92
Copyright © 2012 Pearson Prentice Hall. All rights reserved. Chapter 5 Time Value of Money Мөнгөний цаг хугацааны үнэ цэнэ

gitman

Embed Size (px)

DESCRIPTION

gitman

Citation preview

Page 1: gitman

Copyright © 2012 Pearson Prentice Hall.

All rights reserved.

Chapter 5

Time Value of

Money

Мөнгөний цаг

хугацааны үнэ цэнэ

Page 2: gitman

© 2012 Pearson Prentice Hall. All rights reserved. 5-2

Хичээлийн зорилго

LG1 Санхүүгийн зах зээлд гүйцэтгэх цаг хугацааны үүрэг, тооцооллын үндсэн арга хэрэгсэл, мөнгөн урсгалтай хэрхэн холбогдох талаар судлах.

LG2 Нэг удаагийн мөнгөн урсгалын ирээдүйн ба өнөөгийн үнэ цэнийн тооцооллыг хийх, хоорондын харилцан хамаарлыг судлах.

LG3 Хугацааны эхэнд болон эцэст хийсэн мөнгөний ирээдүйн болон өнөөгийн үнэ цэнийг тооцох. Мөн ирээдүйд тасралтгүй хугацаанд хийгдэх мөнгөн урсгалын өнөөгийн үнэ цэнийг олох.

Page 3: gitman

© 2012 Pearson Prentice Hall. All rights reserved. 5-3

Хичээлийн зорилго

LG4 Холимог мөнгөн урсгалын ирээдүйн ба өнөөгийн үнэ цэнийг тооцоолох.

LG5 Ирээдүйн ба өнөөгийн үнэ цэнийн тооцоололтонд хүү тооцох үечлэл болон үр ашигт хүүгийн нөлөөллийг оруулах.

LG6 Дараах тооцооллуудыг хийж сурна. (1) Ирээдүйд тодорхой мөнгийг бий болгохын тулд хэдий хэмжээний хадгаламж хийх, (2) Зээлийн хорогдуулалтыг хийх, (3) Хүү болон өсөлтийн хувийг олох, (4) Мэдэгдэхгүй байгаа хугацааг тооцож олох

Page 4: gitman

© 2012 Pearson Prentice Hall. All rights reserved. 5-4

Санхүүгийн зах зээлд цаг

хугацааны гүйцэтгэх үүрэг

• Санхүүгийн ихэнх шийдвэр гаргалтанд хугацааны турш бий болох өртөг ба үнэ цэнийг тооцож үздэг.

• Мөнгөний цаг хугацааны үнэ цэнэ нь ялгаатай цаг хугацаанд орж ирэх мөнгөн урсгалуудыг хооронд нь харьцуулах боломжийг олгодог.

• Асуулт: Аав тань таньд мөнгө өгөх гэж байгаа бөгөөд дараах 2 альтернатив боломжоос сонгохыг санал болгосон.

– $1,000 өнөөдөр, Эсвэл?

– $1,100 нэг жилийн дараа.

• Та юу гэж бодож байна бэ? Алийг нь сонгох бэ?

Page 5: gitman

© 2012 Pearson Prentice Hall. All rights reserved. 5-5

Санхүүгийн зах зээлд цаг

хугацааны гүйцэтгэх үүрэг

• Хариулт нь та өнөөдөр хүлээн авах аливаа

мөнгөнөөсөө жилд хэдэн хувийн өгөөж олж авч

чадахаас шалтгаална.

• Тухайлбал, Та $1,000-оо өнөөдөр хадгаламжинд хийн

жилийн 12% хүүтэй хадгалуулах боломжтой бол

өнөөдрийн 1000$-г хүлээн авах нь ашигтай.

• Эсрэгээр, Хадгаламжийн сан танд ердөө жилийн 5

хувийн өгөөжийг санал болговол танд нэг жилийн

дараах 1100$ нь илүү оновчтой сонголт байна.

Page 6: gitman

© 2012 Pearson Prentice Hall. All rights reserved. 5-6

Ирээдүйн үнэ цэнэ vs Өнөөгийн

үнэ цэнэ

• Пүүс өнөөдөр үйл ажиллагаандаа $15,000 зарцуулж хөрөнгө оруулалт хийгээд ирэх 5 жилд нийт $17,000 мөнгөн урсгалыг жил тутамд дараах байдлаар олж авах боломжтой байна:

• Энэ тохиолдолд оновчтой хөрөнгө оруулалт болж чадах уу?

• Менежер зөв шийдвэр гаргахын тулд харьцуулж буй мөнгөн урсгалуудыг хугацааны нэг агшинд тооцоолон авчрах хэрэгтэй.

Жил Мөнгөн

урсгал

1 $3,000

2 $5,000

3 $4,000

4 $3,000

5 $2,000

Page 7: gitman

© 2012 Pearson Prentice Hall. All rights reserved. 5-7

Зураг 5.1

Хугацааны шугам

Page 8: gitman

© 2012 Pearson Prentice Hall. All rights reserved. 5-8

Зураг 5.2

Нэгтгэх болон хорогдуулах

Page 9: gitman

© 2012 Pearson Prentice Hall. All rights reserved. 5-9

Зураг 5.3

Тооны машины товчлуураар

тооцоолох

Page 10: gitman

© 2012 Pearson Prentice Hall. All rights reserved. 5-10

Мөнгөн урсгалын үндсэн хэлбэрүүд

• Пүүсүүд орох болон гарах мөнгөн урсгалаа ерөнхий хэлбэрээр

нь тодорхойлж болно.

