15
1 ТӨГС ӨРСӨЛДӨӨНТ ЗАХ ЗЭЭЛ

Micro.lecture.9

  • Upload
    tj-crew

  • View
    2.315

  • Download
    3

Embed Size (px)

Citation preview

Page 1: Micro.lecture.9

1

ТӨГС ӨРСӨЛДӨӨНТ ЗАХ ЗЭЭЛ

Page 2: Micro.lecture.9

2

1.Тухайн зах зээл дээрх үйлдвэрлэгч, борлуулагчдын тоо2. Нийт зах зээлийн үнэд пүүсийн үзүүлэх нөлөөлөл3. Тухайн зах зээл дээр үйлдвэрлэх бүтээгдэхүүний шинж чанар4. Үнийн болон үнийн бус өрсөлдөөн байдаг эсэх5. Тухайн зах зээл рүү нэвтэрч ороход хялбар эсэх Дээрх шинжүүд нь зах зээлийн хэлбэрүүдийн хувьд ямар нэгэн

байдлаараа ялгаатай байдаг.

Зах зээлийн хэлбэрүүдийн онцлог шинжүүдийг дараах байдлаар товчхон авч үзье.

Page 3: Micro.lecture.9

3

1 2 3 4 5

ТӨЗЗ Олон Үгүй Ижил Үгүй Хялбар

МӨЗЗ Олон Сул чөлөөтэй

Ялгатай Үнийн бус Хялбар

ОЗЗ Цөөн Хүчтэй Ижил ялгаатай

Үнийн Хэцүү

ЦМЗЗ Нэг Маш хүчтэй

Онцгой Үгүй Маш хэцүү

Page 4: Micro.lecture.9

4

Төгс өрсөлдөөнт зах зээлийг тодорхойлох үндсэн шинжүүд:

1. Маш олон тооны үйлдвэрлэгч, хэрэглэгчтэйТухайн бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд маш олон

пүүсүүд нийлүүлэх бөгөөд түүнийг хэрэглэгчид дуртай газраасаа тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авах боломжтой бөгөөд нэг нийлүүлэгч бүтээгдэхүүн, үйлчилгээг зарахгүй гэсэн тохиолдолд өөр нийлүүлэгчээс худалдан авах боломжтой. Нийлүүлэгчдийн хувьд ч мөн адил ямар нэг хэрэглэгч худалдан авахгүй гэсэн тохиолд өөр хэрэглэгчид бүтээгдэхүүн, үйлчилгээгээ худалдах боломжтой. Зах зээл дээр маш олон тооны нийлүүлэгч, хэрэглэгч байдаг тул тэдгээрийн зах зээл дээр эзлэх байр суурь эзлэх хувь хэмжээ маш бага байдаг. Өөрөөр хэлбэл нэг пүүсийн зах зээлийн нийт нийлүүлэлтэд эзлэх хувь, нэг хэрэглэгчийн зах зээлийн эрэлтэд эзлэх хувь маш бага байдаг. Иймээс тухайн зах зээл аль нэг хэрэглэгч, аль нэг нийлүүлэгчээр дутахгүй бөгөөд тэдгээрийн үйл хөдлөл нийт зах зээлд ямарч нөлөө үзүүлж чадахгүй.

Page 5: Micro.lecture.9

5

2. Зах зээлийн тэнцвэрт үнэнд огт нөлөөлөхгүй: Тухайн пүүс зах зээл дээр маш бага хувь эзлэх тул түүний үйл хөдлөл зах зээлийн тэнцвэрт үнэнд нөлөө үзүүлэхгүй. Пүүс зах зээлийн үнэнд өөрийн нийлүүлэлтээр дамжуулан нөлөөлөх боломжтой байдаг. Жнь: Пүүс нийлүүлэлтээ багасгах замаар тэнцвэрт үнийг өсгөх, нийлүүлэлтээ нэмэгдүүлэх замаар тэнцвэрт үнийг бууруулж болдог. Гэвч тухайн пүүсийн нийлүүлэлтийн өөрчлөлт нь зах зээлийн нийт нийлүүлэлтэд мэдэгдэхүйц өөрчлөлт оруулахгүй тул зах зээлийн тэнцвэрт үнэнд нөлөө үзүүлэхгүй. Хэрэглэгчдийн хувьд ч мөн адил. Иймээс үйлдвэрлэгч болон хэрэглэгчид нь зах зээлийн тэнцвэрт үнийг шууд хүлээн авагчид байна.

