22
Агуулга I. “Жирэмслэлтээс хамгаалах эм, бэлдмэлийн тухай ойлголт” 1.1 Жирэмслэлтээс сэргийлэх аргын тухай ойлголт 1.2 Жирэмслэлтээс хамгаалах аргын төрөл II. “Жирэмслэлтээс хамгаалах эмийн талаар авсан хэрэглэгчийн судалгаа” 2.1 Анкетын судалгаа 2.2 Ярилцлагын судалгаа Дүгнэлт Хавсралт www.zaluu.com www.zaluu.com

hereglegchiin sudalgaa

Tags:

Embed Size (px)

Citation preview

Page 1: hereglegchiin sudalgaa

Агуулга

I. “Жирэмслэлтээс хамгаалах эм, бэлдмэлийн тухай

ойлголт”

1.1 Жирэмслэлтээс сэргийлэх аргын тухай

ойлголт

1.2 Жирэмслэлтээс хамгаалах аргын төрөл

II. “Жирэмслэлтээс хамгаалах эмийн талаар авсан

хэрэглэгчийн судалгаа”

2.1 Анкетын судалгаа

2.2 Ярилцлагын судалгаа

Дүгнэлт

Хавсралт

www.zaluu.comwww.zaluu.com

Page 2: hereglegchiin sudalgaa

1.1 Жирэмслэлтээс сэргийлэх аргын тухай ойлголт

Жирэмслэлтээс сэргийлэх аргын сонголт

Жирэмслэлтээссэргийлэх аргууд нь хүсээгүй жирэмсэлтээс сэргийлэх

зорилгоор хэрэглэгдэж ирсэн. Эдгээр нь амархан олдоцтой, олон тохиолдолд

үнэгүй байдаг бөгөөд зөвлөгөө өгч ярилцсан эмч хувийн нууцийг хадгалдаг.

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль нь ч гэсэн анхны бэлгийн хавьтлаасаа эхлэн

жирэмслэлтээс сэргийлэх аргыг хэрэглэх асуудлаар хариуцлагатай байх ѐстой.

Жирэмслэх эрсдэл

Анхны удаа бэлгийн хавьталд орж байгаа хосуудын бараг тал хувь нь

жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэглэдэггүй. Зарим нь хаанаас зөвөлгөө авахаа

мэдэхгүй, мөн асуухаасаа ичих зэргээсээ болоод хэрэглэхгүй л байдаг. Тэд

магадгүй жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэглэх нь бусад хүмүүсийн хариуцах

асуудал гэж боддог байж олох юм. Мөн нөгөө хэсэг нь жирэмслэхээс зайлсхийж

чадна гэж бодож байхад зарим нь магадгүй хүүхэдтэй болохыг хүсч байж болох л

доо. Жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэглэхгүйгээр бэлгийн хавьталд орж байгаа

хосууд байнга л эрсдэлтэй алхам хийж байна гэсэн үг. Жирэмслэлтээс сэргийлэх

арга хэрэглээгүйгээс жирэмслэх магадлал маш өндөр байдаг. Залуу нас

жирэмслэх хамгийн өндөр боломжтой үе юм.

Жирэмслэлтээс хамгаалах хэрэгслийг хаанаас олж авах вэ?

Жирэмслэлтээс хамгаалах хэрэгслийн талаар эмч, гэр бүл төлөвлөлтийн

кабинетээс үнэ төлбөргүй бөгөөд хувь хүний нууцыг чанд хадгалсан зөвлөгөө авах

эрх хүн бүрд байдаг билээ. Бэлгэвчийг ТҮЦ , эмийн сангаас авч болно. Ер нь

бэлгийн хавьталд орохын өмнө жирэмслэлтээс хамгаалах ямар нэг хэрэгсэл

хэрэглэх тухай заавар бодох хэрэгтэй бөгөөд, ингэснээр олонхи эцэг эх бэлгийн

харилцаанд орох сонирхлыг хүүхдүүдээ төрүүлэх магадлалтай гэж үзэх

хандлагатай байдаг ч, энэ нь бодит байдалд тийм биш юм. Жирэмслэлтээс

сэргийлэх хэрэгслийн талаар мэдлэгтэй болох нь өөрийн амьдралдаа

хариуцлагатай хандаж буйн нэг жишээ билээ. Жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл

www.zaluu.comwww.zaluu.com

Page 3: hereglegchiin sudalgaa

хэрэглэх эсэхээ төлөвлөж байгаа хосууд ямар төрлийн хэрэгсэл хэрглэх, хэн нь

түүийг олж ирэх талаар сайн зөвшилцөх хэрэгтэй. Зарим хос хамтдаа эмнэлэгт

очиж, мэргэжлийн эмчээс энэ талаар зөвлөгөө авдаг. Зөвлөгөө өгч буй эмч,

эмнэлгийн ажилтнууд нууц хадгалах үүрэг хүлээдэг учраас санаа зоволгүй ямар ч

асуулт асууж болно. Хувийн болон улсын эмнэлгийн эмч нар жирэмслэлтээс

хамгаалах ихэнх хэрэгслийн жорыг бичиж өгнө. Зарим хос эмчид очилгүй,өөрсдөө

бэлгэвч худалдан авах нь дээр гэж үздэг.

Юу асуух вэ?

Жирэмслэлтээс хамгаалах эм бэлдмэл ,үтрээний хаалт диафрагм, өрц)

ерөндөг,тариа,суулгац зэргийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэх нь зүйтэй.

Түүнчлэн эмнэлэгийн ажилтнууд,эмч нар гэр бүл төлөвлөлтийн асуудлаар

зөвлөгөө өгдөг үйлчилгээ бий.Гэр бүл төлөвлөлтийн эмнэлгүүд нь хувь хүний

хэрэгцээнд тохирсон,жирэмслэлтээс сэргийлэх хамгийн тохиромжтой аргуудын

талаар зөвлөгөө өгдөг .Зарим арга залуу хосуудад тийм ч тохиромжтой байдаггүй

бөгөөд хувь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхийг үгүйсгэхгүй,тамхи татдаг

зуршил зэрэг нь үүнд хамаарна Мартамхай хүмүүсийн хувьд өдөр бүр тодорхой

цагт уудаг жирэмслэлтээс хамгаалах эм бэлдмэл тийм ч тохиромжтой байж

чадахгүй.Сонголтын өмнө цусны даралт хэмжих зэрэг зарим нэг шинжилгээ

хийхийн зэрэгцээ шаардлагатай үед тамхи татдаг хүмүүсийг тамхиа хаяхыг ч

зөвлөж болох юм.Ихэнх тохиолдолд умайн хүзүүний наалдацын шинжилгээ

хийлгэн жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж буй

эсэхэд хяналт тавих үүднээс эмчид дахин дахин ирж үзлэг хийлгэх нь ач

холбогдолтой байдаг.Ер нь зургаан сар тутамд эмчийн үзлэгт орж байх нь зүйтэй.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 4: hereglegchiin sudalgaa

1.2 Жирэмслэлтээс хамгаалах аргын төрлүүд

Жирэмслэлтээс сэргийлэх аргын төрөл

Хүн төрөлхтөн жирэмслэлтээс хамгаалах хэрэгслийг 3000 жилийн

тэртээгээс хүсээгүй жирэмслэлтээс сэргийлэх зорилгоор ашиглаж ирсэн.

