ЭРДЭС БОДИСУУДЫН ХЭРЭГЦЭЭ

Хүний биеорганизмд бодисын солилцоо хэвийн явагдахад хоногт зайлшгүй хэрэгцээтэй ихэнх эрдэс бодисуудын хоногийн хэрэгцээг тогтоосон.Үүнд:

Na – ойролцоогоор 4-6г заримдаа 8г Cl -ойролцоогоор 2-4 г ихэвчлэн 4 г K – ойролцоогоор 2-3 г ихэвчлэн 3г Ca- ойролцоогоор 0,7-0,8 г P- ойролцоогоор 1,5-2г Fe- ойролцоогоор 15-20 мг хэмжээтэй

эрдсийг хэрэглэвэл бодисын солилцоо хэвийн явагдана гэж үзэж байна.

Page 18: Biochemistry l 6

ЭРДЭС НАТРИЙН СОЛИЛЦОО Натри - Nа нь цусны сийвэн,лимф, цөс, хоол

боловсруулах шүүсэнд ион байдлаар оршдог.Эсийн дотор бага хэмжээтэй, гадна нь ихээр байдаг.Натри нь хлорын ионтой хамт осмос зохицуулгад орж биеийн усыг барьдаг. Натрийн ион нь К ионтой хамт мэдрэл булчингийн сэрэл дамжихад оролцдог. Хүний биед ойролцоогоор 105 г орчим байх байна. Натри нь хүний биед ихэвчлэн хоолны давс (NaCl) байдлаар орно.

Альдостерон, гидрокортизоны даавруудын тусламжтай гэдсэнд шимэгдэх ба цусанд орж элэг, улмаарэс завсрын шингэнд шимэгдэнэ. Биеэс бөөрөөр шээсний хамт 90-95%, хөлстэй 5% натри гадагшилна.

Page 19: Biochemistry l 6

ЭРДЭС БОДИС - МИНЕРАЛЫ

Page 20: Biochemistry l 6

ЭРДЭС НАТРИЙН СОЛИЛЦОО

Натри нь хүний цусанд 70-90 ммоль/л, цусны сийвэнд 137-150 ммоль/л, эритроцитод 9-28 ммоль/л агуулагдвал хэвийн гэж үздэг.

Цусны сийвэнгийн натрийн түвшин багассанаас шалтгаалан эмгэг илэрдэг. Цусны сийвэнгийн натрийн хэмжээ нь биеэс их хэмжээний шингэн алдах үед (бөөлжилт, суулгалт өвчний үед ) илрэх ба Гипонатриеми гэнэ.

Харин нь цусны натрийн хэмжээ нь шингэн бага уух, давсгүй усны алдагдал, цусны эргэлт удаашрах зэрэг эмгэгүүдийн үед тохиолдох ба Гипернатриеми гэж нэрлэдэг.

Page 21: Biochemistry l 6

ЭРДЭС КАЛИЙН СОЛИЛЦОО Кали К нь усанд сайн уусдаг , амьд

биеийн бүх эд эрхтэнд агуулагддаг. Калийн ион нь эсийн доторхи үндсэн

катион юм. Хүний биед К-ийн агууламж нь 160 г

байна. К-ийн 90 гаруй % нь эсийн дотор бусад нь эс завсрын шингэн, хоол боловсруулах шүүс, яс, мөгөөрс, холбогч эдийн найрлаганд байна. К нь гомостазыг барих, уургийн нийлэгжилтэнд оролцдог.

Мэдрэл булчингийн сэрэл дамжихад Na, Ca-ийн ионтой хамт оролцоно.

Page 22: Biochemistry l 6

ЭРДЭС КАЛИЙН СОЛИЛЦОО

К нь глюкоз, сальцыг гэдсэнд шимэгдэхэд тусалдаг. К-ийн хоногийн хэрэгцээ нь 50-102 ммоль ба хүн

ихэвчлэн ургамлын гаралтай хоол хүнсээр авна. Илүүдэл К нь бөөрөөр ялгарна.

