25

Munkhjin бизнес нь эдийн засгийн ойлголтоор, хүмүүсийг ашиг

Embed Size (px)

Citation preview

Page 1: Munkhjin бизнес нь эдийн засгийн ойлголтоор, хүмүүсийг ашиг
Page 2: Munkhjin бизнес нь эдийн засгийн ойлголтоор, хүмүүсийг ашиг

Бизнес гэдэг нь busy буюу завгүй,

чөлөөгүй гэсэн Америк үгнээс

гаралтай, ажил хэрэгч гэсэн утгатай

үг юм.

Page 3: Munkhjin бизнес нь эдийн засгийн ойлголтоор, хүмүүсийг ашиг

Бизнес нь эдийн засгийн ойлголтоор, хүмүүсийг

ашиг олохын төлөө зохион байгуулж коллектив

бүтээмжийг барьж сахин удирдаx нийгмийн ухаан

юм. Үндсэн үг нь худалдаа наймаа гэсэн утгийг

агуулж байгаа бөгөөд, өнөө үед бизнес нь асар

өргөн хүрээтэй болоод байна.

Page 4: Munkhjin бизнес нь эдийн засгийн ойлголтоор, хүмүүсийг ашиг

Бизнес санаа гэж юу вэ?

Сайн бизнес нь сайн бизнес санаанаас эхэлдэг.Бизнес санаа гэдэг бол таны хийхийг зорьж буйбизнесийн товч, тодорхой тодорхойлолт юм. Таныбизнесийн санаа юу ч байж болно. Талхныүйлдвэр, гутлын цех, хувцас оѐдлын газар, кафе,баар, паб, эсвэл цагаан хоолны газар,бялдаржуулах төв, тоглоомын газар цаашлаадшилдэг борлуулалттай ном, цахим хуудас,зуучлах үйлчилгээ гээд бизнес санаа тоотомшгүй. Хүмүүсийн шинэ хэрэглээ, дадал шинэхэрэгцээг үүсгэж эдгээр маань шинэ бизнесынэхлэл болж байдаг. Гэхдээ та бизнесээ эхлэхийнөмнө эрхлэхийг зорьж буй бизнесийнхээ төрлийнталаар маш тодорхой төсөөлөлтэй, эсэхээмагадлах хэрэгтэй.

Page 5: Munkhjin бизнес нь эдийн засгийн ойлголтоор, хүмүүсийг ашиг

БИЗНЕС САНААНЫ ҮНЭ ЦЭНЭ ЮУНД ОРШДОГ

ВЭ?

Амжилттай явж байгаа бизнес худалдан авагчдын

хэрэгцээг хангахын зэрэгцээ таны хувийн

горьдлого, найдварыг биелүүлж байдаг. Өөрөөр

хэлбэл: таны бизнес хүмүүст хэрэгцээтэй буюу

тэдний хүсч байгаа зүйлсийг нь тэдэнд тохирсон

болон тэдний төлөхөд бэлэн байгаа үнээр нь

худалддаг; үүний зэрэгцээ энэ бизнес танд

хүрэлцээтэй ашиг болон сэтгэлийн ханамж өгдөг

байх ѐстой.

Page 6: Munkhjin бизнес нь эдийн засгийн ойлголтоор, хүмүүсийг ашиг

Ийм учраас танд болон таны худалдан авагчдад

хүрэлцээтэй ашигтай байж чадахуйц сайн бизнес

санааг та тодорхойлж, хөгжүүлэх хэрэгтэй болдог.

Үүний тулд та тэдгээрийг сайтар тодорхойлон

бичих ба өөрийн хамгийн сайн бизнес

санаануудаа тус бүрд нь нягтлан шалгаад

үзээрэй. Та өөрийн бизнес санаагаа дараах юуг,

хэнд, яаж гэсэн асуултанд хариулаад үзээрэй.

Page 7: Munkhjin бизнес нь эдийн засгийн ойлголтоор, хүмүүсийг ашиг

ЮУГ?

