221

Breaking Down

Embed Size (px)

DESCRIPTION

Монгол хэл дээр орчуулагдсан хувилбар

Citation preview

Page 1: Breaking Down
Page 2: Breaking Down

Twilight:Breaking Down

Эмхэтгэсэн: mongolnom.blogspot.com

Орчуулсан: мэдэгдээгүй

Удиртгал 1.Сүй тавилт 2.Урт шөнө 3.Томоохон өдөр 4.Дохио 5.Эсмигийн арал 6.Самуурал, цөхрөл 7.Гэнэтийн юм

Page 3: Breaking Down

Удиртгал Би олон удаа үхэлтэй нүүр тулж байсан: иймэрхүү юманд дасах хэцүү шүү. Энэ яг л хачин этгээд, зайлшгүй, гэсэн хэдий ахиад үхэлтэй нүүр тулгарах шиг. Би яг л аюул осолд зориулагдан тэмдэглэгдсэн юм шиг. Би цаг үргэлж л зугтааж байлаа, гэвч энэ үргэлж надтай хадаатай юм шиг намайг дагаастай. Гэхдээ энэ удаа одоог хүртэл явж ирсэн бусад үеийнхээс огт өөр. Чи хэн нэгэн айж байгаа хүнээсээ зугтааж чадна, чи хэн нэгэн үзэн яддаг хүнтэйгээ тулалдахыг оролдож болно. Миний бүх л хариу үйлдэл алуурчин, мангас бас дайснуудын эсрэг тоноглогдсон байсым. Гэвч чиний хайртай хэн нэгэн хүн чамайг бага багаар алж байх үед чамд ямар ч сонголт үлдэхгүй. Хамгийн их хайртай хүн чинь чамайг өвтгөн зовоож байх үед чи яаж зугтаж, яаж тулалдаж чадах юм бэ? Хэрэв чиний амьдралдаа байгаа хамаг л зүйлээ хамгийн хайртай нэгэндээ өгөх хэрэгтэй бол, чи яаж өгөхгүй байх чадах юм бэ? Хэрэв тэр нэгэн хүн нь чиний үнэхээр хайрласан хүн бол?

Page 4: Breaking Down

1-р бүлэг

Сүй тавилт Хэн ч намайг ширтээгүй байна гэж өөртөө итгүүллээ. Хэн ч намайг ширтээгүй байна. Хэн ч намайг ширтээгүй байна. Гэвч өөрийгөө үнэмшилтэйгээр хуурч чадаагүй болохоор шалгах хэрэгтэй болов. Замын ногоон гэрэл асахыг хүлээн суух хоорондоо хажуугийн бүхээгт тэрэгрүү хальт харав. Хадагтай Вебер бүхий л биеэрээ надруу эргэн харсан байлаа. Тэр яагаад над руу нүдээ бүлтийлгэн ичгүүр сонжуургүй харахаа болихгүй байгаа нь хачирхалтай. Хүмүүс рүү ширтэх нь эелдэг биш гэж тооцогдосоор байгаа биш билүү? Тэр нь надад хандаагүй гэжүү? Дараа нь би энэ цонхнууд нээрээ битүү хар тенетэйг санан түүнийг намайг ширтэх байтугай миний түүн рүү харж байгааг ч мэдэхгүй байгаа хэмээн таамагласан юм. Тэр үнэхээр намайг ширтээгүй гээд жаахан тухтай болох гэж оролдон, түүнийг миний машиныг л гайхаж байгаа байх хэмээн бодлоо. Санаа алдан, миний машин. Зүүн тийшээгээ зэрвэс харангаа ёоллоо. Хоёр явган зорчигч зам хөндлөн гарахаа ч мартан таг ширтэн хөдөлгөөнгүй зогчихсон байлаа. Тэдний ардаас ноён Маршелл бэлэг дурсгалынхаа дэлгүүрийн хавтан шилэн цонхны араас эв хавгүйхэн нэвт харж байна. Ядаж л тэр шилэнд хамраа наах зүтгэх арай л хэрэггүй баймаар. Гэрэл ногоон болоход би хурдхан зугтахын тулд нөгөө муу хуучин Chevy-гээ хөдөлгөдөг шигээ хамаг хүчээрээ ямар юм бодолгүйгээр хаазаа гишгэн гарч одлоо. Хөдөлгүүр яг л анчин барс шиг уухичин архирч, машин доргин урагшлахад би хар арьс ан суудалдаа нуруу гэдэс минь тэгширтэл савлаа. “Arg!" тооромсоо алдан мунгинахад амьсгаа бөглөрчихөв. Би сандрахгүй байхыг хичээн тоормосон зөөлхөн гэгч нь тогшлоо. Машин яг л эхэлсэнтэй адил хурдтайгаар зогсож өгөв. Би эргэн тойрноо анзаарах сөхөө ч байсангүй. Хэрэв тэнд хэн нэгэн энэ машиныг унаж явсан гэсэн эргэлзээ байсаар байсан бол одоо тэр нь үгүй болсон. Хөлийн үзүүрээр хаазаа зөөлхөн жийж хагас мм болгоход л машин сум шиг урагш хурдалж байлаа. Шатахуун түгээх станц дээр ирж дөнгөлөө. Хэрэв би машинаа сүүлийнхээ бензины дуслаар ажилуулаагүй явж байсан бол хот руу орж ирэх хэрэг гарахгүй байсын. Би олон нийтийн нүдээс хол байх гэж ойрын үед өөрийгөө ПопТартс чихэр, гутлын үдээс зэрэг зүйлсээр хэрэгцээгээ хангаж чадахгүй байгаа билээ. Би яг л ямар нэгэн уралдаанд байгаа юм шиг хөдлөнгөө картаа шалгуулан,

Page 5: Breaking Down

түгжээгээ мултлан банкныхаа тагийг хормын дотор онгойлголоо. Мэдээж надад бензиныг арай хурдан урсгах ямар ч арга зам байхгүй. Намайг албаар уурлуулах гэж байгаа мэт тоолууран дээрх тоо мөлхөх шахам удаан дээшлэж байлаа. Форкст нарлаг биш, байдаг л шиврээ бороотой байлаа, гэвч би одоог болтол зүүн гартаа гялалзах чамин бөгж рүү анхаарал тавуулан олны анхаарлын төвд байгаа юм шиг санагдана. Иймэрхүү үед араас хараад ч байх шиг, бас бөгж минь неон гэрлээр анивчиж яг л : Намайг хараач, намайг хараач гээд орлиж буй мэт. Энэ бол тэнэг хэрэг гэдгийг би мэдэж байсан юм. Аав ээжээс гадна хүмүүс миний сүй тависан тухай ярих нь үнэхээр хамаатай гэжүү? Миний шинэ машины тухай? Ivy League-н коллежед учир битүүлгээр элссэн тухайд? Яг одоо халаасанд минь төөнөн байгаа гялгар хар кредит картны тухай? “Тиймээ, ер нь тэдний юу гэж бодохыг хэн тоодог юм” гэж амандаа үглэлээ. “Уучилаарай, хадагтай?” нэг эрэгтэй хүний хоолой дуудлаа. Би эргэж харсан ч тэгээгүй нь дээр байждээ. Хоёр залуу дээрээ шинэхэн брендийн каяак завь ачсан SUV-н дэргэд зогсоно. Тэдний хэн нь намайг харалгүй хоёул машиныг ширтэн зогсож байв. Би хувьдаа миний машины татдаг энэ их анхаарлыг ойлгосонгүй. Би зөвхөн Toyota, Ford, болон Chevy –ын тэмдэгийг ялгаж чаддагтаа л баярлаж явдаг. Энэ машин бол гялгар хар тансаг сайхан, гэхдээ л миний хувьд зүгээр машин хэвээрээ л байлаа. “Өөрийг чинь үйлмүүлсэн бол уучлаарай, гэхдээ та бидэнд ямар төрлийн машин унаж яваагаа хэлж өгөөч?” гэж өндөр нь асуулаа. “Мм. Mercedes, зөв үү?” “Тиймээ” гэж өнөөх эр эелдэгээр хэлэх үед намхан найзынх нь нүд миний хариултанд нарийслаа. “Би мэднээ. Гэхдээ таны унаж яваа... Mercedes Guardian мөн уу л гэж мэдэх гэсэн юм?” Өнөөх эр энэ нэрийг их л бишрэн хэллээ. Энэ залуу, миний...миний сүйт залуу \одоо үед энийг үгүйсгээд ч хэрэггүй бизээ\ болох Эдвард Каллентай сайхан яриа өрнүүлэх юм шиг санагдлаа. “Эд чинь Европод ч зарагдаж эхлээгүй байгаа шүү дээ. Гэтэл энд ганц байж байдаг” Тэрнийг миний машиныг тойруулан ширтэж байх үед би машинаа хараад бусад Мерседес суудлын тэргүүдээс ялгарах юм олж харсангүй, гэхдээ би юугаа л мэдвэл гэж дээ – товчхондоо би сүйт залуу, хурим, нөхөр гэх мэт үгнүүдийн дунд эргэлдэж байсан юм. Энэ үгсийг хооронд нь холбох үнэхээр хэцүү байлаа. Нөгөө талаас би багаасаа л цагаан даашинз, баглаа цэцэг гэх мэт юманд дургүй өссөн. Гэхдээ үүнээс илүү нь гэвэл Эдвардын тухай миний ойлголтонд нөхөр гэх энэ хуучинсаг, уйтгартай хүндэтгэтгэлтэй ойлголт

Page 6: Breaking Down

орж ирэхийг нэг л хүлээн зөвшөөрж чадахгүй нь. Энэ чинь яг л тэнгэрийн сахиусан тэнгэрийг компаний нягтлангаар тавих гэж буй мэт. Би түүнийг жирийн нэг амьдралын дүрд хэзээ ч төсөөлж чадахгүй. Эдвардын тухай бодож эхлэнгүүт л толгой минь төсөөлөлдөө эргэлдэж эхлэх нь бараг үргэлж болждээ. Нөгөө сонирхогч миний анхаарлыг татах гэж хоолойгоо зассан нь надаас машин бол түүний загварын тухай асуултаа хүлээсээр л байсан хэрэг байж. “Би мэдэхгүй ээ” үнэнээсээ хэллээ. “Тэгвэл бид машинтай чинь зургаа авхуулбал дургүйцэхгүй биз дээ?” Секундын дараа “Нээрээ юу? Та энэ машинтай хамт зургаа авхуулахыг хүсэж байна гэжүү?” “Мэдээж – би баталгаа үзүүлэхгүй бол хэн ч надад итгэхгүй шүү дээ.” “За за. Тэг тэг” Түүнийг цүнхнээсээ мэргэжлийн камер гаргаж ирэн урамтайхан зураг авч байх хоооронд бушуухан суудлынхаа урд руу тонгойн нуугдлаа. Тэд машиныг бүтэн тойрон төрх байдлыг хараад дуустал нь зураг авлаа. “Ачааны машинаа ч санаж байна шүү” гэж өөртөө гонгинолоо. Үнэхээр, үнэхээр, хэтэрхий тохь тухтай ачааны машин минь хэдхэн долоо хоногийн Эдвардын машиныг минь солино гэсэн хэтэрхий нэг талын тохиролцооны дараа сүүлчийн удаа хэржигнэсэн юм. Эдвардынхаар бол миний ачааны тэрэг хангалттай удаан амьдарсан бөгөөд байгалийн жамаараа хугацаа нь дуусаж байгаа хэрэг ажээ. Мэдээж, надад ачааны машинаа үхлээс аврах ямар ч арга зам байгаагүй. Миний дуртай механикч. Би шууд л энэхүү бодлоо зогсоон нөгөө эрийн гадаа ярьж байгааг сонсон суулаа.. “... интернетийн видео дээр энэ машин руу галаар шүршигч буугаар дайрхад будаг нь ёстой яагаа ч үгүй дээ.” “Мэдээж үгүй. Чи энэ хонгорын дээгүүр танк явуулсан ч болно. Энэ хавиар бол зах зээл багатай л байгаа. Middle East дипломатууд, зэвсгийн наймаачин болон хар тамхины наймаачдад л зориулагдсан машин.” “Энэ охиныг юу гэж бодож байна? Ямар нэгэн юм хийдгийм боловуу?” намхан нь дуугаа намсган асуулаа. Би ч хацар халуу дүүгэн бушуухан тонгойлоо. “Магадгүй шүү. Пуужингийн хамгаалалттай шил бас 400н фаундын их биеийн хамгаалагч хуяг энэ тосгонд юунд хэрэгтэй болохыг төсөөлж ч чадахгүй нь. Хаа нэгэн илүү аюултай газар луу явж байгаам байлгүй дээ.” Хамгаалалтын хуяг, 400н фаундын хамгаалагч хуяг бас пуужингийн хамгаалалттай шил? Би сум нэвтэрдэггүй шилийг нь ч харж байгаагүй ш дээ. За яахав, эцсийн эцэст хошин маягаар гуйвуулах юм энэ ямар нэгэн утга илэрхийлэх л юм байна. Бидний тохиролцоонд Эвдардын хувьд давуу талтай байна гэж санаагүй байсан ч хамаг жин түүний талд байсанаас

Page 7: Breaking Down

түүний надад өгч чадах зүйлс нь авч чадахаас нь хамаагүй их байсан юм. Хэзээ хэрэгтэй гэсэн үедээ миний ачааны машиныг солихыг би түүнд зөвшөөрсөн ч гэлээ ийм хурдан болчихно чинээ санаагүй. Би түүнд ачааныхаа машиныг манай гэрийн урд классик Шевигийн үзүүлэн мэт зогсдог болсныг хэлэхдээ түүний шинэ машины сонголт намайг ичээнэ гэдгийг сайн мэдэж байлаа. Ширтэлт, шивнээ зэргийн бай болно гэж бодож байсан юм. Тэр хэсгийн тухай ч миний зөв байсан шүү, гэхдээ хамгийн муу нь гэвэл тэр надад 2ын хоёр машин өгнө гэдгийг мэдээгүй байсанд байгаан. Тэгээд намайг эргүүтээд байхаар тэр надад “өмнөх” бас “дараах” гэсэн машин байгааг тайлбарлаж өгсөг юм Энэ бол зөвхөн “өмнөх” машин нь байлаа. Тэр энэ машныг зээлсэн бөгөөд хуримын дараа буцааж өгнө гэж амалсан байсан юм. Одоог болтол би түүнийг хоёр машин сонгосон учрыг олоогүй л явлаа. Хаха. Учир нь би хэврэгхэн хүн хэвээрээ, аваар осолд өртөмтгий, азгүйтлийн золиос болсон учираас одоогоор надад хуягт хамгаалалт хэрэгтэй байгаа юм байна. Инээдтэйн юм. Тэр болоод түүний ах нар миний араар намайг шоолдогт нь эргэлзэх ч хэрэггүй. Эсвэл магадгүй, ердөө л магадгүй энэ бол тоглоом биш, тэнэг минь гэж нэгэн чимээгүйхэн дуу хоолой шивнээд байх шиг. Магадгүй тэр надад үнэхээр санаа зовж байж болох юм. Энэ ч гэсэн тэрний намайг хамгаалахаар жижиг хашлага давахаар оролдож байгаа анхны тохиолдол биш юм. Би санаа алдлаа. Би “дараах” машинаа арай харж амжаагүй байлаа. Тэр нь Калленыхны гаражны цаад гүн мухарт битүү бүтээлгээтэй байгаа. Ихэнх хүмүүс одоогийн очоод нууцаар харахыг хүсэх байсан ч надад тийм хүсэл байсангүй. Магадгүй тэр машинд хуяг байхгүй байх – учир нь бал сарын дараа надад хэрэг болохгүй юм чинь. Үнэндээ бол бат бөх байна гэдэг нь миний харж байгаа маш олон давуу талуудын нэг л байлаа. Калленныхны нэг хэсэг байхын хамгийн шилдэг нь үнэтэй машин эсвэл санаанд багтмааргүй кредит карт нарын аль нь ч биш юм. “Хүүе”, өндөр эрэгтэй нь цонх руу шагайн тогшиж, “Бид дуусчихлаа. Маш их баярлалаа” гэхэд нь “Зүгээрээ” гэж хариулаад дөрөөгөө алхуурхнаар жийж хөдөлгүүрээ асаан хөдөллөө. Хэдэн ч удаа энэ танил замаар явсан хамаагүй гандаж онгосон зарлалын хуудастай дасаж чадахгүй л байлаа. Нэг бүр нь утасны шон дээр бэхлэгдсэн бөгөөд гудамжны тэмдэгтэд наалдсан байгаа нь нүүрэн дундуур минь алгадаад авах шиг л боллоо. Зүй ёсоор хүртэх алгадалт. Миний түрүүхэн зогсоосон бодол яахын аргагүй мөлхөн буцаж ирэв. Энэ зам дээр иймэрхүү бодлуудаас зугтах ямар ч арга байхгүй. Миний танил механикчийн хөрөг шонгийн мод болгон дээр наалдаастай байхад би яаж

Page 8: Breaking Down

чадна гэж? Миний хамгийн сайн найз. Миний Жакоб. ЭНЭ ХҮҮГ ХАРСАН УУ? Зарлалын хуудаснууд Жакобын аавын санаа биш байсан юм. Миний аав Чарли эдгээр зарлалуудыг хэвлэж бүх л хотоор тараасан юм. Зөвхөн Форкст ч биш Форт Анжелос, Секуйм, Хокуйам, Абердээн гээд л Олимпик Пенинсулыгийн бусад бүх л хотуудад тараасан байсым. Тэр мөн Вашингтон мужийн бүх л цагдаагийн тасгууд адилхан зарлалын хуудасыг ханан дээрээ наасан байх хэрэгтэй гэдэгт итгэлтэй байхыг хүсэж байлаа. Түүний өөрийнх нь тасаг тэр чигээрээ Жакобыг олохоор ажиллаж байсым. Үйсэн банз нь ихэвчлэн хоосон байсан болохоор түүнийг маш их гонсойлгон урмыг нь хугалж байлаа. Аав маань үл тоосон байдалд хамгийн их урам хугарч байсан юи. Түүний сайн найз, Жакобын аав Биллид аав маань үнэхээр сэтгэл хангалуун биш байлаа. Биллигийн хувьд арван зургаан настай хүүгийнхээ “зугталтыг” хайх нь тийм ач холбогдолтой зүйл биш байсым. Тэрээр Ла Пуш-д зарлалын хуудсуудыг гэрийнхээ өнмөх замын тэмдэгтэд наахыг дэмжихгүй байлаа. Хэрэв тэнд түүний хийж чадах юу ч байхгүй байгаачлан тэрээр Жакобыг алга болсонтой эвлэрсэн байсан юм. Түүний хэлж байгаагаар “Жакоб бол өсөж яваа хүүхэд. Тэр хэзээ хүссэн цагтаа буцаад л ирнэ”. Аав маань намайг Би ч бас зарлал наахыг дэмжихгүй байлаа. Учир Билли бид 2 Жакобыг хаана байгааг, шуудхан хэлэхэд тэр хүүг хэн ч хараагүй гэдгийг мэдэж байлаа. Тэр эрэн сурвалжилж байна гэсэн хуудаснууд нь хоолой дээр тээглэн бөглөхөд нулимс минь зангирана, Эдвардыг анд явчихсан байгаад нь л үнэхээр баяртай байлаа. Хэрэв Эдвард миний байдлыг харсан бол энэ нь түүнийг ч бас тавгүйтүүлэх байсан биз. Мэдээж хагас сайн өдөр байсан нь садаа боллоо. Гудамж руугаа болгоомжтой зөөлөн эргээд аавынхаа цагдаагийн машиныг гэрийнхээ урьдах зам дээр харлаа. Тэр өнөөдөр ахиад л загасчлахаа болих гэж байгаа юм байна. Хуримын талаар муухай аашилсаар. Намайг утас хэрэглүүлэхгүйг хичээж байгаа байх. Гэтэл утсаар ярих хэрэгтэй байдаг... Би машинаа Chevy-нхээ хажууд тавиад Эдвардын яаралтай үед яриарай гэсэн гар утсаа гаргалаа. Залгачихаад утас дуудаж байх хооронд “таслах” товчин дээр нь хуруугаа тавьсан хэвээр. Юмыг яаж мэдэхэв. “Байна уу?” гээд Seth Clearwater-г харулахад нь санаа амран санаа алдлаа.Би түүнийг эгчийг авсан бол шууд л таслах байлаа. Леагийн хувьд “толгойг чинь тасдана шүү” гэдэг үг тоглоом биш..Биллигийн талд орж байгаад гонсгор байлаа. “Сайнуу, Seth, Белла байнаа” “Сайнуу Белла! Ямархуу байна даа?” Амьсгаа бөглөрөн. Арайхийн “Сайн” гэлээ. “Ямар нэгэн шинэ мэдээ байна уу л гэж залгаж байгаамуу?” “Чи ч далдыг харагч юмаа” Тэр тоглон “Арай л биш. Би Алис биш ш дээ – чи бол тааварлахад

Page 9: Breaking Down

ямархан”. Quileute-н баг дотроос зөвхөн Сэт л Калленийхний нэрийг жигшилгүйгээр хэлж чаддаг. Миний удахгүй бэр эгч болох гэж буй хүний талаар хүртэл онигоо хийж байна гээч. “Би өөрийгөө мэднээ.” Хэсэг түгдрэн хариу өглөө. “Тэр ямархуу байна?” Seth санаа алдан “Байдгаараа. Тэр биднийг сонсож байгааг бид мэдэх хэдий ч тэр юу ч ярихгүй байгаа. Тэр хүн гэдгээ мартахыг хичээж байгаа. Чоныхоо зөнгөөр л амьдарч байгаа гэж хэлж болно.” “Чи тэрнийг одоо хаана байгааг нь мэдэх үү?” “Канадын хойд хэсэгт хаа нэгтээ. Яг аль мужид гэдгийг нь хэлж чадахгүй нь. Тэр мужийн хил хязгаарыг нэг их тоохгүй байгаа.” “Ямар нэгэн дохио... тэр гэртээ...” “Тэр гэртээ ирэхгүй, Белла. Уучлаарай” Би ч “Зүгээр дээ. Seth. Асуухаасаа өмнө мэдэж байсымаа. Зүгээр л хүсэл эрмэлзэлдээ тусалж чадахгүй нь.” “Тиймээ. Бид ч бас адилхан” “Надтай хамт байсанд баярлалаа, Seth. Бусад нь чамд хэцүүхэн хандаж байгаа гэдгийг мэдэж байна.” “Тэд чиний хамгийн том шүтэн бишрэгч бишээ.” Гэж тэр хошигнон зөвшөөрлөө. “Миний бодлоор, нэг талынх юм шиг. Жакоб сонголтоо хийсэн, чи ч бас өөрийхөө сонголтыг хийсэн. Жакоб тэдний энэ хандлагад нь дургүй байгаа.” “М эдээж, тэр чамайг өөрийг нь шалгааж өдөр бүр утасддагт чинь их л баярлаж байна лээ.” Би цочирдлоо. “Тэр чамтай ярихгүй байгаа гэж бодсон юм?” “Тэр бүх юмаа нууцлахыг оролддог ч гэсэн тэр бүгдийг нууж чадахгүй ээ” Тиймээс Жакоб намайг санаа зовж байгаа гэдгийг мэдэж байгаа байх нь. Энэ талаар ямархуу мэдрэмжтэй байгаадаа нэг их итгэлүй байлаа. Эцсийн эцэст тэр намайг өөрийнхаа жаргалд автан түүнийг таг мартчихаагүй байгаа гэдгийг мэдэж байвал болоо доо. Намайг тэгж магадгүй гэж бодсон байх шүү. “За за, тэгвэл дараа уулзацгаая, юу, хуриман дээр...” гэж шүднийхээ завсараар энэ үгийг хүчлэн гаргалаа. “Тиймээ, ээж бид 2 очно оо. Биднээс асууж байгаа чинь догь байна шүү”. Түүний урамтай дуунд нь би инээмсэглэлээ. Clearwater - уудыг урих санаа Эдвардынх байсанд би үнэхээр талархаж байлаа. Seth тэнд байх нь сайхан хэдий ч надад миний хамгийн сайн найзыг санагдуулаад хэцүү л байх боловуу. “Чамгүйгээр тэнд утгагүй шүү дээ.” “Эдвардад мэнд хүргэж байна гэж хэлээрэй, за?” “Мэдээж” Би толгойгоо сэгсэрлээ. Эдвард Seth 2н хооронд тогтоод байгаа нөхөрлөлд би тээнэгэлзэж л байлаа. Гэвч, энэ нөхөрлөл бол бүх зүйл муугаар төгсөх ёсгүй гэдгийг батлаж өгч байгаа юм. Сэтгэл гаргах юм бол цус сорогчид,

Page 10: Breaking Down

хүн чононууд зүгээр л эвтэй найртай байцгааж чадна ш дээ. Гэвч зарим нэг нь энэ санааг эрс эцэргүүцдэг юм. “Аан, Leah хүрээд ирлээ” гээд түүний дуу нь чангарлаа. “Өө, баяртай”

Утас тасарлаа. Чарлигийн хүлээж байгаа байшин дотор орохдоо өөрийгөө бэлтгэн утсаа суудал дээрээ тавилаа. Хөөрхий аав минь яг одоо маш их ачаалалтай байгаа. Жакобын зугтсан нь түүний мөрөн дээрх жин дээр улам л нэмсэн. Тэр бас надад санаа зовж байгаа нь мэдээж. Насанд дөнгөж хүрсэн охин нь ингээд хэдхэн өдрийн дотор Хатагтай болох гээд байна шүү дээ. Шиврээ бороон дундуур зөөлхөн алхаж би түүнд анх гэрлэх гэж байгаа гэдгээ яаж хэлсэн талаар бодлоо... Чарлигийн эргэж ирж байгаа нь сонсогдоход гар дах бөгж гэнэт зуун фаундын жинтэй болчих шиг боллоо. Гараа халаасандаа хийхийг хүсэн доошлуултал Эдвардын хүйтэн, хатуу гар нь тэг дунд нь зогсоолоо. “Үймрэхээ болио, Белла. Чи энд хүн амны хэрэгтэн шиг сандрах хэрэггүй гэдгээ санадаа.” “Хэлэхэд ч амархан л даа” Би аавынхаа явган хүний замаар хөлөө чирэн архаж байгаа ёозгүй дууг сонслоо. Түлхүүр шажигнан хаалга аль хэдийн онгойлоо. Энэ чимээ надад яг л аймшгийн кинон дээр хохирогч эмэгтэй үхлийнхээ хаалгыг цоожилохоо мартсанаа ухаарч байгаа юм шиг санагдлаа. “Тайвшир, Белла” зүрхний минь хурдасхийг сонсон шивнэлээ. Хаалга хананд саван би өөрийн мэдэлгүй навтасхийлээ. “Сайнуу, Чарли” гэж Эдвард тайван мэндэллээ. “Үгүй ээ !” намайг амьсгал дороо эсэргүүцэхэд “Яасан?” гэж Эдвард хариу шивнэлээ. “Тэр буугаа тавьтал хүлээ!” Эдвард дотроо инээн бор шаргал үсээ гараараа хойшлууллаа. Чарли булангийн ойролцоо ирээд, нэгэн хэвийн, зэвсэглэсэн, царайгаа биднийг хамт кресл дээр сууж байгааг тагнаж яваа гэж мэдэгдүүлэхгүйг хичээн орж ирлээ. Сүүлийн үед тэр Эдвардад дуртай болохыг үнэхээр их хичээж байгаа билээ. Мэдээж түүний энэ их хүчин чармайлтын эцэст Эдвард бид хоёрын түүнд дуулгах гэж буй мэдээ түүний санааг эрс өөрчилнө. “Сайнуу? Хүүхдүүдээ. Юу байна даа?” “Бид таньтай ярилцах гэсэн юм.”Эдвард маш тайван хэллээ. “Бид зарим сайн мэдээтэй байна л даа” Чарлигийн царай хуурамч нөхөрсөг байдлаас сэжиглэсэн байдал руу хормын дотор өөрчлөгдлөө. “Сайн мэдээ?” Чарли архиран надруу ширтлээ. “Суучих, Ааваа” Тэр хөмсгөө өргөн, таван секунд намайг ширтсэнээ буйдангийн эрмэг дээр

Page 11: Breaking Down

нуруугаа тэгшлэн цэх суулаа. “Санаа зоволтгүй ээ, Ааваа” хэсэг дуугүй суусны дараа би “Бүх юм зүгээрээ” Эдвардад миний үгийн сонголт таалагдаагүй бололтой. Тэр магадгүй гайхалтай, төгс төгөлдөр эсвэл маш тааламжтай зэрэг үг хэрэглэх байсан байх л даа.

“Мэдээж, Белла, мэдээж. Хэрвээ бүх юм сайн байгаа юм бол чи яагаад хөлрөөд байгаа юм бэ?” “Би хөлрөөгүй ээ” гэж худлаа хэллээ. Би түүний хөмсөг зангидан харахаас дальдран Эдвардын зүг харж нотолгоо болсон хөлсөө баруун гараараа шудран арчлаа. “Чи жирэмсэн юм байна!” Чарли дэлбэртлээ уурлан “Чи жирэмсэн, тийм биз дээ?” Асуулт надад гэдэг нь тодорхой байсан ч тэр Эвдардруу цоо ширтэж байхдаа түүний гар бууруугаа татганахыг би харлаа. “Үгүй ээ! Мэдээж би жирэмсэн биш!” гэж Эдвардыг хажуугаас нь тохойгоороо нудрахыг хүссэн ч энэ хөдөлгөөн нь зөвхөн намайг л гэмтээж болох юм. Би Эдвардад хүмүүс шууд ингэж дүгнэдэг гэж хэлсэн ш дээ. Угаасаа арван наймнг настайдаа гэрлэх үүнээс өөр ямар шалтгаан байхав дээ? (Түүний хариулт нь нүдээ эргэлдүүлсэнийхээ дараа ХАЙР. Хаха, арай л биш юм.) Чарлигийн муухай харц нь гэрэлтээд ирлээ. Би үнэнийг хэлж байвал миний нүүрэн дээр бичээстэй юм шиг л байдаг учир тэр надад сая л нэг итгэсэн юм. “Өө, уучлаарай” “Зүгээрээ.” Удаан хугацаанд чимээгүй байсны дараа бүгд намайг ямар нэгэн юм хэлэхийг хүлээж байгааг ойлголоо. Би Эдвард руу цочирдон харлаа. Би хэлж чадахгүй гэдгээ сайн мэдэж байсан юм. Тэр надруу инээмсэглэснээ мөрөө тэгшлэн аав руу минь хараад “Чарли, би дураараа загнаж байгаагаа ухамсарлаж байна. Уламжлал ёсоор бол би эхлээд таниас асуух ёстой. Түүний гарыг асуухдаа, таны адислалыг асуухын оронд Беллагаас түрүүлж асуусан нь таныг үл хүндэтгэсэн хэрэг биш шүү, Белла хэдийн зөвшөөрсөн болохоор би түүний сонголтыг үгүйсгэхийг хүсээгүй юм. Бид хоёр гэрлэнээ, Чарли. Би түүнд энэ хорвоо дээрх бүх л зүйлээс , амьдралаасаа ч илүүтэйгээр ид шидийн гэмээр дэндүү их хайртай, тэр ч надад адилхан хайртай. Та бидэнд адислалаа хүртээх үү? ” Тэр итгэлтэйгээр, маш тайван өгүүллээ. Тэрхэн зуур түүний хоолойн дох туйлын итгэлтэй сонсогдох нь миний харж чадахуйц надад ховорхон

Page 12: Breaking Down

тохиолдоод байдаг гярхайгаар харж болохуйц байлаа. Зүрхний нэг лугшилтийн уртад энэ нь төгс мэдрэмж. Би дараа нь Чарлигийн нүүрэн дэх хувиралыг барьж авахад түүний нүд нь бөгж руу харлаа. Түүний арьс шаргалаас улаан, улаанаас нил ягаан, нил ягаанаас цэнхэр болох зуур хэсэг хугацаанд би амьсгалаа түгжлээ. Би юу хийхээ төлөвлөснөө ч мэдсэнгүй босохыг завдан, магад Хеймличийн маневрыг хэрэглэн түүнийг шоконд орсон эсэхийг шалгах гэж байсан байх – гэвч Эдвард гарыг минь базан зөвхөн надад л сонсогдохоор “Тэрэнд ганц минут өг” гэж шивнэлээ. Урт удаан хугацааны чимээгүй ноёрхоно. Дараа нь Чарлигийн царайны өнгө аажим аажмаар буурсаар хэвийн боллоо. Түүний хөмсөг атиралдан, уруул нь цорвойсон байгаагаар нь түүнийг “гүн бодолд” байгааг нь мэдлээ. Тэр биднийг удаан харж ажиглахад, би Эдвардын дэргэд амар тайван байлаа. “Намайг иймэрхүү зүйл тун удахгүй хэлнэ гэдгийг мэдэж байжээ” гээд би амьсгаа авлаа. “Энэ талаар итгэлтэй байна уу?” Чарли цоо ширтэн шаардангуй асуулаа. “Эдвардын хувьд би зуун хувь итгэлтэй байна” шулуухан хэллээ. “Гэрлэх, гэхдээ? Юундаа яараад байгаан бэ?” тэр дахин над сэжиглэнгүй харлаа. Яарах шалтгаан нь Эдвард аль хэдийн 90 ээс дээш жил амьдарчихаад 17 насан дээрээ хөлдчихсөн байхад би удахгүй арван найм хүрэх гээд байдаг л байгаа юм. Гэхдээ энэ ч ганцхан хурим хийх гээд байгаа шалтгаан биш, эцсийн эцэст бидний буулт хийсний дагуу намайг мөнх бусаас үхэшгүй мөнх болгох шилжилтийг хийх заг эрмэг дээр авч ирэх юм. Эднийг бол яагаад ч Чарлид тайлбарлаж чадахгүй. “Бид хамтдаа Дартмонт руу явнаа, Чарли” гэж Эдвард санууллаа. “Би үүнийг зөвөөр нь хиймээр байна. Энэ миний хүмүүжил” тэр мөрөө хавчлаа. Тэр ч хэтрүүлсэнгүй л дээ, тэд ч дэлхийн нэгдүгээр дайны турш хуучинсаг хүмүүс хэвээрээ байсан юм чинь. Чарли амаа муруйлган, муудалцах гэж байгаа юм шиг харагдлаа. Гэхдээ тэр юу гэж хэлж чадна гэж? Би насаараа ганцаараа явна гэж үү? Тэр чинь миний аав, түүний гар атгаастай байлаа. “Иймэрхүү зүйл болж байгааг ч мэдэж байсан юмаа. ” тэр өөртөө бувтнаад хөмсөг зангидлаа. Дараа түүний царай гэнэт төгс амгалан болоод ирлээ. “Ааваа?” би санаа зовон асуулаа. Эдвард руу хялам хийсэн боловч тэр Чарлиг харж байсан болохоор түүний царайг уншиж чадсангүй. “Ха!” Чарли гэнэт дэлбэрэх шиг дугарахад би судлаасаа огло харайлаа. “Ха Ха Ха!” Би Чарлигийн хөхөрхөөс ч илүүгээр инээхийг сэжиглэнгүйгээр ширтэхэд, түүний бүтэн бие нь хөдөлж байлаа. Эдвард руу орчуулга хийхийг хүсэн хартал, тэр ч бас уруулаа байдгаараа жимийн инээдээ барьж ядан байлаа. “За за, сайн болж” Чарли шоконоос гаран “Гэрлэ, гэрлэ” дахин нэг хөхрөлтийн дараа “Гэхдээ...” “Гэхдээ юу гэж?” гэж намайг шаардахад.

Page 13: Breaking Down

“Гэхдээ чи өөрөө ээждээ хэлэх хэрэгтэй! Би Ренеед нэг ч үг хэлэхгүй! Бүгдээрээ чинийх” гэж инээхээ болин хэллээ. Би хаалганы бариулаас барин түр зуур зогсоод инээмсэглэлээ. Мэдээж энэ үед Чарлигийн үгнүүд нь намайг айлгаж байсан юм. Эцсийн ял нь: Ренеед хэлэх. Эрт гэрлэлт нь гөлөгийн амьдаар нь буцалгахаас ч илүүтэйгээр түүний харжигсаалтын дээгүүрт ордог юм чинь. Хэн түүний хариу үйлдлийг эрьдаас мэдэх билээ дээ? Би л лав биш дэг. Мэдээж Чарли нь мэдээж. Магадгүй Алис, гэхдээ би түүнээс асууна гэж бодохгүй байлаа. Миний сандарч түгдэрэн байж хэлсэн боломжгүй үгсийн дараа Ренее “За, Белла” гэлээ. Тэр үгнүүд нь: /Би Эдвардтай гэрлэнэ./ “Надад их удаж байж хэлж байгаад чинь жаахан дургүй л байна. Онгоцны билет л жаахан үнэтэй байх байхдаа. Оо” тэр уцаарлалаа. “Чи дараа нь тэгээд Пилийн тоглолт дуусна гэж бодож байна уу? Хэрвээ тэр костем өмсөхгүй бол зураг гутаах л -” “Түр байзнаарай ээжээ.”би багтран байж “Удаан хүлээлээ гэдэг чинь юу гэж байгаан бэ? Би дөнгөж л сүй-сүй...”- би сүй тавьсан гэдгээ гаргаж хэлж чадахгүй байлаа- “өнөөдөр л боломж гарч байгааг та ч өөрөө мэдэж байгаа ш дээ.” “Өнөөдрөө? Нээрээ юу? Ямар гэнэтийн юм бэ? Би бодохдоо...” “Та юу гэж таамаглаж байсан гэж? Хэзээ та таамаглаж байсан гэж” “Юу л даа, та нар 4 сард айлчилж ирэхэд л бүх юм тодорхой болсон шиг харагдаж байсан, чи намайг юу гээд байгааг мэдэж байгаа ш дээ. Хонгорхон минь чи тайлж уншихад тийм ч хэцүү хүн биш. Гэхдээ би юу ч хэлээгүй юмаа учир нь ямар ч сайн юм болохгүй гэдгийг мэдэж байсан болохоор. Чи яг л Чарли шиг юм.” Тэр шүүрс алдан, дахин санаа алдлаа. Нэг удаа чиний чи шийдсэн л бол тэнд чинь ямар шалтгаан байхгүй. Мэдээж яг л Чарли шиг чи ч бас өөрийн шийдвэртээ бат зогсдог. Ингээд дараа нь түүний хэлсэн сүүлчийн зүйлийн талаар бүр үргэлж таамаглан хүлээж байсан юм. “Чи хэзээ ч алдаа гаргахгүй ээ, Белла. Чи надаас айгаад байгаа болохоор чи аймхай хулчгар сонсогдоод байгаа байх” гэж тэр хөхрөөд “Би юу ч гэж бодохов дээ. Бас би гэрлэлтийн тухай тэнэг тэнэг зүйл олныг л хэлдэг, тэднийгээ ч буцааж авахгүй ээ, гэхдээ тэр зүйл над дээр үнэхээр хэрэгжсэн юм шүү гэдгийг ухаарах хэрэгтэй. Чи надаас тэс ондоо хүн. Чи өөрийн гэсэн алдаануудаа л хийнэ, мэдээж чи өөрийн гэсэн амьдралдаа харамсах зүйл байх л болно. Гэвч үүрэг хүлээх нь чамд хэзээ ч асуудал болж байгаагүй, хонгор минь. Чи дөчөөс дээш настай үедээ үүнийг илүү дээр хийх боломжтой гэдгийг би мэдэж байнаа” Ренее ахиад л инээлээ. “Миний дунд насны хүүхэд минь дээ. Аз болоход чи минь тохирсон хүнээ олсон шиг санагдаж байна.” “Та уурлахгүй... байгааму? Та намайг байж болошгүй том алдаа хийж байна гэж бодохгүй байна гэж үү?” “Тиймээ, мэдээж би чамайг дахиад хэдэн жил хүлээлгэмээр л байна. Би хадам ээж болоход хангалттай хөгшин байна гэжүү? Заза үүнд битгий

Page 14: Breaking Down

хариул. Гэхдээ миний тухай биш. Чиний тухай шүү дээ. Чи минь баяртай байна уу?” “Мэдэхгүй ээ. Яг одоо миний туршлагаас хэтэрчихээд байна”. Ренее дотроо инээн “Тэр чамайг аз жаргалтай болгодог уу, Белла?” “Тиймээ, гэхдээ-” “Чи хаашаа ч хамаагүй яваад өгмөөр байна уу?” “Үгүй ээ гэхдээ -” “Гэхдээ юу гэж?” “Гэхдээ та намайг яг л үеийн үед л бүх өсвөр насныхан шиг толгой нь эргэсэн байна гэлэх гээгүй гэжүү? “Чи үргэлж өсвөр үеийн охин байхгүй шүү дээ. Би өөрөө юу хамгийн сайн бэ гэдгийг мэднэ.” Сүүлийн хэдэн долоо хоногт нь Ренее өөрийгөө ухаан жолоогүй хуримын төлөвлөгөөнд бялхуулж байлаа. Тэр өдөрт нэлээд хэдэн цагийг Эдвардын ээжтэй ярьж өнгөрүүлнэ, Эсми ч ёслолын ажилд нэг их санаа зовохгүй байгаа болтой. Ренее Эсми бүр бишрээд байсым, гэхдээ дараа нь хайр татам бараг л хадам ээжид минь хэн нэгэн хариу туслаж чадна гэдэгт эргэлзэж байлаа. Энэ нь намайг дэгээнээс мулталж байлаа. Эдвардын гэр бүл, манай гэр бүл хамтдаа тэрнийг хийх, энийг мэдэх, тэгж бодох энэ тэр гэлгүйгээр хуримын талаар санаа тавьж байсан юм. Мэдээж Чарли догшин хэвээр л байлаа, гэхдээ хамгийн гоё нь тэр надад уурлаагүй байлаа. Ренее бол урвагч. Чарлид түүнтэй байхад хүндхэн байлаа. Ээждээ хэл гэж сүрдүүлж байхдаа тэр сэтгэл зүрх нь хоосрохоос өөр юу хийж чадна гэж? Тэрэнд юу ч байгаагүй гэдгийг тэр мэдэж байсан юм. Тиймдээ ч тэр гэрийн ойр орчимд моторт дугуйгаараа эргэлдэн, энэ дэлхий дээр итгэж болох юм алга хэмээн үглэж байлаа... “Ааваа?” би хаалгаа ойгойлсон түүнийг дуудлаа. “Би гэртээ ирлээ” “Байзаарай, Белл, яг наанаа зогс доо” “Аах?” би автоматаар зогсон асуулаа. “Нэг хором өг дөө. Өө чи намайг олчихлоо, Алис” Алис? “Уучлаарай, Чарли” Алисийн жингэнэсэн хоолой хариуллаа. “Ямархуу байна даа?” “Намайг тамирдуулж байнаа” “Чи зүгээрээ. Нүүрийг чинь түлээгүй л биз дээ – надад итгэ” “Юу болоод байгаан?” би үүдэндээ зогсон тээнэглэзэнгээ шаардлаа. “Гучин секунд, тэг л дээ Белла”. “Тэвчээрийг чинь үнэлэх болно шүү” “Аанхан” Чарли Алисын хэлсэн дээр нэмлээ. Би хөлөө зөөн, алхам бүрээ тооллоо. Намайг 30 хүрэхээс өмнө Алис “За, ороод ир Белла” Болгоомжтойхон алхсаар зочны өрөөний жижиг булангаар эргэлээ. “Өө” би уцаарлан “Ааваа, та хараагүй гэжүү - ”

Page 15: Breaking Down

“Тэнэг байна уу?” Чарли намайг тасаллаа. “Би илүү сэтгэл татам байх болов уу гэж бодож байсын” Чарли ичлээ. Алис түүний тохионоос татан үзүүлэнгийн саарал костомтой аавыг минь аяархан эргүүллээ. “Алис одоо болио, би яг л тэнэг юм шиг харагдаж байна” “Миний хувьцасласан ямар ч хувьцас тэнэг харагддаггүй юм.” “Тэрний зөвөө, ааваа. Та үлгэр домгийн юм шиг л харагдаж байна! Юу нь болохгүй байна гэж?” Алис нүдээ эргэлдүүлэн “Энэ бол зохиж байгаа эсэх талаар та 2н сүүлийн шалгалт шүү” Анх удаа ганган дэгжин аавыгаа цоо ширтэж байгаа болин буйдан дээр болгоомжтойхон тавьсан цагаан өнгийн цүнхийг санаа зовонгуй харлаа. “Ааах” “Белла, өөрийнхөө аз жаргалтай газар руугаа яв. Нэг их удахгүй ш дээ” Гүнзгий амьсгаа аван нүдээ анилаа. Чимээгүйхэн түүнийгээ хадгалан өрөөнийхөө шатаар бүдчин дээш өгслөө. Гараа доош шулуухан унжуулан унжуулан алхлаа. “Хумсан доогуур чинь хулсны хэлтэрхий чихнэ гэж бодож байнаа даа,” хэмээн Алис өөртөө үглэн араас минь дагалаа. Би тэрнийг тоосонгүй. Би өөрийхөө аз жаргалтай газар байсан юм. Энэ хуримын заваан юм аль хэдийн дуусчихсан миний аз жаргалтай газар. Дэргэд минь. Аль хэдийн улиран мартагдсан. Зөвхөн Эдвард бид 2. Зөөлхөн зүйл дээр суухад нэгэн зүйл тогтуухан үргэжлэн урсаж – тэр нь ойн униар будан үүлэн дээгүүр багаар хойд туйлын шөнөрүү урсан байна – учир нь Эдвард бал сарынхаа гэнэтийн бэлгийг надаас нууцалсан хэвээр байсан юм. Гэхдээ би хаана гэдэгт нь нэг их анхаарал хандуулахгүй байлаа. Эдвард бид 2 л хамт байх юм бол юун дээр ч буулт хийн үргэлж сэтгэл хангалуун байх болно. Би түүнтэй гэрлэнэ гэдэг нь томоохон зүйлүүдийн нэг нь байлаа. Гэхдээ би бас түүний бухамдмаар бэлгүүд болон найдвар багатай ч гэсэн Дартмонтын коллежид элсүүлсэн зэргийг нь зөвшөөрчихөөд л байна шүү дээ. Одоо бол тэрний ээлж. Намайг вампир болгохоос өмнө тэр бас нэгэн болзолыг хүлээн зөвшөөрнө. Эдвард намайг миний орхичихож болмоор гэхдээ хүний хүч чадлаас давсан онц сонирхолйто зүйлийг алгалуулахыг хүсээгүй юм. Ихэнх нь яг л төгсөлтийн баяр шиг, жишээ нь надад бол тэнэг л санагдаад байгаан. Тэнд ганцхан зүйлийг би үзэлгүй өнгөрөөхийг хүсээгүй хүн төрөлхтөний туршлага байлаа. Мэдээж тэр нь би бүүр мартчихмаар харин тэр хүсэж байсан зүйл. Гэвч тэр байсаар л. Энэ нь би хүн байхаа болих үед л би яг тиймэрхүү болно гэдгийг бага зэрэг мэдэж байлаа. Би дөнгөж төрсөн шинэ цус сорогчийг харж байсан шүү дээ, мөн миний бүх л гэр бүл урьд нь тийм зүйлийг туулан гарч байсаныг мэднэ. Нэлээд хэдэн жил өлсгөлөн байх нь хамгийн том шинж чанар бөгөөд энэ нь намайг ахин би болоход нэлээд удаан хугацааг авах болно. Ялангуяа би өөрийгөө хянаж чаддаг болох үед би өөрийгөө яг одоогийнх шиг мэдэрж чадахгүй. Хүн... хайрандаа

Page 16: Breaking Down

дүрэлзэн шатсан. Би өөрийнхөө халуун дулаан, эмзэг биеэ таавар мэт- шунал татсан, ямар нэгэн үзэсгэлэнтэй, хүчирхэг... мөн үл мэдэгдэх болохоосоо өмнө би өөрийхөө тухай бүрэн дүүрэн туршлага хуримтлуулж авмаар байна ш дээ. Би жинхэнэ бал сарыг Эдвардтай хамт өнгөрүүлмээр байна. Тэрний зүрхшээгээд надад аюултай гээд зөвшөөрдөггүй зүйлийг тэр оролдоод үзэхийг зөвшөөрөх хэрэгтэй. Алисыг арьсан дээгүүр минь торгон алчуур гүйлгэхэд л би түүний дөнгөн данган хажууд байгааг нь мэдэрлээ. Бүх л хот миний тухай ярьж байгааг энэ үед ёстой ч нэг тоохгүй байлаа. Тун удахгүй үзвэрийн бай болох тухайгаа нэг их бодохгүй байгаа. Би галт тэрэг минь аль хэдийн хөнгөхөн хөдөлчихсөн, буруу үедээ хөхрөөд байгаа бүүр залуухан байгаа, хүмүүс ширтэж байгаа тэр бүү хэл хамгийн сайн найзын минь суудал хоосон байгаад ч санаа зовохгүй байна. Учир нь би Эдвардтайгаа өөрийн аз жаргалтай газраа байна.

Page 17: Breaking Down

2-р бүлэг Урт шөнө “Би чамайг аль хэдийн санаад эхэлчихлээ.” “Надад явах шаардлага байхгүй ээ. Би үлдэж болно...” “Аан.” Нэг хэсэгтээ л шөнийн анир чимээгүйд миний зүрхний булгилах чимээ, мөн бид хоёрын зөвхөн уруулаа хөдөлгөн шивнэлдэн ярилцах чимээ гарч байсан юм. Заримдаа надад цус сорогч үнсэж байгаагаа мартахад их амар байдаг. Гэхдээ тэр жирийн нэг хүн мэт надад санагддагтаа биш,тэр миний уруул, нүүр хүзүүг минь үнсч байхдаа хийх ёстой зүйлээ хийж байгаа мэт л байдагт байсан юм. Гэвч би нэг агшин ч ямар ч эр хүнээс илүү, тэр байтугай сахиусан тэнгэр мэт нэгнийг тэвэрч байгаагаа мартаж байгаагүй билээ. Тэр одоо миний цусыг хүсэх хүслээ тэвчиж чаддаг болсон гэж хэлдэг болсон. Хамгийн гол нь түүний намайг алдчих вий гэсэн айдас нь хамаг хүслийг нь үгүй болгодог байх. Гэхдээ л миний цусны үнэр түүнийг аманд нь гал гарч байгаа юм шиг зовоож байгааг би мэдэрч байна. Би нүдээ нээгээд тэр ч гэсэн над руу ширтэж байгааг харлаа. Харин яагаад над руу ингэтлээ хараад байгааг нь ойлгосонгүй, яг л намайг сугалаагаар хожсон шагнал мэт ширтэх юм. Бид хоёр нэг хэсэг бие биенрүүгээ ширтлээ. Энэ үед түүний алтлаг шаргал өнгийн нүдний харц нь түүний дотоод сэтгэлийн илэрхийлэл болж, гүн гүнзгий утгыг агуулах шиг. Энэ нь магадгүй тэнэг сонсогдох байх л даа. Цус сорогчийн хувьд дотоод сэтгэл ярина гэдэг. Гэхдээ л түүний дотоод сэтгэл нь түүний ухаалаг бодол, юутай ч харьцуулашгүй төгс царай, гайхалтай биенээс нь ч илүү сайхан зүйл юм. Тэр ч бас над руу миний дотоод сэтгэлийг нэвт харж байгаа мэт хараад, харж байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байх шиг байлаа. Гэлээ ч гэсэн тэр бусдын бодлыг уншдаг шигээ миний бодлыг уншиж чадахгүй байгаа. Хэн мэдлээ, магадгүй миний тархины аль нэг хачин хэсэг үхэшгүй мөнхийн хүмүүсийн хийдэг зүйлүүдээс өөрийгөө хамгаалдаг болчихсон байх./Гэхдээ зөвхөн миний бодол санаа л шүү дээ, бие минь бол

Page 18: Breaking Down

Эдвардаас өөр чадвартай цус сорогчдод ямар ч нөлөөгүй./ Ямартай ч би тэр миний бодлыг хаадаг зүйлд их баярладаг юм. Тэр миний бодлыг уншдаг бол гэж бодохоос ч нүүр улайж байлаа. Би түүний нүүрийг өөртөө илүү ойртууллав. “Ер нь үлдэнэ ээ.”гэж тэр удалгүй хэллээ. “Үгүй ээ, үгүй. Энэ чинь гоонь эрчүүдийн үдэшлэг. Чи явах хэрэгтэй.” Гэж хэлсэн ч баруун гар минь түүний улаан хүрэн үсийг илбэж, би зүүн гараараа түүний нуруугаар чанга тэвэрлээ. Тэгтэл түүний хүйтэн хуруунууд нь зөөлнөөр миний нүүрэнд хүрсэн юм. “Гоонь эрчүүдийн үдэшлэг гэдэг бол ганц бие амьдрал нь дуусч байгаад сэтгэлээр унаж буй эрчүүлд зориулагдсан баяр. Харин би бол ганц бие амьдрал минь дуусч байгаад маш их баярлаж байна. Тиймээс надад явах ямар ч утга байхгүй.” “Тийм шүү.”гэж хэлэхдээ би түүний өвлийн хүйтэн мөс шиг хүзүү рүү нь амьсгалав. Би энд бараг л бүрэн аз жаргалтай байлаа. Чарли өрөөндөө чимээгүйхэн унтаж байгаа тул бид 2 бараг л хоёулахнаа байна гэсэн үг. Бид хоёр миний жижигхэн орон дээр эвхрэлдээд хэвтэж байлаа. Надад хөнжил авч ирэх хүсэл төрөөгүй боловч, хэрэв даарсандаа болоод миний шүд тачигнаад эхэлвэл хамаг романтик мөч сүйрэх байх. Бас хэрэв би 8 сард халаагуур залгаад эхэлвэл Чарли сэрчих байх.... Хувцсаа давхарлая гэвч Эдвардын цамц шалан дээр тэрийлээ. Түүний гантиг шиг гэрэлтэх сүрлэг цагаан биеийг бахдаж үл барна. Чулуун цээжин дээгүүр нь гараа гүйлгэн доошлуулсаар хэвлийнх нь хээг дагуулан хуруугаараа зурлаа. Сэтгэл хөөрөх шиг. Түүний биеэр цахилгаан долгион надруу дамжих мэт. Түүний уруул нь минийхийг оллоо. Шил мэт түүний өөгүй урууланд хэлнийхээ үзүүрээр зөөлхөн хүрэхэд тэр амьсгаа алдчихав. Түүний анхилам хүйтэн амьсгал нүүрийг минь илбэлээ. Тэр ухарч эхлэв. Аливаа зүйл хэтийдэхэд түүний өөрийн эрхгүй хийдэг үйлдэл, үргэлжлүүлэхийг ихэд хүсэвч хариуд нь үзүүлдэг рефлекс. Эдвард ихэнх амьдралынхаа туршид бие сэтгэлийн ханамжаас зугтаж ирсэн. Тогтсон энэ зуршлаа эвдэх амаргүй байгааг нь би ойлгож байлаа. - Байз л даа хэмээгээд мөрнөөс нь чангаан өөрийгөө шахан чанга тэвэрлээ. Нэг хөлөө шидэн бэлхүүсийг нь ороогоод – Дасгал сургуулилт төгсөд хөтлөнө.

Page 19: Breaking Down

Тэр инээх аядаад – Тэгвэл иймдээ хүртлээ бид ч бараг төгсөд дөхөж дээ янз нь, үгүй гэж үү? Өнгөрсөн сард чи ер нь унтсан юм уу? - Гэхдээ энэ чинь хувцастай сургуулилт хэмээн би сануулаад – хоёулаа тоотой хэдхэн үзэгдлийг л давтсан. Аюулгүй тоглолтыг бэлтгэх цаг байх ч үгүй. Түүнийг инээх байх гэж бодсон ч тэр хариулсангүй, гэнэтийн дарамтад бие нь хөшиж, нүдэн дэхь шингэн алт нь шижир алт болон хувирах мэт харагдлаа. Хэлсэн үгээ үгчлэн бодоод түүнд яаж сонсогдсныг сая гадарлав. - Бэлла. . . хэмээн тэр шивнэлээ. - Ахиад нөгөөдхөө эхлэхгүй шүү. Тохирсон бол тохирсон. - Мэдэхгүй юм даа. Чамайг ийм байдалтай байхад бодож ч чадахгүй юм. М-Миний толгой ажиллахгүй байна. Өөрийгөө барьж дийлэхгүй байж мэдэх юм. Чамд л зовлон авчирна. - Би яах ч үгүй ээ. - Бэлла. . . - Чшш! гээд балмагдсан яриаг нь таслахын тулд уруулаа түүнийхт нааж орхив. Би өмнө нь нэг сонсч байсан. Тэр энэ тохиролцооноос зугтахыг хүсээгүй биз. Ядаж л намайг түрүүлж гэрлэхийг шахсны дараа тэгэхгүй. Тэр намайг эргүүлэн үнссэн ч өмнөх шигээ биш байв. Шаналсан, үргэлжид шаналсан хэвээр. Ер надад ахин санаа зовох хэрэггүй болохоор ямар сонин байх бол. Тэр энэ бүх чөлөөт цагаа юунд зарцуулна? Шинэ хобби олж авах хэрэгтэй болно доо. - Хөл чинь хэр байна? Жинхэнэ утгаар нь асуугаагүйг нь мэдээд – Халуу шатаж байна гэв. - Тийм гэж үү? Өөр бодол алга уу? Санаагаа өөрчлөхөд оройтоогүй байна шүү. - Чи намайг орхиж явах гэж байна уу?

Page 20: Breaking Down

Тэр инээлээ. – Зүгээр л шалгаж байна. Юу ч байсан бат итгэлтэй л биш бол би чамайг шахахгүй ээ. - Чиний хувьд би бат итгэлтэй байна. Бусад нь жамаараа болох биз. Тэр нэгийг бодов бололтой, би юунд энэ хэлийг хазсангүй вэ. - Чадна гэж үү? хэмээн аяархан асуугаад – Хуримыг хэлээгүй юм шүү, чи хэчнээн зовниж байвч давж гарах л болно гэвч ард нь. . . Рэнэй яах вэ, Чарли юу болох вэ? Би санаа алдлаа. – Би тэднийгээ санана даа. Үүнээс муу нь тэдэнд би хэрэгтэй үед яагаад ч туслаж чадахгүйд хүрнэ. - Анжила, Бен, Жэссика, Майк. - Найз нарыгаа ч санана даа гэснээ хар санаалан инээмсэглэж – Ялангуяа Майкыг. Өө Майк минь! Яажшуухан болдог юм байгаа юм. Тэр хүржигнэлээ. Би инээд алдсан ч ард нь төв царайлаад – Эдвард, бид ийм зүйлтэй тулгарч байсан, тулгарсаар ч байна. Хэцүү бэрх байна гэдгийг мэдэж байгаа ч энийг л би хүсч байна. Би чамайг хүсч байна, мөнхөд хүсэх болно. Ганц олдох амьдрал надад хангалтгүй. “18 насан дээрээ үүрд үлдэнэ гэж үү...”гэж тэр шивнэлээ. “Бүх бүсгүйчүүлийн мөрөөдөл биелдэг ш дээ.”гэж би гуйв. “Огт өөрчлөгдөхгүй, огт урагшлахгүй.” “Наадах чинь юу гэж байгаа юм?” Тэр удаанаар хариуллаа. “Чи бид хоёр Чарлид гэрлэх гэж байгаагаа хэлж байснаа чи санаж байна уу? Тэгээд аав чинь чамайг... жирэмсэн гэж бодсон доо.” “Тэгээд тэр чамайг буудъя гэж бодсон.”би инээд алдан хэлэв. “Чи хүлээн зөвшөөрөх хэрэгтэй, тэр үнэхээр тэгж бодсон шүү.” Тэр хариу хэлсэнгүй. “Юу гэх гэсэн юм бэ дээ, Эдвард?” “Би зүгээр л...үнэн байсан бол ямар сайхан байх байсан бол оо гэсэн юм.” “Ёоо.”гэж би уулга алдлаа. “Аавын чинь бодсоноор байлгах ямар нэг арга байдаг ч болоосой. Бидэнд

Page 21: Breaking Down

тийм боломж байдаг бол... Би чамаас бас энэ чадварыг чинь булааж байгаа мэт санагдаж байна.” Би жаахан бодолхийллээ. “Би юу хийж байгаагаа мэдэж байна.” “Чи яаж мэдэх юм бэ, Бэлла? Миний ээжийг хар л даа, бас эгчийг минь хар. Энэ чинь чиний төсөөлж байгаа шиг тийм амар золиосолчих зүйл биш. ” “Эсмэ Розали 2 зүгээр л байна даг. Бүүр болохгүй бол Эсмэ шиг үрчлээд л авчихъя.” Тэр санаа алдаад өмнөхөөсөө илүү ууртайгаар хэллээ, “Тэгж болохгүй ээ! Чамайг миний төлөө өөрийгөө золиослоосой гэж би хүсэхгүй байна. Би чамд сайхан зүйлсийг өгөхийг хүсч байгаа болохоос, сайхан зүйлсийг чинь булаамааргүй байна. Би чиний ирээдүйг балламааргүй байна. Би хүн байсансан бол... ” Би уруул дээр нь хуруугаа хүргээд, “Чи бол миний ирээдүй. Одоо больж үз. Битгий хачин зан гаргаад бай, тэгэхгүй бол дүү нарыг чинь дуудаад чамайг аваад яв гэж хэлнэ шүү. Чи гоонь эрчүүдийн үдэшлэгт явсан нь дээр байх.“ гэлээ. “Уучлаарай, би дэндүү хачин зан гаргачихлаа. Жаахан сандраад байх шиг.” “Сандарсандаа хөл чинь хүйт оргиж байна уу?” “Тэгж ч сандрах биш л дээ. Би тантай гэрлэхийн тулд зуун жил хүлээлээ, хатагтай Свон. Хуримын ёслол бол миний тэсэн ядан хүлээж байсан зүйл юм чинь- ”гээд тэр үгээ тасалдуулав. “Ээ, гэгээн эцэг минь гэж!” “Юу болсон бэ?” Тэр шүдээ хавирууллаа. “Чамд ч миний дүү нарыг дуудах хэрэг гарахгүй нь дээ. Жаспер Эммет хоёр одоо намайг зүгээр байлгахгүй.” Би түүнийг нэг тэврээд тавилаа. Зуураад байлаа гэхэд Эммет ирээд яах нь ойлгомжтой. “Сайхан хөгжилдөөрэй.” Цонхны шил минь чахарч байлаа. Хэн нэг нь албаар төмөр мэт хумсаараа самардаж, бие арзаймаар, хүн сонсохын аргагүй чимээ гаргаж байсан юм. Би мөрөө хавчлаа. “Хэрвээ чи Эдвардыг гаргахгүй бол,”гэж Эммет харанхуйн өчүүхэн гэрэлд харагдангаа заналхийлэн исгэрээд, “бид өөрсдөө ороод гаргаж ирнэ шүү!”гэлээ.

Page 22: Breaking Down

“Яв аа.” Гэж би инээгээд, “Тэд гэрийг минь нураахаас өмнө явж үз.” Эдвард над руу нүдээ том болгож харснаа, шаламгай хөдөлгөөнөөр босоод нэг гараараа цамцаа өмсөв. Тэгээд доош тонгойж, духыг минь үнслээ. “Унт даа. Маргааш маш чухал өдөр болно.” “Сануулсанд баярлалаа. Одоо ч би тайван унтана даа.” “Сүмийн хонхны хажууд уулзъя.” “Би цав цагаан хувцастай байх болно оо.”гэж би хэлэхдээ миний үгнүүд ямар сонсогдсон болоо гэдэгт инээд минь хүрлээ. Тэр ч гэсэн инээд алдаад, “Гайхалтай.”гэнгүүтээ гэнэт хагас суун,булчингаа чангалав. Тэгээд л тэр миний нүд дагуулж харж чадахааргүй хурдаар алга болчихлоо. Харин гадаа пид хийх чимээ гарч, Эммет хараал хэлэх нь сонсогдсон юм. “Та хоёр түүнийг оройтуулах хэрэггүй байх аа.”гэж би тэд тэртэй тэргүй сонсоно гэдгийг мэдээд амандаа бувтналаа. Тэгтэл, Жаспер цонхны минь хажууд ирэхэд түүний алтан шаргал үс нь үүлний дундах сарны адил гэрэлтэж харагдаж байсан юм. “Битгий санаа зов, Бэлла. Бид түүнийг эрт хариулна аа.” Би гэнэт л тайвширч, хэрэггүй санаа зовж дээ гэж бодлоо. Жаспер л болсон хойно, Алис шиг л авъяастай учраас надад нөлөөлж чадаж байсан юм. Жаспер ирээдүйг хэлэхгүй ч гэсэн, түүний хүнд нөлөөлөх нөлөөллийг нь эсэргүүцэх аргагүй байсан юм. Би орондоо эвгүйхэн байрлалтай сууж байлаа. “Жаспер? Цус сорогч нар ямаршуу гоонь эрийн үдэшлэг зохиодог юм бэ? Та хоёр арай түүнийг тайчигчдын клуб рүү авч явахгүй биз дээ?” “Түүнд юу ч битгий хэл!” гэж Эммет доороос хүрхрэв. Нэг пид хийх чимээ гарч, бас Эдвардын чимээгүйхэн инээх чимээ сонсогдлоо. “Тайвшир.”гэж Жаспер хэлэнгүүт би шууд тайвширлаа. “Калленийхан өөрсдийн гэсэн хувилбартай. Хэдэн уулын арслан, ганц хоёр Гриззли баавгай. Бараг л жирийн нэг ан.” Би хэзээ нэгэн цагт хоолныхоо талаар ингэж юм болоогүй юм шиг ярьж чаддаг болох болов уу гэж бодлоо. “Баярлалаа, Жаспер.” Тэр нүдээ ирмэчихээд гарахдаа бас харц унагалаа.

Page 23: Breaking Down

Гадаа дүн чимээгүй байв. Чарлигийн хурхирах дуу ханын цаанаас дүнгэнэнэ. Би дэрэн дээрээ хэвтээд нойрмоглолоо. Өөрийнхөө умгар өрөөний сарны гэрэлд цайрах ханыг хагас анисан зовхины цаанаас ажиглан хэвтэнэ. Энэ өрөөн дэх сүүлчийн шөнө. Изабель Своны сүүлчийн шөнө. Маргааш шөнө, Би Бэлла Каллэн болно. Гэрлэлтийн өмнөх өвчин сэдрээд байгаа ч аянд нь дуртайгаа нуухгүй юм даа. Бодлынхоо аялалыг түр завсарлаад унтах нойр намайг авч явахыг хүлээв. Гэвч хэдэн минут өнгөрөхөд улам ч соргог болчихсоноо мэдэж сэтгэлийн түгшүүр гэдэсрүү юүлэгдсээр эвгүйхэн талруу мушгиж байгааг нь мэдэрлээ. Эдвардыг байхгүйд ор дэндүү тухтай, даанч дулаахан. Жаспер ч холдон явахад бүх амар амгалан, тайван мэдрэмжүүд түүнтэй хамт алга болжээ. Маргааш их урт өдөр болно. Миний ихэнх айдас хүйдэс тэнэглэл гэдгийг, би зөвхөн өөрийгөө л захирах хэрэгтэй гэдгийг ухаарч байлаа. Хаширлана гэдэг бол амьдралын хагацашгүй хэсэг. Үргэлж төсөөлөлтэй хольж хутгаад байж болохгүй. Гэхдээ надад гарцаагүй зовинох үндэслэлтэй хэдэн зүйл байлаа. Нэгдүгээрт даашинзны хормой байна. Алис өөрийнхөө бүхий л урлагийн уран дүрслэлийн сор шимийг шингээж өгсөн байж таарна. Каллэнгийн дугуй шатаар өндөр өсгийтэй бууна дээр нь хормой гэвэл бүтэшгүйтэй хэрэг юм. Өшөө бэлтгэх хэрэгтэй байж дээ. Дээр нь зочдын нэрсийн жагсаалт байна. Танъяагийн гэр бүл, Деналигийн овог ёслолоос урьтаж заримдаа ирж байх хэрэгтэй байсан юм. Танъяагийн гэр бүл уугуул Күйлэүтийнхэн Жекобын аав, Клийрвотерийнхэнтэй нэг өрөөнд суувал эвгүй байна даа. Дэналисийнхэн ч хүн чононуудад сүсэгтэй биш. Үүнээс болоод Танъяагийн дүү Ирина хуримд ирэхээсээ татгалзсан. Найз Лаурентийг нь үгүй хийсэн хүн-чононуудаас цусан өшөө авахаар аажим хийгээд цуцалтгүй бэлтгэсээр байгаа биз(яг л нөгөөх нь намайг алах гэж байсан шиг). Эдвардын гэр бүлийг хамгийн бэрх хүнд цагт нь хаясан Дэналсийнхэний хорон муу санаанд талархая. Шинээр төрөгсдийн сүрэг дайрахад бид бүхний амийг авч гарсан Күйлэүтийн чононуудтай дургүй ч гэсэн эвийг сахих хэрэгтэй

Page 24: Breaking Down

болсон. Дэналисийнхнийг Күйлэүтийнхэнтэй ойр суухад аюулгүй гэж Эдвард амласан. Танъяа Иринагаас бусад бүх гэр бүлийнхэн нь урваж алга болсондоо гүн харамсаж байгаа. Хүн-чонотой хийсэн энхийн хэлэлцээр ийм цайршгүй өрийг зохих шангаас нь хавьгүй бага үнээр дарсан. Ийм том хүндрэлүүдээс гадна наад захын жижиг сажиг бэрхшээл ч байна. Миний өөрийгөө хүндэтгэх хэврэгхэн үзэл. Урьд нь Танъяаг харж байсангүй, гэвч түүнтэй нүүр тулах нь миний өөрийгөө харуулах аятай учрал болно гэдэгт итгэхгүй л байна. Эрт нэгэн цагт, намайг төрөхөөс ч өмнө, тэр Эдвардтай учир ургуулж байсан гэдэг. Ингэлээ гээд түүнийг болон өөр бусдыг ч буруутгах аргагүй. Гэвч одоо хүртэл түүний гоо үзэсгэлэн замхраагүй сүр жавхлан дүүрэн буй биз. Эдвард намайг илүүд үзэх нь гарцаагүй ч би түүнтээ эн зэрэгцэхүйц байж чадахгүй байх даа. Эдвардыг байхгүйд түүний өмнөөс надтай ярьдаг миний сул талыг мэддэг, намайг гэмшихэд хүргэдэг нэгэн дотоод дуу хоолой бий. - Бид бол тэдэнд байхгүй хамгийн халуун дотно гэр бүл, Бэлла хэмээн надад хэлж байх юм – Хэдий ийм урт хугацааг туулсан ч тэд одоо хүртэл өөрсдийгөө өргүүлж авсан мэт санадаг. Миний сэтгэл тавирч, дурамжхан байдлаа далд хийв. Танъяагийнхэн бүл нэмж, Каллэнгийнхтэй адил томорсон билээ. Танъяа, Кэйт, Ирина дээр нэмээд Кармен, Эйлийзар нар нэмэгджээ. Яг л Каллэнгийнхэнтэй Алис, Жаспер нэгдсэнтэй ижил юм. Тэд бүгд ердийн вампируудаас илүү энэрэн хайрлах хүсэлдээ хөтлөгдөн нэгдсэн. Гэвч энэ хамтын амьдралын хажуугаар Танъяа болон түүний дүү нэгэн адил ганцаардаж байлаа. Гашуудал тавираагүй ажээ. Учир нь өнө эрт үед тэд эхтэй байжээ. Мянган жилийн дараа ч үлдэж хоцорсон гүн хар толбыг би дотроо төсөөлөн харж чадаж байлаа. Каллэнгийн гэр бүлийг үндэслэгч, гол түшиг тулгуур, тэдний хөтлөн дагуулагч эцэг Карлаилгүйгээр харьцуулан бодож үзсэн юм. Санаанд багтахгүй хэрэг. Каллэнгийн гэрт өнгөрүүлсэн олон шөнийн нэгэнд Карлаил Танъяагийн түүхийг өгүүлж билээ. Ирээдүйн өөрийгөө бэлтгэх үүднээс чадахын хэрээр суралцсан хэрэг. Танъяагийн эхийн гашуун түүх олны дотроос сургамжтай намтар бөгөөд намайг мөнхийн ертөнцөд нэгдэхэд санаж явах нэг дүрмийг суулгаж өгсөн юм. Ердөө ганц дүрэм, үнэндээ нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргихын нэр: Нууцыг хадгал.

Page 25: Breaking Down

Нууцыг хадгална гэдэг нь Каллэнтэй адил тэднийг нас ахихгүй байгааг нь гадарлахаас урьтаж нүүж явах, хүмүүсийн хараанд өртөлгүй амьдрахыг хэлнэ. Эсвэл хооллох биш юмаа гэхэд хүмүүсийг нийтэд нь цэвэрлэх Жэмис болон Викториа нарын амьдарч асан нүүдэлчдийн замнал, одоо ч оршсоор буй Жасперийн нөхөд, Петр болон Шарлота нарын адил. Мөн шинээр бүтээсэн вампируудаа өөрсдөө өмөг түшигтээ авахын нэр болно. Яг энэ л шалтгаанаар Жаспир хамтран амьдрагч Мариагаас салсан билээ. Яг энэ шалтгаанаар Викториа өөрөө бүтээсэн шинээр төрөгсдийн хэргийг гаргаж чадаагүй билээ. Мөн энэ нь таарсан газар бүртээ нэгийг бүтээгээд явах бус зарим нэгнийг нь удирдах аргагүй байдаг гэдгийг харуулсан хэрэг. - Би Танъяагийн эхийн нэрийг даанч мэдэхгүй хэмээн Карлаил хүлцээд Танъяагийн зовлон шаналалыг бодон шаргал үстэй нь ижил алтлаг нүдэнд нь уйтгар харуусал тодорч ирлээ. – Тэд болж л өгвөл түүнийг дурдахгүйг хичээж, юу хийснийг нь дурсахаас зайлсхийдэг юм гэв. Танъяа, Кэйт, Ирина гуравтаа хайртайн улмаас тэднийг ийм болгосон эмэгтэй, намайг төрөхөөс олон жилийн тэртээ энэ ертөнцөд гамшиг тархсан үед, мөнхийн хүүхдүүдийн гамшгийн эрин эхэлсэн тэр үед амьдарч асан гэдэгт итгэдэг юм. - Өнө эртний тэд юу бодож байсан байна вэ, ойлгох юм алга. Яагаач үгүй хүүхдүүдийг вампирт хувиргаж яадаг байна вэ. Түүний өгүүлснийг дүрслэн бодоод би хөөрсөн цөсөө дарж, хоолойнд тээглэсэн өргөсөө залгих гэж оролдлоо. - Тэд үзэсгэлэн төгөлдөр байж билээ хэмээн Карлаил миний байдлыг ажин даруй өгүүлээд – Төсөөлж барамгүй, дэндүү хайр татам, даанч сэтгэл булаам. Тэдэнтэй ойртсон бүхэн хайрлаж байлаа. Чи ч тэгэх байсан. Өөрийн эрхгүй шүү дээ. Харамсалтай нь тэдэнд сургаж чадаагүй юм. Хазуулахаасаа өмнө ахиж байсан хөгжлийн тэр үе шатандаа хөлдсөн хэрэг. Хацарны хонхорхойтой, хэлээ хаздаг хоёр настангууд хүүхэд ааш нь хөдөлвөл тосгоны талыг ч бусниулчихаж дөнгөх байв. Өлсвөл шууд л хооллоно, ямар ч үг тэднийг хориглож үл дийлнэ. Хүмүүс ч тэднийг мэдлээ, түүх давтагдав, хуурай дэрсэд тавьсан гал адил айдас түгэв. . . Танъяагийн эх ийм л хүүхэд бий болгосон. Өөр бусад эртний явдлаас харахад ч түүний хийсэн эл үйлдлийн шалтгааныг ухаж дөнгөхгүй л байна даа хэмээв. Бие агзасхийв. Энэ нэрийг сонсох бүртээ нуруу хүйт даадаг билээ. Мэдээж

Page 26: Breaking Down

Итали цуст вампирууд өөрсдийн замналаар хаант сурвалжийг үүсгэсэн легионууд энэ түүхийн гол учиг мөн. Шийтгэлийг хүртээх нэгэн үгүй бол цээрлэл гэж үгүй, цээрлэл үгүй бол хууль гэж үгүй. Эртний Аро, Кайус, Маркус нар Волчурийн хүчнийхийг захирдаг байж. Би тэдэнтэй нэг удаа л уулзсан. Гэвч тэр өчүүхэн хугацаанд Аро өөрийн хүчирхэг оюун бодол унших авъяасаа ашиглан миний толгойд багтах сүүлчийн дусал бодол бүрийг мэдчихсэн гэлтээ санагдаж билээ. Жинхэнэ удирдагч яах аргагүй мөн. “Волтури нутагтаа болон дэлхий даяар тарж, үхэшгүй мөнхийн хүүхдүүдийг судалсан. Тэдгээр цус сорогч хүүхдүүд бидний нууцыг хадгалж чадахгүй гэж Каиус дүгнэсэн юм. Тиймээс тэднийг устгах хэрэгтэй болсон.” “Тэднийг үнэхээр үзэсгэлэнтэй гэж би хэлсэн дээ. Бас гэр бүл нь тэднийг хамгаалахын тулд үхэн хатан тэмцэж байсан. Тэр хүйс тэмтрэлт өмнөдөд болсон дайн шиг их тархаагүй ч гэлээ өргөн хүрээтэй байсан юм. Олон жилийн түүхтэй гэр бүлүүд, хуучны ёс заншлууд, найзууд маань... Бидний ертөнц их зүйлээ алдсан. Эцсийн эцэст, ийм оролдлогууд зогссон юм. Үхэшгүй мөнхийн хүүхдүүд ч гэсэн хориотой сэдэв болсон хэрэг.” “Би Волтуритай хамт амьдарч байхдаа хоёр ч тийм хүүхэд харсан, тиймээс ямар харагддагийг нь мэднэ. Бүх зүйл дууссаны дараагаар ч Аро маш олон жил үхэшгүй багачуудыг судалсан. Чи түүний сониуч занг мэднэ дээ, тэднйг сургаж болно гэж тэр найдаж байсан юм. Гэвч эцэст нь, бүгд үүн дээр санал нэгдсэн-Үхэшгүй мөнхийн хүүхдүүд оршин байж болохгүй гэж.” Яриа Деналигийн эгч дүүсийн ээжийн талаар өрнөж эхлэхэд, би ээжийнх нь талаар мартсан байсан юм. “Танягийн ээжид юу тохиолдсон нь өнөөг хүртэл тодорхойгүй.”гэж Карлайл хэллээ. “Таня, Катя, Ирина 3, Волтури тэдэн дээр ирэх хүртэл юу ч мэдээгүй байсан гэдэг. Волтури тэдний ээж болон ээжийнх нь хориотой үйлдлийг таслан зогсоох гэж ирсэн байсан. Танягийн гэр бүлийг хайхрамж муутай зан нь аварсан гэхэд болно. Аро тэдэнд хүрээд, гэмгүй гэдгийг нь мэдэнгүүтээ шийтгээгүй хэрэг.” “Тэр цагаас хойш хэн ч тэр хүүг хараагүй, байдаг гэдгийг ч мартсан байж л дээ. Харин дараа нь тэр хүүг галд шатаж байхад нь харсан гэдэг. Бид, ээж нь эртнээс юу болохыг мэдээд охидуудаа хамгаалсан гэж боддог юм. Гэхдээ тийм бол анхнаасаа яах гэж бүтээсэн юм бол? Тэр хүү хэн болоод, түүний хувьд ямар утга учиртай байсан юм бол? Таня болон бусад нь энэ асуултууддаа хэзээ ч хариулт авч чадаагүй. Гэхдээ тэд ээжийнхээ буруутай гэдэгт эргэлзэж байгаагүй учраас миний бодлоор бол ээжийгээ бүрэн уучлаагүй байх.”

Page 27: Breaking Down

“Хэдийгээр Аро, Таня Ирина Катя гурвыг буруугүй гэж үзсэн ч Каиус бүгдийг нь шатаахыг хүсч байсан. Хамсаатнууд нь гэж үзсэн байх л даа. Харин азаар тэр өдөр Аро сайхан сэтгэл гаргасан. Өршөөгдсөн ч гэсэн тэр гурав сэтгэлдээ шархтай, хууль цааз ямар хатууг ойлгоод өнгөрсөн юм.” Би хэзээ бодол зүүд болж хувирсныг мэдсэнгүй. Би Карлайлын нүүр лүү хараад, яриагий нь сонсож байна гэж бодсон боловч нэг мэдэхэд би үржил шимгүй, саарал тал дээр, асч буй хүжний үнэр үнэрлээд сууж байх шиг байлаа. Гэхдээ би тэнд ганцаараа биш байв. Тэр талын дунд бөөгнөрсөн зүйлс харагдах нь саарал цувтай хүмүүс мэт харагдахад миний айдас төрлөө. Волтури байвал яана, би тэдэнтэй уулзсаны дараа ч хүн хэвээрээ байгаад байна шүү дээ. Гэхдээ миний зүүдэлдэг зүүдэн дэх шиг, би тэдэнд харагдахгүй байсан юм. Хаа сайгүй утаатай байлаа. Би агаар дахь нялуун үнэрийг таньсан учраас, тэр овоорсон зүйл юу болохыг мэдэх гэж хичээсэнгүй. Би хүйс тэмтрүүлсэн тэдгээр цус сорогчдыг хэн болохыг таних байтугай, утаан дундах царайг нь ч харахаас зүрхшээж байлаа. Волтуригийн цэргүүд ямар нэг юмыг тойроод зогсчихсон, чимээгүйхэн ямар нэг юм хэлэлцэж байх шиг байв. Би зүүдэндээ хөтлөгдөөд, тэдний юуг ингэтлээ хараад байгаагий нь мэдэх гэж тэр зүг рүү ойртлоо. Хоёр өндөр цус сорогчийн дундуур би тэдний маргааны бай болоод байгаа, довцог дээр байгаа зүйлийг харав. Тэр яг Карлайлын хэлснээр, үзэсгэлэнтэй, гайхалтай нэгэн байлаа. Хүү хоёр настай болов уу гэмээр жаахан байсан юм. Бор шаргал буржгар үс нь төгс уруул, улаан хацрыг нь даган унжих аж. Тэр хүү нүдээ анин чичрэх нь өөр лүү нь улам ойртох үхэгсдээс айсан мэт. Аймшигт харцаар харах Волтуриг ч үл тоон, би тэр айсан, хөөрхий хүүхдийг аврахаар урагш зүтгэлээ. Надад тэд намайг харж байгаа эсэх ч хамаагүй болсон байв. Би тойрог дотор ороод, шууд л хүү рүү гүйлээ. Харин би тэр хүүгийн зогсож буй довцгийг хараад, өөрийн эрхгүй зогтуссан юм. Довцог чулуу шороогоор бус, цусгүй олсон хүний цогцсоор дүүрэн байлаа. Тэр цогцоснуудын царайг нь харахгүй байж чадсангүй. Бүгд миний танил хүмүүс байлаа, Анжела, Бен, Жессика, Майк....

Page 28: Breaking Down

Харин тэр хүүгийн яг хөлний доор, аав ээж хоёрын минь цогцос байв. Хүү гэгээлэг, цусан улаан нүдээр над руу харлаа.

3. Чухал өдөр Зовхи минь өөрөө томоор нээгдлээ. Хэдэн минутын турш би дулаахан орондоо зүүднийхээ халилаас гарахыг хичээн амнаасаа уур үлээн чичирч бөндөгнөсөөр хэвтэв. Зүрхээ чагнан хэвтэх энэ хооронд цонхоор цэлийх тэнгэр бүрийж байснаа нил ягаан өнгөтэй боллоо. Хуучин ертөнцдөө, умгар танил өрөөндөө сая нэг эргэн ирэхийн хамт өөртөө унтууцав. Хуримынхаа өмнөх шөнө юу зүүдлэх чинь энэ вэ! Сэтгэл сэртхийлгэм, зүрх зүсэм түүхээс шөнө дундад зориулж энийг нь л хадгалаад авч гэнэ. Хар дарсан зүүдийг санахгүйг хичээсээр өндийж хувцаслаад гал тогоо тийш эртлэн бууж очив. Угийн цэвэрхэн өрөөг нэмж цэвэрчихээд Чарлиг босохоор нь бин хайрч өглөө. Сэтгэл сэвэлзээд өглөөний унд хоолойгоор давсангүй, түүнийг идэж байх зуур сандал дээрээ дэмий холхиж суулаа. - Та ноён Вебэрийг гурван цагт тосно гэсэн хэмээн сануулвал: - Өнөөдөр сайдыг авч ирэхээ мартадлаа хийгээд байх ажил ч алга даа, Бэллс минь. Ганц оногдсон ажлаа мартчихгүй шүү гэв. Чарли хуримын чөлөөнд бүтэн өдрийг авсан бөгөөд мэдээж хийх юм байсангүй. Одоо ингээд түүний нүд шатны хонгил тийш, загасны уургаа хадгалдаг зүгтээ үе үе сэм харж сууна. Аягатай эрдэнэ шишээ дор нь хөнтрөөд амьсгаа авах зуураа – Салбадай хослол хэмээн аман дотроо үглэв. Урд хаалган дээр цовоо тогшилт гарлаа. - Та өөрт оногдсноо хэцүү гэж бодно уу? хэмээн өндийх зуураа царайгаа үрчийлгэн асуугаад – Алис над дээр бүтэн өдөржин ажиллана. Чарли ихэд бодлогоширсон байртай толгой дохиж, өөрийнх нь зүдгүүр багатайг зөвшөөрч суулаа. Явахаасаа өмнө түргэн хөдлөж зулай дээр нь шовхийлгэхэд түүний царай улайж, хий хоолойгоо зассаар үлдэж би цааш тун удахгүй эгч минь болох хамгийн сайн найздаа хаалга онгойлгож өгөхөөр алхлаа.

