24
Төлөвлөгөө 1. NTFS файл системийн тухай NTFS файл системийн түүх NTFS файл системийн хувилбарууд - NTFS 1.1/4.0 - NTFS 5.0 Зөвхөн NTFS дэхь ашигтай хэрэглээнүүд Үйлдлийн системүүд ба NTFS-н зохицол 2. NTFS файл системийн зохион байгуулалт ба бүтэц NTFS файл системийн байгуулалт NTFS файл системийн физик бүтэц - NTFS файл системийн boot sector - NTFS файл системийн metadata файлууд - MFT (Master File Table) - NTFS файл системийн хуваарилалт ба хуваарилалтын хэмжээ - NTFS файл системийн cluster ба clusterын хэмжээ - NTFS файл системийн директорууд ба файлууд - Файл болон folder-н шахалт 3. Файл системүүдийн харьцуулалт www.zaluu.com www.zaluu.com

NTFS File System

Embed Size (px)

Citation preview

Page 1: NTFS File System

Төлөвлөгөө

1. NTFS файл системийн тухай

NTFS файл системийн түүх

NTFS файл системийн хувилбарууд

- NTFS 1.1/4.0

- NTFS 5.0

Зөвхөн NTFS дэхь ашигтай хэрэглээнүүд

Үйлдлийн системүүд ба NTFS-н зохицол

2. NTFS файл системийн зохион байгуулалт ба бүтэц

NTFS файл системийн байгуулалт

NTFS файл системийн физик бүтэц

- NTFS файл системийн boot sector

- NTFS файл системийн metadata файлууд

- MFT (Master File Table)

- NTFS файл системийн хуваарилалт ба хуваарилалтын

хэмжээ

- NTFS файл системийн cluster ба clusterын хэмжээ

- NTFS файл системийн директорууд ба файлууд

- Файл болон folder-н шахалт

3. Файл системүүдийн харьцуулалт

www.zaluu.comwww.zaluu.com

Page 2: NTFS File System

NTFS файл системийн түүх

1990 оны есөн сар гэхэд IBM ба Microsoft-ийн хоорондын өрсөлдөөн хүчээ

авч IBM нь OS/2-г сонгож, Microsoft нь Windows-г үйлдлийн системийнхээ төв

болгон сонгожээ. Энэ цaгаас хойш Microsoft нь олон үйлдлийн системийг

зохион гаргаж дэлхий нийтийн хүртээл болгосны нэг нь Windows NT үйлдлийн

систем юм.

Microsoft нь Windows NT-н давуу тал болон боломжийг харуулахын тулд,

хуучин байсан FAT файл системд үндэслэгдээгүй шинэ файлын системийг

бүтээх шаардлагатай болсон. Үүний үр дүнд нь “Шинэ технологит файл систем

буюу NTFS” үүссэн. Microsoft үүнийг шинэ үйлдлийн системийн хэрэглээний

анализид үндэслэн зохион бүтээсэн. NTFS файл систем нь FAT файл системд

үндэслэгдээгүй гэж үздэгээс ил тод шинэ зүйл юм. NTFS-д олон тооны давуу

талуудыг буй болгохыг зорьсон. Тэдгээрээс хамгийн чухлыг дор дурьдвал:

- Найдвартай байх: Файлын системийн нэг чухал онцлог шинж бол

өгөгдлийн алдагдалгүйгээр асуудлаас гарах чадвартай байх юм. NTFS

нь өгөгдлийн алдагдлаас зайлсхийхын тулд тусгай онцлогуудыг

хэрэгжүүлдэг.

- Хамгаалалт ба хяналттай байх: FAT файл системийн гол дутагдал бол

хатуу диск дэхь файл болон folder-г хянах, хяналтын ажиллагааг

агуулдаггүй байдал юм. Ийм хяналтгүйгээр, хамгаалалт шаардах

сүлжээ, хэрэглээний програмыг ашиглах болон өөр өгөгдлийг уншиж,

бичиж чадах чадварыг удирдах нь боломжгүй юм.

- Хэмжээний бэрхшээлийг арилгах: 1990-д оны эхээр, FAT нь уг

файлынхаа системийн FAT16 хувилбарт хязгаарлагдаж байсан ба

хэмжээ нь 4Gb байсан. Харин NTFS маш том хуваарилалтыг хийж

чадахаар хийгдсэн байна.

- Бүтээмжийн хадгалалт сайтай байх: NTFS-н хөгжих үед, ихэнх PC-үүд

FAT16-г ашиглаж байв. Энэ нь дискний дотор зогсонги байдлыг

үүсгэдэг. NTFS нь маш өөр аргыг ашиглан энэ проблемээс зайлсхийдэг.

- файлын урт нэрс: NTFS 8+3 янз хэвшсэн FAT-н хязгаарлалтын оронд

255 янзын файлын нэрийг хүлээн авдаг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 3: NTFS File System

- Сүлжээ: Өнөөдөр ихэнх сүлжээ нь нэг хэвийн болсон байна. РС-н

ертөнцийн өмнөх үетэй харьцуулбал Windows NT нь харьцангуй

боловсронгуй болсон ба өмнөх энэ цаг үед, бизнес нь сүлжээний ач

холбогдлыг таниж эхэлж байсан ба Windows NT нь өргөн цар хүрээг

хамран сүлжээг ашиглах боломж олгосон. (NT-н зарим хувилбарууд нь

файл систем болон зарим зүйлд сүлжээг уян хатан байхыг

чухалчилсан).

Эдгээр нь файл системийн гол зорилтуудын нэг хэсэг нь юм. Мөн NTFS-н

хувилбаруудад шинэ онцлогууд нэмэгдсэн бөгөөд хамгийн сүүлийнх нь NTFS

5.0 хувилбар ба энэ нь Windows 2000-н нэг хэсэг болсон.

Өнөөдөр, NTFS нь workstation, server-н үйл ажиллагаа болон дээд түвшний

PC-нд хамгийн өргөн цар хүрээг хамарсан файл систем болж байна.

NTFS файл системийн хувилбарууд

NTFS нь ихэнх файл системүүд шиг тодорхой хөгжил хувьслыг туулж

ирсэн. Тухайн үед Microsoft нь системийн алдааг засах, сүүлийн үеийн техник

хангамжуудад дэмжлэг үзүүлэх, шинэ үйлдлийн системийн онцлогуудыг бий

болгох зэрэг олон янзын шалтгаанаар өөрчлөлт хийсэн. Ингэснээр NTFS нь

үйлдлийн системийн хамгийн чухал онцлогуудыг ашиглах бололцоог олгосон

юм. Windows NT-н анхны хувилбарт ашиглагдаж байсан NTFS 1.0 буюу NTFS

3.1 гэж нэрлэгдэх NTFS-н эртний хувилбар байдаг. Харин одоо PC-дад өргөн

хэрэглэгддэг NTFS 1.1 буюу NTFS 4.0, NTFS 5.0 гэсэн NTFS-н хоѐр

хувилбарыг тайлбарлая. Энд яригдаж байгаа NTFS-н хувилбарууд нь ихэнх

Windows NT ба Windows 2000-д ашиглагддаг.

