14
Оршил Компьютерын техник нь бидний амьдралд гүн гүнзгий нэвтэрч байна. Өнөөгийн нийгэмд компьютер ашиглахгүй аж ахуй, салбар нэгжүүд байхгүй болжээ. Бүгд л компьютер ашиглан мэдээлэл боловсруулж ажлаа хөнгөвчилж, тэр чинээгээрээ ч ажил үйлс бүтэмжтэй ахицтай явж байна. Үүнтэй уялдан хүн бүр компьютертэй хэрхэн харьцах талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй болох шаардлага гардаг. Ийм мэдлэгийн анхдагч түвшин нь компьютер, түүний ажиллах зарчмын тухай үндсэн ойлголт, өргөн хэрэглээний програмууд дээр ажиллах чадвар зэрэг болно. Тэгвэл удаах түвшний мэдлэг нь хэрэглэгч өөрөө компьютерт зориулсан програм бичих явдал юм. Үнэн хэрэгтээ компьютерийн ажиллах зарчим, үйлдлийн систем цаанаа бүгд л бодлого бодогдож байдаг. Тэгвэл яаж компьютер ашиглан бодлого бодох вэ? гэсэн асуултанд хариулт өгөхөөр энэхүү судалгааг хийлээ. Зорилго: Компьютер ашиглан бодлого бодох үе шатыг судлалж, түүнд дүн шинжилгээ хийх Зорилт: Бодлого бодох үе шаттай холбоотой материал цуглуулах Компьютер нь хэрхэн ажилладаг тухай ном зохиол судлах Компьютер ашиглан хэрхэн бодлого боддог вэ? түүний үе шатыг судлах Судалсан ном зохиол, эх материал, гарын авлагад дүн шинжилгээ хийх Хийсэн судалгаа болон арга зүйгээ нэгтгэн өөрийн санаа бодлоо тусгах www.zaluu.com www.zaluu.com

Com Use Bod Bodoh Ue Shat Sudlah

Embed Size (px)

Citation preview

Page 1: Com Use Bod Bodoh Ue Shat Sudlah

Оршил

Компьютерын техник нь бидний амьдралд гүн гүнзгий нэвтэрч байна. Өнөөгийн

нийгэмд компьютер ашиглахгүй аж ахуй, салбар нэгжүүд байхгүй болжээ. Бүгд л

компьютер ашиглан мэдээлэл боловсруулж ажлаа хөнгөвчилж, тэр чинээгээрээ ч

ажил үйлс бүтэмжтэй ахицтай явж байна. Үүнтэй уялдан хүн бүр компьютертэй

хэрхэн харьцах талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй болох шаардлага гардаг.

Ийм мэдлэгийн анхдагч түвшин нь компьютер, түүний ажиллах зарчмын тухай

үндсэн ойлголт, өргөн хэрэглээний програмууд дээр ажиллах чадвар зэрэг болно.

Тэгвэл удаах түвшний мэдлэг нь хэрэглэгч өөрөө компьютерт зориулсан програм

бичих явдал юм. Үнэн хэрэгтээ компьютерийн ажиллах зарчим, үйлдлийн систем

цаанаа бүгд л бодлого бодогдож байдаг. Тэгвэл яаж компьютер ашиглан бодлого

бодох вэ? гэсэн асуултанд хариулт өгөхөөр энэхүү судалгааг хийлээ.

Зорилго:

Компьютер ашиглан бодлого бодох үе шатыг судлалж, түүнд дүн шинжилгээ хийх

Зорилт:

Бодлого бодох үе шаттай холбоотой материал цуглуулах

Компьютер нь хэрхэн ажилладаг тухай ном зохиол судлах

Компьютер ашиглан хэрхэн бодлого боддог вэ? түүний үе шатыг судлах

Судалсан ном зохиол, эх материал, гарын авлагад дүн шинжилгээ хийх

Хийсэн судалгаа болон арга зүйгээ нэгтгэн өөрийн санаа бодлоо тусгах

www.zaluu.comwww.zaluu.com

Page 2: Com Use Bod Bodoh Ue Shat Sudlah

Онолын товч үндэс

1.Бодлого гэж юу вэ?