Page 29: Breaking Down

Алисын богино хар үс урьдынх шигээ шулуун саглайх бус гивлүүрээр мушгин хойш шуусан агаад ажил хэрэгч маягийн даруу будсан үлгэрийн дагина мэт нүүрээ ил гаргасан байв. – Сайн уу, Чарли хэмээн хэлж амжив уу үгүй юу намайг чангаан авч гарав. Поршед нь суух мөчөөс л Алис намайг шинжиж гарав. - Ээ бүү үзэгд. Нүд чинь яачихаа вэ! хэмээн зэмлэнгүй асуугаад – Юу хийсэн юм? Шөнөжингөө унтсангүй юу? - Бараг л. Тэр баргар царайлан – Өчнөөн цагийг зөвхөн гайхалтай харагдуулах гэж л төлөвлөөд байхад, Бэлла. Ядаж миний түүхий эдийг гамнаад өгчихгүй дээ. - Хэнээс ч илүү би үзэсгэлэн төгс харагдана гэдэг ч дээ. Тэрэнд орвол цаг нь ирэхэд би ёслолын үеэр – Зөвшөөрч байна гэж хэлж чадахгүй нам унтаад Эдвард нөгөө орголтоо хийх нь илүү том асуудал болох биз. Тэр инээд алдаад. – Тийм юм болох дээрээ тулвал би чамруу баглаа цэцгээ шиднээ. - Тэгэж үзээрэй. - Ер нь маргааш хүртэл онгоцонд нойр авах өчнөөн цаг бий шүү дээ. Би нэг хөмсгөө өргөв. Маргааш, намайг бодолд дарлаа. Хэрэв бид хүлээн авалтын дараа өнөө оройдоо яваад маргааш онгоцондоо суулаа гэхэд. . . Бойси, Айдахо орохгүй шүү дээ. Эдвард юу ч цухуйлгаагүй. Аливаа далд нууцад би зовоод байдаггүй ч маргааш шөнө хаана унтахыгаа мэдэхгүй байна гэдэг. Эсвэл азаар унтахгүй ч юм билүү. . . Алис ямар нэг юм цухуйлгачихснаа гадарлаад хөмсгөө өргөн: - Чиний бүх зүйл бүрэн баглагдсан бэлэн байж байгаа хэмээн намайг бодлоос минь салгах гэж хэлэв. Санасан хэрэг бүтлээ. – Алис, Миний юмыг надаар баглуулдаг болоосой! - Тэгвэл ч их юм алдана даа. - Тэгсэн хэрнээ дэлгүүр хэсэх цаг гараад байгаа биз. - Аравхан цагийн дотор чи миний дүү болно. . . шинэ хувцас жигшиж

Page 30: Breaking Down

хардгаа болих болжээ. Байшин хүртэл би яаж ч чадахгүйдээ унтууцан салхивч шагайж явлаа. - Тэр эргэж ирээгүй байна уу? хэмээн би асуулаа. - Санаа зоволтгүй, хөгжим эхлэхээс өмнө тэнд оччих биз. Гэхдээ хэзээ ч ирсэн чи түүнийг харж болохгүй. Бид ёслол төгөлдөр гүйцэтгэх болно. Би хуухьтнаж. – Ёслол төгөлдөр. - За за. Сүйт бүсгүй сүйт хархүү хоёроос гадна юу байна. Нүдээ нээлээ. Хэдэн минутын турш өөрийн дулаан орондоо эвхрэлдэн чичирж хэвтээд, зүүднээсээ сэрэх гэж оролдов. Цонхны цаадах тэнгэр саарал байснаа, намайг зүрхнийхээ цохилтийг удаашруулах гэж оролдож байх зуур цайвар ягаан болон хувирлаа. Тэгээд би өөрийн эмх замбараагүйдүүхэн танил өрөөндөө байгаагаа сэхээрээд, өөрөө өөртөө уур минь хүрэв. Хүримын өмнөх шөнөө ийм ч зүүд зүүдлэх гэж дээ, Хар дарсан зүүднээсээ арай гэж сэрээд, би босож хувцаслан гал зуухны өрөө рүүгээ явлаа. Эхлээд аль хэдийн цэвэрлэсэн өрөөнүүдээ ахин нэг янзлачихаад, аавд бин хийх зуур Чарли ч боссон байлаа. Надад хоол идэх огтхон сонирхол байсангүй тул, Түүнийх бингээ идэх зуур би сандал дээрээ хийх юмаа олж яадан займчин суусаар байлаа. `` Танийг авахаар Ноён Вебэр 3н цагт ирнэ шүү`` гэж Чарлид сануулахад, `` Санваартнийг авчрахаас өөр надад хийгээд байх зүйл байхгүй шүү дээ. Өөрийн хийх ёстой зүйлээ мартахгүй дээ.`` гэж Чарли надад хэлэв. Чарли хуримнаас болоод бүтэн өдрийн чөлөө авсан юм. тэгээд тэр шатний доорхи шүүгээнд буй загасны уурга руугаа сэмхэн харав. `` Энэ чинь таны хийх цорын ганц ажил чинь биш шүү дээ. Та бас аятайхан үзэмжтэй сайхан хувцасласан байх ёстой. `` гэж намайг хэлэхэд, Чарли эрдэнэшиштэй аяга руугаа ширүүвтэрхэн хараад , ``Сармагчингын хувцас `` гэж амандаа бувтнав . Урд хаалгийг хурдан хэмнэлттэйгээр тогших дуулдлаа. Би ``Алис намайг бүтэн өдрийн турш намайг анхаарах болно`` гэж хэлэнгээ сандлаасаа босоход, Чарли бодлогошронгуйгаар толгойгоо дохив. Би түүний духан дээр үнсэхэд, чарли бага зэрэг нүүр нь улайж, хоолойгоо засаад, Удахгүй миний эгч болох гэж буй миний хамгийн сайн найзыг минь оруулахаар хаалга руу явлаа. Алис-ийн богинохон хар үс нь ердийнх шигээ шовх биш, харин цагаан царай руу нь мушгиралдан орсон нь яг л ажил хэрэгч хэв маягийг илтгэж

Page 31: Breaking Down

байлаа. Алис ``сайн уу Чарли `` гэк мэндлэчихээд, намайг бараг байшингаас чирэн гарлаа. Тэр Намайг порше машиндаа суулгаснийхаа дараа л над руу хараад, ``Чөтгөр гэж, Чи наад нүдээ хараачээ. Чи чинь яачихаа вэ. Бүхэл шөнөжингөө унтаагүй муу даа `` гэж зэмлэн хэлэв. ``бараг л `` гэж намайг хэлэхэд, тэр хөмсөг зангидан ``Би чамайг гайхалтай сайхан харагдуулахийн тулд маш их цагийг зарцуулсан шүү дээ. Чи өөртөө сайн анхаарал тавиж байх хэрэгтэй шдээ`` гэхэд нь, Би ``Хэн ч намайг гайхамшигтай сайхан болохийг шаардаагүй шүү дээ. Миний хамгийн гол асуудал бол, ёслолын үер унтчихалгүй , зөв үедээ тиймээ би зөвшөөрч байна гэсэн үгийг хэлэхгүй өнгөрөөчихвий гэдэг л байна`` гэж намайг хэлэхэд, Алис инээгээд ``Цаг нь ойтоод ирвэл би чамруу цэцгийн баглаагаа шиднээ``гэлээ. ``Баярлалаа`` гэж намайг хэлэхэд , Алис``Ядаж чамд маргааш онгоцонд унтах хангалттай цаг байгаа шүү дээ. `` гэхэд нь, Би нэг талынхаа хөмсөгөө өргөлөө. Маргааш аа гээд хирдхийн цочив. Хэрвээ бид хүлээн авалтын дараа хөдлөх юм бол маргааш бид онгоцондоо суусаар байх нь ээ. Ямартай ч бид 2 Идахо, Бойсэ руу явахгүй нь, Эдвард надад аялалын талаар нэг үг цухуйлгаагүй. Би энэ нүүцлаг байдлаас болж тийм ч их стрессдээгүй ч гэсэн, маргааш орой хаана унтах байхаа мэдэхгүй байна гэдэг сонин санагдаж байлаа. Алис надад хэлж болохгүй зүйл хэлж байгаагаа ухаарсан бололтой, хөмсөгөө зангидан, ``Чи аль хэдийн ачаа бараагаа баглаад бэлэн болчихсон шүү. `` гэн намайг анхаарал сарниулахийг оролдов. Энэ нь ч бүтэлтэй болж, би түүнд ``Алис, өөрийнхөө зүйлийг баглаж янзлахыг маань зөвшөөрнө гэж найдаж байсан юмсан. Тэгээд ч чи арваадхан цагын дараа миний эгч болох гэж байна шүү дээ. `` гэлээ. Тэгээд бид байшинд хүртэл , би машины өмнөх цонхийг тогтвор муутайхан ширтсээр явлаа. ``Эдвард буцаж ирсэн үү `` гэж намайг асуухас, Алис ``Санаа зоволтгүй. Тэр хөгжим эхлэхээс өмнө л хүрээд ирнэ. Тэгээд чи түүнийг буцаж ирсэн байлаа ёслол болтол харахгүй шүү дээ. Бид уламжлалт маягаар хийх болно. `` гэв. ``Уламжлалт аа `` гэж намайг шуухитнахад, ``тиймээ. Хүргэн бэр 2оос бусад нь `` гэж Алис хэллээ. ``Тэр али хэдийн бодлоос чинь мэдчихсэн байгаа шүү дээ.`` гэж намайг хэлэхэд, Алис ``Тийм болохоор л чамайг даашинзаа өмссөн байхийг харсан хүн бол зөвхөн би шүү дээ. түүнийг миний ойр хавьд байхад би али болохоор энэ талаар бодохгүйг хичээж байсан л даа. `` гэв. ``Аан. Чи өөрийнхөө төгсөлтийн чимэглэлүүдээ дахин ашигласан байхыг харсан. `` гэж би хэлээд, бид 2 жолоондоо анхааралаа хандуулав. 3н миль газарийг хэдэн зуун мянган гэрлүүдээр чимэглэсэн байсаны дээр Алис цагаан өнгийн туузууд нэмсэн байв. ``Хаяхыг хүсээгүй юм. зүгээр л сэтгэлээ баясга л даа. Цаг нь болтол чи дотор талын чимэглэлийг харахгүй шүү. `` гээд Алис байшингийн хойд талын граж руу чиглэлээ. Эммэтийн том жип машин байхгүй хэвээр л байлаа. `` хэзээнээс бэр хуримынхаа чимэглэлийг хараж болохгүй

Page 32: Breaking Down

болчихсон юм бээ`` гэж намайг эсэргүүцэхэд, ``Надад хүримын ажилийг даалгасан цагаас хойш, тэгээд ч чамайг би шатнаас доош бууж ирэх үед сэтгэл догдлуулахийг хүсэж байна. `` гэж Алис хэлээд, намайг гал тогоо руу оруулахаас өмнө миний нүдийг 2 гараараа таглалаа. Би шүүд л үнэр мэдэрлээ. ``Энэ юу вээ `` гэж намайг гайхах зуур , ``хэтэрхий их байна уу. Чи бол энд ирсэн хамгийн анхны хүн шүү дээ. Зөв зүйл хийсэн байх гэж найдаж байна`` гэж нилээд санаа зовсон өнгөөр хэлэв. Би бараг л үнэрт нь ховсдуулах мэт болов. Янз бүрийн анхилам үнэртэнгүүд холилдож нэг зөөлөн сайхн үнэртэж байлаа. ``Гайхалтай сайхан үнэртэж байна. Улбар шар цэцэг, голт борын цэцэг, бас өөр нэг үнэр байна даа. Би зөв тааснуу `` гэж намайг хасуухад, ``Маш сайн Бэлла. Чи зөвхөн фрийшиа (цэцгийн нэрийг орчуулж чадсангүй. шууд дуудлагаар нь бичив. ) болон сарнайн үнэрийг л хэлсэнгүй .`` гэлээ. Тэгээд тэр намайг өөрийнхөө дэндүү том зайтай ванны өрөөнд оруулталаа гараа авсангүй. Би гоо сайхны бүтээгдэхүүнээр дүүрсэн маш урт нарийн ширээг гайхан ширтэж,`` Ингэх үнэхээр хэрэгтэй байсан гэж үү. Яж ч хичээсэн би түүний хажууд энгийн л харагдана шүү дээ. `` гэж намайг хэлэхэд, Алис намайг намхан ягаан сандал дээр түлхэж суулгаад `` Би чамайг янзалсан байхад хэн ч чамайг энгийн харагдаж байна гэж хэлэхгүй. `` гэхэд, ``Яагаад гэвэл чамайг тэдний цусийг сорох вий гэдгээс л айж байгаа учираас `` хэмээн би амандаа бувтналаа. би сандал руу налан нүдээ анин суухдаа, энэ цагийг ашиглан бага зэрэг ч болов дуг хийж чадах байх гэж найдаж байлаа. Алис-ийг миний биеийн бүхэл хэсгийг цэвэрлээд, хувцаслаж байх зуур би аясаар нь даган дүүгүй суусаар л байв.

Шаргал үсээ овоолон, толгой дээрээ жижигхэн титэм тавиж гялтганасан мөнгөлөг даашинз өмссөн Розалийг угаалгийн өрөөний үүдээр явж өнгөрөхөд бараг үдийн цайний цаг болсон байлаа. Розали намайг уйлмаар санагдтал дэндүү үзэсгэлэнтэй харагдаж байв. Розалитай цуг байхад миний ингэж хувцаслахад ер нь ямар утга байнаа. ``Тэд нар буцаад ирсэн. `` гэж Розалийг хэлэхэд, миний хүүхдэрхүү атаархал маани арилан одов. Эдвард гэртээ ирчихэж. ``Түүнийг энд ойртуулж болохгүй шүү. `` гэж Алис-ийг хэлэхэд, Розали ``Тэр өнөөдөр чиний үгнээс зөрөж чадахгүйээ. Тэр өөрийнхөө амьдралийг дэндүү үнэлдэг. Чамд тусламж хэрэгтэй юу? би түүний үсийг янзлаж болох юм `` гэлээ. Миний эрүү мултарах дөхөв. Би хэзээ ч розали-гийн дуртай хүн нь байгаагүй. Хэдийгээр тэр гайхалтай үзэсгэлэнтэйн дээр, түүнийг хайралдаг гэр бүл нь, мөн хайрт хонгор Эммэтт нь байгаа ч тэр энэ бүхнийг хүн болохийн тулд худалдаж ч чадах байсан билээ. Гэтэл энд би Розалигийн амьдралдаа хүсэж байсан бүх зүйлийг нь хог мэт хаяж байдаг... ``Мэдээж. Чи түүний үсийг туузаар боохоос эхлэж болно. Би үүнийг маш нарийн түвөгтөи мэт харагдуулмаар байна. торон гивлүүр энэ хэсэгээр орж ирэх хэрэгтэй шүү `` гэж Алис хэлээд, түүний гар нь миний үсийг самнан,

Page 33: Breaking Down

үсийг маань өргөн, мушгиж боон, өөрийнхөө хүсэж байснаар хийж эхлэлээ. Алис-ийг дуусахад, гар нь Розалигийн . гараар солигдож, миний үсийг яг л өд мэт хөнгөхнөөр илэн хэлбэрт оруулж байб. Алис миний нүүр лүү шилжлээ. Розали миний үсийг Алис-ийн хэлснээр янзалаад, дааншинзийг маань авчруулахаар явууллаа. Мөн Жаспер миний ээж болон түүний нөхөр Фил-ийг зочид буудлаас авчруулахаар явуулав. Доод Давхарийн хаалга онгойж хаагдаж буй нь надад сайн сонсогдож байв. Алис миний будалт, үс янзлалт дууссаны дараа даашинзийг минь өмсүүлэхээр босгож зогсоолоо. Түүнийг миний нурууны ард зогсоод сувдан товчнуудийг товчлож байх зуур миний өвдөг маш их чичирж байв. ``Гүнзгий амьсгал Бэлла. Зүрхнийхээ цохилтийг багасга. Ингээд байвал чи хөлрөөд өөрийнхөө шинэ нүүр царайг муухай болгож мэдэх нь``гэж Алис хэллээ. Би түүнд өөрийнхөө хийж чадах хамгийн инээдтэй царайгаа харуулаад, ``Ойлголоо. анхаарах болноо`` гэж хэлэв. Алис`` Би хувцаслах хэрэгтэй байна. Чи өөрийгөө 2хон минут байлгаж дөнгөнө биздээ`` гэж хэлэхэд нь, ``Чадаж магадгүй `` гэхэд Алис нүдээ эргэлдүүлээд , хаалгаар ухасхийн алга боллоо. Би өөрийнхөө амьсгал дээр төвлөрөн, уушигнийхаа хөдөлгөөн бүрийг тоолон, миний даашинз дээр гэрлийн тусгасан хээг ширтэж байлаа. Би өөрийнхөө хуримын даашинз өмссөн байгаа дүр зургийг толинд харахаас ч айж байлаа. Намайг яг 200н амьсгаа авч байхад, Алис буцаж ирлээ. Даашинз нь түүний гоолигхон биенд яг л мөнгөлөг хүрхрээ урсах мэт гайхалтай таарсан байв. ``Хөөх Алис`` гэж намайг дуу алдахад, ``Энэ бол юу ч бишээ. Өнөөдөр над руу хэн ч харахгүй. Чамайг өрөөнд байхгүй байсан ч... `` гэж Алис хэлээд, ``Одоо өөрийгөө удирд, эсвэл би энд Жасперийг авчрах уу? `` гэж Алис үргэлжлүүлэн асуув. ``Тэд буцаад ирчихсэн юм уу. Ээж ирсэн үү?`` гэж намайг асуухад, ``Ээж чинь дөнгөж сая хаалгаар орж ирлээ. Одоо яг чамруу ирж байна.`` гэж Алис хэлэв. Ренэ 2 өдрийн өмнө нисэж ирсэн бөгөөд би ренэг Эсмэ болоод хуримын бэлтгэлээс хол байлгахын тулд аль болохоор түүнтэй их цагийг өнгөрөөхийг хичээж байлаа. Гэхдээ миний хэлж чадахаар, Ренэд хүүхдийг Диснэйландад бүтэн шөнийн турш тоглуулахаас ч илүү хөгжилтөи байлаа. Бас нэг талаараа Чарлиг хуурж буй мэт санагдаж байв. Ренэ хаалгаар орж ирэхээсээ ч өмнө ``Өө белла, хонгор минь ямар үзэсгэлэтэй юм бэ! Би яг уйлах нь ээ. Алис чи ч мундаг юмаа. Эсмэ та 2 хуримын бизнес рүү орох хэрэгтэй юм байна. Чи энэ даашинзийг хаанаас оловоо. Гайхалтай, даашинз үнэхээр дэгжин, дээд зэргийн харагдаж байна. Белла, чи яг л Остиний киноноос гарч ирсэн юм шиг л харагдаж байна. `` гээд чангаар орилон хэлэв. Ээжийн хоолой бага зэрэг холдон одох шиг сонсогдож, өрөөндөх бүх зүйл бүдэгхэн харагдах шиг боллоо. ``Беллагийн хуримын бөгжид тохируулан хуримыг төлөвлөсөн нь үнэхээр гайхалсатай сайхан санаа байна. Үнэхээр романтик, Эдвардын гэр бүл яг л 18р зуунаас

Page 34: Breaking Down

ирсэн юм шиг санагдаж байна шүү`` гэхэд нь, Алис бид 2 бие рүүгээ бяцхан хуйвалдааны харцаар харлаа. Миний ээж бүтэн зуун жилээс ч өмнөх даашинзны загварийг харж байлаа. Гэвч хурим үнэндээ бол бөгжинд биш Эдвардад тохируулан төлөвлөсөн зүйл байсан юм. Хаалганы тэнд чангаар хоолой засах дуу сонсогдов. ``Ренэ, Эсмэ та 2ийн доошоо буух цаг чинь болчлоо. `` гэж Чарли хэллээ. ``Хөөх Чарли чи үнэхээр ганган харагдаж байна шүү `` гэж Ренэ бараг л шоконд орсон мэт хоолойгоор хэлэв. ``Алис надад өгсөн юмаа`` гэж Чарли хариулав. ``Аль хэдийн эхлэх цаг болчихсон гэж үү. Цаг маш хурдан өнгөрч байх шиг санагдаж байна. Тойлгой эргэмээр байна шүү. `` гэж яг л миний сандарч байгаатай ижилхэн хоолойгоор өөрөө өөртөө хэллээ. ``буухаасаа өмнө надад тэврэлт бэлэглээч`` гэж Ренэ шаардав. Ээж бэлхүүсээр минь зөөлхөн тэвэрээд хаалга рүүгээ чиглэн алхаснаа над руу эргэн харав. Тэгээд ``Өө бурхан минь, Би бүүр мартах шахлаа. Чарли Хайрцаг хаана байна ?`` гэж асуув. Миний аав минутын турш халаасаа ухаад, жижиг цагаан хайрцагтай зүйлийг ээжид өглөө. ``Цэнхэр өнгөтөи нэг зүйл`` гэж ээжийг хэлэхэд, ``бас эртний. Энэ бол чиний эмэг эх Сваны зүйл байсан юм. Индранил чулуугаар хийсэн эд `` гэж Чарли хэмж хэлэв. Хайрцаган дотор, хүнд хоёр үсний даруулга байлаа. Бараан хөх өнгөтөи индранил чулуунуудаар шүдний дээд талийг угалзлуулан чимсэн байв. Миний хоолой зангиран, ``Ааваа, ээжээ. Ингэх хэрэггүй шүү дээ.`` гэхэд ``Алис биднээр юу ч хийлгээгүй шүү дээ. `` гэж Ренэ хэлэв. Алис шаламгай гэгч нь хүрч ирээд 2 үсний даруулгийг үсэнд минь шигтгэн зүүж өглөө. Алис гайхсан өнгөөр ``Даашинз чинь шинэхэн, тэгээд бас эртний үсний даруулга, гайхалтай `` гээд надаар бахдан хэдэн алхам холдов. Тэр над руу нэгэн зүйл шидэв. Би гараа юу ч бодолгүй дэлгэн, нимгэн цагаан уяа алган дээр минь буув. ``Энэ бол минийх. Би буцааж авна шүү. `` гэж Алис надад хэлэхэд би бага зэрэг улайлаа. ``За харав уу. Чамд хэрэгтэй байсан Бяцхан өнгө. Чи төгс төгөлдөр харагдаж байна. `` гэж сэтгэл ханамжтайгаар хэлэв. Тэгээд бага зэргийн өөрөөрөө бахадсан байдлаар инээмсэглээд, Эцэг эх рүү минь эргэж ``Ренэ доошоо буух цаг чин болчлоо`` гэлээ. ``За хадагтай `` гээд Ренэ намайг үнсчихээд шатаар яаран буулаа. ``Чарли чи цэцэг аваад ирээч `` гэж Алис хэллээ. Чарлиг өрөөнөөс гарахад, Алис гарнаас минь уяг авч, хормой доогуур түргэн гэгч нь тонгойлоо. Түүний хүйтэн гар хөлийн шагайнаас барихад бие минь чичирж амьсгаа давхацав. Чарлиг гартаа цагаан өнгийн 2 цэцгийн баглаа бариж ирэхээс нь өмнө Алис 2 хөл дээрээ аль хэдийн боссон байлаа. Цэцэгсийн зөөлөн үнэр шингэн манан мэт намайг тойрон хүрээллээ. Гэр бүл дотороо Эдвардын дараах хамгийн сайн хөгжимчин болох Розали

Page 35: Breaking Down

доод давхарт төгөлдөр хуур тоглож эхлэв. Пачэлбэл-ийн сүмийн дуулал... Миний амьсгаа давхцаж эхлэв. ``Тайван Белла, `` гэж Чарли надад хэлээд, Алис эргэн ``Тэр бага зэрэг өвчтөи харагдаж байна. Тэр үүнийх хийж чадах болов уу`` гэж зовнингуй асуулаа. Чарлигийн хоолоо надад холдож сонсогдон, хөлөө ч мэдрэх чадахаа байлаа. ``Тэр чаднаа `` гэж Алис хэлээд, Миний өмнө зогсож, нүдний рүү минь ширтэхийн тулд өлмий дээрээ зогсоод, хатуу гараараа миний бугуйнаас барилаа. ``Төвлөр Белла. Эдвард чамайг доор хүлээж байгаа шүү дээ`` гэхэд нь, би гүн амьсгаа авч, өөрийгөө тайвшруулахийг хичээв. Хөгжим аажимаар өөр шинэ дуу болон солигдоход, Чарли намайг нудран ``бэллс, эхлэх цаг нь боллоо шүү `` гэж хэллээ. Алис ,имий нүдрүү ширтсэн хэвээр `` Белла,?`` гэж асуухад нь, би ``тиймээ эдвард... зүгээрээ`` гэж шивнээд чарлигийн тохойноос нь сугадан өрөөнөөс гарлаа. Танхимд хөгжим чангаар эгшиглэж байв. шатаар сая сая цэцэгсийн анхилам тансаг үнэр ханхийж, намайг эдвард хүлээж байгаа гэсэн бодолдоо төвлөрөлөө. Вагнерийн үндэсний марш хэмээх танил хөгжим уянгатайгаар эгшиглэж эхлэв. ``За миний ээлж шүү. тав тоолоод намайг дага`` гэж алис шивнээд, тэр шатаар уруудан гя сайханаар зөөлөн бүжиглэж эхлэв. Алисийг өөрийн цорын ганц bridesmaid(female attendant to the bride) болгосон нЫ алдаа байж мэдэгээ ойлгох ёстой байж. түүнтэй харьцуулахад би дэндүү эв хавгүй харагдаж байгаа даа. Гэнэт хөгжмийн дундуур бүрээ дуугарав. Би дохиог ойлгон, ``Ааваа та намайг унагааж болохгүй шүү`` шивнэхэд, Чарли гараар намайг татан чанга гэгч нь гарийг минь сугандаа хавчлаа. Би маршийн удаан хэмнэлд тохируулан урагш явж эхлэлээ. Намайг зочидын нүдэнд харагдаж эхлэхэд хүмүүсийн шивэр авир гэх нь дуулдаж, би өөрийнхөө хөлийг газарт баттай тавих хүртлээ нүдээ ч нээсэнгүй. Цус хацарын минь судасаар гүйж, амархан улайж ичдэг бэрд тооцогдох нь лавтай билээ. Арай гэж тэр аюултай шатыг уруудаж дуусмагцаа, би түүнийгээ хайлаа. Хэдэн секундын турш би, цагаан цэцгийн дэлбээгээр чимсэн цэцгэн хэлхээнүүд цагаан нимгэн туузнуудин хамт өрөөний энд тэндгүй унжиж буйг харан анхаарал сарнилаа. Тэгээд би хараагаа салган, сатинаар бүрсэн сандалуудийн эгнээг дагуулан хайхдаа, над дээр тусах хүмүүсийн харцнаас улам бүр ичиж улайж байв. Гэвч эцэст түүнийгээ маш их цэцгээр чимсэн нуман хаалганы тэнд зогсож байхийг харлаа. Эдвардын хажууд Карлислэ зогсож ард нь Анжелагийн эцэг байгааг арай л гэж ойлгох ухаантайгаа байв. Би хамгийн эхний эгнээнд суух байх ёстой ээжийгээ харсангүй. Би цорын ганц харж байгаа зүйл бол Эдвард л байлаа. Тэр миний харааг булааж, оюн санааг минь эзэмдэж байв. Түүний минь

Page 36: Breaking Down

нүд нь алтан шаргалаар гялалзаж, төгс төгөлдөр царай нь сэтгэлийн гүн хөдлөлөөсөө болж ширүүн догшин болсон мэт харагдаж байлаа. Эдвард миний догдолсон нүдний харцтай тулгараад, баярлаж хөөрсөн гайхалтай сайханаар инээмсэглэв. Газар сөхрөж унахаас аварч байсан зүйл нь намайг барьсан Чарлигийн гар л байлаа. Марш хэтэрхий удаан байсан тул би хөгжмийн ритмтэй өөрийн алхааны хэмнэлээ тааруулах гэж ихээхэн чармайлт гаргаж байлаа. Гэвч азаар явах газар минь маш богинохон байв. Тэгээд эцсийн эцэст би тэнд очиж зогслоо. Эдвард гараа сунгахад Чарли миний гарийг барин Эдвардынх дээр тавилаа. Би түүнийхээ гайхалтай хүйтэн арьсанд нь хүрч, би гэртээ боллоо. Бидний тангараг маш энгийн байлаа. Бид Ноён Вебэрээс тангарагийн үгэндээ бага зэргийн өөрчлөлт хийхийг хүссэн билээ. Үхэн үхтэлээ хамтдаа гэсэн мөрийг хамтдаа өнгөрөөх урт удаан он цагын турш хэмээн солисон юм. Санваартан өөрийн хэсэгээ хэлж байх тэр мөчид, удаан хугацааны турш эмх замбараагүй байсан миний ертөнц одоо л нэг зөв байрлалдаа орж буй мэт санагдаж байлаа. Айж байсан минь ямар тэнэгхэн байснаа сая л ойлгох шиг болов. Бү Эдвардын баярлан гэрэлтсэн нүдийг нь харж зогсохдоо, өөрийгөө ялж буйгаа мэдэж байлаа. Яагаад гэвэл түүнтэй байхаас илүү хамаатай зүйл гэж байхгүй. Хамтдаа гэр бүл болж зөвшөөрөх тухай хэлэх хүртэл би өөрийнхөө уйлж байгааг ч анзаарсангүй. ``Тиймээ. Би зөвшөөрч байна`` гэж сонсогдохгүй шахам сулханаар шивнэн хэлээд, түүнийхээ царайг тодоор харахын тулд нүдээ цавчив. Тэгээд түүний хэлэх цаг нь болоход, үгээ тод бөгөөд ялгуулснаар ``тиймээ би зөвшөөрч байна`` гэж хэлэв. Ноён Вебэр биднийг гэр бүл болснийг зарлахад, Эдвардын гар нь нүүрэнд минь энхрийхэнээр хүрэхэд, энэ гайхалтай хүн минийх болсон гэсэн үнэнийг ойлгох гэж хичээж байлаа. Түүний алтан шаргал нүд н( яг нулимстай мэт харагдав. Тэгээд тэр толгойгоо миний зүг тонгойлгоход, би цэцгийн баглаатай гараа түүнийхээ хүзүүн дээр тавин өлмий дээрээ зогслоо. Эдвард намайг маш зөөлнөөр хайрлангуй үнсэхэд, би ирсэн зочид, байгаа газараа, цаг хугацаагаа, учир шалтгаанаа ч мартан зөвхөн Эдвард надад хайртай, тэр намайг хүсдэг, би түүнийх болсон гэдэгээ л санаж байлаа. Тэр үнсэж эхэлсэн шигээ дуусгах ёстой байсан ч би бусдийн инээх, бас хоолойгоо засах чимээг ч үл тоон, түүндээ наалдасаар л байв. Эцэст нь Эдвардын гар нүүрнээс минь суларч, толгойгоо өргөн надруу харлаа. Түүний гэнэтийн инээмсэглэл нь сэтгэл ханамжтай бөгөөд ёжтойхон байлаа. Ирсэн зочид ч алга ташиж, бид 2 найз нөхөд болон гэр бүлийнхэн рүүгээ биеэ эргүүллээ. Би тэднийг харахаасаа илүүтэйгээр Эдвардын царайнаас харцаа ч салгаж чадахгүй байв. Ээж маань намайг

Page 37: Breaking Down

хамгийн түрүүнд тэвэрхэд, Эдвардаас харцаа яах аргагүй салгаж харсан анхны зүйл маань ээжийн нулимс урссан царай байв. тэгээд л зочидын тэврэлтээс тэврэлт рүү шилжсээр, хэн намайг тэвэрч байгааг ч арай гэж ойлгож байхад, Эдвардын гар нь намайг чангаар тэвэрч авлаа. Би хүмүүсийн зөөлөн дулаан тэврэлт болоод миний шинэ гэр бүлийнхнийхээ хөнгөн сэрүү татсан тэврэлтийг хооронд нь ялган танайж байлаа. Тэр дундаас маш халуун ганц тэврэлт байсан нь Сет Клирватэр байв. Тэр миний алдагдсан хүн чонон найзын минь өмнөөс цус сорогчидын дунд эр зоригтойгоор зогсож байлаа.

4. Дохио Хурим Алисын ямар ч өө сэвгүй төлөвлөгөөний ачаар аажмаар үдэшлэг болон хувирав. Нар моддын цаагуур аажмаар жаргаж, голын дээгүүр бүрэнхий татан, ёслол яг товлосон цагтаа явж байлаа. Моддын дундуур сүүмэлзэн харагдах гэрэлд Эдвард намайг дагуулан явж цагаан цэцгүүд нь тодрох шилэн хаалганд аваачив. Тэнд дахиад л хэдэн мянган анхилуун цэцгүүд өнө эртний царс моддын ёроол дахь бүжгийн талбай дээгүүр татсан асар мэт найгана. Үдэшлэг аажмаар намдаж налгар наймдугаар сарын намуухан үдэш биднийг тосон авлаа. Цугласан цөөхөн хүмүүс гялтганах гэрлийн зөөлөн туяанд энд тэнд тархах нь харагдаж, түрүүхэн тэврэлдсэн найзууд маань бидэнд дахиад л баяр хүргэж эхлэв. Одоо бүгд ярилцаж, инээлдэнэ. “Баяр хүргэе, залуусаа” гэж Сэт Клирвотер цэцгэн хэлхээн доогуур толгойгоо бөхийлгөн хэллээ. Түүний ээж Сю түүнд наалдаад зочдыг болгоомжтой ширтэнэ. Түүний царай эцэнхий, ширүүн харагдах бөгөөд охин Леатайгаа адилхан богинохон тайруулсан үс нь царайг нь улам тодотгох аж. Би түүнийг охинтойгоо нэгэн үзүүрт сэтгэлтэй гэдгээ илэрхийлэх гэж ингэж засуулаа юм болов уу гэж гайхав. Сэтийн нөгөө талд байх Билли Блек Сю шиг түгшүүртэй харагдахгүй байлаа. Би Жэйкобын эцэг рүү харах бүртээ нэг гэхээсээ илүү хоёр хүнийг нэгэн зэрэг хардаг юм. Бүгдийн олж хардаг, дүүрэн үрчлээтэй нүүрэндээ цагаахан инээмсэглэл тодруулсан тэргэнцэртэй настай эр. Төрөхөд нь л хамт ирсэн эрх мэдлээ нуусан өнө эртний ид шидтэй, хүчирхэг омгийн удирдагчдын шууд удам. Хэдийгээр тэдэнд байсан ид шид өөрчлөлтийг давалгүй түүний үеийг алгассан ч Билли одоо ч гэсэн хүч чадал, домгийн нэг хэсэг хэвээр. Энэ бүхэн түүний цусанд байлаа. Энэ бүхэн түүний хүү, ид шидийн өв залгамжлагчид ирсэн хэдий ч тэр үүнийг буцаасан. Харин одоо Сэм Улей ид шид, домгуудын удирдагчыг орлож байгаа. Билли зочид болон үдэшлэгийг гайхмаар тайван ажиглаж, нүд нь яг л ямар нэгэн сайн мэдээ сонссон мэт гялалзаж байв. Түүний тайван байдал надад сэтгэгдэл төрүүлж байлаа. Уул нь энэ хурим Биллигийн нүдэнд түүний хамгийн сайн найзын охинд тохиолдож болох маш муу, бүр хамгийн муу зүйл шиг л харагдмаар юм.

Page 38: Breaking Down

Би түүний хувьд энэ үдэш Калленыхны дахин хэзээ ч шинэ вампир бий болгохгүй гэсэн Квилетийнхэнтэй хийсэн эртний гэрээг зөрчих дохио эсэхэд зовниж буй зовнилоо дарахад хичнээн хэцүү байгааг мэдэж байлаа. Чононууд энэ гэрээ удахгүй зөрчигдөнө гэдгийг мэдэж байгаа, гэхдээ Калленыхан тэднийг яаж эсэргүүцэхийг мэдэхгүй байх шиг. Намайг тэдний нэг болохоос өмнө тэд яаралтай сөрөг дайралт хийж ч магад. Дайн л гэсэн үг. Гэхдээ одоо тэд биенээ арай л илүү мэддэг болсон болохоор дайны оронд уучлал ирэх болов уу? Энэ бодлын хариуг өгөх гэсэн юм шиг Сэт Эдвард руу бөхийн гараа сунгав. Эдвард хариуд нь сул байсан гараараа түүнийг тэвэрлээ. Би Сюг зөөлөн чичрэхийг харав. “Бүх зүйл чинийхээр болж байгааг харах сайхан байна шүү хөгшөөн. Чиний өмнөөс баярлаж байна” гэж Сэт хэллээ. “Баярлалаа Сэт. Сонсоход үнэхээр таатай байна” гээд Эдвард Сэтээс холдон Сю, Билли нар луу анхаарлаа хандуулав. “Та хоёрт ч гэсэн баярлалаа. Сэтийг ирэхийг зөвшөөрсөнд тань. Беллаг өнөөдөр дэмжсэнд чинь.” “Зүгээр дээ” гэж Билли хахир мөртлөө нам дуугаар хэлсэнд би түүний дууны өөдрөг өнгөнд гайхаж байлаа. Магадгүй илүү хүчтэй энхийн хэлэлцээр энүүхэнд байсан байх. Иймэрхүү яриа өрнөж, удалгүй Сэт гараа даллан салах ёс гүйцэтгээд Биллиг түрэн хоол руу чиглэв. Сю нэг нэг гараараа тэр хоёроос барьжээ. Анжела Бен хоёр тэдний яг араас ирж баяр хүргэн, тэдний араас Анжелагийн эцэг эх хоёр, Майк Жессика хоёр ч бас ирэхдээ хамгийн гайхалтай нь хөтлөлцсөн байлаа. Би тэднийг дахин хамт байгааг мэдээгүй юм байна. Үнэхээр сайхан хэрэг. Миний хүн төрөлтөн найзуудын яг араас миний шинэ хадам талын үеэлүүд болох Деналигийн вампирийн гэр бүл ирлээ. Би урдаа байгаа вампирийг буржгар шар үсэн дэх гүзээлзгэний өнгөтэй судлуудаар нь Таня гэдгийг нь мэдээд амьсгалж чадахаа болив. Тэр Эдвардыг тэврэхээр түүн рүү дөхлөө. Түүний яг хажууд алтан шаргал нүдэндээ намайг асар их сонирхсон өнгө нэмсэн гурван вампир зогсож байв. Нэг эмэгтэй нь торго шиг намирсан цайвар шаргал шулуун үстэй юм. Түүний дэргэд зогсож байсан эрэгтэй, эмэгтэй хоёр хоёул тас хар үстэй, шохойн өнгөт царайнд нь үл мэдэг чидун жимсний туяа татсан ажээ. Бас тэд бүгд үнэхээр үзэсгэлэнтэй байсан тул гэдэс минь мушгирч эхэллээ. Таня Эдвардыг тэвэрсээр л байх юм. “Өө Эдвард минь, чамайг үнэхээр их санасан байна шүү.” Эдвард инээд алдаад шаламгай хөдөлгөөнөөр түүний тэврэлтээс мултран гараа мөрөн дээр нь зөөлөн тавиад түүнийг сайн харах гэсэн юм шиг алхам ухрав. “Чамтай уулзалгүй уджээ. Чи их сайхан харагдаж байна.” “Чи ч гэсэн, хэлэх үг алга.” “Та бүхэнд эхнэрээ танилцуулъя” гэж тэр хэллээ. Энэ албан ёсоор үнэн болсноос хойш анх удаа Эдвард ингэж хэлсэн бөгөөд үүнийг хэлээд тэр

Page 39: Breaking Down

баярласандаа дэлбэрэх гэж байгаа бололтой. Хариуд нь Деналигийнхан зөөлөн инээлдэв. “Таня, танилц. Энэ миний Белла.” Таня миний хамгийн аймаар хар дарсан зүүдэндээ харсантай дэндүү адилхан хайр хүрэм юм. Тэр намайг анх харснаасаа ч илүү хөлнөөс толгой хүртэл анхааралтай шинжин хараад миний гарыг атгав. “Гэр бүлдээ тавтай морил, Белла” гэж хэлээд тэр инээмсэглэсэн ч нэг л гаслантай дуугарч байлаа. “Бид өөрсдийгөө Карлаилын холын гэр бүл гэж тооцдог. Тэгээд...ммм...саяхан болсон явдалд биднийг тэгж аашилсанд уучлаарай. Бид чамтай арай л эрт уулзах ёстой байж. Чи биднийг уучлах уу?” “Мэдээж” гэж би амьсгаа даран хэлэв. “Та нартай танилцах таатай байна.” “Калленыхан бидэнтэй тоогоор тэнцүү болчихлоо. Одоо бидний ээлж юм биш үү Кэйт?” гээд тэр шаргал үст бүсгүй рүү харан жуумалзав. “Мөрөөдөж л бай” гэж Кэйт хэлээд алтан шаргал нүдээ эргэлдүүллээ. Тэр миний гарыг Танягаас булаагаад зөөлөн атгав. “Тавтай морил, Белла” Хар үстэй бүсгүй гараа Кэйтийн гаран дээр тавиад “Намайг Кармен гэдэг, харин энэ бол Элизар. Бид чамтай ингэж уулзаж байгаадаа үнэхээр их баярлаж байна.” “Б-би ч гэсэн” гэж би ээрэв. Таня ард нь хүлээж байсан Чарлигийн туслах Марк болон түүний эхнэр рүү хяламхийлээ. Тэд Деналигийн гэр бүлийнхнийг гайхан ширтэх аж. “Дараа бүгдээрээ илүү дотно танилцацгаая. Бидэнд хангалттайгаас ч илүү их цаг байгаа” гэж Таня инээн хэлээд тэдний гэр бүл цааш холдлоо. Хуримын тогтсон жаяг яг номоороо үргэлжилж байлаа. Бид хоёр халуун амь болсон найз нөхөд, гэр бүлийнхэн гээд цөөхөн зочдод маань хэтэрхий томдсон сүрлэг бялууг хувааж байхад миний нүд хутганы ирэнд ойсон гэрэлд гялбав. Дараа нь бид хоёр хуваасан бялуугаа солилцон биенийхээ ам руу ойртуулахад Эдвард бялуугаа итгэл дүүрэн амандаа хийж миний гайхширсан харцыг хариуллаа. Би цэцгийн баглаагаа ямар ч эв дүйгүй, урлаггүй шидэж, цэцэг гайхширч хоцорсон Анжелагийн гар дээр оновчтой буув. Эдвард миний шагайн хавьцаа тогтоосон байсан хөлийн гоёлыг (garter-сүйт бүсгүйн гуя, шилбэ хавьцаа байдаг ганган эд, монголоор юу гэдэг юм бүү мэд) шүдээрээ болгоомжтой авахад би ичиж үхэх дөхөн, Жаспер, Эммет хоёр намайг улайсныг хараад байдгаараа инээлдэн хашгирч гуаглаж байлаа. Эдвард над руу хурдхан нүд ирмээд түүнийг Майк Ньютоны яг улаан нүүр рүү нь шидэв. Хөгжим эгшиглэж Эдвард хуримын анхны уламжлалт бүжгийг бүжиглэхээр намайг тэврэв. Би ялангуяа олны нүдэн дээр бүжиглэхээс айдаг айдсаа ч умартан түүний тэвэрт байгаадаа баярлан, бүжиглэхэд бэлэн байлаа. Тэр хийхийг нь хийж, би гэрэлт лаврин дор, зургийн аппаратны анивчих чимээн дунд ямар ч чармайлт гаргалгүй эргэлдэж байлаа. -Үдэшлэг таалагдаж байна уу хадагтай Каллен? гэж тэр миний чихэнд

Page 40: Breaking Down

шивнэв. Би инээд алдлаа. “Ингээд л баймаар байна шүү.” “Бид ингээд л байж байна шүү дээ” гэж тэр баяр хөөрөөр дүүрэн хоолойгоор хэлээд бүжгэн дунд намайг үнсэхээр тонгойв. Зургийн аппаратнууд хөгжөөнтэй чаг чаг хийлээ. Аялгуу өөрчлөгдөн Чарли Эдвардын мөрийг тогшив. Чарлитай бүжиглэх санасан шиг хялбар байсангүй. Тэр бүжиглэх тал дээр надаас дээрдэх юмгүй байсан тул бид жижигхэн дөрвөлжин талбайн дунд болгоомжтой ганхацгааж байлаа. Эдвард Эзме хоёр Фред Эстайр Жинжер Рожерс хоёр шиг л биднийг тойрон эргэлдэх аж. “Би гэртээ очоод чамайг санана даа, Белла. Би аль хэдийн ганцаардаад эхэлчихсэн.” Миний хоолойд бөөн юм тээглэсэн боловч би алиалах гэж оролдлоо. “Би ч таныг өөрөө өөртөө яаж хоол хийх бол гэхээс айж байна шүү ааваа. Энэ ч жинхэнэ гэмт хэргийн шинжтэй хайхрамжгүй явдал болчихлоо. Та үүний төлөө намайг баривчилж болно.” Тэр жуумалзав. “Хоол ундаа би бантагнуулчихаж чадна. Харин чи хүссэн үедээ намайг дуудаарай.” “Амлаж байна ааваа.” Би хүн толгойтой болгонтой бүжиглээд байгаа бололтой. Хуучин найзуудаа харах хичнээн сайхан ч би Эдвардтай хамт байхыг юу юунаас илүү хүсч байв. Шинэ бүжиг эхэлснээс минут хагасын дараахан тэр бүжгийг тасалдуулсанд би үнэхээр их баярлаж байлаа. “Майк чиний дуртай хүмүүсийн тоонд багтаагүй л байна уу?” гэж би Эдвард намайг түүнээс эргэлдүүлэн авч одох үед асуув. “Түүний бодлуудыг сонсож байх үедээ л биш шүү. Би түүнийг зад өшиглөчихөөгүй нь түүний азтайнх. Эсвэл түүнээс дор болгож чадах байсан.” “Тэр ч тийм байх шүү.” “Чи өнөөдөр өөрийгөө харах завшаан гарсан уу?” “Мммм. Үгүй ээ, үгүй л юм шиг байна. Яасан?” “Тэгвэл чи энэ үдэш өөрийгөө хичнээн гайхалтай, зүрх догдлуулам үзэсгэлэнтэй байгаагаа ухаарахгүй байгаа юм байна. Би Майкийн гэрлэсэн эмэгтэйн тухай зохимжгүй муухай бодлуудад огтхон ч гайхахгүй байгаа шүү. Чамайг толинд өөрийгөө хараагүй гэдгийг чинь мэдээгүй Алист гонсойчихлоо.” “Чи ямар бялдууч юм бэ?” Тэр санаа алдаад түр зогсож намайг байшин руу эргүүлэн харууллаа. Шилэн хана урт том толь шиг үдэшлэгийг тэр чигээр нь ойлгож байв. Эдвард толин дотроос бидэн рүү харж буй хос руу заалаа. “Би бялдууч байна гэж үү?”

Page 41: Breaking Down

Би зэрвэсхэн харахад Эдвардын төгс царайн төгс тусгал хар үстэй үзэсгэлэнт бүсгүйтэй хамт зогсож байлаа. Түүний арьс нь улаа бутарсан өнгөлөг цагаан бөгөөд өтгөн сормуусаар хүрээлэгдсэн нүд нь аз жаргалдаа бялууран томорчээ. Түүний гялалзсан цагаан даашинзны дэрвэгэр хормойноос зүг бүр туяа цацрах нь цагаан сараана цэцэг адил үзэсгэлэнтэй харагдах бөгөөд биенд нь яг таарсан бариу энгэр нь бүсгүйг огт хөдлөөгүй хэдий ч дэгжин бөгөөд гуалиг харагдуулж байлаа. Бүсгүйн үзэсгэлэнд намайг сохрохоос өмнө хэн нэгэн түүнийг дуудав бололтой, Эдвард гэнэтхэн хөшөөд өөр зүг рүү эргэв. “Өө!”. Тэр хөмсгөө зангидсанаа хоромхон зуур зөөлөрлөө. Гэнэтхэн тэр гайхалтай сайхан инээмсэглэв. “Яасан бэ?” гэж би асуулаа. “Хуримын гэнэтийн бэлэг.” “Айн?” Тэр хариулсангүй, зүгээр л намайг эргэлдүүлэн бүжиж байснаа хурц гэрлээс аажмаар холдон гүн харанхуй руу алхам алхмаар дөхөж байлаа. Тэр аварга хуш модны харанхуй буланд хүрэх хүртлээ зогссонгүй. Дараа нь Эдвард гэнэт харанхуй сүүдэр лүү харлаа. “Баярлалаа. Чи үнэхээр...эелдэг юм.” гэж Эдвард харанхуй руу хэлэв. “Эелдэг гэдэг чинь миний ургийн нэр” гэж танил сөөнгө хоолой харанхуй дундаас дуугарлаа. “Би та хоёрын дундуур орж болох уу?” Миний амьсгаа давхцан хэрвээ Эдвард намайг барьж аваагүйсэн бол би унах байлаа. “Жэйкоб!” гэж би амьсгалж чадах болмогцоо хахаж цацан хэлэв. “Жэйкоб!” “Юу байна даа, Беллс” Би түүний дуу гарсан зүг рүү тэмтчин алхав. Эдвард намайг унагахгүйн тулд тохойноос минь барин өөр нэг хүчтэй гар харанхуйгаас гарч ирэн надад хүрэх хүртэл намайг түшсээр л байлаа. Жэйкоб надад ойртмогц л түүний гал халуун илч нь нимгэн даавуун даашинзны цаанаас намайг нэвт төөнөж байв. Би түүний цээжинд нүүрээ нууж, тэр намайг тэвэрлээ. Харин тэр ердөө ч бүжиглэсэнгүй. Тэр тонгойж хацраа миний толгойд наав. “Хэрвээ би Розалиг бүжгэнд урихгүй бол тэр намайг өршөөхгүй” гэж Эдвард бувтнахад би түүнийг биднийг орхин явж надад Жэйкобтой хамт байх хэдэн хормыг бэлэглэснийг мэдлээ. “Өө Жэйкоб” гэж би уйлагнав. “Чамд баярлалаа.” “Усан нүдлэхээ боль Белла. Чи даашинзаа будаа болгох нь. Энэ чинь би л байна шүү дээ.” “Би л байна шүү дээ гэсэн үү? Өө Жэйк! Бүх зүйлс гайхалтай төгс байна.” Тэр пирхийн инээлээ. “Тийм дээ, энэ ч жинхэнэ үдэшлэг байна шүү. Чиний төгс эр чинь үүнийг хийж чаджээ.” “Эцсийн эцэст миний хайртай бүх хүмүүс нэг дор цуглачихлаа.” Тэр уруулаараа миний үсийг шүргэж байгааг би мэдэрч байв. “Оройтсонд

Page 42: Breaking Down

уучлаарай, хонгорхон минь” “Чамайг ирсэнд чинь би үнэхээр их баярлаж байна!” “Тэгнэ гэдгийг чинь мэдэж байсан юм аа” Би зочид руу хяламхийсэн боловч Жэйкобын аавыг хаанаас ч, сүүлд байсан газраас нь ч олж харсангүй. Тэр байгаа эсэхийг бүү мэд. “Билли чамайг энд байгааг мэдэх үү?” Ингэж асуумагцаа би түүнийг мэдэж байгаа гэдгийг ойлгов. Үүгээр л түүний түрүүн гаргаж байсан урам зоригтой аашийг тайлбарлаж болох юм. “Сэм мэдээж хэлээ биз. Би...би...үдэшлэг дууссан хойно түүнтэй уулзана аа.” “Чамайг гэртээ ирсэнд тэр маш их баярлана даа” Жэйкоб бага зэрэг ухраад нуруугаа цэхлэв. Тэр нэг гараараа миний нуруунаас тэвэрч нөгөө гараараа миний баруун гарнаас барилаа. Тэгээд миний гарыг барьсан хэвээр цээжиндээ наахад миний алга түүний зүрх цохилохыг мэдэрч байв. Тэр зүгээр ч нэг миний гарыг цээжиндээ наагаагүй бололтой. “Би чамтай үүнээс өөр бүжиг дахиж бүжиглэх чадах болов уу” гээд тэр намайг ганхуулан ард эгшиглэж буй хөгжмийн аянд тийм ч тохироогүй хэмнэлээр жижигхэн тойрог үүсгэн эргэж эхэллээ. “Хоёулаа үүнээс арай дээр бүжиглэж чадах юм шиг байна” Бид миний гаран дор цохилох түүний зүрхний цохилтонд тааруулан хөдөлж эхлэв. “Би эргэж ирсэндээ баяртай байна” гэж Жэйкоб хэсэг хугацааны дараа аяархан хэллээ. “Би уул нь ингэнэ гэж бодоогүй байсан юм. Гэхдээ л...чамтай дахиад нэг уулзана гэдэг сайхан хэрэг. Миний бодсон шиг гунигтай биш байгаа нь сайн хэрэг.” “Би чамайг гуниглаасай гэж хүсэхгүй байна.” “Би мэднэ ээ. Тэгээд ч чамайг өнөө орой гэмшүүлэх гэж ирээгүй.” “Үгүй дээ, чиний ирсэн чинь намайг дэндүү их баярлуулж байна. Энэ бол чиний надад өгч болох хамгийн сайхан бэлэг.” Тэр инээд алдав. “Ашгүй дээ гэж, яагаад гэхээр надад чамд зориулж жинхэнэ бэлэг авах цаг байсангүй.” Миний нүд аажмаар харанхуйд дасч, одоо түүний царайг төсөөлж байснаасаа илүү өндөрт олж харлаа. Тэр ингээд л өсөөд байх юм байх даа? Тэр зургаа ч биш бүр долоон фут өндөр болчихож. Энэ бүх хугацааны дараа түүний өтгөн хар хөмсгөн дороос ширтэх гүн нүд, өргөн шанаа, түүний хоолойн өнгөнд яг тохирсон ёжтой инээмсэглэлээр дүүрэн танан цагаан шүднүүд, зузаан уруул гээд дотно бүхнийг хараад би тайвшрав. Түүний нүд байн байн эргэлдэхийг бодвол тэр өнөө орой тун болгоомжтой байгаа бололтой. Тэр намайг баярлуулж чадах бүхнээ хийхийн тулд зугтахгүй байгаа ч энэ нь түүний хувьд хичнээн амаргүй болох нь ойлгомжтой байв. Би хэзээ ч Жэйкоб шиг найзтай байхад хангалттай сайн зүйл хийж байгаагүй.

Page 43: Breaking Down

“Чи хэзээ эргэж ирэхээр шийдээ вэ?” “Оюун ухаанаар уу, сэтгэл зүрхээр үү?” Тэр өөрөө өөртөө тавьсан асуултандаа хариулахаас өмнө гүнзгий амьсгаа авав. “Би үнэндээ сайн мэдэхгүй байна. Би энэ хавиар дэмий тэнэж явсан юм. Магадгүй ийшээ чиглэж явсан байх л даа. Гэхдээ өнөө өглөө л би гэнэт учиргүй давхиж эхэлсэн. Би ингэж чадах эсэхээ мэдэхгүй байсан шүү.” Тэр инээд алдав. “Чи дахиад л хоёр хөл дээрээ явах хичнээн хачин болохыг мэдэх үү. Бас энэ хувцас. Хачин санагдаад байгаа учраас л улам эвгүй болоод байх шиг байна. Арай ч ингэнэ гэж санасангүй. Би ер нь хүн байх ямар байдгийг мартаж эхэлж байгаа бололтой.” Бид нэг хэмнэлд аажуухан эргэсээр л байлаа. “Гэсэн хэдий ч чамайг ийм байхыг чинь харахгүй өнгөрөөнө гэдэг гутамшигтай хэрэг. Энэ л намайг энэ хүртэл аялахад хүргэсэн хэрэг. Чи үнэхээр итгэмээргүй харагдаж байна, Белла. Дэндүү үзэсгэлэнтэй.”

5-Р БҮЛЭГ.

ЭЗМЕ АРАЛ “Хьюстон гэнээ?” гэж би гайхан хөмсгөө өргөх үед бид Сеатлд орох хаалган дээр явж байв. “Зүгээр л дайраад гарна” гэж Эдвард надад итгүүлэн жуумалзлаа. Тэр намайг сэрээх үед би бараг унтаагүй мэт санагдаж байв. Тэр намайг терминалаар чирэн явах үед би эцэж туйлдахын оргилд хүрсэн байсан тул нүдээ анивчих болгоныхоо дараа яаж нүдээ нээснээ санах гэж чадлаараа үзэлцэж байлаа. Бид олон улсын нислэгийн зогсоол дээр зогсож дараагийн нислэгээ шалгаж байхад би юу болоод байгаа, хаашаа явах гээд байгаагаа ухаж ойлгох гэж хэдэн минут зарцуулав. “Рио Де Жанейро?” гэж би сулхан өнгөөр догдлолоо харуулан асуулаа. “Зүгээр л бас нэг өөр зогсоол” гэж тэр надад хариулав. Өмнөд Америк руу нисэх нислэг урт байсан хэдий ч дээд зэрэглэлийн өргөн суудалд Эдвардын гар намайг бүүвэйлэх нь тухтай байлаа. Би онгоцон дотор нам унтаж нар онгоцны цонхоор ташуулдан тусах үед онгоц нисэх буудлыг тойрон онцгой дохио дуугаргах үед сэрлээ. Бид дараагийн нислэг рүү шилжих гэж нисэх буудал дээр саатсангүй. Оронд нь харанхуй боловч олон хүн бужигнаж амьдрал буцалсан Риогийн гудамжуудаар такси барин зорчлоо. Би Эдвардыг Португалиар ярин жолоочид ямар заавар өгч байгааг ойлгохгүй байсан тул дараагийн аялал хүртлээ хоноглох зочид буудал хайж байгаа байх гэж таамаглав. Үүний талаар бодонгуут би үл ойлгогдом айдаст автан ямар нэгэн юм гэдэс рүү хүчтэй хатгах мэт гэдэс мушгиралдан дотор муухайрч эхэллээ. Такси багширсан олон хүмүүсийн дундуур явсаар хүмүүс арай багасах үед бид хотын тэнгис рүү харсан, хамгийн өмнөд эрэг дээр ирсэн байв. Бид усан онгоцны зогсоол дээр буулаа.

Page 44: Breaking Down

Эдвард шөнийн харанхуйд харлан харагдах далайн усанд буй олон цагаан дарвуулт онгоцны дундуур намайг дагуулан явав. Тэр явсаар бусдаасаа арай жижиг, илүү дэгжин, амрах тухлахаас илүү хурдлахад зориулагдсан гэдэг нь эргэлзээгүй харагдах онгоцны урд зогслоо. Энэ дарвуулт онгоц хичнээн ганган хээнцэр гэлээ ч бусдаасаа хавьгүй тухтай харагдах нь хачин. Тэр минь хүнд ачаануудыг түүртэх юмгүй зөөж байлаа. Ачаануудыг онгоцны тавцан дээр зөөж дуусаад намайг тавцан дээр гарахад туслав. Тэр өмнө нь хэзээ ч завиар аялах мэтийн зүйлсийг сонирхдог тухайгаа дурсаж байгаагүй тул түүнийг завиа аялалд бэлдэх зуур би түүнийг хичнээн чадварлаг, тайван хийж байгааг гайхан үг дуугарах ч сэхэлгүй ангайн харж зогслоо. Гэхдээ л нээрээ тэр бүгдийг гайхалтай төгс хийдэг шүү дээ. Бид задгай тэнгист гарах үед би тархиндаа газарзүйн үндсэн мэдлэгүүдийн талаар тунгааж явлаа. Миний санаж байгаагаар бол Бразилаас зүүн зүг тун ч холгүй.....Африк байдаг юм байна. Гэвч Эдвард чанх урагш хурдалсаар шөнийн Риогийн гэрлүүд аажмаар бүдгэрч сүүлдээ бүр алга болов. Түүний нүүрэн дээр ямар ч маягаар хамаагүй хурдлах үед тодрон гардаг танил хөхүүн инээмсэглэл тодорч байлаа. Завь далайн давалгаанд цохигдон ганхаж, харин би далайн усанд хангалтай шүршигдэж явав. Эцсийн эцэст миний хамаг чадлаараа хангалттай удаан дарж явсан сониуч зан маань хөдөлж эхэллээ. “Бид цаашаа хол явах уу?” гэж би асуув. Тэр намайг ердөө ч өчүүхэн хүн гэдгийг мартах нэгэн биш боловч би түүнийг арай энэ жижигхэн онгоцон дээр хэдий ч юм хугацаагаар амьдрахаар төлөвлөсөн юм биш биз гэж гайхаж эхэллээ. “Дахиад хагас цаг орчим.” Тэр нүдээрээ миний гарнаас хөтлөн буйдан руу аваачаад маасайн инээв. Өө нээрээ тийм л дээ. Эцсийн эцэст тэр чинь вампир. Магадгүй бид Атлантис руу явж байгаа байх нь. Хорин минутын дараа тэр моторын дууг даран миний нэрийг дуудан хашгирав. “Белла, хар даа.” Тэр яг урагшаа заалаа. Би эхлээд зөвхөн гүн харанхуй, усны мандал дээгүүр тусах сарны сүүн цагаан замыг л харж чадаж байв. Гэвч би түүний заасан зүг рүү ширтсээр давалгаан дээгүүр гялалзах сарны туяаг зүсэн харагдах жижигхэн хар дүрсийг олж харлаа. Би харанхуй руу нүдээ байдгаар нь онийлгон хүчлэн харсаар тэртээх дүрс аажмаар тодорч эхлэв. Дүрс томорсоор намхан, нэг тал нь нөгөөгөөсөө арай илүү урт, зөв биш хэлбэртэй гурвалжны дүрс харагдаас давалгаанд цохигдон далд орлоо. Бид аажим дөхөхөд бараан дүрс өд мэт, зөөлөн салхинд бүрэлзэн хийсэхийг олж харав. Би нүдээ анивчсаар дахин сайн харахад тэдгээр дүрсүүд нэгдэн юу гэдэг нь ойлгогдон тодорч эхэллээ. Усан дундаас цухуйх жижигхэн арлын дал

Page 45: Breaking Down

модны мөчрүүд салхинд найган, сарны гэрэлд арлын далайд түрэн орсон эрэг цайвартан гялалзаж байв. “Бид хаана байна вэ?” гэж намайг бувтнах зуур тэр чиглэлээ өөрчлөн арлын хойд эрэг рүү чиглэлээ. Мотор хичнээн чанга хүнгэнэж байсан ч тэр намайг сонсоод гайхалтай сайхан инээмсэглэх нь сарны гэрэлд гялалзан харагдав. “Энэ бол Эзме арал” Завь нилээн хүчтэй тоормозлон сарны гэрэлд цайран харагдаж буй банзан зогсоолыг яг тулж зогсов. Мотор унтрахад биднийг анир чимээгүй нөмрөн авлаа. Энд завийг зөөлөн алгадах далайн давлагаа, дал модны мөчрийн салхинд сэрчигнэх чимээнээс өөр юу ч байсангүй. Эндэхийн агаар нь дулаахан, чийглэг, яг л халуун шүршүүрээс гарсны дараахан үнэртдэг шиг анхилуун үнэртэй юм. “Эзме арал гэсэн үү?” Би аяархан асуусан боловч аниргүй шөнийн нам гүмийг эвдэхээр чанга дуулдаж байлаа. “Карлаилийн бэлэг. Эзме бидэнд зээлүүлэхийг санал болгосон юм.” Бэлэг гэнэ. Хэн хэзээ арал бэлэглэдэг байлаа даа? Би хөмсөг зангидав. Би Эдвардын агуу өглөгч сэтгэл нь удам дамжсан гэж мэдээгүй явж. Тэр аяны чемодануудыг зогсоол дээр буулгаад над руу эргэхдээ хамгийн төгс инээмсэглэлээрээ инээмсэглэж байлаа. Тэгээд гарнаас минь барихын оронд намайг шууд гар дээрээ тэвэрчихэв. “Чи босго хүртэл хүлээх талаар бодож үзсэн үү?” гэж тэр намайг онгоцноос тэврэн буух үед би асуухдаа амьсгаа авч ч чадсангүй. Тэр инээмсэглэв. “Хэрвээ тэгэж чадахгүй бол би хэн ч биш” Тэр нэг гартаа хоёрын хоёр аварга том чемодан бариад нөгөө гартаа намайг тэвэрч зогсоол дээр буун тэндээсээ харанхуйд улам харлах ургамал дундуур гаргасан цайвар элсэн замаар явлаа. Эхлээд хэсэгхэн зуур бид жунгли дундуур явж буй мэт харанхуй замаар урагшилж байсан боловч удалгүй би урдхан гэрэл гарч буйг олж харав. Тэр гэрэл нүдэнд арай тод үзэгдэж эхлэх үед би түүнийг байшингаас, гол хаалгаа хүрээлсэн тэг дөрвөлжин хоёр том цонхноос гарч буйг үзээд өмнө нь үүнийг зочид буудал байна гэж сандарснаас ч илүү хүчтэй айн дагжиж эхэллээ. Миний зүрх цээжийг минь нэвтлэх шахан бөмбөрдөж, амьсгал маань хоолой дээр тээглэчихэж. Би Эдвардыг над руу харж байгааг мэдсэн боловч түүний харцтай тулгарахыг хүссэнгүй. Би зүгээр л юу ч харалгүй чанх урагшаа гөлрөн явлаа. Тэр намайг юу бодож байгааг асуусангүй, энэ түүний зан биш л юмсан. Би гэнэт тэр ч бас над шиг сандарч байгаа байх нь гэж таамаглав. Тэр хаалга онгойлгох гэж чемодануудыг довжоон дээр тавилаа. Хаалга онгорхой байв. Эдвард босго даван алхахаасаа өмнө намайг түүн рүү харах хүртэл над руу ширтэн хүлээлээ.

Page 46: Breaking Down

Тэр намайг тэврэн дотогш ороод гэрэл асаах үед бидний хэн нь ч дуугарсангүй. Байшингийн талаарх миний сүүмгэр сэтгэгдэл гэвэл энэ байшин тэр жижигхэн аралд дэндүү томдсон, бас гайхмаар дотно юм. Би Калленыхны илүүд үздэг хар цагаан өнгөнүүдэд дасаж эхэлж байсан тул энэ яг л гэр шиг минь санагдаж байлаа. Тэгсэн хэдий ч би яг тийм гээд хэлчихмээр онцгой юм нэрлэчихэж чадсангүй. Чихэн дотор хүчтэй лугших лугшилт бүгдийг бүүдгэр харагдуулж байв. Тэр үед Эдвард сүүлийн гэрлийг асаалаа. Өрөө маш том, цав цагаан өнгөтэй байсан ба эсрэг талын хана бараг тэр чигээрээ шилэн байсан нь миний вампируудын энгийн л нэг засал. Гадаа сарны гэрэл цагаан элсийг гэрэлтүүлж эндээс хэдхэн ярдын зайд далайн давалгаа гялалзана. Гэхдээ би тэр хэсгийг бараг л анзаарсангүй. Харин би өрөөний яг голд байсан аварга том цагаан ор, түүнийг тойрон намирч буй шумуулын торыг маш сайн харж байв. Эдвард намайг ухаан орууллаа. “Би...би...ачаа тээшээ аваад ирье” Өрөө хэтэрхий халуун, гадаах тропикийн шөнөөс ч илүү бүгчим байлаа. Хөлсний дуслууд шилэн хүзүүн дээр зайгүй дусална. Би аажуухан алхаж сэвсгэр шумуулын торонд хүрэв. Зарим нэг шалтгааны улмаас би бүх зүйл жинхээсээ, бодит гэдгийг мэдрэх хэрэгтэй байлаа. Би Эдвардыг буцаж ирэхийг дуулсангүй. Гэнэт түүний сэнгэнэм хүйтэн хуруунууд миний шилэн хүзүүг энхрийлэн, хөлсөн дуслуудыг арчив. “Энд нээрээ бага зэрэг халуун байна” гэж тэр хүлцэнгүй дуугарлаа. “Би ийм байвал... хамгийн зүгээр гэж бодсон юм” “Хамгийн зүгээр” гэж би аман дотроо бувтнахад тэр инээд алдав. Эдвардын хувьд ховор гардаг энэ авиа сандарсны шинж. “Би үүнийг...хялбархан болгож болох...бүх зүйлийн талаар....санаа тавихыг хичээсэн юм” гэж тэр хүлээн зөвшөөрлөө. Би түүнээс нүүр буруулсаар шүлсээ чимээтэй залгив. Ийм бал сар өмнө нь болж байсан болов уу? Би үүний хариултыг мэдэж байлаа. Үгүй. Хэзээ ч тийм юм байгаагүй. “Би ингэж бодож байлаа” гэж Эдвард удаанаар ярьж эхлэв. “хэрвээ...эхлээд...чи шөнө дунд надтай хамт сэлэх үү гэж л?” Тэр гүнзгий амьсгаа аваад дахин ярьж эхлэхэд түүний хоолой илүү тайван болжээ. “Ус маш бүлээхэн байна. Энэ далайн эрэг чамд таалагдана гэж бодож байгаа шүү” “Сайхан сонсогдож байна.” Ингэж хэлээд миний хоолой таг болчихлоо. “Чамд хүнд хэрэгтэй хэдэн минут хэрэгтэй гэж бодно...үнэхээр урт аялал байлаа” Би толгойгоо үхээнц дохив. Би хүн гэдгээ бараг л мэдрэхгүй байна, ганцаараа байх хэдэн минут тус болох байх. Түүний уруул миний чихэн доогуур, хүзүүг минь шүргэв. Тэр дахин инээд алдахад түүний сэнгэнэсэн амьсгал миний хөлсөндөө нэвчсэн арьсыг

Page 47: Breaking Down

гижигдлээ. “Битгий хэт удаарай, хадагтай Каллен” Би шинэ нэрээ дуулаад огло харайв. Түүний уруул миний хүзүүг шүргэсээр мөрөнд хүрлээ. “Би таныг усан дотор хүлээж байя” Тэр намайг орхин франц маягийн хаалгаар гарахад хаалга яг эргийн элс рүү чиглэсэн байв. Явах замдаа тэр цамцаа тайлан шалан дээр шидээд сар гэрэлтсэн шөнийн эрэг рүү гулсан алга боллоо. Түүний ард бүгчим, шорвог агаар хуйлран үлдэв. Миний арьс халуун шатах шиг. Би тэгсэн эсэхийг мэдэхээр доош харав. Үгүй дээ, юу ч шатаагүй байна. Үгүй ядаж нүдэнд үзэгдэх юм алга. Би өөртөө амьсгалахыг сануулаад намхан цагаан шургуулган дээрх Эдвардын онгойлгоод орхисон аварга том чемодан руу гуйван алхав. Энэ минийх л байх, яагаад гэвэл хамгийн дээд талд нь миний косметикийн цүнх, бас цаана нь баахан ягаан өнгөтэй хувцаснууд байна, харин би нэг хэсэг хувцаснуудыг таньсангүй. Би өөрийн хуучин оймс ч юм уу нэг тиймэрхүү дотно, танил, аятайхан эд олох гээд цэвэрхэн эвхсэн бөөн юмнаас нэгийг нь аваад анхааралтай хартал...нимгэн тор, жижигхэн торгоны өөдөс гарт минь байж байлаа. Дотуур хувцас. Франц шошготой маш эмэгтэй-эмэгтэй-эмэгтэй-лэг дотуур хувцас. Би хэзээ ч юм аль нэг өдөр яаж яваад Алис үүнийг худалдаж авахаар явсныг мэдсэнгүй. Би цаашаа дахиж ухахаа болиод угаалгын өрөө рүү орж Франц хаалгатай нэг зүг чиглэсэн том цонхоор харлаа. Би түүнийг олж харсангүй, тэр гадаа байхаас залхаагүй байх, усан дотор байгаа биз. Тэнгэрт хөөрсөн сар бараг л дугираг, түүний гэрэлд гялтаганах элс цасан цагаан харагдана. Нүдний үзүүрт нэг жижигхэн юм бүртэлзэхийг харвал эргийн дагуу хөвөөлөн ургасан дал модны нэгэнд түүний үлдсэн хувцаснууд нь өлгөгдөж сэвшээ салхинд намирч байлаа. Дахиад л миний бүх биеэр халуу оргив. Би хоёр ч удаа гүнзгий амьсгаа аваад доороо урт шүүгээтэй толь руу явлаа. Би онгоцонд бүтэн өдөржин унтсан хүн шиг л харагдаж байв. Би сам олоод шилэн хүзүүн дээр овоорон ширэлдсэн үсээ хайр найргүй зулгаан үснийхээ ширэлдээг гаргах үед самны шүднүүд үсний сэвээр дүүрсэн байлаа. Дараа нь би шүдээ хоёр ч удаа нямбай угаав. Бас нүүрээ ч угаагаад одоо хүртэл хөлөрсөн юм шиг санагдаад байгаа хүзүүгээ усаар шавшлаа. Энэ надад их аятайхан санагдсан тул би гар, бугуйгаа ч угаагаад эцэст нь өөртөө бууж өгөн шүршүүрт ороод авахаар шийдэв. Усанд сэлэхээс өмнө шүршүүрт орно гэдэг алиа санаа хэдий ч би тайвшрах хэрэгтэй байв, тэгээд ч халуун ус үүнийг хийхэд яг тохирно. Тэгээд ч хөлнийхөө илүүдэл үсийг дахиад нэг удаа хусах маргаангүй аятайхан санаа. Би шүршүүрээс гараад шүүгээнээс том цагаан алчуур авч биеэ ороов. Гэтэл би өмнө нь тооцоолоогүй нэг асуудалтай тулгарлаа. Би одоо юугаа

Page 48: Breaking Down

өмсөнө өө? Усны хувцас лав биш. Бас түрүүчийн хувцсаа буцаагаад өмсөх ч тэнэг хэрэг. Дээрээс нь би Алисын надад зориулан боосон юмнуудын талаар бодохыг ч хүсэхгүй байна. Миний амьсгал дахиад түргэсэн гар маань чичирч байлаа. Шүршүүрийн тайвшруулах нөлөө нэмэр болсонгүй бололтой. Миний толгой эргэж эхлэлээ. Би яах ч аргагүй асар том асуудалтай тулгарчихлаа. Би алчууртайгаа хүйтэн плитан шалан дээр лагхийн суугаад толгойгоо өвдгөн завсраа хавчуулав. Намайг өөрийгөө тайвшруулахаас өмнө тэр намайг харахаар ирнэ гэж битгий шийдээсэй хэмээн залбирлаа. Тэр намайг иймэрхүү байдалтай ангайн суухыг хараад юу гэж бодохыг би төсөөлж байв. Бид алдаа хийж гэж тэр өөртөө үнэмшүүлэх түүний хувьд хялбархан хэрэг. Харин би бид алдаа хийсэн гэж бодож байсан тул үүнээс айхгүй байлаа. Огтхон ч айхгүй байна. Би үүнийг яаж хийх талаар ямар ч ойлголтгүй байсан учраас л айж, энэ өрөөнөөс гарч өөрийнхөө огтхон ч мэдэхгүй зүйлтэй нүүр тулгарахаас эмээж байв. Ялангуяа Франц дотоожтой байхдаа. Би үүнд одоохондоо бэлэн биш гэдгээ мэдэж байна. Энэ яг л хэдэн мянган хүнээр дүүрсэн театрын тайзан дээр юу хэлэхээ мэдэхгүй гарахтай адил санагдав. Хүмүүс үүнийг яаж хийдэг бол? Айдсаа тархиныхаа мухар руу шидээд өөрийнхөө бүх өө сэв дутагдал, айдастайгаа хамт хэн нэгэнд мухар сохроор итгэн дагадаг болов уу? Хэрвээ гадаа байгаа хүн Эдвард биш байсан бол, хэрвээ би биеийнхээ эд эс бүхнээр би түүнд хэр их хайртай шиг тэр надад ямар ч нөхцөл болзолгүйгээр, эргэлт буцалтгүйгээр, бас яг үнэндээ ямар ч ухаангүйгээр хайртай гэдгийг мэддэггүй байсан бол, би хэзээ ч энэ шалан дээрээс босч чадахгүй нь. Гэвч гадаа Эдвард байгаа, тиймээс би амандаа “Битгий ийм хулчгар бай” гэж шивнээд хөл дээрээ салганан бослоо. Би биеэ ороосон алчуураа улам чангалаад угаалгын өрөөнөөс шийдэмгий гарав. Би дотуур хувтсаар дүүрсэн чемоданыг ч, аварга том орыг ч харсангүй. Шилэн хаалгаар гараад энгэсэг мэт нунтаг элсэн дээгүүр алхаллаа. Эргэн тойрны бүх зүйл сарны гэрэлд ямар ч тод өнгөгүй, хар цагаан харагдана. Би бүлээхэн элсэн дээгүүр аажуухан алхалж түүний хувцсаа өлгөсөн тахир дал модны хажууд түр саатлаа. Би модны хатуу холтост хүрэн өөрийгөө амьсгалж байгаа эсэхийг шалгав. Эсвэл хангалттай амьсгалж буй эсэхээ ч юм уу. Би харанхуйд улам харлах усны намуухан давалгаа руу ширтэн түүнийг хайлаа. Түүнийг тийм ч удаан хайсангүй. Тэр бэлхүүсээрээ татсан усанд цаашаа харан зогсоод зуйван сар руу ширтэж байлаа. Сарны сүүн цагаан туяа түүний арьсыг яг элс шиг, яг сарны өөрийнх нь туяа шиг төгс цагаан, түүний нойтон үсийг далай шиг хар харагдуулна. Тэр ямар ч хөдөлгөөнгүй зогсоод гарынхаа алгаар усны давалгааг сөргүүлж жижигхэн давалгаанууд түүнийг эргийн чулуу шиг зөөлөн цохилж байв. Би түүний нуруу, мөр, гар,

Page 49: Breaking Down

хүзүү, түүний ямар ч өө сэвгүй тэгш биеийг харж зогслоо... Ямар нэгэн дөл дахин миний арьсыг түлсэнгүй, харин ч улам аятайхан, гүн болж миний болхи эв дүйгүй байдлыг, миний ичимхий хоёрдмол байдлыг ууршуулж байв. Би ямар ч эргэлзээгүйгээр алчуураа тайлж түүний хувцастай хамт модон дээр өлгөөд сарны гэрэлд гарахад би яг цасан цагаан элс шиг цонхигор харагдаж байлаа. Би усны зах руу алхан орохдоо хөлийнхөө чимээг сонсоогүй ч түүнийг сонссон байх гэж бодов. Эдвард эргэж харсангүй. Би хөлийн хуруугаа усанд дүрээд температурын талаар түүний хэлсэн үнэн болохыг, ус үнэхээр бүлээн, яг ванны ус шиг бүлээхэн болохыг мэдэв. Би ус руу орж нүдэнд үл үзэгдэх далайн ёроол руу болгоомжтой гишгэсэн ч ингэх хэрэг байсангүй, зөөлөн элс хөлөнд дахин мэдэгдэж яг Эдвард руу хөтлөн гулгаж байлаа. Би түүнд хүрэх хүртлээ ямар ч жингүй зөөлөн урсгал туучин усан дээр хөвж буй түүний хүйтэн гаран дээр гараа хөнгөн тавив. “Үзэсгэлэнтэй байна” гэж би хэлээд түүнийг дуурайн сар руу харлаа. “Зүгээр дээ” гэж тэр урам нь хугарсан байдалтай хариуллаа. Тэр над руу аажуухан эргэж харахад түүний хөдөлгөөнөөс үүссэн жижигхэн давалгаанууд хуйлран миний арьсыг цохилов. Түүний мөс шиг гялалзах царайд түүний нүд нь мөнгөн өнгөтэй харагдаж байлаа. Тэр гараа уснаас холдуулан миний хурууг бариад усны гадаргат хүргэв. Ус үнэхээр дулаахан байсан тул түүний хүйтэн арьс ч миний биеийг бижрүүтүүлж чадахгүй нь. “Гэхдээ би “үзэсгэлэнтэй” гэдэг үг хэрэглэхгүй байх байсан” гэж тэр үргэлжлүүллээ. “Чи минь энд байхад үүнийг харьцуулашгүй нь” Би хальт инээмсэглээд одоо бол салганахаа больсон гараа түүний зүрхэн наав. Тэр миний бүлээхэн хурууг хүрэхэд бяцхан чичирлээ. Тэр өмнөхөөсөө илүү хүнд амьсгална. “Бид оролдоод үзнэ гэж чамд амласан” гэж тэр гэнэт түгшсэн байдалтай шивнэв. “Хэрэв...хэрэв би ямар нэгэн буруу зүйл хийвэл, хэрэв би чамайг өвтгөвөл чи надад тэр дор нь хэлнэ шүү за юу” Би үнэнээсээ толгой дохиод түүн рүү ширтсээр байлаа. Би давалгаа сөрөн дахин нэг алхаад түүний цээжинд толгойгоо наав. “Битгий ай” гэж би бувтналаа. “Чи бид хоёр одоо нэгэн бүхэл болсон” Би гэнэт өөрийнхөө хэлсэн үгийн үнэнд ороогдсоноо мэдрэв. Яг энэ мөч хамгийн төгс, хамгийн зөв нь, үүнд эргэлзэх ямар ч хэрэг алга. Түүний гар намайг ороон, өөртөө наалдуулан тэвэрлээ. Өвөл зун хоёр. Миний биеийн мэдрэлийн судас бүхэн дамжуулах утас шиг ажиллаж байгаа мэт санагдав. “Үүрд” гэж тэр зөвшөөрөөд намайг тэврэн хамтдаа бүлээхэн ус руу орлоо. Өглөөний нарны халуун туяа миний нүцгэн нурууг хайрч намайг сэрээв. Өглөө эрт биш, магадгүй бүр үд дунд ч байх, аль нь юм бүү мэд. Гэхдээ цаг хугацааны баримжаанаас бусад нь тодорхой, би өөрийгөө хаана байгаа гэдгээ, онгорхой хаалгаар нүд гялбам хурц нарны гэрэл тусч буй аварга

Page 50: Breaking Down

том цагаан ортой гэрэлтэй өрөөнд байна гэдгээ яг таг мэдэж байлаа. Шумуулын торны судалнууд нарны туяаг арай л зөөллөх ёстой юмсан. Би нүдээ нээсэнгүй. Би жоохон ч гэсэн ямар нэгэн юмыг өөрчилж чадсандаа дэндүү баяртай байлаа. Гадаа давалгаалж буй далайн чимээ, бидний амьсгал, миний зүрхний цохилт л зөвхөн сонсогдоно... Би наранд шарагдаж байсан ч үнэхээр тухтай байлаа. Түүний хүйтэн арьс халуунтай төгс зохицох эмчилгээ болов. Би түүний сэрүү татуулсан хүйтэн цээжинд наалдан, тэр намайг тэврэн хэвтэж байгаа нь үнэхээр амгалан, бас энгийн. Би өнгөрсөн шөнө юунд тэгтлээ их тэвдсэнээ залхуу хүрэн гайхав. Миний айдсууд одоо шал инээдтэй санагдаж байна. Түүний хуруу миний нурууны голоор зуран доошилоход тэр намайг сэрүүн байгаа гэдгийг мэдэж байгаа гэж би мэдэж байлаа. Би нүдээ аниастай хэвээр гараа түүний хүзүүгээр улам чанга ороон тэвэрч түүнийг өөртэйгээ улам ойртуулав. Тэр дуугарсангүй, түүний хуруунууд миний нурууны голоор дээш доош зуран бараг мэдэгдэмгүй хөдөлнө. Би эндээ ингээд л үүрд хэвтмээр байна, яг энэ мөчөөс хэзээ ч уйдахгүй, дэндүү аз жаргалтай байна, гэхдээ миний биенд өөр асуудал үүсээд байлаа. Би өөрийнхөө тэвчээргүй ходоодыг шоолон инээв. Өнгөрсөн шөнө болсон бүхний эцэст миний гэдэс тасралтгүй улиглан дуугарна. Тэнгэрт дүүлэн нисэхээ зогсоож газарт буух хэрэгтэй болох нь ээ. “Ямар нэгэн хөгжилтэй юм болоо юу?” гэж тэр шивнэнгээ миний нурууг илсээр байлаа. Түүний хоолой урд шөнийн мартагдашгүй дурсамжууддаа дарагдан бодлогшронгуй, бас сөөнгө сонсогдсонд миний нүүр, хүзүүгээр халуу оргин улайв. Түүний асуултанд хариу болж миний гэдэс хоржигнолоо. Би дахиад инээв. “Чи хүн төрөлт биенээсээ удаан зугтаж чадахгүй ээ” Би түүнийг хүлээсэн ч тэр надтай хамт инээсэнгүй. Аажмаар би тархинд минь дүүрэн эргэлдсэн аз жаргалын ертөнцөөсөө шал өөр бодит гадаад ертөнцөд бууж ирлээ. Нүдээ нээгээд миний хамгийн түрүүнд олж харсан зүйл гэвэл цонхигор, бараг мөнгөн өнгөтэй түүний хоолойн арьс, миний дээхнэ байх нуман эрүү нь байв. Тэр эрүүгээ чанга зуусан байлаа. Би өвдгөн дээрээ суугаад түүний царайг бүхлээр нь ажив. Би түүний сэтгэл түгшээм нүүрний хувирлыг ширтэж байхад тэр над руу харсан ч үгүй, сиймхий адрыг ширтсээр байлаа. Түүний нүүрний хувирал аймаар байсан тул миний бие хариу болгож сандран чичрэв. “Эдвард” гэж би хэлэхэд миний хоолойны өнгө нэг л сонин сонсогдлоо. “Яасан бэ? Юу болсон бэ?” “Чи ингэж асууж байгаа юм уу?” гэж хэлэхэд түүний хоолойны өнгө хатуу, дургүй хүрмээр байв.

Page 51: Breaking Down

6-р бүлэг Зугаа цэнгэл Намайг зугаацуулах нь Эсмэгийн арал дээрхи хамгийн том даалгавар болоод байв. Бид усанд сэлцгээв (юу ч гэмээр юм бэ дээ би сэлж харин Эдвард өөрийн хосгүй ур чадвараа гайхуулан хүчилтөрөгчгүйгээр усан дотор зугаацаж байв). Дараа нь жижигхэн хадаар хүрээлэгдсэн бяцхан ойтой (Джунгли) танилцахаар явцгаалаа. Тэнд бид арлын урд хэсэгт модон дунд амьдардаг тотийг олж харцгаав. Мөн холгүй орших эрэг дээр дулаахан давалгаанд тоглон сэлж буй далайн гахайнуудтай хамт зугаацлаа. Ер нь бол би л хамт сэлсэн юм. Харин Эдвардыг дөнгөж усанд орж ирмэгц далайн гахайнууд аюултай махчин загас харсан адил бараагүй алга болцгоов. Эдвард аль болохоор намайг зугаацуулахыг хичээж байв. Үүгээрээ тэр миний анхаарлыг сарниулан ямар нэгэн аюултай зүйлээс хөндийрүүлж байсан юм. Намайг гэртээ үлдэн олон сая DVD-сээ үзье гэхэд тэр “далайн сувд”, “усан доорхи агуй”, “далайн яст мэлхий” гэх зэрэг шидэт үгээр толгой эргүүлэн гаргаж дөнгөж байлаа. Бид байнга зугаалсаар заримдаа бүтэн өдрийн туршид ч зугаалахад хүрч байв. Ийм аялал нар жаргахад л дуусдаг байсан болохоор би маш ихээр өлсгөлөн ирнэ. Би ядарч туйлдан орой хоолоо идэв үү үгүй юу энд тэнд унтчихдаг болов. Нэг удаа бүр гал тогооны ширээ тохойлдоод унтчихсан байсныг Эдвард өргөн ор луу аваачлаа. Намайг аюулгүй байлгах түүний төлөвлөгөөний бас нэг хэсэг нь гэвэл нэг хүнд ахдахаар хэтэрхий их хоол хийж байсанд оршино. Уг нь би усанд сэлснийхээ дараа юм уу эсвэл өндөрт аялсныхаа дараахан хооллохыг хүсч байв. Харин түүний хийсэн их хоолыг идсэний дараа би нүдээ нээхээс өөр зүйл хийж чадсангүй. Энэ бол эргэлзэх юмгүй түүний төлөвлөгөө. Хичнээн гуйсан ч гэлээ миний ятгах оролдлого амжилтгүй болов. Гэсэн ч би бууж өгсөнгүй. Гуйж, шалж, ойлгуулах зэргээр бүхий л аргыг хэрэглэж үзлээ. Ер нь бол иймэрхүү тохиолдолд юу хийх талаар би өмнө нь бодож үзэж байсангүй. Миний зүүд маш ихээр бодит болон хувирлаа. Хар дарсан зүүд аймшигтайгаар тодорч арал дээр байдаг хурц өнгөнүүдийн адил болж ирэв. Магадгүй энэ бүхэн хичнээн их унтсан ч гэлээ ядарсан хэвээр босч ирж байсантай минь холбоотой биз... Биднийг арал дээр ирснээс хойш долоо хоногийн дараанаас л эхлэн би энэ бүхэнтэй эвлэрэхээр шийдлээ. Одооноос эхлэн би цэнхэр өрөөнд унтах болов. Цагаан өрөөг цэвэрлэгчид өнжөөд цэвэрлэдэг байсан тул дэрний цагаан өдөнд булагдсан хэвээр үлджээ. Цэнхэр өрөөний хана бараан өнгөтэй бөгөөд бүхэлдээ гайхалтай цэнхэр торгоор чимэглэгдсэн ажээ. Би Алисын бэлдэж өгсөн дотуур хувцаснаас өмсөж унтдаг болов- энэ нь

Page 52: Breaking Down

хэт жижигхэн усны хувцаснуудыг бодвол арай л задгай биш байсан ч, яаж Алист ийм бодол төрдөг байнаа. Ер нь Алис энэ бүхнийг баглаж байхдаа надад хэрэг болно гэдгийг харж байсан болов уу? гэсэн бодлоос болж миний дотор арзасхийв. Би нэг их яаралгүйгээр зааны ясны өнгөтэй нэгэн торгомсог дотуур хувцсыг авч өмсөв. Миний хүсэж байгаа шиг харагдахгүйг мэдэн сандарсан ч би юу ч хийхэд бэлэн байлаа. Эдвард намайг гэртээ өмсдөг ноорхой хуучин ноосон цамцаа өмссөн байгаа мэт юу ч анзаараагүй царайлав. Одоо хөхрөлтүүд маань зарим хэсгээрээ шаргалтан алга болж арай дээр харагдаж эхлэв. Би хамгийн аймшигтай даашинзаа өмсөн угаалгын өрөөнд өөрийгөө бэлтгэж байлаа. Энэ хар бөгөөд нэлээн чамин хээнцэр даашинз байсан юм. Ядаж байхад энийг би өмсчихсөн гэж бодохоос л бухимдмаар байлаа. Би унтлагын өрөөнд орохоосоо өмнө толинд харахаас айж байв. Би өөрийгөө бухимдуулмааргүй байлаа. Би бахархалтайгаар түүний ангайсан царайг ширтэж байв. Гэсэн ч энэ нэг их удалгүй тэр хэвийн байдалдаа орлоо. Хнн- тэр хоолойгоо янзлав. -Чи үнэхээр гайхалтай. -Баярлалаа- би жоохон сэтгэл хангалуун бус хэллээ. Би хэт их ядарснаасаа болоод зөөлхөн тухтай орноосоо татгалзаж чадсангүй. Тэр намайг тэврэн өөрийнхөө цээжинд наав. Энэнд ямар ч ер бусын юм байсангүй - надад зүгээр л түүний хүйтэн биегүй унтахад хэтэрхий халуун байсан юм. -Би чамтай нэг тохиролцоонд хүрмээр байна – би нойрмоглон хэлэв. -Би чамтай ямар ч тохиролцоо хийхгүй – тэр хариулав. -Чи миний юу санал болгох гэж байгааг мэдэхгүй ш дээ -Тэр ямар хамаатай юм. Би гүнзгий амьсгаа авав. - Хараал ид гэж – би аймар их хүсч байна ш дээ. Тэр нүдээ эргэлдүүлэн. -Заза чи юу хүсээд байгаан бэ? Би инээдээ барихын тулд шүдээ зуув. Тэр надад бууж өгч байгаа цорын ганц шалтгаан нь гэвэл -надад ямар нэгэн зүйл өгөх боломж байв. -Заза би бодлоо л до.. Дартмоут бол зүгээр л зураг нь сэтгүүлийн нүүрэн дээр гарсан жирийн нэг нийтлэл гэдгийг би мэдэж байна л да.. -Гэхдээ яг үнэндээ бол колледжийн нэг семестр намайг алчихгүй шүү дээ-хэмээн тэр намайг цус сорогч болоод дэмий гэж ятгадаг байхдаа хэлж байсан үгийг нь би яг дууриан хэллээ. -Барьсан ч болно.. Дартмоутаас ирсэн мэдээ Чарлиг нэлээн сандаргах байсан да.. Угаасаа л, би сурлагаараа гавлуудаас хоцрохгүй байвал харин ч нээх сонин үзэгдэл болох байх.. яадгийн 18..19 ямар ч ялгаа байхгүй шд.. Жилийн дотор лав би үрчлээтчихгүй... Тэр хангалттай удаан дуугүй суусны эцэст аяархнаар шивнэж эхлэв.