• 3 үндсэн хэлбэр байх бөгөөд тэдгээр нь: нэг удаагийн, үе

тутмын болоод холимог мөнгөн урсгалууд юм.

Page 11: gitman

© 2012 Pearson Prentice Hall. All rights reserved. 5-11

Нэг удаагийн төлбөрийн

ирээдүйн үнэ цэнэ

• Мөнгөний ирээдүйн үнэ цэнэ гэдэг нь тодорхой

хувийн хүүтэйгээр өнөөдөр хадгалуулсан мөнгөний

ирээдүйн өгөгдсөн хугацаанд бий болох үнэ цэнийг

хэлнэ. Тухайн хугацааны туршид нийлмэл хүүгийн

зарчмаар бодно.

• Нийлмэл хүүгийн зарчим гэдэг нь хадгаламжнаас

бодогдсон хүүгийн хэмжээ нь хүү тооцогдох үндсэн

төлбөрийн нэг хэсэг болон нэмж тооцогдохыг хэлдэг.

• Үндсэн хэмжээ гэдэг нь хүү төлөгдөх нийт мөнгөн

дүнг хэлнэ.

Page 12: gitman

© 2012 Pearson Prentice Hall. All rights reserved. 5-12

Хувийн санхүүгийн жишээ.

Хэрвээ Фрэд Морено $100-оо жилийн 8 хувийн нийлмэл хүүтэйгээр хадгалуулбал нэг дэх жилийн эцэст ямар хэмжээний мөнгөтэй болох бэ?

Нэг дэх жилийн эцэс дэх ИҮЦ= $100 (1 + 0.08) = $108

Хэрэв Фрэд энэхүү мөнгөө дахин нэг жил хадгалуулбал хоѐр дахь жилийн эцэст ямар хэмжээний мөнгөтэй болох бэ?

Хоѐр дахь жилийн эцэс дэх ИҮЦ= $100 (1 + 0.08) (1 + 0.08) = $116.64

Page 13: gitman

© 2012 Pearson Prentice Hall. All rights reserved. 5-13

Нэг удаагийн төлбөрийн ИҮЦ: ИҮЦ-н

тэгшитгэл /Томьёо/

• Бид тэмдэглэлдээ дараах хувьсагчийг оруулья:

– FVn = n хугацааны эцэс дэх ирээдүйн үнэ цэнэ.

– PV = Анхны үндсэн хэмжээ буюу өнөөгийн үнэ цэнэ.

– r = жилийн хүүгийн хэмжээ (Санамж: зарим тооны машинд I –аар

тэмдэглэсэн байдаг.)

– n =Мөнгө хадгаламжинд байх хугацаа (ихэвчлэн жилээр)

• ИҮЦ-н ерөнхий томьѐо нь дараах байдалтай байна.

FVn = PV (1 + r)n

Page 14: gitman

© 2012 Pearson Prentice Hall. All rights reserved. 5-14

Нэг удаагийн төлбөрийн ИҮЦ: ИҮЦ-н

тэгшитгэл /Томьёо/

Jane Farber $800-оо жилийн 8 хувийн хүүтэйгээр хадгалуулсан.

Тэрээр 5 жилийн дараа ямар хэмжээний мөнгөтэй болохоо

мэдэхийг хүсжээ.

Хугацааны шулууны шинжилгээг харуулбал:

FV5 = $800 (1 + 0.06)5 = $800 (1.33823) = $1,070.58

Page 15: gitman

© 2012 Pearson Prentice Hall. All rights reserved. 5-15

Хувийн санхүүгийн жишээ.

Page 16: gitman

© 2012 Pearson Prentice Hall. All rights reserved. 5-16

Зураг 5.4 Ирээдүйн үнэ цэнийн

харилцан хамаарал

Page 17: gitman

© 2012 Pearson Prentice Hall. All rights reserved. 5-17

Нэг удаагийн төлбөрийн өнөөгийн

үнэ цэнэ

• Өнөөгийн үнэ цэнэ нь ирээдүйн төлбөрийн одоогийн үнэ

цэнийг харуулдаг. Өөрөөр хэлбэл тодорхой хувийн хүүтэйгээр

оруулсан хөрөнгө оруулалт нь ирээдүйн төлбөртэй тэнцүү байх

өнөөдрийн мөнгө юм.

• Энэ нь өнөөдрийн нэг доллар ирээдүйд орж ирэх нэг доллараас

ямагт илүү үнэ цэнэтэй гэсэн суурь зарчимд тулгуурлана.

• Хорогдуулсан мөнгөн урсгал гэдэг нь өнөөгийн үнэ цэнийг

олох ажиллагааг хэлнэ.

• Хорогдуулалтын хувийг ихэвчлэн үйл ажиллагааны зардал,

хорогдуулалтын хувь, шаардлагатай өгөөж, капиталын өртөг

зэргээр төлөөлүүлэн авч үздэг.

Page 18: gitman

© 2012 Pearson Prentice Hall. All rights reserved. 5-18

Хувийн санхүүгийн жишээ.

Paul Shorter үйл ажиллагааны үр дүнд одоогоос нэг

жилийн дараа $300 хүлээн авна. Түүний хөрөнгө

оруулалт нь 6% өгөөжтэй бол одоо хамгийн ихдээ үйл

ажиллагаандаа хэдий хэмжээний мөнгө оруулах бэ ?

PV (1 + 0.06) = $300

PV = $300/(1 + 0.06) = $283.02

Page 19: gitman

© 2012 Pearson Prentice Hall. All rights reserved. 5-19

Нэг удаагийн төлбөрийн ӨҮЦ: ӨҮЦ-н

тэгшитгэл /томьёо/

Өнөөгийн үнэ цэнэ-PV, ирээдүйн үнэ цэнэ-FVn,

хугацаа-n, хүүгийн хэмжээ (үйл ажиллагааны

зардал)-r бол дараах байдлаар тооцоололтыг

хийнэ.

