90
One Stanton Street / Marinette, WI 54143-2542, USA / +1-715-735-7411 / www.ansul.com Зохиогчийн эрх © 2014 Tyco Fire Products LP. / Бүх эрх хадгалагдсан. / Эд ангийн дугаар: 440391-03_MN CHECKFIRE 110 ГАЛ ИЛРҮҮЛЭХ, ИДЭВХЖҮҮЛЭХ СИСТЕМ ТӨЛӨВЛӨЛТ, СУУРИЛУУЛАЛТ, АШИГЛАЛТ БОЛОН ТЕХНИКИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗААВАР

CHECKFIRE 110 ГАЛ ИЛРҮҮЛЭХ, ИДЭВХЖҮҮЛЭХ … · бодис бүхий савны хийн баллон дээр ... хамгаалагчтай дан кабелийн

Embed Size (px)

Citation preview

Page 1: CHECKFIRE 110 ГАЛ ИЛРҮҮЛЭХ, ИДЭВХЖҮҮЛЭХ … · бодис бүхий савны хийн баллон дээр ... хамгаалагчтай дан кабелийн

One Stanton Street / Marinette, WI 54143-2542, USA / +1-715-735-7411 / www.ansul.comЗохиогчийн эрх © 2014 Tyco Fire Products LP. / Бүх эрх хадгалагдсан. / Эд ангийн дугаар: 440391-03_MN

CHECKFIRE 110 ГАЛ ИЛРҮҮЛЭХ, ИДЭВХЖҮҮЛЭХ СИСТЕМ

ТӨЛӨВЛӨЛТ, СУУРИЛУУЛАЛТ, АШИГЛАЛТ БОЛОН ТЕХНИКИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗААВАР

Page 2: CHECKFIRE 110 ГАЛ ИЛРҮҮЛЭХ, ИДЭВХЖҮҮЛЭХ … · бодис бүхий савны хийн баллон дээр ... хамгаалагчтай дан кабелийн
Page 3: CHECKFIRE 110 ГАЛ ИЛРҮҮЛЭХ, ИДЭВХЖҮҮЛЭХ … · бодис бүхий савны хийн баллон дээр ... хамгаалагчтай дан кабелийн

CHECKFIRE 110Гал илрүүлэх, идэвхжүүлэх систем

ӨМНӨХ ҮГ2014-08-28        ХЯН. 03

Энэхүү гарын авлага нь ANSUL® CHECKFIRE 110 гал илрүүлэх, идэ-вхжүүлэх системд зориулагдсан болно. Уг систем нь машины гал унтраах системүүдийг хянах, ажиллуулахад тусгайлан бүтээгдсэн юм.  Системийг  төлөвлөх,  суурилуулах,  дахин  цэнэглэх,  техни-кийн  үйлчилгээг  хийхдээ  уг  гарын  авлагад  нарийвчлан  заасан хязгааруудыг  хэтрүүлж  болохгүй.  Суурилуулалт,  техникийн үйлчилгээний  ажлыг  хийж  гүйцэтгэх  хүн  нь  ANSUL  CHECKFIRE 110  сургалтын  хөтөлбөр  буюу  CHECKFIRE  110  систем(үүд)ийг төлөвлөх,  суурилуулах,  дахин  цэнэглэх,  техникийн  үйлчилгээ хийх сургалтанд бүрэн хамрагдаж, ANSUL гэрчилгээ авсан байх ёстой.  Мөн  тухайн  хүн  нь  ANSUL  A-101  эсвэл  LVS  сургалтын хөтөлбөрт хамрагдаж, ANSUL гэрчилгээ авсан байх ёстой.

Эдгээр системийг төлөвлөх, суурилуулах, ажиллуулах, шинэчлэн тохируулах,  програмчлах,  үзлэг  шалгалт  хийх,  техникийн  үйл-чилгээ  хийх  хүмүүс  уг  гарын  авлагыг  бүрэн  уншиж,  танилцсан байх ёстой. Тухайн хүний хариуцаж буй ажил үүргээс хамааран уг гарын авлагын аль нэг хэсэг түүнд илүү хамааралтай байх болно.

Аливаа цахилгаан, механик эсвэл хийн төхөөрөмжийн нэгэн адил тус  системийн  үр  ашигтай,  аюулгүй  ажиллагааг  дээд  зэргээр хангахын тулд тогтмол арчилгаа шаардагдана. Үзлэгийн давтам-жийг ажлын ба/эсвэл байгаль орчны нөхцөл байдалд нийцүүлэн тогтоож байх ёстой. Техникийн үйлчилгээг  хагас жилд нэг  удаа эсвэл ажлын ба/эсвэл байгаль орчны нөхцөл байдлаас хамааран үүнээс илүү ойр ойрхон хийж гүйцэтгэнэ.

CHECKFIRE  110  системийн  ашиглалт  нь  уг  гарын  авлагад тодорхойлогдсон  хэрэглээний  хэлбэрээр  хязгаарлагдана.  Бусад хэлбэрийн  хэрэглээний  талаар  лавлахыг  хүсвэл  ANSUL  компа-нийн  албан  ёсны  борлуулагч,  бүс  нутгийг  хариуцсан  менежер эсвэл  Marinette,  Wisconsin  54143-2542,  USA  хаягаар  «Tyco  Fire Protection Products» компанийн техникийн үйлчилгээний хэлтэст хандана уу.

Тайлбар: Уг гарын авлагад метрийн системд хөрвүүлж харуулсан утгууд нь зөвхөн оврын хэмжээг багцаагаар харуулах зорилготой тул бодит хэмжигдэхүүнийг илэрхийлэхгүй.

Тайлбар:  Энэхүү  баримт  бичгийн  англи  хэл  дээрх  хувилбар  нь албан  ёсны  хувилбар  болно.  Уг  баримт  бичгийг  англи  хэлнээс өөр  хэлэнд  орчуулж,  тухайн  орчуулга  болон  англи  хэл  дээрх хувилбарын  хооронд  ямар  нэгэн  зөрүү  гарвал  англи  хэл  дээрх хувилбарыг баримтална.

Эд ангийн дугаар: 440391-03_MN

Огноо: 2014-08-28

ANSUL, CHECKFIRE болон уг гарын авлагад дурдсан бүтээгдэхүүний нэрс нь худалдааны ба/эсвэл бүртгэгдсэн тэмдэг болно. Зөвшөөрөлгүй ашиглахыг хатуу хориглоно.

Page 4: CHECKFIRE 110 ГАЛ ИЛРҮҮЛЭХ, ИДЭВХЖҮҮЛЭХ … · бодис бүхий савны хийн баллон дээр ... хамгаалагчтай дан кабелийн

CHECKFIRE 110Гал илрүүлэх, идэвхжүүлэх систем

АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АНХААРУУЛГЫН ТАЙЛБАРХЯН. 1        2014-04-30

АЮУЛЗайлсхийгээгүй тохиолдолд хүний биед ноцтой гэмтэл учруу-лах эсвэл амь насаа алдахад хүргэх аюултай нөхцөл байдлыг илтгэнэ.

АНХААРУУЛГАЗайлсхийгээгүй тохиолдолд хүний биед ноцтой гэмтэл учруу-лах эсвэл амь насаа алдахад хүргэж болзошгүй  аюултай нөхцөл байдлыг илэрхийлнэ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Зайлсхийгээгүй  тохиолдолд  хүний  биед  хөнгөн эсвэл дунд зэргийн гэмтэл учруулж болзошгүй аюултай нөхцөл байдлыг илтгэнэ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Бие махбодын  гэмтэлтэй  холбоогүй,  өөрөөр  хэлбэл  системийн эд  ангийн  алдаатай  ажиллагаа,  эд  хөрөнгийн  гарз  хохирол, системийн  доголдол  гэх  мэт  практик  хэрэглээтэй  холбоотой асуудлуудад хамаарна.

МЭДЭГДЭЛ

Бие  махбодын  гэмтэлтэй  холбоогүй  бөгөөд системийн  ажиллагаанд  хамааралтай  ерөн-хий  практик  хэрэглээ  болон  ажиглалттай холбоотой асуудлуудад хамаарна.

Page 5: CHECKFIRE 110 ГАЛ ИЛРҮҮЛЭХ, ИДЭВХЖҮҮЛЭХ … · бодис бүхий савны хийн баллон дээр ... хамгаалагчтай дан кабелийн

CHECKFIRE 110Гал илрүүлэх, идэвхжүүлэх систем

ХЯНАСАН БАЙДЛЫН БҮРТГЭЛ2014-08-28        ХЯН. 2        ХУУДАС 1

ГАРЫН АВЛАГЫН ХУУДСЫН ДАХИН ХЯНАЛТЫН ИНДИКАТОРЫН ТАЙЛБАР:

Хянан шалгасан мэдээллийг илтгэнэ. Текстэд өөрчлөлт ороогүй – зөвхөн хуудсын дараалалд өөрчлөлт орсон болохыг илтгэнэ.

ОГНОО ХУУДАС ХЯН. ДУГААР:

2014-05-01 2-4 01

2014-05-01 2-5 01

2014-05-01 2-7 01

2014-05-01 3-2 01

2014-05-01 4-3 01

2014-05-01 4-4 01

2014-05-01 4-6 01

2014-05-01 5-1 01

2014-05-01 5-5 01

2014-05-01 5-10 01

2014-05-01 5-11 01

2014-05-01 5-12 01

2014-05-01 6-1 01

2014-05-01 6-15 01

2014-05-01 8-1 01

2014-05-01 8-2 01

2014-05-01 8-3 01

2014-05-01 8-5 01

2014-05-01 9-1 01

2014-05-01 9-7 01

2014-05-01 9-8 01

ОГНОО ХУУДАС ХЯН. ДУГААР:

2014-05-08 2-3 01

2014-05-08 2-9 02

2014-05-08 5-6 02

2014-05-08 5-7 02

2014-05-08 5-15 02

2014-05-08 10-1 02

2014-08-28 ӨМНӨХ ҮГ 03

2014-08-28 1-1 02

2014-08-28 4-7 02

Page 6: CHECKFIRE 110 ГАЛ ИЛРҮҮЛЭХ, ИДЭВХЖҮҮЛЭХ … · бодис бүхий савны хийн баллон дээр ... хамгаалагчтай дан кабелийн

АГУУЛГАХУУДАС 2        ХЯН. 0        2014-04-30

CHECKFIRE 110Гал илрүүлэх, идэвхжүүлэх систем

ТАЙЛБАР:

Page 7: CHECKFIRE 110 ГАЛ ИЛРҮҮЛЭХ, ИДЭВХЖҮҮЛЭХ … · бодис бүхий савны хийн баллон дээр ... хамгаалагчтай дан кабелийн

CHECKFIRE 110Гал илрүүлэх, идэвхжүүлэх систем

АГУУЛГА2014-04-30        ХЯН. 0        ХУУДАС А

ХЭСЭГ ХУУДАС

1 СИСТЕМИЙН ТОДОРХОЙЛОЛТ 1-1 – 1-2

Системийн тодорхойлолт 1-1

2 БҮРЭЛДЭХҮҮН ХЭСГҮҮД 2-1 – 2-10

CHECKFIRE 110 удирдлагын модуль 2-1

CHECKFIRE 110 /210 бэхэ-лгээний кронштейн

2-1

Цахилгаан гар идэвхжүүлэгч 2-2

Цахилгаан гар идэвхжүүлэгчийн бэхэлгээний кронштейн

2-2

Хийн гар идэвхжүүлэгч (нэмэлт) 2-2

Дулааны цэг илрүүлэгч 2-3

Дулааны цэг илрүүлэгчийн бэхэлгээний кронштейн, дулаан тусгаарлагч

2-3

Шугаман илрүүлэгч 2-3

Гал илрүүлэх хэлхээний кабель 2-4

Гал илрүүлэх хэлхээний тасал-гааны хаалтын холбогч

2-4

Гал илрүүлэх хэлхээний т-холболт 2-4

Гал илрүүлэх хэлхээний ШТ (шугамын төгсгөлийн) төхөөрөмж

2-4

Гал илрүүлэх хэлхээний салаа хязгаарлагч 2-4

Гал унтраах хэлхээний кабель 2-5

Гал унтраах хэлхээний т-холболт 2-5

Гал унтраах хэлхээний буултын кабель 2-5

Гал унтраах болон тэжээлийн хэлхээ 2-5

 Тасалгааны хаалтын холбогч

Гал унтраах хэлхээний хязгаарлагч 2-5

Цахилгаан-хийн идэвхжүүлэгч 2-6

Идэвхжих хугацааг саатуу-лах төхөөрөмж (ИХСТ)

2-6

Тэжээлийн хэлхээний кабель 2-7

Тэжээлийн хэлхээний гал хамгаалагчтай кабель

2-7

Гал унтраах болон тэжээлийн хэлхээ 2-7

 Тасалгааны хаалтын холбогч

Шошгоны иж бүрдэл 2-8

Машины системийн даралтын датчик 2-9

Гал илрүүлэх хэлхээний шалгах төхөөрөмж 2-10

Гал унтраах хэлхээний шалгах төхөөрөмж 2-10

Гал унтраах хэлхээний шалгах төхөөрөмжийн залгуур

2-10

3 ХЭРЭГЛЭГЧИЙН ИНТЕРФЭЙС 3-1 – 3-4

Хэрэглэгчийн интерфэйс 3-1

Талбай дахь холболтын байдал 3-1

Удирдлагын модулийн урд талын самбарын товчлуурууд

3-1

ХЭСЭГ ХУУДАС

Удирдлагын модулийн урд талын самбарын индикаторууд

3-3

Тэжээл 3-3

Удирдлагын модулийг тогтоож бэхлэх 3-3

4 СИСТЕМИЙН ТӨЛӨВЛӨЛТ 4-1 – 4-8

Аюулыг тодорхойлох суурь төлөвлөгөө 4-1

Төлөвлөлтийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл

4-2

Бүрэлдэхүүн хэсгүүдийн төлөвлөлтийн шалгах хуудас

4-8

5 СУУРИЛУУЛАЛТ 5-1 – 5-18

Суурилуулалт 5-1

CHECKFIRE 110 удирдлагын модулийн суурилуулалт

5-1

Кабелийн холболтын байдал/суурилуулалт

5-4

Шугаман илрүүлэгчийн суурилуулалт 5-6

Дулааны цэг илрүүлэгчийн суурилуулалт 5-7

Цахилгаан гар идэвхжүүлэг-чийн суурилуулалт

5-8

Цахилгаан-хийн идэвхжүүлэг-чийн суурилуулалт

5-9

Гал илрүүлэх хэлхээний кабелиуд 5-10

Гал унтраах хэлхээний кабелиуд 5-13

Тэжээлийн хэлхээний кабелиуд 5-14

3.3 V dc дижитал дохио гаргах хэлхээний холбогч үзүүр

5-15

Машины системийн даралтын датчик 5-15

Шошгоны иж бүрдэл 5-17

Эцсийн холболтууд 5-18

6 ТУРШИХ, АШИГЛАЛТАНД ОРУУЛАХ 6-1 – 6-18

Хүснэгт 6-1: Бэлтгэл ажил – Ажиллагааг турших

6-1

Хүснэгт 6-2: Тэжээлээс салгах функц 6-2

Хүснэгт 6-3: Идэвхжих хугацааг саатуулах функцыг програмчлах

6-5

Хүснэгт 6-4: Ажиллагааг турших 6-6

Хүснэгт 6-5: Түгшүүрийн байдлын индикаторуудын хураангуй

6-15

Хүснэгт 6-6: Тэжээлийн дотоод хэлхээ – Ажиллагааг турших

6-15

Хүснэгт 6-7: CHECKFIRE 110 удирдлагын модулийг ашиглалтанд оруулах

6-16

7 ГАЛ ГАРСАН ТОХИОЛДОЛД 7-1 – 7-2

Гал гарсан тохиолдолд 7-1

Page 8: CHECKFIRE 110 ГАЛ ИЛРҮҮЛЭХ, ИДЭВХЖҮҮЛЭХ … · бодис бүхий савны хийн баллон дээр ... хамгаалагчтай дан кабелийн

АГУУЛГАХУУДАС TOC-2        ХЯН. 0        2014-04-30

CHECKFIRE 110Гал илрүүлэх, идэвхжүүлэх систем

ХЭСЭГ ХУУДАС

8 ДАХИН ЦЭНЭГЛЭЛТ, ҮЗЛЭГ, ТЕХНИКИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

8-1 – 8-6

Дахин цэнэглэлт 8-1

Үзлэг, техникийн үйлчилгээ 8-3

Өдөр тутмын үзлэг 8-3

Техникийн үйлчилгээ 8-3

ИХСТ-ийн 5 жил тутмын солилт 8-6

9 ДОГОЛДЛЫГ ХАЙЖ ОЛОХ, АРИЛГАХ 9-1 – 9-10

Доголдлыг хайж олох, арилгах 9-1

Хүснэгт 9-1: Тэжээлийн LED индикаторууд 9-1

Хүснэгт 9-2: Гал унтраах хэлхээний доголдол

9-2

Хүснэгт 9-3: Гал илрүүлэх хэлхээний доголдол

9-2

Хүснэгт 9-4: Хэлхээний олон тооны доголдол

9-4

Хүснэгт 9-5: Тодорхой хэлхээг шалгах заавар

9-4

10 ХАВСРАЛТ 10-1 – 10-4

Бүрэлдэхүүн хэсгийн индекс 10-1

Кабель, тасалгааны хаалтын оврын хэмжээ

10-2

Шугаман илрүүлэгчийн шингэнд тэсвэртэй байдал

10-3

Химийн бодист тэсвэртэй байдлын бүдүүвч

10-4

Page 9: CHECKFIRE 110 ГАЛ ИЛРҮҮЛЭХ, ИДЭВХЖҮҮЛЭХ … · бодис бүхий савны хийн баллон дээр ... хамгаалагчтай дан кабелийн

1-Р ХЭСЭГ – СИСТЕМИЙН ТОДОРХОЙЛОЛТ2014-04-30        ХЯН. 0        ХУУДАС 1-1

CHECKFIRE 110Гал илрүүлэх, идэвхжүүлэх систем

СИСТЕМИЙН ТОДОРХОЙЛОЛТ

CHECKFIRE  110  гал  илрүүлэх,  унтраах  системийг  ашиглахдаа төхөөрөмжийг 24 цагийн туршид хамгаалах үүднээс ихэвчлэн ANSUL  A-101  эсвэл  LVS  машины  гал  унтраах  системтэй  хамт ашигладаг. Уг систем нь байгаль орчин, цаг уурын туйлын хүнд нөхцөлд ашиглагдаж буй машин, техникт зориулагдсан.

CHECKFIRE  110  системүүдийг  машин,  техник  хэрэгсэлдээ  авч ашигладаг салбарууд:

•  Ойн аж ахуй

•  Хөдөө аж ахуй

•  Барилга угсралт

•  Нийтийн тээвэр

•  Нийтийн аж ахуй, үйлчилгээ

•  Хог булах цэг

•  Хаягдал зайлуулах үйлдвэр

•  Уул уурхай

Энэхүү  гал  илрүүлэх,  унтраах  автомат  систем  нь  ANSUL  гал унтраах  системийг  идэвхжүүлэхийн  тулд  бүрэн  хяналтан  дор байдаг  оролт/гаралтын  хэлхээнүүдээр  хангаж  өгдөг.  Галын тохиолдол илрэх үед удирдлагын модуль нь гал унтраах хэлхээг идэвхжүүлж, ингэснээр хийн баллоноос хий ялгарч гал унтраах системийг  ажиллуулна.  Системийг  хийн  аргаар  идэвхжүүлэх сонголт бас бий.

CHECKFIRE 110 онцлог шинж чанар•  Хянан  удирдах  боломжтой  тэжээлийн,  гал  илрүүлэх,  гал 

унтраах хэлхээнүүд

•  Тэжээлийн үндсэн гадаад эх үүсвэр (мөн тэжээлийн дотоод нөөц эх үүсвэртэй)

•  Идэвхжих хугацааг саатуулах функцыг сонгох боломжтой

•  «DELAY/Reset/Silence» цахилгаан товчлуур

•  «PUSH  to  Activate/Alarm  When  Lit»  гар  идэвхжүүлэлтийн цахилгаан товчлуур

•  Өнгөөр ялгаж кодчилсон «Plug and Play» холболтууд

•  85 дБ дотоод дуут дохиологч

•  Системийг тэжээлээс салгах функц

•  Тоос, ус үл нэвтрүүлдэг (IP67 чадвартай)

CHECKFIRE 110 техникийн үзүүлэлтүүд

УДИРДЛАГЫН МОДУЛИЙН ТЭЖЭЭЛ (24 ЦАГИЙН ТУРШ АЖИЛЛУУЛАХАД)

12 /24 V dc тэжээлийн үндсэн эх үүсвэр (машины)

72 цагийн тэжээлийн дотоод нөөц эх үүсвэр

СИСТЕМИЙН ЦАХИЛГААНЫ ЗАРЦУУЛАЛТ

Нэрлэсэн < 6 мА @ 10.2 – 28 V dc

•  Дээд хэмжээ < 100 мА @ 10.2 – 28 V dc

АЖЛЫН ТЕМПЕРАТУРЫН ХЯЗГААРУУД

  −40 °C хэмээс 60 °C (−40 °F хэмээс 140 °F)

ЗӨВШӨӨРЛҮҮД

FM-ээс зөвшөөрөгдсөн, CE тэмдэглэгээтэй

CHECKFIRE 110 ХОЛБОЛТЫН БАЙДАЛ

Кабелийн  бэхэлгээний  модульчилсан  системд  гал  илрүүлэх хэлхээ,  гал  унтраах  хэлхээ,  тэжээлийн  гадаад  эх  үүсвэр,  түг-шүүрийн  дохионы  гаралтын  хэлхээ  тус  бүрт  зориулагдсан, өнгөөр ялгаж кодчилсон дөрвөн холбогч үзүүр багтана. Зураг 1-1-ийг үз.

ГАЛ ИЛРҮҮЛЭЛТИЙГ ЭХЛҮҮЛЭХ/ГАР ИДЭВХЖҮҮЛЭЛТИЙН ХЭЛХЭЭ

Гал  илрүүлэх  хэлхээний  холбогч  үзүүр:  838 мм  (33”),  улаан өнгөөр кодчилсон холбогч

Дараах хэсгүүдтэй холбогдоно:

•  Гал илрүүлэх хэлхээний кабель – Цахилгаан гар идэвхжүүлэгч – Шугаман илрүүлэгч – Дулааны цэг илрүүлэгч

ГАЛ УНТРААХ ХЭЛХЭЭ

Гал  унтраах  хэлхээний  холбогч  үзүүр:  686 мм  (27”),  цэнхэр өнгөөр кодчилсон холбогч

Дараах хэсгүүдтэй холбогдоно:

•  Гал унтраах хэлхээний кабель – Гал унтраах хэлхээний буултын кабель

ТЭЖЭЭЛИЙН ГАДААД ЭХ ҮҮСВЭРИЙН ХЭЛХЭЭ

Тэжээлийн  хэлхээний  холбогч  үзүүр:  533 мм  (21”),  ногоон өнгөөр кодчилсон холбогч

Дараах хэсгүүдтэй холбогдоно:

•  Тэжээлийн хэлхээний кабель – Тэжээлийн хэлхээний гал хамгаалагчтай кабель

ТҮГШҮҮРИЙН ДОХИОНЫ ГАРАЛТЫН ХЭЛХЭЭ (Нэмэлт)

Түгшүүрийн дохионы хэлхээний холбогч үзүүр: 406 мм (16”), шар өнгөөр кодчилсон холбогч

Дараах хэсгүүдтэй холбогдоно:

•  Машины электрон хэрэгслүүд (дижитал 3.3 V dc гаралт)

ТЭЖЭЭЛИЙН ГАДААД ЭХ ҮҮСВЭР

ГАЛ УНТРААХ

ТООСНЫ ТАГ

ГАЛ ИЛРҮҮЛЭХ

ИЛ ХАРАГДДАГ ЛАЦ

АНХААР: ЭНД ХАРУУЛСАН КАБЕЛИУДЫН УРТ НЬ БОДИТ БАЙДЛААС БОГИНО БОЛНО

3.3 V dc ДОХИОНЫ ГАРАЛТ

ЗУРАГ 1-1CHECKFIRE 110 УДИРДЛАГЫН МОДУЛИЙН

ХОЛБОГЧ ҮЗҮҮРҮҮД009150

Page 10: CHECKFIRE 110 ГАЛ ИЛРҮҮЛЭХ, ИДЭВХЖҮҮЛЭХ … · бодис бүхий савны хийн баллон дээр ... хамгаалагчтай дан кабелийн

1-Р ХЭСЭГ – СИСТЕМИЙН ТОДОРХОЙЛОЛТХУУДАС 1-2        ХЯН. 0        2014-04-30

CHECKFIRE 110Гал илрүүлэх, идэвхжүүлэх систем

СИСТЕМИЙН ЕРДИЙН ХОЛБОЛТУУД

Тус бүрийг өөр өнгөөр ялгаж тэмдэглэсэн холбогч бүхий дөрвөн үзүүр нь CHECKFIRE 110 системийг суурилуулах ажлыг хөнгөв-чилж өгнө. Зураг 1-2-г үзнэ үү.

Гал илрүүлэх хэлхээний холбогч үзүүр: Гал илрүүлэх хэлхээ-ний үндсэн их бие болон салаа шугамуудын хувьд гал илрүүлэх хэлхээний  кабель  болон  т-холболтуудыг  ашиглан  олон  удаа илрүүлэх боломжийг олгодог.

•  Цахилгаан гар идэвхжүүлэгч

•  Шугаман илрүүлэгч

•  Дулааны цэг илрүүлэгч

Гал унтраах хэлхээний холбогч үзүүр: Гал унтраах хэлхээний кабелиуд,  т-  холболт  (хоёрдахь  саванд шаардлагатай)  болон гал  унтраах  хэлхээний  буултын  кабелиудыг  ашиглан  унтраах бодис бүхий  савны  хийн баллон дээр  суурилуулсан 2 ширхэг (хамгийн ихдээ) цахилгаан-хийн идэвхжүүлэгчид холбогдоно.

Тэжээлийн гадаад эх үүсвэрийн хэлхээний холбогч үзүүр: Тэжээлийн  хэлхээний  кабель  болон  тэжээлийн  хэлхээний  гал хамгаалагчтай дан кабелийн тусламжтайгаар машины тэжээ-лийн эх үүсвэрт шууд холбогдоно.

Түгшүүрийн дохионы гаралтын холбогч үзүүр: Шаардлага-тай үед машины электрон хэрэгслүүдэд (өөр үйлдвэрлэгчийн) холбогдоно (холболтын шугам харагдахгүй).

ЗУРАГ 1-2СИСТЕМИЙН ХОЛБОЛТУУД

009149

ТЭЖЭЭЛИЙН ХЭЛХЭЭНИЙ КАБЕЛЬ ТЭЖЭЭЛИЙН 

ХЭЛХЭЭНИЙ ГАЛ ХАМГААЛАГЧТАЙ КАБЕЛЬ

ГАЛ УНТРААХ ХЭЛХЭЭНИЙ КАБЕЛЬ

ШУГАМАН ИЛРҮҮЛЭГЧИД

ШТ ТӨХӨӨРӨМЖ

УНТРААХ БОДИСЫН 

САВ

ШАХАХ ХИЙН БАЛЛОН

ЦАХИЛГААН-ХИЙН ИДЭВХЖҮҮЛЭГЧ

ГАЛ УНТРААХ ХЭЛХЭЭНИЙ БУУЛТЫН КАБЕЛЬ

CHECKFIRE 110 УДИРДЛАГЫН МОДУЛЬ, КРОНШТЕЙН

ЦАХИЛГААН ГАР ИДЭВХЖҮҮЛЭГЧ, КРОНШТЕЙН

ДУЛААНЫ ЦЭГ ИЛРҮҮЛЭГЧИД (ДУЛААН ТУСГААРЛАГЧ, ТАСАЛГААНЫ ХААЛТЫН ХАМТ СУУРИЛУУЛНА)

ГАЛ ИЛРҮҮЛЭХ ХЭЛХЭЭНИЙ КАБЕЛЬ, Т-ХОЛБОЛТУУД

САЛАА ХЯЗГААРЛАГЧ

ИЛ ХАРАГДДАГ ЛАЦ

ГАЛ УНТРААХ ХЭЛХЭЭНИЙ Т-ХОЛБОЛТ

Page 11: CHECKFIRE 110 ГАЛ ИЛРҮҮЛЭХ, ИДЭВХЖҮҮЛЭХ … · бодис бүхий савны хийн баллон дээр ... хамгаалагчтай дан кабелийн

2-р хэсэг – БҮРЭЛДЭХҮҮН ХЭСГҮҮД2014-04-30        ХЯН. 0        ХУУДАС 2-1

CHECKFIRE 110Гал илрүүлэх, идэвхжүүлэх систем

CHECKFIRE 110 УДИРДЛАГЫН МОДУЛЬ Эд ангийн дугаар: 439559

Оролт/гаралтын  бүрэлдэхүүн  хэсгүүдийг  харилцаа  холбоо, удирдлагаар хангана. Зураг 2-1-ийг үз.

•  Тоос, ус үл нэвтрүүлдэг (IP67 чадвартай)

•  Эдэлгээ  сайтай,  бат  бөх,  шилэн  дүүргэлттэй  нийлэг  мате-риал

•  UL94 дөлийн үнэлгээ

•  Гадаргуу эсвэл кронштейн дээр суурилуулдаг

•  Аюулгүй  байдлаар  суурилуулахад  зориулагдсан  2  индек-сийн хуруу ар талд нь байрлана

•  Орчны  температурын  хүрээ:  −40 °C  хэмээс  60 °C  (−40 °F хэмээс 140 °F)

•  LED  индикатор  нь  системийн  төлөвийг  мэдээлнэ  (дотоод дуут дохиологч нь LED  гэрлийн анивчилтын хурдтай ижил дуугарна)

•  «PUSH to Activate/Alarm When Lit» гар аргаар идэвхжүүлдэг цахилгаан товчлуур ба LED гэрэл  Гар  аргаар ажиллуулах боломжийг олгоно  (гал  унтраах 

хэлхээг шууд идэвхжүүлнэ)  Түгшүүрийн байдлыг илтгэнэ

•  Гар аргаар идэвхжүүлэх товчлуурыг хамгаалах зорилготой, ил харагддаг лац бүхий хамгаалалтын хаалга

•  «DELAY/Reset/Silence» товчлуур  Гал  унтраах функц  идэвхжихийн  өмнө  хугацаа  СААТУУ-

ЛАЛТЫН дарааллыг дахин эхлүүлнэ  Интерфэйсийн удирдлагын модуль  Доголдол  үүссэн  нөхцөлд  дотоод  дуут  дохиологчийн 

дууг хаана

ГАЛ УНТРААХ ХЭЛХЭЭНИЙ ДОГОЛДЛЫН LED ГЭРЭЛ

ГАЛ ИЛРҮҮЛЭХ ХЭЛХЭЭНИЙ ДОГОЛДЛЫН LED ГЭРЭЛ

«DELAY/RESET/SILENCE» ТОВЧЛУУР

ТЭЖЭЭЛИЙН LED ГЭРЭЛ

«PUSH TO ACTIVATE/ALARM WHEN LIT» ТОВЧЛУУР БА LED ГЭРЭЛ

ХАМГАА-ЛАЛТЫН ХААЛГА

ИЛ ХАРАГДДАГ ЛАЦ

ЗУРАГ 2-1CHECKFIRE 110 УДИРДЛАГЫН МОДУЛЬ

009151

CHECKFIRE 110 /210 БЭХЭЛГЭЭНИЙ КРОНШТЕЙН Эд ангийн дугаар: 439564

Удирдлагын модулийг өөр өөр өнцгөөс  харах боломжтой  уян байдлаар кронштейнд суурилуулна. Зураг 2-2-ийг үз.

•  Удирдлагын модулийн нэгэн адил бат бөх, шилэн дүүргэлт-тэй нийлэг материалаар хийгдсэн.

•  Модулийг олон янзаар тохируулж бэхлэх боломжтой крон-штейн. Зохих урттай, 1/4”-ийн хэмжээтэй, түгжигч шайбтай бэхлэгч ашиглан кронштейны суурийг гадаргууд бэхэлнэ.

•  Кронштейны суурийн хэмжээсийг Зураг 2-3-аас үзнэ үү.

ЭРГЭЛДДЭГ ТҮШҮҮР

КРОНШТЕЙНЫ СУУРЬ

ЗУРАГ 2-2СУУРИЛУУЛТЫН КРОНШТЕЙН

009152

ХАЖУУ ТАЛ БОЛГОНД 2 ШИРХЭГ ЭРГЭЛДДЭГ НУГАСАН ХОЛБОГЧ

КАБЕЛИУДАД ЗОРИУЛАГДСАН НҮХ

7 mm (9/32”)-ИЙН ХЭМЖЭЭТЭЙ НҮХНҮҮД (4 ГАЗАР)

89 mm (3 1/2”)

121 mm (4 3/4”)

44 mm (1 3/4”)

65 mm (2 9/16”)

38 mm (1 1/2”)

22 mm (7/8”)

ЗУРАГ 2-3КРОНШТЕЙНЫ СУУРИЙН УРД ТАЛААС ХАРАГДАХ БАЙДАЛ

009113

Page 12: CHECKFIRE 110 ГАЛ ИЛРҮҮЛЭХ, ИДЭВХЖҮҮЛЭХ … · бодис бүхий савны хийн баллон дээр ... хамгаалагчтай дан кабелийн

2-р хэсэг – БҮРЭЛДЭХҮҮН ХЭСГҮҮДХУУДАС 2-2        ХЯН. 0        2014-04-30

CHECKFIRE 110Гал илрүүлэх, идэвхжүүлэх систем

ЦАХИЛГААН ГАР ИДЭВХЖҮҮЛЭГЧ Эд ангийн дугаар: 439400

Гал  унтраах  системийг  цахилгаанаар  идэвхжүүлэх  бөгөөд хонгилын  давхар  ба/эсвэл  гадагшлах  гарцаар  явж  байхдаа идэвхжүүлэгчид хүрэх боломжтой. Зураг 2-4-ийг үз.

•  Удирдлагын  модуль  руу  илгээсэн  электрон  дохио  нь  гал унтраах системийг идэвхжүүлнэ.

•  Температурын  хүрээ:  −40 °C  хэмээс  60 °C  (−40 °F  хэмээс 140 °F)

ЗУРАГ 2-4ЦАХИЛГААН ГАР ИДЭВХЖҮҮЛЭГЧ

009153

ЦАХИЛГААН ГАР ИДЭВХЖҮҮЛЭГЧИЙН КРОНШТЕЙН Эд ангийн дугаар: 440537

4.8 мм (3/16”)-ийн хэмжээтэй, будгаар будсан, ган төмөр хийцтэй. Зохих бэхлэгчээр бэхэлж эсвэг гагнаж тогтоо. Зураг 2-5-ийг үз.

11 mm (7/16”)-ИЙН ХЭМЖЭЭТЭЙ НҮХНҮҮД (2 ГАЗАР)

ЗУРАГ 2-5ЦАХИЛГААН ГАР ИДЭВХЖҮҮЛЭГЧИЙН КРОНШТЕЙН

009154

ХИЙН ГАР ИДЭВХЖҮҮЛЭГЧ (НЭМЭЛТ) Эд ангийн дугаарыг системийн гарын авлагаас үзнэ үү

Хонгилын давхар ба/эсвэл гадагшлах зам буюу алсын зайнаас гал унтраах системийг хийн аргаар идэвхжүүлдэг.

Тайлбар: Хэрэв төлөвлөгөөнд операторын тасалгаанд нэмэлт хийн  гар  идэвхжүүлэгч  суурилуулахаар  оруулсан  бол  холбог-дох  гал  унтраах  системийн  гарын  авлагыг  (хамгийн  сүүлийн хувилбар)  үзэж,  бүрэлдэхүүн  хэсгүүд,  төлөвлөлт,  хийц,  суури-луулалтын зааварчилгааг үзэж, судал.

Системийн гарын авлагууд:

LT-A-101-10 /20 /30 Гарын авлага

(Эд ангийн дугаар: 24327)

LT-A-101-50 /125 /250 Гарын авлага

(Эд ангийн дугаар: 427865)

LVS Гарын авлага (Эд ангийн дугаар: 427109)

Page 13: CHECKFIRE 110 ГАЛ ИЛРҮҮЛЭХ, ИДЭВХЖҮҮЛЭХ … · бодис бүхий савны хийн баллон дээр ... хамгаалагчтай дан кабелийн

2-р хэсэг – БҮРЭЛДЭХҮҮН ХЭСГҮҮД2014-04-30        ХЯН. 0        ХУУДАС 2-3

CHECKFIRE 110Гал илрүүлэх, идэвхжүүлэх систем

ДУЛААНЫ ЦЭГ ИЛРҮҮЛЭГЧ Эд ангийн дугаарыг температурын сонголтын хүснэгтээс үзнэ үү.

Хамгаалагдсан  талбайд  дулааны  цэг  илрүүлэх  боломжоор хангана. Зураг 2-6-ийг үз.

•  Өнгөөр кодчилсон тогтмол температуртай хийц

•  Илрүүлэгч дээр температурын үнэлгээг тэмдэглэсэн болно

•  Илрүүлэгчийг  кронштейн,  дулаан  тусгаарлагчид  бэхлэх бэхлэгч эрэг багтана

Температурын сонголт

Ажлын нэрлэсэн температур

Аюултай температурын дээд хэмжээ Өнгө

Дулааны цэг илрүүлэгчийн эд ангийн дугаар:

°C (°F) °C (°F)

121 (250) 99 (210) Цэнхэр 438280

177 (350) 125 (256) Улаан 438281

ЗУРАГ 2-6ДУЛААНЫ ЦЭГ ИЛРҮҮЛЭГЧ

009280

ДУЛААНЫ ЦЭГ ИЛРҮҮЛЭГЧИЙН КРОШНТЕЙН, ДУЛААН ТУСГААРЛАГЧ Эд ангийн дугаар: 440905

Дулааны цэг илрүүлэгчийг тулж, хамгаална. Зураг 2-7-ийг үз.

•  Илрүүлэгчийн кронштейн нь найдвартай тогтоож бэхэлнэ

•  Дулаан  тусгаарлагч  нь  илрүүлэгчийн  их  бие,  илрүүлэх хэлхээний холбогчийг нэмэлт хамгаалалтаар хангана.

•  Одоо  байгаа  загварын  илрүүлэгч  дээр  нэмж  суурилуулах боломжтой (эд ангийн дугаар: 416221)

ДУЛААН ТУСГААРЛАГЧ

КРОНШТЕЙН

ЗУРАГ 2-7ИЛРҮҮЛЭГЧИЙН КРОШНТЕЙН, ДУЛААН ТУСГААРЛАГЧ

009156

ШУГАМАН ИЛРҮҮЛЭГЧ Эд ангийн дугаарыг хүснэгтээс үзнэ үү

Хамгаалагдсан  талбайд  гарсан  галыг  илрүүлэх  бөгөөд CHECKFIRE  110  удирдлагын  модульд  холбогдоно.  Зураг 2-8-ийг үз.

•  Улаан өнгөөр кодчилсон холбогч

•  Дулаан  мэдрэгч  тусгаарлагчаар  заагласан  2  ороомог пүршин ган дамжуулагч

•  Идэвхжүүлэх температурын үнэлгээ 180 °C (356 °F)

•  Нугалах радиусын доод хэмжээ – 64 мм (2 1/2”)

•  Суурилуулсан  үеийн  тасралтгүй  ажиллагааны  температу-рын дээд хэмжээ: 121 °C (250 °F)

Шугаман илрүүлэгчийн эд ангийн дугаар: Урт

м (фут)

439406   0.61   (2)

439478   1.53   (5)

439480   3.05 (10)

439408   6.10 (20)

439410   9.15 (30)

440765 15.24 (50)

ЗУРАГ 2-8ШУГАМАН ИЛРҮҮЛЭГЧ

009157

Page 14: CHECKFIRE 110 ГАЛ ИЛРҮҮЛЭХ, ИДЭВХЖҮҮЛЭХ … · бодис бүхий савны хийн баллон дээр ... хамгаалагчтай дан кабелийн

2-р хэсэг – БҮРЭЛДЭХҮҮН ХЭСГҮҮДХУУДАС 2-4        ХЯН. 0        2014-04-30

CHECKFIRE 110Гал илрүүлэх, идэвхжүүлэх систем

ГАЛ ИЛРҮҮЛЭХ ХЭЛХЭЭНИЙ КАБЕЛЬ Эд ангийн дугаарыг хүснэгтээс үзнэ үү

CHECKFIRE  110  удирдлагын  модуль,  цахилгаан  гар  идэ-вхжүүлэгч,  гал  илрүүлэх  хэлхээний  оролтын  бүрэлдэхүүн хэсгүүдэд холбогдоно. Зураг 2-9-ийг үз.

•  IP67 холбогч

•  Хар өнгөөр кодчилсон доргилтын эсрэг холбогч

•  Температурын үзүүлэлт: 150 °C (302 °F)

•  Кабелийн  төгсгөлийн  үзүүр  бүр  дээр  байрлах  салдаггүй холбогч

•  Төрөл бүрийн нөхцөлд зориулагдсан урттай

• Үндсэн шугамын уртын дээд хэмжээ: 15.24 м (50 фут)

•  Нугалах радиусын доод хэмжээ: 64 мм (2 1/2”)

Гал илрүүлэх хэлхээний кабелийн эд ангийн дугаар: Урт

м (фут)

439384   0.61   (2)

439386   1.53   (5)

439388   3.05 (10)

439390   6.10 (20)

440759   9.15 (30)

440762 15.24 (50)

ЗУРАГ 2-9ГАЛ ИЛРҮҮЛЭХ ХЭЛХЭЭНИЙ КАБЕЛЬ

009158

ГАЛ ИЛРҮҮЛЭХ ХЭЛХЭЭНИЙ ТАСАЛГААНЫ ХААЛТЫН ХОЛБОГЧ Эд ангийн дугаар: 439404

Гал илрүүлэх хэлхээний кабелийг хамгаалж, тулна. Зураг 2-10-ийг үз.

•  IP67 холбогч

•  Никель гадаргуутай гуулин байгууламж

•  Хэмжээсүүд: Хавсралт дахь хүснэгтийг үзнэ үү.

•  Нүхний тал бүрт байрлуулсан хуванцар тусгаарлагч

ЗУРАГ 2-10ГАЛ ИЛРҮҮЛЭХ ХЭЛХЭЭНИЙ ТАСАЛГААНЫ

ХААЛТЫН ХОЛБОГЧ009159

ГАЛ ИЛРҮҮЛЭХ ХЭЛХЭЭНИЙ Т-ХОЛБОЛТ Эд ангийн дугаар: 439394

Гал илрүүлэх хэлхээний үндсэн шугаманд холбогдсон цахилгаан гар идэвхжүүлэгч болон дулааны цэг илрүүлэгчид холбогдоно. Зураг 2-11-ийг үз.

•  Улаан өнгөөр кодчилсон холбогч

•  Холбогчийн температурын үзүүлэлт: 105 °C (221 °F)

ЗУРАГ 2-11ГАЛ ИЛРҮҮЛЭХ ХЭЛХЭЭНИЙ Т-ХОЛБОЛТ

009160

ГАЛ ИЛРҮҮЛЭХ ХЭЛХЭЭНИЙ ШТ (шугамын төгсгөлийн) ТӨХӨӨРӨМЖ Эд ангийн дугаар: 439396

Гал  илрүүлэх  хэлхээний  үндсэн  шугамыг  хэлхээний  хяналт, төгсгөлийн цэгээр хангана. Зураг 2-12-ийг үз.

•  Улаан өнгөөр кодчилсон холбогч

•  Холбогчийн температурын үзүүлэлт: 105 °C (221 °F)

ЗУРАГ 2-12ГАЛ ИЛРҮҮЛЭХ ХЭЛХЭЭНИЙ ШТ

009161

ГАЛ ИЛРҮҮЛЭХ ХЭЛХЭЭНИЙ САЛАА ХЯЗГААРЛАГЧ Эд ангийн дугаар: 439398

Гал илрүүлэх хэлхээн дэх салаа хязгаарлагчийн цэгийг тодор-хойлно Зураг 2-13-ийг үз.

ЗУРАГ 2-13ГАЛ ИЛРҮҮЛЭХ ХЭЛХЭЭНИЙ САЛАА ХЯЗГААРЛАГЧ

009162

Page 15: CHECKFIRE 110 ГАЛ ИЛРҮҮЛЭХ, ИДЭВХЖҮҮЛЭХ … · бодис бүхий савны хийн баллон дээр ... хамгаалагчтай дан кабелийн

2-р хэсэг – БҮРЭЛДЭХҮҮН ХЭСГҮҮД2014-04-30        ХЯН. 0        ХУУДАС 2-5

CHECKFIRE 110Гал илрүүлэх, идэвхжүүлэх систем

ГАЛ УНТРААХ ХЭЛХЭЭНИЙ КАБЕЛЬ Эд ангийн дугаарыг хүснэгтээс үзнэ үү

CHECKFIRE  110  удирдлагын  модуль,  гал  унтраах  хэлхээний т-холболт ба/эсвэл гал унтраах хэлхээний буултын кабелиудад холбогдоно. Зураг 2-14-ийг үз.

•  IP67 холбогч

•  Цэнхэр өнгөөр кодчилсон доргилтын эсрэг холбогч

•  Температурын үзүүлэлт: 150 °C (302 °F)

•  Төрөл бүрийн нөхцөлд зориулагдсан урттай

•  Хэлхээний уртын дээд хэмжээ: 15.24 м (50 фут)

•  Нугалах радиусын доод хэмжээ: 64 мм (2 1/2”)

Гал унтраах хэлхээний кабелийн эд ангийн дугаар: Урт

м (фут)

439418   0.61   (2)

439420   1.53   (5)

439422   3.05 (10)

439424   6.10 (20)

439426   9.15 (30)

439428 15.24 (50)

ЗУРАГ 2-14ГАЛ УНТРААХ ХЭЛХЭЭНИЙ КАБЕЛЬ

009163

ГАЛ УНТРААХ ХЭЛХЭЭНИЙ Т-ХОЛБОЛТ Эд ангийн дугаар: 439434

Гал  унтраах  хэлхээний  кабель  болон  гал  унтраах  хэлхээний буултын кабельд холбогдоно. Зураг 2-15-ийг үз.

•  Цэнхэр өнгөөр кодчилсон холбогч

•  Холбогчийн температурын үзүүлэлт: 105 °C (221 °F)

ЗУРАГ 2-15ГАЛ УНТРААХ ХЭЛХЭЭНИЙ Т-ХОЛБОЛТ

009164

ГАЛ УНТРААХ ХЭЛХЭЭНИЙ БУУЛТЫН КАБЕЛЬ Эд ангийн дугаарыг хүснэгтээс үзнэ үү

Гал  унтраах  хэлхээний  кабель  болон  цахилгаан  хийн  идэ-вхжүүлэгчийг хооронд нь холбож өгнө. Зураг 2-16-ийг үз.

•  IP67 холбогч

•  Цэнхэр өнгөөр кодчилсон доргилтын эсрэг холбогч

•  Температурын үзүүлэлт: 150 °C (302 °F)

•  Уян хатан байдлаар хангах 2 урттай

•  Нугалах радиусын доод хэмжээ: 64 мм (2 1/2”)

Гал унтраах хэлхээний буултын кабелийн эд ангийн дугаар: Урт

м (инч)

439430 0.76 (30)

439432 0.97 (38)

ЗУРАГ 2-16ГАЛ УНТРААХ ХЭЛХЭЭНИЙ БУУЛТЫН КАБЕЛЬ

009165

ГАЛ УНТРААХ ХЭЛХЭЭ БОЛОН ТЭЖЭЭЛИЙН ХЭЛХЭЭНИЙ ТАСАЛГААНЫ ХААЛТЫН ХОЛБОГЧ Эд ангийн дугаар: 439405

Гал  илрүүлэх  хэлхээ  эсвэл  тэжээлийн  хэлхээний  кабелийг хамгаалж, тулна. Зураг 2-17-ийг үз.

•  IP67 холбогч

•  Никель гадаргуутай гуулин байгууламж

•  Хэмжээсүүд: Хавсралт дахь хүснэгтийг үзнэ үү.

ЗУРАГ 2-17ГАЛ ИЛРҮҮЛЭХ ХЭЛХЭЭНИЙ ТАСАЛГААНЫ

ХААЛТЫН ХОЛБОГЧ009166

ГАЛ УНТРААХ ХЭЛХЭЭНИЙ ХЯЗГААРЛАГЧ Эд ангийн дугаар: 439436

Гал унтраах хэлхээний хязгаарлалтын цэгүүдийг тодорхойлно. Зураг 2-18-ийг үз.

ЗУРАГ 2-18ГАЛ УНТРААХ ХЭЛХЭЭНИЙ ХЯЗГААРЛАГЧ

009167

Page 16: CHECKFIRE 110 ГАЛ ИЛРҮҮЛЭХ, ИДЭВХЖҮҮЛЭХ … · бодис бүхий савны хийн баллон дээр ... хамгаалагчтай дан кабелийн

2-р хэсэг – БҮРЭЛДЭХҮҮН ХЭСГҮҮДХУУДАС 2-6        ХЯН. 0        2014-04-30

CHECKFIRE 110Гал илрүүлэх, идэвхжүүлэх систем

ЦАХИЛГААН-ХИЙН ИДЭВХЖҮҮЛЭГЧ Эд ангийн дугаар: 439569 (ихэвчлэн бодисын сав болон хийн баллон/кронштейны иж бүрдлийн хамт нийлүүлдэг)

Бодисын  савны  хийн  баллонд  суурилуулдаг  бөгөөд  бодисын сав руу хий оруулдаг. Зураг 2-19-ийг үз.

Цахилгаан  аргаар  идэвхжүүлэхийн  тулд  гал  илрүүлэх  хэлхээ-ний буултын кабелийг суурилуул (ИХСТ бүхий). Зураг 2-22-г үз. Систем идэвхжихэд цахилгаан хийн идэвхжүүлэгч хийн баллон дээрх лацыг цоолж, хийг бодисын сав руу урсгана.

Цоологч  хуруу  бүрэн  хураагдаагүй  байхад  идэвхжүүлэгчийг суурилуулахгүй  байлгах  үүднээс  идэвхжүүлэгчид  хамгаалагч суурилуулж  өгсөн  болно.  Тайлбар:  Хамгаалагчийг  нугалж эсвэл салгаж авч болохгүй. Энэ нь идэвхжүүлэгчийн зөв ажил-лагаанд шаардлагатай эд анги юм.

Идэвхжүүлэгчид хийн идэвхжүүлэлтийн шлангны нэмэлт порт багтана.

Температурын хүрээ:

ИХСТ-тэй цахилгаанаар −40 °C хэмээс 85 °C (−40 °F хэмээс 185 °F)

Зөвхөн хийн −54 °C хэмээс 105 °C (−65 °F хэмээс 221 °F)

ХАМГААЛАГЧ

ГАРАЛТ – БОДИСЫН САВ РУУ ШАХАХ ХИЙ

ИДЭВХЖҮҮЛЭГЧИЙН ТАГЛАА (ХЭРЭВ САЛГАЖ АВСАН БОЛ ТЕХНИКИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙХЭД ЗОРИУЛЖ ХАДГАЛ)

1/4”-ИЙН NPT ГУУЛИН ЗАЛГУУР (ХИЙН ИДЭВХЖҮҮЛЭГЧИЙН УЯН ХООЛОЙН НЭМЭЛТ НҮХ – ХОЁР ГАЗАР)

ЗУРАГ 2-19ЦАХИЛГААН-ХИЙН ИДЭВХЖҮҮЛЭГЧ

009168

ИДЭВХЖҮҮЛЭХ ХУГАЦААГ СААТУУЛАХ ТӨХӨӨРӨМЖ (ИХСТ) Эд ангийн дугаар: 439448

Гал  унтраах  системийг  цахилгаан  аргаар  идэвхжүүлнэ.  Зураг 2-20, 2-21-г үз.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

ИХСТ-тэй харьцахдаа идэвхжүүлэгч үзүүрийг өөр рүүгээ болон бусад рүү чиглүүлж болохгүй. Цахилгаанаар идэвхжүүлэх үед ИХСТ нь маш хурдан ажиллаж, жижиг хэмжээтэй гуулин диск идэвхжүүлэгч  үзүүрээс  маш  хүчтэй  салдаг.  Идэвхжүүлэгч хуруу ба/эсвэл салж буй диск нь хүний биед гэмтэл учруулж болзошгүй.