Page 53: Breaking Down

-Чи хүлээж ч болно хүн хэвээрээ ч үлдэж болно ш дээ... Түүнийг миний өгүүлбэрийг ойлготол би дуугүй байв. -Чи яагаад үүнийг надтай хийж байгаан бэ? хэмээн тэр шүднийхээ завсраар зэвүүцсэн маягтай хэлэв. -Угаасаа энэ бүхэнгүйгээр хангалттай хэцүү биш байна гэж үү? – тэр миний бэлхүүсийг тойрсон даашинзний цацрагнаас базав.. Тэр хормын дотор миний даашинзний цацрагыг хэдэн хэсэг болгох гэж байгаа мэт надад санагдав.. Тэр гэнэт гараа суллан –ямар ч утга алга.. би чамтай ямар ч тохиролцоонд хүрэхгүй... -Би колледжед явмаар байна... -Үгүйе үгүй чи хүсэхгүй байгаа.. Чиний амь насаар дэнчин тавимааргүй байна... энэ чинь чамайг аюултай байдалд ч оруулж магад... -Гэхдээ би явахыг маш их хүсэж байна ш дээ... зазазазазаза хэргийн учир нь гэвэл би колледжед явахдаа биш, зүгээр л би дахиад багагүй хугацаанд хүн чигээрээ баймаар байна. Тэр нүдээ анин хамраараа амьсгалж эхлэв. -Чи намайг галзууруулахнээ Белла... Бид энэ талаар өмнө зөндөө ярилцаагүй билүү?, чамайг яаралтай цус сорогч болгохыг чи хүсээд байгаагүй билүү?.. -Тийм л дээ гэхдээ... гэхдээ надад одоо хүнээрээ байх, өмнө байгаагүй шалтгаан бий болчоод байна. -Тэгээд ямар шалтгаан юм бэ дээ? -Таа л даа – хэмээн би хэлээд түүнийг үнсэхээр урагш нь дэрээ шидэв Тэр намайг зөрүүлэн үнссэн боловч, надад ямар ч ялалтыг мэдрүүлсэнгүй. Энэ нь намайг өөрөө өөрийгөө хайрлахыг хүсэхгүй байгаатай адил байв. Тэр өөрийгөө маш сайн удирдаж байлаа. Дараа нь тэр намайг өөрөөсөө хөндийрүүлэн цээжиндээ наан тэврэв. -Белла, чи дэндүү хүнлэг – тэр инээв. -Энэ л маш үнэ цэнэтэй зүйл Эдвард. Миний энэ зан чанар л надад таалагддаг, би үүнээсээ татгалзмааргүй байна. Би шинэхэн цус сорогч болох галзуу он жилүүдэд энэ чанараа эргэж ирэхийг хүлээхийг хүсэхгүй байна. -Намайг эвшээхэд, тэр инээмсэглэв. -Чи маш их ядарсан байна, одоо унтдаа хайрт минь. Тэр бид хоёрыг танилцаад удаагүй байхад зохиосон бүүвэйн дуугаа аялж эхлэв. -Хачирхалтай юм би яагаад ингэж их ядраад байнаа – би бувтнан – магадгүй энэ чиний төлөвлөгөөний нэгээхэн хэсэг үү эсвэл нэг тиймэрхүү төрлийн. Тэр инээмсэглэн цааш нь үргэлжлүүлэн дуулав. -Би хэдий чинээ ядрана, төдий чинээ сайн унтана – чи тэгж бодож байна уу? Дуу зогсчихов. -Белла чи үхчихсэн юм шиг л унтаж байсан. Биднийг ийшээ ирж байхад чи

Page 54: Breaking Down

зүүдэндээ нэг ч үг дуугараагүй. Хэрвээ чи хурхираагүй бол би чамайг ухаан алдчихсан байна гэж бодох байлаа. Би хурхиралтыг сонсоод тоосонгүй, би хурхирдаггүй юм. -Бүр нэг ч авиа гаргаагүй гэж үү? Энэ зүгээр л гайхалтай. Хар дарж зүүдлэх чинь надад ердийн үзэгдэл болчоод байна ш дээ. Би бүр зүүднээсээ болоод хашгичдаг гээч... -Чи хар дарж зүүдэлдэг гэж үү? -Маш тодоор. Тэд нар намайг маш ихээр ядраадаг, би эвшээлгэснээсээ болоод өөрийгөө бүхэл шөнийн турш чимээгүй унтсан гэдэгтээ итгэж чадахгүй байлаа. -Тэгээд чи яг юу зүүдлэн байна? -Маш их зүйлийн талаар. Гэхдээ энэ бүхэн өнгөнөөс болж байгаа. -Өнгө өө? -Тийм ээ... энд бүх зүйл маш тод бөгөөд бодитой. Ердийнхөөрөө унтаж байхдаа би зүүдэлж байгаагаа мэддэг л дээ. Гэхдээ тэд нартай байхдаа би унтаж байгаагаа мэдэж чаддаггүй юм. Энэ л бүх зүйлийг маш аймшигтай болгодог. -Юу чамайг сандаргаад байна – хэмээн дахин асуухдаа тэр маш сандарсан байдалтай байлаа. -Би бага зэрэг чичрэв. -Хамгийн аймшигтай нь.... – би найгаж байлаа. -Хамгийн аймшигтай нь? – тэр дахин асуув. Яагаад гэдгээ мэдэхгүй ч, миний зүүдэнд дахин дахин орж ирдэг жоохон хүүхдийн талаар би түүнд хэлэхийг хүссэнгүй... Энэ ер бусын зүүдэнд ямар нэг хувийн шинжтэй зүйл байгаад байлаа. Ингээд би бүх зүүдээ бүхэлд нь ярьж байхаар, нэг хэсгээс нь хальт цухуйлгав. Тэгээд ч энэ хэсэг нь намайг байтугай өөр хэн нэгнийг хангалттай айлгахаар байсан юм. -Вольтура – би шивнэлээ... Тэр намайг чанга тэврэв. Тэд удахгүй биднийг заналхийлэхээ болиноо. Чи тун удахгүй үхэшгүй болоход тэдэнд биднийг заналхийлэх ямар ч шалтгаан байхгүй болно. Хэргийн учир юунд вэ гэхээр, би өөртөө ямар ч айдас мэдрэхгүй байсан бөгөөд, зүүдэнд үзэгддэг бяцхан хүүгийн төлөө л санаа зовж байлаа. Эдвард намайг буруугаар ойлгосонд нь би өөрийгөө буруутган намайг тайвшруулахыг нь зөвшөөрч байлаа. Энэ хүү бол миний хамгийн анх зүүдэндээ харсан, надад хамгаас илүү үнэ цэнэтэй хүмүүсийн минь цээжин дээр суух цусан-улаан нүдтэй цус сорогч хүүхдээс арай өөр байлаа. Харин өнгөрсөн долоо хоногт миний зүүдэнд дөрвөн удаа орж ирсэн хүү бол арай илүү хүн төрхтэй байсан юм. Түүний хацар нь улаан туяатай, нүд нь зөөлхөн

7-р бүлэг. Гэнэтийн зүйл.

Page 55: Breaking Down

Хамгаалалт болж байсан мананг нэвтлэн зохион байгуулалтанд орсон хар дайчид над руу дөхөж айсуй. Алах хүслээр дүүрсэн, бадмаарган улаан нүднүүдийг л би харж байна. Уруулных нь цаанаас хурц шүд нь гялалзахад, хэн нэг нь инээж, хэн нэгэн архирах чимээ гарна. Миний ард хүүхэд уйлах чимээ гарахад, би түүнийг зүгээр эсэхийг мэдэхийг хүссэн хэдий ч эргэж харж чадахгүй байв. Учир нь би анхаарлаа сарниулж болохгүй байсан юм. Тэднийг дөхөж ирэх, хөдөлгөөн бүрт хувцас нь амьсгалах мэт хөдлөж харагдана. Би тэдний муруй цагаан хумстай гарнуудыг харж байв. Тэд биднийг бүсэлж авахаар тал тал руу бутран алхлаа. Бид бүслэгдчихлээ. Одоо бид үхлээ хүлээн зогсох л үлдлээ. Гэнэт гэрэл цацрах мэт бүх үйл явдал өөрчлөгдчихлөө. Зарим нэг зүйл хуучин хэвээрээ байсан нь, Вольтурагыхан биднийг алахаар мөшгисөн хэвээр байлаа. Яг үнэндээ бол энэ бүх үйл явдал надад яаж ойлгогдож байгаа нь өөрчлөгдсөн байлаа. Гэнэт би үүнийг хүсч байгаагаа мэдэрлээ. Би тэднийг тохиролцоонд хүрээсэй гэж хүсч байлаа. Намайг урагшаа тонгойход айдас маань цус сорох хүслэн боллоо. Миний нүүрэн дээр инээмсэглэл тодроход шүдний минь цаанаас архирах чимээ сонсдов. Би багтраа өвчин туссан мэт чичгэнэн, энэ зүүдэндээ ялагдан сэрлээ. Өрөөнд маш харанхуй бөгөөд аймшигтай бөхчим байв. Хүзүү даган хөлс урсахад үс биенд маань наалдаж байлаа. Би гараа сунган явуултал дулаахан ор хөнжлийн минь даавуу хоосон байгааг мэдэрлээ... Би зурвасыг аван гэрлээ асаахаар босов. Зурвас хатагтай Каллен-д гэж хаяглагдсан байв. ‘’Би чамайг сэрэхээс өмнө ирчих болвуу гэж найдаж байна, гэхдээ хэрвээ чи сэрчихсэн бол би тун удахгүй ирнэ. Би эх газар руу ан хийхээр явлаа. Одоо орондоо буцаж очиж унтаад сэрэхэд чинь би ирчихсэн байх болно. Би чамд хайртай.’ Би гүнзгий амьсгаа авав. Бид энд ирээд бараг хоёр долоо хонож байхад би түүнийг ан хийхээр явах хугацаа хангалттай болчихсон гэдгийг эртнээс мэдэх хэрэгтэй байсан юм. Бид ямар нэг гайхамшгийн оронд цаг хугацаанаас гадуур амьдарч байгаа мэт санагдаж байв. Би духныхаа хөлсийг арчив. Гэрлээ унтраан нүдээ анихад, тэр хар дүрснүүд дахин харагдана гэдэг бодол надаас салчихсан байв. Би яг одоо байгаа шигээ ийм шатаамаар, чийглэг орчинд унтаж чадахгүй гэдгээ мэдэж байлаа. Цаг хэдий шөнө дунд болж байсан ч би бүрэн сэрчихсэн юм. Би ямар ч зорилгогүйгээр босч харанхуй байшингаар алхан замдаа тааралдах бүх гэрлийг асаалаа. Энэ том байшин Эдвардгүйгээр хэтэрхий хоосон мэт болчихов. Бүх зүйл нэг л өөр... Би гал тогоонд зогсож байхдаа хоол л надад туслаж чадна гэж бодож байлаа. Дэгдээхэй шарж идэх гэсэн ч, орцонд нь юу ордогийг мэдэхгүй тул, би баахан хөргөгч ухаж зогслоо... Гэрийн анир чимээгүйг эвдэн, тогоон дотор шаржигнан шарагдах чимээ

Page 56: Breaking Down

маш таатай бөгөөд миний айдас сандралыг зайлуулав. Үнэр нь миний хоолны дуршилыг хөдөлгөн би шууд л тогооноос нь хэлээ түлэн байж идэж гарлаа. Тав зургаадах зүсмээс нь эхлэн би амтыг нь мэдэрч эхлэн удаагаар зажилав. Ямар нэг онцгүй зүйл үнэртчихлээ. Би махыг шалгахад хэрчсэн хэсгүүдээр цагаан өнгөтэй байв. Гэсэн ч би үүнийг бүхэлдээ ийм байсан байх гэж өөртөө итгүүлэв. Би дахин амтыг нь шалгаж үзэхээр жижигхээн хэсгийг амандаа хийн хоёр дахиг зажиллаж үзлээ. -фүү – ёстой заваан. Миний сэжиг хүрээд бүгдийг нь угаалтуур руу нулимчихлаа. Шарсан дэгдээхэйний үнэр үнэхээр ой гутмаар юм. Би тогоотой хоолыг хогны сав руу хийчихээд, өрөөнд агаар оруулахаар цонхыг онгойлголоо. Хүйтэн агаар өрөөнд орж ирэхийг биеэрээ мэдрэх сайхан байлаа. Би бээрч эхэлж байсан ч халуун өрөө руу явахыг хүссэнгүй. Тиймээс би зурагттай өрөөний цонхыг нь онгойлгон буйдан дээр хэвтлээ. Би зурагт асаан тэр өдөр үзэж байгаад эхний дуун дээр нь унтчихсан киногоо тавилаа. Намайг дахин нүдээ нээхэд нар гарчихсан байсан ч нарны гэрэл намайг сэрээгээгүй юм. Түүний минь хүйтэн гар намайг тэврэн өргөж байлаа. Яг тэр мөчид миний гэдэс бөмбөгөнд цохиулсан мэт ер бусын аймшигтайгаар өвдөж байлаа. -Уучлаарай – Эдвард миний нимгэхэн духан дээр гараа тавингаа бувтналаа. -Би их зүйлийн талаар бодож үзэх хэрэгтэй байсан юм. Даанч надгүйгээр чамайг халууцна гэж тооцоолсонгүй. Би дахиж явахаасаа өмнө чамд зориулж агааржуулагч тавиулнаа. Би түүний яриан дээр төвлөрж чадахгүй байлаа. -Намайг уучлаарай – би бүх хүчээрээ түүний гараас мултрах гэж амьсгаадлаа. Эдвард ч гараа суллав. -Белла?

Миний дотор нэлээн муу байлаа. Би амаа даран угаалгын өрөө рүү гүйн жорлонгын суултуур руу тонгойход миний дотор аймшигтайгаар муухай оргин би түүнийг миний хойноос явж байх вий дэ хэмээн санаа зовж байлаа. -Белла? Юу болсон бэ? Би хариу хэлж чадсангүй. Тэр сандран намайг гар дээрээ өргөн миний нүүрнээс үсийг минь холдуулж, намайг тайван амьсгалахыг хүлээв. -Хараал идсэн тэнэг тахиа далд ороосой – би ёолов. -Чи зүгээр үү? – түүний хоолойны өнгөнд хямарсан байдал ажиглагдлаа. -Зүгээр ээ зүгээр.. энэ зүгээр л хүнсний хордлого.... чи хараад дэмий байх..... гарж бай....

Page 57: Breaking Down

-Тэгж харагдахгүй л байна да, Белла. -Гарж бай - хэмээн би амаа зайлах гэж босонгоо ёоллоо. Тэр миний эсэргүүцлийг үл тоон надад болгоомжтойгоор туслаж байлаа. Амаа зайлсны маань дараа тэр намайг гар дээрээ өргөн орон дээр аваачиж хэвтүүлээд, болгоомжтойгоор миний хажууд намайг түшин сууж:

-Хүнсний хордлого оо? Аанхан, би шөнө тахиа шарсан юм аа... Уг нь тэгээд амсаж үзээл хаясан л даа.. гэхдээ тэгэхийхээ өмнө л тав зургаан зүсмийг идчихсэн юм – би сөөнгө хоолойгоор хэлэв. Тэр өөрийн хүйтэн гарыг миний духан дээр тавихад надад маш таатай байлаа. -Дотор нь яаж байна? Би хэсэг бодлогширов. Миний дотор гэнэт муухай оргисон шигээ гэнэт зүгээр болчихлоо. Одоо бол надад энэ өглөө маань бусад жирийн өглөө шигээ болов.

-Муугүй шүү. Дажгүй байна. Гэхдээ бага зэрэг өлсөөд байна. Тэр надад өндөг шарж өгөхөөсөө өмнө, нэг цаг юу ч идэхгүйгээр ус ууж суухыг шаардав. Би шөнө дунд босч харайснаасаа болоод жоохон ядарсныг эс тооцвол би зүв зүгээр байлаа. Тэр сувгаа CNN дээр тавихад бид дэлхийн гуравдугаар дайн болж байсан ч мэдэхгүй болтлоо ертөнцөөс тасарснаа мэдэцгээв. Би тамирдан түүний өвдгийг дэрлэн хэвтлээ. Яг өнөө өглөө миний гэдэс базлаж өвдөж байсан шиг, би мэдээнээс залхан түүнийг үнсэхээр эргэж харав. Би түүнээс хөндийрөн амаа дарав. Энэ удаад би угаалгын өрөө хүртэл гүйж чадахгүйгээ мэдэн угаалтуур руу гүйлээ. Тэр дахиад л миний үсийг хойш нь болгож барьж өгч туслав... Магадгүй хоёулаа Рио руу эргэж очоод эмчид үзүүлэх юм уу? – тэр сандарсан байдалтайгаар, намайг үсээ самнаж байх хооронд надад санал болголоо. Эмч намайг зүүгээр хатгах шиг санагдсан тул би корридороор толгой савчуулан гүйлээ. -Би шүдээ угаамагц л зүгээр болчихноо... Би амаа цэвэрлэж дуусаад, чемодан дотроос Алисын хийж өгсөн бинт, өвчин намдаагч эм, миний хайж байсан гэдэсний эм ( pepto – bismol - гэдэсний өвчиг намдаагч эм) гэх мэт хүнд хэрэгтэй бүх зүйлийг багтаасан эмийн хайрцагыг хайлаа. Магадгүй би өөрөө өөрийхөө гэдэсийг хэвийн байдалд нь оруулж Эдвардын санааг амрааж чадах байх... Би Pepto-г олсны дараахан Алис надад өөр нэг цэнхэр хайрцагтай зүйл баглаж өгснийг гэнэт санав. Би жижигхэн хөх хайрцагыг гаргаж ирэн дээр нь алгаа тавиад юу ч бодолгүй хэсэг ширтлээ... Дараа нь би өөрийгөө тооцоолж эхлэв. Нэг удаа, хоёр удаа, дахиад нэг

Page 58: Breaking Down

удаа... Хаалга тогшмогц би хайрцагыг буцаагаад чемодан руу шидчихэв... -Чи зүгээр үү? Дотор чинь дахиад муудаа юу? – Эдвард хаалганы цаанаас асуулаа... -Тийм ч байх, үгүй ч байх – миний хоолой маш аяархан сонсогдов... -Белла, би орж болох уу?, гуйж байна... – түүний хоолой түгшсэн байдалтай байлаа... -ОК... Түүнийг орж ирэхэд би чемоданы хажууд өвдөглөн сууж юу ч болоогүй царайлав. Тэр миний хажууд суугаад духыг минь барьж үзэв... -Юу болсон бэ?

-Бид хоёр хуримаа хийснээс хойш ямар олон хоног өнгөрчихөө вэ? – би шивнэв. -17 хоног л өнгөрч байна ш дээ... тэр нэг их юм бодолгүйгээр хариулчихав.. -Юу болсон бэ.. Белла? Би дахин тоолж эхлэв... би хуруугаа гарган дахин дахин тоолов. Би өдөр хоногоо буруу тооцоолчихож... Бид энд миний бодсоноос ч удаан байсан юм байна... Би дахиад л тоолж гарав... -Белла, чи намайг галзууруулж байна шүү... – тэр маш хурдан шулганав. -Би нүдээ ирмэсэн ч энэ нь тус болсонгүй... Тиймээс би чемодан руу гараа явуулан тампонтой жижиг хайрцагыг хайлаа.. Би чимээгүйхнээр гаргаж ирэв... Юу? Чи жирэмсэн болох магадлалтай өдрөө тооцоолоод байгаа юм уу.. тэр надад саад болон харж байв.. -Үгүй – би худлаа хэлчихэв... –Үгүй Эдвард миний сарын тэмдэгийн мөчлөг 5 хоногийн өмнө эхлэх ёстой байсан юм байна л гэх гэсийн. Би түүнд юу ч хэлээгүй мэт түүний нүүрний хувирал өөрчлөгдсөнгүй.. -Тэгээд би энийг хүнсний хордлого гэж бодохгүй байна – би нэмж хэллээ... Тэр юу ч хэлэхгүй хөшөө мэт болчихов... Зүүднүүд – Би өөртөө аяархнаар шивнэв.. Хэтэрхий их унтаж байна.. Уйлж

байна. Тэгээд энэ бүх хоол... Ох Ох Ох Эдвард дахиж намайг харж чадахгүй юм шиг нүд нь шилэн мэт болчихов. Зөнгөөрөө, би гэдсэн дээрээ гараа тавилаа... -Ох – би дахин санаа алдав... Би урсгалаараа нэг алхан Эдвардын амьгүй мэт гарнаас чөлөөлөгдөв. Би унтахдаа өмсдөг жижигхэн торгон шорт, цамц хоёроо хэзээ ч сольдоггүй юм... Би цэнхэр даавуугаа нөмрөн гараа гэдсэн дээрээ тавив...

-Байж боломгүй юм – би шивнэв...

Page 59: Breaking Down

Надад жирэмслэлт болоод хүүхдийн эсвэл тэдний ертөнцийн талаар ямар ч ойлголт байгаагүй юм, гэхдээ би тийм ч тэнэг амьтан биш байлаа...

2-р ном - Жейкоб Амьдрал гэдэг новш . Хэрэв чи үхвэл азтайд тооцогдоно 8-р бүлэг Хараал идсэн тэр тулааныг хүлээж ... “Чөтгөр гэж Пол чамд өөрийн гэсэн гэр орон байхгүй хэрэг үү?” Пол миний буйдан дээр тухлан нэг тэнэг бейсболын тоглолтыг миний телевизороор үзэнгээ над руу нэг жуумалзаад , маш удаанаар түүний өвөр дээр байсан ууттай доритогоос нэгийг аван ам руугаа хийлээ. “Чи надахаа аваад гэр лүүгээ явсан нь дээр байх” Шаржигнах чимээ сонсогдов “Үгүй ээ” – гэж тэр идэнгээ – “чиний эгч чинь хэлэхдээ хүссэнээ авч хүссэнээ хийж болно гэсэн” Би илүү үнэмшилтэй сонсогдуулах гэж хоолойгоо засан түүнд “Ингэхэд одоо энд Рэйчил байгаа билүү?” гэж хэллээ Гэхдээ энэ оролдлого бүтсэнгүй. Түүнийг миний хөдөлгөөн бүрийг сонсож сууж байхад би хойно нь гаран нуруундаа налж байсан дэрийг түлхэв. Ууттай чипс тасхийн задарч бутран буйдан дээгүүр жижиг жижиг хэсэг болон үүрлээ. Пол нударга зангидан нүүрнийхээ өмнө боксин чин шиг гараа өрөн зогслоо. “Алив жаал минь. Надад өөрийгөө хамгаалахад рейчилийн хэрэг байхгүй шүү” Би инээд алдан. “ Тэгэлгүй яахав. Чи энэ эхний боломжийг ашиглан уйлж гүйж очихгүй юм шиг ярьж байх шив” Тэр тайвширч инээгээд миний буйдан дээр гараа буулган тавилаа. “ Би эмэгтэй хүнд дээр гомдлох гэж гүйж очихгүй л дээ. Хэрэв чи яахав намайг сайн цохиж чадах юм бол энэ зөвхөн чи бид хоёрын хооронд л үлдэх болно. Тэглээ ч эсрэгээрээ сайн биш гэж үү?” Түүний талаас ийм санал гаргах нь ямар сайшаалтай хэрэг вэ. Би түүний хэлсэн зүйлд нь хариу өгөх гэж хамаг биеэ сулалаа. “Сайн байна” Түүний нүд телевизор луу чиглэж байв. Би түүнийг цохиж орхилоо. Түүний хамрыг цохиход их л эвгүй дуу гарах нь тэр . Тэр намайг барьж авахыг оролдсон боловч би жижигхэн хэлтэрхйи болсон ууттай чипсийг зүүн гартаа барин түүнээс бултаж чадсан юм. “ Чи миний хамрыг хугалчихлаа тэнэг минь” “ Зөвхөн чи бид хоёрын хооронд санаж байгаа биз Пол” Би чипсийг эргэж тавив. Намайг буцаад эргэхэд Пол хамраа эдгэж зүгээр

Page 60: Breaking Down

болохоос нь өмнө засаж янзалж байлаа. Цус урсах нь бараг л зогсов яг л түүний уруул эрүүн дээр юунаас болж цус болсон гэмээр. Тэр өөрийнхөө хамрын мөгөөрсийг байранд нь оруулах гэж зууралдаж байхдаа хэд хэдэн удаа хараал хэллээ. “ Жейкоб чи юмыг их хүндээр хүлээж авах юмаа. Би лав чамтай биш Леа-тай цагийг хамт өнгөрөөсөн бол дээр байж” “Хөөх. Леа чамайг өөртэй нь цагийг хамт өнгөрөөхийг хүссэнийг сонссон бол ч баярлах байсан байх даа. Энэ санаа чинь түүний зүрхийг дулаацуулна шүү” “ За саяны миний хэлсэнийг зүгээр л март” “Тэгэлгүй яахав. Саяны бодол миний толгойд санаандгүй ороод ирэхгүй бол ч...” “ өө” гэж тэр санаа алдан өөрийн цамцаараа цусаа арчин буйдан дээр эргэж суулаа. “ Жаал минь чи хурдан байна, яах вэ тэгэж байгаад би чамд өгнөө” гэж хэлээд тэр тоглолтоо үзэхээ үргэлжлүүлэв. Би тэнд хэдхэн секунд л зогсож байгаад харийн юм амандаа үглэн өрөөнөөс гаран явлаа. Өмнө нь Полтой зодолдож байсан үеээ бодоход амар байж дээ. Түүнийг цохих байтугай хүрэх ч шаардлага байхгүй зүгээр л түүний дургүйг нь хүргэх нэг л зүйл хийх юмуу хэлхэд л тэр шууд уурлаж дайрдагсан. Гэтэл яаг одоо л би хэн нэгэнтээ бахаа хантал зодолдож ноцолдмоор санагдсан энэ үед тэр номхороод буйр суучих юм. Үүнээс долоондоор бас гэж юу байхав дээ. Манай сүргийн нэг нь бас дахиал ижлээ олсон. Ингээд 10-н 4нь тэй тийм зүйл тохиолдчихлоо. Хэзээ энэ дуусах юм болоо? Тэнэг домогоор бол энэ болж буй зүйл нь бид нарын хуьд заавал болох ёстой зүйл юм гэсэн. Энэ бүх анхны харцаар дурлан ижлээ олох гэдэг зүйл үнэхээр тэнэг дотор муухай оргимоор байсан юм. Тэгээд явж явж яагаад миний эгч гэж? Бас тэр нь яагаад Пол байх ёстой гэж? Рейчил Вашингтоноос хичээлийн жилээ дуусгаад хугацаанаасаа өмнө төгсөөд ирсэн юм. Миний хамгийн том асуудал бол түүнээс бидний нууцыг нуух . Би өмнө нь гэр бүлийнхнээсээ энэ нууцыг нуух хэрэг байдаггүй байсан. Мэдэх ёсгүй хүмүүсээс энэ бүхнийг нуух нь хэцүү байсан бөгөөд иймэрхүү хэцүү үүрэгтэйн тоонд нь Эмбри Коллин 2 ордог байсан юм. Тэдний гэр бүлийнх нь хүүхдүүдээ хүн чоно гэдгийг мэддэгүй байсан хэрэг. Эмбригийн ээж нь хүүгээ хэцүүхэн шилжилтийн насыг өнгөрөөж яваа гэж боддог байсан. Эмбри гэрээсээ аль болох мэдэгдэхээргүй гарч явахыг хичээдэг байсан ч орой болгон ээж нь түүний өрөөнд орж шалгадаг . Тэгээд орой болгон түүний хүү орондоо байхгүй байдаг байлаа. Ээж нь түүнд уурлаж загнидаг байсан ч Эмбри юу ч хэлж чадхааргүй байсан нь мэдээж. Тэгээд тэр иймэрхүү зүйлтэй байнга тулгардаг энэ нь байнга давтагддаг байсан юм. Бид нар Сэмтэй ярьж

Page 61: Breaking Down

Эмбрид ээждээ үнэнийг тайлбарлах зөвшөөрөл өгөөч гэж ярихыг хүссэн ч Эмбри өөрөө ,бидний нууц илүү чухал гэж үзсэн учраас санаа зовох хэрэггүй гээд өөрөө зөвшөөрөөгүй юм. Тэгээд ийм л болохоор би энэ нууцыг сайн хадгалж явна гэж боддог байлаа. Ингээд Рейчил ирсэний 2 хоногийн дараа Пол түүнтэй далайн эрэг дээр тааралдсан юм. Бада бим бада бум жинхэнэ хайр. Ингээд чи өөрийн нөгөө хагасаа, хайж явсан тэр хүнээ олсон байхад ямарч нууц хэрэггүй... Тэгээл нөгөө тэнэг ядаргаатай хүн чононы хайр дурлал ижлээ олсон зүйл.. Рейчил мэдээж бүх үнэнийг мэдсэн харин би Полыг манай хүргэний нүдээр харж харьцах хэрэгтэй болов. Энэ болж буй зүйл Биллигийн хувьд ч гайхширалтай санагдаагүйг би мэдэж байлаа. Гэвч тэр үүнд надаас илүү хурдан дасан зохицож байсан юм. Мэдээж тэр сүүлийн үед урьдынхаасаа илүү их Клирвотарынх луу очдог боллоо. Гэхдээ үүнээс болж байдал ер дээрдээгүй юм. Пол байхгүй ч Леа-тай өнгөрөх цаг хугацаа минь ихэссэн хэрэг. Би орон дээр гаран хэвтлээ. Би их ядарсан байлаа учир нь сүүлд харуулд гарсанаас хойш би унтаагүй байсан гэхдээ би унтахыг хүссэнгүй. Миний толгойд есөн шидийн юм эргэлдээд яг л галзуурсан юм шиг л . Энэ бодлууд нь яг л замбараагүй олон зөгий цугларч буй мэт ар араасаа урган гарч . Ингээд тэд хоорондоо зөрчилдөн мөргөлдөж дуу гаргаж буй мэт. Магадгүй энгийн бус том том шар зөгий. Зөгийнүүдийг нэг хатгахад л тэд үхэж байгаа гэмээр. Тэгээд яг л ийм байдлаар ийм бодол намайг дахин дахин намайг хатгаж би бодол дотроо зөрчилдөж байлаа. Энэ хүлээлт намайг галзууруулж байлаа. Бараг дөрвөн долоо хоног өнгөрлөө. Би хүлээсээр л тэгсэн тэгээгүй ямар нэгэн мэдээ юу юугүй ирэх ёстой байсан юм. Би шөнө унталгүй толгой дотроо энэ мэдээ ямар эргэлт авчрах бол гэж боддог байв.Чарли утсаа сахин Белла болон түүний шинэ нөхөр хоёрт ямар нэгэн муу зүйл осол аваар гараагүй байгаа гэж санаа зовон сууж байгаа. Онгоцны осол ч юмуу? Ийм зүйлийг зохион байгуулахад хангалттай хэцүү. Хэрэв тэр хануур хорхойнууд гэмгүй хүмүүсийг алахыг хүсээгүй бол шүү дээ. Эсвэл яагаад зүгээр хувийн жижиг онгоц байж болохгүй гэж? Тэдэнд бол иймэрхүү зүйл олдох л байлгүй. Хэрэв тэр түүнийг өөрсдийнхөө нэгэн адил болгож чадахгүй бол алуурчин энд иргэж ирэх болов уу? эсвэл бүр үүнээс илүү ихийг хүсээд... Тэр түүнийг өөрийн хийхийг хүссэн ганц л үйлдлээр ууттай чипс шиг болгочихвол ? Учир нь түүний амь амьдрал түүний хувийн жаргалын хувьд юу ч биш байсаар л ирсэн... Ямар ч түүх байлаа гэсэн эмгэнэлт байх нь гарцаагүй. Беллагийн үхэл аюулт осолоос боллоо. Гудамжны гэмт халдлагын хохирогч. Хоол идэж байхдаа хахаж үхэх. Авто тээврийн осол, яг миний ээжийн үхэл шиг. Энэ бүгд бол улиг болсон л зүйл. Ийм зүйл өдөр болгон л болж байдаг. Тэр түүнийг гэртээ авчирах болов уу? Чарлигийн төлөө түүний оршуулах болов уу? Битүү авсанд хийгээд орчуулах ёслол хийж... тэгэлгүй яахав.

Page 62: Breaking Down

Миний ээжийн авс битүү хаалттай байсан... Эсвэл тийм зүйл ер болохгүй. Чарли зүгээр л Кайрлал ажилдаа явахаа болисон учраас Калленийхны тухай ямар нэгэн зүйл мэдэх гэж аав руу залгаж асууж магадгүй. Тэдний гэр нь хов хоосон. Каллений хэн нь ч утсаа авахгүй. Энэ ойлгомжгүй байдлыг тайлах гэж телевизийн нэвтрүүлэг явагдаад л... Эсвэл тэдний гэрт маш том түймэр гарч тэднийхэн гэр бүлээрээ галд шатаж үхэх юм болов уу? Тэгэхийн тулд тэдэнд цогцос хэрэгтэй болно. 8 хүний, биеийн хэмжээ өндөр нам гээд л бүх талаар адилхан байх. Шатсаны дараа нь таних боломжгүй бүр шүдний хэвээр нь ч таних бололцоогүй тийм ... Энэ бүхэн бүгд л ов заль мэх байх байв. Ялангуяа миний хувьд. Тэднийг өөсдийгөө олуулахыг хүсэхгүй үед нь олно гэдэг маш хэцүү . Гэхдээ би тэднийг насан туршдаа хайх л болно. Чамд мөнх амьдрал гэж байгаа цагт чи бухал доторх дэрсний ширхэг болгоныг нэгд нэгэнгүй шалгах болно тэрхүү зүүг олон олтлоо. Одоо бол би бухалыг задалж шиншлээд байхыг хүссэнгүй. Ямар нэгэн зүйлийг яг одоо л хийх хэрэгтэй байв. Би өөртөө байсан боломжоо алдсанаа мэдээд дургүй минь хүрч байлаа. Хэрэв цус сорогчид зугатахыг төлөвлөж байсан бол би тэдэнд боломж өгсөн бололтой. Бид өнөө шөнө явж болно. Бид олж чадах тэр бүхнийг бүгдийг нь л алж болно. Надад энэ төлөвлөгөө таалагдаж байлаа учир нь хэрэв би тэдний нэгийг нь л алах юм бол Эдвард үүнийг мэдээд иргэж ирэхэд надад түүнийг ч гэсэн алах боломж гарна гэдгийг мэдэж байлаа. Тэр өс хонзонгоо авах гэж ирнэ. Тэгээд би түүнд өс хонзон гэдгийг үзүүлэх болно доо. Би өөрийн ах дүүстэй түүнтэй орооцолдох боломж өгөхгүй. Зүгээр л зөвхөн тэр бид хоёр л байх болно. Тэгээд хэн сайн нь ялна биз. Гэхдээ Сэм энэ тухай бол сонсохыг ч хүсэхгүй. Бид гэрээг зөрчиж болохгүй. Тэхлээр тэднийг эхэлж гэрээг зөрчихийг хүлээх хэрэгтэй. Бидэнд одоохондоо Калленыхан ямар нэгэн буруу зүйл хийсэн гэсэн нотолгоо байхгүй. Гэхдээ одоохондоо. Одоохондоо гэдэг нь эрт орой хэзээ нэгэн цагт гэрээ зөрчигдөнө гэдгийг бид мэдэж байсан юм. Белла нэг бол тэдний нэг болж иргэж ирнэ эсвэл тэр хэзээ ч иргэж ирэхгүй. Аль ч тохиолдол нь байлаа ч гэсэн нэг хүний амь нас үгүй болно гэсэн үг. Тэхлээр энэ нь гэрээ зөрчигдсөн гэсэн үг. Нөгөө өрөөнөөс Полын луус шиг чанга инээд нь сонсогдов. Магадгүй тэр инээдмийн кино үзэж байгаа байх. Эсвэл инээдмийн сурталчилгаа ч байж болох. Аль нь байлаа ч хамаа алга. Энэ нь миний нервийг хөдөлгөж байлаа. Намайг байж суух газаргүй болготол бухимдуулах нь тэр. Би дахин түүний хамрыг хугалах талаар бодлоо. Гэхдээ тэр миний зодолдож ноцолдохыг хүсдэг тэр Пол биш байсан юм. Тэр хуучны Пол биш байлаа... Би салхинд хөдлөх мод гэх мэт өөр дуу чимээ сонсохыг оролдов. Энэ нь энгийн хүний чихээр сонсохоос шал өөр зүйл. Би энгийн хүн байхдаа

Page 63: Breaking Down

сонсож чадахгүй байсан салхины сая сая дуу чимээг сонсож чадахаар байлаа. Энэ чих дэндүү мэдрэмтгий байсан юм. Би үүнээс ч илүүг сонсож чадна. Тээр тэнд зам дээр явж буй машин, цаашлаад далайн эргийн ус, далайн давалгаа, хаданд цохигдох тэр далайн усны чимээ. Ла бушийн цагдаа энэ хавиараа тааламжтай нь аргагүй эргүүл хийж байгааг. Жуулчид замын нөгөө хэсэгт хэзээ ч хурдаа хасах шаардлага гардаггүй байсан юм. Би эрэг дээр байдаг жижиг бэлгэ дурсгалын дэлгүүрийн гаднах хаалга онгойж хаагдаж буйг ч сонсож байлаа. Бас Эмбригийн ээж нь юм тоолж өөрийн кассны машиндаа би бичиж гаргаж байгааг ч сонсож байв. Би далайн түрлэг эргийн чулуун дээр хальж гаран, эргэн далай ус руу орж байхыг сонсож мөн бяцхан хүүхдүүд эрэг дээр зогсоод далайн ус тэднийг чиглэн ирэхэд орилолдон гүйж буйг сонсогдоно. Харин тэдний ээж нар нь усанд хувцасаа норгож буйд нь уурлаж байх шиг байлаа . Би бас тэнд нэгэн танил дуу хоолой сонсов... Тэр бүх чимээнүүдийг маш анхааралтай сонсож байхад Полын инээд яг миний чихэн дээр ирээд орилж буй мэт намайг орноос цочин босгоход хүрлээ. “ Манай гэрээс зайл “ гэж би орилов. Тэр мэдээж миний хэлсэн үгийг үл ойшоосон учраас би өөрөө өөрийнхөө зөвөлгөөг дагахаар шийдлээ. Би өрөөний цонхыг онгойлгон дахин Полыг харахгүйн тулд цонхоор үсрэн гарлаа. Хэрэв түүнийг харах юм бол тэр нь дэндүү хорхой хүргэх байлаа. Ингэхгүй бол түүнийг дахин цохихоо мэдэж байсан хэрэг тэгэх юм бол Рейчил түүний цамцан дээрх цусыг хараад ихээр уурлах ба сэтгэл хангалуун бус байх нь тодорхой. Тэгээд тэр энэ бүхэнд ямар ч нотлох зүйлгүй хэрнээ намайг л буруутгах болно. Тэхдээ тэрний зөв байна л даа гэхдээ л... Би эрэг лүү явлаа. Би гараа халаасандаа хийсэн байсан ба гараа зангидсан байв. Намайг эхний элсэн эрэг дээр ирэхэд хэн ч анзаарч харсангүй. Учир нь зун цаг байсан болхоор цорын ганц тохиромжтой цаг улирал ба шортноос өөр юу ч өмсөөгүй байхад чамруу хэн ч гайхаж харахааргүй байлаа. “ Уснаасаа холд, гаралдаа Клэр. За алив л дээ. Үгүй ээ болохгүй ээ. Ёооё. Сайн байна хүүхэд минь. Чи Эмили намайг загнаасай гэж хүсээд байгаа юмуу? Би чамайг дараагийн удаа далайн эрэг руу хамт дагуулж ирэхгүй шүү хэрэв чи болихгүй бол... хөөх чи үнэнээсээ хэлж байн уу? Үгүй ээ... чи яасан үүнийг хөгжилтэй гэж бодож байна уу? ха ха За одоо хэн нь инээхийг харая л даа? Би тэднийг гүйцэж очиход тэр хүүхдийг гижигдэж байв. Тэр бяцхан охины нэг гарт нь жижиг хувин байсан ба өмд нь тэр чигээрээ норсон байлаа. Харин Квилын цамц халтардсан энд тэнд нь ус үсэрсэн байлаа. “Тавыг охин дээр тавилаа” гэж би хэлэв “ Сайн уу Жейк” Клер дээшээ хараад өөрийн хувингаа Квилын хөл рүү шидлээ.

Page 64: Breaking Down

“ Тавь тавь” тэр түүнийг болгоомжтой хөл дээр нь тавихад тэр над руу дөхөж ирэн хөлнөөс тэврэн авлаа. “Унса Жей” “ Юу байна даа Клер”гэж намайг хэлхэд тэр инээв “ Квил норцон” “ Би харж байнаа. Харин ээж чинь хаачаа вэ” “ Явцан явцан явцан” гэж Клер дуулангаа хэллээ. “Клел Квилтэй бүхэээл өдөржигөөө л хамт. Клел гэлтээ халихгүй ээ” Тэр надаас холдон Квил руу гүйн очлоо. Тэр түүний тэвэрч аваад мөрөн дээрээ суулгалаа. “Хэн нэгэн нь 2 таагүй асуудалтай болсон мэт сонсогдож байх чинь” “ Үнэнийг хэлхэд 3 шүү. Чи үдэшлэгнээс хоцорсон. Үдэшлэг Гүнж гэдэг нэртэй. Тэд нар надад титэм зүүлгэсэн. Гэтэл бас болоогүй ээ Эмиллигийн толгойд намайг будах санаа төрсөн дөө” “ Хөөх тийм үү би хараагүй дээ харамсаж байна шүү” “ Санаа зовох хэрэггүй ээ Эмили аль хэдийн зураг дарж амжсан. Би ч хөөрхөн гүнж болсон шүү” “ Чи юмтай байхаа” гэж намайг хэлхэд Квил намайг мөрөөрөө түлхэн “ Клерд л энэ бүхэн хөгжилтэй байсан юмаа. Энэ л хамгийн чухал нь”

9-р бүлэг Чи там гэдгийг үзээгүй бол тэр чинь огт байхгүй гэсэн үг биш

Би үнэхээр аавтайгаа салах ёс хийнэ гэж төлөвлөөгүй юм. Эцсийн эцэст Сэм руу залгаад ярихад л бүх зүйл тодорхой болж тоглоом дуусна. Тэгээд тэд нар надад саад хийх нь тодорхой. Магадгүй намайг иймэрхүү байдлаар уурлуулах сэтгэлээр унагаах нь Сэмийн хувьд шинэ ерөнхий хууль дүрэм хэрэгжүүлэх гэсэн санаа цаана нь байгаа байх. Иймэрхүү сэтгэлээр унасан байдалтай гэртээ ирнэ гэдгийг Билли мэдэж байсан байх. Тэр өөрийнхөө түрдэг тэргэн дээрээ суугаад миний ирж буй зүг рүү ширтэн үүдэн дээрээ байж байлаа. Намайг хараад тэр миний граж руу дөхөж ирж байхад нүдэнд нь буруутгах гэсэн өнгө аяс анзаарагдлаа. “ Надад хэдэн минут зарцуулахгүй биз Жекоб?” Би түүн рүү харан хэсэг зогсож байгаад иргэж харан граж луугаа эргэлээ. “Алив явъя хүү минь. Ядаж намайг дотогш оруулж өгөх юм байгаа биздээ.” Би шүдээ зуулаа. Гэхдээ би ойрын хэдэн минутанд ямар нэгэн өөр зүйл бодож бодлоо өөрчилчихгүй л бол Сэмтэй холбоотой ямар нэгэн асуудал өөртөө үүсгэхийг хүсээгүй юм. “Ямар учраас таньд бусдын тусламж хэрэгтэй байдаг болчихоов?” Тэр өөрийн тачигнасан инээдээр инээсээр “Миний гар ядарчлаа. Би энэ сандалыг Сьюгийн гэрээс ирэх замын турш

Page 65: Breaking Down

эргүүллээ.” “Наад чинь зугаацуулагч сандал л гэсэн үг. Та бүх л замын турш чаргаар гулгаж буй мэт л ниссэн биз” Би түүний тэргийг түрэн том өрөөнд орж ирлээ. “Нисэхээс ч илүү. Би ч цагт 30н милийн хурдтай жийсэн. Догь байлаа шүү.” “Иймэрхүү маягаар бол та энэ сандалыг удахгүй эвдчээд энүүгээр тохойгоорооо мөлхөх хэрэг гарах нь дээ” “ Тэгэх юм бол ямар ч сонголтгүй болно . Намайг авж явах үүрэг чамд л ноогдоно доо” “ Тэгвэл ч таны очих байх газар цөөхөн л болно” Билли өөрөө сандалынхаа дугуйг эргүүлэн гал тогооны зүг явлаа. “ Ямар нэгэн хоол үлдсэн үү?” “ Бараг л. Пол энд өдөржингөө л өнжсөн, тэхлээр байхгүй л болов уу ” Билли санаа алдан “ Бид нар ч өлбөрч үхэхийг хүсээгүй л бол хүнсээ нуух хэрэгтэй болох нь дээ” “ Эсвэл Рейчилийг тэднийд амьдарахыг зөвлөхгүй юмуу” Биллигийн тоглоом хийж байсан хоолойны өнгө нь өөрчлөгдөж тэр нүдээ онийлголоо “ Тэр гэртэй ирээд дөнгөж хэдхэн долоо хоног болж байна. Нэгт тэр энд удаан хугацаагаар ирсэн. Чиний ээж нас барахад охидууд маань чамаас том байсан болохоор тэдний хувьд энэ гэр оронд тавих анхаарал илүү их байсан.” “Би мэдэж байнаа” Ребекагийн хувьд тэр нөхөрт гарсанаас хойш нэг ч удаа гэртэй ирээгүй. Гэхдээ түүний хувьд нэг зөвтгөх шалтгаан нь Гавай-с энэ хүртэлх билетний үнэ нь дэндүү үнэтэй байсан. Вашингтон муж тийм ч хол биш учраас Рейчилийн хувьд тийм шалтгаан хэлэх боломжгүй. Уул нь бол 2 ээлжтэйгээр нэгэн зоогийн газар энд ажилж байснаас зуны хичээлийн хөтөлбөрт хамрагдаад сурж байсан нь дээр мэт. Хэрэв Пол байгаагүй бол тэр богино хугацаанд өмнөх шигээ ядаргаанд орох байсан биз. Магадгүй тийм болохоор Билли Полийг хөөхгүй байгаа байх. “ За за надад хийх зүйл байна” гээд би арын хаалгыг чиглэлээ. “ Хүлээж бай даа Жек. Чи надад юу болсон тухай хэлэхийг хүсэхгүй байна уу? Эсвэл би Сэм руу өөрөө залгаж юу болсон тухай нэгд нэгэнгүй хэлүүлэх ёстой юу?” Би нүүрээ нуун түүн рүү нуруугаа харуулан зогслоо. “ Юу ч болоогүй ээ. За Сэм руу ярихгүй юу даа. Аягүй бол бид нар бүгд тэр цус сорогчидод хайртай гөлөгнүүд болон хувираа биз.” “ Жек..” “ Би энэ тухай ярьмааргүй байна” “Чи бид нарыг орхин явах гэж байна уу хүү минь?” Би юу хэлэхээ бодон зогсож байхад хэсэг хугацаанд өрөөнд нам гүм

Page 66: Breaking Down

боллоо. “ Рейчил дахин өөрийн өрөөндөө орж болно. Тэр энэ хийлдэг гудсыг үзэн ядаж байгааг би мэдэж байна” “ Чамайг алдаж байснаас түүний хувьд газар унтах нь дээр байх болно. Бас миний хувьд ч мөн адил” Би тургиллаа “Жекоб гуйж байна. Хэрэв чамд завсарлага хэрэгтэй байгаа бол ... чи тэгж болно шүү дээ. Гэхдээ удаан биш шүү. Удалгүй иргээд ирээрэй.” “ Магадгүй л юм. Жишээ нь хуримын ёслолоор. Сэмийн урилга ирэх байх дараа нь Рейчилийнх. Нээрээ чинь Жаред Ким 2-нх ч арай өмнө болох байх л даа. Тэр үед ч надад ёслолын хувцас хэрэг болох байх даа.” “ Жек алив наашаа хардаа” Би аяархан эргэж харлаа. “Юу” Тэр миний нүд рүү зогсолтгүй удаан ширтлээ. “ Чи хаашаа явах гэж байна?” “ Яг тодорхой төлөвлөсөн зүйл ч алга л даа” Тэр толгойгоо хажуу тийш болгон нүдээ онийлгон “ Чи тэгээд өөртөө итгэлтэй байна уу?” Бид хэсэг хугацаанд бие биенийгээ ширтлээ. “ Жекоб. Тэгэх хэрэггүй ээ. Ингээд ямар ч нэмэргүй ” гэж тэр санаа зовсон аястай хэлэв. “ Ойлгосонгүй юуны тухай яриад байнаа” “ Бэлла болон Калленийхнийг тайван орхи Сэмийн зөв.” Хэсэг би зог тусан зогсож байгаад 2 том алхан хажуу талын өрөөнд орон утасны апаратыг кабелийнх нь утаснаас салган , саарал кабел утсыг нь гартаа ороолоо “ Баяртай аав” “ Жекоб хүлээ” гэж тэр миний хойноос орилсон боловч би аль хэдийн хаалганы цаана гарч амжсан байлаа. Мотоцикл миний хурдан давхидаг шиг тийм ч хурдан байхааргүй , гэхдээ энэ нь илүү аюулгүй . Билли хэр хурдан утсыг залгаж Сэмд хэл хүргэж чадах боломжтой хүнтэй ярьж чадах бол гэсэн асуултыг би өөртөө тавилаа. Сэм одоог хүртэл чоно төрхтэй байгаа гэдэгт мөрийцсөн ч болно. Нэг асуудал нь Пол хэзээ ч хамаагүй манай гэрт иргээд ирж магадгүй юм. Пол гялс чоно төрхөндөө ороод миний юу сэдэж буй талаар Сэмд мэдэгдчихнэ. Тэгсэн ч би энэ тал дээр тийм ч их санаа зовсонгүй. Би хангалттай хурдан явж байсан бөгөөд намайг учираа олоод дууссан цагт л тэд нар намайг олж ирж барих байсан юм. Би мотоциклоо асаагаад зам руу гарлаа. Гэрээсээ холдохдоо би эргэж ч харсангүй. Зам машинаар дүүрэн байв. Би тэдний дундуур сүлжин давхихдаа намайг зэвүүцэж хойноос минь хараах хүмүүсийг ч ойшоосонгүй. Би 101-р замаар

Page 67: Breaking Down

ороход цагт 70 милийн хурдтай давхих хэрэг гарлаа. Микроавтобустай мөргөлдчихгүйн тулд ингэхээс өөр арга байсангүй. Үхнэ гэж айсандаа биш хоёрын хооронд гэмтэл авахгүй гэсэн дээ. Хугарсан яс их бэртэл бол багаар бодоход хэдэн хоногийн дараа зүгээр болно. Үүнийг бол би хувийн туршлагын үндсэн дээр дэндүү сайн мэдэж байгаа. Замын түгжрэл хурдан арилж би мотоциклоо 80 хүртэл хурдлууллаа. Би байшин руу очдог зам руу орох хүртлээ тормозондоо хүрсэнгүй. Одоо бол миний явах зам саадгүй гэдгийг би мэдэж байлаа. Намайг зогсоох гэж Сэм ийм хол ирэхгүй угаасаа дэндүү оройтсон. Үүнийг хийнэ гэж шийдэхдээ би яг яаж гэдгээ төлөвлөөчгүй байсан болохоор одоо харин энэ тухай бодох хэрэгтэй болсон юм. Би хурдаа 20 болтол хаслаа, моддын хоорондох мөчирүүдийг ч шүргэхгүйгээр болгоомжтой явлаа. Миний ойртойн ирж буйг би байктай байсан байгаагүй тэд мэдэх байсан болохоор ямар ч гэнэтийн зүйл мэт санагдахгүй. Өөрийн үйлдлээ нуух ямар ч арга боломж надад байгаагүй юм. Намайг хангалттай ойрхон дөхөж очих үед Эдвард тэртээ тэргүй миний төлөвлөгөөг мэдэх л болно. Аягүй бол тэр аль хэдийн мэдцэн байгаа биз. Гэхдээ түүний бодлоор болох юм бол миний хийх гэж төлөвлөж буй зүйл бүтнэ гэж найдаж байна . Учир нь тэр надтай ганцаараа тулалдахыг хүсэж байгаа. Хэрэв Эдвартай ярилцаж тохирцоод түүнийг дуэлд дуудаад тэр өөрөө зөвшөөрсөн бол Сэм намайг үзэхээр ирэх байсан болов уу Би түүнийг дуусгасны дараа бусад тэр хогийн новшнууд над руу дайрхаас нь өмнө би тэд нарыг устгахыг хичээх болно. Ийм зүйл болсоны дараа Сэм яах бол гэсэн асуулт толгойд минь орж ирэв. Аягүй бол хүртэх ёстойгоо хүртсэн болж болж гэх байх. Тэглээ гээд надад түүний санаа бодлыг доромжлох хүсэл байсангүй. Өмнө минь уудам зам талбай харагдлаа. Хамранд минь яг л муудсан улаан лооль шиг үнэр ханхаллаа. Пү Заваан үнэртэй вампирууд. Гэдэс мушгирав. Одоо л яг сандрал мэдрэгдэв учир нь наашаа ирэх замд би байгалийн сайхан үнэрийг мэдэрч ирсэн тэр тусмаа чоно байх үедээ тэр сайхан үнэрийг илүү мэдэрдэг. Намайг юу хүлээж байгааг би огт мэдэхгүй байсан ч одоогийн байдлаар миний өмнө сүндэрлэх цагаан бунхан нам гүм байлаа. Мэдээж тэд нар намайг ирж буйг мэдсэн хэрэг. Би хөдөлгүүрээ унтраан нам гүмтэй нэгдлээ. Тэдний байшингийн 2 том хаалганы цаадах чимээг сонсоод миний сандрал минь нэмэгдлээ. Тэхлээр тэд нар байгаа л юм байна. Гэр доторх хэн нэгэн нь миний нэрийг хэлэхийг сонсоод би инээмсэглэлээ. Учир нь би ч гэсэн тэд нарыг сандаргаж чадсандаа сэтгэл хангалуун байв. Би гүн амьсгал аван шатаар дээшээ өгслөө. Гэр дотор ороход энэ үнэр улам л муухай үнэртэх нь тодорхой. Намайг тогшиж амьжихаас өмнө хаалга онгойлоо. Хаалгыг эмч

Page 68: Breaking Down

онгойлгосон бөгөөд намайг тааламжгүй хүнд нүдээр харав. “Сайн байна уу Жекоб”– гэж тэр миний бодсоноос илүү тайван хэллээ. “Юу байна?” Би амаараа амьсгалав. Гэрээс бүр л илүү их өмхий үнэр ханхалах бөгөөд тэсэхийн аргагүй байлаа. Хаалыг Кайрлал онгойлгосон болохоор би гайхсан юм. Би уул нь Эдвард соёогоо гялалзуулан гарч ирэх болов уу гэж найдаж байсан юм. Гэхдээ кайрлалын хувьд бол ... тэр чинь илүү хүн тал руугаа л даа. Магадгүй өнгөрсөн хавар намайг бэртсэн үед тусалсан, эмчилсэн болохоор л би тэгж бодож байгаа байх. Энэ нь намайг түүн рүү эгцэлж харан дайрч, түүнийг алж чадахгүй гэдгийг мэдрүүлж тавгүйтүүлж байсан юм. “Би Бэллаг амьд эргэж ирсэн гэж дуулсан” – гэж би хэлэв “Юу гэхээр Жекоб одоо тохиромжтой цаг биш байна.” –гэж эмч хэлсэн бөгөөд тэр ч гэсэн тавгүйхэн шиг байлаа. Гэхдээ энэ тавгүйтэл нь минийхтэй адил биш гэдэг нь анзаарагдаж байсан юм . “Чи дараа тэгж байгаад хүрээд ирж болох уу” Би түүн рүү харан гайхан зогслоо. Тэр одоо надад эцсийн тулаан хийх илүү тохиромжтой цаг үе газарыг заах гээд байгаа юм байх даа? Үүний дараа би сул хэрнээ ууртай дууг сонсоод юуны ч тухай бодохыг оролдсонгүй. “Яагаад болохгүй гэж? Бид нар энэ нууцыг Жекобоос хүртэл нуух хэрэг үү?” – гэж Бэлла хэн нэгнээс асуув. Түүний дуу хоолой миний бодож байснаас шал өөр дуу хоолой байсан юм. Би түрүү жилийн хавар бид нартай тулалдаж байсан шинэхэн цус сорогчдын дууг санах гэж оролдсон ч тэд нар худлаа орилж дайрхаас өөр ямар ч дуу авиа гаргаагүй юм. Магадгүй тэр шинэ цус сорогч нар дуу хоолойгоо энгийн байлгаж чадах туршлагүй дэндүү залуу байсан байх. Миний бодлоор шинэ цус сорогчид их л хүчтэй дуу хоолойтой баймаар. “Жекоб ороод ирээ”- гэж Бэлла намайг чангаар дуудав. Кайрлал дуртай дургүй надад зам тавьж өглөө. Би дотроо Бэлла одоо өлсгөлөн байгаа болов уу түүний нүдний өнгө ямархуу өнгөтэй байгаа бол гэж бодов. “Өршөөгөөрэй – гэж би Кайрлалд хэлэн түүний хажуугаар зөрлөө. Миний хувьд тэдний хэн нэгэн руу нь нуруугаа харуулан өмнүүр нь өнгөрнө гэдэг хэцүү асуудал байв. Гэхдээ бас бүр ч болохгүй зүйл биш л дээ . Учир нь иймэрхүү соёлтой толгойлогч вампир бас надад аюулгүй гэдгийг би мэдэж байсан хэрэг. Хэрэв тулаан эхлэх юм бол би Кайрлалаас холуур байх болно. Угаасаа энэ гэрт учирыг нь олох хэрэгтэй зөндөө л вампир байгаа учраас түүнээс хол байсан нь илүү дээр. Би гэр лүү ханануудыг даган яван орж өрөөнүүдийг нүдээрээ гүйлгэн харлаа. Гэр доторх зүйл миний мэдэхээс өөр байсан юм. Хамгийн сүүлд намайг энд байхад үдэшлэгт зориулан чимэглэсэн байсан болохоор тэр үед гэрэлтэн гялалзан харагдаж байсан. Харин одоо бол

Page 69: Breaking Down

цагаан буйдангийн дэргэд зогсож байгаа 6н вампираас бусад зүйлүүд бүүдгэр харагдаж байлаа. Тэд бүгд тэнд байв. Бүгд хамтдаа. Гэхдээ эд нар бол миний ясыг нь үрүүлж алахыг тэгж хүссэн нь бүгд биш юм. Тэр нь мэдээж Эдвард ...би түүний харцтай тулгарлаа. Түүний нүүрэнд маш их гуниг зовлон харагдав өмнө би түүнийг ийм байхыг хараагүй бөгөөд тэр яг л шатаж байх шиг байлаа . Хагас галзуурсан гэмээр нүд. Тэр надруу шаналсан харцаараа харсан төдийгүй түүний харцанд ямар нэгэн оч үсрэх шиг болов. Гэхдээ би түүний нүүрэн дэх зовлон шаналалыг удаан ажиглахыг хүссэнгүй. Би нэг л зүйлийн тухай бодож Эдвардын гунигт царайны хариуг олсон мэт түүнийхээ царайг мөн сайхан үнэрийг нь мэдэрлээ. Түүний цэвэр тунгалаг хүний үнэр. Бэлла буйдан дээр дээгүүрээ хөнжил нөмөрсөн хагас эвхэрсэн байдалтай хэвтэж байв. Хэсэг хугацаанд би түүний цагаахан тоор шиг зөөлөн үргэлж дуртай байсан царайг нь мөн түүний урьдынх шиг нь шоколадан хүрэн нүдийг нь ширтэн зогслоо. Зүрх минь хэсэг цохилохоо больчих шиг санагдлаа. Би үүнийг зүүд үү бодит уу гэдэгт итгэхгүй байлаа. Яг л удахгүй сэрчих юм шиг. Одоо л би түүнийг жинхэнээсээ харж байна. Нүднийх нь доор ядраад хөх туяа татсан, царай цонхийж, хацар нь жаахан хонхойсон байлаа. Үс нь царайг нь дарсан гэмээр энд тэндээс жижиг жижиг үснүүд арзайж, хүзүү мөрөөр нь унжсан байв. Түүний нарийхан хуруунууд нь улам нарийссаныг хараад айдас төрөв. Тэр өвчтэй байна. Бүр дэндүү өвчтэй байна. Бүх зүйл үнэн байж. Чарлигийн Биллид ярьсан зүйл зүгээр нэг зохиосон худал зүйл биш байж. Шаргал үст цус сорогч Розали байх. Тэр Бэллагийн дэргэд суусан байсан бөгөөд над руу ямар нэгэн зүйл хамгаалж буй мэт муухай харлаа. Энэ эндүүрэл байсан юм. Түүний хувьд бол надтай байхад ямар ч аюулгүй гэдгийг мэддэг боловч тэд нарын хувьд бол тийм биш болохоор түүнтэй уулзахад тэд нар надаас болон Бэллагаас харцаа салгасангүй. Гэхдээ Бэлла Розалид дургүй байсан . Түүний тухай ярьж байхад Бэллагийн нүүрэн дээр илэрсэн дүр төрхийг би хараад мэдсэн юм. Түүгээр ч зогсохгүй тэр Розалид дургүй бас айдаг. Эсвэл айдаг байсан. Гэтэл одоо бол Розали түүний хажууд ингэж байхад түүний нүүрэнд ямарч айж буй ч юмуу эвгүйрхсэн дүр төрх илэрсэнгүй. Розали түүний хажууд байх аягатай зүйлийг аван түүний ам руу чиглүүлэхэд Бэллагийн дотор муухай оргих шиг болон бөөлжив. Эдвард сандран ухасхийж Бэллагийн хажууд өвдөглөн суухад Розали түүний гарыг Бэллагаас түлхэж холдохыг зөвлөлөө. Миний хувьд энэ нь үнэхээр утгагүй санагдлаа. Бэлла толгойгоо өндийлгөөд над руу санаа зовсон байдалтай инээмсэглэн харлаа. “Намайг уучлаарай”- гэж тэр хэлэв.

Page 70: Breaking Down

Эдвард түүний хажууд чимээгүйхэн ойртов. Тэр Бэллагийн хөлөн дээр толгойгоо дэрлэн суулаа. Бэлла түүнийг тайвшруулж буй мэт хацрыг нь илэв. Розали буйдангийн урд миний өмнө хөндөлсөн зогсох тэр үед л би дэндүү ойрхон очсоноо анзаарсан юм. Розали яг телевизийн од шиг л харагдаж байлаа. Гэхдээ түүний энд байгаа нь надад ер нөлөөлөөгүй юм. Тэр миний хувьд бодит хүн биш байсан юм. “Роуз хэрэггүй дээ. Бүх юм зүгээр”- гэж Бэлла аяархан хэлэв. Шаргал үст хэдийгээр өөрөө хүсээгүй боловч миний замаас холдон буйдангийн толгой дээр очин зогслоо. Түүний дургүйг ийм маягаар хүргэх нь төсөөлж байснаас амархан байв. “Бэлла минь юу болсон бэ?” – гэж би аяархан асуув. Өөрийн хийж буй зүйлээ ч үл анзааран би түүний нөхөртэй зэрэгцэн өмнө нь өвдөглөн суулаа. Гэхдээ тэр намайг ч анзаарах сөхөөгүй зогсолтгүй Бэлла руу ширтэж байсан юм. Би түүний сул байгаа гарыг өөрийн гараараа атгалаа. Түүний гар маш хүйтэн мөс шиг байв. “Чи зүгээр үү?” Тэнэг асуулт. Мэдээж тэр хариулсангүй. “Чи намайг эргэж ирсэнд би маш их баяртай байна Жекоб.” – гэж тэр ярьж эхлэв. Эдвард түүний бодлыг уншиж чаддаггүй гэдгийг би мэддэг ч тэр түүний энэ үгэнд ямар нэгэн зүйл ойлгосон мэт бодлогширов. Эдвард санаа алдан дахин түүний хөнжилд нүүрээ наахад Бэлла түүний хацрыг дахин иллээ.

10. Би яагаад зүгээр л явчихаагүй юм бэ? Тийм л дээ, би чинь тэнэг шүү дээ

Би юу мэдэрч байгаагаа мэдэхгүй байлаа, жинхэнэ биш юм шиг. Муухан хошин шогийн гаж хувилбар шиг. Үдэшлэгт хөгжөөн дэмжигч охиныг нэг мэдрэл урих гэж байгаа юм шиг, би гэгч дууссан хоёрдогч чоно цус сорогчын эхнэрийг аваад үр удмаа үлдээнэ гэж байдаг. Сайхан л юм. Үгүй ээ, би тэгэхгүй. Ярвигтай бас буруу, би түүний хэлсэн бүгдийг мартах гэж байсан. Гэхдээ би түүнтэй ярилцах болно. Намайг сонс гэж ятгах болно. Гэхдээ тэр тэгсэнгүй, үргэлж л байдаг шигээ. Эдвард миний бодолд хариу хэлсэнгүй, гэр лүүгээ зүглэж байлаа. Тэр зогслоо, сонгосон газар нь түүний шивнээ гэрт сонсогдох болов уу? Би гайхаж байв. Юу гэх гээд байгаа юм бол? Магадгүй. Биднийг хаалгаар ороход Каллэнийхан сэжиг бүхий эргэлзсэн харцтай, хэн нь ч зэвүүцсэн, доромжилсон юм шиг харагдсангүй. Тэгэхээр тэд Эдвардын надаас гуйсан гуйлтыг сонсоогүй болж таарах нь. Би юу хийхээ мэдэхгүй онгорхой хаалга руу эргэлээ. Тэнд байх нь чөлөөтэй амьсгалж болохуйц гаднаас агаар орж ирээд л.

Page 71: Breaking Down

Эдвард мөрөө чангалсан хэвээрээ тэдэн дээр очиход Бэлла түүнрүү түгшсэн харцаар харснаа над руу хэсэг ширтэн дараа нь түүнрүү дахин харлаа. Бэллагийн стрэсс түүнийг улам дордуулж байгааг би харж байсан юм, нүүр нь сааралтсан. "бид Бэлла Жэйкоб хоёрыг үлдээх хэрэгтэй байна". Эдвардын хоолойнд ямар нэгэн хувиралт байсангүй, робот шиг. "Намайг чандарласан цагт," Розали шүдээ зуун хэлэв. Түүний нэг гар нь Бэллагийн цонхигор хацар хавьцаа, тээнэгэлзсэн хэвэр зогсож байлаа. Эдвард розали руу харалгүйгээр урьдын ижил өнгөөр "Бэлла, Жэйкоб чамтай ярилцахыг хүсэж байна, чи түүнтэй байхаас айгаагүй биз дээ?" Бэлла над луу эршэлзсэн харцаар харж байснаа Розалид " Роз, зүгээр дээ, Жэйкоб биднийг өвтгөхгүй, Эдвардтай яв." " Энэ урхи байж болно шүү дээ", шаргал үст анхаарууллаа. "надад тэгж харагдахгүй байна", Бэлла хариуллаа. " Карлайл бид хоёр чамд үргэлж харагдах болно, Розали." Эдвардын хоолойнд уур өнгөлзөн, "Түүний айдас нь бид хоёр." "үгүй, үгүй ээ Эдвард, би айгаагүй" ...тэр шивнэлээ, нүд нь шүүдрийн дусал шиг, сормуус нь норсон байлаа. Эдвард бага зэрэг инээмсэглэн, толгойгоо сэгсэрлээ, "би тийм утгаар нь хэлээгүй, Бэлла, би зүгээр, санаа зовох хэрэггүй"...түүний инээмсэглэл сэтгэл өвтгөж байсан юм. Үнэхээр хэцүү. Эдвардын зөв байлаа, Бэлла түүнийг гомдоохгүйн тулд өөрийгөө хүчилж байсан юм. Энэ охин үнэхээр тарчлаагч юм, яах аргагүй буруу зуундаа төрсөн, өнгөрсөн үед төрсөн бол өөрийгөө тусын тулд арсланд хаяж өгөхөд бэлэн байх байсан биз. "бүгд," Эдвардын гараа чангалсан хэвээр хаалга руу заан, "гуйж байна". Тэр Бэллаг бодон биеэ барин чичирж байлаа. Тэр гарангуутаа яаж дэлбэрэхийг би мэдэж байлаа. Бусад нь ч харж, би зам зайчлан тэд чимээгүйхэн гарлаа. Миний зүрх хоёр цохилох агшинд тэд хурдан гарж өрөөнд Розалигаас өөр хүн үлдсэнгүй, тэр өрөөний голд эргэлзсэн хэвээр, харин Эдвард үүдний хажууд түүнийг хүлээн "Роз, би чамайг яваач гэж хүсч байна," тэр чимээгүйхэн хэллээ. Шаргал үст Эдвардыг түрүүлж гархыг хүсч буй юм шиг харахад Эдвард алга болон, тэр над руу удаанаар муухай харсны дараа алга боллоо. Бид хоёулаа үлдсэний дараа би Бэллагийн дэргэд очин шалан дээр суун гараараа хоёр хүйтэн гарыг нь барин хооронд нь болгоомжтой үрлээ. "баярлалаа Жэйкоб, таатай байна." "Би худлаа ярихгүй, Бэллс, чи зэвүүн." "Би мэднэ ээ, тэр шивнэн, - аймшигтай харагдаж байгаа." "Аймшигтай гэдгээс хальсан, аймшигтай," би хүлээн зөвшөөрлөө. Тэр инээн – чамайг энд байхад сайхан байна, инээх гоё байна шүү, би цаашаа тэсэх эсэхээ мэдэхгүй юм.

Page 72: Breaking Down

“Өөрөө зохиосон гэж хэлж чадахгүйнээ, би Симпсонс үзэж байгаад сонссон юм”. “Би тэр ангийг нь үзэж чадаагүй бололтой”. Би нүдээ эргэлдүүллээ. "за за, би тэснэ", тэр зөвшөөрлөө. "Тийм шүү, чи чадна. Ингэхэд чи юу бодож байна, Бэллс, үнэнээсээ." "Тэр чамайг над руу хашгичаадах гэсэн үү?" "Нэг тиймэрхүү, тэр яагаад намайг чамайг сонсоно гэж бодсон юм бол, чи тэгж байгаагүй шүү дээ." Тэр санаа алдлаа. "би хэлсэн шүү дээ", би хэллээ "би чамд хэлээ биз дээ гэдэг чинь ахтай шд Жэйкоб, нэрийг нь хараал идсэн амаа тат гэдэг юм." Намайг болиуллаа. "Дажгүй шүү" Түүний арьс нь таталдан инээлээ. "Санасан байна шүү." "Инээдтэй байсан шүү" Бид хэсэг ярилцсангүй, гар нь аажмаар дулаарч байв. "Тэр үнэхээх чамайг надтай ярилцаач гэсэн гэж үү?" Би толгой дохилоо. Чамд зарим нэг зүйлийг ойлгуулахаар... Тулаан эхлэхээс өмнө ялагдчихлаа. "чи яагаад зөвшөөрсөн юм?" Би хариулсангүй. Мэдэж байгаа эсэхдээ эргэлзэж байлаа. Би мэдэж байна, түүнтэй өнгөрөөх хором бүр намайг дараа нь тарчлаан зовооно гэдгий мэдэж байна. Яг л хязгаартай хэрэглээтэй хар тамхичин шиг...тийм өдрүүд намайг чиглэн ирж байлаа. Одоо би түүнтэй дандаа цуг байх юм бол, дараа нь надад илүү хэцүү байх болно. "энэ бүтнэ ээ, би итгэж байна". Тэр аяархан хэллээ. Түүний дахин улайхыг би хараад "Чиний наад өвчний шинж тэмдгүүдийнх нь нэг нь оюун ухааны хомсдол байх тийм үү?" би уурлалаа. Тэр инээлээ, би жинхнээсээ уурласан болохоор түүнийг атгасан гар минь чичирж эхлэв. "магадгүй л юм, энэ тийм амархан бүтчихгүй байх л даа, Жэйк. Гэтэл энэ хүртэл амьдарч ирсэн хугацаанд, энэ бүх хугацаанд ид шидэнд итгэхгүй байх гэж?" "Ид шидээ?" "ялангуяа чи, тэр инээмсэглэнгээ хэллээ". Миний гараас тэр нэг гараа татан аваад хацранд минь аваачлаа. өмнөхөөсөө бүлээн байсан ч арьснаас минь хүйтэн байлаа, яг л бусад үеийнх шигээ. "хэн бүхнээс илүү, чиний зүйлсийг зөв болгох ид шид чамд байгаа." "Юугаа бувтнаад байна аа?" Бэлла инээмсэглэсэн хэвээрээ "Эдвард нэг удаа ярьж байсан….та нарын хайртай хүнээ насан туршын ханиараа сонгодог талаар. Яг л зуны дунд

Page 73: Breaking Down

сарын шөнийн мөрөөдөл, ид шид шиг гэж дүрсэлж байсан. Чи үнэхээр хэнийг хайж байгаагаа олох болно, Жэйкоб тэгсэн цагт энэ бүхэн чамд утгатай санагдана байх" Бэлла ийм сул дорой байгаагүй бол би хашгичих байлаа. Тэгсэн юм, би түүн рүү архирлаа. "Хэрэв чи дардасыг энэ бүх солиорлын утга учрыг олно гэж бодож байгаа бол"…би үгэндээ гацлаа. "чи үнэхээр хэзээ нэг өдөр би нэг үл таних этгээдэд дурлаад…тэгээд л болчихно гэж бодож байна гэж үү?" Би хуруунуудаа түүний хавантсан бие рүү шахлаа. "Тэгвэл надад энийг тайлбарлаад өг, Бэлла, миний чамд дурласныг, чи түүнд дурласныг? Чамайг үхэхэд"… үгнүүд орооцолдож байлаа..."юу зөв байх болно гэж? Энэ бүх шаналал юунд хүргэнэ гэж?" "Миний, чиний, түүний, надад хамаагүй ч чи түүнийг ч бас алж байна." Тэр цочсон ч би үргэлжлүүллээ. "Тэгээд чиний ээдрээтэй хайрын түүх чинь юунд хүргэнэ гэж, яаж төгсөнө гэж? Ямар нэгэн шалтгаан байгаа бол надад харуулаач, би юу ч олж харахгүй байна." Тэр санаа алдлаа. "би одоохондоо мэдэхгүй байна аа, Жэйк, гэхдээ би ..энэ бүхэн сайн зүйлд хүргэнэ гэж..мэдэрч байна...одоо бол харах хэцүү, үүнийг л хувь заяа гэдэг байх..." "Чи юу ч бишийн төлөө үхэж байна, Бэлла, юу ч биш." Түүний гар нь нүүрнээс минь доош унаж өөрийн хөөсөн гэдсээ энхрийлэнгүй тавьлаа. Тэр юу бодож байгаа талаараа надад хэлэх шаардлагагүй байлаа. Тэр үүний төлөө үхэж байсан юм. " би үхэхгүй ээ" урьд нь хэлж байсан зүйлээ давтан хэлж байлаа. "миний зүрх цохилсоор байх болно. Би үүнийг чадахаар хангалттай хүчтэй." "наадах чинь чамд бөөн гай болно, Бэлла. Чи ер бусын зүйлстэй хэт удаан байсан. Энгийн хүн үүнийг хийж чадахгүй. Чи хангалттай хүчтэй биш". Би гараараа нүүрийг нь барьлаа, түүнд зөөлөн хандхаа өөртөө сануулсангүй. Түүний бүх юм аймшигтай хэврэг байсан юм. "Би чадна, би чадна," тэр хүүхдийн номон дээрх бяцхан хөдөлгүүрийг ярьж байгаа юм шиг, бувтнаж байлаа. "Надад тэгж харагдахгүй л байна, чиний төлөвлөгөө тэгээд юу юм? Чамд байгаа гэж найдья. " Тэр над руу харалгүйгээр толгой дохилоо. "чи Эзмэ хадан цохионоос үсэрснийг мэдэх үү? Би, хүн байхдаа гэх гэсэн юм." "тэгээд?" "Тэгээд тэд Эзмэг үхэлтэй нүүр тулсан байхад тусламжийн өрөө рүү биш шууд хүүр хадгалах газар аваачсан юм. Зүрх нь цохилж байхад шүү дээ, харин Карлайл түүнийг олоод…" Тэр өөрийнхөө зүрхийг цохилуулна гэж ингэхийг хэлээд байжээ. Чи өөрийнхөө хүн байхыгаа аварч чадахаа хэлээгүй байжээ… би дүлий юм шиг л зогсож байлаа. "үгүй ээ, би мангар биш". Бидний харц тулгарав. " энэ талаар чамд өөрийн

Page 74: Breaking Down

гэсэн бодол байгаа байх" "цус сорогч болгох түргэн тусламж", би бувтналаа. "Эзмэ амьдарсан, Эммэт, Розали Эдвард хүртэл, тэдний хэн ч сайн байгаагүй. Карлайл тэднийг үхэл эсвэл өөр ямар нэгэн зүйл хүлээж байхыг мэдсэн учраас өөрчилсөн. Тэдний амьдралыг төгсгөөгүй, аварсан." Гэнэт сайн цус сорогч эмчийн талаар урьдных шигээ огцом гэмшилт мэдэрлээ. Би тулгамдан шалах тал руугаа орлоо. "намайг сонс Бэллс, битгий иймэрхүү янзаар хий." Өмнө нь Чарли надруу залгахад би өөрчлөлтийг нь анзаарсан. Би түүнийг ямар ч аргаар амьд байлгах хэрэгтэй байв. Ямар ч хамаагүй аргаар. Гүнзгий амьсгаа аван " хэт оройтхоос нь өмнө болих хэрэгтэй Бэлла, ийм маягаар биш..., амьдар за юу, зүгээр л амьдар, намайг бодооод, түүнийг бодоод битгий ингэ", хоолойгоо чангалан " чамайг үхэхэд чи түүний яахыг нь мэдэж байгаа, урьд нь харсан шүү дээ. Чи Эдвардыг нөгөө Итали алуурчид руу буцаад очоосой гэж хүсч байна уу?" Бэлла буйдан руу шигдлээ. Энэ талаар цухуйлгах дэмий гэдгийг би мартсан байв. Энэ удаад хоолойныхөө өнгийг зөөлрүүлэн "би тэдгээр шинэ цус сорогчидтой орооцолдоход чи надад юу гэж хэлснээ санаж байна уу? Би хүлээсэн ч тэр хариу хэлэлгүй уруулаа жимийсээр байв. " сайн байж Карлайлыг сонсоорой гэж хэлсэн". Би санууллаа. "би тэгээд яасан билээ? Би цус сорогчын үгийг дагасан, чиний төлөө." "чи түүнийг сонссон, зөв цагтаа." "за за, өөр шалтгаан аваад үзье." Тэр гүнзгий амьсгаа авлаа." одоо ингэх нь зөв биш". Бөөрөнхий гэдсээ ширтэн амьсгаагаа гаргангаа " би түүнийг алахгүй". Гар минь чичирч эхэллээ. " би хамгийн гайхалтай хэсгийг нь дуулаагүй байгаа юм байна. Үсчсэн жижигхэн хүү гарч ирэх нь ээ, тээ? Би цэнхэр өнгийн шаар авчирдаг байж." Бэллагийн царай ягаарав. Үнэхээр үзэсгэлэнтэй. Ходоодонд минь хутга байгаа юм шиг, хөрөө шиг, арзгар, зэвтэй хутга. Ийм байхыг нь харахгүй, дахиад… - "би хүү гэж мэдэхгүй байна", хулмагнан, хүлээн зөвшөөрлөө. "хэт авианд оношлогдохгүй байгаа, хүүхдийн гадаргуу хэтэрхий хатуу, тэд нарын арьс шиг, нууцлаг л байна, гэхдээ би дотроо үргэлж хүү төсөөлдөг." "тэр чинь зүгээр л нэг хөөрхөн хүүхэд биш. Бэлла." " харж л байяа."Тэр бараг л маасайлаа. "чи тэгэхгүй." Би архирлаа. "ямар гутранги үзэлтэй юм бэ? Жэйкоб, би үүнийг бараг л давчихна шүү дээ". Би хариу хэлж чадсангүй. Доошоо харан уртаар, удаанаар амьсгалан уур хилэнгээ барихыг оролдож байв. "Жэйк", Бэлла үсийг минь илэн хацарнаас өргөлөө."Чишш, зүгээр болно оо, болно." Би дээшээ харсангүй, - "үгүй ээ, зүгээр болохгүй. Хацарнаас минь ямар нэгэн нойтон урсах зүйлийг арчив. Чишш."

Page 75: Breaking Down

"Тэгээд яахаар болов? Бэлла," би цайвар хивс рүү өнгийв. Хөл минь нүцгэн, бохир, шавар үлдээсэн байв. "Сайн байна, чиний юу юунаас илүү хүсч байгаа зүйл тэр цус сорогч чинь гэсэн чинь, ингээд буугаад өгчихөж байгаа юмуу? Ямар ч утгагүй юм. Хэзээнээс чи ээж болохыг тэгтлээ хүсдэг болчихов? Үнэхээр хүсдэг байсан юм бол яах гэж цус сорогчтой гэрлэсэн юм бэ?" Түүний надаар хийлгүүлэхийг хүсч байсан зүйлд аюултай ойрхон байлаа. Хэлж буй үгс минь тэр зүг рүү явж байсан ч өөрчилж чадсангүй. Тэр санаа алдлаа. –" энэ тийм биш ээ. Би хүүхэдтэй болох эсэх нь хамаагүй, бодож ч байгаагүй. Энэ…зүгээр…л…энэ хүүхэд…" - "хүүхэд биш, Бэлла, өөрийгөө хардаа." - "Үгүй ээ, биш, энэ бол би, би чинь сул дорой хүн, гэхдээ учрыг нь олж дөнгөнө, Жэйк, би чадна…" "Ээ, болиод өгөөч дээ, амаа тат Бэлла. Чи үүнийг тэр хөгийн цус сорогчдоо гаргаж өг хамаагүй, гэхдээ чи намайг хуурч чадахгүй. Чи чадахгүй гэдгээ мэдэж байгаа." Тэр над руу ширтэн, - "би мэдэхгүй байгаа, гэхдээ мэдээж санаа зовж байна". – "санаа зовох"…би шүдээ зуун давтлаа. Бэлла амьсгаадан гэдэсээ барьлаа. Миний эгдүүцэл гэрэл гэнэт унтран харанхуй болж байгаа мэт ариллаа. "би зүгээр ээ, юу ч биш." Гэвч би сонссонгүй, тэр хөлөрсөн цамцаа сөхөхөд, би ширтэн, жихүүцлээ. Арьс нь язарсан, гэдсэн дээр нь том чирнээлэн хар өнгийн бэх дусаасан юм шиг. Тэр намайг харснаа, цамцаа буцаан буулгалаа. "тэр хүчтэй, тэгээд л тэр". Сулхан хэллээ. Бэхний толбо биш хөхөрсөн байж. Золтой л огичихсонгүй, Бэллад хэцүү байгаа, өвтгөж байгаа, тэр үүнийг хэлсэн байна. Гэнэт би солиорсон юм шиг "Бэлла", тэр миний хоолойны өнгө өөрчлөгдсөнийг анзааран, хүндээр амьсгалан, нүд нь эргэлзсэн байртай харлаа. "ингэх хэрэггүй" "Жэйк, намайг сонс, бууж өгөх болоогүй байна, за юу? Зүгээр сонс, хэрэв…" "Хэрвээ юу гэж?" "Энэ зүгээр л нэг ярилцаад шийдчих асуудал биш за? Хэрэв энэ бүх зүйл байхгүй байсан бол, чи Карлайлын үгэнд ороод сайн охин хэвээрээ байсан бол, өөрийгөө амьд байлгасан бол". - "Би тэгэхгүй." "Би ярьж дуусаагүй байна. Эхлээд амьд үлдээдэх, дахиад шинээр эхэлж болно шүү дээ. Одоо бол болохгүй, ахиад оролдоод үз". Тэр нүдээ эргэлдүүлж нэг гараа өргөн хөмсгийг маань оролдлоо. Хуруунууд нь дух илэнгээ ойлгуулах гэж оролдож байна. " би ойлгохгүй байна...дахиад оролдоод үз гэдэг чинь юу гэж байгаа юм бэ? Чи арай Эдвард намайг...тэгээд ялгаа нь юундаа байгаа гэж? Би итгэлтэй байна, ямар ч хүүхэд..." "тийм ээ, ямар ч хүүхэд...тэрнийх л бол ижилхэн шд".

Page 76: Breaking Down

Түүний ядарсан царай эргэлзсэн дүр гарган. – "юу гэнэ ээ?" Би цааш нь хэлж чадсангүй, утга алга, Бэллаг өөрөөс нь аварч чадахгүй юм байна, би чадахгүй юм байна. Гэнэт түүний нүд нь анивчлаа, ойлгосон бололтой. “аан, мммм, гуйя Жэйкоб. Би өөрийнхөө хүүхдийг устгаад оронд нь ямар нэгэн юмаар орлуулах хэрэг үү? Хиймлээр үр тогтоолгох гэж үү? Тэр одоо уурлаж эхэллээ. Би яагаад үл таних хүний хүүхдийг тээнэ гэж? Энэ тэгээд ямар ч ялгаагүй юм шиг харагдаж байна уу? Ямар ч хүүхэд хамаагүй гэж үү?” “би ингэж хэлэх гээгүй юм аа” би бувтналаа. “танихгүй ч биш л дээ” Бэлла урагшаанаа өндийн “чи тэгээд юу гэх гээд байна?” “зүгээр л, би юу ч гэх гээгүй ээ, урьдных шигээ л” Хаанаасаа ийм санаа олдог байна аа? “март март Бэлла” Тэр сэжиглэнгүйгээр санаа алдлаа. “тэр чамайг ингэж хэл гэсэн үү?” Би эргэлзсэн ч тэр маш хурдан өлгөж авлаа. “үгүй байгүйдээ, тэр тэгсэн тийм үү?” “яг ч тийм биш л дээ, хиймэл миймэл гэсэн юм яриагүй л дээ.” Царай нь арай зөөлрөн, буцаал дэр лүүгээ шигдэв. Ядарсан харагдаж байлаа. Тэр ярьж байхдаа над руу харалгүй урагшаа ширтэж байлаа. “тэр миний төлөө юу ч хийж мэднэ. Тэрэнд би зовлон л авчирч байна... тэр юу бодож байгаа бол? Би энийг” ... гараа гэдсэн дээшүүрээ зөрүүлэн...”танихгүй хүний хүүхдээр” сүүлийн хэсгээ амандаа бувтналаа. Аньсага нь норсон байв. “чи тэрийг зовоох хэрэггүй дээ” би шивнэлээ. Түүнээс гуйх нь амандаа хор хийсэн мэт, гэхдээ ингэх нь миний хамгийн эцсийн арга байлаа. Мянгад нэг тохиолдох онцгой үе. “чи түүнийг аз жаргалтай болгож чадна, Бэлла, тэр үнэхээр цөхрөнгөө барж байгаа. Үнэн шүү” Тэр сонсож байгаа шинжгүй, цүдгэр гэдсэн дээрээ жижиг бөөрөнхий дүрслэнгээ уруулаа хазлаж байлаа. Бид нэлээд лаа. Калленийхан хэр хол байгаа нь сонирхолтой байв. Миний түүнийг гуйх өрөвдөлтэй оролдлогыг сонсож байгаа болов уу? “таньдаг хүн гэнэ ээ?” өөртөө шивнэлээ. Би хувсхийв. “Эдвард чамд яг юу гэж хэлсэн?” нам дуугаар асуулаа. “юу ч биш ээ, тэр зүгээр л чамайг намайг сонсоно гэж бодсон байх.” “тэр биш ээ, дахин оролдох талаар юу гэж хэлсэн?” Бидний харц мөргөлдөн тэр намайг ширтсээр би зайлж чадахгүй байлаа. Би түүнд хэтэрхий их юм хэлчихжээ. “юу биш ээ” Тэр амаа бага зэрэг ангайлган. “Хүүх” Хэдэн зүрхний цохилт дуулдхаар чимээгүй байлаа. Би нүд рүү эгцэлж чадахгүй, хөл рүүгээ харсаар байлаа “тэр үнэхээр юу ч хийж чадах юм байна, тийм үү?” шивнэлээ.