Жирэмслэлтээс хамгаалах бүх төрлийн хэрэгсэл нь эмэгтэй хүний өндгөн эс

эр бэлгийн эстэй нийлэн үр тогтохоос сэргийлэх үйлчилгээтэй байдаг.

Жирэмслэлтээс сэргийлэх аргуудыг үндсэн таван бүлэгт хуваан үзэж болно.

Саад хийх аргууд нь бэлгийн эсийг умайд сэлэн хүрч өндгөн эсэд үр

тогтоохоос хамгаалдаг. Дааврын аргууд нь эмэгтэй хүний биеийн юмны

мөчлөгийг зохицуулдаг бэлгийн даавруудад өөрчлөлт оруулан өндгөн эсийг

үр тогтохоос хамгаалдаг. Ерөндөг нь эр бэлгийн эсүүд өндгөн эсэд хүрэхэд

юмуу үр тогтсон өндгөн эсэд умайн салст давхаргад бэхлэгдэхэд саад

хийдэг юм. Уламжлалт буюу физиологийн аргууд нь эмэгтэй хүний үр

тогтохгүй хамгийн бага магадлалтай үеийг хуанлийн юмуу , бусад аргаар

тооцсоноор үр тогтох хамгийн өндөр магадлалтай үед бэлгийн хавьтлыг

тэвчих эсвэл үр тогтохоос сэргийлэх бусад аргыг хэрэглэхийг хэлнэ.

Цэвэршүүлэх арга нь мэс заслын аргаар үр тогтохоос байнгын хамгаалах

арга юм. Дараагийн хуудсанд жирэмслэлтээс хамгаалах хэрэгслүүдийн

давуу болон сул талууд , хэрэглэхэд аль хэр тохиромжтой талаар өгүүлнэ.

Дааврын аргууд

Энэ нь эмэгтэй хүний бие махбодид бэлгийн дааврын хиймэл , идэвхтэй

үйлчилгээтэй бэлдмэлүүдийг өгөх замаар өндгөн гадагшилтыг зогсоох

үйлчилгээтэй арга юм. Дааврууд нь эмэгтэйн өндгөн эсийн гадагшилтыг

дарангуйлах , эсвэл умайн хүзүүний сувгийн салиаг өтгөрүүлэх замаар эр

бэлгийн эс умайд хүрэхээс хамгаална. Дааврыг сар бүр уух бэлдмэл эм,

эсвэл суулгац болон тариагаар хэрэглэнэ.

Дааврын суулгац

Энэ нь жирэмслэлтээс сэргийлэх дааврын сүүлийн үеийн арга юм.

Суулгац нь шүдэнзний модноос нарийхан трогестрон агуулсан 34мм урт

нийлэг савх мэт 6 ширхэг гуурс байдаг. Эмэгтэй хүний гарын бугалганы

www.zaluu.comwww.zaluu.com

Page 5: hereglegchiin sudalgaa

арьсан дор эдгээр гуурсыг сууллгана. Энэ ннв мэс ажилбар тул хэсгийн

мэдээ алдуулалтаар эмч хийх ѐстой. Үүнд 10 мин орчим хугацаа

шаардагддаг. Суулгац нь 5 жилийн турш байнга прогестрон ялгаруулж шууд

цусны урсналд оруулдаг.Гуурсыг авсан цагт үйлчилгээ нь зогсдог. Сөрөг

нөлөөллийн хувьд прогестрон агуулсан эм хэрэглэхтэй адил.

Яаралтай үед хэрэглэх дааврын бэлдмэл

Заримдаа жирэмслэлтээс сэргийлэх аргууд бүтэлгүйтэх нь бий. Хэрвээ

ингэх юм бол аль болох эмчид хурдан үзүүлэх юм уу эмнэлэгт очих

хэрэгтэй. Яаралтай үед хэрэглэх дааврын эмийг хамгаалалтгүй бэлгийн

хавьтлын дараах 72 цагийн тодор ууна. Гэхдээ энэхүү аргыг жирэмслэлтээс

сэргийлэх байнгын арга болгож хэрэглэх ѐсгүй.

Дааврын арга

Энэ аргууд нь зохиомол эм бэлмэлүүдийг хэрэглэдэг учраас эмэгтэй

хүний дааврын мөчлөгт нөлөөлдөг. Иймд зөвхөн эмчийн заавраар

хэрэглэнэ. Дааврын аргыг хэрэглэхээр шийдсэн хэн ч бай байнгын үзлэгт

хамрагдаж байхын тулд эмчийн хяналтад байх ѐстой.

Жирэмслэлтээс хамгаалах дааврын эм

Үндсэн хоѐр төрлийн эм байдаг. Холимог эм нь эстроген болон

прогестрон гэгч дааврыг маш бага хэмжээтэй агуулсан байдаг. Үүнийг

хэрэглэснээр өндгөн эс гадагшлахаас дарангуйлагдах тул үр тогтох

бололцоогүй болно. Зөвхөн прогестрон агуулсан бэлдмэл гэж байдаг. Энэ

нь өндгөн эс гадагшлахаас сэргийлэхийн сацуу умайн хүзүүний сувгийн

салиаг өтгөрүүлэн эр бэлгийн эсүүд умайд нэвтрэх нөхцлийг хаадаг юм.

Холимог эм

Холимог эмийг 21 хоногийн туршид өдөр бүр уудаг бөгөөд дараагийн

боодлыг эхлэхээс өмнө 7 хоногийн завсарлагатайгаар дахин ууна. Түр

завсарлах үеэр сарын тэмдэг үзэгдэнэ. Завсарлагагүйгээр эм уух хүсэлтэй

эмэгтэйчүүдийн хувьд 28 ширхэгтэй бэлдмэл хэрэглэж болох бөгөөд , энэ нь

дааврын хольцтой 21, хольцгүй 7 эмнээс бүрддэг.Энэхүү дааврын хольцгүй

эмийг ууж байх үед сарын тэмдэг үзэгдэнэ.

