23
Êîìïüþåðèéí òåõèê õàíãàìæ

Hardware

Embed Size (px)

Citation preview

Page 1: Hardware

Êîìïüþåðèéí òåõèê õàíãàìæ

Page 2: Hardware
Page 3: Hardware

Компьютерийн техник хангамж нь дараах 5 хэсэгт хуваагддаг:

• Input (оролтын)

• Processing (боловсруулалт хийх)

• Storage (мэдээлэл хадгалах)

• Output (гаралтын)

• Communications (xолболтын)

Page 4: Hardware

• Оролтын төхөөрөмжийн гол үүрэг нь өгөгдлийг цуглуулж, компьютерт боловсруулах боломжтой болгон хөрвүүлэх явдал юм.

• Боловсруулалт хийх төхөөрөмж нь компьютерийн програм хангамжаас ирж буй командыг хүлээн авч, гүйцэтгэх үүрэгтэй.

• Мэдээлэл хадгалах төхөөрөмжийн үүрэг нь өгөгдөл, програм хангамж зэрэг бүх төрлийн мэдээллийг удаан болон түр хугацаагаар хадгалах үүрэгтэй.

• Гаралтын төхөөрөмж нь компьютерт боловсрогдсон мэдээллийг хэрэглэгчид харуулдаг.

• Холболтын төхөөрөмжийг нэг компьютерээс нөгөө рүү холбогдон мэдээлэл солилцоход ашигладаг.

Page 5: Hardware

Эхлээд Оролтын төхөөрөмж (Input) тухай дэлгэрэнгүйг өгье

• Гар (Кeyboard)

Page 6: Hardware

Гар (Кeyboard)

• Гар тусламжтайгаар мэдээлэл оруулах, тусгай үйлдлүүд, системийн үйлдлүүдийг хийж гүйцэтгэдэг. Бичгийн машиныхтай ижил товчлуурууд бүхий гарын тусламжтайгаар текстийг компьютерт бичиж оруулдаг. Гар нь цахилгаан бичгийн машинтай адил боловч хэд хэдэн илүү товчлууртай.

Товчлууруудыг дараах маягаар ангилдаг. Үүнд:• Yсэг болон тоот товчлуурууд• Цэг, тэмдгийн товчлуурууд• Тусгай үйлдлийн товчлуурууд

3 төрлийн гар байдаг. Үүнд:• Стандарт / ердийн/ гар- 84 товчлууртай• АТ гар- 84 товчлууртай• Өргөтгөсөн гар- 101 товчлууртай

Page 7: Hardware

• Эдгээр гарууд нь control, return, shift товчлууруудын байрлалаараа хоорондоо ялгаатай байдаг.

• Гарны компьютерт залгадаг оролтын хэлбэр нь 2 янз байдаг:– DIN буюу 5 хөлтэй бvдvvн залгуур. – PS/2 буюу 5 хөлтэй жижиг залгуур

Компьютер дэхь гарны оролт нь DIN байгаад PS/2 залгууртай гарыг ашиглах тохиолдолд хувиргагчыг ашиглана.

Page 8: Hardware

Тусгай үйлдлийн товчлуурууд:• Alt- Alternate гэсэн үгийн товчлол, хоёрдахь control товчлуурын үүрэг

гүйцэтгэнэ.• Arrow- Ихэнх гар 4 тийшээ сумтай товчлууруудтай байдаг ба эдгээрийн

тусламжтай курсорыг сумын заалтын чиглэлд хөдөлгөнө.• Backspace- Курсороос зүүн тийш байрлах тэмдэгтийг устгаж энэ зүгт

курсорыг шилжүүлнэ.• Caps lock- Энэ товчлуур дараастай байхад бүх үсэг томоор гардаг.• Ctrl- Control гэдэг үгийн товчлол, бусад товчлууруудтай хамтарч үйлдэл

хийнэ.• Delete- Зарим компьютер дээр Del гэж товчоор нэрлэсэн байдаг. Курсорын

баруун талын тэмдгүүдийг мөн идэвхжүүлсэн объектуудыг устгах боловч курсорыг зөөдөггүй.

• Enter- Командыг оруулах болон курсорыг дараахь мөрөнд шилжүүлэхэд хэрэглэнэ. Зарим гар дээр return гэж тэмдэглэсэн байдаг.

• Esc- Escape гэдэг үгийн товчлол. Tөхөөрөмжүүд рүү тусгай код илгээх ямар нэгэн програмаас гарахын тулд хэрэглэнэ.

• Fn- Function гэдэг үгийн товчлол. Бусад товчлууруудтай хамт үйлдэл хийх ба ямар програм дээр ажиллаж байгаагаасаа хамаарч өөр өөр үүрэг гүйцэтгэнэ. Эдгээр товчлууруудыг зөөврийн компьютер дээр илүү ашигладаг.