Page 77: Breaking Down

“тэр галзуу гэж би чамд хэлээ биз дээ? Үгчилбэл, Бэллс” “чамайг шууд хэлээгүйд чинь би гайхаж байна, түүнийг асуудалд оруулалгүйгээр” Би түүн рүү харахад тэр мишээж байлаа. “бодоод үз л дээ.” Би хариу инээмсэглэсэн ч хальт мулт мушийж байгаа мэдлээ. Миний юу гэх гээд байгааг тэр ойлгосон байлаа, тэгээд мэдээж тэр хоёр удаа бодохгүй, тэгэхгүй гэдгийг нь ч мэдэж байна, гэхдээ л ятгасаар байлаа. “миний төлөө чиний хийх зүйл тийм их байхгүй ээ, эсвэл?” тэр шивнэлээ. “чамд яагаад төвөгтэй байгааг ойлгохгүй байна, чамаас хүсэх зүйл алга.” “гэлээ гээд ялгаа гарахгүй, тийм үү? Тийм биз дээ?” “энэ удаа биш ээ” тэр санаа алдлаа. “би чамд зөвөөр ойлгуулаад тайлбарлаад өгмөөр л байна, гэхдээ түүнийг зовоохыг хүсэхгүй байна.” Тэр гэдэс рүүгээ заалаа. “хэрэв тэгэхдээ тулвал би чамайг буудна шүү, би түүнд хайртай.” “чи яагаад үргэлж буруу зүйлд дурлаж байдаг юм бэ, Бэлла?” “би тэгж бодохгүй байна” Би үнэхээр хүсч байгаа юм шиг болгохын тулд хоолойгоо заслаа. “надад итгэ” Би босоод зогслоо. “энд миний хэрэг алга.” Тэр нарийхан гараараа гарнаас минь барин гуйлаа, “битгий яваач дээ” өөртэйгээ ойрхон байлгах гэсэн түүний оролдого намайг түннрүү сорон донтуулж байлаа. “энэ миний байх газар биш, би буцах ётой. “чи өнөөдөр яах гэж ирсэн юм?” асуунгаа, зуурсаар байлаа. “чамайг амьд байна уу үгүй юу гэж л, Чарлигийн хэлснээр өвчтэй байгаа гэдэгт чинь итгээгүй юм” Царайнаас нь ойлгосон эсэхийг мэдсэнгүй. “чи ирнэ биз дээ, нөгөө юу яахаас өмнө?” “би чамайг үхэхийг хараад байж чадахгүй Бэлла.” Тэр хувьсхийлээ. “чиний зөв,чиний зөв, чи явсан нь дээр юм байна.” Би хаалга руу зүглэлээ. “баяртай” ард минь шивнэлээ. “Жэйк, би чамд хайртай” Би арай л эргэчихсэнгүй, бараг л буцаж очоод өвдөг сөхрөн ахин гуйж эхлэх байлаа. Гэсэн ч Бэллагаас одоо ингээд болих хэрэгтэй гэж бодсон учир, намайг , бас Эдвардыг алахаас нь өмнө болилоо. “тэгэлгүй яахав” би бувтнасаар гарлаа. Би ямар ч цус сорогч харсангүй. Мотоциклээ орхин, нугын дунд очин зогслоо. Хангалттай хурдан биш байлаа. Аав, Сэм хоёрын нүд нь орой дээрээ гарна даа. Намайг хувирсны дараа сүргийнхэн маань мэдээд яах бол? Надад боломж байсан ч Калленийхан дөнгөчихсөн гэж бодох болов

Page 78: Breaking Down

уу? Хэн нэгэн намайг харж байгаа боловуу гэхээс эмээлгүй, тайчин, гүйж эхэллээ. Алхаан дундаа чоно болон хувирлаа. Тэд хүлээж байлаа, мэдээж тэгэлгүй яахав. Жэйкоб, Жэйк, найман хоолой хоор үүсгэн дуудлаа. Гэртээ морил Альфагийн дуу тушаалаа. Тэр хилэгнэсэн байлаа. Паул дүүлэн ирхийг, Билли Рэйчэл нар миний юу гэж хэлхийг хүлээн байгааг мэдэрч байлаа. Паул хэт хөөрсөндөө болоод цус сорогчдын донгоссоныг сонсолгүй бусдыг нь сонирхож байлаа. Би тэдэн дээр очиж байхыг хэлэх шаардлагагүй байв. Гэр лүүгээ орж давхиж явахад шугуй бүрэлзэн байхыг тэд харж чадна. Хагас солиорлын байдалтай байгаагаа ч хэлэх шаардлагагүй. Зовлон шаналал толгойгоор минь дүүрэн байлаа. Тэд бүх аймшиг, Бэллагийн цүдгэр гэдэс, түүний сөөнгө хоолой, тэр хүчтэй тэгээд л тэр, гэхийг Эдвардын царай түүний өвдөж байгааг харах, Розалийгийн Бэллагийн хавантсан биеийг энэ түүнд юу ч биш, гэхийг сонсоод хэн ч юу ч хэлсэнгүй. Тэдний цочрол яг л чимэгүй хашгираан шиг байлаа. Хэлэх үггүй. Намайг гүйцхээс өмнө би бараг гэртээ хүрэх замынхаа талд орсон байлаа. Тэд бүгд надтай уулзхар давхиж байлаа. Бараг л харанхуй болсон байв. Үүл жаргаж буй нарыг халхалсан, би харагдхыг хүссэнгүй, замгүй газраар давхилаа. Ла Пүшээс арав орчим милийн хавьд бид уулзав. Замаас нэлээн зайдуу, уулсын хооронд, биднийг харах боломжгүй газар. Тэднийг болохыг Паул ирж, сүрэг бүрдлээ. Толгой дотор минь бувтнах дуу цуурайтаж байлаа. Бүгд хашгичин, Сэм…………………… Паул Жарэд нар Сэмийг сүүдэр шиг даган, чих нь хулмайсан, тойрсон сүрэг бүхэлдээ түгшсэн, хөл дээрээ эгцлэн зогссон, аяархан архирцгааж байлаа. Тэдний бухимдал тодорхойлох аргагүй, яах гэж байгааг нь ч мэдэж байсан ч би хэт самуурснаас санаа тавьж чадахааргүй байлаа. Би юу гэж хэлнэ үү, тэд хийхэд бэлэн байсан юм. Мөн замбараагүй эргэлзээнүүд, эргэлдэж эхэллээ. Яаж ийм юм байж болох вэ? Юу гэсэн үг вэ? Одоо тэгээд яах вэ? Зөв биш, хамгаалалтгүй, аюултай. Байж боломгүй, мангас, шигшмээр юм. Бид хүлээн зөвшөөрч болохгүй. Сүрэг бодоцгоон, ярилцаж байлаа, надаас бусад нь… Хэн нэгэн ах мээнь хажууд минь бид дугуй үүсгэсэн байлаа. Хэлэлцээрт ийм юм байхгүй, Бүгдийг аюулд унагаж байна. Би хүрээлсэн дуу хоолойг ойлгохыг хичээсэн ч, хаашаа хөтлөж байгааг нь ойлгосон ч ямар ч утгагүй байв. Тэд миний төсөөллөөр харж байлаа. Хамгийн аймшигтай, Бэллагийн хөхөрсөн, Эдвардын шаналсан царай,

Page 79: Breaking Down

Тэд ч бас айж байна. Гэхдээ тэд юу ч хийхгүй байна шүү дээ. Бэлла Сваныг хамгаалж байна. Бидэнд нөлөөлхийг нь зөвшөөрч болохгүй, Бидний гэр бүл, энд байгаа бүгд, хүн төрөлхтөнөөс ч чухал, тэд устгахгүй бол бид хийх хэрэгтэй. Овог аймгаа хамгаалхын тулд, Гэр бүлээ хамгаалхын тулд, Хожимдохоос нь өмнө, алах хэрэгтэй. Эдвардын бас нэг хэлж байсан үг санаанд буулаа. Энэ зүйл томорч байна. Маш хурдан. Би өөр нэгэн хоолойнд анхаарлааа хандууллаа. Цаг дэмий үрэх хэрэггүй. Жарэд бодлоо. Тулалдах болно гэсэн үг,Эмбри анхаарууллаа. Маш муу. Бид бэлээн. Паул шаллаа. Бидэнд төлөвлөгөө хэрэгтэй. Сэм бодлоо. Тэднийг хуваах юм бол, нэг нэгээр нь унагахад дөхөм, ялах боломж нэмэгдэнэ, Жарэд аль хэдийн төлөвлөгөө боловсруулж эхэллээ. Би аажмаар өндийн, толгойгоо сэгсэрлээ. би дайвалзан, чононууд миний толгойг эргүүлж байгаа юм шиг. Миний хажууд байгаа чоно ч бас даган бослоо. Түүнийн мөр нь намайг түшлээ. Байз би бодлоо. Сүрэг хэсэг чимээгүй болсон ч эргээд ярилцаж эхэллээ. цаг бага байна, Гэхдээ чи юу бодоод байна аа? Чи хэлэлцээрийг зөрчин тэдэн рүү дайраагүй байна, чи отож болох байсан, хэлэлцээр байсаар байтал. Хэлэлцээрт харшлах зүйл биш, Сэм хэллээ. Энэ хавьд байгаа хүн бүрт аюул авчирж байна. Калленийхан ямар амьтан өсгөж байгааг мэдэхгүй, их хүчтэй, хурдан торниж байгааг мэдэж байна. Мөн тэр хэлэлцээрийг мөрдөхөд хэт залуудна.бидэнтэй тулалдсан шинэ цус сорогчдыг санаж байгаа биз дээ? Зэрлэг, хүчирхэг, хүчирхэгээс ч илүү, Калленийхаар хамгаалуулсан тийм нэг шинийг төсөөлөөд үз.

11. Миний хэзээ ч хийхийг хүсдэггүй хоёр зүйлс Сэм бусдыгаа жагсаалд оруулж эхэлж байхад би байрандаа байсаар байв. Эмбри Хүйл хоёр миний хажууд, намайг босохыг хүлээсээр... Би тэднийг удирдан босч, чиглүүлэх шаардлагатайг мэдэрч байсан юм. Хүсч байсан ч би суусан газартаа дургүйцсэн хэвээрээ байлаа. Эмбри чих рүү дөхөн аяархан улилаа. Тэр үүнийгээ үгээр хэлэхийг хүссэнгүй намайг Сэмийн анхаарлын дахин татах вий гэснээс айсан хэрэг байлаа. Энэ бүхнийг дуусгаж, намайг байрнаасаа хөдлөхийг гуйн хэлээгүй ч гэсэн үйл хөдлөлөөр нь мэдэрсэн юм.

Page 80: Breaking Down

Сүрэг хэсэг хэсгээрээ биш бүхэлдээ айдаст автсан байлаа. Өнөө шөнө бид амьд үлдэх эсэхээ ч мэдэхгүй байлаа. Хэний бодол биднийг үүрд орхих бол? Хэний гэр бүл өглөөг гэхэд гомдол шаналал нь тайлагдсан байх бол? Бид айдсыг мэдэрч эхлэнгүүт миний бодол тэдэнтэй нэгдэж зөвшилцөж эхэллээ. Би босон үсээ сэгсэрэхэд, Эмбри Хүйл хоёр тунилт алга болон, Хүйл хоншоороороо намайг шүргэлээ. Тэдний бодол тулаан, даалгавраар дүүрсэн байлаа. Бид Калленийханы шинэхэн цус сорогчидтой хэрхэн тулалдах дадлагыг харж байснаа саналаа. Эммэт Каллен бол хамгийн хүчтэй нь, гэхдээ Жаспер илүү том асуудал. Тэр нэг цохилтоор яг л аянга шиг хүчтэй хурдтай цохиж байсан юм. Түүнд хэдэн зууны туршлага байгаа бол? Калленийхан Жаспераар заалгаж байсаныг бодвол хангалттай биз. Хэрэв хамртагч хэрэгтэй бол би чамтай хамт, Хүйл санал болголоо. Түүний бодол бусдынхаас илүү гайхширсан байсан юм. Жасперийг тэр шөнө сургалт явуулж байхад Хүйл үүнийг цус сорогчдын эсрэг хийх юмсан гэж байж ядаж байсан. Хэдийгээр бид нэг тал байсан ч гэсэн, тэр тэгж л бодож байсан. Паул болон хэзээ ч тулаанд орж байгаагүй Колин, Брэди нар хүртэл ингэж бодож байлаа. Сэт ч бас яг ингэж бодож байгаа, өрсөлдөгчид маань хэрэв түүний найз биш байсан бол. Жэйк? Хүйл намайг нудран, Чи Яаая гэж бодож байна? Би зүгээр л толгойгоо сэгсэрлээ. Би анхаарлаа төвлөрүүлж чадахгүй, тушаалыг дагах нь яг миний бүх булчингууд утсан хүүхэлдэй шиг хөдөлж байгаа юм шиг санагдуулж байлаа. Нэг алхаад, дараа нь нөгөө хөлөө, Сэт Колин Брэди хоёрын ард, Леа харин дүр үзүүлсэн маягтай байна. Сэт бусадтай төлөвлөгөө зохиож байхад үл тоосон байдалтай, минийхээр бол тэр Сэтийг тулаанд орхиод явж мэдэхээр л юм. Леа дүүдээ их санаа нь зовж байгаа, Сэмд гэр лүү нь явуулаач гэж хүртэл хүссэн, гэсэн ч Сэм Леагийн эргэлзээг тоогоогүй, тэр бас над шиг утсан хүүхэлдэй болсон байлаа. Хэрвээ чи эсэргүүцхээ больчихвол ч... Эмбри шивнэлээ. Өөрсдийнхөө хэсэгт л анхаарлаа хандуул, Томыг нь, бид буулгаж чаднаа, чадна. Хүйл өөртэйгээ ажилллаж байлаа, яг л том тэмцээний өмнө өөрийгөө зоригжуулдаг шиг. Би өөрийхөө хий зүйлийн талаар бодож байлаа, амархан байх болно. Жаспер Эммэт хоёр луу дайрах тийм ч хэцүү гэж бодогдохгүй байлаа. Өмнө нь бид үүнд ойрхон байсан. Би тэднийг удаан хугацааны турш дайсан гэж бодсоор ирсэн. Би үүнийг дахиад хийж чадна. Миний хамгаалдаг зүйлийг тэд бас хамгаалдаг гэдгийг, би тэднийг яагаад ялах ёстой шалтгааныг мартах хэрэгтэй байлаа... Жэйк, Эмбри, анхаарлаа хандуул... Миний хөл утаснаасаа чангааж байгаа мэт удаанаар хөдлөж байв. Эсэргүүцээд байх шалтгаан алга, Эмбри дахиад шивнэлээ.

Page 81: Breaking Down

Түүний зөв байсан юм. Хэрэв Сэм хий гэж хүсэж байвал хийнэ, тэгж ч байна. Гарцаагүй. Альфагийн эрх мэдлийн шалтгаанууд сайн талтай. Бидэн шиг сүрэгт бол ахлахын ч тушаал хэрэггүй. Бид адил хөдөлж, адил сэтгэж, иддэвхтэй байдаг. Харин ийм биесд толгой хэрэгтэй байдаг. Гэтэл Сэмийн буруу байвал яах вэ? Хэн ч юу ч хийж чадахгүй, хэн ч түүний тушаалыг сөрж чадахгүй. Ганцхан... Гэтэл...би хэзээ ч, хэзээ ч ийм байхыг хүсээгүй. Гэхдээ одоо, миний хөл ийм уяатай байх нь, надад ер бусын тайвшрал, бүр тайвшралаас ч илүү, харгис зугаа шиг санагдаж байна. Хэн ч Альфагийн тушаалыг сөрж чадахгүй...надаас бусад нь. Надад ямар ч туршлага байхгүй. Гэхдээ надад өвлөгдөн үлдсэн, миний дотор байгаа тэр шаардагдаагүй зүйл байлаа. Би хэзээ ч сүргийг удирдахыг хүсч байгаагүй. Одоо ч хүсэхгүй байна. Бид бүгдийн хувь заяаг би өөрийн мөрөн дээр тохохыг хүсэхгүй...Сэм миний удирдагч байхаас ч илүү байж чадна. Гэхдээ энэ шөнө түүний буруу байсан юм. Би түүний өмнө өвдөг сөхрөх заяатай төрөөгүй. Би удирдагч байх ёстойгоо ухааран, хоёрдогч байх гэсэн хүлээ мултран уналаа. Надад эрх чөлөө, үл мэдэгдэх агуу хоосон хүч цугларч байхыг мэдэрч байлаа. хоосон гэхийн учир нь Альфагийн хүч сүргээс бүрддэг, надад сүрэг байсангүй хоёрт ганцаардал намайг нөмрөн авсан байлаа. Одоо надад сүрэг гэж байхгүй. Сэмийн Паул Жарэд хоёртой ярилцаж байсан газар руу би шийдэмгий хүчтэй явж очлоо. Тэр эргэн харж түүнрүү чиглэн дайралт хийж байгаа маань сонсоод, хар нүдээ нарийсгалаа. Үгүй, би түүнд ахин хэллээ. Бодол дотроо Альфагийн өнгөөр хэлснийг маань тэр сонссон даруйдаа хагас алхам үсчин гайхан гийналаа Жэйкоб, чи юу хийчихвээ? Би чамайг дагахгүй, Сэм. Ямар нэгэн буруу зүйлд. Тэр намайг ширтэн, хөшсөн байлаа. Чи өөрийнхөө гэр бүлийн оронд дайснаа сонголоо гэж үү? Тийм бишээ би толгойгоо сэгсрэн тэд бидний дайсан биш. Хэзээ ч байгаагүй, тэднийг устгана гэж бодож байхдаа би тэдний бодлыг мэдэрсэн, тийм зүйл анзаарагдаагүй. Энэ тэдний талаар биш, тэр над руу архирлаа. Энэ Бэллагийн тухай, тэр хэзээ ч чинийх байгаагүй, тэр чамайг хэзээд ч сонгоогүй, гэсэн хэдий ч чи өөрийнхөө амьдралыг түүнээс болоод сүйтгэж байна. Хэцүү боловч үнэн үгс байлаа. би гүнзгий амьсгаа сорон амьсгаллаа. Чиний зөв байж болох юм, гэхдээ чи түүний төлөө сүрэг рүү довтолж

Page 82: Breaking Down

байна, Сэм. Тэдний хэд нь өнөө шөнө амьд гарлаа гэхэд, насан туршдаа алуурчин гэсэн мөр гаран дээр нь байх болно. Бид гэр бүлээ хамгаалах ёстой. Би чиний шийдвэрийг мэдэж байна, Сэм, харин надад зориулж хэзээ ч бүү шийд. Жэйкоб чи өөрийнхөө овгоос нүүр буруулж болохгүй. Альфагийн тушаал давхардан цуурайтхыг би сонслоо, энэ удаад хүчтэй байсангүй, надад нөлөөлсөнгүй, тэр жавьжаа зуун, намайг тушаалд нь хариу өгөхийг хүчилж байлаа. Би түүний улангассан нүд рүү нь ширтлээ. Эфрам Блэкийн хүү Лэви Улэйгийнхнийг дагах гэж төрөөгүй юм. Тэгээд, энэ л юм гэж үү? Жэйкоб Блэк? Сэмийн зогдор босч хоншоороо үрчийлгэн соёогоо гаргалаа. Паул Жарэд түүний талд гарч архирлаа. Чи намайг буулгаж чадсан ч сүрэг чамайг хэзээ ч дагахгүй байх болно. Би огцом ухарч дуу минь гарахгүй байгаад гайхширлаа. Чамтай тулалдах гэнээ? Би чамтай тулалдах гээгүй, Сэм Тэгээд чи юу төлөвлөж байгаа юм бэ? Чамайг цус сорогчдыг хамгаалж үр удмаа үржүүлж байхыг чинь би өөрсдийн овгийн үнээр зогсоох гэж байна. Би ингэж хэлээгүй. Хэрэв чи тэднийг дагахыг тушаавал... Би тэднээс хэнийг ч авах гээгүй байна. Тэр миний шүүмжинд урагш годсхийн үсэрч урагшлан нэг алхахад бидний өлмий өөд өөдөөсөө харсан, ярайсан шүднүүд нь надаас инчийн зайтай байлаа. энэ мөч хүртэл би түүнээс өндөр болсноо анзаараагүй явж. Нэгээс илүү Альфа гэж байх ёсгүй, сүрэг намайг сонгосон, чи биднийг одоо салгах гэж байна уу? Чи ах дүүсээсээ нүүр буруулж байна уу?эсвэл энэ бодлогогүй алхмаасаа ухраад бидэнтэй эргэн нэгдэх үү? Түүний үг бүхэн захирангуй байсан ч надад хүрсэнгүй, Альфагийн цус судсаар минь урсч байлаа. Би одоо сүрэгт яагаад нэгээс илүү эрэгтэй Альфа байж болохгүйг мэдэж байна, бие минь хариу өгөх хэрэгтэй ч, миний зөн билиг сэрж өөрийнхөө нотолгоог хамгаалж байлаа. Чонын хувиар анхдагч байх чанар маань энд давамгайлж байв. Өөрийгөө хянахын тулд бүх чадлаа төвлөрүүлж, Сэмтэй тулалдаж хөнөөлт, муу байдалд орж болохгүй. Түүнийг үл тоомсорлосон ч тэр миний ах хэвээрээ. Энэ сүрэгт ганцхан Альфа байх ёстой, би үүний төлөө өрсөлдөөгүй байна, би өөрийнхөө замыг сонгож байна. Чи бүлэгт багтаж байгаа юу? Жэйкоб? Би чичирлээ. Би мэдэхгүй байна, Сэм гэхдээ би юу гэдгийг нь ... Миний хоолой Альфагийн өнгөөр дуугарсанд тэр гайхшран ухарлаа. Надад хэлснээс илүү миний үг түүнд хүрсэн байлаа. Учир нь би түүнийг

Page 83: Breaking Down

удирдахаар төрсөн юм. Би Каллен болон та нарын дунд байх болно. Би сүргийг хэн нэгэн гэм зэмгүй хүмүүсийг алж байхад...цус сорогчдыг ингэж хэлэхэд хэцүү байсан ч үнэн байлаа би зүгээр хараад байж чадахгүй. Сүрэг үүнээс илүү байж чадна, тэднийг зөв зүйл рүү зал, Сэм. Би түүнрүү нуруугаа харуулан эргэхэд сүрэг чонын улих чимээ агаар зүсэн надад хүрлээ. Газарт хумсаа шаан надаас болсон, намайг бүчих чимээнээс би зүгтлаа. Надад цаг байсангүй, Леа намайг гүйцээд ирж магадгүй тул би урагшиллаа. Улих чимээ алсад уусан шөнийн амгалан чимээ нөмрөхөд санаа амрав, тэд миний араас арай л ирээгүй байна. Сүрэг цугларч намайг зогсоохоос өмнө би Калленийханд мэдэгдэх хэрэгтэй, хэрэв тэд бэлтгэлтэй байвал хожимдохоос өмнө Сэм ахин бодох байх. Би гэрээ ардаа орхин үзэн яддаг цагаан байшин луу чиглэж байлаа, гэр надад одоо хамааралгүй болсон. Би нүүрээ буруулсан. Өнөөдөр бусад өдрийн адил эхлэж байлаа, гэрээсээ гарахад өглөөний нар бороонд мандаж, Билли Рэйчэлтэй өглөөний цай ууж, ямбий зурагт, Паултай хийсэн зодоон...энэ бүхэн яаж бүхлээрээ өөрчлөгддөг байна аа, бүгд бодит биш юм шиг. Бүх зүйлс замбараагаа алдаж ээдрээтэж, одоо ганцархнаа, Альфатай зөрчилдөж, ах дүүсээсээ тасарч, цус сорогчдыг сонговоо? Яаж? Миний жирэлзсэн бодол нэгэн чимээ саад боллоо, том сарвуу газар зөөлөн гишгэн араас минь элдэх чимээ. Би урагш дүүлэн хар ой руу орлоо. Эдвард миний анхааруулахыг сонсох төдий зайд ойрхон байсан юм, Леа ганцаараа намайг зогсоож хүчрэхгүй, ард ойртох сэтгэл хөдлөл хэнийх гэдгийг би гадарлаж эхлэв. Урам зориг, хөөгөөгүй байна...Дагаж байна. Би алхахаа болин эргэлзэж эхлэхэд хоёр алхамын цаанаас – хүлээ, миний хөл чинийх шиг урт биш. Сэт, чи юу хийж байна гэж БОДООВ? ГЭРТЭЭ ХАРЬ! Тэр хариулаагүй боловч түүнийг гайхширч байгааг нь мэдэрч байлаа. би түүний нүдээр тэр миний нүдээр харахад, минийхээр шөнө зэврүүн, дүүрэн цөхрөл, түүнийхээр найдвар харагдав. Би удааширч байгаагаа мэдэв, гэнэт хажуунаас тэр дагаж гүйж эхэллээ. Энэ тоглоом бишш, Сэт, чамд тохирохгүй, эндээс холд.

12. Зарим хүмүүс тааламжгүй хандаж байгааг ерөөсөө анзаарахгүй юм Өглөөний нар үүлний цаанаас мандан, цагийн өмнө харанхуй байсан ойд гэрэл тусан гэгээ ороход би зүүрмэглэж байлаа. Би Сэтийг үүрээр босгон манаанд гаргах байсан ч тэр босчихсон нэг тойрог хийсэн байв. Бүх л шөнийн турш гүйсэн ч унтах гэж тархиа гашилгахаа болих гэж нэлээн удан, харин Сэтийн давтамжтай гүйлт тус болсон юм. Нэг хоёр гурав дөрөв, нэг хоёр гурав дөрөв, дүм дүм дүм – нэгэн хэвийн савар чийгтэй хөрс гишгэлж, Каллений нутгыг өргөнөөр тойрог хийн энэ хэдийнээ энэ

Page 84: Breaking Down

газарт хил хязгаар тогтоосон байв. Сэт элдэв бодсон зүйлгүй өнгөрч буй моддын цэнхэр ногоон өнгөнүүд түүний бодолд бүрэлзэн байлаа. Тайван. Миний ухаан бодол голлохгүй түүний бодлыг унших нь надад тусалж байлаа. өглөөний аниргүйг Сэтийн гэнэтийн улилт эвдлээ. Би газраас гуйван босч урд хөл маань хойд хөл босохоос өмнө урагш харайлаа. Бидний зүг давхих олон чонын хөлийн чимээ сонссон Сэтийн хөдөлгөөнгүй зогсох зүг руу хурдаллаа. өглөөний мэнд, залуусаа Сэт зуусан шүдний завсраар гийнэн, бид хоёул бодлыг нь гүнзгийрүүлэн уншингаа архирлаа. өө, үгүй ээ, явж үз, Леа, Сэт гонгинолоо.Сэтийн бодлыг уншаад мэдэнгүүт, би толгойгоо эргүүлэн улихаар зэхлээ, энэ удаад гомдоллохоор. Яншихаа больж үз, Сэт Тийм л дээ, мммммммммм Сэт гаслан савраараа газар самардлаа. Леа жижиг саарал биеэ хотолзуулан зулзган модны цаанаас гарч ирэв. гонгинохоо болиоч, Сэт. Ёстой хүүхдээрээ юм аа. Би түүнрүү архиран, чихээ буулгахад Леа өөрийн мэдэлгүй ухарлаа. Чи өөрийгөө юу хийж байна гэж бодоов? Тэр ундууцан хүндээр санаа алдлаа, ойлгомжтой биш гэж үү? Би чиний жижигхэн тэрсүү сүрэгт чинь нэгдэхээр ирж байна.цус сорогчлыг хамгаадлаг ноход. Нам дуугаар улин ёжтой инээлээ. Үгүй шүү, чи нэгдэхгүй. Шөрмөсийг чинь таслахаас өмнө арилж үз. Чадах юм бол тэгээрэй. Тэр мушилзан тухлахаар цагираглалаа. Уралдмаар байна уу? өө эрэлхэг удирдагч минь.Би цээжээ төвийлгөн гүнзгий амьсгаа авлаа. Мэдээж би хашгирахгүй, чимээ гарган амьсгаагаа гаргалаа. Сэт, Калленийханд очиж энэ зүгээр л чиний эгч гэдгийг дуулга. Би үгнүүдийг аль болох ширүүнээр бодон би үүнийг зохицуулчихъя.Мэдлээ. Сэт явахдаа баяртайгаар гэр рүү зүглэв. Леагийн мөрний үс нь босон Сэтийн араас гийналаа. Чи Сэтийг зүгээр л цус сорогчдын гэр рүү ГАНЦААРАНГ НЬ явуулчихаж байгаа юм уу? Тэр чамтай нэг хором байхаас илүү тэдэнтэй байх нь илүү байх. Амаа хамхи, Жэйкоб. өөө, өршөөгөөрэй, би амаа тат эрхэм хүндэт Альфа минь гэх гэсэн юм. Чи энд ямар чөтгөрөө хийж байгаа юм? Миний дүү сайн дураараа цус сорогчдын амны зугаа гаргаж байхад би гэртээ зүгээр л хэвтээд байж байх уу? Сэтэд чиний тусламж хэрэггүй бас тэр үүнийг хүсэхгүй. Ингэхэд байна аа, хэн ч чамайг байлгамааргүй байна. өөөө, ёох гэж, үнэхээр том шарх байна, хаха, тэр хуцлаа. Хэн намайг энд хүсээд байгаа юм? Тэгээд ч би явах гэж байна.

Page 85: Breaking Down

Тэгэхээр Сэттэй хамааралгүй юмшив. Мэдээж шд, намайг тааламжтай хүлээж аваагүй нь анхных биш. Яг ч хөдөлгөх хүч биш л дээ, хэрэв миний ярьж байгааг ойлгож байгаа бол шдээ. Би шүдээ хавиран толгойгоо эгцлэхийг хичээлээ. Сэм чамайг явуулсан уу? Сэмийн зараалаар ирсэн бол чи намайг сонсохгүй шүү дээ, түүнд үнэнч байх үе минь дууссан.Би хэлж буй үгнүүдийг бодолтой холилдуулан анхааралтай сонсож байлаа. Хэрэв энэ санаатайгаар зохион байгуулсан эсвэл, бодлоготой үйлдэл байвал мэдэгдэхээр түгшүүртэй байх байсан. Гэхдээ юу ч байсангүй. Тэр юуг ч биш зөвхөн үнэнийг тунхагласан. Хүсэмгүй, цөхрөнгөө барсан үнэн. Одоо чи надад хүндэтгэлтэй хандана биз? Би ёжлон асуулаа. Аанхаан, зөв шүү, миний сонголт хязгаартай, надад тавьсан нөхцөлтэй би хамтран ажиллах болно, надад итгээрэй, байгаагаас чинь илүү тухтай санагдахгүй байна.Энэ худлаа байхаа, түүний бодлын мухарт сэтгэл хөдлөл мэдрэгдсэн юм. Тэр баяртай байгаагүй ч өөр нэг хачин сэтгэл ханамж байлаа. Би ойлгохыг оролдон бодлыг нь ухлаа. Тэр бухимдан зөн совингоо дахин илгээлээ. Би Леатай ойлголцохыг хүсдэг байсан ч урьд ингэж оролдож байсангүй. Сэт бидэнд саад болох үед Эдвардад тайлбарласан талаар бодлоо. Леа ууртайгаар гэнгэнэлээ. өнгөрсөн шөнийн Эдвардын царай дүрслэгдэн буулаа. Ямар ч хувиралгүй царай, үхсэн мэт. Үнэхээр муу харагдаж байна шүү, Сэт өөртэйгээ ярьлаа. Цус сорогчын хариу үйлдэл үзүүлээгүй царай. Тэр гэрлүүгээ алга боллоо. Сэт суурин дээрээ эргэн бидэн рүү чиглэв. Леа бага зэрэг тайвшрав. Юу болов? Леа асуулаа. Надад гүйцэд яриад өг. Яах гэж? Чи үлдэхгүй юм чинь. Үнэндээ бол тэгнэ, ноён Альфа. Энд би хэн нэгэнд харъяалагддаг мөн би ямар нэгэн зүйл зөрчөөгүй, чи мэдэж байгаа шдээ, сайн мэдэж байгаа, хэдийгээр энэ бүтэмжтэй биш ч гэсэн…би чамайг сонгож байна. Леа, чи надад дургүй, би чамд дургүй. Баярлалаа, ноён Тодорхой. Гэхдээ энэ надад хамаагүй. Би Сэттэй үлдэнэ. Чи цус сорогч нарт дургүй шд, энэ сонирхлын зөрчилдөөн байгаа талаар бодож үзэв үү? Чи ч гэсэн дургүй л биз дээ? Гэхдээ би тэдэнтэй ажилдаг. Харин чи биш. Би тэднээс зайгаа барих болно. Энэ хавиар манаанд гарч болно, Сэт шиг. Тэгээд би чамд итгэх ёстой юу?Тэр хүзүүгээ сунган, урагш налан, надаас өндөр болохыг хичээн нүд рүү минь ширтлээ. Би өөрийн сүргээсээ урвахгүй.Сэтийн хийсэн шиг би толгойгоо хаялан улимаар энэ бол чиний сүрэг биш, энэ бол сүрэг ч биш, зүгээр л би, өөрийнхөөрөө, энэ Клейрватэрийнхан яачаа вэ? Та нар яагаад намайг зүгээр орхичихож болохгүй гэж?Сэт бидний ард ирэн, гаслалаа.Би түүнийг хамгаалах юм гэнэ… гайхалтай.

Page 86: Breaking Down

Би чамд тусалж байсан тийм биз дээ? Жэйк? Чи өөрийнхөө биеэр хангалттай уршиг тарьсан, жаал минь, гэхдээ Леа та хоёр хоорондоо тохиролцож чадвал, түүнийг эндээс холдуулаад өөрөө гэр лүүгээ харьвал… тэгэхээр намайг өөрийг чинь явуулахад зэмлэхгүй юм байгааздээ? Ээээш, Леа чи хамаг юм баллачихлаа. Тийм ээ, би мэдэж байна. Түүнд хэлэн, өөрийнхөө сэтгэлийн зовиураас томоохон хэсгийг нь аваад хаячихав бололтой. Би энэ гурван үгнээс түүний шаналалыг, илүү ихээр мэдрэхээр байв. Би үүнийг хүссэнгүй, түүний муу муухайг, мэдээж сүрэг түүнд ширүүн хандсан нь үнэн. Гэсэн ч тэр бүх аймшигт хар дарсан зүүд мэт бодлыг зөвхөн өөртөө тээсээр ирсэн. Сэт ч мөн адил гэмшлийг мэдэрч байлаа. Жэйк…чи намайг үнэхээр явуулахгүй байлгүй дээ, тийм үү? Леа тийм ч муу биш шдээ. Үнэхээр. Түүнийг энд гэх гэсэн юм… бид эргүүлээ илүү өргөн хийж болно. Бас Сэмийн сүрэг долоо боллоо. Тэд хүн илүүтэйгээр дайрахгүй байх, үнэхээр сайн юм болж… Би сүргийг удирдахыг хүсэхгүй байгааг чи мэдэж байгаашдээ, Сэт. Тэгэхээ л больчил доо. Леа санал болголоо. Би аахилан, төгс сонсогдож байна, гэр лүү явцгаадаа одоо. Жэйк, би энд байх ёстой. Сэт бодлоо. Цус сорогч нарт би дуртай, Калленийхан л даа. Миний хувьд тэд бол хүмүүс, тэднийг хамгаалах болно, учир нь энэ бидний хийх ёстой зүйл. Чи байж болох л юм, жаалаа гэхдээ эгч чинь бол биш, харин тэр чиний байх газар л…би ярьж байхдаа нэг зүйлийг харан түр завсарлав, учир нь Леа нэг зүйлийн талаар бодохгүй байхыг хичээж байлаа, тэр хаашаа ч яваагүй байсан юм. Сэтийн талаар бодож байгаа гэж бодсон юмсан. Би шүдээ зуун бодлоо. Тэр татваганан мэдээж би энд Сэтийн төлөө ирсэн. Тэгээд Сэмээс холдох гэж. Леа жавьжаа зуулаа. Би чамд өөрийнхөө талаар тайлагнах шаардлагагүй. Надад юу гэж хэлсэн түүнийг л хийж байна. Би чиний сүрэгт хамаарагдана, Жэйкоб, төгсөв. Би түүнээс зайлан, архирлаа. Золиг гэж. Түүнээс хэзээ ч салахгүйнээ. Тэр хичнээн надад дургүй ч, Калленийханд дургүй ч, цус сорогчдыг яг одоо алахдаа баяртай байх ч, түүнийг үзэн ядах байсан ч, цус сорогчдыг хамгаалах байсан ч … эдгээрийн аль нь ч түүнийг Сэмээс чөлөөлөгдсөнтэй харьцууламгүй байлаа. Леа надад дургүй, гэсэн ч түүнийг арилаад өгөөсэй гэж хүсэх нь жижиг асуудал. Тэр Сэмд хайртай байсан, түүнтэй хамт байхаас илүү түүнээс зугтах нь түүнд шаналал авчрах байсан, одоо түүнд сонголт байна. Тэр өөр ямар ч

Page 87: Breaking Down

сонголт байсан сонгох байсан. Калленийхантай хамт байж тэдний ноход болохыг хүртэл. Хэрэв ингэж хол явахаа мэдсэн бол. Тэр бодлоо. Тэр үгнүүдийг хатуу, шийдэмгий хэлэхийг оролдсон ч, их гацаж байлаа. Би эхлээд хэдэн сайн өөрийгөө алах оролдлого хийсэн нь дээр юм байна. Аан гээч, Леа Үгүй, чи өөрөө аан гэж бай, надтай маргалдхаа боль, тэглээ гээд олигтой юм болохгүй. Би чамаас холхон байх болно, ойлговуу? Хүссэн бүгдийг чинь хийе, буцаж Сэмээс салж чадахгүй байгаа өрөвдөлтэй хуучин найз охины дүрд тоглохоос бусдыг нь. Хэрэв чи намайг явуулхыг хүсэж байвал… тэр хойш суун над руу эгцлэн ширтсэнээ чи намайг явуулахаар зүйл хийх болох нь дээ. Би бөөн уур уцаар болсон хоромыг өнгөрүүллээ. Би Сэмийг бага зэрэг ойлгож эхэлж байх шиг байна. Түүний надад хийсэн, Сэтэд хийсэн юмыг бодсон ч тэр. Сүрэгт байнга тушаал өгдөгт гайхах юм алга. Яаж тэр бүгдийг амжуулдаг байсан юм бол оо? Сэт, би эгчийг чинь алчихвал чи дургүйцэхгүй биз? Сэт хэсэг бодож байгаа юм шиг дүр үзүүллээ. аанхаан, мэдээж тэгэлгүй яахав. Би санаа алдлаа. За тэгвэл Хатагтай. БИ-ЮУ Ч – ХАМААГҮЙ- ХИЙНЭ гуай, чи мэдэж байгаа зүйлээ бидэнд хэлж ашиг тусаа үзүүлэхгүй юм уу? Бид нарыг явсны дараа юу болсон? Бөөн улилдаан, чи тэр хэсгийг сонсоол байлгүй дээ. Маш чанга байсан болохоор та нарыг сонсохгүй байгаагаа хэсэг хугацааны дараа мэдсэн л дээ. Сэм…Тэр хэлэх гээд чадаагүй ч, бид толгойдоо үүнийг дүрсэлж байлаа. Ёэт бид хоёр хоёулаа дальдчилаа. Тэрний дараа, бид бүх зүйлсийг дахин нэг эргүүлэн бодсон. Сэм өглөө болоход настангуудтай зөвлөхөөр төлөвлөсөн. Бид уулзаж тоглоомын төлөвлөгөө зохиох байлаа л даа. Тэр шууд дайралт хийж чадахгүй гэж би мэдэж байсан. Амиа хорлохтой ижил шүү дээ. Сэт та хоёр цус сорогчдод хэдийн анхааруулсан болохоор. Тэдний юу хийхийг нь яг сайн мэдэхгүй байна л даа. Хэрэв би нэг хөгийн амьтан байсан бол ойд ганцаараа байхгүй байх байсан, одоо чинь цус сорогчдын ид улирлын үе шүү дээ. Чи өглөө болох байсан цуглааныг алгассан юм уу? Би асуулаа. Бид нар эргүүл хийж дуусаад салсны дараа би гэр рүүгээ явах зөвшөөрөл хүссэн, ээжид юу болсныг хэлэхээр… Ёооо яаанаа, чи хэлчихсэн үү? Ээжид, Сэт гонгинолоо. Сэт наад хувийн яриагаа дараа нь, тэгээд яасан гэнэ ээ? Леа Тэгээд би хүн болсныхоо дараа, бодсон л доо, үнэндээ бүх л шөнөжингөө бодсон. Бусад нь намайг унтаж байгаа л гэж бодсон байх. Хоёр салсан тусдаа сүргийг, хоёр тусдаа бодож байгаа сүрэг надад их нарийн зүйлийг бодогдуулсан. Би Сэтийн аюулгүй байдлыг хариуцна, аан,өөр ашигтай

Page 88: Breaking Down

зүйлс нь харин урвагч, цус сорогчдын өмхий үнэрийг хэр удаан тэсэх зэрэгтэй харшилдаж байна л даа. Чи миний шийдвэрийг мэдэж байгаа, би ээжид бичиг үлдээсэн байгаа, Сэм мэдэх үед бид нар сонсоно байх.Леа өмнө зүгрүү чихээ хөдөлгөлөө. Тийм ээ, тэгнэ байх би хүлээн зөвшөөрлөө. Ингээд л болоо, одоо юу хийх вэ? Тэр асуулаа. Хоёулаа над руу нэг зүйл хүлээсэн байдалтай харлаа. Энэ бол миний хийхийг заавал хийхийг хүсдэггүй зүйл. Одоохондоо ажиглаж байхад болно байх, бидний чадах юм энэ. Леа чи унтаад авах хэрэгтэй. Чи ч бас унтах хэрэгтэй байх Чамд юу гэж хэлсэн түүнийг хийнэ гэж бодож байсан юмсан. Тиймээ, наад үг чинь хуучирсан. Тэр бувтнангаа эвшээлгээд Заза, хамаа алга. Надад хамаагүй.

13. Би ходоод сайтай нь ямар азны хэрэг вэ. Карлаил Розали хоёр тэр доороо алга болсон юм. Хоорондоо халаах хэрэгтэй эсэхийг нь ярилцаж байгаа нь сонсогдоно. Өххх. Тэд энэ гэртээ өөр ямар ямар аймшгийн юмс хадгалдаг бол? Цус хадгалдаг хөргөгч байна. Өөр? Тамладаг өрөө байдаг биз аягүй бол. Бас авсны өрөөгөөр л дутав гэж. Эдвард Беллагийн гарыг атгасан чигтээ байрнаасаа хөдөлсөнгүй. Түүний царай нь үхсэн байлаа. Өмнө нь байсан ганц дусал найдварыг хүртэл үлдээх хүчгүй болсон бололтой. Тэд бие биенийхээ нүд рүү ширтэж байсан ч яагаад ч юм энэ нь надад заваан юм уу яршигтай санагдсангүй. Яг л хоорондоо ярилцаж байгаа юм шиг. Сем, Эмили хоёр шууд санаанд орж ирж ирлээ. Үгүй ээ, яаж ч харсан заваан харц биш байсан юм. Гэвч би харахыг хүсэхгүй байв. Би Леад иймэрхүү юмыг харах хичнээн хэцүү байдгыг мэддэг байсаан. Байнга Семийн бодлыг сонсоод л. Мэдээж бид бүгдээрээ л түүнийг өрөвддөг байсан – бид чинь зүрх сэтгэлгүй мангасууд биш шүү дээ. Гэвч бид бүгдээрээ түүний гаргадаг ааш авирыг тэвчиж чаддаггүй байсан юм. Хүн болгон руу уурлаад л, бүгдийг өөртэйгөө адилхан зовоох хүсэлтэй байгаа юм шиг л. Би дахиж түүнийг хэзээ ч буруутгахгүй. Ийм хэцүү зовлонг хэн ч байсан хуваалцахыг хүсэхгүй гэж үү? Мөрөн дээрх ачаагаа хөнгөсөхийн тулд

Page 89: Breaking Down

бусад руу уурлаж дайрч яагаад болохгүй гэж? Леа Семийн сүргийг орхиж над дээр ирсэнийг ч бас буруутгаж болохгүй. Тийм зовлонгоос ангижрах гарц байвал би ч явах л байсан. Розали секундын дараа шатаар доошоо гүйж ирлээ. Гал тогооны шүүгээ онгойх чимээ сонсдож өөрөөгөөр нэг цусны халуун үнэр тарав. “Розали, яаж ч бодсон нэвт харагддаг аяганд хийж болохгүй ш дээ,” Эдвард бувтнан нүдээ эргэлдүүллээ. Белла сониуч харцаар Эдвард луу хартал тэр зүгээр л толгойгоо сэгсрэв. Розали дахиад л дээшээ алга боллоо. “Энэ чиний санаа байсан юмуу?” Белла чанга ярихыг оролдон шивнэв. Тэр намайг бусадтай адил яриаг нь сонсож чадахыг мартсан бололтой. Түүний намайг яг ч хүн биш гэдгийг ихэнхдээ мартдаг нь надад үргэлж таалагддаг байсан юм. Түүнийг ядраахгүй нь тулд би ойртон зогсов. “Намайг буруутгаж болохгүй шүү. Чиний наад цус сорогч чинь л миний толгойноос бодол түүж байгаа нь тэр.” Тэр бага зэрэг инээмсэглэлээ. “Чамайг дахиж харна гэж бодсонгүй шүү.” “Би ч гэсэн,” би хэлэв. Энд зүгээр л зогсоод байх үнэхээр эвгүй байлаа гэвч вампирууд эмнэлгийн хэрэгсэлээ тавихын тулд бүх тавилгаа холдуулчихсан байсан юм. Тэдний хувьд магадгүй хамаагүй байдаг л байх – чулуун биетэй бол зогсох суух хоёрын ялгаа гардаггүй л байх л даа. Уул нь бол надад ч гэсэн хамаагүй л дээ гэхдээ би энэ үед үнэхээр их ядарсан байсан юм. “Эдвард чамайг юу хийснийг надад хэлсэн. Намайг үнэхээр уучлаарай.” “Зүгээр дээ. Тэглээ ч би нэг их удахгүй Семийн нэг юмнаас болж уурлаад гарах л байсан биз,” би худлаа ярьлаа. “Бас Сет,” тэр шивнэв. “Тэр туслаж байгаадаа баяртай байгаа.” “Чамт ингэж их төвөг удаж байгаадаа итгэж чадахгүй нь.” Би дахиад инээв- гэхдээ энэ удаад инээд гэхээсээ илүү хуцаж байгаа юм

Page 90: Breaking Down

шиг сонсогдож байсан юм. Тэр бага зэрэг санаа алдлаа. “Чи гэхдээ бүр дасчихаа биз дээ.” “Тэгж хэлж болох л юм.” “Чи заавал ч үгүй үлдэж энийг харах албагүй ш дээ,” тэр аяархан хэлэв. Би явж болох л юм. Тэр нь ч зөв байх. Гэхдээ түүний харагдаж байгаагаар бол би явчих юм бол магадгүй түүний амьдралын сүүлийн арван таван минутанд хамт байж чадалгүй явуулчих байх. “Надад өөр очих газар байхгүй ээ,” би хэлэн сэтгэл хөдлөлөө нуухыг оролдов. “Леа бид нартай нэгдснээс хойш чоно болж хувирах ч тийм онц санагдахаа больсон.” “Леа?” тэр дуу алдлаа. “Чи хэлээгүй юмуу?” Би Эдвардаас асуув. Тэр Беллагаас нүдээ салгалгүй мөрөө хавчив. Түүний хувьд бол мэдээж чухал зүйл биш байх л даа. Белла их сүртэй хүлээж авж байлаа. Түүний хувьд муу мэдээ бололтой. “Яагаад?” тэр амьсгалав. Би түүнд тийм урт түүх ярихыг хүссэнгүй. “Сетийг харж хамгаалах гэж.” “Гэхдээ Леа бидний үзэн яддаг ш дээ,” тэр шивнэлээ. Бид. Хөөх. Түүний айж байгаа нь илт байсан юм. “Леа хэнд ч гай болохгүй ээ.” Надад л... “Тэр миний сүрэгт нэгдсэн” – би ингэж хэлсэндээ итгэж чадахгүй байлаа – “тийм болохоор тэр миний үгийг дагана.” Өхх. Белла итгэхгүй байгаа бололтой. “Чи Леагаас айгаад байгаа хэрнээ тэр сэтгэцийн өвчтэй шаргал үсттэй найзлаад л...” Сэтгэцийн өвчтэй шаргал үст намайг сонсжээ: хоёр давхраас исгэрэх

Page 91: Breaking Down

чимээ сонсдов. Белла над руу муухай харлаа. “Битгий тэгээ...Роз намайг ойлгож байгаа.” “Тийм байх,” би бувтнав. “Тэр чамайг үхэх гэж байгааг ойлгож байгаа хэрнээ түүнд энэ хамаагүй. Тэр зүгээр л өөрийнхөө мутант хүүхдийг салгаж авах гэж байгаа, тийм үү?” “Битгий новшроод бай, Жэйк,” тэр шивнэв. Уурлах гэтэл тэр дэндүү сульдсан харагдаж байлаа. Би инээмсэглэхийг оролдов. “Наадах чинь боломжтой зүйл гэж боджынуу?” Белла инээмсэглэхгүй байхыг секундын зуур хичээж байснаа хатаж цагаарсан уруулаа инээмсэглэлүүллээ. Нэг мэдэхэд Карлаил болон сэтгэцийн өвчтөн хоёр хүрээд ирсэн байсан юм. Карлаил гартаа цагаан хуванцар аяга барьсан байв: тагтай бас соруултай. Аан, Эдвардын түрүүн юу гээд байсныг одоо л ойлголоо. Эдвард Беллаг өөрийнхөө юу хийх гэж байгаа талаар нэг их бодуулахыг хүсэхгүй байгаа байх. Гаднаас нь харахад юу гэдэг нь огт мэдэгдэхгүй байсан ч надад маш илт үнэртэж байсан юм. Карлаил эргэлзэн хагас аягатай гараа сунгасан байдалтай гацав. Белла дахиад л айсан харагдаж байлаа. “Бид өөр юм туршиж болно ш дээ,” Карлаил санал болгов. “Үгүй ээ,” Белла шивнэлээ. “Би эхлээд энийг туршмаар байна. Бидэнд цаг байхгүй...” Эхэндээ би түүнийг арай гэж нэг юм ухаараад өөрийнхөө талаар санаа зовж байна гэж бодож байтал тэр гараараа гэдсээ илсэн юм. Белла гараа сунган түүнээс аягыг авлаа. Түүний гар нь бага зэрэг чичэрж байснаас аяган доторх шингэний нааш цааш сэгсрэгдэх чимээ сонсдов. Тэр нэг тохойн дээрээ тогтон толгойгоо өндийлгөхийг оролдсон ч чадсангүй. Түүнийг хагас өдрийн дотор хичнээн сульдсныг харахад нуруугаар минь тог цохих шиг боллоо. Розали Беллаг мөрөөр нь тэврэн толгойг нь мөрөн дээрээ тулууллаа. Шаргал үст үнэхээр хүүхэд хүсэж байгаа бололтой. “Баярлалаа,” Белла шивнэв. Тэр ичингүйрэн эргэн тойрноо харлаа. Тэр

Page 92: Breaking Down

хэрвээ ингэж их хүч тамираа алдаагүй байсан бол би түүний улайх байсан гэдэгтэй мөрийцсөн ч бэлэн байсан юм. “Тэднийг битгий тоо,” Розали бувтнав. Би эвгүйрхэж эхлэлээ. Беллаг хэлэхэд нь би явчихдаг байж. Энд ийм юмыг хараад зогсоод баймааргүй байна. Гэхдээ хэрвээ би одоо гараад явчих юм бол Беллад бүр их хэцүү биш байна гэж үү? Тэр намайг ой гутсандаа гараа явчихлаа л гэж бодно ш дээ. Тэр нь бараг үнэн. Гэхдээ л. Би ийм юмыг сэдсэн гэсэн хариуцлага үүрмээргүй байгаа ч бас ч гэж эсэргүүцэхийг бол хүсэхгүй байсан юм. Белла аягыг нүүр лүүгээ ойртуулан соруулны амсарыг үнэрлээд бага зэрэг навтасхийлээ. “Белла, хонгор минь, хэдүүлээ илүү амархан арга сэдэж олъё тэгэхүү?” Эдвард хэлэн аяга руу гараа ойртуулав. “Хамраа дарчих,” Розали санал болгон Эдвардын гар луу яг л хазах гэж байгаа юм шиг харсан юм. Би түүнийг хазчаасай гэж хүсэж байлаа. Яагаад гэвэл Эдвард тийм юмыг зүгээр өнгөрөөхгүй нь мэдээж. “Үгүй ээ, тийм бишээ, зүгээр – “ Белла амьсгаа авлаа. “Гоё үнэртэж байх чинь,” тэр аяархнаар хэллээ. Би шүлсээ залгин нүүрэн дээрээ ой гутсан байдал харуулахгүй байхыг хичээв. “Наадах чинь сайхан хэрэг байна,” Розали Беллад дуртай гэгч нь хэллээ. “Бид зөв алхам хийж байна аа гэсэн үг. Амсаад үз.” Шаргал үстийн царайны хувиралыг харах юм бол тэр удахгүй баярласандаа болоод бүжиглээд эхлэх аястай байсан юм. Белла соруулыг амандаа хийн нүдээ аниад хамраа үрчийлгэв. Түүний гар нь чичрэхэд дахиад л өнөөх чимээ сонсдсон юм. Тэр секундын турш сорж байснаа ёолон нүдээ анив. Эдвард бид хоёр нэгэн зэрэг урагш алхлаа. Тэр түүний нүүрийг илэн харин би гараа хойноо атгав. “Белла, хайрт минь-“ “Би зүгээр ээ,” тэр шивнэлээ. Белла нүдээ нээн түүн рүү ширтэв. Түүний

Page 93: Breaking Down

нүүрэнд хэд хэдэн сэтгэл хөдлөл харагдаж байв: гэмшсэн, гуйсан, айсан. “Гоё амтагдаж байна.” Миний аманд хүчил амтагдаж эхлэхэд би бөөлжихгүйн тулд шүдээ чанга гэгч нь зуулаа. “Сайн байна,” шаргал үст хэлэн улам баярлав. “Бас л сайн гэсэн үг.” Эдвард үг дуугүй түүний хацарт нь гараа наан суув. Белла санаа алдан дахиад уруулаа сорууланд хүргэлээ. Энэ удаад тэр маш хүчтэй сорсон юм. Түүний энэ үйлдэл яагаад ч юм түүний одоогийн сульдсан байдалд тохироогүй хэт хүчтэй санагдав. Яг л ямар нэгэн өөр зөнд хөтлөгдөж байгаа юм шиг. “Гэдэс чинь яаж байна? Дотор муухай оргиж байна уу?” Карлаил асуув. Белла толгойгоо сэгсэрлээ. “Үгүй ээ, дотор муухай оргихгүй байна,” тэр шивнэв. “Удаан хугацаанд ийм байсангүй шүү.” Розали баярлаад дэлбэрэх гэж байсан юм. “Сайн байна.” “Чи арай л эрт баярлаад байх шиг байна даа,” Карлаил бувтналаа. Белла дахиад нэг балгаад Эдвард луу гэнэт харав. “Энэ арай нөгөө яриад байсан зүйлийг баллаад хаячих юм биш биздээ?” тэр шивнэлээ. “Аль эсвэл намайг цус сорогч болсны дараанаас тоолж эхлэх юмуу?” “Хэн ч юу ч тоологүй байгаа, Белла. Энэ цусны төлөө хэн ч үхээгүй байх шүү.” Тэр инээмсэглэхийг оролдов. “Чиний бүртгэл чинь цэвэрхэн байгаа.” Би юу ч ойлгосонгүй. “Дараа тайлбарлая,” Эдвард амьсгалах шахам чимээгүй хэлэв. “Юу?” Белла шивнэлээ. “Зүгээр л өөртэйгөө ярьж байна аа,” тэр үнэмшилтэйгээр худлаа ярьлаа. Түүнд аз таараад Белла амьд үлдэх юм бол тэр үед Беллагийн мэдрэмжүүд түүнийхтэй адил болсон байх юм байна. Тэр ч худлаа ярих чадвараа дээшлүүлэх хэрэгтэй юм байна даа.

Page 94: Breaking Down

Эдвард инээмсэглэхгүй байхыг хичээв. Белла дахиад хэд балган цонхоор ширтэн суулаа. Биднийг байгаа гэдгийг мартахыг хичээж байсан байх. Аль эсвэл намайг ч юмуу. Надаас бусад нь түүнийг юу хийж байгааг хараад ой гутахгүй ш дээ. Харин ч эсрэгээрээ – эд нар аягүй бол аягыг нь булаачихгүйг хичээж байгаа биз. Эдвард нүдээ эргэлдүүллээ. Ёооё, энэнтэй хүмүүс яаж хамт амьдардаг байнаа? Тэр Беллагийн бодлыг сонсож чаддаг ч байсан болоосой. Тэгвэл Беллад ч бас яршигтай санагдаад тэр Эдвардаас аль хэдийн салчих байсан биз. Эдвард бага зэрэг инээд алдахад Белла шууд түүн рүү хараад бага зэрэг инээмсэглэлээ. Тэр Эдвардын инээх байтугай инээмсэглэхийг нь хараагүй нилээн удсан биз. “Юу инээдтэй байна?” тэр бувтнав. “Жэйкоб,” Эдвард хариуллаа. Тэр над руу бас л ядрангуй инээмсэглэн харсан юм. “Тийм шүү, Жэйкоб чинь алиа гар байгаа юм,” тэр санал нийлэв. Гайхалтай, одоо алиалагч болчихлоо. “Бада бинг,” би бувтнав. Тэр дахиан инээмсэглээд соруулнаас дахиад нэг сороход шингэн дууссан байсан тул хоосон агаар сорогдох чимээ сонсдов. Би ч навтасхийлээ. “Болчихлоо,” тэр хэлэн өөрөөрөө бахархаж буй мэт сонсдлоо. Түүний хоолой нь арай л чангарсан байсан юм. “Би хэрвээ ингээд үргэлжлүүлээд уугаад байх юм бол Карлаил энэ зүүнүүдийг надаас салгаж авна байх тиймүү?” “Мэдээж,” тэр амлав. “Үнэнийг хэлэхэд наад дусалнууд чинь чамд туслахгүй байгаа байх.” Розали Беллагийн духыг илээд тэр хоёр бие биен рүүгээ найдлага дүүрэн харцаар харав. Энэ өрөөнд байгаа хэн бүхэнд илт байсан юм – хүний цусаар дүүрэн ганц аяга түүнд маш их тус болсон байсан юм. Түүний арьсны өнгө нь бага

Page 95: Breaking Down

зэрэг хэвэндээ орж – бас хацар нь баг зэрэг улайсан байлаа. Түүнд Розалигийн туслалцаа тийм ч их хэрэг болохгүй байснаас гадна түүний амьсгаа авах нь арай амар болсон байсан юм. Зүрхний цохилт нь хүртэл арай илүү тогтвортой болсон ч юм шиг... Бүх юм хурдаа авч эхлэлээ. Эдвардын нүүрэн дэх найдлагын ганц дусал энэ удаад жинхэнэ найдлага болон хувирсан байв. “Чи дахиад уумаар байна уу?” Розали дарамтлах шахам асуулаа. Белла мөрөө бага зэрэг буулгав. Эдвард Розали руу муухай харан Беллад хэлэв. “Чи одоо шууд уух хэрэггүй ээ.” “Би мэднэ ээ гэхдээ...юу гэхээр...би уумаар байна,” тэр баргар байдалтай хариулав. Розали түүний үсийг эллээ. “Чи ийм юмнаас болж ичээд хэрэггүй ээ, Белла. Чиний бие чинь үүнийг хүсэж байгаа. Бид бүгдээрээ ойлгож байна.” Тэр эхэндээ эелдэг ярьж байснаа сүүлийн өгүүлбэрийг ууртайгаар нэмлээ. “Ойлгохгүй байгаа хэн нэгэн байвал эндээс зайлаад өгж болно.” Надад хандсан нь мэдээж гэхдээ би шаргалт үстэд ч ийм амархан бууж өгөхгүй шүү. Беллаг сайжирч байгаад би баяртай байлаа. Надад заваан санагдсан ч одоо яахавдээ. Би л юм хэлэхгүй байвал болоо. Карлаил Беллагаас аягыг авлаа. “ Одоохон буцаад ирье.” Түүнийг өрөөнөөс явахад Белла над руу ширтэж эхлэв. “Жэйк, чи чинь яачихаа вэ?” тэр сөөнгө хоолойгоор хэллээ. “Өөрийгөө хэлээч дээ.” “Тоглоом ч үгүй – чи хэзээ хамгийн сүүлд унтсын?” Би хэсэг зуур бодож үзэв. “Хм, сайн санахгүй байх чинь.” “Ээ, Жэйк. Одоо би чиний эрүүл мэндийг хүртэл баллаж хаях нь байш дээ. Битгий тэнэг юм хийгээд бай.”

Page 96: Breaking Down

Би шүдээ зуулаа. Тэр мангас төрүүлэхийн тулд өөрийгөө алж болоод байхад би яагаад түүний өөрийгөө алахыг нь харах гэж хэдэн шөнийн нойр алдаж болохгүй гэж? “Жоохон амраад ав, гуйя,” тэр үргэлжлүүлэв. “Дээр зөндөө ор байгаа, аль дуртайгаа хэрэглэ.” Розалигийн харцнаас бол би дуртайгаа хэрэглэж болохооргүй байлаа. Ингэхэд Нойрсдоггүй Гүнжид ор ямар хэрэг байдым бол? Дэндүү харамч юм. “Баярлалаа, Беллс, гэхдээ би орон дээр унтснаас шалан дээр унтсан нь дээр байх. Муухай үнэртэйг нь чи мэдэж бйагаа даа.” Тэр хошуугаа унжуулаа. “Аан.” Карлаилийг өрөөнд орж ирэхэд Белла өөр юмны талаар бодож байгаа юм шиг түүн рүү гараа сунгалаа. Бас л энэ байдалтайгаа тэр аягатай цусыг ууж эхлэсэн юм.

14-р бүлэг. Цус сорогчидтой бүдүүлэг харьцсандаа мэдээд гэмших нь ямар муу хэрэг болохыг чи мэдэх үү?

Гэртээ эргэн ирэхэд, гадаа намайг хэн ч хүлээгээгүй гэдгийг би мэдлээ. За яав бэлэн үү? – аймшигтай ядрангуйгээр би бодлоо. Миний сайн мэдэх газруудад зарим нэгэн өөрчлөлт орсон гэдгийг би анзаарав. Гэрийн үүдэнд довжоон дээр ямар нэг даавуу байна. Анзаарсан даруйд л цус сорогчдын өмхий заваан хэрнээ танил үнэр үнэртэж намайг амьсгаагаа түгжихэд хүргэв. Тэдний хэн нэг нь надад хувцас илүүчилэхээр шийдсэн юм шиг байна. Хм. Намайг үүд рүү дөхөж очиход Эдвард лав миний ирснийг анзаарсан байх. Хайр хүрмээр бөгөөд сонин юм. Галзуу цагаан толгойтын зохион байгуулсан наргиан байх гэж эмээн би хувцсыг шүдэндээ зуун ой модын зүг чанга чанга алхлан явлаа. Эхээс төрсөн биеэрээ модон дунд зогсч байхыг маань тэр лав дуртайяа харах байсан байх даа. Би шүдээ сул тавин бөөгнөрсөн заваан даавууг өвсөн дээр хаяж хүн төрхөндөө эргэн орлоо. Би хувцсыг гартаа аван дотор муухай оргиулам муухай үнэрнээс нь салгахаар ийш тийш нь ууртайгаар гөвж гарав. Энэ нь эрэгтэй хүний өмд бас товчтой цагааш цамц байсан юм. Би анзаарч амжаагүй байсан хэдий ч хэмжээ бол яг л минийх байлаа. Эммэтти хорголоо тоолсон юм шиг байна. Цамцыг нь ч яахав ханцуйг нь нугалаад

Page 97: Breaking Down

өмсчихнө харин өмд нь асуудалтай байв. Нуруугаар шоргоолж гүйх мэт болж хамраа ярвайлгасаар өмслөө. Ганц өмдний араас би чинь гэр лүүгээ гүйж чадахгүй шүү дээ. Уг нь ч нээх илүүдэхгүй л дээ. Өмд ч уг нь надад таатай л байсан л даа цорын ганц таалагдаагүй зүйл нь гэвэл өмхий үнэр нь. Хааяа би надад хэрэг болоод буй хуучин өмдөө онгоцны хурдаар хөдөлж, аянга цахилгаан мэтээр гэртээ очоод авч чаддаггүйдээ харамсдаг юм. Хоёр дахь эзнээр(second-hand) нь тодорсон ч өөртөө бол дэгжин хувцас өмссөн би маш удаан бөгөөд ядрангуйгээр Калленыхны довжоо руу өгсөж байснаа орох хаалган дээр тулж ирээд зогсов. Би тогш луу??? Өө тэнэг ээ.. тэд нар намайг ирж байгааг аль хэдийн мэдчихсэн байсан биз...

Миний ирэх ч юм уу явах асуудлыг хэн ч хөндөхгүй байгаад би гайхширч байлаа. Би гайхшран мөрөө хавчаад дотогш оров. Маш том өөрчлөлтүүд! Хорьхон минутын дотор л өрөө бараг хэвийн байдалдаа орсон байв. Том шилэн хана дуу нэвтрүүлдэггүй байсан бөгөөд тэрний цаагуур нисэх шувуу хэнд ч ямар ч хамаагүй байсан юм. Карлайл Эсме хоёр цонхны дэргэд зогсон ой модон дундуур урсах гол руу харж байлаа. Алис, Жаспер, Эммэтти нар харагдахгүй байсан ч тэд нарын хоолой дээд давхраас сонсогдоно. Харин Белла өчигдрийнх шигээ дусал залгуулан орон дээр хэвтэж байв. Тэр баахан бүтээлгэнд ороогдсон нь хачиртай гамбир шиг л харагдаж байлаа. Үлдсэн дөрөв нь буйдангын ард зогсож байна. Тэд нар намайг сонсдог ч болоосой... Розали орны толгой хэсэгт хөлөө ачин сууж байлаа. Эдвард орны нөгөө буланд хөлд нь өвдөглөөд сууж байв. Тэр намайг орж ирхийг харан инээмсэглэлээ. Белла намайг сонссонгүй. Харин Эдвардын инээмсэглэхийг хараад даган инээмсэглэв. Түүнийг инээхэд нүүр нь гэрэлтэн гийлээ. Надад ингэтлээ их баярлаж инээж байхыг нь би өмнө харж байгаагүй юм байна. Юу түүнийг ингэж ихээр гэгэлзүүлээд байгаа юм болоо? Тэр амжилттайгаар хүнтэй суучихсан бүр хүүхэдтэй болсон харин цус сорогчид өгсөн хайр дурлал нь насных юм шиг харагдахгүй байна. Тэр намайг харсандаа яагаад ингэтлээ их баярлаад байгаан болоо.... Би түүнийг эндээс авч явахыг ямар ихээр хүсч байна гээч... Хэрвээ тэр ингэж ихээр шаналдаггүй байсан бол ч.... Тэр ер нь намайг хажуудаа байлгахыг хүсч байгаа болов уу? Надад бол түүнээс хол байх нь илүү амар байх байлаа. Эдвард бол харваас надтай санал нэг байна. Тэр сүүлд уулзахад бухимдангуй харагдаж байсан шигээ царайлсан байв. Белла над руу маш аз жаргалтайгаар инээж байгаад л тэр дургүйцэж байв. -Тэд нар зүгээр л ярилцахыг хүссэн юм – миний хоолой хөндлөнгийн

Page 98: Breaking Down

хүнийх шиг сонсогдож байсан бөгөөд би ядарснаасаа болоод хөл дээрээ тогтохгүй байлаа. -Тиймээ, би та нарын ярианы ихэнхи хэсгийг нь сонссон шүү... – Эдвард хариулав. Намайг энэ нь бодлогшруулав. Уг нь бид нарын хооронд гурван милээс ихчгүй багачгүй зай байсан ш дээ...

-Яаж?

-Зүгээр л,,, Та нар хоорондоо хэрхэн нөхөрсөгөөр ярьж байхыг сонсчихсон юм. Ер нь та нарыг хүн төрхөндөө байхад, бодлыг чинь уншихад илүү амар болчихдог юм. Иймэрхүү байдлаар та нарын дунд болж байсан зүйлүүдийн ихэнхийг нь сонсчихсон. -Айн – энэ нь намайг бага зэрэг бодолд автууллаа. Би мөрөө хавчин –Заза. Давтагдахыг үзэн ядаж байна. -Чи явж жоохон унтаж амарсан нь дээр байхаа –Белла хэлэв. Гэхдээ миний таамгаар бол чи хэдхэн секундын дараа тэхдээ тэргүй дээшээ гарах юм чинь энэнд чинь ямар ч утга алга. Би түүний бие сайжирч байгааг хараад гайхлаа. Би шинэхэн цусны үнэр аван хартал тэр дахиад л гартаа стакан барьсан байв. Түүнийг барихын тулд хэр их цус хэрэгтэй байдаг юм болоо? Удахгүй тэд нар хөршүүд рүүгээ гүйх байхдаа. Би үүд рүү явж байхдаа надтай надгүй түүнд туслачихаар хүн хангалттай байгааг ойлгов. -Нэг миссисипи... хоёр миссисипи... -Хаана үер болоод байгаан, тэнэгээ – Розали бувтналаа. -Шаргал үст Розалиг яаж живүүлж болохыг мэдэх үү? –би эргэж харалгүйгээр ярьж байв: –Бассейн дээр толь тавих. Эдвард миний араас арчаагүйгээр хаалга хаахыг нь би сонслоо. Гэхдээ Беллаг сайжирхын хэрээр түүний сэтгэл санаа ч дээрдэж байгаа билээ... -Надад үүнийг өмнө хэлж байсан юм – Розали араас чарлалаа. Агаар нь цэвэрхэн байгаа гэдэгт найдан би бүх хүчээ шавхан алхсаар гэрээс холдож мод руу дөхөж байлаа. Би дараа нь өмсөхийн тулд гэрээс холгүйхэнд хувцсаа нууж тавихаар төлөвлөлөө. Товч бол араатны стиль биш хэмээн бодсоор би цамцан дээрхи товчтойгоо шийдэмгийгээр тулалдаж байлаа. Зурвас дээр хүрч очмогц би тэдний хоолойг сонслоо... -Чи хаачих гэж байгаа юм бэ? – Белла асуулаа... -Би түүнд зарим нэг зүйлийн талаар хэлэхээ мартчихжээ. -Жэйкобийг жоохон амраа л да, энэ ч яахав хүлээж л байг...

ТИГ-ТОГ. ТИГ-ТОГ. ТИГ-ТОГ Арван тавдугаар бүлэг

Page 99: Breaking Down

- Хөөе, Жейк чи намайг харанхуй руу гүйж ороосой гэж хүсээд байгаа юм уу. Тэгвэл Леа намайг яаж мөргөлдөөн болохоос урд сэрээх юм бэ? - Яагаад гэвэл чи надад хэрэггүй. Миний бүх зүйл сайн байна. Тэр хойд зүгийн хагасыг хэдийн самначихсан байв. - Ямар нэгэн зүйл олж мэдэв үү? Тэр миний шинэхэн мөрийг хөөсөөр зам хөндлөн гарлаа. - Аанхан гэж би дургүйхэн хэллээ. “Зүгээр л шалгасан гэдгийг чи мэднэ дээ. Калленыхан агнахаар цугларч байна.“ - Сайхан хэллээ. Сэт гол замдаа эргэн орохын тулд гогцоо эргэлдэв. Сэттэй гүйхэд Леаг бодвол илүү амар байдаг. Тэр хичнээн их хичээсэн ч гэлээ ой ухааных нь хаа нэгтээ хадгалагдан үлдсэн байдаг байх. Гэхдээ Леа энд байхыг хүсээгүй. Энэ хачирхалтай сул дорой байдлаа вампируудын дунд байхдаа мэдрэхийг хүсээгүй юм. Тэр Сэтийг вампируудтай нөхөрсөг холбоогоо бататгаасай гэж хүсээгүй. Хөгжилтэй юм. Түүний сүргийн хамгийн том асуудал нь би байх гэж бодож байна. Эцсийн эцэст бид Сэмийн сүрэгт байхдаа үргэлж л бие биенийгээ уурлуулдаг байсан. Гэхдээ би эргэн тойрондоо өчүүхэн төдий ч өшөө хорсол мэдрэхгүй байлаа. Яагаад? Магадгүй талархалаас ч болсон уу би түүнийг орхиж явахыг хүсэхгүй байв. Эсвэл би ердөө л түүнийг илүү ихээр ойлгож эхэлсэн байж болох юм. Юутай ч гэсэн Леагийн хажууд гүйж байхад миний хүлээж байсан шиг тийм ч хэцүү биш байв. Мэдээж түүнд олон зүйл амаргүй байлаа. Леад зориулан Эсми хувцас болон хоол хүнс горхины хажууд орхиж байв. Вампирийн орхисон хоол гэнэтхэн итгэмээргүй сайхан үнэртэхэд би түүний нүдэн дээр өөрийн хэсгээ идсэн ч тэр үл хайхран тэвчсэн юм. Тэр шөнө дунд хаа нэгтээгээс жижигхэн зээр барьсан ч хооллох дуршилыг хангаагүй болохоор ааш нь сайжирсан гэж бодохгүй байна. Тэр түүхий махыг үзэн яддаг байлаа. - Бид хайгуулаа дорно зүг рүү үргэлжлүүлж болох юм гэж Сэт санал болгов. “Тэд биднийг хүлээж байгаа эсэхийг магадлахын тулд улам гүн рүү орьё.“

Page 100: Breaking Down

- Би энэ тухай бодож үзээд зөвшөөрлөө. “Гэхдээ үүнийг бүгд бэлэн болсон үед хийх хэрэгтэй. Би хамгаалалтаа сулруулахыг хүсэхгүй байна. Калленыхнаас өмнө оролдож үзье. Гэхдээ одоо биш.“ - Ойлголоо. Энэ нь надад нэг бодол төрүүлэв. Хэрвээ Калленыхан энэхүү нутаг дэвсгэрийг эсэн мэнд орхин гарах юм бол тэд араас нь дагах байх. Магадгүй биднийг тэдэнд анхааруулж амжихаас урьтаж хэдхэн секунт л алдах байх. Тэднийг хаана очсоныг мэдэхийн тулд хайх хэрэг гарна... Харин хойд зүгт тэдэнд найз нөхөд байдаг биз дээ? Энэ бүхий л асуудлыг шийдвэрлэх оновчтой шийдвэр байлаа. Гэхдээ би энэхүү боломжыг авч үзэж байсан хэдий ч... тэднийг сонсчих вий гэхээс айж байсан юм. Тэгээд ч би Беллаг байгаа үгүй нь мэдэгдэхгүй алга болохыг хүсэхгүй байв. Үгүй, энэ чинь тэнэг хэрэг. Би хэлэх ёстой. Надад ямар санагдсан ч хамаагүй илүү тэд энд үлдэж болохгүй. Хэрвээ Белла явчихвал илүү дээр байж болох юм. Түүнийг явах талаар хэлэхэд амархан байсан ч хөл нь газар хүрч байгаа цагт би санаа зовсоор байх болно... - Өө, би хэдийн энэ тухай Эдвардаас асуусан гэж Сэт бодов. - Юу гэнээ? - Би яагаад тэднийг явахгүй байгаа тухай асуусан. Танягийнд нуугдах ч юмуу эсвэл хаа нэгтээ Сэмийн хүрч чадахааргүй газар очихгүй байгаа талаар нь. Би Калленыханд зөвөлгөө өгөхийг хүссэнээ өөртөө сануулав. Ердийн л зөвөлгөө. Энэ таагүй ажлыг миний өмнөөс хийж өгсөнд би Сэтэд уурлах сэтгэл төрсөнгүй. - Тэр тэгээд юу гэж байна? Тохиромжтой мөчийг хүлээж байгаа гэж байна уу? - Үгүй ээ. Тэд явахаар цуглараагүй.

Page 101: Breaking Down

Энэ тийм ч сайн мэдээ шиг сонсогдсонгүй. - Яагаад? Энэ чинь тэнэг хэрэг. - Нэг их биш гэж Сэт хамгааллаа. “Энд байх нь эмнэлэгт нэвтрэх боломж өгч байгаа юм. Энд Карлайлд Беллаг сувилахад зориулсан бүхий л шаардлагатай зүйлс байгаа. Энэ тэд яагаад агнахаар цугласны нэг шалтгаан байх. Карлайл Беллад зориулан цус хадгалах нь зүйтэй гэж шийджээ. Тэр бас худалдаж авах болно. Чи хэр их цус худалдаж авч болохыг мэднэ дээ? Хэрвээ чи эмч бол ч.“ - Тэнэг сонсогдож байна. Тэд энэ бүгдийг өөртөө авч байгаа учраас замаасаа хулгайлах хэрэгтэй. Хууль бол зөвхөн амьд хүмүүст зориулагдсан. - Эдвард эрсдэл гаргахыг хүсээгүй юм байна. - Гэхдээ Беллагийн бие дээрдсэн шүү дээ. - “Чухмаа“ гэж Сэт зөвшөөрөв. Тэр өөрийн толгойдоо Беллагийн хөдөлгөөнгүй эмнэлгийн гуурстай хэвтэж байгаа миний дурсамж болон түүн рүү инээмсэглэн баяртай гэж даллаж буй төрхийг харьцуулан санав. “Гэхдээ тэр хөдөлж чадахгүй байгаа. Энэ зүйл түүний бүхий л амьдралыг сорж байна.“ - Миний дотор хүчтэй агшихыг мэдрээд би арайхийн шүлсээ залгилаа. “Тийм ээ би мэднэ.“ - Түүний бас нэг хавирга нь хугарсан гэж тэр баргар царайлан нэмэв. Миний амьсгаа гэнэтхэн түргэсэхэд би гүйлтийн хэмнэлдээ орохын тулд секунтын төдийд зогсох шаардлагатай боллоо. - Карлайл түүнийг боож өгөхдөө бас нэг нь цуурсан байна гэж хэлсэн. Харин Розали жирийн хүний хүүхэд эхийнхээ гэдсэнд байхдаа хавиргыг нь хугалах тохиолдол гарч байсан гэж ярьсан шүү. Эдвард түүний хүзүүг арай л мушгиагүй. Тэгээгүй нь харамсалтай гэсэн бодол надад зурсхийлээ. Мэдээж Сэт өөрийн амжиж мэдсэн бүх зүйлийг ярихдаа энэ мэдээлэл миний хувьд хичнээн чухал болон би өөрийн биеэрээ асуух боломжгүй

Page 102: Breaking Down

тухай ойлгож байв. - Белла өдрийн турш халуурч биеийн хэм нь унасан. Карлайл үүнд итгэлтэй биш байгаа ч түүний бодлоор бол тэр зүгээр л өвдөж байгаа. Өөрийгөө хамгаалах дархлааны систем нь муудсан бололтой. - Би үүнийг тохиолдлын зүйл гэдэгт итгэлтэй байна. - Гэхдээ тэр их сэтгэл өндөр байх шиг санагдсан шүү. Чарлитай ярьж байхдаа инээгээд л... - Чарли гэнээ? Юу? Түүнийг Чарлитай ярилцсан гэж чи хэлсэн үү? Сэт миний гэнэтийн уур хилэнд гайхсандаа арай л бүдэрсэнгүй. - Тэр Чарлитай өдөр болгон утсаар ярьдаг. Бас заримдаа ээж рүүгээ утасддаг. Белла тэдэнд өөрийгөө дээрдсэн гэж итгүүлэхийг хүсэж байгаа. - Дээрдсэн гэнээ? Тэд бас юу бодож олоодохов доо? Чарлид найдлага төрүүлэх гэнээ. Дараа нь гэнэтхэн түүний үхлийн тухай мэдээлэх хэрэг үү? Тэд түүнийг үүнд л бэлтгэж байна гэж бодож байна. Тэр яагаад түүнийг үүнд оролцуулж байгаа юм бол? - Жейк, тэр үхэхгүй ээ гэж Сэт аяархан хэлэв. - Би тайвширахын тулд гүнзгий амьсгал авлаа. “Үгүй ээ, Сэт хэдийгээр тэр үхэхгүй ч гэсэн үүнийг сонгон авсан болохоороо хүн байхаа болино. Бүгд л үүнийг сайн мэдэж байгаа. Хэрвээ тэр үхэхгүй бол нэг төрлийн дур булаам үхдэл болон хувирна. Харин дараа нь үл мэдэгдэх зүг алга болоод өгөх биз. Миний бодлоор бол тэд үүнд л Чарлиг бэлтгэж байгаа байх. Өөр юу гэж?“ - Энэ бол түүний л бодол. Хэн ч түүнд юу ч хэлээгүй. Гэхдээ чи Эдвардын царай ямар байгааг харсан биз дээ. Ахиад л цус сорогчийн тухай бас нэг санаа зовнил. Бид хэдэн минутын турш чимээгүйхэн гүйлээ. Би зүгээ өөрчлөн өмнө зүг рүү эргэв. - Хэтэрхий хол явах хэрэггүй. - Яагаад?

Page 103: Breaking Down

- Белла надаас чамайг зогсоохыг гуйсан. Би шүдээ зуулаа. - Алис ч бас үүнийг хүсэж байгаа. Тэр их ядарсан болохоор цамхаг дээрх сарьсан багваахай адил тагтан дээр сууж байгаа гээд тэр үл мэдэг инээмсэглэв. “Би Эдвардтай сэлгэж жижүүрлэж байсан. Беллагийн биеийн дулааныг барих хэрэгтэй байна. Хэрвээ чи хүсэхгүй байгаа бол би буцаж болох юм...“ - Үгүй ээ. Би буцна. - “Ойлголоо.“ Алсад Сэтийн тайлбарлах чимээ тасалдав. Түүний бүхий л анхаарал эргэн тойрны нам гүм ойд төвлөрчээ. Хэсэг хугацааны туршид би ямар нэгэн шинэ зүйл мэднэ гэж найдан өмнө зүг тийш гүйсээр байсан ч амьдралын анхны шинж тэмдэгтэй учраад эргэлээ. Хэдийгээр ойролцоох хот хүрэхэд хол байсан ч би чонын талаарх цуу яриаг ахин гаргахыг хүсэхгүй байв. Бид хангалттай урт хугацааны турш эелдэгхэн үл үзэгдэгчид байсаар ирсэн. Би зам хөндлөн гарч байшингийн зүг чиглэлээ. Хамгийн инээдтэй нь би тэнэг зүйл хийж байгаагаа мэдэж байсан ч өөрийгөө зогсоож чадсангүй. Би ч мазохист юм байна л даа.

- Энэ чамаас болсон юм бишээ, Жейк. Үйл явдал өөрөө л хэвийн бус байна. - Гуйя, амаа тат Сэт. - Хамхилаа. Энэ удаад би хаалганы өмнө зогсохдоо удаан эргэлзсэнгүй эзэн хүн адил итгэлтэй алхлан дотогш оров. Би Розали уурандаа хэрхэн дэлбэрэхийг төсөөлж байсан ч энэ тухай бодох нь хоосон цаг үрэхээс өөр ашиггүй байв. Розали, Белла хоёрын хэн нь ч миний хараанд өртсөнгүй. Би тэднийг хайн харахад миний зүрх хүчтэй цохилов. - Тэр сайн байгаа. Ямар ч өөрчлөлт гараагүй гэж Эдвард шивнэлээ. Тэр буйдан дээр нүүрээ өвдөгтөө наан сууж байлаа. Эсми түүний хажууд суугаад мөрөн дээр нь гараа тавьжээ.

Page 104: Breaking Down

- Сайн уу, Жейкоб. Чамайг эргэж ирсэнд баяртай байна гэж Эсми хэлэв. - “Би ч бас“ гэж Алис хэлээд гүнзгий амьсгал авав. Тэр шатаар дэвхцэн бууж ирлээ. Түүний нүүрний хувирал нь би ямар нэг албан ёсны уулзалтаас хоцорсон юм шиг төрхтэй харагдана. - Сайн уу гэж би хэлээд хоолойгоо аль болох эелдэг болгов. “Белла хаана байна?“ - Угаалгын өрөөнд гэж Алис хариулав. “Тэр жирэмсэн болохоороо гол төлөв шингэн хоол хэрэглэж байгааг чи мэднэ дээ. Ер нь бол чи энэ талаар сонсоогүй нь дээр.“ - “Аан“ гээд би ямар нэгэн хариулт олохыг хичээн зочны өрөөний гол таагүйхэн зогсоор байлаа. - “Өө, гайхамшигтай“ гэж хэлэх таагүй хоолой миний ард сонсогдов. Би эргэж хараад Розалигийн толгойг хальт харлаа. Тэр Беллаг болгоомжтой тэврэн гарч ирэхэд нүүрэнд нь зэвүүцэнгүй өнгө тодров. ”Би ямар нэгэн заваан юм үнэртэхийг шууд л мэдсэн юмаа.” Өнгөрсөн удаагийнх шиг Беллагийн нүүрэн дээр зул сарын өглөө сэрсэн хүүхдийн адил баяр хөөр тодров. Яг л би ямар нэгэн гайхамшигтай бэлэг авчирсан юм шиг. Энэ чинь шударга биш байна. - Жейкоб гээд тэр санаа алдав. “Чи ирчихлээ.“ - Сайн уу, Беллс. Эдвард, Эсми хоёр нэгэн зэрэг бослоо. Би Розали хэрхэн Беллаг буйдан дээр болгоомжтой хэвтүүлэхийг харав. Белла цонхийн цайж амьсгаа нь түргэсчээ. Эдвард түүний духыг илбэн нүүрний урдуур нь унжиж байсан үсийг холдуулах гэж хичээсэн ч надад эмчтэй төстэй харагдав. - Чи даарч байна уу? гэж тэр аяархан асуув. - Би зүгээрээ.

Page 105: Breaking Down

- Белла чи Карлайл юу гэж хэлснийг мэдэж байгаа биз дээ гэж Розали хэлэв. “Юуг ч бууруулах гэсний хэрэггүй. Энэ бидний чамд тавих халамж анхааралд юугаар ч туслахгүй шүү.” - За яахав, надад бага зэрэг хүйтэн байна. Эдвард хөнжил аваад өгөөч. - Би нүдээ эргэлдүүлэв. ”Энэ чинь миний яах гэж ирсэн шалтгаан биз дээ?” - Тиймээ чи үүний тулд л ирсэн гэж Белла хэллээ. “Чамайг бүтэн өдрийн турш гүйсэн гэж мөрийцөхөд ч бэлэн байна. Жаахан амар. Гурван минут өнгөрөөгүй байхад би ахиад л дулаацчихна.“ Түүнийг надад ямар нэгэн хөгжилтэй заавар өгч байх зуур би үл тоомсорлон буйдангийн дэргэдэх шалан дээр суулаа. Үнэн хэрэгтээ би яахаа мэдэхгүй байлаа... Тэр хичнээн эмзэгхэн харагдаж хүрэх нь байтугай ойртоход ч аймшигтай байсан юм. Би түүн рүү бөхийн нарийхан гарыг нь аяархан атган авлаа. Дараа нь би нөгөө гараа болгоомжтой өргөж түүний жижигхэн нүүрэнд хүрэв. - Баярлалаа Жейк гэж тэр хэлэхэд арьс нь үл мэдэг чичирэхийг би мэдрэв. Би хариу дохилоо. Эдвард буйдангийн захад хөдөлгөөнгүй суугаад түүний царайнаас нүд салгалгүй ажиглаж байв. Сүпер сонсголтой мангасаар дүүрэн жижигхэн өрөөнд сууж байхдаа би миний гэдэс хүржигнэх чимээ сонсогдоогүй байх гэж найдлаа. - “Розали чи яагаад гал тогооноос Жейкобт ямар нэгэн зүйл авчирч болохгүй гэж?“ хэмээн Алис хэлэв. Тэр бараг ажиглагдамгүй суугаад нуруугаараа буйдан налжээ. Розали Алисийн хоолой сонсогдсон зүг рүү итгэлгүйхэн ширтлээ. - Баярлалаа, Алис үнэнийг хэлэхэд би шаргал үстийн шүлстэй хоолыг идэхийг хүсэхгүй байна. Миний бие организм бусдын адил хорыг тэсвэрлэх чадвартай биш. - Розали хэзээ ч Эсмигийн нүүрэн дээр зочломтгой бус зангаа үзүүлж байгаагүй. - “Мэдээж үгүй“ гэж Розали дуртайяа хэлэхэд би тэр даруй эргэлзлээ.

