59

Mongol ardiin ulger

  • Upload
    a

  • View
    708

  • Download
    41

Embed Size (px)

DESCRIPTION

Хүүхэддээ уншиж өгөөрэй

Citation preview

Page 1: Mongol ardiin ulger
Page 2: Mongol ardiin ulger

МОНГОЛ АРДЫН ҮЛГЭР

Page 3: Mongol ardiin ulger

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ

ДОМОГ ҮЛГЭРИЙН ЗҮЙЛ

Page 4: Mongol ardiin ulger

1. ЭРХИЙ МЭРГЭН

Эрт урьд цагт энэ дэлхийд долоон нар гараад, ган гачиг болоод, газрын хөрс улайдаад, усмөрөн ширгээд, ургамал мод хатаад амьтан хүн халууцаад, адуу мал харангатаад, байх суухынаргагүй болж гэнэ. Тэгтэл тэр нутагт Эрхий мэргэн гэдэг харснаа харвадаг, харавснаа онодог,хавтай мэргэн харваач байж гэнээ. Огторгуйд гарсан олон нарыг чи онож харваад устгаадөгөөч гэж, олон амьтан түүнд очиж гуйж гэнэ.

Эрийн эр төрсөн

Эрхий мэргэн харваач

Эрхийдээ эрчимтэй,

Элгэндээ сөстэй,

Залуу настай,

Халуун цустай хүн болохоор мэргэн харавдагтаа эрдэж: «Долоон нарыг би долоон сумаар нэгнэг харваад онож устгаж чадахгүй бол эрхий хуруугаа огтлоод, эр хүнээ байгаад хар ус уухгүй,хагд өвс идэхгүй (амьтан болоод) харанхуй нүхэнд амьдрана» гэж ам алдаж андгай хийжгэнээ,

Тэгээд Дорнодоос өрнөд хүртэл огторгуйд цуварсан долоон нарыг зүүнээс нь харваад гарчгэнэ. Зургаан сумаар зургаан нарыг устгаад долоо дахь нарыг харвахаар (татаж? дэлж?)шагайж нумаа татаж сумаа шившиж байтал нь хараацай шувуу хоорондуур нь орж халхалсанд,харваад орхисон чинь хараацайн сүүлийг сэт оносон учир (алтан) хараацайн сүүл хоёр салааболчихсон гэнэ. Харин өнөөх сүүлчийн нар харваачаас айгаад баруун уулын цаагуур, барсгээд далд орчихож гэнэ.

Эрхий мэргэн харваач хараацай пгувууг садаа боллоо гэж харцага алаг мориороо хөөж алахгэсэнд морь нь хэлж гэнэ: «Харуй бүрийгээс харуй бүрий хүртэл хөөгөөд хараацай шувууг бигүйцэхгүй бол хөл мөчий нь огтлоод хөдөө газар хаяарай: Би эмээлт морио байгаад, энхэлтунхал газар амьдрах болно» гэж ам тангаргаа өгчээ.

Хараацай шувууг хөөгөөд хариугүй гүйцэхийн даваан дээр хараацай шувуу хаашаа ч хамаагүйхальт булт үсрээд арай гүйцэгдэлгүй зугтаасаар үүрийн харуй бүрий хүргэчихэж гэнэ. Эрхиймэргэн уурлаад харцага алаг мориныхоо урд хоёр хөлийг огтлоод хөдөө газар хаячихсан чиньалаг даага болчихож гэнэ. Алаг дааганы урд хоёр хөл богино байдгийн учир тэр гэнэ. Басхараацай шувуу харуй бүрийгээр морьтой хүний урдуур хойгуур ээрэн тойрон нисдэг ньнамайг гүйцэх үү? гүйцэх үү? гэж дооглон бултан нисдэг нь тэр гэнэ.

Эрхий мэргэн өөрөө эр хүний ам тангаргийн ёсоороо эрхий хуруугаа огтолж хаяад, эр хүнээбайгаад, хар ус уудаггүй, хагд өвс иддэггүй тарвага болоод харанхуй нүхэнд амьдардаг болсонгэнэ. Тарваганы хөлийн сарвуу дөрөв байдаг үүнээс болсон гэнэ. Бас эрхий мэргэн харваач,тарвага болсноо мартаад орой өглөөний нарнаар отож байж нарыг харвана гэж өглөө оройн

Page 5: Mongol ardiin ulger

нарнаар нүхнээсээ гардаг учир тэр гэнэ. Жич тарваганд хүн мах гэж хүн идэж болдогтүй махбайдаг нь Эрхий мэргэний мах учраас тэр гэнэ. Мөн энэ дэлхийд үлдсэн ганц нар Эрхиймэргэнээс айгаад уулын цаагуур орчихсон учраас өдөр шөнө ээлжилдэг болсон гэнэ.

Page 6: Mongol ardiin ulger

2. ХҮН НҮЦГЭН, НОХОЙ ҮСТЭЙ БОЛСНЫ УЧИР

Урьд эрт цагт Газрын өр сая тогтож Галын хүү сая улайж Сүн далайг шалбааг байхад Сүмбэруулыг довцог байхад Нар сая мандаж байхад Навч сая дэлгэрч байхад Сар сая мандаж байхад

Сахилдаг сая хөхөрч байхад Бурхан хүнийг бүтээх гэж шавраар эр эм хоёр хүний дүрс хийгээдамь оруулах гэж мөнхийн рашаанд явах болжээ. Явсан хойгуур чөтгөр хорлох магадгүй гэжнохой муур хоёроор өнөөх хоёр шавар хүнийг сахиулдаг юм байжээ.

- Та хоёр энэ хоёр хүнийг сайн харж бай!

Намайг мөнхийн рашаан авчиртал амьтан бүү хавьтуул! Энэ хоёр та хоёрын эзэн болж ивээхтулд хичээж сайн харж сахиж бай гэжээ.

Тэгээд бурхныг явсан хойгуур чөтгөр бурхны туурвилыг хорлох гэж иртэл, нохой муур хоёрхавьтуулахгүй байжээ. Тэхлээр нь чөтгөр мууранд сүү, нохойд мах авчирч өгөөд идэж байххооронд нь хоёр шавар хүнрүү эргэн тойрон шээж бузарлаад яваад өгч гэнэ.

Бурхан мөнхийн рашаан авчирч хоёр хүнийг амь оруулах гэтэл үс нь бузардсан байсандбурхан хилэгнэн муурыг хүний энэ муухай үсийг зулба долоогоод арилга гэв. Муураар зулбадолоолгож цэвэрлүүлсэнд гагцхүү толгойн үсэнд чөтгөрийн шээс хүрсэнгүй тулд үлдээлгэжмөн суга цавинд муурын хэл хүрээгүй газарт бага сага бузар үс үлдэж гэнэ. Чөтгөр шээсэнтэр бузар үсийг нохойд тохож гэсгээн цээрлүүлсэн гэнэ. Иймээс хүн нүцгэн болж нохойүстэй болсон гэнэ. Мөн үүний шалтгаанаар муурын хэл нь бузар, нохойн үс бузар гэжхэлэлцдэг ба хүн чөтгөрийн хорлолоор бузардсан учир бурхан хүний аманд мөнхийн рашаантусаасан боловч хүн мөнх наслахгүй, зуурдаар үхдэг болов гэнэ.

Page 7: Mongol ardiin ulger

3. НАРС, ХУШ, АНЬС МӨНХ НОГООН БОЛСНЫ УЧИР

Урьд нэг цагт сайн санаат хараацай шувуу хүнийг үхэлгүй мөнх үүрдийн залуу болгохын тулдмөнхийн рашаан ус олоод хэдэн дуслыг амандаа балгаад нисэж явав гэнэ. Гэтэл хорт муусанаатай хэдгэнэ үүнийг мэдээд хараацайг нисэн явах зуурт нь час хийтэл хатгаж орхижээ.Хараацай шувуу өвдөхийн эрхээр дуу тавин ёолоод аман дахь мөнхийн усаа асгаж орхисондтэр нь нарс хуш, аньс гурав дээр дуссан учир энэ гурван ургамал мөнх ногоон шилмүүснавчтай болсон гэнэ.

Хамаг хэрэг нь талаар болсныг үзээд хараацай шувуу харуусан гапгуудахдаа хэдгэнийн хэлийгсуга татсан учир тэр цагаас хойш хэдгэнэ уянгатай сайхан донгодож чадахаа байгаад дэмий лдүнгэнэдэг болов гэнэ.

Page 8: Mongol ardiin ulger

4. ХАРААЦАЙ ХЭДГЭНЭ ХОЁР

Эрт урьд цагт жигүүртний хаан Хангарьд газар дээр ямар амьтны мах хамгийн сайханамттайг мэдэх гэж хараацай хэдгэнэ хоёрыг дуудуулж гэнэ. Дуудуулж ирүүлээд хэлэв.

- Та хоёр энэ дэлхийг эргэн тойрон нисээд ямар амьтны мах илүү сайхан амттайг мэдэж ир!гэжээ.

Хараацай хэдгэнэ хоёр зарлиг ёсоор нисэн оджээ. Тэр өдрийн тэнгэр цэлмэг, нар дуртмал,найртай дулаан байсан тулд хараацай шувуу хаан эзнийхээ зарлигийг мартаад хөх тэнгэртхөөрөн нисч, хөгжилтэй сайхан жиргэн дуулж дуртмал наранд ээж, дураа ханатал цэнгэжявав.

Хорт муу санаат хэдгэнэ л харин харгуй замд дайралдсан хамаг амьтныг хатгаж, халуун цусыгамталж явав. Тэгж байтал нар шингэж, тэр хоёр ч буцах болов. Тэмдэгт газраа хоёулаауулзаад, хангарьдад буцах замдаа хараацай шувуу хэдгэнээс асуув:

- Ямар амьтны мах хамгаас амттай гэж мэдэв чи? гэсэнд хэдгэнэ:

- Хүний мах л хамгийн амттай юм гэж мэдлээ. Хүндэт хаан маань одоо хүний махаар лхооллох болно гэв.

Хараацай шувуу харамсан гашуудаж «Хөөрхий хүн төрөлхтөнг хөнөөлөөс яаж аврах билээ»гэж гайхаш нь барагдаад:

- Амьд хүний цусыг амсаж яаж үзээ вэ чи? гэсэнд хэдгэнэ:

- Аа тэр юухан байхав. Хатгуураа хатгаад хэлээрээ амталж үзлээ гэсэнд хараацай:

- Тэр сүрхий амталдаг хэл чинь аль вэ? гэсэнд «Энэ» гэж амаа ангайн хэлээ үзүүлсэндхараацай хэлийг нь суга татчихжээ. Тэр цагаас хойш хэдгэнэ урьдын адил донгодож чадахаабайгаад зүгээр дүнгэнэдэг болчихсон гэнэ.

Тэгээд пгувууны хаанд очиж хэдгэнэ хааны хойно урд бөртөгнөн гомдол зарга мэдүүлэн,байдаг чадлаараа жүнгэнэсэн боловч нэгэнт хэлгүй болсон болохоор юу ч хэлж чадсангүй.

- Юу гэж чи жүнгэнээд байгаа юм бэ? юу ч ойлгохгүй байна гэж шувууны хаан унтууцануурсаад:

- Хараацай чи хэл! Хэний нь мах илүү амттай вэ? гэсэнд:

- Хамгийн амттай нь могойн мах гэжээ. Шувууны хаан хараацайн үгийг үнэмшээд могойбарьж иддэг болов гэнэ.

Одоо хан-гарьдын удмаас ганц элээ үлдэж хоцорсон бөгөөд хааныхаа нэг адил могой идэхдуртай ажээ.

Page 9: Mongol ardiin ulger
Page 10: Mongol ardiin ulger

5. МОНГОЛЧУУДЫН ДУНД ҮЛГЭР ХААНААС ҮҮССЭН ТУХАЙ

Өгүүлэх нь... (олон) жилийн өмнө монголчуудын дунд аймшигт хар цэцэг тахал дэлгэрээдхүн амьтан хэдэн зуу, мянгаараа хиаран үхэж байв. Эрүүл үлдсэн нь өвчилснөө зол заяа ньмэдэг гэж амь зулбан дүрвэн зугатааж байжээ.

Арван таван настай залуу эр сохор Тарваа гэгч бас тийнхүү ганцаар хаягдаж ухаан аддсандсүнс нь биеэсээ зайлан одож тамын газар эрлэг хаанд очжээ. Эрлэг номон хаан энэ сүнсийгүзээд ихэд гайхан, «амь нь гараагүй биеэ орхиод юунд ирэв» гэж асуужээ. Тэр сүнс: «биеийгминь нэгэнт үхсэнд тооцоод хаясан учир би гүйцэд үхэхийг нь хүлээсэнгүй ирлээ гэжээ.Тэрхүү сүнсийн ийм дуулгавартай хүлцэнгүй нь эрлэг хаанд таалагдсан учир эрлэг хаанөгүүлрүүн: «Цаг чинь хараахан болоогүй буй. Эзэндээ буцаж очиж орогтун! Харин явахаасааөмнө надаас юу хүссэнээ ав!» гээд тамын орноор дагуулан явжээ. Тэнд баялаг тансаг зол заяажаргал цэнгэл, өег тав, баяр баясгалан, зовлон шаналал, нулимс, зугаа хөгжөөн, инээдэмнаадам дуу хөгжим, үлгэр домог, бүжиг дэвсэл тэргүүтэн хүний амьдрадд дайралдаж болохбүхэн цөм бүрэн байжээ. Сохор Тарваагийн сүнс энэ бүхнийг үзээд үлгэрийг шилж авчээ.Эрлэг хаан түүнийг нь өгөөд газарт нь буцаажээ.

Сүнс нь амигүй болсон биендээ эргэж ирвэл хэрээ нүдийг ухчихсан байв. Төрсөн бие иймболсныг үзээд их л харамсалтай байсан боловч эрлэг хааны үгийг аймшигтүй зөрчижчадсангүй. Арга буюу биендээ оршжээ. Сохор Тарваа үүнээс хойш удтал амьд явсан бөгөөдулс зон бүхний үлгэр мэрэг төлгийг андахгүй байжээ. Сохор мөртөө хожмын юмыг урьдаасмэддэг байв. Тэр хүн монгол орноор хэрэн явж, үлгэр ярьж түүгээр ард амьтныгсургамжиддаг байв. Монголчуудын дунд үүнээс хойш үлгэр ярьдаг болов гэнэ.

Page 11: Mongol ardiin ulger

6. ТЭМЭЭ, БУГА ХОЁР

Эрт урьд цагт тэмээ одоогийн бугынх шиг арван хоёр салаа эвэртэй байсан ажээ. Бас өтгөнболоод урт сайхан сүүлтэй байж гэнэ. Харин тэр цагт буга эвэргүй мухар мулзан, адуусүүлгүй шахам годон шодон байсан юмсанжээ.

Иймд тэмээ, сүрлэг сайхан эвэртэйдээ их л биеэ тоон эврээрээ ямагт гайхуулан хөөрлөдөгбайжээ.

Тэмээ нэг өдөр ус уухаар нуурын хөвөөнд ирээд уухаасаа илүү усанд туссан дүрсээ олж үзээдсүр жавхлангаа их л бахдан хараад зогсож байжээ.

Тэгтэл энэ үеэр ойгоос буга гарч ирээд толгой бөхийлгөн мэхэсхийж гунигтайгаар хэлжээ:

- Өнөө үдэш би ойн амьтдын чуулганд айлчлан очих учиртай билээ. Ийм муухай мөлчгөрмухар духтай яаж очих билээ? Ядаж нэг цагийн төдий ч бол чинийх шиг ийм сайхан эвэртэйявж үзэхсэн, тэмээ чи өршөөж, өнөөдөр надад эврээ түр өгөөч! Маргааш чамайг ус уухаар эндирэхэд чинь би эврий чинь авчирч өгөмз гэж гуйжээ.

Тэмээ бугыг үзвэл үнэхээр өрөвдмөөр сүр үзэмжгүй харагдсан тулд эврээ мултаж өгөөд «Усуухаар ирэхэд минь заавал авчирч өгөөрэй!» гэж захив. Сүрлэг сайхан чимэглэл болсонэврийг шүүрч аваад буга ойдоо орчив. Замд нь морь дайраддсанд буга хэнээс звэр авснаахэлж өгчээ. Морь бас нэг гоё сайхан юм олж авах санаатай тэмээнд

очоод сүүлийг гуйжээ. Сайхан сэтгэлт тэмээ аанай л морины үгэнд ороод сүүлээ бассольчихжээ.

Түүнээс хойш өдөр хоног өнгөрсөөр он удсан боловч хөөрхий тэмээ эвэр сүүл хоёрынхоо альалиныг олж авч чадсангүй ажээ. Авлагатай амьтадтайгаа уулзаад эвэр сүүл хоёрыг ньэргүүлж өгнө гэж амласныг нь сануулахад цаадуул нь дооглон инээгээд буга бас нэмж хэлсэннь:

- Тэхийн эврийг тэнгэрт тулахаар тэмээний (шинэ) сүүлийг газарт хүрэхээр өгөмз гэжээ.

