62
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОХИРУУЛАГЧ АГЕНТЛАГ МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБОО, ТЕХНОЛОГИЙН ГАЗАР МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ХӨГЖЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЗОРИЛТ Ажлын хэсэг: Ахлагч Р.ГАНБОЛД МХХТГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Гишүүд: А.Эрдэнэбаатар ШУТИС-ийн ректор Б.Бадамсүрэн МХХТГ-ын мэргэжилтэн А.Батжаргал МТҮП-ын Ерөнхий захирал Д.Төмөрпүрэв Харилцаа холбооны зохицуулах хорооны мэргэжилтэн Л.Батхишиг МЦХ ХК-ний Мэдээллийн технологийн хэлстийн дарга УЛААНБААТАР 2005 он

IT 분야 관련 자료

Embed Size (px)

Citation preview

Page 1: IT 분야 관련 자료

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОХИРУУЛАГЧ АГЕНТЛАГ

МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБОО, ТЕХНОЛОГИЙН ГАЗАР

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ХӨГЖЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ,

ЦААШДЫН ЗОРИЛТ

Ажлын хэсэг: Ахлагч Р.ГАНБОЛД МХХТГ-ын Бодлого

төлөвлөлтийн хэлтсийн дарга

Гишүүд: А.Эрдэнэбаатар ШУТИС-ийн ректор Б.Бадамсүрэн МХХТГ-ын мэргэжилтэн А.Батжаргал МТҮП-ын Ерөнхий

захирал Д.Төмөрпүрэв Харилцаа холбооны

зохицуулах хорооны мэргэжилтэн

Л.Батхишиг МЦХ ХК-ний Мэдээллийн технологийн хэлстийн дарга

УЛААНБААТАР 2005 он

Page 2: IT 분야 관련 자료

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ХӨГЖЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЗОРИЛТ

2

АГУУЛГА

1. ОРШИЛ ......................................................................................................................3 2. ЭЛЕКТРОН ЗАСГИЙН ГАЗРЫН АСУУДЛУУД........................................................4 Нэг. Электрон Засгийн газрын хөгжлийн өнөөгийн байдал .............................4 А. Хөгжлийн чиг хандлага ...................................................................................4 Б. Электрон засгийн газрын бодлого зохицуулалт, эрх зүйн орчин ...........8 В. Электрон засгийн газрын дэд бүтэц...........................................................10 Г. Электрон засгийн газрын мэдээллийн тогтолцоо....................................11 Д. Электрон засгийн газрын мэдээллийн сан ...............................................13 Е. Электрон засгийн газрын мэдээллийн сүлжээ.........................................14 Ё. Электрон засгийн газар дахь төрийн үйлчилгээ ......................................17

Хоёр. Электрон Засаглалыг хөгжүүлэх цаашдын зорилт ...............................21 3. БИЗНЕСИЙН САЛБАР ДАХЬ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ХӨГЖИЛ, ХЭТИЙН ТӨЛӨВ..........................................................................................................22 Нэг. Банкны салбар ...............................................................................................23 Хоёр. Электрон худалдаа (е-commerce).............................................................23 Гурав. Аялал жуулчлал.........................................................................................25 Дөрөв. Үйлдвэрлэл үйлчилгээ ............................................................................26

4. БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ХӨГЖЛИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЗОРИЛТ .................................................................................28 Нэг. Ерөнхий боловсрол дахь мэдээлэл, харилцаа холбооны технологийн хөгжил, өнөөгийн байдал .....................................................................................28 Хоёр. Боловсролын салбарт мэдээлэл, харилцаа холбооны технологийг нэвтрүүлэх цаашдын зорилт ...............................................................................36

5. ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН ХӨГЖИЛ,ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШИД ТАВИХ ЗОРИЛТ .................................40 Нэг. Эрүүл мэндийн салбар дахь мэдээлэл, харилцаа холбооны технологийн хөгжлийн өнөөгийн байдал ..........................................................40 Хоёр. Эрүүл мэндийн салбар дахь мэдээлэл, харилцаа холбооны технологийг хөгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ.................45

6. МОНГОЛ УЛСЫН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН ХӨГЖЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ХЭТИЙН ТӨЛӨВ...................................................................47 Нэг. Мэдээллийн технологийн салбарын хөгжлийн өнөөгийн байдал ........47 Хоёр. Интернетийн үйлчилгээ .............................................................................49 Гурав. Монголд Интернетийг хөгжүүлэх талаар хэрэгжүүлэх арга хэмжээ.58 Дөрөв. Программ хангамжийн үйлдвэрлэл.......................................................60 Тав. Интернет телефоны үйлчилгээ ...................................................................60

7. Ашигласан материал: ...........................................................................................62

Page 3: IT 분야 관련 자료

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ХӨГЖЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЗОРИЛТ

3

1. ОРШИЛ

Мэдээлэл, харилцаа холбооны технологи нь өнөөгийн дэлхий дахины

хөгжлийн чиг хандлагыг тодорхойлогч хүчин зүйл, улс орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжлийн хурдасгуур, хүний хөгжил, эрх, эрх чөлөөг хангах, баталгаажуулах хэрэгсэл болж байна.

Энэ салбарын хөгжил, гүйцэтгэх үүрэг, ач холбогдлыг талаар дэлхий нийтээр

хүлээн зөвшөөрч энэ талаар НҮБ-аас онцгойлон анхаарч түүний ивээл дор “Мэдээлэлжсэн нийгмийн асуудлаарх дэлхийн дээд хэмжээний чуулга уулзалт”-ыг 2 үе шаттайгаар зохион байгуулж эхний үе шатнаас “Зарчмын тунхаг”, “Үйл ажиллагааны хөтөлбөр” гэсэн 2 баримт бичгийг баталж хэрэгжүүлж эхлээд байна. Эдгээр баримт бичгүүдэд улс орон бүр мэдээлэл, харилцаа холбооны технологийг хөгжүүлэх талаар төрийн бодлогоо тодорхойлох, тус салбарын тогтолцоог боловсронгуй болгохыг улс орнуудын төр, засагт уриалсан билээ.

Энэ уриалгын дагуу дэлхийн ихэнх улс орнууд мэдээлэл, харилцаа холбооны

технологийн ололт амжилт, түүний боломжид ихээхэн ач холбогдол өгч тодорхой үзэл баримтлал, хөтөлбөр, бодлогын баримт боловсруулан хэрэгжүүлж байна.

Мэдээлэл, харилцаа холбооны технологи өндөр хөгжсөн улс орнуудын

туршлагыг судалж үзэхэд ч энэ салбарын талаар төр, засгийн зүгээс онцгой анхаарч тэргүүлэх чиглэлээ болгон тодорхойлон үе шаттай, олон талт арга хэмжээ хэрэгжүүлсэн нь шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн байдаг.

Өргөн уудам газар нутагтай, байгалийн эрс тэс уур амьсгалтай, хүн ам тархай

суурьшсан манай улсын хувьд тус салбарыг амжилттай хөгжүүлж нийгэм, эдийн засгийн бусад салбарын хөгжлийг дэмжих явдал чухал ач холбогдолтой байх юм.

Төр засгаас ч өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж тус салбарыг

хөгжүүлэх талаар шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Ялангуяа 2004 оны УИХ-аас байгуулагдсан Засгийн газрын үйл ажилагааны

хөтөлбөрт мэдээлэл, харилцаа холбооны технологийг хөгжүүлэх талаар томоохон зорилт дэвшүүлж, арга хэмжээ төлөвлөсөн нь төр, засгаас энэ салбарын хөгжилд ихээхэн анхаарал тавьж байгаагийн тод илрэл гэж хэлж болно.

Асар хурдацтай хөгжиж буй энэ салбарийг хөгжүүлэх, түүний ололт амжилтыг

нийгэм, эдийн засгийн бүх салбарт үр ашигтай нэвтрүүлэхэд нарийвчилсан судалгаа, энэ салбарын хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын зорилт чиг хандлагыг зөв тодорхойлох явдал чухал үүрэгтэй билээ. Энэ зорилгыг хангах үүднээс тус салбарын хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын зорилтыг тодорхойлсон энэхүү баримт бичгийг боловсрууллаа.

Мэдээлэл, харилцаа холбооны технологийн талаар төрөөс баримтлах

бодлого боловсруулах, шийдвэр гаргахад тодорхой хувь нэмэр болно гэж энэхүү баримт бичгийг боловсруулагчдын зүгээс үзэж байна.

Page 4: IT 분야 관련 자료

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ХӨГЖЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЗОРИЛТ

4

2. ЭЛЕКТРОН ЗАСГИЙН ГАЗРЫН АСУУДЛУУД

Нэг. Электрон Засгийн газрын хөгжлийн өнөөгийн байдал А. Хөгжлийн чиг хандлага

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Цахим Монгол” хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх тухай заасан бөгөөд түүний нэг бүрэлдэхүүн хэсэг нь электрон засаглалыг бий болгох асуудал юм. Электрон засаглалыг хэрэгжүүлэх арга хэрэгсэл нь Электрон засгийн газар буюу E-government юм. Энэ ойлголт нь манай улсад нэр томьёо, эрх зүйн хувьд бүрэн төлөвшиж тогтоогүй байгаа хэдий ч энэ талын судалгаа нилээд хийгдэж байна. 2003 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Удирдлагын Академи хамтран “Төв орон нутагт электрон засгийн газар байгуулах” судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн. Мөн Мэдээлэл харилцаа холбоо, технологийн газар Өмнөд Солонгосын мэдээллийн технологийн зөвлөгөө өгөгч KIPA агентлагтай хамтран электрон засгийн газар байгуулах мастер төлөвлөгөөг боловсруулж байна.

Дэлхий дахинд электрон засгийн газрыг нь мэдээллийн технологийн тэргүүлэх 30 чиглэлийн нэг гэж үздэг бөгөөд төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, боловсронгуй болгох, үйлчилгээний үр өгөөж, хүртээмжийг нэмэгдүүлэх, ил тод байдлыг хангах, төрийн үйл ажиллагаанд иргэдийн оролцох бололцоог бүрдүүлэх арга хэрэгсэл гэж тодорхойлдог. Олон улсын чиг хандлагаас авч үзэхэд электрон засгийн газрын хөгжлийг дараахи 3 үе шатад хувааж байна. Үүнд: 1. Түгээх (Publish phase) Төрийн байгуулагуудын мэдээллийг ард түмэнд

түгээхэд мэдээлэл, харилцаа холбооны технологийг ашиглаж буй үе шатыг түгээх үе шат гэнэ. Энэ нь ихэвчлэн интернэт дэх вэб сайт, вэб хуудас байна. Эдгээр мэдээлэл нь иргэд, аж ахуйн нэгж, олон нийтийн ба төрийн байгууллагад чухал хэрэгцээтэй Засгийн газрын тогтоол шийдвэр, журам, зохицуулалтын асуудлууд, баримт бичиг, маягтуудыг интернэт, мэдээллийн сүлжээгээр бүх нийтэд хүртээлтэй болно. Засгийн газрын байгууллагуудад биеэр очиж мэдээлэл авах бэрхшээлтэй асуудлууд, түшмэдийн авилга, хүнд суртлыг арилгахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Энд дурьдагдсан мэдээллийн агуулгын хэмжээ маш их байна.

2. Харилцах (Interact phase) Энэ үе шатны онцлог шинж нь хууль тогтоох, санаачлах эрх бүхий этгээдээс боловсруулж буй хуулийн төсөлд иргэд саналаа өгөх, төрийн бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, санал, дүгнэлт, шүүмжийг нь тусгах боломжийг бүрдүүлсэнд оршино. Энд харилцааны 2 чиглэлт хэлбэр бүрэлдэн тогтсон байна. Эхний ээлжинд энгийн электрон шууданг ашиглахаас эхлэн Засгийн газрын интерактив вэб сайт, порталууд хэрэглэгдэнэ.

3. Электрон үйлчилгээ явуулах (transact). Төрийн үйлчилгээг электрон хэлбэрээр, онлайн-аар явуулах боломжийг бүрдүүлсэн байдал нь энэ үе шатны үндсэн шинж болно. Энэ үе шатанд электрон гарын үсгээр баталгаажигдсан баримт бичиг ба мөнгөний шилжүүлэг, мэдээллийн аюулгүй байдлыг хангасан электрон арилжаа, электрон тендер, электрон сонгууль, иргэний болон эрүүл мэнд, нийгмийн даатгал гэх мэтийн төрийн үйлчилгээнүүдийг электрон хэлбэрээр явуулна.

Page 5: IT 분야 관련 자료

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ХӨГЖЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЗОРИЛТ

5

Манай орны хувьд электрон засгийн газрын эхний 2 үе шатны хэв шинжүүд тодорхой хэмжээгээр ажиглагдаж байна. Нэгдсэн Үндэстний Байгууллага болон Дэлхийн Банкнаас жил бүр Электрон засгийн газрын индексийг дэлхийн улс бүрээр дүгнэж гаргадаг. Монгол улс энэ үзүүлэлтийн дунд түвшний хэмжээнд буюу 1, 64 гэсэн үзүүлэлттэй байна. Үүнийг Хүснэгт. 1-д харуулав. Хүснэгт. 1 Дэлхийн зарим орнуудын э-засгийн газрын индекс. Глобал индекс-1, 64 Э-засгийн газрын өндөр үзүүлэлттэй орнууд

2. 00-3. 25

Э-засгийн газрын дундаж үзүүлэлттэй орнууд

1. 60-1. 99

Э-засгийн газрын доогуур үзүүлэлттэй орнууд

1. 00-1. 59 АНУ 3. 11 Польш 1, 96 Армен 1, 59 Астрали 2. 60 Венесуэль 1, 92 Бруней 1, 59 Шинэ зеланд 2. 59 ОХУ 1, 89 ӨАБНУ 1, 56 Сингапур 2. 58 Колумб 1, 88 Парагвай 1, 50 Норвеги 2. 55 Латви 1, 88 Куба 1, 49 Канад 2. 52 Саудын Араб 1, 86 Филиппин 1, 44 Англи 2. 52 Турк 1, 83 Коста-Рика 1, 42 Голланд 2, 51 Катар 1, 81 Панам 1, 38 Дани 2, 47 Литва 1, 81 Никарагуа 1, 35 Герман 2, 46 Украйн 1, 80 Дибоут 1, 35 Швед 2, 45 Багам 1, 79 Доминикан 1, 34 Бельги 2, 39 Унгар 1, 79 ТринададТобаго 1, 34 Финлянд 2, 33 Грек 1, 77 Индонез 1, 34 Франц 2, 33 Иордан 1, 75 Ямайк 1, 31 Өмнөд Солонгос 2, 30 Болив 1, 73 Иран 1, 31 Испани 2, 30 Египт 1, 73 Азербайжан 1, 30 Израиль 2, 26 Словак 1, 71 Энэтхэг 1, 29 Бразил 2, 24 Словен 1, 66 Казахстан 1, 28 Итали 2, 21 Монгол 1, 64 Белиз 1, 26 Люксембург 2, 20 Оман 1, 64 Барбадос 1, 25 АрабынНЭУ 2, 17 Эквадор 1, 63 Гуана 1, 22 Мексик 2, 16 Суринам 1, 63 Гондурас 1, 20 Ирланд 2, 16 Малайз 1, 63 Салвадор 1, 19 Португал 2, 15 Румын 1, 63 Гватемал 1, 17 Австри 2, 14 Белорусс 1, 62 Габон 1, 17 Кувейт 2, 12 Перу 1, 60 Туркменистан 1, 15 Япон 2, 12 Узбекистан 1, 10 Мальта 2, 11 Вьетнам 1, 10 Исланд 2, 10 Самоа 1, 09 Чех 2, 09 БНХАУ 1, 04 Аргентин 2, 09 Пакистан 1, 04 Эстон 2, 05 Нигер 1, 02 Бахрейн 2, 04 Киргизстан 1, 01 Уругвай 2, 03 Ботсван 1, 01 Чили 2, 03 Тажикстан 1, 00 Ливан 2, 00

Электрон засгийн газрын индекс нь тухайн орны Мэдээлэл холбооны технологийн дэд бүтцийн хөгжлийн үзүүлэлт, хүний нөөцийн капиталын үзүүлэлтээс тооцож гаргадаг хэмжүүр юм. Эдгээр үзүүлэлтийн дэлгэрэнгүйг Хүснэгт. 2-т үзүүлэв.

Page 6: IT 분야 관련 자료

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ХӨГЖЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЗОРИЛТ

6

Хүснэгт. 2 Э-засгийн газрын индексийн үзүүлэлтүүд А: Дээд түвшний үзүүлэлт

МХХТ-ийн дэд бүтцийн хэмжүүр Хүний нөөцийн хэмжүүр

Орнууд Вэб

оро

лцоо

ны

хэмжүүр

100хүнд

ноогдох

компью

- тер

1000

0 хүнд

хост

компьютр

Инт

ернэт

аш

игладаг

хүн

эзлэх

%

Суурин

Телефон

/ 10

0 хүнд

Үүрэн

Тел/

100

Хүнд

ТВ/

1000

хүнд

Хүнии

Хөгжлийн

индекс

Мэд

. хүрт

ээж

. индекс

Хот

ын

хүн ам

ын

эзлэх

%

Эле

ктро

н засгий

н газрын

хэмжүүр

АНУ 4 58, 52 2928, 32 62, 1 69, 97 36, 45 847 , 934 , 999 77, 0 3, 11 Австрали 4 46, 46 843, 52 52, 5 52, 41 44, 63 639 , 936 , 999 84, 7 2, 60

Шинэ зеланд

4 36, 02 900, 87 46, 1 49, 57 40, 25 501 , 913 , 999 85, 7 2, 59

Сингапур 4 48, 31 437, 56 49, 3 48, 57 68, 38 348 , 876 , 333 100, 0 2, 58 Норвеги 4 49, 05 1009, 31 54, 4 72, 91 70, 26 579 , 939 , 999 75, 1 2, 55 Канад 4 39, 02 768, 68 46, 5 67, 65 28, 46 715 , 936 , 999 77, 0 2, 52 Англи 4 33, 78 280, 75 55, 3 56, 72 66, 96 645 , 923 , 916 89, 4 2, 52 Голланд 3, 5 39, 48 1017, 49 54, 4 60, 67 67, 12 543 , 931 , 999 89, 3 2, 51 Дани 3, 75 43, 15 626, 60 54, 7 75, 25 60, 99 585 , 921 , 999 85, 3 2, 47 Герман 4 33, 64 248, 30 34, 5 60, 12 58, 59 580 , 921 , 916 87, 3 2, 46 Швед 3, 75 50, 67 670, 79 69, 9 68, 20 71, 37 531 , 936 , 999 83, 3 2, 45 Бельги 3, 5 34, 45 295, 44 26, 4 49, 94 54, 89 510 , 935 , 916 97, 3 2, 39 Финлянд 4 39, 61 1022, 53 48, 3 54, 69 72, 64 64 , 925 , 999 66, 7 2, 33 Франц 4 30, 48 190, 89 19, 7 58, 02 49, 41 601 , 924 , 916 75, 4 2, 33 Өмнөд Солонгос

4 19, 03 84, 10 46, 4 46, 37 56, 69 346 , 875 , 833 81, 1 2, 30

Испани 4 14, 29 112, 19 18, 4 42, 12 60, 93 506 , 908 , 916 77, 4 2, 30 Израйл 3, 5 25, 36 287, 52 17, 1 0, 47 70, 18 318 , 893 , 833 91, 1 2, 26 Бразил 4 4, 41 51, 53 7, 1 18, 18 13, 63 316 , 750 , 667 80, 7 2, 24 Итали 4 20, 94 177, 97 33, 4 47, 39 73, 73 486 , 909 , 916 66, 9 2, 21 Люксем- бург

3 45, 90 271, 15 22, 9 75, 97 87, 22 619 , 924 , 999 91, 1 2, 20

АрабынНЭУ

3, 5 12, 51 176, 00 33, 0 41, 79 58, 51 294 , 809 , 250 85, 5 2, 17

Мексик 4 5, 06 56, 55 3, 5 12, 47 14, 23 261 , 790 , 750 74, 2 2, 16 Исланд 4 36, 46 296, 37 32, 5 42, 63 66, 76 456 , 916 , 999 58, 8 2, 16 Португал 4 10, 48 62, 02 21, 8 43, 05 66, 52 542 , 874 , 999 62, 7 2, 15

Австри 3, 5 27, 65 588, 49 40, 6 47, 36 78, 55 516 , 921 , 999 64, 6 2, 14 Кувейт 3 12, 13 17, 55 8, 1 24, 40 24, 86 491 , 818 , 416 97, 4 2, 12 Япон 3 31, 52 365, 66 37, 2 58, 58 47, 30 799 , 928 , 916 78, 6 2, 12 Мальта 3 18, 13 169, 59 11, 4 52, 49 29, 42 518 , 866 , 999 90, 3 2, 11 Исланд 2 39, 15 1419, 96 60, 8 67, 74 66, 98 356 , 932 , 999 92, 4 2, 10 Чех 3, 5 12, 20 155, 52 10, 7 37, 79 42, 42 447 , 844 , 916 74, 7 2, 09 Аргентин 3, 25 5, 13 72, 98 10, 5 21, 32 16, 34 289 , 842 , 916 89, 6 2, 09

Эстон 3, 75 13, 52 284, 25 25, 6 36, 33 38, 70 48 , 812 , 916 68, 8 2, 05 Бахрейн 3 13, 98 0, 77 10, 1 24, 97 30, 05 419 , 824 , 083 91, 8 2, 04 Уругвай 3 9, 96 162, 02 12, 8 27, 84 13, 19 242 , 828 , 999 91, 0 2, 03 Чили 3, 25 8, 55 49, 11 12, 5 22, 12 22, 36 232 , 825 , 833 85, 4 2, 03 Ливан 3 4, 64 23, 00 9, 0 19, 96 19, 38 352 , 758 , 250 89, 3 2, 00 Дундаж 3, 60 27, 05 447, 93 32, 2 46, 00 49, 68 459 , 883 , 844 82, 3 2, 29

Page 7: IT 분야 관련 자료

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ХӨГЖЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЗОРИЛТ

7

Б: Дунд түвшний үзүүлэлт бүхий улс орнууд

МХХТ-ийн дэд бүтцийн хэмжүүр

Хүний нөөцийн хэмжүүр

Орнууд

Вэб

оро

лцоо

ны

хэмжүүр

100 хүнд

ноогдох

компьютер

1000

0 хүнд

ноогдох

хост

компьютер

Инт

ернэт

аш

игладаг

хүний

%

Суурин

Телефон

/ 10

0 хүнд

Үүрэн

Тел/

100

хүнд

1000

хүнд/

ТВ

Хүний

Хөгжлийн

индекс

Мэд

. хүрт

ээмж

индекс

Хот

ын

хүн ам

ын

эзлэх

%

Эле

ктро

н засгий

н газрын

хэмжүүр

Польш 3, 5 6, 89 87, 66 9, 1 28, 24 17, 40

413 , 828 , 916 65, 2 1, 96

Венесуэль

3 4, 55 6, 68 5, 7 10, 78 21, 75

185 , 765 , 500 86, 6 1, 92

ОХУ 3 4, 29 22, 22 10, 1 21, 83 2, 22 420 , 775 , 333 77, 3 1, 89 Колумб 3, 25 3, 37 11, 06 3, 3 16, 92 5, 33 217 , 765 , 500 73, 5 1, 88 Латви 3 8, 20 83, 72 10, 1 29, 99 16,

86 593 , 791 , 916 69, 0 1, 88

Саудын Араб

3 5, 74 1, 73 2, 5 13, 72 6, 37 26 , 754 , 001 85, 1 1, 86

Турк 3 3, 81 10, 64 6, 2 28, 00 24, 56

286 , 735 , 416 74, 1 1, 83

Катар 2 13, 58 37, 68 9, 8 26, 77 19, 96

808 , 801 , 167 92, 3 1, 81

Литва 3 5, 95 48, 14 7, 2 32, 11 14, 17

376 , 803 , 916 68, 4 1, 81

Украйн 3 1, 58 7, 09 0, 4 19, 89 1, 62 490 , 742 , 500 67, 9 1, 80 Багам 2 2, 34 0, 79 5, 1 37, 59 10,

36 896 , 820 , 999 87, 9 1, 79

Унгар 3 8, 51 102, 09 11, 9 37, 09 29, 34

437 , 829 , 916 63, 3 1, 79

Грек 3 7, 05 103, 91 13, 6 53, 16 55, 90

466 , 881 , 833 59, 9 1, 77

Иордан 3 1, 39 1, 36 4, 1 9, 29 5, 83 52 , 714 , 500 73, 6 1, 75 Болив 3, 25 1, 23 1, 59 2, 1 6, 17 5, 16 115 , 648 , 833 61, 9 1, 73 Египт 3, 75 1, 20 0, 35 1, 1 8, 64 2, 14 127 , 635 , 250 45, 5 1, 73 Словак 3 10, 93 70, 16 14, 2 31, 42 23,

94 402 , 831 , 916 57, 3 1, 71

Словен 3 25, 14 110, 11 34, 2 37, 80 54, 66

356 , 874 , 916 50, 3 1, 66

Монгол 3 1, 8 0, 64 1, 3 5, 8 12, 0 63 , 569 , 750 63, 0 1, 64 Оман 2 2, 64 11, 46 2, 0 8, 88 6, 48 595 , 747 , 250 82, 2 1, 64 Эквадор 2, 75 2, 01 0, 18 1, 5 10, 00 3, 81 293 , 726 , 667 64, 3 1, 63

Суринам 2, 5 1, 10 0, 24 3, 0 18, 06 9, 84 217 , 758 , 916 73, 5 1, 63

Малайз 3 9, 45 29, 33 17, 0 19, 93 21, 32

166 , 774 , 333 56, 7 1, 63

Румын 3 2, 68 18, 60 3, 6 17, 46 11, 19

226 , 772 , 833 55, 9 1, 63

Бело- русс

2, 5 3, 15 1, 99 1, 7 26, 88 0, 48 314 , 782 , 167 70, 7 1, 62

Перу 2, 5 3, 57 4, 17 1, 5 6, 37 4, 02 144 , 743 , 583 72, 4 1, 60

Дундаж 2, 88 5, 43 29, 75 7, 0 21, 81 14, 57

334 , 764 0, 609 69, 2 1, 75

Page 8: IT 분야 관련 자료

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ХӨГЖЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЗОРИЛТ

8

В: Бага түвшний үзүүлэлт бүхий улс орнууд

Б. Электрон засгийн газрын бодлого зохицуулалт, эрх зүйн орчин

Улсын Их Хурлаас 2000 онд "Монгол Улсын мэдээлэл, холбооны технологийн хөгжлийн 2010 он хүртэлх үзэл баримтлал"-ыг батлан гаргаснаар мэдээлэл, хаирлцаа холбооны технологийг (МХХТ) хөгжүүлэх үндэсний бодлого тодорхойлогдсон юм.

Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 232 дугаар тогтоолоор Дэд бүтцийн

яамны бүтцэд Мэдээлэл, холбооны технологийн бодлого, зохицуулалтын газрыг 2003 оны 1 дүгээр сарын 1-нээс байгуулан ажиллуулсан ба 2004 онд 9-р сард шинэ засгийн газрын бүтцэд Мэдээлэл, Харилцаа Холбоо, Технологийн Газрыг байгуулсан юм. 2002 оноос МХХТ-ийн салбарын бодлогын хэрэгжилт, зохицуулалтын асуудлыг хариуцсан Харилцаа холбооны зохицуулах хороо байгуулагдан ажиллаж байна.

МХХТ-ийн дэд бүтцийн хэмжүүр Хүний нөөцийн хэмжүүр

Орнууд Вэб

ор

олцо

оны

хэмЖүүр

100хүнд

ноогдох

компью

- тер

1000

0 хүнд

хост

компьютр

Инт

ернэт

аш

игладаг

хүн

эзлэх

%

Суурин

Телефон

/ 10

0 хүнд

Үүрэн

Тел/

100

хүнд

ТВ/

1000

хүнд

Хүнии

Хөгжлийн

индекс

Мэд

. хүрт

ээж

. индекс

Хот

ын

хүн ам

ын

эзлэх

%

Эле

ктро

н засгий

н газрын

хэмжүүр

Армени 2, 5 0, 57 7, 57 1, 1 15, 53 0, 23 217 , 743 , 500 69, 7 1. 59 Бруней 2 6, 22 141, 21 1, 2 24, 59 20, 52 638 , 857 , 167 71, 7 1. 59 ӨАБНУ 3 6, 18 42, 95 6, 3 11, 36 12, 01 125 , 702 , 916 51, 1 1. 56 Парагвай 2, 75 1, 12 2, 36 1, 3 5, 00 19, 55 101 , 735 , 583 55, 3 1. 50 Куба 2 0, 99 0, 59 1, 1 4, 36 0, 06 239 , 765 , 001 76, 7 1. 49 Филиппин 2, 5 1, 93 2, 54 3, 0 3, 92 8, 24 108 , 747 , 750 57, 7 1. 44 Коста- Рика 2, 5 10, 17 18, 29 7, 1 24, 94 5, 20 387 , 821 , 916 47, 6 1. 42 Панам 2, 25 3, 20 52, 82 2, 3 16, 43 8, 27 187 , 784 , 916 56, 0 1. 38 Никарагуа 2, 25 0, 81 2, 76 1, 0 3, 04 0, 90 190 , 635 , 667 55, 8 1. 35 Доминикан 2 1, 75 9, 44 0, 2 9, 81 5, 02 84 , 722 , 833 64, 40 1. 34 Тринадад Тобаго

1, 5 5, 42 50, 96 4, 0 23, 11 10, 29 331 , 798 , 833 73, 60 1. 34

Индонез 2, 75 0, 99 1, 26 1, 2 3, 14 1, 73 136 , 677 , 583 39. 8 1. 34 Ямайк 2 4, 30 5, 71 3, 2 19, 86 14, 24 323 , 738 , 833 55. 60 1. 31 Иран 2 5, 58 0, 27 0, 8 14, 90 1, 51 157 , 714 , 167 61. 1 1. 31 Азербайжан 2 0, 45 1, 99 0, 7 10, 36 5, 56 254 , 738 , 250 56. 9 1. 30 Энэтхэг 3 0, 45 0, 35 1, 2 3, 20 0, 35 69 , 571 , 750 28. 1 1. 29 Казахстан 2 0, 30 4, 55 1, 1 10, 82 0, 30 234 , 742 , 250 56. 4 1. 28 Белиз 2 10, 63 12, 16 6, 9 14, 94 2, 97 180 , 776 , 999 53. 6 1. 26 Барбадос 2 7, 80 3, 74 3, 3 42, 71 11, 14 283 , 864 , 999 49. 50 1. 25 Гуана 2, 5 2, 45 0, 69 1, 1 7, 49 0, 33 59 , 704 , 833 37. 6 1. 22 Гондурас 2 0, 95 0, 20 1, 1 4, 61 2, 39 90 , 634 , 667 51. 6 1. 20 Салвадор 2 1, 62 0, 92 1, 1 9, 08 6, 22 250 , 701 , 750 46. 3 1. 19 Гватемал 2, 25 0, 99 4, 92 1, 1 5, 71 3, 05 126 , 626 , 583 39. 4 1. 17 Габон 1 0, 84 0, 28 1, 5 3, 18 9, 79 136 , 617 , 416 80. 3 1. 17 Туркменис- тан

2 0, 46 2, 76 1, 0 8, 19 0, 09 201 , 730 , 001 44. 7 1. 15

Узбекистан 2 0, 29 0, 11 1, 0 6, 58 0, 22 273 , 698 , 083 37. 2 1. 10 Вьетнам 2 0, 89 0, 02 1, 0 3, 19 0, 99 180 , 682 , 083 39. 8 1. 10 Самоа 2, 5 0, 56 139, 52 0, 3 4, 75 1, 69 69 , 701 , 833 21. 5 1. 09 БНХАУ 2 1, 59 0, 54 2, 1 11, 12 6, 58 272 , 714 , 083 31. 6 1. 04 Пакистан 2 0, 43 0, 46 0, 9 2, 22 0, 25 88 , 498 , 250 36. 5 1. 04 Нигер 1, 75 0, 64 0, 06 0, 4 0, 43 0, 03 67 , 455 , 500 43. 1 1. 02 Киргизстан 2 0, 43 8, 76 1, 1 8, 00 0, 19 44 , 707 , 250 33. 6 1. 01 Ботсван 1, 5 3, 10 14, 53 1, 2 7, 69 7, 45 27 , 577 , 833 49. 7 1. 01 Тажикстан 2 0, 28 0, 44 0, 2 3, 53 0, 01 285 , 660 , 167 27. 5 1. 00 Дундаж 2, 10 2, 39 14, 89 1, 7 9, 75 4, 70 182 , 686 , 531 50. 8 1. 26

Page 9: IT 분야 관련 자료

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ХӨГЖЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЗОРИЛТ

9

Засгийн газрын 2002 оны 233 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын

МХТ-ийг хөгжүүлэх дунд хугацааны стратегийн хүрээнд мэдээллийн технологийн хөгжлийн талаархи төрийн бодлого нь хууль эрх зүйн таатай орчин бүрдүүлэх, мэдээллийн найдвартай дэд бүтцийг бий болгох, хүний нөөцийг хөгжүүлэх, бизнес, хувийн хэвшлийг дэмжих, улмаар мэдээллийн нэгдсэн нэг дэд бүтцийг байгуулж түүнд суурилсан мэдээллийн технологийн орчин үеийн хэрэглээ, үйлчилгээг нэвтрүүлэхэд чиглэж байна.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан мэдээллийн

технологийн эрх зүйн орчинг бүрдүүлэх зорилтын хүрээнд “Мэдээллийн технологийн тухай”, “Электрон засаглалын тухай”, “Электрон хэлцлийн тухай”, “Электрон гарын үсгийн тухай” багц хуулиудын төслийг үндэсний мэргэжилтнүүд, холбогдох олон улсын байгууллагуудтай хамтран боловсруулж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачилсан “Мэдээллийн аюулгүй байдлын тухай” хуулийг УИХ-д өргөн барихад бэлэн болсон байна.

Харилцаа холбооны зохицуулах хорооноос Их Британи Улсын 7799 стандартад тулгуурласан Мэдээллийн аюулгүй байдлын стандартын төсөл, Стандарт, хэмжил зүйн үндэсний төвөөс олон улсын ISO 17799 стандартад нийцүүлэн мэдээллийн аюулгүй байдлын стандартын төслийг боловсруулж байна.

“Монгол Улсын мэдээлэл, холбооны технологийн хөгжлийн 2010 он хүртэлх

үзэл баримтлал”-ын:

1.1.Үндэсний мэдээлэл, холбооны технологийн удирдлага, бодлого, зохицуулалтын тогтолцоог боловсронгуй болгох

1.4.Төрийн мэдээллийг нээлттэй болгох, иргэд төрийн үйл ажиллагаанд хяналт тавих

10.Мэдээлэл, холбооны технологийн суурь болон хавсарга судалгааг төрөөс дэмжиж хөгжүүлэх

11.Мэдээлэл, холбооны технологийн бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх

12.Мэдээлэл, холбооны технологийн өндөр технологи нутагшуулахыг дэмжих

13.Программ хангамжийн хэрэглээг төрийн хэмжээнд Монгол хэл дээр явуулах

14.Мэдээллийн нууцлалт, хамгаалалт, найдвартай ажиллагааны системийг хөгжүүлэх

15.Төрийн удирдлагын мэдээллийн нэгдсэн тогтолцоог хөгжүүлэх 16.Төрийн мэдээллийн сүлжээ байгуулах ажлын хүрээнд ажлын байрны

автоматжуулалт, мэдээллийн удирдлагын систем, удирдлагын шийдвэр гаргахад туслах хэрэгсэл, удирдлагын хяналтын автоматжуулсан тогтолцоог үе шаттайгаар бий болгон хөгжүүлэх

гэсэн зорилтуудын хүрээнд электрон засаглалын тогтолцоог бий болгох, электрон засгийн газар байгуулах ажлын өнөөгийн байдлын цогцолбор судалгаа хийх, электрон засгийн газар байгуулах үйл ажиллагааны стратеги, төсөл, хөтөлбөр боловсруулахтай холбогдсон багц санал зөвлөмж боловсруулах шаардлага тавигдаж байна.

Page 10: IT 분야 관련 자료

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ХӨГЖЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЗОРИЛТ

10

В. Электрон засгийн газрын дэд бүтэц

Дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлд хот, аймаг, сум, суурин газруудад өндөр хурдны, өргөн зурвасын мэдээлэл дамжуулах боломжийг бүрдүүлэх зорилгоор одоогийн сүлжээг өргөтгөн шинэчлэх, мэдээллийн технологид тулгуурласан хэрэглээг хөгжүүлж тоон технологийн ялгааг хот, хөдөөд арилгах чиглэлийг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусган хэрэгжүүлж байна.

Бүх аймгийн төвийг тоон технологид бүрэн шилжүүлсний үр дүнд аймаг, орон

нутгийн хөдөлмөрчид интернет, гар утасыг амьдрал ахуйдаа өргөнөөр ашиглах болсны зэрэгцээ зүүн чиглэлийн болон Увс-Ховд, Булган-Мөрөнгийн чиглэлийн шилэн кабелийн сүлжээ нь 30 гаруй сум, суурин газрийг хамарч байгаа нь эдгээр газруудийг өндөр хурдний өргөн зурвасийн мэдээллийн сүлжээнд холбох боломжийг бүрдүүлж байгаа болно. Түүнчлэн нийслэлээс аймаг руу 56К, аймгаас сум руу 1.2К хурдтай тоон мэдээлэл дамжуулах, сумаас багуудтай агаарын богино долгионы шугамаар яриа дамжуулах боломж бүрдээд байна.

Засгийн газраас МХХТ-ийн салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг

татах, цахилгаан холбооны үндсэн сүлжээг Засгийн газрын шугамаар олон улсын банк санхүүгийн байгууллагын зээл, тусламжийн хөрөнгөөр тоон технологид шилжүүлэх арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлсний үр дүнд Улаанбаатар хот болон бүх аймгуудын төвийн холболтын болон дамжуулах байгууламжийг тоон технологид шилжүүлэн, кабель шугамыг өргөтгөх ажлыг хийж дуусгажээ.

Цахилгаан холбооны нэгдсэн сүлжээ нь Улаанбаатар хот болон аймгийн

төвүүдийг холбосон 2900 км шилэн кабель, 1800 гаруй км аналог ба 900 шахам км тоон технологийн радио релейний шугам, сансрын холбооны “ВИСАТ” сүлжээ, түүнчлэн аймгийн төв, сум суурин газруудыг холбосон 27, 0 мянга гаруй км агаарын баганат шугам, 150.0 мянга гаруй телефон цэгийн багтаамж бүхий 340 холболтын байгууламжаас бүрдэж байна.

Монгол Улс дэлхийн 150 гаруй оронтой “Интелсат”, “Интерспутник” сансрын

холбоо, шилэн кабель болон радио релейний шугамаар дамжин харилцаж байна. Төрийн захиргааны төв байгууллагууд интернетэд холбогдож, холболтыг

телефон утсаар, (диал-ап) буюу байнгын гэсэн холболтын хоёр аргыг түгээмэл хэрэглэж байгаагаас гадна “Мэйжикнет” компаниас мэдээлэл хадгалах үйлчилгээ, радио модем ба /HDSL/ модемийн, “Миком” компаниас /ADSL/ модемийн өндөр хурдаар холбогдох үйлчилгээ үзүүлж байна.

Манай улсын интернетийн үйлчилгээ үзүүлэгч компаниуд тус тусдаа хиймэл

дагуулын холбоогоор олон улсын сүлжээнд холбогдож, 1 Mb/s-ийн зурвасд төлж байгаа төлбөр харьцангуй өндөр байгаа нь интернетийн үйлчилгээний үнэ тариф өндөр байх гол шалтгаан болж байна.

Иймээс МХХТГ-аас төмөр замын шилэн кабелийг ашиглан өндөр хурдны

өргөн зурвасын интернетийн олон улсын нэгдсэн гарцтай болох замаар хиймэл дагуулд төлж буй нийт төлбөрийн хэмжээг 40 хүртэл хувиар бууруулах, аймаг, орон нутгийн интернет, мэдээллийн технологийн хэрэглээ, үйлчилгээнд зориулж харилцаа холбооны нэгдсэн дэд бүтцийг бий болгох, хуваарилах зорилт тавьж ажиллаж байна. Түүнчлэн интернэтийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын

Page 11: IT 분야 관련 자료

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ХӨГЖЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЗОРИЛТ

11

холбоо “Монголын интернэт альяанс” төрийн бус байгууллага 2005 оны 3-р сард байгуулж үйл ажиллагаагаа эхлээд байна.

Эдгээр арга хэмжээг авч хэрэгжүүлснээр интернетийн хурд нэмэгдэх, үнэ

тариф буурах бодит боломж бүрдэхийн дээр хөдөө орон нутгийн интернет хэрэглээ өсөх бодит боломж бүрдэх юм. Г. Электрон засгийн газрын мэдээллийн тогтолцоо

Монгол Улсын төрийн удирдлагын мэдээллийн тогтолцоо нь төрийн албаны ангилал, төрийн үйлчилгээний салбар бүрээр тогтоосон стандарт, нэгдсэн арга зүйн дагуу хөтлөгддөг мэдээлэл, лавлагаа, хяналтын маш чухал хэрэгсэл бөгөөд Электрон Засгийн газрын шийдвэр гаргах үйл ажиллагааны үндэс юм.

1990 оноос Төрийн захиргааны төв байгууллагууд өөрсдийн шугамаар гардаг байсан аж ахуйн чиглэлтэй мэдээллээсээ бүрэн салж, бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд шаардлагатай, зах зээлийн жишигт нийцэхүйц мэдээлэл авах чиг хандлагыг барих болсон байна. Энэ үйл хэрэгт олон улсын байгууллага, зөвлөхүүдийн аргачлал, арга зүйг ашиглах, мэдээллийн технологийн ололтыг нэвтрүүлэх, электрон ажил үйлчилгээний арга, туршлагыг судлах, хүнээ сургах зэрэг олон талт үйл ажиллагаа явуулж иржээ. Үүний үр дүнд “Электрон Банк”, “Электрон гааль” зэрэг дэд системүүд байгуулагдаж, электрон засгийн газрын үндэс суурь тавигдаж эхэллээ.

Электрон засгийн газар байгуулах асуудалтай холбогдуулж төрийн удирдлагын мэдээллийн тогтолцоог Монгол улсын төрийн байгуулалтын нэгдмэл байдлыг хангах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн уялдааг хангахуйц чиглэлээр зохион байгуулах шаардлага тавигдаж байна.

Төрийн удирдлагын мэдээлэл цуглуулах, боловсруулах үйл явц тооны хувьд ч, мэдээллийн үзүүлэлт, агуулга, чанарын хувьд ч өмнөх үеийнхээс эрс өөр хандлагатай байна.

Орчин үед Электрон засгийн газрын удирдлагын мэдээллийн урсгал хөдөлгөөн манай уламжлалт босоо чиглэлээр хоёр тийшээ урсдаг хэв загварыг өөрчилж, нэг байгууллага, салбар, аймаг, улсын хүрээнээс хальж чиглэлийн хувьд хаашаа ч урсч болох боломжийг нээж байна. ”Дээрээс-доош” чиглэлээр урсч байгаа мэдээлэл нь зөвхөн эрхзүй, стандартын болон захирамжлалын шинжтэй учраас доод түвшиндээ үйл ажиллагааны дэг журмын мэдээлэл болж байна. Харин “доороос-дээш” чиглэлээр урсч байгаа мэдээлэл нь ерөнхийдөө тухайн төрийн төв байгууллага, нутаг дэвсгэрийн түвшний төрийн удирдлагын үйл ажиллагаа, үйлчилгээний тоо, чанарын холбогдолтой ерөнхий мэдээлэл болж байна.

Интернэтийн болон интранэтийн хүрээнд байгаа гадаад, дотоодын бүх мэдээлэл нь бизнес, ажил үйлчилгээг иргэдэд хүргэх зорилгоор сурталчилгаа, үйл ажиллагаа, лавлагааны шинж давамгайлсан цоо шинэ зарчмаар гарч ирсэн мэдээлэл байна.

Эдгээр мэдээллийг Электрон засгийн газрын удирдлагын шийдвэр гаргах, эргэлтэд оруулах цоо шинэ соёлыг төлөвшүүлэх хэрэгцээ амьдралаас урган гарч байгаа юм.

Төрийн удирдлагын мэдээллийн тогтолцоо байгуулах ажилд ихэнхдээ удирдлагын хуучин тогтсон уламжлалт зарчим, зохион байгуулалт, бүтэц, арга барил, технологийг өнгөц сайжруулан хуулж, мэдээллийн урсгалыг механикжуулах, автоматжуулах хандлага зонхилж байна. Энэ хандлага бол төрийн удирдлагын мэдээллийн тогтолцоог бүрдүүлж төлөвшүүлэх олон талт асуудлын ганц тал буюу

Page 12: IT 분야 관련 자료

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ХӨГЖЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЗОРИЛТ

12

зөвхөн техникийн дэмжлэг юм. Хамгийн гол нь мэдээллийн чанар, агуулга, мэдээлэл боловсруулах чадавхийг сайжруулах асуудал хөндөгдөж байсангүй.

Төрийн удирдлагын мэдээллийн үйл явц нь шийдвэр гаргах, хэрэгжүүлэх, хянахад шаардлагатай үнэн бодит мэдээллийг цаг тухайд нь цуглуулж, нэгтгэн шинжилж дүгнэлт гаргах, тайлагнах, санал дэвшүүлэх тасралтгүй үйл ажиллагаа юм. Энэ үйл ажиллагаа Электрон засгийн газар байгуулах, оршин тогтнохын үндэс болж өгнө.

Электрон засгийн газрын мэдээллийн тогтолцооны өнөөгийн байдлын үнэлгээ, ажиглалт, судалгаагаас дараахи дүгнэлтийг хийж байна. Үүнд:

1. Төрийн удирдлагын мэдээллийн тогтолцоог өөрчлөх шаардлагыг зөвхөн мэдээлэл цуглуулах сонирхлын түвшинд ойлгох явдал түгээмэл байна. Үүний дүнд мэдээлэл хангамж нь системтэй бус, түр зуурын шинжтэй болж, мэдээлэл хангамжийн ажилд үлэмж хэмжээний хөрөнгө зарцулж байгаа боловч хоорондоо үл нийцсэн салангид мэдээллийн орчин бүрэлдэж байна. Яам, Засгийн газрын агентлаг, нутгийн захиргааны байгууллагын ажлын албадад төрийн удирдлагын мэдээлэл бүрдүүлэх ажил хийгдэж байгааг компьютер, компьютерийн сүлжээ ашиглан хийж, мэдээлийн чадавхийг дээшлүүлэх зорилгод нийцүүлэх шаардлагатай байна. Үүний тулд явцуу, салангид тогтолцооноос үйлчлүүлэгчдийн хэрэгцээг эрхэмлэдэг “үр дүнд чиглэсэн” төрийн удирдлагын мэдээллийн чадавхийг сайжруулах нэгдмэл бодлого боловсруулж хэрэгжүүлэх зорилт тулгарч байна. 2. Төрийн удирдлагад хэрэглэгдэх мэдээллийн солилцоо орчин үеийн техникийн хөгжлийн боломжоос хэт хоцрогджээ. Төрийн удирдлагын мэдээллийн солилцоо үндсэндээ нийтийн хэрэглээний шуудангаар явагдаж, боловсруулалт нь гар ажиллагаагаар хийгдэж байгаагаас цаг хугацаа алдах, мэдээллийн үнэ цэнэ, ач холбогдол буурах шалтгаан болж байна. Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын ажлын албадад компьютер, бусад техник хэрэгсэл байгаа боловч тэдгээрийг сүлжээний горимд төрийн удирдлагын мэдээлэл шуурхай солилцох, болвсруулахад ашиглаж чадахгүй байна. Иймээс төрийн удирдлагын мэдээлэл харилцан солилцох, зарим төрлийн мэдээллийг автоматаар нэгтгэж боловсруулах зэргээр мэдээллийн чадавхийг дээшлүүлэхэд компьютер өргөн ашиглах, төрийн удирдлагын мэдээлэл бэлтгэх технологи, стандартыг шинэчлэх шаардлагатай байна. 3. Төрийн байгууллагын бүх түвшинд төрийн удирдлагын мэдээллийн мэдээллийн чадавхи сул байна. Энэ нь мэдээллийн чадавхи, мэдээлэл боловсруулах арга, техникийн дэмжлэг зэрэг бүх асуудалд хамаарагдана. Юуны өмнө төрийн удирдлагын мэдээллийн автоматжуулсан нэгдмэл сан (төв сан, дэд сан), сүлжээ байгуулах, хэрэглэгчдийг сургах шаардлага тулгарч байна. Үүний зэрэгцээгээр мэдээллийн технологийн нийтлэг үйлчилгээг хөгжүүлэх хэрэгтэй юм. 4. Төрийн байгууллагуудад электрон засгийн мэдээлэл бэлтгэх үйл ажиллагааг журамласан эрх зүйн акт, ялангуяа ажлын технологийг шинэчлэх шаардлагатай байна. Одоогийн журамд зааснаар төрийн удирдлагын мэдээлэл бэлтгэх үйл ажиллагаа нь олон арван үйлдэл, шат дамжлага бүхий гар ажиллагаа, технологиор явагдаж байна. Иймээс төрийн удирдлагын хүрээнд албан хаагчдын үйл ажиллагааг боловсронгуй болгохын тулд мэдээллийн технологийн E-government чиглэлд шилжих хэрэгтэй байна.

Page 13: IT 분야 관련 자료

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ХӨГЖЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЗОРИЛТ

13

5. Төрийн удирдлагын мэдээлэл хангамжийн арга, технологи, ер нь төрийн удирдлагын мэдээллийн тогтолцоо үүсч бэхжих үйл явцтөрийн захиргааны бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт, шинэчлэлээс мэдэгдэм хоцорч байна. Төрийн захиргааны төв байгууллагуудад хэрэглэгдэж байгаа компьютерийн программ хангамж нь системтэй бус, тохиолдлын шинжтэй, харилцан уялдаагүй, нэг байгууллагад бий болгосон мэдээллийг бусад байгууллагад шууд илгээх, солилцох, авсан мэдээллийг автоматаар боловсруулах боломж нэн хомс байна. Энэ бүхнээс үндэслэн төрийн аль ч шатны байгууллагад төрийн удирдлагын оновчтой шийдвэрийг цаг тухайд нь гаргах, гаргасан шийдвэрийн гүйцэтгэлийг цэгнэж, эрэлт хэрэгцээний дагуу өөрчлөлт, нэмэлт оруулах үйл ажиллагааг дэмжих төрийн удирдлагын мэдээллийн нэгдсэн цогц тогтолцоо өнөө хэр бүрдээгүй байна гэсэн дүгнэлт хийж байна.

Д. Электрон засгийн газрын мэдээллийн сан

Төрийн удирдлагын мэдээллийн автоматжуулсан сан бий болгох асуудал нь Электрон засгийн газрын нэн чухал бүрэлдэхүүн хэсэг нь болох юм.

Монгол улсын Засгийн газраас иргэний бүртгэл, мэдээлэл, хөдөлмөрийн нөөцийн тэнцлийн статистик, улсын төсөв, татвар, гааль, нийгмийн даатгал, хөрөнгийн бирж, төрийн өмчийн бүртгэлийн сан, хууль тогтоомжийн лавлагааны сан, байгаль орчны мэдээллийн сан зэрэг салбарын чиглэлтэй мэдээллийн төрөлжсөн сангууд байгуулах талаар зохих шийдвэр гарган хэрэгжүүлж ирснээр манай улсад зарим салбарт мэдээллийн олон арван сан бий болсон байна.