NTFS 1.1/4.0

Энэхүү маш өргөн хэрэглээтэй NTFS файл системийн хувилбар нь хоѐр

өөр нэртэй. Энэ нь албан ѐсоор NTFS 1.1 хувилбар гэж нэрлэгддэг. Гэвч

энгийнээр бол NTFS 4.0 гэж дуудагдана. Энэ хувилбарыг үйлдлийн системийн

нэг болох Windows NT 4.0-д их ашигладаг юм. NTFS 1.1 нь мөн Windows NT-н

өмнөх хувилбар болох Windows NT 3.15-д ашиглагддаг. Хүмүүс NTFS-н тухай

ярих үедээ NTFS 1.1-г файлын системийн “default” хувилбар гэж үздэг.

Windows 2000 бол NTFS 5.0-г хэрэглэхээр онцгойлон хийгдсэн.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 4: NTFS File System

NTFS 5.0

Microsoft, шинэ Windows NT үйлдлийн системийг Windows NT 5.0 гэж

нэрлэлгүй харин Windows 2000 гэж нэрлэсэнд нилээн хэдэн хүмүүс гайхсан

юм. Windows 2000 дахь цөөн шинэ онцлогууд нь яг Active Directory Service

мэтийн NTFS 5.0-н онцлогуудаас шалтгаална. Доорх зүйлүүд бол NTFS-н

хувилбаруудад нь нэмэгдсэн хамгийн чухал шинэ онцлог болон чадварууд юм.

- Reparse цэгүүд: Файл систем доторх файл ба директоруудад

холбоотой үйлдэл хийж чаддаг, тиймээс файлын системийн обьект

онцгой замд хүрч чадвал үйлдэл биелэгдэнэ.

- Аюулгүй байдал ба зөвшөөрлийг сайжруулах: Файл системийн

аюулгүй байдал ба зөвшөөрлийн ойлголтыг удирдах механизмууд нь

сайжруулсан байдаг.

- Тэмдэглэлүүдийг өөрчлөх: Дискний багтаамж ба тэдний агуулсан

директор болон файл дээр хийгдэх үйлдлийг хадгалж чадахаар

хийгдсэн байдаг.

- Encryption: NTFS 5.0 нь файлуудыг Encrypt-лэхийг зөвшөөрөх ба

уншсанаа автоматаар Decrypt-лдэг.

- Дискний ноогдол: Administrator нь дискэн дотор хэр их зай нь

хэрэглэгч ба хэрэглэгчийн бүлгээр хэрэглэгдэж болохыг тогтоож

чаддаг ба хэрэв шаардлагатай бол дискний багтаамжийн зайг

хязгаарладаг.

- Дискний defragmenter: Windows 2000 нь дискийг бат бөх байлгах

баталгаажуулагч програмыг агуулдаг. Windows NT нь бол

агуулдаггүй. Файл систем доторх хэсгүүдийн ихэнхэд нь бага

хэмжээний сайжруулалт хийгдсэн. Эдгээрт файл системийн хуучин

хувилбарт байсан зарим төхөөрөмжүүдийг засах зэрэг орно.

Мэдээж NTFS 5.0 мөн л файл системийн хуучин хувилбар дахь онцлогуудыг

бүгдийг нь сайжруулан дэмждэг.

Зөвхөн NTFS дэхь ашигтай хэрэглээнүүд

NTFS нь доорхи ашигтай хэрэглээнүүдийг агуулж байдаг. үүнд:

- Distributed link tracking: Энэ нь OLE холбоос ба shortcut-н бүхэл бүтэн

байдлыг баталж байдаг. Source file-н нэрийг нь өөрчлөхдөө, өөр

компьютер доторх Windows 2000 эсвэл Windows server 2000 NTFS-рүү

www.zaluu.comwww.zaluu.com

Page 5: NTFS File System

хандаж болох ба эсвэл folder-н нэр болон компьютерийн нэрийг

өөрчлөнө.

- Sparse files: Энд тэгүүдийн мужуууд дараалсан байдаг. NTFS нь Sparse

file-уудыг уг файлын эхлэл ба төгсгөлийн байрлалаар нь удирддаг.

Sparse файлын ашиглагдаагүй зай нь чөлөөтэй учир түүнийг

ашигтайгаар ашиглаж болно.

- NTFS change journal: Багтаамжийн файлуудад өөрчлөлт хийх тогтмол

log-г олгодог. NTFS нь нэмсэн, хассан болон файлуудын өөрчлөлтийн

тухай мэдээллийн тэмдэглэлийг өөрчилдөг.

- Hard links: NTFS-д суурилагдсан файлын холбоос юм. Энэ нь hard

холбоосоор үүсгэгддэг. Folder дэхь файлд зориулж олон hard холбоосыг

үүсгэж болно.

Үйлдлийн системүүд ба NTFS-н зохицол

NTFS нь Microsoft Windows-н эртний хувилбаруудыг дэмждэггүй. Доорх

хүснэгтэд NTFS-г дэмждэг үйлдлийн системүүд болон NTFS-н зохицлыг

харуулъя.

Үйлдлийн систем NTFS

Windows XP

Windows Server 2003

Windows 2000

Windows NT 4.0

Windows 95 OSR2, Windows 98, and Windows Millennium Edition

Windows 95 (prior to OSR2)

MS-DOS

Тухайлбал Windows 2000 үйлдлийн систем болон NTFS хоѐрын зохицлыг авч

үзье. NTFS файл системийг Windows 2000 –д ихээр ашиглах шийдвэр нь ихэнх

хэрэглэгчдийн ашигтай гэж үзсэн доорх тодорхой тооны онцлогуудаас

шалтгаалсан. Үүнд:

- Windows 2000-н автомат өөрчлөлт: Windows 2000 нь NTFS 5.0 руу

автоматаар өөрчлөгдөнө. Хэрэв Windows 2000 системд NTFS 1.1

хуваарилалтыг нэмбэл энэ нь NTFS 5.0 руу өөрчлөгдсөн байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 6: NTFS File System

- Дискний автомат өөрчлөлт: Энэ байдал нь мөн NTFS-н хуучин

хувилбарыг ашиглан бэлтгэгдсэн хөдөлгөөнт Media-д хамаатай. Энэ

нь Windows NT ба Windows 2000-н хооронд файл шилжүүлэх нь

Media-г яаж ашиглаж буйд анхаарлаа хандуулах хэрэгтэй гэсэн үг

юм.