Page 20: gitman

© 2012 Pearson Prentice Hall. All rights reserved. 5-20

Нэг удаагийн төлбөрийн ӨҮЦ: ӨҮЦ-н

тэгшитгэл /томьёо/

Pam Valenti одоогоос 8 жилийн дараа хүлээн авах $1,700-нхоо

өнөөгийн үнэ цэнийг олохыг хүссэн. Үйл ажиллагааны зардал нь

8% бол:

Хугацааны шулуунд зурж үзвэл:

PV = $1,700/(1 + 0.08)8 = $1,700/1.85093 = $918.46

Page 21: gitman

© 2012 Pearson Prentice Hall. All rights reserved. 5-21

Хувийн санхүүгийн жишээ

Page 22: gitman

© 2012 Pearson Prentice Hall. All rights reserved. 5-22

Зураг 5.5 Өнөөгийн үнэ цэнийн

харилцан хамаарал

Page 23: gitman

© 2012 Pearson Prentice Hall. All rights reserved. 5-23

Annuities-Үе тутмын төлбөр

Annuity гэдэг нь тодорхой хугацааны үе тутам дахь тэнцүү хэмжээний мөнгөн урсгал юм. Эдгээр мөнгөн урсгалуудыг ХО-аасаа олох өгөөж буюу орох МУ, өгөөж хүртэхийн тулд хийсэн ХО буюу гарах МУ гэж ангилж болно.

– Үе тутмын эцэст хийх мөнгөн урсгал / An ordinary (deferred) annuity /

– Үе тутмын эхэнд хийх мөнгөн урсгал / An annuity due /

– Үе тутмын эхэнд хийсэн МУ нь нэмэлт нэг үеийн хүү бодогддог учир үе тутмын эцэст хийсэн МУ-аас ямагт их байдаг.

Page 24: gitman

© 2012 Pearson Prentice Hall. All rights reserved. 5-24

Хувийн санхүүгийн жишээ:

Fran Abrams нь үе тутамд хүлээн авах 2 мөнгөн

урсгалуудаас сонголт хийх болсон. Хоѐулаа адилхан

жилийн хугацаатай ба $1,000 үе тутмын төлбөртэй; А нь

үе тутмын эцэст хийгдэх, B нь үе тутмын эхэнд хийгдэх

МУ-д юм. 2 мөнгөн урсгалуудын жагсаалтыг дараагийн

слайданд харуулав.

Үе тутмын мөнгөн урсгалуудын нийт дүн нь $5,000.

Page 25: gitman

© 2012 Pearson Prentice Hall. All rights reserved. 5-25

Хүснэгт 5.1 Үе тутмын эхэнд болон эцэст

хийгдсэн МУ-дын харьцуулалт ($1,000, 5 жил)

Page 26: gitman

© 2012 Pearson Prentice Hall. All rights reserved. 5-26

Үе тутмын эцэс дэх МУ-н ИҮЦ-г олох

• Үе тутмын эцэст CF хэмжээний МУ-г хийнэ гэж үзвэл ирээдүйн үнэ цэнийг дараах байдлаар тооцно.

• Энд, хүүний түвшин - r , n – хугацаа /үе тутамд мөнгө хийх/

Page 27: gitman

© 2012 Pearson Prentice Hall. All rights reserved. 5-27

Хувийн санхүүгийн жишээ

Fran Abrams хоѐр МУ-дын 5 дахь жилийн эцэст ямар мөнгөтэй болохоо

тооцсоны эцэст A – г сонгоно, Тооцооллыг хийж үзвэл:

Цаг хугацааны шулууныг зурж үзвэл:

Page 28: gitman

© 2012 Pearson Prentice Hall. All rights reserved. 5-28

Хувийн санхүүгийн жишээ

Page 29: gitman

© 2012 Pearson Prentice Hall. All rights reserved. 5-29

Үе тутмын эцэст хийгдэх МУ-н

өнөөгийн үнэ цэнэ

• Үе тутмын эцэст хийгдэх тэнцүү хэмжээний CF МУ-н ӨҮЦ-г дараах тэгшитгэлээр олно:

• Энд, Хүүний түвшин - r, үе тутамд тэнцүү хэмжээний төлбөр хийгдэх хугацаа – n.

Page 30: gitman

© 2012 Pearson Prentice Hall. All rights reserved. 5-30

Үе тутмын эцэст хийгдэх МУ-н

өнөөгийн үнэ цэнийг олох

Хуванцар тоглоом хийдэг Braden компани худалдан авалтынхаа

төлбөрийг үе тутамд тэнцүү хэмжээгээр төлөхөөр болсон. 5 жилийн

турш жил бүрийн эцэст $700 төлөх ба шаардлагатай өгөөж 8% байсан

бол төлөх мөнгөнүүдийн өнөөгийн үнэц цэнэ нь:

Хугацааны шугамыг ашиглан тооцоо хийж үзвэл:

Page 31: gitman

© 2012 Pearson Prentice Hall. All rights reserved. 5-31

Хүснэгт 5.2 Үе тутмын эцэст хийгдэх

мөнгөн урсгалын өнөөгийн үнэ цэнийг

олох дэлгэрэнгүй тооцоолол

Page 32: gitman

© 2012 Pearson Prentice Hall. All rights reserved. 5-32

Үе тутмын эцэст хийгдэх МУ-н

өнөөгийн үнэ цэнийг олох

Page 33: gitman

© 2012 Pearson Prentice Hall. All rights reserved. 5-33

Үе тутмын эхэнд хийгдэх МУ-н

ирээдүйн үнэ цэнийг тооцох

• Үе тутмын эхэнд хийгдэх тэнцүү хэмжээний CF мөнгөний ирээдүйн үнэ цэнийг олох томьѐо нь:

• Энд, Хүүний түвшин - r , үе тутамд мөнгө хийх хугацаа n болно.