Давуу болон сул талууд

www.zaluu.comwww.zaluu.com

Page 6: hereglegchiin sudalgaa

Холимог эмийг ихэнхи эмэгтэйчүүд хэрэглэж болох бөгөөд энэ нь сарын

тэмдгийг арай бага, өвдөлт багатай ирэхэд нөлөөлдөг. Тэгээд ч энэ эм нь

жирэмсэн болчих вий гэсэн айдсыг арилгах төдийгүй хосууд бэлгийн

хавьтлын үед сэтгэл тайван байхад тусална. Жирэмслэлтээс хамгаалах

эмийн жорыг бичиж өгөхөөсөө өмнө эмч тухайн эмэгтэйн болон гэр бүлийн

гишүүдийн эрүүл мэндийн байдлын талаар асууж болно. Эмэгтэй болон

түүний төрөл төрөгсдийн хэн нэг нь цусны даралт ихсэх зэрэг ямар нэгэн

өвчнөөр өвдөж байсан бол Жирэмслэлтээс хамгаалах тухайн хэрэгсэл

тохирохгүй байж болох талтай.

Найдвартай хамгаалах чадвар

Дааврын аргуудыг зөв хэрэглэх юм бол 99%-ийн үр дүнтэй буюу

найдвартайд тооцогддог юм.

Бэлгэвч

Эрэгтэй, эмэгтэй бэлгэвчийн аль аль нь олдоц сайтай, зөв хэрэглэх юм

бол жирэмслэлтээс найдвартай хамгаална. Эдгээр нь зөвхөн

жирэмслэлтээс хамгаалаад зогсохгүй ХДХВ-ийг оролцуулаад БЗХӨ-өөс

давхар хамгаална. Түүнчлэн эмэгтэй хүний умайн хүзүүний хорт хавдраар

өвчлөх эрсдлийг бууруулна.

Эрэгтэй, эмэгтэй бэлгэвч

Бэлгэвч нь эр бэлгийн эсийг умайд орохоос хамгаална. Эрэгтэй бэлгэвч

нь маш нимгэн резинээр хийгдсэн бөгөөд үүнийг хөвчирсөн шодойд углаж

хэрэглэнэ. Эмэгтэй бэлгэвч нь маш нимгэн полиуретанаар хийгдсэн бөгөөд

үтрээнд байрлуулж хэрэглэнэ. Хосууд эдгээрийн алийг нь ч сонгосон

бэлгийн хавьтал хиихээс өмнө шодойд углах юмуу эсвэл үтрээнд

байрлуулах шаардлагатай. Эдгээр нь зөвхөн ганц удаагийн хэрэглэх

зориулалттай тул бэлгийн хавьтлын дараа хаях хэрэгтэй

Эрэгтэй бэлгэвч

Эрэгтэй бэлгэвч нь маш нимгэн латекс резинээр хийсэн байх ба

хөвчирсөн шодойд углаж хэрэглэнэ. Эрэгтэй хүн дур тавих үед үрийн шингэн

нь бэлгэвчинд үлдэнэ. Зарим бэлгэвчийг амьтны гаралтай түүхий эдээр

хийсэн байдаг. Хүмүүст яг л бэлгэвч хэрэглээгүй юм шиг мэдрэмж төрүүлдэг

www.zaluu.comwww.zaluu.com

Page 7: hereglegchiin sudalgaa

учир иймэрхүү бэлгэвчийг тансаг хэрэглээний зүйл гэж нэрлэдэг.Гэхдээ

эдгээр нь жирэмслэлт, болон халдвараас найдвартай хамгаалж чаддаггүй.

Бэлгэвчийг хүмүүс резин гэх мэтчилэн өөр өөрөөр нэрлэх нь бий. Бэлгэвчийг

эмийн сан болон худалдааны төвүүдээс худалдан авч болох бөгөөд гэр бүл

төлөвлөлтийн кабинетууд болон зарим сургуулиас авч болно. Эдгээр нь янз

бүрийн хэлбэртэй, өнгөтэй үзүүртээ хөхлөгтэй болон хөхлөггүй , тэр ч

байтугай янз бүрийн үнэртэй байдаг. Олон хүн спермицидтэй чийглэг

түрхдэг бөгөөд энэ нь хэрэглэхэд амар төдийгүй аюулгүй байдаг.Бэлгэвчийг

хадгалах хугацаа, үндэсний болон олон улсын стандартын шаардлага

хангасан эсэхийг шалгаж байх нь зүйтэй.

Эмэгтэй бэлгэвч

Эмэгтэй бэлгэвч нь үр дотогш нэвтрэхэд саад болох сүүлийн үеийн арга

бөгөөд эмийн сангаас худалдан авч болох төдийгүй гэр бүл төлөвлөлтийн

кабинетээс авч болно. Энэ нь чийглэгчтэй пластик гуурсархуу зүйл байдаг

бөгөөд үтрээнд эрэгтэй хүний шодой орохуйц байрлуулдаг. Нэг үзүүр нь

битүү байх ба тэнд түүнийг хөдөлгөөнгүй тогтооход туслах цагираг бий.

Нөгөө үзүүр нь үтрээний гадна талд яг ижилхэн цагиргийн тусламжтайгаар

нээлттэй байдаг. Бэлгийн хавьтлын үеэр эрэгтэй нь дур тавихад үрийн

шингэн нь бэлгэвчийн дотор үлдэж , эр бэлгийн эсүүд умайн хүзүүгээр

дамжин умайд орохоос хамгаална.

Бэлгэвчийг худалдан авах, хэрэглэх

Зарим хүн анх бэлгэвч худалдан авахдаа ичиж зовдог боловч, өдөр

болгон янз бүрийн хүмүүст бэлгэвч зардаг тул хэн бэлгэвч авах нь

худалдагчид төдий л сонин биш шүү дээ. Тэр бүү хэл, эрэгтэй ,эмэгтэй хүний

бие засах газарт хүртэл энэ нь байж байдаг. Олон төрөл, загварын бэлгэвч

байдаг тул энэ талаар мэдээлэл авахад илүүдэхгүй бөгөөд ямар ч хүн

эмнэлэгт очоод үнэ төлбөргүй зөвлөгөө авч болно. Бэлгэвчийг хэрхэн

хэрэглэх талаар дадлага хийснээр хэрэглэхэд амархан байдаг бөгөөд эхний

удаад өөрөө ганцаараа хийж үзэх хэрэгтэй. Охидын хувьд эрэгтэй

бэлгэвчийг гадил жимс юм уу улаан лууванд углаж дасгал хийх хэрэгтэй.

