2
Хичээл№4 Газрын тос, түүний бүтээгдэхүүний төмөр замын тээвэрлэлт Хичээлийн зорилго- Лекцийн хичээлийн мэдлэгийг бататгах, Газрын тос, түүний бүтээгдэхүүний төмөр замаар тээвэрлэлтийн онцлог, вагон-цистерний бүтцийг судлах. Хитээлийн төлөвлөгөө- Газрын тос, түүний бүтээгдэхүүний төмөр замын тээвэрлэлтийн давуу ба сул талууд, вагон-цистерний бүтэц, үндсэн тоног төхөөрөм-жийн үүрэг зориулалт, Вагон-цистерний ашиглалт. Үндсэн ойлголт Газрын тос, түүний бүтээгдэхүүнийг тээвэрлэх тээвэрлэлтийн төрлүүдээс төмөр замын тээвэр нь нилээд байр суурийг эзэлдэг. Төмөр замын тээвэрлэлт нь тээвэрлэлтийн нийт хэмжээний 40 орчим хувийг эзэлдэг. Газрын тос, түүний бүтээгдэхүүнийг төмөр замаар вагон цистер-нээр тээвэрлэдэг. Газрын тос, түүний бүтээгдэхүүний тээвэрлэлтийн багахан хэсэг болох 2%-ийг л жижиг сав (бочек, бидон, чингэлэг)-аар зөө-вөрлөдөг. Тос, тосолгооны материал, тунгалаг ба бараан газрын тосны бүтээгдэхүүнийг хаалттай (тагтай, битүү) вагон цистернийг ашигладаг. Төмөр замын тээвэрлэлтийн нэг давуу тал нь жилийн аль ч улиралд газ-рын тос, газрын тосны бүтээгдэхүүнийг тээвэрлэх боломжтой. Иймээс ху-ваарилах агуулахуудын ихэнх нь төмөр замын дагуу байрласан байдаг. Гэхдээ төмөр замын тээвэрлэлт нь шинэ төмөр зам тавих, үйл ажиллагаа явуулж байгаа замыг өөрчлөн шинэчлэхэд хөрөнгө оруулалт ихээхэн шаардагддаг, бусад төрлүүдтэй харьцуулахад ашиглалтын зар-дал өндөртэй гэх мэт дутагдалтай талуудтай. Газрын тос, түүний бүтээгдэхүүнийг төмөр замаар 25, 50, 60, 90, 120 тн. даацтай вагон цистернээр тээвэрлэдэг ба 4 тэнхлэгтэй 50, 60м 3 багтаамжтай вагон цистернийг хамгийн өргөн хэрэглэдэг. Их хэмжээгээр ачааг илгээх тохиолдолд бүтэн маршрутаар газрын тос, түүний бүтээгдэхүүнийг тээвэрлэх нь эдийн засгийн хувьд илүү ашиггай. Маршрутанд төмөр замын вагон цистернийг холбохдоо илгэзх хэмжээ, хүрэх газар, ачих-буулгах зогсоолын гэрэлтүүлгээс ха-маарч төлөвлөдөг. Төмөр замын вагон цистерний торхны доод хэсгийг газрын тос, түүний бүтээгдэхүүнийг бүрэн буулгах зориулалттай 200мм диаметртэй юүлэх төхөөрөмжөөр тоноглоно. Мөн торхон дахь зөвшөөрөгдөх даралт ба сийрэгжилтийг хязгаарлах, торхны хананд аюултай хүчдэл үүсэхээс сэргийлж вагон цистернийг пүрштэй хамгаалах клапангаар тоноглоно. Төмөр замын вагон цистерний техникийн тодорхойлол Дөрвөн тэнхлэгт цистерн /тип/ Үзүүлэлтүүд 5 8/Битумний/ 20/уурын цамхагтай/ 25, 26, 27 Зургаан тэнхлэгт Найман тэнхлэгт Цистерний даац тн -Цэвэр жин -Бохир жин 50 80 50 75 50 75 60 83 90 126 120 168 Багтаамж м 50 50 50 60 90 120 Цистерний дотоод диаметр, м 2,6 2,6 2,6 2,8 3,0 3,0 Цистерний урт, м 9,6 9,6 9,6 10, 3 14,8 19, 9

hicheel 4

Embed Size (px)

Citation preview

Page 1: hicheel 4

Хичээл№4

Газрын тос, түүний бүтээгдэхүүний төмөр замын тээвэрлэлт

Хичээлийн зорилго- Лекцийн хичээлийн мэдлэгийг бататгах, Газрын тос, түүний бүтээгдэхүүний

төмөр замаар тээвэрлэлтийн онцлог, вагон-цистерний бүтцийг судлах.

Хитээлийн төлөвлөгөө- Газрын тос, түүний бүтээгдэхүүний төмөр замын тээвэрлэлтийн давуу ба сул талууд, вагон-

цистерний бүтэц, үндсэн тоног төхөөрөм-жийн үүрэг зориулалт, Вагон-цистерний ашиглалт.

Үндсэн ойлголт

Газрын тос, түүний бүтээгдэхүүнийг тээвэрлэх тээвэрлэлтийн төрлүүдээс төмөр замын тээвэр нь нилээд байр суурийг эзэлдэг. Төмөр замын тээвэрлэлт нь тээвэрлэлтийн нийт хэмжээний 40 орчим хувийг эзэлдэг.