3. Пүүсүүд стандартын нэг ижил бүтээгдэхүүн: Тухайн зах зээл дээр үйл ажиллагаа явуулж буй бүх пүүсүүд бүгд нэг стандартын ижил бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлнэ. Өөрөөр хэлбэл бүтээгдэхүүн, үйлчилгээгээ тогтсон нэг стандартын дагуу үйлдвэрлэх тул орц, найрлага, чанарын хувьд ижил байна.

Page 6: Micro.lecture.9

6

4. Мэдээлэл төгсМэдээлэл төгс гэдэг нь зах зээл дээр хуурамч мэдээлэл, тодорхой

бус байдал огт байхгүй байхыг хэлдэг. Өөрөөр хэлбэл хэрэглэгчид пүүсийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, орц, нормын талаар үнэн бодит, бүрэн төгс мэдээлэлтэй байна. Иймээс үйлдвэрлэгч болон хэрэглэгч нь бие биенээ хуурч мэхлэх тохиолдол байхгүй бөгөөд зах зээл үйл ажллагаа явуулж буй пүүсүүд болон өрхүүд яг ижил орчинд ажиллана.

5. Үнийн бус өрсөлдөөн ач холбогдолгүйҮнийн бус өрсөлдөөн гэдгийг бүтээгдэхүүн, үйлчилгээний үнээс

бусад зүйлийн өрсөлдөөн гэж ойлгоно. Жишээлбэл: Бүтээгдэхүүний сав, баглаа боодол, урамшуулал, борлуулалт дагалдсан бусад үйлчилгээ, баталгаат хугацаа, сэтгэл ханамжийн баталгаа гэх мэт маркетинг, менежментийн олон арга хэмжээнүүдийг үнийн бус өрсөлдөөнд хамааруулан ойлгож болно. Пүүсүүд нэг стандартын дагуу ижил чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ үйлдвэрлэдэг, түүнийг хэрэглэгчид нь, мэддэг бөгөөд бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар хангалттай, үнэн бодит мэдээлэлтэй байдаг тул реклам, сурталчилгаа, сав боодол гэх мэт үнийн бус өрсөлдөөн нь ямар ч ач холбогдолгүй юм. Энэ зах зээл дээр үнийн өрсөлдөөн ч үр ашиггүй бөгөөд байхгүй.

Page 7: Micro.lecture.9

7

6. Зах зээлд нэвтрэх болон гарах нь чөлөөтэй

Энэ зах зээл дээр үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж буй пүүсүүд нь маш жижиг бөгөөд өндөр технилоги, тоног төхөөрөмж бага шаарддаг. Иймээс энэ зах зээл рүү шинээр нэвтрэх болон зах зээлээс гарахад эрх зүй, өрсөлдөөн, хөрөнгө мөнгөний хүндрэл маш бага байдаг. Иймээс энэ зах зээл рүү нэвтрэх, зах зээлээс гарах нь хялбар чөлөөтэй, саадгүй байдаг.

Page 8: Micro.lecture.9

8

Пүүсийн эрэлтийн муруй, ахиу орлогын муруйТөгс өрсөлдөөнт зах зээл дээр ажиллаж буй пүүсийн

нийлүүлэлт нь салбарын нийлүүлэлтэд маш бага хувь эзлэх тул түүний үйл хөдлөл нь зах зээлийн төлөв байдалд ямар ч нөлөө үзүүлэхгүй тул зах зээлийн тэнцвэрт үнийг шууд хүлээн авна. Хэрвээ тухайн пүүс зах зээлийн тэнцвэрээс дээгүүр үнэ тогтоовол худалдан авагчид өөр пүүсээс худалдан авах шийдвэр гаргах тул түүний эрэлт маш хүчтэй буурна. Пүүсийн эрэлт нь үнийн өөрчлөлтийг маш хүчтэй мэдрэх буюу пүүсийн үнийн эрэлтийн мэдрэмж нь төгс байна. Эндээс пүүсийн эрэлтийн муруй нь төгс мэдрэмжтэй буюу эрэлтийн тоон хэмжээний тэнхлэгтэй паралель муруй байх нь харагдаж байна. Нөгөө талаас үнийн түвшин маш багаар өөрчлөгдөхөд эрэлтийн хэмжээ маш ихээр өөрчлөгдөхийг харуулж байна. Эндээс бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ нэмэгдэл нэгж тутмыг тогтмол нэг үнээр борлуулах нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл пүүсийн нэмж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн үйлчилгээний нэгж тутмаас олох орлого буюу ахиу орлого нь тогтмол гэсэн дүгнэлтэд хүрч байна. Пүүсийн эрэлт болон ахиу орлогын муруйг зургаар харуулъя:

Page 9: Micro.lecture.9

9

P Салбар S P MR Пүүс

E D=P=MR P* - - - - - - - P*

D

0 q* Q q1 q2 Q

( Зураг 1 ) ( Зураг 2 )

Дээрх зургаас харахад тухайн пүүс салбарын эрэлт, нийлүүлэлтийн харьцаагаар тогтсон зах зээлийн тэнцвэрт үнэ Р*-ийг хүлээн авах бөгөөд түүний эрэлтийн болон ахиуц орлогын муруй нь хэвтээ тэнхлэгтэй паралель болох нь харагдаж байна.

Page 10: Micro.lecture.9

10

Төгс өрсөлдөөнт зах зээл дээрх пүүсийн ашгийн шинжилгээ А) P>AVC Энэ үед пүүсийн нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд гарах шууд зардлаас үнэ нь их байна гэдэг нь пүүс тодорхой хэмжээний ашигтай байна гэсэн үг. Тийм болохоор тогтмол зардлаа нөхөөд үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэсэн үг.

Б) Р=АVС үед пүүсийн хувьд алдагдал нь зөвхөн тогтмол зардлаар тодорхойлогдож байна гэсэн үг. Тиймээс цааш үргэлжлүүлэх эсэх нь пүүсийн өргөжилтөөс хамаарна. Үүнийг пүүсийн цугтаах цэг гэж нэрлэдэг.

C) Р<АVC үед пүүс үйлдвэрлэл явуулаад нэгж бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд гарсан зардлаас нь бага үнээр нэгж бүтээгдэхүүнийг борлуулж байна гэсэн үг. Ийм болохоор пүүс цаашид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх хэрэггүй гэсэн үг.

Page 11: Micro.lecture.9

11

A) P>ATC үед

Р,MR,АТС AVC,МС Пүүсийн нийт орлого МС AVC TR=P*·Q* Пүүсийн нийт зардал Е ТС=АТС*·Q*

Р=MR Нийт ашиг: П=TR-TC=( P*-ATC*)·Q*>0 Энэ тохиолдолд пүүс ашигтай

ажиллаж байна

0 Q1 Q

Page 12: Micro.lecture.9

12

B) P=ATC үед

P,MR,АТС МС

AVC,МС АТС Пүүсийн нийт орлого

AVC TR=P*·Q*

Е Пүүсийн нийт зардал

ТС=АТС*·Q*

Нийт ашиг:

П=TR-TC=( P*-ATC*)·Q*=0

0 Q* Q

Page 13: Micro.lecture.9

13

C) P<AVC үед

МС АТС Пүүсийн нийт

орлогоATC* E AVC TR=P*·Q*

Пүүсийн нийт зардал

AVC* ТС=АТС*·Q*

P=MR Нийт ашиг:

П=TR-TC=( P*- ATC*)·Q*<0

TR<VC

0 Q* Q

Page 14: Micro.lecture.9

14

Р>АТС бол пүүсүүд нэвтэрнэ. S P* ]

P*=ATC болно.

Р<АТС бол пүүсүүд гарна. S P* ]

Үүнийг урт хугацааны тэнцвэр гэдэг. Иймээс төгс өрсөлдөөнт зах зээл дээр ажиллаж буй пүүс урт хугацаанд зөвхөн хэвийн ашигтай л ажилладаг.

Төгс өрсөлдөөнт зах зээлийн урт хугацааны тэнцвэр

Page 15: Micro.lecture.9

15

Төгс өрсөлдөөнт зах зээлийн давуу ба сул тал

Давуу тал:1. Хамгийн үр ашигтай, нөөцийн ашиглалт сайтай

үйлдвэрлэл байна. (нөөцийн алдагдал, ажилгүйдэл гарахгүй )

2.Үнэ аль болох доогуур тогтоогдоно. Энд эдийн засгийн ашиг байхгүй учир хэрэглэгчид бүтээгдэхүүнийг түүний бодит өртгөөр худалдаг авна.

3. Стандарт бүтээгдэхүүн байх тул сурталчлах шаардлагагүй.Сул тал:1. Үйлдвэрлэгчид зөвхөн зардлаа нөхөж байгаа тул агаарын

бохирдол мэтийн онцгой чанартай сөрөг зүйлст анхаарч чадахгүй.

2. Пүүсүүд томоохон хэмжээний судалгаа хийх, шинэ технилоги хөгжүүлэх зэрэгт дэндүү жижигдэнэ.