Тэр цагаас хойш одоо болтол тэмээ ус уух бүрдээ усан дотор эвэргүй мухар мулзан болсондүрсээ олж хараад дур нь гутаж толгойгоо сэгсэрдэг болсон гэх ба ус хэд балгаад энэ тэруулын орой харж байн байн өлийн зогсдог нь усан дээр эврийг нь авчирч өгнө гэж (амласанбугын болзоог санаад «Буга эврий минь авчирч яваа болов уу» гэж горьдож хардаг учраас тэргэнэ. Бас бугын звэр жил бүр нэг удаа булгарч унадаг нь тэр звэр угаас бугад заяасан биш,тэмээнээс залилж авсны учраас тэгдэг гэнэ.

Page 12: Mongol ardiin ulger

7. ТЭМЭЭ ҮНСЭНД ХӨРВӨӨХ БОЛСОН УЧИР

Урьд бурхан монгол литийн арван хоёр жилд адгуусан амьтдын нэр өгч байхдаа арван нэгэнамьтны нэрсийг шулуухан тохоогоод сүүлчийн (буюу арван хоёр жилийн хамгийн эхний)жидд ямар амьтны нэр өгөх вэ гэтэл тэмээ хулгана хоёр нэрээ оруулж арван хоёр жидцбагтахаар булаалджээ. Бурхан аль алиныг гомдоохгүйн тудд өөрснөө шийд гэж айлджээ.

Тэр хоёр маргааш өглөөний мандах нарны туяаг хэн түрүүлж үзсэн нь арван хоёр жилийнтүрүүчид тохоогдохоор болж мэлзээ тогтоосон ажээ. Тэмээ нар гарах дорно зүг харж наргарахыг хүлээж зогсов. Хулгана (Тэмээний бөхөн дээр гарч аваад) баруун зүг харан цаг ямагтуулын орой ширтэж байв. Тэгж байтал нар гарах цаг болж ургах нарны анхны туяа баруунуулын оройд туссанд хулгана нарны гэрлийг түрүүлж үзлээ гэжээ. Тэмээ мэлзээсээ алдсандаауурлан хулганыг дэвсэж алах гэж ухасхийтэл хулгана овоолоостой үнсэн доогуур гүйн оржамь хоргодож гэнэ.

Тэр цагаас хойш тэмээ үнс асгасан газар харагдах бүрд өнөөх өстөн дайсан хулганыг бяцдарах санаатай үнсийг дэвсэлж хөрвөөдөг болсон гэнэ. (Ингээд хулгана арван хоёр жилдбагтаж, тэмээ хасагдах болсон гэнэ. Тэмээ арван хоёр жилд багтаагүй боловч арван хоёржидд багтсан бүх амьтны шинжийг цөмийг биедээ агуулсан байдаг гэнэ.

Уг шинж нь:

1. Хулгана чихтэй

2. Үхэр гэдэстэй

3. Бар тавагтай

4. Туулай хамартай

5. Луу биетэй

6. Могой нүдтэй

7. Морин дэлтэй (Шилний зогдортой)

8. Хонин ноостой

9. Мичин бөхтэй

10. Тахиа өрвөлөгтэй

11. Нохой гуятай

12. Гахай сүүлтэй гэнэ

Page 13: Mongol ardiin ulger
Page 14: Mongol ardiin ulger

8. ҮХРИЙН БӨӨРНИЙ УЧИР

Урьд эрт цагт Бурхан, олон амьтанд бөөр түгээжээ. Үхэр, алхах нь удаан, нэг хоёр гэжсажилсаар хамгийн бөгсөнд хүрч иржээ. Бөөр дуусчихжээ. Түрүүний амьтан нь бөөр шилжавахдаа өөлүүлж танасан бөөн өөдөс л үлдээд байжээ. Тэгээд бурхан үхэрт чи нэгэнтээхамгийн бөгсөнд ирснээс хойш энэ өөдсийг бүгдийг ав! гээд цөмийг нь хамаад өгчихсөн.Тэгээд үхрийн бөөр гэж элдэв хангайн өөдөс нийлсэн тийм том юм болсон гэдэг.

Page 15: Mongol ardiin ulger

9. ЕРТӨНЦИЙН ГУРВАН ИХ САНАЛТАН

Тогоруу, намайг чанга гишгэвэл газар дэлхий цөмрөх бий, олон амьтан тэр цөмөрхий рүү оржунах бий гэж зөөлөн гишгиж байгаа нь энэ гэж гэдэн годон гишгэлдэг юм гэнэ билээ.

Голио усаар галав юүлж, үерийн усанд амьтан гэнэдэн авахуулж сүйдэх бий гэж өндөрдээрээс харж байгаа нь энэ гэж хайр чулуун дээр гардаг юм гэнэ билээ.

Сарьсан баавгай, тэнгэр нурж, амьтныг сүйдлэх бий гэж өндөр юмнаас уруугаа харждүүжлэн, тэнгэр өөд харж байгаа нь тэр юм гэнэ билээ.

Page 16: Mongol ardiin ulger

10. ТАГТАА ШУГ ШУГ ГАСАЛДАГ, БОГШИРГО ШУЛГАНАН ЖИРГЭДЭГ БОЛСОНУЧИР

Тагтаа богширго хоёр Төвд орон орохоор, зорин нисэв. Төвд хүрдгийн даваан дээр нэг айлынгэр дээр сууж амрав. Жаалхан сууж амраад цааш нисэх гэтэл тэр гэрт нэг эмийн дуу тавинёолох гаслах сонсдов.

Тэгэхлээр тагтаа хэлэв.

- Энэ хүнийг асрах хэрэгтэй гэсэнд богширго хэлэв.

- Зав алга. Төвдийн лам нар яаж аж төрж, залбирч мөргөж байдгийг очиж үзэх гэж яарч байнагэжээ.

Ингэж хэлээд богширго дэрд гээд цааш нисээд явжээ. Тагтаа нь өвчтэй хүүхнийг сахижасраад үлджээ.

Богширго Төвд оронд хүрч сүмийн оройд орогнон үүрлээд лам нарын яаж ном уншиж,залбирал хийдгийг хардаг болов.

Нэг сарын дараа тагтаа богширго хоёр дахин уулзаад ам нээн ярилцтал бие биеийнхээ үгийгойлголцсонгүй. Учир нь гэвэл тагтаа ямагт дуу тавин ёолох мэт шуг шуг ү-х-үү-үх-үү» гэждуугарсан ба нөгөө богширго нь цаг үргэлж «жир жир» шулганаад байжээ.

Яагаад гэвэл тагтаа нь өвчтэй эмийн гаслан ёолох дууг мартаж чадахгүй байсан бабогширгын чихэнд өглөөнөөс орой болтол үл ойлгогдох юм амандаа бөвтнөж шулганаадбайдаг лам нарын уншлага залбирлын ном «жир жир» сонсогдоод байх болжээ.

Ийм учраас тагтаа богширго хоёр өнөө болтол бие биеэ ойлголцдоггүй хэвээр гэнэ.

Page 17: Mongol ardiin ulger

11. ХӨХӨӨ НАМЖИЛЫН ДОМОГ

Эрт урьд цагт монголын зүүн хязгаарт Хөхөө Намжил гэж нэгэн сайхан эр байжээ. Тэрүнэхээр хосгүй сайхан дуулдаг тул хошуу нутагтаа ихэд алдаршсан байв. Гэтэл Хөхөө Намжилцэргийн албанд явж монголын баруун хязгаарт очжээ.

Түүний сайхан дуулдгийг дарга нь даруй мэдээд Хөхөө Намжилаар ажил сургуульхийлгэхийн оронд харин цэргийн албан хаах хугацаанд нь бараг гурван жил шахам зөвхөн дуудуулуулсаар байжээ. Тэгэхлээр нь тэр,

- Би энэ завсар нэг ч удаа морь мал унаж, гадуур дотуур гарч байсан удаагүй билээ. Ингэжбайх нь хэдийгээр жаргалтай мэт боловч надад бас л хэцүү байх юм. Иймд хэдэн хоног чгэсэн адуун дээр гаргаж өгнө үү гэж харьяалсан дарга нартаа уламжлан хүсжээ.

- Чиний халагдах хугацаа нэгэнт шахсан учир бид чамаар дуу л дуулуулж байвал сайн юмсан.Хэдий тийм боловч энэ удаа аргагүй чиний хүсэлтийн ёсоор тав хоног агтан дээр гаргая гэжзөвшөөрчээ. Тэгээд Хөхөө Намжил адуугаа тууж нэгэн нуурын захад очоод услах зуураатүүний хөвөөн дээр дуулж байтал нууран дотроос сайхан хар морь унасан, ногоон торгондээлтэй хүүхэн гарч ирээд,

- Манай аав ээж хоёр таныг дагуулаад ирээч гэж намайг явуулав гэхэд.

- Би танайд хэрхэн яаж очих билээ? гэж Хөхөө Намжилын асуухад хүүхэн хариуд нь,

- Та миний араар сундлаад нүдээ ань! гэсэн ёсоор нүдээ анивал хэдийн хүүхний гэрт ирсэнбайв. Тэднийх үзэсгэлэнт ганц охинтой маш баян айл байж гэнэ. Хүүхний эцэг эх хоёр ХөхөөНамжилыг хүндэтгэн зочилж дуу дуулж өгөхийг хүссэнд,

- Би таван хоногийн хугацаагаар явж байгаа агтны хүн болох тул танайд тавтай удаан суужолон дуу дуулах боломжгүй гэхэд нь гэрийн эзэн:

- Түүнд санаа зовох явдалгүй, харин адуунд чинь тусгай хүн гаргаж маллуулна. Энэ хугацаандманайд тавтай тохилог амарч бидэнд олон сайхан дуу дуулж аль гэжээ. Ингээд ХөхөөНамжил тэр айлд байх хугацаандаа нөгөө үзэсгэлэнт хүүхэнтэй сэтгэлтэй болж, түүнтэй гэрбүл болохоор ярилцаж тохирчээ.

Би таван хоногийн хугацаатай яваа боловч, нэгэн сарын дараа цэргийн хугацаа дуусажхалагдах тул чамтай эргэж уулзана гэж Хөхөө Намжил хэлж гэнэ.

- Чамайг ирэхэд би хар мориороо очиж угтана гэж хүүхэн хариу хэлжээ. Ингээд ХөхөөНамжил адуугаа тууж ирэхэд нь,

- Сайн хүний малласан адуу хүртэл ийм сайхан болох юм. Зарим хүн сар жилээр малласан чтийм сайн болгодоггүй шүү дээ гэх зэргээр магтан ярьж, ер нь чамайг цэргийн албанаасхалахгүй гэхэд нь нэгэнт хугацаа дууссан тул аргагүй чөлөөлж аль гэж Хөхөө Намжилучирлан гуйв гэнэ. Тэгээд цэргийн албанаас халагдаж урьд ярилцсан ёсоор нөгөө нуурынхаа

Page 18: Mongol ardiin ulger

хөвөөнд очиж дуулан суутал хүүхэн хар морьтойгоо ирж хамт гэрт нь очихоор явжээ.

Хөхөө Намжил ийнхүү сайн сайхан амьдарч байсан боловч орон нутагтаа аав, ээж амраггэргийтэй байсан тул орон нутгийн зүг аргагүй явах болсон учир нөгөө хүүхэн нь ХөхөөНамжилд ийн хэлж гэнээ.

- Чамд өдөртөө харьж ажлаа хийгээд орой энд эргэж ирж байх ийм сайн морь өгнө. Харинтүүнээс өөр морь хэрхэвч унаж болохгүй. Тэгэхдээ эндээс явж очихын өмнө заавал саахалтынхиртэй газар түр зогсож, мориныхоо амьсгааг дарж байгаад очиж байгаарай гэж захиадсайхан хул морь өгч гэнээ..

Хөхөө Намжил тэр мориороо явж нутагтаа ирэхэд нь хүмүүс ихэд сонирхсон боловч түүнээсөөр морь ер унахгүйд нь бас гайхдаг байжээ. Тэрчлэн Хөхөө Намжил шөнө болгон адуугааманаж, гэртээ нэг ч удаа хонохгүй болохоор эхнэр нь ч мөн гайхдаг байсан гэнэ. Гэтэл ХөхөөНамжил адуугаа уулын аманд залчихаад, нөгөө хул мориороо монголын баруун хязгаартнисэн очиж, ногоон торгон дээлтэй эхнэрийнхээ гэрт хоночихоод өглөө болохын хирд ягхэлсэн ёсоор нь мориныхоо амьсгааг түр дарчихаад адуугаа туугаад очдог байжээ. Ингэсээргурван жил болсон боловч түүний учрыг хуучин эхнэр нь ер мэддэггүй байжээ. Гэтэл ХөхөөНамжил нэгэн өглөө жаахан оройтсон тул мориныхоо амьсгааг дарахаа мартаж, адуугаа шуудтуугаад ирэхэд нь нөгөө хардах байсан эхнэр нь гэрээс гэнэт гарч ирээд живэрээ (жигүүрээ)хумиж амжаагүй байсан хул морийг харангуутаа даруй эргэн орж, хайч авчраад тэр мориныгуурсыг хайчлахтай зэрэг сайхан хул морь үхчихэж гэнэ.

Хөхөө Намжил мориныхоо хойноос арга буюу гашуудан харамсаж гурван сар шахам нойрхоолгүй хэвтсэний эцэст нь мориныхоо толгойг дуурайлган сийлж, морин толгойтой хуурхийгээд, түүндээ хул мориныхоо явдлыг хуурдан даржээ. Ингээд морин толгойтой хуурзохиогдсон гэдэг домогтой ажээ.

Page 19: Mongol ardiin ulger

ХОЁРДУГААР ХЭСЭГ

АДГУУСАН АМЬТНЫ ҮЛГЭР

Page 20: Mongol ardiin ulger

1. ҮНЭГ, АРСЛАН ХОЁР

Эрт урьд цагт үнэг арслан хоёр хамтарч ан гөрөө барьж иддэг байлаа. Энэ барьсан юмааямагт арслан үүрдэг байжээ. Гэтэл нэг өдөр нэг буга бариад үнэгийг «Чи үүр!» гэжарслангийн хэлэхэд «Би үүрэхэд ч үүрье. Харин янцаглах гэж нэг хэцүү ажил бий шүү.Түүнийг чи чадах уу?» гэж үнэг хэлэв. Тэгэхэд нь арслан «Би араатны хаан байтлаа энэ мууүнэгний хойноос дагаад янцаглаж явах гэдэг ичгэвтэр хэрэг» гэж бодоод «Хүүе, би янцаглажчадахгүй, үүрэхий нь би үүрье. Янцаглахий нь чи янцагла!» гээд бугаа зоон дээгүүрээ тавьжхөлөөс нь зуугаад их зантай алхаллаа. Үнэг хойноос нь янцаглаад дагав. Дагасаар уг газартаахүрч нөгөө махнаас нь дажгүй идэлцэж гэнэ.

Page 21: Mongol ardiin ulger

2. ҮНЭГ, ЧОНО ХОЁР

Үнэг чоно хоёр хамт явж байгаад гүзээ шар тос олжээ. Энэ тосыг хоёулаа тэгш хуваажидэхийг завдаж байтал үнэг:

- Энэ тосыг энд идэхэд зохисгүй, хүн явна. Харин өндөр уулын орой дээр гарч идье. Чи авч явгэжээ.

Ингээд хоёулаа өндөр уулын оройд гарав. Гэтэл үнэг:

- Энэ тосыг хувааж идсэний хэрэггүй нэг нь л идвэл зохино гэлээ. Чоно:

- Хэн маань идэх вэ? гэхэд үнэг:

- Хэн ах настай маань идвэл таарна.

- Чи хэдэн настай вэ? гэж асуулаа. Чоно үнэгийг мэхлэж өнөөх тосыг идэхийн тулд:

- Намайг бага байхад Сүмбэр уул дов шиг, Сүн далай шалбааг шиг байсан билээ гэхэд үнэгучир зүггүй уйллаа. Чоно дотроо «Шар гайхал чамайг ч нэг мэхэллээ дээ. Одоо уйлсан чуйлаагүй ч тос минийх болсон доо» гэж бодоод:

- Чи юундаа уйлаа вэ гэхэд үнэг:

- Надад гурван зулзага бий. Хамгийн бага нь чамтай чацуу юм байна. Тэгээд сэтгэл уярлаагэхэд чоно түүнийг сонсож их л ичээд өлөн хоосон хонхолзсоор хонгилдоо буцахад үнэгөнөөх тосыг ганцаараа цадталаа иджээ.

Page 22: Mongol ardiin ulger

3. ҮНЭГ ЗАРАА, ЧОНО ГУРАВ

Эрт цагт чоно, үнэг, зараа гурав амьдарч байжээ. Гэтэл нэг өдөр ганц чавга олж, түүнийгээхэн нь идэхийг хэлэлцжээ. Чоно:

- Архинд хэн амархан согтдог маань идье гэв. Энэ саналыг бүгдээрээ зөвшөөрөв. Тэгээдчоно:

- Би амсаад согтдог гэв. Үнэг:

- Би үнэрлээд согтдог гэв. Зараа:

- Би сонсохоороо согтдог гээд гуйвж байж гэнэ. Ингээд зараа идэхээр болж гэнэ.