- Windows NT нь NTFS 5.0-той зохицох нь: Windows NT нь NTFS 5.0

хувилбаруудыг уншиж, бичих чадвартай байхын тулд Service

pack#(sp4) нь уг системд суурилагдсан байх ѐстой. Энэ хэсэг нь

NTFS.SYS жолоодлогын файлын шинэ хувилбарыг агуулдаг. Гэвч

энэ нь Windows NT-г NTFS 5.0-н хуваарилалтад өгдөг ч үйлдлийн

системийн бүрэлдэхүүн хэсэг нь суурилаагүй NTFS 5.0 дахь шинэ

онцлогуудад хэрэглэгддэг.

- Microsoft-гүй үйлдлийн системийн зохицол: Одоогийн Microsoft-

гүй үйлдлийн систем нь NTFS 1.1 ба NTFS 5.0 хуваарилалтууд дээр

хоѐуланд нь хүрч чаддаг. NTFS 5.0 арай шинэ хувилбар буюу NTFS

1.1-ээс арай илүү дэмжлэгийг авдаг.

Хэрэв энэ үйлдлийн систем дээр өргөн цар хүрээтэйгээр ажиллах гэж байгаа

бол үйлдлийн систем дээр файлын системийн суурилуулалттай холбоотой үр

дүнгүүдийг лавлах баримт бичгийг мэдэх хэрэгтэй.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 7: NTFS File System

NTFS байгуулалт

Файл систем нь үйлдлийн системийн нэг хэсэг бөгөөд файлуудын нэр,

хадгалалт, зохион байгуулалтыг тодорхойлдог. Файл систем нь файлууд

болон folder-уудыг удирддаг. Microsoft Windows Server 2003 нь basic болон

dynamic диск дэхь NTFS файл системийг дэмждэг. Basic диск болон

багтаамжийн төрөл нь дандаа Windows үйлдлийн системүүдтэй хэрэглэгддэг.

Dynamic диск нь багтаамжийн удирдлагад зориулж маш их уян хатан байхыг

оролддог бөгөөд учир нь диск дэхь динамик багтаамжийн тухай мэдээллийн

замд өгөгдлийн баазыг ашигладаг. Форматыг хийхдээ файл системийн

төрлийг сонгодог. Хэрэв NTFS файл системийн сонгосон бол NTFS түлхүүрийг

хэрэглэх ѐстой.

NTFS байгуулалтын давуу тал нь NTFS хуваарилалтад /partition/ мэдээлэл

хэрхэн хадгалагддаг нь харагддаг ба NTFS дэхь бүх бүтэц нь файл юм. Энэ нь

хуваарилалтын тухай мэдээллийн хяналтыг удирддаг бүтцүүдийг байгуулна.

Мэдээллийн хяналт нь NTFS хуваарилалт анх хийгдэх үед үүссэн тусгай

файлуудад хадгалагддаг. Эдгээрийг Metadata файл гэж нэрлэдэг ба энд

хуваарилагдах директор, мэдээллийн багтаамж, clusterын хуваарилалт

зэргүүд орно.

Hard диск дэхь файлын системийн тохиргоо болон форматын явцад

MBR(master boot record) үүсдэг. MBR нь дискийн partition table мөртлөө MBR

гэж дуудагддаг кодын нийлбэрийг агуулдаг. Partition table нь partition-г

тодорхойлоход ашиглагддаг талбаруудын нийлбэрийг агуулдаг. Эдгээрийн нэг

талбар нь System ID талбар ба энэ нь partition дахь NTFS гэх мэт файл

системийг тодорхойлдог. NTFS-д зориулсан System ID нь 0х07 юм. NTFS-н

байгуулалтын зургаас түүний процессийг харж болно.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 8: NTFS File System

Доорх хүснэгтэд NTFS файл системийн component-уудыг тодорхойлъѐ.

x86-суурилсан систем дэхь NTFS байгуулалтын Component-ууд

Component Component-н тайлбар

Hard disk Нэг эсвэл олон partition-г агуулдаг.

Boot sector Bootable partition нь файл системийн бүтцийн тухай мэдээллийг

агуулдаг. Мөн Ntdlr boot code-г ачаалдаг.

Master Boot

Record

Санах ой дахь BIOS системийн биелүүлэх кодыг агуулдаг.

Ntldlr.dll CPU protected горимд шилжихэд file system эхлэдэг ба Boot.ini

файлыг уншдаг. Энэ мэдээлэл боломжуудын эхлэл болон эхний

boot-н цэсийн сонголтыг тодорхойлдог.

Ntfs.sys NTFS-д зориулсан системийн файл driver юм.

Ntoskrnl.exe Системийн механизмын жолоодлогын тухай мэдээлэл байдаг.

Kernel mode Энэ нь процессын горим бөгөөд системийн санах ой болон бүх

техник хангамжуудад зааварлах боломжтой кодыг зөвшөөрдөг.

User mode Application ажиллаж байгаа процессын төлөв юм.

NTFS физик бүтэц

Онолын хувьд NTFS нь ямар ч хэмжээг хуваарилж чаддаг. Практикт бараг л

адихан байдаг бөгөөд өнөө үед NTFS хуваарилалтын хамгийн их хэмжээ нь

hard дискийн хэмжээгээр хязгаарлагдаж байна. Доор тодорхойлогдсон cluster

болон sector-ууд нь NTFS файл системээр зохион байгуулагддаг. Вoot sector

www.zaluu.comwww.zaluu.com

Page 9: NTFS File System

нь файл системээр тодохойлогддог байна. Энэ сэдвийн дор дараах зүйлсийг

авч үзье.

NTFS Boot sector

NTFS хуваарилалт анх хийгдэх үед хуваарилалтын мэдээллийн эхний

бүлэг нь boot sector-н хэсэг юм. Энэ үндсэн суурь бүтэц болох NTFS

багтаамжийн master файлын хүснэгт доторх NTFS мэдээллийн нэг хэсэг нь

FAT файлын систем дэхь багтаамжийн бүүтийн хэсэгтэй төсөө ихтэй. FAT

дахь багтаамжийн boot-н хэсгийн адилаар NTFS багтаамжийн boot хэсэг нь

төстэй нэрээр нэрлэгдэнэ. Багтаамжийн boot-н хэсэг 16 sector-н хэмжээтэй

байж болно. Уг NTFS багтаамжийн boot хэсэг нь хуваарилалтын анхны хэсэгт

эхлэдэг ба хоѐр өөр анхдагч бүтцээс бүрддэг. Мөн л эдгээр нь FAT-н

багтаамжийн boot хэсгийн бүтэцтэй адилхан.

- BIOS параметр block: Энэ бол өөртөө багтаамжийн тухай суурь

үндсэн мэдээллийг агуулдаг өгөгдлийн хавтан юм. Энэ хавтан

багтаамжийн давхарга ба түүний хэмжээ зэрэг мэдээллүүдийг

агуулдаг. Мөн NTFS нь урт BIOS параметр хавтанг хангадаг. Энэ нь

гол Metadata файлын байрлал гэх мэт багтаамжийн тухай нэмэлт

мэдээллийг агуулдаг.