Бодлого нь тодорхой тавилтай, олох аргачлалтай, олох зүйл нь өгөгдсөн байдаг. 1

Бодлогын үүрэг ач холбогдол: Математикийн шинжлэх ухааны анхны

ойлголтуудыг судлахад бодлого гол үүрэг гүйцэтгэнэ. Сурагчид бодлого бодож

сурсанаар дараах чадваруудыг эзэмшинэ. 2

Математикийн ухагдахууныг үнэн зөв, гүн бат эзэмшиж амьдралыг янз

бүрийн үзэгдэл юмсын уялдаа холбоо,хамааралхарьцаа, зүй тогтлуудыг

учир зүйг үндэслэлтэй ухааран ойлгоно.

Сурагчдын танин мэдэхүйн үйл ажиллагаа тухайлбол анхаарал төвлөрөлт

ажиглалт, логик сэтгэхүй, хэл яриа болон сэтгэхүйн нарийн үйлдлүүд

(жишин харьцуулах, нэгтгэн дүгнэх, ерөнхийлөх гэх мэт) хөгжинө.

Хүүхэд бодлого бодож, зохиож чаддаг болсоноор өөрийнхөө үйл ажиллагааг

төлөвлөж, хянан сурахаас гадна зоригийн хүмүүжил төлөвшинө. Үүнд: өөрөө

өөрийнхөө хүчинд итгэх итгэлийг олж авна.

Еранхий мэдлэгийн хүрээнд нь тэлж олсон мэдлэгээ амьдрал ахудаа

хэрэглэж сурна.

1. Бодлогын тоон өгөгдөл нь сурагчдын математикийн бэлтгэлийн түвшин

болон хүүхдийн нас сэтгэхүйн, сонирхолтой уялдаж байх ѐстой.

2. Бодлогын өгөгдөл болон тоо баримт нь хүүхдийн орчны амьдралын бодит

тоон өгөгдөлтэй таарч байх учиртай.

3. Бодлогод өгүүлсэн хэмжигдэхүүгий хоорондын хамаарал товч, тодорхой

илэрхийлэгдсэн тоог утгууд нь уялдаатай байх.

4. Бодлогын агуулгаас хамаарсан, бодогын асуултыгтовч тодорхой хураангуй

илэрхийлнэ.

1 Ш.Ичинхорлоо “Сургалт” 2008 он

2 Багшийн хөгжил веб сайт

Бодлогонд тавигдах үндсэн шаардлагууд:

www.zaluu.comwww.zaluu.com

Page 3: Com Use Bod Bodoh Ue Shat Sudlah

Бодлого бодох 3 үе шат байна.

Бодлого бодуулж сургах дараах 4 үе шат байна.

1. Бодлогын агуулгатай танилцуулах

Хүүхэд бодлогыг уншаад бодлогын өгүүлбэрт дүрслэгдсэн бодит

зүйлсийг сэтгэлдээ төсөөлөх үе шат юм. Хүүхэд бодлогын

өгүүлбэрийг хэдэнч удаа уншиж болно. Гэхдээ багш сурагчдын

бодлогын өгүүлбэрийш унших тоон цөөлөх хандлагыг баримтлавал

зохино. Өөрөөр хэлбэл нэг удаа уншаад бодлогын өгүүлбэрийг

төсөөлөх тийм чадвар эзэмшүүлэх хэрэгтэй.

