Upload
bayar-jargal
View
837
Download
8
Embed Size (px)
Citation preview
Нийт нийлүүлэлт ба нийт
эрэлт
www.zaluu.comwww.zaluu.com
Энэ бүлгийг судалснаар дараах чадваруудыг
эзэмших болно.
Макро эдийн засгийн богино ба урт хугацааг ялгах
Нийт нийлүүлэлтийг юу тодорхойлдог болохыг
тайлбарлах
Нийт эрэлтийг юу тодорхойлдог болохыг тайлбарлах
Бодит ДНБ ба үнийн түвшин хэрхэн тодорхойлогдох,
нийт эрэлт болон нийт нийлүүлэлтийн өөрчлөлт
хэрхэн эдийн засгийн өсөлт, инфляци, эдийн засгийн
мөчлөгийг бий болгож байгааг тайлбарлах
Mакро эдийн засгийн гол сургуулуудийг тодорхойлох
www.zaluu.comwww.zaluu.com
Үйлдвэрлэл ба үнэ
Үйлдвэрлэл өсөхийн зэрэгцээ үнэ ч бас өсдөг. Гэхдээ
үнэ ба үйлдвэрлэл жигд өсч байдаггүй.
Ямар хүчин зүйл байнга бодит ДНБ-ий өсөлтийг
хурдасгадаг вэ?
Ямар хүчин зүйл инфляцийг бий болгодог вэ?
Яагаад бидэнд бизнесийн мөчлөг байдаг вэ?
Макро эдийн засгийн гол сургуулиудын үзэл
баримтлалын ялгаа нь юу вэ?
www.zaluu.comwww.zaluu.com
Макро эдийн засгийн богино ба урт
хугацаа
Макро эдийн засгийн урт хугацаа
Макро эдийн засгийн урт хугацаа гэдэг нь бодит цалин бүрэн ажил эрхлэлтэнд хүргэхээр зохицуулалт хийх хангалттай урт хугацааг хэлнэ.
Урт хугацаанд:
Бодит ДНБ нь потенциаль ДНБ-тэй тэнцүү
Ажилгүйдлийн түвшин хэвийн түвшиндээ хүрэх
Үнийн түвшин мөнгөний тоо хэмжээнээс пропорциональ
Инфляцийн түвшин мөнгөний өсөлтөөс бодит ДНБ-ий өсөлтийг хассантай тэнцүү байна.
www.zaluu.comwww.zaluu.com
Макро эдийн засгийн богино ба урт
хугацаа
Макро эдийн засгийн богино хугацаа
Макро эдийн засгийн богино хугацаа гэдэг нь
зарим үнэ тогтмол байж улмаар
Бодит ДНБ потенциал ДНБ-тэй тэнцүү эсвэл бага
болон их байж болох,
Ажилгүйдлийн түвшин хэвийн түвшинтэй тэнцүү
эсвэл их болон бага байж болох хугацааг хэлнэ.
www.zaluu.comwww.zaluu.com
Нийт нийлүүлэлт
Бодит ДНБ-ий нийлүүлэлтийн хэмжээ гэдэг нь тухайн хугацааны пүүсүүдийн үйлдвэрлэхээр төлөвлөсөн бараа, үйлчилгээний нийт хэмжээг хэлнэ. Энэ тоо хэмжээ дараах хүчин зүйлсээс хамаардаг. Үүнд:
Хөдөлмөрийн тоо хэмжээ
Биет болон хүмүн капиталын хэмжээ
Технологийн түвшин
Хөдөлмөрийн зах зээл дээрх ялгаатай нөхцөл байдлаас хамааран нийт нийлүүлэлтийг дараах хугацааны хүрээнд хуваадаг. Үүнд:
Урт хугацааны нийт нийлүүлэлт
Богино хугацааны нийт нийлүүлэлт
www.zaluu.comwww.zaluu.com
Нийт нийлүүлэлт
Урт хугацааны нийт нийлүүлэлт
Урт хугацааны нийт нийлүүлэлт /Long-run
aggregate supply/ гэдэг нь бодит ДНБ потенциал ДНБ-
тэй тэнцүү байх үеийн бодит ДНБ-ий нийлүүлэлтийн
хэмжээ ба үнийн түвшин хоорондын хамаарлыг хэлнэ.
Потенциал ДНБ үнийн түвшнээс хамаардаггүй.
