39
МАХНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН СУДАЛГАА ГҮЙЦЭТГЭГЧ: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХОЛБОО ТББ ЗАХИАЛАГЧ: МЕРСИ КОР МОНГОЛ ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГА УЛААНБААТАР ХОТ 2010 оны 2-р сар

Meat Market Study

Embed Size (px)

DESCRIPTION

мах судалгаа

Citation preview

МАХНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН СУДАЛГААГҮЙЦЭТГЭГЧ: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХОЛБОО ТББ

ЗАХИАЛАГЧ: МЕРСИ КОР МОНГОЛ ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГА

УЛААНБААТАР ХОТ

2010 оны 2-р сар

ТОВЧИЛСОН ТЭМДЭГЛЭЛ

ААНБ Аж ахуйн нэгж, байгууллага

ДНБ Дотоодын нийт бүтээгдэхүүн

ЗГ Засгийн газар

МАА Мал аж ахуй

НҮБ Нэгдсэн Үндэстний Байгууллага

СА Санал асуулга

ТББ Төрийн бус байгууллага

ҮСХ Үндэсний статистикийн хороо

ХХААХҮЯ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

ТОВЧ ХУРААНГУЙ...................................................................................................................................4

1. Удиртгал...............................................................................................................................................6

1.1. Зорилго..........................................................................................................................................6

1.2. Зорилт............................................................................................................................................6

1.3. Судалгааны арга зүй, аргачлал...................................................................................................6

1.3.1. Судалгааны төрөл, арга аргачлал.......................................................................................6

1.3.2. Үр дүнг гарган авах ажлын иж бүрэн зураглал..............................................................12

2. Мал аж ахуйн салбарын өнөөгийн байдал......................................................................................13

3. Мах, махан бүтээгдэхүүний салбарын судалгаа.............................................................................14

3.1. Монгол улсын мах, махан бүтээгдэхүүний салбарын өнөөгийн байдал..............................14

3.1.1. Монгол улсын махны салбарын өнгөрсөн болон өнөөгийн байдал.............................14

3.1.2. Төр засаг, олон нийтийн байгууллагуудаас мах, махан бүтээгдэхүүний салбарт хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр.....................................................................................................14

3.2. Мах, махан бүтээгдэхүүний нийлүүлэлтийн судалгаа...........................................................15

3.2.1. Монгол улсын 5 хошуу малын бүтэц тоо толгой...........................................................15

3.2.2. Махны нөөц болон монгол малын махны онцлог..........................................................16

3.2.3. Нийлүүлэлтийн төлөв байдал /байршил/.........................................................................17

3.2.4. Нийлүүлэлтийн суваг, өртгийн сүлжээний бүтэц...........................................................20

3.2.5. Нийлүүлэлтийн саад бэрхшээлүүд...................................................................................25

3.2.6. Махны нөөцийн хэтийн хандлага.....................................................................................26

3.3. Мах, махан бүтээгдэхүүний салбарын эрэлтийн судалгаа....................................................26

3.3.1. Мах, махан бүтээгдэхүүний эрэлтийн өнөөгийн байдал.....................................................26

3.3.2. Хэрэглэгчийн төлөв байдал /байршил/..................................................................................27

3.3.3. Хэрэглэгчдэд очиж буй махны чанар, стандарт...................................................................29

3.3.4. Салбарын боломжит эрэлтийн хэмжээ..................................................................................29

3.4. Зэх зээлийн сул орон зайг тодорхойлох /эрэлт нийлүүлэлтийн зөрүү/................................31

3.4.1. Зах зээлийн сул орон зай болон түүний шалтгаан................................................................31

3.4.2. Эрэлт нийлүүлэлтийн зөрүүтэй байдал, сул орон зайг багасгах боломж, арга зам..........33

3.5. Дүгнэлт........................................................................................................................................35

ТОВЧ ХУРААНГУЙ

“Монголын Хөрөнгийн Зах Зээлийн Холбоо” ТББ нь “Мерси Кор Монгол” олон улсын байгууллагын захиалгаар Архангай, Баянхонгор, Дундговь, Дорноговь, Говь-Алтай, Говьсүмбэр, Ховд, Сүхбаатар, Өвөрхангай, Өмнөговь, Увс, Завхан аймгуудаас Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон аймгуудын зах зээлд мах бэлтгэн нийлүүлэх боломж нөхцлийг тодорхойлох судалгааг хийлээ. Судалгааны зорилго нь мах, махан бүтээгдэхүүний эрэлт, нийлүүлэлтийн зөрүүг судалсны үндсэн дээр махны бөөний борлуулалт хийхийн тулд малчдын зүгээс авах шаардлагатай арга хэмжээнүүд болон зах зээлийн сул орон зайг нөхөх арга замуудыг тодорхойлоход чиглэгдсэн болно. Судалгааны дүгнэлтийг хийхдээ дээрх аймгуудын малчид болон үйлдвэрлэл эрхлэгчдээс авсан санал асуулга дээр үндэслэсэн болно.Санал асуулгыг авахдаа нийт зах зээлд оролцогчдыг нийлүүлэгч ба хэрэглэгч гэсэн 2 бүлэгт хувааж авч үзсэн. Нийлүүлэгчийн судалгааг хийхдээ дээрх 12 аймгийн малчин өрхийн тооноос нь хамааран 95%-ийн магадлалын түвшинтэй байхаар тооцож, нийт 664 малчин өрхөөс түүвэрлэн санал асуулга авсан болно. Хэрэглэгчийн судалгааг хийхдээ мөн 95%-ийн магадлалын түвшинтэй байхаар тооцон, орон нутгийн зах зээлийн багтаамж, махны салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн тооноос хамааран нийт 197 аж ахуйн нэгжээс түүвэрлэн санал асуулгыг авсан.Санал асуулгын мэдээг боловсруулж, үр дүнг гаргахдаа олон улсад өргөн хэрэглэж буй SPSS-14.0 программыг ашигласан.Үүнээс гадна анхан шатны мэдээллийг цуглуулахдаа махны салбарт ажилладаг томоохон аж ахуйн нэгж байгууллагуудтай уулзаж, урьдчилан бэлтгэсэн ярилцлагын загвар форматын дагуу холбогдох мэдээллийг авах, яам, агентлагууд, олон улсын байгууллагуудаас махны салбарт өмнө нь хийж байсан судалгааг ашиглах гэх зэрэг аргуудыг хэрэглэсэн.Махны салбар - 2010 оны зудаас өмнөх сүүлийн жилүүдэд нийт малын тоо толгой ихэвчлэн өсч ирсэн боловч махны үйлдвэрлэлд голлодог үхэр, хонины тоо толгойн нийт мал сүрэгт эзлэх хувь 1989 оныхоос тасралтгүй буурч байна. Жишээ нь 1989 онд нийт малын 10,9%-ийг үхэр, 57,8%-ийг хонь эзэлж байсан бол 2009 оны байдлаар үхэр 5,9%, хонь 43,8% болж буурсан.- Нийт махны 11-13 хувийг үйлдвэрийн аргаар бэлтгэж байна. Гэтэл мал нядлах үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн суурилагдсан хүчин чадлаар тооцож үзвэл нийт мах бэлтгэлийн 38%-ийг үйлдвэрийн аргаар бэлтгэх боломжтой байгаа юм.- Малчдаас зах зээлд нийлүүлж буй нийт махны 75% нь ямар ч нэмүү өртөг шингээгүй, тураг мах хэлбэртэйгээр дундын зуучдаар дамжин эцсийн хэрэглэгчдэд хүрч байна.- Намрын мах бэлтгэлээр бэлтгэсэн махны үнэ эцсийн хэрэглэгчдэд очихдоо улирлын хэлбэлзлийг хасч тооцвол анхны үнээсээ 2-2,2 дахин өсч байна.- Улирлын нийлүүлэлтийн үнийн хэлбэлзэл сүүлийн 3 жилд дунджаар 36% байв.- Махны бизнест тулгардаг саад бэрхшээлийн 80% нь нийлүүлэлттэй холбоотой байна.- Монгол улс нэг хүнд ногдох махны хэрэглээгээр дэлхийд 11-рт орж, нийт махны дотоодын нийт үйлдвэрлэлтийн ДНБ-ий харьцаа нь 14.5% байгаа нь махны хэрэглээ эдийн засагт хүчтэй нөлөөлдөгийг харуулж байна.

- Хэрэглэгчдийн хүнсэндээ хэрэглэж буй нийт махны 10 хүрэхгүй хувь нь стандартын шаардлага хангадаг байна. - Сүүлийн 5 жилийн байдлаар махны эрэлт, нийлүүлэлтийн зөрүү буурах хандлагатай байсан ч 2010 оны зудын улмаас буцаад өсөх хандлагатай ажиглагдаж байна. Бидний тооцооллоор 2012 он хүртэл махны нийлүүлэлт жилд дунджаар 66 мянган тонноор дутагдахаар байна.- Махны нийлүүлэлтийн хувьд 1-6-р саруудад дутагдалтай, 7-р сараас нийлүүлэлтийн илүүдэлтэй болж эхэлдэг. 7-12-р сард бий болдог махны илүүдэл нийлүүлэлтийг дутагдалтай байдаг саруудад нөөцлөхийн тулд -15-300C температурын хөргөлттэй 70 гаруй мянган тонн багтаамжтай зоорь хэрэгцээтэй байна. Өнөөгийн байдлаар махны зоорийн нийт багтаамж нь 40 мянган тонн мах нөөцлөх боломжтой байгаа юм.

Ийнхүү салбарын судалгааг хийж, нийлүүлэгч болон хэрэглэгчээс холбогдох түүвэр судалгааг авсны үндсэн дээр цаашид малчдын бүлгээс зах зээлд бөөний борлуулалт хийхийн тулд ямар ажлуудыг хийх талаарх дүр зургийг гаргасан юм. Бид санал асуулгандаа махны салбарт тохиолдож буй нийтлэг бэрхшээлүүдийн талаар тусгай асуултуудыг оруулж өгсөн бөгөөд санал асуулгыг чанарын аргаар боловсруулах SPSS-14.0 тусгай программыг ашиглаж үр дүнг гарган авсан.

1. Удиртгал

1.1. ЗорилгоМахны дотоодын зах зээлийн багтаамж, орон зайг тодорхойлсноор хөдөө орон нутгийн

махны бизнест ямар саад бэрхшээлүүд гарч буйг нарийвчлан гаргах, бэлтгэн нийлүүлэлт болон эрэлтийг бодитоор тогтоох.