Бодлого бодоход бэлтгэх

Бодлогын тавилтай танилцах

Бодлого бодох чадвар дадлыг

төлөвшүүлэх

Бодлогын бодолтыг шалгуулах

Бодлогыг бодуулах

Бодлого бодох аргыг хайх

Бодлогын агуулгатай танилцуулах

www.zaluu.comwww.zaluu.com

Page 4: Com Use Bod Bodoh Ue Shat Sudlah

2. Бодлого бодох аргыг хайх

Сурагчдыг бодлогын агуулгатай танилцуулсаны дараа бодлогонд

өгөгдсөн ба эрж олох тоо хэмжигдэхүүнүүдийг ялган салгаж сургана.

Мэдэгдэж байнаа зүйл юу вэ? энэ 2 ямар холбоотой вэ? гэсэн асуултанд

зөв хариулт авсаны дараа ямар ямар арифметик үйлдэл сонгомоор

байна вэ? гэсэн асуултанд сурагчид хэрхэн хариулахыг тэвчээртэй

сонсож зөв хариултанд хүрсэний дараа бодох ажилд орох хэрэгтэй.

3. Бодлогыг бодуулах

Бодлого бодох гэдэг нь бодлого бодох төлөвлөгөө зохиоход сонгон авсан

арифметик үйлдлийг гүйцэтгэх явдал юм.

1) Бодлогын нөхцөлөөр илэрхийлэл зохиогоод түүний утгыг олох

2) Бодлогын нөхцөлөөр тэгшитгэл зохиогоод түүний шийдийг олох

3) Бодогын нөхцөлийг хэд хэд хувааж бичиглэл хйих гэсэн хэлбэр

хэрэглэнэ.

4. Бодлогын бодолтыг шалгах

Бодлого бодолтын шинжлэх дадлагыг бага ангиас эхэлж суулгах нь

чухал асуудлын нэг. Ийм дадалтай болсон сурагчид багшид

шалгуулахынхаа өмнө өөрийн алдааг олж чаддаг болох нь нэг талаар

шинжлэх судлах арга эзэмшиж байгаа хэрэг юм.

2. Компьютер ашиглан бодлого бодох

www.zaluu.comwww.zaluu.com

Page 5: Com Use Bod Bodoh Ue Shat Sudlah

Компьютер бол мэдээлэл боловсруулах хэрэгсэл бөгөөд өгсөн мэдээллийг

боловсруулж, тодорхой үр дүн гаргадаг. Хэрэв боловсруулахаар оруулж буй

мэдээллийг өгөгдөл, үр дүнг хариу гэж нэрлэх аваас бид мэдээлэл боловсруулах

процессыг “бодлого бодох” хэмээн товчлон нэрлэх боломжтой.

Тооцон бодох шинжлэх ухаан нь бодлогыг компьютерээр хэрхэн яаж бодуулах вэ

гэдгийг судална.

1. Бодлогоо ерөнхийлөн тоймлож, зорилгоо тодорхойлох

1• Бодлогоо ерөнхийлөн тоймлож, зорилгоо тодорхойлох

2• Математик загварыг байгуулах

3• Тоон анализ хийх

4• Бодлогыг бодох програмыг зохиох

Тооцоолон бодох үе шат

www.zaluu.comwww.zaluu.com

Page 6: Com Use Bod Bodoh Ue Shat Sudlah

Ямар бодлогыг тавих вэ, ямар үр дүн гаргаж авах ѐстой юм бэ, бодлогын мөн

чанар, зорилго нь юу юм бэ гэсэн асуудлууд энэ шатанд шийдэгдсэн байх ѐстой.

2. Математик загварыг байгуулах

Энэ шатанд, тавих гэж буй бодлогоо математикийн хэлээр илэрхийлэх ѐстой.

Өөрөөр хэлбэл үр дүнг гаргаж авахад ашиглагдах илэрхийлэл, тэгшитгэл, функц-

ийг томъѐолно гэсэн үг.

3. Тоон анализ хийх

Математик загвараа байгуулсны дараагаар мэдээж түүнийгээ компьютерт оруулах

ѐстой. Одоо компьютерын програм бүтээгдэх ѐстой. Гэвч загвар бүхэн тийм

хялбараар компьютерийн хэл рүү хөрвөдөггүй. Тийм учраас тоон анализ хэмээх үе

шат гарч ирдэг байна.

