66
Õºòº÷ òàéëáàðëàã÷èéí ¿éë àæèëëàãàà Батлав. ХҮҮТ-ийн эрхлэгч: Х. Өнөржаргал Лекц № 2 Хичээлийн дэд сэдэв: Хөтөч тайлбарлагчийн үйл ажиллагааны эрх зүйн орчин Хичээлийн зорилго: Аялал жуулчлалын салбарт мөрдөгддөг хууль эрх зүйн орчны тухай Хичээлийн хэрэглэгдэхүүн, холбогдох ном материал Айрис Бэрри “Аяллын хөтөч нарт зориулсан гарын авлага” 2003 он З. Отгондулам “Аялал жуулчлалын нэр томъёоны тайлбар” 2007 он А. Цэрэнчулуун “Хөтөч тайлбарлагч нар хэрхэн ажиллах вэ?” 2007 он Б. Жияндорж “Аялагчийн лавлах” 2008 он А. Цэрэнчулуун “Улаанбаатар хотын тойрон аялал” 2008 он В. Мөнхбаяр “Гандан хийдийн тайлбар” 2008 он Н. Уртнасан “Түмэн дурсгалт Орхоны хөндийн дэлхийн өв” 2005 он Чингис хаан дээд сургууль “Монголын аялал жуулчлалын нэвтэрхий толь” 2006 он Орох анги: АЖХБХ 1а Хичээлийн цаг: 2 цаг Хичээлийн бүтэц: Мэндлэх Өмнөх мэдлэгээ сэргээх Үндсэн шинэ хичээлийг заах Мэдлэгээ бататгах Хөтөч тайлбарлагчийн үйл ажиллагааны эрх зүйн орчин

Guide Lection

Embed Size (px)

Citation preview

Page 1: Guide Lection

Õºòº÷ òàéëáàðëàã÷èéí ¿éë àæèëëàãàà

Батлав. ХҮҮТ-ийн эрхлэгч: Х. Өнөржаргал

Лекц № 2

Хичээлийн дэд сэдэв: Хөтөч тайлбарлагчийн үйл ажиллагааны эрх зүйн орчин

Хичээлийн зорилго: Аялал жуулчлалын салбарт мөрдөгддөг хууль эрх зүйн орчны тухай

Хичээлийн хэрэглэгдэхүүн, холбогдох ном материал

Айрис Бэрри “Аяллын хөтөч нарт зориулсан гарын авлага” 2003 он З. Отгондулам “Аялал жуулчлалын нэр томъёоны тайлбар” 2007 он А. Цэрэнчулуун “Хөтөч тайлбарлагч нар хэрхэн ажиллах вэ?” 2007 он Б. Жияндорж “Аялагчийн лавлах” 2008 он А. Цэрэнчулуун “Улаанбаатар хотын тойрон аялал” 2008 он В. Мөнхбаяр “Гандан хийдийн тайлбар” 2008 он Н. Уртнасан “Түмэн дурсгалт Орхоны хөндийн дэлхийн өв” 2005 он Чингис хаан дээд сургууль “Монголын аялал жуулчлалын нэвтэрхий толь” 2006 он

Орох анги: АЖХБХ 1а

Хичээлийн цаг: 2 цаг

Хичээлийн бүтэц:

Мэндлэх Өмнөх мэдлэгээ сэргээх Үндсэн шинэ хичээлийг заах Мэдлэгээ бататгах

Хөтөч тайлбарлагчийн үйл ажиллагааны эрх зүйн орчин

Монгол улсын “Аялал жуулчлалын тухай хуулинд зааснаар "хөтөч-тайлбарлагч" гэж аялал жуулчлалын хөтөлбөрийн дагуу жуулчинд газарчлан, орчуулга, тайлбар хийх хувь хүнийг хэлдэг.

Дараахь шаардлагыг хангасан хувь хүн хөтөч-тайлбарлагчийн үйлчилгээ үзүүлж болно:- Монгол Улсын иргэн байх;- нэг буюу түүнээс дээш гадаад хэл эзэмшсэн, хөтөч- тайлбарлагчийн сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан, эрх бүхий байгууллагаар хөтөч-тайлбарлагчийн ангилал, зэрэглэлээ тогтоолгосон байх;- хөтөч-тайлбарлагчийн үйлчилгээ үзүүлэхэд эрүүл мэндийн хувьд тэнцсэн байх.

Хөтөч-тайлбарлагч нь дараах эрх, үүрэгтэй:- аялал жуулчлалын тухайн байгууллагаас баталсан хөтөлбөрийн дагуу жуулчдад үйлчлэх,

Page 2: Guide Lection

Õºòº÷ òàéëáàðëàã÷èéí ¿éë àæèëëàãàà

тэдний аюулгүй байдлыг урьдчилан сэргийлж, хангуулах;- жуулчдад үйлчилж байх хугацаандаа аялал жуулчлалын тухайн байгууллага болон өөрийн нэр бүхий хөтөч-тайлбарлагчийн тэмдгийг ил зүүх;- Монгол Улсын нийгэм эдийн засаг, төрийн байгуулал, байгаль, түүх, соёл, ард түмний зан заншлын талаар жуулчдад бодит мэдээлэл өгөх, улс, хувь хүн, байгууллагын нууцад хамаарах мэдээллийн нууцыг задруулахгүй байх;- үйлчилгээнийхээ явцад өөрийн буруугаас жуулчинд болон аялал жуулчлалын тухайн байгууллагад учруулсан хохирлыг арилгах.

Хөтөч-тайлбарлагч нь жуулчдаас шан харамж шаардах, аялал жуулчлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.

Аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуулийн 12.1-д заасан шаардлагыг хангасан хувь хүний хөтөч-тайлбарлагчийн ангилал, зэрэглэлийг тогтооно. Энэхүү үйл ажиллагаа нь Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын 2005 оны 102 дугаар тушаалаар батлагдсан ”Хөтөч тайлбарлагчийн ангилал, зэрэглэл тогтоох журам”-аар зохицуулагддаг.

Уг журамд зааснаар хөтөч-тайлбарлагчийн ангилал, зэрэглэл тогтоох шалгалт авах үйл ажиллагааг Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын тушаалаар батлагдсан шалгалтын комисс зохион байгуулна.

Шалгалтанд орохын өмнө тухайн хүн Хөтөч-тайлбарлагчийн түр сургалтанд хамрагдсан байх ёстой. Уг хөтөч-тайлбарлагчийн түр сургалтыг сургалтын хөтөлбөрөө Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газраар батлуулж, албан ёсны зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж, байгууллага зохион байгуулдаг.

Хөтөч-тайлбарлагчийн сургалтын хөтөлбөр нь Монгол Улсын түүх, археологи, байгаль, газар зүй, экологи, соёл, ёс заншил, угсаатны зүй, хууль тогтоомж, харилцааны соёл, эмнэлгийн анхны тусламж, гадаад хэлний мэдлэг, ур чадвар, дадлага гэсэн хэсгээс тогтоно.

Хөтөч-тайлбарлагчийг Үндэсний ба Тусгай аяллын гэж 2 ангилна. Үндэсний аяллын хөтөч-тайлбарлагчид ангилал, зэрэглэл тогтоох шалгалтын дүн, ажлын туршлага, ажилласан жил, гадаад хэлний болон ерөнхий мэдлэг, ур чадвар зэргийг харгалзан 1, 2-р зэрэглэлийн аль нэгийг олгоно. Тусгай аяллын хөтөч-тайлбарлагчид тухайн салбарын мэргэжлийн байгууллагын тодорхойлолтыг үндэслэн үнэмлэх, энгэрийн тэмдгийг олгоно.

Үндэсний аяллын хөтөч-тайлбарлагч нь дараах үйл ажиллагааг явуулна. Үүнд:- Аялал жуулчлалын байгууллагын баталсан хөтөлбөрийн дагуу жуулчдыг аялуулж, тэдний тав тух, аюулгүй байдлыг хангуулах.

Page 3: Guide Lection

Õºòº÷ òàéëáàðëàã÷èéí ¿éë àæèëëàãàà

- Жуулчдад газарчлан сонирхолтой үзмэр, үзэсгэлэн, музей, түүх соёлын дурсгалт газар, байгалийн үзэсгэлэнт газруудыг танилцуулах.- Ард түмний ёс заншил, аж амьдрал, соёлыг тайлбарлан танилцуулах, жуулчдад Монгол Улсын нийгэм, улс төр, эдийн засгийн талаар үнэн зөв мэдээлэл өгөх.- Жуулчин хүлээн авах, үдэх, байрлуулах, хооллох, нийгэм соёлын арга хэмжээнд оролцуулах, үзвэр үйлчилгээний тооцоо хийх, жуулчид болон тэдний ачаа тээшийг тээвэрлэх, худалдаа хийх зэрэг жуулчидтай холбоотой асуудалд үйлчилгээ үзүүлэх.

Дээр дурдсан үйл ажиллагааг явуулахын тулд доорхи зүйлсийг бүрэн мэдэх ёстой. Үүнд:- Дэлхий нийтээр түгээмэл хэрэглэгддэг хэлний аль нэгийг бүрэн эзэмшсэн байх. Үүнд: англи, хятад, япон, герман, франц, солонгос, испани, итали гэх мэт.- Монгол орны аялал жуулчлалын бүс нутгийн байгаль, газар зүй, түүх, түүхийн дурсгалт газрууд, ховор үзмэрүүд, соёл урлаг, зан заншлын талаар гүнзгий мэдлэгтэй, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх чадвартай байх.- Аялал жуулчлалын асуудалтай холбогдох зохих хууль тогтоомж, дүрэм журмын мэдлэгтэй байх, хөтөч-тайлбарлагчаар 5-аас доошгүй жил ажилласан байх.

Харин тусгай аяллын хөтөч-тайлбарлагч нь доорхи ажил үүргийг гүйцэтгэнэ. Үүнд:- Монгол Улсын аялал жуулчлалын бүс нутагт аялал жуулчлалын мэргэжлийн байгууллагын баталсан хөтөлбөрийн дагуу жуулчдыг дагалдан үйлчилж, тэдний тав тух, аюулгүй байдлыг урьдчилан сэргийлж хангуулах.- Ард түмний ёс заншил, аж амьдрал, соёлыг тайлбарлан таниулах.- Явган аялал, морь, тэмээ, цаа буга, ердийн хөсгөөр аялах аялал, байгаль сонирхогчдын аялал, автомашин мотоцикл, унадаг дугуй, усан болон уулын аялал, мэргэжлийн өндөр ур чадвар шаардсан бусад спорт аялал, спорт болон мэргэжлийн ан хийх зэрэг аяллыг удирдан зохион явуулах.- Жуулчин хүлээн авах үдэх, байрлуулах, хооллох, нийгэм соёлын арга хэмжээнд оролцуулах, үзвэр үйлчилгээний тооцоо хийх, жуулчид болон тэдний ачаа тээшийг тээвэрлэх, худалдаа хийх зэрэг жуулчидтай холбоотой бүхий л үйл ажиллагаанд чанартай үйлчилгээг үзүүлэх.

Дээрхи үйл ажиллагааг явуулахын тулд:- Дэлхий нийтээр түгээмэл хэрэглэгддэг аль нэг хэлээр /англи, хятад, япон, герман, франц, солонгос, испани, итали г.м/ жуулчдад тайлбарлан таниулах чадвартай байх.- Монгол орны аялал жуулчлалын бүс нутгийн байгаль, газар зүй, түүх, түүхийн дурсгалт газрууд, ховор үзмэрүүд, соёл урлаг, зан заншлын талаар гүнзгий мэдлэгтэй, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх чадвартай байх.- Аялал жуулчлалын асуудалтай холбогдох зохих хууль тогтоомж, дүрэм, журмын мэдлэгтэй байх, тусгай аялалын хөтөч-тайлбарлагчаар 5- аас доошгүй жил ажилласан байх.- Дээр дурдсан спорт аяллын аль нэг төрлөөр мэргэшиж, ур чадварын үнэмлэх авсан байх

Page 4: Guide Lection

Õºòº÷ òàéëáàðëàã÷èéí ¿éë àæèëëàãàà

шаардлагатай.

Хөтөч-тайлбарлагчийн шалгалтыг хөтөч-тайлбарлагчийн ангилал, зэрэглэлд тохирсон сургалтын хөтөлбөрийн дагуу ерөнхий мэдлэг, түүх, ёс заншил, байгаль, газарзүй, хууль эрхзүйн мэдлэг, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх болон гадаад хэлний чадвар гэсэн чиглэлээр тест болон аман хэлбэрээр авна.

Хөтөч-тайлбарлагч нь дараах зөрчлийг гаргасан тохиолдолд ангилал, зэрэглэлийг бууруулах буюу цуцална. Үүнд:- Ажил, үйлчилгээний үед архидан согтуурах, танхайрах, маргалдах зэргээр нийгмийн хэв журмын зөрчил гаргасан тохиолдолд;- Аялал жуулчлалын байгууллагын нэр хүндэд харшлах үйл ажиллагаа явуулж, жуулчдад буруу ташаа мэдээлэл өгсөн, энэ тухай жуулчдаас өргөдөл гомдол ирсэн тохиолдолд;- Ажил үйлчилгээний дэг журам, ёс жаяг, зам, маршрут, хөтөлбөр, тогтоосон цаг хугацааг зөрчиж, жуулчдад болон мэргэжлийн байгууллагад удаа дараа хохирол учруулсан тохиолдолд;- Хөтөч-тайлбарлагчийн үнэмлэх, тэмдгийг бусдад шилжүүлэн ашиглуулсан тохиолдолд

Эрх зүй гэж нийгмийн тодорхой төрлийн харилцааг зохицуулахын тулд зохих эрх бүхий этгээдээс тогтоосон буюу зөвшөөрсөн, хууль зүйн албадлагаар хэрэгжилт нь хангагдаж байдаг, зайшлгүй дагаж мөрдөгдөх нийтлэг шинжтэй, эрх зүйн хувьд хэлбэржсэн, жам ёсны болон зүй ёсны зохистой хэр хэмжээг илэрхийлэх эрх зүйн хэм хэмжээний нийлбэр цогцыг хэлэх бөгөөд эрх зүйн хэм хэмжээнээс гадна эрх зүйн харилцаа, зохицуулалтын механизм, эрх зүйн ухамсар, соёл, дэг журам гэх мэт эрх зүйн бусад ойлголтуудыг өөртөө багтааж байдаг өргөн хүрээтэй ойлголт юм.

Аялал жуулчлалын тухай хууль тогтоомж нь аялал жуулчлалын тогтолцоо, үндсэн зарчим, агуулга, аялал жуулчлалын харилцаанд оролцогчдын эрх үүрэг, хүлээх хариулагыг тодорхойлж, иргэдийн аялж, жуулчлах эхийг хангахад удирдлага болгон хэрэглэдэг аялал жуулчлалын эрх зүйн хэм хэмжээний нийлбэр цогц юм.

Монгол улсын төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих цаг үед Монгол улсын үндсэн хууль, Аялал жуулчлалын тухай хуулиуд батлагдсан гарснаар аялал жуулчлалын эрх зүй, олон улсын түгээмэл хандлагад нийцсэн шинэ агуулга, чиглэлтэй болж хөгжиж эхэлсэн.

Өнөө үед Монгол улсын аялал жуулчлалын эрх зүй тус улс дахь аялал жуулчлалын харилцааг тусгайлан зохицуулсан Иргэний эрх зүйн нэгэн дэд салбар эрх болон хөгжиж байгаа бөгөөд Монгол улсын эрх зүйн тогтолцоонд өөрийн байр суурьтай болж эхэлж байна.

Аялал жуулчлалын эрх зүй нь:

Page 5: Guide Lection

Õºòº÷ òàéëáàðëàã÷èéí ¿éë àæèëëàãàà

Нийгмийн түүхэн зайлшгүй үзэгдэл мөн, Нийгмийн эрх ашигт үйлчилдэг чухал хэрэглэл, Аялал жуулчлалын талаарх хүний эрх, эрх чөлөөг бататгасан эрх

зүйн хэм хэмжээний нэгдэл, Иргэдийн аялж, жуулчлах эрхийг баталгаажуулсан хууль зүйн

баталгаа мөн, Алал жуулчлалын харилцааг төрөөс тогтоож, хамгаалж байдаг

бөгөөд заавал биелэгдэх эрхийн актууд зөрчигдсөн тохиолдолд төрийн цээрлэл хүлээлэгдэг хууль зүйн хүчин чадал бүхий хэм хэмжээнүүдээр тодорхойлогдоно.

Аялал жуулчлалын эрх зүй нь бусад салбар эрх зүйтэй ямар нэгэн байдлаар холбогдох бөгөөд голчлон дараах салбар эрх зүйтэй шинж чанар, агуулгаараа зарим талаар холбоотой болно. Үүнд:

1. Үндсэн хуулийн эрх зүйгээр аялал жуулчлалын эрх зүйн харилцааны үндсийг бататган бэхжүүлдэг бөгөөд аялал жуулчлалын эрх зүйн харилцаанд төрийн эрх барих дээд байгууллагуудын эдлэх бүрэн эрхийг тодорхойлдог байна.

2. Захиргааны эрх зүй нь захиргаанй байгууллагйн гүйцэтгэн захирамжлах үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулдаг бөгөөд захиргааны байгууллагаас аялал жуулчлалын талаар баримтлах бодлого, түүний удирдлагатай холбогдсон асуудал, аялал жуулчлалын эрх зүйн зөрчлийг тодорхойлох, түүнд захиргааны хариуцлага хүлээлгэх зэрэг нь захиргааны эрх зүйтэй холбогдоно.

3. Иргэний эрх зүй нь өмчийн харилцааг зохицуулах, явцдаа аялал жуулчлалын харилцаан дахь өмчийн харилцаа, гэрээ хэлцэл гэх мэтийн олон асуудалтай холбогддог бөгөөд аялал жуулчлалын эрх зүй дэх эд хөрөнгийн ба эд хөрөнгийн бус харилцаанд чухал үүрэг гүйцэтгэдэг билээ.