•  Цахилгаан  хийн  идэвхжүүлэгчийн  цоологч  хуруу  хийн баллоны  лацыг  цоолоход  хангалттай  хүч  үүсгэж,  хийг бодисыг сав руу урсгах боломж олгоно.

•  Хүрзэн хэлбэртэй салдаггүй холбогчууд гал унтраах хэлхээ-ний буултын кабельд хялбар суурилагддаг. Зураг 2-20-ийг үз.

ХҮРЗЭН ХОЛБОГЧУУД

ИДЭВХЖҮҮЛЭГЧ ҮЗҮҮР

ЗУРАГ 2-20ИХСТ009169

О-ЦАГИРАГ

ИДЭВХЖСЭН ИХСТ

ЗУРАГ 2-21ИХСТ СУУРИЛАГДСАН

ГАЛ УНТРААХ ХЭЛХЭЭНИЙ БУУЛТЫН КАБЕЛЬ009170

ИДЭВХЖҮҮЛЭГЧИЙН ТАГ САЛГАГДСАН

ЗУРАГ 2-22ЦАХИЛГААН ХИЙН ИДЭВХЖҮҮЛЭГЧИЙН

ЦАХИЛГААН ИДЭВХЖҮҮЛЭЛТ009171

Page 17: CHECKFIRE 110 ГАЛ ИЛРҮҮЛЭХ, ИДЭВХЖҮҮЛЭХ … · бодис бүхий савны хийн баллон дээр ... хамгаалагчтай дан кабелийн

2-р хэсэг – БҮРЭЛДЭХҮҮН ХЭСГҮҮД2014-04-30        ХЯН. 0        ХУУДАС 2-7

CHECKFIRE 110Гал илрүүлэх, идэвхжүүлэх систем

ТЭЖЭЭЛИЙН ХЭЛХЭЭНИЙ КАБЕЛЬ Эд ангийн дугаарыг хүснэгтээс үзнэ үү

CHECKFIRE 110 удирдлагын модулийг тэжээлийн хэлхээний гал хамгаалагчтай кабельд холбоно. Зураг 2-23-ийг үз.

•  IP67 холбогч

•  Ногоон өнгөөр кодчилсон доргилтын эсрэг холбогч

•  Температурын үзүүлэлт: 150 °C (302 °F)

•  Төрөл бүрийн нөхцөлд зориулагдсан урттай

•  Хэлхээний  уртын  дээд  хэмжээ:  15.24 м  (50 фут);  үүнд  0.9 м (3 фут)-ын  урттай  тэжээлийн  хэлхээний  гал  хамгаалагчтай кабель багтахгүй

•  Нугалах радиусын доод хэмжээ: 64 мм (2 1/2”)

Тэжээлийн хэлхээний кабелийн эд ангийн дугаар: Урт

м (фут)

439438   0.61   (2)

439440   1.53   (5)

439442   3.05 (10)

439444   6.10 (20)

439446   9.15 (30)

440187 15.24 (50)

ЗУРАГ 2-23ТЭЖЭЭЛИЙН ХЭЛХЭЭНИЙ КАБЕЛЬ

009172

ТЭЖЭЭЛИЙН ХЭЛХЭЭНИЙ ГАЛ ХАМГААЛАГЧТАЙ КАБЕЛЬ Эд ангийн дугаар: 439492

Тэжээлийн хэлхээний кабелийг машины 12 /24 V dc-ийн тэжээ-лийн эх үүсвэрт холбоно. Зураг 2-24-ийг үз.

•  IP67 холбогч

•  Ногоон өнгөөр кодчилсон доргилтын эсрэг холбогч

•  Нугалах радиусын доод хэмжээ: 64 мм (2 1/2”)

•  Автомашины 3 амп ATO/ATC ир хэлбэртэй, шугаманд суулгаж өгсөн гал хамгаалагч

•  Тэжээлийн  эх  үүсвэрт  холбож  өгөх  1/2”  цагирган  термина-лууд

0.9 m (3 ft) ЗУРАГ 2-24ТЭЖЭЭЛИЙН ХЭЛХЭЭНИЙ ГАЛ ХАМГААЛАГЧТАЙ КАБЕЛЬ

009173

ГАЛ УНТРААХ ХЭЛХЭЭ БОЛОН ТЭЖЭЭЛИЙН ХЭЛХЭЭНИЙ ТАСАЛГААНЫ ХААЛТЫН ХОЛБОГЧ Эд ангийн дугаар: 439405

Гал  илрүүлэх  хэлхээ  эсвэл  тэжээлийн  хэлхээний  кабелийг хамгаалж, тулна. Зураг 2-25-ийг үз.

•  IP67 холбогч

•  Никель гадаргуутай гуулин байгууламж

•  Хэмжээсүүд: Хавсралт дахь хүснэгтийг үзнэ үү.

ЗУРАГ 2-25ТЭЖЭЭЛИЙН ХЭЛХЭЭНИЙ ТАСАЛГААНЫ

ХААЛТЫН ХОЛБОГЧ009166

Page 18: CHECKFIRE 110 ГАЛ ИЛРҮҮЛЭХ, ИДЭВХЖҮҮЛЭХ … · бодис бүхий савны хийн баллон дээр ... хамгаалагчтай дан кабелийн

2-р хэсэг – БҮРЭЛДЭХҮҮН ХЭСГҮҮДХУУДАС 2-8        ХЯН. 0        2014-04-30

CHECKFIRE 110Гал илрүүлэх, идэвхжүүлэх систем

ШОШГОНЫ ИЖ БҮРДЭЛ Эд ангийн дугаар: 440798

Машины оператор болон техникийн үйлчилгээний ажилтнуу-дад системийн ажиллагаа,  хамгаалалтын талаарх зааварчил-гааг өгнө.

Зохих  шошгонуудыг  заасан  байршлуудад  нааж  тогтоо.  Зураг 2-26-аас 2-29-г үз.

Хэрэв CHECKFIRE системд машиныг автоматаар унтраах функц багтсан  бол  440799  дугаартай  шошгыг  операторын  үзэгдэх шугамын ойр хавьд суурилуул. 440800 дугаартай шошгоноос хугацаа  саатуулалтын  зөв  утгыг  тайрч  аваад,  ар  талыг  нь хуулж, наалддаг хэсгийг ил гаргаж, 440799 дугаартай шошгоны өгөгдсөн зайд наа. Зураг 2-26-ийг үз.

ХУГАЦАА СААТУУЛАЛТЫН ЗӨВ УТГЫГ СОНГООД ДЭЭРХ ШОШГОНД НАА

ЗУРАГ 2-26ХӨДӨЛГҮҮРИЙН УНТРАЛТ БА ХУГАЦАА

СААТУУЛАЛТАНД ЗОРИУЛАГДСАН ШОШГО009174

Хэрэв CHECKFIRE системд машиныг автоматаар унтраах функц БАГТААГҮЙ бол 440801 дугаартай шошгыг операторын үзэгдэх орчинд суурилуул. Зураг 2-27-ийг үз.

ЗУРАГ 2-27МАШИНЫГ ЗОГСООЖ, ГАРАХ ТУХАЙ ШОШГО

009175

Засвар,  техникийн  үйлчилгээний  ажилтнуудад  сануулах зорилгоор энэхүү СЭРЭМЖЛҮҮЛЭГ  (шошгоны дугаар: 71455)-ийг шугаман илрүүлэгчээр хамгаалсан хэсэгт суурилуул. Зураг 2-28-ийг үз.

ЗУРАГ 2-28ШУГАМАН ИЛРҮҮЛЭГЧИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ ШОШГО

009325

Цахилгаан гар идэвхжүүлэгч болгоны хажууд энэ шошгыг суу-рилуул. Зураг 2-29-ийг үз.

ЗУРАГ 2-29ЦАХИЛГААН ГАР ИДЭВХЖҮҮЛЭГЧИД

ЗОРИУЛАГДСАН ЗААВРЫН ШОШГО009324

Page 19: CHECKFIRE 110 ГАЛ ИЛРҮҮЛЭХ, ИДЭВХЖҮҮЛЭХ … · бодис бүхий савны хийн баллон дээр ... хамгаалагчтай дан кабелийн

2-р хэсэг – БҮРЭЛДЭХҮҮН ХЭСГҮҮД2014-04-30        ХЯН. 0        ХУУДАС 2-9

CHECKFIRE 110Гал илрүүлэх, идэвхжүүлэх систем

МАШИНЫ СИСТЕМИЙН ДАРАЛТЫН ДАТЧИК Эд ангийн дугаар: 440090

Туслах функцээр  (ө.х. төхөөрөмжийг унтраах, мэдээлэгч хэрэг-слүүдийг  асаах,  машины  удирдлагын  самбарыг  «даралтын датчикийн  буцах  холбоо»-гоор  хангах  гэх  мэт)  хангана.  Зураг 2-30-ийг үз.

•  Нэг салдаггүй кабель, сэлгэгчийн гэрт битүүмжлэгдсэн

•  Гараар  тохируулах  боломжтой  3  дамжуулагч  (NO/C/NC) бүхий SPDT сэлгэгч

•  12 /36 V dc нэрлэсэн хүчин чадалтай 6 A үнэлгээтэй

•  Цахилгааны  бүх  холболтыг  цаг  уурын  нөхцөл  байдлаас хамгаалах  зориулатттай  даралтын  датчикийн  сэлгэгчийн иж бүрдэл (эд ангийн дугаар: 440086) багтана

• 1/4”-ийн гуулин т-холболт болон хошуу

ХИЙН БАЛЛОНД ХОЛБОГДОНО

ДАРАЛТЫН ДАТЧИКИЙН ХОЛБОГЧИЙН ИЖ БҮРДЭЛ

ШИНЭЧЛЭН ТОХИРУУЛАХ ТОВЧЛУУР

МАШИНЫ ХЭРЭГСЛҮҮДЭД ХОЛБОГДОНО

ЗУРАГ 2-30ДАРАЛТЫН ДАТЧИКИЙН ХОЛБОЛТУУД

009178

Бодисын  савны орох нүхэн дэх 1/4”-ийн  т-холболтыг ашиглан датчикийг хийн баллонд суурилуул. Датчик болон холболтуу-дыг боломжит гэмтлээс хамгаал. Зураг 2-31-ийг үз.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Цацалтын  даралтын  датчик  нь  бодисын  савны  хий  орох нүхэнд  байрлах  ёстой.  Ингэж  байрлуулахгүй  бол  датчик гэмтэж, буруу ажиллах болно.

МАШИНЫ ХОЛБОЛТ РУУ

ЦАХИЛГААН ХИЙН ИДЭ-ВХЖҮҮЛЭГЧ РҮҮ

ЗУРАГ 2-31ДАРАЛТЫН ДАТЧИКИЙН СУУРИЛУУЛАЛТ

009179

Төлөвлөгч/суурилуулагч  нь  даралтын  датчикийг  холбоход зориулагдсан хэрэгслүүдийг контактын үзүүлэлтүүдийг нягтлах ёстой. Машины хэрэгсэлд холбох ажлыг бусдаар хийлгэх ёстой, эсвэл  шууд  машины  үйлдвэрлэгчээс  заавар,  зөвшөөрөл  авч байж хийх ёстой.

Тайлбар:  Хийн  баллон  дээрх  даралтын  датчик  идэвхжинэ. CHECKFIRE  110  удирдлагын  модуль  нь  даралтын  датчикийн ажиллагааг хянах, удирдах боломжгүй.

Page 20: CHECKFIRE 110 ГАЛ ИЛРҮҮЛЭХ, ИДЭВХЖҮҮЛЭХ … · бодис бүхий савны хийн баллон дээр ... хамгаалагчтай дан кабелийн

2-р хэсэг – БҮРЭЛДЭХҮҮН ХЭСГҮҮДХУУДАС 2-10        ХЯН. 0        2014-04-30

CHECKFIRE 110Гал илрүүлэх, идэвхжүүлэх систем

ГАЛ ИЛРҮҮЛЭХ ХЭЛХЭЭНИЙ ШАЛГАГЧ Эд ангийн дугаар: 440097

CHECKFIRE  110  удирдлагын  модулийн  гүйцэтгэлийг  шалгах зорилгоор  хэвийн,  доголдол,  түгшүүрийн  байдлыг  дуурайж үүсгэдэг. Зураг 2-32-ийг үз.

Датчикийн тохиргоо:

Хэвийн

Доголдол

Түгшүүр

ЗУРАГ 2-32ГАЛ ИЛРҮҮЛЭХ ХЭЛХЭЭНИЙ ШАЛГАГЧ

009287

ГАЛ УНТРААХ ХЭЛХЭЭНИЙ ШАЛГАГЧ Эд ангийн дугаар: 441021

ИХСТ-ийн  гал  унтраах  энергийн  амжилттай  гадагшлуулалтыг илтгэнэ (тэнцсэн эсвэл тэнцээгүй). Зураг 2-33-ийг үз.

СЭЛГЭГЧ: OFF, ON, RESET

ЗУРАГ 2-33ГАЛ УНТРААХ ХЭЛХЭЭНИЙ ШАЛГАГЧ

009288

ГАЛ УНТРААХ ХЭЛХЭЭНИЙ ШАЛГАХ ЗАЛГУУР Эд ангийн дугаар: 440912

CHECKFIRE  110  удирдлагын  системийг  шалгах  зорилгоор ИХСТ-г орлоно. Зураг 2-34-ийг үз.

ЗУРАГ 2-34ГАЛ УНТРААХ ХЭЛХЭЭНИЙ ШАЛГАХ ЗАЛГУУР

009289

Page 21: CHECKFIRE 110 ГАЛ ИЛРҮҮЛЭХ, ИДЭВХЖҮҮЛЭХ … · бодис бүхий савны хийн баллон дээр ... хамгаалагчтай дан кабелийн

3-Р ХЭСЭГ – ХЭРЭГЛЭГЧИЙН ИНТЕРФЭЙС2014-04-30        ХЯН. 0        ХУУДАС 3-1

CHECKFIRE 110Гал илрүүлэх, идэвхжүүлэх систем

ХЭРЭГЛЭГЧИЙН ИНТЕРФЭЙС

Энэ хэсэгт CHECKFIRE 110 удирдлагын модулийн онцлог шинж чанар, ажиллагааны талаарх ерөнхий мэдээлэл багтсан болно.

ТАЛБАЙН ХОЛБОЛТЫН БАЙДАЛ – КАБЕЛЬ, ТӨХӨӨРӨМЖҮҮД

CHECKFIRE 110 удирдлагын модуль нь өнгөөр ялгаж кодчилсон, олон давхарга,  эрээстэй  IP67 холбогчийг багтаасан кабелийн иж бүрдлээр дамжуулан хэрэгслүүдтэй харьцдаг. Зураг 3-1-ийг үз.

IP67  нь  орчны  бохирдлоос  хамгаалах  хамгаалалтын  зэрэглэл юм.  Эхний  тоо  нь  хатуу  эд  зүйлээс  хамгаалах  хамгаалалтыг илэрхийлнэ (0 – ямар нэг тусгай хамгаалалт байхгүй, 6 – тоосны хамгаалалт). Хоёрдахь тоо нь шингэнээс хамгаалах хамгаалал-тыг илэрхийлнэ (0 – хамгаалалт байхгүй, 7 – усан дотор үзүүлэх нөлөөнөөс хамгаалах хамгаалалт).

ГАЛ ИЛРҮҮЛЭХ ХЭЛХЭЭНИЙ ХОЛБОГЧ ҮЗҮҮР

•  838 мм (33”) кабель

•  Улаан өнгөөр кодчилсон IP67 доргилтын эсрэг холбогч (эм)

ГАЛ УНТРААХ ХЭЛХЭЭНИЙ ХОЛБОГЧ ҮЗҮҮР

•  686 мм (27”) кабель

•  Цэнхэр өнгөөр кодчилсон IP67 доргилтын эсрэг холбогч (эм)

ТЭЖЭЭЛИЙН ГАДААД ЭХ ҮҮСВЭРИЙН ХЭЛХЭЭНИЙ ХОЛБОГЧ ҮЗҮҮР (12 /24 V dc)

•  533 мм (21”) кабель

•  Ногоон өнгөөр кодчилсон IP67 доргилтын эсрэг холбогч (эр)

ТҮГШҮҮРИЙН ХЭЛХЭЭНИЙ ХОЛБОГЧ ҮЗҮҮР (туслах нэмэлт хэрэгсэл)

•  3.3 V dc дижитал гаралт

•  406 мм (16”) кабель

•  Шар өнгөөр кодчилсон IP67 залгуур

3.3 V dc ДОХИОНЫ ГАРАЛТ

ТЭЖЭЭЛИЙН ГАДААД ЭХ 

ҮҮСВЭР

ГАЛ УНТРААХ

(ТООСНЫ ТАГ)

ГАЛ ИЛРҮҮЛЭХ

ЗУРАГ 3-1УДИРДЛАГЫН МОДУЛИЙН ХОЛБОГЧ ҮЗҮҮРҮҮД

009150

УДИРДЛАГЫН МОДУЛИЙН УРД САМБАРЫН ТОВЧЛУУРУУД

«DELAY/Reset/Silence» товчлуурДоголдол  ба/эсвэл  илрүүлэлтийн  байдлыг  удирдахын  тулд «DELAY/Reset/Silence»  товчлуур  (Зураг  3-2)  дээр  дар.  Ингэж дарахад:

•  Доголдлын дуут дохио чимээгүй болно  Доголдол үүссэн үед дуут мэдэгдлийн дууг хоёр цагийн 

турш  хаана.  Доголдол  арилах  хүртэл  доголдлын  LED индикатор(ууд)  үргэлжлүүлэн  анивчина.  Хэрэв  өөр доголдол үүсвэл дуут мэдэгдэл дахин идэвхжиж, «DELAY/Reset/Silence»  товчлуур  дээр  дарах  эсвэл  доголдлыг арилгах хүртэл дуугарах болно.

  Унтраах бодис цацагдсаны дараа  товчлуур дуут дохио-логчийн дууг хаах болно.

  Аливаа шинэ илрүүлэлт эсвэл доголдол нь дуут мэдэгд-лийг дахин.идэвхжүүлэх болно.

  Цацалтын дараа эсвэл доголдол үүсэхэд дуугардаг дуут мэдэгдэл хоёр цаг дуугүй байсны дараа дахин ажиллах болно.

• Хугацаа саатуулал дарааллыг дахин эхлүүлэх:  Гал илрүүлэх  үед  идэвхжүүлэх  цагийг  хойшлуулах  мөчлөгийг дахин эхлүүл (гал унтраах хэлхээ идэвхжихээс өмнө эхлүүл-сэн байх ёстой).

• Удирдлагын модулийг шинэчлэн тохируулах: Идэвхжүүлэгч  хэрэгслүүдийг  бүрэн  сэргээсэн  ба/эсвэл шинэчлэн  тохируулсны  дараа  удирдлагын  модулийг шинэчлэн тохируул.

• Цаг хойшлуулах хугацааг сонго: Хоёр сонголт бий: 5 секунд эсвэл 15 секунд

«PUSH TO ACTIVATE/ALARM WHEN LIT» ТОВЧЛУУР БА LED ИНДИКАТОР«DELAY/RESET/ SILENCE» ТОВЧЛУУР

ЗУРАГ 3-2УДИРДЛАГЫН МОДУЛИЙН УРД ТАЛЫН САМБАР

009180

Page 22: CHECKFIRE 110 ГАЛ ИЛРҮҮЛЭХ, ИДЭВХЖҮҮЛЭХ … · бодис бүхий савны хийн баллон дээр ... хамгаалагчтай дан кабелийн

3-Р ХЭСЭГ – ХЭРЭГЛЭГЧИЙН ИНТЕРФЭЙСХУУДАС 3-2        ХЯН. 0        2014-04-30

CHECKFIRE 110Гал илрүүлэх, идэвхжүүлэх систем

УДИРДЛАГЫН МОДУЛИЙН УРД ТАЛЫН САМБАРЫН ТОВЧЛУУРУУД (үргэлжлэл)

Улаан өнгийн «PUSH to Activate/Alarm When Lit» товчлуур ба LED индикатор (Зураг 3-2)•  Хослолын товчлуур ба LED индикатор

•  ГАР  ИДЭВХЖҮҮЛЭЛТ  –  Улаан  өнгийн  «PUSH  to  Activate/Alarm When Lit» товчлуур дээр дарахад гал унтраах хэлхээ шууд идэвхжиж, улаан өнгийн LED гэрэл 10 секундын турш асна.

Тайлбар:  Улаан  өнгийн  «PUSH  to  Activate/Alarm When  Lit» товчлуур дээр дарахад  хугацаа  саатуулах функц ажиллах-гүй.

10  секундын  дараа  удирдлагын  модуль  бодис  цацалтын дараах  горимд  шилжиж,  улаан  өнгийн  «PUSH  to  Activate/Alarm When Lit» LED гэрэл 1 х 10 секунд анивчина.

•  ИЛРҮҮЛЭГЧИЙН  ИДЭВХЖҮҮЛЭЛТ  –  Гал  илрүүлэх  хэрэгсэл гал илрүүлсэн дохио илгээхэд «PUSH to Activate/Alarm When Lit»  LED  индикатор  дараах  дарааллыг  харуулна  (Хүснэгт 3-1):

1.  Хугацаа  саатуулалтын  сүүлийн  5  секунд  хүртэл  УЛААН өнгөөр 2 x 1 секунд анивчина (дуут дохиологчийн дууга-ралт анивчилтын хурдтай ижил байна).

2.  Сүүлийн  5  секундэд  хугацаа  саатулалт  дуусах  хүртэл УЛААН өнгөөр 4 x 1 секунд анивчина (дуут дохиологчийн дуугаралт анивчилтын хурдтай ижил байна)

3.  УЛААН  өнгөөр  10  секундын  турш  тасралтгүй  асна  (гал унтраах хэлхээ идэвхжсэн төлөвт байна) (дуут дохиологч тасралтгүй дуугарна).

4.  1 x 10  секунд  анивчиж,  бодис  цацалтын  дараах  горимд шилжсэнийг  илтгэнэ  (дуут  дохиологчийн  дуугаралт анивчилтын хурдтай ижил байна).

Дотоод дуут дохиологч (дуут мэдэгдэл)

•  Гал  илрүүлэлт,  доголдлын  бүх  нөхцөлд  зориулагдсан  дуут мэдэгдэл

•  Холбогдох LED индикатор(ууд)ын анивчилтын хурдтай ижил анивчина (Хүснэгт 3-1)

•  Хамгийн доод хэмжээ 85 дБ, 3.1 м (3 фут)

«PUSH to Activate/Alarm When Lit» LED гэрэл ба дуут дохиологчийн индикаторууд

Гар үйлдэл (Гал унтраах хэлхээний идэвхжүүлэлт)

2 x 1 сек (10 секундын турш)

4 x 1 сек (5 секундын турш)

10 секундын турш тасралтгүй асна

1 x 10 сек (шинэчлэн тохируулах хүртэл)*

«PUSH to Activate/Alarm When Lit» товчлуур дээр дар Эсвэл: Цагирган түгжээг татаад цахилгаан гар идэ-вхжүүлэгчийг түлх (аль ч үйлдэл нь системийг даруй ажиллагаанд оруулна)

  Бодис цацагдсаны дараах горим

Гал илрүүлэх хэлхээний оролт

15  секундээр  хойшлуулах  (эхний  10 секунд)

5 секундээр хойшлуулах

Мөн  15  секундээр  хойшлуулсан  үед ажиллуулахад 5 секунд

Гал унтраах хэлхээний идэвхжүүлэлт(Цаг саатуулалт дууссан)

  Бодис цацагдсаны дараах горим

ХҮСНЭГТ 3-1: ГАЛ ИЛРҮҮЛЭХ БАЙДЛЫН ИНДИКАТОРУУДЫН ХУРААНГУЙ

  *  Гал унтраах хэлхээний доголдлын индикатор нь бодис цацагдсаны дараах үед мөн энэ хурдаар анивчина. Гал унтраах хэлхээний шалгах төхөөрөмжийг суурилуулсны дараа

  Гал унтраах хэлхээний доголдлын индикатор анивчихгүй.

Page 23: CHECKFIRE 110 ГАЛ ИЛРҮҮЛЭХ, ИДЭВХЖҮҮЛЭХ … · бодис бүхий савны хийн баллон дээр ... хамгаалагчтай дан кабелийн

3-Р ХЭСЭГ – ХЭРЭГЛЭГЧИЙН ИНТЕРФЭЙС2014-04-30        ХЯН. 0        ХУУДАС 3-3

CHECKFIRE 110Гал илрүүлэх, идэвхжүүлэх систем

УДИРДЛАГЫН МОДУЛИЙН УРД ТАЛЫН САМБАРЫН ИНДИКАТОРУУД

Тэжээлийн төлөв (тэжээлийн хос өнгийн LED гэрэл – ногоон/шар) (Зураг 3-3)•  Хэвийн төлөв – Тэжээлийн LED индикатор НОГООН өнгөтэй 

болох  бөгөөд  гадаад  эх  үүсвэрээс  авч  буй  тэжээл  хэвийн байгааг илтгэж, тасралтгүй асна.

•  Доголдлын төлөв – Тэжээлийн LED индикатор ШАР өнгөөр 1 x 30 секунд анивчиж,  гадаад эх үүсвэрээс авч буй тэжээл зөвшөөрөгдсөн хэмжээнээс доогуур болж, доголдол үүсгэж байгааг илтгэнэ. Тайлбар: дуут дохиологчийн дуугаралт 10 минутын турш анивчилтын хурдтай ижил байх бөгөөд эрчим хүч хэмнэх үүднээс дуу нь автоматаар хаагдана.

•  Доголдлын  индикатор  нь  тухайн  доголдол  арилах  эсвэл удирдлагын модуль унтрах хүртэл 72 цагийн турш үргэлж-лэн анивчих (ШАР) болно

•  Тэжээлийн гадаад эх үүсвэрийг сэргээсэн даруйд тэжээлийн доголдлын  (ШАР)  LED  индикатор  хэвийн  төлөвт  шилжиж (НОГООН  өнгөөр  тасралтгүй  асна),  дуут  дохиологч  унтрах болно (30 секундын дараа)

ГАЛ УНТРААХ ХЭЛХЭЭНИЙ ДОГОЛДЛЫН ШАР LED ГЭРЭЛ

ГАЛ ИЛРҮҮЛЭХ ХЭЛХЭЭНИЙ ДОГОЛДЛЫН ШАР LED ГЭРЭЛ

ТЭЖЭЭЛИЙН НОГООН ЭСВЭЛ ШАР LED ГЭРЭЛ

ЗУРАГ 3-3УДИРДЛАГЫН МОДУЛИЙН УРД ТАЛЫН САМБАР

009180

Гал илрүүлэх хэлхээний доголдол (ШАР) (Зураг 3-3)•  Доголдол  үүссэн  үед  (ШАР)  өнгөөр 1 x 10  секунд  анивчина 

(дуут  дохиологчийн  дуугаралт  анивчилтын  хурдтай  ижил байна)

•  Доголдол арилахад  хэвийн төлөвт буцаж шилжинэ  (инди-катор ажиллахгүй)

Гал унтраах хэлхээний доголдол (ШАР) (Зураг 3-3)•  Доголдол  үүссэн  үед  (ШАР)  өнгөөр 1 x 10  секунд  анивчина 

(дуут  дохиологчийн  дуугаралт  анивчилтын  хурдтай  ижил байна)

•  Доголдол арилахад  хэвийн төлөвт буцаж шилжинэ  (инди-катор ажиллахгүй)

ТЭЖЭЭЛ

Тэжээлийн гадаад эх үүсвэр (үндсэн)CHECKFIRE 110 системийн удирдлагын модуль нь автомашины тэжээлийг  тэжээлийн  үндсэн  гадаад  эх  үүсвэрээр  ашигладаг. Оролтын тэжээлийн хэлхээнд 12-24 V dc-ийн нэрлэсэн хүчдэл шаардлагатай бөгөөд нээлттэй хэлхээ ба/эсвэл газардуулгын доголдол  гэх  мэт  бага  тэжээл  шаардлагатай  нөхцөлд  тохи-руулж удирдах боломжтой.

Тэжээлийн дотоод нөөц эх үүсвэрТэжээлийн  үндсэн  эх  үүсвэрийн  хүчин  чадал  муудсан  эсвэл салгагдсан байх тохиолдолд CHECKFIRE 110 системийн удирд-лагын модулийг 72 цагийн турш нөөц тэжээлээр хангах хүчин чадалтай  тэжээлийн  дотоод  нөөц  эх  үүсвэр  бий.  Тэжээл  бага болох  эсвэл  алдагдахад  тэжээлийн  доголдлын  ШАР  өнгийн LED  индикатор  болон  дуут  дохиологч  1 x 30  секунд  анивчиж, дуугарна.  Дуут  дохиологч  10  минутын  дараа  автоматаар унтарна.  Тэжээлийн  гадаад  эх  үүсвэрийг  сэргээхэд  доголдол арилж, тэжээлийн дотоод эх үүсвэр автоматаар сэргэх болно.

УДИРДЛАГЫН МОДУЛИЙГ БЭХЭЛЖ ТОГТООХ

Бэхэлж тогтоох хоёр арга бий.

•  ГАДАРГА  ДЭЭРХ  СУУРИЛУУЛАЛТ  –  Удирдлагын  модуль  нь индексийн  хуруунууд,  хөөсөн  жийргэвч,  резинэн  шайб, бэхлэгч  эрэг  зэргээс  бүрдэх  бөгөөд  эдгээр  нь  уг  модулийг байранд  нь  тогтоогч  хаалтгүйгээр  бэхэлж  өгдөг.  Хөөсөн жийргэвч нь нүх сүвээр чийг, тоос нэвтэрч орохоос хамгаал-даг.

•  КРОНШТЕЙН ДЭЭРХ СУУРИЛУУЛАЛТ – Нэмэлтээр авч болох кронштейн (эд ангийн дугаар: 439564) нь шилэн дүүргэлт-тэй,  эдэлгээ  сайтай,  өндөр  хүчин  чадлын  нейлонон  мате-риалаар  хийгдсэн  болно.  Эргэлддэг,  найдвартай  байдаг онцлог шинж нь төлөв шалгах, гараар ажиллуулахын тулд CHECKFIRE  110  удирдлагын  модулийг  хялбар  олж,  хүрэх боломжийг операторт олгодог. Зураг 3-4-ийг үз.

Тайлбар:  Удирдлагын  модулийг  даралттай  ус  эсвэл  уураар цэвэрлэгээ хийдэг газарт байрлуулан суурилуулж болохгүй.

ЗУРАГ 3-4УДИРДЛАГЫН МОДУЛИЙН КРОНШТЕЙН

009181

Page 24: CHECKFIRE 110 ГАЛ ИЛРҮҮЛЭХ, ИДЭВХЖҮҮЛЭХ … · бодис бүхий савны хийн баллон дээр ... хамгаалагчтай дан кабелийн

3-Р ХЭСЭГ – ХЭРЭГЛЭГЧИЙН ИНТЕРФЭЙСХУУДАС 3-4        ХЯН. 0        2014-04-30

CHECKFIRE 110Гал илрүүлэх, идэвхжүүлэх систем

ТАЙЛБАР:

Page 25: CHECKFIRE 110 ГАЛ ИЛРҮҮЛЭХ, ИДЭВХЖҮҮЛЭХ … · бодис бүхий савны хийн баллон дээр ... хамгаалагчтай дан кабелийн

4-Р ХЭСЭГ – СИСТЕМИЙН ТӨЛӨВЛӨЛТ2014-04-30        ХЯН. 0        ХУУДАС 4-1

CHECKFIRE 110Гал илрүүлэх, идэвхжүүлэх систем

АЮУЛЫГ ТАНЬЖ ТОДОРХОЙЛОХ СУУРЬ ТӨЛӨВЛӨГӨӨ

CHECKFIRE 110 гал илрүүлэх, идэвхжүүлэх системийг төлөвлөх (эсвэл  загвар  гаргах)  ажилтан  нь  ANSUL  A-101  ба/эсвэл  LVS сургалтын хөтөлбөрт хамрагдаж, ANSUL гэрчилгээ авсан байх шаардлагатай. Гэрчилгээ авсан байхаас гадна төлөвлөгчид нь дараах зүйлийг судлах ёстой. Үүнд:

•  Хамгаалах  гэж  буй  төхөөрөмжтэй  холбоотой  галын  аюул, эрсдэлүүд

•  Улс,  орон  нутгийн  хэмжээнд  мөрдөгддөг  гал  түймрээс хамгаалах нийтлэг стандарт/дүрмүүд

Төлөвлөлтийг хялбарчлах үүднээс машины нарийвчилсан хэм-жигдэхүүн бүхий ерөнхий загвар зургийг олж ав.

Хамгаалалт  шаардлагатай  аюулын  бүсүүдийг  тодорхойл. Байгаа  гал  унтраах  системүүдийн  бодис  цацах  хошуунууд аюулын бүсүүдийг тодорхойлж өгч болно. Байгаа эсвэл шинэ гал унтраах/илрүүлэх  системүүдийн хувьд цацах  хошуу болон илрүүлэх  хэрэгслүүдийг  зохих байдлаар  солихын  тулд дараах чухал мэдээллийг уншиж танилцаад, авч хэрэгжүүл.

ГАЛЫН АЮУЛТАЙ БАЙРШЛУУД

Галын аюултай гэж ойр орчимд нь гал ноцох эх үүсвэр (халуун, өндөр  температур  эсвэл  оч)  болон  түлш  (шатамхай  матери-алууд)  байгаа  газрыг  хэлнэ.  Хатуу  эсвэл  шингэн  хэлбэрийн асамхай  эсвэл  шатамхай  материал  нь  гал  ноцох  (халуун)  эх үүсвэртэй контактлахад  гал  гарч болно.  Галын аюултай  газар нь шатамхай шингэн гоожих эсвэл асгарсны улмаас гал тархаж болзошгүй байршилд байрладаг байж болно.

Ноцох (халуун) эх үүсвэрүүд:

•  Хөдөлгүүр

•  Яндангийн хоолой, дамжуулах хоолой

•  Турбо цэнэглэгч

•  Тэжээлийн эх үүсвэрийн тасалгаа

•  Цахилгаан системийн төхөөрөмж

•  Трансформатор

•  Дамжуулга

•  Гидравлик насос

•  Зогсоолын тоормос (хөдөлж байх үед ажиллуулахад)

•  Холхивч, авцуулах холбоо, араа

•  Алдаатай ажиллаж буй бүрэлдэхүүн хэсгүүд

•  Эд  ангиудын  эргэн  тойронд  хуримтлагдсан  хог  хэлтэрхий-нээс үүсэх үрэлт

Түлш, шатамхай материалуудын жишээ (гал гарах эсвэл хурда-цтай тархахад хүргэж болзошгүй):

B АНГИЛЛЫН МАТЕРИАЛУУД

•  Гоожиж  буй  түлш  (шатахуун,  дизель,  хөдөлгүүрийн  тос, гидравликийн тос, гликол, жолооны шингэн гэх мэт)

•  Түлшний гэмтсэн шугам/холбогч хэрэгслүүд

•  Удаан гоожилт – түлш эсвэл гидравликийн шингэн

•  Гидравликийн эвдэрсэн шугам эсвэл насос

•  Өндөр даралтын уян хоолой

•  Хамгаалалтын щит (түлш, хог хэлтэрхийний хуримтлал)

•  Цоорсон түлшний эсвэл гидравлик сав

•  Өтгөн тос

А АНГИЛЛЫН МАТЕРИАЛУУД

•  Цахилгаан утасны тусгаарлагч

•  Хуванцар эд ангиуд

•  Резин

•  Хогны  хэлтэрхий  (модны  үртэс,  нүүрсний  тоос,  хог  булах материалууд гэх мэт)

Урьдчилан  харж  болох  бүхий  л  аюулыг  тодорхойл.  Алдаатай ажиллаж  буй  бүрэлдэхүүн  хэсгүүдийн  тохиолдлын  аюулыг үүнд багтаа.

АНХААРВАЛ ЗОХИХ БУСАД ЗҮЙЛС

Гал  нэг  газраас  нөгөөх  рүү  тархах  нь  анх  тооцоолж  байснаас илүү  том  газрыг  хамарсан  галын  аюул  учруулж магадгүй юм. Шингэн  түлш  урсаж,  цацагдаж,  цалгиж  болзошгүй  бөгөөд үүний  улмаас  гал  таамаглаж  байснаас  илүү  өргөн  хүрээнд тархаж болно. Цацраг туяа, оч, эсвэл металлаарх дамжуулалт нь  ердийн  үед  галын  аюул  байдаггүй  газарт  халууныг  дам-жуулж  болно.  Үлдэгдэл  галыг  унтраах  эсвэл  дүрвэн  зайлах замыг  чөлөөлөх  үүднээс  зөөврийн,  гар  ажиллагаатай  гал унтраагуурыг ашиглахад бэлэн байлгах ёстой.

Төхөөрөмж эсвэл ижил төстэй бусад төхөөрөмжид гарч байсан галын  талаар  судал.  Уг  мэдээллийг  компанийн  бүртгэлийн журнал эсвэл урьд өмнө ийм зүйл тохиолдож байсан машины операторуудаас  авч  болно.  Эдгээр  хүмүүс  урьд  өмнө  гарч байсан галын байршлуудыг тодорхойлж өгөхөөс гадна байнга ашиглагддаг  эд  ангиудын  элэгдэл,  түлш  гоожих  магадлалтай цэгүүд,  урагдаж  цоорсон  байх  магадлал  ихтэй  гидравликийн холбох  хэрэгсэл  эсвэл  уян  хоолой  зэрэг  тодорхой  аюулуудыг тодорхойлж өгч чадна.

Илрүүлэгчийн хэмжилтийн хязгаараас хэтэрсэн ажлын хэвийн температур нь илрүүлэх систем идэвхжихэд хүргэх болно.

Тодорхойлогдсон аюул болгонд гал унтраах системд тогтоосон хошуу,  шугаман  илрүүлэгч,  дулааны  цэг  илрүүлэгч  зэрэг  нь системийг автоматаар идэвхжүүлж болзошгүй эсэхийг тооцож үзэх ёстой.

ТӨХӨӨРӨМЖИЙГ УНТРААХ

Галын  хамрах  хүрээг  тэлж,  галыг  дахин  ноцоож  эсвэл  гал унтраах  бодисын  цацалтанд  сөргөөр  нөлөөлж  болзошгүй дараах  бүрэлдэхүүн  хэсгүүдийг  унтраах  төлөвлөгөөг  гарга. Үүнд:

•  Түлшний насос

•  Гидравлик насос

•  Хөдөлгүүр

•  Тэжээлийн эх үүсвэр

•  Цахилгаан систем

•  Сэнс

Гал цаашлан тархах ба/эсвэл дахин ноцож болзошгүй байдлыг бууруулах үүднээс даралтыг автоматаар буулгах ба/эсвэл түлш болон гидравлик савыг хаах хавхлагуудыг мөн адил анхаарал-даа авбал зохино.

Функцуудыг  унтраах  цахилгаан  интерфэйсд  хийн  даралтын датчик  (эд  ангийн  дугаар:  440090)  шаардагдана  (CHECKFIRE 110  удирдлагын  модульд  унтраах  функц  багтдаггүй).  Датчик нь гал унтраах систем ажиллаж эхлэхэд хөдөлгүүрийг зөв дэс дарааллаар  унтраахын  тулд  унтраах  хэрэгсэлд  холбогддог. Машины  үйлдвэрлэгчээс  дэлгэрэнгүй  мэдээлэл  авна  уу.  2-р хэсэг – Бүрэлдэхүүн хэсгүүд, хуудас 2-9-с датчикийн контактуу-дын цахилгааны үзүүлэлтүүдийг үзнэ үү.

Page 26: CHECKFIRE 110 ГАЛ ИЛРҮҮЛЭХ, ИДЭВХЖҮҮЛЭХ … · бодис бүхий савны хийн баллон дээр ... хамгаалагчтай дан кабелийн

4-Р ХЭСЭГ – СИСТЕМИЙН ТӨЛӨВЛӨЛТХУУДАС 4-2        ХЯН. 0        2014-04-30

CHECKFIRE 110Гал илрүүлэх, идэвхжүүлэх систем

Түгшүүрийн дохионы хэрэглээ – Операторын аюулгүй байдалИхэнх машин нь их дуу чимээтэй байдаг бөгөөд машины зарим хэсэг  харагддаггүй  тул  оператор  ихэнх  тохиолдолд  гал  гарч байгааг  мэддэггүй.  Өндөр  децибелтэй  дохио  болон  анивчдаг гэрлэн дохио нь CHECKFIRE 110 удирдлагын модуль гал унтраах системийг  идэвхжүүлж  байгааг  операторт  анхааруулахад тусалж магадгүй юм. Алсын удирдлагатай дохиоллын хэрэгс-элд (өөр үйлдвэрлэгчийн) холбогдохын тулд даралтын датчик ашигла  (эд  ангийн  дугаар:  440090).  Аюулгүй  байдлыг  хангах үүднээс машиныг аль болох хурдан орхиж яв.

Анивчиж буй LED гэрэл болон 85 дБ дохиологч бүхий удирдла-гын модуль нь (гал унтраах систем идэвхжихийн өмнө) илрүүлэх хэрэгслээс  төхөөрөмж  рүү  доголдлын  дохио  эсвэл  илрүүлэл-тийн  мэдээлэл  ирүүлэхэд  операторт  энэ  талаар  анхааруулах зориулалттай юм.

Удирдлагын модулиас  гарч  буй  дохиоллын  хэлхээний 3.3 V dc дижитал  гаралт нь машины тохирсон  хэрэгсэлд  (ө.х.  компью-тер) холбогдож, түгшүүр эсвэл галын байдлыг мэдээлнэ.

ТӨЛӨВЛӨЛТИЙН ТАЛААРХ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ

CHECKFIRE  110  системийн  схем  зургийг  төлөвлөхийн  тулд дараах мэдээллийг уншиж танилц. Машины бүрэлдэхүүн хэсэг болон кабелийн байршлыг харуулсан схем зураг гарга. Энэ нь урьдчилан  хараагүй  суурилуулалтын  асуудлаас  зайлсхийхэд тусална. Ашиглаж болохуйц хэмжээтэй схем зураг боловсруулж дууссаны дараа бүртгэж аваад, хадгал.

Удирдлагын модулийн байршил1.  Удирдлагын модулийг бүтэн харагдах, хялбар хүрч ажиллуу-

лах боломжтой, операторын гар хүрэх боломжтой байдлаар суурилуул. Машиныг ажиллуулж буй ажлын болон байгаль орчны  нөхцөлд  (ө.х.  цохилт  болон  доргилт)  удирдлагын модулийг  зохих  байдлаар  тулж өгөх  тэгш  гадаргууг  сонго. Тайлбар: Удирдлагын модулийг даралттай ус эсвэл уураар цэвэрлэгээ хийдэг газарт байрлуулан суурилуулж болохгүй.

2.  Оператор «PUSH to Activate/Alarm When Lit» болон «DELAY/Reset/Silence»  товчлуурт  хялбар  хүрэх  боломжтой  гэдгийг баталгаажуул.

3.  Гадаргуу  (4.7 мм  (3/16”)  зузааны  дээд  хэмжээ)  эсвэл  крон-штейн  дээр  суурилуулахад  тохиромжтой  байршлыг  сонго. Кронштейн дээр суурилуулахад CHECKFIRE 110 /210 суури-луулалтын  кронштейн  (эд  ангийн  дугаар:  439564)  нэмэ-лтээр  авч  ашигла.  Ингэхдээ  эрэг,  боолтоор  сайн  бэхэлж өг.  Кронштейнд  хэт  ачаалал  өгөхгүйн  тулд  суурилуулах гадаргуу нь тэгш байх ёстой.

4.  Цахилгаан  утасны  зөв  холболт,  тогтмол  үзлэг  шалгалт, техникийн  үйлчилгээг  зохих  байдлаар  хийхийн  тулд  хүрч ажиллах,  нэвтрэх  боломжтой  байх  ёстой.  Хэрэв  гадаргуу дээр  суурилуулсан  бол  суурилуулж  буй  гадаргууны  доод болон ар талд хүрч ажиллах боломжтой байх ёстой. Хүрэ-элэн  буй  орчныг  харж  судал.  Тухайн  байршил  нь  машин/төхөөрөмжийн  техникийн  үйлчилгээ  эсвэл  ажиллагаанд саад болохгүй байх ёстой.

МЭДЭГДЭЛ

Удирдлагын  модуль  байрлаж  буй  газрын орчны температур −40 °C хэмээс доош, мөн 60 °C  (−40 °F - 140 °F)  хэмээс  дээш  байж болохгүй.

Тайлбар: Хэрэв төлөвлөгөөнд операторын тасалгаанд хийн гар идэвхжүүлэгч  байрлуулахаар  оруулсан  бол  оператор  тухайн идэвхжүүлэгч дээр байрлах улаан товчлуурт хүрэх боломжтой гэдгийг  баталгаажуул.  Төлөвлөлт/суурилуулалтын  талаарх дэлгэрэнгүй  зааврыг  тухайн  системийн  гарын  авлагаас (хамгийн сүүлийн хувилбар) авна уу:

LT-A-101-10 /20 /30 Гарын авлага

(Эд ангийн дугаар: 24327)

LT-A-101-50 /125 /250 Гарын авлага

(Эд ангийн дугаар: 427865)

LVS Гарын авлага (Эд ангийн дугаар: 427109)

CHECKFIRE 110 хэлхээний кабелийн контактууд болон кабелийн иж бүрдлүүдХэлхээний  кабелийн  иж  бүрдлийг  элэгдэл,  гэмтэл  болон дулааны эсрэг хамгаалалттай, хүрэх боломжтой байршилд суу-рилуулахаар  төлөвлө.  Кабелийн  холбогчийг  105 °C  (221 °F)-с дээш температуртай газарт бүү суурилуул.

МЭДЭГДЭЛ

Хэлхээний  бүх  кабелийг  холбохдоо  бүрэ-лдэхүүн  хэсэг  бүрийн  холболтоос  305 мм (1 фут)-ийн  дотор,  мөн  тулгууруудын хооронд  914 мм  (3 фут)-ийн  дотор  8 мм (5/16”)-ийн P-хэлбэрийн хавчаар эсвэл кабе-лийн  давхар  гогцоот  чангалуураар  бэхлэх ёстой.

Кабелийг  тасалгааны  хаалтаар  оруулахдаа  тухайн  кабельд тохирсон  хаалтын  холбогч  ашигла.  Кабелиудыг  зохих  хамга-алалтгүйгээр  нүхээр  оруулах  эсвэл  хурц  ирмэгтэй  зүйлийн ойролцоо суурилуулж болохгүй.

Тасалгааны хаалтын холбогч

Эд ангийн дугаар:

Дамжин өнгөрөх нүхний зузааны дээд хэмжээ Кабелийн төрөл

439404 9.5 мм (3/8”) Илрүүлэх хэлхээ

439405 25 мм (1”) Гал унтраах хэлхээ болон тэжээлийн хэлхээ

Page 27: CHECKFIRE 110 ГАЛ ИЛРҮҮЛЭХ, ИДЭВХЖҮҮЛЭХ … · бодис бүхий савны хийн баллон дээр ... хамгаалагчтай дан кабелийн

4-Р ХЭСЭГ – СИСТЕМИЙН ТӨЛӨВЛӨЛТ2014-04-30        ХЯН. 0        ХУУДАС 4-3

CHECKFIRE 110Гал илрүүлэх, идэвхжүүлэх систем

Гал илрүүлэх хэлхээний кабель (улаан холбогч)Дараахь  оролтын  хэрэгслүүдийг  CHECKFIRE  110  удирдлагын модульд холбоно:

•  Цахилгаан гар идэвхжүүлэгч

•  Шугаман илрүүлэгч

•  Дулааны цэг илрүүлэгч

1.  Гал  илрүүлэлтийн  зохих  арга  (шугаман  илрүүлэгч  эсвэл дулааны цэг илрүүлэгч) болон кабелийн төгсгөлийн цэгүү-дийн байршлыг тодорхойл. Энэ хэсгийн төгсгөлд тус бүрт нь тусгайлж өгсөн шаардлагуудыг уншиж танилц.

2.  Кабелиудыг  хамгаалсан  замыг  сонго,  кабелиудыг  машины цахилгаан  кабелиуд,  ялангуяа  үүсгүүр  болон  цахилгаан моторт  холбосон  тэжээлийн  кабелиудаас  аль  болох  хол байлга. Мөн дараах зүйлсээс хол байлга:•  Антенн, холбогдох кабелиуд•  Галын аюултай газрууд•  Механикийн гэмтэлд өртсөн газрууд•  Хөдөлж буй эд ангиудын ойр хавь•  Хог, хэлтэрхий хуримтлагдаж болзошгүй газрууд•  Өндөр  температурт  өртдөг  газрууд  (турбо  цэнэглэгч, 

утаа зайлуулах төхөөрөмж гэх мэт)•  Машинд  засвар,  техникийн  үйлчилгээ  хийх  ажилтнууд 

нэвтрэх шаардлагатай газрууд

3.  Удирдлагын  модулиас  илрүүлэх  бүрэлдэхүүн  хэсгийн төгсгөлийн цэг (кабелийн уртад зориулж төгсгөлийн цэгийг тэмдэглэ) хүртэл кабель татахаар төлөвлө. Ингэхдээ дараах дүрмийг дагаж мөрд (Зураг 4-1):•  Давхар салаалж болохгүй•  Салааны төгсгөлд ШТ төхөөрөмж байрлуулж болохгүй•  Салаа  нь  гал  илрүүлэх  хэлхээний  салаа  хязгаарлагч 

эсвэл ШТ төхөөрөмжөөр дуусах ёстой•  Хэрэв  ашиглагдаж  байгаа  бол  цахилгаан  гар 

идэвхжүүлэгч нь хэлхээн дэх хамгийн эхний бүрэлдэхүүн хэсэг байх ёстой

•  Цахилгаан гар идэвхжүүлэгч бүр дан хэрэглээний салаан дээр байрлах ёстой

•  Шугаман илрүүлэгчийг үндсэн шугам дээр цахилгаан гар идэвхжүүлэгчийн (хэрэв суурилуулсан бол) дараа хаана ч хамаагүй ашиглаж болно

•  Гал  илрүүлэх  хэлхээний  үндсэн  шугамыг  ШТ төхөөрөмжөөр хязгаарлана

4.  Суурилуулж  буй  газарт  тохирсон  хэмжээгээр  кабелийн уртыг сонго. Гал илрүүлэх хэлхээний үндсэн шугамын нийт урт нь 15.24 м (50 фут)-ээс хэтрэх ёсгүй. « 2-р хэсэг – Бүрэл-дэхүүн хэсгүүд», 2-4-р хуудаснаас боломжит хэмжээнүүдийг үзнэ үү. Салангид салаа шугамнуудын уртын дээд хэмжээ нь 7.6 м  (25 фут)  байна  (үүнд  үндсэн  шугамын  уртын  хязгаар багтаагүй).