1.2. ЗорилтЗорилт 1. Малчид малын гаралтай бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлдэг сувгуудыг тодорхойлох.Зорилт 2. Махны зах зээлийн бүтцийг тодорхойлж, ямар төрлийн бүтээгдэхүүн зах зээлд хамгийн их эрэлттэй байгаа болон зах зээлд нийлүүлэх боломжтой байгааг олж тогтоох.Зорилт 3. Үйлдвэрлэгчид1 бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэхэд тулгарч байгаа бэрхшээлүүдийг тодорхойлсны үндсэн дээр уг бэрхшээлүүдийг даван туулах боломжуудыг тодорхойлох.Зорилт 4. Махны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгч болон хоршоодын бүтээгдэхүүний үйлдвэрлэлд тулгарч байгаа бэрхшээлүүдийг тодорхойлох.Зорилт 5. Махны салбарын эдийн засагт үзүүлэх нөлөө болон уг дэд салбарт нийгэм эдийн засгийн зүгээс гол нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлох.Зорилт 6. Махны зах зээлийн орон зайг тодорхойлж, эрэлтийн хэдэн хувийг нь дотооддоо хангаж чадаж буйг нь тодорхойлон уг орон зайг нөхөх боломжуудыг илрүүлэх.

1 Мах бэлтгэн нийлүүлэгч малчид болон малчдын бүлэг, хоршоо, нөхөрлөл

1.3. Судалгааны арга зүй, аргачлал

1.3.1. Судалгааны төрөл, арга аргачлал

Бидний энэхүү судалгаа нь манай улсын хөдөө орон нутгийн бизнесийг дэмжихэд чиглэсэн хавсарга судалгаа байлаа

Анхан шатны баримт цуглуулах: Энэ ажлын хүрээнд дараах 2 бүлэг судалгааны ажлыг явуулсан. Үүнд:

Мал нядлах үйл ажиллагаа эрхэлдэг томоохон ААНБ-уудтай уулзаж, урьдаас бэлдэж боловсруулсан асуултуудын хүрээнд ярилцлага хийж мэдээлэл цуглуулан, санал дүгнэлт боловсрууллаа. Судалгааг хийхдээ Мах Импекс ХК, Мах Маркет ХХК, Мах Экспо ХХК, Хатансүйх Импекс ХХК, Дархан-Мах Экспо ХХК, МонГема ХХК, Дорнын говь ХХК, Тайж трейд ХХК, Эрдэнэт Прогресс ХХК, Баатруудын тэнгэр ХХК дээр очиж ярилцлагын аргаар мэдээллээ цуглуулсан.

Баримт бичиг, статистик тоо мэдээлэлийг холбогдох байгууллагуудаас2 болон ном хэвлэл, интернэтийн эх сурвалжаас цуглуулж, дүн шинжилгээ хийсэн юм. Эдгээр ажлыг дараах бүлгүүдэд хувааж авч үзсэн байна:

1. Эрх зүйн баримт бичгүүд буюу уг салбартай холбоотой норм норматив, стандартуудыг судалсан.

2. Мэдээ, статистик тоо баримт.

Хэвлэл мэдээлэл, интернэтийн мэдээлэл болон өмнө нь хийгдэж байсан бусад судалгааны ажлууд. Махны чиглэлээр хийгдэж байсан судалгааны тайлан мөн интернэт, хэвлэл мэдээллээр уг салбартай холбоотой гарч байсан мэдээ, мэдээллүүдийг олж, судлах ажлууд энэ хэсэгт хамрагдсан.

2 Үндэсний Статистикийн Хороо, Хүнс Хөдөө Аж Ахуйн, Хөнгөн Үйлдвэрлэлийн Яам, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрлэлийн Танхим

Зураг 1. Судалгааны ажлын нэгдсэн зураглал

Боловсруулах:Хамрах хүрээ:Мэдээлэл цуглуулах:

Судалгааны арга:

Анхан шатны баримт

цуглуулах арга

Асуулгын арга

Хийсвэрлэлээс тодорхойд шилжих арга: (Бид судалгааг эхлэхдээ тодорхой хүлээгдэж буй үр дүнгүүдийг таамагласан. Судалгааны үр дүнд уг хүлээгдэж буй хийсвэрлэсэн үр дүнгүүдийн талаар тодорхой үр дүнгүүдийг гаргаж авах мөн хүлээгдэж буй таамаглал болон бодит үр дүнгүүдийн хоорондох зөрүү хэр байгааг тодорхойлж, түүний учир шалтгааныг олж илрүүлэх.)

Томоохон ААНБ-уудтай уулзах

Баримт бичиг судлах, холбогдох байгууллагуудаас

статистик тоо мэдээ авах

Үйлдвэрлэгчид (малчид), уг салбарын орон нутгийн бизнес эрхлэгчидийн дунд түүвэр судалгаа явуулах

Улаанбаатар, Дархан Эрдэнэтэд мал аж ахуйн гаралтай бүтээгдхүүнтэй холбоотой үйлдвэрлэл эрхэлдэг томоохон ААНБ-ууд

Эрх зүйн барим бичгүүд

Мэдээ, статистик тоо баримт

Хэвлэл мэдээлэл, интернэтийн мэдээлэл болон бусад өмнө нь хийгдэж байсан судалгааны ажлууд.

Мерси Кор Монгол ОУБ-ын үйл ажиллагаа явуулдаг 12 аймгийн малчин өрх, уг салбарт үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчид хамрагдана.

Мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний зах зээл, үйлдвэрлэлтийн байдлыг тодорхойлох.

Уг салбарын онцлог талуудыг гаргах, зах зээлийн багтаамж, орон зайг гаргах, чанар зах зээлийн бүтцийг гаргах.

SPSS-14.0 болон E-views 5.0 программыг ашиглан судалгааны үр дүнг тооцоолж гаргана.

Үр дүн, тайлагнал:

Уг бүлэг бүрт боловсруулсан үр дүнгүүдийг нэгтгэн уялдаатайгаар шинжлэн, нэгдсэн дүгнэлтийг гарган тайлан бична.

Судалгааны тайланг Мэрси Кор Монгол олон улсын байгууллагад слайд хэлбэрээр танилцуулах ба судалгааны эхийг Монгол, Англи хэл дээр бэлтгэн танилцуулах болно. Мөн үүнээс гадна тус салбаруудтай холбоотой Төр засаг, олон нийтийн байгууллагуудад судалгааны үр дүнг хэвлэмэл байдлаар танилцуулах болно.

Мал аж ахуйн салбарын өнөөгийн байдалМонгол улсын хөдөө аж ахуйн салбар нь Монгол улсын нийт эдийн засагт үргэлж гол

ноён нуруу нь болсоор ирсэн ба ДНБ-ий 20 гаруй хувийг эзэлдэг. 2009 оны урьдчилсан статистик мэдээгээр хөдөө аж ахуйн салбар ДНБ-ий 21,2%-ийг бүтээсэн байна. Нөгөө талаас нийт ажиллах хүчний 40 гаруй хувь нь мал аж ахуйн салбараас шууд хамааралтай байдаг. Иймээс хэдий уул уурхайн хөгжлөөс хамааралтайгаар мал аж ахуйн салбарын ДНБ-д эзлэх хувь буурах хандлагатай байгаа ч тухайн салбар эдийн засгийн гол салбар хэвээр байх юм.

Монгол улсын мал аж ахуйн салбар нь байгаль, цаг уур, байгалийн баялгийн менежменттэй шууд хамааралтай бэлчээрийн мал аж ахуйд суурилж байгаа нь өнөөгийн эрчимтэй хөгжиж буй эдийн засагт хоцрогдож байна. Мөн нөгөө талаас хэдий нэг хүнд ноогдох мал аж ахуйн түүхий эдээр дэлхийд тэргүүлэгч байр суурьтай байгаа ч олон улсын хэрэгцээний өндөр шаардлага стандартыг хангаж чадахгүй байна.

Монголын малын гаралтай түүхий эдийн зах зээл нь нэг талаас цаг уурын байдлаас шууд хамааралтай үйлдвэрлэгдэж, эдийн засгийн өсөлтөөс хамааралтай харьцангуй тогтвортой хэрэглээнд суурилан явагддаг зах зээл юм.

Уг зах зээлийн үйлдвэрлэлийн бүтцийг авч үзвэл 80-90% нь уламжлалт хөдөө аж ахуйн аргаар үйлдвэрлэгдэж байгаа юм.

1. Мах үйлдвэрлэлийн салбарын судалгаа

3.1. Монгол улсын мах үйлдвэрлэлийн өнөөгийн байдал

3.1.1. Монгол улсын махны салбарын өнгөрсөн болон өнөөгийн байдалБэлчээрийн мал аж ахуйн хувьд эдийн засгийн хүчин зүйлсээс илүүтэйгээр цаг уурын

хүчин зүйл ихээхэн чухал байдаг. Жишээлбэл: Монгол улсын бүх аймгуудыг хамарсан 2000-2003 оны зудаар малын тоо толгой 12,5 сая толгойгоор хорогдсон. Энэ нь тухайн жилийн нийт малын тоо толгой, мах болон бусад малын гаралтай түүхий эдийн нөөцөд нөлөөлснөөр тухайн салбарын эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрт сөргөөр нөлөөлсөн.

Бэлчээрийн мал аж ахуй цаг уур, улирлын онцлогоос хамааран махны нийлүүлэлтийн улирлын шинж чанартай хомсдолыг бий болгодог. Манай улс жилд хонин толгойд шилжүүлснээр 8,7 сая гаруй толгой мал хүнсэнд хэрэглэж, 220 гаруй мянган тн мах үйлдвэрлэдэг.

Сүүлийн жилүүдэд дотоодын махны хангамжийн дутагдал, цаг хугацаа, орон зайн асуудлуудаас улбаатайгаар махны үйлдвэрлэл, нийлүүлэлт нь эрэлтийг тухай бүрд нь гүйцэхгүй байна. Үүнтэй холбоотой махны үнэ 2001 оноос даруй 2,6 дахин өсөөд байна.

Хөдөө аж ахуйд үйлдвэрлэсэн нийт махны дөнгөж 10 хүрэхгүй хувь нь мал нядлах үйлдвэрүүдэд бэлтгэгдэж, 18 мянган тонн махыг үйлдвэрлэлийн аргаар боловсруулж байна.