Гэтэл үнэг:

- Уралдаад хэн түрүүлсэн маань идье гэжээ. Бусад нь нэг зэрэг зөвшөөрөөд уралдаж гэнэ.Зараа үнэгний сүүлд нь зүүгдэн явж гэнэ. Үнэг хар эрчээрээ давхиж ирээд өөрийгөөтүрүүлсэн гэж бодоод эргэж хартал зараа ард нь зогсоод:

- Чи чинь одоо л дөнгөж ирж байгаа нь энэ үү? гэж хэлжээ. Ингээд зараа түрүүлсэн болжидэж гэнэ.

Page 23: Mongol ardiin ulger

4. ТЭНЭГ ЧОНО

Эрт урьд цагт нэгэн чоно замаар ороод явж байв гэнэ. Гэтэл зам дээр нь нэгэн хонины зайдасхэвтэж байж гэнэ. Түүнийг чоно үзээд идэх гэтэл, зайдас: -Чоно та намайг битгий ид. Энэурд нэгэн адуу шаварт унаад хэвтэж байдаг билээ. Түүнийг очиж иднэ үү гэж гуйхад чоно тэрзайдсаны үгэнд орж, хэлсэн ёсоор тэнд бий гэсэн газарт нь очиж үзвэл, үнэхээр нэгэн адуушаварт унаад хэвтэж байхад түүнийг идэх гэтэл, адуу бас хэлж гэнэ:

- Чоно гуай та намайг идэх гэж байгаа юм бол шавраас минь татаж гаргаж орхиод ид гэжгэнэ. Түүний хэлсэн ёсоор шавраас нь гаргаж орхиод идэх гэтэл бас:

- Та одоо намайг шавартай хэвээр нь идэх гэж байхын оронд цэвэрлэж орхиод ид гэж гэнэ.Бас хэлсэн ёсоор шавры нь хэлээрээ долоож арилгаж орхиод идэх гэтэл:

- Миний хойд хөлийн тууранд нэг бичиг бичээстэй бий. Та түүний минь үзээд иднэ үү гэжхэлж гэнэ. Чоно түүний тууран дахь бичгийг үзэх гээд очтол тэр адуу дагзы нь хага өшиглөжорхиод босоод давхиад явчиж гэнэ. Бас тэр чоно үхэх гэж байж ингэж хэлж хэвтэж гэнэ:

- Замаар явсан зантгар толгой, зайдсанд хуурагдсан эргүү толгой, шавраас нь татаж гаргахямар эзэн нь билээ. Шавры нь долоож арилгах ямар ээж нь билээ. Тууранд нь бичиг үзэхгэдэг, ямар бичиг мэдэх билээ гээд орилж хэвтэж гэнэ.

Page 24: Mongol ardiin ulger

5. ЗААН, ОГОТНО ХОЁР

Эрт урьд цагт нэгэн бяцхан хотын захад нэг заан оршдог байжээ. Заан өдөр бүр голд очиж усууна. Тэр голын эрэг дээр бас нэгэн оготно амьдарч байжээ.

Заан ус ууж ханаад оготнын нүхийг усаар сүрчиж усанд авахуулдаг байжээ. Ингээд оготныгтэсэхийн аргагүй зовлон зүдүүрт унагахаар нь оготно, «Миний өчүүхэн орон байрыг битгийсүйтгээч» гэж олон удаа гуйжээ. Гэвч заан оготнын үгийг тоомсорлохгүй урьдын адилсүйтгэж хөнөөсөөр байжээ.

Нэгэн өдөр зааныг ирэхэд оготно:

«Миний орон байрыг сүйтгэхээ зогсохгүй бол танд дайн зарлана» гэжээ. Заан энэ үгийгсонсоод үл тоомсорлон хөх инээд нь хүрч гэнэ. Оготно тэр хавийн ардуудад:

- «Би заантай байлдана. Ийм учраас маргаашийн дотор та нар эндээс нүүж ходдохгүй болдайны хөлд үрэгдэнэ пгүү» гэж зарлажээ.

Гэтэл баячууд оготнын үгийг бас л тоохгүй: «Энэ өчүүхэн муу оготно заантай яаж байлдахюм бэ? Тэгээд бас улс амьтныг сүйтгэх нь ч гайгүй л биз» гээд нүүсэнгүй. Харин ядуу ардуудоготнын үгийг сонсоод бидэнд аюул учирч магадгүй гээд нүүцгээжээ.

Маргааш нь зааныг усанд ирэхэд оготно хамрын нь нүхээр орж, улаан хоолой уушиг зүрхийгнь урж гарчээ. Заан амь нь тэмцэж, чарлан цовхчин туйлж, хавь ойрын айл амьтныг дайрансүйтгэж нүүгээгүй үлдсэн айлуудыг үнсэн товрог болгожээ.

Заан галзуурч галзуурч үхсэнд оготно зааны хамрын нүхээр буцаж гараад голын эрэгтээ очижамар сайхан жаргаж гэнэ.

Page 25: Mongol ardiin ulger

6. ДОЛООН ХУЛГАНА

Эрт урьд цагт ах дүү долоон хулгана байжээ. Алгын чинээ газартай юмсанжээ. Нэгэн өдөргазар дээр нь атгын чинээ цас ороход ах дүү долуулаа арилгаж байгаад шагайн чинээ шар тосолжээ. Түүнийгээ хамгийн отгон дүүдээ хадгалуулсан чинь дүү нь долоосоор байгаадидчихжээ. Ах дүү зургуулаа зодсоор байгаад алчихжээ.

Тэгээд энэ явдлаа ламд очиж хэлжээ.

«Ах дүү долуулаа юмсан» гэхэд нь лам «Өнөр болохоо дөхжээ» гэж хэлж. «Алгын чинээгазартай юмсан» гэхэд «Их газартай болох дөхжээ» гэжээ. «Нэг өдөр атгын чинээ цас орлоо»гэсэнд «Зуд болохоо дөхжээ» гэж гэнэ.

«Ах дүү долуулаа арилгав» гэхэд «Ажилч болохоо дөхжээ» гэжээ: «Арилгаж байгаад шагайнчинээ шар тос оллоо» гэхэд «Баян болох дөхжээ» гэжээ. «Хамгийн отгон дүүдээхадгалуулсанд долоосоор байгаад идчихэв» гэсэнд «Нярав болох дөхөж дээ» гэж хэлжээ. «Ахдүү зургуулаа зодсоор байгаад алчихлаа» гэхэд «Дайн болох дөхөж дээ» гээд огт хайхарчөгсөнгүй. Зургаан хулгана ламаас ямар нэгэн шийдвэртэй хариу дуулах байх гэж очсон урамнь хугарч лам гэдэг чинь юу ч мэдэхгүй амьтан байдаг юм байна гэж мэдэцгээж гэндэжнэгийгээ алсандаа их гэмшицгээжээ.

Page 26: Mongol ardiin ulger

7. БЭТГЭЛЖИН БОР ШУВУУ

Эрт урьд цагт нар сая мандаж, навч сая дэлгэрч, төр сая тогтож, түмэн сая хурж байхадБэтгэлжин бор шувуу гэж байж гэнэ. Тэр шувуу өвлийн хүйтэнд өлсөнө гэж, хаврын хатуудхарашна гэж хайртай бэтгэ гүзээндээ чимх будаа чихэж, атга будаа агуулсан юм байжээ.

Тэгээд нэг өдөр тэнгэрт нисч ядраад харгана сондуул дээр суутал хайртай бэтгийг ньхагалчих гээд хатгаад байж гэнэ. Тэгэхлээр нь «Чамайг тэгвэл ямаагаар идүүлнэ дээ» гэжхарганыг занаад Бэтгэлжин бор шувуу ямаанд очиж:

«Ямаа гуай, ямаа гуай, харгана сондуул хайртай бэтгий минь хагалчих гээд байна. Харганыгта идээд өгөөч» гэж гуйж гэнэ.

Гэтэл ямаа: «Чиний хатсан харганыг идэх байтугай, шимтэй ногоогоо идэж барахгүй яая гэжбайна» гээд тоосонгүй гэнэ. Тэгэхлээр нь Бэтгэлжин бор шувуу «Чамайг тэгвэл чонооридүүлнэ дээ гэж ямааг занаад чононд очиж. «Чоно гуай, чоно гуай! харгана сондуул хайртайбэтгий минь хагалчих гээд байна. Харганыг хар ямаа идэж өгөхгүй байна. Хар ямааг та идээдөгөөч!» гэж гуйжээ.

Тэгтэл чоно: «Чиний туранхай ямааг идэх нь байтугай тураг гөрөөсөө яаж идэх билээ гэжявна» гээд тоосонгүй гэнэ. Тэхлээр нь Бэтгэлжин шувуу «Чамайг тэгвэл анчингаар алуулнадаа» гэж чоныг занаад анчин хар хүнд очиж «Анчин гуай, анчин гуай! «Харгана хайртайбэтгий минь хагалчих гээд байна. Харганыг хар ямаа идэж өгөхгүй байна. Хар ямааг хөх чоноидэж өгөхгүй байна. Хөх чоныг та хөөгөөд намнаад өгөөч»! гэж гуйжээ.

Тэгтэл анчин: «Гуриатсан чоно хөөцөлдөх нь байтугай, гуу жалгын гөрөөсөө намнажчадахгүй явна» гээд бас тоосонгүй гэнэ. Тэхлээр нь Бэтгэлжин бор шувуу «Хулганаар чинийхувцсыг чинь уруулж хорлоно доо» гэж занаад хулгананд очиж: «Хулгана гуай, хулгана гуай!Харгана хайртай бэтгий минь хагалчих гээд байна. Харганыг хар ямаа идэж өгөхгүй байна.Хар ямааг хөх чоно идэж өгөхгүй байна. Хөх чоныг анчин хөөж намнаж өгөхгүй байна.Анчин эрийн хувцсыг чи ураад ноохойлоод өгөөч» гэж гуйжээ.

Тэгтэл хулгана: «Гөрөөчний дээл ноохойлох нь байтугай хөеөгөө яаж хураая гэж ядаж явна»гээд тоосонгүй гэнэ. Тэхлээр нь Бэтгэлжин бор шувуу «Чамайг тэгвэл хургачин хүүгээралуулна даа» гэж хулганыг занаад хургачин хүүд очиж:

«Хургачин хүү, хургачин хүү, харгана сондуул хайртай бэтгий минь хагалчих гээд байна.Харганыг хар ямаа идэж өгөхгүй байна. Хар ямааг хөх чоно идэж өгөхгүй байна. Хөх чоныггөрөөчин хөөж намнаж өгөхгүй байна. Гөрөөчний дээлийг хулгана ноохойлж өгөхгүй байна.Хулганыг чи хувин ус цутгаад алаад өгөөч»! гэж гуйжээ. Гэтэл хургачин хүү: «Хулганазурамтай хөөцөлдөх нь байтугай, хурга ишгээ хариулж гүйцэхгүй яая гэж явна» гээдтоосонгүй гэнэ. Тэхлээр нь Бэтгэлжин бор шувуу «Чамайг тэгвэл аав ээжээр чинь зодуулнадаа» гэж хургачин хүүг занаад аав ээжид нь очтол тэднийх эсгийгээ хийх гээд унгасаа савжбайжээ. Бэтгэлжин бор шувуу аав ээжид нь очоод: «Харгана сондуул хайртай бэтгий миньхагалчих гээд байна. Харгана сондуулыг хар ямаа идэж өгөхгүй байна. Хар ямааг хөх чоноидэж өгөхгүй байна. Хөх чоныг гөрөөчин эр алаад өгөхгүй байна. Гөрөөчний хөдсөн дээлийг

Page 27: Mongol ardiin ulger

хулгана ноохойлоод өгөхгүй байна. Хулганыг хургачин хүү чинь алаад өгөхгүй байна.Хургачин хүүгээ нэг сайн зодоод өгөөч» гэж гуйжээ.

Тэгтэл хүүгийн аав зэж хоёр: «Тархигүй хүүхэдтэй хөөцөлдөх нь байтугай, тараасан унгасаасавж амжихгүй яая ийя гэж байна» гээд тоосонгүй гэнэ. Тэхлээр нь Бэтгэлжин бор шувуу«Тэгвэл та нарын унгасыг чинь уул талаар нэг болгоно доо» гэж занаад салхи гаргахааршийдэж, болзоотын бор толгой дээр гараад байдаг чадлаараа исгэрэн жиргэж гарчээ.

Тэгтэл салхи шуурга дэгдэж, савсан унгасыг хийсгэжээ. Ингээд хүүгийн аав ээж хоёрБэтгэлжин бор шувуунд очиж: «Салхи шуургаа намдааж өгөөч, бид хургачин хүүгээ зодоодөгье» гэж амлажээ. Хургачин хүүг хулгана алж өг гэж зодох болсонд хургачин хүү «Хулганыгалаад өгье» гэж амлажээ. Хургачин хүү хулганыг алахаар очиход хулгана «Гөрөөчний хөдсөндээлийг ноохойлоод өгье» гэж амлажээ. Хулгана гөрөөчний дээлийг ноохойлох болоходгөрөөчин эр «Хөх чоныг хөөж намнаж өгье» гэж амлажээ. Хөх чоныг гөрөөчин хөөж алахболоход чоно: «Хар ямааг би хага татаад өгье» гэж амлажээ. Хар ямааг хага татахаар чоныгочиход хар ямаа нь «Харгана сондуулыг идээд өгье» гэж амлажээ. Хар ямаа харганасондуулыг идэхээр очиход харгана сондуул:

«Бэтгэлжин бор пгувууны хайртай бэтгийг би хагалахаа байя» гэж ам тангаргаа өгчээ.

Тэгээд Бэтгэлжин бор шувуу хайртай бэтгээ хамгаалан чадаад амар сайхан жаргав гэнэ.

Page 28: Mongol ardiin ulger

8. ДОЛООН НОГООН ӨНДӨГТЭЙ ДОГОЛОН ШААЗГАЙН ҮЛГЭР

Эрт урьд цагт нэг доголон шаазгай долоон ногоон өндөгтэй байж гэнэ. Гэтэл нэг өдөр нэгүнэг хүрч ирээд:

- Долоон өндөгнөөсөө нэгий нь өгөөч: Би авч идье! гэжээ. Тэхэд нь шаазгай хэлжээ:

- Би өндөгнөөсөө өгөхгүй гэж гэнэ.

- Чамайг өндөгнөөсөө өгөхгүй бол алсьш чинь тоосыг гаргана, алтан улиасыг чинь хугамөргөнө гэж үнэг хэлжээ. Шаазгай айгаад нэг өндөг өгчээ.

Ингэтэл нөгөө үнэг өдөр бүр хүрч ирж урьд ёсоор хэлж өндгийг нь идсээр байтал ганцханөндөг үлджээ. Тэгээд өнөөх шаазгай уйлж байж гэнэ. Тэгтэл нэг оготно гарч ирээд:

- Та юунд ингэж уйлаа вэ? гэж асуужээ. Шаазгай хэлжээ.

- Би уул нь долоон өндөгтэй юмсан. Тэгтэл нэг үнэг хүрч ирээд чи өндөгнөөсөө надад өгөххэрэгтэй гэхэд би хичнээн өгөхгүй гэж хэлэхэд «Чамайг өгөхгүй бол би чиний алтан улиасычинь хуга мөргөнө, алсын чинь тоосыг гаргана» гэж аргагүй авч явсаар байгаад одоо ганцханөндөгтэй үддээлээ гэж оготнонд хэлэв. Оготно шаазгайд ингэж үг зааж өгөв. За чи одооөндөгнөөсөө өгөхгүй гэж хэлээрэй. Ингэж хэлэхэд үнэг чамд урьдьш хэлдэг ёсоор «Алтанулиасы чинь хуга мөргөнө. Алсьш чинь тоосыг гаргана гэж хэлэх биз!» ингэхэд нь чи хэл.«Алтан улиас хуга мөргөдөг эвэр чинь аль вэ? Алсын тоос гаргадаг туурай чинь аль вэ?» гэжасуугаарай. Ингэхэд: «Чамд энэ үгийг хэн зааж өгөв? гэх биз. Тэхэд нь «Би өөрөө бодон бодонбодол оров. Унтан унтан ухаан оров. Санан санан санаа оров» гэж хэлээрэй гэж оготно заажөгчээ.

Гэтэл өнөөх үнэг хүрч ирээд шаазгайд «Надад үддсэн ганц өндгөө өгөөч!» гэсэнд шаазгай«Өгөхгүй» гэв. Үнэг: «Тэгвэл алтан улиасы чинь хуга мөргөнө, алсын чинь тоосыг гаргана»гэжээ. Шаазгай асуув: «Алтан улиас хуга мөргөдөг эвэр чинь аль вэ? Алсын тоос гаргадагтуурай чинь аль вэ?» гэжээ. Үнэг:

- Чи энэ үгийг хэнээс сонсов, хэл, гэхэд нь шаазгай хэлсэнгүй, «Би өөрөө бодон бодон бодолоров, унтан унтан ухаан оров, санан санан санаа төрөв» гэж хариулжээ. Үнэг хэлэв. «Хэнзааж өгснийг хэлэхгүй бол би чамайг үнэгний арван гурван мэхээ хэрэглээд бариад идлээ»гэж сүрдүүлсэнд шаазгай аргагүй болж айхдаа: «Тэр нүхэнд байдаг хулгана зааж өгсөн»гэжээ.