Page 106: Breaking Down

Секунтын хугацаа ч өнгөрөөгүй байхад тэр зочны өрөөнөөс гарч байлаа. Эдвард санаа алдав. - Надад хэлээч тэр жинхэнээсээ хор хольчихгүй биз дээ? - Тэгэхгүй гэж Эдвард амлав. Зарим нэг шалтгааны улмаас би түүнд итгэлээ. Хэсэг хугацааны турш гал тогоонд сав суулга хангинах чимээ гарч байснаа металл хавирах сэжигтэй чимээ гарав. Эдвард ахиад л санаа алдсан ч энэ удаад үл мэдэг инээмсэглэх шиг болов. Энэ тухай намайг бодож амжихаас урьтаж зочны өрөөнд Розали ахин орж ирлээ. Тэр мөн л ёжтой инээмсэглэсээр миний өмнөх шалан дээр төмөр таваг тавилаа. - Цэнгэ дээ, нохой минь. Магадгүй энэ юм хольдог том сав байж болох ч түүний авчирсан янзаар бол нохойны идүүрийг санагдуулж байлаа. Түүний маш түргэн хийсэн дархны ажил надад сэтгэгдэл төрүүлэв. Хичнээн анхаарал хандуулсан нь ойлгомжтой. Савны гадна талд гоёмсог бичгээр Фидо (Авраам Линкольны нохойны нэр) гэж сараачжээ. Гэвч дотор талд нь байсан төмстэй жигнэсэн аварга том стейк гайхамшигтай сайхан харагдаж байсан болохоор би түүнд ”баярлалаа” гэж хэлэв. Тэр тургиллаа. - Шаргал үстийн тархийг юу гэж хэлдэгийг мэдэх үү? гээд би нэг амьсгаагаар үргэлжлүүлэв. ”Алтлаг анч нохой.” - Би үүнийг сонсож байсан юм байна гэж тэр хүйтнээр хэлээд инээмсэглэсэнгүй. - Би давтахгүйг хичээнэ ээ гэж би амлаад хоолыг авлаа. Розали жигшүүртэйгээр нүүрээ үрчийлгэн нүдээ онийлгов. Дараа нь тэр буйдан дээр суун зурагтын удирдлага аваад юу гарч байгаа нь ялгагдахын аргагүй хурдтайгаар суваг сольж эхэллээ. Хоол сайхан байсан ч агаарт вампируудын өмхий үнэр үнэртэнэ. Би үүнд

Page 107: Breaking Down

дасч эхэлж байх шиг байна. Ха. Би юу хүсэх нь энэ вэ яг л... Би хооллож дуусаад Розалиг уурлуулахын тулд тавгаа долоож байхдаа Беллагийн хүйтэн хуруу миний үсэнд хүрэхийг мэдрэв. Тэрбээр арагш нь хайш яйш илбэхэд миний үс ахин арзайлаа. - Засуулах болж уу? - Жаахан арзайсан харагдаад байна гэж тэр тайван хэлэв. ”Магадгүй…” - Энд байгаа хүмүүсийн дунд Парижийн шилдэг үсчний газар байгаа юм биш биз? - Боломжтой шүү гээд тэр инээд алдав. - Үгүй ээ, баярлалаа гээд би түүнийг ахин үс засах яриа өрнүүлэхээс болгоомжлон бослоо. ”Ахиад хэдэн долоо хоногийн турш болно байх.” Би түүнийг хэр удаан хугацааны турш сайн байхыг нь гайхан бодлоо. Би энэ тухай аль болох эелдэгээр асуухыг хичээв. - Мм... тэгэхээр ойлгомжтой, чи мэднэ дээ жижигхэн мангасын гарах өдөр? Түүний миний үсийг атгасан гар өөрийн эрхгүй чангарсан хэдий ч юу ч хэлсэнгүй. - Надад чухал байна л даа. Би энд хэр их удаан байх хэрэгтэйгээ мэдмээр байна. Чи явалгүй хэр удах юм бэ гэж би дотроо бодлоо. Түүний царай бодлогоширсон төрхтэй болоход духанд нь хөнгөхөн үрчлээ тодров. - Мэдэхгүй гэж тэр шивнэлээ. ”Тодорхойгүй л байна. Мэдээж есөн сар болохгүй байх. Бид хэт авианд харуулж болохгүй учраас Карлайлын таамаглалыг л авч үзэж байна. Жирийн хүмүүсийнх дөчин см хүрдэг гэсэн” гээд тэр өөрийн томорсон гэдсээ сэтгэл хангалуун илэв. ”Хүүхэд их түргэн өсөж байгаа. Долоо хоногт нэг см нэмэгддэг гэсэн. Өнөө өглөө гуч байсан ч өдөр болгон л хоёроор нэмэгдээд байна заримдаа илүү...” Нэг өдөрт хоёр долоо хоног гэнээ өдөр хоног ч ёстой нисэн өнгөрч байна даа. Түүний амьдрал агшин зуур хурдлуулах товч дарсан аятай гулган холдож байна. Дөчин см хүрэхэд түүнд хэдэн өдөр үлдсэн бол. Дөрөв үү?

Page 108: Breaking Down

Надад яаж амьсгалдагаа санахын тулд хугацаа шаардагдав. - Чи зүгээр үү? гэж тэр асуулаа. Би ярьж чадна гэдэгтээ итгэлгүй байсан тул толгой дохилоо. Эдвард миний бодлыг сонссон хэвээр цаашаа харан сууж байсан ч би түүний тусгалыг шилэн хананд харж байлаа.

16. Мэдээлэл чинь ихдээд байна аа. Би тэднийхээс нилээн эрт гарж явлаа. Нар ч мандах болоогүй байхад шүү. Буудин налж бага зэрэг унтсныг эс тооцвол унтаж чадаагүй. Беллагийн нүүр улайж эхлэхэд Эдвард намайг сэрээн түүний биеийн дулааныг хэвэнд нь оруулахын тулд өөрөө миний оронд суусан юм. Би ганц суниаж аваад жаахан амраад авчихсных ажлаа амжуулъя хэмээн бодлоо. -“Баярлалаа,” Эдвард миний бодлыг сонсоод чимээгүйхэн хэлэв. “Хэрэв зам гайгүй бол тэд өнөөдөр явах болно оо.” -“Би мэдээ хүргэж ирнэ ээ.” Амьтан болж хувирах нь сайхан мэдрэгдэж байлаа. Хөдөлгөөнгүй удаан сууснаас болж хамаг бие минь чилсэн байв. Би хурдтай харайж эхлэлээ. -Өглөөний мэнд, Жэйкоб, Леа мэндлэв. -Сэрцэн байгаа чинь сайн хэрэг байна шүү. Сет унтаж амживуу? -Одоохондоо унтаагүй л байна, Сет нойрмог хариулав. Нойр ч хүрж эхлэж байна шүү. Чамд юу хэрэгтэй байгаан? -Чи дахиад нэг цаг сэрүүн байж тэвчихүү? -Мэдээж, асуудалгүй. Сет тэр доороо босж зогсов. -Тэгвэл хэдүүлээ бүр хол яваад үзье, Би Леад хэллээ. Сет, чи периметрээ нэг тойрчих. -Ойлоо. Сет гүйж эхлэлээ. -Дахиад л нэг цус сорогчдын даалгаврыг гүйцэтгэх нь дээ, Леа дурамчхан

Page 109: Breaking Down

бувтнав. -Чамд таалагдахгүй байгаа юмуу? -Юу гэж дээ. Надад тэр хануур хорхойнуудыг бага зэрэг эрхлүүлэхэд асуудал байхгүй. -Сайн байна, хоёулаа хэр хурдан гүйж чадхаа үзье. -Наадах чинь харин таалагдаж байна шүү! Леа периметрийн баруун захын тэнд гүйж байлаа. Тэр Калленыхны гэртэй ойр замыг сонгохын оронд захаар нь гүйн над дээр ирсэн юм. Би зүүн зүг рүү чигээрээ гүйж эхлэлээ. Түүнээс түрүүлж гараанаасаа гарсан ч гэсэн ганц л секунд амрах юм бол тэр намайг амархан гүйцнэ гэдгийг би сайн мэдэж байв. -Леа, хамраа газарт наахаа мартав аа. Энэ чинь уралдаан биш шүү дээ. -Би хоёуланг нь зэрэг хийгээд ч чамайг гүйцэж чадна. Би эсэргүүцсэнгүй. -Мэднэ ээ. Тэр инээв. Бид хоёр зүүн захын уулууд дундуурх замаар гүйж байлаа. Жилийн өмнө Калленыхан эндээс явахад бид хүмүүсийг илүү сайн хамгаалахын тулд энэ хэсгээр зөндөө гүйж байсан юм. Харин тэднийг эргэж ирэхэд бид ухрах шаардлагатай болсон юм. Энэ бол цус сорогчдын газар шүү дээ. Гэвч Семийн хувьд тэр гэрээслэл юу ч биш болон хувирсан байх. Гэрээслэл үгүй болсон. Одоогийн байдлаар бол гол асуудал Семийн хэрхэн хөдлөх байсан юм. Тэр ганц нэгээрээ явж буй Калленыхнийг хүлээж байгаа юу үгүй юу? Жэрид үнэнийг хэлсэн үү аль эсвэл тэр миний түүний бодлыг сонсож чадахгүй байгааг ашигласан уу? Бид уулууд руу нилээн гүн гүйсэн ч чононуудын ямар ч ул мөр байсангүй. Арилж буй цус сорогчдын мөр хаа сайгүй байлаа гэвч тэдний үнэр нь надад танил болсон байв. Өдөржин үнэртэж байгаа юм чинь аргагүй дээ. Нэг зам дээр цус сорогчдын үлдээсэн нилээн саяхны үнэр мэдрэгдэж байлаа. Эдвардаас бусад нь энүүгээр нилээн хэд нааш цааш явсан бололтой. Гэвч мэдээж түүнийг үхэх шахаж буй эхнэрээ дагуулан ирэхэд

Page 110: Breaking Down

бүх юм мартагдаж. Би шүдээ зуулаа. Юу ч байсан гэсэн надад хамаагүй. Леа одоо хүртэл миний урд гараагүй л байлаа. Намайг уралдахаас илүү ул мөр хайх дээр анхаарлаа төвлөрүүлж байсан болохоор тэр байх. Тэр миний хажууд уралдах гэхээсээ илүү хамтдаа гүйж байлаа. -Бид ч нилээн хол явчихлаа шүү, тэр хэлэв. -Тиймээ. Сем хэрвээ ганцаараа явж байгаа хэн нэгэн рүү дайрахыг эрмэлзэж байсан бол одоогоор энэ хүртэл явчихсан байх байсан. -Тэр Ла Пүшд байсан нь дээр ш дээ, Леа бодов. Биднийг тэдэнд тусалж байгаа гэдгийг сайн мэдэж байгаа. Тэр яаж ч хичээгээд бидэнд мэдэгдэхгүйгээр дайрч чадахгүй. -Юмыг яаж мэдэх үү л гэж ингэсэн юм. -Өө тэр мэдээж шүү дээ, тэр шимэгчнүүдыг яасан ч аюулд өртүүлж болохгүй. -Аанхан, би түүний ёжлосон хариуг үл тоомсорлон хариулав. -Жэйкоб чи их өөрчлөгджээ. Зуун наян градус эргэнэ гэж энийг л хэлдэг байх. -Чи ч бас миний мэдэж хайрладаг байсан хуучны Леа биш болсон ш дээ. -Тэр ч үнэн шүү. Би Паулыг бодвол арай л гайгүй болсон байх тийм үү? -Гайхалтайгаар тийм болж таарж байх шиг байна шүү. -Хөөх, ямар гоё юм бэ. -Баяр хүргэе. Бид дахиад л чимээгүй гүйж эхлэв. Буцах цаг болсон байсан ч бид хоёрын хэн нь ч буцаж явахыг хүссэнгүй. Бид нэг жижигхэн газрыг дэндүү удаан харж суусан байлаа. Шинэ газраар гүйх нь маш их сэтгэлд хүрж байв. Нэг их яарах шаардлага байгаагүй учир магадгүй буцахдаа хоол олж идэж болох л юм. Леа ч бас өлссөн байв. Гоё доо, тэр уйтгарлан бодов.

Page 111: Breaking Down

-Чамд л муухай санагдаж байгаан, би түүнд хэллээ. Чононууд ингэж л идэх ёстой ш дээ. Зүгээр л амттай байдаг биз дээ? Хэрвээ чи хүний бодлоор бодоод байх юм бол- -Наад яриагаа мартаа, Жэйкоб. Би хийхгүй гэж хэлээгүй ш дээ. Зүгээр л надад тэгж идэх гоё санагдах албагүй биз дээ? -За, тийм дээ, Би санал нийлэв. Тэр өөрийгөө зовоох дуртай бол одоо яаая гэхэв. Тэр хэсэг хугацаан турш чимээгүй дагав: би ч буцах талаар бодож эхлэлээ. -Баярлалаа, Леа гэнэт шал өөр өнгөөр хэлэв. -Юунд билээ? -Намайг үлдэхийг зөвшөөрсөнд. Надад чамаас ийм юм хүсэх эрх байхгүй байтал намайг үлдэхийг зөвшөөрсөнд. -Зүгээр дээ. Нээрэнгээсээ шүү. Чамтай хамт байх санаснаас гайгүй байна шүү. Тэр бага зэрэг инээлээ. -Маш сайхан магтаал байна, баярлалаа! -За тэгээд битгий хөөрөөд байгаарай. -За за – харин чи бас битгий хөөрчихөөрэй. Тэр хэсэг завсарлав. Чи сайн алфа шүү. Семээс шал өөр ч гэсэн чи өөрийнхөөрөө маш сайн алфа. Чи алфа болох эрхтэй хүн. Би цочирдсондоо хэсэг зуур юу ч хэлж чадсангүй. -Хөөх, баярлалаа. Гэхдээ одоо миний хөөрөхгүй байх юу л бол. Чи яагаад гэнэт ийм юм яриад эхлэв? Тэр юу ч хэлэхгүй байсан тул би түүний бодлыг дагалаа. Тэр ирээдүйн талаар – бас тэр өглөө миний Жэрид-д хэлсэн үгийн талаар бодож байлаа. Миний удахгүй ой руу буцаж явах талаар, бас Калленийхэн явсны дараа миний Сет тэр хоёрыг сүрэгт нь буцаан оруулна гэх амлалт... -Би чамтай үлдмээр байна, тэр хэлэв. Миний хөл шууд л газартай хөлдлөө. Тэр нилээн хол гүйчихсэн байснаа

Page 112: Breaking Down

намайг зогссныг мэдэн буцан ирсэн юм. -Би гай болохгүй ээ, амлаж байна. Чамайг энэ тэрүүгээр дагаж явах ч үгүй. Чи хаа хүссэн газар луугаа яв, би ч бас тэгье. Зөвхөн хоёулаа чоно болон хувирсан цагт л чи надтай зууралдах хэрэг гарна. Тэр миний урд холхин саарал сүүлээ нааш цааш нь сандрангуй хөдөлгөж байлаа. Тэгээд би ойрын хугацаанд чоно руу хувирахаа бүүр болих тухай бодож байгаа учраас хоёулаа тийм ч олон таарахгүй боловуу. Би юу гэж хэлэхээ мэдсэнгүй. -Би чиний сүрэгт хамрагдснаас хойш маш их баяртай байгаа. Хэдэн жил амсаагүй баяр баясгалан. -Би ч бас үлдмээр байна, Сет аяархан бодов. Түүнийг ажлаа хийх зуураа бид хоёрын бодлыг сонсож байгааг би таг мартсан байлаа. -Надад энэ сүрэг маш их таалагддаг. -За тэгж ярихгүй шүү! Сет, энэ сүрэг удахгүй үгүй болно шүү дээ. Би түүнийг ятгахын тулд бодлоо цэгцлэхийг оролдлоо. -Бидэнд одоо зорилго бий, гэхдээ бүх юм дууссан хойно би чоно дүрдээ орно шүү дээ. Сет, чамд зорилго хэрэгтэй. Чи сайн хүүхэд шүү дээ. Чамд найз нөхөд хэрэгтэй. Бас чамд одоо Ла Пүшийг орхих ямар ч шалтгаан байхгүй. Ядаж л ахлах сургуулиа төгс бас амьдралдаа ямар нэгэн юм хий. Чи Сюг бас арчилж халамжлах хэрэгтэй ш дээ. Миний асуудлууд чиний ирээдүйг баллах ёсгүй. -Гэхдээ- -Жэйкобын зөвөө, Леа бодов. -Чи надтай санал нийлээд байгаа юмуу? -Тэгэлгүй яахав. Гэхдээ наадуулын чинь аль нь ч надад хамаарахгүй. Би угаасаа явна гээд шийдчихсэн байсан ш дээ. Ла Пүшээс зайтай нэг ажил олж аваад бас оройн хичээлд суусан ч болно. Ёга, бясалгал сурж түргэн уураа бага зэрэг дараад л....Бас сэтгэл зүйн эрүүл мэндийнхээ төлөө энэ сүрэгт үлдмээр байна. Жэйкоб – чи миний бодол зөв гэдгийг харахгүй байна уу? Би чамд яршиг болохгүй, чи ч бас надад яршиг болохгүй, бүгд л аз жаргалтай байх нь байна шүү дээ. Би түүн рүү нуруугаа харуулан буцаж алхаж эхлэв. - Одоохондоо ийм их юм шийдэхэд арай л хэцүү байна, Леа, би бодолцож үзье за?

Page 113: Breaking Down

- Бололгүй яахав. Буцах замдаа бид арай л аажим гүйсэн тул ирэх замаа бодвол мэдээж удлаа. Яагаад гэвэл би энэ удаад хурдтай явъя гэж ер бодсонгүй. Толгойгоороо очоод мод мөргөчихгүйн тулд анхаарлаа төвлөрүүлэхийг л оролдож байсан юм. Сетийн бухимдах надад сонсогдож байсан ч би түүнийг үл тоомсорлолоо. Тэр миний зөв гэдгийг сайн мэдэж байх ёстой. Тэр ээжийгээ орхиж явж болохгүй. Ла Пүш дээр очиж бусадтай адил сүргээ хамгаалан амьдрах болно. Гэхдээ би Леаг тийм юм хийж байхыг төсөөлж чадсангүй. Энэ л намайг айлгаж байлаа. Хоёр чонотой сүрэг? Хичнээн хол байсан ч хамаагүй нэг сүрэг болчихвол...бид хоёр хоорондоо хэт дотносож байгаа хэрэг биш гэж үү? Би түүнийг энэ тухай тухтай бодож үзсэн талаар эргэлзэж эхлэлээ, тэр зүгээр л эрх чөлөөг хүсэж байгаа нь мэдээж. Намайг бодох зуур Леа ганц ч үг цухуйлгасангүй. Тэр бид хоёрыг нэг сүрэг болчихвол өөрийгөө хичнээн дуугүй явж чадахыг батлах гээд байгаа юм шиг санагдав. Нар дөнгөж үүлний цаанаас цухуйхад бид гурав хар сүүлэн бугын сүрэгтэй тааралдсан юм. Леа дотроо санаа алдсан ч эргэлзсэнгүй. Түүний дайралт нь цэвэр бөгөөд хурдтай байлаа – бага зэрэг сүрлэг ч байж болох юм. Тэр хамгийн том бугыг анзаархаас нь ч өмнө алчихсан байсан юм. Боломжоо алдахыг хүсэлгүй би ч бас дараагийн том буга руу нь дайралтаа хийж хэрэггүй өвдөлт мэдрүүлэхгүйн тулд хүзүүг нь шүдний завсраа хийж байгаад хугалж орхив. Леагийн ой гуталт, бухимдал зэрэг нь мэдрэгдэж эхлэхэд би түүнд туслахын тулд өөрийнхөө бодлыг хоосолж яг чоно шиг сэтгэж эхлэлээ. Би чоно биеэрээ дэндүү удаан амьдарсан тул чонын яаж боддог юу хүсдэгийг сайн мэддэг байлаа. Би зөндөө итгэн өөрийгөө бэлдэж Леад ч бас өөрийнхөө юу бодож байгааг мэдрүүлэхийг хичэв. Тэр хэсэг эргэлзэж байснаа сүүл рүүгээ миний бодлыг ойлгохыг хичээлээ. Хачирхалтай юм – бид хоёрын бодол санаа өмнө нь байгаагүйгээрээ нэгдсэн байх нь мэдрэгдлээ. Хачирхалтай ч гэсэн түүнд бол тусласан юм. Түүний шүд нь арьс болон үсийг амархан нэвтлэхэд тэр аль хэдийн амандаа том хэмжээний мах зуусан байлаа. Тэр дотроо ой гутаж байсан ч энэ удаад чоно шиг бодохыг оролдож байсан тул арай л амар байсан юм. Юу ч мэдрэхгүй байгаа юм шиг, тэр хоосон мэдрэмж түүнийг хоол идэхэд нь туслаж байв.

Page 114: Breaking Down

Надад бол хамаагүй амар байлаа. Би одоог хүртэл ингэх чадвараа алдаагүй байгаадаа баярлаж байв. Энэ бүхэн удахгүй миний амьдрал болно шүү дээ. Леа тэр амьдралын нэг хэсэг болно гэж үү? Долоо хоногийн өмнө энэ магадлал надад итгэхийн аргагүй л санагдах байсан байх. Би хэзээ ч зөвшөөрөхгүй байх байсан. Гэвч би одоо Леаг арай л илүү таниж мэддэг болсон бололтой. Семийн сүрэгт түүнд байнга мэдрэгддэг байсан тэр их өвчин шаналалаас ангижраснаас хойш тэр урьдын адил ууртай, ядаргаатай чоно байхаа больсон. Урьдын адил ууртай охин яавч биш. Бид хоёр дүүртлээ хамт идэлцлээ. -Баярлалаа тэр сүүлд нь савруу, хоншоороо өвсөөр цэвэрлэж байх зуураа хэлэв. Би түүнтэй адил цэвэрлэсэнгүй. Буцахдаа голыг гатлах хэрэг гарах учир тэгэхэд л өөрөө цэвэрлэгдэх нь мэдээж. Чам шиг бодох тийм муухай байсангүй шүү. - Зүгээрээ. Биднийг периметрийн захад хүрэхэд Сет арайхийн ядан босоо тогтож байсан юм. Би түүнд жоохон унтаад ав хэмээн Леа бид хоёр харуулд гарах болох тухай хэллээ. Хэдхэн секундын дараа Сетийн гүн нойронд умбах мэдрэгдсэн юм. - Чи цус сорогч нар дээр буцаж очих гэж байна уу? Леа асуулаа. - Магадгүй. - Би чамд ямар байгааг мэднэ ээ. Тэнд байх нь чамд хэцүү байдаг ч гэсэн хол байх нь бүр ч хэцүү байдаг, тиймүү? - Юу гээч, Леа, чи ирээдүйд юу хиймээр байгаа талаараа бодож эхлэх хэрэгтэй шүү. Үнэнийг хэлэхэд миний бодол санаа тийм ч сайн биш байх болно. Тэр үед бид хоёр нэг сүрэг болчих юм бол чи надтай хамтдаа зовох хэрэг гарна ш дээ. Тэр надад яаж хариулах талаар бодлоо. – Муухай сонсогдож магадгүй ч гэсэн би өөрийнхөө зовлонг мэдрэснээс чиний зовлонг мэдэрсэн нь дээр байх гэж бодож байна. - Заза өөрөө л мэд тэгвэл.

Page 115: Breaking Down

- Би чамд ирээдүйд хэцүү байхыг мэднэ ээ, Жэйкоб. Би ойлгож байна. Би Беллад дургүй ч гэсэн...тэр чиний Сем. Тэр чиний хүсэж байгаа цорын ганц юм, бас чиний өөрийн болгож чадахгүй цорын ганц юм шүү дээ. Би хариулж чадсангүй. - Гэхдээ чамд одоо илүү хэцүү байгааг ч би бас мэдэж байна. Ядаж л Сем аз жаргалтай байгаа шүү дээ. Тэр бас эрүүл, амьд мэнд байгаа. Би түүнд хайртай учраас би энэнээс ихийг хүсэхгүй ээ. Би түүнийг аз жаргалтай байгаасай л гэж хүсэж байна. Тэр санаа алдлаа. – Гэхдээ юу гэхээр, би түүний аз жаргалтай байхыг нь хажуунаас нь хараад суугаад баймааргүй байна. - Хоёулаа ийм юм ярих хэрэгтэй гэж үү? - Би хэрэгтэй гэж бодож байна. Яагаад гэвэл би чамайг намайг ойлгоосой гэж хүсэж байна. Би чамайг зовоохгүй ээ, бүүр эсрэгээрээ туслаж ч магад ш дээ. Би төрөлхийн ийм сэтгэл хөдлөлгүй, хөлдүү толгойт байгаагүй ш дээ. Би эрт урьдын цагт их эелдэг харьцаатай байж билээ. - Уучлаарай, би нэг л санаж өгөхгүй байна шүү. Бид хоёр хамтдаа хэсэг инээлдэв. - Намайг уучлаарай, Жэйкоб. Чамайг ингэж их шаналж байгаад намайг уучлаарай. Бас чамайг дээрдэхийн оронд улам муудаж байгаад намайг уучлаарай. - Баярлалаа, Леа. 17. Би юу шиг харагдаж байна? Озын илбэчин шиг үү? Чамд тархи хэрэгтэй байна уу? Чамд зүрх хэрэгтэй байна уу? Урагшаа. Минийхийг ав. Надад байгаа бүх зүйлийг ав. Би Каллены гаражруу гүйх зуураа төлөвлөгөө зохиосон байлаа. Үүний хоёрдахь хэсэг нь цус сорогчийн машиныг эвдлэх байв. Би түлхүүргүй удирдлагын товчийг дараад гайхширч орхилоо, энд тэрний надруу сигналдаж, гэрлээ анивчуулдаг Волво байсангүй. Энд өөр машин байв - энэ нь шүлсээ гоожуулам унаануудын эгнээнд ч шууд нүдэнд тусхаар эд байв. Тэр үнэхээр надад Aston Martin Vanquish-ийн түлхүүрийг өглөө гэж үү,

Page 116: Breaking Down

эсвэл энэ нь санамсаргүй тохиолдол уу? Би үүний тухай бодохоо зогссонгүй, эсвэл энэ нь миний төлөвлөгөөний хоёр дахь хэсгийг өөрчилж байсан байх. Би торгомсог суудалруу үсрэн ороод, өвдөг маань жолоон доор тачигнаж байх зуур хөдөлгүүрээ асаав. Өөр өдөр бол хөдөлгүүрийн хүржигнэх чимээ дургүй хүргэх байлаа, гэвч яг одоо миний хийж чадах зүйл бол жолоодохдоо бүрэн гүйцэт төвлөрөх байсан юм. Би суудлын суллагчийг олоод, хөл гишгүүр дээр гишгэх үед өөрийгөө хойш нь түлхэв. Машин урагш давхиж байхдаа агаарт хөөрж байгаа юм шиг л санагдлаа. Шигүү, тойрог замаар явахад хэдхэн л хором зарцуулагдаж байв. Машиныг би гараараа биш бодлоороо жолоодож байгаа юм шиг мэдрэмж төрөөд л. Ногоон хонгилоос гарж, төв замруу орохдоо би Леаг оймын цаанаас түгшүүртэйгээр харж буй зэрвэс барааг харлаа. Хагас хоромын турш би түүний юу бодож байгаад гайхав, харин дараа нь энэ нь надад хамаагүй гэдгийг ухаарав. Би өмнө зүгрүү эргэлээ, яагаад гэвэл өнөөдөр намайг гишгүүрнээс хөлөө салгахад хүргэх замын түгжрээ юмуу өөр ямар нэг зүйлийг би тэвчихгүй. Ямар нэг тэнэг байдлаар, өнөөдөр миний азтай өдөр байлаа. Азтай гэдэг нь сул чөлөөтэй замаар нэг ч цагдаагийн ажиглалтгүйгээр галзуу давхих юм, бүр цагт гучин милийн зөвшөөрөлтэй хотод шүү. Ямар урам хугармаар юм бэ. Бага зэрэг хөөж мөшгих өрнөл болсон бол гоё байхгүй юу, гэвч энэнтэй энэнгүй зөвшөөрлийн тухай мэдээлэл намайг бүтэлгүйтүүлж ч болно. Мэдээж, тэр өөрийгөө үүнээс гаргахын тулд мөнгө төлчихнө, тэгээд энэ нь тэрний хувьд өчүүхэн л бэрхшээл байх болно. Миний ажиглан олж харснаар ойн дунд нэгэн тод бор үслэг зүйл хөдөлж байлаа, тэр Форксын өмнө зүгээс хэдхэн милийн зайнаас надруу зэрэгцэн гүйж байв. Харахад, энэ Квил бололтой. Тэр ч намайг харсан байх учиртай, яагаад гэвэл тэр түгшүүр зарлалгүйгээр хоромын дараа алга болсон юм. Дахиад л, тэрний энд юугаа хийж байгаа нь сонин байсан ч, надад хамаагүй гэдгийг саналаа. Би хүрж болох хамгийн том хотруу чиглэсээр тойрог замаар явсаар байв. Энэ нь төлөвлөгөөний эхний хэсэг байсан юм. Надад маш удаан хугацаа өнгөрсөн мэт санагдав, магадгүй яагаад гэвэл би

Page 117: Breaking Down

хутганы ирэн дээр байсаар л байсан байх, гэвч үнэндээ би хойд зүгрүү Такома Сиатл хоёрын дундах сууринд очих хүртэл хоёр цаг ч хүрсэнгүй. Би хурдаа багасгав, яагаад гэвэл би үнэндээ ямар нэг гэмгүй гэрчийг дайрхыг хүссэнгүй. Энэ тэнэг төлөвлөгөө байлаа. Ямар ч үр дүнгүй. Гэвч, би зовлон шаналалыг холдуулж болох ямар ч хамаагүй арга замыг толгойдоо бодсоор л байв, Леагийн өнөөдөр хэлсэн үг гэнэт толгойд орж ирэв. Чи мэдэж байгаа, чиний ижлээ олох тэр цаг үед энэ бүхэн дуусгавар болно. Чи тэрнийг дахиж зовоох хэрэг гарахгүй. Чиний сонголтыг чамаас булаах нь энэ хорвоогийн хамгийн муухай зүйл биш юм шиг санагдав. Магадгүй ийм мэдрэмжийг мэдрэх нь хамгийн муухай зүйл байх. Гэвч би Ла Пуш, Мака рез, Форксын бүх охидыг харж байсан. Би эрэл хайгуулын хүрээгээ тэлэх хэрэгтэй байв. Чи бөөгнөсөн хүмүүс дундаас яаж санаандгүйгээр хосоо олох вэ? Тэгэхээр, хамгийн түрүүнд надад бөөгнөсөн хүмүүс хэрэгтэй. Би тохиромжтой газар хайсаар машинаараа явсаар л байлаа. Би хэд хэдэн цэцэрлэгийн зам өнгөрөв, энд өөртэйгөө ойролцоо насны охин олоход тохиромжтой газар байсан ч би өөрийгөө зогсоож чадсангүй. Би өдөржингөө цэцэрлэгээр зугаалдаг охиныг ижлээ болгохыг хүссэн гэж үү? Би хойд зүгрүү явсаар л байв, хүмүүс улам л ихссээр. Эцсийн эцэст, би хүүхдүүд, гэр бүлүүд, дугуйт тэшүүр болон дугуй унасан хүмүүс, агаарын бөмбөлөгнүүд мөн амарч байгаа хүмүүсээр дүүрэн том парк олов. Би одоог хүртэл анзаараагүй байж - өнөөдөр сайхан өдөр байжээ. Нар болон бусад зүйлүүд гээд л. Хүмүүс цэнхэр тэнгэртэй өдөр хөгжилдөцгөөж байв. Би хоёр саад бартаатай замаар өнгөрөн - тасалбар аваад - хүмүүсийн дунд орлоо. Би өөрийхөө мэдэрснээр цаг шахуу тэнүүчлэв. Хангалттай удаан явлаа, нар ч тэнгэр дэхь байрлалаа соличихож. Би хажуугаар өнгөрсөн охин болгонруу ширтэж байлаа, харах ёстой гэж өөрийгөө ятган, хэн нь хөөрхөн, хэн нь цэнхэр нүдтэй, хэнд нь шүдний аппарат нь зохисон, хэн нь хэт их нүүрээ будсан байна гэдгийг анзаарсаар. Би царай болгонд ямар нэг сонирхолтой зүйл олж харахыг хичээж байлаа, иймээс би үнэхээр хичээж байгаагаа мэдсэн юм. Энэ нь хэт урт хамартай, тэр нь нүдрүүгээ үсээ хэт унжуулчихсан, тэр нь хэрэв нүүрнийх нь бусад хэсэг уруултай нь адил төгс байсан бол уруулын будагны сурталчилгаанд ч тоглож болохоор...

Page 118: Breaking Down

Заримдаа тэд зөрүүлээд ширтэж байлаа. Заримдаа тэд айсан харагдаж байв - яг ингэж бодож байгаа юм шиг, Энэ том хачин амьтан яагаад надруу гөлрөөд байнаа? Заримдаа тэд надад сониучирхсан харагдаж байв, гэвч магадгүй зөвхөн миний л бодол байх. Ямартай ч, юу ч тохиолдсонгүй. Би ямар ч маргаангүйгээр - парк дахь магадгүй хотын хамгийн дур булаам охинтой нүүр тулан, тэр надруу буцаагаад сонирхсон харцаар харсан ч би юу ч мэдрэхгүй байв. Зөвхөн зовлонгоос гарахыг хүссэн өнөөх цөхөрсөн байдал. Хугацаа өнгөрөхөд би бүх буруу зүйлсийг анзаарч эхэллээ. Беллатай харьцуулж. Энэний үс нь адилхан өнгөтэй. Тэрний нүд нь адилхан юм. Энэний шанааны яс нь яг адилхан хэлбэртэй. Тэрний нүднийх нь хооронд түүнийхтэй адилхан жижигхэн үрчлээ байдаг юм байна - яг л ямар нэгэн зүйлд санаа зовж байгаа юм шиг... Би бууж өгөв. Яагаад гэвэл зүгээр л ямар ч аргагүй байсан учраас би ижлээ олох гэж яг тохирсон газраа тохирсон цагтаа ирэх нь бодоход л хэт тэнэг хэрэг байв. Ямар ч байсан би тэрнийг энд олохгүй нь. Хэрэв Сэмийн зөв бол би ижлээ олох хамгийн зөв газар бол Ла Пуш. Мөн энд миний хүссэн зүйл бүтэхгүй нь ойлгомжтой боллоо. Хэрэв Биллигийн зөв бол, хэн мэдлээ дээ? Илүү хүчтэй чоно болохын тулд юу хийсэн билээ? Би машинруугаа эргэн очоод хамрыг нь налан зогсоод түлхүүрээ гартаа эргэлдүүлэв. Магадгүй би Леагийн бодсон шиг ч байж магад. Ямар нэг мухардалт нь өөр үерүү шилжих хэрэггүй байж. Эсвэл магадгүй миний амьдралд нэгэн том, хэрцгий даажигнал байна, мөн үүнээс гарах гарц үгүй. “Хөөе, чи зүгээр үү? Хөөе? Чи энд хулгайн машинд байна.” Надтай яриад байсан тэр хоолойг ойлгохын тулд хэдэн хором зарцуулагдав, дараа нь толгойгоо өргөхийн тулд дахиад хэдэн хором. Нэгэн танил царайтай охин надруу ширтэж байв, царай нь санаа зовсон харагдна. Би яагаад тэрний царайг таньснаа мэдэв - би аль хэдийн энэ охиныг ажигласан байв. Гэгээлэг алтлаг улаан үс, цэвэрхэн арьс, цөөн хэдэн алтлаг өнгийн сэвх нь тэрний хацар ба хамарыг бүрхжээ, мөн нүд нь холтосны өнгөтэй.

Page 119: Breaking Down

“Хэрэв чи машиныг хулгайлсандаа гэмшиж байвал,” тэр хэлээд инээмсгэлэхэд хацар нь хонхойв. “Чи хүссэн үедээ ирж байж болно шүү.” “Би энийг зээлсэн юм, хулгайлаагүй,” би ширүүнээр хэллээ. Миний хоолой аймшигтай дугарав - яг уйлчихсан юм шиг. Ичмээр юм. “Энэ чинь шүүх дээр л нотлогдоно доо.” Би хөмсгөө зангидав. “Чамд ямар нэг юм хэрэгтэй байгаамуу?” “Үнэндээ үгүй л дээ. Би машины тухайд тоглож байсан юмаа, чи мэдэж л байгаа шдээ. Энэ зүгээр л... чи ямар нэг зүйлээс болоод их хямарсан харагдаад. Өө, нээрээ, намайг Лиззи гэдэг.” Тэр надад гараа өгөв. Би түүний гарлуу буулган буулгатал нь харлаа. “За яахав...,” тэр эв хавгүй хэлэв, “Би чамд туслаж чадах байх л гэж бодсон юм. Түрүүн чи хэн нэгнийг хайгаад байх шиг байсан.” Тэр паркруу заагаад мөрөө хавчив. “Тиймээ.” Тэр хүлээв. Би санаа алдаад “Надад ямар ч тусламж хэрэггүй. Тэр энд алга.” “Өө. Харамсалтай байна.” “Надад ч бас,” би бувтнав.

18. Үүнд хэлэх ч үг алга. Улаанаар будагдсан Беллагийн бие угзчин, Розалигийн гарт тогонд цохиулж байгаа мэт татваганаж байлаа. Энэ үед тэрний нүүр байдгаараа цайж – тэр ухаангүй болсон байсан юм. Энэ бол түүнийг хөдөлгөж байсан биен доторх хүчтэй түлхэлт байв. Түүнийг татвалзахад тас хийсэн чимээ давхар гарж байлаа. Розали Эдвард хоёр хагас хоромын турш хөшив, харин дараа нь гэнэт сэхээ орлоо. Розали Беллаг гар дээрээ өргөөд нэг зүйлийг маш хурдан хашгирсныг нь ялгаж салган ойлгох ч аргагүй байлаа, Эдвард тэр хоёр дээд давхарлуу шатаар хурдлав.

Page 120: Breaking Down

Би тэдний хойноос ухасхийлээ. “Морфин!” Эдвард Розалируу орилов. “Алис – Карлайлруу залга!” Розали хашгирлаа. Тэднийг дагаж орж ирсэн өрөө номын сангийн голд байрласан бөгөөд түргэний газар л гэсэн үг. Гэрэл нь гялалзсан бас цагаан. Белла гэрлийн доор ширээн дээр байсан ба арьс нь тунгалаг юм шиг харагдана. Тэрний бие элсэн дээр байгаа загас мэт татваганаж байлаа. Эдвард Беллагийн гарыг тарьж байх зуур Розали түүнийг барьсаар хувцасыг нь урж мулт татаж байв. Би тэрнийг нүцгэнээр хэр их төсөөлж байлаа? Одоо би харж чадахгүй нь. Би тэр дурсамжуудыг толгойдоо байлгахыг хүссэнгүй. “Юу болоод байнаа, Эдвард?” “Тэр давчдаж байна!” “Эхэс гадагшилж байна!” Энэ үеэр Белла сэхээ орлоо. Тэр тэдний хэлсэн үгсэд хариулахдаа хашигчиж байсан нь чихний хэнгрэг хагалахнээ. “Тэрнийг ГАРГА!” тэр ориллоо. “Тэр амьсгалж чадахгүй байна! Үнийг одоо хий!” Түүний хоолойноос дахин цус асгарч эхлэхэд түүний орилоон тасарлаа. “Морфин!” Эдвард архирав. “ҮГҮЙ ЭЭ! ОДОО!” Дахиад л цус асгарч түүний орилооныг таслав. Эдвард Беллагийн амыг цэвэрлэж, амьсгалах боломжтой болгох гэж оролдон, толгойг нь өргөн тэвэрсэн байлаа. Алис өрөөрүү гүйж орж ирэн Розалигийн үсэн доор жижиг цэнхэр чихэвч зүүлгэчихэв. Дараа нь Розали утсанд ямар нэг зүйл шивнэн ярьж байх зуур Алис буцаад явчихлаа, тэрний алтлаг нүд нь том бас гялалзаж байв. Хурц гэрэлд Беллагийн арьс цагаанаас илүү улаан ба хар санагдаж байв. Гүн улаан өнгө түүний аварга, чичирч буй төвгөр гэдэсний арьсан доор урсаж байлаа. Розалигийн гарт мэс заслын хутга байв.

Page 121: Breaking Down

“Морфинийг тархтал хүлээ!” Эдвард түүнрүү хашигчив. “Цаг алга,” Розали исгэрэв. “Тэр үхэж байна!” Тэрний гар Беллагийн гэдсэн дээр ирээд зүстэл тод улаан цус урслаа. Энэ яг л хувин доош нь харуулж тавьсан юм шиг, эсвэл тултал нь эргүүлсэн крант шиг байсан юм. Белла татваганасан ч орилсонгүй. Тэрний амьсгаа боогдсоор л. Харин дараа нь Розали удирдлагаа алдав. Би тэрний нүүрний хувирлыг өөрчлөгдөж байхыг харлаа, тэрний шүд уруулнаасаа хөндийрч, хар нүд нь цангаанаасаа болж гялалзаж байсан юм. “Үгүй, Роз!” Эдвард архирав, гэвч тэр Беллаг амьсгалуулахын тулд түүнийг өндийлгөн түшсэн байлаа. Би хувиралгүйхэн шиг ширээний цаанаас Розалируу дайрав. Тэрний чулуун биеийг мөргөн, хаалгаруу шахахдаа тэрний гар дахь мэс заслын хутга зүүн гарыг минь гүн дүрсэн байхыг мэдрэв. Миний баруун алга түүний нүүрийг цохин, эрүүг нь барин амьсгалыг нь боож байлаа. Би Розалигийн биеийг эргүүлэхийн тулд өөрийн шахалтаа түүний нүүрэнд тулгаж байв, ингэсэнээрээ би түүний гэдсэнд нэгэн хүчтэй цохилтыг өгч чадлaa; энэ нь бетон цохихтой л адил байв. Тэр хаалганы хүрээрүү унахдаа нэг талыг нь хэмхэллээ. Түүний чихэн дэхь жижиг чихэвч олон хэсэг болон бутрав. Дараа нь Алис ирчихсэн, түүнийг том өрөөнд оруулахын тулд хоолойноос нь чангаан явж байлаа. Би шаргал үстэд үүнийг хүртээх ёстой байсан – тэр огтхон ч тулалдахыг оролдоогүй. Тэр намайг ялаасай гэж хүссэн. Тэр Беллаг аврахын тулд өөрийгөө ингэж хүчтэй цохилтод өртөхийг зөвшөөрсөн. Нэг ёсондоо, хүүхдийг. Би хутгыг гарнаасаа сугаллаа. “Алис, тэрнийг эндээс гарга!” Эдвард хашгирав. “Тэрнийг Жаспер дээр аваачаад тэнд нь байлгаж бай! Жекоб, чи надад хэрэгтэй байна!” Би Алисыг үүргээ гүйцэтгэж байгааг нь харж ч амжсангүй. Би хагалгааны ширээрүү очлоо, тэнд Белла цэнхэртчихсэн ба түүний нүд нь том нээгдчихсэн ширтэж байв.

Page 122: Breaking Down

“Хиймэл амьсгаа?” Эдвард шаламгай бөгөөд шаардангуй архирав. “Тийм!” Би түүнийг хурдхан ажиглан, тэрэнд Розали шиг үйлдэл хийхээр шинж тэмдэг байгаа эсэхийг харлаа. Юу ч байсангүй, гэвч тэр зоримог догшин байдалтай байсан юм. “Тэрнийг амьсгалуул! Гэхдээ эхлээд хүүхдийг гаргаж авах хэрэгтэй байна...” Тэрний биеээс дахиад л хэмхэрч байгаа мэт тасхийсэн чимээ гарлаа, одоохондоо энэ нь хамгийн чанга нь байв, энэ нь хэтэрхий чанга байснаас болоод бид хоюул тэрний хашгирах хариултыг хүлээхдээ цочин хөшлөө. Юу ч болсонгүй. Тэрний өвдөлтөөсөө болж тийчэлж байсан хөл нь суларч ер бусын байдлаар жийгдэв. “Тэрний нуруу,” Эдвард айдастай хашгирлаа. “Үүнийг гаргаж аваач!” би архиран түүнрүү мэс заслын хутга шидлээ. “Тэр одоо юу ч мэдрэхгүй!” Дараа нь би түүний толгойруу тонгойв. Түүний ам нь цэвэрхэн байлаа, ингээд би түүний уруулд өөрийхийгөө аваачин бүтэн уушиг амьсгалаар үлээв. Би тэрний угзчих бие дэлгэгдэхийг мэдрэв, түүний хоолойд тээглэж байгаа зүйл лав алга. Тэрний уруулнаас цус амтагдаж байлаа. Би тэрний жигд бус цохилох зүрхийг сонсож байв. Үргэлжлээрэй, тэрний биерүү дахин нэг үлээлт оруулахдаа би түүнд уурсан бодов. Чи амласан. Зүрхээ цохилуулаад байгаарай. Би тэрний гэдсэн дээрх хутганы зөөлөн чимээг сонслоо. Шалруу улам их цус урсав. Дахин нэг санаанд оромгүй аймшигт чимээ гарлаа. Яг л төмөр хэсэг хэсээр бутран унаж байгаа мэт. Энэ чимээ олон сарын өмнөх тулааныг сануулав, хүүхдийн тасхийх чимээ тал талд л сонсогдож байв. Би төвгөр гэдсэн дээр дарж буй Эдвардын царайг хальт харлаа. Вампирын шүд – вампирын арьсыг зүсж болох хамгийн зөв хэрэгсэл. Белларуу илүү их агаар үлээхдээ би чичирлээ. Тэр надруу ханиалгав, тэрний нүд анивчин, эргэлдэж байлаа.

Page 123: Breaking Down

“Чи яг одоо надтай үлдэх хэрэгтэй, Белла!” би түүнрүү хашгичив. “Сонсож байна уу? Үлд! Чи намайг орхихгүй! Зүрхээ цохихуул!” Тэрний нүд намайг эсвэл Эдвардыг хайн эргэлдэж байлаа, гэвч тэр юу ч харахгүй байсан юм. Би ямар ч байсан тэрний нүдрүү ширтэж байлаа, харцаа тэнд тогтоон өөр юу ч харалгүй. Гэтэл дараа нь, тэрний амьсгал хэвийн бус бөгөөд зүрх нь хүчтэй цохилж байсан ч гэнэт тэрний бие гаран доор минь хөдөлгөөнгүй болсон байлаа. Би энэ хөдөлгөөнгүй байдал нь бүх зүйл дууссаныг илэрхийлж байгааг ойлгов. Дотор байсан цохилт үгүй болж. Тэр гарчихсан байх ёстой. Тэр гарчихаж. Эдвард шивнэв, “Рэнэзмэ.” Белла буруу бодож байж. Энэ тэрний төсөөлж байсан хүү биш байв. Энэ ч тийм том гайхаад байх зүйл биш. Тэр юуг зөв бодож вэ? Би тэрний улаан нүднээс харцаа салгасангүй, гэвч би тэрний гар сулхан өргөгдөж байгааг мэдрэв. “Надад харуулаач...” тэр сулхан шивнээгээр дугарав. “Надад өгдөө.” Тэр Беллагийн хүсч байгаа зүйл ямар ч тэнэг зүйл байсан үүнийг үл харгалзан хүссэн болгоныг нь өгдөгийг би мэдэх хэрэгтэй гэж бодлоо. Гэвч тэр энэ удаад түүнийг сонсоно гэж би бодохгүй байв. Иймээс би түүнийг зогсоох талаар ч бодсонгүй. Ямар нэгэн зүйл гаранд минь хүрлээ. Тэр зүйл тэр даруйдаа анхаарлыг минь татах ёстой байсан юм. Надад юу ч дулаан санагдахгүй байв. Гэвч би Беллагийн царайнаас харцаа салгаж чадахгүй л байлаа. Тэр нүдээ анивчин эцэст нь ямар нэг зүйлийг харан ширтэв. Тэр нэг л сонин ёолж, сулхан дуулж байлаа. “Рэнэз... мэ. Үнэхээр... үзэсгэлэнтэй юм.” Дараа нь тэр амьсгаадав – өвдөлтөөсөө болж амьсгаадаж байсан юм.

Page 124: Breaking Down

Миний анзаарснаар их орой болжээ. Эдвард тэрний зөөлөн сул гарнаас өнөөх дулаан, цустай зүйлийг шүүрэн авлаа. Миний нүд тэрний арьсанд гялбав. Тэр бүхэлдээ цустай, улаан байлаа – тэрний амнаас цус урсаж, бие нь цусанд будагдсан бөгөөд шинэхэн цус тэрний цээжний зүүн хэсэг дэх хоёр хазалтын оромноос урсаж байв. “Үгүй, Рэнэзмэ,” Эдвард бувтнахдаа яг л мангаст тушааж байгаа мэт байлаа. Би Эдвард эсвэл энэ зүйлрүү харсангүй. Би зөвхөн Беллаг нүдээ анивчиж байхыг л харж байв. Сүүлийн сулхан цохилтын дараа тэрний зүрх улам сулран, тэгээд таг болчихов. Тэрний зүрх нэг цохилт цохилох ёстой хугацааны турш чимээгүй байлаа, тэгэхэд миний гар тэрний цээжин дээр оччихсон даралт өгж байв. Би хэмнэлээ жигд байлгахыг оролдон толгойдоо тоолж байлаа. Нэг. Хоёр. Гурав. Дөрөв. Хором өнгөрөөд би дахин нэг уушиг амьсгал түүнрүү үлээв. Би дахин юу ч харж чадхаа байлаа. Нүд минь нойтон бас бүрэлзэж байсан юм. Гэвч би өрөөнд байсан чимээнүүдийг маш тод сонсож байв. Гаран доор минь мэдрэгдэх түүний зүрхний сулхан түг-түг хийх чимээ, миний зүрхний түргэн түргэн цохилт, мөн өөр нэг чимээ – хэтэрхий хурдан бөгөөд хэт хөнгөн чичирхийлсэн цохилт. Хаана дугарч байгааг нь мэдэрч чадсангүй. Би Беллагийн хоолойруу улам их агаар орууллаа. “Чи юугаа хүлээгээд байгаа юм бэ?” Миний амьсгаа боогдох шахаж тэрний зүрхэн дээр дарсаар л байлаа. Нэг. Хоёр. Гурав. Дөрөв. “Хүүхдийг авч бай,” Эдвард яаран хэлэв. “Наадхаа цонхоор чулууд.” Нэг. Хоёр. Гурав. Дөрөв. “Надад өгчих,” аяархан дуу хаалганы тэндээс сонсдлоо. Эдвард бид хоёр нэгэн зэрэг архирав. Нэг. Хоёр. Гурав. Дөрөв. “Би удирдлагаа алдахгүй дээ,” Розали амлав. “Хүүхдийг өгчих, Эдвард. Би тэрэнд санаа тавьж байя, Беллаг...”

Page 125: Breaking Down

Хүүхдийг өгж байх үеэр би Белларуу дахин амьсгалав. Чичирхийлсэн цохилт холдон одлоо. “Гараа авч бай, Жейкоб.” Би Беллагийн зүрхийг дарсан хэвээр, тэрний цагаан нүднээс авхуулан дээш харлаа. Эдвард гартаа тариур барьжээ – бүхэлдээ мөнгөлөг бөгөөд гангаар хийсэн гэлтэй. “Наадах чинь юу вэ?” Тэрний чулуун гар миний гарыг замаасаа холдуулан цохив. Тэрний цохилт миний чигчий хурууг хугалахад аяархан няцрах дуу гарлаа. Яг энэ мөчид тэр зүүг Беллагийн зүрхрүү хатгав. “Миний хор,” тэр тариурыг түлхэхдээ хариулав. Би тэрний зүрхэн дотроос даралт сонслоо, яг л сэлүүрдэж байгаа мэт. “Үргэлжлүүлээрэй,” тэр тушаав. Тэрний хоолой мөс шиг бас үхмэл байлаа. Догшин бөгөөд бодлогогүй. Машин юм шиг л. Би хурууныхаа эдгэрч буй өвдөлтийг үл тоон, тэрний зүрхийг дахин дарж эхлэв. Ингэхэд илүү хэцүү болсон байлаа, яагаад гэвэд тэрний цус царцаж – илүү өтгөн бас удаан болсон байсан юм. Би тэрний наалдамхай цусыг судаснаас нь шахаж гаргаж байхдаа Эдвардын юу хийж байгааг ажиглалаа. Тэр Беллаг үнсэж байгаа мэт, амаа тэрний хоолойд, бугуйнд, гарынх нь дотор хэсэгт хүргэж байлаа. Гэвч би тэрний шүд түүний арьсыг дахин дахин хазаж, чадах чинээгээрээ олон газарт хороо шахахад, яаж арьс нь урагдаж байгааг сонсож байв. Би тэрний цонхигор хэл цусан шархыг нь долоож байхыг харлаа, гэвч уурлахаасаа өмнө би тэрний юу хийж байгааг ойлгосон юм. Тэрний долоож байсан Беллагийн арьсан дээрх хортой хэсгүүдэд тэр шархыг битүүлж байв. Цус хор хоёрыг тэрний биенд үлдээхийн тулд. Би дахиад л тэрний амруу үлээлээ, гэвч юу ч болсонгүй. Хариуд нь зөвхөн тэрний цээж амьгүйгээр өргөгдөж байв. Эдвард тэрний биенд санаа тавьж нурууг нь холбохыг оролдох зуур би тэрний зүрхийг дарж, тоолсоор л байлаа. Ямар ч өөрчлөлт гарсангүй... Гэвч тэнд өөр юу ч байгаагүй, зөвхөн би, зөвхөн тэр [Эдвард].

Page 126: Breaking Down

Бид цогцосыг л чангаасаар байлаа. Яагаад гэвэл энэ - бид хоюул хайртай байсан охиноос үлдсэн бүхийл зүйл байв. Энэ хэмхэрсэн, цусанд будагдсан, зэрэмдгэлэгдсэн цогцос. Бид Беллаг буцаан амьлуулж чадсангүй. Би үүнийг хэтэрхий оройтсныг мэдэж байлаа. Би тэрнийг үхсэн гэдгийг мэдэж байсан юм. Би энийг итгэлтэйгээр мэдэж байлаа, яагаад гэвэл даралт үгүй болсон байв. Надад тэрнээс өөр энд байх шалтгаан байхгүй. Харин тэр дахин энд үгүй болжээ. Энэ бие цогцос одоо миний хувьд ямар ч утгыг агуулахгүй байлаа. Тэрний дэргэд байх тэнэг шаардлага байхгүй болжээ. 3-р ном Белла. Хайр – энэ бол чиний бүх дайсан устсан цагт л хүртэх боломжтой баялаг. Энэнээс өмнө чиний хайртай хүмүүс чинь барьцааны хүмүүс мөн чиний айдсыг багасгагч болоод ой ухааны чинь эрүүл байдлыг худалдан авагчид байдаг. Орсон Скотт Кард Империя. Удиртгал. ЭНЭ МИНИЙ ХАР ДАР БАЙХАА БОЛИЛОО. Өтгөн мананг нэвтлэн хар хүч бидэн рүү ирж айсуй. <<Бид бүгд үхэх болно>> - өөрийнхөө эрдэнийг аврах гэсэн найдваргүй оролдогуудынхаа хамтаар оюун ухаан минь балартан байж би бодлоо. Хэдий ийм байсан ч би анхаарлаа сатааруулж өөр зүйлд хандуулсангүй. Тэд бага багаар ойртон ирсээр байлаа. Хөдлөх бүрт нөмрөг нь амьсгалах мэт харагдаж байлаа. Би тэдний зэвхий даасан царай болоод зангидсан гарыг нь харж байлаа. Тэд биднийг тойрж зогсон бүслэн авахыг завдан алхлана. Бид цөөнхи байсан ба бүх зүйл дууслаа. Гэтэл юу ч өөрчлөгдсөнгүй. -Волтурагийнхан улам л дөхөн ирсээр биднийг алах хүсэлдээ автан биднийг бүслэн авлаа. Цорын ганц өөрчлөгдсөн зүйл нь гэвэл би цанган тэдэн рүү дайрах хүсэлдээ автлаа. Миний нүүрэн дээр инээд тодорсноо гэнэт шүдээ хавируулан уур бий боллоо.

19-р бүлэг. Тарчлаан. Өвдөлт намайг яах ч аргагүй болгов. Яг тийм, миний оюун санаа балартан би надтай юу болоод байгааг ч ойлгож, ухаарч чадсангүй. Өвдөлтөө зогсоохыг хичээж байсан хэдий ч миний дотор харанхуйд автан, секундээр, эсвэл минут минутаараа тарчилж байлаа. Бодит байдлаас тасрахгүй байх улам л хэцүү болж байв.

Page 127: Breaking Down

Бодит биш байдал нь хар өнгөтэй бөгөөд тэгж ихээр өвтгөсөнгүй. Харин бодит байдал нь тод улаан өнгөтэй байх агаад, намайг хэдэн хэсэг тасдаад хаячихсан юм шиг санагдаж байв. Намайг автобусаар дайраад хаячихсан юм шиг, эсвэл зодуулчихсан ч юм шиг, над дээгүүр бухын сүрэг яваад өнгөрч байгаа юм шиг, намайг хүчиллэг бодис руу түлхчихсэн юм шиг.... Энэ бүх зүйл нэгэн зэрэг мэдрэгдэж байлаа. Бодит байдал нь миний биеийг тийчэгнэж, бас атийхад хүргэв... Бодит байдалд надад шаналлаас ч илүү чухал зүйл байгаа гэдгийг мэдэж байсан ч яг юу гэдгийг нь санахгүй байлаа... Бодит байдал маш хурдан болж өнгөрөв. Гэнэт бүх зүйл өөр өөрийн байрандаа ороход, би өөрийнхөө хайртай хүмүүсээр хүрээлэгдсэн байлаа. Бүх юм муугүй бөгөөд би саяхныг хүртэл тэмцэж байсан бүхнээ авах эрхтэй боллоо... Дараа нь ямар нэг үл мэдэгдэх жижиг зүйл биш болоод явчихлаа. Миний гартаа барьж байсан аяга хөмөрчихлөө хэмээн хартал цайвар даавуун дээр маань надаас бараан-улаан цусан толбо гоожсон байлаа. Би үүнийг харах гэж тонгойхдоо тэнцвэрээ алдаж байгаагаа ойлголоо... Хурдтай, хүчтэй гар намайг бариад авав... Дотроос маань ямар нэг юм хүчтэйгээр түлхэж байлаа... Өвдөлт. Шаналал. Тарчлаан... Намайг харанхуй залгин авч тэсвэрлэшгүй өвдөлтийн шинэхэн давалгаа эхлэв...

Миний амьсгаа боогдон, би хахаж цацсаар ямар нэг өмнө живж байсан зүйлдээ живж байгаа ч юм шиг хирнээ энэ нь тэрнээс арай өөр байсан юм.... Хоолойг минь дэндүү хүчтэйгээр галаар түлж байв... Намайг хэсэг хэсэг болгоод хуваачихсан юм шиг... Харанхуй улам бүр л намайг нөмрөн авч байлаа... Гарч байгаа хоолойнууд бүгд л өвдөөн чарлаан.. -Эхэс нь салчихсан байх ёстой... Энэ үгнүүд намайг бриткагаар зүсэх шиг болж, шинэ өвдөлтийг эхлүүлэв... Салсан эхэс – энэ юу гэсэн үг вэ гэдгийг би мэдэж байсан юм. Энэ нь хүүхэд маань миний дотор үхэж байнаа гэсэн үг юм... Тэрийг гарга л даа! Яагаад тэр үүнийг одоо болтол хийгээгүй байгаа юм бэ!? Тэр амьсгалж чадахгүй байгаа ш дээ! түүнийг гаргаач! яг одоо! –хэмээн би Эдвард руу чарлав... -Мэдээ алдуулагч! Тэр надад мэдээ алдуулагч үйлчилж байх хооронд бидний хүүхэд үхэхийг хүлээж байлаа... -Үгүй ээ,, одоо –би хахаж цацсаар үгээ дуусгаж чадсангүй... Өрөө миний нүдний урдуур урсан би миний гэдэснээс гарах шинэ өвдөлтийг мэдрэв... Өөрийнхөө хүүхдийг, өөрийнхөө бяцхан Эдвард-Жэйкобыг хамгаалахыг

Page 128: Breaking Down

хичээж байсан хэдий ч би хэтэрхий хүчгүй нэгэн байлаа. Дотор нь байсан хүчил төрөгч замхран алга болсон мэт миний уушиг өвдөж байв. Би өвдөлтөндөө гараараа хүрч чадахаар ч юм шиг санагдтал өвдөж байлаа... Миний хүүхэд, миний бяцхан хүүхэд үхэж байна............ Хэр хугацаа өнгөрөв? Секунд үү, минут уу? Өвдөлт алга болчихлоо.. Би мансууран юу ч мэдрэхгүй хөдөлгөөнгүй болчихлоо. Би юм харж чадахгүй байсан хэдий ч сонсож чадаж байлаа... Миний уушиг эргээд агаартай болов. Агаар амьсгалын замаар дамжин завсарлагатайгаар нэвтэрч орсноо эргэж гарч байлаа. Чи одоо надтай үлдэх хэрэгтэй шүү, Белла! Чи намайг сонсож байна уу? Үлд л дээ! Чи намайг орхиж явж болохгүй шүү! Өөрийхөө зүрхийг цохилуул л даа! Жэйкоб? Жэйкоб энд байсан! Тэр намайг аврахыг хичээж байсан... Мэдээж –гэж би түүнд хариулахыг хүсэв. Мэдээж би өөрийнхөө зүрхийг цохилуулахыг хичээж байсан юм. Үүнийг би тэр хоёрт аль алинд нь амлаагүй гэж үү....... Би өөрийнхөө зүрхийг мэдрэхийг хичээн хайсан ч, тэр маань миний биен дотор хаа нэгтээ алга болжээ. Бүх зүйл болох ёстойгоороо болсонгүй, мэдрэх ёстой зүйлүүдээ ч мэдэрсэнгүй... Нүдээ ирмэхэд би өөрийнхөө нүдийг оллоо. Би гэрлийг олж харлаа. Энэ нь миний хайж байсан зүйл биш ч гэсэн юу ч үгүй байснаас дээрдлээ... Миний нүд дөнгөж гэрлэнд дасч эхэлмэгц Эдвардын шивнэх сонстов: <<Ренэсми>> -Ренэсми? Миний зүүдэнд байсан үхчихсэн юм шиг биш өхөөрдөм царайлаг хүү юу??? –хэсэг хугацаанд ухаан минь балартсан ч эргээд миний бие бүлээцэж эхлэв... Ренэсми. Миний уруул дээрхи хөнгөхөн агаарын урсгал, үнсэлт болж хувирахаас өмнө би уруулаа хөдөлгөхийг хичээж байв... Өөрийн тамирдсан гараа урагш нь сунгаж: -Алив надаа.. надаа охиныг минь... Үүлэн чөлөөний нар Эдвардын гар дээр тусч байв... Нарны гэрэлд түүний гарыг далдлах улаан туяа нь, цусан улаан туяа байлаа... Энэнээс ч илүү улаан зүйлийг тэр барьсан байв... Тэр чигтээ цус болсон ямар нэг улаан зүйл... Эдвард надад түүнийг авч ирж байгааг нь харахад би өөрөө тэвэрч байгаа юм шиг харагдаж байлаа. Түүний чийглэг арьс нь Жэйкобынх шиг халуун бүр түлэгдмээр халуун байлаа... Энэ бүхний эцэст миний хараа тогтож төвлөрлөө... Ренэсми уйлсангүй.. гэхдээ тэр голдоо зай аван маш хурднаар амьсгалж байлаа... Түүний нүд нь нээлттэй байх ба хальт цочирдсон харагдах нь надад хөгжилтэй санагдав... Жижигхэн толгойг нь цус болсон буржгар үснүүд халхлах аж...

Page 129: Breaking Down

20-р бүлэг. Өөр. Бүх зүйл дэндүү ойлгомжтой байлаа. Хэтэрхий тодорхой. Дээрээс тусах гэрэл маш хурц байсан хэдий ч одоо бол би чийдэн доторхи улайсгасан пүршийг хүртэл харж чадаж байлаа. Энэ цагаан гэрлийн тусгал бүрийнх нь өнгийг би ялган харж чадаж байна. Хаа нэгтээ хамгийн цаад буланд нь би өөрөө ч нэрийг нь мэддэггүй солонгын найм дахь өнгийг олж харлаа. Энэхүү гэрэлний цаагуурхи бараан таазны жижиг нүх сүв хүртэл надад харагдаж байна. Нэг талаасаа гэрэл туссан бөгөөд нөгөө талаасаа сүүдэрлэн харагдах таазны өмнүүр тоосонцорүүд бүжих мэт ажээ. Тэд гайхалтайгаар бүжин нэг нэгэнтэйгээ эргэлдэж, жижигхэн ертөнц мэт хөдөлж байлаа. Тоос хэтэрхий гайхалтай бөгөөд би алмайрснаасаа болоод хөшчихлөө. Агаар миний хоолойгоор тоос эргэлдүүлэн орж байлаа. Гэвч ямар нэгэн зүйл арай л биш болоод явчихлаа. Анхаарлаа төвлөрүүлэн ажисны эцэст надад агаар ямар ч хэрэггүй болсон гэдгийг ойлголоо. Миний амьсгалах амьсгалахгүй нь уушгинд маань ямар ч хамаагүй болжээ. Надад агаар хэрэггүй болсон хэдий ч амьсгалах нь таалагдаж байна. Түүний тусламжтайгаар би хүрээлэн буй өрөөгөө, өрөөнд тогтсон үнэрийг, хаалгаар нэвтрэн орж ирэх цэвэр агаартай холин мэдэрч чадаж байлаа. Торгоны тансаг анхилуун үнэр ханхална. Би ямар нэгэн нойтон зүйл мэдрэх ёстой байсан боловч тэгсэнгүй. Хор шатаасан мэт хлор, цэвэрлэгээний спирт үнэртэж миний хоолой цанган шатаж эхлэлээ. Гэхдээ энэнээс илүүтэйгээр зөгийн бал – нар – мэт үнэр надад бусдаасаа арай илүү ойр байлаа. Би дахин дахин амьсгалж үзсэн боловч яалт ч үгүй өөр хүний амьсгалах сонстлоо. Тэдний амьсгал нь энэ зөгийн бал, сиреньтэй (ийм нэртэй цэцэг) холилдон цоо шинэ үнэрийг бүрдүүлэв. Корица, гиацинт, лийр, далайн ус, шинэхэн талх, шилүүс, ваниль, арьс, алим, чийглэг өвс, лаванда, шоколад..... Би толгой дотроо олон зүйлтэй зүйрлүүлэх гэж үзсэн боловч аль нь ч 100хувь таарч тохирохгүй байлаа. Тэд хэтэрхий зөөлөн болоод таатай байсан юм. Доод давхарт зурагт бувнахын хажуугуур хэн нэгэн –Розали? гэх чимээ гарлаа. Мөн би хурдан хэмнэлд тааруулан хэн нэг нь ууртайгаар чарлахыг сонслоо. Реп? Намайг бодлогширон суутал энэ хэмнэл цонхоор орж ирэх машины чимээнд дарагдлаа. Хэн нэгэн миний гарыг зөөлхөн базахад л би хэн нэгэн миний гарыг барьж байсан гэдгийг ойлголоо. Урдьных шигээ л энэ нь өвдөлтөнд нөлөөлж, миний бие гайхширснаасаа болоод хөшчихлөө. Энэ бол миний хүлээж байсан гар биш байлаа. Арьс нь зөөлөн бөгөөд хүйтэн биш байсан юм. Шоконд орсон эхний хоромууд өнгөрөхөд миний хөшсөн бие танихгүй гар хүрсэнд эсэргүүцэн өшөө ихээр дургүйцлаа...

Page 130: Breaking Down

Би шүдээ зуусан байсан хэдий ч хоолойноос мааны сүрэг зөгийнөөс л гарахаар нам дуу авиа гарлаа. Энэ чимээ алга болоход миний булчин зангиран пүрш шиг болсон байв. Би маш хурдтай хөдөлснөөсөө болоод өрөөг тэр чигт нялгадаж толбо болгох ёстой байсан боловч тэгсэнгүй. Мөн би тоосонцруудыг харан, ханан дээрхи хамгийн жижиг хэсгүүдийг ч олж харж байлаа. Ойролцоогоор 16-н секундын дараа би өөрийгөө нуугдахаар хананд наалдан зогссон байгаагаа мэдсэн бөгөөд ингэж айх хэрэггүй гэдгийг ойлголоо. Мэдээж энэ бол Эдвард. Одоо тэр надад урьдынх шигээ хүйтэн санагдахаа больсон бөгөөд бидний биеийн температур адилхан болсон юм. Би түүн рүү гөлрөн энэ байрлалаараа дахиад найман секунд хэртэй зогслоо. Эдвард дөнгөж сая миний үхсэн хагалгааны ширээн дээр хэвтэн над руу халамжтайгаар гараа сунгалаа. Эдвардын царай бол миний нүдний харах хүрээнд хамгийн чухал зүйл байсан ч би бусад зүйлийг ч бас анзаарахгүй байж чадсангүй. Өөрийгөө хамгаалах зөн маань ажиллагаатай байсан бөгөөд надад хохирол учруулж болох зүйлийг өөрийн эрхгүй хайж байв. Миний цус сорогч гэр бүл маань нэлээн хол хаалганы хажууд хана дагуу зогсож байлаа. Эммэти, Жаспер хоёр бусдаасаа хамгийн урд зогсож байна. Жаспер Эммэтти хоёр бусдыгаа аюулаас хамгаалан, хаан зогсож байгааг л би зөв ойлголоо. Харин цорын ганц ойлгоогүй зүйл маань гэвэл тэр аюул нь би байсан юм. Гэхдээ энэ бүхэн тийм ч чухал байгаагүй юм. Миний гол мэдрэмжүүд Эдвардын царайг шинжиж байлаа. Энэ мөчийг хүртэл би Эдвардыг хэзээ ч харж байгаагүй юм шиг. Өмнө нь хичнээн удаа түүний гоо сайхныг бишрэн хардаг байлаа? Өөрийнхөө амьдралын хичнээн олон цаг мөч, өдрүүд, долоо хоногуудуудаар нь түүний төгс гоо сайхныг мөрөөдөн өнгөрүүллээ дээ. Би түүнийг өөрөөсөө ч үзэсгэлэнтэй гэж боддог байсан. Эдвардыг төгс гэхээс өөр ямар ч тодорхойлолтыг олдоггүй байлаа. Магадгүй одоог хүртэл би зүгээр л сохор байсан юм шиг байна. Ийнхүү би анх удаа энгийн хүн шиг бишээр Эдвардын нүүр лүү харан өөрт хэрэгтэй илүү дээр үгийг олох гэж амьсгаадан үгийн баялагтайгаа тэмцэж эхэллээ. Яг энэ үед миний анхаарлын нөгөө хэсэг нь надад ямар ч аюул нүүрлээгүй гэдгийг ойлгон тайвширав. Хэдхэн секундын дотор би ширээний хажууд зогсч байлаа. Би өөрийнхөө биеийн хөдөлгөөнийг гайхширан хэсэг бодлогширов. Би нэг зүйлийг хийхийг завдахад л хийчихсэн зогсоод байлаа. Миний үйлдлүүд ямар цаг хугацаанд болоод байгааг ч ойлгосонгүй, хэтэрхий хурдан бөгөөд юу ч хийгээгүй мэт байхад л хийчихсэн байгаад байв. Би ахин Эдвардын нүүр рүү хартал бас л хөдөлгөөнгүй байлаа.

Page 131: Breaking Down

Тэр удаанаар ширээг тойроход, алхалт бүр нь хагас секунд хиртэй агаад хөдөлгөөн нь ус шиг удаан байлаа. Би түүнийг ширтэн өөрийн шинэхэн хараагаараа Эдвардын хөдлөх давтамжийг судлалаа. -Белла? - тэр аяархан тайвшруулсан хоолойгоор дуудлаа. Гэвч түүний хоолойн дахь сандрангуй байдал нь миний нэрийг чичирхийлэхэд хүргэлээ. Би түүний хоолойны бүдүүн өнгөнд төөрөн шуудхан хариулж чадсангүй. Энэ бол яалт ч үгүй найрал хөгжмийн нэгэн уянга эсвэл, ямар нэг хөгжмийнх нь эгшиг шиг л хэн нэгний зохиосон төгс бүтээл мэт байлаа. -Белла, хонгор минь? Уучлаарай би чамайг төөрөгдөж байгааг мэдэж байна л даа. Гэхдээ чи зүгээрээ. Бүх зүйл сайхан болно. Бүх зүйлээ... Миний ой ухаан шууд л хүн байсан цаг хугацаанд минь очлоо. Мэдээж, ой ухаан маань бүдэг бадаг байсан бөгөөд хүн байхдаа би хагас сохор байсан тул тэр үеэ нимгэхээн хар даавууны ардаас харж байгаа мэт л байлаа. Бүх зүйл арилж балартсан мэт л...... Тэр бүх зүйл зүгээр гэж байхдаа Ренэсмигийн

21.Анхны ан “Цонхоор уу?” гэж би асуун ширтэв. Би хэзээ ч иймэрхүү ямарваа нэг өндрөөс айж байгаагүй, гэвч иймэрхүү тодохой нөхцөлтэй бас бүхий л илрэлүүдийг харах чадвартай байх нь арай бага сонирхолоор ерөнхий байдлыг дүгнэж чадаж байлаа... Доод талын гадаргууны өнцгүүд нь миний төсөөлж байснаас ч хурц байсан юм. Эдвард инээмсэглээд -"Энэ бол гарахад хамгийн тохиромжтой гарц" гэлээ. -"Бид бүгд мөнх, чи арын хаалга руу алхах хугацаанд санаа зовоод байгаа юм уу?" Гэж намайг асуухад тэр үл ялиг хөмсгөө зангидаад -“Ренэзми, Жэйкоб 2 доор байгаа шүү дээ ” -“Өө тийм л дэ ...”..... Би одоо мангас болчихсон. Би өөрийнхөө адгуусан талаас гарах аюулаа гээх хэрэгтэй. Өөрийн онцгой хайралдаг хүмүүсээсээ үүнийг сэрэмжлэх хэрэгтэй. Хараахан мэдэж амжаагүй байгаа хүмүүсээс ч хүртэл... -“Жакобтой Ренэзми тэнд сайн байгаа юу?” гэж би шивнэлээ. Доод давхараас сонсогдож байсан зүрхний цохилт Жакобынх байсан гэдгийг би оройтож ухаарсан байв. Би дахиад нарийн сонсохыг хичээхэд нэг хүчтэй зүрхны цохилт л мэдрэгдэж байлаа. -“Тэр түүнд тийм ч их дуртай биш байх”гэж намайг хэлэхэд Эдвард уруулаа жимийгээд -“Надад итгэ,Белла. Тэр төгс аюулгүй байгаа. Жакобын юу бодож байгааг би сайн мэдэж байна” -“Мэдээж хэрэг” гэж би хэлээд дахиад газар луу ширтэхэд, -“Саатуулах уу?/үсрэх үү?/” гэж тэр санал болголоо. -“Бага зэрэг гэхдээ яаж гэдгээ мэдэхгүй” Тэгээд би миний ард чимээгүй харж байгаа гэр бүлээ маш сайн ухамсарлаж байсан юм. Ихэнхдээ

Page 132: Breaking Down

чимээгүй. Эммэт дотроо намайг шоолон инээж байлаа. Одоо ч дэлхийн аймшигт цус сорогчдын талаарх хошигнол эхлэх нь дээ. Бас энэ даашинз гэж, бие барисан торгон даашинз. Алис надан энэ юунд хэрэгтэй гэж бодсон юм бол? -“Намайг хараарай” гэж Эдвард хэлээд цонхоор доошоо унаж орхив.Би маш болгоомжтой түүнийг хараад эсрэг хүчийг уусгахаар өвдөгнүүдээ нугалах өнцгийг нь ажиглаж байлаа.Түүний газардах чимээ нь бараг сонсогдоогүй бөгөөд хаалгыг зөөлхөн хаах эсвэл ширээн дээр ном зөөлхөн тавихтай л адил санагдаж байсан юм.... Энэ тийм ч хэцүү харагдсангүй. Би анхаарлаа төвлөрүүлэн, шүдээ зуугаад хоосон агаарт яг л түүнийх шиг алхам хийхийг оролдлоо. Газар надад маш зөөлхөн байгаа мэт санагдаж, миний хөлд мэдрэгдэх юм бараг үгүй мэт байлаа. Алис надад ямар гутал өмсүүлчихээ вэ? Өсгийтэй юу? Тэр миний гутлыг үүнд тохироно гэж бодохдоо өөрийнхөө ухаанаа алдсан байсан бололтой. Энэ газардалт нь нэг хөлөөрөө газар дээгүүр нааш цааш алхахаас тийм ч хэцүү байгаагүй бөгөөд би нарийхан өсгийнүүдээ дугарахгүй байхыг оролдсон юм. Миний газардалт түүнийх шиг л чимээгүй болсон мэт санагдлаа. Тэгээд би Эдвард руу мишээгээд, - “Гайгүй юм байна ” Тэр эргэн инээмсгэлэн “Белла?” -“Яасан?” -“Энэ цус сорогч нарт ч гэсэн хvнд зvйл харин чи тун аятайхан байлаа.” гэж тэр хэллээ.

Тэр үеийн талаар сайтар бодсоноо би инээмсэглэлээ. Хэрвээ тэр Сая хэлснээ зүгээр л намайг тайвшруулах гэж хэлсэн байсан бол дараа нь Эммэт инээх байсан юм.. Түүний энэ инээдтэй хэлсэн үгийг хэн ч тоосонгүй, тиймээс энэ үнэн байсан бололтой. Бүхий л амьдралын туршид хэн нэгний хэрэглэсэн анхны аятайхан үг юм шиг надад санагдлаа. Тэгээд би түүнд хандан "Баярлалаа" гэж хэлэв. Дараа нь би намайг өндөр болгож байсан мөнгөлөг гутал тайлаад өрөөний цонхоор шидчихэв. Гэтэл хэн нэгэн тэднийг газарт унахаас өмнө бариад авах чимээг би сонслоо. Алис тэр өрөөнд өөрийнхөө загварын мэдрэмжийг төсөөлдөг шигээ сайжраагүй л юм байна гэж гомдоллож байв... Эдвард миний гарыг барихад би түүний арьсний тааламжтай хүйтэн ,зөөлөн толигор байалд нь татагдах хүслээ зогсоож чадахгүй байлаа.Тэр минйи гарыг атгасан хэвээрээ арын хашааруу ухасхийгээд голын эргийн тийш явахад би хичээнгүйлэн түүний араас дагаглаа. Одоо биеийн маань бүхий л зүйл энгийн хялбар болсон мэт надад санагдаж байлаа. Бид нар усны хажуухан талд ирсэний дараа би “Бид Сэлэх гэж байгаа юм уу?” Гэж асуулаа. -“Хөөрхөн даашинзаа сүйрүүлэхгээ юу?Сэлэхгүй ээ.Бид үсрэх гэж байна.” гэж Эдвард хариулав.

Page 133: Breaking Down

Би уруулаа үрчийлгэн эргэцүүллээ. Энэ гол бараг 50 яард өргөн байлаа. “Чи эхлээд” гэж намайг хэлэхэд тэр миний хацарт хүрснээ хоошоо хоёр том алхам буцав. Тэгээд буцаж алхсан 2 алхам газраасаа гүйн голын эрэг дээр байх шигдсэн чулуунууд дээрс үсэрсэн юм.Би түүнийг голын нөгөө эрэг дээрх шигүү модод руу орж алга болохос өмнө түүний нум шиг үсрэн харайх хөдөлгөөнийг дүрслэхийг оролдлоо. "Харж бай" гэж үглэхэд би түүний далд инээдийг сонслоо. Буцаж 5 алхаад тайвширахын тулд гүн амьсгаа авлаа. Гэнэт дахиад л миний санаа зовж эхлэв... Унахаас эсвэл гэмтхээс ч биш Ой мод илүү гэмтэх боловуу? гэж санаа зовж байсан юм. Энэ удаан ирж байсан боловч миний үе мөч хүчтэй чичирэхийлэх өвдөлтийг мэдэрч чадаж байлаа. Гэнэт хэрвээ би голын доогуурх хонгилоор энэ голыг гаталсан бол, энэ тийм ч удахгүй л байх гэж үсрэхийн эсрэг зүйлсийг тооцоолж эхэллээ. Миний эргэн тойрондох мод,бут,хад, байшин гээд л бүхий л зүйлс хэврэг болсон мэт харагдаж байлаа. Гэхдээ л би эхний алхамаа хийлээ. Алис гэж!?Тэр үргэлж л өөрийнх нь хэрэглээ нь ганц удаа хэрэглээд хаях юм шиг хувцаснууддаа ханддаг. Энэ бариу даавуун хувцас нь миний гуяийг 6 инчээр барьж байсан юм.Тиймээс би гуяныхаа дээд талыг задгай байхаар урж орхисон юм. Энэ нь арай л дээр боллоо... Дахиад л өөр бодол... Байшинд би намдуухан инээдийг ч сонсч чадаж байсан. Хэн нэгний шүдээ хавирахахыг хүртэл...Би дороос дээрээс ч сонсогдох инээдийг ялгаж, нэг давхараас инээд алдах чимээ, хүчтэй дуу хоолой гээд маш өөр зүйлүүдийг ч амархан таньж чадаж байсан.Жакоб тэнд юу бодож байсан бол? бас түүний одоо яг юу хийж байгааг эсвэл одоог хүртэл тэнд юу хийж байгааг нь би төсөөлж, тааж чадахгүй байлаа.Харин хэрвээ ирээдүйн хэзээ нэгэн цагт түүний зүрх сэтгэлийг шархлуулсныг минь цаг хугацаа эдгээж, Жакоб намайг уучилж чадвал бидний дахин нэгдэлийг би өөртөө төсөөлж байсан юм. Би одоо түүнлүү эргэхгүй, өөрийнхөө өөрчлөлтөнд бат зогсох болно. Өөрийн бодлоо тэсвэрлэх хүч гаргах нь тийм ч сайхан биш юм. Жасперийн айдас минийхт ч бас байлаа. Би төвлөрөхийг хичээж байсан учраас бусад бүх зүйлүүдийг мартахыг оролдлоо. Гэнэт “Белла”?гэж Эдвард намайг модноос дуудав. Түүний хойлоо илүү ойрхон сонсогдож байв. "Чи дахиад харахыг хүсч байна уу?"... Гэвч, би бүгдийг төгс санаж байсан ба минйи боловсролыг хошигнох шалтгааныг Эммэтэд гаргаж өгөхийг хүссэнгүй..Энэ харин бодол биш бодит зүйл байв. Тэгээд би гүнзгий амьсгаа аван голруу гүйлээ. Голын захд хүрэх нэг урт харайлтыг Юбкэнийхээ тусламжтайгаар ямар ч саадгүй хийчхэв бололтой...Баруун хөлөөрөө газардах энгийн байсан ба агаарт өөрийнхөө биеийг өргөхөөр хангалттай дарлатыг үүсгэх ч амархан байсан юм. Би өөрийгөө зоригжуулж, төвлөрүүлэхэд шаарлагатай хүчийг гаргахад алдаа гаргасан ч ядахдаа намайг дийлж чадах хүчийг гаргах тал дээр бол алдаа гаргаагүй юм. Энэ 50 яардын өргөн бол хэтэрхий амархан зай байсан

Page 134: Breaking Down

шиг л санагдав. Гэхдээ энэ их хачин, толгой эргэм бас сэтгэл хөдөлгөм зүйл байсан боловч маш богинохон хугацаанд л болоод өнгөрсөн билээ... Харин одоо хөндлөнгөөр нь..... Би эрэг орчимыг хаасан бөөн моддыг асуудал болох байх гэж таамаглаж байсан боловч модод надад санаангүй туслах шиг л болов. Би унахдаа модны мөчирөөс барьж авч чадсан бөгөөд энэ нь надад үлгэрийн юм шиг санагдлаа. Хажуухнаас намайг хайж яваа Эдвардын сэтгэл хөдөлгөм чимээг сонсоод би түүний талын мөчрөөс шүүрэн авч дамжаад хажууд нь өлмийгөөрөө зөөлөн газардлаа. Би амьсгаадан байж -"Сайн байсан уу?" сэтгэлийнхээ хөдлөлөөр гайхан асуухад, тэр "Маш сайн" гэж сайшаангуй хэлэв. Гэхдээ л Эдвардийн нүдэнд намайг гайхширсан өнгө илрээгүй байлаа... -Бид дахиад үүнийг хийж болох уу? -Белла анхаарлаа төвлөрүүл. Бид одоо ан хийх болно. -За, гэж би толгойгоо дохилоо... Эдвард надруу жуумалзан инээгээд"Хэрвээ чи чадна гэж бодож байгаа бол намайг дага"гэлээ. Түүний энэ илэрхийлэл их ёжлонгуй санагдав. Гэсэн ч би түүнээс илүү хүчтэй байсан ба миний алхалт хүртэл түүний 3ын урттай тэнцэнэ. Тиймээс би түүнийг дагахгүйгээр гүйж эхэлсэн юм. Миний анхаарал олон зүйлд саринаж байлаа. Эцэст нь Эдвардыг гүйж байхдаа яагаад хэзээ ч мод мөргөдөггүй болохийг би ойлгосон юм. Тэр нэг нууц гайхамшигтай бөгөөд энэ онцгой өвөрмөц онцлог нь хурд болон тодорхой байдал хоорондын баланс юм. Би яг л зузаан битүү төөрдөг байшингаар яваа мэт дээгүүр, доогуур холхиж, төөрөлдөж байхдаа бүх зүйлсийг л ногоон бүрэлзсэн болгох хурдтай явж байсан ч өөрийнхөө дайран өнгөрч буй өчүүхэн жижиг навчисуудыг ч сайн харж чадаж байлаа. Миний салхины хурд миний үсийг үлээж бас миний даашинзны хормойг дэрвийлгэж байв. Хэдийгээр би үүнийг байх ёсгүй гэж мэдэж байвч миний арьс дулааныг мэдэрч байсан юм. Ойн өчүүхэн жижиг зүйлс ч, эргэн тойронд минь овоорон байх навчис миний мэддэг байснаас ч илүү амьд байлаа. Тэднийг бид дайран өнгөрсний дараа, өөр өөрсдийхөөрөө л ургана, тэдний амьсгал нь надад айдасыг төрүүлж байв... Амьтдын үнэр хүртэл жирийн хүн байхад минь санагддаг байснаас илүү нөлөөлж байв. Мэдээжийн хэрэг надад эсрэгээрээ нөлөөлж байсан юм. Би салхилахыг мэдрэхээ хүлээн, амьсгал маань идэвхгүй болж ирэв. Би өөрийнхөө булчингуудийг чангарахыг хүлээсэн боловч миний хүч дөнгөж л нэмэгдэж байлаа. Алхам хийх тутам илүү туршлагажиж алхам маань том болж үүндээ ч дасч байх шиг байлаа. Тэгвэл ч миний харайлт маань илүү урт болон сунаж удахгүй Эдвард намайг хоцрохгүйг хичээх байх....Миний нүцгэн хөл хааяа хааяа газарт хүрнэ. Энэ нь гүйхээсээ илүү нисэж байгаа мэт. Би дахин нэг газарт унахдаа хэн нэгний хангинатал хөхрөхийг сонсов. -"Белла" гэж түүнийг хэлэхэд би хэдэн зуун яардын ард зогсож байсан түүн лүү хөнгөхнөөр эргэлдэн нисэх шиг очив. Би түүнлүү таамагласан

Page 135: Breaking Down

маягтай харлаа. Тэр нэг хөмсгөө ширтэн инээмсэглэсэн бөгөөд ширтээд л баймаар царайлаг харагдаж байв.

22. Амласан нь Миний танил бус , саруулхан хирнээ сатаарамтгай ой санааны төвд Ренесмэгийн талаархи бодол л үлдэлээ. Дэндүү олон асуултууд... Эдвард гараас минь барихад , би түүнээс < надад Ренесмэгийн тухай хэлэл дээ > гэж шаардлаа. Хөтлөлцөх нь бид 2ийн хэтэрхий түргэн хөдөлгөөнийг арай гэж л удаашруулж байв. Эдвард <Ренесмэ бол энэ дэлхий дээр өөр хэнтэй ч адил биш. > гэж хэлэхэд, сүсэг бишрэлийн ч гэмээр өнгө ая түүний хоолойд ахин сонсогдов. Атаархалын хурц өвдөлт надад мэдрэгдэх шиг болов. Эдвард Ренесмэгийн тухай мэдэж байхад, би огт юу ч мэдэхгүй байна гэдэг шударга бус байлаа. <Тэр чамтай хир адилхан бэ? бас надтай? эсвэл би ямар байсан шиг яг тийм уу? > гэхэд, <Чи бид 2оос бараг л тэнцүүхэн авсан гэхэд болно. > гэж Эдвард хэллээ. < Нээрээ Ренесмэ халуун цустай байсан шүү дээ> гэж намайг санан дуу алдахад, Эдвард < Тиймээ. Ренесмэ зүрхний цохилттой, гэхдээ энгийн хүнийхээс ялимгүй түргэн хэмнэлттэй. Бас биеийн дулаан нь энгийн хүнийхээс илүү халуун. Дээр нь Ренесмэ бүүр унтдаг гээч... > гэв. <Үнэхээр үү дээ > .<Дөнгөж төрсөн гэхэд нилээдгүй их унтаж байгаа. Чи бид 2 энэ дэлхий дээрхи нойр хэрэггүй цорын ганц эцэг эх хоёр шүү дээ. Гэтэл бидний бяцхан үр бүхэл шөнийн туршид тайван унтаж байна. > гээд, Эдвард инээд алдав. <бидний бяцхан үр > гэж Эдвардын хэлсэн байдал нь миний сэтгэлд сайхан санагдав. Эдгээр үгс нь Ренесмэг минь бодит гэдгийг надад мэдрүүлж байлаа. <Тэр яг чиний нүдний өнгийг дууриачихсан. Тийм болохоор ахиж хэзээ ч алга болж өөрчлөгдөхгүй. Нүд нь маш үзэсгэлэнтэй. > гэж Эдвард хэлэв.