- Boot кодын багтаамж: Энэ бол үйлдлийн системийг хэрхэн

ачаалахад заавар өгдөг програмын жижиг хавтан юм. NTFS-н

багтаамжтайгаар энэ код нь Windows NT юмуу Windows 2000

системд суурилагдсан байдаг.

FAT файлын системийн хуваарилалт дахь Boot кодын багтаамж нь вирус

үүсгэгчийн хамгийн дуртай хэсэг нь юм. Энэ кодыг өөрчилснөөр систем хэзээ ч

эхэлсэн ачаалагдах вирусыг автоматаар хүлээж авч болно. Windows NT ба

Windows 2000-н өндөр хамгаалалттай хийгдсэн загвар нь Boot хэсгийн кодод

вирус тархахад хэцүү болгодог.

NTFS дахь Boot Sector-н хэсгүүд:

Byte Offset Field Length Field нэр

0x00 3 bytes Jump instruction

0x03 8 bytes OEM ID

0x0B 25 bytes BPB

www.zaluu.comwww.zaluu.com

Page 10: NTFS File System

Byte Offset Field Length Field нэр

0x24 48 bytes Extended BPB

0x54 426 bytes Bootstrap code

0x01FE 2 bytes End of sector marker

Системийн metadata файлууд

NTFS-н эхний 16 файлуудыг (metadata file) системийн файлууд гэдэг. NTFS

файл систем нь бараг бүх өгөгдлийг хадгалдаг, мөн хэрэглэгчийн өгөгдөл ба

дотоод удирдлагын өгөгдлийг хоѐуланг нь файл хүснэгтэд хадгалдаг.

Эдгээрийн хамгийн чухал нь тусгай системийн файлын цуглуулга юм. Эдгээр

нь мөн metadata файлууд гэж нэрлэгддэг байна. Энэ “meta”(дээд) угтвар нь

ерөнхийдөө ямар нэгэн хэтэрхий зүйл эсвэл хэт хэтрүүлэг зэрэгтэй хамаатай

юм. Иймд metadata файлууд нь өгөгдлийн тухай өгөгдлийг агуулдаг файлууд

юм. Тэд NTFS багтаамжид хадгалагдсан үндсэн өгөгдлийн тухай дотоод

мэдээллүүдийг агуулдаг. Эдгээр metadata файлууд нь NTFS бэлтгэгдсэн үед

уг системээр автоматаар хийгдсэн байдаг ба хуваарилалтын эхэнд байрладаг.

Уг MFT-нь нарийндаа бол metadata файлуудын нэг юм. Харин энэ нь бусад

өгөгдлийн дүрслэлийг агуулдаг. Мөн зарим талаараа бүхэлдээ бусад metadata

файлууд байдаг. MFT нь NTFS-н багтаамжид файл ба директор бүрийг

дүрсэлсэн бичлэгүүдийг агуулдаг. Metadata файлууд нь NTFS файлууд юм.

Эдгээр нь мөн MFT-д бичигддэг. MFT-н эхний 16 бичлэгүүд нь metadata файлд

үйлчилдэг. Системийг тайлбарлахад хэцүү ч эрэмбэ дараатай, тогтвортой ба

маш сайн ажилладаг. Доорх хүснэгт нь тэдний англи нэр, файлуудын нэрүүд,

MFT бичлэгийн дугаарууд болон тус бүрдээ юу хийдэг тухай товч дүрслэл

зэрэг чухал мэдээллүүдийг агуулдаг.

Metadata

файлын

нэр

Файлын

нэр

MFT

бичлэг

#

Тайлбар

Master

File Table

(MFT)

$MFT 0

Энэ нь MFT юм. NTFS дэхь файл ба

директор нэг бүр нь энд агуулагддаг.

Хэрэв нэг файл эсвэл директорын

www.zaluu.comwww.zaluu.com

Page 11: NTFS File System

хуваарилалтын мэдээлэл нь ганц бичлэг

дотор агуулагдахад хэт том байвал бусад

бичлэгүүдэд хуваарилагддаг.

Master

File Table

2 (MFT2)

эсвэл

Master

File Table

Mirror

$MFTMirr 1

Энэ нь Master File Table-н эхний 16

бичлэгийн дүрслэл юм. Энд (Windows NT

3.5 ба өмнөх) хуваарилалт эсвэл

(Windows NT 4.0 ба дараах)

хуваарилалтуудын нэг нь агуулагддаг.

Дүрслэл нь is "нөөц" бөгөөд MFT-н эхний

цөөхөн бичлэгүүдийг хадгалахад

ашиглагддаг.

Log File $LogFile 2

Багтаамжид зориулсан transaction logging

file юм. Энэ нь NTFS файл системийн

онцгой буцаах эрх мэдэлт хэсэг юм.

Volume

Descriptor $Volume 3

Энэ нь NTFS-н хувилбар, үүссэн хугацаа,

мөн үүний нэр гэх мэт (partition)-ны

өөрийнх нь тухай мэдээллийг агуулдаг.

Attribute

Definition

Table

$AttrDef 4

Энэ хүснэгт нь NTFS файлын attribute-

ийн ялгаатай төрлүүдийн тодорхойлолт

болон нэрсийг агуулдаг. (Энэ нь attribute-

уудыг өөрийг нь агуулдаггүй. Гэвч

attribute-н хэмжээг тодорхойлдог.)

Root

Directory /

Folder

"." (single

period) 5

Энэ нь багтаамжийн директор эсвэл root

директорруу заагч юм.

Cluster

Allocation

Bitmap

$Bitmap 6 Багтаамж дээрх clusterийг үзүүлж өгдөг

“зураг”-г агуулдаг.

Volume

Boot $Boot 7

Энэ бичлэг нь boot кодын багтаамжийн

хуулбарыг агуулдаг. Boot код нь boot

www.zaluu.comwww.zaluu.com

Page 12: NTFS File System

Code секторт үндэслэгддэг.

Bad

Cluster

File

$BadClus 8

“bad” гэж тэмдэглэгдсэн бүх cluster-уудын

жагсаалт юм. (тэдгээр cluster-уудын аль

нэг дээр алдаа гарч болно, иймээс файл

систем нь тэднийг дахин ашиглахгүй

байхыг хүсдэг.)

Quota

Table $Quota 9

Хүснэгт нь хувиарын мэдээллийг

агуулдаг. Хэрэв дискийн хувиар нь

багтаамжид хэрэглэгддэг. Зөвхөн NTFS

5.0 юмуу түүний дараагийн

хувилбаруудад ашиглагддаг.

Upper

Case

Table

$UpCase 10 Хүснэгт нь Unicode(16 bit)-руу файлын

нэрсийг хувиргасан мэдээллийг агуулдаг.

MFT (Мастер Файлын Хүснэгт)

MFT нь NTFS-д хадгалагддаг бүх файл болон директоруудын тухай

мэдээллүүдийг агуулдаг гадар юм. Мөн MFT нь ялгаатай файлуудын тухай

хамаарлуудыг агуулдаг. Энэ нь “эхлүүлэх шат” зарчмаар ажилладаг ба зарим

талаараа FAT хуваарилалт дахь файлын байршлын хүснэгтэд анолог хийдэг.