Манай улсад мэдээллийн технологид тулгуурласан мэдээллийн төрөлжсөн

сан байгуулах ажил анх статистикийн албанд нийгэм, эдийн засаг, аймаг, орон нутгийн мэдээллийн сангууд бүрдэж эхэлсэн гэж үзэх үндэстэй юм. Байгаль орчны мэдээллийн салбарт газар, газарзүй, газар ашиглалт, хөрс, бэлчээрийн ургамал, ой, гүний ус, гадаргын ус, уур амьсгал, агаарын бохирдол, ургамлын аймаг, баыйгалийн гамшиг зэрэг төрөлжсөн сангууд, хууль зүйн салбарт хуулийн мэдээллийн сан, хүн амын бүртгэлийн сангууд гэх мэт төрийн албаны салбар, чиглэл бүрт мэдээллийн сан ямар нэг хэмжээгээр байгааг нэрлэж болох юм. Гэвч эдгээр сангуудын мэдээлэл нь нийтэд нээлттэй байх техникийн болон эрх зүйн орчин, боломж бүрдээгүй, зарим нь хувьчлал болон зохион байгуулалтын өөрчлөлтийн улмаас бүдгэрсэн байна. Мэдээлэл өмчлөх сонирхол давамгайлснаас орон зай, технологийн хувьд тусгаарлагдсан мэдээллийн цуглуулгууд бий болжээ гэж үзэж болохоор байна.

Мэдээлллийн сангуудын бүтэц, зохион байгуулалт, загвар, салбар хоорондын

болон хэрэглэгчидтэй харилцах харилцааны зарчим, стандарт цэгцрээгүй байна. Иймээс төрийн удирдлагын мэдээллийн сангийн нэгдмэл орчин төрийн удирдлагын мэдээллийн тогтолцооны хувьд ч бүрэлдээгүй гэж хэлэх бүрэн үндэстэй. Энэ нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын түвшинд төрийн байгууллагуудын мэдээллийн нэгдсэн сүлжээ, тогтолцоо бий болгох гэсэн олон удаагийн оролдлогоор батлагдаж байна. Төрийн удирдлагын мэдээлллийн сан бүрдүүлж, ашиглах үйл ажиллагаа нь зөвхөн гар ажиллагаа давамгайлсан учраас шаардлагатай баримтыг олох, боловсруулахад ихээхэн хүндрэлтэй, техник ажиллагаа ихтэй юм. Төрийн удирдлагын мэдээллийн зарим үзүүлэлтэд байгууллагууд өөр өөрийн аргачлал, үзэмжээр хандаж байгаагаас улсын хэмжээний зарим мэдээлэл зөрүүтэй байдаг нь жирийн үзэгдэл боллоо. Иймээс төрийн удирдлагын мэдээллийн хувьд шинэ үзэл баримтлал, асуудал дэвшүүлэх,

Page 14: IT 분야 관련 자료

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ХӨГЖЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЗОРИЛТ

14

стратегийн төлөвлөлт, шуурхай удирдлага, мониторинг хийх, мэдээлэл хайх зэрэг олон зорилготой мэдээллийн боловсруулалт хийх чадавхитай мэдээллийн автоматжуулсан сан бүрдээгүй байна гэсэн үг юм.

Төрийн удирдлагын талаар хуримтлуулсан мэдээллээ шуурхай солилцох нөхцөл төрийн захиргааны хэмжээгээр бүрдээгүй, эхлэл төдий байна. Энэ нь мэдээллийг өмчлөх, мониторинг, хяналт шинжилгээний гадна байх, мэдээллээр ноерхох орчинг бий болгож байна. Төрийн удирдлагын бүх шатны байгууллагад хүртээмжтэй мэдээллийн нэгдмэл сан бүрэлдээгүйгээс мэдээлэл олж ашиглах, эрэл хайлтын ажил ихээхэн бэрхшээлтэй, анхдагч мэдээ зөрүүтэй байх явдал ердийн үзэгдэл болсон байна. Төрийн захиргааны үйл ажиллагаанд шаардагдах мэдээлэл боловсруулах компьютерийн системүүдийг үйл ажиллагааны чиглэлээр нь дагнасан мэдээллийн төвүүд болгон зохион байгуулж, тэдгээрийн үйл ажиллагааны чиг үүрэг, харилцан ажиллах зарчмыг тодотгож, хоорондоо мэдээлэл солилцох техникийн нөхцөлүүдийг хангах шаардлагатай байна. Хэрэглэгчийн шаардлага тухайн үеийн техник технологийн боломж, дэлхийн мэдээллийн системийн хандлагыг харгалзсан төрийн удирдлагын мэдээллийн сангийн загварыг оновчтой сонгох нь чухал байна.

Төрийн удирдлагын мэдээллийн автоматжуулсан санг интернэтийн горимд ажиллах чадвартайгаар зөв зохион байгуулах үндэс суурийг онвочтой тавьж чадвал электрон засгийн газрыг байгуулах ажил хурдацтай явагдаж чадах боломж бүрдэх юм. Энэ чиглэлээр 1997 оноос засгийн газрын хэрэг эрхлэх газраас төрийн байгууллага бүрийн Вэб сайтыг бүтээх улмаар Засгийн газрын нэгдсэн Веб сайтыг байгуулах алхам хийж ирснээр 2003 онд бүх аймаг, нийслэлийн засаг даргын тамгын газрын веб хуудас ямар нэг хэмжээгээр хийгдэж Монгол улсын төрийн байгууллагуудын нэгдсэн Веб сайт байгуулагдаж, нээлттэй засаг Веб сайт ажиллаж байна. Цаашид энэ ажлыг үе шаттай оновчтой зохион байгуулах практик зорилт тулгарч байна.

Энэ хүрээнд иргэдэд хамгийн ойр байдаг аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг,

хорооны түвшинд төрийн үйлчилгээний өргөн хүрээтэй мэдээллийн санг бий болгох, интернэт дээр суурилсан төрийн ямар төрлийн үйлчилгээг ямар түвшинд электрон хэлбэрээр үзүүлж байх зэрэг чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлага эхний ээлжинд тавигддаг байна. Өөрөөр хэлбэл электрон хэлбэрээр төрөөс үзүүлдэг үндсэн үйлчилгээг тодорхойлж энэ чиглэлд хөрөнгө хүчийг төвлөрүүлэх хэрэгтэй гэсэн юм. Мнай улсад электрон гааль байгуулж, гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээг электрон хэлбэрээр хийдэг болсон нь энэ талын бодит жишээ болж байна. Е. Электрон засгийн газрын мэдээллийн сүлжээ

Төрийн удирдлагын мэдээллийн сүлжээ бий болгох асуудал нь төрийн удирдлагын мэдээллийн тогтолцооны нэн чухал бүрэлдхүүн хэсэг юм.

Засгийн газраас Төрийн албаны төрөл салбар бүрт Мэдээллийн төрөлжсөн санг хөгжүүлэх үүднээс сүлжээ байгуулах асуудлыг шийдвэрлэх талаар багагүй хүчин чармайлт гаргаж ирсэн байна. Ингэснээр манай улсад зарим салбарт мэдээллийн төрөлжсөн сүлжээ бий болж хөгжиж байна. Тухайлбал : Төрөлжсөн, төлөвшсөн мэдээллийн сүлжээнүүд:

• Улсын статистикийн мэдээллийн сүлжээ • Байгаль орчны мэдээллийн сүлжээ

Page 15: IT 분야 관련 자료

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ХӨГЖЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЗОРИЛТ

15

• Боловсролын мэдээллийн сүлжээ • Шинжлэх ухааны мэдээллийн сүлжээ • Эрүүл мэндийн мэдээллийн сүлжээ • Банкны мэдээллийн сүлжээ • Иргэний бүртгэл мэдээллийн сүлжээ • Гаалийн мэдээллийн сүлжээ • Татварын мэдээллийн сүлжээ • Үнэт цаасн мэдээллийн сүлжээ гэх мэт

Төлөвших шатандаа байгаа мэдээллийн сүлжээ: • Улсын Их хурлын мэдээллийн сүлжээ • Засгийн газрын мэдээллийн сүлжээ/ төрийн удирдлагын мэдээллийн нэгдсэн сүлжээний үндэс болох/ • Хуулийн мэдээллийн сүлжээ гэх мэт

Ажиглалт судалгаанаас үзэхэд дээр дурьдсан мэдээллийг сүлжээнүүдийг

зөвхөн явцуу салбарын хүрээнд байлгах сонирхол давамгайлснаас хоорондоо тусгаарлагдсан бие даасан мэдээллийн сүлжээнүүд бий болжээ гэж үзэж болохоор байна. Мэдээллийн сүлжээний бүтэц, зохион байгуулалт, загвар, салбар хоорондын болон хэрэглэгчидтэй харилцах харилцааны зарчим, стандарт цэгцрээгүй байна. иймээс төрийн удирдалгын мэдээллийн сүлжээний нэгдмэл орчин төрийн удирдлагын мэдээллийн тогтолцооны хувьд ч бүрэлдээгүй гэж хэлэх бүрэн үндэстэй байна.

Төрийн удирдлагын мэдээллийг тус улсын нийтийн хэрэглээний цахилгаан, шуудан холбооны суурь болон Засгийн газрын холбоо /төрийн холбоо/-ны сүлжээгээр дамжуулах боломжтой юм. Одоогоор төрийн удирдлагын мэдээллийг нийтийн хэрэглээний болон төрийн шуудангаар солилцож байна. Энэ нь мэдээлэл шуурхай солилцох боловсруулах шаардлагаас хол хоцрогдоод байна. Телескийн холбоо телефакс, электрон шуудангаар халагдаж, интернэт үүрэн телефон шинээр нэвтэрч байна. Сүүлийн үед бүх аймгийн төв өндөр хурдны шилэн кабелиар төвтэй холбогдсон учир төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага хоорондын сүлжээг холбож шуурхай мэдээлэл солилцох боломж нээгдээд байна. Гэвч одоогоор төр засгийн мэдээллийн нэгдсэн тогтолцоо сүлжээ бүрэн зохион байгуулагдаагүй, мэдээлэл харилцах техникийн нөхцөл, стандарт бий болоогүй зэрэг шалтгаанаар мэдээлэл солилцох боломж хязгаарлагдмал байна.

Электрон засгийн газрыг байгууллахын тулд Засгийн газрын хэрэг эрхлэх газар, МХХТГ, Төрийн холбооны газар хамтран төрийн төв байгууллагуудын мэдээллийн нэгдсэн сүлжээг нэгэн толгой компьютерт нэгтгэн аймаг, нийслэлийн засаг даргын тамгын газруудтай өндөр хурдны шилэн кабелиар холбох замаар төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээг иж бүрэн бий болгох хэрэгтэй.

Электрон засгийн газрын төрийн удирдлагын мэдээллийн тогтолцооны эрхэм

зорилго нь Засгийн газрын ажлын албанаас Ерөнхий сайд, Засгийн газрын танхимд, улмаар Улсын их хурал, Ерөнхийлөгч, Шүүхийн ерөнхий зөвлөлд электрон хэлбэрээр үйлчлэх замаар төрийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх үйл хэрэгт иргэдийн оролцоог нэмэгдүүлэх эргэх холбоог төлөвшүүлэх, төрийн хар хайрцагны бодлоготой холбогдсон үнэн зөв, цаг үеэ алдаагүй мэдээллээр

Page 16: IT 분야 관련 자료

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ХӨГЖЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЗОРИЛТ

16

хэрэглэгчдийг хангах, иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлэхэд туслах таатай нөхцөлийг бүрдүүлэх явдал юм.

Төрийн удирдлагын мэдээллийн сүлжээг Засгийн газрын мэдээллийн нэгдсэн сүлжээний хүрээнд төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллагуудын ажлын алба юуны өмнө УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын дээд шүүхийн ажлын албаны мэдээллийн дотоод сүлжээтэй нягт уялдуулан холбосноор төрийн дээд удирдлагын мэдээллийн сүлжээ нэгдмэл уялдаатайгаар зохион байгуулагдана гэж үзэж байна.

Төрийн удирдлагын мэдээллийн сан үүсгэх програм хангамж нь ирээдүйн шаардлагыг бодолцсон байх шаардлагатай. Төрийн удирдлагын мэдээллийн тогтолцоон нь бүтэц, үйл ажиллагааны зохион байгуулалтын хувьд нэгдмэл байх ёстой. Энэ нэгдлийг хангах үндэс нь тэдгээрийн программ хангамж юм. Төрийн удирдлагын мэдээллийн тогтолцооны программ хангамж нь дараахь нөхцөлүүдийг хангасан байх ёстой:

1. Орчны өөрчлөлтөд зохицон хөгжих бололцоотой байх 2. Олон хэрэглэгчтэй харицах бололцоотой байх 3. Хуримтлагдсан мэдээлэл нь олон зорилгоор ашиглах бололцоотой байх 4. Программын хэрэгсэл нь мэргэжлийн програм зохиогчоос гадна ердийн хэрэглэгч ашиглах боломжтой байх 5. Гадаад орчинтой холбогдох бололцоотой байх 6. Хэрэглэгчдийг мэдээллийн баазад хандах эрхээр нь ангилах боломжтой байх 7. Эрх өгөгдсөн тохиолдолд системийн дурын дэд системээс мэдээллийн баазад хандах бололцоотой байх 8. Мэдээллийг нууцлах боломжтой байх

Төрийн удирдлагын мэдээллийн сүлжээнд дор дурьдсан шаардлага

тавигдана:

1. Мэдээллийн технологийн хөгжлийн чиг хандлагад нийлэмжтэй бүтэцтэй, нээлттэй систем байх

2. Цахилгаан холбооны болон компьютерийн техникийн олон улсын стандартыг хангасан байх 3. Системийн найдвартай ажиллагаа, мэдээллийн нууцлалтын шаардлагыг хангасан байх

Төрийн удирдлагын мэдээллийн сүлжээний тоног төхөөрөмж, программ

хангамж нь хоорондоо уялдан зохицох ёстой бөгөөд энэн нөхцөл сүлжээний архитектороор хангагдана. Сүлжэээний архитекторыг олон улсын стандартаар байгуулах шаардлагатай.

Төрийн удирдлагын мэдээллийн сүлжээнд төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх

дээд байгууллагуудын ажлын албад төрийн захиргааны төв байгууллага, аймаг нийслэлийн Засаг даргын тамгын газрын мэдээллийн сүлжээнүүд хамаарагдана гэж тооцож байна. Одоогийн нөхцөлд богино хугацаанд хэрэгжүүлэх боломжтой мэдээллийн системийн нэг нь электрон шуудангийн систем юм. Сүлжээний цөм нь электрон шуудангийн толгой компьютер ба бусад төхөөрөмжүүд байх болно. Энэ нь мэдээллийн нууцлал, мэдээллийн сангийн удирдлага, түүнийг баяжуулах ажлыг хариуцна.

Page 17: IT 분야 관련 자료

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ХӨГЖЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЗОРИЛТ

17

Төрийн удирдлагын мэдээллийн тогтолцоонд мэдээллийн технологийн

хөгжлийн хандлагыг тусгасан амьдрах чадвартай тогтолцоо байх шаардлагын үүднээс дараахь техникийн болон үйлчилгээний боломжуудтай байх шаардлагатай юм. Үүнд:

1. Системийн бүтцийг тухайн нөхцөлд тохируулан өөрчлөх 2. Илгээмжийг нэг буюу хэд хэдэн хаягаар илгээх, дамжуулан илгээх 3. Илгээмжийг электрон шуудангийн хаягаар болон хэрэглэгчийн телефоны

дугаараар илгээх 4. Илгээмжийг найдвартай дамжуулах хэгэсэлтэй байх /давтан илгээх, шалгах/ 5. Төрөл бүрийн файл хавсаргах 6. Цагийн хуваарийн дагуу мэдээлэл дамжуулах, хүлээн авах 7. Ирсэн илгээмжийг бусад программ руу шилжүүлэх 8. Илгээмжийг хаягаар нь хянан дамжуулан өнгөрөөх 9. Илгээмжүүдийг тодорхой нөхцөлөөр ангилах, устгах, архивлах 10. Илгээмжээс шууд хэвлэх 11. Задалсан илгээмжийг засварлах, хянах 12. Илгээмжүүдээр мэдээллийн санг үүсгэж ашиглах 13. Нууцлалтын хангалттай түвшинг хангах 14. Гадаад системүүдтэй хамтран ажиллах зэрэг боломжтой байх.

Төрийн удирдлагын мэдээллийн сүлжээний мэдээлэл солилцох чадавхи

нийтийн хэрэглээний суурь сүлжээний боломжоор хязгаарлагдах учир энэ сүлжээний хөгжлийн стратеги, техникийн шийдлийн бодлого нь одоогийн сүлжээний хүрээнд шинэчлэн өргөжүүлэх, шатчилан хөгжүүлэх зарчимд үндэслэгдэн шийдвэрлэгдэнэ гэж үзэж байна.

Төрийн удирдлагын мэдээллийн сүлжээг төрийн холбоог шинэчлэх төсөлтэй

уялдуулан одоогийн бий болсон цахилгаан холбооны суурь сүлжээгээр зохион байгуулах нь өртөг зардлыг хямдруулах, хугацаа хожих боломж бүрдүүлнэ. Ё. Электрон засгийн газар дахь төрийн үйлчилгээ

Электрон засгийн газар дахь төрийн үйлчилгээний хамгийн чухал хэсэг нь иргэдэд төрийн мэдээлэл, үйлчилгээ хүргэх аргыг хялбарчлах явдал юм. Энэ хүрээнд интернэт болон бусад технологийг ашиглан улс орон даяар нийгэм, эдийн засгийн бүх салбарт төрийн үйлчилгээг хүргэх үйл ажиллагааг дэмжин урамшуулах хэрэгтэй болно. Үүнтэй холбогдуулан дор дурьдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлага тавигдана: • Интернэт дэх төрийн мэдээлэл, үйлчилгээг нэмэгдүүлж, интерактив үйлчилгээг

нэмэгдүүлэх • Төрийн байгууллагуудын нэгдсэн Веб хуудсуудыг шинэчлэн байнга баяжуулах

ажлаа үргэлжлүүлэх • Яам төрийн бусад албан газар Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэл, сум,

дүүргийн Засаг даргын тамгын газрын веб хуудас нээж, иргэдэд мэдээллээр үйлчлэхэд нь тусламж дэмжлэг үзүүлэх

• Засгийн газраас интернэтээр дамжуулан иргэдэд үйлчилгээг хүргэх ажлыг дэмжих

Page 18: IT 분야 관련 자료

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ХӨГЖЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЗОРИЛТ

18

• Монгол улсын Засгийн газрын хэрэгцээ шаардлагад нийцсэн электрон мэдээлэл солилцоо, хэрэглээний стандарт тогтоох / уг стандарт нь бизнэсээс бизнэст, электрон үйлчилгээг явуулахад нэн тохиромжтой байлгах үүднээс олон улсын стандартчлалын байгууллага /ISO/-ын болон бусад олон улсын стандартыг туршиж ашиглах/

• Төрөөс интернэтээр үзүүлж буй электрон үйлчилгээний талаархи олон нийт төрийн албан хаагчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх чиглэлээр дор дурьдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлага тавигдана:

• Мэдээлэл холбооны технологийн хэрэглээний талаар сурталчилгаа, сургалтын ажлыг тусгай хөтөлбөрийн дагуу төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийнхний оролцоотойгоор зохион явуулах

• Олон нийтэд интернээр үзүүлэх үйлчилгээг дэмжих зорилгоор Засгийн газрын шийдвэр гаргагчид, төрийн албан хаагчид төрийн бус байгууллагын удирдлагуудад мэдээлэл холбооны технологийн хэрэглээний тухай мэдээлэл хийж ойлголт өгөх

• Төрийн албан хаагчдыг интернэт ашиглахад урамшуулах хөшүүрэг бий болгох • Засгийн газрын бүх шатны байгууллага лиценз зөвшөөрлийн татвар

хураамжийн зэрэг төрийн үйлчилгээний холбогдох бичиг баримтыг түргэн хялбар хүргэх, ашиглах боломжтой болгох үйл ажиллагааг урамшуулан дэмжих хөшүүрэг бий болгох

• Төрийн албан хаагчдад интернэт болон интранет, бусад мэдээллийн технологийн ач холбогдлыг ухуулан таниулах

• Төрийн техникийн ажилтан, аалбан хаагчдыг сүлжээний технолгои болон холбогдох хэрэглээнд сургах

Төрийн үйлчилгээний зарим төрлийг интернэтээр дамжуулан хүргэхийн тулд

зохих аргачлал стандарт боловсруулах замаар үйлчилгээг хэрэглэгчдэд интернэтээр дамжуулан хүргэх хэрэгтэй болно. Үүнтэй холбогдуулан дор дурьдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлага тавигдана:

• Төрийн мэдээллийг веб хуудсанд оруулах • Төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээ байгуулах санал, зөвлөмжийг хэрэгжүүлэх • Интернэт дахь интерактив мэдээллийн хэрэглээг шалгаж тогтоох • Засгийн газрын болон төрийн бус хэрэглэгчдийг сонгож тогтоох • Төрийн мэдээллийн сүлжээний төслийг хэрэгжүүлэх

Иргэдийг мэдээллийн сүлжээ болон интернэтээр дамжуулан төрийн алба, төрийн албан хаагчидтай холбохын тулд иргэдийг УИХ-ын гишүүд, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд Засгийн газрын гишүүд, шийдвэр гаргагчид төрийн албан хаагчидтай шууд харьцах боломж бүрдүүлж, нийтэд зориулсан мэдээ, мэдээлэл үйлчилгээг хялбаршуулах зорилгоор дор дурьдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна: • Улс төрчдийг компьютер, интернэт болон интранэт сүлжээний горимд

ажилладаг болгох • УИХ-ын гишүүд, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг өөрийн

веб хуудастай болоход нь туслах • Улс төрчид, бодлого боловсруулагчдыг иргэдтэй онлайн ярилцлага, асуулт

хариулт шууд явуулах, чатлах боломжоор хангах • Олон нийтийн оролцоо шаардахтөрийн мэдээлэл үйлчилгээг интернэт дэхь вэб

хуудсаар дамжуулах

Page 19: IT 분야 관련 자료

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ХӨГЖЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЗОРИЛТ

19

• Төрийн мэдээлэл үйлчилгээ хүргэх зориулалттай компьютерийн төв, иргэдэд мэдээллээр үйлчлэх төв, интернэтийн төв зэргийг байгуулж хөгжүүлэх

• Одоо ажиллаж байгаа иргэдэд мэдээллээр үйлчлэх төв, интернэтийн төв, кибер аймаг зэрэгт мониторингийн үнэлгээ хийх

• Шаардлагай өөрчлөлт, шинэчлэлийг хэрэгжүүлэж, интернэт дэх төрийн үйлчилгээг өргөтгөх зэрэг юм.

Электрон засгийн газрын үе шатуудтай холбогдуулан ойрын үед хийвэл зохих

дараахи ажлууд байна гэж үзэж байна. Үүнд:

Нэгдүгээр үе шатанд: • Юуны өмнө үе шаттайгаар цаашид дэлгэрүүлэх боломжтой, онлайнаар

мэдээлэл түгээх нэгдмэл стратегийг боловсруулах • Монгол хэл дээр хүмүүсийн өдөр тутмын амьдралд хэрэгцээтэй мэдээллийг

электрон хэлбэрээр түгээх, үүний зэрэгцээ монгол үсгийн фонт стандартыг мөрдүүлэх

• Засгийн газрын агентлагуудад заавал мэдээлэх мэдээллийн жагсаалтыг баталж өгөх

• Мэдээлэл түгээх портал, вэб сайтын дизайн боловсруулах, байнгын ажиллагааг хангах хүний нөөц, текникийн боломж бүрдүүлэх

• Интернэтийн хурдыг нэмэгдүүлэх, интернэтийн харилцан холболтын төвүүдийг дэмжиж ажиллуулах

• Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, авилгалыг бууруулах, эдийн засгийн өсөлтөд чиглэгсэн мэдээллийн агуулга талд их анхаарах

Хоёрдугаар үе шатанд: • Найдвартай ажиллагаа, өндөр хурдны мэдээллийн сүлжээ байгуулах • Харилцах мэдээллийн ойлгомжтой, товч тодорхой байдлыг хангах • Бүх нийтийн компьютер, интернэтийн боловсролыг нэмэгдүүлэх • Иргэдийн чөлөөтэй ажиллах мэдээллийн төвүүдийг байгуулах, одоогийн байгаа

интернэт кафе төвүүдийг дэмжих • Хэвлэл мэдээллийн уламжлалт хэлбэрүүд: хэвлэл, КаТВ, радио, телевиз, FM-

үүдийг интерактив, онлайн хэлбэрээр ажиллуулах боломжийг бүрдүүлэх • Иргэдийн идэвх оролцоог нэмэгдүүлэх зэрэг асуудлууд юм. Электрон засаглалын талаар гадаад орны зарим жишээг авч үзье. 1. Япон улсын засгийн газар 2001 онд батлагдсан Мэдээллийн технологийн хуулийн дагуу e-Japan төслийг хэрэгжүүлж байгаа ба гол зорилго нь Япон улсыг 2005 он гэхэд дэлхийд тэргүүлэх электрон засаглалтай орон болгох явдал юм. Энэ төслийг электрон засгийн газар, электрон орон нутгийн засаг захиргаа гэсэн хоёр үе шаттайгаар явуулж байна. Төсөлд өндөр хурдтай интернэтийн сүлжээ бүрдүүлэх, электрон худалдаа, онлайн сургалт, нийгмийн хамгаалал, аюулгүй байдлын асуудал гэх мэт олон асуудлууд хамрагдаж байна. Одоогийн байдлаар мужуудыг холбосон “мэдээллийн хурдны зам” гэж нэрлэгдэх өндөр хурдны сүлжээ байгуулах ажиллагаа дуусвар болж хот, орон нутгийн хэмжээнд дотоод сүлжээгээр хангах ажиллагаа эхлээд байгаа бөгөөд тухайн сүлжээ тавигдаж дуусмагц программ хангамжийн боловсруулалтын асуудал дараагийн шатны зорилт болон тавигдах юм байна.

