30
Бодисын солилцоо (уураг, нүүрус, липид)

Biochemistry l 8

Embed Size (px)

Citation preview

Page 1: Biochemistry l 8

Бодисын солилцоо (уураг, нүүрус, липид)

Page 2: Biochemistry l 8

БОДИСЫН СОЛИЛЦОО-МЕТАБОЛИЗМ

Амьд бие махбодын дотор явагдах биохимийн урвалуудыг нийтэд нь бодисын солилцоо буюу метаболизм гэнэ.

Метаболизм нь анаболизм ба катаболизм гэсэн 2 талтай ба эмх цэгцтэй, тогтсон дэс дараалалтай, уялдаа холбоотой , хөдөлгөөнтэй олон ферментэт урвалуудын нийлбэр цогц юм.

Катаболизмын урвалуудын үр дүнд энерги ялгардаг бол , анаболизмын урвалууд нь энергийг шаарддаг. Катаболизмын үр дүнд үүссэн энерги нь АТФ-д хуримтлагдан эсийн амьдралын үйл ажиллагаанд хуримтлагддаг.

Page 3: Biochemistry l 8

Амьд эс дэх энергийн солилцоонд оролцдог молекул нь ихэвчлэн ГФА- гурван фосфорт аденин байдаг ба энергийг чөлөөлдөг катаболизмын урвалууд нэг газар жишээ нь митохондорт явагдаж байхад анаболизмын урвалууд цитоплазм, эндоплазмд гэх мэт явагддаг.

Ямар эсэд ямар цаг үед ямар фермент идэвхитэй байгаагаас ямар урвал явагдах нь тодорхойлогддог. Нийлэгжсэн молекулын амьдрах хугацаа ч хязгаартай, эрт орой хэзээ нэгэн цагт задрах бөгөөд задралын бүтээгдэхүүнүүд нь биед хэрэгтэй өөр бодисын нийлэгжилтэнд дахин ашиглагдана, эсвэл биеэс зайлуулагдана. Эс молекулаар нөхөн сэргэж байхад эд эсээр нөхөн сэргэнэ.

Page 4: Biochemistry l 8

КАТАБОЛИЗМ

Нийлмэл органик молекулуудыг энгийн молекул болгож задалдаг химийн урвалуудыг бүхэлд нь катаболизм гэнэ. Эдгээр урвалууд нь органик молекул дахь химийн энергийг бэлнээр нь суллаж өгдөг. Энэ энергээр ХФА-г ГФА болгож фосфоржуулсанаар дахин хэрэглэхэд хялбар болгож, ГФА байдлаар хадгалдаг. Катаболизмын урвалуудын чухал хэсэг нь гликолиз, Кребсийн эргэлт, электрон тээвэрлэх хэлхээ юм. Гликолизын үед 6 нүүрстөрөгчийн атомтай, глюкозын молекул 3 нүүрстөрөгчийн атомтай пируватын 2 молекул болж задардаг. 2ГФА зарцуулдаг боловч 4 ГФА шинээр үүсдэг. Кребсийн эргэлтээр илүү олон ГФА нийлэгждэг.

Page 5: Biochemistry l 8

КАТАБОЛИЗМ

Гликоген нь глюкоз уураг, нь амин хүчил , триглицерид нь тосны хүчил болон задрах нь катаболизмын урвалуудын жишээ юм.

Анаболизм- Энгийн мономер молекулуудыг нэгтгэж, полимер үүсгэн биеийн бүтэц, үйл ажиллагаанд шаардлагатай нэгдлүүдийг нийлэгжүүлэх урвалуудыг бүхэлд нь анаболизм гэнэ. Амин хүчлүүдийн хооронд пептидийн холбоо үүсэж, уураг нийлэгжих нь , плазмын мембраны билипидийн давхаргыг үүсгэдэг фосфолипидүүд тосны хүчлээс үүсэх, глюкозын мономеруудаас гликоген үүсэх зэрэг нь анаболизмын урвал юм.

Page 6: Biochemistry l 8

Амьд системд нэг молекулаас нөгөөд шилжиж буй энергийн хэмжээ хэр ашигтай, өөрөөр хэлбэл хэр алдагдалгүй шилжиж байна вэ? Гэдгээс химийн урвал хамаарна. Нэг молекулаас нөгөөд энергийн алдагдалгүйгээр дамжуулдаг молекул нь ГФА юм

. Энергийг ГФА байдлаар хадгалаад шаардлагатай үед, шаардлагатай газар нь маш хурдан зарцуулах боломжтой.

Эсэд дунджаар нэг миллиард ГФА-ийн молекул байдаг ба энэ нь дөнгөж 1 минутын тасралтгүй ажилд хүрэлцээтэй.

Катабболизмын урвалын үед суллагдсан энергийн 40% нь эсийн үйл ажиллагаанд зарцуулагдаж, үлдсэн нь дулаан ялгарч, биеийн температурыг тогтмол барихад хэрэглэгдэнэ.