Page 136: Breaking Down

<Харин цус сорогчийн талууд нь > гэж намайг асуухад, Эдвард <Түүний арьс яг л бидэн шиг нэвтэлшгүй хатуу мэт байх. Хэн ч шалгаж үзэх гэж зүрхлээгүй болохоор...> гэв. Би бага зэргийн шоконд орж, Эдвард рүү нүдээ цавчлахад, тэр <мэдээж хэн ч тэгж зүрхлэхгүй шүү дээ> намайг тайвшруулав. <Ренесмэгийн хоолний дэглэмийн хувьд, тэр цус уухийг илүүд үзэж байгаа. Карлислэ хүүхдийн тэжээл уулгуулахаар Ренесмэг ятгах гэж оролдсоор л байгаа. Гэвч тэр үүнд тийм тэвчээртэй байж чадахгүй л байна. Би Ренесмэг зэмлэж чадахгүй ээ... хүний иддэг хоол хүнс ч гэлээ дэндүү муухай үнэртэй шүү дээ. > гэв. Би бүүр гайхаж орхив. Эдвардын яриагаар бол, тэд Ренесмэтэй ярилцаж буй мэт сонсогдов. <Ренесмэг ятгахаа?> <Тэр маш ухаантай. бүр гайхмаар... Гайхалтай хурдтайгаар Ренесмэ өсөж байгаа. Хэдийгээр тэр одоохондоо яриж чадахгүй байгаа ч гэлээ, нилээд амжилттайгаар бидэнтэй харилцаж байгаа. > <Яриж чаддаггүй ээ... одоохондоо...> Эдвард ярианы хурдийг удаашруулж, намайг тархиндаа хүлээж авах хугацаа олгов. <Амжилтай харилцдаг гэсэн чинь юу гэсэн утгатай юм бэ?> намайг хүчлэхэд, <Миний бодлоор Чи минь өөрөө харсан нь илүү хялбар байж магад. Тайлбарлахад нилээд төвөгтөй. > Би Эдвардын хэлснийг бодож үзлээ. Ренесмэтэйгээ уулзахаас өмнө өөрийнхөө нүдээр харах шаардлагатай олон зүйл байгаа гэдгийг би мэдэж байв. Би өөрийнхөө хир зэрэг бэлэн байгаа эсэхдээ итгэлгүй байсан тул, зориудаар ярианы сэдвийг өөрчлөв. <Жакоб яагаад одоо хүртэл байсаар байгаа юм бэ? Тэр яаж тэсэж байж чадаж байна вэ, Яагаад ингэх ёстой гэж, Яагаад ингэж их шаналах ёстой юм бэ? > гэж намайг асуухад, Эдвард нэг л сонин хоолойгоор <Тэр одоо шаналж зовоогүй байгаа> гээд, <Тийм боловч би түүний одоо байгаа байдлыг өөрчлөхөд юу ч хийхээс бэлэн байж магадгүй. > гэж шүднийхээ цаанаас исгэрүүлэн нэмж хэлэв. Би <Эдвард!> гээд, түүнийг яриагаа зогсоохийг шаардан бага зэрэг архирав. (Өөрийгөө ингэж чадах болсондоо бахархаж эрдсэн гэмээр бага зэргийн сэтгэл хөдлөлийг мэдэрч байлаа.) <Чи яаж ингэж хэлж чадаж байнаа. Жакоб биднийг хамгаалахын тулд ямар их зүйлийг золиосолсонийг мэдэж байна уу. Түүнийг би ямар их зовооснийг ...!> гээд

Page 137: Breaking Down

өөрийн ичгүүртэй бөгөөд буруутай байсан бүдэг бадаг дурсамжнаасаа айснаас болж бие агзайх шиг болов. Тэр үед Жакоб надад яагаад тийм их хэрэгтэй байсан нь одоо бодоход хачин санагдах шиг... Түүнгүйгээр байхад үргэлж дутагддаг байсан тэр мэдрэмж аль хэдийн алга болсон нь хүн байх үеийн минь сул дорой байдал байсан байх нь. <Миний яаж ингэж хэлж чадаж байгааг чи минь харах болноо. > гэж Эдвард аяархнаар хэлэв. <Би түүнд өөрийг нь тайлбарлах боломж олгоно гэж амалсан. Гэвч Бэлла чи минь миний хүлээж авч байгаагаас өөрөөр харж ойлгоно гэхэд би эргэлзэж байна. Мэдээж би үргэлж л чиний бодлуудын тухайд буруу байдаг шүү дээ, тийм биш гэж үү?> гээд уруулаа жимбийлгэн, над руу ширтлээ. <Юу тайлбарлах гэж? > Эдвард толгойгоо сэгсрэн, <Би түүнд амалсан. Гэвч энэ бүгдийн эцэст би түүнд үнэхээр өртөй эсэх үгүйгээ ч мэдэхгүй байна. > гээд шүдээ зуулаа. <Эдвард, Би юу ч ойлгохгүй байна. > . Миний тархийг урам хугаралт бас зэвүүцэл бүчин авах шиг болов. Эдвард хацрийг минь илж, дөлгөөхнөөр инээмсэглэхэд нь уур уцаар агшин зуурын дотор хүсэл тачаал болон өөрчлөгдлөө. <Царайнд чинь илэрч байгаагаас илүүтэйгээр сэтгэлд нь хир хэцүү байгааг би ойлгож байна. Чамайгаа ингэж сандрааж байгаа минь ч өөрт минь таалагдахгүй байна. > гэв. Гэрлүүгээ явж зуураа <Би ойлгож байнаа. Тиймээс гэр лүүгээ харицгаая. Чи минь өөрөө харсан нь дээр байх. > гээд нүд нь миний даашинзны үлдэгдэл дээр нүдээ гүйлгэн харлаа. Тэгээд хагас секунд хиртэй бодолхийлснээ, өөрийнхөө цагаан цамцийг тайлан, надад өмсгөв. < Тийм муухай байна уу > гэж намайг асуухад Эдвард инээмсэглэн толгой дохив. Би гараа цамцнийх нь ханцуйнд хийхэд, Эдвард миний урагдсан хөхний даруулгыг нуун товчлож өглөө. Мэдээж, түүнийг цамцгүйгээр харах нь анхаарал сатаарахын аргагүй байв. <Хоюулаа уралдъя. Гэхдээ жинхнээсээ шүү > гэж түүнд сануулахад, Эдвард миний гарнаас тавиад инээмсэглэв. Шинэ гэрээ олох нь өөрийн хуучин гэрлүүгээ явдаг Чарлигийн гудамжаас алхахаас ч амархан байлаа. Бидний үнэр дагахад амархан тод мөр үлдээсэн

Page 138: Breaking Down

байсан тул би чадлынхаа хирээр л хурдлан гүйж байв. Эдвард гол хүрэх хүртэл надаас түрүүлсээр байв. Би боломжийг ашиглан үүрийн үсрэлтээ түрүүлэн хийж, ялахын тулд өөрийн нэмэлт хүчээ ашиглахыг хичээж байв. Өөрийн хөлөө газарт түрүүлэн хүрэхийг сонсоод, би баярлан бах минь ханалаа. Эдвардын газардах чимээг сонсохын хажуугаар, би тааварлаагүй байсан бас нэгэн зүйлийн чимээ сонсов. Маш ойрхон бөгөөд чанга ямар нэг зүйл... Зүрхний лугших чимээ ... Эдвард миний хажууд яг зэрэгцэн ирээд, миний гарнаас барив. Тэр <битгий амьсгал > гэж надад түргэнээр санууллаа. Би амисгалаа зогсоон, сандрахгүйг хичээж байв. Зөвхөн нүд маань л хөдлөж, зөн совингоороо тэр чимээний эзнийг олохийг оролдож байлаа. Күлленхний засмал зүлэгийн ой модтой хиллэсэн зааг дээр Жакоб зогсож, гараа урдаа аван, эрүүгээ чангаар зуусан байв. Түүний цаад талын ойгоос үл үзэгдэх авч, хүчтэй лугших хоёр зүрхний чимээг болоод хүчирхэг сарвууны доор гишгэгдэн хугарах ойм өвсний бөглүүхэн чимээ сонсогдож байлаа. <Болгоомжтой Жакоб. Магадгүй энэ тийм ч зөв арга биш байж ... > гэж Эдвардыг хэлэхэд, түүний хоолойндох архирах чимээг ой мод цуурайтуулав. <Чи эхлээд тэгээд хүүхдэд ойртуулах нь зөв гэж бодож байгаа юм уу ?> гэж Жакоб Эдвардын үгийг таслан асуугаад, < Харин ч Белла надтай ямархуу байх нь гэдгийг харсан нь илүү аюулгүй. Би түргэн эдгэдэг. > гэлээ. Энэ тест байсан гэж үү? Өмнө нь Ренесмэг хөнөөхгүй гэж хичээсэн байхад, Жакобыг алж чадах үгүйг харах гэсэн гэж үү? Энэ Эдвардын санаа байсан гэж үү? Би Эдвардын царай руу сэтгэл түгшин зэрвэсхэн харах хоромд тэр сандарсан шинжгүй хянамгай харагдсан ч удалгүй нүүрнийх нь илэрхийлэл өөрчлөгдөв. Тэр мөрөө хавчин <Тийм бол, Чи л өөрөө эхэлсэн шүү > гэж хэлэх нь, хоолойнд нь дайсагнасан өнгө агуулагдаж байв.

Page 139: Breaking Down

Ой модноос гарах архираан энэ удаа ууртай хилэгнэсэн сонсогдож байв. Ямар ч эргэлзээгүй энэ бол Леа байлаа. Эдвард энэ бүхэнтэй ямар холбоотой юм бол оо. Олон зүйлийг хамтдаа даван туулчихаад, миний хамгийн сайн найзад ядаж эелдэг зан гаргах тийм сэтгэл Эдвардад байхгүй байна гэж үү дээ. Магадгүй тэнэг байж болох ч , би Эдвардыг Жакобын бас нэг найз нь гэж бодож байсан юмсан. Би тэднийг эндүүрсэн байжээ. Гэвч, Жакоб юу хийж байна вэ? Ренесмэг хамгаалахын тулд яагаад өөрийгөө туршилт болгох гэж санал болгодог билээ? Огтхон ч учрийг нь ойлгохгүй юм. Бидний нөхөрлөл хэвээр үлдсэн боловч... Одоо Жакобын нүд рүү харж байхдаа, өөрсдийн нөхөрлөлөө хайв. Тэр урьдийнх шигээ миний хамгийн сайн найз хэвээрээ мэт харагдаж байлаа. Гэвч өөрчлөгдсөн нь тэр биш шүү дээ. Би түүнд ямар харагдаж байгаа бол? Жакоб нөгөө л танил дотно инээмсэглэлээрээ инээхэд, бидний нөхөрлөл бүрэн бүтэн байгаа гэдэгт итгэлтэй байлаа. Хамтдаа түүний гэрийн грашид байж , зөвхөн 2 сайн найз цаг нөхцөөж байсан шигээ, нөхөрлөл маань хялбар бас энгийн. Би бүрэн хувирч өөрчлөгдөхөөсөө мэдэрдэг байсан нөгөө л сонин мэдрэмжээ ахин саналаа. Тэр зөвхөн миний сайн найз байсан яг л тийм байх ёстой байсан шиг ээ. Одоо болтол түүний яагаад ингэж байгааг ойлгохгүй хэвээр л байлаа. Би бүхэл насаараа харамсан гашуудаж болох удирдлагагүй тэр нэг мөчийн төлөө өөрийн бүхэл амьдралаараа дэнчин тавиж намайг хамгаалах гэж оролдсон хэвээр гэж үү? Миний юу болсонийг хүлцэн тэвчиж чадахгүйдээ юу эсвэл, миний найз хэвээр байж хажууд минь байх гэж оролдож байна гэж үү? Жакоб бол миний мэдэх хамгийн сайн хүмүүсийн нэг. Гэвч энэ нь хэн нэгний хүлээн зөвшөөрч чадахаас хэтэрхий давж гарсан зүйл мэт санагдана. Тэр сулханаар чичирээд, <Би үүнийг хэлэх хэрэгтэй. Белла. Чи бол гаж амьтан. > Би шүдээ зуун, урьдах байдалдаа эргэн орлоо. Би түүнийг ойлгож байлаа. Эдвард архиран <Муу хотны нохой минь, амаа мэдээрэй > гэж хэлэв. Миний араас салхи үлээхэд, би ярихын тулд хурднаар өөрийн уушигаа цэвэр агаараар дүүргэж аваад <Үгүйээ. Түүний зөв. Энэ нүднүүд тэгэж

Page 140: Breaking Down

санагдахаар байгаа биздээ . Үнэхээр бие зарсхийлгэмээр. Гэвч миний бодож байсан шиг тийм ч муу биш. Гэхдээ чиний гайхалтай магтаалд чинь баярлалаа. > гэж хэллээ. Жакоб нүдээ эргэлдүүлэн <Чи миний юу гэж байгааг ойлгож байгаа биздээ. Чи бараг л урьднийх шигээ харагдаж байна. Магадгүй энэ зөвхөн гадаад асуудалын тухай биш байх л даа. Чи бол Белла. Чамайг одоо ч энд хэвээр байгаа гэж надад мэдрэгдэнэ гэж бодохгүй л байна. > гэж хэлээд, царайндаа хорсол гомдлын ямар ч ул мөргүйгээр ахин нэг инээмсэглэв. Тэгснээ, <Ямартай ч, би чиний наад нүдэнд удахгүй дасна байх гэж бодож байна. > гэлээ. <Тиймээ. дасна> гэж би сандран хариуллаа. Бид найз хэвээр байгаа нь үнэхээр гайхалтай ч, хамтдаа цагийг өнгөрөөж байсан үе шигээ биш болсон байв. Түүний царайнд юу гэхийн тэмдэггүй сонин харц тодрож, инээмсэглэл нь арилан одов. Яг л гэм буруутай мэт... Тэгээд түүний нүд Эдвард руу шилжиж <Баярлалаа . Амалсан ч бай үгүй ч бай, чамайг Беллагаас түүнийг хол байлгаж чадна гэж санасангүй. Чи үргэжл л Беллад хүссэн бүгдийг нь өгдөг шүү дээ > гэж хэлэв. <Беллагийн ундууцлийг хүргэж, чиний толгойг тасдчихаж магад гэж би найдаж байна. > гэж Эдвард түүнд сануулахад, Жакоб пир хийтэл инээд алдлаа. <Юу болоод байгаан бэ? Та хоёр надаас ямар нэгэн зүйл нуугаад байгаа юм уу ? > хэмээн сэжиглэн асуулаа. Жакоб <Би Беллад дараа тайлбарлах болноо > гэж эмээсэн байдалтайгаар хэлсэн нь, надад хэлэх талаар төлөвлөөгүй байсан гэлтэй. Тэгээд тэр ярианы сэдвийг өөрчлөн, <Эхлээд урдах зүйлээ дуусгацгаая> гээд аажуухан урагшаагаа дөхөж эхлэв. Түүний араас улих чимээ гарч, тэгээд Леа-гийн саарал бие модны цаанаас гарч ирлээ. Түүнийг яг ард нь Леагаас арай өндөр, улбар шаргал үстэй Сет байв. <Тайвширцгаа залуусаа. Эндээс холдсон чинь дээр > гэж Жакоб хэлэв. Тэднийг Жакобын үгийг сонсоогүйд талархаж байсан ч, Жаковын араас тэд аажуухан дагасаар л байлаа. Салхитай байсан ч түүний үнэр миний эргэн тойрноос арилахгүй байсаар л

Page 141: Breaking Down

байв. Түүний биеийн дулаан нь надад мэдрэгдхүйц хэмжээний зайд тэр тулж ирэхэд, хариу нөлөө үзүүлж миний хоолой шатах мэт болов. <За алив Белла. > гэж Жакобыг хэлэхэд, Леа архирав. Би амьсгалахыг хүсэхгүй байв. Жакоб хичнээн тэгж шаардаж байсан ч түүнийг аюултай нөхцөл байдалд оруулах нь зөв биш байлаа. Гэвч би тэдний ингэж байгаа учир шалтгаанаас зугтаж чадахгүй. Би Ренесмэг гэмтээхгүй гэдэгтээ яаж өөрөөр итгэлтэй байх билээ дээ. <Би энд хөгширөх нь байна шүү , Белла > гэж Жакоб хорон үг шидлээд , <Чи мэдэж байгаа биздээ, алив үнэртэл дээ > гэв. Эдвардад <Намайг сайн бариарай> гэж хэлээд, би түүнийхээ цээж рүү шигдэн наалдав. Түүний гар нь намайг ороон чанга тэвэрч, би ч булчингаа аль болохоор хөдлөгөхгүйг хичээж байлаа. Би бухимдангуйгаар бага зэргийн амьсгаа хамраараа авч, юу ч болсон байсан өөрийгөө барьж тогтоохоор хичээж байв. Өвчин маань тийм их биш байсан ч хоолой аймшигтай ихээр шатаж байв. Жакоб хүн шиг үнэртэхгүй байсан ч түүний цусанд амьтны тал байсан юм. Хэдий тийм боловч түүний зүрхний чанга бөгөөд нойтон чимээ нь анхаарал татаж, үнэр нь хамар цоргиж байсан боловч энэ нь Жакобын цусны үнэр болоод дулаанаас болж үзүүлэх хариу үйлдэлийг минь дарж, илүү амар болгож байв. Би бас дахин нэг амьсгаа авч тайвшираад, <Күлленхэнд ямар байснийг одоо л ойлгож байна шүү. Жакоб, чи дэндүү өмхий юмаа. > гэхэд, Эдвард доогтойгоор хөхрөн, гар нь мөрнөөс унан, бэлхүүсээр минь ороон тэвэрлээ. Сет ч Эдвардийг даган нам хоолойгоор инээд алдан хуцаад, Леаг хэдэн алхам ухрахад нь над руу ойртон бага зэрэг урагшиллаа. <Хэн яриж байгааг хараач...> гээд худлаа жүжиглэн хамраа дарлаа. Эдвард намайг тэвэрч байх зуур, тэр байтугай түүнд сонсогдохуйцаар <Би чамд хайртай > гэж чихэнд маань шивнэж байхад ч түүний царай огтхон ч өөрчлөгдсөнгүй. Жакоб зүгээр л инээмсэглэсээр л байсан юм. Энэ нь бидний удаан хугацаанд байж чадаагүй зүйл байх боломжтой гэсэн найдвар төрүүлж байлаа. Бие махбодын хувьд намайг хайрлаж чадахгүй болсон тэр үес хойш, магадгүй одоо л би Жакобын жинхэнэ найз нь байж чадах байх. Магадгүй энэ л бидэнд хамгийн хэрэгтэй байсан зүйл байх. <Би амжилттай давсан биз дээ. Одоо харин та хоёр тэр том нууцаа хэлнэ биздээ.> гэхэд, Жакобын царай нь тайван биш болж <Чиний санаа зовохоор тийм сүртэй зүйл бишээ > гэж хэлэв.

Page 142: Breaking Down

Эммэттийн инээдээ бариж ядан хөхрөх чимээ сонсогдлоо. Эмметээс гадна өөр хэдэн чимээ сонсогдов. Долоон хүн амьсгалж байв. Нэгнийх нь уушиг бусдаасаа илүү түргэн агшиж байлаа. Зөвхөн нэг зүрх л шувууны далавч адил хөнгөн бөгөөд түргэнээр лугшиж байсан юм.

23. Дурсамжууд “Намайг үнэхээр уучлаарай, Сэт, би ойрхон байх байсан юм” Эдвардын уучлал гуйсаар байсан нь шудрага эсвэл тохиромжтой зүйл гэж би бодохгүй байлаа. Эцсийн эцэст Эдвард өөрийнхөө түргэн занг барьж чадаагүйдээ бүрэн өршөөгөөгүй байв. Эдвард Жэйкобын толгойг тасдах гэсэнгүй, Жэйкоб өөрийгөө хамгаалах гэж хувирч ч амжаагүй байсан, тэгээд Сэт тэднийдундуур үсрэн ороход түүний төр, эгэмний яс хугарч орхисон. Эдвард хамгийн сайн найзаа золтой л цааш нь харуулчихсангүй. Хэдэн зүйлд хариулт өгч чадахааргүй сайн найз, гэвч, мэдээж Жэйкоб миний авирыг зөөлрүүлэх талаар юу ч хийгээгүй. “тэгэхээр, би уучлалт гуйх ёстой нь биш гэж үү?” би дахин оролдлоо. “Сэт, би...” “Битгий санаагаа чилээ, Бэлла, би зүв зүгээр байна.” Сэт Эдвардтай зэрэг хэллээ, “Бэлла, хайраа, хэн ч чамайг шүүх гээгүй байна, чи үнэхээр сайн байгаа.” Тэд миний өгүүлбэрийг дуусгасангүй. Эдвард нүүрэндээ үргэлж инээмсэглэл тодруулах гэсэн оролдлого хийж байгаа нь байдлыг дордуулж байв. Жэйкоб миний хийсэн үйлдлийг хүсээгүй ч, Эдвард үүнээс нь ямар нэгэн сэтгэл ханамж мэдрээд байх шиг байв. Магадгүй тэр шинээр төрсөнөөр минь шалтаглан Жэйкобтой зөрчилдөх хүслээ бие махбодид нь амсуулъя гэж бодсон байж болох л юм. Би өөрөөсөө уур хилэнгээ зайлуулах гэж оролдох ч Жэйкоб яг одоо Рэнэзмэтэй гадаа байгаа гэдгийг мэдэж байгаа болохоор ингэх хэцүү байлаа. Шинэхэн, галзуурсан, өөрөөсөө түүнийг хол байлгана гэдэг... Карлайл Сэтийн гаранд өөр бас нэг хамгаалсан бэхлүүлтийг зүүж байхад Сэт ирмэлээ. “уучлаарай, уучлаарай” би бувтнан, би арай ухаалаг уучлалын үгс өөрөөсөө гаргасангүй. “битгий айчихаарай, Бэлла” Эдвард гарыг маань илэх зуур Сэт баруун гараараа миний өвдгөн товшино. Карлайл түүнийг эмчилж байхад нь хажууд нь би суух таагүй биш байх шиг байна. “би цаг хагасын дараа гэхэд зүгээр болчихно доо” Сэт хүйтэн хатуу материал дээр товшсон чигтээ үргэлжлүүллээ. “хэн ч ингэх байсан шүү дээ, Жэйк Нэсс хоёрыг тийм байхад...” тэр үгээ таслан сэдвийг бушуу өөрчиллөө. “ядаж л чи намайг хазсангүй, тэгсэн бол ёстой балай юм болох байсан юм.” Би гараараа нүүрээ илэн аль байж болох талаас нь бодож байлаа. Үнэхээр

Page 143: Breaking Down

амархан болж болох байсан. Хүн чононд цус сорогчдын хор хүнд үйлчилдэг шиг биш, одоо л надад хэлж байдаг, тэдэнд хор болдог. “би муу хүн” “мэдээж тийм биш, би...” Эдвард эхэллээ. “болиод өгөөч” би санаа алдлаа. Тэр бүхнийг өөр дээрээ үүрүүлээд байхыг би хүсэхгүй байв. “Нэсс тийм... Рэнэзмээ хортой биш нь яамай даа” нэг хачин чимээгүй орчинг эвдэн Сэт хэллээ. “тэр Жэйкийг хазаж л байдаг юм” Би гараа савлаа “тэр тэгдэг гэж үү? “төхх Роз ам руу нь хоолыг нь хурдан хийхгүй бол тэгдэг. Роз үүнийг хөгжилтэй гэж бодож байгаа.” Би түүнрүү гайхширсан, гэмшсэн байдалтай гөлөрч байлаа, учир нь тэр өсвөр насны эвгүй хазалтыг маань тайвшруулж байгааг хүлээн зөвшөөрөв. Мэдээж, Рэнэзмээг хоргүй гэдгийг би мэднэ. Түүний хазсан анхны хүн нь би. Би үүнийг тийм аймраар хүлээж аваагүй, саяхны болсон явдлуудыг миний унтсан дурсамж алдсан байлаа. “тэгэхээр, Сэт” Карлайл эгцлэн биднээс нэг алхам холдлоо. “би хийж чадах бүхнээ хийсэн гэж бодож байна. Хөдлөх гэж оролдолгүй, ойрын хэдэн цаг ч юм уу?” Карлайл дотроо инээлээ. “хүмүүсийг ингэж эмчлэх юмсан гэж боддог байлаа” Сэтийн хар үсийг иллээ. “хөдлөлгүй байж бай” тэр тушаан дээд давхар руу алга боллоо. Оффисынх нь хаалга хаагдахад миний тэнд байсан ул мөрийг хэдийнээ арилгасан талаар би гайхширлаа. “би ингээд суугаад байж бол чадна шүү” Сэт Карлайлыг явсны дараа томоор эвшээлгэн хүлээн зөвшөөрлөө. Болгоомжтой мөрөө хөдөлгөлгүй буйдангийн ард талыг толгойгоороо налан нүдээ анилаа. Хормын дараа ам нь ангайлаа. Би түүний амгалан царай руу нүдээ эргэлдүүлэн хэсэг харлаа. Жэйкоб шиг унтдаг авьяас Сэтэд байдаг болотой. Уучлал гуйх боломжгүй болсоноо мэдэн, бослоо, буйдан дээр шахцалдан суух хүсэл жаахан ч байсангүй. Биений хүчний ажил үнэхээр амархан, харин бусад нь л. Эдвард намайг даган цонх руу эргэнгээ гарыг минь атгалаа. Леа гол уруудан алхаж байснаа гэррүү над руу харан зогтуслаа. Түүний над руу эсвэл дүү рүүгээ харж байгааг хэлэх амархан байв. Түүний сонирхсон харц нь алуучны догшин харцаар солигдов. Жэйкоб Розали хоёр Рэнэзмээг хэн нь хооллох талаар маргалдаж байх нь сонсогдоно. Тэдний харилцаан дахь зөрчил хэвээрээ, харин намайг уур хилэнгээ зуун хувь барих чадвартай болох хүртэл гэдэг дээр тэдний санал нийлж байгаа. Эдвард тэдэнтэй бодлоо хэлж маргалдаж байхыг би тэр чигээр нь орхив. Би ч бас итгэлтэй байхыг хүсч байна. Миний өөрийн зуун хувь гэж бодож байгаа нь тэдний зуун хувь гэдгээс ялгаатай байж магадгүй гэж санаа зовниж байлаа. Тэдний маргалдах, Сэтийн аяархан амьсгал, Леагийн Бачимдсаны дэргээд бол чимээ багатай байв. Эммэт, Алис, Эзмэ нар анд явсан. Жаспер намайг

Page 144: Breaking Down

харахаар үлдсэн. Тэр нүдэнд анзаарагдамгүйгээр нэг байрлалд зогсон, үүнд нэг их эгдүүцээгүй юм шиг харагдах гэж хичээж байлаа. Карлайл Сэтийн гарыг янзалж байх хооронд Эдвард Сэт хоёрын ярьсан зүйлсээр далимдуулан өөртөө ашигтайгаар тайвшруулж байлаа. Би шатаж байхдаа бүхэл бүтэн зүйлсээс хоцорсон, харин энэ үеэр үүнийгээ нөхөх сайхан боломж Гол нь гэвэл Сэмийн сүргийн хонзогнол төгссөн, бусад нь ирж, явахдаа хамгаалалттай гэдгийг нь мэдэрсэн. Хэлэлцээр урьд байгаагүйгээр хүчтэй болсон, эсвэл илүү нэгдмэл, бусдын зүгээс хэр харагдах зэргээр, би төсөөллөө. Нэгдмэл гэдэг нь сүргийн хуулиар бол нэг чонын дардас болсон хэн нэгнийг бусад чоно алах ёсгүй. Үүнээс үүдэх шаналал сүргийн бусдад нь тэвчишгүй мэт байдаг. Буруу зүйл нь гэвэл санаатай болон санаандагүй байсан ч, өршөөж болохгүй, чононууд үхтлээ тулалдах өөр нөхцөл байхгүйд байлаа. Олон жилийн өмнө санаандгүй ийм зүйл болсон гэж Сэт надад хэлж байсан. Ямар ч чоно өөрийн ах дүүгээ ийм аргаар устгаж болохгүй. Тэгэхээр Рэнэзмээ хүршгүй, учир нь Жэйкоб түүний талаар мэдэрдэг болсон. Би бодит байдлыг тайвнаар хүлээн авч дотоод хүчээ төвлөрүүлхийг оролдсон ч тийм амар байгаагүй ээ. Ухаанд минь аль алинийг нь тунгааж сэтгэл хөдлөлөө мэдрэх зай хангалттай байна. Бас Сэм миний хувиралтанд уурласангүй, яагаад гэвэл Жэйкоб зөв өнцгөөс ярилцдаг Альфа тиймээс зөвшөөрсөн байх. Энэ нь би Жэйкобд галзууртлаа уурламаар байх үедээ түүнд хичнээн өртэй гэдгээ өөртөө сануулахад хүргэдэг. Би сэтгэл хөдлөлөө хянаж байх талаар ахин тунгааж эхэллээ. Өөр онц сонирхолтой зүйл гэвэл сүрэг тусдаа ч Альфонууд чоно байхдаа хоорондоо ярилцаж чаддаг гэдгийг мэдлээ. Харин тэд салсан үедээ урьдны адилаар бие биенийхээ бодол бүрийг уншиж чаддаггүй. Нэг чанга ярьж байгаа юм шиг гэж Сэт тайлбар хэлсэн. Жэйкоб хуваалцахыг хүссэн бодлоо л Сэмд сонсгодог, Сэм бас ижил. Зайнаас харилцаж болохоо тэд бас мэдсэн, одоо тэд бие биентэйгээ ахин ярилцаж эхлэх нь. Жэйкобыг ганцаараа алга болтол тэд анзаараагүй, Сэт, Леа хоёрын эсэргүүцэл, Рэнэзмээгийн талаар тайлбар, Сэм Рэнэзмээг харангуутаа явсан. Сэм бүгдийг өөр болсныг ухаарангуут Карлайлтай уулзах гэж Жэйкоб дээр ирсэн. Тэр хүн хэлбэртэйгээр ярилцаж, \Эдвард миний хажуунаас холдохоос цааргалан орчуулга хийсэнгүй\, тэгээд хэлэлцээр ахин шинэчлэгдсэн. Харилцаа нөхөрсөг байсан нь давтагдахгүй байх болов уу? Нэг том санаа зоволт буурсан. Ууртай сүрэг чонын дайралт байхгүй болсон ч надад өөр нэгэн асуудал хэт түргэн мэт санагдаж байв. Чарли

Page 145: Breaking Down

Тэр Эзмэтэй өнөө өглөө утсаар ярьсан ч энэ нь түүнийг дахин ярихаас болиулж чадсангүй, хоёр ч удаа, сая л гэхэд хэдхэн минутын өмнө Карлайл Сэтийг эмчилж байх үеэр, Карлайл Эдвард хоёр утас аваагүй. Юу гэж хэлбэл зөвдөх бол? Калленийхний зөв байв уу? Би үнэхээр төгс, зөөлөн аргаар үхсэн гэж? Ээж аав хоёр минь намайг дэрлээд уйлж байхаад би авсан дотор хөдлөлгүй байж чадах болов уу? Надад зөв санагдсангүй. Волтурийнхан гэж нууцлагдмал толгойны өвчин байхад Чарли Рэнээ хоёрыг аюулд унагах нь асуудлыг шийдээд өгнө. Минийхээр бол, Чарлиг надтай уулзуулаад, би бэлэн болсон үед, тэр өөртөө буруу шийдвэр гаргаж болно. Ерөнхийдөө бол цус сорогчдын дүрэм зөрчигдөнө гэсэн үг. Чарли намайг нэг иймэрхүү байдалтай амьд байгааг минь хараад баярлахгүй гэж үү? Хэдийгээр би жигтэй, өөрчлөгдсан түүнийг айлгах нь тодорхой ч гэсэн. Миний нүд одоохондоо үнэхээр аймшигтай байгаа. Би өөрийгөө захирч нүдний өнгө өөр болж Чарлитай уулзах мөчийг хэдий хугацаагаар хүлээх вэ? “Юу болоов, Бэлла?” Жаспер миний сэтгэлийг хөдлөлийг уншин аяар асуув. “хэн ч чамд уурлаагүй байна.” Хоолойг нь даган зөрчил мэдрэгдсэн ч тэр үл ойшоон, “эсвэл гайхсан, үнэхээр шүү. Яахав бид нарт гайхсан гэж болох л юм. Чамайг ийм түргэн аргыг нь олно гэж, чи сайн байгаа шүү. Чамаас хүлээж байснаас өөр.” Түүнийг ярьж байх зуур өрөө үнэхээр намуухан. Сэтийн амьсгал зөөлөн хурхиралтаар солигдсон, би бас тайвширсан ч санаа зоволтоо мартсангүй. “үнэндээ, би Чарлиг бодож байлаа л даа” “Аан” бараг дэмий шахуу яриа таслан бувтналаа. “бид үнэхээр явах хэрэгтэй юм гэж үү?” би асуулаа. “ядаж л хэсэг хугацаанд, Атлантад байгаа гэж жүжиглэх ч юм уу?” Эдвард над руу гөлөрсөн ч би Жаспер луу харсан байв. Тэр надад хүйтэн өнгөөр хариуллаа. “тийм ээ, энэ л чиний эцгийг хамгаалах цор ганц арга.” Би хэсэг зуур бодолд дарагдлаа. “би түүнийг маш их санана байх даа, энд байдаг хүн бүхнийг” Би өөрийгөө үл харгалзан Жэйкобыг бодлоо. Бүгд угаагдан арилсан ч, түүнийг миний найз хэвээр үлдсэнд нь миний санаа амарсан. Жинхэнэ би, намайг хэн болхоор минь хүлээн авсан нь. Мангас байсан ч гэсэн. Жэйкоб руу дайрахаас өмнө түүний өөрийгөө өмгөөлж байсан талаар бодлоо. Бид биендээ хамааралтай, тийм үү? Гэр бүлийн хувиар, бид хоёр ямар байх ёстой талаар чи хэлж байсан, одоо бид тийм, чиний хүссэн зүйл. Гэхдээ одоо миний бодож байсан шиг биш байна. Яг ч биш. Би нэхэн саналаа, бүүдгэр төдий хүн амьдралтай хэврэгхэн дурсамжаа. Хамгийн хэцүү хэсгийг нь санах гэж, Эдвардгүй байсан үе, тэр үеэ толгойндоо булшлах гэж оролдож байсан учир үнэхээр бүдэг бадаг... би яг зөв үеийг олох гэж, би Жэйкобыг хайрлаж болно гэхдээ ах дүүгийн ёсоор, тэгвэл

Page 146: Breaking Down

бидний хайр эргэлзээ, шаналалгүй байна гэсэн хэсгийг л саналаа. Гэр бүл. Гэхдээ гэр бүл болхын тулд охинтой болоогүй. Дараа хойно нь бас саналаа. Жэйкобд олон удаа баяртай гэж хэлж байхын нэг нь, тэр хэнтэй насыг барах талаар, би түүнд хийсэн зүйлсийн дараа хэн түүнийг амьдралыг зөв тийш залах талаар, түүнтэй учрах ямар ч эмэгтэй, хэн ч байсан Жэйкобтой эн тэнцэхгүй гэж хэж байснаа саналаа. Би уухиллаа. Эдвард асуусан нүдээр нэг хөмсгөө өргөхөд би зүгээр л толгойгоо сэгсрэв. Би найзыгаа санах тоолонд том асуудал ундарч байв. Сэм, Жарэд Эсвэл Хүйл нар өдөржин юм хайдаг хэнээгээрээ Эмили Ким Клэйр нарыг харсан болов уу? Чаддаг болов уу? Рэнэзмээ Жэйкоб тусдаа байвал яах бол? Тэр шаналах болов уу? Түүнийг шаналах нь намайг баярлуулахгүй ч Рэнэзмээг түүнээс хол байлгах нь аятайхан санагдав. Тэр Жэйкобтой үргэлж хамт, гэтэл би түүнтэй бараг л хамт байгаагүйтээ яаж эвлэрэх вэ? Урд талын салхивчыг онгойлгосон нь миний бодолд саад хийв. Тэдний босоод хаалгаар орж ирж байх нь сонсогдоно. Яг энэ үед Карлайл шатаар өнөөх зүйлүүдтэй бууж ирэн, хэмждэг багаж эдтртэйгээ. Жаспер над руу ухасхийлээ. Өөр нэг алдсан дохио гэвэл Леа цонхны гадна ямар ч сонирхолгүй мөртлөө дассан зүйлсээ харах гэсэн дүр зураг. “зургаа байх ёстой” Эдвард хэллээ. “тэгээд?” би Розали, Жэйкоб, Рэнэзмээг харангаа асуулаа. Рэнэзмээ Розалигийн гарт, хаалга хавьцаа, Роз болгоомжилсон харагдана. Жэйкоб асуудалд орсон шиг. Рэнэзмээ үзэсгэлэнтэй тэвчээргүй харагдаж байлаа. “хэмжих цаг боллоо, Нэсс....хммм...Рэнэзмээ” Карлайл тайлбарлалаа. “аан, өдөр болгон хэмждэг юм уу?” “өдөрт дөрвөн удаа” Карлайл засан буйдан руу зүглэлээ. Рэнэзмээ санаа алдсан юм шиг санагдав. “дөрөв өө? Өдөр бүр үү? Яагаад? “тэр хурдан өсч байгаа шүү дээ” Эдвард нам дуугаар шивнэлээ. Тэр гарыг маань атгасан, нөгөө гар нь бэлхүүс тэвэрсэн, хэрэгтэй бол туслах гэж байгаа юм шиг. Би Рэнэзмээг харахын тулд харцаа шилжүүлсэнгүй. Тэр төгс, бүрэн эрүүл харагдаж байна. Арьс нь яг гипсдсэн юм шиг гялалзан, хацранд нь сарнайн туяа татсан, энэ чичрүүлмээр төгс үзэсгэлэнд ямар ч буруу гэж алга. Түүний амьдралд байж болохоос илүүтэйгээр ээж нь түүнд аюул болно гэдэг, байж болох уу? Миний төрүүлсэн хүүхэд, цагийн өмнө харсан хүүхэд хоёрын хоорондын ялгаа хэнд ч ойлгомжтой байв. Цагийн өмнөх Рэнэзмээ одоо байгаа Рэнэзмээгийн ялгаа маш нарийн байсан юм.Энгийн хүний нүд бол хэзээ ч олж харахааргүй. Гэхдээ л тийм байсан юм. Бие нь бага зэрэг өндөр, жаахан нарийнхан болсон. Царай нь яг ч

Page 147: Breaking Down

бөөрөнхий биш, яг нэг градусын зөрүүтэй овал хэлбэртэй. Мушгирсан үс нь мөрнөөс нь доош 16 инч унжсан. Розалигийн гар дээр тэр Карлайлыг өөрийнх нь хөлийг хэмжсэн туузаар толгойг нь хэмжихэд туслан суналаа. Тэр тэмдэглэл хийсэнгүй, төгс байдал. Жэйкоб цээжиндээ гараа зөрүүлмэгц Эдвард гараараа намайг ахиулан тэвэрхийг мэдэрлээ. Бодолд дарагдсан нүднийх нь дээгүүр өтгөн хөмсөг нь хоорондоо нийлэн нэг зураас боллоо. Хэдхэн долоо хоногийн дотор энгийн хүүхдийн хэмжээнд ортлоо томорсон байв. Төрөөд хэдхэн хонож байж алхаж байгаа нь дажгүй харагдаж байна шүү. Хэрэв өсөлт нь зогсчихвол. Миний цус сорогчийн ухаанд тоо бодох нь асуудал биш юм байна. “бид одоо юу хийх вэ?” би айсан шинжтэй шивнэлээ. Эдвардын гар чангарна. Тэр миний асуусныг яг ойлгож. “би мэдэхгүй байна.” “удааширч байгаа” Жэйкоб шүдээ зуун шивнэлээ. “бид дахиад хэдэн өдөр хэмжих хэрэгтэй мөчлөгийг тодорхойлохын тулд, Жэйкоб, би амалж чадахгүй. Өчигдөр тэр хоёр инчээр өссөн байсан. Өнөөдрийнх бага байна.” “гучин секундад инчээр, хэрэв миний хэмжүүр зөв бол” Карлайл аяархан хэллээ. “сайн үзэх хэрэгтэй, Эмч ээ” Жэйкоб үгнүүдийг сүрдүүлж байгаа мэт хэлж байлаа. Розали хөшив. “би чадах бүхнээ хийж байгааг чи мэдэж байгаа” Карлайл тайвшрууллаа. Жэйкоб санаа алдан “миний асууж чадах зүйл энэ л бололтой. Надад дахиад л төвөгтэй санагдаж эхэллээ. Жэйкоб миний хэлэх гэж байгаа үгсийг булаагаад буруу ойлгуулаад байх шиг. Рэнэзмээд бас яршигтай байгаа бололтой. Тэр гозгонож эхлэн Розали руу гараа сунгалаа. Розали урагш налахад Рэнэзмээ нүүрэнд нь хүрэв. Хормын дараа Роз санаа алдлаа. “тэр юу хүсэж байна?” Жэйкоб шаардан, ахиад л надаас өрслөө. “Бэллаг, мэдээж” Роз түүнд хэллэээ. Хэлсэн үг нь намайг дотроос минь жаахан ч гэсэн бүлээцүүлэх шиг болов. Дараа нь над руу харан “чи хэр байна даа?” “санаа зовсон.” Би хүлээн зөвшөөрч, Эдвард тэврэлтээ лавшрууллаа. “бид бүгдээрээ л, гэхдээ миний хэлэх гээд байгаа юм бол” “би өөрийгөө хянаж байгаа” би амаллаа. “Цангаа жагсаалтнаас минь доошилсон. Тэрнээс гадна Рэнэзмээ тун таатай үнэртэж байгаа, хоолны бус утгаараа” Розали над руу Рэнэзмээг дөхүүлэхэд Жэйкоб уруулаа хазсан ч хөдөлсөнгүй. Жаспер Эдвард хоёр намайг тойрон зогссон ч зөвшөөрөв. Розын хэр сэтгэл нь хөдөлж байгааг мэдэж Жасперт яаж мэдрэгдэж байгааг гайхаж байлаа. Эсвэл тэр бусдыг анзаарах сөхөөгүй над дээр анхаарлаа хандуулсан юм болов уу?

Page 148: Breaking Down

Рэнэзмээ надад хүрэх агшинд би бас түүнд хүрлээ. Нүд алдмаар инээмсэглэл нүүрэнд нь тодроно. Гар минь түүнд зориулагдсан юм шиг л тэр надад тэврүүллээ. Бушуухан, түүний халуун жижигхэн гар хацранд минь хүрлээ. Би бэлтгэлтэй байсан хэдий ч, ухаан санаанд бүх дурсамж үнэхээр тод, нэвт харагдаж байлаа. Тэр Жэйкбын урд талын зүлгэн дээр, Сэтийн бид хоёрын дундуур орохыг харуулав. Тэр энэ бүгдийг үнэхээр сайн харж сонссон. Түүнийхээр бол би би юм шиг харагдсангүй, гунхсан араатан идэш рүүгээ дөхөж байгаа шиг,яг л нум сум тавьж байгаа шиг... өөр хэн нэгэн шиг. Энэ намайг өчүүхэн амьтан шиг санагдуулан би өөртөө гэмшиж байв,Жэйкоб өөрийгаа хамгаалсангүй гараа өргөсөн чигтээ, гар нь чичрээгүй. Эдвард надтай цуг Рэнэзмээгийн бодлыг уншин инээдээ барьж ядаж байлаа. Харин Сэтийн яснууд хугарах чимээнээр бид цочлоо. Рэнэзмээ өнөөх үзэсгэлэнт инээмсэглэлээрээ инээсээр л, Жэйкобын нэг ч хөдөлгөөнийг тэр их эмх замбараагүй үйлдлийн дараа ч алдаагүй байв.дурсамжинд маань нэгэн шинэ орц нэмсэн юм шиг, гэхдээ тиймч хамгаалалттай биш ч хамааралтай, түүнийхээр бол Жэйкоб тийм… миний өмнүүр Сэт ороход түүнд баярласан мэдрэмж төрсөн байлаа. Тэр Жэйкобыг өвдөхийг хүсээгүй. Жэйкоб бол Рэнэзмээгийнх . “өө гайхалтай” би уулга алдан “төгс төгөлдөр” “яагаад гээл Жэйкоб бид бүгдээс илүү амттай байдаг болохоор л тэр” Эдвард намайг тайвшруулан хоолой нь уцаарласан өнгөөр сунжруулан хэллээ. “тэр ч бас надад сайн гэж би чамд хэлээ биз дээ.”Жэйкоб өрөөний нөгөө өнцгөөс Рэнэзмээгээс харцаа шилжүүлэлгүй өдлөө. Тэр яг ч тоглоё гээгүй, тайвшраагүй байгааг нь нэг хөмсгөө өргөснөөр нь мэдэгдэнэ. Рэнэзмээгийн тэвчээр нь алдран өөр дээрээ анхаарлаа хандуулахыг хүсэн нүүрийг минь алгадлаа. өөр нэгэн дурсамж: Розали түүний буржгар үсийг хэсэг хэсгээр нь самнаж байна. Сайхан мэдрэмж. Карлайл хэмжигчтэйгээ түүнийг сунаж хөдөлгөөнгүй байна гэдгийг нь мэдэж байгаа учир, түүнд сонирхолгүй байна. “чиний мэдэлгүй өнгөрөөсөн бүхнийг тэр чамд сануулах нь дээ.” Эдвард чихэнд минь шивнэлээ. Дараагийнхыг үзүүлэхэд би хамраа үрчийлгэлээ. Металл аяганаас нэг хачин үнэр үнэртэж байна. Тийм ч амар хоолойгоороо давуулчхааргүй эд байх шиг байна.хоолой түлэх мэт боллоо. Ёоооох Рэнэзмээ гараас минь мултран ардаас минь хатгалаа, би Жаспертай зөрөлдөөгүй ч Эдвардын айсан царайг л харлаа. “би яасан гэж?” Эдвард Жасперийг дараа нь намайг харлаа. “гэхдээ тэр цангасан байх үеээ санаж байна шүү дээ.” Эдвард бувтнан дух нь үрчийв.

Page 149: Breaking Down

“тэр хүний цус амталж байснаа санаж байна.” Жаспер миний гарыг лавшруулан атгасаар байлаа. Тийм ч таатай бус байгааг ухаан санааны хэсэг маань гадарлана, хүн байсан бол өвдөхөөр байсан гэж, уур хүргэмээр байлаа. Би мултарч чадах байсан ч, эсэргүүцсэнгүй. “тийм ээ” би хүлээн зөшөөрөн “тэгээд юу гэж?” Эдвард нүдээ эргэлдүүлэн, царай нь юу гэх гээд байгаа нь мэдэгдэхгүй болон, инээлээ “юу ч биш л дээ, хэтрүүлэн бодсон нь би, Жазз, түүнийг тавиач” Барьсан гар алга боллоо. Би сулрангуут Рэнэзмээд хүрлээ, Эдвард ямар ч эргэлзээгүйгээр түүнийг надад өгөв. “би ойлгохгүй байна, би үүнийг тэвчишгүй нь” Жаспер хэлэв.

24. Гэнэтийн бэлэг “Үгүйээ, яасан ч үгүй”. Би толгойгоо хүчтэй сэгсрэхэд 17 настай нөхрийнхөө нүүрэн дээр тодорсон маадгар инээмсэглэлийг нь олж харав. “Үгүйээ, энийг тооцохгүй. Би 3 хоногийн өмнөөс эхлээд хөгшрөхөө больсон. Тэгэхээр би үүрд мөнх 18-тай хэвээрээ байна.” “Хамаагүй” гээд Алис миний эсэргүүцлийг үл тоон мөрөө хавчив. “Тэгсэн ч бид тэмдэглэх л болно. Тэгэхээр зүгээр л зөвшөөр.” Би санаа алдлаа. Алистай маргаад байх хэрэг үнэндээ байсангүй. Нүднээс минь хүлцэнгүй байдал олж харсан Алисын инээд нүүрэн дээр нь улам тодорлоо. “Чи бэлгээ задлахад бэлэн үү?” гэж Алис уянгалуулав. “Бэлэгнүүд” гэж Эдвард түүнийг засангаа халааснаасаа өөр нэг урт, мөнгөлөг өнгөтэй, тод өнгийн туузаар ороосон түлхүүр гарган ирэв. Би нүдээ эргэлдүүлэхгүйн тулд ихэд хичээлээ. Би энэ юуны түлхүүр болохыг тэр дор нь мэдлээ – шинэ машин. Би догдлох эсэхээ гайхан бодов. Вампир болон хувирсан явдал нь надад спорт машин сонирхох гэнэтийн хорхойг бий болгоогүй бололтой. “Эхлээд минийхийг” гэж Алис хэлсэн боловч түүний хариултыг нь урьдаас мэдсэн бололтой дуугүй болчихов. “Минийх илүү ойрхон.” “Гэхдээ түүний яаж хувцасласныг нь хар л даа” гэж Алис бараг л гомдоллов. “Энэ чинь л намайг бүхэл өдрийн турш зовоолоо. Энэ бол илэрхий давуутай байдал.” Би хөмсгөө зангидан түлхүүр шинэ хувцас хоёр хоорондоо ямар хамаатай болох тухай гайхан бодлоо. Тэр надад цүнх дүүрэн юм авсан юм болуу? “Мэдлээ – Ингээд л шийдчихье” гэж Алис санал болгов. “Хайч, чулуу, даавуу.” Жаспер инээж харин Эдвард санаа алдав. “Чи зүгээр л хэн нь хожихыг хэлчихэж болдоггүй юмуу?” гэж Эдвард егөөдөв.

Page 150: Breaking Down

“Сайн байна. Тэгвэл би ялна” гэж Алис хэлэв. “Би маргааш болохыг хүлээсэн нь дээр юм шиг байна.” Эдвард надруу мурийж инээмсэглээд шөнөөр гэнэт гараад ирсэн мэт зогсох Жаспер, Сет 2 луу дохив. Тэд энд хэр удаан хүлээсэн юм бол? “Жэйкоб энд байсан бол илүү хөгжилтэй байхгүй юу? Үгүй гэж үү? Тэгсэн бол ядаж солиорлын зөв хэмжээг илэрхийлэх хүнтэй байхгүй юу.” Би түүн рүү инээв. Тэр намайг сайн мэдэж байсан юм. “Алив Белла. Ренесмэг Розалид өгчих” гэж Алис хэллээ. “Тэр ихэвчлэн яаж унтдаг юм бэ?” Алис мөрөө хавчив. “Розын гар дээр. Эсвэл Жэйкобын. Бас заримдаа Эзмэгийн гар дээр. Тэр ер нь амьдралдаа өөрөө алхаж үзээгүй байхаа. Тэр бараг энэ ертөнцийн хамгийн эрх танхи хагас вампир байх шүү.” Эдвард инээж харин Розали Ренесмэг сурамгай гэгч нь тэврэн авав. “Бас энэ ертөнц дээрх хамгийн зөв эрхэлсэн хагас вампир” гэж хэлэхдээ Розали надруу инээж, харин би бидний хооронд эхэлсэн шинэхэн нөхөрлөл түүний энэ инээмсэглэлд тодхон байхыг хараад баярлав. Ренесмэгийн амьдрал надаас хамааралгүй болох үед энэ байдал үргэлжлэх эсэхэд би тийм ч итгэлгүй байлаа. Гэвч бид нэг зүйлийн төлөө хангалттай удаан тэмцсэн тул цаашид найзууд хэвээрээ ч үлдэж болох юм. Эцсийн эцэст тэр миний оронд байсан бол ийм л сонголт хийх байсан. Бас хараажаар энэ нь түүний бүх гомдол дургүйцлийг арилгасан бололтой. Алис миний гарт туузаар ороосон түлхүүрийг атгуулаад, тохойноос минь шүүрэн авч арын хаалга руу түлхлээ. “Явцгаая, явцгаая.” “Гадаа байгаа юмуу?” “Тийм гэхүү дээ” гэж Алис хэлээд намайг урагш нь түлхэв. “Зугаатай байгаарай. Бид бүгдээрээ өгч байгаа юм шүү. Ялангуяа Эзмэ.” Хэн ч явахаар зэхэхгүй байгааг би гэнэт анзаарлаа. “Та нар цуг явахгүй юмуу?” “Бид чамд ганцаараа баярлах боломж өгч байна. Ямар байснаа чи ... дараа бидэнд яриад өгчихөж болно” гэж Розали хэлэв. Эммэтт тэндээс чангаар инээж эхлэв. Яагаад гэдгийг нь мэдэхгүй ч Эммэттийг ийнхүү инээхэд нь би улайчихав. Миний бараг л ихэнхи зүйл – гэнэтийн бэлэгийг үзэн яддаг, бэлгэнд дургүй гэх мэт ихэнхи зүйлс огтхон ч өөрчлөгдөөгүйг би мэдэрлээ. Ингэж миний салшгүй шинж чанарууд надтай хамт энэ шинэ биед ирснийг мэдсэн явдал нь намайг тайвшруулав. Үнэндээ би өөрийгөө өмнөх хэвээрээ үлдэнэ гэж нэг их найдаж байгаагүй юм. Би инээмсэглэлээ. Алис тохойноос минь татаж шөнийн харанхуй руу дагуулан явахад ч би инээмсэглэсээр байсан юм. Бидэнтэй хамт зөвхөн Эдвард явлаа. “Надад хэрэгтэй байсан идэвхитэй байдал одоо л нэг гарч ирж байна шүү” гэж Алис тааламжтайгаар шивнэв. Дараа нь тэр миний гарыг тавьж 2 харайгаад л голын нөгөө талд гарчихав.

Page 151: Breaking Down

“Аливээ, Белла.” Тэр голын нөгөө талаас дуудна. Эдвард яг надтай зэрэгцэн үсэрлээ. Яг л өдрийнх шиг зугаатай байна гээч. Магадгүй өдрийнхөөс арай илүү – учир нь шөнө болж юмсын өнгө илүү шинэ, баялаг болсон юм шиг санагдаж байв. Алис биднээс түрүүлэн хойд зүгийг чиглэн явлаа. Алисын хөлийн чимээ, үнэрийг даган алхах нь харанхуй өтгөн ойн дундаас түүнийг олж харахаас хавьгүй амар байв. Гэхдээ тэр гэнэт эргэж надруу ирснийг нь би анзаарсангүй. “Битгий надруу дайраарай” гэж анхааруулаад тэр миний дээр үсрэн гарлаа. Тэр миний нуруу руу авирч гараараа нүд таглалаа. “Чи юу хийгээд байнаа?” гээд би бултахыг оролдов. Уг нь түүнийг тэр дор нь авч шидмээр санагдсан ч би өөрийгөө хяналаа. “Чамд харуулахгүй л гэж ...” “Би бол ингэж их сүр үзүүлэхгүй дөнгөчих л байсан юм” гэж Эдвард хэлэв. “Чи түүнийг булхайцуулчих ч юм билүү. Түүний гараас хөтлөөд урагш нь дагуулаад яв даа.” “Алис, би ...” “Битгий ядаргаатаад байгаарай, Бэлла. Бид үүнийг минийхээр хийх болно.” Эдвардын хуруунууд миний гаранд хүрэхийг би мэдрэв. “Одоо хэдхэн секунд л хүлээчих, Бэлла. Дараа нь тэр өөр хэн нэгнийг залхаахаар явах биз” гээд тэр намайг урагш нь хөтлөв. Харин би түүнийг аажуухан даган алхав. Би мод мөргөхөөс айсангүй. Учир нь энэ тохиолдолд хохирох цорын ганц зүйл нь мод өөрөө байсан юм. “Чи ч бас үүнд талархах хэрэгтэй. Учир нь энэ та 2-т хоюуланд нь зориулагдсан” гэж Алис Эдвардад сануулав. “Тийм шүү. Чамд дахин баярлалаа, Алис.” “За за, болноо.” Алисын дуунд гэнэт хүчтэй сэтгэл хөдлөл илрэв. “За зогсоорой. Түүнийг жоохон баруун тийш нь эргүүл. Тиймээ, яг ингэж. За чи бэлэн үү?” гэж тэр шулганалаа. “Би бэлэн байна.” Энд миний сонирхлыг татаж, өдөөсөн нэг л шинэ содон үнэр ханхална. Өтгөн ойн гүнд яавч тохирохооргүй тийм анхилуун үнэр. Далан хальс. Утаа. Сарнайнууд. Бас модны үртэс? Бас ямар нэг металл ч байх шиг. Газар шорооны баялаг үнэр үнэртэх мэт. Би тэр нууцлаг зүг рүү хандав. Алис ч миний нуруунаас үсрэн бууж, нүдийг минь тагласан гараа авлаа. Би хөх ягаанаар гэрэлтэх гүн харанхуй руу ширтэв. Тэнд ойн бяцхан чөлөөнд оддын гэрэлд лавандын саарал өнгөөр туяарах бяцхан чулуун байшин үзэгдэв. Тэр яг л чулуунаас урган гарсан байгалийн тогтоц мэт орчинтойгоо гайхалтай нийцсэн байлаа. Дээврийн зузаан хөвөө модыг даган ургасан далан хальс байшингийн нэг ханыг бүхэлд нь торлон бүрхсэн харагдана.

Page 152: Breaking Down

Гүн шигдсэн цонхны доорхи бяцхан цэцэрлэгт зуны оройн сарнай дэлбээлжээ. Чамин хийцтэй нуман хаалга руу хөтлөх хавтгай чулуу шигтгэн хийсэн нарийн зам шөнийн харанхуйд ягаан болорын өнгөтэй харагдаж байв. Би барьсан түлхүүрээ гайхсан байдалтай тас атгасан байв. “За чи юу гэж бодож байна даа?” гэж Алис асуухад түүний хоолой их зөөлөн сонсогдов. Энэ нь үлгэрийн юм шиг энэхүү мөчтэй гайхалтай тохирч байлаа. Би ам ангайсан боловч юу ч хэлж чадсангүй. “Эсмэ биднийг зөвхөн өөрийн гэсэн газартай байг гэсэн юм. Гэхдээ тэр бас биднийг тийм ч хол байлгахыг хүсээгүй” гэж Эдвард хэлэв. “Бас тэр эндхийг сэргээн засах ямар ч шалтгийг алдахгүй дуртай ашигладаг юм. Энэ байшин яг эндээ дор хаяж зуу шахам жил байсан юм.” Би харин амаа загас шиг ангайсан хэвээр гөлрөн зогссоор байв. “Чи дургүй байгаа юмуу даа?” гээд Алис урвайв. “Хэрвээ мэдээж чамайг хүсвэл бид үүнийг дахиад өөрөөр засч болно л доо. Уг нь Эммэтт эдлэнг нь жоохон томсгож, хоёр давхар болгоод, багана, цамхаг мэтийг нэмье гэсэн боловч Эсмэ яг байгаагаар нь байлгавал чамд илүү таалагдах байх гэж бодоод л.” Түүний хоолой нь нарийсч, яриа нь хурдасчээ. “Хэрэв тэр буруу бодсон бол бид буцаад ажилдаа орж болно шүү. Нэг их удахгүй л дээ...” “Чишш” гэж би түүнийг арайхийн таслав. Тэр амаа хамхиж миний юу хэлэхийг хүлээн зогслоо. Харин надад буцаад хэвэндээ орохын тулд дахин хэдэн секунд шаардагдав. “Та нар надад төрсөн өдрөөр минь байшин бэлэглэж байгаа юмуу?” гэж эцэст нь шивнэв. “Бидэнд” гэж Эдвард намайг заслаа. “Тэгээд ч энэ бол сууцнаас л хэтрэхгүй юм. Байшин гэвэл арай их өрөөтэй байх байсан байх.” “Миний байшинг гутаах хэрэггүй шүү” гэж би түүнд хэлэв. Алис инээмсэглэв. “Чамд таалагдаж байна гэж үү?” Би толгойгоо сэгсрэв. “Бүр түүнийг хайрлаж байна гэж үү?” Би толгой дохилоо. “Эсмэд хурдхан хэлэх юмсан.” “Тэр яагаад бидэнтэй цуг ирээгүй юм бэ?” Миний асуултанд хариулахад төвөгтэй байгаа бололтой түүний нүүрэн дээрх инээмсэглэл бага зэрэг бүдгэрэв. “Өө юу гээч ... чамайг бэлгэнд ямархуу ханддагийг тэд бүгд мэднэ шүү дээ. Чамайг нэг их шахалтанд оруулахыг хүсээгүй байх л даа.” “Гэхдээ надад маш их таалагдаж байна. Яаж би үүнд чинь дургүй байх юм бэ?” “Тэгвэл тэдэнд ч бас тааламжтай байх болно” гээд тэр миний гарыг зөөлөн алгадлаа. “За за, ямар ч байсан чиний шүүгээг чинь сайхан дүүргэчихсэн

Page 153: Breaking Down

байгаа. Ухаантайхан шиг хэрэглээрэй дээ. Аан бас ... за за ингээд л гүйцэх шив дээ.” “Чи дотогшоо хамт орохгүй юмуу?” Тэр санамсаргүй мэт хэдэн алхам ухарлаа. “Эдвард энэ хавийг сайн мэднээ. Би тэгж байгаад дараа ирье. Хувцсаа тохируулж өмсөж чадахгүй бол надруу утасдаарай.” Тэр надруу эргэлзсэн мэт харснаа инээмсэглэв. “Бас Жаспер анд явах гэж байгаа юм. Баяртай.” Ингээд тэр ойн гүн рүү сум мэт гайхалтай үзэсгэлэнтэйгээр харван одлоо. Түүний харван одох дуу бүрэн замхарсны дараа би ам ангайлаа: “Саяных үнэхээр хачин байлаа шүү”. “Би үнэхээр тийм муу юм гэж үү? Тэд ингэж зайгаа барих шаардлагагүй л байсан шдээ. Одоо харин би өөртөө буруутай юм шиг санагдаж байна. Би бараг түүнд талархлаа ч бүрэн илэрхийлж амжсангүй. Бид одоо буцаж очоод, Эсмэд ...” “Бэлла, битгий тэнэглээд бай. Хэн ч чамайг тийм ухаангүй гэж бодоогүй байна.” “Тэгвэл юу гэж ...” “Тэдний бидэнд өгч байгаа өөр нэг бэлэг нь хоюулхнаа байх боломж юм. Алис үүнийг л мэдэгдэхгүй гэж хичээж байсан хэрэг.” “Өө тиймүү.” Ингээд л байшин алга болчих нь тэр. Бид өөр хаана ч байж болох шүү дээ. Би мод, чулуу, оддын алиныг нь ч харахаа болилоо. Одоо бол зөвхөн Эдвард. “Тэдний юу хийснийг харцгаая” гээд тэр миний гарнаас татан урагшлав. Түүнийг надад хүрмэгц л биеэр минь цахилгаан гүйдэл гүйх шиг болдгийг тэр мартчихсан юм байх даа?

ИВЭЭЛ Хорин тавдугаар бүлэг Хэсэг хугацааны дараа Эдвард миний үүргийг сануулсан ердөө ганц үг хэллээ. - Ренесми... Би санаа алдлаа. Ойролцоогоор өглөөний долоон цаг болж байгаа болохоор тэр хэдийн сэрсэн байх ёстой. Тэр намайг хайж байгаа болов уу? Гэнэтхэн би сандралд автан байрандаа хөшлөө. Тэр өнөөдөр ямар харагдаж байгаа бол? - Эдвард миний зовнилыг сатааруулахыг хичээв. “Бүх юм зүгээр дээ, хонгор минь. Хувцаслаад гэртээ хүрэхэд ердөө хэдхэн секунт л болно.“

Page 154: Breaking Down

Би хүүхэлдэйн кинонд гардаг хөлчүү хүн шиг түүн рүү ширтэхэд өглөөний нарны гэрэлд бие нь алмаз адил туяаран гялалзаж байв. Тэнд баруун зүгт Ренесми хүлээж байсан ч миний толгой түүний зүг ахин бөхийлөө. Эдвард инээвхийлж байсан хэдий ч инээд алдсангүй. - Бүгд тэнцвэрээ олсон, хонгор минь. Чи бүх зүйлд сайн байлаа. Бүхнийг байранд нь тавихад ингэж их удна гэж төсөөлсөнгүй шүү. - Бид ердөө шөнийн турш байсан биз дээ? Тэр нүүр дүүрэн инээмсэглэв. - Би чамайг хувцастай чинь үлдээхээр тэсч чадах байсан гэж бодож байна уу. Энэ бол бүтэн өдөр болсон хангалттай зүйл байлаа. Би тэнцвэрээ хадгалахын тулд хичнээн их хүсч байсан ч энэ үгийг хэлэхэд хүнд байсан юм. Тэр ч байтугай Ренесми бүрэн дүүрэн миний амьдралын томоохон хэсэг болсныг, өөрийгөө эх болсныг төсөөлөхөд хэцүү байлаа. Би өөрийгөө есөн сар өнгөрүүлээгүй юм шиг л мэдэрч байв. Өдрөөр биш цагаар өсдөг хүүхэдтэй. Ренесмигийн хурдан өсөлтийн талаарх бодол миний биеийг чангарахад хүргэлээ. Би санаа алдаж ч амжилгүй чимэглэл бүхий давхар хаалгыг онгойлгов. Тэгээд гартаа тааралдсан эхний хувцсаа авч өмслөө. Энэ тийм ч хялбар байсангүй. - ”Аль нь минийх юм бэ?” гэж би шивнэлээ. Түүний хэлсэн ёсоор хувцасны бидний унтлагын өрөөнөөс илүү том байлаа. Бараг л энэ гэрийн хамгийн том өрөө гэж хэлж болох ч би итгэлтэй байхын тулд алхаагаараа хэмжиж үзэв. Миний толгойд Алис Эсмигийн сонгодог стандарт архитектур бүхий хийцийг орхихыг ятгаж буй дүр зураг дүрслэгдэв. Би Алисийг ялсанд нь гайхаж байлаа. Боодолтой цэвэр цагаан хувцастай цүнхнүүд эгнээ эгнээгээр нь үргэлжилнэ. - Энэ тавиурууд надад хичнээн танил гээч хэмээн тэр хаалганы зүүн хана дагуу үргэлжилсэн тавиурыг заалаа. ”Тэр чинийх.” - Бүгд гэж үү? Тэр толгой дохив.

Page 155: Breaking Down

- ”Алис” гэж бид нэгэн зэрэг дуугарлаа. Тэр үүнийг тайлбарлахын тулд хэлсэн бол харин би хараал аятай дуугарсан юм. - ”Хөгжилтэй юм” гэж би бувтнаад нэгдэх цүнхний цахилгааныг нээв. Шал шүргэм ягаан өнгийн торгон даашинзыг хараад миний амьсгал давхацлаа. Би өдрийн турш өмсөж болох ямар нэгэн зохистой хувцас хайж олохыг хичээв. - ”Надад туслаач” хэмээн би Эдвардад хандан хэлэв. Тэр болгоомжтойгоор агаар үнэртэн өрөөн дундуур явлаа. Тэнд тольтой шүүгээ харагдана. Тэр ахин үнэртээд шүүгээний нүдийг онгойлгов. Тэгээд хөхүүн инээмсэглэсээр хос цэнхэр жинс гаргаж ирлээ. - Би агшин зуур түүний дэргэд очив. ”Чи үүнийг яаж хийв ээ?” - Хөвөн даавуу болгонд өөрийн үнэр байдаг. Үнэрийг нь мэдрэх гээд үз дээ? Тэр үнэртсээр тавиур дээрээс урт ханцуйтай цагаан цамц олоод миний зүг сарвайв. - ”Баярлалаа” гэж би түүнд талархав. Би энэ галзуугийн байшинд дараагийн удаа энгийн хувцас олж авахын тулд даавууны үнэрийг тогтоож авахыг хичээв. Би торго болон атласнаас зайлсхийдэг байсан болохоор үнэрийг нь санаж байлаа. Түүнд өмсөх хувцсаа олоход нь секунтын хугацаа ч орсонгүй. Хэрвээ би урьд нь харж байгаагүй бол дэлхий дээр түүнээс сайхан эр байхгүй гэж тангараглахад бэлэн байлаа. Дараа нь тэр миний гарнаас хөтлөв. Бид нууцлаг цэцэрлэгийг агшин зуур туулан чулуун ханан дээгүүр харайн гараад ойн дундах замаар хурдлав. Би чөлөөтэй гүйхийн тулд гараа сугалан авлаа. Ренесми сэрчихсэн шалан дээр суугаад Эммет, Роуз хоёртой цайны мөнгөн эдлэлээр тоглож байв. Тэр баруун гартаа сэрээ барьжээ. Тэр намайг харав уу үгүй юу сэрээгээ модон шалан дээр чулуудчихаад миний зүг заав. Түүний үзэгчид бүгд инээлдэв. Алис, Жаспер, Эсми, Карлайл нар буйдан дээр суугаад онц сонирхолтой кино үзэж буй мэт тэднийг ширтэж харагдана.

Page 156: Breaking Down

Би хаалгаар оруут өрөөг ганц огцом хөдөлгөөнөөр туулан түүнийг гар дээрээ өргөн авлаа. Бид инээмсэглэн ширтэлцэв. Тэр нэг их өөрчлөгдөөгүй байв. Өндөр нь үл ялиг нэмэгдсэн ч гэлээ биеийн хэмжээ нь жижигхэн охидын адил байлаа. Буржгар үс нь дөрвөн дюйм уртсаж хөдөлгөөн бүрийг нь даган пүрш шиг савчина. Сүүлчийн өдөр болсон айдастай дурсамжыг бодоход түүний биеийн өөрчлөлт удааширчээ. Хэрвээ Карлайл хэмжээгүй бол бараг ажиглагдахааргүй байсан юм. Ренесми гараа миний хацарт наахад би давхийлээ. Тэр дахиад л өлсөж байв. - ”Тэр сэрээд хэр удаж байна?” гэж намайг асуухад Эдвард гал тогооны хаалгаар орон алга болов. Түүний өглөөний хоолыг бэлтгэхээр явсан гэдэг нь эргэлзээгүй. Тэр түүний бодлыг миний адил тодорхой харж байв. Тэр түүнд юу хэрэгтэйг мэдэж байгаа. Ренесми хэрэгтэй зүйлээ өөрөө түүнд хэлдэг байв. - Хэдхэн минутын өмнө гэж Роуз хэллээ. ”Бид та нар луу утасдах гэж байлаа. Тэр чиний тухай асууж тайлбарлахыг шаардсан. Эсми түүнийг саатуулахын тулд гал тогооны мөнгөн хэрэгслийн цуглуулгаа авчирсан юм” гээд Розали түүнийг хайр дүүрэн харцаар ширтэв. ”Бид та нарт саад болохыг... хүсээгүй л дээ.” Тэр уруулаа жимийгээд инээхгүйн тулд харцаа бурууллаа. Би Эмметийг ард агаар чичирхийлүүлэн чимээгүй инээхийг мэдрэв. Би бардмаар эрүүгээ өргөв. - Бид одоохон чамайг өрөөнд чинь аваачина гэж би Ренесмид хандан хэлэв. “Чамд байшин таалагдах болно. Яг л ид шидийн л юм шиг“ гээд би Эсми рүү харав. - Баярлалаа Эсми, үнэхээр их баярлалаа. Энэ бүхэн үнэхээрийн төгс зүйл байлаа. Эсмиг хариулж амжихаас урьтаж Эммет дэлбэрэх адил нүргэлүүлэн хөхрөв. - Тэр зогслоо гэж үү? гэж тэр инээх зуураа арайхийн хэлэв. ”Би чамайг түүний чулуун цээжийг балбаж байгаа юм байх гэж бодлоо. Ингэхэд та

Page 157: Breaking Down

нар өнгөрсөн шөнө юу хийсэн болж байна?” Би өчигдөр оройн адил хяналтаа алдахгүйг хичээн шүдээ зуулаа. Мэдээж Эммет Сэт шиг хэврэгхэн биш л дээ... Сэтийн тухай бодол намайг бодлогошироход хүргэв. ”Өнөөдөр чононууд хаана байсан юм бол?” Би тунгалаг шилэн хана руу харсан хэдий ч Леаг олж харсангүй. “Жэйкоб өглөө нэлээн эрт гараад явсан.”гэж Розали жаахан тааламжгүй өнгөөр надад хэлэв. “Сэт түүнийг дагаад явна билээ.” “Тэр юунд гомдсон юм бол?”хэмээн Эдвард гартаа Рэнэзмээгийн аягыг барин орж ирэхдээ асуулаа. Розалигийн бодолд миний түүний нүүрнээс харж чадаагүй ямар нэг юм байх шиг байсан юм. Амьсгалалгүйгээр би Розалид Рэнэзмээг өглөө. Хэдийгэр би өөрийгөө хянахдаа сайн байгаа ч, одоохондоо бол охиноо хооллож чадахааргүй байсан юм. “Мэдэхгүй ээ, надад хамаа ч үгүй.”гэж Розали бувтнасан хэрнээ Эдвардын асуултанд илүү дэлгэрэнгүй хариуллаа. “Тэр тэнэг амьтан шиг, биш ээ, угаасаа ч тэнэг амьтан болхоороо амаа ангайлган Нэссиг унтаж байхыг харж байснаа, хөл дээрээ босоод үсрээд явчихсан. Миний харснаар их л яарч гарсан. Харин би бол түүнийг арилаад өгсөнд баярласан шүү. Тэр энд удах тусам дараа нь түүний үнэрийг дарахад улам л хэцүү болох болно.” “Роз,”гэж Эзмэ зөөлөн дуугаар зэмлэлээ. Розали үсээ агаарт хаялав. “Тэр хамаагүй юм байна. Угаасаа ч бид энд удахгүй.” “Миний бодлоор бол эртхэн шиг Нью Хэмпширт очоод төвхнөж байсан нь дээр байх.”гэж Эммэт өмнөх яриаг үргэлжлүүлэн ярив. “Бэлла Дармоутад аль хэдийн бүртгүүлчихсэн. Тэр шууд сургуульд сурлаа гэхэд нэг их асуудал гарахгүй л болов уу.” Тэгээд над руу эргэж хараад шоолсон харцаар харан инээмсэглэлээ. “Чи ч хичээлдээ илт сайн байна байх. Шөнөөр чамд хичээлээс өөр хийх зүйл гарахгүй дээ.” Розали чимээгүйхэн инээд алдлаа. Биеэ бариарай, биеэ бариарай. Гэж би өөртөө давтан хэлэв. Би өөрийгөө хянаж чадсандаа баяртай байсан юм. Харин Эдвард тэгж чадаагүйд би нэлээн гайхлаа. Тэр өмнө нь гаргаж байгаагүй авиа гарган архирч, нүүр нь ууртайгаар барайгаад ирэв. Хэн маань ч хариу үйлдэл үзүүлж амжаагүй байхад Алис хөл дээрээ

Page 158: Breaking Down

зогслоо. “Тэр одоо яаж байгаа юм бол оо? Тэр муу нохой яагаад миний бүхэл бүтэн өдрийн төлөвлөгөөг нураачихав аа? Би юу ч харахгүй байна! Үгүй ээ!”гээд тэр над руу байж ядсан харцаар харлаа. “Чи ядаж өөрийгөө хар даа. Би ч чамд хувцасны шүүгээгээ яаж ашиглахыг заах хэрэгтэй болох нь дээ.” Нэг секунд би Жэйкобын хийсэн зүйлд баярлав. Тэгээд Эдвард гараа чанга атгаад уурслаа. “Тэр Чарлитай ярьчихаж. Чарли араас нь дагаж ирж байна гэж бодож байна. Энд ирнэ. Өнөөдөр.”

26. Гялалзах “Хоёулаа Ренейд энэ талаар хэр ихийг ярих хэрэгтэйг сайн мэдэхгүй юм,” Чарли хаалганы тэнд эргэлзэн хэлэв. Түүнийг суниахад гэдэс нь дугарах шиг боллоо. Би толгойгоо дохив. “Би мэднэ ээ. Би түүнийг айлгахыг хүсэхгүй байна. Ренейг хамгаалсан нь дээр. Иймэрхүү юмыг эмзэг зүрхтэй хүнд хэлж болохгүй.” Тэр над руу гэмшингүй инээмсэглэлээ. “Би мэдэж байсан бол би ч бас хамгаалахыг оролдох байсаан, Белла. Гэхдээ бодоод байх нээ чи хэзээ ч эмзэг зүрхтэй хүмүүсийн тоонд орж байгаагүй юм байна, тиймүү?” Би хариу барьж инээмсэглээд, шүднийхээ завсраар гал мэт дүрэлзэх амьсгаа авлаа. Чарли юм бодолгүй гэдсээ илээд, “Би нэг юм бодно оо. Хоёуланд нь энэ талаар ярилцах цаг бий биздээ?” гэж асуув. “Тийм ээ,” би түүнд амлав. Энэ өдөр зарим талаараа урт, зарим талаар хэт богино байсан юм. Чарли оройн хоолноос хоцорж байлаа – энэ удаад Сю Клэйрватер Билли тэр хоёрт хоол бэлдэж байсан юм. Эвгүй байх ч гэсэн ядаж л тэр хоол идэж байгаа нь яамай даа. Түүнийг хэн нэгэн өлсгөөхгүй явуулах гэж хичээж байгаад нь би их баярлаж байлаа. Бидний хурцадмал байдал минут тутмыг арай л удаан өнгрүүлж байх шиг байсан юм: Чарли хэзээ ч мөрнийхөө булчинг суллаагүй ч хажуугаар нь бас явах гэж яараагүй юм. Тэр хоёр бүтэн тоглолт үзэж, дэндүү

Page 159: Breaking Down

бодлогоширсон байдлаасаа болж Эммэттийн цаг өнгөрөх тусам тоглолтын тухай бус өөр юмны талаар болох онигоонуудыг тоож сонссонгүй. Тоглолтын дараах хэлэлцүүлэг, мэдээ хоёрыг ч бас дуустал нь үзэхэд эцэст нь Сет түүнд цаг хэд болж байгааг сануулах хэрэгтэй болов. “Та манай ээж, Билли хоёрыг арай хүлээлгэх гэж байгаа юм биш биздээ, Чарли? Белла, Несси хоёр маргааш энд байж байна гэж хэлсэн шүү дээ. Явж юм идэцгээе, тэгэхүү?” Чарли Сетийн үгэнд итгээгүй харагдах авч тэр түүнийг хаалга руу даган гарлаа. Тэр одоо ингээд завсарлахдаа ч түүний үгэнд эргэлзэж байсан нь илт байлаа. Гадаа үүл нарийсаж, бороо ч зогссон байв. Нар ч магадгүй жаргахынхаа өмнө үүлний цаанаас цухуйх байх. “Жэйк та нарыг намайг орхиж явах гэж байсан гэж хэлсэн,” тэр надад бувтналаа. “Өөр арга байсан бол би ч тэгэхийг хүсэхгүй байсан. Тийм болоод л бид одоо хүртэл энд байгаа.” “Хэрвээ би хүчтэй байж чадвал, бас амаа хамхивал тэр та нарыг арай удаан хугацаагаар үлдэж болно гэж хэлсэн.” “Тийм ээ...гэхдээ би хэзээ ч явахгүй гэж танд амлаж чадахгүй, аав аа. Бүх юм хэт ярвигтай болоод байна....” “Миний мэдэх хэрэгтэй зүйлүүдийг л хэлээрэй,” тэр надад санууллаа. “Ойлголоо.” “Явахаар бол над дээр зочлоно биз дээ?” “Амлая. Та одоо яг тохирох хэмжээгээр мэдэж байгаа тул, бид энийг даван гарж чадна аа. Таныг намайг хэр ойрхон байхыг хүснэ, би тэнд байх болно.” Тэр хагас секундын турш уруулаа хазан зогсож байснаа хоёр гараа сунган над руу ойртлоо. Би унтаж байсан Ренезмег зүүн гартаа барин шүдээ зууж амьсгаагаа бариад баруун гараа мөш зөөлхөн түүний нуруун дээр тавив. “Маш ойрхон байгаарай, Белла,” тэр бувтнав. “Маш ойрхон.” “Хайртай шүү, аав аа,” би шүднийхээ завсраар шивнэлээ.

Page 160: Breaking Down

Түүнийг бага зэрэг чичрэн холдоход би ч бас гараа буулгав. “Би ч бас хайртай. Өөр юу ч өөрчлөгдсөн байсан ганцхан энэ өөрчлөгдөөгүй.” Тэр хуруугаа Ренезмегийн хацранд хүргэлээ. “Чамтай үнэхээр адилхан юм гээч.” Би дотроо сандарч байсан ч гаднаа энгийн харагдахыг хичээв. “Эдвардыг арай илүү дуурайсан юм боловуу гэж санагдаж байгаа.” Би түр эргэлзэн хойноос нь нэмлээ. “Таныг дуурайсан буржгар үстэй байгааз дээ.” Чарли хэсэг эргэлзснээ гэнэт дооглонгуй дугарлаа. “Тийм байж таарлаа...Би одоо ингээд өвөө болчлоо гэсэн үг үү?” Тэр толгойгоо сэгсрэн, “Би түүнийг тэвэрч болох юмуу?” хэмээн асуув. Би цочирдсондоо нүдээ цавчаад өөрийгөө тайвшрууллаа. Гүн нойрсож байсан Ренезмег харж хагас секундын дотор өнөөдөр таарч байсан энэ их азыг хязгаар хүртэл нь туршаад үзье хэмээн шийдсэн юм... “Тэг тэг,” би Ренезмег түүн рүү ойртуулав. Тэр автоматаар эв хавгүй гэхч нь хоёр гараараа түүнийг тэвэрч бүүвэйлэв. Түүний арьс Ренезмегийнх шиг халуун биш байсан ч арьсан доорх халуун шингэнийг мэдрэхэд хоолой минь яг л гижигдүүлсэн юм шиг эвгүй боллоо. Миний цагаан арьс түүнийхд хүрсэн газраа арьсыг нь арзайлгаж байсан юм. Миний биеийн халуун хүйтнээс болсон уу эсвэл сэтгэл зүйн юм байсан уу гэдгийг мэдэшгүй... Чарли түүний жинг мэдэрмэгцээ маш аяархан дуу алдав. “Их бядтай хүүхэд байна шүү.” Би хөмсгөө зангидлаа. Надад бол өд шиг л хөнгөн санагдсан юмсан. Миний хүндийн хэмжүүр гажсан бололтой. “Бядтай байна гэдэг чинь сайн хэрэг шүү дээ,” Чарли миний царайны хувирлыг харан хэлэв. Дараа нь тэр өөртөө шивнэлээ, “Ийм их солиорол дунд өсөж байгаа хүүхэд чинь ийм байсан нь л дээр.” Тэр хэсэг бүүвэйлэн зогсож байснаа, “Миний харж байсан хамгийн хөөрхөн хүүхэд байна. Уучлаарай охин минь гэхдээ, чамайг хамруулаад шүү.” “Би мэднэ ээ.” “Хөөрхөн хүүхэд,” түүнийг дахин хэлэхэд энэ удаад тэр ихэд өхөөрдсөн сонсогдож байв.

Page 161: Breaking Down

Түүний нүүрэн дээр бүх юм илт байлаа – Чарли бага багаар Ренезмегийн ид шидэнд автаж байсан юм. Гартаа бариад хоёрхон секундын дотор л Чарли аль хэдийн Ренезмегийнх болсон байв. “Би маргааш ирж болох уу?” “Тэгэлгүй яахав, аав аа. Бид байж байна аа.” “Яг байж байгаарай даа,” тэр хатуухан хэлсэн ч түүний царай нь Ренезме руу ширтэх зуур маш зөөлхөн байсан юм. “Маргааш уулзая, Несси.” “Үгүй ээ, бас та нэмэгдлээ гэж үүү!” “Айн?” “Түүний нэр нь Ренезме ш дээ. Ренэй Езме хоёрыг нийлүүлсэнтэй адил. Ямар ч хоч этр байхгүй.” Би гүн амьсгаа авалгүйгээр өөрийгөө тайвшруулахыг оролдов. “Та дунд нэрийг нь мэдмээр байна уу?” “Тэгье.” “Карли. Карлаил гэдэг шиг урдаа К үсэгтэй. Карлаил, Чарли хоёрыг нийлүүлсэн юм.” Чарли энийг сонсоод нүдээ үрчийлгэн инээмсэглэхэд би цочирдлоо. “Баярлалаа, Беллс.” “Харин танд баярлалаа. Дэндүү богино хугацаан дотор дэндүү их юм өөрчлөгдчихөж. Толгой одоо хүртэл эргэсээр л байна. Хэрэв та надад одоо байгаагүй бол би - бодит байдалтай яаж холбоо тасрахгүй байх байснаа ч мэдэх юм алга.” Би “өөрийнхөө хэн гэдэгтэй” гэж хэлэх гэж байснаа өөрчилсөн юм. Түүний мэдэх хэрэгтэй юм лав биш байх. Чарлигийн гэдэс дугарав. “Явж хоолоо ид, аав. Бид нар байж байна аа.” Энэ ер бусын ертөнцтэй анх танилцаж байхад төрдөг тэр эвгүй мэдрэмжийг би сайн санаж байлаа – яг л нар мандмагц бүх юм алга болчиж магадгүй юм шиг. Чарли толгойгоо дохин надад Ренезмег дурамчхан буцаан өглөө. Тэр гарахдаа том өрөө рүү хальт харахад нэг минутын турш түүний харц нь ихэд сандарсан харагдсан юм. Хөргөгч уудалж байсан Жэйкобоос бусад нь тэнд байв. Алис хамгийн доод талын шатан дээр суун харин Жаспер түүнийг дэрлэн хэвтэж байлаа, Карлаил ном уншиж, Эзмэ өөртөө дуу

Page 162: Breaking Down

аялангаа зургийн дэвтэрдээ зураг зурж, Розали Эммэтт хоёр хөзрөөр байшин хийхийг оролдож байлаа. Эдвард маш аяархнаар өөртөө төгөлдөр хуур даран сууж байв. Өдөр дуусч байгаа ямар ч шинж байсангүй: хоол идэх, аль эсвэл шөнийг угтах ямар нэгэн юм хийгдээгүй байлаа. Уур амьсгалд ямар нэгэн юм өөрчлөгдсөн байсан юм. Калленийхэн тэгж их хичээхээ больсон байв – хүн шиг харагдахын тулд өмнөх шигээ хичээхгүй байлаа. Өөрчлөлт ялимгүй жоохон байсан ч гэсэн Чарлид энэ бүхэн илт байсан юм. Тэр бага зэрэг чичрэн, толгойгоо сэгсрээд санаа алдлаа. “Маргааш уулзацгаая, Белл.” Тэр хөмсгөө зангидан нэмэв. “Чамайг... гоё харагдахгүй байна гэж хэлэх гээгүй юм шүү. Би удахгүй дасна аа.” “Баярлалаа, аав.” Чарли толгой дохин машин руугаа бодлогоширон алхаж эхлэлээ. Би түүнийг явахыг нь харан зогсож хурдны замд хүрэх дугуйных нь чимээг сонсож байж л энэ бүхний даван туулж чадснаа мэдэрсэн юм. Би Чарлиг өвтгөхгүйгээр бүхэл бүтэн өдөр өнгөрөөчлөө шүү дээ. Ганцаарахнаа. Надад ямар нэгэн авъяас байгаа бололтой! Энэ бүхэн үнэн байхад дэндүү сайхан биш гэж үү? Би шинэ гэр бүлээсээ гадна хуучин гэр бүлээсээ ч бас холбоо тасрахгүй амьдраж болох боллоо. Тэгэхэд би өчигдрийг төгс байсан гэж үзэж байсан шүү дээ. “Хөөх” би шивнэлээ. Нүдээ дахин цавчихад энэ өдрийн гурав дахь линз маань уусан алга болсон юм. Төгөлдөр хуур дугарахаа больж Эдвардын гар бэлхүүсийг минь ороон түүний эрүү мөрийг минь дэрлэж байв. “Би бас яг ингэж хэлэх гэж байлаа.” “Эдвард, би чадлаа шүү дээ!” “Тиймээ чи чадлаа. Итгэмээргүй юм. Шинэхэн вампир гээд л санаа зовоод байсан чи эхний шатыг тэр чигт нь алгасцан байна шүү дээ.” Тэр чимээгүйхэн инээлээ. “Түүнийг жинхэнэ вампир гэхэд итгэмээргүй л юм,” Эммэтт шатны тэндээс хэлэв. “Дэндүү номхон юм.” Эцгийн маань өмнө ичиж үхмээр юм хэлж байсныг нь санан би Ренезмег

Page 163: Breaking Down

барьж байгаадаа баярлалаа. Гэхдээ мэдээж уураа бүрэн барьж чадалгүй архирч орхив. “Хөөх, айлаа айлаа,” Эммэтт инээв. Би түүн рүү исгэртэл Ренезме бага зэрэг хөдөллөө. Тэр нүдээ хэд цавчин эргэн тойрноо гайхсан харцаар харав. Миний нүүр лүү гараа ойртууллаа. “Чарли маргааш эргээд ирнэ ээ,” би түүнд хэлэв. “Ашгүй дээ,” Эммэтт хэлэхэд энэ удаад Розали ч бас түүнтэй хамт инээсэн юм. “Хэрэггүй л боловуу, Эммэтт,” Эдвард зэвүүцэн хэлээд надаас Ренезмэг авахаар гараа сунгалаа. Намайг бага зэрэг эргэлзэхэд тэр над руу нүдээ ирмэв, би сайн ойлгоогүй ч түүнд Ренезмег өглөө. “Юу гэсэн үг үү?” Эммэтт шаардлаа. “Гэрт дотор байгаа хамгийн хүчтэй вампирын уурыг хүргэх хэрэггүй л боловуу.” Эммэтт толгойгоо хойш нь хаялан шоолж гарлаа. “Арай ч дээ!” “Белла,” Эдвард Эммэттийг сонсож байх зуур над руу бувтналаа, “хэдэн сарын өмнө би чамайг хувирангуутаа нэг юм хийхийг хүссэнийг санаж байна уу?” Нэг юм санаанд орох шиг боллоо. Би хүн байх үеийнхээ тухай бодож байгаад хэсэг хугацаан дараа гэнэт санасан юм. “Аан!” би дуу алдлаа. Алис харангуутаа чангаар инээж эхлэсэн юм. Амаараа дүүрэн хоол чихсэн байсан Жэйкоб гал тогооноос толгойгоо цухуйлгалаа. “Яав?” Эммэтт архирав. “Нээрээ юу?” Би Эдвардаас асуув. “Надад итгэ,” тэр хэллээ. Би гүн амьсгаа авлаа. “Эммэтт хоёулаа мөрийцвөл яаж байна?” Тэр аль хэдийн босон зогссон байв. “Гайхалтай. Тэгэлгүй яахав.”

