23
МОНГОЛ УЛС ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 5 ЖИЛИЙН ХЭТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ (2011-2015 ОН ) УЛААНБААТАР ХОТ 2011 он

Nccd 2011 2015

Embed Size (px)

Citation preview

Page 1: Nccd 2011 2015

МОНГОЛ УЛС

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 5 ЖИЛИЙН ХЭТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ

(2011-2015 ОН)

УЛААНБААТАР ХОТ

2011 он

Page 2: Nccd 2011 2015

ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2011-2015 ОНЫ ХЭТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ

БАТЛАВ: _________________________ ЭРҮҮЛ МЭДИЙН САЙД С. ЛАМБАА

_________________________ ЗГХА-ЭРҮҮЛ МЭДИЙН ГАЗРЫН ДАРГА

Ш. ЭНХБАТ

СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВРУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ

д/д Нэр Албан тушаал

Гарын үсэг

1 Дулмаа Нямхүү Ерөнхий захирал

2 Гунгаа Сүрэнханд Халдварт өвчний тандалт, сэргийлэлт эрхэлсэн дэд захирал

3 Цэнд Оюунчимэг Эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирал

4 Минжүүр Отгонбаяр Стратеги төлөвлөлт эрхэлсэн дэд захирал

5 Б.Цацралт-Од Эрдэм шинжилгээ, сургалт, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал

6 Итгэл Орхон Хүний нөөцийн албаны дарга

7 Өлзийтөмөр Гантөмөр

ДОХ/БЗДХ-ын ТС-ны албаны дарга

8 Очирбатын Батбаяр Сүрьеэгийн тандалт судалгааны албаны дарга

9 Гаябазар Ганбаатар Дархлаажуулалтын албаны дарга

10 Амаржаргал Амбасэлмаа

Халдварт өвчний тандалт судалгааны

албаны дарга

11 Мөрдорж Алтанхүү Нэгдсэн лабораторийн албаны дарга

12 Жамбалжав Түмэндалай

Сүрьегийн клиникийн зөвлөх

13 Чойжир Оюунчимэг Сувилгааны албаны дарга

14 Мөнхтогоо Оюунгэрэл

Чанарын албаны дарга

15 Дайпий Алтанхуяг Санхүү, эдийн засгийн албаны дарга

16 Дугар Туул Хангамж үйлчилгээний албаны дарга

17 Цамбаллэгшид Энхбаяр

Стратеги төлөвлөлтийн албаны дарга

18 Шинэхүү Эдийн засагч

Page 3: Nccd 2011 2015

ТОВЧЛОЛ

IHR /ОУЭМД/ Олон улсын эрүүл мэндийн дүрэм

ЭМСМТ Эрүүл мэндийн салбарын мастер төлөвлөгөө

APSED /ХӨТАНДБС/ Халдварт өвчинтэй тэмцэх Ази номхон далайн бүсийн стратеги

EWAR /ЭСХАХАТ/ Халдварт өвчний эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээ

авах тогтолцоо

WHO /ДЭМБ/ Дэлхийн эрүүл мэндийн байгууллага

БЗДХ/ХДХВ Бэлгийн замаар дамжих халдвар, хүний дархлал хомсдлын вирүс

ДОХ Дархлалын олдмол хомсдол

ОЭДС Олон эмэнд дасалтай сүрьеэ

ЭМЯ Эрүүл мэндийн яам

АЭМНГ Аймгийн эрүүл мэндийн газар

БОЭТ Бүсийн оношлогоо, эмчилгээний төв

НЭМГ Нийслэлийн эрүүл мэндийн газар

ДЭМН Дүүргийн эрүүл мэндийн нэгдэл

ЗГХА-ЭМГ Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Эрүүл мэндийн газар

ХӨСҮТ Халдварт өвчин судлалын Үндэсний төв

ТББ Төрийн бус байгууллага

ЭМШУИС Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль

МСС Мэдээлэл, сургалт сурталчилгаа

Page 4: Nccd 2011 2015

Нэг. Халдвар Өвчин Судлалын Үндэсний төвийн танилцуулга

1.1 Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв:

Монгол Улсад Халдварт өвчинтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх, зохион

байгуулалтыг боловсронгуй болгох зорилгоор Монгол Улсын Эрүүл Мэндийн Сайдын 2001 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 34 дүгээр тушаалаар Халдварын

клиникийн эмнэлэг, Халдварт өвчин судлалын төв, Сүрьеэгийн үндэсний төв, Сүрьеэгийн клиникийн эмнэлгийг тус тус татан буулгаж Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-ийг байгуулж, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн

гүйцэтгэж байсан “Гепатит, томуу, сүрьеэ зэрэг халдварт өвчнөөс сэргийлэх, түүнийг оношлох, эмчлэх шинэ арга” сэдвүүдийг гүйцэтгэгчдийн хамт ХӨСҮТ-д

2001 оны 4 дүгээр сарын 01-ний дотор шилжүүлэхээр шийдвэрлэжээ. ХӨСҮТ-ийг бүтэц зохион байгуулалтын хувьд бүрдүүлсэн эдгээр байгууллагууд нь Монгол Улсын Эрүүл мэндийн салбарт түүхэн үүрэг гүйцэтгэсэн өөр өөрийн баялаг

түүхтэй.

1.2 Сүрьеэгийн алба:

1924 оны 3-р сарын 11-ний өдөр Монгол Улсын Засгийн Газар, Цэргийн зөвлөлийн шийдвэрээр дотор-сүрьеэгийн алба /тасаг/ байгуулснаар анх сүрьеэтэй

тэмцэх алба үүссэн түүхтэй. 1931 оноос сүрьеэ эсэргүүцэх газар 1 байсан бол 1934 онд 3 болж мөн сувилал нэмж байгуулсан байна.

1936 онд Улсын төв эмнэлгийн дэргэд сүрьеэтэй өвчтөн эмчлэх 15 ортой тасаг нээж ажиллуулжээ. 1943 онд улсын сүрьеэгийн төв диспансер, 1946 онд 15 ортой айраг-сувилал байгуулагджээ.

1953 онд Уушигны сүрьеэг эмчлэх эмнэлэг, 1955 онд ясны сүрьеэг эмчлэх эмнэлэг, 1959 онд сүрьеэтэй хүүхэд эмчлэх эмнэлэг, 1960 онд сүрьеэтэй хүүхдийн

ойн сургууль, 1978 онд сүрьеэ уушигны эмгэг судлалын нэгдсэн төв, 1994 онд Сүрьеэгийн үндэсний төвийг тус тус байгуулан ажиллуулсан байна.

1.3 Халдварт өвчний тандалт, сэргийлэлтийн алба:

1940 оны 3 дугаар сард бактер шинжилгээний газарт халдвар судлалын тасаг байгуулж халдварт өвчнийг бүртгэж мэдээлэх голомтонд арга хэмжээ авах ажлыг зохион байгуулж, гүйцэтгэх үүргийг хариуцуулжээ.

1942 онд Улаанбаатар хотын Эрүүлийг хамгаалах хэлтсийн дэргэд ариун цэвэр халдвар судлалын тасаг байгуулж 1948 оноос станц болгосон байна.

1958-1970 онуудад улс, орон нутгийн хэмжээнд ариун цэвэр халдвар судлалын нэгж тусламжийн албадыг нэгтгэн Халдварт өвчин судлоалын төвийг байгуулан улс, нийслэлийн хүн амын халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх ажлыг

хариуцуулан гүйцэтгэжээ. “Халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх ажлыг сайжруулах зарим арга

хэмжээний тухай” Засгийн Газрын 1994 оны 8-р сарын 24-ний өдрийн 153 дугаар тогтоолоор Халдварт өвчин судлалын төв байгуулагдсан байна.

Page 5: Nccd 2011 2015

1.4 БЗХӨ-тэй тэмцэх алба:

1946 онд СнЗ-ийн 61-р тогтоол Төв эмнэлгийн дэргэдэх тасгийг 150 ортой болгон Гандангийн Сүхбаатарын сургуульд оруулжээ.СнЗ-ийн 1957 онд Төв засан

хүмүүжүүлэх газрын хашаа байрыг засварлаж, гандан, Захын контор хоёрыг нэгтгэн 200 ортойгоор байгуулжээ.1971 оны СнЗ-ийн 278-р тогтоолоор арьс өнгөний өвчнийг эсэргүүцэх улсын диспансерийг Улаанбаатар хотын арьс өнгөний

нэгдсэн диспансер больництой нэгтгэж АӨЭСТ болгон улсын хэмжээнд арьс өнгөний өвчинтэй тэмцэх ажлыг хариуцуулжээ. 1991 оны 4-р сарын 1-ээс АӨЭСТ,

АӨКЭ болгон бүтцийн өөрчлөлт хийгдэж 1994 оны 10-р сарын 1-нд ЭАХНСҮТ-ийн ДОХ-ын төв лабораторитой нэгтгэн ДОХ/БЗХӨ лавлагаа төв байгуулагдсан байна. 1.5 Халдвартын эмнэлэг:

Халдвартын эмнэлэг нь 1947 оны 6-р сарын 20-нд Улсын төв эмнэлгээс салбарлан 200 ортой үндсэн 5 тасагтай, 86 орон тоотойгоор Богд уулын аман дахь Зайсан толгойн дэргэдэх Зөвлөлийн цэргийн эмнэлгийн байранд байгуулагджээ.