Эмэгтэй бэлгэвчийг бэлгийн хавьталд орохоосоо өмнө ямар ч үед үтрээнд

www.zaluu.comwww.zaluu.com

Page 8: hereglegchiin sudalgaa

байрлуулж болно.Харин эрэгтэй бэлгэвчийг зөвхөн шодой хөвчирсөн үед

шодойд углана. Дур тавихаас өмнө шодойноос багавтар үрийн шингэн

гойжиж болох учир эрэгтэй, эмэгтэй бэлгэвчийг аль алиныг бэлгийн

хавьтлын өмнө байрлуулсан байх хэрэгтэй. Эрэгтэй бэлгэвчийг нэмэлт

хамгаалалт болгон давхарлан хэрэглэж болохгүй, учир нь тэд бие биендээ

үрэгдэж , үүнээс үүдэн урагдаж болзошгүй юм. Хэрэглэж дуусансаныхаа

дараа цаасанд боож хаях хэрэгтэй ( жорлонд хийж болохгүй) Шодойд үрийн

шингэн үлдсэн байдаг тул даруй угаах хэрэгтэй бөгөөд угаахаас өмнө

үтрээний ойролцоо байлгахгүйг хичээх хэрэгтэй. Бэлгэвчийг ганц л удаа

хэрэглэх бөгөөд жирэмслэлт болон халдвараас хамгаалах боломжгүй

болдог тул угааж, дахин хэрэглэж болохгүй.

Тариа ба суулгац

Жирэмслэлтээс сэргийлэх дааврын зарим аргыг зөвхөн мэргэжлийн эмч

эсвэл гэр бүл төлөвлөлтийн тусгайлан бэлтгэгдсэн сувилагч хийнэ. Энэ

аргуудад жирэмслэлтээс хамгаалах дааврын тариа болон арьсан доор

суулгадаг дааврын суулгац орно. Энэ хоѐр нь удаан хугацааны туршид

үйлчлэх бөгөөд хэрэглэгчийн зүгээс элдэв чармайлт шаардахгүй давуу

талтай.

Жирэмслэлтээс хамгаалах тариа

Прогесронийг өгзөгөнд тарьж хэрэглэдэг бөгөөд бие махбодид тарьсны

дараагийн 7 хоногоос эхлэн үйлчилж эхэлнэ. Энэ нь сар бүр өндгөвчнөөс

өндгөн эс гадагшлахыг дарангуйлах замаар үйлчилдэг. Тариаг 8-12 долоо

хоног тутамд тарих шаардлагатай. Хоѐр төрлийн тариа байдаг . Үүнд: 12

долоо хоног хүртэл үйлчилдэг Депо-Провера, 8 долоо хоног хүртэл

үйлчилдэг Нористерат юм. Жирэмслэлтээс хамгаалах тарианы хэрэгсэл нь

бэлгийн хавььтлын үеед эм уухаа мартчих вий гэсэн зовиурыг арилгана.

Жин нэмэгдэх, сарын тэмдэг тогтворгүйжих зэрэг сөрөг тал ажиглагддаг.

Эхний үед сарын тэмдгийн үеэр нэлээд их хэмжээний цус гарч болох

боловч , дараачийн сарын тариаг хийлгэсэний дараа сарын тэмдэг зүгээр

болдог юм.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 9: hereglegchiin sudalgaa

Бусад арга

Хүүхэд, залуучуудад хэрэглэхэд тохиромжгүй зарим арга байдаг.Умайн

ерөндөг нь зэс утсан голтой нарийхан нийлэг зүйл юм. Үүнийг эмч умайд

байрдуулдаг бөгөөд эр бэлгийн эс өндгөн эстэй нийлж, үр тогтохоос

сэргийлнэ. Ерөндөг халдвар авах эрсдлийг ихэсгэдэг учир хүүхэд гаргаагүй

залуу эмэгиэйчүүдэд тийм ч тохиромжтой сонголт биш. Үргүй болгох мэс

засал нь эмэгтэй хүнийг жирэмслэхээс, эрэгтэй хүнийг эр бэлгийн эс

гадагшлуулахаас бүр мөсөн хамгаалдаг.

Үтрээний ба умайн хүзүүний хаалт

Эдгээрийг бэлгийн хавьтлын өмнө үтрээнд байрлуулдаг ба умайн хүзүүг

тагласанаар эр бэлгийн эсийг умайд орохоос хамгаална. Умайн хүзүүний

таглаа буюу өрц, диафрагм гэдэг нь маш нимгэн резинээр хийгдсэн ба

үүнийг эр бэлгийн эсийг устгадаг спермицидийн хамт хэрэглэвэл илүү үр

дүнтэй,Аль алинийг нь нэлээд хэдэн цаг үтрээнд байлгадаг бөгөөд

цэвэрлэсэний дараа дахин хэрэглэх боломжтой.

Спермицид

Спермицидийг бэлгийн хавьтлаас өмнө үтрээнд хийнэ. Эдгээр нь үтрээнд

цацагдсан эр бэлгийн эсийг үхүүлсэнээр үр тогтох чадваргүй болгох химийн

бодис агуулсан бэлдмэл юм. Спермицидийг дангаар нь хэрэглэхэд үр дүн

муутай.Харин үр дүнг нь нэмэгдүүлэхийн тулд умайн хүзүүний таглаа,өрц

зэрэг бусад аргуудтай хамтран хэрэглэх нь зохистой. Үтрээнд аяга адилаар

суурилуулдаг Спермицидтэй спонж , үтрээнд ороод хайлдаг үтрээний лаа

болоод хальс,үтрээнд шахдаг хөөс, өрц болон умайн хүзүүний таглаанд

түрхэж хэрэглэх тосон бэлдмэл, эсвэл зориулалтын хэрэгсэлийн

тусламжтайгаар үтрээнд шахдаг тос буюу гель гэсэн зургаан үндсэн төрөл

байдаг.

Прогестрон агуулсан эм

Дан прогестрон агуулсан эм нь ямар ч завсарлагагүйгээр өдөр бүр

тогтмол цагт уух ѐстой. Тэгэхлээр энэ нь мартамхай хүмүүст тохиромжгүй.