ЗУРАГ 4-1ГАЛ ИЛРҮҮЛЭХ ХЭЛХЭЭНИЙ ЗӨВ СУУРИЛУУЛАЛТ

009192

ЦАХИЛГААН ГАР ИДЭВХЖҮҮЛЭГЧ

Хэрэв  ашиглаж байгаа  бол  гал илрүүлэх  хэлхээний  т-холбол-тыг  (эд  ангийн  дугаар:  439394)  ашиглан  цахилгаан  гар  идэ-вхжүүлэгчийг гал илрүүлэх хэлхээнд холбож, мөн гал илрүүлэх хэлхээний зохих урттай кабелийг цахилгаан  гар идэвхжүүлэг-чид холбо. Гадаргуу дээр суурилуул (6.3 мм (1/4”) зузааны дээд хэмжээ)  эсвэл  машины  хэрэглээний  хэлбэр  болон  нөхцөлд тохируулан  цахилгаан  гар  идэвхжүүлэгчийг  зохих  байдлаар тулж өгөх тэгш гадаргуу дээр кронштейн ашиглаж суурилуул. Цахилгаан гар идэвхжүүлэгчийн кронштейн (эд ангийн дугаар: 440537).

1.  Гал  илрүүлэх  хэлхээний  бүдүүвчийг  төлөвлөхдөө  гал илрүүлэх  хэлхээн  дээр  ямар  нэг  өөр  төхөөрөмж  суурилуу-лахын өмнө цахилгаан гар идэвхжүүлэгчийг (хэрэв ашиглаж байгаа бол) суурилуулж өгөх ЁСТОЙ. Зураг 4-2-ийг үз.

2.  Цахилгаан гар идэвхжүүлэгчийг хүрч болох газар байрлуул. Болж  өгвөл  хонгилын  давхраас  хүрэх  боломжтой  гарцын замд  байвал  зүгээр.  Хэрэв  машины  оператор  өөрөө  гара-араа  идэвхжүүлэхэд  зориулагдсан  бол  операторын  тасал-гаан дотор хялбар хүрэх боломжтой газар байршуул.

3.  Цахилгаан  гар  идэвхжүүлэгч  болгоныг  гал  илрүүлэх хэлхээний үндсэн шугамнаас салаалах ёстой. Ингэхдээ гал илрүүлэх  хэлхээний  т-холболтыг  ашиглана.  Мөн,  энэ  нь салаа шугам дээр байрлуулж болох цорын ганц бүрэлдэхүүн хэсэг юм.

ЗУРАГ 4-2ЦАХИЛГААН ГАР ИДЭВХЖҮҮЛЭГЧИЙН ЗӨВ СУУРИЛУУЛАЛТ

009193

Page 28: CHECKFIRE 110 ГАЛ ИЛРҮҮЛЭХ, ИДЭВХЖҮҮЛЭХ … · бодис бүхий савны хийн баллон дээр ... хамгаалагчтай дан кабелийн

4-Р ХЭСЭГ – СИСТЕМИЙН ТӨЛӨВЛӨЛТХУУДАС 4-4        ХЯН. 0        2014-04-30

CHECKFIRE 110Гал илрүүлэх, идэвхжүүлэх систем

Гал илрүүлэх хэлхээний кабель (улаан холбогч) (үргэлжлэл)

ШУГАМАН ИЛРҮҮЛЭГЧИД

Шугаман илрүүлэгч (улаан холбогч, мушгирсан кабель) нь гал илрүүлэх хэлхээний үндсэн кабельд шууд холбогдоно.

•  Зөвхөн гал илрүүлэх хэлхээний үндсэн шугам дотор суури-луулна

•  Хэрэв ашиглаж байгаа бол цахилгаан гар идэвхжүүлэгчийн дараа суурилуулах ёстой

•  Гал илрүүлэх хэлхээний үндсэн шугамнаас салаалж болох-гүй

•  Хэрэв энэ нь сүүлийн хэрэгсэл бол хэлхээг хянахын тулд ШТ хэрэгслийг (эд ангийн дугаар: 439396) багтаах ёстой

1.  Боломжтой  хэсгүүдэд  шугаман  илрүүлэгчийг  аюулын  бүс эсвэл  аюулын  тасалгааны  ойр  орчмын  дээгүүр  суурилуул. Ялангуяа хурдан хариу арга хэмжээ авах боломжтой байхын тулд агаарын хэвийн урсгалын замд байвал зүгээр. Аюулын бүс  болон  гал  илрүүлэх  кабелийн  хооронд  үүсэх  халууныг халхавчилж болзошгүй хөндлөвч, хүрээ гэх мэт саад болох зүйлийг бүү байлга. Машинд холбохдоо резинэн бүрхүүлтэй, 8 мм (5/16”)-ийн P-хэлбэрийн хавчаар эсвэл давхар гогцоот чангалуур ашигла.

2.  Шугаман илрүүлэгчийг суурилуулахдаа дараах эд ангиудын ашиглалтын явцад хэт халж болох хэсгээс 305 мм (12”)-ийн дотор БҮҮ суурилуул:•  Хөдөлгүүрийн блок•  Яндангийн хоолой•  Яндангийн хоолойн дуу намсгагч•  Турбо цэнэглэгч

Тайлбар: Шугаман  илрүүлэгч  суурилуулсан  газрын  орчны температурын дээд хэмжээ 121 °C (250 °F) байна.

3.  Галыг үр дүнтэй илрүүлэхийн тулд хангалттай урт хэмжээний шугаман илрүүлэгч ашигла. Шугаман илрүүлэгч ашиглахдаа гэмтэх боломжийг бууруулах үүднээс зөвхөн аюулын бүсийг хамрах хэмжээнд л ашигла.

4.  Шугаман  илрүүлэгчийг  нугалах  радиусын  доод  хэмжээ  нь 64 мм (2 1/2”)-ээс багагүй байх ёстой. Зураг 4-3-ийг үз.

5.  Цахилгаан гар идэвхжүүлэгчийг суурилуулсны дараа (хэрэв ашиглагдаж  байгаа  бол)  үндсэн  шугамын  хаана  ч  суури-луулж болно. Зураг 4-3-ийг үз.

6.  Хэрэв энэ нь сүүлчийн төхөөрөмж бол гал илрүүлэх үндсэн хэлхээний төгсгөл хэсэгт ШТ төхөөрөмж (эд ангийн дугаар: 439396) суурилуул. Зураг 4-3-ийг үз.

7.  Дээр  дурдсан  зааврыг  уншиж  танилцсаны  дараа  аюулын бүс(үүд)ийг  бүрэн  хамрахад  хангалттай  урт  шугаман илрүүлэгчийг  сонго.  «Бүрэлдэхүүн  хэсгүүд»,  2-3-р  хуудас-наас боломжит хэмжээнүүдийг үзнэ үү.

8.  Аль  боломжтой  үед  төгсгөлийн  цэгийн  холболтуудыг аюулын бүс(үүд)ийн гадна талд хийж бай.

9.  Илрүүлэгчийг  машины  цахилгаан  кабелиуд,  ялангуяа үүсгүүр болон цахилгаан моторт холбосон тэжээлийн кабе-лиудаас аль болох хол байлга.

НУГАЛАХ РАДИУС НЬ 64 mm (2 1/2”)-ЭЭС БАГАГҮЙ БАЙХ

ГАЛ ИЛРҮҮЛЭХ ҮНДСЭН ХЭЛХЭЭ

ШТ ТӨХӨӨРӨМЖ

ЗУРАГ 4-3ШУГАМАН ИЛРҮҮЛЭГЧИЙН СУУРИЛУУЛАЛТ

009194

ДУЛААНЫ ЦЭГ ИЛРҮҮЛЭГЧИЙН СОНГОЛТ БА БАЙРШУУЛАЛТ

Нэг цэгийн илрүүлэлтийн шаардлагыг хангахын тулд дулааны цэг илрүүлэгчийг ашигла.

Тайлбар:  Дулааны  цэг  илрүүлэгч  ашиглахдаа  аюулын  бүс болгонд дор хаяж хоёр (2) илрүүлэгч суурилуулахаар төлөвлө. Том  хэмжээтэй  аюулын  бүсэд  нэмэлт  илрүүлэгч  суурилуулах шаардлагатай.

1.  Аюулын  температурт  хамааралтай  температурын  хамрах хүрээнд нийцүүлж сонго (хүснэгтийг үз).

Ажлын нэрлэсэн температур

Аюултай темпера-турын дээд хэмжээ Илрүүлэгч

°C (°F) °C (°F) ӨнгөЭд ангийн дугаар:

121 (250)   99 (210) Цэнхэр 438280

177 (350) 125 (256) Улаан 438281

2.  Машиныг ашиглах үеийн ажлын болон байгаль орчны бүх нөхцөл  байдалд  (ө.х.  цохилт  болон  доргилт)  илрүүлэгчийг тулж,  хөдөлгөөнгүй  байлгах  тэгш  гадаргуу  дээр  дагалдаж ирэх кронштейн болон дулаан тусгаарлагч ашиглан суури-луул.

Page 29: CHECKFIRE 110 ГАЛ ИЛРҮҮЛЭХ, ИДЭВХЖҮҮЛЭХ … · бодис бүхий савны хийн баллон дээр ... хамгаалагчтай дан кабелийн

4-Р ХЭСЭГ – СИСТЕМИЙН ТӨЛӨВЛӨЛТ2014-04-30        ХЯН. 0        ХУУДАС 4-5

CHECKFIRE 110Гал илрүүлэх, идэвхжүүлэх систем

ГАЛ ИЛРҮҮЛЭХ ХЭЛХЭЭНИЙ КАБЕЛЬ (улаан холбогч) (үргэлжлэл)

ДУЛААНЫ ЦЭГ ИЛРҮҮЛЭГЧИЙН СОНГОЛТ БА БАЙРШУУЛАЛТ (үргэлжлэл)

3.  Гал илрүүлэх хэлхээний кабельд шууд холбо эсвэл шугаман илрүүлэгчийн иж бүрдэлд холбо.

4.  Дулааны  цэг  илрүүлэгчийг  гал  илрүүлэх  хэлхээний  үндсэн шугамнаас  салаалсан  шугамаар  гүйлгэж  болно.  Салаа шугам  дээр  суурилуулсан  тохиолдолд  салаа  хязгаарлагч шаардагдана. Зураг 4-4-ийг үз.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Салаа  шугамын  төгсгөлд  ШТ  төхөөрөмж  бүү  ашигла.  ШТ төхөөрөмж нь  гал илрүүлэх  хэлхээний  хяналтыг алдагдуулж, улмаар системийг алдаатай, буруу ажиллахад хүргэнэ.

САЛАА

ҮНДСЭН ШУГАМ

САЛАА ХЯЗГААРЛАГЧ

ЗУРАГ 4-4ДУЛААНЫ ЦЭГ ИЛРҮҮЛЭГЧИЙН САЛААНЫ СУУРИЛУУЛАЛТ

009195

5.  ШТ төхөөрөмжийг (эд ангийн дугаар: 439396) гал илрүүлэх хэлхээний  үндсэн  шугамын  төгсгөлийн  хэсэгт  суурилуул. Зураг 4-5-ийг үз.

ҮНДСЭН ШУГАМ

ШТ ТӨХӨӨРӨМЖ

ЗУРАГ 4-5ДУЛААНЫ ЦЭГ ИЛРҮҮЛЭГЧИЙН ҮНДСЭН

ШУГАМЫН СУУРИЛУУЛАЛТ009196

Доор харуулсан БУРУУ СУУРИЛУУЛАЛТЫН зургийг үзэж танилцаад, шаардлагатай байдлаар тохируулж зас.

ХИЙЦИЙН БУРУУ СУУРИЛУУЛАЛТУУД

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Гал  илрүүлэх  хэлхээг  бүхэлд  нь  хянах  боломжгүй  болох  тул салаа шугам дээр ШТ төхөөрөмж бүү ашигла. (Зураг 4-6, 4-7-г үз). Давхар салаалалт  хийхийг  хориглоно.  (Зураг 4-6 – 4-8-г үз).  Шаардлагыг  дагаж  биелүүлээгүй  тохиолдолд  систем алдаатай ажиллах болно.

САЛАА ДЭЭР ШТ ТӨХӨӨРӨМЖ АЛГА

ДАВХАР САЛААЛЖ БОЛОХГҮЙ

ЗУРАГ 4-6ЦАХИЛГААН ГАР ИДЭВХЖҮҮЛЭГЧИЙН

БУРУУ СУУРИЛУУЛАЛТ009197

ЦАХИЛГААН ГАР ИДЭВХЖҮҮЛЭГЧ НЬ ДАН ХЭРЭГЛЭЭНИЙ САЛАА ШУГАМ ДЭЭР БАЙРЛАХ ЁСТОЙ

САЛАА ДЭЭР ШТ ТӨХӨӨРӨМЖ АЛГА

ДАВХАР САЛААЛЖ БОЛОХГҮЙ

ЗУРАГ 4-7БУРУУ СУУРИЛУУЛАЛТ

009202

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Гал  илрүүлэх  хэлхээний  т-холболт  дээрх  дан  салаа  хэлхээн дээр  зөвхөн  нэг  цахилгаан  гар  идэвхжүүлэгч  суурилуулж болно.  Хэрэв  олон  тооны  цахилгаан  гар  идэвхжүүлэгч суурилуулах гэж байгаа бол үндсэн шугамнаас нэмэлт салаа татах  шаардлагатай  болно  (нэг  салаанд  нэг  цахилгаан  гар идэвхжүүлэгч оногдох ёстой). Буруу суурилуулсан тохиолдолд систем алдаатай ажиллах болно. Зураг 4-8-ийг үз.

ЦАХИЛГААН ГАР ИДЭВХЖҮҮЛЭГЧ НЬ ДАН ХЭРЭГЛЭЭНИЙ САЛАА ШУГАМ ДЭЭР БАЙРЛАХ ЁСТОЙ

ДАВХАР САЛААЛЖ БОЛОХГҮЙ

ЗУРАГ 4-8ЦАХИЛГААН ГАР ИДЭВХЖҮҮЛЭГЧИЙН

БУРУУ СУУРИЛУУЛАЛТ009198

Page 30: CHECKFIRE 110 ГАЛ ИЛРҮҮЛЭХ, ИДЭВХЖҮҮЛЭХ … · бодис бүхий савны хийн баллон дээр ... хамгаалагчтай дан кабелийн

4-Р ХЭСЭГ – СИСТЕМИЙН ТӨЛӨВЛӨЛТХУУДАС 4-6        ХЯН. 0        2014-04-30

CHECKFIRE 110Гал илрүүлэх, идэвхжүүлэх систем

Гал илрүүлэх хэлхээний кабель (улаан холбогч) (үргэлжлэл)

ХИЙЦИЙН БУРУУ СУУРИЛУУЛАЛТУУД (үргэлжлэл)

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Цахилгаан гар идэвхжүүлэгчийг дан хэрэглээний салаан дээр гал  илрүүлэх  хэлхээн  дэх  хамгийн  эхний  бүрэлдэхүүн  хэсэг болгож суурилуул. Шаардлагыг дагаж биелүүлээгүй тохиол-долд систем алдаатай ажиллах болно. (Зураг 4-9, 4-10-г үз).

ЦАХИЛГААН ГАР ИДЭВХЖҮҮЛЭГЧ НЬ ХАМГИЙН ЭХНИЙ БҮРЭЛДЭХҮҮН ХЭСЭГ БАЙХ ЁСТОЙ, МӨН ДАН ХЭРЭГЛЭЭНИЙ САЛАА ШУГАМ ДЭЭР БАЙРЛАХ ЁСТОЙ

ЗУРАГ 4-9ЦАХИЛГААН ГАР ИДЭВХЖҮҮЛЭГЧИЙН

БУРУУ СУУРИЛУУЛАЛТ009199

ЦАХИЛГААН ГАР ИДЭВХЖҮҮЛЭГЧ НЬ ХАМГИЙН ЭХНИЙ БҮРЭЛДЭХҮҮН ХЭСЭГ БАЙХ ЁСТОЙ, МӨН ДАН ХЭРЭГЛЭЭНИЙ САЛАА ШУГАМ ДЭЭР БАЙРЛАХ ЁСТОЙ

ЗУРАГ 4-10ЦАХИЛГААН ГАР ИДЭВХЖҮҮЛЭГЧИЙН

БУРУУ СУУРИЛУУЛАЛТ009200

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Шугаман  илрүүлэгчийг  салаа  шугам  дээр  бүү  суурилуул. (Зураг 4-11-ийг үз).

ШУГАМАН ИЛРҮҮЛЭГЧ ҮНДСЭН ШУГАМ ДОТОР БАЙХ ЁСТОЙ, МӨН ХЭРЭВ ШУГАМ ДЭЭРХ ХАМГИЙН СҮҮЛЧИЙН ТӨХӨӨРӨМЖ БОЛ ТӨГСГӨЛД НЬ ШТ ТӨХӨӨРӨМЖ СУУРИЛУУЛСАН БАЙХ ЁСТОЙ

ЗУРАГ 4-11БУРУУ СУУРИЛУУЛАЛТ

009201

Гал унтраах хэлхээний кабель (цэнхэр холбогч)Цахилгаан-хийн  идэвхжүүлэгчийг  (бодисын  савны  хийн баллон) CHECKFIRE 110 удирдлагын модульд холбож өгнө.

•  Систем  нь  хамгийн  ихдээ  2  цахилгаан-хийн  идэвхжүүлэг-чийг (бодис агуулж буй сав тутамд нэг) идэвхжүүлдэг.

•  Цахилгаан  аргаар  идэвхжүүлэх  тохиолдолд  идэвхжүүлэгч тус бүрт гал унтраах хэлхээний салаа кабель, идэвхжүүлэ-лтийн хугацааг саатуулах төхөөрөмжийг  (ИХСТ)  (эд ангийн дугаар:  439448)  хамт  суурилуулна.  Хоёр  идэвхжүүлэгчид гал унтраах хэлхээний т-холболт (эд ангийн дугаар: 439434) шаардагдана.

•  Хийн  идэвхжүүлэгчийг  нэмэлтээр  суурилуулах  тохиол-долд хийн гар идэвхжүүлэгчийг операторын ойр хавьд ба/эсвэл  хонгилын  давхраас  хүрэх  боломжтой  гарцын  зам дагуу  суурилуул.  Хуудас 2-2-т  харуулсан  системийн  гарын авлагын жагсаалтын үзнэ үү.

1.  Тодорхой кабелийн төгсгөлийн цэгийг олохын тулд унтраах бодисын сав, хийн баллоны иж бүрдэл болон идэвхжүүлэг-чийн байршлыг тодорхойл.

2.  Гал  унтраах  хэлхээний  кабелийг  удирдлагын  модулиас унтраах бодисын савны хийн баллоны төгсгөлийн цэг хүртэл суурилуулахаар  төлөвлө  (кабелийн  уртыг  тодорхойлохын тулд  төгсгөлийн цэгүүдийг  тэмдэглэж ав).  Элэгдэл,  гэмтэл, дулааны  эсрэг  хамгаалалттай,  хүрч  ажиллах  боломжтой газарт  суурилуулалтын  замыг  сонго.  Кабелиудыг  машины цахилгаан  кабелиуд,  ялангуяа  үүсгүүр  болон  цахилгаан моторт  холбосон  тэжээлийн  кабелиудаас  аль  болох  хол байлга. Мөн дараах зүйлсээс хол байлга:•  Антенн, холбогдох кабелиуд•  Галын аюултай газрууд•  Механикийн гэмтэлд өртсөн газрууд•  Хөдөлж буй эд ангиудын ойр хавь•  Хог, хэлтэрхий хуримтлагдаж болзошгүй газрууд•  Өндөр  температурт  өртдөг  газрууд  (турбо  цэнэглэгч, 

утаа зайлуулах төхөөрөмж гэх мэт)•  Машинд  засвар,  техникийн  үйлчилгээ  хийх  ажилтнууд 

нэвтрэх шаардлагатай газрууд

3.  Суурилуулж  буй  газарт  тохирсон  хэмжээгээр  кабеелийн уртыг  сонго.  « 2-р  хэсэг  –  Бүрэлдэхүүн  хэсгүүд»,  2-5-р хуудаснаас боломжит хэмжээнүүдийг үзнэ үү. Зөвшөөрөгд-сөн дээд хэмжээ нь 15.2 мм (50 фут) байна.

4.  Хэрэв  нэгээс  дээш  тооны  цахилгаан-хийн  идэвхжүүлэгч шаардлагатай  болвол  гал  унтраах  хэлхээнүүдийг  хооронд нь  холбохын  тулд  гал  унтраах  хэлхээний  т-холболт  болон зохих урт бүхий гал унтраах хэлхээний кабелийг нэм.

Page 31: CHECKFIRE 110 ГАЛ ИЛРҮҮЛЭХ, ИДЭВХЖҮҮЛЭХ … · бодис бүхий савны хийн баллон дээр ... хамгаалагчтай дан кабелийн

4-Р ХЭСЭГ – СИСТЕМИЙН ТӨЛӨВЛӨЛТ2014-04-30        ХЯН. 0        ХУУДАС 4-7

CHECKFIRE 110Гал илрүүлэх, идэвхжүүлэх систем

Тэжээлийн хэлхээний кабель (ногоон холбогч)Тэжээлийн  хэлхээний  кабель  болон  тэжээлийн  хэлхээний  гал хамгаалагчтай  кабель  ашиглан  CHECKFIRE  110  удирдлагын модулийг  12 /24 V dc-ийн  нэрлэсэн  хүчин  чадалтай  машины тэжээлийн эх үүсвэрт холбоно (машины цахилгаан хангамжид холбоно).

1.  Дараах  хүчдэлийн  ачааллын  хүчин  чадлаар  хангаж  өгөх тэжээлийн эх үүсвэрийг тодорхойл.

СИСТЕМИЙН ЦАХИЛГААНЫ ЗАРЦУУЛАЛТ

Нэрлэсэн < 6 мА @ 10.2 – 28 V dc

•  Дээд хэмжээ < 100 мА @ 10.2 – 28 V dc

2.  Тэжээлийн хэлхээний кабелийг удирдлагын модулиас тэжэ-элийн  хэлхээний  гал  хамгаалагчтай  кабель  хүртэл  суури-луулахаар төлөвлө (аль аль кабелийн төгсгөлийн цэгүүдийг тэмдэглэж ав). Элэгдэл, гэмтэл, дулааны эсрэг хамгаалалт-тай, хүрч ажиллах боломжтой газарт суурилуулалтын замыг сонго.  Кабелиудыг  машины  цахилгаан  кабелиуд,  ялангуяа үүсгүүр болон цахилгаан моторт холбосон тэжээлийн кабе-лиудаас  аль  болох  хол  байлга.  Мөн  дараах  зүйлсээс  хол байлга:•  Антенн, холбогдох кабелиуд•  Галын аюултай газрууд•  Механикийн гэмтэлд өртсөн газрууд•  Хөдөлж буй эд ангиудын ойр хавь•  Хог, хэлтэрхий хуримтлагдаж болзошгүй газрууд•  Өндөр  температурт  өртдөг  газрууд  (турбо  цэнэглэгч, 

утаа зайлуулах төхөөрөмж гэх мэт)•  Машинд  засвар,  техникийн  үйлчилгээ  хийх  ажилтнууд 

нэвтрэх шаардлагатай газрууд

3.  Суурилуулж  буй  газарт  тохирсон  хэмжээгээр  кабеелийн уртыг  сонго.  « 2-р  хэсэг  –  Бүрэлдэхүүн  хэсгүүд»,  2-7-р хуудаснаас боломжит хэмжээнүүдийг үзнэ үү.

Дохиоллын гаралтын хэлхээний холбогч үзүүр – дижитал 3.3 V dcCHECKFIRE  110  удирдлагын  залгуур  дээрх  3.3 V dc  дижитал дохиоллын  гаралтын  хэлхээний  контакт  (шар  залгуур)  нь  18 AWG-ийн хоёр дамжуулагч бүхий, туйл мэдрэх чадвартай кабе-лийн иж бүрдэл юм. Цагаан өнгийн дамжуулагч нь  эерэг,  хар өнгийн дамжуулагч нь сөрөг туйлтай.

Энэ  хэлхээ  нь  түгшүүрийн  байдал  бий  болоход  идэвхждэг. Гаралт нь дуут сигнал, гэрлэн дохио, реле гэх мэт аналог хэрэг-слүүдийг шууд ажиллуулахад зориулагдаагүй. Гэхдээ хөдөлгүүр унтраах, сэнс хөргөх, гидравлик насос, мэдэгдэх хэрэгсэл, реле зэргийн функцыг удирдахын тулд суурилуулагч эсвэл машин/төхөөрөмжийн оператор нь хэлхээг машины үйлдлийн систем эсвэл  програмчлагддаг  логик  удирдагчид  өгөх  логик  оролт болгон ашиглаж болно.

Машины  үйлдлийн  систем,  удирдлагын  тохиргоо,  талбайн цахилгааны  холболт  зэргийг өөр  газраас  хангаж,  суурилуулж өгөх ёстой.

Тайлбар:  Дохиоллын  гаралтын  хэлхээний  контакт  дээрх  шар бөглөөг  салгаж  авбал  уг  хэлхээний  IP67  зэрэглэлд  сөргөөр нөлөөлж болзошгүй.

МЭДЭГДЭЛ

Зөвхөн  хэлхээг  ашиглах  үед  л шар  залгуу-рыг салгаж болно.

Page 32: CHECKFIRE 110 ГАЛ ИЛРҮҮЛЭХ, ИДЭВХЖҮҮЛЭХ … · бодис бүхий савны хийн баллон дээр ... хамгаалагчтай дан кабелийн

4-Р ХЭСЭГ – СИСТЕМИЙН ТӨЛӨВЛӨЛТХУУДАС 4-8        ХЯН. 0        2014-04-30

CHECKFIRE 110Гал илрүүлэх, идэвхжүүлэх систем

Машины системийн даралтын датчикМашины  системийн  даралтын  датчик  нь  гар  тохиргоотой,  4 дамжуулагч  утас  бүхий  SPDT  датчик юм.  12-36 V dc  нэрлэсэн хүчин  чадлын  хүчдэл  ашиглах  тохиолдолд  уг  датчик  нь  6 A гэж  зэрэглэгдсэн.  Системийг  идэвхжүүлэх  үед  датчик  нь  хэд хэдэн  өөр  үүрэг  гүйцэтгэж  болно.  Тухайлбал,  төхөөрөмжийг унтраах,  мэдэгдэх  хэрэгслүүдийг  асаах,  «даралтын датчикийн буцах холбоог» машины удирдлагын самбар руу дамжуулах гэх мэт. Энэ датчик нь талбайн холболтуудад зориулагдсан 3 дам-жуулагч  утасны  (NO/NO/C/NC)  хамт датчикийн  гаднах  гэрийн үзүүрийн хэсэгт салшгүй хэсэг болгож тогтоосон нэг кабельтай.

Унтраах  бодисын  савны  дээр  байрлах  оролтын  нүхэнд  1/4” Т-холболт  ашиглан  датчикийг  хийн  баллон  дээр  суурилуул. Датчик болон холболтуудыг боломжит гэмтлээс хамгаал.

Төлөвлөгч/Суурилуулагч нь даралтын датчик холбоход зориу-лагдсан  хэрэгслүүдийн  контактын  үзүүлэлтүүдийг  нягтлах ёстой. Машины хэрэгсэлд холбох ажлыг бусдаар хийлгэх ёстой, эсвэл  шууд  машины  үйлдвэрлэгчээс  заавар,  зөвшөөрөл  авч байж хийх ёстой.

Тайлбар:  Хийн  баллон  дээрх  даралтын  датчик  идэвхжинэ. CHECKFIRE  110  удирдлагын  модуль  нь  даралтын  датчикийн ажиллагааг хянах эсвэл нягтлах боломжгүй.

Шошгоны иж бүрдэлСистемийн  тодорхой  дарааллыг  машины  операторуудад тодорхойлж  өгөхийн  тулд  шошгоны  иж  бүрдлийг  (эд  ангийн дугаар: 440798) багтаа.

Системийн схем зурагБүрэлдэхүүн  хэсгүүдийг  сонгож,  байршлыг  тодорхойлсны дараа системийн схем зургийн эцсийн хувилбарыг зурж болов-сруул. Энэ зурагт дор хаяж дараах зүйлс багтсан байх ёстой:

•  Аюулын бүсүүдийн байршил•  Бүрэлдэхүүн хэсгүүдийн байршил  (үүнд машины тэжээ-

лийн эх үүсвэр багтана)•  Уртыг  нь  тодорхойлсон  кабель  бүхий  холболтын  бүх 

хэлхээний замууд.

Кабелийг  тасалгааны  хаалтын  холбогчоор  дамжуулж  гаргах хэсгүүдийг  зааж  өг.  Кабелиудыг  тулж,  хамгаалах  үүднээс хэлхээний  хаалтын  холбогч  ашигла.  (Кабелийг  тасалгааны ханаар нэвт гаргаж болох байршлуудын талаар машины үйл-двэрлэгчээс лавлаж баталгаажуул.) Хожим нь суурилуулалтын асуудал үүсэхгүй байлгах үүднээс схем зураг нь аль болох зөв бөгөөд нарийвчилсан байх ёстой.

Системд шаардлагатай бүх эд ангиуд байгааг баталгаажуулах үүднээс  бүрэлдэхүүн  хэсгүүдийн  жагсаалт  гарга  (Төлөвлөл-тийн шалгах хуудасны загварыг үз, хуудас 4-8). Хамгаалагдсан газруудад  галыг  автоматаар  илрүүлж,  гал  унтраах  системийг автоматаар  идэвхжүүлэхийн  тулд  CHECKFIRE  системийн шаардлагатай бүх бүрэлдэхүүн хэсэг нэгдэж байж систем бүрэн хэмжээнд бүрэлдэж, ажиллах болно.

БҮРЭЛДЭХҮҮН ХЭСГҮҮДИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН ШАЛГАХ ХУУДАС

h  CHECKFIRE 110 удирдлагын модуль

h  Суурилуулалтын кронштейн

h  Гал  илрүүлэх  хэлхээний  кабелиуд,  т-холболтууд,  ШТ төхөөрөмж, салаа хязгаарлагч

h  Цахилгаан гар идэвхжүүлэгч, кронштейнууд

h  Шугаман илрүүлэгч(ид)

h  Дулааны  цэг  илрүүлэгч  (үүнд  кронштейн  болон  дулаан тусгаарлагч багтана), хэрэв хамааралтай бол

h  Гал унтраах хэлхээний кабель, т-холболтууд

h  Гал унтраах хэлхээний буултын кабель

h  ИХСТ

h  Цахилгаан-хийн  идэвхжүүлэгч  (унтраах  бодисын  сав дагалдаж ирнэ)

h  Хийн гар идэвхжүүлэгч (нэмэлт)

h  Тэжээлийн хэлхээний кабелиуд, тэжээлийн хэлхээний гал хамгаалагчтай кабель

h  Даралтын датчик, хэрэв хамааралтай бол

h  Резинэн бүрхүүлтэй 8 мм  (5/16”)-ийн P-хэлбэрийн  хавчаа-рууд (өөр үйлдвэрлэгчийн)

h  Давхар гогцоот кабелийн чангалуур

h  Хаалтын холбогч (гал илрүүлэх, унтраах бодис өгөх, тэжэ-элийн хэлхээнүүд)

h  Түгшүүрийн дохио эсвэл гэрэл

h  Шошгоны иж бүрдэл

Тайлбар: Эд ангиудын дугаарыг « 10-р хэсэг – Хавсралт, Бүрэл-дэхүүн хэсгүүдийн индекс», хуудас 10-1-с үзнэ үү.

Page 33: CHECKFIRE 110 ГАЛ ИЛРҮҮЛЭХ, ИДЭВХЖҮҮЛЭХ … · бодис бүхий савны хийн баллон дээр ... хамгаалагчтай дан кабелийн

5-р хэсэг – СУУРИЛУУЛАЛТ2014-04-30        ХЯН. 0        ХУУДАС 5-1

CHECKFIRE 110Гал илрүүлэх, идэвхжүүлэх систем

СУУРИЛУУЛАЛТ

Гал илрүүлэх, идэвхжүүлэх системийг суурилуулахын өмнө « 4-р хэсэг – Системийн төлөвлөлт» хэсгийг бүхэлд нь судалж үзсэн байх ёстой. Мөн түүнчлэн аюулын бүс, бүрэлдэхүүн хэсгүүдийн байршил,  холбогч  хэлхээнүүдийн  чиглүүлэлт,  бүх  кабелийн уртын  тодорхойлолтын  талаарх  мэдээлэл  бүхий  системийн схем  зургийг  ашиглахад  бэлэн  байлгах  ёстой.  Аливаа  бүрэл-дэхүүн хэсгийг суурилуулахын өмнө энэхүү схем зургийг үзэж, холбогдох бүх алхам, зааврыг уншиж танилц.

МЭДЭГДЭЛ

Суурилуулах ажлыг хөнгөвчлөх үүднээс гал илрүүлэх, идэвхжүүлэх системийг суурилуу-лахын  өмнө  гал  унтраах  системийг  суури-луулах ёстой.

CHECKFIRE 110 УДИРДЛАГЫН МОДУЛИЙН СУУРИЛУУЛАЛТ

CHECKFIRE 110  удирдлагын модулийг  гадаргуу дээр  (зузааны дээд  хэмжээ  –  4.7 мм  (3/16”))  эсвэл  кронштейн  дээр  тогтоож бэхэлж  болно.  Кронштейн  дээр  тогтоохын  тулд  CHECKFIRE 110 /210  бэхэлгээний  кронштейн  (эд  ангийн  дугаар:  439564) ашигла. Удирдлагын модуль дээрх индексийн хуруунууд эргэж хөдлөхөөс сэргийлнэ. Тайлбар: Удирдлагын модулийг даралт-тай  ус  эсвэл  уураар  цэвэрлэгээ  хийдэг  газарт  байрлуулан суурилуулж болохгүй.

Гадаргуу дээр тогтоох зааварХэдийгээр  зөвлөмж  болгосон  ч  CHECKFIRE  110  удирдлагын модулийг тэгш гадаргуу дээр тогтооход кронштейн шаардла-гагүй. Машиныг ажиллуулж буй ажлын болон байгаль орчны нөхцөлд (ө.х. цохилт болон доргилт) тухайн гадаргуу нь удирд-лагын модулийг зохих байдлаар тулж өгөх ёстой.

1.  Төлөвлөгдсөн  байршлыг  харахын  тулд  схем  зургийг  үзэж, удирдлагын  модулийн  LED  гэрлүүдийг  ямар  нэг  саадгүй харах,  мөн  удирдлагын  модулийн  товчлууруудад  хялбар хүрэх боломжтой байрлалыг тодорхойл. Тухайн байршил нь машины эзэмшигч ба/эсвэл машины засвар, үйлчилгээний менежерийн зөвшөөрч баталсан газар гэдгийг нягтал.

2.  Кабелийн  зөв  холболт,  тогтмол  үзлэг,  техникийн  үйлчил-гээ  хийхэд  зориулж  гадаргууны  доод  болон  ар  талд  хүрч ажиллах зай үлдээ. Удирдлагын модулийн байршил болон холболтууд машины хэвийн ажиллагаа, засвар үйлчилгээнд саад учруулахгүй гэдгийг нягтал.

3.  Гадаргуу  дээр  тогтооход  зориулж  зөв  диаметр,  байршилд тохирсон гурван нүх өрөмдөж гарга (Зураг 5-1).

а.  Хөөсөн жийргэвч ашиглан нүхнүүдийн байршлыг болго-омжтой  тэмдэглэ.  Жийргэвч  нь  4  ш  индексийн  нүхтэй (суурилуулах ажлыг хөнгөвчлөхөд зориулагдсан) бөгөөд удирдлагын модуль нь 2 ш индексийн хуруутай: Өрөмдө-хийн өмнө жийргэвчийн шугам дээрх индексийн нүхнүүд удирдлагын  модуль  дээрх  индексийн  хуруунуудтай  зөв зэрэгцсэн гэдгийг баталгаажуул. Зураг 5-2-ийг үз.

Тайлбар: CHECKFIRE 110 ачилтын иж бүрдэлд (эд ангийн дугаар:  439559)  хөөсөн жийргэвчийг  тусад нь багласан бөгөөд үүнд хязгаарлах эрэг, резинэн шайб, ил харагддаг лац багтана.

б.  Нүхийг  өрөмдөж  гаргасны  дараа  зэтэр,  хурц  ирмэг зэргийг арилга.

4.  Хөөсөн жийргэвчийг удирдлагын модуль дээр суурилуул.

а.  Жийргэвчийн  хамгаалалтын  ар  талыг  салгаж  аваад наалддаг хэсгийг ил гарга.

б.  Удирдлагын модулийн ар талд байрлах индексийн хуруу-нуудтай  зэрэгцүүлж  байгаад  байранд  нь  дарж  оруулах замаар удирдлагын модулийн гадаргууд бэхэл.

 КАБЕЛЬ, ЭРЭЭСТЭЙ ГАЙКАНД ЗОРИУЛАГДСАН 40 mm (1 9/16”)-ИЙН НҮХ

УДИРДЛАГЫН МОДУЛИЙН ИНДЕКСИЙН ХУРУУНД ЗОРИУЛАГДСАН 6 mm (1/4”)-ИЙН НҮХ (ДӨРВӨН ГАЗАР)

ТАЙЛБАР: ИНДЕКСИЙН ХУРУУНД ЗОРИУЛЖ 6.3 mm (1/4”)-ИЙН ХЭМЖЭЭТЭЙ ЗӨВХӨН ХОЁР НҮХ ӨРӨМД – МОДУЛЬ ДЭЭРХ ХУРУУНУУДАД ТААРУУЛ

ЗУРАГ 5-1ГАДАРГУУ ДЭЭР ТОГТООХ ЗААВАР

(ХӨӨСӨН ЖИЙРГЭВЧ)009203

ИНДЕКСИЙН ХУРУУ

ЭРЭЭСТЭЙ ГАЙК

ИНДЕК-СИЙН ХУРУУ

ЗУРАГ 5-2ИНДЕКСИЙН ХУРУУНУУД БОЛОН ЭРЭЭСТЭЙ ГАЙК

009204

5.  Хэрэв  боломжтой  бол  резинэн  шайб  болон  хязгаарлах эргийг  (тусдаа  савлагдсан)  гадаргууны  ар  талд  барьж байгаад,  40 мм  (1 9/16”)-ийн  хэмжээтэй  өрөмдсөн  нүхтэй зэрэгцүүл.

6.  Кабелиудыг өрөмдсөн нүх, резинэн шайб болон хязгаарлах эрэг дотуур оруул.

7.  Индексийн  хуруунууд  болон  эрээстэй  гайкийг  өрөмдсөн нүхэнд тааруулж хий.

Page 34: CHECKFIRE 110 ГАЛ ИЛРҮҮЛЭХ, ИДЭВХЖҮҮЛЭХ … · бодис бүхий савны хийн баллон дээр ... хамгаалагчтай дан кабелийн

5-р хэсэг – СУУРИЛУУЛАЛТХУУДАС 5-2        ХЯН. 0        2014-04-30

CHECKFIRE 110Гал илрүүлэх, идэвхжүүлэх систем

Гадаргуу дээр тогтоох заавар (үргэлжлэл)8.  Хязгаарлах  эргийг  эрээстэй  гайк  дээр  суулгаж  гараараа 

чангал (Зураг 5-3).

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Хязгаарлах  эргийг  зөвхөн  гараараа  чангална.  Эргийн түлхүүр гэх мэт механик хүч бүү ашигла.

ХЯЗГААРЛАХ ЭРГИЙГ ГАРААРАА ЧАНГАЛ

ИНДЕКСИЙН НҮХНҮҮД (ХОЁР 

ГАЗАР)

РЕЗИНЭН ШАЙБ

ХАМГИЙН ИХДЭЭ 4.7 mm (3/16”) ЗУЗААН

ХӨӨСӨН ЖИЙРГЭВЧ

ЗУРАГ 5-3110 УДИРДЛАГЫН МОДУЛИЙГ ГАДАРГУУ ДЭЭР ТОГТООХ

009205

Кронштейн дээр тогтоох зааварКронштейн дээр суурилуулахад CHECKFIRE 110 /210 бэхэлгээ-ний кронштейн (эд ангийн дугаар: 439564) шаардагдана. Крон-штейн  нь  хоёр  хэсгээс  бүрдэх  бөгөөд  удирдлагын  модулийг янз  бүрээр  тогтоох  боломжтой  олон  байрлалын  кронштейн юм.  Машиныг  ажиллуулж  буй  ажлын  болон  байгаль  орчны бүх нөхцөлд (ө.х. цохилт болон доргилт) удирдлагын модулийг зохих байдлаар тулж өгөх тэгш гадаргуу дээр тогтоож бэхэл.

Кронштейнд  суурь,  эргэлддэг  түшүүр,  эргэлддэг  хоёр ширхэг нугасан  шураг  багтана  (Зураг  5-4).  Удирдлагын  модуль  нь эргэлддэг  түшүүрийн  хоёр  хажуу  талд  босоо  эсвэл  хэвтээ байрлалд угсрагдана.

УРАГШИЛЖ, ХОЙШИЛДОГ ХОЛБОГЧУУД (ДӨРВӨН ГАЗАР)

ЭРГЭЛДДЭГ НУГАСАН ШУРАГ (ХОЁР ГАЗАР)

КРОНШТЕЙНЫ СУУРЬ

ЭРГЭЛДДЭГ ТҮШҮҮР

ИНДЕКСИЙН НҮХ (ДӨРВӨН ГАЗАР)

ЗУРАГ 5-4CHECKFIRE 110 /210 БЭХЭЛГЭЭНИЙ КРОНШТЕЙН

009181

1.  Төлөвлөгдсөн  байршлыг  харахын  тулд  схем  зургийг  үзэж, удирдлагын  модулийн  LED  гэрлүүдийг  ямар  нэг  саадгүй харах,  мөн  удирдлагын  модулийн  товчлууруудад  хялбар хүрэх  боломжтой  байрлалыг  тодорхойл.  Тухайн  байршил нь машины эзэмшигч ба/эсвэл машины засвар, үйлчилгээ-ний менежерийн зөвшөөрч баталсан газар гэдгийг нягтал. Тогтоож  бэхлэх  хувилбаруудыг  Зураг  5-5-с  үзнэ  үү.  Эргэ-лддэг түшүүр болон холбогчийн байрлалыг тэмдэглэж ав.

Page 35: CHECKFIRE 110 ГАЛ ИЛРҮҮЛЭХ, ИДЭВХЖҮҮЛЭХ … · бодис бүхий савны хийн баллон дээр ... хамгаалагчтай дан кабелийн

5-р хэсэг – СУУРИЛУУЛАЛТ2014-04-30        ХЯН. 0        ХУУДАС 5-3

CHECKFIRE 110Гал илрүүлэх, идэвхжүүлэх систем

Кронштейн дээр тогтоох заавар (үргэлжлэл)

ЭРГЭЛДДЭГ ТҮШҮҮР

ӨНЦӨГТ СУУРЬ

БҮРЭН СУНАЛТ УДИРДЛАГЫН МОДУЛИЙН БОСОО СУУРЬ 90 ХЭМ

АРЫН ХОЛБОГЧ ДОТОРХ СУНАСАН ЭРГЭЛДДЭГ ТҮШҮҮР

БОСОО СУУРЬ  ЭРГЭЛДДЭГ ТҮШҮҮР

ЗУРАГ 5-5ТОГТООХ ЗАГВАР ХУВИЛБАРУУД

009233

2.  Кабелийн  зөв  холболт,  тогтмол  үзлэг  шалгалт,  техникийн үйлчилгээг  зохих  байдлаар  хийхийн  тулд  удирдлагын модульд  хүрч  ажиллах,  нэвтрэх  боломжтой  байх  ёстой. Удирдлагын  модулийн  байршил  болон  холболтууд  нь машины хэвийн ажиллагаа, засвар үйлчилгээнд саад учруу-лахгүй байх ёстой.

3.  Кронштейны  суурийг  загвар  болгон  ашиглаж  байгаад (Зураг  5-6),  тэгш  гадаргуу  дээр  7 мм  (9/32”)-ийн  хэмжээтэй нүхнүүдийг тэмдэглэж, өрөмд (4 газар).

4.  Хэрэв  шаардлагатай  бол  тогтоох  гадаргуу  дээр  42 мм (1 5/8”)-ийн  диаметртэй  дугуй  дүрс  зурж  тэмдэглэ.  Ингэх-дээ  тогтоох  гадаргуугаар  дамжуулж  оруулах  кабелиудад зориулж  22 мм  x  44 мм  (7/8” x 1 3/4”)-ийн  хэмжээтэй  нүхний төв хэсэгтэй тааруул. Тэмдэглэсэн нүхнүүдийг өрөмд. Зураг 5-6-ийг үз.  Зэтэр болон хурц ирмэгүүдийг арилга. Шаард-лагатай бол кабелиудыг хамгаал.

ХАЖУУ ТАЛ БОЛГОНД 2 ШИРХЭГ ЭРГЭЛДДЭГ НУГАСАН ХОЛБОГЧ

КАБЕЛИУДАД ЗОРИУЛАГДСАН НҮХ

7 mm (9/32”)-ИЙН ХЭМЖЭЭТЭЙ НҮХНҮҮД (4 ГАЗАР)

89 mm (3 1/2”)

121 mm (4 3/4”)

44 mm (1 3/4”)

65 mm (2 9/16”)

38 mm (1 1/2”)

22 mm (7/8”)

ЗУРАГ 5-6КРОНШТЕЙНЫ СУУРИЙН УРД ТАЛААС ХАРАГДАХ БАЙДАЛ

009113

5.  Түгжигч эрэг эсвэл шайбтай, зохих урттай бэхлэгч эрэг эсвэл боолт (6 мм (1/4”) ашиглан суурийг гадаргууд бэхэлж өг.

6.  1-р алхамд харуулсан байрлалын дагуу удирдлагын моду-лийг эргэлддэг бэхэлгээнд бэхэл.

а.  CHECKFIRE 110 ачилтын иж бүрдлээс (эд ангийн дугаар: 439559) эрээстэй гайканд зориулагдсан хязгаарлах эрэг болон резинэн шайбыг гаргаж ав.

б.  Кабелиудыг  эргэлддэг  түшүүр,  резинэн  шайб  болон хязгаарлах эргийн голын нүхээр оруул.

в.  Индексийн хуруунуудыг индексийн нүхнүүд рүү оруулаад эрээстэй  гайканд  хязгаарлах  эргийг  суулгаж  гараараа чангал. Зураг 5-7-ийг үз.

Page 36: CHECKFIRE 110 ГАЛ ИЛРҮҮЛЭХ, ИДЭВХЖҮҮЛЭХ … · бодис бүхий савны хийн баллон дээр ... хамгаалагчтай дан кабелийн

5-р хэсэг – СУУРИЛУУЛАЛТХУУДАС 5-4        ХЯН. 0        2014-04-30

CHECKFIRE 110Гал илрүүлэх, идэвхжүүлэх систем

КРОНШТЕЙН ДЭЭР ТОГТООХ ЗААВАР (үргэлжлэл)

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Хязгаарлах эргийг зөвхөн гараараа чангална. Механик хүч бүү ашигла (эргийн түлхүүр гэх мэт).

РЕЗИНЭН ШАЙБ

ХЯЗГААРЛАХ ЭРЭГ

КАБЕЛИУДЫГ ДУНД ХЭСГИЙН НҮХНЭЭС ТАТАЖ ГАРГА

ЗУРАГ 5-7ХЯЗГААРЛАХ ЭРЭГ

009206

7.  Хэрэв  шаардлагатай  бол  кабелиудыг  крошнтейны  суурин дээрх нүхээр оруул. 1-р алхамд харуулсан байрлалын дагуу эргэлддэг  түшүүрийг  сууринд  дахин  суурилуул.  Эргэлддэг түшүүрийг  байранд  нь  түгжихийн  тулд  нугасны  шүдийг болгоомжтой  зэрэгцүүлж  байгаад  эргэлддэг  нугасан шурагнуудаар бэхэл. Хэт чангалж болохгүй. Чангалах дээд хэмжээ  –  2.26 - 2.82 N-m  (20 - 25 инч-фунт).  Зураг  5-8-ийг үз.

ЗУРАГ 5-8ТОГТООХ КРОНШТЕЙН

CHECKFIRE 110 УДИРДЛАГЫН МОДУЛЬ009207

КАБЕЛИЙН ХОЛБОЛТ/СУУРИЛУУЛАЛТ

CHECKFIRE  110  систем  нь  бүх  кабель,  т-холболтын  эд  анги дээрээ  IP67  дугуй  хэлбэрийн  эрээстэй  холбогч  ашигладаг. Энэхүү модульжуулсан кабелийн бэхэлгээ нь суурилуулах хуга-цааг багасгаж өгөх бөгөөд гэмтсэн кабелийг солиход кабелийн иж бүрдлийг бүхэлд нь солих шаардлагагүй болгодог.

Кабелийн  иж  бүрдлүүд  нь  эрээстэй  холбогчуудын  хооронд улаан өнгийн гадуур бүрээстэй.

Кабелийн төрөл тус бүрийг хялбар таниулах үүднээс салдаггүй холбогчуудыг  өнгөөр  ялгаж  кодчилсон  олон  үе  давхаргатай хийсэн болно. Хуруу болон түлхүүрийн тодорхой хийц нь кабе-лийн зөв холболтыг баталгаажуулж өгнө.

Тайлбар: Хэлхээний чиглүүлэлт болон кабель/т-холболтын иж бүрдлийг схем зургаас үз.

ХЭЛХЭЭНИЙ КАБЕЛИЙН ТАНИХ ТЭМДЭГ

Хэлхээ Өнгө Хуруу

Гал илрүүлэх УЛААН 4

Гал унтраах ЦЭНХЭР 2

Тэжээлийн гадаад эх үүсвэр НОГООН 2

Түгшүүрийн дохионы гаралт ШАР БАЙХГҮЙ

Холбогчийн иж бүрдэлХэлхээ  тус бүрийн кабель,  т-холболт,  холбогдох  холбогчуудыг зохион байгуул. Эр, эм холбогчуудыг холбох замаар кабелиудыг угсар.  Эр  үзүүр  нь  холбогч  хуруу  болон  эрээстэй  эрэгтэй.  Эм үзүүр нь үүр болон эргэлддэг холбогчтой (Зураг 5-9).

ЭРГЭЛДДЭГ ХОЛБОГЧ, ЗАЛГУУРЫН ҮҮРЭРГЭЛДДЭГ ЭРЭГ, ХУРУУ

ЭР ҮЗҮҮР ЭМ ҮЗҮҮР

ЗУРАГ 5-9КАБЕЛИЙН ХОЛБОГЧ

009208

1.  Түлхүүртэй ховил болон хуруунуудыг зөв чиглэлд байрлуу-лах замаар эр үзүүрийг эм үзүүртэй зэрэгцүүл (Зураг 5-10).

ХУРУУНУУД

КАБЕЛИУДЫГ ХОЛБОХЫН ТУЛД ТҮЛХҮҮРТЭЙ ХОВИЛ БОЛОН ХУРУУНУУДЫГ ТААРУУЛ

ТААРСАН ХОВИЛУУД

ЗУРАГ 5-10ХУРУУНУУД БОЛОН ТҮЛХҮҮРҮҮДИЙГ ЗЭРЭГЦҮҮЛ

009209

Page 37: CHECKFIRE 110 ГАЛ ИЛРҮҮЛЭХ, ИДЭВХЖҮҮЛЭХ … · бодис бүхий савны хийн баллон дээр ... хамгаалагчтай дан кабелийн

5-р хэсэг – СУУРИЛУУЛАЛТ2014-04-30        ХЯН. 0        ХУУДАС 5-5

CHECKFIRE 110Гал илрүүлэх, идэвхжүүлэх систем

ХОЛБОГЧИЙН ИЖ БҮРДЭЛ (үргэлжлэл)

2.  Түлхүүрийг  зэрэгцэх  хүртэл  нь  эргүүлж  байх  хооронд холбогчууд  дээр  зэрэг  зөөлөн  дар.  Дараа  нь  эргэлддэг эргийг  эргүүлж байх  хооронд  холбогчууд дээр  зэрэг  чанга дар.  Дараа  нь  зөвхөн  гараараа  чангал.  Хэрэв  холбогчууд хамтдаа  хялбар  эргэлдэхгүй  байвал  бүү  хүчил.  Түлхүүртэй нүх болон хуруунуудыг дахин шалгаж, зөв зэрэгцсэн эсэхийг нягтал. Тайлбар:  Холбогчууд дээр  зэрэг дарж, найдвартай суух хүртэл чангалах шаардлагатай байж магадгүй.

