4
МОНГОЛ ХЭЛ 4 дүгээр анги Сэдэв: Эхийн хэв маяг (Хүүрнэмж) Үйл ажиллагаа 1. 1. Хүүхдүүд ээ! Дараах эхийг анхааралтай уншаарай. Бялзуухай гадаа хоносны учир Нэгдүгээр сарын нам гүмхэн нэг орой цэлмэг тэнгэрт оройн нарны улбар туяа татаж, цөөрмийн ус тас няс хийнэ. Сүрэг бялзуухай нисэн ирэв. Тэд модны мөчир дээр бие биедээ наалдан чичрэн суулаа. Гэнэт нэг бялзуухай хар тодлын үүр олж үзээд: - Хар тодол эзгүй байна. Дулаан хязгаарт нисэж дээ. Үүрэнд нь орж хоргодох уу? гэв. Тэд үүрэнд нь цувралдан нисэж орцгоов. Гэтэл тэр үүрийг анх олж харсан бялзуухай багтсангүй. Хүйтэнд гадаа л хонож дээ. Тэр энэ сүрэг шувууны ээж нь юмсанжээ. Үгийн тайлбар: цөөрөм- хонхор газарт хуримтлагдсан гүний уснаас тэжээгддэг бяцхан нуур хар тодол- хар хошуутай, жижиг биетэй, хар, бор өнгөтэй, сүргээрээ амьдардаг, нүүдлийн шувуу 2. ”Бялзуухай гадаа хоносны учир” эхийн эхлэл, гол, төгсгөл хэсгийг олоорой. Яагаад ингэж үзэж байгаагаа багшийнхаа тайлбарласантай харьцуулан үзээрэй. Эхлэл хэсэг: Багшийн тайлбар: Гол хэсэг: Төгсгөл хэсэг: Нэгдүгээр сарын нам гүмхэн нэг орой цэлмэг тэнгэрт оройн нарны улбар туяа татаж, цөөрмийн ус тас няс хийнэ. Сүрэг бялзуухай нисэн ирэв. Тэд модны мөчир дээр бие биедээ наалдан чичрэн суулаа. Гэнэт нэг бялзуухай хар тодлын үүр олж үзээд: -Хар тодол эзгүй байна. Дулаан хязгаарт нисэж дээ. Үүрэнд нь орж хоргодох уу? гэв. Тэд үүрэнд нь цувралдан нисэж орцгоов. Гэтэл тэр үүрийг анх олж харсан бялзуухай багтсангүй. Хүйтэнд гадаа л хонож дээ. Тэр энэ сүрэг шувууны ээж нь юмсанжээ. Эхүүд ихэвчлэн эхлэл, гол, төгсгөл хэсгээс бүтдэг. Эхлэл хэсэгт үйл явдал өрнөхөд ойртуулсан эхний ерөнхий хэсэг байна. Гол хэсэгт эхийн үйл явдал өрнөнө. Төгсгөл хэсэгт үйл явдлын Эхийн эхлэл ба төгсгөл хэсэг нь гол хэсгээс хэмжээгээр бага байна.

Mongol hel1 _iv,_munnkhtuya-2

  • Upload
    nnaraa

  • View
    1.176

  • Download
    7

Embed Size (px)

Citation preview

МОНГОЛ ХЭЛ 4 дүгээр анги Сэдэв: Эхийн хэв маяг (Хүүрнэмж) Үйл ажиллагаа 1.

1. Хүүхдүүд ээ! Дараах эхийг анхааралтай уншаарай. Бялзуухай гадаа хоносны учир

Нэгдүгээр сарын нам гүмхэн нэг орой цэлмэг тэнгэрт оройн нарны улбар туяа татаж, цөөрмийн ус тас няс хийнэ.

Сүрэг бялзуухай нисэн ирэв. Тэд модны мөчир дээр бие биедээ наалдан чичрэн суулаа. Гэнэт нэг бялзуухай хар тодлын үүр олж үзээд:

- Хар тодол эзгүй байна. Дулаан хязгаарт нисэж дээ. Үүрэнд нь орж хоргодох уу? гэв. Тэд үүрэнд нь цувралдан нисэж орцгоов.

Гэтэл тэр үүрийг анх олж харсан бялзуухай багтсангүй. Хүйтэнд гадаа л хонож дээ. Тэр энэ сүрэг шувууны ээж нь юмсанжээ. Үгийн тайлбар: цөөрөм- хонхор газарт хуримтлагдсан гүний уснаас тэжээгддэг бяцхан нуур хар тодол- хар хошуутай, жижиг биетэй, хар, бор өнгөтэй, сүргээрээ амьдардаг, нүүдлийн шувуу

2. ”Бялзуухай гадаа хоносны учир” эхийн эхлэл, гол, төгсгөл хэсгийг олоорой. Яагаад ингэж үзэж байгаагаа багшийнхаа тайлбарласантай харьцуулан үзээрэй.

Эхлэл хэсэг: Багшийн тайлбар:

Гол хэсэг:

Төгсгөл хэсэг:

Нэгдүгээр сарын нам гүмхэн нэг орой цэлмэг тэнгэрт оройн нарны улбар туяа татаж, цөөрмийн ус тас няс хийнэ. Сүрэг бялзуухай нисэн ирэв.