4. Санхүүгийн эрх зүй нь төрийн санхүүгийн удирдлага, төсөв, татвар, мөнгөний бодлого, банк, санхүүгийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт зэрэгтэй холбоотой харилцааг зохицуулдаг бөгөөд аялал жуулчлалын эрх зүйн харилцаа нь нийгэм, эдийн засгийн өсөлт, хөгжил, бизнесийн үйл ажиллагаатай шууд холбоотой байдаг.

5. Гаалийн эрх зүй нь улсын хиээр зорчигч, бараа тээврийн хэрэгслийг шууд ба шууд бусаар нэвтрүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулдаг тул аялагч, жуулчид нь тодорхой нөхцлүүдэд зайлшгүй гаалийн эрх зүйн харилцаанд оролцдог болно.

6. Экологийн эрх зүй нь байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөц баялагийг зөв зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны нөхцөл, хүрээлэн байгаа орчны байдлын талаар үнэлгээ хийх, газрын талаарх харилцааг зохицуулдаг бөгөөд аялал жуулчлалын эрх зүйтэй салшгүй холбоотой.

Page 6: Guide Lection

Õºòº÷ òàéëáàðëàã÷èéí ¿éë àæèëëàãàà

Аялал жуулчлалын эрх зүйн зохицуулах зүйл, зохицуулалтын арга

Эрх зүйн зохицуулах зүйл гэдэг нь: эрх зүйн хэм хэмжээгээр тодорхойлогдсон нийгмийн харилцаа байдаг бөгөөд энэ харилцаа нь:

Нийгмийн амьдралын амин чухал тулгамдсан асуудлыг хамарсан байх Бие хүн тэдгээрийн нэгдэл өөр хоорондын харилцаа байх Тогтвортойгоор үйлчилж дахин давтагдах нийтлэг шинжтэй харилцаа байх Уг харилцаанд хууль зүйн хяналт тавих боломжтой байх зэрэг онцлогуудтай бол А

ЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАХ ЗҮЙЛ НЬ: Аялал жуулчлалын эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагдаж, хамгаалагдаж, баталгаажигдаж байгаа нийгмийн тодорхой төрлийн харилцааболно. Энэ харилцаа нь аялал жуулчлалын тогтолцоо, үндсэн зарчим, агуулга, аялал жуулчлалын харилцаанд оролцогчдын үүрэг, хүлээх хариуцлагыг тодорхойлж, иргэдийн аялаж жуулчлах эрхийг хангахтай холбоотой үйл ажиллагаанаас бүрдэнэ. Аялал жуулчалалын эрх зүйн харилцааг нийгмийн бусад харилцаанаас ялгах онцлог нь аялал жуулчлалын байгууллагын үйл ажиллагааны шинж чанар юм.

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫН АРГА

Эрх зүйн зохицуулалтын арга гэдэг нь тухайн төрлийн харилцаанд үйлчилж нөлөөлөх эрх зүйн арга хэрэглэл, тэдгээрийн нийлбэр цогц юм. Ерөнхийд нь зөвшөөрөх буюу хориглсноос бусад үйл ажиллагааг зөвшөөрөх ба ерөнхийд нь хориглох буюу зөвшөөрөгдсөнөөс бусад үйл ажиллагааг хориглох гэсэн эрх зүйн зохицуулалтын 2 янзын хэв маяг байдаг. Эрх зүйн зохицуулалтын императив, диспозитив гэсэн үндсэн 2 арга байдаг нь хоёулаа аялал жуулчлалын эрх зүйд хэрэглэгддэг

Императив арга: Энэ нь юуны өмнө захиргааны эрх зүйн шинжтэй арга. Аялал жуулчлалын байгууллагад тодорхой хязгаарлалттайгаар оногдуулж төрийн эрх мэдлээр зайлшгүй зохицуулж, төрийн өвөрмөц үйл ажиллагааг аялал жуулчлалын хүрээнд албадан хүлээлэгдэг харилцаа бол аялал жуулчлалын эрх зүйн харилцаа юм.

Диспозитив арга нь: Энэ арга нь эрх зүйн харилцаанд тэгш эрхтэйгээрээ оролцдгоороо импратив аргаас ялгаатай бөгөөд гол төлөв иргэний эрх зүйд хэрэглэгддэг.

Page 7: Guide Lection

Õºòº÷ òàéëáàðëàã÷èéí ¿éë àæèëëàãàà

Батлав. ХҮҮТ-ийн эрхлэгч: Х. Өнөржаргал

Лекц № 3

Хичээлийн дэд сэдэв: Хөтөч тайлбарлагчийн төрөл ангилал

Хичээлийн зорилго: Аялал жуулчлалын салбарт мөрдөгддөг хууль эрх зүйн орчны тухай

Хичээлийн хэрэглэгдэхүүн, холбогдох ном материал

Айрис Бэрри “Аяллын хөтөч нарт зориулсан гарын авлага” 2003 он З. Отгондулам “Аялал жуулчлалын нэр томъёоны тайлбар” 2007 он А. Цэрэнчулуун “Хөтөч тайлбарлагч нар хэрхэн ажиллах вэ?” 2007 он Б. Жияндорж “Аялагчийн лавлах” 2008 он А. Цэрэнчулуун “Улаанбаатар хотын тойрон аялал” 2008 он

Page 8: Guide Lection

Õºòº÷ òàéëáàðëàã÷èéí ¿éë àæèëëàãàà

В. Мөнхбаяр “Гандан хийдийн тайлбар” 2008 он Н. Уртнасан “Түмэн дурсгалт Орхоны хөндийн дэлхийн өв” 2005 он Чингис хаан дээд сургууль “Монголын аялал жуулчлалын нэвтэрхий толь” 2006 он

Орох анги: АЖХБХ 1а

Хичээлийн цаг: 2 цаг

Хичээлийн бүтэц:

Мэндлэх Өмнөх мэдлэгээ сэргээх Үндсэн шинэ хичээлийг заах Мэдлэгээ бататгах

Хөтөч тайлбарлагчийн төрөл ангилал

Аяллын хөтөч тайлбарлагч нарын ажил мэргэжлийн чадвар, ажлын төрөл, болзол, нөхцөл, бусад хйигдэх үйл ажиллагаа нь хоорондоо нилээд их ялгаатай. Аяллын хөтөч тайлбарлагчийг явж буй аяллын төрөл, хугацаа, хийгдэх үйл ажиллагаанаас нь хамааруулаад дараах төрлүүдэд хувааж авч үздэг. Үүнд:

1. On-site guide2. City guide3. Specialized guide4. Step on guide5. Meet and greet guide

1. On-site guide – буюу байршлийн гид

Нэг ба түүнээс дээш цагаар жуулчдыг удирдан онцгой байшин барилга, үзмэр газар нутгийг тайлбарладаг хөтчийг хэлнэ. Аялал жуулчлалын үйлдвэрлэлд эдгээр нь Attraction гэсэн ойлголтонд хамаарагддаг.

2. City guide – буюу хотын аяллын гид

Хотын аль сонирхолтой газруудаар тээврийн хэрэгслээр болон явган аялал удирдан явдаг гид. Дэлхийн улс орон бүрд өөрийн түүх соёлоор бахархан яригдах түүхэн цаг хугацааны янз бүрийн үед хамрагдах гайхамшигт дурсгалууд бүхий хот, мужууд олон байдаг. Эдгээр нь тус бүрдээ өөрсдийн онцлог шинжтэй, үүгээрээ аялагч жуулчид болон өөрийн орны оршин суугчдыг татаж аялан жуулчлахад нөлөөлөх өдөөгч хүчин зүйл нь болдог. Тиймээс эдгээр үнэт дурсгалыг харж, ховор нандин түүхийг нь сонсохоор ирсэн

Page 9: Guide Lection

Õºòº÷ òàéëáàðëàã÷èéí ¿éë àæèëëàãàà

хүмүүст тухайн хотоо тайлбарлан таниулах, дахин ирэх хүслийг нь төрүүлэх хүн зайлшгүй байх шаардлагатай. Энэ нь хотын аяллын мэргэшсэн хөтөч тайлбарлагч юм.

Хотын аяллын гидийн бас нэг төрөл нь PERSONAL AND PRIVATE GUIDE юм. Энэ төрлийн хөтөч тайлбарлагч нь жижиг хэмжээний группуудыг өөрийн хувийн машин болон автобусаар авч аяладаг. Ихэнхдээ таксины жолооч нар байдаг ба өөрсдөө аяллын хөтөлбөрөө зохиодог. Тэд нэг группдээ нэгээс илүү хоног аялах нь ховор байдаг бөгөөд шаардлагатай үед тухайн аялж буй хотынхоо захиргаанаас лиценз авч ажиллах тохиолдол бас байдаг. Тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ жуулчдад мэдээллээ өгч байдаг хүнийг DRIVER GUIDE буюу жолооч гид гэдэг. Гэхдээ энэ давхар мэргэжил дэлхийд тийм ч нийтлэг бус зарим газар түүнийг хууль бус үйл ажиллагаа гэж үздэг. Австри, Кипрт жуулчдад зориулсан автобусны жолооч нь хөтөч хийхийг зөвшөөрдөггүй бол Израйльд жолоочыг хөтчийн адил лицензтэй байхыг шаарддаг.

3. Specialized guide - буюу мэргэшсэн гид

Энэ төрлийн хөтөч тайлбарлагч нь дадлага туршлага, ур чадвар их өндөртэй байдаг ба тухайн аяллын төрөлдөө маш их дадлага туршлагатай мэргэшсэн байдаг. Энэ төрлийн гидэд адал явдалт аяллын гидүүд орох ба жишээ нь: SCUBA DIVING, WHITE WATER RAFTING, SAFARI TREKKING гэх мэт ихээхэн мэдлэг шаардсан аяллуудын хөтөч ордог. Үүнд:

Шашны Түүхийн Соёл Урлагийн талаарх аялал юм.

4. Step on guide

Зарим группууд бие даан аялал авч явдаг мэргэжлийн гидүүдийг авч аялалаа удирдуулдаг. Эдгээр гидүүдийг Step on guide гэж нэрлэдэг.

5. Meet and greet guide – буюу угтаж аюдаг гид

Жуулчдыг ирэхэд байлцан компанийхаа талаарх анхны мэдээлэл өгөх, тээвэр болон байрлах газрыг тохирдог байна. Тэдний ачаа барааг бүртгэж зохион байгуулж хүргэх газар нь хүргүүлэх үүрэг бүхий гидийг хэлнэ. Аялагч нэг амралтын газар долоо хоног амрах тохиолдолд угтаж авч амралтын газар нь хүргэж өгдөг гидүүд байдаг. Эдгээр гидүүдийн цалинг цагаар бодож олгодог. Эдгээрээс гадна дараах төрлийн хөтөч тайлбарлагч нар байна.

Аяллын ахлагч: Энэ нь хөтөч болон аяллын элчийн нэг хэлбэр юм. Гол төлөв олон улсын чанартай нэг болон хэд хэдэн улс орныг үзүүлэх аялалд дагалдан явдаг хүнийг хэлнэ.

Page 10: Guide Lection

Õºòº÷ òàéëáàðëàã÷èéí ¿éë àæèëëàãàà

Хөтөч лектор тодорхой бус нутагт тухайлбал байгальд аялал хийж буй байгалийн талаарх мэдлэг бүхий дотоодын болон гадаадын группыг дагалдан аялж хөлс мөнгө төлөгдсөн тохиолдолд тэдэнд газарчлах болон мэдээлэл өгдөг мэргэжлийн хүн байна. Орон нутгийн хөтөч хөдөө орон нутагт аялал хийж яваа тусгай сонирхолын аялалуудад орон нутгийн иргэд газарчлах, морь, тэмээ хөсгийг нь маллах гэх мэтээр явдаг ба эдгээр хүмүүсийг дээрх нэр томъёонд хамааруулж ойлгоно.

Батлав. ХҮҮТ-ийн эрхлэгч: Х. Өнөржаргал

Лекц № 4

Хичээлийн дэд сэдэв: Хөтөч тайлбарлагчдад тавигдах шаардлага

Хичээлийн зорилго: Аяллын хөтөчийн ажил үүрэг болон хувийн шаардлагуудын тухай ойлголт

Хичээлийн хэрэглэгдэхүүн, холбогдох ном материал

Айрис Бэрри “Аяллын хөтөч нарт зориулсан гарын авлага” 2003 он З. Отгондулам “Аялал жуулчлалын нэр томъёоны тайлбар” 2007 он А. Цэрэнчулуун “Хөтөч тайлбарлагч нар хэрхэн ажиллах вэ?” 2007 он Б. Жияндорж “Аялагчийн лавлах” 2008 он А. Цэрэнчулуун “Улаанбаатар хотын тойрон аялал” 2008 он

Page 11: Guide Lection

Õºòº÷ òàéëáàðëàã÷èéí ¿éë àæèëëàãàà

В. Мөнхбаяр “Гандан хийдийн тайлбар” 2008 он Н. Уртнасан “Түмэн дурсгалт Орхоны хөндийн дэлхийн өв” 2005 он Чингис хаан дээд сургууль “Монголын аялал жуулчлалын нэвтэрхий толь” 2006 он

Орох анги: АЖХБХ 1а

Хичээлийн цаг: 2 цаг

Хичээлийн бүтэц:

Мэндлэх Өмнөх мэдлэгээ сэргээх Үндсэн шинэ хичээлийг заах Мэдлэгээ бататгах

Хөтөч тайлбарлагчдад тавигдах шаардлага

Хөтөч тайлбарлагч нь ерөнхий мэдлэгийн өргөн цар хүрээтэй, хэлний өндөр боловсролтой, орчин үеийн мэдээллээр бүрэн хангагдсан түүнийгээ жуулчдад хүргэх, мөн чадварлаг зохион байгуулах авьяастай хүн байх ёстой гэсэн үзүүлэлтүүдээр хэмжигддэг.

Монгол орны өнөөгийн нөхцөл байдлаар энэхүү шаардлаыг хангаж чадахуйц маш ховор. Монгол орны хувьд хөтөч тайлбарлагч гэсэн нэр томъёо саяхнаас эхэлсэн хэдий ч эртний бий болсон мэргэжил юм. Анх 1970 –аад онд орчуулагч, хөтөч тайлбарлагч хүн маш цөөн байсан ба сараар, 10 хоногоор гэрээтэй ажилладаг байжээ.

Хөтөч тайлбарлагч нь аяллын явцад байгууллагаас баталсан хөтөлбөрийн дагуу гадаадын жуулчдад үйлчлэх, тэдний амь нас, ачаа тээшний бүрэн бүтэн байдал, Монгол оронд аялах хугацааны турш тэдний аюулгүй байдлыг хангах, тус байгууллагын бизнесийн нэр хүндийг өргөх үүрэг хариуцлагыг компаний өмнөөс хүлээнэ. Компаниас хөтөч тайлбарлагч дараах эрх үүрэг, хариуцлага шаардлага тавигдана. Үүнд:

- Хөтөч тайлбарлагч нь компаниас өгсөн даалгаварын дагуу жуулчдыг нисэх онгоцны буудал, төмөр замын буудлаас тосон авч, буцах хүртэлх хугацаанд батлагдсан хөтөлбөрийн дагуу аялуулж, хэлмэрчлэн тайлбарлаж, аюулгүй байдлыг нь хамгаална.

- Жуулчдыг аяллын турш уйтгарлуулахүй хөгжөөх, цаг хугацааг ая тухтай өнгөрүүлэх, монгол орны тухай олон талт мэдээлэл өгөхсэтгэл санааны дэмжлэг үзүүлэх, хувь хүний сэтгэл зүйн онцлогт тохируулан хандах, бүх жуулчдад эн тэнцүү хандах, аливаа маргаан зөрчилдөөнөөс урьдчилан сэргийлэх, байнгын халамж, анхаарал тавьдаг байх ёстой.

Page 12: Guide Lection

Õºòº÷ òàéëáàðëàã÷èéí ¿éë àæèëëàãàà

- Компаниас олгосон ваучерын дагуу харилцагч компаниас үйлчилгээ хүсэх, шаардлага тавих, гомдол гаргах, жуулчдын санал хүсэлтийг зохих дээд байгууллагын удирдах тушаалтанд уламжлах, өөрийн компаниар дамжуулан шийдвэрлүүлэх, хөнгөлөлт эдлэх эрхтэй.

- Гадаадын жуулчдыг хүлээн авахаас өмнө тухайн газруудын тухай холбогдох материалтай танилцан өөрийн болгох, жуулчдыг бууж суухад нь туслах, хээрийн нөхцөлд өглөө эрт босож дараагийн аялалд бэлдэх, орой бүх жуулчдыг унтаж амарсаны дараа гадуурх байдлыг шалгаж, ачаа тээшийг нь тоолж бүртгэх, урьдчилан сэргийлэх мэдээллийг байнга өгч байх.

- Хээрийн нөхцөлд гарч болзошгүй таагүй байдлыг урьдчилан тооцож, эмнэлэгийн анхны тусламжийн болон, хэрэгцээтэй бараа материалын жагсаалт гарган шаардлагатай бүх зүйлээ компаниасаа авна.

- Цагийг нарийн чанд баримтлаж, өдрийн цай, үзвэр зэргээс хожимдуулалгүй цагийг тогтмол сануулж байх, хоцрон төөрхөөс сэргийлж жуулчдаа автобус унаанд буух, суух тоолонд нь нүдэн баримжаагаар тоолох, хээрийн замд түр зогсолт хийж, чилээг нь гаргах, суудлын хувиарлалт, суудал солилтыг өдөр тутмын ажил үйлчилгээний мөрдлөг болгоно.

- Монгол улсын нийгэм эдийн засаг, төрийн байгуулалт, байгаль түүх соёл ард түмний тухай амьдрал, шашин шүтлэг, уламжлал зан заншил, ёс журмын талаар үнэн бодит мэдээлэл өгөх бөгөөд төр улс, хувь хүн, байгууллагын нууцад хамаарах мэдээллийн нууцыг чандлан хадгалж байх.

- Үйлчилгээний явцад жуулчид болон жолооч, тогооч хамтран ажиллагсадтайгаа найрсаг хандах, бурууг нь эелдгээр ойлгуулах эвсэг хамт олонч уур амьсгалыг группын дотор бүрдүүлнэ.

- Өөрийн буруугаас жуулчинд болон компанид учруулсан хохирлыг маш түргэн оновчтой аргаар шийдвэрлэж, барагдуулах.