Нийт хөдөө аж ахуйд бэлтгэж буй махны 25-30%-ийг үхэр, 35-40%-ийг хонь, 10-15%-ийг ямаа, 15-20 орчим хувийг адууны мах эзэлдэг.

3.1.2. Төр засаг, олон нийтийн байгууллагуудаас мах, махан бүтээгдэхүүний салбарт хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр

Төр засгаас хэрэгжүүлж буй дараах хөтөлбөрүүдэд эрчимжсэн мал аж ахуй, бэлчээрийн менежмент, малыг эрүүлжүүлэх, эрүүл ахуйн стандарт, мах бэлтгэл гэсэн махны салбарын холбогдолтой асуудлууд туссан байна.

- Монгол мал үндэсний хөтөлбөр,- Монгол Улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөр, - Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний үндэсний хөтөлбөр, - Орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх чиглэл, - Хүнсний баталгаат байдал үндэсний хөтөлбөр, - Мал аж ахуй, газар тариалан хосолсон загвар аж ахуйн хөгжлийг дэмжих төсөл,- Малын эрүүл мэнд, мал аж ахуйн зах зээл төсөл, - Малын үржлийн ажлыг шинэчлэн сайжруулах төсөл, - Төвийн бүсийн тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх төсөл, - Мал аж ахуй төсөл, - Халх Голын бүс нутагт ХАА-г сэргээх хөгжүүлэх төсөл зэрэг юм.

Эдгээр төслүүдийн хүрээнд дараах гол ажлууд хийгдээд байна:

Махны зах зээлтэй холбоотойгоор төвлөрсөн хот суурин газрын хүн амын махны хангамжийг тогтворжуулах, үнийн хэт өсөлтөөс сэргийлэх зорилгоор НӨАТ-ын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг батлан, 2006 оны 2-р сарын 1-ний өдрөөс эхлэн үйлдвэрийн аргаар боловсруулж, дотоодод борлуулсан махыг НӨАТ-аас чөлөөлж байсан ба "Татварын багц хууль" батлагдсанаар энэ нь хүчингүй болсон байна.

ХХААХҮЯ-наас “Махны нөөц бүрдүүлж борлуулсан аж ахуйн нэгжид урамшуулал олгох” журмыг Засгийн газрын 2005 оны 211 дүгээр тогтоолоор батлуулан, анх нийслэлийн хүн амын 2006 оны хавар, зуны хэрэгцээнд 3000 тонн мах бэлтгэн нөөцөлж, 1кг-ийг нь 2000 төгрөгөөр борлуулсан ба ЗГ-ын 2006 оны 178 дугаар тогтоолоор энэхүү журмыг шинэчилж, жил бүр махны нөөц бэлтгэх бодлогыг тогтвортой хэрэгжүүлэх болсон.

3.2. Махны нийлүүлэлтийн судалгаа

3.2.1. Монгол улсын 5 хошуу малын бүтэц, тоо толгой2009 оны урьдчилсан мэдээгээр нийт малын тоо 44,02 саяд хүрээд байгаа нь түүхэн дэх

хамгийн өндөр үзүүлэлт юм. Энэ нь 1989 онтой харьцуулахад 78,4%-иар, 2002 оны үзүүлэлттэй харьцуулахад 84,2%-иар өссөн үзүүлэлт юм. Гэсэн хэдий ч 2009-2010 оны өвөлжилт, хаваржилтын хүндрэлээс болж 8 сая гаруй мал хорогдоод байна.

Зураг 2. Нийт мал, мян толгой

Эх сурвалж: ҮСХ

Сүүлийн 20 жилийн хугацаанд таван хошуу малын бүтцэд ямааны тоо толгой 20,1%-иас 44,6% болтлоо өссөн. Энэ нь ноолуур малчдын орлогын гол эх үүсвэр нь болж байгаатай холбоотой юм. Харин мах үйлдвэрлэлийн гол нөөц болох үхэр, хонины нийт малд эзлэх хувь 1989 онд тус тус 10,9% болон 57,8% байсан бол 2009 оны байдлаар тус тус 5,9% болон 43,8% болж буурсан байна. Иймээс малын тоо толгойн өсөлт нь махны нөөц нэмэгдэхэд нөлөөлөөгүй байна .

Зураг 3. Малын бүтэц1989 он 2009 он

Эх сурвалж: ҮСХ

3.2.2. Махны нөөц болон монгол малын махны онцлогМахны нөөц: ҮСХ-ны мэдээгээр 2008 оны байдлаар улсын хэмжээнд 8,3 сая

малыг хүнсэнд хэрэглэсэн ба хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн мэдээгээр 223,1 мянган тонн мах бэлтгэсэн мэдээ байна. Харин хүнсэнд хэрэглэсэн малын тоог 5 хошуу малын махны дундаж гарцаар авч үзвэл 258,1 мянган тонн болж байгаа юм. Үүний 38% нь үхэр, 25% нь хонь, 20% нь ямаа, 15% нь адуу, 3% нь тэмээний мах эзэлж байна.

Зураг 4. Хүнсэнд хэрэглэсэн мах, мянган тонн

Эх сурвалж: ҮСХ

Мах бэлтгэлийн нийт малд эзлэх хувийг авч үзвэл дунджаар оны эхний нийт малын 22,2%-ийг тухайн жилийн мал нядалгаанд бэлддэг ба үүнээс үхрийн хувьд уг үзүүлэлт дунджаар 21,2%, хонь 27,4%, ямаа 18,4%, адуу 13,7%, тэмээ 11,7% байдаг байна.

Зураг 5. Хүнсэнд хэрэглэсэн малын оны эхний малд эзлэх хувь

Эх сурвалж: ҮСХ

Дээрх графикаас харахад нийт малд эзлэх мал нядалгааны хувь урт хугацаанд буурах хандлагатай байсан ч сүүлийн 2 жилд бага зэргийн өсөлттэй байсан байна. Нэгэнт малын тоо толгой бэлчээрийн даац хэтрэх түвшинд хүр÷ байгаа өнөөгийн нөхцөлд мал нядалгааны түвшинг нэмэгдүүлэх боломжтой байгаа юм.

Монгол малын махны онцлог: Монгол малын бэлчээрийн мал аж ахуйд суурилан, тэжээлийн хувьд химийн ямар ч бодисоор бордоогүй цэвэр байгалийн гаралтай тэжээлээр тэжээгддэг онцлог нь махны чанарын хувьд чухал үзүүлэлт боловч малын элдэв төрлийн өвчин эмгэгээс хамгаалах боломж харьцангуй бага байдаг. Мөн нөгөө талаас мах бэлтгэлийн дийлэнх хувийг үйлдвэрлэлийн бус уламжлалт гар аргаар бэлтгэж, стандартын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэдэг нь махны бохирдол, эрүүл ахуйн стандартын шаардлагыг хангахгүй байдалд хүргэдэг.

Бэлчээрийн малын мах бэлтгэлийн онцлог нь байгаль цаг уураас шууд хамааралтайгаар явагддаг. Уг зах зээлийн нийт багтаамж, орон зайг тодорхойлох үүднээс бид Монгол малын тоо толгой, малын бүтэц, 5 хошуу малын дундаж жин, махны гарц, мал нядалгааны

нийт малд эзлэх хувийн жин гэсэн үзүүлэлтүүдийг харьцуулж гаргав. Эдгээр үзүүлэлт нь 2008 оны мэдээгээр дараах байдалтай байна.

Хүснэгт 7. Монгол малын махны үзүүлэлтүүдМал Махны гарц, % Малын амьдын

жин, кгХүнсэнд хэрэглэсэн малын

нийт малд эзлэх хувийн жин, %

Адуу 50-55 249 13,70%Монгол үхэр 52-54 247 21,20%Монгол хонь 52-54 41 27,40%Монгол ямаа 39-40 33 18,40%Монгол тэмээ 55-60 414 11,70%

3.2.3. Нийлүүлэлтийн төлөв байдал /байршил/

Мах бэлтгэл тогтмол өсөж 2000 онд дээд цэгтээ буюу 310,6 мянган тоннд хүрсэн ч 2000-2003 оны ган, зудад мал их хорогдсоноор 2003 онд доод түвшиндээ буюу 153,4 мянган тоннд хүрсэн байна. Сүүлийн 7 жил малын тоо жилд дунджаар 9,1%-иар өсч 2002 оны доод түвшнээс даруй 84,2%-иар өсөөд байгаа ч жилийн мах бэлтгэлийн түвшин тогтвортой бус байсаар байна.

Зураг 6. Мах бэлтгэл, мян тн

Эх сурвалж: ҮСХ

2008 оны байдлаар ҮСХ-ны мэдээгээр нийт махны дөнгөж 5,4% нь үйлдвэрлэлийн аргаар бэлтгэгдэж байгаа ба бэлтгэгдсэн махны ихэнх нь экспортод гардаг байна. Гэвч Монголын тэргүүлэгч махны чиглэлийн компаниудтай уулзах явцад олж авсан мэдээгээр 2009 онд 25-30 мянган тонн буюу нийт мах бэлтгэлийн 11-13% нь үйлдвэрийн аргаар бэлтгэгдсэн байна. Энэ нь махны нийлүүлэлтийн бүртгэлийн систем нь зах зээлийн бодит тоо мэдээг нарийн бүртгэж чадахгүй байгааг харуулж байна. ХХААХҮЯ-ны мэдээгээр одоогийн мал нядлах үйлдвэрүүдийн суурилагдаад байгаа хүчин чадал нь нийт мах бэлтгэлийн 38%-ийг бэлтгэж чадахаар байгаа юм.

Хүснэгт 8. Монголын мал нядлах, мах боловсруулах үйлдвэрүүдийн хүчин чадалМал нядлах,

мах боловсруулах

үйлдвэрийн тоо

Үүнээс мал нядлах үйлдвэрийн тоо

Үйлдвэрийн нийт хүчин чадал, мян тн мах

Нэг удаад хадгалах хүчин чадлын

нийлбэр, мян тн

32 32 85 40

Нөөц болон орон нутгийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийг авч үзвэл: хонин толгойд шилжүүлсэн нийт малын тоогоор Архангай, Хөвсгөл, Өвөрхангай, Төв, Завхан аймгууд, махны нийлүүлэлтээрээ Өвөрхангай, Хөвсгөл, Дорнод, Баянхонгор, Архангай аймгууд тэргүүлж байна.