Таны хариулах ѐстой эхний асуулт: Таны бизнес юугхудалдахыг зорьж байна вэ? Таны бизнес ямар барааба үйлчилгээг худалдах гэж байна вэ? Таны бизнесборлуулж чадах бараа, таны үзүүлж чадахүйлчилгээнээс үүдэлтэй байх ѐстой. Мөн түүнчлэнхүмүүс төлбөр төлж авахад бэлэн тийм бараа буюуүйлчилгээ байх нь чухал. Бараа гэдэг бол таны өөрөөүйлдвэрлэж байгаа зүйлс буюу та эргүүлэн зарахынтулдавч байгаа зүйлс юм. Жишээлбэл, багаж,жигнэмэг, хувцас гэх мэт. Үйлчилгээ гэдэг бол тахүмүүст зориулан хийж, тэд танд төлбөр өгдөг тэрзүйлс юм. Жишээлбэл, жижгэвтэр ресторан эзэмших,бараа хүргэж өгөх үйлчилгээ, интернет кафе, засварүйлчилгээ гэх зэрэг.

Page 8: Munkhjin бизнес нь эдийн засгийн ойлголтоор, хүмүүсийг ашиг

ХЭНД?

Энэ бизнесийн худалдан авагч нь хэн байх вэ? Эцсийндүндээ таны бараа, үйлчилгээг хэн худалдан авах вэ?Таны татаж чадах тэр худалдан авагчид л танд мөнгөоруулах болно. Та тодорхой нэг бүлэг худалданавагчидад уу, аль эсвэл өөрийнхөө дүүргийн бүх оршинсуугчдад худалдахыг хүсч байна уу гэдгээ эхлээдтогтоо. Таны бизнес ашиг авч ирэхийн тулд таны бараа,үйлчилгээнд төлбөр хийж худалдан авахад бэлэн болонхүсч байгаа хүний тоо хүрэлцээтэй их байх ѐстой. Таямар нэг зүйл үйлдвэрлэж эхлэхээсээ өмнө өөрийнбүтээгдэхүүнээ ямар худалдан авагчидад худалдах гэжбуйгаа нарийвчлан тодорхойлох нь чухал. ХатагтайМойо хувцасны борлуулалтын тухай ийнхүү бодожбайна: Хэрэв би ийм хувцас үйлдвэрлэвэл минийхудалдан авагчид хэн байх вэ?

Page 9: Munkhjin бизнес нь эдийн засгийн ойлголтоор, хүмүүсийг ашиг

ЯАЖ?

Таны бизнес бараа, үйлчилгээгээ хэрхэн яаж

худалдах вэ? Хэрэв та дэлгүүр нээх гэж байгаа

бол яаж гэдэг асуулт тодорхой. Та бараа

бүтээгдэхүүн борлуулна. Харин үйлдвэрлэл,

үйлчилгээ гэж байгаа бол борлуулалтын маш

олон төрлийн аргуудыг хэрэгжлүүлэх

шаардлагатай. Иймд яаж гэсэн асуутанд маш

тодорхой хариулах хэрэгтэй.

Page 10: Munkhjin бизнес нь эдийн засгийн ойлголтоор, хүмүүсийг ашиг

Бизнесийн тухай үндсэн ойлголт,

бизнесийн орчин

Бизнесийн төсөл боловсруулахын тулд тухайн

төрлийн бизнесийг эрхлэх орчин, нөхцөл бүрдсэн

эсэх, нэгэнт бүрэлдэн бий болсон орчинд үйл

ажиллагаа хэрхэн зохицуулан ажиллах вэ? гэдэг

асуултанд хариулт өгөх нь ихээхэн ач

холбогдолтой юм.

Page 11: Munkhjin бизнес нь эдийн засгийн ойлголтоор, хүмүүсийг ашиг

Түүнчлэн бизнесийн зохион байгуулалтын

хэлбэрүүдийг харьцуулан судалж, өөрийн эрхлэх

гэж буй бизнест хамгийн тохиромжтой тэрхүү

хэлбэрийг сонгох нь бизнесийн цаашдын хөгжил,

дэвшлийн анхны үндэс суурь болно. Энэ утгаараа

бид энэхүү бүлэгт бизнесийн орчин, төрөл

хэлбэрүүдтэй дэлгэрэнгүй танилцах болно.