3.  Чангалсны дараа холбогчуудаас барьж байгаад зэрэг хүчтэй түлх. Дараа нь эргэлддэг холбогч хэрэгслийг дахин чангал.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Эргийн түлхүүр  гэх мэт механик хүч бүү ашигла. Гараараа чангалсан  байхад  холболтын  зэрэглэл  нь  IP67  байх  тул механик хүч шаардлагагүй.

КАБЕЛЬ СУУРИЛУУЛАХ ЕРӨНХИЙ ЗААВАР

Кабелийн  бүх  иж  бүрдлийг  ямар  төрөл  (илрүүлэх,  унтраах эсвэл  тэжээлийн  хэлхээний)  байхаас  нь  үл  хамааран  резинэн бүрхүүлтэй, 8 мм (5/16”)-ийн P-хэлбэрийн хавчаар эсвэл давхар гогцоот  кабелийн  чангалуулаар  (эд  ангийн  дугаар:  440737) машинд бэхэлж өгнө. Кабелийн бүх иж бүрдлийн хувьд нугалах радиусын хамгийн доод хэмжээ 64 мм (2 1/2”) байна.

Кабелийн  иж  бүрдлүүдийг  суурилуулах  үед  кабелиудыг машины  цахилгаан  кабелиуд,  ялангуяа  үүсгүүр  болон  цахил-гаан  моторт  холбосон  тэжээлийн  кабелиудаас  аль  болох  хол байлга. Мөн дараахь зүйлсээс хол байлга:

•  Антенн, холбогдох кабелиуд•  Галын аюултай газрууд•  Механикийн гэмтэлд өртсөн газрууд•  Хөдөлж буй эд ангиудын ойр хавь•  Хог, хэлтэрхий хуримтлагдаж болзошгүй газрууд•  Өндөр  температурт  өртдөг  газрууд  (турбо  цэнэглэгч, 

утаа зайлуулах төхөөрөмж гэх мэт)•  Машинд  засвар,  техникийн  үйлчилгээ  хийх  ажилтнууд 

нэвтрэх шаардлагатай газрууд

Кабелиуд гэмтэхгүй байх нөхцлийг бүрдүүлж, машинд засвар, техникийн үйлчилгээ хийж байхад саад болохгүй байхаар суу-рилуул.

1.  Схем зурагт харуулсан төлөвлөгөөт чиглэлийг дагаж, хэлхээ тус  бүрийг  удирдлагын  модулийн  холбогч  үзүүрээс  эхлэн гадагш  чиглэлд  суурилуул.  Нэг  удаад  нэг  хэлхээг  бүрэн суурилуулж  дуусга.  Хамгийн  сүүлд  тэжээлийн  хэлхээг суурилуул. Асуудал үүсэхээс сэргийлэхийн тулд зөв хэмжээ-тэй P-хавчаар ашигла (Зураг 5-11). Тайлбар: Төлөвлөгдсөн чиглэлд өөрчлөлт оруулах нь суурилуулалтанд шаардагдах кабелийн уртыг өөрчилж магадгүй.

ЗӨВ: РЕЗИНЭН БҮРЭЭСТЭЙ 8 mm (5/16”)-ИЙН P-ХАВЧААР

ХЭТ ТОМ – ГАДНЫ БИЕТ ОРЖ, ҮРЭЛТ ҮҮСГЭНЭ

ХЭТ ЖИЖИГ – ТОГТООГЧ ХӨЛ ХЭЛБЭРЭЭ АЛДАНА

ЗУРАГ 5-11ЗӨВ ХЭМЖЭЭТЭЙ Р-ХАВЧААРУУД АШИГЛА

009210

2.  Хэрэв  залгах  цэгүүдэд  P-хавчаар  ашиглах  боломжгүй байвал  давхар  гогцоот  кабелийн  чангалуур  (эд  ангийн дугаар: 440737) ашиглан кабель болон бэхэлгээний цэгийн хооронд  тулж,  тусгаарлаж  болно.  Тайлбар: Кабелиудыг гидравлик уян хоолойгоор тулж болохгүй.  Зураг  5-12-ийг үз.

КАБЕЛЬ

ХАТУУ ТУЛГУУР

ЗУРАГ 5-12КАБЕЛИЙН ДАВХАР ГОГЦООТ ЧАНГАЛУУР

009211

3.  Кабелиудыг бэхлэхдээ дор хаяж 0.9 м  (3 фут) тутамд болон холбогчийн хоёр тал эсвэл төхөөрөмжид холбосон холбол-тоос 0.3 м (1 фут)-ийн дотор бэхэлж өг. Зураг 5-13-ийг үз.

0.9 m (3 ft) ТУТАМД ТУЛЖ БЭХЭЛ

ХОЛБОГЧ ЭСВЭЛ БҮРЭЛДЭХҮҮН ХЭСГҮҮДИЙН БҮХ ТАЛД 0.3 m (1 ft)-ЫН ЗАЙД ТУЛЖ БЭХЭЛ

0.9 m (3 ft) ТУТАМД ТУЛЖ БЭХЭЛ

0.9 m (3 ft) ТУТАМД ТУЛЖ БЭХЭЛ

ЗУРАГ 5-13КАБЕЛИЙГ ТУЛЖ БЭХЛЭХЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА

009212

Page 38: CHECKFIRE 110 ГАЛ ИЛРҮҮЛЭХ, ИДЭВХЖҮҮЛЭХ … · бодис бүхий савны хийн баллон дээр ... хамгаалагчтай дан кабелийн

5-р хэсэг – СУУРИЛУУЛАЛТХУУДАС 5-6        ХЯН. 0        2014-04-30

CHECKFIRE 110Гал илрүүлэх, идэвхжүүлэх систем

КАБЕЛЬ СУУРИЛУУЛАХ ЕРӨНХИЙ ЗААВАР (үргэлжлэл)

4.  Кабель унжихаас  сэргийлж сул  хэсгийг  тохируул. Машины хэвийн  ажиллагааны  үеэр  хөдлөхөд  зориулагдсан  газарт сул хэсэг үлдээ.

5.  Кабелийг тасалгааны хаалтаар оруулахдаа тухайн кабельд тохирсон  хаалтын  холбогч  ашиглахыг  зөвлөж  байна. Тайлбар:  Кабелиудыг  зохих  хамгаалалтгүйгээр  нүхээр оруулах эсвэл хурц ирмэгтэй зүйлийн ойролцоо суурилуулж болохгүй. Зураг 5-14-ийг үз.

Тасалгааны хаалтын холбогч

Эд ангийн дугаар:

Дамжин өнгөрөх нүхний зузааны дээд хэмжээ Кабелийн төрөл

439404 9.5 mm (3/8”) Илрүүлэх хэлхээ

439405 25 mm (1”) Гал унтраах хэлхээ болон тэжээлийн хэлхээ

ГАЛ ИЛРҮҮЛЭХ ХЭЛХЭЭНИЙ ТАСАЛГААНЫ ХААЛТЫН ХОЛБОГЧ

ГАЛ УНТРААХ ХЭЛХЭЭ БОЛОН ТЭЖЭЭЛИЙН ХЭЛХЭЭНИЙ ТАСАЛГААНЫ 

ХААЛТЫН ХОЛБОГЧ

ЗУРАГ 5-14ТАСАЛГААНЫ ХААЛТЫН ХОЛБОГЧ

009159 / 009166

ШУГАМАН ИЛРҮҮЛЭГЧИЙН СУУРИЛУУЛАЛТ

Шугаман илрүүлэгчийг суурилуулахдаа гал илрүүлэх хэлхээний үндсэн шугаманд шууд холбох замаар аюулын бүсэд бүхэлд нь тарааж суурилуул. Тайлбар: Шугаман илрүүлэгчийг гидрав-лик уян хоолойгоор тулж болохгүй.

МЭДЭГДЭЛ

Шугаман илрүүлэгчийг нугалах радиусын доод хэмжээ нь 2 64 мм (1/2”)-ээс бага-гүй байх ёстой (Зураг 5-16, хуудас 5-7). Кабель  унжихаас  сэргийлж  сул  хэсгийг тохируул.  Машины  хэвийн  ажиллагааны үеэр  хөдлөхөд  зориулагдсан  газарт  сул хэсэг үлдээ.

•  Шугаман илрүүлэгчийг ямар ч байдлаар татаж сунгаж болохгүй.

•  Бүхэлд  нь  салгаж  авсан  эсвэл  сольсон төхөөрөмжид шугаман илрүүлэгчийг бүү залга.

Тайлбар: Шугаман илрүүлэгчийг гал илрүүлэх хэлхээний т-хол-болтын  салаанд  биш  харин  гал  илрүүлэх  хэлхээний  үндсэн шугаманд холбох ёстой.

Шугаман илрүүлэгчийг суурилуулах үед дараах зүйлийг анхаар:

•  Шугаман  илрүүлэгчийг  чиглүүлэхдээ  галаас  үүсэх  дулаанд шууд өртөх байдлаар чиглүүл.

•  Гал гарсан тохиолдолд дулаан хурдан хүрч очих магадлал-тай байршил руу илрүүлэгчийг чиглүүл.

•  Шугаман илрүүлэгч суурилуулсан газрын орчны температу-рын дээд хэмжээ 121 °C (250 °F) байна.

•  Шугаман илрүүлэгчийг тавцан, хөндлөвч, хүрээ, машины эд ангиудын тулавч, тулах байгууламж гэх мэт тогтоох гадар-гууд бэхэлж өг. Ингэхдээ системийн төлөвлөлтийн удирдамж болон  машины  техникийн  үйлчилгээний  зааврыг  үргэлж санаж бай. Тайлбар: Өрөмдөх,  гагнах шаардлагатай  тулах төхөөрөмжийг  машинд  бэхлэхдээ  эзэмшигч  эсвэл  машины үйлдвэрлэгчээс зөвшөөрөл авсан байх шаардлагатай.

•  Шугаман  илрүүлэгчийг  халуун  эд  ангид  хэт  ойр  бэхэлж болохгүй.

•  Шугаман илрүүлэгчийг гэмтэл учруулахгүй бөгөөд машинд техникийн  үйлчилгээ  хийж  байхад  саад  болохгүй  газраар чиглүүл.

•  Шугаман илрүүлэгчийг машины цахилгаан кабелиуд, ялан-гуяа  үүсгүүр болон цахилгаан моторт  холбосон  тэжээлийн кабелиудаас аль болох хол байлга.

1.  Гал илрүүлэх хэлхээний кабелийг CHECKFIRE 110 удирдла-гын модулиас аюулын бүсийн төгсгөлийн цэг хүртэл суури-луул. Шугаман илрүүлэгч суурилуулах ажлыг гал илрүүлэх хэлхээний кабелийн төгсгөлийн цэгээс эхлүүл.

2.  Шугаман  илрүүлэгчийг  суурилуулахдаа  гадагшилж  буй дулааныг  хурдан  мэдэрч  хариу  үйлдэл  хийх  боломжтой байлгах үүднээс аюулын бүс болон түүний периметрт суури-луул. Схем зургийг үз. Аюулын бүс болон гал илрүүлэгчийн кабелийн  хооронд  үүсэх  дулааныг  халхалж  болзошгүй хөндлөвч, хүрээ гэх мэт саад болох зүйлийг бүү байлга.

3.  Шугаман илрүүлэгчийг суурилуулахдаа дараах эд ангиудын ашиглалтын явцад хэт халж болох хэсгээс 305 мм (12”)-ийн дотор БҮҮ суурилуул:•  Хөдөлгүүрийн блок•  Яндангийн хоолой•  Яндангийн гуурс/дуу намсгагч•  Турбо цэнэглэгч

4.  Зөв хэмжээтэй (8 мм (5/16”)), резинэн гадаргуутай Р-хавчаа-рууд ашиглан шугаман илрүүлэгчийг 305 - 454 мм (12 - 18”) тутамд  бэхэл.  Резинэн  гадаргуутай  Р-хавчаар  ашиглах боломжгүй тохиолдолд кабелийн давхар гогцоот чангалуур (эд ангийн дугаар: 440737) болон хамгаалалтын бүрээс (эд ангийн дугаар:  56692)  ашиглан  кабель  болон  бэхэлгээний цэг хооронд тусгаарлалт хийж болно. Хэрэв шаардлагатай бол илүү ойр ойрхон бэхэл.

Шугаман илрүүлэгчийг гадуур нь орооход тааруулах үүднээс резинэн  гуурсыг  уртааш  нь  зүс.  Кабель  хатуу  гадаргаа, барзгар  ирмэг,  хурц  буланд  үрэгдэж  болзошгүй  газруудад энэхүү хамгаалалтын бүрээсийг ашиглах ёстой. Зураг 5-15-ийг үз.

Page 39: CHECKFIRE 110 ГАЛ ИЛРҮҮЛЭХ, ИДЭВХЖҮҮЛЭХ … · бодис бүхий савны хийн баллон дээр ... хамгаалагчтай дан кабелийн

5-р хэсэг – СУУРИЛУУЛАЛТ2014-04-30        ХЯН. 0        ХУУДАС 5-7

CHECKFIRE 110Гал илрүүлэх, идэвхжүүлэх систем

ШУГАМАН ИЛРҮҮЛЭГЧИЙН СУУРИЛУУЛАЛТ (Үргэлжлэл)

ШУГАМАН ИЛРҮҮЛЭГЧ

ХАМГААЛАЛТЫН БҮРХҮҮЛ

ЗУРАГ 5-15КАБЕЛИЙН ДАВХАР ГОГЦООТ ЧАНГАЛУУР

009213

5.  Шугаман илрүүлэгчийг тасалгааны хаалтаар нэвт оруулах-даа тухайн кабельд тохирсон тасалгааны хаалтын холбогч хэрэгсэл ашиглахыг зөвлөж байна. Зураг 5-14, хуудас 5-6-г үз.

Тасалгааны хаалтын холбогч

Эд ангийн дугаар:

Дамжин өнгөрөх нүхний зузааны дээд хэмжээ Кабелийн төрөл

439404 9.5 mm (3/8”) Илрүүлэх хэлхээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Шугаман  илрүүлэгчийг  зохих  хамгаалалтгүйгээр  аливаа нүхээр  оруулах  эсвэл  хурц  ирмэгтэй  зүйлийн  ойролцоо суурилуулж  болохгүй.  Кабелийг  зүсэгдэх  эсвэл  үрэгдэж зүлгэгдэхээс  хамгаалахгүй  бол  доголдлын  эсвэл  хуурамч түгшүүрийн байдал үүсч, улмаар гал унтраах бодис цацаг-дах эсвэл гал илрүүлэлтэд доголдол үүсэхэд хүргэж болзо-шгүй.

6.  Хэрэв ШТ төхөөрөмж (эд ангийн дугаар: 439396) нь сүүлийн төхөөрөмж  бол  хэлхээг  дуусгахын  тулд ШТ  төхөөрөмжийг шугаман илрүүлэгчийн төгсгөлийн хэсэгт  суурилуул.  Зураг 5-16-ийг үз.

НУГАЛАХ РАДИУС НЬ 64 mm (2 1/2”)-ЭЭС БАГАГҮЙ БАЙХ

ГАЛ ИЛРҮҮЛЭХ ҮНДСЭН ХЭЛХЭЭ

ШТ ТӨХӨӨРӨМЖ

ЗУРАГ 5-16ШУГАМАН ИЛРҮҮЛЭГЧИЙН ЗАГВАР СУУРИЛУУЛАЛТ

009194

ДУЛААНЫ ЦЭГ ИЛРҮҮЛЭГЧИЙН СУУРИЛУУЛАЛТ

Гал  илрүүлэгчийг  тогтоохдоо  аюулын  бүсийн  дээгүүр  шууд өртөх байрлалд, толгойг нь доош харуулж тогтоо (схем зургийг үзнэ үү).

1.  Дулааны цэг илрүүлэгчийн кронштейнийг тогтоохдоо зохих урт  бүхий  1/4”-ийн  хоёр  ширхэг  боолтоор  (түгжигч  шайб болон  эргээр  бэхэл)  гадаргууд  боож  эсвэл  гагнаж  тогтоо. Зураг 5-17-ийг үз. Тайлбар: Өрөмдөх, гагнах шаардлагатай тулах  төхөөрөмжийг  машинд  бэхлэхдээ  эзэмшигч  эсвэл машины  үйлдвэрлэгчээс  зөвшөөрөл  авсан  байх шаардла-гатай.

2.  Кронштейныг  бэхэлсний  дараа  бэхэлгээний  гайкийг илрүүлэгчийн  толгойноос  салгаж  аваад,  илрүүлэгчийг кронштейнд  гулсуулж  хий.  Гал  илрүүлэх  хэлхээний  кабе-лийг зөв холбохын тулд илрүүлэгчийн эр/эм холбогчууд зөв байрлалд байгаа эсэхийг нягтал. Зураг 5-18-ийг үз.

3.  Дулаан  тусгаарлагчийг  илрүүлэгчийн  толгойн  дээгүүр байрлуулаад,  бэхэлгээний  гайкийг  сулавтар  суурилуул. Зураг  5-19-ийг  үз. Тайлбар:  Гал илрүүлэх  хэлхээний  кабе-лийг холбохын тулд дулаан тусгаарлагчийг салга.

4.  Эцсийн  суурилуулалтын  үед  дулаан  тусгаарлагчийн ойр  байрлах  илрүүлэгчийн  эрэгддэг  толгойн  суурийн хэсэгт  эрээсний  дунд  зэргийн  хүчтэй  цавуу  (ө.х.  LOCTITE THREADLOCKER BLUE 242) түрх.

5.  Бэхэлгээний  гайкийг  тултал  нь  түлхүүрээр  чангал. Хэт  чангалж  болохгүй.  Чангалах  момент  нь  2.82 N-m (25 инч-фунт)-ээс хэтрэх ёсгүй.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Бэхэлгээний  гайкийг  хэт  чангалвал  илрүүлэгч  гэмтэх болно. Хэт чангалж болохгүй. Чангалах момент нь 2.82 N-m (25 инч-фунт)-ээс хэтрэх ёсгүй.

1/4”-ИЙН ТОГТООХ БООЛТУУДАД (ЭСВЭЛ ГАГНУУРТ) ЗОРИУЛАГДСАН ТОГТООХ НҮХНҮҮД

ЗУРАГ 5-17ДУЛААНЫ ЦЭГ ИЛРҮҮЛЭГЧИЙН КРОНШТЕЙН

009234

ЗУРАГ 5-18ДУЛААНЫ ЦЭГ ИЛРҮҮЛЭГЧ

009280

Page 40: CHECKFIRE 110 ГАЛ ИЛРҮҮЛЭХ, ИДЭВХЖҮҮЛЭХ … · бодис бүхий савны хийн баллон дээр ... хамгаалагчтай дан кабелийн

5-р хэсэг – СУУРИЛУУЛАЛТХУУДАС 5-8        ХЯН. 0        2014-04-30

CHECKFIRE 110Гал илрүүлэх, идэвхжүүлэх систем

ДУЛААНЫ ЦЭГ ИЛРҮҮЛЭГЧИЙН СУУРИЛУУЛАЛТ (үргэлжлэл)

БЭХЭЛГЭЭНИЙ ЭРЭГ

ДООРООС ХАРАГДАХ БАЙДАЛ

ДЭЭРЭЭС ХАРАГДАХ БАЙДАЛ

ЗУРАГ 5-19ДУЛААН ТУСГААРЛАГЧ БҮХИЙ КРОНШТЕЙНД

ТОГТООСОН ИЛРҮҮЛЭГЧ009214

ХУУЧИН КРОНШТЕЙН ДЭЭР СУУРИЛУУЛАХ

Хуучин  кронштейн  дээр  суурилуулахын  тулд  дулааны  цэг илрүүлэгчийн  кронштейнийг  байгаа  кронштейн  (эд  ангийн дугаар: 416221) дээр шууд суурилуул. Зураг 5-20-ийг үз.

1.  1/4-20 x 5/8”-ийн хэмжээтэй зургаан талт толгойтой шургуу-дыг  илрүүлэгчийн  кронштейнээс  салгаж  аваад  хадгал. Солих  шаардлагатай  одоо  байгаа  дулааны  цэг  илрүүлэг-чийг салгаж аваад хоёр талд нь хавч.

2.  Шинэ  дулааны  цэг  илрүүлэгчийн  кронштейны  тогтоох нүхнүүдийг  одоо  байгаа  кронштейны  нүхнүүдтэй  зэрэг-цүүлж  байгаад  зургаан  талт  толгойтой шургуудыг  буцааж суурилуул.

3.  Шинэ дулааны цэг илрүүлэгч болон дулаан тусгаарлагчийг 2 – 4-р алхамд харуулсны дагуу суурилуул.

ИЛРҮҮЛЭГЧИЙН КРОНШТЕЙН (ЭД АНГИЙН ДУГААР: 416221)

ЗУРАГ 5-20ШИНЭЧЛЭХ СУУРИЛУУЛАЛТ

009215

ЦАХИЛГААН ГАР ИДЭВХЖҮҮЛЭГЧИЙН СУУРИЛУУЛАЛТ

Схем  зургийг  үзэж  байгаад  цахилгаан  гар  идэвхжүүлэгчийг операторын гарах гарц болон хэрэв боломжтой бол доод талаас нь  хүрч  болох  байршилд  суурилуул.  Гал  илрүүлэх  хэлхээний үндсэн шугамд  суурилуулсан  аливаа  илрүүлэх  төхөөрөмжийн өмнө цахилгаан гар идэвхжүүлэгчид зориулагдсан гал илрүүлэх хэлхээний т-холболт байгаа гэдгийг баталгаажуул.

Цахилгаан  гар  идэвхжүүлэгчийг  гадаргуу  дээр  (зузааны  дээд хэмжээ  6.3 мм  (1/4”)  эсвэл  кронштейн  дээр  тогтоож  болно. Кронштейн  дээр  суурилуулахдаа  цахилгаан  гар  идэвхжүүлэг-чийн кронштейн (эд ангийн дугаар: 440537) ашигла.

Гадаргуу дээр тогтоох заавар1.  Сонгосон  гадаргуу  дээр  40 мм  (1 9/16”)-ийн  нүх  өрөмд 

(нүхний  зэтэр,  ирмэгийг  үргэлж  гөлгөр  болгож  бай).  Зураг 5-21-ийг үз. Тайлбар: Өрөмдөх, гагнах шаардлагатай тулах төхөөрөмжийг  машинд  бэхлэхдээ  эзэмшигч  эсвэл  машины үйлдвэрлэгчээс зөвшөөрөл авсан байх шаардлагатай.

2.  Цахилгаан  гар  идэвхжүүлэгчийн  чиглэлийн  индексийн холбогчийн байрлал болон түлхүүр оруулах хэсгийг тодор-хойл (Зураг 5-21).

3.  Эрэг  болон  резинэн  шайбыг  эрээстэй  гайкнаас  салгаж аваад, гайкийг индексийн хэсэгт тааруулж өрөмдсөн нүхээр дамжуулан  ховилд  оруул.  Резинэн  шайбыг  суурилуулаад, эрээтэй гайкыг эргээр чангал (гараараа). Зураг 5-22-ийг үз.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Эргийг зөвхөн гараараа чангална. Эргийн түлхүүр гэх мэт механик хүч бүү ашигла.

Кронштейн дээр тогтоох зааварКронштейн  нь  цахилгаан  гар  идэвхжүүлэгчийг  тогтооход зориулагдсан 1 9/16”-ийн хэмжээтэй нүхтэй.

1.  Цахилгаан  гар идэвхжүүлэгчийн  кронштейнийг  (эд  ангийн дугаар: 440537) боолтоор бэхэлж эсвэл  гагнаж суурилуул. Тайлбар:  Өрөмдөх,  гагнах  шаардлагатай  тулах  төхөөрөм-жийг машинд бэхлэхдээ эзэмшигч эсвэл машины үйлдвэр-лэгчээс зөвшөөрөл авсан байх шаардлагатай.

а.  Боолтоор бэхлэх:  Кронштейны  суурийг  загвар  болгон ашиглаж байгаад (Зураг 5-23), тэгш гадаргуу дээр 11 мм (7/16”)-ийн  хэмжээтэй  нүхнүүдийг  тэмдэглэж,  өрөмд (2 газар).  Зохих  урт,  түгжигч  шайб  болон  эрэгтэй,  9 мм (3/8”)-ийн зэвэрдэггүй боолтоор кронштейнийг бэхэл.

б.  Гагнах:  Зориулалтын  гадаргуу  дээр  гагналт  хийхийг зөвшөөрсөн  гэдгийг  баталгаажуул.  Зэврэлтээс  сэргий-лэхийн  тулд  гагналтын  дараа  гадаргууны  температур хэвийн болоход гагнасан гадаргууг будгаар буд.

2.  Цахилгаан  гар  идэвхжүүлэгчийн  кронштейнийг  найдвар-тай  тогтоож бэхэлсний дараа  цахилгаан  гар  идэвхжүүлэгч дээрх  эрээстэй  гайкнаас  эргийг  салгаж  ав.  Цахилгаан гар  идэвхжүүлэгчийг  кронштейнд  байрлуулахдаа  УЛААН товчлуурыг хүссэн чиглэлдээ харуулж байрлуул (индексийн хэсгийг  хүссэн  ховилдоо  тааруулж  хий).  Резинэн  шайбыг суурилуулаад  эрээтэй  гайкыг  эргээр  чангал  (гараараа). Тайлбар: Зөв тааруулахын тулд татдаг хурууг салгаж аваад, эсрэг чиглэлд оруулах шаардлагатай байж магадгүй. Зураг 5-24-ийг үз.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Эргийг зөвхөн гараараа чангална. Эргийн түлхүүр гэх мэт механик хүч бүү ашигла.

Тайлбар:  Ил  харагддаг  лацыг  (өөр  үйлдвэрлэгчийн)  « 6-р хэсэг – Турших, ашиглалтанд оруулах» хэсэгт заасны дагуу суурилуул.

Page 41: CHECKFIRE 110 ГАЛ ИЛРҮҮЛЭХ, ИДЭВХЖҮҮЛЭХ … · бодис бүхий савны хийн баллон дээр ... хамгаалагчтай дан кабелийн

5-р хэсэг – СУУРИЛУУЛАЛТ2014-04-30        ХЯН. 0        ХУУДАС 5-9

CHECKFIRE 110Гал илрүүлэх, идэвхжүүлэх систем

ГАДАРГУУ БОЛОН КРОНШТЕЙН ДЭЭР ТОГТООХ

ИНДЕКСИЙН ХОЛБОГЧИД ЗОРИУЛАГДСАН 6 mm (1/4”)-ИЙН ХОВИЛ

ИНДЕКСИЙН ХОЛБОГЧ40 mm (1 9/16”)-ИЙН ДИАМЕТРТЭЙ НҮХ

ЗУРАГ 5-21ЦАХИЛГААН ГАР ИДЭВХЖҮҮЛЭГЧИЙГ ГАДАРГУУ

ДЭЭР ТОГТООХ ТОГТООГЧИЙН ХЭМЖЭЭСҮҮД009216

ХАМГИЙН ИХДЭЭ 6.3 mm (1/4”) ЗУЗААН

РЕЗИНЭН ШАЙБ

ЭРЭГ

ЗУРАГ 5-22ЦАХИЛГААН ГАР ИДЭВХЖҮҮЛЭГЧИЙГ ГАДАРГУУ ДЭЭР

ТОГТООХ ТОГТООГЧИЙГ СУУРИЛУУЛСАН БАЙДАЛ009217

ИНДЕКСИЙН ХОЛБОГЧ ОРОХ ХОВИЛ

РЕЗИНЭН ШАЙБ

ЭРЭЭСТЭЙ ГАЙК

11 mm (7/16”)-ИЙН ХЭМЖЭЭТЭЙ НҮХНҮҮД

ЭРЭГ

ЗУРАГ 5-23ЦАХИЛГААН ГАР ИДЭВХЖҮҮЛЭГЧИЙГ

КРОНШТЕЙН ДЭЭР ТОГТООХ009154 / 009218

ТАТДАГ ХУРУУНД ХҮРЭХ БОЛОМЖТОЙ ГЭДГИЙГ БАТАЛГААЖУУЛ

ДАРААХ ХЭСГҮҮДТЭЙ ХОЛБОГДОНО: ГАЛ ИЛРҮҮЛЭХ ХЭЛХЭЭНИЙ САЛАА

ЗУРАГ 5-24ЦАХИЛГААН ГАР ИДЭВХЖҮҮЛЭГЧИЙГ

КРОНШТЕЙНД СУУРИЛУУЛСАН БАЙДАЛ009219

ЦАХИЛГААН ХИЙН ИДЭВХЖҮҮЛЭГЧИЙН СУУРИЛУУЛАЛТ

Цахилгаан  хийн  идэвхжүүлэгчийг  (эд  ангийн  дугаар:  439569) хийн баллон дээр суурилуулах бөгөөд цахилгаан ба/эсвэл хийн идэвхжүүлэх  төхөөрөмж  болгон  ашиглах  боломжтой  (Зураг 5-25). Цоологч хуруу бүрэн хураагдаагүй байхад идэвхжүүлэг-чийг  суурилуулахгүй  байлгах  үүднээс  идэвхжүүлэгчид  хамга-алагч  суурилуулж  өгсөн  болно  (Зураг  5-26).  Хамгаалагчийг нугалж эсвэл салгаж авч болохгүй. Энэ нь идэвхжүүлэгчийн зөв ажиллагаанд шаардлагатай эд анги юм.

CHECKFIRE  110  удирдлагын  модуль  нь  хамгийн  ихдээ  хоёр цахилгаан-хийн идэвхжүүлэгчийг идэвхжүүлж чадна.

ХАМГААЛАГЧ

ИДЭВХЖҮҮЛЭГЧИЙН СУУРЬ – ЗЭВЭРДЭГГҮЙ ГАН (ЗГ)

ИДЭВХЖҮҮЛЭГЧИЙН ЭРГЭЛДДЭГ ИХ БИЕ

ШАХАХ ХИЙН ГАРАЛТЫН НҮХ

ИДЭВХЖҮҮЛЭГЧИЙН ТАГЛАА (ХЭРЭВ САЛГАЖ АВСАН БОЛ ТЕХНИКИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙХЭД ЗОРИУЛЖ ХАДГАЛ)

1/4”-ИЙН NPT ГУУЛИН ЗАЛГУУР (ХИЙН ИДЭВХЖҮҮЛЭГЧИЙН УЯН ХООЛОЙН НЭМЭЛТ НҮХ – ХОЁР ГАЗАР)

ЗУРАГ 5-25ЦАХИЛГААН-ХИЙН ИДЭВХЖҮҮЛЭГЧ

009168

Page 42: CHECKFIRE 110 ГАЛ ИЛРҮҮЛЭХ, ИДЭВХЖҮҮЛЭХ … · бодис бүхий савны хийн баллон дээр ... хамгаалагчтай дан кабелийн

5-р хэсэг – СУУРИЛУУЛАЛТХУУДАС 5-10        ХЯН. 0        2014-04-30

CHECKFIRE 110Гал илрүүлэх, идэвхжүүлэх систем

ЦАХИЛГААН ХИЙН ИДЭВХЖҮҮЛЭГЧИЙН СУУРИЛУУЛАЛТ (үргэлжлэл)

АНХААРУУЛГАЦахилгаан  хийн  идэвхжүүлэгчийг  хийн  баллонд  залгахын өмнө  хийн  баллон  найдвартай  бэхлэгдсэн  бөгөөд  цоологч хуруу бүрэн хураагдсан байрлалд байгааг нягталж, баталга-ажуул. Зураг 5-26-ийг үз. Хэрэв цоологч хуруу бүрэн хурааг-даагүй  байвал  хийн  баллоны  лац  гэмтэж  эсвэл  цоологдож, улмаар систем идэвхжиж эсвэл хүний бие, амь насанд ноцтой хохирол учруулж болно.

ХУРУУ ХУРААГДААГҮЙ БАЙНА ХУРУУ БҮРЭН ХУРААГДСАН БАЙНА

ХАМГААЛАГЧ

6.4 mm (1/4”)

ЗУРАГ 5-26ИДЭВХЖҮҮЛЭГЧИЙН ЦООЛОГЧ ХУРУУГ ХУРАА

009220

1.  Идэвхжүүлэгчийн  суурилуулахын  тулд  төхөөрөмжийг  хийн баллон руу хажуу талаас нь гулсуулж оруул. (Хийн баллоныг найдвартай  бэхэлсэн  байх  ёстой.)  Хамгаалагчийг  баллоны доор  байх  эрээсний  доогуур  гулсуулж  оруулаад,  баллон дээр эргэдэж тогтоо. Зураг 5-27-ийг үз.

ХАМГААЛАГЧИЙН ӨНГӨ СОЛИГДОНО

ХАМГААЛАЛЧ ЭРЭЭСНИЙ ДООГУУР ГУЛСАЖ ОРНО

ЧАНГАЛАХ БАРИУЛ

ЗУРАГ 5-27ИДЭВХЖҮҮЛЭГЧИЙН БАЛЛОН РУУ ГУЛСУУЛЖ ОРУУЛ

009221

2.  Түлхүүр  ашиглан  идэвхжүүлэгчийн  суурийг  (SS)  баллонд чангалж  бэхэл.  Тайлбар:  Чангалах  бариул  хамгаалагчийн дээр байрлана. Зураг 5-27-ийг үз.

3.  Баллоны  кронштейн  дотор  баллоныг  эргүүлж  (шаардла-гатай  хэмжээгээр  сулла),  хийн  баллоны  гаралтын  нүхийг хүссэн чиглэлдээ харуулаад, кронштейнд буцааж бэхэл.

4.  Идэвхжүүлэгчийн  эргэлддэг  их  биеийг  хүссэн  чиглэлдээ харуулж байрлуулаад, түлхүүр ашиглан сууринд нь эргэдэж чангал. Зураг 5-28-ийг үз.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

ТУРШИЛТ  ХИЙГДЭЖ  ДУУСТАЛ  КАБЕЛИЙГ  ЦАХИЛГА-АН-ХИЙН ИДЭВХЖҮҮЛЭГЧИД БҮҮ ЗАЛГА.

ЧАНГАЛАХ БАРИУЛ

ЗУРАГ 5-28ИДЭВХЖҮҮЛЭГЧИЙГ ХИЙН БАЛЛОН

ДЭЭР СУУРИЛУУЛСАН БАЙДАЛ009222

ГАЛ ИЛРҮҮЛЭХ ХЭЛХЭЭНИЙ КАБЕЛИУД

CHECKFIRE 110 удирдлагын модуль дээрх гал илрүүлэх хэлхээ-ний  холбогч  үзүүр  (улаан  холбогч)  нь  гал  илрүүлэх  хэлхээ-ний  эхлэлийн  цэг юм.  Зураг  5-29-ийг  үз.  Гал  илрүүлэх  хэлхээ нь  үндсэн  шугамнаас  бүрдэх  бөгөөд  түүн  дээр  байрлах  гал илрүүлэх  хэлхээний  т-холболтыг  ашиглан  салаа  хэлхээ  нэмж болно.

Кабелийн  холболт/суурилуулалт  (хуудас  5-4)  хэсэгт  заасан суурилуулалтын зааврын дагуу гал илрүүлэх хэлхээг чиглүүлж бэхэл.

ГАЛ ИЛРҮҮЛЭХ ХЭЛХЭЭНИЙ ХОЛБОГЧ ҮЗҮҮР

ТАЙЛБАР: ЭНД ХАРУУЛСАН КАБЕЛИУДЫН УРТ НЬ БОДИТ БАЙДЛААС БОГИНО БОЛНО

ЗУРАГ 5-29CHECKFIRE 110 КАБЕЛИУД

009150

Page 43: CHECKFIRE 110 ГАЛ ИЛРҮҮЛЭХ, ИДЭВХЖҮҮЛЭХ … · бодис бүхий савны хийн баллон дээр ... хамгаалагчтай дан кабелийн

5-р хэсэг – СУУРИЛУУЛАЛТ2014-04-30        ХЯН. 0        ХУУДАС 5-11

CHECKFIRE 110Гал илрүүлэх, идэвхжүүлэх систем

ГАЛ ИЛРҮҮЛЭХ ХЭЛХЭЭНИЙ КАБЕЛИУД (Үргэлжлэл)

Удирдлагын  модулиас  гал  илрүүлэх  бүрэлдэхүүн  хэсгийн төгсгөлийн цэгүүдэд холбосон кабелийн чиглэл дараах дүрэмд нийцэж байгаа эсэхийг нягтал (Зураг 5-30):

•  Давхар салаалж болохгүй

•  Салааны төгсгөлд ШТ төхөөрөмж байрлуулж болохгүй

•  Салаа  нь  гал  илрүүлэх  хэлхээний  салаа  хязгаарлагч  эсвэл ШТ төхөөрөмжөөр дуусах ёстой

•  Хэрэв ашиглагдаж байгаа бол цахилгаан гар идэвхжүүлэгч нь хэлхээн дэх хамгийн эхний бүрэлдэхүүн хэсэг байх ёстой

•  Цахилгаан  гар  идэвхжүүлэгч  бүр  дан  хэрэглээний  салаан дээр байрлах ёстой

•  Шугаман  илрүүлэгч  нь  үндсэн  шугам  дээр,  цахилгаан  гар идэвхжүүлэгчийн дараа хаана ч хамаагүй байж болно

•  Гал илрүүлэх хэлхээний үндсэн шугамыг ШТ төхөөрөмжөөр хязгаарлана

ЗУРАГ 5-30ЗАГВАР – ГАЛ ИЛРҮҮЛЭХ ХЭЛХЭЭНИЙ ЗӨВ СУУРИЛУУЛАЛТ

009192

ДАРААХ ДҮРМИЙН ДАГУУ ГАЛ ИЛРҮҮЛЭХ ХЭЛХЭЭГ СУУРИЛУУЛ:

1.  Хэрэв ашиглагдаж байгаа бол цахилгаан гар идэвхжүүлэг-чийг аливаа өөр илрүүлэх төхөөрөмж суурилуулахын өмнө суурилуулах ёстой. Гал илрүүлэх хэлхээний т-холболт болон гал  илрүүлэх  хэлхээний  шаардагдах  урт  бүхий  кабелийг суурилуул. Зураг 5-31-ийг үз.

2  Цахилгаан  гар  идэвхжүүлэгч  бүрийг  салаа  тус  бүр  дээр суурилуул  (салаа  тус  бүрт  зөвхөн  ганц  төхөөрөмж).  Зураг 5-31-ийг үз.

3.  Дулааны  цэг  илрүүлэгчийг  суурилуулахдаа  гал  илрүүлэх хэлхээний  т-холболт  болон  гал  илрүүлэх  хэлхээний  кабе-лийг  ашиглан  гал илрүүлэх  хэлхээний  үндсэн шугам  эсвэл салаа хэлхээн дээр суурилуулж болно. Хэрэв салаа хэлхээн дээр суурилуулсан бол гал илрүүлэх хэлхээний салаа хязга-арлагчийг  (эд  ангийн  дугаар:  439398)  хамгийн  сүүлийн илрүүлэгчид холбох ёстой. Зураг 5-32-ийг үз.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Салааг  ШТ  төхөөрөмжөөр  хязгаарлаж  болохгүй.  Зөвхөн салаа хязгаарлагч ашигла.

4.  Шугаман  илрүүлэгчийг  гал  илрүүлэх  хэлхээний  үндсэн шугам  дээр,  цахилгаан  гар  идэвхжүүлэгчийн  дараа  хаана ч  суурилуулж болно Хэрэв шугаман  илрүүлэгч  нь  хамгийн сүүлийн төхөөрөмж бол ШТ төхөөрөмжөөр хязгаарла. Зураг 5-33-ийг үз.

БУСАД ТӨХӨӨРӨМЖИЙГ СУУРИЛУУЛАХЫН ӨМНӨ ЦАХИЛГААН ГАР ИДЭВХЖҮҮЛЭГЧИЙГ (ХЭРЭВ АШИГЛАЖ БАЙГАА БОЛ) СУУРИЛУУЛ

ЗУРАГ 5-31ГАЛ ИЛРҮҮЛЭХ ХЭЛХЭЭ – ЦАХИЛГААН ГАР ИДЭВХЖҮҮЛЭГЧ

009193

САЛАА ХЯЗГААРЛАГЧ

САЛАА ХЭЛХЭЭНИЙ СУУРИЛУУЛАЛТ

ҮНДСЭН ШУГАМЫН СУУРИЛУУЛАЛТ

ЗУРАГ 5-32ГАЛ ИЛРҮҮЛЭХ ХЭЛХЭЭ – ДУЛААНЫ ЦЭГ ИЛРҮҮЛЭГЧ

009192

ШТ ТӨХӨӨРӨМЖ

ҮНДСЭН ШУГАМЫН ТӨГСГӨЛ

ЗУРАГ 5-33ГАЛ ИЛРҮҮЛЭХ ХЭЛХЭЭ – ШУГАМАН ИЛРҮҮЛЭГЧ

009224

Зөв холболтыг нягтлахын тулд суурилуулалтыг бүхэлд нь дахин хянаж, шалга. Хэрэв дор дурдсан БУРУУ СУУРИЛУУ-ЛАЛТЫН жишээнүүдийн аль нэг илэрвэл засаж тохируул.

Page 44: CHECKFIRE 110 ГАЛ ИЛРҮҮЛЭХ, ИДЭВХЖҮҮЛЭХ … · бодис бүхий савны хийн баллон дээр ... хамгаалагчтай дан кабелийн

5-р хэсэг – СУУРИЛУУЛАЛТХУУДАС 5-12        ХЯН. 0        2014-04-30

CHECKFIRE 110Гал илрүүлэх, идэвхжүүлэх систем

ГАЛ ИЛРҮҮЛЭХ ХЭЛХЭЭНИЙ КАБЕЛИУД (Үргэлжлэл)

БУРУУ СУУРИЛУУЛАЛТ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Гал  илрүүлэх  хэлхээг  бүхэлд  нь  хянах  боломжгүй  болох  тул салаа  шугам  дээр  ШТ  төхөөрөмж  бүү  ашигла.  (Зураг  5-34, 5-35-г үз).

Давхар салаалалт хийхийг хориглоно. (Зураг 5-34 - 5-36-г үз). Шаардлагыг  дагаж биелүүлээгүй  тохиолдолд  систем  алдаа-тай ажиллах болно.

САЛАА ДЭЭР ШТ ТӨХӨӨРӨМЖ АЛГА

ДАВХАР САЛААЛЖ БОЛОХГҮЙ

ЗУРАГ 5-34ЦАХИЛГААН ГАР ИДЭВХЖҮҮЛЭГЧИЙН

БУРУУ СУУРИЛУУЛАЛТ009197

ЦАХИЛГААН ГАР ИДЭВХЖҮҮЛЭГЧ НЬ ДАН ХЭРЭГЛЭЭНИЙ САЛАА ШУГАМ ДЭЭР БАЙРЛАХ ЁСТОЙ

САЛАА ДЭЭР ШТ ТӨХӨӨРӨМЖ АЛГА

ДАВХАР САЛААЛЖ БОЛОХГҮЙ

ЗУРАГ 5-35БУРУУ СУУРИЛУУЛАЛТ

009202

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Гал  илрүүлэх  хэлхээний  т-холболт  дээрх  дан  салаа  хэлхээн дээр  зөвхөн  нэг  цахилгаан  гар  идэвхжүүлэгч  суурилуулж болно.  Хэрэв  олон  тооны  цахилгаан  гар  идэвхжүүлэгч суурилуулах гэж байгаа бол үндсэн шугамнаас нэмэлт салаа татах  шаардлагатай  болно  (нэг  салаанд  нэг  цахилгаан  гар идэвхжүүлэгч оногдох ёстой). Буруу суурилуулсан тохиолдолд систем алдаатай ажиллах болно. Зураг 5-36-ийг үз.

ЦАХИЛГААН ГАР ИДЭВХЖҮҮЛЭГЧ НЬ ДАН ХЭРЭГЛЭЭНИЙ САЛАА ШУГАМ ДЭЭР БАЙРЛАХ ЁСТОЙ

ДАВХАР САЛААЛЖ БОЛОХГҮЙ

ЗУРАГ 5-36ЦАХИЛГААН ГАР ИДЭВХЖҮҮЛЭГЧИЙН

БУРУУ СУУРИЛУУЛАЛТ009198

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Цахилгаан гар идэвхжүүлэгчийг дан хэрэглээний салаан дээр гал  илрүүлэх  хэлхээн  дэх  хамгийн  эхний  бүрэлдэхүүн  хэсэг болгож суурилуул. Шаардлагыг дагаж биелүүлээгүй тохиол-долд систем алдаатай ажиллах болно. (Зураг 5-37, 5-38-г үз).

ЦАХИЛГААН ГАР ИДЭВХЖҮҮЛЭГЧ НЬ ХАМГИЙН ЭХНИЙ БҮРЭЛДЭХҮҮН ХЭСЭГ БАЙХ ЁСТОЙ, МӨН ДАН ХЭРЭГЛЭЭНИЙ САЛАА ШУГАМ ДЭЭР БАЙРЛАХ ЁСТОЙ

ЗУРАГ 5-37ЦАХИЛГААН ГАР ИДЭВХЖҮҮЛЭГЧИЙН

БУРУУ СУУРИЛУУЛАЛТ009199

ЦАХИЛГААН ГАР ИДЭВХЖҮҮЛЭГЧ НЬ ХАМГИЙН ЭХНИЙ БҮРЭЛДЭХҮҮН ХЭСЭГ БАЙХ ЁСТОЙ

ЗУРАГ 5-38ЦАХИЛГААН ГАР ИДЭВХЖҮҮЛЭГЧИЙН

БУРУУ СУУРИЛУУЛАЛТ009200

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Шугаман  илрүүлэгчийг  салаа  шугам  дээр  бүү  суурилуул. (Зураг 5-39-ийг үз).

ШУГАМАН ИЛРҮҮЛЭГЧ ҮНДСЭН ШУГАМ ДОТОР БАЙХ ЁСТОЙ, МӨН ХЭРЭВ ҮНДСЭН ШУГАМ ДЭЭРХ ХАМГИЙН СҮҮЛЧИЙН ТӨХӨӨРӨМЖ БОЛ ТӨГСГӨЛД НЬ ШТ ТӨХӨӨРӨМЖ СУУРИЛУУЛСАН БАЙХ ЁСТОЙ

ЗУРАГ 5-39БУРУУ СУУРИЛУУЛАЛТ

009201

Page 45: CHECKFIRE 110 ГАЛ ИЛРҮҮЛЭХ, ИДЭВХЖҮҮЛЭХ … · бодис бүхий савны хийн баллон дээр ... хамгаалагчтай дан кабелийн

5-р хэсэг – СУУРИЛУУЛАЛТ2014-04-30        ХЯН. 0        ХУУДАС 5-13

CHECKFIRE 110Гал илрүүлэх, идэвхжүүлэх систем

ГАЛ УНТРААХ ХЭЛХЭЭНИЙ КАБЕЛИУД

CHECKFIRE 110 удирдлагын модуль дээрх гал унтраах хэлхээ-ний  холбогч  үзүүр  (цэнхэр  холбогч)  нь  гал  унтраах  хэлхээний эхлэлийн цэг юм. Зураг 5-40-ийг үз. Гал унтраах хэлхээний нь үндсэн шугам, гал унтраах хэлхээний т-холболт (хэрэв шаард-лагатай  бол)  болон  гал  унтраах  хэлхээний  буултын  кабелиу-даас  бүрдэнэ.  Тайлбар:  Гал  унтраах  хэлхээний  уртын  дээд хэмжээ нь 15.24 м (50 фут) байна.

ГАЛ УНТРААХ ХЭЛХЭЭНИЙ ХОЛБОГЧ ҮЗҮҮР (ТООСНЫ ТАГТАЙ)

ТАЙЛБАР: ЭНД ХАРУУЛСАН КАБЕЛИУДЫН УРТ НЬ БОДИТ БАЙДЛААС БОГИНО БОЛНО

ЗУРАГ 5-40CHECKFIRE 110 КАБЕЛИУД

009150

Дараах  дүрмийн  дагуу  гал  унтраах  хэлхээг  суурилуул  (Зураг 5-41 ба 5-42):

1.  Хамгийн ихдээ хоёр ИХСТ суурилуулна.

2.  Гал унтраах хэлхээний кабелийн уртын дээд хэмжээ 15.2 м (50 фут) байна. (Кабелийн хэмжээст холбогч багтана)

3.  Хэрэв хоёрдахь ИХСТ шаардлагатай бол гал унтраах хэлхээ-ний  т-холболт  ашигла.  Хэрэв шаардлагатай бол  т-холбол-тын  дараа  гал  унтраах  хэлхээний  нэмэлт  кабель  ашиглаж болно.

4.  Цахилгаан хийн идэвхжүүлэгчид холбохын тулд гал унтраах хэлхээний буултын кабелийг хэлхээний төгсгөлд ашигла.

5.  «Кабелийн  холболт/суурилуулалт»  (хуудас  5-4)  хэсэгт заасан суурилуулалтын зааврын дагуу гал унтраах хэлхээ-ний  кабелийг  чиглүүлж  бэхэл.  (Гал  унтраах  хэлхээний холбогч үзүүрийн тоосны тагийг салгаж аваад хая.)

6.  Гал унтраах хэлхээний буултын кабелийг энэ удаад цахил-гаан  хийн  идэвхжүүлэгчид  бүү  холбо.  Хэрэв  гал  унтраах хэлхээний буултын кабелийг холбосон бол суурилуулалтын явцад систем гэнэт идэвхжиж магадгүй.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

ТУРШИЛТ  ХИЙГДЭЖ  ДУУСТАЛ  ГАЛ  УНТРААХ  ХЭЛХЭЭНИЙ БУУЛТЫН  КАБЕЛИЙГ  ЦАХИЛГААН-ХИЙН  ИДЭВХЖҮҮЛЭГЧИД БҮҮ ЗАЛГА.

ГАЛ УНТРААХ ХЭЛХЭЭНИЙ КАБЕЛЬ

ГАЛ УНТРААХ ХЭЛХЭЭНИЙ Т-ХОЛБОЛТ

ГАЛ УНТРААХ ХЭЛХЭЭНИЙ БУУЛТЫН КАБЕЛЬ

ЗУРАГ 5-41ГАЛ УНТРААХ ХЭЛХЭЭ – БОДИСЫН ХОЁР САВ

009225

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

ТУРШИЛТ  ХИЙГДЭЖ  ДУУСТАЛ  ГАЛ  УНТРААХ  ХЭЛХЭЭНИЙ БУУЛТЫН  КАБЕЛИЙГ  ЦАХИЛГААН-ХИЙН  ИДЭВХЖҮҮЛЭГЧИД БҮҮ ЗАЛГА.

БОДИСЫН ДАН САВ – Т-ХОЛБОЛТ ШААРДЛАГАГҮЙ

ЗУРАГ 5-42ГАЛ УНТРААХ ХЭЛХЭЭ – БОДИСЫН ДАН САВ

009226

Page 46: CHECKFIRE 110 ГАЛ ИЛРҮҮЛЭХ, ИДЭВХЖҮҮЛЭХ … · бодис бүхий савны хийн баллон дээр ... хамгаалагчтай дан кабелийн

5-р хэсэг – СУУРИЛУУЛАЛТХУУДАС 5-14        ХЯН. 0        2014-04-30

CHECKFIRE 110Гал илрүүлэх, идэвхжүүлэх систем

ТЭЖЭЭЛИЙН ХЭЛХЭЭНИЙ КАБЕЛИУДCHECKFIRE 110 удирдлагын модуль дээрх тэжээлийн хэлхээний холбогч үзүүр  (ногоон холбогч) нь тэжээлийн хэлхээний эхлэ-лийн цэг юм. Зураг 5-43-ийг үз.