- Жуулчдаас хаялга шаардах, жуулчдад шахалт дарамт үзүүлэх, хамтран ажиллагсадтайгаа муудалцах, жуулчдад нэмэлт үйлчилгээ үзүүлхээс төвөгшөөх, уурлаж уцаарлхаас цээрлхээс

- Комданий зүгээс санал болгоогүй аливаа нэг зүйлийг мэдээлэх, аялал жуулчлалын байгууллагын үйл аажиллагаа эрхлэх, гадаадын аялал жуулчлалын байгууллагыг төлөөлөх, худлаа амлах, жуулчдад аливаа нэг хүсэлт, гуйлт гаргахыг хориглоно.

- Аялал явагдаж дууссаны дараа холбогдох бичиг баримтуудын үндэслэн тайланг үнэн зөв гаргана.

- Аяллын явцад учирсан бэрхшээл, хэрхэн шийдвэрлэсэн, цаашид юуг анхаарах, шинэлэг санаа, боломж зэргийг дурдсан дүгнэлтийг гарган өгнө.

Онцгой шаардлага

- Өөрийн эзэмшсэн гадаад хэлээр чөлөөтэй ярьж хэлмэрчлэх бичиг захидал хөтлөх, орчуулах чадвартай байх

Page 13: Guide Lection

Õºòº÷ òàéëáàðëàã÷èéí ¿éë àæèëëàãàà

- Өөрийн мэдлэг чадвар, боловсролын түвшинг дээшлүүлж байх.

Аяллын хөтөчд байвал зохих хувийн зан чанарууд:

Хүнд хүрч үйлчлэх Уян хатан, дасан зохицох чадвар сайтай байх Удирдан зохион байгуулах чадвар Харилцааны өндөр соёл, ур чадвар Хүнд халамжтай байх Хөгжөөнтэй байх Өөртөө итгэлтэй байх Хариуцлагатай байх Мэдрэмжтэй байх Хүнийг хүндлэх Өөрийн салбарын тухай мэдлэг сайтай байх Асуудлыг зөн совингоороо хэнийг гомдоохгүйгээр шийдэх Хувийн зохион байгуулалт сайтай байх Сөргөлдөөнөөс зайлс хийх, биеэ барих, уураа барих Нийтэч байх Үлгэр жишээч байх

Дээрх зан чанаруудаас аяллын хөтөч тайлбарлагч нь дараах зургаан шинж чанарыг өөртөө заавал агуулсан байх шаардлагатай. Үүнд:

1. Нийтэч-Ийм шинжийн хүмүүс нь өөрийн тавьсан зорилгодоо идэвхитэй эрчимтэй ханддаг бөгөөд тэдэнд хүмүүс дуртай байдаг. Энэ нь хүний нүдэнд амархан өртдөг, мөн гадаад байдал эрүүл бие ба хүнийг татах чадвартай шог хошин зантай сайн харилцан ярилцагч, мөн хүнийг хөгжилтэй түүхээр хөгжөөх чадвартай хүмүүс байдаг.

2. Шийдэмгий-Аяллын үед ямар нэгэн асуудал гарсан тохиолдолд түүнийг цаг тухайд нь зөв шийдэж чаддаг, юу хийхээ мэддэг байх аливаа асуудлыг тайвнаар шийдэх чадвартай байх.

3. Хүмүүстэй ажиллах ур чадвар- хөтөч тайлбарлагч нь хамтран ажиллагчид болон үйлчлүүлэгчидтэйгээ зөв боловсон хөрьцаж, тусч халамж тай байх ёстой. Мөн аяллын турш жуулчдын амгалан тайван байдалд анхаарал тавьдаг.

4. Зохион байгуулах ур чадвар-Аяллын хөтөч тайлбарлагч нь цагийг маш сайн зохицуулах чадвартай байх ёстой. Тайлан, хуваарь, төлөвлөсөн хугацаа, мөнгөө зөв тооцоолох ба энэ бүгд нь түүний ажлын нэг салшгүй хэсэг мөн. Аливаа зүйлийг жижиг гэлтгүй бүгдийг анхааралдаа авч цагийг маш нарийн барьдаг байх ёстой. Мөн аливаад уян хатан ханддаг байх ёстой.

5. Мэдээлэл олж авах чадвар- Аяллын хөтөч тайлбарлагчид тухайн очих газрынхаа талаар сайн мэдлэгтэй байх ёстой. Жишээ нь: захиа, ил захидал, утасны үнэ, валют

Page 14: Guide Lection

Õºòº÷ òàéëáàðëàã÷èéí ¿éë àæèëëàãàà

солих үнэ, маргаашийн цаг агаарын мэдээ гэх мэт. Хөтөч тайлбарлагч нь өдөр тутмын сонин уншдаг, мэдээ үздэг, доод тал нь хоёр гадаад хэлээр ярьдаг,аливааг таньж мэдэх сонирхолтой, мэдээллийг хаанаас авч болохыг мэддэг байх нь чухал юм.

6. Харилцааны соёл- Ямар ч бизнест харилцааны соёл чухал гэдгийг хэн бүхэн мэднэ. Аяллын хөтөч тайлбарлагчийн үнэнч шудрага байдлаас үйлчлүүлэгч болон тур операторын харилцааны байдал шууд хамаарна.

Батлав. ХҮҮТ-ийн эрхлэгч: Х. Өнөржаргал

Лекц № 5

Хичээлийн дэд сэдэв: Хөтөч тайлбарлагчийн гүйцэтгэх үүргүүд

Хичээлийн зорилго: Хөтөч тайлбарлагчдын ажил үүргийн тодорхойлолт

Хичээлийн хэрэглэгдэхүүн, холбогдох ном материал

Айрис Бэрри “Аяллын хөтөч нарт зориулсан гарын авлага” 2003 он З. Отгондулам “Аялал жуулчлалын нэр томъёоны тайлбар” 2007 он А. Цэрэнчулуун “Хөтөч тайлбарлагч нар хэрхэн ажиллах вэ?” 2007 он Б. Жияндорж “Аялагчийн лавлах” 2008 он А. Цэрэнчулуун “Улаанбаатар хотын тойрон аялал” 2008 он В. Мөнхбаяр “Гандан хийдийн тайлбар” 2008 он Н. Уртнасан “Түмэн дурсгалт Орхоны хөндийн дэлхийн өв” 2005 он

Page 15: Guide Lection

Õºòº÷ òàéëáàðëàã÷èéí ¿éë àæèëëàãàà

Чингис хаан дээд сургууль “Монголын аялал жуулчлалын нэвтэрхий толь” 2006 он

Орох анги: АЖХБХ 1а

Хичээлийн цаг: 2 цаг

Хичээлийн бүтэц:

Мэндлэх Өмнөх мэдлэгээ сэргээх Үндсэн шинэ хичээлийг заах Мэдлэгээ бататгах

Аяллын хөтөч тайлбарлагчын үүргүүд

Аяллын хөтөч тайлбарлагч нь маш хариуцлага өндөртэй ажил. Учир нь хөтөч тайлбарлагч аяллын явцад өөрийн нутаг орон танил талаасаа хол байгаа олон улсын амь насыг хариуцан авч явдаг. Тйимээс тэдэнд маш өндөр үүрэг хариуцлага ногдож байдаг.

Аяллын хугацаанд хөтөч тайлбарлагч хүн жуулчдын сонирхол татахуйц зүйлс, түү соёлын дурсгалт газарт жуулчдыг тайлбар болон мэдээллээр хангах үндсэн үүрэгтэй. Энэ үндсэн үүргээс гадна дараах нэмэлт үүргүүдийг мөн давхар хүлээнэ.

- Өөрийн компанийг төлөөлөх - Улс орноо төлөөлөх- Монгол улсын тухай ойлгуулах- Орчуулах- Жуулчдын аюулгүй байдлыг хангах- Аяллыг зохион байгуулах- Жуулчин тосч авах, гаргаж өгөх- Зочид буудалд байрлуулах, тооцоо хийх- Зочломтгой байх- Жуулчныг халамжлах- Тухайн үеийн хүндрэл бэрхшээлийг шийдэх- Тухайн үндэстний онцлогийг ойлгох- Идэвхтэй харилцааны байх- Жуулчдыг сэтгэл хангалуун байлгах- Санал хүсэлт цуглуулах- Тайлан бичих

Эдгээр үүргүүдтэй нягт холбоотойгоор аяллын хөтөч тайлбарлагч нь дараах чанаруудыг эзэмшсэн байна.

Сэтгэл зүйч

Page 16: Guide Lection

Õºòº÷ òàéëáàðëàã÷èéí ¿éë àæèëëàãàà

Аяллыг гардан зохион байгуулж буй хөтөч тайлбарлагч нь өөрийн группын гишүүн бүрийг ажиглан сэтгэл зүйг нь тандах хэрэгтэй. Ингэснээр группын уур амьсгалыг зөөлрүүлж тэдний сэтгэл зүй, санаа бодлыг өөртөө татаж аяллыг санасандаа хүртэл зохион байгуулж чадна. Магадгүй группын дотор янз бүрийн зан ааштай хүмүүс байж болох юм. Зарим нь хүүхэд шиг аргадуулдаг байхад, хэт бие даасан хувиа хичээсэн хүн байж болох юм. Энэ хүмүүсээс шалтгаалж аяллын ерөнхий уур амьсгал муудаж болох ба энэ бүхнийг зохицуулж жуулчидтайгаа хэт дотносохгүй, мөн тийм ч хөндий бус байдлаар хандах нь зүйтэй. Хөтөч хүн анхны уулзалтаараа л аялагч тус бүрийн ааш араншин хүсэл зоригийг мэдэж цаашдын харилцааныхаа өнгө аясыг тогтоох чадвартай байх хэрэгтэй.

Дипломатч

Тухайн оронд тодорхой зорилгоор ирж буй аяллын группд дэлхийн олон улсын иргэд холилдож орсон байдаг. Тэдний дунд улс төр, шашин шүтлэг, үзэл бодлоороо ялгаатай хүмүүс байх нь мэдээж. Тэдгээр хүмүүсийг хооронд нь зохицуулах дипломатч, улс төрчдийн үүргийг гүйцэтгэж аяллын хугацаанд эв түнжинтэй сайхан аялуулж чаддаг байх ёстой хүн нь хөтөч тайлбарлагч юм.

Зугаацуулагч

Урт аяллын замд жуулчид ядрах, залхах түүнээс болж аяллын талаарх сэтгэгдэл буурч болзошгүй тул тэднийг зугаацуулж хөгжөөх үүрэг аяллын хөтөч тайлбарлагчид ноогддог. Нөгөөтэйгүүр хөгжилтэй хошин байдал ямар чтаагүй уур амьсгалыг зөөлрүүлж чаддаг. Гэхдээ хөгжилтэй зүйл ярихад хэд хэдэн зүйлийг анхаарах ёстой.

- Арьс өнгө, улс төр, шашин шүтлэг орсон онигоо ярихгүй байх- Хошин яриагаа аль болох товч ярь- Өөрт тохиолдсон явдлуудаас ярьж болно.

Асран хамгаалагч

Аялал худалдан авч байгаа хүмүүс янз бүрийн зорилготой байдаг. Тэдний зарим нь “би юуны төлөө санаа зовмооргүй байна.” Гэж хэлдэг бол зарим нэг нь “ганцаардлаас зугтааж найз нөхөдтэй болохыг хүсдэг”. Тэгвэл эдгээр хүмүүст тусалж дэмжих хүн нь аяллын хөтөч тайлбарлагч байдаг. Учирч болзошгүй бэрхшээлийг урьдчилан харж, саадгүй шийдвэрлэж, жуулчдынхаа аюулгүй найдвартай байдлыг аялал гардан зохион байгуулж буй хөтөч хариуцах ёстой. Энэ үед аяллын хөтөч тайлбарлагч нь үйлчлүүлэгчдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байлдал, ачаа тээшний бүрэн бүтэн байдлыг анхаарч явах нэг ёсны асран хамгаалагч нь болдог. Мөн аялагчдын дотор өндөр настай болон тахир дутуу, хүний асаргаа сувилгаа зайлшгүй шаардагдах хүн аялж болно. Ер нь дэлхий дахинд аялж буй нийт хүмүүсийн нилээдгүй хувь нь ахмад настай хүмүүс байдаг.

Page 17: Guide Lection

Õºòº÷ òàéëáàðëàã÷èéí ¿éë àæèëëàãàà

Орчуулагч

Аялал жуулчлалын хамгийн гол шинж чанар нь хүмүүс өөр хоорондын ялгаатай соёл, амьдралын хэв маягийг сонирхох явдал байдаг. Тэгвэл Монголд ирсэн зочид жуулчид юуны түрүүнд нутгийн оршин суугчид тэдгээрийн эрхэлж буй ажил, мал аж ахуй зэргийг маш ихээр сонирхож тэднээс юм асуухыг хүсдэг. Тиймээс тур гид нь маш өндөр хэлний мэдлэгтэй байх ёстой. Жуулчид нутгийн оршин суугчдаас сонирхож юм асуусан тохиолдолд хөтөч тайлбарлагч өмнөөс нь хариулаад байх бус харин орчуулж өгөх үүрэгтэй. Тиймээс малчдын аж амьдралын талаарх болон онцлог газар орон тайлбарлах, ямар нэг түүх соёлын дурсгалыг тайлбарлах үед тохиолдох өвөрмөц үг хэллэгийг маш сайн орчуулж чаддаг байх хэрэгтэй.

Мэдээлэгч

Аяллын хөтөч тайлбарлагч нь аялагч жуулчдын хувьд өөрийн орны нүүр царай төдийгүй өөрийн эх орныхоо бахархалыг жуулчидтайгаа хуваалцагч байдаг. Тиймч учраас түүний мэдлэгийнх нь хүрээгээр тухайн орныг төсөөлдөг. Тэд очсон газраа амилуулж, мэтгэл татахуйц ярьж чаддаг байхын зэрэгцээ жуулчдын үзэж хараагүй зүйлсийг ч нүдэнд нь харагдтал ярьж чаддаг байх хэрэгтэй гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр мэдээллийг маш түргэн хугацаанд олж авч, түүнийгээ боловсруулан жуулчдад хэрэгтэй гэсэн зүйлсийг цаг алдалгүй хүргэдэг мэдээлэгч байдаг.

Мөн хөтөч тайлбарлагч нь сэтгүүлч сурвалжлагчын үүрэг хүлээдэг бөгөөд бас шүүмжлэгч байх ёстой. Жуулчдын хүсэл сонирхолыг сонсож хэрэв санал хүсэлт байвал цааш нь дамжуулж, хоолны амт чанар болон үнийн асуудал дээр анхаарал тавьдаг байх хэрэгтэй. Хөтөч хүн жуулчдын бүхий л эрх ашгийг хамгаалж явах үүрэгтэй бөгөөд тур оператор компани аялалд төлөвлөгдсөн хоол унд, аюулгүй байдал хувцас хунар г, м эдгээр бүх зүйлүүдийг урьдчилан шийдсэн байх ёстой. Энэ бүгдийг тур гид бодит амьдрал дээр зохицуулж гүйцэтгэх үүрэгтэй байдаг.

Хөтөч тайлбарлагчийн үүрэг:

Тур операторын боловсруулсан аяллын хөтөлбөрийг харийвчлан судлах Аяллын бүхий л хугацаанд жуулчдыг дагалдан явж, аяллын хөтөлбөрт тусгагдсан

сонирхлын цэгүүд болон жуулчдын сонирхсон зүйлсийг тайлбарлан таниулж бусад хүмүүстэй харьцахад нь туслах

Мөн дараах үүргүүдийг гүйцэтгэнэ. Шаардлагатай бичиг баримт, тоног төхөөрөмжийг бэлтгэх Үйлчилгээний баталгаатай байдлыг хангах Жуулчдыг байрлах газрын үйлчилгээтэй танилцах, чанарыг шалгах Зугаа цэнгээний газрууд, үзвэр үйлчилгээний газруудаар үйлчлүүлэхэд нь

туслах

Page 18: Guide Lection

Õºòº÷ òàéëáàðëàã÷èéí ¿éë àæèëëàãàà

Аяллын явц жуулчлал үзүүлж буй үйлчилгээний талаарх өөрийн дүгнэлтийг уридлагадаа байнга тэдээлэх

Үйлчилгээний бусад ажилтнуудын үйл ажиллагаанд хяналт тавих. Хөтөч тайлбарлагч нь өөрийн оронд аялж буй жуулчны өмнө танилцуулах, төлөөлөх, хэлмэрчлэх, үүргийг хүлээдэг. Хөтөч тайлбарлагч нь жуулчдын харж буй зүйлсийг тайлбарлах, хэлмэрчлэх чадвартай байхаас гадна жуулчны эсвэл удирдлагын зүгээс ямарваа нэг асуудал гарсан тохиолдолд зохицуулж чаддаг өөрийн орныг сонирхохоор ирсэн жуулчдад бахархал төрүүлэхүйцээр ажлаа хийж чаддаг нэгэн байх ёстой. Өөрийн орны соёл, зан заншил нь тухайн жуулчны нутгийн зан заншлаас өөр байх нь дамжиггүй. Иймээс хөтөч тайлбарлагч нь хоёр орны хоорондох гүүр болох ёстой.Хөтөч тайлбарлагч нь зугаацуулагч аюулгүй байдлыг хангагч, зөвлөгч бөгөөд аялал амжилттай болох гол хүчин зүйл нь юм. Хөтөч тайлбарлагч нь жуулчдын эхний бөгөөд сүүлчийн уулзах монгол хүн байдаг. Иймээс хөтөч тайлбарлагч нь тухайн компаний төдийгүй улс орны нүүр царай болж өгдөг. Хөтөч тайлбарлагч нь өөрийн сурсан орны хэлийг маш сайн эзэмшсэн байхаас гадна, ерөнхий мэдлэгийн түвшин болон харилцааны соёлын талаар өргөн мэдлэгтэй байх шаардлагатай. Мөн машин барьж чаддаг, хээрийн хоолны талаар зохих мэдлэгтэй, анхны тусламж үзүүлэх мэдлэгтэй байвал зохино. Тусгай сонирхлын аяллын үед тухайн аяллаар мэргэшсэн хөтчийг олж аялалд явуулах шаардлага гардаг. Олон хүнтэй групп жуулчид ирэх үед болон шинэ туршлагагүй хөтчийг аялалд явуулах гэж байгаа бол тур операторын зүгээс туршлагатай аялал зохион байгуулагч нарыг явуулах шаардлага гардаг. Аялал зохион байгуулагч, хөтөч хоёр нэг аялалд хамт явах үед хөтөч нь зөвхөн хэлмэрчлэх, тайлбарлах үүргийг хүлээн, бусад үйлчилгээтэй холбоотой асуудлыг аялал зохион байгуулагч нь хариуцан үйлчилдэг.