Тиймээс урт хугацааны нийт нийлүүлэлтийн муруй
(LAS) потенциал ДНБ-ийг дайрсан босоо тэнхлэгтэй
параллель шулуун байна.
www.zaluu.comwww.zaluu.com
Нийт нийлүүлэлт
Зураг 27.1-д потенциал
ДНБ 12 их наяд доллар
үеийн LAS муруйг
харуулав.
LAS муруйн дагуу бүх үнэ
болон нэрлэсэн цалин
ижил хувиар өөрчлөгддөг.
Тиймээс харьцангуй үнэ
болон бодит цалин өөрч-
лөгдөхгүй хэвээр байдаг.
www.zaluu.comwww.zaluu.com
Нийт нийлүүлэлт
Богино хугацааны нийт нийлүүлэлт
Богино хугацааны нийт нийлүүлэлт /Short-run
aggregate supply/ гэдэг нь потенциал ДНБ, нэрлэсэн
цалин, бусад нөөцийн үнэ тогтмол байх үеийн бодит
ДНБ-ий нийлүүлэлтийн хэмжээ ба үнийн түвшин
хоорондын хамаарлыг хэлнэ.
Нэрлэсэн цалин, бусад нөөцийн үнэ өөрчлөгдөөгүй
байхад үнийн түвшин өсөх нь бодит ДНБ-ий
нийлүүлэлтийн хэмжээг өсгөдөг.
Тиймээс богино хугацааны нийт нийлүүлэлтийн муруй
(SAS) эерэг налалттай байдаг.
www.zaluu.comwww.zaluu.com
Нийт нийлүүлэлт
Зураг 27.2-д богино
хугацааны нийт
нийлүүлэлтийн муруй
(SAS)-г дүрслэв.
SAS муруйн дагуу бодит
ДНБ-ий нийлүүлэлтийн
хэмжээ потенциаль ДНБ-
ээс их …
Эсвэл бага байж болдог.
www.zaluu.comwww.zaluu.com
Нийт нийлүүлэлт
SAS муруй эерэг налалттай байдаг нь дараахтай холбоотой:
Нөөцөд гаргах зардал өөрчлөгдөөгүй үед үнийн түвшин өсөх нь пүүсийг өндөр ахиу зардал гаргаж гарцаа нэмэг-дүүлэхийг өдөөдөг.
Өмнөхийн эсрэгээр үнийн түвшин буурах нь пүүсийг бага ахиу зардалтай гарцаа цөөрүүлэхийг өдөөдөг.
www.zaluu.comwww.zaluu.com
Нийт нийлүүлэлт
LAS ба SAS муруйн дагуух
шилжилт
Зураг 27.3-д үнийн түвшний
өөрчлөлтөд
Нэрлэсэн цалин, бусад
нөөцийн үнэ ижил хувиар
өөрчлөгдсөн бол LAS
муруйн дагуух цэгэн
шилжилт хийх,
Нэрлэсэн цалин, бусад
нөөцийн үнэ өөрчлөгдөөгүй
бол SAS муруйн дагуух
цэгэн шилжилт хийхийг
харуулав.
www.zaluu.comwww.zaluu.com
Нийт нийлүүлэлт
Нийт нийлүүлэлтийн өөрчлөлт
Потенциал ДНБ өсөхөд LAS болон SAS муруй зэрэг
баруун тийш шилждэг.
Потенциал ДНБ дараах гурван шалтгааны улмаас
өөрчлөгддөг. Үүнд:
Бүрэн ажил эрхлэлттэй үеийн хөдөлмөрийн хэмжээ
өөрчлөгдөх
Биет болон хүмүн капиталын хэмжээ өөрчлөгдөх
Технологийн дэвшил явагдах
www.zaluu.comwww.zaluu.com
Нийт нийлүүлэлт
Зураг 27.4-д потенциал ДНБ-ий өсөлт хэрхэн LASболон SAS муруйг зэрэг баруун тийш шилжүүлж байгааг дүрслэв.
www.zaluu.comwww.zaluu.com
Нийт нийлүүлэлт
Зураг 27.5-д нэрлэсэн цалингийн өөр-члөлтийн нийт нийлүүлэлтэд үзүүлэх нөлөөг харуулав.
Нэрлэсэн цалингийн өсөлт нь
Богино хугацааны нийт нийлүүлэлтийг бууруулах ба SASмуруй зүүн тийш шилжилт хийнэ.