• Function- F1-F12 гэх мэт тусгай товчлуурууд. Эдгээр товчлууруудыг зөөврийн компьютер дээр илүү ашигладаг. ̺í çàðèì ïðîãðàìûí êîìàíäóóäûã øóóä áà øóóä áóñ ã¿éöýòãýõýä õýðýãëýäýã.

Page 9: Hardware

Хулгана (Mouse)

• Компьютерийн хулгана нь дэлгэц дээрх курсорын хөдөлгөөнийг хянах үүрэг бүхий хатуу хавтгай гадаргуу дээгүүр гүйж ажилладаг жижиг төхөөрөмж юм. Энэ төхөөрөмж хэмжээ, хэлбэр дүрс, өнгө, хөдөлгөөнөөрөө хулганатай төстэй учир ийм нэртэй болжээ.

Хулганы тусламжтай бид чиглvvлэгчээ (курсор) залж тодорхой объектийг идэвхжvvлж чадах болсон. Хулгана таны хурууны товшилтыг мэдэрч компьютерт дамжуулдаг. Компьютер ч тэр дор нь командыг биелvvлж хариу өгдөг. Хулгана хурууны товшилтыг сигнал болгон компьютерт дамжуулдаг. Хулганыг гаднаас нь харахад төмөр эсвэл пластмассан гэр, бөмбөлөг, товчлуур, компьютерт холбогддог кабелаас тогтоно.

Page 10: Hardware

• Хулгана ямар програм дээр ажиллахаасаа хамаарч өөр өөр үүрэг бүхий, 1-3 товчлууртай байдаг. Ихэнх хулгана 2 товчлууртай байдаг бөгөөд зүүн талынх нь өргөн хэрэглэгддэг. Товчлууруудын дунд гүйгч дугуй (ролик)-тай хулгана ч байдаг. Сүүлийн үед гэрлээр мэдэрдэг хулганууд хэрэглэгдэх болсон.

Хулгана гарч ирсэн цагаасаа хэрэглэгчийг keyboard буюу гарнаас өгөгддөг олон vйлдлээс чөлөөлөгдсөн. Хулганыг компьютерт доорх 3 аргын аль нэгээр холбоно. Үvнд:

1. Сериал хулгана нь RS-232C буюу COM портонд шууд холбогдоно.2. PS/2 хулгануудыг PS/2 портод шууд холбоно3. Утасгvй хулганууд компьютерт биеэрээ холбогдохгvй. Харин радио долгион эсвэл инфра туяаны

тусламжтай компьютерт холбогддог.

PS/2 холболттой хулгана сериал холболттой хулгана

Өнөөдөр хэрэглээнд ºðãºí àøèãëàæ байгаа ихэнх хулганууд PS/2 хэлбэрийн холбогчтой.

Page 11: Hardware

Микрофон (Microphone)

• Компьютерээс интернэтийн сүлжээгээр дамжуулан аль нэг компьютерийн хэрэглэгч болон ердийн телефон утас руу залган ярихад микрофоныг ашигладаг. Микрофон доторх диапрагм нь дуу авиаг электрон аудио сигнал руу хувиргадаг.

Page 12: Hardware

2. Боловсруулалт хийх төхөөрөм (Processing)

• Боловсруулалт хийх төхөөрөмж нь компьютерийн програм хангамжаас ирж буй командыг хүлээн авч, гүйцэтгэх үүрэгтэй.– Central Processing Unit (CPU)– Memory (Санах ой)

Page 13: Hardware

Төв процессор (CPU- Central Processing Unit)

• CPU нь компьютерийн мэдээлэл хөрвүүлэх, боловсруулах гол үйл ажиллагааг гүйцэтгэнэ. Хүнээр бол уураг тархи нь гэсэн үг. Сүүлийн үед янз бүрийн хурдтай Pentium төв процессорууд өргөн хэрэглэгдэж байна. Жишээ нь: Pentium-IY 2.4 GHz.

Page 14: Hardware

Санах ой (Memory)

• Санах ой нь персональ компьютерийн микропроцессор өгөгдөлд богино хугацаанд хүрэх, командыг түргэн гүйцэтгэх үүрэг бүхий микросхем юм. Энэ нь персональ компьютерийн хурд, хүчин чадлыг тодорхойлох бас нэгэн чухал үзүүлэлт болдог. Компьютерийг асаахад үйлдлийн системийг санах ойд ачаалдаг.

График горимд ажилладаг жирийн хэрэглэгчийн компьютерийн санах ойн хэмжээ 64Mb буюу түүнээс дээш байх нь шаардлагатай гэж үздэг. Зөөврийн компьютер голдуу 16MB-с дээш санах ойтой ирэх нь бий. Санах ойг RAM гэж нэрлэдэг.