Калийн солилцооны алдагдал нь цусны калийн хэмжээ багасах – гипокалиеми (суулгалт өвчнүүд, бөөрний өвчнүүд, секретины ялгарал ихсэх ), цусны калийн хэмжээ ихсэх – гиперкалиеми(эсийн үхжил, задрал, гемолиз, бөөрний дутагдал, судсаар К агуулсан шингэн ихээр хийх, К-н давс агуулсан пенициллин ихээр хийлгэх ) байдлаар илэрнэ.

Page 23: Biochemistry l 6
Page 24: Biochemistry l 6

ЭРДЭС ХЛОРЫН СОЛИЛЦОО

Хлор Cl нь эсийн гаднах шингэний анион (70%) юм. Насанд хүрсэн хүний биед 2300 ммоль байна. Хлор нь эсийн гаднах шингэний осмос даралт, хүчил

суурийн байдал, зэргийг тогтвортой байлгах, эритроцитын хийн солилцоог хэвийн барих үүрэгтэй. Цусны рН хүчиллэг болоход хлорын ионууд эдүүд рүү урсах ба арьс, шөрмөс,булчинд хлорын агууламж ихэсч хавагнах нөхцөл бүрддэг. Хлорын ион нь ус ба Na өөртөө татаж байдаг. Хүн Cl-г хоолны давс байдлаар авах ба хоногийн хэрэглээ нь 40-140 ммоль (1,5-5г ).Биеэс шээс ба хөлсний хамтаар гадагшилна.Хлорын цусанд агуулагдах хэмжээ нь гипо ба гиперхлореми байдлаар илэрнэ.

Page 25: Biochemistry l 6

ЭРДЭС САЛЬЦИЙН СОЛИЛЦОО

Хүний биеийн жингийн 2% эзлэх ба кальцийн 99% нь яс, шүдний эдэнд байна. Ясанд кальцийн давс байдлаар оршдог.

Кальц нь ионжсон ба ионжоогүй хэлбэрээр байх ба альбумин, альфа амилаза, цус бүлэгнэлтийн уургуудтай холбоотой байдаг.

Кальцийн гол эх булаг нь ургамлын ба амьтны гаралтай хүнс тэжээл бөгөөд бяслаг, ээдэм, сүү, хүнсний ногоонд ихээр агуулагдана.

Насанд хүрсэнхүн хоногт 20-37,5 ммоль (0,8-1,5г) кальци хэрэглэх шаардлагатай.Жирэмсэн ба хөхүүл эхчүүдэд 2 дахин илүү хэрэгтэй. Са нь 12 хуруу гэдсэнд хамгийн сайн шимэгдэнэ.

Page 26: Biochemistry l 6

ЭРДЭС САЛЬЦИЙН СОЛИЛЦОО Кальци нь тосны ба цөсний хүчлүүдтэй үүдэн венээр

элгэнд ирэх ба хоол боловсруулах замын булчирхайнуудын шүүрэл болон бөөрөөр гадагшилна.

Цусан дах Са-ийн агууламж ихсэхэд кальцитонин ихээр ялгаран ясны эдийг кальцуулах ба шээсээр Са ялгаруулдаг.

Кальцийн хэмжээний өөрчлөлтөөс болон эмгэг гарах ба гипокальциеми, гиперкальциеми гэж нэрлэнэ.

Цусны кальцийнхэмжээ өөрчлөгдөх нь анхдагч, хоёрдогч гиперпараиреоз, Д-гипервитаминоз, ясны үрэвсэлт өвчнүүд, ясны тархмал сүрьеэгийн үед тохиолддог.

Page 27: Biochemistry l 6
Page 28: Biochemistry l 6

ЭРДЭС ФОСФОРЫН СОЛИЛЦОО Р-ийн солилцоо нь кальцийн солилцоотой нягт

холбоотой явагдахба хүний биеийн жингийн 1%-г эзэлдэг. Их биеийн яс,шүдэнд 90%, үлдсэн хэсэг нь эсийн дотор анион байдлаар байна. Фосфор нь янз бүрийн эфир, кофермент, уураг, нуклейнхүчил, өөх тосны найрлаганд орно.Уураг нийлэгжих, удамшлын мэдээлэл хадгалагдах, дамжихад оролцоно.