Урт хугацааны нийт нийлүүлэлтэнд нөлөө үзүүлэхгүй.
www.zaluu.comwww.zaluu.com
Нийт эрэлт
Бодит ДНБ-ий эрэлтийн хэмжээ Y гэдэг нь өрхүүд, засгийн газар, бизнес эрхлэгчид болон гадныхны худалдан авахаар төлөвлөсөн АНУ-д үйлдвэрлэгдсэн эцсийн бүтээгдэхүүний зах зээлийн нийт өртөг юм.
Энэ тоо хэмжээ нь төлөвлөсөн хэрэглээний зардал C, хөрөнгө оруулалт I, засгийн газрын зардал G, цэвэр экспорт X – M-н нийлбэртэй тэнцүү.
Өөрөөр хэлбэл,
Y = C + I + G + X – M.
www.zaluu.comwww.zaluu.com
Нийт эрэлт
Худалдан авах төлөвлөгөө нь дараах хүчин зүйлсээс
хамаардаг. Үүнд:
Үнийн түвшин
Хүлээлтүүд
Мөнгөний болон сангийн бодлого
Дэлхийн эдийн засаг
www.zaluu.comwww.zaluu.com
Нийт эрэлт
Нийт эрэлтийн муруй
Нийт эрэлтийн муруй (Aggregate demand) гэдэг нь
үнийн түвшин ба бодит ДНБ-ий эрэлтийн хэмжээ
хоорондын хамаарлыг харуулдаг.
Нийт эрэлтийн муруй (AD) нь нийт эрэлтийн хуваарь
буюу ялгаатай үнийн түвшин бүрт харгалзах бодит
ДНБ-ий эрэлтийн хэмжээгээр байгуулагддаг.
www.zaluu.comwww.zaluu.com
Нийт эрэлт
Зураг 27.6-д ADмуруйг дүрслэв.
AD муруй дараах хоѐр шалтгааны улмаас сөрөг налалттай байдаг. Үүнд:
Баялагын нөлөө
Орлуулалтын нөлөөнүүд
www.zaluu.comwww.zaluu.com
Нийт эрэлт
Баялагын нөлөө
Үнийн түвшин өсөхөд бусад хүчин зүйл тогтмол байхад
бодит баялаг(мөнгө, хувьцаа гэх мэт) буурдаг.
Бодит баялагын бууралтыг нөхөхийн тулд хүмүүс
хадгаламжаа өсгөж, хэрэглээгээ багасгадаг. Ингэснээр
бодит ДНБ-ий эрэлтийн хэмжээ буурдаг.
Үүний адил үнийн түвшин буурахад бодит баялаг өсдөг.
Илүү их бодит баялаг нь хадгаламжийг бууруулж,
хэрэглээг өсгөж улмаар бодит ДНБ-ийг эрэлтийг
өсгөдөг.
www.zaluu.comwww.zaluu.com
Нийт эрэлт
Орлуулалтын нөлөө
1. Үе хоорондын орлуулалтын нөлөө :
Үнийн түвшин өсөхөд бусад хүчин зүйл тогтмол байхад мөнгөний бодит өртөг буурч хүүний түвшин өсдөг.
Хүүний түвшин өсөхөд хүмүүсийн зээл буурч бодит ДНБ-ий эрэлтийн хэмжээ буурдаг.
Үүний адил үнийн түвшин буурвал мөнгөний бодит өртөг өсч хүүний түвшин буурдаг.
Хүүний бууралтад хүмүүс зээл авч, илүү их зардал гаргаж бодит ДНБ-ий эрэлтийн хэмжээг өсгөдөг.
www.zaluu.comwww.zaluu.com
Нийт эрэлт
2. Олон улсын нөлөө:
Үнийн түвшин өсөхөд бусад хүчин зүйл тогтмол байхад дотоодын бүтээгдэхүүн гадаадын бүтээгдэхүүнтэй харьцуулахад үнэтэй болдог. Ингэснээр импорт өсч, экспорт буурч улмаар бодит ДНБ-ий эрэлтийн хэмжээ буурдаг.
Үүний адил үнийн түвшин буурахад бусад хүчин зүйл тогтмол байхад гадаадын бүтээгдэхүүнтэй харьцуулахад дотоодын бүтээгдэхүүн хямд болох ба импорт буурч, экспорт өсч улмаар бодит ДНБ-ий эрэлтийн хэмжээ өсдөг.
www.zaluu.comwww.zaluu.com
Нийт эрэлт
Нийт эрэлтийн өөрчлөлт
Худалдан авах төлөвлөгөөнд нөлөөлдөг үнийн түвш-
нээс бусад хүчин зүйлийн аль нэг нь өөрчлөгдөх
тохиолдолд нийт эрэлт өөрчлөгддөг.