Page 34: gitman

© 2012 Pearson Prentice Hall. All rights reserved. 5-34

Хувийн санхүүгийн жишээ:

Fran Abrams хүснэгт 5.1-н тооцооллыг үе тутмын эхэнд хийгдэх төлбөр тооцоолж үзье. Энэ тохиолдолд үндсэн хэмжээнээс таван удаа хүү нэмж тооцогдож байна.

Page 35: gitman

© 2012 Pearson Prentice Hall. All rights reserved. 5-35

Хувийн санхүүгийн жишээ.

Page 36: gitman

© 2012 Pearson Prentice Hall. All rights reserved. 5-36

Үе тутмын эхэнд хийгдэх МУ-н

өнөөгийн үнэ цэнийг олох

• Yе тутмын эхэнд тэнцүү хэмжээгээр хийгдэх CF хэмжээний МУ-н өнөөгийн үнэ цэнийг дараах байдлаар тооцно.

• Энд, хүүний түвшин - r , үе тутамд хийх хугацаа - n

Page 37: gitman

© 2012 Pearson Prentice Hall. All rights reserved. 5-37

Үе тутмын эхэнд хийгдэх МУ-н

өнөөгийн үнэ цэнийг олох

Page 38: gitman

© 2012 Pearson Prentice Hall. All rights reserved. 5-38

Баримт, факт

Канзасын ачааны машины жолооч Доналд Дамоны амьдралд

гэнэтийн аз тохиолдож 2009 оны 11 сарын 11-нд хонжворт

сугалаанаас 96,6 сая доллар хожжээ. Тэрээр шагналаа авахдаа

$48,367,329.08 буюу нийт үнийн дүнгийн тал мөнгийг нэг дор

авах боломжынхоо оронд 30 жилийн турш жилд 3,22 сая доллар

авахаар болсон байна.

Page 39: gitman

© 2012 Pearson Prentice Hall. All rights reserved. 5-39

Мөнхийн төлбөрийн өнөөгийн үнэ

цэнийг тооцох

• Үе тутамд мөнхийн төлбөр гэдэг нь хугацааг

төгсгөлгүй үргэлжлэнэ гэж тооцоод энэ хугацаанд

тасралтгүй төлбөр төлөх процессыг ойлгоно.

• Хэрвээ мөнхийн төлбөрийн үе тутам дахь мөнгө нь

CF бол одоогоос нэг жилийн дараагаас эхэлж хийх

МУ-дын өнөөгийн үнэ цэнэ нь:

PV = CF ÷ r

Page 40: gitman

© 2012 Pearson Prentice Hall. All rights reserved. 5-40

Хувийн санхүүгийн жишээ

Ross Clark өөрийн төгссөн сургуульдаа жил бүр

тасралтгүй хугацаанд санхүүгийн хандив өгч дэмжлэг

үзүүлэхийг хүссэн. Сургууль нь жилийн $200,000-н

хандивыг хүссэн ба энэхүү хандивын өгөөж нь 10%

байна гэж мэдэгдсэн. Тэгвэл Ross-н сургуульд өгөх

хандивын өнөөгийн үнэ цэнэ нь:

PV = $200,000 ÷ 0.10 = $2,000,000

Page 41: gitman

© 2012 Pearson Prentice Hall. All rights reserved. 5-41

Холимог мөнгөн урсгалын

ирээдүйн үнэ цэнэ.

Shrell тавилга үйлдвэрлэлийн компани нь өөрийн

хэрэглэгчдээсээ хүлээн авах орлогынхоо таамаглалыг

дараах байдлаар таван жилээр гаргав.

Page 42: gitman

© 2012 Pearson Prentice Hall. All rights reserved. 5-42

Холимог мөнгөн урсгалын

ирээдүйн үнэ цэнэ.

Компани ХО-аасаа хамгийн багадаа 8% өгөөж авахаар таамаглаж

байна. Тэгвэл компани 5 дахь жилийн эцэст хэдий хэмжээний

мөнгийг хуримтлуулах бэ?

Хугацааны шугамаар дүрслэн тооцооллыг хийж үзвэл:

Page 43: gitman

© 2012 Pearson Prentice Hall. All rights reserved. 5-43

Холимог мөнгөн урсгалын

ирээдүйн үнэ цэнэ.

Page 44: gitman

© 2012 Pearson Prentice Hall. All rights reserved. 5-44

Холимог МУ-н өнөөгийн үнэ цэнэ

Frey гутлын үйлдвэрийн компани нь ирэх таван жил үйл

ажиллагаанаасаа олох орлогоо дараах байдлаар төлөвлөжээ.

Page 45: gitman

© 2012 Pearson Prentice Hall. All rights reserved. 5-45

Холимог МУ-н өнөөгийн үнэ цэнэ

Тус компани нь хөрөнгө оруулалтаасаа хамгийн багадаа

9% өгөөж авдаг гэвэл 5 жилийн турш хүлээн авах

орлогынх нь өнөөгийн үнэ цэнэ нь:

Page 46: gitman

© 2012 Pearson Prentice Hall. All rights reserved. 5-46

Холимог МУ-н өнөөгийн үнэ цэнэ

Page 47: gitman

© 2012 Pearson Prentice Hall. All rights reserved. 5-47

Хүү тооцох үечлэл нэмэгдэх

үе дэх тооцоолол

• Жилд нэгээс олон удаа хүү тооцох нь жилд нэг удаа

хүү тооцохоос илүү үр ашигтай байдаг. Учир нь жилд

олон дахин хүү тооцогдох тусам хүүгээс хүү

бодогддог.