1. Тогооч

Мэргэжлээрээ олон жил ажилласан, дадлага туршлагатай, харилцааны соёлтой хүн байх хэрэгтэй. Хээрийн нөхцөлд хоолны үйлчилгээ үзүүлэх мэдлэг туршлагатай, элдэв муу зуршилгүй , ариун цэврийг өндөр түвшинд сахих чадвартай байх шаарлагатй. Мөн англи хэлний зохих мэдлэгтэй, хээрийн аялал, аялал жуулчлалын үйлчилгээний зохион байгуулалтын талаар зохих мэдлэгтэй байвал сайн. Олон хүнтэй группт үйлчлэх үед туслах тогооч, зөөгч, бэлтгэгч зэрэг туслах ажилтнууд хэрэгцээтэй болдог. Хэрэв боломжтой бол тогооч өөрийн туслах ажилтнуудыг авч явах нь үр дүнтэй байдаг. Мөн тогооч нь өөрийн орны үндэсний хоолыг хийх ур чадвартай байх ёстой.

2. Жолооч

Хээрийн аялалд явах жолооч нь эмнэлэгийн үзлэгээр орсон, аяллын маршрутын дагуух зам, замын бартаа, нөхцлийг сайн мэддэг, техникийн соёлтой, элдэв муу зуршилгүй, байх шаардлагатай. Мөн хээрийн нөхцөлд хоол хийх ур чадвартай

Page 19: Guide Lection

Õºòº÷ òàéëáàðëàã÷èéí ¿éë àæèëëàãàà

зохих хэлний мэдлэгтэй, анхны тусламж үзүүлэх чадвартай байвал зохино. Жуулчдын тоо, хүсэл сонирхлоос шалтгаалан аялалд явах тээврийн хэрэгслээ сонгох бөгөөд аяллын тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл байх үнэтэй, зарим нь Монголын газарзүйн нөхцөлд таардаггүй тул туулах чадвар сайтай, тохилог байдлыг нь харгалзан төрөл бүрийн тээврийн хэрэгслийг ашиглаж байна.

Аялалд явах тээврийн хэрэгсэл нь аяллын улирлын өмнө харьяалагдах Замын цагдаагийн газарын оношлогоо, засвар үйлчилгээнд хамрагдсан байвал зохино. Мөн хээрийн аялалд явахдаа шаардлагатай тоног төхөөрөмж, сэлбэгээр хангагдсан байх шаарлагатай. Мөн нөөц шатхууныг байнга авч явахад илүүдэхгүй.

Жуулчны үйлчилгээнд явах тээврийн хэрэгсэл нь:

o Тохилог, тав тухтай

o Туулах чадвар сайтай

o Тээврийн хэрэгслийн дотор талын агаарыг тохируулах төхөөрөмжтэй / air

conditioner/ o Элдэв эвгүй үнэргүй / шатхуун үнэртэх , үнэртэнг хэт их цацах г.м /

Батлав. ХҮҮТ-ийн эрхлэгч: Х. Өнөржаргал

Лекц № 6

Хичээлийн дэд сэдэв: Хөтөч тайлбарлагчийн техник

Хичээлийн зорилго: Аялал зохион байгуулах мэдлэг, ур чадварыг гаргах.

Хичээлийн хэрэглэгдэхүүн, холбогдох ном материал

Айрис Бэрри “Аяллын хөтөч нарт зориулсан гарын авлага” 2003 он З. Отгондулам “Аялал жуулчлалын нэр томъёоны тайлбар” 2007 он А. Цэрэнчулуун “Хөтөч тайлбарлагч нар хэрхэн ажиллах вэ?” 2007 он Б. Жияндорж “Аялагчийн лавлах” 2008 он А. Цэрэнчулуун “Улаанбаатар хотын тойрон аялал” 2008 он В. Мөнхбаяр “Гандан хийдийн тайлбар” 2008 он

Page 20: Guide Lection

Õºòº÷ òàéëáàðëàã÷èéí ¿éë àæèëëàãàà

Н. Уртнасан “Түмэн дурсгалт Орхоны хөндийн дэлхийн өв” 2005 он Чингис хаан дээд сургууль “Монголын аялал жуулчлалын нэвтэрхий толь” 2006 он

Орох анги: АЖХБХ 1а

Хичээлийн цаг: 2 цаг

Хичээлийн бүтэц:

Мэндлэх Өмнөх мэдлэгээ сэргээх Үндсэн шинэ хичээлийг заах Мэдлэгээ бататгах

Батлав. ХҮҮТ-ийн эрхлэгч: Х. Өнөржаргал

Лекц № 15

Хичээлийн дэд сэдэв: Музей сүм хийдэд тайлбар хийх

Хичээлийн зорилго: Музей болон сүм хийдэд тайлбар хийх үйл ажиллагааг судлах

Хичээлийн хэрэглэгдэхүүн, холбогдох ном материал

Айрис Бэрри “Аяллын хөтөч нарт зориулсан гарын авлага” 2003 он З. Отгондулам “Аялал жуулчлалын нэр томъёоны тайлбар” 2007 он А. Цэрэнчулуун “Хөтөч тайлбарлагч нар хэрхэн ажиллах вэ?” 2007 он Б. Жияндорж “Аялагчийн лавлах” 2008 он А. Цэрэнчулуун “Улаанбаатар хотын тойрон аялал” 2008 он В. Мөнхбаяр “Гандан хийдийн тайлбар” 2008 он Н. Уртнасан “Түмэн дурсгалт Орхоны хөндийн дэлхийн өв” 2005 он Чингис хаан дээд сургууль “Монголын аялал жуулчлалын нэвтэрхий толь” 2006 он

Page 21: Guide Lection

Õºòº÷ òàéëáàðëàã÷èéí ¿éë àæèëëàãàà

Орох анги: АЖХБХ 1а

Хичээлийн цаг: 2 цаг

Хичээлийн бүтэц:

Мэндлэх Өмнөх мэдлэгээ сэргээх Үндсэн шинэ хичээлийг заах Мэдлэгээ бататгах

Музейн сүм хийдэд тайлбар хийх

Сүм хийдээр жуулчдыг авч явахдаа сүм хийдийн ёс жаягийг дагах шаардлагатай. Хөтөч хүн өөрөө малгайгаа авч,хүндэтгэлтэй явбал жуулчид аяндаа дагана.Сүм хийдэд орохын өмнө ямар ёс жаягийг дагах талаар 1-р түвшний мэдээллийг та жуулчиддаа хийх хэрэгтэй. Сүмийн тухай танилцуулгыг гадаа нь хийж өгөөд дагуулан орох нь зүйтэй.Лам нарын зургийг авах болвол эхлээд гэсгү болон тухайн хүнээс зөвшөөрөл авах журамтайг хэлж өгөх хэрэгтэй.

Музейд боломжтой бол өөрийнх нь тайлбарлагчийг авч өөрөө хэлмэрчийн үүрэг гүйцэтгэвэл сайн байдаг. Тайлбарлагч хүрэлцэхгүй тохиолдолд та өөрөө тайлбарлагч хийхэд хүрэх бөгөөд энэ үед та оновчтой товч мэргэжлийн нэр томъёог хэрэглэн зөөлөн тод дуугаар тайлбарлах хэрэгтэй. Хөтөчийн хувьд тухайн үзмэрийн газраар явахдаа өөрийн үйлчлүүлэгч гийчдэд, аль болох ихийг үзэж, мэдэж авах боломж олгохын тулд тусгай арга техник эзэмшсэн байвал зохино. Музей сүм хийдийн үзмэрийг тайлбарлах үед байрлах сонгох жуулчны хэсгийн зохион байгуулалт маш чухал байдаг. Ялангуяа олон хүнтэй газар энэ талаар илүү анхаарах ёстой. Сүм хийд музейд байгаа бүх үзмэрийг үзүүлэх гэж бүү оролд. Олонх зочид гийчдийн хувьд гол гол үзмэрийг тайлбарлаад өөрсдөө эргэн тойронд чөлөөтэйгээр явж үзэх, тухайн музей гадна хийдийн дурсгалын зүйлийн худалдаа дэлгүүрээр орох цаг гаргаж өгөх нь ерөнхийдөө хангалттай.

Тайлбарлаж байгаа үзмэрүүд нь бүх жуулчдад харагдахаар мөн дуу хоолой тань сайтар сонсогдохуйц байдалтай үзүүлэх гэж бүү оролд. Олонх зочид гийчдийн хувьд гол гол үзмэрийг тайлбарлаад өөрсдөө эргэн тойронд чөлөөтэйгээр явж үзэх, тухайн музей гадна хийдийн дурсгалын зүйлийн худалдаа дэлгүүрээр орох цаг гаргаж өгөх нь ерөнхийдөө хангалттай. Тайлбарлаж байгаа үзмэрүүд нь бүх жуулчдад харагдахаар мөн дуу хоолой тань сайтар сонсогдохуйц байдалтай зогсож тайлбарийг хийнэ.

Тайлбар хийдээ дараах зүйлийг анхаарах хэрэгтэй :

-Ярьж тайлбарлаж буй объектоо хааж зогсож хэзээ ч болохгүй. Түүний аль нэг талд нь гарч зогс.

Page 22: Guide Lection

Õºòº÷ òàéëáàðëàã÷èéí ¿éë àæèëëàãàà

-Боломжтой бол жуулчдыг хагас тойрог маягаар зогсооно. Гэхдээ жуулчид тань бусдын замыг бөглөж зогсохгүй байхыг сануулах хэрэгтэй.

- Ярьж тайлбарлаж буй хэсэг объект чинь хүн бүрт харагдаж байгаа эсэхийг нягтлана.

-Тайлбарлаж байгаа объектруугаа хараад яриад байж болохгүй,харин жуулчидруугаа харж ярих хэрэгтэй.

-Бүгд цугларсны дараа тайлбар , яриагаа эхэлнэ. -Өөрийн хэсгийн хүмүүст сонсогдохуйц чанга дуугаар гэхдээ хүмүүст саад

болохгүйгээр ярина. -Тайлбарлаж байгаа зүйлээ дохио зангаа, үгээ дүрслэх, өнгө хэлбэрээр нь бусад

үзмэрээс онцлох нарийн зөв чиглүүлж зааж тайлбарлана. Тайлбарлагч нарт өгөх зөвлөгөө Жуулчдад ихээр таалагддаг зүйл : -Хөх тэнгэр үзэсгэлэнт байгаль -Зочломтгой монгол түмэн -Хөгшид, хүүхэд ,залуус нэгэн гэрт амьдарч өтгөсийг хүндэлж нялхсийг асардаг

монгол зан заншил -Уртын дуу,хөөмийн уран нугаралт -Хөдөөд –Эрдэнэзуу -Дэлгэмэл бурхад –Өндөр гэгээн Занабазарын цутгамал оньсон тоглоом -Эрийн гурван наадам -Хээрийн сайхан цэцгэс -Сарны гэрэлд цайран харагдах цагаан уул Жуулчдад таалагддаггүй зүйлс : -Зарим хүмүүс цаг баримтлахгүй байдал -Худлаа амлах -Согтуу хүмүүс -Халаасны хулгайч -Бие биенийгээ муулах атаархуу зан -Ажил үйлчилгээнээсээ хэтэрсэн үнэ хөлс төлөх - Байгаль орчинтойгоо гамгүй харицаж хог хаях Хөтөч тайлбарлагч нарын анхаарч санах явууштай зүйлс: -Цаг ямагт хөгжилтэй инээмсэглэж байх -Хөтөлбөрт орсон зүйлээ бүгдийг үзүүл -Эх орон түүх соёлоороо бахархаж түүний тухай мэдлэгээ үргэлж баяжуулах -Хүнд үйлчилж, ажил үүргээ гүйцэтгэж явааг үргэлж сана -Жууулчдын эрэлт хэрэгцээт гярхай ажиглаж хангахыг бод -Болохгүй зүйл бүү амла,амласнаа биелүүл -Цагаа сайн баримтал

Page 23: Guide Lection

Õºòº÷ òàéëáàðëàã÷èéí ¿éë àæèëëàãàà

-Зочин болгондоо адилхан анхаарал тавин бүгдэнтэй нь мэндэлж бай -Зочиддоо өөрийн орны зан заншил,ард түмний түүх болон соёлоос ярьж өгч бай -Өдөрт үзсэн харсан зүйлийнхээ талаар асуух юм байгаа эсэхийг орой нь лавлаж

бай -Та сайн үйлчилж чадвал монгол оронд маань олон олон жуулчид ирж улс орны

нэр хүнд өсөн улсын санхүү тэр хэмжээгээр арвижих болно.

Батлав. ХҮҮТ-ийн эрхлэгч: Х. Өнөржаргал

Лекц № 6

Хичээлийн дэд сэдэв: Хөтөч тайлбарлагчийн харилцааны ур чадвар

Хичээлийн зорилго: Хөтөч жуулчидтай хамтран ажиллахын тулд хэрхэн харилцах тухай

Хичээлийн хэрэглэгдэхүүн, холбогдох ном материал

Айрис Бэрри “Аяллын хөтөч нарт зориулсан гарын авлага” 2003 он З. Отгондулам “Аялал жуулчлалын нэр томъёоны тайлбар” 2007 он А. Цэрэнчулуун “Хөтөч тайлбарлагч нар хэрхэн ажиллах вэ?” 2007 он Б. Жияндорж “Аялагчийн лавлах” 2008 он А. Цэрэнчулуун “Улаанбаатар хотын тойрон аялал” 2008 он

Page 24: Guide Lection

Õºòº÷ òàéëáàðëàã÷èéí ¿éë àæèëëàãàà

В. Мөнхбаяр “Гандан хийдийн тайлбар” 2008 он Н. Уртнасан “Түмэн дурсгалт Орхоны хөндийн дэлхийн өв” 2005 он Чингис хаан дээд сургууль “Монголын аялал жуулчлалын нэвтэрхий толь” 2006 он

Орох анги: АЖХБХ 1а

Хичээлийн цаг: 2 цаг

Хичээлийн бүтэц:

Мэндлэх Өмнөх мэдлэгээ сэргээх Үндсэн шинэ хичээлийг заах Мэдлэгээ бататгах

Хөтөч тайлбарлагчийн харилцааны ур чадвар

Харилцаа гэдэг бол өөр хоорондоо мэдээлэл дамжуулах үйл явцыг хэлдэг. Аялал жуулчлалын салбарт ажиллах, ялангуяа аяллын хөтөч байна гэдэг бол та ихэнх цагаа хүмүүстэй харилцаж өнгөрөөдөг. Өөрөөр хэлбэл та ирсэн жуулчид, хамтран ажиллагсад, тур оператор, зочид буудал, гэр баазын ажилтанууд, жолооч нар болон өөр бусад олон хүмүүстэй байнга харьцдаг.

Харилцааны үйл явцын ач холбогдолыг сайтар ойлгож, харилцах ур чадвараа сайн хөгжүүлэх нь ажлаа сайн үр дүнтэй хийхэд илүү тустай байдаг. Эрчимтэй үр ашигтай, харилцааны үр дүнд жуулчид, үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээ, сонирхлыг тодруулан мэдэж авах, тэдэнтэй сайн харилцаа тогтоох бололцоотой болдог. Харилцааны хэд хэдэн хэлбэрүүд байдаг. Үүнд:

- Аман ярианы харилцаа – харилцан яриа, тайлбар, танилцуулга, зарлал мэдээлэл, үг хэлэх

- Бичгийн харилцаа- захидал, санамж бичиг, тайлан, аяллын хөтөтлбөр, брошюр, тэмдэг дохио, бүртгэх хуудас

- Үг ярианы бус харилцаа –дохио зангаа, гар болон биеийн хөдөлгөөн байршил, нүүрний хувирал

- Үзэж, харах байдлаар харилцах харилцаа- зураг, фото зураг, видео бичлэг, дүрс бичлэг, дүрс тэмдэг, компьютер дүрслэл

Хүмүүс хоорондын харилцаанд үг ярианаас гадна бусдыг сонсох, хоолоынй өнгө аяс, хэлж байгаа үг хэллэг болон биеийн хөдөлгөөн энэ бүхэн хамаарагддаг нь ойлгомжтой.

Хөтөчийн аман ярианы харилцаа:

Хөтөч нь бусадтай харилцан ярилцах нь энгийн зүйл мэт санагддаг боловч үл ойлголцох явдал гарах нь олонтаа байдаг. Мэдээлэл нэг хүнээс нөгөөд тэр болгон сайн

Page 25: Guide Lection

Õºòº÷ òàéëáàðëàã÷èéí ¿éë àæèëëàãàà

хүрч чаддаггүй. Үл ойлголцох байдлыг гаргахгүйн тулд хэлж ярьж буй зүйлээ маш тодорхой байлгаж, харилцаж буй хүнийхээ ярьж буй зүйлийг анхааралтай сонсож, үг яриагүйгээр илэрч буй санааг сайтар ажигла.