Ямар нэг файл эсвэл директор NTFS-н багтаамж дээр хийгдсэн бол бичлэг нь

MFТ дотор хийгдэнэ. МFT дэхь бичлэг бүрийн хэмжээ нь багтаамжийн

clusterын хэмжээтэй тэнцүү байдаг ч хамгийн бага нь 1,024 байт, хамгийн их нь

4,096 байт юм. Гэвч зарим их сурвалжуудад MFT-н бичлэг бүрийн хэмжээ нь

1,024 эсвэл 2,048 гэж тэмдэглэсэн байдаг. MFT бичлэг бүрийн хэмжээ

хязгаарлагдсан үед NTFS нь файлын хамаарлуудыг хадгалж болох өөр өөр

арга бий: MFT бичлэг дотор хадгалагдах бичлэгийн хамаарал ба бичлэгийн

бус хамаарал нь харгалзан MFT бичлэг ба MFT-н гадна байх уртасгасан

бичлэгт нэмэлт маягаар хадгалагдана. Нэмэлт хамаарлууд файлд

нэмэгдсэнээр хэвийн хамаарлууд нь хэрэглэгчээр хийгдсэн шинэ системээр

тодорхойлогддог хэмжээндээ тэлснээр тэд MFT бичлэг файлдаа багтахаа

www.zaluu.comwww.zaluu.com

Page 13: NTFS File System

болино. Хэрэв ийм зүйл болбол хамаарлууд MFT-ээс гарна. Том файлууд

өгөгдлөө дотоод хамаарлаар хадгалдаг ба маш том файлууд файлын

өгөгдлөө өөрсөддөө хамааруулан багтахаар тийм том болон тэлнэ. Илүү

файлууд болон директоруудыг файл системд тэмдэглэсэнээр энэ нь MFT-д

илүү бичлэг хийхэд нь NTFS-д илүү ач холбогдолтой болдог. Энэ нь MFT-г

зөвхөн багтаамжийнхаа хэмжээгээр хязгаарлагдахыг зөвшөөрдөг, гэвч MFT-н

задралт нь зарим файлын уншигчийн тоог ихэсгэж гүйцэтгэлийг нь багасгаж

болох юм, мөн MFT нь ердийнхөөрөө дахин задраж чадахгүй. MFT дэхь эхний

16 бичлэг нь үргэлж metadata файлд зориулагддаг.

NTFS Volume дахь cluster ба clusterын хэмжээ

Cluster нь файлын эзэмшлийн дискэн дэхь зай юм. Диск нь 512byte sector-г

хэрэглэдэг бөгөөд 512byte cluster нь нэг sector болдог учир 4kilobyte (KB)

cluster нь найман sector-той тэнцүү. Компьютерууд нь хатуу диск дэхь

тодорхой sector-т ханддаг. Эдгээр sector-т хадгалагдсан утгууд нь

компьютерийн platform-оос хамааран өөрчлөгддөг. NTFS дэхь Cluster-ууд нь

логик дугаартай cluster доторх хуваарилалтын эхлэлийн дарааллаар

дугаарлагддаг. NTFS нь Master File Table (MFT) гэж нэрлэгддэг бичлэгийг

ашигладаг файл системийн бүх обьектуудыг хадгалдаг. NTFS дэхь cluster-ууд

нь тэг sector-оос эхэлдэг. Иймээс cluster-ууд нь бие биетэйгээ зэрэгцэн байдаг.

NTFS багтаамжийн хэмжээнээс хамаарсан cluster-н өөр өөр хэмжээг

ашигладаг. Файл систем бүр нь cluster-н хамгийн дээд тоотой байдаг. Сluster-

н хэмжээ жижиг байх нь олон дискэнд мэдээллийг хадгалах боломжтой

болдог. Учир нь cluster дахь хэрэглэгдээгүй зайг бусад файлууд ашиглах

боломжгүй. NTFS нь олон ашигтай файлуудыг зохион байгуулсан бүтэцтэй

жижиг cluster-уудын хэмжээг ашигладаг. NTFS-н өөр өөр хуваарилалтын

хэмжээнд сонгодог default cluster хэмжээнүүдийг үзүүлнэ.

Хуваарилалтын

хэмжээ (GiB)

Cluster нэг бүрийн

sector-н дугаар

Cluster-н хэмжээ

(kiB)

<= 0.5 1 0.5

> 0.5 - 1.0 2 1

> 1.0 - 2.0 4 2

www.zaluu.comwww.zaluu.com

Page 14: NTFS File System

> 2.0 - 4.0 8 4

> 4.0 - 8.0 16 8

> 8.0 - 16.0 32 16

> 16.0 - 32.0 64 32

> 32.0 128 64

Үйлдлийн системийн хуваарилалтаас шалтгаалж NTFS нь хоѐр өөр

хуваарилалтын системийг ашигладаг. Үүнд:

- WnidowsNT ба 3.5 Earlier: файлын системийн анхны хувилбарууд

дээрх бүтэн хүснэгтийг ашигладаг. Тиймээс Windows3.5-г ашиглавал

дан 6GB хуваарилалтыг хийвэл энэ нь хагас cluster-д 16 хэсгийг

хэрэглэнэ гэсэн үг.(8KiB)

- WindowsNT 3.51 ба сүүлийнх (Windows2000 багтаагаад): Хүснэгт

дэхь эхний дөрвөн оруулалт ашиглагддаг. 2GB-аас дээш бүх

хуваарилалтад хамгийн дээд хэмжээ нь 4KB байна. /Тэдний өөрсдийнх

нь хэмжээг тооцохгүйгээр/. Үйлдлийн системийн хоорондын ялгааны

шалтгаан нь магадгүй жаахан сонирхолтой: шахалт нь cluster хэмжээ нь

4КВ-аас дээш байх файлын системд тулгуурлаагүй байна. Ихэнх хүмүүс

энэ өвөрмөц онцлогт нь дуртай болсноос хойш программыг сүүлийн

үеийн Windows үйлдлийн систем дэхь програм хүлээн авахад бэлдэх

ба бүтэц зэрэг нь хэмжээ нь 4KB байх clusterыг сонгодоггүй.

Хуваарилалт дахь cluster-ын хэмжээ нь системийн гүйцэтгэлийн чухал

үйлчлэлтэй дээр өгсөн хүснэгт NTFS хуваарилалтын default clusterын хэмжээг

харуулах үед default нь формат командын “/А” параметрийг ашиглан

таслагдсан байна. Жишээ нь “FORMAT D:/A:8192” нь D:drive-г 8,192 байнгын

clusterаар бэлтгэнэ. Гэвч default-дыг таслах болон хуваарилалтад арай том

clusterын хэмжээг сонгохдоо болгоомжтой байх хэрэгтэй. Учир нь NTFS

файлын шахалтыг ашиглах чадвараа алдана, мөн зогсонги байдал нэмэгдсээр

байх болно. Cluster том байх тусам тийм хэмжээний орон зай хэрэггүй болж

үлдэнэ.