Хүснэгт 9. Аймгуудын махны салбарын үзүүлэлт

Аймаг, хот

Хонин толгойд шилжүүлсэн

малын тоо, мян толгой

Нийт малын жин, амьдын жингээр мян

тн

Махны нийлүүлэлт, мян тнМахны орон нутгийн нийлүүлэлт тухайн

орон нутгийн ДНБ-д эзлэх хувьДот. Үйлд Экспорт Нийт

Архангай* 4 326,12 251,23 9,7   9,7 16,6%Баян-Өлгий 1 525,90 87,3 7,7 0,45 8,15 25,5%Баянхонгор* 2 482,46 149,3 7,1 2,9 10 25,4%Булган 2 821,35 162,53 7 7 27,9%Говь-Алтай* 2 117,32 124,05 4 4 8,9%Говьсүмбэр* 153,26 8,77 1,4 1,4 30,0%Дархан-Уул 397,04 22,12 2,1 1,1 3,1 7,5%Дорноговь* 1 061,86 64,45 2,4 2,4 15,0%Дорнод 1 914,15 114,55 8,51 3 11,51 31,7%Дундговь* 1 918,40 107,73 4 4 16,5%Завхан* 3 229,32 178,44 5,8 5,8 10,8%Орхон 293,12 16,79 2,94 0,68 3,62 0,7%Өвөрхангай* 3 491,25 197,98 23 23 48,4%Өмнөговь* 1 638,42 103,3 3,4 3,4 9,4%Сүхбаатар* 1 829,84 107,01 4 4 5,1%Сэлэнгэ 1 659,55 93,82 4,63 5 9,6 14,8%Төв 3 371,72 194,26 8,6 8,6 27,1%Увс* 2 557,09 140,71 8,1 8,06 21,8%Ховд* 2 378,04 138,34 6,4 0,3 6,7 15,8%Хөвсгөл 4 322,04 246,7 16,1 16,1 31,7%Хэнтий 2 508,05 145,01 8,3 8,3 22,5% Нийт 45 996,30 2 654,39 145,18 13,43 158,44 20%

2008 оны эцсийн байдлаар ХХААХҮЯ-ны судалгаа, *- Мерси Кор ОУБ-ын үйл ажиллагаа явуулж буй аймгууд

Дээрх хүснэгтээс харахад Өвөрхангай, Хөвсгөл, Дорнод, Говьсүмбэр, Булган, Төв аймгуудын эдийн засаг мал, махны борлуулалтаас хамаарах хамаарал маш өндөр байна. Мах борлуулалт 1 сая төгрөгөөр буурахад орон нутгийн эдийн засаг дунджаар 126,0 мянган төгрөгөөр буурах төлөвтэй байгаас харахад махны бизнес орон нутгийн эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулдаг болох нь харагдаж байна.

Мал нядлах, мах боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын тоогоор Дорнод, Дархан-Уул, Баян-Өлгий, Увс, Ховд, Орхон аймгууд тэргүүлж байгаа бол Говьсүмбэр, Төв, Өмнөговь, Булган аймгуудад энэ чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж албан ёсоор бүртгэгдээгүй байна.

Хүснэгт 10. Аймгуудын мал нядлах, мах боловсруулах үйлдвэрийн тоо, бүтээгдэхүүний төрлөөр

Аймгийн нэрМах, махан бүтээгдэхүүн

Мал нядлах, мах боловсруулах

Хиам, консерв үйлдвэрлэл

Өлөн, хүнсний тос үйлдвэрлэл

Дүн

Архангай 1 1 2

Баян-Өлгий 4 1 2 7

Баянхонгор 1 2 3

Булган 0

Говь-Алтай 2 2

Дорнод 2 6 8

Дундговь 1 1 2

Дорноговь 2 2

Завхан 1 1 1 3

Өвөрхангай 1 1 2

Өмнөговь 0

Сүхбаатар 1 1 2

Сэлэнгэ 2 2

Төв 0

Увс 1 4 2 7

Ховд 2 3 2 7

Хөвсгөл 1 1 2

Хэнтий 2 2

Дархан-Уул 1 6 1 8

Орхон 3 3 6

Говьсүмбэр 0

Дээрх хоёр үзүүлэлтээс харахад хөдөө орон нутагт махны анхдагч нөөц хангалттай их байгаа ч дотооддоо үйлдвэрлэх түвшин бага байсаар байна.Монголын махны нийлүүлэлт 4 улирал, бэлчээрийн мал маллагаанаас хамаарч улирлын хэлбэлзэлтэй áàéäàã. Уг улирлын хэлбэлзлийг бид тооцохдоо 2 өөр аргаар тооцоолсон: 1. ХХААХҮЯ-ны тооцоолол2. Малчдаас авсан санал асуулгаас махны нийлүүлэлтийн улирлын дундаж үзүүлэлтийг

тооцох замаарМалчдаас авсан санал асуулгаар нийт судалгаанд хамрагдсан малчдын малын нийлүүлэлт дунджаар дараах байдалтай гарсан байна.

Хүснэгт 11. Дунджаар нэг малчин өрхийн махны нийлүүлэлт, малын тоогоор  1-5 сар 6-8 сар 9-10 сар 11-12 сар Хонь 9 21 31 35Ямаа 11 19 27 29Үхэр 2 5 5 9Адуу 3 2 6 7Тэмээ 1 2 4 5

Зураг 7. Махны нийлүүлэлт улирлаар, жилийн бүх нийлүүлэлтэд эзлэх хувиар

Эх сурвалж: Малчдаас авсан санал асуулгын үр дүн СА-Н-М, ХХААХҮЯ

3.2.4. Нийлүүлэлтийн суваг, өртгийн сүлжээний бүтэцНийлүүлэлтийн суваг: Бид махны нийлүүлэлтийн улирлын хэлбэлзлийн хувийн жин

болон малчдаас авсан санал асуулга “СА-Н-М”-ын “Та махаа дараах худалдан авагч нарт дараах саруудын алинд нь голдуу борлуулдаг вэ?” гэсэн асуултын үр дүн болон нийт мах нийлүүлэлтэд борлуулалтын сувгийн эзлэх хувийн жинг судалсан дүнг дараахь хүснэгтэд үзүүлэв:

Хүснэгт 12. Махны борлуулалтын сувгийн бүтэц/эзлэх хувийн жин, улирлаар Худалдан авагчид 1-5 сар 6-8 сар 9-10 сар 11-12 сар Нийт

Махны ченжүүдэд 5,53% 7,37% 13,96% 17,02% 43,88%

Орон нутаг дахь хүнсний захад 2,53% 4,85% 6,78% 6,39% 20,55%

Үйлдвэрийн төлөөлөгчид 0,12% 0,92% 1,23% 0,00% 2,27%

Улаанбаатар дахь төвлөрсөн бөөний худалдааны төвд 0,23% 0,82% 1,23% 1,38% 3,66%

Улаанбаатар дахь захын лангууны худалдаачдад 0,40% 0,55% 1,71% 1,21% 3,87%

Улаанбаатарын хүнсний дэлгүүрүүдэд 0,00% 0,00% 0,27% 0,17% 0,44%

Улаанбаатар дахь ресторан, нийтийн хоолын газарт 0,29% 0,00% 0,14% 0,17% 0,60%

Улаанбаатар дахь махны үйлдэрүүдэд 0,00% 0,23% 0,27% 0,35% 0,85%

Орон нутгийн ресторан, нийтийн хоолны газарт 0,52% 0,64% 0,34% 1,99% 3,49%

Орон нутаг дахь махны үйлдвэрүүдэд 0,12% 0,18% 0,82% 1,21% 2,33%

Орон нутгийн эцсийн хэрэглэгч нарт 1,44% 1,69% 3,49% 9,50% 16,12%

Бусад 0,40% 0,73% 0,34% 0,43% 1,90%

 Нийт 11,58% 17,98% 30,58% 39,82% 99.96%

Малчдаас зах зээлд нийлүүлж буй нийт махны 75% нь ямарч боловсруулалтгүйгээр дундын зуучдаар дамжин эцсийн хэрэглэгчдэд хүрч байна. Мал нядлах үйлдвэрүүд зун, намрын улиралд малаа худалдан авч үйлдвэр рүүгээ тууварладаг. Ингэж тууварлахад нэг суурьт 300-500 бод буюу үхэр, адуу, харин богийн хувьд нэг суурьт 1000 хонь, ямааг багтааж авч үздэг. Нэг суурийг 5-6 малчин тууварладаг ба 2009 оны байдлаар өдөрт дунджаар 7,000-10,000₮-ийг нэг малчинд цалин хэлбэрээр төлөхөд өдрийн тууврын зардал нь дунджаар 35,000-60,000₮ болдог. Тууврын хугацаа нь тухайн орон нутгийн хэр зэрэг алслагдмал байдлаас хамаарна.

Мөн мал хамгийн их таргалсан үед буюу 10-11-р сард хөдөө орон нутгийн зарим малчид, ченжүүд малыг нядлан өөрсдийн болон танилуудынхаа контейнер, зооринд хадгалж, дараа жилийн хавар махны үнэ нэмэгдэх үед зах зээлд нийлүүлдэг байна.Махны бизнес эрхлэгчид өвлийн цагт махыг 2-40тн-ийн багтаамжтай хөргөлттэй болон хөргөлтгүй машинаар тээвэрлэдэг ажээ.