Page 20: IT 분야 관련 자료

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ХӨГЖЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЗОРИЛТ

20

2. Электрон засгийн газрыг амьдралд хэрэгжүүлсэнээр олон давуу талтай болох бөгөөд заримаас нь дурдвал: • иргэдэд төрийн үйлчилгээ илүү ойр дөт болох • төр засгийн байгууллагын үйл ажиллагааны үр дүн, ажлын хариуцлагыг нэмэгдүүлэх • төр захиргааны байгууллагууд дээрх цаасан мэдээллийн урсгал багасаж

хөрөнгө хүч, цаг хугацаа хэмнэх бөгөөд төр засгийн байгууллагууд хоорондоо мэдээллийн сүлжээнд холбогдсоноор тэдгээрийн vйл ажиллагаа нэгдмэл болох

• хүнд суртал, хээл хахууль арилах гэх мэт.

Япон улсын хувьд муж, хот, орон нутгийн захиргаануудад автоматжуулсан мэдээллийн систем бүрдүүлэх ажиллагаа амжилттай хийгдэж байна. Мужуудын засаг захиргаа, яам тамгын газруудад нэг ажилтан нэг компьютертэй ажиллах бололцоо бүрдсэн байна. Пүүс компаниудын хувьд мэдээллийн технологийг нэвтрүүлэх асуудал хурдацтай явагдаж байгаа боловч энэ асуудал айл өрхүүдийн хэмжээнд ихээхэн бэрхшээлтэй байгаа асуудлуудын нэг байсаар байна. Электрон засаглалын хүрээнд Япон улсад одоогоор хийгдээд байгаа ажлаас танилцуулбал: 1. Иргэдээс ирсэн өргөдөл хүсэлтийг электрон байдлаар авч шийдвэрлэх 2003 оноос эхлэн засгийн газрын агентлагууд болон орон нутгийн засаг захиргааны бүх байгууллагууд иргэдийн өргөдөл, санал хүсэлтийг электрон байдлаар хүлээн авч шийдвэрлэх болно гэсэн зорилтын хvрээнд зарим орон нутгийн засаг захиргааны байгууллагууд дээр уг ажиллагаа хэрэгжиж эхлээд амжилттай явж байна. Зарим мужуудад иргэдийн vнэмлэх, гэрчилгээ олгох, иргэдийн шилжих хөдөлгөөний хаягийн бvртгэлийг солих өргөдөл хvлээн авах шийдвэрлэх ажиллагаа электрон байдлаар хийгдэж байгаа бөгөөд паспорт авах, тэтгэвэрт гарсны гэрчилгээ авах процедурыг электрон байдлаар гvйцэтгэх асуудал судалгааны шатандаа явж байна. Хэдийгээр хэрэгжиж эхлээд байгаа ажил амжилттай байгаа ч энэ процедур иргэн бvр дээр дахин дахин давтагддаггvй ажиллагаа учраас иргэд электронжуулсан мэдээллийн системийн үр шимийг ойлгож мэдрэхэд бэрхшээлтэй байна. 2. Электрон сонгууль Электрон сонгуулийн процесс нь иргэдэд электронжуулсан мэдээллийн системийн үр ашгийг илүү тодотгож өгөх юм. Япон улс 2002 оны 2 сард электрон сонгуулийн хуулийг баталсанаар сонгуулийг электрон байдлаар өгөх бололцоо бүрджээ. Энэ хуулийн хvрээнд Окаяма мужийн Нийми хотын дарга, иргэдийн төлөөлөгчдийн даргын сонгууль электрон байдлаар явагдсан байна. Энэ сонгуулийн санал хураах, нэгтгэн дүгнэх ажиллагаа ердөө 25 минутад явагджээ. Энэ утгаараа электронжуулсан мэдээллийн системийн тусламжтайгаар сонгуулийн ажиллагаатай холбоотой маш их цаг, хөрөнгө мөнгийг хэмнэж чадсан байна. Одоогийн байдлаар сонгуулийн хороонд очиж өгөх чадваргvй иргэд болон сонгуулийн үеэр эзгvй байх иргэд электрон байдлаар сонгууль өгөх боломж хараахан бүрдээгvй байгаа ч гэсэн ирээдүйд иргэд сонгуулийн өдөр хаана ч байсан ойролцоох сонгуулийн хороонд очин электрон байдлаар сонгууль өгөх, эсвэл гэрээсээ ажил дээрээсээ интернэтээр саналаа өгөх бололцоо бүрдэнэ гэж үзэж байна. Хэрвээ ийм бололцоо бүрдэж чадвал иргэдийн сонгуульд хандах хандлага өөрчлөгдөж, улс төр ба төр засагт хандах иргэдийн оролцоо идэвхижих юм гэж үзэж байна.

Page 21: IT 분야 관련 자료

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ХӨГЖЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЗОРИЛТ

21

3. Нээлттэй санал хүлээн авах Дээрхи утгаараа төр засгийн байгууллагууд интернэтэд тулгуурласан иргэд, олон нийтийн санаа бодлыг цуглуулах, төлөвлөгөө хөтөлбөр хууль тогтоох ажиллагаан дээр иргэдийн санал хүсэлтийг чөлөөтэй хүлээн авах бололцоог бүрдvvлсэн интернэт мэдээллийн системийг бүрдvvлэх ажлыг эхлээд байна. Иргэд болон төр засгийн хоорондох шууд харилцан хамаарал бүхий тогтолцоо цаашид улам хөгжиж боловсронгуй болно гэж үзэж байна. 4. Электрон тендер Засгийн газар, төр засгийн байгууллагууд тендерийг зарлах, тендэрт оролцогч компани, аж ахуйн нэгжийн өргөдлийг хүлээн авах, шалгаруулах ажиллагааг электрон байдлаар хийж эхлээд байна. Одоогийн байдлаар хэд хэдэн хотууд амьдралд хэрэгжүүлээд байна. Хэдийгээр электрон тендерийг хийснээр тендерийг тойрсон маргаантай, хэл амтай асуудлыг бүрэн шийдвэрлэж чадахгүй ч хувийн шинж чанартай тендер шалгаруулах ажиллагаа зогсож, тендерийн ажиллагаа нээлттэй болсноор тендерт оролцох пүүс компаны тоо нэмэгдэж зах зээлийн өрсөлдөөн явагдсанаар төндерийн үнийг бууруулахад бага боловч нөлөөлөх болно гэж үзэж байна. 5. Эрvvл мэндийн салбарын электронжуулсан мэдээллийн систем Эрүүл мэндийн салбарт электронжуулсан мэдээллийн систем бүрдүүлэх ажил судалгааны шатанд байгаа бөгөөд Тохоку-ийн анагаах ухааны их сургууль энэ системийг хэрэгжүүлж эхлэн туршилтын шатандаа байна. Эрүүл мэндийн салбарт электронжуулсан мэдээллийн систем бүрдсэнээр иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ илүү ойр дөт болох юм. Тухайлбал иргэд гэрээсээ интэрнэт юмуу гар утаснаасаа тухайн системд холбогдож эрүүл мэндийн зөвлөгөө авах, өөрт хэрэгтэй үнэн зөв мэдээллийг түргэн шуурхай авах, хэрэгцээт эмнэлэгээ хайж олох, тухайн системээр дамжуулан эмч дуудах, гар утаснаасаа өрхийн эмчтэйгээ холбоо тогтоох, үзүүлэх, захиалга өгөх, хуваариа авах зэрэг олон боломжийг олгох юм байна. 6. Электрон хот Хотын зам харилцаа, галт тэрэг, автобусны маршрут, үйлчилгээний газрууд, түүх дурсгалт газар гэх мэт бүх мэдээллийг иргэд болон гадаадын иргэд, жуулчдад түргэн шуурхай нээлттэй хүргэх зориулалттай мэдээллийн нэгдсэн систем хийгдэж байна. 7. Электрон такси Электрон хотын мэдээллийн систем бүрдvvлэхтэй холбоотой иргэдэд электрон таксины үйлчилгээг санал болгохоор ажиллаж байна. Одоогийн таксинуудад ажиллаж буй газар зүйн мэдээллийн системийг улам боловсронгуй болгож, иргэд гар утаснаасаа интернэтэд холбогдон такси дуудах боломж олдохын дээр төлбөрийг мөнгөн хэлбэрээр биш машинд байгаа тусгай хэрэгслийн дагуу электрон байдлаар төлөх юм байна. Мөн энэ үйлчилгээ нэвтэрснээр одоо байгаа километрийн 650 иен гэсэн тариф хямдарч хотоос зайдуу газар 300 иен, хотын төвд хүн олон цугларсан газруудад 100 иен болтлоо буурах юм байна. Мөн тухайн таксинд ажиллаж газарзүйн мэдээллийн систем нь газарзүйн болон замын хөдөлгөөнтэй холбоотой бүх мэдээллийг зааварчлах чадвартай юм байна. Хоёр. Электрон Засаглалыг хөгжүүлэх цаашдын зорилт

Дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийж, Электрон засгийн газар байгуулахад төрийн зүгээс баримтлах бодлого, зохицуулалтын талаархи чиглэл, цаашид хийх ажлыг дараахи байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Page 22: IT 분야 관련 자료

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ХӨГЖЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЗОРИЛТ

22

• Иргэд, төрийн албан хаагчдын компьютерийн боловсролыг дээшлүүлэх • Интернэтийн үйлчилгээ үзүүлэгчдэд бүх талын дэмжлэг үзүүлэх • Интернэтийн харилцан холболтын төвүүдийг дэмжих • Төрийн мэдээллийн системийг хөгжүүлж, онлайнаар түгээх бүтцүүдийг бий болгох • Засгийн газрын агентлагуудын вэб сайтуудыг үр өгөөжтэй, байнга шинэчлэгдэж байх, хяналтын тогтолцоо бий болгох • Мэдээллийн үнэн зөв, аюулгүй байдлыг хангах • Баталгаат электрон гарын үсгийн тогтолцоог бий болгож, төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллага, иргэдэд үйлчлэх • Төрийн мэдлийн мэдээллийн сүлжээнд тэгш эрхтэй хандах боломж бүрдүүлэх • Бүх нийтийн үүргийн сангаас Электрон засгийн газарт хөрөнгө мөнгө төвлөрүүлэх, төсөл хэрэгжүүлэх • Төв, хөдөө орон нутагт Электрон засгийн газрын мэдээлэлд хандах боломжтой интернэт, мэдээллийн төвүүдийг байгуулах • Дайл-ап холболтын тарифыг хямдруулах • ADSL, Wireless гэх мэт орчин үеийн технологийг хөгжүүлэх, дэмжих, шинэ технологийг Электрон засгийн газарт өргөн ашиглах • Төрийн албан хаагчдын комьютерийн мэдлэгииг дээшлүүлэх, өндөр хүчин чадалтай компьютерээр хангах гэж тодорхойлж байна.

3. БИЗНЕСИЙН САЛБАР ДАХЬ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ХӨГЖИЛ, ХЭТИЙН ТӨЛӨВ

Эдийн засгийн хоцрогдлыг арилгаж тоон ялгааг багасгахад мэдээллийн

технологи чухал ач холбогдолтой болохыг дэлхий нийтийн болон манай орны хөгжлийн стратегийг тодорхойлсон баримт бичгүүдэд зааж онцолсон байдаг.

Мэдээллийг шуурхай олж авч, задлан шинжилгээ хийж, дүгнэлт гаргах нь орчин үед зах зээлийн өрсөлдөөнт орчинд бизнес явуулж байгаа бүх салбарт зайлшгүй шаардлагатай зүйлийн нэг болж байна. Энэ утгаараа мэдээллийн технологи нь бизнесийн бүх салбарт тухайн бизнес байгууллагын өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой.

Эдийн засгийн салбарууд дотроос банк санхүүгийн болон худалдаа арилжааны салбарт мэдээллийн технологийн хэрэглээ маш их ирээдүйтэй байна. Энэ салбарт мэдээллийн технологи хэрэглэснээр үйлчилгээний шуурхай байдлыг дээшлүүлж салбарын ашиг орлогыг нэмэгдүүлэх чухал хөшүүрэг болж байна.

2001 онд UNDP-ийн шугамаар Matrix Consulting Group компани Монголын мэдээллийн технологийн хэрэглээний талаар ирээдүйн төлөв байдлын талаар судалгаа гаргаж SWOT анализ хийсэн байдаг.

МХХТГ-аас бусад салбарт мэдээлэл, харилцаа холбооны технологийн

чиглэлээр хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийн судалгаа гаргах ажлыг зохион байгуулж байна.

Мэдээллийн технологийн хэрэглээний хөгжлийг зарим чухал салбаруудаар

доор авч үзлээ.

Page 23: IT 분야 관련 자료

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ХӨГЖЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЗОРИЛТ

23

Нэг. Банкны салбар

Мэдээллийн технологи эрчимтэй нэвтэрч байгаа тэргүүлэх салбаруудын нэг бол банкны салбар юм. Одоо манайд үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкууд электрон хэлбэрээр үйлчилгээ явуулж эхэлж байна. Тухайлбал, Голомт, Капитрон, Монгол шуудан, Зоос, Худалдаа хөгжлийн банк веб хуудсаараа дамжуулан электрон үйлчилгээ явуулж байна. Харин Хаан, Хадгаламж, Интер, Капитал, Хас, Тээвэр хөгжлийн банк одоогоор электрон хэлбэрийн үйлчилгээ хараахан нэвтрүүлээгүй байна.

Банкнуудын веб хуудас ашиглан картын үлдэгдэлээ харах, мөнгө шилжүүлэх, валют худалдан авах, байр, цахилгаан, кабелийн телевизийн үйлчилгээний төлбөрыг төлөх зэрэг үйлчилгээнүүдийг авах бололцоотой байна.

Банкны электрон үйлчилгээнд одоо байгаа үндсэн дутагдал нь нэгдсэн картын үйлчилгээ болон картын үйлчилгээний нэгдсэн төв байхгүй байгаа явдал юм. Энэ нь электрон төлбөр тооцооны систем хөгжихөд сөрөг нөлөө үзүүлж болох юм.

Мобиком, Монголын Цахилгаан Холбоо, Скайтел зэрэг олон хэрэглэгчтэй компаниуд үйлчлүүлэгчид үзүүлэх үйлчилгээгээ интернет ашиглан хийх хэлбэрт шилжүүлбэл интернетийн хэрэглээ хөгжихөд томоохон түлхэц болох юм. Хоёр. Электрон худалдаа (е-commerce)

Электрон худалдааны үйлчилгээ эхлэл төдий байгаа бөгөөд хүмүүс энэ үйлчилгээнд иргэд, байгууллагууд төдийлөн хэвшээгүй байна. Электрон худалдаа хийдэг www.eshop.mn, shop.olloo.mn/, www.shopping.isee.mn/ зэрэг сайтууд байна.

www.eshop.mn сайтаар худалдаа хийхэд хэрэглэгч «e-pay» төлбөрийн карттай байх шаардлагатай. Энэ картаар мөн байрны төлбөр, телефон утасны төлбөр, Сансар КАТВ-ийн төлбөрийг хийх боломжтой. Утсаар, электрон шуудан болон он-лайн холболтоор төлбөрөө төлж болно. Дутагдалтай тал нь энэ картаар өөр төрлийн төлбөр хийх асуудал хязгаарлагдмал. Энэ нь хэрэглэгчдийн мөнгөний эргэлтийг сааруулах муу талтай.

Электрон худалдааны сайтууд нь зар сурталчилгаа, танилцуулга зэрэг

багтаамж ихтэй мэдээлэл агуулсан байдаг тул сүлжээний хурд, хүчин чадалд

Page 24: IT 분야 관련 자료

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ХӨГЖЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЗОРИЛТ

24

харьцангуй өндөр шаардлага тавьдаг. Одоогоор электрон худалдааны сайтууд руу холбогдоход сүлжээний хурд хангалтгүй байгаа байдал харагдаж байна.

Электрон худалдааны системийн программ хангамжийн гол цөм нь төлбөр

тооцооны асуудал байдаг. Электрон аргаар төлбөр тооцоо хийх худалдааны системийн үйлчлүүлэгчдийн хувьд бүх банкны, бүх төрлийн картыг ашиглах сонирхолтой байдаг. Гэтэл одоо манай электрон худалдааны үйлчилгээ нь олон улсын карт эсвэл зөвхөн нэг банкны карт эсвэл тусгай төлбөрийн картаар (e-pay г.м) үйлчлэх байдалтай байна. Иймд картын үйлчилгээний банк дундын зуучийг монголд бий болгох шаардлагатай байна. Энэ зууч нь нэг талаас хэрэглэгчидтэй (электрон худалдааны байгууллага) нөгөө талаас банкуудтай харьцаж картын мэдээллийг дамжуулж хоорондын холбоог үүсгэж өгнө. Энэ нь мөн электрон төлбөр тооцооны системийн аюулгүй байдал, найдвартай ажиллагааг хангахад чухал ач холбогдолтой.

Электрон банкны үйлчилгээ, электрон худалдааны үйлчилгээг интернет сүлжээгээр явуулахад мэдээллийн аюулгүй байдал, нууцлалд ихээхэн анхаарах шаардлагатай байдаг. Манайд энэ төрлийн үйлчилгээ явуулж байгаа газрууд наад зах нь ямар нөхцөл шаардлага хангасан байх талаар ямар нэг зохицуулалтгүй, урсгалаар явж байна. Иймд энэ талаар хууль зүйн ямар нэг зохицуулалт хийх, мэдээллийн аюулгүй байдлын стандарт гаргах шаардлагатай байна.

Төлбөрийн карт уншигч машины (POS) сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэх шаардлага мөн тавигдаж байна. Гадаад орнуудын туршлагаас харахад сүлжээнд холбогдох боломж муутай газар утасгүй холболтыг түүний дотор үүрэн телефоны сүлжээг карт уншигч машины сүлжээ үүсгэхэд өргөн ашиглаж байгааг манайд нэвтрүүлж болох юм. Энэ тохиодолд үүрэн телефоны операторууд үнэ тариф дээр уян хатан бодлого баримталж дэмжих шаардлага үүсч болох юм.

www.mol.mn сайт дээр интернет худалдааны явуулсан санал асуулгын дүнг

доор толилуулж байна. Монголд интернэт худалдаа явуулах нөхцөл бvрдсэн vv?

бvрдсэн 37.96% (93)бvрдээгvй 61.63% (151)

Page 25: IT 분야 관련 자료

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ХӨГЖЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЗОРИЛТ

25

Нийт санал: 245

Интернэт худалдаа Монголд хөгжихөд доорхи хvчин зvйлсийн аль нь илvv саад болж байна вэ?

Хаягын нэгдсэн систем 16.35% (120) Хvмvvсийн энэ талаархи мэдлэг муу 17.03% (125)

Интернэтийн хэрэглээ хязгаарлагдмал 23.43% (172)

Дээрх хvчин зvйлс бvгд 40.33% (296)

мэдэхгvй 2.86% (21)

Нийт санал: 734

Дээрх санал асуулгын дүнгээс харахад электрон худалдааны үйлчилгээг Монголд нэвтрүүлэхэд цааш их зүйл хийх шаардлагатай байна.

Гурав. Аялал жуулчлал

Интернет үйлчилгээ нь хил хязгаараас үл хамаарах тул зар сурталчилгаа явуулах, гадаад ертөнцөд улс орноо сурталчилахад ихээхэн тохиромжтой. Иймд аялал жуулчлалын компаниуд интернет сурталчилгаанд ихээхэн анхаарал хандуулж веб хуудас ашиглан үйлчлүүлэгчид олж авах, захиалга авах ажил хийж байна.

Page 26: IT 분야 관련 자료

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ХӨГЖЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЗОРИЛТ

26

Томоохон зочид буудлууд өрөөний захиалгыг интернетээр авч байна.

Дөрөв. Үйлдвэрлэл үйлчилгээ

Үйлдвэрлэл үйлчилгээний салбаруудад мэдээллийн технологи улам нэвтэрч байна. Үйлдвэрлэлийн салбарт сүүлийн үеийн мэдээллийн техникийн дэвшлийг дагаад автоматик электронжуулалтын түвшин өөрчлөгдөж байна. Орчин үеийн автомат тоног төхөөрөмжүүд нь ихэвчлэн микропроцессорын удирдлагатай байгаа тул энэ төхөөрөмжүүдийн ашиглалт үйлчилгээг хариуцаж байгаа мэргэжилтнүүд компьютерийн техник болон процессорын ассемблер зэрэг доод түвшний програмчлалын мэдлэгтэй байх шаардлагатай. Иймд автомат тоног төхөөрөмж өргөн хэрэглэдэг аж ахуйн газруудыг мэдээллийн технологи сайн нэвтэрсэн гэж үзэж болно. Тухайлбал Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг энд жишээ болгож болно.

Байгууллага аж ахуйн нэгжүүдийн санхүү тоо бүртгэлийн албыг компьютергүйгээр болон санхүү тоо бүртгэлийн программын хэрэглээгүйгээр одоо төсөөлөх аргагүй болсон. Өөрөөр хэлбэл том бага бараг бүх газрын санхүүгийн алба нь мэдээллийн технологийн салбарын идэвхтэй хэрэглэгч болсон байна.

Аливаа аж ахуйн газрын зах зээлийн алба нь мөн мэдээллийн технологийн том хэрэглэгчид болж байна. Энэ шугамаар зар сурталчилгааны их ажил хийгддэг бөгөөд мэдээллийн технологи ашиглан байгууллага, бүтээгдэхүүнээ сурталчлах

Page 27: IT 분야 관련 자료

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ХӨГЖЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЗОРИЛТ

27

явдал улам өргөжиж байна. Гэхдээ хангалттай өргөн түвшинд хөгжөөгүй байгааг тэмдэгдэх нь зүйтэй.

Аж ахуйн байгууллага бүр электрон шуудангийн хаягтай. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимийн гишүүн 650 байгууллага, аж ахуйн нэгжийн 132 нь өөрийн веб хуудастай байна. Хэрэглэгч олонтой байгууллагууд өөрийн веб хуудсаар дамжуулан хэрэглэгчидтэйгээ харьцаж ажил үйлчилгээгээ сурталчилж хэрэглэгчдийн санал хүсэлтийг хүлээн авдаг. Жишээ нь Мобиком компаний веб сайтыг 613932 удаа үзсэн тоо байна.

Үйлчилгээний салбарт картаар үйлчилгээний төлбөрөө хийх явдлыг өргөжүүлэх шаардлагатай байгаа. Одоо цөөн тооны томоохон үйлчилгээ, худалдааны газрууд үйлчилгээ, бүтээгдэхүүний төлбөрөө картаар авч байна. Энэ хэлбэрийг хөгжүүлэхэд мэдээлэл, харилцаа холбооны технологи талаас мэдээллийн сүлжээний хүртээмж, хурд муу бөгөөд холболтын үнэ тариф өндөр байгаа нь саад болж байна.

Одоо монгол хэл дээр нийт 500 гаруй веб хуудас байдаг. Эдгээр веб хуудсуудыг судалж жагсаалт гаргаж, ангилах болон эдгээр хуудсууд дотор монгол хэлээр хайлт хийх систем бий болгох шаардлагатай байна.

Page 28: IT 분야 관련 자료

“МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ КОНЦЕПЦИ”

28

4. БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ХӨГЖЛИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЗОРИЛТ

Нэг. Ерөнхий боловсрол дахь мэдээлэл, харилцаа холбооны технологийн хөгжил, өнөөгийн байдал

Өргөн уудам газар нутагтай, хүн амын нягтрал бага, дэд бүтэц сул хөгжсөн манай орны хувьд боловсролын салбарыг мэдээлэл, харилцаа холбооны технологиор дэмжих нь мэдлэгийг бүтээх, түгээх, хүртэх ажиллагааг үр өгөөжтэй, сургалтын процессыг оновчтой, үр дүнтэй болгох, нийт ард, иргэд, багш, оюутан, сурагчдын мэдлэг боловсролоо тасралтгүй дээшлүүлэх, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх чухал хэрэгсэл, хүчин зүйл болж байна.

1980-аад оны дунд үеэс ЕБС-ийн ахлах ангиудын хичээлийн хөтөлбөрт

“Мэдээлэл зүй” хичээлийг оруулсны дээр Болгарын “Правец” маркын персональ компьютерыг боловсролын салбарт ашиглаж байлаа.

Тухайн үед ЗХУ-ын дунд сургуулиудад өргөн ашиглаж байсан А.Ершовын

сурах бичгийг монгол хэлэнд орчуулан “Мэдээлэл зүй” хичээлийн сурах бичиг болгон ашиглаж байсны зэрэгцээ ихэнх сургуулиуд компьютергүй сургалт зохион байгуулж байлаа.

Япон улсаас 1988 онд “Ямаха” PC-XT маркын 320 компьютерийг Ерөнхий боловсролын 20 сургуульд бэлэглэснээр сургуулиудад компьютерийн кабинет байгуулах эхлэл тавигдсан юм. Түүнчлэн БНСУ-ын Засгийн газраас 1989 онд “HUANDAI” PC-XT маркын 600 компьютерийг боловсролын салбарт бэлэглэсэн бөгөөд тус бүр 5 компьютер бүхий 99 кабинетийг ЕБС-д байгуулсан юм. “MONEL” компани 1988 оноос “MONEL” PC-XT компьютерийг угсран сургуулиудад нийлүүлж эхэлсэн. АХБ-ны санхүүгийн дэмжлэгтэйгээр 1997 оноос Боловсролын салбарын хөгжлийн хөтөлбөр/БСХХ/-ийг хэрэгжүүлсэн явдал нь сургуулиудыг компьютерийн кабинеттай болгох ажлыг нилээд эрчимжүүлсэн арга хэмжээ болсон юм.