Санах ой нь хэд хэдэн төрөлтэй байдаг:• Шуурхай санах ой (RAM- Random Access Memory)• Тогтмол санах ой (ROM- Read Only Memory)

Page 15: Hardware

Шуурхай санах ой (RAM- Random Access Memory)

• Компьютер дээр ажиллаж байх хугацаанд командууд болон боловсруулж буй мэдээллүүд шуурхай санах ой (RAM- Random Access Memory)-д хадгалагдаж байдаг. Персонал компьютер ажиллаж байх үед мэдээллийг хаана хадгалах эсвэл хааш нь шилжүүлэх зэргийг RAM буюу шуурхай санах ой зохицуулж байдаг.RAM нь процессороос өгсөн командын дагуу өгөгдлийг асар хурдан хугацаанд уян болон хатуу диск рүү бичих эсвэл эдгээрээс болон CDROM-с уншдаг.

Санах ойн хэмжээг byte (байт)-аар хэмжих бөгөөд 1 байт нь нэг тэмдэгт хадгалахад зориулагдсан хэмжээ болно.

1024 Byte=1KB (килобайт)1024 KB=1MB (мегабайт)1024 MB=1GB (гегабайт)

Шуурхай санах ойн хэмжээ их байвал нэгэн зэрэг олон програмтай ажиллах боломжтой болдог. Шуурхай санах ой компьютер асахад идэвхжээд, унтрахад түүнд агуулагдсан мэдээлэл устдаг. Харин дахин асаахад үйлдлийн систем болоод зарим хэрэгцээт файл болон командуудыг хатуу дискнээсээ дахин ачаалдаг. RAM-д хадгалагдаж байгаа эдгээр мэдээллүүд хэт ихэссэн өөрөөр хэлбэл түүний багтаамжаас хэтэрсэн тохиолдолд хатуу дискэн дээр бичилт хийдэг ба үүнийг virtual memory гэнэ. Харин хатуу дискний сул зай багассан үед компьютер удаан ажиллах, гацах нь ихсэх буюу "out of memory" гэсэн алдааг өгдөг байна

Page 16: Hardware

Тогтмол санах ой (ROM- Read Only Memory)

• Тогтмол санах ой руу өгөгдлийг бичих боломжгүй зөвхөн уншдаг бөгөөд компьютерийг асаахад ажиллуулдаг boot программ хадгалагддаг. Түүний RAM-аас ялгагдах гол онцлог нь компьютерийг унтраасан байхад ч өөр дээрх мэдээллээ алдалгүй хадгалсаар байдагт оршино. Учир нь тогтмол санах ойг таны компьютер дотор байрлах 3.5 V-ийн зай тэжээж байдаг.

RAM, ROM-г зөвхөн персонал компьютерт байдаг гэж үзвэл энэ нь буруу ойлголт юм. Mодем, принтер, CD-ROM зэрэг олон дагалдах төхөөрөмжүүд өөртөө санах ойтой байдаг байна.

Page 17: Hardware

3. Мэдээлэл хадгалах төхөөрөм (Storage)

• Мэдээлэл хадгалах төхөөрөмжийн үүрэг нь өгөгдөл, програм хангамж зэрэг бүх төрлийн мэдээллийг удаан болон түр хугацаагаар хадгалах үүрэгтэй.

Мэдээллийг байнга хадгалахын тулд уян диск (Floppy disk) болон хатуу диск (Hard disk), CD (Compact Disk) зэргийг ашигладаг. Мөн Flash, Zip disk ашиглаж болно.

Page 18: Hardware

Хатуу диск (hard disк)

• Хатуу диск (hard disк) нь системийн блок дотор байх бөгөөд түүнд маш их хэмжээний мэдээлэл (файл) агуулах боломжтой. Хатуу диск нь бусдаасаа илүү хурдан хадгалах, унших боломжийг олгодогоороо давуу талтай. Хатуу диск нь 40MBt-аас эхлээд 120 GBt, түүнээс ч их багтаамжтай байна. Hard дискний түүх 1950-аад оноос эхэлжээ. Анхны хатуу дискүүд нь одоогийн 21 инчийн телевизорын хэмжээтэй, гэхдээ дөнгөж хэдхэн мегабайтыг л хадгалах өчүүхэн бага багтаамжтай байжээ. Тухайн үед "fixed disk", "Winchesters" гэж нэрлэдэг байжээ. Харин сүүлд floppy disк буюу уян диск гэсэн ойлголт гарснаар Hard Disk буюу хатуу диск гэж нэрлэх болжээ. Гол учир нь Hard дискийг соронзон оронтой хатуу материалаар (хөнгөнцагаан, шил гм.) хийдэг бол Floppy Disk нь пластик хальсан дээр мэдээллээ хадгална.