NTFS хуваарилалт ба хуваарилалтын хэмжээнүүд

www.zaluu.comwww.zaluu.com

Page 15: NTFS File System

NTFS хуваарилалт нь FAT файлын системийн хуваарилалтаас өөрийн

бүтцийнхээ нэр томъѐо болон үйл ажиллагаагаараа маш өөр байдаг. Гэхдээ

бүх хуваарилалтад хэрэглэх нийтлэг дүрмүүдэд тэд гаднах байдлаараа

тохирдог. FAT файл системийн хувилбарууд нь FAT12 ба FAT16–FAT32 юм.

Windows NT нь доорх FAT16-н хамгийн том хуваарилалтын хэмжээ нь 32 KB-г

ашиглах 2GB ба эсвэл Windows-н бусад хувилбарт хэрэглэгдэх стандарт бус

64KB –д хэрэглэгдэх 4GB юм. NTFS cluster-н бүх хэмжээ нь 64 КВ байдаг. 4КВ

cluster(cluster) –г стандарт хэмжээ гэж үздэг. NTFS диск нь хоѐр хэсэгт

хуваагддаг ба эхнийх нь дискний 12%-г тогтоодог ба MFT муж гэж нэрлэгддэг.

Энд MFT-н meta файлуудыг нэмэгдүүлдэг. Энэ мужид өгөгдлийг бичих нь

боломжгүй. Файл хадгалалтыг дүрслэн үзүүлэх энгийн газар нь диск дэхь 88%

байдаг.

NTFS багтаамжийн зохион байгуулалтыг доорх зургаар харуулъя.

NTFS багтаамжийн компонентууд

Компонент Тайлбар

NTFS Boot

Sector

BIOS параметр блокод агуулагддаг ба тэр нь файл системийн

бүтэц болон багтаамжийн тухай өгөгдлийг агуулдаг.

Master File

Table

NTFS partition-аас зайлшгүй сэргээх файлуудын мэдээллийг

агуулдаг.

File System

Data

Энд хадгалагдсан өгөгдөлүүд нь Master File Table дотор

агуулагддаггүй.

Master File

Table Copy

Файл системийг сэргээхэд зориулсан гол бичлэгүүдийн

хуулбарыг агуулдаг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 16: NTFS File System

Дискний хоосон зай нь дискний бүх хоосон зайг агуулдаг. MFT мужийн хоосон

хэсгүүд нь бас тэнд агуулагддаг.

NTFS-н дор, хуваарилалтын хамгийн дээд хэмжээ нь 2-64 дэх хүч байдаг. Энэ

нь хоѐр хос exabyte-тай тэнцүү буюу 18,446,744,073,709,551,616 байттай

тэнцүү. Тэгвэл зориуд тогтоогоогүй хэмжээний хязгаар түүнийг өөрчилж буй

инжинерээр тогтоогдох үед PC-н хатуу дискэнд олон асуудал тулгарна. NTFS

нь бүхэлдээ өөр файл систем, гэвч хатуу дискийн хэмжээ нь гигабайтаар

хэмжигдэх болсон үед энэ нь зохиогдсоноос хойш дискний багтаамж нь хэдэн

мянга эсвэл хэдэн сая гигабайт байна вэ гэдгийг яаж сайн хэмжихийг мэдэх

бодит аргагүй байгаа. WindowsNT дор удирдлагын анхны хуваарилалтын

хэмжээнд ногдуулсан чухал хязгаарлалтууд бий. Суурилуулалтын явцад,

WindowsNT нь үргэлж хамгийн анх FAT16 хуваарилалтыг хийдэг. NT-д NTFS

хуваарилалтыг хийхийг хүсэж байгаагаа мэдэгдвэл энэ нь эхлээд FAT16

хуваарилалтыг хийгээд дараа нь үүнийгээ NTFS-рүү хувиргана. WindowsNT-н

хамгийн их хэмжээний дараа FAT16 хуваарилалт нь 4 GB байна. Энэ хязгаар

нь хуваарилалтын хэмжээ юм. WindowsNT 7,88 гигабайтаас том

хуваарилалтаас илүү томрохгүй. (Энэ WindowsNT-н хуучин дизайнтай

холбоотой, Int 13h өргөтгөлийн хэрэгжилт нь хатуу дискний нэвтрэх боломжид

шаардагдана.). Та бүхэн том хатуу дискийг Windows 2000 дор мэдээлэл

хүлээн авахад бэлтгэж мөн ашиглаж болно.

NTFS директорууд ба файлууд

NTFS нь директор болон файлуудтай. NTFS нь FAT кодоос өөр аргаар

директор, файлуудыг удирдаж хадгалдаг. Энэ сэдэвтээ файлууд хэрхэн

хадгалагдсан, хэрхэн нэрлэгдсэн болон тэдний хамгийн их хэмжээ нь хэд байж

болохыг авч үзнэ. Дараа нь файлуудтай холбоотой хамгийн энгийн

стандартын онцлогуудын заримыг дүрслэнэ.

NTFS нь файл болон директоруудыг голдуу шатлан захирах ѐсны буюу

директорын модоор зохион байгуулдаг. Директорын бүтцийн суурь нь хоѐртын

www.zaluu.comwww.zaluu.com

Page 17: NTFS File System

мод юм, тайлбар заалт нь файлууд эсвэл бусад директорд хязгаарлагддаг.

Директор бүр файлын ямар ч хослол, холбоог хадгалж чадна. Файлууд нь

цагаан толгойн дарааллаар эрэмбэлэгддэг. Доорх жишээнд файлыг 2-тын

хайлтаар хайж олъѐ.

Директорууд нь голдуу folder гэж нэрлэгддэг. NTFS нь директорынхоо шатлан

захирах ѐсны бүтцээр FAT-тай адилхан ч тэд дотоод удирдлагаараа их

ялгаатай. Гол ялгаануудын нэг нь директорууд нь файлын тухай ихэнх гол

мэдээллүүдийг хадгалахдаа хариуцлагатай байдаг, файлууд нь өөртөө зөвхөн

өгөгдлүүдийг агуулдаг. NTFS-д файлууд нь онцлогуудын цуглуулга байдаг,

тиймээс өөрсдийн тайлбарласан мэдээллүүдийг агуулж байдаг. NTFS

директор бараг зөвхөн директорын тухай мэдээллийг хадгалдаг. Гэхдээ

директор доторх файлын тухай бол биш. NTFS доторх бүх зүйл нь файлтай

холбоотой. Директор бүр MFT-т орох оролттой. NTFS-н директорын бичлэг нь

доорх мэдээлэл болон NTFS онцлогуудыг агуулдаг.