Тэр үнэг өнөөх оготнын нүхний амсар дээр очоод оготныг дууджээ. Оготно хариу хэлжээ:«Одоо би хогоо цэвэрлэж байна» гэв. Гэтэл үнэг нь хүлээж байгаад бас дахин дууджээ.

Оготно: «Би толио арчиж байна» гэжээ. Үнэг хүлээж байгаад бас дахин дууджээ. Тэгэхэд ньоготно толгойгоо цухуйлгаж гэнэ.

Тэгэхэд үнэг: «Толгой нь ийм хөөрхөн байгаа юм, цээж нь ямар хөөрхөн бол?» гэхэд нь нөгөө

Page 29: Mongol ardiin ulger

оготно чээжээ гаргажээ. Гэтэл үнэг:

- Цээж нь ийм хөөрхөн байгаа юм бөгс нь ямар хөөрхөн бол? гэжээ. Тэгэхэд нь оготно бөгсөөгаргажээ. Гэтэл үнэг:

- Бөгс нь ийм хөөрхөн байгаа юм чинь сүүл нь ямар хөөрхөн бол? гэсэнд оготно сүүлээгаргажээ. Үнэг хэлэв:

«Ийм хөөрхөн биетэй юм хадан дээгүүр бөг бөг гүйх нь яасан хөөрхөн бол? гэхэд оготно бөгбөг гүйх гэтэл үнэг үмхээд авчээ» Оготно ингэж хэлжээ.

«Чи өмөр өмөр гэж идвэл, өмхий байдаг юм шүү. Ангар ангар гэж идвэл амттай байдаг юмпгүү» гэсэнд үнэг нь оготнын хэлсэн ёсоор ангар ангар идэх гэтэл амнаасаа оготноо гаргаададдчихжээ.

Page 30: Mongol ardiin ulger

9. ЭВТЭЙ ДӨРВӨН АМЬТАН

Эрт урьд цагт Энэтхэгийн орны сайхан ой модонд тагтаа шувуу, туулай, сармагчин, заандөрөв олон жил хамт амьдарч байжээ. Бид дөрөв эвтэй сайхан суухаас гадна, бидний хэн ньах болбол дүү нь ахыгаа хүндлэн өргөж тааллаар нь явъя! гэж хэлэлцээд хэн нь ах болохыгбие биеэсээ асууж гэнэ.

Тэнд нэг том мод ургаж байжээ. Заан тэр модыг зааж «Намайг тугал байхад энэ мод надтайчацуухан байсан. Би шөргөөдөг байв» гэжээ. Үүнд бичин хэлэв.

«Намайг жаахан байхад энэ модон миний тоглож дүүлэх мөчиргүй, надтай адилхан байсантул сүүдэр нь намайг арай чамай халхаддаг байсан гэв. Туулай хэлэв:

- Намайг бага байхад энэ мод сая үндэслэж байсан тул би үндэснээс нь малтаж иддэг байв»гэжээ. Гэтэл тагтаа хэлэв:

- Би энэ модны чинь үрийг зууж ирээд энд унагачихсан юм. Тэгээд энэ мод ургасан билээ гэв.

Ийм болохоор хамгийн ах нь тагтаа, дүү нь туулай, туулайн дүү сармагчин, отгон дүү нь заанболж таарчээ. Дүү нь ахыгаа хүндлэхээр хэлэлцсэн тулд заан сармагчныг хүндлэж нуруундээрээ гаргав. Сармагчин нь туулайг ахаа гэж мөрөн дээрээ суулгав. Туулай нь тагтааг ахаагэж дээрээ гарвал тэр нь өнөөх том модны үр жимсэнд хүрч авч дүү нартаа түгээн өгчивээдэг болжээ.

Тийнхүү энэ дөрвөн амьтан хүндлэх ба тэтгэх ёс төгс болж эвтэй найртай байснааржаргалтай болов гэлээ.

Page 31: Mongol ardiin ulger

10. ХОЁР САЙН МОРЬ

Эрт урьд цагт хол газар худаддагдсан хоёр морь уг нутгаа санаж харихаар гүйж явтал тэр хоёрморины нэг нь замдаа нас хөгширч харьж чадахгүй хоцрох болжээ. Тэгээд залуу мориндооингэж захив.

- За, залуу дүү минь замдаа сайн яваад хариарай! Хөгшин ах чинь одоо үхэх болжээ. Дүүминь болзоогүй замаар бүү яваарай! Бөртөлзсөн юман дээр битгий очоорой! Боолттой юмныамыг бүү задлаарай! гэж захиад хоцорч гэнэ. Залуу морь нь нэг залхай замаар орж явжээ.Гэтэл нэг бөртөлзсөн бор юмны бараа харагдаж гэнэ. Түүнийг очиж үзах юмсан гэж бодоодтэсч чадсангүй гүйж очтол уутанд хийсэн юмны ам нь боодолтой бөгөөд дотор нь амьтанбайгаа бололтой хөдөлж байжээ. Түүний дотроос юу гарах бол үзэх юмсан гэж тэсэж ядаадсонирхон амыг задалтал дотроос нь нэг том өлссөн чоно гарч ирээд:

- «Чи юун морь ингэж миний боодлыг задлав. Би нэг баян айлын малаас барьж идсээр байталтэр айлын хөрөнгөний эзэн намайг чиний адил хурдан мориороо хөөн гүйцэж барьж аваадэнэхүү уутанд хийж орхисон билээ. (Иймд) одоо би чамайг иднэ» гээд барихаар завдандагатал нэг туулай явж байгаад тэр хоёрыг үзмэгц:

«Та хоёр юун морь чоно хоёр вэ?» гэж асуув. Тэд үнэн байдал учраа тоочсонд тэр туулайморины аминд орох арга бодож ийн өгүүлрүүн:

«Үгүй, чоно гуай, та ийм сайхан том эр байтал уутанд хийлгэж ам нь боолттой хэвтэж байнагэдэг чинь худал бий зээ. Хэрэв үнэн бол би харин энэ морин дээр өөрийн биеийг шагналднь өгч идүүлье гэв.

Тэгэхэд чоно: «Үнэн, би энэ уутанд байсан» гэж хэлжээ. Туулай: «Эрхэм чоно та энэ уутандяаж багтах билээ. Би нүдээр үзээгүйдээ үнэмшихгүй» гэхэд чоно: Морь туулай хоёулангидэхээр бодож нөгөө уутандаа дахин ороод толгой хараахан далд оруулаагүй байхад туулай,«За толгой чинь баттахгүй байна» гэж хашгирмагц чоно толгойгоо даруй далд оруулав. Туулайтэр даруй уутны амыг хуучин хэвээр нь боож орхив. Ингээд өчүүхэн биетэй боловч аргаонолтой туулайн гавьяагаар амь гарч, залуу морь нутагтаа харьж амар сайхан жаргасан гэнэ.

Page 32: Mongol ardiin ulger

11. БУХ, ХУЦ, УХНА ГУРВЫН ҮЛГЭР

Нэг баян айл байжээ. Тэр айл цагийн хүйтэнд зутарч цас зуданд туйлдаад босож, чадахаабайсан өеөсмөл бухан бяруу, төлгөн хуц, шүдлэн ухна ийм гурван мал өвөлжөөндөө хаяаднүүжээ.

Нүүснээс хойш хүйтний эрч буурч, цаг зуд тавигдаад хаврын урь орсонд өнөөх гурван малцасан дороос арайхан амьтай гарч, бага зэрэг тэнхрээд байтал нэг чоно тэр гурвыг идэхсанаатай давхиж ирээд бухнаас асуужээ.

- Чиний нэр хэн гэдэг вэ? гэсэнд бухан бяруу:

- Миний нэр: Гүзээ ихт

- Гүндэн хаан гэдэг гэв. Үүнд чоно баахан сонирхон бухын эврийг зааж бас асуув:

- Чиний энэ толгой дээрх чинь юу вэ? гэсэнд бух:

- Миний энэ бол: Тэнгэр бурхны хайрласан Тэх хар жад юм. Тэрсэлж ирсэн дайсныг

Тэсгээлгүй сүлбэдэг юм гэв.

Чоно баахан гайхан бухын төмсийг зааж асууруун:

- Чиний энэ чинь юу вэ? гэсэнд бух хэлэв:

- Миний энэ:

Аав ээжийн хайрласан

Асар гашуун сонгино

Араатан чонын махыг

Амталж иддэг юм гэв.

Чоно бухнаас айж төлгөн хуцнаас асуув.

- Чиний нэр хэн гэдэг вэ? гэсэнд хуц:

- Миний нэрийг: Толгой ихт Тонж хаан гэдэг юм гэв. Чоно хуцын эврийг харж асуув:

- Чиний энэ юу вэ? гэсэнд төлгөн хуц

- Миний энэ:

Тэнгэр бурхнаас хайрласан Том хар муна. Довтолж ирсэн чонын Толгойг хага цохидог юм гэв.

Page 33: Mongol ardiin ulger

Чоно хуцнаас бас айгаад шүдлэн ухнаас очиж асуув:

- Чиний нэр хэн гэдэг вэ? гэсэнд ухна хэлэв:

- Миний нэр: Сэлмэн эвэрт. Сэнгэ баатар Сахал ихт

Сэнс хаан гэдэг гэв.

Чоно ихэд гайхаж ухнын эврийг зааж:

- Энэ чинь юу вэ? гэж асуусанд ухна хэлэв:

- Миний энэ:

Эзэн тэнгэрээс заяасан

Ирт их мэс

Эрсэлж ирсэн чонын

Элэг бөөрийг сүлбэдэг юм гэжээ.

Чоно их л сүрдэж балмагдаж дэмий л ухнын төмсийг зааж:

- Таны энэ тань юу вэ? гэж асуусанд ухна улам сүр бадруулан хэлэв:

- Аа энэ бол Түүхий чонын махыг дүрж амталж иддэг. Түнгэрцэг савтай давс сонгино хоёр

Түрүүлж ирснээр нъ одоо чамайг идъе гээд тургиж давхийсанд өнөөх чоно ухаангүй айж уртхар чацга хаян ухасхийн дүүлж голын мөсөн дээгүүр харайж год хатган зугтаажээ.

Ухна улам айлгах гэж хойноос нь эдцэж явтал мөсөн дээр халтираад салтаагаа хагалчихжээ.

Тийнхүү салтаагаа хагалснаа чононд мэдэгдэхгүй гэж хойноос нь өндөр дуугаар хашгиран:

- Чамайг даа, би өмдний тэлээ тасраагүй бол уу? гэж их л занасаар хоцорчээ. Ингэж чоныгайлгаад тэр гурван мал ногоо гарсан хойно гэртээ харьж сүрэгтээ нийлээд амар сайханжаргаж гэнэ.

Page 34: Mongol ardiin ulger

12. БУХЫН ҮЛГЭР

(Тааваргүй үлгэр)

Нэг их бух байжээ. Толгойд нь нэг баян байжээ. Бөөрөнд нь нэг баян хүн байдаг байжээ.Бөгсөнд нь нэг баян хүн байдаг юм байж. Толгойн баян хүн өвөлжөө хаваржаатай юм байж.Бөөрний баян хүн мөн өвөлжөө хаваржаатай юм байжээ. Толгойн баян хүн хэлжээ.

- Энэ ойрноос бух өвс энэ тэр идэхгүй байна гэж дундахдаа хэлжээ. Дундах баян хэлэхдээ, ааэнэ хонхор цонхор гэдсэнд мөн сая хонхойж байна гэж бөгснийхөө хүнд хэлжээ. Бөгсний хүн:

- Аа энд би олон он болсон. Энэ бух ер баагаагүй. Энэ юуны учир вэ? гэжээ. Тэр хүн боларгалыг нь авч түлдэг юм байжээ. Тэр бух үхэж хоцорчээ. Бух үхчихлээр нь нэг үнэг гурванжил идээд дүүрчээ. Тэрний дүүрсэн хойно өнөө бухны далны яс хээр хэвтэж байжээ. Тэр ясандээр далан цэрэг бууж, далан майхан барьжээ. Тэр цэргүүдийг нүүгээд явчихлаар нэг пгувуубууж ирээд тэр далны ясыг зуугаад явчихжээ. Нэг ухны эвэр дээр очоод сууж, тэр шувуу. Тэрухны сахал доор нэг эмгэн өвгөн хоёр байжээ. Тэр далны ясыг зуусан пгувуу алдчихлаарөвгөний нүдэнд орчихжээ. Ойр хавийн улсыг цуглуулаад хүрз зээтүүгээр тэр далны ясыг авччадсангүй байжээ. Тэхлээр эмгэн хэлээрээ долоогоод далны ясыг аваад хаячихжээ...

Эдний аль нь их вэ? Далны яс их гэвэл мунхаг хүний бодлого, Бүргэд нь гэвэл бүдүүлэг хүнийбодлого, Өвгөн их гэвэл урт (өнийн) бодлоготын санаа, эмгэн их гэвэл богино бодлоготынсанаа, ухна их гэвэл цэцэн ухаантай хүний санаа, Далан цэрэг их гэвэл олон санаатай хүнийбодлого гэжээ.

Page 35: Mongol ardiin ulger

13. ХУДГИЙН СОХОР МЭЛХИЙН ТУХАЙ ҮЛГЭР

Эрт урьд цагт, энэ дэлхийн хаана ч юм бэ нэгэн өнцөгт нэг худаг байдаг юмсанжээ. Тэрхудагт өрөөсөн нүд нь сохор мэлхий оршин суудаг байжээ. Гэтэл ийм үйл явдал болжээ.

Нэгэн өдөр гадаад их далайд их салхи шуурга хөдөлж түүний долгион давалгаанаар далайгааснэгэн яст мэлхий хуурай газарт шидэгдэж орхижээ. Тэрээр очих газар үгүй, ирсэн зүгээ чмэдэхгүй өлсөж цангаж, өлбөрч үхэхийн туйлд хүрч дэмий тэнэн явсаар нөгөө сохормэлхийтэй худагт аз дайрч хүрч ирвээс худгийн сохор мэлхий мэл гайхан, цэл хөхөрч ийнхүүасуусан нь:

- Чи аль газрын хэн гэгч вэ? Хаанаас ирэв? Хаа хүрч яваа вэ? гэж шалгаажээ. Далайн мэлхий:

- Би яст мэлхий гэгч байна. Гадаад их далайд нутагтай билээ! Сая нэг их хүчтэй салхи болждалайн долгионд дэлсэгдэн хуурай газарт шидэгдэж орхиод төөрсөөр танай энд хүрч ирэвгэхэд: Сохор мэлхий:

- Чи одоо тэгээд юу гэж бодож, яахаар шийдэж байна вэ? гэхэд далайн мэлхий:

- Би одоо явъя гэвч газар хол, зүгээ мэдэхгүй, буцахын аргагүй билээ. Танай худагт хамт суужаж төрье гэв. Тэгэхлээр нь худгийн мэлхий худагныхаа усны гуравны нэгэн хэсгийг зааж:

Чиний тэр далай гэгчийн чинь усны их бага өдий чинээ юу? гэхэд далайн мэлхий үүнээсихээ их! гэхэд худгийн мэлхий бас гуравны хоёр хувь хиртэй хэсгийг зааж,

- Үүнээс ямар вэ? гэв. Далайн мэлхий,

- Энэ өчүүхэн худагтай манай далайг жишиж боломгүй билээ. Үүнтэй чинь адилтгашгүйхэмжээ, хязгааргүй арвин их билээ, гэж хэлтэл худгийн сохор мэлхий галзуурсан мэт уурлан,хашгичин хэлсэн нь:

- Чиний тэр далай гэгч чинь миний энэ худагнаас хичнээн ихдээ юу базаагаа гэж. Би бүгдийгмэдэж байна. Чи муу гуйранчин, тэнүүлч бас өөрийнхөө нутаг орон далайг магтаж, надмэтийн амьтны толгойг эргүүлж, басамжлан доромжлох санаатай юу? Чи тэр их устай,хязгааргүй их далайруугаа тонил! гэж хөөрхий муу яст мэлхийг хөөсөн юм гэнэ билээ.Тэгэхэд нь далайн яст мэлхий худгийн тэр сохор мэлхийг харж, харж:

- За, тийм байдаг байж, хэлснээр чинь болог! Ээ зайлуул, мөн ч хөөрхий амьтан юмдаа. Чи чдоль сохор биш таг сохор юмаа даа гэж гэнэ.