Давуу болон сул талууд

Прогестрон агуулсан эм нь сарын тэмдгийг тогтворгүй болгох, заримдаа

www.zaluu.comwww.zaluu.com

Page 10: hereglegchiin sudalgaa

өнжих хүртэл нөлөөлж болох бөгөөд хэдийгээр энэ нь хэвийн үзэгдэл ч эмчдээ энэ

тухайгаа хэлэх нь зүйтэй. Түүнчлэн энэ эм нь эстроген уух боломжгүй

эмэгтэйчүүдэд тохиромжтой. 3 цагаар хожимдож уухад үйлчлэх үр нөлөө нь

багасах бөгөөд хүчтэй бөөлжих, гүйлгэх зэрэг нь эмийн үйлчилгээг зогсооно. Энэ

үед жирэмслэлтээс хамгаалах бусад төрлийн хэрэгслийг давхар хэрэглэх нь

зүйтэй.

Мартахгүй байхад тусламж

Жирэмслэлтээс хамгаалах эмээ өдөр бүр тогтмол цагт уухаа мартахгүй

байхын тулд тогтсон хэв жаяг тогтоох нь зүйтэй. Сэрэхдээ ч юм уу эсвэл

орондоо орж унтахдаа эмээ ууж занших нь зүйтэй. Зааврыг мөрдөхийн

зэрэгцээ өөр газар хоноглох шаардлага гарч болох учраас эмээ байнга

биедээ авч явж байх хэрэгтэй. Хэрвээ эмээ уухаа мартчихвал эмээ эмчийн

зааврын дагуу тогтмол цагт уух нь маш чухал гэж бид дээр хэлсэн. Эм нь

хэрэглэх заавартайгаа ирдэг бөгөөд эмээ ууж эхлэхийн өмнө зааврыг

анхааралтай унш, түүнчлэн хэрвээ эмээ уухаа мартах юм уу цагаасаа

хоцорчихвол яах ѐстой талаар заавраас уншиж мэдэж авах нь

зүйтэй.Хэрвээ эргэлзэж байгаа бол эмчрүүгээ утасдаж асуу. Түүнчлэн тэр

хугацаанд бэлгийн хавьтлыг тэвч. Мөн хэн нэгнээс жирэмслэлтээс

хамгаалах эм зээлэн авч ууж болохгүй. Зөвхөн өөрийн хэрэглэдэг эмийг

үргэлжлүүлэн хэрэглэх нь зүйтэй.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 11: hereglegchiin sudalgaa

2.1 Анкетын судалгаа

Удиртгал

Ñóäàëãààíû ¿íäýñëýë: Манай судалгаа авах сегмент эмэгтэйчүүд байсан ба

жирэмслэлтээс хамгаалах эм хэрэглэдэг болон хэрэглэж байсан хэрэглэгчдийн зан

төлөв, тухайн эмний талаар мэдээллийг олж авахын тулд ýíýõ¿¿ ñóäàëãààíû

àñóóëòóóäûã áýëäñýí юм. Ýíý ÷ óòãààðàà ìàíàé áàãûí ç¿ãýýñ 500 õ¿íèéã òºëººë¿¿ëýí

ýíýõ¿¿ ñóäàëãààãàà àâñàí áîëíî.

Ñóäàëãààíû çîðèëãî: Жирэмслэлтээс хамгаалдаг эм хэрэглэдэг болон

хэрэглэж байсан хэрэглэгчдийн онцлог, зан төлөвийг судлахад оршино.

Ñóäàëãààíû çîðèëò:

Çîðèëò 1: Хэрэглэгчдийн тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэсний дараах сэтгэл

ханамжийг тодорхойлох.

Çîðèëò 2: Тухайн эмийг хэрэглэх болсон шалтгааныг тодорхойлох.

Çîðèëò 3: Ñóäàëãàà àâñàí 500 хүнд үзүүлсэн сөрөг нөлөө болон ямар сөрөг нөлөө

үзүүлсэн болохыг тодорхойлох.

Çîðèëò 4: Жирэмслэлтээс хамгаалах эм хэрэглэсэн хэрэглэгчдийн ìýðãýæèë, íàñ,

áîëîâñðîëûí ò¿âøèíã òîäîðõîéëîõ

Ñóäàëãààíû àðãà÷ëàë: Хэрэглэгчдээс àíêåòûí õýëáýðýýð àâñàí áîëíî.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 12: hereglegchiin sudalgaa

Судалгааны анкет

Судалгааны зорилго: Жирэмслэлтээс хамгаалдаг эм хэрэглэдэг болон

хэрэглэж байсан хэрэглэгчдийн онцлог, зан төлөвийг судлахад оршино.

1. Та жирэмслэлтээс хамгаалдаг эм бэлдмэл хэрэглэж байсан уу? үгүй ٱ тийм ٱ

2. Та ямар эм хэрэглэдэг вэ? \ хэрэглэж байсан бэ?\ лаа хэрэглэдэг ٱ цагийн дотор уудаг 72 ٱ сар тутамд тариулдаг 3 ٱ сар тутамд уудаг ٱ

3. Жирэмслэлтээс хамгаалдаг эм бэлдмэлүүдийн үнэ танд ямар санагддаг вэ? үнэтэй ٱ маш үнэтэй ٱ хямдхан ٱ дунд зэрэг ٱ маш хямдхан ٱ

4. Таны жирэмслэлтээс хамгаалах эм хэрэглэх болсон шалтгаан? олон хүүхэдтэй ٱ оюутан ٱ тохиолдолын хавьталаас сэргийлэх ٱ мэргэжлийн онцлог ٱ нас тогтсон ٱ

5. Тухайн эмийг хэрэглэсний дараа гарсан үр дүн танд ямар санагдсан бэ? сайн ٱ маш сайн ٱ муу ٱ дунд зэрэг ٱ маш муу ٱ

6. Та жирэмслэлтээс хамгаалах эм хэрэглэхээс гадна өөр ямар арга хэмжээ авдаг вэ? ерөндөг ٱ бэлгэвч ٱ үр хөндүүлэх ٱ хуанли хөтлөх ٱ бусад ٱ

7. Жирэмслэлтээс хамгаалах эм хэрэглэсний дараа танд ямар нэг сөрөг нөлөө үзүүлсэн үү? үгүй ٱ тийм ٱ

8. Хэрвээ тийм бол ямар сөрөг нөлөө үзүүлсэн бэ? хэвлийгээр өвдсөн ٱ толгой өвдсөн ٱ дотор муухайрсан ٱ цус алдсан ٱ бие сульдсан ٱ

Таны нас: 36-27 ٱ 26-16 ٱ дээш-47 ٱ 46-37 ٱ

Таны мэргэжил: төрийн бус ٱ төрийн ٱ оюутан ٱ бизнес эрхэлдэг ٱ ажилгүй ٱ

Таны боловсрол: коллежын ٱ бүрэн бус дунд ٱ дээд ٱ бүрэн дунд ٱ

Судалгаанд оролцсон танд баярлалаа

www.zaluu.comwww.zaluu.com

Page 13: hereglegchiin sudalgaa

Та жирэмслэлтээс хамгаалдаг ямар эм хэрэглэдэг вэ? \ хэрэглэж байсан бэ?\

Дүгнэлт:

Манай судалгааг бөглөсөн 500

хэрэглэгчид бүгд жирэмслэлтээс

хамгаалах эм бэлдмэл \хэрэглэж

байсан\ болон хэрэглэдэг

хэрэглэгчид байлаа. Эдгээр

хэрэглэгчдээс ямар эм

хэрэглэдэг болохыг асуухад

дийлэнх 44 хувийг сар тутамд

уудаг эм, 38 хувийг 72 цагийн

дотор уудаг эм, 10 хувийг 3 сар

тутам тариулдаг, 8 хувийг лаа хэрэглэдэг хэрэглэгчид тус тус эзэлж байна.