Тэдгээрээс гол нөлөө үзүүлдэг нь
Хүлээлтүүд
Мөнгөний болон сангийн бодлого
Дэлхийн эдийн засаг
www.zaluu.comwww.zaluu.com
Нийт эрэлт
Хүлээлтүүд
Ирээдүйн орлого болон инфляци, ашгийн талаарх
хүлээлт өөрчлөгдөх нь нийт эрэлтийг өөрчилдөг.
Хүлээгдэж буй орлогын өсөлт нь хүмүүсийн өнөөгийн
хэрэглээний зардлыг нэмэгдүүлж улмаар нийт
эрэлтийг өсгөдөг.
Хүлээгдэж буй инфляци өсөх нь өнөөгийн
бүтээдэхүүнийг хямд болгож нийт эрэлтийг өсгөдөг.
Хүлээгдэж буй ашиг өсөх нь пүүсийн хөрөнгө
оруулалтын зардлыг нэмэгдүүлж нийт эрэлтийг
өсгөдөг.
www.zaluu.comwww.zaluu.com
Нийт эрэлт
Мөнгө болон сангийн бодлого
Сангийн бодлого гэдэг нь засгийн газраас эдийн
засагт нөлөөлөх зорилготой татварыг өөрчлөх, шилжих
төлбөр олгох, бүтээгдэхүүн худалдан авах үйл
ажиллагааг хэлнэ.
Татварыг бууруулах, эсвэл шилжих төлбөрийг
нэмэгдүүлэх нь өрхийн зарцуулах орлогыг өсгөдөг.
Өрхийн зарцуулах орлогын өсөлт хэрэглээний зардлыг
өсгөж улмаар нийт эрэлтийг нэмэгдүүлдэг.
www.zaluu.comwww.zaluu.com
Нийт эрэлт
Мөнгө болон сангийн бодлого
Засгийн газрын бүтээгдэхүүн худалдан авах зардал нь
нийт эрэлтийн нэг бүрэлдэхүүн тул түүний өсөлт нийт
эрэлтийг өсгөдөг.
Мөнгөний бодлого гэдэг нь эдийн засаг дахь хүүний
түвшин болон мөнгийн тоо хэмжээг өөрчлөхийг хэлнэ.
Мөнгөний тоо хэмжээ өсөх нь нийт эрэлтийг өсгөдөг.
Хүүний түвшин буурах нь зардлыг нэмэгдүүлж нийт
эрэлтийг өсгөдөг.
www.zaluu.comwww.zaluu.com
Нийт эрэлт
Дэлхийн эдийн засаг
Дэлхийн эдийн засаг хоѐр сувгаар нийт эрэлтэнд
нөлөөлдөг. Үүнд:
Гадаад валютын ханш буурахад дотоодын
бүтээгдэхүүн гадаадынхтай харьцуулахад хямд болох
бөгөөд экспорт өсч импорт буурч нийт эрэлтийг
өсгөдөг.
Гадаадын орлого өсөх нь АНУ-ын экспортыг өсгөж нийт
эрэлтийг өсгөдөг.
www.zaluu.comwww.zaluu.com
Нийт эрэлт
Зураг 27.7-д нийт
эрэлтийн өөрчлөлтийг
харуулав.
Нийт эрэлт өсөхөд AD
муруй баруун тийш, …
… нийт эрэлт буурахад
AD муруй зүүн тийш
шилждэг.
www.zaluu.comwww.zaluu.com
Changes in Aggregate Demand
www.zaluu.comwww.zaluu.com
Макро эдийн засгийн тэнцвэр
Богино хугацааны макро эдийн засгийн тэнцвэр
Богино хугацааны макро эдийн засгийн тэнцвэр
бодит ДНБ-ий эрэлтийн хэмжээ бодит ДНБ-ий
нийлүүлэлтийн хэмжээтэй тэнцүү буюу AD муруй ба
SAS муруйн огтолцох цэгт тогтдог.
www.zaluu.comwww.zaluu.com
Макро эдийн засгийн тэнцвэр
Зураг 27.8-д богино
хугацааны тэнцвэрийг
байгуулав.