Ерөнхий боловсролын сургуулиудыг компьютержүүлэх ямар нэг нэгдсэн

бодлого, төлөвлөлт 2000 оноос өмнө байгаагүй, боловсролын салбарт компьютер худалдан авах ажилллагааг жил бүрийн улсын төсвийн хөрөнгө оруулалт, БСХХ-ийн хөрөнгөнд тухайн жилд нийлүүлэх тоног төхөөрөмжтэй нэг багц болгож ирсэн нь компьютержүүлэлтийн түвшин доогуур байх үндсэн шалтгаан болсон гэж үзэх үндэслэлтэй.

Компьютер, түүний дагалдах тоног төхөөрөмжүүдийн хүчин чадал,

үйлдлийн систем асар богино хугацаанд шинэчлэгдэн өөрчлөгдөж байснаас шалтгаалан 10 жилийн сургуулиудыг 3-5 жилийн хугацаанд дахин шинэ компьютерээр хангах шаардлага тулгарч байв. Тухайлбал, БСХХ-ийн хүрээнд 1998 онд тухайн үедээ шаардлага хангасанд тооцож байсан PC-AT 386 компьютерыг аймгуудын төвийн 10 жилийн сургуулиудын кабинетэд нийлүүлсэн бөгөөд 2000 онд эдгээр компьютеруудыг ашиглаж байсан сургуулиуд “удаан, хүчин чадал муу” гэж голох хандлага гаргах болсон юм.

Боловсролын салбарт мэдээллийн технологийг нэвтрүүлэх бодлого

боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг 1999 оны 4 сард Гэгээрлийн сайдын

Page 29: IT 분야 관련 자료

“МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ КОНЦЕПЦИ”

29

тушаалаар байгуулан судалгааны ажлыг эхлүүлж 2000 оны 6 сард Монгол улсын Гэгээрлийн сайдын 151 тоот тушаалаар “Монгол улсын боловсролын салбарт 2010 он хүртлэх хугацаанд Мэдээлэл, харилцаа холбооны технологийг нэвтрүүлэх үндсэн чиглэл”-ийг баталсан.

“Монгол Улсын боловсролын салбарт 2010 он хүртлэх хугацаанд

мэдээлэл, харилцаа холбооны технологийг нэвтрүүлэх үндсэн чиглэл”-д дараахь зорилтуудыг дэвшүүлсэн. Үүнд: • Бага боловсролын сургалтанд мэдээлэл, харилцаа холбооны техник

хэрэгслийг үзүүлэн таниулах хэрэгсэл болгон өргөн ашиглах замаар сурагчдад мэдээлэл, харилцаа холбооны технологийн тухай анхны төсөөлөл олгож сонирхлыг нь төрүүлэх чиглэлээр ажиллах,

• Суурь боловсролын түвшинд мэдээлэл, харилцаа холбооны техник хэрэгсэлтэй харьцах, мэдээлэл солилцох, бичиг баримт боловсруулах хамгийн өргөн хэрэглэж байгаа орчин үеийн программын систем ашиглах мэдлэг, чадвар, дадлыг суралцагчид эзэмшихэд чиглэсэн сургалтыг зохион байгуулах

• Бүрэн дунд, техникийн болон мэргэжлийн боловсролын түвшинд мэдээлэл, харилцаа холбооны технологийг ашиглаж шаардлагатай мэдээллээ хайж олж ашиглах, хэвлэн нийтлэх, харилцаа холбоо тогтооход интернет, электрон шууданг ашиглах зэрэг чадвар эзэмших боломжоор хангах, хамгийн өргөн хэрэглэж байгаа орчин үеийн хэрэглээний программуудыг ашиглах мэдлэг, чадвар, дадлыг суралцагчид эзэмшихэд чиглэсэн сургалтыг зохион байгуулах

2000 оны 7 сарын 19-21-ны өдрүүдэд “ИНТЕРНЭТ БА СУРГУУЛЬ” олон

улсын хурлыг зохион байгуулж “Монгол улсын боловсролын салбарт 2010 он хүртлэх хугацаанд Мэдээлэл, харилцаа холбооны технологийг нэвтрүүлэх үндсэн чиглэл”-ийг хэрэгжүүлэх асуудлын талаар хэлэлцэж зөвлөмж гаргасан.

2001-2002 оны хичээлийн жилээс эхлэн компьютерийн кабинеттэй зарим

сургуулиудад 8-р ангид мэдээлэл зүйн хичээл зааж эхэллээ. Сургалтын төлөвлөгөө ёсоор VIII-XI ангийн сурагчдад мэдээлэл зүйн хичээлийг зааж байгаа бөгөөд мэдээлэл зүйн хичээлийн анхны монгол сурах бичгийг Л.Чойжооваанчиг, С.Жагдал нар зохион 2000-2001 оны хичээлийн жилээс сургалтанд ашиглаж ирэв. 2003 оны 9-12 сард ЮНЕСКО-гоос хийсэн “Ерөнхий боловсрол ба мэдээллийн технологи” судалгаанд хамрагдсан 1102 оюутны 95.1% нь мэдээлэл зүйн хичээлд Л.Чойжоованчиг, С.Жагдал нарын зохиосон “Мэдээлэл зүй 9-10” сурах бичгийг ашиглаж байсан гэж хариулжээ. Судалгаанд хамрагдсан дээрх оюутнуудын 73,0% нь ЕБС-д сурч байхдаа мэдээлэл зүйн сурах бичгээ номын сангаас авч ашигладаг, 18.8% нь өөртөө сурах бичигтэй байсан байна.

Бүх сургуулийг компьютержүүлэх ажлыг АХБ-ны зээлээр хэрэгжүүлж буй БСХХ хөтөлбөр, улсын төсөв болон бусад байгууллага, хандивлагчдын тусламжтайгаар хэрэгжүүлж ирлээ.

Page 30: IT 분야 관련 자료

“МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ КОНЦЕПЦИ”

30

2001-2004 онд 8, 10 жилийн сургуулиудад БСХХ болон БХХ-2 төслөөр 960 компьютер, улсын төсвөөр 699 компьютер нийлүүлсэн бөгөөд эдгээр компьютерууд Pentium-II ба түүнээс дээш үзүүлэлттэй байлаа.

Япон, Тайваньд өмнө нь ашиглаж байсан цаашид ашиглах боломжтой

Pentium-ээс дээш үзүүлэлттэй компьютерийг ЕБС-иудад нийлүүлснээр сургуулиудын компьютерийн хангамж нилээд сайжирлаа. Тухайлбал, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага JICA-гаас Сакура төслийн хүрээнд Pentium-I, Pentium-II үзүүлэлттэй 388 компьютерийг 51 сургуульд нийлүүллээ. Түүнчлэн энэ төслийн хүрээнд Linux үйлдлийн системийг хэрэглэн туршилт явуулсан нь цаашид Free and Open Source Software-г боловсролын салбарт ашиглах боломж байгааг харууллаа.

Улаанбаатар хотын Ротари клубээс нийслэлийн 60 гаруй сургуульд тус бүр

4 компьютер бүхий интернэт төв байгуулсан байна. 2002-2004 онд БСШУЯ-наас Засгийн газрын болон банк, санхүүгийн

байгууллагад ашиглаж байгаад техникийн шинэчлэлээр ашиглагдахаа больсон бүрэн ажиллагаатай PC-486-гаас дээш үзүүлэлттэй компьютерийн тоног төхөөрөмжийг сургуулиудад шилжүүлэн ашиглуулах замаар компьютерийн хангамжийг нэмэгдүүлэх ажлыг Төрийн өмчийн хороотой хамтран зохион байгуулсанаар 10 орчим сургуулийг компьютертай болгосон байна.

БСШУЯ, УБИС, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс болон Мидас,

Инфосон зэрэг байгууллагаас бага, дунд боловсролын салбар дахь мэдээлэл, харилцаа холбооны технологийн өнөөгийн байдалд судалгаа хийж иржээ. Тухайлбал, БСШУЯ-наас сургуулиудын компьютерийн хангамжийн судалгааг жил бүр гаргаж байна.

2004 оны 6 сарын байдлаар хөдөө орон нутагт үйл ажиллагаагаа явуулж байгаа төрийн өмчийн 10 жилийн нэг сургуульд дунджаар PC-486 ба түүнээс дээш үзүүлэлттэй 10 компьютер, 8 жилийн нэг сургуульд дунджаар 6 компьютер ногдож байна. Нийслэлд үйл ажиллагаагаа явуулж байгаа төрийн өмчийн 10 жилийн нэг сургуульд дунджаар 14 компьютер, 8 жилийн нэг сургуульд дунджаар 7 компьютер ногдож байна.

Компьютерийн хангамж /сургуулиар, 2004 оны 6 сар/

Сургуулийн тоо Сургалтанд ашиглаж буй

компьютерийн тоо

Нэг сургуульд ногдох буй

компьютерийн тоо

Бүгд

8 жил

10 жил

Бүгд

8 жил

10 жил

Бүгд

8 жил

10 жил

Бүгд 524 189 335 4776 1090 3686 9 6 11 Хөдөө 430 184 246 3504 1055 2449 8 6 10 Хот 94 5 89 1272 35 1237 14 7 14

Page 31: IT 분야 관련 자료

“МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ КОНЦЕПЦИ”

31

Аймаг, хотуудын төрийн өмчийн сургуулиудын компьютерийн хангамжийг

судлан үзэхэд Орхон аймгийн нэг сургууль дунджаар 20 компьютертай байгаа нь хамгийн өндөр үзүүлэлт болж байхад Баянхонгор, Булган, Дундговь, Завхан, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгуудад нэг сургууль дунджаар 7 компьютертай байгаа нь хамгийн бага үзүүлэлт болж байна.

Улаанбаатар хотын төрийн өмчийн сургуулиудад 1272 компьютер ашиглаж

байна. Сэлэнгэ аймгийн төрийн өмчийн сургуулиудад 248 компьютер ашиглаж байгаа нь хамгийн олон компьютертай аймаг болохыг судалгаа харуулж байна.

Нэг сургуульд ногдож буй компьютерийн тоо /аймаг, хотоор, 2004 оны 6

сар/

Сургуулийн тоо Сургалтанд ашиглаж буй

компьютерийн тоо

Нэг сургуульд ногдох буй

компьютерийн тоо

Бүгд

8 жил

10 жил

Бүгд8 жил

10 жил

Бүгд

8 жил

10 жил

1 Архангай 21 7 14 176 36 140 8 5 10

2 Баян-Өлгий 22 5 17 191 28 163 9 6 10

3 Баянхонгор 23 16 7 154 82 72 7 5 10

4 Булган 19 9 10 141 48 93 7 5 9 5 Говь-Алтай 23 16 7 184 112 72 8 7 10 6 Дорноговь 17 10 7 137 62 75 8 6 11 7 Дорнод 23 10 13 178 51 127 8 5 10 8 Дундговь 19 14 5 138 84 54 7 6 11 9 Завхан 30 12 18 208 64 144 7 5 8

10 Өвөрхангай 23 2 21 192 11 181 8 6 9 11 Өмнөговь 16 12 4 124 73 51 8 6 13 12 Сүхбаатар 14 10 4 108 59 49 8 6 12 13 Сэлэнгэ 30 7 23 248 39 209 8 6 9 14 Төв 30 14 16 206 76 130 7 5 8 15 Увс 23 14 9 205 93 112 9 7 12 16 Ховд 21 21 158 158 8 8 17 Хөвсгөл 27 6 21 196 30 166 7 5 8 18 Хэнтий 24 16 8 165 84 81 7 5 10 19 Дархан-Уул 12 2 10 195 10 185 16 5 19

20 Улаан-баатар 94 5 89 1272 35 1237 14 7 14

21 Орхон 8 8 162 162 20 20

22 Говьсүмбэр 5 2 3 38 13 25 8 7 8

Page 32: IT 분야 관련 자료

“МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ КОНЦЕПЦИ”

32

ЮНЕСКО-гоос 2003 онд, АХБ-аас 2004 онд явуулсан судалгаагаар сургуулиудад сургалтын зориулалтаар хуваарилсан компьютерийн ашиглалтыг судлахад ихэнх сургуулиуд компьютерийн кабинетийнхаа 2-3 компьютерийг бусад зориулалтаар ашиглаж байгаа нь тогтоогдсон байна.

Ерөнхий боловсролын сургуулийн 108 сурагчид 1 компьютер ногдож

байгаа нь цаашид сургуулиудыг компьютержүүлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатайг харуулж байна. Улаанбаатар хотын Амгалан цогцолборын 303 хүүхдэд 1 компьютер ногдож байгаа бол дээрх үзүүлэлт Улаанбаатарын 79-р сургуульд 270, Арвайхээрийн Соёмбо цогцолборт 266, Улаанбаатарын 40-р сургуульд 257, Улаанбаатарын Эрдмийн өргөө цогцолборт 251, Улаанбаатарын 13-р сургуульд 250 байна.

Мэдээлэл зүйн хичээлийг судалдаг VIII-XI ангийн 25 сурагчид 1 компьютер ногдож байна. Сүүлийн жилүүдэд БСШУЯ-наас хөдөөгийн ЕБС-ийн компьютерийн хангамжийг дээшлүүлэх чиглэлээр олон арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд хөдөөгийн сургуулиудын VIII-XI ангийн 22 сурагчид 1 компьютер ногдож байна. Гэтэл Улаанбаатарт VIII-XI ангийн 34 сурагчид 1 компьютер ногдож байна.

Нэг компьютерт ногдох сурагчдын тоо1

2004 оны 6 сарын байдлаар

Д/д Аймгийн нэр Суралцаг-садын тоо

VIII-X ангид

суралцаг-садын тоо

PC-486 ба дээш

үзүүлэлттэй компьюте-рийн тоо

Нэг компью-терт

ногдох суралцаг-садын тоо

Нэг компьютерт ногдох VIII-X

ангийн суралцагса-дын тоо

1 Архангай 19013 4010 176 108 23 2 Баян-Өлгий 20226 4427 191 106 23 3 Баянхонгор 18479 3840 154 120 25 4 Булган 12439 3048 141 88 22 5 Говь-Алтай 12363 2780 184 67 15 6 Дорноговь 11095 2473 137 81 18 7 Дорнод 16610 4285 178 93 24 8 Дундговь 10112 2191 138 73 16 9 Завхан 17701 4169 208 85 20

10 Өвөрхангай 21160 4387 192 110 23 11 Өмнөговь 10300 2275 124 83 18 12 Сүхбаатар 11555 2639 108 107 24 13 Сэлэнгэ 23049 5866 248 93 24 14 Төв 19572 4463 206 95 22 15 Увс 18814 3724 205 92 18 16 Ховд 20055 4644 158 127 29 17 Хөвсгөл 25149 5397 196 128 28

1 Энэ судалгаанд биеэ даасан бага сургуулийн талаарх мэдээлэл ороогүй болно.

Page 33: IT 분야 관련 자료

“МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ КОНЦЕПЦИ”

33

18 Хэнтий 14060 2939 165 85 18 19 Дархан-Уул 20215 5024 195 104 26

20 Улаанбаатар 169741 43339 1272 133 34

21 Орхон 20446 5065 162 126 31 22 Говьсүмбэр 2987 696 38 79 18

Бүгд 515141 121681 4776 108 25 Аймгийн дүн 345400 78342 3504 99 22

Улаанбаатар 169741 43339 1272 133 34

Улаанбаатар хотын Эрдмийн өргөө цогцолборын VIII-XI ангийн 68 хүүхдэд

1 компьютер ногдож байгаа бол дээрх үзүүлэлт Улаанбаатарын 40-р сургуульд 66, Амгалан цогцолборт 63, 13-р сургуульд 61, 48-р сургуульд 59, Арвайхээрийн Соёмбо цогцолборт 59, Улаанбаатарын Ирээдүй цогцолборт 58, 3-р сургуульд 57, Булганы 1-р сургуульд 57, Зуунмодын Хүмүүн цогцолборт 55 байна.

БСШУЯ-ны судалгаанаас үзэхэд Улаанбаатар, Орхон, Дархан-Уул, Ховд, Хөвсгөл, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Дорнод, Төв зэрэг сургуулийн насны хүүхэд олонтой аймгуудын төвийн сургуулиудын компьютерийн хангамж тааруу хэвээр байсаар байна.

ЮНЕСКО-гоос 2003 оны 9-12 сард явуулсан “Ерөнхий боловсрол ба

мэдээллийн технологи” судалгаагаар компьютерийн хүрэлцээгүйгээс Мэдээлэл зүйн хичээл судалж буй 3 сурагч тутмын 2 нь хичээлийн үеэр 3-5 сурагч 1 компьютерийг хамтран ашиглаж байлаа.

Êîìïüþòåðèéí õ¿ðòýýìæ

10.910.3 9.3

68.1 65.1

4.6

0.010.020.030.040.050.060.070.080.0

IX àíãè X àíãè

Àíãè

Õó

âü

Õè÷ýýë äýýð 1êîìïüþòåðèéããàíöààðàà àøèãëàäàãáàéñàí ñóðàã÷èä

Õè÷ýýë äýýð 1êîìïüþòåðèéã 2-óóëàà àøèãëàäàãáàéñàí ñóðàã÷èä

Õè÷ýýë äýýð 1êîìïüþòåðèéã 3 áàò¿¿íýýñ îëîí ñóðàã÷àøèãëàäàã áàéñàí

Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулийн мэдээлэл зүйн

кабинетын компьютерийн тоо хүрэлцээгүйгээс сурагчдын 50 орчим хувь нь хичээлийн цагт 3 ба түүнээс олуулаа хамтран 1 компьютер ашигладаг байна. Хөдөөгийн сургуулиудын сурагчдын 83,6-86,2 хувь нь хичээлийн цагт 3 ба түүнээс олуулаа хамтран 1 компьютер ашигладаг байна.

Page 34: IT 분야 관련 자료

“МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ КОНЦЕПЦИ”

34

БСШУ-ны салбарт интернетийн үйлчилгээ үзүүлэгч “Эрдэмнэт” сүлжээнд

16 их сургууль, коллежийн 40 гаруй мянган багш, оюутан холбогдоод байна. Электрон шууданд холбогдсон ерөнхий боловсролын 102 сургуулийн

дийлэнх нь холболтын үнэ тариф өндрөөс шалтгаалан электрон шуудангаар тогтмол харилцаж чадахгүй байна.

Мэдээлэл зүйн хичээлийг ЕБС-ийн 8-10 дугаар ангид үзэж судлах болсон

нь сайшаалтай боловч мэргэжлийн багшаар дутагдах явдал хааяагүй байсаар байна. УБИС, Ховд дахь МУИС-ийн салбар сургууль, Архангайн Багшийн коллежид мэдээлэл зүйн багшийг бэлтгэж байгаа боловч төгсөгчдийн нилээд хэсэг нь боловсролын салбараас өөр салбарт ажиллаж байна.

1994-2003 онд УБИС-ийг мэдээлэл зүйн багш мэргэжлээр төгссөн 173

багшийн талаар судалгаа хийж үзэхэд төгсөгчдийн 37,0 хувь нь эрэгтэйчүүд 63,0 хувь нь эмэгтэйчүүд байна. Сүүлийн жилүүдэд төгсөгчдийн дотор эмэгтэйчүүдийн эзлэх хувь өссөөр байна. Тухайлбал, 2003 онд төгсөгчдийн 84,6 хувь нь эмэгтэйчүүд байгаа нь мэдээлэл зүйн багшийн мэргэжлээр суралцагчдын хүйсийн харьцааг тэнцвэртэй болгох талаар анхаарах шаардлагатайг харуулж байна.

ЕБС-ийг мэдээлэл зүйн багшаар хангах зорилгоор 90-ээд оны дунд үеэс

элсэлтийн тоог нэмэгдүүлсэн боловч сүүлийн жилүүдэд төгсөгчдийн тоо буурах хандлага ажиглагдаж байна.

УБИС-ийн мэдээлэл зүйн багшийн анги төгсөгчдийн тус сургуульд элсэх

үеийн орон нутгийн харъяаллыг судлан үзэхэд 4 хүн тутмын 1 нь Улаанбаатар хотын иргэн байжээ. Тухайлбал, 1996 онд төгсөгчдийн 28,6 хувь, 2000 онд төгсөгчдийн 26,8 хувь, 2003 онд төгсөгчдийн 23,1 хувь нь тус сургуульд элсэх үедээ Улаанбаатарт уралдаант шалгаруулалтанд орж байсан байна. Гэтэл

УБИС-ийг мэдээлэл зүйн багш мэргэжлээр төгсөгч- дийн 56,1 хувь нь Улаанбаатар хотод ажиллаж байгаа бөгөөд дөнгөж 28,9 хувь нь хөдөө орон нутагт ажиллаж байна. УБИС-ийн мэдээлэл зүйн багшийн анги төгсөгчдийн 57,2 хувь нь төрийн өмчийн байгууллагад, 27,7 хувь нь

хувийн байгууллагад ажиллаж байгаа бөгөөд 9,2 хувь нь гадаадад суралцаж, 5,8 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй байна.

УБИС-ийн мэдээлэл зүйн багшийн анги төгсөгчдийн 50,3 хувь нь боловсролын байгууллагад ажиллаж байна. 1994 онд төгсөгчдийн 28,6 хувь, 1996 онд төгсөгчдийн 21,4 хувь нь боловсролын байгууллагад ажиллаж байсан бол 2002 онд төгсөгчдийн 69,6 хувь, 2003 онд төгсөгчдийн 92,3 хувь нь

Ìýäýýëýë ç¿éí áàãø ìýðãýæëýýð òºãñºã÷äèéí àæèë ýðõëýëò /áàéðøëààð/

պ人 îðîí íóòàãò

àæèëëàäàã28.9%

Ãàäààäàä ñóðäàã9.2%

Ãýðòýý /òîäîðõîé àæèëã¿é/

5.8%

Óëààíáààòàðò àæèëëàäàã

56.1%

Page 35: IT 분야 관련 자료

“МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ КОНЦЕПЦИ”

35

боловсролын байгууллагад ажиллаж байна. Өөрөөр хэлбэл сүүлийн жилүүдэд төгсөгчдийн олонхи нь мэргэжлийнхээ дагуу багшлах ажил хийх болжээ.

Насанд хүрэгчдэд компьютертэй харьцаж бичиг хэрэг боловсруулах, сүлжээгээр харилцах ба мэдээлэл олж авах чадварыг албан бус сургалтаар эзэмших нөхцөл бололцоог бүрдүүлэхээр ажиллаж байгаа боловч хэрэгжилт тааруу байна.

Компьютертэй харьцаж бичиг хэрэг боловсруулах, сүлжээгээр харилцах,

мэдээлэл олж авах чадварыг бие даан эзэмших бололцоог олгохуйц CD, Веб хуудас зэрэг сургалтын хэрэглэгдэхүүнийг бий болгох, хүрэлцээг нэмэгдүүлэхийг урамшуулах чиглэлээр ч зарим ажлыг эхлээд байна. Тухайлбал, “Старсофт” ХХК-аас компьютерийн үндсэн мэдлэг, өргөн хэрэглээний программуудын бие даан эзэмшихэд зориулсан интерактив видео хичээлийн CD-г бэлтгэн хэрэглэгчдэд хүргээд байна.

Ерөнхий боловсролын 11 жилийн сургалтанд шилжих тухай заалт Монгол

улсын боловсролын тухай хуульд орсонтой холбогдуулан “Бага, дунд боловсролын стандарт”-ыг шинэчлэн боловсруулах ажил эхэлсэн бөгөөд энэ хүрээнд ЕБС-ийн мэдээлэл зүйн боловсролын стандартыг боловсруулж туршихаар болоод байна. Энэ стандартад мэдээлэл зүйн сургалтыг 5-р ангиас эхлэн зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Ерөнхий боловсролд мэдээллийн технологийг нэвтрүүлэх чиглэлээр дээр

дурьдсан олон арга хэмжээг хэрэгжүүлж байгаа бөгөөд эдгээр ажлын үр дүнг хэрэглэгчид хэрхэн үнэлж байгааг тогтоох нь цаашдын хөгжилд ихээхэн үүрэгтэй билээ.

ЮНЕСКО-гоос 2003 оны 9-12 сард хийсэн “Ерөнхий боловсрол ба мэдээллийн технологи” судалгаанд хамрагдсан 1102 оюутны 97,6 хувь нь ЕБС төгсөхдөө мэдээлэл зүйн хичээлээр олж авсан мэдлэг чадварын түвшиндээ үнэлэлт дүгнэлт өгсөн байна. Үнэлэлт дүгнэлт өгсөн оюутны 4,1 хувь нь мэдлэг, чадвартай болж чадсан, 54,8 хувь нь дунд зэргийн мэдлэгтэй болсон, 41,1 хувь нь зохих түвшний мэдлэгтэй болж чадаагүй гэж хариулсан байна. Мэдээлэл зүйн хичээлээр олж авсан мэдлэг чадварын түвшиндээ үнэлэлт дүгнэлт өгсөн оюутнуудын 61,2 хувь нь мэргэжлийн багшаар заалгаж байжээ. ЕБС төгсөхдөө мэдээлэл зүйн хичээлээр эзэмшвэл зохих зүйлээ бүрэн эзэмшиж чадсан оюутны 81,8 хувь, дунд зэрэг эзэмшсэн оюутны 67,5 хувь нь тус тус мэргэжлийн багшаар хичээл заалгаж байснаас үзэхэд мэдээлэл зүйн мэргэжлийн багшаар хичээл заалгасан нь илүү үр дүнтэй болохыг харуулж байна.

ЕБС-д судалсан мэдээлэл зүйн хичээлээр олж авсан мэдлэг, чадварын

түвшин их, дээд сургуульд суралцахад чинь хир нөлөөтэй байна гэсэн асуултад дээрх судалгаанд оролцсон оюутнуудын 97,0 хувь нь хариулсан байна. Хариулт өгсөн оюутны 6,5 хувь нь сайнаар нөлөөлж байгаа, 29,0 хувь нь дунд зэргийн нөлөөтэй байгаа, 64,5 хувь нь нөлөөлж чадахгүй байгаа гэж хариулсан байна. Дээрх байдал ЕБС-ийн мэдээлэл зүйн сургалтыг сайжруулахад онцгой анхаарал тавих шаардлагатайг нотолж байна.