Page 36: Mongol ardiin ulger

ГУРАВДУГААР ХЭСЭГ

АЖ БАЙДЛЫН ҮЛГЭР

Page 37: Mongol ardiin ulger

1. АРСЛАНТАЙ МЭРГЭН ХААН

Эрт урьд цагт Арслантай мэргэн хаан гэж байж гэнэ. Тэр хааных адуугаа хонхор дүүрч байвалбүрэн, хонхор дүүрэхгүй бол дутуу байна гэж үздэг байжээ. Бас ардаг хүрэн морьтойюмсанжээ. Гэтэл нэг өдөр адуу нь хонхор дүүрэхгүй байв гэнэ. Ямар учраас ийм болов гэжбодтол гурван чоно идэж гэж санаад хүрэгч гүүнээс гарсан хүрэн мориороо тэр гурван чоныгхөөж алах гээл явтал нэг чоно нь нөгөө хоёртоо ийн хэлэв гэнэ:

- Арслантай мэргэн хаан хүрэгч гүүнээсээ гарсан хүрэн мориороо биднийг хөөж алах гэжбайна. Тэр залуу гүүний унага тул гурвуулаа газрын өөд зугатаж байгаад гэнэт уруугаазугтаавал гүйцэхгүй гэхэд бусад нь зөвшөөрчээ. Маргааш нь Арслантай мэргэн хааныг алахгээд хөөхөд нь эхлээд газрын өөд зугатааж байснаа гэнэт уруугаа зугатаасан тул гүйцсэнгүйгэнэ.

Тэгэхээр нь Арслантай мэргэн хаан хүрэн халзан гүүнийхээ унагаар хөөж алахаар бодоодгэртээ иржээ. Гэтэл үүнийг өнөө чоно бас мэдээд бусад хоёртоо:

- Арслантай мэргэн хаан хүрэн халзан гүүнийхээ унагаараа биднийг хөөж алах гэж байна.Тэр хөгшин гүүний унага тул газрын уруу зугатааж байгаад гэнэт өөдөө зугатаавал гүйцэхгүйгэхэд мөн нөгөө хоёр чоно нь зөвшөөрч гэнэ.

Маргааш нь Арслантай мэргэн хааныг хүрэн халзан гүүнийхээ хүрэн халзан мориороохөөхөд уруугаа зугатаж байгаад гэнэт өөдөө зугадсан тудд гүйцсэнгүй гэнэ.

Тэгэхээр нь Арслантай мэргэн хаан ардаг хүрэн мориороо гурван чоныг хөөж ална гэжбодоод харьж гэнэ. Гэтэл тэр шөнө өнөө чоно Арслантай мэргэн хааны адуунд байдаг адсагашиг туранхай ардаг хүрэн морийг идье гэж нөгөө хоёртоо хэлбэл:

- Энэ олон адуун дотор ороод адсага шиг туранхай энэ муу морийг идвэл арай азанд мууболох байх. Иймд аль тарган сувай гүүнээс нь шилж иднэ гээд эс зөвшөөрч гэнэ. За тэгвэлАлтай хангайн ар орой дээр нэг уулзъя. Ардаг хүрэн морины нуруун дээр нэг уулзъя.Арслантай мэргэн хааны дал мөрөн дээр нэг уулзъя гэж нөгөө хоёр чонондоо хэлжээ.

Гэтэл маргааш өглөө нь Арслантай мэргэн хаан ардаг хүрэн мориороо гурван чоныг хөөж,Алтай уулын ар орой дээр гүйцэж алаад арьсы нь ардаг хүрэн мориндоо тохож гэртээ иржгэнэ. Тэгээд арьсаар нь хүрэм хийж өмссөн тул тэр гурван чоно Алтайн уулын ард нэг, ардагхүрэн морины нуруун дээр нэг, Арслантай мэргэн хааны ар далан дээр нэг, ингээд гурванудаа уулзсан нь энэ ажээ.

Page 38: Mongol ardiin ulger

2. ТААВАРЧИН ГУРАВ

Урьд өнчин гурван хүүхэд байжээ. Ганц тугалтай үнээтэй юм байжээ. Үнээний гурван хөхийггурван хүүхэд, нэгэн хөхийг тугал нь хөхөж амьдардаг байжээ. Нэгэн өдөр үнээ нь бэлчээртгараад эргэж ирсэнгүй. Нэг өдөр хүлээж гэнэ. Ирсэнгүй. Хоёр өдөр хүлээж гэнэ. Ирсэнгүй.Гурван өдөр болоход тугал нь харангасан үхжээ. Гурван хүүхэд үнээгээ эрж ноёныдоо очижгэнэ. Ноён тэр гуравт үхрийн дал чанаж өгч гэнэ. Гурван хүүхэд хоол идэх болоход ах ньхэлжээ. Энэ чинь манай мах байна гэж хэлжээ. Дундах нь: Үнээний дал байна гэжээ. Бага нь:Манай «мах болоод үнээний бол манай үнээний дал байна гэжээ. Ноён: Энэ далыг өөрийнүнээний дал гэж та нар яаж мэдэв гэхэд тэд:

«Тааварлаж мэдэв гэв. Ноён: та нар юм таахдаа хэцүү юү? гэвэл тэд: Бид таахдаа л таадаггэв. Ноён хэлрүүн: Та нар гадаа гарч байгтун гээд гурван шаазанд юм хийж хөмөрч тавиад:Одоо орж ир! гэжээ.

Тэднийг орж ирсэнд хаан асуусан нь: Дээд захын аяганд юу бий вэ? Ахмад хөвгүүн хэлэв: Бөвбөөрөнхий юм байна гэжээ. Дунд хүү: Шав шар юм байна гэжээ. Бага хөвгүүн: Бөвбөөрөнхий болоод шав шар өнгөтэй бол богширгоны өндөг бизээ гэлээ.

Хаан аваад үзсэн чинь богширгоны өндөг байжээ.

- За одоо дунд аяганд юу бий вэ? гэжээ. Ахмад хөвгүүн: Ув улаан юм байна гэжээ. Дунд хүү:Ав амттай юм байна гэжээ. Бага хөвгүүн: Ув улаан болоод ав амттайхан юм бол чавга (алим)бизээ гэсэн чинь бас таачихжээ.

- Адгийн шаазанд ямар юм байна гэжээ. Ахмад хөвгүүн: Дүгрэг хэлбэртэй юм байна гэжээ.Дунд хөвгүүн:: Дундаа дөрвөлжин нүхтэй юм байна гэжээ. Бага хөвгүүн: Дүгрэг дүрстэйболоод дундаа дөрвөлжин нүхтэй бол гуулин зоос бизээ гэв. Гурван аяганы доторхийггурвуулаа таачихжээ.

Ноён тэхэд нь гурван хөвгүүнийг хүндлэх гэж хонь алж гүү сааж гэр бариулж, найр хуримхийв. Хаан зарцдаа өгүүлрүүн. Тэд юу хэлэлцэж байна сонсоод ир гэжээ

Зарц очоод чагнатал: хөвгүүд хэлэлцрүүн: Айраг нь ч айраг юм. Хүний цустай айраг юм. Махнь ч мах юм, нохойн мах байна. Ноён ч ноён юм, хятадын хүү байна гэжээ. Түүнийг зарц ньсонсоод ноёндоо айлтгав.

Ноён уурлаж хоньчиндоо очиж: Чи надад нохойн мах өгөв үү? гэжээ. Хоньчин: Үгүй үгүй, тэрхурга байхдаа өнчрөөд нохойн хөх хөхөж өссөн билээ гэв. Ноён адуучиндаа очоод: Чи нададайргийн оронд хүний цус өгөв үү гэжээ. Адуучин: Би морь уургалж байтал гар шувтарч цусгараад ус руу оров. Тэр уснаас гүүнүүд ууж байсан билээ гэжээ.

Ноён гэртээ ирээд эхээсээ асуусан нь: Би ямар хүний үр вэ? гэжээ. Эх нь: Жинхэнэ эцэг чиньхятад хүн байсан гэсэнд ноён урам нь хугарч гурван хүүхдийн үнээг хулгайлж идсэнээхүлээжээ. Тэгээд гурван хүүхдийн ахьгг ноён болгож, хоёр дүүгий нь түшмэл болгож, өөрөөсул хүн болоод амар сайхан жаргажээ.

Page 39: Mongol ardiin ulger
Page 40: Mongol ardiin ulger

3. МЭРГЭН ШҮҮГЧ

Эрт урьд цагт их баян мөртөө, маш харамч нэг хүн байжээ. Тэр нэгэн өдөр 100 янчаантаймөнгөнийхөө түрийвчийг гээчихжээ. Гэтэл үүний нь хоёр ядуу хүн зам дээрээс олоод, яг тэрхэвээр нь хошуу нутгийнхаа хууль цаазын түшмэдд өгчээ.

Өнөө баян хүн мөнгөө хаяснаа мэдмэгц түүндээ ихэд харамсан хоол ундаа ч идэж уулгүйдаруй явж хууль цаазын түшмэлд мэдүүлэхээр ортол түрийвч нь түүний дэргэд байхыг үзээдбаярласандаа аргагүй пгүүрэн авчээ. Гэтэл түшмэл,

- Та юунд энэ түрийвчийг дур мэдэн авав гэсэнд, нөгөө баян,

- Би энэ түрийвчийг гээгдүүлсэн билээ. Харин түшмэл таны хажууд байхлаар авсан юмгэжээ.

- Үнэхээр таны түрийвч мөн юм бол олсон хүнд нь шан харамжий нь өгөх хэрэгтэй. Гэхдээүүнийг чухам хэдэн янчаантай хаясан юм бэ? гэж түшмэл лавлан асуухад баяны царай гэнэтбарсхийн хувирч, энэ чинь миний янчаанаас бас хороох нь байна шүү гэсэн харамсах сэтгэлэгшин зуур төрж,

- Би түрийвчээ 200 янчаантай гээгдүүлсэн юм. Харин 100 нь энд байна. Бусдыг нь олсон хүннь авсан юм байлгүй дээ. Түүний нь шагнал болгоё гэжээ.

Хууль цаазын түшмэл түрийвчтэй мөнгөө олсон хүнд 100 янчаанаар шагнана гэж байгаа юмшив дээ гэж нотлон асуувал, харамч баян манайхан хэдэн үедээ хэзээний буян хишигтэйявсан улс. Арвин цагаан буяны минь хадгалж явсан энэ түрийвчийг олсон хүнд 100 янчаанааөгөлгүй яахав дээ гэж ажигтүйхэн өгүүлжээ.

Гэтэл түшмэл энэ түрийвч таных биш байх нээ. Яагаад гэвэл үүнд 200 янчаан байгаагүй,харин 100 янчаан байсан юм. Үүнийг бас нэг хүн ч олоогүй хоёр хүн олсон зэрэг гэрч баримтбий.

Иймд түрийвчтэй мөнгийг танд өгөх үндэсгүй байна. Харин та түрийвчээ шамдан эрвэл олохч юуны магад гэжээ.

Үүнийг сонссон харамч баян учиргүй сандарч,

- Эрхэм түпгмэлд үнэнийг өчихөд энэ түрийвчтэй мөнгө минийх лавтай мөн билээ. Харинолсон хүнд нь мөнгө өгөхгүй гэж ов мэх хэрэглэх гэснээс ийнхүү ташаа болов хэмээн үнэнбайдлаа учирлан хэлж, өршөөл уучлалт гуйсан тул 100 янчааныг олсон хоёр хүнд нь өгөөд,өнөө түрийвчийг эзэнд нь эгүүлэн өгчээ. Үүнээс хойш тэр түшмэлийг төрийн мэргэн шүүгчхэмээн нэрлэсэн ажээ.

Page 41: Mongol ardiin ulger

4. ХААН ТОЛГОЙТОЙ БАЙСАН УУ?

Эрт урьд цагт нэг ноён байж гэнэ. Ууртай догшин гэдэг нь учиргүй. Албат амьтан ньноёныхоо өөдөөс харахаас ч айдаг тийм догшин ноён байж гэнэ дээ. Алсын аянд мордохнэгэн хэрэг гарчээ. Тэр ноёнд, манай сайд вангийн өнөөдөр их ёслолоор морилсон шиг олонхиа дагалттай, урьд нь зам удирдах хүн хойно ч дагах хүнтэй морилж гэнэ дээ. Явж явж нэгганц саглагар модны дор бууж амрах болжээ. Дагалт хиа нар нь ноёндоо газар олбог дэвсэжсуудал засаж гэнээ. Тэгэхэд тэр олбог суудлаа голж, би ноён хүн та нартай адил нохой шигтэгж газар суухгүй, намайг дээр өргөж суулга гэж гэнэ. Зарц нар нь тэр тал газар ноёндоояаж өндөр суудал засах билээ гэж сандран, арга барагдахдаа тэр саглагар модыг бөхийлгөжноёноо өргөж суулгая гэж, модны үзүүрийг татаж бөхийлгөөд ноёноо суулгаж тавимагц,модны орой тэнийгээд ноёныг тээр хол пид хийтэл савж орхив гэнэ дээ. Зарц хиа нар ньсандан мэндэн гүйж, ноёноо түшүүлэн босгож өргөтөл, ноёны толгой алга байжээ. Хиа нарайж сандран, ноёны толгойг модны гишүү тас савж орхив уу? гэж ийш тийшээ гүйж эрэлхийж гэнэ. Тэгээд тэр рүү хол л нэг толгой хэвтэж байсныг олж гэнэ дээ. Гагцхүү ноёныөөдөөс харж үзсэн хүн нэг ч алга. Тэр толгойг ноёны толгой юм уу биш юм уу гэдгийг мэдэхтаних хүн эс одджээ.

За, одоо яадаг ийдэг билээ? гэж бодоод захирагч авгайгаас очиж асууя. Манай ноёнытолгойтой толгойгүйг захирагч авгай лав мэдсэн байх гэж хэлэлцэж, өвгөн захирагч авгайдочиж асууж гэнэ дээ. Тэгэхэд нь захирагч буурал толгойгоо сэгсэрч бүү мэдээ хүүхээдтолгойтой байсан юмуу ноён маань, толгойгүй ч байсан юмуу. Би ноёны сэрүүн тунгалагбайхад өмнө нь сөгдөж мөргөсөөр ер царай өөд нь харж үзсэнгүй билээ.

Малгай дээрээ хааны хайрласан ноёны жинс отготой байсныг л би сайн мэднэ. Толгойтойүгүйгий нь мэдэхгүй, хүүхээд. Харин хатнаас нь очиж асуу. Тэд мэдэх байх гэхэд нь хатнааснь очиж асууж гэнэ дээ.

Тэгэхэд хатан нь:

- За бүү мэд, хиа нар минь би нэг насаараа догшин ноёны хүсэл таалалд нь нийлүүлсээр,догшин царай, хурц нүд өөд нь харах зүрх ухаан олдсонгүй билээ. Намайг үнсэхэд нь ширвээширүүн сахал нь л намайг хатгаад байдаг сан. Чухам толгойтой толгойгүйг нь бүү мэдээ, хианар минь гэжээ. Тэгээд ноёны зарц дагалт нар нь ноёноо чухам толгойтой байсан уутолгойгүй байсан уу, гэдгийг мэдэж чадсангүй гэнээ.

Page 42: Mongol ardiin ulger

ДӨРӨВДҮГЭЭР ХЭСЭГ

ШИДЭТ ҮЛГЭР

Page 43: Mongol ardiin ulger

1. НӨХӨРЛӨЛИЙН ҮЛГЭР

Урьд нэг бамбар тугал хоёр ижилдэн дассан байжээ. Нэг өдөр бамбар нь зам дээрээс хонхолоод тугалын хүзүүнд зүүж

- Намайг байхгүйд чамд аюул учирвал дуугаргаарай! Би хонхны дуунаар ирж чамайгхамгаалж байя гэжээ.

Нэг өдөр бамбар ан эрж явтал хонхны дуу гарчээ. Сандран гүйж ирвэл тугал нь зүгээр л өвсидэж байв.

- Юу болов? Чамд ямар аюул учрав гэсэнд тугал:

- Хамар дээр минь хөхтүрүү сууж, би айгаад чамайг дуудсан юм. Тэгээд нисээд явчлаа, гэжээ.

- Үүнээс хойш ийм дэмий юманд намайг дуудах хэрэггүй гээд бамбар андаа явлаа. Тэгтэлудалгүй дахиад хонх жингэнэж сонсогдов. Бамбар бас л яаран гүйж ирвэл

тугал аанай л зүгээр өвс идэж байжээ.

- Юу болов? Юунд намайг дуудаа вэ? гэсэнд тугал

- Зүгээр! Би оодгоноод толгойгоо сэжилж байсан юм гэжээ.

Бамбар дахиад гөрөөндөө явж байтал хонх жингэнэв. «Толгой дээр нь шумуул суугаад үргээжбайгаа биз» гээд бамбар энэ удаа очсонгүй.

Орой байдаг газраа эргээд ирсэн чинь хайрт нөхрий нь чоно идчихсэн байжээ.

Бамбар «Надаас болж нөхөр минь амь эрсдэв» гэж ихэд харамсан гашуудаад тугалын ясандээр хэвтсээр байгаад гуниглаж үхэв.

Бамбар тугал хоёрын ясыг хааны хоньчин булж орхив. Хоёр жилийн хойно тэнд хоёр сайхансаглагар мод ургав. Өглөө бүр ургах нарнаар хоёр хөөрхөн хүү хоёр модноос баясгалантайяабууж ирээд өдөржин наадаж харуй бүрий болохоор тус тусын модны навчинд шингэж алгаболдог болов. Энэ гайхалтай явдлыг нэг өдөр хааны хоньчин үзээд гэргийдээ ярив. Гэргий ньайлынхандаа ярив. Айлын хүн, хүүдээ хөөрөв. Хүү нь ноёндоо хэлэв. Ноён хаандаа айлтгав.