ТЭЖЭЭЛИЙН ХЭЛХЭЭНИЙ 

ХОЛБОГЧ ҮЗҮҮР

ТАЙЛБАР: ЭНД ХАРУУЛСАН КАБЕЛИУДЫН УРТ НЬ БОДИТ БАЙДЛААС БОГИНО БОЛНО

ЗУРАГ 5-43CHECKFIRE 110 КАБЕЛИУД

009150

Тэжээлийн  хэлхээ  нь  тэжээлийн  хэлхээний  кабелиуд  болон тэжээлийн  хэлхээний  гал  хамгаалагчтай  кабелиас  бүрдэнэ. Зураг 5-44-ийг үз.

ТЭЖЭЭЛИЙН ХЭЛХЭЭНИЙ КАБЕЛЬ

ХАРЫГ БАТАРЕЙНЫ СӨРӨГ (−) ТУЙЛД

ТЭЖЭЭЛИЙН ХЭЛХЭЭ-НИЙ ГАЛ ХАМГААЛАГ-ЧТАЙ КАБЕЛЬ

ШУГАМАНД СУУЛГАЖ ӨГСӨН ГАЛ ХАМГАА-ЛАГЧИЙН ТОГТООГЧ

УЛААНЫГ БАТАРЕЙНЫ ЭЕРЭГ (+) ТУЙЛД

ЗУРАГ 5-44ТЭЖЭЭЛИЙН ХЭЛХЭЭ

009227

Суурилуулахын  өмнө  гал  хамгаалагчийг  салгаж  аваад  най-двартай газар тавь. Дараах дүрмийн дагуу тэжээлийн хэлхээг суурилуул:

1.  Хэрэв  боломжтой  бол  тэжээлийн  хэлхээг  машины 12 /24 V dc-ийн  нэрлэсэн  хүчин  чадалтай  батарейд  шууд холбохыг  зөвлөж  байна.  Энэ  нь  тэжээлээр  тасралтгүй хангаж, системийг 24 цагийн турш хамгаалах болно.

2.  « − VEH BATT»  гэсэн шошго бүхий хар  бүрээстэй кабелийн 13 мм  (1/2”)-ийн  цагирган  терминалыг  батарейны  сөрөг туйл  эсвэл  12 /24 V dc-ний  нэрлэсэн  хүчин  чадал  бүхий тэжээлийн эх үүсвэрт холбож суурилуул.

3.  « + VEH BATT» гэсэн шошго бүхий улаан бүрээстэй кабелийн 13 мм (1/2”)-ийн цагирган терминалыг батарейны эерэг туйл эсвэл  12 /24 V dc-ний  нэрлэсэн  хүчин  чадал  бүхий  тэжээ-лийн эх үүсвэрт холбож суурилуул. Гал хамгаалагчийг энэ удаад бүү суурилуул.

4.   «Кабелийн  холболт/суурилуулалт»  (хуудас  5-4)  хэсэгт заасан  суурилуулалтын  зааврын  дагуу  тэжээлийн  хэлхээг чиглүүлж бэхэл.

5.  Системийг  бүхэлд  нь  туршихад  бэлэн  болох  хүртэл  гал хамгаалагчийг бүү суурилуул (« 6-р хэсэг – Турших, ашиглал-танд  оруулах»  хэсгийг  үзнэ  үү).  IP67  холболтыг  баталгаа-жуулахын тулд бэлэн болох үед шаардлагатай алхмуудыг (a – д) дагаж хийх замаар гал хамгаалагчийг суурилуул. Зураг 5-45-ийг үз.

а.  Шинэ гал хамгаалагч суулга.

б.  Dow  Corning  4  (цахилгаангүйжүүлэх  түрхлэг)  тосыг бүтнээр  нь  гал  хамгаалагчийн  гэрийн  таглааны  дотор талд түрх.

в.  Таглааг байранд нь хийгээд, сайтар битүүмжлэхийн тулд гаднах ирмэгүүд дээр нь чанга дар.

г.  Гал хамгаалагчийн гэрийн гадна талд илүү гарсан тосыг арчиж цэвэрлэ.

д.  Удирдлагын  модуль  дээр  тэжээлийн  ногоон  LED  гэрэл асах хүртэл нэг минут болж магадгүй

ШИНЭ ГАЛ ХАМГААЛАГЧ СУУЛГА

ТАГЛААГ DOW CORNING 4 ТҮРХЛЭГ ТОСООР ДҮҮРГЭ

ТАГЛААГ БАЙРАНД НЬ ХИЙЖ ДАРААД, ИЛҮҮДЭЛ ТОСЫГ АРЧИЖ ЦЭВЭРЛЭ

ЗУРАГ 5-45ГАЛ ХАМГААЛАГЧИЙН СУУРИЛУУЛАЛТ

009228

МЭДЭГДЭЛ

Гал  хамгаалагчийн  таглааг  нээх  эсвэл  гал хамгаалагчийг  салгах  болгонд  (a  –  д)  алх-муудыг  дагаж  хийх  замаар  гал  хамгаалагч болон  таглааг  зөв  сольсон  гэдгийг  батал-гаажуул.

IP67 зэрэглэлийг хангахын тулд таглааг Dow Corning  #4  эсвэл  ижил  төстэй  (цахилга-ангүйжүүлэх)  түрхлэг  тосоор  дахин  дүүргэ. Таглааг  байранд  нь  хийж  дараад,  илүүдэл тосыг арчиж цэвэрлэ.

Page 47: CHECKFIRE 110 ГАЛ ИЛРҮҮЛЭХ, ИДЭВХЖҮҮЛЭХ … · бодис бүхий савны хийн баллон дээр ... хамгаалагчтай дан кабелийн

5-р хэсэг – СУУРИЛУУЛАЛТ2014-04-30        ХЯН. 0        ХУУДАС 5-15

CHECKFIRE 110Гал илрүүлэх, идэвхжүүлэх систем

3.3 V dc ДИЖИТАЛ ДОХИОНЫ ГАРАЛТЫН ХЭЛХЭЭНИЙ ХОЛБОГЧ ҮЗҮҮРCHECKFIRE  110  удирдлагын  залгуур  дээрх  3.3 V dc  дижитал дохиоллын  гаралтын  хэлхээний  контакт  (шар  залгуур)  нь  18 AWG-ийн хоёр дамжуулагч бүхий, туйл мэдрэх чадвартай кабе-лийн иж бүрдэл юм. Цагаан өнгийн дамжуулагч нь  эерэг,  хар өнгийн дамжуулагч нь сөрөг туйлтай.

Энэ  хэлхээ  нь  түгшүүрийн  байдал  бий  болоход  идэвхждэг. Гаралт нь дуут сигнал, гэрлэн дохио, реле гэх мэт аналог хэрэг-слүүдийг шууд ажиллуулахад зориулагдаагүй. Гэхдээ хөдөлгүүр унтраах, сэнс хөргөх, гидравлик насос, мэдэгдэх хэрэгсэл, реле зэргийн функцыг удирдахын тулд суурилуулагч эсвэл машин/төхөөрөмжийн оператор нь хэлхээг машины үйлдлийн систем эсвэл  програмчлагддаг  логик  удирдагчид  өгөх  логик  оролт болгон ашиглаж болно.

Машины  үйлдлийн  систем,  удирдлагын  тохиргоо,  талбайн цахилгааны  холболт  зэргийг өөр  газраас  хангаж,  суурилуулж өгөх ёстой.

Тайлбар: Дохиоллын гаралтын хэлхээний холбогч үзүүр дээрх шар  залгуурыг  салгаж  авбал  уг  хэлхээний  IP67  зэрэглэлд сөргөөр нөлөөлж болзошгүй.

МЭДЭГДЭЛ

Зөвхөн  хэлхээг  ашиглах  үед  л шар  залгуу-рыг салгаж болно.

МАШИНЫ СИСТЕМИЙН ДАРАЛТЫН ДАТЧИКМашины  системийн  даралтын  датчик  нь  гар  тохиргоотой,  3 дамжуулагч  утас  бүхий  SPDT  датчик юм.  12-36 V dc  нэрлэсэн хүчин  чадлын  хүчдэл  ашиглах  тохиолдолд  уг  датчик  нь  6 A гэж  зэрэглэгдсэн.  Системийг  идэвхжүүлэх  үед  датчик  нь  хэд хэдэн  өөр  үүрэг  гүйцэтгэж  болно.  Тухайлбал,  төхөөрөмжийг унтраах,  мэдэгдэх  хэрэгслүүдийг  асаах,  «даралтын датчикийн буцах холбоог» машины удирдлагын самбар руу дамжуулах гэх мэт.  Энэ  датчик  нь  датчикийн  гаднах  гэрийн  үзүүрийн  хэсэгт талбайн  холболтонд  зориулж  салдаггүй  хэлбэрээр  тогтоосон 3 дамжуулагч утас бүхий (NO/C/NC) нэг кабельтай. Зураг 5-46-ийг үз.

3-ДАМЖУУЛАГЧ БҮХИЙ КАБЕЛЬ

Нийтлэг (COM) – ЦЭНХЭР

Ихэвчлэн хаалттай (N.C.) – ХАР

Ихэвчлэн нээлттэй (N.O.) – ЦАГААН

УУР АМЬСГАЛЫН НӨХЦӨЛД ХАРУУЛСАН

ЦАГААН

ЦЭНХЭР

ХАР

ИХЭВЧЛЭН НЭЭЛТТЭЙ

НИЙТЛЭГ

ИХЭВЧЛЭН ХААЛТТАЙ

ДАРАЛТ

ЗУРАГ 5-46ДАРАЛТЫН ДАТЧИКИЙН ДАМЖУУЛАГЧИД

009351

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Бодис  цацалтын  даралтын  датчик  нь  бодисын  савны  хийн баллоны оролтын нүхэн дээр байрлах ёстой. Ингэж байрлуу-лаагүй  тохиолдолд  датчик  гэмтэж,  зөв  ажиллахгүй  болоход хүргэнэ.

Машины  системийн  даралтын  датчикийг  дараах  байдлаар суурилуулна (Зураг 5-47):

1.  Даралтын  датчикийг  1/4”  NPT-ийн  стандарт  эм  холбогч хэрэгсэлд  суурилуулна. Даралтын датчикийг  суурилуулах-даа 1/4”-ийн т-холболт ашиглан хийн баллоны шугам дотор бодисын савны оролтын нүхэн дээр суурилуулна. Эр резь-банууд дээр Teflon наалддаг лент ашигла.

ДАРАЛТЫН ДАТЧИК

1/4” Т-ХОЛ-БОЛТ

ГАЛ УНТРААХ ХЭЛХЭЭ

ШАХАХ ХИЙН ШУГАМ

МАШИНЫ ХОЛБОЛТ РУУ

ЗУРАГ 5-47ДАРАЛТЫН ДАТЧИКИЙН СУУРИЛАГДСАН БАЙДАЛ

009230

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Датчикийг  хийн  шугамын  т-холболтонд  эргэдэж  суулгахдаа датчикийн металл  их  биеийг шууд  эргүүлэх  замаар  чангалж БОЛОХГҮЙ.  Ингэж  чангалвал  датчик  эвдрэх  болно.  ЗӨВХӨН 1/4”  NPT  эр  даралтын  холбогч  хэрэгслийг  л  эргүүлж  чангал. Зураг 5-48-ийг үз.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Даралтын датчикийг  галын аюултай бүс эсвэл 79 °C  (175 °F) хэмээс дээш орчны температуртай газар суурилуулж БОЛОХ-ГҮЙ. Шаардлагыг дагаж биелүүлээгүй тохиолдолд даралтын датчик алдаатай ажиллах болно.

Page 48: CHECKFIRE 110 ГАЛ ИЛРҮҮЛЭХ, ИДЭВХЖҮҮЛЭХ … · бодис бүхий савны хийн баллон дээр ... хамгаалагчтай дан кабелийн

5-р хэсэг – СУУРИЛУУЛАЛТХУУДАС 5-16        ХЯН. 0        2014-04-30

CHECKFIRE 110Гал илрүүлэх, идэвхжүүлэх систем

МАШИНЫ СИСТЕМИЙН ДАРАЛТЫН ДАТЧИК (үргэлжлэл)

ТҮЛХҮҮРЭЭР ЧАНГАЛЖ БОЛОХГҮЙ

ЧАНГАЛАХ БАРИУЛ

ЗУРАГ 5-48ЧАНГАЛАХ БАРИУЛЫН ХЭСЭГ

009231

Даралтын датчикийг шинэчлэн тохируулах2.  Даралтын  датчикийг шинэчлэн  тохируулахын  тулд  датчи-

кийн ар талд байрлах улаан товчлууд дээр дар. Сонсогдо-хуйц түгжигдэх дуу гарах ёстой. Зураг 5-49-ийг үз.

4 дамжуулагч бүхий кабелийн холболт3.  Даралтын  датчиктай  холбоотой  цахилгаан  холболтуудыг 

цаг агаарын нөхцөл байдлаас зохих байдлаар хамгаалахад зориулагдсан  холбогчийн  иж  бүрдэл  (эд  ангийн  дугаар: 440086) даралтын датчик бүрийг дагалдаж ирнэ. 4 дамжуу-лагч утас бүхий кабелийг бүрэн гүйцэд суурилуулахын тулд энэ иж бүрдлээс дараах бүрэлдэхүүн хэсгүүд шаардагдана (Зураг 5-49):•  Ачаалал бууруулах хоёр хавчаар•  Нэг холбогч•  22-18 AWG төгсгөлийн холболтын терминал

Тайлбар:  Кабелийн  уртад  тохирсон,  цаг  агаарт  тэсвэртэй холбогч  хэрэгсэл  ашиглан  3  дамжуулагч  бүхий  кабель болон  талбайн  кабелийн  холболтыг  цаг  агаарын  нөхцөлд тэсвэртэй цахилгаан щит (дагалдаж ирдэггүй) дотор хийж, хамгаалж  болно.  Кабелийн  гадна  талын  диаметрын  зөв-шөөрөгдсөн хэмжээ нь хамгийн багадаа 2 мм (0.08”) болон хамгийн ихдээ 6 мм (0.24”) байна.

а.  Даралтын датчик дээрх 3 дамжуулагч утсыг гадна талын бүрээсийн үзүүрээс эхлэн тайрч, 19 мм (3/4”)-ийн урттай болго.  Төхөөрөмжийн  кабелийн  гадна  талын  бүрээсийг тайрч,  ижил  урттай  болго.  Тайлбар:  Бор  дамжуулагч утсыг энэ удаад хэрэглэхгүй.

б.  Энэ  хоёр  кабелийн  дамжуулагч  бүрийн  тусгаарлагч материалыг 6 - 10 мм (1/4 - 3/8”)-ийн хэмжээгээр хуулж ав.

в.  Ачаалал  буулгах  холбогч  дээрх  түгжигч  эргийг  сулруу-лаад,  түгжигч  эрэг  болон  холбогчийг  хоёр  утасны үзүүрээр гулсуулж оруул.

г.  Хаалттай холбогчийг кабелиудын аль нэгийнх нь дээгүүр гулсуулж оруул.

МЭДЭГДЭЛ

Дараагийн  алхмыг  хийж  гүйцэтгэхийн өмнө  төхөөрөмж  болон  даралтын  датчи-кийн  цахилгаан  холболтыг  дахин  шалгаж, холболт зөв болсон эсэхийг нягтал. Терми-налыг  зөв  хуваарилахын  тулд  даралтын датчикийн  цахилгаан  утасны  өнгөөр  ялга-сан кодчиллыг үз.

д.  Дагалдаж  ирэх  22-18AWG  төгсгөлийн  залгах  термина-луудыг ашиглан одоо ашиглагдаж буй даралтын датчи-кийн  цахилгаан  утас  болгоныг  хавч.  Хавчиж  дууссаны дараа  төхөөрөмжийн  холбогдох  утаснуудыг  хавчаараар хавч.

ДАРАЛТЫН ДАТЧИК

НУГАРАЛТЫН ЭСРЭГ ХАМГААЛАЛТ НУГАРАЛТЫН ЭСРЭГ 

ХАМГААЛАЛТ

ШИНЭЧЛЭН ТОХИРУУЛАХ ТОВЧЛУУР

ХОЛБОГЧ ТӨХӨӨРӨМЖИЙН КАБЕЛЬ

ДАРАЛТЫН ДАТЧИКИЙН КАБЕЛЬ

22-18AWG ТӨГСГӨЛИЙН ХОЛБОГЧ (3)

ЗУРАГ 5-49ЦАХИЛГААН УТСЫГ ХАВЧИХ

009255

е.  Хавчиж  дуусаны  дараа  Dow  Corning  737  битүүмжлэх бодис (эсвэл ижил төстэй өөр бодис) түрхэж, хавчаарын их биед орсон эрээсүүдийн ачааллыг бууруул.

ё.  Нугаралтын  эсрэг  хамгаалалтыг  холбогчид  оруулж чангал.  Тайлбар:  Шахах  эргийг  энэ  удаад  утсанд  бүү чангал.

ж.  Холбогчийн  иж  бүрдлийг  саяхан  хавчсан  төгсгөлийн хавчих  терминалын  ойролцоо  гулсуул.  Холбогчийн  тал хүртэл нь Dow Corning 737 битүүмжлэгч бодисоор (эсвэл ижил  төстэй  өөр  бодисоор)  дүүргээд,  терминалууд холбогчийн  дунд  хэсэгт  байрлах  хүртэл  иж  бүрдлийг терминалын  дээгүүр  гулсуул.  Ингэснээр  терминалууд битүүмжлэгч бодисоор хүрээлэгдэнэ.

з.  Хэрэв  шаардлагатай  бол  үлдсэн  хөндий  хэсгийг битүүмжлэх бодисоор дүүргэ.

и.  Нугаралтын  эсрэг  хамгаалалтын  салгагдсан  түгжигч эрэгний эрээс дээр Dow Corning 737 битүүмжлэх бодис (эсвэл  өөр  ижил  төстэй  бодис)  түрхээд,  иж  бүрдлийг холбогчид эргэдэж суулга.

й.  Эргийн  түлхүүр  ашиглаж  байгаад,  нугаралтын  эсрэг хамгаалах 2 түгжээг хоёр үзүүрээс нь зэрэг чангал.

к.  Нугаралтын эсрэг хамгаалалтыг даралтын датчик болон төхөөрөмжийн  кабельд  чангалж  бэхлэх  замаар  угсрал-тыг дуусга. Зураг 5-50-ийг үз.

ЗУРАГ 5-50ХОЛБОГЧИЙН ИЖ БҮРДЛИЙН СУУРИЛАГДСАН БАЙДАЛ

009178

4.  ДАРАЛТЫН ДАТЧИКИЙН БУЦАХ ХОЛБООНЫ холболтыг хийхийн тулд: Машин дээр талбайн холбогчийг холбо.

Page 49: CHECKFIRE 110 ГАЛ ИЛРҮҮЛЭХ, ИДЭВХЖҮҮЛЭХ … · бодис бүхий савны хийн баллон дээр ... хамгаалагчтай дан кабелийн

5-р хэсэг – СУУРИЛУУЛАЛТ2014-04-30        ХЯН. 0        ХУУДАС 5-17

CHECKFIRE 110Гал илрүүлэх, идэвхжүүлэх систем

ШОШГОНЫ ИЖ БҮРДЭЛ Эд ангийн дугаар: 440798

Машины оператор болон техникийн үйлчилгээний ажилтнуу-дад  системийн  ажиллагаа,  хамгаалалтын  талаарх  сануулгыг өгнө.

Зохих  шошгонуудыг  заасан  байршлуудад  нааж  тогтоо.  Зураг 5-51-ээс 5-54-г үз.

Хэрэв CHECKFIRE системд машиныг автоматаар унтраах функц багтсан  бол  440799  дугаартай  шошгыг  операторын  үзэгдэх шугамын ойр хавьд суурилуул. 440800 дугаартай шошгоноос хугацаа  саатуулалтын  зөв  утгыг  тайрч  аваад,  ар  талыг  нь хуулж, наалддаг хэсгийг ил гаргаж, 440799 дугаартай шошгоны өгөгдсөн зайд наа. Зураг 5-51-ийг үз.

ХУГАЦАА СААТУУЛАЛТЫН ЗӨВ УТГЫГ СОНГООД ДЭЭРХ ШОШГОНД НАА

ЗУРАГ 5-51ХӨДӨЛГҮҮРИЙН УНТРАЛТ БА ХУГАЦАА

СААТУУЛАЛТАНД ЗОРИУЛАГДСАН ШОШГО009174

Хэрэв CHECKFIRE системд машиныг автоматаар унтраах функц БАГТААГҮЙ бол 440801 дугаартай шошгыг операторын үзэгдэх орчинд суурилуул. Зураг 5-52-ийг үз.

ЗУРАГ 5-52МАШИНЫГ ЗОГСООЖ, ГАРАХ ТУХАЙ ШОШГО

009175

Засвар,  техникийн  үйлчилгээний  ажилтнуудад  сануулах зорилгоор энэхүү СЭРЭМЖЛҮҮЛЭГ  (шошгоны дугаар: 71455)-ийг шугаман илрүүлэгчээр хамгаалсан хэсэгт суурилуул. Зураг 5-53-ийг үз.

ЗУРАГ 5-53ШУГАМАН ИЛРҮҮЛЭГЧИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ ШОШГО

009325

Цахилгаан гар идэвхжүүлэгч болгоны хажууд энэ шошгыг суу-рилуул. Зураг 5-54-ийг үз.

ЗУРАГ 5-54ЦАХИЛГААН ГАР ИДЭВХЖҮҮЛЭГЧИД

ЗОРИУЛАГДСАН ЗААВРЫН ШОШГО009324

Page 50: CHECKFIRE 110 ГАЛ ИЛРҮҮЛЭХ, ИДЭВХЖҮҮЛЭХ … · бодис бүхий савны хийн баллон дээр ... хамгаалагчтай дан кабелийн

5-р хэсэг – СУУРИЛУУЛАЛТХУУДАС 5-18        ХЯН. 0        2014-04-30

CHECKFIRE 110Гал илрүүлэх, идэвхжүүлэх систем

ЭЦСИЙН ХОЛБОЛТУУД

Цахилгаан идэвхжүүлэлт:  « 6-р  хэсэг  –  Турших  ба  ашиглал-танд  оруулах»  хэсгээс  цахилгаан  идэвхжүүлэлтийн  эцсийн холболтуудын талаарх мэдээллийг ав.

Цахилгаан ба хийн хосолсон идэвхжүүлэлт:  Хийн  идэ-вхжүүлэгчийн  хоёр  уян  хоолой  болон  гал  унтраах  хэлхээний буултын  кабелийг  суурилуулагдсан  ИХСТ-д  холбо  (цахилгаа-наар идэвхжүүлэх зааврыг « 6-р хэсэг – Турших ба ашиглалтанд оруулах» хэсгээс авна уу).

ХИЙН ГАР ИДЭВХЖҮҮЛЭЛТ (Нэмэлт)

Хэрэв  схем  зурганд  операторын  тасалгаанд  хийн  гар  идэ-вхжүүлэгч  нэмэлтээр  байрлуулахаар  оруулсан  бол  оператор тухайн  идэвхжүүлэгч  дээр  байрлах  улаан  товчлуурт  хүрэх боломжтой  гэдгийг  баталгаажуул.  Суурилуулалтын  талаарх дэлгэрэнгүй  зааврыг  тухайн  системийн  гарын  авлагаас (хамгийн сүүлийн хувилбар) авна уу:

LT-A-101-10 /20 /30 Гарын авлага

(Эд ангийн дугаар: 24327)

LT-A-101-50 /125 /250 Гарын авлага

(Эд ангийн дугаар: 427865)

LVS Гарын авлага (Эд ангийн дугаар: 427109)

Page 51: CHECKFIRE 110 ГАЛ ИЛРҮҮЛЭХ, ИДЭВХЖҮҮЛЭХ … · бодис бүхий савны хийн баллон дээр ... хамгаалагчтай дан кабелийн

6-Р ХЭСЭГ – АЖИЛЛАГААГ ТУРШИХ, АШИГЛАЛТАНД ОРУУЛАХ2014-04-30        ХЯН. 0        ХУУДАС 6-1

CHECKFIRE 110Гал илрүүлэх, идэвхжүүлэх систем

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Төхөөрөмжийн  ажиллагааг  туршиж  үзэхийн  өмнө  гал  унтраах  систем  гэнэт  идэвхжихээс хамгаал.  Цахилгаан-хийн  идэвхжүүлэгч  гал  унтраах  хэлхээний  буултын  кабельд  холбог-доогүй  бөгөөд  аливаа  хийн  гар  идэвхжүүлэгчийг  гогцоот  түгжээгээр  түгжсэн  ба/эсвэл идэвхжүүлэх баллоныг салгаж авсан болохыг нягтал.

Дараахь хүснэгтүүдэд төхөөрөмжийн ажиллагааг туршиж үзэх, ашиглалтанд оруулах зааврыг алхам алхмаар харуулав.

ХҮСНЭГТ 6-1: БЭЛТГЭЛ – ТӨХӨӨРӨМЖИЙН АЖИЛЛАГААГ ТУРШИЖ ҮЗЭХ

Гал унтраах хэлхээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

ИХСТ-тэй  харьцахдаа  идэвхжүүлэгч  үзүүрийг  өөр  рүүгээ болон  бусад  рүү  чиглүүлж  болохгүй.  Цахилгаанаар идэвхжүүлэх  үед  ИХСТ  нь  маш  хурдан  ажиллаж,  жижиг хэмжээтэй  гуулин  диск  идэвхжүүлэгч  үзүүрээс  маш  хүчтэй салдаг. Идэвхжүүлэгч хуруу ба/эсвэл салж буй диск нь хүний биед гэмтэл учруулж болзошгүй.

АЖИЛЛАГААНЫ ТУРШИЛТЫГ эхлүүлэхийн өмнө гал унтраах хэлхээнд  суурилуулсан  бүх  буултын  кабельд  гал  унтраах хэлхээний шалгагч (ГУХШ) (эд ангийн дугаар: 441021) , хэрэв шаардлагатай бол гал унтраах хэлхээний шалгах залгуур (эд ангийн дугаар: 440912) суурилуулсан болохыг баталгаажуул.

1.  Гал  унтраах  хэлхээний  шалгах  залгуурыг  гал  унтраах хэлхээний  буултын  кабелийн  үүрэнд  суулга.  (Хэрэв ИХСТ суурилуулсан бол түүнийг салгаж ав.)

2.  Үндсэн шугам дахь гал унтраах хэлхээний сүүлийн буултын кабель  дээр  ГУХШ-ийг  оруул.  (Хэрэв  ИХСТ  суурилуулсан бол түүнийг салгаж ав.)

ГУХШ  дээрх  унтраалгыг  туршилт  хийхийн  тулд  асаасан байх  ёстой.  Урд  талд  байрлах  LED  гэрлүүд  төлөвийг илтгэнэ:  Бэлэн,  Тэнцсэн,  Тэнцээгүй,  ГУХШ-ийн  батарейг соль.

ГУХШ  нь  тэнцсэн  эсвэл  тэнцээгүй  дүнг  харуулсны  дараа шалгагчийг  шинээр  тохируулахын  тулд  дээр  нь  байгаа сэлгэх залгуур дээр дар.

Тайлбар:  Хэрэв  зөвхөн  нэг  цахилгаан-хийн  идэвхжүүлэгч байвал  ГУХШ-ийг  гал  унтраах  хэлхээний  буултын  кабельд холбо. Гал унтраах хэлхээний шалгах залгуурыг суурилуула-агүй байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Ажиллагааг турших үед ГУХШ болон гал унтраах хэлхээний шалгах залгуурыг гал унтраах хэлхээнд залгасан байх ёстой.

ХЭРЭВ ИХСТ СУУРИЛУУЛСАН БОЛ ТҮҮНИЙГ САЛГАЖ АВ.

009170

ХЭРЭВ ХОЁР БУУЛТЫН КАБЕЛЬ АШИГЛАЖ БАЙГАА БОЛ ГАЛ УНТРААХ ХЭЛХЭЭНИЙ ШАЛГАХ ЗАЛГУУРЫГ КАБЕЛИУДЫН БУУСАН ХЭСЭГТ СУУРИЛУУЛ

009239

ГАЛ УНТРААХ ХЭЛХЭЭНИЙ ШАЛГАХ ЗАЛГУУРЫГ ХЭЛХЭЭНИЙ БУУЛТЫН САЛААЛАЛТ РУУ ОРУУЛ

009225

009289009288

ГУХШ-ИЙГ ГАЛ УНТРААХ ХЭЛХЭЭНИЙ СҮҮЛЧИЙН БУУЛТЫН КАБЕЛЬД ОРУУЛ

Гал илрүүлэх хэлхээАЖИЛЛАГААНЫ  ТУРШИЛТ  явуулахын  өмнө  гал  унтраах хэлхээний шалгах  төхөөрөмжийг  (ГИХШ)  (эд  ангийн  дугаар: 440097) суурилуул.

1.  Гал илрүүлэх хэлхээний ШТ төхөөрөмжийг гал илрүүлэх хэлхээнээс салга.

2.  ГИХШ-ийг «Normal» дээр тохируулаад, дараа нь суури-луул.

ГАЛ ИЛРҮҮЛЭХ ХЭЛХЭЭНИЙ ШТ ТӨХӨӨРӨМЖИЙГ САЛГАЖ АВ

ГИХШ-ИЙГ «NORMAL» ДЭЭР ТОХИРУУЛААД СУУРИЛУУЛ 009161

009287

Page 52: CHECKFIRE 110 ГАЛ ИЛРҮҮЛЭХ, ИДЭВХЖҮҮЛЭХ … · бодис бүхий савны хийн баллон дээр ... хамгаалагчтай дан кабелийн

6-Р ХЭСЭГ – АЖИЛЛАГААГ ТУРШИХ, АШИГЛАЛТАНД ОРУУЛАХХУУДАС 6-2        ХЯН. 0        2014-04-30

CHECKFIRE 110Гал илрүүлэх, идэвхжүүлэх систем

ХҮСНЭГТ 6-1: БЭЛТГЭЛ – АЖИЛЛАГААНЫ ТУРШИЛТ (ҮРГЭЛЖЛЭЛ)

АсааАЖИЛЛАГААНЫ  ТУРШИЛТ  явууулахын  өмнө  тэжээлийн гадаад эх үүсвэрийг CHECKFIRE 110 удирдлагын модульд зөв холбосон  эсэхийг  баталгаажуул  (5-р  хэсэг  –  Суурилуулалт, хуудас 5-14).

•  Хэрэв  гал  хамгаалагч  суурилуулаагүй  бол  « 5-р  хэсэг  – Суурилуулалт»,  5-14-р  хуудсанд  өгсөн  зааврыг  (5  дахь алхам) дагаж хий.

•  Тэжээлийн ногоон LED  гэрэл асах  хүртэл нэг минут болж магадгүй

Хэвийн  төлөвт  буцааж  шилжүүлэх:  «DELAY/Reset/Silence» товчлуур  дээр  3  секунд  дар.  Тэжээлийн  LED  гэрэл  болон дуут дохиологч 3 эсвэл 5 удаа анивчиж, дуугарна. Дараа нь тэжээлийн LED гэрэл НОГООН өнгөөр тасралтгүй асна.

Тайлбар: Шинэчлэн тохируулахад электрон хэрэгслүүд өөрөө өөрийгөө оношлох үйлдэл (SDR) болон LED гэрлийн туршил-тыг гүйцэтгэх болно. LED гэрэл болон дуут дохиологч туршилт дууссаныг зааж, гал унтраах хэлхээний идэвхжүүлэлтийг саа-туулах тохиргооны дагуу анивчиж, дуугарна. (3 = үйлдвэрийн өгөгдмөл тохиргоо, 5 = нэмэлт тохиргоо).

ХҮСНЭГТ 6-2: ТЭЖЭЭЛЭЭС САЛГАХ ФУНКЦ

Хамгаалагдсан  машин/төхөөрөмж  дээр  засвар,  техникийн үйлчилгээний  ажил  хийгдэж  байх  үед  хуурамч  дохионы улмаас  гал  унтраах  систем  ажиллаж  эхлэх  эрсдэлийг  буу-руулахын  тулд  машин/төхөөрөмжийн  засвар  үйлчилгээний ажилтнуудад зориулж тэжээлээс салгах функцыг CHECKFIRE 110  удирдлагын  модульд  багтааж  өгсөн  болно  (CHECKFIRE 110 системийн техникийн үйлчилгээнд зориулагдаагүй).

Гал унтраах хэлхээ идэвхжих цагийн саатуулалтын тохиргоог өөрчлөхийн  тулд  удирдлагын  модулийг  тэжээлээс  салгах горимд  тохируулсан байх  ёстой.  Хүснэгт 3  – Системийг идэ-вхжүүлэх хугацаа саатуулалтын програмчлал.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Тэжээлээс  салгах  горимд  байхад  гал  илрүүлэх  хэлхээний автомат оролт нь гал унтраах хэлхээг идэвхжүүлж чадахгүй.

Гал  гарсан  тохиолдолд  системийг  гараар  идэвхжүүлвэл систем  нь  тэжээлээс  салгах  горимыг  алгасаж шууд  идэвх-жинэ. Гараар идэвхжүүлэхийн тулд:

•  «PUSH to Activate/Alarm When Lit» товчлуур дээр дар,

Эсвэл

•  Гогцооноос татаж, цахилгаан гар идэвхжүүлэгч эсвэл хийн гар идэвхжүүлэгч дээр байрлах УЛААН өнгийн товчлуурыг ажиллуул.

ДАРААГИЙН ХУУДСАНД ҮРГЭЛЖИЛНЭ

УЛААНЫГ БАТАРЕЙНЫ ЭЕРЭГ (+) ТУЙЛД

ХАРЫГ БАТАРЕЙНЫ СӨРӨГ (−) ТУЙЛД

ШУГАМАНД СУУЛГАЖ ӨГСӨН ГАЛ ХАМГААЛАГЧИЙН ТОГТООГЧ

ХОЛБОЛТУУДЫГ НЯГТАЛ

ГАЛ ХАМГААЛАГЧИЙГ СУУРИЛУУЛАХДАА « 5-р ХЭСЭГ – СУУРИЛУУЛАХ» ЗААВРЫГ ДАГАЖ ХИЙ

009173

009180

ХЭВИЙН ТӨЛӨВТ ТОХИРУУЛАХ

3 СЕКУНД ДАР

ТЭЖЭЭЛИЙН НОГООН LED ГЭРЭЛ ТАСРАЛТГҮЙ АСНА

Page 53: CHECKFIRE 110 ГАЛ ИЛРҮҮЛЭХ, ИДЭВХЖҮҮЛЭХ … · бодис бүхий савны хийн баллон дээр ... хамгаалагчтай дан кабелийн

6-Р ХЭСЭГ – АЖИЛЛАГААГ ТУРШИХ, АШИГЛАЛТАНД ОРУУЛАХ2014-04-30        ХЯН. 0        ХУУДАС 6-3

CHECKFIRE 110Гал илрүүлэх, идэвхжүүлэх систем

ХҮСНЭГТ 6-2: ТЭЖЭЭЛЭЭС САЛГАХ ФУНКЦ (үргэлжлэл)

CHECKFIRE  110  удирдлагын  модулийг  тэжээлээс  салгах горимд  тохируулсны дараа  дараахийг  баталгаажуул:  тэжээ-лээс  салгах  горимд  байхад  систем  автоматаар  идэвхжихгүй байх, мөн зөвхөн гараар идэвхжүүлэх

Тайлбар:  Тэжээлээс  салгах  горимд  байх  үед  засвар  үйл-чилгээний ажилтнууд машинд засвар, техникийн үйлчилгээг шаардлагатай хэмжээгээр хийж болно.

1.  «DELAY/Reset/Silence»  товчлуур  дээр  ойролцоогоор 8  секундын  турш  дарж,  дараалан  хоёр  удаа  шинээр тохируул. Удирдлагын модуль хоёр удаа SDR хийж, LED гэрлүүдийг шалгана.

2.  Гал  илрүүлэх  хэлхээний  доголдлын  шар  LED  гэрэл болон  дуут  дохиологч  2  х  30  секунд  хурдан  цохилж, тэжээлээс салгах горимд шилжсэнийг илтгэнэ.

3.  Хэрэв  дуут  дохиологчийн  дууг  хаахыг  хүсвэл  «DELAY/Reset/Silence» товчлуур дээр дар.

4.  ГИХШ-ийн сэлгэгч  залгуурыг «Alarm» байрлалд тохи-руул. Улаан «Push to Actviate/Alarm When Lit» LED гэрэл болон дуут дохиологч 2 x 1 секунд цохилж, гал илрүүлэх хэлхээний доголдлын шар LED гэрэл болон дуут дохио-логч 2 x 30 секунд цохилно.

Хугацаа саатуулалт эхлээгүй гэдгийг нягтал.

5.  Гэрэл  ассанаас  хойш  30  секундын  дараа  хамгаалал-тын  хаалгыг  нээж,  «PUSH  to  Activate/Alarm When  Lit» товчлуур  дээр  дар.  Гал  унтраах  хэлхээ  идэвхжсэн горимд шууд эхэлнэ.

Тайлбар:  Гараар  идэвхжүүлсэн  тохиолдолд  хугацаа  саа-туулалт ажиллахгүй.

6.  Гал унтраах хэлхээ идэвхжсэний дараах горим  – Улаан  «PUSH  to  Activate/Alarm  When  Lit»  LED  гэрэл болон дуут дохиологч 10 секунд тасралтгүй ажиллаж, гал илрүүлэх хэлхээний доголдлын шар LED гэрэл 2 х 30 секунд цохилно.

ДАРААГИЙН ХУУДСАНД ҮРГЭЛЖИЛНЭ

009180b

ТЭЖЭЭЛЭЭС САЛГАХ ГОРИМД ШИЛЖҮҮЛ

8 СЕКУНДЫН ТУРШ ДАР

ХААЛГЫГ НЭЭХ

ТОВЧЛУУР ДЭЭР ДАР

009180b

ТЭЖЭЭЛЭЭС САЛГАХ ГОРИМ

LED ГЭРЭЛ БОЛОН ДУУТ ДОХИОЛОГЧ 2 Х 30 СЕКУНД ХУРДАН ЦОХИЛНО

009241

ГАЛ УНТРААХ ХЭЛХЭЭ ИДЭВХЖСЭН

УЛААН LED ГЭРЛҮҮД БОЛОН ДУУТ ДОХИОЛОГЧ 10 СЕКУНД ТАСРАЛТГҮЙ АСАЖ, ШАР LED ГЭРЭЛ 2 X 30 СЕКУНД АНИВЧИНА

009180b

ТҮГШҮҮРИЙН БАЙДАЛ ГИХШ = ТҮГШҮҮР

УЛААН LED ГЭРЛҮҮД БОЛОН ДУУТ ДОХИОЛОГЧ 2 X 1 СЕКУНД АНИВЧИЖ ДУУГАРЧ, ШАР LED ГЭРЭЛ 2 X 30 СЕКУНД АНИВЧИНА

ХУГАЦАА СААТУУЛАЛТ ЭХЛЭЭГҮЙ ГЭДГИЙГ НЯГТАЛ.

Page 54: CHECKFIRE 110 ГАЛ ИЛРҮҮЛЭХ, ИДЭВХЖҮҮЛЭХ … · бодис бүхий савны хийн баллон дээр ... хамгаалагчтай дан кабелийн

6-Р ХЭСЭГ – АЖИЛЛАГААГ ТУРШИХ, АШИГЛАЛТАНД ОРУУЛАХХУУДАС 6-4        ХЯН. 0        2014-04-30

CHECKFIRE 110Гал илрүүлэх, идэвхжүүлэх систем

ХҮСНЭГТ 6-2: ТЭЖЭЭЛЭЭС САЛГАХ ФУНКЦ (үргэлжлэл)

7.  Гал унтраах хэлхээ идэвхжсэний дараах горим  – Улаан  «PUSH  to  Activate/Alarm  When  Lit»  LED  гэрэл болон  дуут  дохиологч  1 x 10  секунд  анивчин  дуугарч, гал илрүүлэх хэлхээний доголдлын шар LED гэрэл 2 х 30 секунд анивчина.

8.  Дуут  дохиологчийн дууг  хаах функцыг шалгахын  тулд «DELAY/Reset/Silence»  товчлуур  дээр  дар.  Дуут  дохио-логчийн дуу хаагдаж, LED гэрэл үргэлжлэн асна.

9.  ГУХШ  дээрх  гал  унтраах  хэлхээний  дохио  амжилттай (тэнцсэн) ажиллаж байгааг баталгаажуул.

10. ГИХШ-ийг «Normal» дээр тохируул.

11. ГУХШ-ийг шинэчлэн тохируул.

12. Тэжээлээс  салгах  горимыг  цуцал.  Удирдлагын  моду-лийг хэвийн горимд буцааж тохриуулах: «DELAY/Reset/Silence»  товчлуур  дээр  3  секунд  дар.  Тэжээлийн  LED гэрэл  болон  дуут  дохиологч  3  эсвэл  5  удаа  анивчиж, дуугарна.  Дараа  нь  тэжээлийн  LED  гэрэл  НОГООН өнгөөр тасралтгүй асна.

009180

ХЭВИЙН ТӨЛӨВТ ТОХИРУУЛАХ

3 СЕКУНД ДАР

ТЭЖЭЭЛИЙН НОГООН LED ГЭРЭЛ ТАСРАЛТГҮЙ АСНА

009180c

ГАЛ УНТРААХ ХЭЛХЭЭ ИДЭВХЖСЭНИЙ ДАРААХ ГОРИМ

УЛААН/ШАР LED ГЭРЛҮҮД БОЛОН ДУУТ ДОХИОЛОГЧ 1 X 10 СЕКУНД АНИВЧИЖ ДУУГАРЧ, ШАР LED ГЭРЭЛ 2 X 30 СЕКУНД АНИВЧИНА

ТОВЧЛУУР ДЭЭР ДАР

ДУУТ ДОХИОЛОГЧ УНТАРНА

Page 55: CHECKFIRE 110 ГАЛ ИЛРҮҮЛЭХ, ИДЭВХЖҮҮЛЭХ … · бодис бүхий савны хийн баллон дээр ... хамгаалагчтай дан кабелийн

6-Р ХЭСЭГ – АЖИЛЛАГААГ ТУРШИХ, АШИГЛАЛТАНД ОРУУЛАХ2014-04-30        ХЯН. 0        ХУУДАС 6-5

CHECKFIRE 110Гал илрүүлэх, идэвхжүүлэх систем

ХҮСНЭГТ 6-3: Идэвхжих хугацааг саатуулах функцыг програмчлах

Түгшүүрийн байдал эхлэх үед улаан «PUSH to Activate/Alarm When Lit» LED гэрэл болон дуут дохиологч гал унтраах хэлхээ удахгүй идэвхжих гэж байгааг операторт мэдэгдэнэ. Хугацаа саатуулалт  дуусахын  өмнө  саатуулах  мөчлөгийг  дахин эхлүүлэхийн тулд «DELAY/Reset/Silence» товчлуур дээр дарсан байхаас бусад тохиолдолд CHECKFIRE систем нь хугацаа саа-туулалт дуусахад гал унтраах хэлхээг идэвхжүүлнэ. Аюулгүй байдлыг хангахын тулд нэмэлт хугацаа шаардагдвал хугацаа саатуулалтыг хэд хэдэн удаа дахин эхлүүлж болно.

Тайлбар: Гал унтраах хэлхээний идэвхжих хугацааг саатуулах ажиллагаа  нь  зөвхөн  гал  илрүүлэх  төхөөрөмжийн  оролтод хамаарна.  CHECKFIRE  110  удирдлагын  модуль  эсвэл  цахил-гаан гар идэвхжүүлэгчийг гар аргаар идэвхжүүлэхэд хугацаа саатуулах функцыг алгасах болно.

Хэлхээний  идэвхжих  хугацааг  5  секунд  эсвэл  15  секундээр хойшлуулж  болно.  CHECKFIRE  110  удирдлагын  модулийн хувьд хэлхээний идэвхжих хугацааг хойшлуулах функцыг үйл-двэрийн газраас 5 секундээр тохируулсан болно.

1.  Хугацаа саатуулалтын тохиргоог нягтал: «DELAY/Reset/Silence»  товчлуур  дээр  3  секундын  турш  дар  (хэвийн төлөвт  шинэчлэн  тохируул).  Шинэчлэн  тохируулсны дараа тэжээлийн НОГООН LED гэрэл болон дуут дохи-ологч  5  секундын  хугацаа  саатуулалтын  турш  3  удаа эсвэл 15-секундын хугацаа саатуулалтын турш 5 удаа анивчиж, дуугарна.

Тэжээлийн LED гэрэл болон дуут дохиологч хурдан анивчиж, дуугарна

Хугацаа саатуулалтын секундуудыг илтгэнэ

  3   5

  5 15

2.  Тэжээлээс салгах горимд байхад хугацаа саатуулалтыг өөрчлөхийн тулд: Хүснэгт 2 – Тэжээлээс салгах функц, 1-3-р алхмыг хийж гүйцэтгээд дараа нь үргэлжлүүл.

3.  «DELAY/Reset/Silence»  товчлуур  дээр  3 x 1  секунд хурдан дарахад хугацаа саатуулалт 5-аас 15 секундын хооронд сэлгэнэ. Тэжээлийн НОГООН LED гэрэл болон дуут дохиологч 5 секундын хугацаа саатуулалтын турш 3 удаа эсвэл 15 секундын хугацаа саатуулалтын турш 5 удаа хурдан цохилно.

4.  Удирдлагын  модулийг  хэвийн  төлөвт  буцааж  тохи-руулах:  «DELAY/Reset/Silence»  товч  дээр  3  секунд  дар. Тэжээлийн  LED  гэрэл  болон дуут  дохиологч  3  эсвэл  5 удаа цохилж ажиллана. Дараа нь тэжээлийн LED гэрэл НОГООН өнгөөр тасралтгүй асна.

5.  Хугацаа  саатуулалтыг  дахин  өөрчлөхийн  тулд  дээрх зааврыг давтаж хий.

009180

ХЭВИЙН ТӨЛӨВТ ТОХИРУУЛАХ

3 СЕКУНД ДАР

ТЭЖЭЭЛИЙН НОГООН LED ГЭРЭЛ ТАСРАЛТГҮЙ АСНА

009180b

МОДУЛИЙГ ТЭЖЭЭ-ЛЭЭС САЛГАХ ГОРИМД ШИЛЖҮҮЛЭХИЙН ТУЛД ХҮСНЭГТ 2-Г ҮЗ

ДАРАА НЬ 3 Х 1 СЕКУНД ДАР

ТЭЖЭЭЛИЙН LED ГЭРЭЛ БОЛОН ДУУТ ДОХИОЛОГЧ 3 Х 5 СЕКУНД АНИВЧИЖ, ДУУГАРНА

009180b

ХУГАЦАА СААТУУЛАЛТЫН ТОХИРГООГ НЯГТАЛ

3 СЕКУНД ДАР

ХУГАЦАА СААТУУЛАЛТЫН ТОХИРГООНЫ ИНДИКАТОР:

LED ГЭРЭЛ БОЛОН ДУУТ ДОХИОЛОГЧ

ХУГАЦАА СААТУУЛАЛТ

ЦОХИЛТ СЕКУНД

  3   5  5 15

Page 56: CHECKFIRE 110 ГАЛ ИЛРҮҮЛЭХ, ИДЭВХЖҮҮЛЭХ … · бодис бүхий савны хийн баллон дээр ... хамгаалагчтай дан кабелийн

6-Р ХЭСЭГ – АЖИЛЛАГААГ ТУРШИХ, АШИГЛАЛТАНД ОРУУЛАХХУУДАС 6-6        ХЯН. 0        2014-04-30

CHECKFIRE 110Гал илрүүлэх, идэвхжүүлэх систем

ХҮСНЭГТ 6-4: АЖИЛЛАГААНЫ ТУРШИЛТ

Дараах  туршилтууд  нь  системийн  дор  дурдсан  ажиллагааг баталгаажуулна:

1.  Хэлхээний хяналт: Хэлхээ тус бүрийн хяналтын функцыг баталгаажуул.

2.  Гал  илрүүлэх  хэлхээний  оролт:  Гал  илрүүлэх төхөөрөмжөөс  цахилгаан  дохио  хүлээж  ав  (загвар-члагдсан гал түймрийн байдал).

3.   Хугацаа саатуулалт: Хугацаа саатуулалтын тохиргооны үнэн зөв байдлыг нягтал.

4.  Дулааны  цэг  илрүүлэгч:  Контактууд  хаагдсан  болохыг нягтал.

5.  Цахилгаан  гар  идэвхжүүлэлт:  Цахилгаан  гар идэвхжүүлэгчээс цахилгаан дохио хүлээж ав.

Хэрэв заасан үр дүн гарахгүй байвал « 9-р хэсэг – Доголдол хайж олох,  арилгах»  хэсгээс  засч  залруулах арга  хэмжээний талаарх мэдээллийг авна уу.

МЭДЭГДЭЛ

Хэрэв  системийг  даралтын  датчикийн тусламжтайгаар  машины  унтраах төхөөрөмжид  холбосон  бол  даралтын датчикийг шалгаж баталгаажуулах ёстой.

МЭДЭГДЭЛ

Туршилтын  явцад  дохиоллын  хэлхээний холбогчид  холбогдсон  аливаа  төхөөрөм-жийг нягталж шалга.

Гал илрүүлэх хэлхээ – Хяналтын туршилтГИХШ-ийн сэлгэгч залгуурыг «Fault» дээр тохируул. CHECKFIRE 110 удирдлагын модуль нь дараах зүйлийг илтгэнэ:

1.  Гал  илрүүлэх  хэлхээний  доголдлын  LED  гэрэл  ШАР өнгөөр 1 X 10 секунд анивчина.

2.  Дуут дохиологч 1 х 10 секунд дуугарна.

Дуу  хаах  функцыг  шалгах:  «DELAY/Reset/Silence»  товчлуур дээр дар.

3.  Дуут  дохиологчийн  дуу  хаагдаж,  гал  илрүүлэх  хэлхээ-ний  доголдлын  LED  гэрэл  ШАР  өнгөөр  1 x 10  секунд үргэлжлэн цохилно.

ГИХШ-ийг «Normal» дээр тохируул.

4.  CHECKFIRE  110  удирдлагын  модуль  нь  хэвийн  төлөвт буцаж, тэжээлийн LED гэрэл НОГООН өнгөөр тасралт-гүй асна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Төхөөрөмжийн  ажиллагааг  туршиж  үзэхийн  өмнө  гал унтраах систем гэнэт идэвхжихээс хамгаал. Цахилгаан-хийн идэвхжүүлэгч  гал  унтраах  хэлхээний  буултын  кабельд холбогдоогүй  бөгөөд  аливаа  хийн  гар  идэвхжүүлэгчийг гогцоот түгжээгээр түгжсэн ба/эсвэл идэвхжүүлэх баллоныг салгаж авсан болохыг нягтал.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Ажиллагааг  турших  үед  ГУХШ  (эд  ангийн  дугаар:  441021) болон  гал  унтраах  хэлхээний шалгах  залгуурыг  (эд  ангийн дугаар: 440912) гал унтраах хэлхээнд залгасан байх ёстой.

009180

ГИХШ-ИЙГ ХЭВИЙН ТӨЛӨВТ БУЦААЖ ТОХИРУУЛ

МОДУЛЬ ХЭВИЙН ТӨЛӨВ РУУ БУЦНА

ТЭЖЭЭЛИЙН НОГООН LED ГЭРЭЛ ТАСРАЛТГҮЙ АСНА

009180b

ШАР LED ГЭРЭЛ БОЛОН ДУУТ ДОХИОЛОГЧ 1 Х 10 СЕКУНД АНИВЧИЖ, ДУУГАРНА

009180b

ДУУ ХААХ ФУНКЦ ГАЛ ИЛРҮҮЛЭХ ХЭЛХЭЭНИЙ ДОГОЛДЛЫН ИНДИКАТОР

ДУУТ ДОХИОЛОГЧИЙН ДУУГ ХААХЫН ТУЛД ЭНД ДАР (LED ҮРГЭЛЖЛЭН АНИВЧИНА)

ШАР LED ГЭРЭЛ 1 Х 10 СЕКУНД АНИВЧИНА

ГАЛ ИЛРҮҮЛЭХ ХЭЛХЭЭНИЙ ДОГОЛДЛЫН ИНДИКАТОР (ГИХШ-ИЙН СЭЛГЭГЧ = ДОГОЛДОЛ)

Page 57: CHECKFIRE 110 ГАЛ ИЛРҮҮЛЭХ, ИДЭВХЖҮҮЛЭХ … · бодис бүхий савны хийн баллон дээр ... хамгаалагчтай дан кабелийн

6-Р ХЭСЭГ – АЖИЛЛАГААГ ТУРШИХ, АШИГЛАЛТАНД ОРУУЛАХ2014-04-30        ХЯН. 0        ХУУДАС 6-7

CHECKFIRE 110Гал илрүүлэх, идэвхжүүлэх систем

ХҮСНЭГТ 6-4: АЖИЛЛАГААНЫ ТУРШИЛТ (Үргэлжлэл)

Гал унтраах хэлхээ – Хяналтын туршилтГал  унтраах  хэлхээнээс  ГУХШ-ийг  салга.  CHECKFIRE  110 удирдлагын модуль нь дараах зүйлийг илтгэнэ.