Page 12: Munkhjin бизнес нь эдийн засгийн ойлголтоор, хүмүүсийг ашиг

Бизнесийн эдийн засгийн утга агуулга нь нийгэм,

эдийн засаг, хүмүүсийн хэрэгцээг хангах

бүтээгдэхүүн, үйлчилгээг нийлүүлэх замаар ашиг

олох үйл ажиллагаа эрхэлж буй бие хүн,

байгууллага юм. Аливаа бизнесийн эцсийн

зорилго нь ашиг олох явдал юм. Ашиг нь барааг

хийж бүтээсэн зардал болон худалдан авагчийн

төлсөн үнэ 2-ын зөрүү юм.

Page 13: Munkhjin бизнес нь эдийн засгийн ойлголтоор, хүмүүсийг ашиг

Pf = TR – TC (2.1)

Томъѐо 2.1 – т:

Pf – бизнес эрхлэгчийн ашиг

TR – бизнес эрхлэгчийн нийт орлого

TC – бизнес эрхлэгчийн зарцуулсан нийт зардал

Page 14: Munkhjin бизнес нь эдийн засгийн ойлголтоор, хүмүүсийг ашиг

Бизнесийг эрхэлж буй үйл ажиллагааны хэлбэр,

цар хүрээ, зохион байгуулалтын хэлбэр зэрэг

олон үзүүлэлтээр ангилж болох бөгөөд шинээр

бизнес эрхлэх, бизнесээ өргөтгөх зэрэг шийдвэр

гаргахад өмчлөлийн ямар хэлбэрийг сонгосон нь

ихээхэн чухал ач холбогдолтой тул бизнесийн

дараах ангиллыг дэлгэрэнгүй авч үзье.

Page 15: Munkhjin бизнес нь эдийн засгийн ойлголтоор, хүмүүсийг ашиг

Бизнес эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагыг

өмчлөлийнх нь хэлбэрээр:

Хувиараа эрхлэх аж ахуй буюу ХЭАА

Нөхөрлөл

Хоршоо

Компани

Page 16: Munkhjin бизнес нь эдийн засгийн ойлголтоор, хүмүүсийг ашиг

Эдгээр өмчийн хэлбэр тус бүр нь өөртөө зохицсон

дотоод бүтэц, хуулийн статус, хэмжээ болон үйл

ажиллагааны хүрээтэй байна. Бизнесийн

байгууллагын эдгээр төрлүүд нь гол нь

хариуцлагаараа ялгаатай байдаг.

Page 17: Munkhjin бизнес нь эдийн засгийн ойлголтоор, хүмүүсийг ашиг

ХЭАА

Энэ нь нэг хүний эзэмшлийн бизнес бөгөөд дараах

давуу болон сул талуудтай.

Давуу тал:

Үүсгэн байгуулахад хялбар

Аливаа асуудлыг бие даан шийдвэрлэдэг

Үр ашигтай ажиллаж чадвал олсон ашгаа зөвхөн

ганцаараа авна

Пүүсийн үйл ажиллагааг бүрэн хяналтандаа байлгана

Үүсгэн байгуулахад зардал бага шаардагдана

Page 18: Munkhjin бизнес нь эдийн засгийн ойлголтоор, хүмүүсийг ашиг

Сул тал:

Санхүүгийн боломжийн хувьд хязгаарлагдмалХөрөнгийн эх үүсвэр олоход хүндрэлтэй. Бага хэмжээниймөнгө өндөр хүүтэй. Мөн бага мөнгөнөөс бага хэмжээнийашиг олно.Эзэн ганцаар бүх асуудлыг бие даан шийдвэрлэдэгучраас алдаа гаргах магадлал өндөр /Санхүүгийн боломжхязгаарлагдмал учир мэргэжлийн зөвлөх, туршлагатаймэргэжилтэн хөлслөх боломж муу/Өөрийн үйл ажиллагааны төлөө үүсч буй бүххариуцлагыг ганцаар хүлээнэ.Түүний оршин тогтнох хугацаа хязгаарлагдмал. Хэдийгээр бизнесээ өөрийн өв залгамжлагчдаа өвлүүлэхболовч пүүсийн үйл ажиллагаа зөвхөн эзний өндөр урчадвар, мэргэжил, туршлага дээр тулгуурлан явагддагбайсан бол төгсгөл болох үндэстэй

Page 19: Munkhjin бизнес нь эдийн засгийн ойлголтоор, хүмүүсийг ашиг

2. Нөхөрлөл

Гишүүдийн оруулах хувь хөрөнгөөс бүрдэх эд

хөрөнгөтэй, хүлээсэн үүргээ энэхүү эд хөрөнгө

болон гишүүдийнхээ эд хөрөнгөөр хуульд заасны

дагуу хариуцдаг хуулийн этгээдийг нөхөрлөл гэнэ.