Хаан баг цэрэг гаргаж, тэр хүүг барьж ир гэж түшмэлээ явуулав. Тэд ургахын нарнаа отожбайгаад нэг хүүг бууж ирмэгц барьж автал түшмэд:

- Нөгөө жаалын бууж ирэхийг хүлээх хэрэгтэй байсан юм. Одоо тэр нь бууж ирэхгүй биз гэжсандартал эндүүрчээ. Нөгөө жаал нөхрөө салгаж авах гэж бууж ирээд бас баригджээ.

Хаан: Төр улсы минь хамгаалах баатар цэрэг ч болох юуны магад. Одоо юутай ч болов адуумал маллуулъя гэв.

Page 44: Mongol ardiin ulger

Тэр хоёрт Алтан хүү, Мөнгөн хүү гэж нэр өгөв. Арван жил мал хариулаад идэрхэг хүчирхэгхоёр сайхан эр болж өсөв.

Нэг өдөр цэргийн хүн ирж тэр хоёрт:

- Алтан хүүг дайнд морд гэж хаан зарлиг болов гэж хэлжээ. Дайны хэрэг давчуу яаруу тулдАлтанхүү нөхөртэйгээ салах ёс хийгээд дайнд мордов. Мөнгөн хүү нөхрөө их санах болжээ.

Нэг өдөр түүний гэрт нэг хөгшин түшмэл ирж:

- Хаан чамайг зүүн зүгт явж хар гэрт хааныд очоод аравдугаар охиныг нь хулгайлж авчир гэжзарлиг буулгав. Хаан хатнаа болгох гэнэ. Энэ гурван хүүдийтэй мөнгийг замдаа хэрэглэ гэсэн.Хааны зарлигийг зөрчвөл амьдаар чинь чанаж ал! гэж тушаав гэжээ.

- Би аравдугаар охиныг яаж таних юм билээ? гэж Мөнгөнхүү асуувал түшмэл:

- Тэр амархан. Хар гэрт хааны охид цөм хар гэзэгтэй. Аравдугаар охины нь гэзгэнд гурванширхэг алтан үс гялалзаж байдаг юм гэжээ. Мөнгөн хүү охиныг олж ирэхээр мордлоо. Хэцдэрлэж, хээр хонож удтал явсаар нэт ядуу малчин өвгөнтэй дайралдав.

- Өвгөн ах хаа хүрнэ гэж сурвал:

- Би харгис хааны хонь хариулдаг хүн. Нэг хонь цойлуулчаад эрж явна. Олохгүй бол толгойгүйболно гэжээ.

- За тэгвэл та санаа зоволтгүй. Энэ хүүдий мөнгөөр сүрэг хонь авч өгсөн ч болно гэж хүүхавтагатай мөнгөө өгсөнд өвгөн мх баярлаж:

- Баатар чамд баярлав. Шилбүүрийг минь ав. Чамд хэрэг болох юуны магад! гэв. Шилбүүрийгбүсэндээ хавчуулаад цаашаа явж байтал бас нэг өвгөн харгалдсанд:

- Та хаачиж явна? гэвэл өвгөн хэлэв:

- Би хүүгийндээ очъё гэсэн чадахгүй нь шиг байна. Замдаа мориноосоо унаж явгарлаа. Явганхүрэх чадал барагдлаа гэжээ.

Зовлонгоос гэтлэхэд тань тус болох юм байна. Энэ хавтагатай мөнгийг ав! Азрага адуу авсан чхүрнэ гэсэнд өвгөн баярлаж:

- Баатар чамд баярлалаа. Энэ хонины яс ав! Замд чинь хэрэг болох ч магадгүй гэв. Хониныясыг богцондоо хийгээд Мөнгөнхүү мөрөө хөөж явав. Орой болоход бас нэг

хөгшинтэй уулзав. Тэр хөгшин түүдгийн дэргэд суугаад галын дөлийг гунихралтайяа гөлрөнбайжээ.

- Хөгшин ах та юунд дулаан гэрт галын дэргэд суулгүй, хөдөө талын жаварт бээрч суугаабилээ? гэж Мөнгөнхүү асуутал өвгөн:

Page 45: Mongol ardiin ulger

- Би орон гэргүй оочих аягагүй ядуу хүн. Үзтэл бутны дэргэд буруу харах тавилантай шигбайна гэв.

- Бэлэгтүй үг чинь салхинд хийсэх болтугай! Энэ мөнгөөр өргөө гэр аваарай гэж сүүлчийнхавтага мөнгөө өгөв.

Өвгөн босон харайж, цог нь унтарсан галаасаа нүүрс авч Мөлгөнхүүд өгөөд:

- Та энийг ав! Хэрэг болох ч магадгүй гэв.

Мөнгөнхүү нүүрсийг өвөртлөөд зүүн зүг мөрөө хөөж явав. Тийнхүү мориноос буулгүй олонхоног явж хар гэрт хааны ордонд хүрэв. Шөнө болохыг хүлээж байгаад хааны ордонд сэморов. Орох гэтэл нэг том хоточ нохой хуцсанд Мөнгөнхуү өнөөх хонины ясыг гэнэт санаж,гаргаж нохойд хаясанд нохой яс мэрээд хуцахаа болив. Ороод тас хар гэзгэндээ гурван ширхэгалтан үстэй цэвэр сайхан Оюун авхайг олж үзэв.

- Би таныг эрж ирлээ. Манай хөгшин хаан таныг хатан болгож авна гэж байна гэж Мөнгөнхүүхэлбэл охин:

- Би хөгшин хаанд очих дургүй. Чи хөгшин хаандаа намайг аваачиж өгөхөөс аварвал би насантуршид чамтай амьдрахад бэлэн гэж Оюун авхай хашгирав.

- Тэгвэл тийм болог. Би чамайг яавч газардуулахгүй гэсэнд Оюун:

- Эндээс түргэн зугтаая! Хаан эцэг минь энд таны байхыг үзвэл бид хоёуланг цаазлуулна гэв.

Мөнгөнхүү хүүхнийг мориндоо дүүрээд нисэх мэт хурдлав. Салхин хурдан мориороо өдөршөнө хоёр давхиад сая бууж амсхийв. Мөнгөнхүү Оюун хоёр бөх гээчийн унтаж орхижээ. Үүрцүүрээр сэрээд үзвэл хар гэрт хааны цэргүүд бүсэлчихсэн байжээ.

Мөнгөнхүү нум сумаа авч дайсны зүг зай завсаргүй харавсанд хааны цэргүүд халх бамбайбарьж ард нь хоргодоод улам ойртов. Мөнгөнхүү мориноосоо үсрэн буугаад сэлмээрээдайсныг цавчилсаар хорин цэрэг цавчтал хорин нэгдэхийг цавчиж чадалгүй сэлэм ньхугарчээ. Нэг булиа цэрэг түүнийг уургалж авах гэсэнд Мөнгөнхүү бүснээсээ шилбүүрээ сугататан авч ширвэсэнд хааны бүх цэрэг мэнэрэн хөсөр унацгаав. Мөнгөнхүү энэ шилбүүрийнид шидтэйг мэдээд бүсэндээ хавчуулж, морио унан, Оюуныгаа дүүрээд цаашаа давхижээ.

Бас давхиж давхиж нэг газар унтаад өглөө сэрээд харсан сан, хааны хүч нэмсэн цэргүүдбүслээд байжээ. Хар гэрт хаан охиноо буцааж Мөнгөнхүүг барихаар шүд зууж байгаабололтой.

Мөнгөнхүү нумаа шүүртэл өчигдөр сумаа дуусч, сэлмээ хугалснаа санаж, бүснээ шилбүүрээавах гэтэл бас алга:

Морины явдалд хаягдсан бололтой.

- Би үхэхээс айхгүй таныг алдахаас айна гэж Мөнгөнхүү хааны охинд хэлэв. Ингэж хэлтэл

Page 46: Mongol ardiin ulger

хэнхдэг дээр нь нэг юм халж төөнөсөнд үзвэл өвгөний бэлэглэсэн

нүүрс улайж цог болсон байв.

Мөнгөнхүү цогт хайрагдаж сандрахдаа өвсөн дээр түүнийг авч хаясанд талын и: түймэрдэгдээд салхи түймрийн галыг цэр гийн зүг хөгжөөсөнд цэргийн олонхи шатаж хагас ньзугатааж гарав. Дайсан дарагдсан хойно өнөө цог унтарч хар нүүрс болов. Мөнгөнхүүнүүрсээ өвөртлөөд шилбүүрээ эрэхээр явж бас олж аваад цаашаа явжээ. Явж явж ойн захадханхай гэр эзгүй байсныг тэр хоёр олж тэнд амьдрах болов.

Мөнгөнхүү өдөр бүр анд явж, Оюун хоол хөц төхөөрөн найртай сайхан амьдарч байжээ.

Нэг удаа Мөнгөнхүү эмдээ:

- Чи надад нэг ширхэг алтан үсээ бэлэглэ! Би үүрд өвөртөлж явъя гэв. Оюун хэлсэн ёсоор ньбэлэглэсэнд Мөнгөнхүү нандигнан өвөртөлж баясгалантайгаар андаа явжээ. Хоёр өдөр олзомогтой агнаад гурав дахь өдөр харьж явахдаа нэг чулуун дээр амарч эмийгээ санагалзаналтан үсий нь өврөөсөө гарган үзэж бахархаж байтал сал хи үсийг хийсгэж аваачив.

Мөнгөнхүү алтан үсийг салхинд алдсандаа удтал гашуудан уйлж байтал Оюуны толгойддахиад хоёр ширхэг тийм үс бийг гэнэт санаад дахин нэгийг нь гуйж авъя гэж тайтгараадхарьжээ.

Тэр салхи алтан үсийг хааны цэцэрлэгт хийсгэн авчирсныг хаан олж үзээд ихэд хилэгнэнтүшмэлээ дуудуулж түшмэл үхтэл айж санд мэнд ирсэнд:

- Мөнгөнхүү хатан болох хүний минь хулгайлж, аваачсан байхад чи түүнийг олж чадахгүйбайна. Хаврын сар дүүрэхээс өмнө хайртай Оюуны минь барааг надад харуулахгүй болчамайг амьдаар чинь булна! гэж загнажээ.

Түшмэл зуун цэрэг аваад сүйт хүүхнийг эрж газар бүхнээр хэсээд олсонгүй. Тэгтэл харинхаврын сарын сүүлчээр гэнэт Мөнгөнхүү замын хажууд чулуун дээр суугаад алтан үснийширхэг чимхээд бахархан үзэж суужээ. Муу зальт түшмэл цэргүүдээ өндөр өвсөн доторбүгүүлээд өөрөө тонхил өвчтөний дүр үзүүлж:

- Зоригт баатар минь урт наслахыг ерөөе! Хөл минь ер явж болох биш, гэртээ намайг түрамраан соёрх! гэж газар тултал мэхийн ёсолж гуйжээ.

- Ядсан амьтныг амраах гэр буянтай биздээ. Намайг дагаад яв даа! гэж Мөнгөнхүү хэлээдгэртээ аваачив. Гэртээ ортол ч араас нь сэм мөрдөж явсан зуун цэрэг дайран орж иржээ.Мөнгөнхүү илдээрээ олныг унагаасан тулд гэр нь хүний хүүрээр дүүрсэнд түшмэлМөнгөнхүүг амьдаар олзолж чадахгүйгээ мэдээд:

Тэртэй тэргүй хаан цаазална. Түүнийг харва! гэж хашгирав. Хар хүнээ амь гарахад бэрхболов гэж мэдээд Оюун сэлмий нь булааж аваад тулган дотор чулуудсанд Мөнгөнхүүүхэтхийн унав. Түшмэл Оюунд:

Page 47: Mongol ardiin ulger

- Надтай хааныд очигтун. Өршөөлт эзэн минь чамайг хатнаа болгох гэж байна гэв. Оюуныгморь унуулаад хөтөлж одов.

Хаанд хүргэж ирэх яг тэр үед эрэлхэг зоригт Алтанхүү дайнаас буцаж ирсэн ажээ.

Алтанхүү нөхрийгөө сурагтүй болсныг дуулаад мориндоо үсрэн мордож. Мөнгөнхүүг эрэхээргарчээ.

Хичнээн өдөр явж хүрсэн газар бүхэндээ уулзсан бүхнээс Мөнгөнхүүг асуувч сураг чимээгүйбайжээ.

Алтанхүү жолоогоо сул тавин, хоёр алгаар нүүрээ дараад

- Хайрт нөхөр минь үхсэн бол миний амьд явах хэрэг юу билээ? гэж урам хугаран шивнэж,хичнээн газар тэгж зүг чиггүй явсныг мэдэхгүй. Гэнэт унасан морь нь яг зогсоод аяарханүүрсэнд нүүр тагласан гараа авч харвал өнчин ганц гэрийн дэргэд зогсож байжээ.

Энэ гэрийн хүн сураг гаргах магадгүй гэж бодоод бууж орвол Мөнгөнхүүгийн хүүрийг олов.

Алтанхүү өвчүү чээжээ дэлдэн орь дуу тавин уйлав. Нэг уужраад харвал тулган доторМөнгөнхүүгийн сэлэм байв.

- Нөхрий минь алсан хүнийг энэ сэлмээр чинь заавал өшөө авч өгье гэж шүд зуунтангараглаад сэлмийг автал Мөнгөнхүү нойрноос сэрсэн мэт ухасхийн босоод:

Оюуны минь хааных аваачсан. Оюуныг минь авралцапун! гэж хашгирав.

- За хоёулаа түүнийг аваръя, эсвэл хоёул хамт ясаа тавья! гэж Алтанхүү хэлэв. Хоёул мордожташуур эргүүлэн давхисаар өдөр шөнө цурамгүй давхиж гурав

хоногийн биен дээр хааны хотын барааг харав. Ордонд орох бэрх, өмнүүр нь ямар ч морьгаталшгүй мөрөн урсдаг юм байжээ.

Сал холбож гурав хоног оролдоод сая бүтээж усанд тавьтал усны ёроолоос аварга загас гарчирээд салыг залгичихжээ. Хоёр баатар нум сумаар харвавал тусгүй хайрсанд нь хад чулуундтуссан мэт хальтарч байв. Аварга загас мөрөнд хөндөлсөөд тэднийг гол гатлах гэвэл морьтойхүнтэй нь залгих гэж хүлээж байжээ.

Алтанхүү ойрын нэг уулын оройг тас харваж хоёул мөрлөн өргөж авчраад загасны амандхаясанд хоолойг хахаажээ.

«Нүгэлт загас үүнээс хойш хүн залгих чадалгүй болов» гэж баярлаад хоёул дахин модон салхийж тавиад голын эргээс дөнгөж хөндийртэл аварга загас сүүлээ шарван мөрний усыгдэлдсэнд уулын чинээ өндөр долгио дэгдэв. Мөрнийг гатлах арга мухардан хоёр баатар зовжбайтал Мөнгөнхүүгийн өвөрт хэнхдэгийг шатаамаар нэг юм төөнөв. Өврөөс тэмтрэн гаргажирвэл улайссан нүүрсний цог байсанд гар халхай түлхий болж усанд алджээ. Мөрний усдороо буцалж, аварга загас хичнээн уймавч удалгүй шалз булз түлэгдэж үхэв.

Page 48: Mongol ardiin ulger

Загасыг дараад мөрнийг гаталж тэр шөнө хааны ордонд ирээд үзвэл есөн толгойтой атигархар мангас үүдийг сахин ажээ. Хоёр баатар сэлмээ өргөж хоёр толгойг тас чавчин хаяталүлдсэн долоон толгойноос гал утаагаар тургиж гарав.

Баатруудын морь бөмбөгнөтөл чичрэн хойш ухарсанд ташуурдан урагш довтолж бас нэг нэгтолгой чавчсанд мангас аймшигтай хүрхрэв. Газар дэлхий донслов. Баатрууд бас мятарсангүйдахин урагш довтолж бас хос толгой тас цавчив.

Өнөөх мангас гуравхан толгойтой үлдсэн боловч Мөнгөнхүүгийн сэлэм хугарсан туддбайлдах аргагүй, иймд Алтанхүү хэлэв:

- Би мангастай тулъя. Чи түргэн хааны ордонд орж Оюуныг аварч гарга гэв. Тэгээд Алтанхүүмангасыг хашгиран довтолж дайрсанд Мөнгөнхүү давхин орж

Оюуныг шүүрч аваад баяртайгаар довтлон эргэв. Тэгтэл баярласан нь эртэджээ.

Юу гэвэл энэ үед Алтанхүү үхлийн даваан дээр байлаа. Мангасын хоёр толгойг хяргаадгуравдахий нь цавчиж завдалгүй мангаст цохигдон унасанд мангас хөлөөрөө баатрыг даржаваад алахаар завдаж байжээ.