Фосфорын хоногийн хэрэглээ нь 30 ммоль(0,9г) ба жирэмсэн ба хөхүүл эхчүүдэд 2 дахин илүү хэрэгтэй . Хүн фосфорыг ургамлын ба амьтны гаралтай хоол хүнсний хамт авах ба нарийн гэдсэнд идэвхтэй шимэгдэж элгэнд очдог. Биеэс гэдэс,бөөрөөр дамжин фосфорит кальци байдлаар гарна. Гормонуудын идэвхнь фосфорын солилцоонд ихээр нөлөөлдөг.

Page 29: Biochemistry l 6

ЭРДЭС ТӨМРИЙН СОЛИЛЦОО

Төмөр (Fе) нь хүний биеийн жингийн 0,0065% буюу 53,6-89,5 ммоль(3-5г) хэмжээтэй оршино.

Эсийн дотор гемоглобин, миоглобин, цитохромууд, каталаза, гемины бүлгийн төмөр агуулсан ферментүүд байдлаар, эсийн гадна төмөр холбогч уураг-трансферрин байдлаар байна.

Биеийн бүх төмрийн 70% нь амьсгалын уураг гемоглобинд, 3-5% нь зүрх ба их биеийн булчингийн амьсгалын уураг миоглобинд агуулагдана.

Ферритин, трансферрин , лактоферрин байдлаар төмөр нь эд эсэд байж Fе солилцоо явуулдаг.

Page 30: Biochemistry l 6
Page 31: Biochemistry l 6

ЭРДЭС МАГНИЙН СОЛИЛЦОО Магни (Mg) бол эсийн доторхи ионы тоонд ордог.

Магни нь мэдрэл булчингийн сэрэх чанарт оролцдог ба шууд болон дам байдлаар ихэнх ферментийн кофакторын найрлаганд оролцдог. Холестрин ба нуклеотид нийлэгжихэд магни нь заавал оролцдог.Насанд хүрсэн хүн хоногт 0,41 ммоль/кг жинд (10 мг/кг) хэрэгтэй. Ургамлын гаралтай хоол хүнсээр магнийг авна.

Нарийн гэдсэнд идэвхтэй шимэгдэх ба шээсээр гадагшилна. Магнийн солилцооны дутмагшил- гипомагниеми нь булчин чичирхийлэх, татах, сэтгэц хямрах,дэмийрэх,цусны даралт унана.Гипермагниеми нь чихрийн шижин, цусны даралт ихсэх, атеросклерозоор илэрэнэ. Одоо магнийг цусны өөхийг багасгагч чухал элементгэж үздэг болсон.

Page 32: Biochemistry l 6
Page 33: Biochemistry l 6

ЭРДЭС ИОДЫН СОЛИЛЦОО Иод (J) нь бамбай дааврын бүтцэнд ордог,

амьдралын чухал микроэлемент юм.Тироксиныг үүсэх процессд оролцдог. Иод нь уураг, тосны нийлэгжилтэнд нөлөөтэй.Хүн хоол хүнсээр, усаар, далай тэнгисийн амьтны гаралтай бүтээгдэхүүнээр авдаг.

Хоногийн хэрэгцээ 0,8-1,5 мкмоль (100-120мкг). Нарийн гэдэснээс элгэнд шимэгддэг.

Хүнд ойролцоогоор 0,4 ммоль (50мг) иод агуулагдах ба үүний 30% нь бамбай булчирхайд байна.Иодын дутагдлын үед бамбай булчирхай томорч , дааврын ялгаралт багасах ба цусны иодын агууламж багасах нь бамбайн дааврын дутагдал болон бусад өвчнүүдийн үед ажиглагдана. Мөн олон минералууд байдаг.......

Page 34: Biochemistry l 6
Page 35: Biochemistry l 6

АНХААРАЛ ТАВЬСАНД

БАЯРЛАЛАА