Жуулчид таниас олон арван асуулт асууж болно. Та нэг ижил асуултанд хэд хэдэн удаа давтан хариулах явдал их гарна. Гэхдээ та энэ байдлыг зочдын байр сууринаас ямагт авч үзэх хэрэгтэй. Учир нь уг хүн тухайн асуултыг анх удаа л асууж байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй. Иймээс та хөтөчийн хувьд жуулчдын асуусан асуулт бүрийг идэвхтэй сонсч, асуулт асууж байгаа нь танд таатай байгаа гэдгийг илэрхийлэн, эелдгээр (эсвэл анх удаа сонсож байгаа байдлаар) хүлээн авч, шаардлагатай бол асуултыг дахин давтаж хэлэхийг хүсч болно. Асуултанд хариулахдаа:

- Тодорхой ойлгомжтой бөгөөд тогтож ярих - Товч бөгөөд утга төгөлдөр хариулах- Техникийн, мэргэжлийн, хар ярианы үг хэрэглэхээс зайлсхийх- Хаяг гэх мэт нарийвчилсан мэдээллийг бичиж өгөх- Чиг баримжаа хэлж өгч байгаа бол бүдүүвч зураг зурж тайлбарлаж өгөх нь

зүйтэй

Хөтөч тайлбарлагчийн бичгийн харилцаа:

Аяллын хөтчийн хувьд бичгийн харилцааны хамгийн нийтлэг хэлбэр бол аяллынхаа тухай тайлан бичих явдал байдаг. Бичгээр харилцахын гол зорилго бол өөрийн мэдээлэх зүйлийг тодорхой бөгөөд утга төгөлдөр байдлаар дамжуулахад оршдог. Бичгийн харилцааг үр нөлөөтэй болгоход дараах зарчмыг баримтлах нь тустай байдаг. Үүнд:

- Бичих зүйлээ төлөвлөж, санаанууддаа тэмдэглэх- Аль болох товч байх- Энгийн үгээр бичих- Хэт гоё үг хэрэглэхээс зайлсхийх- Ойлгомжтой байдлаар бичих- Үнэн зөв бичих зэрэг болно.

Үг ярианы бус харилцаа:

Үг ярианы бус буюу биеийн хөдөлгөөнөөр илэрхийлж харилцах гэдэгт доорхи зүйл багтана. Үүнд:

- Нүүрний хувьсал- Инээмсэглэх, хөмсөг зангидах- Дохио зангаа- гар, хурууны хөдөлгөөн- Биеийн хөдөлгөөн, байдал – зогсож сууж байгаа байдал, хүний өөдөөс харж суух,

зогсох эсвэл хажуугаараа, нүүр буруулсан байдалтай байх

Page 26: Guide Lection

Õºòº÷ òàéëáàðëàã÷èéí ¿éë àæèëëàãàà

- Нүдний харц- өөр бусдын өөдөөс эгцлэн харах- Бусдын биед хүрэх- гар барих, мөрөн дээр гараа тавих, тэврэх гэх мэт- Хоорондын зай- өөр бусдаас ямар зайнд зогсох, суух- Толгойны хөдөлгөөн- хүлээн зөвшөөрөх, үл зөвшөөрөх байдлаар дохих- Ярианы үг, дуугүй хэсэг- хоолойны өнгө ба хүч - Гадна төрх байдал- хувцаслалт, сэтгэл санааны илрэл (баяр баясгалантай эсвэл

уйтгартай байдал)

Зочдын зүгээс ажиглагдах дээрх үг ярианы бус харилцаа нь ихээхэн хүчтэй нөлөөтэй илэрхийлэл болдог гэдгийг анхаарч, үйлчилгээгээ сайжруулахад ашиглаж сурах хэрэгтэй. Таны биеийн хөдөлгөөн ч гэсэн зочинд ихийг хэлж өгнө гэдгийг мөн давхар анхаарах хэрэгтэй. Таны гадаад төрх байдал, хөдөлгөөн, санаагаа илэрхийлж буй байдал тань таныг хэр зэрэг мэргэжлийн, мэдлэгтэй, бусдад туслахад бэлэн байгаа гэдгийг зочинд тэр даруй ойлголуулна.

Хүний сул, муу талыг тэр даруй мэдүүлдэг зарим нэг биеийн хөдөлгөөнд анхаарч байнга хяналтандаа байлгах нь зүйтэй. Тухайлбал:

- Хүн рүү хуруугаараа чичих (түрэмгий байдлын илэрхийлэл болдог)- Гар, хөлөө чичирхийлэн хөдөлгөх, хумсаа хазах нь сэтгэл хөдөлж байгааг хэлнэ.- Гараа урдаа зөрүүлэн барих нь өөрийгөө хамгаалсан байдлыг илэрхийлнэ. - Хөлөөрөө шалыг ойр ойрхон тогших хөдөлгөөн нь тэвчээр алдагдаж байгааг

илэрхийлнэ. - Өөр хүн рүү хагас эргэн зогсох нь сонирхолгүй байгааг илэрхийлнэ.

Үзэж, харах байдлаар харилцах харилцаа:

Аяллын үеэр хийх тайлбар яриаг жуулчдын үзэж харж байгаа зүйл, бодит байдалтай холбож байх нь зүйтэй. Хөтөч нь өөрийгөө авч яваа байдал тань жуулчдад тодорхой нөлөө үзүүлэх тул та өөрийн гаднах төрх байдлаа байнга хянаж, итгэл төрүүлэхүйцээр, гэхдээ аялалд тохирсон байдлаар хувцаслах нь зүйтэй.

Соёл, зан үйлийн ялгаа, соёлын солилцооны мэдрэмж

Таны үйлчлүүлэгч өөр өөр үндэстэн байх ба жуулчллаар ирж байгаа үйлчлүүлэгчид нь хувийн зан чанарын онцлогтой хүмүүс ирдэг бөгөөд жуулчны байгууллага нь тэдгээр хүмүүст туршлагатай хөтөчийг ажиллуулдаг.

Аливаа хүний соёл, зан үйлийн суурь үндэс тодорхой хэд хэдэн зүйлүүдээс хамаардаг. Үүнд:

- Хэл яриа- Уламжлал, ёс заншил- Шашин шүтлэг

Page 27: Guide Lection

Õºòº÷ òàéëáàðëàã÷èéí ¿éë àæèëëàãàà

- Идэж, уудаг хүнсний зүйлс- Төрж өссөн орчин- Ариун цэвэр, хувь хүний соёл зэргээс бүрддэг.

Ямар ч үед хөтөч нар бусдын соёлыг хүндэтгэх ёстой. Түүнээс гадна дийлэнх тохиолдолд та Монголоос огт өөр соёл уламжлал, ёс заншилтай орчинд өсөж байжсон жуулчдад үйлчлэх тул Монголчуудыг гомдоож болзошгүй зүйлүүдийн талаар тэдэнд тайлбарлаж өгөх нь таны үүрэг болж байдаг.

Монголын ёс заншил, зан үйл, амьдрал зэргийг ойлгомжтойгоор тайлбарлаж өгөхийн тулд та хөтчийн хувьд өөрийн үйлчлүүлэгч - жуулчдынхаа үндэсний соёл, ёс жаягийн талаар төсөөлөл сайтай байх шаардлагатай.

Жуулчдад танихгүй улс орон, шинэ орчин тухайлбал хөдөө орон нутагт анх очоод хүмүүсийн соёл, ахуй амьдрал, зан заншил, ёс зүйн ялгааг маш хурцаар хүлээн авч, шоконд (cultural shock) орох тохиолдол гардаг. Хэрэв хөтөч хүн үйлчилж буй жуулчдынхаа үндэсний онцлог, соёл, амьдралын хэв маягийн талаар тодорхой ойлголттой байвал тэдэнд Монголын хөдөө орон нутгийн ялгаатай байдлын талаар урьдчилан тайлбарлаж өгөх боломжтой болж, улмаар анх удаа аялж буй хүмүүст тохиолдож болох тэрхүү шок буюу цохилтыг арай хөнгөрүүлж өгч болох юм. Хэл ба соёл хоорондоо нягт холбоотой байдаг.

Батлав. ХҮҮТ-ийн эрхлэгч: Х. Өнөржаргал

Лекц № 15

Хичээлийн дэд сэдэв: Музей сүм хийдэд тайлбар хийх

Хичээлийн зорилго: Музей болон сүм хийдэд тайлбар хийх үйл ажиллагааг судлах

Хичээлийн хэрэглэгдэхүүн, холбогдох ном материал

Айрис Бэрри “Аяллын хөтөч нарт зориулсан гарын авлага” 2003 он З. Отгондулам “Аялал жуулчлалын нэр томъёоны тайлбар” 2007 он А. Цэрэнчулуун “Хөтөч тайлбарлагч нар хэрхэн ажиллах вэ?” 2007 он Б. Жияндорж “Аялагчийн лавлах” 2008 он А. Цэрэнчулуун “Улаанбаатар хотын тойрон аялал” 2008 он В. Мөнхбаяр “Гандан хийдийн тайлбар” 2008 он Н. Уртнасан “Түмэн дурсгалт Орхоны хөндийн дэлхийн өв” 2005 он

Page 28: Guide Lection

Õºòº÷ òàéëáàðëàã÷èéí ¿éë àæèëëàãàà

Чингис хаан дээд сургууль “Монголын аялал жуулчлалын нэвтэрхий толь” 2006 он

Орох анги: АЖХБХ 1а

Хичээлийн цаг: 2 цаг

Хичээлийн бүтэц:

Мэндлэх Өмнөх мэдлэгээ сэргээх Үндсэн шинэ хичээлийг заах Мэдлэгээ бататгах

Музейн сүм хийдэд тайлбар хийх

Музейн сүм хийдэд тайлбар хийх нь

Сүм хийдээр жуулчдыг авч явахдаа сүм хийдийн ёс жаягийг дагах шаардлагатай. Хөтөч хүн өөрөө малгайгаа авч,хүндэтгэлтэй явбал жуулчид аяндаа дагана.Сүм хийдэд орохын өмнө ямар ёс жаягийг дагах талаар 1-р түвшний мэдээллийг та жуулчиддаа хийх хэрэгтэй. Сүмийн тухай танилцуулгыг гадаа нь хийж өгөөд дагуулан орох нь зүйтэй.Лам нарын зургийг авах болвол эхлээд гэсгү болон тухайн хүнээс зөвшөөрөл авах журамтайг хэлж өгөх хэрэгтэй. Музейд боломжтой бол өөрийнх нь тайлбарлагчийг авч өөрөө хэлмэрчийн үүрэг гүйцэтгэвэл сайн байдаг. Тайлбарлагч хүрэлцэхгүй тохиолдолд та өөрөө тайлбарлагч хийхэд хүрэх бөгөөд энэ үед та оновчтой товч мэргэжлийн нэр томъёог хэрэглэн зөөлөн тод дуугаар тайлбарлах хэрэгтэй. Хөтөчийн хувьд тухайн үзмэрийн газраар явахдаа өөрийн үйлчлүүлэгч гийчдэд, аль болох ихийг үзэж, мэдэж авах боломж олгохын тулд тусгай арга техник эзэмшсэн байвал зохино. Музей сүм хийдийн үзмэрийг тайлбарлах үед байрлах сонгох жуулчны хэсгийн зохион байгуулалт маш чухал байдаг. Ялангуяа олон хүнтэй газар энэ талаар илүү анхаарах ёстой. Сүм хийд музейд байгаа бүх үзмэрийг үзүүлэх гэж бүү оролд. Олонх зочид гийчдийн хувьд гол гол үзмэрийг тайлбарлаад өөрсдөө эргэн тойронд чөлөөтэйгээр явж үзэх, тухайн музей гадна хийдийн дурсгалын зүйлийн худалдаа дэлгүүрээр орох цаг гаргаж өгөх нь ерөнхийдөө хангалттай. Тайлбарлаж байгаа үзмэрүүд нь бүх жуулчдад харагдахаар мөн дуу хоолой тань сайтар сонсогдохуйц байдалтай үзүүлэх гэж бүү оролд. Олонх зочид гийчдийн хувьд гол гол үзмэрийг тайлбарлаад өөрсдөө эргэн тойронд чөлөөтэйгээр явж үзэх, тухайн музей гадна хийдийн дурсгалын зүйлийн худалдаа дэлгүүрээр орох цаг гаргаж өгөх нь ерөнхийдөө хангалттай. Тайлбарлаж байгаа үзмэрүүд нь бүх жуулчдад харагдахаар мөн дуу хоолой тань сайтар сонсогдохуйц байдалтай зогсож тайлбарийг хийнэ.

Тайлбар хийдээ дараах зүйлийг анхаарах хэрэгтэй :

Page 29: Guide Lection

Õºòº÷ òàéëáàðëàã÷èéí ¿éë àæèëëàãàà

-Ярьж тайлбарлаж буй объектоо хааж зогсож хэзээ ч болохгүй. Түүний аль нэг талд нь гарч зогс.

-Боломжтой бол жуулчдыг хагас тойрог маягаар зогсооно. Гэхдээ жуулчид тань бусдын замыг бөглөж зогсохгүй байхыг сануулах хэрэгтэй.

- Ярьж тайлбарлаж буй хэсэг объект чинь хүн бүрт харагдаж байгаа эсэхийг нягтлана.

-Тайлбарлаж байгаа объектруугаа хараад яриад байж болохгүй,харин жуулчидруугаа харж ярих хэрэгтэй.

-Бүгд цугларсны дараа тайлбар , яриагаа эхэлнэ.

-Өөрийн хэсгийн хүмүүст сонсогдохуйц чанга дуугаар гэхдээ хүмүүст саад болохгүйгээр ярина.

-Тайлбарлаж байгаа зүйлээ дохио зангаа, үгээ дүрслэх, өнгө хэлбэрээр нь бусад үзмэрээс онцлох нарийн зөв чиглүүлж зааж тайлбарлана.

Тайлбарлагч нарт өгөх зөвлөгөө

Жуулчдад ихээр таалагддаг зүйл :

-Хөх тэнгэр үзэсгэлэнт байгаль

-Зочломтгой монгол түмэн

-Хөгшид, хүүхэд ,залуус нэгэн гэрт амьдарч өтгөсийг хүндэлж нялхсийг асардаг монгол зан заншил

-Уртын дуу,хөөмийн уран нугаралт

-Хөдөөд –Эрдэнэзуу

-Дэлгэмэл бурхад –Өндөр гэгээн Занабазарын цутгамал оньсон тоглоом

-Эрийн гурван наадам

-Хээрийн сайхан цэцгэс

-Сарны гэрэлд цайран харагдах цагаан уул

Жуулчдад таалагддаггүй зүйлс :

-Зарим хүмүүс цаг баримтлахгүй байдал

-Худлаа амлах

Page 30: Guide Lection

Õºòº÷ òàéëáàðëàã÷èéí ¿éë àæèëëàãàà

-Согтуу хүмүүс

-Халаасны хулгайч

-Бие биенийгээ муулах атаархуу зан

-Ажил үйлчилгээнээсээ хэтэрсэн үнэ хөлс төлөх

- Байгаль орчинтойгоо гамгүй харицаж хог хаях

Хөтөч тайлбарлагч нарын анхаарч санах явууштай зүйлс:

-Цаг ямагт хөгжилтэй инээмсэглэж байх

-Хөтөлбөрт орсон зүйлээ бүгдийг үзүүл

-Эх орон түүх соёлоороо бахархаж түүний тухай мэдлэгээ үргэлж баяжуулах

-Хүнд үйлчилж, ажил үүргээ гүйцэтгэж явааг үргэлж сана

-Жууулчдын эрэлт хэрэгцээт гярхай ажиглаж хангахыг бод

-Болохгүй зүйл бүү амла,амласнаа биелүүл

-Цагаа сайн баримтал

-Зочин болгондоо адилхан анхаарал тавин бүгдэнтэй нь мэндэлж бай

-Зочиддоо өөрийн орны зан заншил,ард түмний түүх болон соёлоос ярьж өгч бай

-Өдөрт үзсэн харсан зүйлийнхээ талаар асуух юм байгаа эсэхийг орой нь лавлаж бай

-Та сайн үйлчилж чадвал монгол оронд маань олон олон жуулчид ирж улс орны нэр хүнд өсөн улсын санхүү тэр хэмжээгээр арвижих болно.

Page 31: Guide Lection

Õºòº÷ òàéëáàðëàã÷èéí ¿éë àæèëëàãàà

Батлав. ХҮҮТ-ийн эрхлэгч: Х. Өнөржаргал

Лекц № 2

Хичээлийн дэд сэдэв: Эмнэлэгийн анхны тусламжийн тухай

Хичээлийн зорилго: Эмнэлэгийн анхны тусламж ямар үед үзүүлэх, ач холбогдол

Хичээлийн хэрэглэгдэхүүн, холбогдох ном материал

Айрис Бэрри “Аяллын хөтөч нарт зориулсан гарын авлага” 2003 он З. Отгондулам “Аялал жуулчлалын нэр томъёоны тайлбар” 2007 он А. Цэрэнчулуун “Хөтөч тайлбарлагч нар хэрхэн ажиллах вэ?” 2007 он Б. Жияндорж “Аялагчийн лавлах” 2008 он А. Цэрэнчулуун “Улаанбаатар хотын тойрон аялал” 2008 он В. Мөнхбаяр “Гандан хийдийн тайлбар” 2008 он Н. Уртнасан “Түмэн дурсгалт Орхоны хөндийн дэлхийн өв” 2005 он Чингис хаан дээд сургууль “Монголын аялал жуулчлалын нэвтэрхий толь” 2006 он

Орох анги: АЖХБХ 2а

Хичээлийн цаг: 2 цаг

Хичээлийн бүтэц:

Мэндлэх Өмнөх мэдлэгээ сэргээх Үндсэн шинэ хичээлийг заах Мэдлэгээ бататгах

Эмнэлэгийн анхны тусламж

Анхны тусламж нь өвчтэй байгаа болон гэмтсэн хүнд мэргэжлийн туслалцаа ирэх

хүртэл үзүүлэх яаралтай тусламж юм. Энэ нь зөвхөн бие махбодийн гэмтэл, өвчин

эмгэгийн асуудлыг хамаарахгүй бөгөөд гэмтэлд орсон болон осол гэмтлийн үйл явцыг

нүдээр харж, гэрч болсоны улмаас үүдсэн сэтгэл зүйн хувьд шаналж байгаа хүмүүст

сэтгэл зүйн туслалцаа үзүүлэх явдлыг мөн хамааруулж ойлгох нь зүйтэй. Гэнэтийн осол,

хурдан явцтай хүн өвчин зэрэг эмнэлэгийн яаралтай туслалцаа шаардсан эрүүл мэнд, амь

Page 32: Guide Lection

Õºòº÷ òàéëáàðëàã÷èéí ¿éë àæèëëàãàà

нас ноцтой аюулд учирсан тохиолдолд эмчийг ирэх, эмнэлэгт хүргэж өгөхөөс өмнө

өвчтөнд өөрийн хүчээр анхны тусламж үзүүлэх шаардлагатай. Үүний тулд гэртээ, зусланд,

машиндаа, аялалд явахдаа гэр бүлийн гишүүдийн өвчлөлөөс хамааран цуглуулсан эм,

тариатай анхны тусламжийн аптектай байх ёстой. Мөн анхны тусламж үзүүлэх зарим

дадлыг эзэмшсэн байх хэрэгтэй юм. Өөрийн хүчээр хүнд анхны тусламж үзүүлэх хэрэгтэй

болоход юуны түрүүнд яах ёстой вэ? Гэмтэл үүсгэсэн хүчин зүйлийн нөлөөг юуны

түрүүнд зогсоох хэрэгтэй. Жишээлэхэд, наранд цохиулсан хүнийг сүүдэрт аваачих,

угаартсан хүнийг цэвэр агаарт гаргах, живж байгаа хүнийг уснаас гаргах, цохилгаанд

цохиулсан хүнийг цахилгааны эх үүсвэрээс нь салгах г.м. Дараа нь гар доорх зүйлсээ

ашиглан яаралтай эмнэлгийн тусламж үзүүлээд түргэн тусламж дуудах, эсвэл хүнийг

ойролцоох эмнэлэгт хүргэн өгөх арга хэмжээг авна. Анхны тусламжийг хэр хурдан, зөв

үзүүлснээс дараагийн эмнэлгийн тусламжийн үр дүн, хүний амь нас хамаарах нь олонтаа

тул энэ бүхнийг мэдэж байх ёстой.