4. Бодлогыг бодох програмыг зохиох

Хамгийн эцсийн энэ шатанд бодлогыг бодох компьютерын програм бүтээгдэх

ѐстой. Өөрөөр хэлбэл энэ бол програмчлалын үе шат юм.

Програмчлалын хэл

Програмыг компьютерт шууд бичиж оруулах ѐстой юу? Тэгж болно. Гэхдээ,

програмчлалд анхлан суралцаж буй хүний хувьд эхлээд бичих гэж буй

програмынхаа загвар буюу бүдүүвчийг зохиогоод дараа нь түүнийхээ дагуу

програмаа бичих нь илүү үр дүнтэй гэж мэргэжилтнүүд үздэг. Ийм загвар буюу

төлөвлөөг алгоритм гэдэг. Мэдээлэл зүйн хичээлээлийн суурь боловсролоос

эхэлж алгоритм хэмээх програмчлалын хэлний суурь хичээлийг судалдаг билээ .

“Алгоритм бол тодорхой үр дүн гаргаж авахын тулд дараалан гүйцэтгэх ѐстой

үйлдлүүдийн жагсаалт юм”. Алгоритм зохиох процессыг мэдээж алгоритмчлал

гэнэ. Ер нь хүн ямар ч ажлыг хийхдээ эхлээд төлөвлөгөө гаргадаг . Алгоритм гэдэг

үг өөрөө, 783-850 онд амьдарч байсан дундад азийн гарамгай тоочин Мухаммед

ибн Муса аль-Хорезми хэмээх хүний нэрний гажсан хувилбар болох Алхори[ө]мы

(Algorithmi) гэсэн үгээс гаралтай ажээ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 7: Com Use Bod Bodoh Ue Shat Sudlah

Эргэн тойрны амьдралд дүүрэн алгоритм байна. Жишээлбэл хот доторх

автомашины жолооч гэрлэн дохионд захирагдах дүрмийг баримталдаг. Түүнийг нь:

1. Хэрэв шар гэрэл асвал гэрлэн дохио солигдох (улаан эсвэл ногоон) гэж буй

тул анхааралтай бай

2. Хэрэв улаан гэрэл асвал зогс

3. Хэрэв ногоон гэрэл асвал хөдөл хэмээн томъѐолъѐ. Энэ бол гэрлэн дохиод

захирагдах алгоритм юм. Гэхдээ энэ алгоритмын хувьд үйлдлийн эрэмбэ зайлшгүй

чухал биш. Учир нь жолооч замын гэрлэн дохиотой хэсгээр явж байгаад, чухам

ямар гэрэл асч байна вэ (өөрөөр хэлбэл ямар нөхцөл биелж байна вэ гэдгийг

шалгаад) түүнд тохирсон алхмыг дээрх алгоритмаас сонгож гүйцэтгэнэ.

Тэгвэл (З+3)*(3+4)-23 гэсэн илэрхийллийг бодохын тулд:

1. 3 дээр 3-ыг нэмэх (=6)

2. 3 дээр 4-ийг нэмэх (=7)

3. 6-г 7-оор үржүүлэх (=42)

4. 2-ийг куб зэрэгт дэвшүүлэх (=8)

5. 42-оос 8-ыг хасах

гэсэн алгоритмыг баримтлана. Энд бол үйлдлийн дараалал чухал байна. Түүнийг

зөрчвөөс зөв хариуг гаргаж чадахгүй.

