4
Эмийн бүртгэл /LICEMED/ программыг ашигласнаар та Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн эмийн мэдээлэлтэй танилцаж дараах мэдээллүүдийг авах боломжтой. Үүнд: Эмийн худалдааны нэр Олон улсын нэршил Тун хэмжээ Эмийн хэлбэр Үйлдвэрлэгчийн нэр Эмийн сангаас олгох нөхцөл Эмийн гадаад байдлын зураг Эмийн хэрэглэх заавар /Хүний эмийн зөвлөлийн Эм судлалын салбар комиссоос баталгаажуулсан/ МЭДЭЭЛЭЛ АВАХ ЗААВАРЧИЛГАА 1. Эрүүл мэндийн яамны www.moh.mn цахим хуудсанд нэвтэрч нүүр хуудасны доод хэсэгт байрлах Шууд холбоос хэсгийн Эмийн бүртгэл /LICEMED/ дээр дарах. /Зураг 1/ 2. Дээрх үйлдлийг хийхэд Эмийн бүртгэлийн жагсаалтдэлгэц нээгдэх ба хайх товчийг дарахад Монгол улсад бүртгэгдсэн эмийн жагсаалт дараах байдлаар гарна. /Зураг 2/

Emiin burtgel LICEMED zaavar burtgel...3. Тухайн эмийн б ртгэл х чинтэй эсэхийг доорх тэмдэглэлээр ялгах боломжтой . Х

  • Upload
    others

  • View
    207

  • Download
    1

Embed Size (px)

Citation preview

Эмийн бүртгэл /LICEMED/ программыг ашигласнаар та Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн эмийн мэдээлэлтэй танилцаж дараах мэдээллүүдийг авах боломжтой. Үүнд: • Эмийн худалдааны нэр • Олон улсын нэршил • Тун хэмжээ • Эмийн хэлбэр • Үйлдвэрлэгчийн нэр • Эмийн сангаас олгох нөхцөл • Эмийн гадаад байдлын зураг • Эмийн хэрэглэх заавар /Хүний эмийн зөвлөлийн Эм судлалын салбар комиссоос

баталгаажуулсан/

МЭДЭЭЛЭЛ АВАХ ЗААВАРЧИЛГАА

1. Эрүүл мэндийн яамны www.moh.mn цахим хуудсанд нэвтэрч нүүр хуудасны доод хэсэгт байрлах Шууд холбоос хэсгийн Эмийн бүртгэл /LICEMED/ дээр дарах. /Зураг 1/

2. Дээрх үйлдлийг хийхэд “Эмийн бүртгэлийн жагсаалт” дэлгэц нээгдэх ба хайх товчийг дарахад Монгол улсад бүртгэгдсэн эмийн жагсаалт дараах байдлаар гарна. /Зураг 2/

3. Тухайн эмийн бүртгэл хүчинтэй эсэхийг доорх тэмдэглэлээр ялгах боломжтой.

Хүчинтэй

Хугацаа дууссан

Бүртгэлээс хасагдсан

4. LICEMED программыг ашиглан хайлт хийх боломжууд:

• Олон улсын нэршлээр

• Худалдааны нэрээр

• Үйлдвэрлэгчийн нэрээр

Хайлт хийхдээ дээрх 3 боломжийн аль нэгийг сонгон харгалзах нүдэнд нэрийг бүрэн эсвэл эхний үсгүүдийг бичиж хайлт хийнэ. Олон улсын нэршил, худалдааны нэрээр хайлт хийхдээ крилл, үйлдвэрлэгчээр хайлт хийдээ крилл эсвэл англи үсгээр бичнэ. Жишээ нь: Үйлдвэрлэгчийн нэр гэсэн цонхонд Акри гэж бичихэд ОХУ-ын Акрихин үйлдвэрийн Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн эмийг жагсаалтаар харж болно. /Зураг 3/

5. Тухайн бүртгэлтэй эмийн гадаад байдлын зураг болон Хүний эмийн зөвлөлийн Эм судлалын салбар комиссоор баталгаажуулсан хэрэглэх заавартай танилцах бол

зурган дээр дарахад дэлгэц дээр эмийн зураг, заавар дараах байдлаар гарна. /Зураг4/

6. Эмийн гадаад байдлын зургийг томруулан харахын тулд зурган дээр хулганыг аваачин баруун товчлуурыг дарна. /Зураг 5/

Жич: Тухайн эмийг бүртгүүлэгч эм ханган нийлүүлэх байгууллага эмийн бүртгэлийн гэрчилгээг хүлээн авч, эмийн гадаад байдлын зураг болон хэрэглэх зааврыг баталгаажуулснаар дээрх мэдээллийн сан бүрдэнэ. Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 70110892 Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг - Эрүүл мэндийн газар Эмийн зохицуулалтын хэлтэс