Тус эмнэлэг нь 20 жилийн (1947-1967) дотор 400 ортой 7 тасагтай клиникийн болон бактериологи, биохимийн лаборатори, угаалга ариутгал, рентген,

электрокардиограф, мэс засал, эмгэг анатомын тасагтай, архаг цусан суулгатай хүүхдийн 60 ортой ясли, зарим халдварт өвчний кабинет, номын сан, радио узел бүхий эмнэлэг, үйлчилгээний 22 салбартай Халдвартын төв эмнэлэг болсон.

1981 онд 329 дүгээр тогтоолоор Халдвартын төв эмнэлэгт 200 ортой хүүхдийн халдварт өвчнийг эмчлэх больницийг нэгтгэн 725 ортой, 12 тасагтай, 8

туслах тасаг салбартай, 700 гаруй эмч, ажилчидтай, Халдварт өвчнийг анагаах клиникийн эмнэлэг болж өргөжин үйл ажиллагаагаа явуулж иржээ.

1.6 Халдварт өвчин судлалын сектор:

Халдварт өвчин судлалын чиглэлээр эрдэм судалгааны ажил явуулдаг анхны байгууллага нь 1961 онд байгуулагдсан ШУА-ын харьяа Анагаах Ухааны хүрээлэнгийн халдвар нян судлалын сектор байв. Хожим нь 1968 онд тус

хүрээлэн нь ЭМЯ-ны харьяанд шилжсэн бөгөөд, 1985 онд АУХ-ийн Халдвар-эпидемиологийн сектор нь тэр үеийн ЭАХНСУИ-ийн Вирус судлалын

лабораторитой нэгдэн Эрдэм шинжилгээний салбар, 1994 онд ЭАХНСҮТ-ийн Вируст гепатитын сектор, 1997 НЭМХ-ийн Халдварт өвчний судлагаа шинжилгээний төв болон өөрчлөгдөн зохион байгуулагдаж халдварт өвчин

судлалын чиглэлээр олон арван судалгааны ажлуудыг явуулж иржээ.

Хоёр. Өнөөгийн нөхцөл байдал

2.1 Дотоод орчны шинжилгээ

2.1.1 Төвийн тодорхойлолт:

ХалдвартӨвчинСудлалынҮндэснийТөвньхалдвартөвчний тандалт

сэргийлэлт, оношлогоо эмчилгээ, эрдэм шинжилгээ сургалтыгулсын хэмжээнд

зохион байгуулах, хэрэгжүүлэх, мэргэжиларгазүйнудирдлагаархангах,

дэмжлэгүзүүлэхэрх, үүрэгбүхий тусгай мэргэжлийн төв байгууллага мөн.

Page 6: Nccd 2011 2015

2.1.2 Төсөв, санхүүжилт

Төвийнсанхүүжилт ньулсынтөвлөрсөнтөсөв, эрүүлмэндийндаатгал,

үндсэнба туслахүйлажиллагааныорлого, халдварт өвчний чиглэлээр хэрэгжиж буй

төсөл, хөтөлбөрийн санхүүжилт болон бусадэхүүсвэрээсбүрдэнэ.

Жилд ойролцоогоор 8 тэрбум гаран төгрөгийн санхүүжилтыг улсын төсвөөс

авч үйл ажиллагагаа явуулдгаас92.4%нь төвлөрсөн төсвөөс2.9% нь ШУТС аас, 4.7 % нь даатглаас санхүүжиж байна.

2.1.3 Дэд бүтэц Тус төв нь 9 га талбайг эзэлсэн 23 байшинтай 4213741.5 мянгантөгрөгийн

үндсэн хөрөнгөтөй.

2.1.4 Хүний нөөц, бүтэц

Төв нь 12 алба Хүний нөөцийн алба, Санхүүгийн алба, Стратеги

төлөвлөлтийн алба, Мэдээлэл технологийн алба, Үйлчилгээ аж ахуйн алба,

Чанарын алба, Сувилахуйн алба, Халдварт өвчний тандалт судалгааны алба /Эрт

сэрэмжлүүлэг хариу арга хэмжээний нэгж, Зоонозын халдварын тасаг, вируст

гепатитын тасаг, эмнэлгээс шалтгаалах халдварын тасаг, гэдэсний халдварын

тасаг/ ДОХ/БЗДХ-ын ТСАлба /Үзлэг хяналтын тасаг, тандалт судалгааны тасаг,

сургалт сурталчилгааны тасаг/ Дархлаажуулалтын алба, Нэгдсэн лабораторийн

алба /Клиник биохимийн лаборатори, нян судлалын лаборатори, амьсгалын замын

вирус судлалын лаборатори, дархлал судлалын лаборатори, энтеровирус, херпис

вирусын лаборатори/ Сүрьеэгийн тандалт судалгааны алба /сүрьеэгийн

лабораторийн тасаг, үзлэг хяналтын тасаг/ Статистикийн тасаг, Эм зүйн тасаг,

Ариутгал халдваргүйтгэлийн тасаг, Амбулаторийн тасаг, Дүрс оношлогооны тасаг,

эмчилгээний хоол судлалын тасаг Халдвартын клиникийн 11 тасаг: Үүнээс

Дуудлага тусгаарлалтын тасаг,Хүлээн авах тасаг, Халдвартын клиникийн сэхээн

амьдруулах эрчимт эмчилгээний тасаг, Агаар дуслын халдварын тасаг, Зооноз

бруцеллёзын тасаг, Гэдэсний халдварын тасаг, Хүүхдийн цочмог гепатитын тасаг,

Насанд хүрэгчдийн цочмог гепатитын 5-р тасаг/эрэгтэй/, Насанд хүрэгчдийн

цочмог гепаитын 6-р тасаг /эмэгтэй/, Шинэ болон сэргэж буй халдварын тасаг,

Элэгний клиникийн тасаг, Сүрьеэгийн клиникийн 8 тасаг: Үүнээс Сүрьеэгийн

хүлээн авах тасаг, сүрьеэгийн клиникийн сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний

тасаг, Уушигны 1-р тасаг, Уушигны 2-р тасаг, Хүүхдийн уушигны тасаг, Мэс заслын

тасаг, Олон эмэнд дасалтай сүрьеэгийн 1-р тасаг, Олон эмэнд дасалтай

сүрьеэгийн 2-р тасаг зэрэг нийт 37 алба, тасагт 730 төрийн үйлчилгээний албан

хаагч ажиллаж, нийгмийн эрүүл мэндийн болон төрөлжсөн нарийн мэргэжлийн

чиглэлээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэн ажилаж байна.

Албан тушаалаар:

Төрийн үйлчилгээний удирдах албан хаагч - 5 буюу (0.6%)

Төрийн үйлчилгээний эмнэлгийн дээд мэргэжлийн албан хаагч- 201 буюу

(27,5%)

Page 7: Nccd 2011 2015

Төрийн үйлчилгээний бусад дээд мэргэжлийн албан хаагч - 43 буюу (5.9%)

Төрийн үйлчилгээний эмнэлгийн дунд мэргэжлийн албан хаагч – 264буюу

(36.2%)

Төрийн үйлчилгээний хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан хаагч -

217 буюу (29,7%)

Нийгмийн эрүүл мэнд болон Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэгч

мэргэжлийн албан хаагч 69.6% байгаа нь төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж

үйлчилгээг чанар хүртээмжтэй үзүүлэх бололцоотой хүний нөөцажиллаж байгааг

илэрхийлж байна.