МЭДЭЭЛЭЛ ЗҮЙН БОЛОВСРОЛЫН СТАНДАРТЫН зөвлөмжид:

Алгоритм айн судлах сэдвийг доорхи хүснэгтээр гаргасан байдаг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 8: Com Use Bod Bodoh Ue Shat Sudlah

Бага боловсролд Суурь боловсролд Бүрэн дунд боловсролд

Үйлдлийн дараалал Байгаль дахь төвүүдийн дараалал Үйлдлийн шугаман төлөвлөгөө Үйлдлийн дараалал дахь алдаа Алгоритм нь тавьсан зорилгодоо хүрэх үйлдлийн төлөвлөлөлт болох нь Алгоритмыг дүрслэн илэрхийлэх арга Алгоритмын биелэлт Шугаман алгоритмууд Алгоритмын гүйцэтгэгч, түүний командын систем

Алгоритмыг дүрслэн илэрхийлэх аргууд Алгоритмын бүтцийн үндсэн элементүүд тэдгээрийг сонгох, дүрэм биелэгдэх онцлогууд Алгоритмын сургалтын зориулалттай гүйцэтгэгчүүд, тэдгээрийн командын систем Алгоритмыг зүгшрүүлэх болон шалгах үндсэн аргууд Өгөгдөл түүнийг зохион байгуулах үндсэн аргууд Алгоритмын зохиомж Алгоритмыг зохиомжлох “доороос нь дээш ” “дээрээс нь доош” аргууд Програмчлалын аль нэг хэлний үндсэн операторууд ба түүн дээр програм бичих дүрмүүд

Алгоритмчлал нь мэдээллийн процессийг автоматжуулах үндэс суурь болох тухай тодорхой ойлголт төсөөлөлтэй болох Алгоритмыг дүрслэн илэрхийлэх үндсэн хэлбэрүүд, тэдгээрийн чанарыг ойлгож мэдэх

Дээрх Алгоритм айн хүрээн дэх мэдлэгийг эзэмшсэний үндсэн дээр түүн дээр

сурилан компьютер ашиглан програм зохиож, бодлого бодож болно.

Алгоритм зохиоход дараах шаардлагуудыг хангасан байх хэрэгтэй :

1. Алгоритм нь дараалсан алхмууд буюу үйлдлүүдээс тогтсон байх – алгоритм нь аливаа даалгаврыг гүйцэтгэх төгсгөлөг тооны алхмуудаас бүрдсэн байх

2. Алгоритмын алхам бүр оновчтой, тодорхой байх – алгоритмын алхам бүрт чухам ямар үйлдэл хийгдэх нь тодорхой байх

3. Алгоритмд орох өгөгдөл, гарах үр дүн байх ѐстой

4. Алгоритм нь үр дүнтэй (ашигтай) байх – алгоритм нь төгсгөлөг алхмын дараа даалгаврыг биелүүлж дуусгасан байх, хэрэв энэ нь боломжгүй бол даруй зогсдог байх; Өөрөөр хэлбэл ямар нэг тодорхой шийдэлд хүрдэг бай

Алгоритмын график дүрслэл буюу блок-схем

Элемент Элементийя Элементийн нэр Төлөөлөх үйлдэл

www.zaluu.comwww.zaluu.com

Page 9: Com Use Bod Bodoh Ue Shat Sudlah

нэр

Terminator “Эхлэл”/”Төгсгөл” Алгоритмын Эхлэл эсвэл Төгсгөл (дотор нь бичнэ)

Manual Input “Оролт” Алгоритм гүйцэтгэгч буюу компьютерт гаднаас өгөгдөл оруулах (дотор нь өгөгдлөө бичнэ)

Display “Гаралт” Үр дүнг хэрэглэгчид гаргаж үзүүлэх (дотор нь үр дүнг бичнэ)

Data “Оролт”/”Гаралт” Оролт-Гаралтын үйлдлийн ерөнхий тэмдэглэгээ (дотор нь бичнэ)

Decision “Нөхцөл шалгах” Өгсөн нөхцлийг шалгаж шийдвэр гаргах буюу салаа замын аль нэгээр нь явах (дотор нь нөхцлөө бичнэ)

Preparation “Параметрт давталт”

Давталт буюу циклийн эхлэл

Process “Процесс” Дээрхүүдээс бусад үйлдлүүд: арифметик үйлдлүүд ба утга олгох г.м. (дотор нь бичнэ)