- Толгой (header): энэ бол NTFS-д ашиглагдах директорыг удирдах

дээд шатны удирдлагын бүтэц юм. Энэ нь NTFS дотор ашиглагдах

дарааллын дугаарууд болон директорын онцлогуудын заагч, мөн

бичлэг доторх хоосон орон зайг агуулдаг.

- Хэвийн мэдээллийн онцлог: Энэ онцлог нь бүх файлууд болон

директоруудад хадгалагдсан “стандарт” мэдээллийг агуулдаг. Энэ нь

директор үүсгэгдсэн файлтын он сар өдөр гэх мэт үндсэн шинж

чанарыг агуулдаг. Энэ нь мөн “стандарт шинжүүд”-г агуулдаг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 18: NTFS File System

- Файлын нэрний онцлог (FN): Энэ онцлог нь директортой

холбоотой нэрийг хадгалдаг. Директор нь олон тооны файлын

нэрийн онцлогуудтай байж болно. Энэ нь файлын идэвхитэй нэрт

санах байгууламжийг хүлээж авна.

- Индексийн үндсэн онцлог: Энэ онцлог нь директор юмуу эсвэл

хэрэв том бол индексийн хэсэгт агуулагдсан файлын индексийг

агуулдаг. Директор нь жижиг бол индекс нь MFT дэхь энэ онцлогт

байдаг.

- Индексийн хуваарилалтын онцлог: Хэрэв директорын индекс нь

хэт том бол MFT бичлэг нь индексийн хуваарилалтын онцлогийг

агуулах болно.

NTFS файлууд болон өгөгдөл хадгалалт

NTFS дахь хадгалалтын үндсэн хэсэг нь файл хадгалалт юм. Файл нь ямар

нэг өгөгдлийн эрэмбэлэгдсэн цуглуулга бөгөөд доорх зүйлсийг агуулдаг.

- Програмууд

- Текст файлууд

- Audio клипүүд

- Өгөгдлийн баазын бичлэгүүд болон бусад мэдээллийн зүйлс орно.

Үйлдлийн систем нь файлын төрлийн хооронд ялгагддаггүй. NTFS дотор бүх

файлууд нь attribute-ийн түүврээр хадгалагддаг. Файл нь өөрөө өгөгдөл

агуулсан байх бөгөөд файл бүрийн гол бүтэц нь дараах мэдээлэлд суурилсан

байдаг. Энэ нь файл нэг бүрт хадгалагддаг шинж юм.

- Header (H): MFT-д header нь директор удирдахад хэрэглэгддэг. Энэ нь

доторх хоосон зай болон файлын бусад (шинжийн) заагчийн

дараааллыг агуулдаг. Header нь MTF бичлэгийн нэг хэсэг юм.

- Standard Information Attribute (SI): Энэ attribute нь файл болон

директоруудад хадгалагддаг стандарт мэдээллийг агуулдаг. Файл үүсэх,

өөрчлөх болон файлд хандахад date/time-stamp гэх мэт үндсэн шинж

чанаруудыг багтаадаг.

- File Name Attribute (FN): Энэ attribute нь файлд нэгдэх нэрийг

хадгалдаг. Файл нь олон файлын нэр шинжүүдтэй байдаг ба файлын

ердийн нэрийг хадгалахыг зөвшөөрдөг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 19: NTFS File System

- Data (Data) Attribute: Энэ attribute нь файлын жинхэнэ агуулгыг

хадгалдаг.

- Security Descriptor (SD) Attribute: Энэ attribute нь аюулгүй байдлын

мэдээ, файлд хандах хяналтыг агуулдаг. Энэ нь MFT дотор бүхэлдээ

хадгалагддаг. Хэрэв файл нь хэт том хэмжээтэй бол MFT-ээс гадагш

зөөх attribute-ийн өргөтгөлийн бүлэг эхэлдэг.

Хамгийн их файл өгөгдөл нь NTFS volume-д хадгалагддаг. Диск дэхь cluster-

ийн блокуудаар тэдгээрийн урсгал бүрддэг.

NTFS файлын хэмжээ

Зарим файлын хэмжээ 4GB байдаг ба бусад нь 2GB байдаг. Хэрэв файл

нь маш том хэмжээтэй бол тэр нь гаднах (гадаад) attribute болон өгөгдлийн

урсгал гэх мэт бүтцүүдийг ашиглан файлын өгөгдлийг өргөтгөдөг. Энэ систем

нь тодорхойлж боломгүй хэмжээний өргөтгөж болох файлыг зөвшөөрдөг. Үнэн

хэрэгтээ бол NTFS нь маш их хэмжээний файлыг хадгалж чадах онцлогтой.

NTFS файлын нэр

Мicrosoft-ийн эртний үйлдлийн системд файлын нэр нь уян хатан бус

байсан юм. DOS нь файлын нэрд зориулсан 8 тэмдэгт ашигласан. Иймээс “8.3

стандарт” гэж нэрлэдэг. UNIX болон Apple Macintosh гэх мэт өрсөлдөгчид нь

8.3 нэрийг амар зөвшөөрөхгүй байсан учир энэ асуудлыг шийдэхээр NTFS

бүтээгдсэн бөгөөд Microsoft нь файлын нэрийг өргөтгөж өгсөн юм. Доорх зүйлс

нь NTFS файл системийн ердийн файл нэрсийн онцлогууд юм.

- Урт: Ердийн файл нэр нь NTFS-д 255 тэмдэгт хүртэл байдаг.

- Төлөв байдал: Хольсон төлвийг NTFS-д зөвшөөдөг бөгөөд хадгалж

болдог. Жишээ нь “4Q Results.doc” гэсэн файл нэр байна гэж бодъѐ.

Энэ нэр нь директорт хадгалагдсан байгаа ч “4q results.doc”, “4q

ReSulTs.doc” гэх мэт файлуудыг хадгалж болно.

- Тэмдэгт: Нэр нь доорх тэмдэгүүд болон space агуулж болно. Үүнд: ? / \

< > * | : орно.