Ажлын байрны тодорхойлолтоор:

Удирдах алба хаагч 5

Эмч 189

Эм зүйч 12

Бакалавр, дипломын сувилагч 196

Эмнэлгийн бусад дунд мэргэжилтэн 68

Эмнэлгийн бус дээд мэргэжилтэн 43

Үйлчилгээний ажиллагсад 217 нийт 730

Насны ангилалаар

№ Мэргэжил 20-29 30-39 40-49 50-54 55-60

60-с

дээш Бүгд

эр эм эр эм эр эм эр эм эр эм эр эм эр эм

1 Их эмч 5 40 7 51 20 56 3 30 3 3 - - 38 180

2 Эмнэлгийн бус

дээд мэргэжилтэн 9 11 3 7 4 4 1 4 - 2 - - 17 26

3 Дунд

мэргэжилтэн 1 39 1 80 - 77 - 44 - 1 - - 2 237

4 Бусад

ажиллагсад 4 15 4 53 9 98 3 33 1 3 1 - 22 198

Бүгд 19 105 15 191 33 235 7 111 4 9 1 - 79 651

20-49 насны албан хаагчид 598 буюу (82%) байгаа нь хүний нөөцийн

хөдөлмөрийн чадавхи өндөр байна гэсэн дүгнэлт гарч байна.

Нийт ажиллагсадын 89,2 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Ялангуяа

сувилах, урьдчилан сэргийлэх, эмчлэх үйл ажиллагааг эмэгтэйчүүд бараг

дангаараа гүйцэтгэж байгааг уг тоо баримтаас харж болно. Эмч нарын хувьд

хүйсийн харьцаа тэдний мэргэжлээс хамааран ялгаатай байна. Тухайлбал мэс

заслын эмч нарын 16 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг бол урьдчилан сэргийлэх,

оношлох, эмчилгээний чиглэлээр ажиллаж байгаа эмч нарын хувьд эсрэгээр

дөнгөж 0,8 хувийг эрэгтэйчүүд эзэлж байх жишээтэй.

Хүний нөөцийн чадавхи:

Хүний нөөцийн чадавхи нь тус төвд Монгол улсын хүний гавъяат эмч 2,

анагаахын шинжлэх ухааны доктор 13, клиникийн профессор 54, магистр 43,

Page 8: Nccd 2011 2015

мэргэжлийн зөвлөх зэрэг 1, мэргэжлийн тэргүүлэх зэргийн эмч 41, ахлах зэргийн

эмч 34, тэргүүлэх зэрэгтэй сувилагч, дунд мэргэжилтэн 11, ахлах зэрэгтэй

сувилагч, дунд мэргэжилтэн 32, үүнээс

2010 онд АУ-ны доктор 2, АУ-ны магистр3, мэргэжлийн зөвлөх зэрэг

1,мэргэжлийн тэргүүлэх зэргийн эмч 12, ахлах зэргийн эмч 10, тэргүүлэх зэрэгтэй

сувилагч, дунд мэргэжилтэн 6, ахлах зэрэгтэй сувилагч,дунд мэргэжилтэн 4

байна.

2.1.5 Гадаад харилцаа

Төв нь ДЭМБ, Японы олон улсын хамтын ажиллаганы байгууллага JICA, АНУ ын ӨХСТ (CDC) зэрэг олон улсын байгууллагуудтай хамтран ажиллахаас

гадна, АНУ ын Алабамын Их сургууль, Токиогийн Анагаах ухааны их сургууль, Японы Хадварт өвчин судлалын Институт,Канагава мужийн Нийгмийн Эрүүл

Мэндийн Хүрээлэн,БНХАУ ын Өвчний хяналт сэргийлэлтын төв, БНХАУ ын ӨМӨЗО ны Сүрьеэтэй тэмцэх төв, ОХУ ын Эрхүү хотын Халдварт өвчний тархвар судлалын төв,Кемеров мужын ЭМ байгууллагуудтай идэвхитэй ажиллаж байна.

Төвийн бүтэц: Схем-1

2.1.6 Үйл ажиллагааны үндсэн чиглэл:

Халдвартөвчинтэйтэмцэх, сэргийлэхталааргарсанхуультогтоомж, хөтөлбөр,

төслийн үйлажиллагаагудирданзохионбайгуулжхэрэгжүүлэх.

Олон Улсын Эрүүл Мэндийн Дүрэм /ОУЭМД/, Шинэ болон сэргэж буй

халдвартай тэмцэх Ази номхон далайн бүсийн стратегийг Эрүүл мэндийн

яамны удирдлага дор хэрэгжүүлэх.

Халдварт өвчний дэгдэлтийг эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээ авах

тандалтын тогтолцоог бүрдүүлж Үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх.

Эрт сэрэмжлүүлэг хариу арга хэмжээний нэгжийг байгуулж, аймаг орон

нутгийн болон анхан шатны тандалтын нэгжийг мэргэжил, арга зүйн

удирдлагаар хангаж ажиллах.

Халдвартөвчнийоношлуур, эм, вакцин,

биобэлдмэлтоногтөхөөрөмжийгзахиалах, хангах, нөөцлөххуваарилах.

Халдвартөвчнийг оношлох, эмчлэх, нөхөн

сэргээхтусламжүйлчилгээгзохионбайгуулжхэрэгжүүлэх.

Халдварт өвчний тандалт, оношлогоо, эмчилгээний стандарт, удирдамж,

аргачлал боловсруулах, хэрэгжилтийг удирдлага, арга зүйгээр хангах.

Улсын хэмжээний халдварт өвчний өвчлөл, хам шинж, сэжигтэй тохиолдлын

мэдээнд 7 хоног, сар, улирал, жилээр үнэлгээ, дүгнэлт, өгч шаардлагатай

тохиолдолд хариу арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх.

Хүн амд чиглэсэн халдварт өвчний мэдээлэл, сургалт, суртачилгааны ажлыг

улсын хэмжээнд удирдан зохион байгуулах.

Page 9: Nccd 2011 2015

Ахуйн хортон мэрэгчдийн тархалт, хүн амын эрүүл мэндэд нөлөөлөх хор

хөнөөлийг судалж, холбогдох байгууллагуудыг мэргэжил, арга зүйн

удирдлагаар хангах.

Халдвартөвчний тандалт сэргийлэлт, оношлогоо эмчилгээ, эрдэм

шинжилгээ судалгааны чиглэлээр Олон Улсынбайгууллага,

гадаадорнуудтайхамтын ажиллагааг өргөжүүлэх, төсөл, хөтөлбөр хамтран

хэрэгжүүлэх.

2.1.7 Халдварт өвчний тандалт судалгааны алба

Халдварт өвчний тандалтын тогтолцоог боловсронгуй болгох улмаар хүн

амыг халдварт өвчнөөс сэргийлэх, өвчлөл эндэгдлийг бууруулах

Дархлаажуулалттай халдварт өвчний өвчлөл, эндэгдлийг эрс бууруулах,

устгах нөхцөлийг бүрдүүлэх,

Халдварт өвчинтэй тэмцэхэд нийслэл, орон нутгийн байгууллагуудыг

мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган ажиллах

Томуу, томуу төст өвчний лабораторид түшиглэсэн тандалт, хяналтын

сүлжээгнэвтрүүлж, дэгдэлтийн түвшинг тогтоох.

Халдварт өвчний тандалт, сэргийлэлт, дархлаажуулах чиглэлээр хууль эрхийн баримтуудыг боловсруулах, шинэчлэх.

Халдварт өвчний тандалт судалгаа хийх.

Халдварт өвчний дэгдэлтээс сэргийлэх болон голомтонд авах шуурхай арга

хэмжээг удирдан зохион байгуулах

Вакцины захиалга хийж , чанартай баталгаатай вакцинаар тасралтгүй

хангах

Халдварт өвчний төлөв хандлагыг тодорхойлох

Халдварт өвчин судлалын чиглэлээр эрдэм шинжилгээ судалгааны ажил хийх.

Халдварт өвчний мэргэжлийн сургалт явуулах.

Хүн амд зориулсан сургалт сурталчилгаа явуулах ажлыг зохион байгуулах.

