3
Хичээл №2 Газрын тосны орд газарт газрын тосыг цуглуулах Хичээлийн зорилго - Түүхий газрын тосыг орд газарт цуглуулах, зорилго цэвэрлэх технологийг судлах. Хичээлийн төлөвлөгөө - Орд газарт түүхий газрын тосыг цуглуулах төлөвлөгөө технологи, тоног төхөөрөмжүүд Түүхий газрын тосыг ус, давснаас цэвэрлэх технологи, аргууд Үндсэн ойлголт Газрын тос ба байгалийн хийн цооногоос гарч байгаа газрын тос болон хийн тоо хэмжээ нь тодорхойгүй байдаг. Цооногоос газрын тостой давхаргын ус, дагалдах хий, уулын чулуулаг, нягтаршсан цемент зэрэг механик хольц олзворлогддог. Ийм төрлийн газрын тосыг боловсруулах үйлдвэр рүү шугам хоолойгоор тээвэрлэхэд дараахь бэрхшээлүүд учир-даг. Үүнд: Давхаргын ус нь 2500мл/л хүртэл давс агуулдаг хүчтэй эрдэс юм. Газрын тосны ордын ашиглалтын үе шатанд давхаргын ус 80%-ийг эзэлдэг. Газрын тосыг боловсруулах болон зарим төрлийн газрын тосны бүтээгдэхүүн гарган авах үед ус нь хэрэггүй дайвар ачаа болдог ба түүнийг тээвзрлэхэд зардал их зарцуулагддаг. Үүнээс гадна газрын тос боловсруулах үйлдвэрүүд дээр газрын тосыг усгүйжүүлэх явцад ялгасан усыг зайлуулах, ашиглахтай холбогдсон ихээхэн хүндрэлүүд гардаг. Үүний зэрэгцээгээр олборлох (ашиглалтын) талбайд тодорхой цэвэрлэгээний дараа давхаргын усыг ашиглалтын давхарга дахь даралтыг хэ-вийн байлгаж дэмжих зорилгоор буцаан шахдаг байна. Учир нь эрдэсж-сэн давхаргын ус нь зэврүүлэх талаараа идэвхитэй хатуу орчинд тоо- цогддог. Усгүйжүүлээгүй газрын тосыг хадгалах, тээвэрлэх явцад газрын тос дамжууулах шугам хоолойнууд ба хадгалах савнуудын ёроол зэвэнд эдэгдэх боломжтой юм. Усгүйжүүлээгүй газрын тосыг хадгалах явцад ус нь газрын тос-ноос илүү нягттай учир хадгалах савны ёроолд тунаж хуримтлагдан зэвэнд эдэгдэх нөхцлийг бүрдүүлдэг. Газрын тос дамжуулах шугам ган хоолойнуудын нам дор орших цэгүүдэд мөн адил ус хуримтлагдан тогтож ган хоолойг зэвэнд эдэгдэх бололцоог хангадаг. Газрын тосонд холилдож ууссан хий нь газрын тос боловсруулах болон химийн үйлдвэрийн үнэт түүхий эд төдийгүй өндөр илчлэгтэй түлш болгон ашиглахад хэрэглэдэг. Цооногоос газрын тосны урсгалын хамт урсан ирэх

hicheel 2

Embed Size (px)

Citation preview

Page 1: hicheel 2

Хичээл №2

Газрын тосны орд газарт газрын тосыг цуглуулах

Хичээлийн зорилго - Түүхий газрын тосыг орд газарт цуглуулах,зорилго цэвэрлэх технологийг судлах.

Хичээлийн төлөвлөгөө - Орд газарт түүхий газрын тосыг цуглуулахтөлөвлөгөө технологи, тоног төхөөрөмжүүдТүүхий газрын тосыг ус, давснаас цэвэрлэх

технологи, аргуудҮндсэн ойлголт

Газрын тос ба байгалийн хийн цооногоос гарч байгаа газрын тос болон хийн тоо хэмжээ нь тодорхойгүй байдаг. Цооногоос газрын тостой давхаргын ус, дагалдах хий, уулын чулуулаг, нягтаршсан цемент зэрэг механик хольц олзворлогддог. Ийм төрлийн газрын тосыг боловсруулах үйлдвэр рүү шугам хоолойгоор тээвэрлэхэд дараахь бэрхшээлүүд учир-даг. Үүнд:

Давхаргын ус нь 2500мл/л хүртэл давс агуулдаг хүчтэй эрдэс юм. Газрын тосны ордын ашиглалтын үе шатанд давхаргын ус 80%-ийг эзэлдэг. Газрын тосыг боловсруулах болон зарим төрлийн газрын тосны бүтээгдэхүүн гарган авах үед ус нь хэрэггүй дайвар ачаа болдог ба түүнийг тээвзрлэхэд зардал их зарцуулагддаг. Үүнээс гадна газрын тос боловсруулах үйлдвэрүүд дээр газрын тосыг усгүйжүүлэх явцад ялгасан усыг зайлуулах, ашиглахтай холбогдсон ихээхэн хүндрэлүүд гардаг. Үүний зэрэгцээгээр олборлох (ашиглалтын) талбайд тодорхой цэвэрлэгээний дараа давхаргын усыг ашиглалтын давхарга дахь даралтыг хэ-вийн байлгаж дэмжих зорилгоор буцаан шахдаг байна. Учир нь эрдэсж-сэн давхаргын ус нь зэврүүлэх талаараа идэвхитэй хатуу орчинд тоо-цогддог. Усгүйжүүлээгүй газрын тосыг хадгалах, тээвэрлэх явцад газрын тос дамжууулах шугам хоолойнууд ба хадгалах савнуудын ёроол зэвэнд эдэгдэх боломжтой юм.