Page 7: Biochemistry l 8

ЭНЕРГИЙН ҮЕ ШАТУУД

3 шаттай. 1.Бэлтгэл шат. Полимер нэгдлүүд нь ходоод гэдэсний замд задарч энгийн нэгдэл болох ба 0,1% энерги үүснэ.

2.Анаэроб шат.Энгийн нэгдлүүд гэдэсний ханаар шимэгдэн цус, тунгалагаар дамжин бүх эс, эдийн дотор задран исэлдэж ацетил-КоА үүсгэнэ.

3.Кребсийн гинжин урвал бөгөөд энд ацетил – КоА нь ус ба нүүрсхүчлийн хий болтлоо бүрэн задрах ба чөлөөлөгдсөн Н нь НАД, НАДФ, ФАД зэрэг дегидрогеназуудын тусламжтайгаар исэлдэж, энерги чөлөөлөгдөнө.

Page 8: Biochemistry l 8

МЕТАБОЛИЗМ

Page 9: Biochemistry l 8
Page 10: Biochemistry l 8
Page 11: Biochemistry l 8

АМЬСГАЛЫН ФЕРМЕНТҮҮДИЙН ГИНЖИН УРВАЛ

Амьсгалын ферментүүдийн гинжин урвал

нь эс, эд, эрхтний митохондорт явагдана. НАД ба ФАД агуулсан дегидрогеназа

ферментүүдийн үйлчлэлээр ангижирсан НАД*Н+Н* ба ФАД*Н-аас хүчилтөрөгчид электрон ба протон зөөгдөх зам юм.

Энд ФМН-г коферментэр агуулсан флавопротейд-1, кофермент Q-убихинон,

гемины бус төмөр агуулсан хүхэрт төмрийн 2 уураг, b ,c1 ,c ,a, a3 цитохромууд орно.

Page 12: Biochemistry l 8

НҮҮРС УСНЫ БИОХИМИ

Нүүрс ус бол бие махбод дах энергийн гол эх сурвалж бөгөөд хүн, амьтаны биед нийлэгжихгүй зөвхөн хоол хүнсээр гаднаас дамжина.

Нүүрс-усны исэлдэлтээр 4,1 ккал энерги чөлөөлөгдөн гарна.

Мөн нүүрс-ус бие махбодод нөхөн төлжүүлэх материал болж ашиглагдана.

Амьд бие махбодын бүрэлдэхүүний чухал хэсэг нь нүүрс-ус боловч бие махбод дахь хэмжээгээрээ уураг, өөх тосноос бага юм.

Биеийн бүх хуурай бодисын 2% орчмыг нүүрс-ус эзэлнэ.

Page 13: Biochemistry l 8

НҮҮРС УСНЫ БИОХИМИ

Нүүрс-усны задрал нь биеийн халууны тогтмол хэмжээнд барьж байх ба булчингийн энергийн эх сурвалж юм.

Цусан дахь чихэрийн хэмжээ багасхад биеийн халуун буурах, булчингийн ядралт болох мэдрэлийн үйл ажиллагаа алдагдах үзэгдэл тохиолдоно.

Хоол хүнсний хамт биед орсон нүүрс ус нь хоол боловсруулах замын ферментүүдээр задарна.

1. Амны хөндийд амилаза ферментийн нөлөөгөөр цардуул задарч эхлээд декстрин дараа нь мальтоз үүснэ. (бүрэн гүйцэд биш)

Page 14: Biochemistry l 8

НҮҮРС УСНЫ ЗАДРАЛ

2. Нарийн гэдэсний дээд хэсэг 12 нугалаа гэдсэнд цаашид задрана.

Нарийн гэдсэнд нойр булчирхайн шүүс фермент (декстриназа) орж ирэн цаашид мальтоз болтол нь задарна.

3. Мальтоз нь цаашид (мальтоза) ферментийн үйлчлэлээр 2 молекул глюкоз болон задраад цусанд шимэгдэнэ.

Бие махбод дахь глюкозны хэмжээ тогтмол 4,4-6,7 ммоль/л буюу 80-120 мг% байна.

Page 15: Biochemistry l 8

НҮҮРС УСНЫ БИОХИМИ

Нүүрс усны хэрэглээний хэмжээнээс хамааран хүний биед эмгэг үүсч, бодисын солилцооны өөрчлөлт ордог.

Цусан дахь чихрийн хэмжээ 70 мг%-иас багасахыг гипогликеми буюу цусан дахь чихрийн хэмжээ багасах гэнэ.

Зарцуулагдсан нүүрс-усыг нөхөхийн тулд түүнийг хоол тэжээлтэй хамт ихээр оруулах шаардлагатай болно. Хүний хоногийн дундаж нүүрс усны хэрэгцээ 450-500 г орчим байна. Харин булчингийн хүнд ажилын үед 1000 г хүртэл нэмэгдэнэ.

Page 16: Biochemistry l 8

НҮҮРС УСНЫ БИОХИМИ

Чихэр их хэмжээгээр биед ороход глюкоз гэдэснээс цусанд шимэгдэн орж,түүнээс гликоген нийлэгжиж ,бие махбодод гликоген хэлбэрээр нөөцлөгдөн хадгалагдана.