2.1.8 Сүрьеэ өвчний тандалт судалгааны алба

Сүрьеэгийн үндэсний лавлах лабораторийн тасаг нь:

ДЭМБ, СУӨТОУХ-ны гаргаж байгаа зөвлөмжийг үндэслэн сүрьеэ өвчний

лабораторийн оношлогооны аргачлал, стандартыг боловсруулж, нэвтрүүлэх

Сүрьеэгийн лабораториудын үйл ажиллагааг газар дээр нь шалгаж, орон

нутгийн эмнэлгийн байгууллагууд болон эмнэлгийн ажилтнуудтай хамтран

тухайн лабораторийн ажлын ололт амжилт, алдаа дутагдлыг нэгтгэн дүгнэж

тулгарч буй бэрхшээлийг тодорхойлон авах арга хэмжээг цаг алдалгүй авч

хэрэгжүүлэх

Сүрьеэгийн эмэнд даслын тандалт судалгаа явуулах, шинэ дэвшилтэт арга,

аргачлалыг нэвтрүүлэх

Page 10: Nccd 2011 2015

Сүрьеэгийн лаборант нарын суурь, давтан сургалт, чанар шалгагч нарын

сургалт, үндэсний зөвлөлгөөн зохион байгуулах

Олон улсын лавлагаа лабораторийн гадаад чанарын хяналтын үнэлгээнд

хамрагдах, сүрьеэгийн сүлжээний 37 лабораторийг гадаад чанарын

үнэлгээнд хамруулж чанарын хяналтын гүйцэтгэлийг эргэн мэдээлж, хариу

арга хэмжээ авах

Сүрьеэгийн сүлжээний лабораториудын сар, улирлын мэдээ, тайланг хүлээн

авч нэгтгэх

Сүрьеэгийн сүлжээ лабораториудыг тэдний хэрэгцээнд үндэслэн урвалж

бодисыг захиалах, хуваарилах, зарцуулалтад хяналт тавих

Аймаг дүүргээс ирүүлсэн онош тодруулах болон эмчилгээ хяналтын

өвчтнүүдийн сүрьеэг илрүүлэх нян судлалын шинжилгээ хийх

Хатуу, шингэн тэжээлт орчинд өсгөвөрлөх шинжилгээ хийх

Сүрьеэгийн эсрэг 1 болон 2–р эгнээний эмэнд мэдрэг чанар тодорхойлох

шинжилгээ хийх

Молекул биологийн аргаар эмэнд мэдрэг чанар тодорхойлох шинжилгээ

хийх

Биеийн шингэнд аденозин деаминазагийн идэвхжил, интерферрон гамма

тодорхойлох шинжилгээ хийх зэрэг шинэ шинэ дэвшилтэт аргуудыг

хэрэглэх

СТСА-ны дүн бүртгэл үзлэг хяналтын тасаг нь:

“Сүрьеэтэй тэмцэх сэргийлэх үндэсний стратеги” -ийг хэрэгжүүлэх ажлыг

зохион байгуулахад мэргэжлийн удирдлагаар хангах, олон улсын, төрийн

болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах

ДЭМБ, СУӨТОУХ-ны гаргаж байгйй зөвлөмжийг үндэслэн сүрьеэ өвчнөөс

урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх аргачлал стандартыг боловсруулж,

нэвтрүүлэх

Сүрьеэгийн эмийн захиалга хийж, чанартай баталгаатай эмээр төв, орон

нутгийн сүрьеэтэй тэмцэх байгууллагуудыг тасралтгүй хангах

Улсын хэмжээнд сүрьеэтэй өвчтний бүртгэл мэдээлэл, сүрьеэгийн мэдээ

тайланг хүлээн авч, нэгтгэн дүгнэлт хийж, цаашид авах арга хэмжээг

боловсруулж төлөвлөх

Сүрьеэгийн болон бусад мэргэжлийн эмч, эмнэлгийн дунд мэргэжилтний

сургалт семинарыг зохион байгуулах

Хөтөлбөрийн биелэлтэд хяналт тавих, хянан зааварлах хэсгийг ажиллуулж,

аймаг нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын сүрьеэтэй тэмцэх ажилд

мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх

Иргэдэд сүрьеэ өвчний талаар мэдлэг олгох, сургалт сурталчилгааны

материал боловсруулах, сурталчилгааг бэлтгэн явуулах

Сүрьеэ өвчинтэй тэмцэх, сэргийлэх ажлыг улсын хэмжээнд зохион

байгуулах талаар стратеги, бодлого төлөвлөгөө боловсруулах

Page 11: Nccd 2011 2015

Сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн биелэлтэнд

хяналт тавих, мэргэжил арга зүйн тусламж, зөвлөгөө үзүүлэх

Улсын хэмжээнд сүрьеэгийн өвчлөл, тархалтын хандлагыг тодорхойлох,

тандалт судалгаа хийх, цаашид авах арга хэмжээг төлөвлөх

Сүрьеэгийн 33 нэгжийн /аймаг, дүүргийн диспансер, Хорихын сүрьеэгийн

эмнэлэг, Энэрэл эмнэлэг/ лабораторийн түрхэцийн шинжилгээнд чанарын

хяналт тавих, улсын хэмжээнд эмийн мэдрэг чанар тодорхойлох,

өсгөвөрлөх, иммунологи, молекул биологийн шинжилгээ хийх, лабораторийн

бодлого зохицуулалт зэрэг лавлах лабораторийн үүрэг гүйцэтгэх

Сүрьеэгийн нэгж байгууллагын явуулж буй сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх үйл

ажиллагааг газар дээр нь очиж шалгаж, орон нутгийн эмнэлгийн

байгууллагууд болон эмнэлгийн ажилтануудтай хамтран ажиллаж алдаа

дутагдал, ололт амжилтыг дүгнэн тулгарч буй бэрхшээлийг тодорхойлж,

шийдвэрлэх арга замыг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх

Сүрьеэ өвчин болон өвчтөний бүртгэл мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий

болгож, тайлан мэдээг хүлээн авч нэгтгэн дүгнэж, эргэн мэдээлэх

Оношлогоо, эмчилгээнд шаардлагатай урвалж бодис, эм, тоног

төхөөрөмжийн захиалга хийх, хүлээн авч ханган нийлүүлэх, зарцуулалтанд

хяналт тавих.

Сүрьеэгийн чиглэлийн бүх төрлийн судалгаа шинжилгээ, сургалт,

сурталчилгааны ажлыг зохион байгуулах, сургалтын үр дүнг эргэн тооцож

ажиллах

Аймаг, дүүрэг, бусад эмнэлгээс онош тодруулах, эмчилгээний асуудал

шийдвэрлүүлэхээр ирсэн үйлчлүүлэгчдэд холбогдох үзлэг, шинжилгээг хийж

зөвлөгөө өгөх, сүрьеэг илрүүлэх урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ хийх

ДЭМБ зэрэг Олон улсын байгууллагууд болон өөрийн орны төрийн ба

төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах, ажлын уялдаа холбоог

сайжруулах

2.1.9 ДОХ/БЗХӨ ны тандалт судалгааны алба

Нийт хүн ам , эрсдэлт бүлгийн хүн амд БЗДХ/ХДХВ/ДОХ-ын үед эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх

Улсын хэмжээнд БЗДХ/ХДХВ-ын халдварын тархалтын байдлыг тогтоох хоёрдугаар үеийн харуулдан тандалтын судалгааг зохион байгуулах, үр дүнг

гаргах, үнэлэх ажлыг зохион байгуулах

Улсын хэмжээний БЗДХ/ХДХВ/ДОХ өвчний бүртгэл, мэдээлэл, тайланг хүлээн авч, нэгтгэн цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг боловсруулах

БЗДХ/ХДХВ/ДОХ-ын талаар бүх мэргэжлийн эмч , ажилтнуудад мэргэжил олгох дээшлүүлэх урт богино хугацааны сургалт зохион байгуулах

БЗДХ/ХДХВ/ДОХ-ын оношлогоо, эмчилгээ, тандалтын гарын авлага, зөвлөмж боловсруулах

БЗДХ/ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх чиглэлээр ажилладаг олон улсын байгууллага бусад төрийн ба төрийн бус байгууллагуудтай хамтран үйл ажиллагаа хэрэгжүүлэх

Page 12: Nccd 2011 2015

БЗДХ/ХДХВ/ДОХ-ын лабораторийн оношлогооны оношлуур захиалах хувиарлах

БЗДХ, ХДХВ-ын эсрэг үйлчилгээний эмүүд, ДОХ-ын хоёрдогч халдварын эмчилгээний эмүүдийг захиалах, хувиарлах

Бусад мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлгээ өгөх

Нийт хүн ам , эрсдэлт бүлгийн хүн амд чиглэсэн сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулах

БЗДХ/ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх сурталчилгааны материал болосруулж, хэвлүүлж, түгээх

Эрсдэлт бүлгийн хүн амд хүрч ажиллах ажилтан, үе тэнгийн сургагч нар

бэлтгэх, бэлтгэсэн ажилтнуудаар дамжуулан эрсдэлт бүлгийнхэнд хүрч ажиллах

2.1.10 Нэгдсэн лабораторийн алба

“Халдварт өвчинтөй тэмцэх үндэсний хөтөлбөр”ийн нэг үндсэн зорилт нь Халдварт өвчний лабораторид суурьласан тандалтыг сайжруулах явдал юм., Манай улсад ялангуяа хөдөөд лабораторийн хүчин чадал харьцангуй сул

байгаа.Төвийн лабораторуудын хувьд бид дээрх өвчнүүдийг ELISA, PCR, FASC тоолуур ашиглан вирусын маркерууд, нуклейн хүчил, CD 4, CD 8 зэрэг дархлааны

эсүүдийг тодорхойлон эрдэм шинжилгээ судалгаа, онош эмчилгээндээ ашиглаж байна.