Зураг 8. Махны нийлүүлэлтийн суваг

Нийлүүлэлтийн өртгийн сүлжээ: Нийлүүлэлтийн өртгийн сүлжээний хувьд дараах гурван төрлийн үнийн ялгаа байна:

2.3% 43.9% 3.5% 20.6% 2.3%

16.1%

0.6%

3.9%

3.7%

Нийт махны нийлүүлэлтийн 5%

Малчид

Улаанбаатарын хэрэглэгчид

Орон нутгийн эцсийн хэрэглэгч

Орон нутаг дахь

махны үйлдвэр

Орон нутаг дахь хүнсний

зах, дэлгүүр

Орон нутгийн

ресторан, нийтийн

хоолны газар

Махны ченж нар,

хувийн жижиг зоорь

Үйлдвэрийн төлөөлөгчид

Улаанбаатар дахь захын лангууны худалдаачид, хувийн

зоорь

Улаанбаатарын ресторан,

нийтийн хоолны газар

Томоохон махны үйлдвэрүүд,

томоохон зоорь

Улаанбаатар дахь төвлөрсөн бөөний

худалдааны төв (Эмээлт, Налайх)

Улаанбаатарын хүнсний

дэлгүүрүүд

Экспорт

Хиам, мах боловсруулах

жижиг үйлдвэрүүд

1. Улирлын хэлбэлзэлтэй үнийн ялгаа2. Нийлүүлэлтийн өртгийн сүлжээний шат дамжлагуудад бий болж буй нэмэлт

боловсруулалтын бус өртгийн нэмэгдэл3. Бүс нутаг бүрийн махны үнийн ялгаа

Улирлын хэлбэлзэл: Намар мал тарга хүчээ авч, махны нийлүүлэлт нэмэгддэг. Энэ үеэр мах бэлтгэлийн ажил явагддаг тул махны үнэ буурч 10-р сараас дараа жилийн 1-р сарын сүүлч хүртэл үнэ харьцангуй доод түвшинд байдаг. Харин өвөл, хаврын үеэр шинэ мах, ялангуяа үхрийн махны нийлүүлэлт бүрэн зогсдог. Нэгдүгээр сарын сүүлч 2-р сарын эхээр махны нийлүүлэлтийн дутагдал үүсч, үнэ огцом өсч эхэлдэг. Үнийн өсөлт урин цаг ирж, малын тарга хүч сэргэж эхлэх буюу 5-р сарын сүүлээс 6-р сарын дунд болон сүүлч хүртэлх үед хамгийн дээд түвшинд хүрдэг. Тухайн жилийн цаг уурын байдал, бусад хүчин зүйлсээс хамаарч махны үнийн дээд ба доод түвшний зөрүү сүүлийн 3 жилд дунджаар 36% байжээ.

Зураг 9. Үхэр, хонины махны үнийн улирлын хэлбэлзэл

Эх сурвалж: ҮСХ

Нийлүүлэлтийн шат дамжлагын өртгийн нэмэгдэл: Бид малчдаас авсан санал асуулгаар дамжуулан дээрх нийлүүлэлтийн суваг бүр дэх мах худалдан авч буй үнийг дунджаар гаргасан.

Нэмэлт боловсруулалтын өртөг шингээгүй нэмэлт өртгийг тооцохын тулд улирал бүрээр харилцан ялгаатай тооцоолох үүднээс бид малчдаас борлуулсан мал, махыг хэнд ямар байдлаар (амьдын жингээр, нойтон мах хэлбэрээр), хэдэн төгрөгөөр худалдсан талаар асуусан.

Зураг 10. Амьдын жингээр худалдсан 1 кг махны үнэ ₮, жилийн дундаж үзүүлэлтээр-

Хонь

Үхэр

2009 он

Эх сурвалж: СА-Н-М санал асуулгын үр дүн

Зун, намрын улиралд малыг голчлон амьдын жингээр буюу амьдаар нь орон нутгийн алслагдмал байдлаас хамааран харилцан адилгүй үнээр худалдан авдагтай холбоотойгоор үхрийн махнаас бусад малын махны үнэ харьцангуй ялгаатай байгааг санал асуулгын дүн харуулж байна. Харин намрын мах бэлтгэлээр махны нийлүүлэлтийн дийлэнхи хувийг (42%) эзэлдэг үхрийн хувьд дээрх нийлүүлэлтийн сувгийн өртгийн бүтцийг харуулж чадаж байгаа юм. Үхрийн махны үнэ ченжүүдээс Улаанбаатарын хүнсний дэлгүүрүүд хүртэл 2,4 дахин өсөж очдог байна. Энэхүү дундаж үзүүлэлт нь аймаг бүрт ялгаатай байсан. Бид аймаг бүрийн сар бүрийн үнийг Улаанбаатар хүрэх зайтай харьцуулан дүгнэхэд, уг зайтай харилцан хамааралгүй үнийн ялгаатай аймгууд маш олон байсан.

Үүнээс дүгнэхэд намрын мах бэлтгэлээр малчдаас худалдан авсан махны үнэ эцсийн хэрэглэгчдэд очихдоо 2,4 дахин нэмэгдэж байна. Гэвч энэ нь улирлын хэлбэлзлийг оруулсан дүн ба улирлын хэлбэлзлийг хасч тооцвол 2-2,2 дахин өсч байгаа юм.

Зураг 11. 1 кг шинэ махны үнэ ₮, худалдан авагч бүрээр-2009 он

Эх сурвалж: СА-Н-М санал асуулгын үр дүн

Харин шинэ махны хувьд 5 хошуу малын үнэ дээрх нийлүүлэлтийн сувгийн үе шат бүрт өсдөг хандлага ажиглагдсан. Үхрийн шинэ махны хувьд ченжүүдээс Улаанбаатарын хүнсний дэлгүүрүүдэд нийлүүлэгддэг үнэ нь 30-40%-иар өсч байсан нь өмнө хийгдэж байсан нийлүүлэлтийн өртгийн сүлжээний судалгааны үр дүнтэй ойролцоо гарсан байна. Үнийн өсөлтийн дунджаар 10% нь мах худалдах явцад гарч буй үйл ажиллагааны зардал, 30% нь хүнсний захууд болон хүнсний дэлгүүрийн махны бизнес эрхлэгчдийн борлуулалтын ашиг болдог байна.

Бүс нутаг бүрийн махны үнийн ялгаа: Бүс нутаг бүрт махны үнийн ялгаа маш өндөр байгаа нь зах зээлүүдийн хооронд харилцаа, холбоо, нэгдмэл байдал муу байгааг харуулж байгаа юм. Харилцаа холбоо байхгүй байгаа нь мах, махан бүтээгдэхүүний зах зээлийн хувьд бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлтэд шууд нөлөөлж байгаа юм.

Зураг 12. Улаанбаатар болон орон нутгийн үнийн ялгаа ба орон нутгаас Улаанбаатар орох зай

Эх сурвалж: ҮСХ (2009 оны дундаж үзүүлэлт)

Махны үнийн ялгаанд Улаанбаатараас аймгийн төв орох зайтай харилцан хамаарал төдийлөн ажиглагдахгүй байгаа ба аймгийн төвөөс Улаанбаатар хүрэх 1 км-т ноогдох 1 кг махны үнийн дундаж ялгаа 1 ₮ байгаа ба Төв аймаг 5,,01 ₮/кг.км, Говьсүмбэр 2,77 ₮/кг.км, Дундговь 2,61 ₮/кг.км, Өвөрхангай 1,72 ₮/кг.км-ээр хамгийн их үнийн ялгаатай аймгуудын тоонд орж байна. Өөрөөр хэлбэл, дээрх аймгуудаас Улаанбаатар хот руу мах нийлүүлэхэд илүү их ашигтай байхаар байна.

3.2.5. Нийлүүлэлтийн саад бэрхшээлүүдБид махны нийлүүлэлтийн бэрхшээлийг тодорхойлохын тулд нийлүүлэлтийн сувгийн

бүх шатны оролцогчдыг хамруулж хөдөө орон нутагт махны чиглэлээр бизнес эрхэлдэг ААНБ-уудаас санал асуулга авснаас гадна уг зах зээлд тэргүүлэгч ААНБ-уудын удирдлагуудтай уулзаж тодруулсан. Санал асуулгад оролцсон аж ахуйн нэгжүүдийг үйл ажиллагааных нь төрлөөр ангилан зах зээлд эзлэх хувийг нь тодорхойлж Зураг 13-т үзүүлэв.

Зураг 13. Судалгаанд хамрагдсан ААНБ

Эх сурвалж: Санал асуулга

Хөдөө орон нутгийн махны бизнес эрхлэгчид, үйлдвэрийн төлөөлөгчид нь мах нийлүүлэгчийн үндсэн төлөөлөл болдог тул махны нийлүүлэлтийн саад бэрхшээлүүдийг илүү мэддэг нь ажиглагдсан. Иймд бид орон нутгийн бизнес эрхлэгчдээс дараах саад бэрхшээлүүдийг 0-4 оноогоор үнэлэн авч, тэдгээрийн нийт саад бэрхшээлд эзлэх хувийн жинг тодорхойлсон.

Зураг 14. Махны бизнес эрхлэгчдэд тулгарч буй бэрхшээлүүдийн хэмжээ, хувиар

Эх сурвалж: Санал асуулга

Дээрх үзүүлэлтээс харахад махны бизнест тулгардаг саад бэршээлийн 80% нь нийлүүлэлттэй холбоотой байна. Хамгийн гол тулгарч байгаа бэрхшээлүүд нь үнийн өөрчлөлт, агуулах хадгалах, улирлын онцлогтой холбоотой бэрхшээлүүд байна.

3.2.6. Махны нөөцийн хэтийн хандлагаЦаг уур, байгалийн үзэгдэлтэй холбоотойгоор жил бүр дунджаар 1,5 сая мал зүй

бусаар хорогддог. Энэ нь нэг талаас тухайн жилийн цаг уурын цочир хүйтрэлт, нөгөө талаас ургамлын гарц, тэжээлийн хангамжаас хамаарч малын тоо толгойн өөрчлөлт болон тухайн жилийн махны нөөцөд нөлөөлж байна.

Зураг 15. Зүй бусаар хорогдсон малын тоо, мян толгой

Эх сурвалж: ҮСХ

Сүүлийн жилүүдэд манай улсын мал сүргийн тоо өссөн ч бэлчээрийн маллагааны нөхцөлд малын биологийн нөөцийг бүрэн ашиглаж бүтээгдэхүүн, түүхий эд үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, хүн амын хүнсний хэрэгцээг хангаж чадахгүй байгаа нь тэжээлийн нөөц, хангамжтай шууд холбоотой юм.

Эрдэмтдийн тооцоолсноор манай улсын нийт бэлчээрийн 70,0 шахам хувь нь ямар нэгэн хэмжээгээр доройтолд орж, бэлчээрт ургах ургамлын зүйлийн бүрэлдэхүүн өөрчлөгдөн, малд шингэц муутай ургамал нэмэгдэж, ургамлын тэжээллэг чанар нь муудсаар байна.2009-2010 оны өвөл, хавар Монгол улсад зуд болж 8 сая гаруй мал хорогдоод байна. Нэг талаас зудын улмаас малын тоо толгой огцом буурах хандлагатай байгаа, нөгөө талаас бэлчээрийн даац хэтрэлтээс махны нөөц ойрын жилүүдэд багасах магадлал тун өндөр байгаа юм.