Page 164: Breaking Down

Би секундын турш уруулаа хазсан юм. Тэр арай л дэндүү том юмаа. “Айгаад байгаа юмуу..?” Эммэтт санал болгов. Би мөрөө хавчлаа. “Чи. Би. Хоёулаа. Хүчээ үзье. Гал тогооны ширээ. Одоо.” Эммэтт нүүр дүүрэн инээмсэглэлээ. “Белла, хонгор минь,” Алис хурдхан хэлэв, “Эзмэ тэр ширээнд их дуртай ш дээ. Антик юм байгаан.” “Баярлалаа,” Эзмэ түүн рүү шивнэв. “Асуудалгүй,” Эммэтт инээмсэглэн хэлэв. “Дагаад ир, Белла.” Би түүнийг арын хаалгаар дамжин гражны зүг хүртэл дагалаа: хойноос бүгд дагаж байсан юм. Голын хажууханд бөөгнөрсөн чулуун дунд томовтор боржин чулуу байсан нь Эммэттийг явж буй зүг байсан нь илт байлаа. Чулуу маань жоохон дугургуй бас эв хавгүй байсан ч тохирхоор харагдаж байв. Эммэтт чулуун дээр тохойгоо тавин намайг даллан дуудав. Эммэттийн гарны булчинг чангаран хөдлөхийг харан би багагүй сандарч эхлэсэн ч нүүрэн дээрээ үзүүлэхгүй байхыг хичээлээ. Эдвард намайг хэсэг хугацаанд хэнээс ч илүү хүчтэй байна гэж амласан шүү дээ. Тэр өөртөө итгэлтэйгээр хэлснээс гадна би өөрөө ч бас хүчээ мэдэрч байсан юм. Гэхдээ ийм хүчтэй гэж үү? Би Эммэттийн булчинг харан гайхлаа. Би гэхдээ дөнгөж хоёрхон өдрийн настай шүү дээ, тийм учраас нэг ч их санаа зовоод хэрэггүй байх. Аль эсвэл миний юм болгон байх ёстойгоороо биш байвал яахв юм бэ? Би энгийн шинээр төрөгч шиг хүчтэй биш бол яахуу? Тийм ч учраас би биеэ ингэж сайн барьж чадаад байгаа ч юм билүү. Би тохойгоо чулуун дээр байрлуулан санаа зовоогүй юм шиг харагдахыг оролдов. “Сонс, Эммэтт. Би хожвол чи миний сексийн амьдралын талаар хэнд ч ганц ч үг цухуйлгаж болохгүй шүү, Розд ч гэсэн болохгүй гэсэн үг. Ямар ч битүү утга санаа юмуу дүрмийн өөрчлөлт байхгүй.” Тэр нүдээ нарийсгалаа. “Болж байна. Би хожвол харин хэд дахин ихсэнэ гэж мэдээрэй.”

Page 165: Breaking Down

Тэр миний амьсгаа зогсохыг сонсон шоолонгуй инээмсэглэлээ. Тэр үнэнгээсээ ярьж байгаа нь илт байв. “Чи ийм амархан бууж өгөх нүү, дүү минь?” Эммэтт өдөв. “Чамайг ч хэн зэрлэг гэхэв дээ. Тэр байшинд чинь ганц ч зураас, юмуу ор мөр үлдээгүй гэвэл ч итгэхэд бэрх юм алга.” Тэр чангаар инээлээ. “Роз бид хоёр хэдэн байшин нураасныг Эдвард хэлээгүй юу?” Би шүдээ зуун түүний том гарнаас атгалаа. “Нэг, хоёр –“ “Гурав,” тэр хэлэн миний гарыг хүчтэйгээр түлхэж эхлэв. ЗАМЫН ТӨЛӨВЛӨГӨӨ Хорин долдугаар бүлэг Цус сорогч болсоноосоо хойш миний домогт хандах хандлага илүү чухал боллоо. Заримдаа би үхэшгүй мөнх болсон эхний гурван сарынхаа тухай хэрвээ миний хувь заяа тэгж эргээгүй байсан бол ямар байх байсан болоо хэмээн бодлогоширдог юм. Миний нүдний өнгө өөрчлөгдсөн гэдэгт би итгэлтэй байлаа. Би эхэндээ тэднээс ялгагдахааргүй арын фонондоо сайхан зохицсон гэгээлэг ухаа шаргал өнгөтэй болсон гэж бодож байв. Одоо миний нүдний хүүхэн хараа үргэлж улаан хүрэн эсвэл алтлаг шар өнгөөр харагдах болсон юм. Намайг тойрон хүрээлсэн гэр бүл болон найз нөхдийн минь нүдний өнгө үзэсгэлэнтэй сайхан харагдаж өөр өөр өнгийн хурц тод өнгөтэй байлаа. Би тэдний нүдний өнгийг хараад өнгөрөн одсон амьдралынхаа талаар гайхширдаг байв. Жейкоб, Сэт болон хуучин найзууд минь болох хүн чононуудын нүдний өнгө миний төсөөлсөн шиг гүн ойн өнгөтэй адил байсангүй. Квил, Эмбри хоёр Жейкобийн сүрэгт нэгдэж тэр ч байтугай Сэм, Эмили хоёр найрсаг харилцаатай байх болсон юм. Манай гэр бүлийн уур амьсгалд Ренесмиг хайрлах үзэл зонхилж байв. Түүнийг хайрлахад амархан байлаа. Сью, Леа Клирвотер хоёр миний амьдралд хүлээж байснаас илүүтэй орж ирлээ. Сью Чарлиг халамжлахад анхаарлаа тавьж түүний амаргүй ертөнцийг хөнгөвчилөхийг хичээж байв. Тэр Чарлитай хамт Калленыд ирэхэд хүү нь Жейкобийн сүргийн нэг гишүүн болохоор хэзээ ч аятайхан тухтай байсангүй. Тэр гол төлөв юу ч ярилгүй зөвхөн Чарлигийн дэргэд суухыг эрхэмлэнэ.

Page 166: Breaking Down

Тэр үргэлж Ренесмиг ямар нэг зүйл хийн дүрсгүйтэхийг харсан анхны хүн байдаг байлаа. Энэ нь цаг үргэлж тохиолдож байв. Хариуд нь Сью Сэт рүү асуунгүй байртай харах нь <<Алив надад энэ тухай яриач>> гэх мэт. Леад өстөн дайсантайгаа нэг гэр бүл болон нэгдэхэд Сьюг бодоход илүү тухтай байв. Саяхан түүнд Жейкоб бидэнд ойртох зөвшөөрөл өгсөн юм. Би энэ тухай Жейкобоос асуухдаа бусдын хэрэгт хошуу дүрэхийг хүссэндээ ч юм биш тэдний харьцаа ямархуу болсон нь миний хувьд сонирхолтой байсан юм. Тэр мөрөө хавчаад энэ бол сүргийн ажил гэж хэлсэн. Тэр одоо сүрэгтээ хоёрт ордог болсон ч би түүнийг эртнээс “бетта” гэж дууддаг байсан билээ. - Би сүргийн ахлагч болохоор бүх ёс төдий зүйлсийн учрыг олох ёстой гэдгээ ойлгож байна хэмээн Жейкоб тайлбарлав. Леад Жейкобтой уулзахад шинэ хандлага хэрэгтэй боллоо. Тэр үргэлж Ренсмитэй байдаг болохоор… Леа бидэнтэй байхдаа баярладаггүй байсан ч нэг их тоодоггүй байв. Миний шинэ амьдралын аз жаргалын онцгой дүр зураг нүдэн дээр минь илхэн харагдаж байв. Жаспер бид хоёрын харилцаа найдсанаас ч илүү гүнзгийрсэн юм. Хэдийгээр анхны удаа уурыг минь хүргэсэн ч гэлээ. - Бу-р-хан минь гэж би нэг орой Эдвард Ренесмиг хүүхдийн орон дээр нь тавьж байхад халаглалаа. ”Хэрвээ би Чарли Сью хоёрыг алдаггүй юм бол мэдээж хэзээ ч ийм зүйл тохиолдохгүй л дээ. Жаспер миний дэргэд цаг үргэлж эргэлдэхээ болиосой гэж хүсч байна!” - Хэн ч үүнд өчүүхэн төдий ч эргэлзээгүй, Белла гэж тэр намайг итгүүллээ. “Чи Жасперын эерэг уур амьсгалын нөлөөллийг зогсоох боломжгүй гэдгийг мэднэ дээ. Хэрэв чи үргэлжид жаргалтай байх юм бол тэр чамд ойртохоо байж энэ тухай бодохоо болино.“ Харин дараа нь Эдвард намайг чанга тэвэрлээ. Учир нь түүнийг миний шинэ амьдралын баяр хөөрөөс илүү юу ч ингэж баярлуулахгүй юм. Өдрийн цагаар надад охинтойгоо хөгжилдөхөд хангалттай цаг байдаггүй ч би ихэнхдээ баяр хөөртэй байдаг байлаа. Харин шөнө бол миний анхаарал Эдвардад шилжиж байв.

Page 167: Breaking Down

Гэхдээ энэхүү баяр хөөр бас өөр талтай байсан юм. Хэрвээ бидний амьдралын дүр зургийг буцаан эргүүлэх юм бол энэхүү зургийн буцах зам нь дүүрэн саарал эд болох эргэлзээ болон айдсаар нэхэгдсэн юм шиг санагдана. Ренесми төрөөд дөнгөж долоо хонож байхдаа анхны үгээ хэлэв. Энэ бол “Ээж” гэсэн үг байсан бөгөөд миний бүхий л өдрийг аз жаргалтай болгосон ч би түүний түргэн өсөлтөөс айсандаа арай ядан хариу инээмсэглэв. Түүний анхны үгийнхээ дараагаар нэг амьсгаагаар үргэлжлүүлэн хэлсэн өгүүлбэр ч байдлыг дээрдүүлсэнгүй. - “Ээж ээ, өвөө хаана байна?“ гэж би өрөөний нөгөө өнцгөөс алхан очиж байсан учраас тэр хүүхдийн өндөр тунгалаг хоолойгоор хэтэрхий чанга асуулаа. Тэр Розалигаас аль хэдийн өөрийн хэвийн харилцааны (өөр өнцгөөс бол хэвийн бус байж болох юм) аргаа ашиглан асуусан байсан юм. Розали хариултыг мэдэхгүй байсан учраас Ренесми миний зүг ханджээ. Түүнийг анхны алхамаа хийх үед гурван долоо хоногоос илүүгүй хугацаа өнгөрсөн байлаа. Тэр Алисийг хэрхэн цэцгийн баглаатай ваарнуудыг цуглуулан бүжиглэх мэт алхаж байхыг удтал анхааралтай харж байснаа хөл дээрээ босоод найгах нь бүү хэл тэр ч байтугай гуа сайхан гэмээр алхав. Жейкоб үүнийг л хүлээж байсан мэт чангаар алга ташлаа. Тэр үргэлж түүнтэй холбоотой байж өөрийн хариу үйлдлээ хоёрдугаарт тавин нэгдүгээрт Ренесмигийн хүсч байгаа зүйлийг хийх зуршилтай болж хувирсан байсан юм. Гэвч бидний харц тулгарах үед тэр миний нүдэн дэх сандралыг олж харлаа. Би ч мөн адил алга ташсан авч өөрийн айдсыг нуухын тулд ташсан юм. Эдвард надтай зэрэгцэн аяархан ташсан ч бидэнд тэдний талаарх бодлоо хоорондоо солилцох хэрэг байсангүй. Эдвард Карлайл хоёр хайж буй зүйлдээ ямар нэгэн хариулт олохыг хичээж байв. Хэдийгээр итгэж боломгүй ч гэлээ багахан зүйл дээр тогтож байсан юм. Алис Розали хоёр ердийнхөөрөө өдөр болгон загварын шоу үзүүлсэн хэвээр. Ренесми хэзээ ч нэг өмссөн хувцсаа хоёрдахаа өмсөж байсангүй. Тэр түргэн өсөж байсан учраас Алис Розали хоёр хүүхдийн фотоальбом авч долоо хоногийн биш жилийн хувцасны цуглуулга хийлээ. Тэд түүний өсөлтөнд зориулан мянга мянган зураг үечлэн хийжээ. Гурван сарын дараа Ренесми нэг ойтой хүүхдийн адил болсон ч бараг л

Page 168: Breaking Down

хоёр ойтой хүүхэд шиг байв. Тэр хөлд орж байгаа хүүхэдтэй төстэй байсангүй. Түүний гуа сайхан хөдөлгөөн нь насанд хүрсэн хүнийх адил байлаа. Хэдийгээр Алис зөвшөөрсөн ч гэлээ би түүний бүсэлхий хүрсэн урт хүрэн мушгиа үсийг тайрч чадсангүй. Тэр дүрмийн хэллэгээр өө сэвгүй ярьдаг байсан авч хүссэн зүйлээ үзүүлэхдээ өөрийн дуртай аргаа хэрэглэсэн хэвээр. Тэр зүгээр нэг явах ч биш гүйж бас бүжиглэж чадаж байлаа. Тэр ч байтугай уншиж чаддаг байв. Нэг удаа би түүнд Теннисоныг уншиж өгч байлаа. Түүний яруу найргийн шүлгийн хэмнэл нь тайвшируулах нөлөөтэй шиг санагддаг болохоор. (Ренесми бусад хүүхдийг бодвол шөнө болгон нэг түүхээ давтахад дургүй учир надад олон шинэ номнууд хэрэг боллоо. Тэр зурагтай ном сонирхдоггүй байв). Тэр миний хацарт хүрч номыг авахыг хүсч байгаагаа толгойндоо зураглан үзүүллээ. Би түүнд номыг өгөөд инээмсэглэв. - Сайхан хөгжим энд л байгаа гэж тэр огт түгдрэлгүй уншив. ”Салхинд сарнайн дэлбээ алгуур задрах үед шөнийн шүүдэр чулуун дээр гялалзан…” Би өөрийн мэдэлгүй номыг буцаан авлаа. - Хэрвээ чи ном уншаад байх юм бол яаж унтах болж байна? гэж би асуухдаа хоолойгоо чичрүүлэхгүй байхыг хичээсэн юм. Карлайлын тооцоогоор бол түүний биеийн өсөлт нь алгуур удааширсан ч ой ухаан нь хөгжлөөсөө түрүүлсээр байх болно. Тэр ч байтугай түүний өсөлтийн хэмнэлийг бууруулахгүй бол дөрвөн жилийн дараа насанд хүрсэн юм шиг харагдах болно. Дөрвөн жил. Арван таван настай эмэгтэй. Зөвхөн арван таван жилийн амьдрал. Гэхдээ тэр эрүүл чийрэг байлаа. Цовоо сэргэлэн аз жаргалаар дүүрэн гэрэлтэн бялхаж байв. Түүний нүд нь надад баяр хөөрийг өгч ирээдүйн тухай бодохгүй байхыг хичээнэ. Карлайл, Эдвард хоёр бидний цаашдын үйл хөдлөлийн тухай янз бүрийн өнцгөөс авч үзэн аяархан хоолойгоор хэлэлцэх үед би сонсохгүй байхыг хичээж байлаа. Тэд хэзээ ч Жейкобийг ойр байх үед нь энэ талаар ярилцаж байсангүй. Учир нь өсөлтийг зогсоох ганц арга Жейкобт таалагдахгүй байх байсан. Надад ч мөн адил таалагдахгүй байв. Хэтэрхий аюултай гэж зөн совин минь хашгирч байлаа. Жейкоб Ренесми хоёр нэг бүхлийн хоёр хэсэг шиг олон талаараа адил төстэй байсан юм. Эсвэл бүхий л домогт хүн

Page 169: Breaking Down

чононууд вампирийн хор үхэшгүй мөнх болгох бус үхлийн аюултай гэж баталдаг байсан ч… Карлайл Эдвард хоёр бүхий л аргыг авч хэлэлцээд бид хуучны домгуудыг судлахаар тогтов. Бид Бразилаас эхлэхээр шийдлээ. Тикунасын домогт Ренесмигийн адил хүүхдүүд … Хэрвээ хэзээ нэгэн цагт түүний адил хүүхдүүд байсан бол хагас үхэшгүй мөн хүүхдийн тухай домог яриа хадгалагдан үлдсэн байж болох юм. Цорын ганц бодит асуудал бол бидний явах тухай байсан юм. Би зогслоо. Учир нь Чарлиг гомдоохгүйн тулд баяр дуустал Форксоос явахыг хүсээгүй юм. Гэхдээ хамгийн гол нь би эхлээд өөр нэг тийш явах хэрэгтэй байв. Ганцаараа явах хэрэгтэй байсан юм. Энэ бол миний вампир болсноос хойш Эдвардтай хийсэн анхны маргаан боллоо. Асуудлын гол нь би ганцаар явах гэж байсанд учир нь оршино. Гэсэн ч миний төлөвлөгөө цорын ганц ухаалаг талыг баримталж байсан юм. Би Волтури руу явахын тулд үүнийг ганцаараа хийхийг хүсч байв. Өнгөрсөн үеийн хар дарсан зүүднүүдийн талаар бодохгүй байхыг хичээж байсан ч Волтуригийн тухай мартах боломжгүй байлаа. Тиймээ тэд дурсамжгүй үлдсэнгүй. Арогоос бэлэг ирэх үед би Алисийг хуримын урилга Волтуригийнханд илгээсэн эсэхийг мэдсэнгүй. Биднийг Эсмигийн арал дээр байхад Алис Волтуригийн дайчид болох Жейн, Алек нарын сүйтгэгч хүчирхэг ихэрүүд болон аймшигт бүлгийн бусад гишүүдийг харсан билээ. Кайус намайг хүн хэвээрээ байгаа эсэхийг шалгахын тулд тэднийг илгээхээр төлөвлөж байв. Тийм учраас л Алис тэдэнд урилга явуулан зогсоохыг оролдсон юм. Гэхдээ тэд хэзээ нэгэн цагт ирэх нь мэдээж. Энэ ч тодорхой хэрэг л дээ. Бэлэг нэг их аюул заналыг төрүүлсэнгүй. Чамин тансаг хэдий ч бараг айдас хүрэм хэт үрэмтгий гэмээр ажээ. Аюул Арогийн цагаан цаасан дээр өөрийн гараар хар бэхээр бичсэн дөрвөлжин баярын захидалд байлаа. “Би шинэ хатагтай Каллентай биечлэн уулзахыг ихэд хүснэ.” Бэлгийг сийлбэр чимэглэлтэй эртний модон хайрцганд хийж алтаар хээлж чимэглэн солонгорон туяарсан үнэт чулуу шигтгэжээ. Алис хайрцаг өөрөө үнэлэхийн аргагүй бэлэг гэсэн ч дотор нь өөр зүйл байлаа. - Арван гуравдугаар зууны үеийн английн Жон вангийн титэмд хийсэн үнэт чулуунууд хаашаа алга болсон нь намайг үргэлж гайхшируулдаг

Page 170: Breaking Down

байсан юм. Волтурид тэдгээр чулуунууд байгаа бол би огтхон ч гайхахааргүй байна гэж Карлайл хэлэв. Хүзүүний зүүлтийг нарийхан алтан гинжээр хийсэн нь могой адил мушгиралдан унжлага нь гольфийн бөмбөгний хэмжээтэй засмал алмааз байлаа. Чулуунаас илүү Арогийн ихэд сонирхсон зурвас надад хэдэн дурсамж төрүүлэв. Волтури намайг үхэшгүй мөнх болж Калленыхан Волтуригийн тушаалыг биелүүлсэн эсэхийг мэдэхийн тулд аль болохоор хурдан харахыг хүсч байгаа. Тэднийг Форкст ирүүлэхэд хүргэж болохгүй. Энэ бол бидний амьдралыг хамгаалах аюул осолгүй цорын ганц арга байлаа. - Чи ганцаараа явахгүй хэмээн Эдвард шүд зуун нударга зангидан хэллээ. - Тэд надад хүрэхгүй ээ гэж би аль болохоор итгэлтэй сонсогдохын тулд аяархан хоолойгоор хэлэв. “Тэдэнд тэгэх шалтгаан байхгүй. Би бол вампир. Хэрэг явдал хаагдсан.“ - Үгүй. Яасан ч үгүй. - Эдвард энэ бол түүнийг хамгаалах цорын ганц арга. Ингээд л тэр үүнтэй маргаж чадсангүй. Миний логик нэвтэршгүй бат бөх байв.

28. Ирээдүй Иринагийн ул мөр тэнгисийн хоолойд замхрахаас өмнө Карлайл, Эдвард хоёр гүйцэх боломжгүй байлаа. Тэд мөр нь үлдсэн эсэхийг харахаар нөгөө эрэг рүү гарсан боловч зүүн эргийн дагуу хэдэн миль газар түүний ул мөр үлдээгүй байсан юм. Энэ бүхэнд би л буруутай. Алисийн харснаар тэр Күллэннийхэнтэй найрамдахаар ирсэн. Гэвч Жейкоб бид хоёрын найрсаг харилцаа түүнд таалагдаагүй юм. Би Жейкобтой таарахаас нь өмнө түүнийг мэдсэн болоосой гэж хүсч байлаа. Эсвэл бид өөр хаа нэг газар ан хийж байсан бол. Хийгээд байх зүйл байхгүй байлаа. Карлайл Таня руу ярин муу мэдээ дуулгав. Таня, Кейт хоёр миний хуриманд ирэхээр болсноосоо хойш Иринаг хараагүй бөгөөд гэртээ одоо болтол ирээгүй байгаад нь санаа нь зовцгоож байв. Хэдий түр зуурынх боловч дүүгээ алдах нь тэдэнд амаргүй байлаа. Би энэ явдал тэдний ээжийгээ алдсан олон зууны өмнөх тэр дурсамжийг нь сэдрээх вий гэж айж байсан юм. Алис тодорхой бус ч гэсэн Иринагийн ойрын ирээдүйг харж чадсан юм.

Page 171: Breaking Down

Түүний хэлснээр Ирина Денали руу буцаагүй байлаа. Алисын харж чадсан зүйл бол тэр үнэхээр сэтгэл нь гонсойсон байдалтай цасанд хучигдсан зэлүүд газраар тэнүүчлэн явж байв. Тэр хаачихаа мэдэхгүй байсан юм. Өдөр хоногууд өнгөрсөн ч мэдээж би юу ч мартаагүй. Иринагийн тухай бодолыг хойш нь тавьлаа. Учир нь бодох хэрэгтэй илүү чухал зүйлүүд байсан юм. Хэдхэн хоногийн дараа би Итали явна. Намайг ирэнгүүт бид өмнөд Америк руу явах болно. Бүх зүйлийг аль хэдийн нарийвчлан төлөвлөсөн байлаа. Бид Тикунасаас эхлэн уг сурвалжийг нь олох хүртлээ тэдний домгийг судлана. Жейкоб бидэнтэй хамт явахаар болов. Тэр бидний төлөвлөгөөний талаар цус сорогчид итгэдэг хүмүүс бидний хэнд нь ч түүхээ ярьж өгөхгүй гэж үзэж байлаа. Хэрэв бид Тикунаст мухардвал тэнд судалгаа хийхэд хангалттай олон овог угсаа бий. Тэгээд ч Амазонд Карлайлын хэдэн хуучин найзууд байгаа. Хэрэв тэдэнтэй уулзаж чадвал зарим нэг мэдээллийг олж магадгүй юм. Ядаж л хариултаа хаанаас олж болох сэжим. Гэхдээ тэд бүгд эмэгтэй учир өөрсдийгөө эрлийзжүүлдэг домгийн тухай Амазоны гурван цус сорогч мэдэж байх нь боломжгүй зүйл байлаа. Тиймээс бидний энэ аялал хэр удаан үргэлжлэхийг тааварлах аргагүй юм. Би урт аялалынхаа талаар Чарлид хэлж амжаагүй бөгөөд Эдварт Карлайл хоёрыг ярилцаж байх зуур түүнд юу гэж хэлэхээ бодож байлаа. Түүнд энэ тухай яаж эвтэйхэн дуулгах вэ? Би өөртэйгээ ярих зуураа Ренезме рүү ширтэв. Тэр буйдан дээр цагираглан тайван нойрсоно. Буржгар үс нь нүүрийг нь тойрон хүрээлжээ. Ихэнхдээ Эдвард бид хоёр түүнийг унтуулахаар ор луу л аваачдаг боловч өнөө орой бид гэр бүлийнхтэйгээ удаан хамт байлаа. Эдвард Карлайлтай хамт төлөвлөгөөгөөн дээрээ сууж, тэр хооронд Эммэт Жаспер нар ан хийх боломжийн талаар хөөрөлдөнө. Аманзонд бид ирвэс, шилүүс гэхчилэн ердийнхөөсөө өөр ан хийж болно. Эммэт анаконда могойтой хүч үзэх сонирхолтой байсан юм. Эзмэ, Розали хоёр юу авч явахаа төлөвлөнө. Харин Жейкоб сүргийнхэн рүүгээ явсан байлаа. Алис түүний хувьд удаан хөдөлгөөнөөр том өрөөнд эргэлдэж ямар ч хэрэгцээгүйгээр угаас цэвэрхэн өрөөг цэгцлэн, Эзмэгийн өөлөх аргагүй өлгөсөн цэцгийн баглааг тэгшлэн, тавцан дээрх ваарнуудыг нь голлуулж байлаа. Би түүний нэг төвлөрөн, нэг юу ч үл илтгэн, тэгээд дахин төвлөрөх тогтворгүй царайг харав. Алис ирээдүйг харахыг оролдож байлаа. Жаспер “Түүнийг орхи оо, Алис. Тэр одоо бидэнд хамаагүй” гэж хэлэх хүртэл би Алисийг Жейкоб, Ренезмэ хоёрын харагдахгүй байдлыг нэвтлэн Өмнөд Америкад биднийг юу хүлээж байгааг харахыг хичээж байна гэж тааварлаж байсан юм. Гэтэл тэр Иринагийн тухай бодож байжээ. Алис Жаспер луу хэлээ гаргачихаад цагаан улаан сарнайгаар дүүргэсэн болор ваар аваад гал тогооны өрөө рүү эргэв. Тэр өнөө орой өөрийн хагас дутуу харалтаа гүйцээхээр шийдсэн гэдэг нь харагдаж байв. Ренезмег дахин ширтэж байсан тул Алисийн гараас ваар мултрахыг би

Page 172: Breaking Down

харсангүй. Зөвхөн болорын агаар зүсэх чимээг сонсон нүдээ өргөтөл ваар хэдэн мянган хэлтэрхий болон гал тогооны гантиг шалан дээр цацагдахыг харлаа. Болорын хэлтэрхийнүүд шалан дээр ойн жингэнэсэн дуу гарган зүг бүрт гаялалзан тархахад бүгд чив чимээгүй болж, Алис руу харав. Би эхлээд түүнийг биднээр тоглож байна гэж бодлоо. Учир нь Алис ваарыг санамсаргүй унагасан байх боломжгүй юм. Тэгээд яаж тэр ваар Алисийн гарнаас мултран унав аа? Түүний эв дүйтэй чанга гарнаас... Би хэзээ ч цус сорогч ямар нэг зүйлийг санамсаргүй унагаж байхыг хараагүй. Хэзээ ч. Алис байж боломгүй хурдаар эргэн бидэн рүү харахад түүний нүд жижигхэн нүүрийг нь дүүргэн, харцных нь хагас нь энд, хагас нь ирээдүйд тогтон гөлөрчээ. Харцнаас нь би айдас, цөхрөл, зовлон шаналалыг олж харлаа. Эдвардын дуу алдах нь сонсогдов. Жаспер хөл доорх болорын хэлтэрхийнүүдийг гишгэлэн түүн рүү ухасхийн хүрч, мөрнөөс нь сэгсрэн “Яасан?” хэмээн асуулаа. Алис хэлгүй юм шиг чимээгүй зогсоно. “Юу болсон бэ? Алис” Эммэт миний урдуур гарч болзошгүй аюулаас сэрэмжлэн цонхоор харан архирав. Эзмэ Карлайл, Роз нар л над шиг чив чимээгүй хөшсөн байдалтай байлаа. Жаспер дахин сэгсэрч “Яасан бэ?” гэж асуув. Алис, Эдвард хоёр “Тэд бидэн рүү ирж байна” хэмээн нэг хүн шиг шивнэлээ. “Тэд бүгдээрээ”. Хэсэг хугацаанд бүгд чимээгүй болов. Гэнэт би ойлголоо. Учир нь тэдний хэлсэн үгс миний зөн совинтой таарч байсан юм. Энэ бол яг л би зузаан даавууны цаанаас харж байгаа мэт бүдэг бадаг, бүрэлзсэн зүүдний дурсамж. Тэнд би намайг нөмрөх бараан сүүдрийг харсан. Хар дарсан зүүдний дүрс. Би тэдний улаан нүдний оч, эсвэл хурц шүднийх нь гялалзах гэрэл алийг нь ч хараагүй боловч мэдсэн юм. Энэ дурсамж хамгийн хайртай эрхэм зүйлээ хамгаалах хүчтэй сэрлээр солигдоход би Ренезмээг өөрийн биеэр халхлан нуухыг хүслээ. Гэвч би түүн рүү харж ч чадахгүй байлаа. Мөс шиг хүйтэн мэдрэмжинд би хүлэгджээ. Цус сорогч болсноосоо хойш анх удаа жихүүцлийг мэдрэв. “Волтури” гэж Алис гаслан дуугарахад миний айдас батлагдлаа. Гэсэн ч би аль хэдийн мэдэж байсан шүү дээ. “Тэд бүгдээрээ” хэмээн Эдвард шүүрс алдав. “Яагаад?” гэж Алис өөртөө шивнэнэ. “Яах гэж?” Эдвард “хэзээ вэ?” хэмээн асуухад, “Яагаад?” гэж Эзмэ давтав. “Хэзээ?” гэж Жаспер мөс хагарах мэт дуугаар дахин асуулаа. Алисийн нүд огт цавчихгүй ямар нэг зүйлээр бүрхэгдсэн мэт хоосон байна. Зөвхөн яриа нь л айдастай байгааг нь илтгэж байв.

Page 173: Breaking Down

“Удахгүй” гэж Эдвард тэр 2 хамт дуугарав. Алис үргэлжүүлэн “Хот болон ойд цастай байна. Тиймээс нэг сар жаахан илүү болох байх” гэлээ. “Яагаад?” гэж Карлайл энэ удаа ам нээв. “Тэдэнд шалтгаан байж таарна. Магадгүй түүнийг харахаар...” гэж Эзмэг эхэлтэл, “Энэ Беллагийн тухай бишээ” гэсэн Алисийн ямар ч өнгөгүй дуу гарлаа. “Аро, Кайус, Маркус, бүх хамгаалагчид гээд тэд бүгд ирж байна. Тэр ч бүү хэл эмэгчингүүд /the wives/ нь хүртэл” “Эмэгчин вампирууд нь хэзээ ч хотоо орхиж гарч байгаагүй” гэж Жаспер эсэргүүцлээ. “Хэзээ ч. Өмнөдийн бослогын үеэр ч, Руминчууд тэднийг түлхэн унагах гэж оролдох үед ч, үхэшгүй мөнхийн амьдралтай хүүхдүүдийг устгах үеэр ч тэр. Хэзээ ч” “Харин одоо тэд ирж байна” хэмээн Эдвард дуугарлаа. “Гэхдээ яагаад?” Карлайл дахин асуув. “Бид ямар ч буруу зүйл хийгээгүй. Хийсэн байлаа гэхэд өөрсөддөө лай хураахаар юу хийсэн байж таарах вэ?” “Хангалттай олон байгаа” гэж Эдвард гутанранги янзтай хэллээ. “Тэд ... мэдэхийг хүссэнээс гарцаагүй”, тэр юу гэдгийг хэлсэнгүй орхив. Энэ нь бидний асуултанд хариулт өгөхгүй. Яагаад? Би Карлайлын асуултын хариуг мэдэх юм шиг санагдана. Энэ бол Ренезмэ гэдэгт би итгэлтэй байлаа. Яагаад ч юм Волтури түүний араас ирнэ гэдгийг би эхнээсээ л мэдэж байв. Далд ухамсар надад Ренезмэг тээж байгаагаа мэдэхээс минь өмнө анхааруулж байжээ. Энэ нь тун хачин мэдрэмж юм. Волтури миний аз жаргалыг булаан авахаар ирнэ гэдгийг би үргэлж мэддэг байсан юм шиг. Гэсэн ч энэ мөн л хариулт болж чадахгүй юм. Жаспер Алисаас ирээдүйд буцаж очин хариулт олохыг хүсэв. Алис мөрөө унжуулан толгойгоо удаанаар сэгсрээд, “Би Волтуриг эсвэл өөрсдийнхөө ирээдүйг харах гээгүй. Би Иринагийн талаар харж байсан юм. Тэр миний төсөөлж байснаас өөр газар байсан...” Түүний нүд хөдөлгөөнгүй болж, дуу нь сулран чимээгүй болов. Тэгээд тэр толгойгоо огцом өргөхөд нүд нь шийдэмгий хурц болсон байв. Би Эдвардыг амьсгаагаа түгжихийг сонслоо. Алис “Тэр тэдэн рүү очихоор шийдсэн байна” гэлээ. “Ирина Волтури дээр очихоор шийджээ. Тэгээд Волтури түүнийг л хүлээж байсан мэт шийдвэрээ гаргана. Яг л шийдвэр аль хэдийн гарсан бөгөөд зөвхөн түүний ирэхийг л хүлээж байгаа юм шиг...” Ирина Волтурийг наашаа ирэхэд хүргэхээр зүйл юу хэлэх бол оо? Жаспер чимээгүй байдлыг эвдэн “Бид түүнийг зогсоох хэрэгтэй” гэлээ. “Боломжгүй ээ. Тэр бараг тэнд оччихсон.” “Тэр яаж байгаа юм бол оо?” гэж Карлайл асуув. Гэвч би тэдний яриаг анхаарахгүй байлаа. Учир нь миний толгойд Иринагийн хадан дээр зогсоод харж байсан дүр зураг эргэлдэж байв. Тэр юу харсан бэ? Цус

Page 174: Breaking Down

сорогч, хүн чонийн нөхөрлөлийг үү. Би Иринагийн үйлдлийг тайлбарлаж болохуйц тэр дүр зурганд төвлөрлөө. Гэвч энэ нь түүний харсан бүх зүйл биш юм. Тэр мөн хүүхэд харсан. Будран орох цасан дунд тоглох, хүн биш гэдэг нь илэрхий, үзэсгэлэн төгс хүүхэд... Ирина, Танья, Кэйт... өнчирсөн эгч дүүс... Волтурийн шийтгэлээр ээжийгээ алдсан нь тэднийг хууль ёсонд захирагдамтгай болгосон гэж Карлайл хэлсэн. Мөн дөнгөж хагас минутын өмнө Жаспер “Үхэшгүй мөнхийн амьдралтай хүүхдүүдийг устгах үеэр ч тэр” гэж ярьсан... Мөнхийн амьдралтай хүүхдүүд... энэ хорвоод байх ёсгүй, хориотой зүйл...

Зугталт Бид тэнд бүх л шөнийн турш айдас, гунигт автан суусан боловч Алис эргэж ирсэнгүй. Бүгд тэвчээрээ барагдтал анир чимээгүйд суусаар л байлаа. Карлайсл зөвхөн уруулаа хөдөлгөх төдийхнөөр Жэйкобт бүхнийг тайлбарлаж байна. Дахин давтан ярих (Нам гүм байдлыг эвдэн ярих нь )нь байдлыг улам муу болгох юм шиг санагдах бөгөөд Эммэтт холгүйхэн чимээгүй зогсох нь хүртэл эвгүй санагдана. Энэ өглөө болтол үргэлжлэхгүй гэдгийг, Ренесме удахгүй санаа зовж эхэлнэ гэдгийг би мэдэж байсан ч Алисыг юу ингэж удаагаад байгааг анх удаа гайхаж суув. Охиныхоо сониуч занг хөдлөхөөс өмнө би арай илүү зүйлийг мэдэж, зарим нэг асуултуудад хариулт авч амжина гэж найдаж байлаа. Үнэнийг түүнээс нууж, юу ч болоогүй юм шиг инээмсэглэж чадна гэх найдлага өчүүхэн ч болов байсан юм. Бүх л шөнийн турш баг зүүчихсэн юм шиг нүүр минь огтхон ч хөдөлсөнгүй. Дахиад инээмсэглэх хүч чадал надад үлдээгүй юм шиг л санагдаж байв. Жэйкоб өрөөний буланд хурхиран унтах нь ангийн үс овоолоод хаячихсан юм шиг харагдах бөгөөд нойрон дундаа хааяа түгшүүртэйгээр чичирнэ. Хүн-чононууд удахгүй болох зүйлд өөрсдийгөө бэлтгэж байна гэдгийг Сэм мэдэж байсан юм. Энэ бэлтгэл ямар нэгэн зүйлээр тус болж чадахгүй ч миний гэр бүлийн амгалан тайван байдалтай цуг л алга болно. Нарны туяа арын цонхоор тусаж, Эдуардын арьсыг гялтгануулав. Алисыг явснаас хойш би Эдуардаас огтхон ч хараагаа салгасангүй. Бид бүх л шөнийн турш бие биенээ ширтэн, бид хоёрын хэн нь ч бусдыгаа алдвал амьдарч чадахгүй гэдгийг харж байлаа. Миний арьсан дээр нарны гэрэл туссан байгааг би түүний нүдэн дотроос сайн харж байв. Түүний хөмсөг ялимгүй чичигнээд дараа нь уруул нь хөдлөн.

Page 175: Breaking Down

“Алис” гэж хэллээ. Дуу хоолой нь яг л мөс хайлаад хагарч байгаа юм шиг сонсогдоно. Бүгд үл ялиг хөдөлгөөнд орлоо. Розали гэнэт “Тэр яваад их удлаа шүү” хэмээн шивэгнэв. Эммэтт хаалга руу алхах зуураа гайхсан маягтайгаар ”Тэр хаана байж болох вэ?” гэсэнд Эсмэ гараа түүний гар дээр тавин, “Бид саад болохыг хүсэхгүй...” гэж хэлж дуусаагүй байтал Эдуард “Тэр хэзээ ч өмнө нь ингэж удаж байгаагүй” хэмээн залгуулав. Шинэ сэтгэл түгшилт түүний царайд илрэн, нүүр нь урьдын адил амьд байдалдаа орж, нүдэнд нь гэнэт айдас, сэтгэл зовнил тодрон харагдлаа. Карлайсл, чамд ямар нэгэн юм хийх хэрэгтэй юм шиг санагдахгүй байна уу? Хэрвээ тэд хэн нэгнийг түүн рүү явуулсан бол Алист тэрийг харж амжих хугацаа байгаа гэж бодож байна уу? Арогийн нэвт гэрэлтсэн арьс миний санаанд орж ирлээ. Аро бол Алисын ой ухаан дахь бүгдийг, тархиных нь булан тохой бүрийг, ялангуяа тэр юунд авьяастай, юунд авьяасгүй бүгдийг мэдэх хүн. Жэйкоб ялимгүй архиран Эммэтийн хөл рүү налсанд цаадах нь хараал тавив. Гэвч тэр ялимгүй архираан хашаан дотор хангалттай цуурайтан сонсогдлоо. Гэр бүлийхэн маань аль хэдийнээ бүрэлзэх төдий харагдаж байлаа. Хормын төдийхөнд хаалгаар гүйн гарахдаа би Жэйкобт “Ренесметэй үлд” гэж хэлж амжив. Би тэднээс илүү хүчтэй хэвээрээ байсан бөгөөд энэхүү хүчээ зөвхөн өөрийгөө урагш түлхэхэд л зарцуулж байв. Хэдхэн харайгаад би Эсмэг гүйцэж, дахин хэд алхаад Розалиг гүйцэв. Эдуард, Карлайсл хоёрын ард очтолоо харанхуй, шигүү ой дундуур энэ хурдаараа гүйлээ. “Тэд түүнд гэнэтийн сюрприз барихад бэлэн гэж бодож байна уу” гэж Карлайсл асуухад, хэдийгээр тэр хамаг хурдаараа гүйж байсан боловч хоолой нь ямар ч өөрчлөлтгүй, ямар ч амьсгаадсан шинжгүй сонсогдох аж. Эдуард “Сайн мэдэхгүй л юм” гээд “Гэхдээ Аро түүнийг хэнээс ч илүү сайн мэднэ, магадгүй надаас ч илүү” гэв. “Энэ тэгээд урхи гэж үү?” гэж ардаас Эммэтийн дуугарах сонсогдлоо. Эдуард “Магадгүй ээ, Гэхдээ энд Алис, Жасперийн ямар ч үнэр алга, тэд хаашаа явчихдаг байна аа?” гэх нь дуулдана. Алис, Жаспер хоёрын ул мөр өргөн нум хэлбэртэйгээр үлдсэн байх бөгөөд эхлээд байшингийн зүүн хэсгээс эхлэн сунаж, хойд зүгт голын нөгөө эрэг хүрээд, хэдэн милийн цаанаас буцан баруун зүг чиглэсэн байлаа. Бид голыг зургуулаа хором хормын хэртэй хугацаанд ар араасаа үсрэн даваад цааш Эдуард тэргүүлэн гүйв. Удаагүй байтал Эсмэгийн “Энэ үнэрийг үнэртэж байна уу” гэх нь сонсогдлоо. Тэр бидний хамгийн ард, хамгийн зүүн захад явж байсан юм. Тэгж хэлмэгцээ зүүн өмнө зүг толгойгоороо дохив. “Гол ул мөрөө дагая,

Page 176: Breaking Down

бид бараг Күиллэгийн хил дээр ирчихээд байна” гэж Эдуард товчхон хариулаад “Хамтдаа явцгаа, тэд хойшоо, урагшаа хоёрын хаашаа эргэснийг нь харъя” гэлээ. Би хэдийгээр тэдний ийм тайван байдалтай нь дасал болоогүй ч зүүн зүгээс чононуудын үнэр зөөлөн салхиар үнэртэхийг мэдэрч байлаа. Эдуард, Карлайсл хоёр ердийхөөсөө ялимгүй удааширч хоёр тийшээ байн байн харах нь мөр хаашаа эргэснийг харах гэж байгаа гэдгийг би мэдэж байв. Удалгүй чононы үнэр улам хүчтэй болохтой зэрэгцэн Эдуард гэнэт толгойгоо өлийлгөн дороо зогссонд бид ч мөн адил зогслоо. Эдуард “Сэм?... энэ чинь одоо юу болж байна вэ?” гэж нам дуугаар өгүүлэв. Хэдэн зуун ярдын цаанаас Сэм, хоёр том чоно болох Паул, Жаред хоёртой зэрэгцэн ирж явах бөгөөд хурдан нь аргагүй хүн төрхөндөө ороод биднийг чиглэн түргэн түргэн алхаж явах нь харагдана. Түүнийг бидэн дээр хүрч ирэх хүртэл түүний алхаа миний тэсвэр тэвчээрийг барж буйг би мэдэрч зогслоо. Надад юу болоод буйг эргэцүүлж бодох цаг байсангүй, хурдхан Алисын зүгээр эсэхийг мэдэхийг, Алисыг тэврэхийг хүсч байлаа. Эдуардыг харвал тэр Сэмийн царайнаас бүхнийг уншихыг хичээж буй нь надад тодорхой харагдав. Сэм түүнийг үл тоон, шуудхан Карлайсл руу очоод, ярьж эхэллээ. “Шөнө дунд өнгөрч байхад Алис, Жаспер хоёр бидэн дээр ирээд далай хүртэл бидний нутаг дээгүүр явж болох эсэхийг асуусан юм. Би зөвшөөрч, тэднийг өөрийн биеэр далайн эрэг хүргэж өгсөнд тэд тэр дороо ус руу ороод эргэж гарч ирээгүй. Очих замдаа, Алис өөртэй чинь уулзатлаа энэ тухай Жэйкобт огтхон ч дурсаж болохгүй, энэ бол маш чухал гэж надад анхааруулсан юм. Үүнийг хэлэх гэж бас энэ зурвасыг өгөх гэж би та нарыг хүлээж байлаа. Тэр бид бүгдийн амь нас түүний үгийг дагах эсэхээс хамаарна гэж бас хэлсэн.” Сэмийн царай тэрхүү гартаа барьсан, нугалсан цаас шигээ ширүүн бөгөөд догшин харагдана. Карлайсл цаасыг дэлгэх үед би цаасны нөгөө тал дээр жижигхэн хар бэхээр хэвлэсэн бичгийг уншиж амжив. Энэ бол “Венецийн худалдаачин” гэсэн гарчиг бүхий номын эхний хуудас байлаа. Би зөнгөөрөө энэ бол миний номнуудын нэгээс урж авсан хуудас гэдгийг мэдрэв. Чарлигийнхаас зуслангийн байшин руу очихдоо би хэсэг хувцас, ээжээс минь ирсэн бүх захидлууд, бас өөрийн дуртай номнуудаа аваачсан юм. Өчигдөр өглөө би зуслангийн байшин дахь зочдын жижиг өрөөнд бараг салбархай болчихсон Шекспирийн нимгэн хавтастай номнууд тавиур дээр хэвтэж байсныг харснаа саналаа. “Алис биднийг орхихоор шийджээ” Карлайсл шивэгнэв. “Юу?” гэж Розалийг хашгирсанд Карлайсл хуудас цаасыг бидэнд харууллаа.

Page 177: Breaking Down

ЯЛАГДАШГҮЙ Гучдугаар бүлэг Бодох зүйл их байлаа. Яаж Жей Женксийг эрж олох вэ? Алис яагаад надад түүний талаар хэлэхийг хүсээгүй юм болоо? Хэрвээ Алис Ренесмигийн ирээдүйг харахгүй байгаа юм бол би охиноо аврахын тулд юу хийх вэ? Эдвард бид хоёр энэ бүхнийг өглөө Танягийн гэр бүлийхэнд хэрхэн тайлбарлах вэ? Хэрвээ тэд Иринагийн адил хандвал яах болж байна? Тэмцэл болоход хүрвэл яах вэ? Би хэрхэн тулалдахаа мэдэхгүй байлаа. Би яаж энэ бүхнийг ганцхан сарын дотор сурах болж байна? Хэрвээ Волтуригийн аюул заналыг зогсоох өчүүхэн төдий боломж байдаг юм бол би хангалттай хурдан суралцах болно. Эсвэл би үл бүтэх ашиггүй амьтан хэвээрээ үлдэх юм болов уу? Зүгээр л хялбархан зайлуулчихмаар шинэ вампир? Би олон асуултын хариуг мэдэх хэрэгтэй байлаа. Ренесмиг энгийн байлгахыг хүсдэг болохоор би түүнийг гэр лүүгээ авч явахыг хүссэн ч унтаж байв. Жейкобт чоно байхад нь тухтай байлаа. Үйл явдал яаж ч эргэсэн байлаа гэсэн тэр тулалдаанд бэлхэн байсан юм. Би ч мөн адил бэлэн болсноо мэдрэхийг хүсч байв. Тэр одоо ойгоор харуулдан гүйж байгаа байх. Ренесми бөх унтаж байсан болохоор би орон дээр нь тавиад өрөөгөөр нааш цааш холхин Эдвардаас асуултуудаа яаж асуух талаар бодов. Ер нь бол нэг л асуултыг асуухыг хүсч байсан юм. Хэдийгээр бодлыг минь уншиж чадахгүй ч гэлээ түүнээс бодлоо нуух гэдэг миний хувьд хамгийн хэцүү асуудал байлаа. Тэр цаашаа харан зогсоод гал руу ширтэнэ. - Эдвард, би… Тэр өрөөний нөгөө өнцгөөс агшин зуур хүрээд ирэв. Би түүний ууртай ширүүн төрхийг ажиглаж амжсан ч тэр намайг үнсэж агдлан тэвэрлээ. Үлдсэн шөнийн турш би асуултынхаа талаар бодохгүй байж чадсангүй. Надад түүний араншинг ойлгох хугацаа байгаагүй юм.

Page 178: Breaking Down

Надад биеийн хүчээ эзэмдэн ашиглаж сурахад ойролцоогоор жилийн хугацаа шаардагдах байх гэж би бодлоо. Харин дараа нь үүнийгээ ашиглан зууны турш цэнгэж болох юм. Хэрвээ бидэнд хамтдаа байх ердөө сарын хугацаа байсан бол… энэ бүхний эсрэг хэрхэн тэмцэхээ би мэдэхгүй байв. Энэ агшинд би зөвхөн өөрийнхөө тухай бодож байлаа. Би түүнийг хичнээн их хайрлахыг хүснэ төдийчинээ хугацаа бага үлджээ. Нар мандахад түүнийг тавих хэцүү байлаа. Гэхдээ биднийг хүлээж буй ажил илүү хэцүү байсан юм. Би ирээдүйн тухай бодож эхэлтэл бие минь хөвчрөн бүх мэдрэл уртсаж тулгуур нь улам бүр нарийсах шиг санагдлаа. - Бидэнд чухал хэрэгтэй байгаа мэдээллийг Элеазараас мэдэхийн тулд бид түүнд Нессигийн тухай ярьж өгөх болно гэж Эдвард том шүүгээнээс яаран хувцаслах зуураа хэлэв. - Тиймээ, гэхдээ тэр ямар хариулт өгөх юм бол. Тэд биднийг сонсоно гэж бодож байна уу? - Мэдэхгүй. Би унтсан хэвээрээ байгаа Ренесмиг орон дээрээс аваад буржгар үсийг нь нүүрэндээ наан тэврэхэд анхилуун үнэр нь улам бүр хүчтэй ханхалав. Би өнөөдөр хугацаа алдаж болохгүй байв. Надад олон асуултын учрыг олох хэрэг байгаа ч Эдвардтай ахин үлдэх боломж олдох эсэхэд эргэлзэж байсан юм. - Эдвард, чи намайг тулалдахад сургах уу? гэж тэр намайг тэвэрсэн хэвээр хаалга руу явахад нь би болгоомжлон асуулаа. Бүх зүйл миний хүлээж байсан ёсоор болов. Тэр хөшөөд дараа нь над руу сүүлчийн удаа харж байгаа юм шиг учиртай харлаа. Түүний нүд нь миний гар дээр унтаж байсан охин дээрээ тусаад, - Хэрвээ бүгд тулалдахад хүрвэл бидэнд ямар нэгэн юм хийх боломж бага гэж булзан хариулав. - Чи намайг өөрийгөө хамгаалах боломжгүй үлдээх гэж байгаа юм уу? Түүний бие агзасхийн цочиход хаалга чичирч нугасаараа хяхтнан дуугарав. - Хэрвээ чи асуулт тавих гэж байгаа бол… гээд тэр толгой дохилоо. “Аль

Page 179: Breaking Down

болох хурдан хичээллэсэн нь дээр гэж бодож байна.“ Би толгой дохиход бид том байшингийн зүг одов. Бид явах замдаа нэг их яарсангүй. Би өөр гарц болох ямар нэгэн найдвар олохын тулд юу хийж болохыг тааварлаж байлаа. Би энэхүү авъяасыг ашиглан ямар нэгэн юм хийж чадах болов уу? - Тэдний хамгийн гол давуу тал нь юу вэ? Сул тал байгаа болов уу? Намайг Волтуригийн тухай ярьж байгаа болохыг Эдвард төвөггүй ойлгов. - Тэдний дайралтын үндсэн хүч нь Алек, Жейн хоёр гэж тэр сагсан бөмбөгийн багийн талаар ярилцаж байгаа аятай хайхрамжгүйхэн дуугарлаа. “Тэдний хамгаалагчид ховорхон тохиолдолд үйл явдалд идэвхтэйгээр оролцдог юм.“ - Яагаад гэвэл Жейн бодлоороо шатааж зовоодог болохоор тэрүү. Харин Алек юу хийдэг юм бэ? Чи түүнийг Жейнээс аюултай гэж ярьж байсан байх аа? - Тиймээ. Тэр өөрийн төрсөн эгч Жейний эсрэг талтай. Тэр чамайг тэсэхийн аргагүй өвтгөдөг бол харин Алек чамд юу ч мэдрүүлэхгүй. Бүр юу ч шүү. Заримдаа Волтуригийнхан эелдэг зантай үедээ Алекийн мэдээ алдуулах чадварын талаар ярилцдаг юм. Тиймэрхүү тохиолдолд тэр бууж өгөх юм уу эсвэл ямар нэгэн аргаар өрөвдүүлдэг юм. - Мэдээгүй болгох гэнээ? Гэхдээ тэр яагаад Жейнээс илүү аюултай гэж?

- Яагаад гэвэл тэр чиний бүх мэдрэмжийг огтлон хаяна. Ямар ч өвдөх, харах, үнэрлэх, сонсох мэдрэмж байхгүй болно. Бүрэн дүүрэн мэдрэмжгүй болно. Чи тас харанхуйд ганцаараа үлдэнэ. Тэд чамайг шатааж байсан ч мэдрэхгүй. Би чичирлээ. Энэ үнэхээр хамгийн шилдэг нь юм бол бид найдаж болно гэж үү? Үхлийг ирэх үед харж мэдэрч чадахгүй гэж үү? - Ийм учраас л түүнийг Жейнээс илүү аюултай гэдэг юм хэмээн Эдвард хөндий хоолойгоор үргэлжлүүлэв. ”Учир нь тэд хоёулаа чамайг ямар ч чадваргүй бай болгоно. Тэдний хоорондын ялгаа нь Аро бид хоёрын адил. Аро зөвхөн нэг хүний тодорхой хугацаанд бодож байсан бодлыг сонсож чадна. Жейн байд анхаарлаа төвлөрүүлэн шатааж зовооно. Би бүгдийнх нь бодлыг нэгэн зэрэг сонсож чадна…”

Page 180: Breaking Down

Би түүний хааш нь хазайлгасныг ойлгоод дотор зарсхийв. - Алек бүгдийг нь нэгэн зэрэг мэдрэмжгүй болгож чадах уу? гэж би шивнэлээ. - Тиймээ. Хэрвээ тэр өөрийн авъяасаа бүгдийн эсрэг хэрэглэвэл бид сохорч дүлийрэн тэднийг алахаар ойртон ирэхийг нь мэдэхгүй. Магадгүй тэд шатааж төвөг удалгүй хэсэг хэсэг болгон тасчин хаяж болох юм. Гэхдээ бид мэдээж тэмцэхийг оролдож нэгэнд нь ч гэсэн хүрэхийг хичээх болно. Хэдэн секунтын турш бид чимээгүйхэн явлаа. Миний толгойд нэг санаа орж ирэв. Нэг их ирээдүйгүй ч гэлээ бусдыг бодоход хамаагүй дээр аж. - Чи Алекийг сайн тулаанч гэж бодож байна уу? Хэрвээ тэр өөрийн авъяасгүй тэмцэх хэрэг гарвал яах бол. Тэр ер нь нэгэн цагт оролдож үзэж байсан болов уу… - Эдвард над руу огцом харав. “Чи юу хэлэх гээд байна?“ - Би түүн рүү ширтлээ. “Гэхдээ магадгүй тэр миний урдаас юу ч хийж чадахгүй байх, тийм үү? Хэрвээ түүний авъяас Аро, Жейн эсвэл чиний адил бол ч. Магадгүй л юм… хэрвээ түүнд хэзээ ч өөрийгөө хамгаалах хэрэг гарч байгаагүй бол… харин би суралцсан байх болно…“ - “Тэр Волтуригийн бүлэгт хэдэн зууны өмнө элссэн“ гэж Эдвард миний яриаг таслахад хоолой нь цочирдолд орсон байлаа. Магадгүй тэр миний толгойдоо дүрслэн харж байсан бүх Калленыхан тулааны талбар дээр хөшөө адил үхээнц дорой зогсч байгаа дүр зургийг харсан байх. Би ганцаараа тэмцэх чадвартай байх болно. - Тиймээ гарцаагүй чи түүний хүчнээс гадуур дархлаатай гэхдээ чи шинэхэн вампир, Белла. Би чамайг хэдхэн долоо хоногийн дотор хүчирхэг дайчин болгож чадахгүй. Түүнийг сургуулилсан гэдэгт би итгэлтэй байна. - Магадгүй эсвэл үгүй ч байж болно. Энэ бусдыгаа бодоход миний хийж чадах цорын ганц зүйл. Хэрвээ би түүнийг хэсэг хугацаанд саатуулж чаддагсан бол… Бусаддаа боломж олгохын тулд би түүнийг хангалттай удаан барьж чадах болов уу? - Гуйя, Белла гэж Эдвард сийгүүлэн хэллээ. “Энэ тухай ярилцахаа больё.”

Page 181: Breaking Down

- Ухаалаг бай л даа. - Би чадах бүхнээ зааж сургахыг хичээх болно. Гэхдээ гуйя амь хайрлалгүй саатуулах аргынхаа талаар намайг бодоход хүргэх хэрэггүй… гээд тэр үгээ дуусгалгүй инээлээ. Би толгой дохилоо. Төлөвлөгөөгөө өөртөө үлдээхээс. Эхлээд Алек дараа нь би түүнийг ямар нэгэн шидээр ялдаг юм бол Жейн. Хэрвээ би тийм аргаар бидний хүчийг хадгалж чадвал Волтуригийн дайралтын давуу талыг няцааж болох юм. Магадгүй тэгэхэд боломж олдох ч юм билүү. Миний бодол алслан одов. Би үнэхээр тэднийг саатуулах юм уу эсвэл бүр устгаж чадах болов уу? Үнэн хэрэгтээ Алек Жейн хоёрт дайны ур чадвараа ашиглах боломж өгөхгүй бол яах вэ? Би жижигхэн түргэн ууртай Жейн өөрийн авъяасаа ашиглалгүй зодолдоход сурч байгааг төсөөлж чадсангүй. Хэрвээ би тэднийг алж чадвал энэ нь олон зүйлийг өөрчлөх болно. - Би бүгдийг сурах болно. Чиний сарын дотор зааж чадах бүхнийг гэж би бувтналаа. Тэр намайг сонсоогүй дүр эсгэв. Дараа нь яах бол? Хэрвээ Алекийн дайралтын дараа амьд үлдэх юм бол надад үйл ажиллагааны төлөвлөгөө байлаа. Надад ямар ч эргэлзээ байх ёсгүй. Би хаалттай ой ухаанаа ашиглахын тулд өөр зүйлийн талаар бодохыг оролдов. Аварга том биетэй дайчин Феликс намайг гарцаагүй шүдэндээ зууна. Би зөвхөн Эмметэд тэмцэхэд нь тусалж боломж өгөх ёстой. Би Волтургийхний талаар сайн мэдэхгүй байсан ч Деметригийн талаар бодохгүйг хичээв… Деметриг санахад миний сэтгэл хөдөлсөнгүй. Эргэлзэх юмгүй тэр дайчин байлаа. Хэзээ ч хэнийг ч амьд үлдээж байгаагүй тэрээр ямагт ширүүн дайралт хийдэг. Тэр үргэлж дэлхий дээрх тэргүүний мөрч байсаар ирсэн. Хэрвээ түүнээс илүү дээр хэн нэгэн байсан бол Волтури аль хэдийн солих байлаа. Гэхдээ Арод хэзээ ч хоёрдугаар зэрэглэлийн хүрээлэгсэд байдаггүй. Хэрвээ Деметри байгаагүй бол бид зугтаж чадах байсан. Эсвэл амьд үлдэх ч юм уу. Миний гар дээр байгаа дулаахан охин минь… хэн нэгэн түүнийг аваад зугтаж чадах байсан. Жейкоб эсвэл Розали өөр хэн ч байсан гэсэн. Тэгээд… хэрвээ Деметри байгаагүй бол Алис Жаспер хоёр үүрд аюулгүй

Page 182: Breaking Down

үлдэх байсан. Алис үүнийг харсан юм болов уу? Манай гэр бүлийн нэг хэсэг нь амьд үлдэхийг? Ядаж л хоёр нь. Би үүнд атаархаж байна гэж үү? - Деметри… гэж би хэлэв. - “Деметри минийх“ хэмээн Эдвард няцашгүй хатуу өнгөөр хэлэв. Би түүний царайг харахад хэрцгий байлаа.

АВЪЯАСУУД Гучин нэгдүгээр бүлэг - Хүн чононууд энэ бүхэнд ямар үүрэгтэй юм бэ? гэж Таня асуугаад Жейкобийг ширтэв. - Хэрвээ Волтури Нессигийн талаарх үнэнийг сонсоод зогсохгүй бол би Ренесмитэй хамт байх болно. Бид тэднийг зогсооно гэж Жейкоб Эдвардыг ямар нэг зүйл хэлэхээс урьтаж хариулав. - Чи их зоригтой юм байна, залуу минь. Гэхдээ та нар хичнээн чадварлаг дайчин байсан ч энэ боломжгүй зүйл. - Та нар бидний юу чадах талаар мэдэхгүй шүү дээ. - Таня мөрөө хавчлаа. “Мэдээж энэ та нарын амьдрал болохоор хүссэнээрээ болцгоо.“ Жейкобийн нүд Кейттэй хамт зогсч байсан Кармены гарт байсан Ренесми дээр тусав. Түүний харц гунигтай байгааг ойлгоход хэцүү биш байлаа. - Тэр цорын ганц хосгүй гэж Таня бодлогоширов. “Эсэргүүцэхэд бэрх юм.“ - “Их авъяаслаг гэр бүл“ хэмээн Элеазар алхсан хэвээр бувтнав. Түүний алхааны хэмнэл түргэсэн секунтын дотор хаалганаас Кармен хүрч амжиж байлаа. - Эцэг нь бодол уншдаг, эх нь нэвтэршгүй бамбайтай хамгийн шидтэй нь гэвэл энэхүү хүүхэд биднийг ер бусаар илбэдэж байна. Түүний хийж байгаа зүйлийг юу гэж нэрлэвэл сонирхолтой ч юм бэ дээ эсвэл вампирын эрлийз ч гэх юм уу. Тийм зүйлийг яаж жирийнээр хэлж болох вэ!

Page 183: Breaking Down

Вампирын эрлийз гайхамшигтай! - “Намайг уучлаарай“ гэж Эдвард мэгдсэн хоолойгоор хэлээд хаалга руу эргэхээс нь урьтаж Элеазарын мөрнөөс атган авлаа. “Чи миний эхнэрийн талаар юу гэж хэлсэн бэ?“ - Элеазар Эдвардыг сониучирхан харлаа. “Би үүнийг бамбай гэж бодож байна. Тэр намайг одоо хаагаад байгаа болохоор би тодорхой хэлж чадахгүй байна.“ Би Элеазар луу сандрангуй хараад хөмсгөө өргөлөө. Бамбай гэнээ? Би түүнийг хааж байна гэж хэлсэн үү? Би түүний дэргэд зогсохдоо хэнээс ч юунаас ч хамгаалаагүй шүү дээ. - Бамбай? гэж Эдвард гайхан давтлаа. - Тиймээ, Эдвард. Хэрвээ би түүнийг хараагүй бол боломжтой гэдэгт нь эргэлзэх байсан юм. Чи одоо түүний бодлыг сонсож чадаж байна уу? - Үгүй гэж Эдвард бувтналаа. ”Би хэзээ ч үүнийг чадаж байгаагүй. Түүнийг хүн байхад нь хүртэл шүү.” - Хэзээ ч гэнээ? хэмээн Элеазар нүдээ цавчлав. “Сонирхолтой юм. Хэрвээ түүнийг хувирахаас өмнө илэрч байсан юм бол энэ чинь нууцлаг хүчирхэг авъяас байна. Би түүний бамбайг нэвтэрч чадахгүй байна. Гэтэл тэр хувираад ердөө хэдхэн сар л болж байдаг“ гээд тэр Эдвардыг уурссан харцаар ажиглав. “Тэр харваас юу хийхээ мэдэхгүй байна. Юу ч мэдэхгүй байна. Энэ ч хөгжилтэй байна шүү. Аро намайг бүх ертөнцөөр илгээн иймэрхүү хэвийн бус зүйлүүдийг хайлгаж байхад чи тохиолдлоор учирчихаад ойлгоогүй байдаг чинь“ гээд итгэлгүйхэн толгой сэгсэрлээ. - Би хөмсөг зангидав. “Чи юуны тухай яриад байна? Би яаж бамбай байж чадах юм бэ? Энэ чинь юу гэсэн үг юм бэ?“ Миний толгойд инээдтэй дундад зууны үеийн хуяг дуулга төсөөлөгдлөө. - Элеазар толгойгоо бөхийлгөн намайг шинжин харав. “Бид дэндүү их хамгаалалтанд байна гэж би тааварлаж байна. Үнэнийг хэлэхэд авъяасыг ангилах нь субъектив хэрэг л дээ. Авъяас бүр хэзээ ч бие биенийгээ давтахааргүй хосгүй байдаг. Гэхдээ чи Белла сэтгэл хангалуун байж болно. Зөвхөн хамгаалдаг авъяас гэдэг чинь эзнийхээ биеийн хэсэг бүрийг үргэлж хамгаалж байдаг юм. Чи хэзээ ч өөрийн авъяасаа шалгаж байгаагүй юм уу? Надаас гадна өөрийн нөхрөө хаах ч гэдэг юм уу?“

Page 184: Breaking Down

Надад түүний асуултанд хариулахын тулд хэдэн секунт шаардагдав. Миний шинэ тархи хурдтай ажиллаж байлаа. - Энэ зөвхөн зарим зүйлд л ажилладаг юм. Минй толгой үргэлж... өөр байсаар ирсэн. Гэхдээ энэ нь Жасперын намайг тайвшируулах юм уу Алисийн миний ирээдүйг харахыг зогсоодоггүй л дээ. - Цэвэр оюуны хамгаалалт гээд Элеазар өөртөө толгой дохилоо. “Хязгаарлагдмал гэхдээ хүчирхэг.“ - Аро түүнийг хүн байхад нь уулзах үедээ сонсож чадахгүй байсан гэж Эдвард хэллээ. Элеазарын нүд бүлтийлээ. - Жейн намайг өвтгөхийг хүссэн ч чадаагүй. Эдвардын бодлоор бол Деметри намайг олж чадахгүй, Алек ч мөн адил түгшээж чадахгүй. Энэ тэгээд сайн хэрэг үү? - Маш их гэж Элеазар толгой дохив. - “Бамбай гэнээ“ хэмээн Эдвард дуугарлаа. Түүний хоолой туйлын сэтгэл ханамжтай байв. “Би энэ талаар хэзээ ч бодож үзэж байсангүй. Би өмнө нь Ренатай уулзаж байсан л даа. Гэхдээ түүний хийдэг зүйл нь шал өөр байсан.“ Элеазар биеэ барилаа. - Тиймээ тодорхой нэг авъяас байдаггүй учраас хэн ч хэзээ ч энэ талаар бодож байгаагүй. - “Рената гэж хэн юм бэ? Тэр юу хийдэг юм бэ?“ гэж би асуулаа. Ренесми мөн адил сонирхон Кармены цаанаас толгой цухуйлгав. - Рената бол Арогийн хувийн бие хамгаалагч гэж Элеазар надад хэлэв. “Хамгаалалтын маш хүчирхэг бамбайтай.“

Би Арогийн аймшигт шилтгээнд түүнийг тойрон цугласан байсан вампируудын талаар бүдэг бадаг саналаа. Тэдний зарим нь эрэгтэй, зарим нь эмэгтэй байсан. Би хуучин ой ухаанаа төнхсөн ч эмэгтэйгийнх нь царайг санаж чадсангүй. Тэднийг нэг нь Рената байж. - Сонирхолтой л юм гэж Элеазар бодлогоширов. “Ренатаг аваад үзэхэд

Page 185: Breaking Down

тэрээр биеийн дайралтын эсрэг хүчирхэг бамбайтай. Хэрвээ хэн нэгэн түүнд юм уу эсвэл Арод ойртон дайсагнасан байдал үүсгэх юм бол тэр түүнийг... ойлгох шиг санагддаг. Түүнийг тойроод түлхэлтийн үл ажиглагдам хүч байдаг. Чи зүгээр л өөр тийш яваад яагаад тэр зүг рүү явахыг хүссэнээ хэзээ ч мэдэхгүй. Тэр өөрийн бамбайгаараа хэдэн метрийн зайд тойруулан хамгаалсан байдаг. Тэр Кайус Маркус хоёрыг ч мөн адил хамгаалдаг ч гэлээ Арог нэн тэргүүнд үзэх нь мэдээж.“ - Үнэндээ бол тэр биеийн хамгаалалт хийдэггүй. Бидний авъяасын ихэнх нь бодол санаанд нэвтэрч байж үйлчилдэг. Хэрвээ тэр чамайг буцаахыг хүсвэл ялах эсэх нь сонирхолтой юм? гээд тэр толгойгоо сэгсрэв. ”Би хэзээ ч Аро, Жейн хоёрын авъяас үйлчилээгүй талаар сонсож байсангүй.” - Ээжээ, та хосгүй юм хэмээн Ренесми гайхширан хэлэв. Би мэгдэн сандрахаа мэдрэв. Би өөрийн авъяасаа мэдэх билүү? Би шинэ вампир болсон анхны аймшигтай жилдээ өөрийгөө хянаж чадаж байсан. Вампирт нэмэлт авъяас байж болох уу? Эсвэл Эдвардын эхэндээ хэлсэн үг зөв юм болов уу? Урьд нь Карлайл миний биеэ барих чадвар төрөлхийн байж болзошгүй гэж хэлж байсан. Эдвардын бодлоор бол миний тэвчээртэй зан бол зөвхөн сайн бэлтгэлийн үр дүн юм. Хэнийх нь зөв юм болоо? Би хэр их зүйл хийж чадах бол? Хэрвээ нэрлэх юмуу ангилах юм бол би алинд нь багтах бол? - Чи төсөөлөн гаргаж чадах уу? гэж Кейт сонирхон асуулаа. - Төсөөлөх гэнээ? - Өөрийгөө тойруулан босго гэж Кейт тайлбарлав. “Өөрийгөө болон дэргэдэх хүнээ тойруулан бамбайгаа босго.“ - Мэдэхгүй. Би хэзээ ч туршиж үзэж байсангүй. Яаж хийх ёстойг нь мэдэхгүй байна. - Өө, чи хэрэглэж чаддаггүй юм байна гэж Кейт түргэн хэлэв. ”Намайг арьсан доогуураа цахилгаан гүйдэл гүйлгэж сурах хүртэл хэдэн зуун жил өнгөрснийг тэнгэр мэднэ.” Би мэгдэн түүн рүү харлаа.

Page 186: Breaking Down

- Кейт дайралтын чадвартай. Жейнийхтэй адил гэж Эдвард хэлэв. Би цочирдон өөрийн эрхгүй Кейт рүү харахад тэр инээмсэглэв. - Би садист бишээ гэж тэр намайг итгүүллээ. ”Үүнийг зөвхөн тэмцэлд ашиглахад аятайхан байдаг юм.” Кейтийн үгийн надад нэг бодол төрүүлэв. Өөрийгөө юмуу дэргэдэх хэн нэгнийг тойруул гэж тэр хэлсэн. Ямар нэгэн өөр хүнийг миний хачирхалтай толгойд багтаах ямар арга байдаг байна аа. Би Эдвардыг Волтуригийн эртний чулуун шилтгээнд хэрхэн зовж шаналж байсныг саналаа. Хэдийгээр энэ хүний оюун ухаанд байсан ч гэлээ сэтгэл өвтгөм хурц дурсамж байсан болохоороо миний тархинд хадгалагдан үлджээ. Хэрвээ энэ бүхэн ахин давтагдсан бол би энэ үйл явдлыг зогсоож чадах байсан болов уу? Хэрвээ би түүнийг хамгаалахыг хүссэн бол? Ренесмиг хамгаалахыг хүссэн бол? Хэрвээ өчүүхэн төдий боломж байсан бол би тэднийг бамбайгаараа тойруулж чадах байсан болов уу? - Чи намайг үүнийг хийхэд сургах ёстой гэж би шаардангуй хэлээд Кейтийн гараас атган авлаа. ”Чи надад яаж гэдгийг нь хэлэх ёстой.” - Миний хүрэлтэнд Кейт давхийн цочлоо. ”Магадгүй ээ. Хэрвээ чи миний хамгаалалтыг унагах гэж оролдохоо болих юм бол.” - Өө. Уучлаарай. - Чи сайн хамгаалагдсан юм байна гэж Кейт хэллээ. ”Энэ гүйдэл чиний гараар дамжих ёстой байсан. Чи сая юу ч мэдэрсэнгүй юу?” - ”Энэ нэг их чухал биш, Кейт. Тэр ямар ч муу зүйл хийхийг хүсээгүй” гэж Эдвард нэг амьсгаагаар бувтналаа. Бидний хэн нь ч түүнд анхаарал хандуулсангүй. - Үгүй ээ, би юу ч мэдэрсэнгүй. Чи сая өөрийн цахилгаан гүйдлээ ашигласан юм уу? - Тиймээ. Хм. Би хэзээ ч үүнийг мэдэрдэггүй хүнтэй таарч байсангүй. Үхэшгүй мөнх болон ердийн өөр хэн ч байсан гэсэн. - Чи үүнийг төсөөл гэж хэлсэн үү? Өөрийн арьсандаа юу?

Page 187: Breaking Down

- Кейт толгой дохив. “Ер нь бол энэ миний алган дор байдаг юм. Арогийн авъяастай төстэй.“ - Эсвэл Ренесми гэж Эдвард нэмэрлэв. - Гэхдээ томоохон туршлагаас үзэхэд би электрон гүйдлийг бүх биеэрээ ялгаруулдаг. Энэ ч сайн хамгаалалт шүү. Надад хүрэхийг оролдсон хэн ч гэсэн агшин зуур өвдөлтийг мэдрэх болно. Кейтийн хэлэхийг сонсох зуураа миний бодол түүнийг тойрон эргэлдлээ. Хэрвээ би үүнд хурдан суралцаж чадвал багахан гэр бүлээ хангалттай хамгаалж чадах юм байна гэсэн бодол зурсхийв. Би ингэж төсөөлөн гаргаж чадахгүй нь туйлын харамсалтай. Миний хүний амьдрал намайг үүнд бэлтгээгүй юм. Би энэхүү авъяастаа өөрөө ч мөн адил итгэхгүй байлаа. Би өөрийн хайртай хүмүүсээ хамгаалахын төлөө хэзээ ч юу ч хийхийг хүсч байгаагүй нь аймшигтай. Би чимээгүйхэн бодлоороо ярилцаж буй Эдвард Элеазар хоёрыг харж санааширан зогссоор байлаа. - Чи үүнийг хамаагүй гэж бодож байна уу? гэж Эдвард асуулаа. Би үгийг нь ойлгохыг хичээн эргэн харахад бүгд аль хэдийн энэ хоёрыг харж байв. Тэд бие бие рүүгээ анхааралтай ширтэн бөхийхөд Эдвардын царай сэжигтэй хатуурсан харагдана. Харин Элеазарын царай золгүй төрхтэй байлаа. - Би тэдний талаар тэгж бодохыг хүсээгүй гэж Элеазар шүд зуун хэлэхэд би гэнэтхэн уур амьсгал өөрчлөгдсөнд гайхлаа. - Хэрвээ чиний зөв бол... гэж Элеазар ахин эхлэв. - Энэ чиний бодол болохоос минийх биш хэмээн Эдвард түүний яриаг таслав. - Хэрвээ миний зөв бол... энэ юу болохыг би ойлгохгүй байна. Энэ бидний үүсгэсэн ертөнцийг өөрчлөх болно. Энэ миний амьдралыг өөрчлөх болно. Миний хэсэг нь байсаар ирсэн бүхнийг. - Чиний санаа үргэлж шилдэг нь байсаар ирсэн, Элеазар. - Асуудал юундаа байна вэ? Би юу хийх ёстой юм бэ? Миний амьдралд хичнээн олон...

Page 188: Breaking Down

- Таня Элеазарийг тайвшируулахын тулд мөрөн дээр нь гараа тавилаа. “Бид юуг орхисон билээ, найз минь? Би энэ бодолтой маргахын тулд мэдэхийг хүсч байна. Чи хэзээ ч өөрийгөө хатуу шийтгэхээр зүйл хийж байгаагүй.“ - “Өө, хийж байгаагүй гэж үү?“ хэмээн Элеазар бувтналаа. Тэр мөрөө хавчаад түүний гарыг орхин өмнөхөөсөө илүү хурдан алхаж эхэллээ. - Таня түүн рүү секунтын төдий ширтээд дараа нь Эдвард дээр төвлөрөв. “Тайлбарла.“ Эдвард толгой дохиод Элеазарыг харсан хэвээр ярьж эхлэв. - Тэр Волтури яагаад биднийг шийтгэхээр тийм олуулаа ирэх болсныг ойлгохыг оролдож байна. Энэ бол тэдний асуудлыг шийддэг арга биш. Мэдээж бид хүчирхэг том гэр бүл хэдий ч тэд өөрийгөө хамгаалахын тулд хэлэлцээр хийхээр хэзээ ч томоохон хэмжээний аюул осол рүү зүглэхгүй байсан. Бид илүү ойрын холбоотой хэдий ч тэгэхэд хүргэх шалтаг биш. - Тэр бүлгүүдийг хэрхэн шийтгэж байсан талаар бодож байгаад нэг юм давтагдаж байгааг анзаарсан юм. Елезар Арод хэрэгтэй мэдээллийг шууд дамжуулдаг байсан тул Волтуригийн бусад "хамгаалагчид" анзаараагүй байна. Хэдэн зуун жилд л ганц давтагддаг явдал. - Энэ ямар тохиолдол байсан юм бэ? гэж Кармен асуугаад Элеазарыг Эдвардын адил харав. - Аро шийтгэх ёслолд тэр болгон өөрийн биеэр оролцоод байдаггүй юм гэж Эдвард хэлэв. “Гэхдээ түүнийг онцгойлон хүссэн үед уучлашгүй гэмт хэрэг үйлдсэн вампирийг бүлэг авч хэлэлцэнэ. Эртний вампирууд хамгаалалтынхан хэрхэн шүүхийг харахаар шийдсэн. Дараа нь бүлгийг бараг бүхэлд нь устгаж Аро хамгийн их гэмшиж буйг нь нэг удаа уучилна. Хэрвээ энэ вампирт авъяас байх аваас Аро баярладаг байсан. Үргэлж түүнд хамгаалалтын байр суурь оногддог байлаа. Авъяаслаг вампир түргэн зөвшөөрвөл томоохон талархал болон байр суурийг хүлээн авна. Ямар ч татгалзал байхгүй.“ - Энэ ч хөнгөмсөг сонголт байна даа гэж Кейт хэлэв. - Ха! гэж Элеазар алхсан хэвээр архирав. - Тэдний дотор ганц хамгаалагч байсан гэж Элеазарын ууртай төрхийг

Page 189: Breaking Down

хараад Эдвард тайлбарлав. ”Түүний нэрийг Челси гэдэг. Тэр хүмүүсийн хоорондын сэтгэл хөдлөлийг захирах чадвартай. Тэр энэхүү холбоог ашиглан тэдний аюулгүй байдлыг сулруулдаг байсан. Тэр өөрийгөө Волтуригийн нэг хэсэг гэж үзэн тэдэнд харъяалагдан зүтгэхийг хүссэн юм...” - Элеазар огцом зогслоо. ”Челси яагаад чухал байсныг бид бүгд ойлгож байна. Тэмцэлд бид бүлгийн хоорондын хэлхээ холбоог эвдэж чадвал тэднийг хялбархан дарах болно. Хэрвээ бид бүлгийн буруугүй гишүүдийн сэтгэл хөдлөлийг хөдөлгөж чадвал шударга шүүх боломжтой болж хэрцгий явдал хэрэггүй болно. Буруутай бол шийтгэлийг эсэргүүцэлгүй хүлээж буруугүй бол аврагдана. Бүх бүлгийн эсрэг сөрөн зогсох боломжгүй. Надад Арогийн нигүүлсэл болон гэрчүүд томоохон боломж шиг санагдаж байна. Челси бидний гэр бүлийн хүчирхэг холбоог агшин зуур эвдэж чадна гэж би сэжиглэж байгаа. Гэхдээ энэ үр дүнтэй байж болох юм. Энэ нь биднийг зэрэгцэн оршиход туслана.” Энэ нь миний хуучин дурсамжыг санахад хүргэв. Би урьд нь хэзээ ч хамгаалагч эзэндээ зүтгэх дуртай байдаг гэж бодож байгаагүй билээ. - Түүний авъяас хэр хүчирхэг вэ? гэж Таня сөөнгө хоолойгоор асуугаад агшин зуур гэр бүлийнхээ бусад гишүүдийг харав. - Элеазар мөрөө хавчлаа. “Би Карменийг орхих болно“ гээд тэр толгойгоо сэгсрэв. “Гэхдээ хамтрагчийн сул дорой холбоо аюул учруулж болзошгүй. Жирийн гэр бүлд ч мөн адил. Манай гэр бүлийн холбоо сул дорой байвал гэмтэнэ. Хүний цуснаас түдгэлзэх нь биднийг илүү боловсронгуй болгож үнэн сэтгэлээсээ бие биенээ хайрлахад хүргэдэг. Би түүнийг бидний үнэнч байдлыг эвдэж чадна гэдэгт эргэлзэж байна, Таня.“ Элеазарыг үргэлжлүүлэн бодлогоширч байх зуур Таня итгэсэн янзтай толгой дохилоо. - Би Аро яагаад томоохон хэмжээний бүлэг илгээхээр болсоны учрыг ойлгож байна. Түүний гол зорилго нь шийтгэл биш эзэмших явдал. Тэр үйл явдлыг ашиглах гэж байна. Түүнд түүнд авъяаслаг томоохон хэмжээний хамгаалалт хэрэгтэй байгаа. Өөр зүгээс бол эдгээр хүмүүс эртний хамгаалалтгүй Вольтерагийн эсрэг зогсч болох юм. Хэн нэгэн давуу талаа ашиглах гэж оролдох нь хэтэрхий аюултай. Тийм учраас бүгд хамтдаа ирж байгаа хэрэг. Түүний хүссэн хамгаалалтанд хэрэг болох авъяас байгаа эсэхийг магадлахыг хүсч байгаа. Тэр тэдэнд муу зүйл хүсч байна.

Page 190: Breaking Down

32. Хамт олон Калленыхны асар том гэр, доторх хэн ч тухтай байж боломгүйгээр дүүрэн болсон байсан юм. Харин хэн ч нь унтдаггүй нь нөхцөл байдлыг арай дээрдүүлж байв. Хамт олон маань чадах ядахаараа хичээж байсан ч зочдын хооллолт асуудал болж байлаа. Ан хийхдээ Форкс, Ла Пушаас зайлсхийж, заримдаа бүүр мужаас гарах ч шаардлага гарч байхад Эдвард зочдод эргэлзээгүйгээр машинаа зээлдүүлж байв. Энд ан хийж байгаа нь надад эвгүй сэтгэгдэл төрүүлж байсан ч тэд тэртэй тэргүй хаа нэгтээ ан хийж л таараа гэж би өөрийгөө тайвшруулж байсан юм. Хамгийн хэцүү байдалтай нь Жэйкоб байлаа. Чононуудын үүрэг хүмүүсийг хамгаалах байтал гадуур олон тооны цус сорогч хаа сайгүй ан хийж байсан юм. Гэхдээ ч Рэнэзмээ аюулд орчихоод байгаа энэ үед Жэйкоб дуугүй л цус сорогчид руу биш, шал ширтэн зогсч байлаа. Жэйкоб цус сорогчдыг амархнаар хүлээж авсанд би бага зэрэг гайхсан юм. Эдвардын таамаглаж байсан зүйлс биелсэнгүй. Тэдний хувьд ч гэсэн Жэйкоб хүн ч биш, хоол ч биш, нэг тийм үл үзэгдэх биет адил байсан юм. Тэд түүнийг сайн найзуудынхаа тэжээвэр амьтан адил үзэж байх шиг. Сэт, Леа, Күйл, Эмбри нар Сэмтэй хамт байж болохоор болсон байхад Жэйкоб хичнээн тэдэнтэй хамт явахыг хүсэвч Рэнэзмээгээс холдож чадахгүй байлаа. Харин Рэнэзмээ гэрт ирсэн толгой эргэм олон зочдыг сонирхож өдрийг өнгөрөөж байсан юм. Бид Деналигийн гэр бүлд Рэнэзмээг бараг зургаан удаа тайлбарласан байх. Алис, Петр Шарлот хоёрт юу ч хэлэлгүй зүгээр л нааш явуулсан байсан тул тэр хоёр хангалттай мэдээлэлгүй хэрнээ түүнд итгэн энд ирсэн байсан юм. Мөн Алис хаашаа явж байгаагаа, эргэж ирэх эсэхээ ч тэдэнд хэлээгүй аж. Петр Шарлот хоёр үхэшгүй мөнхийн хүүхэд урьд өмнө нь харж байгаагүй юм. Хэдийгээр дүрмийг мэдэж байсан ч тэд Денали нар шиг сөргөөр хүлээж авсангүй. Харин ч Рэнэзмэгийн тухай сонирхон сонсон юм. Тэгээд л болоо. Ингээд тэд Танягийн гэр бүл шиг гэрч болохоор энд үлдэв. Карлайл Ирланд, Египтээс найз нөхдөө явуулсан байв. Ирландын сүрэг эхэлж ирсэн ба гайхалтай нь тэднийг ятгахад үнэхээр амархан байсан юм. Аварга том биетэй хэрнээ үзэсгэлэнтэй бөгөөд

Page 191: Breaking Down

ховсдмоор цус сорогч Сиобхан тэдний ахлагч нь байсан ба түүний анд хүйтэн царайт Лиам байв. Тэд нар өөрсдөөсөө илүү сүргийнхээ шинэхэн гишүүнд итгэдэг ажээ. Тэр нь Бяцхан Мэги ба тэрээр гаднаасаа тийм онцгой харагдахгүй мөртлөө хэн нэгэн өөрт нь худал хэлж байвал мэдэх тийм авъяастай юм. Түүний зөн совин хэзээ ч өөрийг нь хуурч байсангүй. Мэги нөгөө хоёртоо Эдвардын хэлж байгаа бүгд үнэн гэдгийг батлахад Сиобхан Лиам хоёр Рэнэзмэд хүрч үзээ ч үгүй байхдаа бидэнд итгэсэн билээ. Харин Амун болон Египтийн цус сорогчдын хувьд бол өөр хэрэг. Сүргийн залуу цус сорогч болох Тиа, Бенжамин хоёр бидний түүхэнд итгэж байхад Амун нь Ренэзмэд хүрэхээс ч татгалзаж өөрийн сүрэгтээ үтэр түргэн эндээс явахыг тушаасан юм. Харин Бенжамин, ер бусын өөдрөг цус сорогч нэг их санаа зовсон шинжгүй бөгөөд өөртөө итгэлтэй харагдсан ба тэр дороо Амуныг ятгаж, болохгүй бол сүргээс нь гарна гэж сүрдүүлсэн юм. Амун үлдэхээр шийдсэн ч өөрөө байтугай өөрийн туслах Кебигээ ч Рэнэзмэд хүрэхийг зөвшөөрөгүй юм. Египтүүд бүгд бараан үс, оливийн өнгөтэй царайтай байсан болохоор хамаатнууд гэхэд ч итгэгдэхээр байсан юм. Амун хамгийн ахмад нь, бас хүлээн зөвшөөрөгдсөн ахлагч нь байлаа. Кеби гэгч түүний хажуунаас хэзээд үл холдох ба би лав нэг ч удаа үг дуугарч байхыг нь сонсоогүй юм. Бенжамины хос, Тиа ч гэсэн чимээгүй нэгэн байсан ч нэг ярихаараа маш ухаалаг, нуцахтай ярьж байлаа. Гэхдээ Бэнжамин сүргийнхнийгээ өөртөө ямар нэг байдлаар татаад байх шиг санагддаг байв. Елеазар ч гэсэн түүн рүү ширтэж байгааг би анзаараад Бэнжамин бусдыг өөртөө татах увидастай юм байна гэж би бодох болсон юм. “Тийм биш ээ.”гэж тэр орой Эдвард бид хоёр хоёулахнаа байхад хэллээ. “Түүний авъяас маш өвөрмөц учраас Амун түүнийг алдахаас их айдаг. Яг л бид Рэнэзмэг Арогоос харамлаж байгаатай адил.” Гээд Эдвард санаа алдаад, “Амун Бенжаминыг Арогийн анхааралд өртүүлэхгүйг хичээсээр ирсэн. Угаасаа Бенжаминыг өвөрмөц гэдгийг мэдээд цус сорогч өөрөө болгосон хэрэг.” Гэлээ. “Авъяас нь яг юу юм?” “Элеазарын хэзээ ч харж байгаагүй зүйл.Миний ч сонсож байгаагүй авъяас.Чиний ч avyas дийлэхээргүй чадвар.” Тэр нүүрэндээ инээмсэглэл тодрууллаа. “Тэр газар шороо, салхи, ус, галд нөлөөлж чадна. Цэвэр биеийн нөлөө, ямар ч оюун ухаан шаардагдахгүй.