2.1.11 Эмчилгээний тасгууд.

ХӨСҮТ нийт 600 ортой ажиллаж байгаагийн 200 орчим нь сүрьеэгийн өвчтөнд зориулагдаж байна. Мөн халдварт өвчин, сүрьеэ, эрчимт эмчилгээ, уламжлалт эмчилгээ, мэс засал болон ,архаг вируст гепатитыг эмчлэх зэрэг 16 тасагтай

ажиллаж байна.

2.1.12 Сургалт, мэдээлэл

Тус төв нь Халдварт өвчин судлал,нян судлал, тархвар зүй, шимэгч судлал,

дархлаажуулалт, ариутгал устал гэх мэт чиглэлүүдээр Монгол улсын хэмжээнд төгсөлтын дараах сургалтыг резиденс болон богино хугацааны, шавилан сургах

хэлбэрээр явуулж серификат олгодог. Жилд дунджаар 110-150 эмч мэргэжилтэн сургаж бэлтгэж байна.

ХӨСҮТ нь 24 цагаар интернетэд холбогдсон 150 хэрэглэгч бүхий дотоод

сүлжээгээр дотоод гадаадын харилцагч нартай харилцахын зэрэгцээ, байнгын ажиллагаатай 2 вэб сайтын тусламжаар хүн амд халдварт өвчний мэдээ,

мэдээллийг цаг алдалгүй тогтмол хүргэж байна.

Page 13: Nccd 2011 2015

2.2 Гадаад орчны шинжилгээ

2.2.1 2010 оны Халдварт өвчний байдал

Улсын хэмжээнд 2010 онд 31 төрлийн халдварт өвчний 41373 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 2514 тохиолдолоор буюу 10.000 хүн амд 5.0 промилоор нэмэгдсэн байна.

Нас баралт: 2010 онд улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт нас баралтын дотор халдварт өвчний шалтгаант нас баралт 1.1%-ийг эзэлж , нас баралтын 195

тохиолдол бүртгэгдсэн нь 10.000 хүн амд 0.7 промил байна.

Улаанбаатар хотод 2010 онд улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварт

өвчний 51.8 % нь бүртгэгдэж өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10.000 хүн амд 14.6 промилоор нэмэгдсэн байна.

Тайлангийн хугацаанд хэвтэн эмчлүүлэгчдийн 8527 (80.7%)-ийг халдвартын

, 2045 (19.3%)-ийг сүрьеэгийн тасгуудад хэвтэн эмчлүүлэгсэд эзэлж нийт 10572

өвчтөнг эмчилсэн байна. Нэг өвчтөнийг эмнэлэгт эмчилсэн дундаж ор хоног 14.9 , орны эргэлт 20.1 байна.

ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлэгчдийн 4.7%-ийг амьсгалын халдварууд, 41.2%-

ийг гэдэсний халдварууд, 18.1%-ийг элэгний архаг үрэдсэл,хатуурал, 19.3%-ийг

сүрьеэ, 16.7%-ийг бусад халдварууд эзэлж байна.

ХӨСҮТ-д 394 хагалгаа хийгдсэнээс 19.0% нь уушигны мэс засал, 57.6% нь яс үений мэс засал, 1.01% нь хэвлийн хөндийн мэс засал, 22.4% нь бусад хагалгаанууд эзэлж байна.

2010 оны байдлаар амбулатороор 99730 хүн эмчлэгдсэний 42244 (42.4 %)-

ийг урьдчилан сэргийлэх үзлэг, 38029 ( 38.1 %)-ийг өвчний учир амбулаторт үзүүлэгсэд, 19457 (19.5 %)-ийг идэвхтэй хяналт тус тус эзэлж байна.

ХӨСҮТ-ийн Нэгдсэн лабораторийн албанд 2010 онд . нийт 254724 хүнд 816025 шинжилгээ хийгдсэнийг төрлөөр нь авч үзвэл : клиник биохимийн

шинжилгээ 64.4 %, дархлал судлалын шинжилгээ 20.9 %, вирус судлалын шинжилгээ 7.2 %, нян судлалын шинжилгээ 6.6 %, шимэгч судлалын шинжилгээ 0.9 %-ийг тус тус эзэлжээ.

2010 оны байдлаар 9296 халдварт өвчний дуудлаганд явж вируст гепатит,

цусан суулга, сальмонеллёз, гар хөл амны өвчин, балнадын 2041 голомтонд халдваргүйтгэлийг 63.4%-ийн хамралттай хийж гүйцэтгэсэн. Голомтын ариутгал халдваргүйтгэлийн 55.7%-ийг 0-3 цагийн хооронд, 11.3%-ийг 3-6 цагийн хооронд,

32.9%-ийг 6 цагаас дээш хугацаанд хийж гүйцэтгэсэн.

Нөхөн сэргээх эмчилгээний тасгаар 2010 онд 17796 хүн үйлчлүүлсэний 4857 нь амбулаторт , 12969 нь стационараар үйлчлүүлсэн байна.

Page 14: Nccd 2011 2015

2.2.3 Халдварт өвчинтэй тэмцэх сэргийлэх бүтэц зохион байуулалт: Схем-2

2.2.4 SWOT шинжилгээ:

ДАВУУ ТАЛ /STRENGTHS/ СУЛ ТАЛ /WEAKNESSES/

1. Халдварт өвчинтэй тэмцэх

сэргийлэх бодлого, удирдлага, мэргэжил арга зүйгээр хангадаг үндэсний төв

2. Бүртгэл мэдээллийн сан сүлжээний эх үүсвэр тавигдсан

3. Халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх туршлага бүхий мэргэжилтэнтэй

4. Боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах тогтолцоо

5. Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын зохих хэмжээний туршлага, баазтай

6. Зориулалтын барилга байгууламжтай

1. Аймаг нийслэлийн түвшинд халдварт

өвчинтэй тэмцэх сэргийлэхэд, орон нутгийн шийдвэр гаргагчдын дэмжлэг сул

2. Халдварт өвчний бүртгэл мэдээлэл, лабораторид суурилсан тандалтын

тогтолцооны чанар хангалтгүй 3. Хүний нөөцийн хөгжлийн зөв бодлого

хангалтгүй

4. Халдварт өвчний оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны

чанар, эрүүл мэндийн үр дүн, эдийн засгийн үр ашгийг тооцоолдоггүй

5. Техник тоног төхөөрөмж, багаж

хэрэгслийн ашиглалт, хангалтын бодлогогүй, Инженерийн шугам сүлжээ хэт хуучирсан

6. Лаборатори зориулалтын бус байранд үйл ажиллагаа явуулдаг

БОЛОМЖ /OPPORTUNITIES/ АЮУЛ ЗАНАЛ /THREATS/

1. ОУ-ын эрүүл мэндийн дүрэм /2005/

2. Төрийн байгууллагуудад бүтээгдэхүүн, үр дүн суурилсан удирдлагын шинэ тогтолцоо

хэрэгжиж эхэлсэн /ТБУСХ/ 3. Төрийн болон төрийн бус

байгууллага, хоёр болон олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх

боломжтой 4. Хүн амын бичиг үсэг

тайлагдалтын хувь харьцангуй өндөр

5. Нэг хүнд ногдох ДНБ, улсын

төсөвт эзлэх эрүүл мэндийн салбарын санхүүжилт нэмэгдэж

байна 6. Техник технологийн хурдацтай

хөгжил

1. Улс төрийн байдлаас хамаарч мэргэжлийн байгууллагын удирдлага,

бүтэц зохион байгуулалт алдагдах, үйл ажиллагаа доголдох магадлалтай

2. Байгаль экологийн өөрчлөлт, шинэ

болон дахин сэргэж байгаа халдварууд 3. Олон улсын терроризм

4. Нийгэм, эдийн засгийн сул дорой байдал, ядуурал, ажилгүйдэл, шилжилт хөдөлгөөний өсөлт

Page 15: Nccd 2011 2015

Гурав. Халдварт өвчинтэй тэмцэх сэргийлэх үйл ажиллагааны тулгамдсан асуудал

3.1 Халдварт өвчинтэй тэмцэх сэргийлэх үйл ажиллагааны удирдлага төлөвлөлт,

боловсронгуй бус,

3.2 ОУЭМД-ийн шаардлагад нийцсэн, шинэ болон дахин сэргэж буй халдварт

өвчнөөс сэргийлэх, эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээ авах өнөөгийн