3.3. Махны салбарын эрэлтийн судалгаа

3.3.1. Махны эрэлтийн өнөөгийн байдалҮСХ-ны гаргасан жишсэн нэг хүнд ногдох тухайн жилийн сарын махны хэрэглээ, жил

бүрийн жишсэн хүний тоонд суурилан тооцсон нийт мах, махан бүтээгдэхүүний хэрэглээнээс харахад 2000 он хүртэл өсч, 2001 онд зудын нөлөөгөөр бий болсон махны нийлүүлэлтийн хомсдлыг дагаад нийт хэрэгцээ огцом буурснаас хойш уг хэрэглээний түвшин төдийлөн сэргээгүй байна.

Зураг 16. Нийт мах, махан бүтээгдэхүүний хэрэглээ, мян тн

Эх сурвалж: ҮСХ

3.3.2. Хэрэглэгчийн төлөв байдал /байршил/АНУ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллагын тайлангаар Монгол улс нэг хүнд

ногдох махны хэрэглээгээр дэлхийд 11-рт орж байгаа. Уг тайлангаар дэлхийн нэг хүний

махны жилийн дундаж хэрэглээ 41,6 кг байгаа бол Монгол хүний жилийн дундаж хэрэглээ 91,2 кг байгаа юм. Уг жагсаалтыг Дани, Шинэ Зеланд, Люксенбург зэрэг улсууд тэргүүлж байна.

Монголын махны хэрэглээ нь махны нийлүүлтээс шууд хамааралтай байдаг. Үүний гол шалтгаан нь цаг уурынхаа онцлогтой уялдан уламжлалт бэлчээрийн аргаар малаа маллаж ирсэнтэй шууд холбоотой юм.

Монголын махны хэрэглээний түвшин нь урт хугацааны болон богино хугацааны цаг уурын онцлогоос хамаарч хэлбэлзэж байдаг.

1. Дунд болон урт хугацааны цаг агаарын байдал: Тухайн жилүүдийн цаг агаарын байдал нийт малын тоонд шууд нөлөөлдөг. Малын тоотой хамааралтай махны нийлүүлэлт нийт махны хэрэглээнд нөлөөлдөг.

2. Улирлын онцлогоос үүдэлтэй сар, улирлын хэрэглээний түвшин гэсэн цаг хугацааны хувьд ялгаатай хэрэглээний хоёр гол циклд баригдаж байдаг.

2008 оны эцсийн байдлаар жишсэн нэг хүний махны сарын дундаж хэрэглээ 7,6 кг3 буюу жилийн 91,2 кг байна. Энэ нь нийт жишсэн хүн амын тоогоор авч үзвэл Монгол улсын мах, махан бүтээгдэхүүний хэрэглээ жилийн 242,0 мянган тонн байна. Үүнийг мөнгөн дүнгээр авч үзвэл 889,3 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 14,5% байгаа юм.

Хүн амын махны хэрэглээг авч үзвэл улсын дунджаар 2008 оны байдлаар жишсэн нэг хүнд жилд 91,2 кг мах ногддог ч энэ нь хот суурин, хөдөө орон нутагт ялгаатай байна. Тухайлбал 2005 онд хотод жишсэн нэг хүн жилд 80,4 кг мах хэрэглэж, хөдөө 126 кг мах хэрэглэж байсан бол 2008 оны байдлаар хот, хөдөөгийн ялгаа багасч хөдөө орон нутагт дунджаар 92,6 кг, хотод 88,8 кг болсон байна. Махны хэрэглээг бүс нутгуудаар авч үзвэл жишсэн нэг хүний хэрэглээ Сэлэнгэ аймагт хамгийн их, Булган аймагт хамгийн бага байна. Харин махны хэрэглээ ДНБ-ий харьцаагаар Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Говьсүмбэр, Баян-Өлгий, Төв, Хэнтий аймгууд тэргүүлж байна. Өөрөөр хэлбэл эдгээр аймгуудад махны дотоод зах зээлийн тухайн орон нутгийн эдийн засагт үзүүлэх нөлөө нь харьцангуй өндөр байна.

Хүснэгт 13. Аймгуудын махны хэрэглээ

Аймгийн нэрНийт махны

хэрэглээ мян тн

Нийт махны хэрэглээнд эзлэх

хувь, %

Нийт махны хэрэглээ сая ₮

Махны хэрэглээ ДНБ-д

эзлэх хувь

Улаанбаатар 97,0 40,1% 378 252,10 12,7%

Сэлэнгэ 12,6 5,2% 37 800,00 19,4%

Өвөрхангай* 11,5 4,7% 26 353,58 24,1%

Хөвсгөл 10,4 4,3% 29 094,24 20,5%

3 Үндэсний Статистикийн Хорооны мэдээллээр

Архангай* 9,8 4,0% 20 502,72 16,7%

Хэнтий 8,3 3,4% 18 009,00 22,4%

Баян-Өлгий 7,7 3,2% 19 133,84 24,0%

Төв 7,5 3,1% 28 344,96 23,5%

Увс* 7,3 3,0% 18 358,02 19,9%

Баянхонгор* 7,0 2,9% 14 732,93 17,9%

Дархан-Уул 6,9 2,8% 17 164,80 16,6%

Ховд* 6,7 2,8% 16 817,92 15,8%

Завхан* 6,7 2,8% 12 047,78 12,5%

Орхон 6,7 2,8% 16 151,37 1,4%

Говь-Алтай* 6,6 2,7% 10 598,98 14,7%

Дорнод 6,1 2,5% 13 471,92 16,8%

Дундговь* 5,9 2,4% 13 524,00 24,3%

Сүхбаатар* 4,2 1,7% 9 199,08 5,3%

Булган 4,1 1,7% 14 439,60 16,5%

Дорноговь* 4,1 1,7% 10 291,20 25,7%

Өмнөговь* 4,0 1,6% 11 522,28 11,0%

Говьсүмбэр* 1,1 0,5% 2 576,90 24,0%

Нийт 242,2 100,0% 738 387,22 18,0%

Эх сурвалж: ҮСХ, ХХААХҮЯ, судалгааны багийн тооцоолол (2008 оны эцсийн байдлаар, * Мерси Кор ОУБ-ын үйл ажиллагаа явуулдаг аймаг)

Эрүүл мэндийн сайдын 2008 оны 12-р сарын 4-ний өдрийн тушаалаар баталсан “Хүн амын хоол тэжээлийн физиологийн норм”-оор жишсэн нэг хүн сэрүүний улиралд сарын 6 кг буюу нийт 54 кг, зуны улиралд сард 4,5 кг буюу 13,5 кг, өөрөөр хэлбэл жилд нийт 67,5 кг ясгүй мах хэрэглэхээр тогтоосон байна.

Хүнсний аюулгүй байдал, хангамжийн статистик үзүүлэлтийг тооцох аргачлалд зун, сэрүүний улирлын махны хэрэглээний өдрийн нормыг тооцохдоо жигнэсэн дунджаар тооцохгүй байгаагаас (зуны улирал 3 сар, сэрүүнийх үлдсэн 9 сар гэж жилийн дундаж хэрэглээг тооцохгүй байгаа) махны сар бүрийн эрэлт хэрэгцээ үнэн зөв гарахгүй байна.

Бэлчээрийн маллагаа, цаг улирлаас хамааралтай бий болдог малын тарга хүчтэй холбоотой нийлүүлэлтийн улирлын тогтвортой бус байдал болон хүний биед шаардлагатай мах, махан бүтээгдэхүүний хэрэглээний харьцангуй тогтвортой байдал нь мах, махан бүтээгдэхүүний улирлын шинж чанартай үнийн өөрчлөлтийг бий болгож байна.

3.3.3. Хэрэглэгчдэд очиж буй махны чанар, стандарт

Бидний судалгаагаар Монголын махны хэрэглээний дөнгөж 5-13% нь үйлдвэрийн аргаар бэлтгэгдэж, үүний дийлэнх хувь (92%) нь экспортод гарч, үлдсэн 87-95% нь уламжлалт гар аргаар бэлтгэгдэн нийлүүлэлтийн сувгаар эцсийн хэрэглэгчдэд очиж байна. Ийнхүү уламжлалт аргаар бэлтгэсэн мах эцсийн хэрэглэгчдэд очдогтой холбоотой

хадгалалт, тээвэрлэлт, бөөний худалдаа, жижиглэн худалдааны үе шатад чанарын өөрчлөлт ордог байна.

Нийслэлийн хэмжээнд мал, амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүн борлуулах албан ёсны зөвшөөрөлтэй хүнсний захуудын бараг 60% нь хяналт шинжилгээний лабораторигүй, 30% нь тоосжилт, бохирдолтой орчинд үйл ажиллагаагаа явуулдаг.

Улаанбаатар хотын хүнсний захуудад бараг 100% микробын бохирдолтой, 9-12% нь өнгө, үнэрийн өөрчлөлттэй, 16% нь өнгөц ялзралтай мах борлуулж байгаа нь мэргэжлийн хяналтын шалгалтаар илэрчээ.

Дотоодын махны хэрэглээний стандарт, чанарыг сайжруулах үүднээс нийслэлд оруулж ирэх махыг үйлдвэрийн аргаар бэлтгэсэн байх, махны гарал үүслийн тодорхойлолттой байх шаардлагыг Нийслэлийн Засаг дарга захирамжаар тавьсан хэдий ч огт хэрэгжихгүй байсаар байна.

Монгол улсын хувьд махны экспортыг дэмжих, үйлдвэрлэлийн дамжлагуудад чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх  зорилгоор MNS 5998:2009 "Мал нядлах үйлдвэр аюулын дүн шинжилгээ ба эгзэгтэй цэгийг хянах (HACCP)-ийн тогтолцооны загвар" стандарт, MNS 2456:2009 "Мах махан бүтээгдэхүүн үхрийн хэсэглэж, ангилсан мах ерөнхий шаардлага", MNS 2457:2009 "Мах махан бүтээгдэхүүн хонь, ямааны хэсэглэж, ангилсан мах ерөнхий шаардлага" стандартуудыг тус тус шинэчлээд байна. Ингэснээр махны үйлдвэрлэлд  кодын системээр хяналт тавих боломжийг бүрдүүлж байгаа. Гэвч уг стандартаар шалгагдан, боловсруулагдаж, эцсийн хэрэглэгчдэд очиж буй махны хувь буюу үйлдвэрийн аргаар боловсруулсан мах 10% хүрэхгүй байгаа нь махны хэрэглээний чанар, стандарт, хяналт зах зээлийг бүхэлд нь хамарч төдийлөн чадахгүй байгааг харуулж байна.