- Unicode хадгалалт: Бүх NTFS файл нэр нь Unicode гэж нэрлэгдэх

форматаар хадгалагддаг. Компьютерийн тэмдэгтэд зориулсан хэвшсэн

хадгалалт нь ASCII тэмдэгт тогтооход суурилсан байдаг. Unicode нь

олон улсын бөгөөд 16 битээр дүрсэлдэг ба мянга мянган өөр тэмдэгт

хадгалахад зориулагдсан. Unicode нь бүх талаараа NTFS-ийг дэмждэг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 20: NTFS File System

NTFS файлын бичлэгийн шинжүүд

NTFS дэхь sector-ийн байрлал бүр файлд харъяалагддаг. Файл системийн

metadata хүртэл файлын хэсэг юм. NTFS нь файлын attribute-ийг тогтоохоор

файл бүрийг харуулдаг. Файлын элементийн нэр, түүний хадгалалтын

мэдээлэл, түүний өгөгдөл бүр нь файл attribute-ууд юм. Attribute тус бүр нь код

ба туслах чанарын attribute нэрээр холбогддог. Файл болон folder-ийн

бичлэгүүд нь тус бүр 1КВ байдаг ба MFT-д хадгалагддаг. Файлын attribute-ууд

нь тухайн файлд зориулсан MFT файл бичлэгийн дотор зохицож чаддаг ба

тэднийг байнгын шинжүүд гэнэ. Файлын нэр гэх мэт шинжүүд нь үргэлж

байнгын шинжид ордог. Байнгын бус шинжүүд нь дискийн сул зайн 1 юмуу

олон cluster-т байрладаг. NTFS үүсэхэд attribute-ийн жагсаалт нь бүх attribute-

ийн бичлэгүүдийн байрлалаар тодорхойлогддог. NTFS файл attribute-ийн

төрлүүдийн жагсаалтын хүснэгт NTFS-ээр тодорхойлогддог. Доорх хүснэгтэд

файл attribute-уудыг авч үзье.

NTFS File Attribute төрлүүд

Attribute

төрөл

Тайлбар

Standard

Information

Хандалтын горим (read-only, read/write гэх мэт) болон

холбоосын тоо гэх мэт мэдээлэл багтдаг.

Attribute List Attribute-ийн бичлэгийн байрлалыг агуулдаг. Тэр нь MFT бичлэгт

тохирдоггүй.

File Name Урт болон богино файлын нэрүүдэд давтагдаж болохуйц

шинжүүд. Файлын урт нэр нь 255 Unicode тэмдэгт хүртэл байж

болно. Богино нэр нь 8.3 байдаг.

Data Файл өгөгдөл. NTFS нь файл нэг бүрийн өгөгдлийн attribute-ыг

дэмждэг.

Object ID volume-ганц файл холбодог. Үйлчлэлийн холбоос түгээхээр

хэрэглэдэг. Бүх файл нь обьект холболттой байдаггүй.

Logged Tool

Stream

Өгөгдлийн урсгалтай адилхан.

Reparse Point Жолоодлогыг угсрахад зориулж хэрэглэдэг. Энэ нь файлын

зайлшгүй шинжийг тэмдэглэхдээ Installable File System (IFS)

шүүлтүүр driver-ийг хэрэглэдэг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 21: NTFS File System

NTFS File Attribute төрлүүд

Attribute

төрөл

Тайлбар

Index Root folders болон бусад index-үүдийг хийхэд ашигладаг.

Index

Allocation

Том folder-т зориулж B-мод бүтэц болон бусад том index-үүдийг

гүйцэтгэхээр хэрэглэдэг.

Bitmap Том folder-т зориулж B-мод бүтэц болон бусад том index-үүдийг

гүйцэтгэхээр хэрэглэдэг.

Volume

Information

$Volume system file-д зөвхөн хэрэглэдэг багтаамжийн

хувилбарыг агуулдаг.

Файл болон folder-н шахалт

NTFS нь дискийн шахалтыг дэмждэг. Энэ процесс биелэхэд диск дээр

хадгалж чадах дараалалд ямар нэг файл эсвэл директор нь бүхэлдээ

цэвэрлэгддэг. Энэ шахалт нь “Real cluster” гэж хэрэглэгчдэд нэрлэгддэг ба 16

clusterын блокоор биелүүлдэг бөгөөд энэ нь маш уян, сонирхолтой үр дүнг

өгдөг. Real clusterын физик жирийн бичлэг нь шахагддаггүй.

1-ээс 43 хүртлэх файлын clusterууд нь дискид 400 дахь clusterаас эхлэн

агуулагддаг.

44-өөс 52 хүртлэх файлын clusterууд нь дискид 8530 дахь clusterаас эхлэн

агуулагддаг.

Энгийн шахагддаг файлын физик шинжийг танилцуулъя.

1-ээс 9 хүртлэх хүртлэх файлын clusterууд нь дискид 400 дахь clusterаас эхлэн

агуулагддаг.

10-аас 16 хүртлэх файлын clusterууд нь дискийн хаа нэг газар агуулагддаггүй.

17-оос 18 хүртлэх файлын clusterууд нь дискийн 409 дахь clusterаас эхлэн

агуулагддаг.

19-өөс 36 хүртлэх файлын clusterууд нь дискийн хаа нэг газар агуулагддаггүй.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 22: NTFS File System

Энэ нь бодит clusterуудын файл шахалтыг харуулдаг ба бүгд алгоритм юм.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 23: NTFS File System

Файл системүүдийн харьцуулалт

Өнөөгийн файл системүүдийн төлөөлөл нь эртнийх юм. Урт хугацааны

туршид PC-дэд хэрэглэгдэж ирсэн DOS болон FAT үйлдлийн систем нь

хүмүүст гадаад байдлаараа дүгнэгддэг байв. Зарим системийн ирээдүйн

зорилго нь боловсронгуй болж, улмаар оршин тогтнох явдал байдаг.

Шинэ системийн төлөвшүүлэлт нь хэцүү байдаг. 1995 онд Windows 95-н

гадаад байдалд нэгч хүн анхаардаггүй байснаас түүний ямар нэг зүйлийг нь

өөрчлөх хэрэгтэй байсан. Доорх хүснэгтэд FAT, FAT32, NTFS файл

системүүдийг харьцууллаа.

FAT FAT32 (vFAT) NTFS

Системүүд DOS, Windows9x,

all NTs Windows98, NT5 NT4, NT5

Хамгийн их

хэмжээ 2 GBytes Хязгааргүй Хязгааргүй

Хамгийн их

байх файлын

тоо

65000 орчим Хязгааргүй Хязгааргүй

Файлын нэр 255 систем

тэмдэгт

255 систем

тэмдэгт 255 unicode тэмдэгт

Файлын шинж Basic Basic Бүх програмд

ажиллана

Баталгаа Байхгүй Байхгүй

Байна (NT5.0-оос

encryption, физик

чадварууд нь эхлэдэг)

шахалт Байхгүй Байхгүй Байна

Зөвшөөрлийн

дутагдал Дунд Ховор Бүрэн (automatic)

Хэмнэлт Бага Сайжирсан Хамгийн их

www.zaluu.comwww.zaluu.com

Page 24: NTFS File System

(жижиг хэсгүүд)

Биелүүлэлт

Жижиг

файлуудын

нийлбэрийн

ерөнхий

FAT шиг, гэвч

том

эзэлхүүнүүдийн

нэмэлт шийтгэл

Бүх багтаамж нь

ашигтай

NTFS, FAT, FAT32 гэх системүүд нь өргөн дэлгэрсэн. NTFS-тай Windows 2000

болон NT нар нь нэг нэгжийн хоѐр хэсэг юм. Бүх NT-н ашигтай боломжууд нь

файл системийн физик болон логик бүтэцтэй холбоотой байдаг.

www.zaluu.comwww.zaluu.com