тогтолцоо сул,

3.3 Үндэсний хэмжээнд халдварт өвчний лабораторийн сүлжээ бэхжээгүй,

лабораторийн оношлогооны чадавхи хангалтгүй,

3.4 БЗДХ/ХДХВ/ДОХ-оос сэргийлэх, хянах үйл ажиллагааны удирдлага,

төлөвлөлтийг боловсронгуй бус, БЗДХ/ХДХВ-ийн халдварын тархалт өндөр,

3.5 Сүрьеэгийн тархалт өндөр,

3.6 Дархлаажуулалт бүхий халдварт өвчний асуудал,

3.7 Халдварт өвчнийг оношлох, эмчлэх үйл ажиллагааны чанар, хүртээмж

хангалтгүй, удирдлага төлөвлөлтийг боловсронгуй бус,

3.8 Халдварт өвчнөөс сэргийлэх талаархи хүн амын мэдлэг, хандлага хангалттай

бус,

3.9 Хүн амын эрүүл мэндийн эрэлт хэргэцээ нь дээр тулгуурлан эрдэм шинжилгээ,

сургалт, судалгааны асуудал.

Дөрөв. Төвийн стратеги

ХӨСҮТ-ийн 2010-2015 оны стратегийн зорилго, зорилтыг хангах стратегийн

хувилбар, баримтлах стратегийн үндсэн 4 чиглэлийг TOWS матрицын аргыг

ашиглан тодорхойлов.

4.1 Үндэсний төвийн 2010-2015 онд баримтлах стратегийн чиглэл

4.1.1 Олон Улсын Эрүүл Мэндийн Дүрмийн шаардлагын дагуу үндэсний чадавхи,

халдварт өвчинтэй тэмцэх сэргийлэх бүтэц зохион байгуулалтыг

боловсронгуй болгож, бэхжүүлэх, ХӨ-ний эрт сэрэмжлүүлэг хариу арга

хэмжээ авах тандалтын тогтолцоог нэвтрүүлж, хэрэгжүүлэх;

4.1.2 Үр дүнд суурилсан удирдлага төлөвлөлтийн тогтолцоо, гадаад дотоод

хамтын ажиллагаа бүх талаар өргөжүүлэн, хөгжүүлэх, Шинжлэх

Page 16: Nccd 2011 2015

Ухаантехнологийн ололтыг хурдацтай нэвтрүүлэх замаар халдварт өвчний

удирдлага төлөвлөлт, оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх үйл

ажиллагааны чанар, үр дүн, үр ашгийг нэмэгдүүлэх;

4.1.3 Хүлээн зөвшөөрөгдсөн бодлого стратеги, төвийн эрхэм зорилгыг хэрэгжүүлэх

оновчтой, тогтвортой бүтэц зохион байгуулалт, өндөр чадвартай мэргэшсэн

удирдлага, эмч ажиллагсадтай байх;

4.1.4 Байгалийн гамшиг, нийтийг хамарсан өвчлөл, гэнэтийн аюул ослын асуудлыг

шийдвэрлэх эрсдэлийн менежментийн чадавхийг бэхжүүлж, болзошгүй

аюулыг даван туулах бэлэн байдлыг хангах, нийгмийн эмзэг, ядуу бүлэгт

чиглэсэн үйл ажиллагааг идэвхжүүлэх:

4.2 Төвийн алсын хараа

Үйлчлүүлэгч, ажиллагсдаа дээдэлсэн мэргэжлийн шилдэг байгууллага байж,

хүн амын эрүүл мэнд, нийгэм, эдийн засагт халдварт өвчний учруулж болзошгүй аюул, эрсдлийг бууруулах.

4.3 Эрхэм зорилго

Олон улсын эрүүл мэндийн дүрэм, халдварт өвчинтэй тэмцэх Ази номхон далайн бүсийн стратегийн шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан, шинжлэх ухаан технологийн дэвшил, хүний нөөцийн тогтвортой хөгжлийг дэмжигч

байгууллага байна.

4.4 Эрхэмлэх үнэт зүйлс

1. Өвчилсөн хойно нь эмчилж эдгээх гэсэн үзэл баримтлалыг өвчлөхөөс өмнө урьдчилан сэргийлэх эрүүл хүн амд чиглэсэн номлолоор сольж, урьдчилан сэргийлэлт-эрт илрүүлэлт-оношлогоо-эмчилгээ-сувилгаа-асаргаа гэсэн чиг

хандлагыг мөрдлөгө болгох, нэгжийн удирдлагын эрх, үүргийг нэмэгдүүлэх, 2. Хүн амын эрүүл мэнд, улс орны эдийн засагт дарамт болж байгаа халдварт

өвчний ойрын болон хэтийн чиг хандлага, түүнтэй тэмцэх, сэргийлэх, тандалт, судалгааны ажлыг олон улсын хөгжлийн бодлого, алхаа, хэмнэлтэй тааруулан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүлэх

чиглэлтэй нягт уялдуулах, 3. Үйлчлүүлэгчийн эрэлт хэрэгцээ, таашаал, шаардлагад бүрэн нийцэхүйц

зохион байгуулалт, зохицуулалтыг бий болгож, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг дээдлэх.

4.5 Төвийн 2010-2015 оны стратегийн зорилго

4.5.1 Халдварт өвчинтэй тэмцэх сэргийлэх үйл ажиллагааны удирдлага

төлөвлөлтийг боловсронгуй болгох,

Page 17: Nccd 2011 2015

4.5.2 ОУЭМД-ийн шаардлагад нийцүүлэн шинэ болон дахин сэргэж буй

халдварт өвчнөөс сэргийлэх, эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээ авах

өнөөгийн тогтолцоог бэхжүүлэх,

4.5.3 Үндэсний хэмжээнд халдварт өвчний лабораторийн сүлжээ бий болгож,

лабораторийн оношлогооны чадавхийг нэмэгдүүлэх,

4.5.4 БЗДХ/ХДХВ/ДОХ-оос сэргийлэх, хянах үйл ажиллагааны удирдлага,

төлөвлөлтийг боловсронгуй болгох замаар БЗДХ/ХДХВ-ийн халдварын

тархалтыг өнөөгийн түвшинд тогтоон барих,

4.5.5 Сүрьеэгийн тархалтыг 100,000 хүн амд 150, сүрьеэгийн нас баралтыг

100,000 хүн амд 15 болгож бууруулах,

4.5.6 Дархлаажуулалт бүхий халдварт өвчнийг бууруулах, хяналтанд авах,

устгах нөхцлийг бүрдүүлэх,

4.5.7 Халдварт өвчнийг оношлох, эмчлэх үйл ажиллагааны чанар,

хүртээмжийг сайжруулах, удирдлага төлөвлөлтийг боловсронгуй болгох,

4.5.8 Хүн амын эрүүл мэндийн эрэлт хэргэцээ нь дээр тулгуурлан эрдэм

шинжилгээ, сургалт, судалгааны ажлыг өргөжүүлж, практик үр өгөөжийг

дээшлүүлэх.

4.6 Төвийн стратегийн зорилтууд

4.6.1 Халдварт өвчинтэй тэмцэх сэргийлэх үйл ажиллагааны

удирдлага, төлөвлөлтийг боловсронгуй болгох зорилгын хүрээнд:

Халдварт өвчинтэй тэмцэх сэргийлэх үндэсний бодлого, эрх зүйн орчинг

боловсронгуй болгох,

Тусламж үйлчилгээний чанар, хүртээмжтэй нягт уялдуулан санхүүжилтийн

тогтолцоогоо шинэчилэх,

Цахим эмнэлгийн сүлжээ, алсын зайн оношилгоо, эмчилгээг өргөжүүлэн,

анагаах ухааны орчин үеийн ололтыг нэвтрүүлэх,

Үндэсний төвийн нийт эмч, ажиллагсадын мэргэжлийн чадавхи, манлайлалыг дээшлүүлэх,

Нийт эмч ажиллагсадын нийгмийн асуудлын зохицуулалтыг сайжруулах.