• Үүний үр дүнд жилийн үр ашигт хүү нь жилийн

нэрлэсэн хүүгээс өндөр байдаг.

• Цаашилбал, Хүү тооцох үечлэл нэмэгдэх тусам үр

ашигт хүү нэмэгддэг.

Page 48: gitman

© 2012 Pearson Prentice Hall. All rights reserved. 5-48

Хүснэгт 5.3 Жилийн 8% хүүтэй, хагас жилд хүү

бодогдох $100 хөрөнгө оруулалтын ирээдүйн үнэ

цэнийг тооцоольё. Хугацаа 24 сар буюу 2 жил.

Page 49: gitman

© 2012 Pearson Prentice Hall. All rights reserved. 5-49

Хүснэгт 5.4 Жилийн 8% хүүтэй, улирал бүр хүү

бодогдох $100 хөрөнгө оруулалтын ирээдүйн үнэ

цэнийг тооцоольё. Хугацаа 24 сар буюу 2 жил.

Page 50: gitman

© 2012 Pearson Prentice Hall. All rights reserved. 5-50

Хүснэгт 5.5 Жилийн 8% хүүтэй, $100 хөрөнгө

оруулалтын хүү тооцох үечлэлийн

харьцуулалт Хугацаа 24 сар буюу 2 жил.

Page 51: gitman

© 2012 Pearson Prentice Hall. All rights reserved. 5-51

Нийлмэл хүү нь илүү олон

тооцогддог.

Нийлмэл хүү нь илүү олон тооцогддог.

Өмнөх жишээг хагас жил болон, улирлаар дахин тооцож үзвэл.

Page 52: gitman

© 2012 Pearson Prentice Hall. All rights reserved. 5-52

Нийлмэл хүү нь илүү олон

тооцогддог.

Page 53: gitman

© 2012 Pearson Prentice Hall. All rights reserved. 5-53

Нийлмэл хүү нь илүү олон

тооцогддог.

Page 54: gitman

© 2012 Pearson Prentice Hall. All rights reserved. 5-54

Тасралтгүй нийлмэл хүү

• Тасралтгүй нийлмэл хүү нь хугацааны агшин хором

бүрд хүү тооцогдохыг хэлдэг. Өөрөөр хэлбэл минут,

секунд, микросекунд бүрд хүү тооцогддог..

• Тасралтгүй нийлмэл хүүг тооцох ерөнхий тэгшитгэл

нь:

Энд e нь экспонциал функц. Ойролцоогоор 2.7183

тэнцүү тогтмол тоо.

Page 55: gitman

© 2012 Pearson Prentice Hall. All rights reserved. 5-55

Хувийн санхүүгийн жишээ.

Өмнөх жишээг /Fred Moreno’s/ (n = 2) (PV = $100) (r =

0.08) тасралтгүй нийлмэл аргаар тооцьѐ.

FV2 (тасралтгүй нийлмэл) = $100 e0.08 2

= $100 2.71830.16

= $100 1.1735 = $117.35

Page 56: gitman

© 2012 Pearson Prentice Hall. All rights reserved. 5-56

Хувийн санхүүгийн жишээ.

Page 57: gitman

© 2012 Pearson Prentice Hall. All rights reserved. 5-57

Жилийн нэрлэсэн ба үр ашигт хүү

• Жилийн нэрлэсэн хүү гэдэг нь зээлдүүлэгчээс тогтоосон

гэрээнд заасан хүү юм.

• Үр ашигт /бодит/ хүү гэдэг нь ашиглаж байгаа эх үүсвэртээ

бодитоор төлж буй хүү юм.

• Ерөнхий тохиолдолд үр ашигт хүү > нэрлэсэн хүү байдаг.

Page 58: gitman

© 2012 Pearson Prentice Hall. All rights reserved. 5-58

Хувийн санхүүгийн жишээ.

Fred Moreno жилийн 8 хувийн нэрлэсэн хүүгийн жилд

нэг удаа, хагас жилд, улиралд нэг удаа хүү бодогдох

үеийн үр ашигт хүүг олохыг хүсжээ.

Page 59: gitman

© 2012 Pearson Prentice Hall. All rights reserved. 5-59

Цаг хугацааны үнэ цэнийн хэрэглээ: Ирээдүйн

хуримтлалыг хадгаламж бий болгоно.

Ирээдүйд бий болгохоор зорьж буй мөнгөө хуримтлуулахын тулд

жил бүр /үе тутамд/ ямар хэмжээний мөнгө хийхийг дараах

байдлаар олно.

Тухайлбал та таван жилийн дараа байр худалдаж авахаар зорьсон

ба тооцоолол хийсний үр дүнд таван жилийн дараа байрны үнэ

$30,000 байхыг тогтоосон. Жил бүрийн эцэст тодорхой мөнгийг

хийн хуримтлуулсаар таван жилийн дараа $30,000 болсон

байхаар 6 хувийн жилийн хүүтэй хадгаламжинд жил бүр хэдэн

доллар хийхийг тооцьѐ.