Мөнгөнхүү үүнийг үзээд амин хэргээ цөм мартаад бүснээсээ хоньчны шилбүүрийг суга татанавч мангасын толгой дундуур татав. Мангасын сүүлчийн толгой бөмбөрөн унав.

Алтанхүү, Мөнгөнхүү, Оюун авхай гурвуул ойн дэргэдэх гэртээ ялгуусан баяр хөөртэй эргэжирээд гаслан зовлонгоос айхгүй хамтран тэмцэж амар сайхан жаргав. Үнэнч сайн анднөхөдтэй хүнээс гамшиг зовлон зугатаан явдаг гэдэг ажээ.

Page 49: Mongol ardiin ulger

2. ТҮГ ТҮГ

Эрт урьд цагт эмгэн, өвгөн хоёр аж төрөн суужээ. Хөл дүүжлэх унаагий нь хааны адуучинхөөж одоод, хонь ямаагий нь хааны түшмэд, тэмээгий нь хятадын наймаачин зарц нар хураажаваад найман ханатай бор гэр, арван үнээнээс өөр юмгүй унах морь ачих тэмээ, хотлоххоньгүй болсон тул өвгөн эмгэн хоёр буудал сэлэн нүүж чадахаа болиод нэгэн уулын амандсуусаар л байлаа. Ингээд хааны албатууд тэднийхээр шагайхаа байж санаа амар байх болов.

Нэгэн өдөр хаан харцага шонхроо аваад анд явав. Уулын аманд нэгэн том бор гэрийн тооноорутаа уугиж байхыг хараад хаан тэдний гадаа хүрч очвол өвгөн эмгэн хоёр угтан гарч иржээ.

Тэгээд хаанд цай чанаж, өрөм бяслаг таваглаж гэнэ. Гэтэл хаанд мах идмээр санагджээ.

Өвгөн үнээ алж махы нь чанаад, хаан Шазгалдайг хамт яваа албаттай нь хооллож гэнэ. Хаандүхрийн мах их л таашаагдсанд

- Анд явах бүрдээ би танайд ирж байна. Танай үнээний мах тун ч их амттай юм гэжээ. Эмгэннь хааны ирэх болгонд үнээ алах болох нь гэж бодоод харамсан гашуудсанд өвгөн нь

- Эмгээн, бүү гуньхар. Манайх арван үнээтэй байлаа. Одоо ес болжээ. Ялгаа юу байна вэ?

«Өвгөн эмгэн хоёр ес, арван үнээтэй» гэж хүмүүс ярина шүү дээ. Ганцын зэрэг үнээ хорогдохнэмэгдэхэд гарз, олз нь бараг гэж тайтгаруулж гэнэ.

Шазгалдай хаан өвгөнийд дахиад л ирж гэнэ. Өвгөн ч бас нэг үнээ гарздав. Эмгэн нь мөн лхарамсан гашуудсанд өвгөн

- Эмгээн, бүү ганьхар. Манайх есөн үнээтэй байлаа. Одоо найм болжээ. Ялгаа юу байна вэ?

«Өвгөн эмгэн хоёр найм есөн үнээтэй гэж» хүмүүс ярина шүү дээ. Ганцын зэрэг үнээхорогдох, нэмэгдэхэд гарз олз нь юу вэ гэж тайтгаруулжээ.

Шазгалдай хаан гуравдахь удаагаа иржээ. Өвгөн ахиад л бас нэг үнээгээ нядлаж зочноодайлах болжээ. Эмгэн нь харамсан гашуудсанд өвгөн нь ер сэтгэлээр унасан шинжгүй.

- Эмгээн, бүү ганьхар. Манайх найман үнээтэй байлаа. Одоо долоо боллоо. Өвгөн эмгэн хоёрдолоо найман үнээтэй гэж хүмүүс ярина шүү дээ. Ганцын зэрэг үнээний гарз юу байхавгэжээ.

Ингээд л хаан өвгөнийд ир ирсээр өвгөнийд ганц үнээ үлджээ. Эмгэн урьд өмнийн юмгүйхарамсан гашуудсанд өвгөн ер сэтгэл зовсон шинжгүй,

- Эмгээн, бүү ганьхар. Манайх хоёр үнээтэй байлаа. Одоо ганцхан үлджээ. Ганц үнээтэй,хоёр үнээтэй байна гэдэг чинь ер ямар ялгаа байна вэ? гэжээ.

Шазгалдай хаан өвгөнийд арав дахь удаагаа ирж гэнэ. Тэгээд дагуулуудынхаа хамт үлдсэнганц үнээг нь идээд,

Page 50: Mongol ardiin ulger

- Өвгөний үнээний мах тун ч сайхан байсансан! Би урьд өмнө ийм амттай мах ер идэжявсангүй гэжээ.

Түүнээс хойш хаан тэднийд ер үзэгдсэнгүй. Эмгэн өвгөн хоёр ч ядуугийн туйлд хүрчээ. Сүү,тос, бяслаг нь ч барагджээ.

Найман ханатай гэр нь ханхайрч, өвгөн эмгэн хоёр өлсгөлөн суух болжээ. Өвгөн хэрхэх билээгэж сэтгэ сэтгэсээр эцэст нь үнээнийхээ адсагаар цавуу буцалгаад гадаа тавивал шувуусуугаад баригдах бизээ гэж боджээ.

Чингээд эмгэн нь тогоо дүүрэн цавуу буцалгаад гэрийнхээ хавьд тавьж гэнэ. Өвгөн эмгэнхоёр хүлээсээр л. Тэгтэл нэг том хар хэрээ нисэж ирээд цавуун дээр суумагц наалдчихжээ.Өвгөн баярласандаа хутгаа шүүрч аваад гэрээсээ гүйн гарах зуур

- Эмгээн галаа түлж ус халаа. Хэрээгээ чаная! гэж хашгирчээ.

Өвгөн хэрээний зүг гүйн очоод хоолой хүзүүг нь огтлохыг завдтал цаадахь нь

- Өвгөн минь, намайг бүү огтло, бүү ал. Миний мах чамд юуны тус болох билээ. Өвгөрчөтөлсөн миний мах хатуу, бас шим шөлт үгүй бусуу. Харин намайг тавьж явуул. Тэгвэл бичамд гурван ач хүргэе гэж хүний хэлээр хэлжээ.

Өвгөн хэрээг өрөвдөөд тавьчихжээ. Хэрээ ч нисээд л явчихаж гэнэ. Өвгөн харьж ирвэл эмгэннь ус буцалгачихаад хэрээний мах хүлээн суужээ. Өвгөн, хэрээ түүнд гурван ач хүргэнэ гэжамлалаа гэвэл

- Мах нь хаана байна вэ? гэв.

- Би тавиад явуулчихлаа. Алъя гэвч өрөвдөөд. Тэгээд ч мах нь юу шалих билээ. Ядаж хөгшин»туранхай юм.

Эмгэн уурлан загнаж хэрээнд очиж эхнийхээ ачийг хүргэ, хөгшин биднийг цадтал хоолло гэжхэл гэжээ.

Өвгөн ч хэрээний ниссэн зүг явж гэнэ. Удаан ч явсан юмуу хурдан ч явсан юмуу бүү мэдалсад өндөг шиг цагаан гэрийн бараа харагджээ. Явж, явж тэр гэрийн гадаа очоод орволгэрийн дотор нэгэн улаан буланд нөгөө хөгшин хэрээ заларч сууна гэнэ. Түүний баруун зүүнталаар арай бага шиг найман хэрээ сууж байжээ.

- За, өвгөн ямар хэргээр ирснээ хэл гэж хэрээ хэлсэнд өвгөн,

- Бидэнд идэж уух юм юу ч алга.

Эмгэн маань намайг танд очиж эхнийхээ ачийг хүргэ, биднийг цадтал хоолло гэж хэл гэжявууллаа, гэвэл хэрээ

- Хүүхдүүдээ, өвгөнд миний чулууг аваад өг гэж гэнэ. Хүүхдүүд нь ширэн даалингаас нэгэн

Page 51: Mongol ardiin ulger

бөөрөнхий чулуу гаргаж ирсэнд хэрээ түүнийг аваад

- Миний эхний ач энэ болог. Бүх л насаараа гэдэс цатгалан байх болно гэж хэлээд өгчээ.

Өвгөн чулууг хараад урам нь хугарч,

- Өвгөн надаар тохуурхах ичгэвтэр бусуу. Энэ мэт чулууг би зам дээрээс түүгээд авч чаднашүү дээ. Энэ чинь надад юуны тус байхав гэсэнд хэрээ инээн байж:

- Өвгөн, чи гэнэн хүн юм.

Энэ бол ид шидтэй чандмань гэгч чулуу. Үүнийг аваад чандмань эрдэнэтэй болсноо хэнд чбүү хэл. Эмгэндээ ч хэлэх хэрэгтүй. Гэртээ хариад шөнө болмогц үүнийгээ дэрэн доороохийгээд санасан бүхнээ хүс. Өглөө болоход хүссэн бүхэн чинь хурсан байх вий гэв.

Өвгөн гэртээ хариад хэрээ эхнийхээ ачийг хүргэнэ гэсэн гэв. Чулууны талаар юу чдурссангүй.

Чингээд өлөн чигээрээ унтахаар хэвтэцгээжээ. Өвгөн чандмань эрдэнэ дэрэн дороо хийгээдэмгэн бид хоёр тал дүүрсэн таван хушуу малтай, харгис хатуу, Шазгалдай хаанаас илүү баянтансаг гэр оронтой болох болтугай гэж аливаа сайн сайхан бүхнийг хүсжээ.

Өглөө сэрээд эмгэн өөрийнхөө нүдэнд итгэсэнгүй. Хөндий ханхай, нооронхой найманханатай гэртээ унтахаар хэвтсэн байжээ. Гэтэл гэр нь далан таван ханатай далай цагаанөргөө болоод алт, мөнгө, эрдэнийн чулуун хэрэглэл дүүрэн байна гэнэ. Шалан дээр хээтэйхивс, орон дээр нь лаврин байх бөгөөд өвгөн нь булган хөнжилд унтаж байжээ. Эмгэнийөөрийнх нь навтас болсон нооронхой хувцас ул мөргүй алга болоод өмсөж зүүх бүхэн ньөнгийн торго байна гэнэ.

Тийнхүү өвгөн, эмгэн хоёр амар жарган суух болжээ. Бас өдөр бүхэн зочин гийчин ирнэ.Хааны сайд өвгөнд учирсан аз жаргальш тухай дуулж мэджээ. Тэр сайд их зальтай хүн байсантул өвгөний аз жаргалыг өөрөө эзэмдэхээр шийдээд үнэт бэлэг бэлэгдэн өвгөнийд айлчилжиржээ. Тэгээд өвгөнийд хүүгээ ирүүлнэ, төрсөн үрийн тань оронд түшиг тулгуур болог гэжгэнэ.

Өвгөн, «Би одоо хүүтэй болох нь тэгээд бас хааны сайдын төрөл садан болох нь» гэж учиргүйбаярлажээ. Өргөж авсан хүүдээ бүх л хогпшл хөрөнгөө үзүүлж айл хөршийнхөөрөө хамтайлчлан очих болжээ. Тэгээд энэ бүх эд хогшил гэрт нь аз жаргалын даалинд байгаачандмань эрдэнээс үүссэн юм гээд л өвгөн түүнд хамаг байдгаа хэлчихжээ.

Орой нь өвгөн унтахаар хэвтжээ. Өглөө сэрвэл далан таван ханатай далай цагаан өргөө нь чэд баялаг элдэв дээд нь ч үгүй болсон байжээ. Өвгөн эмгэн хоёр өнөөх муу найман ханатайнавсгар хар гэртээ үлдээд далан нөхөөс болсон хуучин хувцас нь хөглөрсөн байна гэнэ.

Эмгэн нь сэрээд дуу алдан гаслаж учир явддыг өвгөнөөсөө шалгааж гарчээ. Өвгөн ч хэрээ идшидэт чандмань эрдэнэ өгөөд хэнд ч битгий хэл гэж захисан болон өөрөө өргөмөл хүүдээ

Page 52: Mongol ardiin ulger

үүнийг ярьснаа хүртэл тоочжээ.

Эмгэн аз жаргалын даалинг хичнээн эрэвч олдсонгүй. Хааны сайд хүүгээ туршуулаар явуулжаз жаргалыг булааж авсныг тэд гадарлажээ. Эмгэн нь үглэн загнаж, хэрээнд очиж удаахь ачаахариул гэж хэл гэж өвгөнөө явуулж гэнэ. Өвгөн ч хэрээний байдаг зүг рүү гэлдэрчээ. Гэтэлхэрээ цагаан өргөөндөө үүл мэт барайн сууна гэнэ. Тэгээд.

- Өвгөн чи өдий болтол наслачихаад ухаан суусангүй. Шидэт чандмань эрдэнэтэй болсноохэнд ч бүү хэл гэж захисан бусуу би. Одоо би чамайг хэрхэх билээ. Нэгэнт ийм болсон болхэлсэндээ хүрч удаахь ачийг хүргэхээс биш. «Хүүхдүүдээ, өвгөнд миний илжгийг авчраад өг.Унаж гэртээ хариг!» гэж гэнэ. Хүүхдүүд нь илжгийг аваад иржээ. Гэтэл өвгөн

- Би энэ илжгээр яах юм бэ? Энэнийг унаж явснаас явган явсан минь хавыүй дээр гэжгөжжээ. Хэрээ инээн:

- Өвгөн, чи гэнэн хүн юм.

Энэ чинь ид шидтэй илжиг байхгүй юу. «Алт, мөнгө асга!» гэж хэлээд л ташуурдахад чиньалт мөнгө асгана. «Идэх юм гарга!» гээд ташуурдвал элдэв амттан шимттэнгээр ширээг чиньдүүргэнэ. Чамд өөр юу хэрэгтэй юм бэ гэжээ. Өвгөн илжгийг авч унаад гэрийн зүг явжээ.Чингээд ташуурдан

- Илжиг чи алт мөнгө асга! гээд эргээд хартал зам тэр аяараа алт мөнгөөр гялалзан байнагэнэ. Өвгөн эмгэн хоёр ч элбэг дэлбэг байх болжээ. Алт мөнгө, ядсан зүдсэн улсад өгөхамттан шимттэн хичнээн л бол хичнээн байх болжээ.

Шазгалдай хаан өвгөн ид шидтэй илжигтэй болсныг мэдээд өвгөнийг айлчлан ир гэж гэнэ.

Өвгөн өнгөтэй өөдтэйгээ өмсөөд л явжээ. Тэгээд хэн болохыг минь мэдэг! гээд явсанзамаараа алт мөнгө асгаруулсаар хүрч очоод хааны гэрээс илжгээ уяад гэрт орвол хаантүүнийг хүндтэй суудалд суулгаж архи дарсаар дайлжээ. Хааш өөрийг нь ийнхүү хүндэтгэнзочилсонд баярласандаа өвгөн төдөлгүй халамцаж гэнэ.

Гэтэл хаан илжгийг нь сэмхэн соль гэж зарц нартаа тушаажээ. Тэгээд өвгөнд бэлэг сэлэгөгөөд буцаажээ. Өвгөн төдөлгүй архи чь гарсан тул юм идмээр санагдаж гэнэ.

Илжгээ тагггуурдсанд юу ч гарсангүй. «Алт мөнгө. асга!» гэж хэлээд ахиад ташуурджээ. Алт,мөнгөний аль нь ч гарсангүй.

Хаан илжгийг нь сольчихсоныг өвгөн сая л ухаарчээ.

Эмгэн нь өвгөнийг тэнэглэв гэж үглэн загнаад гуравдахь удаагаа ач тусаа хүргэ гэж хэрээндочиж хэл гээд явуулжээ.

Өвгөн ч хэрээний байгаа зүг рүү гэлдэрч гэнэ. Гэтэл хэрээ цагаан гэртээ аянгьгн үүл шигбарайн сууна гэнэ.

Page 53: Mongol ardiin ulger

- Өдий болтол наслахдаа чи өчүүхэн ч ухаан суусангүй. Чамайг би хэрхэх билээ. Нэгэнтамласан учир сүүлчийн буюу гуравдахь ач тусаа хүргэе. Хүүхдүүдээ, өвгөнд миний хуучинсүхийг өг гэжээ.

Хүүхдүүд нь өвгөнд нэг муу хуучин сүх өгч гэнэ. Өвгөн түүнийг хараад

- Надад үүнээс дээр сүх бий! гэсэнд хэрээ инээн

- Ай, тэнэг энэ чинь ерийн сүх биш, ид шидтэй юм шүү дээ! Далайгаад л «Түг түг» гэхэд лдайсан чинь үхэдхийн унана. Энэ сүхээр ан ч хийж болно гэжээ.

Өвгөн сүхээ аваад гэрийн зүг явж гэнэ. Нэг зээр давхиж явахыг хараад сүхээ далайн «Зээртүг» гэтэл зээр нь нэг харайснаа үхэдхийн унажээ. Өвгөн алсан зээрээ аваад харьж иржээ.Тэгээд л ахин аятай тавтай аж төрөх болжээ. Өвгөн анд яваад ямагт олзтой ирнэ. Нэгэн удаатэмээг нь булааж авсан худалдаачин тааралдаж гэнэ. Өвгөн түүнээс тэмээг нэхсэнд тэр ньзуудаг нохойгоо турхиран тавьжээ. Өвгөн сүхээ далайн «Зуудаг нохой түг, түг!» гэсэнд нохойөвгөний хөлд годройтон унажээ.