Page 18: Nccd 2011 2015

4.6.2 Шинэ болон дахин сэргэж буй халдварт өвчнөөс сэргийлэх, эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээ авах өнөөгийн тогтолцоог ОУЭМД-

ийн шаардлагад нийцүүлэнбэхжүүлэх зорилгын хүрээнд:

Аймаг нийслэлийн түвшинд халдварт өвчинтэй тэмцэх сэргийлэх бүтэц

зохион байгуулалтыг боловсронгуй болгох,

Эрүүл мэндийн байгууллагын халдвар хяналтын бодлого, тогтолцоог

бэхжүүлэх ,

Вируст гепатит өвчнийг хяналтанд авах, Вируст гепатиттай тэмцэх Үндэсний Стратегийг хэрэгжүүлэх,

Гэдэсний халдвараас сэргийлэх, эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээ авах өнөөгийн тогтолцоог бэхжүүлэх,

Зоонозын халдвараас сэргийлэх, эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээ авах өнөөгийн тогтолцоог бэхжүүлэх.

4.6.3 Үндэсний хэмжээнд халдварт өвчний лабораторийн сүлжээ бий болгож, лабораторийн оношлогооны чадавхийг нэмэгдүүлэх зорилгын

хүрээнд:

Шинэ болон сэргэж байгаа халдварт өвчний үед лабораторийн халдварын

эрсдлийг бууруулах,

Микробиологийн лавлагаа лабораторийн бэхжүүлэх,

Халдварт өвчний лабораторийн сүлжээ байгуулах нөхцөл бүрдүүлэх,

Чанарын хяналтын барим бичгийг боловсруулж, гадаад хяналтыг

өргөжүүлэн дотоод хяналтыг тогтмолжуулах.

4.6.4 БЗДХ/ХДХВ/ДОХ-оос сэргийлэх, хянах үйл ажиллагааны

удирдлага, төлөвлөлтийг боловсронгуй болгох замаар БЗДХ/ХДХВ-ийн халдварын тархалтыг өнөөгийн түвшинд тогтоон барих

зорилгын хүрээнд:

ХДХВ/ДОХ/БЗДХ-аас сэргийлэх, тэмцэх хууль эрх зүйн таатай орчинг

бүрдүүлэх, удирдлага зохион байгуулалтыг боловсронгуй болгох,

ХДХВ/ДОХ/БЗДХ-аас сэргийлэх үйл ажиллагааг чанаржуулж өргөжүүлэх,

эрсдэлт бүлгийнхний ХДХВ/ДОХ/БЗДХт өртөмхий байдлыг бууруулах,

ХДХВ/ДОХ/БЗДХ-ын тусламж үйлчилгээг чанаржуулах, ХДХВ-ын тархалтыг

бага түвшинд барих, Төрөлхийн тэмбүү өвчнийг 90% хүртэл бууруулах,

ХДХВ/ДОХ/БЗДХ-тай хүмүүст үзүүлэх эрүүл мэнд нийгмийн үйлчилгээний

чанар, хүртээмжийг сайжруулан тэдний бүтээлч оролцоог нэмэгдүүлэх

замаар амьдралын чанарыг дээшлүүлэх.

Page 19: Nccd 2011 2015

4.6.5 Сүрьеэгийн тархалтыг 100,000 хүн амд 150, сүрьеэгийн нас баралтыг 100,000 хүн амд 15 болгож бууруулах зорилгын хүрээнд:

Сүрьеэ өвчинтэй тэмцэх үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалтыг

боловсронгуй болгох,

Эрт илрүүлэлт болон шууд хяналттай богино хугацааны эмчилгээний чанар

хүртээмжийг сайжруулах,

Олон эмэнд дасалтай сүрьеэг эрт илрүүлэх, тусламж үйлчилгээг өргөжүүлэх,

Сүрьеэгээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, ялгаварлан гадуурхалтыг бууруулах,

Нийт хүн амд сүрьеэгийн чанартай тусламж үйлчилгэг тэгш хүртээмжтэй

хүргэх.

4.6.6Халдварт өвчнийгоношлох, эмчлэх үйл ажиллагааны чанар хүртээмжийг сайжруулах, удирдлага төлөвлөлтийг боловсронгуй

болгох

зорилгын хүрээнд:

Парентраль замаар дамжин халдварладаг вируст гепатит өвчний тусламж

үйлчилгээг өргөжүүлэх, чанаржуулах,

Клиникийн эм зүйн тусламж үйлчилгээг хүртээмжтэй, чанартай хүргэх,

Эмнэлгийн халдвар хяналтын тогтолцоог бэхжүүлэх,

Халдварт өвчний сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, соёл, сувилгаа

асаргааны үр дүнг дээшлүүлэх,

Тусламж үйлчилгээний бэлэн байдлыг ханган өвчтөнүүдэд шаардлагатай

эмчилгээг цаг алдалгүй үзүүлж, нас баралтыг бууруулах.

4.6.7 Эрүүл аж төрөх хэв маяг, эрүүл мэндээ хамгаалах зөв зан үйлийг төлөвшүүлэх замаар халдварт өвчний гаралтанд нөлөөлөх шалтгаант

хүчин зүйлийг

бууруулах зорилгын хүрээнд

Халдварт өвчний талаарх ЭМ-ийн МСС-ны хамрах хүрээ, үйл ажиллагааны

зарчим,арга замыг тодорхойлох,

Зонхилон тохиолдох халдварт өвчнөөс сэргийлэх ЭМ-ийн МСС-ны ажлыг

боловсронгуй болгож, хүн амын мэдлэг, хандлага, дадлыг дээшлүүлэх,

МСС-ны материалын төрөл, чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, хүн амд хүргэх

үйл ажиллагааг сайжруулах,

Page 20: Nccd 2011 2015

4.6.8 Хүн амын эрүүл мэндийн эрэлт хэрэгцээнд тулгуурласан

эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг өргөжүүлэн хөгжүүлж,

түүний практик үр өгөөжийг дээшлүүлэх зорилгын хүрээнд

Эрдэм шинжилгээний салбарыг удирдлага, зохион байгуулалт,

төлөвлөлтийг боловсронгуй болгох,

ХӨСҮТ-ийн эрдэм шинжилгээний чадавхийг сайжруулах,

Тав. Хэтийн төлөвлөгөөний шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин

Хэтийн төлөвлөгөө, Халдварт өвчинтэй тэмцэх сэргийлдэх Үндэсний хөтөлбөрийн шалгуур, үзүүлэлт хүрэх түвшинтэй ижил байна.

Шалгуур үзүүлэлт

Суурь

үзүүлэлт

2010 оны

байдлаар

/хувь, тоо/

Хүрэх үр дүнгийн үзүүлэлт (оноор)

2011 2012 2013 2014 2015

1. Халдварт өвчний дэгдэлтийн үед шуурхай

хариу арга хэмжээ авах талаар сургагдсан баг 15 20 30 40 50 60

2.

Халдварт өвчний дэгдэлтийн голомтод

24-48 цагийн дотор хариу арга хэмжээ авсан

тохиолдол

40,0 55,0 70,0 75,0 80,0 85,0

3.

Халдварт өвчний хамшинж, сэжигтэй, өвөрмөц

тохиолдлын оношийн лабораторийн

баталгаажилт

40,0 45,0 50,0 60,0 70,0 80,0

4. Эрсдэлийн үеийн харилцаа холбооны

чиглэлээр сургагдсан мэргэжилтэн 50 100 150 200 250 300

5.

Шинэ болон сэргэж байгаа халдварт өвчний

дэгдэлт, томуугийн цартахлын үед хариу арга

хэмжээ авах талаар хамтран хийсэн үзүүлэх

сургууль

3 5 5 10 10 15

6. Халдварт өвчний дэгдэлтийн үеийн харилцаа

холбооны чиглэлээр сургагдсан баг 0 5 10 15 20 20

7.

Халдварт өвчний үед хэрэглэх хувийн

хамгаалах хэрэгслээр хангагдсан эрүүл

мэндийн байгууллага

10,0 20,0 30,0 40,0 60,0 80,0

8. Лабораторийн сорьц цуглуулах багцаар

хангагдсан эрүүл мэндийн байгууллага 10,0 20,0 30,0 40,0 60,0 80,0

9. Халдварт өвчний оношилгооны чиглэлээр

магадлан итгэмжлэгдсэн лаборатори 2 4 5 6 7 8

10. Халдварт өвчний оношилгоонд нэвтэрсэн

молекул-биологийн шинжилгээний арга 1 2 3 4 5 6

11. Олон улсын лавлагаа лабораторийн чанарын

хяналтын сүлжээнд хамрагдсан лаборатори 2 3 4 6 6 6

12. В вируст гепатитаас сэргийлэх вакцинд

хамрагдсан эмнэлгийн мэргэжилтэн 5,0 20,0 30,0 40,0 50,0 60,0

13. Томуугийн эсрэг дархлаажуулалтад

хамрагдсан эмнэлгийн мэргэжилтэн 10,0 20,0 30,0 40,0 50,0 60,0

Page 21: Nccd 2011 2015

14.