Page 60: gitman

© 2012 Pearson Prentice Hall. All rights reserved. 5-60

Хувийн санхүүгийн жишээ

Page 61: gitman

© 2012 Pearson Prentice Hall. All rights reserved. 5-61

Цаг хугацааны үнэ цэнийн

хэрэглээ: Зээлийн хорогдуулалт

• Тогтсон хугацаан дахь зээлийн үндсэн төлбөрийг бодогдох хүүгийн хамт зээлийн хугацааны турш тогтсон хугацааны үе тутамд тэнцүү хэмжээгээр төлөхийг зээлийн хорогдуулалт гэнэ.

• Зээлийн хорогдуулалтыг тооцох процес нь зээлийн хугацааны эцэс дэх ИҮЦ-г тооцсоны үндсэн дээр хүү ба зээлийн үндсэн төлбөрийг тэнцүү хэмжээтэй төлөх төлбөрийг олно.

• Зээлийн хорогдуулалтын хуваарь нь зээлийг эргэн төлөх тэнцүү хэмжээний төлбөр юм. Энэхүү хуваариас зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүүнд ямар төлбөр төлж байгааг харах боломжтой.

Page 62: gitman

© 2012 Pearson Prentice Hall. All rights reserved. 5-62

Цаг хугацааны үнэ цэнийн

хэрэглээ: Зээлийн хорогдуулалт

• Зээлийн үндсэн хэмжээ PV болон зээлдүүлэгчийн тогтоосон

хүү, хугацаа зэргээс хамааруулан зээлийн хугацааны үеүүдэд

тэнцүү хэмжээгээр төлөх төлбөрийг дараах томьѐогоор олно.

• Та $6,000 жилийн 10 хувийн хүүтэй зээлсэн ба 4 жилийн турш

тэнцүү хэмжээтэй төлж дуусахаар болсон гэж үзвэл нэг жилд

төлөх төлбөр нь:

Page 63: gitman

© 2012 Pearson Prentice Hall. All rights reserved. 5-63

Хувийн санхүүгийн жишээ

Page 64: gitman

© 2012 Pearson Prentice Hall. All rights reserved. 5-64

Хүснэгт 5.6 Зээлийн хорогдуулалтын хуваарь

($6,000 үндсэн төлбөр, 10% зээлийн хүү, 4 жилийн хугацаатай)

Page 65: gitman

© 2012 Pearson Prentice Hall. All rights reserved. 5-65

Хувийн санхүүгийн жишээ

Page 66: gitman

© 2012 Pearson Prentice Hall. All rights reserved. 5-66

Баримт, факт

Шинэ зуунд моргэжын хоѐрдахь зах зээлд хүндрэл авчирлаа.

• 2006 онд 300 тэрбум доллараар үнэлэгдэх өртөгтэй моргэжын хүү өндөр түвшинд хүрчээ.

• Зах зээлийн өсөлтөөс шалтгаалан орон сууцны үнэ цэнэ нэмэгдсэн бөгөөд зээлдэгчдэд өөрсдийн моргэжын зах зээлийг дахин санхүүжүүлэх боломж гарч ирсэн. Байшингийн өсөж байгаа үнэ цэнэнд тулгуурлан хувьцаа гарган санхүүжиж байсан нь моргэжийн төлбөрийг буурахад хүргэсэн.

• Гэвч 2006 онд хоѐрдогч зах зээлийн олон зээлэгчдэд орон сууцны үнэ нь дахин санхүүжилт хийх боломж биш гэдгийг ойлгосон

• Энэхүү асуудал нь хоѐрдогч зах зээлийн үйл ажиллагаанд ямар нөлөө үзүүлэх бэ? Зээлдүүлэгчид зээлийн стандартаа нарийвчлах нь орон сууцны зах зээлд хэрхэн нөлөөлөх бэ?

Page 67: gitman

© 2012 Pearson Prentice Hall. All rights reserved. 5-67

Цаг хугацааны үнэ цэнийн хэрэглээ:

Хүү болон, хүүгийн өсөлтийг тооцох

• Мөнгөн урсгалын цуваанаас нийлмэл хүү болон,

хүүгийн өсөлтийн хувийг тооцож гаргах зайлшгүй

шаардлага гардаг.

• Дараах тэгшитгэлээр зээлийн хүү болон өсөлтийн

хувийг мөнгөн хөрөнгийн хугацаа хоорондын үнэ

цэнийн өсөлтөөс хамааруулан тооцож болно.

Page 68: gitman

© 2012 Pearson Prentice Hall. All rights reserved. 5-68

Хувийн санхүүгийн жишээ

Ray Noble 4 жилийн өмнө $1,250 хөрөнгө оруулалт

хийсэн. Одоо үнэ цэнэ нь $1,520 болсон бол түүний нэг

жилийн өгөөжийн хэмжээ хэд байсан бэ?

Үүийг 5.20 тэгшитгэлийг ашиглан тооцоолбол:

r = ($1,520 ÷ $1,250)(1/4) – 1 = 0.0501 = 5.01% жилийн

өгөөжийн хэмжээ

Page 69: gitman

© 2012 Pearson Prentice Hall. All rights reserved. 5-69

Хувийн санхүүгийн жишээ

Page 70: gitman

© 2012 Pearson Prentice Hall. All rights reserved. 5-70

Хувийн санхүүгийн жишээ

Jan Jacobs $2,000 зээлсэн ба

эргэн төлөлтийг хийхдээ жил

бүрийн эцэст $514.14 таван

жилийн туршид хийхээр

тооцсон. Тэгвэл зээлийн хүүг

ол.

Page 71: gitman

© 2012 Pearson Prentice Hall. All rights reserved. 5-71

Хувийн санхүүгийн жишээ

Page 72: gitman

© 2012 Pearson Prentice Hall. All rights reserved. 5-72

Цаг хугацааны хэрэглээ: Мэдэгдэхгүй

байгаа хугацааг олох.