3.3.4. Салбарын боломжит эрэлтийн хэмжээСүүлийн 10 жилийн статистик мэдээнд тулгуурлан нэг хүнд ногдох ДНБ болон нэг

хүнд ногдох махны хэрэглээний шугаман регресс тооцож үзэхэд уг 2 хүчин зүйлийн харилцан хамаарлын тооцооллын статистик үнэлгээнүүд төдийлөн өндөр ач холбогдолтой байж чадахгүй статистикийн хувьд найдваргүй гарсан.

Y = 106.133 - 0.007312*x R-squared= 0.285t-Statistic 24.976 -1.893

у- нэг хүнд ногдох махны хэрэглээ

х- нэг хүнд ногдох ДНБ

Монгол улсын махны хэрэглээний гол хувийг уламжлалт стандартын бус аргаар боловсруулсан мах эзэлж байгаа, мөн нөгөө талаас Монголын дийлэнх айл өрх хоол

хүнснийхээ аюулгүй байдлаас илүүтэй эдийн засгийн асуудалдаа санаа зовнидогтой холбоотой юм.

Харин мах, махан бүтээгдэхүүний нэг хүнд ногдох үйлдвэрлэл болон нэг хүнд ногдох мах, махан бүтээгдэхүүний хэрэглээг шугаман регресс тооцож үзэхэд дараах үр дүн гарсан:

Y = 72.254 + 0.308*x R-squared= 0.595t-Statistic 9.381 3.638

у- нэг хүнд ногдох махны хэрэглээ

х- нэг хүнд ногдох махны үйлдвэрлэл

Дээрх тооцооллын нөлөөлөгч хүчин зүйлийн хувьд бүгд статистик ач холбогдолтой (найдвартай) гарсан. Энэ нь Монгол улсын махны хэрэглээ цаг уурын хамааралтай махны нийлүүлэлтээс шууд хамааралтай байдгийг нотолж байна.

Бид Дэлхийн Банкнаас гаргасан Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүний ойрын 4 жилийн прогноз, ҮСХ-ны хүн амын прогноз, өөрсдийн хийсэн харилцан хамаарлын тооцоолол болон 2009-2010 оны зудын нөлөөллийг харгалзан 4 жилийн мах, махан бүтээгдэхүүний эрэлтийг тодорхойлсон:

Зураг 17. Мах, махан бүтээгдэхүүний эрэлтийн прогноз

Эх сурвалж:ҮСХ, Судалгааны багийн тооцоолол

Шинээр хөгжиж эхэлж буй4 орнуудын эдийн засгийн өсөлтийн ирээдүйн тооцооллын хэлбэлзэл маш өндөр байдаг, нөгөө талаас махны хэрэглээ цаг уур, байгалиас хараат бэлчээрийн мал аж ахуйгаас шууд хамааралтай махны нийлүүлэлттэй холбоотойгоор уг эрэлтийн хэтийн төлөв нь өөрчлөгдөх магадлал тун өндөр юм.

3.4. Зэх зээлийн сул орон зайг тодорхойлох /эрэлт нийлүүлэлтийн зөрүү/

3.4.1. Зах зээлийн сул орон зай болон түүний шалтгаан

2000 он хүртэл махны нийлүүлэлть эрэлт хэрэгцээн бүрэн хангаж байсан бол 2000-2002 оны зудаар малын тоо толгой эрс буурсантай холбоотой мах бэлтгэл багасч, махны

4 Fromtier Market Economy

нийлүүлэлтийн дутагдалд орсноос хойш өнөөг хүртэл махны хангамж дутагдалтай5

байсаар байна.

Зураг 18. Мах, махан бүтээгдэхүүний зах зээлийн орон зай, жилээр мян тн

Эх сурвалж: ҮСХ, судалгааны багийн тооцоолол

2006-2008 онд махны хангамжийн түвшин нэмэгдэж байсан ч 2008 оны албан мэдээгээр жилийн 19 мянган тонн мах дутагдалтай байсан байна. 2009 оны жилийн эцэс хүртэл махны эрэлт, нийлүүлэлтийн зөрүү хэдий буурч байсан ч 2009-2010 оны зудтай холбоотой махны хангамжийн түвшин буцаад буурах хандлагатай байгаа ба бидний тооцоогоор ойрын жилүүдэд жилд дунджаар 66 мянган тонн махны нийлүүлэлт дутагдахаар байна.

Хүснэгт 14. Махны хангамжийн түвшин, аймаг, хотоор

Аймгийн нэрХэрэгцээ,

мян тнХангамж,

мян тнХэрэгцээний

түвшин Нэмэлт шаардлага,

мян тн

Архангай* 7,05 9,7 137,6% (2,7)

Баян-Өлгий 7,65 8,15 106,5% (0,5)

Баянхонгор* 6,39 10 156,5% (3,6)

Булган 4,59 7 152,5% (2,4)

Говь-Алтай* 4,57 4 87,5% 0,6

Дорнод 5,51 11,51 208,9% (6,0)

Дундговь* 4,18 4 95,7% 0,2

Дорноговь* 4,22 2,4 56,9% 1,8

Завхан* 6,16 5,8 94,2% 0,4

Өвөрхангай* 8,78 23 262,0% (14,2)

Өмнөговь* 3,56 3,4 95,5% 0,2

Сүхбаатар* 4,18 4 95,7% 0,2

Сэлэнгэ 7,63 9,6 125,8% (2,0)

Төв 6,52 8,6 131,9% (2,1)

Увс* 6,1 8,056 132,1% (2,0)

Ховд* 6,73 6,7 99,6% 0,0

Хөвсгөл 9,29 16,1 173,3% (6,8)

Хэнтий 5,41 8,3 153,4% (2,9)

Дархан-Уул 6,65 3,1 46,6% 3,6

Орхон 6,08 3,62 59,5% 2,5

Говьсүмбэр* 0,96 1,4 145,8% (0,4)

5 Үйлдвэрийн аргаар боловсруулсан махны хэрэгцээ

Улаанбаатар 119,83 64,66 54,0% 55,2

Нийт 242,04 223,096 121% 19,1

ХХААХҮЯ-ны судалгаа (2008 оны эцсийн байдлаар, * Мерси Кор ОУБ-ын үйл ажиллагаа явуулдаг аймаг)

2001-2009 онд махны нийлүүлэлт эрэлтийг хангаж чадахгүй байсан, нөгөө талаас төгрөгийн худалдан авах чадвар буурсантай холбоотой махны үнэ 2,6 дахин өссөн байна. Махны үнэ 2008 оны байдлаар 2001 оныхоос даруй 3 дахин өсч байсан ба улирлын хэлбэлзэлтэй үнийн дээд түвшинд хүрсэн үетэй харьцуулахад 4,7 дахин өсч байсан байна.

Зураг 19. Махны үнийн индексийн өсөлт

Эх сурвалж: ҮСХ

Махны нийлүүлэлт жилийн эрэлтийг хангаж чадахгүй байгаа төдийгүй улирлын шинж чанартай зах зээлийн орон зай байгаа юм. Сар бүрийн махны үнийн индекс болон сар бүрийн махны хангамжийн түвшний хамаарлыг авч үзэхэд хамаарлын хүч нь 72,4%, махны үнийн өөрчлөлтийг 53,4%-иар улирлын хэлбэлзэлтэй махны хангамжийн түвшний өөрчлөлт тайлбарлаж байгаа ба хангамжийн түвшин 1%-иар буурахад махны үнийн индекс 0,54%-иар өсч байгаа юм. Мөн уг үнэлгээний статистик үзүүлэлтүүд найдвартай гарснаас харахад махны үнийн өсөлтийн шалтгаан нь 52%-иар махны хангамжийн түвшнээс хамаарч байгаа юм.

Зураг 20. Махны хангамжийн түвшин, үнийн харьцаа, %

Эх сурвалж: ХХААХҮЯ, ҮСХ, судалгааны багийн тооцоолол

3.4.2. Эрэлт нийлүүлэлтийн зөрүүтэй байдал, сул орон зайг багасгах боломж, арга замМахны дотоод нийлүүлэлтийн хувьд харьцангуй улирлын хэлбэлзэлтэй нийлүүлэлт болон

үнийн хамааралтай уялдаатай нийлүүлэлтийн боломж байгаа. Бид махны нийлүүлэлтийн судалгааны хэсэгт тодорхойлсон махны нийлүүлэлтийн улирлын хэлбэлзэл, нэг хүнд ногдох

хэрэглээний зуны болон сэрүүн улирлын махны хэрэглээний өдөрт хэрэглэх хэрэгцээний ялгаварт харьцаа болон жишсэн нэг хүнд ногдох махны хэрэглээнд суурилан махны нийлүүлэлт болон эрэлтийн зөрүүг сараар тойм байдлаар тооцоолсон.

Зураг 21. Мах нийлүүлэлтийн дутагдал, мян тн, сараар

Эх сурвалж: ХХААХҮЯ, ҮСХ, судалгааны багийн тооцоолол

Дээрх графикаас харахад 1-6-р сард нийлүүлэлт дутагдалтай байдаг ба 7-р сараас нийлүүлэлт илүүдэлтэй болж эхэлдэг. 7-12-р сард бий болох илүүдэл махны нөөцийг махны нийлүүлэлт дутагдалтай байдаг саруудад шилжүүлэхийн тулд Монголд 150C- ээс 300C хэмийн хөргөлттэй 70 гаруй мянган тонн багтаамжтай зоорь хэрэгтэй. Энэ нь одоогийн хүчин чадал дээр нэмж 30 гаруй мянган тонн багтаамжтай хөргөлттэй зоорь хэрэгтэйг харуулж байна.