Эмнэлгийн ажиллагсдын халдварт өртсөн

байдлыг тогтмол мэдээлдэг эрүүл мэндийн

байгууллага

6,0 15,0 25,0 40,0 50,0 60,0

15. Цус, цусан бүтээгдэхүүний эргэх талоныг

хэрэглэж хэвшсэн эрүүл мэндийн байгууллага 0 20,0 40,0 60,0 80,0 100,0

16.

Халдварт өвчний тандалт, сэргийлэлт,

оношилгоо, эмчилгээний талаар хийсэн

судалгаа

9 12 15 17 20 22

17. Халдварт өвчний тандалт, хариу арга

хэмжээний талаар хийсэн дэмжлэгт хяналт 10 20 30 40 50 60

18

Шинээр

нэвтрүүлсэн вакцин,

биобэлдмэл,

оношлуур

Вакцин 0 1 1

Биобэлдмэл 0 1 1 1 1 1

Оношлуур 0 1 1 1 1 1

19.

10.000 хүн амд

(промилиар)

Цусан суулга 11.2 11.0 10.0 9.0 9.0 9.0

20. Сальмонеллёз 0.8 0.6 0.6 0.6 0.6 0.5

21. А вируст гепатит 33.8 21.0 21.0 15.8 13.0 10.0

22. Улаанбурхан 0.06 0.01 0.00 0.00 0.00 0.00

23. Улаанууд 5.9 5.0 4.5 4.0 3.5 3.0

24. Гахай хавдар 7.9 7.5 7.0 7.0 6.5 6.0

25. Сүрьеэгийн нас баралт (100.000 хүн амд) 2.5 2.3 2.1 1.9 1.7 1.5

26. Түрхэц эерэг сүрьеэгийн тохиолдлын

илрүүлэлт 83,7 84,0 84,3 84,5 84,7 85,0

27. Түрхэц эерэг сүрьеэгийн шинэ тохиолдлын

эдгэрэлт 83,4 83,8 84,0 84,4 84,7 85,0

28. ХДХВ-ийн халдварыг илрүүлэх шинжилгээ

хийлгэсэн сүрьеэтэй өвчтөн 35,0 43,0 51,0 59,0 67,0 75,0

29. Жирэмсэн эмэгтэйчүүдийн дундахь тэмбүүгийн

тархалт (судалгаагаар) 1,7 1,3 1,0

Зургаа. Хэтийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх нөөц, удирдлага, зохион

байгуулалт.

6.1 Төвийг ЭМСайдын тушаалаар томилогдсон Ерөнхий захирал удирдана.

Үндэсний төвийн эрх барих дээд байгууллага “Удирдлагын зөвлөл” байна.Үндэсний төвийн үндсэн нэгжид; албад, клиник, албад клиникийн үндсэн нэгжид; тасаг ажиллах бөгөөд тэдгээр нь өөрсдийн хүлээсэн үүргийн дагуу ажлын

гүйцэтгэл, үр дүн үйл ажиллагааны хэрэгжилтийг ерөнхий захирлын өмнө хүлээх үүрэгтэй ажиллана.

6.2 Хяналтын механизм

Санхүүгийн хяналт

Байгууллагын үйл ажиллагааны түвшний хяналт

Удирдлагын зүгээс шийдвэр гаргах үйл явцад тавих хяналт

Гарсан шийдвэрийн биелэлтэд тавих хяналт

Энэхүү механизм нь дээрээсээ доод шат руу чиглэсэн шууд хяналт байна. Үүнд:

Ерөнхий захирлын дэргэдэх зөвлөл

Page 22: Nccd 2011 2015

Чанарын менежерүүд

Клиникийн дарга, зохицуулагч нар

Тасаг, албадын дарга нар

Тасгийн эрхлэгч , багын ахлагч

Хяналт нь салбарын алба, нэгжүүд холбогдох хууль тогтоомж, тушаал, шийдвэрүүдийн биелэлтийг хангаж байгаа байдал, жил, улирал, хэтийн төлөвлөгөөний биелэлтийг хангуулах, гүйцэтгэлийн хяналт шалгалтыг шалгуур

үзүүлэлтийн дагуу хийж үнэлгээ өгч байр эзлүүлэн үр дүнг дүгнэнэ. Алба, тасаг, багын ажилтан нарын ажлыг үр дүнгийн гэрээний дагуу шалгуур

үзүүлэлтээр дүгнэнэ. Гүйцэтгэлийн хяналт шалгалт нь нээлттэй, ил тод, шудрага байх зарчмыг баримтлана.

6.3 Өмчлөлийн зорилт

Байгууллагын хэтийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх бүхий л нөхцлийг бүрдүүлж эргэлтийн болон үндсэн хөрөнгөөр тасралтгүй хангаж, үндсэн болон туслах үйл ажиллагааны орлогыг бүрдүүлж төсөвт зардлыг хямдруулж байгууллагын эдийн

засгийн тогтвортой байдлыг хангахад оршино. Төвийн үндсэн хөрөнгө түүний дотор тавилга эд хогшил аппарат багаж

хэрэгслэл нь1986-онд анх ашиглалтанд орсоноос хойшолон жил ашиглагдан, ерөнхийдөө муудаж, эмнэлэг үйлчилгээний өнөөгийн шаардлага хангахгүй хөрөнгө дийлэнхи хувийг эзэлж байгааг шинэчлэх.

Мөн төвийн барилгыг 1986 онд анх ашиглалтанд хүлээн авсан бөгөөд одоо хүртэл бүрэн их засвар хийгдэж байгаагүй.Сантехникийн шугам сүлжээ муудсан их

засвар хийх зайлшгүй шаардлагатай.

Эм, эмнэлгийн хэрэгсэл бэлтгэн нийлүүлэгч байгууллага болон төсвийн

хөрөнгөөр нийлүүлэх бараа, ажил үйлчилгээний гүйцэтгэгч, нийлүүлэгчийг сонгон шалгаруулах журмын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлснээр байгууллагын

бизнесийн хүрээ өөрчлөгдөж чанартай бүтээгдэхүүнийг зах зээлийн бөөний үнээр авах.

Үндсэн хөрөнгө: 2010 онд Орон барилга 16’083’336.1 мянган төгрөг

Тээврийн хэрэгслэл 584’331.7 мянган төгрөг Тоног төхөөрөмж 4’301’591.3 мянган төгрөг Тавилга эд хогшил 610’817.2 мянган төгрөг

Ном 7’313.1 мянган төгрөг Нийтийн эзэмшил 1’107’480.6 мянган төгрөг

Бүгд 22’700’124.8 мянган төгрөг

6. 4 Хүний нөөцийн бодлого

Байгууллагын хэмжээнд баримтлах хүний нөөцийн бодлого нь уян хатан ил

тод зарчимд тулгуурлан ажилд шинээр авах, томилох, сургалтанд хамруулах ажил дүгнэх, урамшуулал олгох зэрэг журмыг байгууллагын дотоод дэг журам, хамтын гэрээнд тусган хэрэгжүүлнэ.

Page 23: Nccd 2011 2015

Байгууллагын бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгож, удирдлагын шат дамжлагыг цөөрүүлнэ, ажлын байрны тодорхойлолт, ажлын үр дүнг үнэлэх

үнэлгээг боловсронгуй болгоно.Эмч эмнэлгийн ажиллагсдын мэргэжлийн онцлог ажлын байрны нөхцөл, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, цалин хөлс, урамшууллын

тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр дүрэм журмыг шинэчлэн боловсруулж мөрдүүлнэ. Байгууллагын хүний нөөцийн бодлогыг эрүүл мэндийн салбарын хүний

нөөцийг хөгжүүлэх бодлого, төвийн 2010-2012 оны үйл ажиллаганы хэтийн төлөвлөгөө,зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай ажлын байрны

тодорхойлолт, ажлын үнэлгээг боловсруулах, хүний нөөцийг бүрдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

Долоо. Хэтийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх учирч болох эрсдэл

ХӨСҮТ-ийн 2010-2015 оны үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд учирч болох эрсдэл нь:

Бодлогын өөрчлөлтийн улмаас төвийн бүтэц, тогтолцоо өөрчлөгдөх

Халдварт өвчний гэнэтийн тахал, цар тахлын улмаас төвийн хэвийн үйл

ажиллагаа хэт ачаалалд орж бүх төрлийн нөөц хомсдох

Олон улсын санхүүжилтээр хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн үйл

ажиллагаа зогсох

Эдийн засгийн хямарлаас шалтгаалсан төсөв мөнгөний хомсдол