1.  Гал  унтраах  хэлхээний  доголдлын  LED  гэрэл  ШАР өнгөөр 1 X 10 секунд анивчина.

2.  Дуут дохиологч 1 х 10 секунд дуугарна.

Дуу  хаах  функцыг  шалгахын  тулд  «DELAY/Reset/Silence» товчлуур дээр дар.

3.  Дуут дохиологчийн дуу хаагдаж, гал унтраах хэлхээний доголдлын LED гэрэл ШАР өнгөөр 1 x 10 секунд үргэлж-лэн анивчина.

ГУХШ-ийг гал унтраах хэлхээнд буцааж холбо.

4.  CHECKFIRE  110  удирдлагын  модуль  нь  хэвийн  төлөвт буцаж, тэжээлийн LED гэрэл НОГООН өнгөөр тасралт-гүй асна.

009180

ГУХШ-ИЙГ БУЦААЖ ХОЛБО

МОДУЛЬ ХЭВИЙН ТӨЛӨВ РУУ БУЦНА

ТЭЖЭЭЛИЙН НОГООН LED ГЭРЭЛ ТАСРАЛТГҮЙ АСНА

009180b

ГАЛ УНТРААХ ХЭЛХЭЭНИЙ ДОГОЛДЛЫН ИНДИКАТОР (ГУХШ САЛГАГДСАН)

ШАР LED ГЭРЭЛ БОЛОН ДУУТ ДОХИОЛОГЧ 1 Х 10 СЕКУНД АНИВЧИЖ ДУУГАРНА

009180b

ДУУ ХААХ ФУНКЦ ГАЛ УНТРААХ ХЭЛХЭЭНИЙ ДОГОЛДЛЫН ИНДИКАТОР

ДУУТ ДОХИОЛОГЧИЙН ДУУГ ХААХЫН ТУЛД ЭНД ДАР (LED ҮРГЭЛЖЛЭН АНИВЧИНА)

ШАР LED ГЭРЭЛ 1 Х 10 СЕКУНД АНИВЧИНА

Page 58: CHECKFIRE 110 ГАЛ ИЛРҮҮЛЭХ, ИДЭВХЖҮҮЛЭХ … · бодис бүхий савны хийн баллон дээр ... хамгаалагчтай дан кабелийн

6-Р ХЭСЭГ – АЖИЛЛАГААГ ТУРШИХ, АШИГЛАЛТАНД ОРУУЛАХХУУДАС 6-8        ХЯН. 0        2014-04-30

CHECKFIRE 110Гал илрүүлэх, идэвхжүүлэх систем

ХҮСНЭГТ 6-4: АЖИЛЛАГААНЫ ТУРШИЛТ (Үргэлжлэл)

Тэжээлийн дотоод хэлхээ – Хяналтын туршилтCHECKFIRE  110  тэжээлийн  хэлхээний  холбогчийн  үүрнээс тэжээлийн гадаад эх үүсвэрийн хэлхээний холболтыг салга.

1.  Тэжээлийн LED гэрэл ШАР өнгөөр 1 х 30 секунд анив-чина.

2.   Дуут дохиологч 10 минутын турш 1 х 30 секунд дуугарч байгаад,  эрчим  хүч  хэмнэх  үүднээс  дуу  нь  автоматаар хаагдана.

3.  Тэжээлийн дотоод эх үүсвэр дээр хяналтын туршилтыг давтаж хий:•  Гал  илрүүлэх  хэлхээ  –  Хяналтын  туршилт,  6-6-р 

хуудас•  Гал  илрүүлэх  хэлхээ  –  Хяналтын  туршилт,  6-7-р 

хуудас

4.  Тэжээлийн  гадаад  эх  үүсвэрийн  хэлхээний  холбол-тыг  тэжээлийн  хэлхээний  холбогчид  буцааж  холбо. CHECKFIRE  110  удирдлагын  модуль  нь  хэвийн  төлөвт буцаж, тэжээлийн LED гэрэл НОГООН өнгөөр тасралт-гүй асна. (10 хүртэлх секунд шаардагдаж магадгүй)

Хугацаа саатуулалтыг нягталУдирдлагын  модулийг  хэвийн  горимд  буцааж  тохриуулах: «DELAY/Reset/Silence» товч дээр 3 секунд дар. Тэжээлийн LED гэрэл болон дуут дохиологч 3 эсвэл 5 удаа анивчиж, дуугарна. Дараа  нь  тэжээлийн  LED  гэрэл  НОГООН  өнгөөр  тасралтгүй асна.

Шинэчлэн тохируулж дуусах үеийн анивчилтын тоо нь хугацаа саатуулалтын уртыг илтгэнэ.

3 цохилт  – 5 секундээр хугацааг саатуулна

5 цохилт  – 15 секундээр хугацааг саатуулна

009180

ТЭЖЭЭЛИЙН ДОТООД ЭХ ҮҮСВЭР ДЭЭР ДЭЭРХ ТУРШИЛТУУДЫГ ДАВТАЖ ХИЙ

ТЭЖЭЭЛИЙН ГАДААД ЭХ ҮҮСВЭРИЙГ БУЦААЖ ХОЛБО. УДИРДЛАГЫН МОДУЛЬ ХЭВИЙН ТӨЛӨВТ ШИЛЖИНЭ

ТЭЖЭЭЛИЙН НОГООН LED ГЭРЭЛ ТАСРАЛТГҮЙ АСНА

009180b

ХУГАЦАА СААТУУЛАЛТЫН ТОХИРГООГ НЯГТАЛ

3 СЕКУНД ДАР

ТЭЖЭЭЛИЙН НОГООН LED ГЭРЭЛ ТАСРАЛТГҮЙ АСНА

ХУГАЦАА СААТУУЛАЛТЫН ТОХИРГООНЫ ИНДИКАТОР:

LED ГЭРЭЛ БОЛОН ДУУТ ДОХИОЛОГЧ

ХУГАЦАА СААТУУЛАЛТ

ЦОХИЛТ СЕКУНД

  3   5  5 15

009180c

ТЭЖЭЭЛИЙН ХЯНАЛТ (ТЭЖЭЭЛИЙН КАБЕЛИЙГ САЛГА)

ШАР LED ГЭРЭЛ БОЛОН ДУУТ ДОХИОЛОГЧ 1 Х 30 СЕКУНД АНИВЧИЖ ДУУГАРНА

10 МИНУТЫН ДАРАА ДУУТ ДОХИОЛОГЧИЙН ДУУ АВТОМАТААР ХААГДАНА

Page 59: CHECKFIRE 110 ГАЛ ИЛРҮҮЛЭХ, ИДЭВХЖҮҮЛЭХ … · бодис бүхий савны хийн баллон дээр ... хамгаалагчтай дан кабелийн

6-Р ХЭСЭГ – АЖИЛЛАГААГ ТУРШИХ, АШИГЛАЛТАНД ОРУУЛАХ2014-04-30        ХЯН. 0        ХУУДАС 6-9

CHECKFIRE 110Гал илрүүлэх, идэвхжүүлэх систем

ХҮСНЭГТ 6-4: АЖИЛЛАГААНЫ ТУРШИЛТ (Үргэлжлэл)

Гал илрүүлэх хэлхээ: Түгшүүрийн байдлын туршилт

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Энэ туршилтыг эхлүүлэхийн өмнө дараах зүйлийг нягтал:

•  Гал  унтраах  хэлхээний шалгах  залгуур(ууд)  болон  ГУХШ-ийг гал унтраах хэлхээнд холбосон эсэх.

•  Гал илрүүлэх хэлхээн дэх ГИХШ нь гал илрүүлэх хэлхээний ШТ төхөөрөмжөөр солигдоно.

1.  ГИХШ дээрх сэлгэгч залгуурыг «Alarm» дээр тохируулах замаар түгшүүрийн байдлыг хиймлээр үүсгэ.

2.   Хугацаа саатуулалтын үнэн зөв байдлыг нягтал.

а.   Хугацааг  15  секундээр  саатуулах:  Улаан  өнгийн «PUSH  to Activate/Alarm When Lit» LED гэрэл болон дуут  дохиологч  хугацаа  саатуулалтын  сүүлийн  5 секунд хүртэл 2 х 1 секунд анивчиж, дуугарна.

15  секундын  хугацаа  саатуулалт  дуусахаас  5 секундын өмнө  анивчилтын  хурд 4 x 1  секунд болж нэмэгдэнэ.

б.  Хугацааг 5  секундээр саатуулах:  «PUSH  to Activate/Alarm When Lit» LED гэрэл болон дуут дохиологч 4 х 1 секунд анивчиж, дуугарна.

3.   Гал  унтраах  хэлхээний  идэвхжүүлэлт:  Хугацаа  саатуу-лалт дуусахад гал унтраах хэлхээ идэвхжинэ.

4.  Гал унтраах хэлхээ идэвхжсэн: Улаан «PUSH to Activate/Alarm  When  Lit»  LED  гэрэл  болон  дуут  дохиологч  10 секундын турш тасралтгүй асаж, дуугарна.

5.  Гал  унтраах  хэлхээ  идэвхжсэний  дараах  горим:  «PUSH to Activate/Alarm When Lit» LED гэрэл болон дуут дохио-логч 1 х 10 секунд анивчиж, дуугарна.

6.  Дуут  дохиологчийн  дуу  хаах  функцыг  шалгахын  тулд «DELAY/Reset/Silence» товч дээр дар.

7.  Улаан LED гэрэл 1 х 10 секунд үргэлжлэн анивчина.

8.   ГУХШ ДЭЭР «PASS» ГЭЖ ГАРЧ ИРСЭН ЭСЭХИЙГ БАТАЛ-ГААЖУУЛ

009180d

ГАЛ УНТРААХ ХЭЛХЭЭ ИДЭВХЖСЭН

УЛААН LED ГЭРЭЛ БОЛОН ДУУТ ДОХИОЛОГЧ 10 СЕКУНД ТАСРАЛТГҮЙ АСАЖ, ДУУГАРНА

009180c_RED

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

СУУРИЛУУЛАГД-САН  ГУХШ  БОЛОН Г И Х Ш - И Й Г НЯГТАЛЖ ШАЛГА!

ГАЛ ИЛРҮҮЛЭХ ХЭЛХЭЭНИЙ ТҮГШҮҮРИЙН БАЙДЛЫГ ЭХЛҮҮЛ (ГИХШ = ТҮГШҮҮР)

УЛААН LED ГЭРЭЛ БОЛОН ДУУТ ДОХИОЛОГЧ 2 X 1 СЕКУНД АНИВЧИЖ ДУУГАРНА 10 СЕКУНДЫН ТУРШ (ЗӨВХӨН 15 СЕКУНДЫН ХУГАЦАА СААТУУЛАЛТ)

ХУГАЦАА ДУУСАХААС 5 СЕКУНДЫН ӨМНӨ УЛААН LED ГЭРЭЛ БОЛОН ДУУТ ДОХИОЛОГЧ 4 X 1 СЕКУНД ЦОХИЛНО 5 СЕКУНДЫН ТУРШ (ТАЙЛБАР: 5 СЕКУНДЫН СААТУУЛАЛТ ЭНЭ ТҮВШИНД ЭХЭЛНЭ)

009180b

ГАЛ УНТРААЛТЫН ДАРААХ ГОРИМ ИДЭВХЖСЭН

УЛААН LED ГЭРЭЛ БОЛОН ДУУТ ДОХИОЛОГЧ 1 X 10 СЕКУНД АНИВЧИЖ ДУУГАРНА

ДУУТ ДОХИОЛОГЧИЙН ДУУГ ХААХЫН ТУЛД ЭНД ДАР (LED ҮРГЭЛЖЛЭН АНИВЧИНА)

Page 60: CHECKFIRE 110 ГАЛ ИЛРҮҮЛЭХ, ИДЭВХЖҮҮЛЭХ … · бодис бүхий савны хийн баллон дээр ... хамгаалагчтай дан кабелийн

6-Р ХЭСЭГ – АЖИЛЛАГААГ ТУРШИХ, АШИГЛАЛТАНД ОРУУЛАХХУУДАС 6-10        ХЯН. 0        2014-04-30

CHECKFIRE 110Гал илрүүлэх, идэвхжүүлэх систем

ХҮСНЭГТ 6-4: АЖИЛЛАГААНЫ ТУРШИЛТ (Үргэлжлэл)

Гал илрүүлэх хэлхээ: Хугацаа саатуулалтыг дахин эхлүүлэх туршилт.

1.  ГИХШ-ийг «Normal» дээр тохируул.

2.   ГУХШ-ийг  анхны  төлөвт  буцааж  тохируулах  –  «Reset» товчлуур дээр дар.

3.  Удирдлагын  модулийг  хэвийн  төлөвт  буцааж  тохи-руулах:  «DELAY/Reset/Silence»  товч  дээр  3  секунд  дар. Тэжээлийн  LED  гэрэл  болон дуут  дохиологч  3  эсвэл  5 удаа анивчиж, дуугарна. Дараа нь тэжээлийн LED гэрэл НОГООН өнгөөр тасралтгүй асна.

4.  ГИХШ-ийн сэлгэгч  залгуурыг «Alarm» дээр тохируулж түгшүүрийн байдлыг эхлүүл.

5.  Хугацаа саатуулалт дуусахын өмнө (5 эсвэл 15 секунд) «DELAY/Reset/Silence»  товчлуур  дээр  дарж  хугацаа саатуулалтыг дахин эхлүүл  (3 эсвэл 5 удаа цохилох нь хугацаа  дахин  эхэлснийг  илтгэнэ).  Хугацаа  саатуулалт нь  програмчлагдсан  бүтэн  саатуулалтын  хугацаагаар дахин  эхэлнэ.  (Хугацаа  саатуулалтыг  олон  удаа  дахин эхлүүлж болно. Дараад, сул тавь.)

Тайлбар:  Товчлуур  дээр  тасралтгүй  дарах  нь  хугацаа саатуулах функцыг түр саатуулахгүй.

6.  Удирдлагын  модуль  хугацаа  саатуулах  мөчлөгийг дуусгах  хүртэл  хүлээгээд  дараа  нь  гал  унтраах  хэлхээ идэвхжсэн  горимын  явцад  (улаан  «PUSH  to  Activate/Alarm  When  Lit»  LED  гэрэл  болон  дуут  дохиологч тасралтгүй 10 секунд ажиллана) «DELAY/Reset/Silence» товчлуур дээр дар. Дараахийг нягтал:

а.   Хугацаа саатуулалт дахин эхлэхгүй байх.

б.   Дуут дохиологчийн дуу хаагдахгүй байх.

7.  ГУХШ  дээрх  гал  унтраах  хэлхээний  дохио  амжилттай ажиллаж байгааг баталгаажуул.

8.  Хэвийн төлөвт буцааж шилжүүлэх:

а.  ГИХШ-ийг «Normal» дээр тохируул.

б.   ГУХШ-ийг анхны төлөвт буцааж тохируулах – «Reset» товчлуур дээр дар.

в.  Удирдлагын модулийг  хэвийн  төлөвт буцааж  тохи-руулах:  «DELAY/Reset/Silence»  товч  дээр  3  секунд дар.  Тэжээлийн  LED  гэрэл  болон  дуут  дохиологч  3 эсвэл  5  удаа  анивчиж,  дуугарна.  Дараа  нь  тэжээ-лийн LED гэрэл НОГООН өнгөөр тасралтгүй асна.

009180

ХЭВИЙН ТӨЛӨВТ БУЦААХ

ГИХШ, ГУХШ БОЛОН УДИРДЛАГЫН МОДУЛИЙГ ШИНЭЧЛЭН ТОХИРУУЛ

ТЭЖЭЭЛИЙН НОГООН LED ГЭРЭЛ ТАСРАЛТГҮЙ АСНА

009180d

УДИРДЛАГЫН МОДУЛЬ ХУГАЦАА СААТУУЛАЛТЫГ ХИЙЖ ДУУСЛАА

ГАЛ УНТРААХ ХЭЛХЭЭ ИДЭВЖСЭН БАЙХ ҮЕД ТОВЧЛУУР ДЭЭР ДАР (УЛААН LED ГЭРЭЛ БОЛОН ДУУТ ДОХИОЛОГЧ ТАСРАЛТГҮЙ АЖИЛЛАНА)

•  ТОВЧЛУУР ДЭЭР ДАРАХАД ХАРИУ ҮЙЛДЭЛ ҮЗҮҮЛЭХГҮЙ БАЙГАА ГЭДГИЙГ НЯГТАЛ

009180b

ХУГАЦАА СААТУУЛАЛТЫГ ШАЛГАХЫН ТУЛД ГИХШ-ИЙГ ТҮГШҮҮРИЙН ГОРИМД ШИЛЖҮҮЛ

ХУГАЦАА  СААТУУЛАЛТ ДУУСАХЫН ӨМНӨ ХУГАЦАА СААТУУЛАЛТЫГ ДАХИН ЭХЛҮҮЛЭХИЙН ТУЛД ТОВЧЛУУР ДЭЭР ДАР (ТОВЧЛУУР ДЭЭР ШААРДЛАГАТАЙ ХЭМЖЭЭГЭЭР ОЛОН УДАА ДАРЖ БОЛНО)

009180

ХЭВИЙН ТӨЛӨВТ БУЦААХ

ГИХШ, ГУХШ БОЛОН УДИРДЛАГЫН МОДУЛИЙГ ШИНЭЧЛЭН ТОХИРУУЛ

ТЭЖЭЭЛИЙН НОГООН LED ГЭРЭЛ ТАСРАЛТГҮЙ АСНА

Page 61: CHECKFIRE 110 ГАЛ ИЛРҮҮЛЭХ, ИДЭВХЖҮҮЛЭХ … · бодис бүхий савны хийн баллон дээр ... хамгаалагчтай дан кабелийн

6-Р ХЭСЭГ – АЖИЛЛАГААГ ТУРШИХ, АШИГЛАЛТАНД ОРУУЛАХ2014-04-30        ХЯН. 0        ХУУДАС 6-11

CHECKFIRE 110Гал илрүүлэх, идэвхжүүлэх систем

ХҮСНЭГТ 6-4: АЖИЛЛАГААНЫ ТУРШИЛТ (Үргэлжлэл)

Гар идэвхжүүлэлт, Гал унтраах хэлхээний туршилт1.  Хамгаалалтын  хаалгыг  нээж,  «PUSH  to  Activate/Alarm 

When  Lit»  товчлуур  дээр  дар.  Гал  унтраах  хэлхээ идэвхжсэн горимд шууд эхэлнэ.

Тайлбар:  Гараар  идэвхжүүлсэн  тохиолдолд  хугацаа саатуулалт ажиллахгүй.

2.  Гал унтраах хэлхээ идэвхжсэн  –  Улаан  «PUSH  to Activate/Alarm When  Lit»  LED  гэрэл болон дуут дохио-логч 10 секунд тасралтгүй асаж, дуугарна.

3.  Гал унтраах хэлхээ идэвхжсэн  –  «PUSH  to  Activate/Alarm When Lit» LED гэрэл болон дуут дохиологч 1 х 10 секунд анивчиж, дуугарна.

4.  Дуут  дохиологчийн  дуу  хаах  функцыг  шалгахын  тулд «DELAY/Reset/Silence» товчлуур дээр дар.

5.  LED гэрэл 1 х 10 секунд үргэлжлэн анивчина.

6.  ГУХШ  дээрх  гал  унтраах  хэлхээний  дохио  амжилттай ажиллаж байгааг баталгаажуул.

7.  ГУХШ-ийг шинэчлэн тохируул.

8.   Удирдлагын  модулийг  хэвийн  төлөвт  буцааж  тохи-руулах:  «DELAY/Reset/Silence»  товч  дээр  3  секунд  дар. Тэжээлийн  LED  гэрэл  болон  дуут  дохиологч  3  эсвэл  5 удаа анивчиж, дуугарна. Дараа нь тэжээлийн LED гэрэл НОГООН өнгөөр тасралтгүй асна.

009180b

ГАЛ УНТРААХ ХЭЛХЭЭ ИДЭВХЖСЭНИЙ ДАРААХ ГОРИМ НЬ МОДУЛИЙГ ШИНЭЧЛЭН ТОХИРУУЛАХ ХҮРТЭЛ ҮРГЭЛЖИЛНЭ

УЛААН LED ГЭРЭЛ БОЛОН ДУУТ ДОХИОЛОГЧ 1 X 10 СЕКУНД АНИВЧИЖ ДУУГАРНА

ДУУТ ДОХИОЛОГЧИЙН ДУУГ ХААХЫН ТУЛД ЭНД ДАР (LED ҮРГЭЛЖЛЭН АНИВЧИНА)

009180

ХЭВИЙН ТӨЛӨВТ БУЦААХ

ГУХШ БОЛОН УДИРДЛАГЫН МОДУЛИЙГ ШИНЭЧЛЭН ТОХИРУУЛ

ТЭЖЭЭЛИЙН НОГООН LED ГЭРЭЛ ТАСРАЛТГҮЙ АСНА

ГАР ИДЭВХЖҮҮЛЭЛТ

ХАМГААЛАЛТЫН ХААЛГЫГ НЭЭЖ, УЛААН ТОВЧЛУУР ДЭЭР ДАР

10 СЕКУНД ҮРГЭЛЖЛЭХ ГАЛ УНТРААХ АЖИЛЛАГАА ДАРУЙ ЭХЭЛНЭ

УЛААН LED ГЭРЭЛ БОЛОН ДУУТ ДОХИОЛОГЧ 10 СЕКУНД ТАСРАЛТГҮЙ АСАЖ, ДУУГАРНА

009241

Page 62: CHECKFIRE 110 ГАЛ ИЛРҮҮЛЭХ, ИДЭВХЖҮҮЛЭХ … · бодис бүхий савны хийн баллон дээр ... хамгаалагчтай дан кабелийн

6-Р ХЭСЭГ – АЖИЛЛАГААГ ТУРШИХ, АШИГЛАЛТАНД ОРУУЛАХХУУДАС 6-12        ХЯН. 0        2014-04-30

CHECKFIRE 110Гал илрүүлэх, идэвхжүүлэх систем

ХҮСНЭГТ 6-4: АЖИЛЛАГААНЫ ТУРШИЛТ (Үргэлжлэл)

Талбайн туршилт, дулааны цэг илрүүлэгчидЭнэ  талбайн  туршилтын  заавар  нь  аль  нэг  илрүүлэгчийн ажлын температурыг нарийвчлан тогтооход зориулагдаагүй болно.  Энэ  нь  зөвхөн  ажиллагааг  туршиж  үзэхэд  зориулаг-дана.

Доорх  туршилтын  зааврыг  зөв  дагаж  хийхийн  тулд  дараах материалууд шаардагдана. Үүнд:

•  Програмчлах боломжтой халуун агаараар үлээгч буу

•  AC тэжээлийн зохих эх үүсвэр (эсвэл трансформатор)

•  Хамгаалалтын  зохих  хэрэгслүүд  (хамгаалалтын  шил, халуунд тэсвэртэй бээлий гэх мэт)

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Галын  дөл  эсвэл  тохируулах  боломжгүй  халууны  эх  үүсвэ-рийг илрүүлэгчийн толгойн хэсэгт шууд хүргэж БОЛОХГҮЙ. Ингэвэл температур мэдрэх эд анги гэмтэх болно. Илрүүлэг-чийн  толгойн  хэсэгт  байдаг  температур  мэдрэх  эд  ангийг гэмтээвэл систем алдаатай ажиллахад хүргэнэ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Энэхүү  туршилтын  зааврыг  дагаж  хийхэд  ажилтнуудад гэмтэл бэртэл учруулж болзошгүй, нэн өндөр буюу аюултай температур үүсгэдэг шалгах төхөөрөмжийг ашиглах шаард-лагатай болно. Туршилт хийж буй хүмүүс энэхүү туршилтыг хийж эхлэхийн өмнө  халуун агаараар  үлээгч буутай  холбо-отой аюулгүй ажиллагааны бүх дүрэмтэй танилцаж, мөрдөх ёстой.  Эдгээр  дүрмийг  Ашиглалтын  гарын  авлагаас  үзэж болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Энэхүү туршилтын зааврыг дагаж хийхэд ажилтнууд аюултай температур болон хүчдэлтэй ажиллах шаардлагатай болно. Туршилтыг  хийж  эхлэхийн  өмнө  шалгах  гэж  буй  илрүүлэг-чийн эргэн тойронд буй бүх төхөөрөмжийг хүчдэлээс салгаж, зохих байдлаар түгжсэн байх ёстой.

009280

Page 63: CHECKFIRE 110 ГАЛ ИЛРҮҮЛЭХ, ИДЭВХЖҮҮЛЭХ … · бодис бүхий савны хийн баллон дээр ... хамгаалагчтай дан кабелийн

6-Р ХЭСЭГ – АЖИЛЛАГААГ ТУРШИХ, АШИГЛАЛТАНД ОРУУЛАХ2014-04-30        ХЯН. 0        ХУУДАС 6-13

CHECKFIRE 110Гал илрүүлэх, идэвхжүүлэх систем

ХҮСНЭГТ 6-4: АЖИЛЛАГААНЫ ТУРШИЛТ (Үргэлжлэл)

Талбайн туршилт, дулааны цэг илрүүлэгчид (үргэлжлэл)Дулааны цэг илрүүлэгчийн ажиллагааг шалгахын тулд:

1.  Гал  унтраах  хэлхээний  буултын  кабелийг  удирдлагын модуль  дээрх  гал  унтраах  хэлхээний  холбогчоос  салгах замаар гал унтраах системийг идэвхгүй болго. (CHECKFIRE удирдлагын  модуль  гал  унтраах  хэлхээний  доголдлыг харуулах болно.)

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Гал унтраах хэлхээг салгахад гал унтраах систем идэвхгүй болно.  Систем  нь  гал  гарсан  тохиолдолд  гал  унтраах хэлхээг идэвхжүүлэх боломжгүй байна. Системийг идэвх-гүй  болгохын  өмнө  гал  унтраах  хоёрдогч  арга  хэмжээг авсан байх шаардлагатай.

2.  Халуун  агаараар  үлээгч  бууг  үйлдвэрлэгчийн  өгсөн зөвлөмжийн  дагуу  зөв  холбож,  асаа.  121 °C  (250 °F) илрүүлэгчид  ашиглаж  буй  температур  204 °C  (400 °F) хэмээс хэтрэх ёсгүй.176.6 °C (350 °F) илрүүлэгчид ашиглаж буй температур 260 °C (500 °F) хэмээс хэтрэх ёсгүй.

3.  Халуун  агаараар  үлээгч  бууг  илрүүлэгчийн  толгой  хэсэгт аль  болох  ойр  байрлуулж  байгаад  төхөөрөмжийг  халуу-наар  төөнө.  Ашиглаж  буй  халуун  агаарын  чиглэл  нь илрүүлэгчийн  толгой  хэсгийн нүүртэй аль болох перпен-дикуляр байх ёстой.

4.  Контакт  хаагдах  хүртэл  илрүүлэгчийн  толгойг  халуунаар үлээ. Илрүүлэгчийн  толгойн  хэсэгт  түгжигдэх дуу  сонсог-дох  ёстой  бөгөөд  CHECKFIRE  110  удирдлагын  модуль түгшүүрийн  горимд  шилжих  ёстой. Тайлбар:  Илрүүлэгч хоорондын  хариу  үйлдэл  үзүүлэх  хугацаа  харилцан  өөр байх болно. Илрүүлэгчийн ойр орчим дахь агаарын хөдөл-гөөнийг  аль  болох  багасгаж  өгөх  ёстой.  Агаарын  хөдөл-гөөн хэт их байх нь илрүүлэгчид өгч буй дулаанд нөлөөлж, улмаар  системийн  идэвхжих  хугацааг  хойшлуулж  магад-гүй.

5.  Контактын холбоо үүсэнгүүт халуун агаараар үлээгч бууны хошууг  илрүүлэгчийн  толгойноос  болгоомжтой  бөгөөд шууд холдуул. Тайлбар: Контактууд дахин нээгдэх хүртэл илрүүлэгч түгшүүрийн байдалд хэдэн секунд байна.

6.  Удирдлагын  модуль  эхлээд  түгшүүрийн  байдал,  гал унтраах  мөчлөгийг  хийж  дуустал  нь  хүлээсний  дараа илрүүлэгч  хөрж,  контактууд  дахин  нээгдэх  боломжтой болоход удирдлагын модулийг шинээр  тохируул.  (Удирд-лагын модулийг хэвийн төлөвт буцааж тохируулах: «DELAY/Reset/Silence» товч дээр 3 секунд дар. Тэжээлийн LED гэрэл болон дуут дохиологч 3  эсвэл 5 удаа анивчиж, дуугарна. Дараа нь тэжээлийн LED гэрэл НОГООН өнгөөр тасралтгүй асна. Гал унтраах хэлхээний доголдол үргэлжилнэ.

7.  Шалгах шаардлагатай  илрүүлэгч  тус  бүрт  2-6-р  алхмуу-дыг давтаж хий.

8.  Бүх  илрүүлэгчийг  шалгаж  дуусаад,  контактууд  дахин нээгдэхэд  (Алхам  6)  гал  илрүүлэх  систем  хэвийн  төлөвт буцаж  шилжих  ёстой.  Гал  унтраах  хэлхээний  кабелийг удирдлагын  модулийн  гал  унтраах  хэлхээний  холбогчид буцааж холбо.

ДУЛААНЫ ЦЭГ ИЛРҮҮЛЭГЧ

ХАЛУУН АГААРААР ҮЛЭЭГЧ БУУ

ИЛРҮҮЛЭГЧИЙН НҮҮРТЭЙ ПЕРПЕНДИКУЛЯР БАРИХ ЁСТОЙ

009245

Page 64: CHECKFIRE 110 ГАЛ ИЛРҮҮЛЭХ, ИДЭВХЖҮҮЛЭХ … · бодис бүхий савны хийн баллон дээр ... хамгаалагчтай дан кабелийн

6-Р ХЭСЭГ – АЖИЛЛАГААГ ТУРШИХ, АШИГЛАЛТАНД ОРУУЛАХХУУДАС 6-14        ХЯН. 0        2014-04-30

CHECKFIRE 110Гал илрүүлэх, идэвхжүүлэх систем

Цахилгаан гар идэвхжүүлэгчийн туршилт

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Хэрэв  системд  хийн  гар  идэвхжүүлэгч  багтсан  бол  тэрхүү эд ангийг БҮҮ турш. Идэвхжүүлэгч нь гогцоот түгжээ болон улаан  товчлууртай.  Идэвхжүүлснээр  гал  унтраах  систем ажиллах болно.

1.  Цахилгаан  гар  идэвхжүүлэгчийг  гараар  ажиллуулахын тулд гогцооноос татаж түгжээг мултлаад, улаан товчлуу-рыг цохь.

Тайлбар:  Гараар  идэвхжүүлсэн  тохиолдолд  хугацаа  саа-туулалт ажиллахгүй.

2.  Гал унтраах хэлхээ идэвхжсэн – Улаан «PUSH to Activate/Alarm When Lit» LED гэрэл болон дуут дохиологч 10 секунд тасралтгүй асаж, дуугарна.

3.  Гал унтраах хэлхээ идэвхжсэн – «PUSH to Activate/Alarm When Lit»  LED  гэрэл болон дуут дохиологч 1  х  10  секунд анивчиж, дуугарна.

4.  Улаан  товчлуурыг  татаж  тохируулах  байрлалд  тавиад, гогцоот түгжээг дахин суурилуулах замаар цахилгаан гар идэвхжүүлэгчийг  анхны  төлөвт  нь  буцааж  тохируул  Энэ удаад бүү лацад.

5.  ГУХШ-ийг шинэчлэн тохируул.

6.  Удирдлагын модулийг  хэвийн  төлөвт буцааж  тохируулах: «DELAY/Reset/Silence» товч дээр 3 секунд дар. Тэжээлийн LED гэрэл болон дуут дохиологч 3 эсвэл 5 удаа анивчиж, дуугарна. Дараа нь тэжээлийн LED гэрэл НОГООН өнгөөр тасралтгүй асна.

7.  Үлдсэн цахилгаан гар идэвхжүүлэгч бүрийн хувьд дараах алхмуудыг дагаж хийж замаар туршилтыг давтаж хий.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Хэрэв системд хийн гар идэвхжүүлэгч багтсан бол тэрхүү эд  ангийг  БҮҮ  турш.  Идэвхжүүлэгч  нь  гогцоот  түгжээ болон  улаан  товчлууртай.  Идэвхжүүлснээр  гал  унтраах систем ажиллах болно.

ХҮСНЭГТ 6-4: АЖИЛЛАГААНЫ ТУРШИЛТ (Үргэлжлэл)

009180b

УЛААН LED ГЭРЭЛ БОЛОН ДУУТ ДОХИОЛОГЧ 1 X 10 СЕКУНД АНИВЧИЖ ДУУГАРНА

ГАЛ УНТРААХ ХЭЛХЭЭ ИДЭВХЖСЭНИЙ ДАРААХ ГОРИМ НЬ МОДУЛИЙГ ШИНЭЧЛЭН ТОХИРУУЛАХ ХҮРТЭЛ ҮРГЭЛЖИЛНЭ

009180

ХЭВИЙН ТӨЛӨВТ БУЦАХ

ГУХШ БОЛОН МОДУЛИЙГ ШИНЭЧЛЭН ТОХИРУУЛАХ

ТЭЖЭЭЛИЙН НОГООН LED ГЭРЭЛ ТАСРАЛТГҮЙ АСНА

009180d

009140

ГОГЦООНООС ТАТАЖ ТҮГЖЭЭГ МУЛТЛААД УЛААН ТОВЧЛУУР ДЭЭР ЦОХЬ

10 СЕКУНД ҮРГЭЛЖЛЭХ ГАЛ УНТРААХ АЖИЛЛАГАА ДАРУЙ ЭХЭЛНЭ

УЛААН LED ГЭРЭЛ БОЛОН ДУУТ ДОХИОЛОГЧ 10 СЕКУНД ТАСРАЛТГҮЙ АСАЖ, ДУУГАРНА

009217

ЦАХИЛГААН ГАР ИДЭВХЖҮҮЛЭГЧИЙГ ШИНЭЧЛЭН ТОХИРУУЛАХ:УЛААН ТОВЧЛУУРЫГ ДЭЭШ НЬ ТАТААД ГОГЦООТ ТҮГЖЭЭГ ОРУУЛ

Page 65: CHECKFIRE 110 ГАЛ ИЛРҮҮЛЭХ, ИДЭВХЖҮҮЛЭХ … · бодис бүхий савны хийн баллон дээр ... хамгаалагчтай дан кабелийн

6-Р ХЭСЭГ – АЖИЛЛАГААГ ТУРШИХ, АШИГЛАЛТАНД ОРУУЛАХ2014-04-30        ХЯН. 0        ХУУДАС 6-15

CHECKFIRE 110Гал илрүүлэх, идэвхжүүлэх систем

«PUSH to Activate/Alarm When Lit» LED гэрэл ба дуут дохиологчийн заалтууд

Гар ажиллагаатай үйлдэл (Гал унтраах хэлхээний идэвхжүүлэлт)

2 x 1 сек (10 секундын турш)

4 x 1 сек (5 секундын турш)

10 секундын турш

тасралтгүй асна

1 x 10 сек (шинэчлэн тохируулах

хүртэл)*«PUSH to Activate/Alarm When Lit» товчлуур дээр дар

Эсвэл:  Цагирган  түгжээг  татаад  цахилгаан  гар  идэ-вхжүүлэгчийг  түлх  (аль  ч  үйлдэл  нь  системийг  даруй ажиллагаанд оруулна)

  Бодис цацагдсаны дараах горим

Гал илрүүлэх хэлхээний оролт

15 секундээр хойшлуулах (эхний 10 секунд)

5 секундээр хойшлуулах

Мөн  15  секундээр  хойшлуулсан  үед  ажиллуулахад  5 секунд

Гал унтраах хэлхээний идэвхжүүлэлт(Цаг саатуулалт дууссан)

  Бодис цацагдсаны дараах горим

ХҮСНЭГТ 6-5: ТҮГШҮҮРИЙН БАЙДЛЫН ИНДИКАТОРУУДЫН ХУРААНГУЙ

CHECKFIRE  110  тэжээлийн  хэлхээний  холбогчийн  үүрнээс тэжээлийн гадаад эх үүсвэрийн хэлхээний холболтыг салга.

1.  Тэжээлийн LED гэрэл ШАР өнгөөр 1 х 30 секунд анивчина.

2.  Дуут  дохиологч  10  минутын  турш  1  х  30  секунд  дуугарч байгаад, эрчим хүч хэмнэх үүднээс дуу нь автоматаар хааг-дана. Дуу автоматаар хаагдах хүртэл БҮҮ хүлээ. Дараагийн алхам руу шилж.

3.  Дуут  дохиологчийн  дуу  хаах  функцыг  шалгахын  тулд «DELAY/Reset/Silence»  товч  дээр  дар.  LED  гэрэл  1  х  30 секунд үргэлжлэн анивчина.

4.  Тэжээлийн  дотоод  эх  үүсвэрээр  ажиллаж  буй  удирдла-гын модуль дээр дараах  туршилтыг давтаж  хий  (6-9-аас 6-13-р хуудас):•  Гал илрүүлэх хэлхээ: Түгшүүрийн байдлын туршилт•  Гал  илрүүлэх  хэлхээ:  Хугацаа  саатуулалтыг  дахин 

эхлүүлэх туршилт.•  Талбайн туршилт, дулааны цэг илрүүлэгчид•  Гар идэвхжүүлэлт, гал унтраах хэлхээний туршилт•  Цахилгаан гар идэвхжүүлэгчийн туршилт

Тайлбар:  Дээр  дурдсан  туршилтуудын  хувьд  тэжээлийн LED гэрэл ШАР өнгөөр 1 x 30 секунд үргэлжлэн анивчина.

ХҮСНЭГТ 6-6: ТЭЖЭЭЛИЙН ДОТООД ХЭЛХЭЭ – АЖИЛЛАГААНЫ ТУРШИЛТ

009180b

ТЭЖЭЭЛИЙН ДОТООД ЭХ ҮҮСВЭРИЙН ТУРШИЛТ (ТЭЖЭЭЛИЙН КАБЕЛИЙГ САЛГА)

ТЭЖЭЭЛИЙН ШАР LED ГЭРЭЛ БОЛОН ДУУТ ДОХИОЛОГЧ 1 X 30 СЕКУНД АНИВЧИЖ ДУУГАРНА

ДУУТ ДОХИОЛОГЧИЙН ДУУГ ХААХЫН ТУЛД ЭНД ДАР (LED ҮРГЭЛЖЛЭН АНИВЧИНА)

6-9 – 6-13 ХУУДСАНД ЗААСАН ТЭЖЭЭЛИЙН ДОТООД ЭХ ҮҮСВЭРИЙН ТУРШИЛТЫГ ДАВТАЖ ХИЙ

* Гал унтраах хэлхээний доголдлын индикатор нь систем ажиллагаанд орсны дараа мөн энэ хурдаар анивчина. Гал унтраах хэлхээ-ний шалгах төхөөрөмжийг суурилуулсан үед гал унтраах хэлхээний доголдлын индикатор анивчихгүй.

Page 66: CHECKFIRE 110 ГАЛ ИЛРҮҮЛЭХ, ИДЭВХЖҮҮЛЭХ … · бодис бүхий савны хийн баллон дээр ... хамгаалагчтай дан кабелийн

6-Р ХЭСЭГ – АЖИЛЛАГААГ ТУРШИХ, АШИГЛАЛТАНД ОРУУЛАХХУУДАС 6-16        ХЯН. 0        2014-04-30

CHECKFIRE 110Гал илрүүлэх, идэвхжүүлэх систем

ХҮСНЭГТ 6-7: CHECKFIRE 110 УДИРДЛАГЫН МОДУЛИЙГ АШИГЛАЛТАНД ОРУУЛАХ

1.  Тэжээлийн  гадаад  эх  үүсвэрийг  буцаагаад  холбо.  Тэжээ-лийн LED гэрэл тасралтгүй НОГООН өнгөөр асна. (Туршил-тыг  дуусгах  үед  бүх  төхөөрөмж  хэвийн  төлөвт  буцаж шилжинэ.)

2.  Бүх цахилгаан гар идэвхжүүлэгч босоо/гогцоот түгжээгээр түгжигдсэн  байрлалд  байгаа  бөгөөд  ил  харагдах  лацаар дахин лацадсан болохыг баталгаажуул.

3.  «PUSH to Activate/Alarm When Lit» товчлуурын хамгаалал-тын хаалгыг хаагаад, ил харагдах лацаар лацад.

4.  Гал илрүүлэх  хэлхээн дэх ГИХШ-ийг  гал илрүүлэх  хэлхээ-ний  ШТ  төхөөрөмжөөр  соль.  Гал  илрүүлэх  хэлхээний доголдлын индикатор ажиллаж эхлээд, дараа нь унтарна.

5.  ГУХШ  ба/эсвэл  гал  унтраах  хэлхээний  шалгах  залгуу-рыг  гал  унтраах  хэлхээний  буултын  кабелиас  салга. Тайлбар:  Гал  унтраах  хэлхээний  доголдлын  индикатор асаж, ИХСТ(үүд)ийг суурилуулах хүртэл доголдлын төлөвт байна.

ДАРААГИЙН ХУУДСАНД ҮРГЭЛЖИЛНЭ

009239

ГУХШ БОЛОН ГАЛ УНТРААХ ХЭЛХЭЭНИЙ ШАЛГАХ ЗАЛГУУРЫГ САЛГА

009153

БҮХ ЦАХИЛГААН ГАР ИДЭВХЖҮҮЛЭГЧ БОСОО/ТҮГЖИГДСЭН БА ЛАЦАДСАН БАЙРЛАЛД БАЙНА

009180

ТЭЖЭЭЛИЙН ГАДААД ЭХ ҮҮСВЭРИЙГ БУЦААЖ ХОЛБО, LED ГЭРЭЛ НОГООН ӨНГӨӨР ТАСРАЛТГҮЙ АСНА

009161

ГАЛ ИЛРҮҮЛЭХ ХЭЛХЭЭН ДЭХ ГИХШ-ИЙГ ШТ ТӨХӨӨРӨМЖӨӨР СОЛЬ

009151

УЛААН ТОВЧЛУУРЫГ ХАМГААЛАХ ХААЛГЫГ ЛАЦАД

Page 67: CHECKFIRE 110 ГАЛ ИЛРҮҮЛЭХ, ИДЭВХЖҮҮЛЭХ … · бодис бүхий савны хийн баллон дээр ... хамгаалагчтай дан кабелийн

6-Р ХЭСЭГ – АЖИЛЛАГААГ ТУРШИХ, АШИГЛАЛТАНД ОРУУЛАХ2014-04-30        ХЯН. 0        ХУУДАС 6-17

CHECKFIRE 110Гал илрүүлэх, идэвхжүүлэх систем

ХҮСНЭГТ 6-7: CHECKFIRE 110 УДИРДЛАГЫН МОДУЛИЙГ АШИГЛАЛТАНД ОРУУЛАХ (ҮРГЭЛЖЛЭЛ)

6.  Цахилгаан-хийн  идэвхжүүлэгчийн  дээд  талд  байрлах идэвхжүүлэгчийн  тагийг  салгаж  аваад  дараа  ашиглахын тулд хадгал.

ИХСТ(үүд)ийг суурилуулахын өмнө удирдлагын моду-лийг тэжээлээс салгах горимд шилжүүл, Хүснэгт 2 – Тэжээлээс салгах горимыг үз.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

ИХСТ-тэй  харьцахдаа  идэвхжүүлэгч  үзүүрийг  өөр рүүгээ болон бусад рүү чиглүүлж болохгүй. Цахилга-анаар идэвхжүүлэх үед ИХСТ нь маш хурдан ажиллаж, жижиг хэмжээтэй гуулин диск идэвхжүүлэгч үзүүрээс маш хүчтэй салдаг. Идэвхжүүлэгч хуруу ба/эсвэл салж буй диск нь хүний биед гэмтэл учруулж болзошгүй.

7.  ИХСТ  дээр  суурилуулсан  огноог  бич.  Шошгон  дээрх үйлдвэрлэсэн  огноог  халхалж  БОЛОХГҮЙ.  ИХСТ-ийг  гал унтраах хэлхээний буултын кабельд суурилуул. ИХСТ дээрх o-цагираг байрандаа байгааг нягтал.

МЭДЭГДЭЛ

ИХСТ  буюу  идэвхжүүлэх  хугацааг  саатуу-лах төхөөрөмжийг ашиглалтын таван жил тутамд сольж байх ёстой.

а.   Ашигласан огноог суурилуулалт, техни-кийн  үйлчилгээний  журналд  бүртгэж, мөн  ИХСТ-ийг  суурилуулах  үед  түүний шошгон  дээр  арилдаггүй  маркераар тэмдэглэж бичиж ёстой.

б.   Тогтвортой  орчин  бүхий  байршилд ИХСТ-ийг  10  жил  хадгалж  болно.  5 жилийн  ашиглалтын  хугацаа  нь  10 жилийн хадгалалтын хугацаанаас илүү гарах  ёсгүй.  (Үйлдвэрлэсэн  он,  сарыг ИХСТ-ийн их бие дээр байрлах шошгон дээр хэвлэсэн байдаг).

Гал  унтраах  хэлхээний  буултын  кабельд  бүх  ИХСТ-ийг суурилуулаад,  гал  унтраах  хэлхээний  буултын  кабелийг идэвхжүүлэгчид суурилуулахын өмнө бүх доголдол арил-сныг баталгаажуул.

8.  Гал унтраах хэлхээний буултын кабелийг цахилгаан-хийн идэвхжүүлэгчид  холбоод,  холбогчийг  гараараа  чангал. (Дахин  цэнэглэх,  техникийн  үйлчилгээ  хийхэд  зориулж идэвхжүүлэгчийн тагийг хадгал.)

МЭДЭГДЭЛ

Гал  унтраах  хэлхээний  буултын  кабелийг цахилгаан  хийн  идэвхжүүлэгчид  суури-луулахын өмнө удирдлагын модульд ямар нэг  доголдол  эсвэл  түгшүүрийг  байдал бий болооогүй гэдгийг баталгаажуул.

ДАРААГИЙН ХУУДСАНД ҮРГЭЛЖИЛНЭ

009171

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Ц А Х И Л Г А А Н А А Р ИДЭВХЖҮҮЛЭХИЙН  ТУЛД ЗӨВХӨН 1/4”-ИЙН ГУУЛИН ЗАЛГУУР  БАЙРАНДАА БАЙХ  ЁСТОЙ  ЭС  БӨГӨӨС ГАЛ  УНТРААХ  СИСТЕМ АЖИЛЛАХГҮЙ.

009169

ИХСТ-ИЙН ШОШГОН ДЭЭР СУУРИЛУУЛСАН ОГНООГ БИЧ

ҮЙЛДВЭРЛЭСЭН ОГНООГ УНШИГДАХУЙЦ БАЙЛГАХ ЁСТОЙ

009170

ИХСТ ДЭЭРХ O-ЦАГИРГЫГ НЯГТАЛ

ИСХТ КАБЕЛЬД СУУРИЛУУЛАГДСАН

009168

ИДЭВХЖҮҮЛЭГЧИЙН ТАГИЙГ САЛГАЖ АВААД ХАДГАЛ

Page 68: CHECKFIRE 110 ГАЛ ИЛРҮҮЛЭХ, ИДЭВХЖҮҮЛЭХ … · бодис бүхий савны хийн баллон дээр ... хамгаалагчтай дан кабелийн

6-Р ХЭСЭГ – АЖИЛЛАГААГ ТУРШИХ, АШИГЛАЛТАНД ОРУУЛАХХУУДАС 6-18        ХЯН. 0        2014-04-30

CHECKFIRE 110Гал илрүүлэх, идэвхжүүлэх систем

ХҮСНЭГТ 6-7: CHECKFIRE 110 УДИРДЛАГЫН МОДУЛИЙГ АШИГЛАЛТАНД ОРУУЛАХ (ҮРГЭЛЖЛЭЛ)

9.  Хэрэв шаардлагатай бол нэмэлтээр хийн гар идэвхжүүлэгч авч суурилуул. 5-р хэсэг – «Суурилуулалт»-г үзнэ үү.

10. Хэрэв хийн гар идэвхжүүлэгчийн баллоныг урьд нь салга-сан бол дахин суурилуул.

11. Удирдлагын модулийг  хэвийн  төлөвт буцааж  тохируулах: «DELAY/Reset/Silence» товч дээр 3 секунд дар. Тэжээлийн LED гэрэл болон дуут дохиологч 3 эсвэл 5 удаа анивчиж, дуугарна. Дараа нь тэжээлийн LED гэрэл НОГООН өнгөөр тасралтгүй асна.

12. Туршилтын дүнг тэмдэглэж ав.

009171

ЦАХИЛГААН ИДЭВХЖҮҮЛЭЛТИЙН СУУРИЛУУЛАЛТ ХИЙГДСЭН

ХЭРЭВ ГАР ИДЭВХЖҮҮЛЭГЧИЙН БАЛЛОНЫГ САЛГАСАН БОЛ БУЦААГААД СУУРИЛУУЛ

009151

ХЭВИЙН ТӨЛӨВТ БУЦААЖ ТОХИРУУЛ

3 СЕКУНД ДАР

ТЭЖЭЭЛИЙН НОГООН LED ГЭРЭЛ ТАСРАЛТГҮЙ АСНА

Page 69: CHECKFIRE 110 ГАЛ ИЛРҮҮЛЭХ, ИДЭВХЖҮҮЛЭХ … · бодис бүхий савны хийн баллон дээр ... хамгаалагчтай дан кабелийн

7-р хэсэг – ГАЛ ГАРСАН ТОХИОЛДОЛД2014-04-30        ХЯН. 0        ХУУДАС 7-1

CHECKFIRE 110Гал илрүүлэх, идэвхжүүлэх систем

ГАЛ ГАРСАН ТОХИОЛДОЛД

Эдгээр заавар, урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүрэн ойлгох хүртлээ  анхааралтай  уншиж  танилц.  Төхөөрөмж  ажиллуул-даг  бүх  оператор  эсвэл  төхөөрөмжтэй  холбоотой  ямар  нэг хариуцлага хүлээдэг хүмүүс CHECKFIRE 110 Гал илрүүлэх, идэ-вхжүүлэх цахилгаан систем хэрхэн ажилладаг талаар ойлголт-той  байх  ёстой.  Оператор  бүр  сургалт,  дадлагад  хамрагдаж, эдгээр зааврын талаар бүрэн мэдлэгтэй болсон байх ёстой.

•  Гал  илрүүлэх  хэлхээний  түгшүүрийн  дохио  дуугарахад төхөөрөмжийг  аюулгүй  байдлаар  зогсоож,  хөдөлгүүрийг унтраагаад, гар.

Тайлбар: Ажиллаж байхад нь орхисон төхөөрөмжийн түлш галд  автаж  эсвэл  халуун,  оч  үсэрч  дахин  гал  авалцуулж болзошгүй.

•  Хэрэв боломжтой бол машинаас гарч, зөөврийн гал унтраа-гуурыг гартаа бариад аюулгүй зайд зогс.