НЭГ. ХӨНГӨН ГЭМТЭЛ, ТҮҮНД ҮЗҮҮЛЭХ АНХНЫ ТУСЛАМЖ

1.1 Хоолойд ямар нэгэн зүйл тээглэвэл

Хоол болон өөр зүйл хоолойд тээглэж амьсгалж чадахгүй байгаа хүнд дараахь арга

хэмжээг яаралтай аваарай. Түүний ард зогсоод хоёр гараараа бүсэлхийгээр нь тэвэр.

Өөрийнхөө гарын алгыг тухайн хүний хэвлийд хүйснээс дээгүүр хавирганы доогуур

байрлалд тавь. Хэвлийг нь огцом хүчтэй гэнэт дээш угз татаж шахаарай. Энэ нь уушгинаас

агаарыг хүчтэй шахаж хоолойд тээглэсэн зүйлийг чөлөөлдөг. Шаардлагатай бол хэд хэд

давт. Хэрэв тухайн хүн өөрөөс тань биерхүү, эсвэл ухаан алдчихсан байвал дараахь арга

хэмжээг аваарай. Түүнийг дээш харуулан нуруугаар нь хэвтүүл. Ингэхдээ толгойг нь

хажуу тийш харуулаарай. Түүний дээр суугаад гарынхаа алганы товгор хэсгийг хэвлий

дээр нь хүй болон хавирганы хооронд тавь. Тарган болон жирэмсэн эх, нялх хүүхдэд гараа

хэвлийд бус цээжин дээр байрлуулаарай. Огцом, хүчтэй хөдөлгөөнөөр дээш нь шах.

Шаардлагатай тохиолдолд хэд хэдэн удаа давтан хий. Амьсгалж чадахгүй хэвээр байвал

амаар амьсгуулахыг хичээх хэрэгтэй.

1.2 Нарны ба дулааны цохилтын үед үзүүлэх анхны тусламж

Толгой нүцгэн удаан хугацаагаар хурц наранд явснаас наршиж болно. Ийм байдал

удаан хугацаагаар агааржуулалт муутай чийглэг өрөөнд халууцаж, резин буюу нийлэг

Page 33: Guide Lection

Õºòº÷ òàéëáàðëàã÷èéí ¿éë àæèëëàãàà

эдээр хийсэн хувцастайгаар хүнд ажил хийх, халуун нартай өдөр удаан гадаа байсан үед

тохиолдоно. Эдгээр зохисгүй нөлөөнүүд дулаан үүсэх ба ялгаруулах зохицуулалтыг

өөрчилж бие махбодийн амьдралын үйл ажиллагаа хямрахад хүргэнэ. Ийм байдлыг нарны

буюу дулааны цохилт гэнэ. Нарны буюу дулааны цохилтын үед залхуу хүрэх, бие сулрах,

нүд эрээлжлэх, толгой өвдөх, толгой эргэх, чих шуугих, судасны цохилт түргэсэх зэрэг

шинжүүд илэрнэ. Хамраас цус гоожих, огиулах, бөөлжих, ухаан алдах, дэмийрэх байдлууд

ажиглагдаж болно. Нарны болон дулааны цохилтыг танихад хүнд биш юм. Орчны нөхцөл,

насны онцлогууд, өвчтөний өгүүлэмжийг сайн анхаарах хэрэгтэй.

Анхны тусламж:

Дараах дэс дарааллаар тусламж үзүүлнэ. Үүнд: Өвчтөнийг сэрүүн газар буюу

сүүдэрт авчирч хувцсыг нь тайлна. Чийглэг даавуугаар сэвэх, нойтон даавуугаар их бие,

толгой мөчдийг нь ороож хүйтэн унд уулгана. Зүрх судас, амьсгалын эрхтэн системийн

алдагдлын шинж тэмдэг илрэх үед зүрхэнд массаж хийх, зохиомол амьсгал хийх хэрэгтэй.

Хүнд үед эмнэлэгт яаралтай хүргэж хэвтүүлнэ. Хурц нартай үед толгой нүцгэн удаанаар

явах, агааржуулалт муутай чийглэг өрөөнд резин ба нийлэг эдээр хийсэн хувцастайгаар

удаанаар халууцан ажиллах зэргээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Мөн толгой цээжээ

хүйтэн усаар норгож байх нь сайн нөлөө үзүүлнэ.

1.3 Түлэгдсэн хэсгийг цэвэр байлгах хэрэгтэй

Болгоомжгүй байдлаас болж хүүхэд, том хүн ялгаагүй их бага хэмжээгээр түлэгдэх

тохиолдол элбэг гардаг. Цэврүү үүсээгүй өнгөц буюу нэгдүгээр зэргийн түлэгдэлтийн үед

өвдөлтийг намдаах болон нэмж гэмтээхгүйн тулд түлэгдсэн хэсгийг тэр даруйд хүйтэн

усанд дүр. Өөр бусад эмчилгээ шаардлагагүй аж. Өвдөлт намдаахын тулд аспирин өгч

болно. Цэврүү үүссэн бол хоёрдугаар зэргийн түлэгдэлтэд тооцдог. Хэрэв түлэгдэлт

өнгөц, хүчтэй биш бол 33% спиртийн уусмалаар арчиж ариун боолт хий. Цэврүүг хагалж

болохгүй. Хэрэв цэврүү хагарсан бол буцалгаж хөргөсөн савантай хүйтэн усаар

болгоомжтой угаа. Бага хэмжээний вазелин авч буцалтал нь халааж ариутган цэвэр

самбайнд түрхэж бэлтгээд түлэгдсэн хэсэг дэээр тавиарай. Хэрэв вазелин байхгүй бол

түлэгдсэн хэсгийг ил байлга. Хэзээ ч өөр тос, цөцгий түрхэж болохгүй. Түлэгдсэн хэсгийг

аль болох цэвэр байлгах нь чухал. Хэрэв халдвар орсон шинж илэрвэл давстай бүлээн

усаар өдөрт гурван удаа бигнүүр тавь. Түлэгдсэн хүнд шингэн их уулгах хэрэгтэйг анхаар.

Гүнзгий түлэгдэлтийн үед нэн даруй эмнэлэгт хандаарай.

Page 34: Guide Lection

Õºòº÷ òàéëáàðëàã÷èéí ¿éë àæèëëàãàà

1.4 Усанд живсэн хүнд үзүүлэх анхны тусламж

Усанд унах, живэх гэдэг нь үйлдлийн хувьд ялгаатай боловч учирах аюулын тухайд

ижил ойлголт юм. Энэ үед амьсгалын ба хоол болорвсруулах эрхтэний замаар ус

дүүрсэнээс болж амьсгалын дутагдлаас болж амь нас алдах аюулд хүргэнэ. Усны гүнзгий

болон гүехэнээс огтхон ч шалтгаалахгүй судаснууд гэнэт агшсанаас усан дотор зүгээр явж

байсан хүн гэнэт ухаан алдах тохиолдол байна гэж эрдэмтэд үздэг. Иймээс усанд унавал

дээрхийн адилаар амьсгал, хоол боловсруулах замаар ус орох нь лавтай. Иймд учирах

аюул ижилхэн.

Үзүүлэх тусламж

Усанд живсэн хүний уушги цээжинд орсон усыг гаргах гэж оролдохоос өмнө ам

амаар амьсгал өгч эхлэх хэрэгтэй аж. Амьсгал зогссон хүнд амьд байх дөрвөн минут л

үлддэг байна. Боломжтой бол живсэн хүнийг уснаас гаргахаас өмнө хангалттай гүехэн

газар очмогц амаар амьсгал өгч эхэл. Хэрэв та түүний уушги руу агаар үлээж оруулж

чадахгүй бол эрэг дээр гармагц уг хүнээ хажуугаар нь хэвтүүлж цээжин дээр нь гараа

байрлуулж хүчтэй, огцом шахаарай. Тэгээд тэр даруйд амаар амьсгал өгөх хэрэгтэй.

Ам болон хоолойд тээглэсэн зүйлийг гарынхаа хуруугаар түргэн авч хэлийг урагш татаж,

хоолойд тээглэсэн цэр салст байвал цэвэрлэнэ. Хурдан гэхдээ болгоомжтойгоор толгойг

нь арагш гэдийлгэж, эрүүг урагш татан нүүрийг нь босоо байрлалд оруулаарай.

Хуруугаараа өвчтөний хамрыг чимхэж, амыг нь ангайлгаад өөрийнхөө амаар таглаж

уушиг руу нь түүний цээжийг тэлж хүчтэй үлээнэ. Уушгинд орсон агаар эргэж гартал түр

хүлээгээд дахин үлээ. Ойролцоогоор таван секунд тутамд нэг удаа давтаарай. Нярай

хүүхдэд гурван секунд тутамд нэг удаа амьсгалж байхаар бодож маш болгоомжтой

амьсгал өгөх хэрэгтэй ажээ. Ам амаар амьсгалуулахыг тухайн хүн өөрөө амьсгалж чадах

хүртэл эсвэл нас барсан гэдэг нь эргэлзээгүй болох хүртэл үргэлжлүүлэн хийнэ.

Заримдаа зохиомол амьсгалыг цаг болон түүнээс дээш хугацаагаар ч үргэлжлүүлэх

шаардлага гардгийг анхаар.

1.5 Цахилгаан гүйдэлд цохиулсан үед;

Хамгийн эхлээд цахилгаанаас салгах шаардлагатай. Гарын дорхи мод, хуванцар

саваа зэрэг гүйдэл дамжууладаггүй зүйлсээр цохиж салгана. Дараа нь дулаан хучин

үнэртэй усаар арчиж бүлээн юм уулга. Цахилгаан гүйдлээр гэмтсэн биеийн хэсэгт ариун

Page 35: Guide Lection

Õºòº÷ òàéëáàðëàã÷èéí ¿éë àæèëëàãàà

боолт (усаар угаасан цэвэр эд) тавь. Өвчтөн хэрэв ухаан алдсан бол нашатырийн спирт

үнэртүүлж нүүр рүү нь  хүй ус цацаж болно. Хэрэв амьсгал зогссон бол амнаас аманд

зохиомол амьсгал хурдан хий. Зүрх зогссон бол зүрхэнд шууд бус массаж хийнэ.

1.6 Хөлдөлтийн үед: Хөлдсөн хэсгийг аль болох хурдан бүлээцүүлэх шаардлагатай.

Харин хөлдсөн хэсгийг цасаар үрвэл эд эс бүрэн үхжих аюултай. Хөлдсөн хэсгийг

дулаацуулахдаа халуун агаараа бус харин 40 хүртэлх хэмийн бүлээн усанд хийсэн

нь дээр. Хөлдсөн хэсгийн арьсыг аль болох цочроохгүй байхыг хичээ.

1.7 Дарагдсан үед: Аль болох хурдан дарагдсан, хавчуулсан зүйлээс гаргаж авна.

Дарагдсан мөчний уг суурь дээр нь чангалуур тавьж бооно. Мөчийг гарын доорхи

материалаар боож дээш сойх хэрэгтэй байрлуул. Рашаан, ус зэрэг шингэн юм ихээр

уулга.

1.8 Зүсэгдсэн шарх: Шарх хэрэв гүн бол урсгал усаар сайтар угаа (ойролцоогоор 5 л).

Гэхдээ  шарханд гүн шигдсэн гадны биетийг авах гэж оролдох хэрэггүй. Гадны

биетийг боолтын тусламжтайгаар хөдөлгөөнгүй болгож, шаардлагатай чиг тавьж

боох хэрэгтэй. Хүчтэй цус алдаж байвал гэмтсэн хэсгээс дээгүүр дарж чангалуур

боолт хийж цус тогтоохыг хичээ. Чангалуурыг дулааны  улиралд 1.5 цаг, харин

хүйтэн үед 1 цаг тутамд 5 минут суллаж байх хэрэгтэй. Ингэхийн өмнө  гэмтсэн

газраас дээгүүр гараараа түр дарах хэрэгтэй. Шархны захыг перекись эсвэл спирт

(архи, үнэртэй ус) шингээсэн самбай, хөвөнгөөр арчина. Шарх руу бохир

оруулахгүйн тулд шархны эргэн тойрныг цэвэрлэн арьчих хэрэгтэй. Дараа нь

шарханд хүргэлгүйгээр захыг нь иодоор арчина. Хуурай ариун боолт тавь. Хөнгөн

шалбарч зулгарсан нөхцөлд шархыг бүхэлд нь перекись, спиртийн уусмалаар

арчиж иод түрхээд боолт тавь.

1.9 Зөгий, шар зөгий бусад шавьжинд хатгуулсан хүнд үзүүлэх анхны тусламж

Хатгасан хэсэгт өвдөх хорсох ба улайж хавагнасан байна.

Үзүүлэх тусламж:

Хэрэв зөгийн хатгуур арьсанд үлдсэн байвал түүнийг авч хаяна. Хатгуулсан хэсэг дээр

усаар нэг дахин шингэлсэн архи, үнэртэй усаар норгосон боолт хийнэ. Хэрэв үнэртэй ус,

архи, спирт аль аль нь байхгүй бол энгийн содтой усаар жин тавьж болдог.

Page 36: Guide Lection

Õºòº÷ òàéëáàðëàã÷èéí ¿éë àæèëëàãàà

1.10 Нүдний гэмтэл: Хүний мэдээллийн 70% хангаж байдаг болохоор нүд нь маш

чухал эрхтэн юм. Маш чухлын дээр маш эмзэг эрхтэн болохоор өчүүхэн төдий

гэмтэл ч хараа муутгах, бүр сохроход хүргэж болзошгүй байдаг.

Нүдний гэмтлийн үед эвэрлэг бүрхэвч, болор ба шиллэг бие гэсэн харааны хэсэг нь

хамгийн түрүүнд гэмтдэг. Хүнд гэмтлийн үед торлог, цаашлаад харааны мэдрэл гэмтэх

аюултай бөгөөд ийм гэмтлийн 50% нь нэг талын хараагүй болгодог.

Шалтгаан : Эмч нар нүдний бэртлийг гэмтэл ба нүдэнд гадны биет орох гэж ялгадаг. Гэвч

ихэнх тохиолдолд нүдэнд гадны биет орж, гэмтэлд үүсгэдэг. Нүдний гэмтэл нь

үйлдвэрлэлийн, ахуйн, хөдөө аж ахуйн, спортын ба байлдааны, насанд хүрэгчдийн ба

хүүхдийн гэж байдаг. Гэмтлийн шалтгаанд жижиг хурц биш эд зүйлс (ялаа шумуул,

шороо), химийн бодис, хурц үзүүртэй эд зүйлс (төмрийн үртэс, шилний хэлтэрхий) зэрэг

орно. Түүнээс гадна нүдний гэмтэлд чулуугаар, цасаар, гараар цохих, өндрөөс унах гэх

мэт ордог.

Явц: Нүдний гэмтлийн хүндийн зэрэг нь байршил, цохилтын хүч, гэмтсэн талбай,

гэмтээсэн эд зүйлсийн хэлбэрээр тодорхойлогддог. Нүдээр хатгуулж өвдөх, нулимс

гоожих, гялбах, нүд хар аяндаа анилдах зэрэг нь гэмтлийн үндсэн шинж.

Гадны биет: Нүдэнд шороо, элс, ялаа, зэрэг ороход  нүдний салст бүрхүүлийн үрэвсэл

үүсч, нулимс гоожин, хорсож өвдөх бөгөөд анивчих үед энэ бүх шинж тэмдэг улам хүчтэй

болно.

Анхны тусламж: Энэ үед  нүдээ нухаж болохгүй. Нухахад нүд улам цочирдог. Гадны

биетийг нягт, хуурай тампон ба цэвэр алчуураар авах хэрэгтэй. Ингэхдээ доод зовхийг

доош нь татаж (эсвэл дээш нь эргүүлээд), гадны биетийг цэвэрлэн, бүлээн цай, эсвэл 2-3

дусал альбуцидээр нүдийг угаана. Гэрийн нөхцөлд гадны биетийг авч чадаагүй бол

нүдний эмчид яаралтай хандах хэрэгтэй.

Нүдний гэмтэл

Page 37: Guide Lection

Õºòº÷ òàéëáàðëàã÷èéí ¿éë àæèëëàãàà

Нэвтрээгүй гэмтэл. Нүдэнд цус харвах, торлог ба судаслаг бүрхэвч задрах, торлог

ховхрох, гэмтлийн гаралтай болор бүдэгших зэрэг орно. Ихэвчлэн эдгээр гэмтэл нь хатуу

мохоо биетээр цохих ба няцралтын үед үүсдэг.