Тэд модны мөчир дээр бие биедээ наалдан чичрэн суулаа. Гэнэт нэг бялзуухай хар тодлын үүр олж үзээд:

-Хар тодол эзгүй байна. Дулаан хязгаарт нисэж дээ. Үүрэнд нь орж хоргодох уу? гэв. Тэд үүрэнд нь цувралдан нисэж орцгоов.

Гэтэл тэр үүрийг анх олж харсан бялзуухай багтсангүй. Хүйтэнд гадаа л хонож дээ. Тэр энэ сүрэг шувууны ээж нь юмсанжээ.

Эхүүд ихэвчлэн эхлэл, гол, төгсгөл хэсгээс

бүтдэг. Эхлэл хэсэгт үйл явдал өрнөхөд

ойртуулсан эхний ерөнхий хэсэг байна.

Гол хэсэгт эхийн үйл

явдал өрнөнө.

Төгсгөл хэсэгт үйл явдлын

Эхийн эхлэл ба

төгсгөл хэсэг нь гол хэсгээс хэмжээгээр

бага байна.

Үйл ажиллагаа 2. 1. Хүүхдүүд ээ! Дараах зургийг ажиглаад, үйл явдлын дарааллаар нь

байрлуулаарай. Зураг бүрээр нэг нэг өгүүлбэр зохиогоорой.

Багшийн тайлбар: Үйл ажиллагаа3.

1. ”Бялзуухай гадаа хоносны учир” эхэд тохирох онцлог шинжийг

тэмдэглээрэй. а) бялзуухайн гадаад шинжийг дүрсэлсэн б) Сүрэг бялзуурайд тохиолдсон үйл явдлыг дүрсэлсэн в) эхлээд юу болов?, дараань яасан бэ?, тэгээд?, эцэст яав? гэх мэтээр асуулт тавьж болно

1

3

2

4

Зургийг дарааллаар байрлуулахдаа эхийн үйл явдлыг санаарай. Зохиосон өгүүлбэрээ дэвтэртээ цэвэрхэн бичээрэй.

Шинэ мэдээлэл:

2. Дээрх эхийн гол санааг тодорхойлж, дараах хариултаас тохирох хэсгийг олоорой.

а) өвлийн улирлын тухай б) эхийн хайрын тухай

в) бялзуухайн тухай

Эцсийн өгүүлбэрийн санааг дэлгэрүүлэн тайлбарла. /22-30 үгтэй/ “ Тэр энэ сүрэг шувууны ээж нь юмсанжээ.” Санаа авах зүйл : -Уураг сүүгээ хөхөж, уяхан бүүвэйн дуу сонсож өссөн үр эхийнхээ ачийг хариулж бардаггүй гэнэ. -Мянган цэцэгсийн шүүдрийн усаар цай чанаж өгөхөд нэг л шөнө босож хөхүүлсэн ачийг хариулдаг гэдэг. Гэрийн даалгавар

1. Унших даалгавар: • Адмон компаний номын 41-р хуудасны “Тэмээ хоѐр хэвтдэг” эхийг

уншаад дэлгэрэнгүй эх зохиогоорой / 50-55 үгтэй/ • Мөнхийн үсэг компаний номын 58-р хуудасны “ Одод яагаад өөр өөр

өнгөтэй байдаг вэ? эхийг уншаад дэлгэрэнгүй эх зохиогоорой / 50-55 үгтэй/

2. Зураг зурах. Уншсан эхийн эхлэл,гол, төгсгөл хэсгийг харуулсан цуврал зураг зураарай,

• Эхийн гол санаанд тохиросон нэг нэг хэлц олоорой. Дараа нь утгыг нь тайлбарлаж бичээрэй. (30-35 үгтэй)

Зохиогчийн дэвшүүлсэн асуудлыг үйл явдлаар дамжуулан илэрхийлэхийг гол санаа гэнэ.

Эхэд үйл явдлыг зэрэгцүүлж, эсвэл дэс дарааллаар нь цувуулан дүрсэлсэн байдаг. Ийм эхийг хүүрнэмж гэдэг. Хүүрнэмжийн онцлог нь:

- Эхлэл, гол, төгсгөл нь тодорхой байна. - Эхлээд, дараа нь, тэгээд, эцэст нь гэх мэт үг хэрэглэнэ. - Эх бүхэлдээ юу болов? яав? гэсэн асуултад

хариулагдана.

Бидний уншсан ”Бялзуухай гадаа хоносны учир” эх нь хүүрнэмж эх байна. Учир нь эхэд эхлээд өвлийн улирал, сүрэг шувууны тухайн өгүүлсэн бол дараа нь тэдгээр шувуу даарч, нэг үүр олж орсон тухай, гэтэл эх нь тэр үүрэнд багталгүй гадаа хоносон тухай өгүүлсэн байна.

• Цэгийн оронд үг нөхөж, сургаал үгийг гүйцээж бичээрэй. Нөхөх үг: (бүү бод, хий, шүүмжил, бод) Бодолгүй бүү ................... Бүхнийг бүү ................... Олон талаас нь .................... Огт болохгүй гэж .................... Хичээлийг заасан багш Н. Мөнхтуяа (24 дүгээр сургууль)