Тэгээд сүхээ худаддаачин руу далайтал худалдаачин айсандаа тэмээнээсээ өнхрөн унаад,өвдөг сөхрөн

- Тэмээгээ ачаа хөсөг юутай хийтэй нь ав. Гагц миний амийг өршөө гэж гуйжээ. Өвгөнтэмээгээ унаад алт, сувд үнэт торго ачсан тэмээн хөсөг хөтлөн харьжээ.

Худаддаачин хаанд очиж гомдол мэдүүлжээ. Эмгэн өглөө гэрээсээ гармагц хааны цэргүүдирж явааг хараад мэл гайхаж цэл хөхөрчээ. Гүйн орж өвгөндөө хэлбэл өвгөн үүдээрээшагайгаад сүхээ далайн «хааны цэрэг түг, түг» гэсэнд хааны цэргээс нэг нь ч амьд үлдсэнгүй.Өвгөн допггин тэмээ унан хааных руу тэшүүлэн оджээ. Хааны гэрийн хаяанаас хүн барьжиддэг Асар Басар гэдэг хоёр их том нохой дүүлэн ирсэнд өвгөн сүхээ далайн «махчин ноходтүг, түг» гэвэл тэд нь үхэдхийн унажээ. Гэтэл хааны баатрууд өвгөн рүү дайрч гэнэ. Өвгөнсүхээ далайн «хэрцгий баатрууд түг, түг!» гэсэнд баатрууд нь хааньгхаа хөлд үхэдхийнунажээ.

Хаан ухаангүй айгаад худалдаачны хамт өвгөний хөлд өвдөг сөхрөн газар мөлхөж амь өршөөгэж гуйж мөргөж гарчээ.

Чингэхэд нь өвгөн хааны сайд чандмань эрдэнийг минь, хаан өөрөө илжгийг минь, эргүүлжөг. Бас хаан төрийн тэмдэг алтан тамгаа өг гэжээ. Сайд чандмань эрдэнийг нь хааны зардасшидтэй илжгийг нь авчирч өвгөнд өгчээ.

Хаан өөрөө алтан тамгаа барин өвдөг сөхрөн мөлхсөөр авчирч өгчээ. Нэгэнт алтан тамгааалдсан хаан улсыг захирч ял шийтгэх эрхгүй болжээ. Ийнхүү харгис хатуу Шазгалдайд хаанцолоос өөр юм үлдсэнгүй. Тэгээд өвгөн ард олонд найр зарлаж жаран жилийн жаргал наянжилийн найр хийж дээрээ хаангүй амар сайхан жаргажээ.

Page 54: Mongol ardiin ulger
Page 55: Mongol ardiin ulger

ТАВДУГААР ХЭСЭГ

ХӨГТЭЙ АДАЛ ЯВДЛЫН ТУХАЙ ҮЛГЭР

Page 56: Mongol ardiin ulger

1. ЦАРЦАА НАМЖИЛ

Эрт урьд цагт Царцаа Намжил гэж нэг тэнэг хүн байжээ. Царцаа Намжил сүм хийдэд сууж,гурван жилийн турш ном заалгасан боловч юу ч сурсангүй тэнэг мангуу хэвээр байсан тулднэгэн өдөр багш нь Царцаа Намжилд «Нутагтаа буц» гэж хэлжээ.

Багш минь хүрээ хийдэд гурван жил сууж ном үзсэн хүн гэхэд маань ч уншиж суралгүй буцахдаанч ичгэвтэр байна. Иймд та надад одоо ганцхан ном л заагаад өг. Би замдаа уншсаар яваадхарьтлаа заавал суръя гэжээ. Тэгээд багш нь:

Чамд одоо ямар ч ном заахгүй. Замдаа тохиолдсон бүгдийг ажиглан харж тогтоогоод явбалтэр чинь чамд сайнаас сайн эрдэм болно биз гэжээ.

Тэгээд Царцаа Намжил ч хөдсөн дээлээ хөөргөн бүсэлж хөмөн гутлаа тахлан өмсөөд амандааунших ганц ч мааньгүй алсын замд гараад явжээ.

Яваад л байж» яваад л байж. Явсаар байтал замд нь нэг том хар шувуу өндөр модон дээрсуугаад «увааг-увааг» гэж дуугарч байжээ. Түүнийг хараад багшийн нь захисан үг санаанд ньороод мань хүү бараан шувуу вааг вааг вааг гээд уншаад явжээ.

Тэгж явтал урдуур нь хоёр зээр давхиад өнгөрчээ. Түүнийг хараад «Хоёр зээр жооронжоорон» гээд л уншаад явжээ. Тэгж явтал замд :нь хоёр хулгана нүхнийхээ аманд суучаадшороо малтаж байжээ. «Хоёр хулгана газар малтаад бувс бувс» гээд л уншаад явжээ. Тэгжявтал нэг гахайн мах ачсан хятад худалдаачин дайралджээ. Царцаа Намжил ихээхэн өлсөжявсан учир гахайн тарган мах үзээд арааны нь шүлс асгарч авахьгг хүссэн боловч хятад хэлмэдэхгүй учир мах ямар үнэтэй болохыг дэмий л дохиогоор асуусанд худалдаачин хятадуудхариуд нь:

Хоёр гараа урагш сунгаж, урдуур нь нийлүүлэн ямар нэг юмыг тэврэх мэт салаавчлаад дараань аддалж, дараа нь эрхий хуруугаа гозойлгоод эцэст нь чигчий хуруугаа гозойлгожээ. Энэ ньбүдүүнээрээ хүний тэвэрт баттмааргүй тарган, уртаараа алд ийм сайхан мах байна. Авбалсайн, авахгүй бол муу гэсэн дохио байсан боловч Царцаа Намжил учрыг нь ойлгосонгүй.Харин уул дохиог яг л дууриаж, дохиж чаддаг болоод цааш явжээ. Яваад байж, яваад л байж.Явсаар байтал нэг баян хааньгх байжээ. Тэднийд Царцаа Намжил очиж гэнэ.

Хааньгд очиж нутаг ус хэрэг зоригоо ярилцаж суутал Царцаа Намжильгг хүрээнд гурван жилсуусан хүн гэдгийг хаан сонсоод лав их номтой мэргэн түргэн хүн байх гэж бодоод хатныхаахулгайд алдсан алтан бөгжийг олуулахаар шийдээд мэрэглэж өгөхийг гуйжээ.

Царцаа Намжил маш их өлсөж ядарч явсан тул нэг сайн цадаж аваад үхье гэж бодоодмэрэглэхийг зөвшөөрчээ. Тэгээд хаанд хэлсэн нь:

- Та нэг гэр бариулаад дотор нь янз бүрийн амттан, таван тансаг идээ зоог бэлтгэ. Би тэндгурван хоног сууж мэрэглэнэ. Дөрөвдэх өдрийн өглөө л та тэнд орж бөгжөө асуугаарай гэжээ.

Хаан ч ёсоор болгож гэнэ. Царцаа Намжил ч тусгай бэлдүүлсэн гэрт орж, хоол унд идэж ууж

Page 57: Mongol ardiin ulger

гэдэс гарч авсан гэнэ. Тэгээд «За одоо яадаг билээ» гэж бодож байгаад нөгөө багшийнзахисан үг санагдаж, улмаар үзсэн юмаа бодоод бараан пгувуу вааг вааг гээд л уншаад хэвтэжбайжээ.

Тэр орой нь хаан зүүн гарын түшмэлээ дуудаж ирүүлээд мэргэн ламын гэрийн гадаа очижчагнаад тагнаад түүний юу хийж байгаагий нь мэдээд ир гэж тушаал өгөөд явуулжээ. Түшмэлнь ламын гэрийн гадаа ирж, гэр даруулсан чулуун дээр нь суунгуут чагнасан чинь «Бараангггувуу вааг вааг» гээд л юм яриад байх шиг болж гэнэ.

Түүнийг сонссон түшмэл бараан шувуу гэж энэ лам намайг л ирж суусныг мэдээд хэллээ дээгэж бодоод бушуухан буцаж ирээд хаандаа ламын хэлсэн үг, өөрийнхөө бодсоныг хэлжээ.

Маргааш нь хаан тэр ламын юу хийж байгааг мэдэж ир гээд хатан охин хоёроо явуулжээ.Хатан охин хоёр нь ламын гэрийн гадаа сэмхэн гэтэж ирээд чагнахад лам (Царцаа Намжил)«Хоёр зээр жоорон жоорон» гээд л юм ярьж байсан тулд тэр хоёр өөрсдийгөө хэлэв гэжбодоод бушуухан буцаж ирээд юу болсныг хаандаа хэлэв.

Тэхэд хаан баруун гарын түшмэлээ дагуулаад өөрөө ламын гадаа очоод чагнаад хэсэг суужээ.Лам чимээгүй л байж гэнэ. Тэгээд хаан түшмэл хоёр энэ лам үнэхээр л мэргэн юм бол бидхоёрын гадна ирснийг лав мэдмээр юм. Дуугүй байгааг нь үзвэл юм мэддэггүй амьтанбололтой. Өчигдрийн тагнахаар явагсад худал хэлснээс зайлахгүй нь гэж газар дээрхуруугаараа бичиг бичилцэн ярьж байтал гэнэт ламын дуу огцом чанга сонсдож:

«Хоёр хулгана газар малтаад бувс бувс» гээд л ярьж эхэлж гэнэ дээ. Хаан ч түшмэлээдагуулаад санд мэнд л буцжээ. Маргааш нь гуравдахь үдэш нь болж. Царцаа Намжил чсандарч эхэлж гэнэ.

Замдаа ажиглаж тогтоосон хэдэн үгээ уншчихсан. Хэлэх хийх юмгүй шиг санагдсан тулхонин тогоо дүүрэн түүхий гурил усанд зууруулж дээрээс нь гурван шанага давс хийж шорвогтүүхий зутан бэлтгээд түүнийгээ ууж гэдсээ хөөлгөж үхэхээр шийдэж гэнэ. Тэгээд нэг тогоошорвог зутан уугаад хэвтсэн чинь гэдэс нь тээрээд тогоон чинээ том болжээ. Амь тэмцээд,гэдсээ маажаад л:

- Цүдийсэн муу хог минь ээ! Чи маргааш өглөө наад цүдгэрээ хагалуулахаа мэдэж байна уу?гээд л тас хийтэл алгадаж өөрийгөө занаад аргаа барж байж гэнэ. Яг энэ үед хааны хатныбөгжийг хулгайлсан бие жирэмсэн зарц хүүхэн гэрийн нь гадаа ирж чагнаж байсан тул дээрхүгийг өөрийгөө хэлж байна гэж бодоод мэргэн ламаас өршөөл гуйхаар орж, түүнд хамагүнэнээ тоочин өршөөхийг гуйжээ.

Царцаа Намжил тэр хүүхнээс хатны алтан бөгжийг аваад хэлжээ.

- Би өөрөө ядуу доод хүн болохоороо ядуусыг өрөвддөг юм. Чамайг хулгайлсан гэж хэнд чхэлэхгүй. Хойшид харин хулгай битгий хийгээрэй» гэжээ.

Маргааш өглөө нь хаан бөгжөө асуухаар ламын гэрт орж ирэхэд Царцаа Намжил бөгжийгөгчээ. Хаан ихэд баярлан мэргэн юм гэж итгээд зэргэлдээ хушууныхаа хорин жил ном

Page 58: Mongol ardiin ulger

бясалгаж даяан хийсэн лам нартай ном хаялцахыг гуйжээ. Лам (Царцаа Намжил) ч нэгэнтитгэгдсэндээ баригдаад аргагүй зөвшөөрч гэнэ.

Ном хаялцахаар хаанаа дагуулаад нөгөө хушуунд очиход тэр хушууны хааных алдарт эрдэмтэйномтой лам ирнэ гээд тусгай гэр бариулан бэлтгэчихсэн байжээ. Мань тэнэг тэр гэрт ороодидэж уугаад л сууж байж гэнэ. Тэгтэл тэр хошууны хамгийн их номтой гурван лам эхлэн номхаялцахаар гэрт ороод иржээ. Царцаа Намжил хэлэх ч үг олдсонгүй дэмий л нөгөө хятадаассурсан дохиогоо хийж үзүүлж гэнэ. Тэгсэн чинь тэр гурван лам нэг ч үг хэлэлгүй гараадявчихжээ. Хаан нь: За та гурав цаадахыгаа дарав уу? Хир номтой лам байна даа? гэсэнд тэргурав хэлсэн нь:

«Хаантан минь тэр чинь бид мэтийн банди нартай ном хаялцахаар хүн биш юм (байна).Биднийг оронгуут л дэлхий ямар хэмжээтэй вэ гэж гараа дугуйлаад алдхан биеэрээ дүүрэнном сурсан уу даа та нар гэж алддаад л мэдвэл сайн гэж эрхийгээ, мэдэхгүй бол муу гэжчигчийгээ гозойлголоо гэжээ. Тэгээд Царцаа Намлжилтай ном хаялцахыг хэн ч зүрхэлсэнгүй.Түүний бүрэн ялалт болж хаантайгаа буцжээ.

Тэгээд удалгүй Царцаа Намжил орон нутагтаа буцах болж, хаан ч бэлэг сэлэг элбэг дэлбэгөгчээ. Өөрий нь нутгийн зах хүртэл үдэж ачаа бараатай нь хамт явахаар хаан шийджээ.Тэгээд тэнэг хүү бэлэг барьцанд авсан ачаа бараагаа хөтлөөд хаан ард нь үлдэсхийж шээжсуужээ. Намар цаг юм санж. Хааны дэргэд нэг царцаа ирээд буухад хаан барьж авах гээдчадсангүй. Дахин буухад нь дайраад дутуу барьж аваад алдчихжээ. Дахин буухад нь дайрчбарьж аваад атгасан тэр чигээрээ мориндоо мордож давхин ирээд ламаас асуужээ: «Заламтан минь миний гарт юу байгааг та мэрэглэж айлд» гэжээ. Царцаа Намжил яах ч аргагүйболоод бүх үнэнээ хэлэхээр шийдэж: Царцаа Намжил нэгдэх удаагаа баригдсангүй. Хоёрдохудаагаа бараг баригдах шахсан. Гурав дахь удаагаа ч одоо аргагүй баригдлаа. Үхээ биз гэхэдХаан ламын нэрийг мэддэггүй байсны дээр Намжил гэдэг үгийг урьд сонсоогүй тулд:

- Нээрэн л тийм дээ ламтан минь. Би яг л гуравдахь удаагаа арай гэж барьсан юм. Одоо үхсэннь ч үнэн байна гээд өнөөх царцаагаа гаргаж хаяж гэнэ. Тэгээд Царцаа Намжил ороннутагтаа очиж үнэн цагаанаараа амьдарч амар сайхан жаргажээ.

Page 59: Mongol ardiin ulger

2. ГЭНЭН ТЭНЭГИЙН ҮЛГЭР

Урьд цагт өвгөн. эмгэн хоёр байжээ. Өвгөн нь эмгэнээ «Чи хүүхэд гаргасангүй» гэж зодожжанчдаг байжээ.

Нэгэн өдөр өвгөнийг юманд яваад ирэхэд эмгэн нэгэн хулганыг нэхийд боож орон дээрээтавиад байжээ. Гэтэл өвгөн нь ирээд «Энэ чинь юу вэ?» гэж асуухад эмгэн нь «Энэ өдөрнадаас нэг хүүхэд гарав» гэж хэлсэнд өвгөн нь «Сайн байна» гэж маш их баярлаж хүүхдээүзэж байтлаа «Чи юунд үстэй хүүхэд гаргаа вэ?» гэж асуухад эмгэн нь «Адуу манахад дах ньбэлхэн байгаа юм» гэжээ. «Мөн юунд сүүлтэй хүүхэд гаргасан юм бэ?» гаж асуухад нь эмгэн:«Адуунд явахад уурга нь бэлхэн» гэжээ. «Юунд сахалтай хүүхэд гаргасан юм бэ?» гэжасуухад нь «Мээрэн суухад нь сахал нь бэлхэн» гэжээ. «Юунд шүдтэй хүүхэд гаргасан бэ»гэж асуухад «Бөөр идэхэд шүд нь бэлхэн» гэжээ.

Гэтэл өвгөн маш их баярлаж, хүүхдээ угаахаар өвгөн эмгэн хоёр хоорондоо ярилцаж, өвгөннь усанд угаахаар авч явжээ. Гэтэл удалгүй өвгөн нь «Хүүхдээ усанд алдав» гэж уйлсаарирсэнд эмгэн нь «За би одоо яахав. Би хүүхэд төрүүлэх нь төрүүлэв. Чи хүүхийлж чадаагүйхойно хохь чинь дээ, одоо намайг зодох явдалгүй» гэжээ. Өвгөн нь эмгэнээ түүнээс хойшзодохоо байж гэнэ.