Page 36: IT 분야 관련 자료

“МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ КОНЦЕПЦИ”

36

Хоёр. Боловсролын салбарт мэдээлэл, харилцаа холбооны технологийг нэвтрүүлэх цаашдын зорилт

XXI зууны эхэн үед Монголчуудын өмнө тавигдаж байгаа нэг чухал зорилт

нь бүх нийтээрээ компьютерийн бичиг үсэгтэн болох явдал юм. Мэдээлэл, харилцаа холбооны технологийн бүх нийтийн боловсрол олгох

тогтолцоог юуны өмнө бүрдүүлэх шаардлагатай юм. Өөрөөр хэлбэл боловсролын түвшин бүрд мэдээлэл, харилцаа холбооны технологийн сургалтыг дэлхий нийтийн тухайн үеийн жишигтэй уялдуулан зохион байгуулж хэрэгжүүлэх уян хатан тогтолцоог бий болгох хэрэгтэй байна.

Мэдээллийн технологийг боловсролд нэвтрүүлэхэд баримтлах эрхэм зорилго, үндсэн зорилтуудыг дараах байдлаар төсөөлж байна.

Эрхэм зорилго

Мэдээлэл, харилцаа холбооны технологийн ололтыг ашиглан иргэд өөр хоорондоо болон дэлхий нийттэй чөлөөтэй харилцаж, нийгмийн харилцаанд идэвхтэй эрх тэгш оролцоход нь хэрэгтэй мэдлэг, чадвар, дадлыг эзэмших хүртээмжтэй орчин, нөхцлийг бүрдүүлэхэд оршино. Баримтлах зарчим

Эрхэм зорилгод хүрэхийн тулд боловсролын түвшин бүрд мэдээлэл, харилцаа холбооны технологийн сургалтыг дэлхий нийтийн тухайн үеийн жишигтэй уялдуулан зохион байгуулж хэрэгжүүлэх уян хатан тогтолцоог бий болгоно. Үндсэн зорилт

2020 он гэхэд боловсролд мэдээллийн технологийг бүрэн нэвтрүүлнэ.

Гол зорилтууд

1. Боловсролын мэдээллийн цахим тогтолцоо бий болгох талаар: Салбарын мэдээлэл, удирдлагын мэдээллийн нэгдсэн сүлжээ, мэдээллийн сан бий болгосноор оновчтой, шуурхай шийдвэр гаргах, мэдээллээр үйлчлэх боломжийг бүрдүүлэх.

2. Боловсролын салбарын мэдээллийн технологийн дэд бүтцийг хөгжүүлэх талаар: Мэдээлэл, харилцаа холбооны технологийн хөгжлийн орчин үеийн түвшинд сургалт явуулах болоод мэдээлэл олж авах, солилцох боломжийг бүрдүүлэх дэд бүтцийг бий болгон техник, тоног төхөөрөмжөөр хангах.

3. Боловсролын салбарын хүний нөөцийн хөгжлийн талаар: Мэдээллийн технологийн хөгжлөөс мэдлэг чадварын хувьд хоцрохгүйгээр өөрийгөө хөгжүүлэх чадвартай боловсон хүчнээр хангах.

Page 37: IT 분야 관련 자료

“МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ КОНЦЕПЦИ”

37

4. Сургалтын талаар: Мэдээлэл, харилцаа холбооны технологийн мэдлэг, чадвар эзэмшүүлэхэд чиглэгдсэн сургалтыг суралцагчдын хэрэгцээ, сонирхолд тулгуурлан зохион байгуулах уян хатан тогтолцоог бий болгох

Үйл ажиллагааны зорилтууд 1. Боловсролын мэдээллийн цахим тогтолцоо бий болгох талаар

1.1. Боловсролын удирдлагын оновчтой, шуурхай шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх нэгдсэн мэдээллийн сүлжээ, сан, мэдээллийн эрэлт-хайлтын тогтолцоог бүрдүүлж төлөвшүүлэх.

1.2. Бүх шатны сургуулийн удирдлага, бүртгэлийн электрон мэдээллийн

системийг үүсгэж суралцагчид хэрэгтэй мэдээллийг өөрсдөө авах боломжийг бүрдүүлэх.

1.3. Боловсролын байгууллагуудын суралцагч төвтэй сургалтанд шилжих үйл

явцыг МХХТ-оор дэмжих.

1.4. Сурах бичиг, гарын авлага, сургалтын материалын электрон хувилбарыг бий болгох, Веб суурилсан сургалтыг өргөнөөр ашиглах.

1.5. Бүх шатны сургуулийн номын сангийн үйлчилгээг электрон хэлбэрт

оруулах. 2. Боловсролын салбарын мэдээллийн технологийн дэд бүтцийг хөгжүүлэх талаар

2.1. Ерөнхий боловсролын сургуулиудыг хямд үнэ тарифаар интернэтэд ээлж дараатай холбох зохицуулалтын арга хэмжээ авах

2.2. Хувийн хэвшлээс электрон боловсролыг хөгжүүлэх чиглэлээр хөрөнгө

оруулахыг хөхүүлэн дэмжих

2.3. Сургалтын бүх шатны байгууллагуудыг компьютержуулж, 2012 он гэхэд ахлах ангийн болон их, дээд сургуулийн 5 суралцагч тутамд 1 персональ компьютер ногдох хэмжээнд хүргэнэ. 2020 он гэхэд ерөнхий боловсролын сургуулийн 5 сурагч, их, дээд сургуулийн 2 оюутан тутамд тус тус 1 персональ компьютер ногдох хэмжээнд хүргэнэ.

2.4. Сургууль, тэнхим бүрд LCD проектор, сканнер, принтер, дэлгэц зэрэг

МХХТ-ийн үндсэн хэрэгслээр тоноглогдсон кабинетийг байгуулна.

2.5. 2012 он гэхэд мэдээллийн технологи, математик, байгалийн ухаан, гадаад хэлний хичээлүүдийг, 2016 он гэхэд бусад шаардлагатай хичээлүүдийг цахим-сургалтаар эзэмших бололцоог бүрдүүлэх зорилгоор эдгээр хичээлүүдийн кабинетуудыг лазер принтер, дижитал зургийн аппарат, өнгөт принтер, CD-бичигч, видео прожектор, сканнер зэрэг компьютерийн дагалдах тоног төхөөрөмжүүдээр хангана.

Page 38: IT 분야 관련 자료

“МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ КОНЦЕПЦИ”

38

2.6. Сургуульд ашиглаж буй өндөр хурдтай процессор бүхий компьютерийн тоог 2012 онд 80, 2016 онд 90, 2020 онд 95-д хувьд хүргэнэ.

2.7. Сургуульд ашиглаж буй хамгийн сүүлийн үеийн үйлдлийн систем бүхий

компьютерийн тоог 2012 онд 80, 2016 онд 90, 2020 онд 95-д хувьд хүргэнэ.

2.8. 2012 он гэхэд багш нарын 10-аас доошгүй хувийг нотебүүк компьютертэй

болгоно. 2020 он гэхэд багш нарын 50-аас доошгүй хувь нь нотебүүк компьютертэй болсон байна.

2.9. Алслагдсан сум, багт богино хугацааны сургалт болон мэдээллийн

үйлчилгээг үзүүлэх МХХТ-ийн хөдөлгөөнт лаборатори байгуулж ашиглана.

2.10. Боловсролын байгууллага бүр электрон шуудангийн хаяг, Вэб хуудастай

болох арга хэмжээг нийслэл хот, аймгийн төвд 2005 онд, хөдөөд 2006 он гэхэд шийдвэрлэнэ.

3. Боловсролын салбарын хүний нөөцийн хөгжлийн талаар

3.1. Мэдээлэл, харилцаа холбооны технологийг хичээлдээ ашиглах сонирхолтой багш нарт зориулсан сургалтыг зохион байгуулснаар ээлжит хичээлдээ компьютер ашигладаг багшийн тоог 2012 онд 50, 2016 онд 70, 2020 онд 90 хувьд хүргэнэ.

3.2. Мэдээлэл, харилцаа холбооны технологийн чиглэлээр мэргэжилтэн

бэлтгэж байгаа сургуулийн багш, сургагч нарын мэдлэг чадварыг өндөр хөгжилтэй орнуудын түвшинд хүргэх цогц арга хэмжээг шат дараатайгаар авна.

3.3. Төрийн ба төрийн бус хувийн хэвшлийн байгууллагад ажилладаг

мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарын өндөр мэдлэг чадвартай боловсон хүчнийг сургалтанд татан оролцуулах тогтолцоог бий болгоно.

3.4. Сургуулийн удирдлага төлөвлөлтөнд компьютер ашигладаг сургуулийн

удирдах ажилтны тоог 2012 онд 80, 2016 онд 90, 2020 онд 95-д хувьд хүргэнэ.

4. Сургалтын талаар

4.1. Сургуулийн өмнөх болон бага боловсролын сургалтанд мэдээлэл, харилцаа холбооны технологийн тухай анхны төсөөлөл олгож сонирхлыг нь төрүүлэх арга хэлбэрүүдийг дэмжинэ. 2008 оноос бага ангиас компьютерийн мэдлэг, чадвар олгох арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

4.2. Дунд боловсролын түвшинд мэдээлэл, харилцаа холбооны технологийг

ашиглаж шаардлагатай мэдээллээ хайж олж ашиглах, хэвлэн нийтлэх,

Page 39: IT 분야 관련 자료

“МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ КОНЦЕПЦИ”

39

харилцаа холбоо тогтооход интернет, электрон шууданг ашиглах зэрэг чадвар эзэмших боломжоор хангах, хамгийн өргөн хэрэглэж байгаа орчин үеийн хэрэглээний программуудыг ашиглах мэдлэг, чадвар, дадлыг суралцагчид эзэмшихэд чиглэсэн сургалтыг зохион байгуулна.

4.3. Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн техник, программ хангамж,

компьютерийн сүлжээ, электрон хэвлэн нийтлэлийн зэрэг мэргэжлийн сургалтыг богино хугацаанд олгох боломж бүрдүүлэх. CISCO, MICROSOFT SERTIFIED ENGINEERS OR PROGRAMMER’S, WEB MASTER’S COURSE зэрэг мэргэжлийн хүлээн зөвшөөрөгдсөн сургалтуудыг зохион байгуулна.

4.4. Эзэмшиж байгаа мэргэжлийнхээ чиглэлээр өргөн хэрэглэж байгаа орчин

үеийн программ, мэдээлэл, холбооны техник, сүлжээг ашиглах мэдлэг, чадвар, дадлыг оюутан суралцагчид эзэмшихэд чиглэсэн сургалтыг зохион байгуулна.

4.5. МХХТ-ийн боловсролын стандарт, чанарыг баталгаажуулахын тулд

үндэсний болон олон улсын гэрчилгээжүүлэх, баталгаажуулах, түвшин тогтоох тогтолцоог нэвтрүүлнэ.

4.6. Мэдлэг бүтээх, сурах үйл ажиллагааг боловсронгуй болгох, мэдлэгийн

бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээ болгоход чиглэгдсэн судалгаа шинжилгээний ажлыг дэмжинэ.

4.7. Цахим-их сургууль, цахим-дунд сургуулийг байгуулах, МХХТ-ийг иж

бүрэн нэвтрүүлсэн загвар сургуулиудыг бий болгохыг бүх талаар дэмжинэ.

4.8. Компьютертэй харьцаж бичиг хэрэг боловсруулах, сүлжээгээр харилцах

ба мэдээлэл олж авах чадварыг бие даан эзэмших бололцоог олгохуйц CD, Веб хуудас зэрэг сургалтын хэрэглэгдэхүүнийг бий болгох, хүрэлцээг нэмэгдүүлэхийг урамшуулна.

4.9. Электрон сурах бичиг, малтимедиа хичээл бэлтгэх төв байгуулан

ажиллахыг дэмжих, ялангуяа сургалтын CD, DVD үйлдвэрлэлт, Веб хуудас хийхэд дэмжлэг үзүүлнэ.

4.10. Программ хангамж болон МХХТ-ийн үйлчилгээний дэлхийн зах

зээл дээр амжилт олохын тулд МХХТ-ийн мэргэжилтнүүд, мэргэшсэн хүний нөөцийг хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ.

Page 40: IT 분야 관련 자료

“МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ КОНЦЕПЦИ”

40

5. ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН ХӨГЖИЛ,ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШИД ТАВИХ ЗОРИЛТ

Нэг. Эрүүл мэндийн салбар дахь мэдээлэл, харилцаа холбооны технологийн хөгжлийн өнөөгийн байдал А. Ерөнхий зүйл.

Эмнэлгийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлд нэвтрүүлэх, эмнэлгийн тоног төхөөрөмжийг ашиглан өвчтнийг шинжлэх, оношлох, эмчлэхэд ашиглах, мэдээ, мэдээлэл авах, цуглуулах, дамжуулах, боловсруулах, хэвлэх, мэдээлэл тараах зэрэгт мэдээлэл, холбооны техник, технологийн дэвшлийг эрүүл мэндийн салбарт өргөн ашигладаг.

Мэдээлэл, холбооны технологийн дэвшлийг анагаах ухааны судалгаа шинжилгээнд, эмчилгээ, оношлогоо шинжилгээнд, эрүүл мэндийн сургалт сурталчилгаанд, эрүүл мэндийн статистик мэдээллийн тогтолцоонд, эмнэлгийн үйлчилгээнд өдөрт тутам байнга хэрэглэж байна. Б. Мэдээлэл, харилцаа холбооны технологийн хөгжил хөгжингүй орнуудад

Хөгжингүй орнууд мэдээлэл, холбооны технологийн дэвшлийг эрүүл мэндийн салбарт өргөнөөр нэвтрүүлж байна. Тухайлбал:

Японд байнгын хяналтад байх өвчтөнийг сенсорны аппарат,дамжуулагч, хиймэл дагуул, компьютерийн тусламжтайгаар хаана байгааг, ямар байрлалд, ямар хурдтай хөдөлж байгаа болон амьсгалын тоо, артерийн даралтын дээд, доод хэмжээ, пульс зэргийг байнга хянах боломжтой болсон байна. (Зураг 1,2,3) Үрэвссэн Мухар олгойг 2 гуурсын тусламжтайгаар 45 секундад соруулан авснаар өвчтний хөдөлмөрийн чадвар түр алдалт 45 минут хүртэл буурсан байна.

Малайзд мэдээлэл, холбооны шинэ технологи (Multimedia Supercorridor) нэвтрүүлж байна. Энэ технологи 7 үндсэн хэсэгтэй, үүний нэг хэсэг нь алсын эмнэлгийн тусламж(Telemedicine) юм. Дээрх технологийг нэвтрүүлснээр 2020 он гэхэд Малайзын нийт хүн ам гэрээсээ эмч, эмнэлэгтэй хүссэн цагтаа компьютерийн сүлжээгээр холбогдож зөвлөгөө авах боломжтой болох юм байна.

Сингапурт иргэд нь эрүүл мэндийн цахим карттай болсноор эрүүл мэндтэй холбоотой бүх мэдээллийг хадгалах болсны зэрэгцээ, нийт хүн амын эрүүл мэндийн мэдээллийн санг вэб хуудсанд байрлуулж, судалгаа шинжилгээний зорилгоор ашиглах болсон байна.

Канадад залуу эцэг эхчүүдэд зориулсан компьютерийн сүлжээ байгуулснаар хоорондоо мэдээлэл солилцох, эмч, эмнэлгээс зөвлөгөө авах, эмнэлэгт хэвтэж байгаа хүүхдийн биеийн байдлыг 24 цагаар гэрээсээ хяналт тавих боломжтой болжээ. В. Эрүүл мэндийн салбар дахь мэдээлэл, харилцаа холбооны технологийн хэрэглээ E - HEALTH цахим техник ашиглан компьютерийн сүлжээгээр иргэдэд зөвлөгөө, тусламж, үйлчилгээ үзүүлэх технологи, PAPERLESS HOSPITAL- цаасгүй эмнэлгийн технологи. Малайзын Salayn hospital, Putro-Jaya hospital зэрэг эмнэлгүүд болон Япон, Сингапур улсуудад

Page 41: IT 분야 관련 자료

“МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ КОНЦЕПЦИ”

41

эмнэлгийн дотоод компьютерийн сүлжээ байгуулан цахим өвчний түүх (EMR) хэрэглэн цаасан дээр бичиж тэмдэглэх үйл ажиллагааг электроникоор орлуулсан технологи, INTERNET CONSULIUM - эмчлэгч эмч онош тодорхойгүй өвчнийхээ тухай мэдээллийг (холбогдох шинжилгээний үр дүнгийн хамт) интернетэд тавьж, дэлхийн бусад орны эмч нар хариу зөвлөлгөө өгөх үйл ажиллагааны технологи, MEDICAL IMAGINE - эмнэлгийн оношлогоонд мэдээллийн технологийн дэвшил нэвтрүүлэн оношлогоо үйлчилгээг шинэ шатанд гаргах технологи, тухайлбал: хүнийг 3 проекцоор зүсэж, бий болсон мэдээллийн тусламжтайгаар компьютерт хүнийг дахин бий болгоод, эд эрхтнийг өнгөтөөр, эргүүлж тойруулж зүсэж, хэмжиж харуулах г.м. EMR - (Electronic Medical Record) - цахим өвчний түүх, компьютерийн доод сүлжээ (LAN) бүхий эмнэлгүүд энэ технологийг нэвтрүүлж байна. Хүлээн авахад өвчтнийг хэвтүүлснээс эхлэн эмнэлгээс гарах хүртэлх бүх мэдээлэл дотоод сүлжээнд хадгалагдана. Бүх эмч, сувилагчийн ажлын байр дээрх сүлжээнд холбогдсон, лабораторийн шинжилгээ, оношлогооны үр дүнгүүд (рентген зураг, компьютерний томограммын зураг, ЭХО зураг, ЭКГ, ЭЭГ зэрэг), эмийн сангаас олгосон эм, хийсэн мэс ажилбар, хагалгаа, хоол, төлбөрийн баримт зэрэг бүх мэдээлэл сүлжээгээр дамжиж, хэрэглэгчид ашиглагдах боломжтой юм байна. TELEMEDICINE - Мэдээлэл-холбооны технологийн эрчимтэй хөгжил нь эмнэлзүйн болон лаборатори, дүрслэх оношлолын бүх төрлийн мэдээллийг алсад дамжуулах, харилцан зөвлөлдөх замаар өвчин эмгэгийг оношлох, эмчлэх, нөхөн сэргээх, урьдчилан сэргийлэх бололцоо олгож байна.

Японд хот, хөдөөгийн эмнэлгүүдийн хооронд "Алсын эмнэлгийн тусламж" (Telemedicine) төсөл хэрэгжүүлж эд эсийн шинжилгээний үр дүнг харилцан харж, зөвлөлгөө өгч байна.

Англи улсад эрүүл мэндийн төвүүдэд телемедицины кабинет бий болгосноор төрөлжсөн мэргэжлийн эмчийн орон тоог хэмнэж, төрөлжсөн эмнэлгүүдтэй холбогдон эмчийн зөвлөгөө авч, өвчтөнд эмнэлгийн төрөлжсөн мэргэжлийн тусламжийг алсын зайнаас үзүүлдэг болсон байна.

Малайз улсад алслагдсан арал, хөдөө нутагт байгаа өвчтөнд алсын зайнаас мэс заслын хагалгааг удирдан хийлгэж байна.

Tele-monitor system for endoscopy surgery - алсаас эндоскопын хагалгааг телевизийн дэлгэцэнд харж хийж байна.

Tele-robotic surgery telemedicine of Emergency - Ослын үед алсын зайнаас робот техникийн тусламжтайгаар мэс засал хийж эхэлж байна.

Picture archiving and communication system (PACS) - томоохон эмнэлгүүд оношлогооны техник төхөөрөмжүүд (компьютерний томограф-СТ, цахилгаан соронзон оношлогооны аппарат-MRI, эхо, ЭКГ,ЭЭГ, рентген зэрэг)-ийн үр дүнг компьютерийн сүлжээгээр нэгтгэн архивлан хадгалж, эмчийн автоматжуулсан ажлын байранд шууд хүргэн, эмчийг оношлоход бүрэн бололцоогоор хангадаг болжээ. Г. Лабораторийн оношлогооны дэвшил

Бичил-электроник, лазерийн оптик, поли-мерийн химийн ололтуудыг иммунохими, нуклейн хүчлийн өвөрмөц таних чадвартай хослуулснаар лабораторийн оношлолын шинжилгээ нарийн мэргэжлийн, төрөлжсөн хэлбэрээ

Page 42: IT 분야 관련 자료

“МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ КОНЦЕПЦИ”

42

алдаж, тун өчүүхэн хэмжээтэй нэг сорьцонд олон төрлийн үзүүлэлтийг бүрэн автомат дэглэмээр, богино хугацаанд гаргах болж байна.

АНУ-ын Diasorin, Luminex компаниуд төрөл бүрээр гэрэлтэх өвөрмөц эсрэгбиестэй хол-босон 1-2 мкм диаметртэй бичил латекс бөм-бөлөгийг лазерийн сарнилтаар илрүүлэн тоолох дээр үндэслэн 100 мкл нэг л сорь-цонд 100 хүртэл үзүүлэлтийг нэгэн зэрэг 1-5 минутын дотор илрүүлэх шинэ аргыг зохион бүтээж түүнээ Copalis (coupled particle light scattering) Multiplex буюу LabMAP (Laboratory Multiple Analyte Profiling)гэж нэрлэсэн нь лабораторийн шинжилгээний шинэ эриний эхлэл боллоо гэж судлаачид үзэж байна. Д. Дүрслэх оношлол

Швейцарийн Swissray Medical AG компани рентген дүрслэлийг шууд дигитал дүрслэлд шилжүүлэх, хадгалах, дамжуулах техно-логийг зохион бүтээснээр одоогийн рентген шинжилгээний хальс, хор хэрэглэдэг уламжлалт аргыг халах бололцоо олгосон дүрслэх оношлол(ddR: direct digital radiology)-ыг бий болгожээ.

Манай орны эрүүл мэндийн салбарын мэдээлэл, холбооны технологийн

хөгжил • Эрүүл мэндийн салбарт өнөөгийн байдлаар техник технологийн хөгжил

бусад салбаруудаас хоцорч явна. Эрүүл мэндийн салбарын хэмжээнд 4-5 байгууллага дотоод сүлжээг файлд дамжуулах, хэвлэх үйл ажиллагаанд л хэрэглэж байгаа төдийгүй сүүлийн үед интернетээс мэдээлэл харах хэлбэрээр ашиглаж байна.

• Аймгийн түвшинд мэдээллийн сүлжээний асуудалд Өмнөговь аймгийн Эрүүл

мэндийн газарт дотоод сүлжээг байгуулан ажиллаж байгаагаас бусад аймагт бичиг баримтын хэрэглээнд ашиглаж байна. Электрон шууданг зохион байгуулттайгаар ашиглуулж байгаа боловч хэрэглээ байхгүйтэй адил байна.

• Эмчилгээ, оношлогооны төхөөрөмжийн 80% нь хуучин нэрээр ЗХУ болон

социалист орнуудаас нийлүүлэгдсэн 10-20 жил ашиглагдаж байгаа тоног төхөөрөмж байна. Засвар үйлчилгээ, сэлбэг хүрэлцээ нь ажлын шаардлага хангахгүй болсноор ажлын горим алдагдахад хүрч байна.

• Эрүүл мэндийн салбарын хэмжээнд үүсгэсэн мэдээллийн бааз лицензтэй

эмч нарын мэдээлэл байгаа энэ нь дөнгөж үүсэх шатандаа явж байна. Төрөлт, нас баралт гэх мэтчилэн мэдээллийн баазууд нь түр зуурын шинж чанартай байна.

• Эмч мэргэжилтэнгүүдийн мэдлэг боловсрол нь хангалтгүй байгаа ба

дээшлүүлэх асуудал нь зардал ихтэй тул цөөн тооны эмч мэргэжилтэнгийн боловсролыг жилд дээшлүүлж байна. Мэргэжил, мэдлэгээ дээшлүүлсэн эмч мэргэжилтэнгүүд нь эргэж мэргэжлээрээ ажиллахгүй байна.

• Эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн хоорондын

уялдаа холбоо муу, нэгдсэн бодлогогүй байгаагийн дээр төсөл, хөтөлбөрийн

Page 43: IT 분야 관련 자료

“МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ КОНЦЕПЦИ”

43

үр дүн тааруухан байна. Хүн амд мэдээлэх талаар хангалтгүй ажиллаж байгаа, хэвлэмэл материал нь шаардлага хангахгүй байна.

• Мэдээлэл, харилцаа холбоо, техник технологийн талаар баримтлах стандарт

байхгүйгээс зарим төсөл, хөтөлбөрөөр нийлүүлэгдсэн техник нь хэрэгцээ шаардлага хангахгүй болон ажиллах эмч мэргэжилтэнгүй үед өндөр нарийвчлалтай тоног төхөөрөмжийг нийлүүлж ашиглагдахгүй хөрөнгө бий болгож байна.

Оношлогоо, эмчилгээ, хяналтын чиглэлээр сүүлийн үеийн эмнэлгийн

техник, тоног төхөөрөмжийг манай эмнэлгүүд хэрэглэж байна. Тухайлбал: компьютерны томограф (Клиникийн 2-р эмнэлэг), лабораторийн сүүлийн үеийн аппарат, техник, рентгений телевизийн удирдлагатай аппаратууд г.м.

ЭНЭШТ, Хавдар судлалын төв, Клиникийн 3-р эмнэлгүүдэд Соросын сангийн тусламжтайгаар интернет кабинет, ЭМЯ, ЭМХҮТөв, БГХӨЭСТөв АУИС зэрэг байгууллагууд компьютерийн дотоод сүлжээ байгуулснаар эмч, ажиллагсад интернет ашиглах бололцоотой болсон байна.