Нэвтэрсэн гэмтэл. Гадны биет нүдний бүрхүүл, нүүрэн хэсэгт, болорт ба шиллэг эдэд

үлддэг. Энэ үед хүчтэй өвдөж, нулимс гоожно. Гэрэл рүү харж чадахаа больно, хараа нь

эрс муудна. Нүдний алиман дээр нэвтэрсэн шарх ба цусан толбо харагдна. Нэвтэрсэн

гэмтлийн үед нүдний алим бүрэн задарч, болор гэмтэн хараагүй болох аюултай.

Анхны тусламж: Нүдэнд альбуцид хэдэн дуслыг дусааж ариун боолт хийгээд нүдний

эмчид яаралтай хүргэх шаардлагатай.

Бусад эд, эсийн гэмтэл: Ойролцоох яс болон булчингын бэртэл, шархны үед нүд гэмтэх

нь олонтаа. Нүдний хөдөлгөгч булчингын бэртлийн үед юм давхардаж харагддаг болно.

Ухархайн хананы цууралт, хугарлын үед агаар арьсан дор нэвтрэн орсноор зовхи хавдах,

нүдний алимны овойх шинж ажиглагдана. Энэ нь улмаар харааны мэдрэлийг гэмтээснээр

харааг нөхөн сэргээх боломжгүйгээр алдах аюултай байдаг. Нүдний бараг бүх төрлийн

гэмтлийн үед зовхи гэмтдэг. Хөхрөх, хавдах нь зовхи гэмтэсний илэрхий шинж юм.

Оношлогоо: Нүдний ямар ч гэмтлийн үед нүдний эмчид цаг алдалгүй хандах

шаардлагатай. Эмч нь нүдний угыг толины тусламжтайгаар болон чанд авиагаар харж,

торлогын байдалд шинжинэ. Нэвтэрсэн гэмтлийн үед рентген шинжилгээ хийж, гадны

биет байгаа эсэхийг тодорхойлно. Мөн эмч харааны мэдрэлийн зэргийг тогтоож, хараагаа

алдах аюул байгаа эсхийг тодорхойлно.

Эмчилгээ: Ухархайн хана, зовхи, гэмтсэн ясыг эвлүүлэх, шархыг оёх зэрэг мэс ажилбар

хийнэ. Нүдний алимны доргилт, няцралтын үед үрэвслийн эсрэг, цус хуралт ба

хөхрөлтийг шимэгдүүлэх эмчилгээ хийнэ. Цохигдсоноос хойш удаагүй үед гэмтсэн хэсэгт

мөс тавина. Нүдний алимны нэвтэрсэн гэмтэл, гадны биет орсон үед эмнэлгийн нөхцөлд

мэс засалхийнэ.

Цус алдалт: Цус алдалт нь гадуур ба дотуур, артерийн ба венийн судасны, эсвэл хялгасан

судасных байдаг. Хуруугаа бага зэрэг эсэгсэн гэх мэт бага зэргийг гадуур цус алдалтын

Page 38: Guide Lection

Õºòº÷ òàéëáàðëàã÷èéí ¿éë àæèëëàãàà

үед гэмтсэн хэсгийг дээш нь өргөөд шархыг йодлоод цэвэрлэн бохир оруулахгүйн тулд

цэвэр салфетка, хөвөн тавиад дарж бооход хангалттай. Боолт нь хэт чанга байх ёсгүй.

 

Өөрөөр хэлбэл боолтноос доогуурх хэсгийн арьс хөхрөх ёсгүй. Артерийн судас гэмтсэн

үед шархнаас тод улаан өнгийн цус тасалдсан оргилдог гардаг. Венийн судас гэмтсэн үед

хар хүрэн өнгийн цус жигд урсдаг. Ийм цус алдалтууд нь маш аюултай бөгөөд анхны

тусламжийг яаралтай үзүүлсэн эсэхээс хүний амь нас хамаарах нь цөөнгүй. Артерийн

хүчтэй цус алдалтыг тухай судасны дэгүүр буюу их биед ойрхон хэсэгт нь ясанд тулган

гараар дарж түр зогсоож болно. Үүний дараа эрчлээс боолтоор /жгут/, эсвэл алчуур, бүс

зэрэг гарын доорх зүйлсээ шархадсан газраас дээгүүр чанга дараад эрчилж өгнө. Эрчлүүр

доотур нь мод, эсвэл харандаа хийж эргүүлж эрчилнэ. Ингэхдээ арьсыг гэмтээхгүй тулд

боолтны дотуур бинт, зөөлөн цэвэр даавуу хийж өгнө. Эрчлүүр боолт, бүс г.м. зүйлс

гарын дор байхгүй бол гэмтсэн үеийг аль болох сайн нугалаад тэр чигт тогтоож өгнө.

Гэмтсэн газар тавьсан эрчлүүр боолтыг 1,5-2 цагаас илүү удаан хугацаагаар байлгаж

болохгүй. Учир нь үүнээс удвал эд, эсийн үхжил үүсэх аюултай. Харин эрчлүүр боолтыг

зайлшгүй байлгах шаардлагатай бол боолтыг цаг тутам 10 минут орчим суллаж өгдөг.

Ингэж суллахдаа гэмтсэн артерийн шархаас дээших хэсгийг ясанд тулган дарж өгнө.

Дараа нь эрчлүүр боолтоо өмнөх боосон газраасаа дээгүүр, эсвэл доогуур хэсгээр боож

өгнө. Гэмтсэн хүнийг эмнэлэгт хүргэж өгөхдөө эрчлүүр боолт тавьсан хугацааг заавал

мэдэгдэж тэмдэглүүлж байх ёстой. Венийн цус алдалтын өмнө эрчлүүр боолтын оронд

дарсан боолт тавьна. Ингэхдээ гэмтсэн мөчийг өргөсөн байдалтай байлгах ёстой.

  Каппиляр буюу хялгасан судасны цус алдалтын үед нэвчиж байгаа мэт цус алдалт

үүсэн шархадсан хэсгээс бүхэлд нь цус алддаг. Ийм гэмтсэн хэсгийг дарж бооход

хангалттай. Хамраас цус алдсан үед суугаад /хэвтэх хэрэггүй/ толгойгоо хэдийлгээд цох,

духан дээрээ хүйтэн жин, юманд боосон мөс тавьаж болно. Хамарт аптект зардаг перекись

/устөрөгчийн давхар исэл/-д норгосон жижиглэсэн хөвөн хийнэ. Хөвөн байхгүй үед

самсайгаа 2-3 минутын орчим хураагаараа чимхэж дарна. Ингэхдээ хамраараа амьсгалах,

ханиах, нийх зэргээс зайлсхийх хэрэгтэй. Үгүй бол гэмтсэн судсыг таглаж байгаа нөж нь

мултарч цус алдалт дахиж болзошгүй. Савны гадуурх жирэмслэлт, ходоодны шарх,

гэдэсний рүүгээ хүчтэй цохиулах, шархадах зэрэг дотуур цус алдалдт үүсч болзошгүй.

Page 39: Guide Lection

Õºòº÷ òàéëáàðëàã÷èéí ¿éë àæèëëàãàà

Дотуур нь цус алдалтын /хэвлийн хөндийн, цээжний хөндийн/ үед царайн цонхийг, хүйтэн

хөлс асгарах, хөл, гар хөрөх, толгой эргэх, чих жингэнэх, бие сульдах, эвшээлгэх,

муужрах, судсын цохилт сул бөгөөд түргэн болох зэрэг шинж илэрнэ. Гэдсээр хүчтэй

өвдөж байгаа үед ходоод угаах, туулгах уух зэргийг хэрхэвч хийж болохгүй. Дотуур цус

алдсан байж болзошгүй үед яаралтай түргэн их биеийг толгойноос өндөр байлгахаар

хэвтүүлж цээж, эсвэл гэдсэн дээр нь мөстэй уут, хүйтэн усаар жин тавьна. Кактус г.м.

ургамлын өргөсийг авахын тулд шигсэн газар нь хатахаараа хальс үүсгэдэг лааны тос,

эсвэл ердийн цавуу зэргийн дуусаадаг. Хатсаных нь дараа үүссэн хальсыг өргөсийн хамт

хуулж авна.

Хамрын цус алдалтыг тогтоох арга: Тайван суулгаад хамрын хөндийн цусыг зөөлөн

нийлгүүлж гарга. Дараа нь хамрыг 10 минутын турш буюу цус тогттол сайн чимх. Хэрэв

ингэхэд цус тогтохгүй байвал хэсэг хөвөн авч хамрын хөндийд чихэж бөглөөд үзүүр

цухуйж байхаар үлдээ. Боломжтой бол эхлээд хөвөнгөө вазелин, устөрөгчийн ислийн

уусмал, эсвэл эпинефрин, лидокайн болон кактус модны шүүсээр норгоорой.

Тэгээд хамрыг ахин сайн чимх. Гэхдээ 10-аас илүү минутаас удаан чимхэх юмуу

толгойг нь арагшаа гэдийлгэж болохгүй шүү. Хамрын бөглөөг цус тогтсоны дараа хэдэн

цаг байлгаад маш болгоомжтой авна. Ялангуяа настай хүмүүсийн хамраас цус гараад

хамрыг чимхэхэд цус тогтохгүй байж болно. Энэ үед толгойг нь урагш бөхийлгөн тайван

суулгаад шүдний хооронд үйсэн бөглөө, эрдэнэ шиш гэх мэт зүйл зуулгаад цус тогтох

хүртэл юу ч залгиулж болохгүй.

Үйсэн бөглөө юм залгиулахгүй байхаас гадна цус нөжрөн бүлэгнэх боломж

олгодог байна. Ер нь хамраас нь байнга цус гоождог хүний хамрын нүхэнд өдөрт хоёр

удаа бага зэрэг вазелин түрхэж бай. Эсвэл сулхан давстай усаар зайлах хэрэгтэй. Мөн

нимбэг, улаан лооль болон бусад жимсийг идэх нь судасны ханыг бэхжүүлдэг учраас цус

алдалтыг багасгаж өгдөг ажээ.

1.11 Могойд хатгуулахад үзүүлэх анхны тусламж

Могойг хортой, хоргүй гэж ялгана. Хортой могойнд хатгуулсан эсэхийг мэдэх нь

чухал. Ихэнх тохиолдолд хүмүүс могой, өвсөнд хатгуулсанаа ялгаж мэддэггүй. Могойд

хатгуулсан бол юуны өмнө тэр могой хортой эсэхийг мэдэхийг оролд. Хэрэв хортой

могойд хатгуулсан бол тун богино хугацаанд хатгасан газар нь хавдаж маш жижигхэн

Page 40: Guide Lection

Õºòº÷ òàéëáàðëàã÷èéí ¿éë àæèëëàãàà

шарх үүсч, ганц дусал цус бултайсан байна. Өвс ногоонд хатгуулахад хавдддагүй.

Ичээнээс гарах үеийн могойд хатгуулвал хордох нь илүүтэй. Тэдгээрийн шүдний ором

ялгаатай байдаг аж. Хортой могой хатгахад голдуу хоёр хорт шүдний мөр үлддэг бол

хоргүй могойн хоёр эгнээний шүдний мөр л үлддэг байна. Могойд хатгуулсан хэсгийг

хөдөлгөж болохгүй. Хөдөлгөх тусам хор нь биеэр түргэн тархдаг аж.

Үзүүлэх тусламж: Хэрэв хөлийг хатгасан бол тэр хүн огт гишгэж болохгүй.

Хорны тархалтыг удаашруулахын тулд хатгуулсан хэсгийг өргөн зөөлөн боолт юмуу

цэвэр даавуугаар ороож боо. Хөл гарыг хөдөлгөөнгүй барьж чангахан боох хэрэгтэй.

Гэхдээ шуу болон хөлийн өлмийд судасны лугшилт мэдэгдэхгүй болтол нь чанга боож

болохгүй. Хэрэв та судасны лугшилтыг мэдрэхгүй байгаа бол боолтоо бага зэрэг

суллаарай. Хөл болон гарыг доороос нь эхлээд бүхэлд нь ороож болно. судасын цохилтыг

байнга үзэж байх шаардлагатай аж. Тэгээд үеэр хөдлөхөөс сэргийлэхийн тулд чиг тавьж

болно. Өвчтөнг боломжтой бол дамнуургаар хамгийн ойр буй эмнэлэгт хүргэж өг. Хэрэв

бололцоо байвал хатгасан могойг хамт авч очоорой.

Янз бүрийн могойд өөр өөр хоргүйсүүр шаардлагатай. Могойн хорны эсрэг

хоргүйсүүрийг хийх хүртэл боолт тайлж болохгүй. Өвтөлтөд аспирин бус парацетамол

өгөөрэй. Татрангийн вакцин хийлгэвал сайн. Мөн хатгуулсан хэсэг нь халдварлагдсан бол

пенициллин өгөх хэрэгтэй. Мөс нь өвдөлт намдаах, хорыг тархаахгүй байхад тустай.

Түүнчлэн гар хөлдөө хатгуулсан бол нэлээд удаан хугацаагаар хүйтэн усанд дүрэх

хэрэгтэй. Бололцоотой газарт бол өтгөвтөр найруулсан марганцтай даавуу, самбаа тавьж

бооно. Хатгуулж хавдсанаас дээхнүүр хэсгээр чангалуур боолт тавьдаг нь буруу. Могойд

хатгуулсан хүнд шингэн аль болох ихээр өгнө. Харин спиртлэг ундаа уулгахыг хориглоно.

Зарим тохиолдолд дээрхи арга хэмжээг цаг алдаж авбал могойд хатгуулсан хүн богинохон

хугацаанд хордох тул амь насанд нь аюул учирч болохыг анхаарах хэрэгтэй .

Page 41: Guide Lection

Õºòº÷ òàéëáàðëàã÷èéí ¿éë àæèëëàãàà

Батлав. ХҮҮТ-ийн эрхлэгч: Х. Өнөржаргал

Лекц № 3

Хичээлийн дэд сэдэв: Эмнэлэгийн анхны тусламжийн тухай

Хичээлийн зорилго: Эмнэлэгийн анхны тусламж ямар үед үзүүлэх, ач холбогдол

Хичээлийн хэрэглэгдэхүүн, холбогдох ном материал

Айрис Бэрри “Аяллын хөтөч нарт зориулсан гарын авлага” 2003 он З. Отгондулам “Аялал жуулчлалын нэр томъёоны тайлбар” 2007 он А. Цэрэнчулуун “Хөтөч тайлбарлагч нар хэрхэн ажиллах вэ?” 2007 он Б. Жияндорж “Аялагчийн лавлах” 2008 он А. Цэрэнчулуун “Улаанбаатар хотын тойрон аялал” 2008 он В. Мөнхбаяр “Гандан хийдийн тайлбар” 2008 он Н. Уртнасан “Түмэн дурсгалт Орхоны хөндийн дэлхийн өв” 2005 он Чингис хаан дээд сургууль “Монголын аялал жуулчлалын нэвтэрхий толь” 2006 он

Орох анги: АЖХБХ 2а

Хичээлийн цаг: 2 цаг

Хичээлийн бүтэц:

Мэндлэх Өмнөх мэдлэгээ сэргээх Үндсэн шинэ хичээлийг заах Мэдлэгээ бататгах

Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дэхь хөшөө дурсгалууд, сүм хийдүүд, түүхт газруудтай танилцсанаас гадна дархан цаазат богд хан уулын Хүрхрээгийн аманд очиж эрүүл агаарт хөгжилтэй амарлаа. Мөн аялалын хүрээнд Богд хааны ордон музей болон Монгол костюмс компаний Үндэсний хувцасны музейг үзэж сонирхов.

Page 42: Guide Lection

Õºòº÷ òàéëáàðëàã÷èéí ¿éë àæèëëàãàà

Улаанбаатар хот нь дараах онцлогуудтай. Үүнд:- Түүхэндээ хамгийн олон удаа нүүдэллэсэн "нүүдэлчин" хот - Нүүдлийн соёл иргэншлээс суурьшмал соёл иргэншилд шилжих шилжилтийн үйл явцыг бодитоор харуулж буй, нүүдлийн болон суурьшмал иргэншлийг хамтад нь агуулж буй хот

- Хот байгуулалтын хувьд Ази, Европын хосолмол шинж чанартай хот - 1900-аад оноос хойш Монголд болсон түүхэн үйл явдлуудыг илэрхийлэх түүх соёлын дурсгал, түүхт газраар элбэг хот

Та бид ихэнхидээ хажуугаар нь анзааралгүй өнгөрч байдаг хэдий ч ихээхэн түүх өгүүлэх сонирхолтой хөшөө дурсгалууд бидний эргэн тойронд байдаг. Та тэдгээрийн тухай хэр ихийг мэдэх вэ? Сонирхолтой бөгөөд та бүгдийн мэдлэг оюунд дуслын төдий болъю хэмээн аялалын хөтөлбөрт багтсан зарим дурсгалуудын товч тайлбарыг орууллаа.

Яст мэлхийн гэрэлт хөшөө : Анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарыг 5 настай байхад буюу 1639 онд Монголын шашны тэргүүнд өргөмжлөн өнөөгийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг дахь Ширээт цагаан нуур гэдэг газар Шар бүст өргөөг босгосон нь Монгол улсын нийслэлийн үндэс болсон гэдэг. Үүнээс хойш Монголын нийслэл янз бүрийн шалтгаанаар нийтдээ 29 удаа нүүдэллэсэн нь дэлхийн улсуудын түүхэнд байхгүй өвөрмөц онцлог болжээ. Хан Богд уулын ард, Хатан Туул голын эрэгт, Хүн чулууны хонхорт 1778 онд нүүдэллэн ирсэн гэх ба өдгөө энэ газар нь Гадаад хэргийн яамны зүүн хойд өнцөгт буй хэмээн баримжаалж энэ газарт дурсгалын гэрэлт хөшөөг босгосон байна.

Page 43: Guide Lection

Õºòº÷ òàéëáàðëàã÷èéí ¿éë àæèëëàãàà

Уг гэрэлт хөшөө нь дурсгалын бичээс бүхий чулуун баганыг яст мэлхийн нуруун дээр байрлуулсан нь Монголын нийслэл, төр улс яст мэлхий мэт урт удаан хугацаанд амгалан оршихыг билэгдсэн утгатай юм.