Газрын тос, түүний бүтээгдэхүүнийг төмөр замаар вагон цистер-нээр тээвэрлэдэг. Газрын тос, түүний бүтээгдэхүүний тээвэрлэлтийн багахан хэсэг болох 2%-ийг л жижиг сав (бочек, бидон, чингэлэг)-аар зөө-вөрлөдөг. Тос, тосолгооны материал, тунгалаг ба бараан газрын тосны бүтээгдэхүүнийг хаалттай (тагтай, битүү) вагон цистернийг ашигладаг. Төмөр замын тээвэрлэлтийн нэг давуу тал нь жилийн аль ч улиралд газ-рын тос, газрын тосны бүтээгдэхүүнийг тээвэрлэх боломжтой. Иймээс ху-ваарилах агуулахуудын ихэнх нь төмөр замын дагуу байрласан байдаг.

Гэхдээ төмөр замын тээвэрлэлт нь шинэ төмөр зам тавих, үйл ажиллагаа явуулж байгаа замыг өөрчлөн шинэчлэхэд хөрөнгө оруулалт ихээхэн шаардагддаг, бусад төрлүүдтэй харьцуулахад ашиглалтын зар-дал өндөртэй гэх мэт дутагдалтай талуудтай. Газрын тос, түүний бүтээгдэхүүнийг төмөр замаар 25, 50, 60, 90, 120 тн. даацтай вагон цистернээр тээвэрлэдэг ба 4 тэнхлэгтэй 50, 60м 3 багтаамжтай вагон цистернийг хамгийн өргөн хэрэглэдэг.

Их хэмжээгээр ачааг илгээх тохиолдолд бүтэн маршрутаар газрын тос, түүний бүтээгдэхүүнийг тээвэрлэх нь эдийн засгийн хувьд илүү ашиггай. Маршрутанд төмөр замын вагон цистернийг холбохдоо илгэзх хэмжээ, хүрэх газар, ачих-буулгах зогсоолын гэрэлтүүлгээс ха-маарч төлөвлөдөг.

Төмөр замын вагон цистерний торхны доод хэсгийг газрын тос, түүний бүтээгдэхүүнийг бүрэн буулгах зориулалттай 200мм диаметртэй юүлэх төхөөрөмжөөр тоноглоно. Мөн торхон дахь зөвшөөрөгдөх даралт ба сийрэгжилтийг хязгаарлах, торхны хананд аюултай хүчдэл үүсэхээс сэргийлж вагон цистернийг пүрштэй хамгаалах клапангаар тоноглоно.

Төмөр замын вагон цистерний техникийн тодорхойлол

Дөрвөн тэнхлэгт цистерн/тип/

Үзүүлэлтүүд

5

8/Б

итум

ний/

20/у

уры

н ца

мха

гтай

/

25, 2

6, 2

7

Зург

аан

тэнх

лэгт

Най

ман

тэн

хлэг

т

Цистерний даац тн -Цэвэр жин-Бохир жин

5080

5075

5075

6083

90126

120168

Багтаамж м 50 50 50 60 90 120Цистерний дотоод диаметр, м

2,6 2,6 2,6 2,8 3,0 3,0

Цистерний урт, м 9,6 9,6 9,6 10,3 14,8 19,9

Өндөр зууралдлагатай, царцамтгай газрын тосны бүтээгдэхүү-нийг гадуураа уурын цамцтай эсвэл дотроо халаах төхөөрөмжтэй вагон цистернээр тээвэрлэнэ. Уурын цамцтай вагон цистернээс бүтээгдэхүүнийг буулгахад буулгах хугацаа богиносох, бүтээгдэхүүнийг үлдэгдэлгүй буулгах бололцоог бий болгоно. Вагон цистерний уурын цамц нь царцсан газрын тосны бүтээгдэхүүний захын давхаргыг халааж бага уур зарцуулж үлдсэн хэсгийг халаадаг. Уурын цамцыг торхны доод хэсэгт цистерний хананаас ЗОмм зайд суурилуулах ба уг засвараар бүтээгдэхүүнийг буулгахаас өмнө халаах уур ордог. Уур нь буулгах төхөөрөмжийн уурын цамцаар харин конденсат нь цистерний уурын цамцны богино хоолойгоор дамжин гадагшилна.

Page 2: hicheel 4

Юүлэх төхөөрөмжтэй 4 тэнхлэгт вагон цистерний бүдүүвч зураг

Дотроо халаагууртай вагон цистерн нь замд байх хугацаандаа дулааны алдагдлыг багасгах зориулалттай гадна талаараа дулаан тусгаарлагчтай байх ба өндөр зууралдлагатай газрын тосны бүтээгдэхүүнийг буулгахын өмнө халаадаг. Дулаан тусгаарлагчийг гадны механик гэмтлээс урьдчилан сэргийлж төмрөн бүрээсээр хамгаална. Цистерний дотоод хоолойт халаагуурт уур дамжуулах, конденсатыг гадагшуулахдаа цистерний торхноос гадна гаргаж байрлуулсан богино хоолойгоор гүйцэтгэнэ.