Хэрэв бодит ДНБ нь
тэнцвэрт бодит ДНБ-ээс
бага бол пүүс үнэ болон
гарцын хэмжээгээ өсгөх
…,
… бодит ДНБ нь тэнц-
вэрт бодит ДНБ-ээс их
бол пүүс гарц болон үнээ
бууруулах болно.
www.zaluu.comwww.zaluu.com
Макро эдийн засгийн тэнцвэр
Эдгээр өөрчлөлтөд SAS
муруйн дагуу цэгэн
шилжилт явагдаж богино
хугацааны макро эдийн
засгийн тэнцвэрт
хүргэдэг.
Богино хугацааны
тэнцвэрт бодит ДНБ нь
потенциал ДНБ-ээс их,
эсвэл бага байж болно.
www.zaluu.comwww.zaluu.com
Макро эдийн засгийн тэнцвэр
Урт хугацааны макро эдийн засгийн тэнцвэр
Урт хугацааны макро эдийн засгийн тэнцвэр нь
бодит ДНБ-ий хэмжээ потенциал ДНБ-тэй тэнцүү буюу
эдийн засаг урт хугацааны нийт нийлүүлэлтийн муруй
дээр байх үед тогтдог.
Урт хугацааны тэнцвэр нь AD муруй ба LAS муруйн
огтолцох цэгт тогтдог.
www.zaluu.comwww.zaluu.com
Макро эдийн засгийн тэнцвэр
Зураг 27.9-д урт
хугацааны макро эдийн
засагт тэнцвэрийг
дүрслэв.
Урт хугацаанд нэр-
лэсэн цалин SAS
муруй (ногоон өнгөтэй)
дээрх түвшин хүртэл
зохицуулагдаж урт
хугацааны тэнцвэр
тогтоно.
www.zaluu.comwww.zaluu.com
Макро эдийн засгийн тэнцвэр
Эдийн засгийн өсөлт ба
Инфляци
Зураг 27.10-д эдийн
засгийн өсөлтийг
дүрслэв.
Хөдөлмөр болон капитал
өсөх, технологийн
дэвшил явагдах нь
потенциал ДНБ өсгөдөг.
Ингэснээр LAS муруй
баруун тийш шилжинэ.
www.zaluu.comwww.zaluu.com
Макро эдийн засгийн тэнцвэр
Зураг 27.10-д инфляцийг дүрслэв.
Мөнгөний тоо хэмжээний өсөлт потенциаль ДНБ-ий өсөлтөөс хурдан байснаас нийт эрэлт урт хугацааны нийт нийлүүлэлтээс илүү ихээр өссөн байна.
AD муруй LAS муруйгаас илүү баруун тийш шилжинэ.
www.zaluu.comwww.zaluu.com
Макро эдийн засгийн тэнцвэр
Бизнесийн мөчлөг
Бизнесийн мөчлөг нь нэрлэсэн цалин нийт эрэлт болон
богино хугацааны нийт нийлүүлэлтийн хэлбэлзэлд бодит
ДНБ-ийг потенциал ДНБ-тэй тэнцүү байхаар хурдан
зохицуулдаггүйн улмаас бий болдог.
Потенциал үйлдвэрлэлээс бага байх тэнцвэр гэдэг нь
потенциаль ДНБ бодит ДНБ-ээс их байх тэнцвэрийг
хэлнэ.
Потенциал үйлдвэрлэлээс их байх тэнцвэр гэдэг нь
потенциал ДНБ бодит ДНБ-ээс бага байх тэнцвэрийг
хэлнэ.
Бүрэн ажил эрхлэлттэй тэнцвэр гэдэг нь бодит ДНБ
потенциал ДНБ-тэй тэнцүү байх тэнцвэрийг хэлнэ.
www.zaluu.comwww.zaluu.com
Макро эдийн засгийн тэнцвэр
Зураг 27.11(a) болон (d)-д
потенциал үйлдвэрлэлээс
бага байх тэнцвэрийг
харуулав.
Потенциал ДНБ-ээс бодит
ДНБ-ийг хассан зөрүүг
уналтаас үүдэлтэй зөрүү
гэж нэрлэдэг.
Зураг 27.11(b) болон (d)-д
бүрэн ажил эрхлэлттэй
тэнцвэрийг харуулав.
www.zaluu.comwww.zaluu.com
Макро эдийн засгийн тэнцвэр
Зураг 27.11(c) болон (d)-д
потенциал үйлдвэрлэлээс их
байх тэнцвэрийг харуулав.
Бодит ДНБ-ээс потенциал
ДНБ-ийг хассан зөрүүг
инфляцийн зөрүү гэдэг.