Эндээс харахад сар тутамд уудаг болон, 72 цагийн дотор уудаг эмийг дийлэнхи

эмэгтэйчүүд хэрэглэдэг болох нь харагдаж байна.

Жирэмслэлтээс хамгаалдаг эм бэлдмэлүүдийн үнэ танд ямар санагддаг вэ?

Дүгнэлт:

Жирэмслэлтээс хамгаалдаг эм

бэлдмэлүүдийн үнэ харьцангуй

хямд болох нь харагдаж байна.

Учир нь судалгаанд

оролцогсодын 57 хувь нь дунд

зэрэг гэж хариулсан бол 24 хувь

нь хямд, 9 хувь нь маш үнэтэй, 6

хувь нь үнэтэй, 4 хувь нь маш

хямд гэж хариулжээ

38%

44%

8% 10%

72 цаг

Сар тутам уудаг

Лаа

3 сард тариулдаг

4% 6%

57%

24%

9%

Маш үнэтэй

Үнэтэй

Дунд зэрэг

Хямд

Маш хямд

www.zaluu.comwww.zaluu.com

Page 14: hereglegchiin sudalgaa

Таны жирэмслэлтээс хамгаалах эм хэрэглэх болсон шалтгаан?

Дүгнэлт:

Дээрх асуулгын үр дүнг

тооцоход жирэмсэлтээс

хамгаалах ямар нэг арга хэмжээ

авах болсон шалтгааны 28

хувийг оюутан, 21 хувийг олон

хүүхэдтэй, 18 хувийг

тохиолдолын хавьталаас

сэргийлэх, 17 хувийг

мэргэжлийн онцлог, 16 хувийг

нас тогтсон гэсэн шалтгаанууд

эзэлж байна. Эдгээр сонголтоос гадна бага насны хүүхэдтэй, төрөөд удаагүй

байгаа, хүсээгүй жирэмслэлтээс хамгаалах зэрэг хариултуудын нэмж өгсөн

хэрэглэгчид цөөнгүй байлаа.

Тухайн эмийг хэрэглэсний дараа гарсан үр дүн танд ямар санагдсан бэ?

Дүгнэлт:

Жирэмслэлтээс хамгаалах эм

хэрэглэсний дараа гарсан үр

дүнгийн талаар асуусан

асуултанд боломжын гэж

хариулсан 40% буюу 198 хүн ,

сайн гэж хариулсан 30% буюу

148 хүн , маш сайн гэсэн 14%

буюу 73 хүн , маш муу гэж

хариулсан 14% буюу 43 хүн, муу

гэсэн 7% буюу 38 хүн байна.

Эндээс харахад жирэмслэлтээс

хамгаалах эмний үйлчилгээ буюу үр дүн сайн гэсэн дүгнэлтэд хүрч байна.

28%

21%18%

16%

17%

Оюутан

Олон хүүхэдтэй

Тохиолдолын хавьталаас сэргийлэх

Нас тогтсон

14%

30%40%

7%9%

Маш сайн

Сайн

Боломжын

Муу

Маш муу

www.zaluu.comwww.zaluu.com

Page 15: hereglegchiin sudalgaa

Та жирэмслэлтээс хамгаалах эм хэрэглэхээс гадна өөр ямар арга хэмжээ авдаг вэ?

Дүгнэлт:

Энэ асуултыг харахад 56 хувь

нь бэлгэвч хэрэглэдэг харин 26

хувь нь хуанли хөтөлдөг, 8

хувь нь бусад, 7 хувь нь

ерөндөг, 3 хувь нь үр хөндүүлж

байсан гэж хариулсан байна.

Энэ нь хамгийн энгийн аюулгүй

арга болох бэлгэвч, хуанли

хөтлөх зэрэг аргыг илүү их

хэрэглэдэг болох нь харагдаж

байна.

Жирэмслэлтээс хамгаалах эм хэрэглэсний дараа танд ямар нэг сөрөг нөлөө үзүүлсэн үү?

Дүгнэлт:

Жирэмслэлтээс хамгаалах эм

хэрэглэсний дараа сөрөг

нөлөө үзүүлсэн 52 хувь болох

259 хүн, ямар нэг сөрөг нөлөө

үзүүлээгүй 48 хувь буюу 241

хүн байсан ба сөрөг нөлөө

үзүүлсэн гэх хэрэглэгчдэд

ямар шинж тэмдэг илэрсэнийг

доорхи асуултанд харуулсан

байгаа.

56%

7%

26%

3% 8%

Бэлгэвч

Ерөндөг

Хуанли

Үр хөндүүлэх

Бусад

52%48%

Тийм

Үгүй

www.zaluu.comwww.zaluu.com

Page 16: hereglegchiin sudalgaa

Хэрвээ тийм бол ямар сөрөг нөлөө үзүүлсэн бэ?

Дүгнэлт: Нийт сөрөг нөлөө

үзүүлсэн гэж хариулсан 259

хүн байсан ба тэдгээрийн

33% нь дотор муухайрах,

20% нь цус алдах, 18% нь

толгой өвдөх, 12% нь бие

сульдах зэрэг шинж тэмгүүд

илэрч байсан бол

ярилцлагын судалгаа авсан

хэрэглэгчдээс таргалах,

ходоод өвдөх зэрэг сөрөг

нөлөө үзүүлж байсан гэж

хариулсан хэрэглэгчид мөн

байлаа.

Таны нас:

Дүгнэлт:

Нийт судалгаанд

хамрагсдын 37% -г 16-26

насныхан эзэлж байгаа бол

27%-г 27-36 насныхан, 23%-

г 37-46 насныхан, 13%-г 47-

дээш насныхан эзэлж

байна. Энэ нь

жирэмслэлтээс хамгаалах

эм хэрэглэгчдийн нас

харьцангуй залуу байгааг

харуулж байна.