• Зарим тохиолдолд өгөгдсөн мөнгөн урсгал ба анхны

мөнгөн дүнг ашиглан мөнгөн урсгалууд хоорондын

хугацааг тооцох шаардлага гардаг.

• Энэхүү энгийн тохиолдолд бид PV буюу анхны

хадгаламжийн хэмжээ, FV ирээдүйн үнэ цэнэ болон

хүү R- г ашиглан хугацааг тооцох боломжтой.

Page 73: gitman

© 2012 Pearson Prentice Hall. All rights reserved. 5-73

Хувийн санхүүгийн жишээ

Ann Bates-н анх хийсэн

хадгаламж 1000 доллараа

жилийн 8 хувийн хүүтэйгээр

өссөөр 2500 доллар болсон

байв. Тэгвэл хадгаламжийн

нийт хугацааг тооцох

шаардлага гарч байна.

Page 74: gitman

© 2012 Pearson Prentice Hall. All rights reserved. 5-74

Хувийн санхүүгийн жишээ

Page 75: gitman

© 2012 Pearson Prentice Hall. All rights reserved. 5-75

Хувийн санхүүгийн жишээ

Bill Smart $25,000-г жилийн

11% хүүтэй зээлсэн ба жил

бүрийн эцэст $4,800 эргэн

төлөх шаардлагатай болсон.

Тэрээр энэхүү төлбөрөө ямар

хугацааны турш төлөхөө

тодорхойлох шаардлагатай

боллоо.

Page 76: gitman

© 2012 Pearson Prentice Hall. All rights reserved. 5-76

Хувийн санхүүгийн жишээ

Page 77: gitman

© 2012 Pearson Prentice Hall. All rights reserved. 5-77

Хичээлийн зорилгоо эргэн хэлэлцвэл:

LG1 Санхүүгийн зах зээлд гүйцэтгэх цаг хугацааны

үүрэг, тооцооллын үндсэн арга хэрэгсэл, мөнгөн

урсгалтай хэрхэн холбогдох талаар судлах.

– Санхүүгийн менежерүүд МЦХҮЦ-г мөнгөн урсгалыг

шинжлэхэд гол техник болгон ашигладаг. Ингэснээр

байгууллагууд өөрийн мөнгөн урсгалыг ямар байлгавал

зохистой талаарх бодлогоо баримтлах боломжтой

болдог.

Page 78: gitman

© 2012 Pearson Prentice Hall. All rights reserved. 5-78

Хичээлийн зорилгоо эргэн хэлэлцвэл:

LG2 Нэг удаагийн мөнгөн урсгалын ирээдүйн ба өнөөгийн үнэ цэнийн тооцооллыг хийх, хоорондын харилцан хамаарлыг судлах.

– ИҮЦ (FV) – нийлмэл хүүгийн зарчмаар тооцогддог. Анхны хадгаламжийн хэмжээнээс тооцогдсон хүү нь

– ӨҮЦ (PV)- Ирээдүйд орж ирэх мөнгөн төлбөрүүдийн тодорхой хүүгийн түвшинд одоогийн үнэ цэнийг нь олох явдал юм. Өөрөөр хэлбэл ИҮЦ-н эсрэг тохиолдол юм.

Page 79: gitman

© 2012 Pearson Prentice Hall. All rights reserved. 5-79

Хичээлийн зорилгоо эргэн хэлэлцвэл:

LG3 Хугацааны эхэнд болон эцэст хийсэн мөнгөний

ирээдүйн болон өнөөгийн үнэ цэнийг тооцох. Мөн

ирээдүйд тасралтгүй хугацаанд хийгдэх мөнгөн

урсгалын өнөөгийн үнэ цэнийг олох.

• Хугацааны эцэст хийгдэх төлбөрийн ИҮЦ болон

ӨҮЦ-г үндсэн тэгшитгэлээр тооцно. Харин хугацааны

эхэнд хийгдэх төлбөр нь нэг жилээр илүү хүү

бодогддог тул илүү өндөр гардаг. Мөнхийн

төлбөрийн ӨҮЦ-г олохдоо үе тутмын төлбөрийг

хүүгийн хувьд хувааж олдог.

Page 80: gitman

© 2012 Pearson Prentice Hall. All rights reserved. 5-80

Review of Learning Goals

(cont.)

LG4 Холимог мөнгөн урсгалын ирээдүйн ба өнөөгийн үнэ цэнийг тооцоолох.

– Хугацааны үеүүдэд харилцан адилгүй хэмжээтэй гарах

МУ-г холимог МУ гэдэг. ХМУ-н ирээдүйн үнэ цэнэ нь

үе тутмын МУ-н ирээдүйн үнэ цэнэ байна. Үүнтэй

адилаар ХМУ-н өнөөгийн үнэ цэнэ нь үе тутмын

төлбөрийн ӨҮЦ байна.

Page 81: gitman

© 2012 Pearson Prentice Hall. All rights reserved. 5-81

Review of Learning Goals

(cont.)

LG5 Ирээдүйн ба өнөөгийн үнэ цэнийн тооцоололтонд

хүү тооцох үечлэл болон үр ашигт хүүгийн

нөлөөллийг оруулах

– Нийлмэл хүүгийн хүү тооцох үечлэлийн интервал жил,

өдөр, гэх мэтээр тасралтгүй үргэлжилж болдог. Хүү

тооцох үечлэл илүү олон байх тусмаа ирээдүйн үнэ

цэнэ өндөр байна.

Page 82: gitman

© 2012 Pearson Prentice Hall. All rights reserved. 5-82

Review of Learning Goals

(cont.)