Анагаах ухааны судалгаа шинжилгээний ажилд мэдээлэл, холбооны технологийн дэвшлийг ашиглаж байна. Анагаах ухааны номын сан интернет болон бусад бусад сүлжээнд холбогдсноор нилээд хэвлэл мэдээллийг электроник хэлбэрээр унших боломжтой болжээ.

Мэдээлэл, холбооны технологийг нилээд өргөн хүрээгээр эрүүл мэндийн статистик мэдээ цуглуулах, мэдээний сан үүсгэх, мэдээ боловсруулах, мэдээлэлд анализ хийх, мэдээллийг түгээхэд өргөнөөр ашиглаж байна. Е. Эрүүл мэндийн мэдээллийн техник хангамжийн байдал Үндэсний түвшин

Эрүүл мэндийн яаманд 60 хэрэглэгч холбогдох боломжтой Компьютерийн дотоод сүлжээ 2000 онд байгуулагдсан. Энэ сүлжээнд одоо яамны 40 гаруй хэрэглэгч холбогдон, интернет ашиглаж байна. ЭМХҮТөв 25 компьютер холбосон компьютерийн дотоод сүлжээтэй. Сүлжээний толгой машин телефон утсанд холбогдож, аймгуудтай е-мейл хаяг ашиглан мэдээлэл солилцож ажилладаг байна. Одоогоор 8 аймаг тогтмол холбоотой байдаг байна.

Клиникийн болон төрөлжсөн эмнэлгүүд, тусгай мэргэжлийн төвүүдэд 200 гаруй компьютертэй компьютерийн хэрэглэгээ сүүлийн үед нэмэгдэж байна. Нийслэл,дүүрэг аймгийн түвшин

Нийслэл, аймгийн эрүүл мэндийн газарт статистик мэдээллийн чиглэлээр 2-4 компьютер хэрэглэдэг. Энэ түвшинд 130 гаруй компьютер ашигладаг.

Сумын түвшин

Булган аймгийн Орхон суманд туршилтын журмаар анх 1998 оноос IBM AT 286 компьютер ашиглаж эхэлсэн, одоо 10 гаруй сумын эмнэлэгт компьютер ашигладаг байна.

Page 44: IT 분야 관련 자료

“МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ КОНЦЕПЦИ”

44

Ё. Эрүүл мэндийн мэдээллийн технологийн программ хангамжийн байдал Үндэсний түвшин

Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төв(ЭМХҮТ)-ийн статистик мэдээллийн алба(СМА) Windows орчны Монгол хэл дээр программ-д мэдээлэл боловсруулдаг байна.

Монголын хүн амын төрөлт, нас баралтын электроник дата 1991 оноос хойш байгуулж иржээ. Жил тутмын баазыг шинэчлэн CD хэлбэрээр хадгалдаг болжээ.

Эрүүл мэндийн үндэсний хэмжээний үзүүлэлтүүд, бодит тооны нэгтгэл, тайлангууд жил бүрээр мэдээний сан үүсгэн хадгалдаг байна.

Халдварт өвчний мэдээлэл жил тутмын сараар электроник сангаар үүсгэж байна. Нийслэл, дүүрэг, аймгийн түвшин

ЭМГ-ын статистик мэдээллийн нэгж MS DOS орчны болон Windows орчны Монгол хэл дээр боловсруулсан программ ашигладаг байна. Аймаг, нийслэлийн түвшинд хүн амын өвчлөл, төрөлт, нас баралт, халдварт өвчний мэдээллийн бааз байгууллагддаг байна. Сумын түвшин

MS DOS болон Windows орчны хэрэглэгээний стандарт программууд ашиглан, эрүүл мэндийн үйлчилгээний болон гүйцэтгэлийн үзүүлэлтүүдээр мэдээний сан үүсгэдэг байна.

Page 45: IT 분야 관련 자료

“МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ КОНЦЕПЦИ”

45

Хоёр. Эрүүл мэндийн салбар дахь мэдээлэл, харилцаа холбооны технологийг хөгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ № Хүлээгдэж буй үр дүн Хэрэгжүүлэх үйл ажиллагаа Хэрэгжүүлэх

байгууллага, хугацаа

Мэдээлэл, харилцаа холбоо, техник технологийн тоног төхөөрөмж, суурилуулах, программ хангамж, сүлжээний болон холбогдох стандартуудыг боловсруулж батлуулах

ЭМЯ, ЭМХҮТ, 2004-2005

1 Стандарт, хууль журам боловсруулагдана

Хүн амын эрүүл мэндийн тухай мэдээлэл, электрон түүх тухай хуулийн боловсруулж батлуулах

ЭМЯ, ЭМХҮТ, 2004-2005

Эрүүл мэндийн салбарт ашиглагдах программ хангамжууд болон сүлжээг зохион байгуулах төв байгуулах

ЭМЯ, ЭМХҮТ 2004-2006

Эрүүл мэндийн автоматжуулалтын төв байгуулагдана. /ЭМАТ/

Анагаах ухааны хүн амын боловсрол, эмч мэргэжилтэнгүүдэд боловсрол олгох материалыг бэлтгэх төвийг байгуулах

ЭМЯ, ЭМХҮТ 2004-2005

Эмнэлгийн дотоод үйл ажиллагааг автоматжуулах, программ хангамжийг боловсруулах

ЭМХҮТ 2004-2006

Эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинэчлэлт хийх

ЭМЯ 2003-2008

Эрүүл мэндийн зөвлөлгөө өгөх электрон төвийг байгуулах

ЭМЯ 2004-2006

Эмнэлгүүдийг автоматжуулах

Даатгалын системд ухаалаг/соронзон картыг нэвтрүүлэх

ЭМЯ 2005-2008

Зайнаас сурах, эрүүл мэндийн боловсрол эзэмшүүлэх

Зайн сургалтын сургуулийг байгуулах

ЭМЯ, ЭМХҮТ ЭМШУИС 2004-2008

Эрүүл мэндийн салбарын сүлжээг суурилуулах,

2003-2005 Салбарын нэгдсэн сүлжээг зохион байгуулах Хүн амын эрүүл мэндийн

мэдээллийн нэгдсэн сүлжээг байгуулах

2004-2008

Аймгийн түвшинд теле-эмнэлгийг байгуулах

Аймгийн эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлгийг сүлжээнд холбож, хиймэл дагуулын антенниар мэдээлэл дамжуулах сүлжээг байгуулах

ЭМЯ 2004-2006

Томоохон сум, сум дундын эмнэлгүүдэд зайн-эмнэлэг байгуулах

Хүн ам ихтэй сум, сум дундын эмнэлэгүүдэд хиймэл дагуулын антениар мэдээлэл дамжуулах сүлжээг байгуулах

ЭМЯ 2004-2010

Page 46: IT 분야 관련 자료

“МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ КОНЦЕПЦИ”

46

Бүх нийтийн боловсрол олгох мэдээллийн сан байгуулж ажиллуулах

2004-2008 Эрүүл мэндийн электрон номын сан, бүх нийтийн боловсролыг дээшлүүлэх тогтолцоог бүрдүүлэх

Эрүүл мэндийн электрон номын сан зохион байгуулж ажиллуулах

2004-2010

Page 47: IT 분야 관련 자료

“МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ КОНЦЕПЦИ”

47

6. МОНГОЛ УЛСЫН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН ХӨГЖЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ХЭТИЙН ТӨЛӨВ

Нэг. Мэдээллийн технологийн салбарын хөгжлийн өнөөгийн байдал

НҮБ, Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэнгийн урилгаар 2000 онд ирж ажилласан мэдээллийн технологийн салбарын мэргэжилтэн Р. Лабэл “МХТ-ийн 2010 он хүртэлх үзэл баримтлалыг хэрэгжүүлэх үйл ажилгааны төлөвлөгөөний төлөвлөгөө” нэртэй тайландаа энэ салбарт ажиллаж байгаа 50 гаруй хүнтэй уулзаж ярилцсаны үндсэн дээр монголын байдлын талаар доорх дүгнэлтийг хийжээ [11].

Тэрээр хөгжиж буй бусад орнуудаас ялгаатай нь Монголд, МХХТ Интэрнэт үйлчилгээ хөгжүүлэхэд хувийн секторууд чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцлон тэмдэглэсэн байна. Мэдээллийн технологийн дэвшилтэт давуу талыг бүрэн дүүрэн ашиглаж, оюунлаг нийгмийг байгуулж, дэлхийн эдийн засгийн харилцаанд өргөн хүрээтэй оролцоход Монголд өөрийн гэсэн давуу болон сул талууд байгааг дурдсан байна. Үүнд: • Хүн амын бичиг үсэгт тайлагдсан байдал өндөр, • Хүн амын боловсрол өндөр, олон тооны эрдэмтэн судлаач, техникийн

мэргэжилтнүүдтэй, • Шийдвэр гаргагчидын түвшинд мэдээллэл, харилцаа холбооны технологийн

ач холбогдолыг дэмжин ойлгодог хүмүүс байдаг, • МХТ 2010 үзэл баримтлалыг хүлээн авч өргөн хүрээнд дэмжиж байгаа.

Бусад олон жижиг улстай харицуулахад Монгол улс МХТ-ийн бодлого стратеги боловсруулсан,

• Интэрнэт үйлчилгээ явуулах чөлөөт зах зээлтэй, • Энэ салбарт өсөж дэвших шаардлагатайг хаа хаанаа, Засгийн Газрын хүртэл

ойлгож мэдэрсэн зэрэг давуу талыг нэрлээд, • Хязгаарлагдмал, багтаамж багатай зах зээл, • Зах зээлийн алслагдмал байдал. Хүн ам сийрэг тарж суурьшсан, • Интэрнэтийн үндсэн сүлжээнд (backbone) шууд холбогдох нөхцөл муу, • Сүлжээ (TCP/IP) болон МТ-ийн тусгайлан бэлтгэсэн боловсон хүчин

харьцангуй цөөн, • Хууль бус, зохиогчийн эрхийг зөрчсөн програм хангамж өргөн хэрэглэдэг, • Нээлттэй програм хангамж ялангуяа Linux төхөөрөмж, TCP/IP хэрэглэх

туршлага муугаас үнэ өндөр, зохиогчийн эрхтэй програм хангамж, хэрэгсэл ашигладаг

гэх мэт сул тал байгааг тэмдэглэжээ. Эдгээр сул талуудын зарим нь биднээс үл шалтгаалах боловч биднээс шалтгаалах сул талууд нь одоо ч арилаагүй байсаар байна.

Өөрийн орны мэдээллийн технологийн хөгжлийг дэлхийн бусад оронтой харьцуулах, хүрсэн түвшинээ тодорхойлохын тулд олон улсын байгууллагууд

Page 48: IT 분야 관련 자료

“МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ КОНЦЕПЦИ”

48

ямар үзүүлэлтээр мэдээллийн технологийн хөгжлийн түвшинг хэмждэгийг мэдэж, түүний дагуу статистик мэдээ гаргаж үнэлгээ өгөх шаардлагатай.

НҮБ-ийн 2000 онд баталсан Мянганы хөгжлийн зорилтуудад мэдээлэл,

харилцаа холбооны технологийн хөгжлийн түвшинг 100 хүнд ноогдож байгаа суурин болон хөдөлгөөнт телефон, 10000 хүнд ноогдож байгаа Интернет хэрэглэгчийн тоо, 10000 хүнд ноогдож байгаа компьютерийн тоо гэсэн шалгуураар хэмжихээр тодорхойлсон байдаг [3]. Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас /ОУЦХБ/ гаргасан улс орны мэдээллийн технологийн хөгжлийн түвшний шалгуур үзүүлэлтүүдэд 10000 хүнд ноогдох Интернет хост компьютерийн тоо, 10000 хүнд ноогдох Интернет хэрэглэгчийн тоо, 100 хүнд ноогдох компьютерийн тоог авч үзсэн байна.

Дээрх шалгуур үзүүлэлтүүдийн дагуу ОУЦХБ-аас 2004 оны 5–р сард дэлхийн 182 орны мэдээллийн технологийн хөгжлийн түвшинг үнэлсэн үнэлгээгээр Монгол улсын 10000 хүнд ноогдох интернет хостын тоо 0.16 (351.71)*, 10000 хүнд ноогдох интернет хэрэглэгчийн тоо 205.85 (1124.87), зуун хүнд ноогдох компьютерийн тоо 2.84 (9.97) гэсэн үзүүлэлттэй байна. Монгол улс энэ үзүүлэлтээрээ 10000 хүнд ноогдох интернет хостын тоогоор 159 дүгээрт, 10000 хүнд ноогдох интернет хэрэглэгчийн тоогоор 126 дугаарт, зуун хүнд ноогдох компьютерийн тоогоор 99 дүгээрт орж байна. Энэ байдлаар бол манай орон мэдээллийн технологийн хөгжлийн түвшингөөр дэлхийн хамгийн сул хөгжилтэй орнуудын тоонд орж байна.

Инфокон компаниас 2003 явуулсан судалгаагаар [8] Интернетийн сүлжээнд холбогдсон нийт интернет хост машины тоо 815, албан ёсоор бүртгэгдсэн интернет хэрэглэгчийн тоо 46000, интернетийг ямар нэг байдлаар хэрэглэдэг хэрэглэгчийн тоо 140000 байна. Эндээс 10000 хүнд ноогдох интернет хостын тоогоор 5.43, 10000 хүнд ноогдох интернет хэрэглэгчийн тоо 560 байна.

Олон улсын байгууллагаас гаргасан тоо баримт манай дотоодын тоо баримт зөрүүтэй байна. Иймд дээрх тоо баримтуудыг нэг мөр болгох шаардлагатай байна. Үүний тулд Үндэсний статистикийн газраас жил бүр гаргадаг статистик мэдээнд дээрх үзүүлэлтүүдийг оруулж тооллого явуулж болох юм.

Дээрх тоо баримтуудаас харахад манай улсад мэдээллийн технологийн хөгжил дэлхийн дундажаас доогуур үзүүлэлттэй байгаа бөгөөд мэдээллийн технологийг хөгжүүлэх талаар эрчимтэй арга хэмжээ авах шаардлагатай байна.

Мэдээллийн технологийн парк байгуулагдсан нь мэдээллийн технологийн

чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компани, хувь хүмүүсийг дэмжих чухал алхам болсон. Одоо мэдээллийн технологийн паркад 17 компани мэдээллийн технологийн төрөл бүрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгааг доорхи хүснэгтэд харуулав.

* õààëòàí äîòîð äýëõèéí äóíäàæ ¿ç¿¿ëýëòèéã õàðóóëàâ

Page 49: IT 분야 관련 자료

“МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ КОНЦЕПЦИ”

49

Хүснэгт 6.1. Мэдээллийн технологийн үндэсний паркад байрлаж буй мэдээллийн технологийн компаниуд

№ Компанийн нэр Веб хаяг

1 Speaker Group www.speaker.mn, www.computertimes.mn

2 United Solutions International www.usi.mn

3 E-mongol www.mongolmedia.com

4 ECM www.ecm.mn

5 Intelcore Inc. www.intelcore.mn

6 Arvissoft LLC www.arvissoft.mn

7 Cirrus Media

8 IMT www.imt.mn

9 Interactive www.interactive.mn

10 Agrosoft www.agronet.mn

11 UBnet www.ubn.mn

12 TCI www.emongol.net/jinzai-ikusei-kikin/

13 Starsoft www.starsoft.mn

14 Sky Power Media

15 Netsoft www.netsoft.mn

16 Softnet www.starsoft.mn

17 Fsoft www.fsoft.mn

Хоёр. Интернетийн үйлчилгээ

Монголын анхны Интернетийн Үйлчилгээ Үзүүлэгч (ИҮҮ) компани болох

Датаком компани анх 9 жилийн өмнө байгуулагдсан. Энэ компани тухайн үед улсын компани байсан бөгөөд удалгүй хувьчлагдаж хувийн компани болсон. Датаком компаний анхны үйлчилгээ нь хэрэглэгчдийг Интернет сүлжээнд холбож Интернетийн үйлчилгээг дамжуулах болон DNS ба веб хостинг, электрон шуудангаар үйлчлэх явдал байв. Одоо Датаком компани нь хэд хэдэн салбар компанитай болж өргөжин үйлчилгээнийхээ хүрээг улам өргөжүүлсэн.

Page 50: IT 분야 관련 자료

“МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ КОНЦЕПЦИ”

50

Датаком компаниас хойш нилээд хэдэн ИҮҮ компани байгуулагдаж одоогоор нийт 7 компани интернетийн үйлчилгээ явуулах зөвшөөрөл авсан байна. Үүнээс 2 компани нь интернетийн үйлчилгээг Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт явуулах зөвшөөрөлтэй үлдсэн 5 компани нь зөвхөн Улаанбаатар хотод үйлчилгээ явуулах зөвшөөрөлтэй байна.

2003 онд Дэд бүтцийн яамнаас Монголын интернетийн хөгжлийн түвшнийг харуулсан тоо баримт гаргасныг Хүснэгт.6.2-д үзүүлэв.

Хүснэгт.6.2.

1994 1995 1999 2000 2001 2002 2003 Subscr. 500 1200 6000 8000 9000 20000 46000 ISP 1 1 5 6 7 7 8- Hosts 1 3 15 30 150 400 1000+ Bandwidth 128K 128K 512/ 1.28M/ 18M 40M

Хүснэгт.6.3-д ХХЗХ–оос 2004 оны 2-р улирлын байдлаар гаргасан

судалгааг харуулав. Энэ судалгаанаас үзэхэд интернет үйлчилгээний компаниудын холболтын хамгийн дээд хурд 6 Мбит/сек, хамгийн доод хурд 1 Мбит/сек, бүх интернетийн үйлчилгээ үзүүлэгчдийн /ИҮҮ/ нийлбэр хурд 28 Мбит/сек, үүний дотор хиймэл дагуулаар 18,5 Мбит/сек, шилэн кабелиар 10 Мбит/сек байна.

Бүх интернетийн үйлчилгээ үзүүлэгчдийн нийлбэр хурд 28 Мбит/сек байгаа нь шаардлага хангахгүй үзүүлэлт бөгөөд энэ хурд нь хөгжилтэй орнуудын нэг байгууллага холбогддог хурд юм.

Page 51: IT 분야 관련 자료

“МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ КОНЦЕПЦИ”

51

Хүснэгт.6.3. Интернэт үйлчилгээ үзүүлэгч тусгай зөвшөөрөлтэй байгууллагын судалгаа

№ Байгууллагын нэр, хаяг

Хамрах хүрээ Интернэтийн гарц Татан авах, дээш нь

өгөх хурд Хэрэглэгчдийн

тоо Картын нэр

төрөл

1 МобиКом УБ 210620. Чингэлтэй дүүрэг, Энх тайвны өргөн чөлөө 311 Мобиком ХХК-ын байр Тел: 318118, 315031 Факс: 310411, 310403 Захирал Г.Баттөр

УБ хот, аймгийн төвүүд, Мөн өөрийн хэрэглэгчдэдWAP

УБТЗ-ийн шилэн кабель Өөрийн антеннаар

Downlink 2 mbps Uplink 1 mbps

Түрээсийн шугамаар-20 Dial-up-1200

2 Миком УБ. Чингэлтэй дүүрэг, Сүхбаатарын талбай-9 МЦХ ХК-ийн байр Тел: 313229, 323224 Факс: 322473 Захирал Ч.Нарантунгалаг

УБ хот, аймгийн төвүүд

УБТЗ-ийн шилэн кабель Интелсат Наран антеннаар

Downlink 8 mbps Uplink 4 mbps

Түрээсийн шугамаар-50 Dial-up-1720 ADSL -30

3 Мэйжикнэт ХХК Захирал: Kерри Морган Мэдээллийн технологийн үндэсний парк Улаанбаатар -46 Тел: 312065 312061

Улаанбаатархотод

УБТЗ-ийн шилэн кабель Өөрийн антеннаар

Downlink 6 mbps Uplink 4 mbps

Түрээсийн шугамаар-50 Dial-up-4000 Managed 20 Web hosting 350

4 М-Си-Эс электроникс ХХК Улаанбаатар 210644 Сүхбаатар дүүрэг 1-р

Улаанбаатархотод

УБТЗ-ийн шилэн кабель Өөрийн антеннаар

2 mbps Downlink 2 mbps Uplink 1 mbps

Түрээсийн шугамаар-20 Dial-up-500

Page 52: IT 분야 관련 자료

“МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ КОНЦЕПЦИ”

52

хороо Сөүлийн гудамж-4, М-Си-Эс Плазагийн байр, 3-р давхар Тел: 323704 факс:311323

5 РэйлКом төв Захирал Зоригтбаатар

Улаанбаатархотод

УБТЗ-ийн шилэн кабель

2 mbps

Түрээсийн шугамаар-30 Dial-up-400

6 Эрдэмнэт төв Захирал: Нанжиджамц КТМС-ийн байр, 207-р өрөө Тел:454266

Улаанбаатархотод

Өөрийн антеннаар Downlink 2 mbps Uplink 1 mbps

Түрээсийн шугамаар-10 Dial-up-1200

7 Бодьком ХХК Захирал: Ч.Сүхбаатар Сүхбаатарын талбай -3, Соёлын төв өргөө, 4-р давхар Тел: 3151448 310639 факс: 318486, 312307

Улаанбаатархотод

УБТЗ-ийн шилэн кабель Өөрийн антеннаар

Downlink 2 mbps Uplink 1 mbps

Түрээсийн шугамаар-10 Dial-up-650

Bodicom карт 5 т.н 10 т.н 20 т.н

Судалгаа гаргасан Д.Төмөрпүрэв

Page 53: IT 분야 관련 자료

“МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ КОНЦЕПЦИ”

53

Хүснэгт.6.4. Интернэт телефоны тусгай зөвшөөрөлтэй байгууллагын судалгаа

№ Байгууллагын нэр, хаяг

Хамрах хүрээ

Үйлчилгээний тусгай дугаар

Вэб сайт E-mail

Технологи Тоног

төхөөрөмж

1 минутын ярианы тариф: доод, дээд

Картын нэр төрөл

1 МобиКом

УБ 210620. Чингэлтэй дүүрэг, Энх тайвны өргөн чөлөө 311 Мобиком ХХК-ын байр Тел: 318118, 315031 Факс: 310411, 310403 Захирал Г.Баттөр

УБ хот, аймгийн төвүүд

1699,1698 VoIP

2 Скай Си энд Си Захирал: Ё.Буянжаргал Сүхбаатар дүүрэг, Скайтел плаза байр, 2-р давхар Тел: 315670 Факс: 315677

УБ хот Зарим аймгийн төвүүд

1600,1606,1603,1609

VoIP

3 Миком УБ. Чингэлтэй дүүрэг, Сүхбаатарын талбай-9 МЦХ ХК-ийн байр Тел: 313229, 323224 Факс: 322473 Захирал Ч.Нарантунгалаг

УБ хот, аймгийн төвүүд

1636,1637 VoIP

4 Мэйжикнэт ХХК Захирал: Кэри Морган Мэдээллийн технологийн үндэсний парк Улаанбаатар -46 Тел: 312065

Улаанбаатар хотод

1658,1659 www.magicnet.mn [email protected]

IP telephony Gateway Cisco

5 Титан Е-бизнес ХХК Захирал:Чан Соон Жүн

Улаанбаатар хотод

1688 ezphone168@yaho

IP telephony Dialogic DM3

АНУ,Канад-0,25 т.н “EZ phone” карт 5 т.н

Page 54: IT 분야 관련 자료

“МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ КОНЦЕПЦИ”

54

Чингисийн өргөн чөлөө 20а, Урчуудын хорооны үзэсгэлэнгийн танхим, Тел: 312748,312749 факс: 326167

o.com

IPlink card 10 т.н 20 т.н

6 Ноён сүлд ХХХ МАХН-ын төв байр, 101 тоот

Улаанбаатар хотод

1689 www.mongolcom.net [email protected]

IP telephony “Mongolcom” карт 5 т.н 10 т.н

7 СтатусКво ХХК Захирал:Н.Дэмбэрэл Сүхбаатарын талбай -3, Соёлын төв өргөө-804 Тел: 326736, 99116099 Факс: 313943

Улаанбаатар хотод

1671 [email protected]

IP telephony Gateway Clarent 400 2xE1 Router Cisco 2500

АНУ, Канад, Австрали-0,12 т.н Швейцарь 0,45 т.н

“СтатусКом” карт 5 т.н 10 т.н

8 Бодьком ХХК Захирал: Ч.Сүхбаатар Сүхбаатарын талбай -3, Соёлын төв өргөө, 4-р давхар Тел: 3151448 310639 факс: 318486, 312307

Улаанбаатар хотод

1645 www.bodicom.mn [email protected]

IP telephony Gateway Nenra 2000 4T1port IVR System

Bodicom карт 5 т.н 10 т.н 20 т.н

9 М-Си-Эс Электроникс ХХК Улаанбаатар 210644 Сүхбаатар дүүрэг 1-р хороо Сөүлийн гудамж-4, М-Си-Эс Плазагийн байр, 3-р давхар Тел: 323704 факс:311323

Улаанбаатар хотод

1622 www.electronics.mcs.mn mail: [email protected]

IP telephony Gateway AS5300 Gatekeeper C3640

10 Азиател ХХК Д.Моондой УБ, Чингэлтэй дүүрэг, Худалдааны гудамж6/2 Тел:328555, 99867832 Факс:328555

Улаанбаатар хотод

1676 [email protected]

IP telephony AS5300 Voice gateway Cisco3600 router

АНУ , Канад

Азиател карт 3000 төг

11 Экоу ХХК Б.Чинбат Баруун 4 зам, МҮЭСТ ордон, 301

Улаанбаатар хотод

1674 [email protected] yfsmec@magicnet.