Page 192: Breaking Down

Бенжамин одоогоор зөвхөн энэ авъяасаа хөгжүүлж байгаа бөгөөд Амун бол түүнийг зэвсэг болгон ашиглах санаатай байгаа. Гэхдээ чи Бэнжамины ямар бие даасан зан чанартай байгааг харсан биз дээ? Тэр Амунд ашиглагдахгүй ээ.” “Тэр чамд таалагдаж байна аа даа, янз нь?” гэж би түүний хоолойны өнгөнөөс таамаглалаа. “Бенжамин зөв бурууг ялгах маш нарийн чадвартай. Надад энэ чанар нь таалагдаж байна.” Амун Кэби хоёр хоёулахнаа байсаар байсан бол Банжамин Тиа хоёр Денали болон Ирландын сүрэгтэй дороо л найзууд болсон юм. Бид Амун Карлайл нарын нөхөрлөлд сэв битгий суугаасай гэж хүсч байв. Харин Эммэт Розали хоёр Карлайлын найзуудын сүргийн үлдсэн гишүүдийн түүн нэг нэгээр нь ирүүлж байлаа. Хамгийн эхэнд Гаретт ирэв. Тэрээр өндөр, булчинлаг тэгсэн хэрнээ улаан нүд, урт элс шиг өнгийн үстэй ба тэрнийгээ сураар боосон байх нь сонирхолтой нэгэн гэдгийг нь илтгэх аж. Хэрэв түүнд ямар нэг зүйл санал болговол тэр өөрийгөө заавал тэр зүйлд сорьж үзнэ байх гэж би таамаглалаа. Тэр Деналигийн эгч дүүстэй хурдан найзалж, “цагаан хоолтон” байх ямар байдаг талаар асууж шалгааж эхэлсэн юм. Магадгүй түүний дараачийн өөрийгөө сорих сорилт нь “цагаан хоол” байж болох л юм. Мэри болон Рандалл хэмээх цус сорогчид хамт ийшээ ирэх замдаа найзууд болсон ба ер нь бол тус тусдаа явж иржээ. Тэд Рэнэзмэгийн түүхийг сонсоод бусадтай адил гэрч болохоор үлдэв. Мөн тэд Денали нарын адилаар хэрэв Волтури бидний тайлбарыг сонсоод зогсохгүй бол юу болохыг мэдэж байсан юм. Гэхдээ л тэдэнд бидэнтэй үлдэх нь уйтгар гунигаасаа түр ч болов ангижрах арга мэт байв. Мэдээж, олон цус сорогч ирэх тусам Жэйкобын царай барайж байлаа. Тэр аль болох цус сорогчдоос хол байхыг хичээж байсан ч энэ нь бүтэхгүй бол “Хэн нэг нь эд нарын нэрийг системчилж бичих хэрэгтэй” гэж Рэнэзмэд гомдоллож эхлэнэ. \Нийт цус сорогчдын нэрний жагсаалт болон хэн ямар сүрэгт байгаа, хэн ямар авъяастай гэдгийг системчилж бичсэн нь ene номны сүүлд байгаа.\

ХУУРАМЧ БИЧИГ БАРИМТ Гучин гуравдугаар бүлэг

Page 193: Breaking Down

- Чарли бидэнд хийх ёстой чухал ажил их байна. Би таныг Ренесмиг харснаас хойш хэдэн долоо хоног өнгөрсөн гэдгийг мэдэж байгаа ч зочилж ирэх чинь нэг их сайхан санаа биш байна. Би Ренесмиг таньд аваачиж өгөх үү? Чарли удтал чимээгүй болсонд би нэг их гайхсангүй. Гэтэл тэр дараа нь бувтнаж эхэллээ, - “Юу хэрэгтэйг нь мэдэх хэрэгтэй, пүү“ гэхэд нь би түүнийг ер бусын харилцаанд сэрэмжилэн удааширахыг нь мэдэрлээ. - “Сайн байна, үр минь. Чи түүнийг өнөө өглөө авчирч чадах уу? Сью надад үдийн хоол бэлдэж өгнө гэсэн. Тэр миний хийсэн хоолыг хараад чам шиг аймшигтай байна гэж хэлсэн шүү“ гээд тэр инээсэн хэдий ч хуучных шигээ санаа алдлаа. - “Өнөөдөр ч сайхан өглөө байна.“ Урьдынхаас хамаагүй илүү. Би үүнийг удтал хүлээсэн билээ - Жейк чамтай хамт ирэх үү? Хэдийгээр Чарли хүн чонын сонголтын талаар мэдэхгүй ч Жейкоб Ренесми хоёрын хоорондох харилцааг анхаарахгүй байх боломжгүй байлаа. - Мэдээж шүү дээ. - Магадгүй Биллиг урьж болох юм? гэж Чарли бодлогоширов. “Гэхдээ... хммм. Дараагийн удаа дээр юм байна.“ Би Чарлигийн үгийг хальт сонссон ч түүний хоолойд байсан таагүй өнгийг анзаарахгүй байхын аргагүй байлаа. Тэр Биллигийн талаар сэтгэл зовсон шинжтэй ярилаа. Хэдийгээр Чарли, Билли хоёр насанд хүрсэн хүмүүс хэдий ч хооронд нь болсон асуудлын учрыг өөрсдөө л олж чадах байв. Надад сэтгэл зовних хэрэгтэй дэндүү олон асуудал байна. - Удахгүй уулзая гэж би түүнд хэлээд утсаа тавив. Энэ удаагийн явалт миний эцгийг хорин долоон хачирхалтай вампираас хамгаалах гэснээрээ ялгаатай байлаа. Хэдийгээр бүгд гучин милийн

Page 194: Breaking Down

радиуст хэнийг ч алаагүй гэсэн тэднийг хүмүүсээс холхон барьж байх хэрэгтэй. Энэ бол Эдвардад хэлсэн миний шалтаг байв. Би Чарлиг ийшээ ирүүлэхгүйн тулд Ренесмигийн хамтаар гэр лүү нь явсан юм. Энэ бол миний жинхэнэ зорилгыг нуусан муугүй далим боллоо. - “Бид яагаад чиний ферраригаар явж болохгүй гэж?“ хэмээн Жейкоб гомдоллосоор намайг гаражад угтан ирэв. Гэсэн хэдий ч би Ренесмигийн хамтаар Эдвардын вольвод хэдийн суусан байлаа. Эдвард “дараа“ гэсэн машинаа надад хэдийн үзүүлчихсэн. Түүний сэжиглэж байснаар би нэг их баярласангүй. Машин гайхалтай сайхан хурдан байсан ч би гүйх дуртай. - Хэтэрхий анхаарал татам гэж би хэлэв. “Бид явган явж болох ч Чарлид сонин харагдах байх.“ Жейкоб дургүйцэн гүнгэнээд урд талын суудалд суулаа. Ренесми миний өвдөг дээрээс түүн рүү авирлаа. - Чи ямаршуу байна даа? гэж би гаражаас гарах үедээ асуулаа. - Харин чи юу гэж бодож байна? гэж Жейкоб огцом хэлэв. “Эдгээр цус сорогчдын өмхий үнэр бөөлжис хүрэм санагдаж байна“ гээд тэр миний нүүрний хувирлыг харснаа хариулж амжихаас минь урьтаж, - “Тиймээ, би мэднэ мэднэ. Тэд биднийг аврахын тулд цугласан сайн талын цус сорогчид. Гэхдээ би нэгдүгээр Дракула болон хоёрдугаар Дракулаг аймшигтай гэж бодож байна.“ - Хэдийгээр Румынууд миний дуртай зочид байгаагүй ч гэлээ би инээмсэглэн, “Чиний хэлснийг зөвшөөрч чадахгүй нь“ гэв. Ренесми толгойгоо сэгсэрсэн хэдий ч юу ч хэлсэнгүй. Бидний хоорондын харилцаа болон, румынууд түүнд ер бусын сонирхолтой санагдана. Тэд түүнийг хүргэхгүй байсан учраас тэр чангаар асуух хэрэг гарлаа. Энэ нь тэдний ер бусын арьсны тухай асуусан хэрэг байсан бөгөөд би хэдийгээр доромжлол гэж үзэх вий хэмээн айж байсан ч үүнд сэтгэл хангалуун байсан юм. Надад ч бас сонирхолтой байв. Тэд түүний асуултанд урам хугарсан шинжтэй харагдсангүй. Магадгүй гашуудалтай гэж хэлж болох юм. - “Бид хэтэрхий удаан хугацаанд хөдөлгөөнгүй суусан болохоор тэр, хүүхэд минь“ гэж Владимир хариулаад Стефан зөвшөөрөн дохисон хэдий

Page 195: Breaking Down

ч өгүүлбэрээ дуусгасангүй. “Бидний бурханлиг байдлаас ч болсон байж болзошгүй. Бидний бэлэг тэмдэг хүчирхэг байсан учраас бүгд бидэн рүү ирдэг байв. Золиос, дипломат болон бүгдэд бидний ивээл хэрэгтэй байлаа. Бид хаан ширээнд суун өөрсдийгөө бурхад гэж үздэг байв. Бид цаг хугацааны явцад чулуужин хөшсөнөө анзаараагүй. Волтури бидний шилтгээнийг шатаасан нь туслалцаа үзүүлсэн гэж бодож байна. Стефан бид хоёр бүр чулуужчихсан байсан. Одоо Волтуригийн нүд тоосонд гундахад биднийх хурц тод байх болно. Би үүнийг тэдний нүдийг сугалж хаях давуу тал гэж бодож байна.“ Үүний дараагаас эхлэн би Ренесмиг тэднээс холхон байлгахыг хичээх болсон юм. - “Бид Чарлигийнд хэр зэрэг удах вэ?“ гэж Жейкоб миний бодлыг тасалдуулан асуув. Тэр шинэ оршин суугчидтай гэрээс гарсныхаа дараа тайвширсан янзтай харагдана. Түүнийг надтай вампир шиг харьцдаггүйд нь би баяртай байдаг юм. Би үргэлжид жирийн Белла хэвээр байх болно. - Ер нь бол удах л байхдаа. Миний хоолойны өнгө түүний анхаарлыг татав. - Чи эцэг дээрээ очихын хажуугаар өөр зүйл амжуулах гээ юу? - Жейк би Эдвардыг бодоход бодлоо хэр сайн хянадагийг минь чи мэднэ дээ? - Тэгээд? гээд тэр өтгөн хар хөмсгөө өргөлөө. Би Ренесмигийн зүг сэм толгой дохив. Тэр цонхоор ширтэж байсан болохоор бидний яриа хэр сонирхолтой байсныг би мэдэж чадаагүй ч эрсдэлтэй алхам хийх хэрэггүй гэж бодлоо. Жейкоб намайг яриагаа үргэлжлүүлэхийг хүлээж байснаа уруулаа жимийв. Бид нам гүмд давхих зуур би зүүсэн контакт линзэндээ уурсан анивчиж гадаах хүйтэн бороог ширтэж байв. Цас ороогүй болохоор тийм ч их хүйтэрсэнгүй. Миний нүднээс чөтгөрийн муухай өнгө арилж одоо улаавтар шаргал өнгөөр харагдах болов. Удахгүй хуван шар өнгөтэй болохоор нь би линз зүүхээ болино. Энэ өөрчлөлт Чарлигийн сэтгэлийг зовоохгүй гэж найдахаас. Чарлигийнд хүрэх үед Жейкоб бидний төгсгөөгүй ярианы тухай

Page 196: Breaking Down

бодлогоширсон хэвээр байлаа. Бид хоорондоо ярилцалгүй бороон дундуур түргэн алхан оров. Аав биднийг хүлээж байсан болохоор намайг цохихоос урьтаж хаалга онгойлгож өглөө. - Сайн уу, хүүхдүүдээ! Энэ ч шинэ жил болж байгаатай адилхан байна шүү! Өөрийгөө хараач, Несси! Өвөөдөө ир! Чамайг хагас фут өссөн гэж тангарагласан ч болж байна. Чи их туранхай харагдаж байна шүү, Несс гээд над руу харлаа. ”Та нар түүнийг хооллохгүй байгаа юм уу?” - Энэ бол ердийн огцом өсөлт гэж би бувтнаад, - “Сайн уу, Сью“ гэж Чарлигийн мөрөн дээгүүр дуудав. Тахианы мах, улаан лооль, сармис, баяслагны үнэр гал тогооны өрөөнд ханхалж байсан нь бусдад маань сайхан үнэртсэн нь гарцаагүй. Би тоос шороо болсон хайрцаг бүхий шинэхэн нарсны үнэр мэдэрлээ. Ренесмигийн хацар хонхойв. Тэр урьд нь хэзээ ч Чарлитай нүүр тулан ярьж байгаагүй билээ. - За сайн байна, хүүдүүдээ дотогшоо орцгоо гадаа хүйтэн байна. Ингэхэд миний хүргэн хаа байна? - Найзуудаа зугаацуулж байгаа гэж Жейкоб хэлээд тургилав. “Чиний аз болоход Чарли дүүжлүүрийн гогцооноос мултарлаа. Би үүнийг л хэлж чадах байна.“ Би Жейкобийн бөөр лүү зөөлхөн цохих тэр агшинд Чарли айдаст автлаа. - “Ёо ёо“ гэж Жейкоб дуу алдан гонгинолоо. Гэхдээ надад бол хөнгөн цохьсон юм шиг санагдав. - Ер нь бол Чарли, надад хөөцөлдөх ёстой зарим нэг ажил байна. Жейкоб намайг хальт харсан хэдий ч юу ч хэлсэнгүй. - Чи зул сарын баярын худалдан авалтаа хийгээгүй байгаа юм уу, Беллс? Хэдхэн хоног үлдсэн гэж мэдэж байна уу? - “Тиймээ зул сарын худалдан авалт“ гэж би итгэлгүйхэн батлав. Энэ нь түрүүний тоостой харцаг юу болохыг тайлбарлаж өглөө. Чарли хуучны чимэглэлүүдээ оруулж иржээ. - Санаа зовох хэрэггүй дээ, Несси. Хэрэв ээж чинь засаж өгөхгүй бол би чимэглээд өгнө гэж тэр чихэнд нь шивнэв.

Page 197: Breaking Down

Би үнэн хэрэгтээ баярын тухай огт бодоогүй болохоор нүдээ эргэлдүүлэв. - Хоол ширээнд бэлэн боллоо. Наашаа ирцгээгээрэй, залуусаа гэж Сью гал тогооноос дуудав. - “Дараа уулзая, ааваа“ гэж би хэлэхдээ Жейкоб руу хальт харлаа. Эдвардад ямар нэгэн бодол төрүүлэхгүйн тулд би түүнд хэлж болохгүй байв. Түүнд миний хийж буй зүйлийн талаарх ямар ч бодол байх ёсгүй. Мэдээж хэрэг би машиндаа суух үедээ өөрийнхөө тухай бодож байв. Зам харанхуй хальтиргаатай байсан хэдий ч жолоодолт намайг нэг их түгшээсэнгүй. Би замаа арай ядан харж байсан ч зөн совин минь үүргээ сайн гүйцэтгэж байв. Цорын ганц асуудал бол хурдаа барих явдал байв. Би зам дээр ганцаараа биш байсан болохоор үүнд анхаарах хэрэг гарлаа. Би өнөөдрийн ажлаараа нууцыг тайлахыг хүсэж байсан ч амин чухал бэлтгэлдээ эргэж ирэх л болно. Хэн нэгнийг хамгаалахад болон өөр хэн нэгнийг алахад суралцана. Бамбайн хувьд илүү дээрдэж эхэлж байлаа. Кейтэд ахин өдөөх зүйл олох шаардлага болон уурлуулах шалтаг хайх хэрэг гарсангүй. Би одоо хийх ёстой зүйлээ мэддэг болсон болохоор ихэнхи цагаа Зафринатай хичээллэн өнгөрүүлж байв. Тэр миний бэлтгэлд сэтгэл хангалуун байсан юм. Би хамгаалалтаа бараг арван алхамын зайд сунгаж чадсан ч маш их ядарлаа. Өнөө өглөө би бамбайгаа ой ухаанаасаа бүхэлд нь гаргах оролдлого хийв. Би хий дүрслэл бүхий ямар ч бодол олж хараагүй хэдий ч Зафринагийн бодлоор бол гэдэсний болон нурууны булчинг минь сайжруулж байгаа юм. Үр дүнд нь биеийн жин болон булчингууд хүчирхэг болно. Энэ тийм ч сайн болсонгүй. Би түүний надад үзүүлэхийг хүсч буй ширэнгэн ойн голыг зэрвэсхэн харлаа. Гэхдээ бэлтгэх ондоо зам байгаагүй болохоор би хоёр долоо хоногийг амин чухал зүйлээ үл ойшоон сэтгэлийн зовуурьтай өнгөрүүлэв. Зөвхөн өнөөдөр л би ямар ч хараа хяналтгүй байгаа юм. Би газрын зургийг санаж байсан ч Жей Женксийн хаяг интернэтэд байсангүй. Миний дараагийн алхам бол Алисийн надад өгөөгүй Жей Женксийн өөр нэгэн хаяг байлаа. Тийм ч сайн нэртэй газар гэж хэлж чадахааргүй ч чамлах хэрэг байсангүй. Калленыхны хамгийн үзэмжгүй машин энэ гудамжаар явах нь этгээд харагдах аж. Миний хуучин пикап хэвийн харагдах байсан даа. Хүний

Page 198: Breaking Down

амьдралдаа өнгөрүүлсэн бүхий л хугацааны туршид би анх удаа хаалгаа цоожлоод хурдлан давхилаа. Надад их сонирхолтой байсан учир би Алисийг энэ газар ямар шалтгаанаар ирэх болсныг төсөөлөхийг оролдов. Барилга гурван давхараас бүрдэх бөгөөд борооны усанд цохигдсоор үл мэдэг яйжийсан олон өрөө бүхий хуучин байшин байлаа. Ямар өнгөтэй болохыг нь хэлэхэд бэрх ажээ. Бүхэлдээ саарал өнгөтэй харагдана. Нэг давхарт нь хар өнгөөр будсан барны бохир цонх үзэгдэж, сэтгэл санааны хангамжийн дэлгүүрийн хаалган дээр неон гар болон картууд гэрэлд чичигнэн, шивээсний салон болон хүүхэд саатуулах өрөөний хагарсан цонхыг туузаар наажээ. Гаднаас хүн ороход дотор дэндүү харанхуй байсан ч гэрэлтүүлэг байсангүй. Байшингийн гүнд зурагтын дуутай адилхан чимээ цуурайтан сонсогдоно. Гудамжинд хүн багатай хэдий ч бороон дундуур хоёр хүн шар шурхийлгэн өнгөрч, эсрэг талын өмгөөлөгчийн конторын босгон дээр нэг залуу суугаад нойтон сонин уншин исгэрч байлаа. Тийм газар сууж байгаа гэхэд дэндүү хөгжилтэй харагдана. Би хөгжилтэй исгэрэгчийн талаар бодлогоширсон ч энэхүү орхигдсон барилганд миний хайж буй хаяг байсангүй. Өгөршсөн байшинд ямар ч дугаар байсангүй бөгөөд зөвхөн шивээсний салонд дараагийн оочерын дугаар байв. Би хоёр дахь алхамаа хийхээр шийдлээ. Би энэ овоолсон хогноос өөр зам исгэрэгчийн анхаарлыг таталгүйгээр яаж олж чадах вэ? Би дараагийн гудамжинд машинаа тавьж болох ч буцаж ирэх хэрэг гарна... Гэтэл тэнд илүү олон гэрчүүд байх болно. Магадгүй дээвэр дээгүүр? Хангалттай харанхуй байсан болохоор ажиглагдахгүй өнгөрөх болов уу? - “Хөөе хатагтай“ гэж исгэрэгч намайг дуудав. Би түүний яриаг сонсохын тулд зорчигч талын шилээ онгойлголоо. Эрэгтэй барьж байсан сонингоо хаяхад өмссөн хувцас нь намайг гайхшируулав. Урт нооронхой хүрмэн дотроо маш сайхан хувцасласан байв. Салхигүй болохоор үнэр нь үнэртэхгүй байсан ч гялалзсан бараан улаан өнгийн цамц нь торгыг санагдуулна. Түүний үнгэгдсэн хар үс нь ширэлдэн даахирсан ч бараан арьс нь толигор агаад жигдхэн цагаан шүдтэй ажээ. - Хатагтай машинаа энд зогсоож болохгүй гэж тэр хэллээ. “Эргээд ирэх үед чинь аль хэдийн байхгүй болчихно.“

Page 199: Breaking Down

- Анхааруулсан явдалд талархлаа гэж би хариулав. Би машинаа асаан хөдлөв. Магадгүй исгэрэгч залуу надад хэрэгтэй газраа олоход тусалж болох юм. Би өмссөн урт ноолууран цамцаа борооноос хамгаалахын тулд том саарал шүхэр дэлгэлээ. Энэ бол жирийн хүн шиг харагдахын тулд хийсэн хэрэг байсан юм. Залуу бороон дундаас миний царайг хяламхийн харснаа нүд нь томров. Тэр шүлсээ залгихад би зүрхний цохилт нь хэрхэн хурдсахыг сонсов.

ТУНХАГЛАЛ Гучин дөрөвдүгээр бүлэг Би машинаасаа гарахаас урд хөгжмийн аялгуу сонслоо. Эдвард Алисийг явснаас хойш төгөлдөр хууртаа хүрээгүй байгаа билээ. Намайг машины хаалга хаах үед уянгын ая өөрчлөгдөн миний бүүвэйн дуу болж хувирлаа. Эдвард намайг гэртээ ирэхийг угтан мэндчилж байв. Би машин дотор унтаж байсан Ренесмиг авахын тулд алгуурхан хөдлөв. Бид хоёр бүхий л өдрийн турш гадуур явсан юм. Бид Жейкобийг Чарлигийн гэрт орхиход тэр гэр лүүгээ Сьюгийн хамтаар явлаа гэж хэлсэн. Би Чарлигийн гэрийн хаалгаар алхан гарахдаа түүнийг миний царай хэрхэн харагдаж байсан дурсамжаа нуухын тулд өөрийн толгойгоо хангалттай дэмий зүйлээр дүүргэсэн болов уу хэмээн бодлоо. Би Каллены гэр лүү алгуур алхан орохдоо найдвар болон урам зоригийн уур амьсгал энэ том цагаан байшинг битүү бүрхсэнийг мэдэрлээ. Одоо энэ мэдрэмж надад харь байв. Би ахин уйлахыг хүссэн ч Эдвард надад зориулан тоглохыг сонсов. Гэсэн ч би биеэ барилаа. Би түүнийг ямар нэгэн зүйлийг сэжиглээсэй гэж хүсэхгүй байв. Би Арог түүний бодлоос сэжиг авахуулахгүйн тулд бүхнийг хийх ёстой. Эдвард намайг хаалгаар орж ирэх үед толгойгоо эргүүлэн инээмсэглээд үргэлжлүүлэн тоглосоор байлаа. - Гэртээ тавтай морил гэж тэр ердийн өдөр аятай хэлэв. “Чарлитай цагийг сайхан өнгөрүүлэв үү?“ - Тиймээ, ингэж их удсанд уучлаарай. Би Ренесмид зул сарын бэлэг авах

Page 200: Breaking Down

гэж дэлгүүр жаахан хэсээд. Томоохон баяр болохгүй гэдгийг мэдэж байна л даа, гэхдээ... хэмээн би мөрөө хавчлаа. Эдвард уруулаа жимийлээ. Тэр тоглохоо болиод сандлаа миний яг урдаас тааруулан эргүүлэв. Тэгээд нэг гараараа миний бүсэлхийнээс ойртуулан тэвэрлээ. - Би энэ тухай бодсонгүй. Хэрвээ чи үдэшлэг зохиохыг хүсч байгаа бол... - “Үгүй“ гэж би түүний яриаг таслахдаа урам зоригоо өчүүхэн болон хувирахыг мэдрэн давхийлээ. “Би зүгээр л түүнд зул сарын баярын бэлэг өгөхгүй байхыг хүсээгүй юм.“ - Би харж болох уу? - Хүсч байвал тэг дээ. Ялихгүй зүйл байгаа юм. Ренесми миний хүзүүг дэрлэн чимээгүйхэн унтаж байв. Би түүнд өөрийн эрхгүй атаархлаа. Энэ бол үйл явдлаас хэдхэн цаг ч атугай зугтах сайхан арга байсан юм. Би болгоомжтойгоор үнэт эдлэлийн жижигхэн хамба хилэн уутыг цүнхнээсээ гаргаж ирсэн ч шууд харуулахгүйн тулд нээсэнгүй. Би хуучны ховор эдлэлийн лангууны хажуугаар явж байх үедээ үүнийг харсан юм. Би жижигхэн алтан гууг алган дээр нь сэгсрэн унагав. Тэр нарийхан дугуй хэлбэртэй гадна эмжээрээрээ сийлбэртэй байлаа. Эдвард түгжээг нь онгойлгоод дотор талыг нь харав. Тэнд жижигхэн зураг болон эсрэг талд нь францаар бичсэн үг байлаа. - Чи энд юу бичсэнийг мэдэж байгаа юу? гэж тэр урьдынхаас ч илүү аяархан хоолойгоор асуув. - Худалдагч надад хэлэхдээ энд өөрийн амьдралын тухай урьдаас мэдсэн зүйл байгаа гэсэн. Үнэн үү? - Тиймээ, үнэн. Тэр намайг молор адил нүдээрээ шинжин харлаа. Би түүний харцтай агшин зуур тулгараад анхаарлаа зурагт руу хандуулав.

Page 201: Breaking Down

- Түүнд таалагдана гэж бодож байна хэмээн би бувтналаа. - “Мэдээж түүнд таалагдана“ гэж тэр хэлэх энэ агшинд намайг ямар нэг зүйл нуугаад байгааг мэдсэн гэдэгт би итгэлтэй байлаа. Бас түүнийг ямар ч төсөөлөл аваагүй гэдэгт би итгэлтэй байв. - Алив түүнийг гэрт нь аваачъя гэж тэр хэлээд миний мөрийг тойруулан тэвэрлээ. Би тээнэгэлзэн зогсов. - Юу болсон юм бэ? гэж тэр ширүүн асуув. - “Би Эмметтэй жаахан бэлтгэл хиймээр байна...“ Би бэлтгэл сургуулилтаасаа бүтэн өдөр алдсан болохоор энэ нь намайг хойшоо суухад хүргэж байв. - Эммет Роузтай буйдан дээр сууж байлаа. Тэр бидэн рүү хараад горьдонгуй нүүр дүүрэн инээлээ. “Сайхан хэрэг шүү. Ойг ч сийрэгжүүлэх хэрэгтэй байгаа юм.“ Эдвард Эммет руу муухай хараад дараа нь над руу ширтэв. - Маргааш үүнд хангалттай хугацаа байгаа гэж тэр хэлэв. - Инээдтэй зүйл бүү ярь гэж би хариуллаа. “Ямар ч зүйлд хангалттай хугацаа байхгүй. Ийм ойлголт байх ёсгүй. Надад олон зүйлийг сурах...“ гэтэл, - Маргааш гэж тэр миний яриаг огцом таслав. Түүний царайны хувирал Эммет хүртэл маргаж дөнгөхөөргүй байртай харагдана. Би хэвшсэн зүйлдээ эргэн ороход хичнээн хэцүү байгааг гайхсан ч үнэн хэрэгтээ энэ бүхэн миний хувьд шинэ байлаа. Гэхдээ жижигхэн ч болтугай найдлага алдахгүйн тулд би боломжгүй бүх зүйлийг хийхийг хичээж байсан юм. Би эерэг зүйлд анхаарлаа төвлөрүүлэхийг оролдов. Миний охин амьд үлдэх сайхан боломж байлаа. Бас Жейкоб ч мөн адил. Хэрвээ энэ удаа ялахгүй бол тэдэнд ирээдүй байх болов уу? Манай жижигхэн бүлэг юуны урьд Жейкоб Ренесми хоёрыг зугтах боломж өгөхийн тулд зогсох ёстой.

Page 202: Breaking Down

Тиймээ, Алисийн стратеги ёсоор бол бид үнэхээр сайхан тулалдана. Өөрийн газартаа ялалт байгуулж Вольтури мянган жилийн турш учраагүй зүйлсийнхээ талаар авч хэлэлцэх болно. Энэ бол ертөнцийн төгсгөл биш. Зөвхөн Калленуудын төгсгөл. Эдвардын миний ч гэсэн төгсгөл. Би сүүлийн хэсгийг илүү дээрд үзэж байв. Би Эдвардгүй ахин амьдарч чадахгүй. Хэрвээ тэр энэ ертөнцийг орхин одох аваас би түүнийг даган явах болно. Заримдаа бид өөр талд байсан бол яах болоо хэмээн би гайхширдаг юм. Би Эдвард үүнд итгэхгүй гэдгийг мэдэж байсан ч Карлайл итгэж байлаа. Би энэ талаар төсөөлж чадсангүй. Гэхдээ би өөрийгөө өөр талд байгааг төсөөлж чадахгүй байгаатай адил Эдвард хаа нэгтээ амьдрах боломжгүй. Хэрвээ бид дуртай газартаа хамтдаа байх юм бол аз жаргалтай төгсгөл болно. Ингээд миний өдрүүд ээлжлэн үргэлжилсээр одоо урьдынхаас улам хэцүү болжээ. Эдвард, Ренесми, Жейкоб нарын хамтаар би Чарлигийн зул сарын баярт очихоор явлаа. Жейкобийн бүхий л сүргээс гадна Сэм, Эмили, Сью нар тэнд байв. Тэднийг Чарлигийн жижигхэн гэрт харахад таатай байлаа. Тэдний том дулаахан биес нь өрөөний өнцөг булан бүрт хөшилдөж энэ гэрт ховорхон засдаг тарчигхан чимэглэлтэй гацуур уйтгартай харагдана. Тэр үүнд зориулан тавилгаа холдуулжээ. Хүн чононуудтай тулааны талаар үргэлж хөөрөн ярилцаж болдог юм. Амиа алдах эсэх нь тэдний хувьд нэг их чухал биш л дээ. Тэдний сэтгэлийн хөөрөл хүчтэй байсан болохоор цэнэгжсэн уур амьсгал надад урам зориггүй байдлаа нуухад туслав. Эдвард ердийнхөөрөө сайн жүжиглэж байлаа. Ренесмид би үүрээр зүүлтээ бэлэглэсэн билээ. Одоо түүний хантаазны халаасанд Эдвардын бэлэглэсэн таван мянган дуртай дуутай МР3 байлаа. Тэр бугуйндаа квилетийн төвөгтэй нарийн хийцтэй бөгж зүүжээ. Эдвард энэ бэлгийг харахаараа шүдээ зуудаг нь намайг нэг их түгшээдэггүй юм. Удахгүй тун удахгүй би түүнийг Жейкобийн хамгаалалтанд өгөх болно. Эдвард Чарлид бэлэг захиалах өдрөө сонголоо. Түүнийг өчигдөр авчирсан болохоор Чарли өглөөний туршид загас агнуурын авиагаар ажилладаг шинэ хэрэгслийн гарын авлагыг унших хэрэг гарсан. Хүн чононууд амтархан идэж байхыг бодвол үдийн хоолыг Сью их амттай бэлтгэсэн бололтой. Би манай цугласан бүлэг гадна өнгөндөө ямар харагдаж байгаа талаар бодлогоширч байв? Бид өөрийн дүрдээ хангалттай сайн тоглож байна уу? Үл таних хүн биднийг хараад аз жаргалтай найз

Page 203: Breaking Down

нөхөд баярт цугларан ердийнхөөрөө хөгжилдөж байна гэж бодох болов уу? Явах цаг болоход Эдвард Жейкоб хоёрын санаа амрахыг би мэдрэв. Надад чухал ажил их байсан болохоор хүмүүсийн цуглаанд энерги алдаад ч байгаа юм шиг хачирхалтай мэдрэмж төрж байсан юм. Надад төвлөрөхөд хүнд байлаа. Магадгүй би Чарлиг сүүлчийн удаа харж байж болох юм. Энэ хэдийгээр сайн хэрэг байж болох ч би сандрахгүй байж чадсангүй. Би ээжийгээ хуримнаас хойш хараагүй ч гэлээ хоёр жилийн өмнөөс эхэлсэн үйл явдлаас хол байгаад нь баяртай байлаа. Тэр миний ертөнцийн хэтэрхий хэврэгхэн хэсэг юм. Би түүнийг энэ бүхний нэг хэсэг нь байлгахыг хүсэхгүй байв. Чарли илүү хүчирхэг байлаа. Магадгүй түүнтэй одоо л салах ёс гүйцэтгэхээр хангалттай хүчтэйсэн бол гэхдээ би чадсангүй. Машин дотор чимээгүй байлаа. Гадаа усархаг хүйтэн бороо орно. Ренесми миний өвдөг дээр суугаад зүүлтээрээ тоглож байв. Би түүнийг хараад Жейкобт шууд л одоо бүхнийг хэлэхийг хүссэн ч Эдвардаас энэ нууцаа хадгалах хэрэгтэй байлаа. Хэрвээ хэзээ нэгэн цагт ахин аюулгүй болох юм бол түүнийг Чарли руу авчираарай. Түүнд бүхий л түүхийг ярьж өгөөрэй. Түүнийг хичнээн их хайрладгаа би хүний амьдрал дуусах хүртлээ ойлгож чадаагүй билээ. Түүнд хичнээн сайн эцэг байсныг нь хэлээрэй. Түүнийг Ренед хайртайгаа хэлэхэд тэр жаргалтай байж бүх зүйл нь сайн сайхан байсан гэдэгт... Би бичиг баримтыг Жейкобт өгөх хэрэгтэй байсан ч хэтэрхий хожимджээ. Би түүгээр Чарлид зурвас өгүүлж байгаа юм. Бас Ренесмид захидал. Би түүнд хичнээн их хайртайгаа захианд хэлэхийг хүссэн билээ. Каллены байшин руу ирэхэд ер бусын зүйл юу болсонгүй. Гэсэн ч дотор ямар нэгэн чимээ шуугиан сонсогдов. Аяархан архиран шивнэлдэх хоолойноос үзэхэд хэн нэгэн маргаж байгаа юм шиг санагдлаа. Би Карлайл Амун болон бусдынх нь хоолойг ялгаж сонслоо. Эдвард гараж руу орохын тулд машинаа байшингийн өмнө зогсоолоо. Бид машинаас гарахдаа болгоомжилсон харц солилцов. Жейкобын царай өөрчлөгдөн болгоомжилсон чухал төрхтэй болсон харагдана. Би түүнийг Альфагийнхаа талаар бодож байгаа байх гэж таалаа. Ямар нэгэн юм тохиолдоход хүрвэл тэр Сэмд мэдээлэл өгөх үүрэгтэй

Page 204: Breaking Down

билээ. - Алистер явчихлаа гэж Эдвард биднийг шатаар өгсөхөд хэлэв. Дотор сөргөлдөөн үүссэн нь илт мэдрэгдэж байлаа. Алистераас гадна бидэнтэй нэгдэхээр ирсэн вампирууд гурав хуваагдан зогсчээ. Эсми, Кэби, Таи гурав бусдыгаа бодоход арай ойрхон зогсч байв. Амун өрөөний голд зогсоод Карлайл Бэнжамин хоёртой шивнэлдэж байлаа. Эдвардын эрүү чангарч Эсмигийн зүг түргэн ойртон намайг өөр лүүгээ татлаа. Би Ренесмиг цээжиндээ чанга тэврэв. - Амун чамайг бидэнтэй үлдэхийг хэн ч шахаагүй. Хэрвээ чи хүсч байвал явж болно гэж Карлайл тайван хэлэв. - Чи миний бүлгийн хагасыг хулгайлсан, Карлайл! гэж Амун хашгираад хуруугаараа Бэнжамин руу заалаа. “Чи ийм учраас л намайг ийшээ дуудаа юу? Түүнийг надаас хулгайлахын тулд?“ Карлайл санаа алдахад Бэнжамин нүдээ эргэлдүүлэв. - Тиймээ, тэгэлгүй яахав Карлайл гэр бүлээ аюулд оруулахгүйн Волтуригийн эсрэг тэмцэл хийхийг сонгон авсан болохоор би энд байна гэж Бэнжамин даажигнасан маягтай хэлэв. “Ухаалаг байж үздээ, Амун. Би энд шудрага зүйлийн төлөө байна. Би ямар ч өөр бүлэгт нэгдэн ороогүй. Харин чи орохыг хүсч байгаа бол Карлайлын хэлэхийг сонсох хэрэгтэй.“ - Энэ бүхэн сайнаар дуусахгүй гэж Амун архирлаа. “Алистер цорын ганц ухаалаг алхам хийсэн хүн байсан. Бид эндээс зугтах ёстой.“ - Хэнийг ухаалаг гэж нэрлэж байгаагаа бодоод үз дээ гэж Тиа шивнэлээ. - Үүнд бид бүгд үрэгдэж болно! - Хэн ч тэмцэхээр цуглараагүй гэж Карлайл хатуу хэлэв. - Энэ чиний ярьж байгаа шиг биш. - Хэрвээ ийм явдал болоход хүрвэл чи үргэлж талаа солих боломжтой, Амун. Волтури чиний тусламжийг үнэлнэ гэдэгт би итгэлтэй байна. - Боломжийн хариулт байна хэмээн Амун тохуурхан инээмсэглэв.

Page 205: Breaking Down

- Карлайлын хариулт тайван бөгөөд чин сэтгэлийн угаас байлаа. “Энэ миний чамтай харилцах харьцааг өөрчлөхгүй, Амун. Бид найз нөхөд болоод их удаж байгаа ч гэлээ би хэзээ ч чамайг миний төлөө үхэхийг гуйхгүй.“ - Амуны хоолой илүү тайван боллоо. “Гэхдээ л чи миний Бэнжаминыг өөртөө нуусан.“ Карлайл гараа Амуны мөрөн дээр тавихад тэр авч хаялаа. - “Энэ нь чамд хор хүргэх юм шиг санагдаж байгаа ч би үлдэнэ, Карлайл. Хэрвээ энэ амьд үлдэх цорын ганц зам бол би тэдэнтэй нэгдэх болно. Та нар бүгд тэнэгүүд болохоороо Волтури сонсоно гэж бодоод байх шиг байна“ гэж тэр хөмсөг зангидан санаа алдаад намайг болон Ренесмиг хараад ууртай төрхөөр нэмэв. “Би энэ хүүхдийн өсөлтөнд гэрчээр оролцох болно. Энэ бол үнэн. Үүнийг харсан хэн ч итгэх байсан.“ - Энэ чинь л бидний гуйгаад байгаа зүйл шүү дээ. - Амуны царай үрчийлээ. “Гэхдээ энэ бүхэн чинь адилгүй байна“ гээд тэр Бэнжамин руу эргэлээ. “Би чамд амьдрал өгсөн. Харин чи түүнийг хаяж байна.” - Бэнжамины царай хүйтэрхэд энэ төрх түүний хүүхдийн царайд хэтэрхий тохирохооргүй харагдаж байв. “Үйл явдалд миний оролцоог болиулж чадахгүй чинь ямар харамсалтай юм бэ. Магадгүй тэр үед бид сэтгэл хангалуун байж болох юм.“ Амуны нүд нарийслаа. Тэр Кебид ямар нэгэн зүйл огцом хэлээд тэд хамтдаа бардмаар бидний хажуугаар өнгөрөн хаалганы зүг чиглэв. - Тэр явахгүй гэж Эдвард надад тайвнаар хэлэв. “Гэхдээ тэр одоо илүү зайтай байхыг хичээх болно. Тэр Волтуритай нэгдэх боломжийн талаар ярих үедээ худал яриагүй шүү.“

ЭЦСИЙН ХУГАЦАА Гучин тавдугаар бүлэг - “Явах гэж байна уу?“ хэмээн Эдвард хайхрамжгүй өнгөөр сониучирхав. Түүний энэ амирлингуй байдал гаднаа юу ч болоогүй мэт харагдуулах хэдий ч тэрээр Ренесмиг цээжиндээ чанга тэвэрчээ.

Page 206: Breaking Down

- Тийм ээ, сүүлчийн бэлтгэл гэж би хариу хэлэв. - Наддаа түргэн эргэж ирээрэй гээд тэр миний дуртай инээмсэглэлээр инээмсэглэв. - Үргэлж яарах болно. Би ахин түүний вольвог аваад туулсан замын минь хэмжүүрийг шалгах эсэхийг бодлогоширов. Тэр хамт байхад хэцүү болсноо тааварлаж байгаа болов уу? Надад нууц байгаа гэдгийг тэр сайн мэдэж байгаа. Тэр мэдэхийг оролдсон ч би яагаад түүнд итгэсэнгүй вэ? Аро агшин зуур бүгдийг мэднэ гэдгийг тэр тааварласан болов уу? Би Эдвардын талаар дүгнэлт хийн түүний яагаад хариу нэхээгүйн учрыг олохыг оролдож байлаа. Надад тэр энэ сэдвийн талаар хэтэрхий олон удаа эрэгцүүлэн бодсон юм шиг санагдав. Үнэхээр тэр өглөөний хачирхалтай үзэгдлийг Алисийг явсаны дараа би ном шатааж байсан үетэй зүйрлэлээ гэж үү? Тэр бүгдийг тааварласан эсэхийг мэдэхгүй юм даа. Уйтгартай бүрхэг өдөр байв. Би харанхуйд машинаараа давхих зуураа зузаан үүл рүү ширтэж байлаа. Өнөө орой цас орох болов уу? Алисийн харсан үзэгдэл ёсоор газар дэлхий цасанд хучигдахад хэр хугацаа үлдсэн бол? Эдвард бидэнд ойролцоогоор нөөц хоёр өдөр бий гэж үзэж байгаа. Харин дараа нь бид сонгосон талбай дээрээ Волтуритай уулзахаар цуглах болно. Харанхуй ойн дундуур давхиж байхдаа би сүүлчийн удаа Сиэтл явсанаа саналаа. Алис юуны учир Жей Женкст өөрийн сэжигтэй үйлчүүлэгчтэйгээ уулзахад ядуухан байр олж өгсөн болохыг би тааварлаж байв. Хэрвээ би түүний албан өрөөнд очсон бол илүү зохимжтой байсан хэдий ч надад түүнтэй маргах хэрэг гараагүй юм. Хэрвээ би түүнтэй яг л өмгөөлөгч Жейсон Женкс юм уу Жейсон Скотын адил уулзсан бол Жей Женкс надад хуурамч бичиг баримт бүрдүүлж өгөх байсан гэж үү? Би бүхий л замын турш үүний учрыг олохыг оролдлоо. Энэ миний гол гогцоо байв. Намайг рестораны урдах зогсоол дээр машинаа тавих үед хэдийн харанхуй болжээ. Би арай эрт ирсэн бол үүдэн дээр байсан үйлчлэгчийн анхаарлыг таталгүй хэлэлцээ хийхээр Жейгийн хүлээж байгаа газар болох ресторан луу чиглэж болох байлаа. Би энэ бүх дарамттай зүйлийн учрыг олон өөрийн гэр бүлдээ эргэж очихын тулд яарч байсан ч эсрэгээрээ Жейгийн нүүрийг шаварт хутгахыг хүсэхгүй байв. Хэлэлцээрийг зөвхөн гар дамжуулан хийх болохоор харанхуй зогсоолын хаа нэгтээ уулзах нь түүнийг доромжлох юм шиг санагдана.

Page 207: Breaking Down

Лангууны урд очоод би Женксийн нэрийг хэлэхэд эелдэгхэн үйлчлэгч намайг дагуулан шатаар өгсөж чулуун зууханд гал асаж буй жижигхэн өрөөнд оруулав. Тэр миний Алисийн үйл явдалд сайхан зохицох хувцас гэж сонгож өгсөн гоёлын хувцасыг нуухын тулд өмссөн шагай хүртэлх урт пальтог авахдаа хясааны өнгөтэй атласаар хийсэн даашинзыг минь хараад бахдан дуу алдав. Түүнийг зусардаж эхлэхэд би яаж ч чадсангүй. Зөвхөн Эдвард ганцаараа үзэсгэлэнтэй биш гэдэгт би төдийлөн дасаагүй байсан юм. Үйлчлэгч итгэлгүйхэн алхам ухраад ээрэн магтаалын зохистой үг олохыг хичээв. Женксийг хүлээх зуураа би гал руу дөхөж гараа ээн зайлшгүй болох гар барилтын өмнө арай дулаацуулахыг хичээв. Зарчмын хувьд Жей Калленыхны ямар нэг зүйл нь цэвэр биш гэдгийг ойлгож болох ч энэ бол ажил хэргийн сайхан зуршил юм. Ойролцоогоор хагас секунтын турш би гараа чигээр нь гал руу сунгавал юу мэдрэх талаар бодлогоширч байлаа. Хэрвээ би шатвал ямар мэдрэмж төрөх бол... Миний энэхүү эрүүл бус бодлыг Жейгийн ирэлт таслан зогсоов. Үйлчлэгч түүний пальтог мөн адил авахад би ганцаараа энэ уулзалтанд тохиромжтой хувцас өмсөж ирсэн хүн байсангүй. - Хоцорсон явдалд өршөөнө үү гэж Жей биднийг ганцаараа үлдэх үед хэллээ. - Үгүй дээ, та цагтаа ирлээ. Тэр гараа над руу сунгав. Түүний гарыг атгаад би хуруунууд нь минийхээс үл ялиг бүлээн байгааг мэдрэв. Тэр харваас үүнд санаа зовсонгүй бололтой. - Зүрхлэн хэлэхэд та гайхамшигтай сайхан харагдаж байна, хатагтай Каллен. - Баярлалаа, Жей. Намайг Белла гэж дуудна уу. - Энэ ноён Жаспертай хамтран ажилладагаас ялгаатай байгааг хэлэх байна. Түүнтэй байхад илүү... түгшүүртэй гээд тэр эргэлзэнгүй инээмсэглэв. - Үнэхээр гэж үү? Би үргэлж Жасперийг тайвшируулах нөлөөтэй гэж боддог байсан юмсан. - Тэр хөмсгөө өргөөд “Үнэн үү?“ гэж эелдэгхэн бувтнахдаа зөвшөөрөхгүй байгаа нь илт байлаа. Ямар хачирхалтай юм. Жаспер энэ хүнийг яасан юм

Page 208: Breaking Down

бол? - Та Жаспертай эртний танилууд уу? Түүнийг ямар нэгэн юмаар цохичихсон юм шиг л тэр цочлоо. - Би ноён Жаспертай ойролцоогоор хориод жил хамтран ажиллаж байгаа ч хуучин хамтрагч маань түүнийг тавин жилийн тэртээгээс мэднэ гэдэг... Тэр хэзээ ч өөрчлөгддөггүй гээд Жей үл мэдэг атийлаа. - Юу гэж дээ, Жаспер уу ямар хөгжилтэй юм.

- Жей хүнд бодлоосоо ангижирахыг хүссэн мэт толгойгоо сэгсэрлээ. “Суухыг хүсэхгүйсэн болов уу, Белла?“ - "Үнэндээ би жаахан яарч байна. Намайг гэрт минь хүрэх урт зам хүлээж байгаа гэж би хэлээд цүнхэн дотроосоо мөнгө бүхий цагаан өнгийн зузаан дугтуй гарган ирж хөлсийг нь төлөхөөр сунгав. - “Өө“ гэж тэр хэлэхэд хоолойд нь үл ялиг урам хугарсан өнгө тодорлоо. Тэр дугтуйг аван хүрэмнийхээ дотуур халаасанд хийв. “Бид жаахан ярилцах байх гэж би найдаж байлаа.“ - Юуны талаар? хэмээн би сониучирхан асуув. - Би эхлээд таны бичиг баримтыг өгнө. Таныг сэтгэл хангалуун үлдсэн гэдэгт итгэлтэй байхыг хүсч байна. Тэр эргэж харан цүнхээ ширээн дээр тавиад түгжээг нь онгойлгов. Жей албан ёсны том хатуу бор цаасаар хийсэн дугтуй авлаа. Шалгах хэрэгтэй байсан тул би дугтуйг аваад хөнгөхөн гүйлгэн харав. Жей Жейкобийн зургийн өнгийг өөрчилсөн нь үл ажиглагдам хийгээд жолооны үнэмлэх болон паспорт дээр ашиглагддаг зурагтай нь адилхан харагдана. Миний харснаар бол хоёр бичиг баримт хоёулаа маш сайхан хийгджээ. Би секунтын төдий паспортан дээр байсан Ванесса Вульфийн зураг луу хараад түргэн харц буруултал хоолой зангирав. - Баярлалаа. Түүний нүд үл мэдэг нарийсахад миний хэтэрхий илт магадлалд урам хугарсан болохыг мэдэрлээ.

Page 209: Breaking Down

- Таны бүх зүйл хэвийн гэдэгт итгэлтэй байна. Энэхүү бичиг баримтууд мэргэжилтний хамгийн нягт нямбай шалгалтыг туулсан. - Би үүнд итгэлтэй байна. Миний төлөө хийсэн бүхэнд чинь үнэхээр их баярлалаа, Жей. - Миний хувьд их хүндэтгэл, Белла. Ирээдүйд Каллены гэр бүлийнхэн хэрэгтэй цагтаа над дээр чөлөөтэй ирж болно шүү. Энэ нь Жасперын оронд надтай холбоо тогтоох гэж буй мэт сонсогдож байлаа. - Та ямар нэгэн юмны талаар хэлэх гээ юу? - “Хм, тийм л дээ. Энэ ч төвөгтэй...” гээд тэр намайг чулуун зуухны өмнө суухыг урилаа. Би чулууны өнцөг дээр суухад тэр дэргэд суув. Түүний духан дээр ахин хөлс гарч ирэхэд цэнхэр ноосон нусны алчуур халааснаасаа гаргаж ирээд арчлаа. - Та ноён Жасперын эхнэрийн эгч нь үү? Эсвэл түүний дүүтэй нь гэрлэсэн юм уу? - Түүний дүүтэй гэрлэсэн гэж би түүнийг хааш нь хазайлгаж буйг ойлгоод хэлэв. - Тэгэхээр та ноён Эдвардтай гэрлэсэн хэрэг үү? - Тийм. - Тэр уучлал гуйн инээмсэглэв. ”Ойлгож байна уу эдгээр нэрсийг би олон удаа харсан. Миний баяр хүргэсэн талархалыг дамжуулаарай. Энэ бүх хугацаанд ноён Эдвард өөрийн үзэсгэлэнтэй сайхан гэргийгээ олсон нь сайн хэрэг.” - Их баярлалаа. - Тэр яриагаа завсарлаад хөлсөө арчив. ”Би хичнээн жилийн турш ноён Жаспер болон түүний бүх гэр бүлийхэнтэй ажиллаж байгаа болохыг минь тааварлаж байгаа биз дээ.” Би болгоомжтой толгой дохив. Тэр гүнзгий амьсгал аваад чимээгүй болон санаа алдлаа.

Page 210: Breaking Down

- Жей, гуйя юу хэлэхийг хүссэнээ хэлээч. Тэр ахин нэг удаа гүн санаа алдаад бувтналаа, - Хэрвээ та түүний эцгээс жижигхэн охиныг нь хулгайлах гэж төлөвлөөгүй гэж итгүүлвэл би өнөө орой тайван унтаж болох юм. - “Өө,“ гэж би мэгдэн бувтналаа. Би түүнтэй ярилцахдаа ямар алдаа гаргаснаа ойлгохын тулд хэсэг хугацаа шаардагдав. ”Өө үгүй дээ. Ямар ч хулгай байхгүй” гээд би сулхан инээмсэглэн түүнийг итгүүлэхийг оролдов. - Би зүгээр л надад болон нөхөрт минь гэнэтийн ямар нэгэн зүйл тохиолдвол түүнд аюулгүй газар олж өгөхөөр төлөвлөсөн юм. - Тэгэхээр та ямар нэгэн юм болно гэж тааварлаж байгаа хэрэг үү? гээд тэр улайснаа уучлал гуйв. “Энэ ч мэдээж миний хэрэг биш л дээ.“ Би түүний нимгэн арьсан дээр улаан судлууд тодрон гарч ирэхийг хараад баярлав. Энэ бол би ер бусын шинэхэн вампир биш гэсний дохио байлаа. Жей надад сайхан сэтгэгдэл төрүүлсэн болохоор гэмт хэргийн баримт үлдээхгүйн тулд би түүнийг алахыг нэг их хүсэхгүйсэн. - Яаж мэдэх билээ гэж би санаа алдав. - Тэр хөмсгөө зангидлаа. ”Тэгвэл таньд амжилт хүсье. Гэхдээ... хэрвээ над дээр ноён Жаспер ирээд миний өгсөн баримт бичгийн талаар асуувал...” - Мэдээж түүнд даруйхан хэлэх ёстой. Ноён Жаспер болон манай гэр бүлийн эсрэг ямар ч зүйл байхгүй. Миний чин сэтгэлээсээ хэлсэн үг түүний санаа зовнилыг ялимгүй дарах шиг санагдав. - Их сайн байна. Би танаас хоолонд үлдэхийг гуйвал болох уу? - Харамсалтай байна, Жей. Би одоо их яарч байна. - Тэгвэл ахин миний хүслийг хүлээн авч эрүүл энх аз жаргалыг хүсье. Хэрвээ Каллены гэр бүлийнхэнд ямар нэг саад тотгор тохиолдох юм бол зоволтгүй надад хандахад л болно, Белла.

Page 211: Breaking Down

- Баярлалаа, Жей. Би өөрийн хууль бус зүйлтэйгээ гарч явахдаа хойшоо хяламхийн харахад Жей араас дагуулан харж байхыг ажиглав. Түүний царайд сэтгэл зовсон өнгө харамсал хоёр сүлэлдэн харагдана. Буцах замд илүү бага хугацаа шаардагдлаа. Шөнө харанхуй байсан болохоор би урд талын гэрлээ асаагаад машинаа жолоодож байв. Намайг гэрийнхээ урд ирэх үед Алисийн порше болон миний ферраригаас бусад ихэнхи машинууд цугларцгаажээ. Вампирууд өөрсдийн цангаагаа дарахын тулд уламжлал ёсоор илүү хол явж байлаа. Би тэдний шөнийн ан болон золиосных нь талаар бодохгүй байхыг хичээв. Зочны өрөөнд зөвхөн Кейт Гаррет хоёр үлджээ. Тэд хөгжилтэйгээр амьтны цусыг үнэлэн маргалдаж байв. Гарретт цагаан хоолны дэглэм баримтлахыг хичээж байгаа ч энэ нь амаргүй байгаа бололтой. Эдвард Ренесмиг гэрт нь унтуулахаар явжээ. Жейкоб эргэлзээгүй ойн дэргэдэх байшиндаа байгаа. Миний гэр бүлийн бусад хэсэг мөн адил агнахаар явсан байв. Магадгүй тэд Деналигийн үлдсэн хэсгийнхэнтэй хамт байж болох юм. Ийм учраас л гэр бараг хоосон би ганцаараа үлдсэн юм шиг санагдсанд яаран энэ тохиолдолыг ашиглахаар шийдэв. Би Алис Жаспер хоёрын өрөөнд ороод мэдэрсэн зүйл гэвэл удаан хугацааны туршид анхны өдрийн адил тэдний байхгүй байгаа явдал байв. Би чимээгүйхэн тэдний том хувцасны шүүгээг онгойлгосон ч хэрэгтэй цүнхээ олсонгүй. Магадгүй жижигхэн хар арьсан үүргэвчийг Алис аваад явсан биз. Жирийн эмэгтэй хүний цүнх шиг харагддаг ч үл ялиг том тэр ч байтугай Ренесми зүүгээд явж байхад нэг их нүдэнд тороод байхааргүй эд юм. Би тэдний мөнгөнөөс америкийн дундаж амьдралтай гэр бүл нэг жилд үрэхээс хоёр дахин илүү мөнгө авлаа. Миний хулгай ажиглагдана гэдгийг мэдэж байсан ч байшингийн хаа нэгтээгээс илүү энэ өрөө л гунигт цугларалтыг сануулж байсан юм. Дугтуйтай паспортыг цүнхэн дотор мөнгөн дээр хийлээ. Дараа нь би тэдний орны өнцөг дээр суугаад жижигхэн хэрэгслүүдийг харан охиндоо болон сайн найздаа өгч болохоор тэдний амьдралыг аварахад тус болох эдийг хайлаа. Би хойшоогоо палхийтэл унаад үхээнц дорой болсноо мэдрэв.

ЦУСНЫ ЦАНГАА Гучин зургадугаар бүлэг Тэдний ирэх үзвэр үзэсгэлэнтэй сайхан байлаа.

Page 212: Breaking Down

Тэд тодхон ёслолын цуваагаар гарч ирлээ. Зэрэг хөдөлж байсан болохоор энэ аяны алхаа байсангүй. Тэднийг мододын дундаас ёслол төгөлдөр зэрэгцэн гарч ирэхэд эвдэршгүй хар дүрснүүд цасан дээгүүр хөвөн давшилж буй мэт санагдана. Гаднах байдал нь саарал өнгөтэй харагдана. Гэвч мөр болгонд уусан өөрчлөгдсөөр зүрхэн хэсэгтээ гүн хар өнгөтэй болов. Бүгдийнх нь нүүр юүдэнгийн сүүдэрт нуугджээ. Хөлийх нь хэмнэлээр сулхан шархийх чимээ нь хүртэл хэзээ ч гуйвашгүй хүнд хөгжмийн аялгуу адил сонсогдох ажээ. Ямар нэгэн шинж тэмдэг ажиглагдсангүй. Эсвэл магадгүй ямар ч шинж тэмдэг байгаагүй бизээ. Зөвхөн мянган жилийн туршлага гаднах өнгөндөө илтгэх аж. Хөдөлгөөн хэтэрхий хатуу чанд байсан нь дэлбээлж буй цэцэгсийг санагдуулж байв. Юунаас ч илүү нээлттэй дэвүүр адил гуалиг жавхаалаг хэдий ч эв хавгүй байлаа. Саарал нөмрөг бүр хажуу талдаа жигүүртэй байсан бөгөөд хөдөлгөөн бүр нь хяналттай няхуур байв. Тэдний хөдөлгөөн алгуур бөгөөд яаралгүй, түгшсэн, санаа зовсон шинжгүй байлаа. Энэ бол ялагдашгүй алхаа байсан юм. Бүх зүйл миний хар дарсан зүүдний адил болж өнгөрлөө. Цорын ганц зүйл хангалтгүй байсан нь миний зүүдэндээ олж харсан хорон шунал тэдний царайнд байсангүй. Инээмсэглэл нь өс хонзонгийн өнгө аястай ажээ. Одоо Волтури ямар нэгэн сэтгэл хөдлөл илэрхийлэхээргүй хэтэрхий сахилга журамтай байв. Тэд өөрсдийн гайхширал болон айдсаа урдхан талд нь хүлээж буй зохион байгуулалт эмх цэгцгүй мэт харагдах вампируудад үзүүлсэнгүй. Тэр ч байтугай бидний дунд байсан аварга том чоныг хараад ч гайхснаа илэрхийлсэнгүй. Би тэднийг тоолохгүй байж чадсангүй. Тэд гучин хоёр уулаа байлаа. Тэр ч байтугай ард нь хамааралгүй мэт зогсох хар нөмрөгтэй хоёр цагаан дүрсийг эс тооцоод ч бид тооны хувьд цөөхөн байв. Минийхээр бол тэд эхнэрүүд нь юм шиг санагдав. Тэдний хамгаалагдсан төрх нь тулалдаанд оролцохгүй гэдгийг илтгэх ажээ. Бидний дунд тэмцэхэд бэлэн арван есөн вампир байгаагийн долоо нь бидний устгагдахыг харж байх болно. Тэр ч байтугай арван чоныг тоолоод ч Волтури биднээс илүү хүчирхэг байсан юм. - “Улаан хувцастангууд ирж байна, улаан хувцастангууд ирж байна“ хэмээн Гаррет нууцлагаар бувтнаснаа сэтгэл хангалуун инээд алдав. Тэр Кейтэд нэг алхам ойртлоо.

Page 213: Breaking Down

- Тэд ирж байна гэж Владимир Стефанд шивнэлээ. - Эхнэрүүд нь хамтдаа байна. Бүх харуулууд нь хүртэл. Тэд бүгд хамтдаа байна. Бид Вольтеррад хүрэхээр оролдоогүй нь сайн хэрэг болжээ гэж Стефан хариу шивнэв. Харин дараа нь Волтури алгуур сүр жавхлантай урагшилахад тэдний дунд өөр вампирууд үзэгдэж эхлэв. Эдгээр царайнууд эцэс төгсгөлгүй мэт санагдах хэдий ч вампирууд Волтуригийн нүүрний эсрэг хувирал үзүүлж байлаа. Тэднийг хүлээж буй гэнэтийн хүчийг хараад эхэндээ гайхаж тэр ч байтугай түгшсэн ч гэлээ. Гэхдээ энэ сэтгэл түгшил түргэн арилан одож итгэлтэй байдалдаа эргэн орлоо. Тэд өөрсдийн үйл хэрэг болон ардаа байсан хүчинд итгэлтэй байлаа. Бид тэднийг анх хараад гайхсантай ижил төрх царайд нь үзэгдэнэ. Тэдний бодол нүүрэн дээр нь илхэн байлаа. Энэ бол уурсаж хилэгнэсэн шүүхийн догшин хэрцгий хүмүүс байсан юм. Би энэхүү вампирийн ертөнцийн үхэшгүй мөнхийн хүүхэд өөд хандсан хандлагыг нэг л ойлгосонгүй. Янз бүрийн зүстэй эмх цэгцгүй цугларсан дөчин вампир бүхэлдээ Волтуригийн гэрчүүд гэдэг нь тодхон байлаа. Биднийг үхвэл тэд Волтуригийн ариун хуулийг хэрэгжүүлэхийн тулд устгагдсан вампирууд гэмт хэрэгтэн байсан гэдэгт ертөнцийг итгүүлэх болно. Гэхдээ гэрчүүдийн ихэнхийн царай найдсанаас ч илүү нулимс ба цаазыг хүсч байлаа. Бидэнд боломж байсангүй. Тэр ч байтугай бид Волтуригийн төвийг сахисан хүчний давуу байдлыг авч чадлаа ч гэсэн биесийг минь шатаах болно. Бидэнд Деметриг алах боломж олдохгүй юм бол Жейкоб эндээс зугтаж чадахгүй. Би үүнийг бусдын адил ойлгон мэдэрлээ. Цөхрөл агаарт дэгдэн хийсч намайг юунаас ч илүү айлгав. Эсрэг талын вампируудын дунд бусдаас ондоо нэг хүн байлаа. Би хоёр хүний дунд зогссон Иринаг танив. Түүний царайны хувирал бусдаасаа өөр төрхтэй харагдана. Ирина айдас дүүрэн харцаар Таня болон бидний эгнээг ширтэж байлаа. Эдвард аяархан уурсан архирлаа. - Алистерийн зөв байж гэж тэр Карлайлд хэллээ. Би Карлайлын Эдвард руу асуунгуй харц шидэхийг харав.

Page 214: Breaking Down

- Алистерийн зөв байсан гэнээ? хэмээн Таня шивнэлээ. - Кайус Аро нар устган эзэмшихийн тулд иржээ хэмээн Эдвард санаа алдахад зөвхөн манай талынхан л сонсож чадлаа. “Тэд олон янзын хувилбар авч үзсэн байна. Хэрвээ Иринагийн нотолгоо буруу бол тэд довтолгооны өөр гарц олох болно. Гэхдээ тэд одоо Ренесмиг хараад өөрсдийн хийсэн алхамдаа хэдийн итгэлтэй болсон. Бид гэмгүйгээ батлах хамгаалалтын ондоо арга бодож олох хэрэгтэй байна. Гэхдээ эхлээд Ренесмигийн талаарх үнэнийг сонсгохын тулд тэднийг зогсоох хэрэгтэй” гээд чимээгүй болов. ”Тэд биднийг сонсохгүй нь.” Жейкоб хачирхалтай унтууцсан авиа гаргав. Харин дараа нь гэнэтхэн хоёр секунтын дараа цуваа гэнэт чимээгүй болов. Намуухан хөгжмийн аялгуутай хөдөлгөөн нам гүм болон зогслоо. Эвдэршгүй өө сэвгүй сахилга бат бүхий Волтури ганц хүн шиг хөдөлгөөнгүй боллоо. Тэд биднээс зуун ярдын зай зогсоцгооно. Миний хойд талд томоохон зүрхний цохилт урьдынхаас илүү сонсогдож байв. Би хөдөлгөөнгүй зогсож байгаа Волтуригийнхнийг харахын тулд харцаа зүүнээс баруун тийш гүйлгэлээ. Чононууд бидэнтэй нэгдэхээр ирцгээв. Тэд бидний тэгш бус шугамд урт сарвуугаа тавин зогслоо. Надад арван чоно байгааг мэдэхийн тулд секунтын хугацаа шаардагдав. Зарим нь миний урьд өмнө харж байгаагүй танихгүй чоно байлаа. Тэд арван зургуулаа байсан бөгөөд биднийг тойрон зогсоход Жейкобтой нийлээд арван долуулаа боллоо. Тэдний биеийн хэмжээ болон том сарвуунаас нь харахад шинэ хүн чононууд тодорхой байлаа. Тэд их залуу ажээ. Би үүнийг урьдаас мэдэх ёстой байж хэмээн бодов. Олон вампируудын дунд байхад хүн чононууд зайлшгүй дэлбэрэх адил болж байлаа. Хэдэн хүүхэд үхэх нь. Би Сэм яагаад тэднийг илгээснийг өөрөөсөө асуусан ч дараа нь түүнд өөр сонголт үлдээгүй болохыг ойлголоо. Хэрвээ чононууд бидний талд зогсох юм бол Волтури бусад нь ч бас нэгдэнэ гэдэгт итгэлтэй байх ёстой. Тэд өөрийн бүхий л сүргээ эрсдэлд оруулахыг хүсээгүй байна. Бид ялагдах нь. Би гэнэтхэн дүрэлзсэн уур хилэн мэдрэв. Миний цөхрөл хийсэн алга боллоо. Бүдэгхэн улаа бутарсан хар дүрстэй өмнө минь зогсч буй бүхнийг

Page 215: Breaking Down

би тэр агшинд шүдэндээ зууж хэдэн хэсэг болгон тасдан хаяхыг хүслээ. Би бодолдоо тэднийг амьдаар нь шатааж буй түүдэг галыг тойрон бүжиглэж биеийн хэсгүүд нь шатахыг хараад инээлээ. Миний уруул нээгдэж ухаангүй архиралт биеийн гүнээс гарав. Уруулын үзүүр дээр инээмсэглэл тодорлоо. Миний дэргэд зогсч байсан Зафрина Сена хоёр чимээгүй архиралтыг минь сонссон байв. Эдвард дэргэд зогссон хэвээр гараас анхааруулан татлаа. Волтуригийн сүүдэрт буй царайнуудын ихэнхи нь хэлж болмооргүй ажээ. Зөвхөн урван тэрсэлсэн хос нүдэнд л ямар ч сэтгэл хөдлөл байсангүй. Хамгийн голд нь гар гараасаа барилцан зогсч буй Аро, Кайус хоёр байдлыг цэгнэн хүлээхэд тойрон хүрээлэгсэд нь мөн алах тушаалыг хүлээн хөшив. Тэд бие бие рүүгээ харахгүй байсан ч ярилцаж буй гэдэг нь илт. Маркус ч мөн адил Арод гараа хүргэлээ. Түүний царайд бусдын адил ухаангүй төрх байсангүй зүгээр л хоосон байлаа. Түрүүчийн удаагийн адил тэр уйдсан янзтай харагдана. Волтургийн гэрчүүдийн уурсан хилэгнэсэн нүд нь Ренесми бид хоёр дээр төвлөрөх хэдий ч холгүй орших ойн захад цэргүүдийн ард зогссон хэвээр үлдэв. Зөвхөн Ирина эргэлзэнгүй байртай ойртоход, хэдэн алхамын ард эртний эмэгтэйчүүд харагдав. Тэд цайвар үс, энгэсэг түрхсэн мэт царай, сиймгий нүдтэйгээс гадна хоёуланд нь аварга том бие хамгаалагч байлаа. Арогийн ард байсан хар саарал өнгийн цувтай эмэгтэйг би харлаа. Хэдийгээр итгэлтэй биш байсан ч гэлээ тэр түүний нуруунд хүрэх шиг санагдав. Энэ Рената бас нэг бамбай гэж үү? Элеазар урьд нь тэр намайг буцааж чадах эсэхийг асууж байсныг би санав. Гэхдээ би Кайус Аро хоёрт амьдралаа бусниулах боломж өгөх ёсгүй. Надад илүү чухал бай байна. Би тэдний зүг ширтээд хамгийн голд зогссон саарал нөмрөг бүхий хоёр жижигхэн дүрсийг төвөггүйхэн олж харав. Алек Жейн хоёр бүлгийн хамгийн жижигхэн гишүүд байлаа. Тэд Деметригээр хамгаалагдсан Маркусаас холгүйхэн зогсч байв. Тэдний дур булаам царай гөлгөр агаад ямар ч хувиралгүй харагдана. Тэд бусдаас илүү бараан өнгийн цув нөмөрчээ. Ихэр шулам гэж Владимир тэднийг нэрлэж байсан билээ. Тэдний хүч чадал Волтуригийн дайралтын гол цөм байлаа. Аро үнэтэй цуглуулга хийжээ. Миний булчин чангарахад аманд хор орж ирэх нь мэдрэгдэв.

Page 216: Breaking Down

Аро Кайус хоёрын бүүдгэр улаан нүд бидний эгнээн дээр төвлөрөв. Арогийн харц биднийг гүйлгэн харах үедээ урам хугарсан шинжтэй байлаа. Сэтгэл гонсгор байдал түүний уруул дээр илхэн үзэгдэнэ. Энэ агшинд би Алисийг зугтсан явдалд баяртай байлаа. Удтал зогссоны эцэст Эдвард түргэн амьсгаадах нь сонсогдов. - Эдвард? гэж Карлайл аяархан түгшсэн хоолойгоор асуулаа. - Тэд ажиллагаагаа эхлэх эсэхдээ итгэлгүй байна. Тэд бай болгон сонгохоор намайг болон мэдээж чамайг бас Элеазар, Таня нарыг шинжин судалж байна. Маркус бидний холбооны хүчийг судлан сул газрыг нь хайж байна. Румынууд ирсэн явдал тэднийг уурлуулжээ. Бас тэд танихгүй царай болох Зафрина, Сена болон чононуудад санаа зовж байна. Тэд хэзээ ч ийм давамгайлсан тооны хүчтэй учирч байсангүй. Энэ нь тэднийг зогсоож байна. - Давамгайлах гэнээ? хэмээн Таня итгэлгүйхэн асуулаа. - Тэд өөрсдийн гэрчүүдээ тоолохгүй байна. Тэд ухаангүй хамгаалагчидыг бодоход ашиггүй хүмүүс. Арод зөвхөн сонсогчид хэрэгтэй. - Би ямар нэгэн зүйл хэлж болох уу? гэж Карлайл асуулаа. - Эдвард мөчийн төдийд эргэлзсэнээ дараа нь итгэлтэй толгой дохив. “Энэ чиний үзүүлэх цорын ганц боломж шүү.“ Карлайл мөрөө сэгсрээд хамгаалалтын шугамнаас хэдэн алхам урагшлав. Би түүнийг ганцаархнаа хамгаалалтгүй зогсч байхыг харж чадсангүй. - Тэр гарын алгаа нөхөрсгөөр дэлгэв. “Аро, эртний анд минь. Бид бараг зуун жилийн турш уулзаагүй юм шиг санагдаж байна.“ Цасан цагаан талбай дээгүүр үхлийн нам гүм удтал ноёрхлоо. Би Эдвардын бие чангарахыг мэдрээд тэр Карлайлын хэлсэн үгэнд Арогийн хандсан хандлагыг сонссон болохыг ойлгов. Харин дараа нь Аро Волтуригийн эгнээнээс урагш алхав. Түүний бамбай болох Рената хурууныхаа үзүүрээ нөмрөгт нь хүргэсэн хэвээр хамт алхлаа. Анх удаагаа Волтуригийн тэргүүн эгнээнд эсэргүүцсэн үйл хөдлөл бий болов. Бухимдсан шивнэлт тэдний эгнээнээс сонсогдож бүгдийнх нь хөмсөг зангирч шүдээ зуулаа. Хэдэн хамгаалагчид дайралтанд бэлтгэн

Page 217: Breaking Down

урагш бөхийв. - “Тайван байцгаа“ хэмээн Аро тэдний зүг гараараа дохилоо. Тэр ахин хэдэн алхам урагшлаад толгойгоо гилжийлгэхэд сүүн нүдэнд нь сониучирхал гялсхийн үзэгдэв. - Шударга үг байна, Карлайл гэж тэр нарийхан хоолойгоор хэллээ. “Гэхдээ чиний намайг болон бусдыг алахаар цуглуулсан арми чинь хоорондоо холбоогүй мэт санагдана.“ - Карлайл толгойгоо сэгсрээд баруун гараа сунган урагшлахад тэдэнд бараг зуун ярдаас дотогш ойртлоо. “Хэрвээ чи миний гарт хүрэх юм бол ийм санаа хэзээ ч бодолд минь ороогүй болохыг ойлгох болно.“ - Аро гярхай хурц нүдээ онийлгов. “Гэхдээ хийсэн зүйлийг чинь харгалзан үзэлгүй бодол санааг яаж харах болж байна, хүндэт Карлайл минь?“ гээд тэр хөмсгөө зангидахад уйтгар гунигийн сүүдэр нүүрнээс нь алга болов. - Би гэмт хэрэг үйлдээгүй байтал та нар шийтгэхээр ирсэн. - Тэгвэл бидэнд шийтгэх гэмтнийг гаргаад өг. Надад итгэ, Карлайл өнөөдөр чиний амьдралыг хамгаалахаас илүү юу ч намайг баярлуулж чадахгүй. - Хэн ч хуулийг зөрчөөгүй, Аро. Надад тайлбарлах боломж олгооч гээд Карлайл ахин гараа сунгалаа. Арог хариулж амжихаас урьтаж Кайус эгнээнээсээ түргэн гарч ирэв. - Хичнээн утгагүй илүүц дүрэм журам чи өөртөө зохиосон билээ, Карлайл гэж цагаан үстэй эртний вампир шивнэлээ. “Чи хууль зөрсөн үйлдэл хамгаалж байгаа чинь боломжтой гэж үү?“ - Хэн ч хууль зөрчөөгүй. Хэрвээ та бүхэн сонсох аваас... - Бид хүүхдийг харсан, Карлайл. Биднийг тэнэг гэж бодоогүй биз дээ хэмээн Кайус архирлаа. - Тэр бол үхэшгүй мөнх хүүхэд биш. Тэр вампир биш. Би үүнийг ердөө хэдхэн агшинд баталж... гэтэл, - Хэрвээ тэр хориотой зүйл хийгээгүй юм бол чи яагаад энэ хамгаалалтын армийг цуглуулсан юм бэ? гэж Кайус түүний яриаг таслав.

Page 218: Breaking Down

- ”Энэ бол гэрчүүд, Кайус” гээд Карлайл ойн цоорхойд цугласан янз бүрийн хүмүүсийг заахад уурссан дүнгэнэлт сонсогдож зарим нь хариу архирлаа. ”Энд байгаа найз нөхөд болгон минь чамд хүүхдийн талаарх үнэнийг хэлэх болно. Эсвэл чи өөрөө түүнийг харахыг хүсч байна уу, Кайус. Хүний цусны өнгө түүний хацарт ягаарахыг чи харах болно.” - Энэ чинь заль байна хэмээн Кайус зандчив. “Бидний мэдээлэгч хаана байна? Түүнийг урагш нь гаргаад ир“ гээд тэр Иринаг хайн хүзүүгээ эргүүлэв. “Чи! Гараад ир!“ Ирина түүн рүү ойлгосонгүй байртай харахад нүүрний хувирал нь аймшигийн зүүд зүүдэлж буй хүний адил болов. Кайус тэвчээргүйхэн хуруугаа тасхийлгэв. Аварга том бие хамгаалагчдын нэг нь Иринаг бүдүүлгээр түлхэн урагш гаргалаа. Ирина хоёр удаа нүдээ цавчаад Кайусын зүг гайхширан алгуур ойртов. Хэдэн ярдын зайд огцом зогсоход түүний харц эгчээсээ салаагүй хэвээр л байлаа. Тэдний хоорондын зай ойртсоныг хараад Кайус гар далайн нүүр лүү нь алгадав. Энэ нь түүнийг шархдуулаагүй хэдий ч доромжилсон үйлдэл хийснээрээ аймшигтай байлаа. Энэ нь хэн нэгэн нохойгоо өшиглөж буйтай адил байсан юм. Таня Катя хоёр зэрэг шүдээ зуулаа. Иринагийн бие чангарч агшин зуур Кайус руу харав. Тэрээр ясархаг гараа миний ард нуугдаж байсан Ренесмигийн зүг чичлээ. Түүний алганд Жейкобийн үс орооцолдсон хэвээр байв. Миний уурссан төрхийг хараад Кайус улаан болов. Жейкобийн цээжнээс гүн архиралт гарлаа. - Чи энэ хүүхдийг харсан уу? Харваас жирийн хүн биш гэдэг нь илт байсан биз дээ? гэж Кайус шаардангуй асуув. Ирина бидний зүг харсан хэдий ч Ренесмиг анх удаагаа харж байгаа гэдэг нь илт. Тэрбээр толгойгоо хажуу тийш гилжийлгэхэд царайд нь эргэлзсэн өнгө тодров. - Тэгэхээр? гэж Кайус асуулаа. - Би... Би итгэлтэй биш байна л даа гэж тэр мэгдсэн хоолойгоор хариулав. - Кайусийн гар түүнийг ахин цохихыг хүссэн мэт хөдлөв. “Чи юу харсан юм бэ?“ гэж тэр хахир хоолойгоор шивнэлээ.

Page 219: Breaking Down

- Тэр урьд нь ийм байгаагүй. Гэхдээ миний бодлоор тэр хүүхэдтэй адилхан юм. Би түүнийг өөрчлөгдсөн гэж бодож байна. Энэ хүүхэд миний харснаас хойш өсөж том болсон байна, гэхдээ... Галзуурсан мэт архиралт Кайусын уруулыг даван гарахад Ирина үгээ дуусгалгүй чимээгүй боллоо. Аро Кайусын зүг нисэн ирж мөрөн дээр нь гараа тавилаа. - Тэвчээртэй бай дүү минь. Бидэнд үүний учрыг олох цаг хангалттай байна. Яарч тэвдэх хэрэггүй. Баргар царайлсан Кайус Иринагийн зүг харав. - Харин одоо, хонгор минь гэж Аро дулаахан нялуун өнгөөр шивнэлээ. “Юу хэлэхийг хүссэнээ надад үзүүл дээ“ гээд тэр сандарч тэвдсэн вампир луу гараа сунгалаа. Ирина итгэлгүйхэн түүний гарыг атган авлаа. Тэр түүнийг ердөө л таван секунтын хугацаанд барив. - Харж байна уу, Кайус? Бидэнд үүнийг мэдэх ердийн л арга хэрэгтэй байж. Кайус түүний асуултанд хариулсангүй. Аро нүднийхээ булангаар гэрчүүдийнхээ зүг хяламхийснээ дараа нь Кайлайл руу эргэн харав. - Ингэхэд бидэнд ямар нэгэн нууцлаг зүйл болоод байх шиг байна. Энэ хүүхэд өссөн нь харагдаж байна. Иринагийн анхны дурсамжаар бол тэр үхэшгүй мөнхийн хүүхэд байсан. Сонирхолтой л юм. - “Би үүнийг л тайлбарлахыг хичээгээд байна“ гэж Карлайл хэлэхэд хоолойны өнгөндөө санаа амарсан шинж тодруулах нь мэдрэгдэв. Энэ бол бидний бүрхэг найдлага хойшилсны тэмдэг байлаа. Миний санаа амарсангүй. Би уур хилэнтэйгээр хөшин Эдвардын амалсан стратегийн алхамыг хүлээж байлаа. Карлайл ахин гараа сунгав. - Аро агшин зуур саатлаа. “Би тайлбарыг сонсохоос илүү чухал түүхэнд анхаарал хандуулж байна, найз минь. Эсвэл миний таамаглал буруу болж чи хууль зөрчсөн юу ч хийгээгүй гэсэн үг үү?“

Page 220: Breaking Down

- Энд зөрчсөн хүн байхгүй. - Хэрвээ бүх зүйл тийм аваас би үнэнийг бүхэлд нь мэдэх ёстой. Үүнийг хийх хамгийн шилдэг арга бол чиний авъяаслаг хүүг сонсох явдал юм гээд тэр Эдвардыг заав. “Ийм хүүхэд түүний шинэхэн гэргийгээс нь гарсан гэдгийг би өөрөөс нь мэдэх ёстой.“ Мэдээж тэр Эдвардыг хүсч байв. Энэхүү агшинд тэр Эдвардын тархийг уудлан бидний тухай бүх бодлыг сонсохыг хүсч байлаа. Надаас гадуурх. Эдвард над руу харалгүй Ренесмийн духан дээр түргэн үнслээ. Тэрбээр цастай талбай дээгүүр хурдан урагшилж Карлайлын мөрийг алгадаад цааш одлоо. Миний ард Эсмигийн айсандаа аяархан дуу алдах чимээ сонсогдов. Волтуригийн армийг тойрон хүрээлсэн улаан манан урьдынхаас илүү тодрон үзэгдэв. Би Эдвардыг хоосон цагаан тал дээр ганцаар байхыг харж чадсангүй. Хэрвээ би үүнийг тэсч дийлэхгүй бол Ренесми дайсанд маань нэг алхам ойртох болно. Зөрчилдсөн хүсэл намайг дотроос цуучин хаях шиг санагдав. Би ясаа шажигнатал биеэ чангалан хөшлөө. Эдвард дундын цэг дээр ойртоход Жейний уруул дээр инээмсэглэл тодров. Тэрээр сэтгэл хангалуун инээмсэглэж байв. Миний уур хилэн дээд цэгтээ хүрэн цусны цангалт мэдрэгдэх агшинд чононууд энэ тэмцэлд бидний адил үрэгдэж болохыг ойлголоо. Би ухаангүй болон хэлэнд хийрхэл амтагдаж дотор далайн түрлэг мэт цэвэр хүч цутгахыг мэдэрлээ. Миний булчин чангарч өөрийн мэдэлгүй бэлэн байдалд оров. Би бамбайгаа бүх хүчээ гарган тархинаасаа гаргахыг хичээхэд өргөн тал дээгүүр арван удаа жад чулуудан хаях адил боллоо. Амьсгал минь илүү ууртай догшин болов. Бамбай миний дотор өтгөрөн хуралдаж сиймхий мөөгөн хэлбэртэй шингэн үүл адил боллоо. Тэр оргилдоо хүрч нэмэгдэхийг би мэдрэв. Тэрээр уян хатан бүтэцтэй хэдий ч нааш цааш огло үсэрсэнгүй. Энэ агшинд бүрэн дүүрэн хүчийг олж харсандаа би итгэлгүйхэн байлаа. Тэр урьдын адил тэр миний толгойд байсаар байв. Би дотоод ухамсраа өөрийгөө хамгаалахаар захирахад дургүйхэн одлоо. Одоо би чөлөөлөгдөж бамбай хялбархнаар арван таван ярдын газрыг хүрээлэв. Би бамбайгаа булчин адил эс ширхэг болгоныг нь мэдрэв. Тэр миний бодлыг сонсож хүлцэнгүй захирагдаж байлаа. Би түүнийг зууван хэлбэртэй болгон алсын зайд илгээв. Гэнэтхэн энэхүү уяхан төмөр мэт бамбай миний нэг хэсэг болж халуун дулаан ялгаруулан нүд гялбам очис

Page 221: Breaking Down

нь намайг хүрээлэв. Би бамбайгаа талбайн зүг урагшлуулан түлхээд тодхон гэрэл нь Эдвардыг хамгаалан хүрээлэхэд санаа алдан сэтгэл амрахыг мэдрэв. Би түүнийг шинэ булчингаараа хүрээлж нарийхан боловч эвдэршгүй бөхөөр биеийг нь хучин дайснаас хамгааллаа. Секунтын хугацаа өнгөрлөө. Эдвард Аро руу явсаар байв. Гэхдээ бүх зүйл өөрчлөгдсөнийг надаас өөр хэн ч ажигласангүй. Инээд миний уруулыг даван гарлаа. Би бусдыг над руу харахыг мэдрэхэд Жейкоб том хар нүдээрээ эргэлдүүлэн намайг солиорсон аятай харав. Эдвард Арогоос хэдэн алхамын зайд зогсоход энэхүү уулзалтанд саад болж чадахгүйдээ миний сэтгэл гонсойлоо. Энэ төлөвлөгөөний нэг хэсэг болохоор Аро бидний түүхийг сонсох ёстой. Бие минь бүхэлдээ янгинан өвдөх шиг санагдсан ч би бамбайнаасаа дургүйхэн Эдвардыг тавилаа. Хөгжилтэй байдал замхран алга болов. Би Эдвардын зүг төвлөрсөн хэвээр дурын агшинд түүнийг бамбайгаараа хучин авахад бэлэн байлаа. Эдвардын эрүү ихэмсгээр дээшилж Арод томоохон хүндэтгэл үзүүлж буй аятай гараа сунгалаа. Аро тийнхүү харилцааг гайхан бахадсан ч бусад нь баяр хөөрийг хуваалцсангүй. Рената санаа зовонгуй Арогийн сүүдэрт зогссоор байв. Кайусийн гомдол илүү их болсон юм шиг санагдаж муухай харахад цаас шиг нимгэн арьс нь үрчлээтэнэ. Жижигхэн Жейн шүдээ зуугаад Алекийн дэргэдээс нүдээ нарийсган төвлөрлөө. Би түүнийг миний адил дурын агшинд үйл явдалд нэвтрэн ороход бэлэн байгааг ойлгов. Арод зогсолтгүй ойртохоос тэр юундаа айсан юм бол? Түүний сүүдэрт цайвар саарал өнгийн нөмрөгтэй булчинлаг дайчин Феликс хэдэн ярдын зайд байв. Жейн шатаан тамладаг авъяасаараа Эдвардыг газарт унаган зовоох болно. Алек түүнийг Арогийн зүг дараагийн алхамаа хийхээс урьтаж юу ч харахааргүй сохолж дүлийрүүлнэ. Тэдний хэн ч намайг зогсоох хүчтэй гэдгийг мэдэхгүй. Тэр ч байтугай Эдвард хүртэл. Аро догдлонгуй инээмсэглэсээр Эдвардын гарыг авлаа. Тэр шууд нүдээ аниад мөр нь чичирсээр мэдээллийг уншиж эхлэв. Нууц бодол, төлөвлөгөө бүрийг сүүлийн сарын хугацаанд болсон бүхнийг тэр агшин зуур Эдвардын бодлоос сонслоо. Цаашаа Алисийн харалтыг, бидний гэр бүлийн чимээгүй агшин бүрийг, Ренесмигийн толгойд байсан дүр зураг бүрийг, Эдвард бид хоёрын үнсэлт болгоныг, хамтдаа байсан агшин бүрийг минь... Бүгдийг одоо Аро мэдэх боллоо.