18%

17%

20%

33%

12%

Толгой өвдсөн

Хэвлийгээр өвдсөн

Цус алдсан

Дотор муухайрсан

Бие сульдсан

37%

27%

23%

13%

16 - 26

27 - 36

37 - 46

47 - дээш

www.zaluu.comwww.zaluu.com

Page 17: hereglegchiin sudalgaa

Таны мэргэжил:

Дүгнэлт:

Эндээс харахад оюутан

28%, бизнес эрхлэгчид 27%

эзэлж байгаа бол төрийн бус

21%, төрийн 16%, ажилгүй

8%-г тус тус эзэлж байна.

Жирэмслэлтээс хамгаалах

эм хэрэглэдэг хүмүүсийн

мэргэжлийг тодруулахад

хамгийн их хувийг оюутнууд

эзэлж байна. Харин

даараагаар нь бизнес

эрхэлдэг эмэгтэйчүүд

Таны боловсрол:

Дүгнэлт:

Судалгаанд хамрагдсан

хэрэглэгчдийн дийлэнх нь

бүрэн дунд боловсролтой

байсан ба багагүй хувь нь

дээд боловсролтой харин

коллежийн, бүрэн бус дунд

болосролтой хэрэглэгчид

адил хувьтай оролцсон

байна.

Харьцуулсан судалгаа

16%

21%

27%

28%

8%

Төрийн

Төрийн бус

Бизнес эрхэлдэг

Оюутан

Ажилгүй

14%

14%

41%

31% Бүрэн бус дунд

Коллежын

Бүрэн дунд

Дээд

www.zaluu.comwww.zaluu.com

Page 18: hereglegchiin sudalgaa

Та жирэмслэлтээс хамгаалдаг ямар эм хэрэглэдэг вэ? \ хэрэглэж байсан бэ?\

Дүнэлт:

Жирэмслэлтээс хамгаалдаг

ямар эм хэрэглэдэг вэ? Гэсэн

асуултын хэрэглэгчдийн

настай харьцуулж авч үзсэн ба

16-26 насны хэрэглэгчдийн

дунд 72 цагийн эмийг

хэрэглэдэг хэрэглэгчид их

байгаа ба энэ нь тэдний

мэргэжилтэй шууд холбоотой юм. Учир нь энэ насныханы дийлэнхи нь

оюутнууд байгаа юм. Мөн сар тутамд уудаг эмийг багагүй хувь нь хэрэглэдэг

байна. Харин энэ насны хэрэглэгчдийн дунд лаа болон тариа хэрэглэх нь

бага хувьтай гарчээ.

Дүгнэлт:

Эндээс харахад 27-36 насныхан сар тутам уудаг эм болон 72 цаг дотор уудаг эмийг дийлэнхи нь хэрэглэдэг байна. Бусад хэрэглэгчид нь лаа, 3 сар тутам тариа хэрэглэдэг гэж гарсан ба хамгийн энгийн арга болох эмийг аль ч насныхан түлхүү хэрэглэдэг болох нь харагдаж байна.

Дүгнэлт:

37-46 насны хэрэглэгчдийн дунд 36% нь сар тутам уудаг эм хэрэглэдэг ба 29% нь 72 цагийн дотор уудаг эм, 20% нь лаа хэрэглэдэг, 15% нь тариулдаг байна. Эндээс харахад нас нэмэгдэх тутам хэрэглээ бага зэрэг өөрчлөгдөж байгаа нь харагдаж байна.

49%

32%

10%9%

16-26

72 цагийн дотор уудаг

сар тутамд уудаг

лаа хэрэглэдэг

3 сар тутамд тариулдаг

28%

30%21%

21%

27-36

72 цагийн дотор уудаг

сар тутамд уудаг

лаа хэрэглэдэг

3 сар тутамд тариулдаг

www.zaluu.comwww.zaluu.com

Page 19: hereglegchiin sudalgaa

Дүгнэлт:

Энэ асуулгаас харахад 47-дээш насны хэрэглэгчид өмнөх асуулгын хэрэглэгчдээс хэрэглээ нь маш өөр гарсан ба 38% нь лаа хэрэглэдэг, 27% нь 3 сар тутам тариулдаг бол 19% нь сар тутам уудаг эм , 16% нь 72 цагийн дотор уудаг эм хэрэглэдэг гэж гарсан байна. Энэ нь юуг харуулж байна вэ? гэхээр нас тогтсон эмэгтэйчүүд илүү найдвартай аргыг сонгож хэрэглэдэг гэсэн дүгнэлтэд хүрлээ.

Жирэмслэлтээс хамгаалдаг эм бэлдмэлүүдийн үнэ танд ямар санагддаг вэ?

Дүгнэлт:

Жирэмслэлтээс хамгаалдаг эм бэлдмэлүүдийн үнийн талаархи асуултыг мэргэжилтэй нь холбож үзсэн ба төрийн ажил эрхэлдэг хэрэглэгчдэд тухайн эмний үнэ дунд зэрэг санагддаг гэж хариулсан 35%, хямд гэсэн 22%, маш хямд 11%, үнэтэй 18%, маш үнэтэй 14% байна. Энэ нь жирэмслэлтээс хамгаалах эм бэлдмэлүүдийн үнэ төрийн ажил эрхэлдэг хүмүүст боломжын, дунд зэрэг санагддаг болох нь харагдлаа.

Дүгнэлт:

Төрийн бус байгууллагад

ажилладаг хүмүүст

жирэмслэлтээс

хамгаалах эмний үнэ мөн

л дээрхи асуулгатай адил

дунд зэрэг, хямд

санагддаг гэсэн дүгнэлт

гарсан байна.

Дүгнэлт:

Харин бизнес эрхэлдэг

хэрэглэгчдийн дунд

8%15%

46%

26%

5%

Бизнес эрхэлдэг

маш үнэтэй

үнэтэй

дунд

хямд

маш хямд

www.zaluu.comwww.zaluu.com

Page 20: hereglegchiin sudalgaa

үнэтэй гэж боддог хүмүүс харьцангуй их хувь байлаа 15% нь үнэтэй, 46% нь дунд

зэрэг, 26% нь хямд, 8% нь маш үнэтэй, 5% нь маш хямд гэж хариулсан байлаа.