Компьютерийн хүчин чадал нь төв процессор, санах ой, хатуу дискийн багтаамж зэрэг үзүүлэлтээр голчлон тодорхойлогдоно. Жишээ нь: Pentium-IY CPU-2.4GHz, HDD-80GBt, RAM-512 MBt гэх мэт.

Page 19: Hardware

Уян диск (floppy disк)

• Уян диск (floppy disк) нь соронзон бүрхүүлээр хучигдсан, нимгэн, дугуй хэлбэртэй, пластик хамгаалалттай төхөөрөмж юм. Уян диск нь хатуу дисктэй харьцуулахад багтаамжаар бага боловч мэдээлэл шуурхай зөөвөрлөхөд тохиромжтой байдаг. 1,44 MBt-ийн багтаамжтай уян диск түгээмэл хэрэглэгддэг.

Өнөө үед маш том хэмжээтэй аудио болон видео файлууд ихээр ашиглагдаж байгаатай холбоотой зөөвөрлөх шинэ шинэ төхөөрөмжүүд бий болсоор байна.

Page 20: Hardware

Оптик диск (Compact Disk-CD)

• Оптик диск дээрх мэдээллийг лазерийн гэрлийн тусламжтайгаар уншиж бичдэг. Оптик дискэнд CD-Recordable, CD-ReWritable диск орно.

• CD-ROM (Compact Disk- Read Only Memory) CD-ROM нь компакт дискэн дээр бичигдсэн график дүрс, текст, дууг зөвхөн уншихаас ямар нэг юм бичих боломжгүй. Дууны CD -гээс дууг зөвхөн сонсохоос, дуу нэмж бичих боломжгүй байдаг. Сүүлийн үеийн бүх компьютерүүд CD-ROM төхөөрөмжтэй ирдэг. CDROM-ын компакт дискийг унших хурд нь 1x, 2x, 4x, 8x, 16x, 32x, 40x, 50x. 52x зэрэг байдаг. 1х гэдэг нь өгөгдөлд хандах хурд бөгөөд секундэд 150 килобайт юм. Нэг компакт дискэнд 74-80 минутын стерео дуу багтдаг. Компакт дискний мэдээлэл хадгалах хэмжээ нь 650-700 MBt бөгөөд энэ нь 250000 хуудас текст багтах боломжтой юм.

Page 21: Hardware

CD-ROM CD

• Компакт диск нь их хэмжээний мэдээллийг хадгалах чухал хэрэгсэл болж зөвхөн дуу төдийгүй текст, зураг, хөдөлгөөнт зураг, видео дүрс агуулах болжээ. Ингэснээр танин мэдэхүйн нэвтэрхий толь, гадаад хэл сурах интрактив програм, тоглоом, кино, ном сэтгүүлүүдийг CD-д бичиж гаргаж байна.CD-R (Compact Disк- Recordable) Өгөгдөл, дуу, видео зэргийг бичихэд зориулсан форматтай бүтээгдсэн байдаг бөгөөд энэ компакт дискийг ердийн CD-ROM төхөөрөмж унших боломжтой ч түүнд мэдээлэл бичихийн тулд бичлэгийн нэмэлт төхөөрөмж CD Writer шаардлагатай болдог.

Page 22: Hardware

Flash disk

• Сүүлийн үед Flash disk түгээмэл ашиглагдах болсон. Энэ төхөөрөмжийг системийн блок (процессор)-ийн гадна талаас USB портонд залгаж мэдээлэл хадгалж, зөөвөрлөж болдог. Багтаамжийн хувьд янз бүр 16MB, 32MB, 128MB, 256MB, 512MB, 1GB, 2GB, 4GB, 8GB, 16GB, 32GB түүнээс их байдаг.

Page 23: Hardware

Zip disk

• Zip drive нь персонал компьютер дэхь файлуудыг архивлах, хуулж авахад зориулсан жижиг авсаархан төхөөрөмж юм. Zip төхөөрөмж болон диск нь 2 төрлийн хэмжээтэй байдаг. 100 Mb-н хэмжээ нь үнэн хэрэгтээ 100431872 байт бөгөөд энэ нь 70 ширхэг уян диск бүхий өгөгдөлтэй тэнцэнэ. Мөн 250 Mb-н диск, drive гэж байдаг. Таны хатуу дискэн дээрх бүх файлыг zip төхөөрөмжийн тусгай программийн тусламжтайгаар бүгдийг нь нэг болон цөөн хэдэн zip диск рүү хуулах боломжтой.