Шилжилтийн шугам

Шилжилтийн шугам

Connector “Залгаас” Тухайн хуудсанд багтахгүй байгаа блок схемийг өөр хуудаснаас үргэлжлүүлэхдээ хоѐр хуудасны залгаасыг тэмдэглэх (дотор нь тэмдгээ тавина)

Блок-схем Тайлбар

www.zaluu.comwww.zaluu.com

Page 10: Com Use Bod Bodoh Ue Shat Sudlah

1. Алгоритм эхлэнэ.

2. k=2 гэсэн утга авна.

3. Хэрэв k200 байвал:

[1] k-ийн утгыг дэлгэцэнд хэвлэж гаргана;

[2] k-ийн утгыг 2-оор ихэсгээд 3-р алхамд шилжинэ; үгүй бол: 4-р алхамд шилжинэ.

4. Алгоритм төгсөнө.

3. z(x,y)=x2+y2 функцыг x[-5,5], y[-5,5] завсарт (x, y нь бүхэл тоо) бодуулах алгоритм:

Блок-схем Тайлбар

1. Алгоритм эхлэнэ.

2. x=-5 гэсэн утга авна.

3. Хэрэв x5 байвал:

[1] y=-5 гэсэн утга авна;

[2] Хэрэв y5 байвал: [[1]] z=x2+y2 томъѐог бодно;

[[2]] z-ийн утгыг дэлгэцэнд хэвлэнэ;

[[3]] y-ийн утгыг 1-ээр ихэсгээд [2]-р алхамд шилжинэ;

үгүй бол: [3]-р алхамд шилжинэ; [3] x-ийн утгыг 1-ээр ихэсгээд 3-р алхамд

шилжинэ. үгүй бол: 4-р алхамд шилжинэ.

4. Алгоритм төгсөнө.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 11: Com Use Bod Bodoh Ue Shat Sudlah

1. Гараас оруулсан n тоог хэвлэдэг програм бичье.

#include <stdio.h> #include <conio.h> main(){ int n; printf("n="); scanf("%d",&n); getch(); }

2. R радиустай тойргийн талбайг ол //r radiustai toirgiin talbai #include <iostream.h> #include <math.h> main(){ int r; const float p=3.1415; float s; cout<<"r="; cin>>r; s=r*r*p; cout<<s<<endl; cin.get(); cin.get();

3. Өгөгдсөн тооны квадрат язгуурыг хэвлэ #include <iostream.h> #include <math.h> main(){ int a,s,S; cout<<"a="; cin>>a; s=a*a; S=sqrt(a*a); cout<<s<<endl; cout<<S<<endl; cin.get(); cin.get();} Ийнхүү компьютер ашиглан бодлого бодож болох юм.

Судалгааны хэсэг

Компьютерт програм бичье

www.zaluu.comwww.zaluu.com

Page 12: Com Use Bod Bodoh Ue Shat Sudlah

“Компьютер ашиглан бодлого бодох үе шат” гэсэн сэдвээр сурах бичгийн судалгаа

хийсэн. Компьютер ашиглан бодлого бодно гэдэг нь маш олон утгатай. Үүнд:

Компьютерийн програм ашиглан тооцоо хийх (Excel)

Компьютерийн тооны машин ашиглан бодлого бодох

Компьютерийн тоглоом ашиглан бодлого бодох

Компьютерт програм бичиж бодлого бодох гэх мэтчилэн олон зүйлс байж

болно. Учир нь компьютер гэдэг бол өөрөө тэр чигээрээ бодлого юм. Бидний

хийж буй мэдээлэл, компьютерт хийж буй үйлдлүүд, бидний мэдээллийг

хэрхэн боловсруулж буй байдал гэх мэтчилэн сонирхолтой нь маш төгс

зохион байгуулагдсан бодлого, үйлдлийн системүүд байдаг. Энэ сэдвийг

судлахдаа компьютр ашиглан програм бичих гэсэн ойлголтыг үндэслэн

ЕБС-д компьютер ашиглан бодлого бодохтой холбоотой ямар хичээл ордог,

түүнийг хэрхэн заадаг тухай судалсан юм.