Сүхбаатарын талбай1921 онд Нийслэл Хүрээг чөлөөлсний дараа жанжин Д.Сүхбаатар одоогийн Тасганы овоогоор давж, Баруун, Зүүн хүрээнийхний олон арван жилийн туршид хоёр талаас хуримтлуулсан хогийн цэг байсан өнөөгийн энэ газарт түр саатаж ард түмэндээ алдарт үгээ хэлсэн түүхтэй. Сонирхолтой нь жанжин Сүхбаатарыг үг хэлж байхад унаж явсан морь нь шээсэн бөгөөд унаж яваа морио шээхэд зорьсон хэрэг бүтнэ хэмээдэг Монголчуудын билэгшээлийг бодож Яримпил гэгч хүн энэ газарт гадас зоож орхисон байна. Хожим ардын хувьсгалын 25 жилийн ойгоор жанжны хөшөөг босгоход уг гадсыг баримжаалан хөшөөний суурийг тавьсан ажээ. Уг хөшөөг төрийн соёрхолт уран барималч С.Чоймбол бүтээсэн байна. Хөшөөний суурь хэсгийг Хиагтыг дайлах шийдвэрлэх тулалдааны өмнө жанжин Д.Сүхбаатар Зүүн хараагийн орчмын Ширхэнцэг уулын Цохио хэмээх жижиг толгой дээр гарч журамт цэргүүддээ хандаж үг хэлж байсан тэрхүү хадан цохионы хэлбэр дүрсээр гаргасан гэдэг. Их жанжны анхны хөшөө Батлан Хамгаалах Яамны урд байрлах бөгөөд одоогийн Сүхбаатарын хөшөөний суурин дээр байжээ.

Чингэс хааны дурсгалын хөшөөСуут богд эзэн Чингэс хаан нь 1206 онд Монголын их гүрнийг үндэслэн байгуулсан төдийгүй дэлхийн хөгжлийн түүхийг шинэ замд хөтлөн оруулсан аугаа удирдагч гэдгийг та бид мэднэ. Уг хөшөөг 2006 онд буюу Их Монгол улс байгуулагдсаны түүхт 800 жилийн ойд зориулан босгосон бөгөөд энд төрийн их ёслол хүндэтгэлийн цогцолбор байгуулагдах учиртай.

Хэлмэгдэгсдийн дурсгалд зориулсан хөшөө1930-1940-өөд оны үеийн их хэлмэгдүүлэлтийн жилүүдэд Монголын 30 орчим мянган хүний амь насыг хэлмэгдүүлэн егүүтгэсэн байдаг. Энэхүү хэлмэгдсэн хүмүүсийн гэгээн дурсгалд зориулж уг хөшөөг 1994 онд уран барималч Л.Болд бүтээжээ. Уг хөшөөний ерөнхий зохиомж нь нилээд өвөрмөц шийдэлтэй ба дөрвөлжин хар өнгөтөй шоо нь хүний эрх чөлөөг хааж боон нэгэн хэв загварт барьсан, шоо дүрсийн дунд байх орон зайд нисэх мэт хөдөлгөөн хийж буй хүний дүрсийг хөөмлийн аргаар зэсээр урласан нь тэрхүү нэгэн хэв загвар бүхий баглаас хүлээсийг эвдэн өөрийн эрх, эрх чөлөөний төлөө тэмцэх хүмүүний дүрийг илэрхийлжээ.

Автозамын тооллын 00 цэгМонгол орны авто замын сүлжээ нь Төв шуудангийн өмнөх уулзвараас эхэлдэг. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотоос 22 км зайтай гэдэг нь чухам тэр л цэгээс 22 км зайтай оршиж байна гэсэн үг болно. Уг цэгт зориулсан хөшөөг 2003 онд босгожээ.

Энхтайвны хонхДэлхийн улс орнуудын нийслэл том хотууд өөрийн гол төв талбай, талбай орчимд Энх тайвны хонх байрлуулах явдал өнгөрсөн зууны 50-иад оноос эхэлжээ. Энэ нь 1945 оны 8 сарын 10-нд төрөлхтний түүхэнд анх удаа атомын зэвсгийн аюулт хөнөөлийг амссан

Page 44: Guide Lection

Õºòº÷ òàéëáàðëàã÷èéí ¿éë àæèëëàãàà

Японы Хиросимо, Нагасаки хотуудаас эхлэлтэй аж. Энэ хоёр хотын иргэд атомын бөмбөгийн хөнөөлд өртсөнөөс хойш нэг жилийн ойгоор хотуудынхаа төв талбайн ор суурин дээр Энхтайвны хонхыг цогцлон бүтээж дэлхийн нийт хүн төрөлхтөнд дайн аюул, ялангуяа цөмийн зэвсгийн хор хөнөөлийг сануулж, жил бүрийн 8 сарын 10-нд хонх цохиж харанга дэлдэж байхаар шийдвэрлэжээ. Ийнхүү Энхтайвны хонх Европ, Азийн томоохон хотуудад бий болж, болзошгүй дайны эсрэг нэгэн билэг тэмдэг болж ирсэн байна. Манай улсын нийслэл Улаанбаатар хотод 1990-ээд оны эхээр энэхүү Энхтайвны хонхыг бүтээн босгожээ.

Төвийн бүсийн аймгуудаас Нийслэлийн 365 жилийн ойд зориулан босгосон “Зохиомж” барималНийслэлийн 365 жилийн ойд зориулан манай орны төвийн бүсийн аймгууд болох Төв, Дархан, Сэлэнгэ, Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр аймгууд энэхүү авангард загвартай барималыг бүтээн бэлэглэсэн юм. “Зохиомж” нэртэй энэхүү баримлын өндөр нь 4 метр бөгөөд суурь, гол, толгой гэсэн 3 хэсэгтэй. Суурь хэсэгт нь 4 зүгт бат зогссон 4 хөл, голын хэсэгт нь эв нэгдэл, нэгдмэл үзэл санааг агуулсан байх бөгөөд дээд хэсэг нь цэцэглэн хөгжихийг бэлэгджээ.

С.Зоригийн хөшөө1990-ээд оны ардчилсан хувьсгалын үйл явцыг удирдан зохион байгуулагч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн, Засгийн газрийн гишүүн, Дэд бүтцийн сайд асан Санжаасүрэнгийн Зоригийн гэгээн дурсгалд зориулж 1999 онд босгожээ.

Халуун элгэн нутаг дуунд зориулсан хөшөө1960-аад оны сүүлчээр Монгол Улсын Соёлын Гавъяат зүтгэлтэн Ж.Бадраа үгийг нь зохиож, Монгол улсын ардын жүжигчин, төрийн шагналт Ц.Намсрайжав хөгжмийг нь бичсэн “Халуун элгэн нутаг” хэмээх энэ дуу нь үе үеийн хүмүүсийн сэтгэл зүрхэнд хоногшсон мөнхийн бүтээл юм. Шинэ мянганы босгон дээр ард түмнийхээ саналаар “Зууны манлай дуу” хэмээн өргөмжлөгдсөн энэ алдарт дуунд зориулан эхний нэг бадгийн нотыг Монгол орны газар дүрстэй төстэй хэлбэртэй хавтгай чулуун дээр сийлсэн хөшөөг 2002 онд босгожээ.

Сэлбийн гүүрний арсланСэлбийн гүүрний хоёр талд байгаа арслан бол анх манжийн яамны үүдэнд байсан гэнэ. 1946 онд энэхүү гүүрэн дээр байрлуулсан ажээ.

Саальчин, тариаланчХөдөө аж ахуйн яамны байранд хуучин Батлан хамгаалах яам байсан бөгөөд үүдэнд нь цэрэг эрсийн хөшөө байжээ. 1959 онд Хөдөө аж ахуйн яам энэ байранд ороход цэргийн хөшөөг аван оронд нь билэгдлийн чанартай саальчин тариаланч хоёрын барималыг байрлуулсан гэнэ.

Г.К.Жуковын хөшөөАугаа эх орны дайны гарамгай жанжин, ОХУ-ын 4 удаагийн баатар, Монгол улсын баатар, маршал Георгий Константинович Жуковийн цээж барималыг 1985 онд Дэлхийн 2-р дайны ялалтын 40 жилийн ойгоор босгожээ.

Page 45: Guide Lection

Õºòº÷ òàéëáàðëàã÷èéí ¿éë àæèëëàãàà

Л.ДандарМонголын ард түмний дунд “Алаг морьт баатар” хэмээн алдаршсан 1939 оны Халх голын дайны домогт дайчин, Монгол улсын гарамгай баатар Лодонгийн Дандарын эх орон ард түмнийхээ өмнө байгуулсан дайчин гавъяа, баатарлаг үйлсийг мөнхжүүлэх зорилгоор түүний энэхүү хөшөөг Халх голын ялалтын 50 жилийн ойгоор Офицеруудын ордны өмнөх талбайд босгожээ. Л.Дандар баатрын дүрийг 1930-аад оны сүүлийн үеийн морин цэргийн даргын дүрэмт хувцастайгаар морь унуулан тулалдаанд орохын өмнө үеийн эрс шийдэмгий зориг төгс байдалтайгаар урлан бүтээсэн байна.

“Монгол ард” нисэх онгоцны эскадрильд зориулсан хөшөөДэлхийн 2-р дайны үед Монголын ард түмэн Зөвлөлтийн ард түмний талд баттай зогсож, монгол даяар дайнд нэрвэгдсэн Зөвлөлтийн ард түмэн болон баатарлаг улаан армид туслах хөдөлгөөн орон даяар өрнөж, мал мах, хүнс тэжээл, хувцас, бэлэн мөнгө зэрэг хэлбэрүүдээр ихээхэн хэмжээний тусламж үзүүлжээ. Энэ тусламжийн хөрөнгийн нэг хэсгээр ЯК-2 сөнөөгч, бөмбөгдөгч 15 онгоцноос бүрдсэн нисэх онгоцны эскадриль байгуулжээ. Германы нийслэл Берлин хүртэл тулалдаж их дайны тэнгэрт тус эскадрилийн байгуулсан баатарлаг гавъяаг мөнхжүүлэх зорилгоор их ялалтын 50 жилийн ойгоор буюу 1985 онд “Монгол ард” нисэх эскадрильд зориулсан дурсгалын хөшөөг босгожээ.

Дарь эхийн сүмийн хоёр чулуун баганаНаймаа /Амгаланбаатар ч гэдэг/ хотыг 1779 онд байгуулжээ. Наймаа хотод суух хятад иргэдийн сүсэг бишрэлийг хүндэтгэн уг хотын зүүн өмнө талд Дарь эхийн сүмийг бариулжээ. Эргэн тойрон хөх тоосгон хэрэмтэй өмнө талдаа том хаалгатай уг сүм нь модон ястай, хөх тоосгон ханатай сараалжин цонхтой барилгаас бүрдэж байв. Гол сүмээс нилээд урагш сангийн хүрэл тогоотой, түүний хоёр талд боржин чулуугаар маш уран сийлсэн хоёр багана босгожээ. Баруун талын багананд “Олон тивийн амьтанг зуурдын орноос гэтэлгэн тэнхрүүлэх”, зүүн талын багананд “Түмэн амьтныг их энэрэнгүй сэтгэлээр аварна” гэж хятадаар бичсэн байдаг. Гол сүмд Хятад маягийн дарь эх бурханы зургийг халхлан залсан, зүүн талын хоёр давхар сүмд Хашин хаан цагаан өвгөнийг залсан байв. Уг сүмийг 1937-1938 онд нураажээ. Дарь эхийн сүмийн төлөвлөлт, хийц гоёл чимэглэл өнгө будаг зэрэг нь хятадын сүм хийдийн уран барилгын жишээ юм. Уг чулуун баганыг 1994 онд улсын хамгаалалтанд авсан байна.

Зайсан толгойБогд хаанд мөргөхөөр ирсэн газар газрын мөргөлчид Туул голын хөндийгөөр таран буудаллахад отог омгийн тэргүүн буюу Зайсан цолтой хүмүүс энэхүү толгойн орчимд буудаллапаг байсан учраас түүнийг Зайсан толгой гэж нэрийдсэн байна.

Зөвлөлт дайчдын дурсгалд зориулсан хөшөө50 сая хүний амь насыг авч одсон дэлхийн 2-р дайн 1938 оны 9 сарын 1-нээс 1945 оны 8 сар хүртэл 7 жил шахам үргэлжилжээ. Аугаа их үнэ цэнээр ялалт авчирч Ази, Европын олон орны ард түмнийг Германы фашизмын дарлалаас аварсан Зөвлөлтийн баатарлаг дайчдын гэгээн дурсгалыг хүндэтгэн тэдний байгуулсан гавъяаг мөнхжүүлэх зорилгоор 1971 онд ардын хувьсгалын 50 жилийн ойгоор уран барималч Доржсүрэн зөвлөлтийн мэргэжилтнүүдийн хамт уг цогцолборыг бүтээсэн.

Page 46: Guide Lection

Õºòº÷ òàéëáàðëàã÷èéí ¿éë àæèëëàãàà

Улаанбаатар хотод олон хөшөө дурсгал бий. Харин тэр бүгдийг та бид хэр зэрэг мэдэх билээ? бас хэрхэн ариглаж хамгаалж байдаг билээ. Улаанбаатар хот дахь хөшөө дурсгалуудыг аялал жуулчлалын үйл явцад татан оруулах арга зам, боломжийн тухай асуудал нь тэдгээр хөшөө дурсгалуудын өнөөгийн хадгалалт, хамгаалалттай шууд холбоотой юм. Хөшөө дурсгалуудыг хадгалах, хамгаалах асуудал нь 1996 оны 4-р сарын 11-нд батлагдсан “Соёлын тухай хууль”, 2001 оны 6-р сарын 8-нд батлагдсан “Соёлын өвийг хамгаалах тухай хууль” зэрэг хууль ба бусад эрх зүйн актаар зохицуулагдаж байна.

“Соёлын өвийг хамгаалах тухай хууль”-нд зааснаар уг хуулийн зорилго нь “соёлын өвийг эрэн сурвалжлах, бүртгэх, судалж шинжлэх, зэрэглэл тогтоох, үнэлэх, хадгалж, хамгаалах, сурталчлах, сэргээн засварлах, өвлүүлэн уламжлуулах, өмчлөх, эзэмших, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулахад орших” бөгөөд соёлын өвийг түүх соёлын дурсгалт зүйл, утга соёлын өв гэж хоёр ангилж үзсэн байна.

Түүх, соёлын дурсгалт зүйлийг түүх, соёл, шинжлэх ухааны ач холбогдлоор нь хосгүй үнэт, үнэт, ердийн гэж зэрэглэнэ. Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалт, түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын санал болгосноор Засгийн газар баталдаг бол түүх, соёлын үнэт дурсгалт зүйлийн болон утга соёлын өвийг ур чадварын өндөр түвшинд өвлөсөн билэг авъяастны жагсаалт, түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг мэргэжлийн зөвлөлийн санал болгосноор, соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталдаг байна. Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зарим зүйлийг “Дэлхийн соёлын өвийн жагсаалт”-д хамааруулах асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлүүлэх үүргийг соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хүлээнэ.

Төрийн өмчлөлд байгаа түүх, соёлын дурсгалт зүйлийг бүртгэл-мэдээллийн санд заавал бүртгэнэ. Харин хувийн өмчлөлд байгаа түүх, соёлын дурсгалт зүйлийг өмчлөгчийн хүсэлтийг үндэслэн бүртгэл-мэдээллийн санд бүртгэнэ. Энэ тохиолдолд түүх, соёлын дурсгалт зүйлийн бүртгэлийг өмчлөгчийн хүсэлтээр нууцлан хадгалж болдог ажээ.

Түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн эрх зүйн хамгаалалтыг улсын, орон нутгийн, байгууллагын гэж ангилна. Улс, орон нутгийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн жагсаалтыг соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.

Эртний хот суурины үлдэгдэл, байшин барилга, археологи, палеонтологи болон уран барилгын цогцолбор зэрэг түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангах, харагдах сүр барааг хадгалах зорилгоор хамгаалалтын болон  түүх, соёлын дурсгалт цогцолбор газрын бүсийг Засгийн газар тогтооно. Түүнээс гадна түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлгөхийг хориглодог.

1990-ээд оноос хойш Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хөшөө дурсгал барих явдал нэмэгдсэн нь сайшаалтай хэдий ч өмнөх үед баригдсан хөшөө дурсгалуудыг эвдэж сүйтгэх, хадгалах хамгаалах эзэнгүйдэж өнгө, чанар нь муудах, зарим хөшөөг бүр ад шоо үзэн зайлуулах явдал багагүй гарчээ.

Page 47: Guide Lection

Õºòº÷ òàéëáàðëàã÷èéí ¿éë àæèëëàãàà

Улаанбаатар хотын Соёл урлагийн газраас “Нийслэл хотын нутаг дэвсгэр дэх түүх соёлын үнэт дурсгал, хөшөө дурсгал, өндөрлөг болон баримал”-ын жагсаалт дахь дурсгалуудыг чанар, эвдрэл гэмтлийн нь хувьд сайн, дунд, муу гэж гурав ангилж үзсэн байна. Энд сайн ангилалд 68, дунд зэрэг ангилалд 35, муу ангилалд 2 объектийг бүртгэсэн байна.

Түүх, соёлын дурсгалт зүйлийн хадгалалт, хамгаалалтад соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон тухайн аймаг, нийслэл, баг, сум, дүүргийн Засаг дарга хяналт тавьдаг. Гэхдээ түүх, соёлын дурсгалт зүйлийг тухайн орон нутагт нь хадгалах зарчим баримтална . Тухайн түүх, соёлын дурсгалт зүйлийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулах зорилгоор соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлөөр улсын музейд шилжүүлэн хадгалж болно.

Мөн тэдгээр хөшөө дурсгалуудыг хамгаалалтын харъяалалаар нь ангилж үзвэл улсын хамгаалалтанд 4 /Байгалийн түүхийн музейн өмнөх 2 арслан, Сэлбийн гүүрний 2 арслан, Дарь эхийн сүмийн 2 чулуун багана, МУИС-ийн өмнөх 2 арслан/, нийслэлийн хамгаалалтанд 24, дүүргийн хамгаалалтанд 32, бүртгэлтэй хэдий ч албан ёсны хамгаалалтгүй 45 байна.