Малчдын хувьд намар болон өвлийн эхэн үеэрх мах бэлтгэлийн хэрэглээнээс давсан 70 гаруй мянган тонн махны тодорхой хэсгийг өөрсдийн зооринд хадгалан, үнийн хэлбэлзлээс ойролцоогоор 40% ашиг олох боломжтой байна. Гагцхүү нэг тонн махыг 5-6 сар хадгалах нэгжийн өртөг нь малчид хоршиж нэгдсэн нөхцөлд үр өгөөжөө өгнө гэдгийг харгалзан үзэх хэрэгтэй юм.

Нөгөө талаас уул уурхайд суурилсан эдийн засгийн өсөлт нь хүн амын орлогын түвшинг нэмэгдүүлэхийн хэрээр хоол хүнсэнд тавих чанар стандарт дээшилж, стандарт бус аргаар бэлтгэсэн махны хэрэглээ буурч, үйлдвэрийн аргаар бэлтгэсэн, чанар стандартын шаардлага хангасан махны хэрэглээ өсөх хандлагатай байна.

Үйлдвэрийн аргаар бэлтгэсэн махны нийлүүлэлтийг дараах графикаар харуулав.

Зураг 22. Үйлдвэрийн аргаар бэлтгэсэн мах, мян тн

Эх сурвалж: ҮСХ

Дутагдал

Илүүдэл

Иймд үйлдвэрийн аргаар нядалж, боловсруулсан чанартай махны хэрэглээ цаашдаа нэмэгдэх хандлагатай байна. Бид нийт жилийн болон улирлын онцлогтой зах зээлийн сул орон зайг тодорхойлж, тухай бүрд ямар боломжууд байгааг өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулан доорх байдлаар тодорхойллоо:

Хүснэгт 15. Зах зээлийн орон зай, боломж, арга замЗах зээлийн орон зай Боломж, арга зам

Ойрын жилүүдэд зудтай холбоотойгоор жилд дунджаар 66 мянган тонн махны дутагдалд орохоор байна

Нэг талаас хүнсэнд хэрэглэсэн малын оны эхний малд эзлэх хувь бага зэрэг буурсан, нөгөө талаас бэлчээрийн даац Монголд хэтэрсэн байгаа ба зүй бусаар хорогдсон малын тоо нэмэгдэх магадлал тун өндөр байгаа. Иймд жилд нядлах малын хэмжээг нэмэгдүүлэх нь нэг талаас бэлчээрийн даац хэтэрсэн байдалд сайнаар нөлөөлнө, нөгөө талаас уг нэмэгдэх орлогоор малчид өвөл, хаврын тэжээлийн бэлтгэлээ базааж болохоор байна.

Улирлын хэлбэлзэлтэй махны нийлүүлэлт болон үнийн ялгааг бууруулах

Намар, өвлийн эхэн үе дэх мах бэлтгэлийн тухайн үеийн хэрэглээнээс давсан махны нэмэлт нийлүүлэлт 71 орчим мянган тонн байгаа тул махны зоорины хүчин чадлыг нэмэгдүүлэх. Ингэхдээ малчдын хувьд хоршиж, орон нутаг юм уу томоохон бизнесийн байгууллагатай түншийн гэрээгээр нэгдэн махыг чанартай хадгалах зоорьтой болж чадвал, махны үнийн хэлбэлзлийн дээд, доод ханшийн өөрчлөлт болох 40 орчим хувийн үнийн өөрчлөлтийн ашгийг авах боломжтой (энэ нь жилийн 40%-ийн ашигт ажиллагаатай бизнес ба гагцхүү зоорийн 6 сарын зардал болон бусад сарын элэгдлийн зардал ашгаас хасагдах юм)

Үйлдвэрийн аргаар боловсруулсан махны хэрэгцээ нэмэгдэх төлөвтэй байна

Хэдий нэг хүнд ногдох махны дундаж хэрэглээ буурах хандлагатай ч нэг хүнд ногдох ДНБ нэмэгдсэнээр махны хэрэглээний чанарт тавих шаардлага өсөх хандлагатай байгаа. Иймд малчдын хувьд хоршиж, махаа зах зээлд нийлүүлэх үйлдвэрлэлийн болон худалдааны шинэ арга, боломжуудыг нэвтрүүлэх хэрэгтэй байна.

Шинэ бүтээгдэхүүний орон зай Уул уурхайн хөгжилтэй уялдан урт хугацаанд олон улсын чанар стандартын шаардлага хангасан махны зах зээлийн хувь нэмэгдэх төлөвтэй байна. Иймд махны чиглэлийн фермерийн аж ахуй руу малчид аажимдаа урт хугацаанд нэвтрэх шаардлагатай байна. Мөн тослог багатай цул махны эрэлт улам нэмэгдэхийн хэрээр үхрийн махны нийт махны хэрэглээнд эзлэх хувь нэмэгдэх тул махны үүлдрийн үхрийг өсгөхөд анхаарах хэрэгтэй байна.

3.5. Дүгнэлт

- Нийт малын тоо 1989 онтой харьцуулахад 78,4%-иар, 2002 онтой харьцуулахад 84,2%-иар өссөн ч махны үйлдвэрлэлд гол байр эзэлдэг үхэр, хонины нийт малд эзлэх хувь 1989 онд 10,9% болон 57,8% тус тус байсан бол 2009 оны байдлаар тус тус 5,9% болон 43,8% болж буурсан байна.- Нийт мах үйлдвэрлэлийн 11-13% нь үйлдвэрийн аргаар бэлтгэгдэж байгаа ба мал нядлах үйлдвэрүүдийн төслийн хүчин чадал нь нийт мах үйлдвэрлэлийн 38%-ийг бэлтгэж чадахаар байна.

- Орон нутгийн ДНБ-д махны дэд салбарын эзлэх байр суурь маш өндөр байгаа хэдий ч дотооддоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг мах боловсруулах үйлдвэр хуруу дарам цөөн байна.- Нийт малчдаас зах зээлд нийлүүлж буй махны 75% нь ямар ч нэмүү өртөг шингэсэн боловсруулалтгүйгээр дундын зуучдаар дамжин эцсийн хэрэглэгчдэд хүрч байна.- Намрын мах бэлтгэлээр малчдаас худалдан авсан махны үнэ эцсийн хэрэглэгчдэд очихдоо улирлын хэлбэлзлийг хасч тооцвол 2-2,2 дахин өсөж байна.- Үхрийн шинэ махны үнэ ченжүүдээс Улаанбаатарын хүнсний дэлгүүрүүдэд очихдоо 30-40% өсөж байгаа бол улирлын нийлүүлэлтийн хэлбэлзэлтэй холбоотойгоор махны үнэ сүүлийн 3 жилд дунджаар 36%-иар өсч байжээ.- Махны бизнест тулгардаг саад бэрхшээлийн 80% нь нийлүүлэлттэй холбоотой бэрхшээлүүдээс үүдэлтэй байна.- Зудын улмаас малын тоо толгой огцом буурах, нөгөө талаас бэлчээрийн даац хэтэрсэнтэй уялдан махны нөөц ойрын жилүүдэд буурах магадлал тун өндөр байна.- Монгол улс нэг хүнд ногдох махны хэрэглээгээр дэлхийд 11-рт орж нийт махны хэрэглээ ДНБ-ий харьцаа нь 14,5% байгаа нь уг бүтээгдэхүүний хэрэглээ эдийн засагт хэр хүчтэй нөлөөлдгийг харуулж байна.- Монголд MNS 5998:2009 "Мал нядлах үйлдвэр аюулын дүн шинжилгээ ба эгзгийг хянах цэг (HACCP)-ийн тогтолцооны загвар" стандарт, MNS 2456:2009 "Мах, махан бүтээгдэхүүн үхрийн хэсэглэж, ангилсан мах ерөнхий шаардлага", MNS 2457:2009 "Мах, махан бүтээгдэхүүн, хонь, ямааны хэсэглэж, ангилсан мах ерөнхий шаардлага" стандартууд  байгаа хэдий ч уг стандартаар шалгагдан, боловсруулагдаж эцсийн хэрэглэгчдэд очиж буй махны эзлэх хувь 10% хүрэхгүй байгаа нь махны хэрэглээний чанар, стандарт хяналт төдийлөн зах зээлээ бүхэлд нь хамарч чадахгүй байгааг харуулж байна.- 2008 оны байдлаар хангамжийн түвшин нэмэгдэж байгаа ч жилийн 19 мянган тонн мах дутагдсан ба бидний салбарын боломжит эрэлт хэсэгт тооцоолсон тооцоонд үндэслэн жилийн зах зээлийн нийлүүлэлтийн дутагдлын ирээдүйн тооцооллыг гаргасан. Уг тооцоогоор 2009 оны жилийн эцэс хүртэл махны эрэлт, нийлүүлэлтийн зөрүү буурч байсан хэдий ч 2009-2010 оны зудтай холбоотой буцаад өсөх хандлагатай байгаа ба ойрын жилүүдэд дунджаар жилд 66 мянган тонн махны нийлүүлэлт дутагдахаар байна.- Махны нийлүүлэлтийн хувьд 1-6-р сард нийлүүлэлтийн дутагдалтай байдаг ба 7-р сараас нийлүүлэлтийн илүүдэлтэй болж эхэлдэг. 7-12-р сард бий болох илүүдэл махны нөөцийг махны нийлүүлэлтийн дутагдалтай байдаг саруудад нөөцлөхийн тулд Монголд -150C-300C хэмийн хөргөлттэй 70 гаруй мянган тонн багтаамжтай зоорь хэрэгтэй байгаа тул одоогийн байгаа хүчин чадал дээр нэмж 30 гаруй мянган тонн багтаамжтай хөргөлттэй зоорь шаардлагатай болж байна.

Хүснэгт 16. Бүс нутгаарх махны хэрэгцээ

Бүсийн нэрМахны

хэрэгцээ /тн/ жилээр

Махны нийлүүлэлт, мян тн Махны хэрэгцээний хамгамжийн

түвшин /хувиар/

Дот. Үйлд Импорт Нийт

Улаанбаатар 119,83 64,66 na 64,66 53,96%Дархан-Уул 6,87 2,1 1,1 3,1 45,15%Орхон 6,66 2,94 0,68 3,62 54,35%Баруун бүс 35,04 29,4 0,75 30,11 85,93%Хангайн бүс 49,41 65,84 3,58 69,42 140,49%Төвийн бүс 42,02 29,13 6,1 35,1 83,54%Зүүн бүс 18,59 20,81 3 23,81 128,11%Нийт 289,42 214,88 15,21 230,09 88,77%