ЕБС-н мэдээлэл зүйн хичээлийн алгоритм айгаар энэхүү хичээлүүдийг судалдаг.

8-р анги

Алгоритм 5 цаг

Алгоритмын төрөл

Давтлага Шугаман алгортимыг сэргээн сануулах

Салаалсан алгоритм

Гүйцэт, гүйцэт биш салаалсан алгоритм

Давталттай алгоритм

Параметрт давталт

Дасгал ажил Салаалсан давталттай алгоритмын жишээ дасгал бодох

Сорил Мэдээлэл, Загвар, Алгоритм сэдвийн сорил

9-р анги

www.zaluu.comwww.zaluu.com

Page 13: Com Use Bod Bodoh Ue Shat Sudlah

Алгоритм 6 цаг Давталттай алгоритм

Параметртэй давталт

Эхэндээ нөхцөлтэй давталт

Дасгал ажил

Төгсгөлдөө нөхцөлтэй давталт

Дасгал ажил

Сорил

10-р анги

Алгоритм 6 цаг Алгоритмд функц ашиглах

Давтлага

Давтлага

Энгийн хялбар функц ашиглах

Дасгал ажил

Дасгал ажил

Сорил

11-р анги

Алгоритм 6 цаг Давхар давталт

Давтлага

Эвклидын алгоритм

Дасгал ажил

Давхар давталт

Дасгал ажил

Сорил

Эндээс харахад алгоритм хичээл орсон ч компьютер дээр дадлага хийх хичээлийн

сэдэв тун бага харагдаж байгаа юм. МЗБС-н зөвлөмжид Бүрэн дунд боловсролд

алгоритм айн хүрээнд ” Програмчлалын аль нэг хэлний үндсэн операторууд ба

түүн дээр програм бичих дүрмүүд” гэсэн хичээлийг оруулсан байдаг.

Дүгнэлт

www.zaluu.comwww.zaluu.com

Page 14: Com Use Bod Bodoh Ue Shat Sudlah

Компьютер ашиглан бодлого бодно гэдэг нь шууд утгаараа бодлого бодохдоо

компьютерийг ашиглана гэсэн санааг илэрхийлж байгаа ч компьютер ашиглан

аливаа мэдээллийг бодовсруулж байгаа үйлдэл бүхэн бодлого болно. Компьютер

ажиллах цаад үйлдлүүд нь тэр чигээрээ нарийн зохион байгуулагдсан бодлого,

үйлдлийн системүүд байдаг. ЕБС-н мэдээлэл зүйн хичээлээр Алгоритм айн

хүрээнд хэрхэн компьютер ашиглан бодлого бодох тухай хичээлийг дэлгэрэнгүй

судалдаг билээ. Компьтер ашиглан бодлого бодохдоо:

Бодлогын өгөгдөлтэй танилцах

Бодлого бодох аргаа сонгох

Бодлогынхоо математик загварыг гаргана

Бодлогынхоо кодыг бичнэ

Бодлогоо шалгуулна гэсэн шатууд нь компьютер ашиглан бодлого бодоход

хамгийн тохиромжтой алхмууд гэж бодогдлоо

Ашигласан ном

Мэдээлэл зүй 1 /Л.Чойжоованчиг нар/

Мэдээлэл зүй 1 /П.Дэлгэржав нар/

Мэдээлэл зүйн 9-10 /Л.Чойжоованчиг, С.Жагдал/

Мэдээлэл зүй 2 /П. Дэлгэржав, О.Отгоннаран, Ш.Отгонцэцэг/

Интернет цахим хуудас

Сургалт /Ш.Ичинхорлоо/

www.zaluu.comwww.zaluu.com