Усгүйжүүлээгүй газрын тосыг хадгалах явцад ус нь газрын тос-ноос илүү нягттай учир хадгалах савны ёроолд тунаж хуримтлагдан зэвэнд эдэгдэх нөхцлийг бүрдүүлдэг. Газрын тос дамжуулах шугам ган хоолойнуудын нам дор орших цэгүүдэд мөн адил ус хуримтлагдан тогтож ган хоолойг зэвэнд эдэгдэх бололцоог хангадаг.

Газрын тосонд холилдож ууссан хий нь газрын тос боловсруулах болон химийн үйлдвэрийн үнэт түүхий эд төдийгүй өндөр илчлэгтэй түлш болгон ашиглахад хэрэглэдэг. Цооногоос газрын тосны урсгалын хамт урсан ирэх механик хольц нь багаж хэрэгслүүд болон газрын тос дамжуу-лах ган хоолойг элэгдэлд оруулдаг. Иймээс газрын тосыг дамжуулах шу-гам хоолойд дамжуулахаас өмнө газрын тос олборлох талбай дээр давсгүйжүүлэх, ус болон хийнээс нь салгах, механик хольцтой хэсгүүдийг зайлуулах бэлтгэлийг хангасан байх ёстой.

Дан ганц хий олборлох газруудаас ашиглагдаж байгаа байгалийн хий нь өөртөө их хэмжээний чийг болон механик хольцыг агуулдаг.Хийд агуулагдах чийг нь хий дамжуулах ган хоолойн ханан дээр талсжсан ус үүсэж наалдах нөхцлийг бүрдүүлдэг. Талсжсан ус буюу өөрөөр хэлбэл гидратууд нь хийн бүрэлдэхүүнд ус байгаа тохиолдолд үүсч бий болдог цастай төсөөтөй хатуу бодис юм. Талсжсан усны бөөгнөрөл нь ган хоолойн хөндлөн огтлолыг эрс нарийсгаад зогсохгүй дамжуулах болон цооногоос сорох хоолойн нэвтрүүлэх чадварыг багасгадаг. Хийн конденсат нь газрын тос боловс-руулах болон химийн аж үйлдвэрийн үнэт түүхий эд болдог ба түүнийг

Page 2: hicheel 2

хийнээс салгаж хий боловсруулах үйлдвэр рүү шилжүүлэх шаардлагатай. Хий нь дээр үгүйлсэн газрын тостой адилаар хий дамжуулах шугам хоо-лойд дамжигдахаасаа өмнө хий олборлох газар дээрээ чийг, конденсат болон механик хольцуудаа ялгагдах ёстой

Шинээр барьж байгуулж буй газрын тос олборлох үйлдвэрүүд дээр газрын тосыг бэлтгэж цуглуулахдаа хэсэг бүлэг цооногуудаас шууд автоматжуулагдсан хэсэг бүлэг хэмжих багаж (АЦХБ)-уудад дамжуулах замаар үйлддэг байна. Газрын тос нь цооног нэг бүрээс тусгай нэг дамжуулах хоолойгоор өөрт агуу-лагдсан давхаргын ус, хийн хамт АЦХБ-д очдог. АЦХБ дээр цооног нэг бүрээс ирж байгаа газрын тосны жинхэнэ тоо хэмжээг тооцоолж гаргахаас гадна давхаргын усны болон газрын тосны дагалдах хийн эхний ээлжинд салгасан хэсэг, механик хольцын хэмжээг тодорхойлон гаргаж, ялгасан хийг дамжуулах хоолойгоор хий боловсруулах үйлдвэр рүү хуваарилдаг. Хэсэгчлэн усгүй-жүүлсэн болон хийгүйжүүлсэн газрын тос нь цуглуулах коллектороор дамжин төв цуглуулах хэсэгт очдог. Ихэнх тохиолдолд газрын тос олборлох орд газарт нэг л төв цуглуулах цэг (ТЦЦ) байдаг. Цөөн тохиолдолд ТЦЦ хамгийн том газрын тос олборлох орд газарт байрлуулах замаар хэд хэдэн орд газрын дунд байгуулдаг. Энэ тохиолдолд зарим нэг орд газруу-дад нь хэсэгчилсэн байдлаар газрын тосыг боловсруулдаг үйл ажиллагаа бүхий төрөлжсөн цуглуулах төвүүдийг байгуулна.

ТЦЦ дээр газрын тос усыг ялган бэлтгэх сууриуд төвлөрдөг. Газрын тос бэлтгэх суурин дээр газрын тосыг бэлтгэх бүх технологи ажиллагааг төвлөрүүлэн төрөлжүүлж гүйцэтгэдэг. Иймээс газрын тос бэлтгэх суурийг "газрын тосыг төрөлжүүлэн бэлтгэх суурь" (ГТТБС) гэж нэрлэдэг.

Усгүйжүүлж, давсгүйжүүлсэн хийнээс ялгасан газрын тос төгс-гөлийн шатны хяналт шалгалтын дараа газрын тос болон бүтээгдэхүүн хадгалах саванд юүлэгдээд цааш газрын тос дамжуулах шугам хоолойн толгойн шахах станцад шилжинэ. ГТТБС нь багахан хэмжээний газрын тос бэлтгэх анхан шатны үйлдвэр юм.

Газрын тосыг алсын дамжуулах хоолойн тээвэрлэлтэнд бэлтгэхийн тулд ГТТБС дээр хийгүйжүүлэх, усгүйжүүлэх болон газрын тосыг тогтворжуулах үйл ажиллагааг гүйцэтгэдэг.