АНХААРУУЛГАГал  гарсан  тохиолдолд  галын  дөл,  халуун,  аюултай  уур, дэлбэрэлт болон бусад аюулын улмаас гэмтэж бэртэх эрсдэ-лийг бууруулахын тулд тухайн газрыг орхиж гар.

ГАЛЫГ АВТОМАТААР ИЛРҮҮЛЭХ, СИСТЕМИЙГ ИДЭВХЖҮҮЛЭХ

CHECKFIRE  110  Гал  илрүүлэх,  идэвхжүүлэх  цахилгаан  систем нь  хамгаалагдсан  газар  болгонд  байрлуулсан  гал  илрүүлэх төхөөрөмжүүдээс бүрдэнэ. Галын түгшүүрийн байдал илэрсэн даруйд  CHECKFIRE  удирдлагын  модуль  хугацаа  саатуулах мөчлөгийг  эхлүүлж,  тухайн  мөчлөгийн  төгсгөлд  гал  унтраах системийг  идэвхжүүлэх  цахилгаан  дохио  нь  системийг  ажил-лагаанд оруулна.

СИСТЕМИЙН ГАР АЖИЛЛАГАА

Төхөөрөмжийг  аюулгүй  байдлаар  зогсоож,  хөдөлгүүрийг унтраагаад, системийг гар аргаар ажиллуул.

Системийг гар аргаар ажиллуулахын тулд дараах үйлдлүүдийн аль нэгийг хий:

•  CHECKFIRE  110  удирдлагын  модуль  дээрх  хамгаалалтын хаалгыг нээж (ил харагдах лацыг эвдэлж), «PUSH to Activate/Alarm When Lit» товчлуур дээр дар (Зураг 7-1).

•  Гогцооноос  татаж  түгжээг  мултлаад,  цахилгаан  гар идэвхжүүлэгч  дээр  байрлах  улаан  товчлуурыг  цохь  (Зураг 7-1).

•  Хэрэв  хийгээр  идэвхжүүлэх  системийг  нэмэлтээр  суури-луулсан бол  гогцооноос татаж түгжээг мултлаад,  хийн  гар идэвхжүүлэгч дээр байрлах улаан товчлуурыг цохь.

Аюулгүй  байдлаар  гарч,  машинаас  холдож,  зөөврийн  гал унтраагуурыг барьж зогс.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Системийн  гар  ажиллагаа  нь  системийг  даруй  идэвхжүүлэх тул үзэгдэх орчинд саад учирч магадгүй. Системийг гар аргаар ажиллуулахын  өмнө  машиныг  аюулгүй  байдлаар  зогсоосон байх ёстой.

ТӨХӨӨРӨМЖИЙГ АВТОМАТААР УНТРААХ

Гал  унтраах  системийг  даралтын  датчикаар  тоноглох боломжтой.  Датчик  нь  гал  унтраах  системийн  хийн  баллон ажиллаж  эхлэхэд  ажилладаг.  Хэрэв  төхөөрөмжийг  унтраах хэрэгслийг  даралтын  датчиктай  холбосон  бол  хариуцаж  буй бүх  хүмүүс  унтраах  хэрэгслийн  ажиллагаа  болон  системийг идэвхжүүлэх нөхцөл байдалтай холбоотойгоор хэзээ ажиллаж эхлэдэг болохыг мэддэг байх ёстой.

Хэрэв хугацаа саатуулах мөчлөг дуусахаас өмнө (5 эсвэл 15 секунд)  «DELAY/Reset/Silence»  товчлуур  (удирдлагын  модуль дээр  байрладаг)  дээр  дарж  сул  тавихад,  хугацаа  саатуулах функц саатуулалтын мөчлөгийг давтаж, систем болон дарал-тын датчикийн идэвхжих хугацааг хойшлуулна. Систем идэвх-жиж, машиныг автоматаар унтраахын өмнө машиныг аюулгүй байдлаар  зогсоох  үүднээс  («DELAY/Reset/Silence»  товчлуурыг ашиглан)  ийнхүү  хугацаа  саатуулалтыг  хэдэн  ч  удаа  давтан хийж  болно.  Тайлбар:  Тасралтгүй  дарвал  хугацаа  саатуулах функцыг түр зогсоох нөлөө үзүүлэхгүй.

АНХААРУУЛГАСистемийн ажиллагааг саатуулах нь галыг улам эрчимжүүлж, унтраахад илүү хүндрэлтэй болгож болзошгүй.

Page 70: CHECKFIRE 110 ГАЛ ИЛРҮҮЛЭХ, ИДЭВХЖҮҮЛЭХ … · бодис бүхий савны хийн баллон дээр ... хамгаалагчтай дан кабелийн

7-р хэсэг – ГАЛ ГАРСАН ТОХИОЛДОЛДХУУДАС 7-2        ХЯН. 0        2014-04-30

CHECKFIRE 110Гал илрүүлэх, идэвхжүүлэх систем

МАШИНААС ГАРЧ, АЮУЛГҮЙ ГАЗАР ОЧ

Төхөөрөмжийг хяналтандаа байлгаж, аль болох хурдан аюулгүй байдлаар зогсоо.

Хэрэв  гал  унтраах  систем  хараахан  ажиллаагүй  байгаа  бол системийг гар аргаар ажиллуул (энэ хэсэг дэх «Системийн гар ажиллагаа»-г үзнэ үү).

Машинаас  гарч  (зөөврийн  гал  унтраагуурын  хамт), төхөөрөмжөөс  холд.  Гал  унтраах  систем  ажиллаж,  улмаар галыг унтраасны дараа дахин ноцож болзошгүй галыг унтраах үүднээс  зөөврийн  гал  унтраагуурыг  гартаа  барьж  зогс. Төхөөрөмж бүрэн хөрж, мөн дахин гал гарах боломжгүй болтол сонор сэрэмжтэй хэвээр бай.

1.   ХАМГААЛАЛТЫН ХААЛГЫГ НЭЭ

2.   УЛААН ТОВЧЛУУР ДЭЭР ДАР

009241

-------------------------- ЭСВЭЛ --------------------------

009140

1.   ГОГЦООГ ТАТАЖ ТҮГЖЭЭГ МУЛТАЛ

2.   УЛААН ТОВЧЛУУРЫГ ЦОХЬ

ЗУРАГ 7-1СИСТЕМИЙГ ДАРУЙ ИДЭВХЖҮҮЛЭХ ХЭЛБЭРҮҮД

Page 71: CHECKFIRE 110 ГАЛ ИЛРҮҮЛЭХ, ИДЭВХЖҮҮЛЭХ … · бодис бүхий савны хийн баллон дээр ... хамгаалагчтай дан кабелийн

8-р хэсэг – ДАХИН ЦЭНЭГЛЭЛТ, ҮЗЛЭГ, ТЕХНИКИЙН ҮЙЛЧИЛГЭЭ2014-04-30        ХЯН. 0        ХУУДАС 8-1

CHECKFIRE 110Илрүүлэх, идэвхжүүлэх систем

ДАХИН ЦЭНЭГЛЭЛТ

CHECKFIRE  110  системийг  дахин  цэнэглэх,  шалгах,  техникийн үйлчилгээ хийх ажилтан нь ANSUL A-101 эсвэл LVS сургалтын хөтөлбөрт  хамрагдаж, ANSUL  гэрчилгээ  авсан байх шаардла-гатай.

Тасралтгүй хамгаалахын тулд CHECKFIRE 110 систем болон гал унтраах  системийг  анхлан  идэвхжүүлсний  дараа  шууд  дахин цэнэглэх ёстой.

Дахин цэнэглэх алхмуудыг хийж гүйцэтгэхийн өмнө CHECKFIRE 110  гал илрүүлэх, идэвхжүүлэх  системийг шалгаж,  системийн идэвхжсэн шалтгааныг тодорхойлох ёстой.

1.  CHECKFIRE  110  удирдлагын модулийн  гал  унтраах  хэлхээ-ний цахилгаан утсыг гал унтраах хэлхээнээс салга.

2.  Бүх  цахилгаан  гар  идэвхжүүлэгч  ажиллаж  байгаа  эсэхийг шалгаж,  мөн  ил  харагддаг  үзлэгийн  лац  зүгээр  байгааг нягтал.  Шинэчлэн  тохируулах  ба/эсвэл  дахин  лацдах шаардлагатай цахилгаан гар идэвхжүүлэгчийн хувьд дараах алхмуудыг хийж гүйцэтгэ:

а.  Шинэчлэн тохируулах үүрэгтэй сэлгэгчийг хэвийн байр-лалд тохируул (товчийг татаж гарга)

б.  Гогцоот түгжээг оруул

в.  Системийг шалгаж дуустал лацдалгүй хүлээ

3.  Хэрэв хийн идэвхжүүлэлт нь системийн нэг хэсэг бол A-101 эсвэл  LVS  Боловсруулалт,  суурилуулалт,  дахин  цэнэглэлт, техникийн үйлчилгээний холбогдох гарын авлагад (хамгийн сүүлийн хувилбар) өгсөн дахин цэнэглэх зааврыг дагаж хий.

LT-A-101-10 /20 /30 Гарын авлага

(Эд ангийн дугаар: 24327)

LT-A-101-50 /125 /250 Гарын авлага

(Эд ангийн дугаар: 427865)

LVS Гарын авлага (Эд ангийн дугаар: 427109)

4.  Гал  илрүүлэх  хэлхээний  бүх  кабель,  шугаман  илрүүлэгч, дулааны  цэг  илрүүлэгчийг  нарийвчлан  шалгаж,  суларсан холболт, гэмтэл (ө.х. зүсэгдсэн, цоорсон, түлэгдсэн, харласан, хайлсан, хэлбэрээ алдсан гэх мэт) бий эсэхийг нягтал. Хэрэв гал  илрүүлэх  хэлхээнд  нээгдсэн  эсвэл  газардсан  хэлхээ байвал  CHECKFIRE  110  удирдлагын  модуль  дээр  байрлах гал илрүүлэх хэлхээний доголдлын LED гэрэл нь доголдлын байдлыг илтгэнэ.

а.  Илрүүлэх  хэлхээний  бүх  кабелийг  шалгаж,  ил  харагдах гэмтэл болон механик гэмтлийн шинж тэмдэг (хугарамт-гай, хэлбэрээ алдсан, өнгө нь хувирсан гэх мэт) илэрсэн байвал тухайн кабелийг соль.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Гэмтсэн кабелийг солихгүй байх нь унтраах бодис сана-андгүй цацагдахад хүргэж болзошгүй.

б.  Хэрэв  гал  гарсны  улмаас  унтраах  бодис  цацагдсан  бол аюулын  бүсэд  байрлуулсан  бүх  шугаман  илрүүлэг-чийн  кабелийг  солих  эсвэл  гэмтсэн  эсэхийг  шалгаад, хэрэв  гэмтсэн  байвал,  солих  ёстой.  Тайлбар:  Шугаман илрүүлэгч залгахыг хориглоно.

в.  Хэрэв  гал  гарсны  улмаас  унтраах  бодис  цацагдсан  бол галын  бүсэд  байрлуулсан  бүх  дулааны  цэг  илрүүлэгч болон  холбогдох  кабелийг  солих  ёстой.  Өндөр  темпе-ратурт өртсөн үед тухайн цэгт агаар сэлгэгдэж, талбайн ажиглалтын  үеэр  үл  харагдах  гэмтэл  учирч  болзошгүй. (Гал  илрүүлэгчийн  «шинэчлэн  тохируулах»  функц  нь талбайн  ажиглалтанд  зориулагдсан  (үүний  тулд  зохих шалгах  төхөөрөмж  шаардагдана)  бөгөөд  гал  гарсны дараа  шинэчлэн  тохируулахад  зориулагдаагүй  болно.) Тайлбар:  Дулааны  цэг  илрүүлэгчийг  талбайд  шалгаж үзэхийн тулд 8-р алхмыг дагаж хий.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Дулааны  цэг  илрүүлэгчийг  солихгүй  орхивол  системд доголдол үүсэх болно.

г.  Доголдсон  бүх  эд  ангийг  шинээр  сольж  дуусахад  гал илрүүлэх хэлхээний доголдол арилна.

5.  Гал  унтраах  хэлхээний  бүх  кабелийг  нарийвчлан  шалгаж, суларсан  холболт,  гэмтэл  (зүсэгдсэн,  цоорсон,  түлэгдсэн, харласан,  хайлсан,  хэлбэрээ  алдсан  гэх  мэт)  бий  эсэхийг нягтал. Шаардлагатай бол кабелиудыг соль.

6.  Цахилгаан  хийн  идэвхжүүлэгч  (эд  ангийн  дугаар:  439569) (унтраах  бодисын  савны  хийн  баллон  болгон  дээр  суури-луулж  өгсөн  байдаг)  тус  бүрийг  шалгаж,  техникийн үйлчилгээ  хий: Тайлбар:  Хэрэв  системийг  цахилгаанаар ажиллуулдаг бол бүх ИХСТ-ыг идэвхжүүлэх ёстой.

а.  Хэрэв  гал  унтраах  хэлхээний  буултын  кабель  залгасан бол түүнийг цахилгаан хийн идэвхжүүлэгчээс салга.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

ИХСТ-тэй харьцахдаа идэвхжүүлэгч үзүүрийг өөр рүүгээ болон  бусад  рүү  чиглүүлж  болохгүй.  Цахилгаанаар идэвхжүүлэх үед ИХСТ нь маш хурдан ажиллаж, жижиг хэмжээтэй  гуулин  диск  идэвхжүүлэгч  үзүүрээс  маш хүчтэй  салдаг.  Идэвхжүүлэгч  хуруу  ба/эсвэл  салж  буй диск нь хүний биед гэмтэл учруулж болзошгүй.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Идэвхжүүлдэг  цоологч  хурууг  хураахын  тулд  ИХСТ бүхий гал унтраах хэлхээний буултын кабелийг цахил-гаан  хийн  идэвхжүүлэгчээс  салгах  ёстой.  Идэвхжсэн ИХСТ  нь  цахилгаан  хийн  идэвхжүүлэгчийн  цоологч хурууг  идэвхжсэн  байрлалд  түгжиж,  идэвхжүүлэгчээс салгаж авах хүртэл ийм байдалд байлгана.

б.  ИХСТ-ийн  o-цагираг  байрандаа  байгаа  эсэхийг баталгаажуул.  Хэрэв  байхгүй  байвал  дотор  байрлах идэвхжүүлэгчийг  шалгаад,  салгаж  ав.  (Шинэ  ИХСТ  нь шинэ o-цагирагтай ирдэг.) Зураг 8-1-ийг үз.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Суларсан о-цагиргыг идэвхжүүлэгчийн их бие дотроос салгаж аваагүй тохиолдолд ИХСТ-ийг буруу байрлуулж, улмаар систем буруу ажиллахад хүргэнэ.

Page 72: CHECKFIRE 110 ГАЛ ИЛРҮҮЛЭХ, ИДЭВХЖҮҮЛЭХ … · бодис бүхий савны хийн баллон дээр ... хамгаалагчтай дан кабелийн

8-р хэсэг – ДАХИН ЦЭНЭГЛЭЛТ, ҮЗЛЭГ, ТЕХНИКИЙН ҮЙЛЧИЛГЭЭХУУДАС 8-2        ХЯН. 0        2014-04-30

CHECKFIRE 110Илрүүлэх, идэвхжүүлэх систем

ДАХИН ЦЭНЭГЛЭХ (үргэлжлэл)

в.  ИХСТ идэвхжсэн  эсэхийг  олж  тогтоохын  тулд ИХСТ-ийн идэвхжүүлэгч  үзүүрийг  шалга.  Тайлбар:  Идэвхжүүлэгч хуруу  нь  ИХСТ  руу  буцаж  татагддаг.  Хурууны  сунасан хэсэг  дэх  идэвхжүүлэх  үзүүр  рүү  эгц  хар.  Хэрэв  хуруу харагдаж байвал ИХСТ идэвхжсэн гэсэн үг Зураг 8-2-ийг үз.

г.  Хэрэв ИХСТ идэвхжсэн бол ИХСТ-ийг холбогчоос салгаж аваад  хая.  Зураг  8-1-ийг  үз.  Туршилт  хийгдэж  дуустал шинэ ИХСТ  бүү  суурилуул.  10-р  алхмыг  үз.  Гал  унтраах хэлхээ  идэвхжсэн  байх  үед  ИХСТ-ийн  идэвхжүүлэх үзүүрээс түлхэгдэн гарч ирэх жижиг гуулин дискийг олж аваад, хая.

д.  Хэрэв  ИХСТ  идэвхжээгүй  бол  (ө.х.  системийг  нэмэлт хийн  гар идэвхжүүлэгчээр идэвхжүүлсэн бол) ИХСТ-ийг таван жил тутамд солих зааврыг 8-7-р хуудаснаас үзэж, шаардлагатай бол соль.

ИХСТ O-ЦАГИРАГ

ИДЭВХЖСЭН ИХСТ-ИЙГ САЛГА

ЗУРАГ 8-1ИДЭВХЖСЭН ИХСТ

009242

ХЭРЭВ ХУРУУ ХАРАГДАЖ БАЙВАЛ ИХСТ ИДЭВХЖСЭН ГЭСЭН ҮГ

ЗУРАГ 8-2ИХСТ-ИЙН ҮЗҮҮРИЙГ ШАЛГА

009243

е.  Хэрэв  шаардлагатай  бол  хийн  идэвхжүүлэлтийн  1/4”-ийн хэмжээтэй уян хоолойг салгаж ав. Хийн баллон тус бүрээс салгаж авахын тулд цахилгаан хийн идэвхжүүлэг-чийн суурийг суллаад, хажуу тийш гулсуул.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Хэрэв цахилгаан хийн идэвхжүүлэгчийг салгаж авахад хүндрэлтэй  байвал  цоологч  хуруу  бүрэн  сунгагдаагүй байна гэсэн үг. Бүү хүчил.

ё.  Идэвхжүүлэгчийг  задлаад  гэмтэл  бий  эсэхийг  шалга. Модон толгойгүй хадаас ашиглан цоологч хурууг зөөлөн түлхэж,  их  биеээс  пүршээр  нь  түлхэж  гарга.  Ингэхдээ цоологч хурууг нугалахгүй байх ёстой. Буцааж угсрах тул бүх эд ангийг хадгал. Зураг 8-3-ийг үз.

ГАЛ УНТРААХ ХЭЛХЭЭНИЙ БУУЛТЫН КАБЕЛИЙН ХОЛБОГЧ

ЗУРАГ 8-3ЦАХИЛГААН-ХИЙН ИДЭВХЖҮҮЛЭГЧ

009244

ж.  Гэмтсэн бүх  эд  ангийг  (ө.х.  o-цагираг,  хавтгай жийргэвч гэх мэт) шалгаад соль.

з.  Бүх о-цагираг, жийргэвчийг Dow Corning #4 (эсвэл ижил төстэй)  тосоор  тослоод,  дахин  суурилуул.  ИХСТ  дээр O-цагираг суурилуул.

и.  Хавтгай жийргэвчийг хагас жил тутамд соль.

й.  Цоологч хуруунд пүрш суулгаад, их биед оруул. Чөлөөтэй хөдөлж байгааг баталгаажуулахын  тулд  хэд  хэдэн  удаа доош нь дарж үз.

к.  Идэвхжүүлэгчийг буцааж угсар.

л.  Идэвхжүүлэгчийг  тагийг  суурилуул,  дараа  нь  хуурай агаар эсвэл азот ашиглан даралтыг шалга.

7.  Гал  унтраах  системийг  A-101  эсвэл  LVS  Боловсруулалт, суурилуулалт,  дахин  цэнэглэлт,  техникийн  үйлчилгээний холбогдох гарын авлагын (хамгийн сүүлийн хувилбар) дагуу дахин цэнэглэ.

LT-A-101-10 /20 /30 Гарын авлага

(Эд ангийн дугаар: 24327)

LT-A-101-50 /125 /250 Гарын авлага

(Эд ангийн дугаар: 427865)

LVS Гарын авлага (Эд ангийн дугаар: 427109)

8.  Гал унтраах системийг дахин цэнэглэж дууссаны дараа:

а.  Цахилгаан хийн идэвхжүүлэгч дээрх цоологч хуруу бүрэн хураагдсан эсэхийг баталгаажуул. Зураг 8-4-ийг үз.

АНХААРУУЛГАЦахилгаан  хийн  идэвхжүүлэгчийг  хийн  баллонд залгахын  өмнө  хийн баллон найдвартай бэхлэгдсэн бөгөөд идэвхжүүлэгчийн цоологч хуруу бүрэн хура-агдсан байрлалд байгааг нягталж баталгаажуул. Хэрэв  цоологч  хуруу  бүрэн  хураагдаагүй  байвал  хийн баллоны лац  гэмтэж  эсвэл  цоологдож,  улмаар  систем идэвхжих эсвэл хүний бие, амь насанд ноцтой хохирол учруулж болно.

Page 73: CHECKFIRE 110 ГАЛ ИЛРҮҮЛЭХ, ИДЭВХЖҮҮЛЭХ … · бодис бүхий савны хийн баллон дээр ... хамгаалагчтай дан кабелийн

8-р хэсэг – ДАХИН ЦЭНЭГЛЭЛТ, ҮЗЛЭГ, ТЕХНИКИЙН ҮЙЛЧИЛГЭЭ2014-04-30        ХЯН. 0        ХУУДАС 8-3

CHECKFIRE 110Илрүүлэх, идэвхжүүлэх систем

ДАХИН ЦЭНЭГЛЭЛТ (үргэлжлэл)

ХУРУУ ХУРААГДААГҮЙ БАЙНА ХУРУУ БҮРЭН ХУРААГДСАН БАЙНА

ХАМГААЛАГЧ

6.4 mm (1/4”)

ЗУРАГ 8-4ИДЭВХЖҮҮЛЭГЧИЙН БҮЛҮҮРИЙГ ХУРАА

009220

б.  Цахилгаан  хийн  идэвхжүүлэгчийг  хийн  баллон  дээр дахин суурилуул. « 5-р хэсэг – Суурилуулалт», 5-9 болон 5-10-р хуудаснаас зөв зааврыг үз.

9.  CHECKFIRE  110  удирдлагын модулийн  гал  унтраах  хэлхээ-ний  цахилгаан  утсыг  гал  унтраах  хэлхээнд  буцааж  холбо. Доголдсон  бүх  эд  ангийг  шинээр  сольж  дуусахад  гал унтраах  хэлхээний  доголдол  арилна. Тайлбар:  Хэрэв  гал унтраах хэлхээний доголдлын LED гэрэл санамсаргүй үүссэн доголдлын байдлыг илтгэвэл  тус  хэлхээнд нээлттэй  эсвэл газардсан  хэлхээ  байж  магадгүй.  « 9-р  хэсэг  –  Доголдол хайж  олох,  арилгах»  хэсгээс  доголдлын  шалтгааныг  олж тогтоо. Шаардлагатай бол кабелиудыг соль.

10. « 6-р хэсэг буюу Ажиллагааг турших, ашиглалтанд оруулах» хэсэгт  заасан  бүх  алхмыг  гүйцэтгэх  замаар  системийг шалгаж, ашиглалтанд оруул.

11. «Техникийн  үйлчилгээ»  хэсэг  дэх  1 - 3  алхмуудыг  хийж гүйцэтгэ.

12. Системийн  бүх  төхөөрөмжид  засвар,  үйлчилгээг  зөв байдлаар  хийж,  дахин  цэнэглэсэн,  мөн  бүх  цахилгаан  гар идэвхжүүлэгч  болон  CHECKFIRE  110  удирдлагын  модуль дээрх бүх лац байрандаа байгаа эсэхийг шалгаж баталгаа-жуул.

13. Шошгон  дээр  дахин  цэнэглэлт  хийсэн  огноог  тэмдэглээд, бүртгэлийн  хавтсанд  хадгал.  Системийг  буцааж  ашиглал-танд оруулсан талаар төхөөрөмжийг ажиллуулдаг  хүмүүст мэдэгд.

ҮЗЛЭГ ШАЛГАЛТ, ТЕХНИКИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

CHECKFIRE  110  гал  илрүүлэх,  идэвхжүүлэх  систем  нь  зориу-лалтын дагуу ажиллана гэдгийг баталгаажуулахын тулд үзлэг шалгалт, техникийн үйлчилгээг заасан цаг хугацааны интерва-лаар хийж гүйцэтгэдэг байх ёстой.

ӨДӨР ТУТМЫН ҮЗЛЭГ ШАЛГАЛТ

Машины  оператор  системд  өдөр  бүр  үзлэг  шалгалт  хийж, дараах зүйлийг баталгаажуулах ёстой:

•  Тэжээлийн LED гэрэл НОГООН өнгөөр тасралтгүй асаж байх, Зураг 8-5-г үз.

•  Бусад бүх LED гэрэл унтарсан байх (огт асахгүй, анивчихгүй)

•  Дууд дохиологч дуугарахгүй байх

Хэрэв аливаа өөр нөхцөл байдал үүссэн байвал ANSUL-ын эрх бүхий борлуулагч эсвэл Tyco Fire Protection Products компанийн сургалтанд хамрагдаж, CHECKFIRE 110 системд үзлэг шалгалт, техникийн үйлчилгээ хийх эрх авсан хүнтэй холбоо барь.

ЗУРАГ 8-5ХЭВИЙН БАЙДАЛ

009151

ТЕХНИКИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Систем  зохих  ёсоор  ажиллахыг  баталгаажуулах  үүднээс  тех-никийн  үйлчилгээг  хагас  жил  тутамд  эсвэл  ажлын  ба/эсвэл байгаль орчны нөхцөл байдлаас шалтгаалан үүнээс ойр ойрхон хийж  байх  шаардлагатай.  Техникийн  үйлчилгээг  ANSUL-ын эрх  бүхий  борлуулагч  эсвэл  Tyco  Fire  Protection  Products-ийн сургалтанд хамрагдаж, техникийн үйлчилгээний үзлэг шалгалт хийх эрх авсан хүн хийж гүйцэтгэх ёстой.

Тухайн  систем  нь  машины  аюулын  бүсэд  тохирсон  гэдгийг баталгаажуулахын тулд системийг гадна талаас нь харж шалга.

1.  CHECKFIRE 110 удирдлагын модулийн байдлыг шалга.

а.  CHECKFIRE 110 /210  суурилуулалтын кронштейнд  эсвэл гадаргуу дээр найдвартай суурилагдсан эсэхийг батал-гаажуул. Бүх чангалагч чангалагдсан бөгөөд удирдлагын модулийн  хязгаарлах  эргийг  гараар  чангалсан  эсэхийг нягтал.

б.  Хэрэв  кронштейнд  бэхэлсэн  бол  кронштейн  гэмтсэн эсвэл хурууны шүд элэгдсэн эсэхийг шалга.

в.  Удирдлагын  модуль  гэмтсэн  эсвэл  хугацаанаасаа  эрт элэгдсэн эсэхийг шалга.

Page 74: CHECKFIRE 110 ГАЛ ИЛРҮҮЛЭХ, ИДЭВХЖҮҮЛЭХ … · бодис бүхий савны хийн баллон дээр ... хамгаалагчтай дан кабелийн

8-р хэсэг – ДАХИН ЦЭНЭГЛЭЛТ, ҮЗЛЭГ, ТЕХНИКИЙН ҮЙЛЧИЛГЭЭХУУДАС 8-4        ХЯН. 0        2014-04-30

CHECKFIRE 110Илрүүлэх, идэвхжүүлэх систем

ТЕХНИКИЙН ҮЙЛЧИЛГЭЭ (үргэлжлэл)

2.  Кабелийн холболт болон бүрэн бүтэн байдлыг шалга.

а.  Кабелийн  холболтуудыг  чангалсан  болохыг  баталгаа-жуул (зөвхөн гараараа чангална).

б.  Бүх кабель болон холболтыг шалгаж, элэгдсэн, цуурсан эсвэл өөр биет гэмтэл учирсан эсэхийг тогтоо.

в.  Бүх  кабелийг  кабелийн  нийт  уртын  дагуу  холболт  тус бүрийн хоёр хажуу талаас 0.3 м  (1 фут)-ын дотор болон кабелийн  уртын  дагуу  0.9 м  (3 фут)  тутамд  бэхэлсэн гэдгийг баталгаажуул.

3.  Эд анги тус бүрийн бүрэн бүтэн байдлыг шалга.

а.  Цахилгаан  гар  идэвхжүүлэгчийг  дараахь  байдлаар баталгаажуул:•  Найдвартай бэхлэгдсэн байх ёстой•  Аливаа гэмтэл, элэгдэл, цууралт байх ёсгүй•  Улаан товч хөндөгдөөгүй байх ёстой•  Гогцоот түгжээ хөндөгдөөгүй бөгөөд байрандаа байх 

ёстой•  Резинэн бүрээс бүрэн бүтэн байх ёстой•  Холбогч найдвартай бэхлэгдсэн байх ёстой•  Ил  харагддаг  лац  хөндөгдөөгүй,  бүрэн  бүтэн  байх 

ёстой•  Кронштейн бүрэн бүтэн байх ёстой

б.  Цахилгаан  хийн  идэвхжүүлэгчийг  дараахь  байдлаар баталгаажуул:•  Найдвартай бэхлэгдсэн байх ёстой•  Идэвхжүүлэгчийн  бүх  эд  ангиийг  зохих  байдлаар 

чангалсан байх ёстой•  Гал  унтраах  хэлхээний буултын  кабелийн  холболтыг 

чангалсан байх ёстой•  Хийн  гаралтууд  дээрх  1/4”-ийн  гуулин  бөглөөг 

найдвартай  чангалсан  ЭСВЭЛ  –  хэрэв  нэмэлт хийн  идэвхжүүлэгч  ашиглаж  байгаа  бол  1/4”-ийн идэвхжүүлэх шлангны холбогч хэрэгслийг байранд нь сайтар бэхэлсэн байх ёстой.

в.  Дулааны цэг илрүүлэгчийг дараахь байдлаар баталгаа-жуул:•  Найдвартай  угсрагдаж  бэхлэгдсэн  бөгөөд  дулаан 

тусгаарлагч байрандаа байх ёстой•  Зөв байршилд байрлуулсан байх ёстой•  Илрүүлэгчийн нүүрэн хэсэг гэмтсэн эсэхийг шалгасан 

байх ёстой•  Дулаан  тусгаарлагчийн  чангалгааг  нягталж, 

бэхлэгч эргийг шалга. Чангалах момент нь 2.82 N-m (25 инч-фунт)-ээс хэтрэх ёсгүй.

4.  Хэрэв нэмэлт хийн гар идэвхжүүлэгч нь системийн нэг хэсэг бол  тухайн  системийн  гарын  авлагаас  (хамгийн  сүүлийн хувилбар) үзлэг шалгалт, техникийн үйлчилгээ хийх зааврыг олж ав:

LT-A-101-10 /20 /30 Гарын авлага

(Эд ангийн дугаар: 24327)

LT-A-101-50 /125 /250 Гарын авлага

(Эд ангийн дугаар: 427865)

LVS Гарын авлага (Эд ангийн дугаар: 427109)

5.  Хэрэв  системд  нэмэлт  хийн  гар  идэвхжүүлэгч  багтсан  бол LT-10-R  баллоныг  хийн  гар  идэвхжүүлэгчээс  болгоомжтой салгаж аваад, тээвэрлэлтийн таглааг суурилуулж, аюулгүй газар тавь.

6.  Цахилгаан  хийн  идэвхжүүлэгч  (эд  ангийн  дугаар:  439569) (унтраах  бодисын  савны  хийн  баллон  болгон  дээр  суури-луулж өгсөн байдаг) тус бүрийг шалгаж, техникийн үйлчил-гээ хий:

а.  Хэрэв  гал  унтраах  хэлхээний  буултын  кабель  залгасан бол түүнийг цахилгаан хийн идэвхжүүлэгчээс салга.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

ИХСТ-тэй харьцахдаа идэвхжүүлэгч үзүүрийг өөр рүүгээ болон  бусад  рүү  чиглүүлж  болохгүй.  Цахилгаанаар идэвхжүүлэх үед ИХСТ нь маш хурдан ажиллаж, жижиг хэмжээтэй  гуулин  диск  идэвхжүүлэгч  үзүүрээс  маш хүчтэй  салдаг.  Идэвхжүүлэгч  хуруу  ба/эсвэл  салж  буй диск нь хүний биед гэмтэл учруулж болзошгүй.

б.  ИХСТ  болон  техникийн  үйлчилгээний  бүртгэлээс ИХСТ-ын суурилуулалтын огноог харж, солих шаардла-гатай  эсэхийг  тогтоо.  ИХСТ-ыг  таван жил  тутамд  солих зааврыг үз (хуудас 8-7).

в.  ИХСТ-ийн  o-цагираг  байрандаа  байгаа  эсэхийг баталгаажуул.  Хэрэв  байхгүй  байвал  дотор  байрлах идэвхжүүлэгчийг  шалгаад,  салгаж  ав.  (Шинэ  ИХСТ  нь шинэ o-цагирагтай ирдэг.) Зураг 8-7-ийг үз.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Суларсан о-цагиргыг идэвхжүүлэгчийн их бие дотроос салгаж аваагүй тохиолдолд ИХСТ-ийг буруу байрлуулж, улмаар систем буруу ажиллахад хүргэнэ.

г.  ИХСТ  идэвхжсэн  эсэхийг  олж  тогтоохын  тулд  ИХСТ-ийн  идэвхжүүлэгч  үзүүрийг  шалга.  Зураг  8-8-ийг  үз. Тайлбар: Идэвхжүүлэгч хуруу нь ИХСТ руу буцаж татагд-даг. Хурууны сунасан хэсэг дэх идэвхжүүлэх үзүүр рүү эгц хар. Хэрэв хуруу харагдаж байвал ИХСТ идэвхжсэн гэсэн үг

Page 75: CHECKFIRE 110 ГАЛ ИЛРҮҮЛЭХ, ИДЭВХЖҮҮЛЭХ … · бодис бүхий савны хийн баллон дээр ... хамгаалагчтай дан кабелийн

8-р хэсэг – ДАХИН ЦЭНЭГЛЭЛТ, ҮЗЛЭГ, ТЕХНИКИЙН ҮЙЛЧИЛГЭЭ2014-04-30        ХЯН. 0        ХУУДАС 8-5

CHECKFIRE 110Илрүүлэх, идэвхжүүлэх систем

ТЕХНИКИЙН ҮЙЛЧИЛГЭЭ (үргэлжлэл)

д.  Хэрэв ИХСТ идэвхжсэн бол ИХСТ-ийг холбогчоос салгаж аваад хая. Хэрэв боломжтой бол ИХСТ идэвхжсэн шалт-гааныг олж тогтоо. Туршилт хийгдэж дуустал шинэ ИХСТ-ийг  бүү  суурилуул.  9-р  алхмыг  үз.  Гал  унтраах  хэлхээ идэвхжсэн  байх  үед  ИХСТ-ийн  идэвхжүүлэх  үзүүрээс түлхэгдэн  гарч  ирэх  жижиг  гуулин  дискийг  олж  аваад, хая.

ИХСТ O-ЦАГИРАГ

ИХСТ-ИЙГ ШАЛГА

ЗУРАГ 8-7ИХСТ-ИЙГ ШАЛГА

009246

ХЭРЭВ ХУРУУ ХАРАГДАЖ БАЙВАЛ ИХСТ ИДЭВХЖСЭН ГЭСЭН ҮГ

ЗУРАГ 8-8ИХСТ-ИЙН ҮЗҮҮРИЙГ ШАЛГА

009243

е.  Хэрэв  шаардлагатай  бол  хийн  идэвхжүүлэлтийн  1/4”-ийн хэмжээтэй уян хоолойг салгаж ав. Хийн баллон тус бүрээс салгаж авахын тулд цахилгаан хийн идэвхжүүлэг-чийн суурийг суллаад, хажуу тийш гулсуул.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Хэрэв цахилгаан хийн идэвхжүүлэгчийг салгаж авахад хүндрэлтэй  байвал  цоологч  хуруу  бүрэн  сунгагдаагүй байна гэсэн үг. Бүү хүчил.

ё.  Идэвхжүүлэгчийг  задлаад  гэмтэл  бий  эсэхийг  шалга. Модон толгойгүй хадаас ашиглан цоологч хурууг зөөлөн түлхэж,  их  биеээс  пүршээр  нь  түлхэж  гарга.  Ингэхдээ цоологч хурууг нугалахгүй байх ёстой. Буцааж угсрах тул бүх эд ангийг хадгал. Зураг 8-9-ийг үз.

ГАЛ УНТРААХ ХЭЛХЭЭНИЙ БУУЛТЫН КАБЕЛИЙН ХОЛБОГЧ

ЗУРАГ 8-9ЦАХИЛГААН-ХИЙН ИДЭВХЖҮҮЛЭГЧ

БУЦААЖ УГСРАХ ТУЛ БҮХ ЭД АНГИЙГ ХАДГАЛ.009244

ж.  Гэмтсэн бүх  эд  ангийг  (ө.х.  o-цагираг,  хавтгай жийргэвч гэх мэт) шалгаад соль.

з.  Бүх о-цагираг, жийргэвчийг Dow Corning #4 (эсвэл ижил төстэй)  тосоор  тослоод,  дахин  суурилуул.  ИХСТ  дээр O-цагираг суурилуул.

и.  Хавтгай жийргэвчийг хагас жил тутамд соль.

й.  Цоологч хуруунд пүрш суулгаад, их биед оруул. Чөлөөтэй хөдөлж байгааг баталгаажуулахын  тулд  хэд  хэдэн  удаа доош нь дарж үз.

к.  Идэвхжүүлэгчийг буцааж угсар.

л.  Идэвхжүүлэгчийг тагийг суурилуул (хэрэв шаардлагатай бол), дараа нь хуурай агаар эсвэл азот ашиглан даралтыг шалга.

7.  Цахилгаан  хийн  идэвхжүүлэгчийг  хийн  баллон дээр  дахин суурилуул.  « 5-р  хэсэг  –  Суурилуулалт»,  5-9  болон  5-10-р хуудаснаас зөв зааврыг үз.

8.  « 6-р хэсэг буюу Ажиллагааг турших, ашиглалтанд оруулах» хэсэгт  заасан  бүх  алхмыг  гүйцэтгэх  замаар  системийг шалгаж,  ашиглалтанд  оруул.  Тайлбар:  Хэрэв  гал  унтраах хэлхээний доголдлын LED гэрэл санамсаргүй үүссэн догол-длын байдлыг илтгэвэл тус хэлхээнд нээлттэй эсвэл газард-сан  хэлхээ  байж магадгүй. Шаардлагатай  бол  кабелиудыг соль.

9.  Гал  унтраах  системийн  техникийн  үйлчилгээний  талаарх мэдээллийг холбогдох системийн гарын авлагаас  (хамгийн сүүлийн хувилбар) авна уу.

LT-A-101-10 /20 /30 Гарын авлага

(Эд ангийн дугаар: 24327)

LT-A-101-50 /125 /250 Гарын авлага

(Эд ангийн дугаар: 427865)

LVS Гарын авлага (Эд ангийн дугаар: 427109)

10. Системийн  бүх  төхөөрөмжид  засвар,  үйлчилгээг  зөв байдлаар  хийж,  дахин  цэнэглэсэн,  мөн  бүх  цахилгаан  гар идэвхжүүлэгч  болон  CHECKFIRE  110  удирдлагын  модуль дээрх бүх лац байрандаа байгаа эсэхийг шалгаж баталгаа-жуул.

11. Шошгон  дээр  техникийн  үйлчилгээ  хийсэн  огноог  тэмдэ-глээд,  бүртгэлийн  хавтсанд  хадгал.  Системийг  буцааж ашиглалтанд оруулсан талаар төхөөрөмжийг ажиллуулдаг хүмүүст мэдэгд.

Page 76: CHECKFIRE 110 ГАЛ ИЛРҮҮЛЭХ, ИДЭВХЖҮҮЛЭХ … · бодис бүхий савны хийн баллон дээр ... хамгаалагчтай дан кабелийн

8-р хэсэг – ДАХИН ЦЭНЭГЛЭЛТ, ҮЗЛЭГ, ТЕХНИКИЙН ҮЙЛЧИЛГЭЭХУУДАС 8-6        ХЯН. 0        2014-04-30

CHECKFIRE 110Илрүүлэх, идэвхжүүлэх систем

ТЕХНИКИЙН ҮЙЛЧИЛГЭЭ (үргэлжлэл)

ИХСТ-ИЙН 5 ЖИЛ ТУТМЫН СОЛИЛТ

1.  ИХСТ  буюу  идэвхжүүлэх  хугацааг  саатуулах  төхөөрөмжийг ашиглалтын таван жил тутамд сольж байх ёстой.

а.  Ашигласан огноог  суурилуулалт,  техникийн  үйлчилгээ-ний  журналд  бүртгэж,  мөн  ИХСТ-ыг  суурилуулах  үед түүний  шошгон  дээр  арилдаггүй  маркераар  тэмдэглэж бичиж ёстой. Зураг 8-10-ийг үз.

б.  Тогтвортой  орчин  бүхий  байршилд  ИХСТ-ийг  10  жил хадгалж  болно.  5  жилийн  ашиглалтын  хугацаа  нь  10 жилийн  хадгалалтын  хугацаанаас  илүү  гарах  ёсгүй. Үйлдвэрлэсэн  он,  сарыг шошгон  дээр  хэвлэсэн  байдаг. Зураг 8-11-г үзнэ үү.

в.  Зөв  байдлаар  хаяхын  тулд  ИХСТ-ыг  хаяхын  өмнө идэвхжүүлсэн  байх  ёстой.  ИХСТ-ийг  идэвхжүүлэх-дээ  сайтын  аюулгүй  ажиллагааны  бодлогод  нийцсэн аюулгүй байдлаар идэвхжүүл.

ШОШГОН ДЭЭР СУУРИЛУУЛСАН ОГНООГ БИЧ

ҮЙЛДВЭРЛЭСЭН ОГНОО УНШИГДАХУЙЦ БАЙГААГ НЯГТАЛ

ЗУРАГ 8-10ИХСТ ДЭЭР ОГНООГ БИЧ

009169

ШОШГОН ДЭЭРХ ҮЙЛДВЭРЛЭСЭН САР, ЖИЛ

ЗУРАГ 8-11ИХСТ-ИЙН ҮЙЛДВЭРЛЭГДСЭН ОГНОО

009247

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

ИХСТ-тэй харьцахдаа идэвхжүүлэгч үзүүрийг өөр рүүгээ болон  бусад  рүү  чиглүүлж  болохгүй.  Цахилгаанаар идэвхжүүлэх үед ИХСТ нь маш хурдан ажиллаж, жижиг хэмжээтэй  гуулин  диск  идэвхжүүлэгч  үзүүрээс  маш хүчтэй  салдаг.  Идэвхжүүлэгч  хуруу  ба/эсвэл  салж  буй диск нь хүний биед гэмтэл учруулж болзошгүй.

2.  Шинэ ИХСТ(ууд) дээр суурилуулалтын огноог бич. Шошгон дээрх  үйлдвэрлэгдсэн  огноог  халхалж  БОЛОХГҮЙ.  Зураг 8-10-ийг  үз.  Туршилт  хийгдэж  дуусах  хүртэл  ИХСТ(үүд)ийг бүү суурилуул.

3.  « 5-р  хэсэг  –  Суурилуулалт»,  5-9  болон 5-10-р  хуудаснаас цахилгаан хийн идэвхжүүлэгчийг хэрхэн дахин суурилуулах зааврыг үз.

4.  7-р  хүснэгт  –  CHECKFIRE  110  удирдлагын  модулийг ашиглалтанд  оруулах  хэсгийн  6-13 - 6-15-р  хуудсанд  (6-р хэсэг  –  Ажиллагааг  шалгах,  ашиглалтанд  оруулах)  өгсөн зааврыг дагаж ашиглалтанд оруул.

5.  ИХСТ сольсон огноог байнгын бүртгэлийн хавтсанд бүртгэж ав. Системийг буцааж ашиглалтанд оруулсан талаар опера-торуудад мэдэгд.

Page 77: CHECKFIRE 110 ГАЛ ИЛРҮҮЛЭХ, ИДЭВХЖҮҮЛЭХ … · бодис бүхий савны хийн баллон дээр ... хамгаалагчтай дан кабелийн

9-р хэсэг – ДОГОЛДЛЫГ ХАЙЖ ОЛОХ, АРИЛГАХ2014-04-30        ХЯН. 0        ХУУДАС 9-1

CHECKFIRE 110Гал илрүүлэх, идэвхжүүлэх систем

ДОГОЛДЛЫГ ХАЙЖ ОЛОХ, ЗАСАХ

Дараах хүснэгтүүдэд CHECKFIRE 110 гал илрүүлэх, идэвхжүүлэх системийн хэвийн ажиллагаа болон доголдол үүссэн шинж тэмдгийн талаарх мэдээлэл багтсан болно. Хэлхээ шалгах нарийвчилсан зааврыг «Хүснэгт 5». Доголдлыг олж арилгасны дараа « 6-р хэсэг – Ажиллагааг турших, ашиглалтанд оруулах» зааврын дагуу CHECKFIRE 110 системийн зөв ажиллагааг бүхэлд нь баталгаажуул.

ХҮСНЭГТ 9-1: ТЭЖЭЭЛИЙН LED ИНДИКАТОРУУД

АЖЛЫН ХЭВИЙН БАЙДАЛ

Тэжээлийн ногоон LED гэрэл тасралтгүй асах нь хэвийн ажил-лагааг илтгэнэ.

Систем  бүх  хэлхээг  хянаж,  доголдол/галын  байдалд  хариу үйлдэл үзүүлэхэд бэлэн байна.

ТЭЖЭЭЛИЙН ГАДААД ЭХ ҮҮСВЭРИЙН ДОГОЛДОЛ

Тэжээлийн ШАР LED гэрэл болон дуут дохиологч 1 x 30 секунд анивчиж  дуугарч,  тэжээлийн  гадаад  эх  үүсвэрийн  хэлхээнд доголдол гарсныг илтгэнэ.

10 минутын дараа дуут дохиологчийн дуу автоматаар хаагдаж, тэжээлийн дотоод эх үүсвэрийг хэмнэх горимд шилжинэ.

Тэжээлийн LED гэрэл ШАР өнгөөр 1 x 30 секунд анивчиж, дуут дохиологч УНТАРЧ (тэжээл хэмнэх үүднээс 10 минутын дараа унтарна), тэжээлийн гадаад эх үүсвэрийн хэлхээнд доголдол гарсныг илтгэнэ.

Систем нь  тэжээлийн  хэлхээ,  гал  илрүүлэх  хэлхээ  болон  гал унтраах  хэлхээг  хянаж  удирдахын  тулд  тэжээлийн  дотоод нөөцөөр үргэлжлэн ажиллах бөгөөд доголдол/галын байдалд хариу үйлдэл үзүүлэхэд бэлэн хэвээр байна.

•  Холболт  зөв  хийгдсэн  эсэхийг шалгахын  тулд  тэжээлийн хэлхээний кабель болон тэжээлийн хэлхээний гал хамгаа-лагчтай кабелийг шалга

•  Гал хамгаалагч шатаагүй бөгөөд зөв суурилагдсан гэдгийг баталгаажуул. (5-р хэсэг – Суурилуулалт, 5-14-р хуудаснаас гал хамгаалагчийг хэрхэн зөв салгах, солих зааврыг авна уу.)

•  Тэжээлийн гадаад эх үүсвэр зөв хүчдэлтэй байгаа эсэхийг шалга.

• Хэрэв доголдлыг арилгах боломжгүй байвал кабелиудыг соль

Бүх тэжээл алдагдсанТэжээлийн  LED  гэрэл  30  секундээс  удаан  асахгүй  байх  – CHECKFIRE 110 бүх тэжээлээ алдсан.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Тэжээлийг сэргээх хүртэл систем хамгаалахгүй.

•  Тэжээлийн  гадаад  эх  үүсвэрийн  холболтууд,  гал  хамгаа-лагч, кабелиудыг шалга

•  Тэжээлийн гадаад эх үүсвэр зөв хүчдэлтэй байгаа эсэхийг шалга.

•  Хэрэв  модулийн  хүчдэл  зөв  болохыг  нягталсан  хэдий  ч тэжээлийн LED гэрэл асахгүй байвал модулийг соль

ТЭЖЭЭЛИЙН ГАДААД ЭХ ҮҮСВЭРИЙН ДОГОЛДОЛ, ДУУТ ДОХИОЛОГЧ АЖИЛЛАХГҮЙ

1 Х 30 СЕКУНД АНИВЧИНА

009180

БҮХ ТЭЖЭЭЛ АЛДАГДСАН

ТЭЖЭЭЛИЙН ГАДААД ЭХ ҮҮСВЭРИЙН ДОГОЛДОЛ

1 Х 30 СЕКУНД АНИВЧИНА

ХЭВИЙН БАЙДАЛ

LED ГЭРЭЛ НОГООН ӨНГӨӨР ТАСРАЛТГҮЙ АСНА

Page 78: CHECKFIRE 110 ГАЛ ИЛРҮҮЛЭХ, ИДЭВХЖҮҮЛЭХ … · бодис бүхий савны хийн баллон дээр ... хамгаалагчтай дан кабелийн

9-р хэсэг – ДОГОЛДЛЫГ ХАЙЖ ОЛОХ, АРИЛГАХХУУДАС 9-2        ХЯН. 0        2014-04-30

CHECKFIRE 110Гал илрүүлэх, идэвхжүүлэх систем

Гал илрүүлэх хэлхээний доголдолГал  илрүүлэх  хэлхээний  доголдлын  LED  гэрэл  болон  дуут дохиологч 1 x 10 секунд анивчин дуугарч, гал илрүүлэх хэлхээ доголдсоныг илтгэнэ.

•  Холболтуудыг шалга

•  Хэлхээ  салгагдсан  эсвэл  газардуулгын  доголдол  үүссэн эсэхийг шалгахын  тулд  гал  илрүүлэх  хэлхээний  кабелиу-дыг шалгаж, шаардлагатай бол кабелиудыг соль.

•  Шугаман  илрүүлэгч  эсвэл  дулааны  цэг  илрүүлэгчийн шугам  тасарсан  эсвэл  газардуулгын  доголдол  үүссэн эсэхийг нягтал. Шаардлагатай бол соль.

ХҮСНЭГТ 9-2: ГАЛ УНТРААХ ХЭЛХЭЭНИЙ ДОГОЛДОЛ

ГАЛ УНТРААХ ХЭЛХЭЭНИЙ ДОГОЛДОЛ

Гал  унтраах  хэлхээний  доголдлын  LED  гэрэл  болон  дуут дохиологч 1 x 10 секунд анивчин дуугарч, гал унтраах хэлхээ доголдсоныг илтгэнэ.

•  Хэлхээ  салгагдсан  эсвэл  газардуулгын  доголдол  үүссэн эсэхийг шалгахын тулд гал унтраах хэлхээний кабелиудыг шалгаж, шаардлагатай бол кабелиудыг соль.

•  Холболтуудыг шалга

•  Идэвхжсэн эсвэл дутсан ИХСТ(үүд)ийг хайж олоод, шаард-лагатай бол соль. Ингэхдээ « 8-р хэсэг – Дахин цэнэглэлт» хэсэг дэх зааврыг дага.

ЦАЦАЛТЫН ДАРААХЬ ГОРИМ/ГАЛ УНТРААХ ХЭЛХЭЭНИЙ ДОГОЛДОЛ

Гал унтраах хэлхээний доголдлын LED гэрэл, «PUSH to Activate/Alarm When Lit» LED гэрэл болон дуут дохиологч 1 x 10 секунд анивчиж дуугарч, цацалтын дараахь горим болон гал унтраах хэлхээний доголдлыг илтгэнэ.

•  Идэвхжсэн эсвэл дутсан ИХСТ(үүд)ийг хайж олоод, шаард-лагатай бол соль. Ингэхдээ « 8-р хэсэг – Дахин цэнэглэлт» хэсэг дэх зааврыг дагаж хий.