Гликогений нийлэгжих явцад глюкозын фосфоржуулалт болно.

Нүүрс-усны үндсэн нөөц-гликоген элэг,булчинд нөөцлөгдөнө.

70кг жинтэй хүний биед гликогений ерөнхий хэмжээ дунджаар 375г байна.

Page 17: Biochemistry l 8

ГИПЕРГЛИКЕМИ

Глюкаген нь бие махбодод зөвхөн глюкозоос биш,нүүрс-усны бусад задралын бүтээгдэхүүнээс ч үүсч болно.Тэр нь глюкоз болж , дахин нийлэгжинэ.

Хэрэглэж байгаа хоолны чихрийн хэмжээ ихэссэнээс цусан дахь глюкоз 150-160мг%-иас ихэсвэл тэжээлийн гипергликеми буюу хоолноос болж цусанд чихрийн хэмжээ ихсэх гэнэ.

Илүүдэл глюкоз цуснаас бөөрөөр дамжин ялгарч гарна.

Шээсэнд глюкоз илрэн гарахыг глюкозури буюу шээс чихэртэх гэнэ.Хэрэв цусан дахь глюкозны хэмжээ 150-180мг% болбол шээсээр чихэр ялгарна

Page 18: Biochemistry l 8

НҮҮРС УСНЫ БИОХИМИ Нүүрс-усны солилцоо нь өөх тос,уургийн солилцоотой

нягт холбоотой явагдана.Хэрэв хоолтой хамт орох нүүрс-ус дутагдвал булчинд 1-2% орчим гликоген нөөцлөгдөнө.

Урсаж байгаа цуснаас глюкоз нь эрхтэнүүдэд бага хэмжээгээр ордог. Тархинд 12%,гэдсэнд 9%,булчинд 7%,бөөрөнд 5% глюкоз баригдаж байдаг.

Дэлүү,уушиг зэрэг зарим эрхтэн глюкоз барьдаггүй гэхдээ гликогенийг ашигладаг.

Гликоген биед өөх тос,уургаас үүсэж болно.Хэрвээ глюкозны хэрэгцээ 5-8дахин ихэсвэл гликоген элгэнд өөх тос,уургаас үүсэж эхэлнэ.

Page 19: Biochemistry l 8

ГЛИКОЛИЗ- НҮҮРС УСНЫ АНАЭРОБ ИСЭЛДЭЛТ

Хүчилтөрөгчийн оролцоогүй энерги үүсэх замыг анаэроб исэлдэлт гэнэ.

Анаэроб исэлдэлтийн замаар эсийн дотор энерги үүсэх гол эх булаг нь гексоз болох D-глюкоз юм.

Гликолизын үр дүнд хүн амьтны бие махбодын эсийн дотор моносахар-глюкоз исэлдэж 2 молекул сүүний хүчил (лактат) үүсдэг гинжин урвал явагддаг.

Гликолизын гинжин урвал нь ферментүүдийн тусламжтай явагдах ба тус тусдаа үүрэг бүхий нийт 11 фермент оролцдог.

Page 20: Biochemistry l 8

ГЛИКОЛИЗ

Page 21: Biochemistry l 8
Page 22: Biochemistry l 8
Page 23: Biochemistry l 8

ГЛИКОЛИЗД ОРОЛЦСОН ФЕРМЕНТҮҮД

Page 24: Biochemistry l 8

ГЛИКОЛИЗЫН УРВАЛЫН БАЛАНС

Page 25: Biochemistry l 8

ГЛЮКОНЕОГЕНЕЗ

Page 26: Biochemistry l 8
Page 27: Biochemistry l 8
Page 28: Biochemistry l 8

УУРАГ- НҮҮРС УС-ӨӨХ ТОС

Уураг, нүүрс ус,  өөх тосны  солилцооны харилцан уялдаа холбоо нь харин нэгэн зэрэг, харилцан нягт уялдаатай, нарийн зохицолтой нэгдмэл үйл явц юм.

Хэрэв уургийн  солилцоо  алдагдвал нүүрс ус ба өөхний солилцоонд нөлөөлөхгүй байж  чадахгүй.

Page 29: Biochemistry l 8

Энэ 3 бүлэг  органик бодисуудын  биед хувирах  нэгдмэл  чанар нь  боловсорч   задрах (kaтаболизм)  явцдаа  нийтлэг  завсрын бүтээгдэхүүнүүд  үүсгэдгээрээ  тодорхойлогдоно. Эдгээр бүтээдэхүүнээс  тодорхой  нөхцөлд, эсвэл  уураг, эсвэл  нүүрс  ус, эсвэл өөх  тос  үүсч  болно.

Анаболизм Катаболизм ба анаболизмын  эсрэг  тэсрэг  үйл явц нь харилцан бие биенее  нөхцөлдүүлж нэгдсэн бодисын солилцоо  буюу метаболизмын  үйл  явц болж өрнөх ба үүний ачаар амьдрал оршин тогтоно. 

Page 30: Biochemistry l 8

АНХААРАЛ ТАВЬСАНД

БАЯРЛАЛАА