Зураг 27.11(d)-д эдийн засаг
хэрхэн нэг богино хугацааны
тэнцвэрээс нөгөөд шилжиж,
бодит ДНБ бизнесийн мөч-
лөгөөр потенциал ДНБ-ий
орчим хэлбэлздэж байгаа
харуулав.
www.zaluu.comwww.zaluu.com
Макро эдийн засгийн тэнцвэр
Нийт эрэлтийн
хэлбэлзэл
Зураг 27.12-т нийт
эрэлтийн өсөлтийн
нөлөөг дүрслэв.
Нийт эрэлтийн өсөлтөд
AD муруй баруун тийш
шилжинэ.
Үүний хариуд пүүсүүд
богино хугацаанд үнэ
болон гарцаа
нэмэгдүүлнэ.
www.zaluu.comwww.zaluu.com
Макро эдийн засгийн тэнцвэр
Богино хугацааны
тэнцвэрт инфляцийн
зөрүү бий болно.
Нэрлэсэн цалин өсч эхлэх
ба SAS муруй зүүн тийш
шилжиж эхэлнэ.
Үнийн түвшин тасралгүй
өсч бодит ДНБ эдийн
засаг буцаж бүрэн ажил
эрхлэлтийн түвшинд хүрэх
хүртэл буурна.
www.zaluu.comwww.zaluu.com
Макро эдийн засгийн тэнцвэр
Нийт нийлүүлэлтийн хэлбэлзэл
Зураг 27.13-д нефтийн үнийн өсөлтийн нөлөөг дүрслэв.
Богино хугацааны нийт нийлүүлэлт буурч SASмуруй зүүн тийш шилжинэ.
Ингэснээр бодит ДНБ буурч үнийн түвшин өснө.
Эдийн засаг стаг-фляци-тай болно.
www.zaluu.comwww.zaluu.com
Макроэкономиксийн сургуулиуд
Макроэкономиксийг ерөнхийд нь дараах гурван том
сургуульд хуваадаг. Үүнд:
Сонгодог
Кейнс
Монетарист
www.zaluu.comwww.zaluu.com
Макроэкономиксийн сургуулиуд
Сонгодог үзэл баримтлал
Сонгодог чиглэлийн макро эдийн засагчид эдийн засаг өөрөө өөрийгөө зохицуулдаг, үргэлж бүрэн ажил эрхлэлттэй байна гэдэгт итгэдэг.
“Сонгодог” хэмээх нэршил Адам Смит, Давид Рикардо, Жон Стьюарт Милл нарын багтах эдийн засгийн сургуулийн нэрнээс эхтэй.
Шинэ сонгодог нь бизнесийн мөчлөгийн хэлбэлзлийг технологийн гэнэтийн өөрчлөлтөөс үүдэлтэй шокийн бөмбөгдөлтөнд зах зээлжсэн эдийн засгийн хариу үйлдэл гэх үзэл баримтлалыг хэлдэг.
www.zaluu.comwww.zaluu.com
Макроэкономиксийн сургуулиуд
Кейнсийн үзэл баримтлал
Кейнсийн чиглэлийн макро эдийн засагчид эдийн засаг
бүрэн ажил эрхлэлтийн түвшинд байх нь ховор бөгөөд
мөнгөний болон сангийн бодлогын дэмжлэгтэй түүнд
хүрнэ гэдэгт итгэдэг ганц зүүний тал юм.
“Кейнсийн” хэмээх нэршил хорьдугаар зууны алдартай
эдийн засагчдын нэг Жон Мейнард Кейнсийн нэрнээс
үүдэлтэй.
Шинэ кейнсийн үзэл баримтлал нэрлэсэн цалингаас
гадна бүтээгдэхүүний үнэ уян хатан бус гэж үздэг.
www.zaluu.comwww.zaluu.com
Макроэкономиксийн сургуулиуд
Монетарист үзэл баримтлал
Монетарист чиглэлийн макро эдийн засагчид эдийн
засаг өөрөө өөрийгөө зохицуулж, бүрэн ажил
эрхлэлтийн түвшинд хэвийн ажиллах бөгөөд түүнийг
мөнгөний тогтвортой бодлого, мөнгөний тогтвортой
өсөлт хангана гэдэгт итгэдэг.
“Монетарист” хэмээх нэршлийг хорьдугаар зууны
эдийн засагчид болох Карл Брунер, Милтон Фридман
нар оруулж ирсэн ба тэд өөр өөрсдийн зүгээс
тодорхойлсон юм.
www.zaluu.comwww.zaluu.com
ЛЕКЦ ДУУСАВ.
www.zaluu.comwww.zaluu.com