•  Хэрэв доголдол арилахгүй байвал хэлхээ салгагдсан эсвэл газардуулгын доголдол үүссэн эсэхийг шалгахын тулд гал унтраах хэлхээний кабелиудыг шалгаж, шаардлагатай бол кабелиудыг соль.

ХҮСНЭГТ 9-3: ГАЛ ИЛРҮҮЛЭХ ХЭЛХЭЭНИЙ ДОГОЛДОЛ

009180b

ГАЛ ИЛРҮҮЛЭХ ХЭЛХЭЭНИЙ ДОГОЛДОЛ

1 Х 10 СЕКУНД АНИВЧИНА !

009180b

ЦАЦАЛТЫН ДАРААХЬ ГОРИМ

1 Х 10 СЕКУНД АНИВЧИНА

!

009180b

ГАЛ УНТРААХ ХЭЛХЭЭНИЙ ДОГОЛДОЛ

1 Х 10 СЕКУНД АНИВЧИНА

!

Page 79: CHECKFIRE 110 ГАЛ ИЛРҮҮЛЭХ, ИДЭВХЖҮҮЛЭХ … · бодис бүхий савны хийн баллон дээр ... хамгаалагчтай дан кабелийн

9-р хэсэг – ДОГОЛДЛЫГ ХАЙЖ ОЛОХ, АРИЛГАХ2014-04-30        ХЯН. 0        ХУУДАС 9-3

CHECKFIRE 110Гал илрүүлэх, идэвхжүүлэх систем

ХҮСНЭГТ 9-3: ГАЛ ИЛРҮҮЛЭХ ХЭЛХЭЭНИЙ ДОГОЛДОЛ (Үргэлжлэл)

ТЭЖЭЭЛЭЭС САЛГАХ ГОРИМЫН БАЙДАЛ

Гал  илрүүлэх  хэлхээний  доголдлын  LED  гэрэл  болон  дуут дохиологч  2 x 30  секунд  хурдан  анивчиж,  дуугарах  замаар CHECKFIRE  110  удирдлагын  модуль  ТЭЖЭЭЛЭЭС  САЛГАХ ГОРИМД байгааг илтгэнэ.

Хамгаалагдсан  машин  дээр  засвар,  техникийн  үйлчилгээ хийж байх явцад удирдлагын модуль хуурамч дохиогоор идэ-вхжихээс сэргийлж тэжээлээс салгах горимд шилжүүл.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Удирдлагын  модуль  тэжээлээс  салгах  горимд  байхад  гал илрүүлэх  хэлхээний автомат оролт  гал  унтраах  хэлхээг идэ-вхжүүлж чадахгүй.

Гал  гарсан  тохиолдолд  системийг  гараар  идэвхжүүлвэл систем  нь  тэжээлээс  салгах  горимыг  алгасаж  шууд  идэвх-жинэ. Гараар идэвхжүүлэхийн тулд:

•  «PUSH to Activate/Alarm When Lit» товчлуур дээр дар,

Эсвэл

•  Гогцооноос татаж, цахилгаан гар идэвхжүүлэгч эсвэл хийн гар идэвхжүүлэгч дээр байрлах УЛААН өнгийн товчлуурыг ажиллуул.

Тайлбар:  Хэрэв  тэжээлээс  салгах  горимд  байхад  доголдол эсвэл түгшүүрийн байдал үүсвэл тухайн байдал дэлгэц дээр харагдаж, модуль тэжээлээс салгах горимд хэвээр үлдэнэ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Хэрэв  тэжээлээс  салгах  горимд байхад түгшүүрийн байдал үүсвэл  удирдлагын  модулийг  шинэчлэн  тохируулах  нь хугацаа  саатуулах  функцыг  шууд  идэвхжүүлж,  улмаар  гал унтраах хэлхээг ажиллуулна.

Удирдлагын  модулийг  хэвийн  төлөвт  буцааж  шилжүүлэх: «DELAY/Reset/Silence» товчлуур дээр 3 секунд дар. Тэжээлийн LED  гэрэл  болон  дуут  дохиологч  3  эсвэл  5  удаа  анивчиж, дуугарна.  Дараа  нь  тэжээлийн  LED  гэрэл  НОГООН  өнгөөр тасралтгүй асна.

009180b

ГАЛ ИЛРҮҮЛЭХ ХЭЛХЭЭНИЙ ДОГОЛДОЛ – ТЭЖЭЭЛЭЭС САЛГАХ ГОРИМ

2 Х 30 СЕКУНД ХУРДАН АНИВЧИНА

!

Page 80: CHECKFIRE 110 ГАЛ ИЛРҮҮЛЭХ, ИДЭВХЖҮҮЛЭХ … · бодис бүхий савны хийн баллон дээр ... хамгаалагчтай дан кабелийн

9-р хэсэг – ДОГОЛДЛЫГ ХАЙЖ ОЛОХ, АРИЛГАХХУУДАС 9-4        ХЯН. 0        2014-04-30

CHECKFIRE 110Гал илрүүлэх, идэвхжүүлэх систем

ХҮСНЭГТ 9-4: ОЛОН ХЭЛХЭЭНИЙ ДОГОЛДОЛ

ОЛОН ХЭЛХЭЭНИЙ ДОГОЛДОЛ

Гал  илрүүлэх  хэлхээний  доголдлын,  гал  унтраах  хэлхээний доголдлын  болон  «PUSH  to  Activate/Alarm  When  Lit»  LED гэрлүүд болон дуут дохиологч 1 x 10 секунд анивчин дуугарч, цацалтын дараах горим, гал илрүүлэх хэлхээний доголдол ба/эсвэл гал унтраах хэлхээний доголдлыг илтгэнэ.

Олон  доголдол  зэрэг  бий  болоход  хэлхээ  тус  бүрийг  дээр дурдсаны  дагуу  шалга  (хэлхээний  доголдлыг  дараах  дара-аллаар  арилга:  Тэжээл,  Гал  унтраах,  Гал  илрүүлэх).  Галын системийн төлөвийг тодорхойл.

•  Бүх кабелийн холболтыг шалга

•  Хэлхээ  салгагдсан  эсвэл  газардуулгын  доголдол  үүссэн эсэхийг шалгахын тулд гал унтраах хэлхээний кабелиудыг шалгаж, шаардлагатай бол кабелиудыг соль.

•  Хэлхээ  салгагдсан  эсвэл  газардуулгын  доголдол  үүссэн эсэхийг шалгахын  тулд  гал  илрүүлэх  хэлхээний  кабелиу-дыг шалгаж, шаардлагатай бол кабелиудыг соль.

•  Идэвхжсэн эсвэл дутсан ИХСТ(үүд)ийг хайж олоод, шаард-лагатай бол соль. Ингэхдээ « 8-р хэсэг – Дахин цэнэглэлт» хэсэг дэх зааврыг дага.

Тайлбар:  Хэрэв  тэжээлийн  гадаад  эх  үүсвэрийн  хэлхээнд доголдол  гарсан  бол  тэжээлийн  LED  гэрэл  ШАР  өнгөөр анивчиж болно.

ХҮСНЭГТ 9-5: ХЭЛХЭЭ ШАЛГАХ ДЭЛГЭРЭНГҮЙ ЗААВАР

ЕРӨНХИЙ ЗААВАР

Хэрэв  CHECKFIRE  110  удирдлагын  модуль  дээр  доголдол үүссэн  гэж  илтгэх  тохиолдолд  хэлхээний  төгсгөлийн  хэрэг-слүүд  (цахилгаан  гар  идэвхжүүлэгч,  ШТ  төхөөрөмж,  салаа хязгаарлагч, ИХСТ гэх мэт) системд зохих байдлаар холбогд-сон байвал холбогч кабелиудыг шалга.

Аль  нэг  хэлхээг  шалгахын  өмнө  системийг  гадна  талаас  нь анхааралтай харж шалга. Бүх кабелийг шалгаж, ил харагдах гэмтэл  болон  механик  гэмтлийн  шинж  тэмдэг  (хугарамтгай, хэлбэрээ  алдсан,  өнгө  нь  хувирсан  гэх  мэт)  илэрсэн  байвал тухайн кабелийг соль. Бүх холболтыг шалгаж, суларсан эсвэл буруу угсрагдсан холбогч байгаа эсэхийг нягтал.

Тайлбар:  Доголдлыг  арилгасны  дараа  « 6-р  хэсэг  –  Турших, ашиглалтанд  оруулах»  хэсэг  дэх  зааврыг  дагах  замаар CHECKFIRE 110 системийг бүхэлд нь хамарсан зөв ажиллагааг баталгаажуул.

Хэрэв  доголдлыг  арилгаж  чадахгүй  байвал  дараах  зааврын дагуу хэлхээ болон кабель тус бүрийг шалга.

009180b

ОЛОН ХЭЛХЭЭНИЙ ДОГОЛДОЛ

БҮХ LED ГЭРЭЛ 1 X 10 СЕКУНД АНИВЧИНА

!

!

Page 81: CHECKFIRE 110 ГАЛ ИЛРҮҮЛЭХ, ИДЭВХЖҮҮЛЭХ … · бодис бүхий савны хийн баллон дээр ... хамгаалагчтай дан кабелийн

9-р хэсэг – ДОГОЛДЛЫГ ХАЙЖ ОЛОХ, АРИЛГАХ2014-04-30        ХЯН. 0        ХУУДАС 9-5

CHECKFIRE 110Гал илрүүлэх, идэвхжүүлэх систем

ХҮСНЭГТ 9-5: ХЭЛХЭЭ ШАЛГАХ ДЭЛГЭРЭНГҮЙ ЗААВАР (Үргэлжлэл)

ТЭЖЭЭЛИЙН ХЭЛХЭЭ

Хэрэв  тэжээлийн  LED  гэрэл ШАР  өнгөөр  анивчиж  эсвэл  30 секунд ба түүнээс дээш хугацаанд асахгүй байвал тэжээлийн гадаад эх үүсвэрийн холболтыг шалга.

Шаардлагатай шалгах төхөөрөмж

•  Шинэ  гал  хамгаалагч  (автомашины  3 амп  ATO/ATC  ир хэлбэртэй, шугаманд суулгаж өгсөн гал хамгаалагч)

•  Дижитал мультметр

1.  Удирдлагын  модулийн  тэжээлийн  хэлхээний  оролт (ногоон холбогч) дээрх тэжээлийн хэлхээний кабелийг салга. Тэжээлийн хэлхээний кабелийн үзүүрт зөв хүчдэл байгааг  баталгаажуулахын  тулд  дижитал  мультметр ашигла.  Хэрэв  тэжээлийн  хэлхээний  кабелийн  хүчдэл зөв байвал удирдлагын модульд дотоод асуудал үүссэн байна  гэсэн  үг.  CHECKFIRE  110  удирдлагын  модулийг солих шаардлагатай.

2.  Хэрэв  тэжээлийн  хэлхээний  кабелийн  хүчдэл  буруу байвал  дижитал  мультметр  ашиглан  машины  тэжээ-лийн эх үүсвэрийн (батарей) хүчдэл зөв эсэхийг шалга.

а.  Хэрэв хүчдэл зөв байвал 3-р ахлам руу шилж.

б.  Хэрэв тэжээлийн эх үүсвэрийн хүчдэл буруу байвал эсвэл  тэжээлийн  индикатор  ажиллахгүй  байвал машины  засвар  үйлчилгээний  ажилтантай  холбоо барьж,  засуул.  Хүчдэлийг  сэргээсний  дараа  тэжэ-элийн  хэлхээг  бүхэлд  нь  дахин  холбож,  тэжээлийн доголдол  арилсан  эсэхийг  хар.  Хэрэв  доголдол арилаагүй байвал нэгдэх алхам руу буц.

3.  Машины  тэжээлийн  эх  үүсвэрт  холбогдсон  тэжээлийн хэлхээний  гал  хамгаалагчтай  кабелийн  гал  хамгаа-лагчийг шалга.  Хэрэв шаардлагатай  бол  « 5-р  хэсэг  – Суурилуулалт» хэсгийн 5-14-р хуудсанд өгсөн зааврын (5 дахь алхам) дагуу гал хамгаалагчийг соль.

4.  Тэжээлийн  эх  үүсвэр  дэх  хүчдэл  зөв  болохыг  тогтоож, гал  хамгаалагч  шатаагүй  болохыг  баталгаажуул-сны  дараа  тэжээлийн  хэлхээний  гал  хамгаалагчтай кабелийн  холбогчийг  тэжээлийн  хэлхээнээс  салгаад, дижитал  мультметр  ашиглан  хүчдэл  нь  зөв  эсэхийг шалга.  Хэрэв  тэжээлийн  хэлхээний  гал  хамгаалагчтай кабелийн  хүчдэл  зөв  байвал  кабель  зохих  байдлаар ажиллаж  байна  гэсэн  үг.  Хэрэв  хүчдэл  буруу  байвал тэжээлийн  хэлхээний  гал  хамгаалагчтай  кабелийг солих шаардлагатай.

5.  Тэжээлийн  хэлхээний  гал  хамгаалагчтай  кабелийн хүчдэл зөв болохыг баталгаажуулсны дараа тэжээлийн хэлхээний  үлдсэн  хэсгийн  холбогч  бүрийг  үргэлж-лүүлэн  шалгаж,  тэжээлийн  эх  үүсвэрээс  зөв  хүчдэл бүхий тэжээл авч байгааг нягтал. Ажиллагаагүй болсон кабелийг яг ижил шинэ кабелиар соль.

ДАРААГИЙН ХУУДСАНД ҮРГЭЛЖИЛНЭ

1.  ХҮЧДЭЛ ЗӨВ ЭСЭХИЙГ ШАЛГА. ХЭРЭВ ЗӨВ БАЙВАЛ МОДУЛИЙГ СОЛЬ

ТЭЖЭЭЛИЙН ХЭЛХЭЭНИЙ ГАЛ ХАМГААЛАГЧТАЙ КАБЕЛЬ

ТЭЖЭЭЛИЙН ХЭЛХЭЭНИЙ КОНТАКТ

ТЭЖЭЭЛИЙН ХЭЛХЭЭНИЙ КАБЕЛЬ

009248

4.  ХОЛБОГЧ ДЭЭРХ ХҮЧДЭЛИЙГ ШАЛГАЖ БАТАЛГААЖУУЛ

3.  ГАЛ ХАМГААЛАГЧИЙГ ШАЛГАЖ, ШААРДЛАГАТАЙ БОЛ СОЛЬ

2.  ТЭЖЭЭЛИЙН ЭХ ҮҮСВЭР ДЭХ ХҮЧДЭЛ ЗӨВ ЭСЭХИЙГ БАТАЛГААЖУУЛ

ГАЛ ХАМГААЛАГЧИЙГ СОЛИХДОО « 5-р ХЭСЭГ – СУУРИЛУУЛАЛТ» ХЭСЭГ ДЭХ ЗААВРЫГ ДАГАЖ ХИЙ

009173

5.  ХОЛБОГЧИЙН ИЖ БҮРДЭЛ БҮРИЙН ХҮЧДЭЛИЙГ ШАЛГАЖ БАТАЛГААЖУУЛ

009248

Page 82: CHECKFIRE 110 ГАЛ ИЛРҮҮЛЭХ, ИДЭВХЖҮҮЛЭХ … · бодис бүхий савны хийн баллон дээр ... хамгаалагчтай дан кабелийн

9-р хэсэг – ДОГОЛДЛЫГ ХАЙЖ ОЛОХ, АРИЛГАХХУУДАС 9-6        ХЯН. 0        2014-04-30

CHECKFIRE 110Гал илрүүлэх, идэвхжүүлэх систем

ХҮСНЭГТ 9-5: ХЭЛХЭЭ ШАЛГАХ ДЭЛГЭРЭНГҮЙ ЗААВАР (Үргэлжлэл)

ТЭЖЭЭЛИЙН ХЭЛХЭЭ (үргэлжлэл)

6.  Ажиллагаагүй  болсон  кабелийн  сольж,  тэжээлийн хэлхээ  бүхэлдээ  зөв  хүчдэлтэй байгааг  баталгаажуул-сны дараа удирдлагын модульд буцааж холбо. Тэжээ-лийн LED гэрэл тасралтгүй НОГООН өнгөөр асна.

Хэрэв  бүх  доголдол  арилсан  бол  « 6-р  хэсэг  –  Турших, ашиглалтанд оруулах»  алхмуудыг  хийж  гүйцэтгэх  замаар CHECKFIRE  110  систем  бүхэлдээ  зөв  ажиллаж  байгааг нягтал.

Тайлбар:  Зарим  нутаг  дэвсгэр  эсвэл  худалдан  авагчдад үзүүлэх  үйлчилгээний  журмуудын  дагуу  шинээр  сольсон  эд ангиудыг баримтжуулахыг шаардаж магадгүй. Шаардлагатай бол  системд  хийгдсэн  бүх  өөрчлөлтийн  баримтыг  бүртгэж хадгал.

ГАЛ УНТРААХ ХЭЛХЭЭ

Хэрэв  гал  унтраах  хэлхээний  доголдлын  LED  гэрэл  ШАР өнгөөр  анивчаад  унтрахгүй  байвал  гал  унтраах  хэлхээний кабелийг шалга.

Шаардлагатай шалгах төхөөрөмж (Шалгах  төхөөрөмж  нь шинэ бөгөөд зөв ажиллаж байгааг баталгаажуул)

•  2 – Гал унтраах хэлхээний хязгаарлагчид (эд ангийн дугаар: 439436)

•  2  –  Гал  унтраах  хэлхээний  шалгах  залгуур  (эд  ангийн дугаар: 440912)

1.  Удирдлагын модулийн гал унтраах хэлхээний оролтоос (хөх холбогч) гал унтраах хэлхээний кабелийг салга. Хөх оролтын үүрэнд гал унтраах хэлхээний хязгаарлагчийг суурилуул.  Хэрэв  гал  унтраах  хэлхээний  доголдлын LED гэрэл ШАР өнгөөр үргэлжлүүлэн анивчвал удирд-лагын модульд  дотоод  асуудал  үүссэн  байна  гэсэн  үг. CHECKFIRE 110 удирдлагын модулийг солих шаардла-гатай.

ДАРААГИЙН ХУУДСАНД ҮРГЭЛЖИЛНЭ

ГАЛ УНТРААХ ХЭЛХЭЭНИЙ ҮҮР

1.  ХЯЗГААРЛАГЧИЙГ СУУРИЛУУЛ. ХЭРЭВ ДОГОЛДОЛ ҮРГЭЛЖИЛВЭЛ МОДУЛИЙГ СОЛЬ

009249

Page 83: CHECKFIRE 110 ГАЛ ИЛРҮҮЛЭХ, ИДЭВХЖҮҮЛЭХ … · бодис бүхий савны хийн баллон дээр ... хамгаалагчтай дан кабелийн

9-р хэсэг – ДОГОЛДЛЫГ ХАЙЖ ОЛОХ, АРИЛГАХ2014-04-30        ХЯН. 0        ХУУДАС 9-7

CHECKFIRE 110Гал илрүүлэх, идэвхжүүлэх систем

ГАЛ УНТРААХ ХЭЛХЭЭ (үргэлжлэл)

2.   Хэрэв  гал  унтраах  хэлхээний  доголдол  арилвал CHECKFIRE 110 удирдлагын модуль зөв ажиллаж байна гэсэн үг. Гал унтраах хэлхээг удирдлагын модулийн гал унтраах хэлхээний үүрэнд дахин шинээр суурилуулаад SDR  (өөрөө  өөрийгөө  оношлох)  функцыг  ажиллуул. «DELAY/Reset/Silence»  товчлуур  дээр  3  секунд  дар. Тэжээлийн  LED  гэрэл  болон дуут  дохиологч  3  эсвэл  5 удаа анивчиж, дуугарна. Дараа нь тэжээлийн LED гэрэл НОГООН өнгөөр тасралтгүй асна.

3.  Хэрэв  гал  унтраах  хэлхээний  доголдол  арилахгүй байвал  гал  унтраах  хэлхээг  үргэлжлүүлэн  шалга. Ингэхдээ  удирдлагын  модульд  хамгийн  ойр  байрлах холбох иж бүрдэл бүрийг шалга. Холбогчуудыг салгаад гал  унтраах  хэлхээний  хязгаарлагчийг  удирдлагын модулийн  талд  суурилуул.  Хэрэв  доголдол  арилах-гүй  байвал  ажиллагаагүй  болсон  эд  ангийг  яг  ижил шинэ  эд  ангиар  солиод  дахин шалга.  Хэрэв  доголдол арилвал  тухайн  эд  анги  сайн  байна  гэсэн  үг.  Буцааж суурилуулаад, дараагийн холбогч иж бүрдэл рүү шилж. Тайлбар: Доголдол үүсгэж буй эд ангийг олж тогто-оход туслах үүднээс нэг удаад зөвхөн нэг шинэ эд анги (кабель, т-холболт гэх мэт) нэм.

4.  Гал  унтраах  хэлхээний  т-холболт  дээр  эхлээд  тухайн т-холболт  руу  чиглэсэн  үндсэн  шугамын  холбогчийг шалга. Дараа  нь  буцааж  холбоод,  т-холболтыг шалга. Гал  илрүүлэх  хэлхээний  хязгаарлагчийг  Т-холболтын хоёр  талд  хоёуланд  нь  суурилуул.  Хэрэв  доголдол арилвал т-холболт сайн байна гэсэн үг. Хэрэв арилах-гүй байвал т-холболтыг соль.

5.  Гал  унтраах  хэлхээний  т-холболтыг  шалгасны  дараа буултын  шугамын  төгсгөл  хүртэл  бүх  бүрэлдэхүүн хэсгийг үргэлжлүүлэн шалга.

6.  Үндсэн  шугамын  төгсгөл  хэсэг  эсвэл  гал  унтраах хэлхээний  буултын  шугамын  үзүүрт  байрлах  буултын кабелийг  шалгахын  тулд  кабелийг  анхны  байршилд дахин холбо. Хэрэв доголдол илрэхгүй бол гал унтраах хэлхээний  буултын  кабель  болон  ИХСТ  зөв  ажиллаж байна гэсэн үг.

7.  Хэрэв гал унтраах хэлхээний буултын кабель нь догол-дол  үүсгэвэл  кабелийг  цахилгаан  хийн  идэвхжүүлэг-чээс  салгаж  аваад,  ИХСТ-ийг  гал  унтраах  хэлхээний шалгах залгуураар соль.

  Хэрэв доголдол арилвал ИХСТ-ийг соль.

  Хэрэв  доголдол  үргэлжилвэл  гал  унтраах  хэлхээний буултын кабелийг соль.

ДАРААГИЙН ХУУДСАНД ҮРГЭЛЖИЛНЭ

ХҮСНЭГТ 9-5: ХЭЛХЭЭ ШАЛГАХ ДЭЛГЭРЭНГҮЙ ЗААВАР (Үргэлжлэл)

5.  Т-ХОЛБОЛТЫГ ШАЛГАСНЫ ДАРАА БУУЛТЫН КАБЕЛИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ШАЛГА

6.  ГАЛ УНТРААХ ХЭЛХЭЭНИЙ БУУЛТЫН КАБЕЛИЙГ ХОЛБО. ХЭРЭВ ДОГОЛДОЛ АРИЛВАЛ КАБЕЛЬ БОЛОН ИХСТ ЗҮГЭЭР БАЙНА ГЭСЭН ҮГ

7.  ХЭРЭВ ДОГОЛДОЛ АРИЛААГҮЙ БАЙВАЛ КАБЕЛИЙГ ИДЭВХЖҮҮЛЭГЧЭЭС САЛГАЖ АВААД, ИХСТ-ИЙГ ГАЛ УНТРААХ ХЭЛХЭЭНИЙ ШАЛГАХ ЗАЛГУУРААР СОЛЬ

  ХЭРЭВ ДОГОЛДОЛ АРИЛВАЛ ИХСТ-ИЙГ СОЛЬ. ХЭРЭВ ДОГОЛДОЛ ХЭВЭЭРЭЭ БАЙВАЛ КАБЕЛИЙГ СОЛЬ

009250

009253

2.  ХЭРЭВ ДОГОЛДОЛ АРИЛВАЛ БУЦААЖ ХОЛБООД, SDR-Г АЖИЛЛУУЛ

3.  ХЭРЭВ ДОГОЛДОЛ ҮРГЭЛЖИЛСЭН ХЭВЭЭР БАЙВАЛ ХОЛБОЛТ БҮРИЙГ ШАЛГАЖ, ШААРДЛАГАТАЙ БОЛ ЭД АНГИУДЫГ СОЛЬ

4.  ДАРАА НЬ БУУЛТЫН ШУГАМ БОЛОН ҮНДСЭН ШУГАМЫН ХОЛБОГЧ ДЭЭР ХЯЗГААРЛАГЧИЙГ СУУРИЛУУЛ

4.  Т-ХОЛБОЛТ ДЭЭРХ ҮНДСЭН ШУГАМЫН ХОЛБОЛТЫГ ЭХЛЭЭД ШАЛГА

Page 84: CHECKFIRE 110 ГАЛ ИЛРҮҮЛЭХ, ИДЭВХЖҮҮЛЭХ … · бодис бүхий савны хийн баллон дээр ... хамгаалагчтай дан кабелийн

9-р хэсэг – ДОГОЛДЛЫГ ХАЙЖ ОЛОХ, АРИЛГАХХУУДАС 9-8        ХЯН. 0        2014-04-30

CHECKFIRE 110Гал илрүүлэх, идэвхжүүлэх систем

ХҮСНЭГТ 9-5: ХЭЛХЭЭ ШАЛГАХ ДЭЛГЭРЭНГҮЙ ЗААВАР (Үргэлжлэл)

ГАЛ УНТРААХ ХЭЛХЭЭ (үргэлжлэл)

8.  Буултын шугамыг шалгаж дууссаны дараа сайн байсан хамгийн  сүүлийн  холболт руу буцаж очоод,  хэлхээний доголдол  арилах  хүртэл  үндсэн  шугам  болон  аливаа буултын шугамыг яг энэ байдлаар үргэлжлүүлэн шалга.

Хэрэв  бүх  доголдол  арилсан  бол  « 6-р  хэсэг  –  Турших, ашиглалтанд оруулах»  алхмуудыг  хийж  гүйцэтгэх  замаар CHECKFIRE  110  систем  бүхэлдээ  зөв  ажиллаж  байгааг нягтал.

Тайлбар:  Зарим  нутаг  дэвсгэр  эсвэл  худалдан  авагчдад үзүүлэх  үйлчилгээний  журмуудын  дагуу  шинээр  сольсон  эд ангиудыг баримтжуулахыг шаардаж магадгүй. Шаардлагатай бол  системд  хийгдсэн  бүх  өөрчлөлтийн  баримтыг  бүртгэж хадгал.

ИЛРҮҮЛЭХ ХЭЛХЭЭ

Хэрэв  гал  илрүүлэх  хэлхээний  доголдлын  LED  гэрэл  ШАР өнгөөр  анивчаад  унтрахгүй  байвал  гал  илрүүлэх  хэлхээний кабелийг шалга.

Шаардлагатай шалгах төхөөрөмж (Шалгах  төхөөрөмж  нь шинэ бөгөөд зөв ажиллаж байгааг баталгаажуул)

•  Гал  илрүүлэх  хэлхээний  ШТ  хэрэгсэл  (эд  ангийн  дугаар: 439396)

•  Гал илрүүлэх хэлхээний шалгагч (ГИХШ) (эд ангийн дугаар: 440097)

•  Гал  илрүүлэх  хэлхээний  салаа  хязгаарлагч  (эд  ангийн дугаар: 439398)

1.  Удирдлагын  модулийн  гал  илрүүлэх  хэлхээний  орол-тоос  (улаан холбогч) гал илрүүлэх хэлхээний кабелийг салга.  Улаан  үүрэнд  ШТ  төхөөрөмж  эсвэл  ГИХШ-ийг суурилуул.  Хэрэв  гал  илрүүлэх  хэлхээний  доголдлын LED гэрэл ШАР өнгөөр үргэлжлүүлэн анивчвал удирд-лагын модульд  дотоод  асуудал  үүссэн  байна  гэсэн  үг. CHECKFIRE 110 удирдлагын модулийг солих шаардла-гатай.

2.  Хэрэв  гал  илрүүлэх  хэлхээний  доголдол  арилвал CHECKFIRE 110 удирдлагын модуль зөв ажиллаж байна гэсэн үг. Гал илрүүлэх хэлхээг удирдлагын модулийн гал илрүүлэх хэлхээний үүрэнд дахин шинээр суурилуулаад бүтэн  SDR  (өөрөө  өөрийгөө  оношлох)  функцыг  ажил-луул. «DELAY/Reset/Silence» товчлуур дээр 3 секунд дар. Тэжээлийн  LED  гэрэл  болон дуут  дохиологч  3  эсвэл  5 удаа анивчиж, дуугарна. Дараа нь тэжээлийн LED гэрэл НОГООН өнгөөр тасралтгүй асна.

ДАРААГИЙН ХУУДСАНД ҮРГЭЛЖИЛНЭ

2.  ХЭРЭВ ДОГОЛДОЛ АРИЛВАЛ БУЦААЖ ХОЛБООД, SDR-Г АЖИЛЛУУЛ

8.  БУУЛТЫН КАБЕЛИЙГ ШАЛГАЖ ДУУССАНЫ ДАРАА ХЭЛХЭЭГ БҮХЭЛД НЬ ШАЛГАЖ ДУУСТАЛ ҮҮНТЭЙ ИЖИЛ БАЙДЛААР ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ШАЛГА

ГАЛ ИЛРҮҮЛЭХ ХЭЛХЭЭНИЙ ХОЛБОГЧ ҮЗҮҮР

1.  ШТ ТӨХӨӨРӨМЖИЙГ СУУРИЛУУЛ. ХЭРЭВ ДОГОЛДОЛ ҮРГЭЛЖИЛВЭЛ МОДУЛИЙГ СОЛЬ

009251

Page 85: CHECKFIRE 110 ГАЛ ИЛРҮҮЛЭХ, ИДЭВХЖҮҮЛЭХ … · бодис бүхий савны хийн баллон дээр ... хамгаалагчтай дан кабелийн

9-р хэсэг – ДОГОЛДЛЫГ ХАЙЖ ОЛОХ, АРИЛГАХ2014-04-30        ХЯН. 0        ХУУДАС 9-9

CHECKFIRE 110Гал илрүүлэх, идэвхжүүлэх систем

ХҮСНЭГТ 9-5: ХЭЛХЭЭ ШАЛГАХ ДЭЛГЭРЭНГҮЙ ЗААВАР (Үргэлжлэл)

ГАЛ ИЛРҮҮЛЭХ ХЭЛХЭЭ (үргэлжлэл)

3.  Хэрэв  гал  илрүүлэх  хэлхээний  доголдол  арилахгүй байвал  гал  илрүүлэх  хэлхээг  үргэлжлүүлэн  шалга. Ингэхдээ  удирдлагын  модульд  хамгийн  ойр  байрлах холбогч  иж  бүрдэл  бүрийг  шалга.  Холбогчуудыг салгаад, ШТ  төхөөрөмж  эсвэл  ГИХШ-ийг  удирдлагын модулийн  талд  суурилуул.  Хэрэв  доголдол  арилах-гүй  байвал  ажиллагаагүй  болсон  эд  ангийг  яг  ижил шинэ  эд  ангиар  солиод  дахин шалга.  Хэрэв  доголдол арилвал  тухайн  эд  анги  сайн  байна  гэсэн  үг.  Буцааж суурилуулаад, дараагийн холбогч иж бүрдэл рүү шилж. Тайлбар: Доголдол үүсгэж буй эд ангийг олж тогтоо-ход туслах үүднээс нэг удаад зөвхөн нэг шинэ эд анги (кабель, т-холболт, цахилгаан гар идэвхжүүлэгч гэх мэт) нэм.

4.  Гал  илрүүлэх  хэлхээний  т-холболт  дээр  эхлээд  тухайн т-холболт  руу  чиглэсэн  үндсэн  шугамын  холбогчийг шалга. Дараа  нь  буцааж  холбоод,  т-холболтыг шалга. Гал  илрүүлэх  хэлхээний  салаа  хязгаарлагчийг  т-хол-болтын  салаа  шугамын  талд  суурилуул.  ШТ  хэрэгсэл эсвэл  ГИХШ-ийг  үндсэн  шугамын  талд  суурилуул. Хэрэв доголдол арилвал т-холболт зүгээр байна гэсэн үг. Хэрэв арилахгүй байвал т-холболтыг соль.

5.  Гал  илрүүлэх  хэлхээний  т-холболтыг  шалгасны  дараа салаа шугамын төгсгөл хүртэл бүх бүрэлдэхүүн хэсгийг үргэлжлүүлэн шалга.

Хэрэв  аль  нэг  салаанд  ажиллагаагүй  болсон  эд  анги олдож,  түүнийг  шинээр  сольсон  бөгөөд  тухайн  салаа  нь бүхэлдээ  ямар  ч  доголдлын  шалтгаан  болоогүй  бол  гал илрүүлэх  хэлхээг  бүхэлд  нь  дахин  холбож  үзэх  замаар тухайн  доголдол  нь  хэлхээн  дэх  цорын  ганц  доголдол байсан эсэхийг олж тогтоо.

Хэрэв  гал  илрүүлэх  хэлхээний  үлдсэн  хэсгийг  буцааж холбоход  доголдол  үүсвэл  сайн  байсан  хамгийн  сүүлийн холболт руу буцаж очоод, гал илрүүлэх хэлхээний догол-дол  арилах  хүртэл  үндсэн  шугам  болон  аливаа  салаа шугамыг яг энэ байдлаар үргэлжлүүлэн шалга.

Хэрэв  бүх  доголдол  арилсан  бол  « 6-р  хэсэг  –  Турших, ашиглалтанд оруулах»  алхмуудыг  хийж  гүйцэтгэх  замаар CHECKFIRE  110  систем  бүхэлдээ  зөв  ажиллаж  байгааг нягтал.

Тайлбар:  Зарим  нутаг  дэвсгэр  эсвэл  худалдан  авагчдад үзүүлэх  үйлчилгээний  журмуудын  дагуу  шинээр  сольсон  эд ангиудыг баримтжуулахыг шаардаж магадгүй. Шаардлагатай бол  системд  хийгдсэн  бүх  өөрчлөлтийн  баримтыг  бүртгэж хадгал.

3.  ХЭРЭВ ДОГОЛДОЛ ҮРГЭЛЖИЛСЭН ХЭВЭЭР БАЙВАЛ ХОЛБОЛТ БҮРИЙГ ШАЛГАЖ, ШААРДЛАГАТАЙ БОЛ ЭД АНГИУДЫГ СОЛЬ

5.  ХЭРЭВ САЛАА ШУГАМ ДАХЬ ДОГОЛДОЛ АРИЛВАЛ ХЭЛХЭЭГ БҮХЭЛД НЬ ДАХИН ХОЛБО,

  ХЭРЭВ ДОГОЛДОЛ АРИЛАХГҮЙ БАЙВАЛ ДОГОЛДОЛ АРИЛАХ ХҮРТЭЛ ХЭЛХЭЭГ ХАМГИЙН СҮҮЛИЙН САЙН ХОЛБОЛТООС ЭХЛЭН ШАЛГА

4.  Т-ХОЛБОЛТ ДЭЭРХ ҮНДСЭН ШУГАМЫН ХОЛБОЛТЫГ ЭХЛЭЭД ШАЛГА

ДАРАА НЬ САЛАА ХЯЗГААРЛАГЧ БОЛОН ШТ ТӨХӨӨРӨМЖИЙГ (ЭСВЭЛ ГИХШ) СУУРИЛУУЛ

009252

Page 86: CHECKFIRE 110 ГАЛ ИЛРҮҮЛЭХ, ИДЭВХЖҮҮЛЭХ … · бодис бүхий савны хийн баллон дээр ... хамгаалагчтай дан кабелийн

9-р хэсэг – ДОГОЛДЛЫГ ХАЙЖ ОЛОХ, АРИЛГАХХУУДАС 9-10        ХЯН. 0        2014-04-30

CHECKFIRE 110Гал илрүүлэх, идэвхжүүлэх систем

ТАЙЛБАР:

Page 87: CHECKFIRE 110 ГАЛ ИЛРҮҮЛЭХ, ИДЭВХЖҮҮЛЭХ … · бодис бүхий савны хийн баллон дээр ... хамгаалагчтай дан кабелийн

10-р хэсэг – ХАВСРАЛТ2014-04-30        ХЯН. 0        ХУУДАС 10-1

CHECKFIRE 110Гал илрүүлэх, идэвхжүүлэх систем

Эд ангийн дугаар: Тодорхойлолт

Системийн бүрэлдэхүүн хэсгүүд

439559 Удирдлагын модуль, CHECKFIRE 110

439564 Бэхэлгээний кронштейн, CHECKFIRE 110 /210

439569 Цахилгаан-хийн идэвхжүүлэгч (голдуу бодисын савыг дагалдаж ирдэг)

439400 Цахилгаан гар идэвхжүүлэгч

440537 Цахилгаан гар идэвхжүүлэгчийн бэхэлгээний кронштейн

Гал илрүүлэх хэлхээний кабель, холбох хэрэгслүүд

439384 Кабель, гал илрүүлэх хэлхээ: 0.61 м (2 фут)

439386 Кабель, гал илрүүлэх хэлхээ: 1.53 м (5 фут)

439388 Кабель, гал илрүүлэх хэлхээ: 3.05 м (10 фут)

439390 Кабель, гал илрүүлэх хэлхээ: 6.10 м (20 фут)

440759 Кабель, гал илрүүлэх хэлхээ: 9.15 м (30 фут)

440762 Кабель, гал илрүүлэх хэлхээ: 15.24 м (50 фут)

439394 Холбогч, т-холболт, гал илрүүлэх хэлхээ (МxFxF)

439396 Холбогч, ШТ төхөөрөмж, гал илрүүлэх хэлхээ

439398 Холбогч, салаа хязгаарлагч, гал илрүүлэх хэлхээ

439404 Холбогч, тасалгааны хаалт, гал илрүүлэх хэлхээ

Шугаман илрүүлэгч

439406 Шугаман илрүүлэгч: 0.61 м (2 фут)

439478 Шугаман илрүүлэгч: 1.53 м (5 фут)

439480 Шугаман илрүүлэгч: 3.05 м (10 фут)

439408 Шугаман илрүүлэгч: 6.10 м (20 фут)

439410 Шугаман илрүүлэгч: 9.15 м (30 фут)

440765 Шугаман илрүүлэгч: 15.24 м (50 фут)

Гал унтраах хэлхээний кабель, холбох хэрэгслүүд

439418 Кабель, гал унтраах хэлхээ: 0.61 м (2 фут)

439420 Кабель, гал унтраах хэлхээ: 1.53 м (5 фут)

439422 Кабель, гал унтраах хэлхээ: 3.05 м (10 фут)

439424 Кабель, гал унтраах хэлхээ: 6.10 м (20 фут)

439426 Кабель, гал унтраах хэлхээ: 9.15 м (30 фут)

439428 Кабель, гал унтраах хэлхээ: 15.24 м (50 фут)

439430 Кабель, гал унтраах хэлхээний буултын кабель: 0.77 м (30”)

439432 Кабель, гал унтраах хэлхээний буултын кабель: 0.97 м (38”)

439434 Холбогч, т-холболт, гал унтраах хэлхээ (МxFxF)

439436 Холбогч, гал унтраах хэлхээний хязгаарлагч

439405 Холбогч, тасалгааны хаалт, гал унтраах хэлхээ ба тэжээлийн хэлхээ

439448 Идэвхжих хугацааг саатуулах төхөөрөмж (ИХСТ), хүрз хэлбэрийн холбогчтой

Эд ангийн дугаар: Тодорхойлолт

Тэжээлийн хэлхээний кабель, холбох хэрэгслүүд

439438 Кабель, тэжээлийн хэлхээ: 0.61 м (2 фут)

439440 Кабель, тэжээлийн хэлхээ: 1.53 м (5 фут)

439442 Кабель, тэжээлийн хэлхээ: 3.05 м (10 фут)

439444 Кабель, тэжээлийн хэлхээ: 6.10 м (20 фут)

439446 Кабель, тэжээлийн хэлхээ: 9.15 м (30 фут)

440187 Кабель, тэжээлийн хэлхээ: 15.24 м (50 фут)

439405 Холбогч, тасалгааны хаалт, гал унтраах хэлхээ ба тэжээлийн хэлхээ

439492 Кабель, тэжээлийн хэлхээ, гал хамгаалагчтай (шугамандаа гал хамгаалагч тогтоогчтой): 0.91 м (3 фут)

Туслах нэмэлт төхөөрөмж

438280 Дулааны цэг илрүүлэгч: 121 °C (250 °F)

438281 Дулааны цэг илрүүлэгч: 177 °C (350 °F)

440905 Дулааны цэг илрүүлэгчийн бэхэлгээний кронштейн, дулаан тусгаарлагч

440090 Даралтын датчик

440737 Давхар гогцоот кабелийн чангалуур (Багц: 50)

56692 Резинэн углуурга (Багц: 20)

440798 Шошгоны иж бүрдэл

440097 Гал илрүүлэх хэлхээний шалгагч (ГИХШ)

441021 Гал унтраах хэлхээний шалгагч (ГУХШ)

440912 Гал унтраах хэлхээний шалгах залгуур

440768 Шошго, салаа хэлхээ (Багц: 10)

440082 Хамгаалалтын хаалга, удирдлагын модуль

440083 Хязгаарлах эрэг, удирдлагын модуль

БҮРЭЛДЭХҮҮН ХЭСГИЙН ИНДЕКС

Page 88: CHECKFIRE 110 ГАЛ ИЛРҮҮЛЭХ, ИДЭВХЖҮҮЛЭХ … · бодис бүхий савны хийн баллон дээр ... хамгаалагчтай дан кабелийн

10-р хэсэг – ХАВСРАЛТХУУДАС 10-2        ХЯН. 0        2014-04-30

CHECKFIRE 110Гал илрүүлэх, идэвхжүүлэх систем

КАБЕЛЬ, ТАСАЛГААНЫ ХААЛТЫН ОВРЫН ХЭМЖЭЭ

Кабелийн төрөл

Холбогчийн хамгийн том диаметр

Кабелийн диаметр

Холбогчийг оруулах нүхний хэмжээ Зураг

мм (ин.) мм (ин.) мм (ин.)

Шугаман илрүүлэгч  16.3  (0.64)  3.30  (0.130)  4.37  (0.172)

 17.5  (11/16)

009157

Гал илрүүлэх хэлхээний кабель

 16.3  (0.64)  7.62  (0.300)  17.5  (11/16)

009158

Гал унтраах хэлхээний кабель

 19.1  (0.75)  7.62  (0.300)  19.1  (3/4)

009163

Тэжээлийн хэлхээний кабель

 19.1  (0.75)  7.62  (0.300)  19.1  (3/4)

009172

Тасалгааны хаалтын төрөл

Хавтангийн зузааны дээд хэмжээ

Тасалгааны хаалтын нийт урт

Хавтанг бэхэлж тогтоох нүхний хэмжээ Зураг

Гал илрүүлэх хэлхээний тасалгааны хаалтын холбогч (үүнд шугаман илрүүлэгч багтана)

  9.5  (3/8)  47.6  (1 7/8)  15.9  (5/8)

009159

Гал унтраах хэлхээ ба тэжээлийн хэлхээний тасалгааны хаалтын холбогч

  25  (1)  61.9  (2 7/16)  16.7  (21/32)

009166

Page 89: CHECKFIRE 110 ГАЛ ИЛРҮҮЛЭХ, ИДЭВХЖҮҮЛЭХ … · бодис бүхий савны хийн баллон дээр ... хамгаалагчтай дан кабелийн

10-р хэсэг – ХАВСРАЛТ2014-04-30        ХЯН. 0        ХУУДАС 10-3

CHECKFIRE 110Гал илрүүлэх, идэвхжүүлэх систем

ШУГАМАН ИЛРҮҮЛЭГЧИЙН ШИНГЭНД ТЭСВЭРТЭЙ БАЙДАЛ

Тэсвэртэй байдлын зэрэглэлийн тайлбар:

G  =  САЙН

L  =  ХЯЗГААРЛАГДМАЛ

C  =  НӨХЦӨЛТ  (Үйлчилгээний нөхцлийг Tyco Fire Protection Products компанид дүрслэн үзүүлж, тухайн хэрэглээнд эдгээр кабель тохирно гэсэн зөвшөөрлийг авах ёстой.)

U  =  ЗӨВШӨӨРӨГДӨХГҮЙ (Ашиглах ёсгүй)

Унтраах бодисЗэрэ-глэл

Ацетатын уусгагч, боловсруулаагүй

U

Ацетатын уусгагч, цэвэр UЦууны хүчил, шингэрүүлсэн (20%)

U

Цууны хүчил, мөсөн UАцетон UАгаар GСпиртууд CХөнгөн цагааны хлорид GХөнгөн цагааны фтор GХөнгөн цагааны сульфат GАммиак шингэн (усгүйжүүлсэн) UАммиак, хлорид GАммонийн гикроксид LАммонийн нитрат GАммонийн фосфат GАммонийн сульфат GАмилацетат UАмилийн спирт LАсфальт CБарийн хлорид GБарийн гидроксид GБарийн сульфид GБензин, Бензол CБензин (нефтийн эфир) CБензин (нефтийн уусгагч) CТунсаа LБорын хүчил LБром UБутилын ацетат UБутилын спирт, бутанол LКальцийн бисульфит LКальцийн хлорид GКальцийн гидроксид GКальцийн гипохлорид LКарболын хүчлийн фенол CНүүрстөрөгчийн диоксид GНүүрстөрөгчийн дисульфид UНүүрстөрөгчийн моноксид, халуун

U

Нүүрстөрөгчийн тетрахлорид LНүүрстөрөгчийн хүчил GТосон туулга CХлоржуулсан уусгагчид CХлор, хуурай UХлор, шингэн UХлорт цууны хүчил UХлорформ UХлорт сульфонолын хүчил UХромын хүчил UНимбэгийн хүчил LЗэсийн хлорид GЗэсийн (II) сульфат G

Унтраах бодисЗэрэ-глэл

Креозот U

Дизель тос, шингэн LЭфирууд UЭтилийн ацетат U

Этилийн спирт CЭтилийн хлорид UЭтиленийн дихлорид UЭтиленийн гликол LТөмрийн хлорид GТөмрийн сульфат GТөмрийн давсны уусмал GФормальдегид LШоргоолжны хүчил LШингэн шатахуун LФурфурол UГазолин CГлицерин, глицерол LТавот, нефть LГептан CГексан LГидравликийн шингэн, тосолгооны тос,    Нефтийн суурь найрлага L    Ус, Газрын тос      Эмульс (FR) L    Ус, гликолын уусмал L    Фосфатын шууд эфир (FR) L    Силиконы тос LГидробромын хүчил UГидрохлорын хүчил, хүйтэн CГидрохлорын хүчил, халуун UГидроцианы хүчил CГидрофторын хүчил, хүйтэн CГидрофторын хүчил, халуун CУстөрөгчийн хэт исэл (шингэрүүлсэн)

G

Устөрөгчийн хэт исэл (өтгөрүүлсэн)

C

Устөрөгчийн сульфид CКеросин LЛак уусгагч UСүүний хүчил CМаалингын тос LМагнийн хлорид GМагнийн гидроксид GМагнийн сульфат GМөнгөн усны хлорид UМөнгөн ус LМетилийн спирт, метанол LМетилийн хлорид UМетил этилийн кетон UМетил изопропил-кетон U

Унтраах бодисЗэрэ-глэл

Эрдсийн гаралтай тос L

Газрын тос CНафталин UНикелийн хлорид GНикелийн сульфат GАзотын хүчил, 10% LАзотын хүчил, 70% UНитробензол UОлейны хүчил CОлеумын спирт UТетрахлорэтилен CПикриний хүчил, хайлуулсан UПикриний хүчил, уусмал UКалийн хлорид GЦиант кали GКалийн гидроксид CКалийн сульфат GКальжуулсан содын натрийн карбонат

G

Натрийн бисульфат GНатрийн хлорид GНатрийн цианит GНатрийн гидроксид CНатрийн гипохлорит CНатрийн нитрат GНатрийн хэт исэл CНатрийн фосфат GНатрийн силикат GНатрийн сульфат GНатрийн сульфид CНатрийн тиосульфат, «Гипо» GШар буурцгийн тос LЦагаан тугалгын хлорид GСтеарины хүчил LХүхрийн диоксид CХүхрийн триоксид CХүхрийн хүчил, 10%, хүйтэн LХүхрийн хүчил, 10%, халуун LХүхрийн хүчил, 75%, хүйтэн LХүхрийн хүчил, 75%, халуун LХүхрийн хүчил, 95%, хүйтэн UХүхрийн хүчил, 95%, халуун UХүхрийн хүчил, уур гаргадаг UХүхэрлэг хүчил LИдээлгийн хүчил GДарсны чулууны хүчил GТолуол UТрихлорэтилен UДавирхайн шүүс LЛак UКсилол UЦайрын хлорид LЦайрын сульфат G

Page 90: CHECKFIRE 110 ГАЛ ИЛРҮҮЛЭХ, ИДЭВХЖҮҮЛЭХ … · бодис бүхий савны хийн баллон дээр ... хамгаалагчтай дан кабелийн

10-р хэсэг – ХАВСРАЛТХУУДАС 10-4        ХЯН. 0        2014-04-30

CHECKFIRE 110Гал илрүүлэх, идэвхжүүлэх систем

ХИМИЙН БОДИСТ ТЭСВЭРТЭЙ БАЙДЛЫН БҮДҮҮВЧ

(Шугаман илрүүлэгчийн материалд хамаарна)

Энэхүү  химийн  бодист  тэсвэртэй  байдлын  схем  зургийн хувьд  химийн  олон  бодис  агуулж  буй  хольц  нь  гадна  талын бүрхүүлд  ямар  нөлөө  үзүүлэхийг  урьдчилан  харуулж  чадах-гүй. Бүтээгдэхүүний гүйцэтгэл хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд байгаа  эсэхийг  тодорхойлохын  тулд  тухайн  химийн  бодисын дээжийг  ашиглан  химийн  бодист  тэсвэртэй  байдлыг шалгаж үзэх эсвэл шугаман илрүүлэгчийг туршилтаар суурилуулж үзэх хэрэгтэй.

Химийн бодисКонцентрацын хувь

Температурын дээд хэмжээ

°C (°F)

Хүчлүүд

Хлорт устөрөгч агуулсан   37 150 (302)

Фторт устөрөгч агуулсан   50 150 (302)

Азот агуулсан   65 66 (151)

Фосфор агуулсан   85 150 (302)

Суурь нэгдлүүд

Аммонийн гикроксид   30 150 (302)

Калийн гидроксид   30 121 (250)

Натрийн гидроксид   50 121 (250)

Натрийн гипохлорит   5 –  pH 12-т тогтвор-жуулсан

150 (302)

Нүүрс устөрөгч

n-Гексан 100 150 (302)

Толуол 100 66 (151)

Спирт, эфирууд

Метанол 100 65 (149)

Этанол 100 14   (57)

Ограник хүчил, эфир, кенотууд

Цууны хүчил 100 > 100 (> 221)

  50 > 121 (> 250)

Ацетон 100 66 (151)

Ацетофенон 100 50 (122)

Этилийн ацетат 100 50 (122)

Классик полимер уусгагчид

Диметилийн формамид 100 50 (122)

Диметилийн сулфоксид 100 > 100 (212)

N-Метилприрролидон 100 25   (77)

Химийн бодисКонцентрацын хувь

Температурын дээд хэмжээ

°C (°F)

Галогенжуулсан уусмалууд

Хлорт бензин 100 66 (151)

Хлорформ 100 Тэсвэртэй биш

Аминууд ба нитрилууд

Ацетонитрил 100 > 100 (> 212)

Анилин 100 100 (212)

Диметил амин 100   25   (77)

Хэт ислүүд

Устөрөгчийн хэт исэл   30 > 88 (> 190)

Автомашины шингэнүүд

Түүхий нефть 100 150 (302)

Dexron II (арааны тос) 100 150 (302)

Газолин 100 150 (302)

Дизель түлш 100 150 (302)

Эрдсийн гаралтай тос 100 150 (302)