IP telephony АНУ-ын “Net2Phone Inc”

АНУ 94 төг Израйль 972 төг

“Эхо” карт 5 т.н 10 т.н

Page 55: IT 분야 관련 자료

“МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ КОНЦЕПЦИ”

55

Тел: 312797 , 310959, 99257196, 99190465 mn

20 т.н

12 IT international ХХК Захирал Б.Батжавхаа УБ-13,211213. Чингэлтэй 1-р хороо.Раашбулаг төвийн байр Тел:324839, 99883231 Факс: 324730, 319561

Улаанбаатар хотод

1686 [email protected]

IP telephony Cisco 2610w/V35 Gateway Tenor D3000 Quintum Гэрээ байхгүй

Тариф байхгүй Дундаж 0,2 т.н

13 Баян-Өндөр Уул ХХК Захирал Ж.Баттулга УБ -26 Баянгол дүүрэг, 5-р хороо, “Акума” төвийн байр Тел: 685648,99116841 Факс:686464

Улаанбаатар хотод

1680 И-мэйл: [email protected]

IP telephony CODEC-G.729A “RPM Korea” компанитай хамтрах Gatekeeper : EGK-5000 Gateway: ITGS-LG AX2100

Өмнөд Солонгос-0,43 т.н Турк, Чех, Бельги-0,70 т.н

LG карт

Судалгаа гаргасан Д.Төмөрпүрэв

Page 56: IT 분야 관련 자료

“МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ КОНЦЕПЦИ

56

www.mol.mn сайт дээрх санал асуулгаас үзэхэд интернет үйлчилгээ эрхэлж байгаа компаниуд хэрэглэгчдийн дунд харилцан адилгүй нэр хүндтэй байна. (санал асуулгын дүнг доор харуулав)

Эдгээр ISP-vvдийн аль нь дөнгvvр вэ? MagicNet 28.43% (199) Micom 26.57% (186) BodiCom 8.86% (62) MCSCom 8.71% (61) Railcom 14.29% (100) Erdemnet 6.57% (46) Mobinet 6.57% (46)

Нийт санал: 700

Хүснэгт.6.3-оос харахад Интернет хэрэглэгчдийн ихэнх нь үйлчилгээ

үзүүлэгч компанитайгаа диал-ап технологиор холбогддог байна. Энэ холболтын технологийн холболтын дээд хурд нь 56 кбит/сек байдаг бөгөөд энэ нь өндөр хурд шаарддаг үйлчилгээнүүдийг хэрэглэгчдэд хүргэхэд шаардлага хангахгүй юм. Дүрс дуу хамтарсан үйлчилгээг хэрэглэгчдэд дамжуулахад хэрэглэгчийн холболтын хурд доод тал нь 128 кбит/сек байх шаардлагатай байдаг. Энэ хурдыг ISDN, xDSL, кабель модем, утасгүй холболт болон дотоод сүлжээний холболтын технологиуд хангадаг. Иймд хэрэглэгчийг мэдээллийн сүлжээнд холбож байгаа технологид эрс өөрчлөлт хийх шаардлага байна.

Интернет үйлчилгээ үзүүлэгч бүх компани өөрийн шугамаар дээд түвшний

үйлчилгээ үзүүлэгч компаниудтай холбогддог. Үүнээс РэйлКом компани ганцаараа шилэн кабелийн холболттой бөгөөд энэ холболтыг ИҮҮ зарим компаниуд хоёрдогч холболт үүсгэх зорилгоор түрээсээр ашиглаж байна. Хоёрдогч холболт үүсгэх нь юуны өмнө тухайн компаний интернет холболтын найдвартай байдлыг дээшлүүлэх бөгөөд үүнээс гадна VoIP үйлчилгээ явуулах үед сүлжээний ачааллыг багасгаж ярианы үйлчилгээний саатлын хугацааг багасгах сайн талтай байдаг. Гэхдээ ИҮҮ компаниудын холболтын хурд хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүй, хангалтгүй байдаг. Энэ нь хэрэглэгчид ихээр холбогддог их ачааллын цагт болон орчин үеийн өндөр хурд шаардлагатай мультимедиа үйлчилгээг интернетээс авах оролдлого хийхэд тод харагддаг. Иймд эдгээр компаниудын дээд түвшний сүлжээтэй холбогдох хурдыг ихэсгэх эсвэл ИҮҮ компаниуд нэгдсэн нэг өндөр хурдны суурь сүлжээнд холбогдоод суурь сүлжээгээ дээд түвшний сүлжээтэй хангалттай өндөр хурдаар холбох арга хэмжээ авах шаардлагатай байна.

Энэ зорилгоор эхний ээлжинд Улаанбаатар хотод цаашид улс орныг

бүхэлд нь хамарсан өндөр хурдны мэдээллийн суурь сүлжээ байгуулах шаардлага гарч байна. Энэ мэдээллийн суурь сүлжээ нь шилэн кабелийн дамжуулах байгууламж ашиглаж хийгдэх нь зохимжтой.

Одоогоор манайд Интернетийн үйлчилгээ нь сүлжээний үйлчилгээ үзүүлэх

талдаа голлож байна. Өөрөөр хэлбэл хэрэглэгчийг Интернетэд холбож өгөх талд голлож байгаа бөгөөд мэдээллийн үйлчилгээ нь ихэвчлэн гадаад оронд байгаа агуулгыг дамжуулах байдлаар явагдаж байна. Интернетэд байгаа монгол хэл дээрх агуулгын үйлчилгээ үзүүлэх асуудал ихээхэн хоцрогдолтой байгаа юм. Агуулгын үйлчилгээнд ихэвчлэн танилцуулга, мэдээлэл өгөх

Page 57: IT 분야 관련 자료

“МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ КОНЦЕПЦИ

57

зорилготой веб хуудас голлож байна. Иймд монгол хэл дээрх агуулгыг сайжруулах, тоо хэмжээг ихэсгэх шаардлагатай байна. Мөн өндөр хурдны мультимедиа үйлчилгээг он-лайн хэлбэрээр явуулах агуулга байхгүй байгаа нь хэрэглэгчдийн холболтын хурд шаардлага хангахгүй байгаатай холбоотой байна.

Хэрэглэгчдийн холболтын хурдыг дээшлүүлэх талаар МЦХ ХК-ийн

Улаанбаатар болон Эрдэнэт хотод нээсэн ADSL үйлчилгээ, Мобиком, МСS, SkyC&C компаниудын утасгүй холболтын үйлчилгээ зэрэг зарим алхмууд байна. Сансар КАТВ нь Magicnet компанитай хамтран кабель модемийн холболтын үйлчилгээ явуулахаар туршилт явуулж байна.

Улаанбаатар хотод 75 интернет кафе, бүх аймгийн төвд интернет кафе

ажиллаж байна. Түүнчлэн Улаанбаатар хотод 87 компьютер тоглоомын төв ажилладаг. Интернет кафе нь компьютерийн хүрэлцээ, холбогдох боломж муутай хүмүүст интернетийн үйлчилгээг хүргэх, бүх нийтийн компьютерийн боловсролыг дээшлүүлэхэд их үүрэг гүйцэтгэж байна. Гэвч интернет кафегаар үйлчлүүлдэг үйлчлүүлэгчдийн талаар нарийн судалгаа байхгүй байна. Тоглоомын төвүүд нь хүүхдүүдийг компьютертэй харьцаж сурахад түлхэц өгч байгаа боловч ашгийн төлөө хэт хөөцөлдөж хүүхдүүдийг хэт удаан тоглуулж эрүүл мэндэд нь муугаар нөлөөлөх болон гэр орноос нь холдуулж хүмүүжилд нь муу нөлөө үзүүлэхийн эсрэг арга хэмжээ авч зөв тоглох соёлд сургах хэрэгтэй байна.

Хөдөө орон нутагт Интернет үйлчилгээний хүртээмж харьцангуй сул байна. Энэ нь Интернет холболтын үнэ тариф хүмүүсийн худалдан авах чадвартай харьцуулахад өндөр байгаатай холбоотой. Улаанбаатар хотод Интернет үйлчилгээний компаниуд руу dial-up холболт хийхэд минутын 12 төгрөгийн тарифаар холболт хийдэг байхад хөдөө орон нутгаас Миком компани руу холболт хийхэд минутын 20 төгрөг, бусад Интернет үйлчилгээний компани руу холболт хийхэд тухайн аймгаас Улаанбаатар руу ярих хот хоорондын ярианы тарифаар холбогддог байна. Иймд интернет үйлчилгээний тарифыг жигд болгох, хөдөөгийн хүмүүст интернет холболт хийхэд үнэ тарифын хөнгөлөлт бий болгох талаар арга хэмжээ авах шаардлагатай байна.

Судалгаанаас үзэхэд [9] манай төрийн байгууллагуудад компьютерийн хангамж нилээд сайжирч ойролцоогоор 2 ажилтны (үйлчилгээний ажилтнуудыг оролцуулан) нэг нь ажлын байрандаа компьютертэй байна. Судалгаанд хамрагдсан байгууллагуудын 95.2% нь интернетэд ямар нэг байдлаар холбогддог 68.4% нь өөрийн веб хуудастай, 90.5% нь дотоод сүлжээтэй, 85.0% нь е-шуудангийн хаягтай байна. Харин Интернет холболтын чанарын түвшин шаардлага хангадаггүй бөгөөд энэ нь холболтын удаан технологи (dial up) хэрэглэдэг, түрээсийн шугамаар холбогддог байгууллагуудад олон байгууллага дундаа нэг шугам хэрэглэдгээс шугам нь ачааллаа даахгүй байх, олон байгууллагын сүлжээг нэгтгэж холбохдоо зохистой бүтэц үүсгэж ачааллын зохицуулалт хийгээгүйгээс холболт хийгдэхгүй удах, хугацаа алдах, интернет үйлчилгээний компаний дээд суурь сүлжээтэй холбогдсон хүчин чадал багадах зэрэг шалтгааныг дурдаж болох юм. Иймд төрийн байгууллагуудын мэдээллийн сүлжээний бүтэц зохион байгуулалтыг өөрчлөн сайжруулах чухал шаардлагатай байгаа юм. Е-засаглал зэрэг олон нийттэй байнга ажиллаж байх шаардлагатай болон төрийн байгууллагуудын хооронд мэдээлэл ихээр дамжуулах шаардлагатай системүүд нэвтрэх тутам сүлжээний хүчин чадалд тавигдах шаардлага улам өсөх болно.

Page 58: IT 분야 관련 자료

“МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ КОНЦЕПЦИ

58

Кабелийн телевиз монголд нилээд сайн хөгжиж Улаанбаатар хотод кабелийн телевизийн сүлжээ ороогүй орон сууцны байр байхгүй болсон энэ үед мэдээллийн сүлжээг хөгжүүлэхэд ялангуяа хувь хүмүүст үзүүлэх үйлчилгээг сайжруулахад кабелийн телевизийн сүлжээг өргөнөөр ашиглах боломж байна. Кабелийн телевизийн сүлжээг ашиглан дэлхий нийтэд өргөнөөр ашиглаж байгаа кабель модемийн өргөн зурвасын, өндөр хурдны холболтыг төрлийг хөгжүүлэх шаардлагатай. Энэ технологи АНУ зэрэг өндөр хөгжилтэй орнуудад өргөн хэрэглэгддэг. Хэрэглэгчиддээ кабель модемийн холболт үүсгэх боломж нээж, мэдээллийн сүлжээ байгуулахад техник технологийн хөрөнгө оруулалт хийсэн кабелийн телевизүүдийг IP сүлжээний хэрэглэгчийн хэмжээгээр нь урамшуулж татвараас чөлөөлдөг байж болох юм.

Хэрэглэгчдийг мэдээллийн сүлжээнд өндөр хурдаар холбоход DSL технологи их ач холбогдолтой. Сүүлийн жилүүдэд энэ технологи азийн орнуудад, ялангуяа Өмнөд Солонгос зэрэг оронд асар эрчимтэй нэвтэрсэн. Энэ технологи нь мэдээлэл дамжуулах хурд сайн болон өмнө нь байгуулагдсан, сайн тархсан телефон сүлжээг ашигладагаараа онцлогтой. Энэ технологи нь манайд хэрэгжиж эхэлсэн боловч мөн төдийлөн сайн нэвтэрч чадаагүй байна. Энэ нь мөн үнэ тариф өндөр байдагтай холбоотой.

Мэдээллийн сүлжээний VPN үйлчилгээ бий болгох шаардлагатай байна. Ингэснээр албан газар байгууллага бүр өөрийн мэдээллийн сүлжээ байгуулж давхардсан ажил хийх явдлаас зайлсхийж сүлжээний ашиглалтыг сайжруулах боломжтой. Энэ үйлчилгээг бий болгохын тулд мэдээллийн сүлжээний бүх төрлийн хэрэглэгчид нэгдсэн нэг сүлжээнд холбогдсон байх шаардлагатай. Гурав. Монголд Интернетийг хөгжүүлэх талаар хэрэгжүүлэх арга хэмжээ

Дэд бүтцийг хангалттай хэмжээнд хөгжүүлэх нь Интернетийг хөгжүүлэхэд гол үндсэн суурь болно. Одоо манайд байгаа холбоо мэдээллийн сүлжээ нь телефон яриа дамжуулахад голлон чиглэгдэж тооцоологдон сүлжээ байдаг. Энэ сүлжээгээр өгөгдөл дамжуулах хурдны боломж орчин үеийн шаардлага хангахгүй болж байна. Иймд юуны өмнө холбоо мэдээллийн сүлжээг орчин үеийн шаардлагыг хангасан хангалттай хүчин чадалтай болгон өөрчлөн зохион байгуулах шаардлага урган гарч байна. Түүнчлэн аймаг сумдын цахилгаан хангамжийг байнгын, найдвартай болгох шаардлагатай байна.

Интернет дэхь монгол хэл дээрх агуулгын хэмжээ, чанарыг сайжруулах мөн чухал ач холбогдолтой байна.

Төрийн зүгээс Интернетийг хэрэглэх хэрэглээг болон төрийн үйлчилгээг электрон хэлбэрээр явуулах ажлыг нэмэгдүүлж е-засаглал хөтөлбөрийг хэрэгжүүлэх. Энэ нь ард иргэдийг интернет хэрэглээнд хөтлөн оруулах нэгэн чухал эх үүсвэр болно. Е-засаглал хөтөлбөрийг боловсруулахдаа ойрын үед хэрэгжүүлж болох тодорхой алхмуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөх нь зохистой. Тухайлбал БСШУЯ их дээд сургуулиудын элсэлтийн шалгалтын бүртгэлийг интернетээр хийх ажлыг зохион байгуулж болох юм. Ингэснээр олон хүн урт хугацаагаар дараалалд зогсож цаг алдах явдал үгүй болно. Yүний тулд 10-р анги төгсөж байгаа бүх хүүхдийн өгөгдлийг төгсөх үед нь өгөгдлийн санд оруулж түүнийг нь их, дээд сургуульд элсэлтийн шалгалтын материал авахдаа сүлжээгээр шууд ашиглаж болох юм. Бүртгэлийн ажил ихтэй механик хэсгийг интернетээр хийчихээд зөвхөн шалгалтанд орох эрхийн үнэмлэх олгох ажлыг биеэр ирж хийлгэж болно.

Улаанбаатар хот, аймгийн төвүүд болон хөдөө орон нутагт хөгжлийн

түвшин харилцан адилгүй байгаа учир Монгол Улсад Интернетийг хөгжүүлэхэд

Page 59: IT 분야 관련 자료

“МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ КОНЦЕПЦИ

59

баримтлах бодлого нь Улаанбаатар хот, аймгийн төвүүд болон хөдөө орон нутагт тус тусад нь ялгаатай байх шаардлагатай.

Улаанбаатар хотын хувьд түлхүү анхаарах чиглэлүүд нь: o Өндөр хурдны мэдээллийн суурь сүлжээг IP технологи ашиглан байгуулах, o Төрийн байгууллагуудыг өндөр хурдны мэдээллийн суурь сүлжээнд өндөр

хурдаар холбох, o Томоохон хэрэглэгчдийг (ISP, албан газрууд г.м) өндөр хурдны мэдээллийн

суурь сүлжээнд түрээсийн шугам ашиглан холбох, o Жижиг хэрэглэгчдийг өндөр хурдны суурь сүлжээнд холбохдоо аль болох

өргөн зурвасын технологи хэрэглэх (DSL, кабель модем, утасгүй холболт г.м), o Интернетийн агуулгын үйлчилгээг хөгжүүлэх, o Интернет ашиглан явуулах шинэ ажил үйлчилгээг дэмжин хөгжүүлэх, o Өндөр хурдны мэдээллийн суурь сүлжээн дэхь эх үүсвэр, хүчин чадлыг аль

болох олон хэрэглэгч хүртэж болох нөхцөл үүсгэх (дотоод out sourcing), o Хэрэглээний үйлчилгээ үзүүлэгч (ASP- Application Service Provider) бий

болгох. o VPN технологи ашиглан байгууллагын сүлжээ үүсгэх технологийг нэвтрүүлэх, o Интернет өгөгдлийн төв (IDC - Internet Data Center) байгуулах, o Зайн сургалтын төвүүд байгуулах, o Зайн эмчилгээний төвүүд байгуулах, o Суурь сүлжээг олон улсын сүлжээтэй өндөр хурдаар холбох, o Электорон үйлчилгээний портал бий болгох. Энэ нь төрөл бүрийн үйлчилгээ

үзүүлэгчдийг хэрэглэгчдэд ойртуулах, төлбөр тооцоог нэгдсэн журмаар хийх бололцоог олгоно,

o Интернет ашиглан худалдаа арилжаа явуулах, санхүүгийн төлбөр тооцоо хийх ажлыг дэмжин хөгжүүлэх.

Аймгийн төвүүдийн хувьд түлхүү анхаарах чиглэлүүд:

o Аймгийн төвийг хамарсан орон нутгийн дотоод сүлжээ байгуулах, o Орон нутгийн сүлжээнүүдийг Улаанбаатар хотын өндөр хурдны мэдээллийн

суурь сүлжээтэй холбосон WAN сүлжээ байгуулах. Yүнд холболтын хүчин чадал нь аймаг бүрд 10 Мбит/сек хэмжээнээс доошгүй байх,

o Орон нутгийн агуулгыг үүсгэж байрлуулах

Хөдөө сумдын хувьд түлхүү анхаарах чиглэлүүд: o Интернет үйлчилгээний нийтийн төвийг сум болгонд бий болгох, o Интернет үйлчилгээний нийтийн төвийг аймгийн төвийн сүлжээтэй холбох, o Сумдыг компьютержүүлэх, o Сумдын сургуулийн мэдээллийн технологийн сургалтын чанарыг

сайжруулах, o Хөдөөгийн холбоог хөгжүүлэхэд Интернет протоколт сүлжээ (IP network)

ашиглах. IP технологитой нэгдсэн сүлжээгээр телефон ярианы болон мэдээллийн технологийн үйлчилгээ явуулах.

Ерөнхий зорилт

o IPv6 протоколд шилжих стратеги боловсруулах, o Домен нэрийг зохицуулсан дүрэм, журам боловсруулж мөрдөх,

Page 60: IT 분야 관련 자료

“МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ КОНЦЕПЦИ

60

o Домен хаягтай болох арга хэмжээг төрөөс дэмжих, o Мянганы сорилын сангаас үзүүлэх тусламжийг авах төслүүдэд мэдээллийн

технологийг хөгжүүлэх төслийг боловсруулан дэвшүүлэх, o Интернетийн хэрэглэгчийн тоо, компьютерийн тоог бодитой тогтоох олон

улсын жишигт хүрсэн, хүлээн зөвшөөрөгдөх аргачлал боловсруулах, o Англи хэлний бүх нийтийн мэдлэгийн түвшинг дээшлүүлэх. o Программ, техник, мэдээлэл хангамжийн бүтээгдэхүүний экспортын

үйлдвэрлэл бий болгох, o Улс хоорондын интернет телефоны үйлчилгээний чанарыг сайжруулах, o Хот хоорондын болон хотын доторх ярианд Интернет телефоны үйлчилгээ

нэвтрүүлэх. Дөрөв. Программ хангамжийн үйлдвэрлэл Монголын программ хангамжийн үйлдвэрлэл, үйлчилгээг голлон хувийн компаниуд явуулдаг. Эдгээр компни нь: • Банк, санхүү бүртгэл • Статистик бүртгэл • Үнэт цаас, биржийн арилжаа • Инженерийн тооцоо • Мэдээллийн сангийн систем • Үйлдвэрлэлийн автоматжуулалт • Нийтийн хэрэглээний лавлах систем • Монгол үсгийн драйвер • Толь бичиг гэсэн чиглэлүүдээр программ хангамжийн үйлдвэрлэл голлон явуулж байна.

Программ хангамжийн компаниудын хувьд программ хангамжийн зах зээл бага байгаа бөгөөд ажлын захиалга олох явдал тэдний хамгийн гол бэрхшээл болдог. Иймд эдгээр компаниудыг төрөөс бодлогоор дэмжихээс гадна ажлын захиалга өгч дэмжиж байх нь ихээхэн чухал байна. Төрөөс “электрон засаглал” зэрэг том төслүүд хэрэгжүүлж үүнд шаардлагатай программ хангамжийг программ хангамж үйлдвэрлэгч компаниудад захиалга болгон өгч болно.

Гаднаас авч байгаа программ хангамжийг бүртгэл хяналттай болгож татварын системд хамруулах шаардлагатай байна.

Программ хангамжийн үйлдвэрлэлийн чанарыг дэлхий нийтийн хэмжээнд хүргэх шаардлагатай байна. Үүнд программ хангамж боловсруулахад тавигдах шаардлага, хүлээлгэн өгсөн программ хангамжийн чанар, бичиг баримт, найдвартай ажиллагаанд тавих шаардлагуудыг тусгасан үндэсний стандарт боловсруулан гаргах нь зүйтэй. Тав. Интернет телефоны үйлчилгээ

Интернет телефон нь интернетийн сүлжээг ашиглан хийгдэж байгаа

дэвшилтэт үйлчилгээнүүдийн нэг томоохон төрөл юм. Өнөөгийн байдлаар Монголд 13 компани интернет телефоны үйлчилгээ хийх зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулж байна. Yүнээс Улаанбаатар хотод болон хөдөө аймгуудад үйлчилгээ үйлчилгээ үзүүлдэг 3 компани, зөвхөн Улаанбаатар хотод үйлчилгээ үзүүлдэг 10 компани байна. Хүснэгт.6.4.

Одоогийн байдлаар Интернет телефоны үйлчилгээ нь зөвхөн олон улсын ярианд ашиглагдаж байна. Интернет телефоны үйлчилгээ нэвтэрснээр олон

Page 61: IT 분야 관련 자료

“МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ КОНЦЕПЦИ

61

улсын ярианы үйлчилгээний үнэ буурч хэрэглэгчдэд таатай нөхцөл үүссэн. Гэхдээ үйлчилгээ үзүүлэгчийн сүлжээний хүчин чадал, хурдаас хамаарч интернет телефоны үйлчилгээний чанар харилцан адилгүй байна. Интернет телефоны үйлчилгээ явуулдаг компаниуд холболтын хурдаа хангалттай өндөр болгох, ярианд ашиглаж байгаа сувгаа бусад интернет холболтонд зэрэг ашиглахгүй байх зэрэг арга хэмжээ авснаар үйлчилгээний чанараа сайжруулах боломжтой.

Интернет телефоны үйлчилгээ зөвхөн улс хоорондын ярианд чиглэсэн байгааг өргөжүүлж хот хоорондын болон хотын доторх ярианд хэрэглэх нөхцлийг бий болгох хэрэгтэй байгаа юм. Yүний тулд хот хооронд болон хотын дотор өндөр хурдны IP суурь сүлжээ байгуулах, мөн хотын дотор хэрэглэгчийн холболтын сүлжээний хүртээмжийг сайжруулах, хурдыг нэмэгдүүлж холболтын үнэ тарифыг бууруулах шаардлагатай байна.

Хөдөөгийн холбоог ирээдүйд зөвхөн IP технологиор явуулдаг болох хандлага байна [10]. Учир нь хөдөө нутагт хүн ам сийрэг суурьшсан учир олон төрлийн сүлжээг давхардуулан байгуулах нь эдийн засгийн хувьд үр ашигггүй бөгөөд IP сүлжээ байгуулсан тохиолдолд энэ сүлжээгээр бүх төрлийн мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээг нэгтгэн явуулах бололцоотой юм. Yүний тулд хөдөөгийн сумдыг аймгийн холбооны газартай холбоход голлон хэрэглэж байгаа агаарын шугамд үнэлэлт дүгнэлт өгч цаашид хэрхэн өөрчлөлт оруулах төлөвлөгөө гаргах шаардлагатай байна. Түүнчлэн одоо хэрэглэж байгаа жижиг багтаамжийн телефон станцуудыг хэрхэн IP технологид шилжүүлж болох талаар судалгаа явуулах шаардлагатай байгаа юм.

Page 62: IT 분야 관련 자료

“МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ КОНЦЕПЦИ

62

7. Ашигласан материал:

1. Монгол Улсын мэдээлэл, холбооны технологийн хөгжлийн 2010 он хүртэлх үзэл баримтлал. Монгол Улсын Их Хурлын тогтоол. 2000.

2. World Summit on the Information Society. 2003. 3. ICTs and the Millennium Development Goals. UN 55th General Accembly. 2000. 4. ITU indicators for Information Technology. 2004-May. 5. Харилцаа холбооны зохицуулах хороо. Интернетийн үйлчилгээ үзүүлэгч

байгууллагуудын судалгаа. 2004. 6. Харилцаа холбооны зохицуулах хороо. VoIP үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын

судалгаа. 2004. 7. E-readiness assessment report of Mongolia for the networked world. Mongolian Development

gateway. 8. Current status of ICT development in Mongolia. 2003. Infocon Co. Ltd. 9. Засгийн газрын 42 байгууллагаас авсан Компьютер болон Интернет хэрэглээний

талаархи судалгааны дүн. Монголын хөгжлийн гарц. 2003. 10. The Master Plan Study for Development of Rural Telecommunication System in Mongolia,

JICA, Ministry of Infrastructure, 2002. 11. Монгол Улсын хөгжил-Мэдээлэл холбооны технологи. Yндэсний семинар, 2001 оны 2-р

сарын 7. Чингис хаан зочид буудал, Улаанбаатар хот. 12. http://www.ict.mn/midas/