Дүгнэлт:

Оюутнуудын хувьд

жирэмслэлтээс

хамгаалах эм

бэлдмэлүүдийн үнэ дунд

зэрэг боломжын байдаг

нь хувиар харагдаж

байна. Нийт судалгаанд

оролцсон оюутнуудын

45% нь дунд гэж

хариулсан байна. 20% нь

хямд, 14% нь маш

үнэтэй, 12% нь үнэтэй,

үлдсэн 9% нь маш хямд гэж хариулсан байлаа.

Дүнэлт:

Ажил эрхэлдэггүй

\ажилгүй\ 40 хүн

судалгаанд оролцсон ба

жирэмслэлтээс

хамгаалдаг эмний үнийн

талаар асуухад 44% нь

дунд, 27% нь хямд, 13%

нь үнэтэй, 9% нь маш

14%

12%

45%

20%

9%

Оюутан

маш үнэтэй

үнэтэй

дунд

хямд

маш хямд

7%13%

44%

27%

9%

Ажилгүй

маш үнэтэй

үнэтэй

дунд

хямд

маш хямд

www.zaluu.comwww.zaluu.com

Page 21: hereglegchiin sudalgaa

хямд, 7% нь маш үнэтэй гэсэн байна. Эндээс харахад зах зээл дээр

жирэмслэлтээс хамгаалах эм бэлдмэлүүдийн үнэ харьцангуй хямд болох нь

харагдаж байна.

Дүгнэлт

Манай судалгаанд янз бүрийн мэргэжил, боловсролтой нийт 500 хэрэглэгч

оролцсон ба бидний сегмент дан эмэгтэйчүүд байлаа. Мөн ярилцлагын аргаар 5

хүнээс судалгаа авсан юм. Нийт судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүд бүгд

жирэмслэлтээс хамгаалдаг эм бэлдмэл хэрэглэж байсан, хэрэглэдэг хэрэглэгчид

байсан ба дийлэнхи нь сар тутам уудаг эм, мөн 72 цагийн дотор уудаг эмийг

сонгон хэрэглэдэг болох нь харагдлаа. Энэ нь тухайн бүтээгдэхүүний үнэ

хэрэглэхэд хялбар байдал зэрэг нь нөлөөлж байгаа гэсэн дүгнэлтэд хүрсэн юм.

Эмэгтэйчүүдийн жирэмслэхээс хамгаалах болсон шалтаануудад мэргэжил, насны

байдал өндөр үзүүлэлттэй байгаа юм. Учир нь ихэнхи нь оюутан мөн бизнес

эрхэлдэг хүмүүс байсан бол насны байдлаар 16-26 насныхан их байсан юм. Дээрх

хоѐр эмний үйлчилгээ үр дүн сайн хэдий ч гарах сөрөг нөлөө ч бас байгаа юм.

Нийт судалгаанд хамрагдсан хэрэглэгчдийн тал хувьд нь ямар нэг сөрөг нөлөө

үзүүлж байсан байна. Үүнд: дотор муухайрах, цус алдах, хэвлийгээр өвдөх зэрэг

шинж тэмдгүүд түлхүү илэрч байсан бол ярилцлагын судалгаанд оролцсон

хэрэглэгчдэд мөн сарын тэмдэг хэлбэлзэх, таргалах, ходоод өвдөх шинж тэмгүүд

бас илэрч байсан байна. Жирэмслэлтээс хамгаалах эм хэрэглэхээс гадна

дийлэнхи нь бэлгэвч, хуанли давхар хөтөлж хэрэглэдэг байна.

Мөн 37-46 болон 46-дээш насны хэрэглэгчид эм гэхээсээ илүү лаа, тариа гэх мэт

найдвартай аргыг түлхүү хэрэглэдэг болох нь харагдсан юм. Харин хурдан

үйлчилгээтэй энгийн хэрэглэхэд хялбар эмүүдийг харьцангуй залуу насныхан

хэрэглэдэг гэсэн дүгнэлтэд хүрлээ. Зах зээл дээр жирэмслэлтээс хамгаалах эм

бэлдмэлүүдийн үнэ дундаж, хямд талруугаа байдаг ба хаанаас ч аваад хэрэглэж

болохоор энгийн байдаг нь тухайн бүтээгдэхүүнийг илүү хэрэглэх шалтгаан болж

байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 22: hereglegchiin sudalgaa

2.2 Ярилцлагын судалгааны дүгнэлт

Манай ярилцлагын судалгаанд 5 хүн оролцсон ба 30 асуултанд хариулсан байгаа.

Ярилцлага өгсөн хэрэглэгчид доод тал нь 6 сар эм уусан эсвэл, одоо ч гэсэн

жирэмслэлтээс хамгаалах ямар нэгэн арга хэрэглэдэг хүмүүс байгаа юм. 3

хэрэглэгч нь сар тутам уудаг эмийг 6 сар хэрэглэсэн бол 2 хүн нь 72 цаг дотор

уудаг эмийг 1-2 удаа хэрэглэж байсан. Тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ бүгд

эмчээс зөвөлгөө авсан ба гармоны өөрчлөлт, сарын тэмдэг хэлбэлзэх, дотор

муухайрах, ходоод өвдөх, таргалах зэрэг шинж тэмдэг илэрнэ гэсэн мэдээллийг

авч байсан бол судалгаа өгсөн 5 хүнд бүгдэд нь ямар нэг шинж тэмдэг илэрсэн

байна. Жирэмслэлтээс хамгаалах эм хэрэглэж байх явцад 6 сар тутамд эмчид

үзүүлэх ѐстой. Мөн эдгээр хэрэглэгчид маань жоохон хүүхэдтэй, оюутан,

ажилладаг гэсэн шалтгаанаар жирэмслэлтээс хамгаалах арга хэрэглэдэг бол ойр

дотны хүмүүс нь үүнийг дэмждэг гэж хариулжээ. Сар тутам уудаг эмийг хэрэглэхэд

гардаг хүндрэл нь ууж байх явцдаа мартах тохиолдол их гардаг ба тасалсан

тохиолдолд эм хүчингүй болдог нь хэцүү гэж хариулж байлаа. Харин давуу тал нь

үнэр, амтгүй хэрэглэхэд хялбар гэсэн юм. Харин 72 цаг дотор уудаг эмийг 3-аас

дээш хэрэглэж болдоггүй гэсэн ба олон хэрэглэвэл үргүй болдог аюултай гэнэ.

Эндээс харахад жирэмслэлтээс хамгаалах эм бэлдмэлийг эмчийн хяналтан доор

тодорхой мэдээлэл авсаны үндсэн дээр хэрэглэж үзэх ба өөрт тохирсон аргыг

хэрэглэх нь эрүүл мэндэд хоргүй юм байна гэсэн дүгнэлтэд хүрлээ.

www.zaluu.comwww.zaluu.com