LG6 Дараах тооцооллуудыг хийж сурна. (1) Ирээдүйд тодорхой мөнгийг бий болгохын тулд хэдий хэмжээний хадгаламж хийх, (2) Зээлийн хорогдуулалтыг хийх, (3) Хүү болон өсөлтийн хувийг олох, (4) Мэдэгдэхгүй байгаа хугацааг тооцож олох

– (1) Ирээдүйн тодорхой хэмжээний мөнгийг хуримтлуулахын

тулд үе тутамд тодорхой хэмжээний мөнгийг хадгалах нь илүү

зохимжтой. (2) Зээлийг үе тутамд тэнцүү хэмжээгээр төлж

ирээдүйн төлбөрийн ӨҮЦ нь тэг байхаар хорогдуулалтыг

хийдэг. (3) Хүү болон хүүгийн өсөлтийг мөнгөн урсгал

хоорондын харьцуулалтаас хамааруулан гаргаж болно. (4) Нэг

удаагийн төлбөр болон үе тутмын төлбөрийн ӨҮЦ-с

хамааруулан мэдэгдэхгүй байгаа хугацааг олох боломжтой.

Page 83: gitman

© 2012 Pearson Prentice Hall. All rights reserved. 5-83

Бүлэгтэй холбоотой нэмэлт

мэдээлэл

• Бүлгийн кейс

• Багийн ажил

• Бодолттой асуудал.

Page 84: gitman

© 2012 Pearson Prentice Hall. All rights reserved. 5-84

Нэгдсэн кейс: Track Software компани

Хүснэгт 1: Track Software компанийн ашиг, ногдол ашиг,

хуримтлагдсан ашиг 2006-2012 онуудад:

Page 85: gitman

© 2012 Pearson Prentice Hall. All rights reserved. 5-85

Нэгдсэн кейс: Track Software компани

Хүснэгт 2:

Орлогын тайлан

($000) 31, 2012

эцсийн байдлаар

Page 86: gitman

© 2012 Pearson Prentice Hall. All rights reserved. 5-86

Нэгдсэн кейс: Track Software компани

Table 3a: Тайлан тэнцэл ($000)

Page 87: gitman

© 2012 Pearson Prentice Hall. All rights reserved. 5-87

Нэгдсэн кейс: Track Software компани

Table 3b: Тайлан тэнцэл ($000)

Page 88: gitman

© 2012 Pearson Prentice Hall. All rights reserved. 5-88

Нэгдсэн кейс: Track Software компани

Table 4: Хуримтлагдсан ашгийн тайлан ($000) 31, 2012

эцсийн байдлаар

Page 89: gitman

© 2012 Pearson Prentice Hall. All rights reserved. 5-89

.

Хүснэгт 5: Үйл

ажиллагааны

үзүүлэлтүүд,

харьцаанууд.

Нэгдсэн кейс: Track Software компани

Page 90: gitman

© 2012 Pearson Prentice Hall. All rights reserved. 5-90

a. Стэнлигийн өмнөх санхүүгийн зорилго юу байсан бэ? Энэ нь

оновчтой зорилго мөн үү? Яагаад. Эзэн төлөөллийн бэрхшээл

энэ компанид үүссэн эсэхийг тайлбарлана уу.

b. Жил бүрийн нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS)-г тооц.

Эргэлтэнд байгаа хувьцааны тоо өөрчлөгдөөгүй гэж үзнэ.

Хэсэг a-г ашиглан EPS - үзүүлэлтийн талаарх үнэлгээ

дүгнэлтийг өг.

c. Компаний санхүүгийн үзүүлэлтүүдийг ашиглан үйл

ажиллагааны МУ болон Чөлөөт МУ-г тооцоол. Компаний

одоогийн МУ-д гарсан хүндрэлийг олж үнэлгээ өгнө үү.

Нэгдсэн кейс: Track Software компани

Page 91: gitman

© 2012 Pearson Prentice Hall. All rights reserved. 5-91

d. Компаний санхүүгийн нөхцөл байдлыг дараах

үзүүлэлтүүдээр үнэл: (1) Хөрвөх чадвар, (2) үйл ажиллагаа,

(3) өр, (4) ашигт байдал, (5) зах зээл. Үнэлгээг хийхдээ

санхүүгийн тайлангууд болон хүснэгт 2, 3, 5 болон

хугацааны цуваа болон хөлгөн өгөгдлийг ашигла.

e. Стэнлигийн системийн хөгжүүлэгч хөлслөх нь ямар үр

дүнтэй эсэхийг тайлбарла.

Нэгдсэн кейс: Track Software компани

Page 92: gitman

© 2012 Pearson Prentice Hall. All rights reserved. 5-92

f. Track Software компани $5,000 –н ногдол ашиг 2012 онд төлсөн. Нэгэн хөрөнгө оруулагч тус компанийг 100% худалдаж авсан гэж үзье. Энэхүү хөрөнгө оруулагч компаний олгосон 5000 НА-г ирэх жилүүдэд тасралтгүй хугацаанд авахсаналтай байгаа ба компаний шаардлагатай өгөөж 10% байхад компаний ногдол ашитаа төлөх өнөөгийн мөнгө хэд байх бэ?

g. 2012 оноос тус компани нь тасралтгүй чөлөөт МУ-г бий болгон гэж үзье. Энэхүү тасралтгүй хүлээн авах чөлөөт МУ-д үндэслэн компанийг худалдаж авна гэж үзвэл 10% шаардлагатай өгөөжийн түвшинд ямар хөрөнгө оруулалтдаа ямар хэмжээний мөнгийг төлөх бэ ?

Нэгдсэн кейс: Track Software компани