Хуулийн этгээд гэдэг нь өмчлөлдөө буюу

эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэндээ

тусгайлсан эд хөрөнгөтэй, өөрийн үйл

ажиллагаагаар эрх олж, үүрэг бий болгох

чадвартай, үйл ажиллагаанаасаа үүсэн гарах

үүргийг эд хөрөнгөөрөө хариуцдаг, шүүх арбитрт

өөрийн нэрийн өмнөөс оролцдог этгээд юм.

Page 20: Munkhjin бизнес нь эдийн засгийн ойлголтоор, хүмүүсийг ашиг

Нөхөрлөлийг бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай,

зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай гэж хоѐр

ангилдаг.

Page 21: Munkhjin бизнес нь эдийн засгийн ойлголтоор, хүмүүсийг ашиг

3. Хоршоо

Эдийн засгийн болон нийгэм, соѐлын нийтлэг

хэрэгцээгээ хангах зорилгоор хэд хэдэн этгээд

сайн дураараа нэгдсэн, ардчилсан хамтын

удирдлага, хяналт бүхий дундын эд хөрөнгө дээр

үндэслэн үйл ажиллагаа явуулахаар хамтран

байгуулсан хуулийн этгээдийг хоршоо гэнэ.

Page 22: Munkhjin бизнес нь эдийн засгийн ойлголтоор, хүмүүсийг ашиг

Хоршоог үүсгэн байгуулах баримт бичиг нь хоршооныдүрэм байна. Хоршооны дүрмийг бүх гишүүдийнхурлаар батална. Хоршоо нь оноосон нэртэй байна.Хоршооны оноосон нэрний ард “Хоршоо” гэсэн ялгахтэмдгийг хэрэглэнэ. Хоршоог үүсгэн багуулагчаас ньхамааруулан анхан шатны хоршоо, дундын хоршоогэж хоѐр ангилна.Хоршоо нь үйл ажиллагааныхаа улмаас бий болсонүүргийг зөвхөн өөрийн /хоршооны/ эд хөрөнгөөрхариуцна. Хоршооны эд хөрөнгө хүрэлцэхгүйтохиолдолд түүний үүргийг гишүүд нь нөхөж хариуцна.Гишүүдийн хүлээх нөхөх хариуцлагын хэмжээгхязгаарлах эсэхийг хоршооны дүрмээр зохицуулна.

Page 23: Munkhjin бизнес нь эдийн засгийн ойлголтоор, хүмүүсийг ашиг

4. Компани

Хувь нийлүүлэгчдийн оруулсан хөрөнгө нь

тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн

тусгайлсан эд хөрөнгөтэй, ашгийн төлөө үндсэн

зорилго бүхий хуулийн этгээдийг компани гэнэ.

Компанийг хувьцаа эзэмшигчийн эрх үүргээр нь

хувьцаат компани /ХК/, хязгаарлагдмал

хариуцлагатай компани /ХХК/ гэж ангилдаг.

Page 24: Munkhjin бизнес нь эдийн засгийн ойлголтоор, хүмүүсийг ашиг

Анхаарал тавьсан явдалд

баярлалаа!

Page 25: Munkhjin бизнес нь эдийн засгийн ойлголтоор, хүмүүсийг ашиг

Бизнес нь эдийн засгийн ойлголтоор, хүмүүсийг

ашиг олохын төлөө зохион байгуулж коллектив

бүтээмжийг барьж сахин удирдаx нийгмийн ухаан

юм. Үндсэн үг нь худалдаа наймаа гэсэн утгийг

агуулж байгаа бөгөөд, өнөө үед бизнес нь асар

өргөн хүрээтэй болоод байна.